Dolgorsüren


Basic information
Interviewee ID: 990269
Name: Dolgorsüren
Parent's name: Jamiyansüren
Ovog: Jamiyansüren
Sex: f
Year of Birth: 1937
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddha
Born in: Tsenher sum, Arhangai aimag
Lives in: Tsenher sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
keepsakes / material culture
democracy
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Заа Долгорсүрэн гуай 2-уулаа хэсэг завсарласны дараагаар одоо яриагаа цааш нь үргэлжлүүлье. Заа тэгэхээр та одоо 9 хүүхэд төрүүлж, энэ хүүхдүүдээ сургууль цэцэрлэг, тэр үед одоо сургууль соёл, цэцэрлэг, яслиар дамжуулж байсан байна. Тэр үеийн ер нь одоо сургууль, цэцэрлэг, яслиуд ямар байсан юм? Багш одоо, эцэг эхүүдийн хоорондын харилцаа холбоо хэр байсан юм? Ер нь ямар хэмжээнд шаардлагтай, ямар одоо шаардлага тавигддаг байсан юм? Тэр сургууль, тэр үеийн боловсрол, соёл боловсрол олгогдож байсан талаар та бас нэг товч ярьж өгөхгүй юу.

Долгорсүрэн -

За одоо юу гэж ярьдаг билээ.

Дэжид -

Хүүхдүүдээ яаж өгдөг байсан юм? Юу шаардагддаг байсан юм одоо тэгээд ижил хувцас хунар, форм тавигддаг байсан уу?

Долгорсүрэн -

Таавчиг маавчиг нь дан ижил. Тийм юм тавигддаг байсан юм. Тэгээд л ер нь баяр ёслол болно, тэр баяр ёслол болгонд л өөр өөр плаж, паарчиг хийлгэдэг байсан ш дээ. Яагаад тэгдэг байсан юм. Тэгээд өнөө ахуйн үйлчилгээнд байсан болохоор тэрийг чинь торохгүй хийчихдэг байсан юм шиг байгаад байгаа юм.

Дэжид -

Заа та одоо хүүхдүүдээ их гоё хувцасладаг байсан уу? Одоо өнөө өөрөө оёдолчин болохоор?

Долгорсүрэн -

Тийм, тэгээд материал затериал нь бэлэн юм чинь яахав дээ тэгээд л худалдаад авчихаж байгаа юм чинь хийчихээд л. Тэгээд тийм ч паарчиг, ийм ч паарчиг гээд дан өнгө өнгөөр нь баяр ёслол болгоноор өөр өөр хийдэг байсан ш дээ. Тэгээд дээр үед брюк гээд нэг тийм хачин, энүүгээрээ одойцон тийм байна л даа, нарийхан, доошоо нээх өргөн тийм юмнууд их хийдэг байсан.

Дэжид -

Ммхм. Аан ер нь хүүхдүүдийнхээ сурлага мурлагат яаж анхаарал тавьдаг байсан тэр үед? Багш нартай нь яаж одоо юу яахав? Холбоотой байхав?

Долгорсүрэн -

Үгүй яахав дээ уулзаж муулзана ш дээ. Ажлынхаа завсар мавсраар уулзнаа тэгээд л яахав хөөцөлдөөд л байдаг байсан.

Дэжид -

Хурал зөвөлгөөн болно тэ хүүхдүүдийн.

Долгорсүрэн -

Хүүхдүүдийн эцэг эхийн хуралд очно оо очно. Тэгээд энэ банди нар чинь таслана, тэгээд л бас л хэл ам чирнэ ш дээ.

Дэжид -

Танайхан ер нь дан банди уу? Нэг л охин юм уу?

Долгорсүрэн -

Долоон банди, хоёр охин байсан юм тийм. Тэгээд нэг нь эндцэн одоо энэ дээ.

Дэжид -

Аахан, аан зөв зөв. Аан ер нь хүү голдуу, тиймээ. 7 хүү гэдэг чинь одоо бас л хөдөлгөөнтэй.

Долгорсүрэн -

Тийм, тэгээд ер нь банди нар чинь яахав дандаа л хэл ам татлах гээд л завгүй явж байхад чинь л.

Дэжид -

Аан, тэр үед одоо таньд эцэг эхээс чинь өвлөж авч үлдсэн байдгиймуу, одоо энэ л одоо миний дурсгалтай эд зүйл гэсэн тийм юм одоо таньд байдаг уу?

Долгорсүрэн -

Байсан юмаа би одоо үрцэн юм. Сайхан ийм домбо, данх, янз бүрийн юм байсан юм би тэрийг одоо хүн гуйхаар нь л өгчихдөг байсан юм буруу байсан юм билээ одоо бодоход, сайхан нөгөө шар гуулийн түмпэн мүмпэн. Одоо тэгээд гуулин түмпэн чинь их үнэтэй юм байна ш дээ.

Дэжид -

Одоо тийм яг жинхэнэ юм бас ховор л байх л даа тэ яг.

Долгорсүрэн -

Тийм юмаа, одоо бодоход тэгээд л нээх олон хос одоо юутай ийм юунууд байсан...домбо, зэс домбонууд. Би тэгээд л тэрийг нээх тээр саагаад хүнд өгдөг байсан юм. Тэгээд одоо бодоход хамгийн хэрэгтэй юмаа хүнд өгч байсан байна лээ. Тийм нээрээ тийм байгаа юм чинь, түмпэнг хүртэл тэр шар гуулин түмпэнгүүд чинь бас өнгө өнгөөрөө байсан юм. Санаа байхгүй, юманд шуналгүй тийм хүн чинь уул нь тусгүй байдаг юм билээ. Тхх, би ёстой шунал байхгүй ш дээ одоо ч гэсэн. Байв л байж л байна, хүн гуйвал өгч л байна.

Дэжид -

Ммхм. Ер нь олонтойгоо л хүн байна ш дээ та тэ.

Долгорсүрэн -

Тоодог ч үгүй юм угаасаа. Тэгээд одоо заримдаа хэрэг болох юм тэр чинь.

Дэжид -

Аан тэгэлгүй яахав одоо тэр чинь.

Долгорсүрэн -

Заримдаа энэ хүүхэд шуухдаа ингээд л явахаар л үнэтэй мүнэтэй гэхээр нь л ишш байж байсан бол бас нэг талд нь ч болов ашигтай байх вэ дээ гэж боддог юм.

Дэжид -

Тэр их одоо эцэг эхийн мал хуй тэгээд нэгдэлд очоод яаснаас биш одоо таньд бол одоо яг тэр аж ахуйд чинь бол эцэг эхээс үлдээсэн мал хуй гэж юм болуул байхгүй юу?

Долгорсүрэн -

Байхгүй ээ, одоо бол юу ч байхгүй.

Дэжид -

Аан дараа нь өмч хувьчиллаар ч та бас юм аваагүй юу?

Долгорсүрэн -

Аваагүй, одоо миний нэг хэдэн мал, миний энэ одоо энэ их идээд саяны Содномдорж гэдэг чинь надад үнээ өгөөд л. Би дан аймгийн төвд байсан л даа. Тэгээд малгүй, тэгээд миний бас нэг дүү өнгөрцөн. Тэр нэг хургатай хонь өгөөд л, тэгээд миний хэдэн дүү нар ер нь гайгүй л дээ. Нэг нэг л мал өгсөн. Тэгээд л хичнээн дахин л өсгөлөө. Тэгээд эд нар чинь тийм ч машин авна, ийм ч машин авна гээд одоо дуусгаад хаячихаа биздээ. Тэгээд одоо ер нь нэг ч байхгүй л дээ.

Дэжид -

Аан тэр үед одоо ер нь хөдөөлүүлэх ёс таныг бага залуу байхад ч гэсэн ер нь сүүлд ч гэсэн одоо энэ манайд юу яаж явагддаг байсан юм бэ? Хөдөөлүүлэх ёс, оршуулга муулга чинь яаж хийгддэг байсан юм? Дээр үед хүмүүс одоо ер нь яадаг байсан юм?

Долгорсүрэн -

Мэдэхгүй, тэгээд хөдөө бага байхад чинь хонь монь хариулаад явж байхад ил л байж байх юм билээ ш дээ. Дан ил. Тэгээд л манай аав ээж тэр рүү мал энэ тэр явахаар л миний хүү битгий айгаарай майгаарай, нээрээ ингээд л яадаг юм билээ хавар намар ингэж жимбийгээд хачин булчин мулчин нь энэ тэр нь халууцаад.

Дэжид -

Аахан, хөөцөн байх уу?

Долгорсүрэн -

Тэгэх юм билээ. Тэгээд ил оршуулдаг. Ер нь энэ сүүлийн үед 60-аад оноос л хийсэн болов уу гэж бодоод байдаг юм. Үгүй юм болов уу мэдэхгүй ээ.

Дэжид -

Аан тийм л байх, яасан байх ер нь хөдөөд бол нэлээн...

Долгорсүрэн -

Тийм дандаа л хөдөө, тийм л болуу л гэж боддог юм би. Хонь мал жоохон байхад л хариулахад л тэгээд л майнт руу ороход л тэгээд тэр цэрэгт гэдэг нь дандаа л ил л байж байдаг. Айхаа ч мэдэхгүй ч юм шиг, заримдаа айх л юм, холдоод л. Тэгэхээр нь аав ээж тэрний хойгуур нь тойроод холуур явж байгаарай, оролдож барьж болдоггүй юм шүү гээд. Үнэндээ нээх эвгүй л байдаг юм билээ ш дээ, ил л тавичихсан тийм.

Дэжид -

Заа сүүлд л ийм болсон байх тиймээ?

Долгорсүрэн -

60 хэдэн оноос л ийм болсон болуу л гэж боддог юм шүү дээ. Мэдэхгүймаа одоо тэрийг нь.

Дэжид -

Ер нь одоо энэ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн одоо хоорондын харьцаа ямар байсан юм? Эмэгтэйчүүд ер нь одоо, эмэгтэйчүүдийн талаар төрөөс ер нь ямар арга хэмжээ авч байсан юм? Сүүлийн үед, ер нь эмэгтэйчүүд одоо нийгэмд эзлэх байр суурь нь таны энэ амьдралын явцад яаж өөрчлөгдсөн гэж та бодож байна?

Долгорсүрэн -

Аан, мэдэхгүй, тэрийг сайн мэдэхгүй ш дээ.

Дэжид -

Хуучин чинь одоо эмэгтэйчүүд голцуу одоо гэр зуур л ажилтай байсан, одоо ингээд таниас эхлээд л одоо нийгэмд идэвхтэй ажил хийгээд л, одоо яг эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцээд л одоо ажиллаж байсан юм байна ш дээ тиймээ?

Долгорсүрэн -

Тийм л юм.

Дэжид -

Тэгэхээр эмэгтэйчүүд бас ажил хөдөлмөрт дээр бол нийгмийн идэвхи бол их өндөр байж тиймээ.

Долгорсүрэн -

Өндөр байсан байх гээд байгаа юм тийм. Ер нь эмэгтэйчүүд л хийгээд байх шиг байгаа юм тийм ээ. Сааль сүүгээ борлуулаад л, зарим нь энэ гэрийн амьдрал мэддэггүй эрэгтэйчүүд чинь одоо авгайгаа зодцон л.

Дэжид -

Аан, үгүй ээ үгүй яахав тийм амьдралд бол тийм юмнууд байсан байх тиймээ.

Долгорсүрэн -

Байсан ш дээ, зөндөө байгаа юм чинь, тийм зөндөө. Одоо харин гайгүй юм биш үү.

Дэжид -

Аахан тэр үед, дээр үед тийм юм байсан уу тиймээ, голцуу авгай нь л гол ажлаа хийх үү?

Долгорсүрэн -

Авгайцуул чинь ер нь нээх архи дарс уудаггүй л байсан ш дээ. Одоо болуул уугаад л зодоон нүдээн хийгээд байдаг юм биш үү, тийм л юм шиг байх юм байна ш дээ. Хүн харж байхад л тиймэрхүү л байх юм байна ш дээ.

Дэжид -

Ажил хийж байхад одоо хамт олноороо яаж арга хэмжээ зохион байгуулдаг байсан? Яаж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан тэр үед залуу байхад?

Долгорсүрэн -

Үгүй ээ яахав дээ сайн өдөр мөдөр чинь хөдөлмөрийн юу гэдэг билээ, хөдөлмөр зугаалга гэдэг юм их хийж байсан.

Дэжид -

Заа.

Долгорсүрэн -

(-хаана утас дугараад байна? Тэнд дугараад байгаамуу?. – тийм байна). Тэгээд яадаг байсан юм. Одоо энэ намар болохоор, ер нь намар л амарна дөө. Амралт өгөхгүй ш дээ сайн өдөр мөдөр. Тэгээд л нөгөө нэг хадлангийн үеэр л хөдөлмөр зугаалга гээд л хадлангаа хадаад л, тэгж л зугаа хийж байсан, хамт олноороо.

Дэжид -

Хадлан одоо аймгийн төвийн улсууд чинь юунд хадлан хадах вэ?

Долгорсүрэн -

Фонд, фондны өвс хаддаг байсан. Тэнд их явдаг байсан. Хаддаг байсан ш дээ. Эмэгтэйчүүд чинь сайн хадна ш дээ. Тийм тэгээд л тоглох нь тоглоод л, тэгээд нэг архи бол ёстой, одоо бол хавтгайрна ерөөсөө. Архи уудаггүй байсан шүү харин, дэмбээ л тоглодог. Тэгээд юу дандаа л тэр хөдөлмөрийн талаар л юм хийдэг байсан. Тэгээд архи мархи ерөөсөө ууж байгаагүй би л мэдэхгүй. Манай дарга нар ч гэсэн архи уудаггүй л байсан байх.

Дэжид -

Голуу л одоо төрөл бүрийн спорт тоглоомоор тоглох уу тэ? Гар бөмбөг, хөлбөмбөг гээд.

Долгорсүрэн -

Тийм, тиймэрхүү юм л тоглодог залуучууд нь бол. Тэгээд өөрснөө өдөр нь өвс мөвс хадаад л, нөгөөдөхөө бухалд нь тэгээд унаа руу хийнэ. Тэгж л нэг сайн өдрүүдэд амардаг байсан ш дээ. Нээх тийм чөлөөтэй ч байгаагүй шүү бас. Би тэгж бодоод байдаг юм зүгээр нормын ажил байсан болохоор тийм байсан юм уу мэдэхгүй.

Дэжид -

Тэгээд нормын ажилтай ер нь цаг зав багатай л байсан юм байна даа. Сүүлд та тэтгэвэрт гараад энд хувийн аж ахуй эрхэлсэн юм байна тиймээ?

Долгорсүрэн -

Тийм тийм.

Дэжид -

Тэрнээс биш ер нь бол туж аймаг дээр л байсан?

Долгорсүрэн -

Тэгээд хэдэн цаас чинь хүрэхгүй хэцүү л юм байна лээ шүү бас.

Дэжид -

Ер нь одоо амьдралд энэ мөнгө төгрөг чинь, цалин хангамж чинь одоо хүрэлцээтэй байсан уу таньд?

Долгорсүрэн -

Хүрэхгүй ээ хүрэхгүй, хэцүү байдаг юм. Тэгээд би чинь өөрөө дандаа гараараа, хүнд юм хийнэ. Зүгээр суухгүй л тэгээд, одоо бол юугаа хийхэв дээ тэгээд.

Дэжид -

Аан тэгээд бас өөр ажлын хажуугаар хүнд юм хийж нэмэлт орлого олж байж л амьдрах уу?

Долгорсүрэн -

Хийнэ ээ хийнэ. Одоо бид нар чинь оёдлынхоо хажуугаар юм хийн ш дээ. Ер нь ахуй үйлчилгээний улсууд чинь зүгээр сууна гэж ёстой аль нь ч байхгүй. Улсууд чинь нөгөө үйлдвэрт байгаа болохоор юм юм гуйгаад л ирж байгаа юм чинь. Тэрийг хийгээд өгье, энийг хийгээд өгье, тэгье, ийм мөнгө өгье гээд л. Тэгээд хүн чинь хийгээд сурцан юм чинь дорно л хийчихэж байгаа юм чинь.

Дэжид -

Тийм, тэрийгээ л амьдралдаа нэмэрлэдэг байсан. Цалин цавуу бол яг хүрдэггүй байсан тиймээ?

Долгорсүрэн -

Цалин болуул их бага байсан. Яаж болж байсан юм одоо бодоод байхад.

Дэжид -

Нөхөр чинь бас хэдэн төгрөг авах уу?

Долгорсүрэн -

Өө сайн л бол нэг 400-г л авдаг байсан. Надаасаа л дор байсан. Тэгээд бас тэрэн дээрээсээ болоод л хоёулаа юм болдог л байсан. Чи бага, би бага гээд л тэгдэг л байсан. Тэгдэг юм билээ хүн чинь бас амьдралдаа хүрэлцэхгүй болохоор. Тийм, тийм байдаг юм билээ. Хаа газрын цалин бага байсан ш дээ. Ер нь дарга нарын цалин чинь мань хэдийнхээ цалингаас илүү гарахгүй ш дээ. Сайн л бол 700. тийм байсан.

Дэжид -

Та норм, төлөвлөгөө биелүүлээд овоо авдаг байсан уу?

Долгорсүрэн -

Сайн хийж байсан улсууд чинь одоо 700, норм хийгээд их сайн хийлээ л гээд ер нь тэгнэ, хамгийн дээд тал нь л 700, тэгээд л 500, 400 тэрнээс хэтрэхгүй ер нь. Хичнээн зүтгэж хийгээд тийм байсан. Тавь…юу Тариат мариат нь тийм бага юутай байсан юм уу хэн мэдэх вэ тэгээд л одоо.

Дэжид -

Аан тэр үед одоо ингээд аан нааш цаашаа ингээд явахад чөлөөтэй байсан уу? Бас чөлөө зөвшөөрөл авдаг байсан уу? Одоо тэр хүүхдээ үзүүлэхээ явж байгаа хүн чинь хот орон нутаг явахад бол чөлөөтэй явахгүй юу?

Долгорсүрэн -

Байхгүй, амралтаа авна гээд л 21 хоногийн амралт л өгч байгаан. Тэр чинь тэгээд ажилсан ажилдаа ороод л явчихаж байгаа юм чинь. Чөлөөтэй амарч байгаагүй л санагдаж байдаг юм би, тийм байсан. Тэгээд яахав тэр чинь тэр нэг хэдэн жил болуул нэг 1 хоног, 2 хоногийн л нэмэлт амралт байсан. 22, 23 хоног амраад л. Тийм л байсан.

Дэжид -

Ажлын өдөртэйгээ нийлээд л тиймээ. Ммхм. Ажлын 23, ажлын 21 л гэдэг байсан ш дээ тиймээ?

Долгорсүрэн -

Тэгээд л нялх хүүхэд шуухад харах хүнгүй тийм байхад бас арвин байдаг болоосой л гэж боддог юм билээ хүн чинь. Тэгээд л яагаач үгүй л нөгөө цаг нь болоод л ажилдаа орох болж байгаа юм чинь ерөөсөө.

Дэжид -

Аан таны хүүхдүүдээ та хэр одоо зайтай байсан хүүхдүүд чинь, бие биенийгээ хардаг байсан уу хүүхдүүд чинь? Том нь ахыгаа одоо тийм бололцоотой байсан уу?

Долгорсүрэн -

Заа үгүй, ингээд л тэр үед чинь их сонин одоо. Үгүй тэгээд л бас үнэмшмээргүй ч юм бас байдгийн заримдаа. Би том бандийгаа… энэ чинь одоо хоёр, хоёр л ах ерөөсөө. Тэгээд гэртээ орхчихоод л арай томыг нь яслид өгчихөөд л тэгээд завсраар нь гэртээ ингээд ирэхэд чинь нөгөө хүүхэд чинь уйлцан, баас шээстэйгээ холилдцон л тэгэж цагаар хөхүүлдэг байсан.

Дэжид -

Аан цагаар ирж хөхүүлэх үү тиймээ?

Долгорсүрэн -

Тийм гурван цагаар. Тэгээд л нөгөө харах хүнгүй юм чинь нөгөө хүүхэд чинь орилж орилж шүлс нь гоожчихсон, шээстэйгээ, баастайгаа холилдцон байгаа юм чинь, өлгийтэй юм чинь яахав дээ зайлуул. Тэгээд л цоожилчихоод л яваад өгнө. Үгүй болуул нэг тэргэнд хийгээд түрээд үйлдвэр дээр аваад очно. Үйлдвэр дээр аваад очихоор бас хүүхдээ ав, үйлдвэрийн газар хүүхэд байлгах ёсгүй гээд, ингээд л ганцхан би биш шүү дээ тэр чинь. Зөндөө л амьтан байгаа ш дээ. Тэгээд л цөмөөрөө чөлөө хүсээд.

Дэжид -

Ммхм, тэр үед одоо цэцэрлэг, ясли нь бололцоотой байсан уу? Одоо өгье гэвэл. Бас хүрэлцээ муутай байсан уу?

Долгорсүрэн -

Байсан байсан. Үгүй гайгүй байсан. Хүүхдийнх нь нөгөөдөх ингээд нэг хоёр хоног өгөөд л ахиад л нэг өвчин тусаад л акт авдаг. Сайн л бол нэг 3 хоногийн акт. Тэгээд нөгөө 3 хоногийн актанд чинь тэр эм тариандаа эдгэхгүй байгаа юм чинь тийм, өвчин тусцан хүүхэд чинь. Тэгээд л хатгай аваад л, хатгай авахаараа дахин дахин аваад л байдаг юм билээ. Тэгээд яагаад тэгдэг байсан юм мэдэхгүй. Үгүй бол жацга алдаад л тэгээд. Тэгээд чөлөө авахаар чинь хичнээн юмаар орж байж нэг сайн л бол нэг 7 хоногийн чөлөө өгнө. Тэгээд л 45 хоноод л амарчаад л тэгээд орж байгаа юм чинь угаасаа. Хэцүү ш дээ урьд, хэцүү байсан ш дээ. Тэгээд л хүүхэд өсөөгүй байхад чинь нэгийг нь уутанд хийгээд үүрчээд л, нэгийг нь урдаа тэвэрчихээд л тэгээд л цэцэрлэг рүү гүйнэ дээ.

Дэжид -

Таны амьдралд одоо ерөөсөө бүр нэг тийм ер бусын гэх зүйл байна уу? Одоо миний амьдралд ийм л ер бусын зүйл болсон юм гэж хэлэх тийм юм байдаг уу?

Долгорсүрэн -

Юу гэсэн үг вэ?

Дэжид -

Одоо ер бусын, одоо юу гэдгийн, амьдралд чинь одоо гүн гүнзгийгээр нөлөөлсөн одоо ер бусын үйл явдал байна уу? Эсвэл одоо ер бусын явдал дээр бол яахав одоо хоёр асуулт би таниас зайлшгүй ёстой. Нэгдүгээрт нь одоо ер нь таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн юм бий юу? Тиймээ хэрвээ одоо байдаг бол одоо юу вэ? Эцэг эхийн хүмүүжил байдаг юм уу одоо гүн гүнзгий нөлөөлсөн юм, жишээлбэл өнчин өрөөсөн байгаад тэр нь одоо нөлөөлөөд хүн одоо амьдралд идэвхтэй болдог ч юм уу, таны эсвэл одоо эцэг эхээс авсан, таньд одоо амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн юм одоо юу байна вэ? Аан эсвэл нэг… энэ нь бол зайлшгүй асуух ёстой асуулт. Дараагийн асуулт нь болохоор одоо таны амьдралд одоо онцгой гэх юм юу байна аа? ер бусын гэх юм, аан тэгээд хэрвээ тэр нь байвал одоо ямар асуулт вэ? Энэ талаар та бас бодож байгаад ийм хоёр асуултанд та бас надад хариулна аа. Ийм хоёр асуултыг бол би таниас зайлшгүй асуух ёстой юм. Заа тэгээд бодож байгаад тэгээд хоёр асуултанд дээр…

Заа хоёулаа нөгөө аан хоёр асуултынхаа тухай яръя. Та тэгээд одоо бодож байгаад жишээлбэл одоо таны амьдралд гүнзгий нөлөөлсөн асуудал гэхээр одоо та юу хэлж чадахаар байна вэ? Гүн гүнзгий амьдралд чинь нөлөөлсөн ямар үйл явдал болсон юм?

Долгорсүрэн -

Дүү нараа ярьж болох уу?

Дэжид -

Дүү нараа ярьж болно тийм. Амьдралд чинь одоо гүн гүнзгий нөлөөлсөн ямар нэгэн юм бий юу таньд? Та түрүүн нэг зухас яаж байсан ер нь гэр бүлийн хүн яагаад...

Долгорсүрэн -

Хэцүү байсан гээд ярьсан тэ. Хэцүүгээр ч барахгүй тэр чинь их хэцүү ш дээ. Тэгээд л одоо янз бүрийн амьтан ч л элэг барина. Хэдэн хүүхдүүдийг чинь тэгээд л, энэ хүүхдүүдийг чинь тэгээд л хүн уруу татаад ийш тийшээ тоглоод аваад явчихна. Тийм юм байдаг л юм билээ ш дээ.

Дэжид -

Аан гэр бүлийн хүн нь өнгөрсөн нь таньд бас амьдралд чинь нэлээн гүн гүнзгий өөрслөлт өгсөн байна тиймээ.

Долгорсүрэн -

Тэгэлгүй яахав, зөндөө байгаа. Тэгэхдээ би ойлгодгүймаа тэднүүдийг чинь. Хүүхдүүд ч одоо сүүлдээ тэгээд нөгөө эзэнгүй хаяад яваад байхаар хүүхдүүд чинь тэгээд бас эзэнгүйдээд байдаг юм билээ. Тэгээд хүний хүүхэд дагаад, айл хунараар хоноод тэгээд явдаг юм билээ эрэгтэй хүүхдүүд чинь. Тийм тэгээд л хөөцөлдөөд л нөгөөдөхийгөө ажлынхаа хажуугаар хөөцөлдөөд л гэр орондоо авчираад л тэгээд л яваад өгнө, нөгөө хүүхдүүд чинь ирж тоглож байгаад л аваад явчихдаг юм. Тийм л байдаг юм билээ ш дээ.

Дэжид -

Аан нэг бодлын та бас ажлаа хиймээр байдаг тиймээ,

Долгорсүрэн -

Хийнэ тэгэлгүй яахав, тэгээд чөлөө заваар нь худлаа үнэн хэлээд ирээд л нөгөө хүүхдээ зохицуулаад явж байгаа юм. Тэгээд л нөгөө баахан хүүхдүүдийг чинь авч яваад л. Тийм тийм юм байгаа юм.

Дэжид -

Гэр эзгүй ч бас тэр үед чинь их хэцүү.

Долгорсүрэн -

Их хэцүү. Дүнгүйдээд л хүүхдүүд ингээд чулуугаар нүүлгээд л тооно мооноор чинь ингээд л чулуу нүүлгээд л, идэх уух юмыг нь булаагаад идээд, аваад явчихдаг юм билээ. Тийм юм ч бас байдаг юм, өнөө нэг шөнийн ээлжтэй болохоор чинь дан хүүхдүүд байгаа юм чинь. Тийм юм их байдаг юм. Тэгээд яахав дээ тэгээд арай л нүд амаа сохолчихолгүй тэгээд л байж л байдаг. Тэгээд нөгөө хүүхдүүдийг чинь дагуулаад л алга болчихно. Нөгөө хүүхэд чинь хичээл номоо тастаад л яваад өгнө ш дээ эрэгтэй хүүхэд чинь. Тийм, тэгээд тэрний чинь араас хөөцөлдчихөж байгаа юм чинь, хөөцөлдөхгүй гээд яахав. Хөөцөлдөөд л тэгээд л нэг юм тэгдэггүй юм, ингдэггүй юм, болдоггүй юм чи ээжийгээ харж байна уу ээжид нь зав алга ингээд л хэлж ярьж л нэг юм гайгүй болгодог юм. Тэгээд л байхгүй болохоор чинь заавал ч үгүй л хүүхэдтэй нийлж таардаг юм билээ.

Дэжид -

Ммхм. Тэр үед ер нь одоо энэ залуу гэр бүлийг ч гэдэг юм уу одоо энэ гэр бүл мүлийг хэр дэмжиж байсан юм бол төрөөс тийм бодлого модлого байсан юмуу, ер нь ямар дэмжлэг байсан бэ одоо?

Долгорсүрэн -

Өө тийм юм мэдэхгүй, би л мэдэхгүй байлээ. Байсымуу, энэ сүүлийн үед байсымуу үгүй юм уу мэдэхгүй.

Дэжид -

Одоо бол ч одоо нөгөө залуу гэр бүлд 500 мянгыг өгнө, тэгнэ ингэнэ.

Долгорсүрэн -

Тэгээд өнөө тэр үед нөгөө өнгөрсөн байсан байхад чинь мөнгө өгдөг юм билээ тиймээ. Манай хүний өнгөрөхөд байна ш дээ юу ч юм тэгээгүй. Өөрийнхөө л ёстой бор зүрхээр л миний хэдэн дүү нар л дэм болж байсан.

Дэжид -

Аахан тэгээд тэр одоо онцгой, бусдаас онцгой зүйл, ер бусын одоо юм гэхээр зэрэг, бусдаас онцгойлох зүйл гэдэг дээр та тэр дүү нараа хэлж байна уу тиймээ?

Долгорсүрэн -

Тийм. Мөн мөн

Дэжид -

Аан тэгээд яаж таньд одоо туслаж, яаж одоо дэм болдог байсан юм? Та яагаад бусдаас онцгой гэж үзэж байгаа юм?

Долгорсүрэн -

Нөхрийгөө юу?

Дэжид -

Үгүй ээ үгүй, дүү нарыгаа.

Долгорсүрэн -

Яахав дээ миний зовлонг л хуваалцаж байгаа юм уу л гэж боддог юм. Тийм, яахав намайг өнөө юмандаа хүрч чадахгүй тэгээд л миний эрэгтэй дүү байгаа юм. Тэр бол ерөөсөө манайг ажил дээр байж байхад л орж ирээд л ерөөсөө шууд бүх гэрийг чинь цэвэрлээд л, энэ шал малыг чинь угаагаад л янзын гоё болгочихдог байсан. Тэгээд би тэрүүндээ, дүүдээ бол их хайртай. Одоо байдгиймаа, их олон хүүхэдтэй.

Дэжид -

Одоо энэ аймаг орон нутагт уу тиймээ. Сумандаа юу?

Долгорсүрэн -

Тийм. Тэгээд ер нь манайх түсүрлэгт(4:32) байхад байсан тэгэхэд л миний дүү очоод л надад их тусалдаг л байсан. Тэгээд л ажил мажилаас ирэхэд ирцэн түлээг чинь хагалцан, хоол ундыг чинь хийцэн, бүх шал малыг чинь угаацан, дүү нараа цэвэрлэцэн байж байдаг юм тийм. Тэгээд эрэгтэй хүүхэд шүү дээ тэр чинь, залуу.

Дэжид -

Аан эннийг тэгээд та ярихдаа бусдаад оцгой. Бас хүн болгонд тийм одоо...

Долгорсүрэн -

Онцгой онцгой. Миний дүү нар бол их онцгой. Одоо бас энэ, бас нэг эрэгтэй дүү бий. Тэр бол бас аймар. Эмэгтэйчүүдээсээ илүү. Миний дүү нар. Эмэгтэй дүү нар тийм юм байхгүй харин.

Дэжид -

Та хэдэн эрэгтэй дүүтэй, хэдэн эмэгтэй дүүтэй вэ?

Долгорсүрэн -

Одоо юу?

Дэжид -

Ммхм.

Долгорсүрэн -

Одоо 3 эмэгтэй дүүтэй, 3 эрэгтэй дүүтэй. Тийм долуулаа. Эрэгтэйчүүд нь одоо их сүрхий, эмэгтэй юм шиг юмаа хийдэг. Ер нь гэр орондоо ч тийм. Авгай мавгайгаа аймар хүндэлнэ. Эмэгтэй 3 нь ч яахав тэгээд байдаг л улсууд.

Дэжид -

Ммхм, Заа заа Долгосүрэн гуай бид хоёр бас их олон асуудлаар их сайхан, сайхан ярьж байна өө. Долгорсүрэн гуай тэгэхээр одоо чинь бид нар, ингээд та бид хоёр яахав нэлээн гол гол асуудлуудаараа ярьчихлаа. Ер нь одоо бас санал солилцоход одоо та энэ ардчиллыг юу гэж үздэг вэ? ардчилалд ер нь энэ эрэгтэй, эмэгтэй хүмүүс жигд оролцож чадсан юм уу? Ер нь юу авч ирнэ гэж бодож байсан? Та ер нь ардчиллыг дэмждэг байсан уу? Энэ талаар та нэг сайхан ярьж өгөөч.

Долгорсүрэн -

Би уг нь дэмждэг л ухааны тэгээд бас сайн өөрийгөө ойлгодоггүй юм ш дээ. Энэ чинь нэг чөлөөтэй биш л байх шиг байсан тэгээд л чөлөөтэй болцон л гэж боддог л байсан. Энэ мал залыг нь хувьчилаад л энэ амьтад чинь нэг хэсэг мал зал хувьчилсан чинь хөдөөний улсууд чинь арай л өөр болоод л явчих шиг л болсон доо надад. Тэгж л дэмждэг л байсан даа одоо. Мэдэхгүй ээ, тэрийг бас сайн мэдэхгүй.

Дэжид -

Аан ер нь бол үр хүүхдээрээ жишээлэхэд ч гэсэн одоо их чөлөөтэй болсон уу? Хуучин чинь одоо ингээд хот орон сум ч гэдэг юм уу та эмнэлэгт явахдаа одоо ингээд нормын ажилтай, албан байгууллагаасаа бичиг аваад, дээр нь зохуулаад тэгээд явж байсан гэж байна аа. Юу яах даа тэгвэл одоо хот орон гээд явна гэвэл зүгээр явж болох уу? Болдог байсан уу тэр үед?

Долгорсүрэн -

Болохгүй хөөш! Болохгүй хөөш гэнэ...болохгүй. Амралт мамралтаараа л явдаг байсан ш дээ.

Дэжид -

Зөвшөөрөл хэлээд зөвшөөрөл, зам явах энэ тэр гэж юм авах уу?

Долгорсүрэн -

Авна аа. Тийм юм болуул явдаг хүн нь явдаг л байсан л даа, цөөхөн хоногоор тийм. Цөөхөн л хоногоор явдаг.

Дэжид -

Заа ингээд таны аан энэ ярилцлагатай холбогдуулаад таны одоо тэр үед ажиллаж байсан ажлын амжилт бүтээл, зураг хэлтэс би бас энд одоо хоёулаа үзэж сууна. Үзэж, ярилцая гэж би одоо бодож байна. Энэ одоо хэдий үеийн зураг вэ? бүгдээрээ сайхан монгол дээлтэй, нэгэн жигд ийм улсууд. Аан таны одоо өнөө гуталд байсан үеийн зураг уу тэ. Энэ гол дунд та байна тиймээ.

Долгорсүрэн -

Манай мастер байсан юм энэ.

Дэжид -

Тэр үед одоо голцуу цагаан ултай гутлууд л хийдэг байсан уу?

Долгорсүрэн -

Дан цагаан ултай гутлууд л гараар хийдэг байсан.

Дэжид -

Аахан. Монгол гутал хийх үү?

Долгорсүрэн -

Хийнэ ээ. Энэ гурван сартай наамал гутлыг чинь хийдэг байсан.

Дэжид -

Гурван сартай наамал гутал. Таньд одоо тэр үеийнхээ хийж байсан үеийн одоо өөрийнхөө бүтээл мүтээлийн дээж мээжээс чинь одоо байхгүй юу?

Долгорсүрэн -

Байхгүй ээ байхгүй маажийлгаад, жаажилгаад хүүхдүүд чинь ураад хаячихаж байгаа юм чинь. Байхгүй.

Дэжид -

Их сайхан юм хийдэг гэж би таныг одоо дуулсан. Их олон баярын бичиг байна аа таны эндээс. Ерөөсөө...баярын бичиг байна, дурсамж байна.

Долгорсүрэн -

Үгүй ээ энэ хагас нь алга болчихож.

Дэжид -

Энэ социалист уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн гээд энэ нэг 84 оны зураг одоо энэ байна. Энэ аймгийн социалист хөдөлмөрийн баатарын намын үүр байна. Тиймээ, үйлдвэрчний эвлэлийн хорооны шилжин явах юу тугтай ийм зураг байна. Тэр үед бригад гэж ажиллаж байсан уу?

Долгорсүрэн -

Тийм. Наана чинь бригадаараа байгаа.

Дэжид -

Бригаадаараа байгаа аахан. Бригадаараа ер нь байр эзэлж байсан, хоёрдугаар байр л эзэлсэн ийм зураг байна, таны.

Долгорсүрэн -

Танихгүй л байна ш дээ.

Дэжид -

Аан заа за. Энд одоо та хаахна байж байна вэ? таны зураг энэ байна тиймээ. Аан энэ бас их гоё зураг байна. 84 оны зураг байна тиймээ энэ. Энэ болохоор зэрэг одоо нөгөө бас бригадаараа юу? Энэ бол одоо оёдын бригадынхан нь байна тиймээ. Тийм оёдлын бригадын зураг байна. Бас л одоо байр майр эзэлж шилжин явах туг муг авч байсан...

Долгорсүрэн -

Тийм, манайх бригадаараа

Дэжид -

Их гоё ижил юу муутай, хувцастай ийм үеийн зураг байж байна тиймээ. За энэ бас гоё их, их л сайн ажиллаж байсны чинь жишээ ерөөсөө л олон янзын сайхан ийм юунууд байна даа. Зураг...энэ бүр артелийн үеийн юм байна.

Долгорсүрэн -

Аан тийм байх өө. Бүгдийг нь ураад тасдаад байхгүй. Хүүхддээ уруулаад тасдуулаад байхгүй ээ. Тоохгүй балай байгаа биз.

Дэжид -

Та бас их олон олон медалтай. Таны одоо 9 хүүхэд гаргасан та бас алдарт эхийн одонтой юу?

Долгорсүрэн -

2 одонтой. Нөгөө 1-р одонд нь хүрэх гэхээр л нөгөө юм нь байхгүй, хүүхэд нь байхгүй болчихоор л авч чадаагүй.

Дэжид -

Аан зөв зөв.

Долгорсүрэн -

Тэрнээс яг авахаар байсан юм чинь би, 9 хүүхэд гаргасан юм чинь би. Амьд байсан бол.

Дэжид -

Аан тэгээд эхийн 2-р одонтой юм уу? Аан зөв зөв бас тийм учиртай юм байна тиймээ. Гавшгайч болуул та одоо хэдэн жилийн 3н, 5н жилийн гавшгайч байна уу?

Долгорсүрэн -

Бий, харин тэрийгээ олохгүй байна. Цагаан сараар л эндээрээ зүүх гээд байсан чинь одоо олохгүй юм.

Дэжид -

3н, 5н жилийн гавшгайч байсан юм байна та. Таны энэ ажлыг үзэж байхад ерөөсөө их шинэ загвар магвар гаргадаг, шинэ юм санаачилдаг, ажилдаа ерөөсөө маш их идэвх санаачлагатай ийм байна. Та тэгээд энэ олон жижиг хүүхдийн хажуугаар тэгээд энэ их норм төлөвлөгөөг давуулан биелүүлэхэд ер нь...

Долгорсүрэн -

Ямар сайндаа нойр, унтдаггүй шахуу байсан.

Дэжид -

Ер нь унтдаггүй шахуу л байсан байх л даа тиймээ. Аан ер нь бол одоо тэр унтах нойр бол ерөөсөө норм төлөвлөгөөгөө л биелүүлж байвал ерөөсөө ядрахаа мэдрэхгүй юу?

Долгорсүрэн -

Бүгдээрээ л ижил ш дээ, бүгдээрээ л ижил ш дээ ажилчид чинь.

Дэжид -

Аахан тэр үед одоо ингээд таныг өдөр шөнөгүй одоо ингээд орой ажилж байгаа юм чинь та одоо тэгээд илүү ажилсныхаа мөнгө төгрөг гэж авах уу?

Долгорсүрэн -

Авахгүй. Нөгөө хийж байгаа хөдөлмөрөөрөө л авна.

Дэжид -

Хийж байгаа хөдөлмөрөөрөө л авна. Аан тэрийг одоо ямар цагт багтааж хийх нь бол хамаагүй.

Долгорсүрэн -

Тийм хамаагүй.

Дэжид -

Аан гэр орондоо хийснээс тэндээ суугаад арай илүү байх тиймээ?

Долгорсүрэн -

Илүү байдаг байхгүй юу. Ирэхээр ийм юм чинь ингээд л манийг чинь дуудаад л хэцүү байдаг. Тэгээд шөнө хийж байгаа байхгүй юу нөгөөдөхийг чинь хүүхдээ унтуулчихаад л. Тэгээд л ер нь хэцүү дээ хэцүү тэр чинь. Ийм юутай байхад чинь ер нь хэцүү ш дээ. Гэр орныг чинь хань нөхөр нь дэмжихгүй бол тэгээд өөрөө л махаа зулгааж байгаа ш дээ. Адилхан бас нөгөөдөх чинь өөрөө тэнээд нөгөө явдаг ажилтай, ирдэг ажилтай юм чинь бас л байхаасаа байхгүй нь их.

Дэжид -

Аахан, бас холбооны ажил чинь бас суурин ажлахаас гадна гадуу явах уу?

Долгорсүрэн -

Явна, тэгээд ер нь байхгүй шахуу л байх юм байна ш дээ.

Дэжид -

Тэгэхээр та ер нь бол бас...

Долгорсүрэн -

Тэглээ ч гэж боддоггүй л байсан. Тэгээд залуу насных нь л байх л даа тиймээ.

Дэжид -

Залуу насны тэгээд бас ажлыг багаасаа бас зөв зохион байгуулж хийсэн, хийж байсны л одоо ач гавъяа байхдаа тэ.

Долгорсүрэн -

Аав ээжийн бас буян байгаа байх өө. Би өөрийн сайндаа их юм сурахгүй ш дээ тийм ээ. Аав ээжийнхээ хэлж байсан, ярьж байсны одоо ч мартдаггүй юм.

Дэжид -

Ммхм, сайхан хөдөлмөрч одоо зан чанар уламжлагдсан байна.

Долгорсүрэн -

Тэгээд хүнтэй харьцахыг хүртэл хэлж л байсан л даа зайлуул. Одоо тэгдэг хүүхэд ч л алга.

Дэжид -

Одоо таны энийг авбал орчин үед их л одоо олон талын авъяастай, дэлхийд таалагдсан ийм л одоо ач зээ нар төрөх нь байна ш дээ. Ийм ажилсаг одоо. Та одоо өөрөө энэ ерөөсөө энэ бүх хүүхдийнхээ төлөө л одоо амьдралаа зориулсан учраас одоо таньд тэр сураад, өөрийгөө бодох цаг зав гарахгүй л юм байна ш дээ.

Долгорсүрэн -

Гомдох юм байна ш дээ. Ингэж, эднийг чинь мэдэхгүй болохоор нь.

Дэжид -

Аан мэдэж байгаа, мэдэж байгаа. Хүүхдүүд чинь мэдэж байгаа. Мэдэлгүй яахав. Та тэгэж бодож л байна дотроо яг бүгд л мэдэж байгаа. Заа за их сайхан...юу ярилцлага бид хоёр хоорондоо ярилцаж ерөөсөө гол гол юмнууд ярилаа. Та харин их сайхан ярьдаг хүн байна. Одоо энэ зураг, энэ одоо юу, таны энэ сайшаалын үнэмлэх, энэ зураг хөрөгтэйгээ холбоод үзэхэд Долгорсүрэн гуай тэр үед одоо юу яадаг байсан юм уу? Энэ таны энэ хөдөлмөр бүтээл мүтээлийг одоо ингээд үнэлээд одон медал одоо тодорхойлох тэр юм хум нь одоо шагнал урамшуулал нь хэр байсан юм бэ? Одоо ер нь нөгөө нэг нэрэмжит өдөрлөг мөдөрлөг гээд юм байдаг майдаг тийм юм одоо олон зохиодог байсан уу?

Долгорсүрэн -

Зохиодог байсан. Тэгээд зохиогоод л бүжиг мүжигэнд ор барь гэхээр нь би чинь өөрөө ичимхий, тэрэнд чинь сонирхол муутай чинь бараг л зутаах нь л халаг байдаг байсан юм чинь.

Дэжид -

Та ер нь дэвш гээд байхад нь ерөөсөө дэвшихгүй яваад байдаг хүн байжээ.

Долгорсүрэн -

Тийм, тэнэг байсан юм чинь тийм харин, ичээд айгаад. Сургуульд сууж байгаагүй хүн чинь харин тийм бүрэг байдаг юм билээ. Би чинь ёстой “А” үсэг ч заалгаагүй юм чинь тэгээд.

Дэжид -

Үгүй ээ та тэгээд А үсэг ч заалгаагүй гэлтгүй их мундаг байна ш дээ тийм. Энэ олон мэргэжлийг тэгээд одоо өөрийнхөө...

Долгорсүрэн -

Өөрийнхөө тархиар л олж авсан.

Дэжид -

Тийм. Сурна гэдэг чинь одоо, одоо чинь 5 жил сурдаг юмыг та ерөөсөө нэг жил болоод л сураад ирсэн юм байна ш дээ. Тийм, заа за, за ингээд баярллаа Долгорсүрэн гуай. Их олон сайхан сэдвүүдээр, тэгээд их тодорхой ярилцлага өгсөн таньд одоо их баярлалаа.

Долгорсүрэн -

Баярлалаа.

Дэжид -

Урт наслаарай, тийм эрүүл энх одоо, аз жаргалтай байгаарай. Энэ их сайхан баялаг одоо өөрийнхөө туршлага, ажлын арга барилыг одоо бас залуу үедээ сайн сургаж үлдээгээрэй тийм. Тань шиг сайхан, ажилч одоо олон сайхан хүнээс би одоо ярилцлага авбал одоо сайхан байна. Ингээд баярлалаа таньд. Баярлалаа.

Долгорсүрэн -

Заа, за баярлалаа.

Дэжид -

Заа баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.