Sonomdejid

Basic information
Interviewee ID: 990242
Name: Sonomdejid
Parent's name: Törmönh
Ovog: Beil
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hotont sum, Arhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
belief
keepsakes / material culture
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
sum centre
urbanization
city life
holiday
nature and environment
belief
work - labor
hunting
keepsakes
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Заа сайн байна уу, та?
Содномдэжид -
Сайн. Сайн байна уу?
Сайнбилэг -
За би танд 20 дугаар зууны Монголын аман түүхийн талаар сая ярилаа тиймээ. Тэгэхээр та өөрийгөө нэг товч танилцуулахгүй юу?
Содномдэжид -
Намайг Төрмөнхийн Содномдэжид гэдэг. Би Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант.., Цагаанчулуут гэдэг газар төрсөн.
Сайнбилэг -
Заа зөв зөв. Та бидэнд амьдралынхаа тухай ярьж өгөхгүй юу? Бага байхдаа та одоо хэдэн онд төрсөн гэлээ?
Содномдэжид -
49 онд. 1949 оны 2 сарын 14 нд.
Сайнбилэг -
Яг ингээд зарим хүмүүс ингэж төрсөн он сараа мэддэггүй юм байналээ. Та бол яг мэдэх үү?
Содномдэжид -
Одоо манай ээж болвол яг л энэ ингэж л явдаг юм ш дээ. Одоо хонь хургалсны дараа гарсан юм байгаа юм гэдэг юм ш дээ. Одоо тэгээд тэрэнгээр нь л явдаг юм.
Сайнбилэг -
Тэрнээс бол яг?
Содномдэжид -
Тэрнээс бол яг одоо мэдэхгүй би бол өөрөө. Тийм. Бид нарын чинь үед одоо хаврын эхэн сард тэгж төрсөн, одоо хаврын дунд сард ч юм уу төрсөн тэгж л ярьдаг юм ш дээ. Тийм. Тэгээд одоо 2 сарын 14 гэсэн юутай л явдаг юм. Тэрэнгүүрээ л явдаг юм ш дээ. Тийм.
Сайнбилэг -
Аа зөв зөв. Та бидэнд бага насныхаа тухай их дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? Таныг бага байхад чинь ямархуу амьдралтай байв? Яаж одоо тэр бага сургуульд орохынхоо өмнөх амьдралыг бидэнд ярьж өгөхгүй юу?
Содномдэжид -
За бага насанд чинь одоо хөдөө малчин айлын бэр болж төрсөн би. Хөдөө одоо мал дээр малтай голцуу харьцаж байсан. Сургуульд ортлоо жижигхэн хүүхэд тэгээд л үнээ тугалаа нааш нь цааш нь ээж аавынхаа хэлснээр эмээ өвөөгийнхөө хэлснээр нааш нь цааш нь болгоод л. Тэр үед чинь одоо нэг ферм гэж их байдаг байсан. Тэр фермын энд манай эгч үнээ саадаг. Тэрнийг сүүг нааш нь зөөдөг. Одоо сүүн заводод нь зөөж өгдөг. Тэгээд өөрийнхөө хувийнхаа малыг нааш нь цааш нь эргүүлэх, хурга ишгээ нааш нь цааш нь эргүүлээд л, тэгж л явсан даа.
Сайнбилэг -
Та эцэг эхээс хэдүүлээ вэ ?
Содномдэжид -
Би эцэг эхээс гурвуулаа.
Сайнбилэг -
Хэн хэний хамт амьдрах уу?
Содномдэжид -
Аав манай аав маань одоо бид нарыг бас бага шиг байхад нас барсан. Тэгээд ээжтэйгээ ахтайгаа, дүүтэйгээ гурвуулаа дөрвүүлээ л амьдарч байсан.
Сайнбилэг -
Заа та тэгээд бага ангидаа бага сургуульд орсон байж таараа байхдаа?
Содномдэжид -
Орсон. Бага сургуульд би одоо биеэр их жижигхэн, 6 настай байхдаа орсон. Тэр үед бол 6 настай их жижигхэн хүүхэд байсан. Тийм. Анх сургуульд 6 настай орчихоод тэр ёлкны амьтан болж, дандаа бүжин туулай болж 4 дүгээр анги төгстлөө бүжин туулай болж тоглодог. Ингээд нөгөө тавцан дээрээсээ бууж чадахгүй, нөгөө заалныхаа одоо заал ч гэж нэг их юу байхав, нэг жаахаан клуб. Тэрнийхээ нөгөө дээд талынхаа тавцан дээрээс бууж чадахгүй, багш өргөж буулгадаг. Тийм жаахан хүүхэд. Тэгээд 12 жилийн 1 жил болно туулай болно амьтнаас туулай болж тэгж би 4 дүгээр ангийг төгссөн. 4 дүгээр ангиа төгсөөд Архангай наашаа Хотонтын 7 жил гэж байсан. Манай Хотонтод. Тэр Өндөрсантад би тэгэж бага сургууль төгссөн. Тэгээд Өндөрсантад 7 жил суралцаад тэндээс чинь 7 төгсөөд 65 онд 7 төгссөн юм байна. 65 онд 7 төгсөөд санхүүгийн техниккумд орж байсан.
Сайнбилэг -
Улаанбаатарт уу?
Содномдэжид -
Тийм хотод.
Сайнбилэг -
Аан зөв.
Содномдэжид -
Одоо тэр үед чинь 7 анги төгссөн эд нар төгссөн юунд чинь техникумын хувиар авчихдаг байлаа ш дээ. Тийм.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та тэр бага ангийн сургуульд байхдаа дотуур байранд байсан уу?
Содномдэжид -
Дотуур байранд байгаагүй ээ. Манайх ойрхон байсан. Тэр бага сургуулийнхаа төвдөө ойрхон. Тэгэхдээ мал ахуйтайгаа. Тэгээд л тэр хооронд одоо явгаар нэг одоогоор бодвол 2, 3 автобусны буудал шахуу газар явгаар ирж очдог. Өвөлжөөндөө бол зун бол гайгүй нөгөө тарчихдаг болохоор холдоод явчихдаг. Өвөл бол өвөлжөөндөө буугаад нэг ойрхондуу, тэгэхдээ нэг 3 автобусны буудлын чинээ одоогоор бодоход бол тийм л газар байсан. Тэгээд л ирж очдог явганаар ирж очдог ногоон үстэй дээл өмсдөг, форм
Сайнбилэг -
Форм гэж ногоон өнгөтэй дээл?
Содномдэжид -
Тийм. Форм гэж байхгүй. Тэгэхэд чинь тэр үед чинь бидний үед чинь форм гэж байгаагүй ногоон даалимбаар эмэгтэйчүүд нь дээл хийж өмсдөг, эрэгтэйчүүд нь цэнхэр даалимбаар дээл хийж өмсдөг. Тийм байсан. Тэгээд улаан галстук зүүдэг. Галстук энэ тэрийг чинь одоо 4 дүгээр анги энэ тэрд зүүж байсан билүү үггүй билүү мэдэхгүй байнаа.
Сайнбилэг -
Сайн санахгүй байна уу?
Содномдэжид -
Санахгүй байна. Ямар ч байсан би энд Хотонтод 7 жилд ирэхдээ л зүүж байсан юм. 5 дугаар ангиас л гээд галстук, үсээ хоёр салаа сүлжчихсэн. Тэгээд тийм л даавуун цүнхтэй даавуун цүнхийг маань ээж маань надад аягүй сайн урлаад өгчихсөн, таван хошуу оёод өгчихсөн. Тийм даавуун цүнхтэй. Тэгж л суралцаж байсан даа. Тэгээд ер нь
Сайнбилэг -
Сургуулийнхаа тухай нэг сайн ярьж өгөхгүй юу? Сургууль ер нь ямархуу байрлал, байшинтай байсан юм?
Содномдэжид -
Манай тэр Өндөрсантын бага сургуулиуд бол ер нь тийм жижигэвтэрхэн, одоо нэг 4 дүгээр анги гэхэд 4-ийн а, б л гэж байсан. Тийм. 1 дүгээр анги нь одоо а, б гэж байлуу яалаа одоо тэрийгээ мартчихаж. 4 төгсөхөд л ямар ч байсан а, б хоёр байсан. Тэгээд цөөвтөр тийм сургуультай ганцхан дан. Урагшаа харсан хаалгатай, тийм намхан тийм нэг сургууль байсан. Аа наашаа Хотонтын 7 жил бол яахав ээ, 2 байртай зүгээр жирийн гэхдээ дан сургууль хойд талдаа эрэгтэй эмэгтэйчүүдийн 2 байртай. Тэгэхэд тэнд бол байранд сууж байсан.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Ямар ямар хичээл үздэг байсан бэ?
Содномдэжид -
1 дүгээр ангид байхад чинь л одоо цагаан толгой үзэж байсан. Тоо үзэж байсан. Заа монгол хэл гэж үзэж байлуу юу билээ, үзэж байсаан, үзэж байсан. Тэгээд нэг зураг, дуу хөгжим л гэсэн юм биеийн тамир байсан даа. Тийм хичээл үзэж байсан.
Сайнбилэг -
49 оны энэ хавьцаа дэлхийн 2 дугаар дайн дуусаад байсан үе байна ш дээ тээ. Тэгэхэд ер нь Монголд ер нь таныг ар гэрийн байдал хүмүүсийн нийт амьдрал ер нь ямархуу байсан бэ, бага насанд?
Содномдэжид -
Би одоо над бага насанд болвол одоо зүгээр л нэг хувийнхаа хэдэн малыг маллаад л, тэгээд зунд нь нэг цагаан идээгээр хоолоо хийчихээд л өвөлд одоо хоол ундаа идээд л, зун бол ерөөсөө манай тэр ээж аав тэр эмээ өвөө энэ тэр бол ер нь тийм хонь мал ална гэсэн тийм юм байхгүй байсан. Аа борцоор хоол хийчихсэн борцоо иддэг тэгээд л тараг сүүгээ уугаад л тэгж л өссөн дөө. Тэгээд л амьдралын байдлыг бол нээх сайн яахгүй байна. Зүгээр тэрүүхэндээ тэгээд болоод байсан болохоор өөр одоо юу нээх их сайн санахгүй байна. Өөр хүний амьдрал мамьдрал ямар байсан
Сайнбилэг -
Та Өндөрсант суманд 7жилийн сургууль төгссөн байна, тиймээ?
Содномдэжид -
Хотонтод.
Сайнбилэг -
Хотонтод. Хотонт суманд. Тэгэхээд та Хотонт суманд 7 жил сурахдаа дотуур байранд сууж байсан уу?
Содномдэжид -
Дотуур байранд сууж байсан.
Сайнбилэг -
Тэр үед одоо дотуур байрны амьдралын тухай та тодорхой ярьж өгөхгүй юу?
Содномдэжид -
Тэгэхэд дотуур байрны амьдрал бол үнэхээр л одоо ерөнхийдөө бол гайгүй байсан. Зүгээр бид нарын үеийн сууж байх үед бол зүгээр ер нь бид нар чинь ямар багшийнхаа үгнээс гарах биш тэр одоо тэр бараг каминдат/комендант/ гэж байсан нярвынхаа үгнээс ч гарахгүй. Ерөөсөө тэр байрны хүүхдүүд маш их дэгтэй, тэрнээс янз бүрийн тийм асуудал бол байдаггүй байсан. Тэгээд л өөрсдөө хувцас хунараа угаагаад л тэгээд нэг усанд ордог баннтай. Тэрэндээ усандаа орцгооно, хувцас хунараа угаагаад л тэнд бол ерөөсөө тийм хүн амьтнаас бид нар чинь их л айж өссөн болохоос тэгж хүний урдаас ганц юм нэг хичээл дээр ...Хөөе гарч болохгүй гэхэд тэгээд л гарахгүйгээр тийм л байсан. Тэгэхэд чинь бас жижүүр мижүүр байсан. Бид нарын сургуулийн үед бол.
Сайнбилэг -
Сургуулийн байдал ямаршуу байсан бэ?
Содномдэжид -
Сургуулийн байдал бол зүгээр ерөнхийдөө бол багш нараасаа бол маш их айдаг. Багш л юм хэлнэ, ер нь тэрний юугаар л явж байдаг тийм танхай манхай тийм ганц нэг тийм нэг жаахан зодоо модоо хийчихдэг л хүүхэд байсан уу гэхээс одоо бид нарын үед бол ерөөсөө тийм янз бүрийн юм байгаагүй ээ. Янз бүрийн тийм муу зан авиртай ч юм уу тийм тийм юм бол ер нь байгаагүй. Бид нар болвол яг тэр өссөн юуг бол одоо аягүй сайхан санагддаг ш дээ. Тэр сургууль соёлынхоо одоо ч гэсэн энд ангийн маань нөхдүүд байдаг. Тэгээд л бид хэд уулзахаараа тэгээд л ангиа дурсаад л тэндээ очиж бас уулздаг.
Сайнбилэг -
Энэ тэр үед энэ Хотонт суманд Хотонт суманд юу юу байдаг байсан бэ?
Содномдэжид -
Хотонт суманд бол одоо тэгэхэд захиргаа гэж байсан, аа клуб гэж байсан, аа тэр одоо тэгээд л ер нь юм болгон л байсан байна л даа. Холбоо харилцаа байсан, зочид буудал гэж байсан тэгэхэд чинь одоо ер нь тэгээд л ойр зуурын юмнууд бол яахав, тийм хөгжил дэвшил нь ямар байсан юм гэхээс биш бүх л юм одоо байсан ш дээ.
Сайнбилэг -
Та нэг дэлгүүрийн одоо Хотонт сумын хоршоонд ороход дотроос нь юу юу авч болохоор байдаг байсан юм бэ? Ямар ямар бараатай байдаг байсан юм бэ?
Содномдэжид -
Өө тэр Хотонт сумын хоршоонд бараа авахад бол ерөөсөө нэг л худалдагчаас бүх бараагаа авдаг байсан. Одоо жишээ нь бараа материалаа авна тийм хүнснийхээ зүйлийг гурил будаагаа авна, ном дэвтрээ авна, тэндээс ерөөсөө авахгүй юм байхгүй, ганцхан худалдагч бүх зүйлээ хариуцдаг байсан,тэгэхэд худалдааны байгууллага бол. Тийм. Ерөөсөө тэгж ангилж энэ тэр барааны худалдагч тэр тэр архины худалдагч байхгүй, ерөөсөө ер нь тэр бүх л төрлийн бараа болвол нэг л худалдагчтай байдаг байсан.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та тэгвэл Хотонт суманд 7 жилээ төгсөөд УБ хотод санхүүгийн техникумд сурсан юм байна. Орост төгссөн байна ,тиймээ?
Содномдэжид -
Тийм.
Сайнбилэг -
Тэгээд та яг хэдэн онд УБ-т ирсэн бэ?
Содномдэжид -
Би 66 онд ирсэн.
Сайнбилэг -
66 онд ирсэн үү та яаж ирсэн юм? Тэр хувиар яаж очдог байсан юм бэ?
Содномдэжид -
Тэр хувиар бол ерөөсөө яахав, тэр үеийн хувиар бол тэгж очдог байсан, сурлагыг нь харна аа, тэгээд бас амьдралыг харна, одоо жишээ нь ингээд л нэг аавгүй ч юм уу, тиймээ ээж нь ч байхгүй юм уу, аав нь ч байхгүй юм уу, аль нэг тийм өрөөсгөл ч юм уу, тийм юунуудаа хамгийн түрүүнд одоо сургуульд оруулдаг байсан. Аа өөрснийхөө сурлагаар бас ордог байсан. Тэгэхэд чинь дандаа 10 жил рүү яахав хэсэг хүүхэд явж л байсан, техникум одоо ингээд багшийн техникум цэцэрлэгийн техниккум, санхүүгийн техникум, гээд л техникумууд руу бас хувиарладаг байсан. Би бол яахав, сурлага ч бас арай гайгүй байсан, тэгээд би аав маань нас барчихсан, ээж маань байсан, ах маань цэрэгт явчихсан, тэгээд би аль аль талаараа л хувиарлагдсан байхаа.
Сайнбилэг -
Та ингээд УБ-т луу бодвол машинаар юм уу, онгоцоор л ирж байсан байхдаа?
Содномдэжид -
Машинаар ирж байсан. Тийм.
Сайнбилэг -
УБ луу орж ирээд та УБ хотыг харахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Содномдэжид -
Өө тэгэхэд ёстой бараг л нөгөө үзүүгүйгээ үзэж байгаа юм чинь их л сонин их л гоё байсан даа. Одоо иймгүй байсан ч гэсэн тэр үед чинь болвол одоо бид нар бол тэгээд л одоо ерөөсөө гадагш дотогшоо ч нээх их гарахгүй, байрандаа хичээл ихтэй. Аа нэг улирал амралт болохоор харьдаг ер нь дэг журмын хувьд бол маш сайхан байсаан. Одоо эргээд бодоход бол их л сайхан байсан байна.
Сайнбилэг -
Таныг ингээд анх УБ-т сууршихад УБ хотод ер нь хамгийн түрүүнд нүдэнд тусах юм юу байсан бэ? Барилга байшин ч гэдэг юм уу?
Содномдэжид -
Тийм. Их дэлгүүр энд өндөр хоршоо тэгж хэлж байлуу
Сайнбилэг -
Өндөр хоршоо гэсэн тээ?
Содномдэжид -
Тийм. Бид нар яахав, нөгөө нэг хааяа хааяа нэг техникумд байдаг хааяа хааяа бүжиг мүжгэнд явдаг болохоороо бас их төмөр замын соёлын ордон мэтийн цөөхөн юмнуудаар явж байсөөн. Тийм.
Сайнбилэг -
Тэр үеийн одоо яг УБ хотын байдлыг та ярьж өгөхгүй юу? Юу юу байдаг байсан, ямаршуу ер нь хүмүүс нь ямаршуу байсан юм?
Содномдэжид -
Тэр үед бол хүмүүс яахав ер нь болвол энэ юуны чинь нөгөө аж үйлдвэрийн яндан гээд яагаач үгүй эрт ажилладаг нэг л юм орилоод байдаг байсан. Бид нар одоо энэ юу нь орилоод байдаг юм бол гэсэн чинь аж үйлдвэрийн л яндан гэдэг байсан. Тэгээд л их сонин л байсан л даа. Энэ вагон магон яваад л бид нар чинь хөдөөний юу ч үзээгүй хүүхдүүд чинь. Тэгээд л сүүлдээ явж дассан даа.
Сайнбилэг -
Та анх ингээд вагон онгоцыг бол та хэзээ үзсэн?
Содномдэжид -
Өө онгоцыг бол манай суманд бол онгоц явдаг байсан. Ногоон онгоц явдаг байсан тэр үед бид нарыг сургуульд байх үед бол ногоон онгоц явдаг байсан.
Сайнбилэг -
Тэгэхээр бол нээх сонин биш?
Содномдэжид -
Онгоцыг бол нээх сонин биш. Ногоон өнгөтэй цагаан онгоц энэ тэрийг чинь бас мэдээлэлтэй. Тэд нарыг бол нээх их сонин биш. Архангайд бид нарыг очиход бол цагаан онгоц энэ тэр бол байнга байна. Би Архангай Хотонт хоёрын хооронд чинь онгоцоор явдаг байсан юм чинь, ногоон онгоцоор. Тийм байсан.
Сайнбилэг -
Таныг анх ингээд вагон?
Содномдэжид -
Вагон магон бол сонин байсан. Тэгэхдээ бол вагон магоны чинь бас мэдээлэл бол авчихсан байсан л даа бид нар чинь. Тийм. Одоо энэ нөгөө нэг хамгийн юуны юунаас авсан юм гэхлээр зэрэг энэ бид нарыг одоо сургуульд байхад тэр үед чинь кино мино үзүүлдэг байлаа ш дээ. Өө тэр ёстой нэг л орой кино үзвэр дээр хүүхэд сууж байвал тэгэхэд маргааш нь арга хэмжээнд ордог. Тэгээд бид нар чинь нэг нуугдаж байж нэг “Манай аялгуу”билүү энэ Хайдав гуайн нэг дуулсан кино чинь юу билээ? Нөгөө нэг вагоны хаалган дээр нэг нөгөө дуулж яагаа яадаг ш дээ. Өө ямар дуу дуулдаг билээ, эрдмийг сурахаар яалаа маалаа гээд энэ хойшоо явж байгаа нэг тийм зурагтай кино гарч байсан ш дээ. Манай аялгуу шиг санах юм биш юм болов уу
Сайнбилэг -
Заа ёстой санахгүй юм байнаа.
Содномдэжид -
Одоо энэ Заамарт одоо болсон. Тэр л кино бас вагоныг бол тэндээс бас мэдээлэл аваад ер нь вагон бол ийм юм байдаг майдаг. Ерөнхийдөө болвол тэрний мэдээлэл бол авчихсан байсан л даа.
Сайнбилэг -
Та тэр санхүүгийн техниккумд тэр дотуур байранд амьдарч байжээ тээ. Тэгэхээр?
Содномдэжид -
Санхүүгийн техниккумд дотуур байранд нэг жаахан байж байгаад би тэгээд нэг энчээ нэг хамаатныхаа эгч дээр байсан. Тийм.
Сайнбилэг -
Зөв зөв. Санхүүгийн техниккумыг та хэдэн онд төгссөн бэ?
Содномдэжид -
70
Сайнбилэг -
70 онд төгссөн үү аан зөв зөв. Та тэгээд одоо санхүүч мэргэжилтэй болж байгаа юм уу тээ?
Содномдэжид -
Тийм. Нягтлан бодох мэргэжилтэй болж байгаа юм.
Сайнбилэг -
Дараа нь та хаана юу хийв?
Содномдэжид -
Дараа нь би тэгээд л энд төгсөөд л би аймагт Архангай аймагт очиж худалдаа бэлтгэлийн ангид очиж нягтлан бодох хийсэн.
Сайнбилэг -
Худалдаа бэлтгэлийн анги аа?
Содномдэжид -
Аан тийм. Худалдаа бэлтгэлийн удирдах газар гэж байсан юм. Тэнд хоёр жил нягтлан бодох хийгээд дараа нь Хотонт сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдаа бэлтгэлийн анги гээд сумынх нь худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан юм. Аймгийнх нь болохоор худалдаа бэлтгэлийн удирдах газар гэж байсан юм. Тэнд би нягтлан бодох хийж байгаад тэгээд 80 онд би энэ УБ-т ирсэн.
Сайнбилэг -
УБ-т тэгээд юу хийв?
Содномдэжид -
УБ-т ирээд л би энэ анчдын нийгмийн төв зөвлөлд би нягтлан бодох хийсэн
Сайнбилэг -
Анчдын нийгэмлэг ээ?
Содномдэжид -
Тийм. Монголын анчны нийгэмлэгийн төв зөвлөл.
Сайнбилэг -
Аан дараа нь?
Содномдэжид -
Тэрэнд нягтлан бодох хийж байгаад би 2004 онд тэтгэвэртээ гарсан.
Сайнбилэг -
Аан тэтгэвэртээ гарсан уу тээ?
Содномдэжид -
Тийм.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Таныг одоо ингээд санхүүгийн техниккум төгсөөд тэр аймгийн төвд худалдаа бэлтгэлийн удирдах газар ажиллаж байхад тээ, тэнд ажиллаж байсан тухайгаа та нэг тодорхой ярьж өгөөч?
Содномдэжид -
Өө тэнд ч одоо яахав дээ. Хүүхэд дөнгөж сургууль төгчихөөд л хүүхэд одоо яахав тэр тэд ажиллаж байсан улсуудынхаа заавраар л ажиллаж байсан л даа. Тэгээд ерөнхийдөө тэнд одоо 2 жил болчихоод би тэгээд нөгөө ээж маань Хотонт суманд байсан болохоор тийшээгээ шилжээд л явсан.
Сайнбилэг -
Таныг одоо ингээд техникум төгсөхөд чинь та өөрийнхөө хүсэлтээр тийшээ очих уу, эсвэл одоо яаж байсан юм?
Содномдэжид -
Хувиар хийж байсан. Ер нь тэгэхдээ хувиарыг бас санаа оноо харгалзаж байсан. Тийм. Тийм. Санаа оноог нь аваад ерөнхийдөө тэр үед чинь хувиарыг чинь яг хийж ирсэн нутаг руу голцуу явуулж байсан ш дээ. Төгсгөөд л тийм.
Сайнбилэг -
Ер нь бол тийм л байж дээ тиймээ?
Содномдэжид -
Тийм.
Сайнбилэг -
Танд таны амьдралд ямар нэгэн зүйл гүнээр нөлөөлсөн зүйл байдаг уу? Тэр ямар нэгэн үйл явдал байгаа тийм онцгой гэчих зүйл байдаг уу?
Содномдэжид -
Би одоо их онцгой гүнээр нөлөөлж зүйл гэвэл гэхээр одоо юу байдаг юм болдоо.
Сайнбилэг -
Ер нь таны амьдралд бусдаас онцгой гэхээр зүйл байна уу? Нэг тийм арай нэг онцгой гэсэн юм байна уу?
Содномдэжид -
Аа ер нь бол би болвол одоо сургуульд байхдаа ч одоо энэ гар бөмбөг тэшүүрээр их сайн гулгадаг. Аймагт одоо 1, 2 дугаар байранд ордог, гар бөмбөгөөр ч гэсэн их сайн тоглодог байсан.
Сайнбилэг -
Тамирчин байсан уу?
Содномдэжид -
Тамирчин байсан.тийм. Бүүр нэлээн сайн тамирчин байсан. Аа сүүлдээ болвол би хөдөө худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхдаа бас хажуугаар нь би ойрхон зуур өөрийнхөө одоо амралт мамралт янз бүрийн зүйлээр одоо мал хуу их сааж эгчдээ тусалж аягүй тэгдэг байлаа. Тэгээд одоо миний хамгийн бүүр нэг онцгой зүйл гэвэл би одоо 42 хүрч байж хүүхэд гаргасан /инээв/ 42 хүрч байж нэг охин гаргасан. Тийм. Тэр одоо онцгой зүйл байхдаа.
Сайнбилэг -
Та нэг л хүүхэдтэй юу?
Содномдэжид -
Нэг л хүүхэдтэй тийм. Тэгэхэдээ хоёр хүүхэдтэй манай дүүгийнх бас нэг хүүхэд өргөж авсан байсан. Тэгээд 42 хүрч байж би 92 онд төрсөн шүү дээ. Тэрийгээ л би одоо их онцгой юм уу даа гэж бодож явдаг юм. Зүгээр би бол ажил төрлийн хувиар бол их шагнуулж барьж байсан юм их бий надаа.
Сайнбилэг -
Та ямар ямар шагнал авдаг юм?
Содномдэжид -
Би бол Эвлэлийн төв хорооны одоо диплом одоо Түдэв даргын гарын үсэгтэй дипломноос авахуулаад л тэгээд л “Тэргүүний залуу” алтан медаль авч байсан, одоо тэр санхүүд ажилласнаасаа хойш болвол тэргүүн авсан “Худалдааны тэргүүн” авсан
Сайнбилэг -
Худалдааны тэргүүний ажилтан?
Содномдэжид -
Тийм, тэргүүний ажилтан авсан энэ ойн яамны харъяа энэ анчдын нийгмийн зөвлөл ш дээ, ойн яамны хүндэт ажилчин авсан тэгж бол шагнал бол мэр сэр нэлээн бий л дээ. Тэгээд сүүлд бол саяхан хүртэл одоо УЗ 70 жил болоод тэгээд л тэр юуны хүндэт тэмдэг байна. Тэр үед чинь бид нарын үед чинь одоо тэддүгээр “5 жилийн гавшгайч” мавшгайч гэж дандаа тэгж тийм одоо гурав дөрөвдүгээр тавдугаар жилийн гавшгайч болоод л одоо ер нь болвол бас “Засгийн газрын жуух” авч байлаа. Ер нь ажилдаа бас гайгүй л байсан л даа.
Сайнбилэг -
Аан та өөрийнхөө ажилд их сайн байж л дээ?
Содномдэжид -
Тийм. Одоо ч гэсэн тэгээд л энэ би ч одоо тэгээд нөгөө нэг хар багаасаа явчихсан болохоор Хувьсгалт намаар явчихсан хүн шүү дээ. Тийм. Намын гишүүн болохоороо намын одоо хүндэт тэмдэг авна. Одон их бий л дээ.
Сайнбилэг -
Та бидэнд аав ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу? Ямар хүмүүс байв, та малчин хүн байсан гэсэн үү?
Содномдэжид -
Малчин байсан.Тийм малчин байсан.
Сайнбилэг -
Та аавынхаа тухай жаахан ярьж өгөхгүй юу?
Содномдэжид -
Манай аав болвол их том биетэй, тийм их сайхан том дээл мээл их элбэг дэлбэг өмсдөг ,нээх сайхан их том биетэй, их намуухан дуутай, тийм их сайхан хүн байсан. Тэгээд одоо намайг сургуульд ороод нэг жил болсны дараахан нас барчихсан.
Сайнбилэг -
Өвчнөөр юм болов уу?
Содномдэжид -
Тийм өвчнөөр. Тэр үед одоо бодоход одоо юу нь ч байсан юм мэдэхгүй тэр үед нарийн л гээд байсан. Тэгэхээр одоо бодоход энэ ходоод модоодны л өвчин байсан байх. Манай ээж ч гэсэн их сайхан том биетэй, би бас ээж аавыгаа манайхан ер нь дуурайсан том биетэй л дээ, том биетэй, мах шөл одоо нөгөө яс том л байх, тэгээд ингээд тарган цатгалан улс байдаг байгаа. Цугаараа тийм том том ястай.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Таны одоо аав ээжийн дурсамжаас ч ярихад бол танай гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг уу?
Содномдэжид -
Тийм хэлмэгдсэн хүн байдаггүй юм байналээ. Тийм. Манай тэр ээжийн нэг ахын өвгөн байсан юм. Тэр өвгөн уг нь бол тэр нэг хүн байх ёстой юм, одоо юмыг нь олохгүй байнаа гээд одоо 90-ээд оны үед ерэн хэдэн оны үед ч билүү тэгж ярьж байгаад тэр өөрөө нас барчихсан юм. Тэгээд л ерөөсөө мэдэхгүй. Тэр хүн л нэг тэгж ярьж байсан байх.
Сайнбилэг -
Та тэгвэл тэр хэлмэгдүүлэлтийн талаар нээх сайн ?
Содномдэжид -
Би ёстой сайн мэдэх юм байхгүй тийм.
Сайнбилэг -
Таныг одоо яг тэр бага насны тийм үед байхад бол Монгол орон даяар яг ямаршуу онцгой үйл явдлууд болж байсан бэ?
Содномдэжид -
Тэр үед чинь одоо бид нар хүүхэд байхдаа тэгдэг юмаа. Энэ одоо баяр наадмууд маш их болж байсан санах юм. Май 1 ний баяр гээд л Октябрын баяр гээд л Май 1 ний баяр гээд л ингээд л хэдэн сумаас улсууд ирээд л сумдын одоо бүсийн уулзалт гээд л нэг баахан л баяр болдог санаж байгаа.
Сайнбилэг -
Тэр баяр болно гэхээр яг юу юу болдог байсан юм?
Содномдэжид -
Өө тэгээд л баяр болохоор чинь ерөөсөө дуу хөгжим дуу хуур тэгээд л тэр Май 1 ний баярөөр чинь бол одоо бах мөх барилдана морь зорь уралдна. Май 1- ний баяр гэж 5 сарын 1-нд болдог байсан ш дээ. Тэр баяраар чинь л улсууд одоо зүгээр улсууд одоо пиджактай, бүүр зуныхаа хувцсандаа орчихсон л явдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй юм байна ш дээ. Одоо чинь бараг хөлдөж үхэх гээд л маш нимгэхэн хувцсандаа орчихсон. Тэгээд цагаан идээ дэлгэрчихсэн. Тэгээд нөгөө ухаан нь хойно хожим дунд сургуульд ч байхад ч гэсэн тийм л байсан ш дээ.
Сайнбилэг -
Одоо ингээд Архангай аймаг чинь их байгалийн их гоё газар шүү дээ. Тэгээд тэр үед одоо одооогийнхтойгоо харьцуулахад байгаль ер нь яаж өөрчлөгдсөн байна?
Содномдэжид -
Өө өөрчлөгдсөөн. Би болвол энэ нутаг ус руугаа ер нь л их явдаг л даа. Тийм. Саяхан хүртэл яваад одоо манай хадам аав лам хүн байсан. Тэрний суваргыг манай суманд босгосон. Тэгээд тэр суваргаа босгоод 4 жил болж байгаа. Саяхан бид нар очиж суваргыг засаж сэлбээд, тэгээд тэнд нэг сахиус махиус тахиад, дөнгөж сая наадмын энэ урдхан энэ 6 сарын 30-нд тэгээд ирсэн. Тэнд тэгж тэр суварга муваргыг нь босгоод, тэгээд одоо тэр манай байгаль бол ер нь бол үнэн хэцүү болчихсон. Ерөөсөө тэр одоо ой мод одоо бид нар тэр жижигхэн байхдаа одоо тэгэхдээ бүүр жижигхэн бага насных тэр дунд сургуульд байхад бид нар чинь ингээд л хөдөө түлээ модонд ах нахыгаа дагаад ингээд үхэр тэрэг хөтлөөд, уулын модонд очиход бараг энүүгээр ингэж өвс байдаг байсан байхгүй юу.
Сайнбилэг -
Өө бүүр мөрөөр татсан шахуу?
Содномдэжид -
Тийм мөрөөр татсан. Тэгэхэд жижиг хүүхэд байсан болохоор тэгэхдээ л бид нарын энүүгээр мөрөөр татсан тэгээд л ерөөсөө энэнээс доошоо шал ус нөгөө өвсний улбаа, шүүдрийн ус тийм. Тэгээд л цэцэг мэцэг чинь хачин гоё. Тийм байсан. Одоо ингээд хөдөө ингээд бид нар явдаг л даа. Яваад ингээд уулын энгэр яваад тэр үеийнхээ байдал майдал энэ талаар явахад бол яахав, ногоо цагаа зарим жил бол сайхан л ургасан байдаг юм. Тэгэхдээ тийм юм юу ч байдаггүй. Тэгээд л гүзээлзгэнэ ингээд л түүх гээд л ингээд л зун ингээд л ууланд ороход чинь ерөөсөө модныхоо хаяанаас авахуулаад л ингээд л бэлцийчихсэн гүзээлзгэнэ. Үнэр танар ч гэж хачин гоё тийм байсан. Одоо бол ерөөсөө бүүр тэр орой өөд нь гарч байж нэг жаахан юм түүдэг юм уу заримдаа ч байдаггүй юм уу тийм болчисон байналээ. Тэгээд одоо тэр мод гамшиг идээд л үнэн харамсалтай. Одоо тэр уулын мод ерөөсөө. Одоо хамгийн наад зах нь л гэхэд одоо Хархорингоос нааш бургас хэчнээн сайхан бургас байсан бүүр ингээд доошоо Орхоноо уруудаад доошоо явдаг. Одоо байхгүй, ерөөсөө гамшиг идээд юу ч үгүй болсон. Одоо нэг хэдхэн ширхэг юм байдаг юм уу , тэр доод руугаа дээгүүрээ бол юу ч байхгүй.
Сайнбилэг -
Энэ бүгд одоо юунаас болчихов?
Содномдэжид -
Энэ бол одоо юунаас болсон юм, энэ гамшиг нь одоо хаанаасаа гараад ирдэг юм. Энэ гамшгийнхаа хор морыг одоо зөв тэгж цацаж чаддаггүй юм уу одоо бүү мэд. Юунаас болдог юм. Би одоо бас тэр цөлжилт болж байна. Тэр одоо манай сумын одоо тэр төв энэ тэр чинь одоо битүү элстэй болчихсон
Сайнбилэг -
Элс бол байгаагүй юу?
Содномдэжид -
Байгаагүй. Юун элс мэлс юу ч байгаагүй. Тэгээд одоо ийшээ ингээд л Бургастай тэр Цагаансумын гол дээр дээгүүрээ тийм нэртэй доогуураа болохоороо Жарантай гээд нэртэй, тэгээд тэр хоёр голын хооронд чинь ингээд л нэг ёстой сайхан тал доод руу тэр хар балгасыг мэдэх үү? Мэдэхгүй ер нь тийшээ мэдэхгүй юу? Уйгарын хар балгасны чинь тэр орчмоор манайх чинь бас нутаглаж байсан юм. Тэгэхэд чинь одоо тэнчээ чинь одоо бараг ингээд хачин гоё. Хааш хаашаа харна, саруулхан тал байсан. Одоо тэр тэгээд Жарантайгаас чинь бараг ингээд балгасаа хүртэл элс болчихсон. Тэр хавийнх нь айлууд нутаглах нь битгий хэл ийш тийшээ нүүгээд л тийм болчихсон байналээ.
Сайнбилэг -
Гол ус ширгэж үү?
Содномдэжид -
Өө тэр гол ус нь ширгэсэн. Тэр дундуураа бол ширгэчидэг юм. Тэгээд л одоо ерөөсөө нэл элс тийм л
Сайнбилэг -
Аан зөв зөв. Таныг бага байхад соёлын довтолгоо юм хум гэж ер нь та мэдэх байх тээ ?
Содномдэжид -
Аан би тэрийг чинь нэг юм мэдэх юм байна. ... Аа соёлын довтолгоо гэж тэр соёлын довтолгоо бид нарын бодоход бол одоо их сайн байсан юм шиг л санагддаг юм. Яагаад уу гэхээр одоо тэрний тэр соёлын довтолгооны чинь одоо тэр арга хэмжээнээс л болж энэ айлууд үгүй ээ, ядаад нэг ор хөнжлийн даавууутай болсон байхаа. Тэгээд соёлын довтолгоо ирнэ гээд л ер нь бөөн л юм болдог байсан. Соёлын довтолгоо ирэх гэнэ шүү, соёлын довтолгоо ирж байна шүү гээд л
Сайнбилэг -
Бөөн юм болдог гэхлээр?
Содномдэжид -
Үгүй ээ яахав улсууд чинь тэрэнд л бэлдээд л, одоо тэгээд л угаалгаа хийдэг уу, үгүй ядаад л одоо оо сойзоо бэлдээд л, одоо бид нарын тэр бага сургуульд байхын энэ тэр үед чинь тэр чинь заавал тэр соёлын довтолгооны чинь үеэр бид нар энэ хоёр юундаа ханцуйвч зүүнэ, энэ энэ хоёрын хооронд хичээл дээрээ ингэж суудаг. Аа тэгээд нусны алчуур, гутлын алчуур бүх юмтайгаа очно. Тэгээд тэд нарыг чинь шалгаж оруулдаг, соёлын довтолгоны багш шалгахгүй, тэр чинь сурагчдын одоо тэгээд Эвлэлийн үүрийн дарга ч юм уу, сурагчдын зөвлөл ч гэж байлуу, тэгээд л тиймэрхүү хүүхдүүд шалгаж авдаг. Тэгээд нусны алчуургүй, гутлын алчуургүйг нь хичээлд оруулахгүй, нэг хэсэг тийм байсан.Тэгээд л сүүлдээ тэр нь хэвшчихсэн. Байнгын авч явж байдаг.
Сайнбилэг -
Ер нь ямар учраас энэ соёлын довтолгоог хэрэгтэй гэж үзсэн юм бэ?
Содномдэжид -
Соёлын довтолгоог ариун цэврийн хувьд л хэрэгтэй гэж үзсэн байх. Тэгэхдээ одоо миний бодоход аягүй бол айлд ороход аягаа ч арчихгүй, аваад өгдөг байсан байж магадгүй. Соёлын довтолгоо гэдэг юмны ачаар аяганы алчууртай ч хүртэл болж байсан болов уу. Би л одоо дотроо таамагладаг ш дээ, тэр үеийн
Сайнбилэг -
Ер нь та бол бага байх үед чинь байсан ш дээ тээ? Чухам ер нь ямар ямар салбарт чухал өөрчлөлт гарсан гэж үздэг вэ?
Содномдэжид -
Би бол энэ сургууль соёл, эмнэлгийн байгууллагуудад бол өөрчлөлт гарсан байх гэж боддог юм ш дээ. Тийм. Эмнэлэг ч гэсэн л одоо зүгээр л нэг том том ийм ийм том том монгол гутлаа чирчихсэн улсууд л тэгээд л тэр дундуур зүгээр л ингээд нааш цаашаа хөлхөөд л явдаг байсан. Соёлын довтолгоо гэснээс хойш тэр нар чинь арай хямганд орсон байх, тэр их л айхтар юм болж байсан, соёлын довтолгоонд
Сайнбилэг -
Таны дурсамж юунаас үзэхэд энэ шалгалтын үеээр шаардлага хангаагүй тохиолдож шалгалтын комиссынхон ер нь яадаг байсан гэж ярьдаг байсан юм?
Содномдэжид -
Аа тэд нар чинь торгож моргодог байсан.
Сайнбилэг -
Торгодог оо?
Содномдэжид -
Тийм.
Сайнбилэг -
Мөнгөөр торгох уу?
Содномдэжид -
Тэр одоо яг одоо тэр яаж байсныг нь бол мэдэхгүй. Ямар ч гэсэн соёлын довтолгоо гээд торгууль тавиад явлаа гэж ярьдаг л байсан. Бодвол тэгээд 2, 3 төгрөгөөр л торгодог байсан байлгүй. Тэгэхэд чинь мөнгө ямар юу байсан биш. Нэг 3 төгрөгөөр ч торгодог байсан билүү яалаа бас тэрнийг тиймэрхүү юм болж байсан.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та тэгвэл соёлын довтолгооны үеэр болвол жаахан төсөөлөл?
Содномдэжид -
Жаахан төсөөлөл болвол байна. Тийм.
Сайнбилэг -
Та ямар нэгэн шашин шүтдэг үү?
Содномдэжид -
Би ч одоо нээх ер нь л Буддагийнхаа шашныг л юм даа, манай эцэг өвөг бас лам мам байсан болохоор тэгээд л тэр Буддагаа шүтэж яаж явдаг ш дээ.
Сайнбилэг -
Таны хамаатан садан дотор лам хүн бий юу?
Содномдэжид -
Манай өвгөний аав нь миний одоо хадам аав лам хүн байсаан. Том лам хүн байсан, одоо
Сайнбилэг -
Тэр хүний тухай ямар нэгэн юм мэдэх үү ?
Содномдэжид -
Би тэрийг яг өөрийнхөө байдлаас нь яах юм байна, тэрнээс дээр үеийнх нь нарийн юмыг болвол мэдэхгүй юм байна, зүгээр
Сайнбилэг -
Та мэддэг зүйлээ ярьж өгөхгүй юу?
Содномдэжид -
Манай тэр аавыг Саян-нямбуу гэдэг байсан юм.
Сайнбилэг -
Саян-нямбуу?
Содномдэжид -
Тийм. Саян-нямбуу.
Сайнбилэг -
Сиян-нямбуу?
Содномдэжид -
Тийм. Сиян-нямбуу.
Сайнбилэг -
Аль аль хийдэд шавьлан сууж байсан юм бол?
Содномдэжид -
Өө энэ уг нь ингэж ярьдаг юм байналээ. Манай тэр аав одоо тэр Архангай тэр Заяын гэгээний хүрээ байсан ш дээ тээ. Тэрэнд л тэрэнд л шавилан сууж байсан юм гэсэн. Тэгээд л тэндээсээ баригдаж тавигдах гээд л ийш тийшээгээ зугтаагаад л, одоо бүүр дээр үед одоо хоршоо дарга хүртэл хийж явсан юм гэсэн.
Сайнбилэг -
Яг хэлмэгдүүлэлтийн үеэр үү ?
Содномдэжид -
Тийм. Яг хэлмэгдүүлэлтийн. Наад хүний чинь одоо 2 охин нь хэлмэгдүүлэлтэнд орсон л юм байналээ. Тэгээд нөгөө аав ингээд нас барчихсан болохоор хүүхдүүд нь үлддэг л уг нь аав бол тэгж ярьж байсан юм. Тэр 2 охин лам нь хэлмэгдүүлэлтэнд орсон л гэж ярьдаг. Тэгээд л өөрөө энд тэнд зугтааж одоо тийм хоршоо дарга марга, нягтлан бодох модох, янз янзын л юм хийж явж байгаад тэгээд л хойно тэгээд ламынхаа юуг сэргээгээд л энэ Ганданд хүртэл ирээд, тэгээд энэ Гандангаас гавж цол 97 онд авч байлуу, 97 онд авч байсан.
Сайнбилэг -
Одоо энэ хүн амьд сэрүүн биш үү?
Содномдэжид -
Биш. Одоо нас бараад нэлээд хэдэн жил болчихож байгаа.
Сайнбилэг -
Та энэ хүний тэр хуучин яаж яаж тэр шашин шүтлэгээ тахиж байсан юм? Тэр тухай таньд хууч яриа байна уу?
Содномдэжид -
Өө үгүй ээ яахав, ер нь тэгээд л энэ тэр ном момоо энд тэнд нууж мууж л авч явж байсан л гэж ярьж байдаг юм байналээ. Тийм. Их л хэцүү хатуу үед байсан. Тэгээд л ном момоо нууна, хаа л айлын хашааны юунд нүхэнд ухаж хийж байсан гэж л ярьдаг юм байналээ.
Сайнбилэг -
Тэгээд сүүлд нь тэрийгээ болохоор?
Содномдэжид -
Тэгээд л одоо сүүлд тэгээд тэрийгээ яахав тэгээд л нэг жаахан гайгүй болохоор нь гаргаж аваг юм гэсэн. Тэгээд бурхан шүтээнээ болвол ерөөсөө ил гаргадаггүй, дандаа тийм авдар авдранд байлгадаг байсан гэсэн. Ер нь ч бид нарын үед тийм л байсан ш дээ. Хөөргөө ч ил гаргаж болохгүй гээд л манай энэ тэр чинь хөөргөө авдрандаа хийгээд л цоожилчихдог.
Сайнбилэг -
Яагаад тэгдэг байсан юм бол?
Содномдэжид -
Тэр одоо мэдэхгүй ээ, ёстой яах гэж тэгж байсан юм бол. Одоо бодвол одоо тэр тэрийг нь хураагаад авчихдаг байсан юм болов уу яасан юм мэдэхгүй. Ямар ч байсан бид нарын муу мэдэж тиймэрхүү юм байдаг л байсан.
Сайнбилэг -
Та тэр одоо аймгийн төвд ирсэн байна ш дээ та санхүүгийн техникум төгсөөд?
Содномдэжид -
Тийм.
Сайнбилэг -
Тэр аймгийн төвийн тухай нэг сайн ярьж өгөхгүй юу тодорхой? Аймгийн төв ямаршуу байдаг байсан юм
Содномдэжид -
Өө манай аймгийн төв чинь тэгэхэд бол их цомхон цөөхөн байшинтай нэг хэдэн гудамжтай, тэр хойд руугаа усны гудамж гээд л хятадуудын гудамж байсан. Тэгээд л ер нь бол цомхон цомхон хэдхэн тийм байшингууд байсан даа. Нээх тийм яагаагүй хятадууд бас жаахан байсан юм. Хятадууд нэг цөөвтөр хэдэн хятадууд байх шиг байсан ш дээ, хойд одоо толгой уулынхаа өвөр лүү нэг ходоодонд хэдэн хятадууд байсан юм.
Сайнбилэг -
Тэр хятдуудаас гадна оросууд байсан юм болов уу?
Содномдэжид -
Оросууд ч ер нь байсан л даа. Мэргэжилтэнгүүд гээд оросууд бас энд тэндхийн ажлаар их л ирдэг байсан.
Сайнбилэг -
Та ямар нэг гадны улсуудтай тэгж ажиллаж үзэв үү, хамтарч?
Содномдэжид -
Барилга барьж байсан. Би энэ анчдын нийгэмлэгт ирснийхээ дараа л ажиллаж байсан. Хүнтэй бол нээх ажиллаж байгаагүй. Энд чинь дандаа л одоо нөгөө энэ сүхбаатарын модны үйлдвэр энэ Тосонцэнгэлийн модны үйлдвэр энэ тэрийг дандаа оросын мэргэжилтэнгүүд ирж байсан.Тэгээд тэд нар энэ манай дээр байрлаж бариад л тэгээд л ийшээ одоо тэгэхэд чинь анчдын нийгэмлэгийн төв зөвлөл гэдэг чинь энэ модны үйлдвэр мүйлдвэрийн бүх юунуудын харьяанд, харьяа манайд байсан ш дээ. Байгаль одооны тэр үеийн ойн яамны харьяанд.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Энэ хятадууд тэр Архангайд байсан хятадууд ер нь юу эрхэлдэг байсан юм болоо?
Содномдэжид -
Тэд нарын одоо нээх ажил эрхэлж байсныг нь мэдэхгүй юм. Нэг энд тэнд л нэг цаг маг засаад л, нэг гутал муталхан янзалсан, тийм л улсууд байсан. Тэрнээс нээх тийм одооных шиг ингээд л янз бүрийн юмны эзэн мэзэн болсон юм байгаагүй шиг л санах юм.
Сайнбилэг -
Монголчуудтай монголчууд ер нь тэр нутгийн монголчууд хятадууд энэ гадныхан оросуудтай эд нар чухам яаж харьцдаг байсан юм болоо?
Содномдэжид -
Хятадуудтай бол ер нь муу харьцдаг байсан байх. Зүгээр мэргэжилтэн оросуудтай бол гайгүй харьцдаг байсан байх тэр үед.
Сайнбилэг -
Заа за. Та тэгээд Архангайд ажиллаж байсан тээ. Тэгэхэд ер нь хүмүүсийн ажилдаа хандах хандлага нь ер нь ямаршуу байв? Одоо яаж өөрчлөгдөөд байна гэж боддог вэ?
Содномдэжид -
Өө тэр үеийн ажил хийж байсан улсууд бол ерөөсөө тэр цаг завыг бол яг ном ёсоор нь л явдаг байсан ш дээ. Өглөө одоо 8 цагт сонсголтой л гэсэн бол тэрэндээ ирдэг. Тэгээд л тэрэндээ ирчихээд л ажилдаа ордог. Ерөөсөө ..,
Сайнбилэг -
Сонсгол гэж юу юм?
Содномдэжид -
Сонсгол гэдэнг нь одооныхоор бол мэдээлэл хийж байсан юм байна л даа. Тэр ажлынхаа тухай одоо ингээд л тэр чинь 7 хоногийн нэг өдөр байнга хийдэг байсан байхгүй юу. Нэг өдөр нь орой тараад лекц хийдэг байсан юм. Бас л нэг мэдээлэл хийдэг байсан юм.
Сайнбилэг -
Юун тухай мэдээлэл юм?
Содномдэжид -
Тэгээд л одоо тэр үеийнхээ ажил төрөл тэр байгууллагын ажил төрөл яаж байна, ийж байна аа лекц нь болохоор зэрэг энэ тэндээс хүмүүс одоо янз бүрийн асуудлаар лекц уншдаг. Тэгээд тэрэн дээр тасалсан хүнийг болвол ер нь ажлаас нь бараг тасалсан гэж үздэг. Ажлын цаг тасалсан гэж үздэг. Тийм учраас бид нар чинь өглөө эрт сонсголд суучихаад ажилдаа ордог. Оройд тарчихаад лекцэндээ суучихаад тэгээд тардаг тийм ном журамтай байсан ш дээ. Тэр ажлын цагийг бол ёстой сайн ашиглана. Одооныхон чинь зарим нь ингээд л байх байхгүй өрөө одоо болвол ёстой бид нарын тэр үеийнхийг бодох юм бол зарим юм бол их гологддог юм ш дээ. Бид нар тэгээд л тэр ажил л бол ерөөсөө үнэнч. Тэр завсар мавсар тийм нэг цайны цагаар л нэг гарч цай уувал ууна, уухгүй бол уухгүй дотроо нэг уувал ууна. Тэгээд л тэгэхэд одоотой адил ямар нэг ус буцалгагч ч байгаагүй. Нэг плиткан дээр нэг хар цай хийгээд уучихна, өвөл бол аа сүүтэй бол сүүтэй, хар бол хар цай хийгээд өрөөндөө уувал уучихна. Тэгээд ажилдаа. Тэрнээс одоо ингээд л гадагшаа гуанзанд орно тэгж хоолонд орно гээд нэг явах ганц хоёр газар байсан л даа. Тэгэхдээ тэгж нээх явахгүй. Гэр орноосоо хоолоо бариад хүрээд ирнэ. Одоо тэгээд тэрэн дээрээ цайгаа хийгээд уучихна, ер нь тиймэрхүү л жишгээр ажиллаж байсан ш дээ. Тэгээд л ажлын цагийг бол ерөөсөө тэгж үр бүтээлгүй өнгөрөхгүй. Яг л тэр цаг харин ч цагтаа орж ирнэ, тэр дундуур тэгж ер нь хий үрж барьж ажил дээр нэг хүн уулзах гээд ирсэн байхгүй байна гэсэн юу байхгүй. Тийм л байсан даа.
Сайнбилэг -
Социализмын үед ер нь хүмүүс яаж ажилд ордог байсан бэ ?
Содномдэжид -
Тэр үед одоо ажил элбэг байсан юм уу хайшаа юм. Ерөөсөө улсууд тэгээд нэг санасан юундаа л ордог байсан ш дээ. Ажил нь ч элбэг байсан юм шиг байна. Одоо хүмүүс нь ч одоо тэгээд бас жаахан мэргэжил мэдлэгийн улс цөөвтөр байсан юм болов уу. Ер нь ингээд техникум төгссөн одоо мэргэжлээ олсон улсууд бол дандаа л сум орондоо очоод ажиллачихдаг тийм байсан.
Сайнбилэг -
Одоо энэ ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн байна вэ?
Содномдэжид -
Өө одоо бол ёстой юу вэ ярих юм байхгүй. Ажилд орох одоо бол яахав бид нарын үеийнх бол тийм бас бид нарых ч бас ч арай л гайгүй л байсан. Одооны энэ хүүхдүүд бол ажилд орох гээд ажил нь ч олдохгүй орж ч чадахгүй. Тэгээд л хичнээн 2 сургууль төгссөн хүүхэд байсан ч ажилд орж чадахгүй л юм байна ш дээ. Одоо тэгээд ажил нь тийм цөөхөн болчихсон юм уу, одоо тэгээд л одоо таньдаг тал улсууд нь орчихдог юм уу бүү мэд. Ер нь бол ёстой эрс өөр бараг өдөр шөнө хоёр шиг л болчихсон. Бид нарын амьдралын юуг ингээд жишээд үзэхлээр улсууд бол бараг нь зарим нь ......бид нар чинь бол ерөөсөө гэрт орж конторын ажил хийнэ, гадаа гараад өглөө орой гараад явахаараа тэгээд үнээ малаа саана, адуу малтайгаа ноцолдоно, одоо унага мунагаа энэ нэг унага мунагаа уяна, ерөөсөө тэгээд хийхгүй ажил бол байхгүй байсан ш дээ.
Сайнбилэг -
Та нөгөө нэг сумын төвд бишээ ,аймгийн төвд ажиллаж байгаад дараа нь сумандаа очиж ажилласан гэлүү?
Содномдэжид -
Тэгсэн. Тийм.
Сайнбилэг -
Тэнд хэдэн жил болов?
Содномдэжид -
Өө би Сонгинодоо одоо тэгээд 73 онд сумандаа очиж ажиллаад, би 7 жил тэнд ажиллаад, 80 онд энд ирсэн юм.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та яагаад гэнэт энэ анчдын нийгэмлэгт ажилд орсон юм бэ? Яагаад ажлаа солих болов?
Содномдэжид -
Би энд угаасаа манайх наашаа хот руу орж ирээд л манай өвгөн энд ажилтай байсан юм. Тэгээд би наашаа шилжиж орж ирсэн. Тэр тэгээд манайхны нэг хүн Ойн яаманд байсан юм. Тэгээд л яахав, тэр анчдын нийгэмлэг чинь ойн яамны харъяа байсан. Би тэгээд тэнд тэр ер нь бол тэнд тэгэхдээ нэг ажил байж магадгүй тэгэхэд Баатар гэдэг дарга байсан. Тэр Баатар гэдэг даргатай очиж уулздаа, миний дүү гээд намайг нэг явуулж байсан чинь би нэг очсон чинь тийм тарган шар хүн намайг ...Өө за хоёр гурван хоногоос хүрээд ир дээ л гэсэн. Тэгээд л хэлээд л би шууд ажилд орчихсон.
Сайнбилэг -
Таны гэр бүлийн хүн ямар мэргэжлийн хүн бэ?
Содномдэжид -
Манай гэр бүлийн хүн энэ цэргийн хүн байсан юм. Тэгээд сүүлдээ зүгээр энгийн болчихсон. Тэгээд намайг тэгж ирэхэд цэргийн нөгөө цэргийн жолооны курсын багш хийж байсан. Тийм.
Сайнбилэг -
Ер нь танд ер нь таны гол бахархдаг зүйл юу вэ? Та их олон медаль авсан юм байна ш дээ тэ, байр шагнал.
Содномдэжид -
Тэгсээн. Би одоо жаран, өө биш жаран хэд далан хэдэн онд билүү, энд намын 17 дугаар их хуралд төлөөлөгчөөр ирж байсан. Хувьсгалт намын 17 дугаар их хуралд. Тэрийгээ би өөрөө бас ажлынхаа үр шим байлаа ,энэ ажил төрөлтэй байгаа болоод ингэж ирж байна даа би, тэгээд аймгийн .... би 9 жил явсан. Аймгийн ....9 жил сонгогдсон. Тэгээд тэр хоорондоо би нээх ..... төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тийм.
Сайнбилэг -
Ер нь тэр үед үнэхээр ажил сайтай байсан?
Содномдэжид -
Ажил сайтай байсан. Тийм. Би үнэхээрийн ажил сайтай байсан.
Сайнбилэг -
Ажил сайтай хүмүүсийг л одоо юм юманд явуулна?
Содномдэжид -
Тийм. Тийм. Наадах чинь бүүр үнэн ажил нь мэдэгддэг байсан улсуудыг л явуулдаг байсан ш дээ. Тийм. Би бол ерөөсөө гэрт ч ажилтай, гадаа ч ажилтай хүн байсан. Гадаа ч гарна, одоо тэгээд л ерөөсөө ингээд л малаа саагаад л морио унаад л эмнэг унагаа бариад л, гүүгээ уяад бариад ингээд л явчихдаг, аа конторт орж ирсэн ч ажилтай, тэгээд хамт олонтойгоо инээж хөхрөөд л, ажилд бол үнэн сайн байсан. Тэр их ажил тэрүүхэн тэр ажиллах хугацаанд би хаана ч гэсэн ажиллаж байсан.
Сайнбилэг -
Та ажлынхаа хамт олны тухай ярьж өгөөч, сая аймгийн төв, сумын төв ер нь ажлын?
Содномдэжид -
Өө тийм аймаг дээр манайх чинь хоёр гурван ч нягтлан бодохтой байсан хариуцсан. Тэгээд л даргатайгаа тэгээд нэг тэр худалдаа бэлтгэх удирдах газар гэдэг чинь арван хэдэн хүн л ажилладаг байсан юм. Тийм. Тэгээд сумын төвд очсон. Сумын төвд одоо Дашцэрэн гээд бас нэг нягтлан бодох хоёр нягтлан бодох байсан, бид хоёр тэгээд даргатайгаа тэгээд бид нар чинь дандаа агентууд гэж байсан ш дээ. Тэд нартайгаа их харьцна. Одоо бригад болгонд нэг агент одооныхоор бол яахав нэг дэлгүүр л гэсэн үг агент гэж байсан байхгүй юу. Тэр үед чинь тэр үеийн агент чинь бүх нөгөө нэг түүхий эдээ авчирч тушаадаг. Тэгээд өнөө хөдөө бригадынхнаараа явж нөгөө идэж уух юм, гурил будаа эд бараагаа тараадаг, тэгээд тэд нартайгаа тооцоо хийнэ тэгээд мал махан дээр тооцоо хийнэ, тэгээд л тэр хамт ажиллаж байсан улсууд их гоё доо. Угаасаа бид нарын үеийн ажиллаж байсан улсууд нээх сайхан байдаг юм, ямар ч тийм хэрүүл шуугиан энээ тэрээ янз бүрийн юм байхгүй. Энд ч гэсэн би анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд одоо хичнээн ч 20-иод жил ажилсан шүү дээ. Тэгэхэд энд маш гоё хамт олон доо. Одоо одоо ч гэсэн би ингээд өвөл нэг юуны ёлк тэмдэглэх болохоор зэрэг тэгээд л надаа урилга явуулаад оччихдог. Энэ хамт олон бол маш гоё хамт олон. Одоо энэ Буяндэлгэр дарга дарга нь байсан юм. Буяндэлгэр гээд одоо тэнд болвол одоо тэр анчдын нийгэмлэгийн төв зөвлөл нь болвол одоо бас л нөгөө нэг яг энэ зах зээлд ороод бас жаахан яачихаад л байгаа л даа, цөөхөн дөрөв тавхан хүнтэй болчихоод аа тэгээд ихэнх наад байр юугаа түрээслэчихээд л тэгэхдээ л энэ манай хамт олон маш гоё, ёстой үнэн сайхан ажиллаж байсан. Гадаадын аялагч жуулчид их ирдэг байлаа. Бид нарын ажлын үед чинь.
Сайнбилэг -
Тэр үед үү? Гадаадын.
Содномдэжид -
Бид нарын үед тийм одоо ерэн хэдэн он, наян хэдэн онд чинь болвол 83,84 онд тэгээд л энэ ерэн хэдэн онд чинь гадаадын одоо аялагч жуулчид их ирдэг байлаа.
Сайнбилэг -
Тэд нар ирээд одоо ан авлага авлах нь байна ш дээ, тиймүү?
Содномдэжид -
Тийм.
Сайнбилэг -
Та тэр үеийн сайхан дурсамж байна уу? Тэд нар яадаг байсан юм, ихэвчлэн юу агнадаг байсан юм?
Содномдэжид -
Өө тэд нар бол яахав нөгөө нэг гадаадаас ирсэн анчид чинь гэрээ хэлэлцээр хийгээд л ангийн нийгэмлэгийн шугамаар гэрээ хэлэлцээр хийгээд л энэ баруун аймаг маймгууд руу яваад л нээх их аргаль ч гэдэг юм уу тээ нэг янгир ч гэдэг юм уу буудна гээд л зөвшөөрөл аваад л явна. Тэгээд л зарим нь болвол ерөөсөө баахан мөнгө төлж л хоосон хоцордог. Тийм.
Сайнбилэг -
Аан яаж чадахгүй. Агнаж чадахгүй.
Содномдэжид -
Тийм. Аа зарим нэг нь бол ганц нэг аргаль маргаль яагаад л тэрнийхээ толгойг аваад л бөөн баяр явдаг. Аа тэр ихэнхдээ ер нь яг мэдэхгүй улс болохоороо ерөөсөө мэддэггүй л байхгүй юу. Ихэнхдээ ер нь улсууд нь бараг хоосон голцуу буцна шүү дээ. Тэгээд л бараг л зарим нь уйлаад л дуулаад л, тэгээд загас жараахайн зөвшөөрөл авч явдаг, тэгэхэд тэр үед чинь манайд нөгөө оросууд их байлаа ш дээ. Оросын байгууллага л гэнэ, оросын нөгөө нэг цэргийн ангийн оросууд тиймээ. Тэгээд нэг 2 өдөр зөвшөөрөл өгдөг загас жараахайны. Тийм тийм юмаар тэр анчдын нийгэмлэг чинь өөрсдөө одоо санхүүжиж яаж байсан байхгүй юу, тэгээд яахав улсад өгөх юуг нь өгөөд л, тэгээд л одоо сүүлийн үед бол тийм юм нь ч байхгүй болчихсон, одоо бас нэлээн гурав дөрөвхөн хүн ажиллаж байгаа, тэр хавийн түрээслэсэн улсууд болвол голцуу ажиллаж байгаа. Тэгээд л би тэндээс 2004 онд тэтгэвэртээ гарсан. 2004 оны 6 сард гараад гарсан юм байнаа. Өө тэгчихээд бас зүгээр байгаагүй ээ, 2 жил бас ажил хийсэн юм байна.
Сайнбилэг -
Хаана юу хийсэн юм бэ?
Содномдэжид -
Энэ цагдаагийн дүрэмт хувцасны үйлдвэр “Цагаан шонхор” гээд тэр компанид би хоёр жил ажил хийсэн.
Сайнбилэг -
Ер нь ингээд социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Содномдэжид -
Социализмын үед одоо эрх мэдэлтэй хүн гэж би одоо тэр үед болвол нээх тийм эрх мэдлийг буруу ашиглаж байсныг нь бол мэдэхгүй юм. Одооныхтой ингээд харьцуулахад бол тэр ажиллаж байсан улс бол ерөөсөө ажлын төлөө л байсан ш дээ. Ер нь дээрээ ч тэр. Доороо ч тэр. Ажлын төлөө л байсан гэж боддог юм.
Сайнбилэг -
Байгууллагын дарга цэрэг нарын хоорондын харилцаа ямар байдаг байсан юм бэ?
Содномдэжид -
Өө тэр бол маш сайн байсан. Тэр байгууллагын дарга цэрэг одоо тэр ажилчдын хооронд ямар нэгэн тийм янз бүрийн хэрүүл уруул янз бүрийн юмнуудыг бол миний л ажиллаж байсан газар тийм юм байгаагүй. Ер нь нийтдээ л тийм байсан ш дээ. Нэг дарга л яахав одоо тэгнэ шүү ингэнэ шүү гэсэн болвол ажилчид тэрэнгээр нь л явж байдаг. Хоорондоо очиж зөрөөд байх юм байхгүй, тэр нь ч одоо нээх тийм сүртэй нээх хийж болохгүй бүтэхгүй ажил биш. Хүний хийчих л ажлыг хэлж ярьж өгдөг тийм л байсан.
Сайнбилэг -
Таны ер нь амьдралын туршид эмэгтэйчүүдийн энэ ажил амьдрал байдал ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?
Содномдэжид -
Эмэгтэйчүүд одоо зарим нэгэн газар бол ер нь гайгүй ажил тэр тэр хүн өөрөөс нь л шалтгаална дөө. Эмэгтэй улсуудын ажил бол. өөрөө жаахан доройхон муухан бол тэгээд л ажил нь ч урагшаа явахгүй, өөрөө ч өөдөө гарахгүй, тэгээд л ажил нь гайгүй шиг улсууд бол ер нь гайгүй, ар гэрээ ч гайгүй зөв авч яваад л.
Сайнбилэг -
Мөн эрэгтэйчүүд яаж өөрчлөгдсөн юм бол?
Содномдэжид -
Эрэгтэйчүүд ч гэсэн ер нь бидний үед болвол ер нь тиймэрхүү л байсан шүү дээ. Одоо нээх бие биендээ нээх дээшээ гараад доошоо ороод байх ч юм байхгүй. Бие биеийнхээ нэг хэлсэн ярьснаар одооны улстай адилхан ингээд л архи тамхи хэрэглээд л, агсраад яах юм байхгүй, бид нар чинь ерөөсөө маш завгүй ажил хийж байгаа улс чинь ерөөсөө гэрийн гэртээ одоо бараг 7 хоногт заримдаа хоёр гуравхан өдөр уулзана, одоо манай хүн ч цэргийн хүн байсан болохоороо ч тэр юм уу тэгээд одоо хэрэлдэх зав байхгүй, ажилтай. Ерөөсөө л өглөө гараад л тэгээд л орой орж ирээд л ажиллана. Тэгээд орой нэг хоол ундаа идээд л амарна. Ер нь хэрэлдэх завгүй ажиллаж байсан улс ш дээ. Одоо нялх нойтон олон хүүхэдтэй айл бол хэцүү хүүхэд шуухдаа цэцэрлэг яслид өгнө, одоо 45 хоноод л тэр үед чинь цэцэрлэгт өгдөг байлаа ш дээ яслид, яслид хүүхдээ. Тэгээд л ажилдаа орно. 45 хоног ерөөсөө л 45 хоног төрснөөс хойш тэгээд л ерөөсөө тийм завгүй ажилладаг байсан болохоор ер нь бараг хэрэлдэх завгүй байсан байх өө.
Сайнбилэг -
Эмэгтэйчүүдийн талаарх энэ төрийн ямар тэр үед төр ямар ямар бодлого явуулдаг байсан юм бэ?
Содномдэжид -
Тэр үед одоо төрөөс бол эмэгтэйчүүдийн талаар болвол заа яахав цөөхөн ч байх л байх тэгэхдээ нээх тийм бас тууштай юм байгаагүй байхаа.
Сайнбилэг -
Алдарт эхийн одон?
Содномдэжид -
Тэд нар ч болвол яахав одоо бид нарын мэдэх юм бол бас байсан л даа. Ер нь тэр “Алдарт эх”-ийн одон бол ер нь бид нарын багаас байсан ш дээ. Тэгээд одоо хэвээрээ тэр гуайн авгай одон авч гэнээ, энэ гуай авгай одон авч гэнээ гээд л ингээд ярьдаг. Тэр болвол одоо бүр хүүхэд байхын л тэр тийм болвол төрийн тийм юм бол явагддаг л байсан.
Сайнбилэг -
Таныг ингээд тэр ажил хийж байх үед социалиализмын үед цалин мөнгө энэ тэр хүрэлцээтэй байдаг байсан уу, амьдралд?
Содномдэжид -
Үгүй ээ, яг тэр үедээ бол хүрэлцээтэй байсан ш дээ. Юм хум хямдхан одоо шар будаа гэхэд л одоо 8 мөнгө байлуу 80 мөнгө ч байлуу кг нь, тэр 8 мөнгө ч билүү заа тэгээд 2 төгрөг 50 мөнгө дээд талынх үнэ бараг шахуу тиймэрхүү байх үед одоо тэгээд л тэр чинь нэг 10 төгрөгтэй хүн бол зөндөө их юм авдаг байсан ш дээ. Хүүхэд ахуй үед. Одоо сүүлд ингээд нэг цалин одоо яахав дээ, дөрвөн зуун хэд л байсан даа, бид нарын цалин ч тийм ч сайн байгаагүй ш дээ. Тэгэхэд бол яахав тэгээд л амьдралаа ер нь болоод л байсан даа, хувцаслаад л, өөрснийгөө хувцаслаад л тэгээд л гэр орондоо болгоод л байдаг байсан. Тэгэхэд юм нь ч хямдхан байсан байх л даа. Юм их хямдхан байсан.
Сайнбилэг -
Ажлаас гадуур ер нь ямар ажил амралтын арга хэмжээ нар зохион байгуулагддаг байсан юм бэ?
Содномдэжид -
Өө тэр ажиллаж байх үед бол яахав дээ. Бид нар бол нээх тэгж зугаалга аялалд явахаасаа урдаар бид нар чинь ингэдэг байсан байхгүй юу. Одоо намар болвол хөдөө гарч нэг юу яана, хадлан хадаж байгаа гэж ууланд гарна. Ууланд одоо ингээд байгууллагаараа гараад ,нэг дөрөв таван хоногт юм уу тав зургаан хоног ч юм уу тэр байгууллагаас чинь нэг ганц хоёр хүн үлдээд, тэгээд хадлан авдаг. Тэр хоорондоо яахав ,өөрснөө нэг нөгөө агаарт амардаг.
Сайнбилэг -
Зүгээр ажил хийх гэж очдог юм уу?
Содномдэжид -
Тийм. Тэгээд л хадлан аваад өгнө. Тэр чинь өчнөөн төчнөөн тэр үед чинь бас бид нарын тэр үед чинь бас албан байгууллагуудад норм өгчихдөг байсан ш дээ. Тэдэн тонн өвс мөвс бэлдээрэй гээд одоо тэд тэдэн тонн тэндээс тэндэх га гэсэн төмс танайх хураана шүү ч гэдэг юм уу, тийм ажлын хажуугаар тийм ажил болвол бид нар их хийж байсан ш дээ. Тэрнээс биш тэгээд л хагас өдөр болохоор л амралт зугаалга энээ тэрээ гэсэн юм болвол ховорхон байсан дөө. Тун ховорхон шүү.
Сайнбилэг -
Та энэ сургуулиас бусад газар ямар боловсрол эзэмшсэн бэ?
Содномдэжид -
Би нэг юу эзэмшсэн. Тогоочийн курст суугаад 97 онд худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд тогоочийн курс төгссөн. Тийм. Тэгээд наян.., ная бишээ тэр чинь бас ерэн тав зургаан онд юм уу жолоо төгссөн.
Сайнбилэг -
Аа бас жолооч болсон?
Содномдэжид -
Тийм.
Сайнбилэг -
Өөр ямар нэгэн юм сурсан бий юу?
Содномдэжид -
Өөр одоо ямар нэгэн сурсан юм байхгүй дээ.
Сайнбилэг -
Заа. Та гадаадад сурч байгаагүй юу?
Содномдэжид -
Байгаагүй.
Сайнбилэг -
Таныг анх ингээд хотод ирсэн ш дээ. Тэгэхэд одоо та хот гэдгийг юу гэж ойлгож байсан бэ?
Содномдэжид -
Өө би хотыг болвол одоо бас ерөнхийдөө нөгөө нэг найз нөхөддөө захиа занаагаар харьцдаг байсан болохоороо нээх тийм нээх тийм сүртэй бас юугаар яаж байгаагүй. Зүгээр л нэг жирийн л хүлээж авч байсан. Эхлээд нэг техникумд ирж байхдаа.
Сайнбилэг -
Танд ер нь хамгийн дурсгалтай эд зүйлүүд гэж байдаг уу?
Содномдэжид -
Дурсгалтай эд зүйлүүд гэж байдаг аа.
Сайнбилэг -
Жишээ нь юу байх уу?
Содномдэжид -
Манай ээж аав хоёрын нэг тийм монгол гутал байдаг юм. Бүүр их олон жилийн одоо ..,
Сайнбилэг -
Тэр яагаад тийм дурсгалтай юм бол?
Содномдэжид -
Тэр одоо ёстой мэдэхгүй. Тэрийг яагаад ч тийм одоо ерөөсөө бид нарын мэдэхийн л байсан тэгээд л байгаад л
Сайнбилэг -
Та тэрийг их нандигнадаг байхаа тиймээ?
Содномдэжид -
Тийм. Тийм.
Сайнбилэг -
Та өөрийнхөө одоо уламжлалт?
Содномдэжид -
Тэгээд тэр их нандигнадаг байсан. Тэгээд тэрийгээ зарчихсан. Тэгэх гэж л хадгалах шив дээ /инээв/ хоёр гурван жилийн өмнө зарчихсан.
Сайнбилэг -
Одооноос уу?
Содномдэжид -
Тийм. Тэр угаасаа манай өвгөнд ч таарахгүй эрэгтэйгийх нь болохоор эмэгтэйгийнх нь болохоор надад таарахгүй өчнөөн жил хадгалсан.
Сайнбилэг -
Тэр олон жил хадгалсан бодвол хуучин?
Содномдэжид -
Тэр бараг 200-гаад жилийн түүхтэй гутал гэсэн.
Сайнбилэг -
Өө заа за. Тэрийг урлаг яадаг тийм улсууд л авсан болуу яасан бол?
Содномдэжид -
Үгүй урлаг яасан. Аа үгүй одоо энэ хэн авсан. Энэ “Макс”-ын Ганбаатар байна ш дээ энэ авсан. Тийм. Энэ бүүр манайд байдгийг бол манай нөгөө одон байгууллагынхан бол мэднэ л дээ. Манай дарга марга бол мэднэ. Би нөгөө цагаан сараар болохоор хааяа бүүр дээр үед ганц нэг өмсдөг байсан юм. Тэгээд нөгөө цагаан сараар тэр үед чинь бид нар чинь ингээд л бас нэгэндээ цагаан сар мараар л цай май уулгадаг байлаа ш дээ. Тэгээд ажлынхан манайх чинь ажилтай ойрхон байсан. Цай май уулгаад яахад нөгөө цагаан сараар гаргаад тавьчихсан байдаг байдаг болохоор аягүй сайн мэддэг. Тэгээд тэр Ганбаатар шалсаар байгаад авсан. Тэгээд одоо угаасаа ч өмсөхгүй юм дөө, өчнөөн жил боллоо гэж, одоо тэгээд Ганбаатарт зарчихсан.
Сайнбилэг -
Тэр гутал юугаараа онцлог байсан юм?
Содномдэжид -
Тэр ер нь хийц тийм хийц маш гоё чамин. Ер нь одоо би бараг энд тэндхийн энэ улсуудын гутлуудыг үзэхэд бараг тийм хийцтэй гутлыг хараагүй. Маш гоё хийцтэй, одоо энэ мартагдахгүй ажаарай өвөл тэр уралдааны юун дээр “Макс”-ын Ганбаатар эрэгтэйг нь өөрөө өмсчихсөн явдаг юм.
Сайнбилэг -
Хос байсан юм уу?
Содномдэжид -
Хос байсан юм. Эрэгтэй эмэгтэй. Энэ чинь нөгөө авгайгаа аваад хурим хийлгэхдээ шалсаар байгаад авсан юм. Одоо бол хоёр гурав, гурав дөрвөн жил болж байна уу. Тэгээд энэ тэр хоёр хурмин дээрээ хоёулаа өмсчихсөн, өмсчихсөн харагдсан тэгэхэд. Тийм.
Сайнбилэг -
Өө зөв зөв. Тэгэхэд бол их л сайхнаараа байж дээ?
Содномдэжид -
Их л гоё. Ерөөсөө тэр хуучраагүй. Ерөөсөө хуучраагүй. Маш гоё гутал байсан.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та бид хоёр бараг нэг цаг ярьчихжээ. Таны бие жаахан ядарч байх шиг байнаа. Заа энэ ярилцлагаа маргааш дахин үргэлжлүүлье ээ ?
Содномдэжид -
Заа.
Сайнбилэг -
Заа баярлалаа.
Содномдэжид -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.