Sonomdejid


Basic information
Interviewee ID: 990242
Name: Sonomdejid
Parent's name: Törmönh
Ovog: Beil
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hotont sum, Arhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
democracy
education / cultural production
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

democracy
privatization
coupon goods
collectivization
funeral riturals
movies
plays


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу та?

Содномдэжид -

Сайн. Сайн байна уу? Өчигдөр бид хоёр нэг нэлээн ярилцсан тиймээ, тэгэхээр өнөөдөр дахиад тэр ярилцлагыг үргэлжлүүлье ээ.

Сайнбилэг -

Та ингээд.., анх ингээд 90 онд ерээд онд ч одоо ардчилсан хувьсгал боллоо ш дээ?

Содномдэжид -

Тийм.

Сайнбилэг -

Тэр ардчилсан хувьсгалыг та ер нь юу гэж боддог вэ?

Содномдэжид -

Өнөө тэр ардчилал бол гарч ирж байгаа нь болвол одоо хаа ч байдаг л зүйл л байх л даа. Ардчилал бол хаана ч байх байх. Ардчилын юуг бол би ардчилал байх ёстой гэж бодож байна. Гэхэдээ тэр энэ яг зөв одоо зарим тал дээрээ бас манай ардчилалын улсууд бас буруу юм хийгээд байх шиг байна гэж л боддог.

Сайнбилэг -

Та ардчилалын үед юу хийж байсан бэ, тэр үед?

Содномдэжид -

Би тэр үед нягтлан бодохоо хийж байсан.

Сайнбилэг -

Ангийн?

Содномдэжид -

Тийм анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд

Сайнбилэг -

Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд нягтлан бодох хийж байсан уу. Та ардчилалын хөдөлгөөнд оролцож байсан уу, тэгээд?

Содномдэжид -

Үгүй.

Сайнбилэг -

Оролцож байгаагүй юу?

Содномдэжид -

Үгүй.

Сайнбилэг -

Тэр үед таны амьдрал ер нь ямар байсан бэ?

Содномдэжид -

Өө бид нар яахав дээ, нөгөө өглөө гараад л ажлаа хийгээд л, тэгээд л орой буудаг ажлынхаа одоо цалингаараа ингээд амьдардаг.

Сайнбилэг -

Тэр үеийн үйл явдал ер нь танд яаж нөлөөлж байсан бэ? Тэр жагсаал цуглаан үүсгэсэн гэх мэт.

Содномдэжид -

Өө тэрийг одоо бид нар угаасаа олон нээх тийм юм үзэж байгаагүй болохоор их цочирдож байсан. Эхэндээ бол. Ер нь одоо яаж байна юу болж байна эд нар одоо эмэгтэй хүүхдүүд ер нь өлсөөд одоо юу ч хийдэг юм яах гэж ч байгаа юм ингэж өлсөж яахнав дээ гэж бодож л байсан.

Сайнбилэг -

Танд ер нь ардчилал юу авчирна гэж та бодож байсан бэ?

Содномдэжид -

Ардчилал бол яахав ардчилал гэхээрээ бид нарын бодлоор болвол бас өөр л бодож байгаа юм л даа. Тэгээд ардчилалын улсууд болохоор бас зарим юман дээр бас их л буруу бол ажиллаад байгаа байх юм. Уг нь зөв ажиллавал ардчилсан оронд байх нь зөв л байгаа юм.

Сайнбилэг -

Ер нь ардчилалын үр нөлөө нь юу байна?

Содномдэжид -

Ардчилалын үр нөлөө бол одоо яахав дээ, хүн бас хэтэрхий ардчилал ардчилал гээд бас зарим үед хэтэрхий задгайрах асуудал их байгаа. Ардчилалыг гарснаас хойш болвол одоо энэ цаг барих асуудал байхгүй болсон, дур дураараа жаахан, одоо ямар ч газар дур дураараа ажлынхаа цагт одоо тэгж их хавчигдахгүйгээр болсон, ажилтай бид нарын үед чинь ажилтай л бол тэгээд ажлаа дуусгаж байж л гардаг. Одоо ардчилалаас хойш болвол одоо зарим улсууд болвол тэрийг бол буруугаар ашиглаж, ашигласан байх гэж боддог юм би.За одоо жаахан замбраагүй байдалд орсон юм болов уу гэж дотроо л тэгж боддог юм.

Сайнбилэг -

Та өмч хувьчлалын ягаан тасалбар авч байсан уу? Ягаан юм уу, цэнхэр тасалбар?

Содномдэжид -

Өмч хувьчлалын ягаан тасалбар авсан.

Сайнбилэг -

Авсан уу?

Содномдэжид -

Тийм.

Сайнбилэг -

Ер нь та тэр үед УБ-т байж тээ?

Содномдэжид -

Тийм.

Сайнбилэг -

Тэгэхээр хувьчлалыг анх яаж та одоо мэдсэн бэ? Яаж анх танд зарлаж одоо танд мэдэгдэв?

Содномдэжид -

Хувьчлалыг одоо ер нь л одоо хувьчлалын ягаан тасалбарыг уу?

Сайнбилэг -

Ер нь хувьчлалыг анх ер нь яаж зарласан юм?

Содномдэжид -

Одоо тэрийг санахгүй байна аа. Яг яаж зарласаныг нь санахгүй байх юм.

Сайнбилэг -

Та тэгээд ямар ч байсан тэр тасалбаруудаа авч тээ?

Содномдэжид -

Тасалбар тасалбаруудаа ямар ч байсан авсан. Тийм.

Сайнбилэг -

Тэгээд тэр тасалбараа яасан бэ?

Содномдэжид -

Тасалбаруудаа одоо би харин энэ цахилгаан холбоонд л байж байдаг юм. Манай тасалбарууд.

Сайнбилэг -

Одоо хүртэл үү?

Содномдэжид -

Тийм. Одоо цахилгаан холбоонд л байгаад байдаг юм. Одоо энэ манай өвгөн болохоор л одоо наадахыг чинь энэ бага охиндоо өгнө өө, наадахыг чинь наадах чинь ингээд байж байг гээд одоо тэр үеийн юугаар нь бол 12 сая төгрөгний тасалбар одоо цахилгаан холбоонд л явдаг юм. Одоо чухам тэгээд ер нь цаашдаа яах юм мэдэхгүй.

Сайнбилэг -

Та ер нь яг тэр тасалбараараа одоо ашиг авч байсан уу?

Содномдэжид -

Тэр тасалбараас одоо ашиг гээд нээх их юм аваагүй ш дээ, ер нь.

Сайнбилэг -

Аваагүй тэгээд л?

Содномдэжид -

Тэгээд л яахав нэг цөөхөн тооны хэдэн төгрөг яахаар нь нөгөөдөхөөр нь ингээд нэг хувьцаа худалдаж аваад хийгээд буцаагаад хийгээд байсан. Одоо тэгээд сүүлийн хоёр гурван жил юу болж байгаа юм мэдэхгүй. Наадахыг чинь одоо нэг асуугаад үзнэ гэж бодчихоод л таг мартчихаад байх юм.

Сайнбилэг -

Таны ер нь өдөр тутмын амьдралд ер нь хувьчлал ер нь яаж нөлөөлсөн бэ?

Содномдэжид -

Заа яахав дээ. Энэ хувьчлал бол энэ газар энэ хашаа энэ хөдөөнийхний энэ малын хувьчлал болвол яахав бас нөлөөлсөн тал бол байгаа. Одоо жишээ нь манай өвгөн чинь нэг энэ 27 дугаар баазад сүүлдээ жолооч хийж байсан. Хүнд механизмын баазад тэнд нэг “Камаз” тэрэгтэй байж байгаад, тэрийгээ нэг хувьчлалын үеэр хувьчилж авсан. Тэгээд тиймэрхүү юм болвол нэлээн байсан л байхдаа.

Сайнбилэг -

Ер нь зарим хүмүүс бусдаасаа их илүү эзэмшиж гарч ирсэн ш дээ тээ?

Содномдэжид -

Тийм.

Сайнбилэг -

Тэр үел бол ямар хэлбэрээр гарч ирсэн?

Содномдэжид -

Өө тэд нар бол арай дэндсэн. Одоо тэр энэ Монголын одоо хоёр гурван том үйлдвэрүүүд байна ш дээ одоо, энэ хичнээн их сайхан энэ Монголын үйлдвэрүүд байсан. Арьс ширний үйлдвэр тэгээд л тэр савхин эдлэлийн үйлдвэр өчнөөн төчнөөн энэ нэхмэлийн үйлдвэр бүх үйлдвэрүүд одоо тэр хувьчлалаас болж сүйрсэн байх гэж боддог би. Тэгээд одоо энэ “Алтан тариа” тэгээд л энэ “АПУ” эд нар болвол яг хувьчлалаар бас одоо ганц хүний мэдэлд оччихоод байдаг жаахан тийм л таашаадаггүй ээ. Ер нь хувьчлал болвол жаахан бас буруу талдаа болсон болов уу л гэж боддог юм.

Сайнбилэг -

Энэ тэгээд ямар улсууд нь тэгээд илүү хувьчлаад авч баайсан юм бол?

Содномдэжид -

Өө одоо тэгээд ер нь тэр 90-ээд оны ардчилал гаргасан улсууд л ер нь ихэнх нь хувьчлаад авчихав уу л гэж боддог ш дээ би. Одоо энэ байгаа байдлаар нь бол тийм

Сайнбилэг -

Таны бодож байгаагаар ер нь хувьчлал ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү?

Содномдэжид -

Ялгаатай нөлөөлсөн.

Сайнбилэг -

Яаж ялгаатай нөлөөлөв?

Содномдэжид -

Эмэгтэйчүүдэд бол нээх хувьчлал мувьчлал гэж нээх юм одоо ангидаа нэг их яагаагүй, зүгээр яахав газар хашааны хувьд бол зүгээр адилхан л тусалсан байх л даа. Зүгээр энэ янз бүрийн одоо үйлдвэр мүйлдвэр тэгээд л янз бүрийн ноосон үйлдвэрийн юу эд нар дээр бол эмэгтэйчүүдийн юу бол байхгүй байхаа. Зүгээр нэг цөөн тооны ганц нэг юм байдаг л байх л даа.

Сайнбилэг -

Ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүст ардчилалд ардчилал одоо өөр өөр нөлөөлсөн гэсэн үг үү?

Содномдэжид -

Өөр өөр нөлөөлсөн.

Сайнбилэг -

Чухам яаж тэгж нөлөөлөв?

Содномдэжид -

Өөр өөр нөлөөлсөн л гэж бодож явдаг юм ш дээ.

Сайнбилэг -

Энэ ер нь ардчилсан..,

Содномдэжид -

Яахав тэр хөрөнгө мөнгөтэй нь ч холбоотой байдаг байх.

Сайнбилэг -

Ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн энэ ардчилал анх ингээд ардчилал хөдөлгөөн явагдаж байхад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоо нь ер нь ямар ялгаатай байдаг байсан юм?

Содномдэжид -

Яахав эрэгтэйчүүд нь сайн оролцсон л байх. Эмэгтэйчүүд нь одоо бас зууны 30% 40% нь л оролцсон болуу эрэгтэйчүүд нь 60% нь оролцсон юм болов уу

Сайнбилэг -

Энэ Монголд ер нь ТББ ер нь монголын амьдралд ямар ач холбогдолтой байсан бэ? Та ямар нэгэн ТББ-тай харьцаж байсан уу?

Содномдэжид -

Харьцаж байгаагүй. ТББ

Сайнбилэг -

Та чинь намын гишүүн тиймээ?

Содномдэжид -

Тийм.

Сайнбилэг -

Та намын 17 дугаар их хуралд оролцож байсан гэсэн үү?

Содномдэжид -

Тийм.

Сайнбилэг -

Та тэр хурлын тухай тодорхой ярьж өгөхгүй юу? Чухам юу юу хэлэлцдэг байсан юм яадаг байсан юм?

Содномдэжид -

Аа тэр чинь их хурлаас их хурлын хоорондох тайлангаа хэлэлцэж байсан. Хийсэн ажлынхаа тайланг хэлэлцдэг байсан. Тэгээд дотоод зохион байгуулалт тэгээд л цаашид хийх ажлын төлөвлөгөө тэгээд л хуралд ороод л тэгээд л мандатын комисс момисс гээд л тиймэрхүү юмнууд их болдог байсан санаж байна. Одоо бас мартчихжээ би.

Сайнбилэг -

Ер нь та гадаад улс орнуудад явж байсан уу? Социализмын үед?

Содномдэжид -

Өө энэ Москвад нэг ажлынхаа нэг шагналын шугамаар нэг явж байсан.

Сайнбилэг -

Тэр тухайгаа та нэг тодорхой ярьж өгөхгүй юу?

Содномдэжид -

Өө бид нар чинь одоо наян хэдэн онд явлуу наян дөрвөн онд явлуу Москва нэг ороод л тэр чинь нэг 14 хоногийн шагналын 14 хоногоор явж нэг юм үзээд л ..... зураг хөргөө авахуулцгаагаад л тэгж л явж байсан.

Сайнбилэг -

Тэр үед ямар хүмүүсийг тэгж шагнаж явуулдаг байсан юм бэ?

Содномдэжид -

Одоо ер нь ажил нь гайгүй улсуудыг л шагнаж явуулж байсан байх. Ажлынхаа үр бүтээлтэй ажиллаж байсан улсуудыг л байгууллага л

Сайнбилэг -

Байгууллага нь өөрснөө?

Содномдэжид -

Тийм. Байгууллага нь өөрснөө тэгж

Сайнбилэг -

Та ямар нэг гадаадынхантай харьцдаг байсан уу?

Содномдэжид -

Үгүй.

Сайнбилэг -

Та ер нь монголд ер нь социализмын үед гадаад эд барааг хаанаас худалдан авдаг байсан юм бэ?

Содномдэжид -

Аан Монголд бол тэр гадаад эд барааг авахдаа энэ Оросын барааг бол одоо орос дэлгүүрээс л худалдаж авдаг байсан.

Сайнбилэг -

Орос дэлгүүрт юу байв?

Содномдэжид -

Орос дэлгүүр гээд л энэ нэг дэлгүүр тусгай дэлгүүрүүд байсан ш дээ, тэр үед чинь бас нэг оросын дэлгүүрүүд байсан. Одоо Ханбүргэдэй чинь орос дэлгүүр байсан юм, тэр цэргийн Шар хадны цэргийн анги, цэргийн орос дэлгүүр байсан юм Амгаланд орос цэргийн дэлгүүр байсан. Оросын барааг бол ер нь тэд нараар орж яанаа, бид нарт нөгөө.., нөгөө юуны загасны зөвшөөрөл мөвшөөрөл авдаг байгууллагын шугамаар бид нарт пропуск өгчихдөг байсан. Тэгээд тэр шугамаар тэд нар бас өөрсдийнхөө хаана л байна тэгэхдээ бас заачихсан, тэр тэр дэлгүүр гээд заачихсан ,тийм пропуск өгчихдөг байсан. Тэндээс орос бараагаа ер нь оросын бараа л их авдаг байсан даа.

Сайнбилэг -

Та жишээ нь УБ-ын нэг дэлгүүр ороод яг таныг ажиллаж байх үед юу юу байдаг байсан бэ?

Содномдэжид -

Тэр үед үү?

Сайнбилэг -

Тийм.

Содномдэжид -

Улаанбаатарын нэг дэлгүүр болвол тэр үед болвол яахав наян хэдэн онд бол яахав ер нь л бараа таваар ч гайгүй, идэж уух ч юм гайгүй л байсан байх даа наян хэдэн он билээ нэг картын бараанд ордог чинь одоо.,

Сайнбилэг -

87, 88 л

Содномдэжид -

87 88ны он байх тээ 87 88 онд картын бараанд орсон.

Сайнбилэг -

90-ээд оны сүүл 90-ээд оны эхэн үе үү?

Содномдэжид -

Тийм. 90-ээд оны эхэн үе байх 90 он ч байна уу 89 он ч байна уу картын бараанд орж бид нар чинь нэг картны мах зах, картны гурил будаа авдаг байл уу яадаг байлаа, тэгэхдээ бид нарт нөгөө нэг орос дэлгүүрээр ордог юутай байсан болохоор учраас тэр картын бараанд бас нээх их тэгж зогсож барьж яаж байгаагүй юм байна.

Сайнбилэг -

Та картын бараа гэдгийг нэлээн их тодруулж ярихгүй юу? Тэр яадаг байсан юм карт гэж ер нь юу юм?

Содномдэжид -

Тэр чинь одоо яадаг байлаа, нэг картаар карт өгөөд авдаг байлуу яадаг байлаа даа, тэрийгээ одоо бас сайн санахгүй картын бараа гээд мах гэхэд нэг ганц кг нэг ингээд нөгөө нөгөө мах комбинатын нэг махыг чинь ялгаад юу яачихсан, нэг ууттай мах өгдөг байсан. Талх өгдөг байсан нэг ширхэг.

Сайнбилэг -

Өдөрт үү?

Содномдэжид -

Тийм. Нэг удаагийн юунд л авалтанд.

Сайнбилэг -

Нэг гэр бүлийн хүмүүст юм уу? Нэг хүнд юм уу?

Содномдэжид -

Аа зүгээр нэг хүнд өгдөг байсан. Тийм. Тэгэхдээ тэр нь эргээд тэрийгээ авдаг билүү үгүй билүү яадаг билээ, тэрийгээ ёстой сайн тэрийгээ ёстой сайн санахгүй байна. Муу юм болохоор сайн санахгүй ээ /инээв/ яадаг байлаа даа. Бид нар ч тэгээд нөгөө нэг тэр тусгай дэлгүүр мэлгүүрээр ороод авчихдаг байсан болохоороо бас тэрэнд нээх их тэгж нээх нэрвэгдээгүй юм байна аа. Тийм. Орос дэлгүүрээс л бараагаа авдаг байсан даа.

Сайнбилэг -

Тэр оросуудтай та ер нь нэлээн харьцаж байсан уу үгүй юу? Цуг ажиллаж байсан уу?

Содномдэжид -

Оросуудтай бол яахав нөгөө зөвшөөрөл мөвшөөрөл авдаг байсан загасны зөвшөөрөл ер нь голцуу загасны зөвшөөрөл их авдаг байсан даа оросууд ч тэгэхдээ манайхтай бол харьцаж байсан, нөгөө мэргэжилтэнгүүд энэ модны үйлдвэрээр мэргэжилтнүүд ирдэг. Тэгээд энэ одоо Сүхбаатар энэ Сэлэнгийн Тосонцэнгэл мэнгэл рүү тэр мэргэжилтэнгүүдээ хувиарлаж явуулдаг

Сайнбилэг -

Та ер нь ингэж нэгдэлжүүлэх хөдөлгөөний тухай ер нь дурсамж яриа, аав ээжийн яриа ч юм уу, өвөө эмээ нарын чинь ч яриа юм уу, энэ талаар юм мэддэг үү?

Содномдэжид -

Нэгдэлжих хөдөлгөөнийг би өөрөө сайн мэдэхгүй юм их сайн. Зүгээр манай ээж мээж бол ярьдаг байсан. Ерөөсөө бүх малаа л тэр нэгдэлд авч байсан гэсэн.

Сайнбилэг -

Хэр малтай байсан юм?

Содномдэжид -

Өө нэлээн малтай байсан юм гэнэлээ. Тэгээд л нэг тугалтай үнээ ч гэлүү тугалтай хайнаг ч гэнэ үү авч хоцроод л, тэгээд л бүх малаа өгдөг байсан гэсэн. Тэгээд наадах чинь тэгж өгсөн улсад бол хувьчлал бас туслаагүй ш дээ. Тэр хөдөөний хувьчлал бол ёстой туслаагүй. Тэр нөгөө нэг тэгээд нөгөө нэгдэлжих хөдөлгөөний одоо тэгээд өчнөөн мал залаа өгч байсан улсууд чинь нөгөө ингээд наашаа орон нутгаасаа холдоод энэ тэр ирчихсэн эд нар болохоор зэрэг тэр ээж аавын өгч байсан мал залын юу муу бол ерөөсөө туслахгүй байналээ ш дээ.

Сайнбилэг -

Тэр одоо бичиг баримт үлддэггүй юм байхдаа одоо тэдэн мал?

Содномдэжид -

Үгүй ээ одоо бичиг баримт нь одоо тэр нэгдлийн хуучин одоо нэгдэл мэгдэл гэж байсан юунд бол байсан л байлгүй. Тэгээд л наанаа юуны чинь дарга тэгж л ярьдаг байсан, ганц тугалтай хайнагтай хоцорч байсан моцорч байсан гээд юм ярьдаг л байсан юм. Тэгээд л тэр нэгдэл нөгөө хувьчлалын юугаар л зүгээр зүгээр би зүгээр тэмээ нэгдлийн даргаас нэг яахав зүгээр сонирхож асууж байсан юм. Тэгэхэд бол тэрийг ерөөсөө авч хэлэлцгүй л байсан ш дээ. Би тэгээд л энийг чинь яадаггүй юм уу, нэгдэлжих хөдөлгөөнөөр одоо ингээд бүх юмаа дансалчихсан гэж ярьдаг юм байналээ, тэгээд энэ хувьчлал чинь хамаардаг юм уу гэж асууж байсан чинь хамаарахгүй ээ л гэж хэлж байналээ.

Сайнбилэг -

Хамаарахгүй ээ? Тэгээд та одоо жишээ нь таны аав ээжийн чинь маш их хэмжээний мал өгчихөөд юу ч аваагүй юм уу?

Содномдэжид -

Тийм юу ч аваагүй. Тийм тэгээд яахав манай ээж чинь одоо 82 онд нас барчихлуу тийм 82 онд нас барсан юм. Тэгээд л тэр хувьчлалаас би л зүгээр нэг өвгөн бид хоёулаа л асууж байсан юм, манай энэ өвгөний ээж аавынх ч гэсэн аягүй их малаа өгч байсан гэсэн. Тэгээд бид хоёр нэг хөдөө явч байгаад асууж байсан юм чинь хамаарахгүй гэж тэгж байсан. Тэгээд манай өвгөн юу ч билээ нэг хоёр гурван үг хэлээд л бас яаж л байсан.

Сайнбилэг -

Тэгээд аан заа за, би таниас нэг жаахан нэг эвгүй асуулт асууя. Энэ дээр үед монголчуудын энэ ингээд бурхан болсон хойно яаж оршуулдаг байсан юм болоо?

Содномдэжид -

Бид нарыг бүр бага байхад болвол бурхан болсон улсуудаа ерөөсөө л нэг цагаан даавуугаар ороогоод л нэг морин тэрэг мэргэнд ачаад л, тэгээд л хөдөөлүүлчихдэг байсан. Тэр бол хаа нэг үзэгдэл байсан. Угаасаа хүн нь ч нэг бараг нээх үхдэггүй байсан юм чинь нас бардаггүй. Бид нарыг хүүхэд жижиг хүүхэд байхад бол ерөөсөө тэр бол хаа нэг л тийм юм гардаг байсан ш дээ. Тэгээд л тэрийгээ нэг морь зорин тэргэнд л нэг цагаан даавуугаар ороож барьж л тэгдэг л гэж ярьдаг байсан би бол нээх тийм тэгж нээх хүүхэд байхад болвол тэгж тэд нарыг чинь үзүүлэхгүй хардаггүй юм, үздэггүй юм, ор ор гээд л бид нарыг хөөгөөд л оруулчихдаг байсан юм. Аа тэрнээс хойш сүүлийн үед бол яахав, одоо ингээд хайрцаглаад, одоо газар ухаж, голцуу хөшөө босгож, манай тэр нутаг усны одоо тэгээд л манай ээж мээж тэгээд л тэд нарыг бол тэгсэн.

Сайнбилэг -

Ер нь одоо бол яаж өөрчлөгдсөн бэ?

Содномдэжид -

Одоо энэ бол чандарлаад л өөрчлөгдсөн юм байна. Нэг бодлын энэ чандрыг бол би бас зөв юм уу гэж бодож байгаа. Нэгдүгээрт одоо тэр хүнийхээ хүнийг одоо тэгээд л тэр газар доор булчихаад л, тэгээд л тэр өчнөөн жилийн дараа баахан хог болгоод л яаж байснаас бодвол чандарлаад ,тэр чандрынх нь одоо тэр үнс мүнсийг тэгж аваад яавал ер нь зүгээр юм уу л гэсэн тийм үзээгүй ээ тэгж энэ тийм улсуудын ярианаас л би тэгээд л харин тэр чинь зүгээр юм биш үү л гэж тиймэрхүү л.

Сайнбилэг -

Та ингээд хүүхэд байх үедээ ямар нэгэн тэр үед одоо гоё кино жүжиг театрт очиж байсан уу?

Содномдэжид -

Би жаахан хүүхэд байхдаа тийм нээх кино театрт очиж байгаагүй, зүгээр яахав хөдөө ингээд бригадаараа урлагийн юу муу гэж хөдөөгүүр чинь их явдаг байсан ш дээ, тэгэхэд чинь. Аймаг маймгийнхаа нэг Улаанбаатар хотын нэг тийм одоо чуулга муулга л явж байсан байх нэг бүжиг л их бүжиглэдэг, тийм бүжиглэдэг тийм чуулгийн бүжиглэдэг юм жаахан байхдаа үзэж байсан. Тийм. Тэгээд би тэрэндээ нөгөө нэг юу ингээд одоо нөгөө нэг сугсалзсан одооны нэг саальчин маальчин бүжгэн дээр гараад байдаг газар нэг шарваар гэж байсан юм. Тийм өмд доогуур нь рензин хийчихдэг. Би тэрийг үзчихээд нэг тийм бүжиг бүүр жижигхэн байхдаа үзчихээд би ээжээрээ тийм өмд хийгээд өг гэж байгаад шав шаар даалимбаар тийм шарваар хийлгээд өмсөж байсан. Тэрийг санадаг юмаа. Тэрийг бол ёстой тод санадаг юм.

Сайнбилэг -

Та энэ ингээд энэ УБ-т ирээд санхүүгийн техникумд сурч байхдаа оюутан байх үе ш дээ

Содномдэжид -

Тийм.

Сайнбилэг -

Тэр үед ямар юм тоглолт урлагийн тоглолт, театр энэ тэрд юм үздэг үү?

Содномдэжид -

Өө яахав хааяа л нэг яана. Гэхдээ бас тэр болгон үздэггүй байсан.

Сайнбилэг -

Хаана та нар үздэг байсан юм бэ?

Содномдэжид -

Одоо энэ төмөр замын соёлын ордонд л бид нар ер нь нэг концерт монцерт нэлээн үздэг, Барилгачдын соёлын ордон гэж байсан тиймээ, тэрэнд бас ганц нэг юм үздэг. Тэгээд бас өөр нэг их ийш тийшээ нээх үзэж явдаггүй байсан ш дээ.

Сайнбилэг -

Ер нь ямар кино гардаг байсан юм бэ?

Содномдэжид -

Кино ч бараг нээх их үздэггүй байсан юм шиг байгаа юм. Хааяа нэг бүжиг мүжгэнд нь хааяа нэг концерт монцерт л үздэг байсан. Кино бол ер нээх тэгж кинонд тэр болгон явдаггүй байсан.

Сайнбилэг -

Заа маш их сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Содномдэжид -

Заа танд ч гэсэн их баярлалаа.

Сайнбилэг -

Танд ер нь одоо ингээд өөрт чинь энэ хойч үедээ хэлж үлдээх гэсэн ямар нэгэн ийм юм асуугаасай гэж бодсон зүйл байна уу?

Содномдэжид -

Үгүй ээ ер нь энэ хойч үед захихад бол ерөөсөө энэ их зав цагаа тохируулж л одоо ажиллах л хэрэгтэй л гэж хэлмээр байна ер нь. Одоо ингээд л их завтай их цагтай байх юм бол ер нь дэмий сэлгүүцэх янз бүрийн одоо тэгэхдээ манийн үеийнхтэй адилгүй л дээ, одооны хүүхдүүд чинь үзэж харах юмтай бас өөрсдийнх нь тэр соёлын талаасаа болвол шал өөр юм чинь хийх ажлаа зохицуулах, хамгийн гол нь ажлыг бол маш үнэнчээр л хийх хэрэгтэй, хэрэгтэй байгаасай л гэж боддог. Хүүхдүүддээ ч гэсэн одоо би тэгж л захидаг.

Сайнбилэг -

Танд ямар нэгэн зүйлийн тухай ярьчихье гэсэн юм байна уу?

Содномдэжид -

Одоо би тэгээд асуултнуудад нь хариулчихсан болохоороо одоо..,

Сайнбилэг -

Болчихлоо гэж үзэж байна уу

Содномдэжид -

Тийм .

Сайнбилэг -

Заа танд их баярлалаа.

Содномдэжид -

Заа

Сайнбилэг -

Заа баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.