Yondonjamts


Basic information
Interviewee ID: 990396
Name: Yondonjamts
Parent's name: Dalhsarai
Ovog: Dalhsarai
Sex: m
Year of Birth: 1954
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: head of local legislature
Belief: Buddhist
Born in: Tsenher sum, Arhangai aimag
Lives in: Tsenher sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
relations between men and women
environment
democracy
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Заа хоёулаа одоо түр завсарлаад хоёр дахь хэсэгтээ орж байна ярианыхаа. Заа тэгэхээр хоёр дахь хэсэгтээ хоёулаа бас гэр бүлийнхээ асуудлын талаар ер нь тэр үед одоо таны амьдарч байсан үед гэр бүлийг төрөөс яаж дэмжиж байсан юм? Нэгдэлд одоо ялангуяа залуу гэр бүлүүдийг яаж дэмждэг байсан юм? Ер нь гэр бүлд одоо эмэгтэйчүүдийн үүрэг оройл ямар байсан юм энэ талаар та бас одоо өөрийнхөө амьдралын туршлага, өөрийнхөө амьдралтай холбоод тухайн үед ажиллаж байсан ажлынхаа юутай холбоод ч ярьж өгөхгүй юу.

Ёндонжамц -

Заа би юу яая даа. Гэр бүл болсноосоо өөрийнхөө байдлаас л ярья. Би одоо 1976 онд өөрийнхөө одоо гэрийн хүнтэй танилцаад гэр бүл боллоо. Тэр үед чинь одоо бас нэг их эрт дээр үеийн юм бодохоор ээ бас больцон байнаа. Гэхдээ одоо юу яалаа л даа. Би одоо ингээд л танилцаад л гэрийнхээ хүнтэй анх удаа айл гэр болж байгаа юм л даа. Тэгэхэд чинь одоо бид нар чинь одоо биенийгээ гуйдаг тийм хүн явуулдаг, одоо өөрөөр хэлвэл энэ хоёр одоо ингээд айл гэр болох нь ээ тийм үү, тэгээд явуулдаг байсан. Тэгээд би хүн явуулж байлаа. Ахыгаа явуулж байлаа. Тэгээд очоод за одоо миний хүүхдүүд одоо гэрээ засах нь ээ, ах нь хэлчихээд ирлээ. Цаадуул нь бас зөв ярьж байна аа гээд. Тэгээд л бид хоёр гэр бүл болчихсон доо. Тэгээд одоо би 1976 онд ш дээ би одоо дөнгөж цэргээс ирчихээд л тэгээд л одоо гэрийнхээ хүнтэй анх танилцаад л.

Дэжид -

Энэ нутаг усны хүн үү?

Ёндонжамц -

Энэ нутаг усны хүн. Тэгээд одоо өөрийнхөө хүнтэй би ижилсээд одоо айл гэр болохоор боллоо. Гэхдээ одоо тэр гэр бүл болсон ёс юунаас тухай үеийг дурьдахад бид чинь одоо хулгайгаар авдаг байлаа ш дээ. Гэр бүлийнхээ хүнийг. Хулгай хийж, одоо нэг ёсондоо хулгай хийж л юмаа даа. Тэгж авдаг байлаа. Тэгээд харанхуй шөнө очиж. Заавал тэр ёс нь цагаан морь байдаг юм байна. Тэгээд би бас нэг цагаан морь олсон л доо. Цаг агаарын хувьд жоохон хүйтэн дүү, өвлийн дүү байсан л даа. Тэгээд одоо яахав найз нөхдөө л дагуулж очлоо, одоотой адилхан тэр аав ээж ах дүүгээ дагуулж очоогүй. Өөрснийхөө нэг найз нөхдийг л авч очсон. Тэгээд харанхуй шөнө. Манай гэр бүлийн хүн ферм дээр байсан, тэгэд ферм дээр нь очлоо. Тэгээд одоо харанхуй шөнө давхиж очоод л, одоо үнэн түүхээ л ярья даа тиймээ. Тийм тэгээд л одоо нэг бурханд нь хадаг тавилаа гэрт нь ороод. Уул нь би гэрээс нь аваад явах л юм бодохгүй юу.

Дэжид -

Тийм сонин юм байна аа.

Ёндонжамц -

Тийм гэрээс нь аваад явчих л юм бодсон юм. Тэгсэн чинь байдаггүй шүү. Тэгээд л бурханд нь хадаг тавилаа, хадаг тавьчихаад л гараад л одоо хайлтанд орно доо.

Дэжид -

Аан бас хайх уу?

Ёндонжамц -

Хайлаа. Аан тэгэхнэ ээ нэг айлд байна гэнэ ээ сонслоо. Аа тэгэхээр нь авч яваа хүмүүсээ дагуулаад энчээ байна гэнэ ээ гээд орлоо доо. Аан тэгэхнээ байж байна аа. За одоо цаг агаар нь хүйтэн юм чинь бас дааруулчихвий барьчихвий гэж боддог юм байна лээ ш дээ. Тэгээд л одоо орлоо ороод одоо чи...би ингээд чамайг авах гээд ирлээ ш дээ, чи наад хувцас хунараа өмсөөч, өмсчихдөө одоо хоёулаа явъя даа л гэлээ. Тэгээд одоо яахав дээ одоо урьд өмнө нь одоо мэдэж л байгаа юм чинь. Тэгээд л одоо хувцас хунарыг нь өмсүүлээд л тэгээд өвөл, одоо өвлийн сар гарах гээд л байгаа. Тэгээд хүйтэн нойтон нөхцөлд л таарч байгаа юм л даа. Тэгээд аваад явлаа. Тэгээд морин дээр мордуулаад. Сүүлдээ бодлоо мориноос унагачих вий дээ гэж. Хүн чинь хүнийг хайралдаг юм байна лээ ш дээ.

Дэжид -

Тэгээд сундалдаад явах уу? цагаан морин дээрээ?

Ёндонжамц -

Тэгээд морин дээрээ мордуулаад хөтлөөд явж байгаа байхгүй юу. Тэгээд л хөтлөөд явж байгаа юм. Тэгээд яваад очиход чинь одоотой адилгүй ээ. Очоод нээх их хурим мурим хийгээд л зүгээр найр наадам болоод байх юм байхгүй. Шөнө юм чинь. Тэгээд шөнөөр очиж байгаа. Тэгэхлээр одоо өөрийн гэсэн ах дүү нар, одоо өөрийн гэсэн улсууд нь байж л байдаг юм байна. Тэгээд л яваад өглөө. Тэгээд л одоо яахав дээ бид хоёр гэр бүл болж байгаа юм гээд л. Тэгээд л одоо бид нар чинь идээ цагаа, таваг идээ байлгүй л яахав дээ. Тэгээд л одоо тэр бүгдээсээ хэрэглээд л сууж байгаа. Тэгээд ингээд байж байсан нутгийн ард түмэн ирчихсэн одоо өөрөөр хэлбэл өглөө шахуу даа. Тэгсэн чинь одоотой адилгүй ээ. Өө нэг тав, арван цаастай гоё ш дээ. Гоё л байсан байна л даа. Одоо бас ёс төр л юм байна. Тэгээд л би нөгөөдөхөөсөө одоо дайлж цайлалгүй яахав дээ. Тэгээд л тиймэрхүү л байдалтай миний ажил эхэлж байгаа юм. Тэгээд их сайхан санагдлаа даа. Одооны улстай адилгүй юм байна дээр үед чинь. Бас тийм нөхцөлд байсан юм байна. Тэгээд яахав гэхлээр чинь л одоо ингээд өө би чинь одоо хань ижлээ аваад ирсэн. Өө ирсэн улсуудад бас хэр хэмжээний ажиллалгүй л яахав. Тэгээд л их сайхан наргиж байсан даа. Тэгээд одоо шөнө юм чинь тэгээд л одоо бид нар амарчихна гэсэн үг ш дээ. Тэгээд өглөө босоод тэр дээр үед чинь тэгж байгаад их гоё оо. Тэгээд л өглөө нь боссон. За 9, 10 цагийн үед юм даа өө тэр нутаг голынхон чинь хүрээд ирж байгаа юм чинь. Өө ирдэг юм байна лээ.

Дэжид -

Ммхм. Одоо баяр хүргэж.

Ёндонжамц -

Тийм баяр хүргэе гээд, баяр хүргээд л яваад байгаа ш дээ. Тэгээд л бид нар ажилж үйлчлээд тэгээд л явж байсан. Тэгж байтал одоо 3 хонодог юм байна л даа. Тэгсэн чинь нөгөөдөх манай гэрийн хүний ард талаас хүн ирээгүй л байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 3 хоногоос л ирдэг юм гэнэ ээ.

Дэжид -

Заа.

Ёндонжамц -

Өө тэгээд л богцтой юм ганзгалчихсан. Нэг 2, 3 морьтой хүн л ирдэг юм байна. Морьтой. Тэгэхнээ л одоо бараг би нөгөө хүүхдийг нь хулгайлаад авцан юм байна л даа. Сураад сураглаад яваад байсан чинь энчээ байна гэнэ ээ гээд. Тэгээд л ирж байгаа юм. Тэгээд манай хадам аав ирж байсаан зайлуул. Ирчээд л заа яахав яахав миний хүүхдүүдийн ирээдүй нь л сайн сайхан байх болтугай гэж байна. Би харин охиноо харин хаашаа алдчихваа гэж айж байлаа гэж. Тэгээд л би нэг бэр тэгэж авчирч байсан шүү. Тэгээд л яахав тэгээд одоо нөгөөдүүл чинь хөдлөөд л одоо би чинь өөртөө татаж явна, энчээнээ байлгана гээд л ярьдаг юм байна л даа. Манай ах дүү нартай ярьдаг юм байна. Аан мань одоо юугаа мэдхэв. Залуу улсууд юу гэхэв дээ. Тэгээд ингээд л ер нь амьдрал тэгэж эхэлсэн шүү. Харин одоо их гоё болцон юм байна лээ. Бараг одоо аав ээж ах дүү нар нь хүүхдүүдийн хувь заяаг шийдэхээр явуулчихдаг болцон юм байна ш дээ. Тиймээ.

Дэжид -

Тийм өөрчлөгдсөн.

Ёндонжамц -

Тийм шал өөр болсон байна. Үгүй одоо чи гээд хэлчих үү тиймээ. Тэгээд би ингээд сүүлд нь заа хө ингээд гээд ханьтайгаа ярьж байгаа юм. Чи саальчин бол, би фермийн эрхлэгч болъё хоёулаа ингээд л амьдарч эхлье даа. Тэгээд би одоо яахав фермийн эрхлэгч хийгээд л одоо өдийг хүртэл хийгээд л явж л байна.

Дэжид -

Тэр үед одоо гэр орон, эрэгтэй тал нь бэлдэх үү? Эмэгтэй тал нь бэлдэх үү?

Ёндонжамц -

Өө эрэгтэй тал нь бэлдэж байсан тийм. Миний муу ээж байсан юм аав байхгүй байлаа л даа. Тэгээд муу ээж миний бас надыг цэрэг орон, нөгөө цэрэг мэрэгт явж байхад их зүтгэсэн байна лээ. Тэгээд яахав хүүхдүүдээ нэг гэр оронтой болгоё гэж.

Дэжид -

Тэгээд өөрийг чинь ирэхэд цэргээс ирэхэд гэр орон бэлдцэн.

Ёндонжамц -

Өө тийм гэр орон бэлдцэн. Тэгээд хамт байгаа л даа. Тэгэхлээр чинь за ээж нь одоо тусдаа нэг гэрт гаръя даа гэж тэгдэг байсан. Тэгээд би бас тэрийг нь бодолгүй яахав. Тэгээд би тусд нь гэр оронд суулгалаа. Нөгөө дүү нартайгаа. Тэгээд миний анхаарал ихэссэн. Тэгээд яахав ээ манай хань бол Цэвэлдоржийн Оюунбилэг гэдэг хүн. Аав ээж нь сайн явсан. Сайн ч улсууд. Манай хадам аав Цэвэлдорж чинь насаараа л бараг мал туусан хүндээ.

Дэжид -

Тууварчин.

Ёндонжамц -

Тийм тууварчин. Уул нь бас л их тус нэмэр болсон хүн. Манай ээж одоо тэр бригадын сувилагч байсан хүн эмнэлэгт. Тэгээд одоо бид хоёр ажил амьдралаа эхэлсэн. Тэгээд би одоо ажил гараандаа гарлаадаа.

Дэжид -

Тэр үед чинь одоо мал тууна гэхээрээ яадаг байсан юм? Тууварчин хүн гэхээр одоо юу хийхэв?

Ёндонжамц -

Яахав тууварчид бол одоо яахав ийм л дээ. Хаврын 5 сарын 15нд мал мах гэж авдаг. Тэгээд мал мах авна гэхээр чинь одоо төрөл бүрийн мал нөгөө 4, 5 хошуун дээрээ. Манайд тэмээ байхгүй юм чинь. Тэгээд…4 мал гарна ш дээ

Дэжид -

Тэгнэ. Хонь, ямаа, үхэр, адуу.

Ёндонжамц -

Тэгээд л одоо тэрийг л туугаад л одоо тэгээд Улаанбаатарт бол Улаанбаатарт. Аан тэр хойшоогоо тэр Сэлэнгэ рүү бол Сэлэнгэ рүү хүргэж өгдөг.

Дэжид -

Аан за.

Ёндонжамц -

Тийм л байхгүй юу. Тэгээд олон жил насаараа мал туусан хүн.

Дэжид -

Тэр чинь одоо тэгээд л туугаад малаа их ашлуулаад л одоо малаа дагаад л яваад байна гэсэн үг ш дээ. Ер нь одоо мал туусан хүн эндээс Улаанбаатар ороход ер нь хэд хонож байж ордог байсан?

Ёндонжамц -

Тэр чинь одоо нэг дор хаяхад л нэг 3-4 сар явж байсан байх. Замдаа тэрийг чинь зүгээр нэг хөөгөөд явчихгүй ш дээ. Өө нөгөө тарга хүчийг нь авхуулна.

Дэжид -

Хавар гарсан бол одоо тэгээд л бараг одоо 8 намар 9 сард шахуу л одоо очихно байна ш дээ. Тэгээд одоо майхан саваа аваад тэгээд л одоо.

Ёндонжамц -

Тийм тэгэлгүй яахав майхан савтайгаа. Тэгж явж байсан байна.

Дэжид -

Бас л одоо хүнд ажил гэсэн биздээ.

Ёндонжамц -

Бас л тухайн үедээ хүнд ажил.

Дэжид -

Тухайн үедээ л хүнд ажил байсан байна.

Ёндонжамц -

Тэр чинь одоо бас ард түмэн олны төлөө л явж байсан хүн.

Дэжид -

Олны төлөө тийм байна.

Ёндонжамц -

Тэгээд л эхэлсэн дээ миний ажил.

Дэжид -

Аан энэ хооронд чинь одоо танайх 6 хүүхэдтэй тиймээ?

Ёндонжамц -

Тийм.

Дэжид -

Ер нь одоо ингээд таны үед бол тэгж байсан байна. Одоо сүүлхэн үедээ нэгдэл байгуулагдаад таныг одоо ингээд ферм мермд ажиллаж байхад одоо залуу гэр бүлийг нэгдлээс гэр мэр өгдөг ч юм уу тийм ахуйн хангамжийг нь харж үздэг байсан уу? Яаж дэмждэг байсан ер нь одоо?

Ёндонжамц -

Одоо бидний үед бол нээх их харж үзээд энэ тэр болж байгаагүй ээ. Гэхдээ яахав тухайн үедээ тэвдсэн үед бол яахав ярьж хөөрөөд нэг дэм болох байх. Тийм л байсан. Сүүлийн үед бол залуучуудыг ер нь гэр бүл болоход нь нэгдэл сумаас заа тэднийх тэгээд гэр бүл болж байна тийм үү тэгэхэд нь одоо яахав гэхээр чинь ээ нэг унаа хөсөгний л туслалцаа үзүүлж байлаа. Харин сүүлийн үед харин сайхан болсон байна. Одоо чинь залуу гэр бүлд чинь 500 мянган төгрөг өгдөг болцон тийм байна аа.

Дэжид -

Тийм шинээр гэр бүл бологсдод.

Ёндонжамц -

Одоо бол одоотой ярих юм бол эрс тэс болсон байна л даа. Одооны улсууд чинь гэр бүл болоход чинь одоо аав ээж ах дүү бүх улсууд чинь одоо нэг ёсны нөгөө хэдэн хүүхдүүдийн чинь хэдэн жил амьдрах асуудлыг нь шийддэг болцон байна ш дээ.

Дэжид -

Тийм ээ одоо болуул тиймээ тийм.

Ёндонжамц -

Одоо эмэгтэй нь гэхэд чинь одоо нэг айлын өрөөсөн талын дөрвийг л авч байна ш дээ.

Дэжид -

Тэгж байна. Гэхдээ л одоо бас амьдралынхаа бололцооноос л шалтгаалж байх шиг байна тиймээ. Янз янз л байна тиймээ.

Ёндонжамц -

Тийм шүү тийм. Энэ чинь одоо нэг жаахан амьдрал сайн нь нэг арай нэг өөр, амьдрал нэг жаахан дорой нь бас арай нэг өөр. Тэгэхдээ яахав ээ бас нэг хүн хэрээрээ гэж.

Дэжид -

Хүн хэрээрээ, тэмээ жингээрээ гэж.

Ёндонжамц -

Тэмээ жингээрээ гэдэг шиг одоо бас явдаг юм байна. Тэгэхдээ одооны залуучууд сайхан болж ээ. Их сайхан санагддаг юм.

Дэжид -

Ер нь тэнд дээр үед одоо социализмын үед гэр бүлийн одоо ер нь амьдрал хэр одоо баталгаатай байсан юм? Аан гэр бүлийн одоо салалт гэдэг юмуу гэр бүлийн тийм асуудлыг ажилтай нь холбож үздэг тийм юм одоо хөдөө орон нутагт байсан уу?

Ёндонжамц -

Ер нь дээх нь үед бол тэр ажилтай нь холбож гэр бүлийн асуудлыг шийдэхгүй ээ. Ер нь тэгээд тухайн хоёр хүн л өөрөө мэднэ ш дээ. Харин дээр үед ганц авахаар юм онцлогийг би боддог юм. Нэг сайхан залуу гэр бүлийн өнөөдөр ажлын аж ахуй байна мөн үү. Ажилгүй байлаа ч яахав ээ. Тийм учраас бол заавал нэг ажлын дөртэй болгоно. Ёстой нэг дээр үед тэгнэ дээ. Заа миний хүүхдүүд одоо юу хийхэв ээ. Тиймээ ямар юм хиймээр байна.

Дэжид -

Тэгж дэмждэг байсан юм уу тэ.

Ёндонжамц -

Тэгж дэмждэг байсан. Тэр ирээдүйнх нь ажлаар дэмждэг байсан. Зүгээр нэг хэдэн цаас өгчөөд явж байхгүй. Бүр ирээдүйг нь харж тэгж дэмждэг байсан. Заа одоо ямар ажил хийх вэ. Мал авбал, мал хариулвал одоо ямар мал авхав, ажил хийвэл одоо ямар ажил хиймээр байна, мэргэжил энэ тэр байвал одоо ямар мэргэжлийн ажил хиймээр байна? ингээд л явна ш дээ. Тэгээд л том дэмжлэг. Би бол тэгж л боддог.

Дэжид -

Одоо өөрөөр хэлвэл нэлээн баталгаажуулж өгч тиймээ амьдралд нь одоо юу яахад. Залуу гэр бүлүүдийг тиймээ.

Ёндонжамц -

Гэхдээ ер нь дээр үеийн гэр бүл болсон улсуудад салалт байхгүй дээ. Ер нь тэгээд л дажгүй байжээ гэж би боддог юм. Тэр болгон нээх салалаа барилаа энэ тэр нь гайгүй ш дээ.

Дэжид -

Тэр суурь хүмүүжилтэй л холбоотой тиймээ. Ахас дээдсээ бол хүндлэнэ тиймээ.

Ёндонжамц -

Аан тийм би түрүүн ярьсан байгаа. Ер нь дээр үеэсээ ахас дээдсээсээ л хамааралтай гэхүүдээ одоо үнэлгээтэй. Тийм л явсан даа.

Дэжид -

Заа таниас бас нэг энэ явц дунд нөгөө асуух асуултаа асууя. Бид хоёр бас яриан дундаа ярьж байгаад тэрийгээ бас орхигдуулахвий гэж болгоомжлоод асууя. Ер нь одоо таны амьдралд ямар нэгэн онцгой үйл явдал одоо бий юу? Хэрвээ тэр онцгой үйл явдал байгаа бол та яагаад онцгой гэж үзэж байна? ямар үйл явдал вэ?

Ёндонжамц -

Би юу, онцгой юмнууд ч зөндөө л бий л дээ. Тэгэхдээ би өөрийнхөө зүгээр хувийн зүгээс ярихад надад бол их онцгой үйл явдал, би одоо энчээ насаараа л ажиллаа. Тэгэхэд одоо ажлын хамт олон гэдэг чинь маш их гоё юм байдаг юм байна. Одоо Улаанбаатар хотноо орлоо, ажлынхаа хамт олонтой. Тэгээд төрийн захиргаанд орлоо, төрийнхөө ордонд очлоо. Надад тэр маш гоё санагддаг. “Нэгдэлчин” буудалд байрлаж байгаад төрийнхөө ордонд очиход ёстой гоё.

Дэжид -

Хэдэн онд орсон юм та?

Ёндонжамц -

Би одоо 1900...үгүй 1900 гэнээ 2003 онд орсон юм. Тэр надад маш их гоё санагдсан. “Нэгдэлчин” зочид буудалд байрлаж байгаад төрийнхөө ордонд очиж байгаа юм.

Дэжид -

Хуралд орсон юм уу тиймээ?

Ёндонжамц -

Тийм тэгээд хурлын үйл ажиллагааг харуулсан. Төрийнхөө сүлд дээр очиж үзлээ. Тэр надад маш гоё асуудал. Тэгээд манай хамт олон их гоё юм зохион байгуулж байна аа гэж би баярлаж байсан.

Дэжид -

Ммхм. Одоо хамт олныхоо итгэлийг хүлээгээд тэр дундаас төлөөлөгчөөр одоо явсан уу тиймээ?

Ёндонжамц -

Үгүй ээ яахав. Бид нар ингээд хамт олноороо явж байгаа. Тэгээд их маш их өндөр сэтгэгдэлтэй байсан. Тэр сайхан хурлынхаа ордныхоо танхимд орж, тэгээд хурлынхаа үйл ажиллагааг харж.

Дэжид -

Ямар хурал гэнэ ээ тэр нь?

Ёндонжамц -

Одоо их хурлын чуулганы л танхим юм л даа. Тэр лүү орж үзэхэд надад маш их гоё санагдсан.

Дэжид -

Аан зүгээр хурал нь бол ямар хурал юм? Хаалттай, нээлттэй юм уу?

Ёндонжамц -

Яахав бид нар бол урилгаар явсан юм байна. Манай орон нутгийнханыг урьсан юм байна. Манай хурлынхан. Тэгэхэд чинь одоо Далайхүү гишүүн байлуу даа, байсан юм Далайхүү гишүүн байсан юм. Тэгээд урилгаар авч явсан байна. Тэгээд би очиж байлаа. Тэгээд бид нар чинь одоо аль сайхан юмыг тэр гэхэв дээ. Одоо хамт олноороо одоо “Төвхөн хийд” ч очиж байлаа. Одоо тэгээд л төрийн ажлыг хашиж яваагийнхаа хувьд их л баярлаж явлаа. Тэрхүү сайхан үйл явдал бий.

Дэжид -

Энэ одоо төв орон нутгаасаа алиад танайхыг харахад хамгийн бас их түүх дурсгалтай ийм газрууд ихтэй юм тиймээ. Ялануяа одоо танай энэ Цэнхэр суманд ямар тийм одоо онцлог, түүх дурсгалтай, соёлын одоо тийм өв санг харуулж илтгэхээр тийм газрууд байна вэ? тэр нь бас ямар онцлогтой юм? Та бас нутаг орныхоо онцлог, түүхэн дурсгалт газруудаас ганц хоёрыг ярьж өгөхгүй юу.

Ёндонжамц -

За би юу яая даа одоо орон нутгийнхаа хамгийн томоос эхлье дээ. Одоо “Суврага хайрхан уул” байна. Одоо төрийн тахилгат, ерөнхийлөгч Энхбаяр гуай чинь одоо уржинан ирлээ ш дээ. Тэгээд одоо төрийн тахилгат болгоё оо гээд зарлигаа буулгалаа. Тэгээд бүгд баяртай байгаа. Тэгээд одоо энэ жил төрийнхөө тахилгат ёслолыг хийх юм байна. Одоо бид нар бүгд оролцоно оо гэж ярьж байна. За одоо манай сумын энчээ бол одоо халуун бүлээн рашаан ихтэй. Одоо халуун усны рашаан гээд одоо нэг 3-4 арга зүйчлэлийн баг ажиллаж байна. Энэ халуун ус их гоё. Өөрөөсөө аяндаа ус нь халаад гардаг. Дээр үед одоо түүхийг нь ярьдаг юм байна лээ хөгшчүүл. Одоо дээр үед хүн хонины мах болгоод явж байсан гэж, хониныхоо махыг идээд болгоод явж байсан гэж. Тийм л халуун рашаан. Тэгээд одоо энийг түшиглээд одоо бас аялал жуулчлалын бааз байгуулаад сайхан л байна. Одоо бол маш их олон зочидтой. Байнгын ерөөсөө хүрээлэгдэж байгаа. Би бас тэрэнд баярладаг юм.

Дэжид -

Тэр яаж, тэгж их градус нь, одоо бол нэг наян хэдтэй. Тэр үед бол бараг 100 орчин байж ээ тэ.

Ёндонжамц -

Хонины мах болохлоор чинь өндөр градустай л байсан байх. Одоо бол нэг наян хэдэн градустай л байгаа юм шиг байна. Үгүй яахав дээ тэр чинь одоо цаг агаарынхаа байдлаас л болдог байх тиймээ. Тэгэхдээ бол ямар ч байсан өвөлд амралтаа хийчихдэг юм шүү. Өө манай нутгийнхан чинь одоо очоод усаа халаахгүйгээр өөрийнхөө хэрэглээний хувцас хунараа угаачихна ш дээ. Өвлийн цагт. Тийм чанартай, чадалтай байгаа юм.

Дэжид -

Тэр ингээд наашаа урсаж байх уу?

Ёндонжамц -

Өө наашаа ингээд наашаа энэ шуудуутай холбогдоод урсана.

Дэжид -

Одоо энэ хүртэл урсаж байгаа уснууд бол нэлээн халуун бүлээн ирэх үү?

Ёндонжамц -

Өө эндээс бол хөрөөд ирнэ л ээ. Энэ чинь зайтай учраас.

Дэжид -

Аан өөр одоо ямар газрууд байдаг юм?

Ёндонжамц -

Одоо тэгээд рашаан бол одоо энэ манай Цэлгийн голын Бор талын рашаан байна. Бас халуун рашаан. Гэхдээ бол хүний бүх эрхтэнгээр. Нүд, чих, хамар, хоолой, одоо дотор сав, бөөр бүх үйлчилгээтэй.

Дэжид -

Рашаанууд нь тийм тус тусдаа байх уу?

Ёндонжамц -

Тус тусдаа. Одоо Гялайны рашаан байна, одоо хөл гар муутай хүн бол одоо таягаа орхиод явдаг л гэж ярьдаг ш дээ. Ер нь тийм юм шиг байгаа юм. Одоо Шартын рашаан маань бүр тэргээд. Шартын рашаанд бол одоо элэг цөс муутай хүн бол маш их очно. Ер нь тэгээд өөрөө анагаагдаад л явах байх шүү. Одоо Чулуутын рашаан гэж бий, одоо Цагаан сумын бас рашаан байгаа. Цагаан сумын рашаан дээр бас бааз төвлөрч байх шиг байна аа.

Дэжид -

Энэ үнэхээрийн бол одоо байгалийн одоо цогц бүрдсэн сайхан нутаг юм аа тиймээ.

Ёндонжамц -

Ер нь ингээд манай тийшээ улсууд их сонирхдог юм. Ер нь л уул ус, ургамал мод нь жигдэрсэн, тэгширсэн агуу сайхан нутаг. Тийм.

Дэжид -

Сайхан хангай байна.

Ёндонжамц -

Ер нь тэгээд энчээ ирээд амарч байхад буруугүй ш дээ. Сайхан хангай байна.

Дэжид -

Бас ийм сайхан хангайд таниас бас ярилцлага авах боломж гарч байгаа нь бас их сайхан асуудал байна. За тэгэхээр ер нь Архангай аймаг маань бас одоо ардчилсан үзэлтэй гэдэг юм уу, ардчилал одоо ялахад бас хөдөө орон нутгаас бол нилээн одоо манлайлах үүрэгтэй оролцож байсан ийм бас аймгуудын нэг. Тэгэхээр тухайн үед ардчилалд одоо танай хавь яаж оролцож байсан юм? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ер нь ялгаатай оролцож байсан уу? Таны болоод одоо таны ойр дотны хүнээс энэ ардчилалд одоо бас яаж оролцож байсан юм? Энэ талаар бас та нэг товч сэтгэгдлээ хэлэхгүй юу.

Ёндонжамц -

Ардчилал бол яахав ээ би бас зөв гэж боддог юм. Би өөрөө бас нэг тухайн үедээ бас нэг ард иргэдийнхээ төлөө үйлчлэх нэг юм гарч ирж байна аа гэж ойлгодог юм. Тийм учраас бас заримдаа тал дээр нь дэмжих тал бий. Гэхдээ бол би боддог юм шүү. Ардчилсан, хуучин ч гээд байх юм байхгүй, яахав ээ тэр тухайн тухайн чиглэлийнхээ юмаар явна л биз. Аан гэхдээ ард иргэдэд нээх намчрахсан асуудал битгий байгаасай гэж. Ард иргэдийнхээ төлөө хэн хэн нь яваасай тиймээ. Одоо ард түмэн бол одоо энэ нь сайн, тэр нь сайн гээд яваад байх нь ч юу юм. Гэхдээ яахав бид нарын төлөө л явж байгаа л даа, хэн хэнийхээ л төлөө яваа. Тийм учраас одоо яг ард түмнийхээ төлөө чиглэж яваа, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр одоо явж байгаагаа л дэмжиж явна ш дээ. Тиймээ заавал тэрийг ингээрээ, энийг ингээрээ гээд байх юм байхгүй. Тэгэхдээ л арчилал зөв. Буруу байхгүй шүү.

Дэжид -

Ер нь ардчилал одоо хөдөө орон нутагт юу авчирсан гэж та одоо үзэж байна вэ? Ер нь монголын ард түмэнд юу авчирч өгсөн юм бол оо?

Ёндонжамц -

Би ардчилалыг бодохдоо тэгж боддог юм. Ард түмэнд өөрийнх нь юмыг өөрт нь өгчдээ гэж. Тийм үү өөрийнх нь юмыг өөрт нь өглөө.

Дэжид -

Өмч одоо, өмчийг эзэнд нь өгсөн.

Ёндонжамц -

Өмчийг өөрт нь эзэн суулгажээ. Тэгээд ард түмэн өөрийнхөө өмчийг л өмч болгоно. Амьдрал ахуйгаа дээшлүүлж болно. Үйлдвэр үйлчилгээ хийж болно. Ийм сайхан чөлөөтэй замыг тавиад өгцөн байгаа шүү дээ.

Дэжид -

Одоо эрх чөлөөг олгосон. Энэтэй холбоотой ингээд үзэхэд ер нь одоо хуучин одоо ингээд нэгдэл сум сангийн аж ахуйд ч байсан гэсэн, ер нь аймгийн төвд ч ажиллаж байхад ч гэсэн ер нь одоо иргэд ингэж гадаадад юм уу чөлөөтэй зорчих морчих одоо, хот хүрээ рүү чөлөөтэй явдаг байсан юм уу? Ер нь одоо тэр үед ямар байсан юм бэ энэ асуудал? Хүн болгон явдаг байсан юм уу үгүй юу?

Ёндонжамц -

За дээхнэ үед бол хүн бүхэн нээх яваагүй ээ. Гэхдээ яахав сайн ажилласан бас гавъяатай улсууд байдаг л даа. Энэ хэдийг бол бас төр засгаас нэг явуулж байсан тал би шүү. Явдаг байсан, сургалтанд ч хамрагдаад явдаг тал бас байгаа. Гэхдээ бол харин өнөөдрийнх шиг чөлөөтэй, хэн дуртай нь, одоо би явъя гэсэн ч явахаар болцон байна. Энэ чинь бас нэг ололт юм уу л гэж тиймээ.

Дэжид -

Ммхм энийг бол та ардчилалтай холбож ярьж байна уу тиймээ. Аан тэр үед бол одоо зүгээр бас нэг сансны зоргоор явчихгүй, ямар нэгэн заавал баримт бичиг энэ тэр бүрдүүлж байж одоо хот орон нутаг явдаг байсан уу тэ.

Ёндонжамц -

Яахав дээр үед одоо ингээд юу байсан л даа. Зам явах гэж өвчтэй зовлонтой, одоо Улаанбаатар хотноо очиж үзүүлье, харуулъя тиймээ. Тийм шалтгаантай юмнууд байсан шүү.

Дэжид -

Байсан уу тиймээ?

Ёндонжамц -

Байсан. Тэгэхдээ бол зам явахад хийлгүүлнэ. Өөрийнхөө тэр сум харъяа, засаг захиргаанаас авдаг байсан тэр зам явахаа. Тэгээд л явдаг байсан. Яахав тэгээд байдлыг хараад л хийгээд өгнө л дөө. Тэр чинь нээх татагдаад байх ч юм байхгүй. Гэхдээ харин тэр болгон яваад байя гэсэн нэгдүгээрт сонирхол байгаагүй байсан болов уу, хоёрдугаарт эдийн засгийн, санхүүгийн асуудал жаахан хүнд байсан юм болов уу л гэж би боддог юм. Өөр одоо яахав дээ тиймээ.

Дэжид -

Одоо харьцангуугаар одоо, одоо орчин үетэй харьцуулбал шилжилт хөдөлгөөн гэдэг юм уу тэ тэр асуудал бас арай харьцангуй бага байсан байна тиймээ.

Ёндонжамц -

Аан шилжилт гэдэг юм бол одоотой адилхан байгаагүй шүү. Байгаагүй одоо чинь ерөөсөө би чадвал одоо Улаанбаатар хотод очиж суурьшина аа л гэж хэлнэ ш дээ аягүй бол тиймээ. Тийм шилжилт хөдөлгөөн нар шахуу.

Дэжид -

Та одоо цэрэгт байхдаа хот орон нутаг явж л байсан. Ер нь одоо тэр үеийн хот хөдөөгийн ямар асуудал байсан бэ? Ямар ялгаатай байсан юм ер нь?

Ёндонжамц -

Дээр үед хот хөдөөгийн ялгаа гэж нээх онцлоод байх юм байхгүй шүү ер нь. Байдаггүй юм. Өө манайхан чинь одоо дээр үеийн настай улсуудын үгэнд их ордог улсууд ш дээ энэ чинь. Тэгээд настай улсууд чинь орон нутгаа гэдэг, байгаа орчин оо гэдэг. Тэгээд үр хүүхдүүд нь ч бас сурчих юм байна лээ. Тэгхээр чинь одоо нөгөөдүүлдээ татагдаад тэгнэ биздээ. Нээх тэр болгон явъя бария шилжие гэх юм жаахан муутай л байдаг байсан юмуу даа.

Дэжид -

Заа тэр үед бол бас тийм асуудлууд байж. Юу ингээд хот хөдөөгийн ялгаа гээд байх нээх их юм байхгүй, хүмүүс бол ер нь одоо өөрсдийнхөө эцэг эхийн өвөлж авсан мэргэжил мэдлэгийг, одоо өөрөөр хэлбэл мал аж ахуйгаа үргэлжлүүлэн эрхлэх одоо тийм сонирхол нь илүү давамгайлж байсан байх тиймээ, тэр үед тиймээ?

Ёндонжамц -

Ер нь одоо тэр үед чинь мал аж ахуй их давамгайлж байлаа. Мал аж ахуй гээд л. Өнөөдөр ч гэсэн яваа.

Дэжид -

Манай одоо үндсэн гол, эдийн засгийн үндэс байсан байх тиймээ.

Ёндонжамц -

Тийм ерөөсөө үндэс нь.

Дэжид -

Тэр үед одоо ингээд нэгдлийн дарга гэхээр одоо бас нэлээн том хүн байх байх тиймээ. Тухайн аймаг орон нутагтаа бол. Тэгэхээр одоо тэр эрх мэдэл, албан тушаалтай харьцуулахад одоо нэгдлийн дарга, малчин энэ тэрийн ялгаа, удирдах албан тушаалын онцлог одоо юу байсан бэ? Ямар хүнийг одоо, яаж ойлгож хүлээж авдаг байсан юм? Тэр улсууд бусдаасаа ямар ялгаатай байсан юм?

Ёндонжамц -

Дээр үеийн улсууд ерөөсөө хүүхдүүдээ ингэж сургасан байгаа юм. “Нэг хүний ухаан бол малгайн дарга, хоёр хүн байх юм бол нэг нь дарга” гэж. Заа одоо дээр үеийн асуудалтай холбож ярья гэвэл одоо нэг энэ нэг ийм ахаасаа тийм үү, тийм л байлгах зарчимтай юм байна гэж боддог юм, тэгж ярьж байдаг юм байна лээ. Тийм учраас фермийнхээ даргыг хүндэлж байсан, ард түмэн хүндэлдэг байсан, хүлээж авдаг байсан. Гэхдээ хүлээж авлаа гээд хонь монь хүү татаад л, хамаг байгаагаа гөвж шавхаад өгөөд байх юм байхгүй л дээ. Гэхдээ л хүний хүндэлж л байсан, удирдлагаа ойлгож л байсан.

Дэжид -

Тэр үед чинь одоо нэгдлийн дарга нарыг аймаг орон нутгаас томилдог байсан юмуу? сонгодог байсан юм уу?

Ёндонжамц -

Аймгаас томилдог байсан шиг байна нэгдлийн дарга нарыг.

Дэжид -

Сонгуулиар биш ер нь голцуу намын бодлогоор тиймээ .

Ёндонжамц -

Тийм томилолтоор нь авна. Боловсролыг бас хардаг юм байна л даа. Тэр дээд сургууль төгссөн, одоо тийм ажил хийж байсан, одоо тийм ажил эрхэлж байсан, тийм л туршлагатай гэж л ярьж байсан байна.

Дэжид -

Аан ер нь бол одоо ингээд харахад зүгээр ер нь одоо бол тухайн үеийн албан тушаалтай, эрх мэдэлтэй улсууд нь маань бас нэлээн ард түмнийхээ гүнд орж ажилладаг байсан уу тиймээ?

Ёндонжамц -

Одоог бодох юм бол ерөөсөө ард түмнийхээ гүнд орно, байнга очино, тойрно, уулзана, учирна, гомдол саналыг нь авна. Тийм л л байсан.

Дэжид -

Одоо өөрөөр хэлбэл бараг л малчин болгонтой л уулзаж учирдаг. Их явдаг тийм байсан уу тиймээ? Одоо орчин үеийн хэллэгээр бол хүн нэг бүрт л хүрч ажилладаг одоо тийм л. Ялангуяа хөдөө бол бас тэр талаараа бас онцлог байх тиймээ.

Ёндонжамц -

Манай энчээ чинь одоо хөдөөд хүрч ажиллах улсууд нь одоо багийн засаг дарга, бид нар л болох нь ээ дээ. За яахав сумын засаг дарга явж байгаа. Гэхдээ л хүн нэг бүрчлэн уулзах бас хүнд шүү дээ тиймээ. Газар нутаг ч өргөн байна, хүн олон ч олон байна, дээр үеийн улсууд бол бүр графикаар төлөвлөгөөтэй явж байжээ гэж боддог юм.

Дэжид -

Энэ нэгдэлжих хөдөлгөөний үед ер нь яг ингээд таныг энэ үед ажиллаж байхад энэ хүмүүс тийм малын татвар одоо нэг үүрэг гээд нэг юм байдаг байсан байна тиймээ? Одоо тэдэн малтай бол тийм ашиг шим тушаана гэсэн. Тэр ер нь хэр их юу өгч байсан юм бол хүмүүст? Одоо дарамт маягийн юм болж байсан уу, ер нь тэрийг давж байсан уу? Тэр нь хэр их одоо жаахан чанга талдаа байсан юмуу, сул талдаа байсан юмуу, одоо тэр малын хөлийн татвар гэж яриад байна, үүрэг гэж яриад байна. Нэг л юмаадаа янз нь. Тиймээ?

Ёндонжамц -

Дээр үед бол одоо малын хөлийн татвар авч байгаагүй ээ. Авахаар ч тийм олон малтай хүн байсангүй ээ. Уул нь дээр үед чинь одоо ганцхан татвар матвар гэж юм байхгүй л дээ. Гэхдээ яахав гэхээр чинь харин малын тоо айл бүрт хязгаартай байжээ. Хязгаартай байсан. Одоо хөдөөнийхөн бол нэг 20, 30аад малтай байх жишээтэй, төвийнхөн бол нэг арван хэдэн малтай байх жишээтэй л юм байна л даа. Тэгж л байсан. Тэрнээс биш албан татвар матвар, мал хөлийн татвар матвар байгаагүй. Тийм иргэдэд тийм юм учраагүй.

Дэжид -

Заа за ингээд бид хоёр бас нэгдэлжих хөдөлгөөн, тэгээд одоо таны амьдралын туршид одоо энэ ажил амьдралд одоо өөрчлөгдөж байсан зүйлс, одоо монголын аман түүхэд хамаарагдаж болох сэдвийн талаар одоо нэлээн дэлгэрэнгүй бас ярилцлаа. Тэгээд одоо хамгийн сүүлд одоо нэг зан үйлийн талаар таниас асуугаад хоёулаа яриагаа өндөрлөе. Ер нь одоо монголд энэ их олон зан үйлүүд байсан байх. Тэрний нэг нь одоо хөдөөлүүлэх ёс хөдөөд яаж явагддаг байсан юм, ямар онцлогтой байсан юм?

Ёндонжамц -

Аан хөдөөлүүлэх ёс бол дээр үеэсээ их зарчимтай, номтой байжээ. Би боддог юм. Дээр үед чинь одоо нас өөд боллоо доо тэгэхлээр чинь одоо ил задгай л даа, задгай хөдөөлүүлнэ. Гэхдээ бас нэг гэртээ суурин хүртэл өөр. Тийм зарчимтай байсан. Тэгээд одоо яахав гэхээр чинь ерөөсөө газраа сонгоцон. Тэр хөдөөлүүлнэ гээд газрыг бол сонгоод авцан. Аан тэндээ бол маш хямгач их хүндэтгэлтэй хандана. Одоод манай хүртэл тэрүүгээр явахдаа морьтой яваа бол дөрөөгөө мултална. Унаа машинтай, тэрэгтэй яваа бол малгайгаа авна. Тэгж өнгөрнө, маш хүндэтгэлтэй.

Дэжид -

Аан хөдөөлүүлдэг тийм тусгай нэг тийм газартай.

Ёндонжамц -

Газартай, тэр газраар явахад бол тийм зан заншилтай. Одоо морь малтай явах юм бол дөрөөгөө мултлаад, машин унаатай явах юм бол малгайгаа аваад, ёстой тийм юу яадаггүй. Одоо сүүлийн үед бол далд болж дээ тиймээ зарим нь. Одоо ч зарим нь задгай хаях юм байна л даа.

Дэжид -

Аан бас уу? Одоо?

Ёндонжамц -

Байна. Гэхдээ яахав ээ бас ёс төр юм байна гүйцэтгэх юм байна аа гэж би боддог юм. Тэгээд ёс заншилаа мартуул хүн олигтой явах уу даа тиймээ.

Дэжид -

Тиймээ тийм. Аан заа тэгвэл ер нь одоо тэрэнд бол одоо ингээд, тэр үеийн одоо хөдөөлүүлэх ёс журмыг болуул одоо бодуул үр хүүхдүүдээ бодуул эцэг эхүүд нь ярьж тэрнийг л дагаж харж тэгж байсан байх тиймээ.

Ёндонжамц -

Харин тийм. Дээр үеийнхээ хөгшчүүлийнхээ үгийг л дагаж явна ш дээ тэ.

Дэжид -

Тэгэлгүй яахав, хөгшчүүлийнхээ үгэнд л орж явна. Аан ер нь манай энэ нутагт бол одоо шашин сүм хийд бас нилээн ихтэй тиймээ. Аан одоо өөрөө хэлбэл хишигтэн, сүсэгтэн олон бас их юутай, их одоо сайн лам хуврагатай тийм л одоо гэгээ ихтэй тийм л газрын нэг гэж тоологддог тиймээ Архангай аймаг? Тиймээ тэгэхээр ер нь одоо энэ юунд энэ Цэнхэр сумандаа бол тийм одоо ойролцоо тийм том одоо сүм хийд гэдэг юмуу тийм шашин, одоо зан үйлийн томоохон газар байдаг уу?

Ёндонжамц -

Манай Цэнхэр суманд бол анх удаагаа Бүрдний бүрээ гэж дээр үед байсан юм.

Дэжид -

Аан за.

Ёндонжамц -

Энийг өргөжүүлээд одоо манай нутгийн зөвлөлийн дарга Бат байна ш дээ. Тэрний аав Жоймбо гуай бүрээдэж өгсөн, барьж байсан.

Дэжид -

Аан бүрдний бүрээ гэж тийм том бүрээ байсан уу?

Ёндонжамц -

Тийм байсан. Урьд өмнө нь байсан юм. Тэгээд тэрийгээ залгамжилсан. Би бас баяртай байдаг юм тэрэнд. Одоо тэр бүрээ ажиллаж байгаа. Одоо сумын төв дээр одоо нэг Банзрагч гээд нэг лам байгаа. Тэр бас сайхан юм хийсэн. Хүрээгээ бас өргөтгөж байгаа.

Дэжид -

Одоо шашны зан үйлийг бол бас сэргээх ажил танай нутагт нэлээн явагддаг юм байна аа.

Ёндонжамц -

Явагддаг, нэлээн явагдсан байгаа.

Дэжид -

Одоо ийшээгээ байгаа энэ Төвхөн хийд гээд байдаг чинь одоо ямар хийдэв? Тэр чинь одоо Архангайн Цэнхэр суманд хамаарагдах уу Төвхөн хийд чинь.

Ёндонжамц -

Төвхөн хийд бол одоо Өвөрханайнх юм даа гэж ярьдаг л юм. Гэхдээ уул нь Хотон сумын харъяа юм байна шүү. Манай Архангайнх, нөгөө Хархорин ойрхон болохоор л тэгээд байдаг юм шиг байгаа юм. Гэхдээ уул уугуул нь Архангайн Хотонтынх юм байгаа юм.

Дэжид -

Хотонт чинь одоо Архангайн сум шүү дээ тиймээ?

Ёндонжамц -

Тийм манай сум ш дээ. Архангайн сум. Гэхдээ Хотонтоор яваа.

Дэжид -

Заа за тэгвэл одоо тэр Бүрдний бүрээ гэж бас том тийм зан үйлийн сайхан газар байсан байна тиймээ. Заа ингээд одоо шашны зан үйл, ер нь хүмүүсийн одоо аж амьдрал, аан тэгээд тухайн үед одоо ажиллаж амьдарч байсан талаар үнэхээрийн одоо бодитой сайхан ярьж өгсөн Ёндонжамц гуай таньд одоо бас талархал илэрхийлье. Тэгээд таньд одоо эрүүл энх, одоо иргэдийнхээ хурлын ажилд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Ёндонжамц -

Заа баярлалаа.

Дэжид -

Заа таньд ч гэсэн баярлалаа. Заа баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.