Lhachinsüren

Basic information
Interviewee ID: 990250
Name: Lhachinsüren
Parent's name: Tüvden
Ovog: Ööld
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: [blank]
Born in: Jargalan sum, Govi-Altai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
work
politics / politicians
family
keepsakes / material culture
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Лхачинсүрэн -
Батнайрамдал нэгдлийн
Эрдэнэтуяа -
Ямар нэгдэл ээ
Лхачинсүрэн -
Жаргалант сумын Батнайрамдал нэгдлийн одоо
Эрдэнэтуяа -
Бат
Лхачинсүрэн -
Гишүүн хүн.
Эрдэнэтуяа -
За
Лхачинсүрэн -
Гишүүн хүн.
Эрдэнэтуяа -
Ямар нэгдлээ?
Лхачинсүрэн -
Батнайрамдал нэгдэл.
Эрдэнэтуяа -
А Батнайрамдал нэгдэл?
Лхачинсүрэн -
Батнайрамдал нэгдэл.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
1957 онд л түүнд элс ч байлаа.
Эрдэнэтуяа -
Хэдэн настайдаа?
Лхачинсүрэн -
Би одоо гуч, 1939 онд төрсөн.
Эрдэнэтуяа -
Хөө за.
Лхачинсүрэн -
Төрсөн хүн.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
За энэ хөгшин бол 1938 онд төрсөн. Тэхдээр зэрэг 17 настай айл өрх болсон хоёр доо анх эхлээ л.
Эрдэнэтуяа -
Аан за.
Лхачинсүрэн -
Тэгээл одоо өдий болтол
Эрдэнэтуяа -
Ханилаа л явж байна у??
Лхачинсүрэн -
Тэгээ л ханилаа л явж байгаа эд.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
За үр хүүхэд бол л 13 хүүхэд төрсөн. 10 нь одоо амьд, амьд сэрүүн амьдарч явна даа.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л одоо өшөө одоо юу юу гэж ярив, ярихийм дээ одоо социализмын үед бол одоо болбол одоо бол яахав диктатур их юу байсан. Диктатур ихтэй байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л одоо энэ зах зээлд ортол хүртэл одоо энэ хувьсгалт нам намд л бидур одоо их чухам намын гишүүн биш. Тэхдээ харъяалагдаж явсан. Тэхдээ одоо 70 гаруй жил одоо хувьсгалт намын юунд
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Явж байсан. Одоо тэгээ л одоо энэ зах зээлээс өмнө одоо тэгээ л Батнайрамдал нэгдэл одоо тэгээ л мал малчин гээч л явлаа, ногоочин ч тарьж явлаа.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Юм юм хийж ч явлаа, манаач ч хийж явлаа. Юм бүгд л хийж явсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэхдээ ямар ч байсан одоо ажил одоо энэ цагтай харьцуулахын бол ажил хөдөлмөр бол дихтатурын хувьд их сайн. Ажил хөдөлмөр л бол л ер нь одоо их бодоод байхад л одоо ер нь цаг алдахгүй ажил төрөл ер нь ихтэй суботник муботник ч ихтэй, мал ахуй ч, нэгдлийн мал ахуй яахад дахдин үйлдэхүйн гэж ярьжийсэн, үйлдвэр үйлдэхүйн, сааль сүү л одоо бүх л юмаа одоо биелүүл биелүүлж байсан тийм л явдалтай байсин.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Одоо яахав, хөдөлмөрийн дэвтэр гэж бидүүс байжийсан. Хөдөлмөрийн дэвтрээ одоо бол л биднүүс өнөө юу яагаа л тэтгэвэр тэтгэмж юу яахад наад чинь одоо хувийн хэрэг юм даа. Энд болул одоо миний бүх л одоо байж байгаа юмнууд наад чинь их их л бүх хэрэг хийж явсан ажил баримтууд наад дээр чинь байгаа.
Эрдэнэтуяа -
Аан. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Батнайрамдал нэгдлийн гишүүн Түвдэн овогтой Начинсүрэн. Хувийн хэрэг гэжийн шүү.
Лхачинсүрэн -
Тийн. Хувийн хэрэг наад чинь одоо
Эрдэнэтуяа -
78 он гэжийн шүү.
Лхачинсүрэн -
Тийн наан чинь одоо хувийн хэрэгнүүд л байгаам.
Эрдэнэтуяа -
Хаа хувийн хэрэгт баяжилт хийсэн тухай тэмдэглэл гэнээ. Баяжилт гэж юу байхав?
Лхачинсүрэн -
Баяжилт чинь одоо ер нь л одоо хийж явсан бүх л бүрэлдхү, юу одоо наашаа л 90 онд шилжихэд л одоо наадах чинь хувийн хэрэг авсан, одоо энд л одоо ийшаагаа одоо бүх л
Эрдэнэтуяа -
Аан энд тэмдэглэл, хувийн хэргэн дээр тэмдэглэл хөтөлсөн хүмүүсийн нэр үү?
Лхачинсүрэн -
Аа тийн тэмдэглэл хөтөлсөн хүн анх өгсөн хүний
Эрдэнэтуяа -
Нэр юм байна тэ?
Лхачинсүрэн -
Нэр байгаа.
Эрдэнэтуяа -
Аа ийм анкетууд авдгийн байна тэ?
Лхачинсүрэн -
Анкетууд авна. Бит 2ыг тэгээл нөгөө үйлдэхүй мүйлдэхүйн тэгээд нөгөө сард тавин мянга юу таван зуун цаас ч бай зуун цаас ч бай одоо тэр чинь тэр үед болул ёстой жинхэнэ одоо хатуу мөнгө мөнгө хатуу байсан үед болул одоо ёстой нөгөө сав гурил одоо 100 цаастай байхад чинь одоо бүх л одоо цай, тамхи одоо бүх юмаа л авдаг л байлааш дээ одоо.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Одоо үе одоо.
Эрдэнэтуяа -
57 онд Батнайрамдал нэгдэлд элссийн юм байна л даа тэ?
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ямар сургууль курс хэдэн онд төгссөн?
Лхачинсүрэн -
Сургуульд бол одоо нээх
Эрдэнэтуяа -
Дизель моторчин 1963 онд төгссөн юм байна тэ? Энэ нэгдлийнхаа журмаар төгссийм уу?
Лхачинсүрэн -
1963 онд чинь цэргийн албанд албанд байж байгаад одоо
Эрдэнэтуяа -
Аа энэ мэргэжлийг эзэмшсэн үү?
Лхачинсүрэн -
А мэргэжил эзэмшсэн эд байгаам. Би одоо 60 онд цэрэгт ороо л 63 онд халагдсан хүн шүү дээ одоо.
Эрдэнэтуяа -
Аан ер нь бас тэр үед цэрэг нөгөө зөвхөн юу хаахаас алба хаахаас гадна
Лхачинсүрэн -
3 жил алба хааж байгаа л
Эрдэнэтуяа -
Мэргэжил эзэмшүүлдэг байсан юм шиг байгаан тэ?
Лхачинсүрэн -
Тийн. Одоо тэгээ л ийшээгээ
Эрдэнэтуяа -
Нэгдлийн гишүүнээр тавинжил хаалаа л. Энэ ажил орсон өөрчлөгдсөн тухай?
Лхачинсүрэн -
Аа тийн ажилд оржийсэн.
Эрдэнэтуяа -
Аа энэ тэдэн он тэдэн онд тийм тийм юм хийжийсэн гэж нэгбүрчлэн бичдэгийн байна тэ?
Лхачинсүрэн -
Тийн, тийн.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тийн хийжийсэн ти, үр хүүхдээ бойжуулжийсэн, барьж байсан
Эрдэнэтуяа -
Анхг
Лхачинсүрэн -
Одоо бас эмчлүүлжийсэн юмнууд ч нааддээр чинь байгаа л байх.
Эрдэнэтуяа -
Өө х бүр он сартайгаа 69 оны 11р сарын 31ны нэгдлийн шийдвэрээр, 70 оны 1 сарын 1нд туслах үйлдвэрт,
Лхачинсүрэн -
Орж байсан
Эрдэнэтуяа -
72 оны 4 сарын 15 –нд тариачнаар,
Лхачинсүрэн -
Тиймээ, тариачин л
Эрдэнэтуяа -
Хамгийн сүүлд 74 оны 10 сарын 1нд хоньчингоор пөөх
Лхачинсүрэн -
Хоньчингоор
Эрдэнэтуяа -
Нэгбүрчлэн бичдгийн байнаш дээ?
Лхачинсүрэн -
Тэгээ л ийшээ болул тэгээ л үйлдвэр үйлдэхүйний одоо өнөө биднүүс чинь одоо тав арван цаасандаа одоо ерөөсөө л сааль сүүгээ гүйцэтгэсэн барьсан одоо ноос сүү л одоо нөгөө яажийсэн хялгас хөөвөр ноолуур гээд л одоо 18 цаас л байлаа нэгдүгээр ноолуур.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Түүнчинь одоо тэгээ л ёстой махаа иджээж хялгасы нь түүж байж оруул оруулж байлаа. Хөөвөр хялгас хөөвөр хялгас эднарүүсийг чинь одоо ерөөсөө одоо одоо л нэг зах зээл дээр одоо л нэг малын ноос үсийг чинь одоо тоохоо байчихсан одоо
Эрдэнэтуяа -
Аан. Анх бол
Лхачинсүрэн -
Анх бол одоо
Эрдэнэтуяа -
Анх бол хялгасы нь тоолуулж байсан байна?
Лхачинсүрэн -
Тийн. Бүх л малаа ноогдол, ноогдол өгдөг байлааш дээ одоо. Тэгээд биднүүс ноогдлоо төлж барихгүй бол тэгээ л одоо юу яаж байсан одоо баахан ноогдол хий ноогдол төлж явсан удаа ч байгаа.
Эрдэнэтуяа -
За хий ноогдол гэдэг нь?
Лхачинсүрэн -
Хий ноогдол гэдэг нь малын төлөвлөгөө дансанд тоолуулцан малаан дутааж барьчихийн бол тэрнийг чинь болул эргүүлээд тэрний чинь одоо бэлэн болгоо л төлж байна.
Эрдэнэтуяа -
Аа одоо ямар нэг үхүүлсэн ч юм уу, ямар нэгэн юм болцон ч гэсэн амьдаар тоолуулаад ?
Лхачинсүрэн -
Аа амьдаар тоолуулцан чинь ноос ноолууры нь яг хуулийн юугаар авч байлаа.
Эрдэнэтуяа -
Аа энд бол 76, 77, 78, 79 онд бүр юу яасийн байна ш дээ тэ бүүр нэг бүрчлэн юу яасийн байна тэ?
Лхачинсүрэн -
Тийн. Нэгбүрчлэн гарцан байгаа.
Эрдэнэтуяа -
Энэ юу юм уу? Энэ цалингийн тоо юм байна тэ? Цалингийн хэмжээ юм уу?
Лхачинсүрэн -
Аа тийн. Цалингийн хэмжээ цалингийн хэмжээ гэж биднүүс болул
Эрдэнэтуяа -
Бага байна тэ?
Лхачинсүрэн -
Тун бага байсан байдаг байхгүй юу. Тэгээд
Эрдэнэтуяа -
200, 250аас
Лхачинсүрэн -
Тийн тэгээ л ер нь. 100, 120, тэгээ л 50 төгрөг ч зарим үед байгаа.
Эрдэнэтуяа -
Аан. Аа тэгээд ар талд нь тэгээд юу гэж байна. Сүү.
Лхачинсүрэн -
Аан тийн. Энэ одоо үйлдэхүйн үйлдэхүүнийг л одоо
Эрдэнэтуяа -
Ахар гэж юу юм бэ?
Лхачинсүрэн -
Аа
Эрдэнэтуяа -
Ахар гэж юу юм бэ?
Лхачинсүрэн -
Ахар гэж одоо хонины ноо с хонины ноосны одоо хэмжээ норм л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Тэр хамгийн эхнийх юу юм бэ? Хур
Лхачинсүрэн -
Энэ дээр одоо юунууд нь байгаа байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Хурганы ноос юм уу?
Лхачинсүрэн -
Хурганы ноос.
Эрдэнэтуяа -
Аа тэгээд с үү.
Лхачинсүрэн -
А хурганы ноос ахар гээл тэгээ л сүү үйлдэхүүн гээ л тэгээл одоо мах.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд ноолуур.
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Юу юу?
Лхачинсүрэн -
Тэгээ л ийм л
Эрдэнэтуяа -
Ийм ингэж нарийвчлан гаргадаг юм байна тэ?
Лхачинсүрэн -
Ингэж нарийвчилж гаргаа л нарийвчлан
Эрдэнэтуяа -
Он онгоор нь юм байнаш дээ?
Лхачинсүрэн -
Он онгоор нь нарийвчилж гар гар гарга ж байсан эд байхгүй юу. Тэгээ л одоо одооч яривал энэ одоо энэ зах зээл орсо н ноос л өмнө болул одоо ер нь таг юу яг яривал одоо энэ яс биднүүсийг одоо бариул ажил төрөл юм бүх одоо манаач ч байсан яс л одоо цаг бүртгэж л одоо яг ажиллаж байсан ид. Одоо энэ зах зээлд ороод одоо энэ ажилтай ажилгүйчүүд нь ч дийлдэхээс байсийн байна одоо ер нь цаг аанч нэх хайхарсан юм алга байна. Түүнэс энэ одоо энэ үед биднүүс биднүүсийн үед бол одоо жинхэнэ диктатурын үед жинхэнэ цаг баримт цаг баримтаан баримтлаж одоо яг норм төлөвлөгөөгөө биелүүлсэн, биелүүлээгүй нь одоо бас арга хэмжээ ч авахуулж байсан эд.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
За бид энэ даруйн хугацаанд болул бид 2 болул ял шийтгэл ямар ч байсан хүлээгээгүй. А харин шагнал гавъяа бол бас мэр сэр байгаа. Байгаа.
Эрдэнэтуяа -
Авч байсан байна?
Лхачинсүрэн -
Байгаа ямар ч байсан. Орон нутаг тэгээд 40 жилийн ойн медалийг би бол цэргийн албанд 60 онд ирээд 61 онд авч байсан. Хамгийн сүүлд энд ирээд энэ БАянхараатад тэгээд 80 жилийн ойн медальтай.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Улсын. Тэгээ л одоо сум орноосоо аварга маврага одоо аймаг маймгийн одоо болбол баярын бичигнүүд их л хүртэж байсан. Тэгээд.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээд одоо тэтгэвэр тэтгэмжээ хийдэг ажлаа хийгээ л одоо тэтгэвэр тэтгэмжээ гараа л өдий хүртэл одоо тэгээ л одоо яахав зар ахиж явсаар байгаад одоонэг 81 мянган цаасны л
Эрдэнэтуяа -
Тэтгэвэртэй юу?
Лхачинсүрэн -
Тэтгэмжтэй л байна.
Эрдэнэтуяа -
Энэ одоо нэгдлийн цалин ер нь бага байсийм уу?
Лхачинсүрэн -
Ер нь бага байсан. Ер нь бага. Нэгдлийн цалин бол үнэ үнэхээр бага байсан. Тэгээд л түүгээрээ тэтгэвэр тэтгэмж их бага тогтоогдож байна.
Эрдэнэтуяа -
Аан. Цалин бага байсан болохоор?
Лхачинсүрэн -
Цалин бага байсан болохоор зэрэг.
Эрдэнэтуяа -
Уул нь ажилласан бол? Хийжээсэн
Лхачинсүрэн -
Ажилласан бол би чинь одоо 32 жил ажиллаа л тэтгэвэртээ гарсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Би бол 65 он, энэ хөгшин бол тавин хэдэн он, олон хүүхэд төрүүлсэн энээ тэр гээд бас урьдчлаад бас өмнө гарсан л даа.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Ийм байгаам.
Эрдэнэтуяа -
Хийдэг ажил нь бусад ажлаа бараг илүү ч байж магадгүй?
Лхачинсүрэн -
Аа одоо энэ ажил харьцуулахад болул хийж байсан ажил бол их л ажил хийж байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Эд байгаам.
Эрдэнэтуяа -
Тэгээд цалин мөнгөний талаар цаашаагаа санал гаргаж байсан уу?
Лхачинсүрэн -
Өө танил санал эднар гаргаж байсан юм байхгүй ээ. Тэгээ л одоо алсаасаа л социализмын үед ийм л байсан бусад тэгээ л хийснийхаа хэрээр тэгээ л нэг зуун цаас авахад одоо тамхи гурилаа бүх л юмаа цайгаа аваа л шувтардаг энээ нэг хил гурил гэхэд л нэг төгрөг байлаа. Далан хил гурил авахад л 70 цаасаар авч байлаа.
Эрдэнэтуяа -
70 төгрөг. Аанхнг
Лхачинсүрэн -
Тэгээ л одоо тэрүгээрээ л одоо хатуу мөнгө, мөнгө хатуу байсан болхоор зэрэг хүрээ л одоо амьдраал тэгээ л байсан. Одоог бодоход чинь 100 мянган цаасаар бол даах юм авахгүй л өнгөрч байх шиг байна.
Эрдэнэтуяа -
Авахгүй дээ тэ?
Лхачинсүрэн -
Тийн. Тэр 2ыг харьцуулахад одоо тэмээ ямаа хоёр шиг л байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Эддээ
Эрдэнэтуяа -
Энэ амины малын тухай гэжий нь?
Лхачинсүрэн -
А энэ амины мал ч яахав дээ. Аминыхаа малынхаа албан үүргийг л биелүүлж байсан одоо тэгээ л одоо тавь тавин есөн онд тэгээ л бүх мал ахуйгаа одоо Батнайрамдал нэгдэлдээ юу нийгэмчлээ л
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Нийгэмчлээ л өгсөн одоо тэгээ л нийгэмчлээ л өгсөн одоо тэгээ л одоо тэгээд ер ерэн нэгэн оноос эхлээ л зах зээл юу яагаа л тэр хэдэн малы нь өмчилж байсан хэдэн мал ахуйгаа эргүүлж одоо хувьд өгөө л жаахан малжиж байх шиг л байна.
Эрдэнэтуяа -
Аан. Энэ тэгээд ерөөсөө нэг доод тал нь 60, дээд тал нь далан хэд байхийн
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хязгаар тогтоож байсийм уу?
Лхачинсүрэн -
Тогтоож байсийн тэхэд.
Эрдэнэтуяа -
За. Хязгаарын тухай яриач?
Лхачинсүрэн -
Хязгаарын тухай болул яахав ер нь одоо ам бүлдээ л жаахан тохируулсхийгээ л тэгээ л тэхдээ энэ энэ мал болул хувийн малы чинь болул өсгөхөд боломж байвал байсан л даа. Тэхдээ зүгээр албан үүрэг, албан журам одоо ид гарчийсэн болхоор зэрэг л хоосон төлөвлөгөө төлж байсан болхоор зэрэг л одоо мал жаахан цөөн байх л шаардлагатай байсан үе байгаам.
Эрдэнэтуяа -
Цаанаасаа юу?
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Цаанаасаа ер нь цөөхөн байлгах гэж үү?
Лхачинсүрэн -
Тийн. Тийн. Цаанаасаа ч юу байхав биднүүс одоо өөрсдөө бас одоо жаахан зохицуулж жаахан бага байлгүй болул их мал тэгээд одоо зуд турхан болоод янз бүрийн юм болоод яахын юм болул хоосон төлөвлөгөө бас их төлж байсан байхгүй юу. Түүнээс болул албан татвар матвар гээл тийм юмсы нь жаахан жийрхэж л малынхаа тоог цөөн болгож байсийн ийм л үе байгаам л даа.
Эрдэнэтуяа -
Аан. Аан. Малаа нуухуу?
Лхачинсүрэн -
Аа мал болул нуудаг газраа бол нууна нууна.
Эрдэнэтуяа -
Танайх.
Лхачинсүрэн -
Манайх юм болул нуух юм бол байхгүй. Одоо ёстой дээр үед болул ёстой модонд хоёр гурван үхэр уяж байгаад баригдаж байсан гээ л одоо гарч л байсан л даа. Гэхдээ биднүүс болул мал ахуйгаа нууна барина гэсэн юм байгаагүй, цөөндүү шиг л үнэн бие л үнэнээр нь тоолуулаа л жоохон цөөн байлгах л зорилго байснаас биш түүнээс их олон илүү тоогоор яагаад тийм нааш цаашаа нь хийгээд байх юм байхгүй л байсан. Ийм л эд байсийн байгаан.
Эрдэнэтуяа -
Аанхан. Энэ нэгдэлд анх танай нэгдэлд Батнайрамдал нэгдэл хэдий үед үүссэн бэ? Яаж үүссийн бэ?
Лхачинсүрэн -
Мянга манай Батнайрамдал нэгдэл чинь одоо энэ би одоо мартчхаад байгаам уу ер нь одоо чинь саяхан энэ 2002 оны үед л одоо далан жилээ хийлүү, наян жилээ хийлүү. Энд ерөөсөө
Эрдэнэтуяа -
Хөөх 20 хэдэн онд үүссэн юм уу?
Лхачинсүрэн -
Тийн. Би хорин нэгэн он гэлүү хорин таван он орчмын л үүссэн байх л гэж бодож байгаан одоо. Манай энэ одоо цөөхөн нэгдэл одоо Батнайрамдал нэгдэл одоо тун цөөхөн нэгдэл анх одоо үүсэж энэ одоо улсад нилээн дээгүүр цохиж байсан одоо нэгдэл шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэхээр би одоо бодоо байхад л одоо хорин хэдэн онд л одоо байгуулагдаж байсан болов уу? л гэж одоо, одоо одоо энэ ер нь ирэх энэ бараг яахад чинь одоо ер нь наян жилээ хийхгээд байна уу одоо тийм л орчим болж байгаа боловуу гэж бодоод байна.
Эрдэнэтуяа -
Бүр эрт байгуулагдсан байна тэ?
Лхачинсүрэн -
Эрт байгуулагдсан нэгдэл.
Эрдэнэтуяа -
Мянга есөн зуун тавин хэдэн он монд гэж байна тэ?
Лхачинсүрэн -
Ёстой ууган нэгдлүүдийн тоонд орж улсын ууган нэгдлүүдийн тоонд орж байсан нэгдэл байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Тийм байна. Ууган нэгдэлдээ орж байсийн байна.
Лхачинсүрэн -
Тийн. Ууган нэгдэлдээ орж байсийн эд байгаам.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Манай аав ээж болул ууган нэгдэлд л оролцож байсан юу байгаам эд байгаан.
Эрдэнэтуяа -
Аан. Тэгээд хэдэн оноос танай аав ээж нэгдэлд элссэн?
Лхачинсүрэн -
Өө манай аав ээж ер нь бид хоёр л тавин долоон онд л яахад чинь одоо тэхээр ер нь манай аав ээж хоёр
Эрдэнэтуяа -
Орцон байсан юм уу?
Лхачинсүрэн -
Орцон байссан байна л
Эрдэнэтуяа -
Нэгдэлд үү?
Лхачинсүрэн -
Тийн нэгдэлд.
Эрдэнэтуяа -
Та хоёр сууж
Лхачинсүрэн -
Бид хоёр одоо айл өрх болоод
Эрдэнэтуяа -
Хэдэн малтай
Лхачинсүрэн -
Тийн. Хэдэн малтай айл өрх болоо л тэгээд ер нь тавин долоон онд бид хоёр болул тавин долоон онд бол нэг арванхоёр сард айл болж байсан үе шүү дээ одоо.
Эрдэнэтуяа -
Аан Аан.
Лхачинсүрэн -
Одоо миний хамгийн ууган хүү 52 настай болоод байна.
Эрдэнэтуяа -
Хөө том хөө 52 настай гэхэд
Лхачинсүрэн -
Тийн, Манай ууган хүү
Эрдэнэтуяа -
Танай том хүүгээс ярилцлага авмаар юм байна?
Лхачинсүрэн -
Манай энэ ууган хүү 52 настай, дараах хүү нь хоёрхон, ганцхан жилийн зөрөөтэй одоо байгаа,
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээд одоо ер нь ойр ойрхон гарсан л даа. Манай хүүхдүүд бол одоо тэгээд би одоо 10 хүүхэдтэй. 5 эрэгтэй, 5 эмэгтэй 10 хүүхэдтэй.
Эрдэнэтуяа -
Аяа яа ямар сайхан тэнцүүхэн а?
Лхачинсүрэн -
Тэгээд одоо энэ үндсэндээ одоо цугаараа айл өрх болоо л бид 2 хоёулахнаа. Тэгээ л дээд сургууль мургууль төгссөн хүүхдүүд бол нээх байхгүй. Тэхдээ 10 жил дээд тал нь юу холбооны техником, тмс төгссөн ийм л юм төгссөн тэгээ л тийм л юм. Тэгээ л одоо тархи доргүй хөл гаргүй болоо л
Эрдэнэтуяа -
Амьдраад л болоод л байна даа? Аа
Лхачинсүрэн -
Амьдрал болоо л тэгээд одоо яв явж байна тэгээ л.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Энэ манай хөгшин болул сургууль соёлд суугаачгүй хөгшин.
Эрдэнэтуяа -
Аан. Ер нь багаасаа юу? Бага сургууль төгссөн үү?
Лхачинсүрэн -
Ер нь бага сургууль төгсөөгүй. Тэгээ л ер нь үл мэдэх юу л яасан байх.
Эрдэнэтуяа -
Нэрээ
Лхачинсүрэн -
Нэрээ л гаргасан байх. Би бол яахав бага сургууль төгссөн. Тэгээ л гарсан. Тэгээ л би нэг 4р анги төгссөн дөө.
Эрдэнэтуяа -
Аан. Ер нь тэр үед 4р анги төгсдөг байсан уу?
Лхачинсүрэн -
Тийн. Үгүй ээ тэр 4өөсөө цаашаа ахивал ахидаг л байсан тэгээ л аав ээж энтэр гаргаа л авцан байсийн байгаа биз.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л одоо 70 гараад явж байна тэгээ л бид хоёр.
Эрдэнэтуяа -
Ануухан байна.
Лхачинсүрэн -
А ногоогоо юу тариагаар их амьдарч байсан эд байгаам. Өнөө л одоо жинхэнэ л тариа тарьж байхад чинь одоо жинхэнэ л одоо үхэр тэрэг, тэмээн тэрэг, тэргээр л одоо тарьж одоо тэр тариа ногоогоо хураахад болул ингэж ямриймаа энэ юутай адилхан одооны юутай адилхан ингээд техникээр хураагийн биш. Дахдин гараараа яагаал тэгээл одоо тариа мариагаа яагаал арилгаж барихад чинь дахдин л гараараа айж адуу малаар гишгүүлж байж л тэгж л авч барьж байсан эд байгаан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Ногоо нээх их тарьж байгаагүй. Сүүлийн үед л одоо далан хэдэн онд л одоо наян хэдэн оны үед л одоо жаахан ногоо тарьж жаахан хүнсний ногоо тарьдаг манай тэр газар.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тийм л байсан. Эд байгаан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тиймэрхүү л амьдар амьдарч одоо тэгээ л энэ үр хүүхдээ бойжуулж байсан ч тэр, тэгээ л үр хүүхдээ бойжуулж байсан ч дахдин л нэг уяатай хэд хоногоор ч хамаагүй одоо мал ахуй эдэндээ явж байсан. Одооныхтой адилхан ийм сайхан бойжуулна гэж байхгүй, үр хүүхдээ нэг гэр оронгоосоо уячихаал мал ахуйдаа, аргал түлшдээ тэгээ л явчдаг ийм л үе байлаа.
Эрдэнэтуяа -
Аргагүй дээ тэр олон малы чинь тэгээ л хүүхдээ хараад суух юм уу? малдаа харахым уу? тэ.
Лхачинсүрэн -
Тийн. Тиймэрхүү л амьдралтай явж л өдий хүрч байна. Одоо энэ цаг бол одоо зах зээлд орсноос хойш бол одоо тэгээ л яахав юм юм л тэнцсэн л юм алга л байна. Ер нь зүгээр гэхдээ л одоо ер нь биднүүсийн яаж байгаа үед бол одоо ажлын байр майрч олдохгүй, тийм юм социализмын үед бол ажил төрөл сайн олддог байсин эд шүү дээ одоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Одоо энэ зах зээлд ороо л энэ ажил, байр ч олдох юм алга. Энэ хүүхэд ажил төрөл ч олдохгүй юм. Тэгээ л одоо энэ ажилгүй архи уухад ажилгүй тийм л цаг одоо их байх шиг санагдаад байгаам одоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тэгээ л одоо тийм хүндэтгэл мүндэтгэл одоо тийм юм болул одоо биднуусын үед болул одоо айлын хоймор гарахгүй үе байсан шүү дээ одоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Одооны хүүхэд бол тийм эх зах, энэ аав ээж энэ эх зах тийм юмаа энэ бодох ч юм алга одоо. ер нь тэгээ л ер нь эх захаа алдцан л тийм л.
Эрдэнэтуяа -
Хүмүүжилтэй та нар бол?
Лхачинсүрэн -
Биднуус бол үнэхээр хүмүүжилтэй байсан одоо. Биднуус бол. Биднуус бол нас ахиу улсуудын бол дээр гарна ч гэж байхгүй. Үүдэн хоймор нь байж байгаа л цай цүү өгвөл хишиг нөгөө боов шоов юу ааруул сааруул аввал тэгээ л авч идээ л гарна уу гэхээс одоотой адилхан ийм замбараагүй байна ч гэж одоо байхгүй л эд санагдаж байгаан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тэгээд одоо юм юмыг угаасаа ч одоо мартамтгай тэгээ л одоо нас ахиадахаар ч юм санах ч бодох ч юм алга болсийн. Одоо тэгээд яахав тэгээ л улс эх орондоо юмаа хийдгээ хийчихээд л одоо улсаар одоо яахав хэдэн тэтгэвэрийн хэдээ аваа л одоо амьдарч байна.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Одоо тэгээ л ингээ л ирэхээр зэрэг тэр тэтгэвэрийн хэд ч одоо хүрэхээ байж байна.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Хувь хүн нэгдэлд яаж элсдэг байсан?
Лхачинсүрэн -
Хувь хүн болул нэгдэлд болул ер нь тэгээл одоо нэгдэлд болул бөөнөөрөө л баг бригад ингэж одоо тэхэд одоо баг л гэж байснаас одоо юу бригад л гэж байснаас одоо баг маг ингэж байгаагүй. Тэгээ л баг багаараа тэгээ л нийлж ярьж байгаа л тэгээ л орчихдог л.
Эрдэнэтуяа -
За юу гэж ярихав. Хэн ярихав. Ямар учраас цугладгийн?
Лхачинсүрэн -
Одоо яахав тэр бас багийн дарга, сум орны бас юу яаж бөөгнүүлээд бас яриа хөөрөө хийж л байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
байхл даа. Одоо тэгээ л үндсэндээ бөөнөөрөө ороо л тэгээ л одоо ер нь нэгдэл гэдэг ажил юу нэгдэл чинь одоо юу бас давуу талтай байсан үе ч өнөө тармаг байсан улсууд ч давуу талтай байсан. Түүнийхээ юунд яагаа л тэгээ л цугаараа нэгдлийн гишүүн болоо л тэгээ л мал мах, мал малаан маллаа л тариа юугаан тарих нь тариал тэгээ л. Тэгээд энэ чинь дахдин үйлдэхүүнд гэж ярихаас одоо тэгээд тэрнийгээн л.
Эрдэнэтуяа -
Нормоо юу?
Лхачинсүрэн -
Тийн нормоо нь л одоо
Эрдэнэтуяа -
Үйлдэхүүн гэж ярих уу?
Лхачинсүрэн -
Тийн үйлдэхүүнд гэж ярихаар чинь тэгээ л одоо тэр үйлдэхүүнээ л одоо жил жилдээ одоо ухаандаа төмс ч бай, ааруул, тэр тос мос завод мавод гээд жоохон бөөгнүүлээд авчихдаг байлаа. Тэгээ л тэрнийхээ жаахан үйлдэхүүнээ тэр гишүүддээ тарааж өгөө л тэгээ л тэрнийгээ авч идэж уудаг л үе байлаа л даа. За тэр үед чинь одоо гурил биднүүс чинь одоо цай хүртэл одоо дөрөв тав хувааж шоо моогоор өгдөг тийм л байлаа. Гурил хүртэл одоо дөрөв таван хилээр нэг хэсэг гурил тасраа л нэг хэсэг цай майгаар нэг иймэрхүү л байдалтай явж ирлээ дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь шууд нэгдэлд элсэхэд элсэх гэж байгаа улсууд малаа туугаад л очоод болоо юу? Өөр юм шаардах уу? үгүй юу?
Лхачинсүрэн -
Өөр юм шаардахгүй зүгээр. Элсч авсны артал дээр л одоо тоо толгой ихэдсэн тийм улсууд чинь одоо тэгээ л мал ахуйгаа тэр батаан нүүдэл дээр нийгэмчилж байсан үе байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Аа бүр цөөхөн малтай бол одоо өх юм бол байхгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л овоохон ямарч байсан 250, 300 орчим малтай болул тэгээ л тэрнийхээ нийгэмчилнэ.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л авчрээд авчээрд л нийгэмчилж байсан байхгүй юу?
Эрдэнэтуяа -
Аан. Тэгээд ер нь малгүй улсууд нь яахав?
Лхачинсүрэн -
А малгүй улсуудыг болул малгүй улсуудыг болбол бас малжуулах талаар бас яриа хөөрөө бас малжууулж л байсан даа.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тэхдээ нэх одоотой адилхан ч одоо нэх өнөө энэ аварга маваргууд гээд нэх сүйд болоод байхгүй байсан. Малчингууд аваад малтай болгоод байсан ч байхгүй гэхдээ зохих ёсны хэд хэдэн малтай болгох талаар болул ярьж бас малжуулжилж байсин эд.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Лхачинсүрэн -
Тийн. Өшөө гөөр одоо тийм нэх арга хэмжээ аваад байсан ч юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь энэ нэгдэлд авахаас татгалзаж байсан, эсэргүүцэж байсан улсууд байсан уу?
Лхачинсүрэн -
А нэх тийм юм бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Мал ихтэй улсууд яахав?
Лхачинсүрэн -
А мал ихтэй улсууд чинь одоо мал ихтэй улсууд чинь жаахан бас азнаж бас нэг нэг хоёр жил хойшилж л байсан байх.
Эрдэнэтуяа -
Аан. Яахнав гээд?
Лхачинсүрэн -
Бас яахнав гээд бас талы нь харж л байсан үе байх. Үе байгаан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
А тэхдээн бас нэх эсэргүүцээд сүйд болоод байх юм ч бас гайгүй л дээ. Тэгээ л тэр ганц хоёр жил хойшоо ухарч бас харж байгаа л тэгээ л энэ нийгэмчилэх нь ер нь зөв юм байна гэдгээ мэдэж хийгээ л тэгээ л нийгэмчлээл тэгж л байсан эд. тийн, эд байгаам.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тэгээд энэ та 300 толгой малтай байхад 300 мал бүгдийг нь өгөх үү?
Лхачинсүрэн -
Аа үгүй. 300 толгой малаан нэг 200гий нь л өгөө л 100тай нь хоцор хоцордог л байна. Тэгээд тэр хүнийхаа л одоо тэр айл одоо өөрснийхөө одоо одоо
Эрдэнэтуяа -
Дураар.
Лхачинсүрэн -
Дураар л одоо нийгэмчилж байсан эд л дээ.
Эрдэнэтуяа -
Үлдсэн тэр одоо, үлдэгдэл мал дээр нь өөрт нь хувьд үлдсэн мал дээр нь тоо зааж байсан уу?
Лхачинсүрэн -
Өө хувьчилж үлдсэн мал дээр нь болул өөрт нь үлдсэн мал дээр болбол албан журам одоо янз бүрийн одоо үс ноос тийм юм бол одоо улсын тэр юу болул тэр бол өөрт нь оногдож л байсан.
Эрдэнэтуяа -
Тоо нь.
Лхачинсүрэн -
Тэгээд тэр тоо нь болул яг яс хэд а тэг яс тэд байх ёстой гэдэг бол норм бол нэх
Эрдэнэтуяа -
Байгаагүй юу?
Лхачинсүрэн -
Заагаагүй, тогтоогоогүй байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Заагаагүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд энэ одоо 76аас 82 оны хооронд таны нөгөө амины малын тоог гаргасан байна л даа. Энэ дээр болбол яахав юу яагаад төрөл төрлөөр нь ялгасан байна. Яг энэ төрөл төрлөөр нь заахгүй биз дээ?
Лхачинсүрэн -
А төрөл төрлөөр нь заахгүй.
Эрдэнэтуяа -
Ийм ийм юм гэж заахгүй зүгээр.
Лхачинсүрэн -
Заахгүй зүгээр. Малынхаа яахав тоо толгойг өөрсөндөө л одоо тэр ам бүл бүлээ харгалзасхийгээ л олон ам бүл, цөөн ам бүл одоо тэгээ л одоо өөрийнхөө л ямар ч байсан хэдэн юм аваад яахаадхий гэснээс биш яг тийм мал тэчнээн тэчнээн бодноос, хонь ямаанаас тэчнээн авцар гээд тийм юм бол зааж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Аан. Энэ одоо юу нэгдэлд гишүүнээр элссийн ш дээ?
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд гишүүнээр элсээд элссэн улсууд ер нь малаа л маллах уу?
Лхачинсүрэн -
Малаа л маллана.
Эрдэнэтуяа -
Аан. Малгүй улсууд нь ч маллах уу?
Лхачинсүрэн -
Малгүй улсууд нь болул тэгээ л одоо жаахан тариа мариагаа л голчилж үйлдвэрлэнэ л голчлоно л доо. Сүүлийн үед л одоо жаахан ногоо тарьдаг болсон одоо энэ далан хэд, наян оны үед болул жаахан
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Төмсний ногоо жаахан лууван мууван тарьж сармис мармис тарьдаг болсийн байгаан. Тэхдээн бол тариа л голчилж байсан эд л дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Манай хөдөө болул ерөөсө ө халтар тариа гэдэг тариа л их тарьж байсан эд байгаан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Ийм байгаам
Эрдэнэтуяа -
Нэгдэл гишүүн хүн ямар үүрэгтэй байх ёстой юм бэ?
Лхачинсүрэн -
Нэгдлийн гишүүн хүн бол одоо нэгдлийн гишүүн бол одоо тэгээ л ер нь одоо өгсөн үүрэг даалгавараа л одоо бүрэн биелүүлж л байвал одоо ажил төрөл юугаа л одоо биелүүлж байвал одоо нэгдлийн гишүүний үүрэг одоо тэр л
Эрдэнэтуяа -
Ямар ажил, малаа маллана өөр?
Лхачинсүрэн -
Малаа маллана одоо тэгээ л ноос сүү тэгээ л сааль сүү тэгээ л тэр бүгдээ үйлдэрийнхаа төлөвлөгөө нормыг л биелүүлж л байвал одоо тэгээ л тэр чинь одоо тэгээд бүх ажил төрлөө хийж гүйцэтгэж байгаа л эд. Тэгээ л одоо зохих ёсныхоо жаахан өвс хадлангаа тэгээ л аваа л тэгээ л одоо тийм л юм нэгёсондоо тгээ л нэг ёсондоо биднуус чинь нэг ёсондоо хүний тэр үед болул хүний ерөөсөө л хий гэсэн юмаа л бүрэн дүүрэн хийгээ л явж л болул тэгээ л ерөөсөө ажил төрөл нь биелэгдэж байгаа. Цаг норм норм болул яс хатуу байна. Одоо албан та нар шиг албан байгууллагад ажиллаж байгаа улсууд болул ер нь цаг нормыг болул ёстой өглөө 8д болул 8, орой 6д болул 6 яс л цагаа барьж л ажиллаж байсан эд. Одоотой адилхан одоо ажилтай ч юм шиг, ажилгүй ч юм шиг одоо цаг норм нэх барьж ажиллах зах зээлд орцноос хойш болул ер нь цаг нормыг барьж байгаа юм алга байна ш дээ одоо энэ ажилтай ажилгүй ч энэ ер нь одоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тэхэд бол дээх нь үед болул арга байхгүй л одоо
Эрдэнэтуяа -
Та тэгээд нэгдэлд ямар мал малладаг байсан?
Лхачинсүрэн -
Би нэгдлийн хонь л малладаг байсан.
Эрдэнэтуяа -
Хэдийг?
Лхачинсүрэн -
Хонь л одоо энэ
Эрдэнэтуяа -
Хэдэн хонь?
Лхачинсүрэн -
Өө 300аас 500гийн хоёрын хооронд ер нь л 500 л орчим л одоо төллөх хонь бол 500 орчим одоо хурга ишиг болул одоо төллөх болул долоо найман зуугаар л суурилдаг байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Аа тэр суурь гэж юу юм бэ?
Лхачинсүрэн -
Суурь гэдэг чинь одоо, суурь гэдэг чинь одоо өнөө бид айл өрх бүр нэг одоо манайх гэхэд чинь нэг энэ есөн сарын найман сарын 25наас энэ одоо хурга ишиг нийлүүлээ л яахад чинь найман зууг нэг айлд өхөд чинь л одоо тэр чинь нэг суурь болгуулаа л явж байгаам. Аа төллөх мал нь болул 500 орчимд л өгч байгаам тэр нэг өрхөд.
Эрдэнэтуяа -
Суурь бол тоотой байх уу?
Лхачинсүрэн -
Тоотой байна.
Эрдэнэтуяа -
Яг нэг суурьд яг тэд байх ёстой гэж байх уу?
Лхачинсүрэн -
Суурь болул ер нь тэгээ л 300аас л төллөх мал нэг тоотой, а сувай хурга ишиг одоо тэгээ л эр хонь ямаа энтэр болуул одоо тогтмол найман зуугий нь л багцаатай тэгээ л нэх ч илүү ч яахгүй ээ. Төллөх мал бол 350500 хүнийхаа бүлээр болно.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Хөдөлмөрийн чадвартай нь хүнийхаа бүлээр л болно.
Эрдэнэтуяа -
Та нар өөрсдөө тогтоож тоогоо авах уу цаанаас нэгдлээс тогтоох уу?
Лхачинсүрэн -
Цаанаас нэгдлээс. Нэгдлээс бүр яг одоо хүн одоо энэ энэ одоо арав таван бүлтэй хүн байх юм бол хэд нь хөдөлмөрийн чадвартай байна, а арван зургаагаас дээш арван наймаас дээш хичнээн нь хөдөлмөрийн чадвартай хүн байна түүндээ эм малаан тооцоо л түүндээ малаан тооцоод ерөөсөө тэгж л малуулж байсин эд байгаан.
Эрдэнэтуяа -
Тэгээд энэ эм мал гэж дандаа л юу эм малы нь, дандаа эр малы нь, дандаа ишиг хргы нь тус тусад нь юм уу?
Лхачинсүрэн -
Тийн. Тус тусд нь сүрэглэж байсийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр 500 эм мал чинь 500лаа юу яах юм уу төллөхийм уу? төллөж чадахийм уу?
Лхачинсүрэн -
Чадахгүй. 500 эм хониос чинь ухаандаа хувь өгнө. 500 эм хониос чинь ухаандаа 80 хувь л юм ер нь голцуу л 500 төллөх малаас болул 80 хувий хувь л төлий нь авна.
Эрдэнэтуяа -
За
Лхачинсүрэн -
Тэрнээс цааш хорогдсон ийсэн 80 хувиас цааш хорогдсоний нь болул яасин болул 80 хувийнхаа болул төлийг болул ямар ч байсан бүрэн авч өх л бүр
Эрдэнэтуяа -
Үүрэгтэй?
Лхачинсүрэн -
Даалгавар тай.
Эрдэнэтуяа -
Чадаж байсан уу?
Лхачинсүрэн -
Өө чадажийсэн. Чадалгүй яахав зарим нь болуул тэрнээс 100 хувь ч авч байсан нөгөө мал ахуй нь ихэрлээ л хийгээ л сайн цаг агаар сайтай үед бол бүр 100 хувь ч авч өгч байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
За 100 хувь авч өгч байсан үе болул цааш илүү гарсны нь өөрсөнд нь өгч л байсан эд.
Эрдэнэтуяа -
Аа 100 хувь хийснээс нь хэдэн хувий нь уу?
Лхачинсүрэн -
Тийн. Тэр норм төлөвлөгөө дээр цаанаасаа даалгасан даалгавараас л цааш тав арав ч бай хорь ч бай мал болул өөрсөнд нь өгч малжуулж байсан эд.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аа а. Юу одоо тэр юу гэж байна ш дээ. Ацаглах гэж нэг юм яригдаад байдгийн тэрийг ер нь юу юм бэ? Тэр ацаглах тухай юм яриач.
Лхачинсүрэн -
Ашиглах аа?
Эрдэнэтуяа -
Ацаглах.
Лхачинсүрэн -
Ацаглахаа?
Эрдэнэтуяа -
Тийн. Мэдэх үү?
Лхачинсүрэн -
Тэр ацаглахыг чинь би сайн тодорхой мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Хүмүүс яахав би яахав сонсохнээ ацаглах гэдэг нь норм төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байж норм төлөвлөгөөгөөнөөсөө илүү ашиг машиг авсан айл.
Лхачинсүрэн -
Норм төлөвлөгөөгөө биелүүлээгүй л бол үндсэндээ төлүүлнэ гэсэн л үг л байсан төлүүлдэг л байсан даа тэр. Өшөө тэр ацаг лах ад чинь чухам одоо би миний хувьд болул ер нь би тэгж хийж үзээгүй болохоор зэрэг сайн мэдэхгүй л байна.
Эрдэнэтуяа -
Аан. Энэ одоо норм төлөвлөгөө өгч байна ш дээ?
Лхачинсүрэн -
За тийн.
Эрдэнэтуяа -
Хэр бодитой норм төлөвлөгөө байсан?
Лхачинсүрэн -
Үгүй ээ яахав тэгээд ямар ч байсан нэг ямар ч байсан нэг дундыг бариад ямар ч байсан нэг өнөө биелүүлчихмаар л ийм л юм өгч байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аан. Ямар ч байсан яаж ийж байгаа л биелүүлэх үү?
Лхачинсүрэн -
Яаж ийж байгаа л биелүүлнэ.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд биелүүлээгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ гарах уу?
Лхачинсүрэн -
Аа гарна гарна. Биелүүлээгүй байхад тэр захиргааны арга хэмжээ мэмжээ бас тэр нэгдэл энд зөвлөл мөвлөлийн даргын шийтгэл бол хүлээдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Аан. Нэгдлийнхээ удирдлагын талаар яриач. Ямар ямар удирдлагууд байсан. Дарга цэрэг.
Лхачинсүрэн -
Аа нэгдлийн удирдлагууд ч яахав дээ нэгдлийн дарга нь байна, орлогч нь байна.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л юу сум орны дарга нар байна. Тэгээ л одоо багийн дарга, тасгийн дарга ингээд ингээ л явж байсан.
Эрдэнэтуяа -
Ямар ямар хүмүүс байсан ер нь?
Лхачинсүрэн -
Явж байсан эд байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нэгдлийнхээ даргын талаар яриач. Ер нь ажил хийдэг талаар.
Лхачинсүрэн -
Нэгдлийн дарга бол яахав дээ, нэгдлийн дарга болул ерөөсөө малчдынхаа дунд л одоо энэ зай сайгүй л явж л одоо явж байсан явж байдаг л үүрэгтэй л байсан байлгүй. Тэгээ л одоо зуд турхан болно, янз бүрийн энэ одоо арга хэмжээ зохих ёсныхоо аргахэмжээ аваа л тэгээ л одоо ямархуу ямархуу ажил нь ямархуу доголдож байсан тэр тал дээр ажиллаж тийм л тийм л үүрэгтэй улсууд байсан шиг байгаан. Манай нэгдлийн дарга нар чинь одоо олон ч нэгдлийн дарга нар солигдсон доо.
Эрдэнэтуяа -
Юунаас болж солигдох уу?
Лхачинсүрэн -
Оо тэгээ л зарим нь ч бол яахав ажлын хариуцлага талаасаа л болдог л байх, зарим нь ч яахав бас янз бүрийн байдлаасаа шилжидэг л байх, тэгээ л ерөөсөө ерөөсөө л ингээ л одооныхтой адилхан ингээд дөрвөн жил томилогдчихоогүй хоёр жил болоо л, а нэг жил гаран болоо л тэгээ л одоо солигдож солигдож явдаг л байлаа.
Эрдэнэтуяа -
Хэн солихын?
Лхачинсүрэн -
Үгүй э тэр аймаг орныхоо юунаас л солидгийн байгаа биз одоо.
Эрдэнэтуяа -
Аан. Та нар хурал цуглаан хийдэг байсан уу?
Лхачинсүрэн -
А хурал цуглаан бол хийлгүй яахав. Сард, 15 хоног юм уу, сард юм уу одоо багийн дарга марга нар болул одоо хурал зөвлөгөөнийг хийнэ л дээ.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Одоо тэгээд нөгөө намын гишүүдийн намын гишүүн нөгөө, намын гишүүд нөгөө юу суртал ухуулга ухуулагч эднэр гээ л бишгүй л явж байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тэр үед.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Суртал ухуулга гэж нэгдэлд элссэн хүнд гэсэн үү?
Лхачинсүрэн -
Ерөөсөө тэр л баг юуныхаа хооронд болул одоо багийн ухуулагч нар болул одоо
Эрдэнэтуяа -
Ухуулагч гэж юу ер нь та нарт одоо юу ярихын?
Лхачинсүрэн -
Мах мах, Гүй одоо, орон нутагт одоо одоо одоо л энэ өвс хадлан бүх л одоо мал аж ахуйг үйлдэхүүн мүйлдэхүүн, ноос үс одоо тэгээ л одоо үүрэг даалгавараа одоо биелүүлэх мэелүүлэх талаар одоо ингээд одоо ухуулагч нар одоо их явдаг явдаг байлаа л даа. Тэгээ л одоо энэ хэвлэл мэвлэл ээс юмнаас одоо хүргэж өгдөг, морь малаар тогтмол хүргэж өгдөг шуудан аятай энэ их машин байхгүй байсан одоо морь малаар дахдин хүргэж өгдөг одоо тийм л байлаа.
Эрдэнэтуяа -
Аан. Агент гэж нэгдлээс
Лхачинсүрэн -
Агент гэж одоо нэгдэл сумаасаа гаргачихсан агентууд бол дахдин тэмээгээр. Тэгээ л нүүж барих болбол дахдин тэмээн хөсгөөр л одоо атан тэмээгээр л гэр оронгоо ачиж буулгаж л цагийн дөрвөн эргэлтэнд нүүдэл нүүдэл хийж байлаа. Тэгээ энэ агент магентууд чинь энэ дахдин тэмээнд ачаагаа ачижчихаа л тэгээ л хэсэг бригадынхаа айлаар явж зохих ёсныхоо цай тамхийг одоо тэгээ л бүх л юмаа хүргэж өгөө л тэгээ л авдагаа аваа л тэгээ л явдаг байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тэгээд нэгдэл яг цалингаа бүрэн өгөх үү? Цалингийн оронд нь өөр юм өгөх үү?
Лхачинсүрэн -
Оо цалин болбол цалингийн оронд одоо голцуу л одоо тэр л өвөл түүний ааруул, тэр нэг жаахан тариа ногоо тийм юмаа л голчилж өгнө.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Цалин өгвөл яахав дээ тэгээ л нэг юм зуу юм уу наян наян цаас л одоо урьдчилаа л өгдгийн юм уу тэгээд мөнгөний хэрэгцээ байвал одоо тэгээ л үйлдэхүүнд жилийн эцсээр л бодож одоо тийм юмаа л голцуу их өгч байсан эд байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тэнд ер нь тэр үед нэгдэлжих хөдөлгөөний талаар нэгдлийн талаар телевиз радиогоор за телевиз ч байхгүй байсан байх даа радио сонин сэтгүүлээр юу гэж гардаг байсан?
Лхачинсүрэн -
Сонин сэтгүүл одоо тэгээ л үгүй ээ яахав дээ тэгээ л одоо энэ орон нутгийнхаа одоо энэ сум бригадад одоо аймаг маймгийнхаа талаар бас л зохисон юм нууд гарч л байдаг л байсан. Энийг одоо нэх унш уншаа л одоо тэгээ л ганц нэг “Алтайн хөгжил” гэдэг нэртэй аймгийн манай Говьалтай гэж байсандаа “ Алтайн хөгжил” гээл нэг сонингууд л овоо ирнэ. Тэгээ л намайг ингээ л ирдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Би ч тэгээ л одоо өөрөө намын гишүүн хүн биш байсан хүн. Яахав энэч одоо яахав намын гишүүн хүн одоо амьтан их хэлсдэг байлаа энэ чинь. Намын гишүүн хүн хариуцлага ч өндөр их ч юутай тэгээ л тэрний бүгд янз бүрийн асуудал гарахын болбол тэгээ л одоо намаасаа хөөгдөө л хамгийн хатуу арга хэмжээнд намаасаа хөөгддөг тийн тийм л юу байлаа.
Эрдэнэтуяа -
Аан. Энэ гишүүний хувийн хэрэг гэж байна ш дээ.
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Энэ гишүүний хувийн хэргийг танай нэгдлийн бүх гишүүд авч байсан уу?
Лхачинсүрэн -
Өө энэ хувийн хэрэг болул энд болул бүх гишүүд бүгдээр л орно тийн. Хэрэгтэй нь зэрэг бүх гишүүд хувийн хэрэгтэй байгаа. Аа тэгээ л ухаан нь наад чинь одоо наашаа одоо 90 онд шилжсэн байгаан наашаа тэхэд л одоо миний энэ хөгшин бид 2ын хувийн хэргийг тус тусад нь бичээ л одоо одоо нааш нь явуулж байгаа одоо энэ ийм иймэрхүү ажлыг ингэж ингэж хийж байсан гэдгийг одоо нотолж л он сартай нь явуулж байсан одоо ийм л эд байна л даа.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Аа энэ нэгдэл дээр чинь энэ хувийн хэрэг байж байдгийм уу? хувийн хэрэг.
Лхачинсүрэн -
Тийн. Байж байдгийн.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд шилжих болоход?
Лхачинсүрэн -
Тийн. Шилжих болох дээр зэрэг л энэ одоо энэ хувийнхаа хэргийг аваа л.
Эрдэнэтуяа -
Та 2 хэдэн он хүртэл нэгдлийн мал малласан гэнээ?
Лхачинсүрэн -
Өө би одоо ер нь наад даар чинь бичигдсэн байхаа ер нь
Эрдэнэтуяа -
Наян хоёр он хүртэл.
Лхачинсүрэн -
Наян хэд наян хэдэн он хүртэл би одоо үйлдвэр дээр ч гарч ажиллаж байсан,
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Ногоо тариа юу туслах үйлдвэр дээр ч ажиллаж байсан.
Эрдэнэтуяа -
Тийн. Тариачин,
Лхачинсүрэн -
Тариачин ч байсан,
Эрдэнэтуяа -
Хоньчин,
Лхачинсүрэн -
Тийн хоньчин тийн одоо тэгээ л энэ бүгдийг л одоо юм юмыг л хийж яв явсан явсийн. Ганцхан юм дагнаад хийж байсан ажил бол нэх олон жил байхгүй тэхдээ мал бол овоо хэдэн жил малласаан. Ногоо тэр ногоо тарианы үйлдэхүүний ажилд болбол зургаа долоон жил ажилласан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л манаач, нэгдлийн манаач ч хийж явсан, ангийн манаач ч хийж явсан. Тэгээ л янз бүрийн хийсээр байгаа л явсаар байгаа л тэгээ л наашаа наашаа энэ хүүхдүүдээ бараадах гээд наашаа 90 онд л наашаа явсан хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Малаа яагаад маллаагүй өөр тариачин мариачин хийгээд явсийн. Юунаас болсийн?
Лхачинсүрэн -
Гүйээ яахав тэгээ л одоо сүүлийн үед одоо ганц гэр их явдаг, хоёр айл чинь нийлж л малаа малладгийн. Тэгээд сүүлдээ ганц гэр малаа яагаад хүүхэд шуухад олон нялх хүүхдүүд олон ойр ойрхон олон нялх хүүхдүүдтэй байх дээр зэрэг малаа хүчирхээ жаахан хүчирхээ байгаа л тэр туслах үйлдвэр мүйлдвэр дээр жаахан ажиллуулж
Эрдэнэтуяа -
Нэг хэсэгтээ
Лхачинсүрэн -
Нэг хэсэгтээ арай дээр юм уу л гэж тэгж л ажил сольж ажиллаж байсан. Тэгдэг эд байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Тэгээд ер нь тэр үед бас хүсэлт мүсэлтээрээ энэ тэрээ гэх үү? Яг Даргын тушаалаар л гэх үү?
Лхачинсүрэн -
Өө даргын тушаал, хүсэлт гэхээ тэр багийн дарга энэтэр явж барьж байхад нь тэр хүсэлт мүсэлтээ өгөө л одоо ингээ л тэднүүс ч одоо бас олон нойтон нялх хүүхэдтэй гээл энэтэр харгалзаж бариа л тэр ажил төрлөө солино л доо. Түүнээс өөрийнхөө дур зоргоор чинь солигдоод хаячихаад явна ч гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Бас амьдралын бололцоог
Лхачинсүрэн -
Аа амьдралын бололцоо бас харгалзана бас. Тэгээ л юм юмаа харгалзаа л тэгээ л одоо ажил төрлөөс нь солих молих, тэгээ л нэгдлийн шийдвэрээр одоо одоо багийн дарга нарынх ч байдгийм уу? тэгээ л юугаар л одоо ажил төрлөө солих тийм асуудал.
Эрдэнэтуяа -
Таньд ер нь нэгдэл таалагдахгүй үе гэж байсан уу?
Лхачинсүрэн -
Гүйээ таалагдахгүй гэж нээх одоо байгаагүй одоо тэгээ л одоо хаашдаа тэгээ л одоо уг нь одоо жинхэнэ нэгдэлд элсээд хувийн малтай байхад одоо арай л илүү байсан. Сүүлд нь ч одоо энэ тэгээ л ер нь энэ нэгдэл нийгэмдээ ороод энэ ажиллах нь хамтын хүч нь арай хэрэгтэй юм уу гэж бодогдоо л тэгээ л ороо л ажилласан.
Эрдэнэтуяа -
Та жаахан эргэлзсэн үү нэгдэлд орохдоо анх элсэх дээ?
Лхачинсүрэн -
Аан
Эрдэнэтуяа -
Нэгдэлд элсэхдээ эргэлзэж байсан уу?
Лхачинсүрэн -
Аа бас ч жаахан зуур эргэлзэж байгаа л тэгээ л ер нь тэгээ л энэ орох нь зөв юм байна гэж одоо тэгээд орсон эд л дээ.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийг харсан уу? бас суртал ухуулгаас юу авсан уу?
Лхачинсүрэн -
Аа аа хүмүүсийг жаахан харж харжийсаан. Бас тэгээ д харж байгаад.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн настай бас хашир улсууд бас л нэг шийдвэр гаргаж л байсан байхдаа?
Лхачинсүрэн -
Аа гаргалгүй яахав энэ энэ нь одоо тэгээ л ер нь бөөнөөрөө ингэж хамтарч ажиллахнь хэрэгтэй юм байнаа гэдгийг одоо бас ярилцаж хөөрөө л бас тэгж л байсан.
Эрдэнэтуяа -
Аан хэрэгтэй.
Лхачинсүрэн -
Тэгээ л тэр одоо биднуус чинь юмаа бол их л хамтарч хийж л хийж одоо өвөлжөө бууц л бүх нүүж суух л одоо тэр одоо бригад хэсгээрээн бөөгнөж их л ажиллаж, гэр оронгоо хүртэл одоо хатгаж оёхоос өхсүүлээл үдэж хана манаа үдэх асуудлаас өхсүүлээл их бөөн бөөнөөрөө нэг хэсэгч одоо их л хамтарч ажиллаж байлаа даа.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Тэхэд чинь одоо өнөөх гавшгайч энтэр гээ л нэлээн юу ч явагдаж байлаа.
Эрдэнэтуяа -
Аан. Нэгдэл зөвхөн малтай юу? Тэр туслах үйлдвэр гэж юу байна? Нэгдэл ямар ямар салбартай байна? Мал.
Лхачинсүрэн -
А нэгдэл болул туслах үйлдвэр гэдэг чинь болул нөгөө барилга, а барилга барих л одоо тэгээ л юу хийх энтэр за одоо тэгээ л туслах үйлдвэр гээ л малчингууд нь одоо малчид бөөнөөрөө одоо хөдөө гадаад бүгд л гардаг одоо тийм л байлаа даа. Тийн
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Тэгээ л нөгөө артел мартел гээл одоо тийм оёж хатгах улсууд.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн хүрээнд үү?
Лхачинсүрэн -
Тийн нэгдлийн хүрээнд бас тэр сум нутгийн бас тэр тийм салбарууд бас байгуулагдаж л байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэл чинь олон салбартай?
Лхачинсүрэн -
Тийн олон салбартай.
Эрдэнэтуяа -
Тэгээд сургууль цэцэрлэг ?
Лхачинсүрэн -
Сургууль цэцэрлэг бол бас л нэгдэлдээ харьяалсан одоо тэгээ л бас л цэцэрлэг бол нээх бас нэх өргөжиж байгаагүй. Сургууль болул яахав одоо бага сургууль одоо най дөрвөн жил. Одоо тэгээ л аймаг руугаа л явахаа одоо найман жил байна уу, арван жилдээ л хүрнэ үү гэхээс биш наана одоо сум орон нутагтаа бол дахдин 4 жилтэй л байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Аан аанхг.
Лхачинсүрэн -
4 жилтэй л байлаа.
Эрдэнэтуяа -
Тэгээ л ер нь 4 жил байсан байна?
Лхачинсүрэн -
Тийн. 4 жилтэй л байна.
Эрдэнэтуяа -
Аан. Энэ нэгдлээс ер нь бас гишүүдээ боловсруулж, мэдлэг эзэмшүүлэх юм хийж байсан уу? тэр үед?
Лхачинсүрэн -
А бас тиймэрхүү болул хийж л байсан.
Эрдэнэтуяа -
Хойшоо урагшаа сургуульд явуулдаг байсан уу?
Лхачинсүрэн -
Аан
Эрдэнэтуяа -
Хойшоо Орос руу сургуульд явуулдаг байсан уу?
Лхачинсүрэн -
А тэрд болул миний үед Оросын сургууль мургуульд нээх явж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Явж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө л нэгдэлдээ малаа маллаа л.
Лхачинсүрэн -
А тийн нэгдэлдээ малаа маллаа л. Яахав тэгээ л бага яахав тэгээ л тэр нэг сургууль найм, ес арваа төгсөө л харин энэ Улаанбаатар хотруугаа л харин зохицсон зохицсон жаахан юуныхаа юунд явж байсан байх түүнээс хойш гадаад мадаад тийм юм болул орон нутгаас болул явж барьжийсан юм бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Аан. Одоо тэр нөгөө хий татвар норм төлж байсан гэжийнш дээ?
Лхачинсүрэн -
Аан
Эрдэнэтуяа -
Хий татвар норм төлж байсан гэжийнш дээ.
Лхачинсүрэн -
А тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд одоо тэр мал нь байгалийн гамшгаар үхсэн бол яах уу?
Лхачинсүрэн -
Байгалийн гамшгаар үхсэнийг нэх тооцдоггүй л байсан юм байлгүй. Ер нь ухаандаа 80 онд нэг 100 мал тоолуулчиж чинь одоо тэрнээс 20, 30 мал хасаа юу хорогдсон байхад чинь тэрний тоолуулсан мал тэрнийхаа л тэр юугаар тоолуулж л авч байлаа л даа тэр нэг.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Тэхээр чухам яажийсийн байгаам тэгээд.
Эрдэнэтуяа -
Аан. За нэг асуухад нэгдэлд байхад чинь хүүхэд нэг хүн өвдлөө, нэг мал өвдлөө гэхэд бараг малынх нь эмч түрүүлж ирдэг байсан гэсэн ухааны юм ярьдаг байсан. Тэр ернь хэр бодитой?
Лхачинсүрэн -
Тэр бол үнэн.
Эрдэнэтуяа -
Бараг үнэн үү?
Лхачинсүрэн -
Мал малын эмч нь бараг сэггүй явжийсэн ш дээ. Одоотой адилхан одоо энд болул одоо малын эмч болул тодорхой тийм дахдин тийм үргэлж явж хийж байгаа юм алга.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Ерөөсөө. Тэгээ л одоо ер нь би л одоо ер нь энд ирэхээр энд ирэхээр энд ирээд хоёр жилийн нүүр үзэж байхад чинь л одоо мал ахуй чинь яажы нь ийжий нь гэж одоо ирж байгаач юм алга. Хоёр дахь өдөр багийн дарга гээч юм бол одоо энэ ямар ам бүлтэй яадаг ямар байна гэдгийг би нэг шилжүүлгээл хүүхэд аваачиж Баянхараатаас авчирч өгсөн байх. Тэгээ л ер нь ирж уулзаж байгаа юм бол ганц өндөр настан гээд ганц хадаг барьж байгаа ч юм алга одоо.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Одоо хоёр 2 ч цагаалга ёстой боллоо одоо.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Баянхараатад бол ёстой үзэж харж л байсан одоо.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Энэ дээрээ л лав тийм юм харсангүй.
Эрдэнэтуяа -
Аан. Дээр үед ямархуу байсан?
Лхачинсүрэн -
Дээр үед ч болул одоо ийм нэх тийм одоотой адилхан өндөр настан ирээд нэх цагаалаад байдаг ч гүй л байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Байлаа зүгээр.
Эрдэнэтуяа -
Нэгдэлчдийн баяр маяр гэж байх уу? тэр үед.
Лхачинсүрэн -
Нэгдэлчдийн баяр маяр гэж байна.
Эрдэнэтуяа -
за
Лхачинсүрэн -
Нэгдэлчдийн баяр энтэр болул одоо хөгшүүлээн аваачиж одоон үзэж харуулаа л клуб мөлөбтөөн очиж яагаад өнөө кино янз бүрийн юмаа үзүүлж харуулаа л тэгээ л буцаагаад аваачиж өгдөг байсийн.
Эрдэнэтуяа -
Аан. Гэрт нь.
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр хооронд нь яах уу?
Лхачинсүрэн -
Тэгдэг байсан.
Эрдэнэтуяа -
Малы нь
Лхачинсүрэн -
Өө малы нь яахав зохих ёсны
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд нь харж байх уу?
Лхачинсүрэн -
Зохих ёсны хүүхдүүд нь тэгээ л айл амьтан байвал тэр хажуу хавирганых нь хараад тэгээ л иртэл нь хамгаалж байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аан. Та ер нь төл хорогдуулж байсан уу?
Лхачинсүрэн -
Аа би бол би бол төл бол үндсэндээ нэх о хорогдуулж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Зохих ёсны. Би тэгээд сүүлийн хоёр гурван жил бас сувай мал маллаж байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Гурав дөрвөн жил маллаж байсан. Тэрнийгаан бол ёстой онд мэнд бүрэн бүтэн оруулаад шагнал магнал бас авч л байсийн.
Эрдэнэтуяа -
Аан. Ер нь ямар малы нь маллахад хялбар байдгийн бэ?
Лхачинсүрэн -
Ерөөсөө маллахад болул одоо жинхэн одоо юу болул одоо маллахын хувьд одоо үхэр нь л одоо хамгийн хямд л даа.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Бог мал, энэ адуу хоёр адуу тэмээг болул их явдалтай хамгийн их явдалтай их.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Бэлчээр үүсгэдэггүй. Бог бол яахав дээ бэлчээр нь ойр ойр байдаг. Тийм мөртлөө ажиллагаа ихтэй. Одоо тэгээ л төллөх мал гэхэд л сааль сүү гээ л бүх л одоо төл тэгээ л ноос үс, тэгээ л одоо бүх л юмы нь яахад л одоо их хүндрэлтэй л эд байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Арай ер нь бод мал арай гайгүй байсан байж магадгүй л юм?
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр ашиг шим муутай?
Лхачинсүрэн -
Ашиг болул ашиг болул тэгээ л
Эрдэнэтуяа -
Хөөвөр мөөвөр авахад ноос нь бол арай хөнгөн байхаа?
Лхачинсүрэн -
Хөнгөн. Дахдин одоо голцуу л одоо суботникоор одоо бод малыг болул адуу малы чинь одоо хайчилдаг унага даага одоо энэ бүдүүн гэхгүй л хайчилчдаг л байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Энэ хөөвөр мөөврийнь. Тэгж байж л албан үүргээ гүйцэтгэнэ гүйцэтгэдэг байлаа. Ноолуур гэхэд л одоо тэр ёстой жинхэнэ самнаж байгаа л одоо нөгөө нэг атга арваннайм нэгдүгээр ноолуур арваннайм хүргэхийн төлөө аа
Эрдэнэтуяа -
Арваннайм гэж юу ийн? Төгрөг юмуу?
Лхачинсүрэн -
Арваннайм гэдэг чинь төгрөг л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нэг хил ноолуур уу?
Лхачинсүрэн -
Аа нэг хил ноолуур л одоо. Одоотой адилхан ингээ л хорь гуч дөч болно гэхийн биш одоо.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Хил нь л одоо арваннайм төгрөг байхад чинь л одоо. Тэр үед чинь одоо жинхэнэ л одоо жаал жаалхнаар түүгээ э л унгастай ноолуурыг чинь түүгээ л одоо ёстой нүдээ хөхөртөл түүж байж л нэг оруулдаг л байлаа.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аан. Ер нь нэгдлийн үед юу малаас авах ашиг шим юу юу байдаг байсан бэ? Ямар ямар ашиг шим авдаг байсан?
Лхачинсүрэн -
Малаас болул одоо тэгээ л ноос ноос одоо ирнэ, малаас болул адуу болул хөөвөр, үхэр болул хөөвөр, ямаа болул хялгас, ноолуур, хонь болул ноос, ахар, хурга ингээ л ер ингэж л тэгээ л сүү сааль сааль одоо авдаг юм.
Эрдэнэтуяа -
Тэр нөгөө дэл сүүл, яс мас, тос мос ч гэл үү?
Лхачинсүрэн -
Аа авна авна. Яс болул ясы нь болул дахдин яс болул их хиллэж одоо ёстой нохойд өгнө гэж байхгүй ясаа хурааж байгаа л ясаа өгч байлаа дээр үед болуул.
Эрдэнэтуяа -
Ясаар яадгийн бол?
Лхачинсүрэн -
Хэнмэдэхэв. Саван маван л хийдэг гэж ярьдгийн байна лээ.
Эрдэнэтуяа -
Аа аа тэгээд.
Лхачинсүрэн -
Барааны саван маван хийдэг л гэж ярьдгийн байлаа чухам. Чухам тэрийгээ хийдгийм уу? Тэр үйлдвэрт очхоороо юу болдгийн одоо тэгээд одоо их л нарийн байсан юмдаг одоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Одоотой адилхан яс битгий хэл энэ ямааны хялгас ноолуур, үхрийн хөөвөр, адууны хөөвөр ингээд авахаа байчихсан эд байна одоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Энэ тэр үед одоо нэгдэлд малтай байсан айлууд өөрсдөө одоо ноосоороо эсгийгээ хийх ч юм уу тэ. Тийм боломж хэр олддог байсан? Байгаа юу байсан уу?
Лхачинсүрэн -
Эсгий хийхэд чинь одоо боломж одоо овоо ахиухан шиг малтай хүн болул байсаан. Байсан.
Эрдэнэтуяа -
Хувьдаа ахиухан малтай хүн үү?
Лхачинсүрэн -
Байсан. Хувьдаа ахиухан малтай хүн болул эсгий бол хийж байсан. Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Лхачинсүрэн -
Эсгий болул одоо мориор болул
Эрдэнэтуяа -
Нэгдлийн малтай хүн бол хийж чадах уу?
Лхачинсүрэн -
А нэгдлийн малтай хүн чинь тун ховор дуу даа. Төлөвлөгөө л биелэгдвэл, төлөвлөгөө биелэгдээд нэг хорь гучин ноос илүү гарвал хийнэ.
Эрдэнэтуяа -
За
Лхачинсүрэн -
Тэхгүй болул хийхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Байсан. Хувийн малтай нь л арай ахалж байсан байгаан.
Эрдэнэтуяа -
Танайх ер нь яадаг байсан?
Лхачинсүрэн -
А манайх ч бас зохих зэрэг биелүүлээд ноос юу гэрийн бүрээс юу эсгий хийж л байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Гадуур худалдааны эсгий гэж ер нь худалдааны эсгий мэсгий гэж байх уу?
Лхачинсүрэн -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр үед.
Лхачинсүрэн -
Ер нь худалдааны эсгий гэж байхгүй. Тэхдээ яахав бас нэг ганц нэг хоёр гурван янзын бор эсгий мэсгий энэ юунаасаа иржийсэн юм байлгүй бас нэг тийм хуваариар ганц нэг бор эсгий зарж байсан уу гэхээс биш. Өшөө тийм юм бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь малын ашиг шим гарах нь бага.
Лхачинсүрэн -
Бага байсийн.
Эрдэнэтуяа -
Яахав хүн бүр малтай.
Лхачинсүрэн -
Хүн бүр малтай. Тэгээ л одоо одоотой адилхан малаан нядлаад ингээд юу яана зах зээлд өгөөд ингээд мөнгө төгрөг болгоно гэж байхгүй байсан л дээ.
Эрдэнэтуяа -
Аан. Ерөөсөө л нэгдэлд өгнө. Нэгдэл ер нь яадаг байсийн бэ ашиг шимээ ?
Лхачинсүрэн -
Нэгдэл болул ашиг шимээ чухам тэгээд зохих ёсныхоо тэр улсдаа тушааж л байсан байлгүй дээ одоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Тэр одоо зарим айлууд одоо нөгөө төлөвлөгөөнийх нь ноос ноолуур ч юм уу тэ?
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Бүрдэхгүй харагны ноос ноолуур түүдэг байсан гэж ярьдгийн үнэн үү?
Лхачинсүрэн -
Үнэн үнэн. Харганы ноос байтугай энэ хотныхоо ноосыг одоо өглөө бүгд түүж цэвэрлээд одоо энэ хилграмдаа хүргэх гээд цэвэрлээд бутархай нэртэй тушааж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Бидүүс чинь одоо тэгж байсан ёстой ёстой чимх чимх ноос үлдээхгүй л энэ одоо хот хотонд чинь одоо ингээд ноос уначих нь зэрэг өнөө хонио хашаа л хотлоо л ирэх дээр тэрнийг чинь сайхан цэвэрлэж арчлаал хилграмдаа өгөө л овоо их явж байгаа хонь мал чинь хөрвөөж юу яагаа л шөргөөгөө л юу яадаг. Тэрнийг нь хүртэл түүгээ л ирж л байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Аан. Айл амьтны ч хамаагүй ямар ч байсан
Лхачинсүрэн -
А хамаа байхгүй.
Эрдэнэтуяа -
Аан. Тэгээд тэр ер нь зан ч гэсэн тэр ажилч хөдөлмөр хүмүүсийг юм сургадаг байж дээ?
Лхачинсүрэн -
А тэр ер нь
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдийг ч гэсэн.
Лхачинсүрэн -
Хүүхдүүдийг гэсэн. Зохих ёсныхоо ажлыг
Эрдэнэтуяа -
Хүмүүжилтэй л болгодог байсан ш дээ.
Лхачинсүрэн -
Сургаж байсан эд байгаам. Энэ одоо бодоход одоо ингээ л энэ зах зээлд ороод бодоо л байж байхад чинь тийм л байсан байна.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Нэгдэлд орохоос өмнө хүмүүс ер нь нэгдлийн тухай юу гэж ярьдаг байсан? Юу гэж хүлээж авдаг байв?
Лхачинсүрэн -
Гүй ээ нэгдэлд нэгдэл гэж яах вэ тэгээд одоо тэгээ л нэгдлийн дарга марга чинь одоо тэгээ л ярьж хөөрөө л одоо ингээ л хөдөлмөрчидтайгаа цуглуулж ярьж ярьж давуу тал ингээд ярьж л байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л тэр талын энэ энэ ойлгоол тэгээ л голцуу л нэгдлийн гишүүн болох нь зүйтэй юм байна гээ л үзэж байсан шиг байгаан.
Эрдэнэтуяа -
Аан. Нэгдэлд орсны дараа хүмүүсийн хандлага хэр байсан бэ? Нэгдэл дэмий юм шиг байна гэжийсэн үү? Ашигтай зүгээр юм байна гэжийсэн үү?
Лхачинсүрэн -
Ашигтай гайгүй юм байна. Ер нь ер нь одоо бүх төрөл төрлөөр нийлж бүх юмаа хийдэг болох дээр зэрэг ер нь ашигтай л юм байна гэж үзэж байсан.
Эрдэнэтуяа -
Аан. Яахав нөгөө өвс ноос, тоос моос бүгдий нь татаад өгчих үү?
Лхачинсүрэн -
Аа тэгнэ. Бүгд л өөрснөө нийлээ л одоо баг бригадаараа нийлээл одоо өхчидөг юу хийчидэг байсан болох дээр зэрэг одоо зоон зэрэг лагарь магарь гээл одоо бөөгнүүлээд буулгачихдаг л байлаа.
Эрдэнэтуяа -
Аа зуны.
Лхачинсүрэн -
Зуны
Эрдэнэтуяа -
А нөгөө саалийн юу тэ?
Лхачинсүрэн -
А саалийн юугаар.
Эрдэнэтуяа -
Юу гэдгийн.
Лхачинсүрэн -
Одоо нөгөө отор нүүдэл хийх гээ л мал ахуй мал ахуйгаа оторлох гээл өнөө тийшээ яваад өхөөр зэрэг чинь өнөө үлдсэн ай айл өрхүүдээ сайхан бөөгнүүлээ л буулгачихдаг бас бие биендээ ханьт юутай. БАс тэгээ л ажил төрлөө хийхэд хамтарсан тэгээ л тийм л ногоо юу, өвс хадлангаа авахад хүртэл тэр хоцорсон эмэгтэйчүүл нь аваа л эрэгтэйчүүл нь мал ахуйгаа таргалуулах гаал тэгээ л энэ шомбуул момбуулга тэгээ л энэ мал ахуйгаа угаах арчихад энэтэр тэгээ л энэ туулга муулга цагаан хорхойны туулга муулга өхөд тэр одоо тэр дахдин энэ отор явагдаад хийгдчихдэг,
Эрдэнэтуяа -
Аан ан
Лхачинсүрэн -
Тусгай тусгай байрнууд барьчихдаг энэ голын зах махаар барьчихсан. Тэгээд түүндээ одоо дэс дугаараар бөөн бөөнөөрөө оруулж яадаг байлаа хийдэг байлаа.
Эрдэнэтуяа -
Аан. Ер нь тэр нэгдэл гарцан нэгдэл бүр 59 онд ялсан гэдэг юм байна ш дээ?
Лхачинсүрэн -
Тийн. Тэгээд энэ нэгдэл болул одоо давуу тал нь болул одоо байсан л байгаам юм одоо.
Эрдэнэтуяа -
Аан. Ялаад ялсны дараа нэгдэлд ороогүй хүн гэж байх уу?
Лхачинсүрэн -
Ороогүй хүн ч, ороогүй хүнч одоо тун ховор доо. Зүгээр гэхдээ энэ ч нилээн жаахан өөрийн бүл цүл багатай шиг амьдрал ахуй жаахан сайтай шиг хувийн малтай тэр жаахан талхалцаагүй ороогүй байгаа тийм улсууд байсан л байх.
Эрдэнэтуяа -
Арга хэмжээ авах уу?
Лхачинсүрэн -
А тэрэндээ чиг орсон бөгөөд аргахэмжээ ч нэх аваагүй санагдаад байгаам.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л ямар ч байсан тэгээ л нэг тиймэрхүү цөөн л бүл байсан байх. Ер нь ихэнх нь л одоо сумаараа одоо ер нь бараг л нэгдэл нийгэмдээ орчихсон л.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тийн. Тийм эд байгаам.
Эрдэнэтуяа -
Аан. Энэ баярын бичгэн дээр энэ яагаад Сүхбаатар гуайн зураг байгаан? Зүгээр цаанаас нь ингэж өгсөн юм уу?
Лхачинсүрэн -
Цаанаасаа л одоо л
Эрдэнэтуяа -
Холбогдолтой юм уу?
Лхачинсүрэн -
Бас нэг холбогдолтой л энэ Сүхбаатарын зураг одоо бас нэг одоо эх орондоо яасийн болохоор зэрэг л одоо байж байх ёстой юм байлгүй.
Эрдэнэтуяа -
Аан. Энэ юу ийн? Нэгдэлчдийн 6р их хурлаас гэжийнэ? Энэ нэгдэлчдийн их хурал мурал гэж болж байсан юм уу? Тэр талаар яриач.
Лхачинсүрэн -
Одоо энэ нэгдэлчдийн их хурлууд чинь одоо ер нь дахдин хотдоо л ирж
Эрдэнэтуяа -
Аан. Тэгээд зорилт морилт ямар
Лхачинсүрэн -
Зорилт нь одоо тэгээд
Эрдэнэтуяа -
Санаж байна уу? Ямар ямар зорилт байсан?
Лхачинсүрэн -
Сум орныхоо одоо одоо бүх л ажлыг одоо яахын одоо гүйцэтгэл мүйцтгэл одоо одоо л тэр талаараа л голчилж л ордог л байсан санагдаж байгаам.
Эрдэнэтуяа -
Аан. Тэгээд яг ямар зорилт тавьдаг байсан бэ? Тэгээд ер нь.
Лхачинсүрэн -
Зорилты
Эрдэнэтуяа -
Санаж байна уу?
Лхачинсүрэн -
Зорилты нь одоо ер нь чухам ямар зорилт одоо ямар ч байсан одоо бүх л одоо сум орныхоо одоо бүх л зорилтыг л одоо биелүүлж л байсны учраас л одоо юу яаж байсан байх л гэж үзэж байгаам ерөөсөө одоо. Ямар ч байсан биелэгдээгүй, юу ч хийгээгүй л юм лав энэнд орохгүй байх зүгээр. Тэхдээ л одоо тэр одоо нэгдэл одоо юу бас нилээн гайгүй шиг л улсдаа гайгүй л нэгдэлд явж байсан байх л гэж бодогдож байгаам.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Түүнээс би бид болул яаг яс зорилт морилт одоо болул мэдэх юм болул хэлэх юм болул алга.
Эрдэнэтуяа -
Аан. За энийг уншаадахья. Хүндэт Т. Лхачинсүрэн таньдаа. Бүгд Найрамдах Монгол Улсад нэгдэлжих хөдөлгөөн ялсны болон атар газар аа атар газар бас 1959 онд эзэмшсэн.
Лхачинсүрэн -
Тийн. Энэ атар газар бас эзэмшиж байсан. Энэ Гуулингийн тал мал гээ л их бас явж их юу яажийсэн эд л дээ. Усжуулж барьж байсан их.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Түүхт 30 жилийн ой угтаж Хувьсгалт Намын 19р их хурал, нэгдэлчдийн 6р их хурлаас дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн төлөвлөгөөт зорилт үйлдвэрлэлийн даалгавараа бүрэн биелүүлж 2 жилийн хугацаатай зарласан социалист, социалист уралдаан гэж юу байдгийн?
Лхачинсүрэн -
А социалист уралдаан гэж ерөөсөө л энэ чинь одоо бас л энэ баг бригад хоорондоо уралдаж л ажил төрлийнхөө биелэлт бүх л юмаа зохицуулж байсныг л. Тэгээ л тэрний байр юунд нь л одоо орсон нэгдүгээрт юмуу, одоо хоёрдугаарт юмуу тэгээ л орсон нь л одоо.
Эрдэнэтуяа -
А тэр ямар уралдаан байхав?
Лхачинсүрэн -
Тэр чинь одоо тэгээ л бүх л одоо хийж гүйцэтгэл уралдаан л одоо байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Ажил төрлөө л бүх л юмны ажил төрлөө л одоо энэ төлөвлөгөөт одоо үйлдвэрлэлийнхаа даалгавар маалгаварыг л одоо хэр зэрэг биелүүлж байсан тэр талаараа л голчилж оролцож байсин.
Эрдэнэтуяа -
Аан. Социалист уралдааны болзлын үзүүлэлтийг биелүүлж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тул Аймгийн нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн нэг зөвлөл, үйлдвэрчний эвлэл гэж тэр үед аягүй том байгууллага байсийнмаа даа?
Лхачинсүрэн -
Том байгууллага л байсан.
Эрдэнэтуяа -
Одоо ч нээх айхтар том байгууллага яагаав нөгөө Ганбаатар удирдаа л байгаа ш дээ.
Лхачинсүрэн -
Тийн. Тэр чинь нэг хэсэг одоо сүрхий яагаад байсан одоо тэгээд тэр Ганбаатар гэдэг чинь одоо одоо тэгээд хэнмэдхэв сүүлдээ чимээгүй л болчиж байгаам одоо чухам юу болсийн одоо.
Эрдэнэтуяа -
Амаа таглуулчихсийн.
Лхачинсүрэн -
Том, одоо энэ одоо ч энэ жаахан дээгүүр одоо энэ эх орон, ард түмнээ жаахан ярьж хөөрөөд жаахан дээгүүрэх нь хэл амтай тэгээд одоо энэ хараад байх чинь одоо тэгээд энэ яадгийн одоо орон ббайр өгөөл, жаахан мөнгө төгрөг өгчихдгийн болул чимээгүй болчихдог тал надад харагдаад байгаа, харагдаад байгаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Тийм л байхын байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Баярын бичиг 100 төгрөгөөр гэж байна? 100 төгрөг ч бас их мөнгө байсан шүү?
Лхачинсүрэн -
100 төгрөг чинь чухам ёстой их мөнгө байхгүй юу. 100 төгрөгөөр
Эрдэнэтуяа -
70 хийлийн шахуу
Лхачинсүрэн -
чинь одоо бүх л одоо цай тамхи л одоо
Эрдэнэтуяа -
Сарынхаа хүнсийг үү?
Лхачинсүрэн -
Сарынхаа юмыг л авчихаж байгаан ш дээ. Бүрэн авчихаж байгаан ш дээ.
Эрдэнэтуяа -
Жаахан малтай болхоороо мах гэхгүйн тэ.
Лхачинсүрэн -
Мах гэхгүйн.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Махнаас бусдыг нь авчихаж байгаан тэхэд чинь одоо үнэ гэж хөгийн юм ч одоо нэг хийл гурил нэг төгрөг байхдаан зэрэг чинь одоо далан хийл гурил чинь 70 цаасаар л авчихаж байна.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Тэгээ л цай чинь тэр үед чинь одоо 10 төгрөг байв уу даа ер нь. Тэгээ л энэ сахар махар чинь одоо нэг хоёр төгрөг л байлаа үгүй ээ ер.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Тэгээ л мөнгөнд их хатуу байлаа.
Эрдэнэтуяа -
Аан. Ернь хувь хүнд хадгаламж мадгаламж гэж байх уу?
Лхачинсүрэн -
Үгүй дээ одоо жаахан хадгаламж мадгаламж одоо мэр сэр одоо байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Үгүй ээ яахав байсан зүгээр. БАйхгүй зүгээр олон ам бүлтэй энэ бол хадгаламжийн юм байхгүй. Зүгээр нэг хоёр гурван бүлтэй нь бас хадгаламжийн юм бол хадгалж хадгаламжинд байсан л байх.
Эрдэнэтуяа -
Тийм л байх нь л дээ тэ?
Лхачинсүрэн -
Тийм л байгаан. Тийн
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед нэгдлийн мал маллах таны бодол тэ, нэгдлийн мал маллах, эсүл хувийнхаа мал маллах хоёрын аль нь таньд илүү санагддаг байсан бэ? Дээр.
Лхачинсүрэн -
За ер нь хувийнхаа малыг маллах юм бол одоо тэр бүх юмаа өөрөө өөрсдөө бүх орлогоо авчихдаг болох дээр зэрэг тэр нь давуу тал нь байсан л даа. Зүгээр нэгдлийн мал маллана гэдэг бол бүх л одоо үйлдэхүүн мүйлдэхүүн янз бүрийн юм яавал нэгдлийхад л одоо бас л сайн тал нь байсан л юм байгаам.
Эрдэнэтуяа -
Аан.
Лхачинсүрэн -
Надад ч тэгээ яахав хааш ямар ч байсан нэгдлийнхаа малыг маллаал тэгээ л энэ албан үүргээ одоо энэ үйлдэхүүнээ биелүүлээд байсан болхоор зэрэг бас ч нэгдлийнх чамгүй юм байна л гэж бодогдож байсан.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Эд байгаам.
Эрдэнэтуяа -
Тэр үед чинь улсууд буянтай буянтай л гэдгийн тэ?
Лхачинсүрэн -
Аа тийн. гэж л бодож байсан одоо.
Эрдэнэтуяа -
Аан. Таны Аан. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Лхачинсүрэн -
Үгүй ээ тэгээ л одоо.
Эрдэнэтуяа -
Гүн шарх ч үлдээсэн байж болно, гүн сайхан дурсамжтай юм ч үлдээсэн байж болно. Амьдралд чинь жоохон өөрчлөлт ир гаргасан ч байж болно.
Лхачинсүрэн -
Гүй ээ тэгээ л одоо энэ тэгээ л энэ эхий нь эцээхгүй тугалыг нь тураахгүйгэгчээр л одоо тэгээ л нээх тийм онцгой тийм гарамгай ч юм яагаагүй, нээх гарамгай ч одоо нэх хохиролд ороогүй тэгээ л нэх дунд чөмгөнд нь явсаар явсаар байгаа л тэгээ л өдий л хүрсээр ирлээ дээ.
Эрдэнэтуяа -
Аан Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Лхачинсүрэн -
Аан
Эрдэнэтуяа -
Таны амьдралд
Лхачинсүрэн -
Аан
Эрдэнэтуяа -
Ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Одоо нандигнаж хадгалаж байдаг, а одоо юу байдгийн эцэг эхээс өвлөж ирсэн ч юмуу тэ?
Лхачинсүрэн -
Аа тийн.
Эрдэнэтуяа -
За тиймэрхүү ч. Тиймэрхүү юм.
Лхачинсүрэн -
Гүй ээ яахав эх эцгээс өвлөж өвлөж одоо нандигнаж одоо нэх онц юу байхав нэх. Бурхан тахил янз бүрийн юм бол нэх байх биш одоо тэгээ л өөрийн эцэг эхийнхаа өвлөж явсан одоо эцгийнхаа гаанс тамхи хөөрөг эд ухаандаа ээжийнхээ бас нэг тэгж явсан жаахан тийм аяга тавагнаас нь өөрийн хэрэглэж явсан авдар хөх тийм нэг хэрэглэж явсан өөрсөнд нь болул жаал жаахан юм одоо үлдэж хоцорсон л байгаан.
Эрдэнэтуяа -
Та ер нь эцэг эхээс хэдүүлээ вэ?
Лхачинсүрэн -
Эх эцгээс болул гурвуулахнаа.
Эрдэнэтуяа -
Өө цөөхүүлээ байна тэ?
Лхачинсүрэн -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр үедээ бол?
Лхачинсүрэн -
Тийн. Тэр үед гурвуулахнаа.
Эрдэнэтуяа -
А айлын
Лхачинсүрэн -
Би айлын хоёр дахь хүүхэд нь.
Эрдэнэтуяа -
Аа голынх нь юм байна тэ?
Лхачинсүрэн -
Тэгээ л ах дүү маань сая одоо хоёр гурван жил болж байна. Бас харвалт өгөөд явцан. Ах маань нутагт явчихсан. Би одоо үндсэндээ ганцаараа эх эцгээс ганцаараа хоцорсон хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Өө за за.
Лхачинсүрэн -
Тэгээ л байж байгаа.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Одоо миний ээж аав хоёр болул нэг нь 86, нэг нь 84тэй нас барсан. Одоо энэ
Эрдэнэтуяа -
Өө сайхан насалсан байна.
Лхачинсүрэн -
Баянхараатын одоо энэ 90 онд Баянхараатад цуг ирж байж байгаад тэгээд нас барсан эд байгаан.
Эрдэнэтуяа -
Та ч одоо тэр насыг нь авах байлгүй .
Лхачинсүрэн -
Мэдэхгүй энэ одоо хөл гарын байж байгаагаар бол ээж аавынхаа насыг насалж чадахгүй байхаа л гэж бодож байгаа хүн тэгээд яадгийн байгаам мэдэхгүй тэгээд.
Эрдэнэтуяа -
Чаднаа чадна.
Лхачинсүрэн -
Яадгийн байгаам тэгээд.
Эрдэнэтуяа -
Юм хөгжцөн байна ш дээ. Одоо тэгээд оюун санаа сайхан
Лхачинсүрэн -
Одоо ингээ л амьдарч байна даа одоо.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Сэлэнгэ сайхан нутгаа?
Лхачинсүрэн -
Аа Сэлэнгэ болул сайхан нутаг. Нутгийн хувьд болул үнэхээр сайхан нутаг. Одоо болул зүгээр дээр үед болохын юм бол манай өсч байгаа үетэй адилхан одоо энд одоо хулгай сэлгий ихтэй тийн.
Эрдэнэтуяа -
Аанхаа
Лхачинсүрэн -
Одоо биднүүсийн манай нутагт болул тэгээ л хулгай ёстой байхгүй байсан одоо. Намар нэг адуугаа н яг хүйт орохдоон зэрэг гаргаал явж байлаа авна, одоо айлын хотонд мал нийлчээл арав хориод хоноход чинь тэдний танай тэдний тэчнээн айлын саахалт айлын улсуудад морь малы чинь одоо бөөгнүүлээд бөөгнүүлээд ингээд аваад ирдэг.
Эрдэнэтуяа -
Аан
Лхачинсүрэн -
Одоо амьтны хэрээс найдвар одоо хүн чанар одоо үнэн алга болсон эд
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөнд маш их баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.