Mönhtör
![](../assets/images/interviewees/990258.jpg)
Basic information
Interviewee ID: 990258
Name: Mönhtör
Parent's name: Namjil
Ovog: Tügj
Sex: m
Year of Birth: 1960
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: teacher
Work: unemployed
Belief: none
Born in: [None Given] sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: assistant doctor, retired
Father's profession: photographer, died
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
democracy
privatization
cultural campaigns
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
parents
collectivization
cultural campaigns
socialism
market economy
democracy
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ганболд -
За та надад өөрийгөө танилцууд амьдралын түүхээсээ ярьж өгнө үү?
Мөнхтөр -
Намайг Намжилын Мөнхтөр гэдгийн 5 хүүхэдтэй айлын том нь 1960 онд Завхан аймагт төрсөн. Бага нас маань хотод өнгөрсөн дөө. Монголын жирийн айлуудын адил бага насаа эцэг эхийн гар дээр өссөн. 1968 онд ерөнхий боловсролын сургуульд ороод 1978 онд төгссөн. 1978-1984 он хүртэл улсад ажиллаж байгаад. 1984-1989 онд их сургуульд суралцаж төгссөн. 1989 онд сургууль төгсөх үед чинь Монгол улсын нийгэм өөрчлөгдөж ардчилал гарсан. 1990-1995 он хүртэл хувийн секторт ажиллаж байгаад 1997 онд гадаад руу гарч тэндээ хэдэн жил байж байгаад ар гэрийн гачигдалаар ирээд түүнээс хойш эх орондоо байна.
Ганболд -
Аав ээжийнхээ тухай ярьж өгөөч?
Мөнхтөр -
Миний аав Дандагайн Намжил гэж хүн бий. Завхан аймгийн Алдархаан сумынх эцэг эхээс 3-уулаа доороо 2 дүүтэй. Бусдын л адил багадаа мал маллаж байгаад 1959 оноос аймгийн гэрэл зургийн газар гэрэл зурагчингийн дагалдангаар орж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1990 он хүртэл нийтийн ахуйн үйлчилгээний газар зурагчинаас нь эхлээд салбарын эрхлэгч орологч даргын албан тушаал хашиж байгаад тэтгэвэртэй гарсан. Энэ хугацаанд 5 хүүхэд төрүүлж өсгөсөн тэдний хамгийн том нь би байна. Миний ээж бол Завхан аймгийн Идэр сумын хүн айлын 2 дох хүүхэд эцэг эхээс 8-уулаа багийн эмч мэргэжилтэй 1993-94 онд л тэтгэвэртэй суусан даа.
Ганболд -
Таны бага нас яаж өнгөрсөн бэ?
Мөнхтөр -
Миний бага нас уу? Би багадаа цэцэрлэгт явж үзээгүй аав ээжийн гар дээр өвөө эмээгийн хүүхэд байсан даа. 1968 онд сургуульд орсон. 1959 онд Монгол улс атар газар эзэмшсэн ер нь 60-аад он чинь урлаг соёл бүхий л салбарт амжилт гарсан алтан үе, бүтээн байгуулалтын эрин үе байлаа шүү дээ. Хөгжим, уран зохиол, урлаг соёлд мундаг мундаг бүтээлүүд гарсан юм шүү.
Ганболд -
Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
Мөнхтөр -
Хүүхэд нас бол Улаанбаатарт өнгөрсөн. Хотын хүүхэд л дээ.
Ганболд -
Аль дүүргийн аль сургуульд бага боловсрол эзэмшсэн бэ?
Мөнхтөр -
21-р сургууль гэж Баянзүрхийн тэнд анх 1968 онд 1-р ангид элсэж ороод. Тэр үед чинь одоогийн 13-р хороолол гэр хороолол байсан юм манайх тэнд байж байгаад 1969 онд сансарт орон сууцанд ороод тэр үед чинь орон сууцны хүрэлцэй муу учраас өөр айлтай хамт байдаг байсын бид нар жаахан цөөхүүлэхнээ байсан юм. 1971 онд зөвлөлтийн тусламжаар үйлдвэр комбинадад 19-р хороолол шинээр баригдсан юм тэнд өөрийн гэсэн байртай болсон юм. Тэгээд нэгэнт гэр тийшээ шилжсэн учир тэр үеийн 18-р сургууль одоогийн 75-р сургуульд шилжин очиж 10-р ангиа тэнд төгссөн юм.
Ганболд -
Таныг сурж байх хугацаанд чинь 5 онцын эзэн гэж байсан байх тэр тухай ярьж өгөөч?
Мөнхтөр -
Өө 5 онцын эзэн гэж байсан. Би чинь 1-4 анги хүртэлээ онц сурдаг хүүхэд байлаа шүү дээ. Хүүхэд шилжинэ гэдэг чинь нэг дассан анги сургуулиасаа хөндийрөөд өөр сургуульд ороод хүүхэд чинь бишүүрхэнэ ичнэ зовдог байсан. Тэгээд хуучин сургуульд үзэж байсан юмыг чинь 18-р сургууль аль хэзээний үзээд дууссан байсан. Тийм зөрүү гарсан тэрнээс болоод онц сурж байсан хүүхэд чинь тэнд очоод дунд сурсан. Тэгээд л ёстой багштйн заах арга барилаас бүх юмнаас хамаараад л дунд сурдаг болсон тэгээд л 10н жилийг дунд л төгссөндөө.
Ганболд -
Одоо үеийн багш шавийн хоорондын харьцаа, таны тэр сурч байх үеийн багш шавь хоёрын хоорондын харьцааны дунд ялгаа байна уу?
Мөнхтөр -
Ялгаа байхгүй тэр үед чинь манайх Соцциализмын метралл техникийн баазыг байгуулна гээд боловсрол үнэгүй байлаа эрүүл мэнд үнэгүй байсан. Бүх юмыг үнэн сэтгэлээсээ хийдэг байсан. Тэр үед ажил хийдэггүй хүн бараг байдаггүй байсан. Айлд үдэш орой хаалгыг нь тогшиж ороод л танайд ажилгүй хүн байна уу. Хөдөө гадаанаас ирсэн бичиг байримтгүй хүн байн уу гээд л бариад аваад явдаг байсан. Цагдаагаас, олон нийтийн төлөөлөгчдөөё ирээд аваад явчихдаг байсан юм. Яагаад гэвэл бусдын хөдөлмрийг мөлжигч завшигч гээд л тийм л байсан юм.
Ганболд -
Тэр хүмүүсийг бариж аваад яахуу?
Мөнхтөр -
Албадан ажил хийлгэнэ.
Ганболд -
Цалин мөнгийг нь өгөх үү?
Мөнхтөр -
Цалин өгдөг.
Ганболд -
Ажил хийхийг хүсдэггүй ажилгүй хүмүүс байсан уу?
Мөнхтөр -
Байгаагүй. Цалин мөнгө нь амьдралд хүрэлцээтэй байсан учраас одооных шиг баяжих шунал байгаагүй. Нийгмээс бүх юм нь хангагдсан. Яахав дээ улс төр эдийн засаг төрийн бодлого нь л Соцциалист систем гэдгээрээ жоохон хараат байсан болохоос биш миний хүүхэд нас жаргалтай үед өнгөрсөн юм шүү.
Ганболд -
Тэр 5 онцын эзэн гэж тэр яг юу юун дээр онц байж авдаг байсан юм?
Мөнхтөр -
1-6-р анги хүртэл бүх хичээлдээ л онц байж авдаг байсан. Гол нь математик, монгол хэл, уран зохиол, биеийн тамир, дуу хөгжим энэ чинь 4-р анги хүртэл ш дээ. 5-р ангид ороод ирэхлээр Газар зүй, Зураг төсөл, Хөдөлмөр гээд л бүх хичээлдээ онц дээрээс нь нийгмийн идэвхи, ариун цэвэр гээд л.
Сая энэ асуултанд 1960-д оны үед намайг бага байх үед соёлын товтолгоо гээд явдаг байсан. Энэ бол Монголчуудыг үнэхээр соёлжуулсан. Айлуудаар явж орны даавуунуудыг нь үзэж шалгадаг байсан. Тэр үед чинь зарим айлууд орны цагаан даавуунд унтахыг мэддэгүй байсан. Хүн болгон гар нүүрний алчууртай болгоно гээд л. Одоо ингээд бодож байхад бас л бүдүүлэг байсан шүү.
Ганболд -
Хотынхон ч адил байсан уу?
Мөнхтөр -
Тийм. Ер нь хотынхон ч гэлтгүй манай Монголчууд чинь идэвхитэй суурьшмал амьдралд шилжсэн. Тэрнээс өмнө атар газраа эзэмшисэн, малаа нийгэмчлээд дууссан тэрнээс чинь өмнө ёстой л нэг "эхнэрээсээ өөр таних хүнгүй эмээлээсээ өөр даваа даваагүй гэдэг шиг л байсан. Тэр бол бараг үнэн юм шүү. Тэгээд соёлын довтолгоон байна. Түрүүн хэлсэн ш дээ нийгмийн хувьд үсрэлтийн үе байсан.
Ганболд -
Хүмүүсийн амьдралд ер нь соёлын довтолгоон яаж нөлөөлсөн?
Мөнхтөр -
Хувцасаа угааж мэднэ, усанд орж мэднэ. Дээр үед чинь тэгдэг байсан юм усанд орохлоор буян нь арилчихна гэдэг байсан юм. хуучны шарын шашны яриа. Буян нь арилчихна гээд аягаа ч угаадаггүй байсаэн юм. би мэдэх юм байна. Дээр үед чинь үндсэн аяган дээр зэсээр юмуу мөнгөөр бүрдэг байсан юм. тэгээд тэр нь зуны халуунд халаад завсарт нь зай гардаг юм тэр завсар нь өтчихдөг байсан юм ш дээ. Ялаа шумуул ирээд өтөө цацчихдаг тэрнийг чинь л буян нь арилчихна гээд л угаадаггүй байсан байгаан. Хөдөө айлууд саалийнхаа хувинг угаадаггүй юм шүү одоо аягүй бол тийм айл байгаа шүү. Одоо ч мэдэхгүй л дээ 80 90-д оны үед хөдөөнөөс хүмүүс ирээд орон сууцны 00-д бие засаж чаддагүй байсан юм гадаа гарч бие засдаг байсан юм. голын далан бургасны цаагуур ороод л байсан. Одоо ч тийм хүмүүс хөдөө байгаа байх жорлонд бие засаж чаддаггүй.
Ганболд -
Наадмаар ТV9 гараад байсан биздээ Булган аймгийн Тэшиг сумаас 2 хүнийг авчираад Улаанбаатарыг үзүүлэх гээд л.
Мөнхтөр -
Тийм одоо бол улсын нийслэлээ үзээгүй хүмүүс зөндөө байгаа ш дээ. Бараг аймгийн төвөө үзээгүй хүн ч байгаа хөдөө.
Ганболд -
Тэр хоёр хүн бол нилээн бүрхэг хүмүүс байсан Зайсан толгой дээр гарчаад ийм олон гэрэл хараад толгой эргээд гээд буруу харж суучихаад байсан.
Мөнхтөр -
Тийм.
Ганболд -
Ямар учраас яаж анх соёлын довтолгоог заралсан юм бол?
Мөнхтөр -
Ер нь 1921 оны ардын хувьсгал ялахад тэрнээс хойш ном сонин дээр тэгэж бичсэн байбсан юм тэр үед Ямар бид байсан биш тэр тэгэхдээ үнэний ортой. Монгол 600мянган хүн амтай. Эрчүүд нь ихэнх нь Гандан хийдэд шавьлаад суусан. өнгөний өвчин, тэмбүүтэй хүн их байсан энэ үед чинь биш шүү дээ тодорхой нийгмийн хугацааний дараа эднийг чинь алга болгохын тулд тэр олон зуун жил шүтэж бишрээд ирсэн тэр сэтгэлгээнээс нь болон эрүүл ахуйд нь анхаарах зорилгоо энэ соёлын довтолгоог зарласан юм. Эрүүл мэнд, бичиг үсэг, соёл бидний энэ ийм явж байгаа чинь соёлын довтолгооны ач тус.
Ганболд -
Таны хамаатан садан ч юмуу аав ээжээс чинь ч юмуу хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан хүн байгаа юу?
Мөнхтөр -
Байгаа. Миний ээжийн аавынх нь аав нь ер нь миний ээжийн аав нь лам байсан хүн шүү дээ. Тэрний өмнөх аав нь бас лам ер тэр үеийн Монголын эрчүүдийн 70% нь лам байсан ер нь хүүхдүүдээ сайхан явуулая гэсэн л бол лам болгодог байсан юм. Тийм учраас л 1932 оны хэлмэгдүүлэлтэнд л өртсөн юм шиг байгаан. Тэгээд 90 оноос хойш уучлалт гуйж цагаатгаад манай ээж эгч нарт хэлсэн байсан. Нөхөн төлбөр өгсөн.
Ганболд -
Хэдэн онд цагаатгасан?
Мөнхтөр -
1992 1993 оны үед юмуу даа.
Ганболд -
Та тэр хүний хэлмэгдсний талаар сонссон юм байвал яриач?
Мөнхтөр -
Сонссон юм бол байхгүй. Миний өвөөгийн аав шүү дээ.
Ганболд -
Ер нь танай ээж ч юмуу, өвөөд ч юмуу төр засгаас энэ ер нь эсэргүүний хүүхэд гэсэн маягтай хандаж байсан болов уу?
Мөнхтөр -
Тийм юм байхгүй. Манайд бол тийм юм байгаагүй тэгэхдээ тийм зүйл байсан гэсэн. Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн тэр цаг үе Ямар байна тэрнийгээ л дагна. Хүн бол тэр цаг үедээ л амьдардаг юм.
Ганболд -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар юу мэдэх вэ?
Мөнхтөр -
Одооны энэ өндөрлөгөөс харахад нүүдлийн аж ахуй чинь тархай бутархай зөвхөн амиа аргацаасан байсныг хамтын хөдөлгөөн хөдөлмрийг харуулахын тулд нэгдэлжих хөдөлгөөн нийгэмчлэлийг харуулсан юм. Зөвхөн амиа аргацаасан нөхцөлд манайх шиг байгаль цаг уурын өөрчлөлттэй бүсэд ган зуд болно хэдэн малнаасаа салаад ядуу амьдралруу л ордог. Тэгвэл нийгмийн амьдрал хамтын хөдөлмөр чинь тийм юмнаас сэргийлнэ байгалийн гамшигийн эсрэг хамтдаа. Тэр үед чинь соёлын довтолгооны өмнө чинь өглөө босоод гадаа гараад нар гайгүй улаан байвал дулаахан байх нь гэж боддог тэрнээс биш цаг уур гэж байгаагүй. Чи тийм нэг онигоо мэдэх үү? Өвөрмонголын радиогоор 60-70-д оны үед ингэж байсан гэж байгаа юм. өнөөдөр бороо орчиж магадгүй үгүй ч байж магад юу ч гэсэн зонтиктойгоо гараарай гэж зарладаг байсан гэж байгаан. Энэ бас тэгэж гардаг байсан. Нартай ч байж магад наргүй ч байж магад бороотой ч байж магад бороогүй ч байж магад гээд тэгэж зарладаг болсон байгаан. Тэгж сонин зарладаг байсан байгаан. Нэгдэлжих хөдөлгөөн хэрэгтэй хамтарч, амьдралд тэгээд ер нь хийж бүтээхэд хэцүү эвдэн сүйтгэхэд амар 1950-д оноос хойших 40 жилийн хөдөлмөрийг ер нь миний мэдэхийн 90 оны өмч хувьчлал нэрээр тэднийг чинь бүгдийг нь эвдэн сүйтгэсэн ш дээ.
Ганболд -
Хувьчлалыг анх яаж зарлаж байсан бэ?
Мөнхтөр -
Хувьчлал хэрэгтэйн хувьд хэрэгтэй. Тэгэхдээ нийгмээрээ бүх юмыг нийгмээсээ хүлээдэг байсан тэр зүйлийг пал хийтэл байхгүй болгосон чөлөөт зах зээлийн нийгэм лүү орохлоор хүмүүс юугаа ч мэдэхгүй танин мэдүүлэлгүй зах зээлийн нийгэмрүү хурдан оръёо гээд шилжүүлсэн. Тэгээд хуучин 40 50н жил миний бидний аав ээж өвөө нар бий болгосон зүйлийг энэ 90 оны хувьчлалаар юу ч үгүй болгосон.
Ганболд -
1990 онд хувьчлалын үеээр та ямар ажил хийж байсан бэ?
Мөнхтөр -
Би яг хувийн бизнесээ хийж байсан. Тэгэхэд манай шинэ үндсэн хууль 1992 онд гарсан УИХ чинь дээд доод гэсэн хоёр танхимтай байсан. Тэгээд 1990 оноос хойш хөгжлийн зах зээлийг баръя засаглалын хэлбрийг парламент болгоё. Нэг хүний ерөнхийлөгчийн засаглалтай байх нь дэмий энэ өргөн газар нутагтай, бага хүн амтай манайхаас илүү мөнхийн хоёр хөрш Орос Хятад хоёрын дунд байгаа улс нэг хүний ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй тэгвэл хоёр том хөршийн хараанаас гарахгүй тийм учраас манайх парламентын засаглалыг сонгосон юм шүү. За тэгээд ингэж сонгоод засаг төр нийгмийн тогтолцоо ийм боллоо тэгээд л зах зээлийн нийгмийн амин чухал нэг бодлого бол өмчийг эзэнтэй болгох, хуучин бүх юм улсын мэдлийнх байсан улсын мэдлийнх байсан бол өмч эзэнгүйтддэг. Үүнийг халаад ингээд 40 50н жил хийсэн хөрөнгийг ёстой зальтай овжин хүмүүс нь авсан тухайн үед монголчуудын ихэнх нь хувьчлалыг ойлгоогүй.
Ганболд -
Тухайн үед хувьчлалыг ер нь хүмүүст тайлбарлаж өгч байсан уу?
Мөнхтөр -
Үгүй. Энэ бурууг тухайн үед ерөнхий сайд байсан Бямбасүрэн, тэргүүн шадар сайд байсан халзан Ганболд хоёрыг буруутгадаг. Одоо өнөөдөр энэ Энхбаяр, Элбэгдоржийн үед 1990 оноос хойш ямар хариуцлагийн тогтолцоо гэдэг зүйл байхгүй болсон. Энэ чинь 1990 оноос хойш манай нийгмийн хөгжилд маш их садаа болж байна. Эзэнгүй. Одоо энэ янз бүрийн асуудлууд эзэнгүй газрын асуудал хэн юу хийгээд байсан нь олддоггүй буруугаа хэн нэгэнрүүгээ чихчихдэг болсон. Одоо манай гэр бүл ч юмуу өөрийн чинь гэр бүлд ч юмуу монголыг бүх ард түмэнд өмч хувьчлалыг жигд тарааж байна гээд ягаан цэнхэр тасалбар өгсөн. Бага хувьчлал нь ягаан Их хувьчлал нь цэнхэр тасалбар. Ягаан нь хүн болгонд өгсөн. Цэнхэр нь миний санаж байгаагаар аль болох ашигтай орлоготой гэсэн аж ахуй нэгж үйлдвэрт бизнесд хөрөнгө оруулах эрхийн бичиг.
Ганболд -
Та тэр өөрийнхөө эрхийн бичгийг юунд оруулж байсан?
Мөнхтөр -
Яагаан тасалбрыг чинь манай Монголчууд чинь дөнгөж зах зээлд шилжиж байсан улс эх орны бүх үйлдвэр ккомпаниуд бүгд дампуурсан хаалга барьсан худалдаа байхгүй болсон лангуун дээр зөвхөн давс, гоймон байсан нь үнэн шүү. өөр юу ч байгаагүй. Тэгэхэд Монгол улс картын барааг жигд хувааж эхлэсэн. Энэ үед нөгөө ягаан тасалбрыг хүн болгон зарж эхлэсэн мөнгөтэй болох гээд л уулан жижиг компанид хөрөнгө оруулах зориулалттай ш дээ тэрнийг шууд зарж эхлэсэн. Албан газрууд ээлж дараалан дампуурч хаалга үүдээ барьсан. Сайн юмны хажуугаар саар зүйл гэгчээр энэ өмч хувьчлалыг эдийн засгийн мэдлэггүй хүмүүст сайн тайлбарлалгүй шууд тараагаад өгчихсөн тэгээд буруу эхлэсэн би тэр үед нь дөнгөж эхнийхээ бизнесийг хийж эхлэж байсан. Жижиг хэвлэх үйлдвэр ажлуулж байсан. Тэгээд өөрийн гэсэн байргүй учраас өөр нэг албан байгуулгын байрыг түрээслэж эхлэсэн. Зах зээлийн хуулиар нөгөөдүүл дампуурах учиртай тэгсэн нөгөөдүүл чинь дампуураагүй түрээсээрээ нэг өрөөндөө бөөгнөрч ажлаа хийчхээд бусад өрөөгөө түрээслэж байсан. Тэгээд тэр түрээсийнхээ мөнгөөр бусад талбай, тог захилгааны мөнгө, засаг захиргааны хураамж гэх зүйлүүдээ бий болгож байсан. Одоо ингээд ном сонин дээрээс уншиж байхад энэ зах зээлийн үе чинь эхэн үедээ золиосны үе байдаг юм билээ. Миний үе бол золиосны үе.
Ганболд -
Энэ үе нь дотроо хугацаатай байж л таарнадаа хугацаа нь ямар байдаг юм бол?
Мөнхтөр -
Мэдэхгүй. Ер нь хүний амьдралын үе чинь хорин насны зөрүүтэй үеүүд байдаг шиг санагддаг миний хувьд. 1-20 нас хүүхэд нас биеэ дааж сурах үе, 20-40 жинхэнэ нийгмийн хөдөлмөрт ороод амьдралаа зохиогоод манай нэг зүйр үгэнд байдаг ш дээ 40 хүрсэн хүн 4 дагасан ат гэсэн үг байдаг ш дээ. 40-60 хүнээр жинхэнэ юмуу хийгээд дууссан тогтсон жаргах нас байхгүй юу 60-80 тэртээ тэрэнгүй хүн гэдэг чинь мөнхийн биш юм чинь цагаан морь унаад баяртай гэх замдаа орж байгаа юм. санаа байгаад сачий хүрэхгүй юм чинь. Эрэгтэй 65 эмэгтэй хүн 60 хүрээд пэнсэнд гардаг ш дээ тэгэхлээр хүний нас их богнихон байгаа биз.
Ганболд -
Өмч хувьчлалын үед хожисон хүмүүс?
Мөнхтөр -
Тэр үед эдийн засгийн зохих мэдлэгтэй удирдах ажил хийж байсан, өмч хөрөнгө хариуцаж байсан тэр няхтлан нярав ийм хүмүүс хожисон ш дээ.
Ганболд -
Алдсан хүмүүс?
Мөнхтөр -
Жирийн ажилчид. Яагаад би хожисон гэхлээр 1992 1993онд билүү 20-р тогтоол гарсан юм мөнгөний ханшны уналт тэгэхэд талх миний хүүхэд насанд 1 төгрөг 40 мөнгө, мах 1кг нь 7төгрөг 50 мөнгө хүний ойр зуурын хэрэглээний юм чинь 2 төгрөг хавьцаа байсан юм энэ үед чинь миний түрүүний хэлсэн албан байгуулгын дарга нийгмийн бүх салбарт өмч хариуцаж байсан хүмүүс нярав няхтлан нар бол маш их улсын хөрөнгийг шууд л завшисан.
20-р тогтоол гарна гэж засгийн газар нууцалсан юм шүү дээ тэгэхэд ард түмэн мэдээгүй цөөн тооны хүүхдүүд мэдсэн байх тэднийг тэгэхдээ яаж арга хэмжээ авсан юм бүү мэд энэ бол баталгаатай.
Ганболд -
Тэгвэл урд өдөр нь 50 мөнгө байсан талх маргааш нь хэд болсон байсан бэ?
Мөнхтөр -
50 мөнгө байсан талх 100 төгрөг болсон байсан. 50 мөнгө байсан талхыг чинь л аваад жоорлосон байхгүй юу. Тэгээд 50 мөнгөний талхаа 100 төгрөгөөр зарсан. Тэр үед чинь дэлгүүрийн лангуун дээрх бараанууд чинь нэг л шөнийн дотор алга болсон юм. одооныхоор бол дамын наамайны эх үүсвэр.
Ганболд -
Тэр үйл явдлууд нь хүмүүсийн сэтгэхүйд яаж нөлөөлж байсан бэ?
Мөнхтөр -
Тэр тэгээд одоо яах юм бид нарын өөрсвийнх нь сонгосон зам ш дээ.
Ганболд -
Хоорондоо юу гэж ярьдаг байсан бэ?
Мөнхтөр -
Чадаж байгаа юманд арга байхгүй ш дээ. Тийм учраас идэж шамшиглах чинь эхлэн цэцэглэсэн ш дээ. Улсын өмчийг хувийн болгох. Бүгд л жигд гараатай байсан шүү. Бараг машинтай хүнийг хувийн өмчтөн гээд ад үзэх шинжтэй байсан. Би санаж байна машин арван хэдэн мянга л байсан байх мотцинкил 6000 байсан дээд талын цалин сайд нар 2000 гаргаж авч байсан жолооч нар явсан цагаараа авдаг байсан дээд мэргэжлийнхэн дундад цалин 700 төгрөг, дунд мэргэжлийнхэн 500-600 төгрөг, доод түвшинийх нь 200-300 байсан энэ чинь болж байсан юм хоосон хонохгүй хоёр идэхгүй байсан. Болж л байсан улсдаа нэг жил ажиллаад амралтаа авна амрахдаа нэг сарын цалин авна тэгээд амралтын авахдаа сарын цалингаа бүтнээр нь аваад амардаг байсан шүү. Хүн санаа сэтгэлийн хувьд тайван байсан. Харин улс төрийн нийгмийн хувьд хориотой байсан. Хэвлэн нийтлэх гадаад дотоод явж болохгүй тийм л үе байсан.
Ганболд -
Та хаана ямар сургуульд боловсрол эзэмшисэн бэ?
Мөнхтөр -
Их сургуульд багш мэргэжлээр 1989 онд төгссөн. Тэгээд төгсөөд л 1989 оны 12 онд ардчилал гарсан. Одоо чиний асуултан нэгэнт хариулж байгаа юм байна ардчилалыг эхнээс нь дэмжиж ирсэн. Санжаасүрэнгийн Зориг гээд ардчилсан хөдөлгөөний удирдагч гээд залуу байсан тэр хүн их сургуульд миний багш байсан. Надад шинжлэх ухаан комнизмийн онол гэдэг хичээл заадаг байсан. Тэгэхэд өөрөө комнизмийг эсэргүүцэж байсан юм. Тэгэхдээ Зоригийн бол зөвөлдөө цаашдаа Монгол гэдэг улс чинь энэ Соцциализмд чинь үл үлдэх юмаа гэж. Тэгээд Моногл улс нэг улсын тргтрлцооноос салаад олон намын тогтолцоонд орсон. Тэгээд их сонин юм. Би тэр үед ардчилсан намыг дэмжиж байсан. 1990 онд би хэвлэл ажиллуулж байсан ш дээ 1990 онд шинэ намуудаас хүмүүс УИХ-ын сонгуульд дэвшиж байсан МАН, МҮДН, Нэгдсэн нам эд нар нэг эвсэл болж орж байсан. Эд нарын сонгуулийн блакад мөрийн хөтөлбөр ухуулах хуудаснуудыг би хэвлэж байсан юм. Их сонин байгаа биз. Тэр үед 1992 онд манай төв хэдлэх чинь Ардын эрх сонин гэж байсан юм энэ үед өдөр тутмын сонин хэвлэх цаасгүй болж байсан.
Ганболд -
Та энэ хэвлэлийнхээ техник хэрэгсэлийг хаанаас яаж авчирсан бэ?
Мөнхтөр -
За энэ бол их сонин түүх ярих хэцүү. Би анх зах зээлийн нийгэмд шилжиж байх үед хэвлэлийн жижиг оффисет гэж жижиг машин байдаг юм. А4-ийн форматаар хэвлэдэг. Ийм машин манайд нилээн байсан яам хамт олон болгон өөрийн гэсэн жижиг хэвлэх үйлдвэр байсан юм. одоо энэ шинжлэх ухаан техник мэдээлэлийн төв байна ш дээ энэ чинь яг ийм оффисет чиглэлээр дагнасан нилээн чадалтай үйлдвэр байсан. Дээрээс нь холбооны хэвлэх, үйлдвэрчний эвлэлийн хэвлэх, үнэ стандарт жин хэмжүүр тэднийхэвлэх зэрэг энэ том том юмнууд чинь бүгд өөрсдийн гэсэн хэвлэхтэй байсан ш дээ. Тэгээд тэд нарын юм нь дээр сууж байгаад өөртөө жижиг машинтай болсон бас холбооны яамны хэвлэх гэж байсан юм тэндээс аваад ёстой өөрийн авхаалж самбаагаар батлан хамгаалахын техник нийгэмлэлийн байлдааны машин байгаа гэж дуулсан тэгээд тэрнийг би Зүүнбаянгаас очиж авчирч байсан юм. тэр нь юу гэхлээр дайн байлдааны үед армийг үзэл сурталаар хангахын тулд байлдааны машин дээр чинь жижиг хэвлэх үйлдвэр явдаг байсан тэрнийг нь би олж авсан.
Ганболд -
Тэгэхэд Зүүнбаянгын анги тарсан байсан уу?
Мөнхтөр -
Үгүй байж л байсан. Зүүнбаянд тэгэхэд Монголын бүх зэвсэг техникүүд нуугдмал газар доогуур ангор билүү юу билээ тэнд нь байсан.
Ганболд -
Ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаанд оролцож байсан уу та?
Мөнхтөр -
Зүгээр жагсаал цуглааныг нь үзэж сонирхож дэмжиж байсан тийм учраас би тэдний юмыг хэвэлсэн. Энэ бол би тэднийюмыг хэвэлсэн гээд зэрлээд байх биш гэхэдээ үнэхээр нийгэм нэгээс нөгөөд солигдох үед хүний зан чанар, хүний мөс өөрчлөгдөж байна. Тэгээд хэн хэн нь гэдэг нь танигдаж байна. Манай ээжийн дүү хамаатны энэ ардчилсан хөдөлгөөний дэмжигч байсан. Энэ зүгээр яахав энэ хэрэг тэгээд л замхараад л хаагдсан юм. өөрмдийнхөнтэйгөө яваж байгаад тэдэндээ алуулсан. Би боддог юм Зориг анх ардчилсан холбооноос Ардчилсан намыг байгуулаад тэгээд 1992 байна уу 1993 онд надтай хамт нэг ангид төв хорооны нарийн бичиг хийж байсан 1960-д онд Цэдэнбалын цэрэг хийж байсан Төмөр-очир гэж нэг хүн бий энэ Дарханд 1986 онд билүү 1987 онд улс төрийн бодлогоор алуулсан юм. энэ Төмөр-очирын охинынх нь хүү Эрдэнэбилэг зээ нь сүүлд УИХ-ын гишүүн болсон тэр бид хоёр нэг ангид сурч байсан юм. энэ бол их сонин дохиолдол юм. үхэхээсээ 7 хонгийн өмнө бид нар тэгэхэд Жаргалантын сангийн аж ахуй билүү октъябрын сангийн аж ахуйд ажиллаж байсан юм. бид нар дээр ирж 7 хоног хүүхэдтэйгээ цуг байж байгаад 7 хонгийн дараа Дарханд алуулсан байсан юм. энэ Зориг, Эрдэнэбилэг
бас хэдэн хүнтэй нийлээд Нэгдсэн нам гэж тусадаа нам байгуулсан юм ш дээ. Би тэгэж боддог юм "би ер нь үл бүтэх хүмүүстэй нийлсэн байна шүү" гэж бодоод тусадаа нам байгуулсан байх гэж Зоригийг боддог юм. Би Эрдэнэбилэгтэй уулзалгүй удаж байна ангийнхаа хүүхэдтэй уулзаж жоохон юм ярих юмсан гэж боддог юм. Зориг яагаад Монголд арчилсан хөдөлгөөнийг эхлүүлчихээд, Ардчилсан намыг байгуулчихаад сүүлд нь яагаад Нэгдсэн намыг байгуулсан юм болоо тэгэхлээд нэг асуудалтай байгаа биз. Тийм учраас өөрийг нь дэмжидэг өөртэй нь хамтарч ажилладаг хүмүүстэй хамтраад шинээр нэгдсэн нам гэж байгуулсан одоо тэр нам дуугуй болсон.
Ганболд -
Та анхны ажлын гараагаа хаанаас яаж эхлэсэн бэ?
Мөнхтөр -
1978 онд нэг ахуйн үйлчилгээний салбар байсан юм тэнд уурын зуухны гачгаараар ажиллаж эхлэсэн.
Ганболд -
Анхны цалин хэдийг авч байсан?
Мөнхтөр -
Уурын зуухны галч чинь 100 хэдэн төгрөг авч байсан. Би чинь ажилчин ачилчиндаа бүр уурын зуухны бүр жижиг ажилаас нь эхэлсэн тэгэж явсаар байгаад.
Ганболд -
Соцциализмын үед хүмүүс ер нь яаж ажилд ордог байсан бэ?
Мөнхтөр -
Ихэвчлэн одооных шиг ямар зар энээ тэрээ юм байх биш ажил нь ер нь бэлэн байсан. Өөрөө ямар ажил хийхүү ямар ажил хийж чадах уу тэрнийгээ л хийдэг байсан. Би чинь энэ уурын зуухч чинь ямар мэргэжил байхав зуухруу л нүүрс шиддэг тийм ажил байсан.
Ганболд -
Одоо бол ажилд орох процесс бол маш өөр болчихлоо ш дээ?
Мөнхтөр -
Одоо бол харин маш өөр хачин болчихлоо ш дээ. Ажилд орох гэж зар өгч байна, нас зааж байна, царай зүс харж байна ажил байсан ч нөгөө хүн нь авилгал нэхдэг болсон бас танил тал хэрэгтэй. Болохгүй байна Монголын ардчилал нэг л буруу замаар яваад байна. Үүнийг мэдэж байгаа юм мэдээд өөрчилье гэхлээд аалзны тор шиг сүлжээнд орчихсон байгаа юм. бүүр энэ тогтолцоогоо өөрчлөхгүй бол өөрчилж чадахгүй одоо Элбэгдорж гарлаа энэ 4 жилд өөрчилж чадахгүй юу ч хийж чадахгүй ерөнхийлөгчид бүрэн эрх байхгүй.
Ганболд -
Ямар ямар ажил эрхлэж байсан бэ? гачгаар хийснийхээ дараа?
Мөнхтөр -
Гачгаар хийснийхээ дараа ажиллаж байгаад тэгээд л сургуульд орсондоо 1978-1984 он гэдэг чинь 7 жил ажилласан. Тэгээд ахуйн үйлчилгээнд түгээгч хийсэн хоол унд зөөдөг ажил хийж байгаад тэгээд л цаашдаа 10-р анги төгссөн хүн гээд л эцгийнхээ мэргэжлийг өвлөнө гээд л их сургуулийн фото сэтгүүлчийн зурагчин тийм ангид ороод л тэр үед чинь сэтгүүлчийн анги чинь хэл бичгийн факультетэд харъяалагддаг юм. Тэгээд хэл бичгийн ангид ороод сэтгүүлийн анги хаагдчихсан. 3н жил өнжөөд нэг элсэлт авдаг тэгэхдээ хэл бичгийн ангиас сэтгүүлд дур сонирхолтой хүмүүсийг нь авдаг байсан тийм журмаар ороод хэл бичгийн анги чинь эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээл орж байгаад 3-р курсээс манж төвд хэл үзсэн нь Франц, Англи, Япон Хятад зэрэг хэл үзээд гүнзгийрдэг юм. би тэгээд Япон хэлний ангид нь орсон юм. тэр үед манайх Японтой харьлцаа сайн хөгжөөгүй
ганцхан "Говь" камбинат байсан юм тэгэхлээр ямар ч ирээдүйгүй тэгээд болиод буцаад сэтгүүлдээ орсон. Тэгээд 3-р курс хүртлээ Сэтгүүлдээ сураад байж байтал сэтгүүлийн анги бүр мөсөн хаагдасан. Яагаад гэхлээр Монголд сэтгүүлчийн боловсон хүчин үндсэндээ хангагдлаа Москвагын их сургуулийн их сургуульд сурч байгаа сэтгүүлийн ангийн хэд байгаа тэр хэдийг төгсөөд ирэхлээр үндсэндээ болно гээд л хаачихсан. Тэгээд их санасан газар 9н шөнө хоосон гэдэг шиг зүгээр л хэл бичгийн багшаар төгссөн. Тэгээд 1 жил л багшаар ажилласан. Тэгээд удалгүй нийгмийн өөрчлөлт гарсандаа.
Ганболд -
Социализмын үеийн дарга цэргийн хоорондын харьцаа? Хүн чанараар харьцдаг байсан уу? эсвэл би л дарга гэсэн байрнаас харьцдаг байсан уу?
Мөнхтөр -
Ер нь дарга цэргийн ялгаа аль аль нь бий. Социализмд авах юм ч бий хаях юм ч бий. Тэгэхдээ хүний хамгийн гол юм чинь хүмүүжил. Одоо энэ зах зээлийн нийгэмд хүний мөс чанар байхгүй байна. Социализмд дарга цэргийн ялгаа гэж байсан тэгэхдээ хүн чанартай байсан. Яагаад гэвэл цаана нь бүхэл бүтэн харьуцлага тооцох намын сахилга бат байсан. Тэр хүн буруу юм хийх юм бол намтай чинь харьцана гэдэг л байсан.
Ганболд -
Дарга тэр хүний удирдах албан тушаалтан хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан бэ?
Мөнхтөр -
Арай өөр шүү. Ямар ч байсан жирийн нэг хүнийг даргаар тавихгүй. Тэр салбрынхаа шинжлэх ухааны мэдлэгээр дээд боловсрол эзэмшисэн, дээд мэргэжил гэдэг чинь хүний хамгийн эцсийн боловсролын эх шүү дээ цаашдаа ингэж сурах юм шүү гэдэг эхлэлийг тавиж өгч байгаа юм ш дээ. Тэгээд дээрээс нь намын сахилга бат хүн чанарыг нь тал талаас нь харж байж тэр хүнийг удирдах албан тушаалд тавьдаг байсан.
Ганболд -
Одоо үеийнх шиг танил тал хамаатан садангаараа нэг газар очоод ажилна гэсэн юм байхгүй гэсэн үг үү?
Мөнхтөр -
Тийм зүйл байхгүй. Одоо үед бол энэ дарга сайдын суудал хүрэх бол бол төлчихвөл тэр суудалдаа хүрчихдэг болсон байна ш дээ. Ийм л хачин болчихоод байна.
Ганболд -
Социализмын үед мэдлэгтэй мэдлэггүй хүний ялгаа яаж мэдэгддэг байсан бэ? өдөр тутмын амьдралд?
Мөнхтөр -
Ялгаа байх нь байсан. Тэгэхдээ өдөр тутмынхаа амьдралд нээх мэдэгдээ байх юм байхгүй байсан. Ер нь болоьсролынхоо хувьд жоохон муу осолдохгүй л дээд сургуульд ороод төгссөн хүн байна ш дээ. Хажууд нь ажлын дадлага туршлагатай хүн гэж байна ш дээ. Ер нь боловсролоос гадна ажлын дадлага туршлага ямар ба нэгэн ажлыг хийж сурсан дадсан дадлага байдаг тэ? Тэр үед нээрэн соцциализмд итгэдэг байсан шүү. Соцциализмын уриа "Соцциализм бол бидний гэрэлт ирээдүй" соцциализмд орсон хүн чадлынхаа хэрээр хийнэ хэрэгцээнийхээ хэрээр авна гэж сургадаг байсан. Тэгэхээр хүн чадлынхаа хэрээр хийнэ нийгмийн баялагаас хүртэхдээ хэрэгцээнийхээ хэрээр авна энэ бол маш өөр ойлголт байгаа биз. Одоо үед бол гэхлээр хэн бага хийж хэн ихийг авах вэ? Аль овосгоотой аль зальтай нь бараг хулгай хийж авч чадсан нь гэсэн ийм л нийгмийн хоёр зааг байгаа юм. каптлизмын сонгодог үе аль хэзээний өнгөрсөн ш дээ 18, 17-р зуун одоо 21-р зуун маш
өөр болчихоод байна. Одоо нийгэм даяарших шатруугаа ороод байна. Энэ тэгэхдээ цаашдаа нийлэхгүй тус тусдаа л байх л байхдаа мэдэхгүй.
Ганболд -
Таны амьдралд гүн гүнзгийгээр нөлөөлсөн зүйл байгаа юу? Миний амьдралд энэ л сайнаар нөлөөлж энэ л муугаар нөлөөлсөн гэхээр зүйл?
Мөнхтөр -
Энэ бол бид нэг бодлын азтай нэг бодлын азгүй хүмүүс юм. бид чинь хоёр нийгмийг үзлээ ш дээ. Социализмын хамгийн чанга үед. Социализм ёстой л зул мөхөхөөрөө бадардаг гэдэг шиг хамгийн хатуу үе гэж хэлж болохгүй байхдаа. Ёстой байдгаараа хийчхээд ол авдагаараа авдаг тийм л үе байлаа. Энэ ардчилал чинь сайхан ч гэсэн тутагдалтай зүйл бас байна үүнийг үзсэнд л байгаа юм. Би бол соцциализмын үед үнэгүй боловсролыг эзэмшисэн, үнэгүй эмчилгээ хийлэгдэг байсан, би сураад спэнт авдаг байсан би эднийг муугаар хэлэхгүй. өнөөдөр ардчилалд юу болж байна гэхлээр чи мөнгөгүй л бол хүн биш болвосрол, эрүүл мэнд, ажилд ороход хүртэл мөнгөтэй болж байна. Яг үйл явцаас нь аваад үзэх юм бол миний амьдрал бол азгүй золиосны үе. Одоо миний үед байгаа яруу найрагчдаас сонсоорой Ц.Хулангын хэлсэн үг байдаг юм. Одоо энэ нийгмийн олон үйл явдлаас залхаад одоо зүгээр л зүлгэндээр гэр бариад амьдрах юмсан. Энэ бол их сайхан үг. Дашбалбарын сайхан үг байна ш дээ "Төрөх нь үнэн үхэх нь үнэн, Өлгий авс хоёрыг хэн хэн нь дамжидаг учраас өөр юу ч хэрэггүй хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла" гэж энэ агуу үг хүнд их ойрхон. Хүмүүс тэгэхдээ байнга санаж явдаггүй өнөөдөр хүмүүс дэндүү мөнгөний хойноос л яваад байна даа. тэгэхлээр л манай нийгэм нэг л барзгар болчихоод байна. Сая миний дүү Амеркид 7, 8жил сураад ирсэн би ч гэсэн 4 жил гадаадад байсан гэж хэлсэн ш дээ. За миний дүү эх орондоо ирсэн юу бодогдож байна гэсэн чинь манай Монголчууд ямар ууртай болчихоо вэ дандаа хөмсөгөө зангидсан хүмүүс эр нь ч эм нь ч ялгаагүй. Нөгөө инээгээд байдаг хүмүүс хайчихсан юм бэ? Улаанбаатар хот чинь юу болчихсон юм бэ? Би чамд нэг сонин юм хэлье түрүүний асуулттай холбогдуулаад. 1990 оноос хойш их өөрчлөлт гарлаа Монгол хүн хаана ч амьдрах эрхтэй үүнд сайн тал бий муу тал нь маш их. Одоо манай улс чинь эзгүйрлээ ш дээ бүгдээрээ Улаанбаатарт шавсан. Манай дүү хөдөө аймгаар явдаг нэг ажилтай байсан юм. хуучин баргиадын төв гээд хөөрхөн газар байсан, сумын төв гээд хөөрхөн газар байсан тодорхой тооцоод тэндээ хөөрхөн суурьшмал амьдрадаг байсан чинь одоо баргийдын төв нь байхгүй одоо бараг сумын төв нь байхгүй болж байна. Сумын хүмүүс аймагруу аймгынх нь хотруу хотынх нь гадагшаа гараад явсан. Тэгээд Улаанбаатар ямар хачин болсон юм бэ? Одоо бараг нууцгүй 50, 60-аад онд явагдах хэрэгтэй байна одоо хөдөөнөөс хотруу орж ирсэн хүмүүст чинь хотын соёл мэдэхгүй соёл хэрэгтэй байна. Автобусанд хөгшин хүн, жирэмсэн хүнд суудал тавьж өгөхийг мэдэхгүй байна, автобусанд мөнгө төлөөд явахыг мэдэхгүй байна. Автобусанд хойд хаалгаар суугаад урд хаалгаар буухыг мэдэхгүй байна, гудамжинд хаа дуртай газраа бие засаж байна, тамхи, нус цэрээ хаа хамаагүй газар хаяж байна хотын хорооллоор хөдөө задгай газраа давхиж байгаа юм шиг давхиж байна. Замын хөдөлгөөний дүрмэнд хотын замаар 30км цагийн хурдаас дээш хурдтай явж болохгүй гээд заасан байдаг юм. энэ чинь их нүүдэл соёлын ялгаа тэрнээс гадна бид чинь нүүдэлчин удамтай хүмүүс ш дээ тодорхой хугацаагаар соёлжих хугацаа хэрэгтэй байна. Тийм болохоор бид нэг бодлын азтай нэг бодлын золиосны хүмүүс байгаа юм.
Ганболд -
Манай нэг багш тэгж хэлж байсан юм манай Монголчууд морин дээрээсээ бууж амжаагүй байж л гар утас хэрэглэж байна үүнийг жинхэнэ үсрэлт гэдэг юм гэж хэлж байсан юм. Монголчууд үүнээс болоод алдаад байна. өөрсдөө хийх биш хүний хийсэн юмыг бэлнээр нь ашиглаад л.
Мөнхтөр -
Одоо энэ их бэлэнчилэх гэдэг чинь мөхөл. Одооо нэгэнт яриж байгаа юм чинь би багш мэргэжилтэй хүн гадаад оронд сураад ирж байсан. Одоо би иргэн хүний хувьд миний амьдралын жинхэнэ жаргаж байгаа хүн тэ одоо 50-д настай хүн өнгөрсөн амьдралаа судлаад үзэхлээр Монгол судлаач Гумольяв гэж хүн байсан юм Монголд нэг ч удаа ирж үзээгүй тэгэхдээ Монголын түүхийг судладаг хүн. Тэр хүн ингэж хэлсэн. Одоо Монголчууд 500 жиилийн настай би үүнийг хүндээр хүлээж авч байсан юм. аливаа нэг улс оронд мандан бадралын үе гэж байдаг юм Монголчуудын үе нь 12-13-р зууны үе байсан. Түүнээс хойш Манжийн дарлал гэж 200 жил түүнээс 1921-2000 он хүртэл соцциализмын үед ирлээ одоо ингээд 2000 оноос хойш ардчилал зах зээл гээд одоо үүнээс даяаршил гээд яах юм бүү мэд би түрүү хэлсэн Орос Хятад гээд мөнхийн хоёр хөрш байна аа энэ зуун бол Хятадын зуун хүссэн ч хүсээгүй ч миллард хүнтэй улс оронд 2,7 сая хүнтэй улс бол юу ч болохгүй хараат улс болох вий дээ Хятад, Орос хоёр бол манайхыг зажлахгүй залигна. Хятад хүн блгон малгайгаа шидэхэд Монгоол хүмүүс дарагдана гэж тэр үнэн. Тэгээд энэ хүн энэ үгийг зүгээр нэг хэлээгүй юм 500 жил гэж. 1980-1970 онд монгол улс бараг өөрийгөө хангадаг байсан Махны үйлдвэр байсан, хэвлэлийн үйлдвэр байсан, гутлын, хивсний, хөнгөн үйлдвэрүүд байсан одоо энэ бүгд байхгүй. Энэ юунаас болсон бэ? Энэ алдаатай өмч хувьчлалаас, нийгмийн шинэчлэлээс.
Ганболд -
Та анх гадагшаа хэдэн онд хаашаа явсан бэ?
Мөнхтөр -
1997 өмнөд Солонгост байсан.
Ганболд -
Соёлын ялгаа байсан биз тэр тэлээр?
Мөнхтөр -
Байлгүй яахав. Өмнөд Солонгос бол ёстой зах зээл хөгжисөн улс ер Азийн баруудын нэг шүү дээ. 1950-д оны дундуур хоёр Сонолгосын дайн болж байсан. Ер нь дайныг үзсэн өлсөж зовсон ард түмэн. Би тэгээд тэнд байхдаа бодсон хүн ядрахаараа эх орноо сандаг гэж тэгэд надад 2 янзын юм бодсон. Солонгосын хөгжил бол Азийн бар шүү дээ үүнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Одоо их 8 гэж яриад байгаа энэ чинь болиод 20-д улс болсон ш дээ одоо Хятад, Бразил, Энэтхэг гээд л хүн амын тоо ихтэй зах зээл ихтэй тэгээд хажуугаар нь энэ хэдийгээ дагаад Солонгос Түрк эд бол хөгжлөөр зохиж эхлэж байна ш дээ Европд Голланд байна. За тэгээд Солонгост байхад юу бодогдож байсан гэхлээр энэ манай өвөг дээдсийн минь л гавьяа юмдаа. Бидэнд асар том газар нутаг байна 2,7 сая хүн амтай хүнээсээ илүү толгой малтай. Тэгээд Солонгос байж байхад Монгол хүн дандаа ориг юм болгоныг хэрэглэдэг. Тэртээ тэрэнгүй нүүдлийн мал аж ахуйтай хүмүүс малаа дагаад амьдравал болно. Мал дагавал ам тостоно гэж нэг үг байдагдаа. Үүгээр бодвол бид мол есөн жорын хорхой шавьж өт идэхгүй. Махаа идээд сүүгээ ууж байна ногоогоо татиад идэж байна газраа хагалаад л гурил будаагаа идчихэж байна жинхэнэ үндсэн хөрөнгөтэй ийм л байна.
Ганболд -
За за хоёулаа яриагаа дуусгах уу?
Мөнхтөр -
За тэгье
Ганболд -
За танд баяраллаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.