Dashaa


Basic information
Interviewee ID: 990243
Name: Dashaa
Parent's name: Humbaa
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: blank
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Aldarhaan sum, Zavhan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
privatization
education / cultural production
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

work - labor
group
movies
plays
boss - worker relations
industrialization
privatization
nature and environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу, та?

Дашаа -

Сайн. Сайн байна уу?

Сайнбилэг -

Өчигдөр та бид хоёр ярилцлагын эхний хэсгийг хийсэн, одоо нэг хоёр дахь хэсгээ хийх үү? Та бэлэн байна уу?

Дашаа -

Заа бэлээн.

Сайнбилэг -

Заа. Ер нь таны амьдралд ямар нэгэн үйл явдал гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу?

Дашаа -

Бүүр нөлөөлсөн үйл явдал уу?

Сайнбилэг -

Тийм.

Дашаа -

Байхгүй.

Сайнбилэг -

Аан за. Таны ер нь амьдрал ер нь бусад хүмүүсээс онцгой гэх зүйл бий юу?

Дашаа -

Онцгой сайн гэх үү?

Сайнбилэг -

Тийм онцгой сайн ч гэх юм уу? Онцгой муу ч юм уу?

Дашаа -

Аан тийм тийм юм байхгүй ээ байхгүй.

Сайнбилэг -

Тийм үү, аан за. Та түрүүн бид хоёр нэг юуны тухай ярьж байлаа ш дээ хамгийн сүүлд хамгийн сүүлд та бид хоёр чинь юун тухай ярьж байлаа, аан заа ингэе. та ингээд энд нөгөө нэг юунд ажил хийж байсан юм байна ш дээ. Энэ модны 2-т дараа нь та төв шууданд ажил хийж байгаад дараа модны 2-т ажил хийсэн байна.

Дашаа -

Аан тийм модны хоёрт хийж байгаад, төв шууданд орсон.

Сайнбилэг -

Ер нь ингээд таныг бодоход хүмүүс энэ тэр үед ажилд хандах хандлага нь ер нь яаж өөрчлөгдсөн гэж бодсон боддог вэ? Энэ хүмүүс ажил хийх дуртай байсан уу?

Дашаа -

Дуртай дуртай. Яриагүй сайхан дуртай. Ер нь тэр чинь “ажил хийсэн хүн ам тостдог” гэдгийн юугаар болвол ажил хийсэн хүн л ер нь онож байгаа юм даа. Ажил хийж л явах нь сайхан. Би бол ер нь хүн болгон ажил олддог л юм бол ажил хийхдээ их дуртай үе байсан юм, тэр үед чинь.

Сайнбилэг -

Тийм үү? Тэр хүмүүс социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан юм бэ?

Дашаа -

Өө яахав, ингээд л одоо жишээлвэл би нэгдлийн малыг хаяад л аймгийн төв орж байна. Тэгэхээр өөр нутаг хошууны тэнд таньдаг улсуудаа бараадаж очиж байгаа юмаа, тэр чинь бас. Намайг ажилд аваад өгөөчээ, би ямар ч ажлыг хийж чадна, ажилд ормоор байна гээд л ингэж байгаа юм. Тэгээд ажилд авна. Авсан хойноо тэр хүний нэр нүүрийг бол шарахгүй, хичээж ажиллана. Хичээж ажиллана хамгийн гол нь. Тэгээд л ажилд орчихно, тэгээд л чамд тушаал гаргачихсан шүү гээд л тэгнэ. Тэгээд л цалин мөнгөндөө хүрнэ. Тэгээд л ажлаа хийгээд л хэл үггүй явж л явахад тэгээд л ажилчин болчихож байгаа юм. Ер нь ажил хийхэд бол их дуртай.

Сайнбилэг -

Ер нь хүмүүст ер нь ажил ажилд орох нь тийм амархан байсан юм уу?

Дашаа -

Амархан байсан. Бэлэн ер нь бэлэн ёстой бэлэн. Одоо энэ сургуулийн хүүхдүүд чинь бүгдээрээ сургууль төгсөөд л ингэнэ. Эд нар чинь бүгд юу яаж байлаа ш дээ. Нэг нэг газар заагаад өгчихнө, албан газартай. ...заа чи одоо тэр эмч бол тэр эмнэлэгт очиж эмчээ хий, сувилагч бол чи тэр суманд очиж сувилагчаа хий, гээд л байна. Зүгээр ёстой ТМС хүүхдүүд ч одоо жишээлвэл одоо над шиг ийм ажилгүй хүн болвол сайн хийгээд л юу яахад ТМС-н хүүхдүүд бол ёстой 20 гучаараа жилд чинь хичнээнээрээ ч байдаг юм ТМС-н хүүхдүүд чинь холбоонд орно ш дээ. Тэгээд бидэн чинь хоорондоо тэгээд ТМС-н хүүхдүүдэд л мөргүүлчихгүй бол бид нар ч хийж л байна даа хөгшин улсууд гээд л хоорондоо ярьдаг байсан юм. Ер нь ажил бол ТМС-н хүүхэд ч гэсэн ажилтай, ажил заагаад өгчихнө. Сургууль болвол бүр эмч бол эмчийнхээ шугамаар явчихна, сувилагч бол сувилагчийнхаа юугаар явчихна, малын эмч бол малын эмчийнхаа юугаар явчихдаг, ажил бол ерөөсөө хаана л бол хаана бэлэн, харин тэр олж өгсөн газар нь л хол байна энэ үү тэр үү л гэхгүй бол, ёстой бэлэн.

Сайнбилэг -

Одоо ер нь та бодож байхад энэ одоо энэ ажилд орох процесс ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ? Одоо ажил байна уу, байна уу?

Дашаа -

Одоо хүн ажилд орно гээд энэ би тэгж боддог юм, энэ хүүхдүүд залхуураад цалингаа голоод байдаг юм уу, ийм ажил нь ховор болчихсон юм уу, бид нарын л ажил хийж байснаас өөр болчихсон байналээ шал өөр. Одоо манай хүүхэд их сургууль хоёр ч их сургууль төгслөө, заагаад өгөх газар алга байна ш дээ. Дээрээ одоо ингээд дээрээ том том ах дүүтэй улсууд бол гадаадад гараад явчихаж байна. Аа юу танил тал муутайхан хүн бол тэгээд л ерөөсөө тэр хүүхдийн чинь сургууль төгссөн төгсөөгүй хоёр ижил. Нэг худлаа дипломтой л хоцорч байна ш дээ. Одоо тэрэнгүүрээ л бүүр өөр болчихсон юм. Яахаараа тийм болчихсон юм мэдэхгүй. Одоо энэ нийгэм чинь тийм л болчихсон юм байна ш дээ. Уул нь бол тэгдэггүй л байсан юм. Одоо жишээлвэл инжинер хүн бол инжинерээ л хийнэ ш дээ. Цахилгааных бол цахилгааных, барилгынх бол барилгынх одоо тэгэхгүй. Ажил зааж өгөхгүй хаячихаж байна ш дээ. Их сургууль төгсөөд нэмэр алга. Одоо миний бодлоор бол тэгээд л одоо яахав, хүүхдээ ...сур сур сур сур ямар ч байсан сур л гээд байгаа юм чинь. Тэгээд л одоо бичиг сурч байтал эмээ шиг болчихгүй, бичиг сурч байтал арга нь олдоно гэж, тэгээд л хаягдаад байгаа юм даа. Тэгээд л хоцроод байгаа юм.

Сайнбилэг -

Таны ер нь гол бахархдаг юм, жигшдэг зүйл юу вэ?

Дашаа -

Заа, одоо мэдэхгүй юм даа. Би сайн мэдэхгүй юм. Одоо би бахархвал одоо их л хөдөлмөр хийвэл бахархана даа. Жигшдэг зүйл бол одоо энэ ариун цэврийн энэ хот энэ юунууд чинь л хогтой байхаар л их сэтгэл гонсгордуухан явах юм. Энэ тэндгүй л хог, энэ тэндгүй л хог, ингээд л байх юм. Ажилгүй улс л зөндөө, их л одоо энэ архи дарс уусан л залуучууд их болчихсон байх юм, яахаараа ингэчихдэг юм мэдэхгүй. Одоо энэнээс л жигших юм даа. Энэ архи дарс уудаг залуучуул.

Сайнбилэг -

Та ингээд нөгөө нэг бага байхдаа сургуульд сураагүй юм байна ш дээ, тээ?

Дашаа -

Суугаагүй.

Сайнбилэг -

Бүлгэм гэж нэг юм та түрүүн ярьсан тээ?

Дашаа -

Тийм.

Сайнбилэг -

Бүлгэм гэж юу байсан юм бэ?

Дашаа -

Бүлгэм гэдэг чинь яахав одоо энэ тэр үед чинь юу товч дүрэм гээд нэг ийм юу байлаа, 42 оны нэг тийм товч дүрэм гэчихсэн нэг ийм нимгэхэн ном. Тэрнээс харж байгаад л ...заа одоо энийг бичээд бай гээд л одоо, чи жишээлвэл надад мэддэгийгээ заадаг байхгүй юу, заа цагаан толгойн 35 үсгээ цээжлээд ав, цагаан толгойн 35 үсгээ цээжилсэн бол одоо ингээд юу эгшиг долоон эгшиг гийгүүлэгч рүүгээ орно, ингээд холбоод бичээд бай, тэгээд цээж бичиг бичүүлнэ тэгээд холбуулна. Тэгээд бүлгэм гэж байгаа юм чинь. Тэрийг чинь одоо шинэ үсэг заана гэж нэрлэдэг болоод шинэ үсэг заана, шинэ үсгээ заалгана. Тэгээд хэсэг улс дугуйраад, ногоон дээр суучихна, өнөө заводынхаа дэргэд тойроод. Тэгээд нэг хүн заана, тэгээд нэг хоёр цаг заадаг юм уу, нэг цаг заадаг юм уу, ...заа тар тар гэнэ. Нэг ийм балын харандаагаар бичнэ. Тэр нь үзүүртэй, үзүүргүй ээ бас. Тэгээд л тэрний хүчээр л би одоо төв шууданд ажиллаад тэрийг сураагүй бол би бүүр харанхуй, одоо энэ автобусны чинь хаягийг гаргахгүй шүү дээ, жишээлвэл тэгэхэд ойр зуурынхаа юмыг уншчихаад байгаа юм чинь.

Сайнбилэг -

Тэр бүлгэмийг хэн зохион байгуулдаг байсан юм бэ?

Дашаа -

Одоо мэдэхгүй, аймгийн дарга нар тэгдэг юм уу, багийн дарга нар зааж байсан юм уу, одоо жишээлвэл хоёр цэргээс халагдсан залуу бичиг үсэг мэддэг байвал ...заа чи шинэ үсгийн багш чи, заа чи энийг заа, заахгүй бол одоо тэгээд тэр тухайн үед тэр хүнд цалин өгч байсан үгүйг мэдэхгүй, тэгээд л ирээд л нэг 2 цаг заана. Тэгээд энэ багийн дарга нар чинь хүнээ томилчихоод явдаг юм ш дээ. Багийн дарга нар багийн дарга нарт цаанаасаа аймгаас удирддаг байлгүй. Тэгээд л багийн дарга тэр санаагаараа л чи энэнд тэг гэдэггүй л байлгүй. Тэгээд л бичиг үсэггүй хүн бол сохортой адилхан, одоо бичиг үсэг сургаад ингэхээр зэрэг хүн бас тэр зохих ёсоороо бас юу яаж ирж байгаа байхгүй юу. Тэр хүний одоо ямар юм ч гэх юм бэ дээ, ухаан санаа нь хөгждөг байхгүй юу. Одоо бичиг үсэггүй хүн бол харанхуйтай адилхан, гээд л үлгэр байдаггүй юу. Тэрэн шиг бичиг үсэг сургахын төлөө л их тэмцэж байсан юм байгаа юм бас ч гэж. Тэр лам нарыг барьсны дараа л бичиг үсэг гараад ирсэн.

Сайнбилэг -

Таныг ер нь бага байхад кино театр жүжиг их тоглодог байсан уу?

Дашаа -

Өө юу аймагт бол байна. Тэгээд өнөө манайхан чинь хөдөө явчихдаг болохоор хааяа нэг заводан дээр ирж нэг юу.., жүжиг, концерт ирдэг юм. Тэрнийгээ үзэхдээ дуртай бид нар чинь булаацалдана, ээ дээ хэдэн үхэр үнээгээ эртхэн саачаад үзэх нь минь харах нь минь гээд. Тэгээд тэр нь нүүдлийн юм болохоор хонохгүй шахуу явна л даа. Хоёр юм уу нэг хоноод явчихна. Тэгээд тэрэндээ их дуртай. Ер нь тэгээд төв газар луугаа чиглэчихсэн миний л санаа. Ерөөсөө л төв газар байх юм бол яс амрах юм байна. Төв газар байх юм бол юм юмыг сурчих юм байна. Юм юм нь сайхан юм байна, ажил хийсэн чиг л өөрийнхөө хөдөлмөрөөр төгрөгөө олоод, өөрийнхөө санаагаар зарна шүү дээ тэр чинь. Энэ чинь ээж аавтайгаа ингээд нэг гэртэй ингээд юу яагаад байхад чинь болохгүй юм байна, ерөөсөө л өөрөө өөрийгөө даах нь зөв юм байна гэдэг бодол 17,8 хүрээд л зүгээр тэр төв газар луугаа тэмүүлчихдэг юм байналээ ш дээ. Тэгээд л тэгсэн дээ. Яг л үнэнээ ярихад.

Сайнбилэг -

Аан зөв зөв. Тэр тэр үед танд хамгийн гоё кино ч юм уу нэг үлдсэн юм байна уу?

Дашаа -

Заа даа одоо юу байхав дээ нээх үздэггүй болохоор одоо тэр одоо юу маань надад нээх таалагдсан гэж хэлэх үндэсгүй юм даа.

Сайнбилэг -

Аан заа за. Та ингээд юу яажээ.

Дашаа -

Концертыг ойлгодог болохоор концертондоо л би их дуртай би. Өнөө тэрнийгээ их сайн ойлгоно. Өнөө бичиг юундаа тааруу юм болохоороо.

Сайнбилэг -

Та ингээд юунд ажиллаж байлаа ш дээ, энэ төв шууданд.

Дашаа -

Заа тийм.

Сайнбилэг -

Төв шууданд та ажиллаж байсан тээ?

Дашаа -

Тийм.

Сайнбилэг -

Тэгээд тэр төв шууданд ажиллаж байх үед одоо танай дарга нар чинь ямар хүн байв? Тэгээд та нартай хэрхэн харьцдаг байсан бэ?

Дашаа -

Өө манай дарга яахав салбарын дарга Дивраа гэж байсан, их гоё харьцана. Их ч дээгүүр өнөө үсний үсэн эдлэлийн Түгжжав гуайн авгай байсан. Тэр хүн чинь өнөө үсэн эдлэлийн инжинер зохион бүтээгч хүн байсан болоод, тэр авгай их хүмүүжил сайтай яриагүй. Нээх намбархуу, ингэж их хүнтэй харьцахдаа ёстой янзын сайхан, би тэрнийгээ их ерөөнө, би хоёр хүүхэд нь нялх орсон байгаа юм. Миний хоёр нялх хүүхдийг бол өөрийнхөө хүн шиг л өсгөлцөж өгч байгаа юм. Би бас өнөө автобус явахгүй нэг хэцүү, цаг их тасдах санаа, өнөө автобусанд чинь зүүгдэж байтал цаг өнгөрчихсөн байгаа юм чинь. Тэгээд тэр чинь их харьцаа сайтай, одоо ингээд их холоос явахаар чинь ийм ийм учиртай юм гэхээр ойлгоно, ойлгоно. Тэгээд миний хоёр хүүг өсгөлцөж өгсөн юм. Сайхан сайхан харьцаатай хүн бий, Дивраа гэж.

Сайнбилэг -

Ер нь та тэр үед хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Дашаа -

Заа байз, би чинь 350-г авдаг байсан. Тэгээд 350 дээрээ өсгөл гэж ярьдаг юм да, шагналт цалин гээд бас нэг албан газар тэгж ярьдаг юм байналээ, тэрэнтэйгээ ингээд бараг 400-г авдаг байсан юм.

Сайнбилэг -

Энэ цалин мөнгө танд ер нь амьдралд хүрэлцээтэй байсан уу?

Дашаа -

Өө энэ цалин мөнгө одоо би ажил хийхгүй 2 сар суухад бол үгүйлэгдэж байналээ. Өнөө хүүхэд гаргаад 2 сар би модны хоёрт завсардсан л даа. Тэгэхэд энэ овоо л өндөр цалин аваад ирдэг юм, тэгэхэд миний цалин үгүйлэгдэж байналээ. Хоёулаа зэрэг хийсэн хүн заавал ашигтай юм байналээ. Надад тэгж санагдсан. Би тэгээд модны хоёрт дахиад орчихоод, ганц сар ажиллаад, тэгээд хөдөлмөрийнхөө дэвтрийг тасдахгүйгээр аваад, төв шууданд орчихсон юм, таньдаг хүнээрээ хөөцөлдүүлээд орчихсон юмөө тэр чинь.

Сайнбилэг -

Ер нь ингээд таныг ажиллаж байхад ажлаас гадуур ямар ажил жишээ нь амралтын арга хэмжээ зохион байгуулдаг байсан уу? Амралтанд явах ч юм уу эсвэл одоо?

Дашаа -

Байна байна, байлгүй яахав. Энэ төв шуудан чинь ёстой сайн газар байгаа юм. Бид нарыг чинь амраана. Хөөрий, бүүр тав зургаан хонь алж байгаад хорхог хийж өгнө, бүтэн сайн майнд чинь. Бүүр Сансар зуслантай, манайх чинь Сансар зуслан манай байгууллагын зуслан байсан юм. Тэнд чинь бид нар чинь 5 хоног их гоё амраана яриагүй. Тэгээд л тэр модоор чинь яваад л жимс түүгээд л, хорхог хийж идээд л яриагүй сайхан. Одоо ч гэсэн хөгшчүүлээ энэ жил чухам яахыг мэдэхгүй дандаа Сүүж уулын амралт руу явдаг юм ш дээ.

Сайнбилэг -

Одоо хүртэл үү?

Дашаа -

Одоо хүртэл хөгшчүүлээ авч явна. Ажилчнаа бол дандаа тэгнэ ш дээ хөөрхий. Тэгээд бас хоёр дахиад мөнгө өгчихнө. 16, 16 мянган төгрөг нь ажилласан жилээр нь бодож өгдөг юм. Зарим олон жил хийсэнд нь бүүр 30, 40 мянган төгрөг 100-г ч өгдөг байх. Би бол яахав 17 жил хийсэн юм болохоороо 17 найман мянган төгрөг өгчихдөг юм, нэг цагаан сараар нэг хүлээж авдаг юм, их сайн. Энэ төв шуудан бол чухам ярих юм байхгүй.

Сайнбилэг -

Нөгөө модны хоёр маань яасан?

Дашаа -

Модны хоёр арилсан байхгүй. Ерөөсөө модны хоёр гэж бүүр тэтгэвэр гарсан улсаа ч авдаггүй юм гэнэлээ хүлээж. Бүүр манай энэ өвгөний нэгдүгээр бааз шиг болчихсон юм байналээ. Байхгүй, одоо энэ модны хоёр гээд л автобусны буудал нь модны хоёр гээд байгаа болохоос биш модны хоёр гэдэг газар ажил байхгүй. Тэгэхээр чинь тэр олон мянган хүн амьдарч байсан модны хоёр ингэчихээр чинь ажиллах хүн цөөрөхөөс арга байхгүй, одоо энэ ажилгүй улс олон байхаас аргагүй. Тэнд чинь янз янзын юм их байсан. Будаг хийнэ, гэрийн мод хийнэ, эмээл хийнэ, хайрцаг хийнэ, шүүр юуг энэ тэр хийнэ, ярихгүй. Их олон тасагтай байсан юм. Тэгээд одоо эд нар чинь ингээд байхгүй болчихоор зэрэг ажилгүй улсууд чинь нэмэгдээд л байхаас арга алга. Одоо эднийх чинь 400 гаруй жолоочтой байсан гэж байгаа юм, тэгээд энэ хувийнх болчихоод арилчихсан юм чинь, одоо юу байхав хөгшчүүлээ ч хүлээж авахгүй байгаа юм чинь. Тэгээд л ингээд байхаар чинь энэ албан байгууллагууд ингээд байхгүй болчихоод байна. Тэгэхээр ажилгүй улсууд чинь ихдээд байна. Ялгаа нь эндээ байна бас.

Сайнбилэг -

Таныг залуу байх үед тэр үед одоо социализмын үед үйлдвэр үйлдвэрүүд одоо их ашиглалтанд орж байсан байхдаа, жинхэнэ аж үйлдвэржилт болж байсан байхдаа?

Дашаа -

Бололгүй яахав. Зөндөө болно. Одоо хаалга цонхны үйлдвэр гээд л нээх том байгууллага ажилд орж байсан юм. 4 дүгээр станцын наахан талд.

Сайнбилэг -

Энэ үйлдвэржүүлэлт улс орон даяар ер нь яаж явагдаж байсан юм бэ?

Дашаа -

За даа тэрнийг бол би нээх сайн мэдэхгүй юм. Одоо мэдэхгүй энэ одоо энэ “Бөмбөгөр”-ийн чинь энд хэвлэлийн үйлдвэр гээд нээх олон ажилчинтай хэвлэлийн үйлдвэрийн нэг тасаг байсан. Одоо бүүр суурь ч байхгүй болчихсон юм. Тэгэхээр чинь тэр ажил чинь ажилд ордог улсууд чинь олшроод л байхаас ажилгүй улс олшроод л байхаас аргагүй. Энэ вокзалын урд чинь нэг хэвлэлийн үйлдвэр гээд нэг том байгууллага байлаа ш дээ бас. Тэр байхгүй болчихсон. Тэгээд одоо миний мэддэгээс л одоо харъяалагдаж байсан газрууд ингээд л байхгүй болчихоод байхаар чинь хэдэн мянган хүн л ажиллаж байгаа даа тэнд. Тэгэхээр ингээд ингээд байхгүй болчихоор чинь ер нь ажилгүй улс олшрохоос яахав.

Сайнбилэг -

Тэгээд ажилгүйдэл ихсэхээс өшөө арга байхгүй?

Дашаа -

Арга байхгүй. Энэ миний мэддэгээс л одоо тийм үйлдвэрүүд бүгд байхгүй болчихсон юм. Тэгэхээр энэ дээр чинь одоо оёдлын үйлдвэр гээд л энэ манай энэ суурин дээр дээ, одоо энд. Энд чинь нэг уурын пийшинтэй, оёдлын үйлдвэр юу юу байлаа, өнөө би хэвлэлийг нь өгөөд явдаг юм болохоор л үгүйлээд байгаа юм, байхгүй болчихсон бас. Хичнээн улс юм оёдог байв. Одоо бас л дөрөв таван зуун улс л энэ лүү юм оёж байсан, байшин ч байхгүй. Одоо суурин дээр нь манайхыг барьчихсан юм уу энэ 7 дугаар байшинг барьчихсан юм уу, тийм л юм байна. Тэгэхээр л ер нь ажилгүйдэл их л байхаас аргагүй.

Сайнбилэг -

Заа. Та ингээд юу яаж байсан юм байна ш дээ тээ, энэ нөгөө хамгийн сүүлд та хаана ажиллаж байлаа?

Дашаа -

Төв шуудан.

Сайнбилэг -

Төв шууданд ажиллаж байгаад энэ 90 онтой залгасан юм байна тээ?

Дашаа -

Тийм 92 онд тийм ардчилсан яг ардчилал эхэлж байхад би тэтгэвэрт гарсан ...

Сайнбилэг -

Та тэгээд энэ түрүүн их ярьж байсан их замбараагүй болсон гэж ярьсан уу?

Дашаа -

Тэгсэн.

Сайнбилэг -

Ажил ер нь нэг л сонин болсон?

Дашаа -

Ер нь сонин. Яахуу гэхээр зэрэг ажилдаа бид нар чинь айгаад л ёстой дарга үзчих вий дээ гээд л нуугдаад л ингээд нуугдмал зарим өглөө чинь нуугдаад орж ирдэг байхгүй юу. Дарга үзчихвий дээ, дарга үзчихвэл дандаа тасдлаа гэж хэлнэ, нуугдаад орж ирдэг байсан. Тэгсэн чинь зах зээлд орсон чинь юу нуугдах ёстой бараг ...хуц... гэж хэлэх байхаа. Үгүй ээ зүгээр ёстой энэ зүгээр нэг тэнгэрийн хаяа чинь зүгээр ингээд нээх том тэлэгдчихсэн юм шиг, зүгээр нэг их чөлөөтэй болчихсон юм шиг. Одоо хайшаа юм мэдэхгүй одоо, чөлөөтэй болно дэндүү чөлөөтэй болчихсон. Тэр бид нар чинь одоо их сайхан ёстой нүгэл гээд хэлчихвэл тэрийг нэг давтаж хэлнэ. Тэр үгийг нэг л юм та буруу юм ярьчихлаа гэхийн оронд чинь та нүгэл гээд л хэлчихвэл тэрийг давтаж ярина гэж байхгүй. Тийм үе байсан чинь л тэр зах зээлд ороодохсон чинь та минь ээ, юу вэ, нээх сулвас гээд л нээх хачин, зүв зүгээр өнөө нэг юм задарч байгаа шиг, нэг ийм жигтэйхэн. Өө бүүр сул, одоо дуртай цагтаа ирээд л, дургүй цагтаа яваад өгч байгаа юм чинь. Тэгээд тэр цалинг чинь бүтэн авчихаж байгаа юм чинь, бид нар чинь.Тэгээд дарга юу нар чинь юм хэлэхгүй. Нэг хэсэг жил шахуу би нэг хэдхээн сар тэгж ажиллаа. үгүй ээ нэг жил болчихсоон захиргаадалтын үед. Тэгээд л тийм сул болчихсон, зарим бодоход нээх сайхан ч юм шиг, зарим бодоход чинь ерөөсөө дээд тал нь байхгүй болчихон ч юм шиг. Их хачин болчихдог юм байналээ ш дээ, хүн чинь. Тийм үе таарсан харин. Тэгээд л тэрнээс хойш юу болж байгаа юм бүү мэд. Би чинь тэтгэвэртээ гараад одоо /инээв/ 10 гаран жил болчихлоо.

Сайнбилэг -

Та энэ хувьчлал.., хувьчлал гэж боллоо ш дээ.

Дашаа -

Тийм.

Сайнбилэг -

Хувьчлалыг анх яаж зарлаж байсныг мэдэх үү?

Дашаа -

Хувьчлалыг мэдэхгүй ээ. Тэрийг бол би сайн мэдэхгүй юм. Малаа өгсөн улсууд л хувьчлалд их орсон.

Сайнбилэг -

Малаа буцаагаад авсан гэж үү?

Дашаа -

Буцаагаад авчихсан. Тэрийг чухам яаж зарласаныг мэдэхгүй, бид хоёр чинь яахав манай муу..,

Сайнбилэг -

1000-гаад мал өгсөн биз дээ?

Дашаа -

Тийм. Тэгээд

Сайнбилэг -

Тэгээд яасан авсан уу?

Дашаа -

Нэг ч мал аваагүй.

Сайнбилэг -

Яагаад аваагүй юм бол?

Дашаа -

Бид нар чинь нэгдэлд ажил хийгээгүй юм чинь юугаа авдаг юм. Авах юм байхгүй.

Сайнбилэг -

Тэнд малаа өгсөн учраас авахгүй юу?

Дашаа -

Авахгүй. Авна гэж ч хэлээгүй учраа ч олоогүй. Тэгэхээр тэр нэгдэлд ажил хийж байгаа хүн нэг ч байхгүй. Дүү бид хоёр орхиод төв газар ажиллаад, амь амиа бодчихсон. Ээж аав хоёр нэгдлийн малыг бид хоёр хоёр хүүхэд байхгүй юм чинь бид хоёр нэгдлийн мал малаа хүч хүрэхгүй гээд аймгийн төв лүү суучихсан. Хувийнхаа малтай хэдхээн малтай, айлд тавьчихдаг. Тэгэхээр зэрэг бид нар тэгээд тэр тухайн үед чинь амьдрал болоод байгаа болохоор хүн илүү дутуу юм авчихъя гэж санадаггүй юм байналээ, ерөөсөө. Ерөөсөө тэр чинь ерөөсөө сэтгэлд орж ирдэггүй юм байналээ. Чухам яг тэгээд хөөцөлдөөд өгөх байсан юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Үгүй ээ тэгээд тэр сум нэгдлийн чинь дарга арван хэдэн жил гучаад шахуу жил болчихож байгаа бид нарыг чинь хаяад, хорин хэдэн жил ч болчихов уу тэгэхээр чинь юу гэж бидэнд мал өгнө гэж байдаг юм. Тэгэхээр тэр хариулж байсан улс нь, аа тэр бригадын дарга гэж байлаа, тэр үед чинь. Бригадын дарга нар л тэр малыг ерөөсөө ингээд хэдэн зуугаар нь өмчлөөд, хуваагаад авчихсан, таньдаг таньдагаараа зүгээр ингээд. Тэгээд одоо нэгдэл сумын дарга нар чинь тэр авахгүй улсын чинь мал хөрөнгийг хуваагаад авчихсан. Одоо энэ хотод орж ирсэн улсууд чинь тэрний чинь хүчээр л байр майр аваад байна ш дээ. Одоо нэгдэл мэгдэлд байсан улс байна, тэр сумын дарга хийж байсан тэр малыг хариуцаж байсан улсууд чинь. Тэр авахгүй эзэнгүй малыг чинь юунуудыг чинь хуу хуваагаад авчихсан, тэгэхээр цүлийгээд ороод ирж байгаа байхгүй юу. Мань болохоор завсарт нь мэдэхгүй өнгөрчихөж байгаа байхгүй юу. Аа заа за амьдрал болж байгаа юм чинь өгчих ч юм билүү, үгүй ч юм билүү бүү мэд. Тэгээд тэгж хөөцөлдсөн бол өгөх байсан юм уу, үгүй юм уу мэдэхгүй.

Сайнбилэг -

Та нөгөө нэг ягаан, цэнхэр нэг хоёр тасалбар өгч байсан ш дээ өмч хувьчлалын?

Дашаа -

Аан тийм.

Сайнбилэг -

Тэрийгээ яасан бэ та?

Дашаа -

Өө мэдэхгүй манай хүүхэд л.., энэнийх ч яахав бригадынх нь дарга одоо тэр эд нар чинь одоо тэр бригад энэ бригад гэдэг юм, тэр нь аваад тэр ягаан тасалбар юу хоёрыг өгөөгүй тэр идчихсэн. Тэгээд энэ сүүлд нь нэг хөөцөлдөөд энэ чинь томоотой юм болохоор хөөцөлдөө ч үгүй шахуу, нэг сураад л тэгээд л өнгөрсөн. Минийхийг бол миний хүү аваад нэг мэдэхгүй ээ зарчихсан юм уу, яасан юм бүү мэд. минийх энэ төв шуудангаас ирсэн ш дээ.

Сайнбилэг -

Та төвд шууданд өгсөн байна тээ?

Дашаа -

Тийм. Төв шуудангаас аваад, заа энэ юуны энэ чиргүүлийн үйлдвэрийн энэ лүү л нэг юу нь арай дээр юм уу савхины үйлдвэр гэж байсан ш дээ. Тэрэнд өгчихсөн юм. Тэгээд миний хүү буцааж авсан юм уу, аваагүй юм уу мэдэхгүй. Ээжийнхийг аваад яасан ч гэлээ нэг юм бүдэг мүдэг юм ярьж л байсан даа тухайн үедээ, тэгээд мэдэхгүй.

Сайнбилэг -

Энэ ер нь өмч хувьчлал таны бодож байгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү, үгүй юу?

Дашаа -

Ямар ч нөлөө байгаагүй. Ялгаа байхгүй. Хэн л бол хэн нь тэр юу чинь зүгээр байх. Тэрний учрыг ч би сайн олоогүй, энэ ягаан.., энэ ягаан тасалбар энэ том тасалбарыг чинь дээдчүүл дарга нар ёстой нэг идчихсэн. Ёстой нэг идэж өгөхийг үзүүлж өгсөн. Одоо чинь 50 мянган саяын жип мип л гээд байх юм. Тэр хувьчлалын чинь тэр хариуцаж байгаа улсууд чинь идчихдэг юм байналээ.

Сайнбилэг -

Тэгвэл ямар хэлбэрээр хүмүүс энэ бусдаасаа илүү өмч эзэмшиж эзэмшиж ирсэн юм бэ?

Дашаа -

Одоо мэдэхгүй, тэр илүү гэдэг нь юу гэхлээр тэрнийг одоо өөрөөр хэлвэл одоо манайхаар л болвол эзэн нь юм даа.

Сайнбилэг -

Эзэн нь байгаа улсууд л их?

Дашаа -

Эзэн нь л байгаа улсууд л тэрнийг чинь завшчихаж байгаа байхгүй юу бүгд. Ерөөсөө тэгдэг л юм байналээ юм чинь. Бидэн чинь тэр өнөө тэрийгээ барьж юу яахгүй болохоор мэддэггүй юм байналээ ш дээ юм чинь. Мэдэхгүйгээс энэ улс чинь их юм болдог юм байналээ. Мэддэг нь идчихдэг юм байналээ.

Сайнбилэг -

Танд ер нь хамгийн дурсгалтай эд зүйл гэж юм байдаг уу?

Дашаа -

Заа одоо мэдэхгүй өтлөөд ирэхээр чинь ер нь тэр тэр минь хайртай энэ минь хайртай гэдэг юм арилчихдаг юм байх шив дээ өтлөхөөр, за одоо болж л байвал яахав дээ, энэ хүүхдүүд л эзэмшинэ биз дээ, тийм юмандаа би хайртай ийм юмандаа ийм гэж ер нь нас жаахан ахиад ирэхээр байчихдаг юм байна ш дээ. Тэрнээс биш өө одоо би тийм юм аваад гоёодох юмсан, ийм юм зүүгээдэх юмсан, ийм юм өмсөөдөх юмсан гэдэг чинь залуу насанд байдаг юм байна. Одоо арилчихдаг юм байна. Одоо бол зүгээр л нэг сайхан бүрэн дүүрэн, хиргүй хувцас өмсөөд л, нэг сайхан амраад л хоол унд ихээхэн олдож байвал ер нь болдог юм байна дөө, гэж боддог.

Сайнбилэг -

Та ер нь энэ ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан уу?

Дашаа -

Ардчилсан хөдөлгөөн гэдэг чинь юу билээ?

Сайнбилэг -

Ардчилал одоо ингээд 90-ээд оны үед, тэр янз бүрийн хөдөлгөөнд оролцож байсан уу?

Дашаа -

Үгүй үгүй.

Сайнбилэг -

Оролцож байгаагүй юм уу?

Дашаа -

Одоо оролцож байгаагүй гэхэд ажлаагүй болохоор оролцож байгаагүй гэхэд болмоор л юм. Болмоор л юм гэнэ ээ.

Сайнбилэг -

Ер нь ардчилал танд юу авчирсан гэж бодож байна?

Дашаа -

Өө ардчилал бол одоо авчирсан юм их юм байна өө. Одоо энэ сайхан тэнэгэр энэ сайхан эрх чөлөө олгож байна шүү дээ, ардчилал чинь. Одоо ардчилалын л буян шүү дээ, энэ чинь. Эрх чөлөө гэдэг чинь одоо хүн гандандаа очно уу, хаанаа байна, тэр эрх чөлөөг чинь ардчилал олгоод өгчихлөө ш дээ. Одоо тийм л юм байна одоо өөр ч хэлээд байх юм алга.

Сайнбилэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан юм бэ?

Дашаа -

Эрх мэдэлтэй хүн гэж одоо тушаалтай хүнийг хэлдэг юм байлгүй. Одоо..,

Сайнбилэг -

Албан байгууллагын дарга нар уу?

Дашаа -

Аан албан байгууллагын дарга нар л баймаар санагдах юм, намайг санахад эрх гэдэг нь.

Сайнбилэг -

Ер нь ингээд албан байгууллагын дарга тиймээ энгийн ажилчин энэ хүмүүсийн ингээд өдөр тутмын байдлаараа яаж ялгардаг байсан бэ? Хувцас хэрэглэж байгаа зүйл, үг яриа биеэ авч явж байгаа байдал гэх мэтээрээ?

Дашаа -

Ялгарахгүй яахав, ажилчнаасаа. Ажилчин нь дундаа нэг навсайсан юм явж байлтай нь биш тэр чинь. Илт.., илт л ялгарч байгаа юм чинь, одоо жишээлвэл өмссөн зүүсэн нүдний шилтэй байж байгаа байдал, сууж байгаа суудлаасаа хүртэл шал өөр харагдаж байгаа юм чинь, бүүр ялгарна хүн. Бид нар чинь одоо ингээд зүгээр л ингээд л зүгээр өнөө юугаараа л байж байхад чинь дарга нар харах юм бол ёстой шал өөр, өөр. Тэр байдлаараа ялгарахгүй яахав. Шал өөр ш дээ.

Сайнбилэг -

Тэр үеийн дарга одоо үеийн дарга нарын одоо тэр дарга нар хоёрын хооронд одоо ялгаа байна уу?

Дашаа -

Заа, одоо ялгаа нь сайн мэдэхгүй юм даа, зурагт л харвал мэддэг юм уу гэхээс ялгааг нь би сайн мэдэхгүй юм. Ижил байлгүй, адилхан л ухамсартай ,адилхан л эрдэм номын юм үзчихсэн улсууд чинь ялгаагүй л байдаг болов уу л гэж бодож байна.

Сайнбилэг -

Таны хувьд ингээд бодоход байнаа энэ социализмын үед ямар шинэ технологи нэвтэрч байсан бэ? Таны үед их сонин байсан юм байна уу ? Тэр радио юу телевиз үү кино юу эсвэл одоо онгоц уу? Тийм сонин.., бүүр таныг гайхшруулж байсан юм байсан уу?

Дашаа -

Үгүй ээ энэ онгоц чинь түргэн явдгаараа чухам ёстой сайхан байлгүй яахав. Үгүй ээ, одоо энэ вагон чинь эрт ирээд энэ гадаад тал руу орчихож байна. Үгүй ээ ер нь сайхан сайхан юм миний бодлоор бол байна. Би чинь одоо энэ вагонд суугаад Москва Ленинград ороод Ульяновск гурван хотоор яваад ирсэн хүн. Тэгэхэд чинь би зүгээр баярын нулимс гэдэг чинь унаад л, хичнээн ч сайхан явж байв, ингэнэ гэж санаагүй хүн чинь.

Сайнбилэг -

Та хэдэн онд явж байсан бэ?

Дашаа -

Би 70 онд явсан.

Сайнбилэг -

Аан та тэнд яах гэж явсан бэ?

Дашаа -

Өө намайг яахав, энэ модны хоёрт ч явууллаа, энэ өвгөн ч дэмжлээ тэгээд л явсан юм ер нь.

Сайнбилэг -

Аан сайн ажиллаа гээд тийм журмаар явсан юм уу?

Дашаа -

Тийм тийм.

Сайнбилэг -

Заа тэгээд та эндээс яваад ингэхэд ямар санагдаж байв даа?

Дашаа -

Үгүй ээ одоо ямар сайндаа л баярын нулимс чинь унаад л, баярлахад чинь би тэгнэ гэж санаагүй хөөе. Тэгсэн вагонд дөнгөж ороод л ингээд л зүгээр ингээд л энэ чинь энэ хивс мивс чинь тэр үед ховор байлаа ш дээ. Өө вагонд ороод л энэ хивс мивс чинь ингээд л үгүй ээ тэр сууж байгаа унаа нь хүртэл шал өөр. Ингэхээр чинь хүн зүгээр энэ Толгойтод явж байхад чинь нулимс өөрийн эрхгүй гараад ирдэг юм байналээ. Би ийм сайхан юман дотор ингээд явж байна гэж ерөөсөө чухам өөрийгөө ерөөсөө санаагүй. Эрдэм ном сурсан биш, юугаараа ингэж явахав би, ингэж бодоход чинь би уйлаад л явж байсан байхгүй юу. Тэгээд л тэр хот тэр сайхан юм үзээд ирэхээр чинь ер нь хэлэх ярих юм ёстой байхгүй, үгүй ээ мөн гоё шүү. Ёстой яриагүй сайхан ийм л явж үзлээ би.

Сайнбилэг -

Тэгвэл тэр их онцгой зүйл юм байна тиймээ?

Дашаа -

Тийм.

Сайнбилэг -

Та ингээд одоо ингээд танай нутагт тиймээ, байгаль орчин яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ? Сайн өөрчлөлтүүд нь юу байна? Муу өөрчлөлтүүд нь юу байна?

Дашаа -

Одоо мэдэхгүй, манай Богд уул. Богд Очирваань л гэдэг юм манайхан. Юу нь алга болчихсон, багадчихсан л гэсэн.

Сайнбилэг -

Юу нь?

Дашаа -

Өнөө мөнх цас нь. Мөнх цасгүй шахуу болчихсон гэсэн. Тэгээд энэ одоо мэдэхгүй, өөрчлөгдөж байгаа юм байлгүй. Тэгээд газар нь жаахан болчихоод байна гэж ээж, ээж чинь 87 онд нас барсан, ээж нас барахаасаа их өмнө Цагаан нуур муураар нутгалахад ..үгүй ээ мөн сайхан ногоо цагаа ургаад л, янзын сайхан байдаг байсан. Газар хүртэл хавччихаж гэж ээж ярьж байсан бид нарыг амралтаа аваад очиход ээж л зайлуул, хууч хөөрдөг юм. Газар хүртэл хавччих юм өө, газар гарахаа байсан газар нь хавччихсан. Тэгээд яаж өөрчлөгдөж байгааг нь яаж мэдэхэв, тийм л болчихсон байналээ, манай нутаг жижигхэн л болчихсон гэсэн.

Сайнбилэг -

Та бол УБ-т олон жил амьдарчээ. Энэ жишээ нь таны эргэн тойронд байгаа Богд уул, Туул гол гэх мэт энэ байгаль орчин ер нь яаж өөрчлөгдөж байна, таны бодлоор?

Дашаа -

Үгүй ээ одоо энэ Туул чинь бид хоёр манайх чинь Зайсангийн аманд байсан юм. Тэгэхэд энэ Туул чинь зүгээр юундаа багтахгүй, савандаа багтахгүй ийм их гол байлаа. Энийг чинь зах дээр бид хоёр чинь Туул гол юм угаахад чинь үгүй ээ мөн өнгө оруулдаг гол шүү, тэгээд Туул гол дээр очиж юм угаадаг, хоёр хүүхэд жаахан ийм байсан чинь тэгээд манайх 72 онд энэ Баянхошуунд буусан юм. Тэгээд тэрнээс хойш нэг хоёр гурав очоод л яагаагүй, одоо Туул.., одоо үер болоод жаахан бороо ороод ихэдчихэж, тэрнээс чулуунууд нь ил гараад ирчихсэн байналээ ш дээ. Зүгээр ингээд явган дамжаад явах болчихсон байналээ. Одоо энэ Яармагийн гүүр мүүрээр энэ юугаар гараад, энэ Зайсангийн гүүр мүүр гарахад чинь тийм өөрчлөлт. Яагаад өөрчлөгдөж байгаа юм мэдээгүй, энэ одоо мэдэхгүй, мод зодоо хамаагүй хяргаад байхаар ингэдэг юм уу, одоо энэ байгаль дээр л их анхаармаар байх юм. Миний бодлоор бол энэ модыг одоо бид нар 3 жил явж байгаа юм энэ Зүүнсалааны эх өөд, юу нэг өдөр салхинд гардаг юм. Тэгэхэд ноднин энэ жил ч тэр модоор нээх шургасангүй. Ингээд модоор шургахад чинь тэр хуучин мод болгох гээд хамаг модоо унагаад ингээд зөрүүлээд зөрүүлээд хаячихсан байналээ ш дээ, модон дотроо. Бүүр оройгоо хүртэл тийм юм шиг байналээ. Тэгэхээр энэ моднуудыг ингээд ургаж байгаа ийм сайхан шүлттэй шимтэй ийм моднуудыг ингээд тайраад байхаар ус мус нь багадаж ирдэг нь үнэн байх. Тэгээд хуучин болгож байгаад модоо тариад энэ улсууд чинь ачаад машинаар шөнө ч үгүй, өдөр ч үгүй ачаад ирдэг юм шиг байналээ ш дээ, гэж би бодсон. Ийм сайхан модыг ийм сайхан юмыг гээд харамсаад өнгөрөхөөс биш өөр одоо яах вэ дээ, тэрийг чинь. Тэр ойн цагдаа магдаа нь хүч хүрдэггүй юм уу, тэр бол. Тэгээд тэр улсууд тэндхийн аманд одоо бид нар гараагүй гэрэлтээд хөрөө сүх дугараад байдаг юм. Тэгэхээрээ тэр улсууд хийгээд нэг хэсэг нь ачдаг байхаа. Ноднин тэгж санагдсан, энэ жил харин мэдэхгүй ээ, чимээгүй л байналээ. Бид нар чинь нээх мод нь яаж байна, ийж байна гэж би бодож явсан биш дээ. Тэгээд нуруу ч өвддөг болчихсон юм чинь нээх хол явган явж болдоггүй юм байна.

Сайнбилэг -

Таныг энэ социализмын үед ингээд үйлдвэр эд нарт ажиллаж байхад гадаадын мэргэжилтэнгүүд байсан уу? Цуг ажиллаж байсан уу?

Дашаа -

Байхгүй. Дандаа монгол хүмүүстэй л ажиллаж байсан би.

Сайнбилэг -

Ер нь тэр үед социализмын үед одоо ингэж УБ-т жишээ нь аймгийн төв энэ тэрд бол дэлгүүрт нь эд бараа ямар юм байдаг байсан бэ? Хаанаас орж ирдэг байсан юм бэ?

Дашаа -

Өө голдуу л энэ оросоос орж ирнэ. Ер нь Оросоос л орж ирнэ дээ ихэнхи нь. Энэ хятадын бараа бол байхгүй. Ерөөсөө байхгүй. Нэг ч байхгүй. Хятадын бараа харин хааяа нэг үзэгдвэл нэлээн чанартай, их ч оочертой, ямар сайндаа халуун сав, манай 25-н үзэг хоёр монголын шагналд явж байна байсан юм гэнэлээ, энэ хятадууд чинь. 25-н нөгөө нэг юутай үзэг байсан нөгөө..,

Сайнбилэг -

Сумтай юу?

Дашаа -

Сумтай үзэг. Тэр хоёр чинь шагналт явна гэж ярьж байсан юм. Тэр хоёроор шагнуулсан хүн чинь ёстой нэг сая төгрөгөөр шагнуулсан юм шиг, тэр үед тэгж бодогдож байсан юм. Их ч ярьдаг байсан үе тийм. Тэгэхэд энэ Оросын бараа л их орж ирнэ үү гэхээс биш, ерөөсөө Орос бол сайн улс оросууд бол нэлээн сайн улс шүү. Оросууд бол ер нь чанартай юм хийнэ. Яриагүй сайн улс хятадаасаа монгол нь орос нь илүү юм байналээ шүү, ер нь.

Сайнбилэг -

Та Хятад явж үзсэн үү?

Дашаа -

Үгүй. Ерөөсөө явж үзээгүй. Заа даа, энэ Хятад ч хэдэн жил гэнээ манайхан чинь хэдэн зуун жил л хятадтай амьдраад сайн болоогүй юм гэнэлээ, Хятад чинь ер нь тааруу улс байх гэж би боддог юм шүү.

Сайнбилэг -

Та УБ-т амьдарч байсан ш дээ, дээр үед. Тэгэхэд энд хятад хүмүүс их байсан уу?

Дашаа -

Байсан байсан. Гэхдээ настайвтар хятад л их байсан. Энэ 9 дүгээр гудамж чинь хятадаар дүүрчихсэн байсан юм ш дээ, одоо 9 гэдэг чинь..,

Сайнбилэг -

Одоо энэ аль хавь бэ?

Дашаа -

Одоо энэ Бөмбөгөр бөмбөгөрийн цаад талын 9 дүгээр гудамжинд л дандаа хүн алж байна, 9 дүгээр гудамж л болохоо байчихсан, дандаа хятадууд. Энэ 9 дүгээр гудамж чинь хятадаар дүүрчихсэн байсан, харин энийг гаргаад Баянхошуугаар тэр Баянхошууны эцэс, шинэ эцэсний тэр энэ лүү бол их байсан. Харин нутаг луу буцаачихсан байналээ овоо, тэр шавар амбаар нь л үлдсэн байх.

Сайнбилэг -

Заа танд одоо ийм юм асуучихаасай гэсэн ийм юм ярьчих юмсан гэсэн юм байна уу, танд?

Дашаа -

Алга алга.

Сайнбилэг -

Алга уу?

Дашаа -

Одоо алга.

Сайнбилэг -

Заа маш сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Дашаа -

Заа /инээв/ ярьчихлаа даа одоо, яриад байвал яриад байх юм байна даа одоо..,

Сайнбилэг -

Заа баяртай.

Дашаа -

Заа баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.