Sodnomdarjaa


Basic information
Interviewee ID: 990397
Name: Sodnomdarjaa
Parent's name: Jamiyansüren
Ovog: Jamiyansüren bicheech
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsenher sum, Arhangai aimag
Lives in: Tsenher sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Заа Содномдаржаа гуай бас нэг таны нөгөө ярианд одоо би юу гэдгийн хэт автаад одоо яриандаа асуух ёстой юмаа бас орхигдуулсан байнаа. Уучлалт хүсье аа. Тэгээд гол асуух ёстой хоёр асуултаа асуумаар байна. За нэгдүгээрт таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Тэр үйл явдал бол ямар үйл явдал гэж та үзэж байна аа? Хэрвээ байгаа бол?

Содномдаржаа -

Заа наадах чинь яахав миний одоо эх эцгээс одоо өсгөж хүмүүжүүлсэн гол одоо хүмүүжил манайг одоо ингээд насан турш л авч явахад одоо надад гол нөлөөлсөн хүчин зүйл нь их үүсвэр нь тэрнийг болуул гэж бодож байна.

Дэжид -

ммхм.

Содномдаржаа -

тийм.

Дэжид -

Заа таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Тэ. Тэр зүйлийг та яагаад ер бусын гэж үзэж байгаа вэ?

Содномдаржаа -

Заа яахав тэр талаар болуул би болуул одоо хүмүүжилтэй өссөн учраас ер нь одоо ямарваа нэгэн ажлыг их дэг журамтай одоо тэр байх ёстой ном дүрмээр нь л байлгахыг одоо хичээж ажилладаг, за тэгээд хүн бол хүний өмнөөс хүн болж төрөөгүйгээс одоо тиймээ. Ер нь өөрөө амьдрах замаа бол өөрөө л одоо бүрдүүлж одоо өөрт шаардагдах бүгдийг бол өөрөө хийж сурж л амьдрах нь зүйтэй юм уу гэж ингэж ойлгодог л доо. Тэгээд яахав уйгагүй л одоо юмханаар юм хийх, юмыг санаачилах, бусдаас одоо бусдад хэлүүлэхгүй, муугаар хэлүүлэхгүй байх, аан бусдад одоо аль болохоор бас нэг өөрт байгаа юмаа энэ чигээрээ ганцхан биедээ байлгаж байгаад тэгээд үхчихэе гэж ч боддоггүй юм. Үр хүүхддээ шидэх бас орон нутагийн ах дүү, амраг садан аль нэг юмандаа өөрөөсөө бас нэг юм авч үлдээсээ, тэгээд зарим одоо асууж сураагүй хүн ч олон ч юм асууж орж ирнэ л дээ, надтай. За асуугаагүй ч гэсэн одоо нэг хүнийг хараад л жоохон өв биш юм л байвал одоо тийм л байх ёстой юм байгаан, чи тийм л байна гэдэг юмыг зарим хүнд хэлчихдэг л юм. Тэгээд зарим нь зөвөөр ойлгодог байх, зарим нь буруугаар ойлгодог байх. Тийн. Тиймэрхүү, за тэгээд ерөнхийдөө л хөдөлмөр ч зан чанар, үнэн ч, тэгээд сэтгэл зүрх, ер нь сэтгэл зөв байвал хүнийг сэтгэл авч явдаг юмуу л гэж бодоод байгаан би. Тийн. Муу сэтгэл агуулаад муу юм бодоод явбал тэгээд хүний ажил нээх бүтэх ч үгүй болов уу. Бурхны ном сургааль ч нэг тийм чигтэй л байдаг юм шиг байгаан. Сүүлийн үед судлаад байхад, тэгээд л ингээд одоо нэг далан хоёр, гурав хүрчих гэж байна уу даа. Тэгээд яахав одоо бас л урт насалчихлаа, тэгээд одоо нэг хэдэн хүүхэд байгаа бас тэгээд эд нарынхаа ажил амьдралыг янзалчихвал одоо бас зүгээр юм уу л гэсэн бодолтой л байгаад байдгийн.

Дэжид -

Заа баярлалаа.

Содномдаржаа -

Тэгээд олон түмэн ч яахав дээ, аан мэдэх юмаа хэлээд өгчихсөн **********(3:35) гэсэн тийм л бодол байдаг юм. Тийн. Нэг юм дуурайгаасай, нэг юм авч үлдээсээ

Дэжид -

Заа баярлалаа. Би бас одоо, тийн, таниас ярилцлага авч намтар түүхийг чинь, өөрийн чинь ажил амьдралын тэр юуг сонсоод бас хувь хүнийхээ хувьд ч гэсэн үнэхээрийн баяртай байна. Сайхан юм, яаж одоо энэ, харахад бол бас андашгүй байна л даа таны энэ эмх цэгц, хөтөлсөн баримт бичиг, одоо тэгээд энэ их ажлын хажуугаар яаж ийм юмыг хийдэг юм бол гэж л бодогдож байна. Тийн. Заа баярлалаа. Таньд эрүүл энх сайн сайхныг хүсье. Заа баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.