Bira


Basic information
Interviewee ID: 990245
Name: Bira
Parent's name: Jigjid
Ovog: Jigjid
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Bayandelger sum, Sühbaatar aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
belief
foreign relations
industrialization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
mother - father
foreign relations
technique - technology
work - labour
authority
belief


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Сайн байна уу, та?

Бира -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

Заа би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан, ингээд ярилцлагаа эхэлье. Эхлээд юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу, таны нэрийг хэн гэдэг вэ, та аль нутгийн хүн бэ, аав ээж тань ямар улсууд байв аа, амьдралынхаа тухай ярьж өгөхгүй юу ?

Бира -

Заа. За миний нэр Жигжидийн Бира гэдэг. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хүн. 1942 онд төрсөн. Одоо нас нэг 67-той. Тэгээд хар багаасаа л хотод орж ирсэн. Тэгээд сургууль, соёл хөөцөлдөөд анх 10 жилийг комбинатын 18-р сургуулийг төгсөөд, тэгээд 2 жил хирээтэй нэг зураг мураг зурдгийм, зураач хийж байгаад, тэгээд дээд сургуульд орсон. Ер нь багаасаа биеийн тамир их сонирхдог, тийм учиртай. Тэгээд биеийн тамирын дээд сургууль анх байгуулагдаж, спортын ордон тэнд 63 оноос 67 онд төгссөн. Одоо надтай төгссөн биеийн тамирын анги төгссөн улсууд биеийн тамирын дээдэд захирлууд явж байна. Лхагвасүрэн эд нар гээд, ингээд биеийн тамирын дээдэд биеийн тамир 4 жил улсын шигшээг тэр үед байгуулж байсан. Хөл бөмбөгийн хөлбөмбөг, бокс, цана, тэгээд биеийн тамирын дээд чинь спорт төрлөөр төгсдөг болохоор дасгалжуулагч, биеийн тамирын багшаар төгссөн. Хөлбөмбөгөөр спортын мастер, боксоор спортын 1-р зэрэгтэй, цанаар 1-р зэрэгтэй, тамирчин л голцуу явлаа. Ингээд төгсөх болдог, сурлага ч гайгүй улаан дипломтой төгссийм. Тэгээд биеийн тамирын төв зөвлөл гэж байсан, тэндээс төгсөх үед Дарханы эмнэлгийн даргаар яв гээд, тэгээд би бас залуудаа нисэхэд их сонирхолтой, нисэхийн дунд сургууль мургуульд явах гэж байсан. Нэг шалгалт малгалт бүх юмыг нь өгчихөөд байж байтал чинь ...Аа яах юм нисэхэд орж хэрэггүй гэхээр нь тэгээд мэргэжлээрээ дээд сургуульд ороод тэгээд төгссөн. Тэгж байтал чинь “Алдар” нийгэмлэг улсын шигшээ Даш гээд манай гавьяат багш байсийм. Тэр цэргийнээрээ авна, ер нь ч гадаадад цэргийнээрээ гадаадад гарч тоглодог байсийм. Ай даа өөрийндөө авна гээд, тэгэхлээр бүр гайхлаа л даа,”Алдар”-т л гэж бодсон. Өнөө Иргэний нисэх агаарын харилцааны газар гэж байсийм. Тэнд нөгөө миний хувийн хэрэг, нөгөө нисгэгч мисгэгч болох гээд орхичихсон юмнууд байсан. Дарга нь штабын дарга нь хурандаа Дамдин гэж хүн, тэгээд Даш багш тэднүүд ярьсан л юм байлгүй, би нисэхдээ авна гээд ингэсэн. Тэгээд нисхэд биеийн тамирын удирдагч гэж байсан юм, дээр үед чинь. Тэгээд л одоо бүх улсуудын гол нь нисэгч биеийн тамираар хачин сайн байсан юм, жаран хэдэн онд. Тэнд тийм ажилд ороод шууд офицер болоод дэслэгч цол, одоо энэ Лхагвасүрэн генералын Лхагваа эд нар яг академи төгсөөд ирчихсэн, би тэр үед чинь биеийн тамирын сургууль төгссөн төрийн хүмүүс ховор байсан үе. Тэгээд бид 2 нэг хурлаар орж байлаа. Дэслэгч цолоор шагнуулж ажилд орж байсан. Тэгээд иргэний агаарын харилцааны газар ажиллаж байгаад биеийн тамир ч сайжирсан, ажил төрөл ч гайгүй болоод ирсэн чинь одооны байгаа өөр ажилд тавина гээд манай дарга одоо энэ Гунгаа гээд генерал байна даа, гавьяат нисгэгч. Энэ тэгнэ ..нисэхэд одоо өөр ажил сур, өөр өшөө сайн ажил, одоо биеийн тамир яахав биеийн тамир болчихлоо, гайгүй боллоо. Говь-Алтай аймгийн нисэх буудлын даргаар явуулж, тэнд очоод нэг 2 жил болоод байж байтал чинь дууддаг юм байна. Тэр үед чинь манай энэ иргэний нисэх чинь Батлан Хамгаалах Яамны харьяа байсан юм. Тэгээд ирсэн чинь за чамайг Намын Хороон дарга Хашбат гэж хурандаа байсан, энэ Батлан Хамгаалах Яамны намын комисс момиссын дарга байсан, тэр манайд намын хороон даргаар очсон би Эвлэлийн Хорооны даргаар тавина гээд болдоггүй, одоо чи яах уу? Үгүй ээ, одоо өөрснөө л мэдэхээс би цэргийн болчихсон одоо үгүй гэлтэй биш, тэгээд Эвлэлийн хороон даргаар нисэхийн эвлэлийн хороон даргаар томилогдон ажиллаж байсан. Тэгж байж байгаад Эвлэлийн хорооны ажил ч овоо гайгүй болоод ирсэн, тэгээд л би чинь хөдөөний нисэх буудлууд анх одоо яваад сургадаг дандаа өөр газар явуулахаар бодсон байлгүй, тэгээд л өөр буудлуудад буудлын даргаар явсан, тэгээд буудлын даргаар явж байгаад 71,72 оны үед Ленинградын академид мэргэжил дээшлүүлэхээр жил 6 сараар яваад Ленинградын Иргэний Агаарын тээврийн академи гэж байдаг, тэнд суралцаад тэгээд л ирсэн. Ирээд л байж байтал энэ буудлууд чинь райончилдог байсан, районы дарга буудлын дарга гээд, тийм тэгээд тэрний өмнө би Дорнодын районы дарга байсан, Дорнод, Хэнтий, Сүхбаатар хариуцсан Дорнодоос яваад тэгээд хөдөөгийн буудлууд Хөвсгөлийн район гэж баснэг 4 буудал хариуцсан, тэрний даргаар бас Хөвсгөлд 2 удаа очсон анх аймгийн төв дээр байхад нь очоод тэгээд дахиж шинээр буудал муудал вокзал бариулах ажлаар дахиж бас очоод тэгээд л Ховд Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, аа..Өвөрхангай, энэ буудлуудад 18 аймгийн бүх буудлуудад дандаа дарга хийж байгаад л, тэгээд бас дунд нь орж ирдгийм, ганц 2 жил, энэ Удирдах газраар бас ажиллаж байсан. саяхан энэ ерэн хэдэн онд Иргэний нисэх гэдэг байх үед нь тэд чинь цэргийн байсан үе ш дээ,энэ буудлуудаар явахад дандаа. Дараа нь энэ нисэхэд галын алба гэж байгуулагдсан, одоо ажиллаж байгаа энэ галын алба гээд, америк тоног төхөөрөмжтэй, тэрний даргаар байж байгаад тэгээд байж байтал чинь энэ Мөнхэрдэнэ арслан гээд бас нисэхийн сургууль төгссөн, тэр Мөнхэрдэнэ галынхаа албаны даргыг өгөөд намайг Удирдах газраа эргүүлж авна гээд Иргэний нисэх гээд энэ цагаан хаалганы цаана, Иргэний нисэхийн удирдах газар орон нутгийн нисэх буудал хариуцсан мэргэжилтэнгээр тавигдаад, тэгээд одоо нисэхэд 34, 35 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 2004 оны үед гарсан. Ийм л сонинтой доо, ажил төрлийн хувьд.

Саранцэцэг -

За, за. За та өөрийнхөө хүүхэд ахуй үеэ, одоо гэр орныхоо байдлыг, аав ээжийнхээ талаар ярьж өгөхгүй юу?

Бира -

Тэгье. За манай аав ээж бол малчин улсууд, Сүхбаатар аймгийн улсууд. Жигжид гэж. Ээж маань Долгор гэж хүн, хоёулаа одоо бурхан болооч болсон. Нас нэлээн өндөртэй өнгөрсөн, ерэн хэд, ерэн хэдэн настай. За аав маань бас үйлдвэр комбинатад ажиллаж байсан. Ах маань бас үйлдвэр комбинатад ажиллаж байсан Үйлдвэрчний хороон дарга, энэ тэр хийж байсан. Тэгээд үйлдвэрт бол нэлээн ойр дотно бас ажилладаг байсан, тийм.

Саранцэцэг -

Та эцэг эхээсээ хэдүүлээ юм?

Бира -

Бид эцэг эхээсээ 8-уулаа юм. Би одоо дороосоо 2 дахь, тийм. Бага нь гэсэн үг. 1 дэхь манай дүү байдгийм. Одоо энэ Пүрэвжав гээд одоо энэ юуны.., Гурилын үйлдвэрийн захирал хүү нь Цэнгүүн гээд байгаа ш дээ. Тэрний аав нь байгаа юм. Тэгээд эгч нар олонтой. Одоо том эгч маань байдаг юм Явуухулан гээд яруу найрагч байна ш дээ, тэрний авгай. Адьяа гээд.

Саранцэцэг -

Танайх Сүхбаатар аймгийн айл юм байна ш дээ, хот руу хэдэн онд орж ирсэн юм?

Бира -

Тэр чинь дөчин хэдэн онд л орж ирсэн юм байнаа даа, дөчин..., Би чинь 5 настай орж ирсэн, 46,47 оны үед л орж ирсэн.

Саранцэцэг -

Таныг 5 нас хүртэлх хугацаанд чинь эцэг эх чинь мал ахуйтай хөдөө байдаг байсан уу ?

Бира -

Тийм ерөөсөө мал дээр л.

Саранцэцэг -

Та тэр үеийг санаж байгаа юмнаасаа ярьж өгөхгүй юу?

Бира -

Үгүй ээ яахав дээ, бас нэг бага байсан, бас нэг морь зорь унадаг, аав ээждээ тусалдаг хонь хурга хариулдаг, тийм л байсан даа, тэрнээс өөр мэдэх юм байдаггүй. Тийм.

Саранцэцэг -

Аа тэгээд энэ наашаа орж ирсний дараа энэ Үйлдвэр комбинатад комбинатад байсан юм байна тээ ?

Бира -

Тийм, энэ үйлдвэр комбинатад.

Саранцэцэг -

18-р сургууль чинь үйлдвэр комбинатад байдаг сургууль уу?

Бира -

Тийм, замын хойд талын.

Саранцэцэг -

Аа зөв, зөв.

Бира -

6-р сургууль гэж байсан ш дээ. Одоо энэ 6 байна ш дээ, 45 гэж яриад байгаа, тэр.

Саранцэцэг -

Хотод орж ирсний дараа аав ээж чинь ямар ажил хийж байсан юм бол?

Бира -

Ээж бол нэг их огт ажил хийж байгаагүй. Голцуу мал залтай, бас орж ирсийм бүүр мал залтай. Аав үйлдвэр комбинатад харин. Тэр морин тэрэг зэрэг, тэр хар ажил л хийдэг байсан дөө, мал залтай болохоор чинь. Тийм байсан.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Бира -

Үгүй ээ, одоо юу байхав дээ. Багаасаа л одоо ерөөсөө тэгээд л сэтгэл өндөр явдаг хүүхэд байхаасаа л. Тэгээд л сургууль соёл гээд л. Ажил төрөл гээд л явахаараа л одоо нэг их тийм яасан юм байдаггүй, тийм.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл мэдэгддэг үү?

Бира -

Өө нэг их тийм юм мэдэгдэхгүй. Хүүхэд байх цаг муу байх цагтаа ерөөсөө ижил ялгаа байдаггүй. Тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо таны хүүхэд нас бусад үе тэнгийн хүүхдүүдээс ялгаатай онцлогтой гэхээр юм санагддаг уу, одоо?

Бира -

Тийм юм ч санагдаж л байсан л даа. Нөгөө спортод дуртай болохоор энэ чинь би 13 настай энэ тэр байхдаа одоо энэ стадионд одоо цэнгэлдэх хүрээлэн чинь наад талд нь байсан ш дээ, хөл бөмбөгийн талбай., тэнд одоо хэдэн комбинатын хүүхдүүд цуглачихсан, орос багштай, дасгалжуулагчтай, хөл бөмбөгийн баг байгуулж байгаа тэгээд л тэнд ордог, тэр нь сонин одоо ихэнх нь мастер застер зарим нь ч одоо өндөрнасалчихсан, дандаа улсын шигшээ хэдхээн хүн үлдсэн.Тийм тэрэнгээрээ л бахархаж явдгийм.

Саранцэцэг -

Одоо ингээд таны амьдралын туршид харж байхад энэ хүүхэд багачуудын амьдрал таны хүүхэд байх үетэй харьцуулахад ер нь яаж өөрчлөгдсөн байх юм?

Бира -

За хүүхдийн амьдрал бол ердөө эх эцгийн хэлснээр л явдаг байсан үе шүү дээ. Аа одоогийн хүүхдийн ухамсар шал өөр болчихсон. Ер нь бараг гэдсэнд байхдаа юм сураад гарч ирээд л юм ярих гээд байх шинжтэй болсон ийм л өөрчлөлттэй байдаг юм байна гэж боддогийм. Тийм.

Саранцэцэг -

Сургуульд ер нь ямархуу байдлаар сурч өнгөрөв?

Бира -

Үгүй ээ сургуульд бол яахав дээ, сургуульд ерөөсөө л хүн яаж сургуульд сурч байсан, тэрний нь ижил багш юу гэнэ үү, тэрнийг нь хийдэг, галстукгүй бол галстукаа зүү гээд л/инээв/ тэмдгээ зүү гэвэл тэмдгээ зүүгээд л, тэр үед ч одоо цүнх ном ч гэж байхгүй, даавуун уутанд номоо хийчихээд л, тэгээд л явдаг байсан үе шүү дээ.

Саранцэцэг -

18-р бага сургуульд байхад уу?

Бира -

Тийм, тийм байсан юм.

Саранцэцэг -

Өө бас цүнх, сурах бичиг олдоц ховор байсан юм уу?

Бира -

Ховор ховор. Ерөөсөө тэр үед чинь ерөөсөө галстук малстук чинь энэ улаан даалимба маалимба зүгээр нэг нимгэхэн пийсүү гэдэг билүү тэрүүгээр хийчихнэ. Тэгээд явдаг байсан. Тэмдэг мэмдэг пионерийн тэмдэг мэдэг чинь байхгүй. Даавуугаар хийгээд л, тэгээд л явдаг байсан.

Саранцэцэг -

Ер нь энэ сургуулийн боловсролын системийг төр ер нь яаж удирдаж байсан бэ?

Бира -

Төр яахав дээ, тэр үед чинь социализмын үе байсан, орос ах нар л одоо яаж явна, яг тэр загвараар л явдаг байсан. Ер нь л одоо Оросын сургалт л Монголд явж байсан ийм талын юм байгаа юм тэр. Тэрнээс өөр орон морон гэж гадагш нь дотогш нь явуулахгүй, элдэв бусын орон луу захиа ч бичүүлэхгүй байсан үе учраас төрөөс явуулж байгаа бодлого Оросын системээр явагддаг учраас саяхан хүртэл голцуу л тийм явсан шүү боловсролын систем бол. тийм

Саранцэцэг -

Таны хүүхэд байхад кино мино үзэж байсан санаанд тод үлдсэн юм байдаг уу?

Бира -

Яахав дээ, киног бол хүүхэд байхдаа салахгүй үздэг байсийм. Кино бол одоо тэр л янз бүрийн кинонууд гарч л байна гарч л байсан, тэгээд голцуу орос кино л гарна даа. Тийм.

Саранцэцэг -

Сургуульд нэг ангид хичнээн хүүхэд хамрагддаг байсан, багш нар тэр үед цөөн байсан уу, гайгүй юу?

Бира -

Ер нь багш нар ч гайгүй шүү, ер нь багш нарын хувьд бол бололцоотой. Хүүхдүүд ер нэлээн их байдаг байсан даа.тийм.

Саранцэцэг -

Та ер нь академид сурахаас наана өөр гадагшаа явж сурч байсан юм бий юу?

Бира -

Өө тэрнээс хойш их явсан. Сингапур, Сөүл ..,

Саранцэцэг -

Дандаа мэргэжлийнхээ чиглэлээр гэсэн үг үү?

Бира -

Тийм, Германд хоёр ч очсон. Сар сар эд нараар явчихдаг.

Саранцэцэг -

Аа тэр болохоор одоо жишээлбэл өөрөө хувиараа биеэ даагаад төлбөрөө төлөөд явна гэсэн юм байх уу ?

Бира -

Байхгүй ээ, шууд улсаас байгууллагаас л одоо шууд явуулдаг. Тэгээд л өнөө мэргэжил дээшлүүлэхээр явуулж байгаа юм.

Саранцэцэг -

Тэр үед социализмын үед хүмүүс ажилд орохдоо ямархуу байдлаар ажилд ордог байсан бэ? Сургуульд төгсөөд очсон хүүхдүүд бол томилолт аваад оччихдог байсан байх. Тээ. Одоо сургууль соёл төгсөөгүй хүн ер яаж ажилд ордог байсан юм бэ?

Бира -

Яахав дээ, тэр өөртөө таарсан ажлыг өөрснөө тэр хүмүүс чинь сонгоод л тэгээд л одоо тэр л захиргаа боловсон хүчин л гэж ярьдаг байсийм. Тэрэн дээр нь очиж одоо уулзаж очиж бариад, жишээлбэл үйлдвэрийн ажилчид бол тэр захиргааны боловсон хүчин дээр очоод л анкетаа бөглүүлээд л, бүх юмаа бөглөөд л, ер нь одоо ажил төрөлд тэнцэхээр байна уу үгүй гэдгээ үзүүлээд л, тэгээд л тэрний тэр гээд л тушаал гаргаад л ажилд оруулчихдаг байсан,тийм.

Саранцэцэг -

Тэр чинь мэргэжилгүй ямар ч .. тийм улсууд чинь..,?

Бира -

Тэрийг чинь дагалдангаар оруулахгүй юу, зарим нь бол ер нь мэргэжил бол хүнээс нээх мэргэжил гээд байдаггүй, ерөөсөө орчихоод л тэгээд л өөрснөө сурчихдаг байсан.Үйлдвэрийн ажилчид тийм.

Саранцэцэг -

Ажлын олдоц, ерөнхийдөө ажлын байрны олдоц сайн уу?

Бира -

Сайн. Ер нь их сайн байсан шүү. Үйлдвэр чинь маш сайн байсан. Ер нь ажилд л оръё гэсэн хүн байвал оруулаад байдаг.

Саранцэцэг -

Үйлдвэрийнхэн чинь тэгээд ажилд орчихоод нөгөө цалин хангамж нь ер нь бусад жирийн ажилчдаас ямар байсан?

Бира -

Тийм дандаа л норм. Норм сайн. Мэргэжлийн улс гэдэг нь юу гэхээр одоо тоо бүртгэгч, мастер, технологи, дунд сургууль техникум төгссөн улсууд байна ш дээ тэр чинь. Тийм л, дандаа настай хүн гээд бараг байхгүй. Дандаа залуу тийм, тэд нар ерөөсөө сургалтаар сурчихсан улсууд ахлаад явчихаж байгаа юм. Тэгээд хар ажилчин нартай янз бүрийн эрэгтэй, эмэгтэй тэр үед чинь эмэгтэй улсууд ажилд их ордог байсан шүү, Голцуу л эмэгтэй улсууд. Одоо ноосны үйлдвэр нэхмэлийн үйлдвэр, тэгээд л хивсний үйлдвэр, гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэр голцуу эмэгтэй. Энэ хэдэн баатрууд чинь бол одоо бүгд л одоо үйлдвэрээс эхэлсэн, одоо миний тэр надтай нэг ангид байсан Чимэддорж гээд арьс ширний үйлдвэрийн Хөдөлмөрийн баатар байна ш дээ. Тэр хэд чинь багаасаа ерөөсөө 10 төгсөөд л шууд үйлдвэрт ороод л, тэгээд хөдөлмөрийн баатар одоо телевизрээр бильярд тоглоод л явж л байдаг миний л насны тийм. Одоо энэ хэдэн баатар авгайчуул одоо настай болчихлоо доо, 60 гарчихсан, 60 гарчихсан эд нар бол дан үйлдвэрээс гарсан. Ерөөсөө л оёдол энэ оёдлын үйлдвэр гэхэд чинь одоо савхи мавхи оёдог байхгүй юу энэ шевретийн үйлдвэр гээд байсан юм, Чехийн тусламжаар байгуулагдсан. Тэрэн дээр ерөөсөө нормон дээрээ одоо нэг хүн хийх юмыг чинь тэд нар чинь 5 хүний ажил энэ тэр хийдэг байсан. Норм нь тийм аймар чадалтай.Тэгж байж баатар болсон улсууд. Тэгэхээр ажил бол ер нь тэгээд ажил хийхгүй улс гэж ховор шүү.

Саранцэцэг -

Үйлдвэр ажиллаж байгаа улсууд голдуу ямар улсууд байдаг юм бэ?

Бира -

Ихэнх голцуу л залуучууд байна ш дээ ер нь, тийм.

Саранцэцэг -

Сургууль төгсөөд ,10 төгсөөд нөгөө ангиараа илгээлт аваад очдог байсан уу?

Бира -

Авдаг байсан. Тийм.

Саранцэцэг -

Тэгэхээр шууд ангиараа үйлдвэрт гарах нь байна ш дээ?

Бира -

Тийм. Тэгээд л тэндээсээ л боловсрол эзэмших нь оройн сургуульд явна. Тийм. Нэг мэргэжлийн чиглэлээр юу ч байдаг юм, оройн сургууль мургууль. Тэгээд л тэнд нь курс мурс хийдэг, сургадаг, тэрнээс нэг их улсад мөнгө төлөөд л тэгээд л улсаас мөнгө татаад л тэгж явдаггүй,тийм. Их явууллаа гэхэд л гадагшаа нарийн мэргэжлийн дээд сургуульд л явуулахаас тэр бага боловсролтой, энэ тэр улсууд бол курсээр очиж сурч дадлагажих тийм л боломжтой байсан.

Саранцэцэг -

Техник мэргэжлийн сургууль гэж юмнууд байдаг байсан. Тэндээр сурч байсан, төгсөөд гарсан одоо улсууд бол үйлдвэрт очих уу?

Бира -

Шууд үйлдвэрт.ТМС чинь юу ш дээ. Барилгын техникум энэ юу.., хөнгөн хүнсний техникум, комбинат байдаг ш дээ тэр. Тэгээд энэ технологийн үйлдвэрийн технологийн сургууль гээд техникум, тэрийг төгсөнө. Тийм, тэгээд тэгж байж л мэргэжиж байсан юм даа. Жаран хэдэн онд. Тэр үеэр бол ер нь тэгж эхэлсэн.

Саранцэцэг -

Тэр ТМС-иуд хаа сайгүй байсан биз?

Бира -

Хаа сайгүй байсан. Чиглэл чиглэлээрээ. Ерөөсөө л хүнснийх ч байна,оёдлынх ч байна, тэгээд арьс ширний үйлдвэрлэлийнх ч байна тийм байсан. Төмөр зам байна. Авто зам байна.

Саранцэцэг -

Үйлдвэрийн ажилчдад тусгай хангамж байдаг юм уу?

Бира -

Үйлдвэрийн ажилчдад тусгай хангамж гэж юм байхгүй, зүгээр орон сууц гэхдээр шууд өгчихнө. Орон сууцанд чинь дээр үед хүн ордоггүй байлаа ш дээ. Голцуу гэртэй. Тэгээд л орон сууцанд чинь энэ комбинатад “Нэхмэлийн шар” гээд л байшингууд тэр эд нарт чинь зүгээр нэхмэлийн ажилчдыг шууд оруулдаг, тэгээд л ороод л тэр төлбөрөө өгөөд л. Өөр юм байхгүй. Тийм байсан. Тэгээд л үйлдвэрүүд чинь ерөөсөө үйлдвэр болгонд юу хуваарилаад л 10 байр ч гэдэг юм уу, 20 байр ч гэдэг юм уу, олон ажилчидтай одоо үйлдвэрт бол тэгээд хуваарилчихна. Тэгээд л дарга нар нь хуралдаад л за энийг оруулна, энийг оруул гээд л тэгээд шууд байранд оруулчихна. Тэгээд хэрвээ тэр үйлдвэрээсээ гараад одоо өөр газар ажиллахаар бол байранд нь нөгөө дараах нь ордог, тийм улсын мэдлээр байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Сүүлд ер нь хэдэн оноос хүмсүүд байранд оочерлодог болсон юм бэ? Захиалга махиалга өгөөд л байранд орно гээд л.

Бира -

Тэр чинь одоо нэг 70-аад оны үед л 68,69 оноос эхлээд 70-аад оны үед л.

Саранцэцэг -

Тэрнээс өмнө хүмүүс нээх байр майр гэдэг ч үгүй л?

Бира -

Ордог ч үгүй байсан. Эзгүй байрнууд байлгаж л байдаг байсан. Тийм. Одооныхтой шаал өөр л дөө.

Саранцэцэг -

Энэ үйлдвэрт ажиллаж байгаа улсууд чинь мэргэжлийнхээ чиглэлээр зэрэг дэвээ ахиулахад яаж ахиулдаг байсан бэ?

Бира -

Тэр чинь дотроо юутай байдаг юм. Тэдэн жил тэдэн жил ажиллаад үйлдвэртээ комисстой тэгээд л тэрэнгээр нь ахиулаад л ахиулаад л өгчихдөг байсан. Оёдлын одоо хэд гэдэг юм 4,3,2,1 гээд ингээд л нарийн мэргэжил сураад явж байгаа л юм өөрснөө сургаж байгаа юм л даа, хүн сургаж байгаа юм. Нэг сайн хүн дагуулаад явчихна, залуухан оёдолчин охин байхад л тэрийг чинь настайвтар оёдолчин дагуулаад 1,2 жил ажиллуулаад л заа манай энэ хүүхэд биеэ даасан, одоо энийг цааш нь сургадаг юм уу яадаг юм тэгээд л байж байдаг. Тэгж дэвшдэг байсан.

Саранцэцэг -

Тэгээд тэд нарын авч байгаа цалин болвол миний сонсож байхад их л өндөр цалин авдаг сонссон? Амьдралд бол хүрч байсан л болж байна уу?

Бира -

Хүрэлцээтэй. Хүрч байсан. Амьдралд бол аргагүй шүү дээ. Талх 1 төгрөг гэхлээр тэгээд цалин чинь одоо овоо болохоор чинь бүр хүрэлцээтэй байсан. Амьдрал бол социализмын үед бол улсаас тэжээгдэж байсан байхгүй юу. Тийм. Тэр мөнгийг чинь одоо үйлдвэр мүйлдвэр гэхгүй тэдний үйлдвэрт тэд тэдний үйлдвэр тэд гээд л хувиарлаад л хагас бүтэн сайн өдрийн мөнгийг нь өгнө. Тэр бол одоо бүүр дээр үеийн хуультай. Одоо болтол явж байгаа даа албан газрууд улсууд нь өгдөггүй болохоос хагас бүтэн сайн өдөр чинь хуулиар тогтмол өгнө. Цалинг нь нэг дахин нэмж өгнө ш дээ, хагас бүтэн сайн өдрийнхийг нь бол нэг өдрийн цалинг нь хоёр болгоод л өгнө. Одоо бол хууль нь хэвээрээ л байгаа. Манай энэ одоо байгууллагууд бол хагас бүтэн сайн өдөр хамаагүй авна гэвэл ажилчдаа халаад л хаячихна /инээв/

Саранцэцэг -

Тэр үйлдвэрчний ажилчдад зориулсан тэр ажил амралтын арга хэмжээ олон нийтийн тийм ажлууд гэхээрээ юу явах вэ?

Бира -

Тэр ч их үйлдвэр болгон улаан булантай тэндээ

Саранцэцэг -

Үйлдвэр дээрээ юу?

Бира -

Тийм үйлдвэр дээрээ.Үйлдвэр дээрээ том том улаан булангуудтай тэнд чинь Чех, Герман, Орос эд нар барьсан үйлдвэр үйлдвэр комбинад дээр бол Япон эд нар барьсан хивс мивсний үйлдвэр чинь хивс мивсний юунууд чинь тийм байсан. Тэгээд тэр чинь тийм юмтай, хагас бүтэн сайн өдөр тийм юмтай гэхээр чинь хүн бүр дуулах гээд, хүн бүр бүжиглэх гээд л, тийм бүүр /инээв/ өө юун тэр ирэхгүй байна гэж байхгүй. Тэр байтугай Комбинатын соёлын ордны хажууд чинь тэр замын урд автобусын буудлын тэнд байгаа ш дээ, 18 дугаар сургууль. Тэрний цаад талд одоо гуулин хөгжимтэй, хагас бүтэн сайн өдөргүй нийтийн бүжиг явдаг тийм. Том заалтай, битүү сад /цэцэрлэг/-тай байсан. Одоо барилга барьчихсан. Тэгээд л ерөөсөө гуулин хөгжимтэй, шөнө чинь 11, 12 хүртэл бүжиглэнэ. Маргааш нь ажилдаа явна, дандаа л залуучууд. Тэнд л бужигнаад байж байдаг, тэр байтугай тэрнийг чинь орос дуу дуулах дуртай залуучууд. Одоо залуучууд чинь гудмаар орос дуу аялаад л гудмаар алхаж явдаг, айж сандрах ч юм байхгүй. Тэр талаараа бол мундаг соёлтой байсан юмаа. Одоо бол тэнд нэг шоу энд ийм юм байна, нэг сэтгэл хөөргөсөн л юм үзэхээс, тэр үед чинь тийм соёл урлагийн талаар мундаг зохион байгуулалттай байсан шүү, тийм.

Саранцэцэг -

Тэр үйлдвэрт ажилладаг гадаадын мэргэжилтэн ажилчид гэж байх уу?

Бира -

Байна.

Саранцэцэг -

Ер нь үйлдвэр болгонд байх уу?

Бира -

Ер нь үйлдвэр болгонд байна. Оросууд их байсан, сүүлд нь Чехүүд тэгээд ер нь янз бүрийн мэргэжилтэнгүүд байсан. Голдуу техникийн инженер талын улсууд их байсан. Нөгөө тоног төхөөрмөж нь дандаа гаднаас, манай Монголд ямар юм байх биш. Дандаа гаднаас орж ирдэг, тэрийг чинь хариуцсан улсууд тэгээд л соёлтой, ер нь үйлдвэр болгон мэргэжилтэнтэй шүү.

Саранцэцэг -

Та боддог уу? Социализмын үед яг тухайн үедээ шинэ гэгдэж байсан одоо шинэ техник технологи нэвтэрч байсан гэж?

Бира -

Тийм.

Саранцэцэг -

Одоо жишээлвэл социалист л орноос голдуу шинэ техник технологи орж ирдэг байсан байлгүй?

Бира -

Тийм, ер нь тийм. Ерөөсөө л тийм.

Саранцэцэг -

Тэгэхдээ сүүлийн үеийнх нь байж чаддаг байсан болов уу?

Бира -

Үгүй дээ үгүй. Техник бол ерөөсөө дээр үеийн л голцуу л одоо тэр үед л 70-аад оны л хэрэглэж байсан техникүүд. Одоо болтол ажиллаж байгаа шүү, зарим нь. Их л бөх бат ялангуяа Оросын юм бол их бөх л дөө. Одоо аргагүй энэ хөдөө аж ахуй сангийн аж ахуйд чинь оросын трактор л туушиндаж байна ш дээ. Заа, бензин их иддэг л гэнэ юм запас сэлбэг нь элбэг олддог гээд л механикууд чинь нөгөө дээр үеийнхээ мууддаг, аа тэрнээс илүү одоо сайн төхөөрөмжөөр удирдсан сайхан байна л гэж байгаа юм тэр чинь. Цаг үеэ олж л явж байгаа царай л даа. Тэр үедээ л манайд бол Орос манайд чинь одоо ямар машин хийж чадах биш, их л хийвэл нэг морин модон дугуйтай морин тэрэг, тийм юм байна. Машин цөөхөн байсан. Тэгэхээр чинь покрышка гэж юм байхгүй дугуйнд хийчих юм байхгүй, тэгээд л тийм юмтай сүйх тэрэг явдаг байсан. Одоо нэг “Усны гудам” мудам гээд энэ Энхтайвны гүүрний наад талын чинь стадион /цэнгэлдэх хүрээлэн/ байсан юм, мөсөн гулгуур. Тэрэн дээр тэрний хойд талд чинь хятадууд байсан. Тэнд ...ооо нөгөө нэг их дэлгүүр орно гэж одоо Төв музей байна ш дээ, тэр ороход морин тэргээр хоёр хүн суугаад л нэг сүйх тэрэгнүүд байна ш дээ, Богдын музейд байдаг, одоо тэр яг тэр. Тэгээд л морьтой хос морьтой ер нь одоо..., нэг төгрөг л байсан биз хямдхан нэг төгрөг байсан. Бид нар тэгж суухгүй шүү дээ хүүхдүүд чинь. Ард нь суугаад л урт шилбүүрээр нь ороолгуулаад л явж байна /инээв/ өө ард нь урагшаа хараад суучихна, нөгөө хужаа ингээд л арагш нь шилбүүрдэж л байна. Тоодог ч үгүй тэгээд л, тийм. Тэгээд л явчихдаг.

Саранцэцэг -

Ер нь одоо энэ монголчууд чинь гадаадын улсуудтай хэр харьцаатай байсан бэ?

Бира -

Ер нь одоо монголчууд хүн сайтай болоод тэр юм уу, гадаадын хүн гэхээр хачин их шүтдэг, ховор байсан байхгүй юу. Оросуудыг бол ахаа гээд тоохоо байчихсан, ер нь орос хэл мэдэхгүй хүн байхгүй байсан шүү. Ерөөсөө ямар ч чавганц ч ярина шүү. Тийм байсан үе. Оросууд чинь тийм “местный” оросууд маш их байсан ш дээ. Монгол хүүхнүүдтэй монгол авгайтай суучихсан. Тэгээд оросуудыгаа бол нэг их гадаад гэж үзээд байхгүй. Ах дүүс гээд ойлгоц авчихсан. Тэгээд тэр байдлаасаа салдаггүй. Хүн болгон оросууд гэхээр аа өөр орны одоо Чех мех байдаг юм уу ирдэг байсан л даа, ажилладаг үйлдвэрт. Тэд нарыг бол одоо ер нь нэлээн хүндэлдэг байсан шүү, гадаадын улсуудыг одоо ч ер нь тийм юм шиг байгаа юм. Тэр заншил нь арай үгүй болоогүй, хятадууд чинь одоо тэр үед чинь тэр одоо хог цэвэрлэдэг байсан ш дээ.

Саранцэцэг -

Суурин хятадууд уу?

Бира -

Үгүй ээ. Орж ирсэн ажлаар ирсэн хятадууд. Одоо энэ гадаах зам талбай малбай хачин гоё болгосон ш дээ, тийм. Тийм байсан юм. Хятадууд чинь ерөөсөө ажилд их айхтар. Дандаа барилга дээр. Тэгээд л орчны хог цэвэрлэнэ гээд л суботник гээд л гарна тэрэнд чинь гараад л ажиллаж л байна, сайн цэвэрлэдэг юм.

Саранцэцэг -

Тэгээд 70-аад оны үед хятадуудыг нэг эндээс гаргасан гэдэг юм байналээ? Тэр ямар учиртай юм болоо?

Бира -

Тэр яахав дээ, тэр улс төрийн бодлого шиг л байдаг юм. Барилга дээр ажиллладаг хятадууд ч их явдалтай хятадууд байсан. Цэргийн ч бараг улсууд зарим нь байсан гэж ярьдаг юм байналээ. Тийм. Янз бүрийн, тэгээд тэд нар чинь зүгээр байхгүй аль болохоор л одоо эсэргүүцсэн янз бүрийн юм хийнэ, энд тэнд зодоон цохион хийнэ. Үймээн тарина, тэгэхэд чинь манай монголчууд юун тэр үймээн мүймээн наадмын баяр бүх л баяруудаар жагсахаас өөр юм мэддэггүй байсан юм чинь. Туг далбаа л их хэрэглэнэ /инээв/ тийм. Тэгээд л энд тэндгүй тэр барилгынхан цалингаа голоод хаяж байна, бослого гаргаж байна, тийм тийм юмнууд л их дэлгэрсэн. Тэгээд л ерөөсөө хөөж гаргасан. Тэгээд бол ажил бол сайтай, хий гэсэн юмаа хийчихээд л яваад байна.

Саранцэцэг -

Яг одоо танд ч юм уу танай гэр бүлд ч юм уу гадаад найз нөхөд байсан уу?

Бира -

Тийм. Би бол одоо оросуудаас ерөөсөө салахгүй, одоо ч гэсэн байж л байдаг юм сураглаж л байдаг юм, тийм л.

Саранцэцэг -

Ер нь социализмын үед гадаад эд барааг худалдаж олж авъя гэвэл ер нь яаж олж авдаг байсан юм бэ?

Бира -

Үгүй ээ яахав дээ, тэгээд л оросууд энэ их орж ирсэн энэ бүх л аймаг одоо энэ оросууд чинь ерөөсөө барилга энэ юман дээр чинь бараагаа өөрснөө татаж оруулж ирдэг байсан юм.

Саранцэцэг -

Өөрснөө?

Бира -

Орос дэлгүүртэй хаа сайгүй, одоо энэ төмөр замын орчмоор тэр чигээрээ оросууд байсан юм. Тэгээд энэ 15 дугаар микро раойн тэнд чинь тэр юу муу байгуулчихсан тэр чигээрээ орос тэр чигээрээ орос дэлгүүр. Бараагаа хойноос вагон.., юугаар оруулж ирдэг. Өөрснийхөө тээврээр. Тэгээд орос дэлгүүрийн бараа бол Монгол ялангуяа Дорнодод байж байхад бол бараг тэр чигээрээ орос дэлгүүр, 30 40-өөд орос дэлгүүр байдаг байсан юм чинь. Компанийн нэр болгон дээр л нэг дэлгүүр. Маш их бараатай.

Саранцэцэг -

Монголчууд тэр орос дэлгүүрт нь хамаагүй орж болдог юм уу?

Бира -

Оруулахад хэцүү. Ер нь бол .

Саранцэцэг -

Жирийн хүмсүүд бол орохгүй юу?

Бира -

Орж чадахгүй. Тэгээд яахав дээ, тэгээд үүднийх нь цэрэг мэрэгт нэг мөнгө төгрөг өгөөд л тэгээд л ордог юм шиг байгаа юм. Ер нь одоо манай энэ хуучны сайд дарга нар чинь дандаа л орос дэлгүүрийн хувцас өмсдөг байсан юм. Пальто гэхэд л 400-н пальто гээд л ярьдаг юм, нэг драпан пальто бүгд өмсөж явдаг. Костюм пиджак гээд нэг их өргөн доогуураа манжатиктай, аа тийм костюм пиджак. Лхагвасүрэн генерал нэг аа ажлаасаа нэг авахуулаад их шударга хүн л дээ. Тэгээд ажлаас нь Сайд нарын зөвлөл дээр хуралдаад. Тэгээд нөгөө Лхагваа хүү нь бид хоёр чинь сайн юм чинь, аа аав ажлаасаа..., үүр цайтал хуралдсан юмаа тэр чинь тэр хуралтай л байсан. Ажлаасаа хусуулчихсан, одоо яанаа өмсөх хувцас гээд л үзсэн, дандаа цэргийн. Нэг том саарал өргөн пиджак костюм байдаг, тэгээд тэрнийгээ өмсөнө өө л гэж авч байна, нэг юм олж авахгүй бол болохгүй нь гээд /инээв/ тийм л үе байсан, тийм.

Саранцэцэг -

Тэр үеийн одоо дарга нар одоо жирийн улсуудаас ингээд харахад өмсөж байгаа зүүж байгаа байда нь бол ялгаатай харагдаж чадах уу?

Бира -

Нээх чаддаггүй юм дөө. Тийм. Монгол дээл мээл нээх өмсдөггүй, орос голдуу өмсчихөөд байна шүү, костюм пиджак. Цэмцгэр цэвэрхэн явна. Тэгээд өмсөж байгаа улс ажилчид нь ч гэсэн үдэшлэг уулзалттай, хачин сайхан хувцаслачихсан хүүхнүүд бол аль сайхан туфль муфлээ өмсчихсөн, зүгээр дээд зэргийн гоёчихсон ирнэ шүү, үйлдвэрийн ажилчин гэж мэдэгдэхээргүй. Тэр үед чинь оросууд л манайд хэсэг ажиллаж байсан юм. Эмэгтэй улсууд тэгээд оросууд чинь яахав, нээх гоё хувцастай орос хүүхэн ажил дээрээ ирээд л, ажлынхаа хувцсыг өмсөөд л, өө нэг навсайсан цэвэрлэгч шиг л, хогийн цэвэрлэгч юм уу юу юм нэг банн манн угаадаг хувцасаа гаргаж өмсөөд л, орой явахаараа усанд орчихоод л хувцсаа солиод явчихдаг байсан юм. Яг л тэрэн шиг тэр загвараараа л явдаг юм шиг байдаг юм, ер нь хараад л байхад. Дарга нар бол тэгээд нэг их навсагнаад байдаггүй байсан, Улс Төрийн Товчоо мовчоо чинь зөндөө л үргэлж л уулзана, үргэлж л ярина, тийм байхад ерөөсөө энэ Рагчаа гуай, марагчаа эд нар чинь хээгүй, хамаа байхгүй. Нэг бол өмдөө нөхөөд өмсчихсөн ч байж магадгүй/ инээв/ тийм тэр талаар хээгүй.

Саранцэцэг -

Ер нь одоо байгууллагын дарга байгууллагын дарга хүн доод тушаалын улсуудтай харьцаа нь ямар байдаг байсан бэ?

Бира -

Ер нь бол шударга хатуу ширүүн шүү. Тийм ширүүн талдаа. Тэгж зөөлөн гэхдээ яахав, зөөлөн тал нь том хэрэг юм тарьчихвал хамгаалах талыг нь бодоод. Аа яг нүүрэн дээр ажил дээрээ алдаа гаргачихвал юу ч хэлж магадгүй, алгадаад ч авч магадгүй, тийм тийм байсан. Тэгэхээр нөгөө дарга нараасаа удирдлагаасаа их айдаг байхгүй юу. Энэ нөхөр чинь одоо ерөөсөө тийм юм байгаа юм. Бид нар одоо үг даахгүй бол болохгүй ч гэдэг юм уу, бүлгээрээ нийлээд л үгэнд орж сурчихсан тийм. Тийм байсан үе шүү. 80-аад он хүртэл тийм байсан шүү, тийм.

Саранцэцэг -

Одоо тэр эрх мэдэлтэй улсууд чинь эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал нь ямархуу байдлаар хэрэгжүүлдэг байсан бэ?

Бира -

Тэд нар яахав дээ. Авдаг цалин нь гээд нэг их нормчиноосоо бараг дутуу доор авчихсан л явж байдаг. Мөн л одоо нэг сардаа хоёр удаа цалин өгнө 15 хоног сарын эцэс хоёр дээр тэрийгээ авчихна. Тэгэхээс одоо энэ шиг л гар утас энэ чинь одоо өөр нийгэм болохоор аргагүй юм. Гар утас, машин яахав одоо улс төрийн товчоо хэдэн машин машин яахав дээ “69” “24” байна ш дээ “Волга” анх байсан юм “Волга” “Варшав” гэж нэг тэрэг байсан юм тэгээд нэг “24” “69” гарч аминд нь орж нэгэн хориод жил унасан байх. Тэгээд л 24 гараад л..., одоо чинь ерөөсөө л зүгээр дээд зэргийн машин дээд зэргийн гар утас бүгдийг нь улсаас тэжээлгэчихээд л тэгээд улсад юу үлдэх вэ дээ тийм. Тэнд бол тийм улсууд гэж ерөөсөө байхгүй шүү. Утсаар ярьсан ч мөнгөө төлнө шүү тийм байсан.

Саранцэцэг -

Та бол удирдах ажил хийж явсан хүн. Одоо энэ ер нь доод тушаалын улсуудыг харж байхнаа удирдах албан тушаалд ажиллаж байгаа улсууддаа харьцах харьцаа нь ямар байдаг байсан бэ?Ялгаатай юм байх уу?

Бира -

Өө дөө, адилхан дөө. Хөдөө бол ер нь их дуулгавартай л даа. Хөдөөгүүр бол дуулгавар ихтэй, тэгэхдээ хүнтэй ер нь би дарга гээд навсганаж ажиллаад байвал ер нь үзэхгүй шүү,тийм. Хог цэвэрлэж байвал хамт цэвэрлэлцээд л, энд тэнд юм юм болж байхад чинь оролцоод л явж байвал маш их дуртай. ..Аа дарга ирнэ гэж байна шүү гээд л цуг л юу яаж байна. тэгэхгүй би дарга гээд л өрөөндөө суучихаад л цэрвээд байвал хөндийрчихдөг, ер нь тэгээд ер нь л тэр олон улсуудтайгаа хичнээн сайн бол тэр улсууд чинь одоо ядахнаа нэг сайн загначихад л ..Золигийг чинь жаахан хатуухан загначихлаа, дараа нэг юм бодож байгаад ажил нь өөдрөг байвал шагнал урамшилд оруулчихъя ч гэдэг юм уу, тэгвэл баярлаад л яваад өгнө, тийм./инээв/загнуулж байсан ч шагнуулж байх дуртай байхгүй юу. Хүмүүс чинь ер нь тийм зантай ш дээ. тиймэрхүү.

Саранцэцэг -

Ер нь социализмын үеийн улсууд ажилд хандахдаа яаж ханддаг байсан?

Бира -

Ер нь үнэнч хандана. Ерөөсөө л одоо яг л одоо хийнэ гэсэн юмаа хийж л дуусгана. Тэр хажууд хүн мүн ярих тийм юм байхгүй шүү. Тэр ерөөсөө оёдолчид моёдолчдыг харж байхад чинь салахгүй, ерөөсөө цаг барьчихсан тэгээд л явж байна. 12 цаг боллоо, бүгд үйлдвэрт юу ч байхгүй гараад явчихна. Цайны цаг. Комбинатын яндан дуугардаг байсан юм, тэгээд л 1 цагт ажил эхлэхэд битүү ажил орчихсон л байдаг, тэгж байдаг байсан. Цагийн хуваарилалт сайн байсан шүү, монголчууд чинь цаганд муу гэдэг чинь худлаа. Одоо л харин цаг бүр барихаа больчихож, тийм. Өдөр мөдрийг нь ч богиносгоод. Хагас, бүтэн сайн өдөр гэдэг чинь заримдаа 8 цагийн биеийн тамирын арга хэмжээ гээд л тэрэнд чинь явчихаад л ажилдаа яваад өгчихдөг байсан юм. Одоо чинь 5 дахь өдөр, хагас сайн өдөр, бүтэн сайн өдөр, бараг 3 өдөр ажилгүй шахуу ,тэгээд л цаг барихгүй байгаад байдаг чинь улам л назгар болж байгаа юм уу. Энэ нийгэмд тийм биш л дээ. Гадаадын орнуудад чинь одоо Герман мерман бол хатуу барина, тэр ёстой нэг секунд ч алдахгүй л одоо ажилдаа яг ирнэ, тарна. Манайхан чинь аягүй бол хэдэн минутаар хоцорч оччихоод тоосон ч шинжгүй, аягүй бол даргатайгаа хэрэлдээд, орой нь аягүй бол эртээ түрүүлээд алга болчихно. Тиймэрхүү юманд л дуртай байгаа юм ш дээ, тэр ч одоо буруу л даа, буруу. Хоёрын хооронд завсрын тийм юманд орчихоод байхгүй юу.

Саранцэцэг -

Одоо хүмүүсийн ажилд орж байгаа байдлыг харахаар яаж өөрчлөгдсөн байх юм?

Бира -

Өө одоо бол ажилд орно гэдэг бол хэцүү болсон. З дээд сургууль төгссөн, англи хэлтэй хүнд телевизээр ажил олдохгүй байна. Дандаа ар өврийн хаалга. Хөрөнгө мөнгө тийм болчихсон байна. Нийгэм нь тийм биш юм байгаам, манайхан буруу юм л сэтгээд байдаг болчихсон л, бурууг нь сайн сурчихаад байна л даа. Тэгэхээр чинь Герман мерман Америк, мамерик эд нар бол ерөөсөө тэгээд тийм юм байхгүй, ерөөсөө л авъя гэсэн хүнээ аваад л, ажилуулъя гэсэн хүнээ ажиллуулаад л, үгүй бол өөрчилчихдөг тийм л.

Саранцэцэг -

Ажилд орох процесс ч өөрчлөгдчихсөн, хүний ажилд хандах хандлага ч бас өөрчлөгдчихсөн юм шиг байгаа юм, тээ?

Бира -

Муудчихсан. Ерөөсөө муудчихсан. Ер нь одоо ерөөсөө тэр үеийн тэр үйлчилгээ тэр үеийн юм байхгүй болчихсон. “Байхгүй юу” дэлгүүрээс нэг юм аваад “авахаа байхгүй юу” гэдэг үгтэй. Эсвэл аа үйлчилгээний үнэ ханшны юунд хүртэл өөрчлөлт хийхгүй бол дийлэхгүй. Энэ чигээрээ байх юм бол манайх яагаад ч капитализмд өчнөөн зуун жил болчихсон орон хүнийхээ төлөө явж чадахгүй, үзээд байхад чинь манайхан бол дөнгөж нэг 20 жил хүрээ ч үү, үгүй ч үү байж байна. Тэгээд энүүгээрээ одоо ерөөсөө л бүгдийг нь шударга шинэчилнэ өөрчилнө гээд хашгирахаас өөр юм байхгүй. Одоо жинхэнэ амьдрал дээр л жинхэнэ өөрчилнө гэдэг чинь нэг 3 хүн байхад чинь за энийг нэгд нь энэ ажлыг өгчихье, хийлгээд сургачихъя, чадахгүй бол 2 дахь нь хийг, болохгүй бол 3 дахь нь хийчхэг гэх гурвын гурван хүн дундаас чинь нэг хүн гарч ирнэ дээ. Тийм юм байхгүй. Тийм болчихсон цаг юм. Би чинь саяхан тэтгэвэрт гарсан ш дээ, 2004 онд гарсан.

Саранцэцэг -

Та болбол одоо социализмын үед чинь мэргэжилтэн ч хийж явлаа, дарга ч хийж явлаа. Эвлэлийн байгууллагад ч ажиллаж явлаа. Ингээд ажил хийгээд явж байх үед одоо таны хамгийн их бахархдаг зүйл юу байв, танд аягүй хэцүү тийм шантармаар зүйл тохиолдож байв уу?

Бира -

Үгүй ээ нэг их шантарч яасангүй, дээрээс тушаал өгчихнө, тушаалыг нь биелүүлчихвэл тэгээд л ажил явчихна, өөрөө өөдтэйхэн шиг хий гэснийг нь хийгээд явбал тэгээд л ямар ч байсан одоо орчин үед ч байсан дээр үед ч байсан, болоод л явчихаж байгаа юм. Тэгэхгүй тэгээд л дарга нь нэг үүрэг өгөхөд нөгөөх нь өөр юм хийгээд л, эсвэл архи уугаад явчихдаг ч юм уу, ажил таслаад явчихдаг ч юм уу, энэ нь л больчихвол ерөөсөө хүн болгон ухамсартай ухамсар нь шал өөр болж одооны төрсөн хүүхдүүд нэг өөр орчинтой,тэр утгаараа шал өөр болж байгаа юм чинь ер нь. Хүүхдүүдээ хараад байхад одоо ер нь мэдэхгүй юм байхгүй болсон байна ш дээ, 1 ойтой хүүхэд гэхэд ер нь бараг том хүнээс илүү ухаантай болчихсон байна ш дээ. Тэгэхэд чинь одоо энэ Элбэгдоржийн хэлдгээр нөгөө нэг, дунд үе гэдэг чинь тэр нь л одоо хөгшин үендээ орвол шинэ гайгүй шиг үе гарч ирж магадгүй. /инээв/ тийм. Удна л даа, удна. Тэгэхээс зүгээр нэг одоо зоригтой нэг одоо байлдана гэх биш, нэг сэлэм барьсан дайрсан хүн нь ялчихдаг тэрэн шиг тэгж болохгүй л дээ энэ чинь. Нарийн арга, ухаантай учраас. Тэрнийгээ олж байж л явна ш дээ, тийм.

Саранцэцэг -

Та одоо өөрийнхөө ажлын хамт олны тухай, ажлынхаа тухай сонирхуулж ярихгүй юу?

Бира -

Тийм, манай ажил яахав дээ, ер нь бол хүнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага л даа. Нисэх гэдэг чинь. Төмөр зам, нисэх, авто, хүний төлөө дандаа явдаг, би бол одоо дандаа том буудлууд дээр, Хөвсгөл гэдэг чинь одоо хүн ам ихтэй, 7 хоногийн 7 өдөр нь онгоц нисдэг байсан ш дээ. Тийм орон нутгийн. Тэгэхэд чинь хүн нь багтахгүй. Зардал бага байсан. оюутнуудыг чинь шөнө өдөргүй тээдэг амралтынх нь цагаар, цагийн хуваарьтай. Тэгээд л одоо хуваарийг нь гаргаад л нисдэг. Тийм үйлчилгээтэй байсан ш дээ, тэр үйлчилгээгээ л сайн гаргаж байвал хүнд үйлчлэх үйлчилгээ л сайн байвал энэ муу дарга гэж хэзээ ч хэлэхгүй. Би ч одоо Иргэний нисэхийн тэргүүний ажилтан юм байгаам. Хотын салбарт билет бичдэг газарт дарга байсийм, бас. Тийм энэ банкны хойно хуучин хотын салбарын билет бичдэг газар гээд. Тийм. Тэгээд л ерөөсөө дандаа хүний үйлчилгээний асуудал, тэр юмнуудыг өөрөө мэдэх нь яахав мэдэж байж болно,ажилчиддаа сайн зааж өгдөг. Нисэгч нартаа, нөгөө нисэгч нар муухай ааштай, юм л бол хүнийг уурыг нь хүргээд тэгвэл дахиад онгоцонд суухгүй ш дээ. Аа яршиг, энэ муухай ааштай юманд сууснаас машинд суучихъя гээд л яваад өгнө ш дээ, одоо чинь ерөөсөө. Тийм болсон үе. Тэрнээс дандаа эвлэрээд тийм байна ийм байна гээд байхгүй ажилчиддаа хатуухан шаардлага тавьчихдаг. Юмыг нь хийлгэчихдэг, хийснийг нь урамшуулчихдаг, цалингий нь өөдтэй өгчихдөг, тийм л бол улсууд чинь ерөөсөө нэг хэвийн журмаар л яваад өгч байгаам. Тэрнээс биш хэдэн ажилчдаа суулгаад л нисэхийн тухай ном уншаадл байвал бүгдээрээ мэдэж байгаа ш дээ, /инээв/ тоохгүй аягүй бол зарим нь, ёстой ..ёо ёо гэж байж ч магадгүй. Тийм учраас тэр нь амьдралд л одоо ингэж хэрэгжвэл та нар болоо, та нар ямар ч гэсэн.., олон ч буудлын дарга хийж байхад тэргүүний буудлын шагнал тэгээд л бас улсуудаа гадагш нь дотогш нь явуулах шагнал энэ тэр авдаг байсан л даа, тэгээд. Тэр ч бас урамтай байдгийм л даа, нэг 40,50-иад хүнээс чинь 1 хүн явчихна гэдэг чинь их юм байхгүй юу, дээр үед чинь тийм байсан ш дээ. Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны шугамаар явуулчихдаг байсан, тийм. Эвлэлийн Төв Хороо чинь сараар ийш тийш нь явуулаад, хөөрхөн газар үзүүлчихээд зардлыг нь Эвлэлийн Төв Хороо даадаг байсан. Тийм. Албан газар нь даадаггүй байсан.

Саранцэцэг -

Тухайн үед Эвлэлийн Хорооны ажил нэлээн сайн явдаг байв уу?

Бира -

Хүнд, хүнд, сайн. Эвлэлийн Хороо, Намын хороо толгой сайтай, ер нь захиргаа, дарга гэхээсээ илүү намын дарга, эвлэлийн дарга гол ажлаа хийчихдэг байхгүй юу. Тэр үед ерөөсөө тийм ялгаатай байсан, социализмын үед. Аа одоо бол нам хэрэггүй л гэж үзээд байна ш дээ. тэр чинь хэрэггүй байж болохгүй. Заавал нэг толгойг нь удирдаж байх мануухай ч гэсэн байхгүй болохгүй. Тэгвэл бүгдээрээ л юу ч биш болно ш дээ. /инээв/тийм.

Саранцэцэг -

Танай энэ нисэхийн юу чинь их хариуцлагатай байх л даа, маш хариуцлагатай ажил байх. Энэ дээр ер нь юун дээр хамгийн их анхаарч ажилладаг юм бэ, ?

Бира -

Ер нь одоо нисэхийн ажил бол хамгийн гол юм нь технологийн горим гэж юм байдаг юм, нисэхийн. Хүнд үйлчлэхэд хүртэл энэ шатаар ийш нь явуулна. Энэ ачааг нь ийш нь явуулна, тэгж машинд ачна, тэгж онгоцонд хийнэ гэж. Тэгэхгүй манайхан чинь нэг грушик/ачаа зөөгч/ авдаг тэр нь ийш нь тийш нь шидээд дотор нь байсан архи нь хагарна, янз бүрийн юм нь эвдэрнэ, асуудал үүсэхгүй яахав, үүсэхээр барах уу, аягүй бол юу ч болж байж магадгүй. Алдаж магадгүй, хүний ачааг ч юманд хийчихдэг ч байсан уу, тийм учраас тэрэн дээр их хариуцлага тавьж тэрийгээ биелүүлж байна уу гэдгийг нь дор дор нь шалгаж, тэгж л байвал одоо их сайн байдгийм. Нисэх ер нь тийм. Ном дүрэм ихтэй дээ, тэр горимоороо нарийн яваад байх юм бол нэг их гологдоод байхгүй, сайжирчихсан л байж байна. Тийм, тэгэхгүй бол одоо жаахан л зөрөх юм бол онгоц чинь хоорондоо мөргөлдөнө. Тийм. Ерөөсөө агаар муудна гэвэл дураараа сайн сайн нисгэгч нар бий л дээ. Тэд нар чинь нөгөө сайнаа гайхуулаад л өөрийнхөө нутагт очоод байдаг юм уу, унаад л онгоц сүйтгэсэн юмнууд зөндөө л байдаг. Тэгээд тэр чинь дүрмээ зөрчсөнөөр л тиймэрхүү асуудалд орж байгаам л даа. Ерөөсөө тэгэхээс агаар муудвал буцаж ир гэсэн дүрэмтэй байдаг энэ жижиг онгоцнууд, одоо том онгоцнууд яахав үүлэн дээгүүр явчихаж байгаа учраас, эвдрэл саатал гарахгүй л бол аль ойр буудал дээрээ буу гэдэг. Тэрнийгээ л бариад явахгүй, аа энэ яадаг юм, энэ гайгүй, өчнөөн жил зүгээр байсан юм гээд л чигээрээ явбал замдаа сүйрээд л явчихаж байгаам. Хар хайрцаг гэж нэг юм яриад байгаам онгоцны, бөөрөнхий бондгор юм байдгийм. Тэр нь дандаа онгоцны сүүлэнд явж байдаг, тэгээд тэр нь бичлэг үргэлж хийж байдгийм. Бүгд ерөөсөө газар мазар, экипаж, одоо ярьж байгаа бүгд. Тийм учиртай юм байхгүй юу, гол нь. Холбоо барьж байгаа нь ч гарна, цаг агаар муудлаа барьлаа, холбоо барьж байгаа нь бүгд бичээтэй байдгийм. Тийм нарийн тусгай хальс байдгийм. Тэрийг хэлээд байгаам, хальс байхгүй юу. Тэгээд л тэрийг нь хараад л мэдчихдэг байхгүй юу, тэгж одоо тэдэн метрийн өндөрт явж байна, тэд дээшээ явж байна, энд тэгж явна гээд бүгд бичээтэй, тэрийг л хардаг.

Саранцэцэг -

Танай нисэхийн салбар социализмын үед байснаасаа одоо яаж өөрчлөгдсөн бэ?

Бира -

Одоо бол яахав дээ, ер нь тоног төхөөрөмж сайжирсан. Тэр үед чинь одоо Оросын техникүүд л байсан. АН-2 тэгээд л АН-24 дандаа хурд муутай, хүчин чадлын хувьд бензин их иддэг, тийм, тийм онгоцнууд байсан. одоо бол тэр чинь АН-2оор чинь суманд зөөдөг байсан байхгүй юу, нэг аймагт 3,4 АН-2 байсан юм. Маш олон байсан. Нисгэгч нар ихтэй, дандаа Орост төгссөн, дотоодод төгссөн, дээр үед чинь дотоодод курсээр төгсгөчихдөг байсан. Ер нь голцуу Оросод Сасво масво нисэгчийн сургуульд, дунд сургуульд тэрүүгээр төгссөн улсууд нисдэг. Тэгээд тэрийг бодвол одоо техник сайжирчихсан, технологи юмнууд тоног төхөөрөмжүүд нь маш сайн, харах барих сонсох бүх юм ажиллаж байгаа. Тийм болсон, тийм. Тэр талаараа л өөрчлөлттэй байгаа.

Саранцэцэг -

Танай боловсон хүчнүүд социализмын үед Орост төгсч байсан, одоо гуравдагч орнуудад бэлтгэгддэг үү?

Бира -

Бэлтгэгддэг. Одоо бүр Америк Мамерик, ерөөсөө тэгээд л энэ Сингапур, Тайланд ерөөсөө энд тэндгүй бэлдэж байгаам.

Саранцэцэг -

Гадаадуудтай хэр харьцаатай ажилладаг юм?

Бира -

Үргэлж. Тийм, гадаадууд бол үргэлж.

Саранцэцэг -

Одоо энэ том онгоцууд нисч байгаа тээ, аймгууд руу. “БОЙНГ” нисч байгаа юу?

Бира -

Тийм, Хөвсгөл Ховд 2-н хооронд явж байгаа юм. Манай Монгол чинь хэдхэн асфальтан замтай талбай байдаг юм. тийм. Асфальтан дээр л бууна, шороон дээр буухгүй, тэр нь юу гэхээр Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод. Тийм. Одоо Завхан, Говь-Алтай эд нарт хийх гэж байгаам, Тийм.Тийм учраас хурдтай л даа.

Саранцэцэг -

Хүн одоо багтаамж нь хэр байх уу?

Бира -

Өө маш их. Энэ одоо АН-2 .., тэднүүс чинь бараг 3,4 дахин их. 50 хүн суугаад явдаг бол одоо чинь хоёр зуун хэд сууж байгаа. Тийм.

Саранцэцэг -

Таны одоо ингээд ажил хийгээд байж байхад авч байсан цалин чинь амьдралд чинь хүрч байсан уу?

Бира -

Өө хүрэлцээтэй ерөөсөө. Сайн. Нисэх их цалин сайтай ш дээ. Нисэх ч одоо эмнэлэгтэй, эмчтэй. Бүх аймгуудад эмчтэй байсан ш дээ, нисэх буудлууд нь. Тэгээд өглөө нисэхэд гарахад нь үзэж гаргана. Архи уусан байна уу, даралт нь ихэссэн байна уу,бүгдийг нь үздэг. Тийм байсан юм. Одоо харин байхгүй болчихсон байналээ. Тэгээд яасан юм байгаам бүү мэд. Уул нь байж байвал зүгээр л юм. Баасанцэрэн гээд, нүдний эмч чинь манай нисэхийн эмч байсан ш дээ, тийм.

Саранцэцэг -

Одоо танайх эмчтэй биз дээ?

Бира -

Эмчтэй, эмчтэй. Эндээ эмчтэй хөдөө буудлууд тэр чигээрээ эмчтэй. Бас цаанаа эмчтэй, МИАТ бас эмчтэй. Тэрийгээрээ том компани болохоороо тэрүүгээрээ л явчихна л даа. Хөдөөний буудлууд бол тийм юм байхгүй улсын мэдэлд байгаа болохоороо тэгээд татан буугдчихгүй л. Тийм.

Саранцэцэг -

Тэр Батлан Хамгаалах Яамны харьяа байсан, сүүлд иргэний болсон хоёр ялгаа байдаг уу?

Бира -

Байна. Батлан хамгаалах яам гэдэг бол цэргийн учраас тэр цэргийнхээ юмыг л гол хариуцна. Аа иргэний нисэх бол ард түмэндээ ойртоод шууд Засгийн Газрын харьяа байхгүй юу, тийм тэгээд тийм ялгаатай учраас орсон мөнгийг нь ч бид нар авчихаж байгаам, өгөх юумыг нь ч бас өөдтэйхэн өгчихөж байгаам

Саранцэцэг -

Аа одоо бизнесийн авиакомпаниуд гараад байна ш дээ, эд нар болбол та нар хоорондоо нягт холбоотой л ажилладаг юм байгаа биз дээ ?

Бира -

тийм, тэд нар чинь Монголд.., адилхан л манайд нисч байгаа ш дээ. Нэр нь л өөр болохоос.

Саранцэцэг -

Энэ аймаг аймагт өөр байдаг юм уу, адилхан л нэг аймагт 2,3 авиакомпани нисч байдаг юм уу?

Бира -

Хувааж ниснэ. Тийм. Тийм, хувааж.

Саранцэцэг -

Таны одоо гэр бүл хамаатан садан төрөл дундаас хэлмэгдсэн хүн бий юу?

Бира -

Байхгүй.

Саранцэцэг -

Та ер нь хэлмэгдлийн талаар сонсч байв уу?

Бира -

Үгүй ээ яахав дээ. Сонсч л байдгийм. Тэр үед одоо хэрэг тарьсан бол хэлмэгдэхээс яахав. Тэгээд одоо тэр үеийн нийгэм одоогийн нийгэм хоёр шал өөр юм чинь.хүн хараачихвал бараг хэлмэгдлээ гэж үздэг одоо чинь, дээр үед чинь буу тулгаад л аваачаад хорьчихдог ийм л ялгаатай байсан,тийм. Тэгээд хэлмэгдэл гэдэг осолтой л доо. Олон улсын чанартай болохоороо. Ганц Монголд ч биш, янз бүрийн улсууд тагнуул магнуул байсан байж байгаад цагаадсан тийм улсууд хүртэл өөр хэрэг л дээ. Зүгээр нэг байж байхад нь очоод бүдүүлэг гүтгээд хаячихсан бол өөр хэрэг. Тийм учраас хэлмэгдэл бол ер нь ноцтой л асуудал. Тийм. Сайн ч юм биш.

Саранцэцэг -

Таныг одоо хүүхэд байхад ер нь хүмсүүд бурхнаа одоо яаж шүтдэг сүсгэлдэг байсан юм болоо, та тэрийг санадаг уу?

Бира -

Үгүй ээ яахав, ер нь бол бурхныг чинь их хорьж байсан ш дээ.

Саранцэцэг -

Тас хорьж байсан уу, тухайн үедээ?

Бира -

Ерөөсөө нуугдаж, бурхнаа шүтдэг байсан.

Саранцэцэг -

Ер нь одоо бурхан шүтээнээ яаж авч үлдсэн юм бэ?

Бира -

Нуучихдаг байсийм. Нуучихсан байхгүй юу. Тэгээд л авдар мавдартаа хийгээд л бурхан мурхнаа өөрснөө .., тэгээд одоо энэ зурхай мурхай гэж олон юм гарахгүй өөрснөө ерөнхийдөө тэнгэрээс од мичидтэй харьцан, тэдэн тэдэнд гаргаж одоо бурхнаа юу яана, тахина гээд л. Тэгээд л авдралчихдаг байхгүй юу. Хайрцаг майрцганд хийгээд. Тэгэхээр тэрийг ухах хүн байхгүй ш дээ. Тэгээд л буцаагаад далд хийчихнэ. Тэгээд сүүлийн үед бол 70-аад оны үеэр бол харин юу яадаг болчихсон байна. Юм хуманд хийгээд урдуур нь хөшиг татчихдаг, тийм болсон байна ш дээ. Тэгээд нэг авбал аваг гэсэн шинжтэй даруухан юмнуудаа хүж мүжний бойпор юмнуудаа тавьчихдаг тийм. Тэгээд л нарийн юм гарахаар нөгөө бурхнуудаа гаргадаг.

Саранцэцэг -

Танайд тийм тахил байсан уу, бурхан?

Бира -

Байсаан, байсан. тийм.

Саранцэцэг -

Тэр зул мул өргөдөг өдрүүдэд нь байдаг юм уу, цагаан сарын үеэр нь байдаг юм уу, одоо аав ээж нар чинь дээж мээж тавьдаг ш дээ, тэр мэрийгээ шууд тавьчихаж болдог юм уу?

Бира -

Үргэлж. Болдог байсан юм. Ер нь 70-аад оноос хойш бол болдог байсийм.

Саранцэцэг -

Хааяа хүүхэд өвдөхөд ч байдаг юм уу, нэг хүн авчраад ном уншуулчихдаг ч юм уу, тийм юм байх уу?

Бира -

Өө байна, байна. Тэр бол байна. тийм. Тархи толгой барина, тэрийг чинь зүгээр дор нь л олоод ирнэ. Тийм.

Саранцэцэг -

Энэ Улаанбаатарт Гандан үйл ажиллагаа явуулдаг байсан уу, лам нар ном хурдаг байсан уу?

Бира -

Хурдаг байсан. дандаа хурдаг байсан.

Саранцэцэг -

Тэрүүгээр ингээд явбал хориотой юу?

Бира -

Хориогүй. Тийм. Очих чөлөөтэй байсан. Гандан чинь чөлөөтэй л байсан.

Саранцэцэг -

Аа дээр үед цагаан сар тэмдэглүүлж байсан уу?

Бира -

Нэг тэмдэглэж байгаад больчихсон ш дээ. Малчдын цагаан сар гээд.

Саранцэцэг -

Аа наадмыг?

Бира -

Наадам бол ерөөсөө тогтмол. Цагаан сарыг нэгдэлчдийн баярын өдөр болгочихсон юм. Цэдэнбал даргын үед л тийм. Тэгээд зөвхөн хөдөөгүүр. Харин тэр чинь их зугаатай юм байналээ. Хөдөөгүүр нэгдэлчдийн баяр гээд. Улаанбаатарынхан болохоор ёлкноор цагаан сар хийчихнэ. Тийм байсан. Ёлк цагаан сараа цуг хийчихдэг байсан. Тэгэхээр чинь хөдөө очиж нэг баярлаад, хотдоо ирж нэг баярлаад, тэрийг л болиулчихсан юм байналээ. /инээв/

Саранцэцэг -

Таныг ингээд харж байхад Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөөд байна гэж ойлгодог вэ, та?

Бира -

Энэ ер нь өөрчлөгдөхийн хувьд бол их л сайн өөрчлөгдөж байна.Ер нь ч одоо номтой эрдэмтэй улсууд байна. Аа хажуугаар нь жалганы шашин гэж айхтар юм байна даа.Одоо ам болгонд л нэг лам, гэртэй лам олон болчихсон. Хөдөөгүүр явж байхад хаа л бол нэг лам. Нэг жаахан байшин шиг юм барьчихсан, нэг гэр барьчихсан. Тийм, дандаа л лам. Бас нэг 2,3 банди нартай шавьтай. Тийм. Тэр чинь л одоо осолтой доо. Бүгдээрээ лам болчихвол яанаа тээ?аан?

Саранцэцэг -

Шашин төрд нөлөөлдөг үү, та тэр талаар юу гэж боддог вэ?Дээр үед яаж нөлөөлж байсан, одоо яаж нөлөөлж байна?

Бира -

Шашин бол ер нь төрд нөлөөлөхгүй шүү. Төрд шашин хэзээ ч оролцох хэрэггүй байдаг. Ард түмэндээ л тэр өөрийнхөө мэддэг юмыг зааж сургаж хэлж байсан дээр. Төрд нөлөөлөх юм бол бослого гарна шүү. Ер нь их осолтой. Шашин чинь ер нь төртэй нэг их холбоод байх шаардлагагүй. Миний сүсэг бишрэл байна ш дээ, энэ ямар юмаа шүтнэ тэрийгээ шүтээд л явж байвал тэрийг нь лам нар юу гэж хэлнүү, тэрүүгээр нь л явахаас тэр улс төр мөр лүү шашин орохгүйдээ. Дээр үед бол ёстой ойртохгүй. Ер нь авч хэлцэхгүй дээ. Хэдэн оны үед юм б дээ, 72 оны үед үү, 80-аад оноос өмнөө. Лам нар Энэтхэг рүү хуралд явав аа, манай Гандангийн лам нар. Дандаа л том лам нар хөгшин ч лам нар байсан. Бөөнөөрөө явсийм. Тэгээд манай вокзал чинь хойно нь нэг жаахан шовгор юм байдаг байсан ш дээ. тэрэнд байсан юм ш дээ. Дулмаа гээд гаалийн нэг авгай байсийм. Шар Дулмаа гээд. Нөхөр нь Аюуш гээд нисгэгч. Тэгээд Лодойдамба гээд “Морь унасан толгойгүй хүн” энэ тэр орчуулсан бас нэг нөхөр байсан юм. Тэгээд л би тэрэн дээр очоод л дэмий юм яриад л, вокзал дээгүүр очдог байсан, орой онгоц бууж байна. Тэгээд нөгөө Лодойдамбатай юм ярьж байсан чинь баахан лам нар нөгөө гаалийн шалгалт байна ш дээ, тэрэнд орчихсон байна. Тэгээд би хоёулаа тэрүүгээр оръё гэсэн чинь өө нэг 3-хан цонхтой тэр заал нь. Цонхон дээр нь дандаа капронон алчуурыг чинь ямар алчуур гэдэг билээ, дээр үед одоо их л моод болоод байсан. капронон.., тийм нэг ийм дөрвөлжин дөрвөлжин гонзгой, тийм. 35-ийнх гэдэг, 35 ч биш байхаа 15. Тийм алчуур бүр цонхон дээр нь овоолчихож. Тэгээд нөгөө Дулмаа авгай шалгаад байна. Өөр гадны хүн байхгүй байсан. Дандаа лам. Тэгээд ..Хоёулаа нэг гаръя гээд над руу ёвроод байхаар нь гараад явчихлаа, гараад хоёулаа бас энэ яаж байгаа юм бол ..Үгүй ээ нөгөө хэд чинь лам нар хөөрхий Энэтхэгээс ямар юу авчрах вэ дээ, авчрах юм байхгүй, хэдэн одоо авгай хүүхэд, таньдаг эмэгтэй улстаа л өгөх гэж нэг 10,20-ийг нэг нь аваа биз. Зөөлөн хөнгөхөн юм болохоор л аваа биз, авсан биз. Энэ муу хар хог бүгдийг нь хураагаад авчихсан гэчихсэн. /инээв/наян хэд байгаа гээд, тийм хоорондоо таардаггүй байсан байгаам. /инээв/Дараа нь Лодойдамбаас нөгөө алчуурыг нь өгсөн үү лам нарын гэсэн ...Нэгийг нь ч өгөөгүй шүү гуйлгачин чинь, өөрөө аваад зүүсэн ч өчнөөн юмаар юугаа хийхэв, аваачаад нөгөө их дэлгүүрийн хажууд комиссын дэлгүүр гэж байсан, их дэлгүүрийн баруун талд нь. Байсан юм, комиссын дэлгүүр гэж анх тэнд байсийм. Тэрэнд аваачаад тэр чинь 10 цаасны үнэтэй билүү, тэрийг заруулчихсан гэсэн.

Саранцэцэг -

Тэр хурааж авсан юмыг өөрснөө авч болдоогүй юм байна тээ?

Бира -

Үгүй ээ яахав, тэнд улсын орлогод өгч байхгүй юу.Тэгээд дансалдаг. Тийм, тийм шударга авгай байсан. Одоо өнгөрчихсөн л дөө. Тэгээд тэр лам хүнд шал өөр байгаа биз, тэр чинь өөрөө намын гишүүн хүн. Тэр авгай чинь. Нөхөр нь бүр нисгэгч Аюуш гээд мундаг нисгэгч, настай. Дайны үед ч нисч байсан. Их ч сайн нисгэгч. Иргэний агаарын тээвэрт нисч байсан. Хүүхдүүд нь бас нисгэгч. Тийм хатуу авгай байсийм. Тэгээд тэр үед тэгж байгаа юм чинь, сонин байсан байхгүй юу. Нөгөө лам нар л юм хум авдаггүй, янз бүрийн юм байдаггүй гэдгийг л одоо яаж байгаам, бүү мэд. Нөгөөдүүл нь тоох ч үгүй, хураалгачихаад ...өө ав ав гээд, болдоггүй юм уу гээд бүгдийг нь хаячихаад гараад явчихсан, тийм.

Саранцэцэг -

Уул нь ч хүний гар дээр тавих гэж л авч л дээ?

Бира -

Гол нь тийм л байгаа цаад нөгөө гаалийнхан бол Лодойдамба бол франц мранц хэлтэй сайн л даа. “Морь унасан толгойгүй хүн” гээд ном хүртэл орчуулсан. Их ч чадалтай, тэр тэгж байгаам..Ий энэ хэдэн лам нарт тэрийгээ өгч л байна биз, тэр авгай яахнав дээ, гэж. /инээв/ үзэл бодол тэрэн дээр харагдаж байхгүй юу, гол нь. Гол нь тэнд л байгаам. Тэгэхээр өөр тэр яахав дээ.

Саранцэцэг -

Аа тэгэхлээр Гандан бол ламтай лам нар нь гадагшаа энэ тэр явдаг, тийм байж тээ?

Бира -

тийм. Одоо намайг жаахан байхад хүүхэд байсан даа, би. Комбинатын сургуульд байсан юм даа, би. Богд чинь Гандангаасаа энэ өргөө рүүгээ ирдэг байхгүй юу, комбинатын танктай хөшөөний урд талаар явна ш дээ. Музей. тийм. Энэ рүүгээ ирдэг Гандандаа хуралд суугаад, тэгээд нэг сүйх тэрэгтэй, тэгээд л нөгөө улсууд руу нөгөө будаа мудаа цацаад л, хүүхдүүд нөгөөдхөөс нь авч идээд л, тэгээд тэгдэг байсан юм. тэгээд Гандан бол байдгаараа л байгаа одоо ч тэр. Тэр хэвээрээ л. Ганцхан сайн лам нарыг нь Энэтхэг энэ Түвдэд сурч байгаа лам нар бол их боловсролтой, Чойжамц эд нар бол толгой их сайтай, зүгээр нэг жижиг лам нар бол шар дээл өмссөн, хуурамч юмнууд бол баллаж байгаа ш дээ. Худлаа үнэн яриад тэгээд, ламын нэр муутгаад яваад байгаам.

Саранцэцэг -

Тэрнээс жинхэнэ номтой лам нар бол мундаг уу?

Бира -

Шал өөр, тийм. Ерөөсөө л хамгийн сайн юм чинь.

Саранцэцэг -

Та болбол одоо сүсэг бишрэлтэй юу?

Бира -

Байхгүй ээ байхгүй, социализмын үед чинь тийм юм шүтдэг ч үгүй байсан, намын гишүүн. Ажилд ороход шашин шүтдэг үү гэнэ, ...Үгүй ээ л гэнэ. Тэргээрээ л яваад байдаг. /инээв/Шүтдэг гэвэл за тэгээд, ...за та гар гэх байлгүй /инээв/ өнөө хэдэн алчуур шиг./инээв/үзэл бодол таардаггүй гэдэг чинь тэрэндээ байхгүй юу, тиймээ, ёоё/ инээв/

Саранцэцэг -

Сүсэг бишрэлтэй гэвэл өшөө асуух нь байна, тиймээ?

Бира -

Асууна гэж ажилд авах ч үгүй.Тэгэхээр тэр чинь тэр байхгүй байхгүй юу, тэгэхээр улс төр, лам 2 бол хоорондоо ерөөсөө чигээрээ л байгаа. Тийм ш дээ, ер нь нэгдсэн засгийн газар мазар тийм юм байхгүй ш дээ. Өөрөө л очиж яахгүй бол байж л байна. Ийшээ явна, тийшээ явна гэвэл дагаад л явчихна.

Саранцэцэг -

Заа. За хоёулаа яриад цаг болжээ.2-уулаа энэ удаа ярилцлагаа өндөрлье.

Бира -

За болж болж, за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.