Naidansüren
![](../assets/images/interviewees/990262.jpg)
Basic information
Interviewee ID: 990262
Name: Naidansüren
Parent's name: Damdinsüren
Ovog: Bisüd
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: politician, grupt
Belief: Buddhist
Born in: Bayan-Uul sum, Govi-Altai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
education / cultural production
cultural campaigns
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Найдансүрэн гуай.
Найдансүрэн -
Сайн.Сайн байна уу? Хүү минь.
Ариун-Ундрах -
За сайн байна аа.Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Найдансүрэн -
Ерөнхийдөө материалтай нь танилцлаа.Зөвшөөрч байна.Болно.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Найдансүрэн -
За миний бие Дамдинсүрэнгийн Найдансүрэн гэдэг хүн.1949 оны 8-р сарын 5-нд Говь-Алтай аймгийн Баянуул суманд төрсөн.За бага насыг мөн л одоо бусдын хүүхдийн адилаар мал маллаж, эцэг эхдээ л одоо хамжаа дэмжээ өгч өссөн дөө.Тэгээд 8 насандаа Говь-Алтайн Баянуул сумын бага сургуульд орсон.Аа тэр үед бага, дээд, их гэж сумын төвд юм байгаагүй.За намайг сурч байх үед чинь одоо сургуульд суух хүн олддоггүй.Хүүхдээ сургуульд суулгадаггүй.Манай ангийн хүүхдүүд чинь одоо зарим нь 17-18-тай, зарим нь 8 настай, тэгээд зарим нь бараг 20 хүрчихсэн шахуу ийм л улсууд сурч байсан юм.Тэгэхээр одоо ер нь тэр тухайн үеийн нийгэм маань бас бичиг үсэг төдийлөн нэг айхтар яаж чадаагүй, хүмүүс одоо идэвхижиж чадаагүй.Тэрний одоо тэр цар хүрээ, юмыг бас мэдэрч чадаагүй байсан учраас голчлон л одоо мал аж ахуй дээрээ л хүүхдүүдээ байлгах сонирхол ихтэй ийм байсан юм аа.Тэгээд бага сургуульд 1959 онд ороод аа 64 онд Говь-Алтай аймгийн Баянуул сумын бага сургуулийн 4-р анги төгссөн юм.Тэгээд яахав нэг сайн дүнтэй төгссөн юм аа.Тэгээд тэрнээс хойш энэ 1967 он хүртэл би одоо амьдралын шаардлагаар сургуулиас гарсан.Бас одоо хамт байсан аав маань нас бараад, ээж маань одоо ганцаараа яаж ч болохгүй болоод тэгээд сургуулиас гараад.Тэгээд 67 он хүртэл сумдаа ажиллаж эхэлсэн.Бичиг номтой хүн бага гэдэг утгаар нь ч яасан юм уу суманд нэг эвлэлийн үүрийн дарга хийсэн... Тэгэхдээ тэнд бол яасан гэхээр одоо хажууд байсан хүмүүс бас удирдлагууд сайн улс байсан.Түүнээс одоо би бас тэр жоохон хүүхэд дөнгөн нэг хагас дутуухан нэг хэдэн үсэг бичдэг л ийм л амьтан байсан ш дээ.Тэгээд би 67, 68,69 он хүртэл энэ ажлыг хийгээд, тэгээд 69 оны 8-р сард ардын армид цэргийн алба хаахаар мордож байсан юм аа.Ингээд цэргийн албанд Дорноговь аймгийн Зүүнбаянгын 019-р анги гэдэгт очиж их бууны тасагт одоо байлдагчаар очсон доо, цэргийн албанд.Ингээд байлдагчаар 1 жил болоод 2 дахь жилдээ салбарын эвлэлийн үүрийн дарга хийж эхэлсэн.2 дахь жилээсээ эхлээд одоо ардын армийн улс төрийн сургууль гэж байсан.Тэр сургуульд шалгалт өгөөд тэнцээд тэр сургуульд орсон.Тэгээд тэр хооронд одоо би тухайн үеийн одоо социализмын нийгмийн тэргүүлж байсан МАХН-ын тэр сургалтанд орсон юм.Тэр чинь эвлэлийн сургууль, намын сургууль гэж 2 өөр байсан.Тэгээд намын ажилтных сургуульд ороод, эвлэлийн үүрийн дарга байсан учраас намын ажилтных нь сургуулд ороод.Тэгээд тэр анги байгууллага, салбартаа би үндсэндээ 2 жил сураад, 2 жил цэргийн алба хаагаад.Тэгээд цэргийн албыг 1972 онд хааж дуусгаад, сургуулиа 72 онд төгсөж байсан юм.Тэр үеийн чинь арми чинь одоо их сайхан байсан л даа.Очсон бүх хүмүүсийг бараг мэргэжилтэй мэдлэгтэй болгочихдог.Сувилагч, кино механикч, тэгээд л одоо техникч юу юу байдаг юм улс төрийн ажилтан ингээд бэлтгээд гаргаж байсан юм байгаа юм.Тэгээд би армид намайг одоо улираана гэж ярьдаг юм л даа.Улираана гэдэг маань өөрөөр хэлбэл офицер юм уу одоо тийм дэвшин ажиллах местенд үлдээч гэсэн юм.Үлдээе гэж гуйгаад тэгээд би тэнд үлдээгүй юм аа.Тэгээд тэндээсээ Зүүнбаянгын цэргийн оёдлын үйлдвэр гэж тэнд байгуулагдаж байсан юм.Тэнд эвлэлийн хороон даргаар ажиллаад, ингээд тэнд 1 жил болоод Налайх руу тэр үйлдвэрийг татан буулгаад.Тээвэрлэлт хол, зардал ихтэй, чирэгдэл ихтэй байна гээд.Тэгээд Налайхад одоо сонгон шалгаруулалт хийж тэнд болж байна гэж үзээд, энд ирэхэд одоо нэг эвлэлийн хороон дарга, нэг мастер, нэг механик одоо машин техникийн механик \оёдлын машины\.Бид 3 томилогдож ирсэн юм даа.Тэгээд тэрнээс хойш Налайхад суурьшиж байна.Тэрнээс хойш ер нь хаашаа ч хөдөлсөнгүй.За ингээд Налайхад ирээд би цэргийн оёдлын үйлдвэр гэдэгт одоо эвлэлийн үүрийн даргыг нь хийлээ, үйлдвэрчний хороон даргыг нь хийлээ.Үйлдвэр аж ажуй эрхэлсэн орлогч даргыг нь хийлээ.Ингээд нийт 14-15 жил ажиллаад тэгээд үндсэндээ тэндээс гарсаан.1985 онд Налайхын эрчим хүчинд эрчим хүчний байцаагчаар ороод нийт 6 сэр хэртэй энэ Налайхын эрчим хүчний байцаагч гэж яваад, тэрнээсээ хойш энэ хотын шугам сүлжээний улсын байцаагч гэж яваад, тэгээд эндээ мөн нэг 1 жил хиртэй болсон.Тэгээд сүүлийн 3 жил нь түлш эрчим хүчний яамны харьяа улсын байцаагч гэж ийм ажил хийж байгаад 5 жил болоод тэгээд энэ ажлаа өгсөн.Энэ ажлыг өгөх үндсэн шалтгаан нь юу гэвэл бие, эрүүл мэндээс болоод өөрөө бас элэг муутай.Тэгээд элэгний хагалгаанд ороод тэгээд энэ ажлыг одоо биеийн эрүүл мэндэд таарахгүй учраас энэ ажлыг өгсөн юм аа.За эрчим хүчинд мөн үйлдвэрчний хороон даргыг нь давхар хийж байсан.Энд нэг 4 жил хийсэн.За үндсэндээ би үйлдвэрчний байгууллагын ажлыг бол бас нэг 10 хэдэн жил хийсээн.Тэгээд энэ зарим жил нь багтаамжгүй юм шиг санагдаж байж магадгүй.Тухайн үедээ бас жижигхэн байгууллагын үйлдвэрчний хороо зүгээр хавсран гүйцэтгэх журмаар байсан юм.Түүнээс орон тооны бус.Тийм учраас тэр яг ажилласан жилдээ болох дээр зэрэг энэ чинь одоо хаашаа юм.Хэдэн жил үйлдвэрчний эвлэлд, хэдэн жил хаана юу хийчихсэн хүн бэ? гээд давхардаад байх юм гэсэн ойлгоц төрж магадгүй.За ингээд эндээсээ болиод би эрүүл мэндийн шаардлагаар 3 жил өвчний групптэй явсан.Тэгээд бие эрүүл болоод сүүлд нь энэ манай Налайхын захиргаа, одоо тэр үед бол район гэж явж байсан.Налайхын район дээр очиж тэр тухайн үеийн одоо тамгын газрын дарга байсан Буяндэлгэр гуайтай уулзаад ажил төрөл байна уу? гэсэн.Аа чи хорооны засаг дарга хийвэл хий дээ.Одоохондоо байгаа орон тоо маань тэр байна.Чи дийлэх үү? гэхээр нь за яахав үзье дээ гээд тэгээд хорооны засаг даргаар ажилласан.Хорооны засаг даргаар ажиллаад нарийн бичиг засаг дарга нийлээд 13 жил болсон, энд захиргаанд.Тэгээд захиргаанаасаа бас одоо бие эрүүл мэнд муудаад группт 2001 онд орсон.2001 онд ороод тэрнээс хойш одоо өнөөдрийг хүртэл би групттэй явж байна.
За тухайн үеийн нийгэм маань ер нь бол тэгээд манай Монгол орон чинь бичиг үсгийн соёл гэдэг юм түгээх гэж бас их сандарсан л даа.За тэр шинэ бичиг тайлна гэж юм болоод.Шинэ бичиг гэдэг маань одоо энэ кириллиэр бичиж, кирилль үсэг орж ирсний дараахан үе юм даа.Тэгээд энэ бүх хүмүүсийг чинь одоо бичиг номтой болгоно гэж хөдөө гэр, айлаар чинь одоо энэ өвгөн хөгшин, залуу, хүүхэд шуухад гэхгүйгээр адилхан одоо энэ 35 үсэг зааж, бас тухайн үед одоогоор бол 1-р ангийн хүүхэд шиг нэг ам- аа гэсэн бараг иймэрхүү залгаа маягын нэг юм сургаад, тэгээд нэг үнэмлэх өгч байсан юм.Тэр үед тэр хөгшчүүдэд.Сургуулийн бидэнд бол тийм юм байхгүй л дээ.Сургуульд суугаагүй бусад одоо бичиг номгүй хүмүүсийг тэгэж үнэмлэхжүүлж байсан юм.За ингээд энэ нийгэм маань яахав ээ бас нэг үеэ бодоход бичигтэй номтой хүнтэй болчихжээ гэж ийм ойлгоцоор яахав бас нэг нэрийн үсэгтэй л болж байсан юм даа.Одоо тухайн үеийн хүмүүс маань нэг халтар хултархан нэг өөрийнхөө нэрийг л нэг муухан шиг тавьчихдаг л ийм л юм.Нөгөө нэг кинон дээр гардаг шүү дээ.Тэр нэг шинэ үсгийн багш гэж тэрүүн шиг л юм болж байсан даа бараг.Тэгээд тэр бичиг үсгийн тайлсны дараа соёлын довтолгоон гэдэг юм явагдсан юм.За тэр үед чинь хүмүүс ус цасанд орно гэдэг юм байхгүй байлаа.Гэр орон нь тэр одоотой адилхан цагаан бүрээс даавуу гэж юм байдаггүй.Дандаа эсгий гэртэй, зуух байхгүй.Тулга гэж юмтай, ил гал түлдэг.Одоо би хөгшин аавындаа байдаг байсан.Одоо тийм зүгээр л одоо гэрт чинь ил гал түлээд л байж байдаг.За ингээд байж байсан тэр соёлын довтолгоон гэдэг юм өргөжөөд ирэх дээрээ зэрэг үгүй ядахдаа л хүн болгонд саван сойз хэрэгтэй болоод эхэлж байгаа юм.Саван хэрэглэх одоо хэвшилд оруулж эхэлж байгаа юм даа.Гар нүүрний саван, барааны саван гээд л за нэг гэрийг чинь одоо гоё болгоно гээд л будаж шунхдуулаад л, будаг юмыг нь цаанаас нь одоо өгч байсан юм даа.Тэгээд л айл болгон одоо дотуур цагаан бүрээс, цавагтай, гадуур цагаан бүрээстэй.Ингээд нэг бүгдээрээ нэг сайхан цагаан гэртэй улсууд болж эхэлсэн юм аа.Тэгээд ерөнхийдөө бол энэ соёлын довтолгооны үйл ажиллагаа ингээд ер нь манай улсын чинь явж байсан систем нь бол уг шинэ үсгээс эхлээд ингээд цааш нь шатчилаад шатчилаад, үечилээд үечилээд яваад байсан юм.За гэтэл тэрний дараа яасан гэхээр соёлын довтолгооны үйл ажиллагаа явагдаад ирэнгүүт зэрэгцээд хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч ирж байгаа юм.За энэ эрүүл мэндтэй холбоотой асуудал нь дээр үед чинь одоо бүдүүхэн ч үе байж.Бас хэцүү ч үе байсан байна.Арьс өнгөний үзлэг явагддаг юм аа.Одоо улс даяар л явагдаж байсан юм байгаа юм даа тэр.Тэгээд одоо арьс өнгөний үзлэг явуулаад л за тэр өнгөний өвчтэй тухайн тэр нийгмийн тогтолцооны л одоо хэв шинж юм даа.Түүнээс одоо хүний айлгүй авиргүй дээ биш байх.Арьс өнгөний өвчтэй хүн маш их олон гарч байсан юм, жигтэйхэн.Тэгээд одоо тэр улаан тариа гэдэг юм хийлгээд л.Одоо бодоход одоо пенцилин ч байсан юм уу, децилин ч байсан юм уу.Нэг жоохон ийм жижиг шилтэй тарианууд хийлгээд л зүгээр найр наадамд явж байгаа юм шиг бөөн бөөнөөрөө морьтой давхилдаад л.
Ариун-Ундрах -
Тариагаа хийлгэх гээд үү?
Найдансүрэн -
Тийм.Тэр чинь одоо албан хүчээр, хэрвээ хийлгэхгүй болдоггүй.Албан хүчээр хийлгэдэг тийм байсан юм.За тэгээд хир цэрээ угаах барих гээд л, ус цасанд орох соёл түгэж эхэлсэн дээ.Дараа нь төв суурин газар бас халуун устай болоод л, одоо урд чинь хөөрхий амьтад бас манай Монголын ард түмэн чинь ичимхий, бүрэг бас хэцүү байсан.Тухайн үедээ эмч докторт үзүүлнэ гээд л бас л өөрийнхөө хэр хэмжээгээр... Одоо манай нутагт бол хужир гэж юм байдаг юм.Тэгээд хөөрхий саван байхгүй.Тэгээд хужираар л нэг юм жаахан ингээд л хувцсаа угаагаад л.Үгүй ээ тэгээд хирийг нь авчихаж л байсан юм даа одоо яая гэхэв.Арай өмссөнөөс нь дээр л болж байсан юм байна.Тэгээд тэр саван сойз гэж юм гарч ирж, сойз гэдэг юмаар одоо энэ цагаан юмыг түрхэж байгаад ам хамраа угаадаг юм гэнэ ээ гэж ийм юм болж.Оо, сойз ч гэж мэдэхгүй.Саван гэдэг юмыг ч сайн учрыг нь олохгүй шиг байсан үе дээ.Тэгэж байгаад хүмүүс ингээд хэвшиж эхэлсээн.За ингээд тулга гэдэг юмыг халаад, тэр цагаан бүрээс солиход тэр тулга гэж ил гал түлдэг юмыг халаад бүх айлууд төмөр зуухтай болсон.За ингээд энэ төмөр зуух гээч юм эзэмшээд их сайхан болж байна аа гэж хачин юм гараад.За тэгтэл бас яахав энэ их гүрний одоо нөмөр нөөлгөнд тухайн үеийн ЗХУ-тай чинь ах дүү, хөрш ч гэж жигтэйхэн.Тэгээд найрсаг байсан учраас гутал хувцас солигдож эхэлсэн юм аа.Эр эмгүй, том жижиггүй л нэг их том том Монгол гутал өмсөөд л явдаг байсан ш дээ хөөрхий.Тэгэж байтал одоо шөвгөр хар гэдэг гутал ирсэн гэнэ ээ гэж.Тэр тухайн үеийн савхин гутал юм даа.Тэгээд тэр шөвгөр хар гутал ирж хөлд хөнгөхөн жигтэйхэн сайхан юм байна гэж улсууд Монгол гутлыг халж эхэлсэн юм.Тэгээд энэ ер нь хэрэггүй эд байж гээд.Тэгээд энэ Монгол гутлыг халаад, тэгээд ерөнхийдөө бас нэг одоо Европ хувцас руу орох үндсэн шинж тэмдэг нь тэгэж л эхэлсэн юм байгаа юм.За тэгээд тэр юу яагаад л.Европ хувцас руу ингэж орж эхлээд, бүр сүүлд нь ер нь бичиг ном руу орох, бичиг ном сонирхох, хүүхдээ сургууль соёлд суулгах энэ байдал руу нилээн идэвхижээд ороод ирж байгаа юм л даа.Тухайн үед чинь одоо бид чинь яадаг байсан гэхээр 7 төгсөөд л ерөөсөө дуртай хуваариа аваад л.Одоотой адилхан ингэж өрсөлдөж тэрсэлдэж, өчнөө мөнгө төгрөг төлж, эцэг эхээ одоо янз бүрийн юмаар эдийн засгийн хямралд оруулж сандаргаж байгаагүй юм ш дээ.Зүгээр шууд ороод л за тэр сургуульд орно гээд л ингээд хуваарь аваад явж байсан.Хуваарь бол элбэг байсан.Тухайн үед нөгөөх нийгмийн тогтолцоо хүн болгон тэр бас нэг их сурч байгаагүй, мэдэрч байгаагүй учраас тэр цааш нь улс орноо хөгжүүлэхэд бас одоо төр нийгмийн бодлогыг баримталж л одоо тэр боловсон хүчнийг өндөржүүлэх л гэж, олшруулах одоо нэг ёсондоо тоог нь нэмэгдүүлэхийн тулд тэр эрх чөлөөтэй байсан нэгд.Хоёрт одоотой адилхан хүн болгон сурах юмсан, мэдэх юмсан гэдэг ийм үйл ажиллагааны процесс хүн болгонд байдаггүй байсан учраас жаахан юм мэддэг сэргэлэн шиг хүн бол хүүхэд шуухадаа сургуульд явуулаад юм сургачихдаг.Барагтайхан хүмүүс нь бол тэгэж хэдэн мал дагуулж байгаад л тэгээд л насыг нь дуусгачихдаг тийм л байсан юм л даа.Аа тэгээд одоо болохоор тэр соёлын довтолгоо явагдаад, одоо тэр бичиг үсэг тайлах ажил явагдаад, тэгээд дараа нь.Би чинь анх сургуульд ороход чинь би дотуур байранд 8 настай хүүхэд орж байсан.Хэцүү хэцүү хөөрхий.2 талдаа нэг банзан модон наартай.Тэгээд хүүхдүүд бүгд зэрэгцэж унтана.Гэрэл гэгээ гэж юм байхгүй.Голд нь нэг их өндөр мод босгочихсон.Дээр нь нэг лаа барьчихна.Тэгээд нөгөө муу лааны гэрэлд шөнө хичээлээ хийх ч ээ аядана ш дээ.За тэгээд том хүүхдүүд чинь тал талаас гутал юмаар шидлээд л, ноцолдож зодолдоод хийлгэхгүй дээ.Хүүхдүүд чинь одоо тухайн үед л хүүхэд гэж явсан болохоор хүүхэд л юм даа.Тэрнээс намайг бодоход чинь нас бие гүйцчихсэн том том хүүхнүүд харчууд байсан ш дээ.Тэгээд харин сүүлдээ манай сургууль чинь нэг 2 цагаан байшин барьж, шинэ сургуультай болж.Гал зуух гэдэг маань бас л тэр ... шиг юм байгаа юм.Тэнд орж нэг дотуур байрны хүүхдүүд хоол иднэ.Харин хоол унд их хангалуун.Тэр чинь аргагүй ш дээ одоо ерөнхийдөө сургуулийн хэмжээнд 40-өөд л хүүхэд сурч байсан ш дээ.Тэгээд яахав хөдөө гадаанаас тэр сум суурингых нь гэрээсээ явчихна.Тэгээд хөдөө гадааны нэг 20 гаруй хүүхэд л одоо дотуур байранд байсан юм даа.Тэр үеийн тэр дотуур байранд одоо бас, уг нь бол тэр бас зөв л байсан байгаа юм.Дотуур байранд байсан хүүхдийнхээ хоолыг нь бэлдэж өгдөг, түлээг нь бэлдэж өгдөг байсан юм.Одоо сургуулийн хүүхдийн түлш буулгана гээд л аргал түлээг нь буулгаж өгөөд л.Хоол бэлдэнэ гээд бас нэг ганц хоёр малын мах өгч байсан ч юм уу яаж ч байсан юм.Аа тэгэхдээ бол тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг юм байгуулагдчихсан.Нэгдэл, нийгмийн хөрөнгө гэдэг юм бий болчихсон учраас нэгдэл бол одоо намар маш олон малыг заазалж, одоо муугаас нь нядалдаг.Тэгээд одоо тэр хүмүүст зардаг.Тэр дотуур байрны хоол унд бол тэрнээс хангагддаг ийм байсан юм.Гэхдээ тэнд чинь бас уг нь одоо яахав зүгээр ер нь одоо бараг л утга нь нэг юм даа.Одоо бол энэ сургалтын төлбөр гээд хүнээс мөнгө аваад байдаг юм.Аа тэр үед бол яахав бас нэг хүүхдийнхээ хоол ундны нэг ёсондоо мөнгийг нь төлчихөж байсан гэсэн үг шүү дээ.Идэх хоол, түлэх түлээ хоёрых нь.Тэгээд сүүлдээ дотуур байр чинь нэг овоо аятайхан болоод нэг төмөр ор тавьдаг юм аа, хүүхдүүдэд.Тэр ер нь их гоё юм тавьж байсан.Ямар юмаа гоё байхав дээ.Тухайн үеийн нэг хүүхдийн жоохон ор.Тэгээд маньдаа л хачин гоё юм байлаа.Нөгөөдөх дээр нь анхны шөнө нь би унтаад хоносон чинь нөгөө төмөр орон дээрээсээ өнхрөөд орон доороо уначихсан.Өглөө хүүхдүүд шуугилдаад байдаг.Би сэрсэн чинь тэр одоо хаана хэвтэж байгаа юм мэдэхгүй.Тэгэж байсан юм.Тэгээд тэр сүүлд нь харин манай нэг том залуу үгүй ээ чи наад орон доороосоо гараач ээ гэсэн чинь орон доороо хэвтэж байсан юм.Тэгээд нэг тэгэж нэг төмөр орон дээр унтаж үзэж бөөн баяр болж.Тэгээд тэрнээс хойш харин төмөр орон дээр унтаж хэвтдэг болж.Даавуу хэрэгсэл бол харин тухайн үедээ бас яахав ээ.Одоо тэр үед чинь халуун ус байхгүй ч гэсэн дотуур байрны хүүхдүүд чинь нэг төмөр ванн-д нэг галч ус халааж байгаад л бүгдийг нь нэг нэгээр нь цувуулж усанд оруулж байсан юм.Тэгээд л ерөнхийдөө л хүүхэд одоо тухайн үеийн тэр сурч байсан сургуулиас эхлээд л энэ соёл гэдэг юм харин жаахан түгэж эхэлсэн дээ.Тийм одоо сургуулийн хүүхдүүд ер нь арай соёлтой болчихож байгаа юм уу ухаандаа.За дээл хувцасны хувьд бол ерөөсөө одоотой адилхан тийм форм, тийм илүү дутуу юм ерөөсөө байхгүй.Би одоо нэг ногоон даалимбан цүнхтэй, ногоон таван хошуу хадчихсан.Хамгийн гоё цүнхтэй хүн нь би явж байгаа юм ухаан нь.Одоо хүүхдээ аминдаа л их гоё явуулж байгаа юм л даа.Тэгээд л одоо нэг тэрлэгтэй л ингээд явж байсан даа.Дээр үед чинь дандаа дээлтэй байдаг.Форм байхгүй.За харин тэгээд сүүлд нь нэг 2-р ангиас эхлээд нэг пионерт элсэнэ гэж харин галстук нэг зүүнэ дээ.Чадалтайхан хүүхдүүд, одоо жаахан чинээлэгхэн чадалтай хүний хүүхэд бол тухайн үед харин пансан даавуу гарч байсан.Пансан галстуктай их л гоё харагддаг байсан.За над мэтийн юм бол яахав ээ нэг улаан даалимба л, хүрэн улаан даалимбаар л одоо галстук хийж байсан даа.Тэгээд уг нь миний одоо тэр багын зурагнууд, тэр ангийн хүүхэдтэйгээ энэ тэр байсан зураг байсан.Одоо манай ангийн нэг хүүхэд энэ хот руу аваад явчихсан.Тэгээд би ч уулзаж чадахгүй юм.Тэгээд одоо манай сургууль чинь ерөөсөө юу байсан гэхээр 1-р анги, 2-р анги, 3-р анги, 4-р анги.Тэгээд ердөө захирлын өрөө, багш нарын өрөө энэ тэр гэж одоотой адилхан тийм тохьтой тухтай юм байгаагүй ш дээ.Тэгээд захирлын өрөө тэгээд бол оо.Тэгэж одоо сургуульд сурч байсан юм аа.Тэгээд сүүлдээ харин манай сургууль чинь 7 жилийн сургуультай болоод 65 онд ашиглалтанд орсон шүү.Тэгээд нэг 7 жилийн сургуультай болж.Тэгэж л одоо алхам алхамаар хөгжиж байсан юм.Аа ер нь тухайн үедээ бол энэ мөнгөний ханш бол, манай мөнгөний ханш өндөр байсан учраас одоо хүмүүсийн авч байгаа цалин одооны энэ хүүхдүүдэд хэлбэл дооглох байх л даа.Тэрүүгээр юу идэж ууж байсан юм гэж.Нэгдлээс одоо, нэгдлийн мал маллаж байгаад одоо тэтгэвэр гэж байдаггүй.Одоо тэтгэмж гэж юм өгдөг.Тэр нэг 30 төгрөг өгдөг байсан юм, хөгшчүүдэд.Одоо насны мөнгө гэж ярьдаг байсан юм даа.Одоо тэтгэвэр л ухаантай юм уу даа.Аа тэгэхэд чинь одоо бид нар чинь одоо энэ нийгмийн тогтолцоо, тэр үеийн нийгмийн тогтолцоо хоёрыг харахад мотоцикль чинь одоо 6000 төгрөгний үнэтэй байсан ш дээ.За дугуйтай мото гэж бас нэг юм байсан юм.Тэр нь бол нэг 3000-4000 төгрөгний үнэтэй байсан юм.Гэтэл одоо өнөөдөр чинь бараг кг мах 6000 хүрчихээ алдаад сандаргаж байна ш дээ.Шүдэнз чинь одоо хайрцаг нь 10 төгрөг байсан.Одоо өнөөдөр 30-40 цаас болчихоод явж байх юм.Ингэхээр энэ яахав ээ зүгээр зайлшгүй энэ нийгмийн тогтолцооноосоо болж, зүгээр ер нь бол ардчилал гэдэг юм байх ёстой.Угаасаа гарна, гарах ч ёстой.Тэгэхгүйгээр бол одоо бас өөрчлөлт гарах боломжгүй юм л даа.За ингээд нийгмийн давхарга маань ингэж явсаар байтал чинь ерөнхийдөө бас хүмүүс нилээн ухамсарлаж, их аятайхан болж байсан.Аа тэр үедээ одоо манайд чинь 5 багш л байсан юм даа.Манай сургууль чинь захиралтайгаа ингээд 4 ангийн 4 багш.Тэгээд л болоо, өшөө юм байхгүй.Тийм байсан юм.Тэгээд энэ тухайн үеийн ниймгийн... зүгээр миний хувийн бодол л доо.Хариуцлага өндөртэй.Ажлын хариуцлага өндөртэй, цаг их барьдаг тийм байсан.Аа хүмүүсийг хүмүүжүүлэхийн тулд одоо намын дугуйлан, үйлдвэрчний дугуйлан гэх мэтчилэнгээр янз бүрийн дугуйлангууд их явдаг.Дугуйлан таслах юм бол цалин мөнгийг нь тооцож хасдаг тийм байсан.Тэр үеийн чинь дээд мэргэжлийн улсууд 700 төгрөг л авч байсан.Дунд мэргэжлийх нь 400 төгрөг л авч байсан ш дээ.Угаасаа тэрнээс дээш 700 төгрөгтэй төрийн цалинтай хүн гэдэг чинь одоогоор бол 70-80 мянгатай дүйцэхгүй ш дээ.Тэгээд юмных нь үнэ ханш бас гайгүй байсан, бололцоотой байсан.Тийм учраас хүмүүсийн амьдралд хүрч байсан.Ийм байгаа юм.За хөгшин бид хоёр бол нийлээд нэг 40-өөд жил болж байна.Манайх одоо 8 хүүхэдтэй.Манай хөгшин одоо эмч хүн.Говьсүмбэр аймагт нэг жил эмч хийсэн.Налайхт ирээд сүрьеэд одоо нэг 10 гаруй жил хийсэн.Сүүлд нь сургуульд эмч хийж байгаад тэтгэвэрт суусан.За ингээд 8 хүүхэдтэй, 2 охин, 6 бандитай. За ер нь ингээд энэ нийгмийн тогтолцоог яг одоо өнөөдрийн байдлаар ингээд Налайхыг харахад л тодорхой харагдаж байгаа байхгүй юу.Яагаад? Юу нь гэхээр 2 хүнд үйлдвэртэй байсан газар өнөөдөр юу ч үгүй л хоосон хоцорлоо ш дээ.Тухайн үеийн тэр нийгмийн бодлого, тэр миний л хувийн бодлоор алдсан нь юу вэ? гэхээр хүнд үйлдвэрээ дагуулж хөнгөн үйлдвэр хөгжүүлж өгөөгүйн гай нь энэ гарч байгаа байхгүй юу.Тэгээд л хаачихангуут л одоо нам болж байна ш дээ.Бүгдээрээ л идэх хоолгүй суугаад байгаа юм чинь.Тэгэхээр ер нь тэр үеийн нийгэмд зүгээр яахав өмч, үзэл бодлын хувьд одоо хэн хүний юмыг дуртай хүн хулгай хийгээд байдаг ч үгүй байлаа.Хууль, хяналтын байгууллага нь бас их хүчтэй ажиллаж байлаа.Хүмүүсийн тийм бас бусармаг сэтгэлгээ байхгүй байсан.Энэний юмыг идчих юмсан, тэрний юмыг уучих юмсан ч гэдэг юм уу юу ч боддог юм бэ дээ тийм янз бүрийн үйл ажиллагааны, бусармаг үйл ажиллагааны сэтгэлгээ байхгүй байсан.Тийм учраас тухайн үеийн улсын маань хөрөнгө, юм хум бол бас зузаарч байсаан.Тэгээд сүүлд нь одоо энэ ардчилал гэж юм гарч ирээд нэг зад үсрээд, нэг хумхиж аваад нэг картын системд шилжиж барьж байна гээд баахан амьтан ноцолдуулав даа.Тэгээд би тэрийг боддог юм.Яахав нэгэнт одоо төр маань, улс маань одоо эргэлт гарч байгаа учраас тухайн үеийн тэр мэдээж бараа бааз бол тэр хоосон складтай байгаагүй юм ш дээ.Тэр бүх л юмнууд байдаг байсан.Тухайн үедээ бас тэр хэдий хэмжээний цар хүрээнд суув.Улс гүрэн гэдэг чинь өөрөө нэг эргэлтэнд орчихвол цаанаас нь бас тусладаг хүн гэдэг маань ховор болчихож байна ш дээ.Тэр улс хөл дээрээ зогсох ч юм уу, үгүй ч юм уу хэн хэнд зүгээр л юмаа өгөөд байхав.Тийм учраас тэр зүгээр бас хүмүүсийнхээ цаашид нь одоо амьдрах боломжыг нь алдагдалахгүйн тулд л нэг түр тийм картын систем гарсан болов уу гэж би боддог юм.Энэ бол зүгээр миний хувийн бодол.За тэгэх дээр одоо бол яахав энэ ардчилал хөгжөөд бас сайхан болжээ.Одоо олон улсын хэлтэй хүн их олон боллоо.Олон дээд сургууль төгслөө.Харин харамсалтай нь чанартай, чанаргүй гэдэг л юм байна.Одоо ингээд сургууль төгсөж ирчихээд хүн юм ороод суугаад юм асуух гэх дээр чинь одоо мэдэхгүй болчихож байгаа юм зөндөө л байна ш дээ.Харвал мэргэжил одоо олон онц тавьчихсан сайхан диплом гаргаад ирдэг.Тэгээд за хүү минь энийг тэгээдэх гэхээр л мэддэггүй л юм байна л ээ, зарим нь.Зүгээр би төгссөн хүн болгоныг тэгэж байгаа юм биш.Сургууль болгоныг муулж байгаа юм биш.Аа ер нь цаашдаа сургуулийг бас стандартчилах, аа сургуулийг чадваржуулах.Энэ олон дээд сургууль чинь одоо энэ Монгол улсад бас шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу? Энэ чинь хуучин МУИС ганцаараа байгаад бүх төрлийн мэргэжлийг төгсгөөд байсан ш дээ.Тэгэхээр одоо энэ ардчиллын буянаар бас хүмүүсийн мэдлэг, цар хүрээ, өөрийгөө авч явах гэдэг энэ системд чинь одоо нилээн хүчтэй орж ирлээ.Аа ерөнхийдөө бол хүнийг бас эрдэмтэй, номтой, соёлтой болгох юмсан гэдэг санаа ч бас салбар янз бүрийн нэгж дээр тавигдаж эхэллээ.Тэгээд их сайхан боллоо л доо.Одоо бол ер нь бид бол бодож байгаа юм, миний хувьд бодоход.Одоо энэ чигээрээ улс хөгжих бол ойлгомжтой боллоо.Маш их тэллээ, хүрээгээ их тэлж байна.Аа хийж байгаа бүтээгдэхүүний хувьд жаахан дулимагхан болоод байгаа юм уу даа.Тухайлбал одоо ингээд л радио телевизор сонсоод сууж байхад барьсан барилга нь, одоо сая хүлээж аваагүй барилга нь бараг нураад уначихаа биз дээ.Хүний машин дараад хаячихсан харагдлуу яалаа.Гэх мэтчилэнгээр одоо ер нь ямар нэгэн ажилд жаахан хариуцлага хэрэгтэй, чанар стандарт хэрэгтэй.Ийм юм хэрэгтэй байна.Энэн дээрээ л одоо манай улс анхаарвал бас ч хөөрхий олон түмэн маань бас одоо муу амлаж болохгүй л дээ.Ер нь одоо ядуурсан, зүдүүрсэн, хэцүүрсэн.Монгол орон бол хэзээ ч ядуурахгүй.Яагаад гэвэл энэ мал аж ахуй, энэ их хүн ам цөөтэй.Хүн амаас одоо даруй нэг нугалчихсан малтай, сүрэгтэй газар.Яахав зүгээр нэг олон улсын жишиг дагаад ч гэдэг юм уу, зүгээр улсынхаа хэлж байгаа үгийг дагаад ч юм уу жаахан ядуу зүдүү, хэцүү болж байна гэж яриад байгаа болохоос үнэн чанар дээрээ одоо ер нь тэр Монгол хүн бол ядрахгүй ээ, ядрах болоогүй.Монгол шиг баялагтай, Монгол шиг ийм... Даан ч Монголд байгаа энэ хүмүүс мэдэхгүй байна.Ургамал гэхэд одоо гаднаас л ёсон бусын эм аваад уугаад байдаг.Энэ чинь өвс ургамал гэхэд чинь одоо өчнөөн одоо төрлийн л юм байж байгаа ш дээ, жишээ нь.Тэгэхээр энийг мэргэжил мэргэжил, чиглэлээр чиглэлээр нь нийгэмшүүлэхэд, энэ улс орныг авч явахад бас төрийн бодлого хэрэгтэй байгаа байхгүй юу.Жишээлбэл эм зүйч гэхэд чинь одоо тэр ямар ургамал яадаг юм, юунд хэрэглэдэг юм, найруулга юу нь байдаг юм.Урд чинь тангаа бэлдээд хүнийг эмнээд байсан ш дээ.Судас барьж үзчихээд.Тэгээд бас болж л байсан тухайн үедээ.Тэр үед бол эмч доктор гэж нэг их сүртэй юм байгаагүй.Тэгэхээр энэнд бол бас болохгүй биш болж байгаа юм.Одоо тэгээд энд л зөвхөн манай Налайхыг хар.Дээр үед чинь одоо нэг түргэний тэрэг, хэдэн дарга нарын тэрэг л явдаг байсан зам ш дээ.Одоо өнөөдөр бараг багтахтай, багтахгүйтэй хүн болгон л машин унаад давхиж явна ш дээ.Тэгэхээр хөөрхий энэ улс эх орон маань бас ард түмэн маань ядуураагүй ээ, болж байна аа хангалттай.Ганцхан өөрснийхөө олж байгааг л зөв зохистой хэрэглэж чадаж л байвал болж байна.Аа сүүлийн үе рүү харин энэ архины асуудалтай нилээн жаал тэмцэл хийж байх шиг байна.Аа энэ бас их зөв байгаа юм.Энэ архи гэдэг юм.Би бол насаараа энийг хэрэглэж яваагүй, үзээгүй.Би тамхи ч татдаггүй, архи ч уудаггүй.Аа ер нь бол ганц нэг яахав дээ болсон болоогүй бас нэг удирдах ажил хийж байсан дүр зурагтай болохоор бас тухайн үеийн нийгмийн хүний сэтгэлгээ маань хүнд өөрөө одоо тийм сайхан харагдаж чадахгүй бол тэр удирдуулж байгаа хүмүүс муу байна ш дээ.Чи өөрөө улаан тамхичин байж намайг татлаа гэж хэлэх нь зөв ч юм уу? Тухайн үед чинь, дээр үед чинь одоо архичингуудын бүртгэл байсан ш дээ.Танай байгууллагад архи уудаг хэдэн хүн байна? Тамхи татдаг хэд байна? Татдаггүй хэд байна гээд.Тэгэхэд чинь одоо хүн их баригдаж байсан юм.Тэр тухайн үеийн хууль хяналт, тэр үеийн нийгмийн тэр бодлогонд бас хатуу юм шиг мөртлөө хүний төлөө л ажиллаж байсан.За өнөөдөр бол зүгээр тамхичин хэд байна? Архичин хэд байна? гэвэл ер нь нилээн тоо гарах байх.Яг үнэнээ хэлэхэд.Тэгэхээр энэ эрүүл биеэ ингээд бас нэг самууруулж хаяад байдаг асуудлыг л одоо ер нь жаахан анхаарах хэрэгтэй болчихож дээ.Энэ хүмүүс маань, иргэд маань.Энэ бол хувь хүний л асуудал.Түүнээс тэр нийгэм энийг архиа угаад бай гэж ам руу нь цутгаагүй ш дээ, төр маань цутгаагүй.Хууль тогтоомж их гарч байна.Хууль тогтоомжны үйлчлэлийн хүрээнд бол манай улс бас жаахан анхаарууштай харагдаад байгаа байхгүй юу.Өнөөдөр яаж байна гэхээр энэ хуулинд чинь эрүүгийн хууль гээд эрүүгийн байцаан шийтгэх хууль гээд байж байна.Энэ хуулинд чинь тэр насны ангилалд тохирсон юм байхгүй.Энэ ямар утгатай үг үү? гэхээр том хүний хууль, хүүхдийн хууль гэдэг юм зааг байхгүй.9 настай хүүхэд ч л байсан л 10-15 жилийн ялтай л юман дээр суучихсан л бол тэгээд л адилхан.Насанд хүрсэн хүн байсан ч адилхан.Тэгэхээр энэ хуулийг бол 2 маягаар тавиад насанд хүрэгчдийн хууль, насанд хүрээгүй хүмүүсийн хууль гэж жаахан заагтай баймаар санагдаад байдаг байхгүй юу.Нэг айлын ишиг аваад идчихсэн том хүн ч адилхан 5 жил, хүүхэд ч адилхан 5 жил ш дээ, жишээ нь.Тэгэхээр энэ хуулийн бодлого дээрээ манайхан анхаармаар ч юм шиг харагдсан.Олон улсын хэлбэлзлээр бас нэг аваад анхаарууштай юмнууд их л байгаа юм.Энэ төрийн тэргүүнүүд маань одоо гадагшаа их л явах юм.Бодвол сурж сурч байдаг байх.Ардчилал гэдгийг манайх ерөөсөө яг л энэ орж байгаа борооны үерийн ус шиг аваачаад задгай хаячихсан.Тэгээд хүний эрх гэдэг юм чөлөөтэй боллоо гэж яриад задалчихсан чинь тэр хуулиндаа захирагдах хүнгүй хэсэг сандарсан ш дээ энэ чинь.Харин одоо бол бас арай ч хумхигдаж байна.Тэгээд ардчиллыг чинь одоо энэ соёлтой орнууд, том гүрнүүд чинь системчилж явуулдаг.Жишээлбэл одоо энэ жил боловсролынх, тэрний дараа жил нь ийм, тэрний өмнө хуулийнх нь тогтолцоог боловсруулаад жин тан болгож байж ардчилал гээч юм явагддаг.Манайх бол тийм юм байхгүй.Ардчиллын хууль гэдэг юм байхгүй.Зүгээр л шууд задлаад хаячихсан учраас л энэн дээр жаахан алдаа гарсан л даа ерөнхийдөө.Тэгээд одоо яахав нэг жоохон хэмжээнд эмхэрц цэгцрэх тийшээ хандаж байх шиг байна.
За юуны өмнө таныг одоо би энэ их том их сургуулийн нэрийн өмнөөс надтай ирж, намайг хүндэтгэж, зориуд цаг зав гаргаж ингэж ирж уулзаж байгаад бас их баярлалаа.Тэгээд энэний цаана Монгол орны маань энэ хүн ам зүй, ёс зүй, аа энэ соёл, нийгэмшлийн талаар нь судалж байгаа тэр эрдэмтэд, тэр багш сэхээтэн нарт баярласнаа бас илэрхийлчихье.Аа цаашдаа бол энэ нийгмийн бодлого дээр одоо мэдээж энэ их том сургууль энэ хаа байгаа Монгол улсын хэмжээнд ингэж хүрч төсөл хэрэгжүүлж үйл ажиллагааны процесс явуулна аа гэдэг чинь энэ бол бас Монгол улсын хэмжээнд бол нэр хүндийн асуудал.Энэ бол жоохон орон.Хүн тоохгүй бол тоохгүй.Тэр том гүрнүүд хэрэгсэхгүй бол хэрэгсэхгүй л байна ш дээ.Тэгэхдээ жоохон боловч чадварлаг орон.Яагаад гэхээр одоо тэр Японы сумог хар.Монгол хүн л эзэмшиж байна.Өнгөрсөн жилийн олимпийг хар.Ийм жоохон орноос чинь одоо 3-4 хүн нь алт, мөнгөн медалийг нь аваад л орж ирж байна ш дээ.Тэр чадвартай орон.Манай ард түмэн чадалтай, чадвартай улсууд.Ганцхан зөв жолоодох, зөв авч явах л ийм л хэрэгсүүр хэрэгтэй байгаа юм.За ерөнхийдөө нэг иймэрхүү л юм байна даа.Миний амьдрал яахав, хувь хүний амьдралын хувьд.Аа зүгээр улс нийгмийнхээ хувьд бол таны надад танилцуулсан юман дээр зарим зүйл нь давхцаж байгаа байх.Зарим нэг зүйл нь бол бас орхигдож гээгдсэн байж магадгүй.Тэгээд дараа бол одоо таныг эргээд орхиж гээгдсэн зүйл ээ, та түрүүн надад өөрөө танилцуулсан.Би таньтай дахиж ирж ярилцлага авна аа гэж.Энэн дээр нилээн сайн судалгаа хийгээд тэгээд яахав ах нь одоо өөрийнхөө чадлынхаа хүрээгээр, мэдцийнхээ хүрээгээр.Би одоо өнөөдөр 61 настай.Мэдцийнхээ хүрээгээр одоо хариулъя.Тийм.Ийм л юм байна.Баярлалаа.
Ариун-Ундрах -
За байж байгаарай.Та нөгөө төрж өссөн нутаг усныхаа тухай ярьж өгөөч?
Найдансүрэн -
Төрж өссөн нутаг орон маань манайх бол их уулархаг газар.Гэхдээ говь-хангайн бүс гэж явдаг.Яагаад гэхээр хүйсийн говь гэж ярьдаг, шаргын говь гэж ярьдаг.Хүйсийн говь нь одоо тэр Сутай оргил гэж мөнх цастай уулын яг наад талд.Хүйсийн говиосоо шаргын говь нь залгадаг.Аа манай өөрийн байдаг газар бол одоо дандаа уул, маш их уулархаг нутаг орон.Аа өвс ургамлын хувьд бол одоо яг говь маягаар говь хээрийн бүсэд л ургадаг ургамал ургана.Хангайн бүс шиг тийм өндөр өндөр сайхан юм ургаад байхгүй.За уул нутаг маань бол одоо ер нь л уулархаг талдаа.Их уулархаг мөртлөө нэг ширхэг мод ургадаггүй газар.Тэгсэн мөртлөө манай сумаас ар луугаа даваад явахад модтой байдаг, өөр сум руу орохоор.Сарлаг ихтэй манайхан.За манайхан ч одоо дээр үед нүүхэд чинь манай хөгшин аав эд нар чинь, манайхан чинь одоо тэр тэмээ малаар нүүх ажил ер нь тун хомс шүү дээ.Нүүхдээ сарлагаа ачаалаад, сарлаг унаад туугаад явчихдаг.Тэгэж тэр адгуус чинь өөрөө зам мөрөө зохицуулаад явчихаж чаддаг.Ингэж нүүдэг газар.Тэр уулархаг.За Говь-Алтай аймгийн баруун урд талын сум бол бүр илжигээр нүүдэг.
Ариун-Ундрах -
Аанхан илжигтэй юм уу тэ?
Найдансүрэн -
Илжиг ихтэй.Сүүлийн үед илжиг ихтэй болсон гэнэ л ээ.Тэмээгээр нүүгээд л одоо хадан хясааны замаар явахад чинь ачаандаа түлхэгдээд тэмээ нь хийсч унаад л энэ тэр уулын бэлд алга болж үрэгдэж байсан юм зөндөө бий.Илжигээр одоо нүүдэг болсон.Тэгэхээр энэн дээр бол яахав зүгээр сонирхуулахад гол горхи, одоо энэ их далай тэнгис гэж юм манай нутагт байхгүй.Гол горхи бол ихтэй, харин уулан талдаа голтой, бас бага хэмжээний хэд хэдэн голтой.Сангийн далай гэж нэрлэдэг, одоо манай сумд бол сангийн далай даа.Нилээн том тийм тогтмол нуур байдаг.За тэнд одоо хүний ууж цай ундандаа хэрэглэдэг хужир, одоогоор юм бол сода юм даа.Аа малын хужир гэж ингэж 2 талдаа ургадаг.Янгир, аргаль ихтэй.Бар байхгүй.Ирвэс, шилүүс байдаг.Аа ер нь ховор амьтан одоо тэр хойлог ч юм уу тэр дэлхий нийтэд ховордсон амьтан бол харин манай аймагт бий шүү.Хавтгай байна, Мазаалай байна, тэгээд янгир байна, аргаль байна, хойлог шувуу байж байна, за тоодог шувуу ч гээд байж л байна.Энэ эмчилгээний чанартай, эмийн одоо шинж тэмдэг агуулсан эрдэс бодистой амьтад шүү дээ эд нар чинь.За гадаад орноос манайханд бас манай суманд нилээн хүмүүс очдог.Яагаад гэхээр дээр үед хүмүүс ч юу байхав дээ.Ганц нэг хүн очиж байсан.Аргаль, янгир алж одоо эврийг нь аваачих, эвэр толгойг нь аваачих зорилготой.Аа энэ хоёроос өөр юуг ч авахгүй.Тухайн үедээ нэг цөөхөн хэдэн цаас тушаагаад тэгээд л алвал алаад л алахгүй бол тэгээд буцдаг тийм байсан юм.Тэр нэг тэр үеийн мөнгөөр бараг 80-90 төгрөг өгч байсан юм уу, яаж байсан юм.Тийм л юм шиг байна л ээ.Тэгээд нутаг орны хувьд бол зүгээр ээ сайхан.Ер нь би одоо их уултай, устай газар өссөн.Бид нар бол багадаа би чинь одоо өсөхдөө тийм их хангалуун тансаг сайхан амьдралд байгаагүй ээ бас.Дандаа л одоо хөл нүцгэн.Тэр ууланд чинь хонь малаа хариулна.Тэгэж явсан.Намар орой цас орчихсон байхад чинь хөл нүцгэн харайж л явдаг байсан ш дээ.Хонины хэвтрийн халуун цээжин дээр очиж нэг бүлээцүүлчихээд л гүйж байдаг тийм л байсан.Тэр ч одоо бас бидэнд нилээн юм өгсөн.Амьдралын хатуу хөтүүг энэ амьдралын сургууль гэдэг юм бол муу их сургууль төгсөхөөс хамаагүй илүү.Тэр хуучин цагийн хүмүүс чинь хүүхдийг маш их тэр өөрийх нь ухамсарт одоо юм хийчих оюун ухаангүй ч гэсэн амьдрах ухаанд асар өндөр сургаж сургалт хийж байсан улсууд.Тэрний буянаар өнөөдөр бас өөрийгөө авч явахтай болоод өдий насыг наслачихлаа даа.Тэгэхээр энэ манай Монголын тэр ёс жаяг, жудаг.Одоо манайхан чинь энэ Монгол ёс жудагт бас их алдаатай юм их гарч байгаа байхгүй юу.Яагаад гэхээр одоо залуучууд чинь яаж байна гэхээр малгайгаа буруу харуулаад өмсчих юм, бүсээ урдаа зангидчих юм, хормойгоо шуугаад өмсөх юм хөдөөний улсыг харж байхад.Одоо төв газрых нь өмднийхөө 2 өвдгийг нь ураад салбайлгаж байгаад өмсчих юм.Энэ чинь одоо утга нь бол болдоггүй л дээ.Малгай хойш нь харуулаад, бүсээ урдаа зангидчихаад, энгэрээ задгай тавьчихаад л ханцуйгаа хойш нь ярчихаад явж байгаа хүн гэдэг маань ямар хүн бэ? Ямар хүн тэгэж явах ёстой вэ? гэвэл ганцхан бурхан болоочыг хөндөх хүн тэгэж явдаг ёстой.Тэгэхээр хувцас өмсөх ёс зүйгээ бас мэдэхгүй байгаа байхгүй юу.Аргагүй юм хөөрхий хэлж өгөөгүй юм чинь яахав ээ дээ одоо.Аа энэ урд чинь одоо нэг л жоохон юм сонсчихвол юухан хээхнээр нөхөөд.Тэгээд л амьтны нүдний булай болох нь өвдөг тохой нь гараад гээд л ярьж байдаг байсан шүү дээ.Одоо бол сайхан ураад өмсчих юм.Үгүй ээ тэр чинь одоо энэ бас л нэг өөдгүй л юмны зэм байгаа юм даа.Юмаа барсан хүний л одоо шинж тэмдгийг агуулаад байгаа юм шиг байгаа юм.Би яахав зүгээр энэ Монгол ёс зүй гэдэг юман дээр бас өөрөө нэг ажиллаж үзсэн.Бас хичээл сургууль ч зааж үзсэн.Ер нь бас харьцуулж ч үзсэн.Тэгэхээр бас энэ нийгэмд чинь тэгээд ардчиллын дараа бас нэг ийм алдаа гарсан.Бурхан болоочыг оршуулж байна гээд найр хийчихээ алддаг байсан.Баахан архи дарс өрчихөөд л одоо.Тийм ёс ерөөсөө байдаггүй л байсан.Хөдөө бол ерөөсөө 1-2 хүн тэмээн дээр ачиж, тэмээ нь өндөр бол тэргэн дээрээ тавьдаг юм уу ямаандаа тавьж аваачиж залж ирчихээд л жаахан будаа цагаа идчихээд л тэгээд л болж байсан.Түүнээс өөр юм байдаггүй байсан.Аа харин сүүлийн үед энэ асуудал бас нилээн түрж орж ирлээ.Архи дарс хэрэглэхээ байлаа.Цемент, шохой хэрэглэхээ байлаа.Угаасаа ч хүн төрөлхтөн чинь ирэхдээ бол тэр дэлхийгээс нүцгэн л ирсэн амьтан ш дээ.Аа буцахдаа тэр газрын хэвлийг бордоод тэгээд л тэндээ л байх ёстой юм шүү дээ.Түүнээс тэр их олон давхар цемент овоолсны гавъяа гэж юу байхав дээ тийм ээ? Тэгээд одоо бол харин хүмүүс их ойлгож бас одоо яахав ээ бас ард түмэн маань бас ч гэж ёс зүй, уламжлалынхаа хувьд бас жаахан сэргэлттэй юмнууд гарч байна аа.Тэгэхдээ л энэ нарийн тийм сэргийлэлтэй юм нэг л гарахгүй байна.За энэ ургийн овог гэж нэг юм авсаан Монгол.Би энэн дээр яг өөрөө сууж байсан.Хүн болгон Боржигон болчихсон.За энэ ургийн овгийг чинь мэдээж хүн болгон л Боржигон байгаагүй ш дээ.Бас л хөөрхий энэ хүний буруу юу? гэвэл биш л байхгүй юу.Яагаад гэхээр нөгөө хэлмэгдлийн үеэс болоод дарангуйлах үзэл бодол нь ихэдчихээд тэр хүний удам угшлыг алдагдуулчихсан тал байгаа байхгүй юу.Ямар ургийнх юм, ямар овгийнх юм, юу юм гэдгийг нь юу ч байхгүй.Одоо энэнээс хэрэггүй юм байхгүй гээд устгаад хаячихсан.Энэн дээр алдаа гарч байгаа байхгүй юу.Тэгээд өөрийнхөө овгоо мэдэхгүй юм чинь жаахан бодож байгаад за за Боржигон гэчихье.Энэ л амар юм шиг байна гээд л тэгэж л авч байсан ш дээ.Тэр үед бол Буриад хүн ч Боржигон, бараг хасаг хүн ч Боржигон болчихсон явсан байх шүү хөөрхий.Тэгэхээр энэ уламжлалт ёс зүй, Монголын төр тогтнох ийм юмнуудыг л, тогтноход одоо хүний хувь нэмэр гэдэг юм, хүний ёс зүй гэдэг юм.Одоо энэ зүүн Азийн орнуудыг хар л даа.Уламжлалт ёс зүйний хувьд бол тэгэж нэг системчилсэн юм явуулаад бас хүмүүст, хүүхдүүдэд... Одоо энэ сургуулийн хүүхдүүдэд энэ ёс зүйн талаар маш сайн хичээл их сайн ормоор байгаа байхгүй юу.Энэ чинь ерөөсөө хүүхдээс нь эхлээд тэгэж заагаагүй юм чинь яаж мэдэх юм.Одоо энийг ингээд тогтсоноор нь тогтсон чигээр нь тогтоогоод энэ чигээрээ цааш нь өвлөөд аваад явах боломжтой л байлгах хэрэгтэй байхгүй юу.Дахиад хэдэн жил болж байгаад наадах чинь хэрэггүй юм гэнэ л ээ гээд хаячихвал одоо бас хэцүү ш дээ тийм ээ? Тийм учраас энэн дээр бас анхаарахгүй бол болохгүй л дээ.Аа ер нь энэ Монгол хүний чинь одоо нэг генийн тал байгаа.Тэр нь юу вэ? гэхээр бас Монгол хүн гэдэг чинь угаасаа хөдөлмөрч улсууд.Юм хийж байсан, аж ахуйч, хөдөлмөрч, юманд бол одоо их идэвхитэй ийм улсууд ш дээ.Гэтэл өнөөдөр бас хойч үе маань юм хийхдээ тааруухан л болоод байна.Сургууль сургууль гээд гүйгээд байдаг.Өнөөдөр бас улсынхаа тэр хэмжээнд энэ хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг чинь одоо тэр л дээ ер нь.Улсынхаа хэр хэмжээнд үйлдвэрлэх бааз, байгуулах объект, байгаагых нь мэргэжлийн түвшингээр бас боловсон хүчнээ бэлдвэл яасан юм.Өнөөдөр харамсмаар байгаа байхгүй юу.Зөндөө их сургууль төгссөн улсууд гудамжаар зүгээр л алхаж байна.Ажил олддоггүй ээ хөө, ерөөсөө бардаггүй гээд л бие биентэйгээ уулзаад л зөрж байх нь тэгэж байх юм.Тэгэхээр бас энэ боловсон хүчнийхээ бодлогыг ч гэсэн манайхан бас арай нэг жаахан, сургалтынхаа тал дээр жаахан би дээр хэлсэн.Чанаржуулаад, системжүүлээд тавьчих юм бол өөр болно ш дээ нэгд.Хоёрт цаашдаа энэ улс яаж хөгжих юм, юугаар хөгжих юм.Энэ хөгжих бодлогон дээр нь тулгуурлаад одоо энэ сургалтын явж байгаа.Одоо энэ гадаад дотоодгүй өчнөөн л хүн явж сураад л байна.Тэр боловсон хүчнийг ирэхэд тэр мэргэжлийн чиглэлийн ажлыг энд бэлдчихсэн байх шаардлагатай байхгүй юу.Тэгээд мэргэжлийн ажил байхгүй баахан хүнийг бэлтгээд байдаг, бэлтгээд байдаг.Байдаггүй нэгд.Хоёрт гэвэл одоо яахав эдийн засаг гээд тийм нэрийн дор л байна л даа.Өнөөдрийн энэ юмны үнийн ханшны байж байгаа шинж тэмдэг, за тэр цалин хөлсний асуудал хоёр чинь одоо хамаагүй зөрөөтэй байна ш дээ.Тэгэхээр хүмүүс амьдралд хүрэхгүй юмаар яахав гээд ихэнхи нь л одоо цүнх үүрээд л энэ урд хойд хил рүү л харайгаад байна ш дээ зайлуул.Арай нэг амьдралтай явахын тулд бас тийм алдаа бол зөндөө л гарч байна.Харагдаж байгаа юм.Одоо 2-3 дээд сургууль төгссөн хүн чиг л ажилгүй алхаж л явах юм.За тэгээд бас нэг зүйл ажиглах дээр зэрэг үгүй ээ энэ чинь одоо 50-60 гарчихсан мань ч одоо өөрийгөө бас нэг их учиргүй 80-90 хүрсэн хүнтэй дүйцэхгүй.Бас гайгүй залуухан байна гэж бодож явахад одоо энэ залуучууд бол мэдээж яг яралздаг ид насан дээрээ байгаа ш дээ.Тэгэхдээ одоо энийг энэ нийгэмшүүлэхэд бас их анхаарах хэрэгтэй.Яахав одоо нэг үеэ бодоход траншейны улсууд нилээд цөөрч байх шиг байна.За янз бүрийн энэ хууль зөрчсөн этгээдүүд ч одоо мэр сэр нилээн байх юм.Хөдөө аж ахуйн оронд бол ялангуяа энэ урд чинь одоо бие биенийхээ мал хуйг ойртуулаад туугаад ирдэг байсан бол одоо өө нааш нь цааш нь хулгайд дамжуулаад өгчихдөг болчихсон.Тэгэхээр нөгөө миний хэлж байгаа тэр хуулийн системийн байдал.Одоо харин энэ сүүл рүүгээ бас зарим нэгэн хуулинд өөрчлөлт ороод жаахан чангарч байх шиг байна.За тэгээд би энэ Налайхын шүүхэд өөрөө иргэдийн төлөөлөгч гэж.Дээр үед одоо ардын төлөөлөгч байсан.Сүүлдээ иргэдийн төлөөлөгч гэж би бас давхар зүгээр энэ ажлын хажуугаар хийдэг ажил.20 гаран жил суучихсаан.Нэг ингээд хуулийн бодлогоо харж байхад яахав одоо төр түмэн та бүгдийн буянд янз янзын ажил бас хийж үзлээ.Янз янзын миний амьдрал дандаа дардан сайхан байгаагүй.Бас одоо хоолтой хоолгүй, хоосон нойтон, ядрах зүдрэх цаг байсаан байсан, байлгүй яахав.Дандаа сайхан байсан гэвэл шал худлаа.Тийм учраас ер нь хүн аль болохоор амьдралыг доороос нь эхэлж, доороос нь сурдаг.Доороос нь эхэлж энэ хүмүүсийг сургадаг ийм л системд шилжмээр байгаа байхгүй юу.Энэ бол одоо боловсролд оруулчихаасай билээ гэж бодож суудаг юм.Энэ Монгол ёс зүй, за тэгээд энэ хөдөлмөрч үйл ажиллагаа энэ бүгдийн талаар сургуулийн системд оруулаад ирвэл хүн төлөвших нь хамаагүй өөр болоод ирнэ ш дээ.Тэгээд үгүй дээ л одоо дээр үед чинь социализмын үед чинь хүүхэд одоо та ч бас мэдэж л байгаа байх.Хүүхэд байхад чинь Хөдөлмөр зуслан гээд хүүхэд хөдөө яваад л айлын хонь мал хариулаад л, саагаад л, тараг сүү бүрээд л энэ юм сураад л ирж байсан ш дээ.Өнөөдөр тийм юм ерөөсөө байхгүй байна ш дээ.Хүүхэд хөдөлмөрлөх эрхтэй хүмүүс өнөөдөр их алдаанд орж байгаа байхгүй юу.Ийм юмыг л одоо анхаарууштай юм уу даа гэж ах нь хэлмээр байна.Аа ер нь одоо тэгээд юу л байна л даа.Энэ сайхан тогтох гэж байгаа нийгмийг, улс эх орноо хөгжүүлэхэд хүн болгон л одоо мэрийх, чадах, мэдэхээрээ л одоо зүтгэх хэрэгтэй.Төр лүү хараад амаа ангайчихаад чи надад нэг кг гурил өгдөггүй юм уу гээд загнаад байхынхаа оронд 1 ширхэг төмс өгчих, би энэ гадаа аваачаад булчихъя гэдэг сэтгэлгээ л одоо хүнд өнөөдөр хэрэгтэй байна ш дээ.Өнөөдрийн хүмүүс бол голцуу л тийм сонин системд бас одоо бас тэр нь арай жаахан хүч нь суларч байгаа юм шиг байгаа юм аа.Ер нь л халамжийн төв хаа байдаг гээд өргөдөл бичээд л гүйгээд байя л гэхээс биш үгүй ээ тэр тарих төмс нэг 5-ыг аваад гадаа булчихад намар идчихнэ дээ гэдэг сэтгэлгээ бараг л хүнд байхгүй болсон.Одоо сүүлийн үед бол хүмүүс бас ч гэж нилээн өөр болж ирж байна.Тэгээд энэ байдлыг л алдагдахгүйгээр төр засаг маань цааш нь хөгжих дэмжих, туслах, зээл хөрөнгө өгөх, техник хэрэгсэл ч байсан хүнд өгөхөд одоо ард түмнийхээ төлөө өгч байгаа юм чинь буруудах юм байхгүй ш дээ.Ер нь энэ бусад гадаад гүрнүүд чинь ерөөсөө ард түмнээ л ахуй хэрэглээ бүх юмыг нь хөнгөлөөд өгөх дээр зэрэг ард түмэн чинь аяндаа өөдөө яваад л өгч байгаа ш дээ.Манайд тэгэхэд чинь одоо өнөөдөр яаж байна.Гэрлийн мөнгө гээд тэгэхэд чинь НӨТ-ын татвар гээд энэний цаана гарсан гэрлийн мөнгө, дээр нь ахиад 100 цаас аваад ингээд л босч чадахгүй болчихоод байгаа байхгүй юу.Ахуйн хэрэглээ нь өндөрсөөд ирэхээр хүн ядууралд орох нь бол хууль.Яах ч арга байхгүй.Ингээд зүгээр сууж байх арга байхгүй.Үгүй бас хүн чинь юм үзэхгүй зүгээр л гиюүрээд сууж байх нөхцөл байхгүй.Зайлшгүй цахилгаан хэрэгсэл, техник тоноглол энэ улсад хэрэгтэй байгаа учраас нийгэм маань энэн дээрээ л би бодоосой гэж бодож суудаг юм.Ахуйн хэрэглээг нь нэг хөнгөлж өгөөд л ард түмнийхээ тэр хийх ёстой юмыг нь чөлөөтэй болгоод зээлийн бодлогыг одоо их хүүг нь багасгаад хүчтэйхэн тавиад ирвэл мөнгө санхүүжилтийнхаа эргэлтэн дээр ч ондоо болно.Аа хүмүүсийн амьдрал ахуйн хувьд ч өөр болно.Аа нийгмийн ачаа ч хөнгөрнө, хөнгөрөөд ороод ирнэ.Яагаад гэхээр юм гуйдагаа байна, хайдагаа байна, өөрийнхөө төлөө өөрөө зүтгэдэг болно.Тэгэхээр энийг тэгэж л нийгэмшүүлж сургах хэрэгтэй.Одоо ч энэ жаахан цэгцэрч ирж байгаа дээр нь цааш нь сайн дэмжиж. Дэмжинэ гээд яриад л байх юм байна л даа.Сайн дэмжиж өгвөл л манай улс орон хөгжинө дөө.Хөгжих ирээдүй бол одоо та нарын гарт байгаа.Эх орон маань хөгжих, хөгжүүлэх ирээдүй та нарт л байж байгаа ш дээ.Тэр чинь ямар орон гүрэн байсан юм, ямар юм, юунаасаа эхэлсэн юм, феодалын үедээ яаж байсан юм.Аа капитализм алгасаад ямар гавъяатай болсон юм, сүүлд нь дахиад капиталд унаад одоо энэ чинь капиталд унасан ш дээ.Тэгээд тэрийг алгассаны гавъяа гэж гараагүй л хоцорчихлоо ш дээ.Ганцхан алгассан орон манайх л гэж сүйд болоод байсан сүүлдээ эргээд л уналаа ш дээ.Тэгэхэд манайтаа хамт л ядуу зүдүү байсан одоо энэ Солонгос, Япон гээд л энэ орнууд чинь бүгд тэр капитализмаар шууд туулж гарч ирээд л хөгжчихлөө ш дээ.Тэгэхээр бас хөөрхий энэ тэрний тогтолцоо, нийгмийн энэ юунаас бас жаахан тийм алдаа гарсан л даа.Одоо бол гайгүй байх аа.Нэг ингээд яачихсан юм чинь нэг тогтоод, төлөвшөөд одоо ер нь залуужчихсан байна.Боловсон хүчин мундаг залуужсан байна.Чадвар ихтэй болсон байна.Техник хэрэгсэл ихтэй болсон байна.Одоо над шиг юмыг нэг конторт суулгачихаад миний өмнө компьютер тавьчихаад та тэг гэвэл би бол чадахгүй ш дээ.Зүгэээр ойрхон зуурхан нэг тоглоом тоглоод суух юм бол дөнгөх л байх.Программ суулгачихаарай та ч гэдэг юм уу тэрийг тэгчихээрэй гэвэл би юу ч мэдэхгүй үнэнийг хэлэхэд.Тэгэхээр одоо үнэхээр техникийн хөгжил өндөр гарчээ.Өнөөдрийн оюун санаа, өнөөдрийн энэ төрж байгаа хүүхэд хүртэл бараг эхээ хөхөхийнхөө оронд зурагт руу харж л байна ш дээ.Төрсөн хүүхэд.Ингэхээр одоо хүний оюун санаа бол маш их өндөр хэмжээнд ирлээ.За энэний нэг үр дагавар нь юу байдаг юм гэхээр хүний оюун санаа хичнээн их хөгжөөд, хичнээн хурдан өсөлттэй яваад ирэх тусмаа хүний нас богиносох л аюул гарна.Энэнд л байгаа юм.Энэ чинь нас богиносоод байгаа байхгүй юу.Одоо ингээд л 80 хүрчихсэн хүн гадаа сууж л байна манай хашаанд.Энэ хөгшний бие бэлчээр хоёрыг бид хоёр гүйцэхгүй л байгаа ш дээ.Бид хоёрынхыг хүүхдүүд минь гүйцэхгүй л болчихоод байгаа байхгүй юу.Тэгээд ирэхээр одооны энэ хүүхдүүд маань яаж байна гэхээр за угаасаа ч энэ олон улсын хэмжээнд ч тэгсэн юм уу ер нь янз бүрийн өвчлөл ч их болчихож.Аа ер нь одоо хүүхдүүд бол бие их муутай болж.Тэгэхээр хүний одоо юуны алдаа гарч ирж байгаа юм л даа.Энэ чинь байгалийн тэнцэтгэлтэй ч одоо ижил.Жишээ нь одоо байгалийн тэнцэтгэл алдагдсан нь хэд хэдэн юман дээр ингээд ажиглахад л харагдаж байгаа байхгүй юу.Урд чинь нохой гэдэг амьтан чинь 11 сард ороо нь ордог байсан юм.Одоо тэгэхэд нохой жилд 2-3 гөлөглөчихөж байна.Тэгэхээр энэ байгалийн тэнцэтгэл байна уу? Байхгүй л байдаг байхгүй юу.Угаасаа алдагдчихсан.Өвс ургамал ямар сайхан ургаж байсан.Одоо байхгүй ерөөсөө.Энэ чинь хүн харахад л ногоо харагдаж байгаа болохоос урдын тэр сайхан өвс ерөөсөө байхгүй л байгаа байхгүй юу.Тэгэхээр ерөөсөө энэ байгаль экологийн тэнцвэр их алдагдсан.За одоо Монгол орныг ч бүр ч баллаж байна л даа.Тэнд нь алт ухаж байна, энд нь ч алт ухаж байна гээд, тэр ч Улаан цутгаланг, энэ ч Орхоныг гээд бүгдийг ингээд л боомилж хаяад л.Одоо сүүлдээ уух усгүй болох аюул гарна л даа энэ.Тийм, энэн дээр ч бас бодууштай л харагдаж байгаа юм.Энэ бол Монгол ёс зүй, Монгол сэтгэлгээнд зайлшгүй байх ёстой эд.Ингээд одоо ус булаг нь ширгээд л, юм нь алга болоод ингээд л байгаа бол одоо энэ орон гүрэн... Одоо энэ чинь 2000 хэдэн он гэхэд бараг л усгүй болчих юм яриад байна ш дээ.Үнэн ш дээ одоо биднийг хүүхэд байхад ямар их гол горхи байсан, ямар их сайхан ус байсан.Одоо байхгүй байна, бүгд хуурай сайр л байж байна.Гэх мэтчилэнгээр байгаль эх дэлхийгээ хамгаалах, аа энэн дээр энэ олон түмэн их анхаарах.Үгүй дээ ууланд мод ... гэхэд тэрний үрийг аваачаад суулгаад ойг нь хүрээлээд авчих ийм л оюун ухаалаг л, оюунлаг юм л одоо шаардлагатай.Энэ хуульчлах маягтай л юм гарч ирнэ л дээ энэ.Үгүй чи тэгэж мод хөрөөдөж аваад үрийг нь суулгачихаарай гэвэл тэгэж суулгаад өгөх хүн байх ч уу үгүй ч үү.Тэгэхээр энэ чинь одоо дээр үед би нэг Өвөр Монголын радио сонсож байсан юм аа.Тэр чинь одоогоос нилээн олон жилийн өмнө.Тухайн үед тэр модыг авах хүн яг хийх модныхоо хэмжээгээр тэр үрийг нь аваачиж суулгаж чаддаг.Аа хэрвээ зөвшөөрөлгүй юм уу үр суулгахгүй авчих юм бол одоо 10-15 жилийн ял өгдөг ч гэл үү нэг тиймэрхүү юм ярьж байсан.Зүгээр тэр орныг дуурайж хүнийг ялла гэж байгаа юм биш л дээ.Аа ер нь тэр суулгац суулгадаг үржиж арвижуулахад л их анхаарах.Одоо Монголд энэ модны үр үрслүүлж байгаа газар ганцхан Мөнгөн морьтын хориход байдаг юм байна л ээ.Тэр бол тэр модыг жигтэйхэн сайхан үрслүүлдэг юм байна л ээ.Гэх мэтчилэнгээр энэ мод үрслэгийн ажил нилээн сайн хийгээд, одоо энэ хөдөлмөр халамж үйлчилгээгээр дамжуулаад тэр хаана хаана моджуулах, ойжуулах ийм одоо энэ уулнаас авчирч ирээд энд мод үхүүлээд, хавар суулгаад намар авч чулуудаад байсанд орвол тэр үрсэлгээ хийсэн модоо суулгаад таривал одоо илүү ашигтай байгаа байхгүй юу.Тэгээд уулынхаа модыг тарьж байна гэж нэг баахан сүйтгэж хаяад, дараа нь амьдрах гэж байгаа нь энэ гэж хулгай гэж баахан сүйтгээд.Энэ чинь одоо 8% хувийн модтой орон шүү дээ хөөрхий минь.Тэгээд энийг чинь тал талаас нь сүйтгээд хаячих дээр чинь дороо л тасдаад аваад ирнэ л дээ.Тэгэхээр л энийг байгаль эх дэлхийгээ, өвөг дээдсээ, эх орноо аль нэгийг хамгаалахад зайлшгүй байх ёстой энэ ёс зүй гэдэг юман дээр л одоо хүүхдийг сургаж байх л ийм л ажил хэрэгтэй байна.Тэгэх юм бол одоо шал ондоо болно доо.Тэгээд энэн дээр л одоо алдчихаад байгаа юм.Тэгээд энэ боловсролын хуулинд нилээн л юм орох юм шиг байна.Зүгээр улс бол төлөвлөх юмаа төлөвлөчихөөд хийчихэж л байна ш дээ.Одоо бараг л улс орноо гээд л засмал замтай болгоно гээд байсан.Юм хийвэл хийчихэж байна, чадаж байна.Аа Элбэгдорж ерөнхий сайд болохдоо нэг ногоон бүс ойжуулна гээд л нэг юм яриад байсан.За тэгээд зайлуул тэр дараахан нь өөрөө засгийн газраа өгчихсөн.Тэр ажлыг дахиад залгуулаад хийсэн хүн байна уу? Байхгүй л байна ш дээ.Одоо харин Өмнөговийн нэг аймаг байв уу.... Өмнөговьтой хамтарч байгаа юм уу нэг ойжуулж байгаа юм ярих шиг болсон.Аа тэгвэл одоо энэ гэх мэтчилэнгээр аймаг болгон санаа тавина.Ялангуяа манай аймаг бол одоо санаа тавьдаггүй л газар.Яг үнэнээ хэлэхэд модгүй газар ш дээ манай аймаг чинь ер нь мод цөөхөн.Нэг Хасагт хайрхан гэдэг ууланд л хэдэн модтой.Энэ мод бараг худалч хүнд очоод тоолоод ирэхээр хэдэн модтой газар шүү дээ.Тэгэхээр энэ аймаг, улс гүрэн бол аль газар энэ Монгол оронд оршин тогтнож байгаа газруудад ер нь уул усаа ойжуулах, төлжүүлэх, баяжуулах тал дээр л одоо санаа тавьж анхаарч байгаасай гэж би хувьдаа боддог юм.Тэгэхээр энэ чинь бас болохгүй байгаа юм.Яагаад гэхээр нөгөө цаанаас нь хөшүүрэг, янз бүрийн хуульчилсан тийм юм гараагүй.Тэгэж хий гэсэн зарлиг тогтоолгүй учраас хүн санахгүй байгаа байхгүй юу.Тийм л юм байгаа юм.
Ариун-Ундрах -
За таны бодлоор тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил одоогынхоос ямархуу ялгаатай байсан бэ?
Найдансүрэн -
Шал өөр.Тэр үеийн хүүхдийн хүмүүжил гэдэг чинь бол жигтэйхэн даруухан, жигтэйхэн төлөвшинө.Багшаасаа айдаг, том хүнээс айдаг, эцэг эхээсээ айдаг, айлынхаа хүнээс айдаг ийм байсан.Өнөөдрийн энэ хүүхдүүд, би өнөөдрийн өсөж үржиж байгаа энэ сайхан үр төлүүдээ муулж байгаа юм биш.Аа гэхдээ энэ төв суурин газар лав л ингэж харагдах юм.Өнөөдрийн хүүхдүүдийн хүмүүжил ер нь тун зүтгүүхэн л байгаа байхгүй юу.Тамхи татчихсан явж байдаг юм байна.Архи уучихсан эрүүлжүүлэхэд оччихсон зогсож л байх юм.Хулгай хийчихсэн гээд шүүхийн ширээн дээр зогсож л явах юм.Энэ чинь нэг талдаа бол нөгөө миний дээр хэлдэгээр нийгмийн тогтолцооны алдаа ч бас гарч л байгаа.Хөөрхий хоосон хонолтой биш одоо яая гэхэв нэг ганц талх хулгай хийгээд идчичхсэн ч бас байж л байгаа ш дээ хөөрхий.Аа ер нь энэ архи, тамхи янз бүрийн юмнууд, бие биенээ уруу татах, за энэ садар самуунд хүнийг уруу татах систем.Энэ телевизээр бол янз бүрийн юм их гарах юм.Энэ есөн бусын сувгаар есөн бусын юм үзэж байна хүүхдүүд.Тэр оюунлаг сайхан юмыг нь тунгааж үзэж байгаа юм алга.За энэ хэнийг яаж сайхан алах нь уу харъя гээд л ингээд сууж байгаа болохоос үгүй ээ энэ хүн энэ цэцгийг яаж ийм гоё ургуулж чадав аа гэж хэлж байгаа хүн нэг ч л байхгүй байгаа байхгүй юу.Тэгэхээр энэ хүүхдийн хүмүүжил миний түрүүний хэлдэг тэр ёс зүйтэй холбоотой хичээл сургалт хэрэгтэй болжээ гэж хэлээд байгаа чинь энэ л байгаа юм л даа.Аа ерөнхийдөө хөдөөний хүүхдүүд бол бас ажил ачаалал ихтэй байдаг.Төв суурингын хүүхдүүдийг бодоход.Төв суурингын хүүхдүүд ингээд зун хичээл амраад, тэгээд манай Монгол улс чинь хичээл амарлаа гээд л бүх хүүхэд нь амарчих юм л даа.Амраасныхаа дараа энэ хүүхдийн хэдэн зусланг л эс тооцвол өшөө хүүхдийн ой ухаан сэргээх юм юу ч алга байна ш дээ.Тэгэхээр энэ хүүхдэд буруу өгөх бас боломж байхгүй л байгаа байхгүй юу.Энэ хүмүүжилгүй болчихсон амьтан гэж хэлэх боломж байхгүй.Тэгээд баар байшин сахиад хэсэцгээгээд, энэ тэнд биллярдны шохой тохойлдос гээд л тэгээд л томчуултай тэгэж байгаад л томхон нэг хүүхэд нь.Түүнээс жижиг хүүхдүүдийн хувьд бол одоо ямар ч юмгүй.Одоо ингээд л холхиод л гэртээ ороод л гараад л ийм л байгаа байхгүй юу.Тэгэхээр энэ өнөөгийн хүүхдүүдийн одоо хүмүүжил их муу байна аа, их дор орчихжээ гэж хэлэх бас боломжгүй байгаа байхгүй юу.Бас хөөрхий орчныг нь тэгэж бүрдүүлж өгөөгүй юмыг чинь бас тэгээд л хэцүү.Тэгэхдээ л ер нь жаахан урдын хүүхдүүдтэйгээ дүйцэхэд бол хүмүүжил муутай муутай.Ер нь тийм.Одоо нэг 10 төгсөөд ч юм уу, тэгээд нэг их сургуулийн хаалга татаад ирэхээрээ л нэг аа энэ чинь амьдрал чинь ийм болдог юм байна шүү гэж нэг ухаараад байх шиг байна.Тэр доороо бол ерөөсөө зүгээр дэгэж дэрвэж байгаад л.Урд чинь одоо та нарыг хүүхэд байхад одоо ажигла л даа.Энэ баруун дэнжээр дүүрэн хүүхэд байдаг байсан, өглөө 5-6 цагаас хойш.Өнөөдөр энэ баруун дэнж дээр дэвтэр бариад сууж байгаа хүн битгий хэл сургууль руугаа явахдаа дэвтэр шагайгаад явж байгаа хүн алга байна ш дээ.Тэгэхээр л энэ оюунлаг байдлыг бас тасалж байна уу гэвэл тасалж л байгаа байхгүй юу.Тэгээд нэг сургуульд орох болохоор өө яадаг юм.Аав ээж хоёр мөнгийг нь бэлдээд орчихно, мөнгө байхад орчихно оо.Тэгэхээр их буруутай байхгүй юу.Иймэрхүү юмыг л одоо их бодмоор анхаармаар, тэр соёлынх нь асуудал дээр, тэр л одоо нийгэмшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ёс заншил, өв уламжлал.Ургийн бичиг хөтөл гээд ингээд л байгаа юм.Яаж хөтлөхийг нь улсууд хөтөлж мэдэхгүй байна ш дээ.Хэдэн үеийнхээ ургаа мэдэхгүй байгаа юм чинь хөтлөх боломжгүй болчихож байгаа байхгүй юу.Тэгээд тэгвэл одоо сая одоо тэр ургийн овог олгосноос л хойш энэ ургийн бичиг гэдэг юм ярьж эхэлсэн.Нилээн ярьж байснаа л чив чимээгүй болчихсон.Ингээд нэг юмыг нэг гаргаж ирэн алдаад байхгүй болчихоод байгаа юм.Үгүй дээ тэр тогтсоноос нь хойш, бүр дээдсээсээ байг л даа.Тэр тогтсоноос нь хойш ингээд ургийн бичиг хөтлөөд байвал энэ хойд үеийн хүүхдүүд чинь мэддэг болчихно ш дээ.Мөн л манийг чинь л нэг 40-50 жирийн дараа байхгүй ш дээ.Ямар ураг төрөл байсан юм, бүү мэд болчих гэж байгаа байхгүй юу.Тэгээд яг ийм нэг сайхан одоо л эхлэх нь дээ.Юм ч юу юугүй л хийхнэ дээ гэхэд л байхгүй болчихоод байгаа юм.Тэр нь их харамсалтай байгаа байхгүй юу.
Ариун-Ундрах -
Хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг ингээд өндөрлөе өө.
Найдансүрэн -
За.За их баярлалаа.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Дараа дахиад уулзъя.
Найдансүрэн -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.