Dorjpalam
![](../assets/images/interviewees/990261.jpg)
Basic information
Interviewee ID: 990261
Name: Dorjpalam
Parent's name: Demberel
Ovog: Hiad
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, politician, retired
Belief: Buddhist
Born in: Sergelen sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: cleaner
Father's profession: prosecutor
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
travel
NGOs
foreign relations
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Доржпалам гуай.
Доржпалам -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.За эхлээд таниас нэг 2 ерөнхий асуулт асууя.
Доржпалам -
За.
Ариун-Ундрах -
За эхнийх нь болохоор таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ? гэсэн асуулт байна.
Доржпалам -
Гүнээр нөлөөлсөн гэхээр чинь одоо...
Ариун-Ундрах -
Ямар нэгэн эерэгээр ч юм уу сөргөөр ч юм уу гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал болж байсан уу? Таны амьдралд.
Доржпалам -
Юу хэлмээр юм бэ дээ энэн дээр чинь... Байхгүй л байна л даа.
Ариун-Ундрах -
За дараагых нь болохоор та өөрийнхөө амьдралыг тийм бусдынхаас юугаараа ер бусын онцгой гэж боддог вэ?
Доржпалам -
Ер нь манай гэр бүлийн амьдрал бол нэг яахав ээ бусад айл, гэр бүлийн амьдралаас бол арай бичиг номонд арай ойрхон байсан даа.Манай хүүхдүүд ч гэсэн, бид хоёр ч гэсэн тэр ер нь тийм боловсролтой л доо.Эрхэмлэж явсан.Тэрүүгээрээ л онцлог болов уу гэж боддог.
Ариун-Ундрах -
За та нөгөө нэг анх уурхайд тэсэлгээчинээр ажиллаж байсан гэсэн ш дээ тийм ээ? Тэгэхэд нөгөө тэсэлгээчний курс төгссөн гэсэн.Тэр үед янз бүрийн курсууд байдаг байсан уу?
Доржпалам -
Байдаг байсан.Яг энэ их уурхайн дэргэд, уурхайчдад мэргэжил олгодог сургалтууд явдаг байсан юм.Тэнд одоо хэдэн сар юм уу, 2 сар юм уу курст сураад үнэмлэх авдаг.Тэр тэсэлгээчин чинь зэрэгтэй. 1,2,3-р зэрэгтэй дотроо.Тэгэж мэргэжил эзэмшдэг юм.Тэгээд анх уурхайд ороход Раднаа гээд нэг настай тэсэлгээчин хүн байсан.Тэрэнд шавь оруулаад дагалдуулж тэгэж сургаж, сурсан.За маркшейдерт бол яахав.Би маркшейдерт очоод маркшейдер чинь дандаа мэргэжлийн улсууд байдаг.Тоо их боддог ажил ш дээ.Ялангуяа нөгөө тригнометр их бодно.Sin, cos, ctgx äàíäàà ºíöºã õýìæèæ, ºíö㺺ð òýãýæ ÿâäàã.Òýð ¿åèéí ìàðêøåéäåð¿¿ä äýýä ìýðãýæèëòýé õ¿í ÷ áàéñàí.Ãîëöóó Ǻâëºëòºä êóðñýýð äàäëàãàæñàí òèéì ë óëñóóä áàéñàí äàà.Òýãýýä ñ¿¿ëä íü 65 îíîîñ Ëåíèíãðàäàä õîéíî òºãññºí äýýä ìýðãýæèëòýé ìàðêøåéäåð¿¿ä èðæ áàéñàí.Òýðíýýñ ºìíº äàíäàà Ǻâëºëòèéí ñóðãàã÷ íàð àæèëëàäàã òèéì áàéñàí.
Ариун-Ундрах -
Òýãýýä òýð òýñýëãýý÷íèé êóðñýýñ ãàäíà áàñ ÿíç ÿíçûí êóðñ áàéíà òèéì ýý?
Доржпалам -
ªº áàéëã¿é ÿàõàâ.Óóðõàéí öàõèëãààíû, ìåõàíèêèéí, çàñâàð÷íû ãýýä áàéäàã áàéñàí.
Ариун-Ундрах -
Òà áîë ººðºº ë òýð òýñýëãýý÷íèéõèéã íü ñîíãîñîí þì óó òèéì ýý?
Доржпалам -
ßàõàâ òýð ¿åä ë óóðõàéä îðîõîä ë òýð ÿíç á¿ðèéí àæèë áàéñàí ë äàà.Òýãýýä òýð òýñýëãýý÷èíä íü îðâîë áàñ àðàé àæëûí öàã ýíý òýð áàñ ãàéã¿é ë äýý.Òèéì áîëîìæèéí àæèë áàéñàí.Òýãýýä áè õàìãèéí ãîë íü íºãºº îðîéí ñóðãóóëèàð ñóðäàã áàéñàí ó÷ðààñ áàñ àæëûí öàã, ýýëæýý çîõèöóóëæ áîëîõ àæèëä îðîõã¿é áîë.Òýñýëãýý÷èí 3 ýýëæòýé ë äýý.ªäºð ºã뺺, øºíº, îðîéí ýýëæ.Òýãýýä íºãºº îðîéí ýýëæèíä áîëîõîîð îðîíäîî ººð õ¿í ººðèéíõºº ýýëæèíä àæèëëóóëààä.Òýãýýä ñóðãóóëüäàà 7 õîíîãò 4 ºäºð ñóðãóóëüä ÿâäàã áàéñàí.Òýãýæ çîõèöóóëæ ÿâäàã ë áàéñàí.
Ариун-Ундрах -
Àà îþóòàí áîëñîí õîéíîî þó?
Доржпалам -
¯ã¿é ýý ¿ã¿é ýíý Íàëàéõàä îðîéí ñóðãóóëüä ñóð÷ áàéõäàà.Îþóòàí áîëîõäîî áîë àæèë õèéæ áàéãààã¿é ë äýý.ªäðººð ñóð÷ áàéñàí.
Ариун-Ундрах -
Òà íºãºº îþóòàí áàéõäàà ýíäýýñ þó… õîòîä áàéäàã áàéñàí áèç äýý òèéì ýý?
Доржпалам -
Ãýð Íàëàéõä áàéñàí.Òýãýýä ýíäýýñýý ºäºð áîëãîí àâòîáóñààð õè÷ýýëäýý ÿâäàã.
Ариун-Ундрах -
Àà ýíäýýñ ÿâäàã þì óó?
Доржпалам -
Òèéì.Òýãýõýä àâòîáóñ õîò ýíý õî¸ðûí õîîðîíä íýã òàëäàà 4 òºãðºãººð ÿâäàã áàéñàí.Òýãýýä ë ºã뺺 ÿâ÷èõààä ë õè÷ýýë 3 ºíãºðººãººä òàðíà.Òýãýýä ë õ¿ðýýä èðäýã.ßàõàâ äàâòëàãà, ÿíç á¿ðèéí àðãà õýìæýýòýé áîë æîîõîí îðîé òýãýýä èðíý.Âàãîí áàñ ÿâäàã áàéñàí.Òèéì ñóóäëûí âàãîí.
Ариун-Ундрах -
Òýãýæ ÿâàõàä ÿäàðäàã áàéñàí óó? Ãàéã¿é áàéñàí óó?
Доржпалам -
¯ã¿é ýý çàëóó áîëîîä íýã èõ òîîäîãã¿é ë áàéñàí.Õàìãèéí ãîë íü òýð ¿åä ÷èíü îäîîã áîäâîë õ¿éòýí áàéñàí þì øèã áàéãàà þì.ªâëèéí ìàëãàé ýíý òýðèéí ÷èíü ÷èõèéã íü áóóëãàæ ºìñºõã¿é áîë õºëä÷èõ ãýýä ë áàéäàã.Îäîî ÷ ìàëãàéíû ÷èõ ýíý òýð áóóëãàõã¿é ø äýý.Äóëààõàí, õàðüöàíãóé èõ äóëààí áîë÷èõñîí.Òèéì ë áàéñàí.Òýãýýä ÿàõàâ ºäºð ãóàíçààðàà õîîëëî÷èõíî.Òýãýýä ë ºã뺺 ÿâààä îðîé èðäýã òèéì ë áàéñàí.Òýãýýä íºãºº îþóòíû äîòóóð áàéð õîâîð áàéñàí ø äýý.
Ариун-Ундрах -
Òýð ¿åä ¿¿?
Доржпалам -
Òèéм.Хºäººíèé õ¿¿õäûã îþóòíû áàéðàíä àâíà.Õîò, íàëàéõ ýíý òýðèéã áîë àâàõã¿é ë äýý.Нºãºº õ¿ðýëöýý ìóóòàé ó÷ðààñ.Òýãýýä ÿàõàâ ýý áàñ 3 êóðñäýý áàéíà óó íýã îþóòíû áàéðàíä õàãàñ æèë ñóóñàí ë äàà.Òýãýýä áóñàä ¿åäýý ýíäýýñýý ÿâààä ë ä¿¿ðãýñýí.
Ариун-Ундрах -
ͺ㺺 ýíäýýñ ÿâàõàä íºãºº öàã èõ àëäààä áàéãàà þì øèã ñàíàãäààä ìèíèé õóâüä òýãýýä æààõàí óóð õ¿ðýýä áàéäàã áàéõã¿é þó.Òàíû õóâüä òýãэæ áàéñàí óó?
Доржпалам -
Ýíäýýñ åð íü ýíäýýñ ÿàõàâ äýý цàг îð÷èì ë ÿâíà ø äýý \40 ìèíóò\.Õîòûí ç¿¿í òàëààñ îäîî Бàÿíõîøóóíààñ ÷ áàéäàã þì óó 1-ð õîðîîëëîîñ õîт ороход чинь бараг л Налайхаас хот орохтой тэнцэж байгаа ш дээ.Нөгөө автобус нь зогсоно, хүлээлгэнэ.Буудал болгон дээр л зогсоно.Тэгсээр байгаад тийм.Одоо бол ч харьцангуй хурдан явж байна ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд та тэр анх тоо, физикийн ангид орсон ш дээ тийм ээ?
Доржпалам -
Тийм.
Ариун-Ундрах -
Ор гэсэн гэсэн ш дээ тийм ээ? Тэр яагаад заавал тоо, физикийн ангид гэсэн юм бол?
Доржпалам -
Би их сурлага сайтай байсан байхгүй юу.Тоо, орос хэл тэгээд л физикт.Тэгээд намын хороо тэр үед чинь намын хороонд дээд сургуулийн хуваарь ирдэг байсан байхгүй юу.Тэгээд намын хороо яахав Доржпалам ажил ч хийж байгаа, аа тэгээд сурлага сайтай.Энэ 2 анги нь тунарч үлдчихээд байна.Хүмүүс яахав орох нь ороод тэр тооны ангиас жоохон айгаад тунарч үлдчихсэн байсан болов уу л гэж боддог юм.Тэгээд л намайг ор гэж, конкурс гэж тэгэж оруулж байсан байгаа юм.
Ариун-Ундрах -
Аан ер нь ямар ч үед тоо боддог хүн чинь ховор байдаг ш дээ тийм ээ?
Доржпалам -
Тийм тийм.Тэгээд бусад нь болохоор өөр өөр мэргэжил сонгосон.За тооны ангид орох нь орсон л байх л даа.Надтай хамт өдрийн 10 төгссөн Батмөнх гээд нэг хүүхэд хамт орсон юм.Бид хоёр нэг ангид.Тэр маань олимпиадад орж байсан л гэдэг хүүхэд ш дээ.Хагас жилээр хасагдчихсан ш дээ, шалгалтанд унаад.Тэгээд л явсан.Манайх чинь багшийн дээд анх 36-37 хүүхэд манай анги тийм байсан.Тэгээд төгсөхдөө 20 гаруй л хүүхэд төгссөн.Бусад нь тэгээд л явцын дунд шалгалтанд унаад хасагдсан.
Ариун-Ундрах -
Оюутан байхад ер нь ямархуу байсан бэ?
Доржпалам -
Оюутан байх сайхан ш дээ.Хамт олон, үе тэнгийн улсууд шуугиж хөгжиж, тэгээд сангийн аж ахуй явна.Ногоо төмс хураана, хадлан хадна.Сайхан байсан.Намрын ажил оюутан байхад сайхан л байна.
Ариун-Ундрах -
Оюутны ажилд бол жил болгон явах уу?
Доржпалам -
1-р курст би явахдаа л сангийн аж ахуйд явсан.Тариан дээр нөгөө үтрэм дээр тариа ингээд нуруулдаад, тэгээд бороо энэ тэрт чийг авбал хатаадаг тийм ажил.Тэр чинь бас оюутан намар 8 сарын хэдэнд ч явлаа.10 сарын 15-даар ирчихсэн ш дээ.Цалин өгдөг л байсан.900 гаруй төгрөгтэй ирж байсан.
Ариун-Ундрах -
Аа хэр удаан явсан бэ?
Доржпалам -
40-н хэд хоног явсан байх аа.
Ариун-Ундрах -
Тэгээд 900-н хэдэн төгрөгтэй ирсэн юм уу тэ?
Доржпалам -
Тийм.Тэгээд дараа жил нь Батсүмбэрийн сангийн аж ахуйд.Хадлан ч хадсан, намар төмс ч хурааж зоорилсон.Тийм л ажил хийсэн.Тэр бол хөнгөхөн л ажил.3-р курсдээ бол зүгээр 15 хоног дайчилгаанд явдаг байсан.1,2-доо бол 30 гаруй 40-өөд хоног.3-р курсдээ Хэнтий аймгийн Жаргалтайн суманд малын хашаа барьсан.Сайхан айраг уугаад, хонь идээд.Тэгээд бас нэгдэл мөнгө өгдөг байсан л даа.Тэгээд 500-аад төгрөгтэй ирж байсан.Оюутны намрын ажил чинь сайхан ш дээ.
Ариун-Ундрах -
Аан тэр үеийн сангийн аж ахуйнууд гэдэг чинь тэр нэгдлийн л байгууллагууд юм уу?
Доржпалам -
Сангийн аж ахуй чинь улсын байгууллага.Аа нэгдэл бол хоршоологчдын.Малаа нийлүүлээд, нийгэмчлээд ингэсэн.Тийм хоршооны байгууллага.Сангийн аж ахуй бол улсын өмч л дөө.Төр, улсын байгууллага байсан юм.Сангийн аж ахуйнууд голцуу үр тарианых л байсан л даа тэр үед.Үр тариа, төмс, хүнсний ногоо.
Ариун-Ундрах -
За.Та дараа нь тэгээд нөгөө комсмолын дээд сургуульд явж сурсан тэ? Аан тэгээд Москвад анх очих ямар байсан бэ?
Доржпалам -
Анх ч одоо тэр үед чинь хойшоо Зөвлөлт рүү л их явдаг байсан.Аа вокзал дээр гаргаж өгнө гэдэг чинь сүртэй юм байлаа ш дээ.Сүү цацаад л нөгөө муу вагоныг нь халтар болгоод л, уйлж унжаад л.Одоо бол гадаад явахад ч яахав дээ.За маргааш явна гээд нэг чимээгүй байж байгаад яваад өгдөг.Анх Москвад очиход тийм том хот үзээгүй юм чинь сүртэй л байсан л даа.Бид 13-уулаа очсон.4 эмэгтэй, 9 эрэгтэй.
Ариун-Ундрах -
Тэр улсын хэмжээгээр 13 хүн гэсэн ш дээ тийм ээ?
Доржпалам -
Тийм.
Ариун-Ундрах -
Аан тэрийг ер нь яаж шалгаруулж авсан бол?
Доржпалам -
Хотынх нь хотын эвлэлийн хороо, аймгийнхыг нь эвлэлийн төв хороо шалгаруулж аваад.Тэгээд шалгаруулж авсныхаа дараа эвлэлийн төв хорооны товчоогоор орно, хурлаар орно.Намын төв хороонд ч танилцуулагддаг байсан л байх.Тэгээд л явж байсан.Очоод комсмолын дээд сургууль ч яахав олон орны оюутан.Намайг байхад чинь 56 орны оюутан сурдаг их том сургууль.Тэр Москвагын зүүн урд талд байдаг юм.Тэгээд яахав тэр чинь степент авна.120 рублийн степенттэй.Тэр үед бол их л дээ.Зүгээр иргэний дээд сургуулийн степент бол 60 рубль л байсан ш дээ.Тэгээд манайх чинь 120 рубль.Аа цэргийн дээд бас их байсан.100 рубль, манайд арай хүрэхгүй.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр комсмолын дээд сургууль чинь яг улс төрийн чиглэлийн сургууль юм уу?
Доржпалам -
Тийм улс төрийнх.Залуучуудын хөдөлгөөн.Тэгээд залуучуудын дунд л ажиллах бүх төрлийн ажил зохион байгуулах, улс төр, хүмүүжил, сургалт, соёл, спорт тийм л чиглэлээр яадаг.Өөрөөр хэлбэл тэр үед чинь комсмол эвлэлийн байгууллага чинь тэгээд намын байгууллагад л дайчлан туслагч гэж, намын байгууллагын ажилд л туслах, залуучуудыг боловсролтой, мэдлэгтэй тийм өв тэгш болгож хүмүүжүүлэх л зорилт тавьж ажиллаж байсан.Тэгэхээр тэр үед ч бас тэрний үр нөлөө бол байсан л даа.Тэгэхэд залуучуудын хүмүүжил гайгүй байсан ш дээ.Одооных шиг ингээд л танхайраад л, архи уугаад л, ажилгүй ингээд л яваад байхгүй.Тэнд л анх жаахан хүмүүжлийн согогтой, гажигтай, дутагдалтай бол тэрийг нь хэлж зөвлөдөг, хүмүүжүүлдэг.Настай сайн, нэр хүндтэй хүмүүсээр халамжлан хүмүүжүүлэгч томилж ажиллуулдаг.Тэр нь үр нөлөө өгч байсан л даа, удаагүй.Одоо бол бас залуучуудын зарим хэсэг нь бол их хүмүүжил муутай л байна л даа.Хүмүүжлийн талаар сургуулиас эхлээд дугарахаа байчихсан ш дээ.Тэр үед чинь социализмын үед чинь сургууль хүмүүжил эрхэлсэн эрхлэгч, пионерийн удирдагч энэ тэр чинь дандаа л хүмүүжлийн ажил эрхэлж байсан учраас.Одоо бол сургууль тийм юмны орон тоо байхгүй учраас.Аа нийгмийн ажилтан гээд нийгмийн ажилтан гэдэг болчихсон л доо.Тэр бол яахав дээ гол нь нийгмийн талаас нь тусалж дэмжих, ядуу айлын хүүхдэд хувцас хунар, ном сурахыг нь халамжийн байгууллага, гадаадын тусламжийн байгууллагаас яах тийм ажил хийдэг болохоос яг тэр хүүхэд зөв хүмүүжиж байна уу? Зөв харьцаатай болж байна уу? Нийгэмд биеэ зөв авч явж байна уу? Ахмад настай хүмүүсийг хүндэтгэж байна уу? Тэр талаар бол дугарахаа бараг байчихсан байна ш дээ сургуулиуд.Тийм л ялгаатай.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр 50 гаруй орны улсаас сурдаг байсан гэсэн ш дээ тийм ээ? Тэрнээс Азиас зөвхөн Монгол байсан гэсэн.Тэр яагаад тийм байсан юм бол?
Доржпалам -
Одоо мэдэхгүй.Энэ Хятадаас байдаггүй байсан, ингээд л зүүн өмнөд ази энэ тэрээс байдаггүй байсан ш дээ.Тэгээд Европын орнууд, Латин Америк, Африк, Куб тийм л байсан.Тэгээд хоорондоо 7 хоног болгон уулзаж тийм харилцан ярилцлага хийж тэгэж уулздаг байсан л даа.Бүх орон ингээд солио солио хийгээд.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр гадаадаас ирсэн оюутнууд бүгдээрээ дотуур байранд байх уу?
Доржпалам -
Бүгд дотуур байр.Тэр чинь аймар том олон дотуур байртай.Хоолны газар гэдэг чинь одоо бүр том том ресторан шиг юмнууд.Спортын заал, хичээлийн байр гэдэг чинь нүсэр том.Ингээд бараг дүгнэж хэлэх юм бол Налайхын төв хэсэг шиг л юм байгаа.
Ариун-Ундрах -
Ер нь сургуулийн л орчин нь тэ?
Доржпалам -
Тийм.Хангамж, үйлчилгээ энэ тэр чинь сайн ш дээ.
Ариун-Ундрах -
Ммм тэгээд дотуур байранд тэр олон гадаад оюутнуудтай хамт байхад...
Доржпалам -
Үгүй ээ үгүй.Гадаадуудтай байдаггүй.Монголчууд Монголчуудтайгаа, гадаадынхан гадаадтайгаа өөрсний улс улсаараа байдаг байсан.2-3 байртай л даа.Улс улсаараа л хоорондоо гурвуулаа юм хоёулаа нэг өрөөнд л тэгэж.
Ариун-Ундрах -
Аанхан бас цөөхүүлээ байна тэ?
Доржпалам -
Тэххх.Тэгээд л тэр чинь номын сан, холбоо, дэлгүүр нь яг тэр юундаа л даа, комплекс.
Ариун-Ундрах -
Тэгээд хичээл нь орос хэл дээр явагдах уу?
Доржпалам -
Орос хэл дээр, тийм.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр бүх гадаад оюутнууд орос хэлтэй байсан гэсэн үг үү?
Доржпалам -
Орчуулагч нартай байсан.
Ариун-Ундрах -
Аан орчуулагчтай юм уу?
Доржпалам -
Тийм.Монголд 2 орчуулагч байсан.Нэг настай орос эмэгтэй, Лида гэж бас нэг орос залуу хүүхэн.Ленинградын дорно дахины сургууль төгссөн нэг залуу.Тэгээд Монголд элчингийн 3-р нарийн бичгийн даргаар удаан ажилласан даа.Телевизээр их гардаг байсан.Дараа нь энэ элчинд 90-ээд онд байсан ш дээ.Олон жил ажилласан, энд элчинд.Тийм 2 орчуулагчтай.Москвад ер нь тэр Монгол орчуулгын товчоо гээд том олон бүрэлдэхүүнтэй юу байдаг юм шиг байналээ л дээ.
Ариун-Ундрах -
Тэр орчуулагчтай гэхээрээ ер нь яаж ажиллана гэсэн үг үү?
Доржпалам -
Лекц, семинар энэ тэрээ нөгөө Монголоор хэлснийг багш орос болгож өгнө, багшийн заасныг Монголоор яадаг байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэгээд орон орноос өөр өөрийн орчуулагчтай байх юм уу тэ?
Доржпалам -
Өө тэр бол Оросын, Зөвлөлтийн дандаа Оросын улсууд орчуулагч нар нь.Куб гэхэд нэг Орос Куб хэл мэддэг хүн.Герман гэхэд бүгд л тийм байсан.
Ариун-Ундрах -
Та тэгээд өөр бас ямар ямар газруудаар явж байсан гэж ярьсан билээ?
Доржпалам -
За Ленинградаар явсан, за Москва орчмын тэр Владимир, Подолско, тэгээд л Астархан, Башкир.Башкираас чинь Татарууд байдаг юм ш дээ ихэнхи нь.Солват, Велэев, Страли тумак гээд хотуудаар явсан.Астарханаар эртний хот.Тэгээд л энэ Ази Энэтхэг рүү л худалдааны зам л хот.Волга мөрний эрэг дээр тэрүүгээр явсан.Караснадараар, Кубан, тэр Новосибирск гээд өнөө дайны юу гараад байдаг ш дээ.Тэгээд хар тэнгисээр тэрүүгээр явсан.Астархан каспийн тэнгисийн ойролцоо байдаг.Тэгээд Стоны 2-3 хотоор явсан.Стон чинь бас наагуураа Оросыг бодвол арай өвөрмөц л дөө.Тэгээд баруун тал нь дан ой.Стон чинь балтийн тэнгисийн эрэг дээр.Тэгээд тэр балтийн тэнгис, хар тэнгис, каспийн тэнгисийг чинь усан онгоцоор явж зөндөө л үзсэн л дээ.Явуулж үзүүлсэн.Балтийн тэнгист цэргийн усан онгоцоор явна, каспийн тэнгис нь нөгөө суудлын өндөр дээрээ ингээд хөл бөмбөг эд нар тоглоно ш дээ, битүү торлочихсон.Тийм нэг жуулчны л юу.Хар тэнгист бас явсан.Жижиг жижиг онгоцоор.Гоё л юм байна л ээ.Тэгээд Японд яахав тэр шиф хот, ажил төрлийн шугамаар явсан.Токиогоор дайраад Хокайдо арал, Саппоро хотын урд яг номхон далайн эрэг дээр жижигхэн хот л доо.Хүн ам цөөтэй, тэгэхдээ байшин барилга нь манай Налайхаас дутахгүй.Айл айл 1-2 байшинтай.Тэгээд таруу энд тэнд, нэг дор ингээд шавсан юм байхгүй.Тэгээд айлууд хашаандаа хувийн аж ахуйгаа эрхлээд цагаан будаа тарьдаг юм байна л ээ.Үхрийн аж ахуйтай юм байна л ээ, фермерүүд.Аа тэгээд ногоо жимс янз бүрийн юмтай.Тэр үхэр нь их сонин.Үхрийн мах нь манай малын мах чинь гадаргуу дээрээ л өөх нь байдаг ш дээ.Тэдний мах чинь яг нөгөө хиам шиг дотроо энэ тэндээ ийм цэгэн өөх нь тэгэж байдаг.
Ариун-Ундрах -
Яг хиам шиг үү?
Доржпалам -
Тийм, яг хиам шиг.Тийн тэр бэконэ гэдэг билээ тийм үүлдэр.Тэрийгээ дандаа шарж иднэ.Тийм л байна л ээ.Тэр гадна нэг хэсэг бөөн өөх байхгүй чинь сайхан л юм байна л ээ.Нэг их том том хар үхрүүд л.
Ариун-Ундрах -
Бүр зохицуулчихсан юм шиг өөх нь хүртэл...
Доржпалам -
Тийм.Тийм тусгай үүлдэр.Гоё.
Ариун-Ундрах -
Та тэр шиф хотууд гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
Доржпалам -
Би нөгөө тамгын газар ажиллаж байхад манай тамгын газраас хүсэлт тавьж, Японы талд хүсэлт тавиад тэгээд шиф болсон юм.Гасуда гээд настай хүн байсан юм.Одоо нас барчихсан, одоо 4 жил болж байна уу? тэххх.Япон хүн, токиод байдаг.Авгай нь Кейко Омана гээд тэр хоёр Налайхд ирсэн.Налайхд халамжийн, тусламжийн юм их авчирч өгдөг байсан.Кантьнер кантьнераар нь.Тэгээд тэр Гасута гэж тэр хүн тэр Японы хоттой Налайхыг шиф болгуулж өгсөн.Тэгээд анх Японы талаас 20 гаруй хүүхэд Монголд ирж амарсан юм, Налайхад, ийшээ Горхи, Тэрэлжид тэр зусланд очиж амраад, тэгээд л хотоор юм үзүүлээд тэгээд буцаасан.Тэгээд дараа жил нь манай эндээс бид 5-уулаа тэнд очиж, тамгын газрынхан очиж үзсэн л дээ.Жижигхэн тийм хот.Адууны аж ахуй ихтэй, хурдан морь их байдаг.Сул л адуу юм байна л ээ, хашаад бэлчээчихсэн.Тэгээд дотроо жүчээтэй.Тэгээд л тэр нэг их том том үйлдвэр харин байхгүй.Загас яадаг юм шиг байна л ээ.Тэр усан онгоцноос ингээд харахад ч гэсэн.Тийм л газар.Тэгээд тэрний дараа жил бас Японоос хүүхдүүд ирж амарсан.Одоо мэдэхгүй, одоо яаж байгааг мэдэхгүй.Токиогоос цаг гаруй нисэж байж 800 гаруй км л юм байна л ээ.Аа буцахдаа талыг нь усан онгоцоор, талыг нь онгоцоор нисэж Токиод ирсэн.Токиод ирээд бас нөгөө танил улсууд ирэх дээр Гасута ч байсан.Гасута хэдэн давхар байшин юм бэ? 4-5 давхар байшинтай.1 давхар нь дан Монголын нөгөө бэлэг дурсгал, өргөмжлөл, баярын бичиг, янз бүрийн дурсгалын зүйлээр тийм музей шиг юм байгуулчихсан байсан.Манай баруун аймгаар ч явж л байсан юм байна л ээ.Манай энэ ерөнхий сайд, ерөнхийлөгч энэ тэртэй ч авхуулсан зураг л байдаг юм.Тэгээд манай нөгөө Налайхын сумо Цэвэгням.Цэвэгнямын дэвжээнд очоод Ошима бил үү? Тийм ошима, дэвжээнийх нь нэр.Очиж үзсэн.Тэгээд тэр сумо-ын ордон очиж сумо барилдаан үзсэн.Тэгээд гадуур явсан л даа.Тэгээд л хүрээд ирсэн.
Ариун-Ундрах -
Тэр Японд бол бэлчээрийн мал гэж ёстой байхгүй байх тийм ээ?
Доржпалам -
Байхгүй.Ер нь Япон, Солонгост бэлчээрийн мал байхгүй.Дандаа л хашчихсан, тэжээдэг тийм.
Ариун-Ундрах -
Та тэр Орос болон Европын орнуудаар явж байхад ер нь ямар үйл ажиллагаагаар явдаг байсан бэ?
Доржпалам -
Дандаа туршлага судлах тэгээд тийм л ажлаар.Хувиар явж байгаагүй.Албаны шугамаар.
Ариун-Ундрах -
Одоо тэр туршлага судлана гэдэг чинь яг юу гэсэн үг вэ?
Доржпалам -
Яахав тэнд манайд аваад хэрэглэчих аятайхан ажлын арга барил байна уу? Тэгээд хийгээд бүтээн байгуулалтын талаар ч тэр, зүгээр зохих янз бүрийн спортын ч байдаг юм уу, соёлын ч байдаг юм уу арга хэмжээнүүдийн тийм ямар аятайхан хэлбэр байна.Тэрийг л судалж энэ өөрийнхөө эх орондоо ирж ажилдаа л хэрэглэх л тийм л зорилготой явдаг л байсан л даа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд яг Монголдоо ирээд тэр туршлагаа дэлгэрүүлж чаддаг байсан болов уу?
Доржпалам -
Өө тэр чинь яахав хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргана, тайлан дээд байгууллагадаа тавьдаг байсан ш дээ.Хэрэгжих нь хэрэгжинэ, 100% биш ч гэсэн.
Ариун-Ундрах -
Таарч тохирох нь л хэрэгждэг тийм ээ?
Доржпалам -
Тийм, манай нөхцөлд таарч тохирох нь хэрэгждэг л байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд бас нөгөө социалист уралдаан гэж яг ямар юм болдог байсан бэ?
Доржпалам -
Социалист уралдаан ч яахав одоо жишээлбэл одоо оёдлын үйлдвэр байхад энэ сард одоо 1000 костюм оёно гэвэл тэрийг нь биелүүлэхийн тулд ажиллаж, тэр бусад ажилчдыг нь урамшуулахын тулд цаад төлөвлөгөөгөө ингэж биелүүл, тийм урамшуулал өгнө, цалинг чинь тэгэж нэмэгдүүлнэ, тийм шагнал өгнө, гадаадад явуулна, юм үзүүлнэ гэж тэгэж урамшуулж идэвхижүүлдэг тийм байсан.Социалист уралдаан чинь маш их үр дүнтэй, улсын хэмжээгээр том юм болдог байлаа ш дээ.Үйлдвэрчний төв зөвлөл ерөнхийд нь гардан зохион байгуулна.Сайд нарын зөвлөл ч ордог, эвлэлийн төв хороо ч ордог тийм 4 байгууллагын ... Тэр л одоо урдаа тавьсан зорилтыг л биелүүлэх тийм л юманд хөшүүрэг болж өгдөг байсан.Зүгээр малчин байхад малаа өсгөх, төлөө одоо 100% авах ч байдаг юм уу, аа ноос үсээ бүрэн авах, сүү саалиа бүрэн сааж цөцгийн тос үйлдвэрлэх.Тэрийг биелүүлүүлэхийн тулд идэвхижүүлж өгдөг тийм байсан.Одоо ч байгаа ш дээ..... том том шагнал өгдөг.Тэгээд л зун, намар чинь нөгөө социалист уралдаанд түрүүлсэн улсаа гадаадад их явуулдаг байсан ш дээ.Европын социалист орнуудад, Оросод 14 хоног, 1 сараар ингээд яваад юм үзүүлдэг.... Малчин залуучууд, малчид энэ тэр их явдаг байсан, үйлдвэрийн ажилчид их явдаг тийм л байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр социалист уралдааныг яг үнэн зөв шүүж үнэлдэг байсан уу?
Доржпалам -
Тэгэлгүй яахав.Үнэнч, одоо иймээ тийм арын хаалга ёстой байхгүй.Тэгээд шат шатны хурлаар нь хэлэлцүүлээд шалгаруулаад тэгээд дүгнэдэг.
Ариун-Ундрах -
Хүмүүсийг идэвхитэй ажиллахад л нөлөөлдөг байсан уу? Тийм ээ?
Доржпалам -
Тийм идэвхижүүлэх, урдаа тавьсан тэр төлөвлөгөө зорилтыг биелүүлэх л арга хэмжээ болж байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд таныг нөгөө намын дээд сургууль төгссөний дараа нөгөө хуваарилсан гэсэн ш дээ тийм ээ?
Доржпалам -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэгэхэд нөгөө та Говь-Алтай руу ч бил үү явахгүй гэж байгаад яагаад заавал Дундговь руу явахыг зөвшөөрсөн бэ?
Доржпалам -
Говь-Алтай, Дорноговьд үйлдвэрчний зөвлөлийн даргаар.
Ариун-Ундрах -
Аанхан, албан тушаал байсан юм уу?
Доржпалам -
Тийм.Аймгийн үйлдвэрчний зөвлөлийн дарга.Аа Дундговь бол намын ажил байхгүй юу.Тэгээд би намын ажилдаа үлдэх сонирхолтой.Тэгээд намын ажил нь тэр үед арай дээгүүр том нөлөөтэй, эрх мэдэл арай зөндөө их байхгүй юу.
Ариун-Ундрах -
Хаашаа явах нь биш зүгээр албан тушаал нь л байсан юм уу?
Доржпалам -
Тийм.Цалин ч гэсэн их байхгүй юу.Аймгийн үйлдвэрчний зөвлөл тэгэхэд 800 авдаг байсан байх цалин нь.
Ариун-Ундрах -
Тэр үйлдвэрчний эвлэл гэдэг чинь намтай холбоотой байгууллага биш юм уу? Би болохоор намаас л тэр үйлдвэрчний зөвлөлийг чинь удирддаг юм бодоод.
Доржпалам -
Үгүй.Тэр чинь өөрөө гишүүнчлэлтэй.Татвараа хураана.Өөрөө хуралтай, өөрөө бага хурал, бүгд хурал, их хурлаа хийж удирдлагаа зохион байгуулалтаа сонгодог тийм байгууллага байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгэхээр чинь үйлдвэрчний эвлэл чинь яг юуг, ямар хүмүүсийг хамарсан, ямар байгууллаг билээ?
Доржпалам -
Одоо бүх л ажиллагсад, ажилтай улсууд, үйлдвэрт ажиллаж байгаа л конторт алба хааж байгаа улсууд.Тэгээд тэдний эрх ашгийг хамгаална.Тэгээд рашаан сувилалд явлаа ч гэсэн явсан ч гэсэн хөнгөлөлттэй тийм байсан байхгүй юу, нөгөө татвар өгдөг тийм.Одоогын үйлдвэрчний эвлэл бол яахав хөдөлмөрчдийн эрх ашиг талаасаа л ажиллаж байна ш дээ.Тэгэхээр чинь тэр үеийн үйлдвэрчний эвлэл олон талаасаа.Сургалт, тэгээд уралдаан одоо бүх л талаасаа байсан юм.Одоо бол яахав хөдөлмөрийн хууль яаж зөрчигдөж байна, цалин хөлс нь олгогдохгүй байна уу? Эрх нь яаж? Хөдөлмөр хамгаалал тэр талаас нь.Аа тэр үед ч хөдөлмөр хамгаалал гол асуудал байсан.Үйлдвэрчний хариуцдаг ажил байсан.Одоо бол зөвхөн эрх ашиг нь зөрчигдөж байна уу? Тэр талаасаа л ажиллаж байна.Цалин хөлс нь бага байна уу? Их байна уу? Олгогдож байна уу? Хөдөлмөр хамгаалал яана? Ажлаас буруу халчихвуу энэ тэр гээд.Тэр үед ч бас энэ ажлаас буруу зөрүү халах чинь үйлдвэрчний эвлэлийн бас нэг л ажил байсан байгаа юм.Тэгээд л рашаан сувилал энэ тэр зөндөө л дөө.Энэ улсын бүх амралт үйлдвэрчний мэдэлд байсан ш дээ.Энэ Тэрэлж, Сонгино, Батсүмбэрийн амралт гээд л хаана л амралт байна том том дандаа үйлдвэрчний байгууллагын мэдлийн өмч хөрөнгө байсан юм.50% хямдарсан үнээр явуулдаг байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харилцдаг байсан бол?
Доржпалам -
Одоо албаны шугамаар явахаас жирийн хүн бараг явдаггүй байсан юм чинь.Яахав гадаадад ах дүү нь байдаг бол нэг юм хөөцөлдөж байгаад л явдаг байсан байх.За гадаадад эмчлүүлэх хүн бол явдаг л байсан.Тэгээд ингээд албаны туршлага судлах, курс сургуульд явах энэ бол тэгээд л явдаг байсан.Зүгээр нэг жирийн хүн бол тэр болгон яваад байдаггүй байсан.
Ариун-Ундрах -
Аан Монголд тэгээд бас Зөвлөлтөөс өөр ямар ямар улсын иргэд ирдэг байсан бол?
Доржпалам -
Тэр үед чинь Венгер байсан, Болгар байсан, Польш байсан, Чех байсан.Манайд дандаа.Тэр эднүүд яагаад гэвэл мэргэжилтнүүд.Польш гэхэд одоо эн шилний үйлдвэрт Польшууд хөрөнгө оруулалтаар сэргээж тохижуулсан.Анх бол Хятад бариад, дараа нь Орос болоод, дараа нь Польш яагаад тэгээд Польшууд байдаг байсан.За Болгарууд гэхэд чинь одоо жимсний аж ахуй, гахайн аж ахуй одоо юу юу билээ дээ баахан юм байгуулсан байдаг юм.Герман гэхэд чинь л одоо тэр Батсүмбэрийн сангийн аж ахуй, нөгөө төмс хүнсний том аж ахуй ш дээ.Тэрийг одоо байгуулсан, тохижуулсан.Тэгээд л Унгарууд чинь одоо хаана байсан юм бас манайханд зөндөө юм хийсэн.Үрмин гэхэд чинь л 1-р эмнэлэг энэ тэр.Тэгээд тэрнйихээ шугамаар нөгөө мэргэжилтнүүд ажилладаг л байсан л даа.Вьетнам ч л байсан л байх, Хятадууд байсан, одоо Европын орнуудаас чинь Польш, Болгар, Рүмин өшөө ямар ч улс байсан юм бэ дээ.Чехүүд л байсан лав.Соц орнуудаас бараг л бүгд байсан байх.
Ариун-Ундрах -
За эцэст нь асуухад та ингээд өнөөдрийн энэ өндөрлөгөөс өнгөрснөө харж байхад таны амьдралын хамгийн гол зорилго нь юу байсан бэ?
Доржпалам -
За миний амьдралын гол зорилго яахав дээ.Улсууд бол ингэж хэлдэг юм байна л ээ.За би улсад хэдэн жил ажилласан, харсангүй үзсэнгүй гэж.Тэгээд эх орныхоо л төлөө зүтгэсэн л юм яриад байдаг юм.Би бол тэр нь 1-р зүйл биш байх аа.Гол нь ажиллаж сайн сайхан амьдрахын төлөө л тэр л зорилгын үүднээс ажиллаж байгаа ш дээ хамгийн эхэнд.Мэдээж тэгээд ажиллаж байгаа юм чинь цалингаа аваад улсдаа л ажилллаж байгаа.Тэгэж манайхан бол ихэнхи улсууд бол тэгэж л ярьдаг.Аа би улсад тэдэн ажил ажилласан.Харж үзсэнгүй, шагнасангүй, урамшуулсангүй л гээд ярьдаг.Тэгээд хамгийн гол нь өөрийнхөө амьдралыг л авч явах, орон байртай, хоол ундтай, өмсөх хувцастай.Тэгээд үр хүүхдээ сайн сайхан байлгах гэж л амьдардаг л, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн гэж би боддог.
Ариун-Ундрах -
За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Доржпалам -
За баярлалаа.Өөрт чинь амжилт хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.