Bira


Basic information
Interviewee ID: 990245
Name: Bira
Parent's name: Jigjid
Ovog: Jigjid
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Bayandelger sum, Sühbaatar aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
democracy
privatization
funerals
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

cultural campaigns
funeral rituals
democracy
privatization
nature and environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу?

Бира -

Сайн. Сайн байна уу?

Саранцэцэг -

Аан, ярилцлагаа үргэлжлүүлье ээ.

Бира -

Заа.

Саранцэцэг -

Монголд одоо соёлын довтолгоон гэж явагдсан байгаа. Та энэ соёлын довтолгооны талаар мэдэж байгаа зүйлээсээ ярьж өгөхгүй юу?

Бира -

Заа энэ соёлын довтолгоон чинь одоо Монголд явагдаад нэлээн хэдэн жил болсон шүү, соёлын довтолгоон хэрэгтэй дээ хэрэгтэй, ер нь бас зөв л юм байналээ. Зүгээр нэр ус нь ямар байдаг юм, тэр үе чинь одоо соёлын довтолгоонд хүн арддаа хэрэгтэй л юм хэлж байсан байгаа юм. Наад зах нь одоо хөдөөний айлууд гэхэд орны цагаан хэрэглэл 3 ээлж байна ..,

Саранцэцэг -

Заа..,

Бира -

Тийм, цагаан хэрэглэл аа шүдний сойз оо ерөөсөө бүгд байна, саван. Тийм ариун цэврийн талаар тэр хүний одоо манай монголчууд чинь одоо хөдөөгүүр бол усанд орно гэж ус душ байхгүй, бас цэвэрлэгээ муутай байдаг учраас голын ус мусанд орчихдог юм уу тийм учраас их хэрэгтэй. Заа хотод бол одоо ерөөсөө маш их соёлжилт өгсөн дөө хотод одоо ер нь энэ энэ тэндэх дарга нар л шалгалт малгалтаар ирэхэд л аа ширээний бүтээлэг мүтээлэг шинийг тавьчихсан. Тэгээд л одоо үзүүлэх харуулах юмнууд нь юу байна тэгээд жагсаалт гаргачихсан байсан ш дээ, тэр соёлын довтолгооны тийм тийм юмнууд бэлэн байлга, үзэж харна гээд. Тийм бүүр ном шиг болгочихсон жижигхэн тийм юм гаргачихсан. Тэгээд л ер нь хүмүүс бол ер нь анх ч одоо бүр гайхаад төөрөгдөлд орчихсон юу болоод байна ч гэдгээ, тэгээд тийм эрүүл ахуйд хэрэгтэй тийм юм болохоор ер нь их зүйтэй юм байдаг юм байна гэдгийг эмнэлэг л их зохион байгуулж байсан энийг чинь. Тийм. Тэгээд хошин шогийнхон Данзан гуай Содном гуайн үед энэ хошин шогоор хүртэл шоглочихсон гаргаж л байсан юм соёлын довтолгооны чинь юуг. Тэр нь их сонин л доо тэд нар чинь одоо явуулдаг хошин урлагийнхан чинь. ...заа соёлын довтолгооны комисс ирлээ гээд нэг нь комисс болчихно, нөгөөх нь шалгуулах гэж байгаа. Тэгээд байж байснаа аа хуурсан юм одоо ирж яваа юм гэж байгаа юм, тэгээд ирж явна гэнгүүт л нөгөө гуанз муанзандаа хэлээд л, нөгөөдүүл чинь бүтээлэг мүтээлгээ шинийг тавиад л, цаана чинь комисс ирж байна гээд л /инээв/ кино байдаг юм даа бас нэг тийм. Тэгээд хэлээд тавьчихдаг. Тэгсэн нөгөө Данзан гуай Содном гуай хоёр чинь нөгөө хошин шогийн юм болохоороо ...заа байз би чинь үзүүлэх юм юу билээ шүд байхгүй, өө шүдтэй шүдгүй хамаагүй, шүдний сойз оо хоёр бэлтгэчихсэн нэг юм хэлж байгаа юм /инээв/, тийм хөгийн хөгийн юм гаргасан хэлж байдаг. Ер нь одоо соёлын довтолгоон их л зүгээр юм, яахав дээ одоо манай нэг юуны өдөр ариун цэвэр ингэдэг тэгдэг ийм юмнууд чинь л явагдаад байгаа юм л даа улам соёлтой боловсон болоод л явж байна. Тэр үед чинь юу орны даавуу 3 ээлж байтугай бараг зарим айл чинь 1 ээлжийн тэгээд сар ч болдог юм уу, тийм л байсан үе л дээ. Нөгөө даавуу материал нь ч байхгүй, энэ хятадтай ямар наймаа хийж байсан биш. Зөвхөн нэг оросын даавуу олж ирсэн даавууг өөрснөө оёод хийчихдэг. Ер нь зах дээр тийм юм ч байхгүй, ерөөсөө хачин юм алчуур малчуур нүүр гарын алчуур малчуур гэдгийг чинь одоо илүү аваад хийчихдэг ашигтай л юм байдаг юм. Танай тэгээд энэ цэвэрлэгээ мэвэрлэгээ юм хийхэд чинь одоо бас л чанар нь бол сайжирч л байгаа юм л даа. Тийм.

Саранцэцэг -

Энэ соёлын довтолгоон хүмсүүдийн амьдралд нөлөөлж чадсан уу?

Бира -

Ер нь ч одоо яахав дээ хүмүүст өөрсдөд нь л тэр одоо юуных нь талаар эрүүл ахуйн талаас нь л их нөлөөлсөн байх. Тэрнээс өөр нээх тэр тэрүүгээр нөлөөлөөд байх юу байхав дээ. Өөрснөө мөнгөө гаргаад л өөрснөө юмаа аваад л бэлдээд тавьчихаж байгаа юм. Тэр үед чинь даавуу маавуу ч хямдхан ч байсан үе. Тийм. Тэгээд хүн амьтан хүрээд ирэхэд хадгалчихсан даавуутай, тэрийг нь гаргаад өгчихнө тэгээд тэрийгээ. тиймэрхүү ашигтай тал бол ихтэй л дээ.

Саранцэцэг -

Яг одоо энэ соёлын довтолгооноор чинь ямар ямар салбаруудад хамгийн их өөрчлөлт гарсан гэж ярьдаг юм бэ?

Бира -

Ер нь бол одоо энэ энэ үйлчилгээний байгууллага дөө. Тийм. Ерөөсөө энэ үйлчилгээ гуанз муанз тэр нөгөө буриад бүтээлгэн дээр хоолоо асгачихдаг цог руу хаячихдаг тийм юм байхгүй болчихож байгаа юм. Нөгөөх чинь цэмцгэр цэвцгэр, ороход их таатай, дээр үеийн гуанзнууд чинь хөгийн юм байсан ш дээ. Одооных энэн шиг тийм юм байхгүй. Тэгээд л тэрнээс эхлээд л идэж уух хүртэл тэгээд ариун цэврийн асуудал бол эрс сайжирсан, ер нь. Тийм. Энэ чинь нэлээн удаан явагдсан шүү, соёлын довтолгоон чинь ерөөсөө.

Саранцэцэг -

Шаталж маталж явсан уу?

Бира -

Тэгсэн. Бүүр шаталсан, бүр нэг лав л нэг 2 жил явсан шүү, соёлын довтолгоон чинь. Их явсан.

Саранцэцэг -

Хөдөө хотгүй юу?

Бира -

Хөдөө хотгүй.Тийм. Маш их нөлөө өгсөн. Нусны алчуур малчуур энэ тэр бүгд л юм маань үзнэ. Байж л байдаг юм.

Саранцэцэг -

Соёлын довтолгооны комисс гэж одоо айл хунараар яваад тэгээд шалгачихаад, одоо шаардлага хангаагүй тохиолдолд одоо яах уу?

Бира -

Үгүй ээ одоо хангуулж байж сална.

Саранцэцэг -

Бүр хангуулж байж салах уу?

Бира -

Тийм. Тэрнээс орхиод явахгүй, одоо тэгээрэй ингээрэй гэхгүй ш дээ. Заа та энийгээ одоо хэдийд цалин чинь буух билээ, хэдэн төгрөг авдаг уу, заа хэдийд авах уу гэхээр хүн чинь үгүй би авахгүй гэлтэй нь биш би аваад тавьчихъя, заа тэгвэл хэдийд ирж үзье, заа тэгээд үзүүлчихээд, заа дэвтэртэй /инээв/ тэрэн дээрээ бичүүлдэг.

Саранцэцэг -

Аа бүүр бичиж авах юм уу?

Бира -

Тийм. Их нарийн. Зүгээр ирээд явбал хэн ч хийхгүй тэрийг чинь. Хөдөөнийхөн бол бүр гонж /инээв/

Саранцэцэг -

Энэ соёлын довтолгооны яг соёлын довтолгооноор энэ боловсролын салбарт бичиг үсэг хоцорсон улсуудыг сургах сургалт байдаг юм ч байдаг юм уу тийм ажил зохиогдсон уу?

Бира -

Зохиогдсон шүү. Тийм. Зохиогдож байсан юм.

Саранцэцэг -

Нэг одоо ерөөсөө бичиг үсэг тайлагдаагүй гэж ярьдаг тийм улсуудыгаа дахиж сургаж байсан уу?

Бира -

Сургаж байсан. Ер нь бичиг үсгийн талаар чинь монголчууд маш заадаг байсан шүү. Тэр талаараа одоо толгой сайтай байхгүй юу. Одоо л одоо ер нь цаашаагаа хичээлүүд нь тааруухан хичүүлээд муу багш нар заадаг учраас муу толгойтой улс гарч байгаа болохоос тэр дээр үеийн багш нар бол ягштал заадаг байсан шүү. Тэгж байж л хүний толгойнд юм хийж байгаа юм.

Саранцэцэг -

Тэр хэвлэл захиалга явагдах энэ тэр чинь энэ үеэр юм уу? Энэнээс өмнө байж байсан уу? Хэвлэл захиалга, номын сан?

Бира -

Хэвлэл захиалга ер нь байсан юм байсан юм. Тийм. Байсан. Тэр байтугай соёлын довтолгооноор чинь номын сан гарчихсан байсан юм. Номын сан манд орж ном уншиж бай тийм тийм ном гээд заачихдаг байсан юм. Тийм. Хэвлэл бол ер нь тэр чигээрээ байсан юм. Хэвлэл захиалдаггүй хүн гэж ер байдаггүй. Үйлдвэр дээр өшөө үйлдвэрийн өөрийнх нь сонин ч байдаг юм уу, одоо энэ “Үнэн” сонин монин чинь захиалга ирээд л мянган ажилчинтай гэвэл заа танайд 900 сонингийн захиалга өглөө тэгээд л бүгд захиална ерөөсөө цалин дээрээс нь шууд авчихна. Өөрөө тэгж мөнгө төгрөгөө тушаана гэж байхгүй заа тэдэн төгрөг тэдэн мөнгө тэгээд хэвлэл чамд өгнө. Тэгээд л хүмүүс чинь өчнөөнөөр нь захиалаад уншиж байдаг.

Саранцэцэг -

Гадаад хэвлэл захиалга гэж байх уу?

Бира -

Байсан юм. Оросын хэвлэл.

Саранцэцэг -

Оросын хэвлэл гэж байдаг уу?

Бира -

Гадаадын өөр ямар ч хэвлэл байхгүй гадаадын тийм хэвлэлүүд тагнуулынхан аваад явчихна. Гадаад руу тэрнийг чинь нэг захиа махиа бичих тэгээд открытка явуулах хориглодог байсан, пянз мянз оруулахгүй.

Саранцэцэг -

Өө тийм бас хориотой байсан юм уу?

Бира -

Хориотой байсан юм. Ерөөсөө л оросын л юм бол яах ч үгүй. Тэгээд манайхан чинь залуучууд чинь оросын платоны хөгжим мөгжим, гадны касет масет оросоор дамжуулаад оросоос ирсэн гээд орж ирдэг л байсан юм. Дуугаргаад л одоо тэр Батүүлийн ярьж байгаа харахгүй юу, ганц пянзтай, тэрийгээ тавиад л тэндээ л тэр үедээ л болж байсан гэдэг юм их хурлын гишүүн тэгж ярьж байсан юм /инээв/ тэрийгээ зүгээр улсууд найзуудыгаа цуглуулаад, тэрийгээ сонсдог.

Саранцэцэг -

Тэрийгээ сонсдог?

Бира -

Тийм. Тэрийгээ л одоо хэдүүлээ цуглаж байгаад л.

Саранцэцэг -

Тэр бас нууцаар л орж ирсэн?

Бира -

Нууц гэж байналээ /инээв/ өөрөө тэгж байналээ. Тэгж ярьж байналээ. Тийм л байсан.

Саранцэцэг -

Тухайн үед одоо соёлын довтолгоог яг явуулах шаардлагатай гэж үзээд улс явуулсан уу?

Бира -

Тэгсэн. Энэ чинь ерөөсөө Филатовагийн л явуулсан ажил л дөө. Тийм Цэдэнбал даргын л гол хийсэн Филатова л явуулж байхгүй юу тэр чинь, орос чинь тиймэрхүү юмандаа айхтар юм чинь. Тийм.

Саранцэцэг -

Эрүүл мэндийн салбарт одоо жишээлбэл яаж одоо өөрчлөлт гарч байсан бэ? Хүмсүүдэд одоо улаан тариа гэж нэг юм ярьсан байналээ. Тэр чинь энэ соёлын довтолгооноос өмнө үү?

Бира -

Өмнө байх өө, тэр улаан тариа мариа тэд нар чинь дээр үеийн хийдэг юм байна. Тэр бол соёлын довтолгоонд хамаа байхгүй. Тийм.

Саранцэцэг -

90-ээд оны үед монголд ардчилсан хөдөлгөөн гарсны дараагаар хувьчлал одоо гэж явагдсан. Энэ хувьчлал ер нь анх яаж зарлагдсан тухай та санаж байна уу?

Бира -

Тэрийг чинь одоо автоматаар хийчихсэн.

Саранцэцэг -

Заа яаж хийсэн юм?

Бира -

Ерөөсөө л гурван янзын өнгийн тасалбар гаргаад л хүн болгонд өгчихсөн.

Саранцэцэг -

За. Ам бүлийн тоогоор уу?

Бира -

Тийм. Тэгээд тэр нь автоматаар хийгээд ямар ч хэрэггүй цагаан цаас гараад тэр дээгүүрээ л хийсэн юм шиг байгаа юм. Тэгээд нөгөөхийг нь үйлдвэр мүйлдвэрийн л бүх орон сууц энэ юмнуудыг хувьчилж авах гээд улсууд гол нь тэрийг хийсэн байхгүй юу, тийм тэр нь тийм юмных, тэр нь тийм юмных, тэгээд л энэ тэндхийн л хувьчлах юмыг авах юм гэж ухуулга хийж байгаад тэгээд энүүгээр л авах юм гэсэн. Тэгээд нөгөө айлууд чинь учрыг нь олохгүй юм чинь юуг нь ч мэдэхгүй байлгаж байгаад, байж байтал гэнэтхэн л үйлдвэрүүд одоо жишээлвэл ноос ноолуурын үйлдвэр ч гэдэг юм уу хувьчлагдахгүй юу тэгэхээр нөгөө ягаан тасалбар хэрэгтэй мөнгөөр авч болохгүй, тэгээд нөгөө ягаан тасалбар тэдэн ширхэгийг тэр үйлдвэрийг авах хүн гэхгүй юу, тэгэхээр хувийн одоо аа өнөө мэддэг улсууд чинь нөгөөхийг нь худалдаад авчихгүй юу. Зах дээр мах дээр, айл болгоноор ороод авчихсан байгаа юм, энэ нэг хэрэггүй юм байсан дор өгчихье нэгийг нь нэг төгрөг ч байдаг уу хоёр төгрөг ч байдаг юм уу өгчихсөн байгаа юм. Тэгээд өнөөхийг чинь зузаалж аваад, тэгээд үйлдвэр аваад, одоо энэ баяжчихсан хөрөнгөтнүүд чинь эд нар байхгүй тэгж мөнгөтэй болсон, тэгээд эд нар адилхан гуйлгачин явсан юм, тийм. Би одоо 90 оны ардчилалын үеээр Хөвсгөлийн дарга байсан ш дээ, нисэхийн. Яг өлсгөлөн тэнд зарлаад, хотод зарлаад, тэгээд нөгөө муу хэнийг Зоригийг таньдаг юм сайн, ээж мээж комбинатад эмч байсан ш дээ. Зоригийн ээж нь үйлдвэрт нь нэхмэлийн үйлдвэрт эмч байж байгаад сүүлд нь цэцэрлэгийн эмчээр комбинатад очсон юм. Аав нь Санжсүрэн гээд Боловролын яамны орлогч сайд байсан юм шиг байгаа юм.

Саранцэцэг -

Өөө аав нь яамны сайд байсан юм уу?

Бира -

Тийм орлогч сайд. Тэгсэн нөгөө Зориг чинь нөгөө Элбэгдорж, Зориг, Батүүл өшөө чинь хэн хэн явлаа, гурав дөрвүүлээ очсон юм. Намайг таньдаг юм чинь, ээж мээж нь бүгд андахгүй, Доржпалам эмч, тэгээд над дээр хүрээд очихгүй юу. Онгоцоор буучихаад, би буцахдаа уулзнаа гэж хэлээд яваад өгчихсөн. Тэгээд тэр өлсгөлөн мөлсгөлөнгөө шалгачихаад буцсан. Буцсан чинь хүмүүс дагаад архи өгөөд, Зориг архи уудаг юм, их архи уудаг золиг байгаа юм. Тэгээд Бира ахаа би танай өрөөнд байж байя, энэ улсууд намайг уруу татах гээд байна онгоц явтал. ....Тэг тэг гээд, би нэг ганц шил архи байсныг гаргаад энийг уугаад байж бай, би гаднаас цоожилчихоод гаръя, тэгэхэд нь энэ Батүүл эд нар гадаа нөгөө ухуулгын ажил хийгээд тэгээд явж байсан юм. Хувьчлал бол ер нь голдуу тийм л юм хувьчлалд одоо ерөөсөө одоо хувьчлалд их найдвар муутай улсууд нөгөө одоо нэг сая төгрөг сая таван зуу гээд л байна ш дээ. Яг л өнөөхөө хийх гэж байна гээд байгаа юм, одоо нөгөө газрын юу өгч, өмчлөлийн тасалбар өгчихнө гээд байгаа ш дээ. 20 жилд тавигдана гэсэн үг л дээ /инээв/ үйлдвэр нь одоо баригдаагүй 5 жил болж байж үйлдвэр нь ашиглалтанд орох юм ш дээ, Оюутолгой эд нар чинь. Тэгээд хуучинд их дурамжхан байдаг юм, тэгж хуурагдсанаас хойш. Тэгээд яахав дээ, нөгөө том хувьцаа авсан улсууд чинь одоо дандаа эд нар юугаар баяжих вэ дээ, гаднаас мөнгө орж ирэх биш. Тэр үед бүгд адилхан амьдралтай, социализмын байсан улсууд байсан юм чинь. Тэрүүгээр баяжчихсан улсууд байхгүй юу. Тэгээд нэг үйлдвэр авангуутаа доторх тоног төхөөрөмжөө зарж өгөөд байшинтай нь зарж өгөөд, тэгээд л өөрснөө орон сууц янз бүрийн нөгөө наймаа худалдаа наймаа, наймаагаар ороогүй хүн ч гэж байхгүй, тэгээд явчихсан байхгүй юу. Ер нь тийм, ажилтай /инээв/

Саранцэцэг -

Та бол тэр хувьчлалын тасалбаруудаа аваад яасан бэ?

Бира -

/инээв/ Энэ манай гэр бүлийн хүн л өгсөн юм гэсэн юм, юунд нэг их дэлгүүр билүү нэг нь юу гэлээ, “Зоос гоёл”-д гэлүү, тэр яахав. Тэгсэн харин их дэлгүүрээс асуусан өө наадах чинь байхгүй.

Саранцэцэг -

Асуусан чинь?

Бира -

Аан тийм, /инээв/ аль эрт зарагдчихсан наадах чинь. Их дэлгүүрийг чинь авсан улсууд өөрчлөгдсөн ш дээ. Дахиад өөр хүн авчихсан гэж байгаа юм. Тэгээд байхгүй болчихсон. Зоос гоёл дээр очсон чинь үгүй ээ авгайнх байсан юм уу, хэнийх байсан юм өөрийнх нь байсан юм уу одоо тэр зоос гоёлд өгсөн /инээв/ тэгсэн энэ чинь 3 жил бил үү 4 жил үгүй ээ биш 5,6 жил болоод очсон гэж байгаа юм. Ер нь юу болж байгаа юм асуугаадахъя тэгсэн чинь аа таных байж байна юу гэлээ гэлээ 3000 цаас гарч байна гэлүү /инээв/ тэгсэн. Наадхыг чинь яадаг юм гэсэн чинь 3000 цаасны нарийхан мөнгөн бөгж авахгүй юу. ...Заа яасан тоглоомтой золиг вэ, наадах чинь болъё /инээв/ тийм. Тийм л хувьчлал явагдаж байсан даа. Үгүй ээ, одоо тэр нь л явагдчих вий гэж энэ улсууд чинь айгаад байхгүй юу. Явагдана л даа, тэр чинь. Тэгж бодож л төлөвлөдөг улсууд байна, хийгээд баяжчихсан улс гарч ирдэг, хувьчлал бол тийм учиртай. Тэгэхээс зүгээр одоо гадаад орон шиг тэр ард түмэндээ өгөх юмаа яг хүн амынхаа тоогоор бүртгэлтэй, тэгээд л одоо өгдөг тэдэн ашиг нь тэд гарлаа гээд тэгээд өгчихдөг бол хэн л дургүйлэхгүй ш дээ. Жил болгон өгнө, ганц өгөхгүй ш дээ, жил болгон бага ч бай их ч бай, заа манай үйлдвэрийн ашиг, ашиг гээд л өгчихнө ш дээ. Тиймээ.

Саранцэцэг -

Энэ хувьчлал чинь тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүст хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагддаг уу?

Бира -

Адилхан адилхан. Яг ижил. Нэг стандартын заасан.

Саранцэцэг -

Яг ялгаа нь чухам юунд байсан юм бэ? Хувьчлалын онцлог?

Бира -

Үгүй ээ яахав дээ, хувьчлал зөв замаар зөв юутай хийвэл зөв л юм байгаа юм. Тэр чинь бас яахав юм л өгөх гэсэн санаа. Ганцхан идэх гэсэн санаатай идчихээр чинь тэгээд яах юм. Тийм л юм гаргуулахгүй бол болоо ш дээ. Тийм. Гол нь тэндээ байхгүй юу. тэрнээс хувьчилж өгнө гэдэг юм улсаас буруу юм байхгүй. Аа ганц хувьчилсан юм нь мэддэг улсууд бүгд мэдэж байгаа учраас бараг өөрснийхөө ярьсан юм уу гэмээр юмыг буцаагаад авчихад ч ямар юм байхав.За ингээд унагаж байгаад тэгээд үнийг нь буулгаж байгаад, ингээд авчихна гэхээр л тэгээд л хувьчлал биш жинхэнэ нөгөө луйварчдын гарт оччихгүй юу. Тэрүүгээрээ баяжчихсан улсууд их байна л даа, улс төрд.

Саранцэцэг -

Таны одоо өдөр тутмын амьдралд бол хувьчлал бол нөлөөлж чадаагүй юм байна. Тийм үү?

Бира -

Чадаагүй, чадаагүй. Миний байтугай ерөөсөө тэр нийт монголын бүх улсууд хувьчлал гэхээр л дургүй нь хүрч байгаа. Тэгээд ч одоо тэр сонгууль монгууль дээр хувьчлал мувьчлалыг үзэхгүй байна ш дээ.

Саранцэцэг -

Яг одоо тэр ардчилал гарч байх үеэр та яг юу.., Хөвсгөлд ажиллаж байсан уу?

Бира -

Тийм. Хөвсгөлийн нисэхийн дарга байсан.

Саранцэцэг -

Зориг эд нар ер нь яг ардчилалын үеэр ер нь ярилаа ш дээ?

Бира -

Ер нь одоо тэр яг 90 онд нөгөө хотод суулт хийсэн. Тэнд бас суулт хийчихсэн.

Саранцэцэг -

Та ардчилалаас ер нь юу хүлээж байсан бэ?

Бира -

Тэгээд яахав, ардчилал болбол тэртээ тэргүй л байдаг асуудал, улс төрийн товчоо ажилчид одоо цөөхөн хүнтэй ажлаа дийлэхгүй шахам л байсан юм, нас ч өндөр болчихсон дандаа тийм улсууд байсан. Тэгээд ийм үеэр бол одоо ер нь маш зөв юм хийж байна гэж боддог байсан. Аа ганцхан юу юм гэхээр ардчилалын хажуугаар бас хачин хачин юмнууд их гардаг байсан л даа. Тэр чинь тэгэлгүй яахав, ардчилал ямар ганц өдөр ирэх биш, ардчилал чинь бас их юм өгсөн шүү тэр одоо.., ард түмэндээ орон сууцыг нь өгч байна, тэгээд л одоо машин тэрэг, би чинь одоо дандаа багаасаа машинтай хувийн машинтай, энэ л 21 мориннэг, дарга нарын унадаг энэ л 24 мориндөрөв, аа тэгээд л 69 хүртэл хувьд гаргахгүй зовоогоод л намайг чинь тэгдэг байсан юм. Тэгэхэд чинь ардчилалын үеээр бол тэгэхэд яахав ганцхан л машин авна. Тэрийгээ л унана угаасаа /инээв/ зарж ч олохгүй тэгвэл яадаг юм байгаа нь бүү мэд цус /инээв/ тэгээд явдаг байсан юм. аа ардчилалын үеэр бол нэг байтугай арвыг авна уу яана уу тэр хүний дур. Тэр орон сууц авна уу яана уу, зах зээлд л одоо ойртуулсан зөв алхам энэ бол. Аа ардчилал дээр бол ер нь бол зам сүв ганцхан тэрийгээ зөв л хийх хэрэгтэй. Зөв хийвэл ардчилал бол цаашдаа бол хөгжинө, ер нь бол тэрүүгээрээ л явж таарна. Аль ч орон одоо энэ рүү орчихсон юм чинь. Тэгэхдээ одоо Америк мамерик хичнээн зуун жил хийгээд дийлэхгүй л явж байна. Манайхан тэрийг гүйцтэл чинь мөн ч удна даа. Тийм.

Саранцэцэг -

Ер нь энэ ардчилсан хөдөлгөөн гарч байх үед оролцоо нь эрэгтэй эмэгтэй улсуудад ямар байсан бэ?

Бира -

Заа даа, эрэгтэй улсууд нь голцуу байдаг юм. Эмэгтэй улсууд бас их оролцож байсан шүү.

Саранцэцэг -

Харж байхад уу?

Бира -

Тийм. Социализмын үед эмэгтэйчүүд чинь ажилд их байсан ш дээ. Ихэнхи нь эмэгтэйчүүд байсан ш дээ, дэвших барих, тийм юманд эмэгтэйчүүд их дэвшинэ депутат мепутат тэр ерөөсөө одоо би ч бас хөдөөгүүр депутат эд нар явсан юм. Хөдөөгүүр гэдэг чинь эмэгтэйчүүд малчин саальчин тийм улсууд чинь депутат болчихно, дарга хийчихнэ одоо энэ хэдэн баатрууд чинь одоо голцуу эмэгтэй ш дээ, эрэгтэй хэдхэн цөөхөн баатартай, төмөр зам, арьс шир тийм байсан юм. Тийм байсан. Ер нь эмэгтэйчүүд бол маш их оролцоотой байсан. Одоо энэ Мөнхөө авгай гээд одоо энэ яриад байна ш дээ, их хуралд байсан тэр энэ тэр чинь бол мөн л тэр үеийн улсуудын тоонд ордог юм, их сүрхий байсан зөв л ярьж байна ш дээ. Тэрнээс буруу юм нээх ярихгүй аль ч тал дээр нь зөв ярьдаг тийм л байдаг байсан.

Саранцэцэг -

Сайн, сайн үр нөлөө гарсан гэвэл байна. Саар гэвэл та одоо юу хэлэх вэ?

Бира -

Үгүй ээ одоо саар нь юу байхав дээ, энийгээ одоо зөв явуулаад л, улс нийгмийнхээ төлөө явахаас хувийнхаа төлөө явж болохгүй л юм байгаа юм. Нийгэм ямар байна тэгэхээр нэг орныг хараад л одоо Орос муу гээд л Оростой чинь хичнээн муудав, зүгээр энд байсан улсуудыг хөөж өгсөн. Аа Хятад сайн гээд л ороод л одоо Хятадтайгаа муудаад бас тэгээд Оросоо одоо их сайн гээд л эргээд л Орост төгсөөгүй хүн нэг ч байхгүй л дээ хөөрхий, ерөөсөө л /инээв/ тийм ер нь байхгүй, хэн нь ч юу нь ч, бүгд тийм хөгшин залуу тэгээд байж байдаг. Тэгж л туйлширч тэр одоо Америк байна, манайх одоо гурав дахь хөрш л гээд байна, Америк бол манайхыг бол ер нь бараг тоохгүй ш дээ. Жаахан юу шиг байгаа юм, тэгээд яахав нэрийг нь бариад л явж байхаас. Ер нь тийм хөгжилтэй оронтой бол манайх зүйрлэхгүй. Түүнээс зөв юмыг нь л аваад л, америк чинь хамгийн гол нь хүнийхээ төлөө л ажилладаг газар ш дээ, ганцхан л тэр. Хүн эвгүй гишгээд онгоцонд суух гэж байгаад хөлөө булгалчихад төлбөрийг нь өгнө ш дээ, нэгэнт л даатгал маатгал бүх юмаа төлчихсөн юм чинь. Ачааг нь алдчих юм бол хэд дахин нугалж төлнө, нисэхэд алдсан, нисэх нь төлнө. Манайд бол ачааг нь алдчаад чиний муу тэрийг хэн авдгийм мавдгийн гээд л суучихна /инээв./ Тэр хөлөө хугалчихвал та өөрөө л хазгай гишгэчихээ биз /инээв/ тийм байгаа юм дээ, хүнийхээ тэр нийгэм улс төр яахав дээ явна, тэгээд ганцхан улс төр нь хэцүү юм нь ер нь энэ одоо удахгүй бүгд л одоо энэ юу муунд л төрийн албанд улсууд нээх зүтгэхээ байна, аяндаа ер нь. Тэр бол энэ улс бол ийм энэ хүний төлөө ийм юм хийчихье, энэ хүний төлөө ийм юм бүтээчихье, гэвэл нөгөө ард түмэн чинь шаал өөр болчихно ш дээ. Тийм жаахан хүүхдээсээ эхлээд л .. За энэ ингэж байгаа юм байна, би ийм юмыг хийх юм байна. Тэгэхгүй ерөөсөө л одоо тэгээд худлаа хэлээд л тэдэн давхар байшин барьчихсан гээд л, нурах гэж байгаа юм барьчихаад л, өө ингэхээр чинь хэзээ ч хүн итгэхгүй. Хүүхэд ч итгэхгүй /инээв/ тийм. Нийгэм дагаад л зөв явсан хүн бол ерөөсөө аяндаа өөрөө зовохгүй, нийгэм ч зөв гарч ирнэ бараг хэлүүлтгүй болчихно ш дээ. Хууль гаргаад л байна гаргаад л байна одоо, хичнээн хууль л хийлээ л гэхэд чинь энэ хуулийг чинь уншсан хүн нэг ч байхгүй, Их хурлын улс чинь урд хийсэн хуулиа мэдэхгүй байгаа юм чинь. Жинхэнэ одоо тэр мэргэжил мэргэжлийн улсууд л одоо тэрийг чинь мэдэхээс одоо бид нар чинь тэдийн тэд гэж ямар хуулийг хэлэх хүн байхгүй байна ш дээ. Тийм юм гарахаар чинь хэн ч тоохгүй болж байхгүй юу. /инээв/ тийм л юм байдаг юм.

Саранцэцэг -

Энэ Монголд байгаа ТББ-ын талаар та ярьж өгөхгүй юу? Энэ ер нь ач холбогдолтой юм уу?

Бира -

Энэ холбогдолтой. Энэ чинь бас ард түмэн рүү ойртуулж байгаа. Хэтрүүлчихгүй л бол нэг л их орон тооны байгууллага шиг яриад л хэрэлдээд л зөрөөд л байхгүй, аль болохоор төрөөс зөв юмаа аваад л, аа болохгүй юмаа сэмээрхэн шиг ийм байнаа гэдгийг нь хэлчихээд л тэгээд тэдэн жилийн дараа ч гэдэг юм уу энийг одоо засаж хийлээ ч гэдэг юм уу, тэгэхггүй зүгээр манай энэ залуучууд чинь одоо ерөөсөө л энийг нь устгаад л нөгөөг нь босгох ухааны юм яриад байхаар чинь яаж бүтэхэв дээ. Тэр аяндаа устах болохоороо аяндаа зүгээр устаад хүн ч адилхан ш дээ. Төрөх нь үнэн, үхэх нь үнэн, нийгэм чинь мөн л тэгээд явж байгаа юм шүү дээ. Хөгшин Европ гээд байж байна, одоо энэ дотор оросууд хөгширч эхэлж байна, Америк бол бүүр зөнөж эхэлж байна /инээв/тийм. Залуучууд байхгүй болж байна ш дээ одоо ерөөсөө, тийм /инээв/. Хятадууд одоо өсөж байдаг болохоор чимээгүй л байгаад байгаа юм. Тийм учраас ерөөсөө тэр юуг л зөв барьж байсан цагт юм бүтээд л явна. Тийм. ТББ их зөв л дөө.

Саранцэцэг -

Танд одоо ТББ-тэй харьцаж байсан туршлага гэвэл?

Бира -

Үгүй ээ нээх харьцах юу байхав дээ, холбоотой л явдаг юм. Тийм ажил тэгмээр байна ингэмээр байна туслаач дээр үед тэгдэг байсан ш дээ. Албан газраас тусламж авчихдаг, нэг ийм юм хийх гэсэн юм, ийм зардал гарах нь. Энэ нэг хэдэн юм ийш нь өгөх гэсэн юм яах уу, онгоцоо тийм юм дээр туслаад л явуулж байдаг. Болж ийм иймийг чадна ийм иймийг чадахгүй ийм байна гээд. ТББ бол ер нь нээх олшрохдоо биш гол гол юман дээрээ байх юм бол бас зөв явна. Ерөөсөө тэр л тэгээд эд нар чинь одоо зарим нь ингэж байна ш дээ одоо. Хуулийн байгууллагууд ингэж байна ш дээ, манай бол хуультай ихэдсэн үү гэхээс хууль төгссөн хүмүүст ажил олдохгүй байна ш дээ. Хуулийн тээ тэгэхэд хуулийнхан бол маш их байна. ерөөсөө хууль мэддэг ийм юунууд бол зөндөө байж байдаг. Тэгээд одоо тэр байж байхад чинь өөр одоо юмаар хөөцөлдөх барих ийм юм бол хууль гээд байхгүйгээр больчихсон байхад чинь дээрээс нь хууль нэмээд л байдаг нөгөө хуулийнхан нь ч бараг уншихаа байчихсан /инээв/ Төрийн байгууллага гэхээр чинь ТББ бол одоо тэр хуулин дээр харахад бас нэг хэний билээ, бас нэг хууль шүүх мүүх өөрснөө байгуулна ТББ гээд л гараад ирчихсэн яах юм бэ, тэр хэрэггүй ш дээ. Тэртээ тэргүй тэр улсын хуулийг биелүүлж чадахгүй бол бас завсраар нь тийм тийм илүү зэлүү юм гарч ирэхээр чинь хүн их дургүй байдаг байхгүй юу. За энэ яахав өөрөө хуульч байж болно энэ ямар цааш нь бүтээж чадахгүй, давамгайлж чадахгүй, улс дээр нь улс дээр нь их хурал байж байна тэгээд хуулийн байгууллагууд зөндөө байна. ажиллах хүч зөндөө байна. Тэгтэл одоо нэг хуулийн ямар юм гэлээ залуучууд бий бас.одоо бараг л шүүх прокурор бүх л тамга тэмдгээ авна ч гэх шиг гараад /инээв/ тийм юм бол үнэхээр хэрэггүй л дээ. Тэрний оронд монгол хүн ч одоо ер нь малгүй бол амьдрахгүй шүү, малгүйгээр энгийн монголчууд л байна ш дээ нэгдүгээрт, хоёр дугаарт Эрдэнэтийн буянд л байгаа ш дээ ерөөсөө. Ах нар манай 60 хувь улсын төсөвт орж байна Эрдэнэтээс, тэгж байж бид нарын цалинг тавьдаг байсан ш дээ. Сая зэс унаад урьд хэцүүдэж байнаа одоо харин зэс нь жаахан өсөөд ирлээ. Аа Оюутолгойг хэрвээ улс сайн хараад ард түмнийхээ цалинг нэмээд тавьчихвал баярлана ш дээ. Өөрснийхөө цалинг ч нэмж байсан яадаг юм, тэгэхгүй байгаа юм. Аваад л тийм зам дээр гээд л, аа одоо энэ Эрдэнэт Булган хоёрын хооронд нэг зам тавьсан байгаа юм.

Саранцэцэг -

Эрдэнэт Булган хоёр чинь хоорондоо ойрхон биз дээ?

Бира -

60км. Аа тэр Дарханы замаас Эрдэнэт ороход. Ийм хоёр зам. Тэгсэн Эрдэнэтээс Булган орох замыг японууд юм уу солонгосууд тавьсан байгаа юм, маш гоё зам тавьсан, зам нь. Пөө зүгээр гэрэл гэгээ машин явж байсан ч асаад л. Зүгээр тойрог мойргийг хамгаалалт мамгаалалт хийгээд тавьчихсан 60-хан км газар ш дээ. Харин Дарханаас салаад Эрдэнэт рүү орох замыг Монгол Хятад хоёр хийсэн гэж байгаа юм /инээв/ тэр хоёр сонин дээр муудаж хэрэлдэж байхыг нь уншсан юм л даа. Хятадууд болохоор өргөнөөс нь зузаанаас нь идчихдэг, монголчууд болохоор өргөнөөс нь авчихдаг, ингээд танай дарга ингэж иднэ, манай дарга ингэж иднэ гээд л. /инээв/ тэгээд наад Дарханаас Эрдэнэт орох зам 2 том тэрэг зөрөх тийм зайгүй, тийм хийчихсэн.

Саранцэцэг -

Өө зузаанаас нь идчихдэг?

Бира -

тийм. Аа монголчууд болохоор өргөн нарийнаас нь өргөнөөс нь авчихдаг. Тэгээд танай дарга ингэж иднэ манай дарга ингэж иднэ гээд л / инээв/ тэгээд наад Дарханаас Эрдэнэт орох зам 2 том тэрэг зөрөх тийм зайгүй, тийм хийчихсэн. Цаана нь хийчихсэн зам бол аль ч ингэдэггүй, соёлтой орны хийсэн юу бол зүв зүгээр шөнө ч явна, өдөр ч явна гэрэл гэгээ тойруу мойруу юман дээр ийш тийшээ болно юу ч байхгүй, болчихсон хоёулаа жар жар юм байгаа юм тэр чинь, цаашаа. Тийм хөгийн юм байдгийм. /инээв/ тэгээд л сонинд гаргачихсан.

Саранцэцэг -

Таныг хотод анх орж ирж байхад хотын амьдрал ер нь ямар байдаг байсан бэ?

Бира -

Хотын амьдрал ч одоо хөдөөнөөс орж ирж байгаа улсууд бол сайхан л гэж харна ш дээ. Тэгэхдээ бол яахав дээ, тийм одооных шиг ийм сайхан биш. Зүгээр нэг бага хурал мурал гээд намхаан нэг байшин дотор юм байсан юм. Хуучин Ленин клубын баруун.., зүүн урд талд байдаг юм. нэг нь намхаан хэдэн цагаан байр байдаг юм. Тийм. Тийм тиймэрхүү байдаг байсан. Сумын голцуу байрнууд шиг тэгээд л голцуу гэр байсан юм, ерөөсөө. Битүү гэр. Комбинат би чинь тэр хоёр үерээр хоёуланд нь хотод байсан ш дээ. Тэгээд нэг айхтар үерүүд болсон ш дээ. Гүүр унаад тэгээд энэ комбинатынхан чинь нүүгээд Яармаг руу орчихсон юм. Яармаг чинь ийшээ юм гаргадаггүй, стадион наадмаа хийдэг байсан юм яармаг дээр энэ урд талынх нь талбай хойд тал нь бөөн асар майхан одоо энэ гэр байгаа газар. Тэгээд л цэргүүд мэргүүд жагсчихсан тэнд чинь хамаг юм, морь зорь энд наадмаа хийдэг байсан. Тэгээд тэр хөшөө мөшөө юм нь харагдаж л байдаг, эмнэлгийн энэ тал руу бүүр байж л байдаг юм, наадмын дээр үеийн. Тийм байсан. Тэр үед чинь яармаг гээд ороод ирчихсэн гэр хороолол. Тэгээд нэлээн айхтар үер болсон шүү, тэр үед чинь.

Саранцэцэг -

Их олон гэр сүйдсэн үү?

Бира -

Өө ерөөсөө байхгүй, дунд голыг чинь Бааст гол гэдэг байсан юм. Урдуур комбинатын хойгуур бараа баазууд энүгээр их байсан. Пөөх тэр пошиг мошигтой юмнууд чинь чинь ерөөсөө өвс шиг л жагсаалаараа явж байгаа юм.

Саранцэцэг -

Тийм их хуртай жил байсан юм уу?

Бира -

Тийм, ерөөсөө наадмаар яг болсон ш дээ. яг наадмын өдөр. урдаасаа Туул гол ингэж стадион наашаа задарч орж ирээд, хойд талаасаа энэ Сэлэнгэ мэлэнгэ бүгд тэгээд л бараг ерөөсөө усанд орчихсон юм чинь. Тийм байсан, аймаар ерөөсөө. Тэгээд хөөрхий амьтан оросын завь мавь оросуудын юмаар монголын цэргийн юугаар л хүмүүсийг нь гаргаад л, зарим улсууд чинь амбаар дээрээ гараад суучихдаг, өнөөх нь тэр чигээрээ хөвөөд явж байсан, модон дээрээ. Олон ч хүн нас барсан даа, энэ тоог нь л гаргаагүй болохоос. тэр үед гаргадаггүй байсан үе байхгүй юу, тийм.

Саранцэцэг -

Ер нь хотод ингээд амьдрахад их таатай сайхан байдаг юм нь гэвэл юу байсан бэ, хэцүү бэрх юм нь юу байдаг байсан бэ?

Бира -

Хотод яахав тэр хамгийн хэцүү юм нь агаар, ус муу. Тийм. Би чинь одоо хөдөөгүүр яваад байдаг, агаар ус сайтай болохоор тэнд сурчихсан. өө амьдрал ахуй, янз бүрийн юм хуманд ойрхоны хувьд бол сайхан л даа. Юу ч хийж байсан дур, хөдөө бол одоо тийм юм нь хотынх шиг биш шүү дээ, тэгэхдээ сайхан сайхан газрууд байна л даа одоо энэ Дорнод морнот гээд сайхан сайхан Дархан мархан, Эрдэнэт бол одоо их сайхан болчихсон. Би бас Эрдэнэтэд байсан юм.

Саранцэцэг -

Та одоо сүүлд нутаг руу хэзээ явсан?

Бира -

Энэ Хэнтийд нисэхийн дарга байхдаа яваад 2 жил болж байна. 2 гурван жил байж байгаад л очдог юм даа, “Алтан овоо” тахилга махилгаар л очдог юм. тийм.

Саранцэцэг -

Өмнө нь социализмын үед явж байсан газрууд одоо ер нь яаж өөрчлөгдсөн байх юм?

Бира -

Ер нь бол өрчлөгдсөн шүү. Энэ Хэнтий мэнтий чинь хачин байсан юм. Одоо сайхан засмал зам тавьчихсан , байшин барилга одоо талбай малбай их хөөрхөн болчихсон. Дорнод энэ тэр бол яахав ер нь зүгээр, тийм. Зүгээр нэг хөдөөгүүр зарим аймгууд л одоо хэвэндээ, энэ Говь-Алтай малтай өрөвдмөөр шүү шороогоор шуураад л байж байдаг юм.,тийм. Баянөлгий бас их муу, бас байгаль цаг уур бол Говьалтай энэ тэрд бол хүнд л дээ, маш хүнд. Хамгийн ер нь тал нь хангай тал нь говь юм, хоёр хэсэг, тийм. Уултай нь уултай, мод байхгүй. Тэгээд л салхи ихтэй, монголын хамгийн өндөр газар онгоцоор нисэхэд.

Саранцэцэг -

Говь-Алтай юу?

Бира -

Тийм. Тийм. Далайн түвшнөөс дээш 2700 билүү, гурван мянга хэдэн зуу байдаг юм, зүгээр газар нь. Хүн таарахгүй, ус муутай, цай чанахад данхан дотор нь цул цагаан хужир шиг л юм байдаг юм. Хоёр нэг аягыг уухад л гэдэс цэндийгээд л тэгээд л жорлон хаана байна гээд л гүйнэ. /инээв/ Хангай бол яахав, сайхан л даа тийм.

Саранцэцэг -

Ер нь газар усны нэр өөрчлөгдсөн газрууд та мэддэг үү?

Бира -

Үгүй ээ одоо яахав дээ, зарим нь аймаг 22 аймаг байсан ш дээ, энийг чинь 18 болгочихсон ш дээ. Одоо энэ нэг балай юм хийж байх юм, ийм юм хийж. Нэгтгэж байвал зүгээр байгаа юм. Бүүр том томоор нь. Одоо Эрдэнэт Эрдэнэтээрээ байсан, Булган Булган юунд орчихсон ш дээ, Орхон аймаг луу. Тэгээд тийм нэртэй болчихсон. Их хачин энэ чинь, тэгээд энэ сумууд нь их хөгийн. Хэдхээн хүнтэй, тэгээд нэг том сум. Хүн нь цөөхөн, ер нь хэд байдаг юм, 2000 байдаг юм уу 3000 байдаг юм уу, хамгийн их нь 1000 тав, 600 ч бий. Тэгээд даргатай, дандаа дарга нартай сумын дарга, багийн дарга, тэр одоо намтай нь энэ хэдийгээ л нэгтгэчих хэрэгтэй байгаа юм.

Саранцэцэг -

Энэ сумдуудад хүн цөөхөн байгаа чинь наашаагаа хот руу нүүсээр байгаад тэр үү?

Бира -

Хот нүүдэг ч юм уу, дандаа өөр тохьтой газар оччихдог, ирдэггүй юм өө. Хот хот гээд л байна, энэ Дархан мархан Эрдэнэт битүү. Ерөөсөө. Тийм байдаг юм. Ойр орчим руугаа л орчихдог юм. Тийм. Тэгээд л яваад өгчихөж байгаа юм. Хамаатан төрлөө бараадаад ч очно. ойр орчим руугаа л яваад байдаг юм, тийм. Тэгээд л яваад өгч байгаа юм.

Саранцэцэг -

Заа би одоо таниас хамгийн сүүлийнхээ асуултыг асууя. Нас барсан одоо гэр бүлийн хүмүүсээ дурсдаг арга барил ер нь яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Оршуулга дээр үед монголчууд яаж хийдэг байв? Одоо яаж өөрчлөгдөөд байна?

Бира -

Тэр бол одоо бурхан болооч нараа бол монголчууд чинь бол юу ш дээ, дээр үе гэх яахав, дээр үед бол одоо 2-хон арга л байсан юм чинь. Ер нь Чингисийн үе ч адилхан бусад үе ч адилхан, ил тавьдаг, ил тавиад бүргэд шувуу, тас тас авч явдаг. Тэрийг хэрэглэж байсан байгаа юм. Манай Монгол ч гэсэн бас ийм юм нь маш их байсан шүү. Ерөөсөө уулын бэл хавиар Нарангийн энгэр бол ийшээ бол их бий шүү, дээр үед “70 давхар”-аас өөр юм байхгүй байсан юм, тийм. Тэгээд бусад газар бол дандаа ил тавьчихдаг, маргааш нь юм уу, хэдийд авч явахыг нь харж байдаг бас. бараг өнөөдөр тавиад л, дараа нь аваад явчихдаг тийм байсан. ерөөсөө. Бүүр шувуунууд эргэлдэж байдаг, тэгээд тасдаад аваад явчихдаг. Тийм байсан. Одоо ер нь яахав дээ, тэрийг бол болчихсон ч лам нар бол одоо өөрсдийгөө ил тавьчихдаг болсон байналээ ш дээ. Одоо ер нь чандарладаг нь зөв. тэр ил тавих тэр хоёр ижил, монгол орны. Дээр үед яах вэ гэхлээр нөгөө ах нарын гар дээр байсан юм чинь ах нар чинь яг ингэж оршуулдаг, тэгэхэд оросууд чинь яг ингээд бүр өөрийнхөө эдлэн газраа цуг байдаг юм ш дээ, зуны байшин байна ш дээ, өнөө хувийн оросууд чинь, яг тэрнийхээ хашаан дотор бүр ингээд аав нь ээж нь, ерөөсөө бүгд тэрэн дээрээ стол ширээ тавьчихсан, нөгөө самагоноо гаргаад тавьчихсан, тэгээд л нөгөөхөө тэмдэглэж байгаа гээд л цэцэг мэцгээ тавьчихсан, тэгээд байж байдаг, одоо ч байж байгаа. Тэр байдлаар манайх их явсан байхгүй юу, тийм учраас одоо энэ оршуулгын газрууд чинь хот дотроо байхгүй юу тийм. тэрүүгээр нэгэнт л газар булчихсан юм чинь, яах ч арга байхгүй юм чинь, тийм.

Саранцэцэг -

Нийтийн оршуулга чинь хот дундаа байдаг юм уу?

Бира -

Бүгд ойрхон яг хажуудаа. Ерөөсөө бүгд хол нэг байхгүй. Зүгээр хажуухан уулаа тахиад л тэр уулынхаа бэлд ойрхон.

Саранцэцэг -

Оршуулгын зан үйлийг чинь тэгээд нөгөө лам хараас асууж л хийдэг биз дээ?

Бира -

Тийм.

Саранцэцэг -

Тэр нөгөө ил ингээд тавьчихдаг юмыг чинь бас л одоо хүн мүнээс л асууж байж тавьдаг уу ?

Бира -

Тийм. Лам нар бол голцуу тийм болчихсон байналээ. Өөрснөө ч бараг тэгдэг л гэж ярьсан. Тэр дор нь аваад явчихдаг байхгүй юу. Их зөв ш дээ, тэртээ тэргүй л одоо яах юм чинь. Газар шороонд булаад цементээр дээрээс нь дарчихаар ямар өөдтэй юм байсан юм. тийм. Ямар эргэж онгойлгоно гэж байх юм биш, тэгээд манай дээр ч гэсэн дандаа ил тавиад л, шатаах нь шатаагаад л, шатаахгүй нь солонгосууд бол шатаачихдаг л юм байналээ. манайхан бол ил тавиад л, нэг юм 4 хөлтэй юу тавиад л, цагаан даавуугаар бүтээгээд л, тэгээд л аваад явчихдаг, хөдөө орхичихдог, тийм.

Саранцэцэг -

Зөв зөв. Хотод ч гэсэн тэгвэл тэгж тавьдаг л байж дээ?

Бира -

Зөндөө одоо ч зөндөө тавьж байгаа, зөндөө тийм. Бүүр гаргаж аваад бүр баларна. Тэр байтугай одоо энэ Лувсанжав билүү хэн нь билээ нөгөө Өвөрхангайн хэн өөрийнхөө гэрээслэлийг бичээд Өвөрхангайн тэр ууланд ил тавиарай гээд биччихсэн вертолётоор хүргэж өгч байсан ш дээ, тийм. Ерөөсөө айхтар тийм байсан, тэр чинь Өвөрхангайн аль сумынх билээ, тэнд бүүр онгоцоор аваачиж ил тавьж байсан. Ер нь манай юу бол тийм л юм байналээ л дээ чандарлахыг л бол лам нар их зөв гэж үзэж байналээ. Тийм.

Саранцэцэг -

Одоо чинь энэ чандарладаг газар хоёр ч бий болчихсон юм байна, хот дотор? Зүүншээ нэг, барууншаа нэг?

Бира -

Тийм. 22-н товчооны цаана нэг байдаг юм. Тийм. Зүүн тийшээ юу руу Баянзүрхийн тийшээ цаашаа. Тийм. тэгээд яах ч үгүй ш дээ тээ болоод л явж байвал тиймээ. Үнс нь хэнийх ч бай адилхан юм чинь тээ, тэгээд л үнсэнд сэтгэл санаанд ч, соёлтой ч юм тэр чинь, тийм.

Саранцэцэг -

Нээх их талбай эзлээд байхгүй?

Бира -

Талбай эзлэхгүй, ингэж оршуулахаар дандаа хогийн цэг болчихсон байна ш дээ, явахын аргагүй болчихсон.

Саранцэцэг -

Заа таньд хэлье гэж бодож байсан, асуух болов уу гэж бодож байсан юм байна уу?

Бира -

Алга дөө. Та нарын ажил төрөл бүтэмжтэй, энэ төсөл мөсөл юм хийж байхад ерөөсөө маш хэрэгтэй байдаг учраас хийж л байх хэрэгтэй /инээв/

Саранцэцэг -

Заа таныг сонирхолтой их сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.?

Бира -

Заа. Зүгээр зүгээр

Саранцэцэг -

Та эрүүл энх байгаарай эмчилгээгээ сайн хийлгээрэй. Заа их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.