Norjmoo

Basic information
Interviewee ID: 990247
Name: Norjmoo
Parent's name: Sodnom
Ovog: Dulaan
Sex: f
Year of Birth: 1966
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher
Belief: Buddhist
Born in: Shanh sum, Övörhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
privatization
cultural campaigns
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
mother - father
cultural campaigns
men - women
family
repression
collectivization
work - labor
collective
privatization
belief
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За сайн байна уу?
Норжмоо -
Сайн, сайн байна уу?
Саранцэцэг -
За Би танд аман түүхийн төслийн талаар танилцуллаа.Тэгэхээр хоёулаа ярилцлагаа эхэлье. Та юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? Таны нэрийг хэн гэдэг үү, та аль нутгийн хүн бэ, аав ээжийнхээ талаар амьдралынхаа талаар ярьж өгөхгүй юу ?
Норжмоо -
Заа, би Өвөрхангай аймгийн Хархорин сумын хүн. Уугуул. Өөрөө болохлээр Өвөрхангай аймгийн Шанх суманд төрсөн. Манай аав ээж мал малладаг хүн байсан. 1966 оны 12 сарын 31-нд Шанх сумын тэр төрөх тасагт төрсөн. Тэгээд л намайг төрөхөд яг төрөхөд аймар хүчтэй тийм газар хөдөлж манай бүүр төрөх тасгийн юу.., ор мор ингээд л хөдөлж мөдлөөд л ээж мээж аягүй сандарч байсан гээд л манай ээж надыг мэдээ орсноос хойш надад миний төрсөн тухайд ярьдаг юм. Тэгээд бүүр ингээд л жижигхээн ийм одоо, би сүүлд нь өөрөө тэр төрсөн газраа очоод өөрийнхөө тэр жижигхэн суманд, жижигхээн сум, Шанх сум болохоор бүр жижигхэн сум, тэгээд одоо бол сумын нэг бригад л болсон байналээ. Тэгээд л дээр үедээн болохлээр Шанх хийд гээд аягүй том тийм хийд байсан юм байналээ. Дээд төв доод төв гэсэн тийм хийд. Тэгээд би бол тэр Шанх сумынхаа дээд төвд Соёлын довтолгооны үед бол бас яахав, төрөх тасаг гэж нэгдсэн бас нэг эмнэлэг маягтай юу байгуулаад, тэгээд тэнд л хөдөөнийхөө улсуудыг ингээд төрүүлэх гэж орж ирдэг, тийм байсан байналээ. Тэгээд л ээж маань чамайг төрөхөд маш их хүчтэй газар хөдөлсөн тэгээд л би .., нөгөө юу яаж байсан эмч нар, эх барьж авсан эмч нар, ээж нар энэ тэр гараад л гараад л, яваад өгчихсөн гэж ярьдаг байхгүй юу. Ээж тэгээд л яг, хүүхэд ч гарсан, газар хөдлөөд л эмч нар эх баригч нар гарч гүйгээд л ингээд л, бүгдээрээ явчихаад л энэ төрөхийн орон дээр ингээд хүний эх болохлээрээ нөгөө гарсан хүүхдээ ингээд 2 хөлөөрөө хаацайлж, ингээд унагаахгүй ингээд л эргээд эх барих эмчийгээ орж ирэхэд нь авч байсан гээд л тийм хөгжилтэй түүх бас надад ярьж өгдгийм ш дээ. тийм,тийм хөгжилтэй газар би төрсөн дөө. Нэг жижигхээн газар. Тэгээд бас тэр тийм газар төрснийг бодоход болбол би бол маш их эрүүл саруул маш гоё ингээд юу яасан, өссөн. Яагаад гэвэл би хөдөө байсан болохлээр тэр юм уу, тийм жаахан одооны сайхан эмнэлэг шиг тийм байгаагүй тэр үеийн эмнэлэг мэмлэг бол юу байсан болохоор чинь миний хувьд бол бас бүдүүлэгдүүхэн байсан гэж боддог байхгүй юу, тэгээд ч тийм аймаар газар хөдлөлт мөдлөлтийн үед нэрвэгдэж тэгж нэг юм гарсан болохлээр тэр хүй мүйний бохирдол мохирдлыг тэгж .., баймаар юм, тэгэхэд бол их сайхан эрүүл саруул, өссөн л гэж боддогийм. Тэгээд манай ээж 13 төрөөд, бид нар эхээс 5-уулаа, тийм надаас доошхи 4 хүүхэд эндсэн гэдэг, тэгээд би миний нэг дүү надаас 8 дүү хүүхэд байгаа. Тэр 8 дүү хүүхдийг гэдсэнд байж байхад нь аа юу яаж ..,Базарваань гэж нэр өгөөд тэгээд гаргасан гээд тэгдгийм. Би тэгээд эхээс 5-уулаа 2 эрэгтэйтэй, 3 эмэгтэй. Бид 5 болохлээр надаас дээшхи нь болохлээр ерөөсөө 2,2 насны зөрөөтэй, надаас доош их олон хүүхэд эндэж байсан юм байналээ. Тэгээд нэг хэсэгтээ бас жаахан эрхдүүхэн тийм, хөдөө ээж аав энэ тэр мал малладаг байсан болохдээр их эрх тэгээд манай аав гэж нэг тийм хурдны морь зорь гэж уядаггүй тийм хүн байсан, тэгээд л өөрөө аягүй дураараа айлын тийм нэг хурдны морь унах гэж манай нутагт нэг Доржсүрэн гээд нэг нэг их гоё адуутай, тийм их хурдан тийм адуутай айл байсан байхгүй юу. Тэрний хурдны морийг унах гэж хүртэл тэгж оргож очиж ээж ааваас нуугдаад, ээж жалга малганд ингээд л.., тэр Доржсүрэн ах болохдээр за чи одоо тэдэн цагт гээд л яг тэр үе нь би их жаахан байсан болохдээр хөдөө цаг маг гэж мэдэхгүй, шилбүүрнийхээ модыг гозойлгочихож байгаад л нөгөө юу яагаад л, тэр сүүдэр яг тэгээд л туссан, яг тэнд туссан толгойных нь сүүдэр ч юм уу, шилбүүрний чинь модны сүүдэр тусна, тэгэнгүүт тэр жалганд ч юм уу, тэр хамар дээр ч юм уу, байж байгаарай, ах нь цаанаас нь авна гээд л ингээд л тэгж оргож айлын хурдны морь их унадаг, тэгээд тэр айл маш ихх гоё тийм хурдан морьтой, тийм айл байсан. Тэгээд миний хамгийн их гоё дурсамжтай зүйл болохлээр Өвөрхангайн Зүйлд нэг одоо бодвол их гоё, сум мумын ой болж байсиймуу, хүүхэд байсан болохлээр сэтгэлийн хөөрлөөр бас нэг их юу яахгүй байгаа байхгүй юу. Санахгүй байгаа юм. Тэр манай тэр ахынх нэг гоё, бас жаахан юмтай ч байсан айл юм байна л даа, одоо болбол би тэгж санадгийм. Нэг их гоё ийм хивсэн подушкатай, хурдан морины подушка гэж ярьдаг ш дээ. Одоо болбол та нарт эмээ л гэж тайлбарлана л даа. Тийм. Тэр подушка айхтар айхтар хурдан морь унадаг хүүхдүүд чинь хажуугаар ингээд л давхиж орж ирэнгүүтээ л нөгөө подушкийг тайлж хаячихаад л подушканы олом тайлчихаад л би тэр хүний хийсэн подушкийг нь морин дээрээ явж байхдаа мориныхоо дэлэн дээрээс нь зүүгдэж байгаад л арагш нь шувталж хаячихаад л давхиж ирж байсийм. Тэгээд л түрүүлж ирээд л нээх том гоё тийм их дэлтэй хээр морь дандаа түрүүлдэг тийм тэр морь их түрүүлдэг болохоор тэрийг унах гэж их сонирхдог байсан юм байна л даа. Тэгээд л ..,тэгж л одоо яг л тэр үеийн хүүхэд ямар байдаг уу, тэр л үед яаж мал маллаж яаж тэр бүх л амьдралыг л бага насандаа туулсан даа, ээж аавынхаа гар дээр тэгээд л өнгөрөөсөн. Тэгээд л 7 нас хүрээд л сургуульд орсон, Өвөрхангай Шанх сумын бага сургуульд 1-р ангид орохдоо ээж маань ногоон торгон дээл өмсүүлээд, тэгээд дээрээс нь галстук зүүдэг байсан ш дээ, тэр үед бид нар чинь тиймээ. Тэр үед чинь нэг улаан ийм, одоогоор юу л юм даа, даалимбнаас арай өөрөө торгон юм шиг, атлас л юм даа тээ, атлаасаар ийм галстук хийж өгөөд, тэгээд галстуктай ногоон торгон дээлтэй, тэгээд л морь унаад л, тэгээд ногоон ийм даавуун цүнх ингэж эгэлдрэж үүрчихээд, тийм тэгээд аавтайгаа цуг өглөө очиж сургуульдаа суугаад эргэж ирдэг тэгж явсаар байгаад нэг 1-р анги төгсөөд юунд очсон, Хархорин луу, Өвөрхангай аймгийн Хархорин суманд очсон, 2-р ангид. Дондогдулам гээд л нэг багшийн ангид орж байсан тэгээд л адилхан л хөдөө сумын хүүхдүүд мөртлөөсөө тэр Шанхын хүүхдүүд, Хархорины сумын төвийн хүүхдүүд хоёр эрс ондоо байгаа юм чинь. Тэнчээ чинь очсон чинь нөгөө дээлтэй хүүхэд байхгүй, дандаа ийм цугаараа сурагч форм өмсчихсөн, тэгээд л /инээв/ галстуктай ч хүүхдүүд 2-р ангийн хүүхдүүд нь, галстук ч байдаггүй юм байналээ. Би нөгөө дээл өмсч байсан болохлээр дээлэн дээрээ чимэг болгож галстук зүүдэг байсан юм шиг байгаам, 1-р ангид. Тэгээд галстукаа тайлаад, аав маань над намайг хүргэж өгөхдөө тэнчээ очоод бас л хүний хүүхдүүдтэй адил бас л сургуульд сургах гээд л форм, сурагч форм худалдаж авч өгөөд л, тэгээд л цагаан торго шиг юу авчирч байгаад л фарчик/фартук/ оёж өгөөд л би яг Хархорины хүүхдүүдтэй зэрэгцээд тэр сургуульд сурч байсан. Тэгээд л тэнд оччихоод л 2-р ангид өө зүгээр ёстой нэг онц монц сураад л, тэгээд бид нар чинь пионерт элсүүлэх онц сурдаг сайн сурдаг хүүхдүүдээ шалгаруулж байж пионерт элсүүлдэг, тэгсэн чинь ёстой жинхэнэ пионерт элсээд л, жинхэнэ галстукаа зүүгээд л ангидаа бид нар 15 хүүхэд тэгж пионерт зэрэг элсч байсан. Тэгээд тэгж хөгтэй л сургуульд сууж байсан./инээв/ Миний хамгийн инээдэмтэй үе тэр.
Саранцэцэг -
Танайх ер нь хөдөөнөө их олон малтай байв уу?
Норжмоо -
Малтай байсан.
Саранцэцэг -
Та одоо голдуу ямар.., хурга ишиг хариулах уу, тугал хариулах уу?
Норжмоо -
Өө ёстой тэгээд л юу таарснаа л маллана. Ерөнхийдөө голлоод хонь их хариулнаа, хургаа оруулна, тэр үед чинь нөгөө САА гэж байсийм манайх, САА гэж байсан болохлээр САА-н мал 700, 800-аар нь ингээд суурилаад өгчихдөг байсан байхгүй юу. Манайх лав 800-аад шахуу л тийм юутай, эм хоньтой, тэгээд зун болохлээр саалийн төлөвлөгөө ноосны төлөвлөгөө, тэгээд л ерөөсөө тэр чинь нөгөө нэг ямар л төлөвлөгөө норм гэж байсан, төлөвлөгөөнүүд өгчихнө, нөгөөдхийг нь хүүхэд байсан болохоор тэгээд ч дүү маань хол гарсан, тэгээд ээж аав хоёрын хамгийн их ойрхон дотны туслах нь л би юм шиг байгаам. Юм л болгонд л явдаг, моринд л их сайн хүүхэд байсан морь унаад л аавынхаа уургийг даахгүй шахуу юм л уургаа чирээд л адуундаа явна, тэгээд л хонь малаа наана цаана болгоно, манай аав чинь бас тэр үед их ан агнадаг, тарвага их алдаг хүн байсан байхгүй юу. Тийм. Тэгээд л аав хонио хариулангуутаа аавынхаа тарваганы морийг хөтөлнө, аав маань ингээд нэг нохой дагуулаад, манайх нэг тийм аягүй тарган цагаан нохойтой, бараг л манай ааваас бараг тэр нохой нь л тарвага их сайн алдаг гэж хэлж болохоор тийм нохойтой байсан байхгүй юу, тэгээд л нөгөөдхөө ингээд л, хошгоруулаад л, аав маань нохойгоо дагуулаад араас мөлхөж байгаад л тарвагаа буудчихаад л бараг ингээд л дошин дээр нь хаяад л хаяад л явна, би чинь нөгөө нэг ангийн нийгэмлэг гэж байсан, тэр ангийн нийгэмлэгийн гишүүн байсан юм шиг байгаа юм аав. Тэгээд л тэдэн тарваганы арьс тийм юм гээд л төлөвлөгөө өгчихдөг, тэгээд л тэр төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хонио хариулна, хажуугаар нь аавын тарваганы морийг хөтөлнө. Араас нь нэг морь хөтлөөд морин дээр чинь ингээд л морин дээр чинь нэмнэчихсэн юм шиг л тарвагыг чинь 20 морь хүргээд л ингээд л тохчихно. Аав тарвага буудаад л хаяад л явна, би түүгээд л, нөгөөдхийг нь ганзаглаад л ингээд л явдаг. /инээв/тийм л байж байсан. Жаахан байх үед чинь тийм л байсан даа. Тэгээд л ээждээ тусална, аавдаа тусална тэгээд л яахав дээ, бас нөгөө эгч нар ах нар бас сургууль мургуульд явчихсан, сургуульд ороогүй үед бол одоо тийм л байсан л даа. Сургуульд ороод зуны амралт эхэлнэ, зуны амралтаар чинь зуны даалгавар гээд л нэг юм өгдөг байлаа ш дээ. Тэгээд л хүүхдүүдэд чинь тэдэн зурамны арьс, тэдэн зурамны арьс өгсөн хүнд нь 4-ийн үзэг гээд дээр үед нэг ийм хар үзэг, 25-ийн үзэг гээд л нэг сумтай хар үзэг гэдэг тэрүүгээр багш нар магш нар л бичнэ, хүүхдүүд ер нь ховорхон доо. Тэгээд л бүр хотод ах дүү мүү нь байдаг, нэг тиймэрхүү улсуудын нөгөө 25-ийн үзгийг авчирч нөгөөдхийг нь бэлэг мэлгэнд авчирч өгөөд, сумтай хар үзэг тэр нь. Тэгээд сургуулиас зурамны арьсны төлөвлөгөө өгчихдөг, нэг хүүхэд 15 ч гэдэг юм уу, 20 зурамны арьс ч гэдэг юм уу,тэгээд нөгөөдөхийг нь төлөвлөгөө биелүүлэхийн тулд ахтайгаа манай ах надаас хоёрхон насны зөрөөтэй, одоо одоо Англид байгаа л даа. Тэгээд л ахтайгаа хоёулаа зурам алдаг /инээв/. Тэгээд л ус цутгаж ална, өө нөгөөдөхийг чинь тийм тэгээд л салаа малаа нүхэнд орчиход чинь бөглөөд л, тэгээд л яг орсон газрыг нь ус цутгаад л, гараад ирэхлээр нь ах нөгөөдөхийг нь ална. Би гараад л ирэнгүүт нь буцаад л эргээд л зугтаачихна /инээв/. Тэгээд л эргээд харахад ах нөгөөдөх зурмаа ингээд л агначихсан байна. Тэгээд л авчраад л өвчөөд л, хоёулаа ингээд л юу яаж байгаад л болж л өгвөл хүүхдүүдээс арай ахиухныг тушааж, нөгөө 4-н үзэг 25-н үзэг авах гээд л /инээв/. Тийм байлаа, сургуулийн үе тийм гоё үе байсан.
Саранцэцэг -
Та Хархоринд хоёрдугаар ангидаа ирчихээд 8-аа төгстлөө Хархориндоо сурав уу?
Норжмоо -
Хархориндоо сурч байсан.
Саранцэцэг -
Танайх Хархоринд шилжиж ирээд тэгээд хаана байсан бэ та?
Норжмоо -
Би болохоор Хархоринд миний ээжийн ээжийнд байдаг байсан юм. Тэгээд өргөмөл ээж л дээ, манай ээж 7 настай байж байхад айлд үрчлэгдэж очсон юм байналээ. Манай эмэг эх байдаг байсан юм. Тэгээд ээж манай эмэг эх бас их инээдэмтэй хөгтэй бид хэд. Манай эмэг ээж болохоор биднийг бүгдийг нь сургууль төгсгөж бүгдийг нь ингэсэн. Бид нарт ачтай бурхан л гэж байдаг бол тэр. Тэр манай эмэг ээж бол юу ч номын үсэг юм мэддэггүй хүн байсан шиг байгаа юм. Ээж энэ тэр л ярьдаг байхгүй юу. Ерөөсөө юм уншиж чаддаггүй. Тэр үед бол бид нарт маш их том багш байсан юм. Юу ч мэдэхгүй гэдгийг нь бид нар мэдэхгүй. Тэгээд л ээж цагийн хуваарь гаргаад өгчихсөн ...Заа одоо хэдэн минут тоглоод ороод ир, тоглоод ороод ирнэ. ...Суу, тэр хичээлээ гарга, за би харж байна шүү, чагнаж байна шүү, чи уншаад байгаарай гээд л тэгдэг. Тэгээд л нөгөөдөхийг нь эмээ ээж мэдэж байгаа гэж бодоод л бид нар эмээг мэдэхгүй гэж мэдэхгүй ш дээ. Тэгээд л нөгөө номыг чинь уншаад л, дээр үед чинь нөгөө багш нар чинь ямар одооны багш нар шиг тест мест бөглүүлнэ гэх биш тест болгоныг бараг амаар яриулдаг байсан юм чинь аман хичээлүүд их байсан ш дээ. Уран зохиолын хичээл, түүхийн хичээл энэ тэр чинь бүгд л ордог. Ихэвчлэн дандаа амаар яриулдаг. Тэгээд нөгөө хичээлийг чинь уншиж байгаад л аягүй инээдтэй ярьж өгөхөөс нааш тоглуулдаггүй, тэгээд л тоглохын эрхэнд нөгөөдөхийг чинь бүгдийг нь уншаад ярина. Яриад л тэгээд л аан тэгээд худлаа яриад байгаарай гээд л тэгнэ. ..Үгүй ээ нээрээ эмээ үнэн ш дээ гээд тэгэхээр худлаа яриад байна шүү чи гээд л тэгээд байдаг байсан байхгүй юу. Тэгээд сүүлд ингээд л том болчихоод эмээ ээжийг бодохоор ингээд инээд хүрдэг байхгүй юу. Тэрэн шиг сайн багш байгаагүй байна шүү дээ /инээв/ худлаа яриад байгаарай, худлаа яриад байгаарай гээд л ингээд л тэгээд эмээ ээж худлаа яриад байгаарай гээд л тэгдэггүй байсан болбол мэдэхгүй байна гээд л юмыг жаахан формалдаад л хийчихээд л гараад явчих л байсан байх л даа. Эмээ ээжийг худлаа яриад байгаарай гэхлээр яг л мэдэж байгаа даа, одоо яг л мэдэж байгаа хийхгүй бол болохгүй гэдэг үүднээс л тэрнийг бүүр нэг ёстой ягштал уншиж муншаад л яадаг байсан, тэгээд л манай ах чинь 10 жил дараалан онц сураад, тэгээд Чех улсын Братислав хотын нөгөө Хөнгөн хүнсний технологийн дээд сургуульд явсан байхгүй юу. Тэгээд л намайг 7-р ангид байхад хойшоо яваад л би тэгээд жаахан хүүхэд ээж аав хоёр маань юу яагаад нөгөө ахыг сургуульд гаргаж өгөх гээд хот руу явчихаад, би хөдөө дүүтэйгээ хоёулахнаа үлдэж байсан, дүү жаахан. Тэгээд л аймар хүчтэй бороо мороо ороод л, тэр үед чинь нөгөө долоо найман зуун САА-н аймар олон хоньтой, өнөө хүүхэд чинь тэгээд аав ээж хоёрынхоо арынх нь ажлыг дааж үлдээд л, хонио хариулна юу яадаг маллана, их одоо болбол нээрээ их ажил хийж байсан юм шиг байнаа. Одооны хүүхэд бол тэгж их ажил хийхгүй, одоо өрийнхөө хүүхдийг харахдээр одооны хүүхэд бол ажилгүй болчихжээ л гэж бодоод байгаа юм. Тэр үед бол миний хувьд бол маш их.., одоо яахав дээ тэр үеийн байдал тэгж их ажил хийж, тэгж их хөдөлмөрлөж байсан нь одоо маш их туршлага хуримтлагдаж байсан юм байна л гэж боддог юм. Тэгээд би бас нөгөө сургуульд сурч байсан тухайгаа яривал тэгээд одоо нөгөө форм өмссөн жаахан хүүхэд галстук малстук зүүгээд л, нээх гоё хүүхэд болчхсон, нөгөөдөхдөө урамшаад л тэгээд нэг одоо буриад гутлууд байхгүй юу, тийм гуталтай орсон чинь бүх Хархорины чинь хүүхдүүд аягүй гоё гоё гуталтай, тэгээд л аавдаа очоод л би ёстой ийм гоё гуталтай юу яамаар байх юм, болмоор байх юм гээд л, тэгээд л тэгсэн чинь аав маань нэг тэр үед улсууд мал их туудаг улсууд хот руу их наймаа хийдэг байсан, хот руу тэр улсууд яваад л мал туугаад л, нөгөө хотын бараа дээр үед чинь мал туудаг улсууд бас тусгай дэлгүүр мэлгүүрээр оруулж бас олддоггүй ховор бараа марааг өгдөг байлаа ш дээ. Тэгээд тэр улсууд гоё гоё гутал 45-ын гутал дээр үеийн нөгөө Оросын 35-н гутал хүүхдийн хөөрхөн 35-ын гутал тэгээд л тийм 35-ын гутал 45-ын гуталтай хүүхдүүд бол жигтэйхэн гоё хүүхдүүдээ. Тийм нэг 35-ын гутал аав туугч нарт мориороо худалдаж авч өгөөд л /инээв/ тийм, тэгж худалдаж авч өгөөд л, тэгээд л намайг сургуульд ёстой л тэр үеийн хүүхдүүдийн л зиндаанд л тэгж л сургаж юу яасан, зэрэгцэж орсон. Тэгээд л 5-р ангид байхаасаа авахуулаад л тэгээд л салаан дарга марга, бүлгийн дарга, ангийн дарга гээд л янз янзын үүрэгт ажил их хийж явсан. Тэгээд 8-р анги төгсөөд 216 хүүхэд 8-р анги төгсүүлээд байр эзлүүлэхэд би 16-д орж байсан байхгүй юу. 16-д орохдоо 5 хүүхэд яг сурлагаараа зэрэгцээд , яг сурлагынх нь үзүүлэлтүүд тэнцчихсэн байсан. Яг 8-р анги төгсөхөд. Тэгээд тэр 5 хүүхдийн тасалсан цагаар нь бүртгэсэн чинь би хөдөөний хүүхэд байсгээд л гэр өөдөө хичээлээ таслаад л явчихдаг, тэргээрээ нөгөө тасалсан цагаараа нөгөө 5 хүүхдийнхээ хамгийн хойно нь ороод, 16-д ороод тэгээд л нөгөө хортой ч байсан юм уу, их уйлж байсан/инээв/ би 16-дах, энэ 5 хүүхдийнхээ хамгийн хойд талд нь ороод байхдаа яахав дээ, ижилхэн сурдаг байж гэж бодож байгаа юмаа. Тэгээд уйлаад тэгээд тэгсэн чинь аав маань тэгж байсан, ....За яадаг юм, яадаг юм, миний хүү. Аяараа л энэ хүүхдүүдийнхээ урд нь орчихно, /инээв/ битгий уйл гээд л. Тэгж нэг аргадуулаад л инээдэмтэй, тэгээд 8-р анги яг төгсөхдөө эхний 15 хүүхдийг нь тэр үед чинь нөгөө техникум тэд, юунд тэд, энэ тэр гээд ТМС тэд, 10 жилд тэд гээд хуваарилчихдаг байсан юм чинь. Тэгээд илгээлтээр тэд энэ тэр гээд, хуваарилаад явуулчихдаг, тэгээд эхний 15 хүүхдийг автоматаар ингээд 9-р ангид оруулаад л, тэгээд л яг 16 дахь хүүхдээ би дөнгөж ороод л техникум задалж байсан байхгүй юу, тэгээд миний ар талд Ишханд гээд нэг бүтэн өнчин охин орсон байсан. Тэгээд тэр үед чинь бас нэг сурлагынх нь үзүүлэлт мүзүүлэлтээр санал маналыг нь асуугаад л, бид нараас чинь бас нэг юу яадаг байсан, сургуулийнх нь хуваарь муваарийг бас нэг урьдчилсан бас нэг тийм юу авдаг байсан байхгүй юу. Тэгэхэд би Дарханы Анагаахын техникум, би анагаахад орж ганцхан эмч л болно гэсэн сонирхолтой л байсан, хүүхэд байхдаа. Тэгээд Дарханы Анагаахын эх барих бага эмчийн анги ганцхан ирсэн байсан байхгүй юу, тэгээд л яг ороод л, 16, 17 гээд л 5 таваар нь таслаад оруулж байсан байхгүй тэгээд ингээд дөнгөж оронгуутаа техникум задлаад л би Дарханы Анагаах авъя гээд л тэгсэн чинь яг миний ард 17-д орсон Иш ханд гээд бүтэн өнчин хүүхэд байсан чинь тэрнийг ...За би Анагаах авах гэсэн юм гээд л тэгээд л тэр Ишханд гээд тэр охиныг нөгөө ангийн багш энэ тэр болохлоор ...За Норжмоо чи, найзыгаа бодох хэрэгтэй, чи болохлоор ээж аав чинь байгаа, наадах чинь болохлоор тэр болохлоор 3 өнчин дүүтэйгээ амьдардаг, ээж аав нь байхгүй тийм хүүхэд байсан. Тэгээд чи найздаа одоо хуваариа өгөхгүй бол болохгүй яагаад ч юм наад хүүхэд чинь эрт ингэж амьдралын захад хүрч, одоо бас дүү нар мараа авч явах өрх толгойлж явж байгаа ганц хүн, тийм болохлоор чиний амьдрал болбол одоо ээж аав чинь байна, элэг бүтэн байна, чи өшөө цаашаа сурах нөхцөл боломжтой байна, одоо сурлага бол сурлага чамд бол байна, өөрийгөө л дайчилж чаддаг юм бол гээд л багш нар магш нар энд тэндээс шаагиад л эхэлсэн чинь нөгөөх Анагаах манагаахаа ч авсан юм байхгүй тэгээд л гараад яваад өгсөн, уйлаад л, нөгөө сургуулиа над өгсөнгүй гээд л нөгөө нээх дураараа хүн чинь /инээв/ Тэгээд л нөгөө Ишхандад Анагаахыг өгчихөөд л, би ганцаараа ямар ч сургууль байхгүй, гадаа гараад л бүх 216 хүүхэд сургууль авдаг нь аваад л байдаг нь байгаад л, тэгээд цувралдаад орчихоод л хамгийн сүүлд нь орой болсон хойно дахиад л ..Норжмоо гээд л дуудангуут нь яваад л орсон чинь ...За ингээд 9-р анги нэг байна, Дундговь ХАА-н техникумын мал эмнэлгийн анги нэгийг үлдээчихлээ, Сэвлэгмаа гээд манай ангийн бас нэг охин байсан юм, Сэвлэгмаа та 2 ярилцаад нэг нь 9-р ангидаа ор, та 2 одоо бас л их ойрхон байр эзэлсэн, тэр нэг 16,7-д орсон юм уу, тийм л байсан байх, 20 дээр багтаж, бид тав тавуулаа л орж байсан байх. Сэвлэгмаа надын араас л орж ирж байсан хүүхэд. Та 2 ямар ч байсан гэсэн ингээд тохиролц, мал эмнэлгийн анги 9-р анги хоёрын аль нэгийг нь ав гээд л, тэгж л байсан. Тэгээд би хүний эмч болоогүй юм чинь малын эмч болдог хүн гээд л Дундговийн ХАА-н техникумыг аваад явчихаж байгаа байхгүй юу.Мал эмнэлгийн анги. Тэгээд л Сэвлэгмаа 9-р ангид ороод л тэгээд бас жаахан мэргэжил яахав тэгээд одоо үед болбол бас хот руу орж ирээд мэргэжил маань холдоод, тэгээд бас нэг ажил төрөл олдох нь жаахан ховордоод, түүнээс биш хөдөө байж байх үед надад миний мэргэжил сайхан байсан. Одоо уул нь мал маллаж байсан өөрөө яг унаган бас хөдөөний хүүхэд болохлоор мэргэжил мааньч бас малчидтайгаа ойролцоо яг тэр хөдөө орон нутагтаа тохирч байсан, хөдөө амьдарч байсан болохлоор хөдөөнийхөө ахуй амьдралыг бас сайн мэднэ. Малчдынхаа амьдралыг мэднэ. Тэр энэ тэрээс миний мэргэжил их ойрхон их сайхан байсан, тэгээд хүүхдүүд маань том охиноо ч яахав, бид хоёр Өвөрхангай Хархоринд ээж аав энэ тэр байж байхдаа тийшээ нь аваачаад нэг эгч сумын төв дээр амьдардаг байсан байхгүй юу, эгч дээрээ суулгачихдаг байсан. Тэгээд дараагийнх нь 2 хүүхэд маань сургуульд суух болсон чинь одоо нэгийгээ хүнд даатгачихаад байсан тэгээд бас зах зээлд шилжиж орж ирээд, бас нөгөө нэг юу, нийгэм маань ч бас хэцүү болоод ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь л хоёулаа мал ахуйгаа орхиод л, хүүхдүүдээ л сургая, чи бид 2 одоо мал ахуй ч одоо яамай, гээд л хотруу орж ирсэн дээ. Тэгж л хот руу орж ирсэн дээ.
Саранцэцэг -
Яг нөгөө нэг малын эмчээрээ төгсч очоод хэдэн жил ажиллав?
Норжмоо -
8, 9 жил ажилласан.
Саранцэцэг -
Шанх дээр үү, наана уу?
Норжмоо -
Үгүй. Өвөрхангайн Бүрдэнд. Ерөөсөө 83 онд сургууль төгсөөд л Өвөрхангай аймгийн ХАА-г удирдах газар хуваарилагдаж ирсэн юм. Техникум төгсөөд л, тэгээд л ХААУГ-аасаа Өвөрхангай Бүрд суманд хуваарилагдаад л, тэгээд тэнчээнээ 8,9 жил ажилав уу даа, 95 онд юу яагаад л, нөгөө нэг хувьчлал мувьчлал яагаад л нэгдэл мэгдэл чинь нийгэмчлэгдээд л нэгдлийн мал энэ тэр тараад л, мал эмнэлэг хүртэл хувьд гараад л, тэгээд л Өвөрхангай аймгийн Удирдах газрын мэдэлд мал эмнэлэг нь ажилчдаа нөгөө гэнэт халагдсан ажилчдаа шилжүүлээд л, тэгээд л тэр үеэс хойш л хот руу орж ирсэн. Тэгээд л хот руу орж ирээд нэг түргэвчилсэн сургалтаар 2 жил ХААДС-д сурсан, тэгээд тэнчээнээсээ малын их эмч гэсэн тийм юу авсан.
Саранцэцэг -
Яг одоо таны ажиллаж байсан салбарт хувьчлал ямархуу байдлаар явагдсан бэ, хувьчлал ер нь хүмсүүдийн амьдралд яаж нөлөөлсөн бэ, тэр талаар ярихгүй юу?
Норжмоо -
Хувьчлал болбол хүмүүсийн амьдралд миний хувьд болбол нэг талаараа хувь хүний амьдралд болбол маш сайнаар нөлөөлсөн л гэж би боддогийм. Яагаад гэхлээр нөгөө нэгдлийн дээрээсээ бас нэг удирдлагатай байсан улс чинь бас нөгөө өөрийн маллаж байсан мал хөрөнгийг нь өөрийн болж орж ирсэн. Нэг хүнд л гэхэд чинь юу яаж байсан ш дээ, бодод шилжүүлснээрээ 15 бог, 4 бод өгч байсан ш дээ, тийм.
Саранцэцэг -
Өө за, тэр чинь зөвхөн нэгдлийн гишүүдэд хамаарсан уу?
Норжмоо -
Нэгдлийн гишүүдэд байхгүй юу, маанайх чинь нөгөө Бүрд сум чинь нэгдлийн гишүүд байсан. САА-н ажилчдад бол хувьцаа гээд эрхийн нэг ийм юу.., бичигнүүд тарж байсан юм билээ. Яг Бүрдэнд болохлээр жинхэнэ малчид мал нь ямар хүн юу ямар юу ажил эрхэлж байсан, тэр ажил эрхэлж байхад тэр хувь хүний амьдрал тэрийг нь бараг өөрт нь хувьчилж өгч байсан. Одоо нярав гягтлан байлаа ч л тэр хүн ажлаасаа халагдахад тэр хүн нэгдлийн ямар л мал ахуй хөрөнгө байдаг юм, тэрийг нь адилхан л тэгш эрхтэйгээр хувааж өгч байсан байхгүй юу. Бүр ёстой 1 сартай хүүхдэд хүртэл тэр малыг ерөөсөө л хувь оногдуулж өгч байсийм. Ер нь олон хүхэдтэй хүн ер нь л хүний амьдралд бол их нөлөөлсөн л гэж боддог ш дээ. Бүүр нэг юу ч үгүй байсан мал ахуй байхгүй, нэгдлийн нэг хэдэн малаар л сарын цалин авч өдөр хоног өнгөрөөж байсан айлууд бол ёстой одоо аягүй их баяжсан, одоо бол ерөөсөө тэр мал ахуй юу байдаг юм, тэр л айлд л одоо нэг хүнд чинь л 15,16 бараг л хориод мал оногдож байсан болохоор чинь 5 хүүхэдтэй айл гэхэд л явж өгч байгаа биз дээ, тийм. Тэгээд л явж байсан байхгүй юу.
Саранцэцэг -
Танай нэгдэл ямар нэртэй нэгдэл байсан бэ?
Норжмоо -
Манай нэгдэл болохоор “Улаан туг” гэсэн нэгдэл байсан.
Саранцэцэг -
Мал олонтой юу?
Норжмоо -
Олонтой. Зөвхөн би гэхэд чинь, зөвхөн манай бригад гэхэд чинь л би зөвхөн нэг баг хариуцаж малын эмч хийж байсан, тэгэхэд манайхан чинь 30 гаран мянган би 30 гаруй мянган мал хариуцдаг байсан ш дээ, нэг малын эмч. Тэгэхэд манайх 12 малын эмчтэй байсан ш дээ. Нэг бригад 3 малын эмчтэй, тэгээд л бодохоор чинь аягүй их малтай нэгдэл баян нэгдэл байсан, тийм.
Саранцэцэг -
Тийм байна. Тэгтэл одоо нэгдлийн гишүүд чинь малаа нийгэмчлэхдээ зарим айл бол олон мал зарим нь бол байгаа цөөхөн хэдэн малаа нийгэмчилж байгаа ш дээ. тэгээд оногдож байгаа, сүүлд хувьчлалаар оногдоход яаж хуваарилагдсан?
Норжмоо -
За тэр.., тэрнийг болохлээр би ингэж бодож байгаам. Анхны одоо., их малтай айлууд бол нэгдэлд энэ чинь 75 толгой малаар юу яадаг байсан юмаа, тогтоож байсан юм, нэгдлийн гишүүдийг, нэг өрхийг 75 толгой малтай. Хувьд нь үлдээнэ. Аа САА-н малчдыг болохлоор 16–хан толгой малаар тогтоож байсан байхгүй юу. Тэгэхдээр чинь нэгдлийн гишүүд чинь.., энэ САА-н 10 бог, 6 бод ч гэдэг юм уу, тэгээд гээд ч гээд байх юм байхгүй, яг ингэж тогтоож байсан. Тэгээд энэ нэгдлийн гишүүд нь болохлоор 75 толгой малыг чинь 25 бод, 50 бог гэж тогтоож байсан байхгүй юу. Тэгэхлээр ерөөсөө тэр айл байсан, 75-аас доошхи толгой малтай айл бол хувьдаа малаа аваад л үлдэж байсан, нэгдэлжих хөдөлгөөн яаж байхад. 75-аас дээшхи толгой малтай айлууд бол нэгдлийн юунд хувь өгч, өгч байсан л байх. Тийм. Яг тэр хувьчилж байх үед нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд явахад хувьчилж байх үеийг нь би сайн мэдэхгүй байна. Аа яг надын үед болбол тэр нэгдлийн мал хувьд гараад иргэдэд хувьцаа маягаар хувааж өгч байх үеийг тэр довтолгооны үед бол би яг ажиллаж байсан байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө 15 бог, 5 бод гээд л ингээд л хувааж өгч байсан бол 5 хүүхэдтэй айл байлаа гэхэд чинь л 75 бог юу билээ.,, 25 бод гэж орох нь уу тээ, тэгэхээр чинь жил дотроо одоо тугалтай үнээг чинь тугалыг нь юунд нь гэж хийж байгаагүй байхгүй юу. Одоо гэдсэнд байгаа тугалыг тэр малын тоонд оруулж өгөөгүй байхгүй юу. Тэр төлийг. Тэгэхээр чинь бог мал чинь одоо 10 эм хонь байлаа гэхэд 10 хургатай байлаа гэхэд 10 хурга нь малын тоонд орохгүйгээр төл гэдэг үүднээсээ орохгүйгээр ингээд дагаад явж байсан гэхээр чинь бас нэлээн их малтай болж болж байгаа биз дээ, тиймээ нэг өрх. Тэгж аягүй их хувьчлалын үед аягүй тэгж бас хүмүүс их хөлжиж хөлөн дээрээ тогтож .., тогтсон л доо, тэгээд мал нь..,
Саранцэцэг -
Зарим улсууд нөгөө хот суурин газар ялангуяа, их том одоо үйлдвэр, том обьектуудыг худалдаад авчихсан эд нар тийм байдаг ш дээ.Тэгээд одоо тийм улсууд бол одоо ямар замаар одоо тэр газрыг хувьчилж авсан юм бол гэж боддог вэ?
Норжмоо -
Би болохлоор нөгөө нэг эрхийн бичиг тараадаг байсан ш дээ, цэнхэр тасалбарууд, том том цэнхэр тасалбарууд, тэрэнд чинь одоо САА-г чинь улсын байгууллага гэж явдаг байхгүй юу, САА-н ажилчид чинь дандаа улсын ажилчид нэг одоо нэгдлийн малчид бол чинь САА-н малчин байсан ч улсын төрийн албан хаагч гэж арай болохгүй байх л даа, тийм. Одоо улсад ажиллаж байгаа гэж явна. Нэгдлийн ажилчид улсын ажилчид хоёр ондоо байсан. Тэгээд улсад ажиллаж байгаа хүн болгон хувьчлал гэж цэнхэр тасалбар тарааж өгч байсан. Цэнхэр тасалбар, тэрүүгээрээ аваачиж их одоо бараг нэг овсгоотой нэг нь.., мэдэхгүй нэг хүмүүс одоо баахан ийм олон цаасаар одоо бид нар юу хийх юм, одоо нэг ийм нэгдэл нэг юу яачихвал том үйлдвэр мүйлдвэр бариад л энийг хүнд яачих юм болбол энэ хүний одоо ашгаас нь хуваалцаад идэх юм байна гэсэн ойлгоцоор яаж байсан, овсгоо муутайхан нэг нь ард нь үлдээд л овсгоотой нэг нь бол том том үйлдвэрийг болбол барьж авч байсан юм шиг л байгаам л даа. Би бол тэрийг тэгж л ойлгодог ш дээ.
Саранцэцэг -
Тэр болбол одоо жишээлбэл яг тэрийг хувьчилж авахад албан тушаал эд нар их нөлөөлсөн байлгүй?
Норжмоо -
Нөлөөлнө, нөлөөлнө. Тэр болбол яахав, албан тушаал нөлөөлөхөөсөө гадна, тэр хүний бас их нөгөө нэг.., одоо болбол бизнесийн ухаан, гэж би боддогийм. Өөрөө хувь хүний өөрийнх нь авьяас бас их нөлөөлнө. Хүний албан тушаал нөлөөлснөөсөө гадна тэр их нөлөөлсөн дөө.
Саранцэцэг -
Хувьчлалаас тэр хүнд хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм ажиглагдсан уу? Эрэгтэйд одоо эмэгтэйд?
Норжмоо -
Өө тийм юм бол байхгүй. Ёстой тийм юм бол байхгүй. Тэгш эрхтэйгээр л хуваагдсан. Миний амьдарч байсан газар л лав тэгж хуваагдсан.
Саранцэцэг -
Заа. Нэгдэлжих хөдөлгөөний талаар таниас асууя л даа? Яг одоо нэгдэлд гишүүн болоход хувь хүнийг элсүүлэхэд ямар журмаар нэгдлийн гишүүн болгодог байсан юм бол, тэр талаар хэлэхгүй юу?
Норжмоо -
Яг ёстой нэг яг чи одоо ингээд нэгдэлд элсээч энээ тэрээ гээд байсан юм байхгүй байсан байх. Би тэр талаар яг сайн мэдэхгүй байна. Яагаад гэхлээр миний аав ээж энэ тэр болбол ер нь тэгэхдээ хувь хүний өөрийнх нь л ухамсраараа л тэр нэгдлийн малыг маллавал маллаад л аяараа л нөгөө урсгалаараа л ингээд л яваад орчихдог, одоо өөрөөр амьдралын урсгал гэж байдаг ш дээ, тийм. Тийм амьдралынхаа урсгалаар л, одоо тэр үед орчихдог болохоос биш, яг чи нэгдэлд элсээчээ, чи тэг, чи тэгэх ёстой гэсэн тийм хуульчилсан дүрэм үнэхээр байгаагүй л байх.
Саранцэцэг -
Нэгдэлд малаа нийгэмчилж байх үеэр улсууд малаа нуудаг байсан гэсэн тийм юм сонсч байв уу?
Норжмоо -
Өө тэрийг бол одоо ёстой сонсч байсан. одоо малаа дарж тоолдог, тийм, нуудаг ингээд л уул хаданд ингээд нуудаг, тэр байдлаас л мэдэж л байсан л юм байна л даа. Намайг одоо ингээд л ажилд ороод л тэр нэгдлийн малын эмчээр хүрээд ирсэн байж байхад бид нар өвлийн тооны .., мал тоолох үе гэж байдаг байхгүй юу, малын тооноор ингэж явна, тэгээд л тэгэхэд чинь уул хараар ингээд морьтой ингээд харуулд явдаг байсан, тэр болохлоор мэдээж хэрэг малын хөлийн татвар матвар тэгээд янз янзын юмнаас л малчид одоо мал ахуйгаа нуудаг байсан юм шиг байгаам. Тэгээд өнөө илүү гарсан толгой малыг нь бас ингээд л нэгдлийн хөрөнгө болгоод л хураадаг байсан, тэр үед чинь. Тийм мэтийн бас захиргаадалтын үеийн тийм том том соёлын довтолгоонууд их байсан. Тэр үеийн тийм байдал энэ тэрээр л тийм юмнаас л их юу яадаг байсан байх.
Саранцэцэг -
Яг одоо нэгдэлжих хөдөлгөөн болж байх үед энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хэр цацагддаг байсан бэ?
Норжмоо -
Радио гэж байсан, ерөнхийдөө бол одоо бодвол одоо болбол хэн ёстой бараг нэг нь дуртай газраасаа л мэдээлийн хэрэгсэл худалдаж авдаг болсон, тэр үед чинь болбол радиогүй айл гэж байхгүй,радиогоор л хэвлэл мэдээллийн хэрэгсэл болбол яахав дээ, радиогоор л их мэдээлэл авдаг байсан. Түүнээс биш яг тэр болгон хүнд бол хүрч тэр хэвлэл мэдээлэл бол тарагддаггүй байсан, тодорхой хэмжээний захиалга бол их явагддаг, хэвлэлийн захиалга тийм. Хэвлэлийн захиалгыг бол автоматаар бараг ингээд тэр чинь нөгөө захиргаадалтын үе байсан юм чинь цалин дээрээс нь за тэдэн төгрөгний тийм хэвлэл захиалсан шүү гээд л, автоматаар захиалуулдаг, тэгээд л тэр захиалгын хэвлэлийг нь нөгөө бас хэвлэл тараагч, шуудан зөөгч гээд хөдөө манай бригадад нэг залуу морьтой тараадаг л байсан, үүрчихээд л ингээд л бүсэлчихсэн л энэ тэр айлуудаар тараагаад л хэвлэлээ тэгж л юу яадаг байсан. хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэгж цацагддаг байсан.
Саранцэцэг -
Нэгдэлжих хөдөлгөөн болж байх үед чинь ухуулагч нар баг сумаасирж САА-н улсуудаас ирж айлуудаар яваад, одоо нэгдлийн ашиг тус бол ийм энээ тэрээ гэж ярьдаг хэлдэг тийм юм байсан уу?
Норжмоо -
Ухуулагч мухуулагч гээд юу байхав, ер нь тэгэхдээ бол яахав дээ, мэдээллийн чанартай юм дамжуулж яваа юм чинь мэдээж тэр бол ухуулагч маягтай л явдаг байсан байх даа, баг сумын дарга нар аа.., бригадын дарга тэгээд л хэвлэл тараагч, одоо мэдээллийн чанартай юмнуудыг ингээд зарладаг. Тэгээд төв суурин газрууддаа болохлээр 7 хоног болгоны 2 дахь өдрийн долоо хагасаас мэдээллийн цагтай, мэдээллийн цаг гэж лекц гэж бас байдаг байлаа, 5 хагасаас, 5 дахь өдрийн 5 хагасаас цуглардаг. Орой нь лекц гэж уншдаг. Тийм мэдээлийн хэрэгслүүд тэгж л цацагддаг байсан.
Саранцэцэг -
Танайх болбол тэр их олон малтай нэгдэл байж, тэр нэгдлийн гишүүн хөдөлмөр өдрийн хөлсөндөө хичнээн төгрөг авдаг вэ?
Норжмоо -
Сард одоо тэгээд л ааа., маллаж байгаа малаасаа шалтгаална, одоо бид нар .., би гэхэд л 450 төгрөгөөр цалинждаг байсан, малын бага эмч нар. Аа дээд мэргэжилтэй, мэргэжилтэнгүүд болохлээр 650 төгрөг, тэгээд малчид болохлээр маллаж байгаа малаасаа шалтгаалаад, одоо 2 төгрөг хэдэн мөнгөөр нэг толгой малыг хариулна, төгрөг хэдэн малаар хариулна гэдэг ч байдаг юм уу, тэрүүгээрээ шалтгаалаад харилцан адилгүй, хөлстэй. Тэгж хөдөлмөрийн хөлс нь болохлоор маллаж байгаа ажлаасаа шалтгаалж өгдөг байсан.
Саранцэцэг -
Социализмын үед хүмүүс ажилд орохдоо ямархуу байдлаар ордог байсан бэ?
Норжмоо -
Тэгээд л одоо хэн сурч мэдсэн, тэгээд л ерөнхийдөө болбол ажлын байраар болбол сургууль төгссөн хүүхдүүд болбол хуваарилаад хуваарилаад өгсөн хуваарилсан газраа л очиж ажилладаг тийм л байсан. Тийм, томилолтоор л ажилладаг.
Саранцэцэг -
Ер нь тэр үед хүмсүүдийн ажилд хандах хандлага ямар байсан?
Норжмоо -
Тэр үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага бол маш өндөр хүн ер нь ухамсраараа л би ёстой энийг хийх ёстой энийг гүйцэтгэх ёстой, заавал хийх ёстой гээд яг л тийм л юунд л ажилладаг. Ерөөсөө л хүн энийг хийхэд хүний шахалт байхгүй, одоо нөгөө цаанаас төлөвлөгөө норм гараад ирчихдэг, би хийхгүй л бол тэр хүн хөдөлмөрийнхөө өдрийнхөө хөлсийг олж авч чадахгүй ш дээ. Тийм болохлээр тэрнийг хийхгүй л бол мэдээж хэрэг ажилгүй, тэр үед хүмүүсийн идэвх аягүй өндөр байсан л гэж боддогийм, одоог бодвол.
Саранцэцэг -
Одоо ингээд хүмсүүдийг харж байхад ер нь ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ? Хүмсүүд ажилд орохдоо одоо нөгөө социализмын үед ордог байснаас өөрчлөгдсөн үү?
Норжмоо -
Өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн. Одоо болбол тэр үеийн байдал одоо социализмын үед болбол аа мэргэжил мэдлэг тэгээд л хүний идэвхийг их хардаг байсан болбол одоо болбол бараг л өндөр нам, царай зүс, тэгээд л бас их хязгаарладаг болчихсон юм байна, одоо үед миний хамгийн харуусч байгаа юм болохлоор ингэж л боддогийм. 40-өөс ид ажил хийж бүтээе гэсэн нас болбол одоо 35-аас дээшхи насны л 45 хүртэлх одоо энэ өрнөсөн гоё нас байна ш дээ. Одоо яахав, 30-аас доошхи насны хүүхдүүд бол өнөөдөр миний бодлоор энэ болбол миний санаа, зүгээр л нэг сонирхлын журмаар бараг тийм идэвх байхгүй ажиллаж байна л гэж би ингэж боддог, яагаад гэхлээр өнөөдөр тэр хүн мөнгө л олж.., мөнгө л олохын төлөө амьдралд тэрнийг нөөцөлж хурааж ингээд амьдралыг их сайхан юмыг бүтээн босгох тийм зорилготой хүмүүс ер нь ховорхон болчихсон юм уу, гэж бодоод байгаа ш дээ. Ид ёстой би энийг бүтээе босгоё энэ одоо улс миний энэ бүтээснийг миний үр хүүхэд цааш нь залгуулаад ингээд явахад болно доо л гэсэн тийм тогтсон тийм нас чинь 30-аас дээшхи, 35-45 насны хоорондхи нас л гэж би боддогийм. Тэгээд тэр яг сайхан ид ажиллачихъя гэсэн тийм сэтгэлгээтэй нас, тийм насны хүнийг бол ажилд авахгүй байна л гэж боддог. Хичнээн сайхан мэдлэгтэй мэргэжилтэй байсан ч авахгүй байна. ажлын арга барилтай болчихсон, туршлагатай болчихсон, дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд бол ер нь болбол.., ажил дээр гарахад онол практик 2 үнэхээр л зөрдөг л дөө. Одоо тэгж миний л ажил тийм сайхан ширээ засаад, тэгж нохой мохойг чинь хэвтүүлээд л, тэгээд л хагалгаа хийгээд гээд л ингээд л хичээл заадаг тээ, тэгэхэд чинь ажил дээр гараад ирэхлээр тийм сайхан бэлдчихсэн тийм орчин болбол байдаггүй байхгүй юу. Тэгээд л бодохоор онолын хичээлийг ч гэсэн бас энэ тест местээр юу яагаад, биднүүс шиг бүүр нэг толгойнд нь амь хийж өгч чадахгүй байна л гэж би бодоод байдаг юм, одоо сургууль мургуулийг ч гэсэн.
Саранцэцэг -
Та ер нь өөрийнхөө мэрэжлийн ажилдаа хэр дур сонирхолтой ажилладаг байв, таны ажил хийж байх үед ер нь хэцүү бэрх тийм сэтгэл шантармаар тийм юм тохиолдож байв уу?
Норжмоо -
Өө дөө, байсан байсан. Шантрах үе ч зөндөө л байсан. Тэгээд үнэхээр өөрөө нөгөө эмч болно гэдэг тийм сэтгэл миний толгой дотор явдаг байдаг нэгэнт одоо төгссөн энийг, ажлыг одоо улсаар улсынх нь зардлаар даалгаад одоо миний толгойд ийм сайхан мэдлэг ингээд өгчихсөн байхад би энэ улсын өгсөн сайхан юмыг улс нийгэмдээ ажиллаж хариулах ёстой л гэдэг сэтгэлээр л зүтгэж л ажилаж байсан. Тэгэхдээ надад тийм бэрхшээтэй үе байлгүй яахав, хөдөө дөнгөж сургууль төгсөөд очсон, тэгээд өөрийн нутаг биш хүний нутагт очиж ажиллаж байсан, хэдийгээр өөрийн аймагтаа ч гэлээ гэсэн бас нэг өөр сум болохоор чинь улс түмнийг нь ч танихгүй шантраад буруу ёстой нэг шантраад амьдрахад хэцүү байсан үе их байсан. Яагаад гэхлээр чинь хүүхэд байсан, бас залуу байсан, янз янзын бас нэг хүний амьдрал чинь баялаг болохоор янз янзын юм тохиолдоно, хөдөө гадаа явна тэр болгон дуудлага муудлагаар явахад чинь унаа цуцаа байхгүй, тэгээд сумын төвөөс бригадын төв мөв явахад чинь дан мориор энэ тэр явдаг, тэгээд л мэдэхгүй газар чинь ингээд л явж байхад энэ тэр ингээд л харанхуй шөнө мөнө чинь оршуулга моршуулга руу яваад орчихож байгаа юм чинь, хүн амьтны тавьсан газар энэ тэр лүү, юу ч мэдэхгүй газар, тэр үеийн. Тийм мэтийн юмнуудад их шантраад одоо ёстой болъё гэдэг ч юм уу, ийм ажил би хичнээн хийх сонирхол байлаа ч гэсэн амьдралд хүнд юм гэсэн үеүд бол байж байсан шүү надад. Буцаад явчихмаар үе байсан, тэгээд одоо яахав, нэгэнт л сурч мэдсэн мэдлэгээ би юмаа хүнд үзүүлэх ёстой л гэсэн сэтгэлээр л явж ажиллаж байсан. Яахав, эхний жил бол хүнд байсаан, тэгээд 2 дах жилээсээ одоо арай зүгшрээд тэгээд бас хань ижилтэй болоод гэр бүлтэй болоод ирэхээрээ бас тогтоод ирсэн л дээ. Эхний үед ч бас хэцүү байсан.
Саранцэцэг -
Таны одоо хамгийн их бахархдаг зүйл хамгийн их жигшдэг зүйл гэвэл юу вэ?
Норжмоо -
Одоо за одоо миний хамгийн их бахархаж явдаг зүйл гэвэл би өөрийнхөө мэргэжлээрээ л бахархдаг даа. Яагаад гэхлээр бүр ингээд л нэг өвдөөд зовоод, бүүр ингээд үхлийн ирмэгэн дээр тийчлээд хэвтэж байгаа малыг ингээд л эмчлээд л, сувилаад л, босгоод л, тэгээд л нөгөө сүрэг дотроо ороод л яг л ингээд л эрүүл саруул ингээд л явж байгаа энэ тэрийг харахлаар минйи мэргэжил бол үнэхээр бахархмаар сайхан бахдмаар сайхан мэргэжил дээ. Мэргэжлээрээ бахархдаг. Тэгээд хүрээлж байгаа одоо яг ажиллаж байгаа ажлынхаа хүрээлж байгаа хүмүүсээрээ бас бахархдаг. Миний ажиллаж байгаа хүмүүс намайг удирдаж ажиллуулж байгаа одоо дарга марга, Цэенпил дарга эд нар маань маш гоё элгэмсэг, удирдах арга барил аягүй сайтай тийм сайхан хүн. Тэрүүгээр би бахархаж явдаг. Хамт олноороо бахархаж явдаг даа. Тийм.
Саранцэцэг -
Та ажлынхаа хамт олныг дурсаж ярихгүй юу?
Норжмоо -
Би.., манайх чинь одоо юу л даа, би Улаан загалмайн энэ бас хүмүүнлэгийн ажилд хөл тавьснаараа өөрөө бас бахархдаг юм, манай хамт олон дандаа хүний төлөө, хүний сайн сайхны төлөө, одоо ядарч зүдэрч хаа .., хэн хаана ядарч зүдэрч явна, тэр хүнд тусалчих юмсан, бас тийм хүнлэг сайхан энэрэнгүй сэтгэлээр ханддаг, тэр ч үүднээсээ биднүүс бүр аягүй дандаа бас нэг тийм олон хүүхэн холхисон газар хэрүүл шуугиан хов жив ингээд салдаггүй ш дээ, манай хамт олон тийм юм үнэхээр байдаггүй. Тэр нь бол надад үнэхээр бахдалтай. Үнэхээр гоё. Хамт олон. Тэрүүгээр л бахархаж байна. Тэгээд би нэг Баянгол дүүргийн 9-р хороог хариуцаад, 25 сайн дурын идэвхтэнтэй, 1 идэвхтэн маань 3 тийм бас нэг ийм өрх толгойлсон эмэгтэй ч юм уу, ядарсан ийм амьдрал дорой тиймэрхүү улсуудад ингэж тэдгээр улсуудынхаа амьдралынх нь сайн сайхных төлөө яав, болохгүй юм хаа байнав, юунд нь болохгүй байна, аль нь өнөөдөр болж байгаад нь баярлаж баяр хүргэж баярлахад нь хамт баярлаж, зовж байхад нь бас адилхан ингэж зовлонгоос нь хуваалцах тиймэрхүү байдлаар ажилладаг тиймэрхүү сайхан хамт олон ажилладаг.
Саранцэцэг -
Та энэ Улаан Загалмайн нийгэмлэгт хэдэн онд орсон бэ? Хэдэн оноос хойш ажиллаж байна?
Норжмоо -
Би болбол хүүхэд байхаасаа Улаан загалмай, Хүмүүнлэгийн нийгэмлэгийг бол дэмждэг байсан, тэгээд яг би хөл тавьж, энэ хамт олныхоо дунд бол ороод 3 жил болж байна. 6 оноос эхлээд орж ирсэн, тэгээд энэ хугацаандаа бас “Тэргүүний сайн дурын идэвхтэн”,70 жилийн ойн медаль, “Онцгой гишүүн” тэмдгүүдийг нь авсан. Тийм. Энэ хороонд бас юу яадаг, БГД-ийн МАХН-ын хяналтын хорооны дэд дарга, хороондоо хэсгийн ахлагч хийдэг, манай хороо чинь бас хүн ам ихтэй, 12000 гаруй хүнтэй, БГД-ийнхээ бас л нэг л эмзэг л хороонд орно доо. Гэр хороолол ихтэй. Тийм. 80% нь л гэр хорооллын айлууд ш дээ. Тийм. Нийт хүн ам нь, цөөхөнтэй. СОТ-ын 3-хан байртай, 4,5-хан амины орон сууцтай, тийм. Тэгээд л ерөөсөө ихэнх нь гэр хороолол.
Саранцэцэг -
Таны одоо авч байсан цалин таны амьдралд одоо хүрч байв уу, ажил амьдралаа яаж зохицуулж ирэв ээ?
Норжмоо -
Одоо үеийн үү, ёстой социализмын үед үү? Социализмын үед болбол цалин хүрч байсан. Үнэхээр миний амьдралд хангалуун сайхан амьдарч байсан. Хангалуун сайхан амьдралыг хорин хэдхэн насандаа ёстой өнгөрүүлсэн. Жаргалтай сайхан амьдарч байсан. 450 төгрөг гэдэг болбол тэр үед болбол ёстой өндөр л цалин байсан.
Саранцэцэг -
Заа Монголд нэг соёлын довтолгоон гэж явсан даа. Тэр соёлын довтолгооны талаар яг яаж явагдаж байсан талаар та ярихгүй юу?
Норжмоо -
Монголд соёлын довтолгоо миний одоо бүр яг тэр соёлын довтолгоо юу яаж байсан нэг сонирхолтой нэг ганцхан юмыг л жишээ болгоод л ярья. Тэр маань болохлээр Соёлын довтолгоны үед чинь нэг хэсэг одоо манай монголчууд чинь нэг ийм бүрхээр мүрхээр тавиад аарцаар нэрээд ингээд архи гаргадаг байлаа ш дээ, монгол архи гээд. Тэр монгол архийг гаргахгүй гээд, айлуудын бүрхээрийг нь ингээд хурааж авдаг байсан байхгүй юу, /инээв/ тэр их хөгтэй. Тийм нэг надын амьдралд бүр нэг сэтгэлд хоногшсон тэр үед нөгөө дөнгөж сургууь төгсөөд очсон хүүхэд байсан болохлоор тэр их инээдэмтэй юм байдаг байхгүй юу. Би нэг цэгийн малын бага эмч хийдэг байсан юм. тэгээд манай цэгийн тэр тэрэгний жолооч Лувсаншарав гээд нэг хүн байсийм. Тэр маань жаахан архи цохино л доо. Тэгээд нөгөөдхийг зайлуул орохлоор нь литр архи өгөх гээд нөгөө айл, надыг орохлээр надаас айгаад нөгөөдхийгөө өгдөггүй, ёстой соёлын довтолгооны үед чинь удирдах албан тушаалтангууд л тэрнийг чинь гүйцэтгэдэг байсан болохлоор тэр үедээ би тэр айлын бүрхээр энээ тэрээ юманд үнэндээ хэлэхэд юу ч мэдэхгүй байхгүй юу, дөнгөж сургууль төгсөөд очсон, тэр айл надаас айгаад тэр бүрхээр мүрхээрээ хураах гэж гэдгийг нь ч мэдэхгүй. Тэгээд хамгийн инээдэмтэй юм нь тэр айлд очсон чинь илүү гэр өөдөө нөгөө тэрэгний жолоочийг авч орох гээд, би ямар сайндаа энэ ямар сонин айл вэ, хүн гэрт нь суусаар байхад чинь нэгийг нь илүү гэр өөдөө авч ороод байх юм, тэгээд тэр үеийн л соёлын довтолгооны үе л хүмүүсийн сэтгэлд тэгж айхтар нөлөөлж байсан юм шиг байналээ.
Саранцэцэг -
Аан, илүү гэртээ оруулж байгаад нөгөөд хүнд архи өгөх гээд?
Норжмоо -
Тийм. Нөгөөдөхөд архи өгдөг, тийм /инээв/. Би тэрийг юу ч мэдэхгүй, жаахан хүүхэд. Тэр соёлын довтолгоо мовтолгоо гэдгийг, надад тэр бүрхээр мүрхээр хураагаарай, мураагаарай гэдэг цаанаас ерөөсөө надад хэлж өгсөн юм байхгүй, ингээд сумынхаа төв дээр орж ирчихээд нөгөө Луяа ах гэж нэг юм айл руу орчихоод гарч ирдэггүй, би хичнээн их хүлээвээ гээд л ингээд л ярьж байсан чинь тэгэлгүй яахвээ, манай тэр нэг тоо бүртгэгч Мөртэй гэж нэг хүн байсан юм, настайвтар хүн. Одоо байдаг юм бол уу, үгүй юм бол уу, хотод орж ирээд сургийг нь сайн гаргаж чадахгүй л байгаа юм. байхгүй байхаа даа, аягүй бол. Тэр хүн намайг нөгөө дөнгөж сургууль төгсөөд очиход ахмад ажилчдад ажлын арга барилтай болгох гэж энэ боловсон хүчингүүдийг ингэж сургах мэтээр багшлуулдаг байлаа ш дээ. Миний багш Мөртэй гуай байсан байхгүй юу. Тэгээд л яанаа Мөртэй гуай ирчихсэн, тэднийд орсон залуу яах гээд дэмий юм ярьчихваа, би ерөөсөө гарч ирж чадахгүй нохойноос нь айгаад би гардаггүй, нөгөөхийг илүү гэртээ аваад орчихсон, тийм. Тэгээд би ингээд ингээд байлаа гээд тэгсэн чинь чи тийм шүү дээ, миний дүү одоо ёстой энэ чинь бүрхээр мүрхээрийг чинь ингэж хураадаг юм байхгүй юу, одоо чи тэгээд тогоо нэрсэн л айл байдаг юм бол бүрхээрийг нь хураагаад ирээрэй, тийм. Тэр л соёлын довтолгоо байсан юм байна гэж одоо бодож байгаа юм. Тэрнээс өөр ноцтой айхтар тийм юмыг бол би мэдэхгүй байгаам./инээв/
Саранцэцэг -
Яг айлуудаар соёлын довтолгооны комиссынхон гээд ирдэг байж гэж би сонсч байсан л даа. Тэгээд тэд нар яг чухам юу юу шаарддаг байсан талаар та сонссон юм байна уу?
Норжмоо -
Аа тэр сүүлд яахав дээ, нөгөө тэр бас хамгийн анх лав миний ажилласан үеэр тэр нөгөөх багшаасаа тэрнийг чинь сурсан л даа. Тэгээд одоо тусгай тийм баг гаргаад групп гаргаад, эмнэлэг мал эмнэлэг, тэгээд сумын удирдах багш магш тусгай мэргэжил мэргэжлийн хүмүүс гаргаад голчлоод хүн эмнэлгээс явдаг байсан. Тэр үед чинь хөдөөнийхний ариун цэврийг нь үзнэ, тэдэн ээлжийн ор дэрний даавуутай байх ёстой, тэдэн ээлжийн тийм юмтай байх ёстой, унтлагны хувцас мувцас энээ тэрээ гээд л, тиймэрхүү юмнууд энэ тэр шалгадаг. Тийм юмнуудыг л мэдэх юм байна. Тийм юмнуудыг шалгадаг тусгай хүмүүс комисс явдаг байсан шүү, би тийм мэтийн юманд нь бол байгаагүй ээ.Тусгай хүмүүс баг болж явдаг байсан. Тэрнийг биетээр очоод айлуудыг яаж байдаг байсныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан бид нарт сургалт маягтай юм заахад тэгдэг байсан юм. Тэр айл тийм тэдэн ээлж байх ёстой гээд, тэгээд нөгөөдөх чинь юу яана ш дээ, тэр байдлаа тайлагнахын тулд тусгай лекц мекц тэгээд л лекц гээд л болдог байсан, сумын төвийн бүх л ажилчид л цуглараад л улаан буландаа цуглараад л лекц уншдаг байсан байхгүй юу. Тэр лекцэн дээр 7 хоног хийсэн ажлынхаа тайланг тайлагнадаг байсан байхгүй юу, тэгээд л нөгөөдүүл чинь тэр баг сумын тэр тэднийд ороход тийм тийм байсан гээд л ингээд л, тиймэрхүү юунууд тайлагнадаг байсан. Тэгээд тэр байдлыг нь хүмүүсийн ахуй амьдралын соёл, тэгээд л ариун цэвэр мэвэр энэ тэрд бас их нөлөөлж байсан. Тэр сайн юм байсан байхаа. Соёлын довтолгоо гэж хийж байсан юмнууд бол.
Саранцэцэг -
Яг одоо ямар ямар салбарт хамгийн их өөрчлөлт гарсан бэ, соёлын довтолгооны үеэр?
Норжмоо -
Соёлын довтолгооны үед болбол юунуудад л их гарсан дөө. Миний юугаар бол худалдааны байгууллагууд, аа эмнэлэгт, сургуульд, их өөрчлөлт гарсан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд болбол за дотуур байр, сургуулийн дотуур байранд болохоор аа юунууд гарсан. Тусгай нөгөө багш магш нь, нөгөө багш нар нь, тусгай эмчтэй, тэгээд нөгөөдөх нь бас нөгөө байнгын юугаараа ингэж юу яадаг, хангалт мангалт гээд л, нийгмийн хангалт нь ч гэсэн бас сайжирч орж ирсэн гэж, тэгээд яагаад гэхлээр нөгөө сургуулийн хүүхдүүд одоо миний мэдэхийн жишээ татаад ярихад болбол дээр үеийн сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд чинь ариун цэврийн хэрэглэл оо сойз сойзыг чинь сард энэ тэр олгодоггүй байлаа ш дээ. Соёлын довтолгоо тэр яаснаараа бас нөгөөдөх ахуй хангамж нь сайжирч, хүүхдүүдэд эмэгтэй хүүхдүүдэд сарынх нь менструаци ирсэн хүүхдүүдэд энэ тэрд чинь тусгай юугаар энэ тэр олгодог, нөгөө эмчийн бичиг мичгээр ариун цэврийн хэрэглэл олгож өгдөг мөгдөг, тэгээд л тиймэрхүү байдалтай. Ер нь өөрчлөлт гарсан, соёлын довтолгоон.
Саранцэцэг -
Хэрвээ одоо нэг шаардлага тавиад комиссынхон ирээд шаардлага тавиад явсан байхад тэр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Норжмоо -
Торгуулийн арга хэмжээ. Мөнгөн торгууль. Мөнгөн торгуулийн арга хэмжээ их тавигдана, тэгээд цалин.., өөрийнх нь хөдөлмөрийн хөлстэй л одоо ярина. Одоо ингээд тэр хүн ажлаа хийж чадаагүй бол тэр цалин дээр дэгээ гээд тавьчихна, ямар удирдах байгууллагын ямар хүн тэр хүний цалин дээр тооцоо хийх ёстой тэр хүнээсээ тэр ажлынхаа юуг сайжруулсны дараа одоо бараг гарын үсэг мүсэгтэй авчирч байж цалингаа авдаг тийм. Тэр л байна.
Саранцэцэг -
Яг одоо тухайн үед соёлын довтолгоог одоо хэрэгтэй гэж улс явуулсан уу, яг тэр үед?
Норжмоо -
Тэгэлгүй яахав, хэрэгтэй. Шаардлага байсан. Тэр үед одоо бас нөгөө жаахан бас нөгөө задгайдуухан амьдралтай байсан, хөдөөний улсууд чинь сайхан билэг танхай байлаа ш дээ. Тэгээд л одоо өөрийнхөөрөө л амьдардаг нэг хэсэг байлаа, нэг хэсэг нь бол нээх сайхан бас нэг өөрийгөө аваад явах чадвар сайтай, зарим хэсэг нь бол би л хөдөөнийх гэсэн шиг, өөрийнхөө биеийг гаргуунд нь хаячихдаг бас нэг хэсэг байлаа ш дээ. Тэр энэ тэр бол бас өөр болсон. Шал өөр болсон. Хүний амьдралд бол тэр соёлын довтолгооны үед чинь одоо тийм баг гаргасан, одоо тэр дотор чинь одоо зарим нэг нь ингээд л ариун цэвэр мэвэр дээр нь лекцэлж толгойнд нь мэдлэг өгч байхад зарим нэг нь улс оронд юу болж байгаа тэр талаар мэдээлдэг байсан юм чинь, тэр үед. Тэр үе бол хүнд бол маш их юм өгч байсан. Мэдлэгийн санд нь маш их том юм өгч байсан. Ашигтай байсан тэр бол.
Саранцэцэг -
Таны одоо гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг юм уу?
Норжмоо -
Надад тийм хэлмэгдсэн хүн байхгүй ээ.
Саранцэцэг -
Ер нь болбол хэлмэгдлийн талаар сонсч байв уу?
Норжмоо -
Өө сонсч байсан, сонсч байсан. хэлмэгдэл тэгж тэр хүний аав ээж, тийм лам хувраг хүн байж байгаад хэлмэгдэж гэнэ, тэгж улс төрийн юунд орж явж байгаад хэлмэгдсэн гэнээ гэж, тийм юм зөндөө л сонсч байсан.
Саранцэцэг -
Танай тэр Шанх чинь том хүрээтэй.., хийдтэй байсан гэсэн, тэнд лам нар их олон байв уу, таныг хүүхэд байхад?
Норжмоо -
Байсан, байсан. Аягүй олон лам нар байсан. Тэгэхдээ тэр лам нар байхдаа дандаа тийм нууцлагдмал. Одоо өөрийгөө ном юугаа уншсан ч гэсэн одоогийнх шиг ингэж хурахгүй. Дандаа нуудаг. Миний аавын багш нь гээд бид нар болохдээр Сахалтай Дандгай л гэж хэлдэг байсан юм, тэр хүн л ярьдаг байсан ш дээ. Одоо тэгээд л нэг ингээд л ороод одоо тэр дээр үед нэг ханиад хүрсэнчиг л тэр хүнд л очдог байсан. манайхан. Жаахан одоо нэг эм юм шиг тан.., одоо монгол тан найруулдаг байсан, тэгээд тэрийг уучихаар л гайгүй болчихдог, эрүүл болчихдог л тэгээд л тэрнийгээ өгөх гэж их зовдог л байсандаг. ....Одоо гар гар гар, гадаа байж бай, тэнд байж бай, энд байж бай, гээд л ингээд л. Тэр тэгэхлээр их айдаг байсан л байх. /инээв/
Саранцэцэг -
Хэлмэгдлийн үеэр тэр нээлттэй шүүх хуралдаан болж байсан гэнэлээ гэж энэ тэр гэж тийм яриа сонсч байв уу?
Норжмоо -
Би ёстой тэрийг сайн мэдэхгүй байнаа.
Саранцэцэг -
Ер нь одоо та санадаг уу, бурхан тахил махилаа ил тавьдаг байсан уу?
Норжмоо -
Тавихгүй, тавихгүй тэр бурхан тахил махилыг чинь нууна. Тэр ч битгий хэл бүр уулын агуй, хад маданд энэ тэр нуудаг байсан ш дээ.
Саранцэцэг -
Танайх одоо жишээлбэл бурхан тахилтай байсан уу?
Норжмоо -
Бурхантай. Нууна, манай аав.., ил ерөөсөө тавихгүй, дандаа бид нарт ийм бурхны авдар гээд тусдаа, нэг ийм улаан авдартай, улаан авдран дээр бараг малгай ч тавиулдаггүй, том улаан авдар байдаг байсан. Манай.., тийм авдран дотроо хийгээд л ингээд л цоожилчихдог байсан л даа.
Саранцэцэг -
Одоо жишээбэл, цагаан сар энэ тэр болоход чинь бурхныхаа өмнө зул мул барьдаг ш дээ, тийм юмаа яаж хийх үү?
Норжмоо -
Цагаан сар мараар манайх бол цагаан сараар ийм том нэг шоголтой судартай, тэр судраа гаргаж ирээд л тавьчихдаг байсан ш дээ. Тэр тэгэхдээ жил сараар бол юу яадаг байсан байхаа. Тийм юм би жаахан болоод мэдэхгүй байсан.
Саранцэцэг -
Шоголтой ийм судрууд байдаг ш дээ, тийм шоголтой судартай байсан юм байна?
Норжмоо -
Манайх харин тийм шоголтой судартай байсан юм. Бас том том ийм зурмал бурхантай байсан. Бурхан эд нар ерөөсөө авдарнаас гаргадаггүй байсан. Тэгээд тэр авдарнаас гаргадаггүй байсан болохоор бас айж эмээдэг л байсан байх л даа. Түүнээс биш тэр айж эмээдэггүй байсан бол тэр тэр сайхан бурхан мурхнаа гаргаад л, зул хүжээ өргөөд л, тэгээд л тэгэх л байсан байлгүй тиймээ. Нэг тиймэрхүү айж эмээдэг юм байсан л байх.
Саранцэцэг -
Тэр Сахал Дандгай гэдэг хүн чинь бас жаахан эмээдэг л байж гэхдээ болбол айлууд тэр хүнийг авчраад нэг ном мом уншуулчих ч юм уу, тийм юм байна биз?
Норжмоо -
Тийм юм бол байсан байхаа. Тэгэхдээ бол манай аав ээж энэ тэр авчрах гэхээр ирдэггүй хүн байсан тэр тэгэхээр дээр хэлмэгдэлтийн үед бол бүр Архангайн тэр Хашаат руу, Архангайн Хотонт руу ачигдаж л байсан гэсэн. Архангайн Хотонт руу ачигдаад, хар гэр мэрт хоригдоод, аягүй том лам байсан юм байлээл дээ, уул нь болбол яг шашныхаа юуг байх үед бол, тэгээд тийм юунаас гарч ирсэн хүн юм гэсэн. Тэгээд хар гэр мэрт хоригдож оргож босч наашаагаа гарсан марсан гээд л, уулын агуй магуйд бараг тэр юу муу дуустал л хэлмэгдэлтийн хүмүүсийг ингээд л, ихэнхийг нь л хөөрхий амьтан алж байсан юм байлээ ш дээ. Тэр энэ тэрийг л одоо хэл ам намжтал л бүр тэр Дулаанхайрхан гэж Шанхийн урд талдаа аягүй том ийм урт нуруу байдаг байхгүй юу, аягүй гоё модтой уул байдаг юм, манай аав ээж дандаа тэнд нутагладаг, тэгээд Дулааны тэр том агуйд хоргодож байсан гэж ярьдаг юм байлаа. Бурхан мурхан нь тэр дотроо агуй дотор нь байдаг байсан, биднийг хүүхэд байхад сахалтай Дандгайн агуй дотор очиж байгаа гээд л очдог байсан юм. Тэр их гоё, их номтой, их юутай хүн байсан.Тийм, тэгээд л их л айдаг л хүн байсан юм ном зом уншихдаа
Саранцэцэг -
Та өөрөө шүтлэгтэй юу?
Норжмоо -
Би Будда шүтдэг.
Саранцэцэг -
Ер нь одоо энэ шашны нөлөө чинь төрд ямар байдаг вэ?
Норжмоо -
Тэр.., одоогийн шашны нөлөө бол төрд тэрслээд байх юм бол байхгүй байхөө. Хувь хүмүүсийн өөр өөрсний л юу байх л гэж би боддог. Өөрийнх нь л сэтгэл зүйтэй л холбоотой л гэж боддог. Тийм.
Саранцэцэг -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу?
Норжмоо -
Шашны юу?
Саранцэцэг -
Шашны бишээ, ямар ч байдлаар? Таны амьдралд л нөлөөлсөн сайн ч бай, муу ч бай юм байдаг уу?
Норжмоо -
Өө байлгүй яахав, надад ёстой аймар том нөлөөлсөн юм, энэ цаг агаарын гэнэтийн айхтар үзэгдэл тэр аймар их би одоо хамгийн гол нь цаг агаартай л тайван сайхан байгаасай л гэж би боддог. Яагаад гэхлээр одоо 90,91 оны зун манайх чинь одоо 200 гаран богтой, далан хэдэн богтой, зөвхөн үхэр л гэхэд далан хэдэн үхэртэй, 2 азарга адуу, 2 азарга адуу нь бараг 70-аад шахуу адуу байсан байх, тэгээд 400, 500-аад шахуу малтай айл байсан манайх. Зөвхөн бид хоёр, залуухан гэр бүл гэхэд бол бас яахав, боломжийн л сайхан амьдралтай айл байсан. тэгээд хүүхдүүдээ хот руу сургуульд суулгах гээд хотод ороод ирсэн чинь тэр 90, 91..., 99, 2000 оны зуднаар ёстой тэр үхэр ганцхан тугалтай үнээ үлдээгээд л, бусад нь үхсэн гээд л бод доо. Аймар байгаа биз. Тэгээд яахав хонь, ямаа байсан тэгээд хонь ямаа зуданд үхсэн ч үлдсэн, тэгээд л 2004 оны бас аймшгийн бас нэг үер болоод манайхаас 9 хүн нас барсан ш дээ. Аюултай үерт уулын үер бууж орж ирээд, 2 айлын гэрийн хүнийг хүүхдүүдтэй нь, хотоос манай хүний дүүгийнх нь нэг хүүхэд, тэгээд яагаад оччихсон байсан, ерөөсөө л 2-хон хүүхэдтэй айлын 2 хүүхэд очсон байсан байхгүй юу. Тэгээд л тийм аймар юм болсон тэгээд, энэ цаг агаарын аюултай үзэгдэл үер усны аюул, тэр л надаас сэтгэлээс гарахгүй аймаар нөлөөлсөн юм.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр тийм юм байдаг уу?
Норжмоо -
За байхгүй дээ. Бусдын л адил сайхан ингээд л, яахав дээ, үр хүүхэд маань эрүүл саруул л байж байвал тэгээд л, болно доо л гэж боддогийм.
Саранцэцэг -
За, социализмын үед ер нь тэгээд хүмсүүдийн байдал, тэр дундаа эмэгтэйчүүдийн байдал ямар байсан бэ, одоо ер нь эмэгтэйчүүд яаж өөрчлөгдсөн санагддаг вэ?
Норжмоо -
Социализмын үед болбол одоо би ч хөдөө байсан болохоор хөдөөний байдлаар ярихад эгэл жирийн л нэг монгол эмэгтэйнүүд л. Одоогийнх шиг гоёж гоодох, янз янзын орны гоё хувцас хунар ч байдаг юм уу, гоё гоё стилүүд орж ирж байгаа ч үгүй тэгээд л ерөөсөө л монгол дээлээрээ сайхан гоёчихдог, монгол хувцсаараа л гоёдог голчлоод л тэгдэг л байсан. Эмэгтэйчүүдийн хувьд бол үс гэзгээ ч гэсэн ерөнхийдөө дандаа л нэг ийм хөдөөний хүүхнүүд чинь үсээ урт ургуулаад л, богинохон үстэй хүүхнүүд нь залгаа залгаж урт болгоод л, тэгээд үзүүр уганд нь сувдан даруулга хийж ер нь тэгэхдээ тэр үеийн тэр үндэсний юмыг л бол их хэрэглэдэг л байсан. Одооныхныг бодох юм болбол ер нь би үндэснийхээ хувцас хунарыг болбол дээдэлж хэрэглэдэг байсан л гэж бодож байгаа. Одоо үед бол бас янз янзын орны янз янзын гоё гоё ийш тийшээгээ явж янзын янзын юм үзэж гарч ирээд, янз янзын бас гоё гоё урсгалууд орж ирж байна л даа, тиймээ. Хувцас хунар л гэхэд гоё гоё дизайнерүүд гарч ирээд л, янз янзын юугаар өөрснийхөө юугаар бүтээгээд л, нөгөөдхийг бас хүүхнүүд харж бас гоё болж байнаа, үнэн гоё болж байна л гэж бодож байна. Эрчүүд ч мөн ялгаагүй, нөгөө нэг хүн, би ер нь ингэж боддог ш дээ, ямар нэгэн улс орны нүүр царай эмэгтэйчүүд байдаг юм байна, эмаэгтэйчүүд сайхан байж байвал эрчүүд эмэгтэйчүүдээ дагаад л адилхан өөрчлөгдөж хувирч байдаг гэж би боддогийм ш дээ. Яг л түүний адилаар л эмэгтэйчүүд яаж өөрчлөгдсөн тэрүүн шиг л бас эрчүүд өөрчлөгдөж байгаа.
Саранцэцэг -
Ер нь төрөөс эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого явуулж байв уу?
Норжмоо -
Дээр үед явуулж байсаан, явуулж байсан. Сүүлийн үед чинь эмэгтэйчүүдийн дарга марга гээд л тусгай эмэгтэйчүүдийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан албан байгууллагууд зөндөө байлаа ш дээ. Гоё гоё юунууд явагдаад л, соёлын янз янзын арга хэмжээнүүд явагдаад л бас тодорхой хэмжээний гавьяа шагнал өгдөг, нөгөөдүүлийгээ урамшуулчихдаг тийм байсан шүү.
Саранцэцэг -
Ер нь одоо явуулж байсан бодлого нь яг таны гэр бүлд нөлөөлж байсан гэж бодохоор юм санагдаж байна уу?
Норжмоо -
Миний гэр бүлд одоо нөлөөлж байсан юм бол яг одоо тодорхой тийм юм энэ л тэгээд ингээд яваад бодлогын чанартай юм явуулсан нь нөлөөлж байна даа, гэсэн юм болбол одоо яг санагдахгүй байнаа. Тэгэхдээ болбол надад болбол нөлөөлсөн гэж бодож байна. яг ингээд энэ л нөлөөлсөн гээд л ингээд хэлэх гэхээр хэлэх үг минь орж ирэхгүй байна.
Саранцэцэг -
Заа. Хоёулаа яриад бараг цаг гаран болжээ, тэгээд 2-уулаа ярилцлагаа өндөрлье,дараа маргааш дахиж уулзаад ярилцлагаа үргэлжлүүлье?
Норжмоо -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.