Dashaa
![](../assets/images/interviewees/990243.jpg)
Basic information
Interviewee ID: 990243
Name: Dashaa
Parent's name: Humbaa
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: blank
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Aldarhaan sum, Zavhan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
belief
cultural campaigns
repressions
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
herder
game naadam
work - labor
repression
cultural campaigns
ger furniture
belief
red injection
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Заа сайн байна уу та?
Дашаа -
Сайн. Сайн байна уу?
Сайнбилэг -
Та өөрийгөө бидэнд нэг товч танилцуулахгүй юу? Би танд энэ төслийн тухай ярьсан тиймээ.
Дашаа -
Тэгсэн. Заа танилцуулахаар одоо гэдэг. Төрсөн он сараа ярих уу?
Сайнбилэг -
Зүгээр зүгээр. Ярь ярь. Та хэдэн онд төрөв?
Дашаа -
Би 38 онд л төрсөн гэж л явдаг юм. Тэгэхдээ нэг нас дарж тэгдэг шүү дээ. 37 оны л насны хярааны тэгэхдээ би 38 онд төрсөн л гэж явдаг юм. Тэгээд би Завхан аймгийн юу..., аймгийнхаа төв дээр Ногоонхошуу гэдэг газар төрсөн. 12 сард л төрсөн юм гэсэн.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та тэгээд бага насаа хаана өнгөрөөв та?
Дашаа -
Мал маллаж өнгөрөөсөн. Бага насаа ерөөсөө манайх малчин гаралтай айл байсан. Бүх л амьдралаа ихэнхийг нь мал маллаад л тэгээд л авсан даа. Нүүдэл хийгээд.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Таныг бага байхад та тэгээд сургууль соёлоор явсан уу?
Дашаа -
Өө би юун дээр сургуулиар ер нь яваагүй. Завод гэж намайг бага байхад завод авч байсан, сүү сүүн завод гэдэг байхдаа нэг бүлгэм гээд нэг багштай нэг хэдэн улс цуглуулчихаад хичээл заадаг юм. Тэгээд тэр бүлгэм д л сууж нэг жаахан нэг хальт мулт юм гаргадаг болсон. Тэгээд сургуулиар тийм. Би бол айлын ганц хүүхэн гээд намайг сургуульд суулгахгүй ээ, намайг чинь нас масыг нь өндөр болгоод л, нэмээд л сургуульд ер нь л суулгахгүй. Тийм л үе байсан даа, нэг хэсэг.
Сайнбилэг -
Таныг тэр бага байх үед одоо хүмүүсийг сургуульд суулгахад хүчээр яадаг байсан юм уу, үгүй юу?
Дашаа -
Хүчээр авч явна. Ер нь хүчээр. Тэгээд л 14 нас хүрээд л тэр юунаас мултарчихдаг. 14-тэй гээд л одоо арван хэдтэй арван нэг хоёртой хүүхдийг чинь арван дөрөвтэй гээд л бүртгэчихнэ ш дээ. Тэгээд л сургуульд суухгүй.
Сайнбилэг -
14 нас хүрсэн хүнийг бол авахгүй гэсэн үг үү?
Дашаа -
Авахгүй. Өнөө бага ангид чинь сургадаггүй байсан юм.
Сайнбилэг -
Та тэгээд таныг сургуульд сур гэхээр нь арван дөрвөн нас хүрсэн гэж хэлээд явуулахгүй.
Дашаа -
Тэгээд суулгадаггүй. Ганцхан хүүхдээ яаж ч гэр аав ээжийгээ орхиод суух уу хүүхдээ санана гээд суулгадаггүй байсан юм. Суусан бол ч би бас болох л байсан юм. Тэгээд суулгадаггүй.
Сайнбилэг -
Таны аав ээж малчин хүн байж тиймээ?
Дашаа -
Малчин хүн байсан. Их ажилсаг. Манай аав бол ер нь их ажилсаг, аймгийн сайн малчин тийм л хүн байсан. Ээж энэ тэр бол ер нь яггүй ээ, ажилсаг. Бид чинь би өргөмөл дүү өргөж авч өгсөн эрэгтэй дүү, тэгээд л 4-лээ 1000 гаран малан дунд л 4-лээ хөдөлнө. Өглөөд чинь 4 цагт босоод л орой 12 гэхэд чинь ёох гэмээр болно шүү дээ тийм залуу нас чинь, тэгээд 21, 22-той байхад ч хорин.., 18 ч хүрч байсан юм уу тэгэхэд чинь нээх сайхан гэдэг чинь ёох гэдэг юм ш дээ. Ер нь яггүй их ажиллаж байсан.
Сайнбилэг -
1000 малтай?
Дашаа -
1000 гаран малтай.Тэгээд энэ Баянхонгорын нутаг руу их нүүж орж ирсэн манайх Зааг энэ Хүрээмарал энэ нутгуудад орж ирэхэд чинь энүүгээр өнөө өвс нь ургаад л энүүгээр нь ингээд шивээ гээд нээх урт өвс байсан юм. Энэ шивээнүүд чинь энэ рүү хатгачихаар өргөс тэр чинь зүгээр хатгана гэж яриа байхгүй өвддөг тийм үе байсан юм даа. Гарц ч их сайн гарч байна. Бид нар бага байхдаа одоо тэр Цагаан нуур Хөх нуур гээд Богдын голын тэр эх өөд чинь хоёр сайхан нуур бий. Ихэр хоёр нуур тэр нууранд чинь Хөх нуурын шанаанд бид нар нуугдаж тоглоход үзэгддэггүй өвс ургадаг байсан. Нуугдаад л тоглоно. Тэгэхэд нэг арван нэг хоёртой байсан юм уу, естэй байсан юм уу, тийм л үе юм шиг байгаа юм. Тиймэрхүү нутагт нутаглаад л байлаа даа. Тэгээд нүүдэл л их хийж байлаа. Тийм. Тэмээгээ ачаад.
Сайнбилэг -
гэрээ ачаад л, аль өвс сайтай?
Дашаа -
Аль өвс сайтай газар л отор хийнэ шүү дээ. Тэгээд энэ манай аймгийн дарга нар л хэлэлцээр хийж байна энэ гээд л энэ 69-тай яваад л хэлэлцээр хийж нутаглуулдаг байсан. Манайханд нэг бууц гаргаж өгдөг юм. Тэгээд л тэнд нь өвөлжөөд л хавар усны шувуу шиг буцаад л нүүнэ дээ. Тэгээд л яахав, хонь мал нь хургалчихсан жигтэйхэн сайхан төл мөлөө аваад л баяр хөөртэй ирнээ, нутагтаа. Аа Вангийн говийнхон ирж гээд өнөө хангайд өвөлжсөн улсууд чинь ядуу ч улсууд нь энэ хангайд өвөлждөг байсан юм. Хангай гэдэг маань яахав өнөө Богдын голынхоо тэрийг дагаад өвөлждөг юм. Тэгээд ай вангийн говь гэдэг байсийм, Баянхонгорыг чинь. Вангийн говийнхон ирж гээд л тэд нар баяр хөөр болоод л зүгээр явган нүцгэн ирэх нь ирээд л ингэдэг байлаа, хавар. Манайхан чинь 4 сарын 20-д гэхэд чинь оччихсон. Май 1-ны баяр гээд баяр болдог байлаа. Тэрэнд чинь нэг тарган мал, морь унаад л Май 1-ний баярыг үздэг байлаа. Тийм л нутагт нутаглаж байлаа. Тэгээд өөрт чинь одоо ярьж хөөрөөд байх юм юу байна уу, мэдэхгүй.
Сайнбилэг -
Та нэг бага насныхаа дурсамжуудаас ярихгүй юу? Бага насаа яаж өнгөрөөв дөө, ийм мал маллаад л аав ээждээ туслаад л ?
Дашаа -
Аав ээждээ туслаад л бага нас энэ ёстой л өнөө голын зах дээр чинь өнөө нэг чулуугаар л гэр барьж тоглоод л мөнгөн чулуу цуглуулаад л ай тэгээд л жижиг чулуугаараа таваг засаад л, тэгж тоглодог байлаа, бидний үе чинь багадаа тиймэрхүү л тэгээд их тоглодог.
Сайнбилэг -
Чулуугаар их тоглодог байсан гэж ярьсан. Тэр чулууны тоглоом гэдэгт юу яг ямар тоглоом байна? Яаж тоглодог вэ?
Дашаа -
Үгүй яахав айл гэр болоод тоглоно, нэг нэгнийгээ цай уулгана, нэг ийм гэр шиг ингээд юугаар шилбүүрийнхээ мод гээд ингээд сур уячихсан мод байдаг юм тэрнийхээ ишээр ингээд зурчихна дугуйлаад. Тэгээд тэрэн дотор тавилгаа тавьж байгаа юм, бурхнаа тавьж байгаа юм гээд мөнгөн чулуугаар бурхан хийчихнэ, мөнгөн чулуу, хавтгай мөнгөн чулуун дээр чинь таваг засна. Чулуугаар таваг засна ш дээ жижиг цагаан чулуугаар таваг засна, тэгээд л нэг нэгнийгээ цай уулгаад л тоглоно. Аа тэгж байснаа л өнөө зурсан газар чинь ингэнэ хонинд явна, арван хэдтэй байхдаа хонинд явахаар чинь тэр нарны цаг гэж байхгүй байсан юм тэр үед чинь. Тэгэхээр өнөө зурсан нарныхаа юугаар л үдийн хойно орж ирнэ ингээд нар ингээд тэр зурсны тэрүүгээр явна. Тэгэхээр үдийнхээ хонийг аваачиж өгнө. Саалгана. саана бид нар. Тэгээд орой болохоор андаш байхгүй өнөө нар чинь ташаад ингээд хүрээд ирнэ. Дандаа газар ингэж зурж л тоглоомоороо л их нарыг хэмжиж цаг мэддэг байлаа. Тэгж тоглож байсан юм бид нар. Одоо тэгээд ч өөр чиг юу байдаг юм байгаа юм мэдэхгүй. Тэр..,
Сайнбилэг -
Танай нутаг одоо Улиастай гэсэн ш дээ?
Дашаа -
Улиастай Завхан.
Сайнбилэг -
Тэгэхээр тэр нутаг одоо ямаршуу байгаль ..,
Дашаа -
Өө сайхан.
Сайнбилэг -
Хангай газар ш дээ тиймээ?
Дашаа -
Яг хангай газар. Одоо энэ юуг.., өө золиг Архангайг мэддэг улсууд бол Архангайгаас ялгах юм байхгүй. Өвс нь ингээд л шуурайгаад л зүгээр жигтэйхэн сайхан гарц гарч их өндөр уултай, мод ихтэй, манай модыг чинь харин шилж түлнэ, мод ихтэй тийм газар. Ерөөсөө л Архангай аймаг нутаг шиг л нутаг. Манай Завхан чинь. Тэгж л цаг нарыг өнгөрөөж байлаа.
Сайнбилэг -
Заа, та хамгийн сүүлд нутаг руу гаа хэзээ явав?
Дашаа -
Хамгийн сүүлд одоо 92 он 92 онд л нутаг луугаа явлаа даа. Тэгээд л өнөө муу ээж, аав хоёр цуваад цуваад нас барсан. Манай аав 70 онд нас барсан. Ээж 87 онд нас барсан. Тэгээд л ер нь хойш хойшихууд нь цуваад цуваад нас бараад, ингээд ах дүү хоёрхон болчихдог юм байна. өнөө ээжээсээ ганцаараа ааваасаа ганцхан хүн чинь нэг их цөөхөн байдаг юм байна. Тэгээд юу яалаа, ээж.., ээж ааваасаа 8-лаа юм тэгээд ээж аавын ах дүү нар л одоо намайг бид хоёрыг чинь хүрээлнэ. Хоёр ганц нийлчихсэн. Ах дүү муутай байдаг юм байна. Тийм бид хоёр чинь хоёр айлын ганц. Би энэнтэйгээ айлын ганц/инээв/ тэгээд энэ хоёр ганц нь нийлчихдэг юм байна, яваандаа яваад. Тэгээд 92 онд за хамгийн сүүлд 95 онд л бид хоёр наашаа хэдэн малаа бид хоёр чинь тэтгэвэрт ороод, би энэнд ингэж ярьсан юм байхгүй юу, одоо чамайг үхчихээр яанаа ах дүү муутай УБ-т ах дүү муутай яанаа, би заримдаа нойр хүрэхгүй гэж ирээд л ярьдаг байхгүй юу. Тэгсэн энэ чинь тэрнээс үүсгээд юу яасан юм байлгүй ижилтэй нь нийлүүлчихье гээд Завхан нүүгээд, манайх чинь 92 онд Завхан нүүж очоод нэг өвөл өвөлжчихөөд, хавар нь өө энд чинь ёстой зах зээлд орчихоор чинь ёстой зах зэлтэй холдоод хэцүү юм байна. Унаа унаш нь чиг нэг хоёр хүүхэд манайх чинь гурван хүүхэдтэй юм. Нэг нь Завханд байдаг юм. Хоёр нь энд. Өө энэ хоёр хүүхэддээ хоол унд аваачиж өгөхөд чинь юу яах юм, энэ бензин тос гээд үнэд орж байхад хэцүү юм байна өө буцаж нүүдаг минь би чинь одоо буцаж буудаг минь, би их дураараа л даа. Тэгээд буцаж нүүдэг юм уу би ижилтэй нь нийлүүлье гэсэн чинь шал дэмий юм боллоо одоо бензин тос одоо энэ юу ховор юу гайгүй дээр зүгээр УБ-аа бараадъя тэрэн шиг сайхан газар байхгүй, хар нялхаараа чамтай нийлж энийг зарчихаад, одоо хотдоо л очиж амьдаръя хоёр хүүхдээ бараадъя, тэгээд эргээд 95 онд ороод ирсэн юм. Бид хоёр чинь малчин бол тэр Даландөрөлж тэр юу буугаад байгаа онгоц буугаад байгаа Донойн хөндий тэрүүгээр чинь өвөлжих нэг өвөл өвөлжих гэж үзсэн чинь чухам зуд болоод жигтэйхэн. Тэгээд нэг идшээ аваад буцаад эндээ өвөлжчихөөд хавар нь очсон юм. Тэгээд нэг өвөл өвөлжчихөөд заа ерөөсөө барахгүй юм байна, нутаг нь холдоод байх юм байна. Ерөөсөө энэ зах ээлд чинь хүүхэд шуухаддаа нэг жаахан бөөн цөөн юм явуулахаар холдоод хүн ч авч явахгүй, одоо бас чиг цаг нэг тогтвортой биш боллоо. Одоо би чинь явдаг минь зүгээр УБ-аа л хэвтэж байя /инээв/ тэгээд 95 онд орж ирээд 3 жил мал малласан бид хоёр. Юу тэтгэвэртээ гарчихаад би чинь 91 онд гарав уу, 92 онд гарав уу 55-тай гарсан юм. Одоо энэ төв шууданд ажиллаж байгаад. Тэгээд юу яасан 95 онд орж ирээд, 3 жил өвөлжсөн. Энэ “Нөхөрлөл” атрын нутгаар нэг жил атрын нутагт тийм тэнд “Нөхөрлөл”-д 1 жил өвөлжөөд, аа сайхан чухам бид хоёр чинь малаа туугаад ирсэн. Мал юу мал тууж үзлээ бид хоёр, өнөө аминыхаа хэдийг туугаад, нэг хоёр жаахан залууг цуг явъя гээд ингээд цугаараа нийлээд тэр хоёр 120 богтой юм, бид хоёр нэг 50 богтой, тэгээд энэ хэдийгээ нийлүүлээд, тэгээд нэг үхэр тэргэн дээр суугаад би нэг морь хөтлөөд, нэгээ уначихдаг юм. Тэгээд юу яалаа, нэгийгээ ингээд хүзүүнээсээ уячихна, нэг морио. Тэгээд нэг морь чинь ингээд чангаагаад байхгүй нөгөө морины чинь юунаас. Тэгээд хонь малаа туугаад ирсэн. Үхрээ зүгээр бог болгоод ганцхан төрлийн мал нэг жаран.., тавин хэдэн хонь нэг 14 ямаа л тууж ирсэн дээ бид хоёр. Тэгээд л 3 жил болоход тэр чинь өсөөд эхлээд чинь манайх Нөхөрлөл-ийн нутагт өвөлжсөн юм. Тэгэхэд чинь 25 хонь хургаллаа. Тэгээд нөгөөдөх чинь сайхан өнтэй зүгээр, энүүгээр татсан өвстэй бороотой чиг нээх сайхан жил, тэгээд хоёулаа юу яагаад, өвөлжөөд үхэр тэргээр чинь аргал түүгээд л хоёулаа инээлдээд л ...үгүй ээ чи бид хоёр машин унаад явж байсан болохоос биш үхэр тэргэн дээр суугаад ингээд аргал түүгээд /инээв/ тэгээд хоёр биенээ шоолоод аргал түүгээд явна гэж санасангүй ээ хоёулаа. Ингээд явж байдаг хүний амьдрал ер нь сонин юмаа гээд ингээд. Энэ чинь мориор хонь хариулаад, би чинь нэг араг савар хоёр олж аваад л, Завханаас авчирсан юм тэр хоёроороо аргал түүнэ. Энэ чинь хонио хариулна. Тэгээд л хоёулаа нэг жил болсон чинь 25 хонь хургалдаг юмаа. Тэгээд өнөө тавин хэд дээр чинь 70 болчихдог юм тэрчинь. Идсээн алж идсэнээ хасаад тэгж байгаад хойтон нь Нөхөрлөл-ийн нутагт өвөлжсөн чинь 32 хонь хургаллаа /инээв/ тэгээд хоёулаа Сав хангай гэдгийн цаахан талд Нөхөрлөл-тэй нээх ойрхон өвөлжөөд, энэ чинь яахав нөгөө худынхаа худындаа хоёулаа нөмөр нөмөртөө, худынхыг л бараадаж байгаа юм. Тэднийх олуулаа. Тэгээд нэг хоёр жил мал маллачихаад, тэднийх чинь малаа маллаж малаа маллаж бас чадахаа байлаа хоёр жилийн дараа. Тэгэхээр нь нутгийнхаа нэг айлтай нийлээд Халзангийн даваа гэж энэ Батсүмбэрийн нутагт нэг өвөл өвөлжлөө. өө бас сайхан намар шиг өвөл болоод л нээх сайхан өвөлжлөө, тэгээд л зүгээр жигтэйхэн сайхан өвөлжчихөөд л намар нь яасан чинь цас гэдэг чинь ороод л жигтэйхэн, тэр зун бороо их орсон, нэг ийм ганга манай айлын хүн өвөлжөө л дөө тэр айлын хүний өвөлжөө. Тэрэн дээр өвөлжих гэсэн чинь зүгээр нэг дош болчихсон 10 сард өнөө жаахан хонины чинь хорголыг нэг бууцгүй газар зайлуул юу барьсан юм байна, саравч. Тэрний нөмөрт нэг жил өвөлжчихөөд, хойтон өвөлжих гэсэн чинь зуд болоод, тэгэхээр нь тэгж байтал бид хоёр юу яалаа, тэр өөд гарсан чинь цас ч их орж, тэгээд хоёулаа юу яагаад би явган гүйж ирдэг юмаа, аа нэг хоёр таван өртөө шахуу таван автобусны буудал газар байсан юм уу, их л хол. Тэр Халзангийн даваанаас чинь нааш явган вагонд суугаад ирээд, заа энэ мал гээчийг чинь маллаж чадахгүй юм байнаа, аав ээж хоёрт чинь одоо ахадчихсан юм байна хүүхдүүд минь одоо энэ том хүү ороод ирсэн, ашгүй азаар ороод ирж. Ээ дээ хоёр хүүхэд минь унаа унаш олдохгүй бол энэ цас чинь энүүгээр татаад байдаг хэрийн унаа очихгүй тэнд, заа миний хүү одоо нэг юутай нэг 51 гэдэг билүү, нэг 53 гэдэг билүү нэг машин. Мосттой машинаар л гарахгүй бол манай тэр тэр Халзангийн даваа өөд гарахгүй, заа миний хүү хөлсийг нь өгөөд нэг аав ээж хоёрыгоо энэ том хүү чинь мал туугаад, малаа нааш нь оруулж ирээд, бид хоёр чинь яахав бага хүү, худын хүүхдүүдтэй манайхыг нүүлгэхээр очоод мосттой тэрэг очоод арай гэж нэг юм гараад тэгээд бид хоёр буцаад, УБ өнөө малчин болох гэсэн чинь буцаад УБ орж ирээд, ээ малыг чинь маллаж чадахгүй юм байна, хургатай мургатай хоньтой үхэртэй малтай нь тэгсэн манайх чинь үхэр худалдаж аваад зэлээр нь үхэр худалдаж аваад 11 үнээ саагаад 100 гаран богтой болчихсон. Тэгээд өнөө богноосоо наймын хувин зүгээр ёстой энүүгээр нь мэлтэлзүүлээд л саагаад л, урамшаад л жигтэйхэн сайхан чинь л мал маллаж чадахаа байгаад, цас болсон намар тэгээд хоёулаа орж ирээд хамаг малаа нядлаад /инээв/ бүүр хургатай мургатай муутай юутай тугалтай ишигтэй нь зарах гэхээр махгүй, тэгээд хоёулаа юу яагаад, тэгээд хамгийн сүүлчийн мал малласан нь тэр, бид хоёрын. Чадахгүй юм байналээ.
Сайнбилэг -
Аан зөв зөв. Та ер нь хэдэн он хүртэл Улиастайд байсан бэ?
Дашаа -
67 он хүртэл.
Сайнбилэг -
67 он хүртэл тэнд ингээд мал маллаад байж байсан юм уу тээ?
Дашаа -
67 оноос тэр жаран хэдэн оноос чинь аймгийн төв орчихсон. Өнөө нэгдлийн малаас зугтаагаад, нэгдэл чинь ингэж байгаа юм хөлс ердөө өгөхгүй
Сайнбилэг -
Хөлс яахгүй ээ?
Дашаа -
Хөлс гэж одоо цалин л байхгүй юу цалин ердөө өгөхгүй өдий төдий хонь үхэр юм уу, адуу юм уу, залуу улс гээд дүү бид хоёрт өгдөг байхгүй юу. Аав ээж хоёрт ч өгнө ингээд ам бүлээр нь яахлаар зэрэг ээ дээ чухам хамаг малаа зүгээр өгчихөөд 1000 гаран малаа зүгээр өгчихөөд, одоо мал маллана гэж юу байхав, нэг жил нэгдлийн мал маллаад хаширчихсан. Тэгээд одоо чухам аймгийн төв л барааддаг минь, гэгээ минь би чинь гээд л. Аймгийн төвд суугаад 3 жил ч болоод тэгээд УБ ороод ирсэн юм 67 онд.
Сайнбилэг -
Та тэгвэл нэгдэлжүүлэх хөдөлөөнтий тухай бол мэдэх нь байна ш дээ тиймээ?
Дашаа -
Мэднэ.
Сайнбилэг -
Тэр хүмүүс ер нь яаж нэгдэлждэг байсан юм бол?
Дашаа -
Нэгдэлд ороход чинь дээхэн үед бол мэдэхгүй ээ, намайг бага байхад ер нь их л бага байхад манай аав л тэгж ярьдаг юм байналээ. Нэгдэлд орохыг коммун гэж байсан юм уу? өөр юм болов уу нэг нэгдэлд орохыг л ингэдэг юм байналээ. Өнөө аавын ах нь нэг сахалтай нэг өвгөн байсан юмаа. Энэ овоо үгүй ээ мөн онгироо юмаа тэр нэгдэлд орж байгаа юм даа, одоо одоо яах нь вэ овоо нэгдэлд ороод тэгээд хэдэн малаа аваачиж өгөөд орсон юм байлгүй дээ зайлуул. Тэгээд малаа нэгдэлд малаа өгчихөөд нээх ядуурсан, нээх том хар гэртэй үлдсэн тэднийх. Тэгээд л нүүлгэж барихад дээвэр цаавуу нь даагдахгүй юм гээд л өнөө зуух байхгүй хөөе. нөгөө утаа идчихсэн шар эсгий чинь чухам даагддаггүй байсан юм гэнэлээ. Аав л тэгж ярьдаг юм байналээ. Тэгээд л тэр үед тэгж орж байсан юм гэнэлээ. Тэрнээс хойшоо ер нь нэгдэлд ороход чинь 59 онд л орсон юм даа. 59 онд л нэгдэлд орсон юм. Хүчээр оруулчихсан юм ш дээ. Хүчээр одоо энэ лам нар мам нар энэ бурхан мурханыг чинь зүгээр хүчээр айлын чинь авдар мавдрыг уудлаад, ингээд хүчээр хурааж авдаг байсан юм тэр үед чинь. Айна ч гэж яриа байхгүй. Тэгээд өнөө улсууд чинь өнөө бурхан мурхан тэр судар мудраа тэр лам хартай айлууд чинь тэр лам хар юу ч юм дандаа нуувар байлаа ш дээ. Тийм бурхан юутай байсан бол агуйнд аваачиж тавина. Хадны хөндийд аваачиж байсан юм. Тэр одоо сайхан гуулин муулин бурхантай айл намайг бага байхад их байсөөн. Тэр айлууд чинь хуу аваад агуйнд тавьчихсан юм гэнэлээ бурханаа.Тэгээд 60 он 59 он жаран хэдэн он гэхэд бол ер нь тэгээд л жигдэрсэн дээ. Ер нь нэгдэл ёстой жинхэнэ. Тэгээд л тэр 50 толгой малнаас илүү гарсан малыг бол нэгдэл хүчээр булаагаад авчихдаг байсан ерөөсөө, тоолоод л илүүг нь нэгдэлд өг тэрний мөнгийг өгөхгүй ш дээ.
Сайнбилэг -
Тэгээд бараг булааж авч байна л гэсэн үг байна ш дээ?
Дашаа -
Зүгээр л булааж авч байна гэсэн үг. Тэгэхээр чинь бид нар чинь нэгдлийн мал маллахгүй, нэгдэлд орохгүй нэгдлийн одоо хөгшин та 2 бол яахав цөөхөн хэдэн юм малладаг юм байгаа юм байна, аав ээж хоёрт бол хэдхээн эр төлөг мөлөг эр хонь өгсөн юм гэнэлээ. Тэгээд бид хоёр нэг нь ч цэрэгт яваад, нэг нь ч хүнтэй суугаад тэгээд амьдралаа хөөгөөд хөөгөөд явчихсан. Ерөөсөө тэр нэгдэлд хамаараагүй. Тэгээд л хоёулаа ажил хийж эхэлсэн. Тэгээд л би чинь энд ирээд, модны хоёрт норм хийж байна, аймгийнхаа төв дээр нэг хэсэг байхдаа хүнсний үйлдвэрт ажиллаж байсан, 70 кг гурил үүрээд л, 50 кг элсэн чихэр үүрээд л өнөө нэг.
Сайнбилэг -
Эмэгтэй хүн байж уу?
Дашаа -
Тийм. Тийм 70 кг-н гурил үүрнэ. 50 кг-н элсэн чихэр үүрнэ. Захиалгаа авч нөгөө юмаа энэ нарийн боовын талхаа хийж байгаа байхгүй юу. Тэгээд түлээгээ хагална. Сайн ажил гээд л бид нарыг чинь одоо ажил 6-гаас хойш 8 цаг ажилснаас хойш чинь 2 цаг юм уу 3 цаг нэг нэг саж мод хийнэ, хөрөөдөж. Тэгэхээр хоёр одоо бид хоёр нэг цехэд ажиллаа ш дээ, 2лаа нийлээд хоёр саж мод хийнэ.
Сайнбилэг -
Саж мод гэдэг нь юу юм?
Дашаа -
Хааш хаашаа 2 метр метр метр байна уу, 2 2 метр тийм мод хагалж өрж байгаа юм ш дээ. Жижигтгэж ингэж жиргээд, ингээд тийм юм хийгээд хүнсний үйлдвэрт нэг 5 жил хийсэн. Тэгээд энэ модны хоёрт чинь ирээд би их эрдүүхэн байсан юм болов уу даа, өнөө сургуульд ороогүй сургуульд суугаагүйгийн л хар гай байхгүй юу. Аа одоо энэ нэг айлын ганц хүүхэн баян айлын ганц хүүхэн юу яаж байна, цэвэрлэгч хийж байна гээд л үеийн чинь залуучууд хүүхнүүд харчуулаас чинь нэрэлхэнэ, ичнэ. Тэгээд юу хийдэг байхгүй юу норм. Тэгээд л элсэн чихэр тэр 70 кг-н гурил одоо энэ модны хоёрт чинь чадлынхаа хэрээр өнөө нэг пиджак хийдэг нээх урт хайрцаг нээх хайрцгыг чинь дамналдуулаад л нойтон мод үүрнэ шүү дээ. Тэгээд тэрнийг хийнэ тэгээд энэ чихэр боовны үйлдвэрт манайх хийсэн хайрцгаа өгдөг байсан юм, цагаан хайрцаг нарсан хар модоор хийнэ нойтон. Тэрнийг чинь ёстойнэг үүрч ирсэн мод чинь 22 хайрцаг болдог байлаа ш дээ. Тийм чадалтай, аймар үүрнэ. Өнөө хөдөө байсныхаа юуг тэгээд би 74 онд энэ төв шууданд энэ төв шуудангийн салбар харьяа энэ вокзалын салбарт 17 жил ажилласан. 17 ажиллахад ёстой нэг тэр ажлыг хийж байсныг бодоход үдийн будаа юм байналээ, энд би ороод ёстой нэг 17 жил ёстой нэг жаргасан.
Сайнбилэг -
Та энд ямар ажил хийж байв?
Дашаа -
Өнөө нэг шуудан хүргээд улсууд нэг явдаг шүү дээ, захиа цахилгаан одоо та нар чинь нэг оюутан байхад бид нар чинь нэг захиа цахилгаан барьчихсан улсууд яваад байналээ ш дээ, тийм юм хийж байсан юм. Өнөө юу Булган гээд заводон дээрээ цуглуулаад хальт мулт нэг шинэ үсэг зааж байсны чинь юу байж байхгүй юу, надад. Тэгээд энд энийг чинь нэг хальт мульт уншчихдаг, хальт мульт юу яачихдаг болохоор зэрэг тэгээд тэрэнд чинь нэг юунд ороод, төв шууданд ороод тэгээд нэг ёстой л нэг яс амарч байгаа юм даа,тэр нормыг бодоход. Тэгээд энэ чинь юундаа явчихна, зайлуул. Би чинь бас төлөвлөгөөгөө биелүүнэ тэгээд хор ихтэй ч байсан юм уу, одоо нэгийн дараа орно, хамгийн түрүүнд л шагнал шагнуулна, төлөвлөгөөгөө сайн биелүүлсэн гэж Хүндэт самбарт тавиулна. Тэгж зүтгэж байгаад одоо энэ нуруу муруу бөгтөр болоод ийм болчихож байгаа байхгүй юу, тэгээд энэ бас төв шууданд ороод юу.., маркаа энэ чинь юмаа ингэж өгчихөөд албан газар нь өгчихөөд марк зарна. Тэгээд тэрэнгээр нь төлөвлөгөө өгнө.
Сайнбилэг -
Маркаа зарнаа?
Дашаа -
Маркаа зарж даргадаа мөнгөө тушаана.
Сайнбилэг -
Шуудангийн марк зарах юм уу?
Дашаа -
Тийм шуудангийн марк захиан дээр 70 мөнгө, 150, 60 мөнгө байлуу даа заа тийм янз бүрийн тийм, тэрнийг чинь их дэлгүүрт аваачиж зарна, орос дэлгүүрийн үүдэн дээр зогсож зарна. Тэр захиа, цахилгааныг чинь төлөвлөгөө биелэхгүй, цэргийн анги их дэмжинэ. Ингэж явж байгаад тэгээд энэ чинь үдийн будаа, тэр юуг бодоход норм хийхийг бодоход. Тиймэрхүү л өнгөрүүллээ цагаа, тэгээд нэг 17 жил ажиллаад, энэ юунд одоо юу билээ, ардчилал энэ ардчилал гэдэг чинь эхлээд л бүүр захиргаагүй болчихсон зүгээр нэг сул юм. Би нэг ардчилал эхэлсний дараа нэг хоёр сар ажиллав уу даа, өө зүгээр нөгөө цаг магийг чинь барина марина гэх юм байхгүй, өө үгүй ээ зүгээр нэг сул хаячихсан. Бүүр нөгөө захиргаадалтын үед байсан хүн чинь зүгээр нээх хачин, өө зүгээр нэг юм одоо өөрөөр хэлбэл нэг аяга цай ингээд асгачихсан юм шиг ингээд нэлийгээд л зүгээр нэг тийм захиргаадалгүй юм болчихсон. Зүгээр нэг хамаагүй. Хэдэн цагтаа ирж байсан чиг тэр хүн айх юм байхгүй, өнөө юм яриахад чинь бид нар чинь эх эцэг нь ч ярьдаг байлаа, захиргаадалтын үед. Өө тэгэхэд чинь одоо нохой шувуу тэр л юуг чинь яахав айх юм ичих юм байхгүй болчихсон. Ингэж эхэлдэг юм байналээ тэр юу чинь.
Сайнбилэг -
Ардчилал уу?
Дашаа -
Ардчилал. Үгүй ээ бүр захиргаадалт байхгүй. Одоо ийм л үе болчихсон байналээ мэдэхгүй.
Сайнбилэг -
Таны ер нь гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн бий юу?
Дашаа -
Өө манай аавын ах 3, 4 ах би мэддэггүй юм. Нэгийг нь л аав тэгдэг юм. Хэн гээд байдаг билээ байз, нэг авгайлдаг юмаа, тэр баригдаад чамд нэр өгөөд тэр дөчин.., 37 он байсан 38 он ч байсан юм уу,баригдаад тэгээд чамд нэр өгсөн юм байгаа юм Дашдэлэг гэж нэр өгсөн юм гэсэн. Энэ улсууд чинь намайг Дашаа Дашаа гэсээр байгаад зүгээр одоо энэ түмэн амьтан цугаараа Дашаа Дашаа гэх юм байна гээд Дашаагаараа явдаг болчихсон юм би. Тэрнээс аавын тэр хэлмэгдсэн гурав дөрвөн ах байсан юм гэнэлээ. Аав л тэгдэг юм Бөндөг гээд л тэгдэг юм байналээ нэг нь.
Сайнбилэг -
Бөндөг өө?
Дашаа -
Аан тийм. Бөндөг гэж авгайлдаг юм байналээ. Нэрийг нь чухам хэн гэдэг юм мэдэхгүй. Бөндөг л гээд байдаг юм. Бөндөг чамд нэр өгсөн юм, Дашдэлэг гэж нэр өгсөн юм, гээд л тэгж ярьдаг байсан юм. Тэр лам бол юу..,
Сайнбилэг -
Лам хүн байсан юм уу?
Дашаа -
Лам хүн байсан юм. Чухам том лам байсан юм шиг байналээ. Тэгээд аав.
Сайнбилэг -
Тэр хүний талаар таны аав ямар дурсамж ярьдаг байсан бэ? Та мэдэх үү?
Дашаа -
Одоо аав нээх их дурсамж ярихгүй ярьсан бол би цээжилчихсэн байхгүй юу. Тэгэхээр Бөндөг чамд нэр өгсөн юм байгаа юм, Бөндөгийг аваачаад нэг мэдэхгүй машинд л ачаад явчихдаг юм, ярьсан нэг том хар гэр гэж байсан юм болов уу даа тэрэнд хорьж байгаад л, тэр манай аймгийн төвийн энэхэн талд нээх их шарилын газар байдаг юм. Одоо шарилын газар болчихсон байналээ. Тэнд мэдэхгүй өөрснөөр нь газар ухуулдаг юм уу, аавын ярих нь би нээх сайн мэдэхгүй тэрийг бол. Тэгээд л шөнө аваачаад л, буудаад буудаад алчихдаг юм аав ярьсан. Аав л ярьдаг байсан юм. Тэгээд би нээх тодорхой сайн мэдэхггүй.
Сайнбилэг -
Таны аав энд ер нь хэлмэгдүүлэлтийн тухай юм ярьж байсан уу? Танд одоо санагдаж байгаа юм байна уу?
Дашаа -
Байхгүй.
Сайнбилэг -
Байхгүй юу? Шөнө очоод тэгдэг байсныг л мэдэх үү та?
Дашаа -
Хэлмэгдсэн, манай тэнд тийм нэр мэр өгсөн гурав дөрвөн сайхан лам байсан хуудаа баригдаад, тэгээд шөнө болохоор л машинд ачиж очоод алчихдаг юм аав л ярьсан. Тэгээд л шөнө болохоор л буу муу дуугараад байдаг юм гэнэлээ. Би мэдэхгүй аав ээж аав л ярьдаг байсан. Ээж бол тэрийг бас мэддэг юм уу мэддэггүй юм уу бас мэдэхгүй. Тэгээд аавын ах нь бид нар ерөөсөө хэрэгт дурлахгүй юм л даа. Аавын ах нь нэг Банзрагч гэлэн.., гэлэнгээс дээшхийг нь барьж байсан юм байналээ, гэлэн гэдэг хүнийг барьдаггүй байсан юм байлгүй дээ.
Сайнбилэг -
Яагаа ч үгүй байхад нь л одоо бариад аваад явчих уу?
Дашаа -
Тэгдэг гэсэн. Зүгээр л яагаа ч үгүй байхад нь одоо мэдэхгүй тэр хүрээн дээр л сууж байсан хүн болгоныг тэр одоо мэдэхгүй малаар бол тэр хүний тооллогоны тийм нэг хуудас байдаг юм уу мэдэхгүй. Тэр тэр тэр тэр гээд бариад ингээд явчихдаг байсан юм шиг байналээ. Миний зүгээр одоо л ойлгоцоор бол. Тэр үед бол мэдэхгүй тэгээд манай тэнд Дамдинсүрэн зурхайч гээд нээх их зурхайд нээх сайн хүн байсан юм гэнэлээ. Тэрний тухай л аав ярьдаг юм. Тэр хүн газар ингэж бие засахдаа л ингээд л газар зурж ингэж өөрийгөө ингэж мэргэлсээр байгаад яг ачаалууд ингээд яг буудуулдгийн толгой дээр нэг хонхор газар уначихсан юм гэнэлээ. Машинаасаа тэгээд тэр хүн нэг амь гарсан. Тэгээд өнөө нутгийн улсууд чинь тэр хүнийг хамгаалаад арганд хийж нүүдэг байсан гэсэн. Намар болохоор намар болохоор арганд хийж нүүгээд л, зун энэ тэр дулаарахаар ууланд бүгэж байсан гэдэг юм байналээ. Тэгээд л сүүлдээ жаран хэдэн он тэр юу нэг юу лам нар алаад, нэг бурхан шүтээн бүгд нь устаад, нэг жигдрээд ирсэн. Тэгэхэд тэр хүн гарч ирсэн. Дамдинсүрэн одоо Дамдинсүрэн гээд тэр хүн зурхайч хүн, энэ календарь энэ юунуудыг чинь их зурж энд их ирдэг байсан юм гэнэлээ.
Сайнбилэг -
Аан, энэ цаг тооны бичиг энэ тэрийг үү?
Дашаа -
Тийм их сайн юм гэнэлээ. Зурхай хийдэг чухам гайхамшиг сайн хүн хүн юм гэнэлээ. Тэгээд тэр хүн чинь манай нутагт байсан. Тэр саяхан нас барсан. Ер нь 90 хүрсэн байх, 100 ч хүрсэн юм уу саяхан нас барсан. Дамдинсүрэн гуай.
Сайнбилэг -
Аан таны ээжийн талаас хэлмэгдсэн хүн бий юу?
Дашаа -
Мэдэхгүй. Хөгшин аав манай ээж хөгшин аав бол 80 гарч байж нас барсан. Бид нарыг бүүр ухаан ороод энд нийлээд өчнөөн жил болсон хойно далан хэдэн онд нас барсан юм уу, наян хэдэн онд нас барсан юм уу хөгшин аав. Тэгэхэд хөгшин аав тэгж ярьдаг юм байналээ. Ер нь лам хар гэж ерөөсөө ярихгүй, би Архангай нутгийн хүн байхгүй юу, Архангай Чулуутын хүн юм байлгүй дээ. Манай хөгшин аав. Тэгээд манай хөгшин ээж тэр юуны хүн юм гэнэлээ. Баянхайрхан гэж манай юуны хойд сум, Завханы Баянхайрханд манай хөгшин ээж байж байгаад, нэг хүнтэй сууж байгаад 3 хүүхэдтэй юм уу даа, аймгийн төв орж ирсэн юм гэнэлээ. Тэгээд аймгийн төв дээр манай хөгшин ээжтэй танилцаад, манай хөгшин аав нийлсэн юм ярьсан. Тэгээд ногоон хашаанд л амьдарч байсан. Овоо гайгүй юмтай бас, манай хөгшин аав тийм л байсан. Тэр хэлмэгдсэн хүн амьтан гэж огт ярихгүй. Зүгээр би бол ганцаараа ах дүү муутай юм шиг байналээ. Ганцхан зээ дүүгээ л Данзан гээд нэг авгай байсан юм даа. Аймгийн төв дээр. Тэгээд л өгсөж уруудахдаа тэр айлыг л манайх их дайрч тэмээ ачаатайгаа дайрч унд ус дулаацаж тэгж л явдаг байсан юм хавар намар хоёр. Тэгэхээр хөгшин аав ер нь юу байх, яагаад тэр Архангайн Чулуутаас хөгшин ээжтэй суугаад, тэгээд хөгшин аавын төрөл гэж ерөөсөө байхгүй. Ганцхан л Данзан гэдэг хүнийг л би мэддэг юм. Хөгшин аав л хааяа нэг тэгдэг юм. Жөрөөн Вандан гээд л тэгж байдаг юм.
Сайнбилэг -
Ямар Вандан аа?
Дашаа -
Жөрөөн Вандан гээд л тэгж байдаг юм. Эмэгтэй хүн байсан юм. Жөрөөн Вандан гээд л тэгдэг байсан. Тэгээд л тэрнийг нь их сайн санана.
Сайнбилэг -
Жөрөөн гэдэг нь юу гэж байгаа юм бол?
Дашаа -
Туранхай гэсэн үг байх. Туранхай гэсэн үг байхгүй юу. Тэгээд хөгшин аав л тэгдэг байсан юм. Өөр би хөгшин аавынхаа талаас бол нээх сайн мэдэхгүй.
Сайнбилэг -
Заа таны тэр юунд ингээд хэлмэгдэж байсан улсууд энэ эд нар сүүлд нь цагаатгагдсан болов уу? Тэр гурав дөрвөн лам хүн байсан юм гэсэн ш дээ
Дашаа -
Цагаатгагдсан юм гэнэлээ, юу яасан гэсэн. Манай аав аав чинь юу юм гэнэлээ, ер нь арван дөрөв, тавуулаа юм гэнэлээ. Хоёр эцгийн хүүхэд. Хоёр эхийн хүүхэд. Хоёр эхийн нэг эцгийн хүүхэд арван дөрөв тавуулаа. Яг нэг юунаас нэг эхээс гарсан бол нэг эмэгтэй, нэг ахтай ингээд гурвуулаа юм гэнэлээ, манай аав. Нэг эхээс гарсан. Өө эцэг нэгтэй хүүхдүүд гэх юм бол олуулаа юм гэнэлээ. Тэр улсууд одоо энэ Дамдинсүрэн гээд энэ төмөр замын удирдах газар, энэ юу эрчим хүчний инжинер байсан юм. Би тэгээд аавынхаа тэр талаас аавын гурав дөрвөн л лам баригдсан юм гэнэлээ гээд нэг аавын ахын хүүхдээс асуусан юм. Тэр хэлмэгдсэн гурав дөрвөн хүн хэлмэгдсэн юм гэнэлээ, тэрний мөнгө юуг.., хэлмэгдлийг нь хэн хөөцөлдөж авсан юм болоо гэсэн Дамдинсүрэн бид нар, бид нар Бага ажаа гэж авгайлдаг юм. Дамдинсүрэн ах авсан гэнэлээ, Бага ажаа авсан гэнэлээ, ноднин л надад тэгж ярьсан. Тэгэхээр нэг хүн хэлмэгдсэнийг нь тэр Дамдинсүрэн гэдэг авсан юм байналээ. Сая төгрөг авсан юм гэнэлээ, ганцаараа авсан. Ах нар дүү нартаа өгөөгүй гэнэлээ гэж ярьсан.
Сайнбилэг -
Ер нь тэр хэлмэгдүүлэлт энэ тэр таны аав дурсаж ярьж байхад тэр хэлмэгдүүлэлт нууцаар явагддаг байсан юм болов уу, ил явагддаг байсан юм болов уу?
Дашаа -
Юу?
Сайнбилэг -
Тэр хэлмэгдүүлэлт нь? Нууц явагддаг байсан юм болов уу, ил явагддаг байсан юм болов уу?
Дашаа -
Гэхдээ л аав ярьдаг юм аав чухам юу ч мэддэггүй. Ээ дээ тэр алж байсан болохоор тэр бүгдээрээ айчихсан, ерөөсөө бүгд л тэр улс чинь аймшигтай одоо хэзээ барих бол тэрийг нь одоо тэр ламыг хэзээ барих бол, тэр ахыг хэзээ барих бол, гээд л тэд нар чинь ярихаасаа маш их айж байсан байх гэж би боддог юм одоо. Тэр үед бол мэдэхгүй.
Сайнбилэг -
Хүүхэд байсан болохоороо мэдэхгүй гэж үү?
Дашаа -
Хүүхэд би тэгэхэд дөнгөж нэр өгч гээд л бод, тэгэхээр өлгийтэй байсан байгаа юм. Тэгээд 38 онд л байсан юм уу 37 онд л байсан юм уу, тэгсэн чинь л 37 онд л байсан юм шиг байналээ. 1937 онд л байсан юм шиг байгаа юм.
Сайнбилэг -
Ер нь таныг ингээд яг одоо эд 20 настай, арван хэдтэй байх үед одоо Монгол оронд ер нь онц онцлог ямар үйл явдал болж байсан бэ? Соёлын довтолгоон болж байсан уу?
Дашаа -
Өө соёлын довтолгоо соёлын довтолгоо гээд л нээх олон хар тэрэгтэй манайхыг энэ хотод байхад л нээх олон хар тэрэгтэй улсууд л замаар зөрөөд байсан. Би аймаг дээрээ байгаагүй ороод ирсэн байсан энд. Тэгээд би тэгж бодож байсан байхгүй юу, соёлын довтолгоо гээд л аймгийг чинь донсолгож өгч байсөөн. Хичнээн чиг ээлжийн хөнжил хичнээн чиг ээлжийн ямар юм ч гэнэ үү, ариун цэвэр мэвэр гээд л. зүгээр ёстой. Тэгээд би энд орж ирэхдээ ингэж ярьж байсан байхгүй юу. Үгүй ээ энэ УБ гэдэг чинь чоно үүрэндээ өлзий гэдэгтэй ижил юм. Энэ УБ-т ороод ирсэн өнөө соёлын довтолгоо юу муу мэдэхгүй, мэдээгүй. Аймаг луу зүгээр ёстой их сүртэй юм болж байсан. Тэгээд би тэрнээс замдаа мултарчихсан. Манайх нүүгээд ирээд мэдээгүй. Тэр соёлын довтолгоо нэг тиймэрхүү л юм нэг жил л явсан тэр чинь 67 онд л явсан юм байлгүй дээ. Тэгээд нээх олон хар тэрэгтэй улсууд л зөрөөд байдаг байсан бүү мэд. Өө соёлын довтолгооныхон явж байгаа юм, соёлын довтолгоо нь аа тэр чинь тэр л нэг сарын өмнө шахуу л зүгээр чухам тэр аймгийг чинь бараг л нүүлгэчих шахаж байсан юм. Тийм юмны ариун цэвэр ийм юмны ариун цэвэр гээд л янзтай, өө хөшигний одоо гэрийн хөшигний чинь одоо хоолойг хүртэл чийгтэй алчуураар арчиж байсан юм гэнэлээ. Тэгээд ийм л байх юм бол торгодог. Жаахан тоос л гарах юм бол.
Сайнбилэг -
Яаж торох юм бэ? Мөнгөөр торгох юм уу?
Дашаа -
Мөнгөөр торгоно. Хэдэн 25.., 25 төгрөгөөр торгоно. Торгох торгохдоо бүүр. Тэднийх торгуулж гэнэ гээд л зүгээр хөдөөнийхөн чинь цуурхалтай их ярина шүү дээ бие биенийгээ их муу хэлнэ. Тэрэнд чинь оногдохгүй гээд л улсууд чинь ёстой нэг ухаанаа гартал айдаг байсан юм гэнэлээ. Ээж л тэгж ярих юм байналээ. Би мултарчихсан юм болохоор мэдэхгүй.
Сайнбилэг -
Та УБ-т ирчихсэн болохоор мэдээгүй юу?
Дашаа -
Мэдэхгүй.
Сайнбилэг -
УБ-т тийм соёлын довтолгоон болж байгаагүй юм уу?
Дашаа -
УБ уул нь надаас өмнө болчихсон юм уу гэхээс биш намайг ирснээс хойш одоо хүртэл соёлын довтолгоон гэж ерөөсөө УБ нэг ч хүн орж ирээгүй. Ариун цэвэр шалгаж нэг ч хүн орж ирээгүй. Ямар сайндаа би ингэж бодох уу чоно үүрэндээ өлзий гэж юу билээ байз энэ чинь яахаараа аймаг сумуудыг болохоор ийм айхтар зүгээр нэг ингээд үзэхэд л тэр айл тоостой байх юм бол 25 төгрөгөөр торгоно. Тэр үеийн 25 төгрөг чинь одооны хичнээн чиг саятай чиг
Сайнбилэг -
Тэр үеийн 25 төгрөг бас их л мөнгө байсан юм байна даа?
Дашаа -
Өндөр л мөнгө байхгүй юу. Тийм л үе байсан юм. Тэгээд би мэдэхгүй эрийг бол. Тэр соёлын довтолгооны захыг бол би /инээв/ мэднэ. Тэгэхэдээ би яг яг ингээд юу шалгуулж байгаагүй торгуулж байгаагүй.
Сайнбилэг -
Ер нь хүмүүс яг юу болж байсан гэж ярьдаг байсан юм бэ?
Дашаа -
Өө мэдэхгүй энэ соёлын довтолгоо чинь ерөөсөө чухам бэрх юм болж байнаа. Ариун цэвэр л их шаарддаг үе байхгүй юу соёлын довтолгоо гэдэг чинь л ерөөсөө бүх л ариун цэвэр одоо тэр хүний чинь хумс хуруу ургасан л байх юм уу энэ эндээ хиртэй л байх юм болвол тэр хүн торгуулна.
Сайнбилэг -
Торгуулаад л?
Дашаа -
Тийм. Тэгсний үндсэн дээр тэр аймаг хөгжсөн ч гэж яриа байхгүй. Цэвэрхэн болсон ч гэж тэр айлууд бол Завханы айлууд бол одоо ёстой тэрнээс чинь хаширчихсан цэвэр ч гэж ерөөсөө арга байхгүй. Манай Завхан тийм байналээ гэхлээр ялгаагүй байлгүй дээ. Тийм л байсан юм.
Сайнбилэг -
Энэ тэгвэл энэ хүмүүсийн амьдралд соёлын довтолгоо ер нь их сайн нөлөөлсөн гэж үзэж байна уу та?
Дашаа -
Их сайн нөлөөлсөн. Яахуу гэхлээр тэр ариун цэвэр тэр биеэ авч явах талаар бол ёстой цэвэр ч гэж яриа байхгүй орчин бол ёстой янзтай цэвэрхэн болсон. Тэр Улиастай чинь янзын сайхан цэвэрхэн болсон ш дээ, өөр хот болсон. Ил.., ил бие засдаг улсууд чинь ил бие засахаа байсан ш дээ.Одоо морьтой явахад манай хөгшин аав л тэгдэг юм байналээ. Улиастайн төв ороход чинь их хэцүү юмаа өнөө морь үргээд явж болохгүй юм хогоо энд тэндгүй аваачаад асгачихсан. Төмрийнх нь өөдөс морины хөлд орооцолдоод ингээд төмөр утас нь орооцолдоод зүгээр морьноос унагачих гээд нэг хэцүү гэж ярьж байхыг би дуулсан. Тийм. Тийм их заван байсан юм. Дээхэн үед бол тэр соёлын довтолгоо ёстой өнөө цэвэрлэж өгсөөн. Одоо энэ соёлын довтолгоон гээд энэ манай энэ УБ бол ерөөсөө хогон дундаа л үлдэж хоцорсон байна ш дээ, ний нуугүй хэлэхэд.
Сайнбилэг -
Одоо бол тийм байхаа?
Дашаа -
Тийм. Одоо болвол УБ гэж ер нь чухам гадаад орныг бодоход мэдэхгүй хөдөөний нэг сум мумууд шиг юм байхгүй тэр соёлын довтолгоо ийм гоё болгосон. Тэгэхэд энэ УБ бол үгүй ээ та минь ээ энэ хог шороонууд бол мэдэхгүй. Би л одоо гараад л цэвэрлэмээр л санагдах юм байна даг.
Сайнбилэг -
Ер нь таны сонссоноор тэр соёлын довтолгооны үед шаардлага хангаагүй тохиолдолд торгодог байсан юм байна, тийм үү? Өшөө яадаг байсан юм бэ?
Дашаа -
Өшөө бол одоо торгохоос ухаан алдана, нэгдүгээрт торгохоос ухаан алдана хоёрдугаарт бие бие биенийгээ шүүмжилнэ. Өө тэднийх одоо Пүрэвдорж гуайнх гэдэг юм уу, Пүрэвдорж гуайнх торгуулж гэнэ гээд л зүгээр тэр хавь ойрын айлууд чинь ярьчихна ш дээ. Тэгээд бие биенээсээ зүгээр жигшээд л, ээ дээ торгуулахгүйг хичээгээд л янзын цэвэр. Дээр үед чинь одоо тэр үнээ мал тэр хонь монь саахад чинь тэр дээлийг чи ямар гэж санаж байна, нэг ийм дарайсан зүгээр нэг тэр саалины хувин мувин чинь ингээд хусахад чинь шавар шиг юм унаж байналээ ш дээ. Тэрийг чинь арилгахгүй, арилгах гэхээр чинь буян барагдана
Сайнбилэг -
Өө одоо сүүний тос нь одоо?
Дашаа -
Тийм тос нь. Одоо тэр сүүний чинь тос тэр л цагаан идээ чинь ингээд шавааралдчихсан, зарим айлуудын чинь. Одоо тэгээд юу.., жаран хэдэн он тавин хэдэн он энэ тэрд чинь л манайхан чинь бүрэн зуухтай болж байгаа юм ш дээ. Тэрнээс тэр ил гал түлнэ гэдэг чинь ёстой бас нэг..,
Сайнбилэг -
Ерөнхийдөө айлууд нь зуух байхгүй тиймээ?
Дашаа -
Зуух байхгүй аргал.
Сайнбилэг -
Утаа бол их л байсан байх даа?
Дашаа -
Их. Тулганд түлнэ ш дээ, өнөө тулга гээд нэг 4 тотготой юм бий ш дээ. Тэрэнд чинь түлдэг байсан юм дээхэн.
Сайнбилэг -
Ер нь та тэр үеийн нэг монгол ер нь хөдөөний малчин айлын гэр ямаршуу байсныг та нэг ярьж өгөхгүй юу?
Дашаа -
Яахав, тэр одоо тэр унь мунь юу энэ тэр чинь дандаа утаа идчихсан. Утаа идчихсэн, тортог болчихсон, утаа үнэртээд л. Ёстой зүгээр жигтэйхэн ийм заваан, одоо тэрийг чинь хэрэв ингээд дусаал дусах юм бол тэр дусаал мусаал чинь энэ гадаа шавар шиг ийм шар юм гоожно ш дээ. Шар юм. Тэр дусаал чинь тийм айхтар тийм байсан юм, тэр үед чинь. Монгол гэр гэдэг чинь их заваан байсан юм. Зүгээр энэ эсгийгээр эсгийгээр л гэр хийчихнэ. Эсгийгээр ширээд үүд хийчихнэ. Бид нар чинь одоо эсгий ширдэг, эсгий ширдэг гээд л тэр эсгийг чинь ширнэ. Үүд гэдэг чинь унжаад үүднийхээ хажуугаар салхи орохлоор нэг юм шар эсгий унжуулчихна, хөнгөхөн шиг шар эсгий. Тэгээд одоо тэр шар эсгийний чинь хоёр талаар орно ш дээ. Одоо энэ айлууд улсууд ялаа орно гээд нэг юм унжуулчихдаг ш дээ, тэгэхээр энэ улсын чинь хоёр мөр нь ингээд зүгээр тэр юутайгаа адилхан тас хар юм явна ш дээ, өнөөдөхийгөө шүргэсээр байгаад. Тэгээд л өнөө идэш уушаа төхөөрнө, барина тэгэхээр чинь тэрэнгээр орохоор чинь тостой мах энэ тэр чинь угааж цэвэрлэнэ, тэр саван олдохгүй, тэр үед чинь. Саван ерөөсөө байхгүй хужраар угаана.
Сайнбилэг -
Өө за тэр яаж угаадаг юм?
Дашаа -
Хужраа одоо яахав вок шиг хийнэ, усандаа. Тэгээд л өнөө хужиртай усандаа ингээд нухаад байна, хадаастай шар даавуу чинь даалимба юу., нээх шар хадаастай ямбуу байсан юм, тэр ямбуу чинь олдохгүй ээ.
Сайнбилэг -
Хадаастай гэдэг нь юу хэлж байгаа юм бэ?
Дашаа -
Яагаав өнөө одоо бөөстнө л гэж гэж яриад байна ш дээ. Тэр чинь одоо бид нар хадаас гэж ярина тэрийг. Тэр чинь арилахгүй ингээд зүгээр ёстой, тийм л үе бас байлаа. Жигтэйхэн их ховор. Одоо дайн болоод юм ховордсон. 52,3 онд л намайг аав тэгж ярьдаг байсан. ...Чи мөн азтай хүүхэд юмаа юманд, чи ч арай юм өмсөж эдэлдэг боллоо юм ч элбэгшлээ гээд нэг 6, 6-н метр нэг цэнхэр дурдан, нэг шар дурдан, 9-н дурдан гээд 108 төгрөгөөр авч байсан юм даа, манайх. Тэгээд аймгийн төв дээр гарч байна гээд аавын төрлийн нэг хүн авчирч өгсөн. Аав ганц хүүхэддээ чухам дээл хийлгэж өгдөг минь, бүсийг нь бүсэлж өгдөг минь гээд л аав надад дээл хийгээд, ээж ч уран гэж яриагүй хүн байсан юм. Тэгээд нэг дээл, бүс хоёр тэгээд наадамд дагуулаад явж байсан юм намайг. Тэгэхэд би арван гуравтай байсан юм уу, дөрөвтэй байсан юм уу тийм л үе. Тэгээд л өнөө модонд чинь нээх гоё шар цэцэг урганаа, тэрүүн шиг. Тэгээд тэр шар цэцгийг чинь миний бүстэй зүйрлээд л, ийм гоё дурдан тэр авчирч өгсөн гээд л манай аав. Тэгээд нэг 3 савхин гутал хэдэн тэмээ түлээ өгнө гэж байж авсан юм бэ дээ, 3 цагаан ултай гутал ш дээ одоо бол эсгий гутал шиг. Харах ч үгүй байгаа юм чинь. Тэр үед авчирч өгөөд аавыг нээх баярлуулж байсан юм. Тэгээд л аав нэгийг нь өмсгөөд л дагуулаад явж байсан юм. Тийм ховор байсан юм ш дээ юм. Даалимба чинь 100 хүрээд л даалимба олдохгүй ээ, намайг жаахан байхад нэг юугаар нэхийгээр өмд хийгээд өгчихнө, өнөө нэхий өмдийг чинь эргүүлээд өмсөхөөр ингээд төмбийчихнө. Нөгөөдөхийгөө ингээд өмсөхөөр эндээ ингээд пөмбийчихнө, тогоо хөмөрчихсөн юм шиг. Тэгж өссөн ш дээ бид нар чинь. Тэгээд нэг нарийхан сураар тэлээ хийгээд өгчихнө. Нэг тэгээд нэг гархи олдож байсан юм уу яасан юм, тэгээд л тэрэндээ хавчуулчихна. Тэгж л өслөө бид нар чинь, тэгээд нэг хөнжил даавуу тавиад өгчихнө. Заа одоо их л бүүр чухам их л хувцаслачихаж байгаа нь тэр. Тэгээд дээл мээл цагаан нэхий. Дандаа нэхийгээр гоёно, нэхий л өмсөнө. Нэхий нь өнгө татах гэхээр юу даалимба олдохгүй юм чинь, юу юу ч даавуу олдохгүй, өнөө нэхий чинь ийм л хар юм явна ш дээ, цагаан юм чинь. Ийм л хар юм явна ш дээ.
Сайнбилэг -
Таныг тэр бага байх үед тэр одоо гэр доторх эд хогшлоо ярьвал юу юу байх ёстой вэ? Юу юу байдаг байсан бэ? Жирийн монгол айлд?
Дашаа -
Жирийн монгол айл жинхэнэ манайд бол юу.:., тийм
Сайнбилэг -
Танай гэр дотор хувийн эд хогшил юу юу байдаг байсан бэ?
Дашаа -
2 улаан авдар байсан, юугаар хийчихсэн.Тэр нэг ламаас л авсан юм гэнэлээ аав. Нэг шараа өгч байгаад манай аав шар хоёр гурван шар өмчинд нь өгсөн юм уу даа, манай аавд ах нар нь. Өмчинд нь л өгсөн юм гэсэн. Тэгээд нэг шараараа манай аав нэг гэр авсан юм гэнэлээ. Тэр дотор нь ийм гуулиар юу яачихсан, өнцөгнүүдийг нь ингээд гуулиар гуулилчихсан хоёр улаан авдар, хаяа хаяагаа хүрсэн ламын гэр болохоор хаяа хаяагаа хүрсэн ганц дан эсгий гэр, нээх гоё ширчихсэн ширдэг байсан юм гэнэлээ, аав л тэгж ярьдаг юм байналээ. Тэгээд ээжтэй нийлж байсан юм гэнэлээ. Тэгээд хоёр улаан авдартай, тэгээд өнөө 3 үхрээ зараад юу яасан юм гэнэлээ манай аав, нэгээр нь ч гэр авчихсан, хоёр нь ч яасан юм бэ дээ бүү мэд, тэгээд манай ээж аав хоёр чинь 3 шар л өмчинд өгсөн юм болохоор алж идэх хоньгүй, саах үнээгүй байсан юм гэнэлээ. Тэгээд манай аав нэг цагаан гаанс ах нар нь өгсөн юм байлгүй дээ, нэг цагаан гаансаа 30 хурганаас наймаа хийсэн юм гэнэлээ. Энэ Буянт гол руу ирж, энэ юу луу. Отгоны нутаг луу. Эндээс 30 хурга тууж очоод,тэгээд 30 хургаа хоёулаа онд оруулж аваад, тэгээд хоньжсон гэж ярьдаг юм байналээ аав, манай аав. Тэгээд нэг үнээ худалдаж аваад, айлын зэл рүү гүйхээ байчихсан, өнөө үнээгээ саагаад, тэгээд энэ манай ээж чинь айлын зэл рүү айл өнөө баян айлуудын үнээ чинь юутайгаа тушаатайгаа тэгж бариад л нэг хэцүү байдаг юм байналээ, тэгээд саалцаж өгдөг юм гэнэлээ. Тэгээд жаахан цайны сүү мүү өгдөг юм байгаа биз дээ. Тэгээд ээжийг тэгээд хоёулаа хоньтой болчихсон. Нэг үнээнээс тэгээд өссөөр байгаад, өссөөр байгаад, тэгээд л өөрөө мод одоо энэ аймгийнхаа төв рүү тэмээнд ачдаг юм байлгүй дээ. Тэгээд мөн ахисаар ахисаар тэгээд л 1000 гаран малтай болчихсон сүүлд.
Сайнбилэг -
Тэгээд л одоо үнэхээрийн гайгүй болсон байна ш дээ тиймээ?
Дашаа -
Тийм. Тийм. Манай аав л тэгж яриналээ. Бид хоёрыг нийлж байхад аавд нэг 5 хонь байсан юм уу даа, тэр нь хамуураад, ганцхан хонь үлдсэн юм гэнэлээ. Тэгээд ахыхаа авгайг ах нь авгай авахаар өөрийн хамар цагаан нэртэй хонь байсан юм гэнэлээ. Өөрийн хамар цагаан нэг халзан цагаан хонь аваарай гээд өөрөө ганц хонио ахынхаа авгайд бэлгэнд өгчихсөн юм гэнэлээ. Тэгж ярьдаг юм байналээ аав. Тэгж л хөлжсөөр байгаад хөлжсөөр байгаад тэгээд л ганц хонио ахынхаа авгайд бэлэг өгөөд л гурван шартай байсан, тэр гурван шараа зарж бариад л, тэгээд л малтай болсон юм байлгүй.
Сайнбилэг -
Тэгвэл их ажилч?
Дашаа -
Аав их ажилсаг, ээж чиг ч гарамгай. Тийм учраас намайг их ажил.., ерөөсөө эрдэм ном үзсэнээс илүү ажил сургаад л, би энэ норм хийгээд л, тийм эртэй бяртай явахгүй юу. Энэ ер нь би юманд цуцахгүй шүү. Хэр баргийн юманд цуцахгүй, энэ бид хоёр чинь хоёулаа юу яаж байгаа юм, гэр хороололд байхдаа нэг машин нүүрс авна тэрнийгээ би тийм хог байгаа юм. Энэтэй нийлээд шигшээд нэг хураачихаад, дахиж гайгүйхэн шиг шигшүүрэнд шигшиж нэг хураагаад, энэ их оройхон ирчихлээ гэж байгаа юм би ерөөсөө цуцаагүй байгаа юм. Тэгээд нэгийг нь бүүр энэ 50 шүүр шиг ийм шүүрэнд ингэж шигшиж байгаа юм, тэгээд 3 шигшээд хураачихаж байгаа юм ш дээ, нэг өдөр машин нүүрсийг. Тэгээд энэ тэгж байсан юм намайг .. Чи яасан цуцдаггүй юм, би жаахан амармаар л болоод байна ш дээ гэдэг юм, өнөө энэ чинь намайг бодоход юм үүрэхгүй, машинаар явчихдаг.
Сайнбилэг -
Насаараа машин барьчихсан болохоороо?
Дашаа -
Тийм. Бие нь арай амар байхгүй юу. Би чинь өнөө түлээ мод үүрээд л, гурил мурил үүрээд л, тэгээд л байхаар хүний чинь хөдөлгөөн нь ерөөсөө хайшаа юм чангарчихдаг юм байналээ ш дээ. Тийм. Тийм юм байналээ. Тэгж бид хоёр тэгж л байлаа. Нэг машин нүүрсийг хэд ч хамаагүй шигшээд л, нунтагийг нь аваачаад хогон дээр хогны тэргээр хаячихна. Тэгж л байлаа даа хөөрхий.
Сайнбилэг -
Та одоо ямар нэгэн шашин шүтдэг үү?
Дашаа -
Үгүй. Заа харин нэг манай ээж аав хоёр бол ээж бол шашин шүтэхдээ их дуртай. Бид хоёрыг тэгдэг юм, хоёр хувьсгалч зүгээр энэ Дашаа Пүрэвдорж хоёр хоёр хувьсгалч юм гээд л надад хэлэхгүй л дээ, миний бага хүүд хэлнэ. Бага хүү та хоёрыг хувьсгалч гээд байх юм байна ш дээ, тэгээд лам шүтэж ерөөсөө тэр үед чинь аргагүй лам шүтүүлэхгүй байхаас арга байхгүй, өнөө хамаг бурхныг чинь авдарнаас төлөөлөгч ирээд хамаад аваад явчихна. Судар мудар байвал авдраа нэгж, уудал, гээд ингээд. авдраас чинь аваад явчихна. Тэгэхээр чинь энэ шашин шүтлэг гэдэг чинь ёстой нэг дэмий худлаа юм байна гэдгийг гүн ойлгуулчихсан байхгүй юу. Ёстой чигтэйхэн гүн ойлгуулчихсан, хорин хэдтэй байхад. Тэгээд бид хоёр аль аль нь тэр шашин шүтнэ, тэр Гандангаар явна гэж ерөөсөө байхгүй. Үгүй ээ энэ чинь одоо чухам ёстой худлаа гэдгийг тэр үед л ойлгуулчихсан байхгүй юу. Тэгээд өнөө бурхан мурхныг чинь тэгээд бидэнд чинь бага байхад өнөө төлөөлөгч нар ирэхээр л бурхандаа бурхны толгой хонины толгой юу энэ тэр мах тавьдаг юм, бурхны мах гээд сурчихсан юм чинь бурханы мах ид гээд өнөө төлөөлөгчидөд нь тавьна шүү дээ. Танайх бурхнаа алж иддэг үү гэж тоглоом хийж байсан юм. Тийм үе ч байсан. Тэгээд бид нар алин чиг бурхан шүтэхгүй. Засаг тэгээд бүүр энэ тархинд ортол ойлгуулаад өгчихсөн юм чинь энэ хэрэггүй зүйл ёстой чөтгөр гэж байхгүй, тийм ном юу лам гэдэг чинь худлаа гээд ингээд байхаар чинь хүн тэр тал руугаа тэгээд л яг явчихдаг юм байналээ.
Сайнбилэг -
Та түрүүн ярилаа. Нөгөө нэг манай нутагт одоо бурхан шашнаа бурхнаа хаданд аваачиж хийдэг. Тэгэхэд яг юу болж байсан юм? Яг юу болж байсан юм бэ?
Дашаа -
Тэр бол одоо яахав өнөө жинхэнэ лам нар бариад өнөө тэр бурхныг чинь байлгаад байхаар хүн чинь юу болж байгаа нь юу гэхээр тодорхой байхгүй юу. Өнөө бурхнаа шүтээд, хувьсгалт талдаа орохгүй байхгүй юу. Энэ юун талдаа орохгүй байхгүй юу. Тэрнийг чинь бүр мөсөн устгаж, бүр мөсөн хүнийг одоо жишээлвэл миний тархинд хийгээд өгдөг шиг хүн болгон өсвөрийн улсуудыг чинь ингээд юу сурталчлаад ингээд тархинд нь юм хийгээд өгөхдээр зэрэг хэрэггүй юм гэдгийг чинь бүгд цугаараа шүтэхгүй болчихож байхгүй юу. Одоо тэгээд л тэр алт мөнгө, тэр юу энэ тэрийг чинь бид нар зүү утасны хайрцганд явж байлаа ш дээ, нэг хэсэг тоохгүй.
Сайнбилэг -
Юуны хайрцаг аа?
Дашаа -
Зүү утасны хайрцаг гээд нэ одоо тэвэн зүүгээ хийчихдэг хайрцаг байдаггүй юу орны хөлд нэг бор эмээ нарт. Тийм хайрцганд хүртэл явж байлаа ш дээ, бүүр хэрэггүй.
Сайнбилэг -
Бурхан мурхан нь уу?
Дашаа -
Бурхан мурхан, тэр алт мөнгө чинь зүгээр цугаараа тэр хэрэггүй гээд хаячихсан юм чинь.
Сайнбилэг -
Алт мөнгө хүртэл үү?
Дашаа -
Тийм. Хая хаяуулчихсан.
Сайнбилэг -
Алт мөнгө гэдэг нь та ээмэг бөгжийг хэлээд байна уу?
Дашаа -
Аа тийм тийм одоо энэ алтан ээмэг байна ш дээ, эд нар чинь бол хэрэггүй ерөөсөө устга. Энэний хэрэг ерөөсөө байхгүй гэж байгаа юм чинь. Тэр чинь яахуу гэхээр өнөө улсын чинь өсвөр үеийн залуу улсууд бол одоо та нар бид тэгээд өссөн бидний үе хамгийн хөгшин нь одоо бид болох гээд байна ш дээ. Бид нараас дооших нь одоо тэр бурхан шүтээн гэдэг мэдэхгүй байх байлгүй. Би л одоо мэдэхгүй болчихож байгаа юм чинь. Бурхан шүтээн гэдэг чинь ёстой худлаа зүйл юм байна, худлаа гээд бүүр хурал хийгээд яриад, тэр төлөөлөгч нар чинь ингээд байгаа юм чинь. Заа танайх одоо орж ирээд л тэгж байгаа юм чинь ...заа танайх одоо тэр хоёр авдраа уудал, тэгээд л өнөө авдрандаа нуучихсан бурхан чинь гараад ирнэ биз дээ.
Сайнбилэг -
Өө бүр гэрт орж ирээд тэгэх үү тээ?
Дашаа -
Тэгнэ. Тэгнэ.
Сайнбилэг -
Ямар хүмүүс тэгэх вэ?
Дашаа -
Төлөөлөгч нар одоо аймгийн дарга нар төлөөлөгч сонгоод одоо чамайг жишээлвэл сонгоод тэр тэрэнгээр яваад, тэр бригадад очоод, тэр айлаас тэр багийн дарга тэр одоо 8..., 8 дугаар баг гэж байх юм бол тэр 8 дугаар багийн айлуудыг чи хариуц ингээд ингээд үүрэг өгчихсөн. Тэр улс чинь хариуцаад нэгжлэг хийх байхгүй юу. Тэгээд тэрийг чинь устгахаар зэрэг энэ лам энэ ламын лам шүтнэ бол лам шүтнэ гэдэг чинь бол энэ хувьсгал талдаа мөд орохгүй байхгүй юу. Тэрийг чинь бүүр ингээд цэвэршүүлээд устгачихаар зэрэг одоо бидэн чинь хувьсгалт нам талдаа орчихож байгаа байхгүй юу. Өнөө юу яагаад л намын гишүүн мишүүн болоод л, хувьсгалт талдаа бүүр шүтчихсэн байхгүй юу. Бурхан шигээ шүтчихсэн. Тэгж устга, бүүр үндсийг нь тэгж арилгаж байгаа байхгүй юу. Тэр лам нарыг чинь зүгээр байхад нь алаад байгаа юм биш шүү дээ. Одоо амьд байхаараа энэ шашин шүтээн чинь устаж өгөхгүй болохоор өнөө одоо надаас эхлээд л Бумаа мөн хадаг бариад гүйдэг шүү дээ, тэрэн шиг л одоо надаас эхлээд л ингээд гүйнэ. Тэгэхээр чинь энэ одоо лам нарыг чинь алаад устгахаар бүх юм устаж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нийгэмдээ шилжээд орчихож байгаа байхгүй юу гэж би л бодоод байгаа.
Сайнбилэг -
Тэр хүмүүс яг одоо таны гэрт орж ирээд шууд энэ авдрыг уудал энэ дотор юу байна, хэрвээ байна гээд хэрвээ бурхан байвал шууд аваад гарчих уу?
Дашаа -
Устга, одоо устга, харж байхад. Одоо түл, одоо намайг харж байхад устга гэж байгаа байхгүй юу. Тэгээд эргэж үзнэ шүү гэж байгаа юм чинь. Тэгээд л эргээд 3 хонодог юм уу, 3 хоногийн чөлөө өгдөг юм уу, маргааш эргэж ирээд үзнэ гэхээр тэр улсууд чинь хаданд аваачаад, ...ээ бурхан шүтээн минь аварч өршөөгөөрэй, бурхан шүтээн минь аварч өршөөгөөрэй, хаданд ууланд залчихдаг байхгүй юу. Хүн явахгүй газар цэвэрхэн. Тэгээд тэр чинь бүх одоо тэгэхээр зэрэг одоо бүх юм чинь ингээд цэвэршээд, одоо хүн жишээлвэл одоогоор ярих юм бол ариутгал хийнэ гэж яриад байна ш дээ, тэрэн шиг цэвэршиж байгаа байхгүй юу. Бүүр үндсээрээ. Тийм л үндэстэй байхгүй юу, тэр чинь. Тэрнээс тэр лам нарыг алж яадаг юм, миний л бодлоор бол. Тэр үндэс нь болвол үндэс нь болвол тийм л юм уу гэж би боддог юм байхгүй юу.
Сайнбилэг -
Танай нутгийн ер нь маш олон хүмүүс ер нь монгол даяараа ер нь тэгж байсан байх даа тиймээ?
Дашаа -
Монгол даяараа. Ерөөсөө монгол даяараа ямар л юу байна, тэр чинь одоо Завхан аймгийн хэдэн сум ч бай, хэдэн аймаг ч бай тэд нарыг ч бол мэдэх юм байхгүй одоо манайх тэр л Богдын гол өөд л сайхан зусаж байж шүү дээ. Тэгэхээр л бөөн 4 айл ч бай, тэр 4 айлд чинь нэг төлөөлөгч ирж энэ ...өө төлөөлөгч ирж байна, төлөөлөгч ирж байна ирэх юм гээд л урд нь яахав багийн дарга маргаасаа дуулчихсан байх юм болвол нөгөө бурхан шүтээнээ зарим нь аваачаад, урьдчилаад тавина. Зарим нь бол одоо энэ бурхны цөгц мөгц чинь ерөөсөө ил байхгүй ш дээ. Бүгдийг хураана, бүгдийг нь хаданд тавиулна. Өөрснөө л тавьж байгаа юм л даа, тэр шүтээнтэй улс чинь. ...ээ миний энэ бурхан чинь хардаг үздэг одоо чухам, далдыг бараг хардаг ийм юм чинь бурхан шүтээн минь аварч өршөө гээд. Хүн явахгүй нэг хүүхэд тоглохгүй шиг газар аваачаад тавьчихаж байгаа юм чинь. Бурхнаар хүүхэд тоглох юм бол хилсднэ хэлмэгдэнэ, одоо тэгээд л энэ бурханаас болоод манай хүүхэд өвчин тусчихлаа гэх мэтийн юм ярьдаг байхгүй юу, хөдөөний улс чинь. Одоо энэ бурхнаа хамаагүй газар тавьснаас ийм ч өвчин тусчихлаа, өвдөөд зовоод байгаа улсууд бол голдуу тэгж ярьж байгаа юм чинь. Тэгээд л өнөө газар уулаа тахина, тахидаг чинь одоо тэр л байхгүй юу
Сайнбилэг -
Энэ тэгээд би энэ бурхан шүтээнээ устгахгүй ээ. Энийг би шүтнээ гэвэл яах бол тэр төлөөлөгч одоо яах байсан бол?
Дашаа -
Тэгвэл шоронд хийнэ ш дээ.
Сайнбилэг -
Тэгээд л шууд шоронд хийчих үү?
Дашаа -
Шууд шоронд хийнэ ш дээ. Та яагаад ингээд ёстой эсэргүүн болно ш дээ. Тэгж болохгүй ш дээ.
Сайнбилэг -
Тэгээд энэ хүмүүс чинь тэгвэл их шашин одоо тэр бурхан шашнаа далд шүтдэг болж байна ш дээ.
Дашаа -
Далд. Дандаа далд. Одоо энэ юунд чинь одоо УБ-хан бол одоо энэ жишээлвэл гандандаа л аваачиж өгч байсан байлгүй дээ, энэ Гандан шүтээнийг яаж байсан юм чухам бүү мэд. Одоо үлдэгдэл хааяа нэг судар хоцорсон айлууд бол Ганданд өгөөд байна ш дээ. Үр хүүхэд хэрэгсэхгүй, одоо үхэхээсээ өмнө Ганданд өгье гээд манай ээж л тэндхийнхээ ламд өгчихсөн байналээ, бурхнаа, юу судраа. Нэг иймхэн бурхан яаж одоо ийм ийм зурагтай нэг бурхан байгаа юм, тэрийгээ яаж авч хоцорсон юм мэдэхгүй. Ёстой л нэг өмд гутландаа хийсэн байх даа. Гадаа араг марганд хийсэн байлгүй.
Сайнбилэг -
Энэ таны ингээд бодлоор таны энэ амьдралын туршид энэ монгол эмэгтэйчүүдийн байдал ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?
Дашаа -
Өө яахав, энэ бол одоо энэ эмч нар, энэ мөн юугаар л ариун цэвэр өөр юуны эмч гэдэг юм, энэ соёлын довтолгоогоор л энэ тэр нэг улаан тариа гэж тэр үед нэг юм байлаа.
Сайнбилэг -
Заа тэр юу байсан юм бэ?
Дашаа -
Тэр улаан тариа гэдэг чинь эм. Одоо ядаргаанд сайн, тэр дээр үед хүйтэн өвчин гэж нэг айхтар өвчин байсан юм гэнэлээ. Одоо хамаргүй болдог, тахир дутуу болдог,тийм их айхтар салдаггүй өвчин юм гэнэлээ. Хоолой моолой нь тордог, их айхтар тийм өвчнийг чинь энэ одоо юу гэж хэлмээр юм, энэ эмч нар л устгасан даа тэрнийг. Тэр улаан тариагаар тариад л тэр цагаан тариагаар л тариад л, үзлэг хийгээд л одоо тэр багийн тэр тэр үзүүлнэ гээд л. Заводон дээр чинь очиж одоо хүүхэд шуухад эмэгтэй хүүхэд зүүхдийг бүгдийг нь үзнэ. Тэгээд тэр хүйтэн өвчнийг чинь устгачихсан шүү дээ. Тэрнээс л их элбэгшиж байсан юм гэнэлээ. Одоо л энэ радиогоор л хүйтэн өвчин элбэгшиж байна гээд л яриад байх юм байналээ. Тэр улаан тариа гарч ирээсэй билээ би тэгж боддог юм. Тэр улаан тариагаар л их устаж байсан юм гэсэн. Ёстой нэг уггүй эдгэдэг юм гэсэн тэр улаан тариагаар тариулахад. Улаан тариа, цагаан тариа хоёр байсан юм.
Сайнбилэг -
Тэр улаан тариа эд нар цагаан тариа эд нар бол тэр соёлын довтолгооны үед тэр их цуг явж байсан юм уу?
Дашаа -
Цуг явж байсан.
Сайнбилэг -
Байнга цуг явж байсан юм уу?
Дашаа -
Байнга. Яахав тэр эмч нар чинь одоо тэр багийн тэр үзүүлнэ, тэр тэр үзүүлнэ эрэгтэй эмэгтэйгүй үзүүлнэ. Тэгээд л тэр чинь үзэхээр тэр эмч нар чинь мэдэж байгаа юм. Тэдний хүүхэд, тэдний тэр авгай тэдний тэр тэгж яасан, заа танд эм бичиж өглөө улаан тариагаар 45 хоног тариул, 45 хоночихоод дахиад 4 курс тариул гээд ингээд бичээд бичээд өгчихөж байгаа юм. Тэгээд тэр урдны одоо настай улсууд чинь тэр хүн л юу гэж хэлнэ ..за.. шүү дээ. Ерөөсөө ..за, тэгээд л 4 курс тариулчихна, нэг дахиад тэр өвдөнө гэсэн тооцоо байхгүй. Тэгж эдгээж байсан юм гэнэлээ. Манай ээж аав л тэгж ярих юм байналээ. Тэгээд хүн болгон ч тийм өвчтэй байгаагүй, тэр бага бага өвдөөд тэр бие биедээ халдаад байсан нь арилчихсан. Тэр улаан тариагаар арилсан юм ш дээ. Бүүр устгал нь бол.
Сайнбилэг -
Заа, зөв зөв Дашаа гуай, та бид хоёр цаг гаран ярилцлаа. Одоо та жаахан ядарч байгаа байхаа. Хоёулаа яриагаа маргааш үргэлжлүүлье ээ.
Дашаа -
Заа.
Сайнбилэг -
Заа тэгье.
Дашаа -
Одоо ярих юм олддог юм болов уу мэдэхгүй.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.