Yondonjamts
![](../assets/images/interviewees/990396.jpg)
Basic information
Interviewee ID: 990396
Name: Yondonjamts
Parent's name: Dalhsarai
Ovog: Dalhsarai
Sex: m
Year of Birth: 1954
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: head of local legislature
Belief: Buddhist
Born in: Tsenher sum, Arhangai aimag
Lives in: Tsenher sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
environment
military
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Заа Ёндонжамц гуай таньд одоо энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд 20-р зууны монголын аман түүхийн төсөлд одоо ач холбогдол өгч өөрийнхөө тухай одоо намтар түүх, одоо өөрийн амьдарч байсан зан заншлынхаа тухай тодорхой ярилцлага өгөх болсонд би талархал илэрхийлж байна аа. За юуны өмнө ярилцлага эхэлхээс өмнө бас таниас тодруулж асуух 2 зүйл байна. Нэгдүгээрт та нэрээ нууцлах уу?
Ёндонжамц -
Юугаа?
Дэжид -
Нэрээ нууцлах уу?
Ёндонжамц -
Үгүй үгүй.
Дэжид -
Аахан, хоёрдугаарт одоо энэ та бид хоёрын ярисан, таны одоо энэ санд нэмэрлэсэн нэмэрлэсэн материал бол Кембреджийн их сургуулийн Ази судлалын салбараас явуулж байгаа, одоо тэ бүрдүүлж байгаа монголын зан заншлын тухай санд одоо хувь нэмэр болох юм. Тэгэхээр энэ материалыг чинь таны тодорхой хугацааны дараа хэвлэл мэдээллээр энэ одоо тав, арван жилийн дараа ч юм уу одоо судлаачид, судалгаанд ашиглах, аль эсвэл одоо телевиз сонин хэвлэл мэдээлэлд одоо ишлэл болгоход, болгож ашиглах зөвшөөрлийг та өгч байна уу?
Ёндонжамц -
Болноо, өгч байна.
Дэжид -
Заа баярлалаа ингээд хоёулаа одоо ярилцлагаа таны бага нас, хүүхэд ахуй нас, ээж аавын тухай, нутаг усны тухай бага насаа ер нь яаж өнгөрөөж байсан талаар тодорхой ярьж өгөхгүй юу?
Ёндонжамц -
Заа ямарч байсан энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. Заа би одоо ингээд өөрийнхөө өсөж төрсөн эцэг эхээр эхэлдэг юмуу даа.
Дэжид -
Заа
Ёндонжамц -
Заа манай аав бол одоо Татгацараа гэж хүн байгаа. Нацгийн Татгацараа гэж одоо Угалз овогтой. Хэсэг бүлэг одоо дээхнэ үед чинь одоо бас нэг овог овгоороо, бүлэг бүлгээрээ байсан байна л даа. Тэгээд манай аав бол одоо Бүрдний хүрээнд шавилан сууж байжээ. Одоо нэг сургууль юм даа дээр үед одоо лам хуврага болох гээд гүнээ шавилан сууж байсан хүн юм даа. Тэгээд одоо манай аав тэгээд одоо тэр хүрээндээ, тэр сургуульдаа, сургууль гэхиймуу даа одоо дандаа л ярьдаг юм. Тэрийгээ одоо нэг юм төгссөн юм шиг байгаа юм. Тэгээд яахав нэг хувиараа, малтай ингээд тэгээд тэр хүрээндээ хамрагдаад явж байжээ. Аан тэгж байтал одоо хар цагаан хувьсгал яллаа ш дээ. Тэгээд тэр юундаа оролцоод л одоо хувийн амьдралтай улсууд байсан байна л даа. Тэгээд тэр юундаа оролцоод л хувийнхаа хөөж, тэрдээ явж явж байгаад тэгээд сүүлд нь тэр нэг хэлмэгдүүлэлт явагдсан юм шиг байгаа юмаа лам хуврагууд. Тэгээд тэр хэлмэгдүүлэлтээр бас нэг хэр хэмжээний хамрагдсан юм шиг байгаа юм. Одоо дээрээс нь одоо айл гэрийн, одоо иргэдийн захиргаа ч гэж байсан юмуудаа юу байсан юм. Тэндээс нь ирж одоо тэгж бас нэг баривчилж.
Дэжид -
Аан хуучин хүрээ хийдэд сууж байсан гээд үү?
Ёндонжамц -
Аахан хүрээ хийдэд сууж байсан байна гэж. Тиймэрхүү асуудал явагдаж байсан байгаа юм. Тэгээд яахав тэрэнгээр ороод нэг юм тэгээд өөрөө нээх хүрээ хийддээ олон жил суугаагүй нас бага залуудуу л байсан байхдаа. Тийм учраас яахав цагаатгагдаад нэг юм гарч байсан байна л даа баригдаж яваад. Тэгээд одоо яахав манай ээжтэй гэр бүл болоод тэгээд л бид нар чинь эхээсээ зургуулаа байна даа. Тэгээд л одоо ингээд зургуулаа болоод яахав хувиараа явж байгаад л сүүлд нь тэр нэг артер гэж байгуулагдсан байгаамаа анх. Тэгээд тэр артерийн ажилчин л болсон юм шиг байгаа юм. Тэгээд ажиллаж амьдарч байгаад л тэгээд бид ч гарсан юм байна л даа энэ хүүхдүүд нь. Тэгээд л яахав хувиараа явж байснаа сүүлд энэ 30-аад оны үед байна уу нэгдлийн асуудал гарч иржээдээ. Тэгээд одоо өөрийнхөө одоо хувьд байсан мал хөрөнгөө нийгэмчлэх гэж ярьдаг юм байна. Тэгээд нийгэмчилж өгөөд нэгдэлд орсон юм байна. Нэгдлийн одоо гишүүн болж байгаа юм байна л даа. Тэгээд одоо нэгдлээр ороод нэгдэлдмал хөрөнгө хараад тэгээд амьдралаа залгуулаад явсан байна даа. Тэгээд бид ч яахав жоохон өсч өндийлөө, сургууль соёлд ч орох боллоо доо. Тэгээд би одоо, би гэж одоо энэ Цэнхэр сумын Бүрд бригад гэж байсан даа. Тэнд одоо бага сургууль байсан юм. Тэнд одоо миний хувьд бол би бага сургуульд гарсан. Анх удаагаа. Тэгээд бага сургуульдаа 64 онд орлоо. 1964 он ш дээ. Тэгээд ороод л яахав бага сургуульд 1-4-р анги л төгсдөг байсан. Тэгээд 4-р анги төгсөөд л бид нар чинь өөр одоо сум, аймаг руу л дунд сургуульд явна ш дээ. Тэгээд би 4-р ангиа төгсөөд Архангай аймгийн төвд тэгээд одоо 7 жил гэж байсан даа Архангайд. Тэнд би суралцсан. 5-р ангид орж суралцсан. За тэгээд манай аав маань одоо тэгээд өөрөө нас ч өндөр болж эхэлсэн. Тэгээд бид бүгдийгээ яахав ингээд цөмийг нь хүн болголоо. Бид нар ч бас сургууль соёлоо төгслөө. Тэгээд би Архангайд 7 жилийг төгссөн. Аав маань 72 онд 1972 онд өөд боллоо доо. Гэхдээ бол бид нарыгаа цөмийг нь л одоо ажил амьдралтай болгоё гэж ноцолдлоо доо. Тэгээд бид нарыгаа цөмийг нь тусд нь хүргэлээ. Тэгээд л өөрөө өөд боллоо доо хөөрхий. Тэгээд одоо манай Угалз удам гэдэг чинь болуул их олуулаа, их нүсэр байсан юм байна л даа. Одоо орой ч одоо тэр удам овгийнхон тэр аяараа. Тийм одоо Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гээд зөндөө байгаа. Харин энэ жил нэг Суварга хайрханы тахилгаар ирцгээх юмуудаа гэж ярьж байх шиг байна. Заа тэгээд миний хувьд бол би одоо тэгээд багаасаа сургууль соёлоо төгсөөд л тэгээд би одоо 8 дугаар ангиасаа гарцан шүү. Наймдаа орж яваад одоо биеийн байдлаас болж гарсан юм сургуулиас. Өөрөө одоо бас нэг жаахан эмнэлэг мэмлэгээр хэвтээд, тэгж байгаад хол болохоор нааш цаашаа явж чадахгүй байж байгаад тэгээд суруулиа орхигдуулчихгүй юу. Тэгээд одоо хөдөө мал дээр гарлаа даа. Тэгээд хөдөө мал дээр гараад цэргийн нас боллоо. Тэгээд цэргийн албанд би 73 онд 1973 онд ш дээ. Улаанбаатар хотноо явахаар болж байгаа юмаа. Тэгээд таван толгойн тэр цэргийн ангид очлоо. Тэгээд л одоо миний цэргийн асуудал, амьдрал эхэлсэн. Тэгээд би Улаанбаатарт очоод тэр цэргийн сургуульд, цэрэгт очоод одоо тэр хотод доо барилгын цэргийн ерөнхий газар гэж байлаа. Баавуу генералтай, Данзан генералтай. Тэнд бид одоо цэргийн алба хааж, тэр чинь одоо сургууль, комбинат гэж байсан юмаа. Тэгээд тэндээс харин би өөрөө яахав сургуульд наана нь явж байсан учраас мэргэжлийн ажилд орохоор болсон. Одоо сургуульд, курс юм даа тиймээ тэгж суралцсан юм. Тэндээс суралцаад би цахилгаанчин гэдэг мэргэжилтэй болж гарсан. Тэгээд тэр мэргэжлийнхээ дагуу би одоо толгойтод 012 дугаар ангид ажилласан. Дандаа тийм хотдоо.
Дэжид -
Ер нь цэрэг тэр үед чинь, таны үед хэдий хугацаатай байсан?
Ёндонжамц -
3 жилийн хугацаатай байсан.
Дэжид -
3 жилийн хугацаатай. Тэрэнд одоо мэргэжил тодорхой эзэмшээд ингээд бололцоотой ажилтай болно.
Ёндонжамц -
Аан тийм бололцоотой ажилтай байсан. Тэгээд сайхан мэргэжилтэй болж аваад би тэр мэргэжлийнхээ дагуу тэр 012 дугаар ангийн ангийн монтёр гэдгийг хийсэн. Яг мэргэжлээ хийсэн. Тэгээд одоо бас бид нар чинь ангийн монтёр хийхийн хажуугаар тэр Баянзүрхийн монтаж энэ тэр гээд одоо цэргийн ангийн барилгын анги байлаа л даа явна л даа. Гэхдээ одоо бол Улаанбаатар бол нэлээн хэд хэдэн барилга обьектод одоо монтажаар явсан. Бид нарыг бас тухайн үед нь сайн ажиллаж байна гээд телевизор тэр үе чинь одоо бас юм хөгжөөгүй шахуу байсан үе ш дээ. Гэхдээ бас учирч байлаа тэр тухайн үед.
Дэжид -
Аан их сайхан сонин юм байна аа.
Ёндонжамц -
Тийм тэгээд л одоо би 1976 онд халагдаж ирсэн дээ. Халагдаад ирэхдээ бол бид нар онгоцоор ирсэн. Одоо бол юу газраар машинаар биш онгоцоор ирж байлаа. Их ч сайхан санагдаж байлаа.
Дэжид -
Сайхан
Ёндонжамц -
Их сайхан гоё санагдаж байсан. Тэр үед чинь онгоцноос бууна гэдэг чинь их нэр хүндтэй. Тэгээд л одоо яахав дээ эндээс чинь ах дүү аав ээж, аав ээж байхгүй. Ах дүү нар л тосч авна ш дээ. Их гоё санагдаж байсан. Тэгээд л би цэргийнхээ албыг хааж ирээд л 76 онд. Тэгээд л 76 оныхоо 11 сараас би одоо өөрийнхөө гэрийн хүн Цэвэлдорж гуайн Оюунбилэг гэгчтэй гэрээ зассан л даа. Хоёулаа танилцаад л тэгээд л гэр бүл болсон. Тэгээд би 76 онд өөрийнхөө гэр бүлийг олоод танилцаад, манай өнөө аав ээж гэрээ өгсөн л дөө. Гэр орондоо л одоо тэгээд амьдралгүй яахав. Тэгээд л амьдралаа эхэлж байгаа юм даа. Тэгээд би одоо яаж зүгээр суухав, одоо ажил хиймээр санагдсан. Тэгтэл одоо мэргэжлийн ажил тэр үед чинь ховорхон байлаа ш дээ. Тэхлээр ерөөсөө фермийн эрхлэгч боллоо. Одоо энэ Бүрд бригадын дэргэдийн фермийн эрхлэгчээр ажиллаа. Манай гэр бүлийн хүн саальчин хийлээ. Тэгээд л одоо миний амьдрал эхэлж байгаа нь тэрдээ ерөөсөө.
Дэжид -
Фермийн эрхлэгч чинь одоо ямар ажил хариуцах вэ?
Ёндонжамц -
Фермийн эрхлэгч бол яахав тэр нэг 15-18 саальчинтай байна. Тэгээд тийм айл өрхүүд байна л даа тэр чинь. Одоо нөгөө дагавар айлуудтайгаа 20-иод айл хамтарч явна. Гэхдээ бол их дэс дараалалтай, дэг журамтай. Одоо зүгээр зусланд буухад л ферм чинь одоо зүгээр нэг дуртай газраа очоод буучихгүй ш дээ. Өө тэр нэг фермийн эрхлэгчийн үгэнд орж, одоо өөр газар шууд зоодог. Сайхан эгнээнд орно. Одоо нэг 2, 3 алхам газрын зөрүүтэй гээд нааш цаашаа гэрээ барьцан байх юм бол одоо нөгөө гэрийг нь дахиад бариулаад илүү хол тавина ш дээ. Сайхан тийм дэг журамтай. Тэгээд ахамдуудаасаа их үг авна. Ахамдуудынхаа сургаалийг авна. Тэгээд ах настай, ахмад хүнийхээ дэргэд бол залуучууд архи ууна, тамхи татна гэсэн ном байхгүй. Их сайхан дэгтэй байсан. Аан тэгээд одоо ферм дээр бол яахав фермийн эрхлэгч бол сүүлийн үед үхрээ хардаг болсон. Фермийнхээ үхрийг харна. Үхрээ авч сааж одоо ажил хийнэ. Тэгээд сүү саалийг чинь одоо дандаа зовуд, зовуд одоо тэр юунд л авна ш дээ, хүнсний хэрэгцээнд. Одоо төв газар жоохон аймгийн төв мөвтэй ойрхон молок гээд одоо машин үйлчилдэг. Аан хөдөө мань хэдийн фермүүдийн сүүг болохоор чинь одоо битон саванд хийгээд үхэр тэргээр зовуд асгаж хүргэж өгдөг. Нөгөө зовуд асгана маань яахав гэхээр сүүг чинь аваад л одоо сүү цагаан идээ, цөцгий, ээдэмцэр, шингэн сүү одоо маслыг чинь холино ш дээ. Тэгж ажиллана. Тэр чинь томоохон үйлдвэр явагдаж байсан. Одоо тэр зогсчоод байна. Тийм тэр чинь цомхон үйлдвэр явагдаж байсан. Тэр бол одоо өнөөдөр яг зогсцон байна. Одоо дан одоо бүх мал хувьчлагдчихаж дээ. Тиймээ за тэгээд одоо саальчид чинь нормтой төлөвөгөөтэй. 15-20 үнээ авч саана. Аан тэрүүндээ зохих хэмжээний цалин хөлсийг авна. Тэр бол хангалттай. Гэхдээ одоо энэ одоогийн...
Дэжид -
Ер нь ямар хэмжээний цалин авч байсан? Дунджаар?
Ёндонжамц -
За байз тэр чинь одоо дунджилахад за ер нь нэлээн олон үнээтэй, сайн цалин авч байгаа саальчид бол сард 60 орчим төгрөгний цалинтай байсан. Тэгээд энэ бол тэр үедээ хангалттай л байсан. 60 төгрөг гэдэг чинь. Тэгээд л одоо амьдрал ахуйгаа эхэлнэ, үр хүүхдээ өсгөнө. Гэр бүлийнх нь эрэгтэй улсууд нь бас зүгээр суугаад байхгүй ээ. Туслах үйлдвэр гэж байна. Туслах үйлдвэр бол одоо тэгээд үе үеийнхээ хэр хэмжээгээр одоо цаанаасаа бас үүрэг даалгавар өгнө л дөө. Гэхдээ одоо бүгд мод байдаг. Хашаа барина барилга барих асуудлууд явна, өвс хадлангаа авна. Маш их дэг журамтай. Тэгээд тэрэндээ ч бас их идэвхтэй сайн оролцоно. Тэгээд одоо ер нь ахуйн амьдралын хувьд бол хэн хэнгүй л бололцоотой л байсан. Яахав хийдэг ажилтай, авдаг цалинтай.
Дэжид -
Хийдэг цалинтай, авдаг цалинтай. Аан нэгдэлд одоо ер нь тэр үед хүмүүс ферм мермд хамрагдахдаа дур сонирхолтой байсан уу?
Ёндонжамц -
Дур сонирхолтой байсан. Ер нь болж л өгвөл одоо эмэгтэй нь фермийн саальчин болох.
Дэжид -
Аан фермийн саальчинг яаж одоо авах вэ?
Ёндонжамц -
Фермийн саальчин бол яахав дээ одоо тэгээд малаа малладаг, үнээгээ саадаг, аан тэгээд тэр төлөө бойжуулж чаддаг. Бас шалгуур орно. Гэхдээ зүгээр нэг мал маллаж чадахгүй, зүгээр нэг хүн бол хэцүү л дээ. Тэр чинь өөрөө мал дээр явдаг. Малаа малладаг, одоо тэр фермийн саальчид чинь ч үнээгээ тугал төлийг нь авна ш дээ. Аан тэгээд үнээ саасан ашиг шимийг нь тушаана. Тэрүүгээрээ төлөвлгөөгөө биелүүлнэ. Аан төлөвлгөөгөө давуулан биелүүлэх юм бол урамшил, шагналуудтай. Тухайн үеийн нэгдлүүдээс өгнө. Аан гэхдээ бол өөрснийх нь нийгэм хамт одоо өөрснөө хашаанд хонио саагаад идэхгүй ч гэсэн, одоо тийм нээх мал харин хувьчлал байгаагүй дээ. Нэгдлээсээ бол одоо, нэгдэл бригадаасаа хонь малыг бол дуртай цагт нь өгнө. Цохолтоор өгдөг. Цохолтоор л өгнө. Ийм ийм шаардлагтай гэвэл тухайн үед өгнө, өгдөг байлаа. Тэгээд л явдаг байсан. Тэгээд би чинь одоо фермийнхээ эрхлэгчээр одоо энэ 4, 5 жил ажиллуудаа. Аймгийн, аймаг сумын улс гайгүй л байсан даа. Хадлангаараа одоо шалгараад л. Үзүүлэх сургалт хийгээд л явж л байсан.
Дэжид -
Аахан фермийнхээ хадлан мадланг ферм нь өөрөө авах уу?
Ёндонжамц -
Фермийн хүчээр явна. Өөрсдийнхөө хүчээр авна тийм гадны хүч авахгүй. Яг өөрсдийнхөө одоо саальчдын нөхөр нь байна ш дээ, гэрийг нь толгойлж яваа. Өө тэд нартайгаа л авна ш дээ.
Дэжид -
Үндсэндээ бол одоо хамтын одоо бригад, том бригад л байна ш дээ тиймээ. Одоо хамт ажиллана, амьдрана тиймээ одоо тэгээд л явахгүйгээр.
Ёндонжамц -
Тийм ерөөсөө ажил амьдрал нэг. Хэн нэгнийх нь хүүхэд шуухад уйлж унжлаа энэ тэр эмч мэмч болоход чинь одоо фермээс хэн завтай чөлөөтэй нь үйлчилнэ, үйлчлүүлнэ. Явж өгч туслана. Орой үдэш чинь одоо фермээрээ ороод л нөгөө айлд чинь байж байна ш дээ. Эмч энэ тэр иртэл. Хамтын ажиллагаа их гоё байсан.
Дэжид -
Тийм байна үнэхээрийн сайхан. Одоо тэгээд зун зусландаа гэдэг юм уу одоо ингээд зунжилгандаа гарч байна, хаваржаандаа гарч байна нэгдсэн нэг газар л бөөнөөрөө байх уу тэ.
Ёндонжамц -
Өө нэгдсэн нэг газар л, их гоё эгнээтэй замбараатай.
Дэжид -
Гоё эгнээтэй жагссан юм шиг л байна нь байна ш дээ.
Ёндонжамц -
Тийм жагсцан юм шиг л байна. Тэгээд бие биендээ их тусархуу, ер нь одоо нүүдэл суудал хийхэд чинь цөмөөрөө л хамжина. Ерөөсөө нэг бие биеэ даагаад толгой толгойгоо мэдээд явах юм байхгүй. Их хамтач тийм л хамт олон ажилдаг юм, байсан юм тийм ингэж. Тэгээд би одоо би фермийнхээ эрхлэгчийг хийгээд сүүлд нь орхон бригадад тоо бүртгэгч байсан л даа. Тэгээд Орхон бригадад тоо бүртгэгчээр яваад одоо Орхны манай амьдрал чинь бас л нэг хөдөөний, хөдөөний амьдрал байлаа ш дээ. Айлд орно, айлууд нь яахав ээ нэг бага шиг хэсэг гэртэй. Одоотой адилхан нээх юу биш шүү дээ. Бүх юм хангалттай биш юм шиг мөртлөө өөрсдийнхөө идсэн ширээр дэвсгэр хийнэ. Малаасаа гарсан одоо арьс ширнээс л өөрснийхөө амьдралд юм хийнэ ш дээ. Өөрсдөө үйлдвэрлэнэ. Нэг ёсны бүтээнэ гэсэн үг. Өөрснөө элдэж зөөлрүүлж тиймээ ахуйдаа бүрэн хэрэглэнэ. Бүрэн ахуйдаа одоо малаасаа гарч байгаа арьс шир одоо, үс ноосыг чинь бүрэн хэрэглэнэ. Одоотой ингээд зараад байхгүй. Цөмөөрөө одоо тэр малын чинь авсан ноосны чинь ноос байна ш дээ хялгас нөгөө, аан энүүгээр чинь одоо дээс олмоо хийнэ, одоо нөгөө сур татлагаа хийнэ. Бүх ахуйн хэрэгтэй юм нь байгаа. Тэгээд одоо өөрснөө үйлдвэрлэгч л юм л даа.
Дэжид -
Тийм байна. Өөрөө өөрсдийгөө бүрэн хангадаг тиймээ.
Ёндонжамц -
Өөр өөрсдийгөө бүрэн хангаад явчихдаг үйлдвэрлэгч л байсан. Аан тэгээд одоо би тоо бүртгэгчээр тэнчээ нэлээн хэдэн жил ажилласан. Тэгээд явж байхад уул нь манай Орхоны амьдрал ахуй бол сайхан дээшилж байсан. Сайхан дээшилж байсан. Ер нь ч тэгээд мал ахуй сайтай болсон л доо. Мал ч өссөн.
Дэжид -
Тоо бүртгэгч чинь одоо юу гүйцэтгэхэв?
Ёндонжамц -
Тоо бүртгэгч чинь одоо нэгдлийнхээ мал хөрөнгийг тэр чинь дан малчид байгаа ш дээ, одоо нэгдлийн малчид байгаа гэсэн үг. Нэгдлийн мал сүргийг чинь одоо суурь сууриар нь авна. Одоо нэг суурь гэхэд чинь л 3-аас, одоо дээд тал нь л 3 хүнтэйдээ, 3 айл. Тэгээд л одоо 500-600-аар нь суурилна ш дээ. Хонийг.
Дэжид -
Өөрөөр хэлбэл нэг айл чинь 200 гаруй хоньтой л байна гэсэн үг үү?
Ёндонжамц -
Тийм нэг айл одоо 200 л бараг байна гэсэн үг дээ тийм. Аан тэгээд л тэр хонио маллана ш дээ. Аан тэрнийхээ ашиг шим, тэрүүгээрээ бас уралдаан зохиогдоно. Тэрийгээ болуул одоо цаг тухай үед нь бүрэн авч, одоо манайхаас хөдөлмөрийн баатар Жамъяанбаатар гэж байлаа. Тэр чинь одоо манай баатар. Одоо сууриар хонь малладаг хүн байл уу. Тэгээд л одоо отроор явна. Отроор бол ерөөсөө тэгээд л малаа дагаад л хариулна ш дээ. Маш хариулга сайтай. Тэгээд л тэр малыг чинь тарга, хүч бүх юмыг нь зохицуулаад л явчихна. Тэгээд л одоо амьдын жингийн, одоо нэлээн дээгүүр явсан.
Дэжид -
Одоо нөгөө хүүхэд бөөцилдөг шиг л одоо малыг...
Ёндонжамц -
Тийм хүүхэд бөөцийлж байгаа юм шиг л малаа маллана. Хэзээний л тийм малыг одоо бөөцийлж явдаг. Тэгээд л одоо сүүлдээ хөдөлмөрийн баатар болсон. Одоо хөдөлмөрийн баатар болоод удсан. Саяхан нас барсан байх. Тээвэрчин гээд ингээд яваад байсан даа би. Тэгээд сүүлд нь одоо энэ Бөөлөнд очсон доо. Бид нар чинь одоо тэгээд заавал нэг томилолтоор явчихна ш дээ. Заавал нэг газраа тэгээд суугаад байршаад байхгүй.
Дэжид -
Нэг газраа ажлаа жаахан сайжруулж байтал дараагийн...
Ёндонжамц -
Сайжруулаад гэж сайхан одоо халуун рашаанд ороод байж байтал үгүй чи овоо гайгүй ажиллаж байна уу, гайгүй ажилж байвал одоо манай намын хорооноос манай захиргаанаас чамайг одоо ингэж, ийш нь ажиллуулна аа. Одоо энтхийн ажлыг жоохон өөд нь татуулъя аа. Тэгээд л аваад явчихна ш дээ. Тэгээд одоо би Бөөлөн рүү явж байгаа юм чинь. Тэгээд Орхоноосоо Бөөлөн рүү очсон. Бөөлөнд одоо бас тоо бүртгэгчээр очсон л доо. Яахав тэгээд тоо бүртгэгчээр очоод.
Дэжид -
Гол нь тэр төлийн одоо тоо бүртгэгч чинь одоо толгой мал бүрэн бүтэн байна уу, ер нь хэд өсч байна яаж байна харах уу яах уу тэ.
Ёндонжамц -
Тэгэлгүй яахав тэр цаанаасаа бас нэг тийм төлөвлөгөөтэй. Одоо 100 хонь хураалгах, нэг дор 100 хонь байлаа гэхэд чинь одоо 80аас дээш хувиар өсгөх төлөвлөгөөтэй л дөө. Тэгээд одоо тун болохгүй 80 хувиа өсгөж чадахгүй бол одоо яахав дээ тиймээ. Гэхдээ бол 80 давуулж өсгөнө өө тэд нар чинь, сайн өсгөнө. Тэгээд л одоо аймаг, сум, улсын аварга хийх гэж үзнэ ш дээ энэ улсууд чинь. Тэрэн дээр нь бид нар дэмжинэ, бас их туслана. Одоо бол би тэр малыг одоо хэдэн малаас одоо хэд болж өсөв гээд л тиймээ. Тэр малаас одоо юу юуг ашиглахав гэдгийг чинь тоо бүртгэгч ерөөсөө бэлтгэж өгнө л дөө. Одоо бас юм хумыг нь тэр бүтээгдэхүүн гаргана ш дээ тэд нарыг чинь тооцож өгнө.
Дэжид -
Аан бүр юутай нь, ашиг шим мим бүх юмтай нь.
Ёндонжамц -
Тийм ашиг шим бүх юм тийм тэр малтай нь тоолж өгнө.
Дэжид -
Та тооцно гэдэг чинь одоо өөрөө хэлбэл орчин үед бол одоо нэг ач төлөвлөгөөний эдийн засагч л одоо төлөвлөж өгч байгаа ш дээ. Одоо ийм юм тэрний л одоо ажил шүү дээ. Тэгээд дээр нь та өөрөө хэлбэл ажиллана хүнтэйгээ, тэгээд эргээд тэр хэмжээнийхээ төлөвлөгөөний дагуу юмаа хийж өгч, бас шалгаж хянаж, бүртгэж авах нь байна тэ 80-ийг, нэг адуу үхэрээс 80 хувийн төл боожив уу, 85 хувь боожив уу гээд.
Ёндонжамц -
Тийм тэгж одоо нэг бүрчлэн үзэж тоолж авна, хүлээж орлогот авна л даа. Тэгээд орлогот аваад энэ суурь одоо төчнөөн орлого авлаа, одоо төчнөөн хоньтой боллоо тиймээ тэгээд л явчихна. Тэгээд одоо цалин хөлсийг нь бодож өгнө. Тухайн цалин хөлсийг нь бодож өгнө. Ер нь тэгээд малчид бол нэг 50-60 орчим цалинтай байсан үеүүддээ. Гэхдээ бол яахав нэг 60 хил гурил авчих жишээтэй юм байна л даа тиймээ одоо бодоход. Тиймэрхүү л амьдралаар явсан тэгээд тэжээл мэжээл цаг агаарын хүнд нөхцөлүүдэд бол туслана л даа, туслалцаа үзүүлнэ сум орон нутгаас. Тэжээл мэжээлийг нь бэлдээд аваачаад өгнө тэгээд л мал төллөх үед.
Дэжид -
Та сард ер нь тэр үед ямар хэмжээний цалин авч байсан?
Ёндонжамц -
Би сард тэр үед нэг 200-аад, 200-аад төгрөгний л цалин авч байсан. Заримдаа 200 хүрчихнэ, заримдаа 200 хүрэхгүй болчихно. Гэхдээ л ер нь болж байна аа л гэж боддог байсан.
Дэжид -
70 хэдэн оноос хойш тиймээ.
Ёндонжамц -
Тийм. Тэгээд би 80-аад оны үед шинэ үеийн устын систем гэж шинээр байгуулагдлаа. Бас тэр дээр одоо нэг мэргэжлээ дагаад ч энэ үүргээ хүлээгээд ч гэсэн би очоодох оо гээд тэгээд би тийшээ очсон л доо. Тэгээд би тэнчээ бол бас тоо бүртгэгчээр явсан. Нөгөө моторууд байна ш дээ нөгөө услалтын системийн. Тэрийг одоо нэг цахилгааныхаа хувьд бас нэг мэргэшсэн хүн хараад мэргэшүүлэх замаар ирсэн л дээ.
Дэжид -
Одоо өөрсдийнхөө дагуу хүн сургуулаад. Тэр нь их том систем үү, ямар зориулалттай систем бэ?
Ёндонжамц -
Өө том 400 га л ордог юм. Хүнсний ногоо, одоо энэ гурилын тариа байна ш дээ буудай тэрнийг тарьдаг тийм талбай байсан. Услалтын систем, услалтын систем чинь өөрөө станцтай, шахуургатай, одоо Тамирын голоос эх авсан ундрагатай. Тэгээд бальжанкнууд гээд одоо дозоор ажиллана л даа.
Дэжид -
Ямар газар гэнэ ээ?
Ёндонжамц -
Чиргүүн, Бөөлөн бригадын тийшээ.
Дэжид -
Бөөлөн бригад нь одоо энэ хаахна вэ?
Ёндонжамц -
Бөөлөн бригад гээд байгаа л даа одоо энэ доошоогоо, Цэнхрээс доошоогоо. Тэгээд хүнсний ногоо могоо бол их сайхан ургасан, их сайхан ч тарьсан. Ер нь үр тариаг чинь 12 цагт энэ тэр нэгтгэж тарьдаг байлаа ш дээ. Сайн гардаг байсан. Тэгээд сүүлийн үед л татан буугдлаа. Тэгээд их сайн ажиллаж байсан тэр чинь өө ёстой нээрээ. Тэгээд тэр ногоочид их төрсөн. Бас улсын аварга ногоочин ч бас тэндээс төрсөн манайхаас. Баасансүрэн гээд тэгээд одоо манай аймгийн саальчин улсууд чинь ногоочин болж.
Дэжид -
Заа ингээд мэргэжил солигдоод.
Ёндонжамц -
Тийм мэргэжил солигдоод л яваад байдаг.
Дэжид -
Одоо амьжилтын, ажлын шаардлага, одоо тэгээд л ажлын дадлага туршалагаас болж одоо шинэ мэргэжилүүд бас их эзэмшсэн байна ш дээ.
Ёндонжамц -
Тийм эзэмшинэ. Тэгээд одоо сүүлийн одоо үед яахав 90-ээд 90 он гарсан хойно одоо хувьчлал явагдлаа ш дээ. Хувьчлал явагдахад бол одоо нэгдлийн гишүүн байсан ш дээ, одоо байгаа ш дээ урьд нь. Ийм хүмүүст бол малыг малчидад нь өгсөн өгсөн. Бүрэн хамрагдаж өгсөн. Харин би дунд нь хоцорцон байгаа ш дээ. Одоо та нэгдлээр явж байгаад яагаад хоцорчихов оо гээд. Их сонин л доо. Би тэгэхэд хувьчлагдаад эхлэхээр чинь бид нар чинь ажилгүй болоод эхэлдэг юм байна ш дээ тиймээ. Тэгэхлээр чинь одоо ажлын байртай байлгүй л яахав. Тэгээд би мэргэжлийнхээ дагуу Цэнхэр сумын эрчим хүчний талбайг хариуцаж авлаа л даа. Тэгээд явж байсан чинь би улсын байгууллагын хүн юм байна л даа. Нэдлийн биш, улсын байгууллага болоод явчихлаа.
Дэжид -
Гэхдээ та нэгдэлд мал нийгэмлэгт тухайн үед ажиллаж байсан нь хамаарагдахгүй юу?
Ёндонжамц -
Хамаарсангүй л дээ тэр чинь улсын байгууллагат чинь өөрөө ажиллаж байгаагүй болохоор чинь. Тэгээд яахав улсын байгууллагых юм чинь хувьчлалд ороогүй ш дээ. Тэгээд мал хунарны хувьчлалд ороогүй.
Дэжид -
Ер нь нэгдэлд мал хөрөнгөө нийлүүлж байсан тухайн үеийн малчид болуул одоо хэдий хэмжээний мал авч байсан юм?
Ёндонжамц -
Одоо ер нь тэгээд л хүн амынхаа ам бүлийн тоогоор л авсан даа. Тэр чинь одоо олон хүүхэдтэй улсууд бол нэлээн их хэмжээний мал авсан.
Дэжид -
Аан нэг хүнд ноогдох малын юм гэж гаргасан юм байна тэ?
Ёндонжамц -
Тийм нэг хүний ноогдох малын юу гарсан. Тэгээд олон хүүхэдтэй нь. Тэгээд малчид ер нь өөрөө малаа малласан болохоор чинь тэгээд ихэнх хувийг эзэлсэн дээ. Малчид өөрснөө малаа авсан. Тэгээд одоо бол малгүй хүн ховорхон байгаа шүү. Хуруу дарам цөөхөн л байгаа байх. Тэгээд л хувьчлал эхэлхэд тэгээд л өнөө ажлаа хийгээд явж байгаа юм даа. Одоо бол өнөө Алтан овоо багийн хурлын дарга гэдгээр явж байгаа. Энэ жил нөгөөдөх ард түмний сонгуульд ороод сонгогдлоо. Би болъё гээд болчихгүй ш дээ. Ард түмний юугаар л саналаа авч сонгогдоод л.
Дэжид -
Аан за сайн байна. Таньд баяр хүргэе. Сайхан асуудал байна.
Ёндонжамц -
Заа тийм юм даа. Заа тэр дээхэн үеийн довтолгооны талаар нэг ярья л даа. Дээр үеийн соёлын довтолгооны үед чинь сургууль соёлд явдаг байсан байхаа. Тэгэхэд явагдаж байсан юм. Тэр маш зүйтэй их гоё асуудал явагдаж байсан. Одоо бодоход. Дээр үеийн улсууд чинь одоо хүн ороод гарахад чинь нэг суух сандалгүй, тиймээ за нэг аяга халбаганы алчуур гэж юм байхгүй шахуу. Тийм байсан. Тэгсэн одоо соёлын довтолгоо чинь яахав бас үүрэгтэй тэр чинь. Нөгөөдөхөө эргүүлээд шалгадаг. Тэгээд одоо яахав айл бүхэн одоо тэр нэг алдрын булан гэж бий дээ. Одоо нэг баярын бичиг мичгээ янз бүрийн одоо урамшал шагналууд байгаа ш дээ. Тэр чинь дээр үед байсан. Тэрийгээ хийгээд тавьчихдаг. Алдрын булан гээд. Айл бүхэн тийм юмтай байсан.
Дэжид -
Бас тийм юм байсан.
Ёндонжамц -
Тийм, тэрүүндээ бол одоо тэгээд бэлэг дурсгалын зүйлтэй, өгсөн баярын бичиг мичиг тиймээ, диплом энэ тэр гээд юмнууд өгч л байсан л даа. Тэд нарыгаа эгнүүлээд, одон медалтай нь одон медалаа хийгээд тавьчихна. Тийм алдрын булантай болж байсан. Заа ямарч байсан айл бүхэн орны дэвсгэр даавуу гэхэд лав 2-3 ээлж байсан. Ор дэрний хэрэглэл. За тэгээд аяга тогооны алчуур гээд дор дороо. Тэр байтугай аяганых даавуу гээд, их гоё л доо тэр чинь. Зориуд хий гэж байсан ш дээ. Хийх загварыг нь хэлээд. Одоо тэгээд аягаа угаачихаад нэг юмаар арчихгүйгээр зүгээр нэг угаасан аягаа аваачаад тавьчихдаг. Нөгөөдөх нь ус нь шавхагдаад цэвэрлэгддэг.
Дэжид -
Юугаар хийхэв тэрийг?
Ёндонжамц -
Өө тэгээд мод зодоор өөрсдөө. Аяганы хатаагуур юмдаа тиймээ. Тэгж хий гээд л хэлсэн. Тэгээд одоо соёлын довтолгоо энэ тэр чинь ихээхэн юмыг хүмүүст ойлгуулсан байхаа гэж боддог юм. Тэгээд ариун цэвэр одоо энэ ахуйн соёлынхоо талаар бол их юм ойлгуулсан. Ер нь би энд хүн одоо бүх л юм сургаж өгсөн байхаа гэж боддог юм. Тэгээд одоо соёлын довтолгоог бол ер нь би боддог юм манай ах чинь Гомбосүрэн гэж ариун цэвэр станцын хүн байсан юм. Тэгээд их ч одоо улсуудыг их сайхан соёлтой, цэвэр цэмцгэр болгож өгөв үү дээ гэж боддог юм.
Дэжид -
Одоо ер нь тэгээд энэ айл юугаар тодорхой хувиараар явах уу? Айл хунар, ферм одоо багийн айлуудаар одоо хүрч явах уу тиймээ
Ёндонжамц -
Өө явна. Бүр явна, бүх хүнд хүрч явна. Ёстой бүх хүнд хүрч явдаг байсан.
Дэжид -
Аан тэгээд шалгаад л сайн байвал сайныг нь урамшуулна. Дундуудад нь бол алдаа дутагдлыг нь хэлж өгөөд л, засах тодорхой хугацаа өгдөг байсан уу тиймээ.
Ёндонжамц -
Тэгж өгдөг байсан тийм. Соёлын довтолгоо бол ер нь хүмүүст ихээхэн тус нэмэр болсон байх аа гэж боддог юм.
Дэжид -
Аан ер нь өшөө одоо тэрүүгээр ямар асуудал бий болж байсан юм бэ? Тэр соёлын довтолгооноор? Ор дэрний хэрэглэл мэрэглэл гээд.
Ёндонжамц -
Жижиг сажиг юм байлаа л даа тиймээ. Одоо томроод ирэх юм бол одоо тэр ахуй орчноо цэвэрхэн, цэвэр цэмцгэр байлгах, одоо энэ байгаль ус нутгаа хамгаалах гэсэн олон талын үйл явдлууд явагдаж байсан шүү. Одоо зүгээр нэг хог новшоо энэ тэнд аваачаад дуртай газраа хаягдаггүй болгож байсан шүү. Ер нь тэгээд айл нүүгээд явахдаа буудлаа цэвэрлэдэг. Хотынхоо нөгөөдөх баас хүрзэнг нь нөгөөдөх одоо нэг цэгцэнд оруулдаг. Тиймэрхүү асуудлууд байсан.
Дэжид -
Одоо ер нь бүх л асуудал дээр соёлын давталгааны юу гарч байсан байна, хамрагдаж байсан байна.
Ёндонжамц -
Тийм өргөн цар хүрээтэй байсан.
Дэжид -
Таныг одоо ингээд бага байхад хүүхдүүд тэр сургуульд одоо сум, аймгийн сургуульд сурахад зарим нь одоо гэрээсээ хол байсан байх. Дотуур байранд байдаг байсан уу ер нь хүүхдүүд яаж явдаг байсан юм? Эцэг эх нь үр хүүхдүүдтэйгээ одоо яаж ажилладаг байсан, сургуульд сурахад нь ямар дэмжлэг туслалцаа үзүүлдэг байсан юм бол?
Ёндонжамц -
Заа сургуульд тэр үед их холоос явна. Мориор голцуу явна ш дээ сургуульд. Би бол одоо дотуур байр майранд байгаагүй. Гэхдээ холын өөр бригадын хүүхдүүдийг бол дотуур байранд авч байсан л даа. Холоос одоо тэр одоо дээд Цэнхэрийн бүр дээр жишээлэхэд л Орхон бригад байгаа юм л даа цаана, Орхон баг гэж тэндхийн хүүхдүүдийг бол одоо байранд авна. Байранд аваад яана тэгэхгүй бол наадах чинь даваа гүвээтэй газар холдчихдог юм энэ чинь хоорондоо зайтай. Маниуд бол одоо дор бодоход л 5-6 км-ын зайнаас явган гүйж очиж байсан, сурч байсан. Гэхдээ одоо нэг хангалт их муутай л байсан юмуу даа. Даавуун цүнхтэй, даавуун цүнхэн дээрээ нэг сайхан улаан даавуугаар таван хошуу оёулчихна. Тийм цүнхтэй, тэгээд л одоо нэг дэвтрийг чинь нэлээн хэд үзнэ шүү дээ. Ер нь тэгээд 2-3 дэвтэртэй л байх болов уу, байдаг байсан даа. Тэгээд одоо нөгөөдөх чернэль гэж ярьдаг даа тийм ээ бэх, тийм тусгай тийм бэхний савтай тэрүүгээрээ бичнэ. Тэгээд онц сурсан хүүхдэд тухай тухай үед нь шагналтай, шифрийн алтан хайрцаг задлана гэж. Би бол онц сурч байсан байна ангидаа. Тэгээд тэр одоо санаанаас гардаггүй юм. Нэгдэл дундын үйлдвэр гээд арам, модны үйлдвэр байгуулагдаж байгаа юм. Тэгээд тэндхийн одоо дарга нь, нөгөө байгууллагын дарга нь юм л даа, Дамбий гэж хүн байсан. Тэр онц сурсан хүүхдэд шийфрийн алтан хайрцаг задлуулна аа гээд, тэгээд би тэр алтан хайрцгийг задлуулсан юм. Алтан хайрцаг гэдэг нь одоо яахав дээ нэг дөрвөлжин картонон хайрцгийг л одоо нэг тууз мууз орооцон тиймээ, тийм задланг задлахаар чинь одоо нэг дэвтэр, нэг резинэн балруул, одоо тэр нэг бэхний сав, үзэг л гарч ирнэ ш дээ.
Дэжид -
Аан тэр чинь одоо их том...
Ёндонжамц -
Тэр чинь тухайн үедээ их том бэлэг болж билээ. Одоо тэрнийг чинь авах гээд л үзнэ ш дээ. Тэгээд нэг уралдана даа хүүхдүүд хоорондоо. Уралдхын тулд яахав тэгээд ганцхан сургууль руугаа л шамдана ш дээ. Онц л авч байж л авах юм чинь, онц авч байж л авдаг. Тэгээд нэг тавын онцыг эзэмшигч тэгээд яана даа. Ер нь тэгээд сургалт бол тиймэрхүү л байсан. Ер нь урьдын хангалт бол одоотой адилхан тэгээд л өдөр болгон шахуу мөнгө төгрөг нэхдэггүй шүү, нэхдэггүй байсан. Яахав гэхээр чинь одоо тэгээд долоо хоногтоо нэг удаа ээж аав нь эргэж ирж байгаа юм уу даа, нөгөө байрны хүүхдүүдийг чинь. Тэгэхдээ бол яахав нэг сүү цагаан идээтэйгээ л ирнэ ш дээ. Тэгээд л нөгөөдөх тэ. Одоо нэг өдрийн даажаа аятай л юм даа тиймээ. Тэгж л ирнэ, өөр нээх хангалт байхгүй. Сургууль бол хяналт тавина аа. Тэр хүүхдүүдийг чинь нэг гүйлгэж нисгэчихгүй, хөлдөөж осгоочихгүй шиг тиймээ. Их зохион байгуулалттай. Тийм л байсан даа. Тэгээд одоо нөгөө даавуун цүнх маань сүүлдээ ширэн цүнхрүү орсон л доо.
Дэжид -
Аан форм гэхээрээ дээлээ л өмсөх үү?
Ёндонжамц -
Өө форм бол дээлтэй, эмэгтэй хүүхдүүд нь ногоон даалимбан дээлтэй, эрэгтэй хүүхдүүд нь хөх даалимбан дээлтэй. Тэгээд эмэгтэй хүүхдүүд нь одоо бас нэг формынх нь нэг ил харагдах, одоо танигдах тэмдэг гэхүү дээ хошинготой эмжээртэй өмсөнө шүү харин.
Дэжид -
Өө за, аахан.
Ёндонжамц -
Аан тэгээд нэг пионер болчихноо, пионер болчих юм бол нэг галстук, галстукыг чинь зүүнэ дээ дээлэн дээр. Тэгээд л одоо бүхий олон багачуудаа гээд л өглөө чинь одоо нэг итгэлтэй, тэр нь тэгээд ахын дүү гээд л явж өгнө.
Дэжид -
Заа өглөө болгон юугаа дуулна тиймээ?
Ёндонжамц -
Өө тийм юуныхаа дууг дуулна, пионер болчихцгоосон. Би чинь одоо хоёроосоо, хоёрдугаар пионер гэж явав уу даа. Нэгд тэгж болохгүй л дээ, хоёроосоо л пионер болдог байсан. Тэгээд пионер болчихоор чинь одоо ахмад болчихож байгаа юм л даа.
Дэжид -
Тэгнэ.
Ёндонжамц -
Тийм тэгж байсан.
Дэжид -
Аан ер нь ахлах ангийн сурагчид нь бол одоо энэ малчид төлчиддөө туслах ч гэдэг юм уу, одоо тийм биеийн хөдөлмөрийн ажил амралтаараа юм уу илүү одоо чөлөөт цагаараа хийдэг байсан уу? Компанит ажил явагддаг байсан уу тиймээ?
Ёндонжамц -
Хийлгүй яахав. Тэгээд одоо сургуулийнхаа амралтаар хөдөө аав ээжид тэр үнээ мал дээр нь туслана. Ер нь хөдөөний хүүхдүүд л голцуу байсан л даа. Би одоо өөрөө хөдөөний хүүхэд байсан малыг л их харна даа, ерөөсөө мал төлтэй чинь л ноцолдчихно. Тэгээд морь унаад л одоо тэр мал зал эргүүлээд л давхиж явна. Тийм л байсан.
Дэжид -
Аан ер нь одоо ингээд ажиллах явцад ч гэдэг юмуу, ер нь одоо ингээд таньд амьдралын явцад ер нь амьдралд бас хэцүү хүнд юм нь одоо юу байсан бэ? Ер нь одоо амархан юм нь юу байсан юм таньд? өөрийн чинь жигшдэг зүйл гэхээр одоо таньд юу байсан бэ?
Ёндонжамц -
Лав амар зүйл ховорхон л доо. Бид нар чинь одоогийнх шиг дураараа амрахгүй ш дээ. Одоо тухайн үедээ ажилтай хүн бол тэгээд хоригдоно, хоёрдугаарт одоо тийм амархан чөлөө нээх тэр болгон олдохгүй шүү. Амраад явчихаж болно л доо, гэхдээ хөөцөлдвөл ч болох л юм байна л даа. Гэхдээ арых нь ажил хоцордог байхгүй юу. Тэгэхлээр чинь одоо яаж болохгүй л дээ.
Дэжид -
Ер нь амархан зүйл юу байсан амьдралд? Хэцүү зүйл нь юу байсан бэ одоо ер нь?
Ёндонжамц -
Амьдралд одоо хэцүү зүйл ёстой бишгүй л байлгүй яахав дээ. Тэгээд заримдаа энэ цаг агаарын чинь нөхцлөөс болоод тиймээ, дээхнэ үед чинь хүйтэн ч байж, цастай ч байж, одоотой адилхан унаа унш олдохгүй хүнд байсан, нааш цаах явахад. Унаа тэр үед маш ховор. Тэгээд шүршилт байсан л даа. Тэгээд одоо мориор л явна ш дээ, хүнтэй уулзахад, нааш цааш явахад бол мориор л явна. Аан гурил будаагаа төхүүлэх, тээвэрлэлтийн асуудалд бол үхэр тэргээр явна. Одоогийнх шиг машин унаатай нь, тэр үед чинь нэгдлийн дарга, аймгийн дарга нэг 69-тэй. Нэгдэлд бол ерөөсөө хадлангийн нэг салаа трактор л ажиллана. Аан нэгдлийн машин унаа гэхээр чинь яахав нөгөө тэцээ мал суурьдаа тэжээл өгөх, цөөхөн хэдэн чиргүүл. 4, 5 шар тэрэг л гэсэн үг. Тийм юм чинь тэр хэрээний нутаг дэвсгэрт их хэцүү ш дээ. Бүгд л хүрч ажиллах хэрэгтэй болцон байлаа. Унаа унш л жаахан хүнд байх, байсан даа. Тэгээд тэр дээр үеийн улсуудад чинь машин, тарктор нээх байдаггүй байлаа ш дээ. Яахав гэхээр чинь одоо хамаг юм эвдчихнэ. Үнэхээр хэцүү юм чинь тэгээд. Тэгээд нөгөө үхэр тэргээрээ гаршцан, сурцан. Үхэр тэргээр нүүдэг. Одоо бол ерөөсөө үхэр тэргээр нүүж байгаа хүн харагдахгүй байна. нүүх нь байтугай үхэр тэргээр түлээ модонд явж байгаа хүн харагдахаа байцан байна ш дээ. Цөмөөрөө техникччихлээ сайхан.
Дэжид -
Аан анх одоо техник технологийн, шинэ техник технологи таньд одоо ямар юм анх одоо тэгэж сэтгэлд чинь хамгийн анх төрөн одоо тэр өөрчлөлт өгсөн бэ? Юу байсан одоо таны хувьд бол шинэ техниз технологи анх үзэж харж одоо, техникийн дэвшлийг гайхаж биширсэн юм юу байсан бэ?
Ёндонжамц -
Би одоо цэргээс ирээд фермийн эрхлэгч тооллогч хийж байхад нааш цаашаа явдал их гарах юм л даа. Ажлын төрлийн тайлан тооцоо гээд. Тэгэхлээр чинь одоо нөгөөдөх унаатай баймаар санагддаг байхгүй юу. Тэгээд одоо тэр мотоцикл гэдгийг авлаа. За ёстой яаж ийж байгаад авсан. Тэр чинь, мотоцикл чинь тэгэхэд 6000 төгрөгний үнэтэй байлаа ш дээ. 6000 төгрөгийг чинь би олохын тулд бүхэл бүтэн 2, 3 жил зүтгэж олж байсан байгаа юм л даа, нөгөө 6000 төгрөгийг чинь олох гэж. Тэгээд тэр олсон мөнгөөрөө би тэр мотоциклийг авч байгаа юм.
Дэжид -
Мотоцикл бол тухайн үедээ бол хамгийн техникийн дэвшил нь биз дээ тэ?
Ёндонжамц -
Харин дэвшил байсан. Ерөөсөө анхны өөрөөр хэлбэл мотоцикл орж ирсэн ш дээ. Тэгээд би тэр мотоциклийг унж, эдэлж эхлээд тэгтэл одоо манай фермийн тэр, манай тэр энэ нутгийн улсууд, мал нь хүртэл бараа нь, дуугаар нь бүр үргээд, тойроод алга болдог. Аан улуудын хаяа айлд энэ тэр ойролцоо явахаар цөмөөрөө үүдэн дээрээ гараад хараад зогсчихдог.
Дэжид -
Аан за.
Ёндонжамц -
Тийм байлаа ш дээ. Тэгээд одоо очоод айлд одоо ингээд л орно. Өө нөгөөдөхийг чинь нөгөө унааг чинь сонирхоод л, унаа унж яваа хүн чинь одоо би чинь хүндлүүлээд л жигтэйхэн л байлаа ш дээ.
Дэжид -
Хүүхдүүд бол тойроод байх уу?
Ёндонжамц -
Тийм хүүхдүүд чинь тойроод л зогсчихно, тэрийг чинь дагаад л шаваад зогсчихно ш дээ.
Дэжид -
Тэр нь одоо анхны мотоцикл чинь ямар нэртэй мотоцикл олж ирж байсан юм? Анх?
Ёндонжамц -
Анх эхлээд тэр “Улаан яав” гэж байдаг даа. Тийм мотоцикл орж ирж байсан.
Дэжид -
Яав мотоцикл орж ирж байсан.
Ёндонжамц -
Тийм яав мотоцикл орж ирсэн. Сүүлд нь тэр Palanet-2 гээд одоо энэ мотоциклуудын, таван мотоциклуудын ах нь юм даа.
Дэжид -
Мотоциклуудын эцэг аахан.
Ёндонжамц -
Тийм эцэг нь. Тийм л орж ирж байсан.
Дэжид -
Аан тэгвэл ер нь одоо сум орон нутагт одоо тэрүүнд бол яавтай хүн гэдэг бол одоо ер нь одооныхоор бол жиптэй хүн л байсан байна ш дээ. Жипээс чинь одоо...
Ёндонжамц -
Тийм тэгэлгүй яахав. Жип мип гэдгийг чинь мэдэх юм байхгүй. Ерөөсөө тэр мотоциклтой хүн чинь одоо ер нь...
Дэжид -
Тийм одоогоор харьцуулах юм бол ер нь тийм л байна даа.
Ёндонжамц -
Одоо мотоциклтой хүнийг бол хүн нэг ч шагайж харахгүй дээ. Тэгэхэд чинь бүр гараад үүдэн дээрээ цогсчихсон байгаа юм чинь. Нөгөөдөхийг чинь явдаг барьдгийг хардаг юм уу тэ.
Дэжид -
Тэгээд буугаад ороход их хүндлэл?
Ёндонжамц -
Тэгээд би одоо байхад мал хүнгүй их сонирхож байжээ энэ тэрнийг гэж. Мал хүртэл алсаас цочоод үргэдэг байлаа. Одоо мал дэргэдүүр явахад чинь үргэх нь байтугай харин “хажуугаар тойроод явахгүй юу” гэлтэй харин.
Дэжид -
Аан за харин их сонин тохиолдлууд байсан байна аа. Таны үед ер нь одоо нутаг усанд энэ, өөрийг чинь бага ахуйд ч юм уу ер нь одоо хэлмэгдүүлэлт гэдэг талаар ер нь хүмүүс юу гэж ярьдаг байсан юм? Тэр талаар таньд одоо сонсож мэдэж байсан тийм юм байна уу? Танайхнаас ойрон хүн, хамаатан садан, төрөл саднаас чинь одоо тэнд өртсөн барьсан тийм тохиолдол бий юу?
Ёндонжамц -
Хэлмэгдүүлэлт гэдгийг чинь би одоо дуулснаас ер нь цаашгүй дээ. Чухам одоо дээхнээс...
Дэжид -
Аав чинь бага зэрэг өнгөрөөд, гарсан юм байна.
Ёндонжамц -
Тийм бага зэрэг ороод гарсан. Манайхны тэр аавын талынхны ах дүү нар нь явсан шиг байгаа юм аа би одоо сайн нэрийг нь мэдэхгүй байна. Тэр талаар одоо тэгээд нөгөө үр хүүхдүүдтэй нь ч сайн уулзаж чадахгүй юм. Тэгээд одоо хаагуур яаж явсан юм.
Дэжид -
Заа зөв зөв. Юу...тэр үед чинь одоо таны ажиллаж байх үед одоо та чинь саальчидтай, малчидтай л голцуу ажиллаж байсан. Ер нь одоо саальчдыг одоо үйлдвэрээр бол зэрэг дэв ахина гэдэг шиг одоо тэргүүний сайныг нь сүүнийх нь гарцаар нь л тодорхойлох уу? Одоо яаж яахав?
Ёндонжамц -
Тэгнэ сүүнийх нь гарцаар тодорхойлно.
Дэжид -
Ашиг шимийг нь.
Ёндонжамц -
Тийм ашиг шимийг нь. Нэг үнээнээс чинь одоо 350-360л сүү саах одоо норм төлөвлөгөөтэй л юм даа.
Дэжид -
Норм нь тэр үү?
Ёндонжамц -
Тийм.
Дэжид -
360 чинь одоо жилийн норм уу?
Ёндонжамц -
Жилийн норм, тэгээд одоо нэг сард үнээнээс 360л сүү саана гэдэг чинь бас л том тоо. Одоо энийг чинь нэг 380-400 хүртэл саадаг саальчид байсан. Тэд чинь одоо сум, аймгийн аваргууд нь, саальчин гээд.
Дэжид -
Аан тэр төлөвлөгөөг нь одоо тэгээд та сар сараар дүгнэх үү? Саальчидын одоо тэр?
Ёндонжамц -
Саальчид чинь одоо юу яан ш дээ. Одоо фермийн эрхлэгч гээд би чинь очно. Тэгээд саальчид чинь одоо зун өглөө 4 цагаас эхэлж үнээгээ сааж байгаа юм. Тэгээд 6 цаг гэхэд л одоо ерөөсөө тэр зовуд тасаг руу хүргэх ёстой, нөгөө сүүгээ. Тэгэхлээр чинь фермийн эрхлэгч нь өдөр тутам одоо нэг хэмжээтэй сав гаргаж ирээд л, өдөр өдрөөр нь хэмжиж авна өнөө сүүгээ, хэмжиж авч саван хийнэ.
Дэжид -
Өө за.
Ёндонжамц -
Тэгээд одоо тэр саальчин бүх үнээнүүдээсээ 20л сүү гаргаж уу, 30л сүү гаргаж уу гээд л тэрийг чинь дор дор нь бичээд, тэмдэглээд л. Бүгдийг нь хүлээж аваад л тэгээд явна.
Дэжид -
Та ерөөсөө тэр өглөөнөөс эхэлж ажлаад л, тэр саальчидтайгаа л адилхан л...
Ёндонжамц -
Яг л тэгээд л эхлэнэ, ерөөсөө адилхан, цуг хамт. Тэгээд сүүгээ өөрөө бүртгэж аваад, цөмийг нь тоо баримтыг нь аваад. Тэгээд тушаана, өгнө ш дээ тэр юугаа.
Дэжид -
Одоо тэгээд та энэ ажлын хажуугаар одоо үр хүүхдээ, мэдээж гэр бүлтэйгээ, мэдээж гэр бүлийн чинь хүн бас ажилчин байсан байна. Ингээд одоо яаж үр хүүхддээ анхаарал тавьж одоо, ажил амьдралаа зохицуулдаг байсан юм?
Ёндонжамц -
Заа яахав ферм дээр манай гэрийн хүн бас саальчин. Яахав өглөө 4 цагаас ер нь 6 цагийн үед үнээ саагаад дуусч байгаа юм л даа. Дуусгана л даа ер нь дуусахгүй байсан ч дуусгана тасагтаа одоо сүү сааль тасагтаа гэж байсан (44:57). Тэгээд орой нөгөө 5-аас бас л нөгөө 6, 7 орчим үнээндээ гарна даа. Тэр хооронд л ёстой нэг хувийнхаа юмыг амжуулна даа. Одоо тэр үнээнийхээ тугал мугалыг харахын хажуугаар, үр хүүхдээ хүмүүжүүлнэ, үгүй ээ бойжуулна. Бас л одоо ажиллана.
Дэжид -
Аан нэгдэл чинь одоо энэ зөвхөн ингээд л ажилаад байхгүй, бас одоо соёл олон нийтийм юм уу, хамт олноороо ямар ажил зохион байгуулахав? Ямар арга хэмжээнүүд явагдах вэ? фермийн дунд, малчид саальчдийн дунд?
Ёндонжамц -
Хамт олны арга хэмжээнүүд явагдана. Одоо бүтэнсайн өдөр болгон одоо тэр суурь фермийн “хүмүүжлийн ажил” гэж явагдана. Хүмүүжлийн ажил чинь яахав гэхээр чинь одоо суурийн багш гээд нэртэй тэрэндээ бас сургууль соёл төгссөн нэг хүнээ дагаад, нөгөөдөх чинь бол багшлана даа одоо. Тэгээд одоо нөгөө сүүлийн үед тэгээд тухайн үедээ хийсэн хурал тийм, дотоод шийдвэрүүд байна уу тиймээ, дээрээс ирсэн үүрэг даалгаварууд байна уу, тэр бүгдийг нь бичүүлээд эхлэнэ дээ, нөгөө саальчид малчиддаа.
Дэжид -
Одоо уншиж хичээл зааж, заримд нь болуул одоо...
Ёндонжамц -
Тийм одоо бичүүлнэ л дээ ер нь суурийн хүмүүжлийн ажил. Аан тэгээд одоо бас фермээрээ ямар нэгэн хүндэтгэлийн үед гэхиймуу яах юм тийм үед концерттэй. Фермийн концерт гэдгийг тоглож өгнө. Аан тэгээд бас ферм бүхэн, бараг л ферм бүхэнд байсан даа нэг усанд ордог халуун усны газартай, аан цуглаан яриа хийдэг нэг клуб байртай, өөрснийхөө модоор л барина ш дээ. Одоо дээрээс нэг байшин ирээд буучих биш. Тиймэрхүү товчлолт соёлын асуудлууд эхэлж хийгддэг байлаа.
Дэжид -
Ммхм хамт олноо одоо арга хэмжээгээ явуулахад зориулж, аахан. Бас л нийтийн хүчээр тиймээ, нийтийн хүчээр.
Ёндонжамц -
Нийтийн хүчээр.
Дэжид -
Ер нь дээрээс юм харахгүйгээр ер нь өөрсдөөсөө дороосоо маш их юм санаачилж хийж байсан байна ш дээ тиймээ.
Ёндонжамц -
Ер нь дээр үед бол дээрээс нээх юм хардаггүй. Заа дээрээс хардаг нь юу вэ, цалин хөлс л байгаа. Тэгээд л ер нь голцуу ингээд өөрснөө л хийнэ ш дээ. Өөрснөө хамтын хүчээр л.
Дэжид -
Заа би бас нэг зайлшгүй асуух асуултынхаа нэгийг хоёулаа бас нэг, заа ярилцлагынхаа дундуур хоёулаа нэг завсарлага хийнэ. Тэрнээс өмнө таниас бас нэг юм асуугаад, тэгээд хоёулаа ингэс хийж байгаад ярилцлагаа түр завсарлъя даа. За таны амьдралд ямар нэгэн одоо гүнээр нөлөөсөн явдал байна уу? Хэрэв ээ тийм үйл явдал байгаа бол та ямар үйл явдал гэж үзэж байна вэ?
Ёндонжамц -
Гүнээр нөлөөлсөн гэхээр чинь одоо...
Дэжид -
Тийм амьдралд чинь одоо ямар нэгэн өөрчлөлт хийсэн, гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал одоо юу байна?
Ёндонжамц -
Одоо нээх гүн гүнзгий нөлөөлөөд байх ч юу байхав, ер нь хүүхдүүд чинь одоо ингээд бага сургуульд явж байна ш дээ, одоо манайх чинь одоо 6 хүүхэдтэй л дээ. Манай 6 хүүхдүүд бага сургуульд ингээд явлаа л даа. Томыг нь 10 төгсөглөө. Аан тэгээд хүүхдүүд чинь бага сургуульд, бага дунд сургуульд явж байх даа л одоо нэг их хямгач (48:08). Яахав ямар ч байсан нэг юм гэрээ орноосоо яваад, би чинь одоо тэгээд хүүхдүүд нөгөө сургуульд орчихлоор чинь төв бараадаж тэгээд эгч мэгчрүүгээ явсан байхгүй юу. Тэгээд нөгөө сургууль соёл нь ч яахав, ахиад нөгөө хүүхдүүд чинь нөгөө сургуулиа төгсөөд эхэлж байгаа юм л даа. Тэгээд харин тэр төгсөөд эхлэхэд нь бас нэг их дээд сургууль тулгарч байна аа. Тэгээд одоо тэр үед ч яахав 3-ыг нь сургуулиас гаргацан шүү харин ажилтай. Тэгээд яахав яалт ч үгүй хөдөө. Тэгээд одоо 3 хүүхдийг нь хөдөө гаргацан. Сүүлийнх нь 3-ыг нь ерөөсөө л нэг сургуульд явуулъя, ерөөсөө нэг мэргэжил мэдлэгтэй болгоё гэж би өөрөө бодлоо л доо. Тэгээд одоо хүүхдүүд маань сүүлийнх нь одоо сургуулиа төгсөөд, 11-ээ төгсөөд тэгээд нэг их дээд сургууль авлаа даа. Өө тэгээд л одоо Улаанбаатар их сургуульд явууллаа. Сургуульд явууллаа, төгслөө. Заа энэ чинь сургуульд явуулах чинь их хүнд байдаг юм байна хөдөөний улсуудад. Өө бараг эндээс чинь Улаанбаатар руу явуулна гэдэг зардал чирэгдэл, очоод тэр байр байшин олдохгүй байх байдал тиймээ, заа тэр хүүхдийн тэр одоо хэрэглээ, тэгээд сургуулийн төлбөр тиймээ, асуудал их өндөр нөхцөлтэй байдаг юм байна.
Дэжид -
Аан энэ одоо амьдралд тань тиймээ аахан гүнзгий нөлөөлж байна уу?
Ёндонжамц -
Тийм би харин яг хэлэх гэж, дуусгах гэж...энэ л одоо гүнзгий орж ирлээ. Тэгээд харин яахав, заа яахав тэгээд явж л байг, тэгээд төгсцөн, төгсөөд ирсэн. Ирсэн хойно нь нөгөө ажил нь олддоггүй. Нөгөө төгссөн хүүхдэд чинь. Нэг жил өнжөөлөө. Хэцүү байна лээ шүү. Тэгээд яахав харин бас аймгийн соёл боловсролын хэлтэстэй ярьж хөөцөлдөж наадхыг чинь гайгүй л давхилаа л даа. Нэлээн хөөцөлдөж байж нэг чухам тогооч л боллоо(49:59). Харин тэгвэл их сайн юм байна, тэгвэл их бололцоотой юм байна. Одоо нэг хүүхэд багшийн сургууль төгсөнө. Тийм мэрэгжилтэй байгаа. Тэгээд одоо хамгийн багаа одоо “за миний хүү одоо ингээд аавынхаа хийж байсан мэргэжилээр яваадах уу?” Гээд Улаанбаатар руу цахилгаанчин болгоод явуусан л даа. Тэгтэл нөгөө хүүхэд чинь цэрэгт явна гээд одоо улсын Тувагийн хил дээр хилээ хамгаалаад явж байгаа, одоо намар ирнэ. Нэг иймэрхүү л юмнууд байгаа юм даа.
Дэжид -
Аан тэгвэл одоо гүн гүнзгий явдалд болуул хүүхдийн соёл боловсролын л асуудал байна тиймээ?
Ёндонжамц -
Харин тийм. Эд нарын одоо ирээдүй талын л юм байна тиймээ. Сургадаг, сурсан хойно ажилдаг ийм л юм хэрэгтэй байна. Энэ л дутагдвал ер нь жаахан гүнзгий хямралд орж магадгүй юм шиг байгаа шүү айн.
Дэжид -
Одоо эдийн засгийн хямрал амьдралд одоо гүн гүнзгий нөлөөлж байна гэж үү? Ер нь одоо энэ эцэг өвөг дээдсээсээ, эх эцгээсээ одоо өвөлж авсан гэдэг юмуу, дурсгалтай эд зүйлс таньд одоо байдаг уу?
Ёндонжамц -
Манай аав би түрүүн ярьсан л даа тиймээ. Ингээд ингээд явж байсан юмаа хүрээ хийдэд гээд. Тэгээд одоо өрөө анх эхлээд бид нараар бол “А” үсэг заалгаж байсан юм байна л даа. Тэгэхлээр чинь манай аав чинь тэр нөгөөдөх бурхан шүтэж явж байсан л даа. Нээх арвин юм байхгүй л дээ. Тэгээд өөрийнх нь, хадгалж, гамнаж хайрлаж явсан юмыг би одоогоор хадгалж явдаг. Одоогоор би одоо юу гэдгийм дээ шүтэж явдаг даа.
Дэжид -
Тэгэлгүй яахав. Юу байхав тэр нь?
Ёндонжамц -
Одоо яахав бурхан. Нэг Гүнгэрваатай бурхан. Тэгээд л би хүндэлж явдаг юм, хайрлаж явдаг юм. Дурсдаг, санадаг юм.
Дэжид -
Аан тэр таний Гүнгэрваатай зургийг бол авч болох уу? Бурхны, зүгээр гаднаас нь?
Ёндонжамц -
Болно оо болно.
Дэжид -
Болох уу тэ. Гэртээ одоо тавьцан байгаа юу тэ.
Ёндонжамц -
Тийм гэртээ тавьцан. Тэрийг чинь бид чинь харин нэг тэр социализмын үед чинь нэг хэцүү юм яасан гэхээр энэ бурхан тахилыг чинь ингээд хадгалдаггүй юм гээд цол бариулдаг байлаа ш дээ. Тэгээд жаазныхаа ард нууж явж байсан. Одоо байлгахын тулд, дурсгалтай юм гээд хадгалахын тулд жаазныхаа ард нууж явж байсан. Тэгээд үзэх юм бол би чинь одоо бурхан минь тахин шүтсэн болох юмуу хаашаа юм тэ. Арай ч тэгж хэлээгүй л байх л даа. Зүгээр тэгдэг л байсан юм болов уу эгж бодож байна.
Дэжид -
Тэр үед бас нэлээн хориотой байсан юм байх тэ?
Ёндонжамц -
Тийм хориотой байсан юм шиг байгаа юм.
Дэжид -
Аахан зул өргөдөггүй байсан уу?
Ёндонжамц -
Зул мул өргөлөө энэ тэр гээд бас нэг юм ярих гээд байна шүү бас. Гэхдээ ч бас айл аймгийн улсууд бол юм хэлэхгүй л дээ. Энд тэндээс одоо аймаг сумаас ирсэн улсууд л юм ярьчих гэд байдаг байсан.
Дэжид -
Аан тэгвэл одоо тийм бололтой зургийг. Ер нь эцэг өвөг дээдсээс энэ байгаль дэлхийгээ одоо хамгаалах, онгон байгаль дэлхий таны одоо энэ амьдралын турш танайх бол маш сайхан байгаль одоо хангай, юу...говь, хангай нутаг хосолсон одоо модтой, зүлэгтэй, устай одоо Архангай бол үнэхээрийн хамгийн сайхан одоо Монголын нутгийн нэг тиймээ, ялангуяа Цэнхэр сум бол үнэхээрийн одоо байгалийн гайхамшиг гэж ярихаар ийм газар байгаа. Тэгэхээр таны амьдралын туршид энэ газар ер нь яаж өөрчлөгдөв, энийг одоо ард түмэн өвөг дээдсээс яаж одоо харж хамгаалах, ямар сургааль энэ тэр айлдаж байсан юм бол?
Ёндонжамц -
За энэ байгальтай бол би байнга, ер нь дотор явж байдаг хүн. Байгальдаа жаахан эсрэг хандах юм бол ер нь их дотор эвдэнэ шүү. Заа одоо би дээд тэр Цэцэрлэг баг гэж байгаа л даа энэ Бүрд бригад. Тэнчээ би багийн дарга нь байлаа. Тэгэхнээ одоо энэ алтны уурхайнууд орж ирээд, орох нь орж ирсэн л дээ, байгаа л даа. Тэгсэн чинь одоо тэр Цэцэрлэг баг руу орж ирэх болчихлоо. Нөгөө лицензийг чинь хамаагүй өгчихөж. Тэгэхнээ одоо тэр манай Цэцэрлэг багийн “Нарийн хамар” гэдэг газрыг авахаар болчихож ээ. Тэгээд би багийн дарга байлаа. Тэгээд над дээр чинь хэд хэдэн хүн ирж уулзлаа л даа. Би өгсөнгүй ээ. Энэ нутгийн нэг өвгөн, Жамъяанлүндэв гэж нэг өвгөн байсан, тэрэнтээгээ хоёулаа ярилцаад дээшээ хурлаар оруулаад гарын үсэг авлаа нөгөө ард иргэдээсээ. Ерөөсөө оруулахгүй гээд. Тэгээд нэлээн тэмцлээ. Тэгэхдээ би тэр байсан хугацаандаа л оруулаагүй тэр алтны уурхайнхныг, газар хөндүүлээгүй.
Дэжид -
Аан ер нь одоо байгаль дэлхий өөрчлөгдсөн үү энэ хооронд?
Ёндонжамц -
Тэгээд байж байтал дараа нь би нөгөө ажилаа өгчихгүй юу даа. Сонгуульд ажилцгаадагүй (54:21). Тэгээд одоо ингээд дараагийн сонгуулиар ажил явагдахгүй юу. Тэгэхнээ харин өгсөн улсууд маань буцаагаад харин газрыг чинь өгчихсөн. Нэг яваад очсон чинь зүгээр уул овоо болгоод хаячихсан, ус энэ тэргүй болгоод хаячихсан л байна. Тэгээд л их харамсаж байна. Тэр их мундаг газар байхгүй юу. Одоо тэр Нарийн хамрын гол гэдэг газар бол бараг үгүй болсон байна лээ дээ.
Дэжид -
Одоо энэ бүх голын эх үү тиймээ?
Ёндонжамц -
Тийм голын эх. Заа тэгээд би жаахан харамсдаг юм. Тэгээд энэ байгаль дэлхийгээ хараад байхад одоо ер нь мод чулуугаа машин унаад л жижигсцийн. Ер нь энд тэндээс дураараа хийгээд л гарчих санаатай шүү. Тэрэн дээр бол маш хатуу, би одоо ард иргэддээ ч их захиж байгаа. Тэгээд ч би одоо нөхөрлөл байгуулж байгаа. Энийгээ хамгаалаач, хайрлаач гээд тиймээ. Ингээд нөхөрлөл байгуулчих юм бол та нарт бүрэн эрх чинь хэрэгжинэ ээ. Хэн нь ч хэнтэй нэг юм ярьчиж болно оо. Тэгэхгүй болохоор зэрэг наадах чинь дээрээсээ тийм ч хөлтэй, ийм ч далавчтай гээд давхиад байна ш дээ энэ чинь. Энийг л болиулъя гээд байгаа юм. Ерөөсөө тэр ард иргэд нь, тэр нутгийн улсууд нь мэдэг тиймээ. Хэн дуртай хүнээр тэгж тоглуулаад яахав гэж байгаа юм. Тиймэрхүү асуудлыг би хэлэлцээд байдаг юм. Гэхдээ бол би энэ байгаль дэлхий, энэ усны хуралт эрс өөрчлөгдсөн байна шүү. Бүр дээр үеийнхтэйгээ эрс өөр болсон байна. Энэ гол чинь ийм байдаггүй юм. Наадах чинь саваараа дүүрэн урсдаг гол. Маш ховордож байна. Энэ одоо яахав гэхээр чинь нэгдүгээрт хур бороотой холбоотой л байдаг байх. Хоёрдугаарт энэ байгалийн энэ газар шороо, мод ургамлыг их хөндөж байна, авч байна. Энэ холбоотой.
Дэжид -
Аан ер нь энэ байгаль дэлхий чинь одоо ингээд нээрээ ус одоо юу гэдэг юм энэ нь одоо өөрчлөгдсөн үү? Ер нь сүүлийн үед одоо хуучин өөрийнхөө нэр усаар л яваа юу? Одоо Суварга хайрхан гэхэд Суварга хайрханаараа л яваа юу? Тиймээ ер нь гол горхи одоо энэ нутаг усны, байгаль дэлхийн нэр нь хэр өөрчлөгддөг юм?
Ёндонжамц -
Би саяхан энэ ажиглалт хийлээ л дээ. Би чинь одоо наян нэг, хоёр оны үед байна уу, нөгөө газар зургийнхан ирсэн л дээ. Надтай цуг энэ Өвөрхангайн Бат-Өлзийгөөр ороод, Орхон морхноор ороод ирж байсан. Тэгэхэд бол яг тэр хуучин нэрээрээ газрын зурган дээр тэмдэглээстэй, бичээстэй байгаа. Аан тэр бол ер нь өөрчлөгдөөгүй байна. Харин тэрийг бол харж л бай. Яг тэр нэрээрээ алдраараа байна лээ.
Дэжид -
Бас хадгалагдаж л байна л даа тиймээ.
Ёндонжамц -
Тийм тэр чинь одоо бүр зууг тасдуулаад, минсүүлээд гарахаар (57:01) өөр болдог юм байна л даа.
Дэжид -
Одоо анх энэ, тэр хүүхэд ахуй насд ч байсан үед байж болох юм, таньд одоо одоо цэрэгт яваад ирэхэд ч юм уу одоо ирсний дараа ч гэдэг юмуу, ирэхээс өмнө ч гэдэг юмуу одоо ер нь хамгийн анх одоо ер нь ямар тийм одоо жүжиг, кино ч гэдэг юмуу тийм соёлын арга хэмжээ үзээд одоо өөрт чинь сэтгэгдэл үлдээсэн ямар тийм одоо кино, жүжиг зохиол байна вэ? таньд?
Ёндонжамц -
Заа байз тэр Лодойдамба гуайн зохиолдоо тиймээ “Тунгалаг Тамир”. Тэр их сайхан санагддаг юм.
Дэжид -
Киноноос анх удаа тэр их сэтгэгдэл үлдээж байсан уу тиймээ? Энэ чинь одоо тэр үед одоо сум багийн малчид одоо, фермийн малчид чинь кино, соёл урлагийн арга хэмжээ яаж явагдах вэ?
Ёндонжамц -
Өө тусгай кино механикчтай байна, одоо бригад гэхэд чинь бригаддаа нэг кино механикчтай. Тэгээд нэг кино аппараттай. Одоо бол зүгээр аппаратаар л гарна ш дээ тэр чинь. Тог хүчдэлээр гарахгүй, мотортой, мотороороо асаачихна. Тэгээд одоо кино механикч гээд бригадад нэг хүн байж байна. Нөгөөдөх нь одоо нүүдлийн чанартай. Бүр одоо дээд талаас тэр Жигдсүрэн гэж одоо энэ аймгийн соёлын хэлтэст ажиллаж байгаа даа. Тэр чинь одоо бүр тэргэн дээр, үхэр тэргэн дээр бүр тийм амбаар хийцэн. Байшин савгүй, нөгөөдөхтэйгөө нөгөөдөх аппаратаа байршуулцан. Тэгээд л одоо кино гаргаад л явж байна ш дээ. Тийм л их маш гоё нөлөөтэй байсан. Өө тэгээд энэ чинь бас их дуртай үзнэ. Гэхдээ яахав дээ нэг хүүхэд 50 мөнгө, ер нь 50 мөнгөөр л голцуу үзнэ дээ. Улсууд чинь тийм л байсан. Тэгээд тэрийгээ авахдаа авна, авахгүй дээ авахгүй л явдаг байсан. Тэгээд яахав одоо нөгөөдөх аймгийн чинь кино үйлдвэрээс киноны цэг л юм даа тэ. Тэндээсээ журмыг нь сольж өгнө, киноныхөө зургийг сольж өгнө.
Дэжид -
Тэндээсээ нөгөө пилонкоо авна тиймээ?
Ёндонжамц -
Тийм пилонкоо авна. Аан тэгэхийн тулд нөгөө 50 мөнгөнүүд чинь цуглаад бас нэг юм болно оо доо. Тэгэхээр чинь жоохон ахиухан өгчихвөл нөгөөдөх гоё гоё зурагнуудыг чинь шилээд авчих жишээтэй юм байна лээ дээ, явж байсан л даа.
Дэжид -
Аан тэгвэл тэнд одоо бас тийм суурин, явуулын маягтай тийм кино юу үйлчилж байсан байна аахан. Кино урлаг.
Ёндонжамц -
Тийм одоо сум оронд кино үзнэ гэхэд чинь л клуб бэлэн ш дээ. Өө тийм кинотой шүү гээд л. Гэхдээ энэ дээр үеийн 60-аад оны кинонууд их зүгээр кинонууд санагддаг юм надад.
Дэжид -
Монгол кинонуудад үнэхээрийн сайхан кино бий.
Ёндонжамц -
Тийм харин сүүлийн үеийн кинонууд чинь цаг цагаараа л байдаг байх даа. Мань ч одоо зармийг нь үзэж чадахгүй кинонууд байна лээ шүү. Тиймээ дамаа одоо хүүхдүүдтэйгээ сууж байгаад ч үзэхгүй юмнууд их гардаг юм байна лээ тиймээ.
Дэжид -
Их хүмүүжлийн ач холбогдолтой кинонууд л их хийдэг байж хуучин тиймээ?
Ёндонжамц -
Харин тийм. Хүнд их сургамжтай, тэгээд цаана нь үлдэцтэй юм хийж байсан байна л даа. Тэгээд их баялагхан бас дээр үеийн кинонууд.
Дэжид -
Заа хоёулаа яриагаа түр завсарлаад, та бас жоохон амсхийж ажилж байгаад хоёулаа үргэлжлүүлье ээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.