Loohuuz
![](../assets/images/interviewees/990270.jpg)
Basic information
Interviewee ID: 990270
Name: Loohuuz
Parent's name: Tsogt-Ochir
Ovog: Höh dan
Sex: m
Year of Birth: 1923
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Chandmani sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
authority
repressions
work
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Лоохууз -
Сайн. Сайн байна уу?
Баасанхүү -
за бидэнд Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо гэж ямар байгууллага байдаг юм? Аан улс төрийн товчоо бас хоёр өөр өөр байгууллага тээ?
Лоохууз -
тийн.
Баасанхүү -
энэ хоёр байгууллагын талаар ярьж өгөхгүй юу?
Лоохууз -
за. Монгол Ардын Хувьсгалт нам гэж нэртэй..., уг чанартаа бол одоо энэ Орос улсад байсан Оросын коммунист нам гэж, коммунист намын өвөрмөц одоо хэлбэр нар юм л даа.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
аан манайдаа бол Монгол Ардын Хувьсгалт нам гэж байсан. 1921 оноос өмнө манай Монгол оронд бол одоо хувьсгалт хөдөлгөөн өрнөж. Тэгээд энэ социализмын нөлөө Оросын ялсан 17 оны хувьсгалын нөлөө Монголд бол нууцаар хэрэгжиж, үндэс угсаагаа чөлөөлөх, тусгаар тогтнох, Хятадын колончлолоос салах явдалд бол энэ түлхэц болсон. Ард түмний хөдөлгөөн хувьсгалт хөдөлгөөнийг илэрхийлсэн тийм намын чанартай улс төрийн байгууллага нууцаар байгуулагдаж ирсэн. Тэгээд сүүлдээ 24 онд коминтерний төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирж. Манай Монгол Ардын Хувьсгалт намыг бол хэрэг дээрээ нэр нь Монгол Ардын Хувьсгалт нам боловч үйл ажиллагаа нь коммунист тийм санаа бүхий улс төрийн байгууллага болж ирсэн.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
аан сүүлд, сүүлдээ энэ нам маань бол засаг төрийн үйл ажиллагааг хамтран гүйцэтгэдэг. Улс төрийн дан ганцаар ноёрхсон тийм хүчирхийллийн байгууллага болж хувирсан юм аа. Тэгээд энэ намын одоо нэр нь бол Монгол Ардын Хувьсгалт нам, аан зохион байгуулалтын аппарат нь бол, дээд эрхийг нь барих байгууллага нь бол намын их хурал.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
одоо 2 жил юм уу 3 жил, тэгээд 4 жилийг сүүлдээ бол жаахан удааширсан юм.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
хугацаатайгаар жилд нэг удаа хуралддаг. Энэ намын их хурлаасаа бол намын хурлын чөлөө цагт удирдах үүргийг гүйцэтгэх тийм удирдалагын аппарат гэдгийг байгуулж байсан. Тэр байгууллага нь бол намын төв хорооны бүгд хурал гэж жил тутам хуралддаг. Намын их хурдын дараа эрх барих байгууллага нь бол намын төв хорооны бүгд хурал. Энэ бүгд хурлаас бол намын төв хороо гэж сонгодог. Тэр төв хороо гэдэг нь бол намын төв хорооны одоо гишүүд 60, 70 юумуу тэр орчим одоо тоотой. Хэдэн хүнээр байгуулах вэ гэдэг тоог тогтооно их хурлаас. Тэгээд тэрнийг бол сонгож бүгд хурал гэдгийг сонгодог. Энэ бүгд хурал нь жилд нэг удаа хуралдаад. Тэгээд тэр бүгд хурлаасаа бол хурлын чөлөө цагт байнга эрх барих дээд байгууллага нь бол намын төв хорооны улс төрийн товчоо гэж.
Баасанхүү -
аан
Лоохууз -
имй байгууллага байдаг. Тэр байгууллагааа бол байнгын ажиллагаатай сонгогдсон ийм. Энэ улс төрийн товчоо л хуралдаж гол гол өдөр тутмын арга хэмжээнүүдийг бол төлөвлөдөг, арга хэмжээг. Аан улс төрийн товчооны шийдвэрийг өдөр тутам хэрэгжүүлж байдаг байгууллага нь бол намын төв хорооны аппарат.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэр нь төв хорооны нарийн бичгийн дарга нар. Аан ерөнхий нарийн бичгийн дарга нь бол ерөнхийд нь удирдна. Аан тэрний удирдлаган доор бол төв хорооны нарийн бичгийн дарга нар. Төв хорооны аппарат нь бол хэлтэс, тасагт бол хуваагдна.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
ингээд одоо өдөр тутмын ажлаа явуулдаг ийм зохион байгуулалттай байсан юм.
Баасанхүү -
тэр 1964 оны Монгол Ардын Хувьсгалт намын их хурал бол таны хувьд их чухал үйл явдал болсон нь их нөлөө үзүүлсэн таны амьдралд. Тэхээр энэ хурлын талаар та ярьж өгөхгүй юу?
Лоохууз -
за энэ 1964 онд Монгол Ардын Хувьсгалт намын 14-р их хурлаас сонгогдсон төв хорооны бүгд хурлын сүүлчийн хурал болсон юм энэ 64 оны 12 сард.
Баасанхүү -
аан цуварлаар ингээд өдөр бас ингээд..., цуварлаар хуралддаг байсан уу тээ?
Лоохууз -
тийн
Баасанхүү -
нэг өдөр биш юм байна тээ?
Лоохууз -
тийм ээ тийн. Тэр чинь нэг их хурлаас нэг бүгд хурал, анхны бүгд хурал 2, 3, 4 гээд жилд нэг удаа хийхдээ зэрэг 4 жил болоод намын их хурал хуралддаг. Тэгээд 4 хуралдах ёстой байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд 4-дөх хурал нь хуралдсан. Энэ хурлаар бол хэлэлцсэн, хэлэлцэгдсэн асуудал бол одоо дотоодын ажил явдлыг сайжруулахад бол энэ нам төрийн хяналт шалгалтын ажлыг сайжруулах тухай. Чангалж сайжруулах тухай тийм асуудал бол тавьж хэлцүүлсэн. Төв хорооны улс төрийн товчоо энэ асуудлыг бэлтгэж оруулдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
ингээд энийг л Цэдэнбал ийм илтгэл, төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Цэдэнбал тэр асуудлыг илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. За ингээд тэр үед бол Оросод Сталины дангаар ноёрхол, нэг хүнийг тахин шүтэх явдлын аюул коммунист намд..., Оросод бол тэр коммунист одоо яргалалыг явуулж их хэлмэгдэл ихээр явуулсан, энийг одоо шүүмжилсэн. Оросын коммунист намын их хуралд бол Хрущев одоо илтгэл тавьж Сталиныг одоо шүүмжилсэн тийм шүүмжлэл илтгэгдсэний дараа болсон ажил. Тэгээд манай намд бол одоо..., урьдхан бол нэг хүнийг тахин шүтэх асуудал, өөрөөр хэлвэл одоо Чойбалсан тэргүүтэй хүмсийг хэт их тахин шүтэж байсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
ийм хандлага гарсан. Тэгээд Чойбалсан нас барсаны дараагаар бол Цэдэнбалыг одоо бас оронд нь дэвшүүлж тахин шүтэх ийм байдал хандлага бол гарч ирсэн. Аан Чойбалсангийн дараа Цэдэнбалын удирдлагын үед бол манайд бол улс төрийн удирдлага бол нэлээн суларсан. Аан ард түмний намын гишүүдийн..., нам Цэдэнбалд итгэх итгэл бол сайн бэхжиж чадаагүй байсан цаг. Тэгээд улсын тодоодод сахилга бат муу, ажлын биелэлт төлөвлөгөө дутагдалтай, ард түмний амьдрал бол ийм байдалд одоо байсан хэрэг л дээ.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд энийг болуул сахилга батгүйдээ биш, хариуцлагагүйдээ биш уул нь хүмсийн идэвхи санаачлага одоо их дутагдалтай байсан. Энүүнийг бол одоо их хөндөж тавиагүй. Аан ганцхан одоо дээрээс одоо шаардах шаардлага...,
Баасанхүү -
үзэл суртал
Лоохууз -
тийн. Тавих хяналт шалгалтыг одоо их сайжруулах ийм чиглэлээр асуудал тавигдсан байгаа юм. За ингээд энэ үед бол Цэдэнбал бол намын 10-р хурлаас авхуулаад 4 их хурлыг дамжиж одоо төв хорооны 1-р нарийн бичгийн даргын албан тушаалтай явж ирлээ.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
аан тэгээд Чойбалсан нас барсан энэ үе, энэ хугацаанд бол тэр аппаратан дотор ажиллаж байсан мань мэтийн тэр хүмсүүд бол Цэдэнбалын ажлын алдаа дутагдлыг бол бид ажиглаж байсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд энүүнийг одоо энэ төв хорооны 4-р бүгд хурал дээр шүүмжилж олон түмэнд одоо хэлэх, өөрт нь одоо ийм шүүмжлэлтэйгээр хандаж дутагдлаа ойлгоход нь одоо..., ойлгоход тэгээд цаашдаа засахад нь тус болох ийм зорилготойгоор намд бол тэр шударга ёсыг бэхжүүлэх, намын ардчилал гэж одоо ардчилалыг одоо сайжруулах. Ингэснээрээ бол намд энэ одоо хариуцлага сахилга батыг одоо сайжруулах. Хариуцлага сахилга батыг сайжруулдаг одоо гол хэрэгсэл бол намын одоо тэр өөрийн аппаратаа бие бүрэлдэхүүнээ сайжруулж байдаг гол арга нь бол шүүмжлэл, өөрийн шүүмжлэл гэж.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
доороос гарах шүүмжлэлийг одоо их хүчтэй бүрдүүлж байх ёстой юм л даа. За тэгээд маршал Чойбалсангаас хойш бол шүүмжлэлийг үнэлэх үнэлгээ бол суларсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
шүүмжлэлд ерөнхийдөө жоохон дурамжхан болж эхэлсэн. Тэхээр зэрэг чинь намын ажлын дотоод сахилга бат сулраад...,
Баасанхүү -
болж байгаа болохгүй нь мэдэгдэхээ байсан тээ?
Лоохууз -
тийн. Юу болж байгаа юу болохгүй гэдэг нь мэдэхдэхгүй болно биз дээ. За ийм учраас энийг одоо сайжруулах..., тэгээд намд одоо ямар юм ойлгогдсон гэхээр Чойбалсангийн үед Монгол Ардын Хувьсгалт намд одоо хэрэглэж байсан ажлын арга барил, тэр нь бол одоо шударга ёсыг тууштай хэрэгжүүлж байсан. Хнүмүүсийг намын удирдах ажилтныг доод шад, дунд шат, дээд шатанд сонгож шалгаруулж тэр байгууллага байгуулна шүү дээ. Тэхээр энэ байгууллагатаа бол зөвхөн одоо ажил хэргээрээ шалгарсан, ажил дээрээ бага ажил дээр ажлаараа шалгарсан дунд тушаалд тавина.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
дунд тушаалын албан үүргэн дээрээ шалгарсан сайн хүмсүүдийг дээд тушаалд тавина. Аан дээд тушаалын дотроос бүүр дээдийг одоо сонгож тавих жишээтэй. Ийм системийг бол одоо хэрэгжүүлж байсан юм. Энэ бол маш зөв шударга, тэр ажил хэргээр нь одоо хүмсийг үнэлэх энэ систем бол Монгол Ардын Хувьсгалт намд Чойбалсангийн удирдлагын үед хэрэгжиж байсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд Чойбалсанг талийгаач болсноос хойш Цэдэнбал бол тэр нам улсын удирдах хүнийг сонгож авахадаа ажил хэргийг нь амжилтаар биш, тэр хүний танил тал, нутаг ус, тэгээд тэр хүний зөвхөн одоо Орос тал, Орос эхнэртэй юм уу Орос хэлтэй одоо ийм хүмсийг болуул...,
Баасанхүү -
Оросод сурсан...?
Лоохууз -
тийн. Хэн болохыг нь мэдэхгүйгээр дээш нь дэвшүүлэх ийм хандлага бол цэдэнбалын үед бол илэрхий хэрэгжиж эхэлсэн. Ингээд Цэдэнбал бол өөрөө Увс аймгийн Дөрвөд тийм одоо ястан хүн. Аан тэгээд Увсын Дөрвөдүүдийг бол одоо нам төрийн дээд, дунд, доод шатны бүх албан байгууллагуудад ямар ч сонголт шалгалтгүйгээр одоо дэвшүүлэн тавих болсон. Энэ бол одоо ард түмний дургүйцлийг нэгдүгээрт хүргэж, хоёрдугаарт бол одоо үндэс хоорондын одоо бас үл итгэлцэх байдлыг одоо бий болгосон. Тэгээд намын ажлын чадвар одоо, аппаратын чадвар энэнээс болж суларсан. Ажил хэргийн чанараар биш хийсэн учраас намын ажлын явц бол одоо доройтож байсан. Хэрэг дээрээ нам бол одоо захиргааны зүгээр одоо...,
Баасанхүү -
дектатур хийдэг байгууллага.
Лоохууз -
тийн дектатурын байгууллага болж хувираад, жинхэнэ намын одоо тэр ардчилалгүй нэг хүнийг одоо тахин шүтэх. Аан намын аппарат нь бол өөрөө тийм мэдэлг чадвараар одоо сулхан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд дээд хүнийг тахин шүтсэн, худлаа үнэн одоо магтан сайшаах байдлаар одоо тал засах ийм хандлага бол одоо Хувьсгалт намд одоо бий болж эхэлсэн.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
ингэснээрээ бол намын одоо дайчин чадвар одоо сулраад, удирдах роль нь бол захиргааны байгууллага болж хувираад.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
ингээд Монгол Ардын Хувьсгалт намын хүчин чадал бол доройтсон нэгт, хоёрдугаарт одоо тэр хэмжээгээрээ улс эх орны дотоод ажил одоо сулраад. Ард түмний амьдрал бол идавхи ардчилалгүй ийм байдал болж ард түмний амьдрал доройтох, цаашдаа улсын тусгаар тогтолд бол одоо аюул болсон. Орос улс бол Монголыг одоо тийм хагас колончлолын байдалд одоо байсан. Энийг л улам бэхжүүлэхэд нэмэр болсоноос биш, улс орныхоо эдийн засгийн хөгжил бие даасан байдал тусгаар тогнолыг бэхжүүлэхэд болуул ихээхэн хохирол учирч эхэлсэн байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд энэ бүгдийг одоо хэлээд, тэгээдп энийг ийм болоход нь одоо нөлөөлсөн хүчин зүйл юу байна вэ гэхээр зэрэг ерөөсөө Монгол Ардын Хувьсгалт намыг удирдаж байгаа намын одоо дээд удирдлагын хүн Цэдэнбалын ажлын арга, тэрний ойлгоцонд одоо буруу ойлгоц, буруу арга хэрэглэж. Тэгээд энийг одоо засахгүйгээр дээрээс л эхэлж засах хэрэгтэй энэ дутагдлыг. Цэдэнбалын өөрийнхөө ойлгоцыг одоозас, дутагдлаа хүлээ. Хэрвээ энэ тийм чадваргүй болуул ажил одоо өгөх хэрэгтэй гэж. Ийм санаагаар л одоо бид элэн далангүй төв хорооны..., бид төв хорооны гишүүд байсан. Тэгээд төв хорооны бүгд хурал дээр би тэгээд Нямбуу гэж одо хүн, сурмаажав бид гурав одоо ярьсан юм.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
ингээд ярихаар зэрэг энэ шүүмжлэлийг бол бас ажил хэргийн чанараар намд одоо тус болох тэр талаас нь үгүй, харин одоо Цэдэнбалыг одоо гүтгэлээ гүжирдлээ, тийм биш одоо их ариун цэвэр, нам бол болж байна бүтэж байна гэсэн маягаар эргүүлж биднийг буруутгах тийм аажил зохион байгуулсан. Тэгээд өөрснөө улс төринй товчооны гишүүд эхэлж үг яриад, дараагаар төв хорооны бүгд хурлын гишүүн..., гишүүд гэж байна ш дээ. Тэд нар бол бас одоо Цэдэнбалд биднийг одоо муучилснаараа Цэдэнбалд одоо тусалж байгаа юм биз дээ одоо зөвтгөж. Ингээд одоо...,
Баасанхүү -
байр сууриа, өөрснийхөө хойчийн байр сууриа зохицуулж байгаа байх л даа тээ?
Лоохууз -
тийн цаашдынхаа тэнд ажилд нөмөр нөөлгөнд нь одоо үнэлгээтэй байж байх л ийм м л юмыг эрхэмлэснээс биш ерөөсөө нийт Монгол улсын эрх ашгийг одоо мартсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс тухайн ажил алба хариуцлагыг одоо ашигласан одоо ийм л юм болсон юм л даа.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд одоо олонх болж биднийг бол Монгол Ардын Хувьсгалт намын эгнээнээс хөөж, намын гишүүдээс хөөгөөд, намын төв хорооны удирдах байгууллага бүгд хурлын гишүүнээс хөөгөөд. Тэгээд одоо бид бол дээд боловсролтой бас аймгийн намын хорооны дарга, яамны сайд тийм алба хашиж байсан улсууд. Биднийг бол одоо ажил үүрэггүйгээр хөдөө одоо хөдлөө аж ахуйн нэгдэлд мал маллуулахаар хар ажилчнаар малчингаар явуулсан. Тэгээд одоо 25 жил одоо хар бор ажил хийлгэлээ. Тэгээд одоо сүүлд уул нь өлөн зөлмөн амьдрах л тийм нөхцөлд явуулсан л даа бид одоо өмч хөрөнгөгүй. Нэгдлийн малыг малладаг. Цалин хөлс бол маш бага, цөөхөн. Тэгээд тэрүүгээр бол амьдрах тийм нөхцөлгүй. Тэхээр зэрэг одоо хар..., биеийн хөдөлмөр хийж бас аминдаа мал хуйтай болж амьдралаа жаахан дээшлүүлэхээр зэрэг одоо хувийн үйлдвэрлэл эрхэллээ, дамын наймаа хийлээ гэж шүүхэд шилжүүлж бүх хөрөнгийг хурааж, тэгээд одоо шоронд шоронгийн ажил хийлгэж 10-аад жил одоо шоронгоор одоо явуулсан байгаа юм. Тэгээд энэ бол одоо тийм замаар одоо биднийг хэлмэгдүүлсэн. Ингээд одоо 25 жил..., тэгээд дөнгөж 41 настай байсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд 60 гартал тийм ажил болж л одоо хэлмэгдүүлэлт хийсэн юм даа. Тэгээд биднийг одоо бид бол удирдах ажил хийж байсан, бидний одоо итгэж байсан бид хамтарч ажилладаг ийм хүмсүүдийг бас бидний хамаатан хамсаатан болгож одоо 200 гаран хүнийг ажил төрлөөс нь халсан. Тэгээд хар бор дандаа биеийн хөдөлмөрийн ажилд одоо шилжүүлж их одоо зовоосон. Үр хүүхэд, гэр бүл ах дүү садан, нутаг усны улсыг хүртэл одоо хардлага сэрдлэгэнд одоо оруулж ингэж хэлмэгдүүлсэн. Тийм хар нүглийг бол манай Цэдэнбал тэргүүтэй Монгол Ардын Хувьсгалт намын одоо удирдах байгууллага бол хийсэн.
Баасанхүү -
та Нямбуу гуай тэгээд Сурмаажав гуай энэ хоёр хүнтэй ямархуу харьцаатай байсан бэ? Энэ хоёр хүн тухайн үед ямар алба хашиж байсан бэ?
Лоохууз -
за Нямбуу гэж хүн..., бид нар насны хувьд болуул нэг нэг насны зөрөөтэй. Арай ахмад нь бол Сурмаажав надаас 2 ах, Нямбуугаас 1 ах тийм хүн байсан юм. За энэ Сурмаажав бол дээр үед Монгол Ардын Хувьсгалт намын төв хороонд үйлдвэр аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн хэлтсийн дарга тийм хүн байсан юм. Тэгээд сүүлдээ энэ манай одоо статистик тоо бүртгэлийн газар гэж тийм яам эрхтэй газар байсан л даа. Тэрний даргаар ажиллаж байсан. Орос улсад дээд сургууль төгссөн. Аан эрдмийн зэргийг Монгол орныг одоо аж үйлдвэржүүлэх хөгжлийн зам гэсэн тийм сэдвээр бол эрдмийн зэрэг хамгаалсан тийм хүн байсан юм. За хэн тэр Сурмаажав бол Ховд аймгийн хүн. Нямбуу гэдэг болуул надаас нэг ах Сурмаажаваас...,
Баасанхүү -
нэг дүү.
Лоохууз -
нэг дүү ийм хүн. Тэр бол уул нь нисэх онгоцны жолооч хүн. Эх орны дайны үед одоо онгоц барьж байлдаанд одоо явж байсан хүн. Тэгээд дараа нь намын сургуульд ороод.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
дотоодын намын сургууль төгсөөд. Тэгээд намын байгууллага хотын намын байгууллага, төв хорооны аппаратанд бол ажиллаж байгаад, тэгээд Өмнөговь аймагт намын хорооны 1-р даргаар томилогдож ажиллаж байсан. Тэгээд яг сүүлдээ бол тэр ажлаасаа сургуульд явсан. Оросын коммунист намын дээд сургуульд сурч байсан юм.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
би бол яахав бас бага сургууль, техником, дотоодын намын сургууль төгсгөөд намын төв хорооны аппаратанд 40-өөд оны дундаас 50 оны эх хүртэл сурч багйаад Оросын коммунизмын сургууль төгссөн. Төгсч ирээд төв хорооны аппарат, аймгийн намын хорооны 1-р дарга тийм ажил хийж байсан. Тэгээд энэ Монгол улсад одоо атар газар эзэмших, сангийн аж ахуйнуудыг байгуулах гэдэг тийм ажил гарсан. Тэгээд тэрний даргаар томилогдож би одоо олон жил ажилласан. Тийм л түүхтэй юм даа.
Баасанхүү -
аан та 3 гурвуулаа тэр хурал дээр ингээд намын үйл ажиллагаа удирдлагыг шүүмжилсэн ийм илтгэл тавьсан тээ? Тэгээд хоорондоо санал бодлоо солилцож байв уу? Эсвэл зүгээр тус тусдаа ирээд ийм байна гээд ярьж илтгэл тавьсан уу?
Лоохууз -
аан өөр өөрснийхөө..., ер нь бид болуул төв хорооны бүгд хурлын гишүүд гурвуулаа. Тийм учраас намын одоо ажил байдал амьдралыг бол ярих хөөрөх ийм ажил бол байна. Аан ер нь төв хорооны бүгд хурал дээр ярина, Цэдэнбалыг шүүмжилье, ингэхгүй бол болохгүй нь гэсэн ийм яриаг болуул бид гурвуулаа ч биш ер нь хоёулхнаа одоо Нямбуу бид хоёр болуул ярьж байсан. Бид хоёр хоёулаа Москвад би асперантур, Темеразовын академийн асперентурт сурч байсан. Нямбуу намын сургуульд сурч байсан. Тэгээд бид нар бол уулзаж учирч одоо хоорондоо ярьж байсан. Аан тэр бүгд хурал дээр бид хоёрыг очуулахгүй байх, үг хэлэхээс бол их болгоомжилж байсан Цэдэнбал.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд биднийг одоо хичээлээ хий, сургуульдаа..., бүгд хуралд очихгүй байхыг зөвшөөрнө ухаантай юм хэлсэн байгаа юм даа. Тэхээр нь тэр бол биднийг одоо..., бид хоёр урьд нь шүүмжилж байсан Цэдэнбалыг.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэхээр энэ бүгд хурал дээр бол биднийг лав шүүмжилнэ гэдгийг одоо урьдчилан мэдэж тэнд оруулахгүй санаа бол илэрхий байсан юм.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэхээр нь бид тэрнийг нь зөрчид одоо зориуд чөлөөгүйгээр өөрснөө ирж бүгд хуралд сууж, тэр үгийг одоо хэлсэн юм. Үгүүдийг хэлсэн юм. Тэгээд тэрэнд их өширхөж одоо гэдэг юм уу зориуд одоо дайсан маягтайгаар авч үзсэн байхгүй юу.
Баасанхүү -
тэр хурал дээр та гурав илтгэл тавилаа, та гуравын одоо ярьсныг хүлээн зөвшөөрсөн дэмжсэн нэг ч болов хүн гарсан уу? Ер нь ямархуу болсон бэ?
Лоохууз -
тэгээд бидний ярьж байсан яриаг бол битүүхэндээ цаагуураа бол буруу юм биш энэ бол зөв юм гэдгийг бол мэдэж байсан хүн бол олон байсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
гэвч энийг биднийг дэмжээд энэ бол зөв юм гээд хэлэх тийм зүрхтэй хүн бол гараагүй. Тэр нь яагаад вэ гэхээр зэрэг одоо бидний хамсаатан болно, буруушаагдаж зэмлэгднэ, аан хариуцаж хийж байгаа ажил албан тушаалаасаа халагдаж өөрчлөгдөх вий л гэж айх айдсаар л одоо зэвсэглэсэн.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд одоо аялдан дагалдах..., харин одоо улам чанга хатуу ширүүнээр биднийг шүүмжлэх юм бол дээр үнэлэх үнэлгээ нэмэгднэ гэж ингэж бодох тийм ойлгоц л төрсөн.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд тийм атмосфер ахуйн нөхцөл дотор хурал явагдсан. Тэгээд тэгж өнгөрсөн.
Баасанхүү -
танд одоо хуралд орохоос өмнө та бол мэдээж ингээд тухайн үед яг юу хийх гэж байгааг бол мэдэж байгаа тээ?
Лоохууз -
тийн
Баасанхүү -
тэр хурал дээр ингээд тэр удирдлагыг шүүмжилнэ гэдэг бол бас их том зүйл. Тэгээд хурал нэг тийм болох болов уу, ийм болох болов уу гэсэн таамаглал төсөөлөл байсан уу? Тийм зүйл.
Лоохууз -
түрүүхэн үедээ болуул тийм төсөөлөл ер нь олигтой үр дүнд хүрэхгүй дэмжигдэхгүй олонх болчихгүй, болох байх гэж бол тийм найдах найдлага бол үнэндээ байгаагүй.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэр хурлыг зохион байгуулах..., тийм зохион байгуулалттайгаар явна гэж бол бид харин үзээгүй. Ерөөсөө намын шүүмжлэл гэдэг бол, намын гишүүн хүн бол нам улсын амьдралын өөрийн санасан бодсоныг чөлөөтэй ярих эрхээр хангагдсан. Намын дүрмэнд тийм заалт...,
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэрүүгээрээ явах, болох байх гэж бодож байсан чинь хурлын дундуур төв хорооны одоо улс төрийн товчооны гишүүд тэр Цэдэнбалд нэн ойр итгэлтэй ийм хүмсүүдийг бол нууцаар цуглуулж.
Баасанхүү -
за
Лоохууз -
хурал дээр биднийг одоо яаж буруутгах вэ гэдгийг бол, асуудлыг ярилцсан байгаа юм. Аан ингээд бол төв хорооны бүгд хуралд хэлэлцсэн асуудлын хурлыг бол дуусгачихаад, 2 дахь бүгд хурал бол хэрэг дээрээ..., 2дахь бүгд хурал явуулсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэр бүгд хурал нь юу гэхээр зэрэг одоо биднийг яриулаад, ярьсан яриаг нь одоо эргүүлж одоо буруутгах.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
буруутгахдаа бол эхлээд нэг улс төрийн товчооны гишүүд юм уу төв хорооны дарга тийм том зиндааны хүнээр бол биднийг буруутгаж үг хэлүүлэх. Тэхээр доороос нь дунд тушаалын одоо намын хорооны дарга юм уу яамдын сайд ийм улсуудаар бол тэрнийг дэмжсэн хэсэг улсыг л хүчтэйгээр яриулах. Ингэхээр зэрэг ерөнхийдөө атмосфер тийм ойлгоц хуралд бий болох байхгүй юу.
Баасанхүү -
тийн.
Лоохууз -
дээрээсээ одоо буруутгах тийм хандлага байна. Тэгээд доод улсууд нь тэрнийг дагаж одоо сөрөх. Ийм зохион байгуулалтыг хийсэн. Тэгээд 2 дахь бүгд хурлыг явуулж биднийг тэгж. Тэр зохион байгуулалтыг бол нууцаар хийж явуулсан байна.
Баасанхүү -
өмнө нь бэлдээд.
Лоохууз -
тийн. Ингээд бид одоо нэгэнт цөөнх болсон, буруушаагдсан. Тэгээд зохион байгуулалтын арга хэмжээнд орж намаас арга хэмжээ авагдаад. Намаас хасагдаад ингээд хар ажилд шилжсэн. Ийм л юм. Тэгээд биднийг тэгснээрээ Цэдэнбал улс төрийн товчооны гишүүд бол Монгол Ардын Хувьсгалт намын тэр шүүмжлэл, өөрийн шүүмжлэл гэж ажлын дутагдалтайгаа ярих тийм юмгүй болоод.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
нийт хүмс бол ер нь одоо Цэдэнбал тэргүүтэй намын удирдлагыг шүүмжлэх юм болуул ийм аюулд одоо учрах юм байна. Ажил албагүй болно, тэгээд хар ажилд шилжигдэх, нэг насаараа нийтэд зэмлэгдэх ийм болно гэдэг ойлгоцыг намын гишүүдэд төрүүлж өгөхгүй юу.
Баасанхүү -
сургамж тээ?
Лоохууз -
тийн сургамж. Ингээд нам дотор бол тэр өөрийн намын дотоодын шүүмжлэл гээч юм бол бүр мөсөн байхгүй болсон 70-аад оноос.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд 70, 80 онд бол Монгол Ардын Хувьсгалт нам бол ямар ч шүүмжлэлгүй тийм одоо томилолтын байгууллага болж хувираад. Хүмсүүд бол айдсаар одоо удирдлага болгож. Хүмсийг одоо айлгах замаар одоо эрхэнээ барьж байсан. Намд бол тэр ноёрхсон. Тэгээд намд бол тэр эх орон нам улсынхаа ард түмний төлөө гэсэн итгэл үнэмшил дээр уул нь тулгуурлах ёстой ш дээ. Тэгэх биз дээ?
Баасанхүү -
тийн.
Лоохууз -
тийн. Тэр байдлыг бол тийм айдас хүйдсийн байдалд сольсон. Ингэхээр намд бол устахаас өөр аргагүй тийм аюултай байдал бий болгосон. Энийг Цэдэнбал, тэрийг тойрон хүрээлэгчид бол одоо бий болгосон юм даа. Бид болуул намд нэг талаараа одоо тус болох ийм эрмэлзэл..., харин яваандаа юм ойлгоход болуул бидний үйл ажиллагаанаас олон түмэн бол дүгнэлт хийсэн, сургамж авсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
бид бол намаас одоо тэгж тусгаарлагдсан. Ийм л түүхтэй юм даа. Тэгээд энэ миний энэ ярилцлага байгаа.
Баасанхүү -
за
Лоохууз -
энэ би Японд..., энэ Японд дэлхийн энэ угсаатны судлалын газар гэж эрдэм шинжилгээний газраас намайг урьж, тэнд одоо ийм ярилцлага хийсэн одоо чиний энүүн шиг. Би 10 хоног бүх сэдвээр ярьсан.
Баасанхүү -
аан ярьсан.
Лоохууз -
тийн ярилцлага байгаа. Тэгээд энийг энэ намын бүгд хурал мурал, одоо миний амьдрал үйлс, тэгээд ер нь бүх юм багтсан.
Баасанхүү -
аанхан
Лоохууз -
тийм ярилцсан ном байгаа. За энүүнийг чамд өгье.
Баасанхүү -
за баярлалаа... Хурдын одоо бүрэлдэхүүн одоо тэр таныг нөгөө шүүмжлэл хийгээд л ингээд л хурал болж байгаа ш дээ?
Лоохууз -
ммхм
Баасанхүү -
тэр ер нь зааланд ингээд ерөнхийдөө хэд орчим ямар албан тушаалын хүмүүс байдаг вэ?
Лоохууз -
тэр бол төв хорооны бүгд хурлын гишүүд л сууна. Өөр хүн суухгүй шүү дээ. Бүгд хурлаас тэр намын их хурлаас сонгогдсон бүгд хурлын гишүүд гэдэг чинь нэг 70, 80 хүн байдаг юм.
Баасанхүү -
аанхан
Лоохууз -
70, 80 хүн. Тэр улсууд сууж л тэр намын бүгд хурлыг хуралдуулдаг байхгүй юу.
Баасанхүү -
тэнд...?
Лоохууз -
өөр хүн бол суухгүй, өөр тэр бүгд хурлын гишүүн биш улсууд бол бүгд хуралд орохгүй.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэр бол нэг 70, 80-аад л хүн байдаг юм.
Баасанхүү -
одоо ийм байх уу? Тэр сонгогдсон бүгд хурлын гишүүд зүгээр одоо дандаа удирдлага, удирдах албан тушаалтнууд байх уу? Зүгээр малчид ажилчдаас ийм төлөөлөгч энэ тэр гэсэн юм байх уу?
Лоохууз -
тэр одоо доод ажлын хүмсүүдээс бол цөөхөн байна. Ажилчин ангиас, тариачин одоо малчдаас, энэ одоо барилгын анги салбар салбараас ганц нэг хүн орсон байдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тээвэрчдээс ч байна ухаандаа. Тийн хөдөлмөрийн баатар хүн байна. Тэгээд гол нь бол аймгийн намын хороодын 1-р дарга нар. , яамдын сайдууд энэ л одоо гол нь байна даа.
Баасанхүү -
аан бусд нь бол тэгээд дарга нараа дагна ш дээ тээ?
Лоохууз -
тийн. Бусдууд нь бол ганц нэг бусад анги салбарыг төлөөлсөн ганц нэг хүн байна. Тэгж сонгогдсон байна бүгд хурлын гишүүд бол. Өөрөөр хэлвэл бүх салбараа хариуцсан тийм л байна. Тэд нар л байна өөр юм байхгүй.
Баасанхүү -
ммхм. Та тэхээр нөгөө нэг..., одоо жишээ нь та ингээд л индэр лүү гараад ингээд яваад илтгэлээ тавьж байхад зритель ингээд сууж байгаа хүмүүс яаж хүлээж авч байсан? Тэр үеийг ярихгүй юу?
Лоохууз -
тэгээд тэр хүлээж авч байхад бол..., би бол одоо тэрэн дээр арай өөр өөр..., уул нь 15 минут ярих тийм дэг журамтай байхгүй юу бүгд хурал ерөөсөө. Би бол цаг гаран ярьсан.
Баасанхүү -
өө за
Лоохууз -
тийн удаан. Тэгээд нэлээн одоо тийм сэтгэхүйн хөдөлгөөнтэй их хурц ярьсан. Тэд нар бол намайг одоо цаг боллоо одоо индэр дээрээс одоо буу, буулга энэ тэр гэсэн гашгирах дэвсэлдэх тийм юм бол гаргаж байсан. Бүгд хурлын одоо тэр гишүүдээс.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэрэн дотор болуул одоо угаасаа тэр талаараа дээд дарга нар ч бас их идэвхитэй хүчин болж хувирах гэсэн ганц нэг тийм юм байх л даа. Тэгээд тэр байдлаас болж би, бас миний сэтгэл хөдлөөд улам одоо...,
Баасанхүү -
улам дэвэрсэн.
Лоохууз -
тийн улам дэврээд их чанга хатуу луам ширүүнээр одоо ярьсан. Тэхээр Цэдэнбал, тэр хурал удирдаж байгаа улсууд бол намайг суулгаж..., аргагүй байдалд одоо хүрсэн байхгүй юу. Тэгээд би одоо цаг гаран их удаан их ярьсан байгаа юм.
Баасанхүү -
тэр ярихад одоо Цэдэнбал гуайг шүүмжилсэн, ингээд намын үйл ажиллагааг шүүмжилсэн өөр зүйл байсан уу?
Лоохууз -
өөр юм байхгүй ерөөсөө тэгээд л эх орны манай Монгол улсын одоо үйлдвэрлэл, мал аж ахуйн ажил одоо хоцрогдож байна, соёл шинжлэх ухааны дэвшил доройтож байна, бүх ард түмний идэвхи одоо суларсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тийм нөхцөлд л урдах хууль айлт нь одоо багадаагүй, айдас хүйдсийг улам л чангалах тийм хандлага тавьж байгаа нь одоо тохирохгүй буруу байна гэж ингэж үзэхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
зүй нь бол ард түмнийхээ идэвхийг одоо сэргээх. Тэдний санаачлаган дээр тулгуурлаж хөгжих ёстой. Тэгж явуулах ёстой.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
гэтэл болуул урдах айдас хүйдэс багадаагүй байхад улам чангалах, тэрүүгээр...,
Баасанхүү -
өөр айдас нэмсэн байна тээ?
Лоохууз -
тийн ийм хоёр арга барилыг ойлгоцын хоёр шугам байна ш дээ тэр чинь.
Баасанхүү -
Нямбуу гуай Сурмаажав гуай хоёр таны өмнө тавьсан уу? Одоо жишээ нь ингээд өглөө хурал 9 цагаас эхэллээ гэх мэтчилэнгээр....,
Лоохууз -
аан тийн. Эхлээд бол шүүмжлэл эхлээд хамгийн түрүүн эхний хэсэгт бол Сурмаажав Нямбуу хоёр надаас урдаар хоёулаа ярьсан. Би бол сүүлд одоо бараг шүүмжлэл хаах шахуу үед ярьсан 20-н хэд дээр. Би бол тэр үгдийг нь сонсож байж бас өөртөө дүгнэлт хийж байж одоо тэгж ярьсан л даа. Тэгээд сүүлд нь ярьсан.
Баасанхүү -
20-н хэд дээр гэдэг нь одоо танаас өмнө 20 гаран хүн ингээд...?
Лоохууз -
тийн
Баасанхүү -
тусгай ингээд шүүмжлэлийн цаг гаргах уу?
Лоохууз -
тэгнэ. Нэрээ өгөөд тэгээд тэр чинь өнөө эрт орой өгсөнөөрөө нэрсийн жагсаалтанд орно ш дээ.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
түрүүн өгсөнүүд нь эхлээд ярина. Сүүлд өгсөн нь сүүлд ярих байхгүй юу.
Баасанхүү -
таныг..., та болоод одоо Нямбуу гуайг ингээд хуралд оролцохгүй байж болноо гээд оролцохгүй талаас нь үйл ажиллагаа явуулаад.
Лоохууз -
ммхм
Баасанхүү -
тэгтэл та хүрээд ирж байгаа ш дээ тээ?
Лоохууз -
тийн
Баасанхүү -
тэгээд тэр хуралд орох гээд хүрээд ирэхээр одоо хүмүүсийн...,
Лоохууз -
бүгд хурлын гишүүн учраас орохгүй байхын арга байхгүй л дээ.
Баасанхүү -
оруулахгүй гэх үндэс байхгүй үндэс байхгүй байна тээ?
Лоохууз -
нүх байхгүй тийн. Бүгд хурлын гишүүн..., тэр бүгд хурал гэдэг маань сонгогдсон тэр 70, 80 хүний тоонд бид нар бид 3 орж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Лоохууз -
тэхээр зэрэг л заавал суулгана. Биднийг үг хэлэхийг үгүй гэхгүй. Тийн намын дүрмээр тийм. Аан тэгээд тэр бүгд хурал биднийг сургуульд байж байхад өнгөрөөд, дараа нь намын 15-р хурал дээр тэр үеийн ажил алба эрхэлж байгаа дээд тушаалын хүмсүүдээс бүгд хурлын гишүүд шинээр сонгогдоход бид бүгд хурал дээр үг хэлэх эрхгүй болчихно ш дээ.
Баасанхүү -
тийм байна.
Лоохууз -
тийн.
Баасанхүү -
тэгээд тэр чигээрээ.
Лоохууз -
тийн тэгээд тийм байдал ойртсон учраас бид нар одоо тэр бүгд хурал дээр өөртөө хийсэн дүгнэлт санаж бодож байгаа юмаа олон түмэнд хүргэж одоо ярих шаардлагатай болсон. Тэгээд зориуд тэрэн дээр ярьсан байгаа юм.
Баасанхүү -
зоригтой тээ?
Лоохууз -
тийн.
Баасанхүү -
юу..., одоо тэр хурал дээр хэн юу ярьж байгаа нь зөвхөн тэр хуралд сууж байгаа хүмүүс л мэдэхээс биш телевиз радиогоор нэвтрүүлэхгүй тээ?
Лоохууз -
тэгнэ байхгүй, телевиз радиогоор нэвтрүүлэхгүй. Тэгээд дотоодын намын нууц одоо тэр...,
Баасанхүү -
тэхээр өнгөрсөн хойно нь юу гээд ч нэвтрүүлсэн хүмүүс аан тэгсэн байна л гэж байх юм байна тээ?
Лоохууз -
тийн. Тэгээд тэр улсууд чинь сонсоод, тэгээд улс төрийн товчоон гэдэг чнь тэрнийг дүгнэлт хийнэ шүү дээ. Тэгээд тэрнээс авах юмаа аваад л авахгүй авахгүй болгоод л тогтоол гаргаад баталчихна. Тэр тогтоол олон түмэнд, намын гишүүдэд хаалттай.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд ерөөсөө тэр хурлын дотор юу болсонов огт гадагшаа нэвтрэхгүй. Нууц болно ш дээ. Бүгд хурлын гишүүдээс өөр хүн бол мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
ярих ч үгүй тийм л.
Баасанхүү -
хурал дуусаад тэгээд одоо та нарыг шууд одоо буруутгаад яах уу? Эсвэл гэр гэртээ ирэх тийм боломж байх уу?
Лоохууз -
өө тийн байнаа байна. Биднийг одоо тэр эхэлж намын гишүүнээс л одоо хасагдаад намын бүгд хурлын гишүүнээс хасагдахлээр зэрэг удирдах албанд..., хаах эрхээ хасагдчихаж байгаа юм л даа.
Баасанхүү -
аанхан
Лоохууз -
бид бол ерөөсөө хар ажлын хүн болж хувирч. Тэгээд л одоо хар ажлын мөрөөр, мөрд одоо явуулсан. Тэхдээх хар ажлын хүнийг ямар төв хороо улсын товчоо тэр дээрээс шийдэхгүй шүү дээ. Энэ чинь хүн өөрийнхөө чадвараар өөрөө ажлаа олж хийх ёстой юмыг чинь бид нар дээрээс заалтаар одоо нэгдлийн гишүүн, нэгдлийн малчин, сангийн аж ахуйн малчин, тэр одоо уурхайд одоо ажилчин, тэмээ хариулагч нар хүртэл тэмээ үхэрчин..., одоо би бол хоньчин, Нямбуу бол үхэрчин, тэгээд бидний нөлөөнд орсон ардын уран зохиолч Тангадын Галсан одоо тэмээчингээр одоо тэмээ маллуулахаар нэгдэлд явуулсан ш дээ.
Баасанхүү -
Галсан гуай та нарын энэ юутай холбоотойгоор тэмээчин болсон юм уу тээ?
Лоохууз -
тийн тэгсэн. Бидний нөлөөнд..., одоо биднийг дэмжлээ гэсэн нэрийдлээр.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
бид хоорондоо биенээ огт танихгүй.
Баасанхүү -
за
Лоохууз -
гэсэн мөртлөө бас нэг тийм сэхээтний эсрэг хандсан ийм үйл явуулж байна гэсэн тийм дөрвөн мөрт шүлэг бичиж сонинд хэвлүүлсэн байхгүй юу.
Баасанхүү -
аан
Лоохууз -
Баянхонгорт хөдөө багш байсан. За тэгээд л одоо биднийг дэмжсэн тоонд оруулаад.
Баасанхүү -
тусдаа юм байсан байна уул нь тээ?
Лоохууз -
тусдаа. Тэгээд тэрийг тэмээчин болгоод явуулсан. Тэр мэтийн юм бол одоо 200 гаран одоо тийм хүн бол бидний нөлөөнд орж арга хэмжээ авагдаж одоо намаас хасагдаж..., тэгээд ганцхан төв хороо биш аймгуудын намын хороо энэ яам албан газрууд чинь тэр амьсгаагаар бүгд хурлын жишээгээр газар дээрээ арга хэмжээ авахгүй юу. Тэгээд л одоо олон хүнийг ажлаас зайлуулж хар бор ажилд шилжүүлсэн.
Баасанхүү -
өөр одоо та гурвын хэргээс болоод ямар ч хамаагүй гэм буруугүй хүмүүсийг энэ хэрэгт холбогдуулж буруутгасан хэлмэгдүүлсэн зүйл ямар зүйл байна.
Лоохууз -
энэ шударга, орон нутагтаа бас ажил төрлийн талаар санаа оноогоо хэлдэг, аан орон нутагт доор дунд дээд шатны аль ч байгууллагад ч гэсэн удирдах хүмсүүд рүү бас ажлын дутагдал зааж хэлдэг ярьдаг хүмсүүдийг бол одоо далим хийж биднийг одоо дэмсэн хэрэгт, тийм хэлс хэрэгт хамааруулж 200, 300-аад хүмсүүдийг бол ажил албанаас нь халж хар бор ажилд шилжүүлж, тийм олныг хамарсан ажил явагдсан. Тэгээд тэр бол одоо энэ ардчилсан хувьсгал одоо 1990 оны энэ хувьсгалын үеэр бол үндсэндээ цөм цагаадсан. Тэхдээ тэдний хор уршиг нь бол тэдний одоо өөрсний амьдрал, нийгмийн амьдрал, гэр бүл үр хүүхдэд нь бол хүндээр одоо туссан. Асар их нөлөөнд учирсан.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд тэр хүмсүүдийн одоо нас нь болсон хөгшрөөд одоо ер нь бараг байхгүй тун..., тоо нь бол цөөхөн болж үлдэж байна.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
хүмсүүдийн тоо бол одоо ер нь нэг 70, 80-аад л хүн бий. Бусдууд нь одоо цөм байхгүй. Одоо энэ манай энэ зүүн талын байшингийн эзэн нас барсан Эрдэнэцогт гэж хүн байсан юм л даа. Бид хоёр Темеразовын академид хамт сурч байсан юм.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд онгоцны буудал дээр намайг гаргаж өгөхгүй юу. Гаргаж өгөхөд нь би одоо аптекад нүдний шил мөнгийг нь өгөөд захиалчихсан байхгүй юу авч чадаагүй. Тэгээд энэ кармаанд байсан тэр шилний бичгийг 3 рубль нөгө...,
Баасанхүү -
төлбөртэй тээ?
Лоохууз -
энэ буруу рублиэ тушаагаад миний тэр шилийг авчих гэж захиж өгсөн байхгү юу. Тэхэд тэнд хамт явж байан улсын дотор бас л тийм мэдээ дотоод яаманд өгөөд бичиг өгч байсан гэж. Тэгээд тэр хүнийг барьж авч ямар бичиг өгсөн чи, ямар далгавар авч үлдсэн гэж шалгааж. Тэгээд сургуулиас нь хөөгөөд. Тэгж л хэлмэгдүүлсэн байгаа юм. тэр л мэтийн юмнууд. Тийм хогийн юмаар л одоо хөөцөлдөж хүний амьдрал хувь заяаг одоо шийдэж байсан юм л даа.
Баасанхүү -
та тэр үед одоо жишээ нь тэр хүн, та, өөр ямар хүмүүс байсан болоод тэгж бичиг өгснийг хүртэл мэдчихдэг байнаа?
Лоохууз -
үгүй ээ тэр чинь тагнуул одоо тэр бидэнд яаманд хийсэн намын үүрийн дарга хүн, бас л сурагч л даа димразивын академийн.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
бид нар цай цүү уучихаад бид онгоцны буудалд машинаар оччихоод бид би онгоцонд суугаад явсан. Аан тэд нар үлдэхгүй юу. Тэр үлдсэн улсууд нь л Монголчууд л даа гадаадад байгаа. Тэгээд тэнд тэр оюутны намын үүрийн дарга гэж хүн байсан байгаа юм.
Баасанхүү -
аан бас
Лоохууз -
тэр л одоо тэр үүргээ биелүүлж байхгүй юу, дээш нь мэдээлж байхгүй юу. Тэгээд биднийг одоо өнөө буруутгахлээр зэрэг л нэмэр өгч байхгүй юу. Тэрэн дээр очков бодож байгаа.
Баасанхүү -
ммхм. Ер нь одоо социализмын үед бас нэг дарга удирдах албан тушаалын хүн гэдэг бол бас нэг их чухал байсан юм шиг байгаа юм тээ? Энгийн хүмүүсээс. Тэгээд буцаад тэр одоо удирдах хүндээ долигонох ч юм уу тал засах, тэгээд нэг бас тэрийгээ дагаад арын хаалга гэх мэтчилэн тийм зүйл их гарч байгаа. Ийм үйл явц одоо хэзээнээс эхэлж бий болгосон бол оо?
Лоохууз -
энэ бол ер нь манай Монголд бол бүүр одоо эзэн Чингисийн дараа энэ Манжын эрхшээлд Монголын төр 200-аад жил одоо байсан ш дээ.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэр үеэс л ерөөсөө хүчтэй болсон. Тэгээд сүүлд нь одоо ардын хувьсгал ялаад ийм удирдлага бол ард түмний нийтийг хамарсан тийм төлөөний биш тэр нэг нам нэг удирдлагын энэ үед бол их хүчтэй болсон, бүүр 20-оод оноос.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тэгээд Зөвлөлт Орос улсуудад бол тал засах, удирдаж байгаа хүнд одоо тал засаж одоо итгэл олох энэ явдал бол..., тэгээд хээл хахууль өгөх, одоо мөнгө цаас өгч нэр тал олох энэ ажил бол ер нь нэг нам шударга биш засаг төрийн зохион байгуулалтын үед л одоо зайлшгүй гардаг, хүчтэй байдаг. Тийм байдаг юм. Тэгээд энийг бол Цэдэнбал өөрийнхөө одоо удирдлагын үед бол чөлөөтэй тавьсан, ямар ч шүүмжлэлгүйгээр. Чойбалсан бол харин энийг барьж хязгаарлаж байсан.
Баасанхүү -
тэр хурлын дараагаар тэгээд хурлын шийдвэр гарлаа, та хэдийг буруутгалаа, тэгээд юу боллоо?
Лоохууз -
ер нь тэгээд бүх намын байгууллага нь бол мэдэгдээд, намын хурлаар хэлэлцээд тэгж хэрэгжүүлсэн. Тэгээд одоо биднийг бол дотоод яам намын байгууллагыг хянахад нь байнга байлгах, худлаа үнэн одоо отож мэдээлэлдэг улсууд төрж худлаагаар мэдээ өгч байхад бол бололцоо болуул байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Лоохууз -
тийм улсыг бол намд шүүмжлэлгүйгээр хүлээж авдаг. Тэр ч мөнгө ч өгч байан байгаа.
Баасанхүү -
нөгөө та нарын талаар тийм янз бүрийн мэдээлэл хийгээд гэрч болсоных нь төлөө юу?
Лоохууз -
тийн.
Баасанхүү -
за, за баярлалаа танд.
Лоохууз -
за
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.