Enhbold
![](../assets/images/interviewees/990257.jpg)
Basic information
Interviewee ID: 990257
Name: Enhbold
Parent's name: Dorj
Ovog: Taichuud
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: private work
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Ulaanbaatar aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: service worker (Үйлчлэгч)
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
democracy
childhood
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
parents
1966 flood
collectivization
cultural campaigns
petty trade
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ганболд -
за та өөрийгөө танилцуулаад амьдралынхаа түүхийн талаар яриж өгнө үү?
Энхболд -
За намайг Доржийн Энхболд гэдэг. Уугуул нутаг бол Завхан аймгийн Алдархаан сум. Би тэгэхдээ хотод төрж өссөн. Улаанбаатар хотын 1-р төрхөд төрсөн. Амьдралын 50, 60 жилийг Улаанбаатар хоттойгоо өнгөрүүлж байна. Миний амьдрарч байсан түүхэн үеүүдэд би чинь 1950-д онд л Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн үүсэж байхад төрсөн юм шиг байгаа юм. Манайхны ярьдаг Социализмын метрал техникийн бааз байгуулахад Эрдэнэт, Дархан хотуудад хүүхэд байлаа. 1970-д онд 10н жилээ төгсөөд 1980-д он гэхэд дээд сургууль төгсөөд л тэр үеийн хүүхдүүдийн жишгээр л байлаа. Аав минь Циркэд насаараа амьтан маллагч хийсэн, ээж телевизд үйлчлэгч хийсэн ийм л хүмүүс. Их сургуулийн хэл уран зохиолын ангийг 1980-д онд төгсөөд Өвөрхангай аймгийн Богд сум, Улаанбаатар хотын 12, 9, 28-р сургууль, Түгээмэл дээд сургуульд боловсролын байгуулагт ажиллаж байсан. Бидний үед 1970-д онд манай улсад бүтээн байгуулалттай холбоотой инженер техникийн мэргэжилтэн ихээр төгссөн тийм үед сурч төгссөн гэж боддог юм. тэр үед төгсөж байсан бүх хүмүүс л сэхээтэн одоо үеийн төр засаг нийгмийг авч явна. 1958-1970 оныхон одоо энэ Монгол орноо хариуцаж авч явна гэдгээр би бол бахархаж байгаа. дараагын үе 5, 10н жилийн дараа гараад шинэ сэтгэлгээ шинэ арга барилаар удирдах ийм хүмүүс байх гэсэн ийм ойлголттой байна.
Ганболд -
За та аав ээжийнхээ талаар яриач?
Энхболд -
За манай аав бол Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн аав ээжээс наймуул их багадаа аав ээжээсээ өнчирөөд олон дүү нараа өсгөж өндийлөгсөн гэж нутгийхан нь мөн өөрөө ч тэгэж ярьдаг юм. тэгээд дүү нараа бүгдийг нь хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэж өгөөд өөрөө гэр бүлтэй болоод Завхан аймгийн Улиастай гуанзанд тогоочоор ажиллаж байгаад 1958 онд Нэгдэлжих хөдөлгөөний үед бүх малаа нийгэмчлээд Улаанбаатар хотод орж ирээд үлдсэн малаа Баянзүрх дүүрэгт нийгэмчлээд, манай аавын дүү нар нь бүгд циркчин байсан юм. отгон, Дашюндэн гээд л бүгд циркийн сургууль төгссөн, манай аавын ах нь Пүрэвжав гээд Удаанбаатар хотын түргэний жолооч байсан юм гэсэн тэр дүү нараа урлагийн замд хөтөлж оруулаад манай аавыг циркэд мал маллагчаар оруулаж 1960-1990 он хүртэл улсын цирктэй өөрийн бүх амьдралаа холбосон хүн юм. 1990-д оны үеэс соёл урлагийн гадаад харилцаа хүчтэй хөгжсөн. 1980-д оны үеэс л баруун Еворпруу айлчлан тоглолт хийж Герман, Орос, Унгар, Чех, Австри, Щвицар гээд л орнуудаар айлчлан тоглолт хийдэг байсан. Харамсалтай нь 1990-д оны үед 2 сар шахам Австри, Щвицараар айлчлан тоглолт хийж яваад ирэх замдаа Орос, Польшийн хилийн зааг дээр богон шатсан гэдэг бидний таамгаар бол Оросын маф гэмт хэрэгтнүүдийн гарт л орсон юм болов уу гэж бид таамагладаг. Гуравуул явж байгаад 2 нь газар дээрээ нас бараад 1 нь сүүлд нь 1990-д оны эхээр нас барсан юм байгаа юм. ээж бол телевиз, соёлын яаманд үйлчлэгч хийж байгаад 1970-д оны сүүлээр намайг 20той байхад бурхан болсон.
Ганболд -
Хүүхэд насныхаа талаар яаж өнгөрч байв?
Энхболд -
За хүүхэд нас бол аав ээжийн гар дээр өнгөрөөсөн, ихэнх нь тэгэхдээ өвөөгийн гар дээр өссөн. Би айлын ганц би дутуу төрж байсан юм гэсэн. 2,1кг гарсан өвөө алган дээрээ тавихад бөгсөн биеэрээ таардаг байсан гэсэн. Тэгээд гэрийнхээ унины толгойг дагуулаад л сууж байдаг тэгээд л монгол аргаар эквадрын аргаар хүн болсон. Тэр хүний гараар хүн болсон би өвөөгөө сайн мэддэг надад их сайн хүн байсан. Намайг хичээлээсээ ирэхэд бахиар самар цөмөөд аяга дүүргэсэн байдаг байсан. Өглөө цэцэрлэгт явахдаа нэг баавгайтай чихэртэй ирэхдээ цэцэрлэгийн баавгайтай чихэртэй ингэж л өвөөгийн халамжинд өссөн. Тэгээд 21-р сургуульд ороод дараа нь манайх 1966 оны усны үер гэж нэг айхтар юм болсон юм Улаанбаатар хотод энэ үер болоход манайх 21-р сургуулийн урд талд одоогоор 13-р хороолол сэлбэ гол үерлээд далангаа сэт цохиод манай аав циркэд ажилладаг байсан циркийн морин тэрэг олж ирээд тэнд байсан хүмүүсийг зөөгөөд 21-р сургуулийн дэнж дээр гаргаж байсан тэр ёстой санаанаас гардаггүй юм. аа бас хүүхэд байхад хашаанд ус ороод ирсэн түлээний мод урсаад дээр нь сандаалж суучихаад сал гээд л тоглодог байсан. Тэр маш их олон хоног үргэлжилсэн үер гэж санагдаж байна. Бид нар голын эргэ дээр тоглоод л хүмүүсийн яриагаар 14 хоног тасралтгүй шиврээ бороо орсон гэж ярьдаг тэгээд л дунд гол туул гол хоёр нийлээд л би тэр үед санадаг юм би ахтайгаа 1966 оны наадам үзээд байтал хүмүүс үер орж ирлээ гээд л тэр 120-н подволуудад ус орчихсон манайхны хамаатан садангуудаас орон гэрээ алдсан хүн байдаг л юм гэсэн. Хүмүүсийн аман яриа сонсож байхад хүмүүс гэр дээрээ гараад суучихсан нисдэг тэргээр ирж аварч байсан гэж ярьдаг юм. Тээгэд манайх тэндээс нүүгээд телевиз гэдэг газар нүүгээд буусан юм тэгэхэд телевизэд цөөхөн айлтай нохойн сургууль гээд хашаатай гэрэл чийдэн байхгүй тийм газар анх нүүж очиж байсан. Тэр үед анх 1967 онд телевиз ашиглалтанд орж байсан санагдаж байна. Тэр зурагтат нүүж ирчээд л би 28-р сургуульд шилжижхээд л байхад хүүхдүүд телевиз гэдэг юм гарч ирчээ гээд л гүйлддэг байсан. Манай урд талын урд гудамжинд нэг айл зурагттай тэр үед телевиз 6-9 цагийн хооронд гардаг байсан юм. тэгээд л тэр хавийн хүүхдүүд 6-9 хүртэл тэр айлд овоордог байсан тэр айлыг залхаадаг байсан байх. Сүүлдээ манай хамаатан садангууд телевизтэй болсон хагассайн бүтэнсайнд амралтаараа очиж телевиз үздэг байсан. Гэртээ суугаад телевиз кино үзэж байсан бол хүүхэд насанд их санагддаг юм. Өөр нэг дурсамж бол энэ Мөнхбат, Баянмөнх гэсэн их аврагуудыг дэргэдээс нь барилдааныг нь харж үзэж байсан. Би 13 настай байысан Бээжин аврага гэж бүжиглэж байгаа юм шиг гоё дэвиж гарч ирээд л гар хөл нь зэрэг зэрэг мэх хийгээд л өмсдөг Дамдиндорж гээд л бөх байсан тэр бүх бөхчүүдийг өмсөж даваад л манай Өвгөнхүү харцага тэр давхар тохойгоо хийгээд л 10 гаруй бөх тойргийн барилдаан замчин нийгэмлэгийн зааланд болж байсныг одоо хүртэл санадаг юм. ийм сонин сонин дурсамжууд бол байна хүүхэд насны.
Ганболд -
Анх зурагт хараад хүмүүс яаж хүлээж авч байсан?
Энхболд -
Радион дээр кино хийсэн юм байна л гэж ойлгодог байсан. Жижигхэн кино дэлгэц л байна гэж ханддаг байсан. Тэр үед Монгол, Орос, гадаад кинонууд их гардаг байсан. Тэгээд хүүхэд байхад баригдашгүй өшөө авагч гээд л зөвлөлтийн олон ангитай, Кавказад болсон явдал гээд л зөвлөлтийн кинонуудыг хүүхдүүд их үздэг байсан. Ард кино театр, элдэв очир кино театрт үздэг байсан. Тэгэхдээ голдуу байлдаантай адал явдалтай эх ороны дайны үе, иргэний дайны үеийн киноог нь их үздэг байсан.
Ганболд -
Таны анхны үзсэн кино ямар кино байсан бэ?
Энхболд -
Анхны кино гэвэл хүүхэд байхад Ардын элчийг их олон үзэж байсан юм. Орос кино гэвэл хил дээр болсон явдал гээд киноог залуучуудын соёлын ордонд үзэж байсан санагдаж байна. Тэр л миний анхны кино байх. Хамгийн анхны уйлж үзсэн кино бол 2-р ангидаа үзсэн Сүхбаатар кино Сүхбаатар жанжиныг харамсалтайгаар амь насаа алдахад нь уйлж байсан санагддаг юм. тэрний дараа 9-р ангидаа Цэгцэг худалдагч бүсгүй гээд солонгосын кино байсан тэр 2-г үзэж уйлж байсан. Хүүхэд байхад кино их үзнэ, чаргаар их гулгана, исгий гутал дээр конкий бэхэлчээд их гулгадаг тэр үеийн хүүхдүүд тийм л байсан. Цана олдохгүй хааяа бөмбөг олдохгүй олдохоороо цоорчихно тэгээд маатаг тоглоно дээр үеийн хүмүүсийн чоно тарвага гээд л уламжлалт тоглоом тэгж л өнгөрсөндөө хүүхэд нас.
Ганболд -
Суурь боловсролыг хаана эзэмшисэн бэ?
Энхболд -
Суурь боловсролыг 10-р ангийг 1976 онд 28-р сургуулийг төгссөн. Дээд сургууль 1982 онд төгссөн.
Ганболд -
Сургуульд байсан тухайгаа яриач?
Энхболд -
Сургуульд байх энэ бол их гоё дурсамж л даа. манай 28 чинь 500 айлдаал хамгийн том сургууль байсан. Манай анги математикын гүнзгийрүүлсэн анги байсан. Тэр үед математикын гүнзгийрүүлсэн анги дөнгөж хөгжиж байсан байх. Математикын анги төгсөчхөөд хэлний мэргэжлийн анги сонгоод явсан нь онцлог байлаа ш дээ. Конкурсдэнэ гэдэг бол маш хүнд байсан 1 хувиар дээр маш олон хүүхэд өрсөлдөнө. Харин биднийг 1976 онд төгсөж байхад улс орон даяар инженер техникийн мэргэжлээр бэлдэж байсан би түрүүн дурдсан тэр үеийхэн одоо энэ улс орноо авч яваа хүмүүс маань бэлтгэгдэж байсан ихэнх нь Зөвлөлтөд, манай Польтехникийн ёургууль хоёрт л бэлтгэгдэж байсан. Тэгээд 50,-д оны үед жолооч л их моодонд орж байсан. 50-60-д оны үед багш эмч моодонд орж байсан 70, 80-д оны үед инежерүүд их хэрэгтэй байсан 90- он гараад эдийн засагчинд 2000 он гараад хэл, хууль моодонд орж байсан одоо үед комьпютерын эринтэй холбоотойгоор праграм хангамж түүнтэй холбоотой мэргэжлүүд их хэрэгцээтэй болж байна. Сүүлийн үед манай оронд ашигт малтмалын ордууд ихээр гарч байгаатай холбоотой ашигт малтмалын чиглэлийн инженерүүд мэргэжилтэй боловсон хүчин гэх зэрэг мэргэжил гэдэг маань тухайн нийгмийг дагаад өөрчлөгдөөд байдаг юм болов уу гэж бодож байна. Би дахин хэлье энэ ашигт малтмалын ордуудыг түшиглээд энэ чиглэлийн мэргэжилрүү залуучууд хушуурах байх гэж бодож байна. Одоо энэ оюу-толгойн гэрээ нь 34%-н гэрээ кантракт гээд байгаа тэрэн шиг учир утгагүй юм гэж байхгүй би бол өөрийн гэсэн хагуу байр суурьтай байгаа. харилцан адилхан 50% 50%-60% байвал тэрнээс биш 34 гээд байх юм дараа нь өөрсдөө мөнгөө төлж авах юмуу хаашаа юм. Брогоулд 15 жилийн гэрээ байгуулсан 5н жилд нь алтыг нь ухаад дуусгасан одоо цааш хэдэн жил болох юм бүү мэд. Одоо энэ тал дээр төр засаг маш нарийн улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг баттай болгох арга хэмжээ авах нь хэрэгтэй.
Ганболд -
Та оюутан байх тухайгаа яриа ч?
Энхболд -
Оюутан байсан үе бол хамгийн сайхан үе манай сургуульд чинь их уламжлалтай ялангуяа Ринчин доктор Дамдинсүрэн гуай гэх зэрэг алдартай хүмүүс манай сургуульд багшилж байсан. Миний сургуульд орж байх үед одоо энэ акьдемч Лувсанвандан гуай эд нар бол багшлахаа болж байсан дараагын шавь нар нь бэлтгэгдэж байсан. Тэр багш нараас нь дурдах юм бол Мөөмө байна ахмад багш Жамъян багш байна. Эртний утга зохиолын Жамбаажамц багш байна. Тэр үед биднийг анги дааж авсан МУГБ доктор, професор Чоймоо хэл шинжлэх ухааны доктор Сүхбаатар, Шархүү багш, эртний уран зохиол зааж байсан Төмөрбаатар шатрын мастер Зөвлөлтийн шатрын мастер Төмөрхуяг гэсэн олон нэртэй энэ багш нараас номын дуу сонсож тэдний гэгээн сургаал. Бидний амьдралд тод ул мөрөө үлдээсэн Чойлувсанжав багш байна. Эдгээр багш нар маань ихээхэн нөлөөлж байсан. Сурганы багш Бор, Арслан гэх мэтчлэн олон сайхан багш нар нөлөөлж байсан. Биднийг оюутан байхад зун намрын ажил гэж маш их сайхан юм байсан. Энд л оюутанууд биенээ ойлгож нэгэндээ дасаж гэр бүл болдог хамгийн сайхан дурсамж энд л үлдсэн байдаг зүгээр ганц нэг дурсамж ярихад 1978 онд одоогын Дашбалбар сумын нутаг Ураны орд илрээд байгаа Мардай гэдэг газар ажиллаж байсан тэр нутгийн багш цанын спортын мастер багш Сандагдорж багш тэнд троктар засврын анги бариж байсан бас цэргийн анги бариж байсан. Бид цэргийн ангитай дасан цохицох гэж хэцүү байсан. Сүүлд нь хэл амаа ололцоод сайн ажилласа. Тэнд сумын наадам үзээд манайхан барилдаад 2 давах нь 2 даваад л 3 давах нь 3 даваад л тэнд ажилладаг буриадуудын дунд байсан буриад хэл буриад аман аялгууг цохих хэмжээгээр бид сурч байсан. Их сургуульд сурахад надад хэрэгтэй эрдэм мэдлэгийг их сургууль надад дүүрэн цэнэглэж өгсөн. Манай ангиас 6н эрдэмтэн төрсөн. Манай ангийн олны танил гэх юм бол нэвтрүүлэгч Ёольк, 25-р суваг телевизийн захирал Авирмэд, Хиточи кропрацын захирал Энхбат байна. Гэх тэмчилэн олны танил хүмүүс манай ангийг төгссөнөөрөө манай ангийхан бахархадаг саяхан Ёольк соёлын гавъат зүтгэлтэн цол хүртсэн, Чоймоо багш маань төрийн соёрхол хүртсэн. Дулам багш байна энэ хүнийг онцолж өгөхгүй бол болохгүй. Энэ хүн бол нилээн яхир багш маш их өгөөжтэйлдөө. Манай сургууль бол маш сайхан олон зохиолчид нэр алдартай хүмүүсийг гаргасан ялангуяа Гадамба гуайг ажиллаж байх үед 2 дахь зохиолчдын холбоо албан бус зохиолчдын холбоо гэж сургуулийг маань нэрлэдэг байсан. Үүнийг манай үе үеийн уран зохиолчид уран бүтээлчид залгамжлан авч явдаг. Норов,Загдын Түмэнжаргал гэх зэрэг маш олон нэр алдартай хүн гаргасан одоо манай сургууль цаашдаа Монгол судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний мэдлэгтэй боловсон хүчин гаргахад идвэхитэй анхаарч байгаа юмуу даа гэж би анхаарсан. Би ч гэсэн багш нартайгаа одоо хааяа хамтран ажилладаг юм.
Ганболд -
Анхны ажлын гараа хаанаас эхэлж байсан бэ?
Энхболд -
Би анхны ажлын гараагаа сургуулиа төгсөөд анх аюулаас хамгаалах байгуулагт улс төрийн ажилчнаар ажиллаж байсан юм. Тэнд хувиарлагдаж 2 жил гарантай ажиллаад жоохон асуудал гаргаад тэгээд би санлаараа халагдсан. Тэгээд илгээлт аваад би өөрөө санлаараа Өвөрхангай аймгийн Богд суманд хөдөөгийн хүүхдүүдэд эрдмийн үрийг түгээх ажил хийсэн. Тэнд ажиллаж байсан дурсамж бол маш сонин тэр бол маш бөглүү газар ёстой түмний нэг киноон дээр гардаг шиг зарим хүүхдүүд нь оргодог багш гнар нь хойноос нь хөөцөлддөг, зарим нь оргож яваад осолддог. Сургалтын хоцрогдол ихтэй 5, 6-р ангийн хүүхдүүд уншиж чадахгүй байх жишээтэй эхэндээ их ширүүн байсан зодоон цохион ч хийж байлаа гэвч нутгийн ард түмний найрсаг зангаар сүүлдээ сайхан болсон тэнд би 3н жил багшилсан тэр хугацаанд их юмыг мэдэж ойлгож авсандаа. Тэндээс ирээд би 9, 12, сургуульд багшилаад 28-р сургуульд хамгийн удаан багшилсан. Тэгээд 2000 оноос гэр бүлтэйгээ хамтраад энэ бизнесийг эрхлэж байна удахгүй ингээд ажилладаа орно доо.
Ганболд -
Богдод альхир удаан байсан та?
Энхболд -
Би 3н жил байсан. 1984-1987 онд болсон.
Ганболд -
Анхны цалинг хэдэн төгрөг яаж авч байв?
Энхболд -
Анхны цалин аюулаас хамгаалах газар ажиллаад 790 төгрөгний цалин авч байсан. Энэ бол цалин бас тэтгэмж гээд шинэ төгсөж ирсэн гээд тэр аюулаас хамгаалах газрын намын хороон дарга надад 300 төгрөг олны өмнө гардуулж өгч байсан юм сайн ажиллаарай гэж тэр санаанаас гардаггүй юм.
Ганболд -
Анх ажилд орсон хүн тэтгэлэг гэж 300 төгрөг аваад ажил хийлгүй 14 хоног амардаг юм байна лээ тэ?
Энхболд -
Би 14 хонгийг нь сүүлд он гаргаад авч байсан юм. тэгээд 14 хоног амралгүй 7 хонож байтал ажиллаас дуудаад л ийш тийшээ амралтанд яваж болохгүй дуудаад л ядаргаатай байдаг юм.
Ганболд -
Та яг ямаг ажил хийж байсан бэ?
Энхболд -
Би голдуу улс төрийн ажил дээр байсан.
Ганболд -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар юу мэдэх вэ?
Энхболд -
Ер нь мэдэхгүй дээ аав ээжийн л дурсамж ярианууд байдаг юм. олон малтай байсан ялангуяа манай аавын аваг ах нохой Мангал гэж хүн олон малтай байсан. Тэгээд л бүх хүн ороод эхлэхээр орохоос өөр замгүй болсон. Малаа дийлхээ болиод л нэгдэлд тушаагаад л хотруу цугтаачихаасан юм байна лээ. Манайхны сүүлийнх нь 90 онд хотод орж ирсэн Завханаас байх. Эхлээд 1958 онд аав ах эд нар орж ирээд зарим нь мал энээ тэрээгээ тууж орж ирээд үлдснийг нь Баянзүхэд нийгэмчлээд тэгээд л суурьн болсондоо. Мэгээд л хот суурин бараадсан. Хэрвээ нийгэмчлэл явагдаагүй байсан бол Монголчууд малтайгаа тэр хөдөө амин зуулгаа хийгээд л байж байх байсан гэж боддог. Аан бас нөгөө талаас суурин иргэншил хотжих процес хөгжихөд энэ бол онцгой хувь нэмэр үзүүлсэн. Малчид хэрэвээ байсан бол хотжих процес явагдах нь явагдана тэгэхдээ ийм хурдацтай байхгүй байсан байх. Тэгээд л алил олон малтай хүмүүс нь малаа нийгэмчлээд л хотруу орж ирээд л хүүхдүүдээ сургууль соёлд явуулаад л байсан.
Ганболд -
Нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс яриж байсан ш дээ. Хүмүүс сайн дураар элсэх ёстой гээд л?
Энхболд -
Сайн дураараа элсэх нь үнэн тэгэхдээ эдийн засгаараа цаанаас нь шахаад өгөхлөөр нь хүссэн хүсээгүй элсэж байсан. Мах сүү ноосний ноолуурны ноогдол гэж айхтар юм байсан тэрнийг өгөх гэж бараг ялтан болоод л зайлдаг байсан. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн явагдаад хувь мал нь хангай 70, говь 50н толгой малаас илүүг маллаж болохгүй гэж тогтоосон. Харин азаар сумын төвд байсан хүн нэг өрх тасалчаад 50н толгой мал байдаггүй л байхгүй юу тэгээд л тэр хүнрүүгээ шилжүүлээд л миний мал чиний нэр дээр байгаа шүү энээ тэрээ гээд л аргалдаг байсан байх харин оронд нь ганц хоёр хонь өгдөг байсан биз. Тэгж л айл айлын нэр дээр малаа тарааж байрлуулдаг байсан. Ийм л байсан.
Ганболд -
Одоо 50, 50-р нь хүн хүний нэр дээр байдаг байсан гэсэн ш дээ тэр малыг нь нэг айл л малалдаг байсан уу? Тухайцн айл нь өөрсдөө малалдаг байсан уу?
Энхболд -
Үгүй ээ үгүй тухайн айл нь өөрсдөө л малладаг байсан .
Ганболд -
Тэрнийг бол зөвшөөрдөг байсан уу?
Энхболд -
Зөвшөөрдөг байсан яаж ийгээд л тараан байрлуулаад л зөвшөөрүүлдэг байсан байх. Нэгдлийн маланд тэртээ тэрэнгүй өөрийнхөө малыг хийж оруулаад л явдаг байсан. Олон хүүхэдтэй айл бол хүүхэд болгоныхоо нэр дээр 50 50-р нь тоолуулсан тусад нь өрх болгосон тэгээд л байдаг байсан. Бас хүний тавиул мал байсан тэгээд л ямар ч байсан аргалсаар байгаад 1990 он хүргэсэн юмдаа. Тэгэхдээ хөдөө зарим ажилсаг овосгоотой хүмүүс нь малаа байлгажил байсан ш дээ одоо хэнтий аймгийн нээх олон малтай алтан Мажиг гэдэг хүнээс эхлээд л.
Ганболд -
Соёлын довтолгооны талаар юу мэдэх вэ?
Энхболд -
Би мэдэхгүй. Хөгшчүүдээс л сонссон. Монголчуудыг тэр бүдүүлэг байдлаас гаргахад айхтар нөлөө үзүүлсэн л гэж ярьдаг юм. гэрт нь орж ирээд л хөнжил гудас даавууг нь шалгаад л хэртэй байвал торгоод л бөөн юм болдог байсан гэсэн. Матар сонин дээр зургийг нь гаргаж тавиад л одоо саяхандаа би Богдод байхад л хүүхдүүд бөөстчихдөг л байсан бид нар бөөсийг нь түүгээд л бөөн юм болдог байсан. Соёлын довтолгоо ер нь Монголчуудыг бүдүүлэг байдлаас гаргахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж ярьдаг юм. би тэрнийг маш үнэний ортой гэж боддог. Цэвэр нямбай байхыг ойлгохгүй заавал засаг захиргааны аргаар торгуулж эдийн засагаар нь ойлгуулдаг байсан гэсэн. Тэгээд л оо сойз саван энээ тэр нь байх ёстой газраа байн уу байхгүй бол торгуулаад л аль л муу ярианы гол болоод л явдаг байсан байхдаа.
Ганболд -
Таны амьдралд ямар нэгэн гүнзгий нөлөөлсөн зүйл байдаг уу?
Сайнаар ч юм уу, муугаар ч юмуу?
Энхболд -
Нээх тийм онцгой юм байхгүй яахав ардчилал гээд л нийгмийн нөлөө энэ нь яахав хүн хувиараа эдийн засаг эрхлэх ярих эрх чөлөө их сайхан болсон. Монгол оронд хариуцлагын тогтолцоо гэж байхгүй. Харин социализмын үед хариуцлагын тогтолцоо гэж байсан шүү. Ажлын хариуцлага нийгмийн хариуцлага алдвал ямар нэгэн хариуцлага хүлээдэг л байсан. Хариуцлаггүй ардчилал гэж байдаг бол тэр л Монгол оронд хөгжиж байх шиг байна.
Ганболд -
Социализм ардчилсан үеийн эмэгтэй эрэгтэй үеийн хоорондын харьцааны ялгаа?
Энхболд -
Сүүлийн үеийн залуучуудын хувьд их нээлттэй болж байна. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Монгол цэвэр ичэмтгий даруу төлөв зан чанар бол алдагдаж байгаа. харин одоо бол энэ залуучууд бүсгүйчүүд биеэ сайхан авч явдаг болж ухамсартай холбоотой байх. Дэлхийн улс орны хүмүүсээс дутхааргүй сайхан соёлтой боловсон авч явдаг болж. Энэ харьцаа ч гэсэн өөр болж байна бие бменээ хүндэлдэг болж байна. Гэр бүл, хувь хүний хоорондын харьцааны талаар судалгаа хичээлүүд явагдаж байна. Сэтгэл санаанд иерэгээр нөлөөлсөн зүйл бол их болж байгаа учраас их сайхан болж байна. Бяслгалын ач холбогдол Сарангэрэлийн хүмүүсийн ач тус энэ чинь хүнд их нөлөөлдөг юм байна ш дээ. Хэн гадагшаа их нээлттэй байна тэр хүн л өөрөө өөрөө хөгжөөд байгаа юм болов уу.
Хэн өөрийгөө хумиад бариад байна тэр хүн л байсан байрандаа эргэлдээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа.
Ганболд -
Таны ажил амьдралын үйл явцад үйлдвэржилт шинэ техник технологи яаж явагдаж байв?
Энхболд -
Үйлдвэржилт бол намайг хүүхэд байхад үйлдвэр камбинат гэж байсан. Тэр үед хүн болгон ажилтай байсан. Тэр үед чинь маш олон авто бааз, үйлдвэрүүд байсан. Зах зээлийн энэ үед үйлдвэржилт маш удааширалтай явагдаж байна. Зах зээлийн нийгэм шилжилсэнээр маш олон үйлдвэрүүд дампуурж олон хүн ажилгүй болсон доо. Одоо зах зээлийн нийгэмд зохицсон хувийн хэвшлийн үйлдвэрүүд байгуулаад ажилгүй мэргэжилтэй боловсон хүчнүүдийг ажилаар хангамаар байгаан. Одоо Монгол оронд барилгын салбарын үйлдвэр их хөгжиж байгаана таатай санагддаг юм. гэхдээ сүүлийн үед хөрөнгө мөнгө санхүүгээсээ болоод барилгын салбар зогсонго байдалтай байгаа нь жаахан таатай бус санагдаад байгаан. Монгол улс 43 сая малтай гээд байгаан энэ мал аж ахуйн түүхий эд дээрээ тулгууралсан арьс шир, ноос ноолуур, сүү цагаан идээг боловсруулах ийм үйлдвэрүүдийг хөгжүүлмээр байгаан юу нь болдоггүй юм гэхдээ хөрөнгө мөнгө санхүү энэ тэр дээрээ болдоггүй юм байлгүй дээ. Үүнийг л хөгжүүлвэл манай оронд хэрэгтэй юм байгаан. Манай Монголчууд чинь их амны хишигтэй хүмүүс шүү дээ газрын баялаг, мал ихтэй улс шүү дээ. Орчин үеийн нано технологийг сайн хөгжүүлэх байгаль орчин, цөлжилтөөс хамгаалах энэ бүгдийг сайн хэрэгжүүлмээр байгаа юм. тэгэхгүй бол байгальтай буруу харьцсанаас болж хүмүүсд эсрэгээрээ нөлөөлж байна. Байгаль орчныхоо нөхөн сэргээлтийг хийж байх шаардлагтай болж байна.
Ганболд -
Социализмын үед үйлдвэрт ямар хүмүүс ажилд ордог байсан юм бэ?
Энхболд -
Тэр бүгд чинь бодлооор зохицуулдаг байсан юм. тэр үеийн хөнгөн хүнсний үйлдвэрийн, барилгын техникумууд чинь 8-р өнги төгссөн хүүхдүүдийг авж мэргэжилтэй боловсон хүчин бэлдээд цаанаас нь томилоол үйлдвэрийн ажилчин болно шүү дээ.
Ганболд -
Ямар нэг энгийн мэргэжилгүй хүн үйлдвэрт ажилд оръё гэхэд яагад байсан бэ?
Энхболд -
Оронтоо нь байдаг юм бол орно дагалдан энэ тэр хийж байгаал яваад байж болдог юм. Мэргэжилтэй боловсон хүёнүүдийн хувьд гэвэл цалин мөнгө нь арай илүү авдаг байсан байх тэрнээс биш энгийн жирийн хүмүүс ажилчин болоод ажилаал амьдраад байсан хүмүүс зөндөөл байсан.
Ганболд -
Та чинь ямар мэргэжилтэй билээ?
Энхболд -
Би хэл уран зохиолын багш хүн.
Ганболд -
Социализмын үед Шинэ бүтээл оновчтой санаа гэж явагддаг байсан юм билээ шдээ тэр талаар яриач ?
Энхболд -
Бүх салбарт Шинэ бүтээл оновчтой санаа \ШБОС\ гэж явагддаг байсан. Янз бүрийг сэтгэдэг энэ тэр хүмүүс тийм юм хийдэг л байсан. ШБОС гаргаад тэр нь үр дүнтэй болсон бол үнэмлэх тэмдэгээ аваад явдаг байсан. ШБОС-ны үр ашигийг бүрэн хүртдэггүй лозон реклам маягийн юм болдог байсан байх. Тэрийгээ хэсэг хэрэглэж байгаад уйддаг юм уу яадын тэгээл орхичдог байсан. Тэгж байтал дахиад л нэг санаа гардаг тэгээл тэр лүүгээ хошуурдаг тиймэрхүү л байсан даа.
Ганболд -
Таны мэргэжилийн хувьд ШБОС нэвтрэх боломж нь хир байсан бэ?
Энхболд -
Тийм боломж байлгүй яахав одоо манай үеийн гэвэл гавъяат багш Төмөр янз янзын юм их сэтгэдэг байсан.
Ганболд -
Жишээ дурьдвал ?
Энхболд -
Тулгуур дохио гээд зөвлөлтийн арга байсан юм өөрөөч мэдэхгүй шахам байж нэвтэрүүлчихсэн юм байна лээ.
Ганболд -
Тэр нь юу байхав?
Энхболд -
Тулгуур дохио гэж жишээ нь нэн цамцанд довч байна шүү дээ энэ уналаа гэвэл энд довч байсан даа гэдгийг сэргээн сануулах хүний оюун ухааныг тэгж сэргээн сануулж мэдлэгийг тийм маягаар хүн хүргэх асуудал юм байна лээ. Нэг ёсондоо дохио байхгүй юу сэргээн сануулах 1970-80-д онд манай оронд маш их хэрэглэгдэж байсан юм. Ринцэндорж гуайн тайлбартай дасгалын арга гээд маш мундаг арга байсан.
Ганболд -
Тэр нь ямар арга байх уу?
Энхболд -
Ярих бичих сонсох үйл ажиллагаа нэгэн зэрэг явуулдаг арга байсан юм. авиа зүй, эр эм урт богино эгшиг гээл тэр бүгдийгээ хараал хүхдүүдэдээ тайлбарлаад явдаг байсан энэ нь Оросын л арга л даа үүнийг Монголын хөрсөн дээр маш сайн буулгасан хүн нь Ринцэндорж гуайн юм. гэх мэтчилэн салбар салбарт маш олон дэвшилт гарж байсан.
Ганболд -
Таны хувьд ШБОС хэрэгжүүлж байв уу?
Энхболд -
Би чинь голцуу монгол бичгийн чиглэлээр явсан болохоор хүүхдүүдээ гоё сайхан бичүүлж хурдан уншиж бичүүлж сургах энэ арга л хэрэглэдэг байсан. Уран зохиолын хичээл дээр зохиолуудаа жүжиглэсэн байдалаар заах гээл энэ бол Английн арга юм байна лээ?
Ганболд -
Социализмын үед конкурс болоод за яахав толгойтой нэг нь хувиараа аваад явдаг бйасан байх тэрнээс гадна аль арын хаалгатай мөнгөтэй нэг сургууль энэ тэрд орох асуудал байсан уу?
Энхболд -
Тэр үед мөнгө өгж сургуульд орно гэсэн ойлголт байхгүй. Конкурсд авсан оноогоороо хувиараа сонгоол сургуульдаа ордог байсан байх гэхдээ аав ээж ах дүү хамаатан садан нь өндөр албан тушаал хашдаг байсан бол хувиарыг нь нааш цааш болгодог л байсан байх.
Ганболд -
Та гадаад орнуудаар аль хир явж байв ?
Энхболд -
1990-д оны үед Орос руу 2-3 удаа явж байсан. Тэр үед чинь төр бужигнацан их заваан үе байлаа шдээ Эрээн орж үзсэн байх тэрнээс биш өөр тийш явж үзээгүй зөвхөн Монголдоо шүү дээ боломж бололцоо нь олдвол гадагшаа яюмаар л байна шүү дээ. 1990-д оны үед жаахан наймаа хийх гээд хойшоо урагшаа явсан чинь бие өвдөөд тэгэд бүтээгүй.
Ганболд -
Оросын нутгаар аль хир явж байв?.
Энхболд -
Би Москвагаас Брист хүртэл машинаар өдөржингөө явж байсан.
Ганболд -
Монголтой харьцуулахад соёлын ялгаа байгаа шдээ тэр талаар ?
Энхболд -
Тийм юм байлгүй яахав шал өөр шдээ.
Ганболд -
Гайхаж бишрэх зүйл байсан байх ?
Энхболд -
Оросын соёлыг гайхаж бишрээд байх зүйлгүй л дээ бүгдийг нь телевизороор хараад мэддэг байсан болохоор тийм зүйл байхгүй. Амьдаараа л үзсэн гэдэг ялгаа байгаа байх. Яг очоод үзэхлээр амьдаараа л гэдэг утгаараа хүний сэтгэхүйд сонин зүйл буудаг л юм байна лээ.
Ганболд -
Социализмын үед ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаа хүн дээшээ дэвших боломж альхир байсан?
Энхболд -
Өө ер нь одоогынхтэй харьцуулахад боломж сайн байсан бодлого ч өндөр байсан. Одоо бол хэн танилтай хэний бүлэглэл үү гэдэг утгаараа л яваад байна ш дээ. Тэр үед бол төрийн бодлогоор нэг албан тушаал дээр 3-4 хүн жагсасан байдаг байсан. Боловсон хүчний төрийн бодлого маш нарийн байсан. Одоо нэг сургуулийн захирал байлаа гэхэд цаана нь 3-4 хүн судлагадаад бэлтгэгдээд бэлэн байж байдаг байсан. Жишээ нь намайг нааш нь Төгрөг сумын захиралаар тавих гэж байсан байна лээ. Гэх мэтчлэн нөөцөнд.
Ганболд -
Тэр бол ур чадвраар уу?
Энхболд -
Тийм ур чадвраар энэ болчих юм байна аа. Энэ нь тийм хүн байна гээд л шийддэг байсан. Тийм учраас л намайг тавих гэж байсан байх тэрнээс би ямар тэнд таних хүн байх биш. Харин хувиарлах тал дээр ямар хүн байсан юм бүү мэд. Одоогынхтай харьцуулбал маш шудрага байсан. Одоо бол боловсон хүчний бодлого бол Энхбаярын үеэс л эхлээд л дампуурсан байгаа ш дээ. Тэгэхэд хуучин нэг сайдад гэхэд л 4-5 хүн нөөцөнд байдаг байсан гэсэн чи одоо бодолдоо энэ ардчилалын Гончигдорж гэхэд л багш байхдаа Хувьсгалт намын намын төв хорооны нарийн бичгийн даргын нөөцөнд байбсан жишээтэй. Тэр чинь хойно Зөвлөлт холбоот улсад сургууль төгсөөд ирсэн онц сураад улаан дипломтой төгсөөд ирсэн хүмүүс чинь бүгд нөөцөнд орчихдог байхгүй юу. Энэ залууг энд ажиллуулья сайн ажилвал дээш нь дэвшүүлээд явуулчихья гэсэн тийм бодлоготой. Хойно Оросод гадаадад онц сайн төгссөн хүмүүс ирээд л төв хорооны нэгдлийн боловсон хүчин болчихдог байсан юм биш үү би тэгж боддог байсан. Тэгээд л сайн ажиллавал дээшээ дэвшээд л саар ажилвал дараагынх нь хүн байгаа тийм л байсан.
Ганболд -
Тухайн үед цалин мөнгө хүрэлцээтэй байсан уу?
Энхболд -
Өө хүрэлцээтэй байсан. Ер нь 200 төгрөгний цалинтай хүн амьдарчихна шүү. Тэгэхэд дөнгөж сургуулиа төгсөж ирсэн хүн 600 төгрөгний цалинтай байсан. Хангалттай хүний гар хархааргүй амьдралаа өлхөн аваад явчхаар байсан ш дээ. Манай аав ээж хоёрын цалин нийлээд 600 гаруй төгрөгтэй байсан манайхны амьдрал тэрүүгээр нь болоод л байдаг байсан. Аав 400-д төгрөг ээж 260 төгрөг ч билүү авдаг байсан болдог л байсан. Тэгэхэд манайх шиг сайхан хоол ундтай боов боорцог ихтэй бараг айлын хоол амттай гэж бодогдохоор тийм байсан. Би л оюутан болохлоор косьтюм гээд өмсдөг байсан аав ээж 2 бол дээлнээс салдаггүй байсан болоод л байсан.
Ганболд -
Оюутан байхдаа степэнт авдаг байсан уу?
Энхболд -
Авалгүй яахав 200 төгрөг авдаг байсан. Тэгээд л онц сайн сурвал нэмэгдэлтэй эхэндээ биднийг ороход сар сард нь өгдөг байсан юм. сайн сурвал 240, онц сурвал 300 тэгэхдээ зэрэг нэмэгдлийг нь смистер дуусангуут өгдөг байсан тэр үед бол баяждаг байсан. Тэгээд л онц бол 600 төгрөг, сайн сурсан бол 400 төгрөг аваад тэрүүгээр баяждаг байсан тэгээд л хувцас энээ тэрээ аваад л хангалттай байсан.
Ганболд -
Гэр бүлийнхээ хүний талаар яриж өгөөч та?
Энхболд -
За бид 2 чинь сүүлд суусандаа. Манай хүн захиргааны мэргэжилтэй хүн. Хуулийн дунд төгсөөд дараа нь улс төрийн боловсролын хуулийн дээдийг төгсөөд дээд зэрэгллийн хуульч болоод манай хуулийн дунд чинв мундаг боловсрол олгодог байсан. Одоогын хуульчдын дэргэд дунд сургууль хэрнээ маш өндөр төюшинд бэлтгэгдэж байсан. Энэ сургуулийг төгсөөд дээш нь хойшоо гадагшаа гараад сурдаг байсан. Одоо энэ дуурийн театр нэг давхар хүроэн байшин байсан тэнд бидний үед хуулийн дунд гээд байдаг байсан. Прокрор шүүхийн дунд мэргэжлийн хүмүүс төгсөгдөг тэгэхдээ их чадварлаг байсан. Тэгээд төгсөөд л дороо дороо гадагшаа явчихдаг байсан. Одоо энэ баямбадорж эд нар чинь тэрнийг төгссөн. Тэр үеийн хуулийн дунд төгссөн, одоогын дээд сургууль төгссөнтэй харьцуулашгүй байсан ш дээ. Өө хуулийн дунд төгссөн бол өө тэр кридет оноо эд нар ярилгүй гэдэг байсан юм чинь.
Ганболд -
Социализмын үеийн дарга гэдэг хүн ер нь ямар хүн бэ?
Энхболд -
Мундаг хүн эрх мэдэл албан тушаал сайтай амьдрал боломжийн байсан. Манай тэр үеийн дарга нар ажлаа маш сайн хийж байсан шиг санагддаг юм. цөөхөн дараг нар албан тушаал байсан. Дарга болно гэдэг чинь намын шүүлтвэрээр орно нилээн хариуцлага ноогддог байсан. Миний мэдэхийн л дунд ахлах шатны дарга нар ер нь ажлаа сайн хийж байсан юм. бүр дээд шатруу яваад ирэхээрээ жоохон тааруу байсан юмуу даа. ялангуяа яамдуудын мэргэжилтнүүд гэдэг утгаараа дунд шатны хүмүүсийн ажил л жоохон цалгар байсан юм болов уу?
Тэрнээс биш яг байгуулгыг толгойлж яваа хүн бол болохоос нь болохгүй нь хүртэл үздэг байсан. Миний хамт ажиллаж байсан хүмүүс дандаа тийм байсан. Харин зах зээл эхлэснээс хойш хүмүүмийн зан авир өөр болсон албан тушаалыг өөрөөр ашиглаж авлига хээл хахуул авдаг болсон. Ажилд хүн авахдаа хээл хахуул авдаг авсан хойноо дургүйгээ хүрвэл халчихдаг Коптлизмыг ноён гээд ойлгосон хүмүүс байж л байсан. Зах зээл эхлэсэн үед Манай тэр 28-р сургуулийн захирал байсан нөхөр бол эмэгтэйчүүдийг дарамтлана бэлгийн харьцаа тогтооно. Мэдсэн дургүйг нь хүргэсэн хүнийг ажлаас нь халчихна. Орж байгаа хүнээс нь мөнгө нэхнэ. Тэгээд манайхан энэ хүнийг хөөгөөд явуулсан юм. тэгээд тэр чинь наагуураа энэ Билэгтийн найз энээ тэрээ гээд л наадуул нь наагуур нь аргалаад л байдаг байсан ийм нэг гажиг тогтолцоо байсан иймэрхүү юм байдаг л байх. Ялангуяа зах зээл эхлэснээс хойш дарга нарын муу муухай юм их эл гарсан ш дээ.
Ганболд -
Социализмын үед байгуулгын дарга цэргийн хоорондын харьцаа ямар байсан бэ?
Энхболд -
Тэгж нээх бөхөлзөж энээ тэрээ байгаагүй гайгүй байсан.
Ганболд -
Хүн чанраар хаьцдаг байсан уу? Албан тушаалыг нь хүндэлдэг байсан уу?
Энхболд -
Аль алинийг нь хүндэлдэг байсан. Аль утгаараа харьцдаг байсан.
Ганболд -
Дарга нар доод албан тушаалтагтайгаа ямар яааж харьцдаг байсан?
Энхболд -
Хүнээсээ л болно тухайн хүн үед надтай ажиллаж байсан хүмүүсээс хамгийн бүдүүлэг нь Мүхбаатарыг л гэж ойлгодог. Тэрнээс бусад дарга цэрэг нар бол тун давгүй хүмүүс байсан. Тийм этгээд хүний дургүй хүргэсэн хүнтэй таарч байгаагүй харин энэ нөхөртэй л таарсан. Одоо 73-р сургуулийн захирал хийж байгаа. одоо энэ нийслэлийн захирагч байсан Билэгттэй нэг ангийн найз байсан тэр нь л тэтгэвэр хүртэл нь тэжээгээд байгаа юм шиг байна лээ.
Ганболд -
Социализмын үеийн мэдлэгтэй мэдлэггүй хүмүүсийн өдөр тутмын амьдралын хоорондын ялгаа яаж ялгагддаг байсан бэ?
Энхболд -
Ялгаа байлгүй яахав мэдлэгтэй хүмүүс чинь амьдралаа зохион байгуулж авч яваа байдал нь маш өөр байсан. Мэдлэгтэй хүмүүсийн нийгэмд ажиллаж байгаа байр суурь ч өөр эрс ялгардаг байсан.
Ганболд -
Одоо бол маш өөр болсон байна шүү дээ. Зүгээр нэг албан тушаалтэй ширээний ард суусан гарын үсэг зурчихаад л цалин авч байгаа хүмүүс бол их байна ш дээ.
Энхболд -
Манайханд боловсролын системтэй ажлаа мэдэхгүй ххүн гэж ер нь байдаггүй юм шүү. Манай боловсролын салбарт бол голцуу ажлаа мэддэг хүмүүс байдаг. Бусад салбарт бол мэдэхгүй. Манай Сүхбаатар мэтийн бүдүүлэг ёс суртахуунгүй нөхөд л байсан байх. Байр засаж өгсөнгүй гээд л ажлаас халах, ажилд орохдоо идэш өгнө гэж ороодл идэшээ өгөөгүй бол халах жишээний. Тийм замбараагүй. Тэгээд нөгөө хариуллагын тогтолцоог иймэрхүү хүмүүс л цавчаад эхэлсэн байгаа юм. хариуцлага гэж ердөө байгаагүй.
Ганболд -
Хувьчлалын талаар яриж өгөөч та?
Энхболд -
Хувьчлал бол манай улсад буруу хөгжсөн гэж боддог би. Хувьчлал чинь зах зээлийн нийгэмд их л хүнд аргаар оруулсан. Тэгэхдээ яг тэр цэнхэр ягаан тасалбрынх нь учрыг ч ойлгоогүй хэдэн зальтай нөхдүүд тэрнийг ашиглаад л энэ улсын өмчийг бүгдийг нь хуваагаад авсан юм шиг байна лээ. Манай хувьчлалийн хамгийн гол том алдаа нь мэргэжлийн хүнд нь юмыг нь өгдөггүй мэргэжлийн бус хүн аваад л нөгөөхийг нь дампууруулаад л хаячихдаг. Харин чихэр боовны үйлвэрийн хувьцаа гэхэд л хойно Новьсибрскийд төгссөн наймаачин залуу энэ л гэхэд бүгдийг нь цуглуулсан байгаа юм чинь. Харин ч одоо сайн авч яваа залуу одоо энэ өгөөж чихэр боо комьпаний захирал гээд нэг жижигхэн залуу байдаг юм. Тэр толгой нь маш сайн ойлгосон тэр цэнхэр ягаан тасалбарын учрыг маш сайн ойлгосон тэр хувьцааг 500, 600-р нь банкнаас зээл авч худалдаж аваад л цуглуулсан байх тэр банкны зээлээ буцааж төлсөн юмуу үгүй юмуу бүү мэд тэр үед маш их хүн зээл авсан. Авсан нь завшаад л өгсөн нь юу болсныг бүү мэд. Одоо энэ Хүчитонхорын Тогтмолыг л харалдаа ердөө л жолооч ш дээ тэр баазын хуучин хувьцааг худалдаж аваад л тэр гаражийнх нь баахан юмыг буулгаж сэлбээд л сайхан лангуу бариад л тэгээд л ашиг орлогоороо сэлбэж янзлаад л зах болгосон ш дээ. Тэр үед ер нь толгой сайн ажиллаж байсан тэр үед толгой сайн ажиллаж байсан тэр процесыг урьдчилан харж байсан хүмүүсийн төрөл танил хамаатан садангууд овжин сэргэлэн ажиллаж юмтай болсон.
Ганболд -
Хувьчлалыг анх ийм юм шүү гээд мэдээлэлийн хэрэгсэлээр нарийн тайлбарлаж цацаж байсан уу?
Энхболд -
Тайлбарлаж цацаж байсан тэгэхдээ хүн болгон нарийн сайн ойлгоогүй. Цэнхэр ягаан тасалбараа үйлдвэрт тушаана тэр үйлдвэр нь ашигтай ажиллавал мөнгө авна олно гэсэн бодолтой л байсан. Би бол бодож ыодож мах комбинатат л өгсөн за ямар ч байсан монгол хүн мах идэхгүй байна гэж байхгүй байх гэж бодоодл. Тэгээд л байхгүй миний хувьд тэгээд л өнгөрсөн. Одоо хувьцаа энээ тэрээ гаргана гэх юм бол нилээд бодолтой бодлоготой гаргахгүй бол бас л луйвар хийх үндэс суурийг нээж өгнө ш дээ. Одоо энэ зах зээл өндөр хөгжсөн орнуудад үйлдвэрбайгуулгыг хувьчлахдаа яадаг юм аймар хамгаалалттай гаргаж байгаад бүр нэг бүрчлэн гаргахгүй бол манайхан чинь хувьчлахаас нь өмнө нөгөө дарга нар нь зусалчихдаг ш дээ. Хоёр нийгмийн зааг дээр энэ улсын ч биш хэний ч биш энэ үйлдвэрийн обьектуудыг худалдаж авч бүгдийг нь зараад л энэ одоогын том том комьпаниуд чинь хөрөнгийнхөө эх үүсврийг бий болгож гарч ирсэн ш дээ. Одоо энэ хүрд хэт гээд л комьпани гээд л байна тэрэ л гэхэд барилгын метралын үйлдвэрийн суурин дээр гээд л хангамжийн байгууллагт ажиллаж байсан хүмүүс нь хангамжийнхаа суурийг дарж бариад л энэ ер нь зөв аргаар хөрөнгө босгосон хүмүүс ховор байгаа байх.
Ганболд -
Одоогын томчууд гэсэн үгүү?
Энхболд -
Тийм одоо энэ Жаргалсайхан гэхэд л Баямбасүрэн гуайтай гэрээ хэлэлцээр хийж байхад л тэр урагшаа төмөр гаргах зөвшөөрлийг хавчуулсан байгаа юм ш дээ. Энд ураа ураа хашгираад байж байхад Жаргалсайхан араар нь Оросуудтай найр хийгээд л хуучин 69нүүдийг нь худалдаж аваад л хуучин төмрийн сэгнүүдийг нь худалдаж аваад л урагш нь гаргаад л мөнгө олж л байсан байгаа юм. одоо тэгэх л гэж байгаа юм одоо энэ Оюу-толгой ерөөсөө таалагдахгүй байгаа юм та нар чухам юу гэж бодож байгаа юм тэр 34% энээ тэрээ нь таалагдахгүй байгаа.
Ганболд -
Ардчилсан хөдөлгөөний талаар?
Энхболд -
Энэ бол зайлшгүй хэрэгтэй тэгш эрх шудрага ёс хэрэгтэй байсан. Энэ тэгэхдээ манай ардчилалын хамгийн том алдаа нь ахриуцлагын тогтолцоо гэж байхгүй. Энэ л манай ардчилалын нэр хүндийг унагааж байгаа. ерөөсөөл хүний эрх, тэгш эрх, шудрага ёс, шүүх засаглал энэ 4 л ардчилалын тулгын 3н чулуу энэ тулгын 3н чулуун дээр л ардчилал яаж байх ёстой юм тэр байранд нь аваачих ёстой тэгэхлээр энэ чинь байхгүй болохлоор л шүүх засаглал нь дампуурсан шудрага тогтолцоо гэж байхгүй болохоор л энэ нийгмийн сэтгэл зүй байхгүй болохоор л энэ ардчилал унаад байгаа юм. нэг хүний хэлсэн үг байдаг ш дээ. “чөтгөр ав ардчилал гэж сайхан юм бишээ одоо хүн төрлөхтөн үүнээс илүү сайхан арга замыг олоогүй байна. Магадгүй ардчиллаас илүү сайхан зам олно. Одоохондоо үүнээс илүү сонгодог зам алга тийм учраас үүнд л суралцан тогтохоос өөр аргагүй. Жинхэнэ утгаар нь хөгжүүлэх учиртай. Одоо манай ардчилал их сонин болчихллд байна ш дээ. Би өөрийнхөө ойлголтоор бол хариуцлагагүй ардчилал гэж л хэлнэ. Одоо авилгалтай тэнцэх газар гээд байгуулагдаад 2 жил болж байна Элбэгдоржийг гархаас өмнө нэг ч хүнийг авилгалын хэргээр шиитгээгүй байгаа ш дээ. Тэр одоо 1,5 миллард төгрөг идсэн Отгонбаяр, 560 сая төгрөг идсэн Даш нь суллагдаад эхэллээ. Миний бодлоор бол албан тушаал ашиглан улсын хөрөнгө идсэн хүмүүст бол ямар ч өршөөл үзүүлэх эрх байхгүй гэж боддог. Ямарч өршөөлд хамрагдах ёсгүй хүмүүс. Тэгтэл үүнийг яриад л хамруулчихаад л нөгөө шудрага ёс шудрага нийгэм нь хаана байна. Ерөөсөө шүүх засаглалын шудрага ёсыг барих юм бол ерөөсөө шудрага ёс гэж ийм юмыг хэлээд байна гээд нийгмийн нэг катигор ч юмуу тогтолцоо гаргачихаад үүнийгээ барина хүний эрхийнхээ хүрээнд ш дээ. Аа энэ нь үүнийгээ зөрчөөд ирэх юм бол шүүх засаглаал нь учрыг нь олоод л хариуцлагыг нь хүлээлэгдэг байх ёстой. Энэ Энхбаяр чинь манй шүүх засаглалыг нилээн унагаасан одоо энэ Элбэгдорж нь дээш нь өргөх юмуу нураах юм уу бүү мэд. Одоогын байдлаар манай шүүх засаглал дотроо нилээн идээ бээртэй дотроо Зөвлөлтөд төгссөн, Монголд төгссөн гэсэн хоёр бүлэг байдаг. Тэгээд тэр хоёр бүлэглэл нь хоорондоо маргалдаад нөгөө Амеркид, баруунд төгссөн шүүхчид нь ажилгүй л явдаг юм шиг байгаан. Одоо манай энэ шүүх засаглал бол яг энэ барууны сонгодог шүүх засаглалын системд орж чадсан юмуу үгүй юмуу бас мэдэхгүй. Миний ойлголтоор бол хуучнаараа л мурилзаад л байгаа байх. Жишээ нь нэг хэрэг гарлаа гэхэд тэр хэрэг шийдэгдсэн юмуу үгүй юмуу баахан шуугиж шуугиж байгаад л таг болчихдог шийдсэн үгүй нь мэдэгдэхгүй. Олонд мэдээлнэ гэж байхгүй. мэдээлэлдэггүй юмаа гэхэд л одоо комьпютер хөгжсөн тэр сайтруугаа ороод л тэр хэрэг хийсэн хүнийг тэр тогтоолоор тэдэн жилийн ял өглөө гэсэн мэдээллийн сан байхгүй тийм учраас л нөгөө Бадрааг алсан Түмэндэмббэрэл чинь ццазаар авахуулалгүй бараг Японд явж байгаа маягийн юм яриад байгаа ш дээ.
Ганболд -
Тийм цаазаар авахуулаагүй юм яриад байсан.
Энхболд -
Тийм. Энхбаяр бараг явуулсан юм яриад байсан.
Ганболд -
Ардчилсан хөдөлгөөний жагсаалд оролцож байсан уу та?
Энхболд -
Оролцож жагсаж л байсан. Тэр үед орилоод л гүйж байсан. Ордонруу дайрахад нь хүртэл орилоод л гүйж л байсан.
Ганболд -
Тэр үед ямар ажил хийж байсан?
Энхболд -
Багш байсан. Хөдөлгөөнд нь оролцож л байсан. Тэрнээс биш социалист ардчисан хөдөлгөөн билүү тэрэнд нь Гончигдорж нь арай гайгүй юм болвуу наад хэд нь нилээн мунхаг ороод ардчилсан холбооны хэдтэй нь яридцсан чинь нилээн чурчакууд санагдасан. Хэдэн мунхаг юмнууд нэг өө явъяа гэхлээр л орилоод л дайраад байсан ерөөсөө шийдвэр гаргаж байгаа оюунлаг юм байхгүй байсан зоригноос өөр л юм байхгүй байсан. Жоохон бүдүүлэгдүү санагдаж байсан. Тэр социалист ардчилсан хөдөлгөөн голдуу сэхээтнүүд бүрдсэн байсан учир бид нөр ярилцаж юмыг их олон талаас нь авч үздэг гэж тэр их сонин санагдаж байсан. Би ардчилсан холбоон дээр очсон надад таалагдаагүй. Тэгээд С.Зориг овоо оюунлаг тэгээд өөр оюундаг хүн харагдаагүй. Тэгээд л нэг шийдвэр гаргана Зоригийн үг их нөлөөтэй нөгөө хэдэн партизанууд чинь их дураараа үгэнд орохгүй дээрээс нь тос нэмээд орчихвол галруу ч давхиад орчихоор тийм нөхдүүд байсан. Одоо энэ Эрдэнээс эхлээд л улаан галзуу юмнууд.
Ганболд -
Одоо энэ шүүхдээд байгаа юу?
Энхболд -
Тийм Эрдэнэ чинь тйим их энхийн цагаан тагтаа шиг амьтан биш ш дээ.
Ганболд -
За хоёулаа яриагаа дуусгая
Энхболд -
За тэгье
Ганболд -
Танд баяраллаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.