Batdelger
![](../assets/images/interviewees/990271.jpg)
Basic information
Interviewee ID: 990271
Name: Batdelger
Parent's name: Zambal
Ovog: Sharga mort
Sex: m
Year of Birth: 1954
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: worked in geology laboratory (петрографич )
Belief: none
Born in: Dörvöljin sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
literature
foreign relations
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За сайн байна уу?
Батдэлгэр -
Сайн. Сайн байна уу?
Баасанхүү -
За бидний ажилд туслаж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаад тэгээд өөрийнхөө тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
Батдэлгэр -
за намайг Замбалын Батдэлгэр гэдэг. Геологийн төв лабораторын петрографын тасагт петрограф инженер чулуу судлалын ажлыг хийдэг ийм Монголын нэг сэхээтэн иргэн байна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
би 1954 онд Завхан аймгийн тухайн үед Цогтжаргалан сум гэж байсан юм. Цогтжаргалан сумын нутаг Намаржаа нуруу гэдэг газар төрсөн. Одоогийн Завхан аймаг Эрдэнэ сумын харъяат ийм уугуйл иргэн байна. 1964 онд анх 1-р ангид орсон. Завхан аймгийн Алдархаан сумын Цогт баг гэж байсан юм.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
багын бага сургуульд, тэгээд 10 настай сургуульд орж байлаа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд 10 гаран настай орсон гэхээр..., манайх нэгдлийн 300 тэмээ хариулдаг байлаа. Тухайн үед чинь нэгдэл гэж байлаа сум нэгдэл гэж.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд тэр нэгдлийн 300 тэмээ хариулахын тулд эрэгтэй хүүхдээр манай аав хань хийж намайг 2 жил сургуульд суулгалгүй..., тэр үед чинь 8 настай ордог байсан юм. Ингээд тэмээчин болж 2 жил явлаа даа. Тэгээд 1964 онд тэр бага сургуульд орлоо. Тэгээд их хөгжилтэй. Тэр үеийн чинь манай хөдөөний амьдрал бас хүнд байсан ш дээ. Тэгээд сумын бага сургууль нь гэрэн байртай, гэрэн ангитай, нэг ийм дүрдэг үзэгтэй, дүрдэг чернилтэй. Тэр нь хөлдчихнө тэрийгээ үлээгээд хичээл хийнэ шүү дээ, гэсгээж байгаад л. Цэнхэр даалимбан дээлтэй.
Баасанхүү -
дүрэмт хувцас нь тээ?
Батдэлгэр -
дүрэмт хувцас нь. Даавуун цүхтэй. Таван хошуутай тэр нь бас болоогүй. Ийм хүүхэд 1-р ангид орж байлаа. За тэгээд их хөгжилтэй тэр чинь. Манайх өнөө малчин айл учраас улирлын амралтаар бол авч чадахгүй ш дээ. 1-р улирлын амралтаар бригадын төв дээр айлын боорцог эргүүлсхийгээд айлын хажууд өнгөрөөж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
Ёолкны үеэр чинь бас унаа ирдэггүй. 30-40 км газар өвөлжинө ш дээ. Тэгээд тэрүүгээр чинь тэр болгон хүүхэд авах гээд л явж байдаг завтай айл нэг ч байхгүй байдаг байсан, тэгээд мөнхийн мал маллаад. Тэгээд яахав дээ айлын унаа маланд дайгдаад гэртээ очвол очих л юм даа... Гэх мэтчилэнгээр. Ингээд 2-р улиралд..., 3-р улирлын амралтаар гэртээ харьсан. Манай нутагт одоо бас хамуу гэж алдарт өвчин тарчихгүй юу.
Баасанхүү -
хамуу юу?
Батдэлгэр -
аанхан. Тухайн үед чинь тийм..., маажуур л даа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд тэр маажуур тусчихдаг юм. Тэгээд 3-р улирлаас шууд гэртээ хариад очсон чинь манай аав явуулахгүй гэж байна.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
тухайн үедээ бас хөдөөнийхний эмчилдэг арга нь ч одоо хэцүү байсан ш дээ. Усанд жаахан херлин найруулж байгаад орно шүү дээ. Херлинтэй усанд ороод тэгээд нөгөө маажуураа эдгээж авсан. Тэгээд тэр..., тэр хавар тэгээд манай баг тэр Завхан аймгийн Дөрвөлжин сум Алдархаан сумын манай баг хоёр Дөрвөлжин суманд..., сум дээшээ нүүж манай бригадын сум нүүж байсан юм. Ингээд 4-р улиралд шинэ сумын төв дээр Дөрвөлжин сумын бага сургууль гэдэг анх байгуулагдаж. Тэрний анхны сурагч болж 1-р ангийг төгсөж ирж байлаа. За тэгээд аав нөгөө за чи одоо хичээлдээ явж чадахгүй чи хавар 0 авч ирнэ гэж тэгэхгүй юу. Тэхээр нь би чинь нөгөө сургуулд сурах их дуртай.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
тэгээд аавтай зөрж байгаад сургуульд очиж суугаад хавар ирсэн. За ямар авав? гэхээр нь онц авлаа гэлээ. Аан тийм уу гээд аав дугарсан ч үгүй. Ингэж анхны 1- ангиа жаахан тийм хөгжилтэй маягаар төгсөж байлаа ах нь.
Баасанхүү -
аав болуул гэртээ байлгах таныг байлгах...?
Батдэлгэр -
аав гэртээ байлгах хонь хариулуулах гээл байхгүй юу тэр чинь. Малчин болгох гээд байна ш дээ. Тэгээд энийг болуул зад эсэргүүцэж байгаа юм. Сургуульд явах хүсэлтэй. Тэгээд 4-р ангиа..., Дөрвөлжин сумын бага сургуулийн анхны төгсөлтийг хийгээд. Завхан аймгийн Алдархаан суманд 8-р анги..., 8 жилийн сургуультай. Тэр 8 жилийн сургууль төгсөж 5, 6-р ангийг тэнд төгсөж байсан.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд 5, 6-р ангид чинь би их сайн багштай байсан. Гавъат багш болчихсон Мөнхөө гэж манай ангийн багш, математикын багш. Тэгээд 5, 6-р ангид чинь математикын шалгалт өгдөг ийм..., сурлагадаа ер нь их сайн байсан даа. Тоон хичээл гээд орно.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд 5-р ангийн улсын шалгалт болсон чинь би шалгалтанд ороод бодчихоод гараад ирсэн. Орос хэлний багш Цэрэндрж гэж нэг хүн байлаа. Тэгсэн Цэрэндорж багш л тэгж байна. Цаана чинь шалгалт эхэлчихсэн байна чи юу хараад зогсож байгаа юм гэсэн. Би хэзээний бодчихоод гараад ирсэн 9 минутанд 5-р ангийн тоог бодчихсон байсан. Тэр юу гэхээр тэр мундаг багшийн л ач байхгүй юу. Тэгж..., одоо энэ Буниагын Баярсайхан гээд энэ Нисэх энэ тэрт ажиллаж байсан компютерийн бас мундаг инженер бий. Тэр бид хоёр болуул тоонд их мундаг хүүхдүүд байлаа ангиасаа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд сургуульдаа тэргүүлнэ..., гэх мэтчилэнгээр. Ингээд 6-р анги төгстөл Дөрвөлжин сум дээр очиж 8 жилийн сургуулиа анх..., ингэж очиж 2 жил Дөрвөлжин суман дээр сууж 8-р анги төгслөө. Тэгээд энд 2 жил болоод аймгийн 10 жил Элдэв-Очирын нэрэмжит 10 жил гэж Завхан аймгийн төвд байдаг юм. Тэрийг 2 жил..., сууж байсан. Онц төгссөн л дөө.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ингээд байж байтал тэр хавар 10 төгсөж байгаа хүүхдүүдийг чинь дээд боловсролын хороонд бүртэгдэг байлаа. Тэндээс хүмүүс очиж сурлага сайтай хүүхдүүдтэй уулзаад. Ямар мэргэжил сонгох гэж байна энэ тэр гэж бас жаахан тийм судалгаа авсан юм.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
тэгээд тэр судалгааных нь дагуу тэгсэн юм байлгүй дээ. Хавар конкурс эхэлсэн чинь над дээр Польш улсын..., улсад микромаркшейд гэдэг мэргэжил заадаг гэчихгүй юу.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
тэгээд микромаркейдийг ёстой ямар мэргэжил гэдгийг нь болуул мэдэхгүй ш дээ. Микро гэхээр их нарийн юм байх нь гэж бодоод. Тэгээд тэр Польшийн хуваарийг аваад явлаа. Конкурст ч оруулсангүй, онц төгссөн учраас конкурст оруулдаггүй тийм онцлогтой байсан юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд манай..., тэгсэн 10-аад хүүхэд тийм хуваарь авахгүй юу аймгаас. Тэгээд сүүлд нь бодоод байсан чинь Польшт очоод л мэдэж байгаа байхгүй юу. Уул уурхайн сургууль гэсэн.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
энэ болуул тийм их бодлого баримталж байсан. Тухайн үед манай энэ Эрдэнэт үйлдвэр нээгдчихсэн ашиглалтанд орох гээд боловсон хүчнээ бэлдэж байсан байна лээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
за энэд болуул ер нь ихэнх одоо хөдөөний сургуулиудын сайн сайн сурлагатай хүүхдүүдийг шилж сонгож ингэж явуулж байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тийм учраас би чинь араваа төгсөхдөө өөрөө болуул хэл уран зохиолын Монгол хэл энэ тэр их сонирхдог. Өөрөө бас хөөрхөөн шүлэг биччихдэг тийм хүүхэд байсан юм. Тийм сургуулийг бодож байсан чинь хүчээр тийм хуваарь ирээд. Ингээд одоо энэ уул уурхайн геологийн чиглэл рүү орсон юм даа. Тэгээд миний энэ мэргэжил сайхан мэргэжил.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
Польш улсын Гратов хотод би чулуу судлалын мэргэжлээр төгссөн. Уул уурхай төмөрлөгийн академи гэж дэлхийд нэртэй том сургууль бий ш дээ.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
Аагий Хайды. Тэгээд тэрийг 1980 онд төгсөж байсан. Төгсөж ирээд л одоо энэ геологийн төв лабораторт мэргэжлийнхээ дагуу чулуу судлалын ажил хийгээд өнөөдөр одоо 30-аад жил болж байна ш дээ.
Баасанхүү -
тийм байна.
Батдэлгэр -
эндээ болуул их нэлээн одоо хууч үеийн инженерийн тоонд орчихсон. Ахмад үеийн хүн болчихоод сууж байна. Сургууль байдал ийм.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
тэгээд би энд ирээд 1982 оноос 84 онд байна уу даа. Хотын намын хорооны дэргэд..., хамгийн гол нь би чинь тэг сэтгүүлч тал руугаа, хэл уран зохилыгоо бас их сонирхдог тэр хобби маань болуул хэвээрээ л байхгүй юу. Тэгээд энэ хэл..., оройн сургуульд орж сэтгүүлчийн салбарыг төгссөн юм. сэтгүүлчийн салбарыг надтай цуг төгссөн сайхан нэртэй нэртэй улсууд энэ хөдөлмөр соёлын төвд байж байсан хэн билээ, нэрийг нь мартчихлаа. Одоо энэ Хүрэлбаатар гээд нэг зохиолч, яруу найрагч, эрдэмтэн энэ тэр чинь надтай цуг сэтгүүлчийн салбар төгссөн юм.
Баасанхүү -
өө за оройн юу?
Батдэлгэр -
тийн оройн ангийг. Оройгоор сэтгүүлч мэргэжил төгссөн улсууд ш дээ бид нар чинь. Хэн Хүрэлбаатар бол Багшийн дээд урьд нь төгссөн хэл уран зохиолын багш хүн байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд яахав дээ сэтгүүлч талаасаа бас боловсролоо өшөө ахиулах гэж тэрийг төгссөн юм шиг байгаа юм. Тэгээд тэр нь ч одоо хувь нэмрээ өгч одоо их сайхан явж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
хоосонгүй, нэлээн нэртэй сунгүүлч, яруу найрагч, эрдэмтэн, зохиолч гэсэн мундаг...,
Баасанхүү -
цол гуншинтой.
Батдэлгэр -
цол гуншинтой болчихсон манай анги хам явсан юм. Тэгээд тэр хүнээр бахархаж явдаг юм. Бас ангийхнаараа бол бахархна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд ах нь болуул яахав тухайн үед л өнөө орон нутгийн сонин хэвлэлд их юм бичдэг идэвхитэн сурвалжлагч маягаар их явдаг байлаа. Тэгээд тэр сэтгүүлчийг төгсөж ирээд лабораторт буцаад л ирсэн. Буцаж ирээд..., ирэх юу байхав эндээ байж байсан. Оройгоор төгссөн юм чинь. Би энэ мэргэжлийг бол бас орхиж чаддаггүй.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
зүгээр нэгэнт эзэмшчихсэн. Энийгээ бас дуртай болчихсон байгаа ш дээ. Хажуугаар нь энэ яруу найраг, уран зохиолыг бол хобби маягаар одоо хэрэглэж байсан. Тэгээд тэрүүндээ хөтлөгдөөд одоо яруу найргийн олн бүтээл хийсэн дээ.
Баасанхүү -
өө за.
Батдэлгэр -
сонин хэвлэлүүд яасан..., тэгээд энэ нэг ийм ном байдаг юм ахд нь Дурсгал гээд миний анхны ном. Одоо хоёр ч ном хэвлэлтэнд явж байна яруу найргийн.
Баасанхүү -
аль 99 оных юм байна ш дээ.
Батдэлгэр -
тийн наадах чинь одоо. Тэрнээс хойш 10 аад жил боллоо. 2 ном гаргачихсан бэлдчихсэн байна л даа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд ах нь эдийн засгийн гөшүүрэг муутай учраас хэрээрээ чадахгүй л явж байна. Би Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн гэсэн бас гуншинтай.
Баасанхүү -
өө за.
Батдэлгэр -
тийн. Тэгээд энэ жил манай зохиолчдын эвлэлийн 8 жилийн ой боллоо. Сайхан болж өнгөрлөө. Тэр хурал чуулганд нь оролцлоо.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
гэх мэтчилэн. Тэгээд яахав энэ..., ер нь энэ яруу найраг, сэтгүүлч, уран зохиолын талаар ярьж эхэлсэн учраас хамаагүй энэ ажлаа болуул..., энэ үндсэн мэргэжлийнхээ хажуугаар энэ уран зохиолын ажлыг хийж явдаг юм. Тэгээд 2007 онд геологийн төв лабораторын 50 жилийн ой боллоо.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
энэний тэр Эрдэнэ шинжээчид гээд нэг сайхан зузаан ном гарсан байгаа. Түүхэн дурсамж маягийн.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
баримтад уран сайхны тийм ном ах нь болуул бас бичиж...,
Баасанхүү -
эмхтгээд.
Батдэлгэр -
эмхтгээд, бүгдийг нь наана цаана нь оруулж найруулаад тэгээд ийм сайхан ном хэвлүүлсэн. Энэ болуул энэ лабораторын 50 жилийн ойд барьсан миний бэлэг юм даа.
Баасанхүү -
аая яая том бэлэг барьсан байна ш дээ.
Батдэлгэр -
иймэрхүү уран бүтээлийн талаар явж байж. Тэгээд яахав хэд хэдэн сайхан дуу бий. 10 гаран дуутай. Одоо дууны шүлгийг бичсэн.
Баасанхүү -
өө за.
Батдэлгэр -
одоо энэнээс хамгийн олонд түгээсэн нь болуул улсын гавъат жүжигчин Эрдэнэбат дуулсан байгаа. Сүүлд нь мэнгэт Ариунбаатар гээд..., одоо өөрөөр хэлвэл дурсамжит драмын театр.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
мэнгэтэй хүн, бас тийм бүдүүн...,
Баасанхүү -
том биетэй.
Батдэлгэр -
тийн том биетэй. Тэрийг тэр бас клип хийгээд..., 2 клип хийчихсэн 2 хүн дуулж байна. Бусдын нутагт хүү минь яваа гээд. Энэ интернет энэ тэрт тавигдчихсан хүсэлтийн хариугаар явж байдаг юм байна лээ.
Баасанхүү -
тийн тийн.
Батдэлгэр -
“Чи бидэн хоёр” гээд энэ урлагийн гавъат зүтгэлтэн Цэвээнравдангийн хөгжмөөр хийсэн энэ төмөр замын..., хуучин соёлын тэргүүний ажилтан Батболд гэж залуу одоо энэ саяын мундаг дуу дуулаад байна ш дээ. Олонтой аавыг дуулсан.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
одоо би монгол хүн гээд сүүлийн үед хит болоод байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
энийг дуулсан энэ залуу дуулсан тийм клип байдаг юм. Яахав зүгээр нийтэд ингээд уран зохиолын талаар ярихад иймэрхүү..., яахав нийтэд түгсэнийг нь ах нь ярьж байна.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
аан тэгээд түгээгүй тийм 10 гаран дуунууд бий. Энэ нь яахав өөрийгөө магтаж хэлсэн болчих байлгүй дээ. Ингээд зогсъё доо. За ингээд...,
Баасанхүү -
гэхдээ энэ болгоныг яг үндсэн ажлынхаа хажуугаар хобби маягаар...?
Батдэлгэр -
хобби маягаар бичиж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэр чинь орхиж болдоггүй юм. Тэхээр зэрэг одоо тэгээд дурлаад уран зохиолоо уншаад. Тэгээд найз нөхөдтэйгөө тэгээд зохиолчдын хороогоор энэ тэр явахад хүнд чинь сайхан сэтгэл төрнө ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд сайн сайхан зохиолч яруу найрагч найзууд их байна. Тэд нарыгаа үзэхээр чинь хөөрнө тэнд.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
тэгээд л бичихээс л аргагүй болдог ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
би бол яг ингэж..., хурцалж өгдөг энэ энэ уран бүтээлч улсууд чинь. Ийм онцлогтой юм. за ийм л байна даа.
Баасанхүү -
за таныг одоо 80 онд төгсөөд ирэхэд энэ геологийн лабораторын үйл ажиллагаа ямархуу байв? Та ер нь одоо геологийн..., Монголд дахь геологийн салбарын талаар та дэлгэрэнгүй ярьж өгвөл бас их сонирхолтой байх байх.
Батдэлгэр -
1980 онд намайг сургууль төгсөж ирж байхад манай энэ петрографын тасаг гэж байсан юм.
Баасанхүү -
петро...?
Батдэлгэр -
петрограф.
Баасанхүү -
аан за.
Батдэлгэр -
энэ чулуу судлал гэж орчуулдаг юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ерөөсөө л миний мэргэжил. Энд яг үндсэн чулуу судлалын мэргэжлээр төгссөн хүн бас байдаггүй юм ш дээ. Дандаа геологи төгссөн улсууд, дадлагжиж мэргэшиж ингэж эзэмшсэн улсууд байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
энд Өлзийбаяр инженер гэж хүн байсан. Тэгээд тэр болуул яаманд татагдчихсан байсан. Яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэгээд үндсэн петро графын мэргэжилтэй хүн тун цөөхөн. Дадлагажаад мэргэшчихсэн 3, 4 сайхан инженерүүд байлаа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
Баасанбат, Цэрэнсодном, Майдаржав гээд ингээд ийм инженерүүд байлаа. Одоо манай лабораторын дарга байгаа энэ Төгсжаргал энэ тэр чинь энэ тэр чинь манай тасгийн дарга байсан, петрографын тасгийн. Өө бас петрографын мэргэжлээр Зөвлөлтийн мэргэжилтэн дагаад петрографын мэргэжил эзэмшчихсэн. Тэр үед чинь Зөвлөлтийн мэргэжилтнүүд манайд ажилладаг байсан ш дээ. Бүгд тэр улсууд чинь петрографын мэргэжлээр манай улсуудыг дагалдуулаад сургачихсан. Дээр нь би петрографын жинхэнэ мэргэжлийн хүн, маниус орж ирж байлаа. Ингэж манай тасаг болуул..., ер нь бараг 2 дахь үе нь би болж орж ирж байгаа юм даа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ингээд тухайн үед одоо энэ Эрдэнэт чинь л жинхэнэ ашиглалтанд орж байлаа. Энэ эрэл хайгуул геологи зураглалын ажил Монголд эд өрнөж байсан эд ачааллын үе байсан юм.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
одоо бид нар тэр үед чинь 4 жилийн өмнөх геологиудын авчраад өгсөн шинжилгээний дээжийг манай лаборатор хийдэг байлаа ш дээ. 4 жилийн хоцрогдолтой гэх юм уу даа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
энэ нь юу вэ гэхээр, яагаад тэгж байна гэхээр тэр олон дээжүүд аваад ирсэн зураглалын ажил их хийгдчихсэн. Тэхээр чинь лаборатор хүчин чадал хүрэхгүй ийм хэмжээнд..., тоног төхөөрөмж тухайн үед хангалт муутай байх жишээний.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
мэргэжилтнүүд дутаж байсан байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд ерөөсөө тэр үеэс манай тэр лабораторын дарга Шагжаа гэж хүн байлаа. Маш их ухаалаг хүн байсан. Ерөөсөө л гадаад дотоод төгссөн бүх мэргэжлийн..., манай салбар болгонд тэр мэргэжилтэй сайхан шинэ залуу инженерүүдийг цуглуулсан.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
ерөөсөө бодлогоор. Тэгээд манай энэ лаборатор чинь ер нь их хөгжсөн ш дээ тухайн үед. Тэр их дээжүүдийг тэгээд л амжуулсан. 80-85, 86 он хүртэл ерөнхийдөө. Тэгээд 4 жилийн өмнөх юмнуудыг чинь нөхөж хийсээр байгаад тэгээд зэсийн үйлдвэр байгуулах жишээний ээлжээр ажиллсан. Гэх мэтчилэнгээр зүтгүүлсээр байгаад ерөөсөө ард нь гарсан. Тэгээд тухайн үед чинь социалист уралдаан гэж юм явагддаг байлаа. Манай лаборатор чинь тухайн үед улсад 5 дараалан түрүүлж байлаа. Тэгээд улсын тэргүүний байгууллага гэж шилжин явах цом, туг мөн сүртэй ш дээ. Мөнгөн шагнал дагалдна гэх мэтчилэнгээр. 5 дараалан түрүүлээд, тэгээд өнжөөд хоёр ч түрүүлсэн ингээд сүүлд...,
Баасанхүү -
7 түрүүлсэн.
Батдэлгэр -
7 түрүүлсэн. Тэр миний тэр бичсэн номон дээр их тодорхой байгаа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
бүх л..., тэгээд ер нь бол их шагнуулж байсан даа манай лаборатор бол тэр том Шагжаа даргын хүчинд.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
Шагжаа дарга чинь өөрөө болуул сангийн яамны орлогч сайд хүртэл байсан хүн гэж байгаа юм өмнө нь. Тийм мундаг хөдөлмөр зохион байгуулалттай. Ерөөсөө ажлыг маш их..., хийгээд сурчихсан. Улсуудыг удирдаж чаддаг тийм мундаг хүний ачаар манай лаборатор болуул ер нь их хөгжсөн гэж би үздэг юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ийм маягаар одоо манай геологийн шинжлэх ухаанд лабораторболуул хувь нэмрээ оруулж байгаа юм. Одоо энэ Эрдэнэтэд байгаа Оюу Толгой ч байдаг юм уу, цагаан суврага муврага гээд л бүх өнөө хотуудын бүх л дээж энэ лаборатороор дамждаг тийм үе байлаа ш дээ. Одоо сүүлийн үед зах зээлд ороод аль нь ч учраа олохоо байчихлаа. Хаана ч хийгээд байгаа юм. Ер нь болуул одоо гэрээтэй хэдэн төслийн маягтай хэдэн байгууллагуудын дээжүүд л манай лаборатороор дамжиж байна.
Баасанхүү -
одоо дээж гэдэг нь тухайн одоо Монгол орны хаа нэгтэйгээс газрын хөрснөөс авсан тийм судалгааны материал уу?
Батдэлгэр -
тийн тийм л юм байна. Тэр чинь ингээд төсөл гаргачихаж байгаа юм. одоо энэ баруун аймагт ухаандаа тухайн газар объект ингээд судлах геологи хайгуулын анги гараад явчихна. Зураглал зураглалыг нь хийнэ ш дээ. Зураг геологийн зургийг нь хийнэ. Ашигт малтмалын одоо нүүүрс элрүүлэлтийг нь одо тодорхойлж өгнө. Ингээд геологиуд зундаа ингээд явж байна ш дээ. Тэд нар чинь тухайн маршруттай, тухайн төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө нормтой ухаандаа тэр тэрүүгээр ингэж явна, төчнөөн дээж авна ингээд. Тэгээд тэрийг мундаг геологиуд чинь ерөөсөөл энд тийм ашигт малтмал байж болох...,
Баасанхүү -
магадлалтай...,
Батдэлгэр -
магадлал байна гэсэн газраасаа дээжээ авна. Аан тэгээд одоо хил заагийг тогтооно. Энэ одоо тунамал чулууны үе талбайн зах зааг нь хаа явж байна, гүний чулууных нь хаана явж байна, гүний чулууных нь юу хаана явж байна. Интрузи ипузи гээд ингээд геологийн бүх чулууныг чинь 4 ангилчихдаг ш дээ. Энэ 4 чулууны хаана хаана үүссэн байна, хаагуур ингэж байж байна тэрийг нь аваачиж хил зааг нь тогтоож зургийг нь зурж өгнө. Тэрнийхээ дагуу л нарийвчилсан хайгуул ч байдаг юм уу одоо сэдэвчилсэн хайгуул ч гэдэг юм уу энэ бүгдээсээ дээж авчираад. Тэр дээжүүдээ лабораторт өгнө.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
доороо одоо бутлахаас авхуулаад хими, спектр тэгээд рентген бүүр нарийн лосла анализ энэ тэр гээд, минрологи петрограф гээд бүх л төрлийн шинжилгээг лабораторт иж бүрнээр нь хийж байгаа юм. Тэгээд энэ хариун дээр үндэслээд манай нөгөө геологиуд чинь явсан олдворуудынхаа зургийг зурна. Нөгөө хариугаа авчихна ш дээ. Тэгээд өөрснөө бид нар чинь ерөнхийдөө бол мэдэж байгаа. Тэгээд нарийн л маш нарийн баталгаажуулж тодорхойлуулхын тулд л лаборатороор шинжилгээг нь хийж байгаа юм.
Баасанхүү -
аан лаборатороор жинжилгээ хийлгэдэг нь яг энэ бол ийм төрлийн бодистой ийм юм бүтэцтэй ийм газар байна гэдгийг нь тодруулж байгаа юм уу?
Батдэлгэр -
тодруулж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
одоо ингээд нэг орд..., одоо энд ийм юмны орд байх зэсийн орд байх ёстой байна гэх юм бол одоо нөгөөдхийгөө нарийхан жижиг талбай дээр хийчихсэн ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ямар талбайг хамарч байна тэрнийхээ радиус бүүр коэффицентоор нь одоо тодорхойлохгүй нарийн шинжилгээнүүдийг химид өгнө, спектрт өгнө... гэх мэтчилэнгийн. Тэгээд манайд чинь багаж нар эмнэлэгийн спректур анализ, тэр тухайн шинжилгээний анализ гээд том том сүүлийн үеийн мундаг багажнууд манайд их байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэр энэ тэр бол нарийвчилж өгнө. Энэ үндсэн дээрээс за тэдэнд тэдэн хувь байна..., Тэгээд тэр нөөц мөөцөө бодно. Энэ үндсэн дээр л шинжилгээ геологийн шинжилгээ явагддаг юм. Тэгээд одоо энэ хамтын хөрөнгө оруулалт, гадны хөрөнгө оруулалттай байгууллагууд их болчихож. Тэгээд одоо ямар байгууллага юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй ийм л хэмжээнд байна л даа. Бас хэтэрхий их задгай болчихсон юм шиг санагддаг юм надад.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ингээд бүүр зах зээд гээд хэн дуртай нь орж ирээд..., одоо бараг 2 сая 500 хүн амтай гэхээр 2 сая 500 геологчид орчихсон байна гэж шинжээд байна ш дээ. Тийм ээ? Тэр чинь бас ортой л үг ш дээ. Одоо нэг жирийн малчин хүртэл хонь хариулж яваад нэг чулуу бариад энэ юу вэ гээд мань мэтэд орж ирээд ажил хийлгэхгүй ш дээ.
Баасанхүү -
өө тэгдэг үү?
Батдэлгэр -
өө тийн. Манайд чинь одоо тийм их идэвхитэй, бүгдээрээ геологичид болчихсон байна ш дээ. Тэхээр геологийн шинжлэх ухаан гэж ямар их ач холбогдолтой гэдгийг бол ер нь иймэрхүү жишээ л хэлээд өгчихөж байна ш дээ. Тэхээр хүн болгон сонирхож байна.
Баасанхүү -
80 оноос өмнө ер нь энэ геологийн салбарын үүсэл Монголд хэзээнээс эхэлж тавигдсан бол? Таныг одоо ажилд ороод ирэхэд үйл ажиллагаа нь хэр жигдэрсэн байсан бэ?
Батдэлгэр -
жигдрэлгүй яахав ер нь жигдэрчихсэн.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
одоо манай геологийн салбарын 70 жилийн ойн жил болж байна.
Баасанхүү -
өө за.
Батдэлгэр -
70 жилийн түүхтэй манай геологийн лаборатор чинь. Тэхээр 1939 онд анхны геологийн суурь тавигдсан байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
өмнө нь болуул Зөвлөлтийн экспетиц энэ тэр гээд байсан л даа. Ер нь Оросууд гол нь суурийг нь тавиад, тэгээд..., манай энэ лаборатор гэхэд чинь л Дорнодын салбар лаборатор гэж байсан байх Орос Зөвлөлтийн.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
тэрийг шинжлэх ухааны химийн хүрээлэнгийн лаборатор дээр нийлүүлээд анхны геологийн төв лаборатор энэ Зайсангийн аманд байгуулж байсан тийм түүхтэй юм байна лээ. Тэхээр ухаандаа 20 жилийн дараа, геологийн салбар үүсч хөгжсөнөөс 20 жилийн дараа энэ үндэсний лаборатор анх байгуулагдсан байх гэж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ийм ийм л юм даа. Тэгээд одоо манай анхны геологичид ч бас л тэр үед төгссөн. Одоо энэ Хуц гуай энэ тэр байж байна ш дээ. Тэр чинь 3 дахь төгсөлт нь гэсэн байх аа. Хуц гуай чинь.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
үндэсний геологийн энэ их сургуульд чинь геологи энэ тэр байгуулагдаад л геологийн салбарыг төгссөн 3 дахь геологич төгсөлт юм гэсэн. Тэгээд Хуц гуайгаас өмнө 2 төгсөлт болсон байх гэж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
одоо эд нарын биет төлөөлөгчид мундаг мундаг улсууд байна ш дээ ер нь. Манай геологийн салбарыг хөгжүүлж байгаа бид нарын мэдэх одоо ингээд байнга ярьж байдаг Дамбаа гуай байж байна, Хуц гуай байж байна, тэгээд Лхамсүрэн багш гэж мундаг хүн байна, Балжинням багш гэж байж байна. Ер нь тэгээд тэр зүгээр миний мэдэх ийм улсууд байна ш дээ. Өчнөөн одоо Давжид гуай байж байна өнөө Оюу Толгойг нээсэн гээд мундаг тэр гольцо вестректур гэж юмыг анхлан таамаглаад л сансрын зураг дээрээс геофизикийн.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
тэгээд ер нь бол Давжид гуай чинь нээсэн хүн гэж байгаа ш дээ.
Баасанхүү -
Оюу Толгойг уу?
Батдэлгэр -
Оюу Толгой, тэр орчны тэр ордыг. Ийм юм байна энэ кольцл вестректур гэж ийм юм байдаг юм. Энэ дотор юм байхгүй, энэ дотор зэс байх ёстой ч гэдэг юм уу.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
үндийг нь тавьсан ийм мундаг одоо аж үйлдвэрийн гавъат болсон байгаа байх. Ийм ийм мундаг геологиуд бүгд байгаа юм. Тэгээд би мэддэг гэж мэддэггүй хар мянган юм байгаа ш дээ. Лабораторын суудаг улсууд нэг гэм нь болуул өнөө анги хөдөө энэ тэр явдаггүй учраас тэр болгон геологчидоо таньдаггүй бас дутагдалтай.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
энд сууж байдаг, нөгөө геологиуд чинь өөрсдөө л ирээд байхгүй ш дээ. Өнөө техник геологи энэ тэрээ дээж мээж хүргүүлэх гээд явчихна ш дээ, хариугаа эндээс авчихна. Энд ирээд байх нэг их шаардлага байхгүй. Тэгээд бид нар нөгөө хэдэн чулуутайгаа л ноцолдож явж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ийм учраас тэр хээрийн геологиудтай нэг их харьцдаггүй учраас бас танилын хүрээ хязгаарлагдмал лабораторт ажилладаг улсуудын.
Баасанхүү -
одоо геологийн салбарын онцлог, тэгээд гол нь нөгөө нэг ач холбогдол нь юу байдаг вэ?
Батдэлгэр -
геологийн салбарын ач холбогдол чинь одоо ер нь үндсэндээ Монголыг тэжээж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тийм ээ? Энэ уул уурхай энэ орд эд нар чинь л геологийн шинжлэх ухаантай холбоотой юм байхгүй юу. Хэдэн геологчид л хийж байгаа ш дээ, нээж өгч байна. Энийг зөв зохистойгоор ашиглах, зөв зохистойгоор бодлого явуулж зөвөөр ашиглах л хэрэгтэй байхгүй юу. Одоо үндсэндээ тэр 70 жилийн хугацаанд нээсэн хэдэн ордуудыг чинь зүгээр мэдэх мэдэхгүй улсууд аваачиж ухсаар байгаад дуусгалаа ш дээ. Одоо алтны алт хөтөлбөр гээд явагдсан. Алт хөтөлбөрийн зөвлөл гээд юм байгаа. Тэгээд тэрийг дэндүү их замбараагүй ухаж төнхөөд. Одоо тэгээд өнөө нинжа гээч юм нь гарч ирээд ч байдаг юм уу.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ерөөсөө хамаагүй тийм замбараагүй байгалийг сүйтгээд, гол мөрнөө ширгээгээд одоо бөөн юм болж байна дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
геологийн ач холбогдол нь ерөөсөө л юм нээж өгөх..., одоо энэ хоол бэлдэж өгч байна гэсэн үг ш дээ ер нь одоо Монголчууддаа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ийм л ач холбогдолтой гэж би хэлэх гээд байна ерөөсөө гол нь. Энийг нь зөв зохистой хэрэглэж, зөв зохистой идэж уумаар байгаа байхгүй юу. Тэхээр болохгүй ш дээ хэдэн баячуудын нэг нь..., их хурлын гишүүдийг би шүүлгэх гээд байна. Эд нар чинь дандаа сүлжээ байгуулчихсан. Аль болохоор л тэр том том нөөцтэй ордуудыг өөрсдийнхөө нэр дээр авах, өөрийхөө нэр дээр биш байлаа гэхэд өөр хүний нэр дээр авхуулаад байна ш дээ. Энийг бид нар шүүмжлээд бөөн юм болж байна ш дээ.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
энэ болуул энд шүүмжлэлтэй хандахгүй бол болохгүй ш дээ. Зөвхөн энэний төлөө их хуралд гишүүн болох гэж одоо үхэн хатан зүтгэж байна ш дээ. Би бол тэгж шүүмжилмээр байна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тухайн үед социализмын үед намайг сургуульд явж байхад Хувьсгалт намын тэр намын төв хорооныхон одоо цус ойртсон ч гэдэг юм уу ийм шүүмжлэлд орж байсан улсууд байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
юу вэ гэхээр энэ дарга цэрэг, сайд дарга нарын хүүхдүүд л сургуульд явдаг байх. Жишээлбэл ялангуяа энэ офсетын маягийн мэргэжил байдаг юм уу, одоо энэ сэтгүүлч ч байдаг юм уу, олон улсын харилцаа ч байдаг юм уу, эдийн засаг дипломат маягийн ийм сургууль..., энд дандаа дарга нарын хүүхэд явдаг. Хэдэн малчдын хүүхэд мань мэт шиг юм ингээд жишээлбэл үйлдвэрийн чанарын юм руу цөлөгддөг маягтай байсан үе байхгүй юу.
Баасанхүү -
аан бас тийм байж байдаг байсан уу тээ?
Батдэлгэр -
байлгүй яахав тэр чинь бөөн шүүмжлэлтэй байдаг. Мөн өвөлжөөд тэгээд тэрийг хэлээд ч нэмэр байхгүй тийм л байсан юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ер нь тэр ардчилал гэдэг чинь энийг шүүмжилж гарч ирсэн ш дээ. Уг нь зөв шүүмжлэл гарч ирсэн мөртлөө, гарч ирсэн хойноо эд нар чинь өөрийнхөө тэр сайхан ярьж байсан юмаа нураагаад байна гэж бодоод байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
одоо өрснөө гарч ирэнгүүт өөрснөө дарга цэрэг болох гээд ухаан алга байна ш дээ. Хувааж идэж байна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
өмч хувьчлал гээд Монголын үндэсний хэдэн үйлдвэрийг чинь эд нар өөрсдөө л хуваагаад авчихсан байгаа ш дээ. Одоо тэр нэртэй устайгаа байж байна ш дээ тийм ээ?
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
энэ чинт ерөөсөө тэр ардчилалыг болуул анализм болгож л хувиргасан гэж үзээд байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
эхний үйлдэл их зөв гарч ирсэн мөртлөө тэгээд яг цаг дээрээ болохоор хүн чинь тийм хувийн шуналд орчихдог юм байна гэж итгэж байна ш дээ. Зөв үү? буруу юу?
Баасанхүү -
зөв зөв тэгсэн байх. Социализмын үед одоо геологийн салбарыг төрөөс зохицуулдаг бүрэн зохицуулдаг...?
Батдэлгэр -
бүрэн зохицуулна.
Баасанхүү -
зохицуулалтууд нь ямар байсан бэ? Ямар бодлого баримталж байсан бол?
Батдэлгэр -
зохицуулалт маш их хэрэгтэй юм байгаа юм. Энэ чинь Монголд олон экспепицүүд байлаа. Дорнодын геологийн экспепиц, Баянхонгорын геологийн экспепиц, Чойрын геологийн экспепиц, Ховдын геологийн экспепиц энэ тэр гээд экспепицэд хуваачиндаг. Энэ райончилж байна ш дээ. Тэнд чинь экспепицийн грацик гээд мундаг том. Дотроо маш олон геологийн анги салбар, ангиудтай. Анги болгон чиглэл чиглэлтэй. Нүүрснийх, зэсийх ч байдаг юм уу, металлых ч байдаг юм уу ингээд ингээд төрөлжүүлээд. Ингээд хавар зохион байгуулалттайгаар гарна. Улсаас төсөв өгнө. Одоо тийм тийм одоо 50 мянганы масштаб ч гэдэг юм уу. 200 гэхээр...,
Баасанхүү -
хийх судалгаа хийх талбайг нь хэлж байгаа юм уу тээ?
Батдэлгэр -
судалгаа хийх талбай нь. 200 мянганы зураглал ч гэдэг юм уу. Гэх мэтчилэнгээр ингээд бүх..., төлөвлөгөөтэй.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ер нь тэр бүх төлөвлөгөөний дагуу л бүх хийгдсэн. Монголын бүх газар нутгийг бол ерөөсөө л өнгөрсөн зуунд одоо хийгдсэн геологийн судалгаа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ер нь хийгдээгүй газар тун ховор.
Баасанхүү -
тэнд тийм баялагтай, ийм хөрстэй гэх мэтчилэнгээр үү?
Батдэлгэр -
аан тийн ер нь бүгдийх нь прогноз байж байгаа.
Баасанхүү -
аанхан.
Батдэлгэр -
тэгээд тэнд чинь олон улсын геологийн экспепицгэж байлаа. Польшууд байлаа, Болгар байлаа, Чех байлаа, оросууд байлаа гэх мэтчилэн. Германы..., бас ингээд юуны Сервийн орнуудын хүрээнд.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
эд нар чинь бас тусдаа экспепицүүд байгуулаад гарчихсан. Ийм ийм..., эд нар чинь нэг мөсөн улсын бодлогоор төрөөс зохицуулдаг хоёр улс хооронд ингээд бүүр гэрээ хэлэлцээртэй. Хувийн талбайтай.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэрийгээ энэ..., бүх юмыг хийж өгсөн. Одоо энэ геологийн карт байж байна ш дээ миний ажиллаж байгаа.
Баасанхүү -
тийм байна.
Батдэлгэр -
энэ чинь бол яг л тэр үед 20-р зуунд л хийсэн зураг ш дээ.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
одооны энэ 90 оноос хойш бол ерөөсөө геологийн ажил хийгдээгүй гэж хэлж болно бараг. Дандаа...,
Баасанхүү -
ашиглах...,
Батдэлгэр -
ашиглах, ашиглаж ухах ажлаа л хийсэн юм. Одоо харин нөгөөдүүл нь нөөцийг нь бага хийцихээд, зөв буруу ашиглаж ерөөсөөл үрэн таран хийж хаячихсан. Одоо хайхаас аргагүй болоод орж эхэлж байх шиг байна шүү.
Баасанхүү -
та хэд моодонд орох гээд байна уу?
Батдэлгэр -
тийн. Тэгээд...,
Баасанхүү -
тэр гадны улсуудын одоо экспепицүүд Монгол дээр судалгаа хийдэг нь ямар учиртай вэ? Үр дүн нь одоо хэнд хэрэгтэй байха вэ? Монголчуудад зүгээр одоо найрсаг хоёр улсын хамтын харилцааны хүрээнд хийгдэж байна уу? Эсвэл өөрсдөд нь бас хэрэгтэй байх болов уу?
Батдэлгэр -
хамтын харилцааны хүрээнд ерөнхийдөө хэрэгжиж байсан. Гэхдээ манай Монголд ашигтай.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
тийн. Тэд нар чинь болуул бас өөр өөрийн арга барилтай, өөр өөрийн школтой байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
орон орон өөр өөрийнхөө тэр дадсан заншсан тэр арга барилаар бас хайгуул хийнэ дээ. Тэгээд тэр энэ тэр чинь дандаа..., Монголын тухайн оронд төгссөн тийм инженерүүд голдуу ажилладаг.
Баасанхүү -
ммхм.
Батдэлгэр -
орчуулагч хийгээд явчихнаа ч адаглаад. Тийм улсуудаараа дагалдуулаад. Тэгээд одоо Монголынхоо дотоодод бэлтгэгдсэн ийм инженерүүдийг цэнэглэж аваад ингээд явдаг. Тэр чинь бөөн сургалт явагдаж байна гэсэн үг.
Баасанхүү -
аан
Батдэлгэр -
ач холбогдолтой, ярих юм байхгүй. Тэгээд тухайн тухайн объект ерөөсөөл ажиллана ш дээ. Одоо Польшууд гэхэд миний мэдхийн ховор металлууд дээр ажилласан. Ховор металлыг Польшийн экспепицийн нээсэн минрологийн үндэслэл бас тэр лүү өнөөдөр хандлага чиглэж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
газрын ховор элемент гээд л явж байна. Уран гэхэд чинь л одоо Оросууд хийж байлаа. Одоо нөгөө уранаа эргээд ашиглах болж байна. Энэ бүгд чинь тэнд Оросууд бэлэн юм хийгээд өгчихсөн л байна. Тухайн үед ухаандаа Оросууд газар доогуур зөөгөөд дууслаа гэж ярьж байсан.
Баасанхүү -
аанхан. Тэгээд тийм юм болсон юм уу? үгүй юм уу?
Батдэлгэр -
тийм юм болсон үгүйг бол бид нар сайн мэдэхгүй ш дээ.
Баасанхүү -
аан за
Батдэлгэр -
тэхээр ямар ч гэсэн тэр бааз нь байж байна. Нөгөө шар, шороо шар нунтаг гэж юм нь байж байна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэхэд тэр нь зөөгөөд явчаагүй арай юу юм гэж бодогдож байгаа ш дээ.
Баасанхүү -
аан зөөгөөд явчихсан нь арай юу юм...,
Батдэлгэр -
аанхан. Байгаа учраас л одоо энэ тэрийг чинь сэргээх гээд чид нар үзээд байна ш дээ.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
тэрийг бүрэн ашиглах хэрэгтэй.
Баасанхүү -
юу..., одоо жишээ нь Монголын хөрсөнд байгаа тийм бүсд тийм нөөц баялаг илүү түлхүү..., ер нь Монголд ийм ийм төрлийн газрын, газарт орох баялагууд байдаг гэх мэтчилэнг ярихад нууц уу? Үгүй юу? Нууц биш бол та ярьж өгөхгүй юу?
Батдэлгэр -
нууц биш ээ биш. Би ч угаасаа л бүх юм нь нээлттэй юм ярьж байгаа юм чинь.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
жоохон нууцын зэрэглэлд ордог юм бий л дээ.
Баасанхүү -
бас.
Батдэлгэр -
бас байж таараа. Хамаагүй тэр нууц мууцыг нь хэлээд байх шаардлагагүй юмнууд байдаг байх.
Баасанхүү -
аанхан.
Батдэлгэр -
уран муран энэ тэр чинь стратегийн холбогдолтой юм байдаг байж болно. Гэхдээ ах ьн тэрийг сайн мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм. Та тэгвэл...,
Батдэлгэр -
ер нь болуул тэртэй тэрэнгүй Монголын газар нутгаар ингээд хайгуул хийгдчихсэн юм чинь. Ерөнхий прогноз бол байж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
за одоо энэ сав газраар болуул нефтийн сав газар байна. Энэний хаана нь ч нефть илрэх магадлал өндөртэй гэсэн ийм таамаглал болуул байж байгаа ш дээ жишээлбэл. Одоо тэр зэсийн орд гэхэд чинь иймэрхүү газруудад одоо зэс байдаг юм аа гэсэн ийм..., ерөнхийдөө тэр чулуунаас прогноздоод л тогтоочихдог байхгүй юу. Тэгээд тэрүүнийхээ таамаглалын дагуу нарийвчилсан хайгуул хийгддэг. Үнэхээр геологи, мундаг геологи таамагласан болуул тэр чинь гараад ирж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ийм чулуутай газар тийм юм байна гэсэн ерөнхий чиг нь байж байгаа. Тэхээр тэр чулуунуудын бүгдийг нь тодорхойлоод зургийг нь зураад тавьчихсан одоо..., зурган дээр буулгаад өгчихсөн байж байна ш дээ манай геологичид.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
энэ үндсэн дээр л хайгуул явагдаж байгаа юм.
Баасанхүү -
юу..., одоо жишээ нь газрын..., геологийн ажлын хүрээнд одоо илэрдэг ч гэмээр юм уу..., би жаахан мэргэжлийн биш хэлэгээр яриад байгаа л байх л даа. Геологийн ажлын хүрээнд гаргаж ирдэг тийм..., одоо жишээ нь алт гэх мэтчилэнгийн эрдэс баялагууд байна ш дээ.
Батдэлгэр -
тийн.
Баасанхүү -
тэд нар нь одоо ямар ямар юунууд байдаг вэ..., төрлүүд байдаг вэ? бид нарын мэдэхгүй. Алт нүүрс мүүрс бол мэдээж байх бай. Өөр одоо ямар төрлүүд байдаг вэ? тэд нар нь одоо юу юунд хэрэгтэй байдаг вэ?
Батдэлгэр -
тэр ерөөсөө хэрэггүй юм гэж байхгүй ш дээ. Бүх л..., одоо марганзын орд л гэхэд чинь төмрийн үйлдвэрт их хэрэгтэй байдаг гэж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
хайлуулах барих юманд одоо хэрэглээд явчихдаг. Тэгээд барилгын материалууд байж байна. Хоёрт одоо энэ тунамал чулуулгуудыг чинь дандаа л барилгын материалд хэрэглэж байна ш дээ энэ хайрга зайрганаас авхуулаад ерөөсөө. Заавал алт гээд яриад байх шаардлага байхгүй ш дээ.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
өнөөдөр энэ барилгажилт маш хүчтэй явагдаж байна. Энэ үед чинь бас л геологиуд тэрийн чинь нөөцийг нь тогтоож өгч байгаа юм. Тэр хайрга дайрга гэдэг юм чинь стандарттай ш дээ. Нийцнэ нийцэхгүй.
Баасанхүү -
аанхан.
Батдэлгэр -
тийн. Одоо ямар чулуунаас бүрдсэн хайрга байна, ямар хэмжээ нь зөөгдөж вэ, ямар урт замыг туулсан байна тэр хайрга дайрга чинь. Одоо энэ мөлгөржилт энэ тэрээс авхуулаад л. Зүгээр нэг хурц хурц өнцөгтэй юмаар аваачаад л цементээр холбоод хаячих юм бол машин дээгүүр хэдхэн яваад ховхлоод хаячихна ш дээ, бут бут үсрээд.
Баасанхүү -
аанхан.
Батдэлгэр -
тэхээр чинь хатуу чулуунаас бүрдсэн, их хол зөөгдсөн бүүр өндөг шиг бөөрөнхий болчихсон тэмээний хоргол шиг шахуу ийм хэлбэртэй юмнууд чинь хэзээ ч хагарахгүй дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
гөлийгөөд усанд зөөгдсөөр байгаад..., тийм хайрга энэ тэр чанартай байх жишээний. Тэр стандартыг барихгүй болохоор барилгын чанар муу болоод байна гээд байгаа байхгүй юу. Зүгээр дуртай нь голын саванд очоод хэд хэд хүрздээд л шанагаараа хутгаж аваад ийм цутгаад байх юм бол чанарт нийцэхгүй.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
одоо онгоцны талбай заслаа гэхэд ерөөсөө хамгийн өндөр даац даадаг тийм л хайрга хэрэгтэй болно доо. Тийм учраас одоо тэр өшөө тийм хайрганы ордыг ашиглах гээд өшөө тэрүүгээр чинь шинэ онгоцны буудал барих гээд байх жишээний.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ерөөсөө энэ геологитой бүх л юм холбоотой.
Баасанхүү -
тийм юм байна бид нар л мэддэггүй болохоос.
Батдэлгэр -
тийн. Үндэстэй ш дээ. Тийн энэ гол нь тэр. Би амны наана түгээмэл ярьж байгаа энэ барилгажилттай холбож л би юм ярьж байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд ер нь болуул байгаа ш дээ. Тэгээд одоо шавар шавхайнаас авхуулаад энэ чинь. Байгалийн шохойг чинь хаанаас..., тэр чинь чанартай чанаргүй гэж бас байна ш дээ. Шатдаг шатдаггүй..., шохойноос авхуулаад ярихад ер нь хэрэггүй юм гэж байхгүй л дээ. Тэгээд нарийн тэр польметаллын ордууд ингээд гараад ирэх юм бол бүр их өндөр юманд ашиглаад л явчих жишээний байж байна ш дээ.
Баасанхүү -
польметаллаа?
Батдэлгэр -
тийн.
Баасанхүү -
тэр нь одоо ямар...?
Батдэлгэр -
ерөөсөө л металл агуулсан юунуудыг польметалл гэж байгаа юм. Тэрнээс металл ялгаж авдаг.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэрнээс никель ч ялгаж авч болно, зэс ч ялгаж авч болно гэх мэтчилэнгийн. Төмөр ч ялгааж авч болно. Ийм ордууд болуул бас чухал стратегийн холбогдолтой байна ш дээ. Одоо өнөө гялтагануур гээд байж байна. Говь-Алтайн гялтагануурыг чинь учир мэдэхгүй учраас хамаагүй аваачаад л жоотудаад хага хага цохиод чанаргүй болгоод. Тэрийг маш нямбай тэрийг чинь хуудас хуудсаар аваад. Бараг хөвөнд боох шахуу болж байж авч зарах ёстой байхгүй юу.
Баасанхүү -
аан
Батдэлгэр -
тэр чинь аваачаад л Хятадууд авч байна гэж сонсонгуутаа л аваачаад ховх ховх татаад, жоотуудаад машин машинаар аяиж аваачиж байгаа юм. Нөгөө Хятадууд нь голоод үнийг нь унагаагаад..., гэх мэтчилэнгийн ингээд эх орноороо тоглоод байна ш дээ. Говь-Алтайн тэр гялтагануурын ордуудыг тэгээд дуусгаж байх шиг байна ш дээ. Гэх мэтчилэнгийн.
Баасанхүү -
социализмын үед бол одоо жишээ нь бүх юм бодлогоороо зангидагдсан байж чадаж байсан уу? Одоо жишээ нь ийм юмыг олборлоод ийшээ ач гэх мэтчилэнгээр бүх зохицуулалтууд хийгдэж байсан уу?
Батдэлгэр -
хийж байсан. Тэр чинь ерөөсөө..., ер нь захиргаадалт байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
нэг илүү чулуу атгалаа гэхэд л аягүй бол хэрэгт орно ш дээ. Тэгээд өнөө гаж буруу юм хийх юм болуул. Тэгээд яахав энэ хамгийн гол нь тэр чинь төлөвлөлттэй. Ер нь цөөхөн орд ашиглаж байсан юу шүү дээ. Тэр цөөхөн ордоо ашиглаад, цөөхөн дээрээ бас хэдийгээр зээл авч байсан ч гэсэн тэр нөхөн сэргээлт тоног төхөөрөмжийн хангалт энэ тэрийг бүрдүүлээд л байсан тухайн үед, Оросых голдуу ч гэсэн.
Баасанхүү -
би л лав...,
Батдэлгэр -
одоо Оросын зээлийн хөрөнгөөр..., нөгөө их зээлд өртэй байсан гээд ярьдэг ш дээ тээ?
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
тэр чинь л энэ журмаар л явагдаж байсан ш дээ.
Баасанхүү -
аан
Батдэлгэр -
одоо бид нар ингээд л социалист орнуудад ядаж үнэ төлбөргүй л суч байлаа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
бүүр стипенд авна гээч. Энэ юу вэ гэхээр бас нэг муу Орос ах нараас авсан зээлээр л тэгж байсан болов уу гэж би бодож байна ш дээ. Тэрүүгээр л бид нар сурсан байх. Сайн мэдэхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
өнөөдөр бол хичнээн сайн сурлагатай хүүхэд байлаа гээд мөнгө байхгүй болуул тэгээд зангуу нааж л суухаас өөр аргагүй л байна ш дээ тийм ээ?
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
хэцүү байна.
Баасанхүү -
одоо геологийн салбарт таны..., та чинь чулуу судлаач хүн тээ?
Батдэлгэр -
тийн.
Баасанхүү -
таны мэргэжлийн гүйцэтгэх үүрэг нь ямар юм бол оо? Ер нь ингээд ямар ч л байсан аягүй больхоор ярихад бол нөгөө геологич нь бол байна.
Батдэлгэр -
тийн.
Баасанхүү -
ямар ч байсан одоогийн миний мэдэж байгаагаар чулуу судлал гэж мэргэжил байдаг юм байна. Өөр одоо геологийн салбарт ямар ямар нарийвчилсан ийм мэргэжлийн салбарууд байдаг юм бол?
Батдэлгэр -
одоо манай лабораторт байгаа бүх салбарууд тэр нарийвчилсан салбаруудад нь орно.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
хими орно, спектр орно, баяжуулагчид орно гэх мэтчилэн. Энэ баяжуулах спектр манайд чинь том цех байна ш дээ. Энэ чинь үндсэндээ тухайн ордын энэ лабораторын хэмжээнд туршдаг. Ухаандаа нэг тонн элснээс хичнээн грамм алт гарах нь вэ гэдгийг жишээлбэл манай энд туршаад гаргаад ирж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
энэний технологийн тайлан гэж бичнэ бас. Энэ үндсэн дээрээс чинь нөгөө ордоо нөгөөдүүл чинь манай туршилтын дагуу ашиглаж эхэлнэ гэх мэтчилэнгээр. За миний энэ авчихсан лицензийн энэ газар болуул тийм хэмжээний нөөцтэй, тийм хэмжээний шороо угаахад төчнөөн килограмм алт гарах нь ээ гэсэн тооцоог манай эндээс ерөнхийдөө барьж очиж хийж үзнэ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэхээр минерлоги гэж байж байна.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
минерлоги чинь одоо эн шороон ордны л одоо гол амин сүнс. Тэгээд эд нар чинь юу вэ гэхээр тэр шороон ордыг чинь өнөө элс шаврыг нь ингээд усанд угаагаад, тэгээд практовт ялгачихна хүнд практ хөнгөн практ гээд. Тэгээд энэ өндөр өсгийттэй дуран руу хараад ялгачихна гэх мэтчилэн. Тэгээд жигнээд өгчихнө. Одоо ийм шороон дотор чинь төчнөөн грамм одоо юу гэдгийн молебдин байна ч гэдэг юм уу. Төчнөөн грамм нь хээрийн жонш байна ч гэдэг юм уу гэх мэтчилэн минерлогиуд нь ялгаад өгчихнө. Аан миний энэ чулуу судлалын мэргэжил гээд байгаа чинь юу вэ гэхээр геологичдын авчирсан одоо нэг ажил..., тэр чулуу байна. Тэр чулууг чинь хөрөөдөөд...,
Баасанхүү -
за
Батдэлгэр -
ийм чулуу шил гэж ярьдаг юм. Энэ шилэн дээрээ ингээд наачихаж байгаа юм тусгай цавуугаар.
Баасанхүү -
балзам гэж юмаар наана. Тэгээд энийгээ 0,02 мм хүртэл нимгэлнэ.
Батдэлгэр -
миллиметрээ дунд нь хувааж байна тээ?
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
зууны 2 мм болгож өнөө чулуу чинь ийм л юм болж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
өө хавтгайгаараа.
Батдэлгэр -
тийн чулуугаа хөрөөдөж энэ дээр нааж байгаад, тэгээд энэ тусгай ийм наадхыг чинь үрж нимгэлдэг тийм цех байдаг юм манайд.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд наадхыг чинь 0,02 мм..., яагаад тийм зууны 2 зууны 3 мм хүртэл нимгэлдэг гэхээр энэ чулууг бүрдүүлж байгаа эрдсүүд чинь оптик шинж чанараар нь, физик химийн кристал оптикийн шинж чанарууд гэж байдаг юм.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
тэр кристал шинж чанрууд нь одоо гэрлийг ойлгодог, хугалдаг интерфрензийн өнгө гээч юм өгдөг. Тэгээд янз бүрийн зүйлүүд, оптикын маш олон шинжүүд байдаг. Тэр олон шинжүүдээр нь тулгуурлаад эрдсээ танина.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
энэ одоомусковет гэж эрдэс юм уу, биетикийн судас юм уу, хээрийн жонш юм уу..., хээрийн жонш чинь дотроо бас тайгын жонш, атри хээрийн гээд ингээд одоо өнөө кварц гээд байж байна. Одоо бид нарын болор энэ тэр яадаг ш дээ. Тэр энэ тэрийн чинь бүгд оптик шинж чанар дээр нь ялгаж танихын тулд ийм хэмжээнд..., тэгээд мундаг өсөгдөг ийм микроскопон дээрээ харна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
энэ дээрээ бүх судалгаагаа аваад. Эхлээд эрдсээ тодохройлоод, тэгээд стректур гадаад дотоод бүтцийг нь бүгд юмыг нь тодорхойлж өгнө. Тэгснийхээ үндсэн дээр чулуугаа нэрлэнэ.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
за энэ болуул одоо ийм ийм чулуу байна, боржин ч гэдэг юм уу, деори гэдэг юм уу ухаандаа маш олон нэртэй.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
маш олон төрлийн чулуу байна. Тунамал чулуунаас авхуулаад л хувирмал чулуу, тэгээд гялтагануур, гүний чулуу, суурилаг, хэт суурилаг гээд ингээд ангилаад явчихдаг юм. Алинд нь багтаж байна гэдгийг тодорхойлж байгаа юм. Тэгээд ингэчихээд энэ бүх нэр стректур доторх юмнуудыг нь нэг бүрчлэн тодорхойлж өгсөний эцэст геологид хариуг нь явуулна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд бид нар энэ хариун дээрээс үндэслээд нөгөөдүүл чинь одоо энэ зураг мурагаа хийнэ. Ахиад цааш нь нарийвчилсан хайгуул хийхээр байна уу үгүй байна уу гэдгийг харна. Дотор нь байгаа хүдрийг нь хүртэл одоо бас ингээд анстип гээд өнгөлж мөнгөлчихдөг тусгай бас гэрэл ойдог микроскопонд хардаг.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
тэгээд миний энэ болохоор гэрэл нэвтрүүлдэг микроскоп байхгүй юу. Гэрлийг доороос нь нэвтэрвэл энэ оптикын чанарууд нь гарна ш дээ. Аан хүдрийн эрдэс, металлуудын юмнуудыг нь ерөөсөө гэрэл ойлгодог гэрэл нэвтрүүлдэггүй нөгөө эрдсүүд чинь. Ийм хоёр төрлийн эрдэс байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ерөнхий хувааж байгаа юм. Тэрийг минрограф гэж мэргэжлийн улсууд тодорхойлно. Одоо энэ зэс, молебдин, алт юу л байна хүдэртэй холбоотой, бүх металлтай холбоотой юмнуудыг тэр минерограф гээч мэргэжлийн улсууд хийдэг. Манай тасаг бол ерөөсөө ийм шинжилгээ хийнэ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
нэг нь мирерлоги, нэг нь минрограф, нэг петрограф гээд ийм 3..., яг зөвхөн манай энэ нийт чулуу судлалын салбар лаборатор гэж байгаа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
тийм шинжилгээнүүдийг бид нар хийж өгдөг юм. Ийм л онцлогтой юм даа.
Баасанхүү -
ммхм. Тэхээр социализмын үед бол ерөнхийдөө ингээд бодлогоор зангилагдаад, үйл ажиллагаа болуул хэвийн жигд явагдаж байсан юм байна тээ?
Батдэлгэр -
өө тэгж үзэж байна. Би бол тэгж л үзнэ.
Баасанхүү -
аанхан. Ардчилал гараад ирэхээр танай салбарт одоо ямар өөрчлөлт оров?
Батдэлгэр -
юу гэхээр ардчилал гарч ирээд өнөө..., ардчилал гарч ирэх ч юу байхав дээ нөгөө хувьчлал гээч ямнаас л болж байгаа ш дээ.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
хувьчлалыг зөв хийсэн үү буруу хийсэн үү бүх орны экспепицүүдээ тараачихсан. Ерөөсөө нэг ч..., тэр олон түрүүний хэлсэн экспепицүүд байсан ш дээ геологийн.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
тэд нар чинь бүгд тарсан. Тэгээд тэр тарсан тэр олон геологиуд чинь амьдрахын эрхэнд тэр өнөө лиценз гэж юмны моод дэлгэрч эхлэхгүй юу даа.
Баасанхүү -
за. Тэр нь хэдэн оноос эхэлсэн бэ?
Батдэлгэр -
тэр чинь одоо 90-н хэдэн оноос л эхэлсэн ш дээ ерөөсөө.
Баасанхүү -
тийм эрт эхэлсэн юм уу тээ?
Батдэлгэр -
91, 92 оноос л эхэлсэн. Эрт эхэлсэн. Тэгээд нөгөө гол нь..., эхлээд ингэсэн байх гэж би бодож байгаа нөгөө хайгуулаа хийж байсан өөрсдийнхөө мэддэг тэр мундаг геологиуд чинь лицензээ авсан болов уу гэж бодож байна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
энд тийм юм байх ёстой гээд өөрөө мэдэж байгаа ш дээ тэр чинь.
Баасанхүү -
тийн ш дээ.
Батдэлгэр -
тэр лицензүүдээ аваад л цөмөөрөө нэг жоохон жоохон уурхайрхуу юм байгуулсан. Ерөөсөө тэр засагт захирагдахаа ч байсан. Тэр лицензийг аваад л хэдэн сая төгрөгөөр аваад л тэгээд ашиглаж эхлэхгүй юу. Тэгээд засгаас зээл аваад. Зээлээ зарим нь эргэж төлдөг нь төлдөг. Зарим нь баяжих нь баяжаад захим нь шатах нь шатаад ер нь хачин юм болсон ш дээ.
Баасанхүү -
өө за.
Батдэлгэр -
тэгээд ингэхээр чинь манай лабораторт хүчтэй нөлөөлж байгаа юм. Одоо энэ төлөвлөлт байхгүй болчихлээр нөгөө дээж чинь ирэхээ байчихна ш дээ. Тэд нар чинь юу хайгуул хийхийн оронд нөгөөдөхөө яаж ухаж ялгаж авах вэ гээд. Гол нь ерөөсөөл алт руу орчихсон ш дээ.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
тийн. Гэх мэтчилэн юу гэхээр чинь лабораторын хүн амаа..., мэргэжилтнүүдээ цомхотгосон. Одоо манай тасаг гэж 20, 30 хүнтэй байсан тасаг шүү дээ. Дан петрографын тасаг гээч юм чулуу судлалын тасаг гээч юм. 18, 19 инженертэй чулуужуулалтын.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тийн яг 90 он гэхэд. Тэгээд 92, 93 оноос цомхотголд орсоор байгаад, тэгээд сүүлдээ 2, 3-хан хүн үлдсэн. Дээж байхгүй юм чинь цомхотгохоос өөр арга байхгүй ш дээ тэр чинь.
Баасанхүү -
ажил ирэхгүй.
Батдэлгэр -
тийн. Тэгээд сүүлийн 2000 он гарснаас хойш энэ олон улсын стандартчилал энэ тэртэй бас холбоо тогтоож гадаад харилцаагаа хөгжүүлсний үр дүнд Германы төслүүд их орж ирсэн юм гэнэ лээ. Японы төслүүд орж ирж байгаа юм. Энэ төслүүдийн хүрээн дээр эргэж сэргэсэн.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тоног төхөөрөмж сайхан сайхан Японы багаж тоног төхөөрөмж..., микроскоп энэ тэр чинь дандаа Ядоных.
Баасанхүү -
ммхм.
Батдэлгэр -
тэгээд Германаас сайхан сайхан тэр багаж анализ гэдэг тийм тоног төхөөрөмж орж ирсэн юм. Энэ үр дүнд эргээд сэргэсэн. Одоо болуул лаборатор дээр чинь юу байна..., бас их сайхан боломжийн. Хэдийгээр ухаандаа би түрүүн юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй болчихсон энэ гадны хөрөнгө оруулалттай байгуллагууд чинь атл хувийг нь гадаад руугаа явуулдаг. Тодорхой хэмжээнд манайд лабораторт гэрээ хийж захиалга авдаг, дээжээ өгдөг болж. Олон улсын одоо адисдатчилалтай, олон улсын хэмжээний түвшинд хийгддэг ийм хэмжээний лаборатор болсон юм байхгүй юу. Тийм эрхтэй. Тэр нэр хүнд болуул бас их нөлөөлж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд өнөөдөр болуул бас дажгүй байгаа ш дээ. Дээжээр болуул нэлээн хангагдаж байна.
Баасанхүү -
аан одоо Герман ч юм уу Японы төслүүд гэдэг нь энэ улсын байгууллагууд өөрсдөө хайгуул хийгээд, тэгээд тэр дээжээ та нарт өгч судлуулж байна гэсэн үг үү?
Батдэлгэр -
хамтарч хийж байгаа. Хамтраад туслуулна.
Баасанхүү -
аан
Батдэлгэр -
тэгээд заавал тэр хайгуулчлал хийхгүй. Гол нь нөгөө нэг тийм тоног төхөөрөмж оруулж ирсэн юм байна. Тэгээд одоо тодорхой боъект дээр ажиллах нь ажилласан л даа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тийм учраас бас их нөлөөтэй. Тэгээд бас ерөнхийдөө бас хандив тусламжийн хэлбэр юм шиг байгаа юм.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
би тэгж ойлгоод байгаа юм. Тэгээд тэр чинь бол хоёр улсын хоорондын харилцааны л асуудал ш дээ. Одоо харилцаа сайжирч байна гэх юм уу даа.
Баасанхүү -
ммхм.
Батдэлгэр -
тэгээд тэр хандив тусламжийн журмаар одоо Жако гээд тийм ээ?
Баасанхүү -
тийн Жаяка.
Батдэлгэр -
тийн Жаяка мөн мөн. Тэрний хүрээнд бол бас их юм орж ирсэн. Тэр чинь ерөөсөө бүх л салбаруудад оролцож байдаг.
Баасанхүү -
одоо энэ геологийн салбарын го багаж хэрэгсэл нь ямар багж хэрэгсэл байдаг юм бол? Тэгээд социализмын үед ямар байсан хангамж, тоног төхөөрөмж нь?
Батдэлгэр -
социализмын үед одоо энэ 80-аад онд намайг ирж байхад Зөвлөлт..., дандаа Зөвлөлтийн тоног төхөөрөмжүүд байсан. Манай лаборатор..., би лабораторын хэмжээнд өөрийнхөө мэдэх хэмжээнд ярих гээд байна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Батдэлгэр -
өнөө л Оросуудын тоног төхөөрөмжүүдээр л ажилладаг байлаа. За тэрийгээ шүүмжилнэ бас болоогүй хоцрогдсон энэ тэр гээд л. Өнөө тэр чинь бас микроскоп гэхэд чинь л намайг байж байх хугацаан д 3 төрлийн микроскоп шинэчлэгдээд ороод ирж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
3..., тэхээр чинь бас Орос бол бас дэлхийтэй өрсөлддөг юмаа хийгээд л байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ Японы микроскоп ороод ирэхээр өнөө Оросынхоо өнөө магтаад байсныгаа голоод байх жишээний болж байна ш дээ. Улам сайжраад байхгүй юу. Тийм л ялгаатай.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
ерөөсөө л Оросын тоног төхөөрөмж байсан дөө. Тэхдээ яахав энэ Румень энэ тэрийн нарийн багаж, Германы багаж энэ тэр байсан хуучин угаасаа. Тэрийгээ ч ашиглаж байгаа. Одоо тэрийгээ бас шинэчлээд одоо энэ ноднин уржнан энэ тэр юм уу том том..., оруулж ирлээ. Германы тийм бутлах том тоног мөхөөрөмж ноднинхон суурилуулсан. Бутлахын тоног төхөөрөмжийг дандаа Оросууд, заримыг нь Монголчилчихсон тийм юмнуудаа үздэг байсан ш дээ.
Баасанхүү -
аан сүүл рүүгээ Монголчилоод үзэж тарж байна уу?
Батдэлгэр -
тийн тэр чинь нөгөө олдохоо байж эхэлнэ. Тэр чинь үйлдвэрлэхээ байчихна ш дээ тэр Оросууд чинь. Хоцрогдсон юмаа. Тэхээр чинь Монголчилчихно ш дээ. Тэгээд тийм маягаар үздэг байлаа. Одоо болуул ер нь л тоног төхөөрөмжийн хувьд гологдохгүй шүү. Ер нь дэлхийн хэмжээнд л гэж үзнэ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
гагцхүү тэрийг ажлуулж л сурах хэрэгтэй. Зөв ажлуул зөв үр дүнг нь уншдаг л байх хэрэгтэй байхгүй юу.
Баасанхүү -
та..., одоо жишээ нь та нарын хийж байгаа ажил гэдэг чинь гол нь нөгөө нэг хэрэглэж байгаа багаж төхөөрөмжнөөс болно тээ?
Батдэлгэр -
тийн.
Баасанхүү -
тэр нарийн байвал ажлын үр дүнд шууд нөлөөлөх үү?
Батдэлгэр -
тэр тэгэлгүй яахав. Таних чадвар хүртэл өсөөд явчихнаш дээ.
Баасанхүү -
аанхан. Тэхээр одоо жишээ нь энэ муу ч юм уу тий багаж төхөөрөмжөөс болоод ажлын үр дүнд алдаа гарч байсан ч юм уу, тиймэрхүү явдал тохиолдож байв уу?
Батдэлгэр -
гайгүй. Ер нь болуул гайгүй ш дээ. Зүгээр яахав хичний хариуцлаггүйгээс болоод дээж мээжний норм солигдох барих тийм юмнууд мэр сэр гарна л даа.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэр чинь бас их ноцтой асуудал байхгүй юу. Дээжийн номерийг солиод шинжилгээний хариу явчих юм бол...,
Баасанхүү -
шал өөр юм яваад өгнө.
Батдэлгэр -
төөр тэндхийн юмыг чинь төөр тэнд аваачаад худлаа нэр тавьчихна гэсэн үг ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тийм аюултай. Тийм механик техникийн талын..., одоо мэр сэр гардаг л байсан юм. одоо тухайн үед манайд чинь чанар стандартчилал гээд чанарын хэмжилтэй юмнууд нь их сайжирсан ш дээ. Энэ чанар гэдэг чинь ерөөсөө 80-н хэдэн оноос л..., 85, 86 оноос л чанарын стандарт гэж юм манайх нэвтрүүлсэн юм. чанарын иж бүрэн систем гэж. Тэрнээс хойш болуул ер нь тийм..., салбар болгон хяналтын инженертэй. Бүх одоо инженерийн хийсэн ажлын 10 хувь нь хянана. 10 хувийг нь хянана гэдэг чинь ерөнхий чиг нь гараад ирнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тэгээд тэр чинь алдаа гарах юм ол тэрэн дээр барьж аваад засаж залруулчих жишээний. Ер нь сайн шүү дээ голох юм байхгүй. Гол нь хийж байгаа хүнээсээл шалтгаална.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
одоо энэ Хонгорын өнөө ар талд манай циани мианыг чинь бүх л сайхан сайхан залуу хүүхдүүд л хийлээ ш дээ. Цианы..., Хонгорын хэмжээний ажлууд байна. Энийг хийсэн ш дээ.
Баасанхүү -
тэгээд тэрийг жишээ нь одоо хийхээр нөгөө юу..., хэвлэл мэдээллийн хэрэгслээр болохлээр оргүй зүгээр гээд байгаа ш дээ. Одоо та нар жишээ нь шинжлэхлээр хортой гэж гарч ирээд байгаа ш дээ тээ?
Батдэлгэр -
за мэдэхгүй ээ ер нь би яг тэрийг гардаж хийгээгүй болохоор сайн мэдэхгүй байгаа юм. Манайхан бүр хонон өнжин л хийсэн, тэр химийн хэдэн хүүхдүүд.
Баасанхүү -
ммхм. Та нарын хувьд ажлын норм төлөвлөгөөг тухайн үед ямар байдлаар үнэлдэг байв? Жишээ нь юм болгонд төлөвлөгөөтэй явагддаг байсан ш дээ тээ?
Батдэлгэр -
тийн. Өсгөн шагнал гэж юм өгдөг юм.
Баасанхүү -
юуны чанар аа?
Батдэлгэр -
өсгөн.
Баасанхүү -
аан
Батдэлгэр -
өсгөн шагнал гэж.
Баасанхүү -
аан
Батдэлгэр -
ухаандаа 100 чулууны шинжилгээ хийх байлаа гэхэд 110-ыг бичлээ гэхэд авсан 10 хувьд нь ч байдаг юм уу 0,6 хувийн шагнал өгдөг юм. Одоо ч тийм жишгээр л манайд хэрэгжиж байна лабораторт.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
тийм л хөшүүргээр явж байгаа юм.
Баасанхүү -
таны мэргэжлийн одоо сайхан зүйл нь юу байв? Бас жоохон хэцүү бэрхшээлтэй зүйл байдаг уу? Тийм зүйл байдаг бол тэр нь юу бол оо?
Батдэлгэр -
сонирхолтой ш дээ. Ерөөсөө энэ петрографын мэргэжил гэдэг чинь хүнээс маш их оюун ухаан шаардана. Онолын мэдлэг их шаардана.
Баасанхүү -
за
Батдэлгэр -
за онолоо мэдэхгүйгээр энэ чулуу судлалын чулууг мэргэлнэ гэж байхгүй. Тийм учраас онолын маш өндөр мэдлэгтэй байж энэ петрографын мэргэжлийн ажлыг хийнэ. Хүнд л дээ ер нь болуул. Нүдний хараанд хүртэл нөлөөлнө. Ном их унших шаардлагатай. Энийг харин яг чинй асуултанд далимдуулаад ингээд хэлэхэд манай өнөөдөр их сургууль төгсөж байгаа, техникийн сургууль төгсөж байгаа, геологийн салбар төгсөж байгаа хүүхдүүд орос хэлний ямар ч мэдлэг алга.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
одоо манай геологийн салбарыхны нэг онцлог нь болуул бүх сурах бичиг, бүх материал бол орос хэл дээр байдаг юм бүх атлас. Хүн чинь ер нь толгойдоо бүх юмыг хийнэ гэж байхгүй ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
номоор багшаа хийнэ. Тэр багшийнхаа хэлийг мэдэхгүй болохоор чинь л манай геологиуд хүндрэлд ороод байгаа юм. Англи хэл ч байхгүй, орос хэл ч байхгүй гээд л бүгдийг шүүмжлэх гээд байна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тийм учраас номоо ашиглаж чадахгүй байж манай энэ петрографын мэргэжлийн хүүхдүүд хийж чадахгүй байна. Үрэгшээгээд тэгээд нэг 2, 3 сар болоод тэгээд гараад явчихаад байна ш дээ. Айгаад хулчийгаад, зүрхшээгээд. Энэ би одоо энэ санал хэлдэгсэн болуул энэ орос хэлийг та нар заагаач ээ гэж энэ их дээд сургуулийн дотоодын багш нарт хэлмээр санагдаад байдаг юм. Тэгэхгүйгээр энэ петрографыг тийм хүн хийж чадахгүй. Хэр баргийн хүн хийж чадахгүй. Хүнд шүү. Энэ нь гоё. Хүнд тусмаа юм чинь гоё байдаг ш дээ хамтдаа.
Баасанхүү -
даваад гарахад уу?
Батдэлгэр -
тийн даваад гарихна. Дараа нь сайхан дээ яриад. Нэг шүлэг биччихээд дуусчихаад нэг санаа төрчихсөн нэг амьсгаа амаар байдаг шиг яг л адилхан. Тэгээд хүнд үзүүлж байсан ч гэсэн одоо энэ чинь ер нь л газрын зураг шүү дээ энэ микроскоп дээр харахад. Янзтай гоё юм харагдана шүү дээ. Тэгээд тэрийг чинь хорхойсоод л бүх одоо шинж чанаруудыг нь хийгээд л үр дүнг нь нэгээр нэмэхэд чинь бүх л бүтэн оптик шинж чанарууд нь гараад ирдэг. Гараад ирэхэд шинжсэн яаж шинжсэн яг мөн байна гээд үнэхээр урамтай.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
баталж өгдөг. Баталгаатай шинжилгээ хийнэ. Ер нь болуул чанарын шинжилгээ ш дээ. Тэгээд энийг хийж сурах хэрэгтэй гэж сүүлийн үеийн петрограф болох гэж байгаа хүүхдүүдэд хэлмээр санагдаад байдаг юм. Хэлдэг ч юм даа би одоо нэг шавь дагалдуулаад жил гаран болж байна. Одоо нэг жоохон цэгцэрч байна. Тэхдээ л номоо ашиглаж чадахгүй байна.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
бүх юмыг одоо миний амнаас будаа идээд явахгүй ш дээ тийм ээ. Өөрөө уншиж номоо ашиглаад одоо бүх..., Польш хэл дээр ч одоо Польш хэлийг хаашдаа мэдэхгүй юм чинь тэр хүүхэд. Ядаж Оросоор гадралдаг юм чинь энэ Орос номнууд зүгээр хангалттай байна бүх юм. Энийг л би шаарддаг юм даа.
Баасанхүү -
ммхм. Таныг одоо..., та болуул гадагшаа сургуульд явж сурсан. Тэхээр тэр үед бас Монгол геологийн салбарын боловсон хүчнээ өөрөө дотооддоо бэлтгэдэггүй байсан юм уу? Ямар байсан бэ?
Батдэлгэр -
бэлтгэлгүй яахав зөндөө бэлтгэж байсан. Анхны ноолуур судлал Очир гуай эд нар чинь хэдэн оных юм бэ эд нар л юм гэсэн. 60-н хэдэн онд..., 72, 73 оны үед байна уу даа анхны төгсөлт хийж байсан юм шиг байна лээ ш дээ.
Баасанхүү -
аан их сургууль дээр.
Батдэлгэр -
тийн их сургууль дээр. Тэгээд анхны геологиуд байдаг ш дээ. Тэгээд би түрүүн Хуц гуайг одоо 3 дахь төгсөлт нь гээд ярилаа ш дээ.
Баасанхүү -
аан тэр дотооддоо юм байна тээ?
Батдэлгэр -
дотооддоо тэд нар чинь..., хойно ч байсан энэ анхны геологийн..., одоо Баасанбат эгч гээд надтай цуг ажиллаж байсан. Эд нар чинь зайлуул ерөөсөө л 3 , 4-дэх төгсөлтийн л улсууд байж байлаа. Тэхээр нэлээн дээр үеэс эхэлсэн юм шиг байгаа юм. Би тэр он сарыг нь сайн санахгүй байна. Би мэдэж байсан мэдэж байсан ер нь бүх улсуудыг гадаадад геологийн улсуудыг мэдсэн гэвэл худлаа ш дээ. Цөөхөн ш дээ. Одоо манай лабораторт гадаадад яг геологи төгсөж ирсэн хүн тун цөөхөн ш дээ. Одоо Төгөлдөр гээд инженер байж байна Москвад төгссөн. Өлзийбаяр гэж инженер байж байна. Одоо хоёулаа тэтгэвэртээ байгаа. Нэг нь геологи төгсөж ирсэн. Одоо баяжуулагч гэдэг гэдгийг Орост их олон хүн төгсөж ирсэн баяжуулагч инженерүүд..., Гэх мэтчилэнгийн. Тэгээд бусад нь ихэнх нь дотооддоо байсан ш дээ. Одоо энэ спектр Доржсамдан гуай байж байна Орост төгсөж ирсэн. Дийлэнх нь дотооддоо төгссөн мэргэжилтнүүд байсан даа.
Баасанхүү -
ммхм. Одоо нэг мэргэжлийн онцлогоос болоод хүмүүс нэг тийм ужиг ч гэмээр юм уу бас эрүүл мэндэд нь хортой зүйл үүсдэг ш дээ.
Батдэлгэр -
тийн.
Баасанхүү -
геологийн салбарын хүн..., одоо жишээ нь таны хувьд ямар асуудал байх вэ? тийм зүйл байдаг уу?
Батдэлгэр -
байна байна. Юу вэ гэхээр манай лаборатор чинь хортой нөхцөлд ихэнх сорилууд нь орж явж байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
химикүүд байна. Дандаа химийн хортой бодистой харьцаж байна. Хөдөлмөр хамгаалалтыг сайн хийхгүй бол ер нь бас л хордоно ш дээ. Одоо эд нар чинь энэ өндөр өсгийтэй хурц гэрэлтэй дуран дээр ажиллаж байна нүдэнд нөлөөлнө буруу ажиллах юм болуул. Зөв ажиллах юм бол гайгүй л дээ. Ухаандаа буруу суудаг ч юм уу, гэрэл мэрлээ зөв тохируулахгүй энэ тэр байх юм бол тэгээд нүдэнд дорхноо нөлөөлнө.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
за тэгээд бутлах цех гээд байж байна тоос ихтэй. Тэгээд мэргэжлийн өвчнүүд тусна ш дээ зөв л хамгаалахгүй болуул.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тийм бэрхшээлгүй мэргэжил бэрхшээлгүй ажил гэж байхгүй ш дээ. Тэр хүн, хувь хүн өөрөө..., өөрөө хариуцлагыг биелүүлж байх хэрэгтэй ш дээ. Зөв амарч, зөв ажиллаж, зөв цагт ажиллах жишээний л байх хэрэгтэй. Жишээлбэл би гэхэд чинь өглөө эрт ирдэг. Яагаад эрт ирж байна гэвэл өглөө үдээс өмнө болуул нүдний одоо чадвар сайн байдаг байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Батдэлгэр -
амраад хоночихдог. Дандаа ингэж ажлаад. Тэгээд одоо бүүр сүүл рүүгээ компьютер дээр сууж байна. Үдээс хойшдоо нүд бол бүрэлзээд үзэхээ байж эхэлдэг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
тийм учраас нүднийхээ гайгүй дээр ажлаа хийж авсан нь дээр байдаг. Үдээс хойш яахав тэгэсхийгээд ном уншисхийгээд л ном ашиглаад л ингээд байх жишээний.
Баасанхүү -
ммхм
Батдэлгэр -
энэ маягаар ажлаа зохицуулна. Манай өнөө спектр ч ялгаа байхгүй. Жишээ нь харанхуй юм руу ороод суучихаж байна. Тэр харанхуй юманд толгойгоо шургуулж сууж сууж гэрэлд гараад ирэхэд нь гэрэлд дасахгүй энэ тэр бас л хараанд нөлөөлж л таараа ш дээ.
Баасанхүү -
тийн.
Батдэлгэр -
зөв л дасгаж байхгүй бол. Ийм ийм нөлөө бий. Тийм ч үүднээс болуул манай лаборатор бол ихэнх салбар хортой нөхцөлд, хортой хүнд нөхцөлд харъалагдаж явдаг юм.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.