Dariimaa


Basic information
Interviewee ID: 990246
Name: Dariimaa
Parent's name: Luvsanochir
Ovog: Taij
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shanh sum, Övörhangai aimag
Lives in: Shanh sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
herding / livestock
new technologies
funerals
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

collectivization
work - labor
men - women
family
foreign relations
democracy
technique - technology
agricultural industry
funeral rituals
nature and environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу?

Даариймаа -

Сайн. Сайн байна уу?

Саранцэцэг -

Өчигдөр бид хоёр ярилцаад дууссан байгаа. Өнөөдөр ярилцлагаа үргэлжлүүлэе.

Даариймаа -

Заа.

Саранцэцэг -

Тэгэхээр би танд одоо.., таниас нэгдэлжих хөдөлгөөний талаар асуух гэж байна. Ер нь болвол нэгдэлд хүмсүүдийг яаж элсүүлдэг байсан талаар та юу сонсож байв? Тэр талаар ярихгүй юу?

Даариймаа -

Заа нэгдлийг би сайн мэдэхгүй ээ, тийм. одоо яаж юу яаж байсан юм..,

Саранцэцэг -

Ер нь хүмсүүд заавал одоо мал ахуйгаа нийгэмчилж байж одоо нэгдлийн гишүүн болдог байсан уу?

Даариймаа -

Нийгэмчилж байж л нэгдлийн гишүүн болж байсан юм шиг байналээ ш дээ.

Саранцэцэг -

Огт одоо малгүй айл жишээлвэл би нэгдлийн гишүүн болъё гээд очиход яаж оруулдаг байсан тэр талаар мэдэх үү?

Даариймаа -

Тэрийг одоо мэдэхгүй нэгдлийн гишүүнд элсэх ёстой гэж байсан юм яригдаад л байдаг юм ш дээ. Тэгэхээр одоо яагаад тэгж элсүүлж байсан мэдэхгүй юм.

Саранцэцэг -

Ер нь одоо нэгдэлд малаа нийгэмчлэхгүйгээр их олон малтай айлууд зарим нэг өөрснийхөө одоо хайртай ..,нөгөө нэг малчид чинь малаа нэг өхөөрдөөд нэрлээд өөрийн болгосон мал эд нараа нуудаг эд нар байсан гэж би сонсож байсан, та тийм юм сонсож байв уу?

Даариймаа -

Үгүй ээ.

Саранцэцэг -

Ерөөсөө тэгж сонсож байгаагүй юу?

Даариймаа -

Ерөнхийдөө тэгээд л хамаагүй л албан хүчээр л аваачиж л өгүүлж байсан юм гэсэн ш дээ. Манай өвөө аав их л баян хүн байсан юм гэсэн. Тэгээд л аваачаад л тэгж тэдэнд тэгж тэчнээн агттай юм тэг ингэ та гээд л яадаг тэгээд өвөө аав агтныхаа морьдыг хөөгөөд хашаанд нь очиж байсан юм гэнэлээ. Тэгээд хашчихаад байж байсан чинь нэгдлийн дарга нь өнөө юу яасан гэлээ, ...та наадахыгаа барьж аваад уял, наад агтнуудаа гээд тэгсэн гэсэн. ...Ногт аваад ирэх үү гээд тэгсэн гэнэлээ. Тэгсэн чинь...байхгүй гээд тэгсэн гэнэлээ. ...Би ч ногт байхгүй яах уу хүүхээ гэсэн чинь ....бүсээрээ бариад уя гэхээр манай өвөө аав би ялтан бишээ гээд адуугаа гаргаад хөөгөөд явчихаж байсан юм гэсэн. Тиймэрхүү юм бас байдаг л байсан юм шиг байгаа юм. Тийм. Албан хүчээр л хэргээр тэгж агт магт гэж морьдыг нь уяулж, өнөө өртөө хийх гээд дарга даамалдаа Өвөрхангайгаас Архангай оруулна ч гэдэг юм уу тиймэрхүү маягаар л улсууд авч явж байсан юм. Одооны машины оронд л тийм мориор л авч барьж явж байсан юм шиг байгаа юм. Ярьж байсан нь үнэндээ бол. Бага байхад л тиймэрхүү юм яригддаг байсан. Би бол тэгээд сайн мэдэхгүй.

Саранцэцэг -

Ер нь болвол одоо жишээлвэл нэгдэлд элсүүлэх гээд хүмсүүдийг чинь одоо утгаа.., үгүй ээ ухуулаад л, одоо ятгаад л, тэгж хүмсүүд их гэр орноор нь явдаг эд нар баг сумаас ч гэсэн улсууд томилогдоод л, энэ нэгдлийн ашиг тус юмыг яриад тэгж байсан гэж сонсож байв уу?

Даариймаа -

Тийм юм байсан юм гэнэлээ. Тэгдэг байсан гэсэн.

Саранцэцэг -

Ер нь бол нэгдэлд чинь сайн дураараа элсэж байсан юм уу?Ер нь яаж байсан юм?

Даариймаа -

Зарим нь сайн дураараа элсдэг. Зарим нь албан хүчээр элсүүлж байсан юм шиг байгаа юм.

Саранцэцэг -

Өө тийм үү?

Даариймаа -

Тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо социализмын үед хүмсүүдийн ажилд хандах хандлага ер нь ямар байсан? Одоо энэ хүмсүүдийг харж байхад ажилд хандаж байгаа байдал ер нь яаж өөрчлөгдсөн бэ?

Даариймаа -

Социализмын үед чинь ерөнхийдөө ажилдаа бол ер нь улаймсгай, сайн хийгддэг байсан.

Саранцэцэг -

Их үнэнч?

Даариймаа -

Үнэнч, сайн хийдэг байсан. Одоо ч яахав дээ, эрхэлсэн ажил зарим нь дор дороо үнэнч хийдэг улсууд байж л байна, тийм зарим нь ч нэр төдийгөөр томьёолчихсон улсууд ч байж л байна. Өнгө өнгөөрөө л байх юм даа одоо ч тэгээд.

Саранцэцэг -

Ер нь ажилд орж байгаа байдал ер нь хүмсүүд социализмын үед чинь бараг ихэнхи нь ажилтай байдаг байжээ?

Даариймаа -

Ажилтай байсан. Яг тийм байсан.

Саранцэцэг -

Ажилд ороход чинь одоо жишээлвэл ямар байдлаар ажилд авдаг байсан юм? Одоо ер нь хүмсүүдийг харж байхад ажилд авах орох ер нь ямар болсон бэ?

Даариймаа -

Одоо болвол ерөөсөө хүнд байгаа юм чинь. Мэргэжилгүй хүн гэж бараг цөөн болсон байна. Мэргэжилтэй хэрнээ ажил олддоггүй тийм л болчихсон байна ш дээ одоо яахаараа тийм болчихсон мэдэхгүй, өөрснөө хийдэггүй юм уу, ажил нь олддоггүй юм уу, тэгээд л хичнээн мэргэжил эзэмшсэн улс чинь дандаа тус тусдаа наймаа арилжаа ч юм уу хийгээд явдаг, мэргэжлээ хаячихсан тиймэрхүү байдалтай. Тэгээд дотоод гадаадад элдэв улсад тэгж Солонгос, Япон энэ тэр гээд гараад явчихсан улсууд их л байх юм. Тийм. Өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийхгүй улсууд бас байж л байна. Заа мэргэжилгүй нэг хөдөөний улсууд бол яахав нэг, одоо бол сангийн мал маллана гэхгүй амин хувийн нэг тав юм уу арван юмаа маллаад, тиймэрхүү дундаж юутай амьдралтай улсууд бол байж л байна. Тийм.

Саранцэцэг -

Ер нь болвол тэгээд заа нэг арав төгссөн бай, найм төгссөн ч бай, бүүр одоо сургууль төгсөөгүй ч бай, тийм улсууд ажилд оръё гэвэл ямар ажил ихэвчлэн ордог байсан юм? Ер нь үйлдвэрийн газар ямар хүмүүс голчлон ажилладаг байсан юм бэ?

Даариймаа -

Ерөөсөө ер нь үйлдвэрийн чинь газар энэ бид нарыг чинь бага байхад энэ техникум төгссөн, ТМС мммс гэж байсан ш дээ. Тийм төгссөн улсууд ч байдаг байсан. Тэгэхдээ өөрийн гар юу ур чадвартай улсууд бол ахуй үйлчилгээ мүйлчилгээнд чинь шалгуулаад л өөрснөө орчихдог. Түүнээс тийм их мэргэжил гээд сүйдтэй юм болдоггүй үе байсан ш дээ. Тийм.

Саранцэцэг -

Тэгэхээр ер нь хүнийг ажилд авахдаа түрүүлээд ямар ч байсан, тэр ажилд тэнцэх тэнцэхгүйг шалгадаг байж тээ?

Даариймаа -

Шалгадаг байсан.тийм.

Саранцэцэг -

Тухайн гол яахав жишээлвэл өөрийнхөө хүсэлт гаргаад өргөдлөө бичээд очно?

Даариймаа -

Тэгнэ. Одоо би танайд ажиллая би тийм юм хиймээр байна ч гэдэг юм уу тэгээд л тэгээд л шалгуулаад л, одоо энэ хүний энэ оёдол дээр тэнцэх нь үү, тэнцэхгүй нь үү, гутал дээр ч гэдэг юм уу зөөлөн оёдол дээр ч гэдэг юм уу, тэгээд л тэгээд л тэнцэнэ гэвэл аваад л мастер нь шалгаж аваад л тиймэрхүү л байсан үе дээ.

Саранцэцэг -

Одоо жишээлбэл үйлдвэрийн газар оёдлын үйлдвэрийн газар гэхэд чинь л хүмсүүд нөгөө нормтой ажилладаг байсан байх аа?

Даариймаа -

Нормтой ажилладаг байсан.

Саранцэцэг -

Тийм, тэгээд тэр нормоо биелүүлээд, тэгээд өшөө одоо өөрийнхөө мэргэжлийн дагуу зэрэг дэвээ ахиулъя гэх юм бол ямар журмаар яаж ахиулдаг байсан бэ?

Даариймаа -

Өө тэгвэл курс мурст явж байсан байх. Би бол өөрөө тийм малчин хүн болохоор нээх тийм мэтийн юм мэдэхгүй. Тэгэхдээ ер нь хүний яриагаар курс мурст давхар суралцаж явж байсан юм шиг байналээ.

Саранцэцэг -

Үйлдвэрийн ажиллагсдын цалин хөлс ер нь ямархуу байдаг байсан бэ?

Даариймаа -

Мэдэхгүй одоо тэр дунджаар нэг ямаршуу авцгааж байсан тэрнийгээ л авцгааж байсан байх. Ер нь ямар нээх одооных шиг тэдэн мянга тэгж ярих юм биш, хоёр гурван зуугаар л хэмжигддэг байсан юм чинь, тийм л үе байсан байх даа.тийм.

Саранцэцэг -

Дээр үед чинь одоо эрх тушаалтай, эрх мэдэлтэй тийм хүн гэвэл ямар хүнийг хэлдэг байсан ?

Даариймаа -

Одоо яахав дарга нар юугаа л тэгдэг байсан байх. Тийм.

Саранцэцэг -

Энэ ер нь ийм эрх мэдэлтэй улсууд доод албан тушаалын улсуудтай харьцдаг харьцаа, харилцаа ямар байсан бэ?

Даариймаа -

Өө бас одоог бодвол харьцаа нь дээр байсан юм уу, бас нээх аашилж загнаад зандчаад байсан юм байхгүй, бас нэг эв зүйгээ олоод амьдраад байсан байх

Саранцэцэг -

Гэж боддог уу?

Даариймаа -

Тийм. Тэгж л бодож байна.

Саранцэцэг -

Ер нь тэгээд ийм дарга улсуудыг ингээд шууд гадна төрхөөс нь хараад энэ одоо удирдах албан тушаалын дарга хүн байнаа гэж харагдах уу?

Даариймаа -

Харагдана. Харагдана. Бас хүний төлөв янз чинь бас байгаа ш дээ тиймээ. Ааштай хүн ч гэсэн бас нэг гаднаас нь ажиглагдана тээ. Бараг мэнд зөрөөд яасан төдийд ч юм уу, хүний ааш, царай зүс бас ялгагддаг ш дээ хүнд, харагддаг ш дээ. Тиймэрхүү байдлаар бас хүний байдал бол харагдана, мэдэгдэнэ.

Саранцэцэг -

Одоо жишээлвэл тэр нарын өмсөж, эдэлж хэрэглэж байгаа юмс байдаг юм уу, өдөр тутмын байдлаараа ер нь болвол хувцасласан байдал нь ч юм уу өөр байх уу?

Даариймаа -

Гайгүй ш дээ.

Саранцэцэг -

Дарга нар бол?

Даариймаа -

Тийм нэг яахав, зүгээр нэг удаа пиджак костюм өмсөж байсан бол тэр маягаараа л явна уу гэхээс биш түүнээс хүнээс дээш гарсан тийм сайн сайхан юм эдэлнэ гэсэн юм байгаагүй ш дээ. Тийм. Тэгээд яахав, малчдынхаа өндөрлөг юугаар бол монгол дээлээ өмсдөг, тиймэрхүү л үе байсан дөө.

Саранцэцэг -

Тэгвэл ийм дарга улсуудад хандаж байгаа жирийн хүмсүүд ямар харьцаатай байх уу?

Даариймаа -

Өө гайгүй ээ. Зарим нь бол ч яахав, бас аа тэр тийм ааштай, энэ ийм ааштай л гэдэг хүн хүнийхээ янзаар л ханддаг байсан байхдаа. Хүний тэр хүн яаж харилцаж байна, бас дарга хүн өөрөө бас хүний харилцаагаар нь бас хариулдаг байсан байх даа.

Саранцэцэг -

Тэд нарын одоо эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа арга зам нь ямар байсан жишээлвэл одоо тушааж?

Даариймаа -

Өө яав, тушаахын хувьд бол тушаана. Одоо тийм юм тэгэх ёстой одоо тиймээ, одоо тэгэхэд тийм юугаа биелүүлсэн байх ёстой гэдэг юм уу, тийм тушаасан юм бол байна.

Саранцэцэг -

Аа дарга хүнийг бол шүүмжилж болох уу? Хурал дээр?

Даариймаа -

Тэр үед бол шүүмжилж, болдоггүй үе байсан.

Саранцэцэг -

Тийм үү?

Даариймаа -

Тийм.

Саранцэцэг -

Шүүжилвэл яах уу?

Даариймаа -

Шүүмжилвэл тэр хүнийг одоо атаа жөтөө авч, тэр хүнийг бүр л доош нь унагана даа. Тийм.

Саранцэцэг -

Ер нь тиймэрхүү хандлагатай юу?

Даариймаа -

Тийм. Тийм. Тэгээд тийм болохоор айгаад үг хэлж чадахгүй нөгөө хүнд. Ерөөсөө л дотроо л одоо нэг гэр бүл дотроо ч юм уу, нэг хүүхэд шуухадтайгаа ч юм уу тиймэрхүү дотроо л одоо тэр тийм юм байх юм хэцүү юм байна ч гэдэг юм уу хэцүү юм гэх, тиймэрхүү л юм ярина уу, гэхээс түүнээс өөрт нь хурал хуйн дээр шүүмжлэх юу байхгүй эрх байхгүй. Тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо ингээд таныг.., таны амьдралын туршлагаас харж байхад эмэгтэй эрэгтэй улсуудын байдал, төлөв ер нь яаж өөрчлөгдсөн бэ? Таны одоо бага залуу байж байх үед эмэгтэйчүүд ямар байсан? Одооны эмэгтэйчүүдийг харж байхад яаж өөрчлөгдсөн байна?

Даариймаа -

Өө бид нарын үед бол яахав дээ. Хүн амьтнаас л айдаг ичдэг тийм ичгүүртэй, одоо жишээлвэл ээж аавыхаа дэргэд ч юм уу нэг л хувцас хунараа солихоо хүртэл ичдэг. Одоо чинь бол хамаагүй болсон тэр одоо тэнд ч нэг лээвчигээ/хөхний даруулга/ тайлчихсан, энд ч нэг нүцгэн харагдаад л өмсөж байх шиг, тиймэрхүү л болчихсон юм. Бид нар бол тийм байгаагүй, ерөөсөө их ичдэг. Заа хэдэн охидууд бол яахав дундаа нэг ус мусанд орохдоо бо яахав нэг бандаашиг зандаашигтайгаа ичиж зовсон юм хоорондоо орно. Түүнээс одоо шиг илэн далангүй, тийм айхтар нүцгэн шалдан ер нь бараг хүүхдээ хөхүүлэхэд хүртэл ээж ааваасаа ичих гээд байдаг үе байсан ш дээ. Одоо шиг тийм замбараагүй байгаагүй. Одоо бол ерөөсөө замбараагүй болчихсон айж ичихгүй тийм л болчихсон юм даа. Нүцгэн шалдан явсан элдэв бусын юм байх юм. Бид нар чинь бол давчхан өмд өмсөөд би чинь одоо багадаа одооных чинь үйлдвэрийн өмд гээд нэг их ховор байдаг байсан ш дээ. Тэгээд л өөрснөө даалимба маалимбаар нээх тийм давчхан өмд хийж өмсдөг байсан. Тэгээд нэг цамц мамц бид нар чинь кофт/эмэгтэй цамц/ гэж ярьдаг нейлон тийм кофтнууд байдаг байсан. Тэгээд тийм мэтийн юм өмсөөд явахаар л манай ээжийн эгч мэгч нь аа тэгээд хошногоныхоо ацыг гаргачихаад л тэгээд л нээх муухай өмдтэй цамцтай энэ тэр явж байх юм гээд л зэмлэдэг л байсан. Тэгээд тэр үед чинь бол хүйс мүйс, нуруу, бөөр нь гараагүй л үе байсан. Тэгтэл тиймэрхүү маягаар л бид нарыг хэлдэг байсан ш дээ. Хамаагүй нүцгэн шалдан явуулах дургүй. Ер нь тэгээд л юм зум элдэв бусын юм угааж арчсан ч нууж хааж угааж арчина уу болохоос тэнд ч нэг өмд хамд дэлгээд хаячихсан, энд ч нэг юу яачихсан тийм юм байдаггүй. Бүслүүр мүслүүрэндээ нууж хааж , энд тэнд нь хавчуулдаг тийм л байсан.

Саранцэцэг -

Ер нь эмэгтэйчүүдийг дэмжсэн төрийн бодлого гэж байсан уу?

Даариймаа -

Заа даа, ер нь тийм их сүүдтэй тийм ийм гэж яригдаж байгаагүй байх. Яахав дээ яахав олон хүүхэд гаргасан эхчүүдэд нэг найман хүүхдээс дээшийг нь бол 1 дүгээр одон өгдөг, 4 -өөс дээшхийг нь бол хүүхдийн мөнгө гэж олгодог байсан ш дээ. Тийм. Хүүхдийн мөнгө олгодог. Тэгээд 5 гэхээр чинь 2 дугаар одон авдаг, 5 хүүхэдтэй хүн. 8 хүүхэдтэй хүн 1 дүгээр одон авдаг. Эхийн шагнал нэг тиймэрхүү л юм байсан байх. Өөр тийм жичдээ тэр ээжийг тэтгэнэ, барина гэсэн юм бол ер нь байхгүй, тийм л үе байсан даа.

Саранцэцэг -

Ер нь эмэгтэйчүүд таны одоо ажил хийж байх үед удирдах албан тушаалд хэр их олон томилогддог, тавигддаг байсан бэ?

Даариймаа -

Заа даа цөөвтөрхөн хүүхнүүд л байдаг байсан даа, албанд тушаалд бол их цөөхөн байдаг байсан.

Саранцэцэг -

Ер эмэгтэйчүүдийн байгууллага дээр байдаг, эмэгтэйчүүдийн зөвлөл эмэгтэйчүүдийн зөвлөлөөс явуулдаг арга хэмжээ гэдэг юмыг та юу хэлэх үү?

Даариймаа -

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ Өвөрхангай аймгаас тэгж байна, ингэж байна гэж яригддаг л байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн юу гээд л явах нь явагддаг л байсан байх. Хөдөөдөө тэгж нэг их лут би ч тэр үзүүлсэн харуулсан юм байхгүй, төв газраа бол хурал хуй хийж эмэгтэйчүүдийн талаар зөвлөгөөн юу өгдөг л байсан байх л даа. тиймээ. Ариун цэвэр ч байдаг юм уу юу ч албан журмын юугаар, одоо нэг дарга даамлын юугаар ч байдаг юм уу, тиймэрхүү юмнууд бол өгч л байсан байх заавар зөвлөгөө.

Саранцэцэг -

Яг эмэгтэйчүүдэд хандсан эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд байдаг юм уу, нөхөн үржихүйн ч талаас нь ч байдаг юм уу, ямар нэгэн байдлаар сургалт зөвлөгөөн, одоо урьдчилсан байдлаар үзлэг ч байдаг юм уу, тэгж эмэгтэйчүүдэд хандсан тийм үйл ажиллагаанууд явдаг байсан уу?

Даариймаа -

Өө нэг яахав дээ, эмэгтэйчүүдийн юугаар эмч мэмчид нэг үзүүлэх гэх юм бол бөөнөөр нь малчид залчидыг нэг аваачиж, ачиж аваачаад л нэг тиймэрхүү эмнэлэгт үзүүлээд, нэг зөвлөгөөн хурал хуурцгархуу зөвлөгөө мөвлөгөө одоо тийм, тийм байх ёстой эмэгтэйчүүдийн талаар гэдэг юм уу, хааяа нэг тиймэрхүү юм хаа нэг дээ ер нь жил бүгд ч биш, хэдэн жилийн дараа ч юм уу, тиймэрхүү юм хааяа явагддаг л байсан.

Саранцэцэг -

Хөдөөгүүр ер нь эмэгтэйчүүдийн баяр, Мартын 8-ны баярыг хэр их тэмдэглэдэг байсан бэ?

Даариймаа -

Өө нээх их тэмдэглэхгүй яахав дээ, тэгээд л боллоо л гэнэ. Яахав сайндаа л бол нэг сайн дураараа өөрснөө хоол унд нэг сайхан бөөнөөрөө тэгээд олон айл майл бол яахав, нийлээд нэг жаахан айраг майраг ч байдаг юм уу, нэг тийм тийм юм ууж идээд бас нийлэх тал бий. Тэгээд зарим нь нээх тийм мэдэх ч үгүй өнгөрөөдөг тал ч бий, улс айл айлынхаа янзаар л тийм.

Саранцэцэг -

Ер нь бол соёлжилт, соёлын талаар, ахуйн одоо соёлын талаар эмэгтэйчүүдийн хэр дээшилсэн гэж боддог вэ?

Даариймаа -

Өө бас зарим нь сайхаан сайхан. Гайгүй сайхан улс бас байлгүй яахав.

Саранцэцэг -

Яг социализмын үед хэрэглэж байсан одоо хувцас хунар, хэв загвар мода, одоо үс гэзэгний засалт, тайралт гэх мэтчилэнгээр одоо тийм юмнууд одоог хүртэл ер нь яаж өөрчлөгдөж ирсэн гэж бодож байна?

Даариймаа -

Тэр үед тэр миний залуу байх үед чинь голцуу л ер нь их тайрмал үс байдаггүй байсан. Дандаа л ер нь сүлжих талын, гэзэгтэй, тэгээд л овоолох гэж нэг юм байсан даа.

Саранцэцэг -

Үсээ юу?

Даариймаа -

Тийм. 70 оны үед 70 далан хэдэн онд ч юм энэ үсийг их овоолдог байв даа. Тэгээд л өөр ер нь тийм нээх үсээ тайрсан ховор шүү, 80 он гарсхийгээд л ер нь голцуу тайрчих шив дээ үсээ.

Саранцэцэг -

Хувцасны талд голцуу одоо үндэснийхээ дээлийг өмсдөг байсан уу?

Даариймаа -

Дандаа дээл. Ер нь дээл голцуу дээл өмсөнө.

Саранцэцэг -

Сүүлд энэ европ хувцас чинь хэдэн онд орж ирсэн юм бэ?

Даариймаа -

Энэ бол наян хэдэн оноос л ерөнхийдөө одоо өмд цамцандаа орчих шив дээ. Одоо ер нь хот хөдөөгүй л өмд цамцтай байдаг болчихлоо ш дээ. Тийм. Яахав нэг баяр ёслол бүүр нэг яах бол яахав гоё ганган дээлээ хувцасаа өмсөх юм, одоо гэр орон зуурт байх юм бол өмд цамцтай л бйж байдаг. Тийм л болчихож одоо.

Саранцэцэг -

Эрэгтэйчүүдийн хувьд таны бодол ямар байдаг вэ? Эрэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөв?

Даариймаа -

Эрэгтэйчүүд бол яахав дээ хөдөөний улсууд бол яахав, дээл хувцсаа дээл бол ер нь голцуу өмсөөд байна даа, хөдөөний малчид бол. Тийм. Нээх их өмд цамцтай давхиад байхгүйй ш дээ. Тэрлэг дээлээ өмсчихөөд зуны цагт нь, өвлийн цагт нь хөвөнтэй үстэй дээлээ өмсчихөөд, голцуу дээлтэй байна малчид бол. Эмэгтэйчүүд нь бол ер нь бараг л өмд цамцтай зуны цагийг өнгөрөөчихдөг болчихож дээ. Өвлийнхөө цагт бол яахав дээлээ өмсдөг л байх л даа. Тийм.

Саранцэцэг -

Ер нь болвол юу юу эрэгтэй улсууд ер нь голцуу удирдах албан тушаалд одоо техникийн талын ч юм уу одоо ямар нэгэн ажилд томилогдсон ажиллаж байгаа байдлаас нь харахад эрэгтэйчүүд голлон байсан гэж хэлэх үү, та?

Даариймаа -

Голлон байсан, голлон байсан. Тийм.

Саранцэцэг -

Социализмын үеийн гэр бүлийг та ер нь юу гэж ойлгодог вэ? Одоо ер нь гэр бүлийг харж байхад яаж өөрчлөгдсөн байна?

Даариймаа -

Өө социализмын үед чинь ер нь салалт, сарнилт хүүхэд шуухдаа өсгөлт нь хамаагүй сайн байсан. Одоо бол салалт малалт чинь ихэсчихсэн юм шиг байна.

Саранцэцэг -

Гэр бүлийг дэмжсэн бодлого гэж явагдаж байсан уу?

Даариймаа -

Өө яахав, нэг юу муугаар нэг ярилцдаг л байсан л даа. Тэгэхдээ ямар нээх гүнзгий амьдралд ороод байх үе байгаагүй. Тийм. Ерөнхийдөө тэгээд тэр чинь өнөө нэг бас нэг хууль юундаа заагдчихсан болохоор өнөө салалтыг чинь нээх их амархан тэр хоёр саллаа хэрэлдээд явлаа гэхгүй, салгаад өгдөггүй байсан үе болохоороо бүүр салалт нь ховор байсан юм болов уу

Саранцэцэг -

Одоо гэр бүл болоогүй байхад нэг татвар татаас гэж нэг юм өгдөг байсан уу?

Даариймаа -

Аан өгдөг байсан. Хүүхэдгүйн татвар өгдөг байсан, тэр одоо бүү мэд одоо бид хоёр чинь нийлээд анхныхаа хүүхдийг бас алдчихаад, тэгээд хүүхэдгүй нэг жил болоход чинь хүүхэдгүйн татвар авдаг байсан юм. Тэр юуны учир юм..,

Саранцэцэг -

Цалингаас авдаг байсан юм уу?

Даариймаа -

Цалингаас авч байсан.

Саранцэцэг -

Их мөнгө авах уу? Бага мөнгө авах уу?

Даариймаа -

Үгүй ээ одоо тэр үед чинь бага зэргийн цалин авдаг байсан бас тэрнээс нь хорин хэдэн цаас ч юм уу суутгачихдаг байсан байх. Тэгэхээр бас л хөөрхөн хорлолтой л юм байсан байх. Хорин хэдэн төгрөг гэдэг чинь одоо хоёр цай аваад, 25 төгрөг л гэж бодоход чинь 2 цай, 2 сав сахар авчих л юм мөнгийг нь торгоод авчихдаг байсан байна ш дээ, хүүхэдгүйн татвар сар бүгдэд аваад байна гэдэг чинь.

Саранцэцэг -

Сүүлд нэг залуу гэр бүлд 500,000 мянган төгрөг олгоно гээд л төрөөс тийм бодлого явагдсан ш дээ, тээ?

Даариймаа -

Заа тийм байсан.

Саранцэцэг -

Та тэрний талаар юу гэж боддог вэ?

Даариймаа -

Үгүй ээ тэр харин яахав дээ. Шинэ гэр бүл болж байгаа бололцоо тааруухантай улсууд бас яахав дээ, 500000 мянга гэдэг чинь бас л хөөрхөн их юм ш дээ тэр айлд. Нэг юухантай ч болов болчихно ш дээ тиймээ. Амьдрал тааруухан айл байсан бол 500,000-аар чинь бас нэг ор дэвсгэр ч юм уу авчихна. Гэр орондоо юухан хэрэглэчихнэ. Тэгээд л амьдрал нь сайн, баталгаатай л сайн байж байвал тэгээд л болж л байна даа 500000. Аа 500000-аа авчихаад л нэг хоёр жил болоод юм уу, салж саринаад байх бол хэрэг байхгүй л дээ. Тийм. Ер нь одооны амьдрал сайн сайхан тэгээд л бөх бат л амьдралтай бйвал болж байна. Аа тэгэхгүй нэг 500000 мянган цаасны төлөө амьдрах гэж байгаа юм шиг нэг авчихаад л, эргээд л салдаг тийм байх юм бол бас болохгүй л дээ.

Саранцэцэг -

Ер нь болвол яг социализмын үед гэр бүлд чиглэсэн бодлогууд бас таньд одоо тэрэн дээр их нөлөөлж байсан шүү гэж байсан юм санагддаг уу?

Даариймаа -

Үгүй ээ. Ер нь л нэг юу байхгүй, нөлөөлсөн юм байхгүй.

Саранцэцэг -

Одоо яг социализмын үед гэх юм болвол энэ Монголд ЗХУ-аас одоо Оросын иргэдээс гадна ямар өөр орны иргэд амьдардаг, наашаа цаашаа ирж, очдог эд нар байсан бэ?

Даариймаа -

Манай Хархоринд лав Венгер, Польш энэ тэр л очиж байсан байх. Гурилын үйлдвэрийн юугаар, гурилын үйлдвэрийн чинь юугаар л очиж байсан байх. Түүнээс өөр би ерөөсөө сайн мэдэхгүй. Тийм.

Саранцэцэг -

Хятад иргэд байсан уу?

Даариймаа -

Хятад иргэд чинь харин намайг жаахан байхад тэр манай Хархорин сангийн аж ахуй шуудуйнуудыг татаж намайг бага байхад их хятадууд байсан юмаа.

Саранцэцэг -

Өө тийм үү? Бүр таныг хүүхэд байхад уу?

Даариймаа -

Тийм.

Саранцэцэг -

Өө тэгээд сүүлд?

Даариймаа -

Сүүлдээ бүүр байхгүй болчихсон байсан. Нутаг буцаасан байх, тэгээд ямар юм хэлэлцээр тохиролцоогоороо тэр хятад манай Монголд байхааргүй гаргуулсан байхаа нэг үе. Тэгээд л явцгаасан байх.

Саранцэцэг -

Тэд нар тэр тариалан.., газар тариалан шуудуу муудуйнууд дээр ажиллаж байсан, өөр ямар одоо ажил дээр байдаг байсан юм бол мэдэх үү?

Даариймаа -

Барилга дээр байсан байх. Барилга дээр байж байсан санаад байдаг юм. Тэгээд лак мак, хар лак энэ тэр яагаад бид нар чинь лакийг нь зажлах гэж гүйж тиймэрхүү үе байсан юм байгаа юм. Тэгэхэд тэр барлга дээр ажиллаж байсан байх. Тэгээд ерөнхийдөө тэр шуудуу юуг л шуудуу сангийн аж ахуйд их тавьсан даа. Аймар их талыг чинь нэл л шуудуу болгочихсон байсан байх.

Саранцэцэг -

Орхоноос татсан уу?

Даариймаа -

Орхоноос татсан баахан усан сан шуудуунууд л байсан. Тэрийг тэр тариан талбайн дээр ерөөсөө манайхан хэрэгжүүлээгүй хэрэглээгүй. Тэрийг хятадууд ухаж ухаж л хийж хийчихээд л явсан. Сүүлдээ тэр ер нь булагдаад л өнгөрсөн.

Саранцэцэг -

Ер нь одоо монголчуудын гадаад хүмсүүдтэй харьцдаг харьцаа ер нь ямар байсан гэж боддог вэ?

Даариймаа -

Би бол одоо бол ч дэмий юм байх л гэж боддог юм ш дээ, энд тэндхийн юмнууд л орж ирээд л, хортой хоргүй нөхцөл байна, охид хөвгүүдийг уруу татдаг юм байна тийм. Тэгэхээр одоо ер нь бараг нь монгол нь ганц хоёрхон л нэг сайхан улстайгаа байж байна уу гэхээс тэгээд л тэр ч энэ ч гээд л санд ч үгүй, савд ч үгүй хүн бүгд рүү хэлэлцээр юу хийгээд байхыг би бол ямар юм болдоо л гэж боддог. Тийм. Нээх сайн сайхан байх гэж бодохгүй л байна, ерөнхийдөө.

Саранцэцэг -

Яг одоо танд болон танай гэр бүлд тийм гадаадын найз нөхөд эд нар байсан уу?

Даариймаа -

Байхгүй.

Саранцэцэг -

Та одоо гадаад орнууд руу явсан уу? Танай хүүхдүүдээс гадаадад сурсан хүүхэд бий юу?

Даариймаа -

Байхгүй. Манай тэр бага охин л нэг Хятадад нэг тэр гоо сайхны юунд явсан. Өөр хүн ерөөсөө ийш тийшээ явсан хүн байхгүй.

Саранцэцэг -

Ер нь одоо Монголд ажиллаж байгааа гадаадын мэргэжилтэнгүүд тэр одоо үйлдвэр дээр ч байдаг юм уу хаана нь ч байдаг юм, тэр улсууд ер нь монгол улсуудад хэр их одоо найрсаг ханддаг, монголчууд ер нь тэр улсуудад хэр их харьцаа нь одоо ямар байдаг байсан бэ?

Даариймаа -

Аа манай монголчууд ч яахав ер нь гадны улсуудад гайгүй ш дээ. Тийм. Ер нь гайгүй. Цаад улсууд нь ямаршуу байдаг юм ёстой мэдэхгүй юм.

Саранцэцэг -

Тэр Венгер Польшууд бол хэсэг хугацаанд л байж байгаад л яваад өгдөг үү?

Даариймаа -

Хэсэг хугацаанд л байж байгаад л яваад өгдөг, тийм.

Саранцэцэг -

Одоо танай нутгаар одоо гадны жуулчид муулчид эд нар гэж их ирдэг үү?

Даариймаа -

Өө их явна. Одоо бол их явдаг юм ш дээ,энд тэндхийн жуулчид бол орон бүгдээс л явдаг байх. Их явж байдаг юм.

Саранцэцэг -

Ер нь одоо социализмын үед гадаад эд бараа олж авъя гэвэл хаанаас олж авах вэ?

Даариймаа -

Заа даа, гадаад эд бараа олж авахад чинь наашаа хот руу л орж ирнэ дээ. Тэгэхдээ тэгээд энэ чинь бас өнөө нэг сайд нарын хоёр моёр гээд байдаг байсан. Тэндээс энэ тэр хаалга маалгатай, танил талтай бол яахав юухан ийхэн бараа материл авчихдаг.

Саранцэцэг -

Сайд нарын хоёр гээд, хотод уу?

Даариймаа -

Хот дотроо байсан юм.

Саранцэцэг -

Дэлгүүр юм уу?

Даариймаа -

Дэлгүүр байсан юм. Тэр чинь одоо бараг наян нэг, хоёр оны үед байсан байхаа аягүй бол, тийм. Далан хэдэн он монд ч байж байсан.

Саранцэцэг -

Ер нь болвол юу юу одоо орос дэлгүүр их байсан гэж ярьдаг юм байналээ?

Даариймаа -

Орос дэлгүүр их байсан.

Саранцэцэг -

Орос дэлгүүрээс та бараа авч байв уу?

Даариймаа -

Би ерөөсөө авч чадахгүй. Манай нэг эгч харин таньдаг маньдаг гээд хааяа нэг хааяа нэг юухан хээхэн авдаг байсан. Тэгэхдээ тийм яахав дээ нэг хүүхдийн малгай залгай ч гэдэг юм уу, гутал мутал гутал өмд мөмд, ноосон өмд зөмд тиймэрхүү л юм авдаг байсан. Түүнээс өөр нээх тэр үед чинь хятад бараа гэж байгаагүй юм ,хятад барааг ерөөс өө оруулдаггүй, тэгээд хятадтай хэлэлцээр хийхээ байчихсан үе байсан байх. Тийм. Тэгээд л одоо л сүүлийн үед дэлгэрээд байгаа болохоос.

Саранцэцэг -

Тэрнээс биш орос орос бараа л голцуу байдаг байсан уу?

Даариймаа -

Орос бараа л голдуу байсан.

Саранцэцэг -

Монгол үйлдвэрийн үү?

Даариймаа -

Тийм. Монгол үйлдвэрийн бараа өөрснөө үйлдвэрлэсэн. Тэгээд өөр газрын бараа нээх байгаагүй ээ. Одоо чинь тэгээд л элдэв бусын гурил мурил, будаа мудаа чинь энэ тэндээс орж ирдэг, тийм юм байгаагүй манайханд чинь. Шар цагаан будаа Оросоос л орж ирж байсан байх. Хааяа нэг орос гурил орж ирж байсан л байх, түүнээс бол гурил бол дотоодоосоо хангачихдаг тийм л үе байсан.

Саранцэцэг -

Ер нь бол бараа ховор байсан уу? Яг одоотой харьцуулах юм бол?

Даариймаа -

Ховор ховор. Тийм ховор.

Саранцэцэг -

Ялангуяа одоо энэ хувцас хунар, торго дурдан одоо юу байдаг юм, барааны талдаа болвол ховор байдаг уу?

Даариймаа -

Торго дурдан ховор байсан шүү. Бас нэг хэсэгтээ.

Саранцэцэг -

Хэзээнээс их элбэгшиж ирсэн юм бэ?

Даариймаа -

Заа даа, 90-ээд оны үеэс л дэндүү элбэг болов уу, наян хэдэн онд чинь бас нэг урдаас Хятадаас нэг үйтэн хуар муар, мүнчүү зинчүү орж ирж байсаан. Их дэлгүүрт ирж л зарагддаг байсан. Тэгээд л сүүлийн үед одоо нэл хувьчлагдаад л хувийн юм болчихсон юм шив дээ. Тэгээпд одоо ч ер нь саа сайгүй л нүд алдмаар торго дурдан, нүд алдмаар бараа болчихсон юм. Мөнгө нь л байж байвал аваад л байхаас арга байхгүй. Мөнгө нь л /инээв/

Саранцэцэг -

Яг одоо танай таны амьдарч байгаа одоо тэр Хархорин сум Шанх сум одоо энэ хотод байгаа бараа хоёр бол хоорондоо ялгаатай юу?

Даариймаа -

Өө гойд гойд. Тэр чнь хөдөө газар юм чинь. Энэ чинь хот газар гэхээр шал гойд. Манай Шанх дээр чинь бол бараатай дэлгүүр гэж байхгүй. Хүнсний л ганц дэлгүүр байгаа. Тийм. Хархоринд бол яахав ээ, бараа нь хүнс нь бол зөндөө олон байдаг юм. Тэгээд зах мах гээд нээгдчихсэн.

Саранцэцэг -

90-ээд оны үед чинь одоо Монголд ардчилсан хөдөлгөөн гарсан. Та энэ ардчилсан хөдөлгөөний үеэр хөдөөнөө л байсан уу?

Даариймаа -

Хөдөөнөө л байсан.

Саранцэцэг -

Энэ талаар сонсоод ер нь анх юу гэж бодож байв? Ер нь нийтлэг хөдөөний улсууд энэ ардчилалын талаар юу гэж боддог байсан бэ?

Даариймаа -

Ардчилалын л зөв гэж боддог байсан. Ер нь ардчилал сайн.

Саранцэцэг -

Ер нь ардчилалаас юу их хүлээж байсан юм бол?

Даариймаа -

Мэдэхгүй дээ, одоо энэ үнэн зөв байдлыг л юу яаж байсан байх. Тэгээд л одоо энэ л мал зал хувьчилна, барина гээд л юу яасан энэ чинь ардчилалаас л гарсан. Шашиг шүтлэг гээд л одоо илэн далангүй болголоо ардчилалаас л гаргасан. Тийм л байгаа.

Саранцэцэг -

Яг одоо таны амьдралд ардчилсан хөдөлгөөний одоо сайн нөлөө, аль эсвэл муу нөлөө гэвэл та юу хэлэх вэ?

Даариймаа -

Өө ерөөсөө тийм юм байхгүй. Сайн нь ч алга, муу нь ч алга.

Саранцэцэг -

Яг ардчилал гарснаараа одоо хүмүүст хүйсийн ялгаатай нөлөөлсөн эрэгтэйд нь нэг өөр, эмэгтэйд нь нэг өөр ч юм ч юм уу , тийм юм ажиглагдсан уу?

Даариймаа -

Байхгүй байхгүй.

Саранцэцэг -

Яг энэ хөдөлгөөнд оролцож байгаа улсуудыг харж байхад эрэгтэй улсууд нь илүү байсан уу? Эмэгтэй улсууд нь илүү байсан уу?

Даариймаа -

Заа даа мэдэхгүй дээ, ерөнхийдөө хөдөө газраа болохоор ерөнхийдөө л ардчилал дэмждэг нь нэг хэсэг, аа хуучин хувьсгалаа дэмждэг нь нэг хэсэг, манайхан чинь тэгээд л хэдэн хэсэг л хуваагдсан улсууд л байдаг байсан.

Саранцэцэг -

Тийм үү?

Даариймаа -

Тийм.

Саранцэцэг -

Танай одоо нэг одоо энэ Сүхбаатарын талбай дээр чинь нэг өлсгөлөн зарлаж байна гээд л шуугилдаж байсан. Танай аймгийн төвөөр тэгж байсан уу?

Даариймаа -

Өлсгөлөн зарлаж уу?

Саранцэцэг -

Тийм.

Даариймаа -

Үгүй үгүй.

Саранцэцэг -

Огт тийм юм байгаагүй юу?

Даариймаа -

Тийм юм байгаагүй.

Саранцэцэг -

Та нар тэр талаар мэдээлэл хаанаас олж авдаг байсан бэ?

Даариймаа -

Мэдээлэл ерөөсөө нээх юу яахгүй ш дээ, энэ чинь одоо зурагт мурагтаар л харна уу гэхээс зурагт радио өөр нээх тийм хүн очоод одоо тийм болж байна, ийм болж байна гэх юм бол байхгүй. Тийм л.

Саранцэцэг -

Одоо аймаг дээр ч байгаа юм уу Хархорин дээр байдаг ардчилсан холбооны залуучууд ч гэдэг юм уу тийм ардчилсан намын гишүүд гэсэн тийм улсууд юм хум ярихгүй юу?

Даариймаа -

Өө яахав дээ, ярьдаг нь ярина. Тэгэхдээ тэгээд л нээх их яахгүй ш дээ сонгууль монгуулийн үеэр бол яахав манай ардчилал гээд л ярина. Хувьсгалт нам гээд л ярина хоёр хэсэг хуваагдчихсан юм шиг л тийм юм их явагдана л даа. Тийм. Түүнээс одоо үедээ бол ч нэг гайгүй л. Тэгэхдээ одоо ардчилал гээд гарчихлаа ш дээ, одоо тээ. Ардчилсан намаас юу болчихлоо одоо тэгэхээр үнэн зөв л ажиллаж байвал ганцхан болж байна. Тийм. Хуурамч одоо тэгээд л ганцхан улс төрийн нэр хүнд авахын төлөө ажиллах гэж ард түмнээ хаячих юм бол одоо ардчилалаас гараад яах юм, ямар ч нэмэргүй ардчилал нэгэнтээ гарсан юм нэгэнтээ юу яасан юм үнэн зөв сайн л хийвэл тэгээд л болоо. Ард түмнээ сайхан зөв сайхан авч явах, олон улстай нээх хэлэлцээр юу хийгээд л нээх энээ тэрээ гээд байх юм бол бас хэцүү л байх байхдаа. Тэр дамаа л найдваргүй хүнсний бараа орж ирэх юм бол гол нь өвчин зовлон элбэгшиж, элдэв бус юм болно хүнснийхээ барааг жаахан цэгцэлж өгмөөр л байна. Тиймэрхүү л байвал зүгээр байхдаа. Эдэлж өмсөх нь хамаа байхгүй л дээ, бараа материал бол яахав гайгүй, тэрнээс нэг хордоод сүйд болчих нь арай гайгүй байх. Ганцхан хүнс хүнснээс л их юм шалтгаална. Буруу хүнс л орж ирж элдэв бусын ногоо цагаа, гурил, будаа энэ одоо манайх чинь ихэнхийг нь гаднаас авчихдаг болсон байна, дээрийнх шиг гурил дотооддоо хийнэ гэхээ больчихсон шахуу болчихсон байна ш дээ. Одоо нэг УБ гурил гээд нэг баахан юм нэг нь хаанахынх байлаа, хоёр л гурилын үйлдвэр байх шиг байгаа юм даа.

Саранцэцэг -

Социализмын үед одоо ингээд одоо ХАА-н салбарт ярья л даа, мал хөдөө одоо ямар шинэ техник технологи нэвтэрч байсан бэ? Та тэр талаар мэдэх үү?

Даариймаа -

Техник гэхээр чинь одоо ер нь олигтой мэдэх юм алга даа.

Саранцэцэг -

Одоо жишээлвэл газар тариаланд өмнө нь ашиглаж байгаагүй трактор комбайн ашиглах байдаг юм уу, аль эсвэл одоо усжуулалт янз бүрийн юм гаднаас орж ирсэн юм байдаг юм уу? Аль эсвэл мал аж ахуйд одоо хэрэглэдэг эм тарианууд нь шинэчлэгдсэн өөрчлөгдсөн байдаг юм уу?

Даариймаа -

Тийм юм нээх их байхгүй ээ, дээр үед чинь одоо нэг оросын л эмнүүд юундаа хэрэглэдэг байсан ш дээ. Ойр зуурын л ерөөсөө л нэг л одоо тетрациклин ч гэдэг юм уу левомецитин, стрептоцид ер нь эм чинь нээх олон төрөл байгаагүй, цөөхөн л байсан. Тариа гэхэд чинь л стрептомицин, пенициллин гэх маягаар тэгээд гульказ /глюкоз/мульказ гээд л малд чинь нэг тиймэрхүү л юм хэрэглэдэг байсан.

Саранцэцэг -

Одоо ингээд сонсож байхад?

Даариймаа -

Одоо бол өнгө өнгийн тариа юунууд болчихсон л юм байна л даа, тэр ч сайн энэ ч сайн гэдгийг ёстой мэдэх юм байхгүй. Одоо тэгээд мал дээр ч их ажиллахгүй юм дөө. Тийм. Хүүхдүүд л яадаг болохоор тийм. Дээр үед чинь..,

Саранцэцэг -

Одоо чинь боом гарлаа марлаа, малын тийм өвчин гарлаа гээд л тэгэх юм. Дээр үед ер нь ямар байсан бэ?

Даариймаа -

Тэр үед чинь ерөөсөө боом моом гэж байгаагүй. 70, 80 оны чинь үед ерөөсөө тэр тийм өвчин байгаагүй боом гэж байгаагүй.

Саранцэцэг -

Тэр нь одоо юутай холбоотой байдаг юм?

Даариймаа -

Бүү мэд одоо юутай холбоотой байдаг юм. Тэгсэн чинь одоо ийм л өвчин шинээр гарчихсан байна ш дээ. Нэг энэ чинь юу билээ, ерэн хоёр .., мянга хэдэн онд билүү цэцэг өвчин гээд бас л яригдаад байсан, ерөөсөө. Тийм мэтийн юм бол бид нарыг малчин байхад байгаагүй.

Саранцэцэг -

Гайгүй байдаг байсан уу?

Даариймаа -

Гайгүй. Ерөөсөө бид нарын чинь үед одоо нэг дэлгэрэнгүй өвчин нь бурцеллез л гэж байдаг байсан даа. Тийм малд ч байна хүнд ч л байна гээд л ингээд л ингээд л хүний гар хөл өвддөг, тиймэрхүү нэг тэр ч яахав дээ, бид нар эрлийз хоньтой ажиллаж байсан болохоор зулбасага мулбасага элдэв бусын гарч чадахгүй хонийг чинь өөрснөө гараараа ухаж авдаг тийм байсан үе. Би чинь одоо өөрөө л нэг эх баригч хүн шиг яваад орчихдог тийм үе байсан.

Саранцэцэг -

Тэгвэл нээх айхтар одоо өвчин гараад л?

Даариймаа -

Айхтар халдвартай тийм өвчин байгаагүй. Одоо л мэр сэр одоо ер нь одоо айхтар муухай өвчин чинь жилд жилд л харагдаад байдаг болчихоод байна ш дээ. Тэр аймагт гарлаа, энд энэ аймагт гарлаа гээд байдаг болчихсон байна. Хуучин бол тийм байгаагүй юм.

Саранцэцэг -

Одоо малд жишээлвэл урьдчилан сэргийлэх тариа мариа гэж юм хийгддэг үү?

Даариймаа -

Өө хийгдэнэ.

Саранцэцэг -

Нөгөө нэг юунд билээ нэг угааж мугаадаг?

Даариймаа -

Тийм хирлинээр/керолин/ угаадаг.

Саранцэцэг -

Хирлинээр угаадаг тэ? Тэр нь одоо жишээлвэл хамуу эд нараас сэргийлэх үү?

Даариймаа -

Ээ хамуунаас сэргийлнэ, ялаа хорхой, хамуу арьс өнгөний өвчнөөс л сэргийлж байгаа юм л даа.Догол могол гээд элдэв бусын өвчингүүдээс, тэр бол одоо хувийн одоо малын эмч байлаа гэхэд хувиараа хийж угаалга хийж, мөнгө төгрөгийг нь малчдаас авна, өнөө улсын юм гэж байхгүй болохоор чинь, одоо бол дандаа хувиар.

Саранцэцэг -

Аа дээр бол ямар байсан юм бэ?

Даариймаа -

Дээр бол сангийн аж ахуйн малчин гэдэг чинь бөөнөөрөө хонио хяргалаа гэхэд хонь хяргадаг газар нь тусдаа. бөөнөөр нь хонио тууж аваачаад л айлууд ингээд л суурь сууриараа хяргуулчихдаг, одоо албан газар гэхэд чинь л одоо эмнэлэг гэхэд эмнэлгийнхэн очиж хяргана, бригад гэхэд бригадынхан очиж хяргана, үйлдвэрийн ажилчингууд тэр малаа очиж хяргадаг тийм үе байсан. Тэгээд л нэг газраасаа тэр ноос моосоо ачдаг, энэ УБ-руу ачдаг манай энэ УБ-т чинь ноосны үйлдвэр үйлдвэртэй, монгол даавуунуудыг чинь хийдэг, одоо л орны адиаль/одъеяло/ мадиалуудыг чинь энэ хонины чинь ноос моос юугаар хийдэг манайх чинь их гоё гоё үйлдвэрүүдтэй байсан ш дээ.

Саранцэцэг -

Аан тийм үү?

Даариймаа -

Тийм үйлдвэрүүд байдаг байсан ш дээ. Хониныхоо ноос юугаар хийдэг янзын гоё гоё. Одоо тэгээд л бид нар чинь малчдад үзүүлдэг байсан ш дээ, үйлдвэрийхэн эндээсээ одоо энэ хонины чинь ноосоор ийм ийм бүтээгдэхүүн хийдэг юм шүү гээд л янзын гоё гоё л одоо орны бүтээлэгнүүд, тэгээд л малгай, ноосон цамцнууд, өнгө өнгийн сайхан ноосон цамцнууд.

Саранцэцэг -

Дандаа гараар уу?

Даариймаа -

Үйлдвэрийн үйлдвэрээр л дандаа хийдэг. Тэгээд бүр ингээд л ерөөсөө гэрт энэ малчиддаа аваачиж үзүүлдэг, тийм үе байсан ш дээ тэр үе. Наян хэдэн он гэхэд чинь далан хэдэн он наян хэдэн он гэхэд чинь янзын сайхан үйлдвэрийн бараанууд очдог байсан. 80-н даавуу, 74-н даавуу энэ тэр гээд л сайхан сайхан дээлийн даавуунууд одоо бол юу ч байхгүй. Одоо нэг Хятадын нэг бүрзийсэн бүрзийсэн муу хэлээд л дээл хийцгээгээд л, заваарсан юмнууд байх юм, тийм байгаагүй юм. Цэвэрхэн байгаа, тэр сайхан байгаа, бөх байгаа гэж жигтэйхэн сайхан даавуунууд гаргадаг байсан, манай үйлдвэрүүд чинь.

Саранцэцэг -

Одоо ер нь тэгээд малчид ер нь өөрийнхөө ноос, тэр малын юуг ашиглаад гараар одоо жижигхэн цех эд нар байгуулаад хийж байгаа юмнууд их үү?

Даариймаа -

Одоо ер нь тийм юм байгуулаад хийе гэвэл болно. Тэгэхдээ манайхан тийм юу байхгүй, хийж байгаа улс байхгүй.

Саранцэцэг -

Одоогоор бол байхгүй байгаа юу?

Даариймаа -

Тийм. Одоогоор байхгүй. Яахав ээ зүгээр нэг одоо нэг энэ жил нэг хонио хяргачихлаа, хургаа хурганы ахар хяргачихлаа ч гэдэг юм уу, ахар юугаа хяргачихлаа өөрснөө нэг гэрийн эсгий хийчихье гэвэл ганц нэг айлууд нэг эсгий хийнэ. Аа тэгээд энд тэнд нэг зарим улсууд ингээд хувиараа юуны эсгийн үйлдвэр гаргачихсан, тэгээд одоо ноосыг нь аваад, эсгийг нь хийж өгөөд мөнгийг нь татаад тэгээд авдаг улсууд хувийн тийм улсууд байна, үйлдвэр ноосны тийм эсгий хийдэг тийм улсууд бас байна. Аа тэгээд ноосоороо зүгээр ингээд хувьчлаад одоо нэг бригад ч гэдэг юм уу, зүгээр нэг хувийн ажилтай гурав дөрвөн хүн нийлээд нэг сайхан хүүхдийн гутал мутал ч гэдэг юм уу, оймс юу ч гэдэг юм уу, табочки мабочки ч гэдэг юм уу тийм юм хийж байгаа манай Хархоринд байхгүй.

Саранцэцэг -

Одоо ингээд л бодож байхад танд одоо хамгийн сайхан гайхамшигтай техник технологи юм даа гэж бодож байсан юм юу байдаг вэ? Одоо жишээлвэл компьютер ч байдаг юм уу гар утас ч байдаг юм уу? Машин ч байдаг юм уу?

Даариймаа -

Үгүй ээ одоо ерөөсөө яахав дээ, ерөөсөө ийм мэтийн юман дээр чинь ажиллаж юу яаж үзээгүй юм болохоор ёстой мэдэхгүй юм. Одоо харин ярьж байгаа юм нь яах уу гэхээр хот хөдөөгүй яриад утас л зүгээр юм уу даа. Түүнээс өөр тийм гайхаж соёрхоод ч байх юм алга надад.

Саранцэцэг -

Дээр үед чинь одоо холбоо утас чинь ямар байсан юм?

Даариймаа -

Холбоо утас чинь одоо холбоон дээр очиж л хот руу ийш тийшээ аймаг юу руугаа ярихаар бол холбоон дээр л очиж ярина.

Саранцэцэг -

Сумын төвөөс үү?

Даариймаа -

Сумын Хархорин дээрээ очиж л одоо хөдөөнөөс Хархорин дээр л очиж ярина, түүнээс тэр Шанх манх багийн юунуудаар чинь холбоо байхгүй ш дээ. Тийм. Одоо бол яахав дээ, гэрээсээ энэ гар утсаар чинь яриад л, энэ л нэг арай нэг гайхамшиг юм уу даа.

Саранцэцэг -

Та одоо жишээлвэл гэртээ ингээд Шанх дээр сууж байхад шууд гар утсаараа ярьчих уу тээ?

Даариймаа -

Шууд л ярьчихна. Одоо хүүхдүүдтэйгээ хаашаа л бол хаашаа хөдөө байсан ч хөдөөнийхөө хүүхдүүдтэй нөгөөдүүл чинь утастай тэгээд л тэгмээр байна ингэмээр байна өнөөдөр одоо цайны сүүгүй боллоо ч гэдэг юм уу одоо, тэгээд л ярьцгаачихна. Тийм.

Саранцэцэг -

Заа би одоо таниас хамгийн сүүлийн асуултаа асууя. Ер нь болвол монголчууд нас барсан улсуудаа дурсдаг арга барил яаж өөрчлөгдсөн бэ? Дээр үед оршуулгыг ямар журмаар яаж хийдэг байв? Одоо ер нь яаж өөрчлөгдөж байгаа гэж боддог вэ?

Даариймаа -

Үгүй ээ одоо мэдэхгүй ажаагий чинь арай залуу бага байхын үед бол жирийн л нэг л одоо тэр үед чинь одоо бас өнөө нэг ил мил тавиулдаггүй үе байсан ш дээ.Оршуулгыг чинь ил юу яадаггүй, дандаа л одооны хэв маягаар энэ хайрцаг саванд хийдэг тийм байсан.

Саранцэцэг -

Булж., газарт булж уу?

Даариймаа -

Аан тэгдэг байсан.Тийм.

Саранцэцэг -

Танай одоо нутагт жишээлвэл нийтийн оршуулгын газар гэж тусдаа байгаа юу? Тэндээ нөгөө булж мулж оршуулдаг тийм үү?

Даариймаа -

Аа тусдаа байгаа тэгнэ тэгнэ тийм. Тэгээд одоо ч яахав дээ энэ тэнд асууж сураад л одоо хуучин дээр үед оршуулгын газар байсан газрууд байх юм л даа. Тийм. Тэгээд тэнд тэгвэл тэндэх нь сайн энд бол нутгийнхаа нэрнүүдийг хэлээд л тийм газруудаар л оршуулна дөө. Одоо бол харин заримдаа ил тавьчихдаг л болсон юм байна. Тийм.

Саранцэцэг -

Ил тавихдаа одоо жишээлвэл тодорхой одоо тавьдаг.., хүн тавьдаг тийм газруудад л тавина биз дээ?

Даариймаа -

Тэгнэ тэгнэ.

Саранцэцэг -

Хаа хамаагүй тавина гэж байхгүй ш дээ, тиймээ?

Даариймаа -

Өө хаанаас тийм юм гэж байхгүй байхгүй газар нутгийн таарсан газарт нь л хүн хүн оршуулдаг газарт нь одоо тэр газар нь зүгээр юм уу гэсэн газартаа л очно тийм. Түүнээс хүн тавьдаггүй газар замбараагүй тавих юм бол болохгүй, малын бэлчээрийн газар, хүн амьтны замын газар энэ тэр хүн айж цочихгүй тийм юмнууд байлгүй яахав. Тийм.

Саранцэцэг -

Одоо ер нь оршуулга яаж яваад байгаа юм бэ?

Даариймаа -

Өө зарим нь ч одоо яахав дээ зарим нь бол яахав дээ миний дүү, зарим нь ч их тэгээд л их дуулиантай л явах юм, зарим ч гэсэн хөөрхий амьтан аргагүй төдий ёслох ч улс байж л байна, өөрийнхөө амьдралаар л байна. Ахан дүү олонтой бол хүүхэд олонтой улсууд бол сайхан элбэг дэлбэг ч байдаг юм уу тээ, их нүсэр гаргаж юу яаж байгаа улсууд байдаг юм. Зарим улсууд нь ч бол яахав, хөөрхий тэгээд л унаа тэрэг муутай ч байдаг юм уу, хүнийхээ амьдралаар л болно доо.

Саранцэцэг -

Оршуулгын зан үйлийг монголчууд хийхдээ заавал одоо лам мэддэг улсуудаас асууж байж тэгж хийдэг тиймээ?

Даариймаа -

Ерөөсөө л манай монголын ёс. Хэзээний л ерөөсөө л. Их дээр үедээ их дээр үедээ бол харин асуугаад л, тэгээд тэр үхээр гаргадаг хүн гэж тусдаа байсан гэж байгаа юм. Тийм. Ерөөсөө одоо манайхан шиг одоо ингээд л үр хүүхэд хань ижил нөхөр нь дагаад явна гэсэн тийм юм байхгүй, ганцхан хүн гаргадаг. Одоо тэмээн дээр ч юм уу үхэр тэргэн дээр ч юм уу, тэр үхээр гаргадаг хүн нь тусдаа тэгээд л ачаад аваад явчихдаг. Тэгээд тэр тэнд яагаарай гэсэн газар нь л тавьчихаад л ирдэг, түүнээс тэгээд л наана цаана юм байдаггүй, их өнгөрсөн хүнээсээ ер нь айл майлынхан нь л биш бол нээх орж гараад л сүйд болдоггүй байсан гэж байгаа юм. Тэгээд одоо тэмээгээр ч байдаг юм уу ингээд л гаргачихсан, тэр тэмээний хом мом нь хаа байсан хамар дээр аваачиж хаячихаад л хоёр гурав хоногоор тэрнийгээ авдаггүй байсан гэж байгаа юм. Хом бамбайг нь, тэгээд нэг гурав хоногийг нь гүйцээдэг ч юм уу, тэгж байгаад өнөө тэмээ мэмээгээ эргэж хөллөж юу яадаг, тийм байсан юм гэнэлээ. Одоо чинь ерөөсөө л ахан дүү, амраг садан нийлээд шавчихдаг болсон юм чинь. Тэр цээрлэнэ барина гэхээ байчихсан. Дээр үе бүүр тэр дээр үед чинь бол бас их цээрлэж байсан гэсэн. Үхдэг нь ч ховор байсан юм шиг байгаа юм. Бүүр насны эцэс болдог юм уу ер нь тэгж байж л юу яадаг, одоо шиг тэгж их нялх нярайгаараа сүйд болоод байдаг, тэгээд л архи дарсанд хордож амь насаа өгөөд байдаг, өөрийнхөө амийг хорлоод байдаг, тийм юм ерөөсөө байгаагүй юм байналээ. Ер нь л сайхан өндөр насалж байгаад л явдаг, хаа нэг л өвчний зовлонгоос хаа нэг л яаж байсан, их ч гэж өвчин ч гэж сүйд байж байгаагүй юм байлгүй, одоо чинь л есөн төрлийн өвчин элбэгшчихсэн, идэж ууж байгаа юмнаасаа болж байгаа юм биз. Тэгээд энэ мал хүн хоёрыг чинь өвчин нь нэг болчихсон, яагаад мал хүн хоёрын өвчин нэг болсон гэхлээр зэрэг хүний уудаг, хүнийг тарьдаг хүнийг ууж эмчилдэг эм нь малд бас ижилхэн өгдгөөс болоод мал хүн хоёрын өвчин яг нэг болсон гэж байгаа юм. Дээр үед чинь тэр дээр үед өвөг эх ээж аавын өвөө эмээгийн үед чинь бол малыг эмчилдэггүй, тэр чадахгүйдээ биш байсан юм байналээ. Мал хүн хоёрыг өвчин нэг болноо гээд малаа эмчилдэггүй байсан. Тэгээд тийм байсан гэж ярьдаг юм байналээ.

Саранцэцэг -

Өвдсөн бол өвдсөн одоо ганц нэг өвдсөн малууд тэр чигээрээ байж байгаад л дуусдаг?

Даариймаа -

Тэр чигээрээ байж байгаад л яахав нэг ногоо могоо буцалгаж өгөөд л, уушиг нь муудсан байх юм бол аньс маньс өгдөг юм уу тиймээ, тиймэрхүү маягаар байхаас хүн шиг жинхэнэ эмчилдэггүй хүн шигээ ижилхэн эмчлэхээр ирэхээр зэрэг чинь л хүн мал хоёрын чинь өвчин яг нэг нэгэндээ тусдаг. Яг ижилхэн болдог, үхсэн ч өнөө махыг нь идэхээр чинь өнөө малын чинь өвчин хүндээ ирдэг тийм болчихсон. Тийм, тийм тэгж ярьдаг байсан. Түүнээс тэр дээр үеийн маарамба заарамба чинь бол бас ч тийм муу улсууд бас ч тийм ч юм мэдэхгүй улсууд байгаагүй юм байналээ ш дээ. Сайн улсууд сайн эмч лут эмч нар байсан. Ганцхан гэм нь тэгээд л малаа эмчилдэггүй малыг эмчилж болохгүй гэж тэгдэг байсан гэж ярих юм билээ. Манай эмэг ээжийн нэг ах нь нэг дүү хоёр нь маарамба байсан юм гэсэн. Манай эмээ ээж ярьдаг юм, мал хүн хоёрыг эмчилж болдоггүй юмаа, мал бол яахав тэгээд л гарах болсон бол гардгаараа л гарна уу гэхээс энэ элээ халаг энийг нэг эмчилье баръя гээд байх юм байдаггүй юм гэж намайг жаахан байхад тэгдэг байсан. Тэгээд л ер нь эмэгтэй хүний ёс мосыг чинь намайг жаахан байхад заана даа. ...Заа тэгээд том болоод тэр айлын авгай мавгай болно, айл хэсдэг эмэгтэй хүн шиг муухай юм байдаггүй юм, айл их хэсдэг өө бас их муухай шүү, бүсгүй хүн хүнийг үйл хийгээд сууж байхад нь ороод чимхчихээд энэ одоо юу ямар болж байна, гоё юм муухай юм уу гэж хүний юмыг хиртүүлж ингэж болохгүй, дандаа нэг тийм юм заадаг байсан. Би тэгээд тэр эмэг ээжийнхээ юугаар тэр хүн юу ч хийж байна ерөөсөө тоохгүй, ерөөсөө үзэж бариад чимхэж барихгүй, яг л сургаалиар. Өөрөө бол бас юм хийхээр хүн орж ирээд үзэж харвал бас их дургүй ээ, тийм . Тэгээд бас нээх өөрийнхөө ээж аав дээр л нэг ороод ирнэ үү гэхээс хүн орж ир л гэхгүй бол бас айл руу гүйгээд байхгүй би чинь одоо нэг тийм, сонин ш дээ бас сургаалаар нь. Тийм өсчихсөн.

Саранцэцэг -

Танай нутагт тэгээд газар усны нэр өөрчлөгдсөн газар байдаг уу? Одоо өмнө нь нэрлэж байгаад одоо өөрчлөгдсөн?

Даариймаа -

Үгүй ер нь яг л миний жаахны мэддэгээр л бол яг л тэр чигээрээ л байгаа. Тэгэхдээ надаас овоо болсноос хойш тэр миний мэдэж байсан газрыг өөрчилж нэр өгсөн хүн байхгүй. Яг л хуучин байдаг байдгаараа л байгаа миний мэдэхийнх бол яг хэвээрээ.

Саранцэцэг -

Аан байгаль орчны хувьд бол их өөрчлөгдсөн үү?

Даариймаа -

Байгаль орчны юунд бол яахав дээ миний дүү, ургамал л ургахгүй болсон болохоос биш түүнээс бол байгаль бол байдгаараа л байгаа. Ганцхан цөлжилт л яваад өнөө ургадаг сайхан монгол өвс нь байхгүй, өмхий өвсөөр дүүрчихсэн ч юм уу, элсээр ч дүүрчихсэн ч юм уу, тиймэрхүү байдал л байгаа.

Саранцэцэг -

Уул гол усны хувьд?

Даариймаа -

Уул усны хувьд бол жижиг горхи морхинууд бол ихэнхи нь хатчихсан. Хуурайшчихсан тийм байгаа. Тэгээд манай Орхон чинь бол бас багасчихсан ш дээ. Тэгээд эртийд очиж нэг Хүрхрээ Төвхөн хоёрт очих гээд явсан юм.

Саранцэцэг -

Төвхөн юу хоёрт оо?

Даариймаа -

Төвхөн уул. Хүрхрээ гээд байдаг ш дээ. Цутгалан гээд.

Саранцэцэг -

Улаан Цутгалан уу?

Даариймаа -

Тийм. Тэгээд тэнд очиж одоо очсон. Тэгээд очоод дүү нартайгаа нэг хоночихоод байж байсан чинь хүрхрээний чинь хойд талаар манай Орхон урсдаг байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд сая тойроод бид очиход нөгөөдөх чинь нээх дун шаргалтаад яг энэн шиг өнгөтэй юм болчихсон байна. Заа энэ чинь одоо юу болчихсон юм, яачихсан юм гэхнээ л мэдэх хүн байхгүй,мэдэхгүй, үер л гэнэ, үер ийм бишэээнэ чинь үерлээгүй байна ш дээ, хайшаа юм энэ чинь гээд л. Тэгээд нэг цутгалан дээр цагдаа байна,өнөө машин тэрэг зогсоодог зохицуулдаг нөгөө мөнгө цаас авдаг, тэгээд нөгөөдөх дээр чинь нээх их байгаль дэлхий мэддэг хүн шиг асуулаа, ...үгүй ээ энэ чиг хүүхээ яагаад энэ манай Орхон чинь ийм болчихсон юм бэ, улаан элс шиг ийм муухай шаргалтсан ийм муухай өнгөтэй болсон байна, яагаад ингэдэг юм энэ одоо юунаас болсон юм гэсэн чинь ....өө ямар компаных гэнэ үү юуны Өлт гэнэ үү хаана гэнэ үү, хүрхрээнээс дээшээ алт ухдаг юм байна. Тэгсэн чинь өнөө алтаа угаадаг нуур цөөрөм ухсан байдаг юм байна л даа. Тэр нуураа.., би бол бодоод байгаа байхгүй юу, энэ манай монголчууд өнөө тэнэг одоо юм л олж байвал тэр тэр хүн одоо тэр хүн одоо тэр алтны үйлдвэрийг одоо тэр алтыг ухуулж байгаа хүн бол олон жил, олон сар наслахгүй тэр. Ингэж олон түмнийг муу муухайгаар явуулж байгаа юм чинь. Тэгсэн чинь би ажаа чинь бол бодоод байгаа байхгүй юу, юу яасан биш тэр нуур задарсан биш, тэр яг баяр манай улсын баяр наадам гээд. Тэрний яг хоёр арван.., арван дөрвөнд билүү бид нар явсан юм байгаа юм. Арван дөрвөн, тавны үед л тэгэхэд тэгж орж ирсэн байгаа юм. Тэгэхээр тэр бодвол наадам тохиолдуулаад, тэр задалж Орхон руу хийсэн. Тэгээд арав гаруй хоног болсон байхад тэр ийм өнгө нь хувираагүй байналээ эргээд Орхон гарахад. Эргээд хаячихаад хичнээн хоночихоод би чинь 10 хоног эмнэлэгт хэвтчихээд, дараа нь ахиад ууландаа гарсан юм. Ууландаа очих гээд Баянзүрх гээд тэр хангайдаа очих гээд эргээд Орхоноороо гарахад туяа нь буураагүй байналээ. Ингэж л байгаль дэлхий бохирдуулаад л, одоо тэр яах юм, тэр Орхоноос уусан мал хүн мэдээжийн хэрэг тэр тэрэнд байж байгаа улсууд үерийн ус гэж ярьж байгаа болохоор тэр доогуур байгаа манай Орхоныг уруудсан улсууд одоо манай Хархоринынхон мэдээжийн хэрэг тэр үер болж л гэж бодож байгаа. Үерийн ус биш байгаа байхгүй юу тэр чинь, үерийн ус чинь улаан хоормогоор эргэлдсэн, хөөсөрсөн аймар их нүргээнтэй тэр чинь өнөө байдгаараа л өнөө ус нь нэмэгдсэн юм байхгүй, байдгаараа л яг ийм өнгө. Яг л элс шарга. Тийм муухай өнгө. Одоо тэгэхээрээ яахав өнөө нэг алтны угаасан элдэв бусын бохир юмнууд яригдаад байгаа ш дээ. Тэд нар л одоо тэгээд тэр ус руу бүгд орж ирсэн. Одоо тэрийг нэг мэддэг чаддаг хүн байдаг юм бол хүү минь дээш нь доош нь яриач гэж тэр цагдаад нь хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэгж байгаа байхгүй юу, ...өө өчигдөр нэг шинжилгээ хийгээд л аваад явсан. Мэдээжийн хэрэг аягүй бол тэр газар нь Өвөрхангайгаас өөрөө ирж шинжилгээ хийсэн юм байгаа биз. Тэгээд нэг албан тушаалтан нь болохгүй наадах чинь зүгээр гэж хэлээрэй гэх юм бол зүгээр гээд л гаргачихна ш дээ. Тэгээд л баахан мал хүн ирэх жил болоход одоо аягүй бол хичнээн мал хордсон байх уу, тэр малын махыг идэж байгаа хичнээн хүн байх уу тэр бол их л айхтар ажил болж байгаа.

Саранцэцэг -

Заа за, таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Сайхаан эмчилгээгээ хийлгээд, эрүүлжээд гараарай, эрүүл энхийг хүсье, ажлын амжилт хүсье ээ танд их баярлалалаа.

Даариймаа -

Заа заа, заа их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.