Sühee
![](../assets/images/interviewees/990264.jpg)
Basic information
Interviewee ID: 990264
Name: Sühee
Parent's name: Togtoh
Ovog: Ih tugtan
Sex: m
Year of Birth: 1955
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: politician, retired from military
Belief: Buddhist
Born in: Ömnögovi sum, Uvs aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Сүхээ гуай.
Сүхээ -
За сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
Сайн.Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Сүхээ -
За зөвшөөрч байна аа.Одоо ярилцлага өгье өө.
Ариун-Ундрах -
Баярлалаа.Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сүхээ -
За намайг Тогтохын Сүхээ гэдэг.Би Увс аймгийн харъяат хүн.1955 онд төрсөн.Аа миний ээжий аав бол одоо 8 хүүхэд төрүүлсний би дээрээсээ 2 дахь нь.Айлын 2 дахь эрэгтэй хүүхэд нь.Эрэгтэй талаасаа хамгийн том нь.Ингээд би дээрээ нэг эгч, доороо 6 дүүтэй, ингээд 8-уулаа одоог болтол ээж аавынхаа хамт сайхан амьдарч байна аа.За тэгээд миний одоо бага залуу идэр нас, ахмад насанд миний туулж өнгөрүүлсэн амьдрал бол одоо өдийг хүртэлх амьдралд бол би одоо хар багаасаа эцэг эхийнхээ гар дээр өсөж хүмүүжээд, тэгээд Налайхт манайх тэр үед амьдарч байлаа.Тэгээд ижий аав маань Налайхын уурхайд эвлэлийн илгээлт гэж байсан тэр үед.Тэр илгээлтээр ирж уурхайд ажиллаж байсан.Тэр цагаас эхлээд би, миний амьдрал одоо ингэж эхэлж байгаа юм даа.Тэгээд л одоо Налайхад 59 оноос хойш өдий болтол одоо 2009 он хүртэл үндсэндээ 50 жил амьдарчихлаа ш дээ.Энэ хооронд 1964 онд ерөнхий боловсролын сургуульд орж суралцаад 1972 онд ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийг төгсгөөд хуучин ЗХУ-ын Казакстан.ЗХУ чинь дотроо 16 муж улстай байсан ш дээ тэр үед, задраагүй байхдаа.Тэрний Казакстан улсын Алмата хотод би барилгын материал техникийн дунд сургуулийн хуваарь авч явж суралцаад 3 жил суралцаж ирээд.Тэгээд 72 онд яваад 1975 онд төгсөж ирж байгаа юм.Төгсөж ирээд шууд цэрэгт явсан юм.Өөрийнхөө хүсэлтээр.Тэгээд 75 онд цэрэгт явахдаа би хуваарилагдсан газар цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцны скадрилд би хуваарилагдаж цэргээр очиж байсан.Тэгээд тэр ангид цэрэг байхдаа би нөгөөдөх одоо байлдааны сөнөөгч онгоцнууд дээр цэрэг механик гэж үйлчилдэг байлаа бас.Бас нарийн шалгуураар ордог.Орос хэл сайн мэддэг.Мөн 10-р анги төгссөн хүүхдүүдийг тэр үеийн цэргүүд дотроос шилж авдаг байлаа даа.Манай анги чинь одоо Монголдоо цэргийн № 01 анги байлаа.Тэгээд би тэнд шилэгдэж очсоны ач тус гавьяа ч гэх юм уу тэнд цэргийн алба хааж байгаад тэр ер нь гоё анги санагдсан.Гоё ангид би алба хааж байснаа би одоо ч гэсэн бахархдаг.Тэгээд энэ ангид ер нь хэдий болтол та эндээс ажлаа өг, боль гэдэг юм.Тэр болтол нь ажиллая гээд өөрийнхөө сонирхлоор би тэр ангид одоо улиран ажилласан байхгүй юу.Тэгээд 1977 онд улирсан ахлагчаар орж ажиллаж байгаад одоо нөгөө сөнөөгч онгоцны радио цахилгаан тоноглолын ахлах механикч гэдэг мэргэжлээр 77 оноос хойш 92 он хүртэл одоо улирсан ахлагч явлаа би.Тэгээд тэгэж явж байгаад 1992 онд офицер болоод яг өөрийнхөө дахиад л эзэмшиж байсан мэргэжлээрээ сөнөөгч онгоцны радистаар 92 онд офицер болж техникч гэдэг албан тушаал дээр гарч ажиллаж байгаад 2000 онд цэргийн тэтгэвэрт гарч байгаа юм даа.Тэгээд одоо би энэ цэргийн алба хааж байх хугацаандаа л өөрөөрөө бахархдаг, өөрөөрөө одоо хүүхэд хойч үедээ нэг залгамж болж үлдээх үүднээс бол одоо би бол ганц бахархаж ярих юм бол би бол нэг мэргэжлээр нэг албан газарт 25 жил алба хаасан.Тэрүүгээрээ би бахархдаг.Энэ хойч үедээ бас ярьсан ч гэсэн надад бахархмаар байдаг.Хүмүүс бол ингээд л ажил мэргэжлийн хувьд албан газар одоо ажил мэргэжил тушаалаа байнга шахуу солиод л ингээд л ажиллаад тэ? Би бол тэгэлгүйгээр 25 жил цэргийн албыг хаагаад ингээд цэргийн тэтгэвэртээ суугаад одоо 10 жил болж байна даа.Тэр үед их сайхан байж.Нөгөөдөх социализмын үе байсан.Ер нь дэлхийн улс орон чинь нөгөөдөх төлөвлөгөөт эдийн засаг гэдэг системээр амьсгалж байсан, тэр системээр одоо амьдарч байсан юм болохоор бүх юм одоо их элбэг дэлбэг.Төлөвлөгөө биелж л байвал цалин мөнгөн нь ч ахиу, амьдрал ахуй нь ч дээшилж л байдаг байсан.Одоотой адилхан ингээд гар хуруугаа хөдөлгөөд зовж байж, зүдэрч байж одоо хүмүүс нээрээ зах зээлд орчихсон тэ? Ийм байдлаар биш байсан л даа.Тэр үе их сайхан үе ш дээ социализмын үед бол.Тэгээд манай анги чинь Монгол улсдаа бол ганцхан байдаг анги ш дээ.Тэр сөнөөгч онгоцны скадрил гэдэг чинь.Манай анги бол анх 1970 онд байгуулагдсан.Байгуулагдах байгуулагдахдаа бол одоо манайд чинь 60 хэдэн онд юм бэ дээ.64-65 оноос хойш тэгээд Зөвлөлтийн нисэх юу чинь манайд байрлаж байсан ш дээ.Зөвлөлтийн цэргийн ангиуд зэвсэгт хүчин чинь Монгол оронд нөгөөдөх байрлаж байсан үе байсан.Тэгэхэд Оросын Зөвлөлтийн сөнөөгч онгоцны хороо тэнд манай яг миний алба хааж байсан газар байрлаж байсан.Тэгээд тэрэн дээр түшиглээд Монголын сөнөөгч онгоцны скадрил гэж анги байгуулагдаж байсан.Тэгээд манай анги чинь одоо анх намайг л очиход, тэрнээс ч өмнө 70 оноос хойш ер нь 78 он хүртэл Орос захирагчтай байлаа ш дээ.Ангийнх нь захирагч нь Орос хүн, штабын дарга нь Монгол хүн байсан.Тэгээд 78 оноос шинэ нөгөөдөх батлан хамгаалах системийн өөрчлөлтөөр Монгол хүн ангийх нь захирагч болж, Монгол хүн штабых нь дарга болж ажиллаж байсан.Тэгээд л ер нь тэр үед чинь нөгөөдөх Орос мэргэжилтэнгүүд гэж Монголчуудын түшдэг тулдаг ажилтангууд мэргэжилтэнгүүд, цэргийн албан хаагчид байсан үе биз дээ тэ? Тийм байсан болохоор тэгээд л манай ангид чинь бас бид нарын дайны одоо тэр онгоцон дээр ажилладаг офицер ахлагч нарын дайны Орос мэргэжилтэн, офицер ахлагч нар бас байлаа ш дээ.Тэгээд тэд нарыгаа дагалдаж сурдаг, тэд нараасаа тэд нарын туршлагаар ажилладаг тийм байсан.Тэгээд 1978 онд байх аа.Одоо бурхан болчихлоо, нас барчихсан.Одоо сүүлд батлан хамгаалах яамны ард талыг удирдах газрын дарга байсан хошууч генерал Баасанжав тэр үед тэр Орос захирагчтай байх үеийн штабых нь дарга байсан хүн.Тэр Баасанжав гуай нөгөөдөх батлан хамгаалахын бүтэц өөрчлөлтөөр анхны Монгол ангийн захирагч болж, тэр ангийг удирдаж байсан.Тэрнээс хойш ч одоо олон ч захирагч солигдож солигдож дээшээ шилэгдэж ингэж олон ч захирагч ажиллаа л даа.Тэгээд энэ сайхан ангид сайхан алба хаасан даа бахархаж явдаг.Харин нэг харамсмаар юм нь 1993 он хүртэл 23 жил энэ сөнөөгч онгоцны скадрил чинь хороо 3 скадрилтай нэг хороо болж өргөжөөд, тэгээд нэг ёсондоо одоо байлдааны нисдэг тэрэгний скадрил гэж нэг скадрил Төв аймгийн Алтанбулаг суманд байгуулагдсан байсан.Тэр хүртэл манайхтай энэ Налайхын сөнөөгч онгоцны скадрилтай ирж нийлээд тэгээд том өргөжсөн анги болж сайхан хөгжиж байсан.Энэ хугацаанд одоо жагсаалын нисгэгчээсээ авхуулаад хорооныхоо захирал хүртэл 9 сайхан залуу бурхан болж байлаа.Энэ нөгөө тайван цагийн байлдааны нислэгийн үүрэг гүйцэтгэж яваад.Нэг харамсалтай юм тийм л байдаг юм.Аа бусдад нь бол харамсаад байх юм байдаггүй юм аа.Сайхан амьдралтай, сайхан цалин мөнгө өндөртэй.Аа бэлэн... бусад цэргийн ангид бол тийм юм байдаггүй ш дээ.Ганцхан манайд л тийм байсан.Нөгөө Зөвлөлтийн нисэх хүчний онгоцоор хувцсаар хангах гэдэг.Өвөл зуны, хавар намрын гээд л.Тэгээд дээрээс нь одоо өдөр тутмын хувцас, парад хувцас гээд л.Тэд нарыг чинь ерөөсөө бараг өмсөгдөхгүй ш дээ.Дандаа л тэр нөгөөдөх техникийн зориулалтын, онгоцонд үйлчлэх зориулалтын хувцаснуудыг чинь л биднуус голцуу өмсөнө.Тийм байсан үе байлаа.Тэгээд сайхан тэгээд өглөө одоо унтаад бараг хөнжлөөс нүдээ хуулаад л очоод л хоол иддэг.Өдөр хоол иддэг, орой гэртээ харихдаа хоол унд иддэг.Тэгээд л бас тэр чинь нөгөө тэр үед чинь бүх юм сайн сайхан байсан үе болохоор чинь нөгөөдөх мөнгөгүй дандаа улсын зардалаар хооллодог.Тэгээд сөнөөгч онгоцны скадрилийн нисгэгч техникүүдийг бол тэр үед чинь социализмын үед чинь МАХН-ын төв хороо гэж Монгол улсын ганц толгой тэргүүн байсан байгууллага байдаг ш дээ тэ? Тийм төв хорооны тогтоолоор бол энэ онгоцон дээр ажилладаг инженер техникийн бүрэлдэхүүнийг одоо амт чанар сайтай хоол хүнсээр хангах, өдрийн 3 хооллож байх гээд бүр тогтоол нь гарчихсан байдаг байсан үе байхгүй.Тэгэхэд чинь ер нь бусад цэргийн ангийн офицер ахлагч нарууд хоол унд иддэггүй.Хэрэв иддэг бол өөрснөө мөнгөө төлж ингээд хоол идэж өдрийнхөө, өдөрт нэг удаа хоол идчихээд ходоодоо зогоодог тийм байсан.Бид нар бол тийм байгаагүй.Тэр их сайхан шүү.Тийм гоё үед алба хааж байлаа.Тэгээд одоо би энэ цэргийнхээс уг нь бол урлагийн хүн байх ёстой хүн байхгүй юу.Тэгээд яагаад ингээд солигдоод цэргийн хүн болчихсон юм бэ? гэхлээр чинь би нөгөө цэрэгт тэнд очоод л одоо энэ гоё онгоцон дээр намайг очиход чинь, 70 онд байгуулагдсан юм.Байгуулагдаад 5 жил болсон.Энэ 5 жилийн хугацаанд энэ байгууллагыг чинь улс, төр засаг их харж хандаж байсан.Тэгээд ер нь их гоё анхаарал татсан, хүний сонирхол татсан гоё мэргэжлийн ажил.Тэрэндээ ингээд шохоорхоод орчихсон байхгүй юу.Тэрнээс биш би бол одоо сурагч байхдаа дуулдаг, хөгжимддөг.Тэгээд л одоо урлагаар л нилээн мандаж явлаа даа.Сургуулийн урлагийн үзлэгт ороод л, шалгараад л, сургуулиасаа районы үзлэгт орж шалгараад л, районоосоо Улаанбаатарт орж шалгараад, Улаанбаатараасаа улсад орж шалгараад ингээд сүүлд нь улсын бүх ард түмний урлагийн их үзлэгийн их наадамд орж 2-р байр эзлэн мөнгөн медаль хүртээд л.Тэр үед чинь аймар баяртай байдаг байсан.Тэгээд би ер нь энэ урлагаар явах дээр тэгээд л миний амьдралд тэр чигээрээ л урлаг байна даа.Тэгээд би тэгэх дээр тэр үеийн гоё гоё дуучид байсан.Тэр дуучид шиг тийм гоё дуучин болно гэж бодож явдаг байсан.Тэгсэн чинь л одоо тэр энэ гоё цэргийн нисэх хүчний ангид алба хааснаас хойш л тэгээд тэрийг чинь сурчихаж байгаа хүн дээ.Тэгээд цэргийн нисэх хүчинд алба хаагаад ингээд алба хаасан хугацаа 2000 онд дуусаад цэргийн одоо тэтгэвэрт өөрөөр хэлбэл гавьяаны амралтандаа гараад ингээд байж байна.Тэр байсан үе маань одоо тэтгэвэрт гарснаас хойш зах зээлд орлоо.Зах зээлд одоо бас амьдралд нилээн хөл алдаж ч үзлээ.Амьдралыг зах зээлтэй уялдуулж, зохицуулж явъя ч гэж үзлээ.Тэгэхдээ одоо муу явсан юм алга.Гэлээ ч гэсэн тэр социализмын үед амьдарч байсан үеэс бол харьцангуй хүнд тэ? Амьдах нөхцөл их хэцүү.Гэсэн мөртлөө тэр үеийнхийг бодвол юм хум элбэг дэлбэг, гадна дотны олон улс орны бүтээгдэхүүн, хүнс бараа одоо юу байдаг юм.Унаа мал, техник гэдэг юм уу одоо бүх юм дандаа чөлөөтэй байна ш дээ.Тэгээд өөрөө ажил хийгээд мөнгөө олоод мөнгөөрөө тэр юмнуудаа олж юу дуртайгаа авах тийм боломжтой байна.Аа тэрийг социализмын үед чинь тийм юм байгаагүй.Юм сайхан байсан хэдий ч голцуу л Оросын бараа, одоо хүнс тийм юмнуудыг л хэрэглэдэг, дотоодын хүнс бараагаа хэрэглэдэг тиймэрхүү л үе байлаа.Тэгээд ийш тийшээ гадаад дотоод явах нь ч их ховор.Явах, сурах энэ тэр чинь тэр үед бол их хэцүү байлаа.Одоотой адилхан тэгээд л дуртай орондоо яваад, дуртай сургуульдаа сурдаг тийм бололцоо бол муу байлаа ш дээ.Зөвхөн одоо социалист системийн гэсэн орнуудад суралцах зөвшөөрөлтэй тэ? Аан мөн нэг намын одоо ноёрхол нилээн тогтчихсон байсан үе тэ? Одоотой адилхан ийм олон ургальч үзэл бүхий намууд байгаагүй.Ганцхан нам, ганцхан намын одоо хараа хяналт, ганцхан намын одоо шийдвэрээр л үндсэндээ Монгол улс чинь амьсгалж байсан ш дээ тэ? Тэгээд одоо гадаадад сургуульд явахад ч гэсэн одоо МАХН гэж юманд элсээгүй л бол явуулдаггүй байлаа ш дээ.Тэгээд тэр МАХН-ын гишүүнд чинь элсэх гэж пөөөх ёстой хэдэн жилийн юм болдог байлаа.Тэгээд л одоо тэнд чинь эхлээд л... намын гишүүд тэр үед чинь нэг намд чинь байсан үед чинь МАХН-д орох гэдэг чинь эхлээд нэгдүгээрт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээр дамжсан.Дараагаар нь одоо энэ хүн МАХН-д элсэж болох хүн үү? Үгүй юу? Өргөдөлөө өгсөний дараагаар бөөн шалгуур болж юу яаж байж, хяналт болж байж.Тэгээд л тэр МАХН-ын одоо хаана байгууллага, одоо ажлын нэгж байна бүгд намын хороотой.Тэр намын хорооны өргөтгөсөн хурал, тэргүүлэгчдийн хурлаар орж байж элсүүлэх үү? Элсүүлэхгүй юу? гэж олонхийн санал болж байж элсдэг.Элслээ гээд шууд элчихдэггүй.Нэг жил ... Аа 6 сар идэвхитэн явна.МАХН-ын идэвхитэн гишүүн.6 сар тэгэж яваад дараагаар нь бас шалгалт шүүлэг болно.Их одоо улс төрийн болон эдийн засаг, улс орны янз бүрийн одоо мэдээ мэдээллийг судалж байх, үзэж байх тэрүүгээрээ шалгалт өгөх гэж байгаа.Хүн ч тэр үед чинь бас боловсорч байсан шүү бас.Шахалтанд байсан болохоор.Тэгэж байгаад 6 сар идэвхитэнээр явна.Тэр хооронд зүгээр яваад байхгүй ээ.Тэр чинь тэр нөхрийг чинь үүрэг даалгавар өгнө.Тэрнийх нь хяналт биелэлтийг нь бас хянаж үзнэ.Энэ нөхрийг ер нь болгочихоор нөхөр байна гээд 6 сарын дараа тэр хурлаа орж хэлэлцээд за энэ нөхөр бол ер нь үүрэг даалгавар биелүүлдэг.Ер нь өөрийгөө боловсруулах, өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх гээд ингээд идэвхи санаачилга гаргадаг.Энийг ер нь одоо орлогч гишүүнээр авъя гээд.Тэгээд орлогч гишүүн болж олонхийн санал, хурал зөвлөгөөнөөр орж зөвшөөрүүлээд 1 жил орлогчоор явна.1 жил орлогчоор явна.Тэр хооронд чинь бас баахан шалгалт, янз янзын юмнууд их өгнө өө.Тэгэж байгаад л судлах, үзэх харах юм ч их байдаг байлаа.Тэгэхгүй бол бас шалгалтан дээр тийм юм мэдэхгүй бол бас намын гишүүний нэр хүнд цаашаагаа жинхлэхэд хүртэл их нөлөө үзүүлнэ тэ? Муу үр дүн гарна.Тийм учир унших судлах, шалгуулах юм их байдаг байлаа.Тэгэж байгаад жилийн дараагаар дахиад шалгалт өгч байж жинхлэнэ дээ.Тэгээд жинхэнэ МАХН-ын гишүүн болно.Тийм байсан.Одоо бол зүгээр өнөөдөр өргөдөл өгөөд орч байна ш дээ тэ? Тэгээд одоо хэдэн ч намд зарим хүмүүс нь орчихоод явж байгаа юм.2-3 намын батлахтай ч явж байгаа хүн байна.Зарим нь одоо нэг намд байж байгаад гараад аа тэр намд оръё гээд л орчихож байна.Дахиад л гараад өөр намд орчихно.Одоо нөгөө хүний нам улс төрийн идэвхи, намын идэвхи сонирхлыг бол одоо хязгаарлах юу байхгүй болохоор чинь хүн чөлөөтэй орж гардаг болж.Тэрэнтэй адилгүй тэр үед чинь намд тэр болгон авахгүй шүү.Ажил хөдөлмөртөө муу, нөгөө тодорхойлолт тааруу байх юм бол бүр идэвхитэнээр ч авахгүй.Өө хэрэг төвөгт холбогдсон, ял ямба эдэлж байсан бүр гишүүн болно гэж санахын ч халцгай.Тийм байсан үе байхгүй юу.Одоо бол чөлөөтэй.Одоо олон ч нам байгуулагдаж дээ.Монголд чинь одоо 23-24 намтай гэдэг байх аа.За тэрнээс одоо л үндсэндээ бол яг улс оронд одоо нилээн идэвхийлээд, нилээн байр суурь эзлээд явж байгаа нам бол одоо Монголын анхдагч нам МАХН байна.Энэ МАХН гэдэг намын системийг задлан унагаасан одоо ардчиллыг гаргаж ирсэн Монголын ардчилсан нам гэж байна.Тэгээд араас нь залгаад залгаад одоо Иргэний зориг нам, Эх орон нам, тэгээд л одоо олон жижиг намууд байна ш дээ.Үндэсний шинэ нам, Эв нэгдлийн нам энэ тэр гээд л ингээд л 20-н хэдэн нам байна даа.Тэгээд ер нь байр суурьтай байгаа, хэрэгжиж байгаа намууд бол энэ 3-4, 5 нам байдаг юм даа бараг.Орж гарах нь ч хүмүүс их чөлөөтэй болчихсон юм байна.Ийм байгаа юм даа.Тэгээд ч ер нь нам, улс төрийн асуудлаар одоо өнөө үед оролдохгүй ч хүн байхгүй болчихож.Тэрний үр нөлөө нь бас тусдаг ч юм байна, тусдаггүй ч юм байна.Өө тэр үеийн социализмын үеийн МАХН-ын гишүүн чинь одоо хэрэг хийх юм бол ёстой аймаар юунд ордог ш дээ.Хэл аманд орно.Хүн хэрэгт орохоосоо эмээдэг.Татвараа сар төлөөгүй бол бөөн цоллуулсан, дуудуулсан тийм байдаг байлаа.Нам эвлэлд байхаас нь байхгүй хүртэл нь ярина гээд л тэр үед их айдаг.Цагдаа шүүхэд баригдах, цагдаад баригдах, шүүхэд одоо ингээд л хянагдах, бүртгэгдэх энэнээс хүртэл айдаг байсан тэр үед бол.Хүн намаасаа гарна гэхээс ухаан алдчихдаг байлаа ш дээ.Тэгээд ч их ширүүн хатуу шийтгэлтэй үе байлаа.Тэгсэн мөртлөө бас харж үзнэ тэр нам чинь.Хэрэгт ороод, хэрэг төвөгт ороод бараг ял ямба эдлэх гэж байсан хүнийг чинь бол намаар нь авч хэлэлцээд л, хуралдаад л, намаас нь хөөгөөд тэгээд л нэг удаагын шийтгэл.Тэгээд л бас аваад үлддэг тийм тал байсан байхгүй юу.Тиймэрхүү үеүдэд ах нь одоо амьдарч байлаа даа.Тэгээд л 77 онд улирсан гэж хэлсэн ш дээ тэ? Тэгээд 77 онд улираад, хүн одоо үндсэндээ ажил хийгээд, цалин аваад, төрийн хувцас форм өмсөөд л явж байгаа хүн гэдэг чинь өөрөөр хэлбэл одоо амьдрал зохиох эх үүсвэр нь болж байгаа биз дээ тэ? Тэгээд хүн амьдралаа зохиох гэж үзнэ.Тэгэж явж байгаад 1978 онд нэг бүсгүйтэй танилцаад, тэгээд одоо тэр бүсгүйтэйгээ ингээд олон жил үерхлээ дээ.Тэгэж байгаад одоо хань ижил боллоо.Одоо манай гэр бүлийн хүн бол Завхан аймгийн .... сумын харъяат хүн бий.Хөдөө аж ахуйн их сургууль одооны тэ? Тэрийг хөдөө аж ахуйн дээд сургууль байж байхад нь 85 онд төгссөн.Ер нь механик инженер мэргэжлээр төгссөн.Төгсөж ирээд одоо Налайхын тохижолт үйлчилгээний газарт одоо 24-25 жил бас л нэг газар нэг мэргэжлээрээ ингээд ажиллаад явж байна даа.Анх ирэхдээ л, төгсөж ирээд л одоо цэцэрлэгчин гэдэг албан тушаалаас эхлээд л, шинэ төгсөж ирж байгаа хүмүүс чинь тэгэж л жижгээс нь эхэлдэг байлаа ш дээ.Цэцэрлэгчин гээд эхлээд л хийгээд л, тэгээд дараа нь техникч болоод л, дараагаар нь мод үржүүлгийн инженер болоод л, дараа нь байгууллагын инженер болоод л, дараагаар нь инженер дендрологоч болоод л, тэгэж байгаад ерөнхий инженер болоод л, тохижолт үйлчилгээний газрын дарга ч боллоо.Ингэж бас доороос нь өдий болтол одоо 20-н хэдэн жил ажиллаж явж байна.Тэгээд одоо бид хоёр амьдраад одоо 4 сайхан хүүхэдтэй боллоо.Манайх чинь 4-үүлээ эрэгтэй хүүхэд ш дээ, нэг ч эмэгтэй хүүхэд байхгүй.Тэгээд одоо манай хүүхдүүд чинь одоо бүгд дээд боловсрол эзэмшлээ.Хүүхдүүдээ... одоо зарим нэг айлын бүтэхгүй хүүхдүүд байдаг ш дээ.Муугаар дуудагдаж цоллогддог, зарим нэг нь хэрэг төвөг тарьж байдаг, шоронд орж байдаг.Тиймгүй байдлаар өсгөлөө өдий болтол.Одоо бага нь 8-р анги, том нь одоо 30 хүрч байна ш дээ.Бас л нэг Монголд нилээхэн томоохон компани байдаг.MCS coca cola-ны үйлдвэр.Тэрэнд ажиллаж байна ш дээ.Тэнд хамгаалалтын албаны дарга хийж байна.Дараачых нь хүүхэд маань одоо энэ Налайхын татварын хэлтэст байцаагч хийж байна.Дараачын хүүхэд маань энэ Налайхын цагдаагын хэлтэст цагдаа хийж байна.Цагдаагын академид давхар сурч байна.Энэ 4 хүүхэдтэй.Миний ижий аав байдаг юм аа.Одоо 80-тай хоёр хөгшин бий.Аа манай гэр бүлийн хүний ижий аав нь одоо нэг 25-26-тай байхад нь бурхан болцгоосон.Тэгээд одоо би чинь ингээд 4 хүүхдээ бид хоёр сайхан хүмүүжүүлж өсгөсөөн.Хүмүүс ч их муу ярьдаггүй шүү, айлын хүмүүс.Тэгээд одоо 2 том маань хоёулаа гэр бүлтэй боллоо.Том хүүхэд маань, өөрөөр хэлбэл бид хоёр чинь саяхан одоо 2008 оны 11 сард манай анхны ач төрлөө.Ингээд үндсэндээ өвөө, эмээ болох эрхээ авлаа даа.Ингэж амьдарч байна аа.Тэгээд хүний амьдрал ер нь их эрээн бараантай янз янз л байдаг ш дээ тэ? Тэр битгий хэл нас хүйсээрээ ч хүртэл ондоо байгаа тийм ээ? Одоо Монголд тэгээд нэг жоохон дутуу дулимаг, Монгол нэг ийм байгаасай гэж бодогдох юм бол одоо ажилгүйдэл байна тэ? Олон хүн ажилгүй байна.Олон хүн ядуу одоо хоол хүнс, өөрийгөө тэжээх, биеэ одоо тэжээллэг витаминаар хангах тийм нөхцөл бага хомс байна.Яагаад гэвэл ажилгүй байна.Ажилгүй дээрээ цалин мөнгө, гэр орон амьдрал ахуйгаа санхүүжүүлэх тийм бололцоо боломж муу байна.Юмны үнэ бас үнэтэй байна.Тэгэхээр чинь хүмүүс тэр болгон ажил хийдэггүй, цалин мөнгөний бололцоогүй улсууд бол тэр болгон чанартай, амттай, хүртээмжтэй хоол хүнсийг хэрэглэж одоо чадахгүй байна ш дээ тэ? Авч идэж ууж.Зарим нэг нь одоо траншейнд амьдарч байна.Зарим нэг нь одоо өвгөнтийн хөндий гэдэг юманд амьдарч байна.Ажилгүй байна.Ажлын нөхцөл байдал их муу.Одоо тэгээд л Монголд өчнөөн ч хичнээн ч одоо 100 гаруй их, ээд сургууль байна тэ? Тэгээд одоо Монголд бол зүгээр дээд боловсрол эзэмшээд, дээд боловсролын диплом ромбо хадгалсан зөндөө ажилгүй улсууд гудамжаар холхиж байна, алхаж байна.Хийж байгаа ажил нь үйлчлэгч, жолооч, кондуктор ч гэсэн хийж байна ш дээ.Дээд боловсролтой.Тэгээд нэг бодлын одоо дээд боловсролтой.Тэр үед чинь кондуктор, жолооч энэ тэр чинь дээд боловсролтой хүн их ховор байлаа ш дээ.Одоо бол зөндөө кондуктор дээд боловсролтой, зөндөө жолооч дээд боловсролтой, зөндөө үйлчлэгч дээд боловсролтой ийм байна.Нөгөө талын боловсролтой, их өндөр боловсолтой ажилтадтай ч юм шиг.Нөгөө талын ажил нь тэр болгон олдохгүй.Ажил нь уялдаа нөхцөл бас тийм тэр болгон байгууллагадаа ч, хүндээ ч таашаагддаггүй ийм бас их сонирхлын харьцаа, нөлөө бас нилээн яасан.Одоо үндэслэгдсэн, одоо тулгуурлагдсан тийм үе байна ш дээ.Аа хүн бол би дээд боловсролтой хүн тийм ажил хийчихмээр байна гэхэд тэр болгон орж чадахгүй.Аа нөгөө цаад авах гэж байгаа хүн бол энэ хүнийг ямар хүн бэ? За энэ дээд боловсролтой юм байна.Хүйсээр нь ялгаварлаж байна, насаар нь ялгаварлаж байна тэ? Тэгээд тэр болгон бас авахгүй байна тэ? Боловсролыг нь бас зарим нь голж байна тэ? Хэлийг нь голж байна.Одоо тэгээд үндсэндээ бол одоо нас залуу, одоо 2-3 дээд сургууль төгссөн, 2-3 хэл мэддэг тийм хүмүүс бол одоо яахав томоохон томоохон компаниуд, одоо ер нь төр захиргааны ажил энэ тэр хийх бололцоо нөхцөл байна л даа.Тэрнээс ганц нэг дээд сургууль төгссөн, хэл муутай тийм хүмүүс одоо бас ажилд ороход бэрх болж.Одоо төрд ажиллахад ч гэсэн бас төрийн албаны шалгалт өгч байж, тэнцэж байж тэгээд төрд одоо ичнээгээр бэлтгэгдэж, нөөцөнд хадгалагдаж байж одоо албан тушаал эрхэлж байна ш дээ.Нөөцийн нөхөр одоо тэр нөхөр халагдлаа солигдлоо, шинэчлэгдлээ гэхэд тэрийг авъя.Тийм болчихсон үе байна.Тэгээд амьдрал ер нь тэгээд л эрээн бараантай гэдэг чинь нэг тиймэрхүү байдлаар өдий болтол одоо хүмүүс янз янзаар амьдарч байна даа.Тэгээд одоо тэгээд бид нар чинь бас тэр үед чинь энэ зах зээл гэдэг юмыг чинь мэдэхгүй, мэдрээгүй байсан үед их хөл алдсан ш дээ.Тэр л социализмын үеийнхтэйгээ адилхан л, тэр үе шигээ л ингээд л хангалуун, цатгалуун, боломжийн бололцооны л байх л юм бодоод байсан чинь гэв гэнэтхэн шал өөр систем рүү ороод, шал өөр хүнийг жинхэнэ хөдөлгөсөн тийм үед ороод ирэхээр чинь хүн чинь бас их хөл алдана.Тэр шинэ юм руу орно гэдэг чинь бас хүнд бас их хүнд байсан, хүнд цохилт өгдөг байж.Тэрнийг дааж гарч байгаа нэг нь бол сайхан амьдраад, сайхан ажил алба эрхлээд л явж байна.Дааж чадахгүй нэг нь одоо тэгээд л амьдрал ахуйдаа ялагдаж байна даа.Тэ? түрүүн ярьсан тэр гэр оронгүй траншейнд амьдарч байна.Тэр бүр архи дарс уугаад бүр архи уухаас өөр юм байхгүй тэр өвгөнтийнхэн гэж ярьдаг юм даа тэ? Тийм болчихож байна.Тэгэж их хөл алдаж, амьдралын энэ шинэ зам, шинэ системд одоо тууштай явж чадахгүй хүмүүс чинь тийм л байдалд орчихож байгаа юм чинь.За яахав одоо энэ нөхцөл нь хүнд гэсэн ч гэсэн одоо энийг туулах ёстой, давах ёстой, энэ системтэй уялдах ёстой гэж бодож байсан хүмүүс чинь одоо мэдлэг боловсролоо дээшлүүлж, өшөө олон их дээд сургуульд сурч байна.Гадаад дотоодод сурч байна, гадаад дотоодын хүний туршлага мэдлэгийг өөр тийш нь ингэж тусгаж авч байна.Тэгэж байж их олон янзын шалгуур давж байж бас ажил хөдөлмөр эрхэлж ингэж явж байна ш дээ.Тийм болохоор хүн бас цаг үетэйгээ уялдаж л бас нөхцөлд зохицуулж явахгүй бол бас хуучин шигээ байх юм бол бэрх.Одоо энэ социализмын үеэс энэ ардчилал гэсэн одоо энэ чөлөөт эдийн засгийн системд, төлөвлөгөөд эдийн засгийн системээс одоо чөлөөт эдийн засгийн системд шилжих ч тийм хэцүү шүү хэцүү.Бид нар тэр үед чинь ингэдэг байлаа ш дээ.Талх 1 төг 40 мөнгө.60 мөнгөний талх байдаг.Одоо хүүхдүүдэд ярихаар хүүхдүүд гайхаад яаж тийм? Та бараг худлаа хэлж байна гэж ярьдаг.Тэр үед чинь тийм байсан.Мөнгөний үнэ цэнэ өндөр байлаа.Монгол улс чинь өөрөө өөрийгөө одоо аваад явах олон том жижиг үйлдвэртэй байлаа.Одоо мал аж ахуйнаас хөдөө аж ахуйн оронд шилжсэн, томоохон томоохон сангийн аж ахуй, үйлдвэрлэлийн газрууд, одоо мал аж ахуй, газар тариалан эрхэлсэн том бас л боломжийн улс байсан.Тэгээд л энэ өөрчлөлт шинэчлэлтээр зах зээлийн системд шилжээд л, зах зээл нь одоо гадаадын хөгжилтэй орнуудын жишгээр хувьчлах гэдэг давалгаа явагдаад, зарим нэг нь хувьчилж аваад ажиллуулж чадахгүй нурааж байсан тэр олон үйлдвэр, албан байгууллага газруудыг чинь.Зарим нэг нь тэгээд л хувьчлачихаар тэгээд өөрийн хувийн болчихож байгаа юм.Өөрийн хувийнхаа зорилгоор өөр хэлбэрээр ашиглачихаж байна.Ингээд Монголын аж үйлдвэрийн систем үндсэндээ энэ зах зээлийн системд нуралтанд орж байгаа юм л даа.Аа нэг сайн тал нь бол тэр хүний амьдарч байсан орон байрыг одоо хувийх нь хөрөнгө болгож тэ? Улсын мэдлээс шилжүүлж одоо хувьд нь авч өгч, тэр хүн тэр байр орон сууцаа одоо яаж л хэрэглэнэ тэ? Зарна уу, үрнэ үү, түрээслэнэ үү, солино уу, барьцаанд тавина уу тийм бололцоотой болгочихсон нэг сайн тал байна.Одоо нэгдэл, сангийн аж ахуйн өчнөөн зуун мянган мал маллаад, тэндээс одоо маллаж байгаа мөртлөө 1 хонь аваад идье гэхэд мөнгөөрөө худалдаж аваад л тэр хонио иддэг байсан үе чинь өөрчлөгдөөд бүх малыг нь хувьчлаад өгчихлөө.Тэгээд л тэр хүн малаа хувьчилж авсанаар одоо өөрийнх нь хувийн мал болж байгаа юм чинь тэр хүн мөнгөөрөө биш өөрөө дуртай газраа, дуртай малаа, дуртай цагтаа өөрөө тэгээд гаргаад идэж уудаг.Тэр малаа зарж үрээд өөрийнхөө амьдрал ахуйд нэмэр болгодог.Тэр малаа зарж үрээд одоо байр орон сууц авах, машин унаа техник авах, одоо өөр амьдралд ямар хэрэгцээтэй бололцоотой нөхцөл байдал байна тэрнийгээ авах тийм боломжтой болчихсонб байхгүй юу энэ зах зээлийн системд орсноор.Социализмын үеэс давуутай тал нь бол ийм л дээ.Бүх юмыг одоо хувьчилж хувийнх болгоод, өөрийнх нь эзэмшлийнх болгоод... Одоо албан байгууллагууд хүртэл дандаа хувийн компаниуд болчихож байна ш дээ тэ? Төрийн мэдлийн оролцоотой, мөн нийслэлийн мэдлийн оролцоотой юм одоо зөндөө албан газар, байгууллагууд байна.Тэгсэн хэдий ч тэр чинь зарим нэг нь хувьд оччихсон.Хувийн одоо тэр хувьчлаад авчихсан тэр хүн ямар байдлаар ашиглах вэ? Зохицуулах вэ? гэдгийг бас нөхцөл байдлыг нь одоо хийгээд өгчихсөн тийм улс орон болсон байна л даа.
Ариун-Ундрах -
За таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
Сүхээ -
За би хүүхэд насаа ер нь Налайхад өнгөрөөсөн дөө.Тэр үед чинь Налайх гэж одоо Монгол улсад нэртэй нэг тийм одоо жижиг суурин газар л байлаа даа.Үндсэндээ Налайх чинь Налайхын Монголдоо № 01 уурхайд түшиглэж боссон одоо хотхон байхгүй юу.Тэгээд тэр нэг жижиг суурин газар маань явсаар хөгжсөөр байгаад одоо үндсэндээ 25 оноос хойш Налайхын үндэс суурь бараг хөгжиж эхэлсэн дээ.Тэгээд л энэ хугацаанд чинь Налайх чинь Налайх хот болоод л хөгжлөө.Дараагаар нь Налайх район болж хөгжлөө.Тэгээд сүүлд нь Налайх дүүрэг гэж одоо улсын нийслэл Улаанбаатар хот чинь одоо 9 дүүрэгтэй.Тэрний нэг дүүрэг нь Налайх дүүрэг болж байгаа юм л даа.Энэ дүүрэгт л одоо өдий болтол хүүхэд наснаасаа идэр залуу, ахмад нас хүртлээ одоо энд амьдарч байна даа.50 жил амьдарч байна даа.
Ариун-Ундрах -
Та анх Увс аймагт төрсөн гэсэн тийм ээ?
Сүхээ -
Тийм.
Ариун-Ундрах -
Увсаас танайх хэдэн онд нүүж ирсэн бэ?
Сүхээ -
1959 онд манай аав ээжий бол эвлэлийн илгээлтээр ирсэн гэж ярилаа ш дээ.Тэр үед чинь эвлэлийн илгээлтээр уурхайд их олон аймаг сумаас их хүн ирсэн.Тэр чимээ үеэр л манай аав эжий илгээлтээр уурхайд ирсэн байхгүй юу.Тэрнээс хойш л тэгээд амьдраад явж байна даа.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд нас ер нь ямархуу өнгөрсөн бэ?
Сүхээ -
Одоо хүнд ер нь хожим хойно амьдрал ахуй зохиочихсон, тэр битгий хэл эмээ өвөө болчихсон, за тэгээд бурхны оронд очих хүртлээ хүмүүсийн ярьдаг, бахархдаг юм бол хүүхэд нас байдаг тэ? Оюутан нас байдаг.Аа эрэгтэй хүнд бол цэргийн алба байдаг тэ? Тэр эд нарыг бол ярих дурсах их дуртай ч байдаг.Тэгээд тэр үүднээсээ хүн их олон одоо оюутны олон сайхан найз нөхөд, одоо ажлын газрын олон найз нөхөд, хамт олон гээд үндсэндээ хүн гэдэг чинь тэгээд л ер нь тэгэж л олны хүрээтэй болдог байхгүй юу тэ? Сурагч байхдаа ч гэсэн одоо олон нэг ангийн 30-40-өөд хүүхэд тэ? Тэр чинь үндсэндээ нэг ангийн 30 хүүхэдтэй танил байсан бол тэгээд л дараа нь сургуулийнхаа хэдэн хүүхэдтэй ч байдаг юм, тэгээд л амьдарч байгаа юуныхаа хороо, амьдарч байгаа одоо тэр байр орцны тэр хавийн хүмүүс ингээд л танилцсаар байтал одоо хүний... Та одоо хэдэн хүн таних вэ? Хэдэн хүнтэй танилцсан бэ? гэвэл одоо хүн тоог нь хэлж мэдэхгүй дээ тэ? Тэгэж хүний танилцах, нөхөрлөх, өөрийгөө тойрон хүрээлүүлэх, олонтой хамтдаа байх нөхцөл байдал чинь ер нь тэгээд л хүүхэд наснаас л эхэлдэг юм ш дээ тэ? Хүүхэд нас сайхан байсаан.Ер нь сургуульд байхад чинь гоё ч үе, сонирхолтой ч үе, хөгжилтэй ч үеүд зөндөө тохиолдоно.Туулж ирсэн тийм байхгүй юу.
Ариун-Ундрах -
Таны бодлоор социализмын үеийн хүүхдүүдийн хүмүүжил одооныхоос ямар ялгаатай вэ?
Сүхээ -
Социализмын үеийн хүүхдүүдийн хүмүүжил бол одооныхоос шал ондоо, өдөр шөнө шиг ялгаатай байдаг.Ямар ялгаатай байдаг вэ? гээд чи надаас асууж болох юм тэ? Ялгаа нь тэр үеийн хүмүүсийн ухамсар, тэр үеийн хүмүүсийн тэр болгон хүн боловсрол эзэмшээд, тэр болгон боловсролтой байж чаддаггүй ч гэсэн аа хүмүүжүүлэх боловсрол их сайн байсан.Хүүхдүүд ч бас тийм хүмүүжлийг туулж, тийм хүмүүжлийг эзэмшиж ирсэн байхгүй юу.Одоотой адилхан ийм чөлөөтэй, ийм би бол ардчиллын хүн, хамаагүй чөлөөтэй явах ёстой хүн, тэгэж байх ёстой хүн гэж бодохооргүй байсан үе байгаа юм.Тэр ээж аав ч бас их чанга хүмүүжүүлдэг байлаа.Улс орон ч бас их тийм байдлаар хүмүүжүүлэх гэж оролддог байсан байх л даа.Одоо улс орны бодлого ч тийм байж.Тийм үүднээс тэр үеийн хүмүүсийн ухамсар, тэр үеийн хүмүүсийн соёл, тэр үеийн хүмүүсийн хүн хүнээ хайрлах хүндлэх одоо энэ ардчиллын үеийн хүмүүсийн төрх байдлаас шал ондоо байхгүй юу.Тийм байхгүй юу хүмүүсийн ухамсар.Одоо тэгээд зах зээл гэдэг юмаа уялдаад хүний ухамсар л, хэдий боловсролтой ч гэсэн ухамсар их муу, сул, хэнэггүй тийм болчихсон.Тэгээд нэг нэгнийгээ хайрлана, хүндлэнэ, нэг нэгэндээ тус дэм болно гэдэг чинь ер нь үндсэндээ бараг устчихсан байна ш дээ.Бараг устчихсан гэж хэлэхэд болохоор.Яагаад вэ? гэвэл байна ш дээ.Тэр социализмын үеийн хүмүүсийн ухамсар гэдэг чинь байна ш дээ хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, чин сэтгэлээсээ тус болъё гэж боддог байсан үе байхгүй юу.Тэр үеийн одоо ухамсартай, боловсролтой, тэр үеийн одоо хүмүүжлээр хүмүүжиж байсан улсууд чинь одоо энэ зах зээлд ороод нөгөө соёл хүмүүжил юу нь шал ондоо болчихож байгаа юм чинь, зах зээлтэйгээ уялдаад.Аа тэр үед чинь надаас туслалцаа аваад, надад туслаад явж байсан хүн бол одоо социализмын үеэсээ энэ үе рүүгээ ороод одоо тийм юмаа мартчихсан тэ? Жишээлбэл би нэг зүгээр нэг өнгөцхөн жишээ ярья л даа тэ? Одоо тэр 2000 оноос өмнөх үеийн социализмын үеийн одоо тус дэм бол байна ш дээ.Одоо ярихад үнэмшмээргүй л дээ.Жишээлбэл нэг жолооч явж байгаад л хөдөө хээр явж байгаад л одоо бензин нь дууслаа гэхэд тэ? Хажуугаар нь нэг жолооч зогсохгүй өнгөрнө гэж байхгүй.Зогсоно, яасан гээд бензин дуусчихсан.Өө бензин дуусчихсан юм уу? За энүүгээр дараагынхаа колонк хүртэл машинаа асаагаад яваарай гээд л 10 литр бензин зүгээр мөнгө төгрөг гэхгүйгээр өгчихөөд л яваад өгдөг.Тэр хүн тэрүүгээрээ дараагын колонк хүртэл яваад, бензин тос аваад ингээд уялдаад явчихдаг.Нэг дугуй нь хагарчихсан жолооч зогсож байвал нэг жолооч давхиж ирээд л яасан? Дугуй хагарсан.Тэгээд ямар туслалцаа байна гэсэн чинь одоо данхрад байдаггүй, данхрадаа орхичихож, лапатка байдаггүй, гэртээ орхичихож.Ямар сайндаа ингээд данхрад, лападкагүй ингээд дугуйгаа салгаж авч нөхөж чадахгүй ингээд зогсож байна гээд л тэгэхэд чинь өө чи май.Миний данхрад, лападкыг аваад хэрэглэчихээд тэгээд чи дараагаар нь тэр миний бааз дээр, тэддүгээр бааз дээр аваачаад өгчихөөрэй гээд л орхичихоод яваад өгдөг тэ? Тэгээд тэр хүн тэрнийг хэрэглэж байгаад дараагаар нь тэр баазыг нь нэрийг нь сураглаж байгаад аваачаад өгдөг.Тийм сайхан ухамсартай байлаа ш дээ.Одоо бол нэгдүгээрт тэгэж тусалж өгөх ч үгүй нэг нь.Аа нөгөөдөх авсан нэг нь бол буцааж өгөх ч үгүй ийм болчихсон байхгүй юу.Тэр үеийн хүний ухамсар одоо үеийн ухамсар хоёрын харьцаа миний ярьж байгаагаас бараг чамд, би түрүүн ярьсан.Өдөр шөнө шиг ялгаатай гэдэг шиг тийм байж санагдаж байгаа биз дээ тэ? Чи бол сүүлийн үеийн одоо энэ ардчиллын үеийн хүн.Тэгэхээр одоо чамд бас л тэр үеийн хүмүүсийн ухамсар, хүмүүжил, соёл тэ? Хайр халамж яриад юу яахад бас гайхмаар санагдаж байгаа биз дээ.Нэг бодлын их бахархмаар санагдаж байгаа.
Ариун-Ундрах -
Надад ерөөсөө кино шиг л санагдаад байдаг ш дээ.Нэг итгэмээргүй тэ?
Сүхээ -
Тийм.Итгэмээргүй.Тэгээд тэр социализмын үед чинь ингэдэг байлаа ш дээ.Мөнгөний ханш их өндөр байсан болохоор цалин гэж нэг их сүртэй гавьтай авахгүй мөртлөө тэрүүгээрээ амьдраад болоод байдаг тэ? За би тэр үед чинь тэр цэргийн албан хаагч байхдаа сард би 880 хүртэл цалин авч байлаа.Тэгэхэд чинь би дээд боловсролгүй байлаа ш дээ.Дээд боловсролгүй, аа тусгай дунд боловсролтой.Аа тэгээд хийж байсан ажил, албан тушаалын цалин гэж.Тэгэхэд чинь надтай цуг одоо жишээлбэл манай гэр бүлийн хүн байна тэ? Дээд боловсролтой тэ? Нэг байгууллагад инженер хийж байгаа хүн гэхэд чинь надаас бага цалин авдаг байлаа.Миний үндсэн цалин чинь үндсэндээ нэг 700 төгрөг.Тэгээд л цолны мөнгө, удаан жилийн нэмэгдэл, цэргийн нэмэгдэл энэ тэр гээд л нэмэгдээд нэмэгдээд явчихаараа тэд нар чинь бүгдээрээ 700 дээр нэмэгдээд явчихаар 800 гараад явчихдаг байхгүй юу.Тэгэхэд чинь гэр бүлийн хүн маань зүгээр албан тушаалын л цалин авна.580 мянга, тэгээд явсаар яваад л тэгээд албан тушаал жаахан ингэж ахиж явахаар чинь бас нэг албан тушаалын нэмэгдэл цалингууд ингэж явсаар байгаад за нэг дээд тал нь 700 авч үзсэн байх аа.Тэр 700 төгрөгөөр чинь за нэг хүн унаад явж байсан, орж ирээд их удчихсан... Тэр үед чинь одоо нөгөөдөх баруун зүүний, өмнөх хойнохын гэж унаа мал гэж тийм нарийн ширийн юм байдаггүй байлаа ш дээ.Оросын унаа тэрэг л их хэрэглэдэг тэ? За нэг одтой, чадалтай, бололцоотой нэг нь гадагшаа гарч одоо тэр Чех, Германы унаа энэ тэр олж ирж унадаг тийм үе байлаа.Тэгэхэд чинь тэр 700 төгрөгөөр чинь одоо орж ирээд бас нэг нилээн 1-2 жилдээ явчихсан тийм машиныг чинь 700 төгрөгөөр худалдаад авчихдаг байлаа ш дээ.Сарынхаа цалингаар.
Ариун-Ундрах -
Ганцхан сарын цалингаар уу?
Сүхээ -
Ганцхан сарын л цалингаар тийм.Одоо бол 700 төгрөгөөр юу авах юм бэ? Ганц талх аваад л дуусч байгаа биз дээ тэ? Одоо би сарын цалин... одоо би жишээлбэл... Одоо ерөөсөө сарын цалин, Монголд ханасан цалин бол одоо 500000-аад төгрөг байна тэ? Одоо төрийн албанд ажиллаж байгаа хүн бол 500000 төгрөгний цалин авч байна.За тэгээд томоохон чадалтай пүүс компанид ажиллаж байгаа хүмүүс бол тэрнээс өндөр авч л байгаа байх л даа тэ? Нэг 4-5 сая болтлоо авч байгаа байх л даа.За тэгээд төрийн алба хааж байгаа, том алба хашиж байгаа нэг боломжийн ажил албан тушаал эрхэлж байгаа хүн бол 500000 төгрөгний цалин авна.Тэгээд 500000 төгрөгөөр машин авч чадах уу? Чадахгүй.Машин битгий хэл мотоцикль ч унаж чадахгүй ш дээ.Тэгээд одоо өөрөөр хэлбэл мөнгөний ханш уначихсан тэ? Эд бараа нь элбэг дэлбэг ч гэсэн үнэ хадчихсан ийм л үе байхгүй юу даа.
Ариун-Ундрах -
Таны аав ээж хоёр хувь хүнийхээ хувьд ямархуу хүмүүс байсан бэ?
Сүхээ -
За миний аав эжий бол байна ш дээ бас л эрт цагийн улс даа.Одоо 31 онд төрсөн хүмүүс.Тэгээд л бас амьдрал ахуй энэ тэр гээд л бас хүүхэд байх үеэсээ эхлээд л хоорондоо нийлж сууж, хань ижил болтлоо бас тэр 30 хэдэн онд чинь.... За миний эжий аав одоо 54 онд гэр бүл болсон улсууд.Тэр хооронд чинь тэгээд л бас ер нь Монгол улс чинь тэгээд л хөдөө аж ахуйн орон байлаа ш дээ.Мал аж ахуйн орон тэ? Тэр болгон нэг их хөдөөнөөс ирж одоотой адилхан ийм олон их дээд сургуульд сураад байх тийм бололцоо боломжгүй байсан үе болохоор миний эжий аав бол яахав тийм их дээд боловсрол эзэмшиж үзээгүй улсууд л даа.Бас тэгээд мал ахуйгаа дагаад, мал ахуйгаа маллаж яваад л сүүлд ингэж ирж уурхайд ажиллаад, ингээд улсын нэг бүрэн бус дунд тэ? Зарим нь одоо бага сургууль төгссөн тийм л улсууд байдаг байхгүй юу? Тэгсэн мөртлөө боловсрол бага мөртлөө аа юу сайтай.Нөгөөдөх хүмүүжил тэ? Соёл, тэр хайр халамж гэдэг чинь тэр түрүүчийн миний ярьж байсан тэр Монгол хүний, социализмын үеийн Монгол хүний тэр зан төрхийг яриад байсан.Тэд нар бүгд л шингэсэн улсууд.Тэр утгаараа бид нар хүүхдүүд нь яг тэгэж хүмүүжсэн байна тэ? Одоо миний эжий аавын минь төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн хүүхдүүд нь дандаа их дээд сургууль төгсчихсөн, боловсрол эзэмшчихсэн. Аа тэгээд хань ижил нь ч гэсэн нөгөөдөр өөр өөрийнхөө боловсрол, мэргэжил, ажилдаа түшиглээд яг тийм мэргэжлийн, тийм боловсролын хүмүүсийг л.... ер нь тэгээд л амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад сууж байна ш дээ тэ? Амьдарч байна.Тийм болохоор одоо ингээд л бэрүүд нь ч гэсэн тэ? Тийм боломжийн боловсролтой, ажил мэргэжилтэй ингээд л амьдарч байна.Тэгээд л одоо миний ярьж байгаа.Би бол үндсэндээ одоо худал яриагүй, магтаж дөвийлгөж яриагүй болохоор одоо миний хүмүүжил ямар байна танд? Гадна ярианы өнгө аяс төрхөөс ингээд харагдаж мэдэгддэг тэ? Тийм болтол хүмүүжүүлсэн л байхгүй юу.Тэгээд энэ маань бидний эжий аавын минь өсгөж хүмүүжүүлсэн одоо ач тус л байхгүй юу даа.Хэдий боловсрол багатай ч гэсэн.
Ариун-Ундрах -
Та эцэг эхээс хэдүүлээ гэлээ?
Сүхээ -
Би эцэг эхээс 8-уулаа л даа.Тэгэхдээ харин миний ижий аав, ижий аавдаа бас баярлаж явдаг юм.Зарим хүмүүсийн 8 хүүхэд битгий хэл 1-2 хүүхэд нь гараад бурхан болчихсон тэ? Үр хүүхэдгүй улсууд ч бас байж байна ш дээ тэ? Ганц хоёр хүүхэд гараад тогтоогүй ингэчихсэн.Тэгэхэд миний ижий аав бол 8 хүүхэд төрүүлчихсэн.8-уулаа өдий болтол амьдраад, дээд тал нь одоо 55-56-тай, доод талых нь одоо 34-35-тай ийм улсууд байна ш дээ.Тэгээд хүүхдүүд нь том болоод л хань ижилтэй, үр хүүхэдтэй болоод.Тэгэхээрээ миний ижий аав чинь өөрөөр хэлбэл ачтай, гучтай тэ? Одоо гучаа үзээд явж байна ш дээ.Одоо би тэр ээж аавын Тогтох гэдэг хүний хүүхэд Сүхээ байж байна тэ? Сүхээгийн хүүхэд одоо Батширээ гээд байж байна тэ? Ач нь, хүүхдийх нь хүүхэд тэ? Батширээгийн хүүхэд одоо Төгстөгөлдөр гээд л байж байна тэ? Ачын хүүхэд одоо гуч болоод явж байна.Ингээд үндсэндээ 3 үеэ үзээд өдий болтол сайхан амьдраад явж байгаа миний ижий аав бас буянтай улсууд байна л даа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд 8-уулаа ер нь нэг гэрт өсөхөд танд ер нь ямархуу байдаг байсан бэ? Олуулаа байх гоё уу?
Сүхээ -
Үгүй ээ тэр үед чинь тэгээд олуулаа л нэг гэрт амьдарсан.Бид нар тэр үед чинь одоо байр орон сууц гэж мэдэхгүй гэрт л амьдарсан даа.Монгол заншлаар, Монгол амьдарлаар.Тэгээд л олуулаа нэг гэрт амьдрах чинь төвөгтэй ч юм бий, гоё сайхан ч юм бий.Ер нь олуулаа амьдрах сайхан, ер нь бахархууштай сайхан.Дэм дэмэндээ болоод явчихдаг юм.Ер тэгээд л ажил үйлс ч их бүтдэг.Харин миний ижий аав тэр олон хүүхдийг яаж тэжээж байсан.Тэр л их сонирхолтой байдаг юм.Тэр олон хүүхдийн хоол, хувцас хунар, тэгээд л хичээл сургуульд суралцуулаад л одоо тэрний сургуулийн, төлбөргүй байсан ч гэсэн сургуулийн хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, одоо тэгээд л сургуульд сурах нөхцөл байдлыг нь хангах, ингээд л тэр 8 хүүхдийг тэгээд одоо яаж ч өдий болтол өсгөж хүмүүжүүлсэн юм.Тэр сонирхолтой.Би бодохдоо бол их л хөөрхий нэг зовж байж бид нарыг хүмүүжүүлсэн, бид нарыг өдий болтол өсгөсөн.Юм юмаар дутаагаагүй, сайхан сайхан амьдрал ахуйтай болгож гаргаж байсан болохоор их л зовж байж одоо тэгэж өсгөж хүмүүжүүлсэн байх даа л гэж боддог л доо.8 битгий хэл одоо ганц хоёр хүүхдүүдээ өсгөх гээд, сургах гээд, одоо сургуулийх нь нөхцөл бололцоо байдлыг хангах гээд бас дийлэхгүй улсууд ч зөндөө байна ш дээ тэ? Байсан, одоо ч байна.Одоо бүр хэцүү.Одоо сургуульд сурахад чинь юу вэ? Одоо дээд талых нь сургууль одоо 1 сая, 200-300 мянган төгрөг тэ?
Ариун-Ундрах -
Төлбөр нь үү?
Сүхээ -
Төлбөр нь.Доод талых нь сургууль нэг 700-800 мянган төгрөгний жил болгон тэ? Энийг бас төр засаг хүүхдүүдээ сургана, хүмүүжүүлнэ гэхэд чинь бас л хэцүү л дээ.Ижий аав нарын нуруун дээр бас л их ачаа үүрэгдэж ирж байгаа юм.Тэгээд зарим нэг нь бол төгсгөөд чадаад л байна.Зарим нэг нь төгсгөж чадахгүй байна.Тэр нь яахав дээ нэг амьдралын нөхцөл байдлаасаа шалтгаалаад тэ? Ажилгүйдэл их ноёрхсон, мөнгө санхүүгийн бололцоогүй байсан үүднээс ингэж хүмүүс чинь зарим нь хүүхдүүдээ сургаж чадахгүй байна ш дээ.Зарим нь тэгээд сайхан мэдлэгтэй, боловсролтой, одоо бид нарын хар яриагаар ярьдагаар нэг толгойтой гэдэг тэ? Тийм хүүхдүүд төлбөрийн чадваргүй сургуульд сурч чадахгүй байна.Орчихсон нэг нь гарчихаж байна, төлбөр төлж чадахгүй.Тэгээд одоо орчин үеийн сургууль үндсэндээ бол тэгээд л мөнгөний сургууль болчихож байгаа юм чинь тэ? Мөнгөө төлж л байвал тэр хүн сайн ч сурч байсан, муу ч сурч байсан, чадвартай, чадваргүй нь хамаа байхгүй.Тэгээд л төлбөрөө төлж л байвал тэгээд төгсчихдөг.Аа тэгээд нэг их мэдлэг боловсрол муутай.Үндсэндээ бол одоо мөнгөөр сураад төгсөж байгаа тэ? Аа мөн дээрээс нь одоо өндөр албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд, аа мөн танил талын хүрээгээр ингээд л ороод сураад төгсөж байгаа болохоор чинь төгсөж гарч ирсэн нэг нь бас харамсмаар бас жинхэнэ тархи толгойгоо гашилгаж тэ? сураагүй.Нөгөөдөх боловсролын одоо кургозор муутай тийм хүмүүс их төгсөж гарч байна ш дээ.
Ариун-Ундрах -
Таны аав ээж хоёр нөгөө илгээлтээр наашаа ирсэн гэсэн ш дээ тийм ээ? Тэр үеийн илгээлт гэдгийг та тайлбарлаж өгөөч?
Сүхээ -
Тэр үед чинь байлаа ш дээ.Илгээлт гэдэг юм чинь байна ш дээ тэ? Би анхандаа ярьж байсан.МАХН гэж Монголд ганц нам байлаа тэ? Түүний туслах хүчин гэж Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэж байлаа.Тэгээд л энэ чинь бас л их том байгууллага байлаа.Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэдэг чинь.Тэгээд л илгээлт гэдэг чинь үндсэндээ уриалаад л, дуудаад л Монголын хувьсгалт залуучуудын хорооноос, Монголын хувьсгалт залуучуудын одоо нэрийн өмнөөс одоо та тэнд ажиллах уу? Танд Монголын хувьсгалт залуучуудын нэрийн өмнөөс танд тэнд ажиллахаар томиллоо ч гээд бараг томилоод энэ тэр явуулдаг тийм үе байлаа ш дээ.Тэрнийг чинь л одоо яриад байгаа ш дээ илгээлт гэдэг чинь.Тэгээд л залуучуудын байгууллагаас одоогоор бол одоо нэг зар тараах маяг тэ? Тийм юманд одоо тэгэж ажиллана, ингэж ажиллана, тэгэж явах ёстой энэ тэр гээд тэр үед чинь бараг энэ 2 байгууллага чинь тушаангуй байсан байгууллага байхгүй юу.Тэр захиргаадалтын үе байсан тэ? Тэгээд л хүний санал харгалзахгүй.Тэгээд л тушаагаад л, захиргаадаад л явуулдаг байсан үе байхгүй юу.Тэрийг чинь одоо тэр 2 байгууллагын одоо захиргаадалт гэж байгаа байдал маань илгээлт байхгүй юу.
Ариун-Ундрах -
Хаашаа яв гэсэн тийшээ нь л явах уу?
Сүхээ -
Тийм хаашаа яв гэнэ, тийшээ л явдаг тийм.Энэ чинь намын илгээлт ч гэж байлаа.МАХН-ын илгээлтээр гэж явуулдаг байлаа.Тэгэхдээ ер нь тэр үеийн МАХН-ын илгээлт бол голцуу л албан тушаалын илгээлт явуулдаг тэ? Ажилчин хүнийг нэг их илгээгээд байдаггүй тэ? Голцуу л том албан тушаалд намын илгээлтээр тэнд нэг сангийн аж ахуйн дарга, тэнд нэг байгууллагын дарга тэ? Ингэж явуулдаг.Энэ албан тушаалын илгээлт байлаа ш дээ намын илгээлт бол.Аа залуучуудынх нь илгээлт бол нэг ажилчин, малчин, тариаланчид.Тийм улсуудыг чинь л одоо эвлэлийн илгээлтээр хаана хүн хүч муутай, хаана хүн хүч хэрэгтэй шаардлагатай тийм газар эвлэлийн илгээлтээр ингээд л явуулдаг байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Би нөгөө илгээлт гэхээр нь зөвхөн нөгөө хөдөө мал маллах гэж л явуулдаг юм байх гэж ойлгоод байсан байхгүй юу.
Сүхээ -
Үгүй л дээ.
Ариун-Ундрах -
Үгүй юм байна тийм ээ?
Сүхээ -
Тэххх.Тэгээд л Монгол улсад одоо ямар үйлдвэр аж ахуйд хүн хүч, мөн ямар хөдөө аж ахуйн салбар, газар тариалан, мал аж ахуйн салбарт хүн хүч хэрэгтэй тийм газар руу л одоо эвлэлийн илгээлтээр явуулдаг үе байхгүй юу.Тэрнээс зөвхөн ганцхан мал дээр биш.Үйлдвэрүүдэд ч хүртэл, одоо жишээ нь Налайхын уурхай чинь үйлдвэр ш дээ тэ? Монголын ганц № 01 уурхай.Энэ үйлдвэр рүү чинь илгээлт ингээд явуулж байна гэхлээр чинь одоо үйлдвэрт ч гэсэн явуулж л байсан байхгүй юу илгээлтээр.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг ингээд өндөрлөе өө.
Сүхээ -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.