Norjmoo


Basic information
Interviewee ID: 990247
Name: Norjmoo
Parent's name: Sodnom
Ovog: Dulaan
Sex: f
Year of Birth: 1966
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher
Belief: Buddhist
Born in: Shanh sum, Övörhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
authority
NGOs
foreign relations
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

urbanization
foreign relations
family
work - labor
authority
boss - worker relations
industrialization
democracy
nature and environment
technique - technology
non-governmental organizations


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За сайн байна уу?

Норжмоо -

Сайн, сайн байна уу,

Саранцэцэг -

Өчигдөр хоёулаа уулзаад.., ярилцлагаа одоо үргэлжлүүлье дээ? тэгээд би одоо танаас Монголд аж үйлдвэржилт яаж явагдаж байсан талаар асуух гэж байна. Ер нь бол одоо үйлдвэрт хүмүүс ажилд орохдоо ямархуу журмаар ордог байсан, үйлдвэрт голдуу ямар улсууд ажилладаг байсан. Тэр талаар ярих уу?

Норжмоо -

Монголд одоо үйлдвэрт чинь голчлоод мэргэжлийн хүмүүс л төрөлжсөн төрөлжсөн одоо үйлдвэрүүдэд мэргэжлийн хүмүүс л голчилж ажиллаж байсан даа, дээр үед чинь. Мэргэжлийн бус одоо сургууль төгсөөд илгээлт авч хүүхдүүд нэг хэсэг их явдаг байсан ш дээ. Илгээлт авч ажилладаг хүүхэд чинь 8,10 төгссөн хүүхдүүд чинь илгээлтийн эзэн гээд тэгээд илгээлтээр тийм үйлдвэр дээр, тийм мал аж ахуй тийм салбарт тийм юмны салбарт гээд, салбар заагаад л ингээд л явдаг байсан. Тэгээд тэр илгээлтийн хүүхдүүдийг нөгөө үйлдвэрт он удаан жил ажилласан ажлын арга барил туршлагатай хүмүүсээр нь ажиллуулаад л, ингээд л дагалдах ажилчин маягтай их явуулдаг байсан. Тэгээд тэр үед чинь мэргэжлийн одоо энэ дамжаанууд шиг мэргэжлийн бүүр ТМС, тусгай мэргэжлийн дунд сургууль гээд ТМС гэж ярьдаг байсан, тэгээд тийм хүүхдүүдийг сургаж бүр 2,3 жилээр үйлдвэрийн анхны тэр юун дээр, тоног төхөөрөмж мөхөөрөмж дээр яаж ажиллах уу, тэгээд л үйлдвэрийн бүтээгдхүүн мүтээгдхүүнийг аа чанартай сайн гаргахад яах уу энэ тэр гээд л тийм арга барилыг эзэмшүүлдэг байсан ш дээ, социализмын үед чинь. Одоо үед бол нэг 45 хоногийн курст сургаад л нөгөөдөх нь сурсан ч юмгүй сураагүй ч юмгүй, тэгээд л нэг юун дээр ажилладаг, үйлдвэрүүд дээр голчлоод бараг ажиллаж чадахгүй байна дөө, тийм. Дадлагын ч оюутнууд тийм 45 хоногт бараг юм сурахгүй ш дээ. дээр үеийн чинь хүүхдүүд болбол 2 жил 3 жил мил сурдаг байсан. ХАА-н ТМС гэж хүртэл байсан ш дээ. Мал малладаг арга барил, мал малладаг арга ухааныг хүртэл заадаг байсан ш дээ. Энэ том том үйлдвэрүүдийг битгий хэл.

Саранцэцэг -

Үйлдвэрийн ажилчид ер нь ажилдаа хэр дур сонирхолтой байдаг байсан юм бол, ер нь болбол эхлээд ингээд ажил нь хэцүү санагдаад дургүй байж байгаад, сүүлдээ ажилдаа дадсан хойноо гайгүй боллоо гэдэг тийм юм та мэдэх үү?

Норжмоо -

Ажилдаа дургүй хүн гэж ер нь өөрийнхөө сурч мэдсэн юмыг ингээд ажлын талбар дээр гарч өөрийнхөө хамгийн гол нь тэр хүн өөрийн мэргэшсэн юмандаа дургүй байна гэж бол байхгүй, би тэгж боддог. Тэр хувь хүн брол угаасаа тэр сургууль соёлыг нь төгсөөд тэрүүгээрээ мэргэшсэн чадаж байгаа юмыг болбол цааш нь хийе бүтээе чадъя мэдье гэх зорилгоор ажилладаг байсан болохлоор тэгээд л хамгийн гол нь урамшуулдаг хүмүүсийн сэтгэлгээг их ажиллах сэтгэлгээг их идэвхжүүлдэг, тэддүгээр 5 жилийн гавшгайч, 7,5 6-р таван жилийн гавшгайч, Үйлдвэрийн аварга, тасгийн аварга, янз янзын урамшлын тийм юмнууд байдаг байсан. Тэрнийг чинь авахын тулд бараг хүмүүсийн идэвх, хүнд чинь нэг балаар урмаар шагнадаг юу билээ.,, “Балаар шагнахаар урмаар шагна” гэдэг үг байдаг ш дээ, тиймээ. Тийм, тэгээд тэр урмын тэр сайхан юмнууд бол хүнд жинхэнэ нөлөөлж байсан л гэж би боддогийм ш дээ. тийм.

Саранцэцэг -

Үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын цалин хөлс ямархуу байдаг байсан бэ? Амьдралд нь хэр их хүрэлцээтэй байдаг байсан юм? Үйлдвэрийн ажиллагсдын зэрэг дэвийг ямар журмаар яаж ахиулдаг байсан талаар та мэдэх үү?

Норжмоо -

Үйлдвэрийн ажилчдын зэргийг болохлоор одоо нөгөө өөрийнх нь .., сургуулиас нь төгсөхөд болбол зэрэг тогтоож сургууль төгсгөдөг байсан. анхны мэргэжлийг нь, тэгээд цааш нь нөгөө ажиласан жилээс нь шалтгаалаад хэдийчинээ хүн ажлын туршлага их хуримтлуулна, төдийчинээ тэр хүнд зэрэг дэвийг нь нэмж цалин хөлсийг нь зэргийнх нь хэмжээгээр олгодог. Тэгээд зэрэг багатай хүмүүс бол цалин багатай л байсан байх, тэгээд бага цалинтай хүмүүсийн хувьд бол олуулаа энэ тэр байх үед бас яахав дээ, юмны үнэ одоог бодвол тогтвортой байсан гэж би боддогийм, яагаад гэвэл нэг талх гэхэд л 1 төгрөг, төгрөг 40 мөнгө энэ тэр байдаг, тэр авдаг цалин нь болохлоор мэдээж нэг 100, зуун хэдэн төгрөг авахад чинь л нэг бараг сардаа зуун хэдэн төгрөг авсан хүн болбол нэлээн л хөөрхөн мөнгө авчихдаг байсан ш дээ, одоо шиг биш, мөнгөний үнэ цэнэ сайтай байсан. тийм болохлоор амьдралд их айхтар хахаж цацаад байхгүй ч гэсэн ажил л хийж байгаа хүн болбол амьдрал болбол тийм хүнд биш байсан гэж би боддогийм ш дээ.

Саранцэцэг -

Ер нь үйлдвэрийн ажиллагсдын одоо ажлаас гадуур зохиогдож байгаа олон нийтийн, ажил амралтын арга хэмжээ гэвэл та мэдэх үү?

Норжмоо -

Тэр болохлоор жилдээ хүмүүс нөгөө нэг ажилласан юугаараа хамаараад одоо тэд хоног, эд хоног гээд тогтоодог ш дээ, тэрүүн шиггүй, жилд бол сар, 30 хоног амрах эрхтэй байсан ш дээ, нэг бүтэн жил, 12 сар ажиллаад, 30 хоног амрах эрхтэй, тэгээд тэр үед бас үйлдвэрийн зохион байгуулалтынх нь удирдлагынх нь өөрийнх нь бас юугаар юунаас нь бас шалтгаалаад л байдаг байсан. Хүмүүсээ яаж амраах уу, бас амралтынх нь үеийг яаж зохицуулах уу, энэ тэр гээд тиймэрхүү бас амралт мамралт, сувилал мувилалын бас өөрийнхөө зардал мардлаар ингээд явуулж өөрснийхөө ажил амьдралыг зохицуулах мохицуулах, бас удирдлагаасаа маш их шалтгаалж байсан л гэж боддог юм.

Саранцэцэг -

Ер нь үйлдвэрийн ажиллагсдад хангамж гэж байсан уу?

Норжмоо -

Үйлдвэрийн хангамж ажилчдын хангамж, бүүр нэг их том овойж нүдэнд үзэгдэхгүй ч гэсэн, үйлдвэрийн ажилчдын ахуй амьдралд бол тийм их хангамж юм гэж байгаагүй байхаа гэж бодож байна. Тэгэхдээ яахав, ажлынх нь өөрийнх нь нөхцөл байдалд тохирсон хувцас хунар тийм юм болбол байсан.

Саранцэцэг -

Социализмын үед эрх тушаалтай хүн гэвэл ямар хүн байсан?

Норжмоо -

Удирдах албан тушаалтангууд. Эрх мэдэлтэй хүмүүс гэвэл. Тийм. Удирдах албан тушаалтангууд л.

Саранцэцэг -

Ер нь болбол дарга тийм улсууд доод тушаалын улсуудтайгаа харьцдаг харьцаа нь ямар байсан гэж боддог вэ?

Норжмоо -

Захирах. Захирах харьцаагаар л харьцана. Дандаа ийм захирах тушаах.

Саранцэцэг -

Аа доод тушаалын улсууд тийм эрх мэдэлтэй улсуудад хандах хандлага нь ямархуу байх уу?

Норжмоо -

Одоо хүлцэнгүй байдлаар тэр хүнийг одоо гуйсан, дулдуйчилсан ч юмуу тиймээ, түүнээс одоо тэр үг тэр хүнд одоо хууль шиг, ингэж орж ирдэг, одоо нөгөө багшийн үг сурагчдад нь хуульчлагдаж эцэг эхээс илүү хуульчлагдаж юу яадаг ш дээ одоо хүүхдэд нөлөөлдөг, тэрэн шиг одоо удирдах албан тушаалтны үгдоод тушаалынхаа албан тушаалтанд бол бүгдэд нь ингэж хуульчлагдаж тэгж мөрдөгдөж тийм л байсан л гэж хэлэх байна даа.

Саранцэцэг -

Тийм эрх мэдэлтэй хүнийг одоо дарга улсуудыг харахад шууд одоо жирийн улсуудаас ялгагдаж харагдах уу? Одоо жишээлбэл биеэ авч явж байгаа байдал ч юм уу, эдэлж хэрэглэж байгаа юмс нь ч юм уу?

Норжмоо -

Харагдана, харагдана. Мэдээж хүн ямар нэгэн юмыг удирдана гэдэг чинь бусдаасаа ялгарах чадвартай л байна ш дээ. Удирдлага гэдэг чинь бас л нэг ёсны мэргэжил, тэгэхлээр чинь одоо нэг албан байгууллагын нэг шугамын мастер л гэхэд яг тэр шугамын ажилчид ямар одоо.., тэр шугамын ажилчдаас би мастер хүн шүү дээ, тэд нараас бас удирдах ажилтан хүн гэдэг ялгагдах байдлаараа биеэ авч явах чадвараараа дээрээсээ эхэлдэг л гэж би боддогийм. Тэгээд тэр хүмүүс харахад заавал нэг ялгаатай харагддаг. Харьцаа нь ч гэсэн, нэг ярьж байгаа бусад хүмүүстэй ярьж байгаа ярианых нь харьцаа ч гэсэн, шал ондоо л мэдрэгдэж байдаг ш дээ.

Саранцэцэг -

Эрх мэдэлтэй хүмүүст хандаж байгаа хандлага одоо яаж өөрчлөгдсөн бэ?

Норжмоо -

Одоо бас нөгөө хувь хүмүүсийн одоо дэндүү бас хэтэрхий юу.., тэгш эрхийн асуудал гээд хөндөгдөөд бас нөгөө хүний эрхийн асуудал гээд нэг юм хүн болгонд нөлөөлөөд заримдаа ч бас хэтэрхий бас юу яаж байна л гэж би боддогийм. Зарим юман дээр бас хэтэрхий хүний эрх хүний эрх гэж ингэж хэтэрхий их товойлгоод бас удирдах албан тушаалтан ямар ч юманд чинь нэг хүн.., хүний хүүхэд байлаа ч аав ээждээ захирагдаж л тэр хүний арга барилаар тэр хүний юугаар л хүмүүжих ёстой ш дээ. Тэгэхдээ бас нэг үе талаа бодоход хэтэрхий их бас нэг юу нөлөөлөөд байна уу даа л гэж боддогийм ш дээ.

Саранцэцэг -

Ер нь эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа байдал, эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа зам, хэлбэр нь ямар байсан бэ?

Норжмоо -

Хувь хүмүүсийн үү? Тэр үеийн дарга нар болбол эрх мэдэл өөрөө хэтэрхий их эрх мэдэлтэй байлаа. яагаад гэхлээр бүх юмыг өөрөө шйидвэрлэдэг, шийдвэрлэсэн шийдвэрээ доодох албан тушаалтнуудаараа гүйцэтгүүлдэг. Тийм байсан болохлоор доод албан тушаалтнуудыг чинь дээдэх одоо удирдаж байгаа хүмсүүдийн хэлж ярьсан яриа, хийж бүтээх гэсэн тийм юунууд болбол доод албан тушаалтнуудаараа гүйцэтгүүлэх гүйцэтгэх хоёр зэрэг явагдаж байсан л гэж би боддог юм. Гүйцэтгүүлэх шаардлагыг тавихад доод талын гүйцэтгэл хүмүүс болбол тэрнийг болбол шаардлаганд нь тохирч бүрэн гүйцэтгэж байсан гэж боддог юм ш дээ одоог бодвол. Одоо болбол тийм юм байхгүй ш дээ. Би бол хийж чадах ёстой би бол хийх ёстой, өөрийнхөө эрх мэдлийн хэрээр өөрийнхөө чадлынхаа хэрээр хийж л байна гээд л бараг зарим нь тэгж л боддогийм ш дээ.

Саранцэцэг -

Социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай харьцах боломж байсан уу? Монголд Зөвлөлтийн иргэдээс гадна ямар орны иргэд амьдардаг, ирж очдог байсан бэ?

Норжмоо -

Польш, Унгар, Турк эд нар улсууд ирдэг байсан ш дээ. Намайг бага байхад. Миний амьдардаг газар л лав. Польш мольш гээд л манайд Хархоринд усан цахилгаан станц гээд байдаг байсан. Бараг Монголд ганц шахуу байсан байх л гэж би боддогийм. Одоо байхгүй. Одоо тэр усан цахилгаан станц бол байхгүй тэр Орхоны юуг Орхон гээд том гол чинь яг Хархориныг дайрч өнгөрдөг гол ш дээ. Тэр голын л юуг ашиглаад л, усыг нь ашиглаж усан цахилгаан станц. Тэр усан цахилгаан станц ажиллаж байхад тэр талын олон шуудуунууд усалгааны систем, тэр сангийн аж ахуйн аягүй их том талбай байсан, ХАА-н газар тариалангийн талбай. Тэнд нөгөө бороожуулах систем эд нар нь аягүй гоё байсан. Одоо тэр усан цахилгаан станц том ийм, аягүй том тусгай том үйлдвэр, тийм Хархориндоо л хамгийн том үйлдвэрл усан цахилгаан станц байсан. Тэрүүнд л дандаа Польш мольш, Венгер гээд л тэгдэг байсан мэдэхгүй, Венгер л нээх их сахалтай л одоо харвал яг орос шиг л хүмүүс л ирж л аягүй их ажилладаг байсан. Тэгээд ерөнхийдөө бол социализмын үед болбол хувь хүмүүсийн гадаадад зорчих юу болбол хаалттай байсан гэж би боддогийм ш дээ. Тусгай бүр одоо гавьяа шагнал хүртсэн тийм улсуудад урилга мурилгаар ингээд явдаг, одоо жуулчин маягаар явуулдаг улсын зардлаар. Тиймэрхүү байдлаар л гадаадын соёл иргэншилтэй танилцаж байсан л гэж бодож явдаг ш дээ.

Саранцэцэг -

Ер нь монголчууд гадаадын улсуудтай харьцаа нь ямар байсан бэ?

Норжмоо -

Маш эелдэг. Тэр ерөөсөө гадаадын хүмүүсийг их хүндэлдэг. Гадаадын иргэн гэж ер нь гадаадын иргэнийг маш гоё хүндэлдэг л гадаад хүн явж байхад бол тэрнийг айлгаж цочоох, тэр энээ тэрээ тийм юм бол ёстой байдаггүй байсан, миний жааханд лав.

Саранцэцэг -

Та болон таны гэр бүлийнхэнд гадаадын найз нөхөд байсан уу?

Норжмоо -

Би сургуульд байж байхдаа Антона гээд зүгээр л ингээд захидлаар харилцдаг, шуудангийн хайрцгаар захидлаар харилцдаг тийм үе байдаг байсан ш дээ. тэгэхэд би 7,8-р ангид байхдаа Антона гээд нэг хүүхэдтэй Москвагийн нэг ямар одоо ямар сургууль байдаг билээ дээ, нэг тийм дунд сургуулийн л ерөнхий боловсролын сургуулийн л тийм хүүхэдтэй тийм, тийм. Манайханд бас тиймэрхүү юугаар сургуулийн хүүхдүүд ингээд захидлаар харилцдаг тийм юм байсан л даа. Тийм юмаар харилцдаг байсан, тэгээд л захидлаар аягүй гоё цуглуулга муглуулга нааш нь цааш нь явуулдаг, маркны цуглуулга конверт, открытка-ны цуглуулга явуулдаг.Тийм байсан. Надад бас хүүхэд насны жижигхэн хөөрхөн бэлэг дурсгалын зүйл мүйл байдаг л байсан жаахан байхад.

Саранцэцэг -

Социализмын үед тэгээд гадаад эд барааг хаанаас олж авдаг байсан бэ?

Норжмоо -

Хөдөөний улсууд бол хот руу орж ирнэ. Ах дүү одоо тийм тийм юмаар дамжуулж л гадаадын юунуудыг олж авна даа. Аа нэгдэл мэгдэлд бол хуваарьтай ирнэ. Одоо Орос моросоос чинь ирдэг бараа мараа энэ тэр чинь, хоргой моргой тэгээд л гоё гоё юунууд чинь дандаа хуваарьтай, тэгээд л бараг худалдаа бэлтгэлийн анги мангиар таньдаг талын хүмүүс нь л олж авдаг, малчиддаа бол ихэнх нь очдоггүй л байсан даа.

Саранцэцэг -

Та гадаад орнууд руу явсан уу?

Норжмоо -

Би ер нь нээх гадаад руу явж үзээгүй, хятад л орж байсан.

Саранцэцэг -

Социализмын үед одоо гэр бүлийн амьдрал ямархуу байсан, гэр бүлийг дэмжсэн бодлого гэж байсан уу?

Норжмоо -

Гэр бүлийг дэмжсэн тийм их тодорхой тийм том хүрээний гэр бүлийг дэмжих тийм юу энэ тэр гэж хөдөөний улсуудад бол тийм их бодлогын чанарын юм явагдаж байсан юмуу би мэдэхгүй байнаа. Миний амьдралд бол нэг их нөлөөлсөн юм байхгүй. Аа тэгэхдээ болвол гэр бүлийн хүмүүс болвол хамгийн гол нь хоёулаа л ажил хийх хэрэгтэй, хоёулаа л хөдөлмөр хийж байж айлын дайтай амьдрах ёстой л тэгж айлын дайтай үр хүүхдүүдээ тэжээж боловсролтой мэдлэгтэй болгохын төлөө явдаг тийм л байсан даа. Гэр бүлийн дунд болвол хамгийн гол нь хүүхдүүдийн мэдлэг боловсролтой болгож нэг өдийхөн чинээ дипломны төлөө л явуулдаг байлаа ш дээ. Дипломтой л болгохын төлөө сурч мэдэхийн төлөө тэмцдэг тийм л байсан даа.

Саранцэцэг -

Одоо ер нь гэр бүлийг дэмжсэн бодлого гэж байдаг уу?

Норжмоо -

Одоо бол гэр бүлийг дэмжих янз янзын бодлогууд нь..,

Саранцэцэг -

Хувь хүн эдгээр бодлогуудыг яаж хүлээж авдаг юм бэ?

Норжмоо -

Гэр бүлийг дэмжих янз янзын бодлогоор янз янзын одоо төслийн мөслийн юунууд аягүй их орж ирж байна ш дээ, гадаадын гэр бүлийг дэмжих сан ман ч гэдэг юмуу тиймээ, одоо нийтийн аж ахуйг сайжруулах төсөл мөсөл гээд л ингээд л манай Монголд болвол янз янзын юмнууд их орж ирж байна л даа, тэгээд л хүүхэд гэр бүлийг дэмжих сан, Тайваний хүүхдийн тийм гоё сан гарч ирж байна, энэ тэр нь бол үнэхээр хүний ахуй амьдралд бол нөлөөлж чадаж байгаа гэж би боддог юм ш дээ. Яагаад гэхлээр ядуу буурай манайх шиг бас нэг иймэрхүү амьдралтай манай хорооны одоо иргэд зөндөө л байна л даа, тэд нарыг болвол Тайваний хүүхдийг дэмжих сангийн төсөлд оруулчихаад бол хүүхдэд сар болгон нөгөө 18 хүртэлх насны хүүхдэд сар болгон 5000 цаас өгнө, тэгээд л тэр чинь хөөрхөн тэр хүүхдэд чинь оюутан хүүхэд байлаа л гэхэд нэг автобусныхаа билетийг авчихаж байна ш дээ. Тэгээд л сургалтын нь төлбөрт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. 200-300 мянган цаас ч юмуу төлбөрийн нь хэмжээнээс хамаараад шалтгаалаад тэгж энэ тэр оруулна. Тун үгүйдээ л хүүхдэд амралт мамралт юмуу соёлын одоо гоё гоё юмнууд үзвэр үйлчилгээ үзэх тийм тохиолдлуудад чадахгүй ядарсан зүдэрсэн тийм улсууд зөндөө л байна ш дээ. Тийм, улсуудын хүүхэд мүүхдийг бол одоо өөрийн сангаасаа санхүүжүүлээд зуслан мусланд амруулна, тэр энэ тэр болвол бас нэг үеээ бодвол бас хүний амьдралд маш том нөлөө болж байна л гэж би бодоод байгаа.

Саранцэцэг -

Энэ одоо Монголд төрийн бус байгууллагууд олон байгаа ш дээ, эд нар ер нь Монголын амьдралд ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

Норжмоо -

ТББ-ууд чинь одоо миний хувьд бол аль болохоор л энэ ТББ-ууд олон болоосой л гэж би боддог юм. Яагаад гэхлээр Монголын олон олон янз янзын хүмүүс байна ш дээ, одоо янз янзын давхаргын янз янзын амьдралын хүмүүс байна ш дээ. Одоо ингээд л зах дээр нэг хэсэг нь наймаа хийгээд л амьдарч байхад тэд нарын ахуй амьдралыг ч юмуу бизнесийнх нь үйл ажиллгааг дэмждэг, тусалдаг, хүний амьдралд болвол маш ихээр л нөлөөлж байгаа. ТББ-ууд оюуны их гоё гоё хөрөнгүүд оруулж ирж байна. ТББ-ын юунууд болохоор аягүй гоё гоё оюуны хөрөнгө оруулалт ирж байна ш дээ компьютер, интернэтийн гоё гоё сүлжээнүүд.

Саранцэцэг -

Танд төрийн бус байгууллагуудтай харьцаж байсан туршлага юу байдаг вэ?

Норжмоо -

Миний хувьд болвол одоо ТББ-уудтай харьцаад нэг их яг ингээд яг ёстой ТББ-тай ингээд л харьцаад л миний амьдралд одоо ингээд ахуй амьдралд ингэх жишээний юм одоо яг энэ байна гэж хэлэх юм одоо байхгүй л байна л даа. Тэгэхдээ л бол би ТББ-уудтай харьцаад нааш цааш болоод одоо энэ өөрийнхөө ажил мэргэжлийн шугамаар ч жуулчлах ч юмуу тэгж бол ажилладаг. Тийм

Саранцэцэг -

Монголд 90-ээд оны эхээр ардчилсан хөдөлгөөн өрнөсөн тээ, ардчилалын үед та яг юу хийж байв, энэ ардчилсан хөдөлгөөнд та оролцов уу?

Норжмоо -

Би ардчилалын үед бол хөдөө малын эмч хийж байсан, аан тэгээд ардчилалын юунд бол би ерөөсөө үнэндээ оролцож байгаагүй. Угаасаа тэгээд Хувьсгалт намын гишүүн 90 оны хувьсгалт намын гишүүн

Саранцэцэг -

Энэ ардчилалын үр нөлөө гэвэл та юу хэлэх вэ?

Норжмоо -

Би ардчилалыг муу хэлэхгүй, аа гэхдээ за ёстой энэ ардчилал гараад ёстой овойж оцойтол энэ Монголыг өөрчилчихлөө дөө гэх юм бол байхгүй гэж би боддогийм. Жаахан хувь хүмүүсийг дэндүү бас нөгөө ардчилал, ардчилал ингэж бас юугаар гарснаараа манай Монгол улс чинь бас нэг бүүр тийм цусных нь тийм захирах захирагдах нэг тийм юу байх ёстой байдаг юм байна гэж л боддог юм. Яагаад гэхээр энэ захирах захирагдах тийм юу бүүр алга болчихлоо. Одоо бүүр одоо тийм хуульчлагдах юм байхгүй, зүгээр хүний эрх гээд л тийм нэг давуу юм гарснаараа одоо бүүр хүүхэд залуучууд бүр маш их муугаар нөлөөллөө гэж би боддогийм. Яагаад гэхлээр одоо ерэн хэдэн онд бид нарын үед чинь түүхийн хичээл ордог байлаа ш дээ, өө ёстой хүй нэгдлийнх нь үеэс авахуулаад чулуун зэвсэг гээд л ингээд л ордог, одоо үед бол боловсролын юунд, аймар том эргэлт орчихсон, аа хэлийг л гэхэд л халтартуулаад л үзчихэж байна, аа түүхийн хичээлийг бол тэр чигээр нь ингээд л хасаад хаячихсан, түүхийг бол хасчихсан юм байналээ ш дээ. Түүхийн хичээлийг бол хасаад хаячихсан. Нийгмийн талын хичээлүүд ингээд орчихсон. Нийгмийн талын хичээлүүд нь орохлоороо одоо бараг л энэ эрүүгийн юутай холбогдоод л хууль нь юугаар ороод ирчихсэн. Тэгээд тэр байдал болбол одоо энэ 90-ээд оны хүүхдүүд .., одоо л гэхэд 7 сарын 1-ний тэр айхтар үймээн гэхэд чинь л дандаа нэг арван хэдтэй, ерэн хэдэн оны 2000 оны хүүхэд л байгаа байхгүй юу. Дандаа л ерэн хэдэн оны 16,7-той л хүүхдүүд, тэр бол ёстой түүх гэдэг юм яаж Монгол орон хөгжиж яаж нэг ахас дээдэс нь зовж байж, энэ дайн дажин гэдэг юмыг яаж даван туулсан юм бол гэдгийг хүүхдүүд юу ч мэдэхгүй, тийм хүүхдүүд л хий хөөрөөд л, сэтгэлийн хөөрлөөр очоод л тэнчээ үймүүлж дээ гэж л би бодож байгаа байхгүй юу. Тэгээд л энэ түүхийн хичээл гэдэг юм хасагдсан нэгдүгээрт, 2-рт, хэлний талын хичээлийг дагнаж, яг хийчихэж байгаа юм байхгүй, 3-рт болохлоор нөгөө крилл бичиг монгол бичиг 2-г аваачаад холиод нэг хэсэг хүүхдүүдийг балаллаа ш дээ, одоо ерэн хэдэн оны сургуулийн хүүхдүүдэд нэг хэсэгт нь ингээд монгол бичиг заагаад, монгол бичгээр ингээд хичээл нь ороод байж байдаг, дахиад аваачаад крилл үсгээр нөгөөдхийг нь хаяулаад крилл оруулсан тэр энэ тэр бол хүүхдийн юунд бас их нөлөөлсөн. Ардчилал гарч ирээд сайн тал байгаа муу тал ч гэсэн гарч ирж байна гэж л би бодоод байгаа юм даа.

Саранцэцэг -

Ер нь нийтлэг тэр ардчилсан хөдөлгөөн гарч байх үеэр хүмсүүд ер нь нийтлэг ардчиллаас ер нь юу хүлээж байсан юм болоо?

Норжмоо -

Ардчиллаас одоо яахав, хүний эрх одоо энэ эрх чөлөө гэж юу байдаг юм, тэр хувьсгалын довтолгоо тэр өөрийн миний бодлоор ингэж боддогийм ш дээ, одоо энэ гадаад дотоодод их манай Монголчууд чинь бас нэг их ингээд өөрийнхөө дур зоргоор хамаагүй явчихдаггүй, хамаагүй ВИЗ-гүй мизгүй зорччихдоггүй байлаа ш дээ. Тун үгүйдээ л өөрийнхөө ахуй амьдралыг одоо ингэж өөрчилье л гэсэн тийм зорилготой хэсэг хүмүүс бий боллоо л гэж би боддог ш дээ. Эрх чөлөөг л их л дээдэлсэн л тэгээд эрх чөлөөг бас хэтэрхий юу яасан л улсууд байна л гэж би ойлгоод байдгийм.

Саранцэцэг -

Энэ одоо ардчилалд хүйсийн ялгаатай нөлөөлсөн юм байдаг юм уу, эрэгтэйд нэг өөр эмэгтэйд нэг өөр ч гэдэг юм уу?

Норжмоо -

Өө тийм юм бол байхгүй байхаа, тэгш эрхтэй.

Саранцэцэг -

Яг энэ хөдөлгөөнд оролцож байсан улсууд ямар хүйсийн харьцаатай байсан юм бол? Эрэгтэй нь илүү байсан уу, эмэгтэй нь илүү байсан уу?

Норжмоо -

Эрчүүд давамгай гарч ирж байсан.

Саранцэцэг -

Социализмын үед одоо жишээлбэл, таны ажиллаж байсан салбарт гэхэд шинэ одоо техник технологи гвэл та юу санаж байна? ХАА-н салбарт шинэ техник технологи нэвтрүүлж байсан талаар та ярьж өгөхгүй юу? Орж ирж байсан шинэ технологуудын талаар?

Норжмоо -

ХАА-салбар дээр болбол одоо юу яаж байсан даа, яг миний юугаар болбол гадаадын манайх чинь болбол ганцхан тэр Польшийн эм тариа хэрэглэдэг байлаа ш дээ. Мал эмнэлэг дээрээ болохлоор. Тэгээд бүр их өөрчлөгдлөө гэхэд л Герман эм тариа хэрэглэдэг байсан. тэр байдал нь болохлээр арай өөр нөлөөлсөн бас янз янзын Хятад мятдын ч юм уу, эм тариа элбэгжиж эхэлсэн гэж бодож байна, тийм. Тэгээд сампин өөрчлөгдсөн. Тооны машин гэж гарч ирсэн. Дээр үед чинь нөгөө дуу аялаад л нэгэн нэгийн нэгээ гээд л аягүй гоё тоо бүртгэгч нар чинь ингээд л тоолдог байсан ш дээ. Тэр чинь сампингаар ингээд боддог байсан ш дээ, дандаа. Бүх тоог ёстой, тэгсэн тооны машин гарч ирсэн. Хамгийн их дэвшилтэт өөрчлөлт бол миний үед бол тооны машин гарч ирсэн дээ. тэгээд 90-ээд оны дунд үеэс авахуулаад компьютер энэ тэнд гарч ирсэн, халтар хултар хот суурин төв суурин газрын улсууд компьютер момпьютер энээ тэрээ юм ан дээр бол ажиллаж сурсан, ажилладаг мажилладаг болсон, тэгээд ер нь болбол миний хамгийн их өөрчлөгдсөн юм бол тооны машин л гарч ирсэн. Тооны машин гэж юм байдаггүй байлаа, сампингаар л цохиж байсан.

Саранцэцэг -

Та малын эмч хийж байгаад тэрнээсээ хойш ер нь ажлаа сольсон уу?

Норжмоо -

Би яг хувиараа юм хийсэн. Хотод орж ирээд хувиараа Дэнжийн 1000-н зах гэж байхад авахуулаад л гутал зарж эхэлсэн. Нарантуул зах гарч ирээд л гутал.., ер нь хувиараа л юм хийсэн дээ. тэгээд 3 жилийн өмнөөс эхлээд л ер нь л энэ хүмүүнлэгийн байгууллагад орж ажиллая, би ер нь эмч хүн, хүний эмч биш ч гэлээ ерөнхийдөө өөрийнхөө сэтгэлээрээ эмнэлгийн байгуллагыг ч юм уу, хүмүүнлэгийн байгууллагыг дагнаж ажиллавал гоё юм шиг санагдаж, Улаан загалмай руу хөлөө тавьсан.

Саранцэцэг -

Та хотод анх хэдэн онд нүүж ирсэн гэлээ?

Норжмоо -

97 онд. 97 оны зун нүүж орж ирсэн.

Саранцэцэг -

Одоо танд ингээд хотод амьдрахад таатай сайхан байдаг юм нь юу байдаг юм, хэцүү санагддаг юм гэвэл юу байдаг уу?

Норжмоо -

Хамгийн хэцүү юм бол юмны үнэ тогтвортой биш байна. энэ л надад хамгийн хэцүү байна. 1-рт автобус унааны мөнгө аягүй их ихэсч байна, бензин тосны мөнгө тогтвортой биш болохоор хэцүү санагдаж байгаа юм чинь. Тэгээд л таатай нөхцөл гэвэл үр хүүхдээ сурч хөдөлмөрлөхөд хөдөөнийхийг бодвол хөдөө нэг бригадад бол одоо үнэнийг хэлэхэд компьютер момпьютер ч байх биш тээ, миний ерэн хэдэн оны үед бол гэрэл гэхэд л дизель байлаа ш дээ. Одоо тэгээд л тийм хэцүү бараг л харанхуй бүдүүлэг газраас л..., газар л амьдарч байсан болохлоор хүүхдүүдээ сурч боловсрох мэдлэг мэргэжил эзэмшүүлэх тэр нь бол их давуу талтай л гэж бодож байна. Тэр надаа нөлөөлж байгаа.

Саранцэцэг -

Яг таныг орж ирж байх үеийн Улаанбаатар хот одоо яаж өөрчлөгдөөд байнаа?

Норжмоо -

Миний хамгийн анхлаад надыг орж ирэхэд болбол УБ хот хөдөөний хү дөнгөж орж ирсэн болохлоор чинь их л сайхан л юм шиг бодогдсон. Тэгэхдээ одоог бодвол бас жаахан арай өөр байсан юм байнаа. Одоо болбол газар сайгүй интернет, тэгээд л янз янзын сайхан мэдээллийн төвүүд гоё гоё сайхан барилга байшингууд баригдаж байна. Ер нь тэгэхдээ гоё гоё төрийн бус байгууллагууд орж ирж байна. Ер нь л гоё л болж байна л даа. Хүмүүсийн ахуй амьдрал гоё болж байна, улсуудын өнгө үзэмж хүртэл гоё болж байна гэж бодож байна. тийм. Тэгээд л улсынхаа хүнийхээ юуг соёл моёлыг дагаад л нийслэлийн өнгө үзэмж ч гэсэн үнэхээр гоё болж байгаа. Гоё гоё юмнууд бол. Гоё гоё байшин барилгууд бол нэмэгдээд л, үнэхээр гоё болж байгаа. Жилээс жилд л гоё болж байна л гэж би боддогийм.

Саранцэцэг -

Та нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ явсан бэ?

Норжмоо -

Ерэн.., бишээ худлаа ярьж байна. 2007 онд явлуу, 7 оны зун явсан.

Саранцэцэг -

Таны бага хүүхэд байх үеийн нутаг орны байдал чинь яаж өөрчлөгдсөн бэ? Байгаль орчин нь яаж өөрчлөгдөж байна?

Норжмоо -

Миний багад чинь болбол гоё байсан ш дээ. Одоо урамал байгаль майгаль ерөнхийдөө тэр миний байж байсан, нутаг болбол намайг байхад бол ёстой гоё байсан. одоо наад талын газар тариалангийн талбай л гэхэд чинь Хархорины наадаа тал чинь дүүрэн ёстой халиурсан сайхан ингээд л юу тарьчихсан, будаа тарьчихсан. Тэгээд л ингээд л комбайн момбайн тэр комбайн бригад мригад нь аягүй гоё, 1-р бригад, 2-р бригад, 3 гоё бригадтай байсан. Одоо тийм бригадууд бол байхгүй болсон. Ёстой балгас болчихсон л байналээ. Тэр сайхан гоё талбайнууд дээрээс нөгөө нэг сайхан будааг хурааж авчраад л намрын ажил мажил гээд л оюутан моюутан орилоод л, ёстой гоё байдаг байсан. Тэр гоё үтрэмний талбай малбай юу ч байхгүй. Үнэхээр хүүхэд цагийн дурсамжтай гоё гоё юмнууд юу ч байхгүй болсон байналээ. Хувьчлагдаж ийш тийшээгээ ингэж алга болоод л, зарим нэг нь ингэж мөнгөтэй нэг нь бөөнөөр нь мөнгөөр цохиж худалдаж авчихаад л, цаана нь нөгөө эзний нь цаад талд дандаа л гадаадын иргэн байдаг жишээтэй. Ерөнхийдөө бол орвонгоороо өөрчлөгдсөн байналээ. Арай жаахан нэг шинэчлэгдэж сэргээгдсэн юм юу л байлээ, “Эрдэнэзуу хийд” л ганц нэг барилга баригдсан байналээ. Тэгээд л ерөнхийдөө сургууль мургууль, барилга байшингийн хувьд бол ганц нэг юм нэмэгдэх нь нэмэгдсэн л байналээ, ерөнхийдөө бол дээр үеийн тэр сайхан ногооны талбай малбай байхгүй болсон, тэр нь над харамсмаар л харагдаж байналээ.

Саранцэцэг -

Ер нь газар усны нэр өөрчлөгдсөн юм байсан уу?

Норжмоо -

Газар усны нэр өөрчлөгдсөн юм бол байхгүй. Газар ус нь бол хэвээрээ л, яахав намайг жуулчид одоог бодвол жаахан байхад бага очдог байсан, Эрдэнэзууд. Одоо бол жуулчид гадаадын иргэд их ирдэг болчихсон байналээ.

Саранцэцэг -

Байгаль орчны талаар сайдсан уу, муудсан уу?

Норжмоо -

Байгалийн тал дээр болбол харин их муудсан байналээ, тийм. Мод зод аягүй их тайрагдаж, уулын мод их багассан байналээ.

Саранцэцэг -

Алт олборлодог уу?

Норжмоо -

Алт олборлодоггүй л дээ. Нөгөө манай тэнчээ чинь нөгөө модны одоо юу ажиллаж байлаа даа, хорих анги байсан ш дээ. Модны араам хөрөөтэй. Тэгээд л тэрэн дээрээ уулынхаа модыг зөөж том том гуулингуудыг зөөж банз болгодог, тэр байдал нь уул усанд их өөрчлөлт орсон билүү, Орхоны чинь гол мол чинь намайг жаахан байхад тэр хойтоо талаар яг Хархориныхоо ар талд сайр болоод л талынхаа шуудуу руу урсдаг байсан, одоо тэр бол юу ч байхгүй. Зөвхөн л нэг юугаа дагаад л голдрилоо дагаад л мяралзах төдий урсдаг, энэ тэр урсдаг болчихсон байгаа юм чинь.

Саранцэцэг -

Заа би одоо танаас хамгийн сүүлийн асуултаа асуух гэж байна. Монголд нас барсан хүмүүсээ дурсдаг арга барил яаж өөрчлөгдөж ирэв ээ, оршуулга дээр үед ямархуу байдлаар явагддаг байсан бэ, одоо яаж өөрчлөгдсөн бэ?

Норжмоо -

Монголд одоо нас барсан хүмүүсийг чинь бараг нэр усаар нь ч дууддаггүй, тэр гуай ч гэж одоо хэлдэггүй, аа одоо тэр хүнийг тэгж хүндэлдэг байсан ш дээ. Тэгээд бас хойч буян муяныг нь үйлдэх дээр бол тэгээд л хүүхэд нохой баярлуулах, тэгж их юу яадаг байсан. Тэр байдал ч одоо улам л сайжирч байна л гэж бодож байна л даа. Тэгээд дээр үед чинь нас барсан хүмүүсээ хөдөөлүүлэхдээ ил настай хүмүүсийг бол ил голдуу тавьдаг байсан, одоо өөрийнх нь амьдарч байсан нутаг орных нь зүг чигээр ч юм уу, нутаг оронд нь ч юм уу аваачиж оршуулдаг, тиймэрхүү байдлаар одоо боломж болоцоогоороо яадаг байсан. Мөн бас нөгөө нэг тусгай юу яасан шарил марил яадаг тусгай юунд аваачиж яадаг байсан ш дээ, оршуулдаг байсан, тиймээ пайзтай, нэртэй устай нь, ингээд юу яадаг байсан. Одоо болбол нас барсан хүмүүсийг чандарладаг болчихсон. Тэр нэг бодлын зүгээр ч юм шиг бас нөгөө юу яахдаа. Тэгээд бас нөгөө нэг бодлоор бодоход нэг талаар бодоаход манайх шиг ийм том далай мөрөн тийм том том далай байдаггүй орон чинь бас чандарлаад, чандарласан үнсийг одоо хаана ингэж хаяж байнаа, хаана цацаж байнаа гэдэг нь надад бас их сонин санагдаад байдаг юм ш дээ. Тэр бас надад их сонин санагдаад байдаг юм ш дээ. Урсгал ус мусандаа аваачаад, хийчихвэл урсгал уснаасаа ундаалдаг ш дээ, манай монголчууд чинь ерөнхийдөө урсгал усанд бузар байхгүй гээд л, урсгал уснаасаа ундаалдаг, тэгэхлээр тэр байдал нь бас их нөлөөлөхгүй байх нь надад бас их сонин санагдаад байгаам. Хаана чандарласан тэр чандарласан үнсээ хаана цацаж байнаа гэдэг нь сонин байгаа байхгүй юу. Одоо гадаадад том том орнууд чинь том том нөгөө ундаалж юу яадаггүй том том далай голд аваачиж цацдаг ш дээ. Тэгэхэд чинь манайд болбол хаа сайгүй газар сайгүй л мал хүн нь ундаалж байдаг, гол мөрнүүд байдаг болохоос биш, тийм ерөөсөө ундаалж яадаггүй, шорвог давс мавстай тийм том нуур мөрөн гэж бол ховор ш дээ. Тэр болгонд очиж тэрнийг чандарласан үнсээ аваачиж, тэгж цацаж мацдаг тийм уй гашуугаа тайлдаг хүн бол ховор ш дээ. Тэгэхлээр тэр үнсийг яаж байнаа гэдэг асуудал их сонин санагдаад л байдаг ш дээ.

Саранцэцэг -

Заа танд одоо надаас асуух болов уу гэж бодож байсан юм, хэрвээ би асуугаагүй бол та тэр талаараа ярихгүй юу?

Норжмоо -

Заа бараг л өөрөө санаж бодож байсан юм, энийг одоо надаас асуух болов уу энийг л одоо ярьчих байсан юм даа гэсэн юм бол байхгүй. Байхгүй л гэж би бодож байна. Ярьчихлаа даа.

Саранцэцэг -

Заа би таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье, танд эрүүл энхийг хүсье.

Норжмоо -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.