Bavaasan


Basic information
Interviewee ID: 990248
Name: Bavaasan
Parent's name: Chültem
Ovog: didn't want to say
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Buriad

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: [blank]
Born in: Shaamar sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: carpenter


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
collectivization
work
education / cultural production
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Нэгдэлчих хөдөлгөөн анх яаж гарч ирэв?

Баваасан -

Манай нутгийн одоо Шаамар сумын Найрамдал нэгдэл бол 1956 оны 5 сар хавьцаа л эхэлсийм аа.

Эрдэнэтуяа -

За.

Баваасан -

Эхлээд бол Охиндийд Цэвээн Муу гүний Цэвээндоржтой арваад өрх яагаад нэгдээд арван хоёр өрх ч билүү. Тэгээ л Цэвээндорж гуай найрандэхжихийн даргаар

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ингээд. Тэгээд би 4 дэхь хурлаар нь орж байсийн юм даа. Тэхэд л Норов дараа нь болсийн.

Эрдэнэтуяа -

За. 4 дэхь хурал гэдэг нь

Баваасан -

Одоо ингээд арванхоёр хүн нэгдээд нэгдэл буй болчлоо ш дээ тэ.

Эрдэнэтуяа -

Байгуулчихлаа.

Баваасан -

Нэгдүгээр хурал, хоёрдугаар хурлаар нэмээд л амьтан ороод байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Айл өрхүүд.

Эрдэнэтуяа -

Орьё гээд тэ.

Баваасан -

Орьё, орьё орьё гэсээр байгаад.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Би эцэг нас бараад ганцаараа үлдсэн хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд 4 дэхь хурлаар өөрөө өргөдөл бичээд л орсон. Өвгөнийг

Эрдэнэтуяа -

Малаа аваад уу?

Баваасан -

Өвгөний хүүг авлаа л гээд. Ингээд л гарын үсэг гараа өргөөд л авч байсийн.

Эрдэнэтуяа -

Малаа аваад уу?

Баваасан -

Тэгэлгүй яахийн энэ чинь.

Эрдэнэтуяа -

Мал ихтэй байсан уу?

Баваасан -

Тэгэлгүй яахийн. Тэмээнээс бусдыг нь л өгөхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Манай энэ хавь чинь тэмээгүй нутаг шүү дээ. Орхонтуул сум л 7 тэмээ гэхээс биш дээр үеийн тийм л юм чинь.

Эрдэнэтуяа -

Аан. Аан. Мал ихтэй байсан уу?

Баваасан -

Үгүй ээ яахав 20, 30аад үхэр, 100-аад хонь, ямаа

Эрдэнэтуяа -

Бас овоо

Баваасан -

Манайх нээх адуутай айл биш.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Хнь, юу гүү морь нийлсэн дөрөв тав нэг ийм л юм байсийн.

Эрдэнэтуяа -

Бас овоо хөөрхөн малтай л байсан байна ш дээ.

Баваасан -

Тийн. Малтай

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэхдээ энэ чинь нөгөө төлөвлөгөөнөөс давсныг нь өөртөө авч байгаам. Төлөвлөгөө дутуу нэг нь дутуугаараа орж байгийм.

Эрдэнэтуяа -

Төлөвлөгөө гэдэг нь юуийн?

Баваасан -

Төлөвлөгөө гэдэг нь болохоор

Эрдэнэтуяа -

Нарийвчилвал?

Баваасан -

Тийн. Жил бүхэн өсөөд нөгөө хонь чинь хонь одоо ухаан нь 40 хүрсэн бол төл мөлтөйгөө тавин хэд юмуу, жаран хэд ч болох байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

За болох ёстой юм уу?Тэ

Баваасан -

Тэхэд 1956 онд хичнээн болохоос их илүү гарсныг нь авч байгаам, дутуу бол дутуугаараа орж байгаам. Үхэр илүү бол хамаагүй илүүгээ өөрөө аваад үлдчинэ.

Эрдэнэтуяа -

Аваад үлдчиж байгаам уу?хувьдаа.

Баваасан -

Би тэхэд бол нэг их юм аваагүй дээ. Хэдэн. Манайх ямаа л, тав, зургаан ямаа илүү гарсан, хонь нэг гурав дөрөв илүү гарсан тэгээд авсан.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Үхэр нээх их яагаагүй ээ. Би нэг хоёр тугалтай үнээ л авч үлдэж байсийн. Одоо бодохнээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд бусдыг нь өгсөн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За одоо нээх малаар ч яахав дээ.

Эрдэнэтуяа -

Аан. Тэгээд нэгдэлд ороод яахав. Нэгдэлд элссэн юм чинь.

Баваасан -

Би би нэгдэлд ороод ерөөсөө орсон жилээ хадланд явсан.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Заа тэр чинь намар 7 сар, 8 сар шахаж орсийнмаа би.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

7 сарын 5нд эцэг маань ч жил тойрон нарийнбадам одооны улаан хоолойн хорт хавдар

Эрдэнэтуяа -

А яа яа

Баваасан -

Тэрүүгээр өөд болсон хүн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ээж урьд жилд нь хавагнаад нас барцийн. Долоо найман хоног хавагнаад л ерөөсөө яахын ч мэдээгүй ерөөсөө. Хэвтээд л байсан хүн байсийн.

Эрдэнэтуяа -

Эмнэлэг мэмнэлэгт

Баваасан -

Тэгээ л ар талд нь авгай ч аваагүй автайгаа л хоёулаа. Би чинь үхэр малаа ерөөсөө багаасаа саагаад сурцан тийм хүн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

4р анги төгсөөд л ямаа саагаад л, хонь ч саана, үхэр ч саана, гүү ч саана.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ингэний хөхөнд л хүрээгүй ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ийм хүн. Тэгтэл тэгээд хадланд явсан. Хойтон жил нь бол би богийн тоо бүртгэгчээр тавигдсан.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Хонин бригадын

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За тэрнийг хийгээд ингээд хэдэн жил болж байгаам. Тэгээд ингээд байсан чинь 60 оны хавар Норов дарга дуудаж байна л гэнэ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Энэ чинь сард төл мал бүх юмны юуг мэдээлэл өгдөг байхгүй юу. Суман дээр ирж

Эрдэнэтуяа -

За, Аан

Баваасан -

Тэгээ л хонин баригад хэсээ л ингээд л нөгөөдөхий чинь тэнд энд нүүлгэх барих энэ хонин баригадын дарга, бод малын баригадын дарга эдэнтэй чинь яриад хаваржаа, намаржаа малы чинь одоо их л ойрхон ойрхон нүүлгэж байж л одоо маллаж байсийм чинь.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийн. Зуслан мусландаа нэг газар байгаад байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Намаршихад бол намаржаа руу өөр газар нүүлгэнэ. Ийм байсийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд байсан чинь манайх одоо улсаас дөрвөн беларустай, дөрвөн гинжтэй трактор өгсөн. Тариа бригадын тоо бүртгэгч хий.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Чамаас өөр хийх хүн байхгүй байна ингээд байдгийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За тэгээд ерөөсөө. Бог малын дарга, бод малын даргыг хариуцсан хүн шар Санжаа гэдэг хүн байсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд очоод Санжаа гуай дээр очсон чинь миний оронд өөр хүн тавиад би тэгээд нөгөө мал ахуйгаа хүлээлгэж өгөөд хуурай Шаамарын эх рүү тариа баригадын тоо бүртгэгчээр гараад явчихсийн.

Эрдэнэтуяа -

Аан Аан

Баваасан -

Тэгээд явсаар байгаад тракторчин болсийн ийм л юм байгаам би болбол.

Эрдэнэтуяа -

За. Аан. Тэгээд ер нь нэгдэлд хэр олон гишүүн элсэж байсийн. Нэгдэлд нийт гишүүнээр элсэхэд юу юу шаардахав?Яаж ордог байсийн.

Баваасан -

Өргөдөл бичээд ингээд ингээд ормоор байна гээд өргөдөл

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Өргөдөл тэрнийг чинь тэгээд яагаад сүүл сүүлдээ ийм л болсон.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

60аад он, 59 он. байхад хоцроод ирсэн улсуудыг бүх гишүүд яагаад одоо ороогүй юун дээрээс ямар ойлголт, яагаад юу болхоороо нэгдэлд ирж орох болов гэдгийг ийм асуудал хүн бүгд багийн хурал бүр өчнөөн улс байж байгаад асуудгийн байна лээ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За ингээд ингээд явсаар байгаад ийм юм болоод орсонгүй. За тэгээд ер нь орох нь зүйтэй юм гээд ойлгоод ирлээ барьлаа гээд

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийм л болдог байсийн.

Эрдэнэтуяа -

Аанха.

Баваасан -

Өө ганц . . . Цагааннуурын хэдэн баяцуул бүгд ирж орсийм даа.

Эрдэнэтуяа -

Эхлээд яагаад, ер нь эхлээд нэгдлийг хүмүүс хэр хүлээж авдаг байсийн?

Баваасан -

Анхлан бол ерөөсөө нэгдэлжих хөдөлгөөн бү бл тэр хавар одоо энэ одоо үр хүүхэд нь байна Доньдовын Адилбиш гээд. Дондов гуай, Доньдив гэдэг хүн Их хурлын гишүүн болц, Их хурлын депутатаар сонгогдчсон байсан. Дондов гуай хамгийн түрүүн Цэвээндорж эд нартай уулзаад орж байсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тийн. Ардын Их Хурлын депутат гэж сонгогдож байсийн. Аймгаас.

Эрдэнэтуяа -

Өө за

Баваасан -

Ийм л юмдаг.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд 68 онд юмдаг аймаг чиг 58 онд энэ Алтанбулгаас ирлүү дээ. Тэр

Эрдэнэтуяа -

Юу

Баваасан -

Шилжиж

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Сэлэнгэ аймгийн чинь төв Алтанбулагт байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан тийн гэсэн.

Баваасан -

Ул нь төмөр зам тавигдаад ирэхлээр зэрэг аймаг энд нүүж ирлээ. Мөн үү.

Эрдэнэтуяа -

Мөн байна.

Баваасан -

Одоо хүртэл энэ чигээрээ л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Ингээ л дараа нь 60 он гэх чинь их ч тариа будаа авч байсин. Ургац ямар ч их авч байсийн. Одоо тэгээд 69ээр хүртэл шагнуулж байсийн ш дээ. Манай нэгдэл.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Улсаас

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Ийм л юм байгаам. Тэгээд явсаар тэгж явсаар явсаар 68 он хүрээл тэгээд Норов дарга чиг больсоо бас мэргэжил ахиулаад санхүүгийн техникум төгсөх гээд Улаанбаатар луу явсан оронд нь Ц. Цэдэнжав гэдэг зохиолч Хэнтийн буриад иржийсэн. Тийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд хүн маань удирдах ажил дадлага муутай зохиолч хүн хүүхдийн зохиолч хүн байсийн ш дээ. Буриад. Тэгээд нэг жил хүрээгүй больсон. Тэрний нь дараа нь Доржпалам гээд одоо байсандаа хамар Доржийн дүү Доржпалам гэж одоо техникомын ч захирал хийж байсан Цагааннуур сумын бөх тэх ч хүн байсан. Хэ тэрний үе дээр Зүүнбүрэнд нийлсэн ш дээ. Зүүнбүрэн сангийн аж ахуй. Тэхнээс 2, 3, 4 жилийн өмнө тэжээлийн аж ахуй одоо 49 гэдэг точикт ирээд хашаатай байдаг байсийн. Хонгор билүү дээ нэг бас хөдөлмөрийн баатар Гонгор ч бишээ Хонгор гээд байх шиг одоо мартчиж ч. Тэрэнтэй байхад аймгийн шийд гараад улсаас шийд гарсийм уу энэ нэгдлийг Зүүнбүрэн сангийн аж ахуй руу нийлүүлснээр зэрэг а нэгдлээ дагаад явах улс нь явсан, явахгүй нь үлдсэн.

Эрдэнэтуяа -

Аан за

Баваасан -

Ийм шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан

Баваасан -

Тэгээд одоо хүртэл тэжээлийн аж ахуй гэж байгаад одоо кампани болоод, сургууль хапинат чинь бас нэгдэл болохоос өмнө энд тавин хоёр, гурав, дөрөв оны ч үед байна уу буй болсын ш дээ. Сургууль хапинат тийн.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Түүнээс наад Шаамар гэж байхуу, цаад Шаамар гэж байгаагүйн. Тэгээд цаана тэгээд Шаамар сум эндээ төвлөсөн. Тэр дээр.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Чи мэдэж байна уу?тэр.

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй байна.

Баваасан -

Мэдэхгүй байна уу?

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй ш дээ би.

Баваасан -

Тэгээд энэ 2 Шаамар болчоод байгаан.

Эрдэнэтуяа -

Одоо 34, хужаа Шаамар, устай Шаамар болохоороо?

Баваасан -

Хужаа Шаамар, хужаа Шаамар болхоороо ууул нь Шаамар сумын маань гал голомт тэрээ.

Эрдэнэтуяа -

Тийн тэр одоо наад талын 34 гээд байгаа юу?

Баваасан -

Тийн. 34

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Цаана чинь төмөр замын засварын газар байсийн. Цаарам гэдэг нэртэй.

Эрдэнэтуяа -

Ан за

Баваасан -

Сургууль хапинат тэнд буучихээр зэрэг сум, нэгдлийн төв тэнд болчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан ан

Баваасан -

Тэгээд Шаамар сум Шаамар сумаараа л байхгүй юу. Тэгээд 2 Шаамар дээд Шаамар, доод Шаамар. Устай Шаамар гэдэг чинь хамаагүй тэр ус урссан Шаамар.

Эрдэнэтуяа -

Устай Шаамар, хужаа Шаамар, ямар Шаамар ч гэлээ тэгж нэрлэдэг тэ?

Баваасан -

Ийм л учиртайн ш дээ. Тийн.

Эрдэнэтуяа -

Аан. Тэгээд нэгдэлд гишүүнээр элсье гээд өргөдөл өгөөд хуралд орлоо ш дээ.

Баваасан -

Орохоор зэрэг авах уу? яахав гэж одоо ийм ярилцлага авдаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан. Тэр. Орохгүй хүмүүс байх уу?

Баваасан -

Авахгүй гэж байхгүй.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Авчил таараа ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад? Яагаад авчил таараа гэж?

Баваасан -

Үгүй ээ энэ чинь ийм байнаш дээ. Тэр үе чинь маршал Чойбалсангийн нэгдүгээр таван жил, хоёрдугаар таван жил, гуравдугаар таван жил

Эрдэнэтуяа -

За тэр нь ямар учиртай юм?

Баваасан -

Төлөвлөгөөтэй бүх мал төлөвлөгөөтэй болцон. Ноос ноолууры нь тушаана,

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Үхэрийн тоогоор, үнээний тоолонгоор сүү өгнө,

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Мах өгнө, ноолуур моолуур тушаана, их малтай улс чинь одоо тэгээд орохоос яадгийн. Тэр болон хүн бүлгүй байж болно.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд нэгдэлдээ, улсдаа өгөөд л үлдсэнийгээ аваад л ийм учиртай.

Эрдэнэтуяа -

Төлөвлөгөөнөөс зугтааж л авч байсийм уу?

Баваасан -

Тийн. Тэр бол шууд албан ноогдол гарч байгаам.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Аймгаас. Аймгаас суманд, сумнаас

Эрдэнэтуяа -

Ямар ямар ноогдол гарах уу?Та бүр нарийвчлаад ярьдаа малд. Ер нь төлөвлөгөө гэж ямар ямар норм байдаг байсийн?

Баваасан -

За. Ямааг хэдэн ямаатайв ямаа болгоноор одоо.

Эрдэнэтуяа -

100 ямаа байя гэе?

Баваасан -

Тийн. Граммлаад тийм ноолуур байх ёстой гээд

Эрдэнэтуяа -

Аан 1 ямаанд тэдэн грамм ноолуур гээд уу?

Баваасан -

Тийн. Тийн. Тэгээд 20, 30н ямаатай бол тэгээд тэр чинь ноолуур чинь хилээр бичээд өгчих байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан ан. Тооцоод уу?

Баваасан -

Хонины ноос, бодийн хөөвөөр, адууны дэл шялгас, үхрийн сүүл,

Эрдэнэтуяа -

Пөөх тэрийг чинь тэгээд яахийн үхрээ алахгүйгээр сүүлий нь авхийм уу?

Баваасан -

Сүү, мах тушаана. Улсад.

Эрдэнэтуяа -

Пөөх

Баваасан -

Ингээд албан ноогдол өхтөөр чинь ер нь нэг үгээр хэлбэл одоо бол хүчээр ерөөсөө ард түмний хөрөнгийг нэгдэлжиж хурааж байсийн гэж болхоор юмаа.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Одоо тэр 90 оноос хойш бол хувьд гараад ард түмэнд эргүүлээд, эзэнд нь өгчийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Захиргаадалт гэдэг маань ийм л учиртай юм. Тийм л хатуу төлөвлөгөөтэй, тэхэд бол ганцхан Зөвлөлт Холбоот Улсад ноолуураа тушаана, ноосоо тушаана.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Цөцгийнхөө тос, одоо өөхөн тос тушаана, тэр байтугай гахай, тахианы төлөвлөгөө ирнэ, чонын арьс тэд гээд ирнэ, өөхөн тос тэд гээд ер нь тэд тэдийг чинь ер нь Зөвлөлт Холбоот нийлээд Зөвлөлтөөс юу байхав бүх л машин техник, бүтээгдэхүүн ганцхан л Зөвлөлт Холбоот улсаас 90 он хүртэл авч ирлээ ш дээ. Уул улсдаа найрамдлын гэрээ хэлцээр байхгүй. Ийм байсан үе.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Одоо бол Америк чинь холын Америк ч гараа сунгана, ойрхоны Япон ч сунгажий нь. Энэ бол хамаагүйл дээ ардчилал. Нийгмийн хөгжил, улсын.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Дэлхийн нийтэд одоо иймл болж байгаам чинь. Ганц ерөөсөө Монгол орон биш ерөөсөө. Тив дэлхийд ингээд найрамдалтай болж иржийн ш дээ одоо. 19 дэхь жилдээ орж явна ш дээ манай улс бол.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

1990 оноос

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Ингээд. Тэгтэлдээ 2000 онд гарч 21р зуун, мянган, 2000 он 21р зуун гэдэг чинь гарлааш дээ. 20р зуун өнгөрлөө. 1999 зуун гэдэг чинь өнгөрлөө. Ийм л болж байнаш дээ. Би бол 20р зуунд төрсөн хүн. 21р зууныг одоо үзээд ингээд одоо 9 дэхь жилдээ болж байна ш дээ 2000 оноос.

Эрдэнэтуяа -

Тийм л байна тэ?

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

2000 он одоо 2009 он юм чинь.

Баваасан -

Тийн. 9 дэхь жил болоод байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ийм л байна.

Эрдэнэтуяа -

Аан. Ер нь

Баваасан -

Энийгээ тэгээд

Эрдэнэтуяа -

Улс даяар нэгдэл хэдэн онд байгуулагдаж байсан бэ? Улсын хэмжээнд?

Баваасан -

Манай. Бүр улсын хэмжээгээр бол одоо бол сайн мэдэхгүй байна. Хөгжил зам нэгдэл бол бүр 45 онд буй болсийн гэсээн. Хяраанд.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тийн. Одоо энэ манай Охиндийн Лувсанцэрэн гэдэг партизан орсон, өөр хүн ороогүй байсийн даа.

Эрдэнэтуяа -

Ер нь нэгдэлд үү?

Баваасан -

МАанха.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Хөгжлийн зам гэдэг нэгдэл Хяраанд. За тэгээд бас аймгийн шийд, шийд гараад Хөгжлийн зам нэгдлийг чинь 60 оны хавар Найрамдал нэгдэлрүү нийлүүлсэн би 60 оны хавар чинь тоо бүртгэгч хийж ингэж байхад, тэр одоо Алтангэрэл танай аавууд чинь тэднийг бүгдийг нүүлгэж ирсийм шүүдээ Шаамарын төвд.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд Алтанбулаг сангийн аж ахуйн нутаг дэвсгэр болоод Хөгжлийн зам нэгдэл Найрамдал нэгдэл хоёрыг чинь нийлүүлсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За ямар учраас юм бол?

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ямар учраас юм бол?

Баваасан -

Сум, сангийн аж ахуйн нутаг дэвсгэр, тариа будаа тарих, тэгээд мал хөрөнгө одоо ер нь тэр Алтанбулгийн Хярааны бол Ерөө баг юмуу тэр хавийнхан бас санал нэгдээд дөчин хэдэн онд Хөгжлийн зам гэдэг нэгдэл бий болгосон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан. Яагаад Найрамдалтай нэгтгэсийн?

Баваасан -

Тэхдээр зэрэг Алтанбулагийн Хярааны гол эднарыг чинь сангийн аж ахуйгүй болчихлоор зэрэг нэгдэл чинь бас зохих хэмжээний улсын газар нутаг, тариа тарьсан, малын бэлчээр энэтэр ингээд одоо хуваарилагдаад ирэхдээр зэрэг болохоо байчихгүй юу. Тэхдээр дээд газрын шийд аймаг шийдэж байна уу? аа аймгийн дарга нь улсад тавьж шийд гарч байна уу? Ингээд нэгдлүүдийг цомхтгохгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ингээд 68 онд одоо тэжээлийн аж ахуй улсын хэмжээгээр ерөөсөө Шаамарын тэжээлийн аж ахуй, Хүдрийн тэжээлийн аж ахуй улсын хэмжээгээр хоёрхон мал ахуйг өсгөх ган гачиг, зуд эдээс хамгаалахын тулд өвсийн, улсын фонд зэхэж байсан ийм үе ээ.

Эрдэнэтуяа -

Аан. Аанха.

Баваасан -

Тийн. Тийм учраас нэгдэл арга байхгүй цомхтгоод дараа нь бол ерөөсөө хөгжөөд ирэхдээр зэрэг нэгдэл ч хэрэггүй сангийн аж ахуйд л ерөөсөө болгочихдог юм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Сангийн аж ахуй маань 90 он хүртэл л бүгд сангийн аж ахуй хэвээрээ явж ирээд, тэгээд 90 оноос хойш кампаниуд болоод л ингээд л 90 оноос хойш ч одоо Зөвлөлт Холбоот улсаа юм хум авахаач байж, иймэрхүү болсийн ш дээ нэг хэсэг.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Ийм болсийнш дээ.

Эрдэнэтуяа -

Ммн

Баваасан -

Тэгээд одоо бол кампаниуд л болоо, за сангийн аж ахуй гэж улсын хэмжээгээр байхгүй шдээ.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Дандаа л тэр кампаний, энэ кампани.

Эрдэнэтуяа -

Аанха. Нэгдэл сүүлдээ сангийн аж ахуй болсиймаа даа?

Баваасан -

Тийн. Нэгдэл ерөөсөө цомхтгоод л сангийн аж ахуй болсон.

Эрдэнэтуяа -

Тэр улсын бодлого уу?

Баваасан -

Тийм л болсийн.

Эрдэнэтуяа -

Тэр улсын бодлого уу?

Баваасан -

Тийн. Улсын бодлого.

Эрдэнэтуяа -

Тийм л байх тэ?

Баваасан -

Тэхгүй яахийн. Одоо Төв Хорооны л одоо хэдэн сайд нар л шийдэж байсан үе шүүдээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ерөөсөө л ухаан нь.

Эрдэнэтуяа -

Хүмүүс бол

Баваасан -

Одоо бол тэхгүй Их хурлын далан хэдэн гишүүд л шийдэж байнаш дээ. Бид өөрснөө сонгож байна ш дээ. Их хурлын гишүүдийг.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Миний халагдах жил бол цэргийн дарга ингэж үүрэг өгч байсан. Одоо орон нутагт сонгууль явагдана орон нутгийн, нууц аа шашин шүтлэг, эрдэм боловсрол харахгүй нийгмийн гарал үүсгэхгүй, нууц сонгууль явагдана. Тануус сонин уншихгүй, яриа хийж байсан. Одоо энд өргөн дэлгэр орон нутагтаа очоод оролцох хэрэгтэй гэж.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Би 53 оны 6 сард халагдаж ирэхэд 10 сард нь сонгуулийн камисст хамрагдаж байсийн. Дэрст дов гэдэг газар.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

1р багийн дарга элит Дамдинсүрэн гэдэг дарга байсийн. \

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд нэг ч хүн үлдээхгүй ерөөсөө багийн хэмжээгээр хичнээн өрх байна тэр хүн бүгд 18 нас хүрсэн дээд талын 100 хүрсэн ч хүн санал өх ёстой. Ганцхан санал өгдөгүй нь юув. Эрүүл мэндийн талаар ухаан дутуу, мэдвүү,

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Тийн. Тийм улс л орохгүй болхоос. Шорон оронд орсон хүн явахгүй, бусд хүн цөм оржийсэн. Тэхэд одоо бол энэ дуртай нь өгөөд дургүй өгхөө болчихсийн. Ийм л болдгийн байнаш дээ.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Одоо ч гадаадад өчнөөн төчнөөн залуучууд ажил хийгээд л явж байна. Өгч л байгаал даа.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Ийм л юм ш дээ. Энийг тэгээд товчлоод хэлхэр юугэдгийн байгаам.

Эрдэнэтуяа -

Аанха. Тэр юу?

Баваасан -

А 37 оны хэлмэгдэлд чинь би 7 настай байсан хүн. Тэрнийг аваад явлаа, энийг бариад явлаа гэдгийг би мэдэж байна.

Эрдэнэтуяа -

За та ер нь тэр хэлмэгдүүлэлтийн талаар яриач?

Баваасан -

Хэлмэгдлийн тал ч яах дээ ийм л юм л даа. Ерөөсөө намайг, би 30 оны хүн. 8 настай Зүүнбүрэнд сургуульд орсон хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За тэхэд Шаамар сум чинь сум чинь бас Зүүнбүрэн өөд нүүсэн. Энд байхгүй.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Яагаад нүүх болов морин станц, өвс хадах морин станц гэдгийн Зөвлөлт Холбоот улсын орос сургагчидтай байгуулагдахаар зэрэг тэнд сум тэнд төвлөх боллоо.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Манай эцэг болбол ерөөсөө сум, сумын мужаан гэдэг нэртэй хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Сум л хаа нүүнэ, дагаж явахаас өөрцгүй. Сургуулий нь байр орон сууц, дотор паарт, ширээ сандлыг бүгдийг хийж өгнө.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Хоршоог склад мисклад лангууг бүгдийг хийж өгнө. Сумын захиргааны засвар масвар, янз бүрийнюм болно бас хийж өгнө. Ингээд сумын мужаан гээд ийм өвгөн байсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Миний эцэг. Тэгээд Зүүнбүрэнд би найман настай сургууль ороод 42 онд 4р анги төгсөөд Алтанбулаг аймагт байхад 5р ангид ор гэхээр нь ороогүйн би. Баахан хүүхдүүд малаа сонирхоод. Намайг багийн дарга эд нар 5р ангид орох нь хүүгээ явуул гэхэд би бол тийм сахилгагүй байсийм уу зугатаагаад явчиж байсан хүн. Тэхдээр зэрэг манай ээж энэ чинь орохгүй гээд байгаамаа гээд.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Нөгөө мал ахуйгаа маллах гээд ингээд морь багаасаа хурдан морь унаад сурцан хүн чинь тэр сургуулийг төгсөж дээд мэргэжил олж авъя гэсэн ухамсар байдаггүй. Ав ээж бас бүдүүлэг, шахаж өгдөггүй байна.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Зүүнбүрэнд байх чинь малаа дагаад Орхонд манайх өвөлжиж байдаг. Би 2р ангиас эхлээд байранд сууж байсийн. Эсгий гэрт сууж байсан, жижихэн энэнээс томоохон дөрвөлжин байшинд сууж байсийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ийм л байсан. Тэгээд 38 он юм уу даа ер нь 37 он юм. Ингэхтээр зэрэг эсэргүү гээч юм тэгж тийм нэртэй юм гарч ирдгийн. За ингэхтээр зэрэг маршал Чойбалсан сангийн яамны сайд байгаад дотоод яамны сайд болонгуутаа баривчилсан байгаам. За тэхтээр зэрэг энэ Төв хороо гэдэг долоо найман одоо ийм сангийн яамны сайд, дотоод яамны сайд, аа тэгээд одоо тэгээд бүх л сайдууд зам тээврийн сайд ч гэсэн, эрүүл мэндийн сайд ч гэсэн ийм 7 сайд байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Тэгээд эрх тушаал булаацалдаж байсан байнаа сүүлд нь яахад.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Нэг бол японыг түшье, за тэр үед Монгол улсын тамга хэнд байсан Богд лам Жамц, Жанцан. . .

Эрдэнэтуяа -

Жавзан

Баваасан -

Дамба хутагт гэдэг

Эрдэнэтуяа -

Аан Жавзандамба хутагт

Баваасан -

Жавзандамба хутагт гэдэгт байдаг.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За Сүхбаатар жанжин бол 21 онд яагаад л тэгээд одоо нас барцан хүн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Киногийн үзсэн үү? Одоо

Эрдэнэтуяа -

Үзсээн. “Сүхбаатар”, “Өглөө” гээ л.

Баваасан -

Тэгээд эдгэнээ гээд тагшинд хор найруулж өгөөд хн ннн за тийм юм байгаа юм байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэхдээр зэрэг тэрнээс хойш булаацалдаж байсан байна. За Амар гэдэг эсэргүү байна лав, Анандын Амар гээд.

Эрдэнэтуяа -

Тийн.

Баваасан -

Булганы.

Эрдэнэтуяа -

Анандын Амар

Баваасан -

А би бүр сайн мэдэж Догсом,

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Гэж байсан. Гэндэн, хазгар Гэндэн хөл муутай.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Бүх цэргийн жанжин Дэмид гээч хүн байсан.

Эрдэнэтуяа -

За тийм

Баваасан -

За Лувсаншарав гэж хүн байсан,

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

БодооДанзан

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Долоон л хүн байдгийн сандаа. Нэг нь Лосол.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Эд нар чинь эеч эсэргүү гэдэг ном гарч ирээд зургий нь ингээд номд өхөд энэ эсэргүү гээд харандаагаар бид одоо ингээд цоолж байсан шүү хөөе.

Эрдэнэтуяа -

Та нар уу?

Баваасан -

Тийн тэгэлгүй яадгийн. 3р анги, 4р ангийн хүүхдүүд чинь. 38 онд бас чинь, 39 онд чинь 3, 2р анги ч болхийн юмдаа. Тиймээ.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Тиймээ. За тэгээд 41 онд чинь 3р анги, 42 онд 4р анги төгсөхгүй юу. Загдаа гэдэг эмэгтэй багштай

Эрдэнэтуяа -

Аан за.

Баваасан -

Одоо эх орны дайн чинь тэхэд 41 оны 6 сарын 22нд гитлерийн герман чинь шууд дархан хил рүү довтлоод Москвад 21 километр ойртож ирээд тэгээд ухар ухраасийн шдээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэр бол 10 жилийн гэрээтэй байсан байна лээ. Сүүлд нь.

Эрдэнэтуяа -

Пөөх

Баваасан -

Сталин, Гитлер хоёр.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Найрамдлын. Тэгж сайхан арван хэдийн гэрээтэй гээд тайван байхгүй юу. Зөвлөлт холбоот улсын.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэхэд л тэр дунд зэвсгээ зэхэж зэхэж зэхэж Украйн гэдэг мужаас эхлээд шууд дайраад бөмбөгдөөд л танк явуулаад л ингээд ийм болсийн. Ш дээ. Тэгээд тэр долоогийн Лувсаншарав гэдэг нь хоёрхон цаг болоод шөнийн 2 цагт япон руу нисэх гэж байхад нь Дотоод яамны сайд болонгуутаа Чойбалсан гуай чинь барьсан байгаам ш дээ. За тэр Амарыг бас. Амарыг бол Зөвлөлт Холбоот улсад шийтгэх гээд өгсөн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За тэр хазгар Гэндэн эднэрыг чинь ерөөсөө шийтгэлийг яагаад бараг эндээ яасан байх. Устгасан байх. Дэмид жанжин бол энэ Эрхүү юмуу, УлаанҮдэд юм уу бүх цэргийн жанжин явж байгаад өөрөө хор хийсэн юмуу, тэнд хор хийсэн юмуу нас барсан ийм түүхтэйн ш дээ. Тийн. Тэхдээр зэрэг ер нь 21 онд чинь Зөвлөлт Холбоот улсад 7 хүн Зөвлөлт холбоот улсад очиж тусламж гуйх гэж одоо долоон төлөө юу яагаад Чойбалсан, Сүхбаатар тэргүүтэй одоо ингээд Богд лам дээр ороход тамга тэмдэг маш яахад ер нь аль улсыг түшихэв гэж асуухад шар улсыг түш гэжийсэн гэж байгаам. Тэгээд тамгаа шууд өгсөн. Тамгаа дараа нь ерөөсөө одоо хаан ширээнээсээ бууж ийм эрхт засаг Монгол улсынхаа л төлөөл бас л мэдэж л байнал даа хөөрхий.

Эрдэнэтуяа -

Тийм л байна тэ?

Баваасан -

Тээ.

Эрдэнэтуяа -

Хнг

Баваасан -

Кино зураг энтэр т одоо тэр элдвийн ер нь тийм ийм гэж ярих ч гүй Богд лам гэдэг чинь хувилгаан хүн байхгүй юу. Тийм нэг ардс ийм нэг над шиг нь төрийн толгойд сууж байгаам биш шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Хутагт хувилгаан хүн байхгүй юу. Ном эрдэм сурсан шарын шашнаараа. Ингээд 21 оноос хойш маршал Чойбалсангийн алдаа бол тэр яахад шарын шашин ы тэр байдгийн ингэж хэлмэгдүүлэхийн учир байхгүй байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Тийм байна.

Баваасан -

За тэр долоогоор барьлаа тиймээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За ингээд аймаг болгонд одоо яахдээр зэрэг их баян хүн байж болноо. Мал ахуйтай. Баян хүнийг барь гэж. За харгисдуу бүдүүнч ламыг бариаа.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Гэдэг чинь ард түмнийг мунхруулж эм дом элдвийн юм өхөд хүн одоо бүр, би ч бараг мэднэ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Алаг морьт гэдэг жор мор эм мэм нийлүүлдэг энэ богцтой юм хум тарааж өгдөг хүнд үхэр өгч байсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ийм байх учиргүй байхгүй юу. Тэхдээр тэр тэд чинь ард түмнийг шулж байсан мунхруулж, тийм өвчин ийм өвчин гээд үхэр малы нь авч байсин. Энийг бол барихаас яадгийн.

Эрдэнэтуяа -

Өглөг барьц юм уу?

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тиймээс лам болгоныг барих учир байхгүй байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За тэр шятадыг түшнэ, японы түшнэ гэдэг улсуудыг барихаас яадгийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Уулаасаа журмын нөхөд маань Ленинтэй очиж уулзаж ардын хувьсгал гэдгийг байгуулж орос юунаас ах нараас тусламж яагаад л Шиагтыг чөлөөлөөд Шиагтыг чөлөөлөхөд чинь Хиагт чинь баруун Хиагт гэдэг чинь тэр чигээрээ гамин. Одоо хувийн дэлгүүр мэлгүүр нь нүл буу болцон. Юм авна гэхдээр зэрэг одоо асуух дээр зэрэг манай аав л тэгж ярьж байсийн. Тэр даалимба, энэ даалимба авья гэхээр аан тэгээд байж байгаад хэлээ олохгүй байдгийм уу даалимбаар мөрүгээ нүдүүлээд гарч байсан гэжийгаам. Тийм тиймийг чинь устгахаас яадгийн. Тэгээд Хиагтыг орос цэрэгтэй чөлөөлөөд тэр чигтээ яваад Богдын хүрээг чөлөөлөөд гаминг одоо тэгээд устгасан. За энэгээр бол маршал Чойбалсан хэн хэн ч байдгийн Эрдэнэ Мэрдэнэ эд чинь явж Шаамар сумын энэ хавийн улсаас л ерөөсөө партизан элсүүлсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Морьт цэрэг. Тийн. Ийм учиртай л юмшүү дээ. Би тэрнийг бол мэдэж л байна.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Би одоо тэрнээс 90 оноос хойш Сэлэнгэд таван хүнд гарын үсэг зураад байгаа хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

мн хээ

Эрдэнэтуяа -

За ямар учраас гарын үсэг зураад байгаам?

Баваасан -

Тэр гуайг бариад явсан, энэ гуайг бариад явсан эдийг чинь бүгдиийг гарын үсэг зураад тэгээд сонинд зарлуулаад л сая төгрөг авах нь аваад таванзуу төгрөг ер нь голцуу сая төгрөг, одоо танаа ээж гэдгийм үү энэ ч Бямбаа ч хүртэл одоо хэлмэгдлийн юунаас сая төгрөг авсан. Ийм байгаам ш дээ. Хүнээ нотлоод. Ийм учиртайм. Одоо хүртэл одоо бараг одоо тэгээд нэг зүйл дуусаж байх шиг байна. Өшөө нэр байхгүй, юм нь олдохгүй, хувийн хэрэг архив уудлахад байхгүй улс зөндөө байна гэжийгаан ш дээ одоо. Хуучин дотоод яамны архив. . . Манай эцэг бол тийм баригдаачгүй хүн. Энэ бараг бойны тохой гэж яриад байна мэдэх үү?

Эрдэнэтуяа -

Тийн, тийн, тийн

Баваасан -

Энэд чинь монгол айл, буриадууд бараг баг 20, 30н айл байсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэрнээс баригдаад 5хан буриад үлдсэн шүү.

Эрдэнэтуяа -

Тэгээд ямар учраас тэр буриадуудыг барьж байсийн? Юу гэж

Баваасан -

Яадгийн нөгөө энэ чинь баян, тэгээд бол бас тэр хойшоогоо гарч наймаа хийж байсан. Одоо бол ханторвана гэж нэрлэж байгаам.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Морьтой ингээд шөнө хил

Эрдэнэтуяа -

Гараад

Баваасан -

11 онд энэ хил хязгаар тавьсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан за ингэж хашаа татаж уу?

Баваасан -

Тийн. 21 он хүртэл хилийн наана байгаа айлууд энэдээ. Буриад айлууд.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Монголын иргэн болчлоо. Хилийн цаана байгаа нь оросдоо л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Буриад омгийнхон чинь Эрхүү гэж буриадын чинь төв УлаанҮд болчоод байна ш дээ одоо.

Эрдэнэтуяа -

Аан тийн ш дээ тэ.

Баваасан -

Тийн. Тийнш дээ. Тэхдээр зэрэг нөгөөдүүл чинь оргоод зарим нь ах дүүдээ явчиж байсан удаа байгаам. Хил. А зарим нь баригдаад ийм юм болсон зэрэг хил зөрчинө гэдэг оргож бусгаж хил зөрчинө гэдэг чинь барихаас. Тийм хүнийг. За энэ намайг одоо Алтанбулаг дээр тэр Баваасанг бариад ирээ гэхдээр зэрэг бариад очлоо тимээ.

Эрдэнэтуяа -

Хнг

Баваасан -

За чи хэнийг таньдаг ямар хэрэг явдал юу хийжийсэн. Ямар хэргээр ирсэн гээ байцаах дээр зэрэг бас хэлж байна л даа үнэнээ. Би одоо ийм ийм хил зөрчөөд. За чи хэнийг танихав, хэнтэй цуг байжийсан. Ямар хүнийг танихав гэхдээр зэрэг тэрнийг танина гэхдээр зэрэг тэрний нь бариад ир гээл явуулдаг. Ийм байсан байхгүй юу. Зүгээр хэрэг хийсэн нь ч ороод, хэрэг хийгээгүй ч хэ хэ. Баян хүн байхад л аваад явчаад байгаамаа. Тэр айлын юу үлдэж байна таван ханатай гэр байвал таван ханатай гэр нь үлдэж байна. Бариад явахдаараа зэрэг бүх авдар савийг нь ломбодоод л лацдаад мал ахуйгий нь тоолоод, хонь хэд байна, үхэр тэрэг хэд байна, шар хэд байна,

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Адуу морь хэд байна,

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Дараа нь хэргээ хүлээгээд ч юмуу бүр хэргээ хүлээхгүй нэгийг нь долоон даваа руу аваачаад шөнө аваачаад л өөрөөр нь нүхий нь ухуулаад буудуулж байсан гэжийгаам.

Эрдэнэтуяа -

Пөөх

Баваасан -

Цааш нь харуулж зогсоож байгаад. А хэргээ хүлээж байна гэсэн нэгийг нь 10 жил өгөөл ар талд нь эд мал хөрөнгий нь хураагаад. Миний ууган эгчийн хүргэ ах би мэднэ Лувсандаваа гэж. Далайн Лувсандаваа гэж баригдаж явсйн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Уг нь Өмнөговьд таван цэргийн цэргийн алба хаасан намын гишүүн хүн байсин хүн. Хамгийн сүүлд шахуу баригдсан.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Баян болхоор нь барьдгийн байна.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За тэгээд юу үлдээсийн гэхээр эгч эгчид авч үлдэж байгаа нь ерөөсөө нэг номхон морио, нэг гүүтэйгээ, хоёр тугалтай үнээ аваад тэгээд арван хэдэн шар тэрэг хөллөдөг айл байсан за бүгдийг аваад явсан тэрүүгэр тийн. Тэр хонь, мал, үхэр малы нь бүгдий нь туугаад Ерөөд Ерөө лагер гэдэгт аваачиж бүгдий нь цуглуулсан. Тийн. Ганц энэ хүн биш Найрамдал сум, Цагааннуур сум, Ерөөгийн хөн тэр энэ хавийн Сэлэнгэ аймгийн хэдэн сумдаас баригдаагүй амьтад байхгүй аа. Амарбаясгалан хийд гэдэг чинь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Бургалтайн голд байдаг хийд.

Эрдэнэтуяа -

Тийн.

Баваасан -

Тэрэнд чинь нээг ч л лам үлдээгүй бүгдий нь Зис5 машинаар 4 машин ыг аваачиж Алтанбулагт яагаад, а Амарбаясгалан хийдийн хамба лам байдгийн бол тэрийг чинь тэгээд яадагчийн устгадаг ч юмуу яадаг. Нөгөөд зүгээр байдаг шавь нар сууж ном үзэж байсан ламуудыг чинь 10 жил хийгээ л гаргаж байгаам чинь. Энийг чинь хэлмэгдэл гэхээс яадгийм бэ?

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Тэхэд тэр Баруунбүрэнгийн одоо Амарбаясгалан хийдээс Амарбаясгалан хийдийг чинь тэр Өвөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын өндөр гэгээн Занабазар гэдэг чинь бий болгосон хүн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэхэд. Баруунбүрэнгээс 4 Зис5 машинаар 4 талд нь буутай цагдаа ингээд яваад байхад энэ чинь амьтан өөрөө ч бие засна бид дээ энэ чинь. Нэг ар руу нь хаач юм бие засуулсан байгаам.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Машин болгонд 30 хүн ачдаг юмуу, 25 хүн ачдаг юм уу байх тэхэд нэг лам байхгүй дут нэг хүн дутчихгүй юу. Нэг лам байдагүй.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

За ингэхээр тэр их айхтар сэхээтэн хүн байгаам. Хонхор хуйгаар оргоод ингээд ухаан нь чонын нүх, доргоны нүхд орчихдог ч юм уу яадаг ч юмдээ алдчихгүй юу,

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За тэгээд наашаа хөдлөөд хонь хариулж явсан хүнийг дуудаж авчраад шууд, морь мал шилбүүр милбүүр хая, суу нөгөө 30 хүн байсан бол 1 хүн дутчхаар хэрэгт орчих гээд байхгүй юу нөгөө цагдаа нар чинь.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Хн зүгээр нэг хоньчин аваачаад хэлмэгдээд 10 жилийн ял аваад явж байсан гэжийгаам. Энийг хэн ингэж сонссийм гэх сүү сүүлд хэн хэн мэдэх байхаа ямаан Давга гэдэг өвгөн байсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд тэгжийсэн. Сүүлд нь тэгээд Улаанбаатар руу явж байгаад ч юмуу ямаан Давга гуай одоо тэр шавилан сууж байсан тийм бүр лам хүн байгаам. Улаанбаатар орцон тэгээд яагаад ин яагаад байна гэхээр оргуулсан байгаам хүн. За оргоод бүр үйлээ барж ирсэн гэжийгаам. Нгөө муу монгол гутал нь ханзраад тэгээд л өдөр явдаггүй, шөнө яваал ингээд наашаа явсаар, явсаар, явсаар, явсааар нутагтаа ирээд. Монгол гутлаа төмөр утас таарсан элдвийн юмаар хүлж байж ирсэн гэж ярьдаг байсийн. Ийм юм их байгаам. Ганц манай аймагт бишээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Энэ хэн Даваадэмбэрэл гээд нас барсан даа энэ хэсгийн дарга марга ч байсан. ГовьАлтайн хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Нэг өвгөн лам ах лам нь байсан. Агуйд аваачиж хаданд аваачиж хүн барьжий нь гэхээр нь хоёр өнжөөд юмуу хоол унд сэмхэн би тэхэд бага хүүхэд байсан аваачиж өгөөд нуусаар байгаад ах ламыгаа авч байсийн гэж ярьж байсийн шүү.

Эрдэнэтуяа -

Яая яа яа

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд хөрөнгий нь хураагаад.

Баваасан -

Энэ багийн контор байхад энэ энэ манайх энэ ард танай ар талынд байхад над дээр ирнэ хөөрхий зайлуул. Тэгсэн чинь ээ та ныг одоо Хишигдорж дарга эд нар дутуу үзээд байхийн. Мөнгө цаас болох гэж байсийн чинь хадаг, шил архитай ачарч өгдгийн. Чи ямар учиртай ингэж надад өгч байгаам гэсин чинь та яахав настай хүн яахад тэгээд хоёулаа тэрэн дээрээсээ ярихад тэгжийсэн шүү зайлуул. Тийм бол их байгаамаа. Тэрий чинь хэлмэгдэл гэж ярьжий нь ш дээ одоо. Ийм л байна.

Эрдэнэтуяа -

Улсаас ямар нэгэн мэдэгдэл хийж байсан уу?

Баваасан -

Аан

Эрдэнэтуяа -

Улсаас ямар нэгэн мэдэгдэл хийж байсан уу?

Баваасан -

За тэхэд чинь яахав дээ тэгээ л Дотоод яамны сайд ад маршал д одоо урагшаа дотоод яам руу мэдээлэхэд тэчнээн хүн тийм тийм хүнийг авлаа, тийм тийм хүнийг барьлаа, тэглээ ингэлээ гээд л мэдээлжил байгаа юм бид дээ. Тэхэд чинь одоо шиг гар утас гэх биш. Энэ утсаар ч юмуу бичиг үсэгтэй хүн чинь Ерөө лагераас чинь бараг өдөртөө давхиад орж байсанш дээ сэлгээ морьтой. Жамсранжав гуай . . . . . . . . . Ерөө лагерийн дарга байсан хүн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Намайг хурдан морь унаж байхад шар хнг одоо нээх цэрэг эмээлтэй, одоогоор морин цэргийн жанжин генарал шиг хүн наадам дээр байж байсийнш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийн. Булганы хүнш дээ тэр засаг хүн байж дээ. Ерөө лагерийн. Тийн

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийм л учиртайн ш дээ. Тэгээд хэлмэгдэл гэхээс яахав. Би одоо энд ямар ямар улс даар гарын үсэг зурсан гэхэд Бийраа, Дунгармаа гийн одоо өвөг эцгүүд нь баригдцан зурж өгсөн, би ганцаар зураагүй ээ Дулмаа гэдэг надаас нэг эгч ардын багш хүн байдгийн. Тийн.

Эрдэнэтуяа -

Аан за

Баваасан -

Тэр хөгшин. Манай талиймар хөгшин эднэр ч зурсан.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За тэр 2 зурж өглөө.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгж байтал хотоос Раднаа, Гомбосүрэн Гомбосүрэнгийн Раднаа гэдэг хүний ах манай хүргэ ахтай айл байхад Дагва гэдэг буриадууд байсан ирээгүй тэр одоо долоон даваанд буудуулсан юм уу. Нэг хөгшин ирдгийн Дуламцэнд гэдэг нэртэй.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За энэнд гарын үсэг зурсаан.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За ингээд 3 хүн болж байгаам.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За тэхдээр зэрэг бойны Лувсан гэдэг өвгөн 10 жил бас татагдаад яваад 7 жил Ерөө хаагуурчийн Зүүнхараа ч юмуу тал цус харвасан хүн ирсин.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За тэрэнд зурж өгсөөн. За 5 дахь нь аа энэ юу руу одоо үр хүүхэд нь Дарханд байна.

Эрдэнэтуяа -

Аан за

Баваасан -

Тийн. Хали Буурийн үгүйээ буурын голын халимаг Данзангийн дүүгийн эцэг өвөө нь ах, тэр одоо байгаа тэр хэн Баатар гэдгийн өвөө нь болхоор тэр Батын Чоймбол гэдэг хүний юу яагаад хад Дулмаа эгч мэддэг, тэгтэл 3 хүний тодорхойлолт хэрэгтэй би, бид 2 тодорхойлж өгсийн байна. Ингээд 5 хүнд ерөөсөө бүгдээрээ авсийн шүү.

Эрдэнэтуяа -

Аан бүр

Баваасан -

Сая төгрөг.

Эрдэнэтуяа -

Тийм байна тэ?

Баваасан -

Тийн. Манай талиймрий чинь одоо энэ хөгшин 7 жил болох гэж байна нас барсан. Хамгийн түрүүн баг буриадаас Сахиагийн Найдан гэдэг Найдангийн Дорж гэж ууган хүүтэй нь хоёулангий нь ирээд аваад явсан байгаам.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийн. Тэгээд хоёулаа ирээгүй.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэр бол учиртай юм гэнэ лээ. Өвгөний Дамбаравжаа гэж хүн Хушаат сумын хүн тэр үед цагдаа хийж байсан хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Дамбаравжаа гуайг энэ хүн мэднэ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Дуулсан байх ер нь. Тэхэд манай аав тээн дөчин хэдэн онд наадам үзэх морь мал ч уядаг, заан залуудаа барилдаж явсан ингээд яриа байхад би тэхэд одоо арван нэг, хоёртой чагнаж байхад. Дорж гэдэг баян хүн жороо уралдуулсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Одоо эндээс хаанаас ч юм одоо ер нь Согоогийн эндээс ч юмуу.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд энэ Шийрэв гэдэг хүн нас барлаа. Тэрний тэр жороо уралдаад хэцийн тэнд Очир гэдэг хүнийг зодож нүдэж тэр шавар руу хийгээд алж байсийн гэж байгаам шүү. Тэгээд тэр Өвгөний Дамбаравжаа юу гэжийгаан муу хүүгээс зүгээр байгаа эцэг нь хүүгээсээ болж Долоон даваанд буудуулсан байхаа гэж ярьжийснийг би сонссийм. Би тэр Шагдар ах мах эдэнд нь хэлдэгүй юм.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Яахын над ямар хамаатайм. 2 яахаан Шагдар гэдэг хүн нь одоо надаас 6 ах. 10р анги төгсөөд Баянцогтод ээжийгээ энэ талиймар манай хөгшинтэй авч сургууль төгсөөд багшилж байхад цэрэгт татлагад очоод, цэрэгт очингуутаа бага дэслэгч цол зүүгээд цэргийн газраас морин Шагдар гээд одоо байна. Тэгээд өөрөө тэр бүх юмы нь бүгдий нь авсийн. Эцгийнхээ авсан, ахынхаа авсан хоёр сая төгрөг. Сая төгрөгөө болбол дүүтэйгээ ерөөсөө хоёулаа үлдцийн. Тав таван зуугаар нь өгсөн. Аа нөгөөд Дорж гэдэг ахы нь үр хүүхэд, авгай мавгай нь болбол бойны Лувсангийн Дэжид гээд байгаад өнгөрсөн. Тэр тэдэнд таван зуун мянга өгсөн байхаа. Таванзуун мянгий нь өөрөө авсан гээд ийм яриа яриад л байдгийн байна лээ. Тэр бол тэнд байдгийн байлээ. Би нэг хөгшний талаар энд бас нэг очсийн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Одоо нэрий нь мартчаад байна. Очсон чинь Сахиагийн Найдан гээд байна.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тийн. Та нар өөрснөө хөөцөлдөөд авахад болхийн байна. Тэгтэл урдаас ах ирээд би заяандаа хөөцөлдөөд авна. Түмэнбаяр та хоёр тэрний талаар яваад хэрэг байхгүй. Бэлээхэн би тэр дотоод яаманд очоод архивы нь шүүгээд сая төгрөг сонинд зарлуулцан байгаа. 500 мянган төгрөг өөрөө авчирч өгсөөн дүүдээ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ийм учиртай л юм.

Эрдэнэтуяа -

Аанхан

Баваасан -

Тэгээд нэг тэрнээс үүсээд бараг 30аад өрх айлаас 5 буриад үлдсийн. Миний эцэг үлдэж байгаам,

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Нянтайн Чүлтэм

Эрдэнэтуяа -

За танай эцэг яаж үлдэв?

Баваасан -

Архи уудаггүй, тамхи татдаггүй Шаамар сумын мужаан.

Эрдэнэтуяа -

Аанхг

Баваасан -

Шаамар суманд

Эрдэнэтуяа -

Тэгээд овоо мал ахуй хөрөнгөгүй байсан юм уу?

Баваасан -

Үгүй ээ үгүй. Тийм юм ердөө. Манай аав чинь ердөө ярих хүнтэйгээ ярихгүй хүнтэйгээ ярихгүй зожиг хүн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Архи уудаггүй, тамхи татдаггүй. Ер нь айлаас ер нь жаахан холхон л байх гээд байна.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд ер нь манай эцэг ер нь бойны тохой гэдэг маань Орхоны захад

Эрдэнэтуяа -

Тийн

Баваасан -

Буриадын тохой гэдэг нэртэй байсийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Сүүлдээ бойны тохой болцон болхоос

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд энэ их ёртой. Орой бүхий л архи ууж дуулна, наргина, тэгээд одоо ийм юм болдгийн байна гэж ярьжийсэн хүн. Тийм хүн чинь яаж, тийм хүнийг чинь таньдаг уу гэхээр чинь танихгүй л гэнэ шүү дээ хүн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За Ваанчин гэдэг буриад үлдсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тийн. Даваа дай гээд нэрлээд байгаам даа. Одоо Даваа хэнч гэдгийн буриадууд чинь бас сонин нэртэйн чинь. Тэр хүн ингээд 3 буриад боловоо.

Эрдэнэтуяа -

Аан.

Баваасан -

Манай эцэгтэй нийлээд.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За тэрэндээр сахалт Гончиг гэж байсийн. Эднийд.

Эрдэнэтуяа -

За аан.

Баваасан -

Энэ хүн үлдсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Нэг нь улаан Дагва улаагана Дагва гэж улаан царай бас нэг мужаан өвгөн байсийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Эмнэг сургана, морь мал эдэлдэг. Энэ тавхан үлдсэн бусад нь байхгүй. Бүгдий нь бариад явсийн.

Эрдэнэтуяа -

Аан.

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

Эргэж ирсэн хүн байгаа юу?

Баваасан -

Ирэх нь ирсэн ирэхгүй нэг нь хэргээ хүлээснийг нь 10 жилээр, хэргээ хүлээхгүйгий нь шууд хүлээхгүйгий нь эсэргүү хийж байсан хүн байна гээд аваачаад өөрөөр нь нүхий нь ухуулаад оройхон машинтай авч гараа л, шөнөө гэхэд л зэрэг цагдаа буудаа л тэр ерөө нэгий нь үлдээдгийн гэнэ лээ тэрээр булуулж байсан гэжийгаан ш дээ. Өөрөөр нь нүхий нь ухуулаад мөн үү,

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Бас нэг хэр хэмийн бас нэгий нь авч гараад за бул гээд булуулж байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд Долоон даваанд одоо баахан хэлмэгдсэн улс өнгөрсөн. За зарим нь бол одоо тэр хэргээ хүлээсэн нэг нь 10 жил гарын үсэг зуруулаа л гаргаад байдаг, хэргээ хүлээгүйгий нь мэдэх ч байж болно мэдэхгүйгээ мэдэхгүй ч байж болно хэргээ хүлээхгүй болхоор нь шууд цаазалчихаж байхгүй юу. Энэ чичинь хэллмэгэгдэл байхгүй юу. Ганц Сэлэнгэ аймаг биш шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Булган, Хөвсгөл, бүх аймагт тийм тийм улсыг барь гээд тушаал өгчихгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Маршал Чойбалсан чинь.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд одоо дээд газрын шийд ирхээр зэрэг Булганы дотоод яамны хариуцаж байсан ямар хүн байдгийн тэр чинь тэгээд нанаас чинь одоо ямар хүн байна, ямар лам байна, ямар юу нэгий нь авчрхаар зэрэг нэг нь нэгийгээ барьж өгөөд байдаг байнаш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа тэ?

Баваасан -

Ингээд хэлмэгдэл болчихдог байна.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Түүнээс нарийн ярихийн болбол тэр эрх тушаал булаацалдах тэр японыг түших үү? Хятадын түших үү гэдэг улсаа барих нь зүйтэй. Том харгис толгой лам нарыг барих нь зүйтэй, бусд мөрөөрөө байгаа ард түмнийг барих учиргүй байхгүй юу. Ийм учраас маршал Чойбалсангийн нэг үеийн хэлмэгдэл өөрөө одоо эрх тушаал яаж, дураараа загнаж байсан ийм үе болчоод байна шдээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ийм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За маршал Чойбалсан 52 онд нас барахад би цэрэгт 2 дахь жилдээ байж байсан хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тийн. Араак гэдэг хүнд өвчин туссан хүн. Орос эмч эмчилж байсан. Онгоцоор аваад явсан.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэгээд Москвад нас барсан. Тэрний шарилыг бол Бужийний маршал гэдэг хүн хүргэж ирж Сүрэнжав дарга томилогдож Төв хорооноос очиж ачиж ирсэн.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Ийм учиртай. Тэрнээс хойш Төв хороонд хэн, Цэдэнбал даргыг шууд сонгосон. Оросд сургууль төгссөн. Тэхэд орос авгай ачирсан. Филатав гээд.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ингээд Цэдэнбал дарга наян хэдэн онд л одоо ерөөсөө маршал Чойбалсангаас хойш 30 жил энэ эх орныг авч явсан хүн чинь Цэдэнбал дарга ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийн. Биеэ муудах дээр зэрэг Оросд очиж жил бүхэн хар далайд очиж амардаг. Биеэ муудаад ингэхлээр зэрэг Увсынхаа Жамбын Батмөнх гэдэг хүнийг оронд нь өөрөө Төв Хороо ны хэдэн эрх мэдэлтэй улс хуралдаад оронд нь тавьчаад ерөнхий сайд болгочоод, тэгээд өөрөө чөлөөлөгдөхгүй юу. Тэгээд ерэн онд чинь Дожоодорж гэдэг чинь очиж одоо Цэдэнбал дарга чинь хөөрий бие муутай болсон жаахан сэтгэл санааны ийм болцон гэрийн хориход бараг байсан хүн шдээ гэрийн эмчилгээнд. Тэгээд Дожоодорж сэтгүүлч эднэр чинь бараг Цэдэнбалыг чинь барьж авчирч шийтгэчих гээд байсан ш дээ. Тэрнийг мэдэж байна уу даа ер нь.

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй. Би чнь жоохон юм чинь.

Баваасан -

Мэдэхгүй биз. Жоохон юм чинь. Тийн байлгүй. Тэгээд тэр нэг намхарсан. Одоо Цэдэнбалын хөшөөг Увсын Давс суманд босгочоод байгаан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ийм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд Жамбын Батмөнх эдийг чинь гарах дээр зэрэг ардчилсан холбоо чинь нэг үгээр хэлбэл 89 оны 12 сард ардчилсан холбоо гэдгээр гарч ирсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд 90 онд одоо жинхэн тогтож тэгээл одоо ша Цэдэнбалын шадар түшмэлүүд огцор.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Энд бол хэн хэн байсан. Хамгийн эх татаж юу яасан Санжаасүрэнгийн Зориг, Гончигдорж, Элбэгдорж,

Эрдэнэтуяа -

БатҮүл

Баваасан -

Тийн өшөө бий бий энэ чинь. А з Энхсайхан ч байж болхийн. БатҮүл байж болхийн.

Эрдэнэтуяа -

Аанхнг

Баваасан -

Ийм улс чинь ардчилсан холбоо гэдгийг байгуулсан бүх юмыг одоо буруутай ажил хийж байна бүгдий нь нэг нэгдгүй яачихаад тэгээд сонинд гарчаад зарлаад гарсан.

Эрдэнэтуяа -

Та 32 оны комун нэгдлийг мэдэх үү?

Баваасан -

Аан

Эрдэнэтуяа -

32 оны комун нэгдэл гэдгийг?

Баваасан -

Самуун нэгдэл гэдгийг би

Эрдэнэтуяа -

Комун комун ?

Баваасан -

Аан

Эрдэнэтуяа -

Комун комун?

Баваасан -

Аа хамтрал хомун гэж үү?

Эрдэнэтуяа -

Тийн. Тийн тийн тийн.

Баваасан -

Тэрийг бол би 2 настай яаж мэдэхэв.

Эрдэнэтуяа -

Тэгээд ернь?

Баваасан -

Сүүлд нь бол эцгээс дуулж байсан.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тийм юм бол байсийн гэнэ лээ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Хомун гэж одоо нийлж мал хөрөнгөө нийлүүлж бас энэ засаг төрий нэ ажлыг сэргээх гэж тийм юм буй болжийсэн тэгээд сүүлдээ тарцан гэсийн.

Эрдэнэтуяа -

Аан энэ бол нэгдэлжих хөдөлгөөний суурь байсан байхаа?

Баваасан -

За тэрний чинь эх үүсвэр дөчин хэдэн оноос л орон даяар нэгдэлжих хөдөлгөөн буй болсийн.

Эрдэнэтуяа -

Аан. Ард түмэнд ер нь юу гэж ухуулдаг байсан нэгдэлжих хөдөлгөөнийг?

Баваасан -

Нэгдэлжих хөдөлгөөнийг үү?

Эрдэнэтуяа -

Аан.

Баваасан -

Одоо манай Сэлэнгэ чинь хамгийн мал цөөтэй аймаг шүү дээ.

Эрдэнэтуяа -

За.

Баваасан -

Улсын одоо ГовьАлтай, Дундговь, Өмнөговь юу мянган хонь.

Эрдэнэтуяа -

За.

Баваасан -

Хэдэн зуун тэмээ ч байдгийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Үхэр сарлаг хичнээн ч байдгийн. Энэ чинь төлөвлөгөө гэхээр зэрэг ерөөсөө энэ мал хөрөнгөө улсдаа өгч төлөвлөгөөгөө нөөс бараг нэг салья. Тэгээд улсынхаа малыг маллая гэж ийм хөдөлгөөн орон нутгаараа энэ гөмгүй гөмгүй улс нийлээд тийм санал дэвшүүлээд өөрснөө нэгдэл буй болгоё гэж ийм санал өрнүүлж байсийн байхгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За нэг хоёр хөгшин гайгүй шиг одоо нэг дөчин хэд, тавин хэдтэй байяа тиймээ?

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Хонь нь мянга гараад явцан.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ухаан нь. Зүйрлэж ярихад тиймээ?

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Адуу нь хоёр гурван зуу хүрцэн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Үхэр мал нь гурав дөрвөн зуу хүрцэн. Хэн маллахийн. Үр хүүхэд гүй байж болно. Үр хүүхэд нь сургууль соёл төгсөөд Улаанбаатарт, гадаад дотоод явцан байж болно.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ах дүү муутай байж болно. Тэгээд тэр мал хөрөнгий чинь тэгээд хэнд өгхийн. Иймэрхүү юмнуудаас нэгдэлжих хөдөлгөөн буй болсийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн орон даяар яахаар манай одоо Шаамар сум бол 56 онд буй болсиймаа.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэрнээс дөчин хэдэн онд ерөөсөө улсын хэмжээгээр болсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийн. Тэр их малы чинь одоо яахийн. Дайны үед бол ерөөсөө малины адуугий чинь тэр л адуу малаа ерөөсөө малиндаад Зөвлөлт холбоот улсдаа туслая гээд ерөөсөө өчнөөн богооноор ачаа л явж байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ийм иймээс нэгдэлжих хөдөлгөөн буй болсон.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За сүүлдээ сангийн аж ахуйгүй болоод явчихлээр зэрэг нэгдэл чинь газар мазар сангийн аж ахуй газраа ингээд эндээ тэр хүртэл хөндий хүртэл манайх таринаа аж ахуй, за нэгдэл тарих гэхдээр зэрэг тэр бас техник мехник өөрснийн хувь хөрөнгөөрөө буй боссон байгууллага шүү дээ нэгдэл чинь.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ингээд ирэхдээр зэрэг сангийн аж ахуйдаа зайлшгүй нийлүүлэх нь зүйтэй болоод явчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан аан

Баваасан -

Интээр дээд газрын шийдвэр яагаад сангийн аж ахуй чинь. За сангийн аж ахуй маань 90 онд татан буугдаад кампани болчихүй юу.

Эрдэнэтуяа -

Тийм л байна л даа.

Баваасан -

Энэ чинь нэг үгээр хэлбэл ардчилсан хувьсгал буй болоод ирхээр зэрэг сангийн аж ахуй махуй чинь тэр захирал энэ захирал гэхээс яадгийн бэ ер нь. Тэр кампани, энэ кампани.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд орсон хүн юу хийдэг байсан?

Баваасан -

Ан.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд элсэн орсон хүн юу хийхэв? Ер нь ороод?

Баваасан -

Би юу.

Эрдэнэтуяа -

Ер нь хүмүүс.

Баваасан -

. . .

Эрдэнэтуяа -

Орсон хүмүүс.

Баваасан -

За тэхтээр нэгдэл чинь их учиртай хөөе.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тариа будаа яах чинь улсдаа тушааж байгаам бас тэчнээн тонн тариа нийлүүл гэсэн аймгийн шийдтэй байсан шүү.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За мал хөрөнгөний нөөс чинь татвар оногдож байсийн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Аймагт өгч байсийн. Тариа будаагаа нийлүүлж байсийн. Ийм учиртайн ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Бас төлөвлөгөөтэй, оногдолтой.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийм тийм тэгээд газар нутагд нэгдэл гээд нээх газар эдлээд байхад сангийн аж ахуйд газар олдохгүй байж болно, олдохгүй байж ч болно тэхтээр зэрэг нэгдэл чинь сангийн аж ахуй нийлссээр зэрэг нэгдлийн газар мазар чинь сангийн аж ахуйн газар чинь одоо мал ахуй чинь социалист өмч болоод ингээд өргөжчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ойлгож байна уу?

Эрдэнэтуяа -

Ойлгож байна.

Баваасан -

А тэгээд 90 оноос хойш одоо тэгээд сангийн аж ахуй байхгүй ш дээ. Тарж бутраад.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийн. Тарж бутраад кампани тэр юу бас тэр тэхдээ бас буруу өмч хуваариа хуваарилсан байгаан. Тэр түрээсээр малыг малуулах ёстойг алдсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд одоо энэ л далан хэдэн гишүүд их хурал, бага хурал гээл хуралдсаар байтал, түрээсээр яана гэдэг бас их улсдаа ашигтай байсан байна.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Одоо тэхэд гурилын хампинат гурилаа хийж чадахгүй болчоод ингээд болчоод байнаш дээ. Кампаниуд одоо будаагаа нийлүүлж чадахгүй байна. Хуучин ёсоороо сангийн аж ахуй байхын бол юууу базар байна Улаанбаатар 22р баазад Сэлэнгэ улсын хэмжээгээр Сэлэнгэ аймаг тариа будааныхаа талаар 50%ийг эзэлж байсан аймаг.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Аан за.

Баваасан -

Бүх аймгийн. Төрөл бүрийн. Ганц тариа будаа биш. Байцаа ногоо, төмс, элдвийн юмаараа.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Улсын 50%ийг эзэлж байсан аймаг одоо ерөөсөө сонин дээр “Үнэн” сонин дээр бичиж байсан. Сүүл сүүлдээ ар 90 оноос хойш “Ардын эрх” гэдэг сонин гараа биз дээ. Одоо “Ардын эрх” ч гэж дуртай хүн нь янз бүрийн бичээд байх болцийн. Би чинь сонин уншиж чадахаа больцон.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Янз бүрийн шар сонин элдвийн юм бүр хачин юм болчоод байнаш дээ. Одоо энэ сонин. Дуртай нь л бичээд бүр хачин юм.

Эрдэнэтуяа -

Нэгдэл гэж ер нь юу юм бэ? Нэгдэл ямар үйл ажиллагаа явуулдаг байсийн?

Баваасан -

Нэгдэл малаа өсгөнө,

Эрдэнэтуяа -

За.

Баваасан -

Нийлүүлсэн хөрөнгөө,

Эрдэнэтуяа -

За.

Баваасан -

Улсдаа мах сүүгий нь бас тушаана.

Эрдэнэтуяа -

За. Хаанаас санхүүжихийн?

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

Санхүүжилт нь хаанаасийн?

Баваасан -

Тэр чинь нэгдэл буй болоод тэр нийгмийн өмч хөрөнгө болоход тэрий чинь улсдаа бас зохих хэмжээний ноогдолы нь бүгдий нь тушааж байгаа юм шүү.

Эрдэнэтуяа -

За. Аан

Баваасан -

Тэр чинь. Сангийн аж ахуй чинь бас өгч байгаам.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Мэд үү?

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тариа будаа нь тэчнээн ургацаараа Найрамдал тэргүүлж байсан, Ерөө тэргүүлж байсан манай аймагт одоо ийм л юм. Алтанбулаг бас сайн тариа будаа авч байсин.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За даа хөдөлмөрийн баатрууд ч их гарлаа.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Сангийн аж ахуйгаас.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Хөдөө аж ахуйд трактор барьж хөдөлмөрийн баатар болсон улсууд зөнөөш дээ.

Эрдэнэтуяа -

Аан. Нийт хаанаас

Баваасан -

Бямбацогт гээд байна. Зүүнбүрэнд байж байгаад Ерөөд шилжиж очсон хөдөлмөрийн баатар Лувсанчимэд гээд байна энэ бас Ерөөд. Оо Зүүнбүрэнд бас бол Нацагдорж гэдэг хөдөлмөрийн баатар болсон.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тий. Га ма нөгөө трактор камбайнаараа одоо будаа тариа хурааж тэргүүний камбайнчин, тэргүүний тракторчин зөндөө төрсийнш дээ. Ганц манай энэ Зүүнбүрэн сум сангийн аж ахуй биш газар бүр аймгийн хэмжээгээр чинь одоо тэгээ л Баруунбүрэнгийн Өрнөлт нэгдэл, ерөөсөө Баруунбүрэн сангийн аж ахуй л гэж байсан. Энэ сум, сангийн аж ахуйнууд чинь их тариа будаа улсдаа тушааж байсин шүү дээ 90 оноос өмнө.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Одоо бол кампануудын будаа тушаахад Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн кампани гурилын үйлдвэрт аваачаад тушаахад зүгээр өгч байсан бол одоо мөнгөөр авнаш дээ. Гурилын үйлдвэрт, хичнээн тонн будааг гурилын үйлдвэр мөнгөө гаргаад, тэр мөнгө чинь байхгүй болчоод байнаш дээ. Тэр одоо үйлдвэр нь одоо байхгүй үрэн таран болоод алдчаад байнаш дээ. Та энэ одоо Цэрэннадмид чүдэнзний үйлдвэрт ерөөсөө бүр насаараа хийсэн хүн. Германд одоо жилийн курс төгссөн. Тэгээд чүдэнзний үйлдэрт ч байхгүй болчоод байнаш дээ. Т тийм болчоод байнаш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Энэ энийг бичхийм уу? яахын одоо.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн дарга ер нь даргыг яаж сонгодгийн?

Баваасан -

Нэгдэлчид өөрснөө сонгоно.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн гишүүд үү?

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ямар ямар шаардлага хангасан, яаж сонгодгийн?

Баваасан -

Яахав. Ийм ийм ажилтай, хэнийг болгох уу гэхээр зэрэг л намын гишүүн хүн ч байж болно, янз бүрийн сайн ажилладаг, гүй ердөө одоо Цэрэндорж гуай чинь багийн дарга их хийсэн хүн. Одоо нас барчлаа. Тэр байтугай нэгдлийн дарга Норов маань ч нас барчлаа одоо. Норов олон жил хийсэн л дээ. Санхүү хэлтсийн даргаар дэвшээд оронд нь Ц. Цэдэнжав гэдэг хүн ирж одоо ингээд бас зохиолч хүн чинь шууд хөдөө аж ахуйд ирээд удирдах ажил хийж чаддаггүйн байна лээ.

Эрдэнэтуяа -

Чадахгүйш дээ.

Баваасан -

Чадахгүй. Тэгээд дараа нь одоо Доржпалам дарга болсон. Доржпалам дарга юунд тэжээлийн аж ахуйд, Зүүнбүрэн сангийн аж ахуйд нийлүүлсээн. Гишүүд малтай ахуйтай нь Зүүнбүрэндээ сангийн аж ахуй ажилчин болсон яваагүй нэг нь эндээ үлдсээн. Тийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийм дор болчихгүй юу. Тийн. Тийм байгаам. Тийм л учиртай байгаан.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Энийгээ юугэсийн бичдгийн.

Эрдэнэтуяа -

Тэр юу?

Баваасан -

Зөндөө л ярьчилааш дээ. Аан

Эрдэнэтуяа -

Одоо нэгдлээс гарлаа ш дээ. Нэг элсээд орцон бол нэгдлээс гарна гэж байхгүй юу? Тийм юм байх уу?

Баваасан -

Түүнээс нэгдэлд орчоод гарна гэсэн юм байхгүй. Өөрийнхөө сайн дураар өргөдөл бичээд орсон хүн чинь юу гэж би, нэгдлийн гишүүн мал хөрөнгөө буцааж авч нэгдлээс гарна гэж тийм хэлж байдаг тийм ухамсартай хүн яаж болхов дээ.

Эрдэнэтуяа -

Тэнд үү? Тэр үед үү?

Баваасан -

Бодоод ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед үү?

Баваасан -

Тэр үедээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

А нэгдэл татан буугдаад Зүүнбүрэн сангийн аж ахуй нийлчхэд нөгөө нийлүүлсэн миний өгсөн мал ахуй чинь Зүүнбүрэнд л тэр сангийн аж ахуйд л нийгмийн хөрөнгө болоод явчгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Хэр, тэгээд хоосон?

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэр яг ард түмэнд тэ яг нэгдэл анх үүсэж байгуулагдаж байхад яг юу гэж ю сурталчилгаа явуулдаг байсан? Хүмүүс явж ухуулга сурталчилгаа хийх үү?, зурагт, радиогоор ярих уу? юугаар ярихав? Яаж хүмүүст тэр нэгдлийн талаар ойлголт өхүүв?

Баваасан -

Нэгдлээ юу?

Эрдэнэтуяа -

Тийн. Нэгдлийн талаар хүмүүст?

Баваасан -

Сонин дээрээс уншгүй юү.

Эрдэнэтуяа -

Аа сонин дээрээс, сонин уншлага гээд явдагуу?

Баваасан -

Гүй энэ чинь намайг 4р ангид төгсөөд 12той байхад

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Улсын хэмжээгээр бичиг үсэг сурахад маршал Чойбалсангийн 3р 5н жилийн төлөвлөгөөн дээр бичиг үсэг сур гэсэн, би 12 настай багдаа булан тохойгоор хөгшүүлд

Эрдэнэтуяа -

Сонин уншиж өгдөг байсан уу?

Баваасан -

Сонин бишээ.

Эрдэнэтуяа -

А Бичиг үсэг үү?

Баваасан -

Шинэ үсгийн багшаар томилогдож байлаа.

Эрдэнэтуяа -

Кино гараад байдаг тэ?

Баваасан -

Тийн. Тэхэд Дамдинсүрэн гэж эрлэг Дамдинсүрэн гэж байсийн манай багт

Эрдэнэтуяа -

Эрлэгээ ?

Баваасан -

Тийн. Яахав дээ одоо шятад эцэгтэй, монгол эхтэй л хүн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан за.

Баваасан -

Тийн. Багийн дарга дуудаж байна гэнэ хүүхэд.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Очиж байгам. За ингэсэн чинь сумнаас төлөөлөгч ирцэн байдгийм байна. Суманд бол аймгаас төлөөлөгч ирцэн сумыг хуралдуулаад

Эрдэнэтуяа -

Сумаас дахиж төлөөлөгч ирж

Баваасан -

Тийн. Ард түмнээ бичиг үсэгтэй болгоо.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Анхны мэдэгдэхүүнтэй, нэрээ, гарынхаа үсгийг зураад, сонин унших болго гэж.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

За ингээд ийм ажил зохиогдож байна. Энэ сумын төлөөлөгч энэ хүн сууж байна.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Чи 4р анги төгссөн хүн 35н үсэг зааж мэдэж таарна чи.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

А тэгээд энэ булан тохойгоор одоо насанд хүрсэн хөгшин хүн ч сууж байгаам, залуу улс ч сууж байгаан сургуульд яваагүй улс ч одоо бүдүүлэг үе шүү дээ үндсэндээ.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Тийн. 42 онд гэдэг чинь одоо дайны үе юм шүүдээ одоо. Одоо та нар ном түүхээ үздэг бол.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

45 онд Германы чөлөөлөгдлөө. Тэхэд тэгээд үгүй гэлтэй нь биш яахийн. За тэр нь тэгээд 5н ханатай гэрт ингээд ингээд ямар улс суух вэ? Нөгөөд баг хуралдаад за багийн шинэ үсгийн багш Баваасанг болголоо шүү Чүлтэм гуайн хүүг. Төлөөлөгч сууж байгаам. Баг хуралдуулаад. За ингээд бараг хорин хэдэн хүн цуглаж байсан. 5 ханатай гэрт. Би шинэ үсгийн багш болж байгаам.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За тэхэд сургууль бол сургууль байхгүй юу, эрдэм бол эрдэм. Дүнсэн тамхи гэдэг ийм дөрвөлжин хайрцагтай ирж байлаа овоо. Зөвлөлт холбоот улсын.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэрний нэг фанер дээр самбар хийж байгаан тэргээр.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Шохой одоо яаж олж авсан одоо сайн мартчаад байна.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За дэвтэр байрныхаа хошуунд

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Энэчинь тав билүү арван хоёр мөнгө л байсийн ш дээ дэвтэр маань.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Энийг аваад юу яагаад ингээд цуглалаа. Өнөөдөр хуралдаад маргааш нь тэдийд нэг айлд цуглалаа. За тэгээд эхлээд юу заадгийн нөгөө дэвтэр дээр чинь нөгөө А, Б, В, Г, Д ингээд нэг долоо найман үсэг бичиж ч байгаам. За энийг эхний нь үсгийг дэвтэр, чи одоо ингээд надаар нэг ном заалгах гэж байгаа нөгөө гуч дөч хүрцэн бараг тавь хүрсэн хүн сууж байгаам шүү хөе. Тэгээд Агий нь ингэж бичиж өгч байгаам чинь хөе.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

За одоо та Агаа одоо та энэ хуудсийг бүгдий нь ингээд жижиг томтой нь том А, жижиг а энийг бичээд ирээрэй. Одоо энийг дагуулаад бич. Би самбар дээр бичиж өгч байгаам.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэрийг хараад та нар одоо бич гээд.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ингэж заахаас яадгийн 4р анги төгссөн хүн чинь.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Аа ингээд хаваржангаа юм боллоо ерөөсөө. Өвөл зохиосон юм чинь.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Эн чинь сүүгээ тушаах гээд Дэрст довд цугла. Сүүн завод нүүх болдгийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгсүн сумнаас эх сав энэ хужаа Шаамарт байгаа.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Дамдинсүрэн гуай ерөөсөө бичиг үсгийн шалгалт авах хүн ирдгийн. Тэр хугацаанд хоёр гурван сар зааж байхад чинь үеийн холболтыг сургаж байгаан, тэгсээр байгаад нэрий нь бичиж сургаж байгаан, за нэрээ бичдэг болох дээр зэрэг эд нь сурч байнаш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Баваасан гэж байсан бол Баваасан гэж бичдэг болж байгаам шүү. 35 үсгийг зааж байгаан. Эгшиг долоо, гийгүүлэгч ингэсээр байгаад бичиг үсэг суржийнш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ингээд зусланд гарахад нэг хоёр хөгшин л бичиж чадахгүй байгаан. Тэгээд нөгөөдүүл нь бага мэдэгч гэдэг ийм юугаар бичиг үсэг тэгж сурч байсан. За ингээд би хэдэн хавар хэдэн хавар ингээд бичиг үсэгтэй болчихож байгаам.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэхдээр зэрэг сумнаас, суман дээр дуудаж байна гэдгийн намайг.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За тэгсэн 1р багийн ухуулагчаар тавигддагиймаа.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

За 3р багийн ухуулагч Далхын Данзан гэж надаас арван хэд ах өвгөн 3р багийн ухуулагчаар тавигдаж байгаан.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд одоо энэ авгай дэвсэгийн баруунтайнтаа Охиндий руу Шаамар сумынхан явдаг байсйн.

Эрдэнэтуяа -

Анг

Баваасан -

Тэгсэн чинь ухуулагчаар тавигдаад 7 хоногийн семинар болдгийнмаа аймгаас хүн ирээд.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ингээд ингээд ард түмэнд нам засгийн тогтоол шийдвэрийг сонин уншиж тэхэд улсын 8р хуралд хуралдаад 8х хурал дээр гадаад яамны сайд байлуу даа, Лоохуузын тавьсан илтгэл гэж нимкээн ийм шинэ үсгээр бичсэн

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Ном тарааж өгч байсан.

Эрдэнэтуяа -

За тэгсэн чинь.

Баваасан -

Сэлэнгэ аймгаас ирсэн сум дээр суусан.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Энийг бол бойны тохойгоороо багийнхаа хэмжээгээр айл өрхөөр явж таниул. Ухуулгач гэдэг ийм үүрэгтэй ер нь. Ерөөгөөс Давгасүрэнгийн Гоогормаа гээд эмэгтэй ирж байсин, 5р багаас Ерөө гэж ярихаас биш энэ Дулаанханы 6р баг, 7р баггээд баг болгоноос одоо 2р багаас хэн ч ирлээ дээ. 5р багаас ингээд баахан юм бид хоёр л, сүүлдээ надтай яагаад энэ чинь сэргэлэн айхтар хүн манай эцгийг ч мэднэ, хоёулаа манай эцэг чинь дандаа оростой нийлж өвс хадлан элдвийн юмаа хийдэг, буриад юм чинь буриад хэлтэй, орос хэлтэй манай ээж аав чинь надаас илүү улс байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Тэгээд оросын морь тэжээчээ л хоёулаа

Эрдэнэтуяа -

Анг

Баваасан -

Байгаа

Эрдэнэтуяа -

Лоохууз гэснээс тэр Лоохууз чинь хэлмэгдэж байсан биз дээ?

Баваасан -

Тэр чинь одоо 90 оноос тийм юм болж байхаас биш түүнээс биш хөөрхий минь

Эрдэнэтуяа -

Тэр талаар та яриач.

Баваасан -

60аад онд хөе 60аад онд би 30 настай

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Сургууль камбинатыг би 61 онд төгссөн хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Тэрэндээ улс төрийн хичээл орж байсан. Лоохууз, Сурмаажав, Нямбуу, Төмөрочир гээд.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэхэд бол намын эсрэг ажил хийсээн гэж. Аанха. Одоогоор болбол 90 оны ардчилсан хувьсгалыг сэдэж байсан улс байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Сэхээтний төөрөгдөл гэдэг ийм учраас тэгээд энэ Лоохуузыг чинь Төв Хороо хуралдаа л ерөөсөө Лоохуузыг чинь арай л буудчаагүй ш дээ ерөөсөө. \

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Баянхонгор малчин шалчин болоо л. Оросд сурч байсан хүн байгаам.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Лоохууз, Сурмаажав хоёр болбол.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Төв Хороо хуралдлаа гэхдээр зэрэг Оросоос онгоцоор ирээд Төв Хороонд Цэдэнбалын, хэдэн гишүүдийн өмнө тавихгүй юу ер нь. Энэ бол буруу байнаа. Ганцхан оросыг түшнэ элдвийн ингэж тэгж гэхдээр зэрэг хурлаа хаагаа л шууд Цэдэнбал дарга чинь тэгээ л намын эсрэг ажил үйлдлээ, тэрний хань хамсаатан нь хэн байсан Лоохууз, Сурмаажав хоёрын Нямбуу, Төмөр Очир энэ дөрөв. Тэрнээс байтугай сангийн аж ахуйн дарга байсан одоо улсууд ч хүртэл одоо хань хамсаатан нь байсан татагдаж байсийнш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэхэд би дөчин 4р анги төгсөөл Лоохуузын 8р бүгд хуралд ирсэн нимкэн ийм ном бидэнд өгч байсан хуралд суухад энийг одоо ард түмэнд таниулья,

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Лоохууз сайдын тавьсан илтгэлийг. Би одоо булан тохойгоор

Эрдэнэтуяа -

А юуны сайд байсийн?

Баваасан -

А тэхдээр гадаад яамны сайд юм уу юу ч байсийм дээ. Тэ тийм л юм

Эрдэнэтуяа -

Аан ан

Баваасан -

Тэгээд тэр бүгд хурал дээр хэлэх нам засгийн тт хэлэх л үгий нь одоо одоо тэр

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр хэлэх үгий нь

Баваасан -

хэвлэх үйлдвэр хэвлэж улс даяар тараахгүй юу даа.

Эрдэнэтуяа -

А тэгээд тэр нь нөгөө нэг а эсэргүүний юу юугаар

Баваасан -

Биш

Эрдэнэтуяа -

Юугаар буруудсан юм биш байсан уу?

Баваасан -

Биш.

Эрдэнэтуяа -

Аан за за.

Баваасан -

37 ондоо яваа л хэлмэгдсэн. Шийтгэх нь шийтгүүлээ л нэг жил, хоёр жилдээ тэгээ л өнгөрчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан ан.

Баваасан -

42 онд чинь Лоохууз сайд чинь л одоо энэ л гадаад яамны сайд ч хийж байгаам уу, юунд ч хийж байсийн тэр хуралд нь суух бүрэнэрхтэй л сайд хүн байнаш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэрэндээр тавьсан илтгэлий нь таниулж явсан хөөн.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Тэхэд жараад он жаран нэгэн онд улс төрийн хичээлээр тракторийн жолооч болох гээд жил бүхэн хоёр хүн сургадгийн. Манай нэгдэл. Урьд жилд нь бол Балдандорж, Эрдэнээ гэдэг, Шаравын Балдандорж гэж араах Шаравын Балдандорж, Дэмбэрэлийн Эрдэнээ гэдэг хоёр залуу сургасан. Хойтон нь Бадарчийн Пятка, Чүлтэмийн Баваасан гэж ийм хоёр хүнийг сургасийн. Нэгдэл бол мөнгөний системд орчихсон 250 төгрөгний цалинтай бид.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэрэнд 11 сараас 7 сарын 1нд шалгалт өгөөд тракторчин, камбайнчин гэдэг үнэмлэх олгожийсэн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэхэд улс төрийнхичээлээр орж байдаг байгаа. Хамгийн их толгой нь бол Лоохууз, Сурмаажав, Нямбуу, ТөмөрОчир, ТөмөрОчир гэдэг нь болбол Чингисийн хөшөө байгуулах Чингис бол манай засаг төрийг бас ерөөсөө ном судалдаг байна лдаа. Тархай бутархай ард түмнийг нэгдүүлж байх, тэгээд Чингисийн хөшөө тэр үед бол Чингисийг бол ер нь бол бараг дайнч бараг одоо бүх дэлхийг эзлэх гэсэн дайныг хийсэн ийм хүн гэх гэж байсан үе шүү.

Эрдэнэтуяа -

Ан буруутгаж байсан байна?

Баваасан -

Тйн буруутгаж байсан үе. Энэ одоо их лут юм болж байгаамл даа. Одоо бол тэгж ярих байтугай Чингисийг л Чингисийн монгол болчоод байнаш дээ. Хэ хэ. Лоохууз сайд тэгээд буруутаад бүр малчин болсон бүр Баянхонгор луу мал маллуулсанш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэгээд 90 онд чинь байсан хүн байна лээш дээ хөөш.

Эрдэнэтуяа -

Лоохууз уу?

Баваасан -

Тийн.

Эрдэнэтуяа -

Байсан гэсэн. Сурмаажав нь ганцхан нөгөө сэргэлэнтэж хүүхдээ өөр хүний нэр дээр болгоод гадагшаа сургуульд яваад өгсөн гэсэн?

Баваасан -

Тэрнийг чинь гадаадын сайд байсан Нянтайшийн Лхамсүрэн гэдэг буруутаад Зөвлөлт Холбоот эрдэнэ шошны цол хамгаалаад доктор цолтой хүн буруутаад бас буруутаж байсийн шүү.

Эрдэнэтуяа -

Аан г. Гэр орны нь

Баваасан -

Лоохуузын хамаатан гэж.

Эрдэнэтуяа -

Гэр орноор нь орсон хүн болгоныг барьж байсан гэсийн ш дээ?

Баваасан -

Аа аа. Ингэхтээр зэрэг Лоохууз сайд чинь ёстой сэхээтэн залуу хүн ёс бүр зүйтэй ажил хийлээ гэж. СанжаасүрэнЗориг агсанг одоо бүр магтаж байсан гэжийгаан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Эд чинь бол лут юм үзүүлсэн байхгүй юу. Эрдэнэт мэрдэнэтийн бүх юм ууды нь ганцхан хүнийг шүтэн хор холбоодын ганцхан Зөвлөлт Холбоот улсыг шүтэх биш энэ бол ерөөсөө тэгээд бүх Америк, япон бүх улстай хэлэлцээр, бүх мал хөрөнгө юу байдгаа ганцхан Зөвлөлт Холбоот тушаах учиргүй гэрээ хийж Японд ч, Хятад ч бай, Америк ч бай, Вьетнамд ч бай ийм болох ёстойн гэдгийг л төлөвлөгөө зохиогоод л ерөөсөө Цэдэнбалын шадар түшмэлүүд огцор, ардчилсан холбоо, ардчилсан хувьсгал үүсгэж тэгээд одоо арван есөн жил болж байна ш дээ орчоод явна ш дээ одоо.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Би 90 онд 60 хүрч тэтгэвэрт гарсан хүн.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Энэ хангамжийн байгууллагаас.

Эрдэнэтуяа -

Ммн

Баваасан -

Ийм л учиртайн. Энийг бл ингээд ингээд бичхээс дээ.

Эрдэнэтуяа -

Аан. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? сайнаар нөлөөлсөн муугаар нөлөөлсөн?

Баваасан -

Үгүй ээ үгүй тийм юм байхгүй. Тийм аан юу тэрийг одоо би өөрийгөө л бодож явдагийн одоо тэгээд тэр миний л явдал байх миний чинь архи ууж явчийсэн одоо 111 гээд янз бүрийн намайг аваачиж торгож байсан юм одоо муу хүний заяа завагт гэгчээр би бол одоо өөрөө боддгийн архичдын тийм юманд ерөөсөө л ороогүй одоо 80 хүрчээд явжийнэ хий настайгаа.

Эрдэнэтуяа -

Мнн

Баваасан -

Болбол тэрээд өнгөрөө. Одоо архи уудаг ч завдал байхгүй боллоо.

Эрдэнэтуяа -

Мнн

Баваасан -

Болуусан чинь одоо гам хий гэдэг иймюм байдагдаа тэндээс би арав найман хөгшинд бүр дотор оруулж юу яаж байгаад тайлуулж байгаад гарын үсэг зуруулж байгаан чинь.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Гам юун дээр байгаам чинь. Халуун ногоотой хоол идэж болохгүй ээ. Хийсэн даруйдаа хөдлөөд тонгойж болохгүй , а хүнд юм өргөж болохгүй, цохиж болохгүй, архийг юу уу гэж хэлхэв дээ. Ууж болохгүй. Ийм гамуудыг хий гээд сая би 7 сарын 8 нд аймгийнхаа энэ Уянгаа эмч дээр очлоо.

Эрдэнэтуяа -

Аанхг

Баваасан -

Би уг нь 4 сарын сүүлчээр ирсэн хүн байгаам.

Эрдэнэтуяа -

За. Хийлгээд уу?

Баваасан -

Тийн. Тэгээд уг нь хагалгаанд апирас хийлгээд хийсэн эмч маань чадвал 6 сар гаргаад эргэж ирж үзүүлээрэй гэсийн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Үзүүлж чаддаггүй. Үзүүлэх гээд явах гэсэн чинь хүүхдийн өвчин гараад ой өнгөрсөн юмтайгаа манай бэр хэвтчихгүй юү.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

За би нэг зээл авцан. 6 сард тэтгэвэрээ авна. Ингээд явахгээд сууж байсан хойшилчлоо. Тэхтэл 5 сарын дундуур Дунгаа ирдгийн. Хоёулаа ерөөсөө Шаамарынхаа сувилалд амрая. Нэрээ бичүүлье гээд тэгээд Халтар эмчид нэрээ бичүүлчлээ. За ингээд 6 сарын арван хэднээр бэр гарч ирсэн. 6 сарын арван хорин хэдэнд бид 2 Шаамарын сувилалд амрах боллоо. Тэгээд нөгөө юу аймгийнхаа эмнэлэгт 7 сарын 8нд очход үзүүлээд нүд маань энэ юу болж байна одоо энэ 7 сарын тэтгэвэр ч буучлаа би уршаа явж үзүүлэх шаардлага байна уу гэсэн чинь нөгөө л харанхуй өрөөнд оруулаад дурандаад болор суулгасан хэвээрээ хөдлөөгүй байна харин гам сайн хийж байгаа юм байна явах шаардлагагүй гэсэн.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Тэгээд яваачгүй. Гамы нь хийгээ л архи дарс яаж уухийм. Тийн. Халуун ногоотой хоол идэж болохгүй гэжийгам ш дээ. Одоо энэ бэлэн хоол гэж байнаш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн. Тэр чинь ёстой аймаар гэжийгаан ш дээ.

Баваасан -

О тэгээд улаан савтай перцтэй ногоог идэж болохгүй.

Эрдэнэтуяа -

Аан тийм байна.

Баваасан -

Ингэжийж гам хэрвээ одоо 7 сарын 19 болжийнэ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

7 сарын 18нд дөрвөн сар болжийнэ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

3 сарын 18нд болор суулгуулсан.

Эрдэнэтуяа -

Аан таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Баваасан -

Гүй ээ үгүй. Байхгүй.

Эрдэнэтуяа -

Онцгойлж хадгалж нандигнаж явдаг эцэг эхээс өвлөж ирсэн захидал, юу байдгийн тэ, өвөг дээдсийн?

Баваасан -

Өө захисан захиас уу?

Эрдэнэтуяа -

Үгүй ээ одоо дурсгалтай эд зүйлс?

Баваасан -

Ө эд зүйлс үү?

Эрдэнэтуяа -

Аанхг

Баваасан -

Ямарийм байхав дээ.

Эрдэнэтуяа -

Өвөг дээдсийн байж болно, нандигнаж байж болно? За жишээ хэлмэгдэлд ороод хэлмэгдлээс бултаж ганц үлдсэн юм ч юм уу тэ? Иймэрхүү зүгээр нэг.

Баваасан -

Манай эцэг хэлмэгдэлд ороогүй юмчинь би ямрийм нь. Хэ хэ

Эрдэнэтуяа -

А жишээ. Тиймэрхүү юм.

Баваасан -

Байхгүйш дээ.

Эрдэнэтуяа -

Аан. Ерөөсөө нан ер бусын ба бусдаас онцгойлох юм байхгүй?

Баваасан -

Т энэ Норов дарга уг нь энэ 20р зуун гэдэг ном юу яаж байгаад зайлуул бүтээж байгаад нас барцлаа. 20р зууны номыг уншсан л даа. Тийн миний нэр байна лээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тэргүүний тракторчин гэж. Сум, сургууль хоршоо гурвыг одоо сумын хоршоо, энэ байгуулга, сумын хэмжээний байгууллагуудыг тохижуулсан хүн. Пирвааз гэдгийг тавих болдог, манай эцгийг л дуудаж байдаг.

Эрдэнэтуяа -

Аанха

Баваасан -

Пирвааз гэж завь шиг юм байсийнш дээ.

Эрдэнэтуяа -

Хнг. Тийн. нөгөө гол гаталдаг.

Баваасан -

Тийн. За 5 сарын 15наас бэлтгэлийн мал гээд хосыны пүү засна. Нөгөө л өвгөн.

Эрдэнэтуяа -

Нхнг

Баваасан -

Мал пүүлэгч нь ерөөсөө одоо энэ элсэн сахар яаж авдагав тэр шиг л хиллэж авдаг байсийнш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ганц үхэр биш, тэрэндээр чинь хонио өгнө, ямаагаа өгнө. Мэдвүү.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Адууны мах тушаахад бол үхрийн махаар тушааж болж байсийн. Адуу арай аваагүй. Ноогдол өхгүй хүнийг шүүхэд шилжүүлж байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

Яагаад улсын албан ноогдлыг тушаахгүй байна.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Ийм үе ш дээ. Захираадал гэдэг маань тэрэнтэй л хавсарч байнаш дээ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Одоо 90 онд бол ерөөсөө тэгээд сангийн аж ахуй махуй чинь дор дутаад нийгмийн хөрөнгийг ерөөсөө тэгээд эргээд нэгдэлжи нийлүүлсэн улсад өгсийнш дэ.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

7 хонь, 1 тугалтай үнээ.

Эрдэнэтуяа -

Аанхг

Баваасан -

Нэгдлийн гишүүдэд өгч байсийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийнш дээ тэгээд

Эрдэнэтуяа -

Та авсан уу?

Баваасан -

Нийгмийн хөрөнгө болбол ард түмний гарт очсоон.

Эрдэнэтуяа -

Аан. Та авсануу?

Баваасан -

Би бас очсийн. Чимэдцэндцэрэн гэдэг даргатай ерэн хэдэн онд очсон чинь намайг нэр чинь байхгүй байнаа гэсэн. Сангийн аж ахуй.

Эрдэнэтуяа -

Яагаад

Баваасан -

Тэхээр нь одоо тэгээд хөөцөлд. Уг нь хөөцөлдөхөд бол аймагт бол байсийн байна лээ.

Эрдэнэтуяа -

За

Баваасан -

А яршиг яршиг. Тэрнээс байтхайныг 7 хонь, тугалтай үнээ авах байтугай хөрөнгөө 20, гучин үхэр, 100аад хонь ямаагаа өгөөд болжийсэн. За тэгээд тэртэй тэргүй өнгөрч байгаам чинь гээд очоогүй.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Түүнээс бол тэр Найрамдал нэгдэл Шаамараас тарж бутраад Зүүнбүрэн сангийн аж ахуйд очсон улсууд бүгд өгсөн. Нэгдэлжих хөдөлгөөн буй болсийм чинь улсдаа өгье, тэгээд нэгдэлдээ хөдөлмөр хийж анхлан бол намаржингаа өвсөнд яваад хэдэн төгрөг олдох олдохгүйтээ байсиймаа. Сүүлдээ нэгдэл юу яагаад мөнгөн системд орхоор харин нэгдэлд намрын өвсөнд явсан, тариа будаанд явсан улсд цалинжуулсийн.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

9 сарын 1нд орх чинь 7, 8 сар сурч байнауу?

Эрдэнэтуяа -

Нэг хүүхэд үү?

Баваасан -

Аан.

Эрдэнэтуяа -

Тийн. Аанхг

Баваасан -

Одоо бол тмс болоод хөгжөөд байнаш дээ. Тийн

Эрдэнэтуяа -

Тийм байна.

Баваасан -

Тийн. Тэхэд монголын сезон бол сүүлдээ харин дээд газрын шийд гараад одоо Зүүнбүрэн сангийн аж ахуйд Охиндий, Найрамдлын нэгдлийг нийлүүльяа. Орон дээр нь манай нэгдлийн хонтор, манай нэгдлийн орон сууц, граш тэр л трактор ч камбайн элдвийн юмнууд чинь тэжээлийн аж ахуй эндээ өгсийн шүү.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

Тийх. Тэгээд нэгдлийн дарга чиг бүр татан буугдаад өөр ажилд яваад өглөө, нэгдлийн гишүүд ч тарж бутраад ингээд нэгдэл гэдэг Найрамдал нэгдэл гэдэг байхгүй болж байгаам. Орон дээр нь тэжээлийн аж ахуй. Одоо юу болж байна. Кампани.

Эрдэнэтуяа -

Аа тийн.

Баваасан -

Намайг байхад тэр нааталын дэв дээр чинь юу ны хороолол шиг байшин барих, тэр гурван давхар оюутны байр, сумын захиргаа хүртэл тэнд чинь юу ч байхгүй байсан.

Эрдэнэтуяа -

Аан. 68 онд тэ?

Баваасан -

Аан тийн. 68 оноос 90 он хүртэл хөгжөөд одоо энэ чинь. Шаамар сумын маань төв одоо тэр дор төмөр замынхаа баруун талд байсийнш дэ.

Эрдэнэтуяа -

Аан за

Баваасан -

Шаамар сумын 80 жил өнгөрөөд байна. Сум байгуулагдсаны. 2004 онд 80 жилээ хийсэн.

Эрдэнэтуяа -

Аан.

Баваасан -

Одоо 2014 онд Шаамар сумын 90 жилийн ой болно.

Эрдэнэтуяа -

Аанх

Баваасан -

Бүх сумынхаа уугуулуудыг аймгийн гүйцэтгэх захиргаан дээр аваачиж цайлаад хандив нийлүүлсээн бид.

Эрдэнэтуяа -

Мн

Баваасан -

Тийх.

Эрдэнэтуяа -

За за ярилцлага өгсөн

Баваасан -

10, 10 мянга өгөөд сумынхаа 80 жилд.

Эрдэнэтуяа -

Аан

Баваасан -

2 өдөр, нэг өдөр морь давхиулаад, нэг өдөр бөх барилдуулаад ингээд 2004 онд 80 жилээ тэмдэглэсэн дээ.

Эрдэнэтуяа -

Ммн

Баваасан -

Шаамар сум.

Эрдэнэтуяа -

Зөв зөв.

Баваасан -

Ийм л учиртай байнш дээ.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөнд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.