Tserendorj


Basic information
Interviewee ID: 990222
Name: Tserendorj
Parent's name: Rentsen
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Aldarhaan sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
collectivization
privatization
herding / livestock
education / cultural production
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За сайн байна уу?

Цэрэндорж -

сайн. Сайн байна уу?

Баасанхүү -

за та өөрийгөө танилцуулаад тэгээд хаана төрсөн гэдгээсээ эхлүүлээд өөрийнхөө дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Цэрэндорж -

за тэгье. Би 1930 онд Завхан аймагт Алдархаан суманд Хөхгишүү хэмээх газар төрсөн. Тэндээ байж байгаад 1938 онд бага сургуульд суусан. Бага сургууль гэж тэнхмийн сургууль гэж байсан юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэрүүнд суусан. Тэрүүнд байж байгаад манай сургууль хойтон жил нь цагаан байшингаасаа Алдархааны төв, Шавар хэрэм гэдэг газар очиж төвлөрсөн. Тэгээд тэнд очиж сургуульд сууж байгаад тэгээд 1944 онд сургуулиа төгсөөд, тэгээд нашаа хөдөө аж ахуйн дээдэд хуваарилагдаж байсан юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэгсэн манай ээж явуулахгүй ээ хүүгээ хол явуулахгүй, нэгийг нь түрүүнд нь явуулчихаад хаана яваа нь мэдэгдэхгүй байхад явуулахгүй ээ гээд ингээд явуулдаггүй ээ. Ингэж байж байгаад 1944 онд гурван багийн бүлгэмийн багш гээч юм болсон.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

гурван багийн, 1-р баг, 2-р баг, 9-р багийн бүлгэмийн багш гээд дандаа хөгшчүүлд хичээл заана.

Баасанхүү -

аан бүлгэмийн багш гэхээрээ юу?

Цэрэндорж -

тийн. За тэр их хэцүү нөгөө хөгшчүүл чинь сурах юм ч байхгүй. Миний хүү тэр үхэр тугал нийллээ гээд тэр рүүгээ л гүйхээс өшөө юм байхгүй ш дээ. Тэгээд явчихдаг өнөөдүүл чинь.

Баасанхүү -

яг нөгөө Шинэ үсгийн багш гэдэг кино шиг үү?

Цэрэндорж -

яг Шинэ үсгийн багш кино, яг тэр. Тэгж байтал л зарим хүнд чинь одоо тэр Найдан авгай тэгж байгаа юм..., 5 гэр байсан манайхан.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

энэ 5 гэрийн хүнийг хариулж байя надаа шинэ үсэг битгий заа гэж гуйж байсан юм. Тэр мэтчилэнгээр явдлууд маш их гарч байсан. Тэгээд 1946 онд багийн ахлагч ухуулагч гээч юм болсон.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

багт л одоо ухаандаа одоо тэхэд шуудан муудан байхгүй сонин монин тэр болгон ирэхгүй тэгээд сонин тараадаг. Сонин тараахлээр ганцхан багийн ахлагч ухуулагч л хийнэ өшөө юм байхгүй. Тэрийг ард түмэнд ярьж танилцуулдаг.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

нөгөө ард түмэнд чинь тэрийг ойлгуулдаг. Тэрний төлөө зүтгээд байна. 5-хан цаасны цалинтай.

Баасанхүү -

5-хан төгрөг тээ?

Цэрэндорж -

тийн 5-хан төгрөгний цалинтай. За ингээд 2 жил явчихсан тэрүүнд.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэгж байтал аан энэ одоо гайгүй хүүхэд байна энийг багийн дарга болгоно гээд 4-р багийн дарга болгочихсон. 4-р багийн дарга болгоод ингээд байж байсан чинь Говь-Алтай аймгийн Тайширын гүүрийг барих болоод, тэр гүүрний модыг зөөх албан журмын хөсөг гаргах болчихож байгаа юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

нөгөө муу жоохон юу ч мэдэхгүй хүүхэд чинь амьтнаас айна. За тэднийд очвол тэмээгээ өгөх болов уу, эднийг очвол үнээ өгөх болов уу, тэнд очвол татлага авах болов уу гээд ингээд явна.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгээд өнөөдүүлийг чинь бүгдийг нь яасан. Тэгээд ард түмэн их сайхан хандааж байсан. Жинхэнэ залуу хурц дарга болсон, одоо юмаа өгөхгүй бол ерөөсөө болохгүй. Тэгээд тэмээтэй нь тэмээгээ, тэмээ байхгүй хүн биеэ гаргаж тэгж, төмөр хусны модыг чирч зөөж байсан юм.

Баасанхүү -

өө за за.

Цэрэндорж -

гуалингийн тал, тэр доод талын тэр Тайширын гүүр лүү. Ингээд манай баг хамгийн түрүүнд модоо биелүүлсэн гээд бас нэг 5 цаасаар шагнуулдаг юм аа.

Баасанхүү -

сайн дарга байсан.

Цэрэндорж -

тэхэд 5 цаас үгүй мөн их юм байсан тэхэд. Тэр үед чинь 5 цаасаар юу дуртайгаа хийчих бараг шахуу бололцоотой байсан. Ингээд байж байгаад 1950 онд цэрэгт татагдаж байгаа юм. Тэгсэн сумын зариргаа явуулахгүй гэсэн. Өө би явна гэсээр байгаад явсан.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгээд Говь-Алтайн 6-р тусгай суманд 366 цэрэг очсон манай Завханы.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэнд байж байгаад тэндээсээ байж байсан чинь, тэндээ жаал нөгөө 45 хоногийн карантин дуусгачихаад тэгээд байж байсан 4-хөн цэрэг үлдчихсэн. Тэр өө ёстой хуваарилагдаад тал тал тийш явчих юм байна даа.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ингээд 4-хөн цэрэг үлдсэн чинь өө бид 4-ийг хэрэглэдэг хүн байхгүй. Тэгээд нэг хоол идчихээд жагсчихаад, идчихээд ингээд оройн тоонд гарчихаад ингээд 20-оод хоносон чинь нэг өдөр дуудаж байна л даа. Дуудахлээр чинь нөгөөдөх дээр чинь очсон. Тэгээд нэг ёслоод л очсон. Тэгсэн чинь та 4 цэрэг составын 6-р тусгай суманд түлш одоо тэмээгээр зөөнө, 45 гуп тоорой буулга, ингэж үүрэг өгч байгаа юм. За хом яадаг билээ гэсэн 20 нь хомтой 20 нь хом байхгүй 40 тэмээгээр яв гэсэн. 20 хомыг нь дандаа бор эсгийгээр ингэж дундуур нь огтлоод огтлоод чүү ай бамбай хийчихдэг.

Баасанхүү -

хом, бамбай гэдэг нь юу юунууд вэ? Та тайлбарлаад өгөөч.

Цэрэндорж -

хом гэдэг нь..., бамбай гэдэг нь бүх юмыг ингээд ороочихож байгаа юм. Ингээд яг дээгүүр нь бөхнийх нь хажуугаар ингээд.

Баасанхүү -

аан за.

Цэрэндорж -

тэгээд тэрний хоёр тал дээр ингээд 2 ийм бамбай гээд хоёр бөөрөнд нь барьчихна.

Баасанхүү -

аан за за.

Цэрэндорж -

тэгээд тэрийгээ барьчихсны дараагаар хоёр ийм шат гээд мод гараад ирнэ, хойд талдаа тушаатай урд талдаа тушаатай.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

доогуураа гэдсээрээ таарсан гэдсэндээ ч уяатай. Тэгээд нөгөөдхийгөө чангална. Чанга сулыг нь их тааруулна. Чанга сулыг нь тааруулахгүй бол нөгөөдөх тэмээг чинь нөгөө бөхийг нь барьдаг юм уу толгодог юм уу том аюултай.

Баасанхүү -

аан

Цэрэндорж -

тэрийг л маш нарийн зохицуулахгүй бол ерөөсөө болохгүй бөхний тэр хойд урд хоёр тушааг.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

за ингээд тэр составын доод талд очиж буугаад тэрний тоорой гэдэг ёсой зөрүүд амьтан. Нөгөөхийг чинь зөөгөөд сар гаран зөөгөөд, тэгээд нэг юм түлээнийхээ нормыг билүүлчихээд тэгээд нэг 10-аад хонож байсан чинь дуудаж байна л гэнэ. За яав гэсэн чинь Ховдын 20-р отряадад бага даргын салаанд явна. Тэндээс бага дарга болоод хашаа ч хуваарилагдаж ирнэ гэдэг юм байна. Тэгээд буцаад Говь-Алтай дээр ирээд шууд явахгүй ээ. Тэгсэн чинь Танитын давааных офицер цасанд суучихваа.

Баасанхүү -

өө за яанаа.

Цэрэндорж -

за ингээд цасанд суучихсан чинь нэг тийм 3 метр хунгаран доогуур бид нар ингээд ухаад орчихож байгаа юм нөгөө цасыг чинь.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ухаж орчихоод нэг муу наймын хувин тэрэндээ нөгөөдөх нойтон арц асна гэж байхгүй. За тэр хунгаран доогуур чинь орчихлээр дулаахан сайхан.

Баасанхүү -

өө бас.

Цэрэндорж -

өө дулаахан ой байхгүй. Хаанаас нь ч шуурга орохгүй. Дулаахан зүгээр гэртээ сууж байгаа юм шиг байж байна ш дээ. 11 хончихдог юм аа тэнд. Тэгээд цаашаагаа яваад нэг юм цаанаас нь гинжтэй трактор хүрч ирж татаад тэгээд Танитын даваагаар даваад явж байгаа юм. Тэгээд цаашаа явсан чинь яваад тэр цаад талын тэр танитын давааны тэр юуны..., тэгсэн чинь нэг ам уруудаад ингээд яваад өгсөн чинь бүүр шөнө нэг ингэр дээр гал гарч байдаг юм байна.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэгсэн чинь нөгөө гал гарч байхлээр нөгөө айлууд дээр очсон 6 гэр байдаг юм байна. Бид нар 11-үүлээ. Жолоочтойгоо 11-үүлээ. 6 гэр байдаг юм байна. За хоёр хоёроороо оръё гэж ингэж ярихгүй юу. Тэгсэн чинь хоёр хоёроороо ороод хамгийн ард талд жоохон гэр байна. Тэр лүү нэг цэрэгтэй хоёулаа яваад очсон чинь еэ чааваасаа би мөн лайтай хүн шүү гээд хүн босоод ирдэг юм байна.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэгсэн чинь ном уншиж байж, лам хүн юм.

Баасанхүү -

ээ зайлуулаа.

Цэрэндорж -

тэгсэн чинь нөгөөдөх чинь баригдах гэж байна гэж бодоод.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ээ чааваас би мөн лайтай хүн шүү гээд ингээд босоод ирж байна. Үгүй ээ юу гэж юу гэж байна та суу суу яаж байна та юу яриад байна лайтай хүн гэж бид нар чинь таныг..., тэхээр гэнэт ухаан орж байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

аан барих гэж байгаа ч юм уу таныг тэгж барих тавих явдал байхгүй та дуулсан баймаар юм бид нар Танитын давааны ард талд одоо 10-н хэд хоноод одоо гарч ирж байна ш дээ, аан чааваас хэдэн цэрэг тэнд суулаа гэж дуулдаж байсан юм. Ээ харал ээ харал тэр юм уу тэгж байна. Өө одоо та нар ийшээгээ Үенчбүдэнчийн хөндийд бас 2, 3 хононо. Тэндхийн шуурга угалзан явуулахгүй ш дээ хүү минь гэж байна.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

харсан чинь ингээд бүүр нэг их зарим газраа бараан зарим газраа цастай тийм л газар байх юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

гайгүй л юм шиг байх юм. Тэгээд нөгөө айл чинь хоол хийлээ. Нэг сайхан хоол идээд тэгээд яахав олон хоног хээр хоночихсон хүн чинь ингээд утааны үнэр аваад л тэгээд нам унтах юм. Хоёулаа дундаа өнөө 2 муу буугаа тэвэрч аваад л тэгээд унтаад өгч байгаа юм. Тэгж байж нэг сэрсэн чинь тогоон дээр нь юм пор пор гээд буцалж байх юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

үгүй энэ яадаг юм бол доо л гэж бодоод тэгээд ахиад л унтчихаж. Тэгээд өглөө сэр сэр хүү минь танайхан сэрчихсэн холхиод байна шүү гээд тэгж байна шүү гээд тэгж байна. Тэгээд л өнөөдөх дээр нь за тэгье тэгье гээд босоод ингэсэн чинь нэг сайхан хоол хийчихэж. Тэгсэн за миний хоёр хүү энийг замдаа ид. Хаашдаа Үенчийн хөндийд 2 хононо та нар. Хувилд яасан ч 2 хононо. Тэр угалз шуурга руу ордоггүй ш дээ гээд тэгж байна.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр нөгөө Үенч рүү давхиад очсон чинь эндээс ухаандаа хаалга шиг ингээд л бараан, тэрнээсээ 30, 40 , 50 сант ингээд хунгарлачихсан. Тэгээд явуулдаггүй ээ.

Баасанхүү -

яасан сонин юм тээ?

Цэрэндорж -

тэгээд ёстой 2 хоносон. Тэгээд л 2 хоночихоод 3 дах дээр 6-р тусгай сумандыхан хүрээд ирсэн. Тэгээд тэнд чинь сайхан байж байгаад 45 хоночихоод л..., тэхэд цэрэг цэрэг байсан хууль хууль байсан болохоороо тэгээд бид нар даваад л гарчихсан. Шөнө ердөө цөөхөн унтсан ш дээ 45 хоногт өнөө цэрэг удирдах гэж байгаа хүн гээд. Тэгээд нэг их сайхан эд сайхан унтаад сайхан заримдаа зүүдэлж байхад чинь шүгэл тас хийнэ. Тэхээр зэрэг л босохоос арга байхгүй. Тэгээд буруу зөв гутлаа өмсөж байгаад тэгээд гарна. Тэгээд тийшээ гүйнэ тэгээд газар мөлхөнө, тэгээд ингээд л цас руу мөлхөөд явчихдаг. Тэгээд л нөгөөдөх чинь зарим нь удаахан болохлээр зэрэг чинь тэн үенчийн голын тэр цаадах юуны Ховдын хөндий дэх отряадын ямар гол билээ..., тэрний тэр хүйтэн жавар гэж сүнс ч байхгүй. Тэгээд заримдаа нус хамарт хөлдөөд унадаг ш дээ.

Баасанхүү -

хөөх

Цэрэндорж -

үгүй мөн сонин шүү. Тэгээд байж байгаад нэг 45 хоноод л..., өө тэгсэн чинь 45 хоноогүй ээ 30-н хэд хоноод байж байсан чинь бас нэг жаахан сахилга алдаад. 3 хоногийн манаагаар шийтгүүлвээ. Зэвсгийн манаанд өө хол. Эндээс одоо бараг л манай энэ эцэс орчих ийм хол.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ингээд өнөөдөх дээр чинь 3 хоног тэгээд өдөрт нэг хоол унд авчирч өгнө өшөө юм байхгүй. Тэгээд хүнд чинь одоо тэсвэр хатуужил хэрэгтэй байдаг юм байна лээ. Тэгээд өнөө бууныхаа жадыг ингэж гозойлгочихоод ингэж яг ингэчихээд тэгээд зогсож байгаа юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэхэд чинь бууны жад ингээд хонгойгоод орчихсон хурхираад л байдаг юм. Тэгээд өнөө нойр ноёноос айдаггүй гэдэг чинь тэр юм байна лээ л гэж бодож байлаа.

Баасанхүү -

нойр яадаг аа?

Цэрэндорж -

нойр ноёноос айдаггүй.

Баасанхүү -

аан. Өөрийн эрхгүй.

Цэрэндорж -

өөрийн эрх байхгүй. Тэгээд унтаж байлаа. Тэгээд хэд хоноод нэг юм юу сонссон чинь Булган голын адагт Ярын состав гэдэгт хуваарилагдлаа.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

өө бүүр цаашаагаа. Одоогоор бол яг Шинжан мужын наад тал дээр Цэнхэр цагаан голын наад тал дээр хөвөөн дээр шахуу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

яг Булган голынхоо ард тал дээр.

Баасанхүү -

Ховдын Булган гол уу?

Цэрэндорж -

тийн Ховдын Булган. Тэнд харин 3 жил их сайхан жаргасан.

Баасанхүү -

тэр одоо нөгөө Говь-Алтайд билүү анхны нөгөө нэг цэргээс 45 хоног түлээ зөөгөөд байгаа билүү юу зөөж байлаа?

Цэрэндорж -

дандаа тоорой мод зөөж байсан галын түлээний мод.

Баасанхүү -

аанхан.

Цэрэндорж -

сумангийн галын түлээний мод зөөж байсан юм. Тэрийг чинь ёстой нэг бүүр түлээнээс их хол л доо.

Баасанхүү -

аан

Цэрэндорж -

тэгээд өглөө гараад хоногтоо нэг юм буулгана. Буухгүй бол замдаа хононо. Тэгээд тэрийг чинь нэг юм уу хоёр ачиж буулгана шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

за ингэчихээд л 1953 онд цэргээс халагддаг юм аа. Цэргээс халагдаад нутагтаа хүрч очоод 54 онд жинд явах боллоо.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

өө тэмээн хөсгөөр..., би одоо багаасаа малтай байсан хүн энийг аянд явуулж сургана гээд ингэдэг юм байна. Өө тэгсэн чинь 50-онд яг тэхэд чинь 50 оны 9 сард намын гишүүнд элсүүлчихсэн байдаг юм юугаар.

Баасанхүү -

автоматаар шууд уу?

Цэрэндорж -

0,12,08 .

Баасанхүү -

өө за

Цэрэндорж -

монгол ардын хувьсгалт намд. Би одоо монгол ардын хувьсгалт намд 59 жил явж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

монгол ардын хувьсгалт нам алдаа ч бий хонжоо ч бий. Авсан ч юм бий олсон ч юм бий. Хамгийн сүүлд энэ зах зээл энэ замбуулингийн ёсоор энэ зах зээл гарч ирсэн учраас л энэ бол бас их энэ дунд нь олз хайсан улсууд маш их хөлжсөн. Аа энийг болуул хөлжхийг болуул ардчилал зааж өгсөн. Ардчилал эхлээд гарч ирэхдээ зөв гарч ирээд яг өнөөдөх бүх юмаа хийхдээ буруу хийсэн.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ухаандаа хувьчлалын юун дээр бүх юмаа яасан. Ардчилсан холбооны нэр бүхий хүмүүсийн үр хүүхэд ах дүү нар нь бүгд энэ Улаанбаатар юм уу ямар нэгэн аймагт байсан хүнийг хөдөө гаргаж нэгдлийн мал маллуулсан. Тэгээд тэр улсаа салжуулсангүй. Тэгээд Монголыг мал өслөө барилаа гэж байгаа юм. Тэхэд чинь 19..., тэр ерөөсөө л яаж байсан байгаа юм. Мал чинь 25 сая байж л байсан юм. 20-н хэдэн сая бол хөлөөр гаргаад л байсан юм гадаадад. Тэхэд чинь манайх чинь ухаандаа 1000 гаран адуу Вьетнамын тусламжинд явуулж л байлаа ш дээ.

Баасанхүү -

өө тийм үү?

Цэрэндорж -

тийн. Вьетнамын тусламжинд явуулж л байлаа тэхэд чинь Хэнтий аймгаас чинь бор морь гүйж ирсэн..., юунаас Вьетнамаас. 2 гуяндаа сорвитой.

Баасанхүү -

өө зайлуул.

Цэрэндорж -

бор морь гүйж ирсэн гэж байгаа юм. Тэгээд тэр далайнуудыг яаж гарсан байдаг юм мэдэхгүй. Тэгээд л хүрээд ирсэн. 2 жилийн дараа ирсэн. Тэгээд нөгөөдхийг ирэхэд нь нөгөө эзэн нь за одоо юу эгэхэв одоо ингэж байгаад ирсэн амьтныг амраачихъя гээд намар идэх болсон гэж байгаа юм. Тэгтэл нөгөө морь нь хөлдөө 2, 3 гуурс, 3, 4 гуурс шахуу юм байсан. Тэгсэн 2 зүрхтэй морь байсан гэж байгаа юм. тэгээд тэр морийг алаад идчихсэн. Тэгээд өнөөдөх Хэнтийхэн чинь одоо өнөөдөх амаа барьдаг чинь, гашууддаг чинь тэр гэж байгаа юм. Юм аа мэдэхгүй уламжлалаа мэдэхгүй гэж тэгж байсан юм. За ингээд л 1954 онд нутгийхаа нэг хүнтэй аянд явлаа.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

Хатгалд явлаа. Тэгсэн чинь Хатгалд явах..., эндээсээ ачихлээр зэрэг дандаа пирэслэсэн ноос ачаад.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

сумаасаа. Тэгээд тэрийг чинь бол зөөж буулгаж ачиж, зөөж буулгаж явсаар байгаад тэгээд Хатгал дээр ноосны үйлдвэрт тушаана. Тэгээд цаанаас чинь өнөөдөх онгоц ирэхгүй бол ачаа хүлээгээд тэнд хэвтэж байна. Тэгээд нэг юм ачаа аваад наашаа явах болсон чинь 25 тэмээний дандаа цагаан будаа таарч байдаг юм 100 кл-ийн.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгсэн нөгөөдхийг нь даадаггүй ээ. Өргөөд л байдаг өргөөд л байдаг даадаггүй. Тэгсэн чинь л манай нөхөр л яасан юм бүү мэд, тэр хоёр баглаатай юмыг хоёр модоо ингэж яаж, нэг модоо ингэж хийж чагталж байгаа юм хүлгийг нь.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэгсэн нөгөөдөх чинь урт оосортой ожуу байсан юм. Ожуу гэж ярьдаг юм байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгсэн чинь тас гээд явчихсан тэрэн дундуур байхгүй. Жигтээхэн газар эрээлжлээд л нүд шаргалтаад л жигтээхэн өргөөд гаргаад ирдэг юм байна би. Тэгээд өргөөд сурсан. Тэгээд манай тэр тэгдэг байхгүй юу миний гага чамд мөн сайн таарваа гээд л.

Баасанхүү -

тэр одоо яагаад тэгж та..., яг юу болсон гэнээ би сайн ойлгосонгүй. Таныг ингээд...?

Цэрэндорж -

би ингээд атийгаад өргөөд байхгүй юу.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

өргөөд даадаггүй ээ.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

нөгөөдхөө тэмээн дээрээ өргөж байгаа ш дээ.

Баасанхүү -

тийн.

Цэрэндорж -

Тэхээр манай нөхөр өвдгөн дээрээ тавьцан өргөөд байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр нөгөө хөлд нь тээглэх дээр цохихгүй юу намайг.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

яачихсан хүүр вэ, бас авгай.., авгай хүүхдээ тэжээх гэж байгаа, чиний байж байгаа гээд ганцхан дохийсон чинь би байхгүй,

Баасанхүү -

тэгсэн чинь босоод ирсэн юм уу?

Цэрэндорж -

тэгээд өргөөд гаргаад ирж байгаа юм. Тэгээд тэрнээс хойш л нөхрөө хангинадаг болчихсон гэнэ. Тэхнээ минь эв л байсан юм байна лээ.

Баасанхүү -

аанхан.

Цэрэндорж -

бас бяр биш эвээр. 100 кл-ийн будаа гэдэг чинь хүнд л дээ.

Баасанхүү -

тэгнэ.

Цэрэндорж -

тэгээд л тэгж явчихаад, тэрнээс хойш нь тэгээд л жилд 2, 3, нэг удаа 3 явсан. Тэхэд чинь нэг явахад нэг хүн 25 тэмээтэй явж байгаа юм. 2 хүн 50 тэмээтэй явна.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

нэг тэмээ 200 кл ачаа ачих нормтой. 50 төгрөгний хөлстэй, 25-ийг нь би авна 25-ийг нь тэр эзэн авна, тэмээний эзэн авна.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

имй хөлстэй. Ерөөсөө амь зуулга нь тэмээ. Тэгээд тэрүүнд л явна. Тэгсэн нэг жил 50..., 63 онд нэг тийм ачаа хүлээхгүй бол 35 аяаа хүлээвэл 40-н хэд хоноод байдаг юм байхгй юу. Хатгал дээр ачаа хүлээхгүй юу.

Баасанхүү -

аан ер нь нутгаасаа гараад Хатгал ороод буцаад нутагтаа ирэхийн хооронд уу?

Цэрэндорж -

аанхан.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

за ингэсэн чинь Хатгал 35 хоног явдаг юм чинь 24 хоногийн дотор аянд явж. Намын гишүүдийн хуралд намын даалгавар суудаг юм байна. Үгүй би одоо ингээд явлаа, би яахав намын даалгавараар явдаг байж явъя.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

надтай явдаг хүн олдох юм уу би бэлэн болчихсон байна чухам. Өнөө шөнө бүх тэмээ чинь тал талаасаа цуглаад хүрээд ирнэ. Өө нэгдлийн гал зууханд хоол хүнс бүх юмыг чинь бэлдэж байсан. Маргааш өглөө хучлагаа тэмээгээ аваад л явчихна. Тэгээд бид нар чинь 3 шөнө 3 өдөр зүгээр буулгүй л явчихаж байгаа юм. Тэмээгээ идүүлэлгүй хэвтүүлэлгүй. Түрүүлээд л нэг хоол ндуу хийж байгаад тэндээ жаахан дуг хийж ингэж явсаар байгаад л тэгээд заримдаа ачаатай тэмээн дээр унтаад өгнө. Ингээд л 3 шөнө 3 өдөр явахад чинь л тэмээ чинь сүүлдээ таварцаглаж унаад байдаг. Бас тэмээ их нойртой, ой байхгүй нойртой. Тэгээд яахлээр 2 тэмээ ингэхээр чинь нэг өдөр чинь 700, 7 тонн юм уу 8 тонн ачаа нэг ачаад л нэг буулгаад л, нэг ачаад л нэг буулгаад явж байгаа юм.

Баасанхүү -

ээ

Цэрэндорж -

тэрэнд бол хязгаар байхгүй. Тэгээд явна шүү дээ. Тэгж явж л 20 хоногт нь багтааж ирээд л тэгээд нэг шагнуулж байсан юм би нэг 150 цаасаар.

Баасанхүү -

төлөвлөгөө норм биелүүлээд.

Цэрэндорж -

хүүх нөгөө нормоо 130 хувиар биелүүллээ гээд. Тэгээд би чинь үгүй мөн их шагнал авлаа гээд, тэр үед 10 кл цагаан будаа өгч байсан юм надад.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

нэг хөзөр авч байсан юм аа. Үгүй мөн их шагнал авлаа шагнал авлаа гээд намайг. Тэгээд цагаан сараар дайллаган дээр болоод ингэж байсан юм байгаа юм. Тэгээд бид 14 удаа явсан. Аан сүүлд нь нэг мөсөн хужирт явсан нэг явсан Увсын Тавантэс рүү.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

мөсөн хужир гэж тэр мөсөн хужир чинь тэр тодроо 36 нуур байгаа юм тойроод.

Баасанхүү -

36 нуураа?

Цэрэндорж -

тийн.

Баасанхүү -

аан

Цэрэндорж -

36 жижгхэн нуур байгаа юм ингээд.

Баасанхүү -

айхар хүйтэн байна л гэсэн үг тээ? тэхээр

Цэрэндорж -

аан тийн. Тэгээд тэрний чинь хажууд нэг мөсөн хужир гээд хагалж авдаг юм байдаг байхгүй юу.

Баасанхүү -

давстай.

Цэрэндорж -

нэг ёсны давс нэг ёсны давсархуу л манайхны цайны хужир шүү ээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгсэн чинь нөгөөдхийг чинь вах гээд очсон чинь Орос өрөмдөөд 0:18:49 өрөмдөөд ингээд хөлдчихөж. Тэгээд авч чадах юм байхгүй тэгээд нэг ирж байсан юм байгаа юм. Тэгээд тэрнээс хойш тэгээд хөдөө аж ахуйн нэгдэлд алдаг оног явсаар байгаад л нэгдэлд одоо тэгээд насаа барсан хүн л дээ би. Тэхэд үхэр тэрэг туусан, тэмээн тэрэг туусан, харгуй шохой хийсэн, хар мод хийсэн ер нь мал л маллаагүй нэгдэлд.

Баасанхүү -

ммхм. Тэр одоо та жин тээгээд л ингээд ердийн хөсгөөр нэг газар зөөгөөд байна гэдэг чинь тухайн үед бас хангалттай тээврийн хэрэгсэл машин унаа дэлэгрээгүй байсан гэсэн үг ш дээ тээ?

Цэрэндорж -

ерөөсөө дэлгэрээгүй. 64 оноос хойш л ердийн хөсөг явахаа байсан ш дээ.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

тэрнээс өмнө дандаа ердийн хөсгөөр. Тэхэд ухаандаа өөрөө дуулж байсан юм байгаа юм. Манай тэнэдээс ердийн хөсгөөр яваад Бээжин ороод, тэгээд жил хагас яваад ирж байсан юм ачаа тавиад ирж байсан юм.

Баасанхүү -

тухайн үед үү?

Цэрэндорж -

тухайн үед, тэр дээр үед.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

жил хагас гэдэг чинь бас л...,

Баасанхүү -

айхтар.

Цэрэндорж -

их хугацаа шүү.

Баасанхүү -

тийн.

Цэрэндорж -

тэгээд одоо Утай гүмбэн энэ вагоноор яваад л Утай гүмбэн л орж үзэхэд..., үгүй тэгээд тэнд явж байсан улсууд тэгээд одоо Утай гүбэн ороод ирлээ явган яваад ороод ирлээ гэж одоо манайхнаас улсууд явж л байсан юм гэнэ лээ. Тэхэд яаж тэр уч цасыг нь тааруулаад, яаж явдаг байсан юм. Их сонин юм байнаа юм. Тэгээд одоо энэ Утай гүмбэн, Утайд чинь л ерөөсөө энэ Хятадын урд тал руу чинь ерөөсөө уул гэж тэнд л байдаг ш дээ. Явж байхад.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ерөөсөө л тэнд байдаг юм байна лээ. Зүгээр ингэж тойроод ингээд ингээд урууддаг болохоор жинхэнэ ингэж орвол арай ойрхон юм байна лээ. Говь-Алтай Ховд хоёрын заагаар урагшаа гарвал арай ойрхон юм байна лээ. Тэгж байсан юм.

Баасанхүү -

тэгээд одоо жишээ нь та ингээд Завханаас Ховд руу ч юм уу тээ ингээд ачаа зөөх ойролцоогоор замын урт ямархуу хэмжээтэй байдаг вэ? Хэдэн километр зам туулдаг вэ?

Цэрэндорж -

за Хатгал гэдэг чинь ухаандаа яг манай сумын төв дээрээс одоо Хтагал хүрэхэд одоо яг Хатгал гэдэг чинь одоо 560 км байдаг юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

560 км байдаг юм. Тэгээд ухаандаа 560 км тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

аан тэхэд чинь одоо 40 хоног явъя гэж үзэхэд тиймээ?

Баасанхүү -

за

Цэрэндорж -

нэг талдаа 20 хоног, тэгээд хоёр талын 40 хоног тийм ээ?

Баасанхүү -

тийн.

Цэрэндорж -

40 хоногт чинь л ухаандаа л нэг тэмээний 200 кл ачаа өдөрт нэг буулгаад нэг ачаад нэг буулгаад байна гэсэн үг. Тэгээд хомыг нь авч тавина, нөгөөдөх чинь хомтой нь тавих юм бол болохгүй. Хомыг нь намар авна хавар болуул хомтой нь тавина.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгээд ердийн хөсөг гэдэг болуул тэгээд өө Хатгал дээр чинь замаа байхгүй. Говь-Алтай Завхан хоёрын аянчид очерт орчихно.

Баасанхүү -

ер нь аймаг аймгаас л бас ингээд ердийн хөсгөөр ингээд гол ачааг зөөнө тээ?

Цэрэндорж -

тийн гол ачааг, ерөөсөө Хатгалаас чинь Завхан юу хоёр л авч байсан ш дээ Говь-Алтай хоёр.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

аан энэ Баянхонгор энэ тэр чинь дандаа наашаа Даа хүрээ гэж явдаг байсан юм.

Баасанхүү -

тэгээд Хатгал руу болохоор ноос зөөнө, Хатгалаас буцаад танайх юу авах вэ?

Цэрэндорж -

тэгээд гурил авна, цай авна, тамхи авна тэгээд хүнсний хэрэгцээний юу л байнабүгдийг авна.

Баасанхүү -

аанхан. Тэхээр тэгж авахдаа аймгийн хэрэгцээний барааг авч байна уу? Эсвэл нөгөө сумыхыгаа авч байна уу?

Цэрэндорж -

аан тэр суманд өчнөөн гурил, төчнөөн цай, төчнөөн даалимба, төчнөөн ямбуу ч гэдэг юм уу ухаандаа тийм хуваарьтай.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэр хуваариар ачна. Аан тэгээд хуваарь нь байхгүй болуул тэгээд ёстой суманд ирээд гүйлгээгүй бараа болчимоор юм болохлээр энд ирээд авахгүй. Тэгээд захиалгатайгаа л авна. Ийм л юм байсан юм байгаа юм.

Баасанхүү -

таны ер нь одоо ингээд нэлээн 10 гаруй жил жин тээж явсан хамгийн хүнд хэцүү бэрх зам, бэрх аян аль аян байсан бэ?

Цэрэндорж -

бэрх аян нь 62 онд мөн тэр Мангал гэдэг хүнтэй байж байгаад хоёулхнаа явсан юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэхэд тэр Халзан сугаар даваад хойшоогоо яваад тэр одооны цэцэрлэг сум Хөсгөл аймгийн.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэрэнд 120 см гаруй цас орчихсон байсан юм. Тэр л хамгийн...,

Баасанхүү -

хунгарлаад уу?

Цэрэндорж -

тийн хунгарлаад цас орчихсон. Тэр л хамгийн аюултай байсан. гурван буурийн газар тийм байсан.

Баасанхүү -

гурван буурын газар гэдэг нь одо ямар...?

Цэрэндорж -

гурван өдөр явах газар байхгүй юу.

Баасанхүү -

аан

Цэрэндорж -

тэхээр тэнд бид хоёр 6 хоносон.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

нөгөө ачааг чинь ингээд буулгаад байсан, ачаа чинь 70 кл-ийн гурил чинь нөгөө хунгар цасан дээр пүр гээд яваад орчихно.

Баасанхүү -

еэ хөө.

Цэрэндорж -

тэгээд тэрийг чинь өглөө тэр дотроос гаргаж ирж ачна гэдэг тун хэцүү. Хамгийн хүнд л тэнд байсан. Тэгээд унаандаа мод руу ороод ирэхээр түлээ түүж чадахгүй тэмээн дээрээсээ мөчир хуглаж байсан юм.

Баасанхүү -

яая яая.

Цэрэндорж -

ийм л жигтээхэн вм хийж явсан хүн дээ би. Тэгээд нэгдэлд одоо 30-н хэдэн жил боллоо хөөрхий. Нэгдэл хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг бол маш хэрэгтэй байгууллага байсан тэр үедээ.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

яагаад тийм хэрэгтэй байгууллага байсан гэхээр ямар ч маягийн хүн хөдөлмөрийн доод хэмжээ биелүүлдэг.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

өдрийн 5 цаасны норм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

ямар ч баян хүн. Хоосон хүн бол өдөрт хэд дахиад нөгөөдхөө хийж болно.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

хөдөлмөрийн доод хэмжээг. Ийм л сайхан авууштай талууд байсан. Аа тэхдээ хөдөө аж ахуйн нэгдэл байхгүй болсон учраас одоо ингээд задраад ирж байгаа юм. Ерөөсөө ингээд хийх юм байхгүй, хийх юм байхгүй гээд л. За тэгээд хөдөө аж ахуйн нэгдэлтэйгээ байсан болуул харин энэ их зуд муд орж энэ Улаанбаатарт ийм олон хүн цугларч орж ирэх байсан уу үгүй юу гэдэг бас анхаарлын төв дээр авах ёстой юм байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

хөдөө аж ахуйн нэгдэл чинь манай ардын хаанхүү Партизан Чойбалсан нэгдэл гэдэг ээлжийн 300 га газартай байсан тариалангийн газар.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэрэнд би бас намар цагдаа хийгээд байсан. Болоод л байсан малыг нь хөөгөөд.

Баасанхүү -

өө за.

Цэрэндорж -

тэхэд нэг шөнө 16..., тэхэд чинь нэг шөнө 12000 адуу орж ирсэн байна гэж дүгнэж байсан. Өнөө аймгаас очоод полинд нь очихсон цас орчихсон яадаг юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхэд тэгж дүгнэж байсан. Тэр чинь бүүр нэг талаас нь хөөж байгаа д хамгийн сүүлд адуу явж чадахаа байсан гэсэн. Тэхэд манай сум 16000 адуутай байсан.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

аан Яруу 17000 адуутай байсан. Тэгтэл нэг 2 сумын адуу тэрэн дээр л байсан. Тэгээд нэг талаас нь би шилбүүрдээд байна шилбүүрдээд байна явах м байхгүй. Биендээ тулчихаад. Ийм л байсан юм. Тэгээд одоо чинь баян байна баян байна гээд байх юм хаанаа баян нь байгаа юм мэдэхгүй.

Баасанхүү -

хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг чинь нөгөө одоо сум нэгдлийг л та одоо хэлээд байна уу?

Цэрэндорж -

тийн сум нэгдлийг. Манай одоо сум нэгдлийн дарга 25жил..., 27 жил хийсэн одоо халзан Жанчив гэдэг хүн энд байна л даа.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхэд манай Жанчив гуайг очиход манайх 5000 хүнтэй байсан гэж мал дээр гарсан.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

148000 малтай байсан. Тэхэд чинь овоо л малтай байсан.

Баасанхүү -

их малтай байна тээ?

Цэрэндорж -

тийн. Ийм малтай байсан гэж байгаа юм. Тэгээд тэрийг зохицуулаад хийгээд яваад ажиллуулаад манайх чинь шохой ч дарчихна туйпуй цохичихно. Аан өвөлжөө..., тэр манай 120000 маланд өвөлжөөгүй хашаа нэг ч байгаагүй. Энэ үйлдвэрийхэн бид нар барьсан.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

одоо тэхэд манай Алдархаан суманд ингээд ярьж суухад 3-хан хашаа өвөлжөө байж байгаа юм.

Баасанхүү -

устчихсан.

Цэрэндорж -

устчихсан. Тэгээд малаа тэгэхээр чинь яаж одоо өнөөдөх хашаа сав чинь одоо яаж хангах юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

одоо ямар ч хангах хүн энэ тэр байхгүй. Тэхээр энэ ардчилал гэдэг бол тийм юм бодолцоогүй. Ухаандаа энэнээс чинь 360-н хэдэн худаг ерөөсөө ор эзэнгүй болчихсон байдаг юм байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

аан хөдөө аж ахуйн нэгдлийн тэр мал маллаж байсан тэр бүх усыг нь..., аан тэхэд 1000 малаа өгөн хүн ч бий, 700, 800 малаа өгсөн хүн ч бий аан зүгээр татлагаа өгөөд хувь хөрөнгө нийлүүлээд орсон хүн бий нэгдэлд.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэд нар нь ерөөсөө юм олж авч чадаагүй. За сүүлийн хэдэн хүн л ухаандаа тэгж байна шүү ингэх гэж байна одоо за чи тэнд очоод хэдэн мал худалдаж ав. Тэгээд тэндээсээ тэгээд хүмсүүдтэй учрах юу байвал толгойдоо юмтай байсан юм байлгүй дээ ардчилсан холбооны улсууд ингэж бас их далим үсэргэж юм хийсэн. Ийм л улсууд хөдөө аж ахуй, манай Монгол улсын нэн ялангуяа газар тариаланд болуул маш их ноцтой юм хийсэн. Тэхэд манай сум чинь 300 гаран..., 40 гаран га газрын усалгаатай 2 систем байсан.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

манай партизан Чойбалсан нэгдэл. Тэр нь бол байхгүй, тэрний труба хаачсан байхгүй.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

Хятадад очоод дууссан. Одоо гадас ч байхгүй. Тэр ийм яман дээр жаахан алдаа хийсэн юм байгаа юм. Ажиллах нь зөв л дөө зөв байлгүй яахав хөөрхий дэлхий даяараа ингэж байгаа юм чинь. Энэн дээр их алдаа хийсэн. Тэр өнөө хойно юм бодоогүй.

Баасанхүү -

ммхм. Танай нутагт ер нь нэгдэлжүүлэх үйл явц ямархуу явагдаж байсан бэ?

Цэрэндорж -

манай нэгдэл..., нэгэлжүүлэх үйл явдал 53 оноос эхэлсэн юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

60 он гэхэд нэгдэлд ороод дууссан юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ерөөсөө бүх улсууд. Аан тэхдээ ухаандаа 16 толгой малтай аминдаа нэг өрх би л 16 малтиай. Тэрнээс бусдыгаа нэгдэлд нийгэмчилсэн.

Баасанхүү -

16-г өөртөө авч үлдээд бусдыг нь бүгдийг нь нэгдэлд...?

Цэрэндорж -

нэгдэлд өгч байсан юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэгээд тэрний 16 малнаасаа ахиад нийгэмчилж байсан юм нэгдэлд.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

нэг удаа нийгэмчлээд 2 удаа илүү гарсныг нь үнээр нь авч байсан юм.

Баасанхүү -

худалдаж танаас худалдаж авч байсан юм уу?

Цэрэндорж -

надаас худалдаж авч байсан юм нэгдэл.

Баасанхүү -

тэр одоо жишээ нь танд 16 мал байлаа.

Цэрэндорж -

за

Баасанхүү -

тэгээд та илүү гарсныг нь нийгэмчиллээ гэж байна ш дээ. Яасныг нь илүү гарч байна гэж үзэж байна. Энэ тооцоог яаж хийж байв?

Цэрэндорж -

16 малнаасаа өнөө..., үгүй ээ энэ А данс байна ш дээ. Миний 16 мөллөх сал байлаа тээ?

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэр чинь 32 болчихноо доо.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

32- оос чинь ухандаа 16 л надад хэвээрээ байх ёстой болохоос наад 16 нь илүү байх ёстой байхгүй юу.

Баасанхүү -

аан үр төлөөрөө тээ?

Цэрэндорж -

үр төл нь. Үр төл нь гарч ирээд илүү болчихгүй юу нөгөөдөх чинь. Тэгээд тэрийгээ нэг удаа л үнэгүй өгөөд бусад нь дандаа үнэ өгч байсан юм аа хөөрхий.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

үнэ өгч байсан юм нэгдэл.

Баасанхүү -

тэр та сая А данс гэлээ. Тэр А данс гэдэг нь одоо....?

Цэрэндорж -

А данс гэдэг чинь ухаандаа малын А данс гэж Алдархаан..., ерөөсөө бүх юм чинь данстай.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

ухаандаа өнөө бод нар чинь хороо районд данс байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэрүүн шигээ данстай. Тэр тэдэн толгой малтай энэ төчнөөн толгой малтай гээд өнөөх А дансан дээр.

Баасанхүү -

ммхм. та энэ нэгдэлжүүлэх үйл явцад оролцож байв уу? Нөгөө хувьсгалт намын гишүүн байсан юм чинь суртал ухуулга хийгээд явж байсан уу?

Цэрэндорж -

өө явж л байсан.

Баасанхүү -

хүмүүс одоо нэгдэлд нийгэмчилэх ингээд малаа нийгэмд өгөхөд хэр хандааж байв? Эсэргүүцэлтэй тулгарч байв уу?

Цэрэндорж -

өө тэхэд ерөөсөө ер нь ингээд нийтээрээ бүгдээрээ хэвшил болоод ороод ирэхээр ер нь дургүйцдэг хүн байдаггүй юм байна лээ.

Баасанхүү -

аанхан.

Цэрэндорж -

за би одоо хөгшин хүн шүү дээ. Малаа нийлүүлчихлээ, надад нэг их миний амьдралаас давуу мал л маллуулахгүй л байж үзээрэй та минь гэж байсан юм.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

за тийм мал л маллуулах юм бол бид хоёр танай малыг маллаж чадахгүй ш дээ хүчрэхгүй. Өө тэхдээ тэр хүний саналаар 100 хонь ч хариул гэдэг юм уу 200 хонь ч хариул гэдэг юм уу тэрүүгээр нь өгчихнө. Тэр хүн тэрийгээ маллаад, тэрийгээ...., үр дүнгийг нь дээх нь үед шууд авдаг болчихсон. Дээх нь үед 100 толгой мал чинь ухаандаа л нэгдлийн мал гээд явж байгаа болохоос үс ноосыг нь авахаар хөдөлмөрийг нь өгчихнө.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

сүү сааль ингээд үр дүнгээ авахлээр үр дүнгийх нь үнийг өгчихнө нэгдэл. Нэгдэлд ерөөсөө ор зүтгээгүй юмыг нь авч байгаагүй юм шүү бас.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

ерөөсөө. Бид нар тэгээд ерөөсөө..., одоо бол би нэгдэлдээ маш их хайртай, намдаа хайртай.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

намын сүүлийн үеийн улсууд л будлиулсан болохоос нам болуул будлиулсан болохоос ер нь бохирдуулаагүй.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

гэж үздэг юм байгаа юм. Би одоо 59 жил болж байна намд. Аа тэхдээ тэр хөдөө аж ахуйн нэгдэлд одоо ёстой энэ одоо тэгж байхдаа хангинаж байсан юм бий. За нэгдэлд ингэж тамлуулж байх гэж. Нэгдэлд би хүн алахаас л бусдыг хийж байна гэж.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгж хангинаж байсан юм. Одоо тэрүүнийхээ хүчээр одоо 81000 цаас идээд л сууж байна.

Баасанхүү -

ммхм. Тэтгэвэрийн?

Цэрэндорж -

тэтгэвэрийн. Тэхдээ би яасан жоохон бага..., энэ чинь залуудаа олоогүй мөнгө байхгүй юу. Одоо л өнөө янз бүрийн юм үнэд орчихсон учраас л энэ чинь бид нарт багадаад байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Цэрэндорж -

аан тэрнээс жинхэнэ тэр үед чинь хэзээ бид нар чинь сард 80 мянган цаас авч байсан юм. Түүхэнд байхгүй.

Баасанхүү -

тийн ш дээ.

Цэрэндорж -

энэ том том панзчингууд авдаг л байлгүй. Мань шиг тийм бор улсууд болуул байхгүй байгаа юм.

Баасанхүү -

за танай нэгдэл одоо үйл ажиллагаагаараа, тэгээд тэр том бас алдартай ч юм уу тээ? Тийм бас ингээд нэгдлүүд чинь бас өөр өөрийн онцлогтой тэгээд бас хоорондоо их өрсөлддөг байсан юм шиг байгаа ш дээ.

Цэрэндорж -

аан тийн.

Баасанхүү -

ямархуу..., тийм байдлаараа ямархуу амжилтанд хүрсэн нэгдэл байсан бэ?

Цэрэндорж -

манайх бол одоо ерөөсөө 1972 онд алтан гадас одонгоор шагнуулсан. Манай нэгдэл.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэр нь яагаад шагнуулсан бэ гэхээр зэрэг л ногоон хашаа засаг усны системтэй.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

бас нэг ногоо тарьдаг. Тэгж л хүнсний бүх ногоо тарина. Аан тэрэн дээрээ Завхны улаан хальст сармис гэж нэг аагтай сармис.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

үнэн одоо бараг дэлхийд ноёрхдог сармис. Тэрийг тарьж их ургуулж ааханг ав одоо алтан гадас одонгоор шагнуулж байсан юм нэгдүгээрт, хоёрдугаарт малаа 3, 4 дахиж өсгөсөн. Ерөөсөө нөгөөдөх л 40-н хэдийг чинь 60-н хэдэн мянган малтай болсон л доо манай нэгдэл.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ингэж өсгөж байсан ийм л гавъатай нэгдэл байсан юм байгаа юм. Тэрэн дотор..., аан Завхан Мандалаас Ган-Очир гэдэг хүн малаа нийгэмчлэх гэж манай суманд ирж байсан юм. Тэр 1500 мал өгч байсан юм.

Баасанхүү -

өө за

Цэрэндорж -

тэгдэлд. Тэрүүн дотор 50 хомтой тэмээ ирж байсан гэж байгаа юм.

Баасанхүү -

хомтой гэдэг чинь нөгөө юутайгаа тээ?

Цэрэндорж -

хомтой тэгээд яг л ачаа бараанд явахад бэлэн 50 хомтой тэмээ өгч байсан. Аан асараа нэг том цоохор асар байсан тэрийгээ өгч байсан. Харин тэгээд тэрүүнд хөдөө аж ахуйн нэгдэл ер нь жаахан базаахгүй л хандсан гэж боддог юм даа би. Их юм өгөөгүй ээ зөвхөн нэг 5 ямаа 5 хонь тэгээд нэг ам бүлэнд нь хуваагаад тэгээд өгсөн болов уу даа.

Баасанхүү -

аан 90 онд уу?

Цэрэндорж -

тийн 90- оноос хойш.

Баасанхүү -

хувьчлалаар уу?

Цэрэндорж -

хувьчлалаас хойш. Тэгж хөдөө аж ахуй тэр нэгдлийн бөөгнүүлсэн бүрдээсэн тэр сайхан улсууд чинь малаа өгчихөөд наашаа яваад ирсэн ш дээ. Ерөөсөө л Даа хүрээ бараадъя даа одоо больё. Одоо амл маллаж аяыг нь даахгүй боллоо.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ингээд малаа нийгэмчилж өгчихөөд явөөд өгсөн өөрснөө. Энд ирсэн улсууд сүүлд нь ингээд 0,33,13 очиход нь ёстой ганц шүдлэн ишигний гуя ч өгөөгүй явуулсан. Тэрэн дээр бас их харамсалтай байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

одоо байж л байгаа тэд нар байж л байгаа.

Баасанхүү -

одоо тэр жишээ нь тэр Завхан Мандалаас гээд өөр сумаас ирж малаа нийгэмчилж өгч байна тээ?

Цэрэндорж -

тийн.

Баасанхүү -

яагаад тэгсэн юм бол?

Цэрэндорж -

тэр манай нутаг тнутаг сайтай. Өнөө манай гол чинь Жигстэйн гол, Богдын гол, Яруугийн гол гурван их том голтой байхгүй юу.

Баасанхүү -

аан за.

Цэрэндорж -

увс нутгийг бараадъя гэж байгаа юм.

Баасанхүү -

аан

Цэрэндорж -

хойшоогоо Завхан болохоор ганцхан Нугын голоос өшөө юм байхгүй ш дээ. Тэгээд дандаа худаг. Тэхдээ усыг нь бараадаж манай хөдөө аж ахуй нэгдэлд их орсон юм шүү.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

улсууд энд тэндээс, Алтайгаас хүртэл орж ирж байсан юм. Яруулангаас хүртэл орж байсан юм. Тэр чинь хаана нэгдэлд орох бол тэр хүний хувийн асуудал эрх байлаа ш дээ.

Баасанхүү -

аан бас.

Цэрэндорж -

тийн бас. Тэхэд чамайг чи Алтайн хүн байна чамайг нутар руу тийш нь явуулахгүй эндээ малаа нийгэмчил гэсэн юм байхгүй.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

харин тэр л нэг чөлөөтэй байсан.

Баасанхүү -

за тэгээд ингээд нэгдэлд хүмүүс ингээд нэгдээд, малыг нь нийгэмчлээд ирэхээр малаа буцаагаад хүмүүстээ хуваарилаж маллуулна дээ тээ?

Цэрэндорж -

тийн

Баасанхүү -

ингэж хуваарилахдаа яаж хуваарилдаг байсан бэ?

Цэрэндорж -

өө ухаандаа нэг хүнд 300 адуу нэг хүнд, аан сайлын үнээ бол нэг хүнд 15-25, аан хонь болуул 200-500 хүртэл тэгээд айлын бүлнээс болж байан юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

айлын бүлтэй холбоотой. Айлын бүлээс болно гээд. Өнөө олны өнөөдөх олны олны таван цэн гэхээр чинь маш олон юм бөөгнөнө ш дээ.

Баасанхүү -

тэгнэ.

Цэрэндорж -

тэрийг чинь тэгж бөөгнүүлж байсан юм. Аан тэрний барж байсан хүн ч бий, өсгөөд баатар болж байсан хүн ч бий.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ерөөсөө.

Баасанхүү -

одоо хорогдуулсан..., жишээ нь ингээд барж байсан хүн байгаа гэж байна ш дээ. Ингээд хорогдуулсанд нь хариуцлага тооцох янз бүрийн юм байсан уу?

Цэрэндорж -

тийм юм байхгүй.

Баасанхүү -

аан

Цэрэндорж -

аан зүгээр актаар л дуусна.

Баасанхүү -

өвчин яах аргагүй...,

Цэрэндорж -

үхсэн зуданд үхсэн, өвчнөөр үхсэн, актаар..., тэр хүн чинь санаатай бараад дуусгахгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

заавал нэг шалтгаан байгаа ш дээ. 1976 онд манай тэнд нэг хүйтэрч.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэхэд адуунууд ингээд босоогоороо бие биенээ налаад үхчихсэн байсан.

Баасанхүү -

хөлдөөд үү?

Цэрэндорж -

хөлдөөд.

Баасанхүү -

хөөх

Цэрэндорж -

56 градус хүйтэрсэн юм.

Баасанхүү -

өө яая.

Цэрэндорж -

тэгээд ингээд налаад үхчихсэн байсан. Тэгээд нэг хүнд..., 2 хүний дунд 2 хомтой тэмээ өгөөд бид нарыг адууны шир хуулж ир гээд ингээд хавар явуулж байсан юм. Тэгээд төчнөөн шир хуул гээд төлөвлөгөөтэй. Тэгээд бид нар тэрийг очиж өвчиж тэгээд түүхий эдийг нь авч, ясыг нь хүртэл авч байсан юм. Тэхэд л одоо ерөөсөө яс авдаг газар байхгүй.

Баасанхүү -

тийн.

Цэрэндорж -

одоо түүхий эдийн үнэ ч бүр гүйцлээ.

Баасанхүү -

тэгээд тэр хөлдөөд үхсэн малын арьс ширийг хуулахад амархан уу хэцүү байдаг уу?

Цэрэндорж -

аан тэр чинь гэссэн үедээ бол амархан, гэсээгүй үедээ бол хэцүү л дээ хөлдүү юм чинь салахгүй ш дээ. Тэгээд тэрийг чинь яахав хаврын наранд тэгээд иэнд нь очоод ингээд адууг чинь ингээд задлаад задлаад наранд харуулаад тавьчихна л даа.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ээвэр газар. Тэгээд нэг юм уу хоёр хоноод л гэсчихнэ. Тэгээд тэрийг яагаад ирэхэд чинь нэг өдөрт 10 цаас өгч байсан юм адууны шир хуулж ирэхэд. Нэгдэл хоолыг нь дааж байсан юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэгээд хоолыг нь өгөөд тэгээд явуулж байсан юм хөөрхий хөдөө аж ахуйн нэгдэл болуул. Тэгээд одоо болуул ерөөсөө юм алга. Тэхэд тэнд чинь аваачаад зарим хүн ясыг нь нэрж байсан юм.

Баасанхүү -

нэрээд ээ?

Цэрэндорж -

ясыг нь ингээд 2 зууханд ингээд гал түлээд ингээд тогоонд нэрэхлээр хар тос гардаг байсан юм.

Баасанхүү -

тос оо?

Цэрэндорж -

тийн. Техникийн тос гээч юм гардаг. Тэрүүгээр саван хийж байсан юм.

Баасанхүү -

өө за.

Цэрэндорж -

ийм л одоо тэнд хөдөө аж ахуйн сайхан сайхан амьдрал байсан алга болоод дууслаа л даа. Тэрийг одоо мэддэг хүн ч алга, ярьдаг хүн ч алга тэрийг яриулаад суудаг хүн ч одоогоор байхгүй.

Баасанхүү -

тэхээр нэгдэл гэдэг чинь мал..., ер нь бол гол нь ингээд малаа маллаж өсгөнөтэгээд одоо жишээ нь өөр ийм аж ахуйн ажлууд байна гэж байна ш дээ.

Цэрэндорж -

өө байна. Туслах аж ахуй гэж байна.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

туслах аж ахуй гэж үйлдвэр гэж байна. Үйлдвэр гэдэг нь харганад хадаад чулууг чинь шатаагаад шохой болгоно. Тэрийг нийлүүлнэ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

аан туйпуй маш их зохиж байсан. Аймгийн төв рүү туйпуйг нь аймгийн төв сумын төв рүү барилга барих гээд амьтан авч туйпуй их жаахан цохиж байсан юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

хар модоор янз бүрийн юм хийж байсан юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

бургасаар гэрийн унь хана хийж байсан юм. Тэхэд бургас одоо ганц ширхэг бургасгүй болчихсон манай гол. Тэхэд бургасаар бол захын хүн аваад араг шээзгийгээ хийгээд л тэгээд л хана униа хийж байсан юм. Тэгсэн одоо байхгүй. Тэр нэг ёсоор байгалийн жам ёсоор болдог юм уу хоёр ёсоор тэгээд хүний зүй ёсоос болчихдог юм уу тэгээд дуусдаг л юм байна. Одоо энэ харгана л их болсон байна лээ хөөрхий. Тэр нь амьтан газар гарзыг шатааж байна.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

хөдөө аж ахуйн тэр нэгдлүүд чинь манайх чинь гутлын үйлдвэртэй байсан.

Баасанхүү -

өө бас.

Цэрэндорж -

тийн. Монгол гутал хийчихнэ, энэ цагаан ултай гутлыг чинь..., цагаан ултай гутал гэж маш сайхан гутал байсан юм. Багаан ултай гутал бамбагар цагаан гутал эсгий гутал хийчихдэг байсан юм. Тэгээд одоо байхгүй. Одоо тэр эсгий..., манай Алдархааныхан д бас нэг одоо сүүлийн үед нэг сайхан сонирхол байгаа юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

манай энд 300, 400-аад шахуу хүн цагаансараар нэг цугладаг юм.

Баасанхүү -

өө за.

Цэрэндорж -

өө тэнд сайхан газар цуглаад л яриа хөөрөө хийгээд л нэг өдөр чинь сайхан 0,38,39 хөгшнийг аваад тэгээд дайллага цайллага хийчихдэг.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгээд тэр ахмадын зөвлөлөөс хэдэн мөнгө гаргачихдаг. Ингээд сайхан дайлаад. Бид нар 20 гаран 30-аад шахуу улс байдаг юм. Тэгээд тоглоод л өдөрт заримдаа 2, 3 хоноод заримдаа олон шуугилдаад одоо хэзээ хаанаа цуглах гэж байна гээд шуугилдаад л байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

бас нэг сайхан юм байгаа юм. Тэр бол их гоё юм гэж байгаа юм. Тэнд ухаандаа тэднийх эднийх гээд давхиад байсан болохоос биенийдээ очиж цуглаж ярьж байгаагүй.

Баасанхүү -

зав байгаагүй байх.

Цэрэндорж -

зав байхгүй, ерөөсөө зав байхгүй. Тэгээд одоо бол их сайхан. Харин тэр тал дээрээ манайханд их гоё юм түгээсэн юм байгаа юм.

Баасанхүү -

одоо ингээд малаа нийгэмчлээд нийтийн болгоод ирэхээр чинь танд байан мал өөр хэн нэгэнд очоод л, тэгээд одоо жишээ нь нэг хонины найр кинон дээр жижигхэн маргаан болоод байдаг ш дээ.

Цэрэндорж -

за тийн.

Баасанхүү -

зөрчил үүсээд л. Таны одоо жишээ нь хурдан удмын морь өөр хүн аваад л уралдуулаад л түрүүллээ ч гэх юм уу бас амьдрал дээр ч гэсэн нэгтиймэрхүү юм болж л байсан байх тээ? Энэ зөрчил гарч байв уу? Танай нэгдэлд.

Цэрэндорж -

өө тийм юм гардаггүй. Ер нь гайгүй шүү.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэр айл ч ухаандаа ингээд л би хонь өглөө 100 хонь өглөө тиймээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэр айл гар тэмдэгээ хийгээд авчихна.

Баасанхүү -

гар тэмдэг хийж авна аа?

Цэрэндорж -

аанхан гар тэмдэгээ хийгээд авчихна. Ухаандаа чихэнд нь юм хийх юм уу, тамгалах юм уу гар тэмдгээ хийгээд авчихна. Тэгээд тэрний маллаж байгаа малд тооцно. Тэрнээс тэр наадах өгсөн хүнтэй бол эргээд долхилцоод байх юм байхгүй.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

харин тэд нар дээр ард түмэн их шударга. Тэрнээс өө манай адуу, өө манай тийм адууны чинь удмаас чинь хурдалж байна гэнээ тэр нэгдлийн сууд очоод гэж яриа байж л байсан.

Баасанхүү -

аан за.

Цэрэндорж -

аан тэхээр миний удмын тийм мал тэгээд сайхан болчихсон бол одоо би авна гэж байгаа хүн байгаагүй.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр нэгдүгээрт тэр маллаж байгаа хүн ухаандаа тэрний адууг энэ ч мөн гайгүй юм байна хурдан ч болох юм уу гэдэг юм уу бас үзэл санаа байдаг юм уу, шинжиж таниад мэддэг юм уу харин тэрүүгээрээ л хурдлуулж байсан байлгүй. Тэрнээс зүгээр өө чиний морь..., миний морь хурдалчихлаа биавъя гэж байгаа хүн дуулаагүй. Ер нь нэгдлээс ороод тартал нь уулдаагүй ээ. Тийн.

Баасанхүү -

нэгдлийн хурал чуулган гэж юм болдог байсан уу?

Цэрэндорж -

өө хурал чуулган ч ер нь за жилд нэг 2 удаа хиж байсан юм даа.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэр талаараа ярихгүй юу?

Баасанхүү -

тэр нөгөөдөх олон тал тал тийш нь тарчихсан хүнийг чинь цуглуулж хурал хийнэ гэж нэг аюул.

Цэрэндорж -

ммхм

Баасанхүү -

тэр чинь бүгдээрээ ирж чадахгүй.

Цэрэндорж -

за нэг 50 юм уу 60% нь ирнэ. Аан харин мал төрчихөөс өмнө цагаан сараас хойхно шиг эмэгтэйчүүд нь төлийн баяр гэж хийж байсан.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

төлийн баяр. Аан ухаандаа л одоо тэгээд бүх сумын эмэгтэйчүүдийг чуглуулаад, тэрэн дээр 2, 3 өдөр нэг сайхан юм ярина сайхан ч наайрлуулчихна бас.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгээд гэр гэрт нь буцааж хүргэж өгнө. Тэхээр нөгөө хүн чинь урам зориг ороод нөгөө төлөө үхүүлдэггүй.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

төлөө хорогдолгүй авахын төлөө, тэгээд нөгөөдүүл чинь янз бүрийн болзол ингээд заагаад өгчихнө ш дээ. Тэхээр зэрэг чинь тэгэх юмсан гээд. Тэгээд манай тэндээс яавчиг юм мэдэхгүй ёстой А-ийн толгой мэдэхгүй аравтын бутархай ялагхгүй хүн хөдөө аж ахуйн нэгдэл бараадаж байгаад л тэгээд гадаад дотоод хэд дахиад л явчихсан юм байгаа юм. Нөгөө ажлаараа шалгараад.

Баасанхүү -

аанхан.

Цэрэндорж -

тэхэд хөдөө аж ахуйн нэгдэлд хамгийн түрүүнд албан газрын чинь “Ударник” гэж цол өгч байсан юм. Тэргүүний ажилчин “Ударник” гэж.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэрний дараа чинь 1, 2, 3, 4, 5 жилийн гавшгайчууд гэж нэг юм өгч байсан юм. Ийм л юм байсан. Хөдөө аж ахуйн нэгдэл нэг л сайхан хүнээ урамшуулах тал дээр жаахан нөгөөдөх л малаа л малласан хүнийг яагаад байхаас биш хар ажил хийж байсан хүнийг урамшуулаад явахгүй.

Баасанхүү -

тийм байна

Цэрэндорж -

ганцхан малан дээрээ л голлоод л. Ингэж байсан байгаа юм.

Баасанхүү -

гол анхаарлаа хандуулаад л.

Цэрэндорж -

тийн. 1965 онд бишээ..., 75 онд хоёр аймгийн бичигч гээд Оросын намын бичээч гээд, аймгийн 2-3 бичигч байгаа юм. Тэгээд улсад бичигдэх гээд ингэхэд 3 ахиад буцаад ирж байсан миний..., аан таны хөдөлмөрийн доод хэмжээ таны бүтээмж нь муу байна гээд.

Баасанхүү -

өө за

Цэрэндорж -

тэгээд намын ганцхан намын нэг бичигт ганцхан бичигдэж байсан юм. Тэхэд одоо бол ерөөсөө зүгээр бичихгүй юм алга сонин дээр. Энэ бол ичгүүргүй ажил байгаа юм. Энэн дээр чинь бол ёстой үнэн бүтээлтэй хүнийг л гаргаж байвал таарах ёстой байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

хүн яахав тэрнээс үлгэр дуурайлал авахгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэр чинь тийм сайн хүн ингэж юм хийдэг, ингэж бүтээлтэй гээд, тэгэх юм одоо тийм байхгүй. Одоо дандаа тэр л үл бүтэх юм л бичнэ. Өөр юм ерөөсөө байхгүй. Хөдөө аж ахуйд манайхаас ч мөн олон гавъяат, тууварчин гавъяат малчин олон бий шүү манай нэгдлийн.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэр сайхан гавъяат болуул олон байна. Одоо л мянгат малчин болчихсон, одоо л энэ 13, 14 мянгат малчинтай гэв үү манай сум, байдаг юм гэнэ лээ.

Баасанхүү -

тэр одоо сум нэгдлийн нийтийн тэр хурал ямархуу уур амьсгалтай болдог вэ? Хүмүүс одоо санал шүүмжлэл хэлэх мэлэх тийм асуудал...?

Цэрэндорж -

аан байна.

Баасанхүү -

за тэр тухай ярьвал.

Цэрэндорж -

ухаандаа бригадын даргадаа чи буруу ажиллаж байна ч гэдэг юм уу, бригадын тоо бүртгэгч чи миний хөдөлмөрийг үгүйсгэж тийм дутуу дулимаг бодлоо ч гэх юм уу тиймэрхүү юм бол гарна л даа. Тиймэрхүү маргаан байхаас аргагүй байгаа юм. Яав гэвэл ухаандаа өнөөдөр би энд ингээд тэр шохойчид гэлээ тиймээ?

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр өнөө шохойг нь хатаагүй байж байтад 2 хоногийн дараа тэнд очоод байшин хашаа..., саравч барь гэлээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэр лүү явж чадахгүй л нөгөөдөх онгорхой хуудас өгнө шүү дээ.

Баасанхүү -

онгорхой хуудас өгнө?

Цэрэндорж -

онгорхой хуудас өгнө шүү дээ. Тэнд нэг хүн дутчихгүй юу.

Баасанхүү -

тэгнэ тэгнэ.

Цэрэндорж -

тэхээр тиймэрхүү маргаан гарч байсан юм. Тэрнээс өшөө нэг их тийм юм гайгүй ээ ганцхан тийм хөдөлмөрийн маргаан гаралгүй яахав дээ тэр чинь олон хүнтэй ажиллаж байгаа болхоор чинь гарч л таараа. Зарим нь баярлаж л таараа, зарим нэг хэсэг нь гомдож нь гомдож л байх тал бий шүү дээ.

Баасанхүү -

тэр нөгөө нийтийн хурал дээр шүүмжлүүлэх тэгээд жоохон донгодуулах бол нэлээн ичгэвтэр, жоохон хэцүү асуудал байсан уу? Ямар байсан бэ?

Цэрэндорж -

өө тэр хэцүү. Ухаандаа хөдөлмөрийн доод хэмжээ биелүүлээгүй нэгдүгээрт, хоёрдугаарт өглөө оройны өнөөдөх лекцэнд очоогүй.

Баасанхүү -

лекц бас болох уу? Малчдын хооронд...?

Цэрэндорж -

лекц сонин уншлага бас хийнэ ш дээ өнөө сумын төвийхөн чинь. Малчид ч хийхгүй л дээ. Сумын төвийхөн хувь хүн лекц сонин уншлага тэрүүнд очоогүй болуул энэ чинь ухаандаа онгоц, морь, гахай гурав зурчихсан байна.

Баасанхүү -

за.

Цэрэндорж -

тэр улаан буланд.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

за тэхээр зэрэг чинь ухаандаа л гахайн дээр..., зүгээр жоохон ингээд удаад хожигдоод очих юм бол гахайн дээр мордчих юм уу морин дээр мордчихно. Түрүүлээд очсон байвал онгоцон дээр нэрийг нь биччихнэ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхэд иргэний хамгаалалт гэж бас нэг сүрхий нам ч байсан юм.

Баасанхүү -

өө бас

Цэрэндорж -

нам тэнд бас удирдах нэгдэлд байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгсэн чинь нөгөө тэнд жагсаал болох юм гэнэ лээ гээд би дөнгөж нэг юманд явж байсан дарга дуудаад түргэн очихгүй бол болохгүй шүү гээд л. Тэхээр нь байшинд очоод давхиж очоод морио тушж уячихаад гүйгээд л нэг их холоос ирсэн хүн гүйгээд нөгөө жагсаалд очихгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгсэн чинь дуудаж ирээд намайг 25 цаасаар торгож байсан юм.

Баасанхүү -

өө за за.

Цэрэндорж -

чамайг иргэний үүрэг билүүлээгүй чи муу мориор ирсэн үү? Явган гүйгээд ир гэсэн болохоос..., тэгээд 25 цаасаар торгож байсан юм. Тэр үед 25 цаас бол маш их том торгууль байсан.

Баасанхүү -

их мөнгө. Сонин байна. Аан иргэний хамгаалах гэхээр чинь гол нь нөгөө гүйж очих нь чухал юм уу тээ?

Цэрэндорж -

гүйж очино, тэгээд окоовонд орно, баг маг өмсөн тийм юм их хийж байсан иргэний хамгаалалтын сургууль. Тэгээд багтай чинь сураагүй хол явж чадахгүй хүн гүйж.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тун хэцүү.

Баасанхүү -

тэрэнд тэгээд тэр одоо иргэний хамгаалалдтанд зөвхөн сумын төвийхөн оролцож байна уу? Малчдыг ч гэсэн татаад оруулж байна уу?

Цэрэндорж -

өө малчдыг бол хаяа хаяа татаж оруулна. Тэр гэхдээ тэр өвөл яахгүй ээ зуны дэлгэр цагт. Татаж оруулж анхны мэдэгдэхүүнтэй болгох гэж л зуны дэлгэр цагт хаяа тэгдэг. Тэр болгон тэгээд байхгүй л дээ.

Баасанхүү -

танайх та болуул ингээд жин тээгээд яваад байдаг, за тэхээр танай гэр бүл бас ингээд нэгдлийн мал авч маллах уу эсвэл таныг дагаад зүгээр тийм адилхан арын албаны ажил хийх үү?

Цэрэндорж -

үгүй ээ үгүй тэр чинь би ингээд аянд явчилээр гэхэд чинь нэгдэлд нөгөөдөх самган чинь зохих хэмжээний л хийнэ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

адаглаад л нэхий элдэнэ. Тэгээд сур дээс томоно.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

бас тийм туслах үйлдвэрийн ажил хийнэ. Тэгсээр байгаад 6, 7 хүүхэдээ өсгөсөн байгаа юм. Тэгээд тэтгэвэртээ гарчихсан байгаа юм. Тэхээд одооны улсууд чинь ерөөсөө тэгээд нэг л хүүхэд гарчихвал бурхан болох гээд байх шиг л бодоод байх юм. Тэхээр манайх 7 хүүхэдтэй, 7 хүүхдээ өсгөөд бас ажил хийгээд, тэгээд сүүлдээ пирест очоод пиреслэнэ, сахиул хийгээд л тэрнээсээ, гал ч хийж, гал тогоонд ч ажил хийж л байсан, хөдөө чиг л явж л байсан. Тэгээд болгоод байсан байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

одоо ерөөсөө яахав..., тэгж байж л хоёулаа хоёр зэрэг хөдөлмөрийн доод хэмжээ хийхгүй бол минийхийг хүн дээр нөхөж өгөхгүй ш дээ.

Баасанхүү -

аан бас

Цэрэндорж -

бас тийм хуультай тэр чинь. Би хичнээн хийсэн бол нормоороо л явна. Тэр хүн хичнээн хийнэ тэр нормоороо л явна. Тэгээд би өнөө хэлж байсан байхгүй юу хөдөө аж ахуй нэгдэл гэдэг баян хоосны ялгаа байхгүй. Баян хүн ч бас хөдөлмөрийн доод хэмжээ биелүүлнэ заавал. Ямар ч л юм хийсэн хүн. Худаг ухах ч юм уу мод чулуунд явах юм уу тэр нэгдэлд ямар шаардлагтай ажил дээр та тэрийг хий гээд тавьсан баян ч байсан хийнэ, хоосон ч байсан хийнэ.

Баасанхүү -

одоо тухайн нэгдэлд байгаа хөдөлмөрийн насны хүн болгон л тэр нормыг биелүүлэх ёстой тээ?

Цэрэндорж -

биелүүлнэ тийн. Тэр айлд л хичнээн хүн байна тэднийх биелүүлнэ. Тэр ажил бэлэн байна нэгдэлд.

Баасанхүү -

аанхан.

Цэрэндорж -

бэлэн байна. Тэр бол хаана ч хийнэ. Тэхэд адаглаад л одоо Болохын голын тэр цайны хужир гээч зүгээр ингээд тал дээр ургачихсан цайны хужир түүлгэж байсан байгаа юм даа. Тэгээд амьтанд нөгөөдөх чинь бас л зараад ингээд болгочихно. Давсыг..., янз бүрийн тэжээлийн цехүүд олон байсан манай нэгдэлд авдаг нь.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэрийг чинь тэжээлийг цехэд ажил их хийнэ. Ухаандаа тэжээлийн цехэд харгана хадаад малын тэжэээлээ хийчихэж байсан юм. Аан зүгээр тариа ногооныхоо бүх юмыг тэнд бэлдчихээд тэгээд тэр үйлдвэртээ тэжээлээ хийчихэж байсан юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

нэг тийм. Тэхээр гадагш нь зарж байсан манайх. Тэхэд би тэр улаан хальстай сармисыг ухаандаа одоо манай нэгдэлд дарга байсан Жанчиваас тэр хүн Аваржидбаатар гэж хүн үе үеийн ногооны баатар хүн байна. Тэр авчихаад Гуулингийн талд тарих гээд 10 кл сармис авчихаад за баярлалаа гэхлээр манай дарга тэгж байсан юм. Манай хувь нэмэрт өсөх сайхан орлого орууллаа та танд баярлалаа гэсэн. Тэхээр жинхэнэ болоогүй байна даа энэ чинь баярлах ажил биш юм шүү дээ энэ чинь ургавал ургачихна үхвэл үхчихнэ шүү тэгээд Аваржид гуайг тэгж байсан юм.

Баасанхүү -

тэгээд танай нэгдэл одоо явсаар байгаад 90-ээд онд л задарсан уу? Эсвэл тэрнээс өмнө...?

Цэрэндорж -

манайх тэгээд хамгийн сүүлд явсаар явсаар байгаад тэгээд 95 онд л гүйцэд задрах шив дээ.

Баасанхүү -

өө

Цэрэндорж -

үндсэндээ.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

яагаад вэ гэхээр л нөгөөдөх чинь бас нэг тэндээ хувьцаат компани гэж юм болоод.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

бас улсуудаа хувааж аваад. Бас тэрэнд ноогдох хөрөнгийг тэд нар аваад.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ингээд тэрийг 95 онд бөгсийг шувтрах шиг болж байдаг юм. Тэгээд би ч одоо тэндээс 2 хүний хувьцаа авмаар байгаа юм. Тэгээд юу ч байхгүй тэр чигээрээ өнгөрчихсөн. Одоо тэгээд тэрийг...,

Баасанхүү -

мал маллаагүй гэдэг утгаар уу? Яагаад тэгж байна?

Цэрэндорж -

үгүй үгүй би өнөөдөх хөх цэнхэр ягаан хоёр тасалбар хувьцаа гэж өгч байсан юм.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тэхээр тэрийг чинь ухаандаа нэгдлийн байнгын хөрөнгө баталгаатай хөрөнгө хөх цэнхэр тасалбар нь.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

за тэр яагаад гэхээр ухаандаа нэгдэл орлоготой л ажилаад явна трэр хувьцаан дээр мөнгө нэмэгдээд явна шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

орлоггүй байх юм бол тэр хувьцаан дээр юм нэмэгдэхгүй. Аан ягаан тасалбар бол бид нар өөрсөндөө тэгээд л юу болгодог юм тэрийгээ болгоод тэрийгээ болгоод үрчихсэн ийм юм байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгээд одоо ухаандаа эх орны хишиг юм уу одоо энийг бол одоо хувьцаа маягаар үнэлж байгаа энэ бол түрүүний адил дампуурал болно шэж эсэргүүцээд байгаа ш дээ.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

тэр юуг чинь хувьцаа маягийг чинь.

Баасанхүү -

аан тэгээд ер нь бол тэр байгууллагдсанаасаа эхлээд 90-ээд он хүртэл бол нэгдэл байдгаараа байгаад ажил нь явагддагаараа явагдаж байсан гэсэн үг үү?

Цэрэндорж -

өө тийн явагддагаара. Тийм комкани болчихоод, нэгдлээ байчихаад компани болчихоод.

Баасанхүү -

тэр компани болсон нь одоо хэдэн оноос эхэлж...?

Цэрэндорж -

өө компани чинь одоо ерөөсөө л ухаандаа тэрнийхээ л буурин дээр нэгдлийнхээ суурин дээр тийм компани болоод байсан байхгүй юу.

Баасанхүү -

аан 90 оны үед л.

Цэрэндорж -

90 оны үед чинь тэгээд л. Тэгээд 95 он гэхээр дуусчихаж байгаа юм.

Баасанхүү -

одоо тэр ардчилсан..., юу хувьсгал гарах үед ингээд нийгэм солигдож байна ш дээ. Тэр үед одоо танай нэгдэлд яг юу юу болж байв? Хүмүүс нь яаж хүлээж авч байсан бэ? Тэгээд яг нэгдэл гэдэг утгаараа нэгдлийн хувьд нэг тийм байгууллага болчихсон байгаа ш дээ тээ?

Цэрэндорж -

за тийн

Баасанхүү -

тэгээд тэрэнд нь одоо энэ ардчилал яаж нөлөөлж байсан бол?

Цэрэндорж -

тэр бол ч одоо яахав дээ тэр чинь ухаандаа л 50-н хэдэн онд болсон нэгдэл тийм ээ?

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

ардчилал 90-н хэдэн онд 90-оноос шахуу болсон тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр яахав ийм юм үүсэх юм гэнэ лээ. Одоо ингээд мал хувьд очих юм гэнэ лээ гэхэд бас тэр танил талаараа бас тийм юмнууд орж л байсан байх л даа. Тэр мал малласан улс ч байдаг юм уу. Ухаандаа би нэгдлээс юу авсан хүн, ерөөсөө л 10 мал авсан хүн хувьчлалд. За тэгсэн чинь 10 мал нь яасан гэхээр зэрэг өө муу нөхөр чинь нэгдлийн мал маллаж байгаад өрөнд орчихсон ингээд 10 маланд чинь 5 нь бүдүүн 5 нь төл ирж байсан. Тэр дундаас бас нэгдлийн нэлээн улсууд завшчихсан амл маллаж байсан.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

тэр дундаас бас ухаандаа ямарваа нэг юмны чинь шуурганаар чинь бас холбирдог ш дээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр холбирхоор зэрэг сүйхээтэйхэн шиг улсууд чинь бас ингээд тэрийг мэдчихээд наагуураа амьтнаас ухаандаа баахан жижиг төл мөл худалдаад авчихав. Тэгээд бт одоо ингээд нэгдэлд ингээд өрөнд орчихсон хүүхэн чи намайг эс мэдэх биш нялх нойтон хүүхэдтэй одоо ийм байсан ш дээ би.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгээд өрөнд орчихсон. Одоо би чамд би 10 бүдүүн малны чинь оронд 5 нь бүдүүн мал 5 төл өгье гээд тэгсэн, За за тэг тэг. Тэгээд бид нар авч байсан болохоор 5 бүдүүнийг нь 5 бүдүүнээр нь 5 төлийг нь 5 төлөөр нь аваагүй юм байхгүй юу тэр чинь.

Баасанхүү -

бас

Цэрэндорж -

бас ингэж дотроо тэр улсууд тэр юм аа хийж байгаад бас тэгж одоо хөлжсөн улсууд одоо байж л байгаа. Тэр дотор.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр ухаандаа юм гэдэг чинь нэг талаар дандаа сайнаар эргэж явж, нөгөө тал нь сар нь араас нь сүүдэр нь хүртэл дагаж явдаг юм байна л даа.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ерөөсөө л яг дагаж явдаг. Ийм ухаантай юм байна гэж би боддог юм байгаа юм. Тэгж л би тэгж бодож авсан юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ухаандаа 6 хүний дунд нэг тэмээ оногдох боллоо л доо бид нарт.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

нэгдлээс. Нөгөө тэмээгээ...,

Баасанхүү -

тэмээгээ тоолоод хүн амаа тоолоод уу?

Цэрэндорж -

тийн. Тэмээгээ тоолоод хүн амаа тоолсон чинь 6хүний дунд нэг тэмээ олдохгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгтэл 6 мөч гэж хуваадаг малыг чинь.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

алсан хойноо 6 мөч гэдэг хуваадаг. Тэрний нэг мөч нь надаа таарахгүй юу. Тэхээр нь би нэг үгүй ээ тэмээг чинь 6 хувааж авах чинь тэмэг чинь зүгээр чи надад үхэр тэрэг өгчих гээд би өнөө хүнээс үхэр тэрэг авч л байлаа.

Баасанхүү -

аан ингэхгүй юм уу? Одоо жишээ нь би бол ингэж бодод байна л даа танайх 7 хүүхэдтэй ингээд 9 ам бүлтэй айл учраас танайд нэг тэмээ оногдохгүй юм уу тээ?

Цэрэндорж -

ммхм

Баасанхүү -

тэгж тооцогддоггүй байсан юм уу.

Цэрэндорж -

үгүй ээ тэр чинь өрхт нь хуваагчихаж байгаа юм ш дээ.

Баасанхүү -

аан өрх...,

Цэрэндорж -

өрхт нь. Тэгээд манайх зовлонтой л доо би бас өнөөдөх сүүлдээ аймаг ороод ирсэн байхгүй юу 1979 онд. Тэгээд тэрнээс хойш гарсан хүүхдүүд өнөөдөх аймгаас пасдорт авах болчихгүй юу. Тэхээр зэрэг сумаас паспорт байхгүй аймгийн паспорттой байна гээд тэгээд хөөгдөөд сумаас хөөчихгүй юу.

Баасанхүү -

ээ. Одоо ингээд нэгдэл байгуулагдаад л задрах..., 90 онд л ерөнхийдөө задарсан юм байна тээ? Компани байгуулагдсан ч гэсэн энэ хүртэл хугацаанд танай нутаг орон, танай нэгдэлд одоо ямар ямар өөрчлөлт шинэчлэлтүүлд явагдсан бэ?

Цэрэндорж -

за хө тэр үед чинь одоо тийм их тэрнээс шалтгаалаад тийм онц юм ч явагдаагүй ээ.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

онц юм явагдаагүй. Зүгээр ажил их суларсан. Одоо ийм болсон гэнэ лээ одоо ингээд ингээд задарлаа ухаандаа..., тэхэд манай мам станц гэдгийг хамгийн түрүүнд заралсан.

Баасанхүү -

за мам станц гэдэг нь юу вэ?

Цэрэндорж -

за мама станц гэдэг нь Оросын үл хандах фонтыг эрхэдэг газар байсан. Аймгийн бүх фонтыг, улсын фонт дээр хадаж бэлддэг газар байсан. Аан тэрийг бүх сумуудад техникийг нь тарааж өгөөд тэрнээс эхэлж задарсан байгаа юм.

Баасанхүү -

тэр одоо өвс бэлдээд байгаа юм уу тээ?

Цэрэндорж -

өвс бэлдэж байгаа юм. Өвс тариа ногоо ухаандаа хавар тарьчихна намар хураачихна. Аан өвс ногоо хаана өвстэй газар байна очиж өвс хаддаг тэрийг улсын фонт, аймгийн фонт, сумын фонт гэж бэлддэг тийм мам станц гэж юм байсан юм. Тэр хамгийн түрүүнд задраад тэгээд сүүлд нь нэгдэл задарсан юм даа.

Баасанхүү -

ингээд нэгдэл задарч байгаа нь зарим хүмүүс бол сэтгэл хангалуун ч юм уу байж болно, тэгээд зарим нь сэтгэл хангалуун биш ч юм уу тээ тийм тал байна ш дээ тээ? Аль талдаа илүү байсан бол оо?

Цэрэндорж -

аан тэхээр энэ мал маллаж байгаа хүн дээ бол илүү байсан.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

аан сургууль, цэцэрлэг, захиргаа энэ хэд мал маллаж байсан улсыг улсын албан хаагч гэж үзээд мал өгөөгүй. Нэг ч бэлгэнд ороогүй. Тэгээд багш нар цэцэрлэгийн багш, сургуулийн багш, галч манаачууд хүртэл одоо тэр л ямар ч орон тоогүй тийм суман дээр л тэгээд улсын албан хаагч ийм бүртгэлтэй улсууд бол энэ өмч хувьчлалд ороогүй. Одоо хүртэл гомдол нь явж л байгаа.

Баасанхүү -

аанхан.

Цэрэндорж -

тэр бол..., мал голдуу маллаж байсан улсдаа л явуулчихсан.

Баасанхүү -

тэд нар л ерөнхийдөө малаа аваад л хожоод үлдсэн байна тээ?

Цэрэндорж -

тийн. Тэхэд огт нэгдэлд ганц гадасны нэмэр хийгээгүй ганц мал маллаагүй хүн ухаандаа энд тэндээс ухаандаа миний түрүүний хэлдэг шиг л ах дүү амраг садангаа тийшээ яваад тэнд очоод тэр нэгдэлд ороод мал малла гэх юм уу ийм жишээ баримтаар нуугуур журмаар ирсэн улсууд бол цадсан, хөдөө аж ахуйн нэгдлээс. Хэчнээн ам бүлтэй байна хүнийх ч байдаг юм уу өөрийх ч байдаг юм уу баахан хүүхэдтэй улсууд гэж байгаад мал авчихсан тал ч бий.

Баасанхүү -

аан танай нутагт ч бас тийм хүмүүс ирж байсан юм уу?

Цэрэндорж -

байлгүй яадаг юм. Байлгүй яахав. Жинхэнэ авах ёстой хүндээ өрөө бүгд үнээ тавихгүй.

Баасанхүү -

ммхм. Тэгээд одоо энэ нэгдэл задраад ингээд хувьчлал явагдахад тэр одоо төрийн албан хаагч энэ захиргааны ч юм уу тээ энэ өөр мал маллахаас өөр ажил хийж байсан хүмүүс бол ердөөсөө бараг юу ч аваагүй юм уу?

Цэрэндорж -

аваагүй аваагүй. Нэн ялангуяа төрийн албан хаагч гэдэг нэртэй хүнд болуул ерөөсөө олдоогүй шүү.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

чухам тэр мал хувьчлах заавар дээр байсан юм уу байгаагүй юм уу тэрийг чинь ухаандаа ганцхан тэр сумын нэгдлээс гарсан арга болов уу би дотроо.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр чинь хаашдаа тэр сумд л байж байгаа хүн чинь мал малладаг ч бай, мал малладаггүй ч бай хүүхдийг нь боловсруулдаг газар байж л байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг нь хүмүүжүүлээд байж л байна.

Баасанхүү -

хөдөлмөрлөсөн.

Цэрэндорж -

тийн хөдөлмөрлөсөн. Тэхдээ тэрүүнд яагаад өгдөггүй юм тэрэн дээр би бас нэг ийм жаахан үзэл санааны юм байдаг л юм.

Баасанхүү -

тэр үедээ бас энэ талаар гомдол янз бүрийн юм гарч байгаагүй юу.

Цэрэндорж -

гараагүй.

Баасанхүү -

өө за

Цэрэндорж -

гарах газаргүй болчихо лээ л дээ.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

гарах газаргүй болоод ингээд бүх юм чинь задраад бутарчихлээр зэрэг чинь үгүй би одоо тэгмээр байна шүү гээд би чамд хэлнэ ш дээ.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

үгүй тэр чинь дээр өнгөрчихсөн ш дээ Цэрэндорж гуай одоо тийм юм байхгүй болсон шүү дээ, одоо та тэрийг хаана хөөцөлдөөд ч юм олж идэхгүй гэчихээд тэгээд анхны чулуун дээр очоод мөргөчихгүй юу.

Баасанхүү -

таныг нөгөө цэргээс..., та цэрэгт явахаасаа өмнө бол сумандаа багтаа билүү?

Цэрэндорж -

тийн багтаа.

Баасанхүү -

ингээд нэг алба хаагаад байсан ш дээ.

Цэрэндорж -

тийн

Баасанхүү -

тэгээд цэргээс халагдаад ирсний чинь дараа ямар нэгэн захиргааны ч юм уу намын ажил хийлгэхээр санал болгоогүй юу.

Цэрэндорж -

Өө болгосон.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

багийн дарга хий гэсэн.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

хийхгүй гэсэн. Ерөөсөө хийхгүй.агент хий гэсэн.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

анент 2 сар хийсэн. Агент 2 сар хийгээд нэгэнд нь тооцоо бодуулсан 13 цаас татдаг юм байна. Үгүй тэр яагаад татсан юм бүү мэд. За тэгээд 13 цаасаа төлчихдөг юм аа. Тэгээд ахиад дараагийн тооллогон дээр 50 цаас татдаг юм байна.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

за энэ надад таарахгүй ажил. Энийг хийхгүй ээ. За мал малла гэсэн мал маллахгүй гэсэн. Яагаад малладаггүй юм гэсэн, мал..., хүүхэд нэгдүгээрт жижиг байгаа, хүүхдүүд том болоогүй жижигхэн, хоёрдугаарт одоо ингэж хоёр хүний мал маллаад явахаар бас наана нь хоёр гурван байж байдаг. Нөгөөдүүл чинь одоо бас сургуульд суулгамаар болдог янз бүр болдог. Ерөөсөө л хар ажилаа л хийе.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэр нь дээр юм байна. Нэгдүгээрт ялгүй юм, хоёрдугаарт арай хөлс нь ахуй юм, шөнө нойртой хонох юм. Ингэж одоо тэгээд хийгээгүй.

Баасанхүү -

аан тэгээд жин тээгээд явсан юм байна тээ?

Цэрэндорж -

тэгээд жингээ тээгээд хар ажлаа хийгээд ингээд явсан. За нэг 2 жил 3 жил бол адуу малласан. Тэхдээ бас нөгөө нөхөртөө ярьчихна. Чи энэ сарынхаа үнэ хөлсийг чи ав, аан би энэндээ яваад бор амиа бодуул бодъё болохгүй бол..., хоёулаа хоорондоо тэгээд тохироод тэгээд нэг 2, 3 жил тэгж явсан.

Баасанхүү -

аан хамтраад хүнтэй хамтраад адуу малладаг байсан юм уу тээ?

Цэрэндорж -

тийн. Ерөөсөө нэг хүн болохгүй заавал хоёр хүний дунд нэг нь ахлагч тийм юмтай. Тэрнийхээ заавраар явна.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ер нь хойно суурийн ахлагчтай хэсгийн ахлагчтай гэж байсан ш дээ.

Баасанхүү -

өө за

Цэрэндорж -

тэр их ашигтай байсан юм. Ухаандаа өнөдөр суурийн ахлагч юм аа гээд за тэр суурь дээр очоод нэг малаа тарих газар газар очоод тарилганд хамжаад өг, аан энд туулга хийх гэж байна тэр туулганд нь оч, ингэхээр чинь очихлээр зэрэг чинь бие биендээ харилцан ажил хийгээд байхлээр ажил их бүтдэг. Хөдөө аж ахуйн нэгдэлд тэрүүгээрээ их сайн талтай байсан юм байхгүй юу.

Баасанхүү -

таны бодлоор ингээд хөдөө аж ахуйд энэ нэгдэл гэж байгуулагдсанаар ямар ямар эерэг талууд Монгол орны хувьд, малчдын хувьд гарч ирсэн гэж боддог вэ?

Цэрэндорж -

за ер нь ухаандаа ингээд л хөдөө аж ахуйн нэгдэл байгуулагдлаа.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

за чи зүгээр хөдөө аж ахуйн нэгдэлд оролгүй нэг гишүүн байлаа.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэхээр зэрэг л нөгөө хөдөө аж ахуйн нэгдэл чинь газар талбайгаа цөмийг нь авчихна. Тэр хөдөө аж ахуйн нэгдлийн л газар.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

маний газар биш. Аан тэхээр зэрэг л мань чинь нөгөө хөдөө аж ахуйн нэгдэлд орчихоор нөгөөдөх газар дээр нь байж байгаа хүн чинь малыхаа бүх өнөөдөх л даатгал маатгал гэж бий ш дээ одоо ухаандаа тийм ээ? Даатгал байгаагүй. Тэхээр л яанз бүрийн өнөөдөх л төрөөс авдаг арга хэмжээ тарилга туулга гээд бүх юманд орохын тулд бас тэр заавал шаардлага болж байгаа юм нөгөөдөх чинь. Аан тэгэхгүй нөгөө тарилга туулга чинь бид нарт үнэтэй оногдож байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Цэрэндорж -

аан хөдөө аж ахуйн нэгдлийх болохоор зэрэг чинь хөдөө аж ахуй миний 16-г ялгаад чи тусгай малаа нөгөөдөх рүү хий гэж хэлэхгүй ш дээ. Тэхээр зэрэг л тэр 16 чинь өнөөх тарилга туулга бүх юмандаа ороод яючихна.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

аан тэр үедээ 16 толгой мал гэж яриад байна ш дээ тийм ээ?

Баасанхүү -

тийн.

Цэрэндорж -

тэр чинь аль сайн чанарын малыг өөрөө аваад үлдчихсэн байхгүй юу. Одоо ухаандаа нэг ёсны шилмэл мал гэж яриад байна ш дээ тэрийг чинь аваад үлдчихсэн байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгсэн учрахас хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүд нь тэгээд л нэгдлийнхээ хүч дэмээр, өөрийнхөө 16-ийн дэмээр тэгээд харин бүүр малаа өсгөөд болоод л байсан. Тэхэд бид нар чинь ухаандаа сард 2-3 хонь идэх эрхтэй шүү дээ.

Баасанхүү -

нэгдлийн малаас уу?

Цэрэндорж -

тийн. Бид нарт ингээд цохоод өгчихнө ш дээ. Аан өөрийхөөс цохохгүй онцлог нь. Нөгөө сууриас ирнэ.

Баасанхүү -

яагаад тэгдэг юм бол?

Цэрэндорж -

аан тэхээр өөрийн сууриас идэхээр юмны хардлага байх юм уу ухаандаа шилж иднэ гэж бодож байхгүй юу.

Баасанхүү -

аан.

Цэрэндорж -

юмны хардлага байхгүй юу.

Баасанхүү -

аан тэгээд нөгөө сууриас болохоор чинь нөгөө суурийн маллаж байгаа эзэн нь сонгож өгөх ч юм уу бас нэг тийм...?

Цэрэндорж -

тийн тэр хүн сонгож байгаа ш дээ. Тэхэд би бас нэг 5 хүүхэдтэй байсан нэг айлаас нэг хонь авах гэлээ чи очоод бариад ав гадаг юм намайг.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгээд би нэг хонь очоод бариад авахгүй юу.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

тэгсэн тавь хөө чи наадхаа гэж байна.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

үгүй тэхээр би яах юм болоо гэж бодоод явчихгүй юу. Тэгсэн тэр хүн их хашир сайн хүн байсан. Энэ чинь жижигхэн хонь байна ш дээ чи таргыг нь бодож байж, чи одоо хэдэн бүлтэй хүүхэдтэй болж байгаав, яс дагаж мах гэж байдаг юм, тэр харлаг хонийг барьж ав гээд.

Баасанхүү -

за

Цэрэндорж -

нэг их том харлаг хонь барьж байсан юм. Тэгээд хөдөө аж ахуй талбар чинь хүнийг хөөрхөн сургаад байдаг юм байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Цэрэндорж -

ингэж л байсан байгаа юм.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.