Dariimaa


Basic information
Interviewee ID: 990246
Name: Dariimaa
Parent's name: Luvsanochir
Ovog: Taij
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shanh sum, Övörhangai aimag
Lives in: Shanh sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
belief
privatization
cultural campaigns
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

mother - father
herder
state farm
privatization
childhood
schoolchildren's life
children's upbringing
movies
plays
belief
repression
cultural campaigns


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу, та?

Даариймаа -

Сайн, сайн байна уу?

Саранцэцэг -

За би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан, тэгээд хоёулаа ярилцлагаа эхэлье.

Даариймаа -

Заа.

Саранцэцэг -

Заа, эхлээд та юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу, таны нэрийг хэн гэдэг вэ?

Даариймаа -

Даариймаа.

Саранцэцэг -

Аль нутгийн хүн бэ?

Даариймаа -

Өвөрхангайн Хархорин

Саранцэцэг -

Заа, эцэг эхийнхээ талаар, нутаг усныхаа талаар, одоо бага байх үеийнхээ тухай жаахан дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Даариймаа -

Заа. Би одоо айлын том хүүхэд дээ.

Саранцэцэг -

Заа, та эцэг эхээс хэдүүлээ билээ?

Даариймаа -

Би 8-уулаа. 7 дүүтэй айлын хамгийн том нь. Тэгээд л ер нь 4-р ангиас гараад л ээж аавынхаа гар дээр, мал дээр л мал маллаад л өссөн хүн дээ. Айлын том.

Саранцэцэг -

Та хэдэн онд төрсөн гээд байгаа билээ?

Даариймаа -

52 онд төрсөн.

Саранцэцэг -

52 онд, таны тэр төрсөн газарт ямар нэртэй бага сургууль байв, хүүхдүүдийг ер нь яаж сургуульд элсүүлдэг байв, танай эцэг эх таныг сургуульд явуулахад хэр их дуртай байв?

Даариймаа -

Би бол өөрөө юу яаж байгаад эжий аавыгаа сургуульд суулгана гэхээр нэг эгч, манайхны ээжийн хамаатангийн нэг эгч сургуулиас гарчихсан, сургуулиас гарах их гоё байдаг юм гэхээр нь өнөөдхийг дагалдаж гүйсээр байгаад өөрөө сургуульд суугаагүй юм.

Саранцэцэг -

Аан, танайхтай айл байсиймуу?

Даариймаа -

Айл байсийм. Тэр үед чинь нөгөө 15,6-тай байсан юм бол уу, 17-той байсан юм бол уу, тиймэрхүү бүсгүй. Тэгээд л өнөөх ганцаардаад л намайг.., Айлын ч ганц хүүхэд байсийм. Тэгээд л их гоё байдгийм гэхээр нь өнөөдхийг дагаж давхиж байгаад нээрэн ч гоё юм байх гэж бодож тэгээд сургуулиасаа гарчихсан юм.

Саранцэцэг -

Өө за, ер нь болбол та Шанх дээр байсан юм байна тиймүү?

Даариймаа -

Манайх ерөөсөө тэр Орхон гээд, манай Хархорины хойгуур урсдаг Орхон гол гэж байдаг, тэнд. Би болбол тэр Орхон голынхоо тэнд Тасархай дэнж гэж байдаг юм, тэнд төрсөн хүн. Миний гарсан юу нь бол Тасархай дэнж гээд. Одоо тэр Орхоныхоо дэргэд. Тэнд би төрсийм.

Саранцэцэг -

Танайх тэр аав ээж чинь байнга тэр Орхон голын хөвөөгөөр л нутагладаг айл уу?

Даариймаа -

Тийм, тэнд нэг хэсэгтээ бас нутаглаж байгаад сүүлдээ сангийн аж ахуй/САА/, Хархорин САА адуутай, адуу маллаж байсан манай аав. Тэгээд л адуучин болоод тэгээд л хаа ч хамаагүй л явна даа. Шарын гол гээд л зүүн тийшээгээ одоо Шанхаасаа зүүн урд талдаа гэх юмуу даа, одоо тийм газар байна, Орхон өөдөө нутаглана. Нөгөө адуучин хүн чинь хаа ч хамаагүй явна. Тэгээд гэрийн энэ хань нөхөд үр хүүхдүүд нь болохдээр зэрэг улирлын ажилчин гээд юу яадаг. Зун нь саалиа саачихаад, гүүгээ саачихаад, би эжий аав дээрээ жаахан байхдаа татаач гээд, би чинь жаахнаасаа бас татаач хийгээд цалин хэдэн мөнгөний юутай.

Саранцэцэг -

Татаач гэдэг нь юу гэж байгаам?

Даариймаа -

Гүүгээ саахаараа унагаа татдаг ш дээ.

Саранцэцэг -

Аан за, за. Тэрүүгээр нь татаач гэдгиймүү?

Даариймаа -

Тийм, тэрүүгээр нь татаач гэдэг. Татаач гэдэг нэртэй явдаг. Аав маань адуучин, ээж маань саальчин. Тэгээд ээж маань өнөө нэг улирлын ажилчин гэж эжийг бол тэгдэг. Тэгээд өвөл нь болохоор хонь төллүүлдэг, одоо ямар л хоньтой айл байнав, САА чинь их эрлийз хоньтой байсан ш дээ. Тэгээд тэрэн дээрээ адуучинтай. Гэр бүл. Хавар нь хонь төллүүлдэг байсийм. Тиймэрхүү л.

Саранцэцэг -

Төллүүлдэг гэхээр чинь өөрснөө хонь маллахгүй, хонь төллөж байгаа айл дээр очиж туслах юм уу?

Даариймаа -

Ээ тэгнэ. Тэгнэ. Тийм малчин байлаа гэхэд чинь танай дээр очиж буугаад, тэгээд хонийг нь төллүүлдэг. Тийм үе байсан юм.

Саранцэцэг -

Таныг бага байхад танайх ерөөсөө адуутай, өөр бог мог байхгүй байсан юм уу?

Даариймаа -

Байхгүй. Ерөөсөө л сангийн аж ахуйн адуучин.

Саранцэцэг -

Хэд орчим адуу маллах уу?

Даариймаа -

600,700 адуу маллаж байсан.

Саранцэцэг -

Тийм их үү?

Даариймаа -

Тийм. Одоо ер нь тиймэрхүү л малладаг байсан ш дээ. Бид нарыг чинь жаахан байхад, малчид чинь.

Саранцэцэг -

600,700 адуунд жишээ нь азарга адуу нь хэд байх уу?

Даариймаа -

Заа мэдэхгүй одоо, нэлээн их байсан байх. Би ерөөсөө бас сайн мэдэхгүй байна, тийм. 2 адуучин байдаг байсан ш дээ, манайх чинь тал адуучинтай.

Саранцэцэг -

Тал адуучин гэж байгаа нь юу гэж байгаа юм?

Даариймаа -

2 айл тийм тав зургаан зуун адууг малладаг. 600, 700 адууг малладаг.Нэг нь туслах адуучин, нэг нь жинхэнэ адуугаа хариуцаад тооллого тооцоогоо хийдэг, тийм. Тийм байдаг байсан юм. Тэгээд зун нь болохоор бас сааальчид бууна. Өнөө төллөсөн адуу чинь хавар нь бол адуучин өөрөө л манай аав өөрөө л адуун дээрээ явж байгаад л унагаа бойжуулдаг. Зун нь болохоор саальчин авна. Бас саальчин гэдэг чинь одоо 6,7 шахуу айл ирж буудаг байсан ш дээ. Сангийн аж ахуйн гүүн сааман дээр.

Саранцэцэг -

Танайх чинь нөгөө ферм гэж байсан уу?

Даариймаа -

Ферм гэж байгаагүй. Ерөөсөө л сангийн аж ахуйн гэж. Хархорин САА гэдэг чинь одоо хэдэн онд байгуулагдсан юм б дээ, тэрүүгээрээ л тэгээд л явж байсан. Уул нь Шанх нэгдэл гэж байгаад нэгдлийг нь САА болгоод л тэгж гаргасан юм байлээ.

Саранцэцэг -

Ө за, за. Та Шанх нэгдэл гэж байх үеийг нь мэддэг үү?

Даариймаа -

Би Шанх нэгдэл гэж мэдэхгүй. Мэдэхгүй ерөөсөө.

Саранцэцэг -

Танайхан тэр таныг бага байхад, одоо жишээлбэл, хот айл гэж байхад танайх одоо саахалт айлууд чинь ямар айлууд байв, олон айл байх уу, ганц ганцаараа тараад буучихдаг юм уу?

Даариймаа -

Үгүй үгүй. Адуучингууд чинь бол ерөөсөө өвөл нь хоньтой айлд очиж өвөлжөөд л хонио төллүүлцгээдэг, зун нь болохдээр өөрснөө саальчин аваад л бөөнөөрөө тэр 6,7 айл, бөөнөөрөө буудаг, тэгээд л айргаа.., САА-с ирж айргийг нь авдаг.Тийм байсан юм.

Саранцэцэг -

Тэгэхээр юу юм байна, тээ. Том л САА байж тээ.

Даариймаа -

Том САА Хархорин САА чинь. Тэгээд л энэ..,

Саранцэцэг -

Аа тэр САА нь тэр айргийг аваачаад тэр САА-Н төв рүү аваад явчихдаг юм уу, бүр аймгийн төв рүү зөөгөөд..,

Даариймаа -

Хархорин дээрээ л зарагдна. Тэр айраг нь Хархорин дээрээ л зарагдна. Өвөрхангай аймаг маймаг орохгүй.

Саранцэцэг -

Тэгээд САА-н тэр адуучин хийхэд ямар хэмжээний цалин хөлс авах уу?

Даариймаа -

За даа би бас сайн юу яаж мэдэхгүй байна. одоогоор бол нэг 300-аад цалин авч байсан юм бол уу, 300 цаасны л цалин авч байсан байх. Тийм, тиймэрхүү л цалин авч байсан байх. Ер нь тэрнээс дээшээ авдаггүй байсан. Ер нь дээд талын хэмжээ л тэр байгаа байх. Тийм. Сайн малчин залчин гэхээрээ баяр ёслолоор нэг юухан хээхнээр шагнадаг. Миний мэдэхийн л лав манай аав нэг 3 давхар чемодан л олж ирж байсан юмдаг. Тиймэрхүү л маягийн урамшил олгогддог байсан байх. Баярын бичиг мичиг гээд л. Тэрнээс өөр тийм одоо шиг тийм юм байхгүй юм даа, одоо.Тэгээд тэр үедээ 300 цаас гэдэг чинь их л мөнгө байсан байх л даа. Цай л гэхэд чинь 10 төгрөг байсан юм чинь, тийм. Шуудай гурил гэхэд чинь л 72 төгрөг, тэгэхээр чинь тэр овоо л төгрөг байсан байх л даа. Тийм.

Саранцэцэг -

Тэр одоо САА-д ажилладаг адуучид байна, саальчид байна, амьдрал ахуй ер нь ямархуу байсан бэ?

Даариймаа -

Тэр үедээ бол болоод л байсан ер нь. Тийм доор орсон ядуу зүдүү хүн байгаагүй ээ.

Саранцэцэг -

Огт мал хунаргүй хөдөөгүүр тийм айл байсан уу? Мал ахуй ч байхгүй одоо, амьдрал нь хүнд?

Даариймаа -

Тийм юм ер нь байгаагүй. Ерөнхийдөө л нэгэн жигд л улсууд байдаг байсан. Одоо чинь л одоо тийм муухай болчихоод байгаа байхгүй юу.

Саранцэцэг -

Одоо жишээлбэл САА-д адуу маллалаа гэхэд тушаадаг юмсууд нь одоо юу юу байх уу?

Даариймаа -

Тушаадаг юм нь хавар хөөврөө тушаана, дэл сүүлийг нь тушаана. Төлөвлөгөө норм хүрэхгүй бол бас торгууль юу, цалин мөнгөнөөсөө бас хасагдна. Заавал биелүүлэх ёстой. Тийм байсан юм. Одоо ерөөсөө аминдаа нэг тав арван ямаа байсан .., тэр чинь 16 толгой мал гэдэг байсан юм, САА чинь. Ерөөсөө хүний хувийн мал нь.

Саранцэцэг -

Өө за, 16,17-хон ширхэг богтой байх ёстой гэсэн үг үү?

Даариймаа -

Тийм. Одоо ерөөсө бог бод нийлээд л 16 толгой. 2 үхэртэй ч байдгиймуу, нэг мроьтой ч байдгиймуу, нэг тиймэрхүү маягтай байдаг байсан юм. Тэгээд тэрнийхээ ноогдол юмыг хүртэл дутаахгүй.

Саранцэцэг -

Тэрнээсээ бас татаас өгөх юм уу?

Даариймаа -

Тэгнэ. Аа одоо тэдэн хонинд тэчнээн хил /кг/ ноос авна. Тэр ямаанд тэдэн хил ноолуур авна гээд. Тэд нарыгаа заавал гүйцээж өгнө. Үгүй бол энд тэндээс хүн амьтнаас худалдаж байж авч гүйцээнэ. Тэгж өгдөг байсийм. Тэр намайг бага байхад чинь. Намайг бага байхад ч гэх юм байхгүй, намайг айл гэр болчихсон байхад ч нэг тиймэрхүү байсийм.

Саранцэцэг -

Аан. Тэр татаас юмандаа хүмүүс ер нь хүчрэх үү? Арай чүү арай ядан уу?

Даариймаа -

Арай ядан л өгнө, ерөөсөө. Өгөхгүй байна гэж ерөөсөө байхгүй. Мал мах гэж авдаг байсан юм бас.

Саранцэцэг -

Мал мах гэдэг нь яадаг юм?

Даариймаа -

Одоо арай хэдэн мал илүү тоолсон байна ш дээ, тэгэхээр чинь тэрэнд нь мах ноогдож ирдэг. Тэдэн хил мах өгөх ёстой одоо, хорин хэдэн хил мах ч гэдгиймуу, 30,40,50, гээд л арай малынхаа тоогоор. Тэгээд тэрийгээ бас заавал өгдөг, тийм. Тийм байсан ш дээ. Махыг нь тэгээд төгрөг хэдэн мөнгөөр ч билүү бодож авдаг байсан байх. Би бас тооцоог нь мэдэхгүй байна.

Саранцэцэг -

Тэр одоо адуучдад, өөрсдийн САА-н малчдад зориулсан ямар нэгэн арга хэмжээ, үйл ажиллагаа явуулдаг юм уу, сум сангийн аж ахуйгаас?

Даариймаа -

Юу.., тийм нээх тодорхой юм байхгүй. Одоо жишээлбэл сүү саалиа дутаавал мөнгө цаасаар нь төлнө. Хялгас сүүл юугаа дутаасан байвал тэрнийгээ бас төлнө. Түүнээс өөр юм байхгүй. Алдаж асгах юм бол өөрөө мэдээжийн хэрэг төлнө ш дээ,тийм. Тэгээд л ерөөсөө сайн ажиллаад л юу яасан байвал яахав хэр таарсан гавьяа шагнал өгнө. Тэгээд өөр юм байхгүй. Тийм л байсан.

Саранцэцэг -

Одоо ишээ нь САА-н малчдад зориулсан хурал, зөвлөгөөн, семинар байдаг юм уу, цуглуулаад л өдөрлөг юм зохион байгуулдаг тийм юм байх уу?

Даариймаа -

Байна. Байдаг байсан.

Саранцэцэг -

Тэр нь яадаг юм?

Даариймаа -

Тэр нь одоо яахав дээ. Тэгээд л сайн мууг нь дуудаж жаахан хурал хийгээд л, сайныг нь шагнал өгөөд л, тэгдэг байсан юм. тэр сүүлийн одоо 70,80 онд хүртэл тийм үе байсан.Манайх чинь би чинь айл гэр болоод юу.., хоньтой байсан манайх. Тэгээд л эхлээд л хадам аавындаа тал малчнаар байж байгаад л сүүлдээ нөгөө хэд хөгшин ч тэтгэвэртээ гараад л, дараа нь манайх өөрийнхөө хонь аваад л,тэгээд л би нэг хэдэн жижигхэн хүүхэдтэй нэг муу юм, заримдаа нэг бас сувай хонины мал.., 1 настай мал манайх чинь, хурга. Гэр бүлээрээ.., тэгээд л өнөөдхийг чинь юу яана ш дээ, бас сувай хонины тал төл дээр очно. Бас эрлийз хонь төллүүлнэ. Тэгээд ганц хоёр жил айл дээр очиж хонь төллүүлдэг байсийм.

Саранцэцэг -

Та сая эрлийз хонь гэж ярьсан, эрлийз хонь гэдэг нь ямар учиртай юм?

Даариймаа -

Одоо мярнусан хонь гээд байдаг ш дээ. Буржгар үстэй одоо” Алтай” малтай гээд л. “Алтай” хонь гэдэг дээ, тийм хонь. Манай САА чинь одоо хаанаас ч юм тийм хонь Оросын юунаас ч орж ирж байсиймуу, тэгж орж ирээд л, ерөөсөө нөгөө сайхан монгол хонинуудыг чинь нэгэн жигд эрлийзжүүлээд хаясан ш дээ. Ерөөсөө монгол хоньгүй болгочихсон юм. Амь албагүй л эрлийз болчихоод, 70-аад оны чинь, 70,80-аад оны чинь үед ер нь ёстой хүний урманд монгол хоньгүй болсон ш дээ. Дан эрлийз хоньтой САА болоод л тэгээд л сүүлдээ хувьчлагдаад л хувьчлагдсанаасаа хойш энд тэндээс Хужирт мужиртаас олж ирсэн юм уу, монголжоод монголжоод, одоо бол өнөө эрлийз хонь нь юу ч байхгүй. Тийм. Ерөөсөө эрлийз хонь нь хувьчлагдаж бариад л идэж бариад л, тэгээд л яадаг юм, тэгээд л өнгөрсөн. Одоо бол ерөөсөө эрлийз хонь байхгүй. Нөгөө дан монгол хоньтой болчихсон. Эрлийз хонь чинь уул нь бол хөөрхий, маллаж байсан болоод ч тэр үү, их сайхан ш дээ. Бие томтой, сүүл нь л жаахан зарим мэдэхгүй улс бол нохой сүүлт энэ тэр гээд л тэгдэг, сүүл муутай. Түүнээс тэгээд бие хаа тарга тэвээрэг энэ тэр авахдаа бол их сайхан, хурга нь жаахандаа бол эмзэг, шалдан хурга гардаг, үс байхгүй, тэгээд томроод хөөрхөн хэд хоноод ирэхээрээ нээх хөөрхөн буржийсан хөөрхөн үс ургаад л, тэгдэг тийм мал байсан юм. Ерөнхийдөө жаахан нялх үед нь жаахан дулаан байдалд л өсгөхгүй бол хүйтэн байх юм бол дороо хатгаа матгаа авдаг тийм байсан.

Саранцэцэг -

Мярнусан.., одоо би ингэж дуулсан юм байнаа, зарим хонийг чинь одоо жишээлбэл, махны чиглэлээр эрлийзжүүлдэг, зарим нь ноосны чиглэлээр гээд, мярнусан хонь жишээлбэл махны чиглэлийн хонь уу?

Даариймаа -

Махны чиглэлийнх. Тэгэхдээ сүүний чиглэлээр ч байсийм. Ер нь тэр мярнус гэж байгаа чинь аймар их сүүтэй хонь байдаг. Манай монгол хонины дэргэд бол хөх томтой, Сүү ихтэй, махтай тийм л хонь байсан юм.

Саранцэцэг -

Ө за, тэгвэл бие томтой их сайхан сайн хонь байж, тээ.

Даариймаа -

Тийм. Одоо бол дан хувийн малтай улсууд болчихсон. Одоо дан монгол болчихсон. Одоо тэгээд тэр эрлийз хонины юу байсан эрлийз хонь байсан бол би л боддогийм. Одоо уг нь их ашигтай байх юм байна. Уртын ноосыг нь 3 хуваагаад ..,

Саранцэцэг -

Уртын ноос гэдэг чинь юу билээ?

Даариймаа -

Бүр ахар гэдэг богинохон намар хяргадаг хонийг ахар гэж манай монголчууд намар хяргадаг, тэгэхээр уртын ноос гэдэг чинь болохдээр зэрэг зусаад, 6 сард бүх хонио хяргахад тэр нь уртын ноос байдаг юм. Тэгэхээр тэр уртын ноосоо эрлийз хонины уртын ноос бол одоо бол үйлдвэр мүйлдвэр гар нэхээс мэхээс элдэв бусын юмнууд хийгээд байна ш дээ, тээ. Энэнд бол маш их ашигтай юм байна. Яг ямааны ноолуур шиг л ил гарч ирдэг юм байна. Би бүр тэрэнд нь шохоорхоод байгаа юм. Энэ дээд талын үеийг нь буржгардуухан хэсгийг нь авч хаячихаад л, дунд талынхыг нь юу яагаад самнаад хийхдээр чинь зэрэг яг ноолуур. Тэгээд ерөөсөө ингээд эсгий бариад л одоо жаахан хүүхдийн гутал мутал хийнэ тиймээ, элдэв одоо сандлын тавцан дээр ширдэг хийдэг юм уу, өө бүр ноосон малгай ороолт хийдэг юм уу, хүн л өөрөө хувь хүн өөрөө л юу эс хийе гэсэн тийм юмыг тэр юу.., манай монгол хониноос илүү их гоё болдог юм байна. Уул нь мэддэггүй байсан юм. Одоо тэгээд яг юу авчирсан улсуудыг хараад үзлээ, үнэн гоё болсон байналээ.

Саранцэцэг -

Тэгээд ер нь харж байхад мярнусан хонь тэгээд олоод өсгөөд үржүүлээд ингээд ашиглаж болох юм байна гэвэл олдох уу?

Даариймаа -

Харин одоо энд тэндээс юу яавал хуц муц авбал олдох л юм шиг маяг нь. Энд тэндээс хаанаас авч байгаа юм, Оросын нэг мужаас лавдаг байх л даа. Тийм. Гол нь тэгэх юм бол бас болмоор юм шиг. Яахав, нээх их хэмжээний тиймээ, нэг 50 хонь ч байдаг юм уу, тиймэрхүү байлгаад, тэрийгээ эргээд монголжуулчилгүйгээр эрлийз хуцтайгаа байлгаж байгаад ингээд байх юм бол ноос нь бол их ашигтай юмаа гэж би боддогийм. Тийм.

Саранцэцэг -

Та надаа аав ээжийнхээ талаар ярьж өгөхгүй юу?

Даариймаа -

Манай ээж аав хоёр чинь ерөөсөө л анх эхлээд нийлэхдээ нэг САА гэж эхлээд байгуулагдсан юм гэсэн, Хархорин САА дээр л. Тэгээд л манай аав барилга дээр нэг хэд хоног, жил ч юмуу, ажилласан юм гэнэлээ, цэрэгт явж ирчихээд. Тэгээд дараа нь .., ерөөсөө л тэр нутгийн хүн. Тэгээд барилга дээр ажиллаж байснаа, туулай орж ирсэн юм гэнэлээ, САА-д. Маллуулах гээд л, САА хаанаас ч юм, туулай авчирдаг юм гэнэ. Тэгсэн чинь ээж аав 2..,

Саранцэцэг -

Заа, тэр чинь хэдэн оны үе вэ?

Даариймаа -

Жаран хэдэн оны эхээр л юм болов уу, залуухан байсан, би л ганцаараа байсан. тэгээд л туулай маллаад Орхондоо, одоо Бургас гээд Хархорины хойдоо талд Бургас гэж байдгийм. Тэнд л манай ээж аав 2 туулай маллаж байсан юмаа. Тэгээд тэр туулайнд нь би жаахан байсан Овьёос, бүр оросын адрестай/хаягтай/ юугаараа хулдаасар адреслаад, тийм жаахан жаахан дөрвөлжин хулдаасаар адрес хийчихсэн, тийм овьёоснууд авчирч өгдөг, лууван мууван авчирч өгдөг. Тийм л байсан байгаам. Тэгээд л өнөө туулайгий чинь маллаад л баас шээсийг нь цэвэрлээд л, тэжээлийг нь өгөөд л жигтэйхэн олон тийм дөрвөлжин дөрвөлжин модон хайрцган дотор л тийм одоо бодвол нэг бригадархуу тийм нэг айлын мал л байсан юм байлгүй. Бас ээж аав хоёр чинь бас нэг өөр айлтай, тэгээд л маллаж байсан юм байгаам. Тэгээд туулай маллаад нэг 2 жил болсиймуу, жил болсиймуу, тэрнээсээ гараад л тэгээд л адуучин болсон.

Саранцэцэг -

Сонин юм байна, би ерөөсөө сонсож байгаагүй юм байна. Тэр туулай маллана гэхээр тэр туулайнууд нь ямархуу туулай байх уу, цав цагаан туулайнууд уу?

Даариймаа -

Үгүй, бор туулайнууд байсан.

Саранцэцэг -

Их олон уу?

Даариймаа -

Жигтэйхэн олон. Одоо энэ ширээний алдын юм байсан юм бол уу, нүдтэй юутай. Тэгээд сүүлдээ манай тэр Орхонд Бургасандаа байлгахгүй, тэгээд усжуулах гээд манай САА-д усжуулах гээд “Эрдэнзуу”-гийнхаа уртаа талд байдаг юм. Тэнд тэр туулайг дахиад улс маллаж байсан. Одоо бол байхгүй шахуу байхаа тэр. Устсан байх.

Саранцэцэг -

Усжуулах гэдэг нь юу вэ?

Даариймаа -

Усжуулах гэдэг нь яахав, Орхоноосоо шуудуу татаад, усан суваг гаргаад явуулчихсан, тариан талбай малбай услах гэж. Яасан бол уу даа, тэр. Тэгээд тэрийг нь усжуулах гээд нэр өгчихсөн. Яг “Эрдэнэзуу”-гийнхаа урдаа талд.Тэнд тэр тахиа туулай малладаг байсан. тэр бол ямар ч гэсэн 80 он хүртэл элбэг САА туулайтай байсан. Одоо харин байгаа юм уу, байхгүй юм уу, тэрийг одоо ёстой мэдэхгүй байна.

Саранцэцэг -

Тэр ямар чиглэлээр тэгж туулай үржүүлж байсан юм бол? Та мэддэг үү, хүнээс сонсч байв уу?

Даариймаа -

Тэр одоо мэдэхгүй, тэр одоо нядалж авч яваад байдаг байсан, тэр гадаад дотоодод гаргадаг байсан юм уу. Намайг жаахан байхад. Тийм тэгж л маллаж байсан аав ээж хоёр.

Саранцэцэг -

Тэгвэл нэг хэсэг Хархорин чинь туулайтай байж?

Даариймаа -

Туулайтай тахиатай, гахайтай байдаг байсан. Гахай байдаг байсан. САА чинь ерөөсөө өнгө өнгийн юм байдаг байсан.

Саранцэцэг -

САА чинь тэр нөгөө хүнсний ногоо хэр тариалдаг байсан бэ?

Даариймаа -

Өө бас овоо тариална. Одоогоороо одоо хувьчлаад улсууд авчихсан. Одоогоороо ер нь их тарьдаг юм байсан. Ерөөсөө яг л тэр усжуулахынхаа тэр лүүгээ л хувьчлаад авалчихсан тарьдаг юм байналээ.

Саранцэцэг -

Гахайтай, тахиатай туулайтай?

Даариймаа -

Тийм сангийн аж ахуй байсан шүү дээ. Тэгээд бүх малууд нь байдаг. Тэмээ харин их ховорхон байсан байх. САА-д. Тийм. Тэрнээс өөр бусад нь бол ер нь өнгө өнгийн юм олж ирж маллуулж байсан байхөө тэр. Дарга нар нь их олон хүн солигдсон доо, хамгийн сүүлд нь миний амьдарч байгаад юу яадаг Гомбосүрэн гэж дарга байж байгаад л өнгөрсөн юмдаг.

Саранцэцэг -

Танай аав одоогоор бий юу?

Даариймаа -

Одоо байхгүй. Манай аав олон жил болж байна.

Саранцэцэг -

Сангийн аж ахуйд адуучин хийж байсан, тэгээд л САА-даа малчин байж байгаад л өнгөрсөн юм уу?

Даариймаа -

Тийм, тэгээд л өнгөрсөн.

Саранцэцэг -

Аа ээжийнхээ тухайд?

Даариймаа -

Манай ээж бол ерөөсөө яахав дээ. Хэдэн хүүхэдтэй, өвлийн цагт нь хонь төллүүлчихнэ, зуны цагт нь саалиа саачихна. Тийм. Тэгээд л хэдэн хүүхдээ маллаад л, үйл уртсанд сайн, манай ээж чинь их уран хүн байсан. Тэгээд л үйл уртас их хийдэг.

Саранцэцэг -

Та нарт заах уу?

Даариймаа -

Өө бид нарт ч заах нь заадаг л байсан. бид нар чинь тэгээд л ээжийнхээ юуг дуурайчихсан. Ер нь юм хийж чадахгүй хүн гэж байдаггүй. Одоо манай 2 бүсгүй дүү энд оёдолчин УБ хотод, их сайхан юм хийнэ. Тэгээд байж байгаа. Тэгээд ерөөсөө тэр тийм юм хийж чаддаггүй гэх хүн байхгүй, ерөөсө цугаараа ямар юм байсан ч л гоё хийнэ. Тэгэхдээ жинхэнэ мэргэжил нь болохоор 2 бүсгүй дүү юм оёдог. Би болохоор малчин. Малчин ч гэсэн би тэгээд л өөртөө тохиолдсон ямар л юм байна, хийдэг. Одоогоороо ямар сайндаа тэр эсгий урлалыг хүртэл эрлийз хонь байх юм бол их гоё юм байсан байнаа, манай монгол чинь болохдээр зэрэг хялгас ихтэй байдаг юм байхгүй юу. Одоо эсгийгээр юм болгоод хийлээ гэхэд хялгас нь их хөвсийж гарч ирдэг, тийм байдаг юм байналээ, ажаа нь үзсэн юм. Бүүр нэг сайхан торгон ноостой хонь мониных бол харин болдог юм. Ер нь голцуу хялгас ихтэй дээ. Тийм байдаг юм байлээ. Тэгээд би одоо үед харин эрлийз хонь байсан бол их гоё болох нь дээ гэж боддогийм.

Саранцэцэг -

Одоо та болбол айлын том хүүхэд тиймээ, тэгээд одоо таны дүү нараас хэд нь ямар ямар ажил эрхэлж байна, хаана хаана байнав, хөдөө байгаа нь хэд байнав, хотод байгаа нь ч яахав, зарим нь одоо оёдолчин хийгээд явж байгаа юм байна. Ах дүү нарынхаа талаар ярих уу?

Даариймаа -

Миний дүү нар гэхээр чинь хамгийн миний удаах дүү Хархоринд гүнзгий гээд гүнзгийгийн их сургууль.., их сургууль гэнэ, бага сургууль л даа,тэрэнд багш хийдэг юм. эрэгтэй хүн. Тэгээд тэрний удаах нь болохоор энд оёдолчин хийдэг охин. Нэг тэрний удаах нь болохдээр зэрэг энд энэ тоолуур юуны хянан шалгах ажилтай. Хэмжил зүйн юуны. Тэгээд тэрний удаах нь оёдолчин, тэрний удаах нь бага эмч, тэрний бүүр хамгийн бага 2 дүү нь нэг нь одоо зах дээр суудгийм даа, тиймэрхүү л ажил хийдэг. Нэг нь бол цаг уурын мэргэжилтэй.

Саранцэцэг -

Өө за. Аа хөдөөнөө байгаа нь бол та?

Даариймаа -

Хөдөөнөө байгаа нь бол би л одоо ганцаараа.тийм, тэндээ мал ахуйтайгаа. Одоо ч би тэгээд 2 хүү маань хөдөө малтай. Тэгээд би өвгөнтэйгээ хоёулаа, тэр Шанхынхаа төв дээр хөдөө ч гэхээд хэцүү, төв ч гэхээд хэцүү манай тэр Шанх чинь. Тиймэрхүү газар байдгийм, хийдтэй. Баруун хүрээ хийд гээд тэр миний дүү, Баруун хүрээ хийд гэдэг чинь одоо манай халхын анхны хийд юм байлээ ш дээ, уул нь. Домог юу нь бол. Тийм. Тэгээд тэр чинь ерөөсөө Эрдэнзуу-гаасаа өмнийн хийд,

Саранцэцэг -

Шанхийн төв дээр айдаг хийд чинь Баруун хүрээ хийд үү?

Даариймаа -

Тэгээд сүүлдээ Эрдэнэзуу нь яагаад л хүрээ нь Эрдэнэзуу болоод л, тэгээд л 2 тийм хүрээ байсийм.

Саранцэцэг -

Одоо тэр баруун хүрээнд лам нар байна уу?

Даариймаа -

Одоо нэг 20-иодхон лам нар байгаа.

Саранцэцэг -

Өмнө нь?

Даариймаа -

Өмнө нь намайг жаахан байхад бол их том, доод төв дээд төв гэж байсан. Тийм. Тэгээд тэр үед чинь бүх лам нараар дүүрэн, айлууд байдаг байсан юм. Намайг жаахан байхад. Тэгээд намайг овоо болчихсон хойно бол өнөө барилга тавилга гээд л явчихсан юм байлээ л дээ, хөөрхий. Тэгээд л намайг овоо болчихсон байхад чинь цөөхөн шорон моронгоос тавигдаж ирсэн зайлуул, хэдхэн цөөхөн лам нар байдаг байсан. Тэгээд л үр удмаа гэчихээд л, бурхан тахилаа нуугаад л овоо мовоонд гэр орондоо газар зоорь ухаж хийцгээж байсан. Тэгээд сүүлийн үед чинь тэр наян хэдэн онд чинь хийд чинь эхлэгдэж нээгдсэн байхаа. Тэр үед л нуусан барьсан айлууд, ганц хоёр байсан тэр хөөрхий минь арваад хөгшин, хориод хөгшин байсан уу тэд нар чинь бурхан тахилаа гаргаж хүрээндээ тавиад л тэгээд хүрээ нээгдэж байсан. Тэгээд одоо яахав, 20-иодхон жижиг лам нартай. Тэр үед нээгдэж байсан хөгшчүүл нь ерөөсөө ихэнх нь бурхан болцгоосон. Одоо бол нэг ганц хоёрхон л хөгшин хүн байна. Өөр хүн байхгүй. Дандаа залуучууд болчихсон.

Саранцэцэг -

Таныг хүүхэд байхад Шанх дээр хүрээ байж, өшөө ер нь ямар..,?

Даариймаа -

Шанх дээр чинь намайг бага байхад сургууль байсан юм. бас бага анги 4-р анги, өшөө өөр дэлгүүр хоршоо, сумын захиргаа тэд нар чинь өнөө САА-гаасаа өрсөж байсан нэгдэл гэж байсан болохоороо тиймэрхүү юм байсан юм. Клуб гэж байсан жаахан байхад. Кино мино гардаг байсан. Одоо бол тэр клуб млуб юу ч байхгүй. Одоо бол тэр Шанх дээрээ нэг цөөхөн хэдэн айл хийдтэйгээ, зарим нь ч ганц хоёр айл малтай, тэгээд одоо нэг эмнэлэг, нэг төв багийн эмч гээд ирэн очин тийм байдаг юм. Тэнд нь уул нь эмчид нь жаахан өрөө байр өгчихсөн, тэгсэн хэрнээ тэр эмч Хархорин дээрээ байрладаг, тэгээд л наашаа ирэхээрээ тэр өрөөндөө байж хэд хоног бид нарыг үзэж харж байгаад л явчихдаг. Иймэрхүү л байгаа. Манайх тэгээд манай дүүгийн нэг дэлгүүр байдаг юм, Шанх дээрээ. Тэгээд өвгөн бид 2 тэрнийг ажиллуулсан болоод. Тэгээд л байж байдаг юм.

Саранцэцэг -

Та 2 малтай юу?

Даариймаа -

Гаднаа бол малгүй. 2 хүү дээрээ хэдэн малтай. Ер нь ч мал гэхээр юм байхгүй сая тэнд чинь хэдэн жилийн өмнө 5, 6 жилийн өмнө зуд турхан болоод нэлээн айлууд малгүй болсон ш дээ. Тэгээд тэр үед ч манайх үхэр адуу нэлээн байхгүй боллоо, тэгээд л за за за, дүү нар ч ямар юмаа хийхэв гээд тэгээд ч тэтгэвэрт орсон юм чинь, за за хоёулаа Шанх дээрээ мал гээд ч сүр болоод байх юм байхгүй, эдний хажууд бас чирэгдэж бензин маслоноосоо өгсүүлээд хүний унаа гуйх чинь өчнөөн юм болж байгаа юм чинь, юухүв юухүв, тэгээд л суурин л тэгээд л хэвтэж байя гээд л тэгээд л. Тэгээд л суурин болж байгаа юм.

Саранцэцэг -

Танай хөгшнийг хэн гэдэг үү?

Даариймаа -

Намсрай

Саранцэцэг -

Та хоёр хэдийд гэр бүл болсон?

Даариймаа -

Бид 2 чинь одоо ерөөсөө эхлээд жаран.., юу билээ, далан хоёр онд анх айл гэр болсон. Тэрнээсээ өмнө 3,4 жилийн өмнө танилцаад, нөхөр маань цэрэгт яваад, тэгээд 72 онд халагдаж ирээд анх айл болсон доо. 3 жилээр явж байсан тэр үед.

Саранцэцэг -

Танай нутгийн хүн үү?

Даариймаа -

Тийм, нутгийн хүн. Тэгээд л 3 жилээр явж ирээд л тэгээд л хоёулаа нийлсэн.

Саранцэцэг -

Та 2 тэгээд ямар ямар ажил эрхэлж байсан?

Даариймаа -

Бид хоёр одоо ерөөсөө л эхлээд л манай нөхрийн аав нь хонь хариулдаг байсан, тэгээд л хадам аавынхаа тал малчнаар орсон. Тэгээд л ерөөсөө хоёулаа хоньчин байсаар байгаад л, тэтгэвэрт орсон доо. Сувай хонь маллаж байсан.

Саранцэцэг -

Тэр жирийн хонь маллах, сувай хонь маллах хоорондоо ялгаа бий юу?

Даариймаа -

Аан тийм, дүү. Нөгөө нэг төллөдөг болохоороо төллөх хонь чинь бас хэцүү л дээ. Байнгын жил бүгд төлчин авна, тэгээд л төл нь муу байвал бас хэцүү. Сувай хонь чинь яахав дээ, ноос үсээ л гүйцээчихвэл тарга тэвээргийг нь авахуулаад, ноос үсээ л гүйцээчихвэл арай гайгүй. Тийм байдаг байсан. Тэгээд манай өвгөн чинь 7,8 удаа сумын аварга малчин байсан. Тийм, бид 2 чинь гайгүй ээ, бас. Сум сангийн аж ахуйдаа бас нэр төртэй.

Саранцэцэг -

Сумын аварга малчин болоход ер нь яах уу?

Даариймаа -

Өө яахав дээ, нэг 200,300 цаасны л шагнал өгнө. Тийм, өвөл л нэг цагаан сард л..,

Саранцэцэг -

Хөнгөлөлт мөнгөлөлт байх уу?

Даариймаа -

Байхгүй ээ, бүх юмаа л гүйцээж байж л. Ер нь тэр сувай малнаас чинь үхсэн ч л өөрөө төлж байж л сайн нэр авна шүү дээ.түүнээс одоо сумын аварга малчин болоход чинь 3,4 хонь үхүүлчихсэн байвал болохгүй. Нэг ч малаа үхүүлээгүй байж л сумын аварга малчин болно. Тэгээд л аймгийн аварга малчин гээд л аймагт нэг тодорхойлогдсон гэсэн. 2 ч одоо тодорхойлогдсон гэсэн, тэгээд яасан ийсэн юм болоогүй юмаа.

Саранцэцэг -

Аа тэр САА-н гэдэг юугаар л маллаж байгаа ш дээ, аа нэгдэл гэхээр чинь яах уу?

Даариймаа -

Нэгдэл гэхээр би жаахан байсан болохоор нэгдлийн мал мэдэхгүй.

Саранцэцэг -

Та бол нэгдэлжих хөдөлгөөний талаар ерөөсөө мэдэхгүй юу, тээ?

Даариймаа -

Тийм. Би САА гэж байсныг л мэддэг.

Саранцэцэг -

Сүүлд энэ 90-ээд он гарснаас хойш хувьчлал гэж гарсан, энэ хувьчлалаар САА-н малыг хувьчилж тараасан гээд байдаг юм билээ, тэр талаар мэдэх үү?

Даариймаа -

Тэр болбол одоо гийлтэй юм болоогүй ш дээ. Өчнөөн малтай байсан ш дээ. одоо тэр ямарт нь яаж хүртсэн юм мэдэхгүй. Мань мэтэд чинь 10 хурга, 1 үхэр, 2 морь билүү дээ, өгч байсан.

Саранцэцэг -

Тэр чинь одоо 1 хүнд гэсэн үг үү, нэг айлд гэсэн үг үү?

Даариймаа -

Ерөөсөө одоо манайх чинь одоо 6 хүүхэдтэй, гэдэг чинь бид нар чинь 8-уулаа байна ш дээ, ам бүл тээ. 8 хүнд л нэг тийм юм оноогдож өгч байсан. Тэр ерөөсөө малчин бид нарт хариугүй юм өгсөн ш дээ. Тэгээд л манай муу аав маань өнгөрчихсөн байсан, ээж байсан хэдэн дүү нарын юу яасан, ерөөсөө л нэг тийм юм өгсөн. Тэгээд л тэр их мал тэр хаачсан бүү мэд. Ерөөсөө мэдэхгүй. Тэгж хуваагаад тийм цөөхөн цөөхөн хуваагаад дуусчихсан юм уу, дуусах гэж баймааргүй юм, бараг нэг суурь хонинд нэлээн хэд л хүрмээр юм байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл манайх сувай мал манайх маллаж байлаа гэхэд л хурга маллаж байсан сувай хонь гэдэг чинь хурга ш дээ. Тэгээд тэрийг чинь төлөг болгож тушаана, тэгэхэд чинь зарим үед бол тал малчинтай, зарим үед чинь бид нар чинь 1000-р нь хонь суурилж байсан ш дээ. Тэгэхэд чинь сувай мал чинь бол ер нь их олон л малчин байдаг байсан. Тэгэхээр чинь их олон мянган л хурга байж таарах гээд байгаа байхгүй юу. Хар бодлоор бодохоор. Зөвхөн хурга нь л гэхэд чинь жилд хэдэн мянгаар суурилсан байхаар чинь ер нь овоо л их мал байх гээд байгаам. Тэгээд одоо хаачсан юм бүү мэд. Тэгээд одоо бол САА-н мал гэж байхгүй. Хувьчлаад өгсөн нэрээр тэгээд л дууссан. Одоо бол байхгүй. Зарим нэг нь яаж авдаг байсан юм, зарим нь малгүй залгүй, зарим нь овоо малжсан л байдаг. Малтай байсан мань мэт шиг юмнууд нь тэгээд л юу юу ч үгүй л болчихож байгаа юм чинь. Саяны нэг зуд турхан болсноос хойш.

Саранцэцэг -

Одоо таны санаж байгаагаар яг САА-аас энэ болбол хувьчлалаас хамаагүй их юм авсан, тэр юуг авчихсан, энэ юмыг авчихсан гэсэн тийм юу байдаг уу?

Даариймаа -

Тийм юм ерөөсөө сайн тодорхой мэдэгдэхгүй байгаам.

Саранцэцэг -

Огт мэдэгдэхгүй?

Даариймаа -

Мэдэгдэхгүй, тэгээд л дүн багцаагаар л өнгөрсөн тэгээд яаж өнгөрсөн юм мэдэхгүй.

Саранцэцэг -

Тэр одоо САА-д малаас гадна, өшөө их юм байсан даа?

Даариймаа -

Трактор комбайн гэхэд л зөндөө юм байсан. Тэгээд одоо тэднүүд нь хаачсан, бүү мэд. Хувьчлалын нөгөө цэнхэр хуудаснууд байна даа, тээ. Тэрийг чинь хотод ч авч байгаа, энд тэнд авч аваад л юу яасан хоёр гурван зуун төгрөг, 70,80 төгрөг ч байлуу, тэр улс ирээд л авахаар нь ..Өө юухэв юухэв, өгөлчихсөн. Тэрийг нь энэ хурааж байгаад яасан юм уу, миний мэдэхийн л САА-н тэр трактор комбайн, байдаг юмнуудыг л нааш нь л нэг УБ-аас л нэг л 3 бүдүүн гэж яриад байдаг байсан юм, тийм л бүдүүн л улсууд л байсан юм байх даа. Тэд нар л ачаад л аваад явчихсан л гэсэн ш дээ. Тэр хувьчлалаар нь л авсан гэсэн. Тэгээд ямар юманд нь тэгээд яагаад бүх юмаа тэгээд өгөөд явуулчихсан юм, мэдэхгүй одоо тэгээд л, ерөөсөө тэгээд 3 бригадтай байдаг байсан юм, 3-р бригад, 2-р бригад, 1-р бригад тасаг гэж ярьдаг байсан, 1-р тасаг, 2-р тасаг, 3-р тасаг гэж байсан юм, тэгээд л одоо тэр чинь хичнээн их комбайн, юу трактор юутай улсууд байсан, одоо нэг ч .., үр тарианы. Тэгээд одоо нэг ч байхгүй, одоо хувьдаа гарсан хэдэн улс л тариа мариа гээд л ойрын ганц 2 жил чинь ган зурхан болоод л, зарим нь ч хөл дээрээ зогсож чадалгүй, аль аль ч үгүй өрөнд орчихсон улсууд дуулдаж л байх юм. Нөгөө банкнаас мөнгө аваад л, тариа нь ургахгүй, зарим нь ч арай дээр болдог л байх даа. Одоо ерөөсөө САА чинь тийм, сайхан тариа мариа гэж байхаа байсан. Цөөхөн нэг 2,3-хан хүн л энд тэндээс очдог юм уу, тэндээ байгаа нь юм уу, тэнд байгаа улсудын нэрэн дээр байдаг юм уу, тиймэрхүү л юмнууд. Тэгээд л ингээд устгаад дуусчихаж байгаа юм чинь.

Саранцэцэг -

Аа тэр нөгөө нэг цэнхэр эхлээд л нэг цэнхэр тасалбар, дараа нь нэг ягаан тасалбар, 2 тасалбар тараасан?

Даариймаа -

Том бага 2 юм л өгсөн ш дээ, тэр чинь.

Саранцэцэг -

Тэрийгээ ерөөсөө учраа ч мэдээгүй л хотоос ирсэн улсуудад зараад л, тэгээд л одоо алга хийчихсэн гэсэн үг үү? Ер нь улсуудыг ажихад тиймэрхүү юу?

Даариймаа -

Тийм байх, ер нь л манайхны өрөөсөн гутал л юм шиг байналээ. Заа одоо тэр тасалбарыг чинь тэдэн төгрөгөөр авна, нэг цагаан сар дөхсөн байсан юмаа манайх тэгээд л өнөө хүүхэд мүүхдүүд байсан юм чинь тэр чинь. Тэгээд л тэдээр авна гэхээр нь өө ашгүй ашгүй, шуудай гурилын өртөг ч бол болох нь гээд л өгчихсөнөөс тэр алсдаа байж байгаад тэр тийм юм болно, ийм юм болно гэж авч байсан ч юм байхгүй. Тэгээд л өнгөрсөн. Ганц нэг хүүхдийнх нэг том цэнхэр юм нь явж байсан, одоо тэрийг хэрэгсэхээ ч байсан тэгээд л.

Саранцэцэг -

Тэр одоо САА дээр байсан ямар л.., контор албан тасалгаа юмнууд одоо дээр нь юу байдаг юм, склад мсклад ч байдаг юм уу, зоорь ч байдаг юм уу, тариа ногоо хураадаг барьдаг, тэр юмнууд ер нь яасан бэ, хувийн болоод дууссан уу?

Даариймаа -

Тэр ер нь ихэнх нь л хувьчлагдсан байх, чаддаг мэддэг нь буулгаж барьж аваад л, амины орон сууц мууц барьдаг юм уу, тиймэрхүү л юм болцгоосон. Тэр тасаг масгийнх бол. Одоо бол 2-р тасгийн үтрэм гэж байдаг юм, үтрэмийн юу нь нэг хагас хугас байгаад байгаам. Тэр одоо айл майл хувьчилж аваад байж байдаг юм уу, яадаг юм, мэдэхгүй. 1-р тасгийнх нь бол ч бараг дууссан байх. 3-ийг нь сайн мэдэхгүй байна. ерөнхийдөө энэ хувьчлалаар л ерөөсөө үрэн таран хийгээд л дууссан.

Саранцэцэг -

Хувьчлалаар арай илүүхэн юм авсан улсууд ямар замаар авсан гэж боддог вэ, та?Танил тал харав уу, албан тушаал нөлөөлөв үү?

Даариймаа -

Танил тал ч байдаг л биз, албан тушаал ч байсан л юм байгаа биз. Тэрийг ерөөсөө би сайн мэдэхгүй. Ямар ч л байсан авч өгүүлэхийн хувьд авч өгүүлээд л дуусгасан. Тэр хаанаас өөрөө устаад дуусна гэж байхгүй ш дээ. Заавал нэг хүний гараар орж байж л алга болно.

Саранцэцэг -

Энэ хувьчлалын чинь энэ юмнууд эрэгтэй эмэгтэй улсуудад өөр өөр ялгаатай харагдсан юм байсан уу?

Даариймаа -

Байхгүй. Ерөөсөө л нэг нэгэн жигд өгсөн болоод л дууссан.

Саранцэцэг -

Танайх болбол тэр зүгээр тасалбараа зарчихсанаас биш ямар нэг үйлдвэрийн газар нь ч байдаг юм уу, нэг хүнсний үйлдвэрт нь ч байдаг юм уу өгье гэж ерөөсөө яагаагүй?

Даариймаа -

Тийм юм байгаагүй, өгөөгүй.

Саранцэцэг -

Танай тэр Хархорины төв дээр чинь ямар ямар үйлдвэр ажилладаг байсан юм бэ?

Даариймаа -

Хархоринд чинь одоо гурилын үйлдвэр ер нь улсдаа шахуу том үйлдвэр байсан шүү, тийм. Хэдэн аймгийг тэжээдэг, энд тэндээс ирж авдаг одоо сайн үйлдвэр байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэр гурилын үйлдвэр бас бордоо хийхүү, хивэг мивэг бордоо энэ тэр?

Даариймаа -

Хийлгүй яахав. Тэгээд л энд тэндхийн аймагнуудаас ирж очоод л, манай Хархорин чинь лут том газар байсан ш дээ. Тэгээд одоо хаачсан бүү мэд, одоо тэр нэг юу муг нь нөгөө арай дарга сэлт байсан нэг улсын нэг хүргэн хүүхнүүд тиймэрхүү улсууд бас нэг арай том том юмнудыг нь авалцан л юм шиг байгаам. Одоо жишээлбэл склад ч юм уу, томхон томхон газруудыг нь бол зарим улс авалцан юм шиг байгаам маяг нь. Тэр хувьчлал бол зарим нь бол дарга талдаа явсан байгаам. Эрх тушаал дагуулж тэрний хүүхэд ч гэдэг юм уу, одоо тэрний хүүхэд ч гэдэг юм уу, тэр бас тэгж авсан байх тэр. Нэг бол одоо ахан дүү болчихсон ч байдаг юм уу, одоо нэг даргын хүүхэд нэг даргын хүүхэдтэй суусан ч байдаг юм уу, тийм маягийн юмнуудаар бас явцгаасан байж магадгүй. Магадгүй ч гэх юм байхгүй, тийм юм байгаа.

Саранцэцэг -

Гурилын үйлдвэрээс гадна одоо модны үйлдвэр ч юм уу, хүнсний үйлдвэр, оёдлын үйлдвэр мүйлдвэр?

Даариймаа -

Модны үйлдвэр бол байгаагүй шүү. Ахуй үйлчилгээ гэж нэрлэгддэг оёдлын үйлдвэр чинь байсан юм. Овоо сайхан том үйлдвэр байсан шүү. За тэр одоо бас байхгүй. Байхгүй, одоо юу ч байхгүй. Тэр одоо машин юунууд нь хаачдаг юм бүү мэд. Аа гурилын үйлдвэр бол байхгүйтэй л адил дөө. Ер нь нэг их юм байхгүй. Хувьчилсан айл нэг юм явуулдаг юм уу, яадаг юм тиймэрхүү л байсан. Ер нь гийгтэй юм байхгүй байх. Будаа ямар юм билээ, тиймэрхүү юм байж л байсан, тэд нар нь одоо тэгж хүн ашиглаад тэр улс нь ашиглаад Хархориныгоо гурилаар хангаж байгаа юм байхгүй л юм байна ш дээ. Одоо ер нь хотоос л дандаа тээж аваачдаг. Дандаа л наад хувьчлалын чинь тухай яригдаж байсан даа.

Саранцэцэг -

Тэгэхээр Хархорины гурилын үйлдвэр одоо үйл ажиллагаагаа нэг их өргөнөөр явуулж чадахаа больчихсон л юм байна.

Даариймаа -

Больчихсон, одоо бол тэр үйл ажиллагаа гэж ерөөсөө байхгүй болчихсон.

Саранцэцэг -

Танай Хархоринд чинь модны үйлдвэр, оёдлын үйлдвэр гэж байсан уу?

Даариймаа -

Модны үйлдвэр байгаагүй, ахуй үйлчилгээ гэж оёдлын үйлдвэр тэр нь.

Саранцэцэг -

Ахуй үйлчилгээ гэж нэг байгууллага?

Даариймаа -

Ахуй үйлчилгээ гэж оёдлын үйлдвэр, тэр нь. Гутал мутал, тэгээд л дээл хувцас, өнгө өнгийн юм хийдэг одоо. Хүний ахуй хэрэгцээ ямар байна, бүх юм л хөнжил гудаснаас авахуулаад тийм юм хийдэг ахуй үйлчилгээ гэж байсан юм. Тэр л тэгээд л сүүлдээ баахан машин тэр нь одоо тэгээд л хувьчлалын үед хувьчлагдаад л өнгөрсөн. Тийм. Одоо бол тэр ахуй үйлчилгээ гэж юм байхгүй, оёдлын үйлдвэр гэж байхгүй. Одоо чинь бүр ерөөсөө л оёдол хийхээ байсан худалдааны энд тэндхийн Хятадын юм аваад л, хаа нэг дээл хувцас монгол хувцсаа нэг л уран улсуудаараа хийлгэчихдэг, тийм л болсон юм байна дөө. Түүнээс албан ёсны тийм үйлдвэр мүйлдвэр гэж байхаа байчихсан.

Саранцэцэг -

Ер нь тэгээд л тэр Хархорины төв дээр байсан том том байгууллагууд, газрууд, складууд, дэлгүүрүүд, одоо конторын барилга ч байдаг юмуу тэднүүсийг ямар улсууд ямар замаар авчихав аа?

Даариймаа -

Тэрийг ч одоо сайн мэддэгггүй ш дээ, бид нар чинь. Тэгээд л холдоод холдоод л явчихсан.Тэгээд л ерөнхийдөө зарим нь тэр гурилын үйлдвэр мүйлдвэрийг харж байхад зарим нь тэр дарга даамал байсан улсуудын хүүхэд мүүхэд авсан л байдаг шиг байдгийм. Тийм. Тэгээд л аваад л заримыг нь нураадгыг нь нурааж, байшин сав барьдаг ч юм уу, өөрсөндөө. Тэгээд л өөрснөө тэрнийгээ ашиглаад л, юу хийдэг юм, одоо тэгээд л, тэрийг нь одоо би сайн мэдэхгүй юм.

Саранцэцэг -

Ер нь болбол ийм газруудыг хувьчлаад авчихсан улсууд ямар нэгэн байдлаар эрх тушаал байдаг юм уу, танил тал байдгиймуу, тийм юм оролцож авдаг гэдэг юм байлээ?

Даариймаа -

Тийм юм байдгөө, байж л байгаа. Албан тушаалаа ашигласан, одоо тэгээд дарга даамлын хүүхдүүд нэг нь нэгэндээ тэр ийм юм гэж авсан улсууд бол байж л байгаа.Тэд нар бол хамаагүй илүү л дэлгүүр хоршоо элдэв бусын юмтай явж байгаа улсууд манайд байж л байна ш дээ. элдэв бусын юм аваад л нааш нь цааш нь болгоод л, одоо дэлгүүр хоршоонуудыг чинь тэгээд л ихэнх нь дарга даамлын л улсууд л хувьчлаад л зах махыг чинь одоо хувьчлаад авчихсан, тэр нь тэдний юм гэнэлээ, эдний юм гэнэлээ л гээд л байж байх юм байна ш дээ.

Саранцэцэг -

Ер нь хүний өдөр тутмын амьдралд хувьчлал нөлөөлсөн үү?

Даариймаа -

Нөлөөлнө л дөө, энэ чинь. Одоо яахав арай тааруухан нэг малчин бид мэтээр бодоход чинь мал гэхээр нэг их юм авч хоцрохгүй, цөөхөн хэдэн тав арван юм өгсөн, тэгээд л арай төв юуныхан чинь худлаа дарга даамлуд чинь өөрснөө их л мал авч байгаа ш дээ. Хүнээс илүү юм уу гэхээс дутуугүй л авсан. Тэгээд л үйлдвэр хоршоо элдэв бусын л байшин сав гэхэд чинь л энэ хувьчлалаасаа л авцгаасан. 3 тасаг байсан, 3 тасаг чинь гурвуулаа л сайхан юмтай трактор комбайн одоо тэгээд л будаагаа склад юмнуудтай байсан одоо бүгд л байсан хүн л авсан байж таарна, түүнээс өөрөөр өөрөө нураагаад хаячихсан юм гэж байхгүй. Тэгэхээр энэ улсууд зарим улсууд хэтэрхий их авсан улсууд бол байгаа байх л даа.

Саранцэцэг -

Яг хүйсийн ялгаагаар нөлөөлсөн эрэгтэйд нэг ингэж эмэгтэйд нэг ингэж нөлөөллөө гэсэн юм байсан уу?

Даариймаа -

Тийм юм байхгүй. Нэгэн жигд эмэгтэйд өрх толгойлсон эмэгтэйд бол малчид хэдийг өгсөн тэрийгээ л өгсөн. Тэрэнд нь илүү энэнд нь илүү гэхгүй. Аа харин бусад улсууд нь бол зарим улсууд нь яасан гэхээр САА чинь бол малчиддаа юу ч өгөлгүйгээр өөрснөө тэр их малыг хааш нь болгосныг бол мэдэхүй байна, тийм.

Саранцэцэг -

Танайх бол жишээлбэл 2 айл ижил авсан юм байна ш дээ.

Даариймаа -

Эжийтэйгээ тэгж л 2 айл авахад чинь 10 хурга, 2 морь нэг үнээ л өгч байсан юм байгаа юм. тэгэхээр чинь Хужирт чинь нэгдэл гээд, мал одоо манайх хонь хариулж байсан гэхэд л хонио сууриар нь Хужирт чинь өгч байсан юм байлээ ш дээ. Одоо өрх жишээ нь манайх 6 хүүхэдтэй байлаа гэхэд л, 6 өрх айл ч гэж өгдөг юм уу,

Саранцэцэг -

Сууриар нь гэхээр чинь их өгсөн байна, тэгэхээр нэгдэл гэдэг чинь юу ш дээ, хичнээн мал нийгэмчилсэн гэдгээ бас харж хуваарилсан тийм юм гарсан юм бол уу?

Даариймаа -

Мэдэхгүй одоо яаж байсийм, тэмээ хариулж байсан бол тэмээнээс нь өгөөд, адуу хариулж байсан бол адууг нь өгөөд л тэгж байсан байлээ. Манай САА бол тийм юм байхгүй. Ерөөсөө өөрийн нь маллаж байсан малнаас өгөөгүй ш дээ, тэр чинь өөрөө маллаж байсан, бид нарын хониноос өгөөгүй. Зүгээр өөр бусын айлаас нэг муу үхэж байгаа юмнууд авчирч өгөөд л, өнөөх нь мал болсон ч юм байхгүй. Тэгсэн юм байгаам. Ямар юмандаа тэр жинхэнэ толгойлж одоо хэн нь тэгж толгой мэдэж хуваарилж тэгж өгсөн юм, мэдэхгүй.

Саранцэцэг -

Та САА-аас хуваарилж хувьчилж авсан малаараа овоо хэдэн малтай болчихсон, амьдрал ахуй нь дээшилчихсэн тийм хүн айл мэдэх үү?

Даариймаа -

Мэдэхгүй ээ.тийм юм ховор байхаа. Сүүлийн үед л арай зуд турхан болоогүй бол тэгээд л улс зарим нь ч овоо, зарим нэг хэсэг бас нэг дарга даамлын мал 5,10 хонь мал маллаж байсан улсууд бол овоо их малтай болчихсон тэд нар бол дээшилсэн улсууд байх шиг байгаам.тийм. Бригадын дарга ч гэдэг юм уу, малын эмч ч гэдэг юм уу, тийм улсын ганц нэг мал байж байгаад, цөөвтөрхөн мал байж байгаад тэднийд хувьчлал нь илүү оноогдсон улс байх шиг байгаам. Тэгэхдээ тийм бас тодорхой мэдэгдэхгүй байгаам. Тийм.

Саранцэцэг -

Яг одоо хувьчлалыг анх яаж зарласан бэ? Одоо хувьчлал болноо гэдэг юмыг анх та хэнээс хаанаас яаж сонсов?

Даариймаа -

Ерөөсөө зарлаж барьсан юм байхгүй. Нэг л мэдэхэд л нэг хувьчлалын хэдэн хонь, тэндээс тийм юм аваарай эндээс ийм юм аваарай гэж л хэлж өгсөн болохоос түүнээс бид нарын маллаж байсан мал энэ тэрийг чинь бол Хархорин компанийх болсон танай мал, Хархорин компанидаа өгнө гээд л юу яасан, тэгээд л сүүлдээ тэр Хархорин компанийн мал яасан бүү мэд, тийм. Бид нарт бол одоо өөөр сууриас л хэдэн тийм үхэж байгаа хурганууд л өгсөн дөө. Тэрнээс өөрөөр тийм сайн сайхан юм авчирч өгөөгүй. Тэгээд тэр их хаачсаныг ёстой мэдэхгүй.

Саранцэцэг -

Ер нь болбол таны мэдэж байгаагаар таны таньдаг улсууд дотор ч юмуу, тэр тасалбараа үйлдвэрийн газар мазар өгч, тэгээд тэндээсээ ашиг авч гэнээ гэж дуулсан юм бий юу?

Даариймаа -

Үгүй ээ, ерөөсөө л зарагдаж байна. хүн очиж тэдэн төгрөгөөр авна гээд л, би одоо тэгээд хэдээр өгснөө ч бас мартчихаж. Тийм. Хот мотоос ирсэн тэгээд тэндээ таньдаг ахуй үйлчилгээ мүйлчилгээний дарга марга нар ч байдгиймуу, танайхан юугаа өгөөч гээд л ингээд л, өө тэрүүгээр одоо яахав дээ гээд л тэгээд л өгчихөж байсан болохоос, тэгээд тэрийг эргээд юм болно ч гэж мэдээгүй. Болсон юм байгаа ч юм уу, үгүй ч юм уу, ёстой мэдэхгүй. Тэр авсан улсдаа л юм болсон байх даа. Маньд ерөөсөө тийм юм байхгүй. САА бол их юмтай л байсан газар даа. Одоо тэгээд ёстой хэн нь хааш нь юу болгочихдог юм, мэдэхгүй юм.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Даариймаа -

Байхгүй.

Саранцэцэг -

Сайнаар ч бай, муугаар ч бай, хүндээр ч бай, хөнгөнөөр ч бай.

Даариймаа -

Тийм юм байхгүй ээ байхгүй.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл бий юу?

Даариймаа -

Байхгүй. Хэдэн мал малаад хэдэн хүүхдээ өсгөөд л хүний зэрэгтэй л. Хүнээс илүү гарчихсан ч юм алга, дутсан ч юм алга. Тэгээд л явж байна. Одоо бол хэдэн хүүхэд овоо болцгоочихсон айл гэр болчихсон, тийм. Хамгийн бага нь л сая тэр ирдэг охин, айл гэр болоогүй. Тийм л байж байгаа.

Саранцэцэг -

Таны хүүхэд ахуй үе бусад хүүхдүүдээс ялгаатай гэх одоо бодоход бодогддог уу?

Даариймаа -

Одооны хүүхдүүдийн юу бол ёс суртхуун ч гэдэг юм уу, одоо нэг хүмүүжил ч гэдэг юм уу, тийм юм нь бол манийн өссөнөөс бол хамаагүй, дор байгаам л даа, бараг эх эцгээсээ ч айхгүй шахуу юм уу, тийм. Ажил хөдөлмөр муутай, ер нээх муу болчихсон, яагаад юм, голцуу байшин сав гээд тийм болчихсон болоод тэр юм уу, бид нар чинь гэрт өссөн болохоор чинь цурам хийхгүй тэгж ч мал, тэгж ч юм хийсэнгүй, тэгж ч дүү гээд л, хувцас хунар гээд л би айлын том болохоор чинь дандаа л зүгээр байхгүй дандаа л юм хийж байсан болохоороо тийм юмуу, одоо бол ерөнхийдөө ажилд муутай, даруулга ч муутай л юм шиг ер нь. Тэгээд л ер хүний өөрийн гэх юм байхгүй л ерөөсөө дураараа тиймэрхүү маягтай л болчихсон.

Саранцэцэг -

Таны бага байх үед эцэг эх хүүдийн хоорондын харьцаа ямар байдаг байсан бэ

Даариймаа -

Манай ээж аав энэ тэр хоорондоо хэрэлдэж уралдаад, ер нь айл байгаа улсууд ч гэсэн нэг их тийм айхтар юутай улсууд байгаагүй байхаа, одоо давчидсан бухимдсан, тийм байгаагүй байх. Ерөнхийдөө тийм аятайхан байж байгаад л хэдэн хүүхэд нь тийм нэг их айхтар боож үхэх гэсэн юмнууд байгаагүй байхаа. Одоо чинь л харин уур уцаар ихтэй, нэг эмнэлэгт үзүүлээд гарсан ч гэсэн эмч маань ч зарим нь харьцаа муутай байж байх шиг, ер нь автобус юунд суугаад явж байсан ч гэсэн, танихгүй улсууд хоорондоо уур уцаартай байх шиг, тийм л болчихсон байх юм байна ш дээ. Одоо юунаасаа нөлөөлдөг юм мэдэхгүй. Уул нь бол сайхан л бол сайхан л баймаар юм.

Саранцэцэг -

Одоо ингээд л хүүхдүүдийг харж байхад чинь эцэг эхтэйгээ харьцаж байгаа байдал таны бага байх үед таны эцэг эхтэйгээ харьцдаг байсан үе өөрчлөлт орсон уу?

Даариймаа -

Шал өмнөө, гойд. Одоо бол тийм сайхан хандаж байгаа юмнуудын юу байхгүй болсон, дандаа нэг л уур уцаар. Юм хэлэхээр л өөдөөс өвөргөлсөн тийм л болсон байх юм байна ш дээ.

Саранцэцэг -

Та хүүхэд байхдаа үзэж байсан одоо кино жүжиг, одоо юу байдаг юм, үзвэр тийм юмаа тод санаж байгаа юм байна уу?

Даариймаа -

Өө одоо кино үзвэр гарч байгаа тийм юмнууд нь одоог бодвол бол үнэнч, бодитой гэдэг юм уу даа, одоо. Тиймэрхүү юм. Одоо бол яах юм бэ, одоо бол ерөөсөө манай Монголын их сайхан юм гэж байхгүй, хааяа нэг дуу муу явж байгаа нь л аятайхан болохоос одоо манай Монголын их сайхан кино энэ л гоё юм даа, гэж үзчихээр юм байхгүй дандаа Солонгосын нэг л салсан сарнисан, орилсон бархирсан, хоол ундаа булаацалдсан тийм юмнуудаар л манай монгол чинь дүүрчихсэн, одоо яахаараа манай Монгол чинь бас юм хийвэл чадвартай л улс, яахаараа нэг сайхан кино хийчихэж чаддаггүй юм, тээ. Одоо энэ үр хүүхэд олон байна, дээрийн бид нарын өссөнөөс илүү үр хүүхдүүд бол өчнөөн юм үзэх гэсэн сургууль соёл элдэв бусын юм их байна ш дээ. Дээр үед чинь бид нар чинь одоо манай Хархорин САА чинь 7-р ангитай байсан. Хужиртад 10 жилтэй байдаг. 7-гоо төгсөөд Хужирт луу очиж 10-р ангиа төгсдөг байлаа. тийм, тэжгэхэд чинь одоо тэр үед чинь гэхэд чинь л одоо “3 найз” кино, “Алтан өргөө” “Морьтой ч болоосой” одоо их олон кинонууд байдаг байсан ш дээ. Дандаа сайхан сайхан кинонууд. Гэтэл одоо тийм юм байхгүй болсон юм байна ш дээ. Хааяа л одоо монголын нэг хааяа л нэг телевизээр бүтэн сайн өдөр мөдөр л хааяа нэг гаргаж байдаг юм уу, хаашаа юм. Түүнээс өөр одоо шинээр хөөрхий манай улсууд одоо энэ олон жүжигчин энэ олон сайхан улсууд манийн жаахныг бол 9 төрлийн мэргэжилтэй, 9 төрлийн гадаад дотоод руу явдаг болсон болоод байгаа юм шиг байгаам. Тэгсэн хэрнээ сайхан юм Монголдоо одоо тийм сайхан кино одоо амьд яг жинхэнэ юугаар нь гаргахгүй. Одоо нэг хааяа нэг кино мино монголын байнаа, тэр одоо гадаадыг л хуулбарлах маягийн юм л одоо кино байх юм байна ш дээ. Тэрнээс өөр нэг их мэдэх юм байхгүй юм даа. Одоо яахав, хааяа нэг сайхан дуу муу элдэв бусын концерт монцерт байх юмаа, хааяа нэг жүжиг мүжиг зурагтаар гарч л байх юм. Тэгэхдээ би бол хотод орж ирээд кинотеатрт кино үздэггүй юм л даа.

Саранцэцэг -

Та одоо санаж байна уу, хөдөөний хүүхдүүд сумын төв рүү орж ирээд сургуульдаа суухдаа байх айл байхгүй хүүхдүүд дотуур байранд оруулдаг ш дээ. Тэгэхээр дотуур байрны хүүхдүүд ямархуу амьдралтай байв, эцэг эх нь одоо араас нь хэр их санаа тавьдаг зовдог байв, тэгээд хоол хүнс юманд нь юу нэмэрлэдэг байв, та тэр талаар мэдэж байгаа сонссон юм байвал ярих уу?

Даариймаа -

Тэр чинь одоо яахав дээ, гэр орондоо зарим нь айлд байранд суудаг байсан миний суух үед чинь бас ч яахав гайгүй. Тэгээд л хөдөө хагас бүтнээр харивал боов зоов хийж ирээд л, тэгээд л хүүхдүүд чинь нэг айлын хүүхэд шиг л цугаараа хувааж идчихээд л, ер нь гайгүй л байдаг байсан байранд байхад.

Саранцэцэг -

Байрны багш гээд хүүхдүүд хариуцаад байна биз дээ?

Даариймаа -

Байна, байлгүй яахав. Тэр байрны багш хэрвээ нэг хүүхэд гүйлгээд алдчих юм бол сүйд болно доо, хөөрхий. Манийн үед чинь тэгээд гүйж нисээд байх юм байхгүй ээ. Багш л юу гэж хэлсэн тэрүүгээрээ л байж байна.

Саранцэцэг -

Ар гэрээс нь тэр дотуур байранд хоол хүнс гэж мал мах өгөх үү?

Даариймаа -

Үгүй ээ. Авдаггүй байсан юм. Харин манай хүүхдүүдийг байранд суусан хойно, наян хэдэн оны үед чинь өнөө нэг хэсэг гэрээс нь байрны хоолны мах, манайх чинь нэг 2 жил ч билүү, 2 жил билүү 3 жил билүү, шүдлэн үхэр байранд, 3,4 хүүхэд сууж байхад авчирч өгдөг байсиймаа. Тэрнээс биш бол миний үед бол байгаагүй.

Саранцэцэг -

Та ер нь сүсэг бишрэлтэй юу?

Даариймаа -

Өө би чинь юугаа., өөрийнхөө шашныг л шүтэж явдаг хүн дээ.

Саранцэцэг -

Танайх одоо жишээлбэл цагаан сараар, жил цагаан сараар засал юм хийнэ гээд л тэгдэг ш дээ, тэрийгээ бол байнга хийнэ биз?

Даариймаа -

Хийнээ хийнэ.

Саранцэцэг -

Таны бага хүүхэд байх үед засал юм хийлгэдэг байсан уу?

Даариймаа -

Тэр үед чинь ёстой жинхэнэ бурхан шашныг чинь хорьчихсон, тийм. Тэгээд л одоо нэг хүн сан тавиулах гээд л очих юм бол бараг л нэг нь мэдчихээд л нэг муухан зантай нь байвал тэднийх тэгж нэг лам олж ирээд сан тавиулж байлээ, тэгж ном уншуулж байлээ гэх мэт тийм болчихсон үе байлаа шүү.

Саранцэцэг -

Тэгэхээр нууцгай?

Даариймаа -

Нууцгай байсан. Тэгээд л одоо ерэн хэдэн оны үед чинь шашин дэлгэрснээс чинь хойш хамаа замбараагаа больсон. Хэнийгээ ч авчирч хэнийгээ ч ном уншуулж байна, өөрөө ч ном уншаад сууж байсан тэр бол хамаа байхгүй.

Саранцэцэг -

Айлууд ер нь бурхан тахил шоголтой ном судар мудар бүх юмаа нууна биз дээ, тээ?

Даариймаа -

Нууна. Нуучихсан, бүүр газар ухаад зоорь хийгээд нуучихсан бурхан тахилаа. Нуучихсан байж байгаад л сүүлд тэр шашин нээгдээд л манай хүрээ нээгдээд ирэнгүүт л тэндээ ихэнх улсууд нь бурхан тахилаа өргөсөн дөө.

Саранцэцэг -

Аан, танайх одоо жишээлбэл бурхантай байв уу?

Даариймаа -

Манай ээж аав уу? Манай ээж аав нэг их бурхан байгаагүй юмаа. Манай ээжийн ах лам нь өөрөө ч их бурхантай хүн байсан. Аавын ээжийн ах дүү нар нь бас нэлээн олон лам улсууд байж байгаад л, татагдаж барьж явж байгаад л, сүүлийн үед шорон оронгоос нэг хамгийн сүүлийн хөгшин нь 20 жил шоронд байж байгаад ирсэн. Бид нар том Бандгай гэдэг байсан. Тийм өвгөн байж байгаад, наян хэдэн оны үед таалал төгссөн дөө.

Саранцэцэг -

Өө зайлуул, тиймүү? Тэр танай ээжийн төрсөн талын ?

Даариймаа -

Манай ээжийн төрсөн талын ах лам.

Саранцэцэг -

Аа тэд нар болохоор Шанх дээр байдаг байсан юм уу?

Даариймаа -

Тийм, Шанх дээр л шавилан суудаг улсууд байсан.

Саранцэцэг -

Сүүлд ярьсан том Бандгай гэдэг хүн чинь 20 жил шоронд байсан тухайд нь ээж чинь дурсаж ярихдаа ер нь яаж авч явсан, яаж шоронд орсон талаар нь та нарт ярьж байсан юм бий юу?

Даариймаа -

Ээ дээ, сайн мэдэхгүй, тийм. Зайлуул, 20 жил байж байгаад ирсэн. Талх юунд дуртай, тийм л өвгөн байдаг байсан. Жаахан бондгоносон өвгөн л. Тийм.

Саранцэцэг -

Тэгээд тэр өвгөн ном мом уншдаг тийм юм байх уу?

Даариймаа -

Байна. Ном уншдаг хүн байсан. Ер нь тэгээд наашаа юу.., Төв аймгийн энэ рүү л Эрдэнэсант гээд байдаг даа, тээ. Тэр лүү их шавь нартай байсан байналээ, манай тэр Бандгай. Тэгээд тэр чинь намайг бүр тэр чинь намайг бүр айл гэр болчихсон хойно өнгөрсөн юм чинь, тэгээд тэндээс улс шавь нар очдог байсан. Зөндөө улсууд “ЯАВ”-тай морьтой очдог байсан, тэгэхээр их лут номтой хүн байсан юм байхаа даа.

Саранцэцэг -

Тэр лам хар байж байгаад баригдаад явсан улсуудын талаар хүмүүс юу гэж дурсаж ярьдаг байсан бэ? Тийм яриа сонсч байв уу, та?

Даариймаа -

Үгүй, ерөөсөө сайн мэдэхгүй. Одоо хэлмэгдэж байсан улсуудын тийм ч мөнгө ийм ч мөнгө гээд л зарим улсууд авалж байгаа болтой байх юм, манайх тэр том Бандгайн юуг өөрийн нь үр хүүхэд гэж байхгүй болохоор өгдөггүй юм бол уу, хөөцөлдөөгүй.

Саранцэцэг -

Цагаадсан хүмүүсийн юунд нэр юм нь орсон юм бол уу?

Даариймаа -

Мэдэхгүй одоо яасан байсан юм бол, тэгээд л суллагдаж гарч ирээд л..,

Саранцэцэг -

Хэдэн он бэ?

Даариймаа -

Мэдэхгүй. Жаран хэдэн он мон байсан юм бол уу?

Саранцэцэг -

Та чинь гэр бүл болоод юу яасан байхад ирсэн байсан байна ш дээ.

Даариймаа -

Өө аль дээрийн ирчихсэн байсан юм. Тэгээд л арай гайгүй байхдаа Шанхийнхаа доод төв дээр л амьдардаг баахан хөгшин лам нар байдаг байсан, тэнд л Том Бандгай байгаад байдаг, сүүлдээ өнөө лам нар нь бурхан болдог нь болоод ийш тийшээ ахан дүү нь авдаг нь аваад л, тарж хоцрохдээр зэрэг тэгээд л манай дээр л манай ээж аав дээр л ирж байсан юм байгаам. Тэгээд л ээж аав дээр байж байгаад л бурхан болсон.

Саранцэцэг -

Аавын талаас тэгж хэлмэгдэж байсан гэж сонсож байсан юм бий юу?

Даариймаа -

Байхгүй одоо ерөөсөө ямар лам нар их л байсан юм гэнэлээ. Ямар ямар улсууд нь яаж байсныг мэдэхгүй. Аавын ээжийн л төрсөн ах мах нар нь л байсан гэсэн. Аавын ээжийн ах нар нь. Тэгэхээр би мэдэхгүй.

Саранцэцэг -

Яг ээжийн тал бол олон ламтай байжээ?

Даариймаа -

Аа манай ээжийн тал олон ламтай. Дандаа л тэр Баруун хүрээндээ Шанхдаа л сууцгааж байсан лам нар байсан юм билээ.

Саранцэцэг -

Тэгээд тэр хүн, өөөрийнхөө шоронд байж байсан талаар танайд ирж байж байхдаа ч юм уу ярьдаг марьдаг, хэлдэг тийм юмнаас сонсож байгаагүй юу?

Даариймаа -

Ер мэдэхгүй, ёстой.

Саранцэцэг -

Баригдсан хүмсүүдийн талаар шүүх хуралдаан болдог байсан талаар яриа сонсч байсан уу?

Даариймаа -

Үгүй, ерөөсөө сонсоогүй.

Саранцэцэг -

Монголд чинь соёлын довтолгоон гэж явагдсан, та тэр соёлын довтолгооныг сонсч байв уу?

Даариймаа -

Соёлын довтолгоон чинь одоо намайг бага байхад ч явж байсан, сүүлдээ айл гэр болчихсон далан хэдэн ондч соёлын довтолгоон болж байсан.

Саранцэцэг -

Одоо яг өөрийн чинь санаж байгаа соёлын довтолгоон ямархуу журмаар явагдаж байсан, хүмсүүдээс юу шаарддаг байсан тэр талаар ярьж өгөхгүй юу?

Даариймаа -

Намайг бага байх үед бол соёлын довтолгоон чинь дандаа л ариун цэврийн тухай л явдаг байсан. Тэгээд л айлуудаар нэг машин тэрэгтэй, нэг 69-тэй явдаг, ээ гэгээн минь цаана чинь соёлын довтолгоо ирлээ наана цаана гээд л манай ээж чинь бид нар чинь олуулаа байсан юм чинь нэг жижигхэн жижигхэн юмнууд, хормогч зүүлгэчихсэн, дээлний гадуур ханцуйвч гээд нэг юм хийчихсэн. Тэгээд л ханцуйвчийг нь авч угаадаг. Хормогчийг нь юу яадаг одоо тийм л цэвэр юу байж байгаа нь тэр ш дээ.

Саранцэцэг -

Тэр чинь нөгөө сааль саахад тэгж байгаа юм уу?

Даариймаа -

Үгүй ерөөсөө л тэгж гэртээ байхад л бид нар тэгж. дээлний нь гадуур ингээд ханцуйвч углачихсан, тэгээд л хормогч зүүчихсэн. Тийм байцгаадаг байсан ш дээ.

Саранцэцэг -

Хөдөөний айлуудаар бас ирж шалгалт юм хийдэг л байж дээ?

Даариймаа -

Тийм тэгээд л дандаа тийм цэвэр байх ёстой гээд л. Тэгээд л ор хөнжлийн даавууг чинь 3-аас дээш байх ёстой, бүүр өнөө айлын засчихсан ор морыг чинь ухаж үзээд л, хөнжил гудсыг нь сөхөж үзээд л, хиртэй байна уу, хиргүй байна уу, хэдэн давхар гудастай байна, тэгээд л хөнжил нь даавуутай орны цагаан даавуутай байж байхад чинь л заа нөгөө ээлжээ гаргаад ир, хэд байна, тийм одоо зориуд одоо тэгж үздэг, тийм л байсан юм.

Саранцэцэг -

Хүн бүрийн ариун цэвэр үзэх юм уу?

Даариймаа -

Үзнэ. Бүр тайчиж үзнэ шүү дээ. За тэгээд л хэдэн ээлжийн бандашиг/дотоож/тайв, хэдэн ээлжийн өмд цамцтайв, нөгөөдүүлийг нь хүртэл одоо үздэг. Тийм хачин байсан шүү. Одоо үе шиг тэгээд л өөрөө юугаа өмсчихөөд л явж байнав, тийм юм байхгүй. Заавал хүчээр тийм юм байдаг.

Саранцэцэг -

Энэ одоо яасан юм болоо улс чинь соёлын довтолгоо явуулах шаардлага байгаад л явуулсан юм болов уу?

Даариймаа -

Мэдэхгүй одоо яаж байсан юм бүү мэд, одоо. Тэр одоо ямар учиртай тэгж явж байсан юм. Нэг бодлын зүгээр ч юм шиг тээ, нэг бодлын бүүр хүнийг дарамтанд оруулж байгаа юм шиг, ор гудсыг нь сөхөж үзээд л, яагаад л явна гэдэг чинь бас жаахан бүр нэг бололцоо муутай улсууд чинь тэр үед чинь байлгүй яахав дээ, тээ. 3 хөнжлийн даавуу 3 орны даавуу гэдэг чинь одоо нэг айлд чинь хамгийн дор хаяхад л 2 ортой гэхэд л 6 ээлжийн биз дээ, тиймээ. Тэгэхээр чинь 3 гэхээр чинь 9 болоод явчихна. Бас тэгээд л амьдралд чинь хүрэлцэхгүй тал байна даа. Тэгээд л албан хүчээр тийм л байлгаж байсан юм байгаам.

Саранцэцэг -

Яг одоо хүмсүүдийн амьдралд нөлөөлсөн болов уу?

Даариймаа -

Гэхдээ .., угаасаа яахвээ тэр чинь цэвэр юу .., хүний амьдралд иймэрхүү байвал сайхан юм тиймээ, заавал заваан муухай байх ёс байхгүй. Аа энэ чинь зүгээр юм, энэ чинь юу яах юм гээд , байлгүй яахав, жишээлбэл одоо аяга шаазан, нэг цэвэрхэн 2 ээлжийн юм уу, 3 ээлжийн алчууртай, цэмбийтэл сайхан арчаад аяганы алчуураа сайхан бид нар чинь тэр үед чинь аяганы алчуурыг чинь ил тохдоггүй байсан. Одоо болбол дандаа хөдөөний малчин гэртээ ордог болохоор тийм уут хийчихээд заа уутаа их гоё моё хийчихээд, уутандаа 2,3 салаа тэрэндээ нэгэнд нь аяганы алчуур нэгэндээ шалны үйрмэг арчдаг алчуур, тосны даавуу энэ тэр гээд тусад нь хийчихдэг. Тэр чинь бас нэг бодлын хүнд сургамж цэвэрч байдлыг бодогдуулж байгаам. Тэгээд л халбага шанага байлаа гэхэд чинь л уутанд хийчихдэг. Ил дүүжлээстэй шороо тоос дараад байхгүй. Тэгээд л сайн дүгнэл авдаг л байсан юм. бас зүгээр талдаа зүгээр л байсан байх. Гэхдээ тэр соёлын довтолгоо бүх айлаар тэгж орж байгаагүй байхаа. Нэг арай ийгээс гэснүүдийгээ л тиймээ, одоо өнөөдөр танайд очих нь байна шүү, тэдэнд очно гэдэг ч юм уу тэгээд л, арай нэг олон айл байлаа гэхэд тэр дотор тэднийхээр орвол арай дээр байх байх тэднийд оруулчихъя л гэдэг байсан байх. Тэрнээс тэрбүрчлэн айлаар бүгдээрэнгээр нь орох юм бол тэр чинь 9 жорын юм байна ш дээ. тэгээд одоог бодвол одоо чинь юу .., бөөс гэж байхаа байсан юм чинь дүүгээ, тэр үед чинь бөөс гэдэг байлаа, тэгээд л тэгээд л тэр айлыг үзэж гэнээ, тэдний хүүхэд толгой нь бөөстэй гарч гэнээ, тэгж гэнээ гэж энэ тэр яригддаг байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэр хурал мурал юман дээр дара нь тэр үзлэгийн тухай ярих уу?

Даариймаа -

Ярина ш дээ, ярина. Одоо тэдний тийм хүүхэд ч гэдэг юм уу, тэднийх тийм гарсан, эднийх ийм гарсан гээд л тэр олны дунд чинь тэгэхээр хөөрхий амьтан тэнд хэцүү л юм болж байгаа юм чинь. Тэгээд л одоо сургуулийн хүүхэд л гэхэд чинь хиртэй гарсан байвал бөөс, тэдний тэр тэгэхэд тийм хир бөөстэй гарсан. Бүх хурал дээр яригдана.

Саранцэцэг -

Хэрвээ одоо нэг юм шаардаад явчихдаг, тэрийг нь биелүүлээгүй бол яах уу?

Даариймаа -

Тэрнийг нь биелүүлээгүй бол одоо торгууль моргууль хүлээж байсан юм бол уу, үгүй юм бол уу, одоо мэдэхгүй байна тэрийг нь. Манай ээж аав лав тийм мэтийн юм авч байгаагүй.

Саранцэцэг -

Яг одоо ямар ямар салбаруудаар соёлын довтолгооны өөрчлөлт гарсан юм болоо?Соёлын салбарт байдаг юм уу, эрүүл мэндийн салбарт байдаг юм уу, боловсролын салбарт байдаг юм уу?

Даариймаа -

Боловсролд нээх юу яагаагүй бол уу, бодвол эрүүл мэнд ариун цэврийн тухай л гарсан байх. Ер нь яавал хүн эрүүл явах уу, яавал сайхан цэвэр нямбай байх уу л гэсэн талын л юм байсан байх. Өөр тийм юу байгаагүй байх.

Саранцэцэг -

Хүмүүсийн тэр хувийн ариун цэврийг үзээд явна, бас албан байгууллагуудаар явах уу?

Даариймаа -

Өө явдаг байсан гэсэн.

Саранцэцэг -

Албан байгууллагаар бас ариун цэврийн тохижилт, соёлжилт үздэг үү?

Даариймаа -

Тийм.

Саранцэцэг -

Тэгээд бас нэг тусгай бүртгэл хөтөлдөг ,тэгж?

Даариймаа -

Аа хөтөлнө зүгээр. Тэр чинь сонин лекц тэдийд тэгнэ, тэдэн цагт оройноос тэдэн цагт одоо суурийн ахлах малчин нь гээд хүн нь одоо тэдэн цаг сонин одоо айлд одоо 5,6 хүн байдаг юм уу, нөгөөдөхдөө сонин монингийн гарчиг марчиг юухан хээхэн уншиж өгдөг, тиймэрхүү юм байсан шүү. тийм. Одоо жишээлбэл өнөөдрийн орой юу яавал нэг хотонд одоо юу яахад ариун цэвэр хог шороогоо цэвэрлэсэн бол одоо тэдний өдөр тэгж цэвэрлэсэн, тэдэн сарын тэдний өдөр тийм тийм улсууд орж ирээд тэгж ном уншиж өгсөн энэ тэр гэж нэг тиймэрхүү бүртгэл энэ тэр явагддаг байсан.

Саранцэцэг -

Аан, тэр хэвлэл захиалга хэр явагддаг байсан?Таны бага байх хүүхэд үед?

Даариймаа -

Тэр албан хүчээр захиална. Тийм, тэгээд цалингаас нь юу яадаг, тэгээд тоо бүртгэгч нь цалин малин тавьж өгөхдөө сонинг нь одоо хичнээн ч амьтан байдаг юм, авчирч өгч байсан л байх л даа. Тэрийг он сараар нь сайн мэдэхгүй юм. Тийм өгөхийн хувьд бол авчирч өгдөг л байсан. Дугаараар нь авчирч өгдөг л байсан.

Саранцэцэг -

Сэтгүүл ном момыг яаж ирдэг байсан?

Даариймаа -

Эрүүл мэндийн сэтгүүл гэж захиалдаг байсан.

Саранцэцэг -

Аа тэр үзвэр мүзвэр үзүүлэх эд нар чинь тэр соёлын довтолгооны үед мөн хамрагдах уу? Одоо хотоос ирж тоглолт боллоо ч гэдэг юм уу, өөрснөө сайн дурын уран сайханчдын тоглолт ч байдаг юм уу, тийм юмнууд хэр зохион байгуулагдах уу?

Даариймаа -

Өө юундаа тэр олон айл нийлсэн газраа юу яаж байна, явагдана. Тийм юмнууд бол их явагдана.

Саранцэцэг -

За одоо хоёулаа яриад цаг гаран болжээ, энэ удаадаа ярилцлагаа өндөрлье. За маргааш хоёулаа дахиж уулзаад ярилцлагаа үргэлжлүүлье.

Даариймаа -

Заа, за баяртай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.