Baasantseren

Basic information
Interviewee ID: 990260
Name: Baasantseren
Parent's name: Nyamhüü
Ovog: Beis
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: livestock expert, retired
Belief: Buddhist
Born in: Hotont sum, Arhangai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
education / cultural production
foreign relations
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Баасанцэрэн гуай.
Баасанцэрэн -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Баасанцэрэн -
За.
Ариун-Ундрах -
За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?
Баасанцэрэн -
За миний амьдралд гүнээр нөлөөлсөн юм нэг их байхгүй.Тэгэхдээ амьдралын явцад бол гүнээр хүнд бол амьдралд бол тохиолдох юмнууд байдаг л даа.Жишээлэх юм бол одоо залуу байхад бол хүн ерөөсөө тэр юмыг бол алсын юм боддоггүй.Зүгээр тухайн үеийн байдлаараа л бодоод явчихдаг л даа.Жишээлэх юм бол би одоо надад бол бэрхшээлтэй сургуульд явна гэхэд л одоо мөн сургууль соёлд явуулахгүй гээд.Тэр үед чинь манайхан чинь дөнгөж хувьсгал үүсч байсан.Тийм учраас эх эцгүүд сургуульд явуулахад их дургүй.Улаанбаатар явна гэх дээр чинь одоо бараг л гадаад оронд явж байгаа юм шиг ойлгодог тийм байсан.Тэгээд би сургуульд сураад, сургуульд бол тэр үеийн багш нар бол одоо дандаа ЗХУ-д сурсан.Ер нь дан дээд мэргэжлийн улсууд байсан.Тэд нараар би одоо бахархдаг байхгүй юу.Тэр юу гэх дээр Оросууд үнэхээр манай оронд бол үндэстний мэргэжилтнүүдийг бэлтгэсэн.Одоо тэндээс бол Цэрэнсүрэн гээд л байна.Санжаасүрэн гээд л байна.Одоо манай хойно төгссөн багш нар.Бүх багш нар тийм.Тэгээд тэд нар бол бид нарт бол одоо их юм сургасан.Тэгээд амьдралын явц дунд би юу гэж бодсон гэх дээр за манай эх эцэг бол боловсрол муутай.Би л одоо сургуулиар явсан.Өөрийнхөө амьдралыг авч явна даа л гэж боддог байсан.Тэгээд би тэр амьдралаа авч явахын тулд өөрөө ер нь хөдөлмөрөөс шантардаггүй.Хичээл сурлагандаа сайн сурсан.Тэгээд л төгсөөд л... Тэгээд л улс, тэр үед чинь бол улсаас.Бид нартай адилхан, одооны юутай адилгүй шүү дээ.Шууд хөдөө аж ахуйн яаман ирээд л боловсон хүчнээс томилолт өгөөд л Увс аймагт би 19 настай хөдөө аж ахуйн хэлтэст очоод л ажиллаж байсан.Тэгээд тэнд би нэг 3 жил ажилласан.Тэгэх дээр эндээс чинь бол манайх 1500-аад км алс хол очиж байгаа ш дээ.Аа тэндхийн ард түмний амьдрал бол бас их дорой, хэцүү.Монгол гэртэй, заримууд нь ингээд жодгор бариад, эсгийгээр шорлоод ингээд майхан бариад нөгөө цаатангууд маягтай амьдардаг ийм хүнд үе байсан.Тэгээд энэ дунд л би одоо өөрийнхөө юуг явж туулж байснаа бол одоо надад хэцүү үе тохиолдвол тохиолдож байсан.Би тэрийг анддаггүй.Зүгээр улс нийгэмдээ ажиллах юмсан гэсэн бодлоор явж байгаад л өдийг хүрсэн дээ.
Ариун-Ундрах -
За таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Баасанцэрэн -
За онцгой гээд байх зүйл яахав бусдын нэгэн адил л амьдарч байсан.Тэгэхдээ хүн өөрөө хүчин зүтгэж одоо ажиллах хэрэгтэй байдаг.Өөртөө юм хийе гэсэн бол тэр өөрөө бодолтой, төлөвлөгөөтэй, өөрөө хувийн одоо бодол санааг төлөвлөсөн тийм л маягаар ажилладаг.Би одоо ухаан нь ажилд явна аа гэхэд чинь өглөө би ер нь нэг... одоо залуу байгаа ш дээ.Тэр чинь 23-24 хүрчихсэн байж байхдаа ерөөсөө өглөө би 5:30, 6:00 гээд л босдог байсан.Тэгээд л тэр үед чинь манайх 2-3 хүүхэдтэй байсан.Нөгөөдүүлийг чинь усанд оруулна, өглөө цэцэрлэгт нь хүргэж өгнө.Тэгээд 7:30 гэхэд яг ажил дээрээ байдаг байсан.Тэр үед аягүй хатуу бүртгэлтэй нарийн байсан ш дээ.8 цаг гэхэд ажилчид ирнэ.Аа удирдах хүн бол тэрнээс түрүүнд байх ёстой.Хэрвээ тэгэхгүй бол бусдад үлгэрлэхгүй ээ гэсэн ийм юмнуудыг бол тэр үед бид нарт сургасан учраас бид нар яг тэр дагуу явдаг.Тэгээд олон түмэнтэйгээ зөв харьцаж, харилцааны соёл маш их хэрэгтэй.Хүнтэй ажиллана гэдэг бол одоо бас нэг л том сургууль.Хүнтэй эхлээд би ажиллахад чинь алдаж онох юмнууд их бий.Тэгэхдээ бол хүнтэй ажиллаад нэг сурчих юм бол хүн дараа нь ямар ч ажлыг явуулж болно.Би анх эхлээд эвлэлийн байгууллагаас эхэлж одоо залуучуудтай ажиллаж сурсан.Аа хөдөө ажиллаж байлаа ч гэсэн эвлэлийн байгууллагад гэдэг чинь цоо шинэ нийгэмд ороод ирдэг.Биеэ даасан одооны л одоо намуудын байр суурийн хэмжээнд байсан ш дээ.Тэр үед чинь үйлдвэрчний эвлэл, нам.Ингээд ганцхан намтай, бүх л тогтолцоо бол ганцхан л байсан.Тийм ийм юмнуудаас л өөрийн одоо бэрхшээл зовлонгоос шантрахгүй, идэвхитэй, өөрийн санаачилгатай ингэж л ажиллах хэрэгтэй байдаг юм даа.
Ариун-Ундрах -
За түрүүчийн ярилцлаган дээр таны аав нөгөө эвлэлд элсэнэ гэсэн чинь дургүйцсэн гэсэн тийм ээ? Тэрийг дэлгэрүүлж ярьж өгөөч?
Баасанцэрэн -
Тийм.Тэрэн дээр яахав Пийраадамба гээд манай нутгийн нэг залуу байсан байхгүй юу.Тэр эвлэлийн 12-р их хуралд төлөөлөгчөөр оролцоод, Архангай аймгаас дугуйгаар... Төлөөлөгчөөр нэг 12-13 хүн сонгогдсон байхгүй юу.Дугуйгаар ирж байж 12-р их хуралд оролцсон.Тэгээд байж байгаад тэр Пийраадамба, би бол хөдөө хонь хариулаад л, нэг сургуульд яваад л байж байгаа хүн шүү дээ.Өөр юм мэдэхгүй.Тэгээд тэр маань намайг эхлээд уран сайханд.Хөдөө чинь угаасаа дотроосоо ингээд байгуулчихдаг байсан ш дээ.Баг дотроосоо сайхан дуулдаг, сайхан шүлэг уншдаг ийм улсуудаа түүж байгаад нэг концерт бэлтгэдэг байсан.Тэгээд байж байгаад Пийраадамба маань нэг өдөр чи эвлэлд элсэх үү? гэлээ.Эвлэлд би мэдэхгүй юм чинь.Тэгээд за яахав эвлэл гэдэг чинь ийм ийм учиртай байдаг юм аа.Хамт олноороо хүмүүждэг юм, хамт олноороо ажил төрөл хийдэг юм.Хамтын бүтээл, хамтын хүч чадал юмыг эвлэлийн байгууллагаар олж авдаг юм ш дээ.Тэгээд намайг ухуулахгүй юу.Тэгээд эвлэлийн дүрэм гэж байсан.Эвлэлийн дүрэм, эвлэлийн тэмдэг гээд нэг том тэмдэг байсан ш дээ анх эхлээд.Тэрийг үзүүлээд л.Тэгэхлээр нь би чинь одоо одон тэмдэг зүүе гээд баярлаад л сайхан юмтай болох нь гэж бодож байлаа.За энэ Ням ах л, манай аавыг тэгэж байсан.Ням ах л татгалзах байхдаа.Ээж чинь ч мэдэхгүй ээ гээд надад тэгсэн.Тэгээд би очоод аавд хэлсэн байхгүй юу.Тэгсэн чинь ээжид би эхлээд хэлсэн чинь ер тийм юм болохгүй гээд л.Тэр эвлэл гэж байхгүй.Чи зүгээр л байж бай гээд л яасан.Тэгэхнээ чинь аавд хэлээд тавьсан чинь л аав өө тэр хэрэггүй хэрэггүй.Одоо чамайг чинь амар заяа үзүүлэхгүй наана цаана гээд одоо олдохгүй ийш тийш нь явуулчихна гээд л тэгэхгүй юу.Тэгээд тэр үед нь орхичихсон.Тэгээд нэг хэсэг байж байгаад нэг 2 сарын дараа өнөө Пийраадамба юу болж байна гэсэн нөгөөдүүл чинь дургүйцээд хавьтуулдаггүй гээд л тэгсэн.Тэгэхнээ чинь л ааваа улсууд тийшээгээ элсээд л, нөгөө залуучууд чинь ирээд л эвлэлийн хурал гээд мориор яваад өгдөг байхгүй юу.Сумын төвд л хурад хийнэ ш дээ.Тэрнээс баг дотор орж ирж байхгүй сумын төв бол.Тэр үед чинь мориор явахад манайх нэг 35 км сумаасаа жаахан алс байсан.Тэгээд байж байсан чинь тэр аав нэг яахав за тэгээд ээждээ хэлэлгүйгээр элсвэл элсэхгүй юу миний хүү.Хүүхдүүдтэй наргиж хөхөр гэхээр нь баярлаад л.Тэгээд нөгөөдөхтэйгээ дараа нь нэг хурлаар л хоёулаа Хотонд суманд очоод, суман дээрээ бид нар хуралд суугаад л, эвлэлийн тэмдэгээ зүүчихээд л ганган юм л орж ирсэн дээ.Ээжид үзүүлээгүй ээ, аваад өвөртөлчихсөн.Тэгээд аавд үзүүлж байсан.Манай аав бол бас арай тэрийг бодвол жин тээдэг.Бүр Бээжин хүртэл одоо үхэр тэргээр 7-8 хэсэг болж ороод нэг гурил, будаа, боов одоо тийм юм ачиж ирдэг байсан хүн шүү дээ.Тэгээд тэр хөдөөнийхнийг бодвол манай аав жаахан үзэл бодол бол тийм арай харьцангуй юу байсан л даа.Үзэл бодолтой хүн, өөдрөг үзэл бодолтой хүн байсан.
Ариун-Ундрах -
Таны тэр Пийраадамба гэдэг найз чинь сүүлд нь яасан бэ?
Баасанцэрэн -
Пийраадамба маань хоёулаа, би хөдөө аж ахуйн юу төгссөн.Техникум хоёулаа төгссөн.Тэр агрономич хүн, агрономийн анги төгсөөд.Хоёулаа хөдөө аж ахуйн чиглэлээр л сурч байгаа юм ш дээ.Тэгээд тэр Пийраадамба маань одоо Булган аймагт байна.Тэгэхдээ хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономийн ангийг төгссөн, аа намын дээд сургууль төгссөн.Булган аймгийн намын хорооны 1,2-р даргаар, аймгийн агрономичоор олон жил ажилласан даа.Одоо тэнд байдаг юм гэсэн.Би очиж уулзаж чадахгүй л байна.Тэгэхдээ очно оо.Амьд сэрүүн хөгшинтэйгээ байгаа гэж дуулсан.
Ариун-Ундрах -
Та хоёр уулзвал бас их юм ярих уу?
Баасанцэрэн -
Аан бид хоёр ярих юм бол их юм ярина.Хоёулаа багадаа тэгэж явж байсан шүү.Хоёулахнаа ер нь тэнд одоо сургууль соёлоор яваад өөдрөг үзэл бодолтой нь бид хоёр л байсан л даа.Тэгээд хоёулаа их дотно ярина.Бие биенийхээ үгэнд их орно.Тэгээд би хөдөө аж ахуйн техникумд сурч байхдаа нөгөөдөх цалинтай болгосон ш дээ.2 дахь жилээс нь степенттэй болгосон.Тэгээд цалинтай болгочихоод би тэндээсээ нөгөө баахан юм, би чинь бас хамаагүй үрдэггүй байх аа.Одоо эргээд бодоход бол тийм байгаа юм.Тэгээд би тэр цалингаараа костюм авчихсан байгаа юм.Өнөө даавуу даалимба чинь би чамд эртээр хэлсэн байх аа.Метр нь 20 мөнгө, 30 мөнгө, 15 мөнгө.Тийм байсан ш дээ.Аа 6 метр даалимба гэхэд тэгээд бүтэн ороочихсон даалимба чи үзсэн үү? Тийм даалимба чинь 3 цаас 60 мөнгө.Тийм юм тийм хямдхан байсан.Тэгээд би костюм өмсчихөөд хүрээд ирсэн Пийраадамба маань агрономийн ангид байж байгаад хөдөө мань ингээд дадлагаар практикаар явах гэж байсан.Тэгээд надаас гуйгаад хөдөө чи явах дээр костюм хэрэггүй ээ.Костюмаа надад өгчих гэж надаас гуйж аваад нөгөөдөх маань надад нэг Монгол дээл авч өгөөд тэгээд хоёулаа 2 тийшээ явж байсан юм даа.Тэгээд бид хоёр энэ техникумдаа нилээн хэд уулзчихаад, тэрнээс ажил хийснээсээ хоёулаа ерөөсөө уулзаж амжаагүй яваад байдаг юм.Тэгээд би нэг сурагладаг юм.Тэнд байгаа гээд нэг эгч нь хотод байсан.Бундмаа гээд байсан.Тэр хүн тэнд байж байгаа,.... Одоо бол уулзах юм бол хоёр хөгшин нилээн л аятайхан юм ярих байх даа.
Ариун-Ундрах -
Тийм байх тэ?
Баасанцэрэн -
Хуучныхаа юмыг тэгсэн ингэсэн гээд.
Ариун-Ундрах -
Аан та тэгээд техникумаа төгсөөд Увс руу анх явсан юм уу тийм ээ?
Баасанцэрэн -
Би 19 настай техникум төгсөж байгаа юм ш дээ.4-р ангиар боловсрол олгож байсан.Тэгээд техникум төгсчихөөд Увс аймагт би 3 жил ажилласан.Хөдөө аж ахуйн хэлтэст байдаг хэлтсийн дарга, орлогч гэж байсан.Ингээд сумуудаар их явдаг.Ер нь тэнд л би хөдөөгөөр явахад чинь мэдэхгүй ш дээ.Анх эхний томилолтыг Шагдар гэж төв захиргааны дарга хүн байсан.Мэдэхгүй.Би анх эхлээд томилолтоор орчихоод аймгийн захиргаан дээр орлоо.Нөгөө дипломоо, хөдөө аж ахуйн яамны томилолттойгоо л барьчихсан явж байгаа ш дээ.Тэрийгээ бариад орсон чинь өө нэг их урт стольтой.Тэр цаана нь л бүдүүн хар хүн л сууж байна.Айгаад нөгөөдөх чинь тэгээд алхсаар байгаад явж очсон.Тэгээд за хүү хаанаас ирсэн гээд Шагдар дарга аль аймаг уу? л гэж байна.Би Архангай аймаг, Хотонт сум аа л гэсэн.Яасан алс хол явж ирсэн юм хүү минь.За тэгвэл энд ажиллана даа, сайн ажиллана.Тэгээд мал эмнэлгийн хашаанд нэг байранд орно.Тэгээд улсад одоо ажлаа сайн хийнэ ш дээ.Заасан хичээлээрээ ингээд л.Тэгээд л намайг тэгчихээд би тэнд нэг сар гаран ажиллачихаад Увс аймгийн Ховд суманд очсон.Ховд суманд томилолтоор нөгөө сар явуулдаг байсан ш дээ.Хөдөө ажиллахаар аймгийн улсуудыг сар, 15 хоногоор явуулна.Тэгээд бид нар чинь хөдөө очоод сар явна гэдэг чинь ер нь утгагүй л ойлгогдож байгаа биз дээ тийм ээ? Тэгэхэд тэнд чинь бол хийх ажилтай.Өглөө явна.Тэгээд би сумын төвд шуудангын машин байсан 51.Тэгээд яваад очсон чинь Аривжаа гэж сум нэгдлийн дарга хүн байсан.Тэр сүүлдээ Налайхд байж байгаад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшилж байгаад нас барсан даа зайлуул.Тэр хүн намайг аваад за чи маргааш тийм тийм сумуудаар явна гээд тэр дагуу явуулсан.Тэгээд нэг айлд очиж хоносон.Би чамд ярьчих л уу үгүй бил үү.Тэгээд оройхон шиг нэг морь унуулаад энийг даваад цаана нь нэг хэсэг бөөн айл байгаа тэнд оч гээд.Сүү бригад гэдэг байхгүй юу.Тэгээд би өнөө нэг морийг нь унаж давхисаар байгаад нөгөө айлдаа оччихоод байсан чинь нөгөө айл чинь.... Нэг үдээс хойш оройхон шиг очсон юм аа.Нэг залуухан залуу байна.Нэг авгайтайгаа, нэг хүүхэдтэй.Тэгээд би очоод ингээд сумаар төлөөлөгчөөр ирлээ гээд л.Нөгөө айл чинь бороо орчихсон тэр өдрөө явахгүй.Маргааш явна шүү гэж бодоод байж байсан.Тэгээд нөгөө айлд чинь танилцуулсан чинь өө тэгэлгүй яахав.Өнөөдөр яахав оройтчихлоо.Хоёулаа өнөөдөр эндээ хоночихоод маргааш өглөө явна гээд тэгсэн.Тэгээд өглөө байж байсан чинь нөгөө айл чинь юу яаж байна аа.Орой зайлуул хулгаад л нөгөө авгай нь, нөгөө эрэгтэй нь босч суугаад л нөгөө халгаад л цай чанаж өгөөд л юм байхгүй байна даа.Тэгээд байсан.Тэгсэн чинь л зайлуул тэгээд яахав цай уугаад унтаад өгсөн чинь шөнө нь ингээд миний орны хажууд айл чинь эмээлээ гэртээ оруулаад ингээд ташуурыг нь углаад тавьчихдаг шүү дээ.Тэгэхнээ чинь эмээл нь дугараад нөгөө хүн чинь явж байна даа.Тэр нэг үйр цайх нилээн болоогүй.Тэгэхнээ нөгөө нөхөр нь яваад ирсэн.Өглөө сайхан айлых нь хүнийг босох дээр би боссон чинь л хонь гаргачихсан байна аа зайлуул.Юмгүй л байсан юм байна л даа.Тэгээд хонь гаргачихсан байсан.Нөгөөдөх чинь нөгөөдөхөө өвчиж бариад чаналаа.Тэгээд л гэдэс нөгөө цус хутгаад хонины гэдэс ингээд чанаад буцлаад байж байсан чинь нэг дэлүү гэж байдаг шүү дээ.Дэлүүн дотор нь энэ баруун аймгийхан чинь өнөөх элэг өөх, мах татаад дотор нь чихчихдэг юм байна ш дээ, ногоотой холиод.Манай Архангайд чинь нөгөө хонины дэлүүг хаядаг байхгүй юу.
Ариун-Ундрах -
Хэрэглэхгүй юу?
Баасанцэрэн -
Хэрэглэдэггүй.Тэгэхнээ чинь нөгөөдөх чинь бөөлжис цутгаад бүр хачин боллоо.Нөгөөдөхөөс чинь, дэлүү үзээгүй юм.Тэгэхнээ чинь нөгөөдүүл чинь гарч ирсэн чинь нөгөөхийг чинь хэрчээд идээд.Тэгээд л нөгөөдүүл чинь харуулж байгаад л хөшиглөөд одоо ингээд жижиглээд хайчаар ингэж байгаад аягандаа хийгээд шөлтэй уусан.Үгүй ээ надад өгсөнгүй.Би тэгээд хараад тэр үедээ нөгөө залуу болоод энэнээс чинь иднэ гэж хэлж чадахгүй.Ичээд одоо яадаг юм тэгээд.
Ариун-Ундрах -
Нэрэлхээд үү?
Баасанцэрэн -
Нэрэлхээд одоо тэгээд өнгөрсөн.Тэгэхнээ чинь дараа нь мах чанаж байж өгч байсан.Тэгээд шинэ ирсэн хүнд тэр хуруу махнаас өгнө үү гэхээс гэдэс дотор өгдөггүй ёс заншилтай юм гэнэ ээ.Тэгээд тийм сонин юмнууд байсан.Тэгээд бас нэг явж байгаад хоёулаа нэг өдөр яваад л айлд оронгуут хөдөөний айлууд чинь андашгүй.Тэр Монгол айл, Казак айлууд.Баруун аймагт чинь голдуу бага ястангууд шүү дээ.Тэгээд айлуудаар орно.Казак айлуудаар орох дээр л нөгөө арвайн гурил тавиад л, боорцогоо асгаад л, тэгээд л цай өгөөд л.Тэр хавийн улсууд ингээд эгнээд ороод суучихсан.Тийм заншилтай.Тэгээд тэр айлд бид нар цай ууж явсаар байгаад явж байсан чинь оройхон гэдэс өлсөөд болдоггүй.Ингээд л гэдэс өлсөөд.Нөгөөдөх чинь ингээд арвайн гурил тос хийж байгаад л зуураад идчих юм.Би чинь нэрэлхээд нөгөөдөхөөө идэхгүй явсаар байтал гэдэс жаахан дундуур.Тэгэхнээ чинь л өө тэр юу гэсэн үг үү? Тэр чамд ид гэж, зуурч ид гэж өгдөг байхгүй юу.Тэгээд дараагын айлд бууж байгаад надад нэг зуурч өгөөд хэ хэ хэ хэ.Тэгээд хоёулаа тэрийгээ идэж аваад.Тэгээд яахав тэр сум нэгдэлд аймаг юунуудаар явсаар байгаад нэг сар болгоод ажлаа гүйцэтгэж дууссан.Тэгээд ирчихээд аймгийн захиргааны удирдах зөвлөлийн хурал гэж болдог юм.Тэрэн дээр бол явсан ажлынхаа тайланг яриад л.Анхны томилолтын ажил тэгэж явж байсан юм.
Ариун-Ундрах -
Таны амьдралын туршид зөндөө олон үйл явдлууд болсон байх л даа.Тэгээд одоо энэ нөгөө соёлын довтолгоо, нэгдэлжих хөдөлгөөн гэх мэт нарын зүйлүүд болж байсан байх тийм ээ?
Баасанцэрэн -
Тийм.
Ариун-Ундрах -
Та тэд нарын талаар хэр мэдэх вэ?
Баасанцэрэн -
Тэр юу л даа.Соёлын довтолгоон гэдэг чинь бол бичиг үсэг мэдэхгүй болсон ш дээ.Тэр үед чинь манайд бага сургууль дөнгөж одоо аймаг, Улаанбаатар хотод байгуулагдаж байсан.Аа тэр сургуулиа бэлдэх улсуудыг бол нөгөө улаан гэр гээд багш нарыг ерөөсөө сар бэлтгээд л багш болчихдог байсан.Тэгээд л тэр улаан гэрийн багш нар гээд ... манай тэнд ямар их, би одоо бүр гайхаад байдаг юм.Сар болоход юм уншдаг, бичдэг ийм болчихсон байгаа юм.Гэдэг чинь одоо бол хуучин монгол бичгээр уншдаг тэ? Хуучин монгол бичгээр тэгээд сурчихсан.Манай нэг Бал ах гээд дээд талын нэг ах байсан.Тэр тэр улаан гэрийн багшаар ажиллаж байсан.Тэгээд огт мэдэхгүй хүн чинь очоод 45 хоног суугаад л ерөөсөө бичдэг, уншдаг, чаддаг тийм болчихоод ирж байсан.Тэгэхлээрээ би тэд нарын ой ухааныг одоо жаахан, маш их юм хүлээж авах чадвартай гэдэг юм уу ой ухаан их сайтай л байсан юм шиг байгаа юм.Тэгээд хөдөөний одоо ингээд л багш хүрээд ирэхэд чинь ингээд л ер нь тэгээд бүх улсуудыг л бүгдийг нь оруулна ш дээ.Насны ялгавар нэг их байхгүй.Тэгээд нөгөөдүүл чинь яахав дээ нөгөө кинон дээр гардаг шиг л одоо ёстой шүлсээрээ норгож байгаад ингээд бичээд л.Тэгээд тэрүүгээрээ хүн сар суугаад л бичиг үсэг тайлагдчихна.Тэгээд нөгөөдүүл чинь уншдаг, бичдэг болчихоод гарчихдаг.Соёлын довтолгоон бол нэгд тэр боловсролын талаар тэгэж гарсан.Хоёрдугаарт бол улс төрийн сонсгол гэдгийг 7 хоногт заавал албан газрууд тэгдэг байхгүй юу.Энүүгээрээ л нам засгийн тогтоол шийдвэр, бодлогыг цаг тухайд нь одоо хүргэдэг, явуулдаг байсан.За тэгээд тэр нийгмийн одоо хамтарсан соёлын довтолгоо гэдэг одоо бол юу гэх дээр эрүүлжүүлэх хөдөлгөөн гэж их томорсон.За энэн дээр Оросууд орж ирсэн.Манайх чинь 670000 гэсэн тоо байсан байх шүү.670000 хэдэн хүн амтай гээд их цөөхөн тоо гарч байсан.Тэгээд тэр бол бүгдийг нь одоо нөгөөдөх эрүүл мэндийн үзлэгт оруулаад л, тэгээд тэд нартаа эмчилгээ хийгээд.Тэр үед чинь бүр Оросын улаан тэрэгтэй тийм машинаар одоо гарч эрүүлжүүлж айл болгон, хүн болгоныг үзэж эмчилж ийм байсан.Ийм чиглэлээр бол тэр соёлын довтолгоон бол үргэлжилж байсан даа.Бид нарыг байхад бол тийм л юм явж байсан.За нэгдэлжих хөдөлгөөн гэдэг бол ерөөсөө хамтарсан одоо аж ахуйг зохион байгуулах гэсэн ийм хөдөлгөөн нам засгаас тавьсан л даа.Тэрийг чинь бас нөгөө тухайн үеийн хурлаараа хэлэлцээд тийм юм гараад л.Тэгээд л улсууд нэгдэж хамтарсан хамтын хөдөлмөрт нэгдэж ор гээд улсуудыг бол сайн дураар нь.Тэрний өмнө чинь бол зүгээр нэг улсаас тэр хувьсгалын эсэргүү 2 бүлэг байсан ш дээ.Нэг үедээ бол хувьсгалын зөвлөл нэг хэсэг байсан, шарын шашны лам нар нэг хэсэг байсан.Аа тэр үед бол хүчээр одоо явуулж байсан л даа.Жишээлэх юм бол эмэгтэйчүүдийг одоо эвлэлд элсэнэ гэхэд чинь үс гэзгийг нь тайраад нударга нударгаар нь авч хаяад ингээд байж байгаад бид нар бол элсэхгүй болоод гараад явсан л даа.Аа тэрний дараагын энэ ардын хувьсгалынх гарч ирж байгаад тэгээд тэр саяны чинь юуг явж ирэх дээр тэр тийм юмнуудыг явуулаагүй.Аа зүгээр одоо өөрснөө сурч боловсрох, хүмүүжих, ариун цэвэр, соёлоо дээшлүүлэх талаар бүр тусгай одоо эрүүлийг хамгаалах эрүүл мэндийн талаар их ажил зохиосон.Аа тэгээд тэр нэгдэлжих хөдөлгөөн дотор бол юу яасан л даа.Тэр хамтын хөдөлмөр гэдэг дээр л одоо ер нь улсууд сайн дураараа л малаа нэгтгэж өгч байсан.Аа тэгээд өөрснөө тэр хамтын хөдөлмөртөө хадлангаа хамт авна.Тариалан гэж бол бага байсан даа тэр үед.Ерөөсөө намар өвсөө авна.Өвлийн зудтай үед нь хоорондоо ингээд их тэжээл авсан айлаа урамшуулаад нөгөө айлд нь туслуулах ийм л юмнууд хөгжиж байсан.Тэр үеийн нэгдэлжих хөдөлгөөн бол тэгэж л гарч ирсэн.Нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо 50-н хэдэн он хүртэл үргэлжилсэн ш дээ.Тэгээд бүх нийтээрээ одоо нэгдэлжих хөдөлгөөнд элсэж ороод л явсан даа.
Ариун-Ундрах -
Аан та бас нөгөө хэлмэгдүүлэлтийн тухай сураг сонсож байв уу?
Баасанцэрэн -
Хэлмэгдүүлэлтийн талаар би сайн мэдэхгүй.Тэгэхдээ би сонсож байсан.Ер нь лам нарын шашны хамгийн бүлэг хувьсгалын эсэргүү бол Архангайн Тариат суманд гарсан ш дээ.Тэнд чинь ер нь гол төв нь тэндээ.Лам нар одоо бөөндөө зэвсэг барьж ер нь эсрэг тэмцэж ийм юм болсон.Тэгээд тэрнээс чинь болж энэ аймгуудын бүх лам нар чинь аймаг сумуудаар бас дор дороо ингээд бүлэг зохион байгуулж тэрэнд одоо.... За энийг бол тухайн үеийн ардын хувьсгал гарсан цэргийн зохион байгуулалттайгаар л арга хэмжээ авсан даа.За тэрэн дээр бол би одоо зүгээр мэддэг юм.Тэр Архангай аймгийн 10 жилийн сургуулийн наад талд нэг ийм шуудуу байдаг юм.Тэрний хажуу талд 2-3 ийм том шороо ингээд шороон дороос нь өвс ургачихсан байдаг байхгүй юу.Тэгээд тэрэн дээр явж байхад энд дандаа лам нар унасан юм гэнэ л ээ.Архангайгаас ирсэн лам нарыг авчраад л машинаасаа буулгаад л цааш нь харуулсан.Зарим нь газар тэр чигт нь булчихсан, газар нь хөдөлж байсан гэж ярьдаг юм байна л ээ.Зүгээр тэрийг нь бид нар үзээгүй.Ер нь тэр устгалыг бол шууд л хийдэг байсан.Тэр үед байсан бүх улсууд чинь хар болсон ш дээ.Аа жишээлэх юм бол энэ Ховдоос ... Аан тэр лам нарыг барьж байхад чинь ийм ялгаа явсан юм.Одоо ингээд авгайтай болчихсон лам нарыг бол барьдаггүй байхгүй юу.Аа авгайгүй байгаад лам сууж байсан улсууд бол бүгдийг нь бариад ерөөсөө ачаад.... Гол нь тэр эсэргүү гэдэг чинь устгал хийчихсэн юм ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр бас нөгөө Тариатад танк хүлсэн тухай яриад байдаг ш дээ.
Баасанцэрэн -
Тийм.Тэр яахав анх эхлээд Тариатын энэ бослого дарахаар тусгай анги очсон юм байна ш дээ.Цэргийн юунаас очсон юм байна л ээ.Тэгээд нөгөөдүүл чинь айлын сумын гадаа аваачаад танкаа орхичихгүй юу.Тэгэхлээр нь нөгөө улсууд чинь аваачаад хүлчихсэн.Одоо сураар, олсоор, дээсээр ингээд хэд давхарлаад баглаж баглаад тавьчихсан гэж байгаа юм.Тэгээд нөгөөдөх яахав дээ жолооч нь ирээд л асаангуут бүгд тас үсэрчихгүй юу.Тэр үг бол тэрнээс тэгэж гарсан юм байна л ээ.Тэгэхдээ бас тэр танктай очихыг бодоход нилээд л сүртэй л юм болсон.Ер нь тэр Архангайн Тариатыг чинь тойроод бүсэлж байгаад л авчихсан юм байна л ээ.Тэгэхдээ тэр улсууд оргож гарсан хүн цөөхөн байдаг юм даа.Ганц хоёрхон хүн байдаг юм.Гарах нь ингээд нуугдаж бариад байдаг юм уу нэг газар нуугдчихдаг юм уу? Дандаа ой модтой ш дээ.Тэр чинь их бэрхшээлтэй газар.Зүгээр нэг ийм тал газар биш.Тэр танкыг тэгэж л хүлсэн юм гэсэн.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр халхын голын дайны үеэр ирсэн Өвөр Монголчуудын тухай өөр сонин юу байна?
Баасанцэрэн -
Тэр чинь халх голын байлдааны үеэр юм даа.Би тэгэхэд жоохон байсан л даа.Архангай чинь ерөөсөө манай улсын төв нь юм байгаа юм ш дээ.Төв халх гэж ярьдаг юм.Халхчууд гэхээр Архангайхныг ярьдаг байхгүй юу.Халх хүн гэж тэр.Зарим газар Архангайхныг очих дээр... Би ерөөсөө мэддэггүй байсан юм.Энэ Арзтай суманд л тэнчээ нэг айлд очоод нэг одоо Мягмар гэдэг юм даа.Тэр хүн байсан байхгүй юу.Тэр нилээн тийм шүтлэгтэй, сайхан дуулдаг тийм хүн байхгүй юу.Тэгээд би тэнд байж байгаад нэг 2-3-уулаа очсон юм аа.Тэгээд байж байсан тэр хүн аймаг аймаг асуугаад байхаар нь би Архангайнх гэсэн чинь хөө энэ чинь төв халхын хүн байна ш дээ.Дээш нь суулга, дээш нь суулга гээд ингэж байсан байхгүй юу.Тахилынхаа юунд төв халхыг шүтдэг юм байна даа гэж ойлгодог байсан.Тэгээд тэр халх голын байлдааны үед тэр манайханд нэг дүрвэж орж ирсэн улсууд шүү дээ өөрөөр хэлбэл.Нэг өдөр л байж байсан чинь баахан тэмээтэй улсууд Хужирт... Хужирт гээд нэг 2 том нуур байдаг байхгүй юу.Тэрийг тойруулаад ингээд буулгаад.Тэд нар юу гэх дээр хилээс орж ирсэн улсууд гээд буулгасан.Баахан дандаа л эмэгтэйчүүд.Эрэгтэй байхгүй, хүүхдүүд.Одоо ингээд тануус шиг ийм үеийн охидууд, ерөөсөө л нэг эмэгтэй хүүхдүүд бүгд л гэр орноороо ороод ирж байхгүй юу.Тэгээд зайлуул тэр халхад чинь байлдаан болоод л тэр нөгөө нутгийнхаа ойрыг мэдэхээс улсууд чинь тэрнээсээ холдоод нэг 30-40 км явчих дээрээ хаашаа явж байгаагаа мэддэггүй юм байна ш дээ.Тэгэхлээр чинь онгоцоор ч яваад л юм хаядаг, аа морьтой явж байгаад цаас цацаад хаядаг.Сурталчилаад манайх руу ор, манайх руу ор, манайх тэр байна, манайх энд байна, та нарын амгалан тайванг хамгаална гээд л ингээд лоозон тавьдаг юм байна.Тэгээд байж байсан чинь л Монголын хил рүү ороод ирчихсэн.Тэгээд эрэгтэйчүүдийг нь бариад бусдуудыг нь нэг ёсондоо чөлөөтэй бүгдийг нь оруулаад л.Тэгээд нөгөөдүүл чинь ороод ирсэн байхгүй юу... Тэгээд яасан гэвэл Өвөр Монголчууд зайлуул хэл нь жаахан шулганасан л юм байна л ээ.Тэгээд одоо манайхнаас тэр улсуудыг чинь тэгээд хэдэн жил болоод тэрүүгээрээ байдаг байсан.Тэгээд зайлуул анх ирчихээд тэнд чинь орон гэрт нь хулгай байдаггүй юм байна л даа.За яг тэнд нүүнэ гэх дээр, тэгээд нөгөө хужир малтай болох дээр, тэмээтэй улсууд болохлоор бас тэрийг нь бодолцдог юм байна л ээ.Тэгээд л тэрэн дээр тавьж байгаа хяналт шалгалт бол ерөөсөө байхгүй.Төвд оруулаад л орхичихдог юм байна л ээ.Тэгээд ерөнхийд нь бол удирдах улсуудад хэлдэг л байх л даа.Тэр улсуудыг ирнэ гээд л гурил будаа янз бүрийн юмыг нь төвөөс өгнө.Тэгээд тэд нар амьдрал бол дажгүй байсан.Би тэгэж бодож явсан.Тэгээд зайлуул тэд нар юу гэж бодож байсан.Тэгээд зайлуул тэд нар яасан гэх дээр тэр үеийн улсууд чинь өнөө бас их юугүй ш дээ.Тэгээд өнөөдүүл нь юмаа түрүүлээд аваачаад буулгачихаад маргааш нүүнэ гээд урд нь 2-3 хоногийн өмнө юмаа аваачаад тавьчихдаг юм байна л даа.Тэгээд зарим айлуудын гэрт нь очиж бас янз бүрийн юм хумыг нь ухсан байна л ээ л дээ.Тэгээд тэрнээс болоод тэгэж болохгүй.Та нар нэг нь оччих юм бол түрүүлж нэг нь бууж байгаад юмаа буулгаж нүүж бай.Тэр сурталчилгааны байр гээд тусгай байсан юм.Тэгээд байж байж байгаад тэр хүүхдүүд нь бүгд сургуульд байсан.Сургуулийн энэ Улаанбаатар хотод ч дээд сургуульд ирсэн хүн бий.Зарим нь ч хүн энэ тэртэй суугаад л ингээд л янз бүр болсон доо.Тэгээд байж байгаад нэг гэнэт л тэд нарыг нутаг буц гэсэн гэнэ л ээ.Тэгээд тэрнээс одоо үлдчихсэн Архангай аймгийн Их тамир суманд нэг хөгшин байгаа даа.Одоо тэр 90-н хэдэн настай, ухаан санаа саруулхан.Одоо тэнд байж байгаа л гэж байна л ээ.Би тэгээд очих дээрээ манайхаар их ирнэ.Тэгээд зайлуул манай дүү шар толгойтой, би хар толгойтой 2 банди байдаг байсан байхгүй юу.Тэгээд хар толгой, шар толгой гээд нэрлэчихсэн.Тэгээд би чинь нөгөөдөх олон жил энэ гадуур ажил хийгээд орон нутгаар яваагүй удчихсан.Бас ердөө сургууль соёл гэж ингэж явсаар байгаад.Тэгээд хар толгой, шар толгой гээд нэрлэчихсэн байхгүй юу.Тэгээд хөдөө чинь ийм 2 нэртэй явж байдаг юм ш дээ.Тэгээд ямар сайндаа би нэг 16 жилийн өмнө нутагтаа очоод, нутгаа санаад.Хүн чинь сүүлдээ нутгаа санаад байдаг юм, нас ахиад ирэх дээр.Тэгээд Чинбат гээд манай Гал ахын том хүүхэд байхгүй юу.Тэднийх тэр Хужиртын голд байж байсан.Тэрэнд яваад очсон чинь нөгөөдөх чинь юу яасан гэнэ ээ.Танайхаар нэг ах чинь ирээд л байх юм.Нэг ах чинь ирээд байх юм.Та нар Баасанцэрэн гэдэг тэр ах чинь ямар хүн байдаг юм бэ? Ням ахынд тийм хүн байхгүй дээ гээд л нөгөө 6 хүүхдийг чинь тоолоод л.Хар толгой, шар толгой, Баабар, Жанивал, Лхагважав гээд л ингээд тоолдог юм байна л даа.Яг л таардаг.Тэгээд 3 дахь жилдээ очиход үгүй ээ тэр чинь ямар ах аа? Улсууд тэгээд байх юм.Та чинь одоо ямар нэртэй вэ? гээд тэгэхгүй юу? За тэгвэл тэрийгээ хар толгой гэж хэлээрэй.Тэгэхээр мэднэ гэсэн өө тэгэж л таарна даа.Тэр Баасанцэрэн гэж нэрийг энд тэнд явж байгаад авчихсан юм байлгүй.Одоо тэр нөгөөдөх яг л 2 дахь нэрээр нэрлэдэг ш дээ.Энэ чинь одоо тэр ч гэдэг юм уу, энэ нь онигор ч гэдэг юм уу, энэ нь шар толгой ч гэдэг юм уу, хар толгой ч гэдэг юм уу.Яг тэрүүгээр нь тэгээд бүүр амьтан хүн тэгээд нэрлэчихсэн.Тэгээд сургуульд орох дээр чинь өөрийнхөө жинхэнэ нэрээ хэлээд явахгүй юу.Тэрийг мэдэхгүй л байхгүй юу.Тийм л нэг сонин юм байдаг юм даа.
Ариун-Ундрах -
Таны аав ээж хоёр хувь хүний зан чанарынхаа хувьд ямархуу хүмүүс байсан бэ?
Баасанцэрэн -
Манай аав ээж хоёр бол аав ерөөсөө тэр малчин.Манайх бол их олон хоньтой.Үхэр нэг 30 гаруй үхэртэй, нэг 20 гаруй адуутай.Тэгээд хонь ихтэй айл байсан манайх.Хонь ер нь 200-300-аад хоньтой байсан байх аа.Тэгээд тэр үед чинь нөгөөдөх мал мах гэдэг чинь үхрийн мах авна уу гэхээс хонины мах нэг их авдаггүй байсан.Эргэн хонь гэдэг чинь бүр жигтэйхэн том, бид нарыг тэгээд нуруун дээр нь тавьчих дээр чинь төө тэнд аваад шидчихдэг.Нэг их тарган, нөгөөдөх бааж барих дээр нь өглөө нөгөөдөх хонийг чинь гарахад чинь сүүлийг нь өргөж байгаад ингэж баасыг нь арилгадаг.Тийм таргалдаг байсан ш дээ.Чи тэгээд тэр тухайн үеийн байгалийн орчин ямар байсан гэх дээр уураг тавиад өглөө харагдахгүй болдог байсан гэж ярьж байна.Тэрийг бод доо.Тэгэхлээр өвс ямар янзтай ургаж байсан байна.Аа хоёрдугаарт бол тэр манай тэр Хотонт, Хүйсийн гол тэрүүгээр ингээд явахад чинь өвс бол маш нягтралтай, шигүү ургадаг байсан.Одоо бол сийрэгжээд хол хол зайтай энд тэнд хэдхэн юм ургадаг болсон.Тэр өвсөнд бол байгаль үнэхээр, бороо гэдэг чинь одоо ердөө 7 хоногоор, 3 хоногоор ингэж орно ш дээ.Нэг орох дээрээ.Одоотой адилхан ингэж бөөн юу яахгүй.Зөөлхөн орсоор байгаад 7 хоног орж болно, 3 хоног орж болно.Тэгээд тэдний өдөр тэр ням гаригт орсон бол тэдэнд бороо арилнаа гэдгийг хөдөөнийхөн чинь байгалиа хараад мэддэг тийм байсан.Аав намайг ингээд авч яваад нөгөө намар болоод өвсөө хаддаг шүү дээ.Тэгэхэд тэр .... гээд манай өвөлжөөний ар талд ганцхан жалга дотроос байна ш дээ өвлийнхөө бүх өвсийг л авдаг байсан юм даа.Тэр өвсний унац гэдэг чинь ерөөсөө ингээд.... хичнээн ч өвс мэдэхгүй.Тэгээд өглөө хоёулаа нэг жаахан цагаан идээ аваад, нэг цай жаахан аваад явсан.Тэгээд өглөөнөөс хүртэл яагаад л дараа нь тэр өвөлжөөн дээр зүгээр нэвсийсэн их юм байсан.Ямар ч байсан 3-4 тэрэг өвс л хадсан байсан.Тэр үед бол байгаль бол аягүй гоё сайхан тийм байсан.
Ариун-Ундрах -
Та техникумд байхдаа сангийн аж ахуй ч юм уу тиймэрхүү ажлаар явж байсан гэсэн ш дээ тийм ээ? Тэрийгээ ярьж өгөөч?
Баасанцэрэн -
Үгүй ээ одоо би бүр гайхаад байдаг байхгүй юу.Тэр үед чинь техникум, дээд сургууль гэдэг чинь сангийн аж ахуйгүйгээр сургуульд сурна гэдэг чинь тийм төсөөлөх юм бол байхгүй.Бүгд сангийн аж ахуй явна.Сангийн аж ахуйн ажил хийж хүн сурч байгаа юм чинь өөрөө сураад ч ирж байгаа хүүхдүүд чиг л байж байна.Тэгээд сангийн аж ахуй чинь олон талтай.Нэгдүгээрт нөгөөдүүлтэй танилцаж байгаа юм.Хоёрт нь хамтарч ажил хийж сурч байгаа юм.Аа гуравт нь үерхэл нөхөрлөл, хамтач үзэл гэдгийг бол тэнд сурч авч байхгүй юу.Аа тэгээд сангийн аж ахуйд бол тэгэхэд техникум, дээд сургууль бүгд явдаг байсан.Одоо сангийн аж ахуйнууд чинь ирээд л машинтай аваад явчихна.Очиход нэг майханд ч байдаг юм уу нэг бол одоо нэг модоор дөрвөлжин юм хүлээд доор нь эсгий дэвсчихсэн.Тэгээд тэр өдөр шөнөгүй 45 хоногоор, 2 сараар, 3 сараар хүртэл, өвөл 11 сар хүртэл ажиллаад л сангийн аж ахуйн ажил дууссан цагт оюутнууд орж ирдэг байсан.Хөдөө аж ахуйн дээд сургуульд байхад би тэгэж л байсан.Тэгэхлээр энэ сангийн аж ахуйн энэ оюутнуудыг бол зүгээр тэр хөдөлмөргүйгээр оюуны потенциальтай болгоно гэдэг дээр би эргэлздэг.Тэр чинь бол хүнийг сургадаг байхгүй юу.Эхлээд л одоо бид нар ингээд л яваад л одоо ингээд яваад очлоо.Шуудай барьж байгаад трактороор нөгөө төмсийг чинь ухаад л, нэг нь гишгээд л.Тэр үед чинь нөгөөдөх ийм ухдаг, гаргадаг машин байхгүй байсан л даа.Гишгээд л яваад байна, бид нар чинь нөгөө гаргасан төмсийг нь түүгээд л яваад байна.Бороо орно, бороон дотор байна, орж л байхад түүж л байна шүү дээ.Гэх мэтчилэнгээр хадлангыхан мөн адилхан.Энэн дээр оюутныг бол тэр хамтын хөдөлмөрөөр бол бүрэн сургадаг.Тэгээд тэнд чинь олон аймгийн хүүхдүүд бүгд хоорондоо танилцана.Хамт олонтой болчихож байгаа юм бас тэр чинь.Дээд сургуулиудыг чинь холиод холиод, техникумынхыг ч гэсэн адилхан.Одоо би тэгээд оюутнуудыг тэр сангийн аж ахуй явуулахгүй бэлтгэнэ гэдгээс би гайхаж л байгаа юм.Энийг бол явуулж байх ёстой.Аа тэнд нь аваад яахав хоол ундыг нь бэлтгээд цалин мөнгийг нь өгөхгүйгээр ажиллуулсан ч болохгүй гэх үндэс байхгүй ш дээ.Үгүй ээ тэр үед чинь бид нар өөрснийхөө нэг муу дан нэг дээлээр л явж байгаа юм ш дээ.Солиод тэрийг чинь угаагаад сайхан цаана нь өмсөх юм байхгүй.Ийм учраас тэр цамц гэдэг чинь товчтой Монгол.Бас тэр нь цагаан гээч.Тэгээд тэр нь хар болох нь их амархан.Тийм л юм одоо явдаг байсан.
Ариун-Ундрах -
Таны найз Пийраадамба та хоёр хотод тэгээд бас өшөө яаж яаж хөглөж байсан бэ?
Баасанцэрэн -
За бид хоёрын ч хөг их.Хоёулаа тэр сургууль төгстлөө нэг жаал хөглөж байгаад, тэгээд хоёулаа сүүлдээ 2 тийшээ Увс аймаг руу би яваад, мань эр Дундговь байх аа.Тэгэж яваад.Тэгээд л хоёулаа тэр эгчийх нь энэ юунд байдаг юм.Тэгээд л хоёулаа тэр нэг муу уулзах гэж ярьсаар байгаад л уулзаж чадахгүй зөрсөөр байгаад л явчихсан даа.
Ариун-Ундрах -
Тэр анх хотод очоогүй байхдаа ер нь ямраар төсөөлж байсан бэ? Улаанбаатар хотыг?
Баасанцэрэн -
Тэр үед бид нар чинь Улаанбаатар гэж л мэдэхээс тэрийг төсөөлж бодох юм бол байхгүй байсан.Тэр энэ байшин гэдгийг чинь мэдэхгүй ш дээ үнэндээ бол.Хамгийн том нь өвөлжөө.Өвөлжөөн дотроо нэг жижигхэн сууц нэг юм барина гэж тийм юм байхгүй ш дээ.Ерөөсөө л гэр, аа нөгөөдөх өвөлжөө гэж нэг ийм саравчтай юм хоёроос өөр юм байхгүй.Тэгээд сургуульд явна гэх дээр одоо тийм байшин, тийм юмтай.Аав нөгөө ярьж байсан гэж хэлээ биз дээ.Нөгөө нэг ийм тог ингээд залгачих дээр тэрүүгээр нь гүйгээд хоол унд буцлаад унах дээр нь бараг чөтгөр шахуу ухааны юм ойлгодог байсан гээд манай аавыг хуучлахаар нөгөөдүүл чинь таг чиг болоод улсууд чинь тэгээд чагначихдаг байхгүй юу.Яагаад тэгээд буцалж байна аа гээд гайхаад байхгүй юу.Цахилгаан гэдгийн учрыг мэдэхгүй л байхгүй юу.Тийм, тэрүүн шиг л байгаа юм.
Ариун-Ундрах -
Тэгээд та хоёр чинь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг руу явсан юм уу?....
Баасанцэрэн -
Үгүй Улаанбаатар хотод байсан ш дээ.Би тэр юуны гудам гэж яриад байна ш дээ.
Ариун-Ундрах -
Усны гудам тэ?
Баасанцэрэн -
Усны гудамж биш дээ.Одоо.. ... одоо чинь тэр Ленины музей гэж байна ш дээ.Тэнд л байсан шиг санагдаж байна.Тэнд техникум чинь байж байгаад 1 жил болоод тэрийгээ төгсгөөд аа хөдөө аж ахуйн чиглэлээр агрономийг нь юу руу явуулаад, манайхыг Сэлэнгийн Сүхбаатар хотод.Бүр Алтанбулаг биш.Алтанбулаг чинь тусдаа.Сүхбаатар хотод байсан юм.Сүхбаатар хот чинь одоо дээр үед Орос цэргийн ангиуд байсан гээд өө газар доогуураа ийм клубтэй ш дээ.Тэгээд байшингууд нь дандаа нэг нэг давхар, хоёр хоёр давхар тийм барилга их хөгжсөн.Худалдааны төв л дээ.Тэр чинь Оросууд ихтэй.Оросууд чинь манай энэ хилийг хамгаалж байсан болоод жигтэйхэн ш дээ.Тэр Алтанбулгын техникумд сурч байхдаа Оросын цэргийн ангид 2500 орчим Орос цэрэг Хятадын энд байлдаж байгаад ирсэн цэргүүд байсан юм.Тэгээд бид нар усны бааз дээр нэг айлд нэг өвөл өвөлжсөн юм.Тэгээд байж байтал чинь нэг өглөө ингээд сургуульд явна ш дээ.Тэгэхэд чинь нэг ингээд яасан чинь л нэг хүн амьсгаадаад л байх юм.Юу ингээд амьсгаадаад байдаг юм гээд ингэсэн чинь нөгөөдөх баг өмсчихсөн Орос цэргүүдийг чинь мөлхүүлчихэж л дээ уулын өөд.Бид нар тэр доогуур нь төмөр замаа дагаад ингээд ирж байсан.Хоёрдугаарт Сүхбаатар хотод тэр газар доогуур хэд хэд барьсан нэг их гоё клуб байдаг юм.Тэгээд өглөө ерөөсөө 4 цаг хүртэл бүжиглэнэ ш дээ Оросууд чинь.Өө тэр Оросууд сайхан баяан бол баяан, юу бол юу.Хөнгөн хөгжим байхгүй дээ.Голдуу л нөгөө аккирдион, баяан хоёр байдаг юм.Оросууд чинь үнэхээр хөгжилтэй ш дээ.Тэгээд л тэр Орос хүүхэн юм уу Орос цэргүүд чинь ердөө ер нь тэгээд байнга.Тэр яасан ч эцэж сунадаггүй юм.Тэгээд л тэрэн дунд чинь начигнаж орсоор байгаад бүжгийг чинь сураад авчихгүй юу.
Ариун-Ундрах -
Бүжиг их хэсэх үү?
Баасанцэрэн -
Их хийдэг байсан.Бүжгийг нэг сурчих дээр чинь тэгээд хөгжим бүжиг явж байгаа газар л Улаанбаатар хот чинь тэгэж тарна ш дээ.Тэгэхэд чинь одоо бүжиг хийж байна гэхэд одоо Ленин клубын тэндээс чинь явгаар алхаад Ленин клубын... Гадаад худалдааны яам байна ш дээ.Тэрний урд талд гадаад худалдааны яамны байр гээд нэг дан давхар байшин байгаа.Тэрэнд манайх бүжиглэдэг байсан юм.Тэр бүжигтэй гэх дээр одоо юу байна ш дээ Амгалан.Амгаланд явгаар ирчихээд тэгээд явгаар шөнө буцаад яваад өгдөг юм.Тэр үед бол хүн айна гэж байхгүй.Нэгийгээ зодно гэж байхгүй.Аа хүн байвал дуудаад ханьтай явна.Одоо бол тиймгүй л болчихсон байгаа биз дээ? Ганцаараа ч бай, хоёулаа ч бай тэндээс явгаар яваад ирэхэд чинь одоо бодоход бол хол зайтай.Аа тухайн үед бол тэнэж явж байгаа хүнд бол гялс гээд л орж байгаа юм л даа тэр чинь.Тийм сайхан амьдарч байсан.Тэр орой айж барьж, одоо эрэгтэй ч байсан эмэгтэй ч бай тэрүүгээр хүн байвал дуудчихаад л цуг явна.Хэнийд ч ороод хоносон тэр айл янз бүрийн юм гээд, хаалга үүдээ түгжээд хаанаас ирж байна гэж байцаах юм байхгүй.Тийм л нийгэм байсан ш дээ.Одоо 90 оноос хойш л манайхан чинь маш их алдаа хийж байна л гэж би ойлгодог.Одоо улсууд чинь хоорондоо бие биендээ итгэхээ байлаа.Хүнээс юм аваад өгөхөө байлаа.Сахилга, дэг журам гэж байхгүй боллоо.Ямар ч одоо тийм хүнд итгэнэ гэж байхгүй.Нэг хүн ороод ирсэн бол тэрийгээ хонуулаад явуулдаг дээр үед байсан юм байхгүй.Хоол ундаа хувааж иддэг байсан бол одоо тэр байхгүй.Ийм л цаг үе байна даа.Энэн дээр ер нь нилээн зохион байгуулалттай арга хэмжээ авахгүй бол энэ зүгээр хүний эрх гээд.Хүний эрх чинь ямар ч эрх байсан хэмжээтэй, дэг журамтай л байгаа биз дээ.Одоо Америкт ч байсан, Англид ч байсан ямар ч орон бүгд л тийм л байгаа ш дээ.Хүний эрхийнхээ дагуу.
Ариун-Ундрах -
Та нөгөө социалист гадаад орнуудаар явсан гэсэн ш дээ тийм ээ? Тэрийг дэлгэрүүлж ярьж өгөөч?
Баасанцэрэн -
Би нэг 2 удаа явсан.Нэг нь би өнөөдөх үйлдвэрчний төв зөвлөлийн шугамаар Сочид явж амарсан.Тэгэхдээ би энэ үйлдвэрчний хороонд байж байгаад үйлдвэрчний төв зөвлөлийн ажлаар шалгараад тэгээд Сочи руу 45 хоног явсан.... Тэр үед чинь аягүй гадаад явуулахгүй байсан ш дээ.Социалист орнууд руугаа л явуулдаг байсан юм.Тэгээд л 33 хоног би тэр хар далайд амарсан.Тэрийгээ би одоо ёстой нэг хамгийн сайхан нь л гэж бодож байгаа.Өнөө төрийн тэргүүн нар Цэдэнбал дарга, өнөөдөх одоо улс төрийн товчооны бүх гишүүд бүгд амарсан байгаа ш дээ.Амар, Гэндэн гээд нөгөө хувьсгалын эсэргүү гээд яриад байгаа ш дээ.Тэр улсууд чинь бүгд тэнд амарч байсан юм байна л ээ ш дээ.Гэндэнгийн тарьсан, Амарын тарьсан моднууд гээд пайзтай тийм мод бүр овог нэрээр нь Орос даяар өө их хамгаална.Энэ манай Улаанбаатар хот бол одоо зохион байгуулалт муутай л байна гэж бодоод байгаа юм.За би наанаас нь, эхлээд бид нар эндээсээ яваад Улаан-Үүдэд очиж байгаа юм.Улаан-Үүдэд очих дээр нэг Буриад хүүхэн бид нарыг тосоод авчихаж байгаа юм.Тэгээд бид нарыг чинь тийш нь улсаас тусгай бүр хоол унд өгөөд явчихна.Тэгээд цаашаа явж байгаад Эрхүүд очоод нэг Буриад уулзаад, Улаан-Үүдээс нэг Орос хүүхэн явж байгаа юм.Тэгээд 5 хоног явж байж Москвад ордог юм байна ш дээ.Тэрүүгээр явахад чинь.Чи одоо явсан л биз дээ тэрүүгээр? Тэгээд очоод 3 цагийн үед л ирсэн санагдаад, Москвад ирчихлээ, Москвад ирчихлээ.Тэгээд л бид нар чинь буусан.Тэгээд бид нарын чемодантай юмыг хүн ингээд яачихдаг юм чинь нөгөө рубль энэ тэрийг чинь чемодандаа нуугаад араар нь хийчихсэн байгаа.Тэгээд нөгөөдөхийг чинь хийчихээд, аа тэгээд нөгөө яасан чинь нэг бараан хувцастай хүн шиг л санагдаж байна.Ирээд бид нарыг нөгөө булааж авах гээд байдаг.Бид нар өгөхгүй чемоданаа ингээд татахгүй юу.Нөгөөдүүл чинь одо өнөөдөх луйварчид нь ирээд авах гэж бодсон юм байна л даа.Тэгээд татаад байсан.Тэгэхнээ чинь нөгөөдөх тэндээс нэг Орос хүүхэн ингээд манай тугийг барьчихсан, энтээ талд нь автобуснууд зогсчихсон.Тэр чинь 27 хүн байсан юм.Тэгээд нөгөөдөх чинь ор гэсэн.Тэгээд нөгөө чемоданаа тавьсан чинь нөгөө автобусны доогуур шиг юмнууд руу хийчихдэг юм байна ш дээ.Тэгээд нөгөө орсон хүн болгоныг 3 хүүхэн чинь бид нарыг хуваарилж оруулаад л, Москвад очиж хамгийн гоё зочид буудалд нь л буулгасан байх.Хичнээн давхар ч гэлээ.Тэгээд Москвад чинь 4-5 хоног Москвагын байдалтай танилцуулж байгаа юм.Тэгээд хэн гэж нөхөр байсан.Манай эрчим хүчний яамны сайд байсан юм.Өө нэрийг нь мартчихаж.Тэрийг би таньдаг юм л даа.Авгай нь надтай хамт ажиллаж байсан юм.Тэгээд нөгөөдөхийг дуудаад нөгөө хоёр чинь ч шууд хүрээд ирлээ.Тэгээд уулзаад би нэг жаахан гарын юмаа өгөөд.За яахав та энүүгээрээ хоёр хоног үзчих гээд.Тэгээд би эндээс ийм ийм юм авна гэсэн манай охин төв эвлэлийн дэлгүүрээс ийм сажигнасан юм байдаг шүү дээ.Тийм юм аваарай гэж захисан чинь мөнгө авах уу? гэсэн чинь авахгүй, авахгүй.Та ямар ч байсан Сочид яваад ир.Сочид юм их хямдхан.Тэгээд би тэрэнтэй уулзаж явна аа гээд.Тэгээд 3 хоног ерөөсөө гадуур явсан.Тэгээд нэг өдөр өглөө Сочи руу ниснэ гээд нөгөө 3 хүн нь туслалцаад байж байсан л даа.Нөгөө Орос, Буриад хүүхэн.Тэгээд л нөгөөдөх нисэх боллоо.Онгоцоор ниснэ л гэсэн.Вагоноор явахгүй шууд онгоцоор нис гээд онгоцоор нисээд явсан.Явж очоод би дүлий болчихлоо.Дуулдаггүй.Тэгээд нөгөө надтай хоёр хоёроор нь өрөөнд нь оруулсан юм.Тэгээд нөгөө бид нар чинь усанд ороод л юм хумаа янзлаад тавьж байна.Нөгөөдөх чинь буцаад ирэхэд алчуурыг дор нь сольчихно.Тэр чинь их том далай дээр, далай гэдгийг чинь би мэдэхгүй ш дээ.Нэг их тийм тэнгэрийн хаяа ч хаана байдаг юм.Тэр хар далай гэдгийг чинь ёстой нэг үзэхэд сайхан.Үнэн соёлтой.Тэгээд бороо орох дээр чинь нөгөө хувингаар ус асгаж байгаа юм шиг орно.Тэгээд эргэн тойрон өнөө яблоко, үзэм юу энэ тэр чинь бүгд ингээд айлын хашаанд газар ингээд уначихсан байгаа ш дээ.Тэгээд тэрэн дээр бид нарыг, Монголчуудыг нэг 2 давхар байранд оруулаад, бусдууд нь яахав.Тэрэн дээр 3500 хүн нэг зэрэг хоол идээд гарч байна гээд бод доо.
Ариун-Ундрах -
Пөөх яаж тэгэж үйлчилж чадаж байна аа?
Баасанцэрэн -
Тэр чадаж байна даа.Тэгээд нөгөө яахав столь дээр ирэх дээр... Одоо намайг ярьвал хүн худалч ярьж байна гэнэ.Улс улсынх нь далбааг тавьчихдаг юм.Монголчууд бол Монголынх, Болгарууд бол Болгар, Америк бол Америк гээд далбааг нь тавьчихсан.Далбаагаа хараад нөгөө улсууд чинь суучихна.
Ариун-Ундрах -
Аан ширээндээ юу?
Баасанцэрэн -
Тийм.Тэгээд тэрэн дотроо төрсөн хүн хэд вэ? гээд одоо бид нарыг явах хугацаанд ингээд 3-4 хүний нэр авдаг юм.Худлаа ш дээ төрсөн гэж одоо 8 сар болох дээр нь 8 сарын 20-нд төрсөн ч гэдэг юм уу...
Ариун-Ундрах -
Төрсөн өдөр үү?
Баасанцэрэн -
Төрсөн өдрөө тааруулчихна.Тэгээд тэрүүгээр нь ширээнийхэнд нэг торт өгнө.Бас өшөө ундаа гээд столь дээр зориудын тэрийг өгдөг байхгүй юу.Бүтэн торт өгнө ш дээ, ингээд хуваачихсан.Тэгээд л яахав миний төрсөн өдрийг тэмдэглэхээр тэр Сочийн чинь улсууд бэлэг өгнө.Бас хөөрхөн.Аа тэгээд тийшээ орохдоо нөгөө бид нар чинь байрандаа бас нэг ганц хоёр гадаадын улсуудтай танилцчихсан байгаа ш дээ.Нөгөөдүүл чинь очно.Тэд нарт яахав сувинер өгөөд л.Тийм сайхан юм байна л ээ.Тэгээд тэр далайд оруулах гээд аваад явлаа.Тэгээд бид нар нисч оччихоод тэндээ хоночихсон чинь нөгөө манай залуу тэгэхгүй юу.Чи ер нь юм хэлээд байхад нь би дуулахгүй л өнөө ороо засаад юм хийгээд байхгүй юу.Үгүй ээ та чих чинь дүлийрчихсэн байнаа гэнэ.Тэгэхнээ чинь тэгэж үү? гээд тэгнэ.Тэгэхнээ чинь нээрэн юм хэлэхлээр нь дуулахгүй байна аа.Тэгээд өглөө нөгөөдөх үйлчлэгч хүүхэндээ хэлсэн чинь өглөө эртхэн аваад явна гээд шууд бид нарыг чинь унаагаар дор нь аваад л аваачаад үзүүлсэн.Өнөө миний хамт байдаг залуу хамт явсан л даа.Тэгэхнээ чинь нөгөөдөх нэг их том тариур аваад ирлээ.Миний чихийг үзчихээд эмч нь.Тэгээд л үзэж байгаад эмч нь бургуйдаад л байна.Тэгсэн чинь нөгөө надтай цуг байдаг л за чихийг чинь бургуйдсан нэг бөөрөнхий юм гарлаа, нөгөө талаас нь бас нэг бөөрөнхий юм гарлаа.Бөв бөөрөнхий юм байна гэсэн.Нөгөө бөөрөнхий юм чинь задарчихлаа, задарчихлаа.Бид нар чинь хулхиа ухдаггүй учраас хулхи чинь ингээд хатуурчихсан байсныг өнөө хүчтэй онгоцонд суухад бөглөх ёстой юм байна л даа.Би нөгөө бөглөхгүй явсан чинь нөгөөдөх нь аваачаад цааш нь чихчихсэн.Тэгээд зүгээр болж байгаа юм.Тэгээд нэг эмч үзээд за одоо зүгээр яв гээд л тэгсэн.Тэгэхнээ чинь 2 бөөрөнхий юм гараад задарчихлаа задарчихлаа гээд л байсан хулхи байсан... Тэгээд маргааш нөгөөдөр нь далайд орохоор боллоо.Нөгөө хэдийг чинь бүгдийг нь аваад л явсан.Тэгээд бид нарыг аваачаад өө яваад байна, яваад байна.Хамгийн цаана очлоо.Наагуур чинь зүгээр тэр элсэн дээр хэвтчихсэн.Тэр гадаадыхан чинь аягүй их соёлтой ш дээ...Тэгээд л цаашаа явж хамгийн цаана нь очсон чинь Монголия гээд биччихсэн, жоохон цаагуур нь то татчихсан.Нөгөө манайхныг усанд муу учраас үхчихнэ гэж бодсон юм байлгүй.Тэгээд нөгөө тэндээ орсон чинь орлоо.Тэгээд цугаараа ирж ярилаа.Үгүй ээ тэр наана их гоё юм байна аа.Тэр далай дотор орж байгаад гараад ирэнгүүт нь энтээ талд нь ингээд бүр барьчихсан юмнууд чинь орохдоо өнөө кноп дарах дээр дээрээс нь шүршээд, угаагаад бүр энэ их соёлтой байдаг юм байна ш дээ.Тэр чинь бүр ер нь хачин гоё.Тэгээд маргааш нь тийшээ явах гээд нөгөө Орос хүүхэнтэй л бид нар яриад тийшээ яв гэх дээр нь бид нар явахгүй.Энд орно гэсэн за за гээд зөвшөөрөөд ороод.Тэгээд тэндээ бид нар орсоор байгаад ирсэн.Тэгээд төмөр замын нэг эмч хүүхэн.Би нэрийг нь мартчихаж.Тэр л байсан... Тэгээд л Баасанцэрээн би энд ирээд одоо 10-н хэд хонолоо.Шөнө унтах тусам бие хөнгөрөөд сайхан болоод байна.Би тэгээд тэр үед чинь мотоцикль унадаг байсан юм л даа.Тэгээд миний энэ хөлөөр шатаар дээшээ гарах дээр энүүгээрээ хатгаад бараг суучих дөхөөд байдаг байсан.Тэгээд тэнд очоод би ерөөсөө өвчнөөс цэвэр салсан.Тэр үеийн үе мөчний ийм тийм юм одоо ч гэсэн өвдөх юм байхгүй.Тэгээд л ерөөсөө 6 жил байна ш дээ яг залуу хүн шиг л явдаг юм байна л ээ.
Ариун-Ундрах -
Тэрнээс хойш уу?
Баасанцэрэн -
Тэр далайн ус, тэр далайн юм гэдэг чинь үнэхээр эмчилгээ байдаг юм байна л ээ.Манай эндээс чинь одоо хувь хүн бүр байнга очдог болчихсон улсууд байдаг юм ш дээ.Тэгээд бид нар хамтаар явж байсан болоод манай нэг сэргэлэн залуу байсан.Тэр хүнийг үнэ төлбөргүйгээр багдаа багтаагаад аваад ороод ирсэн.Хамт хооллоод л ороод ирсэн ш дээ.Зайтай улсууд чинь тэрийг хийнэ ш дээ.Тэгэж би тэнд амарсан юм аа.Тэгээд буцаж ирээд бид нар Москвад 3 хоног, 4 хоног байна уу даа бас дахиж юм үзээд тэгээд дэлгүүрүүдээр явсан.Тэгээд манай элчинд байсан тэр нөхөр намайг дагуулж ороод, тэгээд тэр өөрийнхөө ажлыг хөөцөлдөөд, Энэтхэг дэлгүүрээр ороод, тэр бүх л орох газруудаар төрийн дэлгүүрээдээр яваад, метрогоор нь явуулаад.Метрогоор чинь бид нар яваад сурчихсан л даа.Тэр чинь бас нэг 2-3 удаа эхлээд унацгаана.Энэ хойд өсгийн дээрээ яг цохиод л унах юм байна ш дээ хүн чинь.Дээш нь гараад бүр хичээж хичээж явж байгаад ... хойноо гишгээд пид хийтэл үсрээд унана.Бас инээдэмтэй юм болно.Тэгээд тэр Сочи дээр очоод үнэртэй шифр байна ш дээ.Үнэртэй ус чинь хэдхээн мөнгө шүү дээ.60 мөнгө, 70 мөнгө.Тэгээд бусад юмнууд бол аягүй хямдхан.Тэгээд тэр хар далай дээр уул, далай, хад асга гэдгийг би тэнд л одоо үнэхээр биширсэн.Тэгээд хар далай дээр очоод ингээд доор жигтэйхэн сайхан тэр тунгалаг ус урссан.Байгалийн үзэсгэлэнгийн хувьд бол ёстой үнэхээрийн ховор тийм л газар.Тэгээд тэр Германууд ирээд хар далайд Уралын нуруу гээд бид нар газрын зураг дээр нэг их том тараагаад тавьчихсан юмнуудыг заадаг байсан ш дээ.Тэр Уралын нуруунд чинь тулж очоод Германууд буцсан гэж байна л ээ.Цаашаа тэд нар бол дайн үзээгүй, нэвтэрч чадаагүй гэж.Тэр чинь нэг онгоцоор явна, нэг вагоноор явна.Өөр зам байхгүй.Тэгэхэд чинь тэр доор бид нар ингээд машинтай зогсоод ингээд харж байхад чинь төөөр дээр харагдаж байгаа юм ш дээ... Тэгэхэд тэрнээс л дээш байна ш дээ. 5-8 давхар.Тийм өндөр юм байгаа ш дээ.Тэгээд тэр хар уул гэдгийг чинь би тэнд л тэрийг үзэж л бишэрсэн.Тийм тийм гоё юмнуудыг тэр тухайн үед их сайхан ярьдаг байсан.Одоо мартчихаж.
Ариун-Ундрах -
Гоё л явсан байна тэ?
Баасанцэрэн -
Володо-Востокт бас нэг очиж амарсан.Володо-Восток чинь энэ манай Японы наад талын юу шүү дээ.Японы арал нь цаана харагдаж байгаа юм.Аан Япон Володо-Восток хоёрын дунд чинь нөгөө номхон далай байгаа.Тэр далайнуудад хилийг чинь том оо ийм дөрвөлжин байшин шиг хөөсөнцөрөөр ингээд хийчихсэн байдаг юм байна л ээ.Хилээ чандалж байгаа нь тэр.... Тэгээд тэнд чинь очих дээр тэрийг анх эхэлж нээсэн хүн одоо Оросын эрдэмтэн ингээд том оо гоё хөшөө босгоод тэнд алт шиг ингээд гялалзаж байдаг.Тийм хөшөө байсан.Оросын эрдэмтэн хэн ч билээ цэргийн генерал хүн.Тэгээд тэрийг ажаад байхад Хятадуудын очоогүй газар гэж байдаггүй юм байна ш дээ.Тэр Хятадуудыг устгаад л эзэлчихсэн юм шиг байна л ээ.Тэгэхдээ одоо ганц хоёр Хятадууд байна.Тэгээд нөгөө даваа ингэж ороод ингээд явдаг шүү дээ.Тэр дээр нь шууд зам тавьчихсан байгаа юм.Тийм гоё.Тэгээд хотод дэлгүүрт нь ороход би байна ш дээ.За байз 160 рублиэр, 160 рубль гэдэг чинь бага тоо ш дээ.Тэгэхэд чинь 37-38 гутал аваад гарсан байх аа.Тийм хямдхан байсан.Анх эхлээд нөгөө хаалттай байсан хил чинь чөлөөлөгдөөд Монгол хамгийн түрүүнд ирсэн гэдэг юм.Тэгээд дэлгүүрт нь ороход, тийм юмыг бид нар чинь нөгөө мэдэхгүй болох дээр цугаараа л нэг нэг шуудай гуталтай харьцгаасан... Сайхан сайхан.Зөв ажил хийгээд янз бүрийн юм хийхгүй сайхан амьдарвал хүн их л юм үздэг юм байна л ээ.
Ариун-Ундрах -
За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Баасанцэрэн -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.