Tömör
Basic information
Interviewee ID: 990265
Name: Tömör
Parent's name: Sharav
Ovog: Öölgöö
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Borjigon
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: seamstress, retired
Belief: Buddhist
Born in: Erdene sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: horse-cart driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
work
repressions
cultural campaigns
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Төмөр гуай.
Төмөр -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Төмөр -
Зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За танд баярлалаа.Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Төмөр -
Би Төв аймгийн Эрдэнэ сумын одоо нутаг Сэрүүн булагт төрсөн.Тэгээд ээж аав хоёр дээрээ.Манай ээж аав хоёр Төв аймгийн Баянзүрх сумын айл манайх.Тэгээд ээж аав хоёр дээрээ байж байгаад ээж аав хоёр маань хэлмэгдэлд ороод тэгээд хүүхдээ сургуульд өгч чадахгүй байсан.Тэгээд намайг одоо хүний нэрэн дээр Налайхт авчирч сургуульд оруулсан.Тэгээд тэр цагаас хойш би одоо Налайхын иргэн болоод Налайхын 10 жилийг 63 онд төгссөн.Манайх одоо 2-3 удаа нийгэмд Төв аймгийн Эрдэнэ сумнаас малаа нийгэмчлээд.Тэгээд ээж аав хоёр маань, аав маань хөдөө, ээж намайг сургуульд оруулаад Налайхын 10 жилд би сууж байгаад.1-р ангид Шохойн бага сургуульд сурсан.Аа тэгээд дараагаар нь 7-р ангидаа одоо Налайхын 10 жилд шилжиж ирээд 63 онд Налайхын сургууль төгссөн.Налайхын сургууль 63 онд төгсөөд би оёдлын артель гэж байсан.Цэнддоо даргатай оёдлын үйлдвэрт анх эхэлж орсон.Манай ээж одоо тэнд цэвэрлэгч хийдэг байсан.Тэгээд ээж намайг дагуулаад оёдолчин болгоод.Тэгээд одоо тэнд сургуулиа төгсөөд биеийн тамирын дээд сургуульд орсон.Тэгээд 1 жил сураад хаячихаад эргэж ирээд оёдолчин болсон.Тэгээд оёдлын үйлдвэрт одоо 22 жилтэй ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад.Аа тэгээд тэрнээс хойш одоо оёдлын үйлдвэр чинь цэргийн үйлдвэр болж нэг үзээд, “Бүтээлч” компани болж үзээд ингээд одоо 2-3 юу яасан.Социализмын үед бол би одоо сайн ажиллаж байсаан.Тэгээд тэнд бол одоо бригадын дарга ч хийж явлаа.300-400 хүүхэн удирдаж ч явлаа.Тэгээд одоо тэтгэвэртээ байгаа.Одоо Налайхын үндсэн иргэн.
Ариун-Ундрах -
Аан таны аав ээж хоёр яг яаж хэлмэгдсэн бэ?
Төмөр -
Манай ээж аав хоёр хоёулаа.Манай ээжийн аав нь одоо их том лам хүн байсан.Тэгээд манай манай аав чинь одоо Баянцэгнаа гэдэг өвөөтэй байсан юм.Тэгээд тэр өвөө маань одоо баригдаад, хэлмэгдээд тэгээд оронд нь манай ээж үлдсэн.Тэгээд манай ээжийн хамаг юмыг одоо 50-н хэдэн онд шиг л санах юм.Би бас сайн санахгүй байна.Хураагаад бүх юмыг нь аваад явсан.Тэгээд жижиг гэртэйгээ үлдээд, хэдэн малтай.Тэгээд хоёулаа намайг сургууль төгсөөд, миний дор нэг эрэгтэй дүү.Бид хоёрыг сургуульд сургах гэж одоо энд ингэж явсаар байгаад хэдэн малаа дуусаад одоо ингээд хамгийн сүүлд Налайхын иргэн болоод энд ажиллаж байгаад хоёулаа.Нэг нь оёдлын үйлдвэрт, нэг нь худалдаанд ажиллаж байгаад ингээд аав маань ахмад зүтгэлтэн, 2 дайнд оролцсон өвгөн байсан.Шарав гэдэг өвгөн.Тэгээд хоёулаа өөд болсон.Би одоо энд анх эхэлж гэр бүл болоод 8 хүүхэд гаргасан.Аа манай гэр бүлийн хүн бас оёдлын үйлдвэрт ажилладаг хүн байсан.Тэгээд тэр хүн маань нас бараад би хэдэн хүүхдүүдээ том болгоод ингээд Налайхын үндсэн иргэн болоод одоо 70 гараад явж байна.
Ариун-Ундрах -
Тэр таны аав ээж хоёр тухайн үедээ Монголын түүхтэй холбоотой ч юм уу тиймэрхүү зүйл ярьдаг байсан болов уу? Таныг хүүхэд байхад.
Төмөр -
Ярьдаг байсан.Манай аав бол их одоо оюун судлалын хүн байсан байхгүй юу.Тануус бол одоо энэ нийгэмд бол одоо ингээд л байж байна.Сүүлийн үеийн одоо улсууд бол их юм үзнэ дээ.Ер нь л их муу цаг их ирнэ одоо гэж ингэдэг байхгүй юу.Тэгээд өвөөгөө тэгэж ярихад бол би нөгөө бага байсан болоод миний манай өвөө ёстой хачин юм ярьдаг байнаа гэж боддог байсан.Тэгвэл одоо яг үнэн болоод байгаа байхгүй юу.Энэ түүх эргээд л одоо ингээд байж байхад чинь мөнгөний юу ихдэж байна.Одоо ингээд л хүн хүнээ хүндлэхээ байж байна.Хүнийг одоо тийм муу цаг их ирсэн ийм үе одоо гарч байхгүй юу.Энэ үед бол тэр хүнийг одоо тийм сайхан сэтгэлээр угтахаа больсон.Дандаа бие биенээ одоо тэр яачих бол, энэ яачих бол гэж одоо муу санаж явдаг ийм үе эхэлчихээд байна.
Ариун-Ундрах -
Аа өөр бас таны аав дайны тухай юу ярьдаг байсан бэ?
Төмөр -
Манай аав бол 2 дайнд оролцоод ирсэн хүн байгаа юм.Манай ээж аав хоёр ярихдаа бол манай ээж хааяа нэг уурлахаараа ингэдэг байсан юм.Чамтай адилхан 11 жил цэргийн алба хаасан хүн байхгүй гэж.Манай аав ээж хоёр суугаад хоёулаа нэг хүүхэдтэй.Манай ээж одоо их олон малтай айл байсан учраас энэ Төв аймгийн Эрдэнэ суманд ээж одоо айлын бэр хүн чинь гэрт нь ирээд хоцрохгүй юу.Аав цэргийн албанд явчихсан.Тэгээд 39 оны дайнд оролцоод.Тэгээд 39 оны дайн чинь одоо хэдэн онд ч дууссан юм.Дуусаад эхэлчихсэн.Дараа нь 45 оны дайн болсон.Ингээд нөгөө 45 оны дайнд яваад бүх дайн дуусаад ирэхээр чинь 10-аад жил болчихсон байгаа байхгүй юу.Тэгээд гэр орондоо ирэхэд ээж яахав дээ айлын бэр хүн чинь орон гэрээ манаад гэрт сууж байсан байхгүй юу.Тэгээд яахав хэдэн малтайгаа ээж аав хоёр нь хоёулаа байсан.Тэгээд ирсний дараа манай өвөө баригдаад явчихсан юм байгаа юм.Тэгээд манай аав ээж хоёр хоёулаа.Манай аав багын дарга хийдэг хүн байсан юм.Тэгээд сүүлдээ яахав худалдаанд нэг морин тэрэг янз бүрийн юм хийж байгаад тэгээд насныхаа юугаар нас барсан.
Ариун-Ундрах -
Таны өвөөг яасан тухай сураг сонссон уу? Барьж аваачаад?
Төмөр -
Сураг сонсоогүй.Манай өвөөг одоо нэг удаа тэр л одоо ярихад бол буудуулсан л гэж ярьдаг юм байна л ээ.Баахан олон лам нарыг аваачаад буудуулсан.Тэр буудалтанд манай өвөөг ороогүй гэж манай эмээ тэгдэг байсан.Манай эмээ одоо би муухан мэддэг юм.Морин тэрэгтэй одоо өвөл болохоос өмнө хонь алаад л зөндөө их юм хийгээд л уул хаданд л явдаг юм уу тэгээд явдаг байсан хүн байсан.Манай эмээ Тогооч гэдэг хөгшин байсан юм.Тэгээд яваад нэг 10-н хэд хоноод ирэхэд өө муу хөгшин маань гайгүй л байна.Номоо уншаад сууж байна гэж ярьдаг хүн байсан юм.Тэгээд би бодвол одоо энэ агуйгаар хэсч яваад үхсэн үү? Тэгээд л ямар ч байсан эргэж очоогүй тэр хүн.Лав баригдсан гэж сонсогдоогүй.Зүгээр чухам баригдаад явах нь явсан.Тэндээсээ оргоод тэгээд ууланд оргож байсан юм уу л гэж би боддог юм.Тэгээд одоо энэ хэлмэгдлийн юм юу яахад бас сайн сураг нь гарч ирдэггүй ш дээ манай өвөөгийн.
Ариун-Ундрах -
Бичиг баримт байхгүй юу?
Төмөр -
Бичиг баримт байхгүй.Тэгээд манай өвөөгийн одоо овог нь олддогүй.Би чинь бол анх ийм овогтой байсан юм.Манай аав чинь Шарав гэдэг хүн байсан байхгүй юу.Тэгээд манай аав чинь Балжинням гэж хүний л хүүхэд байсан юм шиг байгаа юм.Балжиншарав гэж нэг яваад, Нямын Шарав гээд нэг явдаг 2 юутай.Манай ээж болох дээр зэрэг Цэрэннамжил гэдэг овогтой байсан юм шиг байгаа юм.Тэгээд эхлээд Цэрэннамжилаараа явж байсан чинь сүүлд нь өнөө эсэргүүгийн хүүхдүүд сургуульд авахгүй гээд Нэргүй бид хоёрыг чинь сургуульд авахгүй байсан байхгүй юу.Тэгээд сургуульд сургахын тулд ээж минь одоо өөрийнхөө овгийг Цэрэннамжил биш Намжилын Өлзийт болгоод.Тэгээд оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа Намжилын Өлзийт болгоод бид хоёрыг сургуульд оруулж байсан юм.Тэгээд ээж амьд байхдаа тэгэж ярьдаг байсан юм.Одоо энэ 2 муу хүүхдийг минь л нэг юу яачихгүй ингэж, аа муу ааваас минь болж 2 хүүхэд хүртэл зовох юмаа гэж ярьдаг байсан.Тэгээд манайх их бурхантай айл байсан.Бурханаа бол нөгөө бид хоёр хоёулаа намын гишүүн болно гээд тэгээд манай гэр бүлийн хүн бид хоёр бүх бурхнаа одоо энэ Горхинд аваачиж залуулсан.Нэг шөнө л бүдгийг нь одоо муу аав минь уутанд хийж үүрээд л гарсан.Олон сайхан бурхан.Тэгээд сүүлд нь би байдаг болов уу гээд үзэхэд тэр байхгүй болсон.Тэгээд манайх ерөөсөө тэрнээс хойш өвгөдийнхөө юмыг сэргээж чадаагүй л явж байгаа.Аав маань нас бараад тэгээд ээж маань нас бараад, тэгээд өвөөгийнхөө тэр их юунуудыг бол сайн мэддэггүй.Нөгөө өвгөнийхөө овгийг нь мэдэхгүй хоцорсон учраас ээж минь надад ярихдаа манайх их баян айл байсан юм аа.Би баян айлын ганц охин гэртээ үлдсэн.Би 2 эгч, 1 ахтай гээд.Нэг өвгөн ах маань Манзшурын хийдэд сууж байгаад тэгээд хэзээ хойно нас барсан.Аавын ах нь гэж нэг өвгөн бас баригдаж яваад шоронгоос гарч ирээд манай хажууд байж байгаад нас барсан.Тэгээд тийм л юм мэднэ.Тэр үеийн хэлмэгдэл бол их хэцүү.Тэгээд байж байгаад л байсхийгээд л нэг 2-3 юу яаж байгаад л мал хөрөнгө бүх юмыг нь хураадаг тийм үе байсан.Тэрнээс хураагдсаар байгаад манайх нэг жижиг гэртэй, хэдэн малтай хоцорсон доо.
Ариун-Ундрах -
Тэр хэлмэгдэл гэдэг нэрээр бас хөрөнгө хураадаг л үйл ажиллагаа явуулдаг байсан...
Төмөр -
Тийм хөрөнгө хураадаг.Тийм, тэр хэлмэгдлийн чинь улсууд одоо өөрөөр хэлбэл одоо тэр баян тарган улсууд байнаа гээд л, одоо баячуулын хөрөнгийг хураа гээд л явуулчихдаг юм байгаа биз.Тэгээд л тэрний дансаар хүрч ирээд л орон гэрийг нь бүгдийг нь хураагаад явдаг тийм хэцүү үе байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр хэлмэгдүүлэлтийн тухай таныг бага байхад ч юм уу залуу байхад чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юм уу ер нь юу гэж мэдээлэх үү?
Төмөр -
Ёстой тэр талаар юу ч мэдэгддэггүй байсан.Аа харин нодлин жилээс бас одоо энэ 2002, 2003, 2004, 2005 оноос хойш л харин хэлмэгдлийн тухай гэж гараад л ном гарсан.Тэгээд би нэг муу бодоод байдаг юм.Манай ээж нэг ажлаасаа ирчихээд гэртээ байж байсан чинь гаднаас нэг 2-3 хүн орж ирээд ингэж байсан шиг санаад байдаг юм.Манай өвөөг цагаатгалаа гэж нэг юм цагаатгалын бичиг ирсэн шиг санаад байдаг юм.Тэгээд тэр бичгийг нь би эрээд олохгүй байгаа.Энүүгээр яахав дээ амьд байхад нь юу яагаагүй байж одоо цагаатгасан ч яахав гээд манай ээж хаяж байсан юм даа.Энэ бичгээр одоо яахав гээд.Тэгээд би тэрийг бол сайн санаад байдаг юм.Ингэсэн хирнээ эргэж тэр аав ч байхгүй юм чинь тэгээд тэрний талаар бол ерөөсөө явж үзээгүй л дээ.Тэгээд одоо бол энэ хэлмэгдлийн талаар их юм явж байна.Тэгээд энэ хэлмэгдлийн хороон дээр 2 ахиж очиход би өвөөгийнхөө овгийг нь олохгүй байгаа юм.Өөрөөр хэлбэл энэ их олон нөгөө хэлмэгдэж явсан улсууд чинь нэрээ сольчихсон.Тийм учраас хамгийн гол нь одоо овог нэр нь олдож өгөхгүй.Тэрэн дээрээ л их хэцүү байх.Тэрнээс бусад нь бол гайгүй.Яахав энэ байгаа юм нь байгаагаараа, ярих юм нь яригдаад ингээд яваад байгаа байхгүй юу.Энэ талаар бас хөөцөлдөж л байгаа л даа.Тэгэхдээ одоо овгоо сайн олж чадахгүй.Монгол улс чинь ерөөсөө 39 оноос өмнө нэг тоолсон.Тэрнээс хойш урагш ерөөсөө тооллого хийгээгүй юм байна л ээ ш дээ.Хүн амын тооллогын юу гэж байдаггүй.Би хүртэл одоо яг тэдэн сарын тэдэнд төрсөн гэсэн тийм гэрчилгээ байхгүй байхгүй юу.Тэгээд надаас хойшхи нь одоо ингээд байгаа л даа.Бүгд одоо гэрчилгээ номтой.Тэр үеийн одоо юунууд чинь тийм юм байхгүй.За нэг зуны дунд саран тэдэн, өвлийн дунд сарын тэдэнд төрсөн шүү л гэхээс биш өөр юм байхгүй байгаа байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэр хэлмэгдүүлээд аваад явж байгаа нь ард түмэнд ил байх уу? Нууцаар байх уу?
Төмөр -
Ил.Тэгэхдээ илдээ ерөөсөө нэг шөнө нэг хэдэн буутай хүн орж ирээд бариад явчихдаг юм.Тэгэж хэлсэн манай ээж.Одоо аавыг минь нэг шөнө л одоо ерөөсөө 2-3 хүн бичиг авчирч өгчихөөд л аваад явчихсан.Шууд ерөөсөө машинтай юм уу энэ дандаа олон хөдөөний улсуудыг чинь шууд нэг өдөр, нэг өглөө ч юм уу орой давхиж ирээд л аваад явчихдаг тийм байсан.Тэгэхдээ бол их олон хүнийг аваачиж буудсан юм гэнэ л ээ.Баахан лам нарыг ачаад явж байхад нь таарсан гэж энэ хөгшчүүд ярьдаг юм байна л ээ.Тэгээд цөмийг нь энэ Оросын тэнд аваачиж буудацгаасан.Чухам тэр буудалтанд орсон юм уу үгүй юу мэдэхгүй.Манай ээжийн тал бол бүгд хэлмэгдсэн.Манай ээжийн ах нь Даваа гэдэг өвгөн өөрөөр хэлбэл одоо яаманд л ажилладаг хүн байсан юм.Тэгээд тэр ах бол одоо тэгээд л тэр яамны нэрээр л одоо тэгээд манай ээжийн талаас бол эрэгтэй хүн нэг ч байхгүй.Аа эгч дүү хоёр байж байгаад, нэг өвгөн лам байж байгаад харин айлд өргөгдсөн гээд хэзээ хойно байж байгаад сүүлд нь нас барсан.Тэгээд эрэгтэй залуус бол мэдэх хүн ерөөсөө байхгүй.Эмэгтэй талаасаа ээж.Ээжийн дүү нь гээд нэг хүүхэн байсан, их олон хүүхэдтэй.Тэгээд тэр нь нас барсан.
Ариун-Ундрах -
Аа энэ хэлмэгдүүлэлтийг хаанаас удирдаж байсан талаар ард түмэн ямар ойлголттой байсан бол?
Төмөр -
Энийг бол одоо чухам хаанаас гэдгийг нь мэддэггүй байсан.Ирээд л аваад л явлаа.Одоо тэгээд л эсэргүү хүн гээд л одоо хувьсгалын эсэргүү нар л гэж яриад байсан ш дээ тэд нарыг чинь.Одоо хувьсгалд ямар ч тийм эсэргүү болохоор юм хийгээгүй байхад л хувьсгалын эсэргүү нар одоо тэгээд л ингээд аваад явчихдаг.Одоо шар хар феодалууд.Одоо өөрөөр хэлбэл одооны Японы талд байна ч гэдэг юм уу яадаг юм.Тийм л юмнаас болоод жинхэнэ одоо худлаа хэлээд л барьж байсан байхгүй юу.Зүгээр нэг энгийн номхон ардууд, нэг өөрөөр хэлбэл тэр лам хуврага л байсан гээд л тэрний нэрээр л энэ лам нар бүгдээрээ тийм байсан гээд ингээд бариад явж байсан.Зүгээр нэг жирийн л одоо ажилчин хүн байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Таны мэдэж байгаагаар энэ хэлмэгдүүлэлт нь ямар их, хичнээн айл өрх нэрвэгдсэн бол?
Төмөр -
Ёстой их олон айл өрх хэлмэгдсэн.Зөвхөн одоо Төв аймгийн Эрдэнэ сум гэхэд л одоо нэг хот айл байлаа гэхэд л 5 өрхийн тэргүүнийг бариад явчихад л тэнд ерөөсөө 5 гэрт л дандаа уйлсан дуулсан хэдэн өвгөд, аа хүүхэд шуухад л хоцорч байсан юм шиг байгаа юм.Тэрнээс өөр тийм юу байхгүй.За яахав нэг хэдэн жижиг сургуулийн насны залуу улсууд хоцорч байсан.Тийм л хэцүү үе байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд хөрөнгийг нь бол бүгдийг нь аваад явчихна...
Төмөр -
Тийм хөрөнгийг нь тэгээд л нэг 2-3 хоногийн дараа ирээд л бүх хөрөнгийг нь хураагаад аваад явчихна.Феодалын хөрөнгө гээд л.Тэгээд ажил ч байхгүй хэдэн малтайгаа. Тэгээд л тэрийг чинь сум багаас ч мэдэж байгаа юм алга.Энэ тэндээс ч очиж юу яасан юм байхгүй.Тэгээд л уулын мухарт нэг хэдэн улс л хоцорч байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Аан хэлмэгдсэн хүний хүүхэд гээд дарамт шахалт ирдэг байсан болов уу?
Төмөр -
Ирдэг.Хэлмэгдэгсдийн хүүхэд гээд сургуульд авдаггүй.Аа тэгээд одоо тэр янз бүрийн ийшээ тийшээ явах юманд бол дандаа өө энэ чинь тэрнийх гээд авдаггүй тийм байсан байхгүй юу.Тэгээд ямар сайндаа манай ээж л одоо хөдөө байж байгаад л сургуульд өгч чадахгүй.Намайг Шохойн сургуульд түр оруулаад л.Тэгээд тэрнээсээ яахав суралцаад 7-р ангидаа Эрдэнийн сургууль, тэгээд Налайхд шилжиж ирээд орсон.Тэгэхэд бол манай ээж тэгэж байсан.Одоо яадаг билээ.Энд ирсэн.Одоо муу хүүхнийг минь бас л нөгөө эсэргүүгийн хүүхэд гээд загнах болов уу гээд.Харин тэгэхэд бол тийм юм гараагүй л байсан юм байлгүй.Надад ёстой намайг тэгэж байгаагүй.Манай ээж чинь ажил төрөл ч байхгүй.Ажил хийгдэхгүй байсан чинь харин манай Цэнддоо дарга гээд нэг одоо оёдлын үйлдвэрийн дарга нэг нутгийн, нэг дорын улс байсан учраас ээжийг цэвэрлэгчээр авч байсан.Тэгээд оёдлын үйлдвэрт одоо цэвэрлэгч хийж байгаад тэтгэвэртээ гараад.Манай аав бол хэдэн малаа дагаад сүүлд нь одо хэзээ хойно нөгөө 2 дайнд оролцсон гээд... Тэгээд бас энэ худалдааны дарга байсан Дашдэндэв гуай ажилд аваад тэгээд тэнд ажил хийж байгаад тэгээд бас юуныхаа тэтгэвэртэй тэгээд дууссан.
Ариун-Ундрах -
Аан таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
Төмөр -
Миний хүүхэд нас бол ерөөсөө хөдөө ээж аав хоёрынхоо гар дээр байж байгаад л.Тэгээд сургууль дамжаад л тэгээд л өнгөрсөн дөө..Энэ Эрдэнэ, Төв аймаг, Шохой, Налайх хоёрт л насаа барсан даа.Сургуульд яваад л, тэгээд ерөөсөө 10-р ангиа төгсөөд тэгээд оёдолчин болоод.Хот руу сургуульд явахгүй тэгээд л ажилчин болоод жирийн нэг ажилчин оёдлын үйлдвэрийн ажил хийгээд л.Тэгээд тэрнээсээ оёдлын мастер, янз бүрийн нярав тийм ажил хийж байгаад л тэгээд л өдийг хүрч яваа.8 хүүхэд гаргасан.8 хүүхдийн хамгийн том нь одоо хотод ажил хийж байна.Тэрний дараачых нь бас хотод, аа тэрний дараачых нь нас барсан.Тэгээд одоо 2 хүү, 5 хүүхэн байгаа.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд насны мөрөөдөл юу байсан бэ?
Төмөр -
Сургуульд сурах, тэмцээнд явах.Би бас нэг тийм хаашаа ч юм бэ дээ тийм нэг жаахан тийм одоо юм хуманд оролцох дуртай, тэмцээнд их явдаг, сагс бөмбөг тоглодог, гүйж харайдаг тийм хүүхэд байсан.Тэгээд ерөөсөө их хөнгөн.Тэгээд манай ангийнхан хүртэл намайг тэгдэг.2-3 одоо алтан медаль авсан.Би сургуульдаа бол нилээн нэртэй тийм хөнгөн атлетикийн талаар их сүрхий тийм хүүхэд байсан.Тэгээд биеийн тамирын дээд сургуульд орох гээд явах гэснээ орохгүй хүүхэд гаргаад тэгээд гэртээ.Би ахиад явж чадаагүй.Хүнтэй суугаад тэгээд тэрнээсээ хойш оёдолчин болоод.
Ариун-Ундрах -
Спортод их сонирхолтой байсан уу?
Төмөр -
Тэгсэн.Спортод одоо гүйдэг.2-3 алтан медальтай.Би спортын медалиуд байгаа.Одоо намайг бол бага залуу байхад ер нь гүйдэг Төмөрөө гээд нэртэй.Хүн бүхэн анддаггүй их л гүйдэг тийм хүүхэд байсан юм би.Тэгээд сагс тоглоно, бөмбөг тоглоно, волейвол тоглоно.Тэмцээний тал, биеийн тамирын талын юм их сонирхдог аягүй их сонирхолтой тийм хүүхэд байсан.Тэр чанараараа ч гэсэн одоо ингээд хөл гар гайгүй шиг салгалж яваа байх л гэж боддог.
Ариун-Ундрах -
Та анх оёдлын үйлдвэрт яаж орсон бэ?
Төмөр -
Ээжийгээ дагаад оёдолчин болсон.Анх намайг оёдлын үйлдвэрт ороход шуудай оёдог байсан юм, гурилын шуудай.Тэгээд гурилын шуудайг чинь 50 төгрөгөөр оёдог байсан юм.Тэр үеийн 50 төгрөг гэдэг чинь их мөнгө.Тэгээд л өдөрт би нэг 100 шуудай машиндаад л тэгээд л нэг 500 төгрөг ч авч байгаа юм уу.Тэрнийхээ 50 төгрөг байсан юм чинь 100 нь одоо 500 төгрөг болох уу? Тэгээд тэрийгээ аваад тэрүүгээрээ сургууль соёлынхоо юмыг бэлдээд.Би 9-р ангиасаа эхэлж оёдлын үйлдвэрт ажилладаг байсан.Ээжийгээд дагаад зуныхаа амралтаар ажиллачихаад л хичээлдээ суугаад.Тэгээд 10-р ангиа төгсөөд биеийн тамирын сургуульд орох гэж яваад тэгээд гэр бүлийнхээ хүнтэй таараад.Тэгээд сургуульд оролгүй тэр хүнтэй суугаад.Тэгээд хүүхэд шуухад гаргаад тэгээд оёдлын үйлдвэр бараадаад л явсан.Тэгээд оёдолчин болоод.
Ариун-Ундрах -
Та өөрөө эхээс хэдүүлээ гэлээ?
Төмөр -
Хоёулахнаа.Нэг хөгшин хурандаа байгаа.Миний дүү Нэргүй гээд.Тэгээд дүүтэйгээ хоёулаа.Би энэ Төв аймгийн Эрдэнэ сумын айл манайх.Одоо Эрдэнэ сумын энэ Баянзүрх нэгдэл чинь тараад одоо энэ Сэргэлэн гээд хэдэн тийшээ явсан ш дээ.Хуучин одоо дээр үеийн Баянзүрх сум гэж байсан.Тэрний хүүхэд би.
Ариун-Ундрах -
Тэгээд оёдлын үйлдвэрт ажиллах ер нь ямар байсан бэ?
Төмөр -
Оёдлын үйлдвэрт ажиллахад тэр үед бол их сайхан байсан.Ер нь авсан цалингаараа тэгээд л тэр нөгөө социализмын үед бол янз бүрийн одоо уралдаан тэмцээн их зохионо.Тэгээд бригад бүхэн одоо уралдаантай.Тэгээд цалин мөнгө нь нэмэгдэл ихтэй, мөнгө цалин сайтай.Тэгээд социализмын үед чинь одоо тэр ч уралдаанд орно, тэр ч гавшгайч, энэ ч гээд зөндөө олон тэмдэг шагналууд байгаа.Тэр үеийнхэн бол одоо үнэхээр одоо Цэдэнбал даргын үед бол үнэхээр одоо социализмыг байгуулж чадаж байсан.Одоо оёдлыхон бол ер нь цалин сайн.Одоо бол тийм биш, одоо шал өөр.Тэр үеийн мөнгө төгрөг ч одоо мөнгө шиг байлаа.Юм авахад хүрэлцээтэй байлаа.Тийм учраас цалин мөнгөн дээр бол тэр үед зовж байгаагүй.Ямар ч байсан хэдэн хүүхдүүд тэжээгээд өөрөө ажил хийгээд явахад бол боломжийн л амьдралтай байсан.Орон байртай, хүний л жишээний нэг их баянгүй, их олонгүй.Дундын сайхан амьдралтай тийм байсан.Тэгээд оёдлын үйлдвэрт байж байгаад одоо хамгийн гол нь одоо би бас нэг жоохон и зовж явдаг юм гэвэл үйлдвэрт 22 жил ажилласан байхгүй юу би.Тэгээд 22 жил ажиллаад манайх цэргийн үйлдвэр болоод ингээд одоо өөрөөр хэлбэл дэвшиж л байгаа юм л даа.Цэргийн оёдлын үйлдвэр гэж цэргийн хувцас оёдог үйлдвэр болоод.Тэгээд би тэнд 22 жилтэй, 7 хүүхэдтэй байсан.Тэгээд шууд одоо нөгөө 20-р тогтоол гэдэг гараад л биднуусыг чинь тэтгэвэрт хөөгөөд гаргачихсан.Сайхан залуугаар нь.Тэгээд ажил байхгүй энд тэндгүй яваад л одоо нөгөө тэтгэврийн юу нь зүгээр ингээд тэтгэврийн доод хэмжээгээр тогтоочихсон.Тэгээд нэг 40-н хэдэн мянган цаас л авна.Тэгээд юу яасан чинь одоо ингээд юм бүхэн өөр болоод ингээд хүрээд ирэх дээр зэрэг чинь нөгөө мөнгөний ханш унаад.Тэгсээр байгаад одоо бол 81000 цаасны тэтгэвэртэй байдаг юм ш дээ.Бид нар чинь тийм доод хэмжээний тэтгэвэр авдаг.Тэр үед чинь бол хангамж сайтай байлаа.Одон авсан хүн улсын амралтанд явна.Үүр хүүхдээ, өөрснөө бол мөнгө төгрөггүй амардаг тийм сайхан үе байсан.Тэгээд тэр чинь одоо ерөөсөө байхгүй болчихсон.Тэгээд л зүгээр нэг одоо сардаа нэг 100000 цаас өгнө дөө.Одонгын мөнгө гэж, өөр юм байхгүй.Тэгээд одон чинь бол ямар ч ашиггүй.Төрийн шагнал хирнээ одоо ямар ч ашиггүй болчихсон ш дээ тэр чинь.Тэгээд хэдэн хүүхдээ өсгөөд харин хэдэн хүүхэд маань энэ юуны үед бол одоо бүгдээрээ тус тусдаа гараад гарах нь гараад, ажилтай нь ажилтай, ажилгүй нь ажилгүй л байна.Тэгэхдээ яахав өсчихсөн болохоор арай дээр байгаа юм.
Ариун-Ундрах -
Таны нөхөр ямар ажил хийдэг байсан бэ?
Төмөр -
Манай нөхөр оёдлын үйлдвэрийн эсгүүрчин хийдэг хүн байсан.5,6-р зэргийн гавшгайч.Ер нь оёдлын үйлдвэрийг ганц хөдөлгөж байсан хүн л дээ.Тэгээд манай өвгөн тэтгэвэртээ гараад нэг 2-3-хан жил болоод тэгээд нас барчихсан юм.
Ариун-Ундрах -
Та яг өөрөө бол ямар ажил хийсэн хүн бэ?
Төмөр -
Би өөрөө бол яг одоо оёдлын үйлдвэрт бол оёдолчин хийж байлаа.Бригадын дарга хийж байлаа.Аа мастер хийж байлаа.Нярав хийж байлаа.Янз янзын л юм хийж явсан.Тэгээд оёдлын үйлдвэрт.
Ариун-Ундрах -
Тэгээд дунджаар сарын цалин нь хэдэн төгрөг байх уу?
Төмөр -
Тэр үедээ бол сарын цалин 300-350 мянган цаасны цалинтай байсан.Аа тэгээд нярав болоод ирэхээрээ 450 мянган цаасны цалинтай би тэтгэвэрт гарсан.Тэгээд 450 мянган цаасны тэтгэвэр чинь явж явж л нэг 80-н хэдэн мянган цаасан дээр тогтож байгаа.Тэгэхдээ бол тэр үеийн цалин чинь бол нөгөө мөнгөний ханш юутай байсан болохоор аягүй их цалин авдаг байсан.Манай гэр бүлийн хүн бол эсгүүр хийдэг.Сардаа нэг 1000 гаргаад авчихдаг.1000 цаасны цалинтай.Тэгээд л хоёулаа болоод л, хэдэн хүүхдэээ тэжээгээд л, цэцэрлэг ясли, сургууль соёлд нь явуулдаг тийм байсан.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр мөнгө бол амьдралд тань хүрдэг байсан гэсэн үг үү?
Төмөр -
Хүрэлцээтэй байсан байгаа юм.Тэр мөнгө бол.Одоо тэр бид хоёрын цалин бол нэг нь 450, нэг нь 1100 цаас чинь бол ёстой ямарваа нэгэн юманд тийм дутагдах гачигдах юмгүй сайн хүрдэг байсан байхгүй юу.Одоо бол 81000 цаасны цалин чинь бол хаанаа ч хүрэхгүй.Бидний нэг өдрийн л одоо хоолны мөнгө шахуу л тэгээд өнгөрч байгаа байхгүй юу.Тэгэхээр одоо энэ сүүлийн үеийн цалин мөнгөний ханш, энэ хүмүүсийн байж байгаа улам л дордоод байна уу л гэж бодогдоод байгаа байхгүй юу.Тэгэхээр нөгөө өвөөгийн хэлдэг бол ортой байгаа байхгүй юу.Сайн цагийг бол үзэхгүй ээ.Тануус муу цагийн талд нь ороод л чи бол дуусна гэдэг байсан.Би бол ёстой талд нь ороод л одоо дуусч байгаа юм байлгүй дээ хэ хэ хэ.
Ариун-Ундрах -
Тэгээд үйлдвэрт ажиллах 1 өдрийн ачаалал нь хэр их байх уу?
Төмөр -
Өглөө 8 цагаас шөнийн 2 цаг хүртэл ажилладаг байсан юм.Аан тэгээд хагас бүтэн сайндаа амарчихдаг.Тэгэхдээ ачаалал бол гайгүй.Өглөө явсан улс чинь... Тэгэхдээ 2 ээлжтэй манайх.Өглөө 8:00-д гараад шөнийн 2:00 цагт бууна... юу билээ? Өглөө 8:00-д гараад орой 4:00-т бууна.4:00-т гарсан ээлж нь шөнийн 2:00 цагт бууна.Ингэж 2 ээлжтэй явдаг байсан.Аа заримдаа шөнийн ээлж гээд л явна, заримдаа оройн ээлж гээд л гарна.Тэгээд л явахад чинь бүх л одоо нөгөө тэр л уралдаан тэмцээн бүх юмандаа зохицуулагдаад л явж байсан.Түүнээс ажил тасалж байгаагүй.Биднуус чинь бол ингэж явсаар байгаад одоо бол ингээд зүгээр сууж чадахгүй байгаа байхгүй юу.Өглөө 8:00 цагт очно.Яс ажлаа хийгээд л цагтаа.8:00 цагаас хожигдохгүй.Тэгээд энэ чинь сонин уншлагыг нь уншина, тэгээд одоо бүх л юмнуудыг нь хийнэ ш дээ.Одооны энэ улстай адилхан зүгээр очоод л шууд ажилд орно гэж байхгүй.Өглөө 7:00 цагт сонин уншлагатай, намын хуралтай.Тэгээд бүх юмаа гүйцээгээд л тэгээд л орой 5:00 цагтаа тарна.Орой 5:00 цагт тарсан ээлжийн чинь дараачын ээлж 6:00 цагтаа ороод л шөнийн 2:00 цагтаа тарна.Тэгээд тарсан улс чинь маргааш өглөө нь хуралтай бол хуралдаа л ирнэ,и сонсголдоо ирнэ.Тийм их нарийн дэг журамтай байсан байхгүй юу хатуу.Одоо бол тийм юм байхгүй байна л даа.Одоо энд хийж байгаа ажлын ачаалал нь ч гэсэн гайгүй.Тэгээд л одоо худалдаа янз бүрийн юм хийж байгаа улс бол тийм өөрийн гэсэн сайхан сэтгэлээр хандахгүй байгаа байхгүй юу.Одоо социализмын үед мань мэт чинь бол одоо за энийг нь нэг тэгээд зөв хийхгүй л бол болохгүй шүү дээ гэсэн бүр яс тийм одоо юутай болчихсон өөрснөө.За одоо энийг чинь сайхан одоо үгүй ядаад л энэ оёдлыг чинь ингээд сайхан цэвэрхэн оёод, энийг чинь сайхан гаргаад ингэчих юм бол цаанаа хэрэгтэй.Аль болохоор л одоо чанарын дээд хэмжээнд явдаг байсан байхгүй юу.Одоо тануус чанартай юм битгий хийгээрэй гэж захидаггүй, чанартай юм хий гэж захидаггүй.Тэр улс чинь ганцхан өөрийнхөө сэтгэлээр яваад л цалингаа аваад мөнгөө хийж байгаа улс чинь үнэхээр тийм одоо хийе гэсэн сэтгэхүйтэй явдаг байсан байхгүй юу.Тийм учраас юм бүхэн одоо тийм сайхан байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед таны бодлоор ямар хүмүүс ихэвчлэн үйлдвэрт ордог байсан бол?
Төмөр -
За тэр үед бол сургууль төгсөж ирсэн залуу улсууд ч ордог байсан.ТМС төгсдөг.ТМС-ийн одоо оёдлын ТМС төгсөж байгаа улсууд бол бас зэрэг ахиулаад хүрч ирдэг.Аа тэгээд л ер нь мэргэжилтэй оёдолчингууд ч бас их байдаг байсан.Тэгэхдээ тэр үеийнхэн чинь бол одоо ерөөсөө л хийе гэсэн зорилготой тийм л улс орж ирнэ.Тэгээд оёдол гэдэг бол сайхан мэргэжил гээд л хүн бүхэн оёдолчин болох хүсэлтэй.Тэгээд оёдлын үйлдвэр чинь одоо 2-3, 500 гаруй ажилчинтай байсан гээд л бодчих.Одоо оёдлын үйлдвэрт ажиллах хүн хомс байна ш дээ.Тэгэхээр л энэ хоёрыг зэрэгцүүлээд үзэхэд бол шал өөр байгаа биз.
Ариун-Ундрах -
Тэгээд хүмүүс үйлдвэрт ажиллахдаа ер нь юу гэж боддог байсан бол?
Төмөр -
Одоо гэр орноо тэжээнэ, үйлдвэрийнхээ ажлыг сайхан хийнэ.Даа ялангуяа цэргийн хувцас оёдог хүн бол цэрэг улсыг одоо өнгө жавхаатай сайхан байлгах гэсэн талаас нь одоо аль болохоор л гоё юм хийж, сайхан болгоё л гэсэн тийм сэтгэхүйтэй л байсан үе.Тэр бол ямар ч байсан.
Ариун-Ундрах -
Одоо юу гэдэг ч юм.Нэг тиймэрхүү үйлдвэрт ажиллаж байгаад л дараа нь ажлаа солино доо гэсэн ч юм уу тиймэрхүү бодолтой хүмүүс байдаг байсан болов уу?
Төмөр -
Тэр үед бол байгаагүй.Яагаад гэвэл оёдолчин хүн гэдэг чинь улам оёдлоо зэргээ ахиулах.Оёдлын зэрэг бол 1,2,3,4,5-р зэрэгтэй.5-р зэрэгтэй хүн бол ээлжийн мастер болдог тийм байсан.Тэгэх дээр зэрэг чинь нөгөө улсуудыг чинь 7 юм уу 14 хоногоор нь байж байгаад за өнөөдөр мэргэжлийн хичээлд суу, хотоос мэргэжилтэн ирж заана гээд одоо ингээд бүгдээрэнг нь хийлгэнэ.Тэгэхэд чинь бүгдээрээ одоо оёдлынхоо зэргийг ахиулаад цалин мөнгө нь бас ахина.Тийм байсан.Тэгэх дээр зэрэг хийж байгаа ажилдаа бол дуртай.Аа тэгээд зэрэг мэргэжил нь ахидаг тийм л үе байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэгээд та өөрөө үйлдвэрт ажиллах бол дуртай байсан уу?
Төмөр -
Дуртай байсан.Би аягүй сонирхолтой.Оёдолчин болоод би ер нь юухан ч хийгээд оёж сурна даа гээд.Манай багш бол надад тэгдэг байсан.Оёдолчин хүн гэдэг бол ерөөсөө Төмөр минь хаягдах мэргэжил биш шүү.Чи сургууль сургууль гээд явж чадаагүй хүн чинь чи оёдлынхоо мэргэжлийг хийх юм бол ёстой хэнээс ч доргүй явна даа гээд.Өө би тэрүүгээрээ л одоо хоолоо олж идэж өдийг хүрч байгаа ш дээ.Яагаад гэвэл нэг бандааш ч гэсэн аятайхан цэвэрхэн оёчихно.Нэг дээл ч байсан аштайхан хийгээд өмсчихнө.Одоо юухан ч байсан өөрөө нэг дугуй даавуу шидээд хөвөнтэй бээлий ч оёод өмсчихнө.Тэр мэргэжил үнэхээр сайхан.Тэр хийсэн мэргэжлийг бол хүн авна гэж байхгүй ш дээ.Өөрийн сурсан юм чинь өөрөө хийгээд л хийчихнэ.Тийм учраас би оёдлынхоо мэргэжилд бол дуртай.
Ариун-Ундрах -
Тэр үед хэвлэл мэдээллээр үйлдвэрийн тухай ер нь юу гэж ярьдаг байсан бол?
Төмөр -
Тэр үед бол ер нь нэг их хэвлэл мэдээлэл гэж бараг байдаггүй.Ханын сонин гээд яахав оёдлын үйлдвэрүүдийн хаа нэгэн газрын одоо нөгөө сонин дээр бол мэлхий зурна.Минийх мэлхийн дээр зурчихаж гээд ямар кинон дээр гардаг билээ? Тэрэн шиг одоо хоцорсон хүнийг зараан дээр тавина.Аа тэгээд гахайн дээр тавина.Нэг бохир байвал нэг тийм зурагтай юунууд л самбар хийж одоо бригад дээр тавьдаг байсан бид нар.Тэгээд л бригадыхан чинь одоо гахайн дээр гарчихгүй юмсан, зараан дээр гарчихгүй юмсан гээд л тэр сэтгэлээр явдаг байсан даа.
Ариун-Ундрах -
Тэр чинь нөгөө социалист уралдааны нэг хэлбэр үү тэ?
Төмөр -
Тийм социалист уралдааны нэг хэлбэр ш дээ.Тэгэхдээ социалист уралдаанд бол үүрэг аваад энэ 5 жилийн гавшгайч болоод ингээд юу яаж байхад бол бүгд одоо бригадаараа л хийнэ шүү дээ.Нэг бригад бүгдээрээ тийм юмаа хийнэ.Тэгэхэд чинь социалист хөдөлмөрийн бригад болоод бүгдээрээ сайхан ижилхэн дээл хийгээд хачин сайхан бүгдээрээ нэг хувцас өмссөн бригадын хамт олон гэдэг чинь хачин сайхан байсан.Анхныхаа бригадыг бид хэд авахад чинь одоо 10-н хэдүүлээ бригад болж байсан.Бүгдээрээ гэр орондоо очоод л нөгөөхийгөө янзлаад л, нэг нэгнийхээ үс гэзгийг янзлаад, хувцас хунарыг хүртэл янзлаад бид хэд тэгдэг байсан.Аягүй сайхан.Манай бригадын дарга шүү, энэ манай мастер шүү гээд хэдүүлээ одоо тэрнээсээ тэгэх үү? яах уу? ингэх үү? Манай хүүхэд ийм байна.Тэрийгээ тэгэх үү? Энийгээ ингэх үү? Одоо бүгд тийм сайхан нэгдэч л хамт олонч байсан байгаа юм л даа.Тийм байсан.Бригад бол их тэгэж нэгтгэж чадаж байсан байхгүй юу социализмын үед.
Ариун-Ундрах -
Тэр гахайн дээр ч юм уу зараан дээр гарсан хүмүүст ер нь ямар сэтгэгдэл төрдөг байсан бол?
Төмөр -
Тэднуус одоо аягүй балараа би одоо гахайнд гарч.Одоо дахиад гахайн дээр гарахгүй юмсан гэсэн сэтгэл төрдөг байсан.Яанаа би ингээд л ороод очиход зурчихсан байхад манай хоёрдогч хожигдсон хүнд хонх зүүчихсэн гэж байна.Хөөе одоо болохоо байлаа даа.Одоо маргааш хожигдохгүй юмсан гэж ингэж гүйдэг л үе байсан даа.Бүгд одоо ерөөсөө за өнөөдөр чинь одоо би хонхон дээр гарчихсан.Маргааш өглөө 7:00 цагтаа л очихгүй бол болохгүй нь дээ гэсэн тийм сайхан сэтгэхүйтэй байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Одоо ямар нэгэн байдлаар дандаа гахайн дээр гараад байдаг хүн гэж байх уу?
Төмөр -
Байхгүй, байхгүй.Оёдлыг ч гэсэн одоо ер нь 1-2 удаа бранк хийгээд загнуулж л байна.Дараа нь болох дээрээ зэрэг нөгөөхийгөө хачин сайхан оёчихсон, бранкнаасаа гарчихсан л байна.Тэгэхээр чинь оёдол оёно гэдэг чинь зүгээр нэг хүний дурны хэрэг биш шүү дээ.Оёдлыг чинь ингэж төчнөөн мм-ээр оёдлынхоо зүүг тэгэж хатгана гэсэн бүр тийм номтой.Тэгээд номын дагуу оёж чадахгүй байлаа гэхэд хүн бол бодно ш дээ.Өө за за энийг чинь оёод байх ч юу байхав гээд.Тэр чинь машинаа янзлана, тэр хүн чинь тослоно, өдөртөө төчнөөнийг гаргана.За өдөрт 2 өмд оёдог байсан бол маргааш 3-ыг өгнө гэж ингэж ахиж ингэж тийм л сэтгэхүйтэй ажилладаг байсан байхгүй юу.Тэгээд л одоо уралдаанд оролцоно.Биднуус чинь одоо ямар ч байсан энэ уралдааныг авна.Бригадаараа авахгүй ч гэсэн ганц нэг нь бригадаараа авна гэсэн ийм сэтгэхүйтэй.Тэгээд өнөөдөр эднийх түрүүлчихэж, манайх маргааш түрүүлнэ гэсэн ийм л юутай явж байсан.
Ариун-Ундрах -
Таны хувьд бол тиймэрхүү амьтан дээр гарч байсан тохиолдол байгаа юу?
Төмөр -
Байхгүй.Би ганцхан удаа мэлхийн дээр гарч үзсэн.Тэр нь яасан гэх дээр зэрэг манай бригадыхан бүгдээрээ ингээд явж байгаад юу яасан чинь манайхыг нэг баахан нохой, бригадаараа 2,2 нохойны арьс авчир гэж ингэж тушаасан байхгүй юу.Тэгсэн чинь манай бригадыхан бүгдээрэнд нь хэлээд байсан чинь нохойны арьс авчирч өгөх хүн байхгүй.Тэгээд бид хэд бүгдээрээ бригадаараа мэлхийн дээр гарч загнуулж байсан.Тэгээд тэрэндээ хорсоод маргааш нөгөөдөр нь хэдүүлээ 5,5 төгрөг цуглуулж байгаад одоо энэ Сэртэв гэдэг хүнээр нохой алуулж тушааж байсан.Арьсыг нь.Тэгээд тэрнээс хойш бид хэд бригадаараа одоо сайн юу яалаа гээд тэгээд дахиж тэр юун дээр гараагүй.
Ариун-Ундрах -
Тэр нохойны арьсаар юу хийдэг байсан юм бол?
Төмөр -
Одоо тэр үед л нохойны арьс, хоншоор тийм юм авдаг байсан юм.Энэ үйлдвэрүүдэд одоо чухам юу хийж байсныг мэдэхгүй.Авч ирүүлж л байсан даа.
Ариун-Ундрах -
Тэгээд ажилчдад зөвхөн авчир гэсэн даалгавар өгөх юм уу?
Төмөр -
Даалгавар өгнө.Зүгээр тэгээд биднуус авчраад л агентад тушаана.Тэр үед чинь агент гэж байсан ш дээ.Одоотой адилхан энэ арьсны ченж байгаагүй.Зүгээр нэг одоо хаашаа юм сумын юм уу энэ юуны агент гэдэгт л аваачиж тушаана.Тэгээд тэр агентууд тэр хоншоор юуг нь аваачиж тушаагаад чухам хэндээ тушаадаг байсан юм мэдэхгүй.Бодвол одоо энэ худалдаа удирдах газартаа тушаадаг байсан юм байлгүй дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд таны одоо нөгөө үйлдвэрт ажиллаж байх үед чинь дарга ажилчдын хоорондын харилцаа нь ямархуу байсан бэ?
Төмөр -
Аягүй сайн байсан.Манай дарга Цэнддоо гэдэг хүн байсан юм.Настай.Тэгээд Цэнддоо гуай бол биднуусыг аягүй сайн харж үзнэ.Хүүхэд шуухадтай энэ тэр, хүүхэд шуухадгүй энэ энэ.Одоо эднуусыг чинь тэгэхгүй бол болохгүй гээд тэгэж байсан.Тэгснийхээ дараагаар Цэнддоо дарга маань яваад.Хамгийн эхлээд одоо Цэнддоо дарга байсан.Тэгсэн дараагаар нь манайд бас нөгөө нэг намхан дарга чинь Аслан билүү? Аслан гэдэг дарга байсан.Бас нэг эмэгтэй дарга байсан.Хэн билээ манай эмэгтэй дарга чинь? Чимидцэрэн гэдэг дарга байсан.Аа тэгээд тэрний дараагаар чинь манай Даваасамбуу дарга очсон юм.Тэгээд Даваасамбуу дарга одоо их сайн дарга даа.Тэрний дараагаар Нэргүй гээд одоо дарга аваад одоо энэ “Бүтээлч” пүүс компани болоод явж байгаа.Цээжав дарга ч байсан.Тэгээд л эднуус чинь одоо хувийн компани болоод ирэх дээрээ зэрэг л юм юм нь муудаад эхэлж байгаа байхгүй юу.Тэгээд Даваасамбуу даргын үед бол үнэхээр сайхан.Манайх одоо их олон баатруудтай байлаа.Хөдөлмөрийн баатруудын чинь ажлыг хийдэг байлаа биднуус чинь одоо.Нэг бригад гэхэд л Гүррагчаа даргын ажлыг хийнэ, аа хэн даргын ажлыг хийнэ гээд бүгдээрээ амалж аваад л бүгд одоо бригадаараа тэр хүний ажлыг, нэг хүний ажлыг одоо 10 хүн бол ганц хүнийхээ ажлыг нөхөж хийдэг тийм сайхан бригадууд байсан.Тэгээд тэр ажил чинь одоо бүгд юу яасаар байгаад л тэгээд Даваасамбуу даргын үед л дууссан даа.Хувьчлалд гараад одоо тэгээд энэ юунд шилжээд тэр одоо олон баатруудын ажил төрлүүд бүгд л байсан.Тэгээд тэрний юунууд нь одоо нэг тийшээгээ шилжээд л таарсан байлгүй дээ одоо бодвол.
Ариун-Ундрах -
Тэгээд хамт олноороо юу юу хийдэг байсан бол?
Төмөр -
Хамт олноороо биднуус одоо бригадынхаа ажлыг хийнэ.Нэгнийхээ сэтгэл санааны туслалцаа үзүүлнэ.Тэгээд л одоо янз бүрийн л ажил хийнэ дээ хамт олноороо бол ер нь.Тэгээд бригад хамт олноороо ядарсан нэгэндээ туслана.Тийм л ажил хийнэ дээ.Нас барвал бас бүгдээрээ очиж сэтгэл санааны дэм үзүүлнэ.Тааруу нь ... бүгдээрээ очицгооно.
Ариун-Ундрах -
Тэгээд ажлаас гадуур ямар ямар ажил, амралтын арга хэмжээ зохион байгуулагддаг байсан бэ?
Төмөр -
Уулзалт, үдэшлэг янз бүрий юм зохионо.Аа үдэшлэг их явагддаг байлаа.Одоо дээр үед чинь хороодын бүх улаан булангуудад чинь үзлэг явагддаг байлаа ш дээ.Бөөн хөгжимтэй үдэшлэгнүүд л.Одоо уурхай дээр очно, 1-р хороон дээр очвол хороон дээр, хорооны бүх улаан булангууд, манай оёдлын үйлдвэрийн улаан булангууд хүртэл ажилтай.Улаан булангын эрхлэгч нь байдаг.Тэгээд л ажлынхаа заваар биднуус чинь бригадаараа концерт тоглоно.Аа дотроо бүгдээрээ юу яаж байгаад нэгдсэн концерт тоглоно.Тэгээд бригадаасаа нэг хүн гаргаад дуу хуур хийнэ.Тийм л ажилтай байсан.Тэгээд үйлдвэрийн улаан булан гэж байлаа.Манай одоо энэ Лизагынх авчихаад оёдол болгочихоод байна.Тэгээд тэр улаан булан чинь эрхлэгчтэй.Тэгээд одоо орой үдэш бүгдээрээ л одоо ажлынхаа зав зайгаар явна.Тийм байсан.
Ариун-Ундрах -
Тэр таныг залуу байхад соёлын довтолгоон гэдэг зүйл болсон уу?
Төмөр -
Болсоон.Соёлын довтолгооны үед бол ерөөсөө хүн бүхэн, айл бүхэнд одоо тийм ариун цэврийн л юм даа.Аа бохир бүдүүн айлуудыг чинь угааж арчина.Аа ариун цэврийн станцынхан чинь одоо бүгдээрээ очоод тасаг цехээр орно.Тэгээд л одоо хөвөнгөөр ингээд цонхыг чинь ингэж арчина ш дээ.Тийм учраас цэвэрлэгч нар бол одоо үргэлж л ер нь одоо довтолгоон ирнэ шүү.Соёлын довтолгооныхон ирнэ шүү гээд.Тэр яадаг вэ гэх дээр очиж торгоно.Нэг 5 цаасаар юм уу 10 төгрөгөөр торгоно.Тэр чинь их мөнгө л дөө.Тэгээд тэгэж торгуулахгүйн тулд л хүн бүхэн мэрийнэ дээ.Айл бүхэн чинь юм хумаа сайхан цэвэрлээд, гэр орноо янзлаад тэгдэг л үе байсан юм даг.
Ариун-Ундрах -
Тэгээд айл бүхнээр явж шалгах уу тийм ээ?
Төмөр -
Шалгана, айл бүгдээр явна.Одоо өөрөөр хэлбэл оёдлын үйлдвэрийнхнээр л одоо орлогч дарга нь одоо нэг 2 бригадынхаа дарга нартай ч юм уу, ээлжийнхээ мастертай ч юм уу ингээд 5-уулаа болж байгаад л бригад бригадаараа хэснэ.Манай бригадын тэр чинь тэднийд байгаа.Тэднийд орвол ямар уу? Тэднийд очвол ямар уу? Тэр маань ямар уу? гэж ингэж ярьж байгаад л одоо 10 хүн байхад 1 юм уу 2 айлд очно, зайлшгүй.За тэгээд сайхан цэвэрхэн байвал... Тэргүүний соёлч өрх, тэргүүний соёлч айл, аа тэгээд соёлч хамт олон гэсэн тийм сайхан өргөмжлөлүүдийг бас өгнө.Сүүлийн үед нэг хөршийн холбоо гээд айлуудад бас гарсан юм байгаа юм.Хөршөөрөө бүгдээрээ нийлж байгаад нэг 2-3 айл нийлж байгаад нэг хөршийн холбоо байгуулна.Тэгээд тэр хөршийн холбооны айлууд чинь бүгдээрээ одоо бас нэгэндээ сэтгэл санааны дэм, бас ядарсан зүдэрсэндээ туслах тийм ажил хийж байсан.Тэр бол их зүгээр юм байсан даа.Хөршөөний холбооны тэр.Тэгээд тэр одоо байхгүй болсон.
Ариун-Ундрах -
Тэр хөршийн холбоо чинь яг ямар үеэр юм бэ?
Төмөр -
Яг л энэ одоо социализмын үе дээ.Одоо энэ соёлын довтолгооны үед, тэрний дараах үед нь хөршийн холбоо гэж гарсан юм байгаа юм.Тэгээд одоо энэ нийгэмд шилжихээс өмнө л тэр гараад л одоо тэгээд дууссан.Тэрнээс хойш одоо нэг их юу байхгүй ээ.
Ариун-Ундрах -
Тэр соёлын довтолгооны үеэр шаардлага хангаагүй айлуудыг яадаг байсан бол?
Төмөр -
Торгодог байсан.Аа янз бүрийн одоо захиргааны арга хэмжээ авдаг байсан.Би одоо мэддэг юм.14-р баазых нь нэг айл муухай байж гээд торгуулчихвал 14-р баазын дарга нь, орлогч нь, тэгээд тэр бас юуны улсуудтай нь очоод одоо 100 мянгат жолооч болох юм уу тэгээд ирэхэд нь тэрэнд нь явуулахгүй.Гэр орныг нь очиж бригадаараа угаадаг тиймэрхүү л ажил хийдэг байсан байх.Бөөнөөрөө явж.Тэгээд тэр хүн чинь бас зовно ш дээ.Цугаараа хамт олон очоод л угаагаад байна.Гэр орон нь бохир байвал хэцүү юм гэсэн тийм сэтгэхүйг нь арилгах зорилгоор л тийм ажил явагдаж байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр цэвэрч нямбай байхаас гадна бас өөр ямар зүйл шаардах уу?
Төмөр -
Цэвэрч нямбай байхаас гадна хашаа хороо нь сайхан байна.Ер нь л хүний л одоо ахуй л амьдрал одоо аль болохоор л цэвэр цэмцгэр, аштайхан тийм л байлгах л зорилготой л доо соёлын довтолгоон гэдэг чинь.Эрүүл мэндийг нь үзэх, нөгөөх л талдаа одоо сайн байна уу? Муу байна уу? гэдгийг нь юу яах ажилтай байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Боловсролын тал дээр анхаарах уу?
Төмөр -
Анхаарна.Одоо сургууль соёлд яваагүй улсуудаа одоо ингээд дээр үед чинь жагсаагаад бригадынхаа улсуудыг ингээд төлөвлөгөө норм гаргана.Өнөөдөр одоо ажлаа хийж чадсан бол 5 өмд оёх юм бол 100%.Аа 4 өмд оёх юм бол 80% ч гэх юм уу ингээд бүх бригадаа ганц жагсаагаад ингээд ард нь дүгнээд гаргана.Аа тэгэж байхдаа энэ хүн чинь нийгмийн идэвхи нь ямар юм? Улс төрийн идэвхи нь ямар юм? Хурал цуглаанд ордог нь ямар юм? Бүх юмнуудыг ингээд бичээд бичээд одоо яг энэн шиг ингээд жагсаачихсан байна.Тэгээд тэрэн дээрээ сайн муу гээд тэмдэг тавьчихна.Тэгээд сайн л бол сайн.За тэгээд тэр хүнийг чинь шагнал урамшилд оруулахад энэ 10-аас чинь өнөөдөр Төмөр, Дорж, Дулмаа гээд ингээд биччихсэн байвал.Өнөөдөр Төмөр орвол дараачыхд нь Дулмаа нь орох жишээтэй.Аа дараачыхд нь Дорж нь орох жишээтэй.Ингээд нэг хүнийг нэг их олон давхар шагнахгүй.Тиймэрхүү л байдалтай байсан даа.
Ариун-Ундрах -
Аан тэр шагнал өгөх процесс нь үнэн шударга явагддаг байсан болов уу?
Төмөр -
Тэр нь бол үнэн шударга явагдана аа.Яагаад гэвэл тэр олон төрлийн юунд одоо шагналд оруулах хүнийг чинь өнөөдөр бригадаасаа тодруулна.10 хүнээс хэн нь одоо ажлаа тасдаагүй, хэн нь одоо тэр ажилд идэвхитэй оролцсон, өглөө цагтаа ирсэн үү? гээд бүх юмнуудыг харж байгаад за өнөөдөр Дулмааг оруулъя аа.Дулмаа бүх юмандаа сайн байна.Аа дараагаар нь Дорж ямар байна? Дорж яг ижил байх юм бол энэ хоёрыг зэрэгцүүлнэ.Энэ хоёрын чинь хэн нэг нь одоо юунаас яах юм бол... Энэ чинь хурлаар орно ш дээ.Захиргааныхаа хурлаар орно.Аа Даваасамбуу дарга, орлогч дарга, тэгээд 5-6 бригадын дарга.Тэгээд манайх чинь одоо 11 бригадтай байсан ш дээ оёдлын үйлдвэр.11 бригадыг чинь 2 хуваагаад 5, 5-аар нь өглөө оройн ээлж хийчихсэн.Тэгээд нэг нэг мастертай.Тэгээд тэднуус чинь бүгдээрээ ингээд бригадын дарга нь орж байгаад за Дулмаа ямар вэ? За энийг ажилд оруулчихад болох уу? Аа болно гээд бүгдээрээ өргөвөл тэгээд л оруулна.Аа тэгэхгүй аа энэ ч нэг тийм доголдолтой шүү.Энэ гэр бүлийн талаар бас болохгүй шүү.Тэр үед чинь одоо нэг хэсэг хүүхэд гаргаагүй хүнээс татвар авдаг байлаа.Олон хүүхэдтэй хүнээс бол авахгүй.Нэг тийм юм гараад байсан тэгээд эднийх ч юугүй юм даа.Энэ татварыг яах уу? Энэн дээр ийм юм байна даа.Ингэж ярьж байгаад болохгүй нэгийгээ бол заавал орхино.Тэгээд тэр юу яаж байгаа хүнтэйгээ бол одооны энэ улстай адилхан тэрэнд өгчихье, энэнд өгчихье гэх юм байхгүй.Өө зөв зөв за өнөөдөр Дулмаа авч, маргааш Дорж авна.Ийм л жишээний явагддаг байсан даа.
Ариун-Ундрах -
Тэр хүүхэд гаргаагүй хүнээс яагаад татвар авч байгаа юм бол?
Төмөр -
Одоо мэдэхгүй.Энэ одоо нийгмийн бас л нэг юу байсан байх даа.Хүүхэдгүй хүний татвар гээд л авдаг л байсан юм.Би энэ одоо их орой хүүхэд гаргасан юм байгаа юм.Тэгээд эрт ажилд орсон.Надаас авна гэнээ гээд манай муу талийгч л чи бид хоёроос хүүхэдгүйн татвар авах нь ээ л гэж нэг ярьж байсан юм байгаа юм.Тэгээд авсан л байлгүй.Тэр үед залуу байсан болоод тэрийг нэг их онцолж байгаагүй.Тэгээд сүүлд нь хараад байхад л улсуудаас авч байсан.Тэгээд тэр нь хэдий үедээ дуусав тэгээд дууссан даа.
Ариун-Ундрах -
Ямар зорилгоор авч байсан юм бол?
Төмөр -
Одоо мэдэхгүй ээ.Энэ одоо нийгмийн л одоо энэ улс төр, энэ юу муутай л холбоотой.Энэ улсууд нь бүгдээрээ одоо засаг захиргааны юугаар тэгэж авъя гэж байсан юм уу? Тэр үед чинь намын татвар, үйлдвэрчний татвар аа их олон татварууд авдаг байсан юм.Үйлдвэрчний татвар өгнө, намын татвар өгнө, улаан загалмайн нийгэмлэгийн татвар өгнө.Өшөө чинь юуны татвар өгдөг билээ? Одоо ингээд л лав л энэ 3 татварыг бол үргэлж өгдөг.Ерөөсөө сар бүхэн одоо юун дээрээ өгнө ш дээ бид нар татварыг бол.
Ариун-Ундрах -
Цалингаасаа.
Төмөр -
Тийм цалингаасаа өгнө.Татваруудыг хураагаад л авнан.Үйлдвэрчний хороо гэж нэг сайхан байгууллага байсан юм тэр үед.Тэгээд одоо байхгүй боллоо л доо тэр.Тэгээд энэ чинь л нийгмийн даатгалын шимтгэл бүх л юмыг авдаг тийм л газар байсан байхгүй юу үйлдвэрчний хороо чинь.
Ариун-Ундрах -
Та тэгээд улсад нийт хэдэн жил ажилласан бэ?
Төмөр -
Би улсад нийт 32 жил ажилласан.32 жилээсээ 22 жилтэй тэтгэвэрт гараад.Сүүлд нь би 10 жил янз бүрийн байгууллагуудаар, одоо энэ хувийн байгууллагуудаар ажил хийсэн байхгүй юу.Өөрөөр хэлбэл “Бүтээлч”-дээ нэг жижүүр хийгээд, өндөр настанд очиж ажил хийгээд ингээд.Өндөр настан гадуур их оёдол оёдог байсан.Шагдар дарга гэж нэг сайхан дарга байлаа.Биднуусыг чинь одоо юм авчирч өгөөд оёдлоор оёулдаг.Тэгээд би тэнд чинь муу хөл машинаа чирж яваад л, өмд хамд оёод л.Тэгээд сард бас нэг 50000-60000 цаасны цалин хийчихнэ.Өмдөө оёод тэгээд амьдардаг байсан.Тэгээд нөгөө юунд сая 10 жилээ нэмүүлье гээд ингээд очсон чинь нөгөө нийгмийн даатгалыг нь төлдөггүй.Хувийн байгууллагууд тэгээд хүнийг хохироочихдог юм байна л аа.Тэгээд нэг 2000-хон цаас оёдлын үйлдвэр нэг 10% төлдөг байсан юм уу, 5% төлдөг байсан юм уу? Тэгээд хамгийн гол нь тэр нийгмийн даатгал төлж байсан юунаас нь эхэлж тэр цалинг чинь боддог юм байна.Тэгээд хохироод, тэгээд нэг 22 жилээрээ л явдаг юм даа тэтгэвэртээ.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Төмөр -
Аягүй сайн байсан.Ер нь ямарваа нэгэн ажлыг хийчихье, бүгдээрээ нийлээд бүтээчихье гэсэн сэтгэхүйтэй байсан байхгүй юу.Ер нь юуг ч гэсэн хийгээд л.За нэг өмд байлаа ч бүгдээрээ нийлээд л оёчихно, нэг платка байлаа ч гэсэн бүгдээрээ нийлээд оёчихно.Тэгээд тэр үед чинь одоо тэр бүх юмнуудаа оёчих юм бол төлөвлөгөө нормоо биелүүлээд бас дээр нь шагнал авчихна.Тийм учраас бүгд л тийм хийх, ажиллах тийм хүчтэй байсан.Одооны энэ улстай адилхан тэгээд л хийсвэр тийм юм хийхгүй.Үнэхээр сайн юм хийгээд л тэрийгээ дуусгаад л.Бүгд ингээд л ажилтай төрөлтэй, амьдралд нь хүрэлцээтэй тийм үе байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Одооны хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?
Төмөр -
Одооны хүмүүсийн ажиллах нь зөвхөн нэг мөнгөний л төлөө.Өнөөдөр энийг нэг нүд хуураад нэг тиймхэн юм хийчихээд нөгөөх нь маргааш унаад өгсөн ч хамаа байхгүй.Ер нь нэг тиймэрхүү муухай үзэлтэй л болчихсон.Тэгээд амин хувиа их хичээчихсэн.Ерөөсөө хамт олон, найз нөхөд байхгүй шахуу юм шиг тийм хачин хандлагтай болчихсон үе л дээ.Одооны үеийхэн бол.
Ариун-Ундрах -
Тэгээд социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?
Төмөр -
Ажилд бол ерөөсөө хийе гэсэн ажлаа л олж хийдэг байсан.Тэр үеийн ажилд бол одоо энэ хөдөлмөрийн бирж, хүний нөөц гэсэн юм байгаагүй ш дээ.Зүгээр л нэг боловсон хүчин гээд нэг хүн байна.Хаанаас ч хамаагүй Улаанбаатараас ч хамаагүй юун дээр ирж байгаад за энэнд ажил оръё оо.Би тийм тийм мэргэжилтэй гэх юм уу? Ийм ийм юутай гээд ингээд л тэгэхээр чинь нөгөө хүн чинь за та ямар ажил хийх юм? Би оёдлын ажил хийнээ гээд л ингээд л оёдлынхоо ажлыг хийгээд явах тийм жишээний.Одоо бол тийм биш ш дээ.За ажилд орно.Нас хэд вэ? Одоо бараг л шүд амыг нь юу яах нь.Тэгэхээр чинь хүний дургүй хүрнэ ш дээ.Хэн ч гэсэн хийе л гээд сэтгэхүйтэй очсон хүн чинь за за яршиг энэнд ингэж байснаас гээд.Тэгээд хамгийн гол нь одооны энэ тэгдэг нь буруу зуршил юм уу хаашаа юм.Би тэгэж боддог юм.Ингээд ажилд очоод сайн, сайн байна уу? За ажилд орох гэсэн юм аа хүүхэд гээд залуу хүн яваад орвол за хаана ямар сургууль төгссөн? Та ямар ажилтай байсан? Урд нь юу хийж байсан юм? гэээ янз бүрийн юм байцаана.Тэгэхээр тэр хүн чинь үнэндээ за яахав аргагүй ажилд орохын эрхэнд тийм байсан, ийм байсан гээд хэлдэг л биз.Тэгээд дургүй нь хүрнэ.Тэгэхэд чинь бол үгүй.Манай боловсон хүчингүүд бол ажилд авлаа.За өнөөдөр тэдэн хүн ирлээ шүү.За тэрийг авчихлаа шүү.За та оёдол сайн заана шүү.Тэгээд нэг 2-3 өдөр машин дээрээ суулгаж үзнэ.Тэгээд сайн оёж байвал тэгээд л оёдлынхоо юмыг өгөөд тэгээд сургаад л нөгөөхөө ажилчин болгодог.Одоо бол тиймгүй.Шал өөр.Тийм хачин.Одоо нэг өдөр юу яана, 2 өдөр дагалдан хийвэл бас л мөнгө төгрөг авдаг тийм сонин болчихсон үе шүү дээ.
Ариун-Ундрах -
Тэр үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж ямар байсан бэ?
Төмөр -
Одоо тэр үедээ л тохирсон тоног төхөөрөмжтэй байсан.Тэгэхдээ бол тийм орчин үеийн юм байгаагүй.Нөгөө зүгээр Оросын нэг одоо ч гэсэн байгаа даа.Оросын дандаа машинууд, А-22 гээд сайхан сайхан хар машинуудаар биднуус юм оёдог байсан.Сайн ч явна, сайхан ч машинууд байсан.Тэгээд одоо тэд нар зүгээр бүгд хог дээр гарсан байна л даа.Гадаа гаргаад хаячихсан ч байх шиг.Тийм л байна л ээ.Тэгээд тавьж байгаа нь дандаа хужаагын машинууд.Хужаагын энэ ирсэн машинууд бол тэгээд бүдүүн тоймын одоо өөрөөр хэлбэл зузаан оёдолд муу.Зөвхөн тийм нэг гоёлын юмыг л оёх зориулалттай машинууд байдаг юм уу хаашаа юм.Тэгээд тэр нь их хэврэг.Тийм л машинууд байгаа байх.Тэгээд Японы, Солонгосын энэ тэр янз янзын машинууд орж ирж байх юм.Зарим нь гайгүй байна л ээ.Чех машин бол бүр гайгүй.Хужаа машин л жаахан тааруухан байна.Тавьчихсан одоо энэ манай оёдлын үйлдвэрт байгаа л даа.
Ариун-Ундрах -
Аан тэр оёдлын үйлдвэрт гадаадаас мэргэжилтнүүд ирж ажиллаж байсан уу?
Төмөр -
Ажилладаг.Одоо ч гэсэн байгаа.Хужаагаа хужаагын мэргэжилтэн 10 хүн байгаа.Одоо зарим нь буцаад, зарим нь хийж л байгаа байх.Тэгэхдээ бол тэгэж гадаад дотоодын олон мэргэжилтэн авчирч байсанд орохноо оёдлынхоо мэргэжилтэй улсуудаасаа даалгавал шал өөр юм байна гэж л боддог би.Зүгээр энд сайн оёдолчин, сайн улсууд зөндөө байна л даа.Тэгээд тэд нараасаа тавиад заалгах юм бол шал өөр.Тэгэхгүйгээр тэднуус чинь ирээд манай энд яахав бас л их мөнгө авч байгаа ш дээ.Тэгээд тэрнийхээ дагуу л бас л биднуусын заадгыг заана ш дээ.Өөр юм заах юм биш.Тэгэх дээр зэрэг тэр бол нэг их онц хэрэггүй юм болов уу л гэж боддог.
Ариун-Ундрах -
Социализмын үед Орос мэргэжилтнүүд ирэх үү?
Төмөр -
Ирнэ.2 сайхан Орос мэргэжилтэн хүүхэн байсан.Надя, Люда 2 гээд манайханд ирж юм оёдог байсан.Одоо тэр муу 2 маань явчихаад одоо удлаа.Их ч юм заасан, их ч юм сурсан даа.Тэр бол хайр найргүй заана.Энийг чинь ингээд болохгүй байна гээд ингээд бариад очих дээр ингээд оё гээд өөрөө сууж байгаад зааж өгнө.Хужаа нар бол тэгэхгүй ш дээ.Нарийн юмыг бол тэгэж зааж өгнө гэж гонж.Оё оё л гээд байна.Цэвэр оё, цэвэр оё л гээд байна.Тэгээд нөгөөхийг чинь оёод очиход, тэр байтугай ингээд зурагаа буруу гаргачихаад байхад чинь би одоо энэ.. Си гээд нэг хүүхэн байгаа л даа.Тэрэнтэй хоёулаа муудаж байсан.Би оёдлын үйлдвэрт ийм зургын ажил хийдэг байлаа.Тэгсэн чинь хужаагаас нэг 2 цамц олдог юм байна.Тэгээд тэр 2 цамцыг нь оёчихоод юу яасан чинь цаанаас ирсэн зураг нь тийм байхгүй юу.Тэгээд ингээд хийгээд байсан чинь гараад ирлээ.Тэгсэн чинь л өө маргааш нь хужаа мэргэжилтэн үзчихээд л буруу байна, буруу байна л гээд байна.Дуугүй л байгаад байсан.Буруу байна, буруу байна л гээд байна.Тэгсэн чинь л намайг дуудлаа.Тэгээд би нөгөө шогломоо бариад, зурагтай ийм шоглом байхгүй юу.Дөрвөлжин шогломоо бариад очсон.Дугарсангүй ээ би юм ч хэлсэнгүй.Ингээд очсон тэгсэн чинь хотоос ирсэн бас том мэргэжилтэн үзчихээд л нөгөө хужаагы чинь тачигнатал загнаад л хаясан.Тэр бас их шартай.Тэгээд хамаг юмыг нь урчихаад л чулуудчихаад гараад явчихгүй юу.Тэгээд ингээд очоод суудалдаа суучихсан.Засна байна уу надад ямар хамаа байна гэж бодоод.Тэгээд маргааш нь ирээд хөөрхий сайхан зантай болчихсон миний буруу байнаа, зураг буруу байнаа, би их муу.Одоо яахав дахиад юм хийнээ гээд тэгээд дахиад 2 ийм машины юу хийж байж зурж байсан.Тэгэх дээр зэрэг юмыг тун няхуур хандахгүй бол хужаа нар ерөөсөө аймаар булхайтай юм хийдэг тийм л улс.
Ариун-Ундрах -
Хулхи л юм хийхгээд байна тэ?
Төмөр -
Тийм.Монгол мэргэжилтэнгүүдээ өөрснөө дотроосоо гаргаад юу яах юм бол... Өө сайн сайн хужаа нар байна аа байна.Сайн юм хийдэг хүүхдүүд бол бас байна ш дээ.
Ариун-Ундрах -
За таныг ажиллаж байх үед хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?
Төмөр -
За даа тэр үед ёстой нэг үнэхээр хэцүү юм даа гээд халширч байсан юм лав байгаагүй.Хийе л гэсэн, бүтээе л гэсэн зорилготой.Ер нь ажилдаа сонирхолтой явж байсан болохоор ерөсөө тийм за энэнээс нь халшраад больчихъё гэх тийм юм байгаагүй.Хийе л гэвэл хийдэг, гадаа яв л гэвэл явдаг, авчир гэвэл авчирдаг.Гудас ерөөсөө оёхгүй юмгүй оёдог байсан.Ерөөсөө л хүний оё л гэснийг, хий л гэснийг.Энэ хатуу юм байна, энэ гоё юм байна гэж ингэж голдоггүй.Өмд ч оёдог, цамц ч оёдог, платка ч оёдог, одоо тэгээд л гудас, нэхий ер нь оёхгүй юмгүй оёж байсан даа.Нэхийгээр хүртэл юм хийж оёж байсан.Нэхий бойтогнууд зөндөө оёж байсан.
Ариун-Ундрах -
Тэр цэргийн оёдлын үйлдвэр гэдэг нь юу оёх уу?
Төмөр -
Анх эхлээд артель байсан байхгүй юу.Артелиасаа цэргийн одоо 1-р үйлдвэр гэж байгаа ш дээ.Тэрний харъяа цэргийн 2-р үйлдвэр болоод манайх дандаа цэрэг хувцас оёдог байсан.Өөрөөр хэлбэл цэргийн гетл, шенэль, парад одоо янз бүрийн хувцас тийм юм хийдэг болсон.Тэрүүгээрээ л онцлогтой.Тэгээд 2-р үйлдвэр болохоо болиод одоо “Бүтээлч” компани болоод тусдаа гарчихсан байгаа.
Ариун-Ундрах -
Одоо бол хувийн компани уу тэ?
Төмөр -
Одоо хувийн компани.”Бүтээлч” компани.Оёдлын цэргийн үйлдвэр байхад манайхаас 300 гаруй эмэгтэйчүүд тэтгэвэрт гарсан.Бүгд цалин багатай одоо ийм тэтгэвэр.Тэгээд одоо тэрэндээ “Бүтээлч” компани тэрнийг нэг хүлээж авах нь авдаг юм.Жилдээ нэг ганц удаа.Тэгээд л өөр авах эзэнгүй болсон доо.Тэгээд одоо 300-аас нүд аньсаар байгаад одоо нэг 100-аад хүн байна уу байхгүй юу.Тийм л болж байгаа.
Ариун-Ундрах -
За эсрэгээр нь бас амархан зүйлүүд нь юу байсан бол?
Төмөр -
Амархан хийгдэх зүйлүүд үү?
Ариун-Ундрах -
Аанхан.
Төмөр -
За амархан хийгдэх ажлууд бол өөрийнхөө сурсан мэдсэн нь л одоо амархан шүү дээ.Сураад хийчихсэн юмнууд бол одоо гитль ч оёсон амархан, захын өмд оёсон ч амархан.Тийм юмнуудаа бол оёх дуртай.За жаахан энэ танкны комбинзон энэ тэр, жоохон хатуу хөтүү юмнуудыг оёход жоохон дурамжхан тийм л байсан даа.
Ариун-Ундрах -
Тэгээд үйлдвэрт бол нөгөө норм төлөвлөгөө биелүүлнэ гэж юм байгаа юу?
Төмөр -
Тийм.Байлгүй яахав.Үйлдвэр чинь одоо тэр үед чинь одоо социализмын үед чинь хүн бүхэн нормоо биелүүлнэ.100-аас дээш л гэж ярина ш дээ.100-аас доош бол авч хэлэлцэхгүй.Тэгээд өдрийнхөө нормыг өдөрт нь биелүүлчих юм бол сарын норм зоволтгүй.Аа өдрийнхөө нормыг биелүүлж чадахгүй бол 2-3.Одоо өөрөөр хэлбэл 2+3 гэдэгтэй адилхан л эхнийхийгээ л одоо өнөөдрийнхөө юмыг өнөөдөрт нь хийгээд л амжихгүй бол маргааш гээд л тавих юм бол 2 өдрийн ажил хийх болно ш дээ.
Ариун-Ундрах -
Овоорчих уу?
Төмөр -
Овоорчихно.Тийм учраас өдрийнхөө юмыг өдөрт чинь дуусгаад явах юм бол тэр хүний ажил сайн байна.Тэгээд сар сарынхаа нормыг биелүүлчихнэ гэсэн үг байхгүй юу.
Ариун-Ундрах -
Аан тэр норм нь ер нь хүнд байсан уу? Гайгүй байсан уу?
Төмөр -
Гайгүй.Яг л одоо ажлынхаа хүрээнд зохицсон норм байгаа байхгүй юу тэр бол.Одоо оёдолчин хүн тэдийг оёноо л гэвэл яг тэрэндээ зохицчихсон.Өөрөөр хэлбэл 4-ийг оёж байж л нэг 100% авдаг бол 4-ийгөө оёод л 100%-аа авна гэсэн үг ш дээ.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр өөрийнхөө хувийн амьдрал ажил хоёроо яаж зохицуулж байсан бэ?
Төмөр -
Хүүхдүүдээ цэцэрлэгт өгдөг.Хэдэн хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгчихөөд тэгээд хоёулаа өглөө гараад ажилдаа явна.Өдөр нэг цай ирж хүүхдүүддээ өгнө.Аа тэгээд л орой 5 цагт тараад хүүхдүүдээ аваад л тэгээд л гэртээ ирдэг байсан.Тэгээд завсар зайгаар нь бас бүжиг танценд явна.Тийм, ажлаа зохицуулаад л.Тэгэж яваад л хэдэн хүүхдээ өсгөсөн дөө.
Ариун-Ундрах -
Тэр үед бүжиг их болдог байсан уу?
Төмөр -
Бүжиг их болно.Үздэг хардаг юм байна тэнд чинь.Би хэлээд байна ш дээ.Хороодын улаан булангууд, одоо тэгээд л энэ уурхайн заал чинь бүгд бүжигтэй байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр бүжиг гэдэг нь нөгөө тодорхой тогтсон цагт тэгээд журамтай явагдах уу?
Төмөр -
Тийм журамтай.Тодорхой тогтсон цагт.Одоо соёлын ордонд 10 цагт л гэвэл л 1-р хороонд нэг 8 цагт гэх юм уу жишээтэй ингэж дандаа зөрж таардаг тийм л юу байсан байгаа юм.
Ариун-Ундрах -
Зөрдөг нь яадаг юм бол? Нэг хүн тэндээс ирэх үү тэ?
Төмөр -
Үгүй ээ яахав дээ.Тэгэх дээр зэрэг чинь соёлын ордны бүжгинд орж байсан хүн чинь тэрийгээ тарахаар 1-р хорооны бүжгинд орох жишээний л.Одоо залуу байхад хүүхдүүд аа за одоо өнөөдөр тийшээгээ явъя гэсэн тийм л юутай байгаа даа.
Ариун-Ундрах -
Бас зохицуулж байгаа юм байна тэ?
Төмөр -
Тийм зохицуулж байгаа.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр олон хүүхдийг өсгөхөд танд ер нь хэцүү байсан уу?
Төмөр -
Хэцүү байгаагүй ээ.Хэдэн хүүхдээ өсгөөд л, ажлаа хийгээд л тэгээд л байсан даа.Тэгэхдээ хүүхэд шуухад өвдөж зовох бас хэцүү үе байна л даа.Шантрах одоо хүүхэд шуухад нь үргэлжийн өвдөөд байвал бас нэг хэцүү.Аа гайгүй шиг байвал бас нэг гайгүй дээ.Хүүхдүүд минь жоохон байсан юм чинь.
Ариун-Ундрах -
Та тэгээд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ хамгийн гол нь юун дээр нь анхаарч байсан бэ?
Төмөр -
Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд хамгийн гол нь одоо хоол унд, одоо тэгээд зан заншил тэгээд л бүх л юман дээр нь анхаарч байсан даа.Тэгээд л цэцэрлэгт аваачиж өгнө.Тэгээд нөгөө хүүхдүүдийг чинь замд нь авч явна.Нааш нь цааш нь зөөхөөс эхлээд л их ажилтай.Тэгээд л одоо бүгдийг нь л зохицуулаад тэгээд л ажлаа хийгээд л явж байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд та өөрийнхөө ажлын хамт олны тухай ярьж өгөөч?
Төмөр -
Манай хамт олон бол одоо “Бүтээлч үйлс” компанид одоо явж байгаад хамгийн эхлээд артель явсан.Артелийнхаа дараа цэргийн оёдлын үйлдвэр болоод, цэргийн оёдлынхоо үйлдвэрээс биднуус одоо гавшгайч бригад болоод явсан.Тэгээд бригад маань одоо сүүлдээ тараад аль ч үгүй боллоо л доо.Бригадын хамт олон тэгээд социалист хөдөлмөрийнхөө тэмдгийг авчихсан, социалист хөдөлмөрийн бригадаа авчихсан.Аа тэгээд одоо бүгд тэтгэвэртээ гараад хөгшчүүд нь одоо биднуус чинь нэг үеийхэн болохоороо бүгдээрээ тус тусдаа амьдралтай болоод.Тэгээд хааяа нэг, жилдээ нэг уулзахаараа л бөөн баяр болно доо.Тэр уулзалтан дээр бүгдээрээ шуугиж танайхан яаж байна? Хүүхэд шуухад чинь яаж байна? Амьдрал ахуй ямар байна? Ингэж бүгдээрээ уулздаг.Тэгэхдээ сэтгэхүй сайтай.Нэг нь ядраад одоо өвчин зовлон тусвал очиж эргэнэ хамт олноороо.Бас нэг 2-3 цаас чадлынхаа хэрээр мөнгө цуглуулаад явдаг.
Ариун-Ундрах -
Хамт олноороо яг өөрснөө зохион байгуулаад тийм зугаалах ч юм уу чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Төмөр -
Тэр үед бол зугаалгаар явдаг байсан.Бүх үйлдвэрийхэн машинаа аваад бүгдээрээ яваад, хээр гадаа зугаалаад.Тэгээд одоо жилдээ нэг удаа салхинд гаргачихдаг л байсан.
Ариун-Ундрах -
Та яг хувьдаа өөрийнхөө чөлөөт цагийг яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Төмөр -
Хувьдаа бол би гэртээ одоо юм хум оёно.Оёдол хийнэ, хэдэн хүүхдийнхээ хувцас хунарыг угаана.Ийм л ажилтай өнгөрүүлнэ.
Ариун-Ундрах -
Чөлөөт цаг зав хэр их гарах уу?
Төмөр -
Яахав дээ бараг гарахгүй дээ.Одоо гэрийн ажил чинь 60 чавганцын ажил хийгээд байтал ер нь тэр болгон гарна гэж байхгүй.Хоол ундаа иднэ, аяга тавагаа угаана, хог шороогоо цэвэрлэнэ.Тэгсээр байтал чинь л одоо нөгөө хүүхэд шуухдынхаа хувцас хунарыг угаана.Цэцэрлэг яслид нь өгнө.Ингээд л хүний одоо миний лав юун ажил бол одоо сургууль гэр хоёрын хооронд л өнгөрсөн.Ер нь нөгөө хүүхдийнхээ хамаг юмыг нь угааж тавина.Маргааш нь цэцэрлэгтээ өгнө.Тэгээд ийм л ажлуудыг хийж ирсэн л дээ.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.