Sodnomdarjaa


Basic information
Interviewee ID: 990397
Name: Sodnomdarjaa
Parent's name: Jamiyansüren
Ovog: Jamiyansüren bicheech
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsenher sum, Arhangai aimag
Lives in: Tsenher sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
environment
keepsakes / material culture
collectivization
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За тэгэхээр юуны өмнө өнөөдөр аан ярилцлага өгөхөөр, ярилцлага өгөхөөр, өгч байгаа таньд талархал илэрхийлье. Тэгэхээр 20-р зууны Монголын аман түүхийн төслийг Кембериджийн их сургуулийн, аан их сургуулийн антарпологийн тэнхим юу тэнхимээс одоо зориулж энэ арт судлалынх нь салбараас монголын 20-р зуунд амьдарч байсан хүмүүсийн одоо зан заншил, үйл аж амьдралыг одоо тусгасан тийм тусгай сан байгуулж байгаа. Тэгэхээр Кембериджийн их сургууль, энэ одоо Кембериджийн их сургуулийн санг байгуулсан одоо таны өөрөөр хэлбэл намтар түүх бол одоо тухайн санд одоо нэмрэлсэн материал болох юм. Ингээд ерөөсөө ярилцлага өгөхөөр одоо энэ асуудалд одоо ач холбогдол өгч ярилцлага өгөхөөр болсон таньд юуны өмнө би талархал илэрхийлье. Ингээд та аан өөрийн одоо энэ ярилцлагыг эхлэхээс өмнө таниас бас одоо тодруулах ганц хоёр асуулт байна. Нэгдүгээрт та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлагатай юу?

Содномдаржаа -

нээх нууцлаад байх юм юу байхав дээ одоо.

Дэжид -

Заа. Хоёрдугаарт одоо тодорхой хугацааны дараагаар ч юмуу одоо тэрийг бол одоогоор хэлэх боломжгүй. Одоо 10, 20 жилийн дараа ч гэдэг юмуу 5, 10 жилийн дараа эрдэмтэн, судлаачид таны энэ одоо нэмэрлэсэн материалаас судалгааныхаа материалд ашиглах, аливаа телевиз, хэвлэл мэдээлэл ямар нэгэн хэвлэл мэдээллийн одоо ишлэл юмуу материал болгох зэргээр одоо таны энэхүү намтрыг ашиглахад таньд татгалзах зүйл байна уу?

Содномдаржаа -

Байхгүй ээ байхгүй. ****************(1:38)

Дэжид -

Заа. Заа ингээд баярлалаа. Ингээд хоёулаа ярилцлагадаа ороё. Тэгэхээр Содномдорж гуай та бага нас, өөрийнхөө амьдралын түүх, одоо бага насаа яаж өнгөрөөж байсан, аан эцэг эхийн талаар одоо тодорхой ярьж өгөхгүй юу?

Содномдаржаа -

Заа даа. Би 1938 онд төрсөн хүн юм байгаа юм. Тэгээд хөдөө одоо малчин айлын гэрт төрсөн. Айлын одоо хоёрдугаар хүү.

Дэжид -

Аанхан.

Содномдаржаа -

Дээрээ нэг эгчтэй. За ингээд манай ээж аав болуул хөдөөний малчин, нүүдлийн мал аж ахуй эрхэлсэн ийм л малчин улсууд байсан. Аан аав болуул яахав тэгээд худалдаа бэлтгэлийн агент гэж юм хийж явсан хүн байсан.

Дэжид -

Ммхм

Содномдаржаа -

За би болуул яахав ерөнхийдөө мал дээр байж байгаад тэгээд 8 настай сургуульд ороод 4-р анги төгсөөд л тэгээд л гараа л 3 жил мал дээр байж байгаад ээж аавынхаа гар дээр байж байгаад л тэр сургуульд яваагүй. Аан тэгээд гол нь тэгээд малын ажил ээж аавынхаа хамт хийж байгаад л.

Дэжид -

Ер нь энэ орон нутаг усны хүн үү та? Архангай аймгийн?

Содномдаржаа -

Энэ нутгийн хүн. Архангай аймгийн одоо уугуулых гэж явна. Тийн. Цэнхэр сумын тэр Орхон бод гэдгийн нутагт Ихэр булга гээд суманд төрсөн хүн байгаан.

Дэжид -

Ммхм.

Содномдаржаа -

Ер нь тэгээд өөр аймаг суманд явж барьж, ажиллаж барьж үзээгүй, ерөөсөө энэ сумандаа л ажиллаж амьдраад л одоо насаа элээж байгаа ийм л хүн л дээ. Тэгээд би 56 онд энэ нэгдэлжих хөдөлгөөн гэдэг юм чинь эхэлж үүсэн юм.

Дэжид -

Аахан.

Содномдаржаа -

56 онд. За тэр үед чинь би одоо 18 настай байсан байна уу даа.

Дэжид -

За.

Содномдаржаа -

Тийн. Тэгээд одоо тэг нэгдлийн гишүүнд чинь 18 настай хүн нэгдлийн гишүүнд элэсдэг. За нэгдэл анх аан одоо байгуулагдахдаа яахав сайн дурын үндсэн дээр байгуулагдаж байсан л даа. Албан хүчээр тийм хийлгүүлж байсан юм бол байгаагүй. Тэгээд анхны гишүүд нь санаачилж анхны гишүүний нийт одоо 7 гишүүнтэй байвал одоо нэгдлийг үүсгэж болно гэж зарласан ном дүрэмтэй байсан юм байна лээ тэр үедээ. Тэгээд одоо 56 онд нэгдэлд элсээд, тэгээд нэг жил элссэн жилдээ мал хариулаад тэгээд 2 дахь жилээсээ тэр нийгэмчилсэн малыг чинь өнөө одоо аан суурилдаг, өмчилж авдаг, нийгэм чинь нэгдэл чинь авдаг, дарамталдаг, суурилдаг. Тэгээд тусгай одоо засгаас хүчээр хүнээр харуулдаг ийм байсан. Тэгээд тэр үедээ бол нэг жил мал хараад тэгээд хоёр дахь жилээс нь тэр ферм, үнээн ферм одоо сүү шимийг нь ашигладаг бэлэн боожуулдаг ийм 10-15 үхэртэй тийм фермүүд байгуулагдаж эхэлж байсан. Тэгээд тэр фермийн эрхлэгч нэг 10 жил хийсэн. За тэгээд 1968 оноос байна уу даа, явсан байх ёстой. Баригдын одоо баригад хэсгийн дарга гэдэг юмыг эрхэлж хийсэн.

Дэжид -

Ямар нэртэй нэгдэл анх байгуулагдаж байсан юм?

Содномдаржаа -

Манай тэр нутагт Орхоны мандах нэгдэл гэдэг юм эхэлж байгуулагдаж байсан. Орхоны мандах нэгдэл. Манай нутаг бол их нэлээн уул даваад явчихдаг зам хашлага их муутай тийм нутаг байсан юм. Их өндөрлөг, одооны суварага хайрхан энэ тэр гэж байгаа.

Дэжид -

Аан за.

Содномдаржаа -

Тийн. Тэгээд тэнд Мандах нэгдлийг эхэлж байгуулж байхад одоо нэг 7 гишүүнтэй одоо тэгээд байгуулаад л тэгээд л 59 он гэхэд ерөөсөө нийт аль өрхүүд бүгд л одоо нэгдэж, нэгдлийн гишүүд цугаараа нийтээрээ болж тэгээд мал идээгээ одоо нэгдэлд илүүчилж, заа мал идээ муутай нэг нь одоо эд материал янз бүрийн юм одоо тэрэг чарга чиг юмаар л одоо гишүүнд элсэж байсан л даа. Тэгээд тэр үед чинь яахав нэгдлийн дарга гэж нэг юм малын эмч, нягтлан ийм хэдэн хүний бүрэлдхүүнүүд л удирдах бүрэлдэхүүнүүд байсан юм. Тэгээд баригад байгуул баригад тэгээд нөгөө жаахан томроод ирэхлээрээн зэрэг баригад болгоод. Нэг нэгдэл гэхэд чинь одоо 2, 3 баригадтай тэгээд, баригадын дарга гээд ингээд томилоод, за тэр үед чинь техник бол хөгжөөгүй, ерөөсөө ямар ч машин зашин байхгүй, ажил бол дандаа мориор гүйцэтгэдэг байсан үе л дээ тэр чинь. За хүмсүүд тэрнээс өмнө ч дандаа л мал аж ахуйгаараа тэгээд л одоо өөрснөө хувиараа аан яахав тэргээрээ хувьсгал үүсээд тэгээд нэг хоёр дугаар 5 жилийн төлөвлөгөө гэдэг юм гараад одоо нөгөө хувийн мал аж ахуйд болуул албан журмын үүрэг, албан татвар, албан журмын сүү, мах, ноос гэх мэтийн ийм үүрэг даалгаварууд өгөгддөг байсан үе л дээ. Тэгээд тийм юмаа өгөөд л өнөө малынхаа тэр бүтээгдэхүүнийдээгээ өгөөд л..

Дэжид -

Нэг бод мал, нэг бог мал гэдэг л төлөвлөгөө байх уу тийм ээ? Одоо тэрүүгээр л нормшдог байх тийм ээ?

Содномдаржаа -

Тэгнэ. Тэрүүгээр л нормчилчхно тэр чинь. Одоо агтны даалгавар өгнө гэхэд чинь одоо, жишээ нь таван адуунаас нэг агт өгөх гэх жишээтэй. Тэгээд мах одоо нэг үхэр тэчнээн хил, нэг хонь нь тэчнээ хил гээд ингээд ямаа тэд ингээд үхэр, ямаа, хонь үхрийн мах ийм гурван төрлийн мах авна. Адуунд бол агт авна. Тэгээд манай энд бол тэмээ мэмээ байдгүй газар. Тэгээд тэрнийгээ өгөөд тэгээд одоо цагаан идээ тэгээд хөдөөний улсын амьдрал бол цагаан идээ, тэгээд одоо гурил ч ховор байсан үе шүү дээ тэр чинь. Гурил чинь бол нилээн хойно одоо за байз энэ чинь 50-иад оны үеэс шахуу гурил чинь бүдүүн гурил гэдэг ийм 2-р гурил гэдэг юм л эхэлж ирж байсан үе шүү дээ. Ирэнгүйтээ муу хог чинь ерөөсөө тэр үедээ байхгүй байсан ш дээ. Тэгээд “Эх орон 52” гэдэг 3 зайтай тийм нэг радио чинь эхлээд тэр чинь 52 онд юмуудаа 53 онд юм уу багийн даргын мэдэлд нэг ирж байсан юм. Тэрнээс одоо тэгээд багийн дарга үүрээд хүлээн авагчаа үүрчээд бөмбөгөр саарал байсан шдээ дээр үед тиймээ дээрээ энэ тэр хөдөлгүүртэй тийм юу үүрчээд, 3 том дөрвөлжин зайтай. Тэрнээ ганзгалчихаад одоо тэрнийгээ өрхүүдэд аваачиж айлд аваачиж дугаргаж өгдөг тийм байсан. Тэгээд л нөгөөдөхийг чинь дугаргахаар дээр үеийн улсууд чинь ерөөсөө дуулж мэддэгүй байсан юм чинь тийм радио тавиад өгөхөөр чинь л одоо доторх байгаа хүнийг нь харах гээд л араар нь өнгийж шагайж харчихаад л байдаг тийм л сэтгэлгээтэй, тийм л байсан шдээ. Тиймэрхүү үед л би одоо өсөж өндийсөн хүн байгаа юм. Тэгээд тэр нэгдэл болуул яахав тэгээд бий болоод яахав тэгээд нэгдлийн ашиг тус тэрнийг нэгдлийг бэхжүүлэх талаар, нэгдлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар болуул тэр үедээ их л эрчимтэй ажил явагдаж байлаа л даа. Тэгээд одоо нэгдлийн гишүүн хүмсүүд болуул одоо эрэгтэй, эмэгтэйгүй ижил тэгш эрхтэй, тэгээд одоо сонгох, сонгогдох эрхтэй аан тэгээд одоо нийгэмдээ хөдөлмөрлөж, хийснийхээ хэрээр одоо цалин хөлсөө авч амьдардаг байсан даа. Заа нэгдлийн гишүүн хүн ажилгүй байж болохгүй. Нэгдэлдээ ямар нэг ажил хийнэ. Одоо хүн өдөр гэж тооцдог байсан юм. Тэгээд гишүүн хүн жилдээ нэг 120 *** (11:9) нормтой.

Дэжид -

Ямар нэгэн ажил?

Содномдаржаа -

Тийн, ямар нэгэн ажил хийнэ. Тийн. Шороо чулууны ажил хийж болно, малын ажил хийж болно, тэгээд газар тариалан ч л хийж болно, одоо төрөл бүрийн ажил хийнэ. Аан тэгээд тэр үед чинь одоо малыг болуул одоо суурилаад нэг хүнд ноогдох мал, суурь гэрэнд ноогдох одоо тэчнээн зуугаад суурилсан, хэчнээн ажилчидтай суурийг болуул суурь гэнэ, ферм гэнэ гээд ингээд бас нарийн тооцоонуудтай л даа. Тэгээд л зүлэг тарина ш дээ. Тэрийгээрээ юу. За тэгээд яахав нэгдлийн чинь өмч хөрөнгийг болуул одоо тэгээд хайрлан хамгаалах, аривжуулах, тэгээд тэр төлөвлөгөө нормыг нь биелүүлж байх тийм л үүрэг оноогдоно л доо. За тэгээд нэгдлийн гишүүн, нэгдлийнхэн бол ферм, нэгдлийнхээ гишүүний эрх ашгийг хамгаалах, аан тэгээд одоо нэг нь нэгнийхээ төлөө, нийт нь нэг хүнийнхээ төлөө, одоо тэр нэг нь баян, нэг нь ядуу гэх юм байхгүй, адилхан тэгш л амьдруулах ийм л зорилготой тийм л олонд орж ажилладаг байсан л даа.

Дэжид -

Хамт олон, дандаа хамт олон гэж ажиллаж байсан.

Содномдаржаа -

Тийм дандаа хамт олон болгож одоо тэгээд ерөөсөө бригад, суурин гэдэг чинь хамт олон болж байгаа юм л даа. Тэгээд тэр суртал ухуулгын ажил, тэр бүх юмыг чинь болуул одоо тэр ферм суурингийн тэр ахлах, ухуулагч, тэр ахлагч, эрхлэгч гэсэн ийм улсууд хариуцдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд зохион байгуулалт сайтай, тэгээд тэр улсууд нь болуул бүх ажлаа мэддэг, заадаг, төлөвлөгөө нормыг нь тооцдог, хөлс цалинг нь олгодог. Тэгээд одоо бас нэг өвчин зовлонг бэрхшээл гарвал хамт олноороо нэг нэгнийгээ асарч тэтгэдэг, уг нь ч аятайхан л байсан л даа тэр үедээ болуул. За яахав хувийн өмч гэдэг юм бол бага, малаа нийгэмчилцэн болохоор. Яахав одоо нэг өрхөд хангайн бүсэд бол тэдэн толгой мал, говийн бүсэд бол нэг тэдэн толгой мал энэ тэр ингээд дээрээс нь тогтооцон, эрсдлийн төлөвлөлт мөлөвлөлт гээд янз бүрийн дүрэмтэй юм байдаг байсан юм.

Дэжид -

Шийдвэртэй байж тиймээ.

Содномдаржаа -

Шийдвэртэй байсан тийм. Тэр хангайн бүс нь 50 толгой мал байж болно гээд, өрх аж ахуйд. Говийн бүсэд нэг 75 толгой гэдэг байсан байх тийм. Тэгээд ерөнхийдөө нэгдэл болуул тэр чинь 59 онд жигдрээд, нэгдэлжих хөдөлгөөн ялаад, тэгээд нэгдэл чинь одоо ерөнхийдөө малыг их материаллаг бааз сайтай болгох, байр хашаагаар хангах, худаг усаах хангах, хадлан тэжээлээр хангах энэ тэр гээд л ийм баазуудыг болуул нэлээн сайжруулж эхэлсэн дээ ерөөсөө тэгээд. Тэгээд 70-аад оны үеэс одоо эхлээд тэжээл, малыг одоо тэжээлээр хангах, тэгээд нэгдлийн ажилчин улсууд болуул төлөвлөгөө нормтой ажиллаж, одоо нэг малаас ашиглах сүү ноос, бойжуулах одоо юу малаас бол бойжуулах төл, сүү, тэгээд хадлан тэжээл, нэг малд хичнээн кг өвс хадна энэ тэр гэх шиг одоо ийм төлөвлөгөө нормтой тэрийгээрээ одоо яаж одоо хадлангийн төлөвлөгөө, дээр үед чинь яахав дээ тариалан хөгжөөгүй байсан учраас хадланг төлөвлөгөө гэдэг ийм байсан. Нэгдлийн яахав сан хөмрөгчин гэхэд болуул үйлдврийн чанартай одоо модон эдлэл, янз бүрийн юмнууд бол хийнэ л дээ. Тэгээд энэ 65, 66 оны үеэс эхлээд л одоо нэгдэл нэг тэрэг техниктэй эхэлж болж байсан үе.

Дэжид -

Аахан.

Содномдаржаа -

Тийм одоо нэг “53” гэдэг тэрэг эхэлж л манай нэгдэл анх тэрийг л авч байсан юм даа. Нэгдлийн дарга гэдэг чинь болуул нэг 69 тэрэг чинь одоо…жаран хэдэн оны үед юм дээ, бараг 70-аад оны үед шахуу энэ “469” гэдэг юм чинь гарч ирж нэгдлийн даргад ерөөсөө сумын хэмжээнд ганцхан 69-тэй л байлаа ш дээ.

Дэжид -

Нэгдлийн даргыг чинь томилдог байсан юм уу? Хамт олны дундаас сонгодог байсан юм уу?

Содномдаржаа -

Юуг?

Дэжид -

Нэгдлийн даргыг?

Содномдаржаа -

Нэгдлийн даргыг болуул нэгдлийн бүх гишүүдийн хурлаар даргаар сонгоно. Сонгоно тийм. Бригадын даргыг одоо бас бригадын бүх гишүүдийн хурлаас одоо нэрийг нь дэвшүүлээд тэгээд яахав нэгдлийн дарга болтлоо тэгээд бригадын дарга хийдэг байсан. Суурь, фермийн бас ахлагч нарыг бол бригадын дарга нар шууд томилно. Тийм л байсан юм. Заа тэгээд яахав тэр чинь нөгөө нэг мөнгө энэ тэр дээрээ бол цалин малин болуул бага л даа.

Дэжид -

Ер нь хөдөлмөр өдрийн хөлс гээд нэг хүн одоо ямар хэмжээтэй цалинтай байх вэ?

Содномдаржаа -

Саальчин хүн гэхэд нэг сардаа нэг 120-150-иад төгрөгний л одоо хөлс авна. Заа бригдын дарга, би өөрөө бригадын дарга хийж байсан бригадын дарга болуул ерөөсөө эхэлсэн бригад нь тэр үйлдвэрийн мал аж ахуйнх нь хэмжээнээс болоод яахав цөөвтөрхүү шиг одоо тоо толгой нь арай жоохон, тэр олноосоо бага шиг болуул нэг 500 цаасны цалинтай, заа хамгийн дээд талын олон малтай гэж байгаа бригад нь болууд 600 төгрөгний цалинтай. Тэгээд нэг нормын морь унаад ажил албаа гүйцэтгэнэ. Бригадын дарга болуул нэг 8-10 морьны нормтой, нэгдлийн малнаас унах эрхтэй гэсэн үг шүү дээ тиймээ. Зүсэлж авч, сольж унана. Малчиддаа болуул ерөөсөө малчин улсууд болуул одоо 1-2 морьны нормтой. Малаа хариулах, тиймэрхүү жишээтэй. Тэгээд яахав тэр үед чинь нэгдэл одоо тэгээд тэр хөрөнгө унагаагаад хөдөлмөрийг нь нэгтгэцэн болохоор юм болгоныг нь бол бэлдэнэ л дээ. Нэг ёсны одоо бид хэдийн гурил, энэ сонсдог радионы зай, тэгээд одоо бусад хүнсний зүйлүүдийг бол ер нь тэгээд сум нэгдэл болуул ерөөсөө аль болохоор малчдыг чирэгдүүлэхгүй хүргэнэ ш дээ. Сүүлийн үед болуул 70, 80 оны үед болуул бэхжээд ирэхлээр зэрэг л тэгээд нөгөө бэлэнчлэх сэтгэлгээнд орцон гэдэ ярьдаг одоо тэр чинь болуул юмнуудыг нь их аваачид өгдөг л байсан.

Дэжид -

Явуулын үйлчилгээ хүртэл явдаг байсан ш дээ тэр үед. Тийм унаа, үйлчилгээ чинь одоо тэгээд бүр одоо таарсан айлдаа очоод юмыг нь хийж өгөөд тиймээ.

Содномдаржаа -

Тийм явуулын үйлчилгээ хүртэл, тийм юмнууд одоо тэгээд тийм. Тэгээд нөгөө радио дугарахгүй, зай нь дуусчлаа зай явуулаач гэж одоо бригаддаа, нэгдэлдээ хэлдэг, сумандаа. Тэгээд цаг тухайд нь аваачаад өгчихдөг. Аан тэнд одоо гурил будаа дуусчихаж гэвэл тэгээд аваачаад өгчихдөг тийм их үйл хэрэг хүртэл байсан л даа. Тийм үе байсан юмаа тэгээд.

Дэжид -

Аан тэр үед ер нь одоо таныг бага байхад ер нь нэгдлийн гишүүдийн хүүхдүүд ч гэсэн одоо ер нь соёл боловсролын хувьд яаж хамрагдаж байсан юм? Нэгдлийнхээ гишүүдийн одоо юуг бүгдийг нь бичиг үсэгтэй болгох, тодорхой мэргэжилтэй болгоход ямар бодлого барьдаг байсан юм?

Содномдаржаа -

Миний мэдэж байгаагаар бол одоо манайг сургуульд орох дөхөхийн үеэр бичиг үсэг мэддэгүй хүн, үл мэдэгч нэлээн их байсан. Тийм ер нь тэгээд 30, 40 настай, 40-өөс доош арван хэдэн насны тийм залуучууд, тэгээд тэр нэг насны хязгаар байсан байх, 30 хүртэл л байсан болов уу. Тэр бүлгэм гэж нэг юм байсан юм. Суман дээр одоо бүлгэмийн гэр гээд нэг гэр барьцан. Тэрэнд одоо тэр 30-аад насныхан хамрагдана, тэрнээс доош насны улсуудыг одоо цуглуулж нэг сарын хугацаатай байсан санагдаж байна. Тэр тэнчээ нь нэг хичээл ордог, нэг багш гэж нэг хүн томилогдцон байж байдаг. Тэгээд бүлгэмийн улсууд тайлагдах энэ тэр 35 үсэг мэдэж аваад л, дөрвөн аргын тоо мэдэж аваад л тэгээд тайлагдаад л уншдаг, бичдэг, боддог л хүн болоод л гарч байгаа юм л даа.

Дэжид -

Тэр нь тэгээд сар орчим уу тэ?

Содномдаржаа -

Тийм сар орчим. Тэгээд тэр чинь бүр ерөөсөө толгой дарааллан нөгөө соёлжуулах сургалт тэгээд юмаа сайжруулах гээд тэр үйлдэгддэг байсан. Биднийг чинь багаар нь судлаад нэр мэрийн жагсаалтыг гаргаад, ээлж дугараагаар нь нөгөө байр сав нь болохоороо зэрэг гэрт, хувиараа тэгж. Хэсэг нь адаглаад босоход дараагийн нэг ээлж ирж сурч байдаг тийм орон тооны бүлгэмийн багштай байсан. Тэгээд тэгж анхны мэдэгдэхүүн олгож байсан. Заа тэгээд л сургуулийн хүүхэд чинь яахав нэг 4-р анги олвол одоо тэгээд болж байгаа л үе байсан л даа. Эхнийхээ үедээ тийм. Тэгээд л энэ дунд сургууль мургууль гэдэг чинь байгуулагдаад л. За тэгээд л 4-р анги төгсөөд л ерөнхийдөө тэгээд л мал аж ахуй дээр гардаг л, буцаад гардаг. Заа тэгээд яахав нэг хүн эмнэлэгийн, мал эмнэлэгийн техником, сургууль гэж одоо нэг юм эхэлж, одоо энэ аймагт суудаг, хотод ч явдаг нэг ийм сургууль.

Дэжид -

Одоо энэ мэргэжлийн сургалтын анхны суурь л юм тиймээ?

Содномдаржаа -

Анхны суурь. Тэр үед чинь яахав нэг ёстой нэг хөдөөний сумдуудаас өдрийн од шиг тоотойхон ганц нэг хүүхэд л явна л даа. Тэр болгон нийтээрээ ингээд хамрагдахгүй. Тэгээд яахав 4-р ангийн боловсрол олоод л тэгээд хөдөө гарна. Тэгээд одоо бас яахав гэхээр чинь зэрэг малын ажил хийж байгаад л цэрэгт явна. Цэрэгт яваад ирэхээр чинь харин цэргийн алба чинь тэр үед 3 жилтэй байсан учраас, цэргийн албанд явсан хүн чинь одооны энэ цэргүүдийг бодвол нэлээн их явна л даа. Тэгээд их сайхан боловсорч, хүмүүжил сайтай, юм мэддэг…

Дэжид -

Сургалт бас сайн байж тиймээ?

Содномдаржаа -

…ийм улсууд, цэрэгт яваад ирсэн хүнийг чинь одоо нэлээн юм үзэж нүд тайлаад ирсэн одоо хөдөөний улсууд чинь тэгж үздэг, 3 жил болчоод ирсэн хүний чинь алхаа гишгээ нь хүртэл өөр, хөдөөний улсаас ялгагддаг л байлаа ш дээ. Цэвэр цэмцгэр, айлд ороод чөлөөтэй, тэр 3 жил монгол дээл өмсөөгүй, цэргийн юмаар явцан улсууд чинь тэгээд ярьдаг л байсан цэрэгт яваад ирсэн улсууд, би өөрөө яваагүй. Тэгэхлээр ингээд монгол дээл өмсчөөд л явахад л айлд ороод хормойгоо ингээд л шууж бариад л, нөгөө тэр цэргийн хувцас өмсөж байгаад сурчаад, хормой нь жоохон тээр болоод тийм их цэмцгэр…

Дэжид -

Тийм дандаа хормойг нь…

Содномдаржаа -

Тийм тэгээд сурцан байдаг, тэгээд цэрэгт яваад ирсэн улсуудаас чинь одоо тэр багийн дарга, тэр нэгдлээс чинь өмнө баг гэж байлаа ш дээ. Баг, багийн дарга, тэгээд сүүлдээ нэгдэл үүсээд багийн дарга чинь бригадын дарга байсан. Тэгээд энэ нэгдэл чинь устаад дахиад багийн дарга болоод хувирчаад байж байгаа юм.

Дэжид -

Одоо харин тэгж байна тиймээ.

Содномдаржаа -

Тийм тэгээд цэрэгт яваад ирсэн хүний болуул одоо бас нэлээн боловсролтой, юм үзээд ирсэн, одоо болуул орон нутагт юм хийхэд бололцоотой, болж өгвөл багийн дарга хийлгэнэ, чадахна уу үгүй юу, дэвшдэг. Тэгээд одоо чадах нэг нь болуул тэрүүгээрээ даргаа хийгээд явдаг, чадахгүй нь бол нэг хоёр жил хийгээд халагддаг. Иймэрхүү байдалтай, одоо манай нутгийн хувьд бол яахав одоо ерөнхийдөө тийм хангайлдаа. Тийм тэгээд мал болуул ерөнхийдөө адуу, үхэр, хонь, ямаа гээд дөрвөн толгой малтай байдаг юм. Сарлаг бол нэлээн гололчихсон, ашиг шим их сайтай. Одоо эмэгтэй улсууд бол гар урлалын юманд их дадна л даа, ерөөсөө их сайн. Тэгээд л тэр малын малын ноосоор янз бүрийн ээрэх утас, дээс ч гэх мэтийн, ер нь бол хүн болгон л хийж сурдаг тийм л байлаа. За эрэгтэйчүүд нь яахав тэгээд л одоо мал малладаг, мод чулуун авдар сав тэгээд мужаан гар урлалын юм болуул одоо тэгээд хийдэг, дамжих удамшилтай ш дээ ер нь тэр дээр үеийн улсууд чинь гарын уртай, гутал хийдэг хүмүүс нь гутал хийдэг, одоо тэр мод…

Дэжид -

Удам дамжсан дархан гээд байж байдаг тэ? Мэргэжил ер нь удамшдаг.

Содномдаржаа -

Тийм тийм байдаг.

Дэжид -

Тэр үед одоо малын эмч, одоо зоо техникч ч гэдэг юм уу одоо ийм улсуудыг болуул нэгдэл одоо гишүүн биш ч гэсэн сургадаг байсан уу? өөрийн хүн гээд сургах уу?

Содномдаржаа -

Сургана, ерөнхийдөө ингээд нутгийн улсуудыг аваачаад сургадаг байсан юм шиг байгаа юм. Тэр үед чинь эхлээд малын эмч гэдэг юм чинь малын сентар гэдэг юмаар эхлээд үүсч байсан юм. Хүний бага эмч чинь ер нь хүний сентар, малын сентар гэж одооны эх баригч нар, сувилагч нар л юм даа. Сувилагч нар л юм. Шууд эмч нэрээр бол нэрлэгдээгүй. Тэгээд эмч чинь болуул ер нь нэгдэл үүсээд тэр 60-аад оны үед л одоо эмч гэдэг нэр чинь тодорсон байх. Тэрнээс чинь өмнө голцуу л одоо сувилагч, за яахав тэр эмчийг хүний эмч, бага эмчийг чинь одоо дээр үед доктор гэж нэрлэдэг байсан. Доктор.

Дэжид -

Доктор гээд л доктор гээд нэрлэдэг байж тиймээ аан ер нь юу нэгдэлд энэ гишүүд маань одоо ингээд элсэж орж байна тиймээ, тэгэхээр энэ ер нь зүгээр би амнаас ам дамжиж байсан юм уу, ямар сурталчилгаагаар одоо гишүүд ийм сайн хамрагдаж байсан юм бэ одоо? Сурталчилгаа явагддаг байсан юм уу, одоо хэвлэл мэдээлэл гэхээр одоо тэр үед ямар телевиз гэх юм байхгүй ш дээ тэ?

Содномдаржаа -

Энэ тэгээд…тийм юм байхгүй л дээ. Байхгүй тэгээд энэ чинь болуул яахав нэг суман гэдэг юм чинь байгуулагдаад тэгээд дарга гэдэг юм бий болоод, тэгээд багийн нөгөө ухуулагч, нөгөө улаан гэрийн ухуулагч мухуулагч гээд юмаар л үүссэн юм байна лээ. Би тэр улаан гэрийн ухуулагч гэж юм үүсч байхад бага л байсан, хүүхэд л байсан юм шиг байна лээ. Тэгээд сүүлдээ тэр нэгдлийг чинь юу яахад сүүлдээ багийн дарга, багуудаараа хариуцдаг, сум баг л одоо гол үүрэг ажил байсан. Тэгээд тэр нэгдэлжих хөдөлгөөн үүсээд дээхэн үед чинь сумаас одоо тэгээд багуудад дамжуулаад одоо нэгдэл байгуулна. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь нэгдлийн ач тус нь тийм. Хүчээ нэгтгэнэ, хөрөнгөө нэгтгэнэ.

Дэжид -

Ашгаа хуваана.

Содномдаржаа -

Тэгнэ ашгаа хуваана. Дээр дооргүй адилхан амьдрана. Эрхээ одоо адилхан эрхтэй байна.

Дэжид -

Нэгдлийн гишүүдийг чинь одоо тэр бүрэлдсэн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь одоо ямар хүмүүст байх юм. Нэгдлийн удирдлагат уу? Бүх гишүүдээрээ хэлэлцэх үү?

Содномдаржаа -

Тийм нэгдлийн бүх гишүүдийн хуралд оруулж, тийм жилд одоо нэгдлийн дарга, тэр нэгдлийн санхүүг барьж байгаа нягтлан, энэ нэгдлийн тэр тэргүүлэгчид гэж нэг 7-9 хүний бүрэлдэхүүнтэй одоо захиран зарцуулж байх тийм тэргүүлэгч нар байгаа. Тэд нар чинь өөрснөө захиран зарцуулна, тэгээд тэр төлөвлөлт жилийнхээ төлөвлөгөөг, жилдээ хийсэн ажлынхаа тайланг, нэгдлийн тайлангийн хурал гэж жилд заавал ч үгүй хийнэ. Хийсэн ажлынхаа тайланг гишүүддээ тавина. Тэгээд дараа жилийнхээ, жилийн төлөвлөгөөг батлуулна. Бүх гишүүд нь батлана.

Дэжид -

Жилдээ бол ямар ч л байсан нэг хийнэ тиймээ.

Содномдаржаа -

Жилдээ заавал ч үгүй нэг хийнэ. Заа тэгээд одоо тэр бригадын хурал чинь жилдээ улиралд нэг удаа хийдэг, тайлангийн хурал гэдэг нь болуул жилдээ бас суманд нэг удаа хийдэг байсан.

Дэжид -

Юуны нэгдэлжих хөдөлгөөний энэ юуг одоо ингээд хүмүүс ер нь хэр сайн хүлээж авч байсан?

Содномдаржаа -

Тэр үедээ бол нэгдлийн гишүүн болоогүй үлдсэн өрх гэдэг юм бол одоо манай, миний л мэдэхийн манай сумаас чинь жаахан бөгсийг нь барьж тэр 59 онд ер нь бүгдээрээ орсон. Тэрнээс хойш чинь одоо үлдсэн өрх л гэж нэгдлийн аж ахуйтай биш ардын аж ахуйтай гэж л манай суманд лав байгаагүй.

Дэжид -

Тэгэхээр энэ бас тийм ер нь ойлгуулах хүргэх, тиймээ нэгдлийн одоо нөгөө хамтаараа хөдөлмөрлөх ач холбогдолыг нэлээн сайн ойлгуулж байж тэ.

Содномдаржаа -

Сайн ойлгуулж байсан.

Дэжид -

Аан ер нь нэгдэл тэгээд юу яах уу? Өөрсдийн хөрөнгөө тэр юунууд одоо малын эмч ч гэдэг юм уу зоо техникч юм уу эд нарыг бүртгэдэг үү, ер нь тэгээд хүмүүстээ яаж одоо туслалцаа үзүүлэх үү? Одоо хүмүүсийг яаж урамшуулах уу? Цалингаас гадна?

Содномдаржаа -

Цалинг нь өгнө, төлөвлөгөө өгнө. Төлөвлөгөө нормоо одоо тэдэн хувь гээд төл бойжилтыг одоо тэр үед чинь нөгөө нэг намын 9 дүгээр их хурлын шийдвэрийг биелүүлэх гээд нэг ерөн хэдэн хувь, 95 хувиар одоо төлийг бойжуулна гээд тийм хурлын тойрогт ажлууд байсан. Тэрнийг биелүүлсэн хүнд урамшуулал өгнө. Давуулж одоо биелүүлсэн хүнд нь бас илүү шагнал өгнө. Тийм тэгээд уралдаан, социалист уралдаан гэж их байна. Одоо жишээ нь хоёр бригадыг хооронд нь уралдуулна, хоёр хүнийг хооронд нь уралдуулна, хоёр суурийг хооронд нь уралдуулна. Заа тэгээд л сумын хэмжээгээр байгаа одоо тэр бригадуудыг байр эзлүүлээд одоо тэгээд тэр жилдээ одоо аль бригад нь илүү үр дүнтэй ажиллаж, аймгийг одоо бас тэгж аймгийг чинь одоо манай Архангай аймаг гэхэд одоо 60-аад мал аж ахуйн бригадтай байсан. Жил болгон бас социалист уралдаанд бас манай аймаг чинь түрүүлнэ ш дээ. Тийм байр эзэлнэ. Аймагт энэ жил тэдэд орлоо, суманд тэдэд орлоо. За тэгээд эхний нэг хоёр гурван байрыг аймгийн хэмжээнд яасан, эхэнд орсон юмнуудад чинь нөгөө намын төв хороо, сайд нарын зөвлөл, үйлдвэрчний зөвлөл, эвлэлийн төв хороо гэсэн энэ дөрвөн байгууллагын одоо нөгөө шагнал тогтоон юунуудаар, элдэв мөнгөн шагналуудаар шагнагдана. За тэгээд нэгдэлд төлөвлөгөөгөө биелүүлээд, тайлангийн хурлыг жилдээ хийгээд, тэрүүгээр нөгөө ажил нь дүгнэгдээд, бүх юмнуудын дүн гаргачихаад ерөөсөө л ном уншлага нь явагдчихна. Заа яахав нэмэгдэл, илүү гарсан юманд бас илүү нэмэгдэл хөлс өгнө. Илүү нэмж хийсэн юманд нь.

Дэжид -

Аахан өөрөөр хэлбэл 100-аас давсан хоньд нь тиймээ. Давсан хоньд нь тодорхой хэмжээний урамшуулал олгоно.

Содномдаржаа -

Тийм давсан хоньд нь. Тийм урамшуулал өгнө.

Дэжид -

Тэр ч бас нэг талаараа юу юм. Аан ер нь одоо тэр үед одоо та нэг одоо нэгдэл байгуулаад, та чинь одоо нэгдэлжих хөдөлгөөний бүр яг л одоо эх, адаг хоёрт хоёуланд нь л байж байсан байна. Тэгэхээр ер нь одоо нэгдэл тараад одоо танай нэгдэл одоо өмч хувьчлын ямар хэлбэрээр явагдсан юм?

Содномдаржаа -

Заа тараад болуул яахав эхлээд бага хувьчлал гэж нэг юм явагдсан. Нэгдлийн бичиг, нэг улаан бичиг гэдэг юмаар. Тэр чинь юу билээ дээ байз... эхлээд улаан тэр эрхийн бичгээр чинь бага хувьчилд чинь яахав нэг цөөн цөөн тооны мал залхан өгөөд тэгээд, их хувьчлал гэдэг нь тэр нэг цэнхэр тасалбар гэдэг юмаар явагдаад тэр нь нэг хүнд нэг дөрвөн мянган төгрөгний л одоо хөрөнгө, мал өгнө гэсэн тийм бичиг.

Дэжид -

Тухайн үедээ тэр нь тийм хэмжээний ханштай.

Содномдаржаа -

Тийм, тийм ханш тогтоож нэгдлийн ерөнхий тийм нэг шийдвэр гарсан. Тэрийгээ тараана гээд. Тэрэнд нь мал нь тархаар яахав тэгээд зүгээр тэр нь бас нэг таралт болуул нэг их тийм их сайн болоогүй гэж боддог юм би. Их алдаатай гарсан, манай сумын хувьд. Аан тэр анх нэгдэлд өгч байсан хөрөнгөө өгч л, өгөөд тэгээд одоо өөр сум, аймагт ажилладаг гэдэг юм уу хот хүрээ явсан, нас нь өндөр болсон ийм улсуудад болуул одоо бас нээх юм олдоогүй л дээ. Түрүүний өгцөн, хөрөнгөө өгцөн улсуудад эргэж шахуу олдоогүй юмнууд бол нэлээн их байгаа л даа.

Дэжид -

Залуу цагтаа хөлс хүчээ өгсөн тиймээ, мал хөрөнгөө өгсөн. Тэгээд өмч хувьчлалд таарахгүй болуул тэр хүмүүс бас яахын.

Содномдаржаа -

Тийм тэгээд одоо хичнээн малаа өгсөн юм байгаа юм, тэрнээс тарж байгаа юм нь тэдийг өгнө гэсэн юм. Тэрэн дээр бол алдаатай амьтан бол их гомдолсон л доо. Ер нь нутагт их дуулддаг байсан. Заа яахав тэгээд тухайн үед нь тарж байгаа юманд болуул бас одоо дөнгөж ажилд орсон юм нэгдэл дээр шилжиж ирсэн, гаднаас ирсэн юмуу одоо дадлага ажил мажил янз бүрийн түр зуурын ирсэн улсууд бас зарим улсууд нилээн их завьшсан юм болов уу.

Дэжид -

Аан бас хүний байгуулсан юман дээр тиймээ, тэрийг байгуулахад бол мэдээж их хүч, хөлс орно.

Содномдаржаа -

Нэгдлийн үед чинь одоо малыг чинь одоо бас мууг нь суурин тэжээх, аан дөнгө нь яахав одоо отроор, ер нь тэгээд отроор малыг таргалуулах болзолтой л доо. Отор хийсэн хүнийг шагнана. Мал чийгний, хаврийн он тоололтын жин, намрын таргалалтын жин энэ тэр гээд юм тогтоогоод өгчихнө. Тэгээд намар хиллэнэ тэр малыг чинь.

Дэжид -

Амьдын жингээр нь тэ.

Содномдаржаа -

Тийм амьдын жингээр нь. Тэрнээс тэгээд тэр дундаж жин нь гараад ирэх юм бол одоо тарга хүчний нэмэгдэл гээд юм өгнө.

Дэжид -

Та одоо бүр нэгдэлжих хөдөлгөөн байгуулахаас авхуулаад үндсэн нэгж дээр байна уу? Одоо бригадын дарга гэдэг хүн бол одоо тэр ёстой л малчидтай тулж ажилладаг гол одоо тиймээ нэгдлийн удирдлага хоёрын хооронд холбодог гүүр л гэж хэлж болох юм даа.

Содномдаржаа -

Гүүр л одоо, ерөөсөө багийг, малчдыг бол одоо төр ард түмнийг хооронд нь холбодог юм шүү дээ.

Дэжид -

Тийм л юм болж байна. Ер нь та ажилдаа дуртай байсан уу? Энэ ажил мэргэжлийг та зүгээр одоо өөрийнхөө сонирхлоор сонгосон юм уу, эсвэл одоо ер нь та ингээд ажиллаад, энэ мэтчилэн.

Содномдаржаа -

Би ч яахав дээ одоо тэгээд уул нь яахав би манай эх эцэг болуул одоо бас нэг дээр үед хувийн мал аж ахуй сайтай, тэгээд их ажилсаг. Манай аав бол их ажилсаг тийм хүн байсан. Тэгээд одоо ажилсаг улсын амьдрал сайн ш дээ.

Дэжид -

Ажил хийж байж ам тосдоно гэдэг.

Содномдаржаа -

Тийм задгай бол амьдрал задгай л байдаг. Тэгээд би бага насандаа болуул малан дээр хэдэн малтай айлын хүүхэд байсан учраас 4-р анги төгсөөд л одоо малын ажил маш их хийсэн. Тэгээд мал аж ахуйн бригадын даргыг би чинь одоо 25 жил хийчихэв үү дээ. Энд одоо миний нэг юу байдаг юмаа, энийг нэг би өөрийнхөө юмыг ингээд биччихсэн байдаг юм. Энийг уншуулах шаардлага байна уу байхгүй юу?

Дэжид -

Тийм болно ш дээ. Та хоёр л юм чинь. Таны л өөрийн түүх намтар. Зарим нэг он сарыг бол одоо бүх л юмыг цээжээр хүн чинь хэлж чадахгүй ш дээ. Энэ чинь бол бас нэлээн баримт материалаа үзэж харж байж.

Содномдаржаа -

За тэр үеийн нийгмийн байдал, өөрийн одоо байсан байдал бас ийм нэг одоо эцэг эхийн түүх намтар ийм эх үүсвэр мүүсвэр би өөрийнхөө бас ийм юмнуудыг ингээд бичээд үр хүүхэддээ үлдээе гэдэг ийм журмыг барьж бичдэг хүн байгаа юм.

Дэжид -

Аан их зөв л дөө.

Содномдаржаа -

За энийг би нэг уншаадах уу? Яах уу? Их хугацаа орчих болов уу?

Дэжид -

Зүгээр зүгээр та ярих л ёстой юм чинь тийм.

Содномдаржаа -

За миний өвөг эцэг болуул Цэрэндорж гэж одоо Баянхонгорын гаралтай, Баянхонгор аймгийн хошууны бичээч хүн байсан юм байгаа юм. Тийм өвөг эцэг, миний аавын талын. Тэгээд энэ Баянхонгор аймгийн гэчихээд, Баяны бичээч байсан. Эцэг Жамьяансүрэн нь болуул одоо энэ 1920-иод оны үед цэргийн албанд одоо цэргийн алба 5 жилийн хугацаатай байхад цэргийн албанд явж байсан.

Дэжид -

Хувьчлалын өмнө бол 5 жил байсан байх нь байна тиймээ?

Содномдаржаа -

Тийм хувьсгалын өмнө бол 5 жил байсан гэнэ лээ. Тэгээд манай аав болуул тэр цэрэгт байж байх даа цэргийн үлээвэр хөгжмийн тийм анги гэдэг юмуу юу гэдэг юм тийм юманд ажиллаж байсан, тийм үлээвэр хөгжимд дуртай, тэгээд манай бол аавын хэрэглэж байсан одоо нөгөө дээр үеийн аман хулсан хуур, лимбэ гэж ийм хоёр юм байдаг байсан. Биднууд бас үлээдэг, тэгээд сүүлдээ тэрнийг нь тэгээд алга болгоцон л доо. Заа тэгээд бага насандаа манай аав бол хүрээний хийдэд шавьлан сууж байсан хүн юм байгаа юм. Тэгээд энэ хувьсгал үүсээд тэгээд нөгөө л хэлмэгдүүлэлт чинь яваад нөгөө хэд чинь буруутаад ирэхээр хөдөө хар хүн болж гараад л, гарч тэр малын ажил амьдрал, мал маллаж ингэж амьдарч байгаа д л тэр хугацаандаа тэр малынхаа хажуугаар нөгөө баг гэдэг юмыг чинь агент, нөгөөдөх юмыг нь ард түмэнд залгуулдаг, нөгөө малаас авдаг бүх юмыг бас нааш нь авч өгдөг ийм үйлчилгээ юм уу даа.

Дэжид -

Аахан хэрэгтэй юмыг нь малчдад өгөөд тиймээ, тэр нөгөө бэлтгэлийнх нь юмнуудыг. Агент гээд нээрээ авч явдаг байсан тиймээ ноос моос бүх юм тэ.

Содномдаржаа -

Бүх юмыг нь авна. Ерөөсөө малаас авахгүй юм гэж байхгүй.

Дэжид -

Яс, үс тэгээд л одоо бүх юм.

Содномдаржаа -

Тийм малаас чинь амьсгалаас бусдыг нь хэрэглэх ийм зорилт тавьдаг байлаа ш дээ тэр үед. Баас шээсийг нь хүртэл аргал хорголд бэлдэнэ, түлнэ. Яс, үс тэр нойр булчирхай гээд авахгүй юм гэж байхгүй. Шим тос, одоо тэгээд арьс шир гээд л бүх л юмыг нь авдаг байлаа. Ийм байсан тэгээд тэр үед бол агентийн ажлыг манай аав бол тэгээд нэлээн олон жил хийсэн. Тэр үедээ агент малаас гарах бүх төрлийн түүхий эдийг авч өрхөд картаар гурилыг чинь эхэлж тарааж байлаа. Картын бараанд байлаа ш дээ эхлээд.

Дэжид -

Аан за.

Содномдаржаа -

Нөгөө ирсэн гурилыг чинь картын бараа тарааж өгдөг байсан. Нэг өрхөд цагаан сарын боов, битүүргэнд зориулж 2кг гурил өгдөг байсан үе. Манай аавыг тэгж байхад. Тэгээд одоо...

Дэжид -

Хоёр хилээрээ л одоо боов юмаа хийх нь байна тиймээ? Их ховор нандин, ховор байсан байх нь байна.

Содномдаржаа -

Их ховор байсан. Тэгэхэд чинь нөгөө хилийн гурил гэдэг юм чинь л ирж байсан. Гурилыг чинь тэр болгон идэж байгаагүй. Ийм байсан байгаа юмаа. За тэгээд миний үед ингээд болоод ирэхээрээ зэрэг би бол Жамьяансүрэн овогтой Содномдаржаа миний бие нь 1938 онд Хошготын их оруулга гэдэг газар өвлийн сард төрсөн бар жилтэй хүн байгаа юм би. 1947 оноос 1951 онд бага сургуульд суралцаж 4- р ангийн боловсролтой болж 1956 он хүртэл эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад 56 онд 18 настай Орхоны “Мандах нэгдэл” нэртэй хөдөө аж ахуйн нэгдэлийн гишүүнээр элсэж эхний нэг жил малчинаар ажиллаж 1957-1968 он хүртэл 11 жил үнээ фермийн эрхлэгчийн ажлыг ажлын үзүүлэлтээр шалгарч монгол ардын хувьсгалт намд 1968 онд орлогч гишүүнээр элсэж, 1968-1990 он хүртэл хөдөө аж ахуйн нэгдлийн мал аж ахуйд бригадын даргын ажлыг хийсэн энэ хугацаанд хөдөө аж ахуйн нэгдэлд хийж бүтээж, нэгдлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн талаар хийсэн ажлууд юу байна вэ гэвэл 1969 оноос 1976 онуудад “Алтан овоо” бригадуудад ажиллаж гуйлан бригад шинээр контор, улаан буланг бариулаж, гутлан холбоотой болгосон 1976-1980 онуудад бүрд бригадад ажиллаж мөн улаан булан, контор улаан булан, малын шинжилгээний шинэ зураг төслийн хашаа бариулаж, эр суваа эм малын оторын бүс нутгийг Орхон зохион байгуулж, хөдөлмөрийн баатар С. Цэндэнгийн дурсгалыг, Жамьяангийн малын амьдын жинг нэмэгдүүлэж, нэгдлийн орлогыг сайжруулах ажлыг нэлээд хэдэн хүнд үзүүлэн бэлтгэл ангийн...

Дэжид -

Та тэгэхээр одоо бас энэ нөгөө юу хэд хэдэн багт улаан булан, контор байгуулсан гэж байна. Тэгэхээр зөвхөн малчиддаа бас яахгүй та одоо тэр өөрөө хэлбэл сум нэгдлийн бас одоо томоохон одоогоор бол барилгын техникчийн л одоо барилгын инженерийн ажил шүү дээ одоо тэ. Зохион байгуулж одоо хийж байсан байна ш дээ

Содномдаржаа -

Тэгээд энэ ийм байгаа юм. Ажлыг энэ бэлтгэлийн амьдын жингийн, нэгдлийн дундаж жингээс давуулаж бригадын малын хоргодлыг бууруулаж малын төл бойжилтыг сайжруулаж, мал өсгөх төлөвлөгөөг биелүүлж, хадлан тэжээл бэлтгэх, сүү тосны төлөвлөгөө давуулан биелүүлэгдэх гол гол ажлуудаар 1978 онд аймгийн мал аж ахуйн жаргалан бригадын социалист уралдаанд байр эзлүүлэхэд 2-р байранд орж энэ намын төв хороо, сайд нарын зөвлөл, үйлдвэрчний төв зөвлөл, эвлэлийн төв хорооны дөрвөн байгууллагын дипломоор шагнагдаж үйлт бригадын туршлагыг аймгийн мал аж ахуйн бригадуудад эзэмшүүлэх талаар аймгийн намын хорооны тогтоол гарч байр эзэллээ.

Дэжид -

Өө ерөөсөө их мундаг. Танайх одоо, аймгийн хэмжээнд танай туршлагыг нэвтрүүлж байсан юм байна тиймээ. Аан за тийм, энд яг юугаа их тодорхой уншиж ярьж байна л даа.

Содномдаржаа -

Тэгээд 1981-1982 онд сумын төвийн үйлдвэр бригадын ажилд ажиллаж гэрийн модны цех, будгийн цех, талхны цех, цахилгаан тоног төхөөрөмж, чанарын цех зэргийг шинээр байгууллаж өгсөн. Нэгдэлд би ийм ийм бригад байгуулж өгсөн.

Дэжид -

Аан зөвхөн малаас гадна тиймээ бусад юунуудыг.

Содномдаржаа -

Тийм тэрэнд нь жаахан ажилласан. 81 оноос нэг жил хүртэл л ажилласан байна ш дээ. 82 оноос 90он хүртэл Орхон бригадыг шинээр, бас тэнд бас нэг бригадыг татаж байгуулсан. Байгууллаж бригадын контор, улаан булан, хүн малын эмнэлэг, халуун ус, нэг машины граш зэрэг барилгуудыг шинээр бариулж, паркс холбоотой, тэнд чинь утсан холбоо тавьж болдоггүй уулын мухар газар. Паркс холбоотой болгосон. 1991 онд.

Дэжид -

Тэр нь ямар холбоо юм?

Содномдаржаа -

Тэр нь одоо нөгөө нэг агаараар ярьдаг л одоо нэг.

Дэжид -

Аан зөв зөв.

Содномдаржаа -

Шон татдаг биш. За тэгээд залуудаа...1981 оноос төвд, сумын төвд нэгдлийн хүрээ арам гэдэг юмыг манай нэгдэл эхэлж байгуулсан. Барьж байгуулахад нь тэрнийг бас хариуцаж ажилд оруулж жигдрүүлж өгсөн. Тэр арамын ажлыг. За би хувьсгалт засгийн үед төрж энэ биенийхээ хүч хөдөлмөрийг хөдөө аж ахуйн нэгдлийн их бүтээн байгуулалтын ажилд зориулж үеэ өнгөрөөсөн хүн дээ гэж тэмдэглэсэн.

Дэжид -

За тэгээд ер нь энэ салбарт л ажилласан хүн байна та тиймээ, хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн ажил гүйцэтгэсэн?

Содномдаржаа -

Өөр юманд бол би ажлаагүй ерөөсөө. За социализмын үед бригадын ажил үүрэг ройл өндөр бөгөөд, намын даалгавар, ажлын хариуцлага сахилга батын талаар өндөр шаардлагатай байлаа. Одоо бодоход энэ үед улсын болон нийгмийн өмчийг хайрлан хамгаалаж аривч хямгач байх, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө нийтийн өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах, ижил тэгш эрхтэй байх, хийснийхээ хирээр авч цагийн ажлыг цагт нь хийж, аймаг сум, бригад суурин малчид төлчдийн дунд социалист уралдаан зарлаж сар улирал жилээр дүгнэдэг байлаа. Миний ажил хийж байх үед бригадын дарга 500-600 төгрөгний цалинтай. Төрийн захиргааны ажлыг давхар хариуцаж иргэний үүргийн биелэлтийг дүгнэдэг ба захиргааны үүрэг гүйцэтгэгч гэж 50 төгрөгний цалин авдаг байсан.

Дэжид -

Аанхан нэмэгдэл тиймээ. Тэр юун дээрээ төрийн ажил хариуцсан гэж?

Содномдаржаа -

Одоо бодоход явах, хийх, бүтээх ажил ихтэй мал аж ахуйн талаар намрын найм хаврын арван гурван ажил, малын онд оролт төл бойжуулалтын талаар МАХН-ын есдүгээр бүгд хурлаар гаргасан шийдвэрийг биелүүлэх зэрэг ажиллууд байсан. Бригадын дарга тэр үед бүх ажлыг мориор явж гүйцэтгэдэг байлаа. Бригадын дарга наймаас арван морины нооромтой байсан ба би хорь гаруй жил ажиллахад мотоцикл ер унаагүй. Би өсөх насандаа аав ээжийнхээ буянд 30-40 моринд эмээл сольж өссөн болохоор морь унах сонирхолтой морийг зөв унаж эдлэж өнгө зүс хүч муутгахгүй унадаг бөгөөд морьтой байвал хаа ч хүргэгдэнэ гэж боддог л байлаа. Морийг хүчтэй тарган сайхан байлгаад дэлийг нь сөрвийлтөл засчихаад унаж явахад эр хүнд тунч сайхан. Одоо дэлийн засаагүй морь унахад сэтгэлд нэг л дутуу санагддаг.

Дэжид -

Аанхаан зөв зөв. За ажил амьдрал, бага насны амьдрал түүх эрхэлж байсан ажлын талаар ялангуяа нэгдэлжих хөдөлгөөний талаар бас их тодорхой ярилаа. Тэгэхээр хоёулаа бас энэ үед нэгдэлжих хөдөлгөөнтэй хамруулаад таны үед бас соёлын довтолгоо гэж бас нэг асуудал нэлээд өргөн хүрээнтэй явагдаж байсан. Энэ одоо танай аймаг орон нутагт ялангуяа суманд бригадад яаж нөлөөлж байсан. Тэр ажилд бас та мэдээж гар бие оролцож байсан байх яаж дүгнэдэг байсан, ямар нэгэн хөшүүрэг болсон уу? Сайн муу ямар нэгэн үзүүлэлт...

Содномдаржаа -

Миний соёлын довтолгоо бол сайд юм байсан гэж би үздэг. Соёлын довтолгооны үүсэлийг бол мэднэ. Соёлын довтолгоон бол ерөнхийдөө нэгдэл үүсээл тэгээд энэ зохион байгуулалтанд ороод, суурь хээр нь бүгд жигдэрээд ирсэн үед л одоо энэ ариун цэврийн асуудал одоо хүний нөгөө малын жих хорхой шиг л хүний хамуу, бөөс туруугий чинь арилгах ийм л гол, тээд цэвэр л байлгах л. Хуучин ч одоо тэгээд будаг гэдэг юм чинь байхгүй гэрийн мод чинь ерөөсөө будаг байхгүйшдээ дээр үед чинь. Тийм л байсан. Сандал /мандал/ тийм юм ерөөсөө айлд байхгүй. Тээд энийг чинь ерөөсөө дээр гэрийнхээ модыг дээр үед чинь одоо яахав намайг хүүхэд байхад цагаан модон авдартай, цагаан модон тоонтой, цагаан модон уньтай тийм л олон жил хийх гал түлдэг ч байсан нөхцөл байсан Тэрийг чинь одоо тэгээд утаа болгоод ирэхээр супер шиг тийм хар ём болцон. Цагаан нь утаа шингээд. Тэгээл одоо тэрнийг чинь соёлын довтолгоон ороод ирэхээр зэрэг л уныг чинь солиулахыг нь солиулаал хуучин гэр будуулаал /будагчин ч ирж байсан үе/ будуулаад. Тэгээд одоо айл болгон гэрээн буд, хагас шалтай бол шалны өргөдөг нэг юмтай бол, нэг зуухан доороо тавьдаг гонзгой, энийг чинь шаардлагаар би болгосон ш дээ. Соёлын довтолгооны шаардлагаар. Тэгээд айл болгон гурван сандалтай бол, хагас шалтай бол, нүүр гарны алчууртай бол савантай бол, шүдний сойзтой бол ч гэдийн муу одоо ингээд эхэлсэн. За тэгээд одоо энэтэй сайлын өмөдтэй, сайлын халаадтай, гэртээ одоо гэрийн ажилтай эмэгтэй улс бол одоо хормогч гэж өвдгөө хүртэл унжуулдаг. Дээл нь урагдахгүй урд хормой нь ерөөсөө заваарахгүйгээр ажилдаа доголдлогоо барьсан ч гэсэн хормогч гэж эмэгтэйчүүдэд зүүлгэнэ. Гадаа саалинд гархаараа цагаан халаад заавалчгүй өмсөгнө. Хувцасыг нь их гамнуулна. Дээл ханцуйг тохойг нь урагдуулахгүй гэж ханцуйвч гэж нэг юм хийж өгч байлаа. Одоо тохойг нь өргөөд ингээд хоёр юм хийчихдэг. Манай ээж тийм л хүн байсан. Өвөл гэртээ бүсээ жимбийтэл бүсээ бүсэлчинэ. Манай ээж л одоо арав гаран хүүхэд гаргасан хүн одоо 86 тай нас барсан. Манай ээж бол одоо дүү нараасаа сурсан тийм нэг юутай дээр үед чинь хүйтэн ширүүнч цаг агаар одоогийхдоо адил ийм байгаагүй хүйтэн байсан. Гэрийн эмэгтэй хүн чинь нимгэндүү үстэй дээл өмсдөг одоо тэгээл орон гаран ажилтай. Байнга одоо тэгээл орон дээрээ тэнийгээл хэвтэж байх биш тэр чинь тэгээл энэ бараа туруу чинь ховор л байсан үе. Тэгэхэд чинь манай ээж л хормогч зүүцэн. Хоёр ханцуйвчтай дээлээ хэр болгодоггүй уулаасаа цэвэр цэмцгэр хүн байсан тэгээд. Тэгээл тэр чинь одоо за тэгээл хумс хуруугүй нөгөө хумсыг чинь ургуулахгүй. Сургуулийг хүүхдийг чинь 7 хоног болов уу л хумс хурууг нь шалгадаг. Тээд бас янз бүрийн бэлгийн өвчин гээд дээр үед чинь их байлаа ш дээ. Тэгээд соёлын довтолгоон чинь л нилээн голын нугалж өгсөн. Тэгээд цэвэр цэмцгэр байхыг чинь одоо соёлын довтолгоо л эхэлж үүсгэж өгсөн. Тэр хүн эрүүл мэндэд маш их л хэрэгтэй, ажил амьдралд хэрэгтэй.

Дэжид -

Айлуудыг нэг нэгдсэн ор дэрний хэрэглэлтэй, солих цагаан хэрэглэлтэй, орны урдуур нь тор мор ижилээр нь татуулдаг байсан.

Содномдаржаа -

Тэгэж л соёлжиж эхэлсэн юм байгаам.

Дэжид -

Ер нь одоо таны ажиглаж байхад хүмүүсийн ажил амьдралын явцад хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа ямар байсийн.

Содномдаржаа -

Хандлага бол ерөнхийдөө нэгдлийн ажлын төлөө бол дээр дооргүй их зүтгэдэг болсон. Энэ миний үүрэг, би тэрийг хийх ёстой, тэрийгээ хийснээр тийм юум авна гэдэг тооцоогоо мэддэг болсон. За тэгвэл одоо нэгдэлд ажилаа хийвэл нэгдэл намайг харна тэтгэнэ.

Дэжид -

Тэгээд цалин хөлс нь нэгдлийн гишүүдийн орлого нь амьдралд нь хүрч байсан болов уу?

Содномдаржаа -

Тэр ч яахав мөнгөний ханш сайн байсан. Яахав тэгээл тэр чинь болж л байсан юм шиг байгаан. Нэг зуун хэдэн төгрөгний цалин сардаа авдаг байсан. Хувийх нь мал аж ахуйн нээх нөлөөлөх нь бага байсан. Нэг ферм дээр байгаа айл гэхэд за яахав 5 үнээтэй айл бараг нь лав байхгүй байсан даа.

Дэжид -

За бид хоёрч ерөөсөө таниас асуух юм ч маш их байнаа та ч бас одоо их өргөн хүрээтэй яаж байна. Та ер нь одоо энд л байснаас гадагшаа дотогшоо, нааш цааш явж хот орон гээгүй юм байна. Ерөөсөө л нутаг усандаа байсан хүн байшдээ тэ

Содномдаржаа -

Би бол тэр орхон гэдэг газар, тэр уулын манай энэ хангай нурууны дунд хэсэг Суварга хайрханы дэргэд л одоо төрсөн хүн. Тэр Бошгот гэдэг газар ерөөсөө газрын мухар, цаашаа даваад Баянхонгор, доошоо уруудаад Өвөрхангай, тэгээд наашаа манай хангай ийм 3 аймгийн зааг. Энэ орхон гол гэдгийг бол тулхны л хүн л дээ. Тэгээд одоо өвсний, ургамлын сайхан одоо өвсний соргогыг...

Дэжид -

Тэгээд байгалийн сайхан газар, цогц газар тиймээ. Онгон байгаль. Тэр үеэс хойш тэгээд тэр сайхан нутаг усанд өссөн та одоотой ингээд харьцуулахад ер нь одоо байгаль дэлхий тэр үед тухайн үед таныг хүүхэд ахуй байхад эцэг эх чинь одоо тэр эх дэлхийгээ хамгаалах талаар яаж байсан юм? Тэр одоо байдал, одоогийн байдал ер нь хэр өөрчлөгдсөн онгон байгаль, дэлхийн талаар одоо, онгоноороо байна, байгаль дэлхий ялангуяа байгалийг хамгаалах гэдэг асуудал өргөн хүрээтэй юмнууд яригдаж байна ш дээ тиймээ. Тэгээд харьцуулахад таньд?

Содномдаржаа -

Миний харьцуулахад одоо юу л юм л даа. Манай энэ нутаг бол энэ Суварга хайрханы ойролцоо энэ сайхан уулархаг ийм одоо мод бургас, тэгээд одоо чихэр жимс, самар гээд л одоо юуны мод иштэй их сайхан нутаг л даа. Энэ Орхон голын ерөөсөө тулх эх. Орхон гол чинь ерөөсөө манай хайрханы эндээс эх авсан юм ш дээ. Гол дээр баруун өвдөгнөөс нь давсан ус л тэгээд доошоо салаалаад л тэгээд тэр гурхан он гэдэг газар очиж нийлээд л, доошоо тэгээд дахин дахин нийлээд томроод тэгээд урссан гол байгаам. За тэгээд Суварга хайрхан талаар бол манай нутгийн дээр үеийн улсууд бол маш их шүтдэг уул маягийн, лам хуварга улсууд ингэж ярьсан түүхтэй юм байна лээ. Нутгийн улсууд бол Суварга хайрханаа маш их шүтэж хойч үедээ Суварга хайрханы талаар их л ярьдаг байсан. Намайг хүүхэд байхад. Тэгэхээр энэ Суварга хайрханыг төрийн тахилгатай болгох талаар манай энэ орон нутагч чинь одоо хуш гэдэг мод, хар мод, тэгээд бургас, самар жимсний үртэй моднууд маш их намайг хүүхэд байхад чинь бол ерөөсөө айл нэг зуслангаас ороод намаржаанд буучихад манай энэ нутаг чинь хөрөм хөвөө, тийм их голдоо ойрхон хөрөм гэж ярьдагын тийм юмнууд ихтэй. Намаржаандаа тэрнийхээ ёроолд доор буучихад чинь тугалын зэл, хашаа машаа чинь хад жимс ургацан асганы ёроолд л баригданшдээ. Тэгээд одоо үнээгээ сааж суухдаа жимс иднэ. Гүү татсанчиг л жимс иднэ. Тийм л байсийм. Сүүлийн үед л яахав. Харин нэг юм болсийн байгаам. Энэ хувьсгалт засгийн чинь үед одоо би одоо төр засгийн муулсан л болох юм болов уу. Энэ Байгалийг чинь энэ янз мод янз бүрийн бэлтгэж байгаа гээд энэ тэрэг техник жаахан хөгжөөд ирэхээр л энэ модны үйлдвэрүүд байгуулагдаад л, тэгээд л техник, модтой чинь техникээр харьцдаг болоод л тэгээд энэ арын уул уснуудыг чинь одоо тэр арын тасарнг тэр чигээр нь техникийн хүчээр одоо ...

Дэжид -

Ер нь нэлээн модгүй болсон харагдаж байна тийм ээ..., их модтой газрууд нь

Содномдаржаа -

Тийм, тийм. Их үүсгүүр нь тэгээд нөгөө түлхээд унагадаг тийм техник байлаашдээ. Модыг чинь ерөөсөө хөрөөдөхгүй орвонгоор нь түлхээд унагадаг. Тэрнийг чинь унаатай газар луу чирээд замаасаа хамаг юмыг хамж шимээл, газар хөрстэй юутай бүгдийн баллахгүй байхгүй болгоод ингээд их л харамсамаар л болгож эхлэж байсан. Тэгээд одоо тэр модны үйлдвэрийн тэр техникүүд л газар хөрстэй нь эвдээд тэрнээм болж л энэ усны ундарга муудсийм байгаам. Би тэгэж л бодддогын за тэрний одоо тэгээд би дотроо бодож л суух юм даа. Одоо тэгээд энэ сайхан уулын модыг байхгүй болгоод, усыг байхгүй болгоод байгааг эцэст нь хэнийг ингэж муутгацан гэж хэлэхийн бол доо гэж би бас боддогийн. Тэгвэл одоо яахав энэ төр засаг гарж ирээд одоо мэдэж байх ёстой гээд тэр дээрээс гарсан шийдвэрийг л тэр ойг нураалгаад байгаа техникээр сүрдүүлээд ингэж эхэлсэн түүнээс нутгийн ард түмэн болуул тэр ойг тэгэж малтахгүй, сайн л бол малын хашааны нойтон шургааг авна. Ганц нэг тэрэг чарга хийнэ, ганц нэг унь хана хийнэ тийм л юм авна. Тэгээд өшөө ер нь тийм сүйд болхоор авахгүй.

Дэжид -

Авахдаач гэсэн ялангуяа одоо залуу мод авахгүй гээд бас нарийн юм байдаг байх тиймээ.

Содномдаржаа -

Өө тэгэлгүй яахав. Дээр үед чинь одоо нөгөө дандаа л одоо, одоонийхоор бол хуучны улсууд чинь, одооний хүүхдүүд гэдгийн, дээр үед одоо тэр хэцүү сургаал ном нь ч гэсэн тэгвэл болохгүй, ингэвэл болохгүй гээд дандаа болох юм байсан чиг л тэгэж ярьж байгаа. Тэр чинь одоо тэгээд нойтон мод огтолбол тэгнэ, ингэнэ ус булгийг тэгвэг ингэнэ, тэгнэ гээд номлолууд их байлаа.

Дэжид -

Номлолууд байсан тэрийг ч бас сайн дагасаны хүчинд өдий хэмжээтэй байгаа.

Содномдаржаа -

Тэрийг ч их мэддэг байлаа. Манай эцэг эх бол ягштал биелүүлж байсан байх. За манай үеэс эхлээд тэгээд жоохон эвдэрсээр байгаад одоо бүр хэвээ алдчихаад байгаа юм.

Дэжид -

Аан ер нь таны энэ ажилж байх явцад юм уу ер нь хүмүүсийн одоо өөрөөр хэлбэл хүүхдийн одоо соёл боловсролд өөрчлөлт орсон уу? Яаж өөрчлөгдсөн бэ ер нь? Одоо эцэг эх гэр бүл хүүхдийн харилцаанд ямар өөрчлөлт орсон гэж та үзэж байна? Ер нь ямар байсан бэ? Хүүхдээ яаж анхаардаг байсан юм? Төрөөс одоо энэ соёл боловсролын талаар ямар арга хэмжээ авч байсан юм?

Содномдаржаа -

Энэ ч одоо ийм л юм уу гээд бас бодоод дүгнээд л суудаг юм. Энэ дээр үеийн одоо номгүй, энэ улсуудын үрс чинь энэ сургууль бүлгийн элдвийн юм чиг байгуулсан, боловсролтой болгох ажил зохиогдоогүй байсан үед нэг жалгын мухарт эх эцгийнхээ гар дээр өссөн 20 настай хүн, одоо үеийн цэцэрлэгийн хүүхдүүд тэр үеийн 20 настай хүнээс илүү мэдэж байгаа ш дээ. Юм мэдэхийн хувьд. Тэгэхэд чинь одоо ерөөсөө мал маллана, тэр үеийн бүдүүлэг үед чинь одоо тэгээд яахав нэг сааль саана, оёо оёно. Тэгээд одоо гадаад дотны хөгжил юмыг бол мэдэхгүй, тийм л одоо хүний оюун ухаанд бол хөгжил муутай л юм шиг байгаа юм.

Дэжид -

Аан тэгэхдээ ер нь гэрийн хүмүүжил сайтай?

Содномдаржаа -

Хүүхдийн хүмүүжил бол ерөөсөө янзын сайн. Тэр эцэг эхийнхээ үгнээс гарахгүй. Тэгээд эцэг л юу гэнэ, за. За тэгээд эх эцэг одоо эвгүй харсан чиг л айж байдаг л тийм л байсан үе л дээ. Мань чинь одоо тийм л байсан. Дургүйлхэхдээ дургүйлэхдэг. Тэгээд одоо мах бол их бага иддэг байлаа ш дээ тэр үед чинь. Манайх болуул баян тарган нэртэй л байсан манай аав. Тэгээд одоо малыг бол маш их хайрлана. Тэгээд л одоо хүүхдүүдэд бол зуны улиралд, намрын улиралд махан хоол ерөөсөө өгөхгүй шахуу ш дээ. Дандаа л цагаан идээ. Тэгээд л нөгөө нэг ээдэм, хоол. Тэгээд хааяа нэг махтай хоол өгнө л дөө. Тэгээд нөгөө дээр үед чинь одоо хүүхэд их махсдаг байсан. Махны үнэр чинь жигтэйхэн сайхан, мал гаргахаар малын гэдэс энэ тэрийг чинь үзээд л хүүхэд байхдаа малын гэдэс идэх, цусан гэдэс идэж байх одооны маханд, цусанд бол амт байхгүй болчихсон байна. Тэр чинь бага байхад ховор иддэг байсан болохоор амттай байсан байх гэж боддог л доо.

Дэжид -

Аан бас тэжээл мэжээл тухайн үеийн юу бас сайн байсан байх тэ?

Содномдаржаа -

Тийм одоо энэ өвс ургамал чинь мөхөөд ингээд шим чанаргүй болсон болохоор юу байгаа юм тэр үеийн тэр ургамлын бүтэц сайжирч олон төрлийн одоо витамин ч гэдэг юмуу юу юм тэр хүн малдаа тохирсон юм дамжиж орж байсан юм байгаа юм. Одоо чинь тэрний үр тал хавьд нь ч байхгүй болсон юм шиг байгаа юм л даа. Тэгээд одоо тэр идэж байгаа, ууж байгаа юмны шинж чанар бол одооны мал чинь болуул мал чинь жижгэрчихсэн, тамир тэнхээ нь муудцан, төл нь жижгэрчихсэн шүү дээ. Одоо тураалдаа л голцуу орж байгаа юм. Дээр үед чинь мал чинь болуул одоо тарган, хув хүчтэй байна ш дээ. Хувтай малыг л гэнэ үү гэхээс биш одоо тэгээд амьд л байж байгаа малыг л одоо амьд болж байна гэж үзээд байгаа ш дээ. Дээр үед чинь одоо нэлээн турж, тэгж нэлээн хэцүү болж байна уу гэсэн мал ч одоо манайг хүүхэд байхад бараг л байхгүй шахуу байлаа ш дээ. Тэр чинь сайхан цатгалан. Өвөл зунгүй тарган хормогтой. Өвөл үнээ тугаллаа, хонь хургаллаа гэж саалгадаг байсан тийм л үе шүү дээ.

Дэжид -

Хэлмэгдүүлэлтийн талаар таньд ямар ер нь ямар ойлголт байдаг вэ? Таны ойр садангаас одоо хэлмэгдүүлсэн хүн байдаг уу?

Содномдаржаа -

Хэлмэгдүүлэлтийн талаар бол миний тийм өөрийн ураг садан тийм улсуудаас нээх тийм хэлмэгдүүлэлтэд орсон гэсэн тийм удам угсаандаа ундууцаж суугаад байх юм байхгүй. Тийм юм байхгүй. За тэр хэлмэгдэлтийн талаар болуул би одоо бас болсон болоогүй юм өөрийнхөө хэмжээнд болуул одоо бас бодож юм цэгнэж л байдаг юм. Яахав тийм юмнууд бол нэлээн байдаг л юм байна лээ. Одоо тэр сүм хийдийг устгасан, тэгээд лам хуваргуудыг устгасан, тэгээд лам хуваргуудыг устгахад яаж байсан, яаж авч явж байсан, яаж улс төр ажиллаж байсан, барьж байсан гээд улс амьтны амнаас нэлээн л дуулсан л даа. Тэгээд л одоо бас хөөрхий харамсалтай юмнууд их л гарч байсан байна лээ л дээ тэр чинь тэгээд. Тэр нь яахав дээ нөгөө хувьсгалт засаглал гэдэг чинь үүсээд тэгээд энэ төр улсыг чинь төвхнүүлэхэд бас дээр үеийн тэр шарын шашны нөлөө энэ хуучин юмнууд чинь бас саад их болж байсан юм байна лээ л дээ. Тэгээд тэрнийг чинь бас одоо устгаж байж янзлахгүй бол болохгүй цаг байсан л юм байна лээ. Одоо тэгээд аргагүй бас тэгэх шаардлага байж дээ л гэж боддог юм би.

Дэжид -

Таныг ажилж байх явцад энэ нээлттэй шүүх хурал гэж одоо тийм юм болж байсан уу?

Содномдаржаа -

Шүүх хурал, сүүлийн үед чинь шүүх хурал гэдэг чинь одоо энэ 70, 80-аад оны үед одоо аймгийн хэмжээнд шүүх хурал, сум оронд бас зарим улсыг олон түмний дунд цээрлэж залхаах, юм үзүүлэх харуулах журмаар сумдуудад зарим хэргийг бол очиж шүүх хурал хийдэг байлаа ш дээ. Болж байсан сүүлдээ.

Дэжид -

Аанхан та тийм юманд орж байсан уу?

Содномдаржаа -

Би нэг тийм нэг л нэг хуралд сууж үзсэн. Одоо хүн амьны гэмт хэрэгтэн юм уу, хулгайн гэмт хэрэгтэн, давтан хэрэгтэй улсуудыг чинь одоо олон түмэнд ингээд хэрэг хийсэн хүн болуул ингэдэг юм байна шүү, тэгдэг юм байна шүү гэсэн тийм хэрэг хулгай мулгай чинь тэр үед ийм ил л байсан болохоос одоог бодоход байхгүйтай адилхан байсан үе ш дээ тиймээ. Хааяа л, өдрийн од шиг. Тэгээд шүүх хурлыг чинь одоо бригадын дарга гэдэг хүн их олон төрлийн юм хариуцдаг байсан юм шиг байгаа юм одоо бодоход. Бригадын дарга болуул олон төрлийн судалгаа хөтөлнө. Бригадын хэмжээнд одоо зул өргөдөг айл хэд байна бүртгэж хүнд хэлэх тоотой бай. Сан тавьдаг одоо лам хуварга хүн хэд байна бас данстай хяналттай байна. Хулгай хийдэг хүн хэд байна, хулгай хийхээр тэр хүний хараанд байдаг жихүүцэж явдаг хүний нэрийг бас данстай байна. Тэгээд тэр 70-аад 80 оны үеэр чинь тийм хэрэг төвөгт орж болзошгүй тийм улсууд тийм одоо олон түмнийг шашин түмний юмаар мунхруулдаг лам мам тийм ажил хийхийг их нууцалдаг байсан юм. Тэгээд тийм улсуудыг чинь бас авчирч одоо сум, намын хороо захиргаа чинь бас одоо яараад хорио хийж яахав дээ, тэд нарыг чинь нэг тийм шийтгээд байх юм байхгүй тэр юм чинь буруу энэ тэр гэдэг юмыг нь ойлгуулдаг одоо чи хулгайч хүнийг чи одоо олон түмний нүдэнд өртөөд ингээд байна шүү гэдгийг нь сануулдаг. Тийм хүнийг засах талаар нь болуул тийм юмнууд хийдэг байлаа ш дээ.

Дэжид -

За одоо хүн нэг бүрчлэн, айл болгоны одоо өөрөөр хэлбэл бараг тухайн бригадын чинь гишүүдийн одоо малчдын хүүхдийн сурлага хүмүүжилд хүртэл одоо нөлөөлөх үү?

Содномдаржаа -

Өө тэгнэ. Бас л одоо тэгээд сургуулиас өмнөх насны хүүхдийг намар хэн тодорхойлж өгөхөв бригадын дарга л нас үсийг нь данснаасаа хэлж өгнө ш дээ. Эдний хүүхэд одоо энэ жил орно, за нөгөө завсардсан хүүхдүүд байж байгаа, гарцан дутуу, завсраас нь гарцан, огт өгөөгүй, ороогүй байгаа юм чинь тэр бригадын даргатай л холбоотой. Тэр сургууль нь хүүхдийг суралцуулна. Тэгээд бригадын дарга эндээс нэг намар сургууль цуглахаар нэг багш явна. Нэг бригадад нэг багш юмуу хоёр багш ингээд очоод нөгөө очсон багштай бригадын дарга л цугааранг нь авчирч өгнө.

Дэжид -

Та яаж одоо энэ их ажлыг ингээд бас энэ чинь одоо хүн чинь ардаа бас амьдрал байна. Тийм тэгээд одоо тэр амьдралаа, ажлаа одоо яаж зохицуулж байсан? Их л одоо цаг завгүй л ажиллаж байсан болов уу?

Содномдаржаа -

Үгүй яахав одоо тэгээд залуу л байж, бие эрүүл байж, өөрийн идэвхи, зүтгэл байсан байна тэгээд л, тэгээд хүн чинь болъё гэвэл болгодог л байсан.

Дэжид -

Аахан амралт гэхээр яаж одоо?

Содномдаржаа -

Амралт яахав нэг ажлын 26 хоногийн амралт л, амралтаа жилд нэг авна. Тэрнийгээ яахав хэдийд ч авсан ярьж байгаад л эдэлдэг. Ярьж байгаад л даргатайгаа ярьж байгаад л чөлөө авч болно.

Дэжид -

Бүтэн сайн өдөр амрах уу?

Содномдаржаа -

Бүтэн сайн өдөр амарна. Хагас сайн өдөр чинь ажилдаг л байлаа ш дээ тэр үед чинь. Сүүлдээ энэ хагас сайн өдөр хагас амардаг болж байгаад л тэгээд л.

Дэжид -

Бас цагаар хэмжигддэггүй л байсан байх даа тэ. Таны ажил тэгээд орой үдэшгүй л явдаг байсан байх даа. Тэгэхээр би бас одоо таны зургийн цомог, тухайн үед одоо та олон жил энэ ажлыг их хариуцлагатай гүйцэтгэж байсан гээд таны зарим материалыг харахад их олон баярын бичиг, өргөмжлөл юу байна, тэгээд энэ шинэ содон юм юу байна. Нэгдүгээрт таны одоо эцэг эхээс өвлөж авсан гэдэг юмуу эсвэл одоо өөрт чинь дурсгалтай эд зүйл юу байна? Хэрвээ тийм зүйл байвал бас танилцуулж, зураг хөргийг нь авах боломж олгох уу? Хоёулаа таны бас зургийн цомгийг үзээд тэндээс бас тодруулах юм юу яаж тэрэн дээрээ ярилцвал болж байна уу?

Содномдаржаа -

Энд нэг юу байгаа юм энэ Суварга хайрханы тахилгын талаар манай энэ орон нутагт энэ алтны ажил эрхэлж ерөөсөө маш их хэл ам болсон тэр Орхон нутаг гэдэгт. Энэ Монгол Дорнод гэдэг компаний юуны чинь тэр сайхан байгалийг их эвдсэн. 90-ээд оны үед гэдэг билүү дээ энэ чинь. Тэгээд одоо энэ чинь маш их яриа хөөрөө болоод тэгээд эннээс одоо гарах гарц юу байна гэж одоо энэ нэг...өө юу гэдэг билээ энэ чинь одоо...суварага хөдөлгөөн гэдэг билүү энэ манай хавийг(75:27) хариуцсан нэг хөдөлгөөн байгуулагдсан юм. Тэгээд манайд нэг хурал хийгээд тэгээд бас орон нутгийн улсуудын санал маналыг аваад тэгээд нэг хөдөлгөөн энэ тэр үүсгэе, зогсооё, энэ орон нутгаа хамгаалъя.

Дэжид -

Аан төрийг бус байгууллага уу?

Содномдаржаа -

Тийм төрийн бус байгууллага...талаар явсан. Тэгээд тэрэн дээр одоо хамгийн гол нь энэ Суварга хайрханд чинь их ойрхон очиж ухаж байгаа ш дээ энэ чинь. Тэр нь ерөөсөө их ойрхон. Миний бодож байгаагаар бол энэ алтны талаар энэ хайгуул майгуулын талаар сонсоод байхад манай энд чинь одоо алттай газар маш их байна л даа. Алт чинь ерөөсөө зарим газраа их өнгөндөө байдаг юм шиг байгаа юм.

Дэжид -

Бид нарыг чинь одоо алтан дээр суулгасан гуйлгачид гээд байгаа биздээ. Гадныхан баяжаад байдаг өөрсдөө хэвээрээ байгаад байдаг.

Содномдаржаа -

Бүдүүлгээр одоо нарийн мэдэхгүй над шиг хүнд болуул одоо энэ алт чинь энэ их уулархаг газруудын одоо ингээд хонхор одоо ийм их гол мөрөн одоо намхамвтар газар байна ш дээ тиймээ шуудуу муудуу. Тэгээд одоо энэ хонхор газар дээр тунцан ус байгаа ш дээ тэрийг чинь одоо юу алтны чинь тунуул чинь байдаг юмуу гэж би бодоод байгаа юм. Тэгээд энэ алтны тэр ухсан газрууд болуул ерөөсөө зарим газраа хоёр гуравхан метр ухаад л угаадаг юм гэнэ лээ ш дээ.

Дэжид -

Дээр байж тиймээ?

Содномдаржаа -

Тийм их дээр байсан. Том одоо бүдүүлгээр бодуул томуудыг нь л аваад байсан юм шиг байгаа юм. Би тэгж ойлгоод байдаг юм. Тэгээд миний нэг явах талаар Суварга хайрханаа л одоо яахав манай энэ чинь ирээд л одоо тэгээд өвөг дээдсээ дээд үеээ одоо тэгээд дайчин, янз бүрийн лам хуварга дээд үеийн одоо өвөг дээдсийн шарил марил тавьж байсан газар нутгуудыг хүртэл бараг ухсан ш дээ. Тэгээд тийм юм болоод ирэхээр нь зэрэг тэр хамгаалалтанд нь орох нь ч яахав төрийн тусгай хамгаалалт нь ч авч л байгаа юм. Тэгээд Суварага хайрхныг л одоо төрийн тахилгатай болговол энийг нэг жаахан эмээх байх, ашиглалт нь багасах байх гэсэн ийм санаагаа тэр хурал дээр одоо санал тавьцгаасан юм улсууд. Тэгээд яахав сумаас болуул тэр хөдөлгөөнтэй хамжаад тэгээд сумын энэ засаг дарга, хурлын дарга энэ тэртэй яриад үгүй ээ ерөөсөө энийг би Суварга хайрхныхаа л юмыг хөөцөлдье, сумаараа нэгдээд. Тэгээд их хурлын дарга Цолмон гэж нэг хүн байсан юм. Тэгээд тэрэнд би нэг санал тавьсан юм. Яахав би одоо энэ сумын уугуул иргэн хүн би одоо 70 гарчихлаа. Тэгээд яахав мэдэж байгаагийнхаа хувьд энэ уул усныхаа түүхийг энэ өөрийнхөө дуулсан мэдсэнээр одоо яагаад энэ ерөнхийлөгчид одоо юу бичиж өгье. Энэ хамгаалалт хийлгэх гэсэн. Тэгээд өөрийнхөө нутгийн одоо тэр өндөр настангуудыг одоо төлөөлөөд тэгээд тэр хүмсүүдтэйгээ уулзаж учрах санаагаар одоо ийм бичиг өргье өө. Би нэг яахав нэг сумаараа тогтоол могтоол гаргаад тэгээд аймгийн захиргаанд аваачаад хүлээлгэж өгөөд одоо шийдийг нь авбал яасан юм гэж ярьсан. Тэгээд манай сумын улсууд бол тэгээд компани газрын дарга одоо энэ жинхэнэ дарга болчихсон байж байгаа Батжаргал гэж хүн байж байгаа. Тэднүүдэд явсан. Тэгээд тэд нь зөвшөөрөөд тэгээд надаар та тэгээд энэ дээр тэр уулынхаа талаар юм бичээд ир гэж надад хэлсэн юм. Тэгээд тэдний хэлснээр одоо энэ биччихсэн байж байгаа энд. Би одоо төрийн тэр том ерөнхийлөгч рүү явуулж байгаа юм чинь.

Дэжид -

Өөрөөр хэлбэл та одоо болтол энэ онгон байгалиа хамгаалах талаар төрийн бус байгууллагын энэ санал санаачлагын үндсэн дээр одоо нутгийнхаа өөрөөр хэлбэл нийт одоо иргэдийн эрх ашгийг хамгаалсан ийм том буянтай үйлс бүтээж байгаа юм байна гэж би бол ингэж ойлгож байна тиймээ. Тийм тэгж л байна гэсэн үг. Тийм танилцуулга яваад одоо төрийн тахилганд энэ Суварга хайрхныг төрийн тахилганд юу яахар болсон уу тэ. Төрийн тахилга хийхээр болсон уу тиймээ?

Содномдаржаа -

Тэгсэн. Энэ чинь одоо би нэг ийм юм явуулсан юм. Ийм өргөх бичиг. Энийг уншаадах уу би чамд?

Дэжид -

Аан тахилгынхаа юуг болуул хэрэггүй. Зүгээр Энхбаяр гуайд бичсэн юм бол энд хэрэггүй.

Содномдаржаа -

Хэрэггүй байх тэ?

Дэжид -

Тийм энэ бол зүгээр яг л нөгөө нэг хүний, аан зүгээр би таний хамгийн гол энэ ярилцлаганд оруулаад байгаагийн юу болуул онгон байгалиа хамгаалах талаар одоо ч гэсэн та одоо өөрөөр хэлбэл бас л одоо ажиллаж яваа бас нэг өндөр настныхаа тэтгэвэрт суусан мөртлөө төрийн бус байгууллагын ажлыг одоо хийж яваа гэдгийг л бүр энд одоо зориуд дурдаж ингэж үлдээж байгаа юм. Тийм. Тэгээд одоо би нөгөө та бид хоёрын ярьдгаар одоо таны нөгөө тэр үеийн одоо танилцуулга, зураг хөрөг тэрнээс үүдээд хоёулаа үзэхээр зэрэг бас таниас би одоо асууж лавлах, таниас тодруулах юм их байна. Яагаад гэвэл таний ажиллаж байсан ажлын арга туршлага их. Яг одоо хүмүүст үзсэн уугуул нутагтаа хийж бүтээсэн юм бол их байгаа учраас энийг бол зүгээр одоо нэг цагт, хоёр цагт яриулна гэдэг бол зөвхөн одоо нэг тодорхой нэг хэсгийг л яриулахаас өөр тийм боломжгүй. Үнэхээрийн өргөн хүрээтэй тийм. Одоо энэ яг ингээд түүхийн төслийн талаар ингээд танийг ярилцуулах юм бол таны ярилцлага 2 цагт биш яг та бид хоёр болуул яг 8 цаг ч ярихаар, 3, 4 удаа бараг 10 цаг ч ярихаар ийм материал бол таньд хангалттай байна. Би бас таны юмнуудыг бас таныг ярилцаж байх хооронд энэ матераилуудыг зөндөө үзэж танилцлаа. Тэгэхээр одоо би бас нэг сонирхож байгаа юм болохоор зэрэг таний нөгөө таньд одоо дурсгалтай эд зүйл юу байна вэ, тэдний зургийг авъя гэсэн тийм юм тавьсан. Тэрэн дээрээ яръя. Хоёулаа танийг бас одоо нэлээн дээр үеийн түрүүний үзэж байсан фото зураг бас их сонирхол татаж байна. Тэр энэ тэр юман дээр яръя. Цаг одоо үнэхээрийн таний хувьд болуул 2 цаг гэдэг болуул багадаад байна. Одоо ёстой л нэг өглөө эрт ирээд л айвуу тайван суугаад л үргэлж л бололцоотой байдаг болуул таний цаг бол ёстой нэг 5, 6 цаг ч ярьсан одоо та бид хоёр болуул тавтай ярихаар ийм материал бол байна. Яагаад гэвэл үнэхээрийн одоо энэ сум орон нутагт ажиллаж байсан тэр ажлын арга туршлага, гучин хэдэн жилийн хөдөлмөр гэдэг бол ерөөсөө. Та бол ерөөсөө тэгээд хэд хэдэн давхар ажил бол одоогийнхоор бол хийж байна ш дээ. Одоогийнхоор болуул ерөөсөө судалгааны төв гэсэн үг. Айлын хүүхэд одоо хичнээн хүүхэдтэй байсан, хэд нь сургууль төгссөн, хэд нь завсардсан тэгээд ямар нь одоо ямар сонирхолтой гэдгийг хүртэл тодорхойлж байна гэсэн үг шүү дээ. Тийм сүшиг бишрэлтэй нь хэд юм, удам дамжсан малчин нь одоо хэд юм тийм.

Содномдаржаа -

Одоо тэгээд манай сум орон нутгаас одоо нутгаа гэсэн сэтгэлтэй хүн хэд байсан юм, гавъяат хүн хэд байсан юм, одоо гоц гоц би одоо бас дээр нэг юм орхчихлоо. Ер нь захиргааныханд хэлдэг юм би.

Дэжид -

Одоо та бас ахмадын холбооны дарга байна уу? Орон нутгийн?

Содномдаржаа -

Орон нутгийн дарга нь биш зүгээр гишүүн нь. Дарга нь Бадрах гэж хүн байдаг юм.

Дэжид -

Аан даргын ер нь гол юмыг нь та хийж л байгаа байх даа. Тийм биддээ.

Содномдаржаа -

Дандаа л нөгөө нэгдлийн дарга хийж байсан тийм л улсууд байгаа л даа.

Дэжид -

Аан тэгэхдээ бас эд нар бол азтай л улсууд байна. Ийм юугаар, гол одоо түүхээ мэддэг хүнээр түүхээ хэлүүлээд явна гэдэг. Ер нь гол одоо бас энэ аман түүхийн ач холбогдол чинь тухайн үеийн тэр одоо энэ таний мэдэж байсан шиг ийм асуудлуудыг бол үлдээх тиймээ, хэзээ нэгэн цагт одоо түүх судалгааны материалд одоо таны энэ хэлж байгаа үгийг болуул одоо та л хэлхээс одоо өөр хүн хэлж чадахгүй шүү дээ тэгэхээр ийм л ач холбогдолтой юм байгаа юм.

Содномдаржаа -

Харин тийм одоо энэ чинь ингээд мэддэг хүнгүй болчих гээд байгаа юм. Би энэ сумынханд хэлдэг юм л даа.

Дэжид -

Тийм ш дээ ерөөсөө.

Содномдаржаа -

Манай энэ сум чинь одоо ерөөсөө тэгээд юм хийдэг, санаачилдаг хүн, одоо тэгээд хүн хурдан жороо морь ч байдаг юм уу, одоо уран дархан улсууд ч байдаг юмуу ийм гоц гоц юмнууд ерөөсөө юм байгаагүй юм шиг л энэ сүүлийн үеийн улсуудад харагдах болчихоод байна шүү. Тийм учраас одоо энэ би яахав мэдэж байгаа нь тэдэн оноос ингээд төлөвлөөд ирэхээр чинь 50 оноос 60 он, 60-70он ч гэдэг юм уу ингээд үелж л мэдчихмээр ч юм шиг.

Дэжид -

Та ерөөсөө энэ Архангай аймгийн Цэнхэр сумын ерөөсөө Орхон баг одоо тэр Бүрд баг магийн одоо “лавлах” л юм байна шүү дээ. Нэвтэрхий толь гэдэг шиг. Тэгэхээр одоо нэвтэрхий толь хүнээс хоёрхон цагт багтааж авна гэдэг чинь надад бас маш их ур чадвар шаардаад байна ш дээ тэ.

Содномдаржаа -

Үгүй яахав дээ алдартны энэ Буйлан бригад гээд Батцэнгэлтэй залгаа энэ рүү бригадын дарга хийгээд ингээд эргээд буцаж нутагтаа очоод тэгээд дуусч байгаа юм.

Дэжид -

Тэгээд бүр нарийн түүх одоо танайх ямар онцлогтой, сум орон нутаг чинь бусад одоо бригадаас ямар онцлогтой гэх юм бол та одоо надад их л юм хэлэх юм байна. Хот хөдөөгийн, анхны одоо техник дэвшил гээд тэгэхээр зэрэг анх одоо та яаж байсан? Хамгийн анх түрүүнд одоо ямар юмыг шүтэж бишэрч байв? Техникээс одоо шинэ техник технолог гэхээр? Машин орж ирж байсан уу? Эсвэл тэр “Эх орон 52” юм уу?

Содномдаржаа -

Эх орон 52 гэдэг чинь одоо 4500 гээд одоо нэг ямар радио гэдэг билээ? Нэг хар, жижгхэн дөрвөлжин харыг чинь?

Дэжид -

“Вэк”(85:35)

Содномдаржаа -

Вэк билүү Оросоос захиалж авчируулж байсан ш дээ.

Дэжид -

Тийм Вэк 452

Содномдаржаа -

Энэ чинь их чухал ажил. Одоо манайд түрүүн нэг харагдаж байгаа биздээ.

Дэжид -

Харин тийм Вэк 452 гэдэг байхаа. Тэгж байсан санагдаад байна.

Содномдаржаа -

Тэр чинь одоо би л тавьж байсан нөхөр байгаа юм. Тэгээд энд тавьж байгаад 10-аад жил болчихлоо. Тэгээд энчээ чинь дугаргах гээд цахилгаан махилгаантай ойрхон шахираад дугараад байна лээ. Тэгээд хадгалчихаад л зарим улсууд хараад энүүгээр яадаг юм аваад явна гээд л ах дүү нар наадах чинь хэмхэрчихсэн, ерөөсөө дуугардаггүй юм байгаа юм гээд л. Засуулна гээд өгдөггүй юм. Ийшээ гараад явахаар цахилгаан байхгүй тэгээд тэр зай аваад зундаа хийчихдэг юм тэгээд энд ирээд зурагт сонсоод байх нээх ч зүйл алга. Хааяа нэг мэдээ сонсвол сонсоно. Тэрүүгээрээ нэг явсан болоод л. Тэгээд энэ зурагт мурагт гараагүй байхад чинь тэрийг чинь толгой дээрээ тавиад л унтдаг л байлаа ш дээ. Өглөө сэрэнгүүтээ асаадаг.

Дэжид -

Бригаддаа ухуулга хийнэ, олон улсын байдлыг судлана та ерөөсөө улс төрийн тоймч маш олон үүрэгтэй байсан байна даа тэ.

Содномдаржаа -

Уг нь тийм одоо тэгээд одооны улсуудын одоо тэгээд нэлээн...

Дэжид -

Өөрөө тэгж ажиллаж байсан хүн одоо бас зарим нэгэн юманд бол шүүмжлэлтэй хандахаас яахав. Дутагдалтай харагддаг юм зөндөө л байгаа л даа аргагүй. Одоо тэрийг бол ёстой одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

Содномдаржаа -

Өөрийн чинь хэлдгээр ёстой хамаагүй яривал хүмүүст ад болчих гээд л.

Дэжид -

Одоо тэгээд тухайн улсуудын л асуудалдаа одоо тэгээд ийм сайхан юмыг хүлээж аваад үлдээе гэвэл их л юм үлдэнэ дээ. Сум орон нутагт тэ? Таны зургийн юуг үзэх үү хоёулаа тиймээ? Дурсгалтай эд зүйл гээд таны бас юм үзмээр байна.

Содномдаржаа -

Тэнд байгаа миний нэг бригадын дарга хийж явж байх үеийн зурагнууд наадуул чинь л байна.

Дэжид -

Аан за харин тийм их л олон. Заа энэ...

Содномдаржаа -

Наадхыг чинь бас одоо энэ, манай сум нэг яах гээд байгаа юмаа. Нэг сумын музей гэж нэг юм байгуулж нэг түүх мүүхийн юм яах гээд байгаа юм тэгээд тэрэнд би бас нэмэх гээд бэлдсэн юм. Энэ нөгөө багийн түүх мүүх энэ тэр гээд. Одоо дандаа шинэ дарга нар байгаа учраас багийнхаа түүхийг бичих гэхээр барахгүй, цугаараа надаас ирж асуугаад би сургууль хийж өгч байсан юм.

Дэжид -

Би их ер нь зөв хүнээ олоод сонгочихсон юм байна ш дээ тэ. Цэнхэр сумын лавлахыг, их чухал хувь тохиол надад бүрдсэн байна аа. За энэ бас их гоё зураг байнаа. Хэдэн оны зураг вэ энэ?

Содномдаржаа -

За нөгөөдөх энэ дээр л байж байгаа ш дээ энэ. Юу гэж байна?

Дэжид -

Орхон бригадын Содномдаржаа. 83 онд бригадынхаа тоог бүртгэгч, эмч, малын эмч нартай хамт. 83 онд...Аан за. Энэ бүх гишүүдийн тайлан хуралд, малчин саальчдын хамт байна. Бас л 83 оны зураг байна. Одоогоос чинь хорин хэдэн жилийн өмнө байна.

Содномдаржаа -

За энэ?

Дэжид -

Заа энэ чинь...

Содномдаржаа -

Заа наадах чинь дарга хийж байхад манай нутагт нэг ийм сайхан ихэр тахиатай, айлтай малтай(88:36) хоёр ихэр тахиа байдаг юм. Тэрний дэргэд энэ аймгийн төлөөлөгч энэ хоёр хүн нэг нь аймгийн төлөөлөгч, нэг нь сумын төлөөлөгч, нэг нь жолооч, нэг нь би энэ монгол дээлтэй. Ингээд зураг авхуулж байсан юм.

Дэжид -

Энэ уул байгаль нь ямар ч ихэр юм шиг тэ. Их гоё гарсан байна.

Содномдаржаа -

Энэ чинь яахав дээ нөгөө бригадын даргын дадлагын курс гэж ганцхан удаа хийж байсан юм ш дээ. Хуучин дарга нарыг аваачиж.

Дэжид -

Хөдөө аж ахуйн яамны бригадын дарга нарын курс 4-р бүлэг. Та одоо музейд яах гээд байдаг дараа л одоо дуран мурантай татаж авах юмуу, боломж жоохон..одоо зургийг нь ямар ч байсан авчихая. Та бол энэ үнэмлэхээ хэзээ тавихав? Танай хүүхдүүдээс одоо хот орон руу ордог хүүхдүүд байна уу? Тэд нар руу өгч явуулаад холбоо бариулвал би тэр дор нь өдөрт нь буулгаж аваад буцаагаад таньд явуулчихна ш дээ хүүхдүүдийн чинь дэргэд нь. Аан зүгээр тэрнээс биш та надад бол яаж энийгээ бас өгч явуулахав. Тиймээ?

Содномдаржаа -

Харин тийм.

Дэжид -

Тхх бас тийм болчихоод л байна л даа. Давтан сургах курст. Тийм юм ойрын үед тийм боломж гарвал би таньд юу ч гэсэн утсаа үлдээчихье.

Содномдаржаа -

Тийм тэргүүний ухуулагч гэсэн нэг ийм үнэмлэх авч байсан юм.

Дэжид -

Заа энэ тэргүүний ухуулагч дээр юу гэж бичсэн байна вэ? “Тэргүүн туршлагыг дэлгэрүүлэн нэвтрүүлэх ажилд ухуулга суртал нэвтрүүлэгчид жинхэнэ тэмцэгч, байлдагч нар байх ёстой. 1970 оны юм байна. 1970 оны 12 сарын 23-ны өдөр юм байна. МАХН нөхөр Ж. Содномдаржаа МАХН, хувьсгалын 50 жилийн ойнуудыг угтсан ирмүүн хөдөлмөрийн үед намын ухуулга олон түнмий ажилд идэвхи чармайлт гаргасан. Аймгийн тэргүүний ухуулагчдийн зөвлөгөөнд шалгаран оролцсон тул тэргүүний ухуулагч үнэмлэх олгов. Ухуулга олон түмнийхээ ажилд өндөр амжилт гаргахыг хүсье. Цэрэвшамба (90:24)” гээд хүний гарын үсэгтэй ийм одоо Архангайн аймгийн намын нэгдлийн дарга, тэргүүний ухуулагч. Та чинь ер нь тэргүүний ухуулагч байхаар л юм байна л даа. Мундаг их юутай хүн байна. За тэгвэл одоо юу яаядаа хоёулаа. Таны нөгөө дурсгалтай эд зүйл гэж?

Содномдаржаа -

Дурсгалтай гэхээр одоо нэг цүнх байдаг юм. Ийм...багийн дарга.

Дэжид -

Тийм багийн даргын цүнх одоо байна гэдэг чинь их чухал.

Содномдаржаа -

Энэ олддоггүй шахуу байлаа дээр үед.

Дэжид -

За.

Содномдаржаа -

Чойр гэж ярьдаг биддээ.

Дэжид -

Тийм Чойр.

Содномдаржаа -

Чойр дээр худалддаг нэг ганцхан тоочигтой. Тэндээс л авдаг, захиалж авдаг. За энэ цүнхэнд л одоо нөгөөдөх өдөр тутам хүнтэй ярьдаг юмаа л одоо хийж явна. Үүрнэ, энэ чинь үүрчихнэ л дээ. Мөрөн дээр үүрчихнэ, ташаандаа бүслээд уясан ч болно. Бариад айлд орно. Бариад ороход энэ нохойд их сайн. Нэг барьцан байхад нохой юу юугүй ирэхгүй ш дээ.

Дэжид -

Ер нь тэгээд их нямбайн хүн байна даа. Хэдэн жил бригадын дарга хийсэн билээ та чинь?

Содномдаржаа -

Би чинь одоо 25 жил хийсэн.

Дэжид -

25 жил хийхдээ барьсан цүнх гэхэд одоо энийг хардаа. Хэвээрээ л байна ш дээ одоо ерөөсөө зөвхөн энэ.

Содномдаржаа -

Тэгээд орлого яахав дээ, тэгээд л энэ дотор чинь миний нэг юухан юмнуудыг хийгээд л. Яахав дээ бас нэг бурхны ном, элдэв юм үххийн бэлтгэл бас аминдаа хийгээд л байдаг. Аан ер нь л одоо тэгээд өөрт хэрэгтэй. Амь насанд бас хэрэг болох, хойд насанд хэрэг болох, үр хүүхдэд ч хэрэг болох болуу гэж бодож маань тарни бурхны юмнуудыг эндээ шахаж өөрийнхөө шоголын яахав ээ нэг бага хэмжээгээр, их томуудыг бол чадахгүй л дээ. ************ (92:15) тэр крил үсгэнд орчуулсан ном бол одоо хүн мэдье л гэвэл мэдэх юм айхтар болчихсон байна ш дээ тиймээ. Тэр бүгдийг бол одоо ингээд зүгээр сууж байж одоо юу хийхэв бас хуулаж байхгүй бол болохгүй. Тэгээд бас нэлээн юмнууд юу яадаг юм. Тэгээд тэр номнууд надад нэлээн бий л дээ.

Дэжид -

Таны ерөөсөө одоо ажиллаж байсан эрч хүч буураагүй байна аа. Таны тэмдэглийн дэвтэр, тэгээд бусад одоо хөтөлсөн баримт бичиг энэ тэр үзэхэд одоо ер нь.

Содномдаржаа -

Энийг би бригадын дарга байхдаа л бригадын дарга чинь ийм санал хүсэлтийн дэвтэр гэж ийм дэвтэр одоо бригадын авдарт байнга байна ш дээ. Тэгээд энэ дээр чинь улсуудаараа бичүүлнэ. Нөгөө улсууд чинь болж байгаа болохгүй байгаагаа бичнэ. Тэгээд би нэг ийм дэвтэр хадгалж байгаа. Тэгээд энэ дээр их юм хийчихсэн би. Заа энэ яахав одоо тэгээд нэг. Заа энэ одоо өнөө энэ аав ээж, аав нь одоо хүүхдүүддээ захих захиа. Үхсэн хойно нь одоо энийг задалж уншиж байгаарай гээд ингээд биччихсэн байж байгаа юм.

Дэжид -

Одоо энэ чинь гэрээслэл шүү дээ.

Содномдаржаа -

Харин тийм. Заа яахав тэгээд л одоо бурхны номны хэсэг боть болгон нарийн тооцоотой л доо.

Дэжид -

Энэ чинь одоо хүүхдүүдэд бол үе удамд дамжихад том оюуны хөрөнгө оруулалт шүү дээ тиймээ.

Содномдаржаа -

Зориуд эд нар харин алга хийчихгүй болуу гэж бодогдоод байгаа юм.

Дэжид -

Маш их юм байна аа энэ чинь. Ерөөсөө маш том.

Содномдаржаа -

Тийм хадаг архи зэргийг хүртэл яаж ашгилдгийг, яаж хэрэглдгийг энд биччихсэн байгаа.

Дэжид -

Монгол зан заншлын тухай, тэгээд өөрийнхөө хүүхдүүдийн...тхх ийм мундаг юм гэдэг чинь.

Содномдаржаа -

Гол гол юмнууд энд байж байгаа тэгээд хойш нь би бас үргэлжлүүл энд бас багштай хүн л дээ. Хамаагүй тэгэлгүй багшдаа бас хийхгүй болуул хүнд ч хэрэггүй, өөрт ч хэрэггүй. За тэгээд тэрнээс хойш чинь за яахав нэгэнт үзүүлсэн юм чинь үзүүлчихье даа. Нууц задалчихлаа яахав, буруутаад байх ч юу байхав дээ тиймээ. За энэ дунд чинь байхгүй байхаа.

Дэжид -

Одоо нэг хувь хүний жирийн одоо энэ чинь заа 4-р анги төгсөөд л энэ ажлыг та практикаар хийгээд л одоо ингээд л 30 хэдэн жил ажилласан жирийн хүний одоо хөдөлмөрийн юу шүү дээ дээд сургууль төгсөөд.

Содномдаржаа -

Түрүүний нөгөө уншиж өгсөн юм чинь. Заа энэ Энхбаяр даргад тавьсан юм чинь энэ байж байна.

Дэжид -

Аахан нутаг усаа хамгаалах талаар

Содномдаржаа -

Тийм Суварга хайрханы гол юм нь энэ дотор байгаа юм. Заа энэ нөгөөдөх ургийн бичиг гэдэг юмыг чинь нөгөөдөх нэг ном гаргаж бич гээд бүртгэ гээд л таарч байгаа.

Дэжид -

Тийм тэгж байгаа.

Содномдаржаа -

Тэрийг чинь болохгүй юм байна лээ, би чадахгүй юм байна лээ. Зүгээр өөрөө ингээд зохиогоод бичвэл их юм бичиж болж байна лээ. Ингээд тал талаар нь, ингээд нэр юугаар нь бичиж болж байна лээ.

Дэжид -

Аан ер нь та маш их хөдөлмөрлдөг хүн байна. Одоо бас тэгээд мал аж ахуй эрхэлж байгаа хажуугаар нь.

Содномдаржаа -

Энд одоо яахав би нэг хэдэн бас хүүхэдтэй хүн байгаа юм. Тэгээд одоо хүнд өгөх юмаа, за тэгээд далдрахгүй юмаа далдруулах гээд их гуйсан даа, зүгээр өгчөөд байхаар нь заа наадхаа байлгая гээд бас янз бүрийн сонин хэвлэл юман дээр бас юм зум авч санаа авч байгаад өөрөө баяжуулаад юм бичцэн. Хүүхдүүдийн нэрийг хэлвэл болох болов уу...

Дэжид -

Та хэдэн хүүхэдтэй билээ?

Содномдаржаа -

Би одоо хоёр авгайн хүүхэд одоо 8 хүүхдийн л эцэг байгаа юм л даа.

Дэжид -

Социализмын үед одоо тэгээд хоёр дахиа гэрлэхийг зөвшөөрөх үү?

Содномдаржаа -

Өө зөвшөөрөлгүй яахав. Тэр болуул...

Дэжид -

Гайгүй байсан уу тэ. 8 хүүхэд байна уу тэ.

Содномдаржаа -

Шинчлэлт хийж байхад одоо 76 онд түрүүний хүн нь нас бараад. 82 онд одоо сууж байгаа авгай гэдэг чинь хэдэн жил байна? 6 жил, 7 жил шахуу

Дэжид -

Гэрийн ажил хийнэ, үр хүүхдээ өсгөнө. Тэгээд тэр ажлыг хийнэ. Нас барсан бол аргагүй л дээ тэ. Би чинь одоо орчин үеэр сэтгэх гээд байна ш дээ. Содномдажаа гуай маань тэгээд одоо салаад суудагаа гээд хэлэх гээд л тэгж байсан юм уу гэх гэсэн чинь одоо тэр чинь шал өөр асуудал л даа.

Содномдаржаа -

Ядуу сампин байдаг юм даа. Одоо бас л хэдэн жил болсон, цоо шинээрээ авдарт байгаа . Үзэх үү?

Дэжид -

Аан за тэг энэ дээр тавьж байгаад зургийг нь авъя.

Содномдаржаа -

Миний зургийг ав.

Дэжид -

Тэгье сампинтай нь хамт яаж байгаад тавьж байгаад. Заа тэгээд утас шөрмөсөө үлдээнэ ээ таньд.

Содномдаржаа -

Заа нэг ийм сампин байна.

Дэжид -

Өө сампин бол гадуураа ууттай. Та ер нь нээрээ маш нямбай хүн юмаа. За энэ хараа сампин цоо шинэ байна. Одоо энэ сампин тоо хийдэг хүн байхгүй энэ их ховор байхаа. Сампин ч ховор. Дээр энд телевизээр ярьж байсан ш дээ нэг хүүхэд улаанбаатарт оролцоод бас овоо манайхны Монголоос ороод дээгүүр байранд. Одоо энний олон улсын тийм уралдаан тэмцээн болж хуучин сампингийн юу болдог юм шиг байна лээ ш дээ. Шинээрээ байна аа. Хэрэглэж л байсан даа та?

Содномдаржаа -

Хэрэглэлгүй яахав. Аваад л явна ш дээ. Сум бригад хоёрын хооронд чинь тайлан майлан, жилийн эцсийн малын тооллогонд данс хийхэд чинь энүүгээрээ л хийнэ ш дээ.

Дэжид -

За ингээд таньд маш их баярлалаа. Цаг зав гаргаж өөрийнхөө намтрын талаар, ажил үүргийнхээ талаар, хийж явж байсан ажлын талаар, өөрийнхөө бодол саналын талаар ингээд тодорхой ярьж өгсөн таньд баярлснаа дахин илрэхийлье. Таньд ажлын амжилт эрүүл энх сайн сайхныг хүсье. Дахин боломж гарвал одоо ийм бас би нэлээд олон хүнийг яаж тань дээр ирсэн, дараагийн удаа бас шууд ирэх учраас бас арай боломжтой юм байна. Тэгээд ер нь одоогийнхоо ярилцлагыг ингээд дуусгъя даа хоёулаа. Баярлалаа таньд.

Содномдаржаа -

Заа би одоо бас би худлаа ярьж байгаа биш одоо миний л одоо хэллэг тиймээ. Тэгээд яахав ирж уулзаж учирсан бас энэ тохиолд чинь би бас баярлаж л байгаа юм.

Дэжид -

Заа баярлалааа.

Содномдаржаа -

Тийм та бүхэнд бас баярлалаа.

Дэжид -

Би бас ингээд явуулж байгаа ярилцлага маань цаашдаа үлдэх ярилцлага маань ийм одоо бас хийж бүтээсэн арвин туршлагатай, хэлэх үгтэй ийм бас хүмүүсээс ярилцлага авч байгаад их баяртай байна. Цэнхэр сумын энэ орон нутгаас авсан хүмүүсийн юм бол маш их гайхалтай сайхан ярианууд орлоо гэж ингэж бодож байна. Заа баярлалаа. Баяртай.

Заа одоо таны зургийг авна.

Содномдаржаа -

Заа дээлээ өмсөөд сууж байх уу?

Дэжид -

Тэгнэ дээлээ өмсөнө.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.