Baasantseren

Basic information
Interviewee ID: 990260
Name: Baasantseren
Parent's name: Nyamhüü
Ovog: Beis
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: livestock expert, retired
Belief: Buddhist
Born in: Hotont sum, Arhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
childhood
education / cultural production
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Баасанцэрэн гуай.
Баасанцэрэн -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Баасанцэрэн -
Энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За танд баярлалаа.
Баасанцэрэн -
За зүгээр.
Ариун-Ундрах -
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Баасанцэрэн -
За би Архангай аймгийн Хотонт суманд 1937 онд Раднаахүүгийн 3-р хүү болон төрсөн.За энэ үеэс эхлээд би 8 нас хүртэл эх эцгийн гар дээр хүмүүжиж байгаад 8 наснаас эхэлж Архангайн хотонтын бага сургуульд орж 4 жил суралцсан.Тэрийгээ төгсгөөд 1942 онд энэ Архангай аймгийн 10 жилийн 7-р анги төгссөн.Тэрийгээ төгссөний дараагаар би Сүхбаатар хотын хөдөө аж ахуйн техникум төгсөж 1950 онд 19 настай төгссөн.За тэр үеийн байдал бол, сургууль бол ямар байсан гэх дээр манай нийгэм бол жинхэнэ одоо ардчилалд хөл тавьж, нийгмийн хөгжлийн талаар тухайн үеийн байдал зохицож, аа боловсон хүчнүүдийг улсаас одоо анх авч их хүч тавьж байсан.Хүн ард түмнийг мөн одоо эрүүл мэнд байлгах талаар бас мөн их өргөн ажил зохиож байсан.Бүх хүмүүсийг одоо бичиг үсэг, эрдэм боловсролтой болгох талаар их ажил зохиосон.Тэгээд намайг суралцаж байх үед бол багш нар, боловсон хүчин их сайн бэлтгэгдсэн байсан.Яагаад вэ гэх дээр би 15 настай анх хөдөөнөөс орж ирсэн.Тэр үед бол унаа хөсөг гэж байхгүй.Замын машинд сууж, морин тэрэгээр сум орж ингэж явж байсан.Тэгээд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 4 жил суусан.За тэр үеийн багш нар бол дээд боловсролтой.Орос хэлээр бүх улсуудаа бэлтгэгдсэн.Ер нь одоо тэгээд л анх ирээд л ном энэ тэр бол бүгд Орос дээр бэлтгэгдсэн.Боловсрол бол их сайн байсан.Тэгээд тэрийг төгсөөд дараа нь би Увс аймгийн хөдөө аж ахуйн хэлтэст зоо-техникчээр 2 жил ажилласан.Тэгээд дараа нь хөдөө аж ахуйн яамнаас томилолт өгч энэ Улаанбаатар хотын гадаад худалдааны яаманд ирж энэ Гачууртын сангийн аж ахуйд 2 жил ажилласан.Тэгээд би хөдөө аж ахуйн дээд сургуульд орж суралцаад тэгээд төгссөн.За энэнээсээ хойш би одоо Налайхын эвлэлийн хороонд 1962 онд энд Налайхт ирсэн.Тэрнээс хойш энэ Налайхын эвлэлийн хороонд би 17 жил ажилласан.Хэлтсийн эрхлэгч, 2-р дарга ингээд бүх л албан тушаалуудыг нь хашсан.Аа дараа нь намын ажил нэг 2 жил хийгээд, дараа нь үйлдвэрчний эвлэлийн ажлыг үйлдвэрчний зөвлөлд 3 жил, Налайхын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 16 жил ажиллаж ингээд тэтгэвэртээ гарсан.За энэ хугацаандаа би өөрөө амьдралыг бол биеэ дааж одоо хөгжүүлэх ийм бодлого болж байсан.Энэ бол юу вэ гэх дээр манай тухайн үед бол одоо 1 айлд бол мэргэжилтэй хүн ховор байсан.тийм учраас одоо би өөрөө ажил хийж амьдрах... Үйлдвэрчний хороон дарга хийж байгаад 95 онд тэтгэвэрт гарсан.Тэгээд яахав би 6 хүүхэдтэй.Аа гэр бүлтэй байсан.Манай гэр бүл Өлзийхүү гэж зүрх судасны их эмч хүн ажиллаж байсан.Тэгээд бид нарын амьдрал бол, тухайн нийгэмдээ бид нар бол ерөөсөө мөнгө төгрөгний асуудал бол бид нар нэг 600-700 төгрөгөнд л хэлбэлзэж байсан.Аа би 6 хүүхэдтэй.Амьдралын хувьд бол боломжийн байсан.Тухайн тэр үед бол одоо ажилгүй ядуу ийм айл өрх гэж бол байдаггүй.240 төгрөг аваад амьдарч байгаа айл 6-7 хүүхэдтэй байхад тэр нь хүрэлцдэг.Тийм мөнгөний ханш бол их сайхан байсан үе ээ.За тэгээд Налайхын уурхай бол Улаанбаатар хотын ганц хүнд үйлдвэр.За энэ үйлдвэрт бол ажиллаж байхад улсаас их онцгой анхаарч байсан.Манайхаас одоо Батлай, Даваажав гэсэн одоо нийт хөдөлмөрийн баатар 7 төрсөн.Гавъяат 2 төрсөн ийм үйлдвэр.Түшиглэж бид нар төр олон нийтийн улсын тогтоол шийдвэрийг биелүүлэх талаар зүтгэж ажиллаж байсан.За энэ Налайхын эвлэлийн хороонд ажиллаж байгаад би тэндээ ажиллаж байсан.Тэр үед бол бид нарын юу бол нэг намын чиглэлтэй явж байсан.Тийм учраас бүх шийдвэр бол тогтоол гардаг.Маргааш нь ажил болон хэрэгждэг тийм үе байсан.Аа нийгмийн давхарга дотор бол хүн хүнийхээ төлөө, аа хувь хүмүүс хамт олны төлөө, хамт олон хувь хүний төлөө гэсэн ийм засгийн тогтоол шийдвэртэй, уриатай байсан.Энэ уриаг биелүүлэхийн тулд хүн болгон бол ажил төрөлтэй сайхан амьдарсан.Ганцхан л одоо улс эх орныхоо төлөө гэсэн бодолтой.Өөр юм байхгүй.Аа хоёрдугаарт боловсрол олгохын зэрэгцээгээр хүмүүсийн зан чанар, хүнлэг чанар гэж одоо юм их сайхан байсан л даа.За тэр үед бол одоо ер нь ахмадаа хүндлэнэ, аа бусад айл орчноо дэмжиж туслана.Ийм хамтач үзлээр бол одоо бүрэн төлөвшсөн ийм байсан.Аа тухайн үеийн одоо 20-р зууны үед бол энэ нийгэм чигээрээ 90 он хүртэл үргэлжилсэн.Аа манай улсад бол тийм ядуу зүдүү, баян хоосон гэсэн ойлголт бол байхгүй.Ерөөсөө жигд бүгд нэг сайхан амьдралаар амьдарч байсан ийм нийгэм байсан.Тэгээд би эвлэлийн хороонд ажиллаж байхдаа би ажиллаж гадаадад 2-3 удаа явсан.Тэр үед бол социалист орон дотроо л явж байсан.Аа бусад одоо капиталист орон гэхэд бол тухайн үед бол их хэцүү хориотой ийм байсан.Аль аль тал нь л тийм байсан ш дээ.Тэгээд яахав эвлэлийн хороонд ажиллаж байгаад би эвлэлийн төв хорооны тэргүүний ажилчин алтан медаль, бусад ойн медалиуд авснаас гадна аан би хөдөлмөрийн хүндэт медалийг бол Налайхдаа ганцаараа авч байсан.Тэрүүгээр бол ажил их өндөр үнэлэгдэж би бас баярлаж цаашдаа ажиллах урам нэмж байсаан.За ингээд би дараа нь үйлдвэрчний зөвлөлийн ажилдаа ажиллаж байгаад үйлдвэрчний эвлэлийн 13,14-р их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байсан.За төлөөлөгчөөр оролцож байхад намайг үйлдвэрчний төв зөвлөлөөс одоо тусгай анхаарж тэр үед бол Хар далайд явуулж, биднийг ЗХУ-ын Хар далайд 35 хоногоор амруулж амарч байсан.За мөн одоо үйлдвэрчний төв зөвлөлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан.За энэ бол одоо хамт олны хүмүүжил, хамт олныг төлөвшүүлсэн тодорхой нэг хэсэг хүмүүс дотор бол тодорхой ажлын үр дүн гарч байсан учраас тэр хамт олон дүгнэдэг байсан.Тэр үед бол удирдлагаас тэрийг шагна гэж хэлдэггүй.Хамт олон дотроосоо шагнаад дээш нь тодорхойлж явуулж ингэдэг байсан.За тэгээд бид нарын ажлыг бол мөн “Хөдөлмөр” сонин гэж байсан.”Хөдөлмөр” сонинд одоо 8 удаа бичигдсэн.Зурагтайгаа ч тавигдсан, сургуулийн хамт олны үйл ажиллагаагаар за энэн дээр би “Хөдөлмөр” сонины нэрэмжит жил болгон 21 хоногийн ажил зохиож байлаа.Аа мөн гавъяатнуудын нэрэмжит 45 хоногийн ажил зохиодог байсан.За энэн дээр болохоор Хоролсүрэн гээд байж л байна.Гавъяатнуудын нэрэмжит ажлуудыг бол зохиож байсан.За энэ бол хамт олон дотор бол гавъяатны нэрэмжит ажил чинь 45 хоног дотор ажлаа зохиогоод, сурлага хөдөлмөрийг нь, бусад ажлуудыг ингээд хамруулаад зохиогоод үр дүнг нь гаргахад бол маш их тодорхой ахиц гарсан.Энүүгээрээ бид нар ардын боловсролын яамны 87 онд 1-р байр эзэлж яамны хүндэт жуух бичиг, тусгай шагналаар ингэж шагнагдаж байсан.За ингэх юм бол тухайн үед бол ажиллаж байхад бол бид нар ажлын хамт олон дотор л нэг удирдлагадаж чадсан байвал тэр хамт олон бол хүрээлж чаддаг.Ийм учраас бол хамт олон дотор өөрийнхөө ажлыг өөрөө хамт олноо удирдаж биечлэн одоо оролцож ажиллаж чадах юм бол ажил бүтэхгүй ажил гэж бол байхгүй.Ганцхан тэрэн дээр өөрөө оройлож, ажилд түрүүлж орж байж дараа нь хүнээс ажил шаардана.Аа тэрнээс зүгээр ажил үүрэг өгчихөөд контортоо суугаад байх юм бол тэр бүтэхгүй.Би өөрөө урьдчилж хийгээд л дараа нь улсуудыг ингэе, тэгэж хийе ,ингэж ажиллая ийм журмаар л явж ажилладаг.За ийм учраас бол тодорхой ажлын үр дүн гарч байгаа байх.За тэгээд өнгөрсөн онд намайг Алтангадас одонгоор одоо улсаас хамт олны хурлаар хэлэлцээд сайн ажиллаж байсан гэж шагнасан.Тэгээд энэнд бол би одоо хамт олондоо маш их баярлаж байна аа.За байдал бол ер нь иймэрхүү байдлаар л одоо явж ирлээ дээ.
Ариун-Ундрах -
За хоёулаа бүр эхнээс нь тодруулж ярья гэвэл та өөрийнхөө төрж өссөн нутаг усныхаа тухай ярьж өгөөч?
Баасанцэрэн -
За би Архангай аймгийн Хотонт суманд төрсөн хүн.Хайрхан гэж уул байдаг юм.Тэрний өвөрт Хадад гээд газраар бол манайхан өвөлждөг, хаварждаг.Хүйсийн гол гээд нэг том гол урсдаг.Хүйсийн овоо гээд Цэнхэр сумнаас урссан том гол энэ талд юм даа.Энэ жижигхээн ийм толгой байж байгаад тэрэн дээр ийм гэр шиг овоо босгочихсон.Гэрийг нь улсууд босгосон байхгүй юу.Тойруулаад нөгөө лам нар ингэж овоогоо тахидаг тийм газар байсан юм.Тэгээд тэрийн энэ жил бүр улсын аймаг олноос ирж саяхан тэмдэглэлээ л дээ.Тэгээд тэнд бол тийм байсан.За бага байхад бол би их л, тэр үед чинь бол одоо жинхэнэ зах зээлийн байдлаар амьдардаг байлаа ш дээ бид нар.Бид нар чинь одоо юу байхгүй ээ.Даалимба энэ тэр авъя гэх дээр бол байхгүй.Өөрснөө одоо авъя гэх дээр худалдаа наймаа, арилжаа хөгжөөгүй үе байсан байхгүй юу.Тийм учраас бол тэр үед бол хөгжөөгүй учраас өөрснөө малаа нядлаад тэрнийхээ арьсаар дээлээ хийж өмсөнө, өмдөө хийж өмсөнө.Одоо нимгэлээд зун болохлоор нь үсийг нь аваад элэг болгоод одоо нимгэлж өмсөнө.Аа манай аав Нямхүү гэж байсан.Тэр бүр Бээжинд үхэр тэрэгтэй 5-6 хүн нийлээд 2 хэсэг болж тэндээс гурил, будаа, нарийн боов ачиж ирж байсан.Тэр үед бол ер нь ан гөрөө, малаараа л амьдарч байсан.Өөр гаднаас бол худалдаа арилжаа гэж бол юм мэдэхгүй.Аа тийм учраас бол улсууд бол зөвхөн л одоо ёстой нөгөөдөх тухайн одоо байгаа орчиндоо л байхаас бол гадагшаа явж нүд тайлж, юм үзэх юм бол байхгүй.Тийм л бүдүүлэг байсан л даа.За тэгээд ардын хувьсгал гарсны дараа гээд л бид нарыг одоо тэр эрдэм номтой болгох, бүх улсуудыг сургуульд хамруулах, хүүхдүүдийг оруулах, аа улсуудаа эрүүл байлгах ийм ажлуудыг бол системтэй их зохиосон доо.За энэн дээр бол ер нь ЗХУ-аас бол манай улс чинь жижигхэн улс шүү дээ.670000 хүн амтай тийм.Манайх чинь одоо сая хүрэхгүй хүн амтай байсан байхгүй юу.Тэгээд тэрийг бүх арга хэмжээ авсны сүүлд л одоо энэ бүхэн бол хөгжсөн.За үйлдвэр гэхэд Улаанбаатар хотод чинь үйлдвэр байхгүй.Зөвхөн цахилгаан станц байсан.Цахилгаан станцыг Налайхын уурхайгаас ийш нь хангадаг.За тэгээд тэрнээс цааш бол арьс ширний үйлдвэр, мах гурилын үйлдвэр энэ юмнууд бол ингэсэн.За тэгээд газар тариалан эхэлсэн.Газар тариалан эхлэхэд оюутнуудыг бол, хамгийн гол юм тэр 20-р зуунд чинь хамт олны одоо оюутныг бол хөдөө аж ахуй, газар тариалангаар үнэхээр одоо өөрснийг нь биечлэн явуулдаг байсан.Ухаан нь одоо 7 сарын 1 гээд л, 4-5 гээд элсэлт аваад л сангийн аж ахуйд руу явуулчихна.Тэгээд сангийн аж ахуй дээрээс оюутнууд чинь ажиллаж байгаад намар 10-11 сарын үед бууж ирнэ.За энэн дээр чинь бүх юмаа үзэж байгаа юм улсууд чинь.Төмсөө хурааж үзэж байгаа юм, тарьж үзэж байгаа юм.Аа тэгээд хичнээн шуудай төмс, будаа авсан байна тэр бүгд дээр нь биечлэн оролцож байсан.Тэгээд 5 жил болоход чинь бид нар 5 жил сангийн аж ахуй явна ш дээ.Тэгэхлээр энэн дээр бол асар их хүмүүжил.Одоо ч гэсэн бид нарын энэ сэтгэл санаанаас гардаггүй юм.Тэр бол одоо үнэхээр оюутнуудад бол дадлага ч болно, практик ч болно.Энэ талаасаа бол үнэхээр одоо ч гэсэн тэрийг хэрэгжүүлэхэд бол зах зээлийн үед бол буруудаад байх юм байхгүй л дээ.Энэ бол одоо нийгмийг хөгжүүлэхэд бол маш их хэрэгтэй сайхан ажил байсаан гэж үздэг юм.За тэгээд бид нар анх эхлээд 7-р анги төгсчихөөд бид нар чинь техникумд анх илгээхгүй юу.Тэгээд тэр үед чинь бас сургуульд явуулахгүй гээд бид нарыг чинь нэг үзэж байлаа.Аав ээж эд нар чинь одоо огт мэдэхгүй газар очих дээр та нар чинь ... юм уу.Одоо Улаанбаатар гэдэг чинь бараг л одоо Москва орж байгаа юм шиг л ойлгоно шүү дээ.Тэр үеийн эцэг эхүүд чинь одоо тийм их юм мэддэггүй учраас.Тэгэх нь битгий хэл тэр үеийн одоо энэ улсууд чинь цахилгаан гэдгийг мэдэхгүй.Тэгээд тэрэн дээр аав ярьдаг байхгүй юу тэр хавийнхаа улсуудыг цуглуулчихаад.За цахилгаан гэж нэг ийм юм байдаг юм аа.Ингээд гэр дотор утас ороод ирсэн байдаг юм.Тэр лүү ингээд шургуулахад дээрх юм нь хоол энэ тэр болоод ингээд цайгаа иддэг гэх дээр нөгөөдүүл чинь нөгөө чөтгөр шулам маягтай боддог байхгүй юу.Тийм л одоо бид нар хөгжил бол их доор байсан гэдэг бол тэнд харагдаж байгаа юм.Ийм юмнуудыг бол нилээн сайн бодож улсууд тэгэж байсан.Тэгээд би техникумд анх эхлээд ирэхэд чинь танихгүй ш дээ.Бид нар одоо энд тэндээс бараг л Чойр, Увс, Ховд, Баян-Өлгий гээд л 18 аймгаас чинь бүгд ирчихсэн.Ингээд ороход чинь бүгдээрээ... одоо би сургуульд анх ирэхдээ л юу вэ гэх дээр хамгийн гоё явж байгаа нь Монгол дээл, нэг цамцаа угаагаад өмсчихсөн, аа Монгол гутлаа өмсөөд, аа Монгол гутал дотор чинь оймс гэж байдаг шүү дээ, нэг эсгий.Тэрийгээ хүртэл цоолдоорой гээд л тэгээд л Бираадамба гээд нэг залуу байсан юм.Тэр надаас нэг 2 ах байсан.Тэр намайг удирдаж авчирч байсан юм.Тэгээд л хоёулаа ирчихээд тэр анги дотроо ингээд суухад чинь одоо Казакууд гэдэг чинь одоо ингээд шовгор малгай байна ш дээ, эрээн.Нэг өвлийнхөө малгайтай.Аа бид нар чинь Монгол дээлтэйгээ.Тэгээд тэр үед чинь малгай гэж байхгүй ш дээ.Нөгөө 1 төгрөг 50 мөнгөний үнэтэй байсан тааран одоо даавуу даалимба байсан юм.Даалимба ч биш юм даа.Тийм даавуу байсан, юу одоо шуудайрхуу маягтай тийм юм байсан.Тэрийг одоо зангидчихсан.Одоо хамгийн гоё нь тэр байхгүй юу.Тэгэж явж бид нар ирсэн.Тэгээд л ангийхнаас босгоод л багш асуусан.Тэнд чинь янз бүрийн одоо ёстой нөгөөдөх театрт тоглож байгаа юм шиг янз бүрийн хувцас өмсчихсөн болох дээр их сонин.Тэгээд л за Ховдыхон аль байна босоорой.Увсыхан хаа байна гээд ингээд аймаг аймгаар нь багш нар чинь дуудаж босгодог байхгүй юу.Тийм л байдалтай байсан юм даа.Тэгээд бид нар чинь дээр үед чинь байж байгаад 2-р курст орж байгаад степенттэй болгосон юм.120 төгрөг өгөөд эхэлсэн чинь өө баяжчихсан ш дээ.Тэрнээс л одоо болоод л оюутнууд чинь юу вэ нэг 60-70-ыг нь хоолондоо өгчихнө.Аа тэгээд түүнээс гадна бусдыг нь одоо өөрийнхөө хэрэгцээнд болох дээр чинь юм ч хямдхан.Аа нэг метр цоохор даавуу гэдэг чинь 30 мөнгө, метр нь 20 мөнгө, даалимба 1 төгрөг 10 мөнгө.Даалимба гэдэг чинь 6 метр өргөн ингээд эвхчихсэн юм байдаг байхгүй юу.Нэг хүн бол дээл хийхэд тэр 6 метр ямар ч хүнд хүрнэ.Юм тийм хямдхан.Тэгээд би степенттэй болчихоод анх эхлээд Улаанбаатар хотод орж ирчихээд бүх л одоо гэр бүлийнхээ улсад юм.Гэр бүл гэнэ аав ээж, ах дүү нартаа юмтай очсон л доо.Тийм хямдхан юм чинь.Цоохор даавуу чинь 20 мөнгө энэ тэр гээд бодох чиг ёстой баян байлгүй яахав.Тэгээд л очиж нэг баярлуулж байлаа.Тийм сайхан байсан юм аа.Тийм маягаар явж байлаа.Тэгээд тэр хүүхдүүдтэйгээ 4 жил болоод л 3-р курсээсээ эхлээд танилцаад л, хувцас хунараа нөгөө степенттэй болсон юм чинь сольцгоогоод л орчин үеийн улсууд л болцгоож байсан юм даа.Сургуулийн байдал бол одоо нэг тийм маягаар л явж ирсэн дээ.Тэгэхдээ бол бид нар хичээлийг бол их идэвхитэй байсан.Тэр залхуурна барина гэж юм байхгүй шүү дээ.Аа тэгээд хичээлийг бол маш сайн хийнэ, конспектээ сайн хийнэ.Багш нар бол их чанартай, ерөөсөө яг ярьж ойлгуулаад газар дээр нь одоо Цэвээн гээд багш байсан, хойно төгссөн.Тэр хүн бол бүр ингээд газартай нь хэлээд энэ ургамал чинь энэ байна гээд нөгөө тариалангын сангийн аж ахуй ойрхон учраас очиж үзүүлээд энэ чинь тэгдэг юм.Энэ чинь одоо ийм хромсом гэж энийг нь хэлдэг юм.Ингэх дээрээ мод шиг энэ чинь уян хатан хугардаггүй байдаг юм энэ тэр гээд л зааж байсан.Тэр бол одоо бас бид нарт маш их үнэтэй зүйл болж байсан л даа.Тэр үеийн байдлууд бол тийм л маягаар явж ирсэн дээ бид нар.
Ариун-Ундрах -
За та өөрийнхөө аав ээжийнхээ тухай ярьж өгөөч?
Баасанцэрэн -
За манай аав ээж хоёр бол хөдөөний л одоо малчин шүү дээ.Ерөөсөө одоо тэгээд л гэр бүл болж тэд нар чинь суугууд л мөн л одоо гэрийн бүрээс, гадна талын эсгий байна ш дээ тийм ээ? Тэр бүрээсийг чинь дандаа юугаар хийнэ.Өөрснөө хийнэ.Өөрснөө ингээд шир ингэж тавьчихаад дээр нь нөгөөдөх ноосоо ингэж сайхан зулж тавиад, тэгээд дээр нь услаад, тэгээд тэрийг чинь нөгөөдөх бултай ингээд бүр ийм том болоод 2 талдаа бултай мориор ингэж чирж, өдөржин ингэж явж барьж тэр эсгийгээ хийнэ.Тэгээд нэг айл чинь 5 метр гаран, 4 метр гаран айл өөрийнхөө боломжоор л тавина ш дээ.Тэр үеийн эсгий бол үнэхээр чанартай байсан.Яагаад вэ гэхээр нөгөө бүхэл бүхэл ийм урт юмнуудыг чинь ингээд дагнуулаад ингэчих дээр дулаахан.Одоо хуучин чи байсан бол гэрт бол хуучин Монгол эсгий гээд зарим айлуудад бол байгаа.Аа одооныхтой адилхан ингээд хэрчээд ингээд нягтруулчихсан учраас бол салхи орох дээр хүйтрээд байдаг.Аа тийм Монгол гэр бол салхи нэвтрэнэ гэж байхгүй.Ингээд давхарлаад давхарлаад нягтруулчихсан учраас.За тийм юмаар бол нэгдүгээрт бол гэр орноо бүрдэг байсан манай аав ээж бол.Тэгээд манай аав бол голдуу л жин тээдэг.Бас тийм жаахан юу хэнхэгтэй.Тийм одоо сэхээтний ухамсартай гэдэг юм уу юу гэдэг юм тийм маягаар.Тэгээд аав бол голдуу хөдөө өнөө мал маллачихаад хот явна, бас ан гөрөө хийнэ.Ан гөрөө гэх дээр одоо манайд чинь гөрөөс, одоо тарвага эд нар чинь бол одоо хонь мал шиг л байлаа ш дээ.Тэр үед чинь ерөөсөө алахгүй.Бүр бэлчээрээрээ ингээд явж байдаг.Тэгээд тийм байгалийн, ерөөсөө л манайх чинь байгалийн асар их баялагтай улсууд байхгүй юу.Ан гөрөөгөөр ч гэсэн тэр ямар л бол ямар.Аа тэгээд манай аав жин тээж Баянтүмэнд жин тээж байсан, Бээжинд 2 удаа орж байсан.Тэгээд Бээжинд явж ирчихээд манайх тэр Хүйсийн голд буучихсан чинь төө тэнд нэг их олон явсан 2-3 улсууд чинь тэргээ холоо буулгачихсан байхгүй юу.Тэр үед чинь манаа, хулгайч гэж байхгүй.Зүгээр буулгаад алсаас харж байна.Шөнө хулгай хийнэ гэж байхгүй.Тэгээд маргааш нь яваад очно тэр юм хэвээрээ л байж байна.Тэгээд аав нэг бараагаа хүлчихээд ингээд ухаад л байсан.Нэг гараа явуулсан чинь ухаандаа тэр танзуур гээд ийм мушгиа боов энэ тэрийг надад өгч байсан.Би тэрийг одоо бас миний нүднээс гардаггүй л юм.Тэгээд манай аав ээж энэ тэр бол жаргалтай сайхан малаа маллаад л.Одоо хөдөөний улсууд чинь ээж оёх юм оёно.Аав гадуурх юмаа янзлана.Яахав хүүхдүүд тэрэнд нь туслаад ингээд явдаг.За тэгээд гаднаас бол нэг их аваад эрдэм боловсрол гээд байх юм тэднүүдэд байхгүй ш дээ хөөрхий.Өөрийнхөө оюун ухаанаар л, оюун ухааныхаа чадавхиар л амьдарч байсан улсууд л гэж ойлгодог юм.Манай ээж бол уран.Хичнээн сайхан дээл хийгээд бид нарт цагаан сараар л одоо гоёно ш дээ.Хамгийн гоё нь.За тэр эсгий хийж байна ш дээ.Эсгийг ингэж хийхэд тэр үеэр чинь нөгөөдөх нэг хонь алаад л хоол ундыг чинь одоо тэр үед л иднэ ш дээ.Тэр үед чинь бол махан хоол өвлөөс бусад цагт идэхгүй ш дээ.Яагаад вэ гэх дээр хөргөгч гэж байхгүй.Аа 2-рт бол өмхийрдөг.Ийм учраас бол зүгээр томоохон шиг ажил өрнүүлэх үед нь л мах энэ тэрээ нэг сайн хангаад л хонь гаргаж байгаад идээд л.Тэгээд л тэрүүгээрээ нэг хэсэгтээ явчихаж байгаа юм л даа.За аав ээж бол тиймэрхүү л амьдралаар, аав энэ тэр чинь бол боловсрол мэдлэггүй өөрийн хүчээр хөдөлмөр хийж л амьдарсан ийм улсууд.Тэр үед тийм сургууль соёл гэж байхгүй.Дөнгөж л эхэлж байсан үе болохлоор чинь.Тэгээд одоо яахав өөрснөө сайхан амьдарч байгаад л 60-н хэдтэй, Ээж 40-н хэдтэй нас барсан даа.Аав бол болоогүй ээ нэг 50 гарч байгаад нас барсан.Тэгээд л нөгөө хүүхдүүд нь одоо 6 хүүхэд 6-уулаа тус бүртээ амьдраад л сайхан л явцгааж байна.Сургууль соёлоор нь явах нь яваад л, сургууль соёлоор явахгүй нь өөрсдөө мөн л тухайн үеийн ажил хөдөлмөр хийгээд л, курс төгсөөд л ийм маягаар л амьдарч байгаа даа.
Ариун-Ундрах -
За таны аав ээж хоёр яг хувь хүмүүсийнхээ хувьд ямархуу хүмүүс байсан бэ?
Баасанцэрэн -
Манай аав бол ер нь хүнлэг чанартай.Одоо дээр үеийн улсууд чинь хоорондоо, гэр орондоо хэлүүл шуугиан гэж байхгүй шүү дээ.Тэгээд л хоёулангынхаа хийсэн юмыг л хамтраад л хийдэг байсан.Аа хэн нь байхгүй байна тэр байгаа нь орлоод шууд хийнэ.Одоо аав байхгүй байхад ээж одоо тэгээд л гэрийнхээ малыг маллах, сүү саалиа авах л тэр бүх юмыг чинь одоо энэ хамт олноороо... Хот гэдэг чинь одоо нэг 4-5 айл л нэг явна ш дээ.Тэр айлууд ингээд нийлээд л ажлаа зохион байгуулна.Өөрөөр хэлбэл ингээд ус чинь ингэж явж байгаад ингээд тохой гардаг биз дээ тийм ээ? Тэгэхэд энэ талын айлууд нь энтээ талын айлууд нь байж байх юм бол одоо хургаа хариулахад газар олдохгүй болно биз дээ? Тэгэхлээр энтээ талын айл нь хургаа энэ айлтай нийлүүлээд энэ айл нь хургаа энэ айлтайгаа нийлүүлээд хоньтойгоо бэлчээгээд ирнэ.Тэгээд орой хургаа хураагаад.Ингээд л энэ хөдөлмөрийгөө бас их нарийн зохион байгуулж байсан байгаа юм аа.Тэр чинь одоо бодоход бол тийм.Тэгээд л одоо амьдарч байгаа юм даа.За манай аав бол бас яахав ээ тэр энд тэнд явсан хүн гэдэг бол бас өөрөө хар ухаанаараа боловсрол олдог юм байна л ээ.Тэгэхээр би түрүүн цухас дурдсан даа.Чийдэнг ингэж ингэж асдаг юм гээд ярих дээр нөгөөдүүл чинь бүр шавж суучихаад бүр гайхаад бүр ингээд байдаг юм.Нөгөөдөх л одоо тэр үед чинь бид нар чөтгөр шулмас гэж хий юм ирнэ үү гэхээс өөр юм бий болохгүй гэж ойлгодог байсан ш дээ.Тэгээд тэрийг бол тэгэж л байсан.Тэгээд аав ээж бол дажгүй сайн хүн.Одоо ч гэсэн манай нутаг усанд Нямхүүгийнх, Мандирхайрхан, Тарган огоо гээд л авгайг нь тэгдэг, огоо гэж гуайлдаг шүү дээ.Тухайн үед бол нэрээр нь хэлэхгүй.Тэгээд тэд нар бол сайхан л амьдарч байгаад зайлуул хөөрхий тэгээд ер нь ертөнцийн мөнх бусыг үзүүлцгээж байна.Амьдрал бол дажгүй явсан.Тийм сүйд болоод л одоо ер нь юу юу ч үгүй л... Тухайн үед одоо тэр газар тариалан хөгжөөгүй, бусад юм байлаа гэхэд одоо энэ зах зээлд л манайх чинь шууд л явж байсан орон ш дээ.Тэгэж байгаад л нөгөө нэг төвлөрүүлээд л нэгдэл бий болгоод хаяснаас л хойш ингээд өмч нь задарчихсан байхгүй юу.Хүмүүс чинь нэг өөрөө л юмаа хөдөлмөр хийж энд тэнд явж байж ингэж амьдралаа залгуулж байсан болохоос бол тухайн үед бол зах зээлээр л явж байсан юм чинь.Өөрийнхөө хувцсыг өөрснөө олж байна, аа үйлдвэрлээд тэрийгээ гаргаж байна, өөр бусад үр хүүхдээ тэжээж байна.Энэ бүх үйл явдал чинь бол тэр зах зээлийн нөхцөл байдалд явж байна.Адуу малаа маллаад л, тэрний чинь дэл сүүлийг нь аваад л, арьс ширийг нь ашиглаад л ингээд янз бүрийн хэлбэрээр бол ашиглаж байсан.Тухайн үед бол манайх чинь одоо миний мэдэхэд одоо ерөөсөө л 40-өөд он хүртэл энэ зах зээлээр л явж байсан даа манайх.Тэгээд л энэ сургууль соёл байгуулагдаад л төвлөрөөд л худалдаа наймаа арилжаа гараад ирэх дээр л одоо энэ юу руугаа орж байгаа юм даа.Ийм л улсууд байсан юм.Аав ээж хоёр бол дажгүй ээ одоо.
Ариун-Ундрах -
Аа тэр жин тээх гэдэг нь ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдэг байсан бол?
Баасанцэрэн -
Тэр жин тээх гэдгийг бол дээр үед чинь одоо ингээд наймаа хийхгүй ш дээ.Машинтай ирээд л ингээд гурил, будаа аваарай хөөе, даалимба аваарай гээд л хүний хэрэгцээ ахуйн хэрэгцээ байна ш дээ.Цай май энэ юм чинь байхгүй болох дээр нэг хэсэг улсууд одоо ухаан нь аймгийн нэг хэсэг ийм нутгаараа ч байдаг юм уу одоо тэр ойр орчны нэг хэсэг одоо багын гэж яривал арай ойлгомжтой байх даа.Улсууд нэгдээд жаахан чадалтай тийм улсуудаараа нийлүүлээд одоо 5-6 эрэгтэй хүн, нэг 20-иод тэрэгтэй ингээд явдаг байхгүй юу.Тэрэн дээрээ нөгөө арьсаа, ширээ одоо хужаа нарын авдаг юмыг нь аваад Хятад руу зөөдөг байсан ш дээ тэр үед чинь.Тэгээд яваад Бээжин хүртэл орсон гэх дээр одоо бол ер нь ойлгомжгүй л байгаа байх.Тухайн үед бол орж байсан.Одоо манай аав бол ороод тэнд жин тээгээд ирж байсан.Тэгээд одоо хавар гарсан улсууд чинь өвөл 1 сар өнгөрч байхад орж ирдэг л байсан.Манай аав бол тэгэж байсан.Тэгээд л аав чинь ирлээ энэ тэр гэж сүйд болж байсан.Тэгээд л тэрийг яагаад тэр нөгөөдөх тэрэгнүүдээ төө тэнд тавьчихаад өнөөдөх хүн юм хумыг нь авахгүй.Маргааш нь очиход бэлэн байж байсан энэ тэр гэдэг чинь тэр л байхгүй юу.Жин тээх гэдэг чинь ердөө л үхэр тэргийг чи мэдэж байгаа биз дээ? Үхэр дээрээ хөллөчихөөд явдаг.Тэгээд тэрэнд чинь их ажилтай ш дээ.Модон дугуйтай, тэр мод чинь ингээд хэмхэрнэ ш дээ.Тэгэхлээр нь хаяад өөрснөө зүгээр хурц сүх, нөгөөдөх цүүм гэж юм байдаг юм.Дугуйн дээгүүр нэг ийм төмөр шиг юм ингэж эргэлддэг байхгүй юу, нөгөө дамран модоо идчихнэ гээд.Тийм тийм юмнуудыг шууд хийгээд л өөрснөө дугуйгаа хийгээд л явчихна шүү дээ.
Ариун-Ундрах -
Аан одоо нөгөө запас дугуйгаа сольдог шиг өөрсдөө хийгээд л...
Баасанцэрэн -
Өөрснөө хийгээд л дан ийм тахир хатаачихсан моднуудаараа тэд нар чинь явах гээд тэрийгээ тэргэн дээрээ ачиж байгаад ерөөсөө дор нь ингээд хийгээд, нөгөөдөхөө хаяад тэгээд аваад явчихна.Ерөөсөө тийм сонин байсан.
Ариун-Ундрах -
Чадварлаг л байсан байна тийм ээ?
Баасанцэрэн -
Чадварлаг байсан.Ерөөсөө тэр одоо тэр амьдралын л ухаан ихтэй.Юмыг ер нь өөрснөө хийдэг.Бэлэн юм байхгүй.Ерөөсөө өөрснөө хийгээд л амьдардаг.Тэрэндээ сурчихсан тийм л байхгүй юу.Тийм юмыг бол би одоо манай аав жин тээдэг учраас.Манай аав чинь их, Архангайхан их өндөр өндөр том хүмүүс байсан.Сүүл рүүгээ л жижгэрсэн.Одоо ахиад бас их том өндөр болж байгаа юм байна л ээ.Их том том улсууд шүү дээ.Тэр манай аав Налайхд ирж, энд Налайхаас нэг тэмээ Архангайд анх авчирч манай Хотонт дээр очихгүй юу.Тэмээг чинь мэдэхгүй ш дээ.Архангайханд чинь байдаггүй юм.Тэгээд байж байтал чинь нөгөөдөх чинь аав нэг тэмээтэй очлоо, нэг залуухан байсан.Хаанаас авсан юм гэсэн чинь Налайх гэж хотоос цаана байдаг юм аа.Тэгээд л аав хуучилж байхгүй юу.Тэгэхээр одоо энэ Налайхад ирчихэж л дээ.Тэгсэн чинь л өө Казакууд л, дандаа Казакууд гэж шовгор шовгор малгайтангууд л бөөн тэмээ тууж ирчихээд л угтаж аваад байж гэнээ.Тэгээд л аав нэг залуухан тэмээ авсан гэж байгаа юм.Тэр нөгөө тэмээгээ аваад л наад талын хөвөөн дээр даваад л нөгөө тэмээ нь булгиад унагчихаж гэнээ.Ахиад бүр хэвтдэггүй гэнэ, явдаггүй гэнэ.Нөгөө тэмээ нь хэвтдэггүй гэнээ.Тэгээд бүр тамаа идчихээд, тэгээд нар шингэчихээд.Тэгээд эндээс явгаар алхаад Улаанбаатар хот орсон байхгүй юу.Гэхдээ аав маань тэндээс юу вэ гэх дээр одоо энэ Баянзүрхийн гүүр гэж тэр чинь модон гүүр байлаа ш дээ тэр үед чинь.Зүгээр сал урсдаг.Тэгэхэд Японуудыг нэг эзлээд Японууд орж ирчихсэн одоо энэ Сүхбаатарын талбайг чинь хийгээд л энд тэнд хэсэг хэсгээрээ ажил хийлгэж байсан юм байна ш дээ.Нөгөө баригдаад бууж өгсөн Японуудаар.Тэгэхэд бол тэрэн дээгүүр гарахад л жаахан айсан даа.Гүүрэн доороос улсууд гараад ирэх болов уу гэж их айсан гээд.Тэгээд шөнийн 4 цагийн үед байсан.Эгч гэж Намжилурам гэж айлын авгай нь манай аавын одоо дүү нь байх аа.Тийм, тэгээд тэднийд ирээд л дуудсан.Хэн бэ? л гэнэ.Нямхүү байнаа л гэсэн.Үгүй ээ чи харанхуй шөнө одоо яаж явж ирэв ээ? гээд л тэгээд ороод хоол унд идээд л ингэсэн гэж ярьдаг юм тэрийг.Тэгээд тэр тэмээ манай тэнд очсон.Бас нилээн удсаан тэр чинь 6-7 жил болж байгаад өөр тийшээ тэгээд л.Тэгээд Архангайд орж ирсэн, тэмээтэй болсон нэг шалтгаан бол өнөөдөх Халх голын байлдаан байна ш дээ.Халх голын байлдааны үеэр чинь тэр манай тэнд... Архангайг чинь ерөөсөө манай улсын төв гэж үздэг юм ш дээ.Аа тэгээд тэрэн дээр чинь байж байсан чинь Японуудыг яах дээр чинь нөгөө ялагдсан улсууд энэ тэр чинь хөөрхий ингээд тийшээ нүүе, ийшээ нүүе гээд л одоо сонин ч бариад л, утсаар ч яриад л, онгоцоор чиг ингээд янз бүрийн юмаар тийшээ ийшээ ингээд одоо хаашаа нүүх юм бэ? Мэдэхгүй бүр ингээд төөрчихдөг гэж байна ш дээ.Тэгээд л энд тэнд нь буудаад л, бөмбөг дэлбэрээд л ингээд янз бүрийн юм болоод байх дээр тэгээд зайлуул ингээд бөөндөө явж байсан.Тэгэхлээр чинь л хөөгдөж байсан чинь Монголын хил дээр хүрээд ирсэн гэнэ ээ.Тэгээд Монголын хил дээр хүрээд ирэх дээр нөгөөдүүл чинь бариад, тэр чинь дандаа эмэгтэйчүүд.Залуу ч хүүхнүүд байна, охидууд чиг л байна, настай.Дандаа хүүхнүүдийг хүүхэдтэй нь энэ Хотонтод байрлуулсан байхгүй юу.Тэгээд тэндээс эхэлж л тэгээд л тэд нар чинь яахав дээ.Танилцаад л хоорондоо ингэдэг.Тэгээд ямар сайндаа нөгөөдүүлийг юмаа авчраад тэнд бууна гэхээр нь урд өдөр нь юмаа аваачаад тавьчих дээр зарим залуучууд юмыг нь авчихаж барьчихаж гээд шуугидаг л байсан.Тэгээд тэд нарыг чинь нөгөө Японы юу дууссанаас хойш гэнэтхэн бүгдийг нь буцаасан ш дээ.Тийм, буцаагаад тэрнээсээ энд идээшээд дасчихсан.Тэр чинь бас нилээн 5-6 жил болсон л доо, 7-8 жил ч болов уу.Зарим нь энэ манайхны улстай сууж барьсан л юм.Тэгээд тэд нар нь үлдээд л, зүгээр буцахыг нь буцаагаад л, буцаагаагүй нэг нь эндээ үлдсэн.Бүгдийг нь тэгэж хөөж гаргаагүй ш дээ тэр чинь.
Ариун-Ундрах -
Өөрсдийнхөө сонголтоор л үлдсэн үү?
Баасанцэрэн -
Сонголтоор үлдэх нь үлдээд л, явах нь явсан.Улсаас бол чөлөөлөөд буцахыг нь зөвшөөрчихсөн шийдвэр л гарчихдаг юм байна л ээ.
Ариун-Ундрах -
Тэр урагшаа энэ Бээжин рүү жин тээгээд ч юм уу өөр улс орон руу ер нь тээдэг байсан уу?
Баасанцэрэн -
Үгүй ээ тэр өөр улс орон руу явахгүй.Энэ бол юу вэ гэх дээр нөгөө худалдаанд ойрхон байхгүй юу.Аа тэр үед тэгэхлээр хил гэдэг юм бол одоо бас их нарийн биш байсан шиг байгаа юм аа.Тухайн үеийн чөлөөт юугаараа очих дээр нь тэгээд оруулчихдаг юм байна л даа.Одоо бол хатуу ш дээ тийм ээ? Тэр тухайн үед бол тийм Хятаддаа ч байсангүй, манайдаа ч байсангүй.Хятадууд чинь бас дээр үед манайд их байсан ш дээ ний нуугүй хэлэхэд бол.Ер нь Налайхд ч гэсэн л би чинь 62 онд ирэхэд чинь энэ 1-р хороо чинь нил хужаа байсан ш дээ.Дэргэд нь амбаар шиг байшин ч дүүрэн л байсан.Улаанбаатарт чиг л тийм байсан.Тэгэхлээр тэрийгээ нааш цааш нь бас чөлөөтэй гаргаж байсан юм байна гэж л би ойлгодог юм ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр Хятадуудаас ер нь хэр их ховор нандин бараа ирэх вэ?
Баасанцэрэн -
Яг л хэрэгцээний юм л авчирна ш дээ.Өөр нэг их тийм цахилгаан, ийм тийм юм мэдэхгүй ш дээ бид нар чинь.Зөвхөн л энэ гурилаа.Ямар сайндаа одоо танзуур гээд ачиж тэр олон хоног явах хэрэг байна уу даа тийм ээ? Тэгээд л тэр янз бүрийн чихэр, боов, гурил энэ юмнуудаа авчирдаг байсан.Гэхдээ Оросоос ч өгч байгаа л даа.Тэгэхдээ бас л хангалт муутай л байсан юм байлгүй.Тэгэж явахаар бодоход.Улсууд тэгээд тэнд очиж юм олж ирье гэж бодохоор бодоход бас нийгмийн нэг тодорхой давхарга дотор тийм өгүүлэгдсэн юмаа олж ирж л байхгүй юу.
Ариун-Ундрах -
Хэрэгцээ байсан байх тэ?
Баасанцэрэн -
Хэрэгцээгээ л хангаж байгаа юм.Тэрнээс өөр бол юм байхгүй.
Ариун-Ундрах -
Аан тэгээд таны хүүхэд нас ер нь ямархуу өнгөрсөн бэ?
Баасанцэрэн -
За миний хүүхэд нас бол ер нь хөдөө бол голдуу л одоо малтай шүү дээ.Мал дээр л өссөн.Бид нар одоо манайх чинь нэг 200-аад хоньтой, нэг адуу харин цөөхөнтэй манайх 30-аад адуутай, үхэр бас цөөхөнтэй.Ерөөсөө л мал аж ахуйгаа л эргүүлчихнэ шүү дээ.Өөр юм байхгүй.Хонь их хариулна.Тэгээд л одоо зун болно.Гүү айрагаа хийгээд л, тэрийгээ идэж уугаад л байна.Өвөл болно.Өвөл чинь одоо идэш... Тэр үеийн өвөл гэдэг чинь одооныхтой адилхан ийм өвөл биш шүү дээ.Цас орно, байгалийн бэрхшээл их хэцүү байсан үе байхгүй юу.Тэгээд тэд нарыг чинь яадаг вэ? гэх дээр манайхан чинь өвөл идэш хийнэ гэдэг чинь 2 үхэр, одоо 3 адуу.Айлын амбан дээрээсээ болно ш дээ.2 ч байдаг юм уу, 4-5 хонь ингээд нядлаж байхгүй юу.Тэгээд тэрний арьс шир чинь гарна ш дээ.Тэрийг авах газар байхгүй ш дээ.Тэгээд л нөгөөдөхийгөө одоо би мэдэж байна.Ийм том торх байдаг байхгүй юу.Ийм том оо, ийм модоор ингээд хийчихдэг шүү дээ.... гэж үзээ биз дээ?
Ариун-Ундрах -
Торх тэ?
Баасанцэрэн -
Торх л гэсэн үг шүү дээ.Тэрэн дотор чинь нөгөөдөх үхрийг чинь алаад л тэр лүү ингээд хаячихна.Нөгөөдөх чинь чулуу шиг л юм болохгүй юу.Одоо намар, хавар яаж авч идэх юм бүү мэд.Тэгээд тэр чинь тэгээд бэлдчихсэн юугы чинь тэгээд тэд нар чинь дулаараад ирэх дээр гэснэ гээд гэрийнхээ сүүдрээр дагуулаад л өнөөдөх торхтой нь ингэж дугуйлж тавьсаар байгаад л.Тэгээд л одоо ер нь нэг 6-7 сар хүртэл иднэ дээ.Тэгээд бид нар чинь жаахан өлөн ховдог шүү дээ.Тэр үед чинь байнга л нөгөө мөнгөөрөө идэж байгаа учраас.Би л гэхэд одоо хавар болоод ирэх дээр чинь хамгийн улдаар тараг гараад ирнэ.Тарагыг чинь нөгөө эсгэж ингэж хоормог гэж юм хийж байгаад тэгээд тэрнээсээ л уугаад байна ш дээ.Өлсөх дээрээ л тэрнээсээ нэг аяга уучихна.Тэгээд яах ч үгүй.Ааруул олдвол бүр их мундаг, их удаан иднэ.Энэ дээр үеийн улсуудын шүд одоо... Одоо бол шүдгүй болчихоод байна ш дээ.Ааруул гэдэг чинь шүдийг маш их бэхжүүлж байгаа юм чинь.Чи өглөө нэг ааруул амандаа хийчихвэл нөгөөдөхийг чинь хүлхээд л яваад байгаа юм ш дээ.Тийм учраас бол энэ шүд энэ тэр чинь их сайн байхгүй юу.Тэгэж л юу яаж байгаа юм даа.
Ариун-Ундрах -
Та ер нь хүүхэд байхдаа том болоод ямар хүн болно гэж боддог байсан бэ?
Баасанцэрэн -
Би тэр үед бол, тухайн үед бол тийм юм болно, ийм юм болно гэж мэдэхгүй ш дээ.Тухайн үед бол нөгөөдөх сургууль байгуулагдаад ирсэн ш дээ.Тэгэхлээр чинь нөгөөдөх тэр үед чинь бол одоо сургуульд хүүхдээ өгнө чинь байхгүй шүү дээ.Багш нарыг чинь ирэх дээр л намайг л дээлэнд оруулчихаад миний хүү халуурсан гээд хэвтэж байгаарай гээд.Би тэгээд сургуульд явах гэж нэг өндийсөн чинь гарсных нь дараа загнуулаад тэгэж л байсан.Намайг явуулахгүй, өвчтэй.Тэд хоногийн дараа ирнэ гээд л нэг залуухан шиг хүн ирчихээд л бид нарыг ухуулаад л ингээд л хүүхдийг сургуульд явуулаарай энэ тэр гэж байсан.Тийм юм л болж байсан юм.Тэгээд тийм тийм юмнууд чинь бол одоо тухайн үедээ сайхан л болж байсан.Тэгээд би чинь Пираадамба гээд би түрүүн ярьсан ш дээ.Нэг надаас нэг 2-3 ах.Тэр маань нэг жаахан дуу дуулдаг.Хөдөө чинь одоо сумын концерт дотроосоо байгуулаад л тэр улсуудыг чинь урлагаар хангачихна шүү дээ.Тэрнээс бол эндээс очиж тоглоно барина гэсэн юм байхгүй.Тэгээд л хөдөө нэг хэдэн дуулдаг улсуудаа сайхан хийгээд л, тэр бүжиг ч гэж нэг их юм байхгүй дээ.Голдуу дуугаар явж байдаг байсан юм.Тэгээд л тэрэнгүүрээ л юу яадаг байсан.Тэрэндээ бол явуулна, бүр албан ёсоор явуулна.Тэгээд бид нарыг чинь их сүрхий дээ.Сонгууль болоход чинь ер нь сүртэй бэлтгэнэ ш дээ.Бүр хэд хоногийн өмнөөс л бэлтгээд л одоо туг дарцаг болоод л, концерт бэлтгээд л одоо ингээд л өөрснийг нь өөрснөөр нь хүмүүжүүлнэ дээ ер нь.Тэгээд сайхан болдог байсан.Залуу насанд бол тэр сайхан л болсон.Миний хувьд бол яагаагүй.Аа тэгээд нэг гараад явах дээр л хонь малтай.Өөр юм байхгүй ш дээ.Сумын төв ороод янз бүрийн юм болно гэж байхгүй.Аа тэр үед чинь харин эвлэлийн байгууллага гэж нилээн хүчтэй хөгжсөн шүү.Эвлэлийн байгууллага чинь одоо залуучуудыг чинь л өнөө боловсрол олгох гэрээр, улаан гэр гээд л нэг байгуулагдаж байсан юм даа.Тэр үеийн улсууд тэгээд яасан хурдан сурдаг байсан юм.Би бүр гайхаад байдаг юм.Нэг 45 хоногийн дотор л ерөөсөө хүн чинь уншдаг, бичдэг болчихоод гарна шүү дээ.Тэр одоо өөр янз бүрийн юм үздэггүй байсан болоод тэр сэтгэхүй нь их хөгждөг л юм байна л ээ манайханд бол.Тэгээд би залуу насандаа бол ерөөсөө л хонь мал маллаж байгаад л, тэгээд л ингэж явж байгаад.Тэгээд л өөрөө аяндаа.Тэр Пийраадамбатай анх эхэлж миний сургуульд орсон бол ийм л дээ.Пийраадамба намайг эвлэлд элсүүлнэ гэлээ.Аавд хэлээд авсан чинь загнууллаа.Ха ха ха.Эвлэлийн байгууллагад орж болохгүй.Тэгэж байгаад хоёулаа яахав дээ цаагуураа ярьж байгаад л тэгээд элсчихсэн.Тэгээд эвлэлийн ажилд орох чинь тийм идэвхитэй байсан байхгүй юу.Тэгээд тэрэндээ орчихоод байсан.Тэгээд нөгөө сумын улаан булан гэж одоо сумынх юу байхав дээ аймгаараа тэрэнд явж байсан.Тэгээд Пийраадамба намайг нэг өдөр... Одоо бид хоёр л нэг жаахан гайгүй нь л дээ.Одоо сургуулиас бас жаахан юм үзчихсэн байхгүй юу.Тэгээд нэг Пийраадамба очоод л хойтон жил хоёулаа сургуульд явнаа л гэнэ.Явнаа л хоёулаа л гээд би тэгсэн.Тэгээд чамд нэг жаахан түүх ярьчихъя.Тэгээд байж байсан чинь зун боллоо.Тэгсэн чинь за чи юм бэлтгэнэ шүү л гэнэ.За чи нэгдүгээрт бол хэдэн төгрөг ол.Төгрөг гэдэг чинь ерөөсөө бүр 1 төгрөг гэдэг чинь маш их үнэтэй юм байхгүй юу.Олдохгүй ш дээ.Тийм томоо ийм мөнгөнүүд.Тэрийг чинь одоо ер нь 100-г өвөртөлчих юм бол бараг л нэг ийм л юм болдог.Их хатуу цаастай.Улсууд одоо яр шархандаа ингээд тавиад байдаг ш дээ одоо.
Ариун-Ундрах -
Одоо юу?
Баасанцэрэн -
Тийм.Тэр хуучны мөнгөн тэмдэгт гэж тийм чанартай байсан байхгүй юу.Хүн ингээд шарх гараад хувилаад байна ш дээ.Тэрийг наачих дээр тэгээд хортой идээг нь аваад ч юм уу тэгээд тэр их хурдан эдгэчихдэг юм.Тийм л одоо эмтэй байсан юм уу? Ямар ч байсан тэр хортой л юм биш байсан.Тэгээд мань эр явна гээд л бид хоёр байж байсан.За чи тэгээд юу бэлдэх юм? За чи нэгдүгээрт төгрөг олдвол ганц хоёрыг олж ав.Болохгүй бол өөрийгөө бэлтгэнэ ээ.Нөгөө гутлын дотуур оймс байгаа ш дээ.Оймсоо цоолтуул, дээлээ угаа, цамцаа угаа.Ингээд л чи одоо байж бай.Тэгээд өөр яахав бас нэг муу уранхай бүстэй шүү дээ.Тэр үед чинь өөдтэй юм байхгүй.Тэгээд л байж байсан чинь Сандивдорж ирлээ л гэлээ.Тэр зун болж байхгүй юу, амралтаараа ирж байгаа юм.Тэгээд нөгөөдөхийг чинь зун болоод байж байсан чинь Сандивдорж гэж хүн ирлээ гээд л хоёулаа нэг өдөр хонь хариулж явж байгаад хээр хаячихаад хоёулаа сумын төв орчихгүй юу.Манай сумын төв ороход чинь нэг 20-30-аад км л байсан.Мориор чинь дороо л орж байгаа юм чинь.Гялалзаад л хоёулаа уралдаад л орж байгаа юм.Тэгээд л очсон чинь өө зүгээр ногоон малгай өмсчихсөн, сэлэм зүүчихсэн, нэг гар буу зүүчихсэн.Үгүй ээ ерөөсөө зураг шиг л юм харагдаад.Авгайг нь харсан чинь бас л их ганган цэвэрхэн хувцас өмссөн, үсээ ингээд тайрчихсан.Дээр үед чинь үс тайрдаггүй байлаа ш дээ.Тэгээд Дэмбэрэл гээд өвгөн байсан.Налайхд байсан ш дээ.Дэмбэрэл гэж сэргийлэхийн даргаар байж байсан юм, намайг ирэхэд, 62 онд энд ирэхэд байж байсан юм.Авгай нь Жавзмаа гээд өө сайхан зантай улсууд л жигтэйхэн яагаад л.Тэгсэн чинь л Сандивдоржтой л Пийраадамба ярилаа даа.За та хоёр бид нар нэг 40-өөд хононо, амарна.Тэгэж байгаад явахаа болох дээр хэлнэ.Тэгээд яваарай та хоёр гэсэн гэнэ ээ.Тэгээд л хоёулаа тэрийг үзэж байгаад л бид хоёрт нэг боов өгсөн юм аа.Хоёулаа орой урд талд бууднаа л гэж байна.Тэрийг нь гэр орондоо ярихгүй ш дээ.Тэгээд л таг болсон.Тэгээд л байж байгаад хоёулаа одоо өөр яахав дээ.Өөр энд тэндээс олъё гэсэн чинь өнөө өмсдөг юм яг хэвээрээ л байж байгаа юм чинь.Тэгээд байж байсан чинь нөгөөдөх чинь явах боллоо гэнэ.Тэгэхнээ нэг өглөө ирээд л за хоёулаа маргааш, чи оймсоо цоолтуулсан уу? Өөрөө л оёчихож байгаа юм ш дээ тэрийг чинь ингээд урт тэвнэ зүү хоёр барьж байгаад л.Тэгсэн чинь маргааш явна.За яаж явах уу? гээд нөгөөдөхөөсөө тэгсэн.За чи өглөө Баянхайрхан гэж өндөр хадтай даваа байдаг байхгүй юу.Нөгөө дээгүүрээ хонио чи гүйлгэж гүйлгэж байгаад буцаагаад 11 цагийн үед даваан дээр буутал тэр хонь чинь явахгүй тэндээ байгаад тэд нар саахын тулд хураана.Хоёр ээж явчихна гээд л тэгэхгүй юу.Тэгээд нарийн арга зохиож байгаа юм ш дээ тэр чинь тухайн үедээ.Тэгээд байж байсан чинь нөгөөдөх чинь нээрэн л гүйлгэж гүйлгэж байгаад л нөгөөдүүлийг чинь буцаагаад 11 цагийн үед гаргах гэсэн чинь бүр явдаггүй. Нөгөө хэдэн хонийг чинь нөгөө муу мод шиг юмаар л чичээд байдаг.Арай гэж нэг юм давуулчихлаа.Нөгөөдөх чинь тэнд намайг хараад л байж байгаа.Тэгээд би хоёулаа очоод явсан.Нөгөө Сандивдорж энэ тэр чинь хот руу явах гээд тэр Өгийн нуурын тэнд оччихсон байхгүй юу.Тэгээд л хоёулаа явсан чинь өө замдаа миний элэг ч өвдөөд бүр явж болдоггүй.Би элэгээ дараад л явж байсан.Тэгээд намайг тэрүүхэнд байгаа, энүүхэнд байгаа, тэрүүхэн тэр толгой дээр харагдаж байна гээд л.Би яахав дээ бас жоохон л байсан шиг байгаа юм.Аан тийм үү? гээд л явна.Тэгсээр байгаад л хоёулаа нар шингэхийн үед л Өгийн нуурын наад талын даваан дээр гарлаа.Өгийн нуур чинь дэрстэй хөндий.Хойгуур нь төв зам явдаг байхгүй юу.18 аймгийн машин цувдаг газар.Тэгээд очоод нэг харсан чинь юу харагдаж байна аа.За тэр л айл мөн байх даа.Тэр олон тэрэг тойроод буучихсан.Тэнд очъё гэлээ.Онхоодой гэдэг юм тэр айлыг, нөгөө эрээд байгаа нь.Тэгээд хоёулаа нөгөө айлд чинь очоод буусан чинь очсон чинь мөн байна аа.Тэгээд л яахав нөгөөдүүл чинь за суу, та хоёр идэж уух юм ид энэ юмнаас гээд л бүр битүү найр тэр үед чинь бол.Одоо чи тэр архи, айргыг чинь торхонд хөхүүртэй нь ингээд хийгээд тавьчихсан.Хөхүүр гээд нөгөөдөх нэг ширээр хийчихсэн юм байдаг ш дээ.Ингээд боогоод тавьчихсан.Ер нь хавтгай.Тэгэхдээ тэр үеийн улсууд хүмүүс бол зодоон хийнэ гэж байхгүй.Уугаад л явна шүү дээ.Одооныхонтой адилхан бие биенээ алж талах юм бол байхгүй.Тийм хүн рүү хутга гаргана гэдэг чинь бол бүр цээртэй асуудал ш дээ.Тийм ч их гаргахгүй ш дээ.Ерөөсөө юун тэр тийм юмнаас чинь бид нар их хол байсан.Тэгэхэд чинь хүмүүжил гэж асар их том байсан ш дээ.Одоо зүгээр ингээд морьтой хүн айлд ирж байхад би одоо уйлаад ингээд сууж байгаад буруу юм хийчих юм бол тэр хүн 2 алгадчихаад яваад өгнө.Гэрийхэнд хэлэхгүй.Одоо бол барилцаж авч одоо чи манай 2 хүүхдийг алгадчихлаа гэж.Тийм юм бол байхгүй.Тийм л байсан.Тэгээд нөгөөдүүл дээрээ ирчихээд байж байснаа нэг өдөр ингээд харсан чинь... бас нөгөө машин нь ирдэггүй.Тэр чинь плу тэрэг гээд нэг юм байсан ш дээ.Одоо чи кинон дээр л харсан байх даа.Нэг тэгээд тэр чинь ёстой нөгөө тог, масло хоёр байвал явдаг.Өөр юм нь хэмхэрдэггүй тийм л Оросын машинууд шүү дээ.Тэгээд л хоёулаа нөгөөдөх байж байсан.Нэг өдөр харсан чинь аав ирж явна шүү.
Ариун-Ундрах -
Явж амжаагүй байсан юм уу?
Баасанцэрэн -
Явж амжаагүй байгаа юм.Бас 10-н хэд хоночихгүй юу.Тэгээд нөгөөдүүл чинь сураг гаргасан байхгүй юу.Манай аав чинь бас тэрийг бодвол арай нөгөө энд тэнд тэнэчихсэн юм болоод ухаалаг гээд сүрхий шүтдэг байхгүй юу.Тэгээд намайг аваад л очсон.Тэгэхнээ чинь одоо яана аа л гэлээ.За би ч буцлаа даа.Одоо яанаа л гэсэн.Тэгсэн чинь Сандивдорж л аан байж бай, Нямаа ахыг би аргална аа.Та хоёр байж л бай л гэнэ.За бид хоёрыг байж бай л гэнэ.Тэгээд яахав дээ аав ирчихээд манай аав чинь тийм биеэр их том өндөр хүн.Намуухан яриатай.Тэгээд энд тэнд ирээд тийм зөөлөн хүн л дээ.Тэгээд л орсон.Тэгээд яахав бид нар чинь нөгөө 2-3 хонолоо.Тэгээд явахаа байгаад бид хоёрыг сургуульд явуулахаар боллоо нөгөөдөх чинь.Тэгээд нэг аав нэг 10-аад төгрөг олж өгчихөөд.Тэгээд бид хэд нөгөө машиндаа суугаад.Одоо тэр үед чинь тэгээд плу тэргэн дээр чинь айраг, архи одоо бөөн юм ачсан юмны чинь урд л бид хоёр өнөө гоё дээлтэйгээ явж байгаа юм ш дээ.Өнөө ганц өмсдөг тэрлэгтэйгээ явж байгаа.Тэгсээр байгаад 3 хонолуу даа Улаанбаатарт ирлээ.Одоо тийм их цаг ордог байсан ш дээ.3, 4 дэхь хоног дээрээ хот ороод.Хотод чинь одооныхтой адилхан ийм өндөр гоё барилга байхгүй ш дээ.Дандаа л шавардчихсан шургаагнууд ингээд барьчихсан.Тэгээд хужаа нар нөгөө шавраар ингээд шавчихсан юунуудтай.Тэгээд бид хоёр тэр одоо энэ усны гудамж гэж байгаа.Усны гудамжны эхэнд буугаад цагдаагын... Усны гудамж №01 гээд тэндээ Хятадын 9 гэдэг юм.Тэрэн дээр дандаа Хятадууд байхгүй юу.Одоо бол хүнсний 1-р дэлгүүр гэж байгуулсан ш дээ.Тэрийг чинь хэлж байхгүй юу.Одоо тэр хүнсний 1-р дэлгүүр гэдгийн тэнд Хятад Шанз гэж байсан.Хятад Шанз гэж өөрөөр хэлбэл Хятад хужаа нар бүжиг, дуурийн театр явуулдаг тийм газар, том газар байхгүй юу.Тэгээд тэрнээс хойшхи одоо машин замын хойд тал нь Хятадуудынх, дандаа Хятадууд.Одооны хашаануудаас чинь дээшээ 2 метр өндөр хуучны хашаа чинь.Тэгээд дааман хаалга гэж нэг их том ингээд хэдэн хүн ч ингэж татахаар том хаалгануудтай.Тэгээд л түгжээд л нэг том юугаар дарчихна.Тийм хаалгануудтай.Тэгээд хөөрхий чинь бид хоёр ирлээ дээ.Хотод гэдэгт чинь ч ирлээ.Тэндээ өө буучихаад л бас нэг 7 хоног найр боллоо.Дандаа л цагдаа нар, өнөө ногоон малгайтай улсууд.Хүүхнүүд нь ингэж ганган ч гэж юу вэ? Зарим нь согтоод халтирч унаад тэглээ ингэлээ гээд.Бид хоёрт чинь ер мэдэх ч юм байхгүй зүгээр л сайхан дөнгүү амьтан л байж байна ш дээ.Тэгэж байгаад л хоёулаа нэг 7-8 хонож байгаад л хоёулаа одоо энэ газартай танилцъя гээд нөгөөдөх чинь надаас тэгнэ.За чи одоо өнөөдөр хоёулаа тэндээс тэр хүртэл үзнэ.Тэгээд чи тэр ойр орчныхоо модыг, тэр өнөө гандан байна ш дээ.Тэрийг их сайн харж байгаарай.Тэгээд чи энэ чигээрээ, хоёулаа төөрчихвөл олох гээд байхгүй юу.Одоо буусан газраа олох гээд байхгүй юу.Тэгэж явж хоёулаа байж байгаад газраар ахисаар байгаад одоо шар дэлгүүрээс нааш одоо тэр нэг үзэсгэлэн чимэглэлийн газар барилгын яамны энтээ талд нэг пөмбөгөр юм байна ш дээ.Тэр чинь их дэлгүүр байсан юм.Юун тэрэн дотор чинь ороод төөрчихдөг байсан байхгүй юу.Тэгээд бодоод үз дээ.Төөрчихөөд тэр чинь бие биенийгээ олохгүй сүйд болдог.Тэр чинь 2 тийшээгээ 4 хаалгатай орж гардаг.Тэгээд тэнд ороод ирсэн.Тэгээд хоёулаа нэг явж байгаад тэнд байсан чинь.Өө тольтой үс авдаг газар гэнээ гээд л шуугилаа.Тэгэхээр энэ чинь нэг ийм сараалж шиг юм барьчихсан.Дандаа Хятад хүүхнүүд ирсэн байхгүй юу.Тэгээд тэрүүгээр одоо Монголд үс засахыг үзүүлж байгаа юм гэнээ.Бас тийм юмнууд хийдэг байсан байгаа юм ш дээ тэр үед чинь.Тэгээд бид хоёр тэнд нь очоод бас үсээ засуулаад авсаан хоёулаа.Тэгээд л байж байсан.Тэгэж явсаар байгаад хоёулаа тэгээд нилээн хэд бараг сар шахуу болчихоод.Тэгээд биднээс чинь бас шалгалт авлаа.Бас тухайн үедээ бас шалгалт авдаг байсан юм шүү.Тэгээд яахав шалгалт аваад тэнцсэн л юм байлгүй бүгдийг нь л хуваарилаад л.Нөгөөг агрономийн ангид, намайг хөдөө аж ахуйн зоо-техникийн ангид хуваарилаад л.За хоёулаа ямар ч байсан сургуульд орчихлоо.Тэгээд нэг өдөр хоёулаа яваад л захаар ороод.Зах чинь одоо тэр их дэлгүүрээс чинь яваад тэр усны гудамж гээд тэр ерөөсөө бүр ингээд зах чинь ерөөсөө дотроо байсан ш дээ хуучин.Өө тэнд чинь ёстой нөгөөдөх л бүх л юм байна даа.Хятадууд гэдэг чинь эгнээгээрээ тэр захыг чинь тойроод л жижигхэн жижигхэн амбаартай.Ингээд явж байсан чинь Хотонтод байсан Жалцмаа гээд нэг дуулдаг хүүхэн байсан юм.Хөх торгон дээлийг дуулдаг охин байсан юм.Тэгээд нөгөөдөх чинь тэнд байж байна.Өө сүйд болоод л явчихлаа.Тэгсэн чинь л нөгөөдөх чинь хоол мантуу ид гээд л байсан.Тэгсэн чинь ха ха гээд л нэг хужаа ирээд л нөгөөдөхийг чинь аваад явчихлаа.Нэг хүүхэд тэвэрчихсэн байна.Өө та хоёр хэзээ ирсэн, бид хоёр ингээд сургуульд ирсэн барьсан гээд нилээн хуучилсан.Тэгээд л явчихгүй юу.Тэгсэн чинь Жалцмаа дээрээ хоёулаа дараа нь нэг очсон чинь бид хоёрт 10 гаруй төгрөг боовтой өглөө.10 төгрөг гэдэг чинь асар их мөнгө байхгүй юу.Тухайн үед бол мөнгө олдохгүй үед чинь.Тэрийг өгөөд.Тэгээд байж байсан сүүлд нь очсон чинь хаа тэр муу хужаа хардаад тэгээд явчихсан юм уу яасан юм.Олохоо байчихсан хоёулаа.Тэгэхнээ чинь сүүлдээ яасан чинь анагаахын дээдийг төгсөөд энэ хүүхдийн больнезид ажиллаж байсан.Тэгээд одоо настай болсон л доо, зайлуул нас барчихсан.Тэгээд Хотонт дээр нөгөөдөх концерт тоглоод тэр хөх торгон дээлийг их сайхан дуулдаг хүүхэн байсан.Тэгээд тэр хужаатай суугаад тийм болчихсон.Тэгэж байгаад сургуульд орсон, төгссөн.Тэгэж л бид нар чинь одоо анх эхэлж сургуульд мөр тавьсан тийм түүхтэй дээ.Тэгэж одоо бас эхэндээ хоёулаа заль зохиож явж байж.Тэгээд тэрний хүчинд л бид нар боловсрол олж аваад л ингээд идэхтэй, уухтайгаан болсон.Тэгээд одоо манай дүү нар яахав хөдөө голдуу байсан.Би чинь тэгээд л ерөөсөө өөрөө л амьдаръя.Ерөөсөө би бас энэ сургууль соёлоор яваад юм хум үзчихсэн, цалин мөнгө авдагыг нь мэддэгээс хойш гэж би тэд нартаа нэг тийм юмны туслалцаа өгөөгүй.Бусдыг нь би биеэ даагаад амьдралаа өөрөө л зохиосон.Тэгээд одоо бол эд нар чинь байшин хаа байна? Авгай хаан байна? Гэр хоол унд юу идэх вэ? ухааны юм яриад байдаг юм.Тэгэхгүй.Хүн бол өөрөө хөдөлмөр хийнэ.Би бол одоо Налайхыхан мэднэ дээ.Би бол ер нь сайн ажил хийдэг байсан.Одоо ч гэсэн.Одоо энэ жилээс л би больж байна.Тэрнээс бол Налайхыхан андахгүй ээ.Баасанцэрэн гуай ёстой сайн ажил хийдэг ийм тийм гээд л.Тэгэж л ажиллаж явж ирсэн.Хүн өөрөө л зорилготой байвал амьдарна.Би чинь архи ч уудаггүй, тамхи ч татдаггүй тэгээд л явж ирсэн.Гэр орондоо хэрүүл гэж байхгүй.Одоо энэ манай хүүхдүүд ч гэсэн тийм айлын хүүхдүүд чинь бас тэрүүгээрээ хүмүүждэг юм байна ш дээ.Архи уусан тохиолдолд эд нар над дээр орж ирэхгүй шүү.Тэр чинь тэгээд байнгын бүр тийм дасгал хийчихдэг юм шиг байна л ээ.Тэрнээс одоо зарим айлын хүүхэд чинь орлоо, зодлоо, алах гэлээ, архи хувааж ууж л гэж ярьдаг тийм юм манайд байхгүй.Тэр хүүхдийг тэр ямар аятайхан айл авч явснаас их нөлөөлдөг юм байна аа л гэж би ойлгодог.За ийм л байна даа.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад аав ээж хоёр чинь Монголын түүхтэй холбоотой ч юм уу аль эсвэл нэг тийм үлгэр домог ч юм уу ярьдаг байсан уу?
Баасанцэрэн -
Аа тийм юм их ярина.Ер нь Монголын хөгжлийг чинь дандаа үлгэрээр л төсөөлдөг юм ш дээ.Эртээ урд цагт гэж байгаад л ярина даа мань эрүүд чинь.Тэгээд ер нь одоо нийгмийн байдлыг үлгэрээр л голдуу илэрхийлж байсан юм уу? Би одоо сүүлд юм хум уншиж харж байхад тэгэж байсан юм байна л гэж ойлгодог шүү дээ.Тэр түүхийг бол голдуу л аман зохиолуудаараа сурталчилдаг, тараадаг.Нөгөөдүүл нь тэрнээс нь өлгөж авч ойлгодог тийм л байсан.Ер нь үлгэрт одоо ингээд л оройд манайд нэг Хондив гэж хүн байсан даа.108 нас хүрсэн юм даа.Тэр л ер нь шөнөжин үлгэр ярьчихна ш дээ.Нөгөөдүүл чинь маргааш нь бүгд цээжилчихсэн байдаг юм.Яаж тэгэж ой тойнд нь хоногшиж чаддаг байсан юм.Тэр ерөөсөө юм үнэхээр тэр их сонин.Би одоо тэрийг бүр гайхаад байдаг юм.Тэгээд дараа нь ярихад нөгөөдүүл чинь ярина шүү дээ.Эрт урд эмгэн өвгөн хоёр байж гэнэ.Нөгөө алтан сүмбэн хүү гээд л одоо ер нь тэр чинь үлгэр үргэлжилсэн том том туужууд шүү дээ.Тэд нарыг чинь эхнээс нь дуустал авна шүү дээ.Тэрийг бол тийм л маягаар явдаг юм.За өөр сонин юм ч юу байхав дээ.Тэгээд бусад юмнууд бол яахав.Хүн няцаж болдоггүй юм даа.Тэгээд ажил явахад чинь юу яадаг шүү дээ.Ёстой нөгөө үхмээр үе ч бодогддог л юм шүү дээ ер нь.Тэгэхдээ тэр шантрахгүй тэрэндээ зоригтой явж байвал бүх юм ялагдаж өөрөө амжилтанд хүрч сайхан амьдарна.Хэн юу ч хийхгүй сууна.Тэр хүн амьдрал нь тун хэцүү л явна.Одоо ч гэсэн л нийгэмд байгаа ш дээ.Аа зарим улсууд чинь зүгээр сургууль соёлоор яваагүй.Одоо зүгээр хар бор хийж байгаа улсууд сайхан амьдарч байгаа улс зөндөө л байгаа ш дээ.Бас бүгдээрээ эрдэмтэй болж байгаад бүгдээрээ тийм юманд сурна гэдэг бол худлаа.Хүн өөрийн хувийн хар ухаан гэж юм байна ш дээ.Тэр хар ухаан гэдэг чинь өөрөөр хэлбэл нэг том сургууль тэр хүний биенд чинь шингэчихсэн яваа ш дээ хар ухаан.Тэрнээс заавал сургуулиар ингэхгүйгээр хар ухаанаар ихэнхи 100-ны бараг л би аа нэг 60-70% л хүний хар ухаанаар л.Зовоод өлслөө ч гэсэн ажил боловсролынхоо юмыг хийж чадахгүй, амьдарч чадахгүй, амьдралаа зохион байгуулж чадахгүй юм зөндөө л байдаг ш дээ.Тэгэхлээр тэр хүнд хар ухаан гэж байдаг.Хар ухаанаа зөв зарцуулах хэрэгтэй.Тийм л байна.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад Монголын уламжлалт баяруудыг ер нь яаж тэмдэглэдэг байсан бэ?
Баасанцэрэн -
За уламжлалт баярууд бол одооныхтой төстэй ш дээ адилхан.Өнөөдөх сум болгон чинь наадамаа хийнэ, морио уралдана.Аа тэрийг бол юу вэ гэх дээр овоо тахих шугамаар гардаг байсан.Тэр сумын баяр, аймгийн баяр наадам гэж юм болохгүй ш дээ.Өөрөөр хэлбэл одоо тэр би түрүүн нэг овоо ярьчихлаа ш дээ.Хүйсийн овоо гээд.Тэр овоог тахихад чинь өө олон лам нар ирээд л нэг нэг ийм хэдэн чулуу өрчихсөн юман дотор ингээд арц хүжээ яагаад л, уншаад л.Тэнд хонь алаад махыг нь тавьчихсан.Тэгээд тэнд чинь бөх барилдаж ч байгаа юм, урлагыхан тоглочихож байгаа юм, морио уралдчихаж байгаа юм.Тэгээд л нэг том наадам тэр чинь.Өөрснөө л тэндээ зохионо.Хүн бол ерөөсөө тэгээд л тэр хаа байгаа газраа өөрийгөө хөгжүүлэх, сэтгэхүйгээ хөгжүүлэх тэр юуг бол өөрснөө бий болгоод л явчихдаг юм шиг байна л ээ.Тэрнээс бол тэр гаднаас нэг их нөлөөлөөд юм байхгүй.Ер нь авъяас гэдэг юм чинь бол хүнд бэлэн байж байдаг.Өөрөө тэрийгээ л яаж хэрэглэх үү? гэдэгт л гол нь байгаа шүү дээ.Тэр бурхнаас заяагаад өгчихсөн юмыг нь зөв хэрэглээд л явбал сайхан л яваад байна.Тэр наадам бол тийм л маягаар болдог байсан.Тэгээд сүүлдээ яахав өнөө засаг төр хөгжөөд ирэх дээрээ л улсын баяр чинь гараад ирсэн ш дээ.Тэрнээс чинь уламжилж л гарч байгаа юм чинь... ... Би ингээд сая нэг сумын дотор баг дээр ярилаа тийм ээ? Тэгээд тэр сум чинь аяндаа явж байгаад сүүлдээ аймаг болоод л, аймгаасаа сум болоод л тэгээд л эрийн 3 наадам чинь болчихож байгаа юм.Тэр үед чинь шагай гэж юмаар их тоглодог байлаа.Шагай чинь айлд одоо ингээд цагаан сарыг бол өргөн тэмдэглэдэг.Тэр бүр дээр үеэсээ яачихсан.Тэгэхдээ одооныхтой адилхан нэг их сүр болохгүй дээ.Гурил жаахан ордог юм байгаа юм.Боов хийгээд л.Бид нар чинь айлд ороход нэг л боов өгнө.Тэрийгээ том бэлэг.Тэгээд яваад өгнө ш дээ.Өвөртөлж аваад тэгээд орой чинь зүгээр араараа түнтийсэн, ураараа түнтийсэн, энүүгээрээ түнтийсэн л ирнэ.Хамгийн сайн жаахан настай хүндээ даалимбыг одоо нэг хичнээн ч хуваадаг юм бэ дээ.Нэг ийм дөрвөлжин юмтай.Нэг боовтой өгч байгаа юм.Хамгийн настай улсад.Цагаан сарын бэлэг бол нэг тийм л юм өгч байсан.Тэгээд тэр чинь л одоо уул нь яваад байгаа нь энэ л дээ.Аа томроод харин жаахан эдийн засгийн хувьд улсуудыг ядраагаад байгаа болохоор.
Ариун-Ундрах -
Хор хөнөөлтэй болчихоод байгаа тэ?
Баасанцэрэн -
Тийм, хор хөнөөлтэй болоод байгаа.Уул нь бол жижгээр байсан байхгүй юу.Аа боовыг чинь бид нар одоо тэгээд би л огтлоод ингээд манайх чинь одоо 6 юм чинь 6 шуудай.5 шуудай.4 банди юм чинь 4 шуудай дүүрэн боовтой болчихож байгаа юм ш дээ.2 өдөр сайн айл хэснэ.Айл болгоноос нэг боов.Оронгуут чинь улсууд чинь ерөөсөө банш.Нэг жижигхэн жижигхэн банш хийгээд ерөөсөө айлд оронгуут ингээд нэг 4-5 л хутгаад л тэгээд гал түлээд л тэгээд болчихож байгаа юм.Тэгээд гэдэс гүзээ дүүрэх болов уу? Түүхий гарчихсан юм шиг л байдаг юм.Тийм юм байхгүй.Тэр ямар их хурдан хугацаанд болж, ямар хурдан хугацаанд улсуудад үйлчилж чадаж байнаа.Тэрнийг би одоо хүртэл гайхдаг л юм.Одоо бид нар бол ингээд л хурдан ингэж байвал түүхий л гараад ирмээр юм.Тэр ил галын чинь юу бас их юм их хурдан болгодог шиг байгаа юм.Ил галандаа л байна уу? гэж би бодоод.Дээр үед чинь өнөө тулга гэж байхгүй.Тулгатай айл нь цөөн.Тулга тавьчихаад л ил гал шүү дээ.Тэгээд л тэрэн дээрээ улсууд чинь цагаан сараар сууж л байна.Золгоод л орж ирж байна.Хөхрөөд л нөгөө авгай нар чинь ингэж хийгээд л баншуудыг чинь хийгээд хийгээд өгөөд байдаг.Тэгээд гялс мялс л ерөөсөө хичнээн хүн байна тэрийг чинь тэгээд л гаргачихаж байгаа юм ш дээ.Идэж уугаад л, өгөх юмаа өгөөд л гаргачихдаг.Таних, танихгүй айл гэж байхгүй.Бүх л айлаар энд 6 айл байхад 6-уулангаар нь л орж байгаа юм хэ хэ хэ хэ.Муу хэлмээр нэг л юм байхгүй шүү дээ.Тийм л сайхан байсан юм.Одоо дээр үеийн юунаас бол сайхан сайхан юм байна ш дээ.Манайд одоо нэг их муухай юм байна.Энд хүнд итгэх итгэл гэж байхгүй.Одоо бид бол хүнд худлаа хэлж чадахгүй.Хүнээс мөнгө 5-10 цаас авсан байвал тэрийгээ өгөх гээд нойр хүрэхгүй.За одоо худлаа хэл гэхэд би хэлж чадахгүй.Хулгай хийж чадахгүй.Аа тэгээд ийм л маягаар одоо ер нь бүрэн хүмүүжсэн.Одоо бидний үеийн улсууд бол бүгд л тийм л юм байна л ээ л дээ.Одоо чинь мэдэхгүй.Хулгай хийнэ, худлаа ярина, тамхи татна.Ер нь тэгээд л бүх муу юм хийж байна шүү дээ.Энэ бол одоо энэ хүний эрхзүйн одоо бодлого л их буруу явж байгаа юм даа.Хуучин чинь одоо сургуулиар их заадаг байсан ш дээ.Хүний одоо хүмүүжил, биеэ авч явах байдал, хүнтэй харилцах, ах дээдэс улсуудыг хүмүүжүүлэх гэж.Сурахад чинь байсан ш дээ.Бид нарыг байхад сурах бичгэнд орчихсон багш заадаг байсан.Одоо бүгдийг нь хасаад хаячихсан байхгүй юу.Нэг ч юм байхгүй.Эрх чөлөө гээд зүгээр нэг л сайхан танхай улсууд тавиад байдаг, тавиад байдаг.Энэ буруу л байхгүй юу.Энэ бол яахав улс төрийн ажил.Бид хоёрт бол хамаагүй л юм.Зүгээр ярихад бол тийм.Тэгэхдээ бол энэ зах зээл хөгжсөн орнуудыг ингээд л хараад байхад бол бас тийм биш юм байна шүү.Чанга гэж байна шүү.Эрх нь бол яахав тусдаа байгаа.Тэгэхдээ одоо хийх ёстой үүрэг даалгаврыг нь биелүүлэхгүй хүн гэж байхгүй гэж байна ш дээ.Яг л өнөө хуучин бид нарын л дээр үеийн хийж байсан юмыг хийдэг.Тэгээд нэг эрх чөлөө гээд, эрхээ эдэлж байна гээд ууланд хэвтчихээд захиргааны хуулийг уландаа гишгэчихсэн хүн бол байхгүй.Аа ийм л байна даа.Өөр юу байна?
Ариун-Ундрах -
Та тэгээд тэр техникумаа төгсөөд яасан бэ?
Баасанцэрэн -
Техникумаа төгсөж байгаад би 6 жил ажиллаад хөдөө аж ахуйн дээдэд эргээд орчихгүй юу.Тэгээд л хөдөө аж ахуйн дээдээс чинь би 3-р курст байж байгаад манай талийгч анагаахын дээд төгсөөд бид хоёр энд байж байгаад сүүлд нь би 78 онд 2 жил оройгоор сураад л тэгээд төгссөн.Хуучин техникум гэдэг чинь дээд сургуулиас дутахааргүй боловсрол олгодог байсан.Чи бод доо дандаа дээд мэргэжлийн багш нар ордог.Конспектыг нь уншихад дандаа Орос дээр.Тийм үнэхээр нэг хүнд юм өгье гэсэн.Тэр бараг одоо бид нар чинь тэгэхэд 14,15,16-тай л байсан байх.Тэгээд одоо юм хум маш сайн ойлгоно ш дээ.Ерөөсөө тогтоодог.Нөгөө сурах үе гэж байна ш дээ хүнд чинь.Тэгээд одоо бид нар багш нарыг ч анддаггүй юм.Тэд нар одоо үнэхээр өгөөжтэй юм бид нарт ярьж хэлж өгч байсан гэдэг чинь явцын дунд амьдралын явцад заасан юм чинь шалгарч гардаг байхгүй юу.Бид нарт хэрвээ муу ойлгоц өгөөд байсан бол одоо гомдоно ш дээ.Тийм биз дээ? Тэгэхэд одоо тэр чинь үнэхээр сайн боловсрол олгож байсан.Тэгээд тэр үеийн улсуудыг чинь гадаад дотоодод сайн бэлтгэж байсан юм шиг байгаа юм аа.Засгаас бол тэр боловсон хүчний бодлогыг чинь үнэхээр хатуу.Одоо бол замбараагаа алдчихсан л даа.Тэр чинь маш их хэрэгтэй байхгүй юу.Боловсон хүчний бодлого гэдэг чинь шал өөр юм байгаа юм ш дээ.Тэрнээс одоо нэг нь ингээд гарч ирчихээд нэгийгээ муу хэлж хаячихаад л дахиж өөрөө гарч ирээд ингээд л байвал одоо бол манайх бол засаг л байхгүй байна ш дээ.Их хурлын 76-г баахан шүүмжилж шүүмжилж байснаа сүүлд нь болохоор тэр юм ч хүлээхгүй гараад явчихаж байна.Энэ чинь одоо төрийн бодлого бол буруу л явж байна гэж.Энэ нэг бол одоо том том орнууд чинь ерөнхийлөгчийн засаглалтай л байна ш дээ.Тийм л байх хэрэгтэй.Манайх юу вэ энэ чинь хэдэн сая тэрбум хүнтэй улсууд ерөнхийлөгчтэй байгаад л байхад манайх л очиж очиж ганцаараа нэг 2 сая гаран хүрэхтэй үгүйтэй улсуудтай.Тэрийгээ парламент гээд 70-н хэдэн тэжээгээд л ямар хэрэг байна.Тэр бол би бол буруу л гэж шүүмжилж боддог юм.Цаанаа зөв гээд баярлаад байгаа улсууд бас байх шиг байна.Энэ сул талыг чинь ашиглаад улсууд их завшиж байна ш дээ.Энэ будлиантай юмыг чинь будлиантаад хэрэлдүүлээд байлгаад байна.Аа наана нь одоо орчинд байгаа улсууд, гадны орны улсууд ашиглаж байна ш дээ энийг чинь.Тэгээд сүүл сүүлдээ одоо тэгээд хужаагын цэргүүд чинь ирж зогсох юм байгаа биз.Уул нь бол манайх одоо энэ Оростойгоо л.Одоо Орос чинь манайхыг өдийг хүртэл авч явсан юм ш дээ.Тэр үед чинь Монголыг одоо Хятад чинь авчих гээд байсан юм ш дээ.Тэгэхэд энийг чинь Сталин өөрөө бүр яг барьж байж Монголыг чинь тэр НҮБ-д батлаж тусгаар тогтносон улс гэж байгуулсан юм байгаа юм шүү.Тэр Сталин чинь тухайн үедээ тийм байсан ч гэсэн манайхыг Оросууд л авч яваа.Тэрнээс бол аль хэзээний.60-н хэдэн онд чинь нөгөөдөх Оросын цэргүүд нэг орж ирж байлаа ш дээ.Одоо бид нар нэг Оросын цэргүүд орж ирсэн л гээд.Оросууд чинь орж ирэхдээ бол идэх юмтайгаа орж ирж байгаа юм.Орой барилгаа бариад суучихаж байгаа юм.Хоол ундаа ачаад ороод ирж байна.Тэгэхэд чинь Бээжингийн тойргын ерөнхий командлагчыг зөвхөн Монголыг эзлэх талаар тавьсан байгаа юм ш дээ.Тэгээд 7 хоногийн дотор мэдэгдэл өгөөд манайх танайх руу орлоо.Монголыг эзлэхээр томиллоо гээд хэл өгөөд.Тэгээд л одоо нөгөөдөх Цэдэнбал дарга, хэн эд нар чинь байж байгаад сандраад л.Тэгээд л Орос зүгээр аваад л дор нь 3 хоногийн дотор л орсон гэж байгаа юм.Тэгээд л Оросын цэрэг ороод ирэх дээр тэд нар тэгээд яаж ч чадахгүй болж байгаа юм.Тэгээд улсууд бол энийг буруугаар тайлбарлаад л байгаа юм даа.Тэрийг бид нар бол мэдэлгүй яахав.Бид нар чинь одоо дээр үеийн лут лут том толгойтой улсууд байна ш дээ.Тэтгэврээ авчихсан.Тэглээ ингэлээ гэдгийг чинь зүгээр нэг ерөнхийд нь ажиглаад байгаа улсууд.Тэр бол яахав зүгээр зүгээр би завсраар нь дэмий юм ярихад бол тийм л байна.Тэр аль улсаа түших вэ гэдэг бол их онцлог шүү.Одоо та нэр тэр Шинь Жаныг л хар даа.Яаж байна? Өчнөөн хүн алаад л хааш нь ч хөдөлгөхгүй болгоод л.Хятадууд сайн арга хэмжээ авдаг гэсэн л дээ.Тэгээд үлдсэнийг нь өөр хотод очиж ажилд дэвшүүллээ гэж авч яваад нухахыг нь нухаад, ажиллуулахыг нь ажиллуулаад л тэгээд хаяад.
Ариун-Ундрах -
Нилээн харгис талдаа байх тийм ээ?
Баасанцэрэн -
Аюултай гэсэн.Ёстой үлдээхгүй түүдэг гэсэн.Одоо чи тэр Хятадын тэр Өвөр Монголын юуг үзэж бай даа.Нэг хүн байцаахад байна ш дээ.Тэр байцаах хүнийг чинь ингээд 7-8 үе шат дамжлагатай.Одоо энэ байшинд би байцааж байна ш дээ.Энтээ талд 2 хүн, энэний цаад талд 3 хүн, хамгийн цаад талд нь бас, хамгийн сүүлд нь том дарга нь ингээд бүгд цаана нь үзээд тэр бүгдийг нь бичиж авч байгаад л.Тэгэж байгаад л тэрийг чинь яагаад.Тэгээд яагаад тэрийг нэг хужаа ирсэн юм.Шээс хүрээд байна, нэг жаахан амрая ядраад байна гэх дээр нь цаанаас нь тэр дарга нь үүрэг өгч байгаа юм ш дээ.За чи наад хүн чинь одоо бол улайна.30 минут байчих.Тэгээд хэрэгээ хүлээнэ гэж.Албаар хүлээлгэчихэж байхгүй юу.Байцаадаг.Аа тэр бол аюултай.Одоо энэ хужаа нар чинь манай энд ирэхээрээ л архи уучихаад манайх сайхан гээд байна.Яг тэндээ очих дээр зүгээр номхон боол л гэж байна л ээ.Өглөө ажилдаа яваад л юун мах идээд, архи уугаад байдаг юм байхгүй.Ажлаа л хийнэ.Тийм журмаар чинь их дэгтэй байхгүй юу даа.Хууль сайн, харгис ерөөсөө.
Ариун-Ундрах -
Та чинь 1937 онд төрсөн гэсэн үү?
Баасанцэрэн -
Тэгсэн.Одоо би 72-той ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгэхээр таныг бага байхад бол тэр дэлхийн 2-р дайнтай холбоотой зүйл болж байсан байх тэ?
Баасанцэрэн -
Тийм намайг бага байхад чинь 40-н хэдэн оных ш дээ.30-н хэдэн оных байхгүй юу.Тэрийг чинь болж байхад би Хотонтын сургуульд байж байсан юм аа.Тэгээд л манайд клубын эрхлэгч гэж нэг хүн тоглодог байсан байхгүй юу.Тэгээд л нэг тэр чинь одоо би нэг бодоод байсан чинь ингээд нэг бөмбөг шиг юм байдаг юм.Зураад хийсэн байхгүй юу.Бөмбөг шиг юм хийгээд нөгөө хүн чинь ингээд ингээд энэн дээрээ ингээд ингээд доошоо унах гэж байгаа гээд.Тэгээд одоо манайхан одоо Германууд ингээд ирж байна.Манайх энэн дээр явж байгаа.Хэрвээ ингээд босчих юм бол эд нар ингээд дараад энэ манай ялалт болох юм аа гэж бид нарт одоо үзэл суртлын талаар тийм л юм ярьж байсан.Бид нар зүгээр бас бага болох дээрээ хөөрхий ерөнхий тоймтой тийм л юм авдаг байсан.Тэгээд Халх голын байлдааных чинь яагаав сая манай дээр нэг баахан хүүхнүүд ирээд манай тэнд байрлуулсан гэж.Тэрийг ярилаа.
Ариун-Ундрах -
Тэр бол Халх голын дайн уу тэ?
Баасанцэрэн -
Халх голын байлдаан.Тэгээд тэр юу нь ч мэдэх юм байхгүй энд тэнд чинь буудаж тэгээд л юм хумаа хаяад одоо бөмбөгдөг л гэсэн.Одоо хаашаа явж байгаа газраа ч мэддэггүй гэж байна ш дээ зайлуул.Тэгээд нүүж байтал нэг улсын хил дээр хүрээд ирдэг.Тэгээд нөгөөдүүл нь аваад.Тэгэхдээ харин нэг ч эрэгтэй ирээгүй шүү.Их сонин.Тэр нутагтаа очиж байж л эрэгтэйчүүд нь очсон уу гэхээс лав л энд байхад нь л цэргээс халагдлаа гээд ирсэн хүн байхгүй.Тэгээд дандаа эмэгтэйчүүд, нэг муу жоохон хүүхдүүд хоёр л буулгачихсан юм.Одоо амьдарч байгаа хүн ч бий ш дээ.Их тамирт нэг авгай байгаа.Би ч гэсэн 4-5 жилийн өмнө очиход бас бэлэг өгч л байсан л даа.Хамрын тамхи бэлэг өгөөд л зайлуул.Тэгээд Өвөр Монголоос бас хүүхдүүд нь ирж эргэдэг юм байна л ээ.Одоо тэгээд тэрний ухаан гэж одоо бүр сайн.Намайгы чинь одоо хар толгой, шар толгой.Хөдөө чинь одоо нэр байхгүй.Нэг ийм нэр өгчихдөг шүү дээ.Тэгээд манайхаас чинь Очир гэж миний дүү шар толгойтой.Би тас хар үстэй байсан байхгүй юу.Тэгтэл хар толгой, шар толгой гээд энийг хэлж байгаа юм.За би чинь одоо сургууль соёл гэж явсаар байгаад бүр гэр орноо мартчихсан.Төчнөөн жил болоод яваад очсон чинь.Сүүлдээ хүн нутгаа санадаг байхгүй юу.Монгол хүний чинь нэг онцлог нь тэр байхгүй юу.Гадаадад хичнээн жил явчихаад заавал нөгөө нас ахиад үхэхээ дөхөөд ирэх дээр заавал Монгол нутгаа зорьдог.Тэгээд хүн чинь яахав гэх дээр одоо би чинь нөгөөдөх л гол ус чинь, нөгөөдөх л аргал түүж байсан газар чинь, энэ аав ээж хий гээд нөгөөдөх бид нар чинь өнөө цас хагалаад үүрээд явдаг шүү дээ.Чи үзсэн үү? Тийм юм чинь бодогдоод болдоггүй ээ.Тэгээд би талийгчийг байж байхад хэлсэн байхгүй юу.Хөгшин чинь одоо нутгаа санаад ингээд болохгүй нь ээ явна гээд.Тэгээд би сүүлдээ 4 жил дараалан яваад тэгээд тайвширчихдаг юм байна л ээ.Хүн чинь эх орноо санана гэдэг чинь Монгол хүний нэг л ген Монголоосоо бүрмөсөн явж хүн чаддаггүй.Заавал эргэж ирдэг гэдэг.Энэ бусад орнууд чинь бас тэгдэггүй юм байна ш дээ.Тэр чигтээ яваад ирдэггүй барьдаггүй зөндөө байдаг.Монголчууд бол заавал эх нутгаа бол ханддаг.Хамгийн гол л юм бол тэр л байгаа юм ерөөсөө.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг ингээд өндөрлөе өө.
Баасанцэрэн -
За тэгье.За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.