Tungalag


Basic information
Interviewee ID: 990266
Name: Tungalag
Parent's name: Dashdavaa
Ovog: Nomhon
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: nurse, retired
Belief: Buddhist
Born in: Erdenesant sum, Töv aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
education / cultural production
work
cultural campaigns
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Тунгалаг гуай.

Тунгалаг -

Сайн.Сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа.За таниас 2 асуулт асуугаадахъя эхлээд.

Тунгалаг -

Асуу, асуу.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Тунгалаг -

Миний амьдралд бол нэг их гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байгаагүй ээ.

Ариун-Ундрах -

2 дахь болохоор таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?

Тунгалаг -

Тийм юм байхгүй ээ.

Ариун-Ундрах -

За хоёулаа түрүүчийнхээ ярилцлагыг үргэлжүүлж ярья аа.Тэгэхээр таны хүүхэд насны тухай асуухад бол тэр 1-р сургуульд сурч байсан гэсэн тийм ээ?

Тунгалаг -

Тийм.

Ариун-Ундрах -

Аан тэгээд тэр үедээ тэр 1-р сургууль гэдэг нь Улаанбаатарт одоо гайгүй барилгуудын нэг нь байсан гэж ярьдаг ш дээ.

Тунгалаг -

Дээр үеийн барилгууд байсан юм даа.4 давхар барилга байшин.Манайх тэр хашаанд нь гэртэй.Тэгээд л сургуульдаа ойр тэгээд л байсан нэг хэсэг.Нэг хэсэгт нь тэр циркийн гудамжинд байсан.Тэгээд манай анги 1 давхарт байсан юм даа.Одоо нэг 30-н хэдэн хүүхэдтэй л байсан юм даа.Тэгээд 1-3 хүртэл тэр ангидаа явж байгаад.Тэгээд одоо миний санаанаас гардаггүй нэг юм байдаг юм.Одоо 1953 онд тэгээд нөгөө Маршал Чойбалсан гуай нас барж Сүхбаатарын талбай дээр нөгөөдөх шарилыг нь тавьчихаад, туг хазайчихаад 3 хоносон юм даа.Тэр ер нь хүүхдийн зан ердөө.Яг л 3 хоносон тэр.Тэгээд л би наагуур цаагуур нь явж байгаа юм чинь хүүхэд юм болохоор.Тэгээд тэр хавиас чинь л одоо нөгөө Сүхбаатарын талбай хавиар энэ тэр чинь явахаар чинь л тоглоод л.Хүүхэд юм чинь ёстой наргиж цэнгээд тэгээд тоглоод явж байдаг юм чинь ер нь.Хүүхэд болохоороо л хүний... Дээр үеийн улс чинь одоо нялх хүүхэд гэхгүйгээр аа миний дүү, аа тэр чинь сайн, энэ чинь сайн ингэж зааварладаг байлаа ш дээ.Тэгэхэд чинь одооны энэ залуучууд бол... Мань мэтийн үед бол 2 ах хүнээс айдаг байсан.Тэгээд яанаа энэ надаас ах хүн шүү дээ.Би юу гэж тэгэж хамаагүй ярьж болох вэ гэж хэлээд л зугтаадагсан.Одооны хүүхдүүд бол тэгэхээ байчихсан үе.Өө тэр урдаас хэлж байгаа үг гэж бол ердөө авахын нөхцөл байхгүй.Чи муу хөгшин төхөлцөг дуугүй байж бай л гэнэ.Одооны энэ хүүхдүүд бол ер нь буруу хүмүүжилтэй болж байгаа юм аа даа.Ер нь одооны энэ хүүхдүүд.Ер нь буурлаасаа хүн айна гэгчээр айж явдаг үе байх хэрэгтэй.Айхгүй одооны энэ хүүхдүүд.Ер нь тийм л байдаг юм байна.

Ариун-Ундрах -

Тэгээд та 7-р ангиа төгсөөд цаашаа өөр сургуульд сураагүй юу?

Тунгалаг -

Үгүй ээ.Хөгжим бүжигт нэг оръё уу гэж санасан.Тэгсэн чинь ээж маань ор ор гэсэн.Үгүй ер нь за за ажил хийе гэж шийдээд.Миний хүү хаа орох юм гээд тэгэхээр нь оёдлын үйлдвэрт оръё оо.Ер нь яахав хаана ч ажил хийсэн ялгаа юу байхав.Тэгээд оёдлын үйлдвэрт орсон юм би.7 төгсөөд.

Ариун-Ундрах -

Аан тэгээд сургуульд сурч байх үед чинь ер нь ямар ямар хичээл голдуу ордог байсан бэ?

Тунгалаг -

Харин бүх хичээлүүд орно доо сургуульд бол.Одоо анги коллектив сайн болохоор ухаандаа бие биендээ тус дэм болж явдаг.Ухаандаа би бол одоо Орос хэлэн дээр ангийнхандаа тус дэм болно.Тэгэхэд чинь нөгөө хэд чинь миний мэдэхгүй хичээл дээр тус дэм болно.Манай ангийнхан тийм л коллективтэй анги байсан юм даа.Манай ангийн багшийг Хангай гэдэг байсан юм.Тэгээд ямар сайндаа нөгөө хэд чинь одоо Орос хэлэн дээрээ цээж бичиг энэ тэр авах болно.Өөрөө ердөө 3 партандаа гурвууланд нь бичиж өгөөд л, өөрөө тэгээд бичээд хамгийн түрүүнд гардаг байсан юм.Зарим Орос хэлний хичээлээс хөөгдөнө өө, өөрөө.Тийм, гар гээд.Манай анги аргагүй коллективтэй байсан шүү.Тэгээд чадахгүй нэг нь чадахгүй нэгнийхээ ажлыг хийгээд л хичээлийг орлоод тэгээд хийдэг байсан юм.Манай анги тийм л коллективтэй байсан юм даа.Сургуульд байхдаа ер нь.

Ариун-Ундрах -

Та ямар хичээлдээ хамгийн их сайн байсан бэ?

Тунгалаг -

Би бол Орос хэлдээ л сайн байсан.Тэгэхдээ бүх хичээлд би нэг их муу байгаагүй ээ.Ер нь Орос хэл дээр нөгөө өөрөө 9-тэй хойшоо явсан болохоор нөгөө гадаа чинь Оросоор ярьж байгаа юм чинь.Тэгээд ямар сайндаа нэг зун би нэг хөдөө энэ ээжийн дүүгийнд очоод хөдөө байсан чинь нэг 2 Орос ороод ирдэг юм.Тэгсэн чинь ярьсан чинь намайг өө чи ийм бага хүүхэд байж яаж ингэж цэвэр хэлж сурсан юм бэ? Чи наадахаа, чи их цэвэр ярих юм гэсэн чинь би тэнд тэгэж суралцдаг гэсэн чинь өө тийм байлгүй яахав гэж.Нөгөө багаасаа сурсан хүн чинь бас өөр юм байна л ээ.Цэвэр, арай цэврээр ярих юм байна л ээ тэрийг бол.

Ариун-Ундрах -

Хүүхэд байхдаа.

Тунгалаг -

Тийм хүүхдээсээ сурсан юм чинь арай өөр юм байна л ээ.Том болоод сурсан тэр аялгуу бол шал өөрөөр явна ш дээ хүний чинь.Тэгэхэд чинь жижгээсээ 9 настай явж байгаа хүүхэд чинь өөр байлгүй яахав.Ямар сайндаа тэр хоёр Орос тэгэж байсан юм намайг.Үгүй ээ чи ер нь их цэвэрхэн ярьж байна гээд намайг тэгэж байсан юм.Үгүй ээ яахав дээ одоо хөөрхий тэрний л ач байхгүй юу надад.Тэгээд энд тэндгүй Оросын дэлгүүрт ороод л одоо юм авна.Авахаар юу яадаг байсан.Нөгөө Оросууд чинь өгөх юмаа олж ядна.Аа зарим нь үнэтэй үнэтэй цэнэтэй юмаа өгөх гэнэ.Нөгөө кассны авгай үгүй үгүй гээд л толгой дохино.Тэгээд л нэг аар шаархан юм өгөөд л гаргадаг байсан.Орос хэлтэй болохоор өгөхгүй.Мэдэхгүй Монголчуудад болохоор өө хамгийн үнэтэй үнэтэй юмыг нь өгөөд л гаргаж байгаа юм чинь.Ер нь Орос хэл бол ашигтай шүү бас тийм.

Ариун-Ундрах -

Аан хэл мэдэхгүй болохоор уу?

Тунгалаг -

Хэл мэдэхгүй болохоор хүн ер нь тийм байдаг юм байна лээ.

Ариун-Ундрах -

Та тэгээд сургуулиас бусад өөр ямар нэгэн газар боловсрол эзэмшээгүй юу?

Тунгалаг -

Үгүй ээ.

Ариун-Ундрах -

Оёдлын үйлдвэр бол зүгээр очоод ажилд ороход л сургаад өгчихнө тийм ээ?

Тунгалаг -

Тийм.Одоо ухаандаа нэг багштай.Тэр багшдаа даалгаж өгөөд л намайг одоо чи энэ хүнийг оёж сурга гээд л.Бригадын дарга нь... Дагва багш байсан юм миний багш.Дагва багш байсан юм.Тэгээд л за чи наад хүнээ сурга гээд л ердөө.Тэгээд л нэг сар оёж сурчихаад тэгээд л өөрөө биеэ даачихаж байгаа юм чинь ер нь.Тийм, тэгээд л оёх юмаа оёод л явж байгаа юм.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад кино театрт жүжиг их тоглодог байсан уу?

Тунгалаг -

За ер нь жүжиг мэдэхгүй ээ.Би цирк л их үздэг байсан.Манай яг чигтээ болохоор.Одоо анх тийм.Дугуй цирк гээд дээр үед, одоо хуучин цирк л гэж ярина даа.Тэнд л цирк их үздэг байсан.Яг л манай гудамжинд юм чинь ердөө.Тийшээ л цирк их үзнэ дээ би.

Ариун-Ундрах -

Таны аав ээж хоёр Улаанбаатарт ирээд ямар ямар ажил хийж байсан гэл ээ?

Тунгалаг -

За даа ээж маань ер нь мал эмнэлэгт цэвэрлэгч хийж байсан, галч хийж байсан гэж ярьдаг юм.Аав маань одоо нөгөө морин тэргээр ус зөөдөг байсан юм.Айлуудад ус түгээдэг байсан юм аав маань.Тэгээд одоо ер нь юу хийж байсныг нь би аавынхаа юуг бол сайн мэдэхгүй.Тийм л ажил хийдэг байсан юм.1-р 10 жил энэ тэрт байж байхад.

Ариун-Ундрах -

Тэр үед Улаанбаатар хотын хүн ам нь хэр их байсан бэ?

Тунгалаг -

Өө их байсан.Ихтэй бас ч.Хүн ам ер нь ч их шүү.

Ариун-Ундрах -

Тэгээд таны үзэж байсан одоо тэр кино жүжгүүдээс нь ч юм уу хамгийн гоё сэтгэлд хоногшиж үлдсэн ямар кино жүжиг байдаг вэ?

Тунгалаг -

За ер нь дээр үеийн кинонуудаас би тэр юуг л санаандаа боддог юм.Одоо нөгөөдөх юу билээ золиг.

Ариун-Ундрах -

Дээр үеийн кино юу?

Тунгалаг -

Дээр үеийн кино.Ээждээ билүү юу билээ.Ямар кино билээ дээ.Нөгөөдөх ламтай чинь ямар кино билээ? Нэг дээр үеийн? Нөгөөдөх... “Сэрэлт” .Тэр энэ тэрийг л их үздэг байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд та болохоор тэр гадаадад сурч байсан гэсэн ш дээ.Тэр яг ямар хугацаанд суралцсан бэ?

Тунгалаг -

За би чинь одоо ер нь 9 настайгаасаа 4-5 жил бол би тэнд, одоо Ташкентад суралцаж байхдаа тэнд дотор нөгөө хичээлээ хийгээд, бүжгин жүжгийн хичээлээ хийгээд, үдээс хойш нь болохоор нөгөөдөх байрныхаа ажлаа, хоол одоо бэлэн юм чинь мань мэтэд.Тэрийгээ яачихаад л юу яадаг байсан юм.Тэгээд бид нарыг бол гадуур гаргахгүй ш дээ.Гадуур хэзээ ч явсан ч багштай юм уу 1 хүнтэй цуг явна.Тийм, хүүхдийг Монголчуудыг ердөө гаргадаггүй.Тэгээд тэр захаар нь явна.Бид нар захаар нь явахаар чинь одоо өнөө жимс чинь л, одоо нөгөө жимсний орон юм даа.Үзбек тийм.Тэгээд жимсний орон болохоор нөгөөдөхийг чинь ердөө зах дээгүүр очихоор чинь төрөл бүрийн жимснүүд их хямдхан.Ердөө тийм байдаг юм байна лээ.Тэгээд одоо бид нар зарим жил гэртээ ирэхгүй.Тэгээд Москва, Рига, Ленинград гээд 1 жил явсан.Бид ердөө яваад тэнд зуны 3 сар шахуу зугаалж явж байгаа юм чинь.Эхлээд Москвад очиж байгаа юм.Дараа нь Ленинградад очиж байгаа юм.Дараа нь Ригад очиж байгаа юм.Тэгээд л эргээд Ташкентдаа ирж байгаа юм чинь.Хэдэн жил болоход 1 жил ирээгүй.Бид нар бусад жилд нь бол дандаа ирж байсан гэртээ.Тэгээд л муу аав маань өнгөрчихөөд байсан.Нөгөө багшид хүүхэд хэл өгөхгүй юу.Одоо аав нь ингээд нас барсаан.Одоо битгий санаа сэтгэлийг нь үймүүлээрэй гээд жил гаруй тэгэж явсан байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан танд хэлэхгүйгээр үү?

Тунгалаг -

Хэлэхгүйгээр надад.Тэгээд байж байсан нэг орой зурагт хараад хамгийн бага охин бид хоёр.Тэгээд би тэгэхгүй юу.Үгүй ээ манайхаас захиа ирээд байх юм аа.Үгүй ээ муу аавын маань ердөө сураг ч байхгүй юм гээд тэгэхгүй юу.Тэгсэн нөгөөдөх чинь гэнэ алдаад надад хэлчихгүй юу.Тэгсэн сүүлд нөгөөдөх чинь багшид загнуулаад.Юу гэж хэлсэн юм чи.Нуугаад, наадахыг чинь нуугаад гэртээ хариад нуусан, тэнд хэлсэн хоёр ер нь ялгаа юу байх вэ дээ ер нь.Тэгээд л гэрт ирсэн одоо энэ их хурлын яагаав нөгөө 9 гишүүний Жалгаанжав гэж байсан даа.Жалгаанжав гээд тэр авгай нь бид нартай найз, манай аавын найз байсан.Тэгээд тэр л намайг хойноос ирэхэд л тосдог юм.Тэгээд л би ер нь үгүй ээ энэ одоо яадаг юм бол.Ер нь аав хаачсан юм бол? Анхны хэдэн жил ер нь ойлгоогүй юм чинь, мэдээгүй юм чинь нас барсан гэдгийг нь.Тэгээд ирээд л хамгийн сүүлийнхд нь энэ Налайхад ирээд л хөөрхий тэр за миний хүү одоо биеэ бариад, аав нь одоо ингээд нас барсан.Одоо миний хүү тэгээд ээжийгээ зовоож болохгүй гэж.Тэгээд одоо цаашаагаа уул нь сургуульд л сурмаар байна даа.Миний хүү одоо өөр сургуулиар яв гээд тэгсэн.Тэгээд одоо ээжийг хаяад би явж чадаагүй.Тэр үед нөгөөдөхийг чинь.Одоо яахав тийм.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө эмнэлэгт ажиллаж байсан эмнэлгийнхээ хамт олны тухай ярьж өгөөч?

Тунгалаг -

За эмнэлэг бол, манайх шүүх эмнэлэг бол дотроо 4 хүн байдаг юм аа.Нэг их эмчтэй, нэг лаборанттай, нэг сувилагчтай, нэг асрагчтай.4 хүн байдаг юм манайд нийтдээ.Тэгээд их эмч маань бол шинжилгээнд орно.Лаборант бол одоо нөгөө хүний авчирсан эд эрхтэнг шинжлэнэ.Сувилагч бол шинжилгээнд орно.Асрагч шинжилгээнд орно.Тийм байдаг юм даа манай эмнэлэг бол.Тэгээд манай эмнэлгийн юу бол.Манай тасаг бол нийтдээ 4-хөн хүнтэй.Тэгээд гаднах тасгууд бол олон ш дээ манайхаас.Тэгэхэд манайх бол 4-хөн л хүнтэй манай тасаг.Тэгээд шинжилгээнд орох үедээ орчихоод, зарим өдөр бол шинжилгээ байхгүй ш дээ.Манайд тэгээд л тайван өнждөг юм.Харин манайд нэг юу яадаг нь л айхтар.Амралтгүй л байдаг нь хэцүү ажил манайх.Хагас сайн өдөр ч бай, бүтэн сайн өдөр ч бай, орой 9-10 ч болж байсан хэрэг гарвал дуудна.Манай ажил ердөө цаашаа гэх юм байхгүй л дуудаад л түргэн ирээд аваад явчихна.Тэгээд очиж шинжилгээнд орчихоод л тэгээд шөнө хүртэл ирж байсан юм даа би.Ер нь тийм л байдаг юм манай ажил.

Ариун-Ундрах -

Таныг амьдарч байх үед тэр соёлын довтолгоо гэдэг зүйл болсон уу?

Тунгалаг -

Залуу биднуусыг байж байхад болж байсаан.Соёлын довтолгоо гээд одоо айлуудаар яваад л, одоо айлуудын орон гэрийг цэвэрлүүлээд л.Танайх чинь тийм байна, ийм байна, тэр юм хумаа янзал энэ тэр гээд л улсууд тийм соёлын довтолгоо бол явна аа.Явж байсан.

Ариун-Ундрах -

Тэр соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бол?

Тунгалаг -

Одоо ер нь сайн л нөлөөлсөн дөө.Ухаандаа ариун цэвэрч болгох айлуудыг тийм.... Ухаандаа хоггүй цэвэрч тийм л болгох л соёлын довтолгоо л байгаа даа.Ер нь тийм.Гол нь л тэр.

Ариун-Ундрах -

Тэгээд соёлын довтолгооны үеэр ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан бэ?

Тунгалаг -

За ёстой тэрийг бол мэдэхгүй ээ.Би бол тэр үед бол нөгөө үйлдвэрт ажиллаж байсан байх аа.Тэгэхдээ одоо үйлдвэр бол өөр өөр.Тэгэхдээ үйлдвэрт бол иймээ тиймээ гэж яригдаагүй.Айлуудаар л их явдаг юм.Тэр соёлын довтолгоо явсан.Үйлдвэрүүдээр явах нь явсан байх аа.

Ариун-Ундрах -

За бас тэр нэгдэлжүүлэх хөдөлгөөн гэдэг зүйл явсан уу?

Тунгалаг -

Ааан?

Ариун-Ундрах -

Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг зүйл?

Тунгалаг -

За тэр мэдэхгүй ээ.Дээр үед болсон.Одоо нөгөөдөх улсууд чинь одоо ер нь ганц ганц гэрээрээ айлууд чинь л нэгдэлд ороод л нэгдэлжих хөдөлгөөн чинь бий болоод л тийм байсан юм гэнэ лээ.Би ямар тэр үед бол манайх мал залтай биш.Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь байсан л юм гэнэ лээ.

Ариун-Ундрах -

Та ардчилал гарч байх үеэр юу хийж байсан бэ?

Тунгалаг -

Ардчилал гарч байх үеэр би чинь эмнэлэгт байсан.

Ариун-Ундрах -

Эмнэлэгт ажиллаж байсан уу тэ?

Тунгалаг -

Тийм эмнэлэгт ажиллаж байсан.

Ариун-Ундрах -

Аан тэгээд ардчилалд та өөрөө оролцсон уу?

Тунгалаг -

Оролцоогүй ээ.

Ариун-Ундрах -

Ер нь ардчиллын тухай та юу гэж бодож байсан бэ?

Тунгалаг -

Ардчилал одоо яахав дээ зарим талдаа сайн ярина, зарим талдаа ч буруу ярина.Одоо ер нь ярихын хувьд одоо тэр ардчилал бол.Тэгээд л одоо энэ МАХН ч, ардчилал ч хоёр ч ер нь аль нь ч ялгаа юу байхав.Тэгэхдээ ардчилал бол одоо ер нь, залуучууд бол уул нь анхнаасаа л зөв гарвал зүгээр байгаа юм даа.Ардчилал бол ердөө.Тэрийг өөрснөө зөв гараад, улс эх орноо өөд нь авч яваад ирвэл бас л өөр шүү дээ.Тийм биз дээ ер нь.Тэрийг бол улам уруудуулах юм бол өөрснөө л ядрана биз дээ ер нь.Ард түмэн ч ядраад л одоо ер нь, энэ улсууд ер нь одоо ний нуугүй ярихад баяжчихсан нэг хэсэг байна, ядарсан нэг хэсэг байна.Ер нь улсад.Ухаандаа одоо сая 500 төгрөг өгнө л гээд байна.Хаа байна? Байхгүй байна ш дээ.Ер нь хүнийг тэгэж худлаа ярих ямар шаардлага байна.Тэр бол бас тэгэж ард түмнээ хуурах бол муухай биз дээ хүн.Хамгийн муухай юм чинь тэр.Базарваань тийм.

Ариун-Ундрах -

Тэр ардчиллын үеэр таны амьдрал ямар байсан бэ?

Тунгалаг -

За тэр үед бол гайгүй байсаан миний амьдрал.Тэгэхдээ миний ажил бол ухаандаа ер нь би бол одоо гадуур ингээд явж байхад хамт олон ихтэй.Одоо сайн уу Тунгаа эгчээ? Та сайн уу? Бие чинь сайн уу? гэсэн улс зөндөө байдаг юм.Надаар л гаргуулж байсан улсуудаа.Би танихгүй ш дээ.Нөгөөдөхийн альныг нь гэх үү.Сайн сайн л гэдэг юм.Хөөрхий амьтан их л танилтай болдог юм.

Ариун-Ундрах -

Тэгэхээр бас гайгүй байсан байх тийм ээ?

Тунгалаг -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр үеийн одоо тэр ардчиллын үйл явц танд ер нь яаж нөлөөлсөн бэ?

Тунгалаг -

Ай даа мэдэхгүй.Тэнд чинь ямар ч нөлөө өгсөн юу байхав.Ер нь иймээ тиймээ ч мэдэх юм байхгүй.Нөгөө ажилдаа л улайраад гүйж явсан үед чинь, одоо тэр үед чинь ёстой мэдэх юм алга.Манай ажил чинь цаг байхгүй ажил юм чинь ердөө.Өдөр шөнө гэх юм байхгүй ердөө.

Ариун-Ундрах -

Та тэгээд ардчиллыг дэмжиж байсан уу? Үгүй юу?

Тунгалаг -

Нэг хэсэгтээ дэмжиж байсаан.Тийм яахав ардчиллыг дэмжиж явж байсан юм аа.Хөөрхий үгүй гэж хэлээгүй.Үгүй ер нь сүүлийн үед л жаахан буруугаар эргээд байгаа юм даа.

Ариун-Ундрах -

Ер нь анх эхэлж байхад нь бол дэмжиж байсан уу тийм ээ?

Тунгалаг -

Тийм.Тэгээд ер нь сүүлийн үед л ер нь жаахан буруу яриад байгаа юм уу даа л гэж ойлгож байх юм байна ш дээ.Энэ тэгээд зурагтаар чинь одоо хүүхдүүд чинь мэдээ харах гэхээр чинь нөгөө киногоо тавьчих юм.Нуух юм алга ердөө.Киногоо тавьчихаар чинь нөгөө мэдээг чинь харж чадахгүй юм ердөө.Тэгээд ямар сайндаа ер нь одоо тэр юу болж байгааг мэдэхгүй байна.Тэгээд энэ ард түмнээ хуурах л буруу даа.Ер нь тэгэж ард түмнээ хуураад яахав базарваань.

Ариун-Ундрах -

Аан тэгээд та анх ардчилал танд юу авчирна гэж бодож байсан бэ?

Тунгалаг -

Ай тэр үед бол надад ер нь юу авчрах вэ? Ер нь ажилтай л байгаасай л гэж бодож байсан.Ер нь тийм.Ардчилал бол надад юу ч өгөхгүй ш дээ.Өгөх юм байхгүй ш дээ.Ардчилал бол надад өгөх юм байхгүй ердөө.

Ариун-Ундрах -

Таны бодлоор энэ эрэгтэй эмэгтэй хүмүүст ардчилал өөр өөрөөр нөлөөлсөн болов уу? Үгүй болов уу?

Тунгалаг -

Аа магадгүй дээ.Тэр бол одоо ер нь хүний амьдрал бол янз бүр шүү дээ.Тийм биз дээ? Эмэгтэй хүн гэж нэг ондоо.Эрэгтэй хүн гэж нэг ондоо.Тэр чинь бас.Тэгэхээр чинь ер нь тэр эрэгтэй эмэгтэй 2 хүн гэдэг чинь ухаандаа цаанаа амьдрал нь ямар байна? Цаанаа ер нь эд хөрөнгөтэй байна уу? Ер нь бас тэрнээсээ шалтгаална ш дээ.Амьдрал тэрнээсээ шалтгаалж байж л эр эм хоёр ялгаа байхгүй ш дээ ер нь.За одоо ер нь авгай нь нас барчихсан одоо хэдэн өнчин хүүхэдтэйгээ хоцорсон эрэгтэй хүн бол муу хэдэн хүүхдээ би хүн хийчих юмсан, өлсгөхгүй юмсан гэж хүн бодно биз дээ ер нь.Тэгэхэд эмэгтэй хүн бол тэрнээс чинь илүү ш дээ.За одоо өнөө шөнө хоосон хононо шүү дээ.Одоо хаанаас мөнгө олох уу? Хаанаас юм олох уу? Хаанаас өнөө шөнө хоолтой хонох уу? гэж л хүн бодож явна ш дээ ер нь.За тэгээд хүнээс л мөнгө зээлдэг.Тэгээд л нөгөөдөх нь сүүлд нь юм хум аваад нөгөөдөхөө буцаагаад өгдөг тийм л байгаа ш дээ.Хүн ер нь тийм.Ер нь эрэгтэй ч хүн бай, эмэгтэй ч хүн бай аль нь ч ялгаа байхгүй.Тэр ердөө тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоо нь ямар ялгаатай байсан бол? Ардчилалд оролцох оролцоо нь?

Тунгалаг -

Янз янз л байгаа ш дээ.Тэр хүний сонирхол байх.Тэр хүн аль хэр их сонирхолтой байна.Тэрүүгээрээ л юу яана ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр ардчиллын үеэр хувьчлал гэдэг юм ер нь яаж явагдсан бэ?

Тунгалаг -

Аан нэг хувьчлал гээд нэг юм гарсан юм аа.Нэг цаас.Тэгээд гараад нөгөөдөхийг нь одоо өөрөөр манайхаар яривал одоо хүн болгон л тийм юутай хувьчлалын юу авч байна гэхээр нь аваад өгөөд байсан.Тэгээд нэг худлаа хуураад л нэг хэдэн цаас өгдөг.Тэгээд л байхгүй.Тэгээд л алга болж байгаа юм чинь тэр.Ер нь тэр бол нэг л хуурамч л бичиг дээ.Яахав өөр юм байхгүй.

Ариун-Ундрах -

Тэр хувьчлалыг ер нь анх яаж зарлаж байсан юм бол?

Тунгалаг -

За энэ хувьчлалыг одоо сайн хадгалж бай та нар.Ирээдүйд чинь хэрэг болно л гэж байсан.Ер нь тэгэхэд чинь бидэнд ямар ч тус болоогүй.Тэр бол юу ч болоогүй.

Ариун-Ундрах -

Ер нь бол юу ч ирээгүй юм байна тэ?

Тунгалаг -

Юу ч байхгүй.Нэг хоосон л цаас.Тэгээд яахав осолдохгүй бичигтэй юм даа.Түүнээс бол яг л хоосон цаас тэр бол.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр өмч хувьчлалын үеэр чинь зарим хүмүүс нь бас их баяжчихсан ш дээ тийм ээ?

Тунгалаг -

Тийм ээ.

Ариун-Ундрах -

Тэр хүмүүс яг яаж баяжсан гэж та боддог вэ?

Тунгалаг -

Тэрийг бол одоо тэр юу яаж тэр бичиг баримтыг арвинаар нь цуглуулсан юм байгаа биз.Аягүй л бол тийм.Тэд нар чинь бичиг баримт аваад байна ш дээ.Аваад тэрнийг чинь зүгээр аваагүй ш дээ.Аваад тэрийг чинь цааш нь одоо нөгөө том газар руу худалдана ш дээ.Тийм биз дээ? Тэгэхээр тэд нар чинь бид нар л одоо нэг за хууртагдаад л нэг хэдэн цаас аваад л.Тэгээд л бид нарт олдох юм байхгүй ш дээ.Тэр чинь бол тийм.

Ариун-Ундрах -

Аан тэр цаасыг бол зүгээр тараасан юм уу? Бас мөнгө төлж авах уу? Үгүй юу?

Тунгалаг -

Зүгээр тарааж байсан байх аа.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр өмч хувьчлал нь таны бодож байгаагаар эмэгтэй эрэгтэй хүмүүст ялгаатайгаар нөлөөлсөн үү? Үгүй юу?

Тунгалаг -

Аа мэдэхгүй тэр.Одоо ер нь л баян ядуугын ялгаа гарах эх үүсвэр чинь наанаас чинь гарсан байх аа даа.Ер нь тийм.

Ариун-Ундрах -

Одоо нөгөө хувьчлал нь эрэгтэй хүмүүст илүү ч юм уу тиймэрхүү асуудал гарч байгаагүй байх тийм ээ?

Тунгалаг -

Мэдэхгүй.Тэр л одоо ер нь тийм байх аа.

Ариун-Ундрах -

Таны бодлоор тэр социалист нийгэм, ардчилсан нийгэм хоёрыг харьцуулж яривал та юу ярих вэ?

Тунгалаг -

За социалист нийгэм, ардчилсан нийгэм гэдэг хоёр чинь... Социалист нийгэм гэхээр ер нь одоо ард түмнийхээ амьдралыг л мэддэггүй юм уу даа л гэж хэлмээр байдаг юм ер нь.За энэ ардчилсан нийгэм гэхээр бол одоо ер нь... За ер нь ялгаагүй дээ.Тэр хоёр бол иймээ тиймээ гээд байх юм байхгүй.Ер нь чи тийм, би ийм.Одоо ухаандаа хүнээр л ярих юм бол одоо чи баян, би ядуу гэж л хэлнэ ш дээ хүнийг.Ухаандаа ер нь одооны баяжчихсан улсууд бол яах юм.Тэрэнд бол мянга цаашаа их юм яриад юм байхгүй ш дээ.Юу ч байхгүй.Тэгэхэд чинь ер нь ядуу улсууд яах юм.Өнөөдөр хоногийн хоолгүй одоо би яах юм.Хэнээс ч очиж мөнгө гуйх юм.Мөнгө гуйх юм байхгүй байна ш дээ.Тэгээд л хүн уран аргаараа л одоо яахав дээ нөгөөдөхийг чинь нэг хоолтой хоноод тэгэж л явна ш дээ хүн.Тэгэхгүй л бол хүн ер нь... Социализм ч яахав дээ.Тэгэхдээ социализмын үед бол яахав юмны үнэ нь хямд байсан юм даа.Ашиг нь тийм.Одоо бол байхгүй ээ.Юмны үнэ бол одоо ер нь аягүй өндөр өсөж байна.Өсөх нь ердөө дийлдэхгүй байна ш дээ юмны үнэ.Тийм байна ш дээ.Ер нь тийм.

Ариун-Ундрах -

За та өнөөдрийн энэ өндөрлөгөөс эргээд харахад таны өнгөрүүлсэн амьдралын хамгийн гол зорилго нь юу байсан гэж та боддог вэ?

Тунгалаг -

За миний гол зорилго бол одоо ер нь нэг тэтгэвэр нэмчихээсэй л гэдэг зорилготой байна.Гол зорилго маань ер нь тийм.Одоо ер нь мань мэтийн тэтгэвэр чинь Төмөр эгч бид хоёрынх бол 81 шүү дээ.Тэтгэврээ нэмээд л, битгий хасчихаасай л гэдэг гол зорилготой байна даа.Ер нь одоо өөр зорилго юу байхав.Тийм л зорилго байна ер нь.

Ариун-Ундрах -

Социализмын үед ер нь эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан бол?

Тунгалаг -

Эрх мэдэлтэй хүн... одоо том дарга нарыг л хэлэх байх даа.

Ариун-Ундрах -

Дарга нар ер нь жирийн хүмүүсээс юугаараа ялгарах уу?

Тунгалаг -

Дарга нар чинь одоо жирийн ажилчнаас бол тушаал нь өндөр шүү дээ.... Тушаал нь л өндөр.Ухаандаа би дарга байна.Чи тэг ингэ гэж л нэг тушаахаас өөрөр юм байхгүй ш дээ.Ердөө тийм.

Төмөр -

Их өндөр цалин байхгүй

Тунгалаг -

Тийм адилхан.Тийм өөр юм байхгүй тэр.

Ариун-Ундрах -

Зүгээр албан тушаал...

Тунгалаг -

Тийм албан тушаал нь л өндөр болохоос.Ухаандаа одоо энэ Төмөр эгч миний дарга байлаа гэхэд, би нэг ажилчин байлаа гэхэд за чи хө тэг, ингэ гээд л тушаахаас надад өөр юм байхгүй ш дээ.Цалин нэмэхгүй.Энэ хүний цалин нэмэгдэхгүй.Тэгэхээр ялгаа байхгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр нөгөө дарга нар нь ажилчидтайгаа бол зүгээр л энгийн харьцах уу?

Тунгалаг -

Энийн харьцаж л одоо буруу харьцвал ажилчид чинь бас өөрөөр ширүүн харьцана ш дээ.Тэр чинь бас хамаагүй тэгэж харьцахгүй ш дээ.Дарга л эвтэй байх юм бол тэр албан газар коллективтэй байна биз дээ? Ер нь дарга л ажил муутай бол тэр албан газрын ажил яах уу? Нурна ш дээ доошоогоо.Ер нь мэдээжийн хэрэг тэр бол.

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Тунгалаг -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.