Sühee


Basic information
Interviewee ID: 990264
Name: Sühee
Parent's name: Togtoh
Ovog: Ih tugtan
Sex: m
Year of Birth: 1955
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: politician, retired from military
Belief: Buddhist
Born in: Ömnögovi sum, Uvs aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Сүхээ гуай.

Сүхээ -

За сайн.Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За таниас эхлээд нэг 2 ерөнхий асуулт асуугаадхъя.

Сүхээ -

За.

Ариун-Ундрах -

За эхнийх нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Сүхээ -

Гүнээр нөлөөлсөн үйл амьдралаа?

Ариун-Ундрах -

Үйл явдал?

Сүхээ -

Үйл явдал аа.Бүх л юм гүнээр нөлөөлөгдөж байгаа ш дээ.Тэгээд л амьдралд чинь тэгээд л янз янзын эрээн бараан, сайн муу, сайхан муухай бүгд л цогцлон явагдаж байдаг болохоор чинь бүгд л ер нь одоо нөлөөлж байгаа.Тэгээд тэрэн дотроос чинь тэгээд л сайн ханьтай суугаад, сайхан амьдраад, 4 хүүхэд гаргаад тэр бол өшөө л амьдралын одоо гүн баярын чинь нэг юм даа.

Ариун-Ундрах -

Одоо жишээ нь ямар нэгэн үйл явдал бүр гүн гүнзгий нөлөөлөөд таны амьдралыг орвонгоор нь эргүүлсэн ч байдаг юм уу тиймэрхүү үйл явдал тохиолдож байсан уу?

Сүхээ -

За тэгээд бүгд л ер нь амьдралын явцад л тэгээд дэс дараатай ингээд л нөгөөдөх сайн муу нь холилдоод тэгээд явагдаад л байдаг болохоор одоо нэг их тийм гүн нөлөөлөөд одоо нэг их амьдрал орвонгоороо муудчихсан юм уу орвонгоороо сайндчихсан юм бол байхгүй.Тэгээд л хүмүүсийн амьдардаг жишгээр л амьдарч байна даа.Аль болох бололцооны боломжийн амьдрахыг л бодож байна даа.Тэрнээс нэг их одоо өөрийн амьдралаас гажууд, өөрийн амьдралд хөндлөнгөөс одоо тийм төр засаг, ард түмнээс нөлөөлчихсөн тийм их гүн нөлөөтэй юу бол байхгүй л байна л даа.Өөрөө өөрийгөө л аваад явж байна.Өөрсдийнхөө гэр орныг авч явж байна.Тийм л байна.Одоо харин нэг сүүлийн үед харин бас улс төрөөр их оролдож байгаа.

Ариун-Ундрах -

Та юу?

Сүхээ -

Тийм.

Ариун-Ундрах -

Аанхан.

Сүхээ -

Би чинь 87 онд улс төрийн дээд сургуулийг, сая 2007 онд улс төрийн академийг төгслөө.Тэгээд одоо л энэ улс оронд явагддаг бүх төрлийн сонгуулиуд байна ш дээ.Ерөнхийлөгчийн, улсын их хурлын, орон нутгийн энэ сонгуулиудад бол байнга идэвхийлэн оролцож байна.Бас тэгээд намын бас нэг сонгууль ажлыг бол хийж явдаг, дүүрэгтээ.Тэр утгаараа тэгээд ер нь сонгуулийн үйл ажиллагаанд их гүн гүнзгий орж явдаг.Сонгуулийн үйл ажиллагаанд дандаа л голцуу штабт одоо алба салбар хариуцаж ингэж ямар сонгууль байна тэрэнтэй нь уялдаж ингэж явдаг даа хөө.

Ариун-Ундрах -

Аа тэр 87 онд улс төрийн дээд гэдэг нь нөгөө намын дээд сургууль уу?

Сүхээ -

Биш ээ.Улс төрийн дээд гэж тусдаа.Намын дээд чинь юу ш дээ.Өөр МАХН-ын харьяа намын дээд сургууль гэж сургууль бол байсан юм.Одоо тэр нь явсаар байгаад л үндсэндээ бол одоо зүгээр яахав нам гэдэг юу оруулахгүйгээр, ухагдахуун оруулахгүйгээр одоо төр захиргааны удирдлагын академи гээд байгаа ш дээ.Тэр чинь л үндсэндээ намын дээд сургууль байхгүй юу.Одоо бол тэгээд намчирхахгүйгээр нөгөө бүх намын хэн боловч сурч төгсөх, төр захиргааны ажил хийх, одоо мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх бололцоо боломжийг хангаж байгаа тэр төрийн захиргаа удирдлагын академи гэдэг чинь тэр чинь л одоо хуучны намын дээд сургууль байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аан социализмын үед ер нь одооных шиг ийм сонгууль болдог байсан уу? Үгүй юу?

Сүхээ -

Социализмын үед бол сонгууль байсаан байсан.Явагддаг байсан.Гэхдээ одоогынхтой адилхан ийм их булхай, луйвар, хөрөнгө мөнгө зарсан тийм сонгууль байдаггүй байлаа ш дээ.Тэр үед чинь нэг намын системд байсан болохоороо цаанаасаа улсын их хуралд хэн гэдэг юм тэр гэдэг хүн одоо дэвшлээ, энийг сонгоорой гээд л бичиг цаас айлуудаар тараагаад л, хүмүүс тэрнийхээ төлөө өгдөг.Ерөнхийлөгчийн сонгууль гэж ямар тэр үед байсан биш.Ардын их хурлын депутат, орон нутгийн одоо юу хуучнаар бол районы депутат, орон нутгийн иргэдийн хурлын тэргүүлэгч гэж тэд нарыг сонгох сонгууль дандаа л автоматаар тэр сонгогдсон.Тэрний төлөө саналаа өгөөрэй гээд л тэрний зурагтай, бичигтэй, намтартай цаас гэр орноор ирээд л.Тэгээд бид нар тэрнийхээ л төлөө өгдөг байснаас биш одоотой адилхан ийм олон ургальч үзлээр, ийм олон улс төрийн намуудын өрсөлдөөн, тэмцэлдээнтэй ийм сонгууль бол тэр үед явагддаггүй байлаа ш дээ.Тэгээд мөнгө төгрөг, зардал нь бага.Аа мөн хүмүүсийн идэвхи бол нэг их улс төржихгүй мөртлөө сонгуулийн арга барил их идэвхийлдэг тэ? Тэр үед сонгууль чинь бараг наадам шиг л болдог байлаа ш дээ.Хүмүүс чинь өглөө эрт хамаг байдаг гоё хувцас хунараа өмсөөд л, сайн морио барьж унаад л хөдөө гадаа бол тэ? Хотод бол машин тэргээ гаргаж унаад л ингээд л ёстой бөөн туг далбаа болоод л, ер нь л наадам болж байгаа юм шиг л сонгууль явагддаг байлаа.Одоо бол тийм биш.Одоо бол өөрөө ямар санал бодолтой байна хүн, хаанаас нь ятгаж хэлж, сэнхрүүлж оруулсан бэ? Тэр хүнийгээ л сонгодог ийм л юу болчихлоо ш дээ.Сонгууль явагддаг болчихлоо ш дээ.Сонгуулийн систем бол.Тэгээд сонгууль одоо энэ түрүүчийн ярилцлага өгөхдөө хэлээд байсан.Одоо 20-н хэдэн намаас одоо дор хаяж 10-аад нам нь бол оролцож байна ш дээ.10-аад намаас одоо нэр дэвшигч, нэр дэвшигчийн... Тэгээд л тэдэнтэй хүн аль намд гишүүн байна тэр намынхаа төлөө, аль намын талаас нь илүү ухуулан сэнхрүүлсэн байна, тэр талаас нь аль намаас нь хөрөнгө мөнгө зарж одоо мөнгө туслалцаа дэмжлэг үзүүлсэн байна тэр хүмүүсээ л дэмжиж ордог ийм л болчихсон байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэр үеийн нэр дэвшигчид нь ямархуу хүмүүс байдаг байсан бэ?

Сүхээ -

Тэр үеийн нэр дэвшигчид голцуу л МАХН-ын томоохон томоохон ажил хийдэг одоо сайд дарга нар, одоо ардын их хуралд дүүргийн иргэдийн хурлын дарга, одоо ардын хурлын депутатуудын дарга, ер нь томоохон албан тушаалын улсууд голцуу томилогдож томилолтоор бараг сонгогддог байлаа ш дээ.Сонгууль чинь одоо бол бас улс төрөөр идэвхийлэн оролддог, тэгээд бас нам улс төрийн мэдэгдэхүүнтэй, бас зохих хэмжээний мөнгө санхүүтэй хүмүүс өрсөлддөг.Ялангуяа улсын их хуралд бол их зардал гарна шүү.Нэг хүнээс одоо дор хаяж л нэг 20 сая төгрөг, хамгийн дор хаяхад тэгэж байж л, зарцуулж байж одоо нэр дэвшиж өрсөлдөж байна.Тэгээд намууд нэр дэвшигч нартаа бас босго тавьчихсан байдаг юм байна л ээ.Байдаг юм ер нь.Тэр 10 сая төгрөг төлсөн хүн улсын их хуралд өрсөлдөх эрхтэй болно оо, өрсөлдөнө өө гэчихсэн.Тэгээд дотроо бас нөгөө намууд чинь тэр бооцоогоороо тэр юугаа аваад тэгээд намуудынхаа нөгөөдөх улс төрийн зөвлөл юугаараа хэлэлцэж байж, хороогоороо хэлэлцэж байж бас хасаж нэмж бас зохицуулдаг л юм шиг байна л ээ л дээ.

Ариун-Ундрах -

За дараагых нь асуулт болохоор таны амьдралд тийм ер бусын бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Сүхээ -

За даа онцгой гээд байх ч юу байхав дээ.Яг л хүмүүсийн амьдардаг жишиг, хүмүүсийн амьдралд тохиолддог үйл явдлууд л амьдрал дунд хутгалдаж явж байна ш дээ.Нэг их тийм онцлоод байх ч юм алга даа.

Ариун-Ундрах -

Бас нөгөө нэг ингэж асууж болох юм.Таны амьдралд тийм ер бусын ч гэмээр юм уу итгэмээргүй ч юм уу тиймэрхүү тохиолдол гарч байсан удаа байгаа юу?

Сүхээ -

За байз тэгээд тэр болгоныг нь санахгүй байна.Гарч л байсан байх даа.Тухайн үедээ бол гарч л байсан, тохиолдож л байсан.Одоо бас сайн санахгүй байна л даа.Аймаар, ичмээр, зовмоор юмнууд ч гарч байсан.Баярламаар, талархмаар ч юм гарч байсан.Тийм болохоор чинь одоо тэгээд тийм нэг их гоц гойд тийм онцгой содон юм бол нэг их болж байгаагүй байх аа даа.Тохиолдлоо гэхэд сайн муу аль аль нь холилдож тохиолдож байсан болохоор бас сайн санахгүй байна аа.

Ариун-Ундрах -

За таны хүүхэд насны тухай түрүүчийн ярилцлаган дээр ярьсан ш дээ тийм ээ? Тэгээд та нөгөө нэг өөрөө урлагийн хүн байх ёстой байсан гэж яриад байсан ш дээ.Тэрийгээ жаахан дэлгэрүүлж ярьж өгөөч?

Сүхээ -

За тэр бол өөрөө их сонирхдог байлаа.Би бас сургуульд байхдаа ч ер нь би тэгээд л ер нь 4-р ангиас эхлээд л урлагийг хөөж эхэлсэн дээ.Дуулдаг дуулж эхэлсэн.Сүүлд нь баянхуур, гитар хөгжим бас овоо чадварлаг тоглож сурсан.Тэгээд л ер нь би хүн амьтны магтаал таашаалыг хүртэж явсан.Гайгүй дуулдаг, хөгжимддөг гэж.Тэрэндээ түшиглээд би урлагийн хүн болно гэж бодож байсан.Тэр битгий хэл бүр кино жүжигчин ч болно гэж их мөрөөддөг байсан.Тэгээд тэр бол жаахан талаар өнгөрсөн л дөө.Тэр яагаад талаар өнгөрсөн юм бэ? гэхлээр нэг жоохон гоморхонгүй одоо тийм юм тохиолдсон байхгүй юу.Намайг чинь 8 төгсөж байхад нөгөөдөх... Би чинь одоо тэр нийслэлийн 34-р сургуулийг төгссөн хүн байхгүй юу.34-р сургуулийн одоо би өөрийгөө магтаж байгаа юм биш.Хаа ч явсан хүн байхгүй юу урлаг уран сайхнаар бол.Тэгээд сургуулиудад нэг тийм онцгой онцгой хүүхдүүд байдаг ш дээ.Нэг их спортоор оролддог.Сургуулийн нэрийн өмнөөс сургуулийн нэрийг хамгаалж хааж авч явдаг тэ? Яг тэрний нэгэн адил би бас урлагаараа сургуулийн нэр хүндийг их авч явсан.Тэгээд 6,7,8 3 жил би тэр үед Монголын пионерийн ордны дуу бүжгийн чуулга гэж байсан даа.Одоо бол энэ хүүхдийн ордон гээд байгаа тэ? Тийм Монголын пионерийн сурагчдын дуу бүжгийн чуулгад би дуучин байлаа.Тэгээд өөрөөр хэлбэл энэ том дуучдаар яривал нэг дуурийн дуучин тэ? Одоо үндэсний ансамблийн дуучин гээд байдаг ш дээ.Тэрэн шиг л одоо тийм пионерийн сурагчдын одоо тийм чуулга, ордны дуучин л байлаа ш дээ.Тэгээд би бас дуучин дуучиндаа тэр чуулгад гоцлол дуучин байсан байхгүй юу. 3 жил гоцлол дуучин байлаа.Тэгээд л баяр наадмын тоглолт концерт.Одоо бас сүүлийн үед больчихож.Бид нарыг хүүхэд сурагч байхад гадаадын орны төлөөлөгчид их ирнэ.Тэр орны төлөөлөгч ирсэн.Тэрний төлөөлөгчдийн баярын хүндэтгэлийн тоглолт гээд л тоглоно.Тийм баяр, тийм наадмын хүндэтгэлийн концерт гээд л тоглоно.Тэгээд л бүр томчуудтай хүртэл нийлээд л ингээд л том концертууд ингээд тэ? Бас тэрэнд хүртэл ороод л явдаг байсан.Дуулаад л, хуурдаад л явдаг байсан.Тэгээд сургуулийнхаа нэрийг би ёстой 3 жил авч явсан.Тэгээд намайг захирал тэгдэггүй юу.За чамайг сургууль 8-р анги төгсөхөд чинь багшийн сургуулийн соёл урлагийн ангийн хуваарь өгнө чамд, чамайг тэнд сургана.Чи тэрүүгээр сурсанаар цаашаа урлагийн одоо гараагаа өшөө идэвхижүүлж, өшөө мэдлэг боловсролоо дээшлүүлж чи сайн урлагийн хүн болно шүү, болгоно чамайг тэгэж бодож байна гэж захирал тэгдэг байсан.Тэгээд л баярлаад л би яваад л байдаг байсан чинь яг 8-р анги төгссөн чинь сургуульд тэр хуваарь ганц ирдэг юм.Багшийн сургуулийн соёл урлагын ангийн.Тэгсэн чинь нөгөөдөх 4 8-ын багш нар чинь хоорондоо булаацалдаад, одоо өөрөөр хэлбэл ганц дээд сургууль болж байгаа тэ? Багшийн сургууль, багшийн дээд.Тэгсэн чинь бусад манай техникум, техник мэргэжил байгаа ш дээ.Тэгээд 4 8-ын багш нар чинь тэрийг булаацалдаад, тэгээд захирал 4 8-ын багш нарт юу тавьсан юм байна л даа.Хооронд нь одоо хэн азтай нь одоо шавьдаа авч өгнө гээд л хооронд нь үзүүлсэн юм шиг байгаа юм.Одоо уралдуулна, юугаар ч юм яаж маягаар хэлж байсан юм бэ? дээ тэгээд өрсөлдүүлсэн.Тэгсэн чинь манай нөгөө Б-ын багш нь ангийнхаа хүүхдэд аваад өгчихсөн байхгүй юу.Тэгээд л тэрнээсээ гоморхоод л надад өгөөгүй гээд л гомдоод л.Тэгээд омголон ч байж хүүхэд байхдаа.Ер нь хүүхэд тийм л байдаг ш дээ.Шаралхуу, омголон.Өө тэгвэл би сургуулиас гарна, ахиж сургуульд сурахгүй гээд л өө сүйд болсон.Тэгсэн чинь багш захирал чи хөгжим бүжгийн дунд сургуульд ор.Тэртээ тэргүй тэнд нэг 2 жил сураад чи тэгээд л хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд л чөлөөтэй багшийн дээдийн тэр соёл урлагын ангид дахиад ороод сурч болно ш дээ гээд л тэгэхэд нь би авахгүй, орохгүй.Өөрсдөө намайг ингэж ингэж өдий болтол явуулж хүн хуурчихаад тэгээд одоо болохоор хуваариа өгөхгүй гээд гоморхоод л, сургуулиас гарна гээд л давхиад байсан.Тэгсэн чинь Дарханы поли техникум өгье гэсэн авахгүй л гэлээ, Шарын голын усны аж ахуйн техникум өгсөн авахгүй л гэлээ.Тэгсэн чинь энэ харин Алматагын барилгын материал техникийн дунд сургууль, бас техникум л даа.Тэрэнд явахаар тийм хуваарь, ганца хуваарь байна гэхлээр нь өө тэгвэл тэрнийг чинь авъя гээд тэрнийг нь аваад би тэгээд Оросод тэр 3 жил сураад ирсэн.Тэгээд л ерөнхийдөө тэгээд урлагыг ер нь орхисон доо.Хойно сурч байхдаа ч гэсэн манайх бас, манай сургуульд эндээс явсан оюутнууд бас хамтлагтай байсан.Бас дуулж хуурддаг цахилгаан хөгжмийн нэг хамтлаг.Тэрэндээ бас дуулж л байлаа л даа.Тэгэхдээ би урлагыг бүрмөсөн орхиогүй л дээ.Цэрэгт байхдаа ч гэсэн би дуулаад л, ахлагч офицер болчихсон хойноо ч гэсэн ер нь тэтгэвэртээ гартлаа дуулаад л хөгжимдөөд явдаг.Одоо ч гэсэн орхиогүй дуулж хөгжимдөөд л явж байгаа.Тэрнээс нарийн тийм мэргэшсэн мэргэжлийн уран сайханч, мэргэжлийн дуучин бүжигчин ч болоогүй л дээ.Тиймэрхүү л сонинтой байна даа.

Ариун-Ундрах -

Аан тэр Казакстанд сурах ямархуу байсан бэ?

Сүхээ -

Өө тэр чинь одоо гоё ш дээ.Одооны ОХУ, тэр үеийн ЗХУ-д ер нь сурах бас тийм амар биш байсан ш дээ.Тэр болгон хуваарь олдохгүй, тэр болгон бас тэнцээд яваад байдаггүй байлаа ш дээ.Шалгуур өндөртэй, бас их шалгалт шүүлэг сайтай, бас бага зэргийн арын хаалга энэ тэр бас тулгуурлаж байж явна ш дээ сургуульд.Тэгэж л явж суралцсан юм даа.Тэгээд захирал ичсэн нэрэндээ бол яахав тэрийг надад өгөөд, тэр нь надад арай хөнгөн туссан юм л даа.Тэгээд яахав тэр шалгалт шүүлгийг нь өгөөд явсан л даа.

Ариун-Ундрах -

Та тэгээд энд сурсан чиглэлээрээ бол ажиллаагүй юм байна тийм ээ?

Сүхээ -

Ажиллаагүй.Тэгээд л төгсөж ирээд л ирсэн жилийн 3 сарын дараа өөрийнхөө хүсэлтээр цэрэгт яваад, тэгээд цэргийн нисэх хүчний ангид хуваарилагдаж очсон.Тэгээд л тэндээ аймар гоё ангид очсон.Тэр орчин үеийн дуунаас хурдан сөнөөгч онгоцны скадрилд алба хаах гэдэг чинь гоё байхгүй юу.Тэр хүмүүсийг харж байхад ажил мэргэжлийн хувьд ч их гоё, өмссөн хувцас хунар нь ч их гоё байхаар нь тэрэндээ их шохоорхоод тэгээд л ер нь тийм цэргийн хүн болчихсон.

Ариун-Ундрах -

Би яг мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй юм л даа.Тэр сөнөөгч онгоцны скадрил гэдэг нь юу вэ?

Сүхээ -

Сөнөөгч онгоцны скадрил гэдэг чинь одоо юу байна ш дээ.Цэргийн нисэх хүчний анги салбар байхгүй юу.Өөрөөр хэлбэл одоо улс орон болгон өөрийн цэргийн нисэх хүчинтэй, цэргийнхээ нисэх хүчнийг одоо улс орноо батлан хамгаалж байх, улс орныхоо одоо орон зай, улс орныхоо цэнхэр тэнгэрийн хил хязгаарыг манаж байх зориулалтын зэвсэглэлтэй одоо байлдааны онгоцнууд байдаг.Зэвсэглэлээр бүрэн хангагдсан.Тэр онгоцны анги салбарыг чинь тэр сөнөөгч онгоцны скадрил гэж яриад байгаа тэр байхгүй юу.Манайд бол одоо цэргийн нисэх хүчин анх 1925 оны 5 сарын 25-нд байгуулагдсан ш дээ.Одоо тэрнээс чинь хойш одоо 80-аад жил болчихлоо ш дээ тэ?

Ариун-Ундрах -

Аан та өөрөө болохоор ямар ажлыг нь хийдэг байсан бэ?

Сүхээ -

Би тэнд сөнөөгч онгоцны холбоочин хийдэг байсан.

Ариун-Ундрах -

Аанхан.Холбоочин гэхээрээ яг юу хийх үү?

Сүхээ -

Одоо холбоо барьдаг.Нислэгт одоо нисэх хүчийг аюулгүй нислэг үйлдэхэд нь шалгаж одоо бэлтгэж, нислэгийх нь бэлэн байдлыг хангаж одоо ингэж нисгэдэг ийм ажил даа.

Ариун-Ундрах -

Тэгээд нөгөө нэг улирсан ахлагч гээд байсан ш дээ.Тэр юу гэсэн үг вэ?

Сүхээ -

Аа тэр улирсан ахлагч гэдэг чинь цэргийн алба чинь их олон олон үе шаттай.Албан тушаал буюу олон олон үе шаттай цэргийн цол байдаг, зэрэглэл.За цэрэг гэж байна тэ? Цэрэг гэдэг чинь хугацааны цэргийг хэлж байхгүй юу.Цэргийнхээ албыг хаагаад 2 жил нь 2 жил, 3 жил нь 3 жил албаа хаагаад тэгээд халагдаад гэр орондоо очиж одоо энх цагийн ажил үүрэг гүйцэтгэнэ тэ? Аа тэгээд цэрэг, улирсан ахлагч гэдэг чинь цэрэг байж байгаад одоо ахлагч болоод дахиад тэр цэргийн ангидаа албаа үргэлжлүүлэн хааж байгаа одоо тийм бага тушаалын одоо тийм албан хаагч байхгүй юу.Одоо дунд тушаалын албан хаагч.Цэрэг, ахлагч, тэгээд офицер гээд ингээд явчихдаг.Тэр албан тушаалыг бол улирсан ахлагч гэдэг байхгүй юу.Тэгээд дараа нь сургууль соёлд орж сураад офицер болж байна, зарим нэгэн чадвартай чадварлаг нь мэргэжлийнхээ дагуу мэргэжчихсэн чадварлаг, одоо гадаад хэлтэй, мэргэжлийн өндөр зэрэгтэй тийм ахлагч нарыг бол бас сургуульд сургахгүйгээр тэр анги байгууллагынхаа одоо үзэмж шаардлагаас шалтгаалаад бас офицер болгоно.Тэгэж явдаг байхгүй юу армийн албан тушаалын зэрэглэл, цолны зэрэглэл гэдэг чинь.Одоо жишээлбэл цэрэг, ахлагч, офицер, ахлах офицер, дэд офицер гэж байдаг байхгүй юу.Ахлах офицер нь болохоор ... За чамд цолны юуг ярья л даа.Цэрэг хугацааны цэрэг нь бол одоо дэд ахлагчаасаа авхуулаад л ахлах ахлагч хүртлээ цолтой.Ахлагч нар нь болохоор ахлагчаас ахлах ахлагч хүртэл цолтой.Офицерууд нь дэслэгчээсээ дунд офицер нь ахлах цолтой, ахлах офицер нь хошуучаасаа хурандаа хүртэл цолтой.Дээд офицерууд нь хошууч генералаас одоо аймгийн генерал хүртэлх ийм генералуудыг дээд офицер гэдэг.Ийм 4 үе шаттай, зэрэглэлтэй цолууд байдаг байхгүй юу.Цэргийн албан тушаал янз янз л даа.Тэгээд л ямар албан тушаал дээр ажиллаж байгаа тэр албан тушаалаараа шалтгаалж ажиллах албан тушаалыг бол хэлж байгаа юм л даа.

Ариун-Ундрах -

Аан тэр цэргийн тэтгэвэр гэдэг нь жирийн тэтгэвэрээс ялгаатай юу? Үгүй юу?

Сүхээ -

Цэргийн тэтгэвэр гэдэг чинь жирийн тэтгэвэрээс за адилхан л даа тэтгэвэр.Тэтгэврийн хувьд бол тэтгэвэр.Тэгэхдээ бол цэргийн тэтгэвэр гэдэг нь тэгээд бүр хэлэгдээд хэвшэгдээд сурчихсан байхгүй юу.Цэргийн тэтгэвэр гэдэг чинь одоо цэргийн албыг бүрэн дүүрэн гүйцэт хаасан тэ? 25 жил алба хаасан, 45 нас хүрсэн хүн бол цэргийн тэтгэвэрт гардаг байхгүй юу.Энийг хүн шиг тэгээд бас л тэтгэврээ тогтоолгоод л тэтгэвэртээ гардаг.Тэгээд л тэтгэвэртээ гараад л нөгөөдөх одоо энийг ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүстэй адилхан л тэтгэвэр аваад ингээд явдаг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Тэгээд бас нөгөө, та нөгөө тайван цагийн байлдаан бил үү? Нэг тийм юм болсон гээд байсан ш дээ тэ? Тэр нь юу гэсэн үг юм бэ? Тайван цагийн байлдаан гэдэг нь?

Сүхээ -

Ингэдэг байхгүй юу.Энэ бол цэргийн анги салбаруудад ажиллаж байгаа энэ офицер ахлагч, цэрэг, түрүүч нар бол тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэнэ ээ гэдэг чинь байна ш дээ.Өөрөөр хэлбэл байлдаан хийгээд явахгүй ч гэсэн одоо энэ энхийн чөлөөтэй үед эх орноо хамгаалж байгаа тэ? Одоо байлдаанд бэлэн, бүх одоо цэргийн зэвсэг техник, цэргийн номлолыг үзэж сурчихсан, судалчихсан.Сөрөг талынхантайгаа яаж одоо дайн байлдаан гарлаа гэхэд яаж байлдах уу? Тулалдах уу? Яаж хамгаалах уу? Тэд нараасаа.Одоо тэр юмыг чинь мэдэж, мэргэшиж сурсан.Одоо байлдаан болвол одоо эх орноо хамгаалаад ингээд эх орны өмнөөс байлдаж байх ёстой байхгүй юу.Тэрийг чинь л одоо тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэж байна гэж байхгүй юу.Аа тэгээд дайн байлдаан болохоор тэгээд л болсон газар оронд байлдаад л явж байна ш дээ.Энэ чинь яахав яг тэр байлдаан нь явагдаж байхгүй юу тэ? Аа яахав энэ бол цэргийн хэллэг байдаг байхгүй юу.Тайван цагийн байлдааны үүрэг гүйцэтгэх, тайван цагийн нислэг үйлдэх энэ тэр.Тэр чинь нислэг үйлдээд л, нисээд л, одоо ингээд л буугаад л байгаа ч гэсэн тэр чинь өөрөөр хэлбэл байлдааныхаа байр суурийг алдахгүй тэ? Одоо байлдаан болвол ингэж ниснэ, ийм газар, район, объектыг хамгаална тэ? Ийм газар одоо юу хийнэ, цохилт хийнэ,ийм газар одоо дайралт хийнэ гэсэн бүх юмаа л хийж байгаа л үг байхгүй юу.Тэр чинь дайн байлдаан болоосой гэж зөгнөж байгаа ч юм биш.Ер нь тэгдэг байхгүй юу.Байлдааны бэлэн байдалд гэдэг чинь тэр.Тэгээд тайван цагийн байлдааны нислэг хийнэ гэдэг чинь тэр чинь тэгээд л одоо тайван цагт нисгэгч онгоцондоо суугаад нисээд бууж байгаа ч гэсэн тэр чинь дандаа л дайн байлдаанд одоо өөрсдийгөө бэлдэж байгаа, өөрсдийнхөө ур чадварыг одоо харуулж байгаагын нэг хэлбэр байхгүй юу.

Ариун-Ундрах -

Нэг ёсондоо зүгээр сургуулилт л юм уу?

Сүхээ -

Тийм, одоо өөрөөр хэлбэл сургуулийн нислэг, сургуулийн л үйл ажиллагаа, бэлтгэл ажиллагаа байхгүй юу тэ?

Ариун-Ундрах -

Та нөгөө түрүүчийн ярилцлаган дээр 9 хүн нас барсан гээд байсан ш дээ.Тэрийг жаахан дэлгэрүүлж ярьж өгөөч? Яг юу болсон бэ?

Сүхээ -

Тэр чинь одоо тайван цагийн бас л байлдааны нислэгийн үүрэг гүйцэтгэж яваад тэгээд л осолдоод л одоо нас барж байгаа юм.Тэгээд нислэг гэдэг чинь аягүй хөлгүй тийм агаарт тэ? Гэв гэнэтхэн одоо юм .... онгоцтойгоо буугаад явчихна гэж байхгүй тэ? Аа гэв гэнэтхэн доошоо буугаад дуртай газраа буугаад явчихна гэж байхгүй.Тийм болохоор чинь тэр чинь ямар ч барьцгүй, хөлгүй тийм агаарт тэр хүн амь насаа аваад тээгээд явж байна гэсэн үг ш дээ.Тэгээд тийм нислэг хийж яваад л янз янзын тохиолдол гарна.Нөгөөдөх байлдааны нислэг чинь их олон маршруттай, олон үзүүлбэрүүд хийж явдаг тэ? Тэд нарыг хийж яваад л тэгээд л зарим нь хэтэрхий нам дор орох, зарим нь юм уул шүргэх мөргөх энэ тэр юм тохиолдлоос болоод амь насаа эрсдэж байгаа юм л даа, алдаж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан яг өөрөө өөрсдөө дан дангаараа явж байгаад л тийм ээ? Яг байлдаан биш учраас?

Сүхээ -

Тийм, тийм.Тэгээд яахав байлдааны нислэгийн бэлтгэлээ хийж явахдаа л тэгээд л бас нөгөөдөх байлдааны нислэг чинь янз янзын даалгаврууд байгаа ш дээ.Тэгэж нам өндөрт орж, тэр уул тагтны араар орж, тэгэж бөмбөгдөнө, тэгэж буудна гэсэн тийм сургуулилтууд байдаг.Тийм юмаа л хийж явж байгаад тэгээд л яахав амь эрсдэж байгаа юм даа.

Ариун-Ундрах -

Аан тэгэхээр чинь бас нэг зүгээс бол байлдаан болоогүй байхад, жирийн үед 9 хүнээ тэгээд алдчихаар хэцүү юм байна тийм ээ?

Сүхээ -

Хэцүү тийм.

Ариун-Ундрах -

Тэр 9 гэдэг чинь бас арай их байна уу? Үгүй юу?

Сүхээ -

Үгүй ээ байдаг л даа.Энэ зөвхөн манайд ч биш бүх нисэх хүчинтэй анги салбарууд, бүх нисэх хүчинтэй улс орнуудад энэ бол байнга гарч байдаг, давтагдаж байдаг.Энэ онгоц чинь их хурдтай явдаг техник байхгүй юу.Юм зөндөө гарч байдаг юм аа энэ улс орнуудад бол.

Ариун-Ундрах -

За эцэст нь асуухад нөгөө нэг Орос захирагчын Монгол захирагчаар сольсон гээд байсан ш дээ тийм ээ? Аа тэр яагаад солих болсон бэ?

Сүхээ -

Тэр чинь яахав дээ.Манай анги чинь анх Оросын нисэх хорооны дэргэд байгуулагдсан сөнөөгч онгоцны скадрил гэж Монголд анх байгуулагдахдаа Оросын тэр нисэх баазыг түшиглэж байгуулагдсан болохоор 2 улсын гэрээ контрактаар бол Орос захирагчтай байх шаардлагатай байсан юм.Онгоц техник ч гэсэн Оросоос ерөнхийдөө ирж байсан.Тэгээд тэр утгаараа Орос захирагчтай байж байгаад, сүүлд нь яахав улс орны одоо анги салбаруудын дарга захирагч нар бол заавал гадаадын хүн байх шаардлагагүй.Монголын нисэх хүчний анги Монгол захирагчтай байх ёстой гэсэн тийм утгаараа улс орны бас бодлого тэ? Цэргийн номлолд бол тэгээд яалт ч үгүй Монгол захирагчтай байх шаардлагатай болоод солигдож Монгол захирагч томилогдож байсан.

Ариун-Ундрах -

Аан бас нэг.Нисэхийн цэргийн анги чинь энэ Налайхт байрлаж байсан уу тэ?

Сүхээ -

Тийм ер нь Налайхад л байдаг.Налайхаас өөр газар нисэхийн цэргийн анги бол байдаггүй ш дээ.Аа сүүлд харин 84 онд байх аа байлдааны нисдэг тэрэгний анги гэж бас нэг скадрил Төв аймгийн Алтанбулаг суманд байрлаж байгаад 92 онд 2 нисэх скадрил нэг дор байх нь одоо зүйтэй гэж үзээд.Яамны, төрийн бодлого.Тэгээд энэ Налайхын нисэхийн ангид бас нисэхийн энэ сөнөөгч онгоцны скадрилтай нэгтгэж нэг анги болгосон.Тэгээд 2 өөр зориулалттай, 2 өөр онгоц техниктэй анги нийлээд 1 анги болохгүй юу.

Ариун-Ундрах -

Одоо бол ийм цэргийн нисэх анги гэж Монголд байдаггүй байх тэ?

Сүхээ -

Бий.Одоо энэ үндэс суурь нь бий ш дээ.Одоо энэ хадгалалтын бааз маягаараа байдаг.Одоо удахгүй бас дахиад манай Монголын хөх тэнгэрт тийм сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэг удахгүй ниснэ.Одоо хойно хүмүүс нь бэлтгэгдэж байгаа,...

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Сүхээ -

За зүгээр зүгээр.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.