Ambaselmaa


Basic information
Interviewee ID: 990275
Name: Ambaselmaa
Parent's name: Banzan
Ovog: Düger
Sex: f
Year of Birth: 1931
Ethnicity: Ard Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher at Mongolia Radio and Television Institute
Belief: Buddhist
Born in: Bayantsagaan sum, Töv aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: lama


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
life in wartime
childhood
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 7 дугаар сарын 6. Монгол телевиз дээр соёлын гавъяат зүтгэлтэн, миний сайн танил хүндэлж явдаг Дүгэрийн Амбасэлмаа гуайтай уулзаж байнаа. Амбалаа та бол маш их урт түүхтэй маш их сонин түүхтэй хүн. Та аль нутгийн хүн бэ? Эцэг, эхийн тухай өөрийнхөө амьдралын тухай дэлгэрэнгүй сайхан ярьж өгөхгүй юу. Тэр бол тэр чигээрээ монголын хэвлэл мэдээлэл, радио телевизийн түүх гэж би ойлгоод байгаа ш дээ.

Амбасэлмаа -

Би чинь 1933 он гэдэг бол тахиа жил л дээ. Тэгээд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. Баянцагаан сум тэр үед Дундговийн харъяат байж байгаад Төв аймаг руу орсон. Угтаа тал хээрийн жинхэнэ монгол малтай адуу, хонь ихтэй. Одоо Богд гэгээний шүүсийг Баянцагааны хониноос бэлдэж байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Өө ямар сонин юм. Аанг за.

Амбасэлмаа -

Тийм халзан цагаан хоньтой адуу нь болохоороо хурдтай, монголын алдарт уяач Данзаннямын нэрд гарсан их хурдан хүлэгтэй ер нь адуу, хониороо алдаршсан таана хөмөөл ихтэй ер нь говь талын зонхилсон.

Буяндэлгэр -

Говь талдаа юм байна тийм ээ.

Амбасэлмаа -

Тийн говь талдаа. Би бол Дэрэн, Баянцагааны зааг дээр өсөөд. Тэгээд хөдөө байж байгаад 7 настайд Баянцагаан гэдэг ........... хүрч ирээд. 1940 он тэр үед бол сургууль бол ........... байсан. Ерөөсөө 2 гэртэй л байсан. 2 цагаан гэртэй. Нэг бор гэр нь гал тогоо хийгээд, Дэжид гуай гээд нэг өвгөн байсан. 1940 нод болвол дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн. 41 онд эх орны дайн эхэлсэн. Хойд хөрш бол дайны байдалтай. Монгол улс тэр үед бол бүх юмаа тэр үед гурил үйлдвэрлэдэггүй байсан. Зөвхөн махтай. Төмс ногоо гэж мэдэхгүй. Төмс гэдэг юмыг би ерөөсөө 10-н хэд хүртэлээ амсаж үзүүгүй. Ээж нэг өдөр бэрзгэр цагаан юм хотынхон авчирлаа гээд амсуулж байсан.

Буяндэлгэр -

Мнг.

Амбасэлмаа -

Тийн. Амсуулж байсан. Үгүй энэ чинь одоо иддэг юм болов уу үгүй юм болов уу төмсийн мэдэхгүй. Тэгээд юу ч гэсэн буцалгаж үзээд идэх хугацаа нь өнгөрсөн бэржгэсэн байсан. Төмс гэдэг юмыг анх Баянцагаанд тэгэж үзэж байсан. Талхыг бол Баянцагаанд эх орны дайны үед ирсэн Оросууд тэр холбооны холбоо тавьж байсан Оросууд тэр үед Баянцагааны төвд газар ухаад талх барьж байсан. Тэр Ленин багшын дугуй гэж нэрлэдэг. Талх гэдэг юмыг ёстой 7, 8-лаа .... бас тэр Оросуудаас амсаж үзсэн.

Буяндэлгэр -

Ленин багш гэдгийг тэр үед яаж мэдэж байсан юм та нар тэгээд?

Амбасэлмаа -

Тийн. Ер нь тэгэхэд чинь 6, 7 настай байхад чинь Ленин багш чинь бас л мэднэ ш дээ. Чойбалсан эд нар чинь. Содхүү Чойбалсан 15 нас хүрэв гэсэн шүлэг үүсч цээжилж Чойбалсан энэ тэр очдог том сум байхгүй юу.

Буяндэлгэр -

Ммм.

Амбасэлмаа -

Тэгээд би чинь 1 дүгээр ангид байхад тэр Оросууд намайг жоохон жоохон пионер гээд. Галстук хараад. Тэгээд талх өгнө.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Тэнд анх удаа пяктрул гэж нэг юмыг тэр Оросуудаас нэг гараар эргүүлдэг тийм хөгжим сонсож байгаа юм. Тэгээд тэнд энэ стоянный вальс 1938 оны үед гарсан Хасанов гэсэн тэр дуунуудыг сонсгодог байсан. Би тэр үед дуу хөгжим ч Баянцагааны өсгөсөн Баянцагааны...

Буяндэлгэр -

Та эвтэйхэн суу налаад эвтэйхэн суу.

Амбасэлмаа -

... тийн. Энэ бүхэн Баянцагааны бол айл бүр морин хууртай. Буржгар буржгар. Уртын дууны орон. Одоо айраг майраг нь болвол бүтэн үхрийн шараар бүрдэг. Тэгээ л тэр.

Буяндэлгэр -

Хөхүүрт чинь одоо хэд орох вэ? 70, 80 гэж ярина биз?

Амбасэлмаа -

Өө ерөөсөө юун 70, 80 гэж ерөөсөө 200 литр гэж ярина дээ. Тэр шарын.

Буяндэлгэр -

Пөөх. Шарынх бол тэгнэ.

Амбасэлмаа -

Тийн шарынх.

Буяндэлгэр -

Ямар гоё юм бэ.

Амбасэлмаа -

Тэгээ л 70, 80 болно. Тэр юу болвол ардын аргаар, ардын уламжлалт арга ерөөсөө тэндээр чинь доторхи айраг нь гэрэлтэж байдаг тийм шар

Буяндэлгэр -

Хөөх

Амбасэлмаа -

Тэгээд яагаад одоо Баянцагаанд уртын дуу ер нь одоо Төв аймгийн Баяндэлгэрээс эхлээд л Баянөндөр, Баянцагаан, Бүрэн, Дундговийн Дэрэн, Дэлгэрцогт гээ л 5, 6-хан сум болвол айргаараа алдартай. Эндээс уртын дуучид, яруу найрагчид төрдөг. Яагаад гэвэл тэр их хөхүүртэй айргийг чинь маргааш нь дахин гүүгээ саахад бол тэр айргийг чинь ууж дуусахгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Ууж дуусахын тулд нэг гэрийн 3, 4 хүн хот айлын 5, 10 хүн ууж дуусахгүй. Айл саахалтаараа олуулуу 20,30 хүн цуглаж орой бүр шахуу нийлж тэр айргийг...

Буяндэлгэр -

дуулж хуурдах уу?

Амбасэлмаа -

.. дуулж зүгээр уугаад суухгүй ардын аман зохиол, үлгэр, туульс ярьж суудаг байсан. Сүүлд сүүлийн үед болвол дуулж хуурдаж ингэж тэр айргийг дуусгадаг өөрөөр хэлбэл ...

Буяндэлгэр -

хуалах уу?

Амбасэлмаа -

Хуална хуална.

Буяндэлгэр -

Дэмбээдэх үү?

Амбасэлмаа -

Дэмбээднэ. Бүх ардын урлагын үзүүлж байж тэрийг чинь уудаг. Тэрийг ууж дуусгана ер нь тэгээд хэрэг дээрээ уртын дууг болвол шоглоод хэлэхэд хөхүүр суллахын тулд одоо гарч ирсэн гэж хэлэх гээд байна ш дээ одоо. Мууханаар ярихад. Яагаад гэвэл тэрийг суллахын тулд зүгээр залиглаад уучихгүй дуулна хүн бүр. Дуулахгүй нэгийг торгоно ш дээ. Тэгээд хөхүүр суллах үйл ажиллагаа явагдаж байгаа юм энэ чинь. Бүх ардын авъяастанууд

Буяндэлгэр -

200 литр гэдэг чинь аймаар байна шүү. Хая

Амбасэлмаа -

Тийн. Тэгээ л тэрийг чинь уугаад дуусчаад л тэр чинь хүний биед шингээд л тос даагаад л тэр чинь одоо бүх витамин. Тэгээ л гадаалаад л тэгээд л орж ирээд тэгээ л дуулаад, хуурдаад, хөгжөөд л найрлаад л. Тэгээд тэр найрын Ловон тэр энэ тэр болвол одоо ардын урлагийн нэг одоо нүүдлийн театр байж л дээ. Одоо ч гэсэн тэр жаяг бол хэвээрээ. Энийг бол хойч үе мэдэхгүй байгаа. Ийм л газар төрсөн.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тийн. Тэгээ л 7 настай 1940 онд сургуульд ороход болвол тийм 2 гэртэй. Би гуйж байж л манай ээж би үсээ авахуулаагүй онгон үстэй .....Тэгээд сумын төвд ирсэн өнөө оросыг ээж манай эмээ болвол соёлтой хүн байсан. Тэр хүнийг хэлмэрчидэд энэ миний хүүгийн охины даахийг үргээж өг. Тэр орос өөрийнхөө самыг гаргаад ээжийн үйлийн хайчаар нь миний үсийг ингэж халимаг болгож өгсөн. Би бол орос их хайртай.

Буяндэлгэр -

Таны одоо онгон үсэнд үсийг үргээж өгсөн байна ш дээ.

Амбасэлмаа -

Онгон үсийг үргээж өгсөн. Орос хүн үргээж өгсөн. Одоо болтол 80 дөхтлөө энэ ажил мэргэжлийг бол оросын эрдэмтэн багш нар Ломоносовын нэрэмжит Москвагын их сургуулийн дэлхийн том сургуулиас энэ одоо идэх талхаан бол бүх насаараа олж авсан. Ийм учраас оросын ах дүү нар шүтдэг нэгэн би.

Буяндэлгэр -

Та байна ш дээ хэдтэйдээ багшилж байсан юм бэ? Сургуулиа юу яагаад. Та чинь 44 оны зудны үеэр одоо өлсгөлөнг ч үзсэн, юмны тарчиг марчигийг ч үзсэн, ер нь эрх танхи ч өссөн тийм хүн байгаа юм ш дээ. Тэр талаасаа жаахан тодруулж ярихгүй юу.

Амбасэлмаа -

Тэр 40 онд ороод төгсөх жил болох гэж байтал чинь зуд болоод. Манайх ганцхан бэлэвсэн хээр морь нэг 2,3-н үхэртэй үлдсэн. Бүх мал үхсэн. Тэр одоо Баянцагаан ....

Буяндэлгэр -

Уг нь овоо малтай байсан биз дээ?

Амбасэлмаа -

Ер нь Баянцагаандаа хамгийн цөөхөн малтай нь манайх байсан. Яагаад гэвэл 100-гаад хонь, 20-хон үхэртэй, бод мал байхгүй. 100-гаад хонь, 20-иод үхэртэй айлыг болвол ядуугын тоонд оруулдаг. Тийм чинээлэг. Бид хэддээ амьдрал бол болдог байсан. Тэгээд одоо ерөөсөө тэр тарганаараа үхсэн, цас дарцан. Зөвхөн 4 хөлийг нь аваад 4 мөчийг нь аваад л хуурч иддэг. Тэгэхтэл чинь эх орны дайн болоод л өмсөх хувцас даваа даалимб моонголд хийдэггүй, гурил монголд хийдэггүй. Тэгээ л ерөөсөө ерөөсөө тэгээд л хагас өлсгөлөнгийн байдалд орсон ш дээ. Тэгээ л зөвхөн зовлог хуурч идээд л. Аа гурил бол орос бол одоо дайнд нэрвэгдсэн учраас дайнд нэрвэгдсэн учраас гурилаа бүрэн тээрэмдэхгүй зүгээр л бүдүүн хагас тээрэмдээд л монголд өгдөг. Тэрүүгээр нь хар гурил, тэрийг чинь маараль даавуу, тааран даавууг тэлүүрдээд. Тэндээр нь шигшээд зүгээр үс гэзэг, үс сормуус цав цагаан болтолоо арвайн гурилаа тээрэмддэг. Шигшиж иднэ. Тэгэж өл залгуулдаг. Тэр гурил нь бүгд картын системд талоноор өгнө эт гурилыг. Тэгээд би ер нь 8, 9 настай байхдаа л одоо эх орны дайны цэргийн бээлий оёод л.

Буяндэлгэр -

Мхнг. Материалыг нь цаанаас нь өгөх үү?

Амбасэлмаа -

Материалыг нь яахав дээ өөрсдөнийхөө хонь монины арьс шир дандаа хөдсөн бээлий оёно. Тэгээ л модон сэлэмтэй. Цэргийн сургууль хийнэ. Ер нь тэр үеийн үзэл суртал гэдэг чинь бүх одоо германы фашистуудын ирэх үед цэргийн бэлтгэлтэй байдаг. Бүх морьт отрядад орсон манай эцэг, эх.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Хүүхдүүд нэг нэг модон сэлэмтэй. Тусгай хөтөлбөрөөр Шоохойн хонгил гэж хадтай газар очиж давших, ухрах тэр сургуулийг их юм хичээж хийнэ. Ура эх орны төлөө.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо 3, 4 дүгээр ангийн хүүхдүүд биз дээ?

Амбасэлмаа -

41 он гэдэг чинь 8,9-н 3 дугаар ангийн л хүүхдүүд 2, 3 дугаар ангиас эхлээд л ерөөсөө хадны ард нуугдаж болохгүй элсний ард нуугдана. Бүх одоо сумнаас яаж бие тэнд ер нь үзэл суртал их явагдсан. Зөвлөлтийн мэдээлэлэх товчоог бол намын үүрийн конторт биш Москвагийн дэргэд фашистууд иржээ, Москвад сум тусжээ гэтэл би хүртэл одоо 8,9-хөн настай мөртлөө шөнөжингөө айгаад л. Гитлер эд нарыг чинь хүн биш нээх царив зээтүү хамартай юм зураад. Хүн бишээ. Тэгнэ ш дээ.

Буяндэлгэр -

Шог зургаар яаж байсан байна.

Амбасэлмаа -

Шог зургаар. Тэгээд одоо ерөөсөө араатан ирнэ гээд хөө бүр эх орны төлөө бол цохилох зүрх эндээс эхлэнэ. Энэ бол цэрэг эх орны сэдвээр цөмөөрөө л одоо монгол ардын улаан цэрэг мохошгүй зоригтой, Монгол орноо хамгаална, морь хайрлахгүй. Баруун доогуур нь цавчаарай, балмад голыг нь олоорой, Баширтай муусайн дайсныг балт сүхээр нь дамная, Зүүн доогуур нь цавчаарай, Зүрхэн голыг нь олоорой, Зүүгүй муусайн дайсныг зүүн мөрт нь сүвлээрэй гэж дуулаад л нэг тийм цэргийн малгай өмсчихөөд л, модон сэлэм мөрөлчихөөд л жагсаад л. Партан дээрээ энэ тэр таг хийтэл морь болгож зогсоод л цөм цэргийн байдалтай ингэж . Энэ болвол ерөөсөө муу биш. Одоо ч гэсэн Монгол улсын төлөө энэ одоо байлдахад бэлэн л гэсэн тийм үзлийг шингээж өгсөн.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Муу биш. Одоо бол шал өөр.

Буяндэлгэр -

Та одоо 50,60., 60,70 жилийг яаж мэдэж байнаа?

Амбасэлмаа -

Ерөөсөө хүн бол би 4 настай байх юмаа мэддэг. Намайг 4 настай байхад чинь 37 оны миний төрсөн газар дээр Дэлэнөлзийт гэдэг хийдийг 37 оны тэр хар сүүдэр гэгч юм тэр Дотоод яамныхан шийтгэж байхад би 4 настай хүүхэд шөнө жийчаан гэж юм давхиж хүрч ирээд хамаг юмыг нь буулгаад эмээ ээжий эд нар чинь айгаад л гэрээ түгжээд л хамаг бурхан тахилаа нуугаад л. Тэгээд л шөнө нэг эргэ рүү л баахан тачгинтал юм асгаад л байсан. Тэгсэн тэр юуг хийдийг нураагаад доторхи бурхан тахилыг аваачаад эргэнд хаяцан. Тэгэхэд нь би өглөө гүйж очоод тийм дамрын чимгийг нь, гурвалжин том ногоон хаш, 2 ногоон хятад хундага гэртээ аваад ирж байсан юм. Тэрийг хүртэл одоо яагаад эсэргүү бидэнд эсэргүүгээр нь тэр эсэргүүгийн айдасыг болвол би туулсан хүн.

Буяндэлгэр -

хнн.

Амбасэлмаа -

Тэр бол яаг тэр одоо жийчаан ирж байсан, холоос ирхэд нь яаж ээж эд нар айж байсан. Яаж шөнө одоо тэгэж хамаг юм бүр 4 настайгаасаа эхлээд хүн сэтгэдэг. Тэр байтугай анх тэр урт суман холбоо хонь эжий саагаад би нэг бүслүүрээс дөнгөж босоод л. Тэгээ л тэр их халуунд хонины шээсэнд хөлөө дүрж сэрүүцээд л ингээ л явж байсан. Хүн бол 4 нас 3,4 настайгаасаа эхлээд сэтгэсэн юм огт мартагдахгүй. Харин одоо энэ өндөр насанд өчигдөр, өнөөдөр мартагдана. Хүний толгойг шинжлэх ухаан судлаагүй. Хүний толгойд хүүхэд, залуу насны юм бол яг бичээстэй байдаг юм.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэмдэглэлийн дэвтэр шиг. Харин нэг 60 наснаас хойших юм бол мартагдчихна. Бүх юм одоо ...

Буяндэлгэр -

Та одоо 4 настайдаа одоо тэр 37 оны одоо эсэргүүний баривчилж байсан, сүм хийдийг устгаж байсан юуг сайн санаж байна тийм ээ?

Амбасэлмаа -

Тийн.

Буяндэлгэр -

Ер нь олон лам байсан уу тэр үед? Танай сумд гэхэд жишээлэхэд.

Амбасэлмаа -

Тэнд жишээлбэл би тэр Ишдоо лам гэж тэр хүнд би бас нээх өвдөөд. Сэрчмаа гэдэг нэртэй байсан юм. Тэр Ишдоо лам миний аав Банзрагч Сэрчмаа гэж нэр өгсөн. Гэтэл өвдөөд байхаар нь манай айлын хүн л дээ тэр. Том лам Ишдоо гэж хувьгалын түүхэнд эсэргүү нэртэй. Тэр Ишдоо ламд намайг өргүүлээд Амбасэлмаа нэртэй болгоод. Тэднийд байтал чинь...

Буяндэлгэр -

Хуучин нэр чинь ямар нэртэй байсан юм?

Амбасэлмаа -

Сэрчмаа гэж байсан.

Буяндэлгэр -

Сэрчмаа. Аанг.

Амбасэлмаа -

тэгээд тэднийд байж байтал чинь би тэгэхэд чинь 4,5-тай л байсан байхдаа. Манай аав ... миний өргөж авсан тэр лам 2 хүүтэй оргодол цэргийн хүүтэй. Тэрэсхэн 2 хүүтэй. Тэр Хорлоо тэр Хорлоо эжий дээр өргөгдөж оччихоод Хорлоо авгай. Тэгтэл чинь бүх бие хавагнаад. Тэгээд би нэг уулзах гээд ингээд яасан гээд дээлээ нөмрөөд сууж байсан. Тэр лам намайг өргөж авсан лам тэгэнүүт манай энэ Дүгэр эжий цаашаа бай гээд намайг загнаад буцаасан юм. Тэгээд амьсагаа хурааж байсан. Би их одоо нүгэлтэй хүн. Одоо охины нь аавтай нь уулзуулна гээд хөөрчихсөн. Миний охиныг гүйж ирэхэд нь ерөөлтэй уулзах гэхнээ нь би хачин юм хийсэн. Тэнэг юм хийсэн гэж харамсдаг юм. Тэрнээс хойш би тэр аавынхаа дээлийг нь шовойлгоод дотор нь гүйж ордог байсан. Аавын өвөрт орж байна гээд. Тэгээд тэр аавыг харин тэрийг би санахгүй байгаа юм. Аан өрхийг нь бүтээчээд байсан. Тэгсэн хулгар Чойжилсүрэн гэж шавь нь болох хүн Дотоодын яамны хүн дагуулаад баривчилах гэж ирсэн. Манай тэр өргөж авсан аавыг.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Гэтэл нас барсан байсан. Гэсэн чинь орж үзнэ гээд. Тэгээд орж үзэж байсан гэж манай эжий ярьдаг юм. Мөн ч энэрэлгүй төр гэж. Аа тэр үеийг бол би харин санадаг юм. Аавыг өнгөрөхийг мэдээд байгаа юм. Тэрийг бол над хэлж өгсөн л дөө. Тийн. Тэгээд би буцахдаа бор авдартай тэрэн дотор нь цамын том хувцастай. Тэгээд нэг...

Буяндэлгэр -

Цамын хувцас гэдэг чинь одоо юу вэ?

Амбасэлмаа -

Одоо нээх том аа одоо туушайны дайны тийм алтан луун хээтэй тийм дээр үеийн хятад торго. Нээх урт газар шүргэсэн.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Ердөө тийм цамын хувцас л даа. Сүүлд Баянцагааны сургуулийн багш нарт худалдаад нэг, нэг өмд хийгээд өвдгөн дээр нь тэр дугуй хээг нь тааруулж хийж өгсөн юм. Тэрний оронд эжий надад цагаан пансан аваад өгсөн. Тэгээд Хорлоо эжий маань энэ одоо аривч тэр сайхан торгыг хүнд өгчихөөд пансаар хуурлаа гээд. Одоо чам дээр байгаа тэр цагаан пансан дээлтэй тэр манай ард авсан зураг чинь тэр Ишдоо ламын өгсөн юмны хувь хөрөнгө тэгээд явж байгаа юм ш дээ.

Буяндэлгэр -

Аанхнг.

Амбасэлмаа -

Тэгээд холбоо хоньтой, өвчтэй. Тэгээд өнгөрөхдөө тэр миний Ишдоо лам би хоёр хүүтэй Хорлоо чи. Төрсөн хоёр хүүтэй. Миний өргөмөл охиныг та нар шоолно. Өмч хөрөнгөтэй нь буцааж өг гээд. Тэгээд би буцаад Банзар аав дээр өмч хөрөнгөтэй ирсэн хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэр өмч хөрөнгөний өөдөс тэр цагаан пансан дээлтэй. 12-тай авахуулсан их

Буяндэлгэр -

Их гоё зураг байсан тийн.

Амбасэлмаа -

Тэгээд ийм. Лам нарын эрдэмтэй улсуудын дунд би өссөн. Би Банзар аавд цадиггүй эрхлэж өссөн. Бүр 5,6 настайгаасаа эхлээд л ерөөсөө ижилхэн 2 морьтой бор морьтой, эмээл засуулсан, ханзаар нь даруулаад л нэг, нэг үйтэн хуар дээлтэй. Ингээд л айл хэсэж байсан. Цагаан сарын бууз муузанд мөнгө хийхэд тэр мөнгийг заавал би авна гээд. Ирэхгүй бол бүх буузыг задлуулж заавал тэр мөнгөтэй буузыг иднэ. Тэгэж их эрхлэж өссөн. Хоносон хоол идэхгүй. Шууд одоо нэг 5 хөхтэй улаан үнээ байсан. Улаан зүстэй. Тэр дэргэд нь модон тагш яагаад л таван хөхтэй улаан үнээний сүү сайн гээд манай эмэг эх. Тэгээд би бор тагштай дэргэд нь сааж байхад нь шууд уудаг байсан. Тэрний ач гавъяа юу юм 78 нас хүртэлээ би ёо гэж хэлж үзээгүй.

Буяндэлгэр -

Тийм хөнгөн шингэн одоо ийм байна ш дээ та.

Амбасэлмаа -

Тийн. Өвчин гэж хөндлөнгийн юм байхгүй. Ер нь Баянцагааны байгаль бол сайхан. Богдын шүүс хийж байсан тэр хар нүдэн хоньтой Баянцагаан. Яагаад говийн хонь хар нүдэн байдаг гээч.

Буяндэлгэр -

мнг.

Амбасэлмаа -

Их нартай. Тийм учраас байгалиасаа нүдний шил зүүлгэж байгаа юм. Мал зүйч нэг хэлсэн юм.

Буяндэлгэр -

Малыг хүртэл ингэж зохицуулж байнаа?

Амбасэлмаа -

Тийн. Дандаа говийн хонь хар нүдэн байдаг чинь өнөө нүдийг нь гялбуулахгүй гээд дандаа хар нүдэн, хар толгойтой байдаг ш дээ. Тэгэж зохицуулж байдаг. Их сонин байгаа биз?

Буяндэлгэр -

Их сонин байна.

Амбасэлмаа -

Дандаа хар нүдтэй. Тийм хонины шөл уугаад, түүхий сүү шууд уугаад. Хоносон цай надад өгдөггүй байсан. Ер манай ээж, эмэг эжий болвол ямар их одоо мм хооллож ундлахдаа ямар их шинжлэх ухааны үндэслэлтэй. Зүү урт сүвлүүлдэггүй. Д.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Ямар хараа муутай биш богино богино сүвлэ. Урт сүвэлвэл хана ийшээ харчина гэж. Аа тэгээд долоовор хуруугаар зүүг татуулахгүй. Заавал ингэж дунд хуруугаар татуулна. Харахад гоё. Ингэвэл гар эвгүй. Ингэж татуулна. Юмыг дандаа ингэж бариулна. Цэмцгэр бариулна.

Буяндэлгэр -

Мнг.

Амбасэлмаа -

Тийн. Орон дээр суусан ч орны дундаас доош сууна. Хормой хотыг маш цэвэрхэн цэмцгэр сууна. Гал тогоог барихдаа тачигнуулахгүй маш нямбай, зөөлхөн хандана. Тачигнуулах юм бол муухай ааштай эзэгтэй гэнэ. Өрхийг одоо их намдуу татна. Хүрд эргүүлэхдээ ширүүн эргүүлбэл ууртай болдог. Тэр хүний ёс жаягыг би оюутанууддаа хэлж өгдөг. Д.

Буяндэлгэр -

Маш их нарийн дэг жаягтай юм байна.

Амбасэлмаа -

Маш нарийн ардын уламжлал.

Буяндэлгэр -

Бид нар одоо мэдэхгүй ш дээ тэрийг чинь. Аанг.

Амбасэлмаа -

Гоёно гэдгийг чинь одоо. Одоо бол хүн гоёж чадахгүй. Дээр үед чинь 5 саваа бүхэл эндээсээ зүүдэг.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Одоо чих ухагч, хумсны хир арилгадаг, шүдний чигчлүүр гээд бүх хумс засдаг 5 тийм юм. Одоогоор бол маникюр. Тийм юм зүүдэг. Тэгээд тэр гоёно гоодоно гэдэг чинь дээр үед намайг бага байхад ямар их гоёдог. Одоо бол гоёж чадахгүй байна ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Монголын эмэгтэйчүүдийн гоёлыг бол дэлхий ч мэдэхгүй юм шиг байна.

Буяндэлгэр -

Их тансаг байж.

Амбасэлмаа -

Их тансаг байсан.

Буяндэлгэр -

Тансаг үнэтэй байж тийм ээ?

Амбасэлмаа -

Тансаг үнэтэй. Тавгын идээ тавихад бол одоо учиргүй тэгэж поорцны хоол, поорцолсон юм шиг идэж байдаг. Айлын тавгыг тэгвэл идэхгүй ёсгүй, хүндэтгэлийн. Өгч байгаа аяганд хийж өгч байгаа хоолыг л иднэ үү гэхээс биш тавга болгонд тавьсан юмыг эр хүнээс түрүүлж самардаж идээд л, өрөм мөрөмийг нь гуйлаад л ингэх ёс байхгүй. Их тансаг. Бууз баншыг бол ямар ч жижигхэн баншыг таллаж иднэ. Шууд уухгүй. Ингээд монгол ард түмний нүүдлийн соёлыг бол одоо орхиж. Тэр соёлыг ...

Буяндэлгэр -

Нүүдлийн соёл гээд байдагийн би бас сайн ойлгодоггүй юм. Яг одоо эндээс эхэлсэн юм байна ш дээ. Таны ярьсан юмнаас эхэлж байгаа юм байна ш дээ.

Амбасэлмаа -

Эндээс. Дээл эсгэх хүртэл учиртай ш дээ. Нүүдлийн эсгүүр гэж. Яагаад зудад хүн малаа тавьж байна. Зудад үхэж байна хүн тийм ээ.

Буяндэлгэр -

Мнг.

Амбасэлмаа -

Зудад үхэхгүйн тулд их өндөр каллортой одоо өндөр илчлэг хоол иднэ. Шар тосыг хэрэглэхээ байсан. Уураг сүү хэрэглэхээ байсан. Тэгээд тэр төө үстэй эм хонины нэхий дээлийг чинь өөрсдөнөө хийнэ.

Буяндэлгэр -

Азарган хонины ...

Амбасэлмаа -

Азарган хонины.

Буяндэлгэр -

... нэхий тээ?

Амбасэлмаа -

Нэг их өнгөлөх ч үгүй. Химийн юмнууд хэрэглэхгүй. Тэгээд өөрөө их илчлэг. Үнэгэн малгай хийгээд л. Цасаар нүүр гараа угаана. Хөлдсөн үед өөрсдөнөө эмчилнэ. Эм тан хэрэглэхгүй. Намайг чинь 40-н хэдэн онд анх Монголд эм нэвтрээд. Их сонин. Эмийг улсууд ууж мэдэхгүй. Үнэгүй өгдөг байсан ш дээ. Стриптоцид гэж нэг юм гарч гэнэ гэж байсан.

Буяндэлгэр -

Мнг.

Амбасэлмаа -

40-н хэдэн онд эм үнэгүй байсан. Сүүлдээ нэг 47,8 оны үед эмийг үнэтэй. Тийм л байдаг байсан. Дэлгүүрт энэ тэр варений шилтэй юм одоо оросын даршилсан ногоо байж. Тэрийг чинь 2 төгрөгөөр зарна. Улсууд ногоог нь идэж чадахгүй гадаа нь асгаад варений шилийг нь 2 төгрөгөөр авдаг байсан ш дээ. Дэндүү айхтар. Дарсан марсан ийм юм бол ерөөсөө ...

Буяндэлгэр -

Тэр шилийг нь хэрэглэх гэж тийм ээ?

Амбасэлмаа -

Шилийг нь хэрэглэх гэж.

Буяндэлгэр -

Сонирхоод.

Амбасэлмаа -

Доторх ногоог нь хэрэггүй зүйл гэж асгаж дарчихсан.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Одоо болтол Баянцагаан суманд гадны хүн байхгүй. Эрлийз мал байхгүй. Гадаадын ...

Буяндэлгэр -

яаж тэгэж авч үлдэж чадаваа?

Амбасэлмаа -

Ер нь тэнд одоо дөрвөд хүн, казак хүн байхгүй. Баянцагаан бол их сонин газар шүү. Мандухайг очиж үзүүлээрэй. Дөрвөдөөр ярьсан хүнийг хасаг гэж ярьдаг ийм байсан. Гадны хүнд их сонин юм ш дээ.

Буяндэлгэр -

Та байна ш дээ яг дайны хүнд хэцүү үед яг сурч байсан. Үнсэн дээр бичиж байсан гэдэг бас нэг тийм юм байгаад байдагийн.

Амбасэлмаа -

Үнсэн самбарын үе чинь надаас түрүүн шүү.

Буяндэлгэр -

Аан. Түрүүчийн үе үү?

Амбасэлмаа -

Тийн. Аа дайны үед бол аа ...

Буяндэлгэр -

Үзэг, цаас, харандаа, дэвтэр олдодгүй үе байсан байхдаа.

Амбасэлмаа -

Үзэг, цаас, харандаа дандаа ирдэг байсан. Дайны үед бол. 41 онд нэг шавхаруу нь ирсэн. 42 оноос бол эхлээд яасан гээч. Цаасыг хагас. Бүх юмыг хагас боловсруулсан байдаг. Бор цаас. Дэвтэрийн үдээс болвол ирхээ байсан. Бүх төмөрлөгийн зүйлээр бууны сум, их буу хийж байсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тийм учраас төмөр ирэхгүй. Үдээсгүй дэвтэрүүдийг өгдөг. Аа бэх бол ирэхээ байсан. Тийм учраас хөөг жаахан элсэн чихэртэй зуурч бичдэг. Бүх хүний гар нил хөө. Зүгээр зуурсан юу бол цаасан дээр тогтохгүй. Бүх юм хөө. Жаахан юу яагаад ...

Буяндэлгэр -

Модны хөөг авахуу яах уу? Тогооны хөө авах уу?

Амбасэлмаа -

Тогооны хөө авна.

Буяндэлгэр -

Тогооны хөөг элсэн чихэртэй зуурч бичиж болох уу тэгээд?

Амбасэлмаа -

Аа нэг юм гялайгаад болж байгаа юм. Элсэн чихэртэй бол жаахан наалдаад. Сүүлдээн бол өнөө маарганц цавуу өгдөг байсан. Маарганц. Тэгээ л ер нь тогооны хөө. Шимийн исэхийн харандаа дээр үед одоо тэрийг зорж хийнэ. Аа үзэгний иш ерөөсөө хойноос ирэхээ байсан. Иш ч ирэхгүй. Тийм учраас үзэгний иш хийх тэр хошууг нь тогтоох төмөрийг тусгай загвар сургуулийн багш нар гаргаад ийм загвараар төмөр болоод тийм үзэг тогтоох хошуу хийгээд ингээд багш нар зардаг.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгээд аа тэгээд сүүлдээ болохгүй болохоор зүгээр хус модыг нарийхан яачаад шууд бичнэ.

Буяндэлгэр -

Тэрүүгээрээ бичнэ.

Амбасэлмаа -

Сүүлдээ одоо дэвтэр олдохоо болиод 44,5 оны үед бол дэвтэр олдохоо байгаад сонингийн захыг хайчилж бичиж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Нэг хүүхэд бүр урт нарийхан юм авчирдаг.

Буяндэлгэр -

Та нар тэр үед чинь нөгөө хуучин монгол бичгээр бичиж байсан уу?

Амбасэлмаа -

Хуучин монгол бичиг бол ердөө 40 оны 7 сар хүртэл хагас жил заасан ш дээ.

Буяндэлгэр -

Ммм.

Амбасэлмаа -

40 оны 9 сараас хагас жил гэхлээр 1 сар хүртэл юм тийм ээ? Тэгээд латин үсэг заасан ш дээ.

Буяндэлгэр -

Латин үсэг ер нь хэр үзсэн бэ?

Амбасэлмаа -

Аа тэгээд нэг жил болов уу үгүй юу болиод л тэгээ л

Буяндэлгэр -

Тэгээд шинэ үсэг рүү орсон уу.

Амбасэлмаа -

Тэгээ л шинэ үсэг рүү орсон.

Буяндэлгэр -

Крилл үсэг рүү орсон гэсэн үг байна ш дээ.

Амбасэлмаа -

Дамдинсүрэн гуайн

Буяндэлгэр -

та чинь хэдтэйгээс багшилсан бэ? Жааханаасаа багшилсан юм биш үү та?

Амбасэлмаа -

Би 46 оноос багшилсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдтэй байсан гэсэн үг вэ?

Амбасэлмаа -

Аа 14 настай байсан уу.

Буяндэлгэр -

Эргээд тэр одоо сургуульдаа багшилсан уу? Яасан?

Амбасэлмаа -

Эргээд. 46 онд төгсөөд тэгээд тэр сургуульд багшилж сумынхаа дугуйланд багшилна ш дээ.

Буяндэлгэр -

Пөөх. За.

Амбасэлмаа -

Би нэг 10 хэдэн ах, эгч нарт багшилна. Тэгээд нэг жил хиртэй багшилсан уу үгүй тэгээд дороо Бяанцагааны бага сургуульд эргэж багшилаад 51 он хүртэл 4 жил.

Буяндэлгэр -

Мнг.

Амбасэлмаа -

Шиэн үсгийн багш 5 жил тэнд ажилласан. 46 оны хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн.

Буяндэлгэр -

Та тэгвэл анхныхаа гарааг багш гэдэг мэргэжилээр эхэлсэн байна ш дээ.

Амбасэлмаа -

Багш гэдэг мэргэжлээр эхэлсэн.

Буяндэлгэр -

46 он гэдэг чинь пөөх хэдэн жил вэ. 46 гэдэг чинь одоо өнөөдөр 2009 он гэдэг чинь 46, 56...

Амбасэлмаа -

63 жил.

Буяндэлгэр -

63 жил үү?

Амбасэлмаа -

63 жилийн өмнө. Аа тэгээд зун бүр бас багш нарын семинарт аймгийн төвд хүрч ирж сууна. Семинарт.

Буяндэлгэр -

Мэргэжил дээшлүүлж байна гэсэн үг?

Амбасэлмаа -

Аанг. Мэргэжил дээшлүүлнэ. Тийн.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

47 онд байна уу 48 онд байна уу аймгийн төвд ирсэн. Одоо аймгийн төвийн нэгдүгээр арван жил 2 давхар. Тэгээд тэр 2 давхарт давхар барилга гэж мэдэхгүй

Буяндэлгэр -

Аанхнг.

Амбасэлмаа -

Самбуу гэдгийг дагаад л. За 2 давхарт гарна гээд л. Манай сумын төвд нэг Одгор гуайн нэг тийм сумын клуб байсан юм.

Буяндэлгэр -

Мнг.

Амбасэлмаа -

Дархчуулын нэг модон шат байдаг ш дээ. Дээр үеийн.

Буяндэлгэр -

Тийн тийн.

Амбасэлмаа -

Туяхан, өнгөлөг.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Мод хадсан.

Буяндэлгэр -

Мнг.

Амбасэлмаа -

2 давхарт тийм шатаар гарна гэж бодохгүй юу би. За яагаадав тэгээ л тэрийг чинь семинараас хожигдсон тэр 2 давхар руу гүйж гарна гээд л Самбуу багш тэгээд л. Тэгээд л одоо тэр дэнж шиг шат Дугар гуайн шат тийм шатаар гарах юм бодсон чинь өнөө гишгүүрийн шат байдагийг мэдээд анх удаа 2 дугаар давхарт 1 дүгээр арван жилд тийм Төв аймагт ирээд үзэж байгаа нь тэр.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Тэгээд гүйгээд гүйгээд гарч ч болох л юм байна. Дугар гуайн шатнаас өөр юм байнаа. Гангахгүй гэж бодоод. Үгүй мөн хөгийн юм их байна шүү.

Буяндэлгэр -

Аанг. Хөгтэй юм их л байсан байх даа. Та тэгээд ...

Амбасэлмаа -

Улаанбаатарт хүрч ирээд яасан гээч.

Буяндэлгэр -

Хэдэн онд Улаанбаатарт ирэв та?

Амбасэлмаа -

Улаанбаатарт би 51 онд анх ирлээ л дээ.

Буяндэлгэр -

За.

Амбасэлмаа -

Намын дээд сургуульд орох гээд.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Ерөөсөө Улаанбаатар хот гэж мэдэхгүй. Бадамгарав гээд хачин гоё хүүхэн байсан юм. Тэр Бадамгарав гуай бол Сүхбаатарын Янжмаа гуайн найз танил. Тэгээд Улаанбаатарт хүрч ирэхдээ Сүхбаатар гуайнд эхэлж орсон шүү дээ.

Буяндэлгэр -

Хмм.

Амбасэлмаа -

Сүхбаатар ...

Буяндэлгэр -

Та ер нь дээгүүр зиндааны хувь тавилантай юм байна ш дээ.

Амбасэлмаа -

Тийн. Дээгүүр зиндаа тийн. Тэгээд одоо энэ Наран болвол Тамара нэртэй байсан юм. Тэгээд Сүхбаатар гуайн байр бол энэ Гадаад яамны ийшээ 5 халуун усны тэнд нээх даавуун хүрэн хаалга гэсэн тийм хүрэн хаалгатай том гэрт байсан юм тэр үед.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тийн. Би дурсамжиндаа хийсэн. Бадрах гээд тогоочтой. Орсон чинь нөгөө Улс төрийн товчооны гишүүн гээд харсан чинь Янжмаа гуай хойно нь сууж байдаг юм байнаа.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

За энэ одоо Бадамгарав юун хүүхэд вэ? Аан энэ Намын дээдэд оруулах гэж байгаа юм. Намын боловсон хүчний орох хүсэлтэй юм гээд гудамжны ам мэдүүлэх гэж яваа юм аа манай нутгийн хүүхэд гээд. Тэгсэн Тамара тэнд байж байна.

Буяндэлгэр -

Одоо энэ Сүхжаргалмаагийн ээж.

Амбасэлмаа -

Сүхжаргалмаагийн ээж Наран.

Буяндэлгэр -

Наран гэдэг нэртэй юу тээ?

Амбасэлмаа -

Тийн. Одоо тэр үед Тамара гэдэг нэртэй байсан.

Буяндэлгэр -

Тэр үед Тамара. Аанг.

Амбасэлмаа -

Тэгсэн чинь нэг их урт юм өмссөн. Гэрийн халаадыг анх удаа Тамарагаас үзлээ.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Анх удаа өндөг гэж юм үзлээ тэнд. Тэгсэн чинь өнөө Бадрал тогооч чинь бөөрөнхий цагаан юмнууд тас тас хийтэл цохиод шарах юм.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Өндөг гээч юм нь энэ юм байна. Одоо огидог бөөлждөг болов уу л гэж бодож байсан. Тэнд амсаад гэрийн халаад 2-ыг. Тэгсэн Тамара Намын дээдийн шинэ хүчний сургуулийн тухай яриад. Энэ жил төгсөнө. Энэ жил нэг 2 яс хагацана гэж байхгүй юу. Тэр мундаг юмыг одоо ярихдаа 2 яс хагацана гэдэг нь юучив дээ гэж. Тэгэж 51 онд төгссөн юмаа даа хайшаа юм. Тэгэж ярьж байсан юм. Тамара гэж гоё. Тэгээд Янжмаа гуай тэнд үзэж тэнд том мөөртэй хөндий шалтай том гэрт байсан. Янжмаа гуайтай эхэлж тэгэж уулзсан ш дээ.

Буяндэлгэр -

Дараа нь та Янжмаа гуайтай дахиж уулзаж учирч байсан уу?

Амбасэлмаа -

Дахиж уулзаагүй. Тамараатай бол уулзаж байсан. Яагаад гэвэл Янжмаа гуай чинь Баянцагааны Жаргал гээд нэг надаас ганц нэг эгч тийм хүүхнийг бараг өөрийн охин шахуу болгож өргөж авсан. Тэр Жаргал тэр ээмгийг Маршалын мундаг тэр хар дээр их унаж Баянцагаанд очдог. Бас тэр Жаргалтай их холбоотой байсан шүү. Тэгээд дахиж уулзаагүй зүгээр. Эмээ гэж ярьдаг юм Тамарааг. Нээрээ эмээгийн бие муудлаа үхэх гэж байна энэ тэр гээд л Тамараатай уулзсан даа. Тамара бол миний нэг их дотно биш ч гэсэн яахав Бадамгаравыг таньдаг. Бадамгарав бол Монголд ховорхон тийм сайхан хүүхэн байсан юм. Тэгэж танилцуулж тэгээд Намын дээдэд орж дотуур байранд орсон юм ш дээ би чинь.

Буяндэлгэр -

Та байна ш дээ аймгаасаа яаж Намын дээд сургуульд шалгарч ирсэн бэ? Та өөрөө орьё гэсэн юм уу цаанаас нь таныг томилж явуулсан юм уу?

Амбасэлмаа -

Үгүй энэ чинь би 51 онд..

Буяндэлгэр -

Яаж элссэн гэнээ? Тэр их сонин байна.

Амбасэлмаа -

51 онд чинь би шууд Намын дээд сургуульд яахав Төв аймгийн Намын хороонд ажиллаж байсан байхгүй. Аймгийн эмэгтэйчүүдийн даргаар сонгогдож байсан юм ш дээ.

Буяндэлгэр -

Оо ёо ёо. Их том дарга болж.

Амбасэлмаа -

Тийн. Дарга болоод за 50, 46 он гэдэг чинь ... 51 онд дарга болоод

Буяндэлгэр -

Одоо Төв аймгийн эмэгтэйчүүдийн дарга.

Амбасэлмаа -

Эмэгтэйчүүдийн даргаар жил хүрэхгүй болсон. Тэгээд тэндээсээ удирдах ажилд дээд боловсролтой хүн байх ёстой гээд л тэндээс хувиарлаад л 51 оны 9 сард л Намын дээд сургуульд орсон.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Нэг хөдөөнөөс Баянцагаанаас нэг ажлын хар гутал, нэг монгол ягаан дурдан дээлтэй. Тэгээд соёлжих хэрэгтэй. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хүн коридороороо явсан ч тар няр хийгээд яасан үзэл сурталгүй гээд намайг баллаж байсан байхгүй.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Би тэр торгон савхи юу 2-ын учрыг ч сайн мэдэхгүй. Аль нь торгон савхи юм аль нь ажлын гуталны энэ болдог юм байх гэж бодоод ботинк энэ тэр гэж мэдэхгүй. Тийм байсан ш дээ. Урт үстэй.

Буяндэлгэр -

Аахнг.

Амбасэлмаа -

Яахав дээ тэр Баянцагааны байдлаар л байна ш дээ.

Буяндэлгэр -

Аанг. Намын дээдэд орлоо тээ. Тэр ч их дурсгалтай.

Амбасэлмаа -

5 жил. Намын дээдэд орлоо тийн.

Буяндэлгэр -

Хөөе тийм олон жил байсан юм уу?

Амбасэлмаа -

2 жил нь өнөө би чинь 10 жилийн боловсролгүй учраас тэгээд 2 дугаарт намын гишүүн биш учраас эхний 2 жил нь болвол ерөнхий боловсрол эзэмшсэн. Дараачын бүтэн 5 жил. Тэгээд нэгдүгээр курс хүртэл улсаас...

Буяндэлгэр -

За.

Амбасэлмаа -

...улсаас юу авдаг байсан юм

Буяндэлгэр -

Их харж үзсэн байна ш дээ. Аан.

Амбасэлмаа -

Костюм өгнө. Бүрэн хувцастай.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Хоолыг нь өгнө. Цалингүй байсан. Нэгдүгээр курсээс эхлээд л ерөөсөө цалин өгч байсан.

Буяндэлгэр -

За. Тэр үед чинь одоо хэдэн төгрөг өгөх вэ?

Амбасэлмаа -

Өө одоо 400 хэдэн төгрөг өгч байж. Их мөнгө өгч байсан юм. 200 хэдэн ...

Буяндэлгэр -

Тэгэхэд чинь мөнгө их чанга байсан үе ш дээ. Аанг.

Амбасэлмаа -

Тийн. Тэгээд бид бол хувцасыг нь ч өмсөөд гадуур хувцасгүй. Гадуур дотуургүй өгнө.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Тэгээд тэр хувцасаа элэгдээгүй цалинд ороод давхар юм болсон. Анхан хүрч ирээд л монгол дээлтэй цэцэг, цэцэгтэй хүрэн торгон дээлтэй монгол дээлтэй хүрч ирээд. Базаржав гээд багш аягүй бол чи таниндаа. Одоо газар зүйн багш. Сайхан залуухан буриад багш.

Буяндэлгэр -

Аахнг.

Амбасэлмаа -

Их гоё багш. Тэгээд тэр хувцас тавьж өгдөг юм байна. Тэгсэн намайг харсанаа за Амбасэлмаа хэдэн размер өмсдөг вэ?

Буяндэлгэр -

Жижигхэн амьтаныг чинь одоо. Жижигхэн туранхай годгор охин байсан байхдаа тээ?

Амбасэлмаа -

Хэдэн размер гэсэн чинь размер гэдэг юм мэддэггүй ээ. Тэгээд тэгээд би ичээд.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Ерөөсөө тэр юуг өмсөж үзээгүй ш дээ. Тэгээд хэдэн размер өмсдөг билээ тэр размерийн үгийн ч учрыг олохгүй хэмжээг нь мэдэхгүй дуугүй байгаад байсан чинь өнөө ухаантай хүн чинь над руу нэг том том товчтой оросын тийм цэнхэр платье нэг хүрэн костюм юбка 2 одоо костюм. Тэгээд дотуур гадуур хувцас бүх ингээд над руу за гээд өгч байсан. Тэгээд маргааш нь хүрч ирэхдээ яасан гээч. Нөгөө цэнхэр платьен дээрээ юбка давхар өмсөөд тэгээд пиджакаа өмсөж давхарлаад

Буяндэлгэр -

Мэдэхгүй.

Амбасэлмаа -

Мэдэхгүй яаж өмсдөгийг. Би чинь монгол дээл. Тэгээд ...

Буяндэлгэр -

Өмсөх юм байх гэж бодсон уу?

Амбасэлмаа -

тийн. Бүгдийг нь л өмсдөг юм байх гэж бодохгүй юу. Дотуур байранд орсон ерөөсөө тэгээд. Тэгээд л тэр .... яасан юм. Цөмөөрөө л тэгсэн байх. Тэгсэн аж үйлдвэрийн комбинатын нэг одоо би чинь намхан биетэй нэг өвлийн тийм дотортой улаан тийм савхин дээл өгсөн юм. Одоо энэ Долгорсүрэнгийн сэтгүүл дээр. Тэгсэн нөгөөдөх нь салдагын байна. Улаанбаатарын нэг том үдэшлэгэн дээр ирээд өнөө өвлийн шинэ жил эхлээд өлөгсөн чинь нөгөөх нь салдагыг мэдэхгүй. Нэг үсрээд л яах гэсэн чинь өтсөн тарвага шиг нөгөөх дотор нь үлдээд гадаах нь тэр доор хэвтэж байна. Тарвагны боодогрохуу юм болоод. Тэгээд очиж дээлээ авч чаддаггүй. Тэгээд шувтраад ойчсон юм чинь. Тэрийг нь болвол 2 тусгай юм байдагийг мэдэхгүй ичээд зүгээр нэг юм тэгээд ирсэн. Тэр орос хувцасанд дасна гэдэг чинь ерөөсөө их явдалтай. Хэцүү тэр.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Ерөөсөө тэр капрон мапрон энэ тэр чинь ерөөсөө тэгэж мэддэгүй байсан ш дээ тэр. Дотуур хувцасны асуудал ер нь хувцасан дээрээ бол яг л хөдөөний. Хотод орж ирж. Сүхбаатарын талбай чинь тэр үед цагдаагүй байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Тэгсэн биеэнд цэвхэр санагдаад тип тап гэж гишэгмээр санагдаад л. Өнөө шинэ савхин гутал энэ тэрийг чинь шажгинуулж ингэж дээр нь ...

Буяндэлгэр -

Дуугарах нь их гоё байх нь.

Амбасэлмаа -

Дуугарах нь гоё. Гоё шажгинтал нь яагаад өнөө савхины үнэр мүнэр. Тэр сургуулиар нэг савхины үнэр болсон ш дээ. Савхин дээл тараасан чинь. Аж үйлдвэрийн комбинатын үнэр тэр сургуулиар тараад. Тэгээд бас их сонин.

Буяндэлгэр -

Улс ер нь бас их харж үзэж байсан байна шүү.

Амбасэлмаа -

Харж үзэж байсан ш дээ. Тийн. Их харж үзэж байсан.

Буяндэлгэр -

Төгсөөд тэгээд хаана очсон бэ?

Амбасэлмаа -

Төгсөөд Төв аймагт сургуульд байхдаа би талийгаачтай нийлсэн ш дээ одоо. Тэр үед Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга

Буяндэлгэр -

Тэр үед Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга болсон байсан уу тээ?

Амбасэлмаа -

Арай болоогүй байсан.

Буяндэлгэр -

Болоогүй байсан уу тийм ээ?

Амбасэлмаа -

тийн.

эндхийн амьдралд хүрнэ гэдэг чинь зүгээр л. Монголын хөдөө гэдэг чинь зүгээрл нүх. Зүгээр л тунгаараа л байгаа байхгүй юу. Юм хум энэ тэр нь. Хувцас хунар малынхаа л юмыг өмсөнө ш дээ. Би чинь нэхий дээлтэй явсан ш дээ. Нэхий дээлийг юмаар гадарлана гэж юм байхгүй ш дээ. Зуны тэрлэг мэрлэг гэж нэг юм. Ерөөсөө эх орны дайны үед метрийн даавуу байхгүй дандаа хуучин юмнуудаа эргүүлж өмсөж байсан. Эргүүлээд л. Энгэр нь буруу харчихлээр дотоод энгэрээс нь авч байгаад л. Маш их ядарсан ш дээ. Тэгээд яахав Төв аймагт 2 жил ажиллаж байсан. Нөхөртэйгээн бол 54 онд Намын дээд Самбуу гуайн төрсөн дүүгийн хүүхэд шүү дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгээ л 58 онд манай нөхөр тэнд очоод 56 онд түрүүлээд тэнд очсон. Сонины эрхлэгчээр.

Буяндэлгэр -

Таны нөхөр сурч байсан уу тийм ээ? Сурч байсан уу үгүй юу Намын дээдэд?

Амбасэлмаа -

Намын дээдэд сурчихаад л

Буяндэлгэр -

Тэгээд хоёулаа танилцсан юм байна ш дээ тийм ээ?

Амбасэлмаа -

Тийн.

Буяндэлгэр -

хэн гэдэг хүн байсан бэ?

Амбасэлмаа -

Самбуу гуайн Содномдаржаа.

Буяндэлгэр -

Самбуугийн Содномдаржаа.

Амбасэлмаа -

Яагаад гэвэл Жамсрангийн Самбуу гэж байсан байхгүй юу. Жамсран гуайг нас барсан шөнө нь манай талийгаач гарсан юм.

Буяндэлгэр -

Аан.

Амбасэлмаа -

Нөхөр. Тэгээд гараад эх нь нас барсан. Тэр үед нь Нямаа эжийгээс хүүхэд гараад эндсэн мөөм нь сүүтэй. Тэгээд Самбуу гуайн авгайн мөөмийг хөхөөд тэднийд өссөн. Тэгээд Самбуу гуайн нэрийг авсан. Тэр үед намайг 54 онд одоо талийгаач бид 2 нийлж байх үед Самбуу гуайнх Солонгост элчингээр...

Буяндэлгэр -

Ммм.

Амбасэлмаа -

Самбуу гэдэг энэ хүн болвол эх орны дайны үед Зөвлөлт Холбоот улсад 9 жил элчин байсан. Аа тэгээд тэр туршлагыг бодсон уу одоо Солонгосын дайны үед дахиад элчингээр байсан. Тэр эзгүйдэнэ байдал хүндрэхийн зэрэг гэр бүлийг нь буцаасан. Тэгээд буцаачихаад энд ирчихээд байхад нь би Содномдаржааг дагуулж тэдний босгыг одоо Самбуу гуайгаас айгаад ирээгүй байхад нь эхэлж орж байсан юм.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгэхэд Нямаа эжий бол их өндөр өсгийтэй гутал өмсчихсөн нээх шар эрээн платье өмсчихсөн. 40 хэдтэй байсан л байхдаа. Сайхан сайхан цагаан хүүхэн байсан. Тэгэж эхэлж танилцсан. Аа тэгээ л элчингээсээ бас хүрч ирээд л могсын орлогч дарга байсан. Гадаад яамны орлогч сайд бөгөөд могсын орлогч сайд. Тэгээд би Туулын хөвөөн дээр могсын орлогч, Гадаад яамны орлогч сайд Самбуугийн ...

Буяндэлгэр -

Могс гэдэг чинь одоо юу яахын бол товчлохын бол Монгол?

Амбасэлмаа -

Монгол Оросын соёлын харилцаа харилцах нийгэмлэг.

Буяндэлгэр -

нийгэмлэг гэж хэлдэг байсан тийм ээ.

Амбасэлмаа -

Тийн. Туулын хөвөөнд тэднийх даруухан шиг Гадаад яамны орлогч сайд. Тэгтэл чинь Бумцэнд гуай нас бараад Их хурлын дарга нас бараад 2 жил шахуу эзгүй байсан тэр суурь. Гэтэл Их хурал тэр өдөр хуралдаж байсан. Яг би тэнд нь давхиж очиж байсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Зун. Их сайхан зун байсан. Туулын хөвөөн дээр.

Буяндэлгэр -

Тэр одоо багцаагаар хэдэн онд байсан бэ?

Амбасэлмаа -

54 он. 54, 55 он.

Буяндэлгэр -

Аанхнг.

Амбасэлмаа -

Тийн. Би л 56 он юм уу. Би л төгсөөгүй оюутан байсан. .... төгсчихөөд ирсэн байсан. Тэгээд одоо том гэртээ тэгээ л байж байсан Нямаа ээжий, Содномдаржаа, би ингээд байж байтал чинь сонгуулиар Самбуу ахыг Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга боллоо гэсэн шийдвэр гарчихдаг юм байна. Тэгсэн чинь Нямаа эжий ч их тайван хүн юм. Үгүй ямар хачин юм Сам болдог. Би нүцгэн толгойтыг л болно байх гэж бодож байсан гэхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр нь хэн юм?

Амбасэлмаа -

Нүцгэн толгойт гэдэг нь партизан Содномдаржаа.

Буяндэлгэр -

Аан.

Амбасэлмаа -

Тэгээ л за ингээд одоо байдал өөрчилөгдлөө одоо ерөөсөө

Буяндэлгэр -

Улсын мэдлийн хүн болчихлоо ш дээ.

Амбасэлмаа -

Үгүй одоо. Тэр үед Сталины победь. Сталин чинь тэр үед амьд сэрүүн байсан юм уу хайшаа юм. Монголд 3 победт өгсөн. Дамба гуай, Цэдэнбал, Самбуу ах 3-т өгсөн байсан. Самбуу ахад доод тал нь алаг цагаан дээд тал нь саарал тийм содон юу гэх юм победь.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгвэл тэр победь унаад их хөгтэй.

Буяндэлгэр -

Тэр победь машин чинь нүдний гэм байсан байхгүй юу.

Амбасэлмаа -

Тийн анхных. Дээжээ өгөхгүй юу манайд. Тэгсэн Намын дээдэд байсан талийгаач бага ах, бага ахын шагналын победь ирсэн үзүүлье гээд Лувсандашаар жолоод.. уулын спортын мастер гавъяат тамирчин тэдний жолооч байсан юм. Одоо нас барсан. Тэрүүгээр жолоодуулаад намайг суулгах гээд давхиад очдог юм байна. Тэгээд өө ийм бага ахын тэрэг энэ гээд тэгэв. Намайг ор гэсэн. Би өнөө орж мэддэггүй. Ичээд тойрч гүйгээд байсан гэнээ.

Буяндэлгэр -

Онгойлгож чадахгүй.

Амбасэлмаа -

Онгойлгож чадахгүй. Тэгэж ингэж мушгидаг юм байхгүй. Шууд зулгааж ингэж яадаг. Үгүй тэгээ л аргаа бараад л тойрч гүйгээд л байсан. Өө энэ чинь орж чадахгүй байгаа юм байна ш дээ гээд талийгаач тэгээд онгойлгож өгч байсан юм.

Буяндэлгэр -

Аанхнг.

Амбасэлмаа -

Тэр победьтайгаа явсан тэр их хуралд. Тэгсэн за ер нь одоо цай идээ засая гээд яахав боорцог ... Туулын хөвөөн дээр мах чанаад л. Тэгтэл чинь Самбуу ах ирлээ. Нөгөө саарал победьноосоо багтаж ядсан юм бууж байна шүү. Ер нь дандаа багтаж яддаг юм. Багтаж ядаж бууж ирээд гэртээ орлоо. За баяр хүргье. За одоо нэг шинэ ажил авбуудаа гээд л. Тэгсэн над шивэгнэж байна. Тэр үед өнөө мах авах гэж их зовдог байсан. Урт цагаанаас ямааны мах авна. Тэгсэн чинь ...

Буяндэлгэр -

Тэр үед чинь өнөө хужаа нар мах зараад сууж байдаг байсан ш дээ.

Амбасэлмаа -

Хужаа нар.

Буяндэлгэр -

Лангуунууд байдаг байсан ш дээ.

Амбасэлмаа -

Тийн тэгсэн чинь Лувсандаш л над тэгэж байна Нямаа эжий өнөөдөр нэг зүрх л авчирсан байхгүй юу тэр өдөр. Ганц зүрх үлдсэнийг Нямаа эжий их чадалтайг мэдээд тэр зүрхийг булаацалдаад шүүрээд авчихлаа шүү. Зүрх авлаа гэж байсан юм тэр үед

Буяндэлгэр -

Өө бас ховор байж тийм үү мах?

Амбасэлмаа -

Мах нь дууссан хойно ...

Буяндэлгэр -

ховор байж.

Амбасэлмаа -

... шүүрч авсан Нямаа эжий. Тэгээ л тоглоод л. Тэгсэн чинь Нямаа эжий одоо нэг махны зовлон л нэг шувтрах байхдаа гэж үү. Мах оочиргүй авна. Их хурлын ...Махны зовлон шувтрах нь гэж над тэгэж байна. Тэгэж зүрх авсан. Тэгээ л байж байтал Самбуу ах хүрч ирээд л тэгээд бид гэр бүлээрээ ингээд л яаж байтал чинь нээх том тэрэг ногоон малгатай хүн гарч ирээд ёслон...

Буяндэлгэр -

яамны хувцастай хүн байх тийм ээ?

Амбасэлмаа -

одоо тийн. Дороо ерөөсөө л тэр доороо л яамныхан хүрч ирээд комиссараар томилож байгаа юм. Үгүй ёслоод л. Хэн ч гэлээ. Дармаа баян. Таны хамгаалагчаар намайг явууллаа. Ингээд ёсолж байна. Дашдэмбэрэл энэ тэр хүрч ирээд. Ёслолхоор нь тогооч Мягмаржав гээд л нэг эмэгтэй. Тэгсэн чинь Самбуу ах үгүй одоо гадаа нэг харсан чинь баахан ..... Нямаа эжий уулаг алдаад үгүй энэ их цэргээр яанав. Энэ халуунд энэ хүүхдэд одоо ядаж хүйтэн юм өгье гэсэн. Нямаа минь тэгэж болдоггүй юм гэж байна.Тэгээд Самбуу ах ёслохоор нь зэрэг үгүй надад одоо бие хамгаалагч хэрэггүй дээ. Харин завгүй үед тогооч нь зүгээр юм уу гэж байхгүй харин. Ууж идэх юмаа л бодож байхгүй юу. Тэгээл одоо тэгээ л хамгийн түрүүн Нянтайширын Лхамсүрэн Их тэнгэрийн амнаас хүрч ирж баяр хүргэсэн. Тэгээ л улсууд баяр хүргээд л. Цэцэг мэцэг гэж мэдэхгүй ш дээ.

Буяндэлгэр -

тэр үед чинь Нянтайширын Лхамсүрэн чинь Гадаад харилцааны яамны сайд байлуу?

Амбасэлмаа -

Төв хорооны нарийн бичгийн дарга.

Буяндэлгэр -

нарийн бичгийн дарга байсан уу? Өө за.

Амбасэлмаа -

Ингэж тэр их айл би энийг номон дээрээ бичсэн. Тэр их айлын тэгэж бэр болж байсан. Тэгээд тийм даруу улсууд. Тэр өнгөрөн өнгөртлөө тэр айл болвол бүхэл махаа боорцогтойгоо идсэн. Сард бол 2 дахь 5 дахь өдөр захиалга авна. Захиалга авхад хамаагүй юм бичихгүй. Маш хэмнэлттэй байсан. Ерөөсөө л бид чинь намайг төгссөн жил 1965 онд Сталины зуны ордонд бид ирлээ. Ялалтын 50 жилийн ой ч гэл үү одоо 30 жилийн ой болж байгаа юм уу 65 онд чинь

Буяндэлгэр -

Тийм байх.

Амбасэлмаа -

Ялалтын 30 жилийн ойгоор Берлинд Самбуу ах уригдлаа. Нямаа эжий наана Сталины байранд буулгацан.Тэгээ л

Буяндэлгэр -

Сталины байранд.

Амбасэлмаа -

Тийн. Сталины зуны

Буяндэлгэр -

хуучин Сталины. Амьд сэрүүн үедээ гарч байсан байр нь?

Амбасэлмаа -

Гарч байсан байр нь дандаа богинохон богинохон ш дээ. Яагаад гэвэл хөшигний ард зогсоод буудчих ч юм уу. Тэгээд намайг Москвагийн их сургуульд аваачсан байхгүй юу. Тэр сайхан ялалтын баярыг тэмдэглэж байгаа хурал дээр. Сайхан ширээ засчихаад. Тэгээд нэг комиссар нь нямаа гуай тилятин тилятина гээд л тогооч нь тэгсэн чинь тугалын мах их сайхан ш дээ

Буяндэлгэр -

Зөөлхөн гээд тэгэж байхгүй юу. Аахнг.

Амбасэлмаа -

зөөлхөн. 6,7 сар болохлоор л алдаг юм гэхгүй юу. Тэгсэн Нямаа эжий 6,7 сар болоод л алж байх юм чи үзэв үү, би төлий мах иддэггүй ээ хүү минь гэдгийн байна.

Буяндэлгэр -

мнхнг.

Амбасэлмаа -

Тэгээ л янз бүрийн юм тавьсан чинь над за яахав таньдагаар нь талх масло л идье гэж байна. За больё. Хөөрхөөн тэр.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Тэгээд архи. Архийг бол гэртээ жаахан амсан л даа хэсэг. Гэтэл тэнд бол горки горки не могу гээд л хүлээн авалтан дээр архи амсахгүй. Не могугүй байж харагдаа тийм ээ? Горки не могу гээд сууж байна. Тийм соёлтой хүн байсан. Тэгээд би тэр их айлын юм их үзлээ. Маршал Чойбалсанг амьд сэрүүнээр нь харууллаа. Сталины өнөөх Самбуу ах тэр 2 нэг удаа хүлээн авалтан дээр харсан гэж. Сталины тэр нүүр учирсан. Ким Ир Сентэй өөрөө аягүй том ... Ким Ир Сений Кем Чин Иртэй тоглож байсан гэж боддоо.

Буяндэлгэр -

Аахнг.

Амбасэлмаа -

Энэ үнэнхээр том амьдрал шүү. Манай ...

Буяндэлгэр -

Том амьдрал.

Амбасэлмаа -

Том амьдрал. Тийн. Тэгээд тээр жил Ким Ир Сентэй гуай ирээд том Сүрэнжавтай уулзъя гэсэн юм байна. Тэгсэн том Сүрэнжав мэднэ ш дээ тийм жаахан ...

Буяндэлгэр -

тийн.

Амбасэлмаа -

... явдалтайг нь. Жоол Сүрэнжавын зургийг үзүүлсэн чинь энэ бишээ гэж байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Үгүй. Сайн мэдэж байна.

Амбасэлмаа -

Сайн мэдэж байна. Тийн. Би Ким Ир Сений 90 насны ойгоор бид хэд чинь бүгдээрээ очсон ш дээ.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Уулзсан тэнд. Ким Ир Сенд зориулсан шүлэг мүлэг нөгөө том Сүрэнжав хүртэл уншсан. Лида мида бүгд явсан ш дээ. Ер нь энэ айлын бэр гээд энүүхэндээ хэлэхэд дайн гэж юу байхийг одоо Нямаа эжийгийн ярианаас би их мэдсэн. Харамсалтай нь одоо дүрсийг нь буулгаж мэдсэнгүй, соронзон хальсанд бичихгүй би одоо үнэнхээр их халаглаж байсан даа.

Буяндэлгэр -

Тэрийг бол бичиж байхгүй.

Амбасэлмаа -

тэр байтугай Энхочир гуайн авгай Туваансүрэн гуай бүгд энд цугладаг байсан. Тэгэхэд одоо тэндий яриаг бичээд байхгүй. Фото зураг авдаггүй. Үнэнхээрийн ингээд хархад бол агуу их хүн.

Буяндэлгэр -

Туваасүрэн гуай чинь одоо нарийн ярих юм бол Мандухайгын одоо пара пара эмээ ээж ш дээ.

Амбасэлмаа -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Тийн тийн.

Амбасэлмаа -

Одоо Туваасүрэн гуай чинь тэдний Туваасүрэн гуай бол цагаан юм энэ тэр зөвхөн коньяк жоохон ийм коньяк тун багаар хэрэглэдэг. Тэгээ л сайхан тоглодог байсан ш дээ.

Буяндэлгэр -

Их сайхан хүүхэн байсан гэсэн тийм үү?

Амбасэлмаа -

Сайхан бор хүүхэн. Бор хачин сайхан. Тэнд чинь зөндө...

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

тэднийд зөндөө нэг дор байлаа ш дээ Туваасүрэн гуай. Сэлэнгэ ажаа, Туваасүрэн гуай Дэндийжавын Чойжолоо одоо тэр дандаа тэр мундаг. Лхамсүрэн гуай одоо хэний Лувсан гуайн Баймаа ... ээж. Ямар мундаг. Ямар мундаг улсууд тэднийд цугладаг.

Буяндэлгэр -

Ёстой Хүрээний сайхан авгайчуул цуглаж байсан байна ш дээ.

Амбасэлмаа -

Хөөх тэгээ л нэг хөөрхөн минь тэгээд хачин сайхан. Тэр хүүхнийг би яагаад зургыг дарсангүй вэ. Ерөөсөө хөгийн байна шүү бас. Үнэнхээр их том алдаа хийсэн.

Буяндэлгэр -

Талийгаач чинь таниас өмнө төгсөөд...

Амбасэлмаа -

Төв аймгийн анхдугаар таван жил сонины эрхлэгч

Буяндэлгэр -

сонины эрхлэгч байсан байна тийм ээ.

Амбасэлмаа -

Тийн.

Буяндэлгэр -

аа тэгээд хятадад явж байгаад өөд болсон гэдэг бил үү? Онгоцны ослоор өөд болсон гэдэг тийм ээ?

Амбасэлмаа -

Тийн. Зөвлөлтийн баахан мэргэжилтэн манай Чүлтэм, Содномдаржаа цөм тэнд ажлаар явсан байхгүй юу. Сэтгүүлчид.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгээ л Бээжинд нилээн байж байгаад Бээжингээс Шанхай хүртэл 58 оны 8 сарын 20-нд. Шанхай хүртэл том онгоцоор нисээд тэгээд л цахилгаантай үүлэнд орсон юм байна лээ.

Буяндэлгэр -

Аан тийн.

Амбасэлмаа -

100 хувь сүйрсэн.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Аа тэгээд жилийн дараа ой модноос тэр тэмдэглэлийн дэвтэр юм нь олдсон. “Би Улаан туг намирсан хөрш их гүрэнд” гэсэн том нийтлэл “Үнэн” сонинд 59 онд бичсэн.

Буяндэлгэр -

Тэр тэмдэглэлийн дэвтэр дээр байсан хэрэг үү тээ?

Амбасэлмаа -

Тэмдэглэлийн дэвтэр нь бороонд норсон байсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Хуучин бичгээр бичсэн байсан. Би тэрнийг тэмдэглэлийн дэвтэрээс одоо боломжоороо дараалал хийсэн. Зургийн халь мальс нь бүгд гэрэл цохичдог юм байна лээ. Норж бариад.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Чемодан чинь тэр ой модонд борц болчиж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Тэгнэ л дээ тийн. Тэр хятадууд тулдаа л олж л дээ. Тэгсэн ойгоор нэг тарсан юм байгаа байх л даа.

Амбасэлмаа -

Тийн. Хятадын ард түмэнд бол улс төржүүлэх ямар ч үндэс байхгүй. Тэр тэгээд л хятадын ард түмэн бол надад тэтгэсэн Иргэний агаарын тээврийн газар. Монголын Иргэний агаарын тээврийн газар уучлал гуйгаад надад байр өгсөн. Хятадын Иргэний агаарын тээврийн газар сар бүрийн хэдэнд билээ бөөн мөнгө явуулсан.

Буяндэлгэр -

Тэжээгчээ алдсан гэсэн тэтгэлэг явуулсан юм байна тээ?

Амбасэлмаа -

Тийн. Иргэний агаарын тээврийн газраас. Тэгээд дараа нь намайг 1960 онд Москвагийн Их сургуульд явахаас өмнө тэр явсан замаар нь аялуулсан. Аа би 1998,99 онд Хятадын олон улсын төв радиод Бээжинд ажилласан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгэхэд хүртэл энэ түүх тэнд болвол мэдсэн архивт нь байна лээ. Маш нямбай ...

Буяндэлгэр -

Нямбай байна шүү. Хөөх танийг тэгээд бас мэдэж байна. Тээ?

Амбасэлмаа -

Мэдцэн. Тэр байтугай Хятадын Элчин сайдын яам намайг урагшаа тэр 60 онд явахад манайд ажиллаж байсан мэрэгжилтэнээр Ван Жинтэйгээр хүлээн авалтанд ямар хоол тавих вэ, савх тавих уу сэрээ тавих уу гэж хүртэл асуусан байсан. Их анхаарсан л даа их анхаарсан.

Буяндэлгэр -

Мнхнг. Их анхаарч байна шүү. Их нарийн байна.

Амбасэлмаа -

Их хятадын ард түмэн. Би бол одоо Хятадын ард түмэнд хор санаж байдаггүй. Улс төржиж одоо хэлцэхдэнэ дургүй.

Буяндэлгэр -

Мнхнг. Тийм л дээ. Тэр чинь зүгээр одоо ямар санаатай тэгсэн биш.

Амбасэлмаа -

Санаа тэгсэн биш дээ.

Буяндэлгэр -

тэр чинь одоо аюуд юм чинь. Гай гамшиг аюул юм чинь.

Амбасэлмаа -

Маш их хөрөнгө гаргаж тэгсэн. Аа нэг 2 хүүхдийг нь улсаас их харж үзсэн л дээ. Насанд хүртэл нь. Сар бүр 219 мянган төгрөг өгсөн. Улсаас ч Монгол улсын зүгээс ч гэсэн ер нь осолд орсон ард түмэн мэддэг ард түмэн шүү гэдгээ харуулсан.

Буяндэлгэр -

Тэр үед харьцангуйгаар сайн харж үздэг байсан юм байнаа тийм ээ?

Амбасэлмаа -

Тийн.

Буяндэлгэр -

Ер нь аль аль талаасаа.

Амбасэлмаа -

Тийн. Их л сайн харж үзсэн. Намайг бол тийн. Тэгээ л одоо дараа нь Москвагийн Их сургуульд яахав радиод чинь би 58-60 он хүртэл ажилласан гэж Монголын радио тодорхойлоод. Тэгээд Улсын их хурал дээр хуралдаанд чиг орсон. Тэр нь одоо одоонийх шиг чанга биш байж. Амар ч явдаг байж. Тэгээд би Москвагийн Их сургуульд яс 5 жил суугаад тэгээ л ирсэн дээ. Тэгээ л 65 оноос эхлээд л одоо хэдэн он болж байна вэ?

Буяндэлгэр -

Хөө ер 2009 он.

Амбасэлмаа -

2009 он хүртэл тувт энэнээс салаагүй.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Радио телевиз гэдэг сайхан газар.

Буяндэлгэр -

Шууд ирээд та Москвагийн Их сургууль төгсөж ирээд та радиод ажилласан уу?

Амбасэлмаа -

Шууд радиод ажиллаад. Тэгээд дараа нь тэр телевизэд нэг ажиллаад. Тэгээд буцаж радиод очоод ... Радио телевизэд ажилласан хугацаа бол 50, 50 хувь л юм байна лээ.

Буяндэлгэр -

ммм.

Амбасэлмаа -

Сэтгүүлчийн хөдөлмөр бол монголын нөхцөлд бол их сайхан. Би бол олон жил өрх толгойлж байгаа хүн ш дээ. Үндсэндээ бэлэвсэн хүн. Дараачийн хүмүүстэй ч одоо нэг их таарахгүй. Хүүхдүүд байгалийн жамаар гарна. Би өөрөө бол зорьсоноо, хүний зориг сэтгэлээр амьдардаггүй өөрийнхөөрөө. Ер нь аливаа ертөнцөд аль ч орон хэлэхэд бол илүүдэхгүй.

Буяндэлгэр -

мнхнг.

Амбасэлмаа -

Өөрөө сэтгэдэг толгойтой эмэгтэй хүн эрэгтэй хүнд би дургүй. Эрэгтэй хүн гэрийн тэргүүн байж өөрийн сэтгэл зоригоор эмэгтэй хүнийг удирдаж явах ёстой. Аа би бол одоо тийм хүн биш учраас ингээд ганцаараа явж байна. Эндээ харамсдаггүй. Ганцаараа явсан даа ч одоо ийм болсон. Одоо би 3,4 ном тавиад мэргэжлийн. Тийм дурсамжаа бичсэн.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Телевизийн гарын авлага бичсэн.Дараалан биччээд дараа нь дахиад телевизий сиценарууд эмхтгэлийг бичнэ. Дараа нь 1975 оноос эхэлж сонинд бичсэн. Тэр бүхнийг одоо...

Буяндэлгэр -

түүврийг үү?

Амбасэлмаа -

түүврийг сониноороо байдаг. Би сонинг хайчилдаггүй. Тэрнээс одоо сонинд гаргахгүй тэрнээс түүвэрлэж гэхдээ улс төржсөн тэр үеийн юмыг засахгүй би. Тэрүүгээрээ ер нь социализмийн үед ямар байж...

Буяндэлгэр -

Тэрийгээ одоо бүгдийг нь одоо гаргавал яасан юм? Бүгдээрээ л хэрэгтэй юм байгаа ш дээ. Тэр чинь түүх шүү дээ бас.

Амбасэлмаа -

Тийн. Гэхдээ энэ чинь хүнийх гэхээр чинь чанартай. Одоо нийт уншигчидад сонирхолтой сонирхолгүй яаж хүлээж авах юм. Бичих уран чадварын талаас эхлээд тэмдэглэл, найраглалыг түүж гаргана. Телевизийнхийг болвол мянга сонсохоос нэг үзэхүй гэж гаргасан. Радио гэдэг болвол тийм ерөнхий гарын авлага. Одоо бол эхнийх нь радиогынх бол сонсоноо уншихуй. Радиогынх.Телевизийнх бол үзсэнээ уншихуй. Сониныхыг бол бичсэнээ уншихуй. Ийм 3 уншихуй нэртэй...

Буяндэлгэр -

цуврал гарсан.

Амбасэлмаа -

...цувралын ийм болцон.

Буяндэлгэр -

Мнхнг. Ямар гоё юм бэ.

Амбасэлмаа -

Хамгийн хэцүү нь бол соронзон хальсанаас буулгах энэ хамгийн хэцүү нь юм байна лээ. Одоо харж байхад.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Дараачийн болвол би телевизийн зохиолуудаа эмхтгэдэг ажил. Бичсэнээ унших. Үзсэнээ уншихуй. Дараа нь бол сониныхыг бол ёстой гарын доор шүүлгэх ажил байна.

Буяндэлгэр -

За наад номнуудыг чинь бүгдийг нь би авна шүү. Худалдаж авна шүү. Та яг над би авна шүү.

Амбасэлмаа -

Би тэр Мандухайд бэлгэлэнээ.

Буяндэлгэр -

Тийн маш хэрэгтэй юмнууд тийн. Тэр чигээрээ улсын түүх байхгүй юу.

Амбасэлмаа -

Улсын түүх.

Буяндэлгэр -

Тийн. Та байна ш дээ энэ олон жил сэтгүүлчийн ажлыг хийсэн. Та бол сэтгүүлч дотроос хамгийн одоо чамбай сэтгүүлчдийн нэг. Янз бүрийн хүмсүүдтэй та бол уулзаж явсан. Тэр талаасаа та дурсамж өгүүлэхгүй юу. Их сайхан улсуудтай уулзаж явсан. Хөдөө гадаа та их явдаг байсан.

Амбасэлмаа -

Ер нь энэ ...

Буяндэлгэр -

Таны сэтгэлд хоногшсон юм нилээн байгаа даа.

Амбасэлмаа -

... одоо энэ ярих юм бол барагдахгүй. Үнэндээ монголын бүх одоо хөдөлмөрийн баатар зүгээр бусад оронд бол ийм цол өгдөг ч юм уу үгүй ч юм уу. Монголын сор болсон хөдөлмөрийн баатар, ардын, агвъяатуудын одоо ер нь за ер нь тал хувьтай нь уулзсан байх. Монголын бүх аймаг, сумдаар явсан. Нэг гэхгүй.

Буяндэлгэр -

Монгол чинь одоо ...

Амбасэлмаа -

...хэдэн удаа...

Буяндэлгэр -

..10-н одоо бол 21 аймаг, сум байгаа. 21 аймаг болчоод байгаа.

Амбасэлмаа -

21 аймаг 300-гаад сум байгаа.

Буяндэлгэр -

Тийн 360-н хэдэн сумтай. 65,6 сумтай.

Амбасэлмаа -

Энд бол нэг суманд 365 сумыг чинь энэ хагас зуун жилийн турш бол нэг дээр нь хичнээн их очино ш дээ. Хамгийн гол миний одоо энд үлдсэн юм бол сүүлийн энэ 4,5 жилийн энэ их зуд. Энэ бол Айлаа найруулагч бид 2 бол 14 цуврал ...14 цуврал.

Буяндэлгэр -

Тэр одоо Алтанфондонд бий юу?

Амбасэлмаа -

аа 12 цуврал нь болвол үгүй ер нь төдийлөн гол сэтгүүлчдийн холбооны шагнал авсан Завхан, Хөвсгөлийн зудынх бол байж байна. Манайхан ер нь юм фондлохдоо муу.

Буяндэлгэр -

Муу муу.

Амбасэлмаа -

Харин цаад Зориг сантай хамтарч хийсэн 12 цуврал. Зориг сангаас би авчирчаад байгаа. Буцааж өгөхгүй байгаа. Тэд бол дэмий дараад байдаг юм.

Буяндэлгэр -

Тэрийг бушуухан DVD дээр буулгаж аваачээ.

Амбасэлмаа -

Бушуухан DVD-нд буулгаад. Тэр 12 цуврал болвол маш их хүчтэй одоо тэр яг МИ-8 хөлөгийн Отгонбилэгийн осолдсон газар хүртэл очиж байсан тийм сайхан 12 цуврал. Монголын бүх ахуйг харуулсан тийм зураг. Миний хувийн гар дээр байж байгаа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгээд тэр монголын бүх ахуйг .... явж байж л одоо мэдлэг болно уу гэхээс биш номноос хүний мэдээлэл, ам дамжсан яриа бол миний гол одоо миний бичсэн юм хүнд хэрэгтэй байдагсан бол би өөрийнхөө түүхийг л бичсэн. Тэр байтугай хотын хүн Айлаа бол хөдөөний хүн шиг болж хувирсан. Би ч мэдлэг хуримтлуулж авсан.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Манай залуу операторууд эд нар болвол ... юм ш дээ. Тийм учраас над шиг хагас зуун жил хөдөө явсан хүн байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй шүү.

Амбасэлмаа -

Хамгийн гол нь манайхан болвол бэрхшээлийг өвөл зун явдаггүй. Харин “Цагийн хүрд”-ийнхэн их сайн яваад байдаг юм. Явж л байдаг.

Буяндэлгэр -

Хөдөө явахад би бас цагийн одоо бас насаараа л мэдээнд шахуу ажиллаа. “Цагийн хүрд”-ээр бол мэдээнд байж байхдаа хөдөө гадаа бас явдаг л байсан л даа. Гэхдээ богино хугацаагаар. Дээд тал нь 14 хоног, хамгийн дээд тал нь 21 хоногоор нэг удаа явсан юм байна. Тариа хураалтын үеэр. Би бол хөдөө явахдаа аягүй их ядардаг байхгүй юу. Би чинь одоо залуу байсан ш дээ. Их ядарна. Их түүртэнэ. Ер нь их төвөгшөөдөг байсан. Та бол ер нь ядарч барьдаг уу? Төвөгшөөдөг үү?

Амбасэлмаа -

Би хөдөө очоод ер нь тэгээд манай залуучууд бол хол давхиж давхиж л буудал оруутал яваандаа хэвтдэг юм. Над би өлөрхөж үзээгүй. Ер нь ядардаггүй байхгүй юу. Яагаад гэвэл дуртай хөдөлмөртөө машинд унтаад өгнө. Телевизийн хүн машинд унтаад өгвөл юугаа хийх вэ. Шөнө л нэг газар очино.

Буяндэлгэр -

Бид нар чинь өдөр нь давхиад шөнө нь ажилаа, шөнө нь давхиад өдөр нь ажилаа хийдэг байсан ш дээ. Тийн.

Амбасэлмаа -

Тэгээд ер нь өдөр юм харахгүй болохоор ерөөсөө үргэлж машинд явахад л ч толгой тавьж байдаг ш дээ. Үнэнхээр юм хум харах үзэх. Тэгээд ядардаггүй. Яагаад гэвэл би энэ мэргэжилдээ шунадаг. Тийм учраас ядрах асуудал бол толгойны асуудал. Их завтай хүнийх гаргадаггүй эсвэл тэр ажилд яана даа гэсэн хүн. Миний гол одоо гүн ухаан бол ерөөсөө хүнд хөдөлмөртөө л ядардаг. Ядарна гэдэг чинь их завтай хүн байхгүй юу. Өвчин ирнэ гэдэг чинь миний бөөр тэгэж байгаа болов уу зүрх тэгэж байгаа болов уу зүрхээ баруун, зүүн ховдол бүх дотоод эрхтэнийг мэдэх сэтгүүлч хүн бүрт дотоод эрхтэнийг мэдэх албагүй ш дээ. Хаанаа юу байрлах нь эмчийн асуудал юм байгаа биз. Тэгэхгүй болохлээр нэг юм янгинаад ч байх шиг нэг ийм зүрх чанга зохиод ч байгаа юм шиг. Би зүрхний цохилт энэ тэр анзаардаггүй. Миний хууль тэр. Тэр ер нь ямар хамаатай юм. Хүний толгой хаанаа толгой ч өвдөдгүй. Харин насны ихээр даралт ихдэж байна дөө. Ер нь тэгээд насны эрхээр бүх юм болвол заавал өвдөнө, хуучирна. Дандаа тэр бол нэг одоо миний бөөр тэгээд одоо миний үеийн настангууд нэг их юм болгож ярих юм. Тэгэх ёсгүй ш дээ. Төмөр ч гэсэн элэгдэж байгаа юм. Сталины үеийн Зис машин чинь нэг ягжийсан юм л байгаа биз дээ. Тийм учраас элэгдлийг хүн эндүүрээд, өвчин гэж эндүүрээд. Элэгдэх ёстой зүйл. Тийм юм тийн.

Буяндэлгэр -

Та ч элэгдээгүй их сайханаараа байна. Та Айлий та нар нэг хээр хоносон гэл үү юу билээ? Нэг ярьдагдаа. Тэр чинь хэдийд билээ нэг хөлдөж үхэх шахсан гээд нэг яалаа даа? Та бол сонин юм яриад байсан.

Амбасэлмаа -

Тийм ээ тийн. Сэрүүн галтайд. Тэд намайг ингээд мишоконд хийхгүй юу. Тэгсэн чинь хөлдөх гээд байсан ш дээ.

Буяндэлгэр -

Өө тэр чинь одоо хэдэн он юм? Аль аймаг дээр билээ?

Амбасэлмаа -

80-н хэдэн он. Тэр Сэрүүн галтайд байхгүй юу.

Буяндэлгэр -

Аанг тэр чинь яалаа машин эвдэрсэн билүү яалаа?

Амбасэлмаа -

Эвдрээгүй ерөөсөө шөнө төөрөөд л

Буяндэлгэр -

шөнө төөрөөд, шөнө төөрцөн.

Амбасэлмаа -

Онхолдох монхолдох болвол 2,3 удаа онхолдсон. Одоо миний шинжилгээ бол хүзүүгээр хугаралттай, 12 дугаар нуруу хугаралттай байна ш дээ. Одоо энэ өвдөөд байсан чинь. Ер нь тэгээд гэндэхгүй хээр хонохгүй .... Тэгсэн чинь ерөөсөө ямар ч гутал болвол 20 минутанд хөл хөлддөг юм байна лээ. Хөдөлгөөнгүй болчидог юм байна лээ.

Буяндэлгэр -

Тэр чинь хаашаа явж байгаад төөрсөн гэлээ?

Амбасэлмаа -

Өө цаашаа л бас зудын нэвтрүүлгээр Дорнодод хийх гэж явлаа. Тэгэж яваад л замд төөрөөд л. Тэгээд дулаан хучиж хэвтүүлий гээд хэвтэх явдал бол үхлийн замд оруулдаг юм байна лээ. Тэгээ л би босоод л үргэлж шөнө гал түлж хонохгүй бол хөлдчих гээд үргэлжийн тэр нэг...

Буяндэлгэр -

тэр чинь дүн өвлийн хүйтэнд биз дээ?

Амбасэлмаа -

Яг бараг л 12 сарын 22-нд таарсан шиг санаж байна.

Буяндэлгэр -

Хөөх за.

Амбасэлмаа -

9 эхлээд л ...

Буяндэлгэр -

Та нар тэгээд яаж хөлдчөөгүй тэгээд .

Амбасэлмаа -

Үгүй тэгээд үргэлж давхиад байсан. Тэгэхгүй бол хөлдчихгээд.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Үргэлждийн гал тэр нэг тэнд шатсан ой байсан. Шатсан ой дээр шатсан мөчрүүдийг тас няс хугалаад үргэлж гал барьдаг байсан. Тэгсэн чинь би араасаа даараад байсан чинь тэгэж байж би дулууцсан ш дээ. Хөл мөл даараад. Тэгсэн чинь галыг чинь болвол тойрч 3,4 түүдэг асаагаад өөрсдөө дунд нь байдаг. Гэтэл бид нэг том түүдэг асаагаад өөрсдөнөө тойрсон чинь буруу юм байна. Ер нь хөлдөхгүй монгол арга байдаг байхгүй юу. Төөрөхгүй. Монголын шуурга бол барьсан мод үзэгдэдгүй. Үгүй одоо морь харах гээд гарсан хүн цаашаа яваад үхчиж байгаа юм ш дээ.

Буяндэлгэр -

Тийн. Тийм юм ярьдагын. Тэгээд би гайхаад байдагийн. Яагаад тэгдэгийн болдоо гээд.

Амбасэлмаа -

Тийм учраас... үгүй тэр чинь тэгээ л хаашаа ч үгүй хотны захад шал хол ойрын зай хамаагүй ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Тийм учраас уртаа оосор ингээд бүслүүртэй уячидаг байсан ш дээ. Тийм. Тэр оосороосоо нэг урт аргамжаасаа бариад морио харчаад тэрүүгээрээ эргэж ирээд гэртээ орно. Тийм ёс байсан ш дээ.

Буяндэлгэр -

Ммм.

Амбасэлмаа -

Дээр үед. Гэтэл тэрийг бол мартсан учраас.. Үнэ хөсгөөр давхиж очиж морио харчаад ирэхлээрээ маш хэцүү.

Буяндэлгэр -

Тийн тэгээд гэрээ олохгүй тэгээд хөлдөж үхсэн хүн байна гээд бичиж байсан.

Амбасэлмаа -

Тийн тэр байтугай ...

Буяндэлгэр -

Би тэгээд бүр гайхаад байсан юм.Яагаад тэгдэг юм болдоо гээд?

Амбасэлмаа -

Гайхах юм байхгүй. Ер нь цас борооны тухай ойлголт цас шуурга гэдэг чинь зүгээр л манайхан бол зүгээр л ингээд шуураад ерөөсөө юу ч харагдадгүй. Яахав тэр зам алдахгүй л яваа. Машины замын тухай ойлголт ерөөсөө бүх цагаан юу л ерөөсөө бүх хоттой гэртэй гэрийн цагаан өнгө л харагдана. Азийн цагаан өнгө шиг. Бүх юмыг ингээд цас дарчаад л гарч орох тухай ойголт байхгүй ш дээ. Гэрээс гарах тухай эхэлж гараад л тэр ариун цэврийн өрөө орох тэр тухай ойголт байхгүй. Гэрээсээ гарахгүй тооноороо гарна ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Гэр дээгүүрээ явна ш дээ. Байшингийн нуруун дээгүүр нь явна. Бүх мал хашаан дотор. Мал байгаа эсэхийг ганцхан гуурсан юугаар хардагийн. Малын чинь энэ амьсагаа ганцхан хүн. Мянган мал бол мянган нүх л. Тэрийг хамаагүй задалж болохгүй. Задлахын бол цасан доор мал хөлөрчидөг. Сая тэгсэн дээ хэдэн зуун мал. Цасан доороос гэнэт гаргасан чинь хөлөрсөн мал салхи цохиулаад цөмөөрөө үхсэн.

Буяндэлгэр -

Хатгаа аваад үхсэн байсан ш дээ.

Амбасэлмаа -

Хатгаа болоод үхчихсэн.

Буяндэлгэр -

Тэрийг яаж яах вэ? Тэр яаж бага багаар яах уу?

Амбасэлмаа -

тэрийг л бага багаар битүү цасан дээрээс хөлсийг нь намдтал бүтэж үхүүлэхгүй тэгээд байлгах ёстой.

Буяндэлгэр -

Мм.

Амбасэлмаа -

Осгосон хүнийг ч гэсэн монгол аргаар л ер нь осгосон хүнд халуун цай өгөхгүй. Осгосон хүнийг зүгээр л оруулж ирээд л хөл гарыг нь хүйтэн мөстэй усанд дүрээд л тэгээд л битүү дахаар хучаад л гал үзүүлэхгүй, амьсгаагаар нь гэсгээдэг тийм юу байна ш дээ. Тэгэхээр манайхан даарсан хүнд халуун савтай цай өгөөд л халуун хүйтэн бүх юм дотоод эрхтэн хөрсөн байдаг халуун юм өгөөд тэгээд зүрхийг нь зогсоочидог. Зудтай тэмцэх монгол арга байдаг.

Буяндэлгэр -

мнхнг. Тэр яах вэ хүйтэн юм уулгах уу? бүлээхэн юм уулгана гэсэн үг үү?

Амбасэлмаа -

хүйтэн л юм.

Буяндэлгэр -

Хүйтэн юм уулгах уу?

Амбасэлмаа -

хүйтэнийг уулгана.

Буяндэлгэр -

Ммм.

Амбасэлмаа -

Ер нь тэгээл амьсгаллаа ....

Буяндэлгэр -

Ммм их нарийн юм байна.

Амбасэлмаа -

Ер нь тэгээд хөдөө мал дээр бол мах иддэггүй монголчууд. Мал хариулж байхдаа. Мах идэх юм бол чоно шиг гэж хэлнэ. Юу иддэг вэ гэвэл ... ер нь өвлийн цагт бол шар тос их иддэг. Хамар тулсан тос гэж ярьдагийн цагаан тосыг өндөр каллортой гэж тэрийг иднэ. Эсвэл шар тос идчихээд гарахад ер нь тэгээд цагаан даадаг гэж байгаа юм ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгэхэд манайх тэгэхгүй өлөн гараад явчидаг. Хятадын хүрэм өмсчихөөд гараад явчиж байгаа юм.

Буяндэлгэр -

тэгэхлээр хэцүү л дээ.

Амбасэлмаа -

Тийн.

Буяндэлгэр -

Хятадын тэр ...

Амбасэлмаа -

Өөрөөс нь болж энэ байгалийн амь эрсдэж байгаа улсуудын гол нь өөрсдийн хувийн зохион байгуулалт соёлоос хамаарна. Одоо үстэй дээлтэй хүн байхгүй. Би телевизээр ярьсан. Эм хонины нэхийг элдэхгүй дээл хийж өмсөнө. Хуучин тэр цагт ....

Буяндэлгэр -

Тэр чинь манай цаг агаартаа зохицсон хувцас одоо...

Амбасэлмаа -

Зохицсон олон жил... Монгол дээл одоо бие засахад нөмөр болно. Майхан орон сууц, хувцас болно. 4,5 янз. Монгол улс бол нуруу, бөөр энэ тэрийг чинь хэрэглэдэггүй. Бөөрний даруулга, нурууны дулаалга. Монгол дээл сайхан юм ш дээ. Тэгээд үнэгэн лоуз өмссөн толгой даарахгүй, хоолой ангийндахгүй. Сайхан нудрага байна. Бээлий бол дороо хуруу хуруунд таардаг учраас нудрагаар чинь нүүрээ таглана, хамар амаа хөлдөөхгүй.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Нүүр тагладаг тийм ..... бүх одоо.

Буяндэлгэр -

Яг тэр одоо нүүдэлчин юундаа тохирсон юу байна л даа.

Амбасэлмаа -

Тохирсон юу.

Буяндэлгэр -

Нүүдлийн соёл иргэншил чинь одоо ердөө тэр л байх.

Амбасэлмаа -

Тийн. Ренчин гуай хэлсэн ш дээ: мал гэнэтхэн холдохоос шуурганд уруудахад маш түргэн хувцасладаг. Ерөөсөө монгол гутал чинь дороо тиймээ. Оймс нь гэдэг чинь ийм шууд өмсөөд л дээл углаад л явангаа бүсээ бүслээд л малгайгаа хаяад л. Ерөөсөө нэг минутан дотор хувцасладаг.

Буяндэлгэр -

Тийм байна.

Амбасэлмаа -

Гэтэл одоо яаж байна вэ. Хичнээн тийн. Тэгэж гардаг шүү гэж тэр Говийн зоригтон гэдэг алдарт найраглалдаа монгол хувцас бол одоо түргэн гарахад даанч төвөггүй сайхан хувцасаа гэж Ренчинбямбаев бичсэн байдаг. Дээлийн тухай. Тийм учраас монголын энэ уламжлалт нүүдлийн соёлыг одоо уураг тархиндаа ч байлгах хэрэгтэй, ахуй амьдралдаа ч байлгах хэрэгтэй. Одоо бол 80,90 настай хүн үүнийг мэднэ. Залуучууд байхгүй болсон байна.

Буяндэлгэр -

Тийм байна.

Амбасэлмаа -

Хоцрогдсон. Би ч бас мэдэхгүй хүний нэг ш дээ. Хөдөө нэг их байгаагүй. Энэ олон томилолт бол тэгээд л Цогтгэрэл баатар, Галиндэв гавъяат, Очир гуай юу эс хийх вэ. Эд чинь Монголын мал аж ахуйг яаж хөгжүүлэх вэ гэдгийг Улс төрийн товчоонд, Сайд нарийн зөвлөлд тэдний саналыг оруулдаг байсан. Цогтгэрэл гуай бол одоо Цэдэнбал даргын зөвлөх байсан.

Буяндэлгэр -

Мнхнг мнхнг.

Амбасэлмаа -

Цогтгэрэл гуай үг хэлдэггүй. Нутгийн чулууг 3 эргэтэл гэж, Галиндэв гуай чинь биотээрэмийн арга гээд хотын хуудасыг овоолоод л хотоо хөлдөөхгүй. Өглөө нь овоолчоод л орой ирэхэд өнөө халуун аяндаа бууц чинь өөрөө халсан. Шаталт үүсдэг ш дээ?

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Шатахын шахуу болсон халуун юуг дэлгээд л малаа хэвтүүлчидэг. Тийн

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Өглөө босуут хотноос зайлуулдаг. Яагаад гэвэл залхуу малчид бол орой босоод л хотонд нь мал нь яагаад л. Хотоо хөлдөөгөөд л шээгээд цул ус болно. Цогтгэрэл гуай бол босоод л гадагшлуулаад л тэр дов, дош болтол нь бүр малын шээсний зах шиг юм гаргаж байгаа юм ш дээ. Хот нь хуурай.

Буяндэлгэр -

Галиндэв гуай баатар уу?

Амбасэлмаа -

Галиндэв баатар, Цогтгэрэл баатар тэгэж хуурай байлгадаг.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тэгэхд чинь одоо хот хөлдөөгөөд л доороосоо даардаг.

Буяндэлгэр -

Тийм байна.

Амбасэлмаа -

Их юм байна. Ингээд болох уу?

Буяндэлгэр -

Нэг хэсэг чинь хэн Чулуун гуай, нэг Дэгэрийн Чулуун гуайг та мэднэ дээ?

Амбасэлмаа -

Аа мэдэлгүй яахав.

Буяндэлгэр -

Бас их гайхалтай хүн байсан тээ?

Амбасэлмаа -

Дэгэрийн Чулуун гуай гайхалтай. Одоо хэн гуай байна. Хамт сурч байсан Лодойхүү гуай.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Лодойхүү гуайн байгуулсан хиймэл нуур. Одоо Шагын голд байж байна ш дээ.

Буяндэлгэр -

Одо байна уу?

Амбасэлмаа -

Байна.

Буяндэлгэр -

Хөөх ямар гоё юм.

Амбасэлмаа -

Яагаад вэ гэвэл тэр ёроолд нь Оросоос авчирсан тийм одоо гялгар цаас юмдаа тийм. Хиймэл нуур усыг байлгадаг тийм юм байдаг юм байна. 6,7 жилийн өмнө биднийг явахад байсан. Одоо байж байгаа байх.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тийм ёроол нь хиймэл нийлэг дэвсгэртэй. Тийм. Эндээс за ер нь эндээс одоо ер нь ерөөсөө лав л замын цаад Цоглог гуанз шиг 2 тийм зайд.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тийм диаметртэй. Аа тэгээд...

Буяндэлгэр -

Их том юм байна ш дээ тэгвэл.

Амбасэлмаа -

Их том нуур.

Буяндэлгэр -

тийн.

Амбасэлмаа -

Тэр нь дэвсгэр нь тийм оросоос авчирсан нийлэг дэвсгэр байдаг юм. Тэр одоо байж байна гэж байна. Нууранд нь байдаг.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Тэгээд хатсан усны жижиг горхинууд тэгээд ... тийм турба энэ Улаанбаатараас аваачсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Тэр турбагаар нь одоо ус гоожиж байна ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Тэр дордоогүй байна.

Буяндэлгэр -

Одоо тариалангаа эрхлэж байна уу? Тэд нар чинь нэг бүр чацаргана...

Амбасэлмаа -

Аа одоо чацарганууд нь байна ш дээ Лодойхүү гуайн орхисон чацарганууд бол одоо 6,7 жилийн өмнөх байдлаар бол 10-аад жилийн өмнөх байдлаар байж байна. Өтөлчихсөн. Үргэлжлүүлж залуужуулж.

Буяндэлгэр -

Очдог хүн байхгүй байгаа юу?

Амбасэлмаа -

Одоо...

Буяндэлгэр -

Бага байна даа.

Амбасэлмаа -

Их байна.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

Түүх хүн байхгүй. Жаахан түүж байгаад л тэгээд шувуу идчидэг. Тэгээд тэрийг нэмэж тархи хүн байхгүй. Салуулж.

Буяндэлгэр -

Аан одоо мод нь одоо хөгшрөөд ургаж барихгүй багасаад байна гэсэн үг тийм ээ?

Амбасэлмаа -

тийн. Ургацаа өгч л байдаг.

Буяндэлгэр -

Өгч л байдаг.

Амбасэлмаа -

Багсайсан. Тийм ...

Буяндэлгэр -

Тэрийг авч ашиглахгүй байгаа юм уу?

Амбасэлмаа -

Аа Хаяагын услалтын систем гээд Хятадын мэргэжилтэнүүд гайхаж байсан гэдэг. 2 уулыг холбосон том далан байна ш дээ. Монголын их эрдэмтэнүүд байгуулсан. Тэрүүгээр зүгээр хиймэл аргаар зүгээр ардаа бас нууртай. Ус тогтооцон бас хиймэл сувгаар урсаад байна шүү. Ийм том том юмыг хийсэн бид. Одоо ашиглаж байгаа эсэхийг бол 10-аад жилийн өмнө. Тэр зургууд байж байдаг юм.

Буяндэлгэр -

тэр зурагнууд нь бий юу таньд?

Амбасэлмаа -

Телевизийнх бол байгаа.

Буяндэлгэр -

Телевизийнх бол байгаа юу?

Амбасэлмаа -

Их сонин юм шүү дээ.

Буяндэлгэр -

Тэр энэ тэрийг авч интернэтэд суулгавал. Монголыг чинь нэг зөвхөн мал аж ахуйн орон байсан гэж ойлгоод байдаг байхгүй гадныхан. Манайхан жишээлбэл үйлдвэртэй, тариалантай, юм юмтай ш дээ. Соёл урлагтай бүх юм байгаа байхгүй юу.

Амбасэлмаа -

Монголын инженерүүд ийм юм хийдэг юм. Азидаа хамгийн том далан.

Буяндэлгэр -

Хнн.Мнхнг.

Амбасэлмаа -

Хятадууд гайхаж байсан. Ийм юмаа бол залуучууд мэдэхгүй байнаа.

Буяндэлгэр -

Харин тийм ээ.

Амбасэлмаа -

Лодойхүү гуайн тэр юмыг мэдэхгүй байна. Билигт болвол Мянгын гол дээр бүр үхрийн нүд, чацаргана ургуулчихсан байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийн Харин тийн. Тэрийг бол би санаж байна тийн.

Амбасэлмаа -

Хэн. Хэн чинь Чулуун гуай. Гагцхүү Завхан голоос тэгэж өнөө Бигэрээс наахана байдаг чинь ямар сум билээ? Гуулингийн тэжээлийн аж ахуйг?

Буяндэлгэр -

Тийн. Гуулингийн тэжээлийн аж ахуйг би санаж байна.

Амбасэлмаа -

Тийн.

Буяндэлгэр -

Тэрийг Чулуун гуай хийсэн юм ш дээ тийм ээ?

Амбасэлмаа -

Гэхдээ энэ одоо .... байгаль экологид буруу нөлөөлөөд байна ш дээ. Ямар ч тооцоогүйгээр суваг татаад өөр тийш урсгасан. Завхан голын усыг багасгасан. Энэ гол, нуур бол ширгэх тийм юманд хүрч байна. Хамаагүй суваг шуудуу татаад... Бэрхийн гол байна. Тэнд бас энэ юм бүтээхэд цаана нь ирээдүйд яах вэ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Чулуун гуайг одоо бол хүмүүс юу гэж хэлж байна.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Ийм л байна.

Буяндэлгэр -

За за энэ ингээд дуусгая.

Амбасэлмаа -

Ер нь хөдөө ард түмнийг эрүүлжүүлэх, соёлыг түгээхэд оросын мэргэжилтэн их хэрэг болсон шүү.

Буяндэлгэр -

Оросууд бол ерөөсөө хөөрхий амьтан их юм хийсэн шүү. Тэрийг бол үгүйсгэж болохгүй ш дээ. Бас тийн. Би бол оросуудда их хайртай.

Амбасэлмаа -

Хувьгалт нам их юм хийсэн ш дээ. Хувьсгалт нам соёлын довтолгоо энэ тэр гээд манай суманд чинь дотуур өмд өмсүүлэх амаргүй болдог юм гэнээ гэж ярьдаг байсан. Дотуур өмд би ч гэсэн багадаа шууд ингээд л дотуур өмдийг мэдэхгүй тэр нэхий өмдийг шууд л өмсдөг байсан ш дээ. Турсик энэ тэр гэж байхгүй ш дээ. Шууд.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Тэрийг чинь 40-н хэдэн онд соёлын довтолгоо гэж Маршал Чойбалсангын үед айхтар юм гарсан юм. Улаан гэр мэр гээд. Тэрүүгээр чинь бүх хүнийг дотуур өмдтэй болгосон. Энэ цагаан бүрээс чинь урд байгаагүй ш дээ.

Буяндэлгэр -

Байгаагүй тйин.

Амбасэлмаа -

Дандаа бор. Бүгдийг нь соёлын довтолгооны үеэр заавал цагаан бүрээстэй болго гээд. Энэ нугалааг ард түмэн дургүйцэж байсан ч гэсэн энэ чинь маш их юм өгсөн байхгүй.

Буяндэлгэр -

Хүнд маш их юм өгсөн тээ?

Амбасэлмаа -

Тийн тийн. Цөмөөрөө яртай байсан. Яр.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Би бол насанд хүрээгүй учраас тэр ярыг эдэлж үзээгүй. 30,40 онд бол насанд хүрсэн бүх хүн. Бүх хүн заавал одоо нэг яртдаг юм гэнээ гэж тэгэж ярьдаг байсан ш дээ. Тэгээд хамаргүй хүн их олон байсан. Одоо бол тийм хүн байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тэр 50-иад оны үед Оросын эмнэлэгийн экспедиц их сайн үүрэг гүйцэтгэсэн юм байна лээ ш дээ. Тэр чинь 2,3 удаа явсан юм байна лээ ш дээ. Тэр экспедиц. Тэгээд тэрийг чинь бүгдийг нь улаан тарианд хамруулаад ...

Амбасэлмаа -

тийн.

Буяндэлгэр -

тэгээд ерөөсөө ир эрүүлжилтийн ажил их сайн явсан учраас 70,80-иад онд чинь хүн төрөлт чинь хүүхэд төрөлт чинь их сайн болсон юм байна лээ.

Амбасэлмаа -

Ерөөсөө энэ оросын мэргэжилтэний одоо үгүйсгэх юм бол үнэнхээр их том алдаа. Одоо бол үгүйсгэх гээд байх шиг байна.

Буяндэлгэр -

Бас тэгэж олохгүй л дээ.

Амбасэлмаа -

Тийн. Үгүйсгэх гээд байдагийн.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Оросын эм анх ирсэн. Оросын эмч нар хүрч ирсэн. Энэ тэгээ л энэ харилцаа холбоо юу гэхлээр оросгүй юм байхгүй ш дээ. Оросын ...

Буяндэлгэр -

Маш их юм хийсэн.

Амбасэлмаа -

.. даалин, дүнс, даалин гүрзийн цай, дүнсэн тамхи энэ 3 бол одоо год 3 юм л 40-н хэдэн онд л оруулж. Энд чинь бүр тоо хэмжээ тогтоосон ш дээ. Дүнсэн тамхи чинь 1000 хүрч байсан.

Буяндэлгэр -

Мнхнг. Тэр үед чинь 1000 төгрөг чинь их мөнгө ш дээ.

Амбасэлмаа -

Үгүй үгүй мөнгөний ханш тэгэж их унасан.

Буяндэлгэр -

аан унасан гэж үү?

Амбасэлмаа -

Тхх.

Буяндэлгэр -

Аан.

Амбасэлмаа -

Эм хонь 1000. 1000-гүй юм байхгүй байсан ш дээ тэр үед.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Ер нь тэгэж л оросын ард түмнийг хамаагүй тэгэж болохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Оросын ард түмэний ач тус их ээ. Тэгээд ерөөсөө үгүйсгэж болохгүй. Би бас одоо оросод төгссөн бас ингээд түүх намтар уншаад эхлэхлээр чинь зэрэг манай улсын өнөөдрийн ийм байгаа байдалд бол Зөвлөлт Холбоот Улс тухайн үедээ маш их тусламж өгч байсан. Тэрийг үгүйсгэж болохгүй.

Амбасэлмаа -

Тэр ...

Буяндэлгэр -

Авах юмаа авч л байсан байх. Гэхдээ л хүнд юмаа өгч байсан гэж нотолж батлах юм байгаа.

Амбасэлмаа -

Зүгээр нэг би их эмзэглэж явдаг юм л даа. Энэ малыг амьдаар гаргаж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Мал...

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Мал чинт 1,45см сэрвээтэй, дандаа тэгэж хэмжээ тогтоож адуу мал эд нарыг бүгдийг сорчилж, залуу өсвөрийг нь тэгэж сорчилж. Энэ явдал бол монголын мал толгой буурч тэнд их муу нөлөө үзүүлсэн. Энийг Хөдөө аж ахуйн яамны мал аж ахуйн том мэргэжилтэн над хэлж байсан. Гэвч энэ үгийг бол одоо хэлж болохгүй гэж.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Малыг их сорчилсон. Их айхтар. Эх орны дайны үед яахав дээ алт, мөнгө тэр чин сэтгэлээсээ агт мал энэ тэр бэлэглэсэн л дээ. Тэрний хариу ирсэн. Энэ их соёл, соёл их ирсэн.

Буяндэлгэр -

Таньд байна ш дээ сэтгэлд чинь нэг хоногшсон уулзсан хүмсүүдээс үгүй тэр л мөн гайхамшигтай хүн байсан юм шүү гэсэн юмнууд их байгаа даа. Сэтгэлд чинь хоногшсон. Олон уулзалтаасаа ганц нэгийг дурсахад. .

Амбасэлмаа -

Цогтгэрэл.

Буяндэлгэр -

Цогтгэрэл гуай юу?

Амбасэлмаа -

Цогтгэрэл гуай бол цэрэг намайг хүмүүжүүлсэн гэж ярьдаг юм. Хөдөлмөр. Цогтгэрэл гуай бол агуу их сэтгэгч байсан байхгүй. Цогтгэрэл ...

Буяндэлгэр -

Цогтгэрэл гуай чинь аль аймгийн хүн билээ?

Амбасэлмаа -

Ховд аймгийн...

Буяндэлгэр -

Ховд аймгийнх уу?

Амбасэлмаа -

..Дарив сумынх байхгүй юу. Тэгсэн мөртлөө тэр олон бага ястануудын дунд байгаа мөртлөө халх хэл нь хэвээрээ. Тэр Дарив сум бол халх. Тэр Цогтгэрэл гуайн ярьж байгаа 9 хүүхэд, ярьж байгаа үг бүр нь одоо Төрийн шагналт хөдөлмөрийн баатар хүн дээ. Наад зах нь архи уухгүй. Их хурлын чуулганаар чинь улсууд чинь Цогтгэрэл гавъяатын хуучин найзуудтай инээцэн сууж байна. Үүхэн чухал тэгээ л тэр мал маллагааг бол Цогтгэрэл гуай амьд байгаа бол над байгаа шүү. Тэрийг чи нэг сонсоорой.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Цогтгэрэл гуай бол мал маллагааны аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, тэр ажиглалтаар.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Ерөөсөө малыг муу мэддэгээс болж малчид өөрсдөнөө хөдөлмөрөө хүндрүүлж зовж байгаа юм. Хургаан зүгээр байгаа эх үр 2-ыг хооронд нь танилцуулахгүй наанаас нь салбагнаж очоод дөнгөж хонь хургалахад тэр хургалсан газраа байдаг юм байна. Тэр хонь чинь.

Буяндэлгэр -

мнхнг.

Амбасэлмаа -

Тэр үрээн долоож тэр энд миний хурга энэ газар төрлөө, энэ уулын өвөрт ч гэдэг юм уу. Энд төрлөө. Би энд долоолоо. Миний энэ хар нүдэн хурга энэ байнаа гэж. Ийм ойгоц өгөхгүйгээр одоо Мал аж ахуйн мэргэжилтэнүүдийн шийдвэр байхгүй. Уут үүрч очоод дөнгөж гаруутал нойтон хургыг долоолголгүй уут муутанд хийгээд л баахан 10-аад нойтон хургыг хооронд нь холиод нэг уутанд хийчихдэг. Тэгээд орой хонио хотлоод ирэхлээр за чи энэ өөрөө их шог найраг их найруу.. найруулалчина.

Буяндэлгэр -

Аанг.

Амбасэлмаа -

тэгээд энэ чиний хурга шүү гээд өгдөг. Гэтэл өөр 8,9 хурганы үнэр хадлгалаад гэтэл нөгөө хонь чинь...

Буяндэлгэр -

голоод эхэлдэг.

Амбасэлмаа -

... голоод эхэлдэг. Өөр үнэр миний хурга биш гээд.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Тэгтэл тэр үед нь салбагнаж очиж наанаас нь салбагнаж очдоггүй. Ийм. Тэгээд тойглоод одоо хөхүүлэх гээд л бөөн ажил болдог.

Буяндэлгэр -

Тэгнэ.

Амбасэлмаа -

Тэр бүх 10 хонин дээр.

Буяндэлгэр -

Тэгнэ.

Амбасэлмаа -

Тэгэхийн оронд 10 хонийг тэр газар нь байлгадаг. Ийм хонийг яаж авахуулах вэ. Буцаад нөгөө хургыг нь нөгөө л төрсөн нойтон газар нь аваачаад одоо авахуулхын тулд. За энд энэ хургаа гарасан шүү гээд тэр нойтон хурганы тэр салс малс хайлс үлдсэн тэр газар нь аваачаад тэр 2-ыг тэр газар дээр нь аваачиж уулзуулахгүй бол хичнээн тойголж хашигчаад авахгүй. Одоо сүүлчийн арга хэмжээ нь тэрэнд нь буцааж аваачиж

Буяндэлгэр -

өөр өөрсдөндөө зовлон хурааж байна ш дээ.

Амбасэлмаа -

Тийн тийн.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Ингэж тэгээд тэр мал нь бухимдаад, эзэн нь бухимдаад ороо догшин болоод л нөгөөх нь нүд ам зэхэлзээд л шал өөр зан авир малаас нь гараад л. Тонгочиж давхиад л сүү мүү нь гаргахаа болиод ингээд байдаг гэж. Зөвхөн энэ тухай амьд дуу хоолой нь ...

Буяндэлгэр -

Их нарийн байнаа.

Амбасэлмаа -

Цогтгэрэл гуай их агуу хүн. Галиндэв гуай бол агуу хүн бас. Агуу хүн ш дээ. Ер нь Цогтгэрэл гуай болвол их сайхан хүн. Би Цогтгэрэл гуайтай айлаар явж үзсэн. Тэгсэн нэг орой орой боссон залуу нөмгөн нэг бүсээ бүсэлцэн. Чи яасан орой босдог юм. Чи бүсээ чангла. Сул бүстэй хүний бие нь сул байдаг юм. Бүсээ сайхан чавхайтал ороочих. Чи одоо харж байхад гэсэн.

Буяндэлгэр -

хнн.

Амбасэлмаа -

Тэгэж хэлж байсан юм. Би ороод мань хүний домботой цайг би айлд заавал зүүн талд нь суудаг. Би сурвалжлагч хүн гээд манайхан чинь залуучууд баруун хойно нь бурханы нь өмнө гараад суудчидаг. Тэгэхлээр нь зэрэг ард түмэн дургүй байдаг. Би тэр эзэгтэйн дэргэд тэнд суучихаад л тэгээд өнөө домботой цай чинь үүд рүү харж таарах гээд байхлээр би зориуд ингээд хойшоо харсан чинь харуулж байсан чинь Үгүй Амбасэлмаа чи ер нь хэдэн настай вэ гэсэн.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Би 40 гарчилаа гэсэн. Үгүй чи одоо ер нь бас мэддэг хүн байна гэсэн ш дээ. Тэрийг хааш нь харуулж хийхийг Цогтгэрэл гуай хараад .

Буяндэлгэр -

Хнн. Тийм байна. Мань мэт нь бол мэдэхгүй ш дээ.

Амбасэлмаа -

Урагш нь харуулж. Монгол хүн урагш нь харуулж хаалга руу сүү цагаан идээг харуулж хийх дургүй. Тэрийг нь мэддэг учраас хойш нь зориуд гараа мушгиж байгаад хийсэн чинь тэрийг Цогтгэрэл тэрийг ...

Буяндэлгэр -

Гярхай таныг ажаад байж тийм ээ?

Амбасэлмаа -

Гярхай.

Буяндэлгэр -

Хнн.

Амбасэлмаа -

Тэгээд хонийг туугаад тоосруулаад. Нутгийн чулууг 3 эргэтэл хариул гэж байгаа юм ш дээ. Бэлчээрийг сайн ашигла гэсэн үг шүү дээ. Бэлчээрийг сэрвэгнүүлээд байхгүй зүгээр л нэг нутгийн чулууг 3 эргүүлбэл малын ... гарна.

Буяндэлгэр -

Тэр нь юу гэсэн утгатай үг вэ? Нутгийн чулууг 3 эргүүлнэ гэдэг чинь.

Амбасэлмаа -

тэр малыг одоо бэлчээрийг нь сайн ашигла. Бэлчээр бэлчээр сэгнээлээд л өдөр бүрт сэглэхгүй тийн.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Би Говь-алтайд явж байлаа. Нэг өвгөн малчиныд. Би нэрийг нь санахгүй байна. Говь-алтай бол тийм Монголын мал бол бэлчээр ашиглах эрдэмд сурсан мал байхгүй юу. Тэгээд бид зудаар өвөл явж байсан. Айлаа бид хэд.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Тарлан цастай байсан л даа. Тэгтэл хөв хөх тэр. Юуч үгүй чулуун дээр өвс харагдахгүй юман дээр мал нь идээшлээд байх юм. Тэгээд тэр хонин дээр зураг авах гээд тэр гэрийн эзэн явж байсан юм. Тэгүүт би асуухгүй юу. Үгүй өвгөн гуай танай хонь чинь ингээд харахад ерөөсөө малын хамар хатгах юм алга. Танай хонь ингээд тонгойн, бэлчээд юм идээд байна гэсэн. Юу гэж хариулсан гээч?

Буяндэлгэр -

Ммнг.

Амбасэлмаа -

Тонголзоод байх юм мөргөөгүй байлгүй. Ам нь хөдлөөд л байх юм маань уншаагүй байлгүй гэсэн ш дээ.

Буяндэлгэр -

Хнн. Үгүй мөн шог хариулж байнаа.

Амбасэлмаа -

Тийн. Бүр тэгэж ёстой яруу найргаар ярьж байгаа юм.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Ер нь хөдөөнийхөн бол дандаа тийм. Толгой холбож хэлдэг. Бичиг соёлын тийн. Тонголзоод л байх юм мөргөөгүй байлгүй. Ам нь хөдлөөд л байлгүй маань хөдлөөд л байх юм маань уншаагүй байлгүй. Тэр чинь тэгэж ширхэг үндэс, ширхэг говийн чинь тийм нүдэнд өртөхгүй тийм тачир юм чинь хамгийн час хийсэн амттай өнөө тохой ургасан хангайн өвсөнөөс илүү тэнд маш их шим тэжээл авдаг. Тэрийгээн долоогоод, үндэс гарсаныг нь долоогоод тэгээд одоо мал нь хөөрхөн гэдсэндээ тэжээл аваад байдаг байхгүй. Тийм учраас тонголзоод идээд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо бэлчээрийг 1 дүгээрт 100 хувь ашиглаж байна.

Амбасэлмаа -

Тийн.

Буяндэлгэр -

2 дугаарт хонины чинь одоо 560-н хэд ч билүү 70-н хэд ч билүү өвс ногоо иддэг гэж ярьдаг одоо тэр л байх нь л дээ.

Амбасэлмаа -

Тэр л ер нь тэр ...

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

... өвс ногооны бүтэц их муудаж. Ер нь тэгэж хөдөөний хүн болвол их айхтар ш дээ. Яриад суухад. Хөдөөний хүний хэл яриа эвдэрээгүй. Хөдөөний ард түмэний хэл яриаг сэтгүүлчид эвдэж байна гээд яриад байгаа ш дээ. Монгол хэлээ сайн мэддэггүй улсууд одоо арга хэмжээ л гэнэ одоо ер нь юу юу ч гэнэ үү. Одоо хөдөөний улсууд арга хэмжээ гээд ярих гээд байна шүү. Одоо хэлийг тэгэж эвдэж байна ш дээ.

Буяндэлгэр -

Харин тийн.

Амбасэлмаа -

Одоо хойч үе бол тэгэж хэл эвдэх эрх байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Байхгүй.

Амбасэлмаа -

Тийн.

Буяндэлгэр -

Хөдөөний улсууд их сайхан юм ярьдаг юм ш дээ.

Амбасэлмаа -

Тийн. Ухаан нь. Ярина гэдэг чинь ухаан гэдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Амбасэлмаа -

Ийм ухаантай гэж хэлдэг байсан. Хараа нь голыг харж, талаа харсаар байгаад. Хотын улсууд бол хараа муутай. Тийм байна.

Буяндэлгэр -

Гайхалтай юм.

Амбасэлмаа -

Гайхалтай байна ш дээ.

Буяндэлгэр -

Монгол ухаан гэдэг чинь одоо ер нь тэр л юм л даа.

Амбасэлмаа -

Тийн. Монгол ухаанаар сэтгэдэг хөдөөний малчин хүн бүр тэгэж сэтгэхгүй. Их цөөхөн. Ер нь 10-н хуруунд л багтана даа миний багцаагаар. Цогтгэрэл гуайн дайны хүн л.

Буяндэлгэр -

Мнг.

Амбасэлмаа -

Цогтгэрэл гуай бол номер 1. Яагаад энэ ганц юу удирдагчид яагаад Цогтгэрэл гуайгаа тэр заалгаж тогтоол шийдвэрээ гаргаж ...

Буяндэлгэр -

Сүүлийн үеийнхээс Намхайцэрэн гуайг та мэдэх байхаа? Би бас Намхайцэрэн гуайг их шүтдэгийн. Нөгөө

Амбасэлмаа -

Намхайцэрэн гуайтай би уулзаж байгаагүй.

Буяндэлгэр -

Бас их ухаантай ш дээ. Би бас их биширдэг юм. Дээр чинь Их хурлын гишүүн болгож байгаа нь гэж авчирчихаад тэр сайхан хүнийг авчираад энэ тэгээд одоо баллаж...

Амбасэлмаа -

Намхайнямбуу юу?

Буяндэлгэр -

Тийн Намхайнямбуу.

Амбасэлмаа -

Тийн тийн. Өө тэр ярих юм байгүй. Бие ч их сайтай.

Буяндэлгэр -

Тэр бас их ухаантай хүн. Залуу хүн гэхэд гайхалтай хүн ш дээ.

Амбасэлмаа -

Гагцхүү тэр хөдөөний нөхцөлд доороосоо их даараад л бие муутгасан. Тэр одоо их ухаантай.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Яриа хөөрөө ..

Буяндэлгэр -

Бас гайхалтай ярьдаг юм ш дээ.

Амбасэлмаа -

Гайхалтай тийн. Хоттой хонинд л одоо алдар гавъяа байгаа гэж хэлсэн ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Хөдөлмөрийн баатар тэр бол гайхалтай. Ярина гэдэг чинь сэтгэж л байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийн.

Амбасэлмаа -

Их сайхан хүн.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.