Tserendorj
![](../assets/images/interviewees/990222.jpg)
Basic information
Interviewee ID: 990222
Name: Tserendorj
Parent's name: Rentsen
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Aldarhaan sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
work
childhood
family
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За танай гэр бүл, таны ойр дотны хүмүүсээс хэлмэгдэж байсан хүн байгаа юу?
Цэрэндорж -
манай ээжийн хамгийн том ах нь хэлмэгдэж байсан. Яруугийн хүрээн дээр байсан хүн. Яруугийн хүрээнд 1000 гаран заантай байсан юм гэнэ лээ.
Баасанхүү -
хөөх за
Цэрэндорж -
тэгээд тэр гарьд цолтой байсан юм гэнэ лээ. Тэгээд тэр хүн баригдаад явсан. Намайг ер нь 4-тэй л байсан юм уу даа тэгээд баригдаад явахад зайдан морин дээр мордуулаад аваад явчихлаа л гэж байсан юм тэд нар. Тэгээд тэр үед бид нар жоохон хүүхэд учраа олохгүй л байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд тэр хүн тэгээд буудуулсан юм байна лээ. Тэгээд тэр үед лам нар тэгээд хэлмэгдэж байх үед чинь одоо тэр манай тэр Яруугийн хүрээн дээр чинь нэг зурхайч, Галуутын хүрээн дээр байсан нэг зурхайч, Дуутын хүрээн дээр байсан нэг зурхайч ийфм 3 зурхайч бие биенийгээ баригдаад очихлээр, хар гэрт ярьж байсан юм гэнэ лээ тэр урд.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэр гэрт ордог юм байна лээ л дээ. Тэгээд байшин байхгүй дандаа гэрт хорьж байсан юм чинь. Тэгээд тэр 3 бие биенийгээ зураад байж, ер нь амь гарах тал байна уу үгүй юу гэж.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
үгүй тэхээр зэрэг л Галуутын хүрээний тэр хүн зурахлээр зэрэг манай тэр Дуутын хүрээний тэр зурхайч Дамдинсүрэн гэдэг хүнийг үгүй чи л гарах юм байна, амь гарах юм байна чи лав ингээд байдаг. Тэгээд өөрөө зурахлээр гарчихмаар бодогдоод байдаг гэнэ Дамдинсүрэн гуай.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд нөгөөдөх ингэсэн чинь өнөө гэрт байж байхаар зэрэг л ханыхаа шаарыг өргөөд тэгээд тэр хоёр шөнө гаргачихсан юм гэнэ лээ нөгөөдхийгөө.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд тэр одоо тэр манай сумын 10 жилийн ар дээр байсан юм гэнэ лээ хөөрхий. Тэгээд явж байгаад нэг айлд орж өнөөдөх олон хоног яачихсан, ангаж цангаад айлд орсон юм гэнэ лээ.
Баасанхүү -
оргож явахадаа?
Цэрэндорж -
тийн оргож явахадаа. 5 гэр байхад хамгийн арых нь гэрт орчихож. Тэгсэн нэг хүүхэн сууж байна хүүе юу вэта чинь, яагаад ингэж явдаг хүн юм гээд тэгсэн, үгүй ах нь ингээд оргоод явж байна гэсэн, ээ та буруу газраа ирж дээ яана, энэ чнь шоронгийн даргындаа ороо ирлээ ш дээ гэж байна.
Баасанхүү -
ээ зайлуул.
Цэрэндорж -
за нөгөөдөх шоронгийн даргынд орж гэнэ. Тэхээр тэр хүүхэн маш их сайн хүн байгаа юм.
Баасанхүү -
эхнэр нь байсн юм уу?
Цэрэндорж -
тэр шоронгийн даргын эхнэр нь гэртээ ганцаараа байж. Өө тэгвэл тэр орон доогуур ор гэж байна.
Баасанхүү -
иш зайлуул.
Цэрэндорж -
тэгээд орон оруулчихаж нөгөөдхийг чинь. Тэгээд хоол унд хийж өгөөд, тэгээд шоронгийх нь дарга юманд яючихсан тэр өдөр ирэхгүй гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
бас л өнөө муухай энд тэнд юм барьж ирэх гээд явж байгаа бодоход. Ингээд тэгээд нөгөөдхийг чинь оргуулаад явуулаад тэгээд 10 жил нутагтаа оргож явж байгаад амьтан ах дүү хоол зөөж байгаад тэгээд гарсан. Одоо Дамдин сүрэн зурхайч гэж байж байгаа хүн шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
1960-н хэдэн онд энэ чинь одон орны хүрээлэнд одоо тэр Төмөр-Очирын авгай Минжбадгар одон оронгийн үхрээлэнгийн орлогч захирал байсан юм. Тэхэд Дамдинсүрэн гуай жинхэнэ захирлыг нь хийсэн байхгүй юу. Тэгээд 2 жил болоод манайх зурхайгаа нэг тоогоор алдчихлаа за Минжбадгар олдог юм уу үгүй юу өөр ч олох хүн алга шиг байнаа гэж тэгж байсан юм гэнэ лээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
одоо нэг байтугаа одоо хэдэн сараар алддаг гэж ороод байх юм мэдэхгүй. Тэгээд алдчихсан нь бол яг үнэн юм байгаа юм. 15-ны сар нар гэдэг болуул заавал бие биенийгээ үзэж харах ёстой.
Баасанхүү -
аанхан
Цэрэндорж -
нэг нь гарч ирнэ нэг нь шингэнэ. Сар тэндээс гарахад нар ийшээ шингэнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхэд заавал бие ибенийгээ үзэх ёстой. Тэхдээ 14-ндөө үзчихдэг болсон ш дээ.
Баасанхүү -
аан
Цэрэндорж -
нэг хоногоор алдчиихсан нь бүүр ил байгаа юм.
Баасанхүү -
одоо тэгээд л нөгөө шинийн нэгний хоногийн өмнө наана цаана гээд л маргааш нөгөөдөр гээд хэрэлдээд байдаг. Энэ бас холбоотой болов уу?
Цэрэндорж -
холбоотой. Тэхэд одоо ухаандаа 60-н хэдэн онд алдчихсан юмаа одоо бид нар чинь ухрааж алдаад байгаа болохоос тэрэнтэй 0,03,51 хүн байхгүй шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ухрааж алдаад байгаа болохоос тэрэн дотроос гүн орж байгаа юм байхгүй.
Баасанхүү -
тэгээд таны нагац ах болохоор эргэж ирээгүй тэр чигээрээ буудуулаад л...?
Цэрэндорж -
тэгээд буудуулаад нас барсан юм. Тэгээд сүүлд нь одоо энэ цагаатгал гэж гарч ирээд тэгээд тэр цагаан номон дээрээ л дээх нь л бичээтэй байдаг юм байна лээ.
Баасанхүү -
аанхан
Цэрэндорж -
тэгээд манай нэг..., ээж амьд байж байгаад тэгээд хэлмэгдэлтийх нь хэдэн цаасыг олж авсан юм гэнэ лээ намайг Завхан байхад.
Баасанхүү -
өө за
Цэрэндорж -
тэгээд тэр хүний ял тэгээд л дуусчихсан байгаа юм.
Баасанхүү -
тэр одоо тэр Дамдинсүрэн гэдэг зурхайч эргэж ирээд тэр тухайн үедээ яг юу байсан, ямар юм болж байсан гэдэг талаар л ярьсан байна уу? Тэгж л та одоо энэ тухай ярьж мэдэж л чадаж байна уу тээ?
Цэрэндорж -
аан Дамдин сүрэн зурхайч ухаандаа яг тэхэд бас л тэр хар гэрт байж байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд Яруугийн хүрээний..., манай Галуутын хүрээ гэж хойшоо Эрдэнэ Хайрхан луу байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэр гурван зурхайч нийлж амьд гарах тал байна уу гээд зураад л.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд ганцхан Дамдинсүрэн гуай чи л гарна, чи л оргох юм байна гэж ингээд зурсаар байгаад тэгээд гарсан юм гэж байгаа юм. Тэгээд Дамдинсүрэн гуай гараад л 10 жил ууланд бүгээд л, тэгээд 10 жил болчихоод өөрөө аяндаа сэргийлэх дээр ирсэн юм гэнэ лээ.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
за би ингээд 10 жил тэнэж яваад амиа авч байгаад ингээд ирлээ, надад одоо оногдох ял байна уу гэсэн юм гэнэ лээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхээр зэрэг таныг одоо барьж аваад хийчихгүй, аан таныг 10 жил хаагуур явсан байдгийг чинь судлаж байж ямар хэрэг, ямар юм болж байсныг чинь судлаж байж болно гэсэн юм гэнэ лээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд яахав 10 жил хээр хүнээр хоолоо зөөлгөөд хээл хэвтэж байсан хүн чинь юун хэрэг гаргах вэ. Тэгээд гарч ирж байсан хүн гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд гарч ирэхээс зэрэг тэр одон орны хүрээлэнгийн захирлаар тавиулаад 2 жил болоод л тэгээд буцсан хүн л дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
одоо нас хөгширлөө одоо хэрэггүй. Тэнд одоо бас тэр Дуутын хүрээн дээр байсан хэн гэж нэг..., Сангажав гэж бас нэг хүн бий л дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
доор нэг Сангажав гэж том цолтой хүн. Тэрийг одоо өнөө энэ хийдэд татах гээд ирээгүй хүн л дээ. Би нэг л уруудсан хоёр уруудахгүй ээ гээд.
Баасанхүү -
ээ зайлуул.
Цэрэндорж -
тэгээд ирээгүй юм.
Баасанхүү -
одоо тэгээд таныг ингээд ухаан ороод л ер нь нэг 5, 6, 7 настай болж байх үед чинь л яг эд хэлмэгдүүлэлт бол бүүр их чангарч байсан үе ш дээ тээ?
Цэрэндорж -
аан тийн эд чангарч байсан.
Баасанхүү -
тэгээд та тэр үеийн үйл явдлыг санаж байна уу?
Цэрэндорж -
за тэрийг ч ер нь л их санахгүй байна. Зүгээр л тэр л өө нөгөөдөх манай тэр мууу буурал аав л тэгж байсан юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
өө нөгөөдөх мууг чинь аваад явсан чинь ингээд явлаа хараач тэр нэг зайдан адуун дээр мордуулчихсан, хөлийг нь доод талаар нь тушчихсан..., адууны 4 хөлөн доогуур нь ингээд тушчихсан.
Баасанхүү -
аанхан
Цэрэндорж -
тэгээд тушаатай явж байна өнөөдөх муу чинь...., их өндөр хүн байсан юм гэнэ лээ. Тэгээд зарим довонтой газар хөл нь газар хүрээд, довонгүй газар тэгээд л явж байсан юм гэнэ лээ.
Баасанхүү -
тэр нагац ах чинь үү?
Цэрэндорж -
тийн. Яруугийн хүрээн дээр 1000 ламтай байхад тэрэн дээр ширмэн Хоовон гэж хочтой хүн байсан байсан юм гэнэ лээ.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
хүнийг л дандаа тэгээд хочлоод нэр өгчихдөг.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд манай тэр нагац ах лам очсон юм гэнэ лээ. За та надад нэг цол хайрла гээд, ээ дээ чамд чинь ямар өө алга даа яанаа байз, за чамд сайхан Гомбожав гэж цол өгье дөө гэсэн юм гэнэ лээ.
Баасанхүү -
иш
Цэрэндорж -
тийм сайхан хүн байсан юм гэнэ лээ. Том сайхан хүн байсан юм гэнэ лээ.
Баасанхүү -
тэгээд танай тэр нагац ахын талаар ч тэр ер нь ингээд тухайн үед хэлмэгдэээд ингээд баригдаад явсан хүмүүсийн талаар одоо танай аав ээж ингээд ойр орчны хот айлын хүмүүс юу гэж ярьдаг байв? Ярьдаг байв уу?
Цэрэндорж -
яахав дээ зүгээр их буруу юм хийж, энэ сайхан хүүгээ лам болгодог л буруудлаа.
Баасанхүү -
аанхан
Цэрэндорж -
лам болгоогүй байсан бол ингээд хөдөө ингээд малаа маллаад явж байсан болуул юу боллоо гэж алагдаж тавигдахдаа хүрэх вэ дээ. Лам болгодог нь л буруудлаа даа одоо яахав дээ, одоо нэгэнт л одоо өөрснөө хийсэн хэрэг хэрэг гэж байсан юм гэнэ лээ. Манай тэр буурал аав, манай тэр ахын ээж энэ тэр.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
за энэ тэнэг буруу юм боллоо. Тэгээд тэр үед чинь бас нэг тийм, заавал бас нэг тийм ламтай байх шаардлагатай байсан юм уу, заавал лам болохлээр эрдэм мэдлэгтэй хүн болгох гэж байсан юм уу нэг тийм л тал байсан юм байна л даа.
Баасанхүү -
өөр сургуулиар боловсрол олгох боломж байгаагүй байх тээ?
Цэрэндорж -
өө байгаагүй тэрэнд ер нь байгаагүй. Тэндээ яахав тэнхимийн сургууль гэж нэг юм сүүлд байгуулагдсан юм байгаа юм тэр чинь. Тэрнээс өөр юм боловсрол байгаагүй юм. Ер нь боловсрол тэгээд шашны тийм сургууль байсан байх.
Баасанхүү -
ммхм.
Цэрэндорж -
өөр юм байгаагүй.
Баасанхүү -
түрүүн та нөгөө нэг танай аавыг бас нөгөө нэг тайж гаралтай гээд бас хэлмэгдүүлж байсан гэсэн, тэр талаар та ярихгүй юу?
Цэрэндорж -
аа тэхээр манай тэр буурал аав лам хүн байсан. Аан тэр манай тэр аав бид нарын аав..., бид нар ч 4-үүлээ л дээ. Бид нарын аав тэхэд чинь нөгөөдөх феодал гэж байсан байхгүй юу лам нарыг чинь тэхэд.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
фиодалын хүргэн байж болохгүй тайж хүн, хөрөнгөтөн хүн гэж байсан шүү дээ феодал гэж лам нарыг чинь. Эд нарын хүргэн байж болохгүй гээд нөгөөдхийг чинь нутаг заах шахуу юм болсон юм гэнэ лээ.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
нөгөө бид нарын аавыг. Тэхээр зэрэг л нөгөө манай аав уул их..., тэр буурал аав их ухаантай сайн хүн болоод за хөө чи ингэж болох гэж байна шүү, энэ их буруу юм болох нь, зүгээр эв журмаараа чи зүгээр явсан нэртэй явчих. Тэгэхгүй бол одоо чамайг баригдаж тавигддаг юм уу бас янз бүрийн чирэгдэл болох нь шүү гээд тэгээд нэг морь өгөөд, нэг морь хөтөлгөөд тэгээд явуулсан юм гэнэ лээ. Тэгээд хавар эргэж бид нараас чи хөрөнгө аваарай гээд.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд өөрснөө хавар онд орсон хойноо..., өнөө бага байсаг юм чинь би үгснээ мэдэх вэ. Хөрөнгийг нь өгсөн юм уу өгөөгүй ч юм уу. Тэгээд л явсан юм гэнэ лээ. Тэгээд тэр маань муу бие биенийхээ барааг харсаар байгаад л 86 хүрээд л нас барсан л даа зайлуул.
Баасанхүү -
тэр буурал аав гэдэг нь та одоо аль ааваа хэлээд байна?
Цэрэндорж -
аан энэ сайхан Гомбожав гээд байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Цэрэндорж -
тэрнийг чинь л буурал аав гэж ярихгүй юу би.
Баасанхүү -
аан за за
Цэрэндорж -
манай ээжийн...,
Баасанхүү -
аан ээжийнхээ ахыг уу?
Цэрэндорж -
ээжийн аав..., ухаандаа Соном гэдэг хүн, сайхан Гомбожав, өндөр Чулуун, Дүүгий, Сэржанцан ийм 5 хүн байхгүй юу тэр Мятавгүндийн хүүхдүүд.
Баасанхүү -
аан Мятавгүнд гэдэг нь танай ээжийн аав нь уу?
Цэрэндорж -
аав нь манай ээжийн аав нь.
Баасанхүү -
за за
Цэрэндорж -
тэхээр тэр л ухаандаа хүргэндээ тэгэхгүй юу. За хөө чи ингээд хэрэгт орчих юм шиг болоод байна шүү, ийм болоод байна гээд. Ухаандаа тэрүүнд чинь одоо тайж хүргэнтэй энийгээ зайлуул гэдэг юм уу яадаг юм, үгүй бол..., аан тийн татвар төлөх болсон юм гэнэ лээ.
Баасанхүү -
аан
Цэрэндорж -
баахан татвар төлөх болсон юм гэнэ лээ. Лам хүний хүргэн тайж байх юм бол татвар төлөх болсон юм гэнэ лээ. Тэгээд өнөө татварыг нь өгөхгүйн тулд нөгөөдхөө зүгээр энэний татварыг өгч байхаар энэнд хөрөнгө өгөөд энийг явуулчихъя. Би хэдэн 3 хүүхдийг нь ямар ч байсан хөрөнгө байна энийг нь тэжээгээд хүн болгочихно гэж бодол төрөхгүй юу манай буурал аавд.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд тийм болгоод л тэгээд аавын хөрөнгө өгсөн үгүй г бид нар яаж мэдэх вэ. Тэгээд л би чинь 13-тай хойд эцгийн царай харсан хүн л дээ тэрнээс хойш.
Баасанхүү -
аан тэгээд яг тэр шалтгаанаас болоод одоо та болоод таны дүү нар ч байдаг юм уу, ах нар ч байдаг юм уу ингээд ааваасаа салаад яг ингээд нэг гэр бүл болоод амьдарч болохоо байгаад яваад өгч байгаа гэсэн үг юм уу?
Цэрэндорж -
тийн тийн яваад өгч байгаа. Тэгээд ухаандаа хоорондын тохироогоор яваад өгч байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
хэрэв зээ байгаад байсан бол хүн баригдах юм уу тавигдах юм уу, нутаг заагдах юм уу тийм тал байсан юм гэнэ лээ. Сүүлд л танай өнгөрсөн хойно л ухаандаа танай эцэг шүү дээ одоо энэ ингээд ингээд ингэсэн байгаа юм гээд л хөгшчүүл сууж ярьж байсан л даа.
Баасанхүү -
аан за.
Цэрэндорж -
тэгээд ч манай буурал аав ч мөн хэлж байсан юм. За энэ ер нь болохгүй болоод явчихлаа гэж ээжид л хэлж байсан юм гэнэ лээ. Манай тэр ах хоёр л мэдэж байгаа, би мэдэхгүй жоохон байсан гэдсэнд нь байсан юм тэхэд.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тийм юм гэнэ лээ. Тэхээр л 28, 29 оны үед юм уунэг тийм л юм болсон байна лээ. Тэгээд одоо хэдүүн бас нэг хэлмэгдлийн тухай ярихлээр зэрэг л бас тайжын хэлмэгдлийг хаячихаад лам нарын хэлмэгдлийг гаргаж ирлээ гээд хэдэн хүн бас ярьж л байна лээ.
Баасанхүү -
тэр бас яг үнэн байна тээ?
Цэрэндорж -
үнэн. Тэр бол тайжын хэлмэгдлийг нь хаячихаад л жинхэнэ лам нарын хэлмэгдлийг л буй болгосон байгаа юм.
Баасанхүү -
тэгээд одоо та жишээ нь тэр өөрийнхөө төрсөн аавыг яг инээд 86 насандаа нас барсан гээд мэдэж байгаа юм чинь хожим нь болуул уулзаж танилцаж байсан гэсэн үг үү?
Цэрэндорж -
өө уулзаж танилцаж ярьж хөөрч л байсан.
Баасанхүү -
аанхан. Тэр хүн тэгээд яаж тэрнээс хойш одоо танайхаас ингээд салаад явснаасаа хойш амьдрал нь бас яаж эргэсэн бол?
Цэрэндорж -
өө амьдрал нь тэр чинь өшөө хүнтэй суугаад тэгээд олон сайхан хүүхэдтэй болсон л доо, байсан л даа.
Баасанхүү -
аан нөгөө ламын гэр бүлийн хүнтэй суугаагүй гээд, зүгээр ард хүнтэй суувал болох байсан юм байна тээ?
Цэрэндорж -
болно тэр болно.
Баасанхүү -
аан
Цэрэндорж -
лам хөрөнгөтөн хүний хүргэн болж болохгүй гэж байхгүй юу тэр чинь.
Баасанхүү -
яасан ээдрээтэй юм бэ?
Цэрэндорж -
тэгээд бас л сонин үзэл санаа байхгүй тэр чинь.
Баасанхүү -
тийн.
Цэрэндорж -
тэгээд сүүлдээ хүнтэй нийлээд 5, 6..., 7, 8 хүүхэдтэй тэгээд байж байгаад 80-н хэдэн нас хүрээд нас барсан л даа. Тэхэд сүүлд нь тэгж байсан л даа зайлуул ингэж байсан юм даа аав намайг ингээд аргагүй хавчлаганд ороод ингээд яаж ийж юм би салж байсан юм шүү дээ гэж. Тэрнээс байвал байж л байгаад өдий хүртэл байвал байж л байх байсан юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд ингэж салсан юм даа тэгээд. Тэгээд энэ лам хүний хүргэн тайж хүн байхгүй гэдэг бас нэг тийм хуувь заавар гарсан юм уу, ухаандаа тэгсэн юм байгаа биз.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэр үедээ яасан байгаа юм тэгээд тийм юм болоод л байсан юм гэсэн.
Баасанхүү -
энэ одоо тэр тухайн үед болж байсан үйл явдлаас болоод ингээд эцэг эх чинь салаад та ингээд та төрсөн эцгээсээ бол холдоод хөндийрчихлөө ш дээ тээ?
Цэрэндорж -
тийн.
Баасанхүү -
энэ нь таны амьдрал яаж нөлөөлсөн бэ? Сөргөөр нөлөө үзүүлсэн тийм зүйл байгаа юу?
Цэрэндорж -
өө ухаандаа тэхэд чинь ерөөсөө тэгээд л сөргөөр нөлөө үзүүлнэ гэдэг нь юу гэхээр зэрэг л ухаандаа 13 нас хүртлээ би эцэгггүй явахгүй юу.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд л өнөөдөх гэрийн бүх ажил чинь..., нөгөөдөх хоёр ах маань сургуульд явсан. Бүх юм над дээр цувч хүрч ирээл. Тэгсэн учраас явган тэрэг хөтлөөд амьдрахын эрхээр Хатгал явж байхгүй юу. Аан эцэгтэй байсан бол бий Хатгалд яваа ч билүү үгүй ч билүү.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ямар нэгэн амьдрал байж л байгаа ш дээ тэрэн дотор. Тэхээр наана чинь ах сургуульд явчихсан. Тэхдээ бас хэдэн балтай байсан. Тэгээд хагартлаа баяжаагүй ханзартлаа хоосроогүй явсаар байгаад л дууссан юм байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхээр зэрэг л аргагүй л нөгөө амьдралын шаарлагаар л..., тэгээд өөрөө бас нэг 2, 3 үхэр тэрэгтэй. Тэрүүгээрээ бас мөнгө олчих санаатай.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ингээд л явган Хатгалд явсан байхгүй юу. Аан тэрнээс өмнө тэгээд тэр эцэг минь байж байгаад..., хойд эцэг маань сайн хүн байсан. Тэрнээс эцэг байсан болуул тэгээд эцэг хүн гэдэг ямар шинжтэй байх вэ, хойд эцэг хүн ямар шинжтэй байх вэ тэр хоёрын хооронд чинь бас нэг өөр юм бий шүү дээ.
Баасанхүү -
тийн
Цэрэндорж -
хүний ухаан санаанд тийм ээ? Тэр хүн чинь ухаандаа ямар ч байх юм билээ, тэхээр тэр хүн бол сайн хүн байсан. Тэрний хүчээр би 13-тайгаасаа ажил хийж явсаар байгаад л тэгээд намайг цэрэгт яваад ирэхэд гэр орон бэлдчихсэн байсан. Тэгээд л гэрлэсэн юм л даа.
Баасанхүү -
ммхм. Та тэр Хатгал руу 13-хан настайдаа явсан талаараа ярихгүй юу?
Цэрэндорж -
Хатгал руу чинь 13-тайдаа ингээд 25 үхэр тэрэгтэй явж байгаа юм.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
2 хүн, тэр нэг жингийн дарга гэж нэг хүн явна. Тэр хүнтэйгээ ингээд..., би өөрөө 3 үхэр тэрэгтэй, аан тэр хүн өөрөө 6 үхэр тэрэгтэй, өөрийнх нь амины.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
тэгээд бусад нь дандаа хүнээс цуглуулж байгаа юм. Тэгээд цуглуулаад явна. Тэгээд өнөө зам мэдэхгүй газар чинь өнөө үхэр тэрэг чинь явна гэх юм байхгүй ш дээ. Тэгээд нуруугаа үүрчихээд л ингээд хөтлөөд алхаж байсан. Тэгээд өнөө орой буух хүртлээ л алхана шүү дээ нөгөө үхэр тэргийг чинь тавиад явахгүй.
Баасанхүү -
тэгнэ үхэр чинь.
Цэрэндорж -
тэгээд л ингээд алхчихна даа. Тэгж л алхаж явж байгаад тэгээд л Хатгалд явж хүрч ирээд хөөрхий минь тэр хүн надад нэг тэр Хатгал дээрээс нэг монгол гутал авч өгсөн юм байгаа юм.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
тэр их сонин бодогдож байсан надад, сайхан бодогдож байсан. Энэ дорвин гутал авч өглөө..., тэгээд энэ чинь манайхны садангийн хүн л дээ Дамбий гээч хүн.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд тийн Дамбий..., үгүй ээ Дамбий чинь өнөөдөх...., манай ээжийг Соном гэж байсан юм. Сономын бага бандийг авч яваад харин нэг овоо хувцаслачихсан байна шүү гээд тэгж л байсан.
Баасанхүү -
тэгээд ийшээ энэ Хатгал руу явахадаа та улсын алба залгуулж явсан уу? Зүгээр нэг наймаа панз гэдэг...?
Цэрэндорж -
улсын л алба залгуулахгүй юу.
Баасанхүү -
аан
Цэрэндорж -
ухаандаа тэр гурил будаа тэгээд ирнэ нэг л сумын ард түмэн хэрэглэнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ганцхан би хувьдаа хэрэглэх биш. Ухаандаа сумын л ухаандаа л миний өнөөдөх 20 хоногийн дотор явлаа гэдэг чинь нөгөөдөх Цагаан сар болох дөхчихсөн байсан.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд бүх агентууд ороод ирсэн. Ачаагаа авах гээд ингээд байж байхад нь би ингээд байж байхад нь би орж ирээд ингээд тараачихаж байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэрний одоо нэг хөдөө аж ахуйн яамны баярын бичиг л байдаг юм. Надад өөр юм байдаггүй юм.
Баасанхүү -
тэр нөгөө та юуны дарга болоод билээ нөгөө, хөгшин хшнд үсэг заасан талаараа бас яарьж өгөхгүй юу? Та бол түрүүн зүгээр дурдаад л өнгөрсөн ш дээ.
Цэрэндорж -
аан тэр бол яахав бүлгэмийн багш болоод.
Баасанхүү -
аанхан
Цэрэндорж -
тэгээд өнөө хөгшин улсууд чинь ухаандаа 45 наснаас доош бүх улсыг бичиг үсэг тайлна гэсэн тушаал гарсан байгаа юм тэхэд.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
45 наснаас хойших бүх улсууд тэрэн дээр цуглачихгүй юу.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд надаар юм заалгана, тэгээд би зааж өгнө. Тэхээр зэрэг л Пунцал гуай гэдэг чавганц тэгж байсан юм..., авгай. Эгч нь энэ 5 гэрийн хонийг харриулж байя миний дүү зааж өгсөн гээд тавьчихаад бай байсан юм. Тэхээр өнөө хөгшин хүнийг юм сургана гэдэг хэцүү л дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэнд ч тийм ажилтай, энд ч ийм ажилтай гээд ерөөсөө гүйцэгдэхгүй. Тэгээд тэрийг чинь аргыг нь олох гэж тун аюултай. Тэгээд овоо багийн дарга болсноос хойш үгэнд их ордог болсон. Хуучин болсон гээд л.
Баасанхүү -
одоо ялангуяа нөгөө нэг Монголчууд чинь нөгөө ахас эхэсээ хүндэлдэг, ахмад хүний үгэнд илүү сайн орох ёстой гэсэн нэг тийм хүмүүжил авчихдаг ш дээ. Тэгээд тийм утгаараа нөгөө нэг хичээд заахад хүндрэлтэй байсан уу?
Цэрэндорж -
аан тэхээр юу байгаа юм ухаандаа би чинь яагаад тэд нараас би айх ёстой байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Цэрэндорж -
юм заах битгий хэл. Ахмад хүний хувьд.
Баасанхүү -
тийн.
Цэрэндорж -
тэхээр чи гээд болдоггүй нөгөөдөх чинь.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
та гээд байхаар зэрэг л нөгөөдөх чинь болдоггүй. Тэхээр би болуул чи гэж хэлвэл буруудаж байгаа юм.
Баасанхүү -
тийн
Цэрэндорж -
та гээд байхаар миний сэтгэлд тохироод нөгөөдүүл чинь бичиг үсгээ сураад байх ёстой байхгүй юу. Тэхээр зэрэг л тэгэхгүй өнөөдөх чинь жоохон хүүхэд болохоор элэг бариад үгэнд орохгүй.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
нөгөөдүүл чинь цаанаасаа л намаас заавал сурга, төчнөөн хүн шинэ үсэг тайл гээд ингээд яагаад өгчихдөг, үүрэг өгчихдөг. Ийм байсан юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд тэр үүрэг биелүүлэхгүй болуул нөгөө 5 цаас хасагдана.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
3 цаас ч болж мэднэ.
Баасанхүү -
тэгээд энэ бичиг үсэг заах ажлын үр дүн ямархуу болж өнгөрсөн бэ?
Цэрэндорж -
өө ер нь гайгүй шүү.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
ер нь тун үгүй дээ л цагаан толгойгоо бүрэн мэддэг.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
багшиг залуучууд нь дандаа холбож бичдэг болчихсон.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
харин тэгээд тэр бүлгэмийн чинь өнөөдөх багийн чинь өө чухам тэр 200-аад шахуу хүн байсан юм. Баг баг дээр нь өдөр өдөрт очно.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
нэгдүгээр баг доор цуглуулчихлээр суух газар ч олдохгүй ш дээ. Тэгээд нөгөө айлын гэрийн сүүдэр л олдоно шүү дээ өшөө юм олдохгүй. Гэрийн сүүдэр тойруулж сууж байгаад, тэгээд нэг 3, 4 үсэг л заана.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд тэрийг чинь зарим нь мэднэ, зарим нь ерөөсөө мэдэхгүй. Зарим нь ерөөсөө урагш нь харуулах юмыг хойш нь харуулна, хойшоо харуулах юмыг урагш нь харуулаад биччихнэ. Өө чиний энэ муухай гэдэстэй гүзээтэй юмыг чинь бичиж чадахгүй юм байна гэж. Тэгээд харандаа олдохгүй.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
тэгээд өнөөдөх муу шохой нөгөөдөх жоохон модон дээр нэг үнс түрхэж байгаад ингээд самбар шиг ямаар ингээд бийрээр бичнэ. Харандаа олдохгүй шүү дээ тэр бол харандаа ерөөсөө байхгүй.
Баасанхүү -
Цаас дэвтэр гэж байхгүй?
Цэрэндорж -
байхгүй. Муутуу цаас гээд нэг юм байна.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
харин тэр нь их нимгэн 00-ийн цаас шиг ийм нимгэн, ийм хариугүй. Тийм цаас байна.
...,ингээд 2 хүн 25 тэмээтэй, 50 тэмээтэй явлаа.
Баасанхүү -
за. Аан жингийн нөгөө тоо баримтын тухай ярих гэж байна тээ?
Цэрэндорж -
тийн. Аа тэхээр нэг тэмээнд 200 кл ачаа ачна тийм ээ?
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
за тэхээр 50 тэмээний ачаа нэлээн тоо гарна даа.
Баасанхүү -
тийн.
Цэрэндорж -
тэгнэ. За тэрийг чинь нэг буулгаад нэг ачаад л ингээд л орой буулгаад л өглөө ачаад л явна ш дээ.
Баасанхүү -
тэгнэ.
Цэрэндорж -
аан тэхээр зэрэг тэр хүндийн жин гээд нэг том тоо гарах юм байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
өнөө сараараа явдаг ч бай жилээр явдаг ч бай нэг том тоо гарч ирнэ. Аа хоног нэг гарч ирнэ. Ухаандаа 40 хоног явахлээр чинь 10 явбал чинь 400 хоног тийм ээ?
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
аан 5..., 600 хоног хээр хоносон байж тарч байгаа юм. Аан тэрэн дээр ачаагаа ачна буулгана гэхээр энэ хоёрын хооронд бас нэлээн хүний хөдөлмөр орж байгаа юм одоо бодож байхад.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхэд өнөө залуу байхад тэрийг чинь тоодоггүй байж. Өглөө босч аччихаад яваад өгнө, өдөржин заримдаа айл хэсээд л явна заримдаа айл хэсэхгүй тэгээд яваад, тэгээд орой..., өвлийн цагт голдуу өвлийн цагт явдаг тэмээн жин. Үхрийх болуул зун явдаг. Аан тэмээнийх нь өвөл явахлээр нөгөдөх тэмээ чинь турдаггүй эцдэггүй хайлдаггүй. Үхрийх болохлээр зун болохлээр зэрэг л хонож өнжөөд явахлээр тарга хүчээ аваад ингээд ядралгүй явдаг. Ингээд үхрийх нь зун явдаг, тэмээнийх нь өвөл явдаг.
Баасанхүү -
тэхээр жин тээнэ гэдэг чинь угаасаа л ер нь ингээд л зүгээр хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө нөгөө биологийн хувьд ч гэсэн хэцүү ш дээ. Тэгээд байнга гадаа хээр явна энэ тэр гээд.
Цэрэндорж -
өө тэгнэ.
Баасанхүү -
та яадаг байв? Заримдаа шантардаг жоохон явахаас халширдаг тийм зүйл байсан уу?
Цэрэндорж -
байгаагүй. Энэндээ их урамшдаг. Их хом шатаасан..., энэ хом гэж ярьж байгаа чинь юу билээ тиймээ. Хом шатаасан тэмээ гэдэг чинь эр хүний нэг эрдэм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
өглөө аччихлээр тэгээд тэгээд яваад үдэш шөнө буулгуулаад өглөө ачаад л тэгээд тэмээ шаагдахгүй. Тэмээ бол эртэй чадалтай сайхан амьтан ш дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ёстой жинхэнэ эр хүний нөхөр.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
морь тэмээ болуул. Энүүгээр бол би бол нэгдэлд байж байгаад тэмээ хөтөлж л байсан бас. 25 тэмээн дээр хөтлөөд 10 шохой, тэр нэгдэлд л өвс тээх бас юм хийгээд л байсан.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
зохих ёсны юм хийгээд л байсан. Ер нь малтай нөхөрлөсөн хүн ерөөсөө адаглаад бие сайн байдаг шиг байгаа юм. Тэхэд би одоо 80 хүрч байгаа хүн гэхэд одоо тэгээд гайгүй л байгаа юм.
Баасанхүү -
ануухан. Тийм байна.
Цэрэндорж -
арай л гайгүй. Арай л чадалтай, одоо ухаан санаа л муудаж байна тэрнээс өөр юм алга.
Баасанхүү -
та надад бидэнд энэ өөрийн амьдарч байсан үеийн 30, 40-өөд оны үеийн зүгээр жирийн Монгол тэр ахуй амьдралын талаар ерөнхий тэр дүр зургийг нь ярьж өгөхгүй юу? Одоо бид нар болуул тэр талаар ямар чч бараг төсөөлөлгүй л болж байна ш дээ тээ?
Цэрэндорж -
өө тэгэлгүй. Тэхээр энэ нь ийм юм. Ухаандаа байгаа байгаа орчиндоо байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
за бид нар чинь одоо 30 орчим насны үед чинь хөдөө ёстой эд 40 хүрсэн эр дөрөвөө дарсан агт гэж байсан юм. Тэхээр хөдөөдөө яг л амьдрал байна, тэр амьдрал дээрээ за одоо би өнөөдөр тийм юм аа хийгээд тэгээд амьдарчихъя.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэригй тэгээд очоод тэнд бүтээчихье, ингээд яг тэр байгаа орчин дээрээ амьдарч байсан болохоос одоотой адилхан ингээд энэ хот дотор орж ирсэн бол 0,23,13 тиймээ? Энэ нэг дэлгүүр рүү тор бариад л явна жоохон юм аваад ирнэ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
хөдөө бол тийм юм байхгүй тэрийг чинь нэлээн холоос нэлээн зүдэрч байж авна ш дээ. Тэр болгон нэг тийм худалдаа хоршоо гэж байгаагүй ш дээ. Сумд л нэг ганц хоршоо, агент гэж баг болгонд байсан юм. Тэр болгон нөгөө хүссэн бараа байж байхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
намар л нэг аян хөдөлнө, тэр цагт л л нэг бараатай залгана. Өвөл аян хөдөлнө тэр цагт л нэг бараатай залгана. Тэгээд бид нар машинаар авчраад өгчихнө гэх юм байхгүй ш дээ. Тэгээд тэр байгаа тэр хоёрын хооронд зарагдаад зарагдаад дуусчихна. Агент нэртэй хүн хоосон л байж байна. Яахавдээ нэг гурил будаа нэг тийм нэг тийм даалимба маалимба жоохон уддаг л байсан байх л даа. Тэгээд гурил одоо бол хэрэглээний амьдралын шаардлагаар нэг их удахгүй шүү дээ. Тэгээд яваад өгнө. Тэгээд урьдны манийн үеийн одоо жаахан бие нь сайжирч 0,24,02 энэ тэр л бага ундтаад, ерөөсөө хөдөлмөр их хийсэн.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
хөдөлмөр их хийсэн. хөдөлмөр их хийхээр дандаа байгалийн сайханд хөдөлмөр хийж байсан. Агаарын сайханд.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ёстой өнөөдөх агаарын сайханд амьсгалтай нэгдүгээрт, хоёрдугаарт дандаа тийм чанартай юм идэж байсан. Яагаад тэр вэ ээзгий ааруулаа голдуу идэж байсан, гурил бол тэр болгон олдох биш.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ээзгий ааруул гэдэг чинь..., одооны хүүхдүүд дандаа шүд байхгүй ш дээ. Ганц хатуу юм даахгүй. Талхны зах даахгүй байгаа улс чинь яаж шүдтэй байх юм бэ. Ийм л ухаандаа ийм эсрэг тэсрэг хоёр өөр болчихож байгаа юм байхгүй юу. Тэгээд одоо намд нэг буруу юм байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэр их маш буруу. Дэлхий нийтдээ буруу юм хэлээд байна. Хүүхдийг бол хүн айл айлын хүүхэд аа ашгүй танайх бүл нэмээ юу хөө. Хүн нэмвэл хүнс нэмдэг гэж байсан юм. Нөгөөдөх чинь за энийг одоо хүмүүжүүлэх л хэрэгтэй, сайхан хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ингэж..., тэгээд одоо эндээс худгаас ус аваад ирэхээр юм хэлээд байгаа юм хүүхдүүд. Нэг муу тэргэн дээр түрж байгаа ш дээ тэрийг чинь. Тэхэд би уржнан эндээс ноднин доо эндээс нэг тийм энүүхэн доор байгаа юм аа худаг. Тэндээс хоёр гартаа хоёр 20, 20-ийг бариад энд хүрээд ирэхэд зүгээр л байгаа юм. Тэхэд хүүхэд 0,25,16 . ёо ёоё ингэж зүдэрч байх ч гэж. Хүн чинь зүдэрч байж л юм бүтдэг байсан юм. Одоо тэрнийхээ бүтээлийг л харин..., одоо харин энэ зах зээл гарч ирснээс хойш нэг буруудлаа гэж байгаа юм би. Аан Багабанди ч хэлсэн байгаа юм, нэг хэсэг хүн хэлмэгдлээ гэж. Ухаандаа 60 оноос хойш төрсөн улсууд одоо нэрийн дансанд мөнгө хийхгүй бол тэтгэвэр авахгүй.
Баасанхүү -
аанхан
Цэрэндорж -
ерөөсөө авахгүй ш дээ. Аан тэрнээс хойш нь тэтгэвэр 0,25,41. Тэр хоёрын дунд нэг хэсэг улсууд хэлмэгдэж байгаа юм. Энэ чинь ухаандаа.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
одоо чинь заачихаад л 55-тай хүнийг ажилд авахаа байчихлаа ш дээ. Хөгшин гэж үзээд. Тэгээд тэр бол эд юм хийдэг насны хүн, ёстой бүүр хийдэг хасны хүн. Ийм гээд тэр Багабанди хэлсэн байгаа юм, энэ дунд нэг тийм зааг гарлаа гэж. Харин тэр их үнэн юм байгаа юм. Тэгээд бид нарын..., одоо би манай ээж чинь одоо 97 онд нас барсан хүн дээ. Тэхэд одооны улсууд хэвтрийн солио болчихлоо гэж байсан юм. Ерөөсөө л цаг хараад хэвтээд байдаг өөр юм байдаггүй.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд одоо чинь бүүр 5-хан өдрийн ажилтай, бүүр одоо чинь ажил хийдэг хүн алга байна шүү дээ. Маний үед ерөөсөө ажил алга. Тэхэд чинь бид нарыг одоо тэр хөдөө байж байхад чинь бүүр тэгээд яг цагтай уралдаад ажлаа хийгээд бүтээгээд л амьдралаа аваад байсан юм байгаа юм. Тэхэд л одоо тийм юм байхгүй. Тэгээд ерөөсөө хүнээс айдаг хүн гэж ерөөсөө байхгүй. Хүнээс айж байж л хүн чинь юм хийдэг юм байгаа юм. Тэхдээ одоо хүнээс айхгүй. Хүнээс аахаар дарангуйлал, чиний үгэнд орохгүй л гэж хэлнэ. Ийм жигтээхэн болчихсон. Тэгээд тиймэрхүү юм яриад байвал замбараа алга л даа.
Баасанхүү -
таныг нэг одоо хүүхэд байх үеийн нэг тийм ахуйн амьдрал ямархуу байсан бэ? монголчууд одоо танай нутгийн л тэр ойр орчмын...?
Цэрэндорж -
үзэхэд үгүй их сайхан байсан. Яагаад вэ гэхээр зэрэг л бид нар нэг..., бид нар чинь 11 бүстэй хүүд 5 айл айл зусдаг байлаа.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
11 бүстэй хүүхэд байлаа. Нэг бүсгүй хүүхэд байлаа. Нөгөөгөө авгай болгочихно нөгөөдүүл чинь. Тэгээд зодоон хийнэ дээ миний авгай чиний авгай гээд. Тэгээд оройхон шиг нөгөөдөх манай аав ээж чинь тэгээд хүний ганц бүсгүй хүүхдийг алах нь уу гэж. Одоо яана гэж тэгж байсан юм. Тэгтэл оройхон шиг тэндээс Ариунпүрэв гуай гэдэг хүн нээг их нударгатай дээлтэй. Тэндээс
Халгай угаар нь тасдаж аваад одоо халгай ингээд ургаж байгаа ш дээ.
Баасанхүү -
тийн тийн түлдэг ургамал.
Цэрэндорж -
түлдэг. Энийг чинь бид нар шалдан, энүүгээр нэг ороолгоод энүүгээр нь ороолгочихно, тэгээд давхиад явчихна. Тэхэд чинь бие биен лүүгээ шээгээд л байж байна.
Баасанхүү -
эмчлээд үү?
Цэрэндорж -
эмнэлэг нь тэр.
Баасанхүү -
аанхан
Цэрэндорж -
тэгээд Ариунпүрэв гуайг л тэнд л дуграх юм бол бид нар чинь нугас. Зүгээр юмаа хийгээд хаашаа л бол хаашаа. Тэгээд нэг л ах насны хүн л юм хэллээ бол, тэр хотонд нэг л ах насны хүн байвал тэр хотны хүүхэд ерөөсөө их замхаргагүй байхгүй. Аан нөгөөдхөө байхгүй байтал л галзуураад өгнө. Ийм л айдаг хүмүүжилтэй байсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхэд одоо ерөөсөө тийм юм байхгүй. Тэгээд одоо сургуулийн бидний 2 жоохон хүүхэд зодоон хийгээд бариад авах гэсэн гүйцсэнгүй тэгээд цаана оччихоод тэгж байгаа юм. Зөнөг минь чамд хамаа байхгүй ш дээ.
Баасанхүү -
еэ хөө
Цэрэндорж -
алчихад би ялаа хүлээдэг юм байхгүй юу. Үгүй ээ тэгж байгаа юм. Манайх 98 онд орж ирээд энэ нэг хойно ТҮЦ ажилуулаад хоёр ТҮЦ-ний цаад талынхад нь 4 жил суусан. Тэхэд тэрэнд одоо ерөөсөө ширхэгийн тамхи авдаг хүүхэд бараг байаагүй юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ерөөсөө байгаагүй. Тэхэд одоо ерөөсөө эр эмгүй тамхи. Тэхээр Монгол орон хөгжөөд байна хөгжөөд байна л гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
хөгжиж байна сайхан болж байна зүгээр ингээд сайхан энд тэндгүй хөгжөөд л байна. Тэгээд ганцхан хөгжөөгүй нь манай Монгол. Энэ хүнийг эрхээр нь тавьчихна гэдэг чинь л хамгийн буруу. Одоо Чингисийн нэг түүхэнд байдаг гэж байгаа юм, одоо улсууд орж үзсэн байдаг юм уу яадаг юм. Монгол хүний 10 сая хүрэх юм бол дэлхийг донсолгох юм байгаа юм. Эр зориг ихтэй гэж тэгж байсан гэж байгаа юм. Тэгээд энд тэнд байлдаан хийгээд л энд тэнд тараад давхиж явсан хүн байна ш дээ. Тэхээр ухаандаа тэр хичнээн одоо дэлхийд..., Хятадад явж байхад чинь хаана ч согтуу амьтан үзэгддэггүй. Тэгтэл Эрээн ороод ирэхэд нээх дээлээ яачихсан согтуу залуучууд явж байгаа юм. Тэгээд би Монгол хүний бодоод байгаа юм нэг л их тийм хаашаа янзын юм. Бүүр нэг доор орчихвол өөрийгөө засч чаддаггүй хүн юм байна. Одоо энэ архичингуудыг харахад.
Баасанхүү -
тийн.
Цэрэндорж -
тэр мөн сайхан улсуд нь их байна ш дээ. Үгүй тэгээд архи уучихсан. Тэгээд одоо 19..., одоо энэ чинь ухаандаа 30 оны хэтийн төлөвлөгөө гаргачихна гээд гэж яриад байгаа юм бид нар чинь.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
хүн амын хэтийн төлөвлөгөө эд нар яаж гаргасан байх вэ гэдэг бас асуулт байгаа юм. 30 он гэхэд Монгол улсын төрөлтийн 50 элий балай болно. Яагаад вэ архи..., нэг бол эцэг нь, нэг бол эх нь архи ууж байгаа юм, нэг бол хоёулаа архи ууж байгаа юм. Тэр хоёрын дундаас гарсан хүний сэтгэл санаа сайн байна гэж ерөөсөө байхгүй. Тэхээр л ёстой нөгөө чухам нөгөө түмний хувь заяа ээ дээ эвгүйтнэ дээ эвгүйтнэ.
Баасанхүү -
таныг бага байхад хүүхэд байхад одоо нөгөө үзэл суртлын ухуулга хэр хийгддэг байсан бэ?
Цэрэндорж -
өө бас хийгэдэнэ шүү.
Баасанхүү -
за ямархуу болдог байсан бэ? Хүмүүс яаж хүлээж авдаг байв?
Цэрэндорж -
өө тэндээс чинь ухуулга мухуулганд ухаандаа манай тэнд нэг 0,30,45.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
нөгөөдөх юу очсон байгаа юм, эх орон 52 гэж нэг хүлээн авагч байсан юм.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
одоо манайхны юу шүү дээ...,
Баасанхүү -
радио.
Цэрэндорж -
радио шүү дээ. Тэгээд тэрийг очиход айлд очиход хөөх тэднийх дуутай чөтгөртэй болчихож. Тэрэнд хавирч болохгүй шүү гэж байсан юм, ерөөсөө. Тэр чинь ... тэгээд одоо нэг хүн тэгээд ухуулга яриа.., нөгөө тэр болгон хийхээргүй болохоор зэрэг л за одоо чи багийн даргат нь ярьчихлаа, за юутай ярилаа.., ахлах ухуулахтай ярилаа,
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
би танай энд ингээд ард түмэн, үр хүүхдэд нэг хэсэг сайхан ухуулга яриа хийе гээд. Тэхээр нөгөө улсууд чинь хавийн хотын улсууд цуглачихна. Энэ юу гэж ярьдаг юм байна, яадаг юм байна гээд ингээд цуглачихна. Тэхээр зэрэг үгүй тэгээд л улс хөгжих мөн сайхан шүү энэ мөн хаана төгссөн бол үгүй мөн тун эрдэмтэй хүн юм даа үгүй мөн сайхан юм ярьж байх чинь, тэгж байсан. Намайг багийн дарга болчихоод юм ярьж байхад чинь чи ер нь хаана сургууль төгссөн юм л гэж байсан юм. Үгүй нээрээ тийм сайхан хүмүүжилтэй байсан юм. Хүний яриаг маш..., хөгшин чавганц хүртэл одоо тэр яриа сонсох гээд хүрээд ирж байсан юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд тэрнийг эхэ орон хүлээн авагч нэг хэсэг үгүй мөн дэлгэрлээ ш дээ. Тэгээд одоо тэрүүн шиг юм алга. Тэрний зайг чинь өвөлжөөн дээрээсээ бууцанд булаад хаячихаад намар очоод өвөлжөөндөө буучихаад тавихад л ажилладаг байсан юм.
Баасанхүү -
хөөх
Цэрэндорж -
тэхэд одоо энэ годгорууд чинь юу байхав одоо ингээд л байхгүй болчихно ш дээ.
Баасанхүү -
тийн. Өөр танд одоо хойч үедээ, бидэнд хандаж хэлэх үг байна уу? Одоо бид нар ийм ийм үед ингэж амьдарч байсан шүү гээд.
Цэрэндорж -
бид нар бол ерөөсөө нэгдүгээрт хүн гэдэг бол ухаандаа манай гэр орныхон байна тиймээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхэд хүн бид нарын удирдлаган доор. Аав л юу гэж хэлнэ тэр хүүхэд бүгдийг хийнэ. Аан тэгвэл бид нар төр засгаас ямар шаардлага тавина тэрийг биелүүлж байх ёстой байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэрийг биелүүлдэг хүн ерөөсөө байхгүй. Бид нарт ингээд төрийн сүлдэнд залбирч байсан түмэн олон минь авар. Тэхэд одоо тарийн сүлдэнд залбирах хүн төр лүүгээ одоо буудаад л одоо ингээд байж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ингэхээр энэ бол ерөөсөө бүүр нэг тийм ухаандаа Пүрэвбат лам кассет гаргасан байна лээ л дээ. Тэр бол маш тийм олон хувилгаадын захиас занаасын тийм юу гаргасан байна лээ. Ирээдүйг төлөвлөж юу гаргасан тэр их үнэн юм байгаа юм. Тэр бол баталгаатай үнэн юм байгаа юм. Тэхээр 1972 онд би Хангайд модон дээр байж байлаа л даа. Тэгсэн чинь намайг тэнд нэг хүн 0,33,31 сударыг 1, 2-р боть ном аваад ир чи би уншна гэхгүй юу.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
тэр судар ном. Тэгээд нэг том даалин өглөө. Тэгээд нөгөөдөхдээр чинь ингэсэн өө морин дээр нөгөө том ном чинь надаас дээшээ гарч байгаа юм байна.
Баасанхүү -
хөөх
Цэрэндорж -
тэгээд наашаа аваад айлдаа хончихоод өглөө аваад наашаа явах гэсэн..., тэгээд наашаа явах гэсэн бие засах гэсэн чинь нөгөө хоёрыг чинь бууж болдоггүй ээ. Арай гэж хадан дээр тавьж байж нэг юм бие засч чуугаад л тэгээд мордоод шөнө ирсэн. Тэгээд шөнө задлалгүй маргааш нь задаллаа. Нөгөө хүн чинь ингээд ном уншаад сайн чагнана шүү, энэ их том түүх юм шүү сайн чагна гээд тэгдэг юм байна. Тэхээр нөгөөдөх чинь за чи одоо босоод босоод ир өнөө тэхэд тэгж байсан юм. Ах дүүгээ ад үзээд асан бухаа тахих цаг ирэх юм аа гэж. Нөгөөдөхдөө тэрийг харж байгаа юм.
Баасанхүү -
тэр судар дээр?
Цэрэндорж -
тэр судар дээр. Би ёстой энэ хоёроороо дуулсан.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
аан тэхээр зэрэг л тэрний бүүр сүүлийн шил гэж байгаа юм, үнэн мөнөө олохгүй үхсэн амьдаа ялгахгүй хорвоо байх юм аа гэж тэгж байгаа юм. Үгүй ээ одоо энэ 70 давхрыг л хар л даа чи.
Баасанхүү -
тийн ш дээ.
Цэрэндорж -
Энэ айлууд ингээд хотлоод буучихсан.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
нөгөө үхсэн амьд нь хаанаа юу болж байгаа юм өнөөдөх. Хүн тэмээ хоёр үхсэнээсээ хэзээ ч шарилаасаа айж байх номтой юм байхгүй юу. Тэхээр тийм юм байхгүй.
Баасанхүү -
за
Цэрэндорж -
тэхээр түүх гээч юм ерөөсөө ингээд бүгд умартаад дууслаа.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхээр урдны бүх бид нарын өнөөдөх шүтэж явсан бүх юм буруудсан. Урдны зайлуулах гээд аргадаж уншиж байсан бүх юм зөвдсөн гэж тэр Пүрэвбат тэгж бичсэн байна лээ.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхээр тэр үнэн юм байгаа юм.
Баасанхүү -
таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгийгээр нөлөөлж байсан тийм үйл явдал юу вэ?
Цэрэндорж -
За миний хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан юм чинь одоо тэр бага насанд л байсан байх. Тэрнээс өөр нэг юм өөрийгөө аваад явчих чадалтай болсноос хойш би юманд тороогүй.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ерөөсөө л тэгээд өөрийгөө өөрөө аваад явчих болсноос хойш ер нь тороогүй. Тэгээд л хөөрхий 5 бүсгүй хүүхэдтэй 2 бүстэй 7 хүүхэдтэй болсноос хойш ер нь тороогүй. Тэгээд л хөөрхий 5 бүсгүй хүүхэдтэй 2 бүстэй 7 хүүхэдтэй болсон. Одоо 7 хүүхэд 3 нь энэ хот дотор байна.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэгээд би харин тэгдэг юм байхгүй юу заримдаа амьтанд. Үгүй тэгээд зарим нь чи яагаад хөрөнгө мөнгө хөөцөлдөхгүй бас болоод явах юм аа тэгээд тэгж байгаа юм. Заримдаа тэгдэг байхгүй өвөөг чинь. 7 бандитай хүн шүү дээ, тэхэд л яаж яваад байдаг юм. Миний банк л дампуурчихгүй болуул.
Баасанхүү -
банкнууд л дампуурахгүй бол.
Цэрэндорж -
тийн дампуурахгүй бол би мөнгөтэй гэж байгаа юм.
Баасанхүү -
таны амьдралын одоо бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл юу вэ?
Цэрэндорж -
би ер нь их л ажилсаг хүн байсан.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ерөөсөө л ажилсаг хүн. Ямар сайндаа намайг чинь заримдаа манай нутгийхан шоолдог юм байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
давдуу Цэрэндорж, яаруу Цэрэндорж гэж. Би ер нь юмыг хийж байж амардаг. Юмыг нэг хойш нь тавиад за маргааш хийе гэдэггүй ер нь хийчихээд л амардаг тийм хүн байсан. Манай хүүхдүүд одоо...,
Баасанхүү -
амарчихаад хийдэггүй?
Цэрэндорж -
өө тийн. Амарчихаад өглөөнийхөө..., тэр өдөр нь дуусгана.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
тэхдээ улсууд чинь ерөөсөө л, одоо хүн тэгж байсан байгаа юм. Залхуу хүн завагтай махандаа хүрэхгүй турж үхэх юм байна аа гэж. Тэр болуул үнэн үг.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
өнөөдөх их залхуу улайгаад байхаас борлодог болоосой гээд хоолоо махаа тэгж байсан юм гэнэ лээ. Тэхээр тэр чинь дандаа ажлыг юмаа хойш нь тавиад байхаар зэрэг л унжраад байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
аан хийчихсэн л байгаад байвал хэзээд нөгөөдөх чинь юм болчихдог.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ер нь байгаа юм болгонд арга байна, байхгүй юм болгон хэцүү хүнд. Ерөөсөө хүнээс гуйх юм болгон хэцүү.
Баасанхүү -
ммхм
Цэрэндорж -
ухаандаа энд энэ бүтдэг болов уу бүтдэггүй болов уу, за энэ яах гэж байгаа юм ухаандаа бүтэх гээд нэг юм уу хоёр очих жишээтэй. Ухаандаа ингэх юм бол тэр хэрэг байхгүй. Би бол яг л шуудхан... тэгээл очдог.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.