Haltar
![](../assets/images/interviewees/990249.jpg)
Basic information
Interviewee ID: 990249
Name: Haltar
Parent's name: Jigmed
Ovog: Huushaan
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Ard Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Naran sum, Zavhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
collectivization
cultural campaigns
privatization
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Халтар -
1911 оноос л монгол улсын түүх нийгмийн амьдрал эхэлсэн байхгүй юу?
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Энэ нь болул яагаад эхлэхээр болсийн гэвэл тэр үед л манай үндэсний хүмүүсүүдийн ялангуяа тэр үеийн сэхээтнүүдийн дунд л одоо сэрэл үүсэхгүй юу даа.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Тэгээд тэрнээс өмнө яагаад бүдэг байсийн гэхлээр Манжийн дандаа 2р жил
Эрдэнэтуяа -
Дарлал.
Халтар -
Тийн. Тэгээд ерөөсөө нийгэм эдийн засгийн амьдрал нь ч хүнд.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Өөрөөр хэлхийн бол одоо ардын засаг чинь болул анхан юу яасийн ш дээ. За яахав нутаг дэвсгэрийн хувьд байсан. Тэрнээс одоо хүн амын хувьд чинь болуул юун сая хүрэхгүй хэдхээн хүн амтай, мал бас сая хүрэхгүй.
Эрдэнэтуяа -
Тийн. Бага л байсан?
Халтар -
Тийн. Ийм л юмнууд байсан байхгүй юу. Тэгээл дандаа л хувийн аргацаасан. Хувийн аргацаасан зөвхөн амьдралаа аргацаасан аж ахуйтай.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Халтар -
Тийн. Жишээлэхийн бол одоо манайх байна гэхэд чинь л одоо унааны ганц морьтой.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Халтар -
Тэгээ л бол ганц үнээ бол үнээтэй.
Эрдэнэтуяа -
Саалийн.
Халтар -
Хэд хэдэн хонь ямаатай бол ямаатай. Тийн тэгээ л
Эрдэнэтуяа -
Тэд хэд нь ч цөөхөн.
Халтар -
Тэгээд тэгээд юу нь болул нийгмээрээ хавтгай.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
За яахав тэрний дотор болул бас жаахан жаахан гайгүй амьдралтай улсууд байсан. Тэндээ зарцлагддаг.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Тийн. Тэгээд зарцлагдахаар чинь зэрэг тэд нар чинь юу гэхээр нэг гүзээний тос өгдөг, за их бүр гайгүй гайгүй шиг хүн бол төлөг бариад өгдөг.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Халтар -
Иймл байсан үе байхгүй юу. Тэхээр тэр үеий чинь гүзээний тал тос гэдэг чинь өвлийнх нь тэжээл. Өвлийнхөө хоол. За нэг төлөг бариад авнаа гэдэг чинь амь амьдралдаа шөл устай. Ийм байсан байхгүй юу. Тэр үеийн нийгэм эдийн засгийн амьдралд монголчуудыг яаг жинхэнэ аваад явсан мал аж ахуйгаасаа гадна байгаль.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Энэ одоо жимстэй юм чинь. Энэ одоо тариа мариа гэж байгаагүй л дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээ л жимс их ургадаг. Тийн. Тэгээ л одоо зун болохдоор чинь зэрэг яахав гэхээр чинь бид нар жимс, тийн одоо жимс их иднэ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээ л жаахан яачина. За нэг тараг гарвал тэрийг идчаал тэгээ л ингээ л ажлын төлөөл тэр хэдэн мал, юуныхаа л төлөө яваад байна. За тэгээд хэдэн малдаа өрнөдөг ажил нь одоо нөгөө нийгмийн би хэлсэн нийгмийн амьдралд чинь нөгөө хавтгай байгаа нь өрнөсөн ажил бүх нь болохоор нөгөө хадлан.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэр өвлийг л одоо яаж давхав гээд.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Ингээ л. Ингээ л нөгөө бэлчээрийн аж ахуй. Тэр хадлан чинь л одоо үүрээд гараад явчийнш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
За яахав зүгээр нийгмээс дарамт гарч ирсэн гэдэг нь болул сүү завод. Нөгөө жаахан сүүгий чинь яах дээр зэрэг л улсын бэлтгэл гээд.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Авчихдаг. Ганц үнээтэй айлаас хүртэл авч байсан гэж бодооч дээ чи. Одоо болуул ганц үнээтэй айлаас авахгүй биз дээ.
Эрдэнэтуяа -
Авахгүй ш дээ.
Халтар -
Тийн. За тэгээд хадлан өвс.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Ийм байж байна. Тэгээд одоо байгалийн нөлөөгөөр заримдаа зуд болчино. Зуд болох дээр өвөл чинь юу юу гэхээр малтаар малтана.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Чи бод л доо. Энэ хэрээтэй хураацан юугий чинь малтаж жаахан зам гаргаад тэрүүгээрээ малаа оруулж ирж байдаг. Ийм байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Нийгмийн хувьд бол тийм л байна. Тэгээд яахав дээ тийм үед чинь 1911 онд одоо манай хувьгалчид одоо яагаа л тэгээ д өөрөөр хэлхийн бол нийгмээ өөрчилнө барина гэсэн иймэрхүү л байдалтай л болцон байхгүй юу даа.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээ л өөрөөр хэлхийн бол ингээ л баруун талд чинь болохдоор зэрэг л одоо Галдан бошигт Манжийг эсэргүүцсэн юу гараад л.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Тэгээ л наанаа болохдоор чинь зэрэг Төв хэсэг дээр чинь Чингүнжавын бослого гараа л.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд энэ эд нар бол хоорондоо жаал жаалхан хол хол нутаг их байсан учраас бас их холбоо сайн барьж чаддаггүй, тэгээ л дарагдаа л ялагдаа л. Тэгээ л одоо энэ Да хүрээ чинь болохдоор зэрэг одоо нөгөө хятад гамин юуныхан чинь гамингийнхан чинь ижилжүүлж бариа л.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээ л ингээ л байсан учраас л нөгөө Орос талаа түшээд хойд талдаа хувьсгалын маань хэд болоод л энэ лүү гол ажлаа явуулсан байгаам.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээ л хойд талдаа явуулахлаар чинь яахав гэхээр чинь ерөөсөө л энэ Ханангийн хөндий.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Одоо энэ харагдаж байна ш дээ. Тэр тэр шовгор уул.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Тэр шовгор уулыг чинь хойд талд Ханангийн хөндий гэж нээх сайхан юун дээр хана байгаа.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Хана
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Нэх сайхан хад байгаа. Ханан хадтай байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээ л тэр ханан хадны чинь тэнд л эд чинь цуглардаг, бөөгнөрдөг, ярьдаг. Тэгээд одоо яахав ийхэв, тэгтэл чинь энд чинь арван мянган хужаа нар.
Эрдэнэтуяа -
Гамингууд?
Халтар -
Гамингууд одоо энэ Алтанбулгийг чинь эзлээд авцан. Ийшээ Алтанбулгийн том пүүс байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Өнөө дээр үеийн чинь юунууд яацан. Тэгээ л одоо энэ манай Шаамарыг одоо энэ мэднэ дээ энэ Шаамарыг чинь нил хятад. Өөрөөр хэлхийн бол цагаачилж орж ирсэн хятадууд. Тэд нар бол цэргийн талаар орж ирсэн улсууд.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Тэгээд яахав харуул болохоор зэрэг Ивцэг харуул энүүнгээр монголын харуул, энүүгээр болох дээр Хүдэр харуул энэ хоёр болул жоохон эх орноо хамгаалсан хилийн цэрэгтэй.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Ийм л байсан үе байхгүй юу. Тэгээ л тэгэнгүүт яахав юу яагаад тэгээд одоо Сэлэнгэд яагаад олон партизан төрсөн гэж бодож байна?
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тин. Монгол улсын хэмжээн дээр байгаа бараг партизаны 60аад хувь нь Сэлэнгээс байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хөө
Халтар -
Тэгээд тэр нь юу гэхдээр энд ингээл жишээлэхийн бол би энийг чинь дуудаал –за нэг ийм ийм юм болох гээд байна.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Одоо энэ Алтанбулгийн гаминг одоо нутгаа чөлөөлж авмаар байна гэхдээр зэрэг энэ чинь бас орж ирнэ биз дээ. Тэгээд ингэж ингэж ингэж байгаа л тэгээд Сүхбаатар маань болул одоо хил давж энэ хойгуур яаж ингэж яагаад тэгээд дараагаар нь энэ дээр партизан цэргийнхээ хороог байгуулаад, тэгээд партизан цэргийнхээ хүчээр энийг чинь тэр Алтанбулгийн чинь наад талд тэр нэг жоохоон жижигхэн нарс байгаа.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Тэр нарсны чинь дэргэд анхан цэрэг нь бол энэ Ханангийн хөндийгөөс хөдлөөд, тэгээд энэ хар уулын чинь хойгуур ингээд шөнө харанхуй шөнө нарсан дундуур яваад,
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд тэр Алтанбулагтаа ойртоод ингээд харах дээр чинь энд Алтанбулаг, Алтанбулаг одоо тэр бүүрэг тэр элс харагдаж байхад тэд нар энд ирсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд үүрээр манай одоо 400аад партизан нар эдүүс чинь дайрч ороход зэвсгий нь болбол ах нар өгсөн.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Тэгээд дайрч ороод энийг чөлөөлөөд. Тэгээд энэ дээр болул ардын засгийн анхны одоо өөрөөр хэлхийн бол ялалт энд байгуулагдаад. Тэхдээ манайхнаас бас энд бол хүн хэлмэгдсэн, үхсэн хөөрхий.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Энд бол Лувсан гэдэг хүн одоо бурхан болсийн. Тэр гаминтай байлдаж байж. Гэх мэтчилэнгээр. Тэгээд өнөө гамин чинь арван мянга гэдэг чинь шороо шиг юм байна биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэр чинь ингээд идэгдээд хүрээд ирэхдээр зэрэг Салдат толгой гэж нэг юм байж байгаа.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Тэрийг дагаж ингээд уруудаад наашаа энэ буурын гол чинь нэх сайхан байгаль сайхантай байсан. Энэ лүү чинь яагаад. Энэ бургасан дундуур чинь хөөхгүй юу. За зарим нэг нь бол энүүгээр ингэж орж ирсэн байгаам. Тэхдээр нөгөө Шаамарын шар тохойнд бол тулалдаан гэдэг чинь энүүгээр болсон байгаан. Тийн, тийн.
Эрдэнэтуяа -
Аан одоо энэ баруунтаа?
Халтар -
Тийн. Энүүний чинь бас энд тосож бас хэсэг нь байлдахгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Нөгөө хэсэг нь ийшээ ингэж байлдахгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Тэгж ингэж байлдаж явсаар байгаад тэгээд гамин чинь энүүний чинь ингэж энэ нарсан дундуур чинь зугтаагаад тэгээд одоо Ерөө голы чинь гараад, тэгээд Шарын гол бий ш дээ одоо.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Шарын голоор чинь дайрангуут Баруунхараагийн Манхтай, Цүүцтэй гэдгээр Улаанбаатар луу очиж тэнд бараг устсан байхгүй юу. Ингэж арван мянган дайсан нэг дарж аваад. Тэгээд дараагаар нь бол яахуу гэхээр цагаантангууд орж ирсийн.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Цагаантан чинь энүүгээр орж ирээгүй юм. Энэ талаар орж ирэхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэхээр Хатанбаатар Магсаржав чинь
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэр цагаантантай чинь баруун талаар чинь дайралдаад.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
А сүүлд нь нөгөөдүүл тойрч энүүгээр ингэж орж ирэнгүүт нь энэ чинь манай хувьсгалт цэргүүд чинь нөгөөдөхүүлтэй чинь дайралдаад.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд нөгөө Барон Унгарнг эндээс
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Чи юу нөгөө тариачны юмнаар анх удаа үхчих нь энэ дээ гэж хэлээд гаргаад хаясан түүх чинь энэ байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Иймэрхүү бужигнаан ийм ийм юм болсон. За дээр үеийн асар их дээр үеийн түүх, Чингисийн үетэй түүх гэвэл энэ. Энэ буурь.
Эрдэнэтуяа -
Аль
Халтар -
Одоо тэр айлууд байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Тэр айлуудын тэндээр жаахан айлын тэндээр жаахан хад байгаа.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Тэр хадан дээр чинь сайхан, чи очиж үзвэл тэр биз очиж үзээрэй. Үгүй ээ тэрээд газар дээр яацан хад. Хажуу талд нь ингээд булаг оргилж байгаа.
Эрдэнэтуяа -
Тийн. Аа Оргидог уу?
Халтар -
Тийн. Оргидог булаг.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэнд чинь болул Чингис эхлээд аян дайн хийчихаад их цэргээ энд амраасан түүхэн газар энэ байна. Энэ Алтанбулаг энэ хоёр. Энэ энэ буурь нь тэр одоо айлууд байгаа тэр сайхан.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд Чингис болул одоо манай нутгаар ингэж хөлөө тавьж ингэж явсан. Ийм түүхтэй. Энэ чинь бол ахын чинь эхэлж ярьсны түрүүн түүх шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. За ингээл ардын засаг үүсээл ингээл төр мөр үүрээд ирэнгүүт л гэхдээр зэрэг яахав гэхээр Богд эзэнт хаант засаг тэгээд ардын хувьсгал хоёр зэрэгцээд тогтчихоор хоёр засаг тогтчихгүй юу. Тэгээл яахав мянга есөн зуун хорин хэдэн онд чинь Богдыг бурхан болох дээр юу ардын засаг тийн ардын засагт т шилжээл. Тэгээ л ардын засгийн чинь анхны юугаар манай Сүхбаатар гуай тэгээ л энэ хамт зүтгэж байсан улсууд нь болоол ардын засгаа хүлээж аваал тэгээ л одоо өөрөөр хэлхийн бол улс эх орныхоо хөгжлийн замд нь ингэж ороол 1921 оноос 1924 онд анхныхаа Үндсэн хуулийг батлаал. Үндсэн хуулиа батлана гэдэг чинь одоо бүрэн эрхтэй болж байсан гэсэн үг шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тиймэрхүү юм болж ингэж улс эх орны маань хөгжил тэгж эхэлсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээ л мянга есөн зуун одоо тэгээ л яахав 1924 оноосоо хойш тэгээд энэ нийгэм эдийн засаг ч хөгжиж ингэж ингэж ингэж явжайнгуут нь дараагаар нь бас нэг яадгийн бас нэг хүн чинь хэнийгээ түшхүүв гэж бодно биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Ядарцан тийм нэг улсууд чинь тэгээд яахав Орос ах нарыг түшээ л, оросын хөгжилтэй, тэнтэй мэргэжилтэй янз бүрийн юмнууд төгсөөд тэгж явсаар байгаа л тэгээ л ардын засгаа бэхжүүлж, их ажилдаа ороод тэгээд дараагаар нь тэр аж амьдрал, соёл, эрүүлийг хамгаалах бүх талын юмнуудыг сайжруулах, тэр талынхаа юманд нь шилжиж ороол ингээд хөгжөөл тэгээл явж байгаал яахав дээ нөгөө юу яасан үед чинь бас нэг янз бүрийн юм байх шүү дээ. Тэгээд тэнд чинь янз бүрийн эсэргүү хөдөлгөөн гараа л, тэгээд эсэргүү хөдөлгөөн гэж бие биенийгээ бас одоо хиймээргүй устгаал.
Эрдэнэтуяа -
Тэр нь юу вэ эсэргүүн хөдөлгөөн гэж хэдэн оны үе юм?
Халтар -
Эсэргүү хөдөлгөөн гэж мянга есөн зуун, хэлмэгдэл байхгүй юу даа.
Эрдэнэтуяа -
Аан аан
Халтар -
Хэлмэгдэл тийн. Мянга есөн зуун гучаад гучаад оны л хэлмэгдэл байхгүй юу. За тэгээд тэр үед манайхыг гучаад оны үед нэх хүнд байсан ч юу ийн гэхээр Японы имперлистууд манай баруун зүүн талаас асар их хэмжээтэй, хүнд байдалд оруулж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Өөрөөр хэлхийн бол жижиг орон чинь болуул нөгөө том гүрнүүдэд хашигдаад.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Ингэж байсан үе байхгү й юу. Энэ чинь нөгөө олон улсын юугаар чинь таван тооны сая гаруй цэрэгтэй арми чинь одоо энэ манай зүүн талын чинь ерөөсөө юу яаж өдөр шөнөгүй яадаг. Тэхтээр чинь манайх тэрий чинь устгах хүч тусламж аа хэрэгтэй биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тэгэнгүүт чинь Сүхбаатар Ленинтэй уулзаад тэгээл Зөвлөлтийн улаан арми чинь манай д туслаал тэгээ л Халх голын дайн чинь гараа л юу японуудыг устгасны дараагаар одоо нөгөө олон улсын хоорондын байдлаар арай нэг хил тайван болоо л тэгээ л хөгжлийнхөө замд орсон ийм л үе байхгүй юу. Тэгээ л мянга есөн зуун дөчин хэдэн оноос чинь анхдугаар таван жилийн төлөвлөгөө гараа л
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэдэг чинь бол улсаа хөгжүүлэх төлөвлөгөө шүү дээ.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Тийн. Тэгээд тэрийгээ тав таван жилээр хөгжүүлж ингэж явсаар байгаад тэгээ л мянга есөн зуун тавиад он хүрээ л тэгээ л мянга есөн зуун тавиад оноос чинь одоо ард түмэнд чинь ууж идэх юм хэрэгтэй болно биз дээ. Атар газар эзэмшүүлээ л. Ингээ л хөдөлмөр эрхлэхгүй юу, мал аж ахуйгаа хөгжүүлээ л. Ингээ л улсын маань хөгжил ингээ л эхэлсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Тэхтээр одоо яахав мянга есөн зуун гучаад оноос хоёр мянган он хүртэл болбол Монгол оронд өрнөсөн хамгийн нийгэм эдийн засгийн 4 асуудал байгаам.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Хамгийн нэгдүгээрт хүнээ эрүүлжүүлэх, тийн. Хүнээ эрүүлжүүлэх. Тийн тийн тийн. Тэгээд одоо яг үнэнээ хэлэхийн бол Оросын ард түмэн Монголын ард түмнийг элдвийн өвчнөөс анагааж аварч өгсийн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
За тэгээд дараагаар нь болул хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх. Одоо мал аж ахуйгаа хөгжүүлэх. Тэгээд тав таван жилийн төлөвлөгөөтэй. Тав таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлээ л. /Тэгээ тэг чи тэгээд дараа нь энэ хүнтэй уулзаарай/. Тэгээд юу яана. Тэгээд тав таван жилээр хөгжүүлээд дараагаар нь үйлдвэржүүлэх хэрэгтэй биз дээ. Өмсөх хувцас хэрэгтэй. Гутал хэрэгтэй тйимээ, дээл хувцас хэрэгтэй, ингээд аж үйлдвэрийн камбинат гэдгийг чинь байгуулаад.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тэгээд аж үйлдвэрийн камбинат гэдэг чинь байгуулагдсан байхгүй юу. Тийн. Тэгээд цахилгаан станц, бас цахилгаантай байх хэрэгтэй. Дандаа л нэг өөхөн дэнтэй яаж байгаад байхав дээ. Тэгээд цахилгаан станц байгуулагдаад Улаанбаатар хот маань тийм үйлдвэрүүд анх удаа бий болоод. Тэгээд нөгөө Да хүрээ гэдэг чинь биш болоод Улаанбаатар, Бүгд Найрамдах Монголын Улсын нийслэл Улаанбаатар гэж болохгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээд манай улс чинь болуул юу гэхээр нийслэлтэй, хил хязгаартай, өөрийн гэсэн үндэсний хэлтэй, өөрийн гэсэн армитай, ийм болох дээр чинь тусгаар тогтносон улс болчихож байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа .
Халтар -
За одоо ингээд ийм сайхан тайван сайхан ийм үед ороод тэгээд тэрнийхээ дараагаар мянга есөн зуун тавиад оноос эхлээд социализмын үндсийг байгуулна гэж.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд социализмын үндсийг байгуулна гэдэг нөгөө өмчийн хэлбэр. Өмчийн хэлбэр юундаа шилжихэв, яахав гэдэг тун том ажил байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тэгээд социализмын хаа байгуулна гэж ингээд тэгээд одоо Зөвлөлт ах нарын тусламжаар социализм байгуулна ингээд. Тэгээд одоо социализм байгуулна гэдэг чинь ерөөсөө үйлдвэржүүлэх асуудал. Цахилгаанжуулах асуудал. Ард түмнийхээ аж амьдралын асуудлыг сайжруулах асуудал. Тэгээ л одоо ардын боловсрол. Энэ бүх юмнуудыг чинь одоо ид тэгшээр ингээл зохих зохих хэмжээнд нь хөгжүүлээл улсаа хөгжүүлнэ гэсэн ийм л бодлого байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд яахав тэгж явсаар байгаа л. Тэгээд мянга есөн зуун жараад он хүрээд ирэхдээр чинь улс эх орон чинь бас нэг үеэ бодвол босоод хөгжөөд тиймээ?
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Өөрөөр хэлэхийн бол малынхаа ашиг шимээр өөрсдөө гутал хийгээд өмсчихдөг. А нэг дээл хийгээд өмсчихдөг, тиймээ тэгээд нэг цахилгаан жаахан хөгжөөд ирэхлээр чинь бас нэг нийгмийн хөгжил чинь өөр мөөр юм болоод орон барилга янз бүрийн юм баригдаад, тэгээд ингээд хүрээд ирдэг. Тэгээл энд тэнд чинь хөөрхөн хөөрхөн сургууль, мургуулиуд чинь байгуулагдаад, тэндээр чинь нөгөө олон хүүхдүүд чинь нөгөө сайхан суралцаад, ингээд бараа хүрээд ирэхдээр чинь нөгөө улс эх орон чинь өөрөөдөхийн үндэсний боловсон хүчинтэй болчихно.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тиймээ? Тэгээ л нийгэм эдийн засгийн хөгжлийн хувьд нь болбол аж амьдрал нь арай жаахан дээшлээд хүрээд ирж байгаам.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд өөрөөр улс эх орны хувьд чинь болул нөгөө үйлдвэржих мүйлдвэржих юм хум чинь гараад хүрч ирж байгаам биздээ. Тэгээд тэндээрээ мянга есөн зуун жараад оноос чинь л атар. Атар гэдэг чинь одоо ерөөсөө хамгийн амьдрал байхгүй юу. Хүний ганц иддэг одоо талх тариа.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Тэгээд одоо хүнсний ногоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Иймэрхүү юмандаа ингэж ороо л. Тэгээ л атрын анхны аян чинь эхлээ л. Тэгээд тэндээр чинь яахав дээ мань мэтийн ийм залуучууд чинь одоо тэгээд илгээлтээр очино ажиллана барина гээл. Одоо бараг ингэж ажиллаа л. Тэгээ л бид нар чинь атарт ирээ л одоо бараг 11 сар гэхэд чинь дан майхантай дэрвэж байлаа ш дээ. Одоо та нар 11 сар гэхэд дан майхантай дэрвэж байвал кө мөн амархан ангина тусна даа.
Эрдэнэтуяа -
Хачин юм болно ш дээ?
Халтар -
Тийн. Хачин юм болно. Тэгээ л тэхэд чинь тэр үед цөөхөн. Тэгээд эмэгчид цөөхөн. Тэгээ л тэр үед чинь залуучууд чинь сайхан сэтгэл нийлцэн. Эр эмгүй, тэгээ л хийе гэсэн зүтгэлтэй. Тэгээ л орой ажлаасаа бууж ирчихээд за чи тэндээс очоод ус авчраад ир тэр голоос гэхээр за гээл гүйчихнэ. Тийн. За чи тэндээс ганц хонь авчраад тэрийг янзлаадхаа гэхдээр зэрэг гүйчихдэг. Нэгнийхээ үгэнд ордог, монгол улсын чинь 18 аймгаас чинь хүрээд ирсэн. Илгээлтийн эзэд гэдэг чинь.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Ардын армиас чинь бас зөндөө их залуучууд гарч ирсэн.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Ийм байсан. Тэгээд хамгийн анхны атарчин Сэлэнгэ аймагт тавигдсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийм үү? 59 онд уу?
Халтар -
Аанхаа. Тийн, тийн.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тэгээ л сүүлд нь атрын атрууд чинь ингээд хөгжиж яаж явжАануутаа ерөөсөө Сэлэнгэ аймаг чинь болул ийм л байсан байхгүй юу. Анхан атар үүсэн үед чинь болул юу гэхдээр ийм л байсан байхгүй юу. Одоо яг хэлэхэд. За Мандал, Зүүнхараа,
Эрдэнэтуяа -
Аан тийн.
Халтар -
Зүүнхараа хот.
Эрдэнэтуяа -
Одоогоор?
Халтар -
Тийн. За одоо Түнхэл хороо.
Эрдэнэтуяа -
Аан за. Түнхэл чинь хороо байлуу?
Халтар -
Тийн. Наашаагаа Баруунхараа, Баруунхараа чинь нэгдэл нь.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Нэгдэл. Наашаагаа болохоор чинь Дархан нэгдэл.
Эрдэнэтуяа -
Аан за
Халтар -
Тийн. А тэгээд ийшээгээ явахдээр чинь бол Орхон.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Орхон сум.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Орхон. За тэгээд Цагаантолгой.
Эрдэнэтуяа -
Аан за. Ийшээ эргээд үү?
Халтар -
Тийн. За тэгээд ийшээгээ, наашаагаа Цагаантолгойгоос хүрээд ирэхдээр чинь зэрэг одоо манай энэ юу. Шаамар. Шаамарын хажуу талд чинь Зүүнбүрэн. Хойшоогоо Зэлтэр.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
За энэ хоорондын Дулаанхаан хороо гэж дээр үед байсийн энд бол.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Тэгээд Ерөө. Тэгээд Бугант.
Эрдэнэтуяа -
Аан за
Халтар -
Тэгээд Алтанбулаг.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд Сүхбаатар.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Ийм байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Сүүлд нь болул атар матар хөгжөөд ингээд улс эх орны хөгжил дэвжил сайхан болоод ирэхдээр чинь бол Хүдрийн тэжээлийн аж ахуй,
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Одоо ийшээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Ерөөгийн цаад талд.
Халтар -
Нөгөөдөх чинь нэмэгдэж байнаа.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Ммг. За тэгээд Ерөөгөөсөө Баянхараат.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Энд салаад байдгийн.
Эрдэнэтуяа -
Зэлтэр хаана байна?
Халтар -
А Зэлтэр болул яг байгаа. А Шаамар, Зүүнбүрэн байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Зүүнбүрэнгээс чинь Найрамдал салж байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Аанхаа. За тэгээд Орхоноос чинь Номгон салж байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд Номгон чинь сүүлдээ хөгжиж ирэнгүүтээ тэр одоо Хөтлийн цементийн том үйлдвэр.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Тэрэнгээр байхгүй юу. Цагаантолгой чинь Хушаатаас салж байхгүй юу. Ингээл жаахан ингэсийн байгаам. За тэгээд Баруунбүрэн. Баруунбүрэн чинь болул хамгийн сүүлд нэгдлээсээ юунд сангийн аж ахуйд орсон газар мэдвүү? Баруунбүрэнгий чинь нээс Орхоноос тэ Орхонтуулын сангийн аж ахуй болгож байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд төмөр зам чинь салаад Эрдэнэтийг ашиглалтанд орох дээр чинь зэрэг тийшээ замы нь замын дагууд нь тэнд шинэ сангийн аж ахуй яагаад тэнд төмөр зам тавиад ингээд хөгжил эхлэхгүй юудаа. Сэлэнгийн хөгжил бол.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Гайхалтай байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Гайхалтай байна.
Халтар -
За тэгээд сүүлд нь болул манай энэ Шаамар чинь болул тэжээлийн аж ахуй болсийн. Нэгдлээ болиод.
Эрдэнэтуяа -
Аан Шаамар уу?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан тийм сурагтай байсан шүү нээрээ?
Халтар -
Тийн тийн тэжээлийн аж ахуй болсийн. Тэгээд тэжээлийн аж ахуй болчих дээр чинь олон баатар чиг ч төрсөн. Иймэрхүү. Шаамар бол ерөөсөө хамгийн түүхэнд бол ховор мундаг том түүхтэй. Нэгдүгээрт партизан олонтой,
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Мэдвүү. Хоёрдугаарт нь болул анх удаа монгол оронд жимс. Алим гэдгийг ургуулсан.
Эрдэнэтуяа -
Аан. Тийн алим нээрээ Шаамар чинь.
Халтар -
Тийн. Тийн. Алим гэдгийг ургуулсан.
Эрдэнэтуяа -
Алимаараа алдартай байсан. Аан.
Халтар -
Сэлэнгэ аймаг болуул яахав ерөнхийдөө бол бас их бахархалтай. Одоо би яагаад гэхэв орчин үеийнх руу орж ярьж байна шүү.
Эрдэнэтуяа -
А за.
Халтар -
Сэлэнгэ аймаг болул яасан гэхдээр Сэлэнгэ аймаг болул “Орхон” хонь бий болсон.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
За. За тэр Орхон хонины ноосоор чинь аж үйлдвэрийн камбинат хөгжиж тэр нэг сайхан хувцас хунары чинь хийсэн. Гадаад гардгий нь гаргаж ард түмэндээ хэрэглүүлэхий нь хэрэглүүлж
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Орхон хонь.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Мэдвүү. Орхон хонь.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Анх удаа. Манай энэ Орхонд.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
За дараагаар нь болул юу гэхдээр юу яасан Баруунхараад сеча монголын эрлийз төрсөн. Саалийн үхэр.
Эрдэнэтуяа -
Аа гайхлаа ш дээ.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Сечан гэхлээр чинь хятад л бодогдож байна ш дээ.
Халтар -
Тийн. Сечан монголын эрлийзээр.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэр яагаад Баруунхараад саалийн мундаг ферм байгуулагдсийн гэхдээр Дархан хотыг байгуулахад тэндхийг сүүгээр хангахын тулд Баруунхарааг түшиж тэнд байгуулагдсан.
Эрдэнэтуяа -
Аан за за.
Халтар -
Ойлгож байна уу?
Эрдэнэтуяа -
Аан. Дархан хотын хэрэгцээнд.
Халтар -
Тэгээд Номгоны сангийн аж ахуйг байгуулаад бас Номгон Дарханд сүү өгнөө.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Манай Баруунхараа өгнөө.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
За тэгсэн чинь Найрамдлын байгуулагдахаж.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Найрамдал чинь болуул юу гэхээр бас эрлийзжсэн үхэр. Бас Дарханд сүүгээ өгнө.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Дархан чинь одоо ийм том хот ингэж байгуулагдаж байгаа болохоор ууж идэх юм хэрэгтэй болно биз дээ. За тэгээд нүүрс мүүрс янз бүрийн гарах дээр зэрэг Шарын голын уурхай.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Нөгөө нүүрсний чинь уурхай тэрнүү чинь нүүрс мүүрсээ өгөх болно ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэнд түшиглээд?
Халтар -
Тийн. Тэгээд Дарханы сангийн аж ахуй өөрийнх нь. Одоо нөгөө Дархан хотоос цаашаа нэг сангийн аж ахуй байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Халтар -
Тийн. Тэр. Ингээд энэ хэд чинь Дархан хоты чинь цаашид хөгжиж өндийж юу яахад чинь болул энэ олон сангийн аж ахуйнууд байгуулагдаж тэр идэж уух, өмсөж зүүх янз бүрийн юмнуудаар нь хангадаг. Ийм байсан байхгүй юу. Тэгээд ингэж хөгжиж ирсэн түүх.
Эрдэнэтуяа -
Аан за за за. А ийм учиртай.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
За тэгээд нөгөө атар чинь хөгжсөөр байгаад сүүлд нь нөгөө сангийн аж ахуйнууд нь том салаад, нөгөө нэг тосгонууд чинь хөгжөөд, ингээд одоо болох дээр болул энэ Сэлэнгэ аймгийн чинь улсын үр тарианы 60 –аад хувий нь үйлдвэрлээд байж байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Өө за тийн ш дээ нээрээ тэ?
Халтар -
Тийн. 60аад хувий нь. Чи бод л доо. Улсын хэмжээний 60аад хувь гэдэг чинь том байна биз дээ.
Эрдэнэтуяа -
Зүгээр нэг ганц аймгийнх биш тэ?
Халтар -
Тийн. Анхан атар хөгжиж ирсэн түүхээрээ болул Сэлэнгэ аймаг юу гэхдээр гагаас 72 центр.
Эрдэнэтуяа -
Одоо бүр 10 хэд мэд байгаа биз дээ?
Халтар -
Тийн. 50 центр,
Эрдэнэтуяа -
За
Халтар -
52 центр авч байсан. Одоо өөрөөр хэлхийн бол Сэлэнгэ өөрөө ингэж авч байсийн.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
1970аад оны сүүлч 80аад онд чинь Сэлэнгэ аймаг мэдүү аймгийнхаа хэмжээгээр чинь болул 670 мянган тонн үр будаа хурааж авч байсан.
Эрдэнэтуяа -
Пөө ямар аймаар юм бэ?
Халтар -
Хурааж авч байсан ш үү.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Халтар -
Тэр бол чинь юу гэхдээр манай энэ жанжны талбай байнаш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Энэ талбай бол нил тариа.
Эрдэнэтуяа -
А юу яацан хатаах гээд үтрэм болгочихсон уу?
Халтар -
Тийн. Үтрэм болгочихсон.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
А энэ буурийн голын чинь ар талд газар дээр хавтгай буулгаад бас үтрэм байгуулцан.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
А энэ гурилын үйлдвэр чинь ашиглалтанд орсон. Энийг хангаад.
Эрдэнэтуяа -
Аа
Халтар -
Тэгээд энийгээ хангангуут чинь болул юу гэхдээр дахиад гадаадад Кубэд 10 мянган тонн будаа гаргаж байлаа ш дээ. Куб улсад. Хаа хамаагүй тэр далайд
Эрдэнэтуяа -
Хаа байсан тэ?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Куб гэнгүүтэл Африк л бодогддог ш дээ. Хүмүүст бол?
Халтар -
Тийн. Тийн. Тэрэнд чинь манай улс 10 мянган тонн будаа гаргаж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Яанаа яаж гаргаж байваа?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Одоо тэр чинь Куб чинь социалист орон байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Аа а социалист орон чинь социалист оронтойгоо харьцаатай байсан байх тэ?
Халтар -
Тийн. Харьцаатай байсан учраас тэгж гаргаж байсан. Тэгсэн одоо болул тэгсэн манайх бол хувьчлал мувьчлал гээд одоо тгээ л ардчилалын үеэр чинь өмчүүд задраад
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Нэг хэсэг айхтар сүрхий уналаал даа.
Эрдэнэтуяа -
Аан. Сая нэг хэсэг үү?
Халтар -
Тэгээд одоо бол ноднингоос хойш овоо. Энэ жил болул ямар ч гэсэн миний хувьд шүү дээ. Хувийн өөрийн миний бодол. Ямар ч гэсэн гагаас нэг аймгийн хэмжээгээр аймгийн хэмжээний гад 15 центр авах байхаа.
Эрдэнэтуяа -
Авах байлгүй дээ?
Халтар -
Аан тийн. За тэхэд чинь ямарч гэсэн ноднин тийм хэмжээний улсын хангамжийн авчийсэн. Энэ жил ямарч гэсэн аймгийн хэмжээний 70аад хувий нь улсынхаа хувийг хангачихвал. Тэгээд энэ өөрийнхөө үйлдвэрийг бас ашиглалтанд оруулж байгаа юм чинь ингээд одоо ингэхтээр чинь ямар ч гэсэн Сэлэнгэ аймгийн ард түмэн Сэлэнгийн одоо дээр үеийн тэр сайхан тарианы удам угсааг болул Монгол оронд минь нөлөөлөх байхаа л гэж одоо ах нь бодож байгаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тийм л байна.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Харин тийн. Энэ гурилын үйлдвэр ашиглалтанд оруул сайн болох гээд байна тэ?
Халтар -
Тийн. Тийн.
Эрдэнэтуяа -
Одоохондоо ороогүй байх шиг л байна даа?
Халтар -
За хоёрдугаарын зорилт нь болул соёлын довтолгоо.
Эрдэнэтуяа -
Аа за.
Халтар -
Тийн. Соёлын довтолгоон.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Соёлын довтолгоон гэдэг чинь юув гэхдээр одоо бас соёлд чинь чи өөрөө залуу хүн тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Одоо юм юм хэрэгтэй ш дээ. Тиймээ. Тийм учраас одоо бид нар хирнээсээ салах хэрэгтэй,
Эрдэнэтуяа -
Аа хөгжихийн тулд?
Халтар -
Тийн. Гар нүүрээ сайхан угаах хэрэгтэй.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Өөрийн бие эрүүл байх хэрэгтэй.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд энэ болгоныг чинь соёлын довтолгоон гэдэг чинь хийсийн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Соёлын довтолгоон хийнэ гэдэг чинь юу гэхдээр айл болгоныг одоо цагаан даавуутай,
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Дэвсгэр даавуутай. Одоо нэг гэрийн бүрээс мүрээс чинь навс юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Тэрий чинь цагаан бүрээс эднэрээр солиод. Тэгээд одоо өөрөөр хэлхийн бол одоо үзье яа номтой, дэвсээд сайхан амьдарья цагаан даавуутай,
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Өөрийн бие эрүүлжсэн, эрүүлжсэн
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Ийм учраас тэгээд энэний үр дүн юу болсон гэхдээр Монголын хүн ам өсөхөд нөлөөлсийн.
Эрдэнэтуяа -
Ммнн.
Халтар -
Эрүүл саруул бол монголын хүн ам өсөхөд нөлөөлсөн байхгүй юу. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр өвчин юу их байсан байхаа манай юунд тэ?
Халтар -
Ямар яриа юу байхав.
Эрдэнэтуяа -
Тэгээд юу ер нь соёлын довтолгооныг хүн ам өсгөхөд монгол улс хөгжихөд хэрэгтэй гэж үзэж байсан уу?
Халтар -
Тэхгүй яадгийн. Тийн. Тэнд чинь ёстой залуу хөгшингүй үзсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Яаж зохион байгуулагдаж байсан ер нь?
Халтар -
Тэр яадгийн яахав ер нь юм юмаараа хэлэлцэгдээд шийдвэр гараа л. Тэгээл айл болгон тийм юмтай бай, ийм юмтай бай гээл ингээ л зарлиг болчихдог тэр үед тэрүүгээрээ болдог байсан юм чинь. Тэгээ л тэр хэрэгцээтэй даавуу маавуу материал сатериал бүх юм, тэр гоёлын одоо тэр гар нүүр угаах савангаас эхсүүлээл энэ чинь одоо нөгөө гадаад харилцаагаараа л шийдчихнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгж хөгжсөн байхгүй юу. Тийн. Тиймэрхүү байдалтайгаар хөгжөөд. Тэгээд одоо монголын энэ их нийгмийн эдийн засгийн өөрчлөлтийг хийхэд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллага гэдэг мөн асар их юм хийсэн дээ.
Эрдэнэтуяа -
Одоо энэ Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо юм шиг л байна л даа. Хувьсгалт намын дэргэдэх.
Халтар -
Тийн, тийн. Тэр бол их юм хийсэн дээ. Эвлэлд чинь болул ерөөсөө дээр үед чинь бас их ачаагаа үүрүүлдэг байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Атар газар гэхэд эвлэл.
Эрдэнэтуяа -
Хариуцаж байгаам уу?
Халтар -
Хариуцаа л. Засаг төр бас оролцолгүй л яахав.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Дараагаар нь мал аж ахуйг илгээлтийн эздээр хангахад эвлэл.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
За юу эвлэл.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Дараагаар нь энэ олон үйлдвэр мүйлдвэрүүд, сангийн аж ахуй махуй гээд янз бүрийн юм байгуулагдахаар бас боловсон хүчин янз бүрийн юмнууд хэрэгтэй биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
За юу Эвлэл.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
За тэнд чинь одоо тэгээ л эмч янз бүрийн юмнууд агроном тэгээл одоо инженерүүд хэрэгтэй биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Эвлэл.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээд хойшоо ч сургуульд явуулна тэр бүх юмнуудыг чинь хийгээ л эвлэл чинь даагаа л гарч байна даа. Тийн. Тэгээ л одоо буурал толгойтонгууд биднэр үхчээгүй ингээд л амьд сууцгааж байна.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд тэр үед чинь биднүүс чинь бас тэгээд хэлээд яриад байх хүн байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Дандаа нэг албан газарт авчраа л тавьчина.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тэгээ л тавьчих чинь юунаас ажиллахаа мэдэхгүй ш дээ. Тэгээ л нөгөө явсаар байтал нэг мэдхэд чинь хүн прачик дээр сураа л тэгээ л одоо явсаар байгаал. Тийн. Тэгээд одоо эвлэлээс чинь болул асар их олон одоо сайчуул төрсийн шүү дээ. Тийн. Одоо зүгээр атар одоо яахдаа холбогдуулаад атраас хараа 1 жил 8 баатар төрж байлаа. Газар тариалангаас.
Эрдэнэтуяа -
Хөө
Халтар -
8. Нэг жил 8 баатар төрөөд зарлиг гаргана гэж байдаг чинь том ажлаа даа.
Эрдэнэтуяа -
Тэр үед том байж л байна л даа тэ?
Халтар -
Тийн. Тэхэд тэрний 6 нь Сэлэнгийн баатар байлаа даа.
Эрдэнэтуяа -
Аяа яа. Агуу байжээ.
Халтар -
Тийн. Тэгээд одоо өөрөөр хэлхийн бол Ерөөгийн алтан Баттөр, Ерөөгийн Алтангэрэл,
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Аан юуны Цагаантолгойн Эрхэмбаяр, тийн.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Юуны Зэлтэрийн Санжаа,
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Аа одоо ингээ л. За одоо тэнд чинь юу гэхдээр юуны юуны Баянцогтын Наянтай, Жаргалантын Сандагдалай, аа хэний ингээл 8 баатар. Төрж байсан байхгүй юу. Тэгээ л 8 баатар төрнө гэдэг
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Тэгээд газар тариалангийн тэр үед чинь хээр хоолоо иднэ шүү дээ.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Юу гэртээ, авгай хүүхэд дээрээ хүрч ирж хоол ундаа иднэ гэсэн юм байхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэр тариа эхлээл явцан болул тэндээ хээр хоол ундаа идээ л тэндээр чинь хоноглоол тэгээл тэр тракторынхаа бүхээг дотор л байж байна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аан Аан.
Халтар -
Тийм л байсан үе шүү дээ. Тэгээд одоо бас их үүрэг гүйцэтгэсэн юм бол энэ Шаамарын сургууль камбинат.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тин. Ардын армиас 3 жил цэргийн алба хаацан залуучуудыг бол атар газарт ажил, 2 жил ажил, ажилласны чинь дараагаар нутаг орон руу чинь явуулна гэж хэлээл хөдөө аж ахуй, эвлэлийн төв хороо хоёрт хөдөө аж ахуй, эвлэлийн төв хороо 2 чинь яриал ардын армид халагдах гэж байхад нь бид нар чинь очоо л тэнд чинь очоол –за генералаа, за заставын даргаа, танайхаас одоо тэчнээн хүн ав гэсэн тэгээд. Тэгээ л жагсаагаад авдаг байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тэхэд чинь тэнд 3 жил цэргийн албаа хаачихсан улсууд чинь ар гэртээ яваад очход аав ээж нь амьдрал мамьдралы нь хүртэл зохиоцон бодцон л байна биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэхэд чинь тэрий чинь тэгэхгүй улс эх орны төлөө гэж авцраал тэгээ л одоо бид нар чинь энд сургаа л, тэгээд тракторчин, комбайнчин, токорчингоор төгсгөж байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Энэ анх атар анхны хөдөө аж ахуй уурхай нь энэ Шаамарын сургууль байгаам энэ сургууль камбинат байгаа юм одоо.
Эрдэнэтуяа -
Аан ан.
Халтар -
Тэгж байж бас л Сэлэнгийн түүх.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. За энэ Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникоом.
Эрдэнэтуяа -
А нээрээ техником байсан гэсэн тэ?
Халтар -
Тийн. Их сайхан. Тэр чинь одоо түрүүний хэлсэн сакчаны олон мал, угсаанууд хөгжинө бизд ээ энэ чинь.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Цаашаа дэвжинэ биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тэрний чинь боловсон хүчингууд чинь хангахын тулд энд мал аж ахуйн хөдөө аж ахуйн техникоомтой. Ийм байсан үе байхгүй юу. Сэлэнгэ бол ерөөсөө хөгжлийн хувьд сайхан анхнаасаа явсан. Ярих юм байхгүй. Эвлэлийн ажил чинь 5 юман дээр зангидаж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Хамгийн нэгдүгээрт эвлэлийн хурал байсан байгаам.
Эрдэнэтуяа -
Аа а эвлэлийн хурал?
Халтар -
Хурлаараа юмаа бөөгнөрч хэлэлцээ л.
Эрдэнэтуяа -
Аа нийт гишүүддээ юу.
Халтар -
Тийн. Тэгээ л тэр тийм юм хийнэ шүү, ийм юм хийнэ шүү гээл тардаг. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь бол ерөөсөө эвлэлийн ажилчин нь болул яахав гэхээр улсын төлөвлөгөө биелүүлээ л. Та нар бүх хүчээ дайчил. Гээ л эвлэл чинь өөрөө тогтоол гаргаад өгчихдөг.
Эрдэнэтуяа -
Аа ан.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Дараагаар нь болул юу юум гэхээр биеийн тамир спорт гэдэг болул эвлэлийн ажлын хамгийн гол юм байсан. Тэр биеийн тамир спортоор чинь энэ хэдий чинь хөгжүүлж босгож ирсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Тэр үед чинь болул гар бөмбөг,
Эрдэнэтуяа -
Аа гар бөмбөг аягүй их тоглодог байсан гэсэн?
Халтар -
Гар бөмбөг дээд зэргээр хөгжцөн. Ярих юм байхгүй за юу. Тийн. Тэр гар бөмбөгий чинь одоо хөгжинө. Ерөөсөө гудамжинд гараа л тэр гар бөмбөг тоглож байна.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Тийн. Бөмбөг л тоглож байдаг. За яахав зугаалга мугаалгаар ийш тийш нь их явуулна.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Залуучуудаа бөөгнүүлчих дээр зэрэг.
Эрдэнэтуяа -
Аан ан.
Халтар -
Тийн. Тийн. За тэгээд нөгөө илгээлтээр их гаргана. Мал аж ахуй дээр.
Эрдэнэтуяа -
Аа илгээлт тэр үед гол нь илгээлтээр ажил юу ажиллах хүчээ гаргаж байсан юм шиг байна лээш дээ тэ?
Халтар -
Тэгээд одоо чамайг чинь 10р ангиа төгсөө л дээд сургуульд оруулалгүй илгээлтээр гаргачихна. 8р анги төгсөө л илгээлтээр гаргачихна.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд?
Халтар -
Тэхээр чамайгий чинь эргэж очих хэрэг гарна биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Одоо яаж байна, нөгөө малаа үхүүлж байна уу яаж байна. Алив тэндээр нь оч ингээд нөгөөдөхүүдээс нь салгахгүй. Эвлэл, намын дарга нар чинь. Ерөөсөө л тэрийгээ тойроод тэднэртээ зөвлөгөө өгөөд явдаг.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Тэгээд тэднэр ч урамтай. Тэгээд нөгөөдүүлээ жаахан босоод хүрээд ирэнгүүт нь одоо тэгээ л алтан медаль седалиар чинь шагнаад л.
Эрдэнэтуяа -
Урам өгөөл?
Халтар -
Тийн. Сэтгэлий чинь хөдөлгөө л. Тэгээд нөгөөтөх чинь нөгөөтөхий чинь сайхан сааль нь нэмэгдээ л.
Эрдэнэтуяа -
Аа а би сайжирч байгаа л медаль авч байгаан байна гээд?
Халтар -
Тийн. Тийн. Тэгээ л үр төл нь нэмэгдээд л.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээ л гараад хүрээд ирэнгүүт нь яахав яахав гэхээр тэгээ л эргээ л нөгөөтөхйи г сургуулиудад
Эрдэнэтуяа -
Аан ан.
Халтар -
Тийн. Тийн. Тэгээд сургуульдаа ихэвчлэн хөдөө аж ахуйн сургууль. Энэ Алтангийн хөдөө аж ахуйн сургууль хоёр л байгаам.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Ингэж явуулна. За тэгээд инженер техникийн хүмүүсүүд ингэсэн ийм улсуудаа болул их сургуулиуд, техникийн их сургуулиуд их сургуулиудад ингэж явуулна. Тийн. Тэгээ л ингэж байдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Тэгээ л Халтар ахыг чинь Халтар ахаа нь Сүхбаатар хотын анхны даргын нэг л дээ эвлэлийн.
Эрдэнэтуяа -
За хөөх.
Халтар -
Тийн, тийн. Тэгээд энэ тэгээд энэ эвлэлийн дарга байж байхад чинь болул одоо Халтар ахы чинь байж байхад болул Гурил тэжээлийн үйлдвэр байлаа,
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Эвлэлийн дарга нь Юмчиндорж гэдэг хүн байлаа.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн. За Шүдэнзний үйлдвэр ашиглалтанд орцон байлаа.
Эрдэнэтуяа -
Шүдэнзний үйлдвэр гэж сайхан үйлдвэр байсан ш дээ?
Халтар -
Тийн. Сайхан үйлдвэр. За тэрний дарга нь Хурцбилэг гэдэг хүн байлаа.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
За Эрүүлийн хамгаалах гэж нэх сайхан том газар байлаа. Тэрний дарга нь Нина гэж байлаа.
Эрдэнэтуяа -
Аа Нина одоо байгаа юу?
Халтар -
Үгүй ээ.
Эрдэнэтуяа -
А биш үү худлаа ярьж байна?
Халтар -
Бурхан болцон.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
За тэгээд Мод боловсруулах гэж байлаа.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Мод боловсруулахынх нь болул хэн гэж байлаа. Дэмбэрэл гэж байлаа.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Дэмбэрэл гэж байлаа. За тэгээд Лхамаахүү гэж байваа.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
За яахав тэр олон жил болцон чинь тийм байна ш дээ. Сүхбаатарын туг сонин гэхээр чинь Мима гэж хүн байваа.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Худалдаа удирдах газар чинь их том юм байлааш дээ тэр үед чинь.
Эрдэнэтуяа -
Аа бөөний бааз мааз гээд үү?
Халтар -
Тийн. Бөөний бааз гэдэг чинь тэрний чинь дарга Туяа гэж байваа.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Аймгийн Захиргаа, Намын хороо тэгээд Эвлэл эдүүс чинь нэгдээд ганцхан үүртэй байсийн.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Энэ шүүх прокор энтэр чинь нэгдээд. Тэр нь бол Лхам гээч хүн байваа. Байцаа өнхрүүлэх чинь одоо энэ манайх чинь хил томтой юм болохлоор байцаан өнхрүүлэх гэдэг чинь том газар шүү дээ. Байцаа өнгөрүүлэхийн эвлэлийн дарга нь Дүгэрсүрэн гэж хүн байваа.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Аан. Тэгээ л ингээд гоё байгаа биз. Тэгээд ийм сайхан эвлэлийн дарга нартай, 13 эвлэлийн даргатай.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Хороо бол орон тоо байхгүй. Ганцхан хороон даргатай. Тэгээд тэр ганц хороон дарга чинь 13 –тайгаа ажиллана. Тийн. Энэ Сүхбаатар хот чинь ахын чинь ажиллаж байхад чинь юу гэхдээр зөвхөн батлахтай эвлэлийн гишүүн хүн 372, батлахгүй эвлэлийн гишүүн хүн 64 л байсийн.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээд батлахгүй эвлэлийн гишүүнийг чинь бат нөгөө дундаа ажиллуулна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Тэгээд архийг их хорьдог, хэрэг төвөгт орохыг их хорьдог, тийн. Тэгээд бас даруулгатай биенийхээ үг мүгэнд их сайн орно. Энд тэндээс чинь олон үйлдвэр ашиглалтанд орох дээр чинь зэрэг янз янзын улсууд илгээлтээр хүрч ирцэн.
Эрдэнэтуяа -
Аа аягүй их ирдэг байсан байгаан тэ?
Халтар -
Тийн. Тэд нарт чинь бас орон сууц, амь амьдрал бас хэрэгтэй. Тэрий чинь
Эрдэнэтуяа -
Зохицуулах юм хэрэгтэй?
Халтар -
Бас зохицуулна. Тэрий чинь нөгөө захиргаатай махиргаатайгаа, намынхаа байгуулагатай, үйлдвэрчнийхээ байгуулага, эвлэлийнхээ байгуулага майгууллагатайгаа ярьж байгаа л зохицуулчихна.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийм л байсан үе шүү дээ. Тийн. Тийм л байдлаар ажлаа хийгээ л. Тэгээ л яахав дээ орой болох дээр чинь яадгийн бүжиг хийлгэнэ.
Эрдэнэтуяа -
Аа тийн бүжиг гэж гоё юм байсан?
Халтар -
Тийн. Нийтийн бүжгэнд явуулна. За тэгээл янз бүрийн юм АСК гэж нэг юмнууд зохион байгуулагданаа.
Эрдэнэтуяа -
АСТ уу?
Халтар -
АСК, бас яах вэ сэргэлэнчүүдийн клуб гэж байсийн. Тэрийгээ ингээд хоорондоо үзнэ.
Эрдэнэтуяа -
Аан аан тийн.
Халтар -
Сум, сумаараа үзнэ.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Тэгээд үйлдвэр аж ахуйн газруудаараа үзнэ. За тэгээд урлаг уран сайханд их явуулна.
Эрдэнэтуяа -
А тэр чинь ёстой их юу, сайн дурын уран сайханч майханч гээд нэг юм аягүй их гардаг байсан шиг байгаан тэ?
Халтар -
Тийн. Тийн. Одоо өөрөөр хэлхийн бол Сэлэнгийн одооны театраас өөр театртай л байлаа л даа. Тэхэд чинь 100 хүний концерт тоглоо л бэлдээд тоглож байлаа ш дээ. 100 хүний, яг 100. Тэгээд нөгөө ой мой болхоор чинь 60 юмуу 100 болул яг тэрүүнд нь тоо тоонд нь тааруулсан концерт монцерт бэлдэж тоглуулдаг. Тэгээд тэнд чинь хэдэн эвлэлийн гишүүд л явж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээ л даргалаал та явах уу?
Халтар -
А Тэрий чинь тэгээ л
Эрдэнэтуяа -
Зохицуулаа л
Халтар -
Хаана хаана байна авъяасыг нь татаад авчина шүү дээ тэр үед.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Жишээлэхийн бол одоо сайхан дуулдаг эмч байхад чинь л шууд эвлэлийн байгууллага энэ сургууль хий энэтэй тоглоно гээ л авчина. Гурилын үйлдвэрийн сайхан одоо бүжигчин залуу байхад чинь татаа л авчина.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Ингээ л авчихдаг. Тэгээ л тэрнийгээ бүрдүүлж зовоо л ингээ л ингээ л ббайх юм байхгүй. Тэгээд тэрий чинь яахав нөгөө мэргэжлийн улсууд нь найруулаад л тэгээ л концертий нь тоглоо л тэгээ л уулздаг. Тэгээд Сэлэнгэ аймагт чинь болул Хондийн фистиваал гэж нэх сайхан юм болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Фестивалаа?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Зөвлөлт Монголын фистивалл.
Эрдэнэтуяа -
За. Тэр нь юу ийн?
Халтар -
Өөрөөр хэлбэл наадам байхгүй юу. Фестивал хоёр орны фестивал болохгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа за урлаг, уран сайхан?
Халтар -
Тийн. Урлаг соёл спортын энэнд манай Хондод чинь Монгол Зөвлөлтийн одоо наадам тэнд болсийн.
Эрдэнэтуяа -
Аан за
Халтар -
Тийн. Анхных нь бол Алтайн хязгаарт болсийн. Тийн.
Эрдэнэтуяа -
Аан за
Халтар -
Тийн. Хоёр дахь нь манай энд болсийн.
Эрдэнэтуяа -
Хондод уу?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хондийн амралт байсан уу?
Халтар -
Тээх. Энэ амралтанд тэгээд одоо бүгдээрээ л хөдөлж их сайхан байсан бол болж байсан.
Эрдэнэтуяа -
Манай энд ажиллаж байсан, байгуулж байсан бүх л юм ажиллаж байсан юм шиг байгаан тэ?
Халтар -
Тиймээн тийн.
Эрдэнэтуяа -
Одоо бол ерөөсөө байхгүй, амралт гэж байгаам уу? Хондын амралт.
Халтар -
Байгаа, байгаа.
Эрдэнэтуяа -
Уул нь хувийн юунд ороод тэгээд бага ажиллаж байгаа байх л даа?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээл энэ Монгол Зөвлөлтийн фестивал миставалийн ингэж байхад чинь одоо Эвлэлийн төв хорооны 1р нарийн бичгийн дарга Пүрэвжав гуай, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Холбоот улсын консвоолын ерөнхий нарийн бичгийн дарга Павлев эднэр чинь энд ирчээ л байж байна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Фестивалд ирцэн?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэгээл зөвлөлтийн залуучууд чинь одоо вагоноор чинь энд буугаа л энэ хойд хилээр ч гарчихаж байна. Манайхан чиг л ийшээ нийлээ л энд чинь зүгээр ингэж байхгүй юу. Маягтай сайхан байхгүй юу. Тэгээд сайхан Хондын энд 2 өдөр бужигнаад тийм сайхан наадам болж байлаа. Тэхдээр чинь залуучуудын сэтгэл хөдлөхгүй яахын.
Эрдэнэтуяа -
Хөдлөө л.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ажиллах эрч хүч ороо л.
Халтар -
Тийн. Тэгээ л улсынхаа баяр наадмыг маш сайхан хийнэ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Залуучуудын фестиваль гэж бас хийнэ. Сумууд. Фестивал гэж хийнэ. Тэндээр чинь болул ажил хөдөлмөрөө дүгнэнэ, морио уралдуулна. Нөгөө юугаа эмнэгээ булгиулна.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тийн. Бөхөө барилдуулна. Тэгээд тэргүүнийхээ хүмүүсүүдийг шагнана. Илгээлтий нь гардуулж өгнө. Ингэж ингэж байж тэр чинь одоо энэ сэтгэл нь хөдлөхгүй яадгийн. Тийн. Ийм л сайхан даа. Одоо тэгээл Сэлэнгийнхаа газар нутаг дээр сайхан амьдарч сайн суралцаж амжилттай сайхан ажиллахыг ерөөе дөө одоо.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Ингээд дуусгаяа.
Эрдэнэтуяа -
Илгээлтийн, илгээлтээр гишүүд ирлээ ш дээ. Ингээд дөнгөж ирж байгаа гишүүд шантрах мантрах явах гээд гэгэлзэх юм байна ш дээ. Тэрийг яаж тогтоож байна?
Халтар -
Байна байна байлгүй яахав дээ.
Эрдэнэтуяа -
Аан. Тэрийг яаж ямар арга хэмжээ авч байна?
Халтар -
Байлгүй яадгийн. Тэрий чинь өөрөөр хэлэхийн бол ингээд одоо нэг 10 хүн ирлээ гэхэд тэр дотор чинь 3 эмэгтэй, 7 эрэгтэй байна биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Тэрий чинь юу гэхдээр 3 эмэгтэй гээд тусд нь нэг байранд л оруулна.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
7оо тусд нь нэг л байранд оруулна.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээд бас жаахан байж байгаад хуваарилна.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн. За чи 1р бригадад,
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Чи 2р бригадад,
Эрдэнэтуяа -
Аан за
Халтар -
Чи 4р бригадад
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Ингэж хуваарилана ш дээ. Тэгээд нөгөө 3 эмэгтэйгээ бас тийш нь за чи тэндээр очиж тоо бүртгэгч хий,
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Ингээд ингэж хуваарилана. Тэгж байгаад ингэж нэг ингэж нэг хуваарилагдсаныхаа дараагаар хооронд нь нөгөө хань ижилтэй болгохыг л зохион байгуулна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Заа.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Одоо миний хүү ингээд.
Эрдэнэтуяа -
Нутгийнх нь юутай юу? Нутгийнх нь хүнтэй юу?
Халтар -
Нутгийнх нь ч бай, одоо чи өөрөө л.
Эрдэнэтуяа -
Ирсэн ч бай?
Халтар -
Одоо чи өөрөө л энэ дотроосоо юу яана уу, нутгийн хүүхдүүдтэй амьдарна уу? амьдрахаар бол надад хэлээрэй.
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
Гээл ингээл. Тэгээл тэд нар чинь хөөрхөн залуучууд чинь залуу улсууд чинь хоорондоо найзлана ш дээ. Тэгээд тэрий чинь аяндаа тагнуул магнуул
Эрдэнэтуяа -
Аа ха тагнуултай.
Халтар -
Байж байгаал за за. Гэнгүүт чинь хадлан дээр цуг гаргачихна.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Тэгээд хадлангаас буугаад хүрээд ирэхээр хоёулаа найз болцон ороод ирдэг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ха ха ха. Нэг нь тогоочоо хийгээ л, нэг нь хадлангаа хийгээ л.
Халтар -
Нийтдээ бол ах чинь нэг одоо энэ 26 жил эвлэлд ажиллахад нийтдээ бол 26 хурим хийлгэсэн байгаан.
Эрдэнэтуяа -
Пөө залуучуудыг.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Дандаа л илгээлтээр?
Халтар -
Тийн. Илгээлтээр ирсэн залуучуудыг. Зөвхөн илгээлтээ л яриад байнаш дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. 26. Тэгээд одоо тэд нараас чинь Халтар ахтай адилхан буурал болцон л энд гүйгээ л. Тэгээ л гүйж явдгийн. Тийн. Үр хүүхэд нь өсцөн тэгээл гүйж явдгийн. Зарим нь яахав салж сарнисан юм байдгиймөө, байлгүй яахав. Түмний түмний
Эрдэнэтуяа -
Алийг тэр гэхэв?
Халтар -
Түмний дунд сайн ч юм байна, муу ч юм байна. Уулын мод өндөртэй, намтай, бараантай эрээнтэй, хүний хүү алагтай цоогтой л гэдэг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Тийм л байдаг юм байна. Тэгээ л тэрий чинь зохицуулчихдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Буцах асуудал гарах уу? Илгээлтээр ирсэн хүмүүс.
Халтар -
А
Эрдэнэтуяа -
Буцах асуудал. Гэр луугаа, нутаг руугаа.
Халтар -
Явна явна. Явна. Явуулна.
Эрдэнэтуяа -
Хамаагүй юу?
Халтар -
Тэндээсээ очоод гэр бүлээ аваад ирнэ. А тэндээ ирэхгүй гээд тэндээ гэр бүлтэй болчино.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Тэгээд энэ залуучуудыг зохион байгуулж энэ гэр бүлээр ингэж сайхан улс эх орны сайхан батжуулахад чинь одоо Архангай Тамирын дарга Адьяа гуай байхаа, Адъяа гуай санагдаж байна. ГовьАлтайн Лодойхүү гуай,
Эрдэнэтуяа -
За
Халтар -
А тэгээл одоо Баруунхараагийн Довчингийн Загдгочоо энэ Номгоны юу Орхоны Маамын Жамъяан,
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Энэ Цагаантолгойн Жамбал,
Эрдэнэтуяа -
Аан
Халтар -
А энэ Ерөөгийн Намжил, Намжаа, тэгээд энэ Алтанбулагийн техникоомынхон. Тэгээл одоо Гурилын үйлдвэрийн дарга байсан Цэгмид
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Худалдаа Удирдах газрын дарга байсан Гончиг, Эрүүлийг хамгаалах газрын дарга байсан Доржготов, Хүнсний үйлдвэрийн дарга байсан Дамдин, за тэгээ л одоо юу, а тийн 10 жилийн захирал байсан бас Дамдин,
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн. Тэгээ л одоо байцаа өнгөрүүлэхийн дарга байсан Шагдарсүрэн гуай эд нар чинь дандаа л залуучуудыг чинь за одоо ингэх нь одоо ингэхлээр ийм байна шүү, үгүй ээ та нар орон сууц мууц, нөгөө модны үйлдвэрийн дарга байсан Буянтогтох, Жаахүү.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Эднэр чинь тэхдээр тэд нар чинь нэг иймэрхүү хөөрхөн хөөрхөн модон байшин ганц хүний хөөрхөн модон байшингууд бариад өгчинө. Тэгээд нөгөөдөхий чинь баяр ёслолын байдалтай за та хоёр гэр бүл болсон тул энэ байшинд суу. Тиймэрхүү амьдардаг иймэрхүү байсан байхгүй юу. Тийм олон улсууд чинь энд тэндгүй. Залуучуудаа түшиж амьдардаг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Залуучууд чинь ч гэсэн дарга нартаа их хайртай байсан шүү.
Эрдэнэтуяа -
Харин тийн.
Халтар -
Намайг бараг хараадаг хүн байдагүйн ш дээ бараг.
Эрдэнэтуяа -
Аан. Болжийнь тэ?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн дарга онцлог юу байнаа?
Халтар -
Онцлог юу байхав. Дандаа хүнтэй тулд ажиллана.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Хүнийг сайн муу гэж голохгүй.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Өө энэ муу архи уудгийн гэж голохгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тэр дутагдлы дутагдалтай тал.
Халтар -
Тэгээд архи уудаг хүний чинь эвлэлийнхээ хурал дээр аваа л орж ирээ л ярийнш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Авгай хүүхэдтэй бол авгай хүүхдий нь суулгачихаа л. Чи одоо ингэж ингэж, бусад залуучуудаа хар. Ингэхтээр чинь хүн чинь бас ухамсарладгийн.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ухамсарлахгүй хүн гэж байнаа? Ер нь бол. Байх уу?
Халтар -
Байнаа байна. Тэхдээ Халтар ах чинь энэ
Эрдэнэтуяа -
Цөөхөн.
Халтар -
Энэ олон залуучууд дотроос ажиллаж байхад тэр үед сайхан юм гэхдээр эвлэлийн батлахтай бол хэрэгтэй оруулдаггүй байсийн.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Мэдвүү. Одоо нэг ялигүй жаахан юм хийчихэг л дээ. Хэрэг мэрэг хийчие.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэхэд чинь эвлэл даагаад, эвлэлийн хурлаар оруулаад л бараг нөгөө шүүхийн тогтоол уншиж байгаа юм шиг нөгөөдөх чинь өгөө л нөгөөдөхийг чинь засаад яадаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа тэгээ л.
Халтар -
Эвлэлийн батлахтай.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тйин.
Эрдэнэтуяа -
Засаа л авчихдаг эвлэл тэ?
Халтар -
Тийн. Тийм байсан байхгүй юу. Эвлэл чинь ерөөсөө залуучуудыг тэгж даадаг байсан байхгүй юу. Эвлэлийн батлахтай бол хэрэгт оруулдагүй байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Давуу тал байхгүй юу?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан. Тэхээр нөгөө залуучуудын
Халтар -
Тэхээр чинь эвлэлдээ итгэж байсан гишүүд тэгээд нөгөө тэнд ажиллаж байсан улсуудаа итгэж байсан болохоор нөгөө гаргасан дутагдлаа дор нь засчихдаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Тэхдээ яахав дээ бас тэр эвлэлийн биш залуучууд эд нараас архи дарс уучих, хүн амьтан зодчих, хүн амьтан нааш нь цааш нь болгочих тийм юмнууд байсан л даа. Нийгмийн дотор сайн муу юм гарч л байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Сайн муу юм гарч л байна. Аан.
Халтар -
Тийн. Авгай хүүхдээ хүртэл зодчихдог, нүдчихдэг тийм юм байж л байсийн. Тийн. Тэр нийгэм бол үргэлж цэвэр байдаггүй л юм байна лээ. Тийм л юм байна.
Эрдэнэтуяа -
Тэр социализмын нийгмийн үед эмэгтэй дарга нар хэр байсийн бэ?
Халтар -
Их, их.
Эрдэнэтуяа -
Байх уу? жендерийн асуудал хэр байсан?
Халтар -
Сайн. Их. Ерөөсөө тэнцүү.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Зөвхөн нэг жишээ хэлэхэд л 13 эвлэлийн дарга эн дотроос чинь болул 13 эвлэлийн үүртэй байсан гэнэлээ ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэхэд чинь 6 нь эрэгтэй, бусад нь эмэгтэй л байсан.
Эрдэнэтуяа -
А бас 50%иас дээш л байна шүү?
Халтар -
Аанхаа. Эмэгтэйчүүдаа ч их дэвшүүлдэг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийм байсан үе. Одоо чинь эмэгтэйчүүд замбараагүй болцон байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Эрэгтэйчүүд нь цөөрцөн.
Эрдэнэтуяа -
Аан. Энэ тэр үеийн дарга цэргийн хоорондын харьцаа ямар байсийн бэ? Ер нь дарга цэрэг ямар харилцаатай байсан?
Халтар -
Сайхан харилцаатай л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Нэх загнахгүй, туулхгүй, дутагдал байдал хэлчихдэг,
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Дор нь аваачаад хурал мурлаар оруулаад засаад хаячина, үгүй бол донгодчино.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Эрх мэдэлтэй хүн, эрх мэдэлгүй хүн хоёрын хоорондын ингээд өдөр тутмын амьдралд ялгаа гарах уу?
Халтар -
Гарахгүй ээ.
Эрдэнэтуяа -
Байж л байх. Адилхан.
Халтар -
Тийн. Халтар ахы чинь одоо контортоо сууж байгаал өнөө орой үдэшлэгтэй, залуучуудад тийм зориулсан үдэшлэг гарнаа АЙмгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Аймгийн дарга руугаа утасдаж байгаа шүү дээ би.
Эрдэнэтуяа -
За ха.
Халтар -
Тэхэд чинь за за, орой болохоор чинь авгай хүүхдээ дагуулаа л бүжгэнд ороод ирж байгаан.
Эрдэнэтуяа -
Өө за за за.
Халтар -
Одоо болул кампаний захирал залуучуудын үдэшлэгэнд ирэхэд орохийм уу?
Эрдэнэтуяа -
Орно доо.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ингээ л явж байна ш дээ тэ?
Халтар -
Тийн. Тийм л байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Дарга гэдгийг хамраа сөхөх гэдгийм уу даа. Тэгэхгүй тэгээд цэрэг гээд доошоо унжийхгүй л байсан үе байж дээ?
Халтар -
Тийн, тийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Аа харин зүгээр нэг алдаа малдаа гаргахад чинь одоо улаан нүүрэн дээр авна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Шууд л хэлнэ.
Халтар -
Шууд хэлнэ. Шууд донгодоод л хаяна.
Эрдэнэтуяа -
Ха хаа ха.
Халтар -
Үгүй болул цалин малингий нь бууруулаа л хаяна.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийм байсан байхгүй юу. Одоо энэ эмлэг мэмнэлэг хачин сайн байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Хө тэр эмч нар чинь зүгээр мэргэжилдээ бүрэн эзэмшсэн, хүүхдийг болул үхүүлнэ гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Халтар -
Ерөөсөө тэрүүндээ гарамгай. Тийн. Эм тан гэж чанартай. Натуралны нэг тийм чанартай. Баталгаа сайтай. Тийн. Нэг ядарч яваа л толгой өвдчихөд ганцхан ширхэг эм уухад л толгой зөв зүгээр.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийм л байсан үе байхгүй юу. Одоо яахын уугаа л байна, уугаа л байна мөнгөөр аваад уугаа л байна, уугаа л байна уугаа л байна.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө намдахгүй.
Халтар -
Тийн. Намдахгүй. Тэр л байхгүйюу.
Эрдэнэтуяа -
Мөнгөө үрээд байхаас биш тэ?
Халтар -
Тийн. Тэр л байхгүй юу. Тэгээд эмлэг мэмэлэг чинь одоо сургуульд сурахад үнэ байхгүй, эмлэгт хэвтэхэд үнэ байхгүй. Тийн. Би чинь одоо 3 сургууль төгссөн хүн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Анагаах ухааны дээд сургууль төгсөөд,
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Хойно Залуучуудын конус дээдийг төгсөөд,
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Дараа нь хүрч ирээд Намын шинэ хүчний сургууль гэж байсан Намын сургууль.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэрнийг төгсөөд.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Ингээд 3 сургууль төгссөн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Хойно гэснээс Оросд ер нь сургууль соёлд суралцах бололцоо ямар байдаг байсийн бэ?
Халтар -
Сайн байсан. Ах чинь тэр үед 90 рубль аваа л сурч байсан.
Эрдэнэтуяа -
Степинд?
Халтар -
Тийн. Стипинд 90 рубль гэдэг чинь юу гэхдээр нэг ресторонд ороод нэг сайхан хоол идээд нэг сайхан ундаа уугаад гархад чинь л рубль хорин копек гардаг үе байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Пөө тийм бага уу?
Халтар -
Тийн. Тийн.
Эрдэнэтуяа -
Хангалттай байнаш дээ тэгүүл:.
Халтар -
Тийн. А зүгээр манай тэр үед дээд сургуульд сурч байсан оюутнууд болул юу гэхдээр 60 рубль л авч байсан. Тэхэд чинь нэг тамхи аваадахаар чинь л 7 копе. За нэг найз нөхдүүдтэйгээ үерхээд ганц шил юм аваад ууя гэхдээр л рубль 80 копе л байсан байхгүй юу. Тийн.
Эрдэнэтуяа -
Тийм хямдхан.
Халтар -
Тийн. Авгайдаа ямар ч гэсэн нэг тавчик аваад өгчие дээ сайхан тавчик байна гэхэд л хамгийн дээд тал нь 2 рубль байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
90 рубль хангалттай байсан байна ш дээ.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Бараг гэр бүлээ тэжээх
Халтар -
Хангалттай, хангалттай. За яахав гэр орондоо аваачаад чамдаан хувцас хунараа хийе дээ гээл чамдаанууд чинь дотроо ингээ л томоосоо жижиглээд хийчихсэн ингээд 6 үе чамдаан.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тэр чамдааныг авахад чинь л 12 рубль орж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Пөө тэгэхээр чинь.
Халтар -
А харин Оросд болул үнэтэй юм нь болул хувцас байсан.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн. Одоо энэ костоом пижээк бол үнэтэй. Ах нь болул тэнд сурч байхдаа нэг костоом авсан даа 65 рублээр авч байсан. Тийн. Тэр 65 рублээр авч байсан костоомоо бол би нэг 10аад жил өмссөн дөө. Бөх.
Эрдэнэтуяа -
Тэгээд эдэлгээ сайтай, өнгө алдана гэж байхгүй тэ? Угаагаа л байхад өнгө ороод байна?
Халтар -
За.
Эрдэнэтуяа -
Орос хувцас ер нь тэгдгийн ш дээ?
Халтар -
За дээр үеийн залуучууд их ганган.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Дандаа галтстук зүүнэ. Энэ цагаан малгайнд үхнэ.
Эрдэнэтуяа -
Ийм саравчтай юу?
Халтар -
Тийн. Саравчтай тийн. Амины цагаан гэж ярьдаг.
Эрдэнэтуяа -
За ха ха.
Халтар -
Тэгээд тэр цагаан малгай нь 100 төгрөгний үнэтэй. Тийн.
Эрдэнэтуяа -
Хөө үнэтэй байна тэ?
Халтар -
Их үнэтэй. Гадаадаас орж ирнэ.
Эрдэнэтуяа -
Хэ хээ хэ.
Халтар -
Тийн. Бид нарыг чинь хойно сурч байхад Монголоос юу захидагав гэхдээр бугуйн цаг.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Их захина. Тэр малгайг их захина.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Нэг ийм гурван талтай үзэг байдгийм аа, харандаа л юмдаа. Ийм гурван өөрөө
Эрдэнэтуяа -
Дараад байдаг уу?
Халтар -
Тийн дараад байдаг. Тэр германд байдгийн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Тэгээд бид нар чинь
Эрдэнэтуяа -
Тэгээд Орос руу орж ирэх үү?
Халтар -
Тийн. Орос руу орж ирнэ. Тэд нарыг л их захидаг байна. Тийн. Яая даа гэсэн сайхан цаг авахад чинь 23 рубль байсан байхгүй юу. Энэд хүрч ирээд ах нь тэрийгээ яахав гэхээр 400 юмуу 350аар өгнө.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Тэгээд энэ ахын чинь сурч байсан сургууль чинь ингээд яваад очиход 150 төгрөг
Эрдэнэтуяа -
Зардал нь.
Халтар -
Тийн. Зардал нь.
Эрдэнэтуяа -
Аан. Өө тэгээл хангалттай болчихдог л байсан байна ш дээ?
Халтар -
Замдаа яахав идэх хоолны толооны нь Эвлэлийн төв хороо өгчихдөг.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Наашаа тэндээс ирэхэд бол бас идэх хоолны толооныг Оросын тал өгчихдөг.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Бид нар өөрснөө 100 хэдэн төгрөг өө
Эрдэнэтуяа -
Зардлаа гаргаа л.
Халтар -
Тийн зардлаа гаргаал суудаг. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр үеийн 90 рубль монголын хэдэн төгрөгтэй тэнцэж байнаа?
Халтар -
Аа мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Яг харьцаа байхгүйн тэ?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Яг тэд байх ёстой гэсэн? Аан.
Халтар -
Тэгээд яахав бид нар чинь болул цалин болул 350500г л авдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Эвлэлийн төв хороонд уу?
Халтар -
Үгүй ер нь одоо бид нарын амьдралынхаа хугацаанд.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Халтар -
Тийн. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр одоо өндөр үү бас ерөнхий жоо
Халтар -
Юу? Тэр үед чинь шүдэнз 10 мөнгөөр авдаг.
Эрдэнэтуяа -
За
Халтар -
Улаан тамхийг 4 төгрөгөөр авч татдаг.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Гурилын төгрөг 20 мөнгөөр авдаг. Махыг 7 цаасаар авдаг. Ийм байсан үе юм чинь яадгийн. Нэг сайхан үйлдвэр юуны үйлдвэр хоршооны хийсэн костоом авъяа гэхдээр чинь 127. За бүр дээд талынх нь 180. Сайхан савхин түжүүрканы байгуулсан аж үйлдвэрийн кампинат чинь байгуулсан тэр чинь 92 төгрөг. 65 төгрөг. Тийм байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа Аяа яа. Одоо нэг 50 төгрөг 60 төгрөг юу ч биш болчоод байна ш дээ.
Халтар -
Тийн, тийн.
Эрдэнэтуяа -
Ганц бохь зажилхуу гүйтэй тэ.
Халтар -
Тэгээд тэр үед чинь нэг юм аваад өмчихдээр чинь нөгөөдөх нь урагдана гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Аан. Бөх.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Бөх. Одоо энэ ээжий мээжий чинь мэдэх л байх даа. Юутай гутал гэж байсийн даа одоо. Пүүрхэн гутал гэж байсан.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд аягүй содон содон нэртэй байдаг юм шиг байгаан тэ? Тийм гутал ийм гутал гээл. Бүгдээрээ...
Халтар -
Цагаан улт, цагаан улт.
Эрдэнэтуяа -
Аан за. Хэ хэ хэ
Халтар -
Тийн. Цагаан ултай гутал.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн. Цагаан ултай гутал их өмсөнө. Тэр чинь их зөөлхөн. Бухын юугаар хийцэн. Ширэн ултай. Ширэн ултай гутал авч өмсөнө. Тэгээд энийгээ аваад өмчихдээр зэрэг чинь бөөр хэдэн жил өмсөнө. Тийн. Тийн. Нэг костоом авч өмсөнө хэдэн жил өмсөнө. За тэр үед сороочко үнэтэй шүү дээ гоёх гээд. 24 төгрөг.
Эрдэнэтуяа -
Пөө. Ганц сороочка ай?
Халтар -
Тийн. Тийн ганган сороочка 24 төгрөг.
Эрдэнэтуяа -
Тэгээ л авна даа.
Халтар -
Тийн. Тэгээл галстук 5 төгрөг.
Эрдэнэтуяа -
Үнэтэй байна шүү. БАраг 1 хил махны үнэ байна шүү?
Халтар -
Тийн. Үсний тос, үсний тос бас тэр үед чинь ногоон тос түрхдэг байсийн бас гоёж.
Эрдэнэтуяа -
Бас түрхдэг байсан юм уу?
Халтар -
Тийн. Түрхдэг байсийн. Ногоон тосоо. Тэр ногоон тос чинь юу ийн гэхээр төгрөг 50 мөнгө.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Нэг ийм дугуй юутай. Үнэртэй ус их хийнэ. Нөгөө шифр гэж байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тэр үнэртэй ус ч гайгүй ээ 6 төгрөг. Том шилтэй.
Эрдэнэтуяа -
Грамм ихтэй л байхан дээ?
Халтар -
Тийн. Тэгээ л тэгээд яахав гоёно шүү дээ.
Эрдэнэтуяа -
Та ингээд хойш нь яах уу?
Халтар -
Тийн. Хойш нь.
Эрдэнэтуяа -
Аяа яа. Тэгээд албаны харагддаг тэ тэр үед ер нь хүмүүс?
Халтар -
Тийн, тийн, тийн. Тийм сайхан үе дээ. Тэгээд ярих юм байхгүй дээ. Сайхан. Тийн, тийн.
Эрдэнэтуяа -
Ер нь за сурахаас гадна жирийн зүгээр энэ монголд ажилж амьдардаг тэ жирийн улсууд гадаад харилцаа ямар байсан. Манайх ер нь оростой л байсан байлгүй дээ тэ. Орос руу гарах марах асуудал байсан байх уу?
Халтар -
Байна.
Эрдэнэтуяа -
Чөлөөтэй юу бүр?
Халтар -
Чөлөөтэй бишээ. Зүгээр нэг яахав ер нь.
Эрдэнэтуяа -
Амралт шугамаар л гарах уу? Байгууллагын амралт мамралтаар?
Халтар -
Байгууллагын шугамаар л гарна.
Эрдэнэтуяа -
Тэрнээс хувиараа одооных шиг гарна гэж байхгүй?
Халтар -
Байхгүй. Одоо чинь хятад мятад чинь хил хаалттай тэр үед чинь.
Эрдэнэтуяа -
Хятадтай нээрээ харилцаа муутай байсан гээ биз дээ?
Халтар -
Их муутай байсан.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Ер нь монголчууд чинь дээр үеэсээ л хятадад муу шүү дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь хятад угийн жоохон.
Халтар -
Хүйтэн дайны үед хятад чинь аваачаад манайхныг чинь аваачаад
Эрдэнэтуяа -
Аан. Барьж идэжчих гээл.
Халтар -
Барьж идэжчих гээл. Орос манай хоёр чинь хамгаалж байлаа.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэр үед чинь манайх чинь хүйтэн зэвсэгтэй л байлаа ш дээ. Болохоо байвал урдаас нь тавьчихна.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Пуужинтай байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Болохгүй бол тавьчихна. Тийн, тийн, тийн.
Эрдэнэтуяа -
Тийм л байна л даа.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд бас хамгаалалттай л байж?
Халтар -
Хамгаалттай л.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн нийгэм?
Халтар -
Оросууд.
Эрдэнэтуяа -
Нийгэмдээ зохицсон л арга хэмжээ авч байгаа?
Халтар -
Тийн. Москва Улаанбаатар хоёрын хооронд чинь шууд утастай. Нэг л юм болохийн бол хноп дараал шууд.
Эрдэнэтуяа -
Аа.
Халтар -
Цэдэнбал, Брежнев гуай хоёр ярина.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээ л шурт гэж нэг болохоо байвал тэгээ л хятад монгол руу орлоо гэхийн бол хнопоо дараа л яриа л
Эрдэнэтуяа -
Хоп.
Халтар -
Хоп. Онгоцоор нисгэдэг юмуу, нөгөөдөхөө тавьдагийм уу, тийм л байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Бас нилээн хатуу харилцаатай байжээ тэ?
Халтар -
Тийн. Хатуу харилцаатай.
Эрдэнэтуяа -
Аан. Юуны эвлэлийн гишүүн хүн тэ баримтлах зарчим, элсэж мэлсэхэд ямар юм яаж элсэхүүв?
Халтар -
Өргөдөлөө гаргана.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Эхлээд өргөдлөө гаргана.
Эрдэнэтуяа -
Аана.
Халтар -
Өргөдлий нь эвлэлийн дарга хүлээж авна.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тэгээд бүх гишүүдийн хурлаар оруулж хэлэлцэнэ дээ.
Эрдэнэтуяа -
Аан за авах уу үгүй?
Халтар -
Бүх гишүүдийн хурлаар чинь шүүнэ шүү дээ.
Эрдэнэтуяа -
За. Юу гэж асуухав? Ямар улсуудыг нь эвлэлд авдагийн.
Халтар -
Үгүй ээ яахав дээ.
Эрдэнэтуяа -
Юу юу асуухав?
Халтар -
Оръё л гэсэн хүнийг нь авна л даа.
Эрдэнэтуяа -
А гэхдээ?
Халтар -
За чи гэр бүлтэй юу.
Эрдэнэтуяа -
За. Хамгийн гол нь гэр бүл байсийм уу?
Халтар -
А чи чинь хүн дд д Доржтой сууж байгаад салчаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Өдий хүртэл тэр хурлаараа нарийн хэлэлцэнэ шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хүмүүжил, доголдлын талаар л яриад байгаа санаатай л юм тэ?
Халтар -
Тийн, тийн. Тэгээ л бүх гишүүдийн хурлын тогтоол гараа л тэгээд 7 хоногийн дотор батлахаа өгнө дөө. 7 хоногоос хэтрүүлэх эрх байхгүй.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн. 7 хоногийн дотор л батлахий нь өгнө.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээд хувийн хэргий нь нээж өгнө.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Эвлэлийн нэг эвлэлийн хороо эвлэлийн гишүүнээр элссэн тохиолдолд эвлэл батлахы нь хурааж авна гэсэн ойлголт байх уу?
Халтар -
Байхгүй, байхгүй.
Эрдэнэтуяа -
Ямар ч алдаа гаргасан тохиолдолд уу?
Халтар -
Авахгүй, авахгүй.
Эрдэнэтуяа -
Аа нэг авсан тохиолдолд уу?
Халтар -
А харин хүн амьны хэрэгтэй,
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
За юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Одоо бүр ил дээрэм хийцэн тиймээ, одоо энэ хүнд юмнууд байна ш дээ, хүнд хэрэг байна ш дээ,
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийм үед бол бүх гишүүдийн хурлаараа оруулж батлахы нь авсан хойно шүүхэд очино. Тэр эвлэлийн батлах аваагүй үед бол тэр хүнийг шүүх цагдаа энэ чинь хорих эрхгүй.
Эрдэнэтуяа -
А хүчтэй байж тэ?
Халтар -
Хүчтэй байсин.
Эрдэнэтуяа -
Эвлэлийн байгууллага яагаад хүчтэй байсийн бэ?
Халтар -
Яахав дээ одоо олны хайрыг л авсан. Сайхан л байхгүй юу. Залуучууддаа монгол хайртай л байсны буян байхгүй юу. Тийн. Одоо тэгээл энэ төрийн энэ олон улсуудаар хийхэд залуучуудаар хүмүүжүүлсэн хүн байдагүй ш дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Эвлэл гэж том байгууллага байсан байна?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Та ер нь даргыг хэдэн жил хийв? Эвлэлд ер нь ямар ямар алба хашжийв?
Халтар -
Гүй ээ би хэллээ ш дээ. 26 жил.
Эрдэнэтуяа -
Дан шууд дарга юм уу?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Оо ой оо. Агуу ай. 26 жил дарга гэдэг чинь. Том амжилт шүү тэ?
Халтар -
Аанхаа. Тэгээд Сэлэнгэд бол ах нь одоо энэ олон жил ажиллахад 3 түүх л үлдээсийн.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Одоо энэ Сэлэнгэ аймагтаан ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Одоо 59 оноос хойш одоо хүртэл сууж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
За нэгдүгээрт болул Шаамарт анхныхаа даргаар байсан л даа. Шаамарын нэгдлийг хөгжүүлэж сангийн аж ахуй болгох суурийг тавьж өгсийн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Энэ за юу.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Одоо тийн. Шаамарт анх. Хоёрт нь энэ Сэлэнгэдээ дэвшиж ирээд энэ Сүхбаатар хотод байж байхдаа тэр жанжны талбайн урд саад байна уу?
Эрдэнэтуяа -
За тийн.
Халтар -
Нэг цэцэрлэг байна уу?
Эрдэнэтуяа -
Тийн.
Халтар -
Тэрийг байгуулж өгсийн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Халтар -
Тийн. Тэгээд тэр харагдаж байгаа хажуу талын одоо тэр уулын хажуу талд жаахан хамар байна уу?
Эрдэнэтуяа -
Аль зүүн талд нь уу?
Халтар -
Уул тэр одоо Сүхбаатар хотын энд.
Эрдэнэтуяа -
Аа гурилын үйлдвэрийн цаана шовойгоод байгаа юу?
Халтар -
Анг. Хажуу талд нь хамар байгаа биз дээ?
Эрдэнэтуяа -
Аа тийм байна. Тийм байна.
Халтар -
Тэрний чинь дээр чулуун тавцан зассан тэндээр залуучуудаа бүжиглүүлдэг байсийн.
Эрдэнэтуяа -
Аа а.
Халтар -
Одоо тэр нь байхгүй болчихсон байна лээ.
Эрдэнэтуяа -
А тэгээд сайхан юмаа бас тэгээд.
Халтар -
Эрүүл агаарт хэдэн залуучуудаа гаргадаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Ийм хоёр юм энд энд бий болгосон.
Эрдэнэтуяа -
Аан. Нэг нь Шаамарт.
Халтар -
Тийн. Нэг нь шаамарт хоёр нь. Гуравдугаарт нь болул Баруунхараа гэж Баянгол гэдэг шүү дээ одоо.
Эрдэнэтуяа -
Тийн Баянгол.
Халтар -
Тийн. Баянголын нэгдлийг сангийн аж ахуй болгож анх удаа түлхүүрий нь гардаж авсан.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Анхны дарга нь.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийм л гурван юм Сэлэнгэд үлдсийн. Тийм учраас энэ хэд чинь надад бусдаасаа их сайн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Ийм л хэдээр хорвоог өнгөрлөө дөө одоо.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Хүн ер нь ажилаж байгаа газартаа юм үлдээх сайхан:
Эрдэнэтуяа -
Аан. Одоо юу гэдэг билээ, манайх ер нь зөвхөн л Оростой юу өөр орон байсан уу харилцаатай? Социалист оронууд л уу?
Халтар -
Тийн. Социалист орнууд интер интерграци гэж байсийн.
Эрдэнэтуяа -
Интергац аа?
Халтар -
Нэгдцэн бүх юмаараа.
Эрдэнэтуяа -
Аа за.
Халтар -
Худалдаагаараа, үзэл суртлаараа,
Эрдэнэтуяа -
Хоорондоо худалдаа явуулах уу?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Халтар -
Өөрөөр хэлхийн бол улс төрийн асуудлаар,
Эрдэнэтуяа -
Аанхан
Халтар -
Эдийн засгийнхаа асуудлаар, соёлынхоо асуудлаар,
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Ингээд бүх юмаараа нэгдцэн интергаци байсан байхгүй юу. Нэгдэл.
Эрдэнэтуяа -
Аан. Одоо тэр үеийн дарга цэргийн хоорондын харьцаа, одоогийн дарга цэргийн хоорондын харьцаа ямар ялгаа гарч байна.
Халтар -
А их өөр байна. Одоо бол дандаа л хамраал байхийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Одоо бол ерөөсөө нийгмийн юу чинь 3 юмандээр л тогтоод байгаан санагдаад байгаан.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Нэгдүгээрт нь өнгө мөнгө,
Эрдэнэтуяа -
А өнгө мөнгө?
Халтар -
Тийн. Хоёрдугаарт нь бол одоо авгай хүүхдийн замбараагүй байдал.
Эрдэнэтуяа -
Аа бас гэр бүл баталгаатай байж байж хүний гэдэг утгаар нь?
Халтар -
Тийн. Хүний эрх ингээд.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Гуравдугаарт нь ерөөсөө нийгэм сахилга алдагдчихаж.
Эрдэнэтуяа -
Тэр чигтээ?
Халтар -
Тэр чигтээ. Тийм. Хүнээ хүндлэх ёс байхгүй болцон л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
МАанхаа. За
Халтар -
Тийн. Энийг авч явахад чинь жаахан хугацаатай хэрэгтэй байх л даа.
Эрдэнэтуяа -
Аан за. Аан. Хугацаа юу?
Халтар -
Хугацаа нилээн хэрэгтэй л дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед одоо энэ социализмын нийгмийн үед хүн ажилд орох процесс тэ одооны энэ ажилд орьё гэсэн процесс өөрчлөгдсөн үү? Тэр үед ажилд орох процесс ямар байсийн бэ?
Халтар -
Тийн. Ерөөсөө ажилд орьё гэж өргөдөл өгөө л. Тэгээ л өргөдлий нь боловсон хүчин хүлээж аваал дарга дээрээ оруулаа л ажилд авчина.
Эрдэнэтуяа -
Аан. Ер нь ажилтай болгоход тэр эвлэл холбоотой юу?
Халтар -
Байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн. Залуучууды нь эвлэлийн байгууллага,
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Настайчууды нь үйлдвэрчний байгууллага, энэ хоёр л.
Эрдэнэтуяа -
Аа залуучууд нь эвлэл, настай юу настайгаараа ялгардаг юм уу?
Халтар -
Тийн. Тэр чинь үйлдвэрчний эвлэл. Эвлэл ажилтныхаа эрхийг хамгаалаа л тийн. Тэгээ л эвлэл, үйлдвэрчин хоёр чинь яг нэг зүрх. Тийн. Бас нэх насны ялгаа гаргахгүй.
Эрдэнэтуяа -
Аан тийм л.
Халтар -
Аан.
Эрдэнэтуяа -
Өө бүр ялгаатай байсийм уу? би бүгдээрээ л юм байх гэж бодсон?
Халтар -
Аанхаа.
Эрдэнэтуяа -
Залуучууд юугаараа юм байна л даа тэ?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ер нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал бий юу?
Халтар -
Байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Гүн шарх үлдээсэн, гүн өөрчлөлт үлдээсэн, амьдралд чинь жоохон өөрчлөлт оруулсан ч юм уу, эсвэл сайнаар дурдсагдаж явдаг тийм?
Халтар -
Байхгүй ээ байхгүй.
Эрдэнэтуяа -
Байхгүй юу? Аан. Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу? Хадгалж барьсан.
Халтар -
Байхгүй ээ. Адилхан л
Эрдэнэтуяа -
Саяны гурван юм л байна даа.
Халтар -
Уудаг, иддэг юугаараа явж л байна.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээд манай Сэлэнгэ аймаг намайг ямар нэгэн юм болоход хаядаггүй юм.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээд баяр наадам болсон ч урилга өгөө л аваачаад хөөрхий ууж идүүлээ л.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Та ер нь одоохаана харьяалагдаж байна?
Халтар -
Хэн?
Эрдэнэтуяа -
Та. Нөгөө 10 сарын 1нд ахмадын юу болдгийн ш дээ хүлээн авалт мавалт?
Халтар -
Өө тэр чинь захиргаа авчийнш дээ.
Эрдэнэтуяа -
Аа аймгийн захиргаа нөгөө эвлэлийн юу гэдгээрээ?
Халтар -
Тийн, тийн. Тийн. Авчихдгийн.
Эрдэнэтуяа -
А харин хаана харьяалагддаг бол. Одоо тэгээд манай хөгшүүл зарим байгууллага нь дампуураад хэцүү болсон байна тэ?
Халтар -
Байхгүй ээ байхгүй.
Эрдэнэтуяа -
Хэцүү гэснээс энэ социализмын үед төрийн шашин хоёр, үгүй ээ төр шашин хоёр ямар байсийн бэ?
Халтар -
Төр шашин хоёр яахав юу шүү дээ. Шашин бол ерөөсөө л монголын ард түмэн. Монголын ард түмний их соёл.
Эрдэнэтуяа -
А за.
Халтар -
Тийн.тийн. Яаг жинхэнэ мин сэнгээсээ үүсээ л шашин шүтэж ирсэн манай монголын яаг жинхэнэ үндсэн шашин болул бөө. Бөөгийн шашин.
Эрдэнэтуяа -
А за. Аан.
Халтар -
Тийн. За тэгээд дараагаар нь болул яахав тэгээд янз янзын шашин орж ирж нөлөөлсөөр байгаад тэгээд шарын шашин тийн. Тэгээ л шарын шашин чинь есөн зүйл хамаг амьтны тусын тулд. Ингээл явдгийн. Тэхдээ болул яахав юуны юуны эсэргүүний юм уу нөгөө нэг нийгэм хөдлөх үед л шашин юу хоёрын хооронд баахан маргаан болж биенийгээ устгасан байгаам. А тэрнээс хойш тийн. Тэрнээс ардын засаг тогтоод шашинаа хавчсан юм байхгүй. Уншдгийгаа аман дотроо уншаа л шүтдэг юмаа шүтээ л ингээ л явж байсан. Ийм л юм.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ардчилал хувьчлал хоёрын талаар яриач та?
Халтар -
Аан
Эрдэнэтуяа -
Ардчилал, хувьчлал хоёр. Ардчилал ер нь анх яаж гарч ирж байв?
Халтар -
Ардчилал бол яахав дээ нийгмийн давалгаан дунд гарч ирсэн, хувьчлал бол яахав анх нь буруу явчихсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн. Нийгмийнхээ юуг бол суурийн дээрээ үндэслээ л. Тэгээ л тэрийгээ жижигрүүлэлгүй.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Жижигрүүлэхгүй жишээлэхийн бол сайхан саалийн ферм байхад л тэр чинь одоо 300 үнээтэй байна гэхэд л 300 хүнд нэгнэг үнээ өгчихгүй. Хүчий нь бөөгнүүлээ л тэгээл тэрэндээрээ хувийн болгож аваал тэгээл малаа өсгөөд, тэгээд тэрнээсээ гарсан ашиг шимээ тэд нартаа хуваагаа л явчих ёстой байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэхдээр л тэгэлгүй.
Эрдэнэтуяа -
Нэг нэгээр нь өгсөөр.
Халтар -
Нөгөө 300 үнээгий чинь 300 хүнд тараагаал. 10 тракторыг чинь 10 хүнд тараагаал. Ингээ л явчих дээр чинь яахын. Тэгээд нийгмийн хөгжил ч гэсэн саар саадаа л. Цаана хийж бүтээж байсан юм чинь сулраал. Тэгээл нөгөө хүн чинь нэх трактортай гэж овоож оцоогоол. Ингээл хоцорчихгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийн. Хувьдаа нээх их айхтар машин тэрэг юугүй байсан улсууд хувьд нэг юм авахараа тэ?
Халтар -
Тийн. Тийн. Нөгөө тэгээд жижиг улсуудаа алийв танай кампанид ажил хийхдээр чинь авахгүй. Ах дүү, амраг садан янз бүрийн юмнуудаа авчаачихээ л. Ингээ л өөрөөр хэлхийн бол тийм болчихгүй юу. Тэхдээр чинь нэг ангийн ялгаа гараад ирж байгаа биздээ. Ядуугийн ялгаа. Баян хоосний ялгаа гараад ирж байгаа биз дээ. Баян хоосны ялгаа болул асар их хэмжээтэй байна. Одоо болул.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тийн, тийн. Ер нь тэгээд яваандаа цаашдаа нийгмийн хөгжилд санхүүгийн хүчиртээ алигартад шилжихийн бол аюултай. Тийн байдаг.
Эрдэнэтуяа -
Та хувьчлалд яаж оролцож байсан?
Халтар -
Хувьчлалд юу байдгийн. Надад улаан мөнгө ч өгөөгүй.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Нэг юу нэг юу л өгсөн. Хуудас өгсөн. Тэр хуудаснаас нь би одоо хүртэл 20иод жил болох гэж байхад ганц улаан мөнгө олж аваагүй.
Эрдэнэтуяа -
Нөгөө нэг ягаан ч, ногоон ч билүү тасалбар уу?
Халтар -
Тийн. Тийн.
Эрдэнэтуяа -
А тэр юм уу?
Халтар -
Тийн. Тэгээл өмчгүй хоцорчихгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Гэхдээ та нөгөө хувьчлал гарахад нөгөө тэтгэвэрт гарцан байсан?
Халтар -
Аан?
Эрдэнэтуяа -
Тэтгэвэрт гарцан байсан уу?
Халтар -
Ан. Тэхэд багийн дарга хийж байсан.
Эрдэнэтуяа -
Аан зөв зөв. А тэгээд багийн дарга, ер нь тэр үед энэ хувьчлалаар юм олж авч чадаагүй ямар хүмүүс байна. Ямар хүмүүс нь юм олж авч чадаагүй вэ?
Халтар -
Ихэнх нь дарга нар л. Өөрөөр хэлхийн бол жижиг байсан улсууд л юу ч олж авч чадаагүй.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэхдээ дээрээс нь өмчгүй байгууллагын дарга нар юм шиг байгаан?
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Сургууль, эмнэлэг гэсэн тэ?
Халтар -
Яадгийм дээ тийн. Тэр үед чинь хувьчлалд орлоо гэхдээр чинь л сумын дарга хэн байсан тэр аваа л, намын дарга нь хэн байсан аваа л, үйлдвэрчний дарга нь хэн байсан аваал, эвлэлийн дарга хэн байсан тэр аваа л. Тэрнээс би сангийн аж ахуй махуйд ингээл байж байсан бол өдийд чинь нэг трактортай л байж байна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Дор хаяж.
Халтар -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэхэд чинь одоо энэ төрийн захиргаа махиргаа энэ талдаа байсан болхоор ингээд байхгүй. Хоосон. Тийн. Намайг хүн хүртэл загнадийнш дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Та одоо юуч үгүй хоцорсон гээд. хэ хэ.
Эрдэнэтуяа -
Одоо нээрээ л юу ч гүй хоцорсон байна?
Халтар -
Тийн. Тэхдээ яахав олны буянаар та нөхдийн буянаар гэдэс өлсөөгүй, тэтгэвэрийнхээ хэдэн цаасаар амьдраал, муу авгайгаа тэжээгээд явж л байна.
Эрдэнэтуяа -
Ардчилал, та ер нь ардчилалыг дэмждэг үү? Ардчилалд оролцож байсан уу?
Халтар -
Ардчилалд би оролцож байгаагүй.
Эрдэнэтуяа -
За. Яагаад?
Халтар -
Ардчилалыг анхандаа ойлгодоггүй байсан.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тэгээд өөрөөр хэлхийн бол эрх чөлөө л гэж яриад байгаан. Эрх чөлөө хэтэрхээрэй аюултай байдаг байхгүй юу. Нийгэм замбараагүй болчихдог.
Эрдэнэтуяа -
Аа за.
Халтар -
Тийм учраас би тэрийг дотроо цэнээд байдгийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Тэгнэ биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэр захиргаагүй болчихдоор чинь. Одоо хонь хариулж яваад эзэнгүй болул хургатайгаа нийлчихнэ биз дээ. Нийлчихдээр чинь сүүгээ хөхчинө биз дээ. Сүүгээ хөхсөний дараагаар чинь өнөө олон хурганууд чинь чацга алдана биз дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Ийм л байж байгаам. Тийн. Эхлээл одоо сайхан замбараатай сайхан хэлэлцэж ярилцаа л, өмч хөрөнгөнүүдээ яагаа л тэгээл энэ газар мазрыг чинь ахиухан өгөө л, ингэчихгүй нэг ноль долоохон гагаар яахийн. Хаанаа малынхаа хашаа барихын. Хаанаа ногоогоо тарихын, хаанаа өвөлжөөгөө барихын, хаанаа орон сууцаа барихын. Ноль долоохон га юм чинь.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Ноль долоо гэдэг чинь энэ л байна ш дээ. Ийм газар хаана юу хийхийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэхэд чинь энэ хязгааргүй сайхан нутагтай оронд чинь хүний нэг га, га газар өгчихөд чинь юу нь хорохийн. Тэгээд хөөрхий муу олохгүй биш олжийнэ. Орохгүй биш оржийнэ.
Эрдэнэтуяа -
За.
Халтар -
Тэгээд тэр чинь болул юугэжийнэ гэхээр сүүлд нь нөгөө хэдэн баячуудын гараар ороод байхгүй болчихож байна ш дээ. Энэ алтны уурхайнуудыг хар. Тийн. Тэгээд өөрөөр хэлхийн бол нийгэм чинь ингээд баларчихдаг байхгүй юу. Тийн. Байгаль дэлхий чинь сүйдлээ, ус ургамал ч байхгүй боллоо, малын бэлчээргүй болчиж байна,
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тэгээд байгаль ч бас аль талаасаа хавчиж байна.
Эрдэнэтуяа -
Аан.
Халтар -
Тийн. Одоо чи энэ Алтангэрэл ахынхыгаа хар л даа. Одоо ингэсээр байгаа л энэ чинь номхон байна ш дээ. Одоо алгын чинээтэй газар.
Эрдэнэтуяа -
Ан.
Халтар -
Ганц үнээ нь байгаа ч юм уу үгүй ч юм уу.
Эрдэнэтуяа -
Ганц тугалах нь чононд идүүлээд одоо хусран л байх шиг байна.
Халтар -
Тийн. Тэгээ л одоо уул нь ингэж амьдрах ёстой биш шүү дээ. Тийн. Нийгмийн амьдралаа 3 хүнд чинь нэгдүгээрт өрх гэрт, хувийн өмч, төрийн үүсэл гурав л байдаг биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Энэ гурваар л хүн амьдрахын тулд хорвоод төрсийн байгаа биз дээ. Тийн. Тэхдээр чинь нөгөө нь ингээд алдчихдаар чинь яахын.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Халтар -
Тийн. Тэгээд одоо яахав нийгмийн хазгай талаас нь архидалт ихдээд. Архидалт ихдээд эний чинь алаад хаячлааш дээ. Одоо сая нэг энийг бичээд яах вэ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.