Dolgorsüren
![](../assets/images/interviewees/990269.jpg)
Basic information
Interviewee ID: 990269
Name: Dolgorsüren
Parent's name: Jamiyansüren
Ovog: Jamiyansüren
Sex: f
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddha
Born in: Tsenher sum, Arhangai aimag
Lives in: Tsenher sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
collectivization
belief
childhood
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За сайн байна уу? Долгорсүрэн гуай. Сайхан зусч байна уу?
Долгорсүрэн -
Сайхаан. Сайхан зусч байна уу?
Дэжид -
Заа би энэ 20-р зууны монголын аман түүхийн төсөл гэж одоо Англи улсын тэр Кембриджийн их сургуулиас зориуд одоо ингээд монгол хүн 20-р зуунд яаж амьдарч байсан юм. Энний зан заншлын талаар судлаж байгаа юмаа. За тэгэхээр энэ намтар түүхийн ярилцлаганд одоо ач холбогдол өгч таныг одоо бас ярилцлага өгөх болсонд би баяртай байна аа. За ингээд хоёулаа ярилцлага эхлэхээс өмнө таниас бас асууж барих ганц хоёр зүйл байна аа. Нэгдүгээрт одоо та Долгорсүрэн гуай яг одоо энэ нэрээрээ өөрийнхөө намтар түүхийг ярих уу? өөрийнхөө нэрээр?
Долгорсүрэн -
Заа.
Дэжид -
Зөвшөөрч байна уу тиймээ.
Долгорсүрэн -
Зөвшөөрч л байна. Ярих юм маань бас сайн олдохгүй л байна.
Дэжид -
Заа яахав асууж байгаад болно оо. Хоёрдугаарт одоо яахав та бид нарын одоо ингээд энэ 20-р зууны аман түүхэнд орж байгаа таны энэ намтар түүх, ярилцлаганаас одоо өнөө маргааш гэж хэлж мэдэхгүй. 5, 10 жилийн дараа ч юм уу 10, 20 жилийн дараа юм уу одоо эрдэмтэн судлаачид одоо энэ монголын жинхэнэ одоо 20-р зуунд амьдарч байсан хүмүүсийн амьдралыг судлахад таны энэ судалгаанд бас нэмэр болох юм. Тэгэхээр энэ судалгаа материалд одоо таны энэ түүх намтрыг ашиглаж судлах, аан мөн дээр нь хэвлэл мэдээлэл ч юмуу аливаа юманд одоо таны ярьснаас ишлэл болгоход таньд та энэ зөвшөөрлийг одоо олгож байна уу?
Долгорсүрэн -
Олгож л байна даа.
Дэжид -
Заа за. Заа баярлалаа. Заа ингээд хоёулаа ярилцлагаа эхлье. Ярилцлагаа хоёулаа таны одоо бага нас, хүүхэд ахуй нас, аан тэгээд аав ээжийнхээ тухай, төрсөн нутаг ус, орон нутгийнхаа тухай та нэг дэлгэрэнгүй сайхан ярьж өгөөч ээ. Хэдэн онд төрсөн юм? Хаана ямар одоо гэр бүлд төрсөн бэ? Хэдүүлээ төрсөн юм, тэгээд л одоо бага насныхаа бүхий л амьдралын талаар тодорхой ярьж өгөхийг хүсч байна аа. Заа ингээд та ярьдаа.
Долгорсүрэн -
Би одоо Орхоны бошготын голд төрсөн хүн дээ. Бүр одоо энэ Баянхонгорын наахна залгаа ш дээ.
Дэжид -
Баянхонгорын залгаа юу?
Долгорсүрэн -
Тийм.
Дэжид -
Заа.
Долгорсүрэн -
Тэгээд би төрсөн газраа сайн мэдэхгүй. Тийм гэдэг газар л төрсөн юм билээ ш дээ. Би одоо чинь 37 онд төрсөн юм байна лээ. Тэгээд манай аав чинь малчин байсан.
Дэжид -
Хэр малтай айл байсан?
Долгорсүрэн -
Тэгээд л хамгийн том нь. Их л олон дүү, би чинь 12 дүүтэй байсан. Одоо 7той л байна. Том нь угаасаа.
Дэжид -
Одоо та нас сүүдэр 70 хэд хүрч байна уу тэ.
Долгорсүрэн -
Би 74 хүрч байна даа одоо тийм.
Дэжид -
Сайхан хүн байна. Аахан за.
Долгорсүрэн -
Тэгээд л яасан нэгдэл гээд л байгуулагдаад нээх нэгдлийн үнээ саадаг байсан юмаа.
Дэжид -
Хамгийн эхлээд анх нэгдлийн үнээ сааж байсан уу?
Долгорсүрэн -
Тэгсэн.
Дэжид -
Аахан хэдэн настайгаасаа сааж байсан та?
Долгорсүрэн -
Би одоо арван долоо наймтай л сааж байсан юм шиг байгаад байгаа юм. Одоо тэгэхэд чинь их бүдүүлэг. Би өөрөө ч мэдэхгүй байгаа юм чинь. Их бүдүүлэг, сургуульд ороогүй хүн чинь их бүдүүлэг байдаг юм билээ. Нөгөө сургуульдаа орох гээд л хөөгөөд байсан манай аав ээж энэ тэр чинь намайг хөлдөж үхэх гээд л зэлэн дээр мэлэн дээр нуучихдаг байсан юм.
Дэжид -
Аан сургуульд авах гээд ирэхээр үү?
Долгорсүрэн -
Тийм өнөө оронд нь одоо манай дүүг өгцөн юм байна лээ. Энэ төвд байгаа даа та нар ярилцлага авсан гэсэн.
Дэжид -
Аан Содномдаржаа гуай юу?
Долгорсүрэн -
Тийм тэрүүнийг миний оронд өгцөм юм байна лээ жоохон дүү дээр очоод өгцөн гэсэн. Тэгээд өөрснөө даах гэж л тэр байсан юм шиг байна лээ ш дээ одоо. Энэ дээр үеийн улсууд мулсууд тэ.
Дэжид -
Одоо өнөө мал ахуй ихтэй.
Долгорсүрэн -
Тиймээ их малтай болохоор чинь тэгээд тэрнийгээ л маллуулах гэж.
Дэжид -
Аан таныг тэгээд нуучихдаг байсан. Та тэр үедээ тэрийгээ мэдэхгүй.
Долгорсүрэн -
Юугаа мэдэхэв. Хүүхэд юм чинь жоохон. Тэгээд 8 нас хүрч байсан биз яахав дээ тэ. Би өөрөө сандарч мэдэхгүй. Их л даардаг байсан санагдаад байдаг юм. Тэр нөгөө баг гарсан марсан сум мумаар л гарч байсан улсаас л нууж байсан юм шиг байгаад байгаа юм. Одоо би сүүлийн үед бодоход л юу гэж нуугдаж байв. Би ингээд сургуульд сууж байсан бол адаг нь багш болцон байх байсан байхдаа гэж бодогдоод байдаг юм.
Дэжид -
Аан тэгэлгүй яахав.
Долгорсүрэн -
Тэгж боддог байсан юм. Би тэгээд тэгээд л тэрнээс хойш тэр нэгдлийн малыг маллаад л, тэгээд надаар үнээ мүнээ саалгаад л би чинь ганцхан манай аав их үнэ хүндтэй айл байсан л даа. 60, 70 онд зарц марцтай байдаг байсан. Тэгээд үнээ малаа саагаад л манай ээж бараг л жил бүр шахуу төрөөд л. Тэгээд л их ч олон хонь малтай. Тэгээд л тэр юу яачаад л нэг жоохон хүүхэд л энчээнээ нэг сахиус зүүцэн. Манайг чинь зүүлгэчихдэг байсан юм. Сахиус гээд нэг юм байдаг ш дээ. Нэг ийм булгааран. Одоо бол би ч гэсэн сайн мэдэхгүй ш дээ булгаар нэг юутай, дотор нь нэг цаастай оёцон. Нөгөөдөхийг чинь зүүлгэцэн нөгөө нэг хурга хониныхн урдуур гүүж байгаа гээд л нөгөөдөх нь пад пад гээд л нэг ийм жоохон охин. Ийм охидууд чинь дан хөл нүцгэн. Ёстой гутал өмсөж байгаагүй. Одоо миний хөл дан сүү. Ерөөсөө гутал өмсдөггүй байсан ш дээ. Манайг жоохон байхад лав. Гэхдээ хөлдөөгүй л дээ.
Дэжид -
Өвөлд юм өмсөх үү?
Долгорсүрэн -
Өвөл өмсөнө. Тэгээд нөгөө нэг 8, 9 сард чинь цас ордог ш дээ, хөл хөлдчих гээд л үнээ сааж байхад чинь. Нөгөө нэг үхрийн суганд хавчуулаад л хийчихэж байгаа юм. Үхэр үргээгээд л. Тэгдэг байсан ш дээ.
Дэжид -
Хөлөө бүлээцүүлж байгаа юмуу?
Долгорсүрэн -
Тийм хөлөө бүлээцүүлж байгаад л үнээгээ саана. Үнээнд бол би ёстой аймар сайн байсан. Ганцаараа 20, 30 үнээ саачихдаг байсан. Заводын сүү энэ тэрийг. Заводын сүү өгдөг байсан ш дээ. Сүүг машиндаад. Тэр үед чинь манай аав ингээд нэг завод гээд нэг газар төвлөрцөн тийм нэг сүү авдаг юм байсан юм. Тэрүүнд би ойрхон манай нэг ах байсан юмаа. Ээжийн дүүгийнх нь хүргэн нь. Тэдний гадаа уулздагийн. Тэгээд би үнээгээ би өөрөө саадаг. Сүүгээ зөөнө.
Дэжид -
Өөрөө зөөх үү?
Долгорсүрэн -
Өөрөө зөөнө. Үгүй тэгээд одоо бодоход энэ хүүхдүүд бол тэр байтугай аягаа угаахгүй юм байна ш дээ тиймээ.
Дэжид -
Аан одоо танай хүүхдүүд харин энэ зээ нар чинь их ажилтай байна ш дээ.
Долгорсүрэн -
Угаахгүй. Миний ажилд хүрэхгүй л байгаа юм л даа. Гэхдээ тийм л байх л даа.
Дэжид -
Би бүр гайхаад ирээд үгүй ямар сүрхий юм гээд л бүр одоо.
Долгорсүрэн -
Хийхгүй байгаа юм энэ чинь. Би бүр хийлгэж сургах гээд. Энэ чинь амьдрал ш дээ гээд л үглэхийн. Үглэх юм. Буруутдаг л байх л даа. Тэгээд л тэр заводын сүүг чинь ингээд л өгнө. Ингээд л бороо шороотойд ч сааж байгаа юм чинь. Ганцаараа л сааж байгаа юм чинь. Тэгээд манай тэр ээжийн дүү нь их хань болно зайлуул. Тэгээд л өдөрт чинь их олон үнээ саагаад л. Өдөрт ер нь 100 гаргаж байж л өгнө дөө. Зуун дөч мөч. Тэгээд яаж сааж байсан юм одоо бодоод л би ерөөсөө одоо бодоод байдаг юм. Тэгэхэд би одоо арван долоо наймтай л байсан юм.
Дэжид -
Аягүй бол 17, 18 хүрээгүй шахуу л байсан байх.
Долгорсүрэн -
Хүрээгүй шахуу байсан байх. Би өөрийгөө бас өөрөө нөгөө сургуульд суугаагүй хүн чинь бүрхэг байдаг юм билээ ш дээ. Ёстой их бүрхэг байдаг юм билээ. Тэгээд л нэгдэл мөн авсан, малыг. Тэгээд л үнээ мүнээгээ өгөхгүй гэж уйлаад л. Нөгөөдөхийг чинь авч явж мавах гээд л. Тэр нэгдлийнхэн, сумын дарга нар марга нар. Нөгөө үнээгээ урдуур нь хөөж гүйгээд л хөл нүцгэн, хөл дээрээ гишгүүлж уйлаад л. Тийм байсан. Тэрийг ярьж болдог юм болов уу би?
Дэжид -
Болно болно. Амьдрал л юм чинь ярь болно.
Долгорсүрэн -
Тийм тэгдэг байсан ш дээ. Тэгээд л манай аав миний хүү болохгүй өвгөн. Өгдөг юм миний хүү гээд. Тэгээд нөгөө их олон саальтай байсан айл чинь ингээд л тогоонууд нь харлаад л. Том ч гэртэй, том ч илүү гэртэй. Тэгээд нээх олон тогоо ингээд хөөрүүлдэг байсан байхгүй юу. Тогоонууд нь харлаад муухай юм байна лээ ш дээ уул нь.
Дэжид -
Нөгөө олон сүү сааль бэлтгэдэг байсан айл нэгдэлд ороод. Аахан.
Долгорсүрэн -
Тэгээд нэг нэггүй туугаад явцан чинь манай аав зайлуул уйлж байсан. Өрөвдмөөр байсан. Тэрийг би их сайн мэдэж байна.
Дэжид -
Нээх саналаараа өгье гэхгүй ер нь тэгээд л цаанаасаа авчих уу?
Долгорсүрэн -
Тийм байсан. Тэгсэн чинь ээж би энэ хэдэн хүүхдээ яаж тэжээнээ гээд уйлж байсан. Тэрийг би одоо бодохоор нулимс гарах гээд байдаг юм. Өрөвддөг юм. Хэцүү л байсан байх л даа тиймээ. Арван хэдэн хүүхэдтэй хүн чинь тиймээ.
Дэжид -
Тэгэлгүй яахав тийм. Хэдэн мал ойролцоогоор үлдэж байсан бол? Ард?
Долгорсүрэн -
Тэгэхэд нэг хориод толгой мал үлдэж байсан юм байна лээ ш дээ. Тийм л байсан.
Дэжид -
Нэгдэлд бол танайх ер нь тэгвэл их хонь малтай байсан уу?
Долгорсүрэн -
Өө их хоньтой. Зуу муу, хэдэн зуугаар нь өгч байсан. Тэр чинь бас би тийм том тоо мэдэхгүй ээ. Сургуульд суугаагүй өнөө бүдүүлэг юм чинь. Тэгээд аав л тэгдэг байсан. Манай аав л их зэрэг хийдэг хүн байсан. Тэгээд ч олон ч хүүхэдтэй.
Дэжид -
Аав чинь аль нутгийн хүн бэ?
Долгорсүрэн -
Манай аав уул нь бол Баянхонгорын гаралтай. Гэхдээ бол энэ Цэнхэрт багаасаа л манай ээжтэй суусан юм шиг байна лээ. Тийм юм байна лээ зайлуул. Тэгээд өнгөрсөн хойно нь хүн чинь өөрөөрөө бодоод аавыгаа өрөвдөөд би уйлдаг байсан ш дээ. Өөрөө би одоо их зовлон үзсэн ш дээ.
Дэжид -
Та одоо тэр нэгдэлд сааль сааж, саальчин болж л анх орсон юмаа даа? Тэгээд олон жил ажилласан уу тэнд?
Долгорсүрэн -
Тэгсэн. Тэнчээ ер нь тэгж нэгдэлд тэгээд нэг 5, 6 жил ажилсан. Нэг 20 хүрээд л байцөөн байцан тэгээд. Яахав дээ тэгээд өөрөө биеээ даагаад л явж байгаа юм чинь. Тэгээд би энэ Архангай ороод сум, сум гэж энэ Орхон бригадад байсан юм чинь. Тэгээд л Архангай ороод өөрөө би ажил хиймээр дурлаад тэгээд тэндээсээ амьдрал эхэлсэн. Тэгээд л би эхлээд барилга барьсан. Дээр үед чинь артер гэж байсан ш дээ тиймээ. Одоо ер нь нэгдэл, артер гээд л одоо ахуйн үйлчилгээ ш дээ.
Дэжид -
Тийм.
Долгорсүрэн -
Тийм юманд ороод барилга барьж байсан. Туйпуу цохиж байсан эхлээд.
Дэжид -
За.
Долгорсүрэн -
Үгүй тэгээд би нэг тэнэг энэ тэнэг л байсан юм байлгүй. Гадуур явах гэж дурлаад л туйпуу цохидог байсан ш дээ одоо шороогоор чинь янз бүрийн юм хийгээд л, хийж цохиод. Одоо барилга баридаг ш дээ. Тийм юм.
Дэжид -
Аахан тийм туйпуу. Туупий хийж байсан юмуу тэ.
Долгорсүрэн -
Тийм юм хийж байсан юм тийм. Тийм улаан байр нэг өрдөг байсан. Одоо улаан, Архангайн наад руу нээх хүнхийсэн нүхнүүд байдаг даа тэнд. Тэгээд нээх олуулаа бид нар чинь дан үеийн хүүхнүүд. Тэгээд өнөө ажил хийхийн донтой байхгүй юу. Одооны хүүхдүүд тэгэхгүй нээрээ. Тэгээд л нөгөө ажил хийхдээ юугаа аймгийн бүр төвөөс нь явж тэр улаан байна руу очиж туупий цохидог байсан.
Дэжид -
Хол уу? Аймгаас?
Долгорсүрэн -
Хол хол бүр урагшаагаа тэр морь татдагийн тэнд.
Дэжид -
Бас нэг 6, 7 км байгаа байхаа.
Долгорсүрэн -
Өө байна. Тэр цангин толгой бараг л хүрнэ. Арай ч хүрэхгүй ээ. Тэрнээс жоохон хойхно. Тэгээд л явганаар явдаг байсан.
Дэжид -
Өглөө эрт босоод явчихна?
Долгорсүрэн -
Ёоо аймар шөнө. Шөнө очиж туйпуугаа цохидоно. Өглөө хүн босч байхад чинь бид нар туйпуугаа цохицон байдгий ш дээ. Тэгээд хөл нүцгэн хөлөөрөө туулна. Ерөөсөө тэрийг гараар зуураад хүчрэхгүй ш дээ.
Дэжид -
Аахан. Та тэр арга, ажиллагаагаа нэг сайхан дэлгэрүүлээд яриад өгөөч.
Долгорсүрэн -
Тэгээд нөгөөдөх...
Дэжид -
Туйпуу цохино гэхээр одооны орчин үеийн хүүхдүүд битгий хэл бид бас сайн мэдэхгүй байна ш дээ.
Долгорсүрэн -
Тийм үү:
Дэжид -
Тийм.
Долгорсүрэн -
Тэгсэн чинь тэр улаан байран дээр нэг хэсэг тийм барилгын материал цохидог, бригадын дарга байсан юм.
Дэжид -
Одоо өөрөөр хэлбэл одоогийн барилгын материал бэлддэг л газар
Долгорсүрэн -
Бэлдэж л байгаа нь. Нөгөө туйпууг шатаах гэж байдаг юм бас. Нөгөө нэг улаан шороо, шар шороог ингээд холиод шохой, цемент ингэж хольж зуурдаг. Тэгээд нэг тогоо гээд нэг газар ухчихдаг юм. Нээх том бараг нэг гэрийн чинээ шахуу.
Дэжид -
За.
Долгорсүрэн -
Арай ч гэр хүрэхгүй ээ. Тийм газар ухчихаад л нөгөө шороогоо хийгээд л, цементтэй хосоор нь хийж зуураад л.
Дэжид -
Аахан зуурмаг бэлтгэнэ.
Долгорсүрэн -
Зуурмаг бэлдээд тэгээд нөгөөдөхийгөө хүрздээд дийлэхгүй байгаа юм чинь.
Дэжид -
Тэгнэ ш дээ.
Долгорсүрэн -
Би чинь тарган том ч хүүхэд байсан даа. Би ер нь одоо л агшцан болохоос тарган булиа байсан. Тэгээд нөгөөдөхийгөө нөгөөдөх дийлэхгүй болохоор энээ хүртэл өмдөө шуучихаад л хөл нүцгэн хөлөөрөө л гишгэчихнэ дээ нөгөө тараг бүлэхэд ямар байдаг билээ тэр шиг. Тэгээд л тэрийгээ гишгээд ингээд зуурчихаад л тэрийгээ нөгөө модон юундаа, хэв байдаг юм. Дөрвөлжин хэв, ийм хоёр салаа ийм. Тэрүүндээ хийгээд хэвлээд л гаргаад нэг газар, нэг газрыг чинь цэвэрлээд л нөгөө хөрсийг нь аваад л бүр сайхан гөлийлгөөд л одоо энэ хонины хашаа машаа шиг ийм гөлгөр газар тэгээд л ингээд өрчихнө дөө ингээд л.
Дэжид -
Өнөө нэг хүүхдүүд нэг элсэн дээр, элсэн тоглоомоор нэг юм хийгээд.
Долгорсүрэн -
Тийм тэр элсээр чинь зайлдаг юм тэр модон хэвээ. Тэгээд нөгөөдөх туйпуун шавраа хийдэг юм.
Дэжид -
Тэгээд тавьчихдаг хэв шиг л одоо ингээд ааруул хэвлэж байгаа юм шиг л хэвлээд хэвлээд тавьчих уу?
Долгорсүрэн -
Аан яг тийм л байгаа юм. Тэгээд тийм дөрвөлж ийм юунууд гардаг юм байхгүй юу шоохойнууд...
Дэжид -
Одоо зуурмагнууд өөрөөр хэлбэл тийм хэвтээ барилгын...
Долгорсүрэн -
Туйпуу.
Дэжид -
Туйпуунууд. Аан тэгээд тэр дараагийн дамжлаганд очиж тэрийгээ шатаах уу?
Долгорсүрэн -
Тэгээд тэрийгээ хатаана.
Дэжид -
Хатаах уу.
Долгорсүрэн -
Хатаагаад тэгээд маргааш нь хураана бас лайтай тэр чинь. Хураана, хураачаад тэгээд мэлээн олон нэг 300гаад ширхэг болгож байж шатаадаг юм. Шатаагаад тэр чинь өрдөг юм бас өрлөгчний хүн нь тусдаа. Туйпуу өрдөг гээд, туйпуу шатаадаг хүн гээд. Тэр нь нэг эмэгтэй хүн байсан юм зайлуул. Тэр өрдөг байсан юм. Тэгээд бяднуудыг чинь тэрийг чинь нэг тэгээд тийм нэг...
Дэжид -
Тэгээд охидууд голдуу байх уу?
Долгорсүрэн -
Дан хүүхнүүд энэ чинь. Дан хүүхнүүд. Угаасаа нөгөө ажилд орох гэсэн улсуудыг чинь дээр үед ахуйн үйлчилгээ чинь дан барилгаар дамжуулж авч байсан юм. Тэгээд би болуул их оёдолд сонирхолтой байсан л даа. Тэгээд оёдолд орох гэсэн чинь оёдолд оруулаагүй. Шууд барилга дээр авчихгүй юу, тэгэхээр нь барилгаар дамжиж ордог байсан юм байна лээ тэгэхэд. Ордог байсан юм чинь угаасаа. Тэгээд барилгаараа дамжаад орсон. Тэгсэн чинь дан хүүхнүүд нөгөөдөхийгөө шатаахдаа тийм нэг томоо том. Одоо 20 туйпуу л яг таардаг юм. Тийм нэг мөрөн дээр нь таарсан ийм нэг хоёр модон начилгтай. Тэрүүн дээрээ үүрч тэр туйпуугаа үүрээд, тэр туйпуу шатаахдаа нэг байшин шиг л өрдөг ш дээ бүр. Нөгөө туйпууг чинь шатаахад. Тэгээд эхлээд байшингийн ул шиг юм өрдөг юм. Тэгээд дор нь газар ухчихдаг юм. Нөгөө зуухны ам шиг ам гаргаад. Тэгээд тэрнийхээ дээр өрж байгаа юм. Тэр нөгөө туйпуу шатаадаг хүүхэн чинь. Тэгээд л бид нар зөөж өгч байгаа юм даа. Тэгээд тэр муу байшин шиг өндөр гарна. Тэгээд л 20 туйпуу үүрээд зүтгээд байна даа. Хатаачихаад.
Дэжид -
Тэр чинь одоо бас хэдийгээр хатсан ч гэсэн 20 туйпуу гэдэг чинь хүнд ш дээ.
Долгорсүрэн -
Хүнд ш дээ. Юу аймар. Тэгээд бие биенийгээ тоглоод л нөгөө шат руу чинь түлхэж алчих гээд л. Хэцүү байсан юм тэр чинь. Эрэгтэй хүн байна л даа ганц хоёр. Нөгөөдүүл чинь мангартаад л манийг чинь залуу болохоор түлхэж бариад л алчих гээд л. Тэгээд би чинь тэгээд л даваад л туулчихаж байгаа юм чинь. Тийм байсан юм. Тэгээд л тэрийг чинь барилга дээр очиж авч өгч, барилга барьдаг байсан юм даа одоо энэ туйпуун барилгууд чинь мөн ш дээ. Одоо энэ Архангайд байгаа. Одоо энэ юу му гээд л тог станц мстанзыг чинь барьж байсан юмаа бид нар. Одоо тэр 3-р гуанзангийн зоорь моорь гээд. Тэгэхэд чинь хятдууд их байсан ш дээ.
Дэжид -
Аан за.
Долгорсүрэн -
Хятдуудтай хийж байсан. Хятдууд чинь ер нь цуг хийхэд ер нь их аймар улсууд шүү хяхамсаг. Босохгүй ш дээ тийм байсан.
Дэжид -
Хятад ажилчид байх уу? Тэр одоо бригадын дарга марга байх уу?
Долгорсүрэн -
Үгүй үгүй дандаа нөгөө хамт ажилдаг дандаа нормчин. Барилга барьдаг. Тийм байсан. Тэгээд тэрнээс авхуулаад л би ахуйн үйлчилгээнд орсон. За байз тэгэхэд чинь..би одоо бас мартаад байдаг болчоод байгаа юмаа.
Дэжид -
Та тэр юунд, туйпуу цохиж байхад хэдэн жил ажилласан бол тэнд? Тэр нормын ажлыг хэдэн жил хийсэн?
Долгорсүрэн -
Өө би тэр жил норм, тэр туйпуунд болуул жил хүрээгүй. Тэр чинь хавар ороод л тэгээд л өвөл болдог ш дээ 11 сар тэгэхэд л тэгээд юунд орсон. Оёдолд, гутал хийсэн бас гуталд орсон.
Дэжид -
Эхлээд гуталд орсон уу?
Долгорсүрэн -
Тэгсэн. Тэр барилгаасаа.
Дэжид -
Аан ер нь тэр туйпуу муйпуу гэж тэгж ажиллаж байхад чинь одоо ер нь өглөөнөөс орой болтол л ажиллах уу?
Долгорсүрэн -
Тэгнэ.
Дэжид -
Яг л нөгөө 8 цаг. Ер нь цалин хэдий хавьцаа авах уу?
Долгорсүрэн -
8 цаг. Цалин бол юу ч үгүй байсан ш дээ. Зүтгэж зүтгэж 180хан цаас. Үгүй 100 цаас.
Дэжид -
100 цаас авдаг байсан уу?
Долгорсүрэн -
Тийм. Тийм л байсан ш дээ ерөөсөө. Цалин чинь бага байсан ш дээ. Хамгийн дээд тал нь л нэг 300 цаас авч байсан. Тэгээд л тэрүүгээр чинь амьдраад л болоод л байсан юм даа. Яаж болж байсан юм мэдэхгүй. Би тэгэхэд чинь хүүхэд байсан болохоороо бас болчихож л байсан байх. Үгүй бас тэр чинь хажуугаар нь бас юм хийж байгаа юмаа бас худлаа. Сайн өдөр мөдөр чинь ингээд нөгөө нэг хивс, малгай залгайг чинь хийгээд л нэг 10 цаас маас өгдөг байсан юмаа. Тэрийг ярьж болохымуу ээ бурхан минь.
Дэжид -
Бологүй яахав. Өөрийнх нь л амьдрал юм чинь тийм юутай юм байхгүй ш дээ ерөөсөө л хүний өөрийн л бодит амьдралын л асуудал. Аан тэгээд та юунаасаа шууд ахуйн үйлчилгээнд гуталчнаар орсон юм уу?
Долгорсүрэн -
Тэгээд гуталчнаар авна гээд би оёдолчинд санаатай байгаа байхгүй юу. Тэгээд шууд гуталруу оруулчихдаг байхгүй юу бас тэгээд. Би бол санаа нь оёдолдоо орох санаатай. Тэгээд оруулаагүй намайг. Тэгээд гуталд орсон юм. Гуталд ороод л тэгээд нормчин хийсэн дээ. Тэгээд энэ манай талийгаач бид хоёр чинь тэгээд л тэрнээс хойш танилцаад л яасан юм байгаа юм. Сууж бариад л тэгээд хүүхэд шуухадтай зөндөө л юм болсон. Би чинь одоо 9 хүүхэд гарсан. 9өөс одоо тавхантай байгаа юм. Тэгээд л нормын ажил гэдэг чинь их цаг барьсан ш дээ тэр чинь.
Дэжид -
Цаг нарийн.
Долгорсүрэн -
Эмнэлэгт үзүүлнэ гэхэд л ерөөсөө нэг ийм цаастай. Энэ дээрээ эндээс 1 цагт гарлаа гээд л биччихэж байгаа юм. Тэнд очоод л хэдэн цаг болсон тэндэх эмнэлэгийн бичиггүй бол бид нарыг чинь цаг тасалсан гээд л. Цаг нэхээд л тэгдэг байсан ш дээ. Тэгдэг байсан ш дээ. Ерөөсөө шээх ч эрхгүй шахуу байсан шүү дээ бараг. Гадагшаа ер нь дэлгүүр хоршоонд орлоо гээд аашладаг байсан юм. Тэр чинь тэгээд нэг идэж уух юм олддогий ш дээ бас. Тэгээд л нөгөө нэг мастер дарга нараас нуугдаж явж байж л нэг юм идэж уух юмаа цуглуулна ш дээ. Тэгдэг байсан ш дээ. Тийм нарийн цаг барьдаг байсан юм.
Дэжид -
Шаардлага өндөртэй байсан уу тэ.
Долгорсүрэн -
Өө тэр чинь гол нь зөв байсан юм шиг байгаад байгаа юм. Хүмүүжилтэй байсан юмуу л гэж одоо би боддог юм зүгээр тэгэхэд чинь багацуул ч их байсан. Хичээлт сонирхолтой хийж байсан юм уу, тэр ахуй үйлчилгээ ч ер нь хүнийг сайхан ажилд сургадаг ч газар байсан юм шиг байгаа юм.
Дэжид -
Аахан гутал дээр та ямар ямар дамжлаган дээр гутал ямар гутлууд хийдэг байсан?
Долгорсүрэн -
Би нөгөө цагаан ултай гутал гэдэг юм хийж байсан ш дээ тэгэхэд чинь. Тиймээ?
Дэжид -
Тийм.
Долгорсүрэн -
Тэрийг л их хийж байсан. Дандаа л тийм юм гараар хийдэг байсан ш дээ. Ерөөсөө машинаар чинь ганцхан толгойг нь л оёно. Өөр юм байхгүй дан гараар. Гуталд чинь их олон хүн байсан тэгээд дандаа тэгээд л залуу байсан болохоор тэгээд л гараар л хийнэ дээ. Тэгээд бас норм биелүүлэх гэж ёстой их зулгаадаг байсан даа. Тэгээд ингээд нормоо биелүүлж чадахгүй бол гэрээр нь өгөөд л явуулчихдаг байсан. Тэгээд тэрийг чинь улайраад л хоолоо хийж идэхгүй оёсоор байгаад л, унтахад ер нь ховор л байдаг байсан шүү нээрээ. Хүүхэдгүй байсандаа тэр юм уу. Сүүлийн үед л нэлээн хэдэн хүүхэд гарсан тэгээд л харах хүнгүй, хүүхдүүд ч өвчин зовлон тусаад л хэцүү л байдаг байсан шүү. Хүүхэд харах хүнгүй тэгээд л ясли, цэцэрлэгч байхгүй. Жацга баас алдаад л, ханиад томуу хүрээд л хэцүү байсан. Одоо бол тийм юм байхгүй юм байна ш дээ тэ.
Дэжид -
Гуталд та ер нь хэдэн жил ажилласан?
Долгорсүрэн -
Гуталд чинь одоо би хэдэн жил ажилласан юм болоо. 23 жил ажилласан уу, жаран гурван оноос эхэлж ажил л уу...тийм 63 оноос л ажилласан даа.
Дэжид -
Хэдэн онд тэтгэвэртээ гарсан юм та?
Долгорсүрэн -
Би чинь далан...наян дөрвөн онд гарлуу тийм.
Дэжид -
Ммхм 84 онд гарсан. Заа гутлынхаа дараагаар та бас оёдол руу шилжсэн үү?
Долгорсүрэн -
Тэгээд оёдол руу орсон харин тэгээд гутлаа хийж байгаад бас хордлого өгөөд хоолой моолой таг болчоод 2, 3 жил болоод болохгүй тэгээд эмчид үзүүлж бариад л..
Дэжид -
Аан нөгөө арьс ширний юунд уу?
Долгорсүрэн -
Арьс ширний хордлого гээд тэгээд намайг оёдолд өгсөн. Тэгээд оёдолдооороод оёдолдоо өнөө 10 гаруй жил болсон доо.
Дэжид -
Оёдол дээр та юу хийдэг байв?
Долгорсүрэн -
Тэгээд яахав дээ өөрснийхөө өмсдөг л юмыг хийдэг ш дээ ахуйн үйлчилгээ чинь уул нь. Тэгээд нөгөө нэг европ хувцас мувцас пиджак костюмирхуу тийм янз янзын л юм хийнэ. Янз янзын л юм хийнэ.
Дэжид -
Гоё юм. Дээл оёно. Ерөөсөө л хүний одоо...
Долгорсүрэн -
Хүний хэрэглэдэг л юмыг хийж байгаа юм л даа уул нь. Тэгээд мастертай тэр чинь шалгагчтай байсан болохоор юм чинь гайгүй чанартай гардаг юм билээ ш дээ тийм. Өөрснөө мэдэхгүй ч гэсэн чанар шалгагчтай.
Дэжид -
Чанар шалгагчтай тиймээ.
Долгорсүрэн -
Одоо бол тийм юм алга байна ш дээ. Дэлгүүрээс авлаа л гэхэд нэг ийм ийм оёчихсон тэгээд дахиж оёж ч болохгүй байж ч болохгүй ш дээ гэрийн бүрээс. Байранд суудаг улсууд бол мэдэхгүй л байх л даа.
Дэжид -
Аан мэдэлгүй яахав. Одоо энэ хөдөө байдаг...
Долгорсүрэн -
Гэхдээ мэдэлгүй яахав. Тийм болцон байх юм. Тэгээд би тэгдэг юм одооны стандартын шалгалт гэдэг юм байдаггүй болоод тэр юм уу хоолой гүрээ нь ч таарахгүй, тоолоод л авчихдаг байлаа ш дээр үед бүрээсийг чинь хоолойг нь.
Дэжид -
Тэгдэг байсан.
Долгорсүрэн -
Тэгсэн чинь одоо хоолой тоолоод ч нэмэргүй болцон байна. Хачин ингэсэн ингэсэн нэг өөрөө оёхгүй л бол таарахгүй тийм болцон байна ш дээ тийм.
Дэжид -
Тэр үед чинь нөгөө стандарт, чанарын нэгдүгээр бүтээгдэхүүн энэ тэр гээд их яригддаг байсан үе шүү дээ тийм.
Долгорсүрэн -
Өө янзын байсан. Манайг чинь муу юм хийвэл тэгээд уйлуулаад л ханзлаад хаячихаж байгаа юм чинь гутлыг чинь. Ёстой хэцүү ш дээ. Таарахгүй бол тэгээд чадчуул тэгээд захаас нь аваад хутгаар хэрччихнэ ш дээ гутлыг чинь.
Дэжид -
Ммхм.
Долгорсүрэн -
Тэгээд л уйлаад л нөгөөдхөө засна. Уйлдаг л байсан юм даа би бол нээрээ шүү. Тийм байсан юм. Тэгээд цалин бол ер нь шалихгүй дээ шалихгүй. 180 заа сайн л бол нэг 300.
Дэжид -
Норм төлөвлгөөгөө биелүүлвэл тэгээд шагнал урамшуулал авах уу?
Долгорсүрэн -
Үгүй яахав авдаг юм. Авна аа яахав хүн зүтгэж байгаа юм болохоор авна.
Дэжид -
Та хэдэн онд гэр бүл болсон?
Долгорсүрэн -
Би чинь одоо жаран...хоёр онд л.
Дэжид -
Гэр бүл болсон юм байна тэ. Аахан. Тэгээд одоо тэрнээс хойш 9 хүүхэд.
Долгорсүрэн -
62... тийм 61 онд л гэрэлсэн юм байна даа.
Дэжид -
Гэр бүлийн чинь хүн юу хийдэг хүн байсан?
Долгорсүрэн -
Холбооны ажил хийж байсан.
Дэжид -
Холбоонд уу? Аанхан. Хоёулаа л одоо ажилтай.
Долгорсүрэн -
Хоёулаа хоёр тийшээ гараад л.
Дэжид -
Холбоо гэдэг чинь бас л одоо нэлээн айхтар цаг нартай уралддаг л одоо ийм ажил тиймээ.
Долгорсүрэн -
Тийм. Яахав дээ одоо насаараа алдцан хүн. 30аад шахуу жил болчоод байна. Тэгэхээр энэ хэдхэн юмтайгаа л зүгээр дээр доороо ороод л зүгээр хэцүү л байх юм билээ тэгээд одоо яахав дээ.
Дэжид -
Тэгээд та тэр их одоо ажлын хажуугаар энэ хүүхэд мүүхэд өсгөх ажлаа яаж одоо зохион байгуулж байсан юм? Ер нь нойр гэдэг бага байсан уу?
Долгорсүрэн -
Бага бага. Ээлийн ажил хийж байсан. Оёдол чинь дан ээлж хийдэг байсан. Дандаа л ээлжийн ажилтай байна. Тэгээд шөнө мөнө ингээд л шөнийн ээлжинд яваад ирэхэд чинь энэ хэдэн хүүхэд чинь энд ч л унтцан, тэнд ч л унтцан, энчээ чиг л унтцан, хоол ундгүй.
Дэжид -
Шөнийн ээлж, өдрийн ээлж нь ямар цагтай байх вэ?
Долгорсүрэн -
Шөнө чинь орой 6-аад гараад л 12 цагт энэ тэр ирнэ. Заримдаа ирж чадахгүй ш дээ. Нөгөө нормтой юм чинь нөгөөдөхөө биелүүлэх гээд л. Тэгээд ирэхэд чинь яг өнөө талийгаач чинь байхгүй юм чинь хэдэн хүүхэд чинь тэгээд л овоороод л унтах газраа унтаад л, хоол хийж идэж байгаа нь хачин юм хийчихсэн тэгээд л унтаж байдаг л байсан эд нар. Хэцүү байсан тэгэхэд. Би бол яахав дээ тэгээд л будилсаар байгаад л гайгүй болцон. Үгүй ингээд өсөхөөрөө сайхан л юм уул нь. Тэгээд бас хажууд нь өвчин зовлон ороох хэцүү л юм байна лээ.
Дэжид -
Аан 9 хүн төрж тэгээд одоо энэ чинь хүмүүжүүлнэ гэдэг ч их том асуудал
Долгорсүрэн -
Тэгээд одоо 4 нь байхгүй. Тэгээд нэг 5тай нь яахав тэгээд байж л байгаа. Хэцүү л байдаг юм байна лээ. Тэгээд би одоо хүүхдүүдээ ажил хий та нар тийм байна гэхээр тоохгүй юм байна ш дээ эд нар. Мэдэхгүй юм байна ш дээ намайг зарцан болохоор мэддэггүй байх гэж би боддог юм нээрээ. Тийм нээрээ болдог бол үхчихмээр л санагддаг юм нээрээ. Мэдэхгүй юм байна ш дээ. Хүүхэд байхынхаа зовлонг.
Дэжид -
Аан одоо мэдэж л байгаа л даа.
Долгорсүрэн -
Үгүй ээ мэдэхгүй.
Дэжид -
Таныг одоо ингээд бага залуу байхад эцэг эх чинь малчин улсууд байсан байна тиймээ. Тэр үед одоо хүмүүс үр хүүхдүүдээ ер нь яаж голцуу одоо тэр сургууль соёл, боловсрол олгодог байсан юм? Хүүхдүүд мүүхдүүдтэйгээ ер нь яаж ажилладаг байсан юм бол?
Долгорсүрэн -
Тэр их бүдүүлэг байсан байх аа. Би бас тэгж таагаад байдаг юм. Ер нь манай аав ээж чинь мал л гээд байдаг байсан шүү. Тэгээд миний доодохыг миний оронд өгчихөөд л миний дүүгий нь бас одоо тэр эрэгтэй дүүгийн дор бас нэг бий тэрүүнийг чинь бас өгөөгүй юм байгаа юм сургуульд. Тэгээд л гарчихдаг байсан ш дээ. Тэгээд л малаа хараад л тэгээд мал чинь ерөөсөө олон мал чинь хэр баргийн хүнд маллагдах юм биш шүү дээ тийм. Тийм байсан.
Дэжид -
Аан ээж чинь одоо юу гэртээ бас...
Долгорсүрэн -
Ээж ч яахав дээ тэгээд сүү саалиа тэгээд л хамжилцаад л.
Дэжид -
Сүү саалиа хийдэг. Бас уран хүн байсан уу?
Долгорсүрэн -
Гайгүй ээ яахав өөрийнхийгөө л...юманд яахгүй, зүгээр нээх илүү дутуу юм ч хийж байгаагүй зайлуул тийм яахав.
Дэжид -
Тэр үед та одоо таныг хэдэн настай байхад нэгдэлжих хөдөлгөөн ялж байсан юм дээ? Ер нь нэгдэлжих хөдөлгөөн ялаад тэр нэгдэл мэгдэлд одоо та ажлаасаа гарцан юм байна. Танай гэр бүлээс нэгдэлд ажиллаж байсан хүн бий юу? Одоо аав ээж чинь үргэлжлээд ажиллаж байсан уу?
Долгорсүрэн -
Аав ээж үргэлжлээд үү? Бараг үгүй байхаа. Энэ төв дотор байгаа эрэгтэй дүү л байсан байх өөр байгаагүй тийм.
Дэжид -
Аан тэгээд сүүлд одоо энэ ажлын талаар та бас их сайхан тодорхой ярьлаа. Хамт олонтойгоо ингээд л энэ ажиллаж байх үе ер нь хамт олноороо ямар юм зохион байгуулдаг байсан юм тэр үед? Тэгээд өнөө оёдолчдын зэрэг мэргийг одоо яаж олгож, яаж дээшлүүлдэг байсан бэ? Мэргэжлийн зэрэг та нарт өгдөг байсан ш дээ. Тэр үед одоо яаж мэргэжлийн зэрэг мэргээ олгодог байсан юм?
Долгорсүрэн -
Аан нэг мэргэжлийн шалгалт малгалт аваад л тэгээд бүдүүлэг сургуульд суугаагүй хүн чинь их дутмаг байдаг юм билээ. Би бол юм болгонд нь гайгүй байсан юм байлгүй намайг юм болгонд л оруулдаг л байсан. Би өөрөө тийм бүрэг, сургуульд суугаагүй хүн чинь их бүрэг байдаг юм байна лээ ш дээ.
Дэжид -
Та гэхдээ их маш их мэрийлттэй хүн байсан байна ш дээ. Тийм олон мэргэжил тэгж эзэмшээд.
Долгорсүрэн -
Ерөөсөө яадаг байсан юм. Тэр нэгдлийн шалгалт малгалтан дээр чинь их гүрийнэ ээ. Чадахгүй ч гэсэн бураад л хаячихна. Тэгээд нөгөө бурдаг байсан юм байлгүй дээ мэдэхгүй. Бурдаг л байсан юм байлгүй гайгүй л байдаг байсан ш дээ.
Дэжид -
Харин тийм таныг би бүр сайн байсан гэж бодож байна. Аан таны одоо тэр үед ажиллаж байсан ажлын зураг мураг одоо баярын сайшалын үнэмлэх мүнэмлэх одоо тийм залуу үеийн юмнууд бий юу?
Долгорсүрэн -
Бий одоо харин нөгөөдөх нь хаана яваа юм бол доо. Мэдэхгүй байна. Хэрэггүй юм чинь гээд хаячихдаг байжээ бас тэд нарыг чинь одоо тэгээд хаана байгаагаа мэдэхгүй байна. Тэтгэвэрт ороход бас хэрэг болдог юм байна лээ тэ.
Дэжид -
Тийм хэрэгтэй ш дээ.
Долгорсүрэн -
Тэгээд одоо хүүхдүүдээрээ тоглуулаад хаячихсан. Тийм ч байсан юм чинь. Гэхдээ нэг хэдэн зураг мураг, хэдэн баярын бичиг байгаа байх өө. Уул нь хөдөлмөрийн гавшгайч юм байна лээ.
Дэжид -
Таныг ажиллаж байх үе одоо яг тэр үед тэгдэг л байсан даа ер нь одоо тэгвэл таныг бага залуу байхад бол тэр хүүхдээ сургуульд өгөхөд бол айлууд ер нь жоохон тийм хойргодуу л байсан тэ.
Долгорсүрэн -
Хойрго байсан. Ганцхан манай аав ч биш юм шиг байгаа юм. Хойно л бодож байхад тийм л юм шиг байдаг юм. Тэгээд манай үеийнхэн чинь ер нь олон л сургуульд ер нь ховор сууж байсан юм билээ. Үгүй яахав суудаг нэг нь сууж л байсан байлгүй. Тэгээд л адилхан маний үеийн хүн чинь багш ч л болцон, дарга ч болцон байх юм. Ийм л болох байсан байх гэж өнгөрсөн хойно нь бодогддог юм билээ. Өнгөрсөн хойно нь. Тэгээд л би чинь юу байсан. Тэр мастер застер чинь намайг зүгээр мастер болгох гээд л. Дандаа л юманд томилчихсон л байдаг юм. Нөгөө мэдэхгүйгээ ч яахав. Сайн л бол нэг оройн сургуулиар нэг 4 төгссөн нэртэй. Тэгээд чадахгүй л дээ бас. Тэрийгээ нээх тоодоггүй.
Дэжид -
Аан бас мэргэжлийн хичээл мичээл, сургалт явагдах уу?
Долгорсүрэн -
Заана. Тэгээд тэрүүнд нь гайгүй л байдаг байсан юм байлгүй. Мэдэхгүй тэгээд юм болгонд томилцон. Хэцүү л байдаг, хэцүү юм билээ тэр чинь. Өөрөө чадахгүй хүн чинь. Мастер застер хий гээд л тэгдэг юм байна лээ. Тэгээд чадахгүй юм чинь.
Дэжид -
Таныг тушаал дэвшүүлэх гэхээр та дэвшдэггүй хүн байсан байна ш дээ.
Долгорсүрэн -
Үгүй үгүй. Тэрийг бол өөрөө тийм ичимхий бүрэг, тэгээд чадахгүй гээд өөрөө айгаад байхгүй юу даа тэр чинь. Чадахгүй ш дээ.
Дэжид -
Та бол оёдлоороо бол практикаараа чадна. Бичиг номынх нь юмнаас айгаад...
Долгорсүрэн -
Бичиг үсэг нь муу. Худлаа яриад яахав дээ суугаагүй юм чинь. Гэхдээ яахав нэг муу ойр зуурын юм уншаад л тэгэхээр манай хүүхдүүд тэгдэг юм. Яаж байгаа юм бэ сургуульд суугаагүй гэхэд ингээд мэддэг юмаа гээд сонирхдог юм. Балай байгаа биз.
Дэжид -
Тийм одоо бас сонин мэдлэгтэй байсан байна тэ. Тэр үед соёлын довтолгоо гэж одоо та ярьж байсан уу?
Долгорсүрэн -
Аан байна байна.
Дэжид -
Аахан та нэг соёлын довтолгооны талаар ярьдаа.
Долгорсүрэн -
Тэр чинь ёстой нэг хэцүү байсан ш дээ. Аль одоо болуул байна ш дээ балиар байгаа бид дээ энэ чинь ямар ч довтолгоон байхгүй байх юм. Заримдаа би тэр хүүхдүүддээ тэр соёлын довтолгоо гэдэг юм байж байх ч яав даа гэж боддог юм. Үгүй нээрээ. Энэ хөдөөний улсуудад заваан улс их байна ш дээ тиймээ. Балиар үгүй тэгээд сууж байгаа оронгоо ч янзалчихаж чадахгүй мань шиг, одоо мань бол урдхаа хийж чадахгүй болсон байна ш дээ. Надаасаа, маниасаа дор юмнууд байна ш дээ. Заримдаа би хүүхдүүддээ ч аашилдаг юм. Эднуудыг тэр дээр үеийн тэр соёлын довтолгоонд авааччих юмсан гэдэг юм тийм.
Дэжид -
Аан тэр үед яадаг байсан юм тэр соёлын довтолгоо нь?
Долгорсүрэн -
Ингээд л үүднээсээ эхлээд л соёлтой л байх ёстой нээрээ. Энэ шүдний оо, сойтог мойтог хүртэл энэ чинь 3, 4 ээлжийн тийм өрөөтэй. Дандаа даавуугаар хийсэн. Тэр үед чинь, одооны ийм янз бүрийн материал байгаагүй юм чинь. Тэгээд л яадаг байсан юм. Тэгээд л нөгөөдөх жоохон байхад чинь юм оёхын өвчин тусчихдаг юм уу яадаг юм ийм дөрвөлжин даавуун дээр чинь өнгө бүрийн юм хатгаад л. Тэгээд өрөөнд нэг ийм булан хийчихдэг. Тэгээд сойтог мойтог, шүдний оо моогоо хийдэг.
Дэжид -
Ариун цэврийн булан.
Долгорсүрэн -
Ариун цэврийн булан хийдэг тэгээд л хүүхдийн тоглоомны булан гээд л байлгалаа бас, байдаг байсан юм. Тийм юмгүй айлыг чинь айл гэж үздэггүй байлаа. Торгох гээд. Орны даавуу бас 3 ээлж байхгүй бол бас үздэггүй байлаа. Тийм байсан ш дээ. Тэгэхэд одоо тийм соёлтой хүн байхгүй. Би заримдаа тэгдэг юм. Та нарт ямар ч соёл алга гээд л аашилдаг юм. Тийм байсан ш дээ. Ер нь хэцүү байсан даа. Үнээ саалгахад л цагаан халаадгүй бол саалгадаггүй байлаа ш дээ.
Дэжид -
Одоо хувь ч, хувьсгал ч хоёр нь?
Долгорсүрэн -
Үгүй аль нь ч байсан. Тэгээд тийм шалгалт ирнэ дандаа. Заводын сүүг үнээг сааж байгаа хүн цагаан халаадгүй ерөөсөө байдаггүй байсан. Тэр сав мав чинь янзын улцайсан цэвэрхэн. Тийм байсан ш дээ.
Дэжид -
Тэгээд ер нь ажил дээр ч, ахуйд ч гэсэн соёлын довтолгоо бол хүчтэй нөлөөлж байсан уу тиймээ аж ахуйд ч.
Долгорсүрэн -
Янзын нөлөөлнө. Тэр бага хүүхдэд их зүгээр юмуу гэж боддог юм би. Их хүмүүжилтэй, адаглаад хувцсаа зөв угаачихдаг болдог болов уу, болдог шүү тэ тэр чинь тэгээд зөв байсан байхгүй юу. Одоо бол тийм юм байхгүй тэ. Тэгээд хэцүүдээ дандаа юм болгон 3 ээлжтэй гэдэг байсан ш дээ. Тэр үед чинь тэгээд л бараа материал нь ховор, мөнгө нь юу ховор тийм л байсан тэгээд яаж ийгээд болгодог л байсан юм шиг байгаа юм. Хэцүү байсан шүү. Манай аав л... олон хүүхэдтэй, гурил ч гэсэн ховор байсан ш дээ тэгэхэд чинь. Бүдүүн, одоогоор болуул бүдүүн нэг хэв л байсан шиг байгаад байгаа юм. Миний жижиг ч гэж боов моов хийдэг байсан юм. Цагаан сар болохоор. Тэгээд бид нар шигшинэ л дээ. Марланд шигшчихээр л сайхан нарийхан гурил болно.
Дэжид -
Тэгээд хүүхдүүд ерөөсөө их багаасаа л хөдөлмөр хийх үү?
Долгорсүрэн -
Тэгнэ харин. Юу манайх болуул ёстой сумандаа бараг тэргүүн байсан байна лээ. Сүүлийн үед явахад л. Их л улсууд их л холддог байсан л гэж ярих юм байна лээ. Тэгээд манай аавыг Жамьянсүрэн гэж хүн байсан. Жамьянсүрэнгийн хүүхдүүд шиг ажилд сурцан байвал яах вээ л гэж байсан юм гэнэ лээ ш дээ. Би тэрийг улсуудын ярихыг л сонссон. Тэрнээс биш өөрөө сонсоогүй л дээ. Одоо сүүлийн үед залуус малуус бүгдээрээ гайгүй л дээ. Их хүмүүжилтэй ер нь аав ээжийгээ юманд хүргэхгүй шүү дээ ер нь гайгүй.
Дэжид -
Ер нь тэгээд одоо хүүхдүүд өглөө босоод одоо ерөөсөө орой болтол ажлаа хийх үү? Тийм ээ?
Долгорсүрэн -
Тэгнэ. Тийм. Тэгээд л ердөөсөө ингээд л хонь хургатайгаа ноцолдоод л.
Дэжид -
Аахан энэ сүү цагаан идээ боловсруулах, одоо тэгээд л оёдол моёдлыг бас тэр их ажлын хажуугаар бас тэгээд л сурах уу?
Долгорсүрэн -
Тэгнэ ш дээ. Нөгөөдөх дээлийг чинь одоо тийм одоотой адилхан ийм бэлэн хувцас өмсөхгүй ш дээ. Дандаа л нөгөө дээлийг чинь 3 имжэнэ, тийм янз янзаар л хийнэ ш дээ.
Дэжид -
Ммхм. Хэдтэйгээсээ эхэлж та одоо тэгээд оёдол хийж байсан? Заа одоо өөрийнхөө гэртээ.
Долгорсүрэн -
Би гэртээ байхаасаа арван дөрөв тавтайгаасаа л дээл хувцсаа, тэгэхэд чинь монгол цамц өмсөж байсан юм байгаа юм. Дандаа л нэг ийм захтай тийм юм энэ тэр эсгээд л. Би чинь өөрөө их сонирхолтой байсан юм аа. Тэгээд л нуугаад л манай аав намайг тэгж дураараа загнахад ерөөсөө дургүйцдэггүй байсан. Дураар нь дургиулаад л зүгээр. Тэгээд л нөгөөдөхийгөө нууж байгаад л гэрийн ар өвөрт очоод л эсгэчихнэ. Тэгээд л машиндаад оёод л. Сонин. Тэрийг ярьмааргүй ч юм уу. Тэгээд л нөгөөдөхийгөө буруу зөрүү оёод л. Тэгээд л нэг юм ээжид үзүүлнэ. Ээж чинь урдаас шанагадаад аашлана. Хийж чадахгүй хохино байхгүй юу чи. Тийм байсан ш дээ манай ээж аав хоёр чинь одоо хийж чадахгүй бол хохино гээд л. Үгүй тэгэхээр юм сурдаг л юм байна лээ.
Дэжид -
Шаардлага өндөртэй тэгээд л эхний удаа, нэг удаа буруу хийнэ, хоёр удаа буруу хийнэ, гуравтгаа бол заавал.
Долгорсүрэн -
Тэгээд монгол өмд хийдэг байлаа бас. Энэ нэг муухай юмыг ярьж болох уу.
Дэжид -
Зүгээрээ зүгээр. Юу нь муухай байгаа юм бэ?
Долгорсүрэн -
Тэгсэн чинь монгол өмдөө гэрийн ард сууж байгаад л яг ийм зун байсан ш дээ. Би жоохон л байсан юм аа. Одоо бас орон гаран юм шиг болчихоод байх юм. Нөгөөдөхөө эсгэдэг юм байна. Эсгээд ингээд тэр чинь дөрөв давхарлаад л монгол өмд чинь эвхчихдэг юм байхгүй юу. Дотроо нөхөөсгүй. Тэрийг чинь аваачаад цөмийг нь давхарлаад ганцхан гуя гарчаад...ганцхан гуя гаргаад аашлуулаад л. Тэгээд ээжид үзүүлсэн чинь ганцхан гуя хийцэн байна ханзал чи наадхаа гээд л тэгнэ. Тэгээд уйлаад л ханзалж байгаа юм чинь. Уйлаад л ханзлаад л тэгээд л аав аашладгийн дээр үеийн улсууд чинь. “Муу сүг зааж өгөхгүй чи. Хүүхдэд аашлаад” манай аав тэгдэг байсан. Манай аав их цүргэн хүн байсан. Өөрөө ч оёчихно. Зааж өгөхгүй хүүхэд уйлуулаад л гээд. Тэгээд нөгөөдөхөө ханзалчихна. Нөгөөдөх чинь ханзалчихаар чинь хичнээн л ам гарч ирж байгаа юм чинь. Тэгээд л манай аав барьж өгдөг байсан юм зайлуул миний хүү ингээд оё гээд л. Ээж зангүй ээ зүгээр тугал нийлүүлээд, үнээ сааж чадсангүй гээд л шанагаар алгадаад л суудаг хүн байсан юм. Тэгээд л галдаа цүчил мүчил хамаагүй ш дээ. Тэгээд түлэгдэж үхээгүй л юмдаг. Тэгээд л нээрээ бороо мороонд чинь ингээд л хөлдчихгээд л орж ирж байгаа юм чинь. Жигтэйхэн их усан бороонд чинь дээр үед чинь их бороо орж байсан ш дээ. Шалдан нүцгэн тэгээд л хонь хургатайгаа хонио саачаад л шавран дотор чинь энээ хүртэл шуучихаад л өмдөө тэгээд л хонио саагаад хөл хөлдчих гээд л байгаа юм чинь. Тэгээд орж ирлээ гээд л урдаас чинь аашлаад л буцаагаад л гаргаад үнээнд, үнээ тугалаа саагаад л, үнээ тугалаа хашчихаад л. Тэгдэг байсан. Үгүй тэрний муу ч болоогүй л юмдаг надад бол зүгээр.
Дэжид -
Маш их одоо хөдөлмөрөөр, хүнийг ер нь хөдөлмөрөөр л хүмүүжүүлж байж тиймээ.
Долгорсүрэн -
Хэн мэдэхэв. Тэгээд одоо тэгж хэлвэл энэ хүүхдүүд бас болохгүй байх даа. Тэгээд бид нар чинь уурлаж уцаарлах гэж байхгүй дээ харин хоорондоо хэрэлдэх...одооны хүүхдүүд чинь хоорондоо хэрэлдээд байх юм байна ш дээ. Тэр чинь ингэж байна, энэ чинь ингэж байна ингээд л ядаргаатай гэж жигтэйхэн юм байна ш дээ. Тэгж хэрэлдэж уралдахгүй тэр хий гэсэн ажлаа л хийнэ.
Дэжид -
Ахас эхсээ хүндлэнэ.
Долгорсүрэн -
Тийм эрэгтэй нь эрэгтэй мал эд нарынхаа юунаасаа гадуур дотуурх ажлаа, эмэгтэй нь гэртээ. Тэгээд хүнээс их ичиж, айна. Очоод тэр ах явна, энэ эгч явна гээд ингээд. Айлд орсон ч л бурхантай байвал яана ийнэ л гээд л тэгдэг байсан. Одоо бодоход бурхан тахилыг ч мэдэхгүй л дээ.
Дэжид -
Тэр үед ер нь шашин шүтлэг ямар байсан юм? Таны одоо энэ амьдралын туршид энэ шашин шүтлэг яаж өөрчлөгдөв?
Долгорсүрэн -
Тэр гайгүй л байсан гэхдээ нээх ч сайн байсан болов уу даа мэдэхгүй. Тэр намайг жоохон байхад л одоо тэр бурхан тахилыг чинь их хаданд хийж, аваачиж хаядаг байсан юм. Тэгээд яагаад тэгдэг байсан юм бол. Тэрийг би ерөөсөө мэддэггүй юм, цаанаасаа л болохгүй байсымуу яасан юм. Хашгатын гол гэдэг чинь их жигтэйхэн тийм агуу өндөр, их уулархаг газар байдаг байхгүй юу, одоо миний нутаг. Тэгээд..Хш
Дэжид -
Хашгатын гол оо?
Долгорсүрэн -
Тийм. Хашгатын гол гэж одоо энэ Орхоны, одоо ийшээ байдаг юм. Тэгээд их гоё нутаг ш дээ уул нь. Тэгээд л хонь монинд явахад тийм их өндөр уул, тэр цохионууд байдаг юм. Нээх том том цохионууд. Тэгээд тэрний завсар мавсраар ингээд л юу байдаг юм. Одоо бурхан, нөгөөдөх цөгцнүүд ингээд, тэгээд л судар мудар байдаг юм. Байсан юм. Тэгээд тэр юу байсан юм мэдэхгүй.
Дэжид -
Хүүхэд болохоор чинь тэгээд хүрч барьж, үзэж юу яахгүй.
Долгорсүрэн -
Хүрч болдоггүй гэдэг байсан юм. Тэгээд хэлдэг байсан л даа. Хадан дээрээ далд л байдаг юм. Хүрдэггүй байсан. Хүрч болохгүй миний шүү миний хүү хонь монь хариулж явахад тийм юм байвал болдоггүй юм шүү гээд. Тэгээд очоод тэрийг сонирхоод л уул нь гоё гоё цөгц мөгц байдаг юм билээ ш дээ. Бурхан тахилын янз бүрийн тийм бурхны тахил гээд нэг юм байдаг юм даа. Ус хийцэн, цөгцөн дээр тавьдаг нэг эрээн цоохор нэг шил шиг юм мэдэхүү үгүй юу, тийм юм хүртэл байдаг юм. Би нэг авчирчихаад аав ээж хоёрт нэг алуулахаа шахаж байсан юм. Хүүхэд байсан юм чинь яахав даа тийм гоё цэцэгтэй юм шиг тийм гаднаас харахад хагалаад авчихмаар тийм шил байхгүй юу. Тэрүүнийг тэгээд хагалаж байсан чинь ээж, аав хоёр үзчихгүй юу, доторх цэцгийг нь авах гэж байгаа юм гээд тэгсэн чинь үгүй байдаг юм байна лээ. Чуулган байдаг юм байна лээ ш дээ. Тэр цэцэг нь тийм цоохор тийм. Тэгж ч л байсан юм. Тийм сайн мэдэхгүй байна. Тэгээд манай ээж ч их шүтлэгтэй л байсан л даа.
Дэжид -
Таныг тэр бага залуу байхад одоо ер нь хэлмэгдүүлэлт хэр явж байсан юм? Эсэргүү, мэсэргүү чинь манай энэ Архангай аймаг чинь одоо бас нэлээн лам хуварга, шашин шүтлэг ихтэй тийм газар байсан ш дээ. Танайхнаас одоо тэгж, хэлмэгдэж барьж байсан хүн бий юу?
Долгорсүрэн -
Намайг бол мэдээ орсноос мэдэхгүй, би мэдэхгүй. Надаас өмнө байсан юм байна лээ. Тийм бид нар бол тийм хээр яасан байсан бурхан тахилыг л үзсэн байхгүй юу. Өөр нээх тийм юм мэдэхгүй.
Дэжид -
Өөр нээх тийм юм байхгүй, мэдэхгүй юм байна уу.
Долгорсүрэн -
Тийм бурхан тахил бол их бий. Мөнгө хүртэл байдаг юм. Тэр завсраар. Өндөр, ерөөсөө аймар өндөр цохио ш дээ. Тэгээд л хонь хариулж яваад саваагүйтээд л хардаг байхгүй юу. Ганцхан тэр цөгц мөгц ч биш янз бүрийн л юм их байдаг байсан. Тэр дээр үеийн баригдаж байсан улсууд л юм хумаа хийж байсан гэж ярьдаг юм байна лээ. Баригдаж бариад л тэгдэг байсан гэсэн. Өөр мэдэхгүй тийм.
Дэжид -
Аан хөгшчүүл тэгж ярьдаг байсан уу.
Долгорсүрэн -
Тэгээд сүүлийн үед болуул тогоо нэрүүлэхгүй барихгүй гээд л энэ чинь. Их тогоо нэрдэг байсан ш дээ. Тогоо нэрэхгүй гээд одоо ч нэрч байгаа юм чинь тэ. Бүгдээрээ очиж аваачаад шатааж бариад тэгдэг л байсан ш дээ. Ямар ч л байсан. Би нээх сайн мэддэггүй юм аа.
Дэжид -
Аан бас тэр хэлмэгдүүлэлт хөдөө орон нутагт явагдаж байсан гэж хүмүүс бас ярьж л байдаг.
Долгорсүрэн -
Байсан харин. Тэр бүрхээрийг нь, нөгөөдөх айрга цагааг нь асгачихаад л бүрхээрийг нь ачаад л аваад явчихдаг байсан.
Дэжид -
Аан та одоо ингээд нэгдэлд ч одоо эцэг эх чинь ажиллаж байсан байна. Та өөрөө ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан байна. Ер нь одоо энэ өмч хувьчлал мувьчлалын үеэр одоо хувьчлалаар та тэр үед ажиллаж байсан уу? Хувьчлалаас одоо юм хум олж авсан уу? Ер нь яаж явагдсан бэ? Танай орон нутагт.
Долгорсүрэн -
Хувьчлал гэдгийг чинь би ёстой эргүү юм чинь яахав дээ мэдэхгүй байгаа юм чинь. Хувьчлал гээд нэг бичигнүүд өгөөд байсан юм. Их бага гээд хоёр тийм хувьцаа гээд л. Тэрийг чинь одоо би одоо яадгийг нь ч мэдэхгүй байж байгаад л хүнд алдцан. Тэгээд манай нэг хүргэн болох нэг хүнд л манай хүүхдүүдийн нэрсийг нь бичээд л нэг юу авч байгаа гээд зээл аваад үйлдвэр байгуулах гэж байгаа гээд л тэгээд цөмийг нь авцан л байсан. Тэгээд би ч тэрүүний хойноос хөөцөлдөө ч үгүй. Угаасаа мэдэхгүй байгаа юм чинь өөрөө. Тэгээд эргээд хэрэг болно гээд уул нь одоо хэрэг болцон. Саяхан авч байна лээ ш дээ. Одоо хоёр жилийн өмнө бага хувьчлал гэнэ үү тэгээд аваад яваад байсан энүүгээр байгаа улсуул. Тэгээд бандиас асуусан чинь өнгөрцөөн тэр чинь хэзээний одоо хагацын аваад цөмийг нь өнгөрцөн. Мэдэхгүй болохоор хүний хоол болоод явдаг юм байна ш дээ.
Дэжид -
Аан ахуйн үйлчилгээ одоо ингээд л хувьчлагдаж бариад одоо бол Архангайд ахуйн үйлчилгээ гэж ажиллахгүй байгаа юу?
Долгорсүрэн -
Ганц нэг байдаг л юм гэнэ лээ. Би нээх ордоггүй ээ.
Дэжид -
Хувьд л яасан болохоос одооны энэ хуучны таных шиг ажилж байсан үеийнх шиг байхгүй ш дээ тэ.
Долгорсүрэн -
Өө үгүй. Тийм юм бол байхгүй. Тэр өрөөнүүд нь бүр балгас болцон байна лээ ш дээ. Муухай. Тийм тэр үед чинь сайхан байжээ бас. Тэр ахуй үйлчилгээ гэдэг юмыг л одоо би сэргээсээ л гэж боддог юм. Хүний хүүхдэд одоогийн энэ залуучуудад чинь хүрэхээр үйлдвэр байсан ш дээ. Юу ч чадахгүй хүн ороод л сурдаг байсан юмыг тэгээд ч хүн их дуртай хийдэг, төрөл бүрийн юм хийдэг байсан юм чинь. Одоо модны үйлдвэр гэж байснаа, модны үйлдвэр чинь артер гэдгийн...модны үйлдвэр, артер хоёр чинь нэг байж байгаад тасарсан ш дээ. Тийм би модны үйлдвэрт хүртэл би бойшиг хийж байсан мартцан байна.
Дэжид -
Өө за та ерөөсөө их авъяастай юм байна.
Долгорсүрэн -
Тэгээд бойшиг хийгээд тэгэхэд манай хүн одоо************** (41:40) тэгээд би ажилгүй болчих гээд байхгүй юу. Би явахгүй гээд л дургүйцаад.
Дэжид -
Аан Дөвшрүүлэхэд одоо юугаар холбооныхоо ажлаар уу?
Долгорсүрэн -
Холбооныхоо ажлаар.
Дэжид -
Холбоонд ямар ажил хийж байсан?
Долгорсүрэн -
Техникч тийм. Тэгээд би явахгүй гээд л. Яахав тэнд очоод ажил байхгүй юм чинь. Тэгээд одоо явахгүй ч хаачихав дээ. Болохгүй байгаа юм чинь. Тэгээд явсан чинь очоод ерөөсөө ажил байхгүй. Тэгэхэд модны үйлдвэр харин тэнд очсон юм бас одоо 70 онд очсон доо. Тэгээд л модны үйлдвэрт, өөрөө бол би ажилгүй сууж чаддаггүй. Ер нь одоо ч гэсэн чадахгүй санаатай тэгээд даанч бие гүйцдэггүй юм. Яагаад ч бие гүйцэхгүй, тэгээд юу яах юм байна лээ. Хүн чинь юу ч хамаагүй хийх юмсан л гэж бодогдоод байх юм билээ ш дээ. Тэгээд модонд мужан хийж үзсэн. Хийгээгүй юм байхгүй. Бойшгийг бол их хийсээн би.
Дэжид -
Нөхрөө дагаад нэгэнт оччихсноос хойш ажлын юу нь тэр л байсан байна тиймээ. Онгорхой одоо авсан.
Долгорсүрэн -
Тийм би тэгээд оёдлын тасагтай болох гээд нэг хоёр машин байсан тэрүүн дээр оёсон чинь тэгээд л нөгөө улсууд нь багтахгүй байгаа юм чинь бас хүн байгаа юм чинь цаана нь. Тэгээд би бойшиг хийж, мужан хийж байсан. Тэгэхэд чинь нөгөө зовудын сүү авдаг бойшиг дотроос гарч байлаа ш дээ.
Дэжид -
Масло.
Долгорсүрэн -
Тийм масло. Тийм л юм хийж байсан.
Дэжид -
Тухайн үед чинь одоо энэ сүү цагаан идээний үйлдвэр мүйлдвэр ер нь нэг хэсэг бол одоо нэлээн сайн байсан байна тэ. Нэгдэл тэгээд л татан буугдаад энэ ажлууд байхгүй болсон уу?
Долгорсүрэн -
Байхгүй. Тэгээд нөгөө зовуд мовуд юу юу ч байхгүй болчихож байгаа юм.
Дэжид -
Нэгдлээс одоо бас та өмч хувьчлалаар танайх одоо тэр их мал өгч байсан айл юм хум аваагүй юу?
Долгорсүрэн -
Аваагүй байлгүй. Би чинь тэгээд тасраад гараад явцан бүү мэд юу ч байхгүй. Аваагүй ээ аваагүй байх. Авсан шинж байхгүй юм байна лээ ш дээ. Тэгээд л саяны энэ хувьчлалаар чинь би чинь Цэцэрлэгт байж байгаад тэгээд аймаг орсон буцаад. Тэгээд тэр түсүрлэгээс уул нь хувьцаа авах л байсан байна лээ л дээ. Би л өөрөө мэдэхгүй л, энэ улсууд хөөцөлдөөд зөндөө авсан байна лээ. Тэгээд сумынхан намайг тэгж байсан юм. Өөрөө хөөцөлдөхгүй яасан юм гэнэ, хөөцөлдөх ч юу байхав өгөх байсан юм гээд тэгээд өнгөрсөн хойно тэгж байгаа юм чинь.
Дэжид -
Тийм та одоо тийм ажиллаж байсан юм чинь тэгэх л байсан байх л даа.
Долгорсүрэн -
Тийм тэгээд сумын улсууд бас зарим нэг нь настай болоод, тэгээд тэтгэвэр мэтгэвэртээ гараад тэгээд багацуул нь мэдэхгүй шахуу болж байна ш дээ тиймээ. Тийм л байсан ш дээ.
Дэжид -
Таныг одоо хамгийн анх одоо бага залуу ингээд байхад тэр анхны одоо үзсэн кино ч байдаг юмуу, жүжиг ч байдаг юмуу таньд одоо тийм сэтгэгдэл үлдээсэн одоо ямар үзвэр байсан бэ? Тэр үед одоо киноноос ч юмуу, жүжигнээс ч юмуу одоо анх үзээд л энэ л их гоё юм байна даа…
Долгорсүрэн -
Тэгээд би чинь юм хум үзэхдээ ер нь дургүй, ер нь нээх үзэж байгаагүй шүү. Тийм л бүдүүлэг байсан байгаа юм. Ер нь ингээд кино мино үзэх гэхээр л тэгэхэд чинь энэ кино мино гэдэг чинь ингээд дандаа хөдөөгүүр л ферм байсан ш дээ. Фермд л ирдэг байсан ш дээ тийм.
Дэжид -
Аан фермээр л явж, одоо үзвэрүүд явагддаг байсан.
Долгорсүрэн -
Тийм тэгээд л явдаг байсан. Уул санаа нь үзэх дуртай л даа. Тэгээд нөгөө ажлаа хүчрэхгүй байгаа юм чинь, ээж аав чинь энэ рүү явлаа, тэр лүү явлаа гээд л тэгээд л дургүй хүрээд л тэгээд чадахгүй. Тийм л байсан даа.
Дэжид -
Аан аймгийн төв мөв ороод ажиллаж мажжиллаж байхдаа одоо аймагт чинь одоо театр бий биздээ.
Долгорсүрэн -
Явагдаж л байсан. Өөрөө нээх сонирхол муутай, бас их сонин байгаа биз. Тэнэг байгаа нь тэр биз.
Дэжид -
Яалаа гэж тэнэг байхав дээ.
Долгорсүрэн -
Үгүй нээрээ би тэгэж боддог юм заримдаа. Тийм одоо ч гэсэн би зурагт үзэх нээх сонирхол байхгүй ш дээ. Мэдээ нэг харчихмаар байдаг юм, тэгээд тэр кино мино үзэхгүй унтаад л өгч байгаа юм. Муухай. Унтаад өгдөг юм. Яагаад тэгдэг юм мэдэхгүй. Мэдээ бол яахав харчихмаар л байдаг юм.
Дэжид -
Одоо ингээд нөгөө нэг машин техник, технологи гээд л шинэ техник мехник гээд ингэж байна. Таньд ерөөсөө хамгийн анх юу шинэ соргог санагдаж байв одоо энэ техник технологиос одоо. Оёдлын машин байв уу, эсвэл одоо радио байв уу, телевизор байв уу юу тийм их одоо сонин сайхан санагдаж байв?
Долгорсүрэн -
Би чинь одоо оёдлыг л үздэг байсан. Хөл машинаар оёчих юмсан даа л гэж их бодож байсан. Тэгээд дороо сурчихдаг л байсан. Тэрнээс хойш би цахилгаан машинаар оёж байсан.
Дэжид -
Аахан цахилгаан машин анх хархад бол одоо үзээгүй юм байсан болохоор сайхан байсан уу?
Долгорсүрэн -
Өө гоё, ёстой гоё. 2022 вольттой янзын гоё байсан ш дээ. Тэрүүгээр их, сүүлийн үед..түрүүний үед бол би 10-аад жил хөл машин оёсон. Норм гэдэг чинь хэцүү байдаг байсан шүү. Өдөрт ингээд бүтэн, хагас бүрээс оёно. Их оёдог ш дээ хөлөөр. Пүү залхчихаж байгаа юм чинь. Хишигсээр байтал хоёр хөл нь сарвайчихаж байгаа юм чинь.
Дэжид -
Ер нь норм чанга байна гэсэн үг үү тэ.
Долгорсүрэн -
Чанга байсан. Тэгээд л нормоо хийнэ. Тэгээд илүү хийх гээд зүтгээд байгаа юм чинь. Өөрөө балайтаад тийм байсан ш дээ.
Дэжид -
Тэгээд дандаа норм төлөвлгөөгөө давуулдаг тийм.
Долгорсүрэн -
Дан биелүүлдэг байсан харин. Тийм тэгээд үнэнч байсан юм болов уу даа гэж бодох юм.
Дэжид -
Тэр үеийн одоо ингээд таньтай ажиллаж байхад байсан одоо дарга цэрэг, ажилчин хоёрын хооронд ямар ялгаа байсан юм? Юугаараа ялгагддаг байсан бэ? Ер нь ажилчин, удирдах ажилчин энэ тэр? Ямар ялгаа байсан? Дарга цэрэг нарын ялгаа, дарга одоо оёдолчны хооронд, мастерийн хооронд ямар ялгаатай байсан? Жирийн ажилчин хүн та тэгээд одоо дарга, мастеруудын хооронд одоо харахад гаднаас нь ч бай ер нь одоо ямар ялгаатай байсан? Ямар хүнийг одоо дарга гэдэг байсан юм? Ямар эрх мэдэлтэй байсан юм тэр үеийн дарга нар?
Долгорсүрэн -
Бид нар чинь одоо тэр мастераа, дарга маргаасаа их айна ш дээ. Дээр үед тэгж Баатар гээд дарга байсан юм. Ер нь тэр Баатар дарга дээр ороход чинь бид нар орж чаддаггүй л байсан юм даа оёдлын хүүхнүүд. Орох ажил гардаг юм. Хүүхэд ингээд төрүүлчихээд 45хан хоноод л ажилдаа орж байсан. Ерөөсөө тэгж чөлөө мөлөө өгдөггүй байсан юм. Тэгээд хүүхэд өвчин тусахаар чинь чөлөө авмаар болдог одоо. Бүр хүнгүй байгаа юм чинь. Тэгээд сайн л бол нэг 7 хоногийн чөлөө өгнө. Тэгээд л тэрийг чинь хичнээн юмаар цохуулна. Эхлээд л ингээд юугаараа мастераараа ороод тэгээд тооллогчоор ороод, тэгээд бригадын даргаар ороод тэгээд тэр юу му боловсон хүчин мүчингээрээ орж ингэж, тэгж байж дарга дээр орж чөлөө авдаг байсан ш дээ. Хэцүү л байдаг байсан юм тэгээд. 45 хоноод ороод л ажиллаад тэгээд норм хийгээд л. Хүүхэд маллах их л чанга л байдаг байсан юм даа.
Дэжид -
Аан явж тэгээд бас нэг хорогдсон цагтай байх уу, хүүхдээ яаж хөхүүлж юу яахав? Хэн харахав? 45 хоногтой хүүхдийг.
Долгорсүрэн -
Үгүй ээ тэрийг чинь яаж элдэв, хүн хөлсөлж харуулна, янз янз болно. Яслид өгөхөөр өвчин тусаад салдаггүй тийм байсан. Чацга алдаад л манай хүүхэд л тийм байсан шүү. Тэгээд би нэг настай хөгшин байсан тэрүүнд би 2 жил хүүхдээ харуулсан. Зайлуул үгүй тэгээд яасан ч, одоо болуул 100 цаас чинь юу билээ, юу ч биш биздээ. 100 цаасаар л одоо харуулдаг байсан юм чинь.
Дэжид -
Тэр үедээ их мөнгө байж л дээ. Бас овоо л их мөнгө байсан байх.
Долгорсүрэн -
Тийм л байх. Тэгээд би өрөвдөөд бас манай аавынх чинь юу байсан болоод, мал ихтэй надад их цагаан идээ ирнэ. Зайлуул тэр муу хөгшинд цай майны сүү, тараг, өрөм аваачиж өгдөг л байсан. Хөөрхий тэгээд л баярлаад л байдаг байсан. Тийм л байсан даа. Их сонин л байдаг байлаа. Тэрийг л ялгаа гэх байлгүй дээ өөр юуг нь ялгаа гэхэв дээ.
Дэжид -
Дарга цэрэг нь арай эрх мэдэлтэй. Тэд нараас гол юм нь шалтгаалдаг л байсан байх тиймээ.
Долгорсүрэн -
Өө шалтгаална.
Дэжид -
Аан ер нь тэр үед одоо ингээд хүн болгон гадаад явчихдаг байсан уу? Гадаад дотоод явах одоо чөлөөт асуудал байсан уу?
Долгорсүрэн -
Ээ дээ ер нь нээх байгаагүй шүү. Ер нь байгаагүй. Цөөхөн байсан байх. Сайн ажилчин л гэж харин хурал, дугуйланд их явдаг байсан харин. Тэргүүний ажилчид.
Дэжид -
Хот руу, гадаад руу тиймээ тэргүүний улсуудыг.
Долгорсүрэн -
Тийм тэр үед чинь тэр хурал, энэ хурал гээд яриад байдаг. Тийм хуралд л явдаг байсан. Гадаад энэ тэр нээх явж байгаагүй ээ. Би л лав үзээгүй. Тийм байсан.
Дэжид -
Та хот ер нь орж байсан уу?
Долгорсүрэн -
Би тэгээд хот цөөхөн орсон. Хоёр л орсон. Бараг л орж үзээгүй дээ.
Дэжид -
Хамгийн анх хот хэдэн онд орж байсан та?
Долгорсүрэн -
Үгүй би одоо уржинанхан орсон. Тэгээд тэрнээс өмнө орж үзээгүй. Сонин байгаа биз.
Дэжид -
Одоо ерөөсөө. Та ер нь 70 гараад л хот орсон юм уу? Бага залуудаа бол ерөөсөө орж үзээгүй юу?
Долгорсүрэн -
Үгүй үгүй, үзээгүй ерөөсөө. Би тэр нэг янз бүрийн сонин юманд их дургүй, их сонин хүн байгаа биз. Тэнэг юмуу тэнэг л юм шиг байгаад байгаа юм. Тэрэн дээр бол өөрөө ёстой соёлгүй юм шиг санагддаг юм өөрийгөө.
Дэжид -
Аан та сая л одоо энэ хоёр жилийн өмнө хот орсон юм уу?
Долгорсүрэн -
Тийм.
Дэжид -
Хот ямар санагдаж байна? Таньд тэгээд?
Долгорсүрэн -
Хэцүү л юм шиг байна лээ ш дээ. Би чинь нэг муу хүүгийндээ очоод л тэгээд хичнээн олон давхар юм чинь зүгээр агаар үзэхгүй, бачуураад л шөнө нойр хүрэхгүй юм байна лээ ш дээ.
Дэжид -
Одоо энэ сайхан эрүүл байгаль.
Долгорсүрэн -
Ийм агаарт байсан хүн чинь үнэхээрийн хэцүү юм байна лээ ш дээ.
Дэжид -
Одоо энэ сайхан онгон байгаль чинь таныг энд байж байх хугацаанд хэр өөрчлөгдөв? Ер нь одоо байгаль дэлхийгээ хамгаалах талаар эцэг эхээс, өвөг дээдсээс одоо юу гэж сургаж байсан юм? Ямар юм яаж одоо…
Долгорсүрэн -
Үгүй энэ байгалийг чинь улс мулсаар оролдуулдаггүй, хус мусыг чинь хугалуулдаггүй байсан ш дээ. Одоо хамаагүй тэ. Одоо ингээд л энэ манайхны өвөлжөөний энүүд байгаа ш дээ. Энийг чинь хамаагүй хядсаар байгаад одоо манай тэр өвөлжөө болуул ёстой тал талаас ус гардаг байсан одоо байхгүй. Тэгээд ихэнхийг нь хядаад мод л устгагчид юмуу гэж би боддог юм. Тийм л байсан. Тэгээд ер нь булаг усаар оролдуулахгүй дээ бид нарыг чинь жоохон байхад. Жаахан булагтай газар л хонь мал дээр очивол “хөөе шалавхан хүрээд ирээрэй наанаа юу хийгээд байгаа юм “ ингээд л.
Дэжид -
Хонь мал ч усалж болохгүй тэ булгийн усанд?
Долгорсүрэн -
Тийм харин тэгээд бохирдуулчихлаа ойр хавьд битгий бие засаарай л гэдэг байсан ш дээ. Үнэн л тийм байсан болов уу. Одоо хараад л байхад тийм л байсан байх л даа тиймээ. Одоо ингээд л манайхны энэ булаг чинь болуул аймар ш дээ. Одоо ингээд л янз бүрийн энэ зочин гийчид ингээд л замнуулчихаад л яваад өгч байгаа юм чинь. Одоо манай монголчууд зочингоосоо дор тэнэг. Нойлынхоо цаасаар ингээд бүтээчихээд гол чинь одоо тэрнээс болж бохирдоод, одоо өтөөд байна ш дээ. Одоо нөгөө урсгал гол. Цул өт. Ийм болчоод байгаа ш дээ.
Дэжид -
Аахан янз бүрийн одоо бохирдлоос болоод.
Долгорсүрэн -
Тэр чинь нөгөө нэг одооны ийм нэг муухай нэг литрийн сав, гялгар уут чинь юмыг баглаж ерөөсөө алдаг амьтан чинь энэ юм байна. Хийсээд л овоороод байдаг. Тэр газар орчин нь ургасан юм байхгүй. Тэгээд шавардаад ус хүртэл бохирддог. Эрэг мэргээр нь ингээд л ээрмтээд муухай байгаа юм чинь. Тийм л болцон одоо. Дээр үед чинь тэгүүлдэггүй л байсан ш дээ. Устай ер нь ойр дотно явуулдаггүй. Тэгээд л дээр үед чинь манай тэр Орхон болуул их жимс ихтэй. Би үнээгээ сааж яваад л тэгээд үнээ саахад яг энэ үнээн зэлнийхээ хажууд байгаа юм чинь тэр чинь эсчихнэ намар. 8 сард ч одоо идэх гоё ш дээ. Ёстой үхрийн нүд, тошлой гээд байхгүй жимс байхгүй. Тэгээд нөгөө хүүхэд болохоороо үнээгээ саажихаад л хувинтай сүүгээ тавьчихаад л, гэрлүүгээ орчихоод л тэгээд л нөгөө аав ээж чинь мориор мордоод л хувиар ороолгоод л, морьтой. Ингээд л ороолгоцон, улаан гүр болчихож байгаа юм чинь.
Дэжид -
Жимс рүү орцон.
Долгорсүрэн -
Жимс рүү ороод нөгөө сүүгээ хаяцан, үнээгээ саагаагүй хаяцан байгаа юм чинь. Тэгэхгүй яахав дээ хүүхэд юм чинь. Одоо эд нар болуул тэр ёстой хужир мал л гээд байх байх тиймээ.
Дэжид -
Одоо тэгийшдээ. Одоо бол яг тийм одоо тэр таны ихээрээ байхгүй юу тэ.
Долгорсүрэн -
Одоо тэр байгаль шиг их байхгүй гэж байна. Нутгийнхаа улсаас асуухаар юу гэхэв та очих юм бол уйлна гээд байгаа юм чинь. Одоо тэгээд л нөгөө юу алт малт ухаад л хачин болсон байна гэж байна лээ тийм. Их сайхан байсан. Нээрээ манай орон бол сайхан нутаг шүү дээ. Тэгээд л үнээгээ сааж, гүүгээ саачихаад л гүйж ороод л тэр жимсээ иднэ ш дээ би чинь. Амар. Байгаль нь их гоё. Тэгээд л нэг очиж үзэх юмсан гээд л чадахгүй л байгаа юм даа. Яриад л байдаг яриад л байдаг явах гэхээр энэ хэдэн хүүхэд чинь бүгдээрээ дагаад явна гээд хэдэн машин болмоор юм шиг. Балай байгаа биз. Тэгдэг юм харин. Тэгээд би ганцхан очиж үзэх юмсан гээд л боддог юм. Тэгэхээр л манай дүү нар одоо та очвол уйлмаар болцоон манай Орхон хачин болцон гэдэг ш дээ. Гэхдээ тэр жимснийх нь юу байдаг л байх л даа, их багасцан гэж байна лээ ерөөсөө. Нөгөө үндсээр нь аваад нөгөө мөчирүүд нь алга болсон гэсэн.
Дэжид -
Заа хоёулаа нэг түр завсарлаад тэгээд дараа нь нэг товч таниас юу авна аа нэг үргэлжлүүлээд.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.