Ambaselmaa
![](../assets/images/interviewees/990275.jpg)
Basic information
Interviewee ID: 990275
Name: Ambaselmaa
Parent's name: Banzan
Ovog: Düger
Sex: f
Year of Birth: 1931
Ethnicity: Ard Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher at Mongolia Radio and Television Institute
Belief: Buddhist
Born in: Bayantsagaan sum, Töv aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: lama
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
keepsakes / material culture
herding / livestock
environment
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Өнөөдөр 2009 оны 11 дүгээр сарын 16. Би соёлын гавъяат зүтгэлтэн Амбалаа гуайтай дахиад уулзаж байнаа. 2 дахь удаагаа уулзаж байна. Гавъяат авсан тухай их сонин нэр шүү. Их сонин нэр.
Амбасэлмаа -
Тийн. Энэ гавъяат гэсэн цолыг би авсандаа нэг их баярлаад байдаггүй. Яагаад гэвэл би 1946 оноос эхлээд л ажилласан хүн чинь гавъяат авлаа гээд баярлаад байх юу байхав дээ. Тийм ээ. Шинэ үсгийг анхан заасан. Гэтэл энэ гавъяатыг би бол маш их одоо бэрхшээл...
Буяндэлгэр -
туулж байж авсан байгаа юм ш дээ.
Амбасэлмаа -
...туулж байж авсан. Одоо үнэндээ нийгмийн хүмүүсийн бусармаг ажиллагаан дундуур л авсан даа энийг.
Буяндэлгэр -
Эхнийх юу алга болсон гээд байгаа биз. Эхний өдөр Тодорхойлолт.
Амбасэлмаа -
Тийн. Ерөөсөө би бол Телевизийн 30 жилийн ойгоор тодорхойлсон юм билээ. Тэгээд болохгүй гээд буцаасан юм байна лээ намайг. Тэгээд тэр материал нь байсан бололтой юм байгууллагад. Тэгсэн радиогийн мянга ёсөн зуун.. радиогийн 65 жилийн ой гэдэг чинь 1999 он юм байна лээ дээ. 1999 оны 9 сар дөхөж байхад намайг дахин тодорхойлсон юм байна лээ. Гэтэл энэ нь зөв сэтгэлтэй манай Отгон нэвтрүүлэгч таныг гавъяат тодорхойлсон гэнээ, харамсалтай нь таны тодорхойлсон материал чинь хулгайд алдагдаад алга болсон байна шүү гэж хэлсэн.
Буяндэлгэр -
тэр чинь одоо юу гэсэн үг вэ? Одоо боловсон хүчин дээрээс юм уу нарийн бичгээс алдагдсан уу?
Амбасэлмаа -
тэгсэн чинь нарийн бичгийн дарга дээр даргын нарийн бичгийн дээр 17,18 хүний хавтастай хэрэг Их хурал руу очих гээд байсан юм байна.
Буяндэлгэр -
Мнг.
Амбасэлмаа -
энэ дотор 2,3 гавъяат, одон медалийн тийм. Тэгсэн чинь тэр завсараас нь миний гавъяатад тодорхойлсон нэхэмжлэл хавтастайгаа алга болсон.
Буяндэлгэр -
Хавтастайгаа алга болсон хэрэг үү?
Амбасэлмаа -
Хавтастайгаа алга болсон. Энийг тэр над сайн сэтгэлтэй хүн мэдээлсэн. Тэгэхлээр нь зэрэг би боловсон хүчин манай Москвагийн Их сургууль төгссөн миний л зөв санадаг Батсүх гэж эмэгтэй. Тэн дээр би ороод нэг ийм мэдээлэл авлаа тэр байдаг юм байдаг газраа байгаад явдаг замаараа яваад явмаар юм. Тэртээ тэргүй би гавъяатаас хасагдаж сурсан хүн. Яахаараа одоо энэ даргын ширээний, нарийн бичгийн даргын ширээнээс алга болдог юм бэ? Явдаг замаараа яваад тэгээ л хасдаг газраа дэмжинэ үү дэмжихгүй хасана уу тэнд л шийддэг юм байгаа биз. Энэ ямар хачин юм бэ гэсэн чинь харин тийм ээ бид бүр айгаад гэнэт алга болсон. Тэгвэл би Маналжаваас асууя гээд. Маналжав боловсон хүчний дарга Тамгын газрын даргаас бас очоод асуусан чинь харин одоо баруун сугаар ороод зүүн сугаар гараад явсан яанаа Амбалаа одоо ингээд байхгүй гээд.
Буяндэлгэр -
Тоглоом шоглоомоор тэгэж байна.
Амбасэлмаа -
Тийн тоглоом шоглоомоор. Тэгэхлээр Батсүх ирээд одоо олдох найдвар ингээд байхгүй болсон гээд тэгэж байнаа Маналжав дарга гэсэн чинь. Тэгэхэд 11 цаг болж байсан юм.
Буяндэлгэр -
Өдрийн 11 цаг уу?
Амбасэлмаа -
Тийн өдрийн 11 цаг. Одоо 8 сарын 20 .. эцсээр юм даа 9 сар дөхөж байсан. 9 сарын 1 баяр нь юм чинь. Хөдөө явах гэж удирдамж гаргачиж. Тэгсэн чинь 11 болж байх үед хоёулаа ерөөсөө Баярсайхан өндөр Баярсайхан Пүрэвжавын Баярсайхан радиогийн дарга байсан юм.
Буяндэлгэр -
Өөд болсон тийм ээ?
Амбасэлмаа -
Тийн. Тэндээр ороод уулздаа гэж байна. Тэгье гээд боловсон хүчний Батсүхээ дагуулаад тэгээд Баярсайхан дээр орлоо. Тэгсэн чинь Баярсайхан дарга Таньд бол Төрийн шагнал бол олдохгүй ээ.
Буяндэлгэр -
За
Амбасэлмаа -
Та одоо ямар нэгэн компаниар мөнгөөр шагнуулая. Радиогийн 65 жилийн ойгоор би хэлсэн л дээ үгүй надад мөнгө хэрэггүй, би тэтгэвэр авдаг, бас телевизээс цалин авч байна, мөнгө хэрэггүй. Энэ байгаа тодорхойлолт байгаагаараа л номоороо л баймаар байна. Ер нь гавъяатад чинь ер нь мэргэжлийн сэтгүүлч яагаад байж болдоггүй юм. Утга зохиолын багш, химийн багш нар л гавъяат авах юм сэтгүүлчидээс. Мэргэжлийн сэтгүүлч аваагүй шүү. Энэ одоо явдаг номоороо яваад ингээд мэргэжлийн сэтгүүлч яагаад орж болохгүй хасагддаг юм.
Буяндэлгэр -
Мэргэжлийн сэтгүүлч дотроо бол та бол маш олон уран бүтээлтэй хүн ш дээ. Маш их юм бичсэн. Маш их нэвтрүүлэг хийсэн. Тийм хүн шүү дээ. Тэгтэл авахгүй яваад байгаа ш дээ. Тийн.
Амбасэлмаа -
Тийн. За тэрийгээч би одоо өөрөө хэлэлтэй нь биш ер нь...
Буяндэлгэр -
Ер нь тэрийг бол хүн болгон мэдэх байхгүй юу.
Амбасэлмаа -
Тийн.
Буяндэлгэр -
Мнг.
Амбасэлмаа -
За тэгээд тэгсэн чинь Баярсайхан чинь нэг эргэлзээд л. Би жаахан уйлсан л даа. Ерөөсөө би танай нэр дээр 58 оноос эхлээд ажиллаад л Ломоносовын Их сургуулийг чинь Сэтгүүлчийн ангийг радио телевизийн яс мэргэжилтэнээр ирсэн юмсан даа. Юм гэдэг ийм л байдаг юм байна гээд би жаахан нулимс гаргасан. Тэгсэн чинь нилээн зовсон бололтой тэгвэл 2 цагт одоо Захиргааны зөвлөлийн хурал болно. Тэнд шагналын асуудал хэлэлцэнээ.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тийн. Хэлэлцэнэ. Тэнд та юмаа бушуухан бүрдүүлээд ир. Би орохдоо цагаа харсан чинь 11 цаг байсан. Маш сайн цаг таарсан. Тэгээд...
Буяндэлгэр -
Морин цаг биз дээ 11 чинь. Юу билээ тэр чинь нэг. Ер нь бол..
Амбасэлмаа -
Тэр л цаг ерөөсөө л сонгоогүй чинь тэр их сайн цаг. Түүнээс гадна Батсүхийн тэр дарга дээр оръёо гэдэг тэр ганц үг л над их тус болсон.
Буяндэлгэр -
Тийм байна.
Амбасэлмаа -
Би Батсүхтэй одоо болтол олигтойхон баярлалаа гээд нэг хэлж чадаагүй, ачыг нь хариулж чадаагүй л явж байна. Тэгээд л 2 цагаас өмнө та юм материалаа бүрдүүлэх хэрэггүй миний зөвхөн уран бүтээлийн жагсаалт л одоо радио, телевиз, сонин 3 салбарын 11 хуудас юм байгаа яадаг билээ гэсэн. Өө тэрийгээ та хурангуйл. Хуудас хагасд багтаагаад, намтараа бичээд нэг тодорхойлолт байдаг юм тэрийг хийлгээд ир гэсэн. Аа эндээс бол таны юуг байгууллагын тодорхойлолтыг бид гарга чинь. Тэгээ л гараад л намайг иртэл түрүүчийн хасагдсан материалд орж байсан тэр Чулуунбат гавъяат, Батцэрэн гавъяат 2-ын тодорхойлолт байсан. Батцэрэнгийнх нь үлдээд Чулуунбатынхыг явуулсан. 2 хүнийх хэрэггүй гээд. Батцэрэн гавъяатын надад миний тухай ажлын тодорхойлолт гэрт сайхан хавтасласан тийм байсан. Тэгээд би хүүхэд рүүгээ утасдаад за тэрийг яаралтай аваад ир гээд л. Гэртээс Батцэрэн гавъяатын тодорхойлолтыг аваад л. Би тэгээ л Тунгаа дээр шууд өөрийн цэх дагуулаад л хуудас хагас юм тэр уран бүтээлийнхээ юмыг Тунгаагаар шивүүлээд л тэгээ л намтараа ч шивүүлээд л. Тэгээ л 2 цагт нь авчиръя гэсэн. Хэрэв та 2 цагт амжихгүй болвол нарийн бичгийн дарга дээр орхичоорой гэсэн. Тэгээ л тэрийгээ бариад л хүрч ирсэн. 2 цаг 05 минут байсан. Тэгээл Энхамгалан нарийн бмчгийн дарга дээр ороо л. Тэгээ л томилолтонд явахаар ч болчилоо. 20-н хэдэн тэрнээс хойш тэгээ л. Үгүй яаж мэдэхэв та нэг том зураг үлдээгээрэй гэж Маналжав тэгэж байна. Тэгэхлээр нь зэрэг би урам хугараад юун. Том зураг, хуучин пропускынхаа хөгийн зураг өгсөн. Өө ийм зураг байхгүй бол болохгүй яаж мэдэхэв. Тэгээд нэг том зураг хүүхдээсээ аваад үлдсэн. Тэгээ л Айлаа найруулагчтай Сэлэнгэ явсан. Тэгээ л томилолт тэрнээс хойш 5,7 томилолттой яваад л 6 дахь хоногын томилолтон дээр байна уу Сэлэнгэ аймгийн Сант суманд явж байсан. Хуучин Цагаантолгойн аж ахуй. Тэнд өглөө зургандаа гараад л өдөр ирээд л. Дараачийн сум Сайхан суман дээр очино гэж бодоод л одоо Сайхан сум одоо бол Сайхан сумын Номгон бригад хуучнаар Номгон сангийн аж ахуй. Тийшээ гарах гэтэл Сант сумын дарга үгүй Амсэлмаа гуай таныг өглөө улс орон даяар зарлаад байсан ш дээ. Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа телевизийн сурвалжлагч ямар нэгэн хурдан унаагаар 12 цагт Тамгын газар дээр яаралтай ир гэж ингэж зарлаад байсан. Тэгэхгүй юу.
Буяндэлгэр -
Радиогийнхоо эрхийг эдэлж байна ш дээ. Манайхан бас.
Амбасэлмаа -
Тийн.
Буяндэлгэр -
Тийн.
Амбасэлмаа -
Ерөөсөө Баярсайхан дарга л сүртэй тэгэж зарласан юм байна лээ. Хичнээн дахин зарлалаа гэнгүүт гэрт байгаа хүү рүүгээ дохьё яасан юм болдоо ерөөсөө..
Буяндэлгэр -
Аанг.
Амбасэлмаа -
Ер нь одоо эрэгтэй хүүхэд болсон хойно одоо унаа тэрэгтэй хүн юу ч болсон юм зовоод л хүүхэд өвдөж зовбуу гэж зовоод л. Тэгээ л Сант дээр хүрч ирэхэд оройны 7 цаг болох гэж байсан. Үгүй юун дээр Номгон баг дээр. Сайхан сумын. Тэгтэл нэг юм бодогдож байнаа. Өнөө нэг тодорхойлолт бодогдоод. Үгүй ерөөсөө энэ 19 цагийн мэдээ сонсоё гээд. Тэгтэл ч айлын тэр ундаа мундаа авах гээд тэр нэг мухлаг руу орлоо..
Буяндэлгэр -
Найруулагч нь Айлаа, оператор нь хэн явсан юм?
Амбасэлмаа -
Оператор нь талийгаач Наранбаатар.
Буяндэлгэр -
Наранбаатар. Та 3 явсан юм уу тээ?
Амбасэлмаа -
аа техникч Хүрэлбаатар. Өнөө улаан Хүрэлбаатар. Тэр Хүрэлбаатар Наранбаатар 2 тамхи авна гээд.
Буяндэлгэр -
Жолооч хэн байсан бэ?
Амбасэлмаа -
Бас нэг ТҮЦ рүү явчилаа.
Буяндэлгэр -
манайхан чинь нэг бөөн улсууд л явж байгаа биз дээ.
Амбасэлмаа -
Тийн. Жолооч ер нь хэн явлаа. Жолоочыг санахгүй байх чинь.
Буяндэлгэр -
За яахав.
Амбасэлмаа -
Бямбаа явлуу хэн явлаа? Санахгүй байна.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тэгээд тэднийд эзгүйд би 19 цагийн мэдээ гадаа цагаан хоолойтйо одоо ч тэнд байж байна лээ. Цагаан хоолойгоор үүдэнд нь 19 цагийн мэдээг хэн Доржсүрэн уншиж байнаа.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Доржсүрэн нэг нь эмэгтэй нь хэн байлаа? Доржсүрэнгийн хоолойгоор одоо Монголын радиогийн 65 жилийн ой болж байна гэд миний нэрийг хэлээд Дүгэрээгийн Амбасэлмаа тэгээд Хаянхирваа тэр найруулагч нарыг Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнахаар зарлиг гарлаа гээд уншихгүй юу. .
Буяндэлгэр -
Аанг.
Амбасэлмаа -
Тэгээ л дараачийн дараачийнх нөхдийгөө горьдоод л. Тэгсэн том том одонгууд аваад л тэдний тэр тэр зарлигийн мэдээллийг сонсчоод байтал чинь Айлаа ч гүйгээд ирлээ.
Буяндэлгэр -
Та тэр зарлигийг сонсоход яаж байна. Сэтгэл санаа чинь догдолж байна уу? Нулимс гарч байна уу? Яаж байна?
Амбасэлмаа -
Үгүй үгүй. Ямар ч доглол байгаагүй.
Буяндэлгэр -
Ямар ч доглол байгаагүй юу?
Амбасэлмаа -
Цочроо гарчидаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Цочроо гарчиж байна уу?
Амбасэлмаа -
Цочроо гарсан. Түрүүнд нь ....Тэгээд энэ чинь юм болох ч юмуу. Ер нь цочроо гарсан. Гэхдээ ер нь яаж мэдэхэв бас нэг тийм бодол байсан. Ерөөсөө ямар ч цочроо аваагүй. Нулимс ч гараагүй. Тэгэнгүүт Айлаа хүрч ирээд Амбалаа нь гавъяат болчидог юм байна гэсэн. Тэгсэн Айлаа нэг түрүүнд нь таныг шагнах гэж байгаа юм биш байгаа. Айлаа миний хасагдсаныг мэдэж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Мнг.
Амбасэлмаа -
нэг тийм юм хэлсэн тэгээд. За тэр бүтвэл ч гэж нэг их тийм. Би Айлаад хэлсэн чинь өө гээд баярлаад л нэг үнсээд л. Тэгтэл чинь нөгөө 2 маань сонсцон нөгөө цагаан хоолойгоор. Хоёулаа надаас илүү хоёулаа нүдэндээ нулимстай.
Буяндэлгэр -
Наранбаатар, Хүрэлээ 2 уу?
Амбасэлмаа -
Наранбаатар, Хүрэлээ 2.Нулимстай хүрч ирж үнсүүлээд. Яанаа бид томилолт дуусч байгаа мөнгө байхгүй. Архи яаж авхав гээд л. Архины мөнгө байхгүй гэдгийн.
Буяндэлгэр -
Аанг. Хөөрхийдөө.
Амбасэлмаа -
Тэгээд тэгээ л ...
Буяндэлгэр -
Манайхан нээрээ ядуу шүү.
Амбасэлмаа -
тийн. Дэндүү ядуу. Тэгээ л тэр Мардайн гээд одоо Монгол улсын аврага тариаланч Монгол улсын гавъяат болсон. Тэр үед гавъяат аваагүй. Тэдний нэг намхан муу байшин. Эртээр би тэрүүгээр явахдаа би энэ Даваасүрэн багш эд нартай багш нарыг явахад зааж өгч байсан би. Миний тэр байшин, үйл явдлын байшин. Тэр муу намхан юунд нь ороод суулаа. Оройн хоолоо идэх гээд 7 өнгөрсөн. Нөгөөдүүл чинь баярлчихсан. Тэгсэн Айлаа тэрүүгээр Айлаа ч бас сэтгэлийн хөдөлгөөнгүй тэрүүгээр бөндгөнтөл гүйгээд л байна. Тэгсэн өнөө Мардайн захиралд очоод манай Амбалаа сая гавъяат болчилоо гэж хэлж л дээ.
Буяндэлгэр -
Мнг.
Амбасэлмаа -
Ширээ засуулах санаатай. Тэгсэн чинь мардай хүрч ирээд өнөө хөдөөний хүн чинь тэр адресс хаягыг мэдэхгүй За таныг гавъяат сэтгүүлч болсонд баяр хүргэе гээд тэндээс нэг юм хэлж байна. Нээх ажлын хавтастай. Тэгсэнээ тийм нутгийн тийм нэг богинохоон ногоон шилтэй тийм цагаан архи урд тавьж байна. Хоол тавиад. Тэгээ л тэрнээс нь Айлаа бид 2 амсах төдийн болоод. Нөгөө 2 –тоо өгчихсөн. Тэгээ л өрөөндөө ороод л Айлаа бид 2 тэр сэдвээр ч ярьсангүй. Сэтгэл ч нэг их хөдөлсөнгүй. Тэгсэн чинь тэр 2 за тэр 2 талыг нь уугаад талыг нь өглөө уугаад. Өглөө зурганд архи үнэртүүлсэн гарах болуу гэсэн. Тэгсэн Айлаа юу гэсэн үг вэ одоо бараг дуусаж байгаа байлгүй гэсэн Айлаа. Тэгсэн чинь нилээн байзанж байгаад нэг 10 цагийн үед юм уу Айлаа эгчээ, Амбалаа эгчээ бид 2 цонхыг чинь онгойлгож өгөх үү гээд хөөрхөөн халцан ингээд шагайж байна. Дараачийн юм горьдож яваа бололтой.
Буяндэлгэр -
Аанхнг.
Амбасэлмаа -
онгойлгохгүй онгойлгохгүй гээд л. Тэгээ л тэгэж л тэмдэглэсэн. Тэгээд л маргааш нь Сампилноров гээд Сайхан сумын дарга ирж өгдөггүй ээ өглөө. Тэр юуг сонсчихож. Тэгсэн чинь амьд цэцэг олох гээд эрээд давхичиж.
Буяндэлгэр -
Таныг гавъяат болсон мэдээд.
Амбасэлмаа -
мэдчихээд. Тэгсэн чинь ...
Буяндэлгэр -
аанг. Бас сайхан байж хөөрхий.
Амбасэлмаа -
аа тэр зөвлөлтийн буриад авгайтай, өөрөө Оросд төгссөн. Их том хүн л дээ.
Буяндэлгэр -
анг. Тэгэхлээр их соёлтой байна.
Амбасэлмаа -
маш соёлтой хүн.
Буяндэлгэр -
Бас өөрөөр хандаж байна.
Амбасэлмаа -
Одоо бол Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж байгаа. Шал өөрөөр хандаад. Нэг л их баглаа. Тэгсэн чинь өөрөө тэр цэцэг тэр авгайн гэртээ цэцэг тарьдаг юм байна хашаандаа. Тэндээсээ багц бэлдсэн бололтой зүгээр машиндаа багтаж ядсан том цэцэгтэй хүрч ирээд баяр хүргээд .
Буяндэлгэр -
Ямар гоё вэ.
Амбасэлмаа -
Тэгээ л тэндээсээ тэндхийн одоо яг тариа хурааж байсан үе юм чинь. Тариа бригад руугаа цагаан баг болчихсон. ... нэг их ширээ зассан. Хонь төхөөрцөн. Хонины мах чанцан. Нөгөөх тэр тариа бригад руу очиж миний гавъяатыг тэмдэглэдэг юм байна.
Буяндэлгэр -
гоё тэмдэглэсэн байна ш дээ. Та бол ёстой ер бусын гоё тэмдэглэсэн байна ш дээ.
Амбасэлмаа -
Тэгсэн чинь архи уудаггүй. Ер бусын гоё. Архи уудаггүй нэг хүүхэн согтцон. Айлааг би тэндээс уувал уучъя гэж бодсон. Айлаа чинь за энд битгий архи уугаарай. Та одоо элэг муутай байж. Онгирохгүй шүү та. Онгирохгүй шүү. Айлаа тэгээд байна. Би тэгээд онгироогүй тэндээ ганц нэг хундага ууцан. Ёстой нээрээ албан аятай сууж байсан. Тэгээ л өнөөдүүл чинь тэр өдөр ажил хийгээгүй сайхан юм болоод наригцгаагаад, дуулцгаагаад.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Амбасэлмаа -
Тийн. Тэгсэн чинь нэг хүүхэн гот архи уудаггүй согтцон хүзүүгээр тэвэрцэн. Би ер нь уухгүй байсан. Заавал ууна гээд.Уугаад. Тэнд чинь бүр бөөн бужигнаан болсон ш дээ.
Буяндэлгэр -
Таны өмнөөс аягүй их баярласан байна ш дээ.
Амбасэлмаа -
Цөм тариаланчид баярлцан ерөөсөө тэгээд
Буяндэлгэр -
Таныг андахгүй байгаа ш дээ. Дандаа л явдагын юм чинь.
Амбасэлмаа -
тийн. Дандаа л очдог. Залуучууд.
Буяндэлгэр -
Тийн.
Амбасэлмаа -
тэгээ л томилолтоо маргааш очиж жаахан зураг авч дуусгаад л. Хүрч ирээд гэрт гэртээ хүрч ирсэн чинь гэрт тийм баярын ч байдал байхгүй. Ура таньд баяр хүргье гээд зогсож байна. Ширээ мэрээ ч зассан юм байхгүй. Тэгээ л хүүхдүүд за бид одоо ресторан авч дийлэх биш дээ. Тэр үед чинь одоо нэг...
Буяндэлгэр -
хэцүү байсан. Би ойлгож байна.
Амбасэлмаа -
Хэцүү үе. Тэгээд нэг их ресторанд тэмдэглэдэг. Улсууд чадалтай нь тэмдэглэдэг. Тэгэж өр ширэнд орж гэнэ. Тэгэхлээр за бид бол ресторанд орж чадах биш. За ганцхан давуу тал нь юу гэвэл маргаашнаас эхлээд 4 ээлжээр оруулъя. 2 өдөр.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
4 ээлжээр оруулчъя. Ерөөсөө маш түргэн нөхөддөө хамгийн гол нь одоо давуу талыг нь ашиглах юм бол цаг алдаагүйгээрээ л больё. Ресторанд оруулж чадахгүй. Тэгээл маргаашнаас нь эхлээд л тэгээд 4 ээлжээр оруулаад л. Зарим нь тэнд манайд хонож байгаа юм. Тэгээ л гавъяатаа тэмдэглэсэн. Нутгийн зөвлөлөөс Санжаажамц гээд Баянцагаан сумнаас ирсэн. Тэгээ л одоо гол тийм улсууд дарга нар эд нарыг урьж чадаагүй. Тэгээд тэгээ л.
Буяндэлгэр -
Болж л байна ш дээ.
Амбасэлмаа -
Дарга нар нь хэн болсон билээ. Янжмаа хэн энэ тэр л орсон байх.
Буяндэлгэр -
Айлаа майлаа дарга боллоо. Ширээний дарга.
Амбасэлмаа -
Айлаа. Бид 1 дүгээр ээлжинд. Отгон нэвтрүүлэгч за чи 2 дугаар ээлжинд гэхэд чадахгүй ээ би 1 дүгээр ээлжинд гээд. 1 дүгээр ээлжинд орно мэдээж Сүхбаатар. Хамгийн гол нь би Сүхбаатар, Машмаа, Айлаа энэ тэр анхныхаа хэдийг эхэлж оруулна гээд. Тэгээд
Буяндэлгэр -
Нийгэм эдийн засгийн редакцынхан.
Амбасэлмаа -
Тийн нийгэм эдийн засгийн редакци.Тийн тэгээ л одоо хөдөө аж ахуйн редакцынхан ирсэн. Ерөөсөө тэгээ л тэрнээс хойш бол өрөөнийхөндөө яасан гээч ерөөсөө олон хүнтэй газар нь бол нэг 2 шил архи, мөч мах. Өрөөнүүдээр...
Буяндэлгэр -
тараасан уу?
Амбасэлмаа -
...тараасан.
Буяндэлгэр -
Зөв ш дээ тээ?
Амбасэлмаа -
Тийн. Операторууд энэ тэрд Ганзоригт л чамд чихэр өгнө гээд нэг набор өгчихөөд л. Ганзориг чи л архи уудаг архи амсаж болохгүй гээд л операторууддаа. Тэгээ л цөмөөрөнд нь.. Харин алгассан юм гэвэл дууны цехийнхнийг алгассан би. Дууны цехийг та нар гээд. Та манайхыг алгассан шүү гээд одоо тэгдэг юм. Ганц нэг засварын ганц нэг цехийг алгассан юм шиг байна лээ бас нэг хэдэн юм. Тийм маягаар л гавъяатаа тэмдэгллээ.
Буяндэлгэр -
үгүй болж л байна ш дээ.
Амбасэлмаа -
Сайхан байна миний нөхдүүд одоо.
Буяндэлгэр -
Гоё байсан байна тээ?
Амбасэлмаа -
Цөм баярласан одоо.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Амбасэлмаа -
Цөмөөрөө л баярласан.
Буяндэлгэр -
Энэ чинь шагнал чинь одоо нүдээ олж авах бас олж авахгүй гэх тийм юм бас байна шүү. Ялангуяа сүүлийн үед.
Амбасэлмаа -
Тэгээд бас хөдөөнөөс бас цахилгаан ирээд байгаамаа. Тэнд бас гадаа дүүжилцэн. Цахилгаан махилгаан.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тэр энэ тэрийг би бүгдийг нь хадгаладаг. Ерөөсөө их баярласан. Их сайхан байна лээ бас.
Буяндэлгэр -
Тэгнэ тэгнэ. Олон түмэн чинь өмнөөс чинь аягүй их баярладаг ш дээ. Би бол жишээлбэл Мөрөн гуайг юу авахад гавъяат авахад бол үнэнхээр баярласан.Авах ёстой хүн. Ёстой нүдээ олж авлаа гэж авсан. Мөрөн чинь бид нар дотроосоо хамгийн их уран бүтээлтэй. Хамгийн хөдөлмөрч.Хамгйин сайн оператор хүн байхгүй юу. Одоо монголын хүүхэлдэйг одоо хөл дээр авч явж байгаа хүн чинь Мөрөн гуай ш дээ.
Амбасэлмаа -
Тийн тийн. Нүдээ олсон .
Буяндэлгэр -
Нүдээ олсонд би үнэнхээр баярлаж байсан.
Амбасэлмаа -
Намайг бол нүдээ олчилоо гээд хэлээд байх нь юу вэ. Одоо эргээд ингээд бодоход ...
Буяндэлгэр -
Нүдээ олсон шагнал.
Амбасэлмаа -
.. надаас илүү юм бүтээсэн улсууд бас ерөөсөө нэг одонтой л байх юм. Бас эмзэглэх юм их бий. Хамгийн их бүтээсэн Амбасэлмаа гэдэг хүн биш шүү дээ. Цаана нь бол ...
Буяндэлгэр -
Ер нь гэхдээ бол. Та бол бид нарын дундаас та бол мундаг нь байхгүй юу. Одоо эмэгтэйчүүд. Одоо эмэгтэй сэтгүүлч дундаас харьцуулах юм бол та бол маш их юм хийсэн хүн байхгүй юу. Тэрийг бол ерөөсөө үгүйсгэхгүй. Таны шагнал бол яг нүдээ олсон шагнал. Та тэрийг ойлгох хэрэгтэй.
Амбасэлмаа -
Зүгээр энэ хамт олон дотор 1946 оноос эхэлж шинэ үсгийн багшыг орон нутагт заасан. Тэрнээс хойш үргэлжлүүлсэн гээд бүтэн 60-ныг туулсан хөдөлмөрийн дэвтэртэй хүн бол байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй дээ байхгүй.
Амбасэлмаа -
Байхгүй. Энэ бол Амбасэлмаагийн гавъяа биш он цагийн гавъяа юм. Тэр үед чинь одоо бага сургууль төгссөн хүүхдийг эргүүлж одоо ажил олгодог байсан тэр тухайн үеийн тэр соёлын хөдөө...
Буяндэлгэр -
Нийгмийн шаардлага байж.
Амбасэлмаа -
Шаардлага. Тэгээд тэндээрээс би чинь мичин жилийн зудыг үзэж байгаа юм. Нэг жил өнжиж байгаа юм. Тэгэж байгаад л 1946 онд одоо өвөө, эмээ нарт эхлээд л одоо шинэ үсэг тайлж эхэлсэн. Одоо ер нь би чинь багшын ажлаар эхлээд л одоо Радио телевизийн дээд сургуульд мэргэжлээ заагаад л. Багшын ажлаар л эхлээд л багшын ажлаар одоо хөдөлмөрийн дэвтэрийг хаалгав. Одоо бол хөдөлмөрийн дэвтэртэй, даатгал маатгалаа өгнө. Оронтоогоор ажиллаж байгаа ш дээ энэ дээр. Залуучууд ...
Буяндэлгэр -
Үгүй ер сайхан байна ш дээ.
Амбасэлмаа -
сайхан байна.
Буяндэлгэр -
Сайхан байна тийн. Хараа Амбалаа та байна ш дээ хөдөө бол их явдаг байсан даа. Радиод та ямар ямар нэвтрүүлгийг шинээр хийлээ.
Амбасэлмаа -
Зүгээр ер нь одоо “Малчин” нэвтрүүлгийг бол санаачилсан хүн нь би биш л дээ. Яг тийм нэвтрүүлэг санаачилсаан гэхгүй. Гэхдээ “Малчин” нэвтрүүлэгийн анхны дугаарын малчины хотоос хийсэн сурвалжлагыг би хийсэн.
Буяндэлгэр -
та хийсэн тиймээ.
Амбасэлмаа -
Гэхдээ анхны дугаарыг бол харамсалтай нь алтан фондонд сан хөмрөгт хадгалаагүй юм байна лээ.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тийн. Ер нь алтан сан хөмрөгт бол байж байгаа юмнуудын ихэнхийг нь улстөржсөн тиймэрхүү юм байна лээ. Би сая шүүж үзсэн. Алтансан хөмрөгт бол одоо оруулах нэвтрүүлгийг бол Утга зохиолын нарийн бичгийн дарга гарын үсэг зураад л хадгаладаг байсан. Одоо бол “Малчин” нэвтрүүлгийнхээ 1 дүгээрхийг хадгалаагүй юм байна лээ. Тэгээд “Малчин” нэвтрүүлгийг анхан байгуулагдахад нь орсон “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн анхан Мэнддоёо нэрийг нь өгсөн. Анхан бий болоход нь би бас явсан анхны дугаарт нь явсан эсэхийг нь мэдэхгүй нь. Тэгээд анхан байгуулагдахад нь орсон ургацын...
Буяндэлгэр -
Аяны богцын, Ургацын далай байна, Аяны богц байна.
Амбасэлмаа -
Аяны богц телевиз, Ургацын далай анх байгуулагдахад нь орсон. Тэгээд л анхны тэр Зундуй даргын санаачилсан нэвтрүүлэг энэ тэр ер нь гол гол анхныханд нь би 58 оноос эхэлж ажилласаны хувьд 60-65 оны хооронд бол Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуульд байж байсан. Төгссөн.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тэгээд 65 оноос эхлээд л 65 оноос эхлээд л ерөөсөө 70-аад он бол радио телевизийн хөгжлийн тийм оргил үе байдагын бүр.
Буяндэлгэр -
Тийм үү?
Амбасэлмаа -
Технологийн. Тийн. Тэр оргил үеийн шинэ нэвтрүүлгүүд “Ирэн цаг үйл явдал” гэдэг мэдээллийн тийм хөтөлбөр гаргасан.
Буяндэлгэр -
Тийн тийн.
Амбасэлмаа -
Радиод.
Буяндэлгэр -
Тийн.
Амбасэлмаа -
Тэрэнд бол эхний анхан Зундуй дарга Хүрхэрээгийн аманд ажилтануудаа цуглуулаад санаачилж байхад тэр энэ тэр хуралд суугаад л ерөөсөө бүр том нэвтрүүлэгүүдийн үүсгэн байгуулалцахад нь л одоо санаачилсан гэж би овоож байгаа биш тэрэнд нь орсон бүтээлч ажилд нь л байсан.
Буяндэлгэр -
Таны сэтгэлд бол одоо хоногшсон юм их байгаадаа. Одоо жишээлэх юм бол энэ одоо олон нэвтрүүлэгүүд хийж байхад таны сэтгэлд хоногшсон хөгтэй, хөгжилтэй тэр үйл явдлаасаа ганц хоёрыг дурдахгүй юу.
Амбасэлмаа -
Үгүй ээ ерөөсөө тэнд их хурц нэвтрүүлэгүүд хийдэг байсан. Хүмүүсийг цочроосон их сайхан нийтлэлүүд хийнэ л дээ. Тийн. Нийтлэлд би Банзрагчын Жамдыг нийтлэлд бичихдээ би Жамдын хэмжээнд бичихгүй.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
тэгээд Жамдыг их гуйж хийлэгдэг байсан. Аа хөдөөгийн нэвтрүүлэгнүүд их явсан. Тэнд бол хамгийн их хүмүүсийг цочроож байсан нэвтрүүлэгүүд байна. “Манай дохио”, “Теле тоншуул”. Радиод “Манай дохио”. “Ургацын далай”, “Манай дохио” бол ерөөсөө ургацын үед бол Жамъяан гуай “Манай дохио” 2 бол авч явж байсан ш дээ. Ургацын комиссын дарга ...
Буяндэлгэр -
Генерал Жамъяан гуай.
Амбасэлмаа -
...хөдөлмөрийн баатар Жамъяан гуай.
Буяндэлгэр -
Тийн тийн. Генерал, хөдөлмөрийн баатар Жамъяан гуай.
Амбасэлмаа -
Тэр үеийн баатар сүртэй ч гэж жигтэйхэн. Тэр хүн бол жанжан штаб нь байсан. “Ургацын далай”-г бол 9,10 цаг хүртэл. Миний хэлэх үгний 3 минутыг үлдээгээд л бид ч үлдээгээд л тэгээ л Жамъяан гуай бол “Урагцын далай” нэвтрүүлэгээр улс орны тариаланг командалж явдаг байсан Жамъяан гуай.
Буяндэлгэр -
Анхнг.
Амбасэлмаа -
аа тэгээ л бид хэд Жамъяан гуайгаа оруулдаг. Ерөөсөө л хэдэн зуун авто машиныг тэндээс гарга гээд одоо бүх тийм стратегийн арга хэмжээнүүдийг Жамъяан генерал авдаг. “Ургацын далай” тэндээ үйлчилдэг. Маш их нэр хүндтэй нэвтрүүлэг шүү дээ. Тийн тийм байсан юм. Ерөөсөө тэгээ л ер нь тэр дохионд чинь орохгүй гээд зугтаагаад л одоо тэр Тамжид гээд энэ Атарт байлуу даа сангийн аж ахуйн дарга байсан. Дохионд авах гэсэн чинь зугтаагаад гадаа гарцан. Хойноос нь микрофонтойгоо ирсэн чинь тэр дэлгүүрийн тэнд нэг хар цувны хормой ингээд хийсээд байхгүй юу. Тэгээд тэнд очоод нуугдчиж. Цувны хормой. Тэгэхлээр нь зэрэг давхиж очоод л одоо шүүмжлэлийн яриаг нь авч л байсан юм даа. Заримыг нь ерөөсөө одоо энэ заримыг нь бүр дутагдлаасаан одоо юу гэж хэлье гэж бодох вэ дээ тээ. Хөөж очиж талбай дээр талбай дээр нь очиж талбайд нь үхэр бэлччээд байхад л одоо тийш нь явуулахгүй аль зүгээр талбай руугаа, ургацтай талбай руугаа. Би тэр үхэр орсон талбайн зургийг аваад л. Тэгээ л үстэй трактор энэ тэр гэж тэгэж байна шүү дээ одоо ерөөсөө.Үстэй комбани энэ тэр гээд.
Буяндэлгэр -
Гоё нэрлэсэн байна.
Амбасэлмаа -
Өнөө комбани хураах тариаг нь үхэр хурааж идээд.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Одоо ингээд л ер нь яасан юм одоо. Нээрээ ингээд бодоход заримдаа хүний мууд дуртай ч гэх шиг байж л дээ ерөөсөө.Тэрнийхээ төлөө тэмцчихдэг.
Буяндэлгэр -
Анхнг.
Амбасэлмаа -
Тийм их цочроотой тийм айхтар байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Амбасэлмаа -
Телевизийн нэвтрүүлэг ч гэсэн одоо бас бас “Манай дохио”-той. Тоншуултай. “Теле тоншуул” гээд ерөөсөө. Радиод бол дуран теле дуран. Радиогийн дуран энэ тэр гээд. Теле дуран гээд одоо тийм их юугаар их бодитойгоор нь харуулдаг. Хүмүүс их айдаг тийм байсан ш дээ. Тэгээд тэр дурангийн чинь шүүмжлэлийн хариуг заавал авч хариу бас ...
Буяндэлгэр -
эргэж мэдээлэх.
Амбасэлмаа -
... эргэж мэдээлнэ ш дээ. Эргэн сурвалжилсан гэсэн тусгай булантай. Тэгээд эргэж очино шүү дээ. Томилолт ч яасан их байсан юм. Энэ энэ ингээд тооцвол одоо энэ хичнээн жил ч одоо томилолтоор явсан юм бэ дээ. Лав л 95 он хүртэл юм даа.
Буяндэлгэр -
Үгүй ээ мөн сайн явсан байна шүү.
Амбасэлмаа -
Явсан бүх...
Буяндэлгэр -
”Аяны богц”-ыг чинь та анх хийгээ биз дээ?
Амбасэлмаа -
:”Аяны богц”-ыг анх хийсэн.
Буяндэлгэр -
Тийн.
Амбасэлмаа -
Телевизэд бол :”Аяны богц”-ыг ...
Буяндэлгэр -
Тэр чинь их гоё нэвтрүүлэг байсан ш дээ бас.
Амбасэлмаа -
Тийн. :”Аяны богц”-ыг теле тэмдэглэгээ хэлбэрээр хийдэг. Зөвхөн ажил ярьдаггүй.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Улс орны тийм танин мэдэхүйн...
Буяндэлгэр -
мнхнг.
Амбасэлмаа -
... жишээлбэл :”Аяны богц”. Жишээлбэл хавтгайг харуулж байгаа юм. Янгирын ишгийг харуулж байгаа юм.
Буяндэлгэр -
Ямар гоё юм бэ.
Амбасэлмаа -
Аргал угалзын хургыг харуулж байгаа юм.
Буяндэлгэр -
Ямар гоё юм бэ.
Амбасэлмаа -
Тийн тийн.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тэр байтугай Баянтооройд бэлтрэг суйлайд баахан бэлтрэгнүүд авчирчихсан. Чоно болгоцон. Үзмэр шиг хадгалаж байсан. Тэднүүсийг хүртэл харуулсан л даа ерөөсөө.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тийн. Тэгээд ерөөсөө тэр энд оператор...
Буяндэлгэр -
Тэр чинь аль аймагт вэ?
Амбасэлмаа -
Тэр Говь-алтайн Баянтоорой.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Одоо тэнд их сонин ерөөсөө. Тэр сонин зурагнууд одоо хадгалагдаж байгаа л даа. Ер нь тэр зураг авах бол их хэцүү шүү дээ.
Буяндэлгэр -
“Аяны богц”-ын юун дээр танин мэдэхүйн дүрснүүд одоо алтан фондонд байгаа юу?
Амбасэлмаа -
Алтан фондонд байдаг.
Буяндэлгэр -
Өө яамаа яамаа.
Амбасэлмаа -
Надад байна. Тэр одоо их чухал. Тэгээд “Аяны богц”-ыг тэмдэглэгээ хэлбэрээр маш сонин талаас нь. Одоо хүмүүсүүд бол танин мэдэх гэж хүсэх үү гэхээс тэр хүн тэгэж сайн ажиллаж байна, ингэж хонио таргалуулж байна, ингэж өндөр тариа авч байна, ингэж төлөвлөгөө давуулж байна гэдэг бол одоогийн нөхцөлд бол сайн юм биш.
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Амбасэлмаа -
Хийдэг л ажил ш дээ. Энэ бол зүгээр мэдээ биш энэ.
Буяндэлгэр -
Тийн. Энэ бол амьдрахын тулд хүн хийх ажлаа л хийж л байгаа.
Амбасэлмаа -
Хийх л ажил. Хонио саана. Таллуулж гэнээ энэ тэр гэж. Харин хонийг яаж таргалуулж байв. Цогтгэрэл гуай шиг. Нутгийн чулууг 3 эргэтэл хариулж байж таргалуулдаг юм шүү хонийг.
Буяндэлгэр -
Гоё хэлж байна.
Амбасэлмаа -
гэдэг нь тийн. Тэр нь чухал болохоос хонийг сайн хариулдагаа гэдэг нь чухал биш. Аа бид болвол хавтгайг одоо Идрэнгийн нуруунаас авчирсанаараа хавтгай гэдэг ямар мал вэ хавтгай гэдгийг нь харуулаад. Хавтгайг авчирсанаараа байгалийн одоо тэр экологийг зөрчиж нөгөө авчирсан хавтгайнууд чинь хүнд дийлдэхгүй мал болоод буур нь муухай аашлаад сүрэг дотор ингээд байж байдаггүй ийш тийшээ ингээд давхиад байдаг. Туулж болдоггүй ингээд зэрлэг. Нөгөө хавтгай чинь үржцэн.
Буяндэлгэр -
Хнн.
Амбасэлмаа -
10-н хэдэн буур. Хүн рүү дайраад. Тэгээд нөгөө хавтгай шигээ тийм зэгзгэр хөлтэй. Шингэн тачирхан үстэй. Догшин тийм тэмээнүүд бий болсон ш дээ Баянтооройд. Буцаад Идрэнгийн нуруунд тавина гэхлээр туугаад хүрэхгүй. Маш том техникээр барьж хүлж аваачиж тавих асуудал. Ийм айхтар экологийн зөрчил гарсан. Одоо ямар байгааг бүү мэд. Би сүүлийн жилүүдэд тэрүүгээр яваагүй.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Их хэцүү юм байна лээ. Тэгэж оролдох. Чононуудыг одоо Баянтооройд авчирцан нөгөө чононууд чинь улиад хавь ойроо нөгөө Идрэнгийн нурууны чононууд чинь бууж хүрч ирээд хавь ойрын малыг хядаад. Өнөө чонын бэлтрэгний чинь ээж, аав нар нь өс санадаг юм уу одоо ...
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Амбасэлмаа -
маш их хэцүү. Тэгээд тэр чонын улианаар баахан чоно Баянтооройд яасан тойрсон.
Буяндэлгэр -
Үлдсэн байна ш дээ. Тэр хавийн ...
Амбасэлмаа -
Ер нь тэгээд зураг авахад бол хэцүү юм байна лээ. Айлын бэтээр Тамсагын хязгаар гэдэг нэвтрүүлэг хийхдээ Дандар баатарын тухай тэр Халхын голоос наана тэр юунд өвөлжиж байсан айлд хүрч ирээд их олон үхрийн зураг авна гээд. Айлын бэтээр.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тэгээд ижил уруу үхрүүдийг цуглуулсан л даа. Зурагаа өтгөн болгох гэж. Тэгсэн чинь хоорондоо мөргөлдөөд.
Буяндэлгэр -
Хнн.
Амбасэлмаа -
нэг үхэр нэг үхрийн гэдэсийг цоолцон ш дээ. Тэгэхээр зураг авахад хүртэл би хичнээн жил ажилласан бэ? айлын үхрийн гэдэсийг цоолж байсан юм. Тэгээ л одоо ерөөсөө гэдэс нь цоорно. Тэгээд хөдөөний улс чинь өө яахав нөгөө үхэр хэвтээд байдаг дээшээ түрүүч нь ингээд. Гэдэс нь яг өнөө биднүүсийн иддэг өнөө хониний цутгасан зайдас шиг юмнууд гараад байдаг.
Буяндэлгэр -
Хөөрхий.
Амбасэлмаа -
Дээд тал нь хөлдөөд байдаг. Тэгээд малчин нэг тивэн, нолийн цагаан утас бэлдцэн бидэнтэй яриад байдаг. Хүүе энэ үхрийн гэдэсийг бидний байгаа дээр энэ оёо гээд байсан. За яахав болно гээд. Тэгээ л бид туслая гэсэн. За яахав би энэ утсаар оёчино гэсэн. Тэгээ л бид их сургамж авсан. Ижил 3 малын зураг авна гэж цуглуулж болдоггүй юм байна.
Буяндэлгэр -
Хнн.
Амбасэлмаа -
Бие биенээсээ тэгчидэг юм байна.
Буяндэлгэр -
Тийм байна.
Амбасэлмаа -
Тэх.
Буяндэлгэр -
Тийм байна. Мэдүүштэй юм байна.
Амбасэлмаа -
Ер нь зураг авахад болвол мэдүүштэй юм их гардаг байхгүй юу. Ялангуяа нялх малын зургыг бол бид пүнзэнд нь давхиж энэ тэр орж зураг авч байсан. Хөдөөний ард түмэн чинь нялх мал дээрээ нялх хүүхэд шиг хорио тавьдаг. Элдэв халдвар, нялзвар орчихуй гэж айдаг.
Буяндэлгэр -
Их нарийн юм байна.
Амбасэлмаа -
Их нарийн ш дээ.
Буяндэлгэр -
Тийм юм байна.
Амбасэлмаа -
Тийм одоо тийм ер нь малынхаа тоог тоолуулах дургүй. Нялх мал дээрээ хүн оруулах дургүй. Хотондоо хүн оруулах дургүй. Их тийм юмнуудыг бүгдийг одоо манай Айлаа найруулагч бид 2 бол би ч дандаа мал дээр байсан их мэдэж авсан л даа. Ерөөсөө.
Буяндэлгэр -
Их нарийн цээртэй юм байна.
Амбасэлмаа -
их л нарийн цээртэй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Тийм байна.
Амбасэлмаа -
Ер нь монголын мал болвол Ази тивийн онгон зэлүүд, тэжээл гэж мэдэхгүй. Ерөөсөө байгалийнхаа юманд даарахдаа даараад л, хөрөхдөө хөрөөд л, байгаа юмыг яагаад л, хөл гар нь хөлдөнө ч гэж байхгүй. Тэгээ л байж байдаг. Маш шүү дээ. Тийм юманд одоо хотоос очсон улсууд очиноо гэдэг чинь ямар сайндаа Айлаа бид 2 айлын хотын захад байсан чинь томоо сэрвэгэр эвэртэй ямаа бид 2-ыг хараад операторыг зураг ав гэхэд даанч хол байсан. Бид 2-ыг одоо хүн сонжиж байгаа юм шиг хөлөөс эхлээд бид 2-ын толгой хүртэл хараад зогсоод байсан нэг ямаа толгойгоо далийлгаад.
Буяндэлгэр -
Хнн.
Амбасэлмаа -
Ямар хөөрхөн юм бэ бид 2-ыг харж байгаа зургыг аваад өгөхийн хооронд нөгөө ямаа чинь үздэгээ үзээд цааш нь жирийчихгүй юу. Тэгсэн айль өнөө ямааг аваад ир гэсэн. Өө би сонирходогоо сонирхоод дууссан. Сонирхох юм байхгүй гэсэн шиг зугтаагаад явсан ш дээ. Бид 2-ыг бол хөлийн улнаас эхлээд л хүн шиг ингээд хараад байсан.
Буяндэлгэр -
Ямар сонин юм бэ тээ?
Амбасэлмаа -
Тийн. Тийм соргог, тийм ухаантай байхгүй юу. Мал ч одоо тэгээд. Бид 2-ыг үзэж нөгөө хотын 2 юм гэж мэдсэн. Тэгээд явчиж байгаа байхгүй юу. Тэгээд дахиад зураг авах гэхлээр ерөөсөө сүүлээ сөхчихөөд цаашаа давхиад явчиж байгаа юм ш дээ. Сонин байгаа биз?
Буяндэлгэр -
Сонин юм байна.
Амбасэлмаа -
Үнэнхээр гайхалтай. Мал бол энэ их ухаантай үнэнхээр гайхалтай байхгүй юу. Тийн.
Буяндэлгэр -
Тэр Цогтгэрэл гуай нутгийн чулууг 3 эргүүлж байж малаа одоо өсгөнөө, хариулнаа гэдэг чинь нэг бэлчээр дээр дахин дахин малаа одоо бэлчээ гэсэн үг үү?
Амбасэлмаа -
Дахин дахин бэлчээрийг сайн ашиглаа л гэсэн үг.
Буяндэлгэр -
Бэлчээрийг сайн ашиглаа.
Амбасэлмаа -
Сэглэхгүй л гэсэн үг.
Буяндэлгэр -
Мнхнг. Тийм утгатай байна тийм ээ?
Амбасэлмаа -
Гэхдээ тэрийг бол өвлийнх нь бэлчээрийг тэгэхгүй ш дээ. Зун сайн ашиглачихаад дараачийн бэлчээрт очиход нөгөө үндэс чинь төлжөөд л ургана ш дээ. Тийм ээ?
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тэгэхгүй цэцэг мэцэгийг нь түүчээд л дутуу хаяад л дараачийн бэлчээрт бэлчих дургүй хүн байсан.
Буяндэлгэр -
Бэлчээрийг их сайн ашиглах хэрэгтэй юм байна даа тээ.
Амбасэлмаа -
Ер нь тэгээд Цогтгэрэл гуай бол малтайгаа ярьчидаг хүн шүү дээ ер нь бол. Малыг бол хараад мэднэ. Мал таргалуулахад чинь бид ерөөсөө ингээд л ногоо цухуйсанаас эхлээд л таргалуулах юм бодоод. Ногоо цухуйсанаас эхлээд эхний яргуй эхний амттай шимтэй ногоог идүүлээд 6 сарыг дуустал зөвхөн махан тарга авхуулж байгаа юм.
Буяндэлгэр -
мнхнг.
Амбасэлмаа -
Аа 7 сарын нэгнээс эхлээд өөхөн тарга. Ер нь 7 сарын дунд хүртэл махан тарга даа. Мах өөх. Тэгээд 7 сарын дундаас хойш одоо говьд бол одоо 11 сарыг хүртэл өөхлүүлнэ ш дээ.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тэр...
Буяндэлгэр -
Эхлээд махан таргыг нь авахуулаад ...
Амбасэлмаа -
дараа нь өөхөн таргыг авахуулна.
Буяндэлгэр -
...өөхөн таргыг авахуулна. Тэрэнд чинь үгүй мөн ухаан хэрэгтэй яа.
Амбасэлмаа -
махан таргыг нь авахуулахгүйгээр шууд таана маанад гаргаад л өнөө бэлчээрийн өвсийг дараалалтай идүүлэхгүй шууд өөхөн тарга авдаг тэр бэлчээрт малалчихлээр зэрэг мах авахгүй дан өөх гээд л аваад байдаг.
Буяндэлгэр -
Ммм.
Амбасэлмаа -
Тэр жил Залуучуудын чуулга уулзалтанд тоогдоод очлоо. 70-аад оны дундуур юм даа. Тэнд Цогтгэрэл баатар Үрчгэрбаатар тэмээчин өөр бас нэг баатар байсан. Хэдэн баатарууд нийлээд сууж байхад нь бид яриаг нь сонслоо. Тэр баатаруудын өмнө хонины ууц тавьсан. Тэгсэн чинь Говь-алтайн Үрчгэрбаатар Говь-алтайн хонь ч байсан юм уу малыг ингэж таргалуулдаг юм Цогтгэрэл баатараа гээд нээх өөхтэй юм заахгүй юу. Тэгэхэд бол 8 сар гарч байсан. Тэгсэн чинь Үрчгэрбаатараа энэ бол таргалуулах нь таргалуулж. Махаа мартчиж даа.
Буяндэлгэр -
Хнн.
Амбасэлмаа -
Мах өөх 2 нь тэнцүүхэн алаг байдаг юм энэ чинь.
Буяндэлгэр -
Тийн ш дээ.
Амбасэлмаа -
Энэ бол алаг мах биш дан өөх. Буруу бэлчээсэн байна.
Буяндэлгэр -
Хнн.
Амбасэлмаа -
Их таанатай газар их эрт таананд оруулсан байна. Таананд оруулахад бол таананы толгой шарви шар сүмбэд нь эрт оруулахгүй эрт оруулчих юм бол өөх нь дийлчидэг юм. Эхлээд махалдаггүй байхгүй юу. Эхлээд сайхан махлуулж махан тарга бүрдэхлээр нь зэрэг тэр таанан толгойд чинь оруулдаг юмаа тэр гээд. Шавга мавга их юм ярьсаан олон. Тийн. Тийм учраас та бол энийг буруу таргалуулсан байна. Ингээд хоёулаа цэц...
Буяндэлгэр -
булаацалдаад.
Амбасэлмаа -
... булаацалдаж байсан юм.
Буяндэлгэр -
Махан тарга авахуулахын тулд эхлээд тэр яргуй одоо нялх ногоо энэ тэр идүүлэх нь байна ш дээ тээ?
Амбасэлмаа -
Тийн. Тэр яргуйг бол их эрт идүүлэх ёстой. 3 сард. Тэгээд яргуйч одоо богинохон хугацаанд. Тэгээ л дараа нь одоо тэр баахан юм ярьсаан. Тэр шавга мавга алга юу юу ч гэнэ үү тэр. Бэлчээрийн ургамалыг бол ерөөсөө зүгээр л одоо нэвтэрхий толь шиг мэддэг юм байна лээ малчид бол.
Буяндэлгэр -
Тэгнэ тэгнэ. Тэр чинь 500 гаруй 510 би нэг номон дээрээс уншиж байсан. 512 төрлийн өвс ногоо иддэг гэж монгол хонь. Тэр ч ортой л байх л даа.
Амбасэлмаа -
Тэгэж хоорондоо цэц булаацалдаж байсан юм шүү.
Буяндэлгэр -
Хнн. Гоё байна шүү.
Амбасэлмаа -
Тийм л юм байна лээ. Бүэх бүтэн шинжлэх ухаан.
Буяндэлгэр -
Тийн ш дээ.
Амбасэлмаа -
Цогтгэрэл гуай бол нам засгийн удирдагч нарт энэ Монгол улсын засгийн газрын бодлогыг барьж байсан Төрийн шагнал авсан энэ тогтоол бэлчээрээр мал таргалуулах тухай энэ эрдэмтэд энэ тэрийн юу чинь цөм Цогтгэрэл гуайн, Галиндэв гуайн, Үрчгэр баатар, Хүрээд баатар энэ тэр энэ баатаруудын үгийг маш их сонсож шинжлэх ухааныхан эрдэмтэдтэй нийлүүлж ингэж яаж оторлох вэ, яаж одоо үйлдэрийг нь сайжруулах вэ, яаж ашиг шимийг нь ашиглах вэ бүгд ийм одоо энэ хөдөлмөрийн алдартануудын тэр санаа бодлыг шингээсэн тийм бодлого барьдаг юм байна лээ. Одоо ч гэсэн тэр баатаруудыг залуу малчид одоо судалдаг биз.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тийн. Цогтгэрэл гуайн дайны, Галиндэв гуайн дайны хүн бол гарч ирээгүй л байна. Гарч ирээгүй
Буяндэлгэр -
Яахав дээ одоо холдцон. Ганц нэг хөдөөгөөр байна уу үгүй юу. Ээдээ ховордсон доо. Ховордсон ховордсон. Тэр Говь-алтайд тэр чонын бэлтрэг суулиад өсгөж барьсан байна гэсэн. Дараа нь яасан бол? Тавиа бол уу зэрлэгшүүлж?
Амбасэлмаа -
Тэрийг одоо буруугаа мэдсэн тэд.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Одоо ерөөсөө ингээд мал хэд одоо малчид шаардсан байна лээ. Энэ хавтгайнуудыг одоо ерөөсөө тэмээ тэмээ биш боллоо. Айгаад явж чадахаа байлаа. Энэ чинь хавтгайн буур чинь нэг монгол буур шиг байдаггүй. Ингээд л тэмээнүүдийг хэсээд давхиад байдагийн байна.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тууж болдоггүй. Уяж болдоггүй. Зэрлэг амьтан. Одоо энийг ерөөсөө одоо агнуул яасан юм гэсэн чинь хавтгай бол дэлхийн улаан номонд орсон учраас Монгол улсын мэдлийн амьтан биш юм тэрийг чинь. Агнах юм бол одоо Монгол улс өчнөөн төчнөөн сая долларын өрөнд орно ш дээ тэр чинь. Тийм учраас ямар нэгэн том техникт л хүлэж ачих тэрийг. Тууж. Тэгээд л буцааж Идрэнгийн нуруунд нь говь руу аваачиж тавих л ийм асуудал байсан. Одоо яаж энэ асуудлыг шийдсэн юм. Одоо тэр чинь эрлийз баахан тэмээтэй болсон. Энийг ерөөсөө би сонирхож л байна.
Буяндэлгэр -
Мхнг.
Амбасэлмаа -
Тийн.
Буяндэлгэр -
Сонин л юм байна. Их сонин юм байна шүү.
Амбасэлмаа -
Тийн. Их сонин. Идрэнгийн нуруунаас тэр малчин Цэгмид байна уу надад яриа нь бий. Идрэнгийн нуруунд унтсан аргаль, угалзыг авчираад шинэ бор гэдэг тийм хар ямаанд хөхүүлсэн байсан.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Энийг бид зургийг нь авсан. Тэгээд тэр хар ямаа бол тэрийг өнөө зудад ишгийг нь өгчихсөн учраас тэр аргалийн хургыг...
Буяндэлгэр -
хөхүүлээд.
Амбасэлмаа -
... хөхүүлээд. Тэгээд одоо тэр хөхөж байгаа зураг нь ч байгаа.
Буяндэлгэр -
Ямар гоё юм бэ.
Амбасэлмаа -
Тэгсэн чинь бусмад ямаанууд чинь нөгөөхийг чинь...
Буяндэлгэр -
хажиглаад.
Амбасэлмаа -
мөргөөд хажиглаад байдаг.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
тэгээд тэр их хөөрхөн. Тэгээ л тэр чих нь бор гэдэг. Тэгээд тэр тухай малчин нь ярьсан. Тэгсэн тэр аргалийн тэр зэрлэг амьтан бол тэгээд хөхөөд жаахан том болохлээр нь зэрэг хот захал захлаад ээжийгээ орхиод тэгээд дахиад Идрэнгийн нуруунд ноогоогд яваад өгдөг байна шүү. Зэрлэг мал ер нь тэгдэг юм байна.
Буяндэлгэр -
Өөрөө яваад өгсөн үү?
Амбасэлмаа -
Өөрөө яваад өгдөг гэнэ.
Буяндэлгэр -
Хнн.
Амбасэлмаа -
Тэр явсан эсэхийг бүү мэд. Бид бол найруулагчын тавилт хийгээд явах гээд бусад малыг нь бэлчээчхээд тэр муу хургыг авч үлдээд. Явах гээд ингээд уул руу хараад ганцаараа тэр л...
Буяндэлгэр -
ганцаардаж байгаа...
Амбасэлмаа -
...эхийгээ л бодсон байхдаа. Ямаагаа л бодсон байх. Тэрэнд бол энэ хэзээ нэгэн цагт хорвоод бол уулзаж учирах сайхан цаг байхад салаад одхын бас нэг гаслантай уйтгартай мөч байдаг. Энэ янгирын юу аргалын угалз бол Идрэнгийн нуруугаа санаад ээжийн цагаан сүүгээн утаат гэрийг хаяад явах гээд одоо ингээд бодлого болоод зогсож байна гэсэн тийм...
Буяндэлгэр -
Ямар гоё юм.
Амбасэлмаа -
... тайлбарыг хийсэн юм.
Буяндэлгэр -
Аанг.
Амбасэлмаа -
Тэгээд ингээд хөөрхөн дэлдийтэл зогсож байгаад найруулагч тийм тавилт хийгээд оператор тэгэж зураг авсан.
Буяндэлгэр -
Гоё хийсэн байна ш дээ тээ.
Амбасэлмаа -
Тэр бол уянга юм л даа тийм ээ?
Буяндэлгэр -
Уянга болсон байна ш дээ.
Амбасэлмаа -
Тэр 2 ....аливаа юманд уулзах сайхан цаг байхад салах тийм уйтгартай мөч ирдэг юмаа.Хорвоод.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Ингэж одоо тэр нялх амьтан дээр ургуулж бодож хийсэн. Янгирын ишгэн дээр ч гэсэн янгирын ишгэн дээр Баярсайхан оператор л дөхөж очсон.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тэгээд янгирын ишгээ чи болвол ийм өндөр хадан дээрээ ч гэсэн үсэрч буудаг ийм иртэй чадалтай янгирын ишиг. Чи манай шилэн дурангаас битгий ай битгий айгаараа, ай хөөрхий янгир минь, чамайг монголын бүх үзэгчид ийм хөөрхөн янгирын ишиг байдаг юм гэж үзүүлэх гэж бид чамайг цочоож байгаа юм шүү хөөрхий янгир минь гэсэн зургийн тайлбар хийж бид харуулсан.
Буяндэлгэр -
Ямар хөөрхөн юм бэ. Аанг. Ямар гоё вэ. Тэд нарыгаа гаргамаар юмаа. Ерөөсөө гаргахгүй юм. Гоё ш дээ тээ.
Амбасэлмаа -
Ерөөсөө тэр давтагдаж энэ тэр явсан л даа. Тийн Алтансанд байна.
Буяндэлгэр -
Гаргах хэрэгтэй.
Амбасэлмаа -
Надад байна. Тийн.
Буяндэлгэр -
Гоё байна ш дээ. Аягүй гоё байна. Тийн. Энэ чинь ерөөсөө Говь-алтайд болсон юм байна ш дээ тийм ээ? Говь-алтай аймаг уу?
Амбасэлмаа -
Говь-алтайд авсан нь энэ.
Буяндэлгэр -
Мнхнг.
Амбасэлмаа -
Тийн.
Буяндэлгэр -
Гоё юм байна ерөөсөө.
Амбасэлмаа -
Тийн. Сайхан зурагнууд л даа.
Буяндэлгэр -
За за их баярлалаа Амбалаа. Ёстой таньд уран бүтээлийн их амжилт хүсье. Та бол бурхан шүү.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.