Batdelger


Basic information
Interviewee ID: 990271
Name: Batdelger
Parent's name: Zambal
Ovog: Sharga mort
Sex: m
Year of Birth: 1954
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: worked in geology laboratory (петрографич )
Belief: none
Born in: Dörvöljin sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
childhood
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

за та өөрийн мэргэжлийг эзэмшсэн талаараа ярьж өгөхгүй юу? Одоо Польш улсад суралцсан талаараа.

Батдэлгэр -

за тэгье. 10-р анги төгсөөд 7 сарын 12-нд..., 74 оны наадмын өдөр дөө онгоцоор Улаабаатрт бууж байлаа. Тэр онгоц гэж юманд анх удаагаа сууж байлаа.

Баасанхүү -

хуваариа авчихаад ирж байгаа юм уу?

Батдэлгэр -

хуваариа авчихаад. Тэгээд гэртээ очиж нэг хонолуу даа сумын төв хүү хөдөө мал дээр. Тэгээд буцаад аймагтаа ирээд онгоцонд суугаад. Бороотой сайхан өдөр байлаа тэхэд. Таних хүн байхгүй.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

манай нэг хүргэн ахынх байдаг юм. тэр лагерь гараад явчихсан юм шиг байгаа юм. Тэгээд хэл авалцаагүй нэг..., бас нэг нутгийн нэг хүүхэдтэй цуг хоёулаа энэ баруун 4 замд барилгын техникомын дотуур байр байсан. Энд 3 хонодог юм аа. Хоёулаа өдөрт их дэлгүүр хүрж нэг ханан дээр ингэж шохойгоор тэмдэг тавьчихаад их дэлгүүр хүрчихээд эргэж ирдэг. Тэгээд одоо харахад 500 метр газар байсан. Төөрчихнө гэж байгаа ш дээ.

Баасанхүү -

еэ.

Батдэлгэр -

тэгээд бас тэмдэг...,

Баасанхүү -

аан буцаад шохойгоо дагаад ирсэн үү?

Батдэлгэр -

буцаад шохойгоо дагаж ирээд. Тэгээд юу вэ гэхээр наадам болчихсон улсууд лагерь луу гараад явчихсан. Тэгээд манай тэр найзын нэг ахынх нь байсан юм нэг замын цагдаа. Тэднийд 3 хонож. Тэгж байж тэр хүргэн ахындаа тэр Шарга Морьт руу хүргүүлж байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тэгээд яваад..., тэгээд юм болгон л анхных байсан даа. Тэгээд вагонд суудаг юм. Анхны л вагон. Вагон гэж юм үзэж байгаа юм, сууж үзэж байна. Тэгээд Москвагаар дайраад Грекээр дамжаад л ингээд Польшт очиж байлаа даа. Польшийн тэр Лоск гэж хотод хэлний бэлтгэл байдаг байсан юм. Бид нар 18-уулаа очиж байсан юм. 18 хүүхэд хэлний бэлтгэл төгсөөд. Тэгээд тэр Краков хотын уул уурхай төмөрлөгийн академи гэдэгт хуваарилагдаж очсон л юм даа. Угаасаа тэнд миний мэргэжил байсан юм ингээд.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

микромаркшейдэр гээч юм чинь одоо тэнд л байсан. Тэгсэн тэр чинь уул уурхайн мэргэжлийн юм л байсан юм байна лээ л дээ геодези. Одоо...,

Баасанхүү -

явахаасаа өмнө тэр мэргэжлээ ойлгоогүй юу?

Батдэлгэр -

би ойлгоогүй. Микромаркшейдэр гэж микро гэж юу байдаг юм. Тэгээд л явсан. Тэгээд очсон тэр микромаркшейдэр нь бас анги нь дүүрчихэж. Тэгээд тэр геологийн салбарт нь орсон юм.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

сургууль за чи энэнд ор гэдэг. Тэгээд сургуулиа төгстлөө яахаю петрографын мэргэжлээр мэргэшиж дипломоо хамгаалж магистр цолтой төгсөж байлаа ах нь.

Баасанхүү -

өө за.

Батдэлгэр -

тийн. Тэгээд Польшд чинь яахав засгийн хөрөнгөөр бид нар чинь сурч байлаа. Стипенд авчихна, онц сурах юм бол бас тэтгэлэгтэй. Би чинь Польшд онц онц төгсөж ирсэн хүн ш дээ. Бас тэрэн дээрээ хэдэн төгрөг нэмээд авчихна нөгөө семестр семестрээс өнөө шалгалтын дүн харж байгаад шагнал өгдөг юм.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тийм..., хөөрхөн тэр. Ямар ч гэсэн малчин аав ээжийгээ зүдрээгээгүй юм. Өөрийгөө борлуулсаар байгаад л төгсөөд ирсэн.

Баасанхүү -

Одоо таныг жишээ нь ингээд нөгөө сургууль авчихаад гэртээ очоод нэг хоночихоод ирсэн гэж байна ш дээ.

Батдэлгэр -

аанхан тийн.

Баасанхүү -

буцаад наашаа гарсан. Гадаадын хуваарь авлаа гэхээр аав ээж чинь яаж хүлээж авч байна? Нутгийхан чинь бас яаж хүлээж авч байна?

Батдэлгэр -

шууд аав ээж хоёр бол малчин улсууд яахав сайн яваарай л гэж байгаа юм л даа.

Баасанхүү -

аанхан

Батдэлгэр -

баярлаж л байсан байлгүй хөөрхий амьтад би сайн мэдэхгүй юм. Тэгээд нутгийхан мэдэх ч үгүй ш дээ. Намайг явчихсан хойно мэдэж байгаа юм чинь.

Баасанхүү -

аан

Батдэлгэр -

тэгээд манай нэг бага ангийн багш байсан Сүхбаатар гэж. Тэр сүүлд хожуу хэдэн жилийн өмнө нэг тааралдсан юм. Яг манай энэ Хонхороос одоо барууны хилийг давсан хүн чи ш дээ л гэж байсан юм. Тэхээр би их ховор хүн байсан юм шиг байгаа юм. Гадаад явсан анхны хүн нь юм шиг байгаа юм бруунд явсан. Наана болуул гарахаар хүн бий л дээ Нямдогой гэж байлаа, Хишигдорж сайд энэ тэр гэж байлаа манай бас Хонхороос явсан хүн. Тэд нар дандаа Орост төгссөн юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

би болохоор зэрэг Европд сургууль төгссөн юм байна л даа тэр хүний тооцоогоор болуул. Тэгж ярьж байсан юм. Тэгээд бэлтгэл төгсөөд нэг гэртээ ирсэн чинь манайнэгдлийн 300 хурга ноостойгоо байж байна. Наадмаар ирсэн юм аа би. Яаж байна гэсэн чинь манай аав тэгж байсан юм гэж байгаа юм..., би чинь хурга их сайн хяргадаг хүүхэд байсан юм. Тэр үед хурга хонь..., нэгдлийн хоньтой. Тэгээд хургаа хяргуулах гээд намайг хүлээгээд аав сууж байхгүй юу. Тэгээд ээж сургуульд явсан болохоор хүүхдийн гар хуруу муруйчихна чи яах гээд..., өөрөө хярга гэж муудалцаж байсан гэж байгаа юм. Бас л тийм сонин юм манай ээж..., ээж хүн чинь хүүхдээ тэгж боддог байсан ш дээ хуруу нь моонийчихно гэж. Тэгээд Польшд 6 жил болсон доо. 6 жил болоод сугуулиа төгсөөд..., Польш сайхан ш дээ. Тэр Краков хотод чинь уул уурхай..., бас өвс ихтэй. Данвсны том ордтой тийм юу байдаг юм. Тэгээд манайхаас очиж сурдаг Доржрэнцэн их сургуулийн багш Дорж гээд хүн..., очиж хамгаалж байсан юм. Краков хотод уул уурхайн чиглэлээр, геологийн чиглэлээр зэрэг хамгаалдаг дадлага хийдэг улсууд голдуу л манай хотод очдог байлаа.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тэгээд тэр Краков хотод бид нар 5-уулаа л..., жилд нэг 5 хүүхэд л байдаг юм даа. Нэг нь төгсөхөд ахиад нэг ирэх жишээний. 4, 5-аас хэтрэхгүй. Тийм 4, 5-уулхнаа ингэж жилд. Сургууль сургууль өөр өөр. 5 өөр сургууль байх жишээний. Ингэж 5 жил сураад төгсөж байсан юм.

Баасанхүү -

аан за. Та бол нутгаасаа гараад л ингээд л эхлээд хотод орж ирээд бас нэг арай өөр бужигнасан орчинд орж ирээд л, тэгээд л ингээд цаашаа цаашаа бүүр Европ хүртэл явж байгаа ш дээ. Аягүй богинохон хугацаанд тээ?

Батдэлгэр -

тийн.

Баасанхүү -

тэгээд энэ..., энэнтэй холбоотой аян замтайгаа холбогдолтой дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Батдэлгэр -

тэгээд тэр дурсамж гэдэг чинь эхлээд л их дэлгүүр хүрдэг зам гээд л ярилаа ш дээ.

Баасанхүү -

тийн.

Батдэлгэр -

дараа нь нэг Шарга Морьт. Тэр Шарга Морьтоос вагонд суух болдог юм аа. Вагонд суучихсан манай ах хажууд нэг Вольшав гэдэг машинтай хүн байсан юм..., байгаа. Тэгээд тэр Вольшав гэдэг машинаар намайг энэ вокзал дээр хүргэж ирж байсан юм. Тэгээд тэр жолооч нь алиа тийм өвгөн байсан. За энэ хүүхэд Вольшав гэдэг машинд суугаад Вольшав хот руу яв лаа даа гэж билигшээж байсан юм. Тэгээд бас сайхан билигшээсэн хүний..., тэгээд бас сонин л байхгүй юу тэр чинь. Польш руу явж байдаг, Вольшав гэдэг машинд суугаад мундаг машинд..., тэр үед чинь жижиг машин их ховор байсан ш дээ Улаанбаатарт. Цөөхөн л машины нэг байсан байх. Тэгээд анхны бүх л юм чинь ерөөсөө вагон ш дээ. Шинэ тэгээд анхны вагонд суугаад Грек дээр очсон чинь дугуйг нь ингээд сольдог. Нөгөө өргөн нарийн төмөр замын дугуйнуудыг сольдог байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

өргөчихсөн вагонуудыг нь нэг нэгээр нь салгачихсан. Болдбаатар гээд нэг хүүхэд байсан юм. Тэр хотых л доо.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

аан шийгуа энэ тэр идээд л байсан тэр пижигнээд байсан. Тэр шийгуа гэдгийг нь ч би мэдэхгүй. Идэж чадах ч үгүй байхгү юу. Хөдөөний хүүхэд чинь...,

Баасанхүү -

үзээгүй.

Батдэлгэр -

үзээч үгүй тэр. Тэгсэн манай хүний шээс нь хүрж гэнээ жижүүрээ гэсэн. Нөгөө вагон нь 2, 3 цаг зогсдог байхгүй юу.

Баасанхүү -

өө золигоо.

Батдэлгэр -

тэр хашир их тэвчсэн. Тэгээд би сүүлд нь чи аягүй бол өмдөндөө шээсэн дээ гэж дооглодог байлаа ш дээ. Тэгээд 18 хүүхэд Польшид төгсөж байсан ш дээ. Жил болгон тэр Польш руу чинь нэг 15, 18, 20 потор, заримдаа бас 10 ч очно. Тэгээд 80 онд намайг төгсдөг жил үймээний жил ш дээ..., болоод.

Баасанхүү -

аан Польшийн нөгөө ардчилал гараад уу?

Батдэлгэр -

аан ардчилал солидарнуст гэж юм үүсээд. Эв санааны нэгдэл гэж.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тэгээд эхлээд поленски гэж энэ одоо энэ юу яагаад бослого гэх юм уу, бослого ч юм уу одоо тийм юм удирдаж тэр ардчилал үүсч байлаа.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тэгээд би чинь ерөөсөө амжи төгсчихөөд..., байдал эвгүйцлээ. Тэгээд ерөөсөө бушуухан төгсөж аваад л наашаа явсан л даа. Тэрний дараагийн хүүхдүүдийг нь бүгдийг нь нааш нь татчихсан ш дээ.

Баасанхүү -

эмх замбараагүй байдал үүссэн юм байна тээ?

Батдэлгэр -

эмх замбараагүй байдал үүсээд тэгээд төрөөс бас оюутнуудыг татаад Орос, Эрхүү мэрхүүгээр, зарим нь эх орондоо ирж төгссөн надаас хойших хүүхдүүд бол. Тэгээд нэг хэсэг ерөөсөө Польшт хүүхэд сургаагүй ш дээ. Тэгээд энэ зах зээлээс хойш чинь л Польш руул Монголчууд их цуварч эхэлсэн дээ.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тэр манай бариач домч болоод эмч нар яваад байх шиг байсан. Наймаачид их ганзагын наймаа их хийсэн. Польшийн нэг онцлог нь тухайн үед их наймаа хийдэг нэлээн тийм чөлөөтэй орон байсан шүү. Социализмын үед Польшд.

Баасанхүү -

таныг очиход ч гэсэн үү? анх

Батдэлгэр -

тийн анх очиход. Ерөөсөө тал хувь нь хувийн хэвшлийн жижиг үйлдвэрүүдтэй. 50 хувь нь одоо тэр социализмын үеийн зохион байгуулалттай. Ер нь их чөлөөтэй тийм орон байсан шүү. Тэр ухаандаа манайханд их нөлөөлсөн. Тэр их чөлөөтэй задгай байдал энэ тэр бол жишээлбэл одоо энэ Баабар байна ш дээ.

Баасанхүү -

аанхан

Батдэлгэр -

энэ чинь л манай хотод байсан. Түрүү жил цугласан. Тэр энэ тэр нөлөөлж л манай хүнийг улс төрийн ухамсар суулгасан байх. Тэгээд энэ чинь Баабар чинь Монголд ирж төгссөн ш ээ бас. Монголд ирж төгсөөд. Сүүлдээ энэ социал димкрад энэ тэр гэж байгаагүй. Энэ социал димкрадууд чинь дандаа Польшт төгссөн улсууд чинь байсан даа ихэнх нь. Миний мэдэхийн одоо энэ Ганбаатар гээд л байна, Мэргэн гээд л байна. Баабар байх жишээний. Эд нар чинь дандаа Польшийн бүтээгдэхүүнүүд. Тэхээр тэр Польшийн тэр нийгмийн байдал энэ тэр бас манай улсад нөлөөлсөн байх. Тийм учраас манайдаа тэд нар чинь тэргүүлэх..., тэр ардчилалын бас л эгнээнд орж, давхиж явсан гавъяатай л улсууд даа ер нь болуул. Аан би болуул ерөөсөө улс төр сонирхдоггүй их сонин хүн ш дээ. Урдах юмаа хийгээд л тэгээд байж байдаг.

Баасанхүү -

хамаагүй?

Батдэлгэр -

тхх.

Баасанхүү -

танд одоо очоод хамгийн сайхан санагдаж байсан зүйл нь юу бол?

Батдэлгэр -

за одоо нэг сайхан юм надад санагддагүй ш дээ. Нэг их л өмхий хот руу давхиад орчихсон ш дээ.

Баасанхүү -

өө тийм үү?

Батдэлгэр -

одоо энэ нүүрсний утаа л байсан юм байна одоо бодоод байхад. Их л өмхий үнэртсэн хэцүү л юм байсан. Тэгээд их сонин бэлтгэлд байхав манай бэлтгэлийнхнийг кинонд тоглуулна гээд аваад явдаг юм нэг өдөр.

Баасанхүү -

кинонд тоглуулна аа?

Батдэлгэр -

аанхан. Тэгсэн тэр Татаруудын рольд одоо тоглуулах юм байлгүй. Тэгээд нэг 7 хоног..., хамгийн сайхан нь тэр л байсан даа. Сайхан ой дотор модон сэлмээр байлдаад л мнорь унаж. Тэгээд сахал махал тавьчихсан.

Баасанхүү -

аан нөгөө Ази төрхтэй болохоор тэгж байгаа юм байна тээ?

Батдэлгэр -

Ази төрхтэй өнөө Татарууд болгож байгаа юм. Байлдуулаад. Тэгээд бид нар чинь Польшийн нэг тийм Хаан Ярилонский гэдэг нэг тийм кинонд тоглосон ш дээ. Манайхан...,

Баасанхүү -

тэр нь юуны...?

Батдэлгэр -

тэр түүхэн кино л доо. Татарууд довтлоод өнөө Польшуудын..., Татарууд гэснээс манай Краков хотод чинь нэг ийм гол талдаа сүм байдаг юм. Тэгээд өдөрт 12 цагт бүрээ үлээдэг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

бүрээ үлээж байгаад дундаа нэг тасардаг юм. Тэгээд эргээд ахиад үргэлжилдэг юм. Бүүр тийм тогтмол. Тэр нь тийм түүхтэй юм байна лээ. Татарууд ирж байна гээд л дуудлагын бүрээ үлээхгүй юу.

Баасанхүү -

за

Батдэлгэр -

тэр сүмийн орой дээр. Тэр өндөр сүмээ тэр нарийхан өндөр гозойсон. Тэгсэн Татарууд харавчихсан гэж байгаа юм. Тэгсэн бүрээг нь тас харавчихгүй яахав. Тэхээр өнөө бүрээгээ унагана даа. Тэхээр тэхээр хажуу хүн нь аваад үлээж байсан гэж тийм домогтой Польшд. Тэхээр татарууд бол их Польшуудыг нэлээн түйвээж л байсан юм шиг байна лээ.

Баасанхүү -

тэгээд тэр түүхэн холбогдолтой кино...?

Батдэлгэр -

түүхэн холбогдолтой, тиймэрхүү л түүхэн холбогдолтой кино.

Баасанхүү -

дараа нь тэр киногоо та нар үзсэн үү?

Батдэлгэр -

үзсэлгүй яахав зөндөө л гарч байдаг юм. морь уначихсан давхиад л тосгон шатаагаад л энэ тэр. Тэр их сайхан байсан даа. Хүүхэд ч байж тэхэд зугаатай. Тэгээд бэлтгэлд байхад чинь нөгөө гадаадын оюутнуудаг авч тэр Татри уул гэдэгт аваачиж амраана өвлийн амралтаар. Цас их орно. Ер нь их орно шүү цас болуул. Тэгээд хүйтэрдэггүй ерөнхий дотуур орчин чийгтэй Европын чийглэг газарт нь чих мих даарахгүй ш дээ. Тэгсэн мөртлөө дотуураа даараад л байна. Тэхээр чийгтэй их холбоотой юм шиг байгаа юм. Татри уул мууланд дүүжин татуургаар уулын орой дээр гардаг. Бид нар чинь цанаар гулгаж чадахгүй юм чинь тэрүүгээр нь зугаалдаг. Тиймэрхүү л байсан юм. Тийм тийм юмнууд болуул бас хүүхэд ахуй цаг юм даа тэр чинь, сайхан л дурсамжтай.

Баасанхүү -

одоо жишээ нь яг ингээд хичээллэж байх үеийн таны өдөр тутмын амьдрал ямархуу дүр зурагтай байдаг вэ?

Батдэлгэр -

өдөр тутмын юу болуул юу ш дээ..., би чинь хичээл их уншина. Өглөө 4 хүртэл хичээлээ л уншиж байдаг. Тэгэхгүй болуул болохгүй. Нэгдүгээрт нь их юм сурах хэрэгтэй.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

хоёрдугаарт нь нөгөө хэлээ ойлгохгүй хүн чинь уншихаас өөр аргагүй. Уншиж өөрийн болгож бараг цээжлэх шахуу л юм болно ш дээ. Польшуудын нэг онцлог нь болуул дандаа ам шалгалт авна. Бичгийн шалгалт хэр баргийн..., цөөхөн авна шүү ер нь. Ам шалгалт авч байгаа учраас өнөө багшийн урдаас юм хэлэгүй болуул болохгүй. Манайхан тэр социализмын үед чинь зангиатай, пиджактай хичээл мичээлд суудаг шалгалтаа тэгж өгдөг. Польшууд яг тэр тал дээр ерөөсөө..., одоо профессор футболктой, оюутан нь футболктой байх жишээний. Тэгээд яриад сууж байна шүү дээ. Тэгээд шалгалт. Тиймэрхүү сургалтын онцлогтой. Шалгалтыг болуул тэр лекцэнд суна уу байна уу тэд нарт падли байхгүй. Нэг хүүхэд байсан ч тэр багш лекцээ уншчихаад гараад явна. Бүртэгчихнэ, тэгээд хамгийн гол нь шалгалт авахдаа болуул яс авна. Би тийм юм та нарт хэлж өгөх ёстой байсан хэлсэн. Чи байгаагүй ч гэдэг юм уу. Мэдэж байвал хамаа байхгүй чам дээр тавина. Тэгээд тэрнээс болж л хүүхдүүд их хасагддаг болтой юм байна лээ.

Баасанхүү -

аанхан.

Батдэлгэр -

бид нар анх тэр нэгдүгээр курст ороход 150, 160-аад хүүхэд байсан. Тэгээд сүүлдээ 30-аад хүүхэдтэй төгссөн шдээ манай геологийн салбар. Тэгсээр байгаад яг төгсөхдөө 20 хүүхэд л төгссөн. Тийм сонирхолтой. Хасагдчихдаг юм шиг байгаа юм. Тун цөөхөн болсон. Тэгээд лекцэнд суухгүй болуул зөвхөн чадварыг нь л шалгана. Суухгүй байж болно чи мэддэг л байх хэрэгтэй гэж нэг шаардлага тавьж байгаа байхгүй юу. Хэн манай Монголчууд чинь тэрийг нь аваачиж тэрүүнд нь бас тийм сатаардаг юм уу хаашаа ч юм шалгалт өгөхгүй явсаар байгаад 4-курст очоод 2-р курсын шалгалтны өртэй байж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

еэ золиг оо.

Батдэлгэр -

тэгсэн 2-курсын шалгалтны өрийг та тавиулчихаад эргээд гаргуулчих. Тэхээр чинь зэрэг багш нь ч олдохоо байчихна. Шилжээд явчихаар хэнээр тавиулах вэ. Гэх мэтчилэнгийн ийм ийм юмнаас болоод хүүхдүүд их хасагддаг байсан юм. Зөндөө ирж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

4-р курсээсээ, 5-р курсээсээ энэ тэр хасагдаад ирэхээр чинь харамсалтай биз дээ.

Баасанхүү -

тийн.

Батдэлгэр -

тэгж хэнэггүйтэж явж байгаад л тэрэнд нь за тэгж байгаад болно доо гэдэг шиг Монгол хүн чинь...,

Баасанхүү -

аажуу?

Батдэлгэр -

аанхан аажуу. Ингэж байгаад гэнэдээд байсан байхгүй юу. Нэг сургуулийг л төгсөхгүй бол очооп мал л хариулахаас өөр арга байхгүй ш дээ. Өөр надад арын хаалга гэж байх биш. Өөр чадах юм байх биш малаа л маллана ш дээ. Тийм учраас би тэр өглөө 4 цаг хүртэл суудаг чинь тэр л байхгүй юу. Тэгж байж 3-р курсээсээ хойш жоохон цэгцэрч байгаа ш дээ. Ер нь эхний 2, 3 жил болуул уншихаас л аргагүй болдог юм.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

словарь хүртэл тийм.., одоо чамд нэг словарь үзүүлэхэд... бүгдийг орчуулна, энийг цээжилчихсэн байгаа ш дээ.

Баасанхүү -

тэр үед сурч байхдаа юу?

Батдэлгэр -

аанхан.

Баасанхүү -

ая яая.

Батдэлгэр -

Орос Монгол ийм..., энийг чинь ингээд энэ дээр нь...,

Баасанхүү -

аан бас эвтэйхэн жижигхэн юм тээ?

Батдэлгэр -

тийн. Энийг чинь бүх Монгол дээр орчуулаад. Тэр чинь нөгөө Орос Монгол тольтой.

Баасанхүү -

аанхан.

Батдэлгэр -

тэгээд Орос Польш толиор дамжуулж тэгээд Монголчилж ингэнэ ш дээ Польш Монгол толь гэж юм байхгүй юм чинь.

Баасанхүү -

аан би харин танаас асуух гээд байсан юм. Та тэгээд хэл сурсан гээд байх юм. Орос хэлээр явж байсан юм уу? Ямар хэлээр явж байсныг асуух гээд байсан.

Батдэлгэр -

наадах чинь Польш хэлээр яахав Оросоор нэг..., тэр үед манай 10 жилийн сургалт их мундаг байлаа ш дээ. Орос хэл бол сайн заадаг байсан.

Баасанхүү -

аанхан

Батдэлгэр -

тэр үеийн 10 жилийн орос хэлний мэдлэг чинь ямар ч гэсэн Оросын нутгаар дамжаад өнгөрөхөд өнөө сайнтай муутай хоолтой ундтайгаал байдаг байхгүй юу. За нэг жилдээ нэг л дамжина ш дээ наашаа цаашаа.

Баасанхүү -

тийн.

Батдэлгэр -

тэхээр орос хэлний сургалтийг манайд их сайн өгч байсан юм. Тэгээд одоо бол энэ Орос болуул ер нь чөлөөтэй ном хэвлэл ашигладаг. Ярихадаа муу л даа.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

ямар ч номыг орчуулна, ямар ч номыг ашиглаж чадна. Аан Польшоор болуул ярилгүй яахав 6 жил тэртэй тэргүй хоолыг нь хороочихсон хүн чинь.

Баасанхүү -

танд одоо ингээд л эх орноосоо гараад ингээд гадаад оронд очиж байгаа тээ. Хамгийн сонин санагдсан хөөх бас ийм юм байдаг аа гэж зүйл байна уу?

Батдэлгэр -

усан ориглуурууд байдаг юм. бас би яг тэр Лост хотод сайхан усан ориглуур байдаг байхгүй юу. Тэгээд бараг хөгжмийн аяар эргэж байсан санагдаад байдаг юм аа.

Баасанхүү -

аан бас хөгжим тавьчихсан.

Батдэлгэр -

улсууд тойроод суучихсан нээх сайхан налгар их чөлөөтэй. Тийм усан ориглуурууд анх нүдэнд тусч л байлаа даа. Тэгээд бусад нь ч яахав дээ том том байшингууд учир нь олдохгүй. Бас л тэр орчингууддаа тэр хотын театр үзэж явж байгаад буцаад явсан чинь төөрөөд театраа 3, 4 тойрсон тохиолдол байна ш дээ. Өнөө буцах замаа мэдэхгүй. Тэгтэл чинь яг л хөдөөгөө л харуулаад байхгүй юу. Тэрэнд чинь нэг хөдөөний хүүхэд...,

Баасанхүү -

тэр хөдөөнөөс л гарч байгаа юм чинь тээ.

Батдэлгэр -

гарч байгаа юм чинь тэр байшин барилгын учрыг нь олохгүй ш дээ. Тэр толгойны эргүү гараагүй л байсан байхгүй юм.

Баасанхүү -

хэр удаж байж гарсан?

Батдэлгэр -

одоо тэгээд хагас жил болоод л гарна ш дээ. Хагас жил болоод гарсан байлгүй дээ бодвол, тэгээд сүүлдээ мэдэхгүй санаанд ордог ч үгүй юм. эхлээд тэгж төөрч л явсан юм. Польшууд чинь хангамж их сайтай. Оюутны байр гэхэд 2-оороо байна, 3-аараа байна. Тэгээд нэг коридортой, нийтийн нэг гал тогоотой. Дандаа газын пилетктэй. Газаар ажилчихна. Сайхан байлаа. Тэгээд 2 өрөөний дунд нэг душтэй нэг 00-той.

Баасанхүү -

аанхан

Батдэлгэр -

их тохилог. Их сайхан тохилог амьдарч байсан юм.

Баасанхүү -

одоо жишээ нь та Монголчуудтайгаа хамт амьдрах уу? Өөр орны оюутнуудтай амьдрах уу?

Батдэлгэр -

өөр орны..., Монголчууд ерөнхийдөө би чинь 4, 5-уулхнаа юм чинь.

Баасанхүү -

аанхан.

Батдэлгэр -

өөр өөрийн сургуулийнхаа байранд тэд нар чинь байна. Тэхээр ганцаархнаа л байгаа ш дээ. Одоо манай сургууль чинь ерөөсөө. Тэгээд гадаадын хүнтэй, голдуу Польштой байна. Польшууд чинь их найзархаг ш дээ. Цуг байсан улсууд чинь тэгээд амралт мамралтаараа цуг явъя манайд очъё гээд уриад салахгүй.

Баасанхүү -

за

Батдэлгэр -

тэгээд очно. Өө яахав тэхээр очихоор..., би нэг хааяа бууз хийж өгдөг юм нөгөө байрандаа. Буузанд их дуртай цаадуул чинь зүгээр. Амттай байдаг юм шиг байгаа юм. Гэртээ очихоороо нэг туулай алж өгнө, туулай юм уу тахиа алж өгдөг. Би ч одоо их л найзуудтай байлаа. Тэгээд тийм сайхан найрсаг тийм найзархаг. Тэхдээ л их урих гээд байгаа юм чинь. Тэхээр зэрэг байранд байгаа улсууд чинь дандаа л тосгоны улсууд байгаа ш дээ.

Баасанхүү -

аан бүүр холын уу?

Батдэлгэр -

тийн холын улсууд, холын оюутнууд чинь л байранд байгаа ш дээ. Тэгээд Польшуудын оюутнууд нь ажил хийнэ орой шөнө. Оюутны хөдөлмөрийн бирж гэж байдаг. Тэгээд тэрийг Монголд хэрэгжүүлмээр байгаа юм. Өдөр хичээлдээ явчихна. Орой шөнийн ээлжинд яваад диздрант энэ тэр үйлдвэрлэдэг газар очиж ажиллаад хүнд чанарын. Тэгээд өглөө цалингаа аваад л хэдэн төгрөгний ажил хийдэг байна. Тэгээд оюутан хүнд чинь их нэмэртэй, тэгж Польшууд их яадаг юм шиг байгаа юм. Тэгээд бүүр тусгай биржээр зохион байгуулаад.

Баасанхүү -

таны хувьд болуул тэгэх шаардлага байхгүй тээ?

Батдэлгэр -

байхгүй. Тэгээд болох л байсан байх л даа.

Баасанхүү -

аанхан

Батдэлгэр -

юун тэнд ажил хийх, урдах юмаа уншиж чадахгүй байгаа хүн чинь тэрийгээ нухаж байсан нь дээр байлгүй дээ.

Баасанхүү -

одоо.., авч байгаа нөгөө стипент, тэгээд юмны үнэ өртөг хэр авцалдаж байв? Хүрэлцдэг байссан уу?

Батдэлгэр -

хүрэлцэнэ. Хоол гэхэд чинь хөнгөлөлттэй. Талон өгчихдөг юм.

Баасанхүү -

за

Батдэлгэр -

орой өглөө өдөр гээд. Тэгээд тэр сургуулийн тэр том хоолонд зогсч л байдаг юм. Хоол болуул гологдохгүй, сайхан дасчихна тэр чинь. Тэгээд стипент, тэр чинь стипентээ аваад л хүүхэд юм болхоор дор нь л үрж байгаа юм л даа. Ер нь гэхдээ нэг зун амралтаараа ирэхдээ нэг жаахан хэдэн дүү нартаа хөөрхөн гарын бэлэгтэй ирнэ шүү.

Баасанхүү -

өө бас.

Батдэлгэр -

замынхаа зардалтай. Тэр үед чинь сайхан байлаа ш дээ. Улаанбаатарт буулаа гэхэд чинь Завхан орох нэг талын зардлыг нь яамнаас өгдөг байлаа улсаас. Бас их хангаж байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм тийм байна.

Батдэлгэр -

тэр ачаар л бид нар чинь одоо хоолтой сууж байна л даа. Тэгээд би одоо нэг гайхдаг юм чамд ний нуугүй ярихад. Дандаа энэ Орос төгссөн гадаад тийм үеийн засгаар даалгаж сургууль төгсчихөөд одоо нэг цэвэр өөрсдийнхөө хүчээр гараад ирсэн амьтад шигл их юм ярих юм байна ш дээ энэ томчууд. Одоо энэ сүүлийн үед гарч ирээд байгаа улс төрчид. Тэгж худлаа манжилж байх хэрэг байхгүй ш дээ. Үнэнийг хэлэх хэрэгтэй ш дээ. Социализмд чинь авах юм байсан байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

авах юм байсан хийх юм байсан. Тэгээд авахыг нь аваад ярих шиг яриад, муулахыгаа муулах шиг л муулах хэрэгтэй байхгүй юу. Дандаа хар бараанаар яриад ингээд байдаг чинь бас заримдаа хэтрүүлээд байдаг юм. Тэр юуны хүчинд байсан гэхээр социализмын тэр системийн хүчинд л одоо энэ ерөнхийлөгчөөс авхуулаад адилхан л малчны хүүхэд ш дээ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Батдэлгэр -

адилхан л бүх хангамж засгаас хангуулаад явсан. Хийгээгүй юм шиг юм яриад байхаар би бас жоохон эгдүү хүрээд байдаг байхгүй юу. Үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй ш дээ. Ийм л байна даа ах нь. Өөр ч яриад байх юу байхав.

Баасанхүү -

одоо жишээ нь Монголд сурч байсан хүмүүс ярихдаа болуул ингээд нөгөө социалист дэглэм гэдэг утгаараа бас оюутнуудад ингээд үүрэг хариуцлага тээ тэр үзэл сурталтай холбоотой зүйлүүд нуугддаг байсан гээд байгаа байхгүй юу.

Батдэлгэр -

ммхм

Баасанхүү -

тэхээр таны хувьд Польшд сурч байхад тэнд олон нийтийн ажилд хамрагдах ч юм уу яг тийм..., Польш чинь тухайн үедээ бас социалист орон байсан ш дээ тээ?

Батдэлгэр -

тийн.

Баасанхүү -

энэ талын зүйл нөлөөлж байв уу? Ямар байсан? Зүгээр хичээллээд л байдаг байсан уу?

Батдэлгэр -

ёстой нөлөөлөөгүй. Манай оюутнууд чинь ингэнэ ш дээ. Одоо их ажил хийж сурч байсан байна лээ ш дээ. Намайг сурч байх Польшд сурч байх үед. Намар болгон өмс ногоонд явна, тарианд явна тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

аж ахуй гээд. Тэр аж ахуйн ач холбогдол бол бас их бий. Ерөөсөө хооронд нь танилцуулж байна, юм хийж сурч байна. Бас тэгээд тэр чинь бас өөрийнхөө ажлынхаа хөлсийг авчихдаг тийм л байсан. Зүгээр юм хийсэн болохоос биш тэрийг дарамт гэж үзээд байх шиг байгаа юм. Тэр дарамт биш, тэр хүмүүст маш том ач холбогдол юманд сургаж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

өнөөдөр манай бид нарын үр хүүхдүүд юу ч хийж сурсан юм алга байна ш дээ. Ганц чаддаг юм нь компьютер харж л сурсан байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тийм ээ? Зурагт үзэж сурсан байна. Мэдээлэл их авдаг болсон байна.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

Польшууд харин тийм юм байхгүй. Би болуул..., Польшууд өөрсдийнхөө оюутнуудыг болуул дайчилдаг л байсан юм шиг байна лээ. Аж ахуй энэ тэрт. Надад мэдэгдээгүй. Би нэгч удаа аж ахуй тийм явъя ч гэж хэлээгүй аваа ч үгүй ёстой жаргаж байгаа юм. За харин дадлагатай, дадлагат зайлшгүй явах ёстой болохгүй ш дээ.

Баасанхүү -

дадлага хийнэ гэхээрээ хөрсөө судлана?

Батдэлгэр -

хөрсөө судлана. Яг л геологийнхоо мэргэжлээр л уул хадаар явна ш дээ. Маршрут хийгээд л зураг мурагаа зураад л геологийнхоо.

Баасанхүү -

Польшийн нутаг дээр.

Батдэлгэр -

Польшийн нутаг дээр явган таваргачихна ш дээ ерөөсөө. Тэгээд тэр уурхайнууд дээр очиж өрөмдлөг энэ тэрийг нь үзнэ. Бас би чинь дипломынхоо ажлыг тэр телевизийн том уурхайн хажуу талын гүний цооногны судалгаа петрограф судалгаа хийж. Тэгээд магистр хамгаалж байсан байхгүй юу дипломныхоо ажлыг. Тэр аж ахуй нийгмийн ажил мажил шаардах юм байхгүй. Харин зүгээр олон улсын оюутнуудын тийм фестивал энэ тэр гээд Польш дотроо их юм зохиодог.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тэгээд тийшээ яваад Монгол орныхоо тухай ярь, дуул энэ тэр гээд. Дуу дуулж хүртэл явж л байлаа. Нэг эмэгтэй дээл өмсчихсөн, дээл олддоггүй.

Баасанхүү -

ээ золиг оо эмэгтэй дээл л олдсон уу?

Батдэлгэр -

найзынхаа нэг..., тэр авгайнхаа дээлийг чемоданд хийж явсан байна лээ. Нөгөөдхийг нь өмссөн чинь нэг жадайсан нэг муу таарч байна аа. Тэгээд дуулж л байлаа. Тийм зураг гэрт байдаг юм.

Баасанхүү -

гадны хүмүүст бол дээл мээл..., дээл нь л энэ юм байна гээд.

Батдэлгэр -

тийн тэгнэ ш дээ. Монгол дээл гэж ийм байдаг аа л гэж харахгүй юу.

Баасанхүү -

өө золиг.

Батдэлгэр -

тэгээд ер нь юмнууд Польшд их зохион байгуулдаг байсан юм.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тэгээд клубууд их байдаг юм аа. Оюутны тосгон, оюутны гэж тосгон дан оюутнууд байдаг. Тэнд чинь орой болгон тийм гитар митар тоглодог дан гитар хөгжим тоглодог тийм хамтлагууд ирж тоглоно. Тэрийг их үздэг байлаа.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

гитар их гоё гоё хөгжим тоглоно ш дээ. Сонгодог хэгжим гитар дээр дардаг. Тэгээд тэрийгээ тойрч суучихаад орой нэг сайхан...,

Баасанхүү -

одоо та бол Монгол хүн. Тэгээд улс орон болгон чинь өөр өөрийн соёлын онцлогуудтай ш дээ.

Батдэлгэр -

тийн.

Баасанхүү -

тэгээд та одоо тодорхой хэмжээгээр Польшд 6 жил амьдарсан юм чинь бас тэр орны соёлоос суралцсан танд үлдсэн юм байж магадгүй. Тэгээд тэр соёлын элемент ч гэмээр юм уу үлдэц байдаг уу танд.

Батдэлгэр -

байлгүй яахав. Адаглаад цаг барьж сурсан.

Баасанхүү -

аанхан.

Батдэлгэр -

би одоо цаг барьдаггүй хүнийг л харахаар л ерөөсөө уур хүрдэг ш дээ. Цаг барихгүй байна гэдэг чинь өөрөө одоо хүндлэхгүйгээс гадна нөгөө хүний ажлыг алдуулдаг. Тэдэн цагт уулзъя л гэсэн бол би одоо ер нь хөнгөхөн ш дээ 5 минут, 10 минутын өмнө очоод л хүлээж байдаг.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

тэр нь нөгөө хүндээ ямар ч ачаалал өгөхгүй. Тэгээд хүн чинь уулзах ёстой юмаа уулзаад асуух ёстой юмаа асуугаад л, ярих ёстой юм аа яриад тэгээд ажлаа бодсон нь дээр ш дээ.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

цаг болуул болуул үнэхээр хэрэгтэй ш дээ алт. Миний хувьд бол Польшийхноос..., Германууд их цаг барьдаг. Польшууд ер нь Европ хүн хүн бол цаг сайн барина шүү дээ. Тэр л зарчим байна. Хамгийн гоё юм нь тэр.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

Монгол хүн цагнаас болж л...,

Баасанхүү -

хамгийн чухал юмыг сурч ирсэн байна тэгвэл та.

Батдэлгэр -

одоо энд ч гэсэн одоо манайхан ярьдаг л юм. хамгийн эртэч хүн нь би л байж байгаа юм. Тэхээр өөрийнхөө цагийг өөртөө зохицуулж сурах л хэрэгтэй.

Баасанхүү -

хүний амьдралд ингээд тодорхой тодорхой үйл явдлууд бас гүн гүнзгий нөлөөлөх тохиолдол байна ш дээ тээ?

Батдэлгэр -

аанхан

Баасанхүү -

таны хувьд тийм зүйл юу байв? Хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал чинь.

Батдэлгэр -

за ёстой сайн мэдэхгүй байна.

Баасанхүү -

тэгвэл одоо таны амьдралын бусад хүмүүсийхээс ялгагдах онцлог зүйл нь юу юм бол?

Батдэлгэр -

ер нь адилхан даа адилхан. Юмыг хийвэл хийсэн шиг л хийдэг байх хэрэгтэй. Хүнд худлаа хэлж болохгүй.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

би ч одоо хүнд нэг амлачих юм болуул тэгээд тэрийгээ..., би шаналж хонож байгаа ш дээ. Хүнд нэг хийж өгсөн юм аа хийж өгсөн шиг өгчихөөд тэгээд надад өөр цаг зав гарч байгаа юм. Тэр болуул миний онцлогоос болно. Тэгээд ер нь тэгээд эрт босвол нэгийг үзнэ. Амралтын өдөр ч гэсэн нэг тийм тогтмол одоо 6 цагт болуул гадаа зогсчихно шүү дээ гэрийнхээ гадаа. Ямар нэгэн юм хийгээд л зогсож байна. Зүгээр суухгүй.

Баасанхүү -

ммхм

Батдэлгэр -

адилхан. Би модтой болуул сийлбэр ч гэсэн оролдоод сууж байдаг ш дээ тэр чинь.

Баасанхүү -

өө за за.

Батдэлгэр -

тийн мод зодоор сийлээд л энэ тэр. Ер нь зүгээр суухгүй дээ. Тэр л онцлог маань.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.