Tungalag


Basic information
Interviewee ID: 990266
Name: Tungalag
Parent's name: Dashdavaa
Ovog: Nomhon
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: nurse, retired
Belief: Buddhist
Born in: Erdenesant sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
funerals
childhood
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Тунгалаг гуай.

Тунгалаг -

Сайн.Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Тунгалаг -

Зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа.Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Тунгалаг -

За би ер нь миний уугуул төрсөн нутаг бол Эрдэнэсант.Тэгээд 3 сартай одоо манай энэ ээж одоо ах маань ердөө ганцаараа гээд 3-хан сартай Эрдэнэсантаас тэгээд ахдаа хань хийнэ гээд намайг өргөж аваад.Тэгээд одоо нэг ёсондоо л Улаанбаатарын хүн болж байх шив дээ би ер нь.Тэгээд ах дүүгээ ч мэдэхгүй тийм.Тийм байж байгаад тэгээд хотод хуучин циркийн гудамжинд манайх байж байгаад бага нас ээж аавынхаа гар дээр өсөөд.Тэгээд 1-3-р анги хүртэл 1-р 10 жилд суралцаад.Тэгээд 4-т орох жилээ энэ одоо Уу булан гээд одоо байсан даа пионерийн зуслан.Тэнд очоод амарлаа.Амраад байтал за энэ жил 4-т орох эмэгтэй хүүхдүүд байна уу? Биеийн тамирын зааланд оч гээд тэгэж байна нөгөөдөх.Очсон чинь нэг их өндөр Орос багш.Тэгээд тэр багш ирээд эмэгтэй хүүхдүүдийг бүгдээрэнг нь шалгаруулаад.Тэгээд тэр дотроос би нэг охинтой тэнцэхгүй юу.Тэгээд бусад нь тэнцээгүй.Тэгээд өнөө бүжгийн жүжгээр хойшоо Ташкент явах гээд байсан ээж маань дургүйцээд.8-9-хэн настай байсан хүн юм чинь одоо хэр биз дээ.Ээж маань яаж явуулах вэ? Чамайг би явуулахгүй гээд.Тэгэхээр нь ганцаараа гүйж явж байгаад ёстой бүх шинжилгээнүүдээ өгөөд.Тэгээд нэг нас нэмээд 10-тай гэж яваад өөрийгөө бас их том хүн болгох гээд явж байгаа юм аа.Тэгээд 10 настай гэж яваад.Тэгээд Ташкентад 4 жил гаруй боллоо доо.5 жил ч гаруй болов уу? Сүүлдээ 2 хөлний шагай мултраад.Тэгтэл ер нь л яая даа гэж байтал, за за ер нь харья даа гэж байтал нөгөө аав маань энд өнгөрөөд, хотод.Тэгээд за одоо яахав.Тэгээд ер нь гэртээ ирсэн чинь ээж маань за миний хүү одоо яах уу? гээд тэгнэ.Тэгсэн чинь соёлын яам тавьдаггүй.Тавихгүй ээ Ленинград хөгжмөөр яв гэнэ.Тэгэхээр нь үгүй ээ би явахгүй ээ.Би одоо аав маань нэгэнт өнгөрч, ээж маань бие муутай байгаа.Тэгэхээр би одоо яаж вэ? Тэгээд за тэгвэл яах вэ? Тэгээд Налайхын 10 жилд 5-р ангид ороод 60 онд.Ороод тэгээд 3 жил яваад 7 төгсөөд оёдлын үйлдвэрт орж байгаа юм даа.Анх одоо 16 настай охин.Ороод нэг 10-н хэдэн жил ажиллаж байгаа юм аа.Оёдлын үйлдвэрт асар платканд байсан юм аа би.Тэгээд асар платканд байгаад хөөрхий 10-н хэдэн жил үйлдвэрт ажилласаан би.Тэгээд тэнчээнээсээ гараад энэ одоо эмнэлэгт орох боллоо.Эмнэлэгт орох болсон чинь эхлээд дотрын тасагт явлаа, арьс өнгөөр явлаа, төрөхөөр явлаа.Би одоо энэ бүх тасгийг нь гүйцээлээ.Тэгээд байж байтал чамайг боловсон хүчин дуудаж байна гэдэг юм байхгүй юу.Одоо яах гэсэн юм бол гэж бодсон чинь чамайг фатотонд асрагчаар оруулъя аа гэж байна.Тэгээд тэр чинь одоо 82 оны 10 сарын 02-ны өдөр шүү дээ миний анх ажилд ордог чинь.Тэгээд за гээд л нөгөөдөхийг чинь хийгээд л.Тэгээд асрагчаа хийлээ.Тэгээд л асрагчаа хийгээд л сүүлдээ ч мэргэжил дээшээгээ дэвшээд одоо нөгөөдөх сувилагч нь боллоо.Нөгөө ажилдаа дэвшээд л.Тэгээд нөгөөдөхөө хийсээр яваад нэг 2000 оны 6 сар хүртэл хийгээд тэгээд л чөлөөндөө суусан даа би.Ер нь тийм.Миний амьдрал одоо нэг ийм л амьдралтай хүн дээ би.Тийм.

Ариун-Ундрах -

Эрдэнэсант сум гэдэг чинь энэ Төв аймгийнх уу?

Тунгалаг -

Төв аймгийнх, энэ баруун талд байдаг юм гэнэ л ээ.Би бол одоо мэдэхгүй.

Ариун-Ундрах -

Та 3-хан сартай ирсэн үү?

Тунгалаг -

Би 3-хан сартай.Одоо ямар сайндаа би боддог юм.Би одоо 10 настай хойноос ирчихээд байж байтал л одоо нуруугаараа над шиг ер нь тийм нэг хамаргүй авгай ордог юм.Тэгэхээр нь нэг 8 настай эрэгтэй хүүхэд дагуулчихсан.Тэгсэн манай аав ээж хоёр л ор суу суу, дээшээ суу энэ тэр гээд тэгэж байх юм.Тэгээд байж байсан чинь нөгөө хүнийг чинь хүндэтгээд л байх юм.Тэгсэн чинь орой унтах болов оо.Нөгөө нялх болохоор ийм сонин хүнийг мартдаггүй юм байна ш дээ.Тэгсэн энэ чинь ээж шүү дээ гэхгүй юу тэр хөгшнийг.Үгүй ээ энэ хамаргүй авгай энэ миний ээж байгаад байхдаа яадаг юм гэж хэлсэн нь миний санаанаас гардаггүй юм.Тэгээд тэр миний ээж бол одоо эгч дүүсийн хүүхэд байсан байхгүй юу.Нэг ёсондоо хоорондоо тэгээд л өргүүлчихсэн байхгүй юу.Намайг тэгэж л өргүүлсэн юм байна л ээ.Түүнээс бол юу гэж өрүүлэх үү тэр намайг.Тэгээд одоо би энэ ах дүүгээ мэдэхгүй.Одоо ер нь надад Налайхт бол хүн байхгүй, ганц бие одоо ердөө.Миний хань байна, нэг хэдэн үр хүүхэд байна.За тэгээд л болоо.Одоо нөхөр маань 73-тай.Гүррагчаа гэдэг юм.Хэдэн хүүхэд маань яахав 6 хүүхэдтэй.Тэгээд 6 хүүхэд маань яахав байж л байна.Явж л байна.Тиймэрхүү л амьдралтай байна даа би ер нь.

Ариун-Ундрах -

Аа таны гэр бүлийн хүн ямар ажил хийдэг байсан бэ?

Тунгалаг -

Тракторын барьдаг байсан юм.Шилний завод энэ тэр, дулааны станц энэ тэрт трактор барьдаг байсан юм.Тийм трактор барьж юм хум хийдэг байсан юм аа.

Ариун-Ундрах -

Таныг хүүхэд байхад чинь аав ээж хоёр чинь тэр Эрдэнэсантаас наашаа ирэхэд яг яагаад наашаа ирэх болсныг та мэдэх үү?

Тунгалаг -

Би бол одоо 3-хан сартай.Одоо манай нэг ах байсан юм аа хөөрхий.Жаахан архинд тиймхэн дуртайхан нэг тийм хүн байсан юм даа.Одоо энэ том л болсон хойноо л мэдэхээс тэрийг бол.Тэгээд тэрүүндээ хань хийх гэж намайг авсан шиг байгаа юм.Тэгээд 4 хүүхэд гараад 4-өөс нь амь үрэгдсээр байгаад тэгээд ганц тэр ах үлдсэн юм шиг байгаа юм.Тэгээд л надыг хань хийж тэгэж авсан юм байна л ээ.Тэгээд яахав дээ цуг явсаар байгаад хоёулаа ижил явж.Хөөрхий ах маань ч өөд боллоо.Ер нь тэгээд хөөрхий амьтан одоо тэгээд ганцаараа л байна даа би.

Ариун-Ундрах -

Таныг ухаан ороход та Улаанбаатарт л байсан юм уу тэ?

Тунгалаг -

Улаанбаатарт тийм.

Ариун-Ундрах -

Танай гэр ер нь яг хаахна байсан бэ?

Тунгалаг -

Улаанбаатарт уу? Циркийн гудамжинд байсан.Хуучин цирк бий ш дээ.Хуучин циркийн гудамжинд байсан юм.

Ариун-Ундрах -

Аа тэр үеийн Улаанбаатар хот ямархуу байсан бэ?

Тунгалаг -

Өө их сайхан байсан.Ердөө тэр талбай, тэр хүний харьцаа бол ердөө чи хүүхэд байна, чи тийм байна энэ тэр гэхгүй ш дээ.Ердөө май миний дүү, нэг 3 төгрөг ч бай, 5 төгрөг ч бай май миний дүү энүүгээр нэг юм аваад идчих гээд л аваад өгдөг байсан юм.Дээр үеийн улсууд бол зан харьцаа их сайтай байсан юм.Ердөө хүүхэд байхад тийм л үе байсан юм.

Ариун-Ундрах -

Аа 1-р сургуульд сурахад ямар байсан бэ?

Тунгалаг -

Өө сайхан байсан.Муу аав маань тэнд комендан хийдэг байсан юм.Комендан гэж нярав л юм даа одоо.Тэрийг хийдэг байсан юм.Тэгээд 1-3 хүртэл чинь би 1-р 10 жил сураад л тэгээд хойшоо явсан юм чинь.

Ариун-Ундрах -

Аан хойшоо яваад тэгээд тэрнээс хойш ажилд ортлоо л ер нь явсан уу?

Тунгалаг -

Үгүй ээ хойшоо яваад төгсөөд тэгээд Налайхын 10 жилд 5-д орж байгаа юм.Тэгээд Налайхын 10 жилд 7-г төгсөөд тэгээд л оёдлын үйлдвэрт орж байгаа юм.Орох нь тэгэж орсон.

Ариун-Ундрах -

Энэ Налайх руу яагаад нүүж ирэх болсон юм бол?

Тунгалаг -

Налайхд нөгөө ах шилний үйлдвэрт ажилд ороод.Тэгээд энэ шилний завод гэдэг чинь нэг том байгууллага байсан ш дээ.Тэнд чинь тэгээд ажилд ороод нүүж ирсэн юм.Тэгэж л нүүж ирсэн юм байна л ээ.

Ариун-Ундрах -

За таны хүүхэд нас ер нь хэрхэн өнгөрсөн бэ?

Тунгалаг -

Миний хүүхэд нас одоо ер нь яахав сайхан л өнгөрсөн.Ээж аавынхаа гар дээр одоо дутагдах гачигдах юмгүй, тайван тийм л өссөн.Ямар өөр илүү дутуу юм байх биш.Хоёрхон хүүхэдтэй муу аав ээж минь хоёулаа ажил хийчихнэ.Тэгэхээр ах бид хоёрт дутагдах юу байхав.Тэгээд л юм байхгүй.Тийм л байсан юм.

Ариун-Ундрах -

За таны аав ээж хоёр хувь хүнийхээ хувьд ямархуу хүмүүс байсан бэ?

Тунгалаг -

Сайн хүн байсаан.

Ариун-Ундрах -

Та тэр Ташкент руу яг явсан тухайгаа тодруулж ярьж өгөөч? Тэр яг ямар шугамаар авч явна гэсэн бэ?

Тунгалаг -

Бүжгийн жүжгээр, балетаар явсан юм.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр балетаар өмнө нь хичээллэдэг байсан гэсэн үг үү?

Тунгалаг -

Үгүй.Тэр Уу буланд байхдаа тэнд юу яагаад.Тэгээд л 10-н хэдэн хүүхэд Ташкент явсан юм.Хамгийн бага нь л одоо би.Надаас нэг жоохон 9-тэй нэг охин явсан.За ер нь ойрхон хоёр явсан юм байлаа дээ бид хоёр.Яваад л бид нар чинь Ташкентад ердөө... Ташкент бол сайхан хот байна л ээ.Яг Казакстаны цаад залгаа ердөө.Тэгээд бид нарыг чинь гадуур гаргадаггүй.Бид нарыг байран дотроо л байлгадаг.Тэр чинь цаашаа хамаагүй явбал багш дагаад явна.Гадуур энэ зах юм уу дэлгүүрээр явахад тэгэж явахад өөр юм байхгүй.Биднуусыг бол дангаар нь явуулахгүй, гаргахгүй.Тийм тэнд чинь тийм сайхан.Хотын хувьд бол их тохилог.Улсууд нь ааруул гээд одоо ийм юм хийгээд, ааруул энэ тэр гээд хийгээд зараад бид нар чинь нөгөө ааруулыг нь авах гээд л 1 төгрөг гээд л гүйлддэг байлаа ш дээ.Бид нар нэг жоохон байхдаа ааруулаа санаад л.Тийм л байсан юм.Уул нь хотын хувьд хот оо Ташкент.Тэгээд би чинь 4-5 жил суралцаад л.Тэгээд 2 хөлний шагай мултраад тэгээд одоо нөгөө юундаа тэнцэхээ байхгүй юу.Тэнцэхээ болихоор нь л тэгээд ирээд соёлын яаманд ирсэн чинь аа үгүй.Хөгжмөөр явуулна гээд тэгэхээр нь муу ээж маань ганцаараа хоцорсон юм чинь одоо би яваад яахав.Тийм юманд чинь ер нь.Ер нь тэгээд гадаадад сургуульд суралцаж байсан хүнийг чинь одоо яаж ч цаашаагаа яв гэж хэлэхэв.Үгүй гэх вэ.Тэгээд л Налайхын сургуульд орсон юм даа, 10 жилд.

Ариун-Ундрах -

Аан тэгээд анх шалгаруулж авчихаад дараа нь балетаа заасан юм уу?

Тунгалаг -

Тэгээд анх хотод ... тэндээс 2 хүүхэд шалгаруулаад одоо нөгөө газар газраас шалгарсан хүүхэд чинь шинжилгээ өгөхгүй юу.Гадаад явж болно гэсэн тийм шинжилгээ.Тэгэхээр нь ээж маань яах юм.Чи яаж явдаг юм.Би чамайг явуулахгүй ийм жоохон гэхээр өөрөө ганцаараа гүйж явсаар байгаад л хаа байгаа тарваган тахал хүртэл гүйж явж байгаад шинжилгээ өгчихөж байгаа юм.Тэгээд тэнцээд явчихаж байгаа юм даа.Тийм ердөө.

Ариун-Ундрах -

Аа та тэнд болж байгаа шалгаруулалтыг анх ер нь ямар шугамаар мэдсэн бэ?

Тунгалаг -

Үгүй ээ 4-р ангид орох охидууд... Үдийн хоолны цаг болсон байсан.Үдийн хоолны цаг болчихоод унтах гэж байсан чинь л аа 4-р ангид орох бүх эмэгтэй хүүхдүүд зааланд ор л гээд байна.Тэгсэн одоо .... гээд одоо нэг их өндөр тийм багш, Үзбек багш ирчихсэн шалгаруулж байсан.Тэгээд тэрэнд ерөөсөө хоёрхон хүүхэд л тэнцсэн юм.Тэгээд за тэдний өдөр тэр драмын театр дээр очоорой гээд л тэгэж хэлсэн юм.

Ариун-Ундрах -

Таныг тэнцүүлэхэд юу юуг чинь харсан бол?

Тунгалаг -

Тэр хөдөлгөөн, одоо тэр хамаг бүх юмыг л харсан ш дээ.Янз бүрийн хөдөлгөөн хийлгүүлсэн.Ердөө тэгээд тэрийг нь хараад л тэгээд л аа болно оо л гэсэн ш дээ.Тиймэрхүү байсан юм.

Ариун-Ундрах -

Тэгээд та ер нь хэр сайн сурч байсан бэ?

Тунгалаг -

Өө сайн сурч байсан.Тэгээд хойно даан ч шагай оруулдаг юм байхгүй юм чинь.Нэг ёсондоо шагайг чинь ингээд мултрахаар нэг өвдөөд ирэхээр л халуун усанд дүрээд л, марлиар чанга ороочихоод л.Тэгээд одоо бороолчихсон шагай чинь яаж ч эдгэдэггүй юм байна л ээ ш дээ.Тэгээд л эдгэчихсэн ш дээ.2 хөлний шагай тэгээд нэг тиймэрхүү л байгаа.Одоо бод зүв зүгээр, одоо өвдөөд байх юм байхгүй ээ хөлөнд.

Ариун-Ундрах -

Тэр ямар тохиолдлоос болж таны шагай гэмтсэн бэ?

Тунгалаг -

Өө тийм.Ийм юутай.Тавчик гэнэ ээ.... өмсгөл байдаг байхгүй юу, өлмий дээрээ явдаг хатуулгатай.Тэр энэ тэрээсээ л яаж эвгүй л гишгэчихсэн байх л даа.Тэр хоёроос болж, тийм.Тэрнээс болж л эвгүй гишгэж тэгэж явж унаад 2 хөлнийхөө шагайг мулталчихгүй юу.

Ариун-Ундрах -

Аан тэгээд тэнд тоглолтоор явдаг байсан уу?

Тунгалаг -

Үгүй ээ дотроо, тоглолтоор явахгүй дотроо нөгөө сургуулилалт хийнэ.

Ариун-Ундрах -

Хичээл заадаг юм уу?

Тунгалаг -

Тийм хичээл заана.Байрандаа хичээл заана.Тэндээ юм хум үзүүлнэ, харуулна.Тийм л байдаг байсан юм.

Ариун-Ундрах -

Аан тэрийг бол тэгээд тэр Үзбек улсаас ирж авч байгаа юм уу? Эсвэл Монголын шугамаар явуулж байгаа юм аа?

Тунгалаг -

Үзбекийн тэр багш ирсэн юм.Ирээд тэгээд драмын театр дээр очоод тэгээд тэнцээд бүх шинжилгээнүүд өгчихөөд тэгээд нөгөө Ташкент руу тэгээд газар газар руу явсан ш дээ ер нь явж байгаа нь.Тэгээд Ташкентад хуваарилагдсан юм.

Ариун-Ундрах -

Таньтай хамт хэдэн хүн очсон бэ?

Тунгалаг -

За даа 15-16 хүүхэд явсан даа.

Ариун-Ундрах -

Дандаа охидууд уу?

Тунгалаг -

Үгүй тал нь эрэгтэй.Тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй явсан даа.

Ариун-Ундрах -

Тэгээд сургуульд сурч байх үед тэр үеийн сургуулийн багш нар нь ямархуу байдаг байсан бэ?

Тунгалаг -

Өө их сайхан зантай.Ердөө тэрийг чи энэ хөдөлгөөнийг тэгэж хий, ийм хөдөлгөөнийг ингэж хий энэ тэр гэж их уриалгахан зантай тийм л багш нар байсан даа.Тэндэхийн багш нар тийм.

Ариун-Ундрах -

Аан та хэдэн настайгаасаа анх ажилласан гэл ээ?

Тунгалаг -

16.Одоо 7 төггсөөд л оёдлын үйлдвэрт орсон юм чинь.Тэгээд л ажилчин болоод л үйлдвэрт орсон доо.

Ариун-Ундрах -

Анх танд үйлдвэрт орохыг хэн зөвлөсөн бэ?

Тунгалаг -

Би ээжтэйгээ яриад л сургуульд явдаг юм уу? Хотын хөгжим бүжгээр нэг явдаг юм бил үү? гэж бодож явсан юм.Тэгснээ одоо ээжийн ч бие муу.Одоо за яршиг яршиг яах юм.Чи өөрөө мэд дээ гэж хэлээд.Тэгээд л за за ер нь үйлдвэрт л оръё гээд оёдлын үйлдвэрт анх 16-тай орж байсан даа.

Ариун-Ундрах -

Тэгээд үйлдвэрт анх яаж орж байсан бэ?

Тунгалаг -

Өө яахав үйлдвэрт бол одоо танайд би одоо 7 төгсөөд ирлээ.Тэр боловсон хүчин дээр нь ороод за наад хүнээ ажилчнаар авлаа.Тэгээд Дагва гээд багш за наад охиноо сургаж ав аа гээд тэгээд Дагва багшид өгч байсан даа намайг анх.Ер нь тийм.Тэгэж л өгч байсан.Хөөрхий минь тэгээд л Дагва багшаар нэг сар хиртэй заалгуулаад л.Тэгээд л хөл машинаар гишгээд тэгээд сүүлдээ нөгөө юмаа оёж эхэлсэн.Тэгээд асар платкан дээр очсон доо.

Ариун-Ундрах -

Тэгээд та үйлдвэрт ямар ямар ажил хийж байсан бэ?

Тунгалаг -

Асар платка л оёж байсан.Нөгөө цэргийн...

Ариун-Ундрах -

Цэргийн майхан гэсэн үг үү?

Тунгалаг -

Цэргийн майхан.Асар платка 4х4.Асар платка чинь хамаагүй том ш дээ.Цэргийн майхан л гэсэн үг.Майхан ч оёж байсан.Бид нар чинь тийм л байсан юм.Манайх бол асар платканы тасаг байсан юм.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та оёдлын үйлдвэрт хичнээн жил ажилласан бэ?

Тунгалаг -

12 жил ажилласан.12 жил ажиллаад тэгээд энэ бусад газар энэ тэрүүгээр ганц хоёр сар ажиллаж байгаад тэгээд ер нь л эмнэлэгт оръё доо ер нь гэж бодоод.Тэгээд эмнэлэгт боловсон хүчин дээр нь очсон чинь ороод тэгээд тасаг тасаг шилжиж явж явж явж л хамгийн сүүлд л одоо нэг ёсондоо л шүүх эмнэлэг гэсэн үг шүү дээ манайх.Тэнд л одоо яасан даа.Голцуу удсан, их юм хийсэн дээ хөөрхий.Шүүх эмнэлэгт тэгээд нөгөө уурхайн аваар энэ тэр чинь одоо ер нь ид байж байхад чинь байж байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэгэхээр шүүх эмнэлэг гэхээр нь ер нь нас барсан хүмүүстэй харьцана гэсэн үг үү?

Тунгалаг -

Тэгнэ.Нас барсан хүнд шинжилгээ хийнэ.Одоо ер нь бид нар чинь ганцаараа орохгүй ш дээ.Сэргийлэх орно, прокрурор орно, тэгээд бүх эмч нар орно бас тэр чинь.Тэгээд л бид нар чинь одоо нээж өгчихөөд за за тийм юмыг нь авна, ийм юмыг нь авна.Биенээс нь шинжилгээнд өгөх юмыг нь аваад л тэгээд эргүүлээд оёод л.Тэгээд юу яадаг юм.Би бол нөгөө сувилагчыг нь хийгээд, анхандаа асрагчаар орж байсан хүн чинь сүүлдээ сувилагч хийгээд л.Тэгээд асрагчтай, асрагч нь угаана дараа нь.Ганцаараа ч угаахгүй л дээ.Хоёулаа л угаана ш дээ, элбээд л угаачихна.Ердөө тэгээд л гарна.

Ариун-Ундрах -

Аан тэгэхээр нас барсан хүнийг бас угаадаг юм уу тэ?

Тунгалаг -

Тэр чинь задлан шинжилгээ чинь угаана ш дээ.Угаалгахгүй бол тэр чинь одоо цус нөжтэйгээ байж болохгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр шүүх эмнэлэг гэхээр заавал задлан шинжилгээ хийх ёстой хүмүүс л байх уу?

Тунгалаг -

Тийм.Одоо энэ гэрт нас барсан хүнд ч хийнэ.Одоо ер нь есөн жорын юм ирдэг юм аа манай ажилд.Ердөө тийм ийм гэх юм байхгүй.Одоо ер нь тэгээд тэр болгонд чинь бүгдэнд нь задлан шинжилгээ хийнэ ш дээ.Хийх нь хийдэг.Тэгээд л яахав тэгээд хөөрхий.Тэгээд л одоо ер нь 2000 оны 6 сар хүртэл хийлээ дээ.Тэгээд дундаа жаахан завсартай хийсээн.Заримдаа ер нь юу яагаад л.Тэгээд л Налайхад Батбаатар бид хоёр л голцуу хийдэг байсан.Бүр тэгээд Батбаатарыг больчихоор би хийдэг.Намайг больчихоор Батбаатар хийдэг.Тэгээд л хийдэг байсан юм.Бид хоёр ердөө.Хүнд ажил даа.Манай ажил чинь хүнд.Хүндийн хувьд ёстой хүнд ажил.Айхтар ажил даа.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та ер нь эхэндээ айдаг байсан уу?

Тунгалаг -

Үгүй.

Ариун-Ундрах -

Ер нь айж байгаагаагүй юу.

Тунгалаг -

Айвал өвчин олно.

Ариун-Ундрах -

Аан тэгдэг юм уу тэ?

Тунгалаг -

Тийм.Айгаад л иймээ тиймээ гэж бодох юм бол халуураад л одоо энэ шар хадны хотын эмнэлэг яваад хэвтэж байсан гэж манай түрүүчийн улсууд.Айж болдоггүй.

Ариун-Ундрах -

Та тэгээд тэр үүднээсээ ерөөсөө айж байгаагүй юу?

Тунгалаг -

Ганцаараа орохгүй л дээ.Орохоор бол нөгөө цагдаа, эмч тэгээд бүгдээрээ орж байгаа юм болохоор яахав.Анхандаа ч би орохдоо ч... анх би шинжилгээнд ороод нэг хүүхэд дээр орсон чинь их л эвгүй байсан.Анхны шинжилгээ миний орж байгаа.Тэгээд ер нь за даа ер нь гэсэн чинь л айгаад байх юм байхгүй ээ.Манай Чимиддорж гуай тэгэж байсан.Айгаад байх юм байхгүй.Битгий ай.Айвал өвчин олно.Тэгээд л ер нь үнэн юм байна л ээ.Айж болдоггүй.Есөн жорын юм ирнэ манайд.

Ариун-Ундрах -

Жишээ нь ямар хүмүүс ирэх үү?

Тунгалаг -

Аа ер нь.Үгүй ээ янз бүр.Буудуулсан, одоо энэ хутгалуулсан одоо янз бүрийн юмнууд чинь шүүх эмнэлэгээр л орно ш дээ.Шүүх эмнэлэг гэдэг чинь ер нь айхтар ажил.Хүнд ажил даа эмэгтэй хүнд.Яахав тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд тийм гэдэг утгаараа өндөр байх уу? Үгүй юу?

Тунгалаг -

Үгүй.

Ариун-Ундрах -

Ямархуу байсан бэ? Цалин нь?

Тунгалаг -

Цалин бол авдаг цалингаа л.Одоо дээр үед бол 600-н хэд байсан.Маний үед чинь одоо ер нь 500-н хэд л байсан юм даа.Цалин өндөр байсан юм аа.Тэгээд нөгөө улсуудын чинь ар гэрт нь гаргаж өгөхөөр бас нөгөө улсууд чинь бас хоосон байдаггүй юм.5-10 төгрөг өгдөг юм.

Ариун-Ундрах -

Аан бас уу?

Тунгалаг -

Тийм.Тэгээд манай ажилд бол гол нь ухаандаа юу байхгүй.Ухаандаа шөнө ч бай, өдөр ч бай цаг байхгүй.

Ариун-Ундрах -

Аан дуудагдаад л ирэх үү?

Тунгалаг -

Нөгөө машин чинь гадаа ирээд л сигналдана.Тэдэн цагт манайх хүнээ авна аа.Тэгэхээр л одоо дуудагдаж очоод л гаргаж өгчихөөд л эргэж хүргэж өгдөг юм.Шөнийн 1 цаг, 4 цаг, 5 цаг.Нөгөө хүний цаг чинь өөр өөр ондоо байдаг болохоор тэгдэг юм.Ер нь л хэцүү манай ажил.Үгүй ээ яахав ээ хөөрхий олон жил хийлээ хийсний хувьд.Би ч бас их тарган цатгалан байсан юм аа.Манай ажлын хор чинь надад одоо ер нь үнэртэй ус л нэг үнэртэж чадахгүй болж байгаа юм даа би.Одоо нэг үнэртэй ус хийчихсэн хүн байвал ердөө л дотор палхийгээд л хачин муухай ингээд л огиудас хүрээд явчихаж байгаа юм ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр нь юунаас болдог юм бол?

Тунгалаг -

Тэгээд яахав нөгөө шарилаа нөгөө улсууд чинь тэгээд хайрцагандаа хийгээд үнэртэй ус хийнэ ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэгдэг юм уу?

Тунгалаг -

Тийм.Тэгэхээр чинь л одоо нөгөөдөх чинь есөн жорын үнэртэй ус хийнэ.Тэгээд л одоо үнэртэй уснаас л жигшсэн юм байна л ээ би ер нь.

Ариун-Ундрах -

Ямар ч төрлийн байсан уу?

Тунгалаг -

Тийм.Үнэртэй ус чинь л ёстой хэрэг байхгүй.Түүнээс бусад нь гайгүй ээ.Тэгээд хайрцаганд нь хийж өгчихөөд тэгээд би гадаа гараад суучихдаг юм.Манай ажил бол хүнд ээ хүнд ажил.

Ариун-Ундрах -

Үнэхээр хүнд ажил байна тэ?

Тунгалаг -

Хүнд ажил.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр чинь гэртээ байнгын бэлэн байдалд л байж байна гэсэн үг үү?

Тунгалаг -

Тийм, хаашаа ч гарахгүй.

Ариун-Ундрах -

Тэгээд танд ер нь тэгэж ажиллахад чинь чөлөөт цаг ч юм уу тиймэрхүү юм гарах уу?

Тунгалаг -

Гарахгүй.

Ариун-Ундрах -

Ерөөсөө гарахгүй юу?

Тунгалаг -

Гарахгүй.Шөнө ч бай, өдөр ч бай одоо ер нь байхгүй.Одоо сайхан ороод л за нэг зурагт үзье даа гэхэд л гадаа машин сигналдаж байгаа юм чинь.Өөр яах юм байхгүй.Одоо л харин нэг зурагтыг бүрэн харж байгаа юм даа.Одоо тайван.Одоо ямар иймээ тиймээ гэж юм байх биш.Байхгүй ш дээ одоо ер нь.Тэр үед бол тийм байгаагүй.Ердөө чөлөөт цаг гэж байдаггүй юм надад.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр нэг хүнд задлан шинжилгээ хийхэд хэр их удах уу?

Тунгалаг -

За даа заримд нь удна, заримд нь удахгүй.Аа нөгөө эмч нар чинь л аа тэрийг нь үзнэ, энийг нь үзнэ гээд л тэгтэл дор хаяад нэг цаг л болно шүү дээ.Шинжилгээ хийхэд чинь, задлан.Тэгээд нөгөөдөхийг чинь эргүүлээд нөгөө биенд нь хийгээд оёод л тэгээд яасаар байтал нөгөө эмч нар чинь гараад яваад өгнө бүгдээрээ.Тэгээд асрагч бид хоёр л үлдэж байгаа юм чинь.Өөр яах юм.Үлдэх өөр хүн байхгүй.Тэгээд л бид хоёр нөгөөдөхийг чинь янзлаад л тэгээд гарч байгаа юм чинь.Ер нь тийм.Тийм байдаг юм ер нь манай ажил чинь.

Ариун-Ундрах -

Тэр задлан шинжилгээ хийнэ гэхээр яг юу хийдэг юм бол?

Тунгалаг -

Одоо хүнийг эрхтэнг аль эрхтэн нь больж уу гэдгийг нь л үзэж байхгүй юу.Ухаандаа уушги муу байна уу? Зүрх муу байна уу? Бөөр муу байна уу? гэдэг дээр л хүн үзэж.Тэгээд нөгөө эмч нар чинь ухаандаа тэр нь тийм байна, энэ нь ийм байна.Толгойдоо харвалт өгсөн бол толгой энэ тэртээ тэгээд л онош нь гараад ирнэ ш дээ.Тэр бол өөр юм байхгүй.

Ариун-Ундрах -

Аан тэгээд нас барсны дараа тэгэж үзэж болдог юм байна тийм ээ?

Тунгалаг -

Тийм.Нас барсны дараа чинь тэгэж үздэг юм.

Ариун-Ундрах -

Аан ямар нэгэн сонин тохиолдлоор нас барсан тиймэрхүү хүмүүс тааралдаж байсан уу?

Тунгалаг -

Байсан.Одоо хаанахын эмч ирсэн юм.Тэрийг би мэддэггүй юм.Нэг ийм чихэндээ ийм багажтай.Тэгээд одоо ухаандаа нэг ийм одоо нэг цэгтэй юм шиг хүний биен дээгүүр гүйдэг.Тогоор шалгадаг юм байна л ээ.Тэр одоо айлын амбаарт л нас барсан хүн гэж ярьдаг юм.Тэгээд ингээд биен дээгүүр нь гүйлгүүлэхэд тэгээд тэр зарим газраа зүв зүгээр.Яг нөгөөдөх чинь өвчтэй газар ирэхээрээ л тог хийтэл наалдаад авч байгаа юм чинь тэр юу нь.Тэр шинжилгээг бол тэгэж үздэг юм байна л ээ.Би хүн дээр тэгэж орсон.Тийм байдаг юм байна л ээ.Тэр бол их сонин тохиолдол.Түүнээс бол задлан ердөө нээдэггүй юм байна л ээ.Тэр бол одоо бас л нэг юм илрүүлдэг байх л даа.

Ариун-Ундрах -

Задлан хийхгүйгээр зүгээр л гаднаас нь үзэх үү?

Тунгалаг -

Тийм.Тогоор тог шиг юмаар ингээд л хэмжчихэж байгаа юм байна л ээ.Биен дээгүүр нь нөгөө юмаа гүйлгүүлэхээр нөгөө эрүүл талдаа болохоор нөгөөдөх чинь яах ч үгүй.Яг өвчтэй талд очихоор наалдчихаж байгаа юм чинь тэр.

Ариун-Ундрах -

Аан тэгээд хүмүүс ер нь нас барагсдаа яаж оршуулдаг байсан бол тэр үед?

Тунгалаг -

За ер нь яахав.Айлын амьдрал бол ямар байна.Бололцоотой айл байна, бололцоогүй айл байна бас.Яахав тэгэхдээ хайрцагтай ирнэ.Хайрцагандаа ирээд хүнээ хийж аваад л тэгээд гарна даа.Даавуугаар ороогоод л тэгээд аваад гарна даа.Өөр юм байхгүй.

Ариун-Ундрах -

Одоо бол өөрчлөгдсөн бол уу?

Тунгалаг -

Үгүй.Яг л хэвээрээ.Одоо бол нэг залуухан охин бий.Одоо хийж байгаа.Одоо бид хоёрыг л залгамжилж байгаа юм л даа нэг ёсондоо.Тэр бол ер нь татан буулгахгүй ээ манай ажил бол.

Ариун-Ундрах -

Тэр үед хүмүүс ер нь өдөрт хичнээнээрээ ч юм уу хэр их ирэх вэ?

Тунгалаг -

Өөр ирэхгүй, гайгүй.Зарим үед бол гайгүй.Зарим үед чинь бол 2-3-аараа энэ уурхайн аваар гээд л их ирдэг байсан юм.Түүнээс бол гайгүй.Уурхайн аваар байхгүй бол гайгүй.Одоо энэ тэнд морнд чирэгдсэн, одоо янз бүрийн болсон энэ тэр улсуудыг чинь авчирч байна.Тэгэхдээ цөөхөн ирдэг юм аа.Нэг их олон ирэхгүй.

Ариун-Ундрах -

Таныг тэгээд ажиллаж байх үед чинь хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?

Тунгалаг -

Миний хийх хэцүү гээд байх юм байхгүй.Надад бол тэр ажил бол өөрөө нөгөө хийж сурсан болоод одоо айх ч юм алга.Одоо тэгээд л цуг хийлцээд л, одоо ер нь айх л юм бол манай ажил болохгүй.Одоо ер нь тэр ажлыг чинь юмаа хийчихээд л гарлаа, гүйцлээ.Өөр юм манайд тийм өөр хэцүүсээд байх юм байхгүй ажилд бол.Дутуу хөтүү юм ердөө юм үлдээж болохгүй.Манай тэнд чинь ажилд юуг нь үлдээх үү.Зарим ар гэр чинь одоо гомдол нэхдэг юм.Одоо болдоггүй, одоо ер нь муухай тэгэж хийж байна, энийг нь ингэчихэж гэж.Надад бол тийм гомдол гарч байгаагүй ээ.Ер нь эртээр нэг гарч л байсан юм гэсэн, гомдол.

Ариун-Ундрах -

За та тэгэхээр тийм ажил хийж байсан хүн юм чинь хүний амьдрал, үхлийн талаар ер нь юу гэж бодолтой явдаг вэ?

Тунгалаг -

Одоо ер нь их залуугаараа ч үхэж байгаа хүн байх юм.Зарим нь ар гэрийнхээ амьдралаас болж үхэж байгаа ч хүн байх юм.Тэр дотор чннь янз бүр байна ш дээ.Ер нь хүн бол нэг жишээ хэлэхэд шинийн 1-нд одоо авгай нь буузаа хийх гээд байхад нөхөр нь тэнэж тэнэж гаднаас орж ирээд.Тэгээд байж байтал авгай нь нөгөөдөх нөхрөө хутгалчихсан гэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан яагаад?

Тунгалаг -

Үгүй яахав шинийн 1-нд хэн бууз хийдэг юм.Тийм биз дээ?

Ариун-Ундрах -

Аан уур нь хүрээд үү?

Тунгалаг -

Тийм уур нь хүрээд.Тэгээд хөөрхий амьтан тэгэж байсан явдал байдаг юм.Одоо энэ байрнаас 5 давхарын балконоос авгайгаа авч шидэж байсан хүн байдаг юм.Тэр юунаас болов оо.Гэр бүлийн л асуудал л даа тэр ер нь тийм биз дээ.

Ариун-Ундрах -

Тэр чинь одоо аллага л гэсэн үг тэ?

Тунгалаг -

Аллага л гэсэн үг.Санаатай л аллага гэсэн үг.Тэгээд ер нь эр нь ч бай хоорондоо л сайн л байхгүй л бол ер нь тэгээд л янз бүрийн юм үүснэ ш дээ хүний амьдралаасаа.Тэр бол иймээ тиймээ гэж байхгүй ш дээ.Хөөрхий тиймэрхүү л улсууд байдаг юм байна л ээ.

Ариун-Ундрах -

Тэгээд та тэр оёдлын үйлдвэрт ажиллаж байх үед танд ямархуу байсан бэ?

Тунгалаг -

Өө сайхан байсан.Оёдлын үйлдвэрт ажиллаж байх үед бол надад ердөө хамт олон гээд сайхан байдаг юмаа.Манай хамт олон сайхан.Тэгээд л ухаандаа нэг хүн тэр асар платкыг чинь оёхгүй.Хоёроороо оёно платкыг чинь.За асарыг бол хоёроороо оёно.Тийм байсан.Манай асар платканы тасаг сайн байсан юм аа.

Ариун-Ундрах -

Аан тэгээд дотроо янз бүрийн тасагтай юм уу тэ?

Тунгалаг -

Тийм.Манайх чинь асар платканых, тэгээд өмднийх өөр өөр янз бүрийнх, гитлийнх гээд янз бүрийн байгаа ш дээ дотроо.Тийм байгаа тэр бол.Би бол асар платканд байсан тэгэхэд.

Ариун-Ундрах -

Аан та оёдлын үйлдвэрт ажлаа сольж байсан уу? Дотор нь?

Тунгалаг -

Үгүй.Үгүй.Асар платкан дээрээ л байсан.Өөр тийм солиогүй ээ.

Ариун-Ундрах -

Та тэгээд яагаад оёдлын үйлдвэрээс эмнэлэгт оръё гэж бодох болсон бэ?

Тунгалаг -

Үгүй ээ яахав дээ ер нь гараад л нэг өөр газар оръё л гэж санасан юм.

Ариун-Ундрах -

Ажлаа сольё гэж бодсон уу тэ?

Тунгалаг -

Тийм.Ажлаа сольё доо гэж нэг бодож явж л байсан.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр үеийн хүмүүс анх үйлдвэрт орохдоо яаж ордог байсан бол? Таниас гадна ер нь хүмүүс?

Тунгалаг -

Боловсон хүчинтэй уулзана.Одоо танайд орж оёдолчин болъё оо гэж.Тэгээд нөгөөдөх боловсон хүчин чинь л овог нэр энэ тэр бичиж аваад л тэр улсуудыг за та тэдэнд ир, тэр бригадад ор гэж хэлээд л явуулна ш дээ.Тэр боловсон хүчин л мэднэ тэрийг.Дарга хоёр л мэддэг байсан юм.

Ариун-Ундрах -

Тэгээд үйлдвэрт ажиллаж байх үед чинь хэцүү зүйл байсан уу?

Тунгалаг -

Байгаагүй.

Ариун-Ундрах -

Таны бодлоор ер нь тэр үйлдвэрт ямар хүмүүс ихэвчлэн ордог байсан бол?

Тунгалаг -

Үгүй ээ яахав дээ одоо ер нь ажил хийе, оёдолчин болъё гэсэн хүн болгон л орно ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд үйлдвэрт ажиллахдаа хүмүүс дотроо юу гэж боддог байсан бол?

Тунгалаг -

Үгүй ээ яахав тэр бол би энэ мэргэжилдээ дуртай л гэж байгаа шүү дээ, сонирхолтой.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та өөрийнхөө хувьд бол үйлдвэрт ажиллах дуртай байсан уу?

Тунгалаг -

Би ч асар платканд байхдаа дуртай л байсан.Тэгээд би яахав дээ нэг ажлаа сольё доо гэж бодоод л тэгээд л эмнэлэгт орсон юм.

Ариун-Ундрах -

Аан үйлдвэр, эмнэлэг хоёроос өөр газар бол ажиллаагүй биз дээ тэ?

Тунгалаг -

Үгүй.

Ариун-Ундрах -

Аан тэр үйлдвэрийн цалин дунджаар хэд байх уу?

Тунгалаг -

Аа янз бүр.Тэгэхдээ асар платка сайн авдаг байсан юм аа.Тэгээд нөгөө дундаа жирэмсний акт аваад л.Тэгээд тэр чинь юу яаж байгаа юм чинь бас тэгэхээр... Тэгэхдээ цалин чинь сайн.

Ариун-Ундрах -

Тэгээд таны авсан цалин амьдралд тань хүрэх үү?

Тунгалаг -

Хүрнэ.Анх би үйлдвэрт ороод 70 төгрөг авч байсан.Анхны цалин гээд жоохон 16 настай охин.Тэгээд гэртээ ирээд би 70 төгрөгний цалин авлаа гээд гэртээ ирээд гэрийнхэндээ хэлсэн чинь за чи өөрөө л мэд.Чи өөрөө л наад мөнгөөрөө дуртай юмаа ав.Тэгэж байсан юм даа манай гэрийхэн.

Ариун-Ундрах -

Өөртөө зарцуул.

Тунгалаг -

Өөртөө зарцуул гэж.Тийм, тэгэж байсан юм.

Ариун-Ундрах -

Та тэгээд юу авсан бэ?

Тунгалаг -

Одоо ёстой мэдэхгүй.Нөгөө хүүхэд юм болоод чихэр боов л аваа биз дээ.Одоо ер нь өөр юу авах уу би ер нь.Тэгэж авч байсан даа би.

Ариун-Ундрах -

Тэгээд 6 хүүхэд гаргасан гэсэн тийм ээ?

Тунгалаг -

Тийм.

Ариун-Ундрах -

Өсгөж хүмүүжүүлэхэд их хэцүү байсан уу? Гайгүй байсан уу?

Тунгалаг -

Зүгээр, зүгээр.Яагаа ч үгүй.Ер нь гэр орны ажлаа хийгээд л, хүүхдээ өсгөөд л тэгээд л яваад байсан.Тэгээд нөгөө ер нь хүүхэд гэдэг юм чинь том нь дүүгээ өсгөж байдаг юм ш дээ.Томыг нь өсгөчихсөн байхад л тэгээд доошоогоо дүүгээ өсгөчихнө ш дээ.Тэгээд л өсгөчихнө дөө.Тэгээд бие биенээ л өсгөчихнө дөө.Хүүхэд юм болохоор тийм.

Явсан.Манай хэд бол бүгд яваад л одоо хамгийн бага нь 31-тэй л охин болж байх шиг байна даа одоо бараг шахуу.

Ариун-Ундрах -

Бага нь уу?

Тунгалаг -

Бага нь.

Ариун-Ундрах -

Аан тэгээд тэр үед бас нөгөө ясли гэж байсан уу?

Тунгалаг -

Яслид өгч байсан.Өглөө яслид өгчөөд тэгээд л ажилдаа яваад л өдөр хөхүүлээд л орой нь авчдаг байдаг юмсан даа.Ясли гэж байсан аа.

Ариун-Ундрах -

Өдөр нь бас ажил дээрээсээ очиж хөхүүлэх юм уу?

Тунгалаг -

Хөхүүлдэг юм.Нөгөө өдрийн цайгаар хөхүүлдэг юм.12 цагаар очиж хөхүүлдэг юм.Тэгээд очоод л эргээд ажил руугаа очно уу гэхээс гэр лүүгээ харихгүй ш дээ.Тэгвэл цагаасаа хожигдоно.

Ариун-Ундрах -

Тэгэхээр хөхүүлэх цаг гэж тусгай цаг гаргаж өхөх үү?

Тунгалаг -

Үгүй ээ ердөө нялх хүүхэдтэй бол цаг байна, өдрийн 11 цагаас хойш бол тэгээд хүүхдээ хөхүүлэх цагтай.Тэгээд 12 болгоод гарахад 1 цагийн үед ирэхэд бол тэгээд чөлөөтэй байна даа.Хүүхэд хөхүүлэх тийм цагтай шүү.Тийм байсан юм даа.

Ариун-Ундрах -

Тэгээд өдөрт ажил дээрээсээ хэд хөхүүлэх үү?

Тунгалаг -

Нэг л удаа.Нэг л хөхүүлнэ.Тэгээд орой нөгөөдөхийг чинь аваад л харьж байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Ажлын ачаалал их байсан уу? Бага байсан уу?

Тунгалаг -

Гайгүй.Бага аа.Адилхан хоёулаа зэрэгцээд л оёод л байхад бол ердөө тэгээд ачаалал гээд нэг их юм байхгүй.Яг л хэвэндээ.Ердөө нэг адилхан оёж байгаа хоёр улс чинь хэн хэндээ хэлэх вэ.Яах ч үгүй.

Ариун-Ундрах -

За тэгээд тэр үйлдвэрийн тухай хэвлэл мэдээллээр юу гэж мэдээлдэг байсан бэ?

Тунгалаг -

За ёстой мэдэхгүй ээ тэр үед.Ер нь их иймээ тиймээ гэж нэг их юм ярьдаггүй юм даа.Ер нь тийм.Ухаандаа одоо ер нь одоо энэ 7 хоногт ийм бүжигтэй, тийм бүжигтэй энэ тэр гэж тэгэж л зарлаж, тийм хуралтай л гэж зарлаж байснаас өөр нэг их үйлдвэр бол сонин хэвлэл гээд байх юм бараг байхгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд ажлаас гадуур тэр хурал зөвлөгөөн ч юм уу янз бүрийн юм хийх үү?

Тунгалаг -

Өө бий бий хийнэ.Хурал бол хийнэ шүү.

Ариун-Ундрах -

Тэр нь танд нөгөө нэг жоохон хэцүү санагдах ч юм уу ядаргаатай санагдаж байсан уу? Үгүй юу?

Тунгалаг -

Үгүй.Адилхан суучихаад тэгээд тараад явчихна.

Ариун-Ундрах -

Аан тэгээд танай дарга нар ямар хүмүүс байсан бэ?

Тунгалаг -

Сайн хүн байсаан.

Ариун-Ундрах -

Ер нь ажилчидтайгаа ямархуу харилцаатай вэ?

Тунгалаг -

Зөв л харилцдаг улсууд байсан.

Ариун-Ундрах -

За тэгээд үйлдвэрийн ажилчид хамт олноороо юу юу хийдэг байсан бол?

Тунгалаг -

За хамт олноороо баяр болвол нэг нэгнийдээ очиж хамтарч одоо найрлаж цэнгэж явдаг байсан.Ухаандаа нэг нэгэндээ зовлон гарах юм бол очиж тусладаг.Үйлдвэрийн бригадын хамт олон тийм л байна.Тийм л улсууд бий дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд ажлаас гадуур ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулах уу?

Тунгалаг -

Өө тэр янз бүрийн үйл ажиллагаа.Өөрснөөсөө ер нь янз бүрийн одоо тэгээд л бүжиг энэ тэр тэгээд концет дотроосоо нийлж тоглоод л.Тэгээд нөгөөдөхийг чинь үзээд л мань мэт чинь тэгээд л таарч байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Та тэр үйл ажиллагаануудад нь идэвхитэй оролцох уу?

Тунгалаг -

Би ч одоо бүжгээр нь л явж байсан даа.Бүжгинд нь л явж байсан.Одоо дуу хооронд нь дуулаад тэгээд зогсож л байсан даа.Ер нь тийм.

Ариун-Ундрах -

Аан таны нөгөө хүүхэд насны мөрөөдөл чинь юу байсан бэ?

Тунгалаг -

Миний хүүхэд насны мөрөөдөл одоо ер нь нэг л аав ээж маань сайн хүн байгаасай одоо ер нь гэж бодож явдаг ч байсан юм уу.Хүүхэд одоо ер нь юу гэж хэлэх юм бэ дээ.Мөрөөдөл гэхээрээ одоо ер нь би ухаандаа нэг тийм хүн болох юмсан гэж бодож мөрөөдөж байж л явж байж өдийд тэр мөрөөдөл маань л одоо энэ байх даа.

Ариун-Ундрах -

Ер нь л сайн хүн болохыг л мөрөөддөг байсан уу?

Тунгалаг -

Тийм.Олонд тустай тийм л хүн болж явах хэрэгтэй байна даа

Ариун-Ундрах -

Аан та өөрийнхөө үр хүүхдүүдийг хэр сайн хүмүүжүүлсэн гэж боддог вэ?

Тунгалаг -

За даа мэдэхгүй дээ.Гайгүй байх аа.Сайн л хүмүүжүүлсэн дээ.Манай хэд бол нэг их үгнээс гараад явах юм байхгүй ээ.

Ариун-Ундрах -

Таны чөлөөт цаг ер нь хэр их гарах уу?

Тунгалаг -

Өө миний чөлөөт цаг бол одоо овоо гарна аа.Тэгээд яахав чөлөөт цагаараа зурагт харж, хааяа нэг хүүхдүүдтэйгээ хөзөр энэ тэр тоглоод сууж байдаг юм.

Ариун-Ундрах -

Тэр үед яадаг байсан бэ?

Тунгалаг -

Аа тэр үед бол юу байх юм.Ажлаасаа ирээд нөгөө орой хоол унд, нөгөө хүүхдүүдийн чинь хувцас хунарыг нь угаана.Тэгээд л таарч байгаа юм чинь.Чөлөөт цаг тэр үед бол байгаагүй.Одоо бол чөлөөтэй.Харин тийм.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр чинь анх хэдэн настайдаа гэр бүл болсон бэ?

Тунгалаг -

За даа би ч одоо ер нь 20-н хэдтэй л болсон юм уу даа.24-25-тай л болсон юм уу даа.

Ариун-Ундрах -

Нөхөртэйгээ анх яаж танилцсан бэ?

Тунгалаг -

Манай нэг найз бид хоёр их сайн найз байсан юм аа.Тэгээд ямар сайндаа би ер нь гэрээс гардаггүй байхгүй юу.Тэгсэн хоёулаа өнөөдөр концерт үзье гээд байх юм.Үгүй ээ үгүй үгүй би концерт үзэхгүй гэсэн чинь өө үзье л дээ хоёулаа гээд байх юм.Тэгэхээр нь ээжид хэлсэн чинь яв яв миний хүү.Чи ямар гэрээс гардаг биш гээд.Тэгээд очсон чинь энэ соёлын ордны үүдэн дээр зөндөө хүн байна.Тэгээд байж байтал тэр Гүррагчаагын талынхныг би ямар мэдэх биш.Нэг баахан хүүхнүүд.Тэгсэн нөгөөдөх Баяраа дээр чинь нэг өндөр залуу яваад ирэх юм.За сайн уу? гээд тэгсэн сайн гээд тэгэх юм.Тэгсэн чинь нөгөө ах дүү нар нь тэгэж байхгүй юу.Манай хүн лав л нэг авгайтай болж байх шиг байна даа.Хоёр хүүхний өндөр нь юм уу? Нам нь юм уу? гэж байна гэсэн тэр.Тэгээд тэр оройны концерт үзээд.Тэгээд хариад байж байсан чинь маргаашнаас нөгөө найзаар минь захиа явуулахгүй юу.Тэгэж л танилцсан даа.Түүнээс би ямар нэг их гадуур гарах биш.

Ариун-Ундрах -

Ганц удаа гараад л уу?

Тунгалаг -

Ганц удаа гараад л.Тэгээд нилээн хэдэн сар явж байгаад л тэгээд яахав суусан даа.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та анхныхаа хүүхдийг хэдтэйдээ гаргасан бэ?

Тунгалаг -

За 24-тэй гаргасан юм уу даа.Ер нь тэгэж л гаргасан юм.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр нөгөө өндөр нам хоёр гэхээр та өндөр нь байсан уу?

Тунгалаг -

Тийм.Би өндөр нь.Нөгөө миний найз бол одоо чиний нурууны хэртэй бүдүүн тарган тийм хүүхэн байсан юм.Тэгээд нөгөө ах дүү нар нь энэ одоо аль нь юм бол доо гэж байсан гэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Та болохоор өндөр туранхай байсан уу?

Тунгалаг -

Үгүй тарган байсан.Тарган байсаан энэний чинь хажууд их махтай байсан.Одоо харин овоо эргээд таргалж байна.Ажлын хороор, миний нөгөө ажлын хор чинь ч л одоо ер нь сүйд болдог юм байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тэр спиртнээсээ болдог юм уу? Ажлын хор нь?

Тунгалаг -

Үгүй ээ одоо хүний биенээс ялгарсан хий.Одоо үхсэн хүнд чинь формелин тарина ш дээ.

Ариун-Ундрах -

Яагаад?

Тунгалаг -

Муудуулахгүй тариа.Тэр тарианы чинь л хор.Тэгээд зарим хүний үнэр бол еэ сахиус минь ээ аймаар үнэртэй.

Ариун-Ундрах -

Муухай юу?

Тунгалаг -

Өө муухай.Ярилт байхгүй тэр.Ердөө айхтар.Тэр бол аюултай.

Ариун-Ундрах -

Ер нь муудчихсан хүн тийм муухай үнэртэй байдаг байх тэ?

Тунгалаг -

Тийм.Тэр формелин л хийвэл тэгээд үнэрийг нь дарж байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Тэгэхээр чинь тэр моорог гэж ярьдаг бил үү? Тэрэн дотор л байна биз дээ?

Тунгалаг -

Тийм, тийм.Тэгээд энэ гэртээ улсууд хийлгүүлнэ аваачиж.Гэрээр нь ч бас их явж байлаа хөөрхий.

Ариун-Ундрах -

Аа гэртээ бас авчрах юм уу?

Тунгалаг -

Тийм, тийм.Гэртээ улсууд нөгөө нас барсан улсууддаа тариа хийлгэх гэж аваачдаг юм.

Ариун-Ундрах -

Та тэгээд тэр ажилдаа шантрах ч юм уу тиймэрхүү үе ерөөсөө гарч байгаагүй юу?

Тунгалаг -

Үгүй.

Ариун-Ундрах -

Тэнд та тэгээд нийт хэдэн жил ажиллачихсан бэ?

Тунгалаг -

За даа ер нь би чинь 24 жилтэй гарсан гэхээр чинь нэг 10-н хэдэн жилийг нь тэнд хийсэн байх аа.Зарим үедээ ч гараад л, зарим үедээ ч дуудагдаж ажиллаад л.Тэгээд гарахдаа нэг 5-6 сар гарчихаад л эргээд дуудагдаж байгаа юм чинь ердөө.

Ариун-Ундрах -

Таны тэр гэр бүл ч юм уу найз нөхдөөс чинь эсэргүүцэж хориглож байсан асуудал байхгүй юу?

Тунгалаг -

Байхгүй.

Ариун-Ундрах -

Ер нь зүгээр хүний хийдэг л ажил юм чинь тийм ээ?

Тунгалаг -

Тэххх хүнд тустай буянтай ажил гэдэг юм даа.Өөр иймээ тиймээ юм хэлдэггүй юм аа.

Ариун-Ундрах -

Тэгээд энэ нөгөө нэг социализмын үед ч юм уу явагддаг байсан оршуулга одооныхоос ялгаатай болов уу? Та оршуулганы талаар ер нь тодорхой ярьж өгч чадах уу?

Тунгалаг -

За оршуулга бол ер нь социализмын үеийнх гэх юм байхгүй дээ.Би бол одоо ер нь социализмын үеийг бараг шахуу оршуулгатай ер нь сүүлийн үеийн оршуулга хоёр бол ер нь их ялгахгүй дээ.Тэр бол ер нь хүний амьдрал одоо ямар байна? Одоо ер нь тэрүүгээрээ л хүн бололцоогоороо л гаргана ш дээ.Оршуулгыг чинь хүн ер нь.Амьдрал нь чадалтай хүн байна, чадалгүй хүн байна тэр дотор чинь бас.Тэгэж л ордог юм.Хайрцаганд хийгээд л аваад гарна.

Ариун-Ундрах -

Ер нь та нөгөө мэдэж л байгаа байх л даа.Оршуулга гэдэг зүйл яг ямар зүйл байдаг вэ? Одоо ямархуу дэг жаягтай ч байдаг юм уу тэр оршуулганы үйл ажиллагаанд нь юу юу ордог бол?

Тунгалаг -

Хайрцаг ордог юм, улаан хар даавуу ордог юм.Одоо ухаандаа хайрцагныхаа дотор одоо нөгөөдөх даавууныхаа дотор хөвөн... Дээр үед хөвөн хийдэг байсан.Одоо өөр юм хийж, хөвөн ч хийдэг юм.Тэгээд одоо биеийг нь ороох даавууг нөгөө лам нар чинь одоо ухаандаа тийм өнгөөр боо, ороо гэж даавуу хэлж өгдөг юм.Тэгээд л ороодог юм даа.Гол оршуулганы ёс чинь л тэр.

Ариун-Ундрах -

Аан тэгээд нөгөө оршуулах тусгай өдөр судар гэж байдаг ш дээ тийм ээ?

Тунгалаг -

Тэгээд 1 дэхь, 3 дахь, 5 дахь.Тэгэхдээ айл айлын цаг ондоо.

Ариун-Ундрах -

Цагийг нь бас лам хэлэх үү?

Тунгалаг -

Тэгнэ.Цагийг нь лам хэлж өгнө.Тэр бол ердөө за тэдэн цагт гээд л зарим нь үүрээр гаргана.Зарим нь бол орой шөнө гаргана.Тэгээд гэртээ авчирна.Зарим ёсонд тийм юм байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр одоо оршуулга болж байгаа тэр ёслолын өдөр нь гэхэд одоо яг өглөөнөөс авхуулаад юу юу болохыг нь та тодорхой ярьж өгөөч?

Тунгалаг -

Тэр бол тэр хүн чинь одоо ер нь манай хүнээ авъя гэж л.Одоо очоод манай хүн энэ байна аа гээд.Тэгээд нөгөөдөхийг чинь ар гэрээс нь нэг хүн одоо би тэр хүн биенд нь хүрэх номтой.Тэгээд хүрчихээд нөгөө хүн чинь нөгөө хүндээ.Тэгээд ар гэрээс нь нөгөө ороох даавууг нь аваад тэгээд цаад тустай өрөөнд даавуугаа ороогоод нөгөө хүнээ.Тэгээд хайрцаганд нь хийнэ дээ, өргөж авчирч.Тэгээд л нөгөө хэд чинь одоо хайрцаганд нь хийх юмнуудыг нь хийнэ ш дээ.Одоо юунд дуртай хүн байсан байна бүгдээрэнг нь л хийнэ ш дээ.Тэгэж л хийдэг юм.

Ариун-Ундрах -

Аан бас дуртай зүйлийг нь тэр хайрцаганд нь хийх үү?

Тунгалаг -

Хайрцаганд нь хийдэг юм.Хайрцаганд нь одоо чихэр юутай янз бүрийн юмтай.Ухаандаа архинд дуртай хүн байвал 1 шил архи хийчихнэ.Одоо мөнгө төгрөг ч хийж байгаа хүн байж л байдаг юм.Айл айлын л ёс ондоо ш дээ.Тэр бол тийм.

Ариун-Ундрах -

Аа ер нь нөгөө бүр дээр үед ч байдаг юм уу хөдөөний нутагт байгаа Монголчууд нас барсан хүнээ яаж оршуулдаг байсан бол?

Тунгалаг -

Ил тавьдаг байсан юм байна л ээ.

Ариун-Ундрах -

Одоо тэр ил тавихдаа энэ өнөөдрийн оршуулга шиг ийм янз бүрийн үйлдэл хийх үү?

Тунгалаг -

Хийдэг л байх.Тэрийг нь бол ёстой мэдэхгүй юм аа.Ил тавьдаг л байсан юм гэнэ л ээ.Тэр оршуулга ил тавиад л нэг даавуугаар 4 булан дээр нь чулуу тавиад л бүтээгээд явчихдаг юм гэсэн.

Ариун-Ундрах -

Тэгээд таны бодлоор бол энэ ил тавьсан нь дээр үү? Эсвэл ингэж хайрцаглаж оршуулсан нь дээр үү?

Тунгалаг -

Хайрцагласан нь дээр ээ.Ил тавиад одоо тэгээд тэрийг чинь одоо ер нь одоо бол ил тавих хүн байхгүй.Дандаа хайрцагтай.

Ариун-Ундрах -

Одоо бол бас нөгөө чандарладаг юу гарч ирж...

Тунгалаг -

Тийм юм гэнэ л ээ.Одоо чандарладаг юм гарч ирсэн гэж байна л ээ.Хотоос хойш 72-ын тэр өөд чандарладаг юм гэсэн.Тэр чинь нэг бодлын амар ч юм уу бас.Одоо нэг жоохоон дөрвөлжин хайрцаганд хийгээд л гэртээ ч байлгаж байсан л хамаагүй байдаг юм байна л ээ ш дээ чандарласан нь.Одоо нэг шинэ тийм юм бий болж байгаа юм байна л ээ.

Ариун-Ундрах -

Тэр хүний бие бол муудаад бүр хэцүүдэх л байх л даа тэ?

Тунгалаг -

Байхгүй түлэгдээд л үнс болоод л хувирч байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Ер нь нөгөө чандарлахгүйгээр байлгавал?

Тунгалаг -

Аа чандарлахгүй бол тэгээд л муудна ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд яг таныг тэр ажиллаж байх үед чинь таны өөрийн чинь ойр дотны хүмүүсээс нас барсан ч юм уу тиймэрхүү хэцүү тохиолдол тохиолдож байсан уу? Үгүй юу?

Тунгалаг -

Үгүй.Манай ахын авгай нас барсан даа.Хөхний хорт хавдраар.Тэгэхэд яахав боож өгөөд, ороож өгөөд л гаргасан.Яагаа ч үгүй.

Ариун-Ундрах -

Бас яг таныг байхад уу тэ?

Тунгалаг -

Тийм.Ер нь яах ч үгүй ээ.Ер нь манай ажил айж л болохгүй.Айвал өвчин олно.

Ариун-Ундрах -

Та тэгээд тэр хүмүүсийн нөгөө оршуулах тэр үйл явцад ер нь итгэдэг үү?

Тунгалаг -

Тэр айл чинь одоо цаад ламынхаа заавраар явж байгаа юм нэгд.Хоёрт бол одоо надад бол би тэр хүнээ л бүтэн, одоо үнэр оруулахгүй ар гэрт нь өгөх миний үүрэг.Тэр бол тийм.Түүнээс бол өөр надад тэр бол би муудуулсан шарил хүнд нь өгч болохгүй ш дээ.Тийм учраас тэр биенд нь ердөө ямар ч сэвгүй бүтэн шарилыг өгчихөд бол ар гэр нь баярлаад л аваад явна.Ер нь тийм л байдаг юм.

Ариун-Ундрах -

Та Монголчуудын оршуулах ёс заншил тиймэрхүү зүйлүүд, одоо тэр лам нарын хэлээд байгаа ч юм уу тиймэрхүү зүйлүүд нь та итгэдэг үү?

Тунгалаг -

Үнэн байдаг байлгүй дээ.Лам нар юу гэж худлаа хэлэв гэж.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр чинь сүсэг бишрэлийн хувьд ямар сүсэг бишрэлтэй вэ?

Тунгалаг -

За би чинь одоо нэг их сүсэг бишрэл гээд одоо гандан дээр л нэг хааяа ном хуруулдаг юм даа.

Ариун-Ундрах -

Тэгэхээр ер нь буддизмаа л шүтнэ тэ?

Тунгалаг -

Тийм.

Ариун-Ундрах -

Таны ажиглаж байгаагаар социализмын үе, одоо ингээд л амьдарч байгаа үе гээд бүх л үеийн туршид чинь Монгол оронд энэ шашны байгуулага ч юм уу шашны талаар ямархуу өөрлөлтүүд гарч байсан бэ?

Тунгалаг -

За мэдэхгүй дээ ёстой тэрийг.Би бол одоо ер нь ээжийгээ дагаж гандан их гардаг л байсан.Одоо бол гандан ер нь гараагүй ээ.Ер нь дээр үеийн гандан ч, одооны гандан хоёр ч тэгэхдээ арай л залуужчихсан даа.Дээр үед бол дандаа настайчууд байсан.Одоо бол дандаа залуучууд.Үгүй ээ яахав одоо цаг нь өөр болж байгаа үе шүү дээ.Ер нь тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр социализмын үед нөгөө шашныг хааж боох тиймэрхүү зүйл гарч байсан уу? Тийм ээ?

Тунгалаг -

Мэдэхгүй.Манай ээжийн тэр бид нар гандан гарч байх үед тийм байгаагүй.Бид нар бол муу ээжтэйгээ би гандан их гардаг байсан.

Ариун-Ундрах -

Аан энэ хотын төв гандан уу?

Тунгалаг -

Тийм.Тэнд очдог байсан юм.

Ариун-Ундрах -

Тэгээд та хэдэн онд тэтгэвэртээ гарсан гэл ээ?

Тунгалаг -

За би ч 91 онд гарсан.Очоод д л дуудагдаад ажиллаад байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Бас уу?

Тунгалаг -

Тийм.Гарчихаад л дуудагдаж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан зүгээр тэтгэврээ тогтоолгочихоод уу?

Тунгалаг -

Тогтоолгочихоод л тэгээд дуудагдаж байгаа юм чинь.Тэгээд л 2000 оны 6 сар хүртэл ажиллаад за за би ер нь больё гэж хэлээд л тэгээд больсон.

Ариун-Ундрах -

Аан таны оронд ажиллах хүн байхгүй байсан юм уу?

Тунгалаг -

Байхгүй байсан юм.Энэ Батбаатар байхгүй болохоор л намайг дууддаг.

Ариун-Ундрах -

Батбаатар гэдэг нь нөгөө таньтай хамт ажилладаг эрэгтэй хүн үү?

Тунгалаг -

Тийм ээ тийм.Нэг барзгардуу нүүртэй залуу бий.

Ариун-Ундрах -

.... Таны ээж хэр их сүсэг бишрэлтэй хүн байсан юм бол?

Тунгалаг -

Өө их сүсэг бишрэлтэй хүн байсан.Ер нь л гандан гарч тийм ном хуруул, ийм ном хуруул.Багштай байсан.Хотод нэг өвгөн багш бий.Одоо тэр юу гэж байхав хөөрхий.

Ариун-Ундрах -

Аа бас лам багштай юм уу?

Тунгалаг -

Тийм лам багштай байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд таны аав ээж хоёр чинь тэр хувь хүнийхээ зан чанарын хувьд ямархуу хүмүүс байсан бэ?

Тунгалаг -

Манай аав бол тийм ширүүн характертай.Их одоо өөрийнхөө л юугаар догшин нэг тийм характертай гэж хэлэх юм уу.Ээж бол зөөлөн ааштай тийм л хүн байсан.Манай аав бол ердөө ха за энэ нэг юмыг чинь унаа байхгүй юм уу? Алив би үүрээд явчихъя ч гэх шиг нэг тиймэрхүү л хүн байсан.

Ариун-Ундрах -

Бас нэг эрс шулуун зантай юу тэ?

Тунгалаг -

Тийм.Тийм л хүн байсан.Ээж бол за одоо яахав дээ байж байхаас гээд ээж бол юм дугарахгүй.

Ариун-Ундрах -

Та ааваасаа айх уу?

Тунгалаг -

Тийм.Би ч ер нь ааваасаа ч айна.Ер нь би бол одоо айлын ганц охин гэхэд, одоо нэг ёсондоо дээрээ ахтай гэхэд.Тэгээд одоо гэртээ 4-үүлээ.Бид тэгээд л орой ухаандаа хоол идэх болно ш дээ.Тэгэхээр гэрийнхээ хоолыг идэхгүй.Айлын хоол руу гүйгээд.Тэгээд л ээжид загнуулдаг байсан даа би.Үгүй ээ ер нь чамд л муу хоол хийж өгөв гэж дээ.Чи ер нь юу гэж тэгэж байдаг юм чи? Гэрийнхээ хоолыг идэхгүй нөгөө олон хүүхэдтэй айлын хоолыг идэхэд амттай байхгүй юу.Гол нь нялхын зан тийм.

Ариун-Ундрах -

Нөгөө айлын хоол амттай.

Тунгалаг -

Айлын хоол амттай.Тэгэж гүйж явж байсан юм даа.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.