Pürevdorj


Basic information
Interviewee ID: 990244
Name: Pürevdorj
Parent's name: Jamba
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1925
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bugat sum, Bulgan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder, farmer
Father's profession: herder, farmer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
work
military
collectivization
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
auto transportation
growing grain
herder's life before collectivization
collectivization
repression
military service
post office


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа, сайн байна уу та?

Пүрэвдорж -

Сайн, Сайн байна уу?

Сайнбилэг -

Пүрэвдорж гуай та өөрийгөө нэг товч танилцуулахгүй юу? Өөрийнхөө товч намтрыг?

Пүрэвдорж -

Аан би энэ Булган аймгийн Бугат сумын нутагт төрсөн Бугатын хүн. Тэгээд тэнд ер нь их 18, 20 хүртлээ шахам 11 хүртлээ эцэг эхийнхээ гар дээр явж байлаа. Тэнд яахав дээ тэгэхэд чинь Цонхлонгийн бага сургууль гэж байсан. Тэр бага сургуульд нэг явж байсан. Тийм. Мал маллана манайх чинь одоо мал дээрээ амьдардаг ийм үндсэн айл байлаа л даа. Ерөөсөө мал аж ахуй эрхэлдэг малаа маллачихдаг, махаа зарчихдаг тэр хугацаанд яахав арван.., 20 хүрээд 1945 онд цэрэгт ирсэн л дээ. Тэгээд л ер нь нутагтаа нээх ч байгаагүй, энэ УБ-т ирэн цэрэгт 5 жил боллоо, цэргийн албанд. Цэргээс халагдаад цэрэг цэрэгт байхдаа бол яахав, жанжин штабын одоогийн энэ ХААДС/хөдөө аж ахуйн дээд сургууль/..., юу дотроо ХАА-н Яам гэж байна аа, тийм. Тэнд чинь одоо жанжин штабын грааш /гараж/ гэж байсан юм. Тийм. Тэнд нэг 4 дөрвөн жил болсон доо, таван жил ч байна уу, нэг жилийг нь яахав Улаанхуаранд тэгж ингээд өнгөрөөчихсөн цэрэгт. Тэгэхэд 1950 онд байна уу даа цэргээс халагдаад, энэ авто тээврийн 1-р бааз гэж байсан юмаа. Тэр баазад жолоочоор очсон. Уг нь цэрэгт байхдаа жолооч болсон хүн би. Тэгээд жолооч байж байгаад тэр 1-р баазад чинь одоо 16 жил төвийн шуудан гэж нэг юм байсан юмаа, тэр төвийн шууданд 16 жил явлаа. Дараа нь нь шуудан бааз шуудангийн 2 дугаар бааз гээд манайхаас салаад энэ манай хуучин бааз руу энэ Хөвсгөл рүү яваад өгсөн тэгээд би энэ сисчер/машин/ энэ цэрэгт байдаг сисчер авч, орчмыг урт чиргүүлийг Данхарбаатар гэдэг хүний туршлагын дагуу авч нэг урт чиргүүл чирч нэг 20 жил чирлээ. Тэгээд нэг 36 жил энэ тэтгэвэрт цэргийн нэг 5 жилтэй ингээд нэг 41 жилтэй ингээд тэтгэвэрт гарчихаад ингээд байж байгаа юм.

Сайнбилэг -

Та тэгвэл ер нь болвол тээврийн байгууллагад маш олон жил ажилласан юм байна.

Пүрэвдорж -

Тээврийн байгууллагад. Тийм. Цэрэгт байхдаа чиг л ер нь одоо анх одоо Булганд байхдаа цэрэгт явахынхаа урьд жил нэг манайх л одоо машинаар мал аж ахуйн станц гэж байсан юм даа, ТМС.., тэнд нэг сүүлдээ трактор байсан юмаа. Тэрнийг өнөө үнэ өртөг манай нэг хүн жолооч тэрнийг барьдаг байсан. Тэрнийг дуурайж нөгөөдөхтэйгээ нөгөөдөхийг нь бариад л зүгээр тэгээд л нэг юм эргүүлдэг сурчихаад л тэгээд 45 онд цэрэгт ирээд энд юунд хуягт батальонд очоод тэр жолоочийн сургуульд уг нь тэнд яахав 45 онд өнөө 8 сард чинь би 45 оны 6 сард ирсэн юм, 8 сард чинь нөгөө дайн майн гэлээ ш дээ. Тэгэхэд чинь юуны..., хөнгөн хуягтын салаа гэдэгт одоо 3 хоног дайнд явна гэж байгаад тэрүүгээр нэг 45 мм-ийн метрийн буу муухан заалгаад байж байсан чинь дайн дуусчихгүй юу, 3 хоноод. Эргээд автын жолооч болоод тэгээд өнөө нэг гэр барьж байснаараа тэр жилдээ машины жолооч болчихсон юм. Тэгээд тэгээд л тэр чигээрээ ер нь одоо жолооны ажил гэдэг чинь 30 гаран жил хийсэн дээ.

Сайнбилэг -

Та Булган аймгийн хаана төрсөн гэлээ?

Пүрэвдорж -

Би Булган аймгийн Бугат сумын нутаг, хуучин дээр үед бол Цонхлон сум Цонхлон сум гэж байсан юм.

Сайнбилэг -

Цонхлон?

Пүрэвдорж -

Тийм. Булган аймгийн Цонхлон сумын нутагт Арцатын гол гэдэг Арцатын Цагаан толгой гэдэг газар төрсөн юм. Одоо тэр 1925 онд байхаа.

Сайнбилэг -

25 онд төрсөн юм уу?

Пүрэвдорж -

Тийм.

Сайнбилэг -

Та яг төрсөн таны яг төрсөн он сар зарим хүмүүс мэддэггүй ш дээ, яг энэ үнэхээр 25 онд төрсөнөө мэдэж байна уу, та?

Пүрэвдорж -

Үгүй ээ тэрийгээ бол би өөрөө яаж мэдэхв дээ, манай аав ээж энэ тэр бол 1925 онд төрсөн гэж ярьсан. Тэгээд л тэрэнгүүрээ бүртгэлтэй явдаг юм, одоо 84-тэй.

Сайнбилэг -

Та ингээд 1925 онд төржээ, Булган аймгийн.., тиймээ Булган аймагт

Пүрэвдорж -

Тийм 25 онд төрсөн.

Сайнбилэг -

Та тэгээд хэзээ бага сургуульд орсон бэ? Тэр үед ямар одоо сургууль?

Пүрэвдорж -

Би одоо тэр онгоо мартчихаж, ер нь нэг л арван хэдтэй байсан юм бол доо Цонхлонгийн бага сургууль гэж анх байгуулагдаж байсан юм. Тэгэхэд тэнд бага сургуульд сурч байсан хүн байгаа юм. Тэгээд өөр сургууль ер нь төгсөөгүй, тэгээд их сургууль төгссөн гэдэг маань цэрэгт ирээд л цэргийн л одоо сургууль байдаг юм уу, сургууль биш л дээ зүгээр ер нь харьяанд явсаар байгаад л жолооч болчихсон. Тийм цэргийн юугаар дагалдаад л жолооч

Сайнбилэг -

Та одоо бага сургуулиа одоо мэдэх зүйлээ ярьж өгнө үү? Бага сургуулийнхаа тухай? Бага сургуулийнхаа тухай мэдэх зүйлээ ярьж өгнө үү? Тэр үеийн сургууль ямар байсан юм, сурагчид нь ямар байсан юм?

Пүрэвдорж -

Тэр чинь одоо манайх Цонхлон сум гэж одоо Богдод байгаа одоо тэгэхэд бол юуны Бухын гол гэдэгт байсан Нарангийн ам гэдэгт Готив гэдэг багштай 33 хүүхэдтэй, хоёрхон эмэгтэй бусад нь бүгдээрээ эрэгтэй, тэгээд тэр нэг 6 сар болоод л ерөөсөө төгсчихдөг, тийм байсан юмаа.

Сайнбилэг -

Бага сургууль уу?

Пүрэвдорж -

Тийм. Бага сургууль бага сургууль. Ер нь тэгээд дунд сургуульд намайг өнөө төгсөөд тэр бага ангиа төгсөөд ирэхлээр дунд сургууль аймгийн дунд сургуульд явах гэсэн чинь манай аав ээж бас одоо өнөө хөдөө хонь мал хариулах хүн байхгүй, одоо л нэг юм гар хөлийн үзүүр болж байгаа юм гээд тэгээд яваа ч үгүй, тэгээд л тэрнээсээ хойш ер нь сургуульгүй тасарчихсан даа.

Сайнбилэг -

Заа та байна ш дээ, тэр үед одоо ингээд тэр таныг ингээд тэр бага сургуульд Цонхлонгийн бага сургуульд өгөхөд таны аав ээж дуртай байсан уу?

Пүрэвдорж -

Дуртай байсан, тэгэхэд бол харин. Тийм дуртай байсан юм харин.

Сайнбилэг -

Хүмүүс их дургүй байсан шиг санагдаад байх юм.

Пүрэвдорж -

Тухайн үедээ ч яахав, тэр нөгөө юу байсан л даа

Сайнбилэг -

Кинон дээрээс харж байхад

Пүрэвдорж -

Тийм. Би өөрөө яахав монгол бичиг манай нутагт Согоонжил гэж нэг хүн байсан юм. Монгол бичиг мэддэг. Одоо кирилл одоо тэр чинь өнөө монгол бичиг гээд доош нь бичдэг юм байна ш дээ. Тэрнийг өөрөө сайн дураараа би аавдаа хэлж байгаад Согоонжил гуайгаар монгол ном заалгая гэсэн аав ...тэг тэг гээд дуртай, манайх нэг өвөлжөө нэг аманд өвөлжсөн юм байналээ, баруун Бөрхөөдэйн ам гэдэг газар. Тэгээд тэрүүгээрээ яахав энэ хавар болтол ном заалгаад, би нэг юм гаргаад байх болчихсон л доо монгол номыг. Тэгээд тэр Цонхлонгийн бага сургуульд сурч байхад крилл үсэг биш латин үсэг зааж байсан санагдаад байдаг юм, надад одоо. Тэгээд одоо латин үсэгнээс одоо сураа ч үгүй л дээ, байхгүй. Тэгээд энэ зүгээр одоо энэ бичгийг бол явцын дунд яаж байгаад л одоо ер нь сурчихсан юм, тэрийгээ би бас сайн мэддэггүй юмаа. Тийм. Осолдохгүй л цэрэгт ирэхэд л өнөө муу юм уншчихдаг, мэддэг тийм л байсан юм.

Сайнбилэг -

Та хэдэн настайдаа орсон гэж боддог вэ? Тэр бага сургуульд хэдэн настайдаа орсон бэ?

Пүрэвдорж -

Арав орчим настай байсан юм болов уу? Гэхдээ сайн мэдэхгүй юм он сарыг нь одоо ерөөсөө мэдэхгүй. Бас дутахгүй манай багш Готив гэж байсан юм. Тэгэхэд чинь Дүйнхорлоо гэдэг хүн сумын дарга.

Сайнбилэг -

Та бага насныхаа амьдралыг ярихгүй юу? 10 хүртэлх насныхаа амьдралыг таны аав, ээж малчин хүн байсан уу?

Пүрэвдорж -

Малчин малчин, тариачин тийм л мал аж ахуйгаар амьдардаг тийм хүн байсан юм.

Сайнбилэг -

Тариачин хүн?

Пүрэвдорж -

Аан тариа тарьж одоо хувийн тариа. Яахав хоногийнхоо хоолыг л иддэг байж дээ одоо бодох юм бол. Одоо манай аав тариа тарьдаг болохоороо өөрөө мудандас гэж нэг ийм ширмэн хошуутай зүгээр модоор зангидаад ингээд хийчихдэг тэгээд үхэрт үхрээр чирээд явдаг тийм л юм байсан юм.

Сайнбилэг -

Мудандас гэнээ?

Пүрэвдорж -

Тэгээд үхрээр чирээд явна, нөгөө мудандасаа. Мудандас гэдэг юм даа. Тэгээд би жаахан байхдаа бас нөгөө үхрийг нь хөтөлнө. Аав анжисыг түшиж түшээд явж байгаа ганцхан тэгээд л энд талын нэг л хонхороор явуулсан бол тэрэнгүүр нь яваад байхад тэр хойд анжис чинь нөгөө хагалаад явчихдаг, тийм л байсан юм. Тэгээд тариагаа тариад идчихнэ. Одоо ч энэ тариаг тарихдаа будааг чинь ерөөсөө би бүүр сонирхоод байдаг юм, өвс ургачихсан зүгээр энэ их өвстэй газар байна ш дээ, тэгээд л ингээд эндээ ингээд будаагаа хормойлчихоод, манай аав ингээд өнөө өвсөн дотор ингээд цацаад байна хамаагүй. Тэгээд энэ хагархайд ингээд цацчихна, тэгээд тэр газраа хагална. Үгүй ээ тэр одоо яагаад ургаж байсан юм, ерөөсөө дээр нь нөгөө өвс мөвсийг нь тэр авах юм байхгүй өвсөн дотор л будаагаа цацчихна. Тэгээд л тэр тариаг чинь одоо нөгөө модон анжсаараа хагалаад л ингээд яваад өгнө, муандасаараа хагалахаараа бүр яахав тариа тарьсан юм шиг л болчихно л доо. Тэгээд тэрнийг ч яахав дээ, гуурс гэж ярина л даа. Шон татах гэж ярина. Нэг тиймэрхүү тэгээд тэрнийгээ намар болохоороо хадаад авчихна. Аан буудайг .., буудайг болвол хадуур гээд нэг ийм махир төмөртэй, тэрэнгүүрээ ингээд явган сууж байгаад л ингээд л хадаад л, нарийхан бургасыг зөнд нь ингээд яг хадахдаа бургас ингээд багцлаад авчихна, огтлоод. Тэгээд нөгөөдхийгөө нэг овоо дүүз гэж ярина л даа , энэ хэрээтэй болгоод ирэхлээр нь нөгөө бургасаараа ингэж ороогоод, хоёр үзүүрийг нь зангидаад, ингээд л нэг шовойлгоод бариад байна, тэгээд л тэрнийг нь нэг бооз гэж ярина даа.

Сайнбилэг -

Бооз оо?

Пүрэвдорж -

Нэг бооз гэж ярьна. Тэгээд нөгөөдөхийг чинь яахав дээ, гишгүүлээд цайруулж авах үедээ болвол намар тариагаа тэгж авчихаад, дараа нь болохоороо нөгөөдөхдөө үтрэм гээд зүгээр нэг газрын хөрс шиг ингээд хүрзээрээ хуулаад, шороог нь гаргачихна, одоо нөгөө нэг гэрийн буурийн чинээ газрыг ингээд хараад байхаар чинь нэг нүцгэн шороо үлдэнээ дээ, тэр шороон дээрээ нөгөө боознуудаа авчраад, голд нь жаахан нүхтэй ингээд шомбойлгоод өрөөд байна даа. Ингээд өрсөөр байгаад нөгөөдөх чинь тэрнийхээ янзаар дугуй болно оо, тэгж дугуйлчихаад заа нэг хоёр гурван юм оруулна, хонь, үхэр, бяруу шүдлэн аа тэгээд бүдүүн үхэр ер нь ч оруулахгүй дээ, дандаа шүдлэн хязаалантай юмнууд оруулна. Тэгээд нөгөөдөхийг чинь дунд нь одоо би зогс.., нөгөө үхрээ хөтөлнө ингээд тойроод байна, юу.., ингээд босгочихсон өнөө юун дээгүүр чинь ингээд бужигнуулаад, өө ингээд тойроод л байна тойроод л байна. Би өнөө одоо голд нь нэг хүүхэд заавал одоо үхрийг чинь хөтөлж байна. Тэр үхэр сурчихдаг юм уу яадаг юм тэгээд тойрсоор байгаад нөгөөдөх чинь ингээд намхан болсоор байгаад ингээд бүр алиа алдана ш дээ. Тэгээд ирэхлээр зэрэг яахав, манай аав нөгөөдөхийг чинь өнөө сүрэл гэж ярина даа тэр тарианы чинь ишийг одоогоор болвол нэг юу юм даа, тийм тэрнийг чинь хоёр ацтай мод хийж аваад савар гэж хэлдэг ш дээ. Нөгөөдөхөөр чинь ингээд сайхан ялгаад ялгаад ингээд тэгээд л аваад байна. Авсаар байтал нөгөөдөх чинь сүрэл нь байхгүй, будаа нь үлдээд байна. Будаа нь нээх юу болсон юм. Тэгээд нөгөөдхийг чинь тэгээд бүр овоо болгож байгаад л сүрлээ авчихнаасаа хойш боллоо гэхийнхээ үе дээр хүрзэнд хийгээд л нөгөөдөхийг чинь ингээд хүрздээд байна даа, ингээд салхинд. Салхинд хийсгэж байгаа юм. Хийсгэж будаагаа ялгаж авах гэж өнөө юунаас нь, будааны лайлаас нь, будааны лай гэж. Тэгээд л салхи сөргүүлээд шидээд байхаар өнөө үтрэмэн дээр шидээд байхаар зүгээр манараад хийсээд байна ш дээ. Тэгсээр байгаад өнөөдөх чинь ялгараад одоо ер хийсээд байх юм байхгүй болчихно, будаа нь. Будаа нь яг сайхан цайруулчихсан энэ комбайны будаа шиг юм үлдэнэ дээ. Тэгээд тэгээд тэрнийгээ сайхан цайруулаад л, бүр цэвэршүүлж ингэж авна. Аа хар будаа гэдгийг бол зүгээр гараараа зулгааж авдаг юм. Хар будааг чангаанз гэж ярьдаг даа, зарим нутгаар. Тэр их улаан буудай, тарианыхаа улаан буудайг бол ингээд авчихна. Тэгээд нөгөөдхийгөө газар ухна. Газар ухаад зоорь гэж ярьдаг юм, манай нутаг луу. Одоогоор ярих юм бол нөгөө уртаараа нэг 2 метр, метр гарантай юм уу өргөнөөрөө нэг 50 см хирээтэй, гүнзгийгээрээ нэг нэг метр гарантай юм уу, тийм нүхнүүдийг ингээд эгнүүлээд ухчихна. Тэгээд нөгөөдөхдөө өнөө авсан тариагаа нөгөөдхөд хийгээд, үрийн будаа, үрээ хадгалж байгаа юм. Үрээ тэгж хадгална. Дээрээс нь хийгээд нөгөө сүрэл гарсан ш дээ, сүрлээрээ бүтээгээд сайхан тэгээд шороогоор нь булчихна. Тэр бол одоо үрийнхээ будааг тэгээд хадгалчихаж байгаа юм. Аа зүгээр идэх будаагаа бол нэг уул нь одоогийнх шиг шуудайтай будаа гэж байгаагүй юм даа, өнөө үхэр тулам , ямаан тулам гэсэн элгээр хийсэн тийм туламнууд их байлаа л даа. Тэр тулмандаа хийгээд, тэгээд тэр тулмандаа хийсэн тэр будаагаа тэгэхэд чинь нээх их гурил мурил гэж байгаагүй, манайд нэг тийм Маарамбийн Галдан гэж нэг морин юутай, морин тээрэмтэй энэ Галдан гэж нэг морин тээрэмтэй, Дорж гэж голдоо нэг хэд хэдэн тээрэмтэй айл байдаг байсан юм. Морин зорин тэгээд тэр өнөө будаагаа аваачиж одоо “дүү” гэж гэж ярьдаг юм даа. Нэг дөрвөлжин сав байсан юм. Таван дүү будаа одоогоор бол нэг оросын таван 70 орчим ордог шуудайнууд чинь нэг 5 орчим ордог тийм сав байдаг байсан юм. Тэрэнгүүрээ нэг тулам, хоёр тулам будаа аваад, тэргэн дэр очоод үхэр тэргэн дээр ачаад л явна даа, тээрэмтэй айл руу. Тэгээд тээрэмтэй айлд аваачаад нэг шуудайг нь нэг савтайг нь, тэр айлынхаа хөлсөнд нь өгөөд нэг савтайг нь өөрөө тэр тээрмэнд оруулж гурил хийж авна авдаг байсан юм. Тэгээд тээрэм бол яахав дээ одоо яг л ийм хоёр чулуутай морь оруулна морь эргэж байдаг. Тэгээд дээрээ дээдэх том чулуу нь бол нүхтэй нүхээр нь нүхэн дээрээ ийм жалавч гээд ийм хутга хаячихна. Тэгээд морь эргээд байна. Нөгөө дээд чулууныхаа нүхээр доод чулуу руугаа будаа унаад л байна тойроод тээрэм ирлэхэд яг нэг ийм ир голноо бас, тээрэм ирлэдэг хүн гээд тусгай байсан юм. Нэг ийм ийм л юм даа, яг л ийм л юм байгаа юм. тэр тээрэм эргэж байгаа нь. Тэгээд тэр чинь нөгөөдөхийн чинь завсраар ингээд гоожоод тойроод энэ усны модон хашлагатай, тэрэн дээр ингээд гоожоод байна даа. Тэгээд нөгөө гоожоод байгаа гурил гэж одоо бяцлагдсан бяцлаад хаячихаж байгаа ш дээ, нөгөө будааг чинь тэгээд тэнд шүгшүүртэй, нарийн шаа, цагаан шаа, шар шаа гэж 3 шаатай шаа гэдэг нь одоо гурил гарах ингэж шигшдэг одоо тор шиг. Тийм. Тэгээд тэр тээрэм гэдэг чинь тэгээд морь тээрмээ болон гурилаа юугаа л бол тэр морин тэргээр эргэнэ. Аа гурилаа ялгаж авахдаа бол одоо шигшүүр гэж нэг юм байдаг юм даа. Бас нэг ийм хөлтэй аа ингээд түг түг түг түг гээд л ингээд байна. Тэр тэр чинь ийм юманд залгаатай, энд тулаад түг гээд буцаж тулаад түг гээд тэгээд өнөө хоёр тийшээ ингээд түг түг гээд байхаар өнөө гурил чинь ингээд зайлагдаад, шигшигдээд доошоо унана. Тэгээд нэг тийм шар шааны гурил гэдэг нь хамгийн нарийн.

Сайнбилэг -

Юуны гурил аа?

Пүрэвдорж -

Шар шааны гурил гэж шигшүүрний цагаан шааны гэдэг нь арай бүдүүхэн тийм. Тийм хоёр гурван төрлийн тийм шигшүүртэй, тийм шигшүүрээр шигшиж гаргана. Тэгээд голдуу л ер нь тэр шар шаагаар нь гаргачихна дөө. Шар цагаан шаагаар нь гаргачихна. Нарийхан тэр нөгөө тэрнээсээ их нарийн гардаг нь тэр аа шар шааны гурил их нарийн гарч байгаа нь тэр шар шааны гурил аа тэрнийг бол улсууд нэг их хийхгүй, одоо бас амны хишигт муутай энэ тэр гээд юм өсөөд л тиймэрхүү юм яриад. Тэгээд нэг одоогоор бол 2 дугаар гурилыг шаагаар гаргаад тэгээд тэрэнгээрээ гурилаа хийгээд авахдаа авдаг. Тийм л байсан юм. Тэр жил одоо ерөөсөө заримыг нь мартчихаж дээ

Сайнбилэг -

Тэгвэл манай монголчууд бүгдээрээ тэр одоо юу байгаагүй л юм байна ш дээ, малчин байгаагүй бас гурилаа тариад өөрсдөө тээрэмдээд гурилаа хийчихдэг л байсан байна ш дээ.

Пүрэвдорж -

Тиймээ, тийм ерөөсөө юу ч өөр тийм тэрнийг өөр гараараа хийхгүй юм гэж юм механик юм гэж байхгүй байсан юм . Намайг багад лав.

Сайнбилэг -

Таны аав бас тариачин малчин хүн байжээ?

Пүрэвдорж -

Тариачин малчин жинхэнэ тариачин малчин хүн. Ойр зуурын яахав ээ нэг тарвага, туулай ан ман хийчихнэ.

Сайнбилэг -

Аан бас анчин хүн байсан. Тэгэхээр таны өвөө бол бас л ийм энэ газар тариалан энэ бүх л юмыг хийсэн үү?

Пүрэвдорж -

Тиймээ тийм ер нь тийм үе залгамжилсан тийм мал тарианы ажилтай мал тариа хоёроо л амьдардаг тийм л айлууд байдаг байсан юм шиг байгаа юмаа. Бусдыг нь яриад яахав дээ.

Сайнбилэг -

Та тэгвэл тэгээд тэр яг тухайн бага насандаа бол тэгээд л яг тарианы ажилд оролцоод л

Пүрэвдорж -

Тийм л юмаар амьдарч байлаа л даа. Энэ аав эжжтэйгээ л дагаад л өнөө тариагаа тариагаа тариад намар нь хавар нь тарьчихаад л намар нь аваад тэгээд авсныгаа хадгалахыг нь хадгалаад л, идэхийг нь идээд л, гурил болгохыг нь гурил болгоод л хуураад зүгээр одоо ингээд тогоонд хуураад идэхийг нь хуурч идээд л, одоо тэгээд л манай амьдрал ахуй тэгээд яахав мах шөлний тал гэх бол малыг чинь одоо өвөл, зун бол мал алж идэхгүй ээ манайх манайх ч яахав ядуу айл байсан юм. Тэгэхдээ яахав дээ 200 гаад малтай тоолохоор малтай тэгээд нээх их юм идэхгүй, нөгөөдхөө аав тарвага, туулай янз бүрийн юм шоглочихдог байсан болоод тэгээд бас тэр мах шөл ч олоод идчихдэг байсан юм уу, тэрнээс барагтай л зун бол мал алж идэхгүй шүү дээ, нэгдүгээрт хайрлаж байсан байх, хоёрдугаарт нүгэл гэж байсан юм шиг байгаа болоод байгаа манай энэ тэр аавын яриад байгаа. Нүгэл гэдэг айхтар юмны амыг хаадаг нэг тийм ганцхан үгээр их юм хаадаг байсан шиг болоод байгаа юм.

Сайнбилэг -

Тэгэхээр та түрүүн ярилаа. Манайх нэг жаахан ядуувтар айл байсан. 200-гаад малтай. Ер нь тэр дунд зэргийн айлууд нь баян айлууд нь ямаршуу байсан юм болоо хэдэн малтай байсан бэ, ойролцоогоор?

Пүрэвдорж -

Баян айл ч мэдэхгүй ээ. Манай өвөө.., өвөгийнх чинь одоо Арцатын голын Цэрэндашийнх гэдэг айл байсан юм. Цэрэндаш гэлэнгийнх гэдэг айл байсан юм.

Сайнбилэг -

гэлэн хүн байсан юм уу?

Пүрэвдорж -

Миний одоо өвөө аав, ээжийн маань аав. Тэр чинь одоо 3 хүүтэй, 5 хүүхэнтэй тийм айл байсан. 3 хүүгийнхээ хоёрыг нь лам болгох гээд одоо энэ,,,,, хүрээн дээр шавилан суулгачихсан. Хамгийнхаа бага хүүгээр одоо гал голомтоо бадруулна гэж тэрнийг нь хар болгосон. Тийм л юм байналээ л дээ. Тэгээд лам болгосон хоёр нь яахав дээ, өнөө 90-ээд оны үед Цэцэгт толгойд болсон уйлаан майлаан болж л байсан л даа. Би тэрнийг нь бол сайн мэддэггүй юм.

Сайнбилэг -

Өө та түрүүн аль сүмэнд байсан гэсэн бэ? Ямар сүм гэсэн бэ? Та түрүүн..,

Пүрэвдорж -

Цэрэндашийнх гэдэг айл байсан юм. Энэ чинь бол одоогоор 1000 орчим малтай хүн байсан болоод байгаа юм. Тэр яагаад малыг нь 1000 хүрлээ гэж Хамчирэнгийн хошуунаас ган тулга гэж нэг юм ган тулга гэж нэг их том тулгаар шагнуулж байсан юм гэнэлээ, шагнаж байсан юм уу одоо тэр манайхнаар бол сайн малчиндаа гэр мэр өгдөг ш дээ. Тэрэн шиг юм байсан юм болов уу, ган тулгаар шагнуулж байсан юм гэнэлээ. 8 хүүхэдтэй 3 эрэгтэй, 5 эмэгтэй тийм айл байсан юм. Тэгээд л дараа нь яахав дээ, нэг хэдэн юу нь үрэгдээд л малгүй тэгэхдээ ямар малыг чинь ямар өөрснөө маллаж байгаагүй юм байналээ. Нутгийн одоо ядуучуул ихэнхи нь мал алдаг, тараагаад тараагаад хувийн мал шиг өгчихсөн. Тэгээд тэр өөрснөө маллах ч үгүй, тэр улсууд малладаг. Тэгээд л ер нь сургийг нь дуулаад байвал манай аав ээж энэ тэр өвөө эмээ хоёр өнгөрөхөд тэр Аюурзана гэж нэг өвгөн манай ах одоо тэр өнөө голомтоо сахиулна гэдэг тэр яахав, эзэмшиж байсан. Тэгээд л тэднийг өнгөрөхөөрөө тэр улсуудаас мал хөрөнгийг ч бай манай мал гэж манай ах тэрнийг тасдаж аваагүй, төрсөн ах нь маллаж байсан айлууд тэгээд л амьдраад л ажиллаад л одоо тэр хувьдаа л тэр баячуул аваагүй ядуу улсууд авч мал маллуулж байсан юм байлээ л дээ. Тэгээд тэр мал хөрөнгө бол тэгдэг тэгээд л үрэгдсэн тараад л дуусчихсан юм шиг байналээ.

Сайнбилэг -

Тэгвэл та тэр үед таныг байх үед улс орон даяар ямар онцлогтой үйл явдал болж байсан нөгөө коммун момун болж байсан юм уу?

Пүрэвдорж -

Коммун гэдгийг манай аав л ярьдаг болохоос коммун гэдгийг би мэддэггүй юм аа. Коммун чинь одоо нэгдэл анх үүсэж байхыг л би харин муухан мэддэг юм. Манайх нэг малгүй хүн нэгдэлд орж болохгүй юм гэсэн хэдэн хонь ямаа надаар аав туулгаж аваачиж өгч байсан юм, тэр ер нь хэдэн онд ч анх байгуулагдсан юм, манайх уул нь тэр нэгдэл гэдгийг тэр коммун гэдгийн урд гарсан гэнэлээ, манай аав л ярьж байсан. Манай нэг эгч энэ тэрийг коммунд орж явсан, цагаан ламын сэнтий энэ тэр гээд үс гэзгээ тайруулчихаад ирсэн. Манай голынхон муу хэлж байлаа, тэгээд л нэг тиймэрхүү л юм ярьдаг юм. Тэрнийг бол сайн тодорхой мэддэггүй юм би өөрөө.

Сайнбилэг -

Тэгвэл та нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг нэгдэлжих хөдөлгөөнийг бага сага мэдэх нь байна тээ? Та одоо тэр таниар мал туулгаж очиж байсан юм байна тээ? Нэгдэлжих хөдөлгөөнийг та сайн мэдэх юм байна ш дээ?

Пүрэвдорж -

Тийм. Уг нь тийм. Тэрийг ч одоо ер нь манай нэгдлийг нэгдэл үүсэхээс нь өгсүүлээд л би мэдээ орсноосоо хойш л тэрэнд л манай аав дагуулаад л одоо тэр тариа будаанд нь нэгдлийн гишүүн гэдэг болсноосоо хойш хэдэн мал тушаачихаад л тариа будааг нь тарилцдаг, халан бордоог нь авалцдаг тийм байлаа л даа. Тэрэнд чинь манай аав дагуулаад л авч явдаг. Манай аав Жамба гэж хүн байсан юм, энэ аймгийн сайн малчин.

Сайнбилэг -

Жав аа?

Пүрэвдорж -

Тийм Жамба гэж хүн байсан юм. Аймгийн сайн малчин. Намайг цэрэгт явсны хойгуур аймгийн сайн малчин болсон байсан. Тэгээд ч мал нь цөөхөн байсан хамаагүй, ноос үс одоо юу байдаг юм, хамаагүй малаас л өгөх юм төлөвлөгөө юм болгоноо биелүүлсэн хүн л одоо аймгийн сайн малчин болж байсан юм байналээ л дээ. Тэгсэн тийм үнэмлэх байдаг юм одоо хаа явдаг юм мэдэхгүй, хаягдсан байх өө. Тийм.

Сайнбилэг -

Заа ер нь тэр үед хүмүүс яаж нэгдэлд элсэж ордог байсан юм бэ? Яаж элсдэг, байсан юм бэ?

Пүрэвдорж -

Нэгдэлд сайн дураараа, сайн дураараа орно. Тэгээд бас малгүй хүнийг авахгүй байсан шүү. Их бага хэмжээгээр заавал хэдэн мал тушааж байж өгч байсан юм шиг болоод байгаа. Манайх л анх эхэлж орохдоо 2 адуу 1 үхэр, хэдэн хонь хонь ямаа өгч байсан юм уу хайшаа юм. хонь ямаа гэж 20,30-аадхан цөөхөн юм туугаад явж байсан тэгэхэд шумуул Данзан гэдэг хүн нэгдлийн дарга байсан гэнэлээ. Одоо би тэрнийг сайн мэддэггүй юмаа бас. Тэгээд тэр тариа будаанд нь оролцоод л явж байлаа даа. Тэр үедээ л тэр тариа будааг чинь нэгдэл гэдэг болсноосоо хойш бол тариа будаа тарьдаг болсон доо. Тэрнээс өмнө зүгээр хувийн хувийн тариа будаа байсан юм уу, төв сангийн аж ахуй Богдын МАМ /мал аж ахуйн машинт/ станц гэж байсан юм. Тэр манай Бугатын МАМ станц гэдэг овоо малтай хөрөнгөтэй болоод тэр Ингэт-толгойн сангийн аж ахуйг яриад байгаа тэр рүү нүүгээд тэнд очоод би чинь сангийн аж ахуй авсан юм.

Сайнбилэг -

МАМ станц аа?

Пүрэвдорж -

Тийм. МАМ станц гэдэг нь одоо мал аж ахуйн станц гэсэн үг юм уу товчилсон тийм нэр. Тэгээд нэг ийм ийм сүүлтэй дугуйтай тийм жаахан жаахан шомбойсон трактор байсан юмаа. Тэр нэг тийм хэдэн трактортой одоо тэр Мааньт гэдгийг чинь тарьдаг, тэгээд тэр тариа нь өөдтэй ургаагүй өнөө хүйтэн мааньт хүйтэн болоод ургаагүй юм уу мэдэхгүй, тэгээд тэр чинь хойшоо Ингэт-толгой руу нүүгээд явсан юм байгаа юм.

Сайнбилэг -

Ер нь хүмүүс энэ нэгдэлжүүлэлтийг энэ хүмүүс яаж шуу хүлээж авдаг байсан бэ?

Пүрэвдорж -

Юуг?

Сайнбилэг -

Энэ нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс ямар яаж хүлээж авдаг байсан бэ? Дуртай байсан уу? Дургүй байсан уу? Хүчээр яаж байсан уу?

Пүрэвдорж -

Янз бүрээр яаж байсан юм шиг болоод байгаа юмаа. Одоо бодож байхад ер нь. Дургүй ч байсан, зугтаадаг ч улсууд байсан шиг байгаа юм. Үгүй ээ одоо тэгээд жаахан ядуу зүдүү нь байсан юм уу даа ер нь тэгээд голдуу жаахан цөөн малтай нь ядуу нь ч юу байхав дээ, цөөн малтай нь голдуу ордог байсан болов уу гэж би одоо зүгээр тэгж боддог юм. Олон малтай нь ер нь нэлээн дургүйцдэг. Манай нутгийнхан бол манай голынхон бол ер нь нэлээн дургүйцэж байсан юм. Тэгээд сүүлдээ яасан юм байгаа юм тэгээд л нэг л овоо болсон юм уу тэгээд л бүгдээрээ нэгдэлд орцгоочихсон л байсан.

Сайнбилэг -

Хэдэн малтай нь ч, бага малтай нь ч ?

Пүрэвдорж -

Тийм. Яаж байгаад орчихсон юм мэдэхгүй их малтай айл ч орчихсон, бага малтай нь ч орчихсон байсан. их малтай нь.., ер нь их дургүйцэж байсан чинь үнэн л дээ, яасан ч мэдэхгүй.

Сайнбилэг -

Малаа нуудаг байсан уу?

Пүрэвдорж -

Өө малаа нуулгүй яахав, малаа нууж л байсан. Тэр чинь одоо нэгдэлд орсон хойноо хүртэл юу шүү дээ, тэр мал чинь. Нөгөө тавин толгой малыг хангай газар 50-иас дээш гарахаар нь хурааж авдаг байхгүй юу, тэрнийгээ бас зохих хэмжээгээр манайх чинь нууж байсан юм тэр үед. Тэрнийгээ бас өгчихгүй санаатай. Тэрнийгээ бол нууж байна, 10, 20 толгой, 20, 30 толгой мал илүү гарчихсан бол тэрнийг чинь тэгээд нэгдлийн малд шилжүүлээд авчихдаг, тэгээд тэр тухайгаа бол нууна. Миний хувьд манайхан лав л илүү гарсныгаа бас нуух л гэж байсан юм байлгүй дээ, хөөрхий одоо. Тэрнийгээ бас тийм л нуудаг л байсан.

Сайнбилэг -

Энэ ер нь нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар энэ төр засаг энэ сонин хэвлэлээр юу гэж ярьдаг байсан бэ?

Пүрэвдорж -

Тэр сонин хэвлэлээр ер нь юу гэж ярьдаг байсныг мэдэхгүй юмаа. Ер нь бас ер нь магтсан байх тал руугаа. Дургүйцэх тал руугаа л хардаг байх. Чухам тэр янз бүрийн мэдээнүүдээр бол юу гэж цацдаг, юу гэж өгдөг байсныг нь мэдэхгүй юм би. Ер нь сүүл хирдээ л овоо хүмүүсүүд одоо энэ чинь ер нь болдог юм байна тэгээд ч орсон улсуудын амьдралыг хараад ер нь жаахан татагдсан болов уу?

Сайнбилэг -

Эхний орсон улсууд гайгүй болоод ирэнгүүт нь?

Пүрэвдорж -

Тийм, гайгүй болоод ирэнгүүт л бүгдээрээ л татагдсан болов уу даа л гэж би боддог юм.

Сайнбилэг -

Таны ер нь гэр бүл хамаатан, садан дотроос хэлмэгдсэн хүн бий юу?

Пүрэвдорж -

Хэлмэгдсэн хүн.., жинхэнэ одоо хэлмэгдсэн хүн бол одоо нэг бий. Аа овог нэр нэгтэй аа эгч төрсөн ах дүүгийн хүүхэд гэх юм бол 4 бий. Дөрвүүлээ. Заа тэр 4 дотроос чинь миний түрүүний ярьдаг хоёрыг нь лам болгосон, нэгийг нь гэрээ сахиулсан гэж ярьсан ш дээ. Тэр хоёр лам болдогийн лам болоод гарч Шаравгончиг гэдэг хүн байсан юм. Тэр хэлмэгдсэн. Заа Данзансувд, Данзанравжаа гэж хоёр ихэр хүн байсан юм. Манай заа байз тэр чинь эгч шиг л хүн юм даа. Төрсөн эгч дүү 2-н хүүхэд, тэр Данзансувд Данзанравжаа гэж хоёр хүн байсан, хоёулаа лам хүн байсан, тэгээд тэр хоёр хоёулаа хэлмэгдсэн. Данзансувд гэдэг нь бол нөгөө барилддаг банди нар улсын заан цолтой тийм заан цолтой хүн байлаа л даа. Аа Данзанравжаа гэдэг нь тэр одоо ихэр нь, тэр уул нь их өөрөөс нь илүү бяртай тэгсэн мөртлөө өнөө энэ гол усандаа, одоо богино сүүл нь урт сүүлтэй хүн байсан юм гэнэлээ. Илүү тэрнээсээ ичээд барилддаггүй. Аа Данзансувд болохоор тэр улсын нэг бөхчүүдийн ном эргүүлж байсан чинь байналээ тэрэн дээр. Данзансувд гэж 4 шөвгөрч, 5 дахь дээрээ улсын заан болж байсан. Тийм. Тэр олон бөхчүүдийн эмхэтгэсэн номон дотор байналээ л дээ. Тэр хоёр хоёулаа Цэцэгт-толгойд уйлаан майлаан болоод байсан би тэгэхэд ч бага байсан л даа. Тэр хоёрыгоо байхгүй, аа тэр Шаравгончиг бол арга байхгүй, одоо тэр урьд нэг хар гэр байсан юм тэр дүүрчээсэй гээд манай тэр Аюурзана ах энэ тэр яах нь уу ийх нь уу гээд эргүүлээд байсан чинь аваад явчихсан, буу дуугарсан гээд яриад миний чихэнд тэгж дуулддаг байсан юм. Тэр алуулсан юм байгаа биз дээ. Аа тэрний хөөцөлдөөд авах хүн бол бидэнд үлдээгүй, бүгдээрээ одоо нас өндөр болох нь өндөр болоод, янз бүрийн өвчин болоод, ингээд нэлээн хэдэн хүн байсан. Хамгийн сүүлд жинхэнэ авах ёстой хүн уул нь улсын дээд шүүхэд ажиллаж байгаад одоо өнгөрсөн нас барсан л даа, Загд гээд гавьяат хуульч хүн байсан. Тэр уг нь хөөцөлдвөл хөөцөлдөх байсан юм. Тэр хөөцөлдлөө гээд хөөрхий 60 гараад., 60 гараад явчихсан байхаа тийм. Тэгээд хөөцөлдөх хүн байхгүй, тэгээд л өнгөрсөн тэр. Тэрнийг ер нь би л дотроо боддог юм, зүгээр би бол овог нэр өөр, өнөө ах дүүсийн хүүхэд юм болохоороо эгч дүүс ах дүүсийн хүүхдүүд юм болохоороо. Овог нэр нь өөр болохоороо тэр болохгүй байх гэж бодоод би чиг аваа ч үгүй, жинхэнэ одоо хөөцөлдөөд авах ёстой хүн нь одоо яахав өнгөрсөн тийм л юм байгаа юм. 3 хүн одоо жинхэнэ буудуулсан хүн нь тэр Данзансувд Данзанравжаа 2, Шаравгончиг гуай гарьд цолтой хүн байсан юм даа. Тэр их цол мяндгийг нь дагуулсан юм уу хаашаа юм, тэгээд тэр бол тухайн үедээ их уйлаан майлаан болж байсан. Би ч яахав дээ бас нэг жаахан тэр сургуульд явахаасаа өмнө энэ намайг тэр улсууд лам болгох гэж байгаам гэж би бас Хандчинвангийн хүрээнд бас нэг шоголтой ном тэвэрлээ.

Сайнбилэг -

Ямар хүрээ гэнэ ээ?

Пүрэвдорж -

Хандчинвангийн хүрээ одоо энэ Булган аймгийн

Сайнбилэг -

Ханд?

Пүрэвдорж -

Хандчин вангийн хүрээ

Сайнбилэг -

Ханддорж Чин вангийн.

Пүрэвдорж -

Тийм. Одоо энэ байшин нь энэ хотод байж л байдаг юм. Тэрэн дээр бас шоголтой ном тэвэрнэ. Тэрийг чинь бас яахав дээ, өнөө зоос моос янз бүрийн юм байхгүй. Хичээлээ бол уул нь үнсэн самбар гэж нэг самбар байсан юмаа. Нэг модон балтай модон дээрээ ингээд нимгэхэн үнс тавьчихдаг юм. Тэгээд хулсаар үзэг хийчихнэ. Хулсан үзэгтэй. Тэгээд нөгөө дээр чинь юм бичээд байна. Сайхан гарнаа. Ярих юм байхгүй. Тэгээд дуусна. Тэгээд дуусахаар нь ингэчихээд л дахиад л нөгөө үнсээрээ ингэж илчихээд л тэгээд л бичээд байдаг, тэр нь барагддаггүй нэг сайн юм байсан юмаа. Үнсэн самбар одоо би тэврээд л явж байлаа, Хандчинвангийн хүрээн дээр. Манайхан лам болгох гэж байгаа нь энэ гээд. Жаахан байхад яахав, Чойрийн босоо ороолон болж үхнэ гээд л өнөөх баригдаад явдаг ахындаа нэг гэрт суудаг байсан юм би. Тэгээд тэгж нэг лам болох гэж юм нэг уншиж үзсэн юм. Тэгээд тэр бичиг үсэг байхгүй, тэгээд л нөгөө бариа тавиулаад л орилоон майлаан уйлаан муйлаан болоод л явсан, би ч хөдөө гарчихсан тэгээд л тэндээ баригдаад, алга болох нь ч алга болсон. Тэрэн дотроос санасан хүн дээр Чүлтэм гэлэн гэдэг хүн л харин хөдөө гараад тэгээд тэр баригдаагүй. Тэр харин наслаад 80 гараад өөд болсон.

Сайнбилэг -

Та тэр хэлмэгдсэн ахтайгаа цуг амьдарч байж тиймээ?

Пүрэвдорж -

Жил гаран сууж лам болох гэж байгаа юм, гэж тэр хүрээн дээр үү? Жил гаранхан удаагүй би. Тэгээд л яахав, цоньд гэдэгт ороод л, тэгээд л адгийн зиндаа гэж нэг юм, хошууны жагдаг магдаг гээд л ордог, одоо энэ тийм сургууль байдаг байхаа, тийм юманд ганцхан тэнд л халдаг шилдэг, тэгээд 7 анги.., одоогоор бол 7-р анги төгсдөг юм билээ, тэгээд л тэр маарамба заарамба гавж мавж нь болдог байсан байлгүй дээ. тэрний хамгийн адгийн зиндаа тийм, одоо1-р анги л гэсэн үг. Тэр чинь одоо бүр адагтаа сууна. Нэг тийм юм болж үзсэн юм. тэгээд л бужигнаад л явчихсан чинь яахав тэд маань ч тэгээд л үлдэх нь үлдээд, баригдах нь баригдаад, алагдах нь алагдаад л би ч яахав өнөө аав ээж хоёртойгоо малд гараад явчихсан. Тэгээд л малчин болж амьдрал хөөгөөд л ингээд л тэгж явсан юм. Ер нь тэр үед чинь тариа будаагаа өөрснөө тэгээд л болгоод л, өөрснөө тариад л, өөрснөө юу л хийж ямар юм болгож иднэ гэнэв, тэрнийгээ ёстой өөрөө гараараа дураараа болгоно, тээрэмд оруулаад, гурилаа хийчихнэ. Хуураад идчихнэ. Нухаад идчихнэ. Нүдээд өсгөөд гараараа гурил хийчихнэ. Одоо тэгээд ер нь бүх л юмаа л тэрүүгээрээ л болгоод байсан шиг байгаа юмаа.

Сайнбилэг -

Та тэр нөгөө хэлмэгдсэн тэр ахынхаа тухай тодорхой зүйл мэдэх үү? Та тэр тухай ер нь тодорхой ярьж өгнө үү?

Пүрэвдорж -

Хэлмэгдсэн улсуудын үү? Тэр Шаравдорж ахынхаа тухай энэ тэр үү?

Сайнбилэг -

Тийм. Дэлгэрэнгүй яривал их сайн байна.

Пүрэвдорж -

Тэрний тухай би нээх тэрний тухай нээх тодорхой мэддэггүй юмаа би. Тэгээд тэрнийгээ сургийг нь дуулаад байхад л аав Дорж ахыг бариад явчихсан гэнээ гээд алга болж гэнэ, буу дугарсан гэнэ гээд л чихэнд энэ хүүхэд байхад дуулддаг болохоос яг тэгээд одоо баригдаад тэгж хоригдоод гэдэг тийм юм болвол сайн мэдрэгддэггүй, осолдохгүй л тэр Цогчин дуганы урд нэг том хар гэр майхан л байсан. Хөдөө ч гараагүй өнөө шоголтой ном тэврээд явж байхад. Тэрнийг дүйхээр нь л аваачаад буудаад байсан юм гэнэлээ, манайхан тэгж ярьдаг юм. Би тэр буудахыг ч мэдээгүй.

Сайнбилэг -

Томчууд тэгж ярьдаг байсан уу?

Пүрэвдорж -

Тийм. Улсууд л тэгж яриад байсан. Тэр тэр ч ер нь үнэн юм шиг байгаа юмаа.

Сайнбилэг -

Тэр үед хэлмэгдүүлэлтийг төр юу гэж тайлбарладаг байсан юм бол? Тэр томчууд юу гэж ярьдаг байсан юм бол сүүлд хожим нь?

Пүрэвдорж -

Ээ мэдэхгүй, тэр ер нь юу гэж ярьж байсан юм бол доо. Одоо лам нар ч ер нь голдуу хөөрхий ламынхаа ёсоор урд одоо ингээд л шажин ч устгагдлаа ингээд л тэгээд шажин устгалаа энэ ардын нам гэж нэг айхтар юм гараад ирлээ гээд л тэгж байна. Тэгээд би тэгж байхад одоо тэр энэ хойноос одоо улааныхан орж ирнэ гээд л нэг сор гээд нэг юм зардаг байсан юмаа. Тэр ч одоо тэр муу юм л одоо тэр улааныхан л орж ирүүлэхгүй л болтой юм юм шиг байгаа юмаа, одоо бодож байхад. Тэгээд л сор гээд л ийм юу гурилаар зоос моосоор хийгээд нэг юм өвгөн түвд лам гээд нэг настай лам байсан, 100 хүрч байсан нэг монгол биш төвд хүн юм гэнэлээ. Тэр орой чинь л тэр сумыг баруун хойш нь харуулаад л ингээд залдаг шатаадаг, тийм тэрнийг их муу л үзэж л байсан болов уу. Улааныхан гээд ер нь анх засаг үүсэхэд дуртай байгаагүй ээ. Тэгэхдээ манай хүрээнийхэн би тэмцэж байна энэ улаан Оросынхонтой энэ улааныхантай улаан намынхантай тэмцэж байна гэж бослого гаргаагүй юм шиг байгаа юм. Ер нь бослого гаргалаа гэж. Бослого гараагүй яриагүй. Тэгээд баригдсаар давуулаад л хэдэн жил сууж байсан юм тэгээд дууссан.

Сайнбилэг -

Ер нь энэ хэлмэгдүүлэлт далд явагдаж байсан уу? Ил ингээд бараг ил аваачаад л буудаад байсан юм бол уу? Яаж явж байсан юм бол?

Пүрэвдорж -

Ил юм шиг байгаа юмаа. Тэгээд нөгөө ногоон малгайтангууд гээд одоо энэ Дотоод яамных юм даа тэр чинь одоо аль дээр л нэр бодвол энэ хотын нэг аймгийн хэлтэс юм даа, аймгийн хэлтэс гэж байсан. Тэр хэлтсийнхэн л тэр үүргийг биелүүлдэг барьдаг, эцсийнх нь л тэр үүргийг биелүүлдэг барьдаг тавьдаг улсууд нь тэр юм шиг байгаа юм. Тэгээд тэр цаанаасаа яагаад тэр улсуудыг одоо барьдаг юм мэдэхгүй юмаа. Хаанаасаа ч барь гэж тушаал өгсөн юм жинхэнэ орон нутаг дээрээ бол тэр хэлтсийнхэн л гэж тэр ногоон малгайтангууд гэж л ярьж байсан юм жаахан байхад. Тэд нар бүх юмыг бэлдэж байсан юм шиг байгаа юм. Тэр хайж барьдаг, хайж олдог.

Сайнбилэг -

Та тэрийгээ яг нүдээрээ харж байв уу?

Пүрэвдорж -

Айн?

Сайнбилэг -

Нүдээрээ харж байв уу?

Пүрэвдорж -

Нүдээрээ хараагүй. Зүгээр юу л юм байгаа юм. Манайхыг тэр би ер нь цуг сууж байсан юм болохоороо манай ахыг бариад явчихсан юм болохлээр одоо тэр чинь гэр хашаа байшин байлаа л даа. Тэрнийг чинь манайх ерөөсөө юу ч аваагүй, юу ч өгөөгүй ш дээ. Тэрнийг л харин сайн мэддэг юм. Тэгээд яахав ахыг бариад л явчихсан. Тэгээд л орлоо л гэсэн. Тэр байшин сав хоршоог, би тэгээд удахгүй манай аав аваад гараад явчихсан болохоор мэддэггүй юм. Тэрнийг бүгдийг нь тэр яадаг юм дээ, одоо тэр Дотоод яам гэдэг юу л харьяаны юм байсан болоод тэр л хурааж авдаг байсан байх. Тэр бүх хүмүүсийг шүү дээ. Хүрээний тэр чинь ганцхан манай ах биш л дээ. Ер нь тэгээд л мяндаг цолтой гавьжаас дээш хүнийг бол бүгдийг нь алсан шиг байгаа юмаа, бүгдийг нь дуусгасан шиг байгаа юм. Манай хүрээнийхийг лав. За гавьж мавьж болоогүй тэр мяндаг багатайг нь бол нэг 10 жилээр шийтгэсэн хүн, шийтгүүлээд гарч байна гэж ганц нэг хүн дуулддаг юм, манай тэнд чинь ерөөсөө. ганцхан хүний нэр л байсан юм даа. Цэдэн гавж гэжтэр нэг амьд гарсан. 10 жил шоронд суугаад гарсан гэсэн, сүүлд нь бүлээчин болсон, өөрөө өнгөрсөн л дөө. Тэгээд өмч хөрөнгийг нь болбол ер нь ар гэрт нь өгнө гэж ерөөсөө байгаагүй гэж ярьж байгаа юм. бүгд л тэр хөөрөг мөөрөг одоо тэр юу л байдаг юм, тэр орон гэр, хашаа байшин тэрнийг яг л одоо ямар хурааж аваад яаж байсныг мэдэхгүй. Тэрнийг бол би мэдэхгүй л дээ.

Сайнбилэг -

Энэ ер нь тэр хүмүүсийг ингэсэн учраас одоо ингэж шийтгэлээ гэсэн юм хэлж байх юм уу, төр тэр үед?

Пүрэвдорж -

Үгүй. Тийм юм ер нь дуулдаагүй. Тийм хэрэг хийчихлээ, ахыг чинь тийм хэрэг хийчихсэн гэж ингэж яриа ерөөсөө гараагүй. Үгүй ээ ямар юм гэнэ үү, мяндагтай юу мяндагтай ямар цолтой вэ,... гавж тэгээд л болж байсан юм шиг байгаа юмаа. Би нэг ямар ном уншсан уу гэж асуугаад л уншсан гэвэл тэгээд л алчихдаг байсан юм гэж жаахан байхад нэг тийм юм яриад байсан юм, тэрнийг нь би одоо бас нарийн сайн мэдэхгүй.

Сайнбилэг -

Та тэгвэл тэгээд юу яажээ, тиймээ. одоо энэ яг тэр ламын сургуульд байж байгаад, хийдэд шавилаад, дараа нь одоо..,

Пүрэвдорж -

Сумын бага сургууль гэж байхад тэрэнд суусан. Миний сурсан сургууль тэр. Тэгээд энэ цэргийн сургууль цэрэгт 10 жил тэр ч одоогоор.

Сайнбилэг -

Та дараа нь тэгээд юу сурав? Дараа нь яасан бэ, тэр бага сургуулиа төгсөөд?

Пүрэвдорж -

Бага сургуулиа төгсчихөөд тэгээд л одоо аав ээжийнхээ өнөө хэдэн малыг л малладаг. Хонь хариулна хөл нүцгэн, одоо тэгээд л яахав, хэдэн хонио ерөөсөө өвөлжөө хавар намаргүй л одоо аав ээж хоёртоо өнөө хэдэн малаа хариулж өгнө дөө. Сургуульд л одоо тэднийхээ сургамжаар явсаар байгаад л асрамжинд 20 хүрч, тэгээд л цэрэгт явчихсан.

Сайнбилэг -

Хэдэн онд цэрэгт явсан юм бэ та?

Пүрэвдорж -

1945 оны 6 сард нутгаасаа би морь унаад гарч явсан. Тэгээд морьтой аймгийн төв дээр, юу морьтой сумын төв дээр, Цонхлонгийн сумын төв дээр очоод тэндээсээ өнөө морьтой аймгийн төв дээр очоод, тэндээсээ мөн дандаа морьтой Улаанбаатар хот орж ирж байсан. Мориор тэгэхэд чинь ер нь машин гэж байгаагүй юм уу хайшаа юм бэ. Дандаа л мориор 45 онд чинь гайгүй л үе байдаг байлаа. Мориор л цэрэгт явж байсан юм, хатаж үхэх шахаад л зүгээр өртөө солиод л дандаа өртөө болгон дээр солиод л. Одоогоор бол нэг 30 орчим км-т нэг өртөө байсан юм уу даа, энэ арав гаруй өртөө байсан юм уу даа хайшаа юм бэ, Улаанбаатар, хориод шахуу..,

Сайнбилэг -

30 км тутамд нэг өртөө байх уу?

Пүрэвдорж -

Тийм л юм шиг байгаа юм, багцаа нь. Тэгээд усаар агуулж байсан юм шиг байгаа юмаа бас, өртөө болбол жинхэнэ жаахан хол ойр усаар авах гэдэг арга. Тийм. Дандаа мориор хичнээн ч хонож ирж байсан юм мэдэхгүй, мориор энэ Улаанхуарангийн энд ирж цэрэгт ирж байсан юм.

Сайнбилэг -

Та тэгээд энэ Улаанхуарангийн энд цэрэгт ирэхээрээ энд юу ямар ангид хувиарлагдаж, цэрэгт хэдэн жил байв даа?

Пүрэвдорж -

Хуягт танкад.

Сайнбилэг -

Хуягт танкад?

Пүрэвдорж -

Тийм. Хуягт танкад. Хамгийн урд 3 улаан байшин байсан билүү, 5 улаан байшин байлуу энэ юун дээр Улаанхуаранд, Улаанхуаран гэдэг нь тэр л дээ. Тэр юуны хамгийн урд талын байшингийн доод давхарт нь нэгдүгээр суман тэгэхэд байсан.Тэгээд л тэр юун дээр очиж одоогоор Улиастайн гол дээр очиж л хувцасаа сольж, биднүүдийн тэр өмсөж явсан хувцсыг ч яахав дээ овоолоод овоолоод бензин хийгээд л бүгдийг нь шатаачихна. Тэгээд л цэрэг хувцас өмснө, одоо бие биенийхээ мах идэж уусан гурилаар хутгаар үсээ авцгаана хамаагүй. Ингээд хайч майчаар аваад, ингээд цэрэг бол тэгээд л жинхэнэ цэрэг болж байсан. Хувцсыг нь бол шатаачихдаг байсан, тэр цэргүүдийн. Бензин хийгээд шатаачихдаг юм байналээ. Тэгээд цэрэгт тэгээд л энэ хуягт бригад гэдэгт байж байсан даа. Тэгсэн чинь намар нь ...ээ гэм нь дайн болж байна гээд цаашахнаа явчихдаг юмаа. Би өнөө нөгөө юуны.., их буутай хуягтын.., хөнгөн хуягтын шомбойсон 45 мм-ийн нэг их буу дээрээ зоолттой гялайсан юмнууд байсан юмаа. Тэрний салаанд тэрний машинт даргын салаанд байсан юм би. За тэгээд дайн болсон бол тэрнийгээ тэгээд л явах л байсан юм байналээ л дээ. Тэр 3 хоноод явна гэж байсан чинь нөгөө дайн чинь дуусчихсан. Аа дайн дууслаа, Япон бууж өгсөн гээд л тэгэхлээр өнөө хуягтын чинь салааг автын салаа болгоод, тэгээд жолооч. Уг нь нэг жолоо уг нь нэг юм трактор мушгиад байсан юм болохоороо амархан ч болсон. Тэгээд л тэгэхэд чинь авто техникийн хэлтэс гэж байгаагүй. Уурын тэрэгний редакц гэж Сүрэн гуай гэж нэг хошууч байсан юм. Тэгээд тэрнээс үнэмлэхээ авч байсан, 45 онд.

Сайнбилэг -

Одоо тэр үнэмлэх танд байдаг уу?

Пүрэвдорж -

Тэр үнэмлэх 45 онд 45 он гэсэн хойно нь байдаг юм байналээ. Тийм одоо үнэмлэх нь бий л дээ. Үгүй ээ, тэр олон солигдлоо ш дээ тэрнээс хойш. Залуучууд нь солигдоод л байдаг, солигдоод л ордог. Тэгэхдээ 45 оны жолооч гэдэг нь тэрэн дээрээ нэг тоо тавьчихсан байдаг юм байналээ. Тэгээд тэрэнгүүрээ тэрийг нь иш баримт болгож 45 оны жолооч гэж тэр өнөө тэтгэвэрт гарахад тэр чинь бас надад их тус болсон. Тийм хамгийн гол нь. Тэтгэвэрт гарах одоо цэргийн хэдэн жил байсан хугацаа тэр хугацаа тэтгэвэрт гарахад ордог юм байналээ ш дээ. Тэрийгээ би сүүлд мэдэж сүүлд оруулсан юм. Тэгэхэд тэр харин их хэрэг болсон. Тэр юуны үнэмлэхэн дээр 45 оны жолооч гэж цэргийн бүртгэл, цэргээс халагдсан үнэмлэх нэг тийм хоёр үнэмлэх байсан. Гол нь тэрүүгээрээ тэрийг нь баримт болгож таван жилийн цэрэг гэдэг үг надад тэтгэвэрийн жил оруулж өгсөн. Тэгээд би чинь 41 жилтэй 36 жил нь энэ авто тээврийн нэгдүгээр баазаас, цэргээс халагдаад л энэ авто тээврийн нэгдүгээр бааз гэдэгт орсон юм би. Шууданд 16 жил явсан.

Сайнбилэг -

Шууданд аа?

Пүрэвдорж -

Тийм. Төвийн шуудан гэж нэг юм байсан юм даа тэгэхэд ч яахав дээ өнөө онгоц монгоц, машин байхгүй, тэгээд нөгөө ЗИС-5 гэдэг машинаар одоо энэ бүх аймгуудад явна. Тэгэхэд ч одоо аймгийн Намын Хорооны дарга энэ Улс төрийн чинь одоо хөдөө явдаг дарга нар Засгийн газрын төлөөлөгч гээд аймгуудад явдаг байлаа ш дээ. Тэр чинь дандаа шуудангаар явна. Онгоц байхгүй, 49 оны үед орсон хүн чинь би. 50 онд орсон юм. Тэгэхэд угаасаа энэ цэргээс халагдахад маршлын цагаан онгоц гээд л одоо энэ Буянт-Ухаад ганцхан байсан юмаа.

Сайнбилэг -

Маршлын цагаан?

Пүрэвдорж -

Маршлын цагаан дүүглэс гээд ганцхан онгоц байсан юм. Тэрэнд би цэрэг жолооч байхдаа тэдний 4 орос жолоочтой, тэрнийг нь зөөдөг байсан юм. Өглөө аваачаад л тэднийг авна тэд нар ч одоо маршлын жолооч нар юм даа онгоцны жолооч нар. Тэгээд л оройд тэд чинь хийсэн ч юмгүй, тэгээд л нэг гал хүл төлж байгаад л ирнэ. Нэг өдөр нисдэг юмаа нөгөөдүүл чинь нислэг хийх юм болж байна, нэг өвөл. Тэгээд л нөгөөдөх дээр чинь сууж үзмээр санагдаад л сууя гэсэн чинь суулгалаа. Ингээд суугаад би тэр юу урд өдөр миний нэг ЗИС- 5 машины радиатор гоожоод байсныг тэднийх зөөхдөө болоод нэг цоо шинэ радиатор тавьчихсан байсан юм, тэгээд тэрнийг аваачаад тэрэн дээр тавьчихсан. Тэгээд нөгөөдүүл чинь суу гэхээр ерөөсөө одоо бодож байхад энэ хойшоо 72-н тэнд очоод эргэсэн юм даа. Тэгээд эргээд тэнд буугаад ирсэн чинь ирээд л тэргээ асаах гэсэн чинь өнөө нөгөө цоо шинэ радиатор чинь байхгүй ээ, зад хийчихсэн. Ерөөсөө тэр чинь нэг л их ч хүйтэн байсан юм даа, өвөл юм чинь. Байхгүй тэгээд бүр шинэ радиатораа хөлдөөчихөөд явсан, граашдаа/гараж/ хангинуулж л явлаа. Тэгж нэг анх онгоцонд сууж үзэж байгаа нь тэр.

Сайнбилэг -

Тэгээд ямар санагдав, онгоцонд анх удаа сууж үзэхэд?

Пүрэвдорж -

Үгүй ээ тухайн үедээ ямраа ч мэдээгүй их л сонин санагдсан. Тэгээд нэг хол яваагүй юм байналээ, энүүхэн энэ 72 -н эндээс л эргэсэн юм морьтой юу гэж нэг юм байсимаа, өнөө нэг морин станц морь станц гэхээр энэ нэг “томск”, морь үржүүлдэг нэг жаахан юм байсан юмаа, тэр лав харагдаж байсныг санадаг юм би. Тэгээд эргэж ирсэн удаагүй байхдаа энэ 10, 20 минут 30 минут болсон юм байгаа биз. Тэгээд ирсэн өнөө шинэ радиатор байхгүй, зад хөлдчихсөн.

Сайнбилэг -

Тэгээд радиатраа яасан?

Пүрэвдорж -

Тэгээд л яахав, янзлах юу байхав, тэр чинь янзлахын аргагүй болчихсон, саараад. Тэгээд юу хүрч ирж грашнаас нэг тэрэг очиж чирч аваачиж байсан юм. Радиатор байхгүй юм чинь яахав дээ.

Сайнбилэг -

Та цэрэгт хэдэн жил болчихлоо?

Пүрэвдорж -

5жил. 1940 онд очсон хүн чинь 1945 онд очсон хүн чинь 50 оны одоо 50 оны 9 сард халагдсан юм би. Тэгээд л 1 дүгээр баазад орсон. 1 дүгээр бааз гэдэг чинь одоо Монголд анх 7 тэрэгтэй, энэ машин гэдэг чинь 7 тэрэгтэй, ТЭХ гэж газар болж байсан юм гэнэлээ ш дээ. 7 машин анх Монголд оруулж ирж, 7 машинаа хамгийн түрүүнчийнхээ рейсийг л Хэнтий аймаг руу явуулж байсан юм гэнэлээ. Тэгээд л тэр чинь нэр нь “Монгол ТЭХ” гэж байснаа “Монгол Транс” гэдэг нэр авсан юм гэнэлээ. Тэгээд л тэр бааз тэр чигтээ тэрний 1-р бааз тэр чигтээ явсаар байгаад л одоо намайг тэтгэвэрт гарахад арилсан даа, халагдсан л юм. Би ч яахав 1985, 86 онд тэтгэвэрт гарсан. Тэгэхэд байж л байсан, биднийг хүлээгээд л, нөгөө хоёр гурван жил хүлээж авсан юмаа. Байгууллага сайн сайн, ярихгүй чухам. Яг монгол маягаараа шинийн 3-нд ууц таваг идээгээ тавьчихсан, зуу гаран..., зуу гаран настангуудтай. Тэгээд тэр удаа ч үгүй, одоо тэр байхгүй, голомт ч байхгүй, байж байсан бааз маань ямар компани гэнэ үү, нэг компани авсан. Контороор маань зочид буудал хийчихсэн байналээ. Одоо тэгж л 5 дугаар бааз гэдэг нь дан айл л даа.

Сайнбилэг -

Тэгэхээр та ингээд цэрэгт явахынхаа өмнө болвол бас залуу байж тиймээ, анх УБ руу орж ирсэн байна ш дээ, тиймээ мориор?

Пүрэвдорж -

Тийм. Мориор хүрч ирж байсан юм.

Сайнбилэг -

Тэгээд ингээд анх та хөдөөнөөс ингээд Улаанбаатар луу орж ирэхэд танд ямар санагдав, ямар санагддаг байсан бэ? Улаанбаатар ямаршуу байсан юм?

Пүрэвдорж -

Улаанбаатар одоо бодох юм бол их жаахан юм байжээ. Одоо Шар ховын дөрөлжин дээр би нэг цув байхгүй, өнөө нэг үстэй дээл авч яваагүй ээ, ямар ч юм авч явсан юм хэрэг болно гэж ямаан дах тэрнийгээ тэрэн дээр хэдэн товч шилбийг нь тас тас цавчиж алга хийчихээд л орж ирсэн. Энэн дээр нэг их харагдах юм.., ороод ирсэн хойноо яахав, тухайн үедээ болвол энэ хөдөө байсан юм болохоороо их сайхан, их л хачин санагддаг байсан л даа.Тэгээд одоо бодож байх юм бол нэг их жаахан юм байжээ, ер нь тун жаахан юм байж.

Сайнбилэг -

Тэр үед байсан юмнуудыг нь та хэлж чадах уу?

Пүрэвдорж -

Аан?

Сайнбилэг -

Яг юу юу байсан бэ, та хэлж чадах уу?

Пүрэвдорж -

Тэрнийг болвол хэлж чадахгүй, ер нь тод харагдаж байснаас Өндөр Жанрайсаг энэ доод руу харагдаж байснаас Үйлдвэр комбинат, Үйлдвэр комбинатын яндан гэж бараг Шар ховийн дөрөлжин дээр гараад ирэхлээрээ ...үү... гээд өглөө 8 цагт нэг дуугардаг. Өдөр 12 цагт нэг дуугардаг, орой 5 цагт ажил тарахад нэг дуугардаг тийм юм байсан юм. Тэр их холоос дуугарна. Тэр Үйлдвэр комбинат, өндөр Жанрайсаг хоёр содон сайхан харагддаг байсан. Өөр юм харагдахгүй, манай тэр Улаанхуарангийн тэр хэдэн улаан байшингууд бол харагдахгүй, юу ч байхгүй.

Сайнбилэг -

Та тэгвэл одоо яг таныг одоо та бараг дайнд явах гэж байсан байна ш дээ тиймээ?

Пүрэвдорж -

Тийм дайнд явах гээд 3 хоноод явна гээд л нөгөө 45 мм-ын буугаар Шар хаданд очиж буудчихаад, тэгээд л 3 хоноод дайнд явна гэж байсан чинь дайн дуусчихсан, тэгээд л нөгөө юу хөнгөн хуягтын чинь салааг машин салаа болгоод л, тэгээд л яваагүй дуусчихсан.

Сайнбилэг -

Таныг одоо ингээд цэрэгт явахад яг тэр үед цэрэгт байх үе, тэр цэрэгт явахаас арай өмнөх үед улс оронд ер нь ямар онцгой үйл явдал болж байсан юм, ер нь хүмүүсийн амьдрал ямар байсан бэ? Яг дайны үеэр ш дээ, тиймээ?

Пүрэвдорж -

Тэр чинь дайны үе үгүй ээ яахав дээ, тэр чинь одоо дайнд энэ Оросын энэ одоо тусламж л гэж байсан, тэрэнд тусламж гэж их юм явагдаж байсан юм даа зайлуул. Аа янз бүрийн төрлийн тусламж явуулна, мал ахуйгаа өгнө, морь малаа өгнө, одоо тэрэнд өгөхгүй юм байхгүй, ан гөрөө хийдэг хүн болвол ан гөрөө хийгээд авсан барьсан үс ноос юу байдаг юм, өвөл болбол одоо гахай нохойноос өгсүүлээд л, тэр юмаа бүгдийг нь өгдөг ачуулдаг. Тиймэрхүү л юм байж байсан санагддаг юм. Ер нь нэлээн хүндхэн шүү. Одоо бодож байхад. Тийм.

Сайнбилэг -

Та нэг санаж байгаагаа тодорхой ярьж өгнө үү? Яг юу юу яадаг байсан бэ? оросуудад юугаа бэлэглэдэг байсан юм, хэн авдаг байсан юм, яаж аваад, яаж Орос руу явуулдаг байсан юм?

Пүрэвдорж -

Заа суман дээр баг дээр багаас болвол яахав баг дээр байж байдаг байсан юм. Баг дээр тэр одоо үс л ноос хялгас л юу ч хамаагүй ээ, мал хуй өвлийн цагт бол одоо анчингуудаар гахай махай, гөрөөс мөрөөс, ятуу шувуу хамаагүй ээ, тийм юм алуулаад хөлдөөгөөд, нөгөөдөхийгөө цуглуулаад, суман дээр очиж байсан юм. Суман дээрээс ачуулаад, аймаг дээр ачуулаад, аймаг дээрээс яаж ачиж байсан юм, тэрийг нь сайн мэдэхгүй. Аймаг дээрээс одоо хот руу хаагуур дамжуулж байсан юм, Цагаан эргээр дамжуулж байсан юм уу, хотоор дамжуулж байсан юм уу, тэрийг бол мэдэхгүй. Тэрнийг нь бол. Ер нь бэлэгт ер нь авахгүй юм байхгүй дээ, өгсөн юм болгоныг нь авна даа, хөөрхий. Тэгэхэд ч одоо их ядуу байсан үе байсан юм шиг байгаа юмаа. Юу л бол юуг авдаг тийм үе. Өгдөг ч үе.

Сайнбилэг -

Хүмүүс одоо тэрийг сэтгэлээрээ өгч байна уу, хүчээр өгч байна уу?

Пүрэвдорж -

Хүчээр өгөөд байсан юм байхгүй ээ, сэтгэлээрээ л өгөөд байсан болоод байх шиг байгаа юм. Тэгэхдээ баг нэгдэлтэй юм болохоороо бас хүчээр авч байсан ч байж магадгүй, ухаан нь хэдэн морь, хэдэн адуу л байна, тэрнийг бүгдийг нь одоо аваачаад уядаг, одоо молин гэж юм байдаг юмаа. Салаад аваад явчихгүй, нүдэнд нь молин гэдэг эм хийж уячихаад морьдыг бол адууг бол. Тэгээд тэр нулимс нь гоожсон, одоо мал авдаггүй, моливд орсонгүй гээд үлдээдэг, нулимс нь гоожоод тэрэнд тэнцсэн болгоныг л өгсөн ч авна, өгөөгүй ч авдаг. Тийм л байсан юм, манай суманд лав.

Сайнбилэг -

Тэр ямар учиртай юм болоо?

Пүрэвдорж -

Тэр яахав юу руу.., дайны л агт юм. Хойш нь тэгээд хүргүүлж байсан л гэж ярьдаг юм ш дээ.

Сайнбилэг -

Тэгээд нүд рүү нь ингээд юм хийхээр яагаад нулимс нь зарим нь гоожоод, зарим нь гоождоггүй юм?

Пүрэвдорж -

Хурдан морь уяж байгаа юм шиг л овоон дээр уячихаж байсан юм. Одоо бүх багийн морьдыг ингээд нийлүүлээд л. Олон нь олон, цөөн нь цөөнөөрөө. тэгээд л тэр чинь нэг нүд рүү нь л юм хийгээд байсан даа, молиндох гэж. Тэгээд нэг нулимс нь миний мэдэж байгаагаар бол нулимс нь гоождог байсан юмаа, тэгэхээр тэр ям гэдгийг л нэг шинжилгээ байсан болов уу гэж би одоо боддог юм. Тэгээд тэр нулимс нь гоожсон морьдоо бол ямтай, гоожоогүй нь ямгүй байсан болов уу. Тэгээд тэрнийг л идэхийг нь иддэг, унаа хийхийг нь унаа хийдэг. Тэгээд хойш нь туугаад гаргачихдаг, вагонаар гаргачихдаг, туугаад гаргачихдаг, тийм л байсан юм. Ламын хийд гэж энэн дээр авчирч тушаадаг байсан юм. Одоо яг энэ Эрдэнэт байгаагийн суурь дээр чинь, ламын хийдийн бааз гэж энэ баруун талаас ирсэн бүх тууврын мал тэнд ирдэг, тэнд ноос моосоо өгдөг тийм газар байсан юм. Тэнд ирж малаа.., морьдыг бол адууг бөөнөөрөө бүгдээрээ нийлүүлж авчирч, тэр молиндаа уядаг байсан юм. Тэр молин гэдгийг одоо бодож байхад нэг л ямны л шинжилгээ байсан болов уу.

Сайнбилэг -

Ер нь монголчуудын өөрсдийнх нь амьдрал ямаршуу байсан юм бэ?

Пүрэвдорж -

Тухайн үедээ болвол ер нь одоо голдуучиг нэг энд тэнд очоод ажил хийх цалин хөлс авах гэсэн тийм асуудал бол ерөөсөө байхгүй байж л дээ, одоо бодож байхад. Манай тэр хэдэн малтай нь малаараа, тариа тарьдаг нь тариагаараа, аа тэгээд л нэг тиймэрхүү л журмаар л амь амиа бодоцгоосон, хувиа бодоцгоосон, тэгээд л нэг жаахан тархай бутархайдуу, тийм л улсууд тэгээд нэг болоод л байсан юм байгаа юм. Яагаад ч болоод байсан юм байгаа юм, хөөрхий мэдэхгүй, зүгээр л суугаагүй байх бодвол. Тэр..,

Сайнбилэг -

Заа та тэгвэл цэрэгт яваад цэргээсээ халагдаж ирээд, тэгээд яг дайнд явахынхаа алдад нь одоо явахынхаа алдад тэгээд жолооч болсон байна ш дээ, тиймээ?

Пүрэвдорж -

Тийм.

Сайнбилэг -

Заа, тэгээд та тэр жолооч болсноосоо хойш хаагуур хаагуур явав даа, анхны машин, ямар машин байв?

Пүрэвдорж -

Анхны машин “ЗИС-5 “ гэдэг машин байсан. “ЗИС- 5” гэж нэг юм дугаригий бөөрөнхий карлатай, нэг тийм модон кабинтай, тийм тэрэг байсан юм.

Сайнбилэг -

Ачааны машин юм уу?

Пүрэвдорж -

Тийм. Ачааны машин. ЗИС-5 гэдэг юм. Пулуу тэрэг гээд нэг ийм жижигхэн, одоогоор бол 51 гэсэн үг юм даа

Сайнбилэг -

Пулуу?

Пүрэвдорж -

Пулу тийм пулу тэрэг гэж нэг тийм тэрэг байсан юм. АХАМ гэж нэг тийм модон дугуйтай, морин тэрэгний дугуй шиг ийм, модон хэгээстэй дугуйтай, нэг тийм жижиг машин байсан юм. Тэгээд тэр шууданд бол анхан юугаараа явсан л даа. ЗИС-5 аараа, 1950 онд 50 оны 9 сард орсон хүн чинь би 1950 оны 1 сард миний тушаал гарсан юм байналээ л дээ, тэр би тэтгэвэрт гарсан хойноо л үзэж байсан. Тэгэхэд ЗИС-5 гэсэн машинаар анх шууданд явж байсан. Тэгэхэд чинь энэ шуудан гэдэг чинь 18 аймагт, бүгдэд нь. Заа энэ хил тойрсон олон заставууд отрядууд, энийг бүгдийг шуудан тараадаг. Ер нь тэгээд л бүх л юм одоо өөр тэрэг байхгүй, тэр шуудангаар л одоо бүх юм хүргэж байна, шуудан хүргэнэ, шуудантайгаа хүн..,

Сайнбилэг -

Хүнтэй ачиж ирэх үү?

Пүрэвдорж -

Тийм. Одоогоор болвол онгоц. Одоо энэ тээвэрт явж байгаа ш дээ, тэрэн шиг л тэгж явна. Тэр шуудангийн хэдэн машин л явна, тэр үед машин бол цөөхөн дөө, ер нь үзэгдэхгүй, шуудангийн машин л зөрнө аймгуудад чинь. Тэгээд л янз бүрийн энэ Говь-Алтайн отряд л гэнэ, Булганы 24 дүгээр отряд л гэнэ, Замын-Үүдийн энэ Сайншанд л гэнэ, энэ энд Сулинхээр л гэнэ, их олон.., би ч мэдэхгүй ээ, их олон застав байсан. Тэрэнд чинь бүх шуудан хүргэнэ, хүргэж өгнө. Одоо шуудан гэдэг маань сонин хэвлэл, тэгээд захиа занаа янз бүрийн юм шүү дээ. Өө нээх том хар багцанд нь хийгээд ломбдоод, тэгээд тэрнийгээ уячихна, тэгээд тийшээ нь хүн очно, дандаа хүн өөр тэрэг байхгүй юм чинь, дандаа шуудангаар явна.

Сайнбилэг -

Та ер нь тэгвэл Монголын бараг бүх аймаг юугаар явчихсан юм байна ш дээ тиймээ?

Пүрэвдорж -

Бүх аймаг ч бүр чухам нэг аймагт хэд явж байсан юм, мэдэхгүй ээ.

Сайнбилэг -

Тэгээд тэр үедээ зам талбай, зам нь ямаршуу байсан бэ? Одооных шиг мэдээж байхгүй нь мэдээж.

Пүрэвдорж -

Зам яалаа гэж байхав, дандаа ердийн, одоо морин замнууд, машин гарсан хойноо л машин зам болж дээ. Яахав төвийн шуудангийн зам гэдэгт машин аймагт явах болвол одоо ийм ийм сумаар дамжаад, одоо ингээд тэр аймагт очно гэсэн тийм юутай. Дандаа зүгээр байгалийн шороон зам, тэрнийг чинь зүгээр яахав дээ, олон жил явахаараа зам чинь ингээд дэржигнүүр суугаад л, замаа алдана л даа. Тэгэхлээр нөгөөдөхийг солиод л нөгөө эрүүл газраар нь зэрэгцүүлж ороод л ингээд л нөгөө талыг сэглэж тариа тарьчихсан юм шиг болгочихдог. Тийм л байсан юм. Төв шуудан гэдэг чинь би 16 жил явсан юм даа. 40, 50 оноос 50 оны 1 сараас хойш.

Сайнбилэг -

Өвөл зунгүй явна биз дээ?

Пүрэвдорж -

Өвөл зунгүй. 4 улиралд нэг явах юм байхгүй. 7 хоногт 2 удаа явна, нэг жолооч нэг тэргэнд. Тэгэхгүй бол тэрэг нь хүрэлцэхгүй. Өнөө алба нь тасрах гээд байдаг. Тэгээд л энэ одоо энэ төв шуудангаас чинь шуудангаа авна, хотоос бол. Аа авсан шуудангаа авсан шуудан гэдэг маань одоо энэ сумын хэвлэл захиа занаа тэгээд л бүх л одоо янз бүрийн юм шүү дээ одоо янз бүрийн посылка/илгээмж/, мосылка гэж байсан юм даа. Одоо энэ бэлгэ дэмбэрэлийн л юмнууд байж дээ, тэднүүд чинь. Тэгээд аймагт очихоороо аймгийнхаа холбоонд аваачаад буулгачихна, аа тэр аймгаасаа шуудангаа аваад, тэр аймгийн шууданг аваад л энэ аймгаас хот орох гэж байгаа хүн байвал тэр хотынхоо унаанд суулгаад л, өө нэг 10, 20 хүн 20, 30 хүн суулгаад л тэгээд л тэр ЗИС-нд чинь өнөө унаа байхгүй юм, болохоороо аймаг дээр чинь очоод шуудан хүлээсэн улс гэдэг чинь бараг сар шахуу хүлээдэг байлаа л даа. Тэгээд өнөө олон улс чинь ингээд л машины чинь гүүзүүн дээр нэг нэг мод ингээд гозойлгочихно гүүзүүг нь дагуулаад, тэгээд нөгөө багцтай шуудайтай юмаа ингээд нэг гадна тал руу ингээд унжуулаад, унжуулаад тавьчихна.

Сайнбилэг -

Гадагш нь уу?

Пүрэвдорж -

Тийм. Тэрнийгээ унаад, ингээд мордоод улсууд чинь ингээд гүүзүүгээ тойроод ингээд суучихна, голынх нь голдоо тэгээд суучихна. Тэгээд борц зүүж байгаа юм шиг тэгж их хүн их чихэлдүү явдаг байсан юм. Хүн ганцхан хүн одоо хот аймаг хоёрыг холбож юм ганцхан төвийн шуудан л байлаа л даа. Өөр юу ч байхгүй. Онгоц байхгүй гараагүй байсан юм чинь. 50-иад оны үед шүү.

Сайнбилэг -

Яана гэнээ, ингээд мод босгочих юм байна тээ гүүзүүгээ дагуулаад?

Пүрэвдорж -

Тийм гүүзүүгээ дагуулаад ингээд мод босгочихдог юм. Сарзайлгаад ингээд. Тэгээд өнөө суух суух нь улсууд чинь нэг нэг мод босгоод, нөгөөдөх дээрээ шуудайтай бол шуудайтай багцтай бол багцтай юмаа тавьчихна ш дээ, ингээд гадагш нь унжуулаад, тийм. Тэгээд дээрээс нь өөрснөө нөгөөдөх дээр чинь ингээд морьдоод хөлөө гадагш нь борц зүүчихсэн юм шиг, ингээд тэгээд нөгөө модтойгоо ингээд тэгээд голынх нь бол яахав, дундаа ингээд шавааралдаад шавааралдаад ингээд..,

Сайнбилэг -

Тэгээд өвөл бас тэгж явах уу?

Пүрэвдорж -

Өвөл дээхэн үедээ бол өвөл тэгээд арай тэгж босч яахгүй, дотроо багтааж тэгж суулгана. 25 хүнээс илүү суулгаж болохгүй. Ер нь ямар ч улиралд л даа. 20,25 хүн одоо ЗИС-5 тай байхдаа бол. Аа 51 дээр бол 18 хүн суудаг бүр тийм нормтой, 18-аас дээшээ суулгахгүй, тэгээд л 20 гараад л суучихдаг юм даа, чихэлдээд л. Тэгээд сүүлдээ тэр юу гэдэг тэрэг маань өөрчлөгдөөд ЗИС-5 гэдэг тэрэг маань өөрчлөгдөөд, 51 гэдэг тэрэг ирдэг юм. Тэр 51 харин хойно нь нэг бүрхүүл бэржээхэн бүрхүүл машинд болгонд хийж өгсөн, тэгээд тэр бүрхүүл дотроо нөгөө улсууд нь багтаж суудаг, тийм л явж байсан. Одоогоор бол миний энэ ярьж байгааг бол одоо Хөдөлмөрийн баатар Самбууёндон гэж энэ манай жолооч тэр эртээр зурагтаар хоёр ч дахин их сайхан, тодхон ярьж байх шиг байналээ. Тэр одоо амьд мэнд бий л дээ. Хөдөлмөрийн баатар Самбууёндон гэж тэр их тод ярьж байналээ. Тэр бас шууданд явж байсан юм. Дээр үед бид бас цэрэгт цуг байсан юм. Манай жагсаалын дарга байсан юм.

Сайнбилэг -

Одоо холбоотой байдаг уу?

Пүрэвдорж -

Одоо тэгээд одоо бараг тасарчихжээ. Одоо хаана ч байдаг юм мэдэхгүй дуулдахаа байчихаж, бид хоёр чинь цэрэгт цуг халагдаад, цуг тэр маань жаахан Архангайд очиж их бүтээл гаргаад тэгээд сүүлд манайд ирж Хөдөлмөрийн баатар болсон л доо. Тэр харин эртээр энэ зурагтаар хэд хэд дахиад миний энэ ярьж байгааг их тод ярьж байх шиг байналээ. Тэр их сонин харагдаж байналээ.

Сайнбилэг -

Тэр сүүлд таны ярьж байгаа машин бол бүхээгтэй болж тиймээ?

Пүрэвдорж -

Бүхээгтэй болсон юм. Бэржээхэн бүхээгтэй.

Сайнбилэг -

Хөдөө мөдөө ингээд өвөл машин эвдэрвэл яах болж байна?

Пүрэвдорж -

Үгүй ээ, тэр чинь өвөл одоо юу байсан юмаа. Олон буудалтай тэгэхэд чинь. Монгол ТЭХ-ийн буудал гээд, ерөөсөө сум болгон сумын хооронд болгон Ховд, Увс, Баян-өлгий орох нь үү л гэхэд чинь одоо зөндөө хэдэн ч буудал байсан юм, зөндөө буудалтай. Тэр буудлуудаар тэндээ бууж хоноглож явна. Аа хол хол газар энэ Дашинчилэн одоо тэр Архангай ингэж засварын нэг газар байсан юмаа. Зам хэл болоод тэд маань засдаг, тэгээд бусад засварыг болвол бид нар нээх тийм засвар ч гэж байгаагүй юм. Засаж өгдөг ч тийм юм байгаагүй юм, буудал дээр очоод л өөрөө ноцолдож байгаад л өнөө машинаа дугуй хагарсан бол дугуйгаа нөхнө, нум хугарсан бол нумаа, юу л эвдэрсэн байна, тэрнийгээрээ. Одоогоор бол ер нь өөрснөө хийчихдэг улсууд байжээ, бид. Ер нь л голдуу өөрснөө хийчихнэ дээ. Бие биендээ бас их тусална. Тэгээд л нэг юм эвдэрсэн байвал шуудангийн 2,3 тэрэг хүрээд ирэхэд бүгдээрээ тэрэн дээр чинь дэмжиж, туслаад л тэгээд л нөгөөдхийгөө бэлэн болгоно, өөрснөөсөө бас нэгэнд нь запас/сэлбэг/ дуусчихсан байвал ямар нэгэн юм байвал тэрнийгээ өгөөд л, ингээд л хамжиж засаад л тэр талаараа харин манай шуудангийнх лав их эвсэг байсан юм. Тэгж л голдуу явна.

Сайнбилэг -

Та тэгээд энэ шууданд 15 жил ажилласан гэлүү?

Пүрэвдорж -

16 жил явсан, юу билээ, 1950 онд шууданд ороод 64 он хүртэл чинь одоо хэдэн жил байна?

Сайнбилэг -

14 жил байна, тиймээ?

Пүрэвдорж -

Заа тэр 64, 65, 66 жил 66 он хүртэл

Сайнбилэг -

16 жил байна.

Пүрэвдорж -

Тийм 16 жил. Тэгээд 66 онд чинь энэ Данхарбаатар гээд ярьдаг юм даа одоо манай шуудангийн жолооч байсан юм. Тэр хошигнол гэдэг юмыг хийгээд, одоо өнөө сисчерт 2 боошиг нэг арааман дээр хоёр машины боошиг нэмж ингээд урт чиргүүл гэж нэг чиргүүл Данхарбаатар хийсэн юм. Тэрэнтэй цуг хийгээд би тэгээд нэг 3-уулаа хийлүү дээ, 7, 8-уулаа ч хийлүү, тэгээд тэр чиргүүлийг хийсэн юм. Тэгээд тэр чиргүүлийг хийгээд данхар маань баатар болсон л доо. Гол нь тэрүүгээрээ баатар болсон юм байгаа юм. Нэг тэргээр 3 тэрэгний үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэр 3 боошгийг чинь 3 машин машин чирч авч явнаа, 3 жолооч байх хэрэгтэй, бүх л нэг тэргэнд ямар байдаг юм, тэр бүх зардлыг хоёр бүтэн тэрэгний зардал хэмнэчихсэн байхгүй юу, тэр чанараараа Данхар сайн муу хэлэгдсээр байгаад, тэгээд баатар болсон. Уг нь айхтар хүн, сайн хүн.

Сайнбилэг -

Та тэгвэл бас тэрэнд оролцсон юм байна ш дээ?

Пүрэвдорж -

Би анх тэрэнд цуг хийлцээд, тэгээд 20 жил тэрнийг чирээд, 66 онд тэтгэвэрт гарсан, 36 жилтэй, тэгээд цэргийнхийгээ нэмээд 42 жилтэй.

Сайнбилэг -

Хэдэн онд 66 онд?

Пүрэвдорж -

86 онд.

Сайнбилэг -

Аан 86 онд?

Пүрэвдорж -

86 онд тэтгэвэрт гарсан юм, би.

Сайнбилэг -

Заа заа, Пүрэвдорж гуай, та жаахан ядарч байх шиг байнаа. Өнөөдрийн хувьд одоо энэ ярилцлагыг энүүгээр зогсооё оо, хоёулаа маргааш ярилцлагаа үргэлжлүүлж хийе ээ.

Пүрэвдорж -

Тэгээ тэг.

Сайнбилэг -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.