Loohuuz


Basic information
Interviewee ID: 990270
Name: Loohuuz
Parent's name: Tsogt-Ochir
Ovog: Höh dan
Sex: m
Year of Birth: 1923
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Chandmani sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
authority
democracy
education / cultural production
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та өөрийгөө танилцуулаад тэгээд хаана төрсөн, тэгээд сургууль боловсрол яаж эзэмшсэн, тэгээд гол нь энэ улс төрийн амьдрал руу яаж явсан гэдгээ ингээд яриад явахгүй юу?

Лоохууз -

ммхм. За би бол..., миний нэр Цогт-Очирын Лоохууз гэдэг хүн. 1923 онд одоогийн Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг Ботгоны гол гэдэг газар малчин ард Рагчаагийн Цогт-Очир гэдэг хүний гэрт төрсөн хүн байгаа юм. Бид аав ээжээсээ эмэгтэй 3, эрэгтэй хоёр ингээд тавуулаа төрсөн. Амьдралын байдлаас болоод одоо миний ээж их наслаагүй 40-н хэдхэн насандаа нас барсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ах минь одоо ардын хувьсгалын Монгол оронд ялаад тэгээд цэрэгт явдаг, тэр журмаар нас бие гүйцэж 1930-аад онд одоо цэрэгт яваад, тэгээд цэрэг дотор бас хоолны хордлого, тийм байдлаах нас барчихсан. Тэгээд одоо би эр ганцаараа үлдсэн. Аан ээж минь бас 40-н хэдхэн насандаа залуугаараа нас барсан. Хоёр эгч маань хүнтэй суугаад явчихсан. Ээж минь тэр хүүгээ нас барсныг дуулаад жирэмсэн байж байгаад тэгээд бие нь одоо хүндрээд, тэгээд хүүхдээ дөнгөж гаргаад, миний төрсөн дүү охин дүүг манцуйтай орхиод тэгээд нас барсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд аав охин дүү бид гурав нэг гэрт хувийн хэдэн малтай үлдэж хоцорсон.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

аан би болуул аав ээжийнхээ гар дээр одоо 14, 15 хүртлээ..., 18 хүртлээ аав ээжийнхээ гар дээр, аавынхаа гар дээр байж байсан. Тэгээд аавдаа хань ижил болох гэж одоо хэдэн малыг нь маллах, унааны морь малыг нь ойртуулж өгөх, аргал түлш энэ тэр бөөгнүүлж өгөх гээд ийм гэр зуурын ажилтай байж байгаад..., тэгээд аав маань их ухаалаг шударга, хөдөлмөрч тийм одоо Монголын одоо нүүдэлчин ард байсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд нийгмийн амьдралд одоо болж байгаа өөрчлөлт явдлыг бас ажиж, шинээр бий болсон ардын засгийг одоо дэмжиж, тэрний явуулж байгаа бодлогот нийцүүлж хувийнхаа амьдралыг зохицуулах ийм ухаалаг ийм бодлого явуулсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд намайг ч одоо дэргэдээ зарж байхыг бодоогүй. Засаг төрийн одоо бодлоготой нийцүүлж эртхэн одоо бичиг үсэг, эрдэм номын наад захыг одоо танилцуулж нийгмийн амьдралд оролцуулах ийм бодлого явуулсан. Ингээд намайг одоо бага сургуульд 1965 онд Монгол улсын баруун урд хязгаар Алтайн нуруунд 5 сумын дунд анхны бага сургууль байгуулагдсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

энэ бага сургуульд намайг оруулж сургасан. 4 жил энэ бага сургуулийг одоо сураад, өвөлд нь сумын төв дээр гэртээ суугаад багшаар ном заалгаж байгаад зуны цагт аавдаа ирж одоо аав дүүдээ тус болох мал маллах ийм ажилтай байж байгаад, тэгээд бага сургууль төгсгөөд 18 настай 4 ангийг төгсөгсөн 1939 онд.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

за тэгээд сумын эвлэлийн үүрийн дарга 5 сараас 6сар, 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар хүртэл ингээд 5 сар сумын эвлэлийн үүрийн дарга хийж байгаад..., 30 төгрөгний цалинтай. Тэндээс одоо намар нь Чандмань сумын бага сургуулийг төгссөн 40 гаран хүүхэд. Эд нар бол цөмөөрөө хотод. Тэр үеийн Монгол улсын одоо боловсрол олгодог гол сургууль бол Улаанбаатар хотын 5 техником байсан. дунд боловсролыг...,

Баасанхүү -

за

Лоохууз -

тэгээд санхүүгийн техникомд явж суралцах болоод тэгээд Улаанбаатар хотод байгаа санхүүгийн техникомд 1939 онд ирж ороод, 4 жил сураад яг 1952 онд санхүүгийн техником төгсөгсөн. Энэ үед би нягтлан бодохын ажилд ямар нэгэн албан үйлдвэрийн газар хийх байсан боловч тэгээгүй.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

шууд намын сургууль гэдэг ийм сургуульд орсон.

Баасанхүү -

за

Лоохууз -

техинкомыг төгсөгөөд.

Баасанхүү -

тэр намын сургуульд ороход та өөрөө оръё гэсэн үү? Цаанаас нь таныг одоо томилж оруулж байна уу?

Лоохууз -

тийн, яагаад тийм болсон гэхээр зэрэг л тэр үед бол Монгол орондоо 1937, 8 онд энэ янз бүрийн баруун зүүний нугалаа, тэгээд одоо Японы тагнуул, 0,05,57 хэрэг гэдэг ийм юмаар одоо худлаа үнэн ийм ортой оргүй тийм улс төрийн шалтгаан гаргаж олон албан хаагчдыг бол хэлмэгдүүлж, намын төв хороо засгийн газраас авхуулаад одоо ерөнхий сайд, ингээд цэргийн дарга нар энэ улсыг бол их олон зуугаар нь одоо баривчилж шоронд хорьсон. Цаазаар авсан энэ ажлыг бол зөвлөлт улс, одоо Оросын коммунист нам коммунтерн зохион байгуулсан.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд одоо нам төрийн алба хашдаг тийм мэдлэг мэргэжилтэй бэлтгэгдсэн боловсон хүчин бол үндсэндээ, ер нь алба хаах хүн болчихсон.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

тийм байдалд одоо 1939, 40 онд болуул Монгол тийм байдалтай байсан. Ингээд бас ийм их оронч үзэл, тэр одоо шашин шүтлэггүй, цэвэр одоо коммунист үзэл санаатай, жинхэнэ цэвэр коммунист одоо боловсон хүчнийг бэлтгэх зорилго болуул тавигдсан.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

тэр үеийн байдлаасаа. Ингээд одоо Зөвлөлт улс энийг бол ерөнхийд нь удирдаж байсан, манай гадаад дотоод бүх бодлогыг.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд зөвлөлтийн мэргэжилтнүүд ер нь Монголд одоо тийм нам улсын мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор бол намын сургууль гэдгийг яаравчлан байгуулсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

богино хугацаагаар. Тэгээд элсүүлэх тийм боломжын хүн байхгүй байсан учраас 5 техником..., тэр үеийн 1935, 6 оны үед техникомыг онц дүнтэй төгссөн хүүхдүүдийг намын сургуулийн бүрдэл болгосон.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд одоо шууд намын төв хорооноос хүн ирж нэг техникомоос одоо 4, 5 хүн ингэж шалгаруулж аваад, тэгээд намын сургуульд шууд оруулсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд би одоо завшаан болж санхүүгийнхээ техникомыг төгсгөөд тэгээд намын сургуульд шууд орсон. 2 жил гаруй суралцаад, богино ч гэсэн хугацаагаар улс нийгмийн түүх, тэгээд одоо энэ улс ардын аж ахуйг удирдах дарга байна ийм одоо юм руу гол түлхүү одоо ингэж заалгаад. Тэгээд төгсөж гараад манай хамт төгссөн нөхөд маань бол голдуу хөдөө аймгуудаар аймгийн захиргаа аймгийн намын байгууллагуудад бол ажиллаж алба хашихаар явцгаасан.

Баасанхүү -

за

Лоохууз -

би харин завшаанаар хотод одоо үлдэх болсон. Нэг 4, 5 мэгтэй байсан хамт төгссөн. Тэр эмэгтэйчүүдийг хотод үлдээсэн. Аан тэр дотор би 2 хүнтэй бид хэд хотод үлдсэн. Тэгээд үлдээсэн шалтгаан бол намайг одоо тэр төв хороонд марксизмыг сурталчлах лектор, лекц уншина..., тийм лекторын товчоонд лектор гэдэг тийм албан тушаалд тохоон томилж үлдээсэн. Тэгээд би тэнд одоо намын төв хороонд лекторын ажилтай 6 жил хотод байж, төв хорооны аппаратанд байж, тэр үеийн дарга нарыг одоо дагаж хөдөө явна.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэд нарын одоо хурал номд ярих лекцүүдийг бэлтэгнэ. Ингээд одоо хотод байж нийгмийн амьдралыг одоо ойлгох болсон.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэр үед бол маршал Чойбалсан 1940-өөд оноос 52 он, 10 гаран жил одоо ерөнхийд нь удирддаг.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд Цэдэнбал бол бас одоо нас нь залуу төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож ингэж одоо ажиллаж байсан. Тэд нарын одоо ажлын арга барилыг бол одоо ажиглаж, сурч юм одоо их ойлгож байсан тийм цаг үе л дээ.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд би төв хороонд 6 жил ажиллаад..., би чинь Монголын намын сургууль төгссөн, техником төгссөн ийм байсан. Тэгээд тэр Оросд Оросын коммунист намын сургуулийн дэргэд Монголын одоо сэхээтнүүдийг нэгтгэх ийм бодлого Оросын коммунист намаас бол гарсан.

Баасанхүү -

за

Лоохууз -

тэгээд ардчилсан орнууд гэж бий болсон. Эд нараас мөн одоо тийм хүн бэлтгэх ажилд..., тэгээд намайг..., 8 хүн явж одоо сурсан юм.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэрний нэгэнд намайг оруулсан. Тэгээд би одоо 50 онд яваад 53 ондуустал 3 жил Москва хотод коммунизмын дээд сургуульд суралцаж, 4-үүлээ. Урьд нь 4 хүн явсан, ингээд 8 хүн суралцаж төгсөж ирсэн. Тэгээд 53 онд төгсөж ирээд би одоо намын төв хорооны тэр мөн Марксизм, Ленинизмийг сурталчлах тасаг байгуулагдсан байсан. Тэр тасгийн даргаар томилогдож ажилсан. Тэгээд төв хороонд мөн ажиллаж байгаад хөдөө гадаа явах ажил төрлийн одоо..., нэг үеэ бодвол нас бие гүйцсэн 2 ч..., нэг техником, 2 ч намын сургууль төгсчихсөн одоо ийм байсан учраас гайгүй мэдлэгтэй байсан.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

тэгээд тэр үедээ би бас онолын философи, нийгмийн ухааныг түлхүү сонирхож байсан. Тэгээд монгол ардын хувьсгалт нам гэж одоо гол нам бий. Энэ нам бол ер нь Монгол орныг одоо яаж хөгжүүлэх вэ гэсэн одоо тийм стратегийн одоо төлөвлөгөө бодлоготой байж тэрнийгээ боловсруулна. Өөрийнхөө ахуй хэрэгцээнд тааруулж.

Баасанхүү -

за

Лоохууз -

тэгээд тэрнийг биелүүлэх одоо арга тактик, хугацаа заасан стратегийн одоо бодлоготой байх хэрэгтэй гэсэн ийм санаагаар би бас онолын статьенуудыг хүмсүүдээр бичүүлж шүүмлэлд зориулж хэвлүүлж байсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд энэ талаараа бас Цэдэнбалд танилцуулж дэмжлэг авах зорилготой ярьсан чинь Цэдэнбал тэрнийг одоо дургүйцэж, ер нь онолын асуудал гэж тийм юмаар хөөцөлдөх хэрэг байхгүй гэж. Тэгээд энэнээс болж Цэдэнбал бид хоёр бас жаахан ажил явдлын талаар таарамж муутай болж.

Баасанхүү -

ээ. 50-н хэдэн онд тээ?

Лоохууз -

тийн одоо 50-н хэдэн онд. Тэгээд намайг төв аппаратаас гаргаж хөдөө аймагт намын хорооны даргаар явуулсан.

Баасанхүү -

аан за

Лоохууз -

би одоо Говь-Алтайн аймгийн их хоцрогсон аймаг байсан. Тэгээд тэр аймагт очиж намын хорооны нэгдүгээр даргаар томилогдож.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэнд одоо 2 жил гаруй ажиллаад..., аймаг ч одоо нэлээн ажил сайжирсан, улсад тэргүүн байр эзэлсэн, мал өсгөсөн.

Баасанхүү -

за

Лоохууз -

тэгээд одоо аймаг одоо гэрэл гэгээ нэвтрүүлэх, чулуу нүүрс түлэх, тэгээд ахуйн соёлын талын нэлээн өөрчлөлтүүд хийсэн, малыг одоо өсгөх тийм хурдавчлан өсгөх арга ухаан олсон, аан нүүрс чулуу нүүрс түлж эхэллээ, уурын зуухнууд байгууллаа, задгай ил гал түлдэг байсныг нь зууханд түлдэг боллоо.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд манай аймгийн хажуугаар Завхан гол гэж том гол урсдаг. Тэр голыг одоо шуудууны аргаар аймгийн нутаг руу татаж малын бэлчээр услах, тариа ногоо тарих ийм ажил зохион байгуулсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

аймгийн төвд одоо музей..., шагналын мөнгөөр одоо, мал өсгөсөн гэж улсаас одоо их мөнгөн шагнал авсан. Тэр мөнгөөрөө одоо музей, 2 давхар одоо чулуун барилга одоо барьж Монгол улсын аймгуудын хамгийн анхны музей 1956 онд босгосон.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд одоо түх соёлын юмнуудыг бөөгнүүлж ийм музей барьсан. Энэ мэтийн ажил хийгээд.

Баасанхүү -

за

Лоохууз -

тэгж байтал 1955, 6 оноос Монгол улсад атар газар эзэмших, газар хагалж тариа тэрих, тэгээд улсын дотоодынхоо хэрэгцээний гурилыг хангах ийм бодлого одоо Зөвлөлт улс ч санал болгосон, манайхан ч тийм санал дэвшүүлсэн. Ингээд тэр ажил хэрэгжүүлэхээр болж.

Баасанхүү -

за

Лоохууз -

тэгээд яахав төв хорооноос намайг одоо тэр ажлыг удирдуулахаар хотод дуудаж, сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газар гэж одоо яам эрхтэй албан газар байна, тэрэн дээр даргаар тавьсан. Тэгээд би 1956 онд Улаанбаатарт ирж, тэгээд сангийн аж ахуй удирдах газрын даргын ажил хийв.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд 6 жил гаруй би одоо тэр Монгол оронд байгаа атар газар эзэмших сангийн аж ахуйнуудыг удирдаж ажилласан.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд тариа ногооны ажил одоо Монгол оронд атар газар эзэмших сангийн аж ахуйнууд бол одоо аж ахуй эдийн засаг зохион байгуулалтын хувьд бэхжиж.

Баасанхүү -

за

Лоохууз -

анх удаа гадаадаас гурил авахаа больж, бид өөрийнхөө тарьсан гурилаар дотоодынхоо хэрэгцээг хангаад, эцэс сүүлд нь гадаадад хүртэл одоо гурил будаагаа өгдөг тийм хэмжээнд одоо хүртэл хөгжсөн байгаа юм.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд би одоо тэнд 6 жил гаруй сангийн аж ахуй хийгээд 1962 онд өөрийн дураар бас жаахан боловсролоо дээшлүүлнэ гээд нэгт, хоёрдугаарт манай нам төрийн одоо жаахан дэвшилтэй үзэлтэй ажлын одоо тийм хүмсүүдийг хавчих ийм Цэдэнбалын хандлага болуул байсан юм ер нь.

Баасанхүү -

за

Лоохууз -

тэгээд тэр бол их хүчтэй болсон.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

Төмөр-Очир, Цэнд гээд одоо манай нам төрийн мэдлэг боловсролтой зүтгэлтэй тийм хүмсүүдийг бол хэлмэгдүүлж ажлаас нь халж өөрчилсөн. Тэгээд би ч гэсэн тэдний үзэл санааг бол дэмждэг. Тэгээд яваандаа надад бол одоо Нямбуу, Сурмаажав бид нар бол ер нь тийм тааламжгүй хандлага одоо гарсан.

Баасанхүү -

хавчиж яасан тээ?

Лоохууз -

тийн хавчих тийм байдал..., тэгээд чөлөө гуйж би одоо Оросод одоо эрдмийн зэрэг хамгаалах нэрийдлээр ажлаасаа чөлөө гуйж чөлөөлөгдөөд, ингээд Оросод одоо эрдмийн зэрэг хамгаалахаар Тимразив академи гэж байгаа юм тэр хөдөө аж ахуйн том академи. Энэ академид би аспирантурд одоо явсан, 62 онд.

Баасанхүү -

ммхм. Энэ ажлаасаа чөлөө гуйгаад хойшоо эрдмийн зэрэг хамгаалах гээд явж байгаа чинь тэр одоо улс төрийн бодлогын хувьд та нарыг ингээд хавчиж байснаас болсон юм уу тээ?

Лоохууз -

тийн тийн. Тэр нөлөөлсөн, тийн. Тэгэхэд би ажил дээрээ байж байвал байж л байхаар нэр хүндтэй...,

Баасанхүү -

заавал тэгэх шаардлага байгаа юм уу?

Лоохууз -

тийн. Байр суурьтай, тэгээд дээрээс ер нь хавчлага тийм хандлага гарахлээр зэрэг одоо явж байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд би аспирантурт 2 жил суралцаад 64 онд..., тэхэд би намын төв хорооны гишүүн, их хурлын депутат ийм тэрд одоо байр суурьтай байсан. Тэгтэл 64 онд намын төв хорооны энэ 14-р их хурлаас сонгогдсон бүгд хурлын сүүлчийн хурал болсон. Энэ хурал дээр одоо ер нь Цэдэнбалын..., Цэдэнбалтай энд би одоо бас 10 гаран жил хамт байсан. Тэрний ажлын дутагдал, тэр одоо нам төрд, нийгэмд, ард түмэнд, улс их орны хувь заяанд бол харш тийм арга барилыг бол ер нь олон түмэнд хэлж ярих нь зүйтэй, засах нь зүйтэй юм гэдэг үзлийн үүднээс 64 оны төв хорооны бүгд хурал дээр бол Нямбуу, Сурмаажав бид гурав одоо Цэдэнбалын ажлын арга барилыг бол нэлээн хүчтэй шүүмжилсэн.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингэж шүүмжилснийг бол бид нар..., Цэдэнбалын талынхан бол бодитойгоор авч үзээгүй.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

энийг гүжир гүтгэлгээр эргүүлж биднийг буруутгахын тулд элдэв арга хэрэглээд, тэгээд биднийг бол одоо буруутгаж, намын эсрэг бүлэг гэж нэрлээд, биднийг одоо монгол ардын хувьсгалт намын эгнээнээс хөөж, хар ажилчнаар одоо хөдөө намайг нэгдэлд..., нэгдэл гэж хөдөө аж ахуйн байгууллагат хоньчингоор одоо явуулсан.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд би ингээд одоо 25 жил үндсэндээ 41 наснаасаа авхуулаад л нийгмийн амьдралаас хөндийрөөд.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд одоо нэгдэлд хонь хариулах, гахай тахиа маллах ингээд есөн шидийн бор ажил хийж байсан. Тэгээд одоо амьдралын хувьд бол ма хүнд, цалин багатай.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд одоо өөрөө бас хөдөө гарч хувиараа амь зуух, эхнэр хүүхдээ тэжээх ингээд бол гайгүй ажил төрөл сайтай байсан, ашиг орлого сайтай. Тэгтэл намайг одоо хувиараа хөдөлмөр эрхэлсэн, дамын наймаа хийсэн хэргээр шүүхэд шилжүүлж шоронд оруулсан, миний бүх хөрөнгийг хураагаад.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд намайг одоо шоронд..., би одоо үндсэндээ 6 жил..., 8, 9 жилийн ялаар яллагдаж, бүх хөрөнгөө хураалгаж.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд одоо шоронгийн ажлыг гүйцэтгэсэн. Тэгээд 7, 8 жил шоронгоор яваад, тэгээд одоо надын тэтгэвэрт орох цаг болчихсон.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд, шоронгоос гараагүй байхад нутаг заагдсан. Тэгээд одоо тэтгэвэрт ороод, тэгээд тэрнээс хойш байнгын тэтгэвэрт явж байгаа хүн. Ингээд 19..., Монгол оронд болсон нөгөө өөрчлөн байгуулалт, энэ ардчилалын тийм амьсгаа гарч ирсэн. Тэгээд 98 онд би Улаанбаатар хотод ирж эхнэр хүүхэдтэйгээ нийлж, тэгээд одоо 90 онд Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, тэд маань бол хэлмэгдсэн улсуудыг одоо цагаатгасан. Энүүгээр цагаадаад, тэгээд дахиж улсын их хурлын гишүүн болж сонгогдсон. Ерөнхийлөгчид одоо нэр дэвшиж байлаа.

Баасанхүү -

өө тэглүү?

Лоохууз -

тийн.

Баасанхүү -

би таныг ерөнхийлөгчид нэр дэршсэн талаар ерөөсөө сонсоогүй.

Лоохууз -

тийн. Тэгж байсан одоо 92 онд улсын бага хуралд.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

Тэгээд одоо тэрнээс хойш..., тэгээд одоо энэ ардчилсан засагт бол бүх юм цагаадсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд одоо насны эцэст энэ ардчилалыг одоо дэмжиж, ардчилсан намын гишүүн болоод. Тэгээд одоо ард түмэнтэйгээ Монгол оронд одоо ардчилалын буянаар нийгмийн амьдрал, хүмүүсийн одоо амьдралд бол сайхан юм болж байгааг одоо нүдээр хараад баясаад ингээд байж байгаа хүн.

Баасанхүү -

тэхээр та тэр одоо тухайн үед 50-н хэдэн оноос эхлээд энэ нөгөө нэг улс төрийн амьдралд онолын хувьд жоохон өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн ийм үүсч эхэлсэн ш дээ тээ?

Лоохууз -

тийн тийн. Тэхээр Монгол оронд бол ер нь одоо нийгмийн амьдралд юу болсон гэхээр, ер нь Монгол орон бол 200 жил их гүрэн Хятадын колончлолд явсан. Аан 100 шахам шил Оросын одоо нөлөөнд одоо явсан. Ингээд 19-р..., 20-р зууны эхний энэ зуунд болуул одоо, бараг одоо гадаадын колончлолын ийм замыг үзсэн. Эзэн Чингисээс хойш Монгол орон бол одоо дэлхий дээр тарж бутраад, тэгээд хойд урд хоёр их гүрний эдийн азсгийн одоо нөлөөнд орж, энд одоо боолчлогдоод, аан Монголчууд бол дэлхий дээр одоо тарж бутраад, ингээд одоо улс төрийн талаар одоо хүчгүйдэж колончлуулалтын байдалтай 200, 300 жилийн түүхийг өнгөрөөсөн.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

за энэ түүх бол яг миний одоо нийгмийн амьдралтай..., энэ нийгэмд ажилсан. Энэ хугацаатай яг таарч байгаа сүүлийн. Тэгээд Хятадыг нөлөөнөөс салгаж Оросын нөлөөнд оруулах ажлыг бол Оросын хаант засгийн үеэс авхуулж энэ бодлогыг явуулсан.

Баасанхүү -

өө за

Лоохууз -

тийн. Тэгээд тэр хаант засгийн бодлогыг бол Орост одоо ялсан коммунист засаг төр үргэлжлүүлж Монголыг Хятадаас салгаж Оросын нөлөөнд оруулж авсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд 1920-оод оноос одоо 90 он хүртэл 70 жил болуул одоо Орос Монгол оронд одоо социализм гээч юмыг гаргаад, Монгол орны эдийн засгийг бол удирдсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ихэнх нь бол одоо Монгол оронд хүнд үйлдвэр хөгжүүлэхгүйгээр зөвхөн хөнгөн үйлдвэрийг одоо хөгжүүлж, аан хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүнээр Монгол орны одоо хэрэгцээг хангаж, Монголын түүхий эдийг боловсруулалгүйгээр түүхийгээр нь одоо, малыг одоо амьдаар нь хөлөөр нь өөрийнхөө хямд үнээр үйлдвэрийн хэрэглээнд авч байх, Монгол орны газар нутгийг бол одоо ашиглах, хөрсөн дээр байгаа баялаг тэгээд хөрсөн дээр байгаа одоо хөрсний энийг ашиглах замаар өөрийнөө хилийн аюулгүй байдлыг Монголын нутгаар одоо гүйцэтгэх ийм зорилго тавьж ажилласан. Тэгээд энэ зорилгынхоо үүднээс Монгол орны эдийн засаг бол дорвитой хөгжиж чадаагүй колончлолын байдалд орсон.

Баасанхүү -

эрх чөлөөтэй байгаа юм шиг хэрнээ тээ?

Лоохууз -

тийн тийн. Тэгсэн хэрнээ одоо хүнд үйлдвэр хөгжөөгүй, эрчим хүч байхгүй, нефть шатахуун байхгүй ийм юм байхгүй байгаа чинь л одоо бэрхшээл. Хөгжиж буй орнуудаас эдийн засгийн хараат ийм байдал бий болгосон.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд улс төрийн талаар бол Монгол орныг эрхшээлдээ байлгаж байхын тулд одоо өөрийн эгсэн бодлоготой тийм эх оронч сэхээтнүүдийг бол хэлмэгдүүлж, 3, 4 ерөнхий сайдыг хүртэл одоо Кремлд аваачиж одоо өөрийн шоронд Орос өөрийн хуулиар шийтгэж, өөрийнхөө шоронд хорьж байж одоо цаазаар авсан. Гэндэн, Амар гээд одоо ийм улсууд.

Баасанхүү -

тийн.

Лоохууз -

тэгээд манай Монголын бүх одоо шүтлэгтэн лам нарыг одоо 20, 30 мянган барьж цаазаар авсан. Ийм одоо харгис бурангуй ажил одоо хийсэн.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд үндэстнийг одоо ер нь..., үндэстэн, Монгол үндэстнийг баларч сөнөхөд одоо хүргэсэн тийм бурангуй явдал бол Монголын түүхэнд одоо гарсан. Энийг бол би одоо..., энэ юунаас нь лав л харж би нүдээрээ харж үзсэн гэрч.

Баасанхүү -

биеэрээ.

Лоохууз -

болсон ийм л юм даа тийн.

Баасанхүү -

тэгээд...?

Лоохууз -

гунигтай юм бол их байгаа, тэхдээ манай энэ манай энэ түүхийн энэ гунигтай явдлуудыг бол одоо энэ ардчилсан..., Монгол оронд байгуулсан одоо ардчилсан хувьсгал 90 оны энэ ардчилал бол одоо зохион дэмжүүлж энэний ул үндэс, үндэс суурийг нь бол үндэстэй бодитойгоор нь одоо судлаж, элчилж, дэлхий нийтэд ард түмэнд шинэжлэх ухааны үүднээс одоо судлан ил болгож одоо тавьж байгаа.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд одоо хэлмэгдэгсдийн холбоо Монгол оронд одоо энэ түүхэнд байсан хэлмэгдэгсдийн ул явдлыг одоо судлах тийм одоо албан ёсны төрийн байгууллага одоо байгуулагдсан, эрдэм шинжилгээний байгууллага. Энд бол асар их одоо ном хэвлэлүүдийг одоо хэвлүүлсэн. Судалгаа шинжилгээний ажил одоо энүүгээр хийгдэж байгаа. Материал юм бол хангалттай байгаа.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тийн. Ийм юм.

Баасанхүү -

тэхээр таныг одоо энэ тухайн үед хэрэглэж байгаа улс төрийн бодлого чиг баримтлалыг өөрчилмөөр юм байна гэсэн бодол хэзээнээс эхэлж төрж байсан бэ?

Лоохууз -

ер нь би одоо Монгол ардын хувьсгалт намын төв хороонд 10 гаран жил биеэр ажилласан. Тэгж ажиллаж байхдаа одоо ер нь одоо удирдагчийн хувьд бол одоо 40-өөд оноос 50-аад оны эх хүртэл Монгол орныг бол Чойбалсан дангаар удирдаж байсан юм.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

Чойбалсан. Аан Чойбалсангаас хойш бол Цэдэнбал ер нь нам төрийн бүх удирдлагыг гүйцэтгэх болсон. Тэгээд энэ хоёрыг харьцуулан үзэхэд бол надад одоо тийм боломж олдсон. Чойбалсангийн үед бол Чойбалсан бол нам төрийг одоо удирдахдаа дээр үеийн одоо эзэн Чингис хааны төрийг удирдаж байсан тэр арга барилаас бол одоо сэдэв авсан.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

тиймэрхүү маягийн шударга. Тэр зусар бялдууч, нутаг ус баримтлах, одоо кадр хүчин байна. Нам улсын кадр хүчнийг сонгохдоо бол тэр хүний одоо ажлын үр дүн, бага ажил дээр гаргасан ажлын үр дүнг дунд ажил дээр тулгуур болгож хүнийг дэвшүүлнэ. Аан дунд ажлын хүний сайн ажилласан тэр үзүүлэлтийг бол тулгуур болгож дээд тушаалд одоо хүнийг томилдог.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэхдээ хүнийг бол аймаг, нутаг орон, танил талыг бол харгалздаггүй.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

Чойбалсан бол тэр одоо шударга юмыг, дамаа одоо бялдууч долигонуур, худлаа үнэн хэлдэг тэгээд одоо тэр сургууль соёлд одоо сурсан ажлын практик дадлаггүй ийм хүмсүүдэд бол итгэдэггүй.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

зөвхөн бүтээл...,

Баасанхүү -

чадварыг нь?

Лоохууз -

тийн. Батмөнх..., бодитой одоо ажлын бүтээлийг нь үнэлж тэр хүнийг үнэлэх тийм зарчмыг баримталж байсан. Аан тэгээд тэр зусар бялдууч хүнийг бол одоо ерөөсөө..., их итгэдэггүй.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ийм бодлого явуулж байсан. Энэнд болуул ард түмэн их дуртай.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд Чойбалсанд бол Монголын ард түмэн тэр Чойбалсан лам нарыг одоо компаничлан устгах ажлыг удирдаж байсан ч гэсэн Чойбалсанд бол Монголын ард түмэн хайртай.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

итгэл үзүүлсэн тийм байдалтай байсан. Чойбалсанг үхэхэд бол Монголын бүх ард түмэн нулимсаа гаргасан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

за тийм. Энэ бол манай нам улсын одоо зөв ажил ч хийж байсан юм уу.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

тэгээд Чойбалсанг үхсэнээс хойш Цэдэнбал бол энэ одоо удирдах ажлын гол нь бол одоо тэр удирдах хүнийг сонгох арга байгаагүй. Энэ дээр бол Чойбалсангийн тэр баримтлаж байсан аргыг үндсээр нь өөрчилж, өөрөө бол зөвхөн одоо нутаг ус..., тэр өөрөө бол Увс аймгийн Дөрвөд хүн.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

тэгээд Увсын Дөрвөдүүдийг одоо нам төрийн бүх удирдах систем рүү ямар ч шалгуургүйгээр зөвхөн Дөрвөдөөр нь шалгуурлаж одоо ажил төрөлд тавих болсон.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

тэгээд одоо ажлыг хүнийг бол бүтээлээр нь үнэлнэ. Оюун ухаан сайтай мэдлэг боловсрол сайтай ажил, хүн удирдах чадвар сайтай хүнийг түр ашиглаад тэгээд одоо буруутгаж , ямар нэгэн юмаар одоо далим хийж буруутгаж ажлаас нь бууруулах, ажлаас нь халах ийм юмыг одоо Чойбалсан..., юу Цэдэнбал бол өөрийнхөө ажлын явцад одоо хэрэглэж байсан. Энэ нь бол Цэдэнбалын энэ..., тэгээд Монгол Ардын Хувьсгалт нам бол ямар ч тийм өөрийн шүүмжлэлгүй. Дутагдал гэм хийсэн этгээдийг одоо зэмлэх зэмлэгээ байхгүй. Зөнгөөр нь тавьсан учраас газар аваад, нам төрийн бүх аппаратыг эзлээд.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд Монгол Ардын Хувьсгалт нам бол тэр удирдах дайчин чадвараа алдаад, тэгээд сүүлдээ бол одоо булхай гаргасан, дутагдал гаргасан, улсын мөнгө идсэн ийм этгээдүүдийг бол одоо хамгаалах тийм улс төрийн хүчин болж хувираад.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

ингээд Хувьсгалт нам бол одоо ард түмний итгэлийг даахаа байгаад. Одоо энэ сонгуульд одоо унаж байгаа нь одоо өөрсдийн хийсэн..., Цэдэнбалын хийсэн үйл л дээ. Энэ бол намыг одоо устгаж байна.

Баасанхүү -

аан тэр үеэс л одоо иймэрхүү байдал бүрэлдээд ирсэн юм байна тээ?

Лоохууз -

тэр үеэс л тийн тэгсэн. Тэр үеэс л, энэ чинь нэг хоёр өдрийн хийж байгаа ажил биш, Цэдэнбалыг бүр л одоо..., 1952 онд Чойбалсан үхээд, Цэдэнбал бол бүх эрхийг яваандаа одоо нам төрийн бүх эрхийг гартаа авсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ганцаар ноёрхох болсон. Тэгээд удирдах ажлын арга нь бол тийм одоо булхай арга хэрэглэсэн.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

энэ бүгд даамжирч явсаар байгаад 40 жил одоо ингэж байлаа. Тэгээд эцсийн эцэст одоо Хувьсгалт намыг одоо чадалгүй болгож унаж байгаа юм даа. 40 жилийн хувьд...,

Баасанхүү -

тэгээд Чойбалсан гуайг нас барахад, тэхэд Чойбалсан чинь улс орны удирдагч байсан. Тэхээр яг залгамжлаад Цэдэнбал гуай гарч ирж байгаа ш дээ.

Лоохууз -

тийн.

Баасанхүү -

тэр үед Цэдэнбал гуайгаас өөр Чойбалсанг залгамжлах хүн байгаагүй юу? Эсвэл Цэдэнбалыг цаанаас нь Оросууд бэлдчихсэн байсан уу?

Лоохууз -

Цэдэнбалыг өөд нь гаргах ажлыг бол ерөөсөө шууд Орос..., Орос одоо эхнээс нь. Цэдэнбалыг тавих ажлыг бол Орос болуул зохион байгуулж, өөрийнхөө бодлогот нийцүүлж тавьсан юм.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэр гэр бүлийн асуудлыг шийдэхийг ч хүртэл Орос шийдсэн. Бүгд Оросын зохион байгуулалт. Өөртөө ашигтай байлгах л одоо арга замаар л хийсэн хүн л дээ.

Баасанхүү -

хөдөлгөөнгүй тээ?

Лоохууз -

тийн.

Баасанхүү -

за тэр тухайн үед одоо ялангуяа 50-аад оны эхэн үе Чойбалсан гуайн дараа Цэдэнбал гуайг томилж байгаа гэх мэтчилэн ийм улс төрийн одоо бодлого үйл ажиллагаанд Оросын талаас нөлөөлж байгаа нь..., одоо та бол жишээ нь бас л нэг улс төрийн ажилтан ш дээ тээ?

Лоохууз -

ммхм

Баасанхүү -

танд жишээ нь хэр мэдрэгддэг байв? Эсвэл нөгөө нэг шууд ил тод хэнд ч гэсэн ойлгомжтой байсан уу? Жоохон далдлах гэж нуух гэж оролддог тийм тал байсан уу? Ямар байсан бэ?

Лоохууз -

ер нь Монгол орон 1921 онд Хятадын гоминданы мэдлээс салгах, тэгээд биеэ даасан одоо..., өөрийн үндэсний хувьсгал байгуулахад эхнээс нь авхуулаад л ерөөсөө Зөвлөлт улс бол тусалсан. Шууд Зөвлөлтийн одоо удирдлагаар Монголын одоо хувьсгалчид энэ хувьсгалыг бол хийсэн.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд хийсэн эхний алхмаас авхуулаад одоо Зөвлөлтийн хүмсүүдийн одоо туслалцааг Монголын талаас ч одоо хүсэж авч байсан. Оросууд бол дуртай өөрийнхөө эрхшээлд Монголыг оруулж авахын тулд бол бүх талаар, эдийн засаг, улс төр, нийгмийн бүх асуудлын талаар бол Орос бол шууд өөрийнхөө удирдлагын доор бол Монголын хувьсгалыг бол удирдаж явуулсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

за тэгээд дамаа хувьсгалын эхний жилүүд 20-оод оны үед бол коминтерний нөлөө гэж, одоо коминтерн гэж одоо дэлхийн коммунизмийг удирдах тийм байгууллага байлаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэрүүнийг ашиглаж тэрний тусламж дэмжлэгтэй нэрийдлээр Орос улс бол Монгол оронд одоо тийм шууд удирдлагыг явуулсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд одоо Сүхбаатараас авхуулаад одоо хувьсгалын эхний удирдагчид хүмсүүдийг бол хэлмэгдүүлж одоо Богд хаан, Монголын одоо 21 оны хувьсгалын удирдагч нар, 11 оны хувьсгалын удирдагч олон хүнийг бол одоо..., Бодоо, Данзан гээд ийм хувьсгалын анхны удирдагчдыг бол алсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

энэ бол илэрхий Оросын талаас бол удирдаж явуулсан. Тэр бол эрээ цээр байхгүй ер нь одоо Монголын талын. Тэгээд Монгол 24 онд одоо үндсэн анхныхаа үндсэн хуулийг баталсан. Тэгээд хөрөнгөтний биш одоо капитализмийн замаар биш тэр хөрөнгөтний биш замаар замаар хөгжинө гэдэг, өөрөөр хэлвэл социализмын замаар хөгжинө гэдэг хөгжлийн чиг баримжааг бол тогтоогоод. Тэгээд Монгол оронд одоо коммунчлах, ард түмний хөрөнгийг хураах, бүх эдийн засгийг нийгмийн болгох ийм коммуны бодлогыг хүртэл одоо явуулсан шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд энэ нь одоо бүтэхгүй болохоор зэрэг тэрнийг одоо баруун зүүний бодлого гэж одоо Монголчуудыг бас буруутгах ийм замаар тэрнийгээ засах залах ийм ажил хийж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд сүүлд нь одоо Монголын нэг..., японы одоо тагнуулууд гэдэг ийм улс төрийн тийм хардлага сэрдлэгэнд оруулж. Хэрэг дээрээ Оросын зүүн талын хилийг эзэлж авах тийм бодлого бол болуул Японд байсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд энийгээ хамгаалахын тулд бол Монголын хил дээр дайн явуулж, Японыг цохиод, өөрийнхөө хил дээр бол дайн дажингүйгээр өнгөрөөх ийм бодлого явуулсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд одоо Оросын цэргийг бол Монголд оруулж, Монголд бол Японтой байлдах байлдаан..., энэ Орос Японы..., Орос Монголын Халхын голын дайн бол хэрэг дээрээ бол Оросын хилийг Монголын нутаг дээр хамгаалж байлдсан байлдаан юм шүү дээ. Ингээд одоо ерөөсөө бүх юмыг бол Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн бодлогыг бол..., Орос өөрийнхөө хил хязгаарыг айван тайван байлгах, дорно зүгт бол одоо чөлөөтэй түүхий эд, үйлдвэрийг одоо, нөөц баялаг, мах, арьс шир энэ бүгдийг газрын баялагийг бол Монголын зах зээл дээрээс хямд үнээр өөртөө нийлүүлж байх ийм эдийн засгийн бодлогын үүднээс л одоо Монголд тийм Бодлогыг бол явуулсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

энэ бол үндсэндээ 60, 70 жилийн турш одоо явагдсан ийм юм л даа. Тэгээд энэ бол ерөөсөө илэрхий. Одоо эхлээд ерөөсөө 30, 40 он, 1930-аад оноос эхлээд Монгол одоо удирдах хүнгүй болоод ирэхээр зэрэг бүх 40-өөд онд бол Монгол улсын бүх яам тамгын газар бол дан Орос сургагчтай байлаа ш дээ.

Баасанхүү -

за

Лоохууз -

төв хороо засгийн газраас авхуулаад дандаа Орос сургагчийн заавраар одоо Монголчууд ажилладаг байсан. Энэ бол ямар ч нууц, хаах юм бол байгаагүй.

Баасанхүү -

аанхан. Илэрхий?

Лоохууз -

тийн илэрхий. Тэгээд 50-аад оноос одоо Монгол улсын одоо улсын их сургууль, намын сургууль, эпийн засгийн дээд сургууль гээд дээд сургууль байгуулагдаад, үндэсний сэхээтэн бий болоод ирсэн ийм үед одоо 50, 60-аад оноос бол одоо Орос сургагч нар бол цөөрсөн юм байна.

Баасанхүү -

ммхм. Боловсон хүчинтэй болоод ирэхээр үү?

Лоохууз -

тийн. Тэхдээ нөлөө нь болуул одоо хэвээрээ.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

Цэдэнбал бол Оросын талыг бол одоо хатуу баримтлагч. Цэдэнбалаар дамжуулж одоо Орос бол өөрийнхөө тэр эзэмдэх бодлогыг бол Монголд одоо ний нуугүй илэрхий явуулж байсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэр бол нууж хаах юм бол байгаагүй.

Баасанхүү -

тэр та болуул тодорхой хэмжээгээр нөгөө нэг улс төрийн салбарт ажиллаж байсан хүн болохоор энэ талаар бас мэднэ тээ?

Лоохууз -

тийн. Би болуул бүүр 40-өөд оноос авхуулаад өөрийн улс төрийн ухамсар өөрт суух тэр хэмжээгээр энэ харь орны одоо бодлого, өөрийн үндэсний бодлого энэ хоёр болуул их зөрчилтэй байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэр зөрчилтэй болуул миний амьдралд бол одоо илэрхий болж байсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд энүүнийгээ би одоо тэр өөрийнхөө улс үндэстний бодлоо, эх оронч үзэл санаа энэ маань бол одоо дийлж, энүүнтэй одоо тийм илэрхий тэмцэл эс явууллаа ч гэсэн ер нь Цэдэнбалын ажлын арга барил болуул улс эх орны эрх ашиг, манай нам төрийн одоо цаашдаа явах бодлоготой бол нийцэхгүй гэдгийг бол одоо би ойлгож байсан. Тийм учраас энүүнийг ойлгуулах, засаж залах ийм зорилгын үүднээс бол шүүмжлэлийн замаар одоо хэлж ярьсан ийм байгаа юм.

Баасанхүү -

тэхээр жирийн ард түмэн болохоор хэр мэдээлэлтэй байсан бол? Энэ талаар.

Лоохууз -

өө тэр ямар юмны мэдээлэл байха вэ. Ард түмэн бол мэдээлэл байхгүй, тэр үед бол ямар ч мэдээлэл байхгүй.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд намын одоо шийдсэн шийдвэрийг л дагаж биелүүлж байсан. Ихээхэн одоо улс төрийн талаар хоцрогдсон, нийгмийн талаар.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд энэнээс болж одоо Цэдэнбалыг бол тахин шүтэх ийм замаар л одоо явж байсан. Тэгээд тэр ноцтой суртлыг бол олж харж чадаагүй. Тийм ухамсаргүй байлаа л даа.

Баасанхүү -

мэдээлэл багатай байсан байх тээ?

Лоохууз -

тийн.

Баасанхүү -

тэр 37, 38 оны үед яг нөгөө хэлмэгдүүлэлтийн үеэр та чинь бас нэг 10-н хэдэн настай байсан ш дээ тээ?

Лоохууз -

өө тийн.

Баасанхүү -

тэр тухайн үеийн нийгмийн байдлыг та бас сонирхуулж ярихгүй юу?

Лоохууз -

тэр үед бол мэдээжийн хэрэг одоо бага сургуульд 1935 онд бага сургуульд 14 настай бид одоо бага сургуульд орж суралцлаа даа.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд байж байхад чинь одоо 38, 9 онд Гиндэн, Дэмэд нарын хэрэг гээд одоо батлан хамгаалах яамны сайд маршал Дэмэд гэж хүнийг 39 онд Оросын төмөр замаар Буриадын нутагт хоолонд одоо хор өгч алсан шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд нас барлаа гэж гашуудуулж байлаа бид нарыг. Хэд хоногийн дараагаар эсэргүү боллоо гэж хэвлэгдсэн сонин энэ тэр шатаалгаж байлаа. Тэгээд одоо Сүмбийн хэрэг гээд, одоо тэр үеийн төв хорооны дарга байсан Лувсаншарав, Элдэв-Очир гээд одоо дарга нар цөмөөрөө баригдаж одоо шоронд орж байсан намайг сургуульд байх үеэр.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд чухам дараа тийм эсэргүү байсан юм уу үгүй юм уу гэдгийг гайхаж л байснаас биш ялгах салгах тийм чадал ямар юм байх вэ.

Баасанхүү -

аанхан.

Лоохууз -

сэм тэгээд одоо гээд одоо олон хүнийг Оросод аваачиж одоо буудаж алсан, Амар ерөнхий сайд..., Гэндэн ерөнхий сайд. Тэр чинь одоо миний бага сургуульд байх үеийн юм байхгүй юу.

Баасанхүү -

тийн

Лоохууз -

тийн. Тэр одоо явагдаж байлаа ш дээ. Аан тэгээд одоо 28, 9 онд чинь олон лам нар хуврага ард түмний итгэл хүлээсэн номтой улсуудыг, лам нарыг газар сайгүй..., одоо би тэр баруун Алтайд байхад манай Алтайд манай аав ээжийн одоо таньдаг мэддэг хамаатан садан лам нарыг барьж аваачаад одоо буудаж байлаа ш дээ. Үй түмээр нь барьж байсан. Манай аав хүртэл одоо тайж угсааны хүн гэж баригдаж шоронд хоригдож байсан юм.

Баасанхүү -

өө за

Лоохууз -

тэхээр тэр чинь ямар тийм..., аюултай юм гэдэг сэтгэл төрнө л дөө,

Баасанхүү -

тийн

Лоохууз -

тийн тэгэлгүй яах вэ, ийм байсан. Тэгээд тэр бүгд болуул одоо тийм эсрэгээр одоо сэтгэлд тусч байлээ л дээ. За тэгээд одоо ингээд өөрийнхөө улс орныг удирдах ажилд бол нэг 10 гаранхан жил одоо ажилласан би.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

одоо сурч боловсрохын хувьд бол нэлээн харин сургуульд соёлд яваад, гадаад дотоодын юм үзээд тэгсэн. Тэгээд ажиллах бололцоо байсан боловч ажиллаж чадсангүй.

Баасанхүү -

ажиллуулсангүй,

Лоохууз -

тийн. Тийн насныхаа тал хувийг бол одоо дандаа тэр..., ажиллуулсангүй.

Баасанхүү -

мэдлэг боловсрол хамаг хүч инергиэ өөр зүйлд зарцуулаад?

Лоохууз -

тийн. Тэгээд өөрийнхөө инергийг өөрийгөө зөвхөн эхнэр хүүхдээ тэжээх ийм л ажилд одоо зориулсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд арай ч өлсгөөгүй тэр хэдийгээ. Одоо би 4 хүүхэдтэй л дээ манайх.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

манай эмгэн бид хоёр 56 онд Говь-Алтайд байхад одоо гэр бүл болсон. Одоо 70 гарсан эмгэн байгаа. 2 хүү, 2 охинтой. Тэгээд 2 хүү, 4 хүүхдийн хүүхдүүд одоо 10 гаран улсууд байна. Ийм л юм даа.

Баасанхүү -

та тэр нөгөө яг өөрийнхөө нөгөө тэр шинэчлэх ч юм уу тээ, гэдэг юм уу даа. Тэр үзэл санаагаа яг тайлбарлаадахгүй юу? Яг ийм ийм байсан, тэгээд надад болуул ийм ийм болговол илүү зүгээр санагддаг, ингэвэл илүү Монголд хэрэгтэй байсан гэсэн тэр яг тийм...?

Лоохууз -

манайд ерөөсөө хамгийн гол юм нь л ерөөсөө шударга байх.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

шударга төрд бол нийгэм төр засгийн бодлого бол ерөөсөө олон түмний эрх ашиг, эх орныхоо одоо тусгаар тогтнолын эрх ашиг энүүнтэй нийцсэн тийм бодлого явуулахдаа шударгаар.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

шударга байж байж л энийг илэрхийлнэ. Тэгэхгүй шударга биш байтлаа хэд гуравхан, нэг аймгийн юм уу, нэг хүний эрх ашгийг хамгаалсан, нэг хүнийг баяжуулахын төлөө ажиллаад бүтэхгүй биз дээ.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэхээр бүх л 2 сая ч байна уу, 3 сая ч байна уу хүний эрх ашигт нийцсэн тийм шударга бодлого явуулж байж л энийг илэрхийлэх ёстой.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

гэтэл болуул ийм бодлогыг бол явуулж чадаагүй. Ялангуяа Цэдэнбалын одоо захиргаадалтын үед.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

Цэдэнбал бол нэг талыг барьсан, ганцхан одоо тэр нутаг усныхаа ард түмнийхээ эрх ашгийг илүүд үзэж, Халх Монголын дийланх олонхын эрх ашгийг бол хэлмэгдүүлж байсан. Юм мэддэг шударга чадвартай хүнийг одоо дэмждэггүй.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

чадваргүй одоо бялдууч ажил унагасан ийм хүний бол эвээн тэтгэж дэмжиж байсан. Энэ бол яах аргагүй шударга биш. Энэнийг л одоо бид эсэргүүцэж байсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

эсэргүүцхээс ч өөр арга байхгүй. Тэгэхгүйгээр одоо болохгүй. Ийм л юм л даа. Ард түмний тэмцэл хүсэл эрмэлзлээр тогтсон. Энэ ардчилсан ёс, ардчилсан нийгэм энэ бол одоо ард түмнийг өсөх, эх орны одоо тусгаар тогтнолын эрх ашиг, өнөөгийн дэлхий дахины хөгжлийн одоо чиг хандлага энүүнтэй одоо бүрэн нийцэж байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Лоохууз -

тийм учраас манай нийгмийг их хурдан одоо урагш нь хөгжүүлж байна. Ард түмний амьдралыг дээш одоо өөд татаж байна.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

хүнд одоо эрх чөлөө гэж гайхалтай үнэтэй цэнэтэй юмыг одоо эдлүүлж байна.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд одоо Монголын ард түмэн болуул их баяртай баясгалантай. Ялангуяа энэ Хувьсгалт намын нөлөөгөөр манайд бол ардчилал хийсэн. 20 жил одоо их саадгүй..., дамаа одоо энэ Хувьсгалт намынхан Цэндэнбалын одоо үзэл санаа арга барил манай Хувьсгалт намд бүүр шингэчихсэн.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэр их нөлөөлж ардчилалд бол их саад болсон.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

за энэ одоо энэ ерөнхийлөгчийн сонгуулиар ардчилсан ерөнхийлөгч согосон явдал бол манай ард түмний одоо ялалт, гавъяа. Ард түмэн одоо энэ 20 жилд их юм ойлгосон. Бас улс төр нийгмийн байдлыг бол дүгнэж цэгнэх чадвартай болж байгаа. Энэ бол одоо их гайхалтай гэж боддог. Энэний үндсэн дээр бол Монголын ард түмэн хурдан хөгжиж, улс төрийн талаар одоо хөгжиж, эдийн азсгийн талаар одоо баялаг чинээлэг болж болох тийм бололцоо бол байна.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

зах зээлд л орохгүйгээр ардчилалыг хөгжүүлэхгүйгээр бол улс орон хөгжихгүй. Нэг хүний захиргаанд бол хүн төрөлхтөн одоо энэ засаг захиргаа зохион байгуулалтанд ороод 2000 гаран жил болсон.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд дандаа нэг хүний ноёрхолд, феодал угсаа залгамжилсан ноёд ийм юмаар явсан. Энэ одоо үеэ өнгөрөөгөөд аль 18, 19-р зууны үеэс одоо энэ парламент ёс Европд одоо бий болсон. Одоо дэлхий даяар бий болж. Энэнд орохгүйгээр бол одоо болохгүй нь бол дамжиггүй. Их хоцрогдлоо, их хоцрогдол одоо энийг чангааж байдаг гэж. Би одоо Монголд бол тэр нэг хүний ноёрхлыг хэрхэвч дахиж одоо бий болгож болохгүй.

Баасанхүү -

та ингээд яг эхлээд ингээд сургуульд сураад, ер нь ингээд ухаан орохоос чинь эхлээд л нөгөө нэг хувьсгалт үзэл санааг марксист, үзэл санааг ингээд нийгэмд тулгаад эхэлж байгаа ш дээ тээ?

Лоохууз -

тийн

Баасанхүү -

тэхээр танд итгэл үнэмшил хэзээ төрөөд, тэгээд энэ итгэл үнэмшил чинь хэдийд ямар учраас өөрчлөлтүүд орж яаж явав, энэ өөрчлөлтүүд яаж явагдаж байсан бэ?

Лоохууз -

энэ чинь одоо аяндаа социализм гээч юм хүн төрөлхтний хөгжлийн ирээдүй нь бол коммунизм. Энэ бол дотроо хоёр шаттай социализм, коммунизм гэж. Тэгээд намайг..., анхны шат социализм нь явагдаж байсан. Оросд коммунист шатандаа одоо шилжсэн. Хүн болоод үйлдвэр хөгжөөд чадлынхаа хэрээр ухамсрын үүднээс хүн болгон чадлын хэрээр ажиллана.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэх тийм болно гэсэн ийм Марксын сургааль шүү дээ.

Баасанхүү -

тийн.

Лоохууз -

тэрүүнд одоо нэгэнт заалгаж сурсан юм хойно тийм болно гэж би одоо итгэж явсан л даа.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд тэрнийгээ одоо сурталчилж явлаа. Тэгээд сүүлд одоо амьдрал дээр очихлээр зэрэг бол тэр одоо ер нь бүтэхэд их хүнд. Хүний хэрэгцээ гэдэг бол гайхалтай. Тэр бүгдийг одоо бүүр улс орны баялгийг ч гэсэн гартаа ганцаараа барьж байх тийм хүсэл ч хүртэл хувь хүнд байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

бүх тэр хүний, хувь хүний шуналыг одоо ямар ч бүртгэлгүйгээр ямар ч хэмжээ хязгааргүйгээр хангаж байдаг тийм эдийн засгийн хөгжлийг бий болгоно гэдэг бол хэрэг дээрээ бүтэшгүй зүйл шиг санагдах болсон.

Баасанхүү -

ммхм хэдий үеэс?

Лоохууз -

энэ бол тэр, би одоо удирдах ажил тэр сангийн аж ахуй удирдах газрын дарга гээд одоо ажил хийж байлаа л даа.

Баасанхүү -

тийн.

Лоохууз -

тэхэд бол эргэлзээ төрж эхэлсэн надад. Хувь хүнд болуул тийм нийгмийн хөгжлийн төлөө тэр санаачлагыг бий болгоно гэдэг бол амаргүй.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд их бэрх зүйл юм санагддаг юм нэгд. Хоёрдугаарт хувь хүний тэр чөлөөтэй хэрэглэж байх хэрэгцээ хангана гэдэг бол бас их хэцүү.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд удирдах ажил хийжбайх үед. Тэгээд нэг талаас тэр, нөгөө талаас одоо Орос, тэгээд Оросын нөлөөнд байгаа 10 гаран одоо социалист орнууд байлаа. Капитализмд байж байгаад, энэ капитализмд орсон энэ улсуудын эдийн засгийн хөгжил бол хичнээн төлөвлөгөөтэй сайн одоо явууллаа гэхэд бол хөрөнгөтөн орнуудыг бол гүйцэхгүй байсан, хийж байгаа юмны чанар, тэрний одоо хэмжээ энэ байдал. Яагаад одоо ийм муу хэлээд байгаа муу одоо нийгэм ийм сайн явдаг, манай одоо сайн хэлдэг сайн нийгэм маань одоо ингээд хүрэлцэх хэмжээнд хүрдэггүй юм гэдэг эргэлзээ бас төрж эхэлсэн.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

энэний үндсэн дээр л одоо явж явж ер нь сүүлдээ ерөөсөө..., тэгээд Орос өөрөө эдийн засгийн талаар унаад эхэлсэн.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингэхээр зэрэг чинь одоо ер нь энэ коммунизм бол ер нь урьд хүн төрөлхтний түүхэнд бол байгаагүй тийм нийгмийн зохион байгуулалт шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

энэ туршилтын журмаар явж.

Баасанхүү -

тийн.

Лоохууз -

тийн. Тэхээр бол шүүмжлэл даахгүй ийм байдалд одоо орж эхэлсэн. Энийг бол тэгээд би одоо хожуу хойно 70-аад оны үед, өөрөөр хэлвэл 60 гарсан хойноо л сая тэрнийг одоо гүйцэд ер нь бүтэхгүй юм байна гэдэг тийм...,

Баасанхүү -

үнэмшээд.

Лоохууз -

тийн үнэмшилд бол орсон.

Баасанхүү -

тэр үед та бол яахав ингээд нөгөө удирдах ажил талаасаа ч юм уу тээ хийж байгаа ажлынхаа үүднээс энийг ингээд анзаарсан байна амьдралаас тээ?

Лоохууз -

тийн

Баасанхүү -

ард түмэн ер нь ямар байсан бэ? Тэр чигтээ...?

Лоохууз -

тийн ард түмэн болуул өөрийнхөө малыг одоо нийгэмчлүүлж байсан. өөрөөр хэрэг дээрээ одоо ерөөсөө манай нутагт бол энэ: мал нийгэмчлэх барихад нэг хуулиар бол тэр малыг одоо..., тэр малын түүхий эд бүтээгдэхүүнийг улсад нийлүүлж байхаар ийм болчихсон шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд тэрнээсээ одоо биелүүлж чадаагүй улсууд шорон моронд одоо ордог. Тэгээд тэрнээсээ салгаж өгч байгаа маягтайгаар бас их малаа нийгэмчлах дуртай байсан юм. Энэ чинь ойрхон байна ш дээ. Хэрэг дээрээ өөрийн юмыг улсад өгсөнгүй гэж өөрийг нь шоронд хийж байгаа шинж шүү дээ. Тэрнийгээ тэр зөвхөн тэр шоронгийхоо аюулыг л бодохоос биш цааш нь бодохгүй ш дээ.

Баасанхүү -

аанхан.

Лоохууз -

тийн. Тэгээд хүн хүч, мал нь их хүн хүч цөөхөн. Цэрэгт явна, эрэгтэйчүүд нь цэрэгт явна, сургуульд явна. Тэгээд одоо хоёр хөгшин тэр их мал, тэр олон улсад нийлүүлэх ноос үс, олом жирмийг гүйцэтгэх.

Баасанхүү -

аанхан

Лоохууз -

тэгээд тэрний чинь л салгаж авч байгаа байхгүй юу, удаан жилийн тэмцэл байхгүй юу. Тэгээд ард түмнийг ингээд аргагүй байдалд тулгаж байгаад тэгээд малыг нь үндсээр нь одоо...,

Баасанхүү -

нөхцөл байдлыг нь бүрдүүлж байгаа тээ?

Лоохууз -

тийн бүрдүүлж байгаад тэгж авсан, тийм юм байгаа юм.

Баасанхүү -

тэхээр 20-р зуунд монголчууд одоо хэдийгээр ингээд их гүрний дарамтанд ч гэмээр юм уу даа тээ? Үзэл суртлын нөлөөн доор ингээд дарамт шахалтанд одоо ингээд болохлээр бас тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан байна тээ? Энэнээс өөрөөр 21 оны үед ч юм уу тээ Оросын тэр нөлөөнөөс ангижрах боломж байсан болов уу? Таны одоо тэр ажиллаж байсан үед ч гэсэн Оросын нөлөөнөөс ангид байх тийм үйл ажиллагаа явуулах боломж байсан болов уу? Ер нь та юу гэж боддог вэ?

Лоохууз -

ммхм тэхээр нийгмийн болж өнгөрсөн хөгжлийн түүхийг бид нар одоо одоогийн хүний санаагаар зохицуулж өөрчилж бол болохгүй.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

түүхийн явсан нэгэнт л болох ёстой байгаад болсон байхгүй юу.

Баасанхүү -

за

Лоохууз -

тэхээр 21 оны Монгол оронд одоо ер нь үндэсээ Хятадаас тусгаарлах тэр бодлого бол Монголын ард түмэнд эдийн засаг ард түмний хүсэл эрмэлзэлд бол байсан.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

энүүнийг бол Орос тухайн үед бол тусгаж аваад Хятадаас салгаж өөрийн мэдэлд оруулж авах ийм бодлогыг явуулсан. Энэ бол Оросыг ч буруушаах арга байхгүй, тэр үеийн нийгмийн олон улсын одоо харьцаа энэнээс л үүдэж гарсан гарцаагүй гарах зам л одоо байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тийм учраас Монголын одоо Хятадаас гарч Оросыг түших, тэгээд тэр үед нь одоо Оросын коминтернийн хувьсгал одоо Оросд Октябрийн хувьсгал ялсан. Энэ нөлөөнүүд бол Монголыг одоо Хятадаас салгах Оросын нөлөөнд орох ийм бололцоог бол хангаж өгсөн.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

гарцаагүй болсон үйл явдал. Тийм учраас энийг бол тухайн үедээ дэвшилтэй Монголын ард түмэн, Оросын ард түмэн ч одоо дэвшилтэй тийм улс төрийн үйл явдал. Тэхээр энийг буруутгах арга бол байхгүй.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

энэ замаар одоо явсан, өнгөрсөн. Тэхдээ энэ бол Монголд одоо хохиролтой ч гэсэн Монголд бол ашигтай.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ашигтай нь юу гэхээр бид одоо Азийн одоо тэр хоцрогсон улсын нөлөөнөөс Европ талыг одоо барьсан. Европын соёл иргэншилтэй ойртох танилцах ийм бололцоог бол олж авсан. Эргээд одоо бид ашигтай талууд бол манай юунд одоо олон бий.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

одоо шарын шашнаас одоо бид устгаж буудаж лам нараас үхсэн ч гэсэн нэг хэсэг завсарлаад авсан. Ийм ийм заавал сөрөг талууд бол байна л даа.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

ингээд энэ Оростой одоо нөхөрлөсөн нөхөрлөл бол нэг талаар эмгэнэлтэй ч гэсэн нөгөө талаар бол дэвшилтэй. Бид одоо энэ том гүрнүүдийн энэ харьцаа, энэд одоо боол эзний ёсоор явж байсан явц дундаа дэлхийн одоо энэ хоёр их дайны нөлөө, дэлхийн одоо улс төрийн одоо өөрчлөлт энэ бүгдийн тусгалыг авч одоо тусгаар тогтнолоо хамгаалж чадсан. Аан соёл иргэншлээ бас Европд ойртуулж нэлээн одоо дэвшүүлж өгсөн.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

аан зохих дүгнэлт хийх бололцоо бид олсон. Ингээд одоо 90-ээд оны энэ ардчилалын хувьсгалыг бид Монгол оронд өөрөө одоо бие дааж явуулсан. Энэ хүртэл үндэсний одоо дэвшлийн үр дүн бас.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

аан соёл гэгээрч чадаагүй болуул бид одоо тэр тухайн үед дүгнэлт хийж чадахгүй шүү дээ.

Баасанхүү -

тийн.

Лоохууз -

тийн. Тийм учраас энийг бол эерэг талаар нь үзэхэд заавал ашигтай тал бол бидэнд байна.

Баасанхүү -

ммхм

Лоохууз -

тэгээд бид одоо энийгээ сайн дүгнэлт хийж зөв одоо ашиглаж чадах юм бол хурдан хөгжих үндэс энэ зөрчлөөс...,

Баасанхүү -

тийм байна.

Лоохууз -

тийн алдсаныгаа дүгнэлт хийхээр нөхөх бололцоо нь бол их хурдан...,

Баасанхүү -

арга зам нь гарсан.

Лоохууз -

арга зам нь болдог ийм.

Баасанхүү -

за, за баярлалаа танд.

Лоохууз -

баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.