Jamiyan


Basic information
Interviewee ID: 990276
Name: Jamiyan
Parent's name: Galsan
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Ard Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: journalist
Belief: Buddhist
Born in: Altanshiree sum, Dornogovi aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
work
education / cultural production
illness / health
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

journalism
repression
socialism
Soviet-Mongolian friendship
democracy
grandson
religion
public dances


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 7-р сарын 17 Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч миний одоо хүндэлж явдаг Галсангийн Жамъян гуайтай уулзаад байнаа. Жамъян гуай та одоо хэдэн онд төрсөн хүн бэ? Амьдралынхаа талаар товчхон ярихгүй юу?

Жамъян -

Би Дорноговь аймгийн уугуул 1937 онд төрсөн юм гэнэ лээ. Тэр чинь хамгийн хатуу жил байлаа шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн жил...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Мэндэлсэн байгаа юм. Миний өвөг эцэг ... Дашням гэж урд нутагтаа алдартай тийм лам хүн байсан. Өвөг эцгийн бүх төрөл одоо шашны болон зан үйл, ёс суртахууны бүх зүйлийг би өвлөж авсан. Миний эцэг бол бүүр багад намайг жаахан байхад нас барсан юм гэнэ лээ. Тэгээд намайг өсгөсөн. Өвөг эцэг баригдаад явахад...

Буяндэлгэр -

Аа ха. Ярь ярь.

Жамъян -

Өвөг эцгийг 1938 онд барьж аваачаад, намайг нэг настай мөлхөж байхад юмуу даа. Хийдийн лам нарыг аймгийн хэлтэс рүү авч явах машинд ачаад манай тэр өвөг эцэг 65-тай байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Зүрх нь гэнэт зогсоод машин дээр нас барчихгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгэхээр нь зэрэг тэр Дорноговийн зүүн хойно Чингисийн хатны хөшөө гээд жижигхэн жаахан хөшөө байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Түүнийг түшүүлж үхчихсэн хүнийг түүнийг түшүүлж суулгаж байгаад гурав дуудчихаад яваад өгсөн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн. Ямар сонин юм бэ?

Жамъян -

Тэгээд сүүлд тэр лам нараас амьд гарсан хүн ярьж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд яваад өгсөн. Тэгээд манай хоёр ээж намайг өсгөж, Дорноговийн 10 жилийг төгсгөж ингэж л хүн болгосон юм даа. Тэгээд би тэр өвөг эцгийгээ хөдөө буудуулаад үхчихсэн болохоор тэр янз бүрийн хавтас хэрэгт байдаггүй байх гэж боддог байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хоёр гурван жилийн өмнө нөгөө нөхөн олговрын үед юугаар шүүрдүүлсэн чинь 38 онд цаазлуулсан гээд...

Буяндэлгэр -

Бичээтэй байсан.

Жамъян -

Бичээтэй байдаг юм байна.

Буяндэлгэр -

Тэгвэл архив бас сайн байна тиймээ?

Жамъян -

Архив сайн байна. Мундаг байна.

Буяндэлгэр -

Тэгж бичсэн байна гэдэг чинь?

Жамъян -

Тэгээд миний түүх бол ерөөсөө л хэлмэгдлийн түүх юм.

Буяндэлгэр -

Харин тийм байна. Тийм.

Жамъян -

Тийм. Тэгээд өвөг эцэг маань тэгээд одоо нас барчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд миний нэг гурван ах , ээж үлдэж байгаа юм. Авга ах юм даа.

Буяндэлгэр -

Та эхээсээ хэдүүлээ юм?

Жамъян -

Би бол эхээсээ есүүлээ. Зүгээр миний дээдсээс гэвэл авга ах нар байна ш дээ. Миний ээжийн ...

Буяндэлгэр -

Дүү, ах нар нь...

Жамъян -

Дүү нар дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Миний ээж чинь тэр дөрвөн хүүхдийн дунд бол ганцаараа эмэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд миний ээжийн тэр хамгийн бага дүү 45 онд сумандаа гэртээ байж байсан чинь намайг их эрхлүүлдэг тийм хуучин цагдаа байсан юм. Аймагт.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд нутагтаа оччихоод нэг их намайг эрхлүүлдэг Лувсан-Осор гэж хүн байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг шөнө аймгаас хэдэн хүн ирж барьж аваад л бариад явчихсан.

Буяндэлгэр -

Хнн. Дөчин хэдэн он уу?

Жамъян -

45 он.

Буяндэлгэр -

45 онд чинь бас дахиад барьж байсан юмуу?

Жамъян -

Барьж л байсан. Тэгээд сураг тасарсан. Тэгээд үүнийг бол манай хоёр ээж хойноос нь өдөр болгон саравчлаад сүү өргөөд ...

Буяндэлгэр -

Хараад байдаг?

Жамъян -

Хараад байдаг. Тэгээд эргэж ирээгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд би бодохдоо ингэж боддог байхгүй юу. 45 онд тэр улс төрийн хэргээр баривчлаагүй байх. 45 оны дайнд тагнуул магнуул янз бүрийн нууц даалгавраар явуулаад тэгээд нэг газар амь үрэгдсэн байх. Тэгээд манай ээж тэгдэг байхгүй юу. Үхэн үхтлээ тэгсэн. Муу дүүгийн минь одоо алчихаагүй нэг газар амьд байж магадгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Чи нэг сураг гарга гээд намайг тэгэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд би чинь аймгийн хэлтэс мэлтэс одоо тэр яваагүй газар байхгүй. Тэгээд одоо сураг гараагүй юм.

Буяндэлгэр -

НАХЯ-ы архивт байхгүй юу?

Жамъян -

Байхгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэр тэгээд хоёрдугаар үеийн хэлмэгдүүлэлт тэр байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд гуравдугаар үеийн хэлмэгдүүлэлт нь би өөрөө. Мэргэжил:

Буяндэлгэр -

За та 10 төгслөө. Сэтгүүлч мэргэжлийг яаж сонгосон юм бэ? Тэр бас их сонин байна?

Жамъян -

10-р анги төгсөөд төгсөх жил Лхамсүрэн зохиолч аймагт очлоо.

Буяндэлгэр -

Аа нөгөө Хүрэн морины ...

Жамъян -

Хүрэн морины зохиолч.

Буяндэлгэр -

Аа тийм.

Жамъян -

Лхамсүрэн гуайг аймагт очиход Улс төрийн товчооны гишүүн очиж байгаагаас илүү хүлээж авч байлаа.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Жамъян -

Тэгээд Хүрэн морины Лхамсүрэн зохиолч ирж байна гээд шуугиж байснаа нэг өдөр юм бичдэг, шүлэг мүлэг бичдэг оролддог тийм хүүхдүүдийг захирлын өрөөнд дуудахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Очсон чинь нэг барзайсан хамартай ...

Буяндэлгэр -

Тийм улаан хамартай.

Жамъян -

Улаан хамартай хөх хүн сууж байна. Их сайхан хүлээж аваад л миний хүүхдүүд ийшээ суу гээд бид нараар шүлэг уншуулахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хэдэн шүлэг уншсан чинь л Лхамсүрэн гуай миний хэдэн шүлгийг аваад ...

Буяндэлгэр -

Их тоосон байна.

Жамъян -

Их тоож юунд аваачиж гаргана. “Туяа” сэтгүүлд, “Цог” сэтгүүлд аваачиж шүлгийг чинь гаргана.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ер нь чи энэ жил төгсөөд 10-р анги төгсөх гэж байгаа ш дээ. Төгсөөд над дээр очоорой.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хаяг утас шүрмэс бүх юмаа өглөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд байж байсан чинь хуваарь гарлаа. 10-р анги төгссөн хуваарь.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь тэр үед хамгийн ядуу хүүхдийг хамгийн ядуу сургуульд хуваариладаг байж.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хамгийн баян одоо өргөн чинээлэг тийм хүний хүүхдийг их гоё сургуульд хуваариладаг.

Буяндэлгэр -

Гоё сургууль гэдэг нь ямар сургууль байх вэ?

Жамъян -

Гадаадын сургууль ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гадаадын сургуульд явуулна. Гадаадад их гоё сургууль их сургуулийн гоё ангид. Тэгсэн чинь хамгийн ядуу хоёр айлын хүүхэд цэргийн ерөнхий сургуульд хуваарилагддаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэрний нэг нь би.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр чинь их сайн сургууль байсан ш дээ.

Жамъян -

Тийм. Тэгээд цэргийн ерөнхий сургуульд хүрч ирээд би яахав цэргийн дарга болбол ч болчихъё гэж бодож байсан. Тэгээд 8 сард Улаанбаатарт орж ирж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

8 сард Улаанбаатарт орж ирээд Лхамсүрэн гуайгаа л бодоод яваа. Өөр сургууль мургууль бодож байгаа юм ердөө байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд засгийн газрын ордны баруун талд жаахан цагаан байшин байсан ш дээ. Пропускын товчоо гээд. Очоод Лхамсүрэн гуай дээр оръё гэсэн чинь ор, ор миний хүү гээд нэг сайхан зантай цагдаа хувцастай хүн шууд пропуск бичээд өгч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Засгийн газрын ордон байрлаж байсан хэрэг үү?

Жамъян -

Зохиолчдын хороо чинь засгийн газрын ордны нэгдүгээр давхарт ...

Буяндэлгэр -

Оо за ...

Жамъян -

Зүүн хойд мухарт нь гурав дөрвөн өрөөтэй.

Буяндэлгэр -

Аа аа. Тэрийг ерөөсөө мэддэггүй. Танаас л дууллаа.

Жамъян -

Ар тийшээгээ өнцгөөр гарсны дундахад нь нэг том өрөөтэй ийм байсан юм. Зохиолчдын хороо.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Зохиолчдын хорооны дарга Сэнгээ гэж хүн тэр 1-р давхрын ...

Буяндэлгэр -

Тагтаа шүлгийн?

Жамъян -

Тийм. Зүүн хойд талд сууна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд одоо Лхамсүрэн гуай, Санжжав гуай энэ тэр хэдэн хүн нэг том өрөөнд, хэдэн том ширээтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд ор, ор гээд намайг оруулчихсан. Би бичиг баримт ч байхгүй хүүхэд шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хөдөөнөөс ямар юм нь байх вэ? Тэгээд Лхамсүрэн гуай дээр орсон чинь Лхамсүрэн гуай жигтэйхэн сайхан хүлээж аваад намайг. Ямар сайхан юм. Миний шавь ирсэн гээд нөгөө улсуудад чинь яагаад их юм боллоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Миний шавь Жамъян ирсэн гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Лхамсүрэн гуай тэр стол дээр бараг байхгүй. За миний хүү энэ дээр сууж юм бичиж байгаарай. Өдөр орж ирээд гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд би чинь бараг ордны хүн болчихгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна.

Жамъян -

Тэгээд пропускын товчоонд хэлж байгаад Лхамсүрэн гуайн үг бол хууль. Ерөөсөө пропускын товчоонд очихоор зэрэг бичих ч үгүй намайг харчихаад л ор, ор гээд л тэгээд Лхамсүрэн гуайн стол дээр суугаад ирсэн өдөр Лхамсүрэн гуай за хоёулаа зуслан явнаа гэж байна шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Зуслан гэдгийг мэдэхгүй ш дээ. Би. Юу ч байдаг юм. Чи 5 цагт засгийн газрын ордны баруун хойд булан дээр хүрээд ирээрэй гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд 5 цагт засгийн газрын ордны баруун хойд булан дээр очсон чинь жижиг Паз автобус юм даа. Пазархуу л юм. Жижигхэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Түүнд баахан хүн суугаад Яармаг руу явдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Яг Туул голын урд дэнж дээр тийм нэг егзгөр юм бий ш дээ. Яармагийн ...

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Жамъян -

Тийм. Одоо бол гэр хашаа дүүрчихсэн. Тэнд хэдэн цагаан гэрт очоод хамгийн нэлмэгэр цагаан гэрт нь буулаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь Лхамсүрэн гуайнх. Лхамсүрэн гуай буунгуутаа костьюмаа тайлж хаячихаад л дотуур урт цагаан өмдтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Цагаан түмпэн бариад аргал байсангүй тэр үед. Түлшгүй л байж л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

За Жамъян хоёулаа түлээнд явна гээд хоёулаа явсан чинь тэр хойд голын эрэг дээр очоод жаахан бургас мургас хугалаад хуучин муу сайн өгөр бургас хугалж аваад аргал түүгээд энэ тэр цагаан түмпэн түлштэй л ирж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Авгайн гэж нэг хэвтэрийн хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд би Лхамсүрэн гуайн буянаар тэнд тэднийд байлаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэдний л хүн. Тэгээд 9 сар болоод юмуу даа. Өнөө хуваарьтай цэргийн ерөнхий сургууль дээрээ очихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь ерөөсөө офицер, цэрэг хоёр байж байгаад Дорноговийн хүн ирлээ гэсэн мөртлөө барьж аваад үс машиндчихлаа.

Буяндэлгэр -

Аа ха. /инээв/

Жамъян -

Тэгээд гадагшаа ч гарах өнгөрсөн. Тэгээд ерөөсөө тэр сургуулийн хүн болж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг том казарамд мулзан толгойтой банди нартай. Тэгээд би тэнд нэг жил болж байтал тэр сургууль татан буугдсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд сургууль татан буугдаад ...

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он бэ? Г. Жамъян гуай.

Жамъян -

56 он.

Буяндэлгэр -

56 он уу?

Жамъян -

Сургууль татан буугдахаар зэрэг бид нарыг улсын баярын юунд яалаа даа. 35 жилийн ой болж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

56 онд 35 жилийн ой болсон чинь хүндэт харуулд та нарыг зогсоож байж хална гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд би чинь хүндэт харуулын ...

Буяндэлгэр -

Мундаг байсан байна ш дээ.

Жамъян -

35 жилийн ойн тухай нэг журнал гардаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Кино журнал.

Буяндэлгэр -

Баримтат кино?

Жамъян -

Баримтат кино.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Түүнд би хамгийн эхэнд тугны дэргэд нь сэлэм бариад хамгаалалтанд явж байгаа гардаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд байж байсан чинь 35 жилийн ойгоор Касерийн дээд зөвлөлийн орлогч дарга Москатов гэж хүн хүндэт зочноор ирлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Москатов гуайг бид нар онгоцны буудал дээр хүлээж авч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь гурав, дөрвөн машин хамгийн эхэнд одоо тугтайгаа би явна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хамгийн эхний машин гарчихлаа. Дараагийн машин гарчихлаа. Тэгтэл манайхан эргээд сүйд боллоо гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хамгийн сүүлчийн машин тэр нисэх дээр чинь замын хажуугийн их том хонгилын эрэг рүү унаад өгсөн.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд л ерөөсөө хутгын жадтай бууг чинь бид нар өвдөг завсараа ингэж авч явна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр мөр энэ тэр чинь одоо энэ тэрүүгээр сүүлд нэлээд байгаа. Бүр дөрвөн дугуйн дээшээ харчихсан.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Оччиход дөрвөн хөл тэр өнөө кабин доороос цухуйж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Татаад гаргаад ирсэн чинь толгойн ингээд хавтгай юм шиг болчихсон хоёр хүн гарч ирээд улаан цус ерөөсөө толгойн ер одоо байгаа ч юмуу үгүй ч юмуу ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд л Москатав гуайн онгоц яг буух гэж байгаа.

Буяндэлгэр -

Очиж явж байгаад тэр үү?

Жамъян -

Очиж явж байгаад. Үлдсэн тэр 20 хэдэн хүн шархдаж байгаа ш дээ. Зарим нь үхэж байгаа юмуу яаж байгаа юм бүү мэд.

Буяндэлгэр -

Та бол өөр машинд явсан юм байна ш дээ?

Жамъян -

Эхнийх нь ...

Буяндэлгэр -

Сүүлчийн машин нь тэгж байгаа юмуу?

Жамъян -

Хамгийн сүүлийн машин.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд бөөн том аваар болоод ерөөсөө бүх эмнэлгийн түргэн мүргэн бүх машинууд ирээд л өнөөдүүлийг чинь аваад явлаа. Бид яг нэг юунаас гараад жагсах гэж байтал цагаан онгоц гараад ирж байгаа юм. Тэгээд манай дарга за ерөөсөө биеэ барьсан байдал гаргаж болохгүй шүү гээд л нэг явж үзүүлчихээд жагсаачихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Москатав хүрч ирлээ. Жагсаалын өмнүүр явлаа. Мэндэллээ. Бид чинь зүгээр яахав хүн дутуу л байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гэхдээ ямарч байсан ...

Буяндэлгэр -

Үүргээ гүйцэтгэсэн?

Жамъян -

Үүргээ гүйцэтгээд л тэгээд одоо дараа нь баяр өнгөрч байгаа юм. Баяр өнгөрөхөөр зэрэг бид халагдаад бид нарыг бүгдийн дуртай дээд сургуульдаа яв гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ерөнхий сургуулийн нэг курсыг төгсчихсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд одоо их чухал үүрэг гүйцэтгэсэн. Дуртай сургуульдаа яв гадаадад нисэхийнхэн энэ тэр нисэхийн гол томчуул чинь одоо бидэнтэй хамт байсан сургуулийнхан явж сурлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Бас их сайхан болзол өгч тиймээ?

Жамъян -

Тэгээд би ээждээ захиа бичдэг юм байна. Манайхан бүгдээрээ гадаадад гоё сургуульд явж байна. Ээж тэгж байна шүү хариуд нь. Миний хүү ойрхон жилдээ нэг ирж очоод байдаг газар байсан нь надад нэг бараа чинь харагдаж байвал хэрэгтэй байна гэж хариу ирүүллээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би ч ээжийн үгнээс гарна гэж байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ойрхон бараа нь харагдаж байх газар их сургууль болж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд л их сургуулийн Монгол хэлний ангид очсон чинь 9 сар гарчихаж байсан юм болов уу даа. Тэгсэн чинь хоёр хүүхэд хоцроод ирчихсэн би нэг нь ,нэг нь нэг монхор хамартай, хар даавуун тэрлэгтэй, бакаль гуталтай хүүхэд яваад байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хоцроод ирчихсэн. Тэгээд одоо хоёулаа л бид хоёрыг Монгол хэлний анги хамгийн түрүүн дуусчихсан байхгүй. Орон тоо байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Түүхийн ангид ор гээд ингээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Үгүй бол тэр байгаль юу юу ч гэнэ... Нөгөө хүүхэд үгүй би зохиолч л болох ёстой хүүхэд гээд баахан шүлэг түрийнээсээ гаргаж харуулав.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би ч бас харуулбал харуулах шүлэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж байсан чинь дээр доогуур явж байгаад өнөө монхор хүүхэд чинь Монгол хэлний ангид орчихжээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр бас л дээгүүр явсан. Би арга ядаад зохиолчдын хороон дээрээ очлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн Лхамсүрэн гуай хөдөө явчихаж.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Санжжав алга. Санжжавыг танина.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Зохиолчдын хорооны дарга дээр оръё гэсэн чинь Сэнгээ гуай гадаадад явчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Даргыг орлож байгаа Ренчинсамбуу гэж залуу сая төгсөж ирсэн хойноос ...

Буяндэлгэр -

Одоо энэ Ренчинсамбуу гуай юу?

Жамъян -

Тийм. Тэгээд тэр хүн дээр орсон жаахан цагаан залуу сууж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ингээд ингээд би шүлэг бичдэг юмаа тэгээд их сургуулийн Монгол хэлний ангид ормоор байна гэлээ. Оо тэг, тэг. Би бичиг төлөвлөөд өгье. Чи бичээд аваачаад цохиулчихаарай гээд тэгсэн чинь энэ нөхөр залуу зохиолч Г. Жамъянг их сургуулийн Монгол хэлний ангид авна уу? гэсэн хэдхэн мөр бичүүлээд тэгээд зохиолчдын хорооны дарга Ренчинсамбуу гээд гарын үсэг зурлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тийм бичигтэй очихоор чинь 100% . Монгол хэлний ангид юу оруулахгүй байдаг юм. Зохиолчдын хорооны даргын гарын үсэгтэй тэгээд Монгол хэлний ангид орсон юм.

Буяндэлгэр -

Бас л азтай байсан байна. Тэр монхор чинь хэн байсан юм?

Жамъян -

Аль?

Буяндэлгэр -

Тэр тантай хамт өрсөөд яваад байсан?

Жамъян -

Тэр Галсан.

Буяндэлгэр -

Галсан гуай юу? / инээлдэв/

Жамъян -

Тэгээд бид хоёр нэг ангид орсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг өрөөнд хоёулаа 4 жил сууж байгаа юм.

Буяндэлгэр -

Оюутны байранд уу?

Жамъян -

Оюутны байранд 4 жил хоёулаа.

Буяндэлгэр -

Сонин дээр байсан байхаа. Би уншсан санагдаад байх юм.

Жамъян -

Тийм сонин дээр бид хоёр ярилцлага өгсөн. Бид хоёрын их том ярилцлага гарсан.

Буяндэлгэр -

Би таныг яриад байсан чинь юу билээ уншсан юм байна. Их гоё ярилцлага байсан юм.

Жамъян -

Ингэж Галсан бид хоёр Монгол хэлний ангид ороод тэгээд төгссөн юм. Би дундаас нь бас яваад өгсөн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Дундаас нь намайг чинь нэг Халхын талд гэж 20 мянган мөр шүлэглэсэн роман бичсэн юм би.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэрийг зохиолчдын хороонд уншсан чинь эсэргүү байна гээд Нийгмийн Аюулаас Хамгаалах Яаманд дуудаад ер нь баривчилж магадгүй болохоор зэрэг оргоод явчихсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд нутагтаа очиж нуугдаж хөдөөгүүр байж байж байгаад тэгээд сүүлд ирж жаахан мартагдсан хойно нь ирж би их сургуулиа оройгоор төгссөн юм.

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Нэг л жил дутуу байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Оройгоор төгсөөд тэгээд монголд тэр үед сэтгүүлчийн анги байгаагүй юм.

Буяндэлгэр -

Тийм байгаагүй.

Жамъян -

Монгол хэл-Уран зохиолын анги гэж байсан юм.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Түүнийг төгссөн. Тэгээд тэр үед Монгол хэл-Уран зохиолын анги төгссөн хүн сэтгүүлч л болдог байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тал нь Монгол хэлний багш болоод, тал нь сэтгүүлч болдог.

Буяндэлгэр -

Тэр үеийн багш нар их чамбай байсан ш дээ.

Жамъян -

Тэгэлгүй яахав. Гэгээн мундаг эрдэмтдийн үгийг сонссон доо.

Буяндэлгэр -

Та бол Ренчин гуай, Дамдинсүрэн гуай, Гаадамба гуай энэ тэрийг бүгдийн сонсож байсан байна ш дээ.

Жамъян -

Бүгдийнх нь шавь байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Би тэр ярилцлага дээр тэгж бичсэн байгаа. Галсан бол их идэвхтэй хүүхэд байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Галсан бол тэр багш нарын юуг бол бараг хоёр толгойд чихээд авчихсан хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би бол нэг толгойны талд ч дүүргэж чадаагүй.

Буяндэлгэр -

/инээв/

Жамъян -

Яагаад гэхээр би бол хичээлд тийм их идэвхтэй биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Яахав лекцэнд сууж байдаг. Юу тарахаар зэрэг бүжиг танз хэсээд яваад өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тийм нэг муу юу байсан юм даа.

Буяндэлгэр -

Таны тэр одоо тухайн үед эсэргүү юм бичсэн байна гэсэн тэр зохиол чинь одоо бий юу?

Жамъян -

Тэрнийг дараа нь түлсэн юм. Галсан бид хоёр.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Галсан түлүүлэхгүй гээд нолийн өрөөнд орж байгаад оюутны байранд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

20 мянган мөр гэдэг чинь дэвтрийн голын цаасан дээр бичихээр зэрэг ийм зузаан болдог байхгүй юу.

Буяндэлгэр -

Пөөх ... Хайран юм.

Жамъян -

Тэгээд тэрнийгээ талын шатаагаад талын Галсан шатаалгахгүй гэж ноцолдож надаар зодуулж байсан юм.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд яахав тал хиртэй нь үлдсэн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд сүүлд тэнд ерөөсөө дөрөвхөн мөр гараад ирэхэд л Сэнгийн Эрдэнэ хэлсэн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ чинь эсэргүү байнаа. Бас нэг эсэргүү гарч ирэх нь гээд өнөө сэхээтний төөрөгдлийн яг үе л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар мөр байсан та санаж байна уу?

Жамъян -

Номхон цагаан хоньдын минь Нохой сүүлтэй болгочихов уу? Номын үсгээ мартаж бусдын тэнгэрт залбирав гэсэн.

Буяндэлгэр -

Гоё мөр байна ш дээ. Одоог зөгнөж байсан байна ш дээ.

Жамъян -

Тэр үед чинь бичиг үсэг өөрчлөн гээд манай Га багш, Дамдинсүрэн багш энэ тэр чинь бичиг үсгээ өөрчлөхгүй гэж тэмцэж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

1-рт тийм юм. 2-рт мал эрлийзжүүлээд ...

Буяндэлгэр -

Тийм нохой сүүлтэй хонь болчихлоо гээд манай ээж энэ тэр хүртэл тэгдэг байсан. Монгол сайхан хавтгай сүүлтэй хонь маань алга болоод нохой сүүлтэй хоньтой болчихлоо. Мах нь их амтгүй юм гээд ....

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Би жаахан байсан. Санаж байна.

Жамъян -

Тэрнийг л бичихгүй юу.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгсэн чинь Сандагдорж гэж их эсэргүү оюутан байсан юм даа. Зохиолч их мундаг даа. Чи бол мэдэх л байх. Их олон том орчуулгын ном энэ тэр гаргасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тууврын замд гэж их том зохиол бичсэн. Депутатын зоог гэж их том роман тууж бичсэн. Тэр бид хоёрыг дуудаж асуугаад байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

НАХЯ-аас.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгэхээр нь айгаад цугтаа очсон юм. Тэгээд сургуульдаа бүр Галсанд ч хэлээгүй. Таг чиг алга болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ганцхан хэлсэн хүн нь Очирбат. Гонжавын Очирбат.

Буяндэлгэр -

Очирбат гэж?

Жамъян -

Гонжавын Очирбат гэж радиод байлаа ш дээ. Их удсан даа.

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Жамъян -

Сахалтай.

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Жамъян -

Очирбат миний нэг ангийн ард юм. Тэгээд бид хоёр үй зайгүй найз. Би тэднийд их сургуульд байхдаа сууж энэ тэр байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би Очирбатад л хэлсэн. Өөр хүнд хэлээгүй. Тэгээд оргочихсон. Тэгээд л одоо төгсөөд их сургуулийг оройгоор төгсөөд хөдөө гурван жил болсон л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жаахан ер нь нуугдмал байдалтай.

Буяндэлгэр -

Төгсчихөөд үү?

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хүрээд ирсэн. Сургуулиа дүүргэнэ гээд намын хорооноос зөвшөөрөл аваад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Авгай хүүхэд ч байхгүй. Орон байр ч байхгүй хүрээд ирлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

62 он уу? 3 сарын 11-нд юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хүрч ирээд яая даа. Паспорт ч байхгүй. Юу юу ч байхгүй шалдан хүн хүрээд ирдэг. Очирбатындаа л байж байгаа. Яая даа гэж бодож байгаад надын нэг анги төгссөн нэг оюутан энэ хотын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга болчихсон байна.

Буяндэлгэр -

Том хүн болчихож.

Жамъян -

Тийм. Машин унадаг.

Буяндэлгэр -

Том албан тушаал.

Жамъян -

Цэдэнбал даргын ойрын хамаатан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Чи одоо жигтэйхэн танина даа. Кино үйлдвэрийн дарга Батын Донров гэж ...

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Жамъян -

Тэр чинь байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Бид хоёр нэг анги юм.

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Тэгээд Донров тэр хариуцлагатай нарийн бичгийн дарга болчихсон байна.

Буяндэлгэр -

За. Аа ха. Цэдэнбал даргын хамаатан билүү?

Жамъян -

Хамаатан. Их ойрхон хамаатан.

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Тэр л хамгийн том албан тушаалд очоод байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Донров дээрээ орлоо. За муу нөхөр чинь ингээд ингээд хүрээд ирлээ гэсэн чинь Донров маань ердөө дор нь утасдаад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг хүнд л хэлж байна. Миний найз Жамъян хөдөөнөөс ороод ирсэн байна. Ердөө өнөө маргаашийн дотор паспорт гаргаж хотын паспорт гаргаж өг гээд нэг хүнд ярьдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг хүн лүү утасдсан чинь за энэ их юм бичдэг залуу байгаа юм. Манай Жамъян юм асар их бичнэ. Сонинд ч их юм бичсэн. Зохиол ч их бичсэн. За чи сониндоо ав би одоо явууллаа л гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь Шагдарсүрэн гуай Улаанбаатарын мэдээ сонины эрхлэгч Норовын Шагдарсүрэн гэж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр хүнд хэлж байгаа нь тэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нөгөө паспорт олгохыг өөрийнхөө нэг түшмэлд хэлж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд ерөөсөө хоёр ажил бүтчихэж байгаа юм. Тэгээд хотын намын хороо нэг хамт юм чинь Улаанбаатарын мэдээ сонин чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Шагдарсүрэн гуай намайг анх мэргэжлийн сэтгүүлчээр аваад би урд нь 10 жил идэвхтэн сурвалжлагч гэдэг үнэмлэхтэй байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Өөр ажил хийгээд одоогоор бол чөлөөт сэтгүүлч юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Идэвхтэн сурвалжлагч хийж үнэмлэх өгдөг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хөдөөгөөс бичдэг. Залуучуудын сонин, Ялалт сонин, Улаан-Од энэ тэрд бичдэг. Тэгээд 10 жилийн дараагаар би 62 онд мэргэжлийн сэтгүүлч болж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

62 оны 3 сарын 11-нд орж ирээд 10 хэднээр Шагдарсүрэн эрхлэгч надад сурвалжлагчийн үнэмлэх өгсөн. Тэгж сэтгүүлч болж байгаа юм.

Буяндэлгэр -

Их гоё юм байна. Та Улаанбаатарын сонинд удсан ш дээ.

Жамъян -

Улаанбаатар сонинд би бүр насыг элээсэн.

Буяндэлгэр -

Тийм. Яагаад гэвэл би таны юмыг уншиж байснаа санадаг байхгүй юу. Хэлмэгдүүлэлт:

Жамъян -

Тэнд л насыг барсан даа. Хамаг сайхан залуу насаа тэнд олон ч шийтгүүлсэн. Олон ч шагнуулсан. Тэнд 3 дахиж намаас хөөгдсөн.

Буяндэлгэр -

Юунаас болж хөөгдсөн бэ?

Жамъян -

Дандаа сайн юм бичээд л намаас хөөгдөөд л хамгийн сүүлд Гавъяа найраглал бичиж хөөгдлөө ш дээ.

Буяндэлгэр -

Гавъяаг бол би санаж байна. Өмнө нь юу бичээд тэгж яасан юм?

Жамъян -

Тэрний өмнө нэг юу бичиж яасан юм. Намайг орсны дараахнаар юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Цээжний хөндийн том мэс засал Монголд анх удаа хийнэ. Тийм учраас Жамъян зурагчнаа аваад яв гэж би одоо эрүүл мэнд ажил хариуцсан соёл гэгээрэл энэ тэр хариуцсан сурвалжлагч байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Сампилноров гэж манай зурагчин байсан. Одоо ч бий л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хоёулаа 3-р нэгдсэн эмнэлэг дээр очоод хэлсэн чинь бид хоёрыг мэс засалд оруулахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Цээжний хөндийн том мэс засал. Ээ базар дарь. Тэр чинь 4 цаг ч үргэлжилсэн үү? 6 цаг ч үргэлжилсэн үү?

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд надад эрхлэгч хэлэхдээ бол Доржготов гэж их том эмч хийж байгаа юм шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тийм учраас бүтэн нүүр материал бэлдэж ир. Зургийн их томоор ав гэсэн. Бид хоёрыг очсон чинь битүү цагаан хувцас өмсгөөд зөвхөн гар нүд хоёр л ил ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд бүр эмч нарын дэргэд зогсоочихсон. Долоо найман эмч орлуу?

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бүгд л ам нь боолттой. Бүгд л цагаан юутай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хэн нь ч танигдахааргүй. Лав л Доржготов эмч л гэж мэдэж байгаа. Цээжний нөгөө талд Шагдарсүрэн профессор зогсож байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Цэдэнбал даргын эмч. Ингээд л мэс засал эхэлсэн. Ингээд л цусан далай дунд л тэр уушгинд л юм хийж байж л дээ. Авсан юмуу? Тайрсан юмуу? юм хийгээд л тэгээд өчнөөн цаг яагаад тэр эмч нар ядарч. Бид хоёр яахав. Би бичээд л нөгөөх нь зураг аваад л байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж байсан чинь тэгээд бүгдээрээ ядарчихсан гарч ирээд л диван дээр сууцгаагаад тэгээд би Доржготов эмчээс нэлээд хэдэн зүйл лавлаад асуугаад Доржготов эмч хэлээд тэгээд яахав дээ нүдээрээ үзсэн юм чинь ирээд ...

Буяндэлгэр -

Та юу гэж асуусан?

Жамъян -

Яахав энэ мэс засал ямархуу амжилттай болов? Монголд яагаад анх удаа хийж байгаа юм? Дэлхий нийтэд ямар байдаг юм? энэ тэр гэсэн юм асуусан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Доржготов эмч яахав тэгээд нэг нүүр гаргасан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Аа жигтэйхэн магтаад жигтэйхэн том зурагтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд улсууд их магтаад л Г. Жамъян их сайхан хөрөг найруулал хийсэн байна. Доржготов эмчийн ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гээд л их юм болж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха. Уншигчид их магтаж тийм үү?

Жамъян -

Магтаад энд тэндээс захиа ирээд л 7 хоногийн дараа хотын намын хорооны даргын өрөөнд дуудагддаг юм байнаа.

Буяндэлгэр -

За ...

Жамъян -

Хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга Лувсанравдан гуай байсан.

Буяндэлгэр -

Лувсанравдан гуай чинь тэнд байсан юмуу?

Жамъян -

Тийм. Лувсанравдан даргын өрөөнд манай муу Шагдарсүрэн эрхлэгч намайг чинь энэ эрхий хуруун дээрээс хөтөлдөг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Эрхий хуруун дээрээс хөтөлчихсөн цаазлагдах гэж байгаа амьтан аятай л юм хоёулаа орж очлоо шүү.

Буяндэлгэр -

За. / инээв/

Жамъян -

Тэгсэн чинь нэг талд эрүүлийг хамгаалах яамны бүх удирдлагууд сууж байна. Хэдэн сайд дарга нар.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нөгөө талд нь хотын намын хорооны товчооны бүх гишүүд сууж байна.

Буяндэлгэр -

Сүртэй?

Жамъян -

Их сүртэй. Голд нь Лувсанравдан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Шагдарсүрэн эрхлэгч бид хоёр үүдний тэнд л алуулах гэж байгаа амьтан аятай хоёулаа зогсож байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Лувсанравдан дарга загнаж байнаа. Энэ нөхөр Жамъян дэлхийн шинжлэх ухааны анагаахын шинжлэх ухаанд Шагдарсүрэн академичийн нэр дээр орох юмыг Доржготов эмчийн нэр дээр Доржготов эмчийн болгож бичсэн гээд л ...

Буяндэлгэр -

Аа за.

Жамъян -

Ёстой нэг намайг чинь загнаж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ухаан мэдээгүй үүнийг хөөж намаас хөөж, ажлаас халж прокурорын мэдэлд шилжүүлэх хэрэгтэй гээд л загнаж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь ямар учиртай юм гэхээр тэр ингэдэг юм гэнээ. Тэр анагаахын шинжлэх ухааны номонд байдаг юм гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хэн эхэлж хүний биед хутга хүргэсэн тэр хүний нэрээр тэр апресс олон улсын дэлхийн шинжлэх ухаанд орохдоо тэр хүний нэрээр ордог ёстой юм байна.

Буяндэлгэр -

Ямар сонин юм? Би танаас л дуулж байна. Би ч бас мэдэхгүй юм байна.

Жамъян -

Тэр үед лав тэгдэг байсан. Одоо чухам ямар журамтай болсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь би ч анзаарсангүй. Шагдарсүрэн академич тэрний ингэж цээжний хөндийг зүссэн юм гэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Анхалж ингэж зүсэж нээсэн байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хойшхи бүх ажлыг Доржготов эмч хийсэн юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Доржготов эмч бол нэр дээр гарах ёсгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр мэс засал юу бол Шагдарсүрэн эрдэмтний нэр дээр гарах ёстой юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд намайг чинь буруутгаж загнахгүй юу. Толгой түрийгүй загнаж намын товчооныхон, эрүүл мэндийн яамныхан бүгд босоод л яг л Лувсанравдан даргын ярьсныг л давтаж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ерөөсөө намаас нь хөөгөөд хуулийн байгууллагад шилжүүлэх нь зөв гээд л ...

Буяндэлгэр -

Мөн хатуу байнаа?

Жамъян -

Хатуу. Хатуу.

Буяндэлгэр -

Хэдэн он байсан бэ?

Жамъян -

64 он юмуу даа. 63, 64 он л байх.

Буяндэлгэр -

Би оюутан байж.

Жамъян -

63, 64 оны л үе.

Буяндэлгэр -

Тэр эмч нар өөрсдөө хэлэх байсан ш дээ. Тиймээ?

Жамъян -

Уул нь хэлэх ёстой.

Буяндэлгэр -

Хэлэх ёстой байхгүй юу.

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Тийм учиртай юм шүү. Доржготов эмч хэлэх ёстой байсан байхгүй юу.

Жамъян -

Тэд нар ч өөрсдөө мэддэг ч байсан юмуу даа. Үгүй юмуу? Тэр дүрэм журмыг ийм л нарийн журамтай олон улсын хэмжээнд тийм л байж.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд баахан 10 гаруй хүн намайг чинь загнадаг юм байна. Шагдарсүрэн эрхлэгчийг ч загнаад байгаа. Энэ нөхөр үүрэг өгч явуулсан. Хариуцлагагүй. Сонинд ийм юм гаргаж байдаг гээд тэгээд бид хоёрыг чинь арга хэмжээ авч хөөх юм боллоо.

Буяндэлгэр -

За.

Жамъян -

Тэгсэн чинь нэлээд сүүлд хотын намын хорооны 2-р нарийн бичгийн дарга Дамдин гэж байсан юм. Шазуур Дамдин гэж ингэж шазуур зууж юм ярьдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэрнээс Цэдэнбал даргаас бусад нь ухаан зайлна. Тэр дарга бол юун тэр Лувсанравдан энэ тэрийг чинь улсууд тоохгүй байхад Дамдин даргаас бол ерөөсөө чацга тавина.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Юуны дарга нарыг яамдын жинхэнэ сайд нарыг авч ирчихээд өрөөндөө ажил хийж чадахгүй юм бол энд батлахаа гаргаад тавь гэж загнадаг дарга байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Сайд нарын 4 мөч нь салганаж байдаг.

Буяндэлгэр -

/ инээв/

Жамъян -

Дамдин даргын өмнө. Дамдин дарга утасдлаа шүү.

Буяндэлгэр -

За.

Жамъян -

Тэгсэн чинь тэгж байнаа. Энэ муу залуу сэтгүүлчийг нэг сурвалжлага хийлгэчихээд халаад шүүхэд шилжүүлээд байх юм бол энэ Монгол улс хичнээн сэтгүүлчтэй билээ дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Жамъян бол манай бас нэлээн туршлагатай, ирээдүйтэй сэтгүүлчийн нэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тийм учир дээрээс за яахав намаас хөөж болдог юм байх. Дахиад элсэж болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ ажлаа хийж байг. Хууль шүүхийн байгууллагад шилжүүлж болохгүй. Энд нь ажиллуулж ажил дээр нь харъя.

Буяндэлгэр -

Ёстой гоё юм хэлсэн байна ш дээ.

Жамъян -

Гэсэн чинь л Дамдин даргаас сүүлд боссон бүх хүн л Дамдин даргын юуг л дэмждэг юм. /инээв/

Буяндэлгэр -

Ёстой нэг шургаж байгаа шүү. /инээв/

Жамъян -

Тийм. Дамдин даргын үгийг дэмжээд нээрээ ерөөсөө энд нь ажиллуулъя.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намаас хөөх нь бол зүйтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд намд буцаад орж болно. Намд бол орж болдог.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд намайг намаас хөөгөөд би нэг залуу сэтгүүлчийн хувьд алдаж оносон явдал байна. Намайг уучлаарай энэ тэр гээд ...

Буяндэлгэр -

Буруугаа хүлээсэн байдалтай.

Жамъян -

Буруугаа хүлээсэн юм бичээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Сониндоо гаргаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж гаргаад тэгээд нэг амь мултарсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Шүүх мүүхэд ч өгсөнгүй намайг.

Буяндэлгэр -

Хуулийн байгууллагад очоогүй нь их юм тиймээ?

Жамъян -

Тэгээд Дамдин дарга чинь намайг аварч тэгээд хойтно жил нь коммунист намын дээдэд Дамдин дарга яваад тэгээд нөгөө Лоохуузын хэрэгт эсэргүү болоод Ховдод цөлөгдөөд Ховдын барилга конторын дарга одоо хүртэл хийж байдаг гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Дамдин дарга лут дарга тэр бол ...

Буяндэлгэр -

Сайн зохион байгуулагч байж тиймээ?

Жамъян -

Мундаг хүн байсан.

Буяндэлгэр -

Ухаантай ч хүн байжээ.

Жамъян -

Ухаантай хүн байсан. Одоо Ховдод байдаг юм гэнэлээ. Барилга конторын дарга байж байгаад одоо юу хийж байдаг юм. Тэтгэвэртээ гарсан уу? Тэгж нэг хөөгдсөн юм би.

Буяндэлгэр -

За. Хөөгдөөд хир удаад эргэж орсон та?

Жамъян -

Тэгээд 3, 4 жил болоод эргэж орсон байх.

Буяндэлгэр -

Удсан байна шүү.

Жамъян -

Тийм. 3, 4 жил болоод эргэж орсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хоёрдахь хөөгдөлт нь юу юмаа. Гавъяа найрууллын хэргээр ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

79 онд хөөгдсөн.

Буяндэлгэр -

Аа ха. Гавъяаг чинь би хүртэл уншиж байсан байхгүй юу. Залуучуудын үнэнд хэвлэгдсэн санагдаад байх юм тиймээ?

Жамъян -

Гавъяа Залуучуудын үнэн гурван газар хэвлэгдсэн юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намын сонинд болохоор гавъяа байгуулсан аймаг гээд, радиод болохоор зэрэг дуусаагүй хөрөг гээд радио найруулал.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Залуучуудын сонинд болохоор Гавъяа нэртэй.

Буяндэлгэр -

Би Залуучуудын үнэн сонинд хэвлэгдснийг уншсан санагдаад байгаа юм. Тэр чинь яг ямар үйл явдал боллоо? Яагаад гэвэл таны яриа хэрэгтэй байгаа байхгүй юу.

Жамъян -

Их сургуулийн дэргэд 78 оны мартаар ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Шөнө их сургуулийн дэргэд оросын 3 согтуу офицер жолоодсон машин шөнийн ээлжээс бууж явсан монгол ажилчдын автобусыг дайрч шатаагаад зугтаачихсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр автобусанд явсан хориод 21 хүн байхаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ажилчин. Ээлжээс буусан.

Буяндэлгэр -

Шөнийн ээлжийн ажилчид үйлдвэр комбинатын?

Жамъян -

Тийм. Чихэр боовны үйлдвэрийн.

Буяндэлгэр -

Аа чихэр боовны үйлдвэрийнх юмуу?

Жамъян -

Тэр 21 ажилчин автобус шатаад тэгээд тэр 21 ажилчин бүгдээрээ ерөөсөө ингээд гэмтээд ...

Буяндэлгэр -

Хаалга онгойгоогүй гарч чадахгүй байсан байх даа?

Жамъян -

Хаалгын яаж ийгээд онгойлгосон байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ганц хоёр эрүүл хүн байсан тэнд. Тэгээд тэд нарыг хөл нь хугарсан. Гар нь хугарсан, тархи нь доргисон гарч чадахгүй байсан бүх хүмүүсийг 19 настай нэг Содномцэрэн гэж банди үүрч зөөж бүгдийн гаргаад ...

Буяндэлгэр -

Тэр яаж дайралдсан бол?

Жамъян -

Тэр шөнийн ээлжийн ажилчин. Өөрөө ажилчин. Тэр дунд яваад ...

Буяндэлгэр -

Тэр дотор байсан юмуу?

Жамъян -

Тэр дотор байсан. Тэр өөрөө бүгдийг зөөж гаргаад замын хашлага дээр л гаргаад байсан. Тэгээд өөрөө ар дагз нь яагаад цохигдоод тэгээд их цус гарч байсан юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Түүнийгээ шар бүсээрээ толгойгоо боочихоод зөөгөөд байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд тэр улсуудыг бүгдийг гэмтлийн эмнэлэгт аваачихад хамгийн түрүүн тэр очсон хүмүүсийн нэг нь Содномцэрэн л дээ. 19-хэн настай залуу тэр чинь ТМС төгсөөд л тэнд ажиллаж байсан. Тэгээд Содномцэрэн нас барчихсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд тэр олон улсуудыг авраад өөрөө нас барсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр ганц сохор ээжтэй. Өөр хүн байхгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд тэрний маргаадар / маргааш/ мартын 8-ны маргаадар / маргааш/ ажилд ороход намайг манай сониныхон явуулсан. Сурвалжилж ир гэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд тэрнийг сурвалжлаад л ийм ийм юм болсон ингэсэн гээд сонинд биччихсэн чинь ...

Буяндэлгэр -

Зөвлөлтийн эсрэг?

Жамъян -

Тэгсэн чинь улсууд жигтэйхэн гоё хүлээж авахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Олон түмэн юм бодоо байлгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр хүүхдэд баатар өгүүлэх юмсан энэ тэр нэхэж баатар болгох юмсан ...

Буяндэлгэр -

Тэр олон хүний амийг аварсан.

Жамъян -

Аа ха. Нэхэж баатар болгох юмсан энэ тэр гээд тэр үед залуучуудын эвлэлийн 16-р их хурал болох гэж их ойртчихоод байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

2, 3 сарын дараа болно ч гэж байлуу? Тэгээд эвлэлийн төв хороонд нэг хэвлэлийн бага хурал боллоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Эхлээд хэн бид хоёр манай сонинд Амиараа овоглосон амь гэж гарчихаад байж байсан чинь Шийрэв утасдахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Шийрэв хоёулаа үүгээр чинь юм хийж радио найруулал хийе гээд тэгээд Шийрэв бид хоёр хойно ээжийнд нь очиж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь нэг сохор хөгшин ...

Буяндэлгэр -

Ганц тэжээж байсан хүн нь ...

Жамъян -

Ганц тэжээж байсан хүн нь. Тэгээд шөнө унтахгүй хүүгээ хүлээдэг. Хоол цай жигнээд өгдөг байсан. Тэр шөнө ирээгүй. Хүү нь тэгээд осолдчихсон байсан. Хүү нь их уран хүн байсан гээд Лениний зураг зурж байгаад дутуу орхичихсон.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд бид хоёр дуусаагүй хөрөг гэж том радио найруулал хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд тэрийг бас их улсууд хүлээж авсан. Би бараг л баатар болох шахуу юм болоод байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж байгаад нэг өдөр эвлэлийн төв хороон дээр нэг хуралд очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Их хуралд зориулсан. Залуучуудын их хуралд зориулсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд очиж тэнд байж байгаад орсон чинь залуучуудын сонины эрхлэгч Дашдондог уулзахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жамъян чиний тэр бичээд байгаа юмыг чинь залуучуудын эвлэлийн сонинд гаргамаар байна. Одоо их хурал болох гээд байна.

Буяндэлгэр -

Хүүхдийн зохиолч Дашдондог уу?

Жамъян -

Тийм. Хүүхдийн зохиолч. Тэрийг чинь л олон түмэн залуучуудад хүргэмээр байна. Чи манайд өгчихөөч гэхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгэхээр нь нөгөө радио найрууллаа жаахан өөрчлөөд Гавъяа найруулал болгоод тэгээд Дашдондогт өгсөн юм. Эвлэлийн төв хорооны дарга нар ч бас нэлээд их яаж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Талтай байгаа.

Буяндэлгэр -

Тэр үед эвлэлийн төв хорооны дарга хэн байсан юм бэ? Түдэв гуай байсан уу?

Жамъян -

1-р нарийн бичгийн дарга Пүрэвжав.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд өөр улсууд байсан. Цолмон Молмон байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд радиогийн юугаа сонины хэлбэрт оруулаад Гавъяа найруулал бичээд өгсөн чинь манай Дашдондог Ялалтын баярын дугаартаа 1-р нүүрэнд нөгөө хүүхдийн зургийг комментар өгч тавиад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Өнөө юуг чинь бүр нэг нүүр тавиад нөгөө Доржсүрэн гээд зураач бий ш дээ. Тэдний зураач байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр яагаад зургийн зурж дотор нь гар зураг зураад хачин сүртэй юм гаргасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Маргаадараас эхлээд хүмүүс баяр хүргээд сүйд болсон. Ёстой нээрээ ...

Буяндэлгэр -

Уншигчид сонсогчид халуунаар хүлээж авсан.

Жамъян -

Хачин хүлээж авсан. Одоо тэгж хүлээж авдаг юм байдаг ч юмуу? Үгүй ч юмуу? Тэгээд их маадгар байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд би хөөцөлддөг юм. Ерөөсөө энэ бичсэн юмныхаа хувь заяаг үзэж байя. Энэ Содномцэрэнд баатар олгуулаад Хөдөлмөрийн баатар болгуулаад Залуучуудын эвлэлийн их хурал дээр ээжид нь зүүж өгье гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр муу сохор ээжид нь .

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хөөцөлдөөд баахан газрын тодорхойлолт энэ тэр цуглуулаад хотын намын хорооны боловсон хүчнээр оруулаад их хуралд Готов гуай дээр хүртэл очоод ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд их хуралд Готов гуай дээр очихдоо Сүхбаатарын одон болж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж байснаа нэлээд яригдаж байгаад Шударга журам медаль болж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд байж байсан чинь таг чиг болчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд яагаад таг чиг болчихов. Их хурал ч боллоо. Таг чиг л байгаад байсан. Нэг өдөр Үнэн сонины эрхлэгч л за баларсан баларсан Гавъяа найруулал ... болохгүй шүү гэж байна гэхгүй юу. Надад бас дээр нь одон тодорхойлчихоод байгаа ш дээ. Манай сонины 45 жилийн ой ч билүү нэг юм болох гэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь юун тэр шагнал магнал тэгээд нэг өдөр Дугар эрхлэгч байсан. Дугар эрхлэгч Дашдондог бид нарыг чинь л намын хянан шалгах хороон дээр дуудсан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд намын хянан шалгах хорооноос намын төв хороонд намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулаад тэгээд энэ эсэргүү найруулал эсэргүү найрууллын хэрэгт орсон холбогдсон бүх хүнд арга хэмжээ ав гээд тийм том тогтоол гарсан ш дээ. Намын төв хорооноос ...

Буяндэлгэр -

Намын төв хорооны тогтоол гарсан юмуу?

Жамъян -

Тийм. Тогтоол гарах байтугай их дээд сургуулиудад эсэргүү найрууллыг тайлбарласан хичээл заа. Бүх намын үүрийн хурлаар хэлэлцүүл гээд сүртэй юм болсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Улс даяар л юм болсон байна ш дээ.

Жамъян -

Улс даяар юм болсон.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд 20 сэтгүүлчийг хоморгож шийтгэсэн юм.

Буяндэлгэр -

Юу гэж мушгих юм? Зөвлөлийн ... Зөвлөлт-Монголын найрамдалд ...

Жамъян -

Зөвлөлт-Монголын найрамдалд харш зүйл хэвлүүлсэн гэж ...

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Монголд өчнөөн аваар осол болж байдаг байхад Оросын машин оролцсон аваарыг дэвэргэж бичсэн. Үзэл сурталд харш, эсэргүү хэлээгүй цоллоогүй юу байхгүй. Тэгээд намын хянан шалгах хорооны хурлаар чинь тэгээд тэрнийг дэвэргэх бас их үндсүүд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би тэгээд энд бичээд ингэж байхад чинь олон нийт дэлхий нийтээрээ тэр чинь тарчихсан юм байна гээд ...

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Хятад муу байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Хятадын радиогоор Оросууд Монголд цусан зам татуулж байна гэсэн материал нийтлэгдээд өнөөхийг чинь авч өлгөж яахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Дэвэргээд ...

Жамъян -

Дэвэргээд. Тэгээд Хятадын радиогоор чинь одоо Оросууд ингэж ингэж байна. Сэтгүүлч Жамъянгийн бичсэн тийм тийм юм сонинд гарлаа гээд бөөн юм болсон юм байна.

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Тэгж хүндрүүлэхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна. Тэрнээс эд нар аягүй бол ухаан ороо л доо.

Жамъян -

Тийм. Тэгээд намайг чинь хурал дээр тэгж байсан ш дээ. Намын хянан шалгах хорооны хурал дээр.

Буяндэлгэр -

Намын хянан шалгах хорооны дарга тэгэхэд хэн байсан бэ?

Жамъян -

Лувсанравдан гуай.

Буяндэлгэр -

Лувсанравдан гуай оччихсон байсан юмуу?

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгэхээр тэр чинь 60 хэдэн онд байх нь байна ш дээ.

Жамъян -

Бишээ биш.

Буяндэлгэр -

70 хэдэн он уу?

Жамъян -

79 оны 5 сарын 29-нд би шийтгүүлсэн юм ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хурлаар орж 4 хүн толгойлогч нь гэж 4 хүнийг оруулж шийтгэсэн.

Буяндэлгэр -

За. Толгойлогч нь хэн юм? Нэг нь та.

Жамъян -

Ерөөсөө гол толгойлогч нь би. Тэгээд манай сонины эрхлэгч Дугар гуай.

Буяндэлгэр -

За. Дугар гуай.

Жамъян -

Залуучуудын үнэн сонины эрхлэгч Дашдондог.

Буяндэлгэр -

Дашдондог.

Жамъян -

Хотын намын хорооны хэлтсийн дарга Мандушир.

Буяндэлгэр -

Мандушир яагаад?

Жамъян -

Тэр анх сониных нь нүүр өгсөн хүн л дээ.

Буяндэлгэр -

Аа аа. Тэрийг сурвалжил гэж?

Жамъян -

Хотын намын хороонд үйлдвэр хариуцсан хүн учраас.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хэлтсийн дарга байсан юм. Тэгээд тэр хурал дээр намайг ингэж загнадаг байхгүй юу. Чи урагшаа харж бууд гэсэн буугаар хойш нь харуулж буудсан. Тэр чинь өнөөх урагшаа харуулж бичих ёстой юмыг Орос луу буудчихлаа гэсэн үг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэгж буруутгаад. Тэгээд намын хянан шалгах хорооны хурал 29-нд болсон юм. 5 сарын 29-нд.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Дандаа миний их ойрын хүмүүс. Лувсанравдан гуай бол намайг их сайн мэднэ. Намайг анх юунд авсан. Ажилд авсан дарга шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Сүүлдээ бид хоёр хотын намын хороонд байхдаа бид хоёр бол их дотно. Яахав насны жаахан зөрүү бий л дээ. Надаас нэлээд ах л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд сайн муу юмаа их мэднэ. Лувсанравдан гуай бол хээ шаагүй хүн шүү дээ. Сонины тэр бичээчийг чи надад нэг аваад ир л дээ гэнэ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр бүх юмандаа бол бид нар их зузаан. Хувийн тийм юутай байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха. Овоо ойр дотно байсан юм байна.

Жамъян -

Ойр дотно. Бүр дотно. Манай бичээч нарыг бол их хоргооно. Лувсанравдан гуай чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Амралтанд ч хамт амарч байсан. Энийг тэгээрэй ингээрэй гээд архинд гүйлгэнэ. Тэгээд би Лувсанравдан гуайг гайгуу байх болов уу? гэж 1-рт бодож байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

2-рт намын хянан шалгах хорооны орлогч бөгөөд намын төв хорооны боловсон хүчний газрын дарга Лхамжав гэдэг хүн чинь манай нутгийн Дорноговь аймгийн ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Миний нэг авга ахтай бүр төө зайгүй найз.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Авгайн манай хотын намын хороонд ажилладаг. Бид нар бас их зузаан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гэрээр нь ирж очно. Уулзаж учирна.

Буяндэлгэр -

Уул нь горьдлого их л байж?

Жамъян -

Адъяа чинь их сургуульд намын төв хорооны нарийн бичгийн дарга Адъяа чинь их сургуульд надаас хоёр ангийн түрүүн байж байгаад төгссөн.

Буяндэлгэр -

Тэр үед намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан уу?

Жамъян -

Дарга болчихсон.

Буяндэлгэр -

Оо за.

Жамъян -

Чимэд гуай чинь намын юуны Чимэд гуай чинь бид нар их зузаан.

Буяндэлгэр -

Одоо энэ хуульч Чимэд гуай юу?

Жамъян -

Бишээ. Сэтгүүлүүдийн нэгдсэн намын төв хорооны ...

Буяндэлгэр -

Тийм. Тийм Чимэд гэж байсан. Намын төв хорооны нэгдсэн хэвлэлийн эрхлэгч билүү? Тиймээ?

Жамъян -

Тийм. Чимэд гуай түрүүнд нь очоод л манайд аавын дээр очоод л хамт идэж уугаад л Жамъян минь гээд надад их сайн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд бүгд л намайг яах юм байх л бас дэмжиж ял шийтгэлгүй үлдээх байх гэж бодож байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө Лувсанравдан гуайн араас бүгд намайг загнасан. Толгой түрийгүй загнаад энэ нөхрийг намаасаа хөөгөөд, ажлаас нь халаад прокурорын мэдэлд шилжүүл гээд л ингээд хэн гуай хэлтсийн дарга байсан юм. Далхаажав гуай.

Буяндэлгэр -

Аа ха. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга.

Жамъян -

Тийм. Далхжав дарга намайг өмөөрсөн шүү. Манай Жамъянг уучлах байсан юм. Сэтгүүл ингээд нэг юм бичихээр зэрэг ... Лувсанравдан дарга суу гээд суулгачихсан. Үгүй ч гэж хэлэх эрхгүй. Ингээд бид 4-ийг ээлжилж оруулж байцаагаад тэгээд намайг намаас хөөж, ажлаас халж прокурорын мэдэлд гээд нөгөө 3-ыг маань намаас хөөхийг сануулж донгодоод тэгээд бүгдийн ажлаас нь өөрчилсөн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Дугар гуайг Трестэд, Дашдондогийг Эвлэлийн төв хорооны авто гараашид, Мандширыг эрчим хүчний дэд станцад засварчин билүү? Юу ч билээ? Ингэж бид 4-т арга хэмжээ авсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд энэ дагуу бусад сэтгүүлчдэд арга хэмжээ авахыг холбогдох газруудад үүрэг болголоо гэсэн. Тэр дагуу миний юуг уншсан галуятор миний тэр бичсэн юмыг зөвшөөрч тамга дардаг хүн байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Барамсай байна ш дээ.

Буяндэлгэр -

Барамсай байсан юмуу тэр үед?

Жамъян -

Зөвшөөрч тамга дардаг. Тэгээд бид нарын бичсэн юмыг уншдаг дарга бүхэн арга хэмжээ авагдсан. Тэгээд 20 сэтгүүлчийг хоморгож шийтгэсэн юм. Манай тасгийн дарга Цэдэндорж гуай байсан. Цэдэндорж гээд нэг их бүдүүн тавхайсан юм байсан даа. Хүнсний үйлдвэрт грушик билүү? гэх мэтчилэн арга хэмжээ авсан.

Буяндэлгэр -

Ямар аймаар юм вэ? Аймаар юм болж байжээ.

Жамъян -

Тэгээд намайг 5 сарын 29-нд арга хэмжээ аваад тэгээд яахав би бол бодож л байсан. Одоо ингээд прокурорын мэдэлд гэдэг чинь шоронд л хийх юм байна даа гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд бүх юмаа шатаалаа. Өөрийнхөө бичсэн.

Буяндэлгэр -

Хайран юмнуудаа.

Жамъян -

Бүх л юмаа шатаалаа. Манайх 50 мянгатад байсан. 50 мянга нэг жижиг зуухтай.

Буяндэлгэр -

Тийм. Зуухтай. Ширмэн их сайн зуух ш дээ тэр чинь.

Жамъян -

Тэрэндээ хийгээд галлаад л цай хоол чаначихсан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Цай хоол чанасан.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгэхэд тэр Халхын талд гээд түрүүн бичсэн 20 мянган мөр романыхаа сүүлчийн хэсгийг шатаасан.

Буяндэлгэр -

Мөн хайран юмаа тиймээ?

Жамъян -

Тэгээд бүх зүйл дууссан. Тэгээд өөрийн яах бүх юмаа шатаасан. Тэгээд чагнаад байсан. Хэдийд яаж арга хэмжээ авдаг бол ...

Буяндэлгэр -

Ажлаас халчихсан?

Жамъян -

Халчихсан. Гэртээ сууж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намайг халах байтугай Ленин клубын зүүн дэргэд хотын намын хорооны байр гээд дан цагаан байшин байсан юм.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэрний нэг өрөөнд манай ээж дүү хоёр байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь тэр хоёрыг хөөж гаргаад нэг очсон чинь гадаа юмаа овоолчихсон сууж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж хатуу загнаж байлаа шүү.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Муухай байгаа биз. Тэгсэн чинь 6 сарын 10-нд хотын намын хороон дээр дуудаж байна гэдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ерөөсөө тэр хурлаас гарч ирэнгүүт хотын намын хороон дээр батлах хураагаад авчихсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд 6 сарын 10-нд дуудаж байна гэхээр нь очсон чинь надад дээгүүрээ юутай бичиг өгдөг юм байна. Улаанбаатар хотын мод боловсруулах комбинатад ажилчнаар шилжүүллээ. 450 төгрөгнөөс илүү цалин өгч болохгүй гэсэн ийм бичиг өгөөд мод боловсруулах комбинатад ажилчин болгож байгаа юм. Намаас хөөгөөд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд дэргэд үргэлж дотоод яамны улсууд хянаж байна.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Би чинь өглөө нэг 7-д очоод 8 гэхэд л ажилдаа орно л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хамгийн хүнд цех эсгүүрийн цех. Гаднаас хөлдүү хар мод орж ирж байгаагийн эсгүүрийн цех дээр эсгэж банз болгодог тийм цех шүү дээ.

Буяндэлгэр -

Мэргэжлийн биш хүн таныг тэнд томилчихож байгаа юмуу?

Жамъян -

Тийм. Тэнд томилж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд тэнд чинь бүр ядарсан. Бүр ерөөсөө ажил хийж үзээгүй цагаан гартай. Тэгж эсгүүрийн цехэд очоод өдөр хоолны нэг цаг амарна. Цаг болоод хоёр цаг болоод нэг жижиг чөлөө байх ёстой ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намайг 10 минутаас илүү амраадаггүй ажилд оруулчихдаг байсан.

Буяндэлгэр -

НАХЯ-ы хүн таныг зориуд яасан байна ш дээ? Тиймээ?

Жамъян -

Тэр манай цехэд аваачаад ...

Буяндэлгэр -

Тавьчихсан байна тиймээ? Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны харгалзагч гэж байгаа ш дээ.

Жамъян -

Харгалзагч.

Буяндэлгэр -

Тэгээд тэр цехэд аваачаад тавьчихсан байна.

Жамъян -

Тэгээд тэнд би 6 сар ажиллаад тэгээд ажил дээрээ ухаан алдаж унадаг юм байнаа.

Буяндэлгэр -

Хнн. Тэгнэ ш дээ.

Жамъян -

Нүүр ам битүү үртэс шавар дотор чинь ингээд идээлээд ерөөсөө хүн танихын аргагүй идээ бээр болоод ингээд яаж байгаа юм ил газар учраас.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд 6 сар болоод байж байсан чинь нэг өдөр цех дээр гэв гэнэт дотор муухайраад ухаан алдаад уначихлаа.

Буяндэлгэр -

Яаж хуруу гараа авчихаагүй юм? Та бас азтай байна.

Жамъян -

Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

3-р эмнэлэгт аваачсан чинь миний найз Бундан гэж доктор байлаа.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Төрийн шагналт Бундан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бундангийн тасагт одоогоор бол сэхээн амьдруулах тасагт л оруулж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Бундан үзээд Бундан, энэ 3-ын дарга байгаа Баасанжав, Бат-Өлзий билүү? 3-ын дарга байгаа ш дээ одоо.

Буяндэлгэр -

Одоо юу?

Жамъян -

Тийм. Гавъяат эмч болчихсон. Баахан улсууд үзэж харлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хэд хоног сэхээндээ байж байгаад жирийн палатанд хэвтүүлээд 14 хоног хэвтүүлээд гаргасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бие сайхан гайгуу хөнгөн Абденбай дарга байсан. 3-р эмнэлгийн дарга.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг өдөр эмч нарын зөвлөлгөөнөөр оруулаад Абденбай дарга гол улсууд нь бүгд л байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд надад хөнгөн ажлын акт гаргалаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хөнгөн ажлын акт гаргачихаад аваад очсон чинь үйлдвэрийн захиргаа бид таныг мэдэхгүй. Мэддэг газар байгаа тэрнээс чинь асууж байж болъё гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Өгье гэсэн ч дандаа мэргэжлийн ажил байна. Гайгуу хөнгөн ажил бол.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гэдэг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд байж байлаа. Тэгсэн чинь цаагуур намын хянан шалгах хороотой яриад байгаа юм шиг байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жамъян хөнгөн ажлын акт гаргаад ирлээ. Тэгсэн чинь 3-р эмнэлэгт том шалгалт орууллаа шүү.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Жамъян үнэхээр өвдөж үү? Худлаа өвдөж үү? Тэр эмч нарыг шалга гээд тэгээд том шалгалт ороод тэгээд яах вэ? үнэхээр өвдсөн юм чинь хэрвээ би жаахан юу байсан бол Бундан Мундан чинь бүгд л арга хэмжээ авахуулах байхгүй юу. Тэгээд би нэг гайгуу шиг хөнгөн ажлын акт гарчихсан байж байсан. Би ажлаа хийж л байгаад арай нэг өнгөрлөө. Тэгээд намайг гайгуу хөнгөн ажилдаа тавьж байгаа нь тэр юм байлгүй. Диспичер инженер гэдэг юм болголоо.

Буяндэлгэр -

За. Албан тушаал ахисан байна ш дээ.

Жамъян -

Тэгэхдээ 450-аасаа илүү цалин авахгүй. Өгөхгүй. 450 төгрөгний цалинтай.

Буяндэлгэр -

Улаанбаатар сонинд байхад та овоо авч байсан биз дээ?

Жамъян -

700, 800 тэгээд шагнал 8, 900 гаргаж авна.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Жамъян -

Тэгээд диспичер инженер болчихлоо. Тэгээд тэр ээлж дагаж явдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг ээлж 24-ийн ээлж дагачихаад хоёр хоног амраад ...

Буяндэлгэр -

48 цаг амарна гэсэн үг үү? Тэр чинь бас боломжийн юм байна ш дээ.

Жамъян -

Боломжийн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгэхдээ 24 цагаар явахаар зэрэг нойр солигдчихоод бие улам муудаад байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд ерөөсөө бие даахгүй нь. Дийлэхгүй л юм шиг байх юм. Та нар ярьж өгөхгүй юу гээд үйлдвэрийн захиргаанд хэд хэд тавилаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бид мэддэг юм бишээ. Бид яръя гэдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд цаашаа ярьдаг бололтой юм. Тэгсэн чинь нэг өдөр ингэж байна. Манай үйлдвэрт хэдэн мэргэжлийн биш орон тоо байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Алин дээр нь чамайг тавьбал болмоор юм бэ? дээ гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

1-рт Иргэний хамгаалалтын мэргэжилтэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр чинь 1000-аас дээш хүнтэй газар иргэний хамгаалалтын мэргэжилтэн гэж нэг хүн байдаг юм л даа. Байдаг байсан. Иргэний хамгаалалтын талаар би А ч байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Биеийн тамирын арга зүйч гэж нэг ажил байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ 2-ын нэгийг сонго гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Алийн хийж болмоор байна. Тэгээд би гэртээ ирээд үзсэн чинь залуудаа авсан хэдэн үнэмлэх байна шүү.

Буяндэлгэр -

Аа ха. Спортоор?

Жамъян -

Спортоор. Гар бөмбөгийн 1-р зэрэгтэй би.

Буяндэлгэр -

Аа за.

Жамъян -

Ширээний теннисний 2-р зэрэгтэй.

Буяндэлгэр -

Хнн. Лут байсан байна ш дээ.

Жамъян -

Уул аялалын 2-р зэрэгтэй.

Буяндэлгэр -

Оо за.

Жамъян -

Ийм гурван юмны зэрэг байнаа. Үнэмлэх байна. Өнөө гурваа аваад хүрч очлоо. Би багаасаа биеийн тамир их л оролдсон хүн дээ. Би их сургуулийн шигшээ багт тоглож байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ийм юмнууд байна. Энэнээс хэрэг болох юм байна уу? гэсэн чинь та чинь энэ чинь чухал бичиг баримт таныг биеийн тамирын арга зүйч болголоо. Тэгээд биеийн тамирын арга зүйч болж би чинь нэлээд хэдэн жил хийлээ дээ. 5 жил ч хийв үү?

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Биеийн тамирын арга зүйч. Тэгсэн чинь нэг жилийн дараагаар биеийн тамирын арга зүйч чинь ерөөсөө хийх ажилгүй нөхөр байна. Иргэний хамгаалалтын мэргэжилтэнтэй хавсаргаж хийлгэ гээд ...

Буяндэлгэр -

/инээв/ Цаанаасаа тэгж байгаа юмуу?

Жамъян -

Үгүй манайхан тэгж байгаа юм. Би эсэргүүцэх юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд биеийн тамирын арга зүйч бөгөөд иргэний хамгаалалтын мэргэжилтэн. Тэгээд би 90 он хүртэл тэрнийг хийлээ ш дээ.

Буяндэлгэр -

Цалин 450-аараа юу?

Жамъян -

450.

Буяндэлгэр -

Хэдэн жил болчихов оо? Их удсан тиймээ?

Жамъян -

10 жил 6 сар

Буяндэлгэр -

Пөөх. Хнн. Хүнийг баллаж байгаа шүү.

Жамъян -

Тэгээд 10 жил 6 сар нэлээд хугацаанд би / тасрав/ Ярилцлага: № 02 Хугацаа: 45 минут

Буяндэлгэр -

Хүмүүс ер нь ямархуу хандаж байсан? Танд тус болж байсан. Хал болж байсан янз бүрийн юм их байсан байх даа.

Жамъян -

Тэгж ядарч явахад ерөөсөө арга хэмжээ авагдаж явахад хүмүүс бүгд цаашаа эргэдэг юм байна лээ. Найз нөхөд, хамаатан садан тэр байтугай миний нэг ах Дорноговь байж байгаад урлагийн хоног болоод энд хүрээд ирсэн чинь надаас тойруулаад бүх урилгаа тараачихаад надад өгөлгүй явж байсан. Өгвөл арга хэмжээ авагдах нь байна ш дээ. ... Надтай уулздаг цөөхөн хүн байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ 3-р эмнэлгийн дарга байсан юм даа. Халдвартын больницын дарга ч байсан Бат-Очир гээд гавъяат эмч аваагүй шагнал бараг байхгүй. Найз нөхдөөс бол тэр уулзана.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

За тэгээд бусад хүмүүсээс бол цөөхөн тоотой хүн уулзана даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг найз маань талийгаач болсон хойно анагаахын хүрээлэнгийн нэг нөхөр байдаг юм. Дашхүү гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Их том эрдэмтэн. Дашхүү намайг очиход тэнд ... ажилчны гуанз гээд их том гуанз байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би өдөр 1 цагт багтаж тэнд хоол идэж чадахгүй. Тэгээд таньдаг хүндээ хэлсэн байгаа юм. Наана чинь нэг муу ядарсан амьтан явж байгаа. Чи түүнд нэг энэ тэрүүгээр очер дугааргүй хоол өгчихөж байгаарай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд тэр Дашхүүгийн найз тогооч Цэнд гэж одоо бий л дээ. Бүдүүн авгай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Түүнд хэлсэн байгаа юм. Тэгээд өдөр амрахчаа болоод гуанзанд очоод үүгээр нь шагайхаар зэрэг өнөө Цэнд чинь надад нэг юухан ийхэн нууж атгуулна. Ил өгч болохгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Голдуу л толгой шийр.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд бүр яавал өвчүүний тал ч байх шиг тэгээд мантуу сантуу аль л тааралдсан идэж болох л юм нууж атгуулна. Тэр лангуун доогуур.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж л амьдарч байлаа. Түүнээс биш би 1000 хүний ард очерлоод хоол иднэ гэж байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Нэг цагт багтах ч үгүй.

Жамъян -

Багтахгүй. Тэгж л улсууд их дэмжиж туслаж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Мод боловсруулах комбинат миний үед 3, 4 даргын нүүр үзсэн.

Буяндэлгэр -

Одоо Говь комбинатын ойролцоо байдаг мод боловсруулах комбинат мөн биз дээ?

Жамъян -

Мөн. Мөн. Одоо байхгүй болчихсон доо.

Буяндэлгэр -

Сайхан үйлдвэр байсан ш дээ.

Жамъян -

Сүүлдээ мебель кардонтой нийлээд 2000 гаруй ажилчинтай байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Их том үйлдвэр.

Буяндэлгэр -

Сайхан үйлдвэр байсан.

Жамъян -

Тэнд надад муу хандаж байсан хүн байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Дарга нар энэ тэр даанч намайг энхрийлж болохгүй дээ.

Буяндэлгэр -

Тийм. Өөрсдөө шийтгэлд орно.

Жамъян -

Өөрсдөө хэрэгт орно.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тийм учраас надад нэг их сайн байгаад байх тал байхгүй. Ер нь бол цаанаа бол намайг дэмжсэн хөөрхий юм энэ муу амьтан ядарч яваа юм гэсэн байдлаар хандана.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж л одоо зүтгэж байж амралтанд явуулахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Ээлжийн амралт өгөхгүй юу?

Жамъян -

Ээлжийн амралт өгнө. Тэгэхдээ амралтанд явахыг зөвшөөрөхгүй. Гэрээрээ л байна.

Буяндэлгэр -

Шууд амралтанд явж болохгүй гэх үү?

Жамъян -

Болохгүй гэнэ. Ерөөсөө хорино. Тэр байтугай хурал дээр үг хэлж болохгүй. Хэвлэн нийтлэх бичих бүх эрх хасагдаад харахад нэг шоронгийн хүн биш. Тэгэхдээ бүх иргэний улс төрийн эрх бүгд хаалттай.

Буяндэлгэр -

Хатуу шийтгэжээ.

Жамъян -

Тийм. Тэгээд Үнэн сонинд нэг Г. Жамъян гэсэн нэг мэдээ гарсан байхаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жижигхэн. Тэгсэн чинь төв хорооноос утасдаад бөөн үймээн болсон гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ Г. Жамъянгийн юм яах гэж гаргав аа. Тэгсэн чинь Хэнтийд нэг Г. Г. Жамъян байдаг юмсанж. Юм хум бичдэг. Жижиг мэдээ бичдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Хэнтийн Г. Жамъян бичсэнийг намайг бичсэн байж болзошгүй гээд шалгаад бөөн юм боллоо ш дээ. Тийм хатуу 90 оныг хүртэл байлаа даа. 90 оны өвөл намайг цагаатгаж намын төв хороо хэн энэ тэр их тус болсон доо. Эд нар л хөөцөлдөж байж Далхаажав дарга байна. Цахилгаан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Талийгаач манай сонины эрхлэгч байсан ...

Буяндэлгэр -

Дугар уу?

Жамъян -

Бишээ. Биш. Намын төв хороонд зохион байгуулагч байсан. Багш сонины эрхлэгч байсан. Багаажав намайг чөлөөлүүлэхийн төлөө тэгээд нэг өдөр Багаажав намайг дуудлаа. Танина л даа. Намын дээдийн сэтгүүлчийн ангийн багш байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд төв хороонд сэтгүүл хариуцсан ажилтан байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Багаажав дуудаад юм нэг гайгуу эргэж байна. Чамайг сэтгүүлчийн чинь ажилд буцааж тавихаар болсон. За чи Багш сониныг л гаргана даа. Чи Багш сонинд очоод байж бай гэдэг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Багш сонин гаргана гэж их олон жил яригдсан эд шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Багш нарын их хурал болгон дээр багш сонинтой болъё гээд л тэгээд би боловсролын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид очоод Багш сонины анхны макетыг би хийсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бүх материалыг би цуглуулсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд байж байсан чинь хойноос Багаажав эрхлэгчээр нь хүрээд ирдэг юм.

Буяндэлгэр -

/ инээв/ Аа ха.

Жамъян -

Тэгээд өнөө муу эсэргүү Галсан чинь нарийн бичгийн дарга.

Буяндэлгэр -

/инээв/

Жамъян -

Сэтгүүлийн нарийн бичгийн дарга.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд бид нар чинь тэнд бөөгнөрлөө ш дээ. Тэгээд би Багш сонинд хоёр жил ажиллаад байж байтал хуучин сониндоо ирэхгүй юмуу? гээд Хүрэлбаатар эрхлэгч тэгэхээр зэрэг Улаанбаатар сониндоо очсон доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Улаанбаатар сониноос тэтгэвэртээ гараад тэтгэвэртээ гарахаар зэрэг энэ Монголын мэдээ, Өдрийн сонин энэ тэр наашаа наашаа л гэсэн тэгээд одоо хүртэл ажиллаж байна. 50 хэдэн жил ажиллачихаж байгаа юмуу даа. Тэгээд нэг гол юм юу гэхээр зэрэг намын шийтгэлийг намын шийтгэсэн тэр юунууд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Цагаатгахдаа тэрийг тасалдуулахгүй бичиж өгсөн.

Буяндэлгэр -

Аа нөгөө ажилласан жилийг үү?

Жамъян -

Намын шийтгэлийг жишээлэх юм бол намайг хотын намын хороонд элссэн бол тэрнээс хойш бүх шийтгэлүүдийг хэрэгсэхгүй болгов гээд 65 онд элссэн ч гэдэг юмуу ...

Буяндэлгэр -

Тасалдахгүй?

Жамъян -

Тасалдахгүй. 2-рт сэтгүүлчийн хөдөлмөрийг тасалдуулаагүй гэж үзнэ гэж ийм учраас би ...

Буяндэлгэр -

Бас их аятайхан шийдэж тиймээ?

Жамъян -

Тийм. Ингэж шийдэж өгсөн юм. Тэгээд 90 онд цагаатгагдсан даа. Энэ ардчиллын ач буянаар. Ардчиллын ач буянаар энэ олон хүн тийм хар дарсан зүүд шиг юмнаас ангижирлаа ш дээ. Хийгээгүй хэргийн төлөө ял эдлэж бид нар ...

Буяндэлгэр -

Тэр чинь шоронд ороогүй л болохоос шорон л гэсэн үг юм байна ш дээ.

Жамъян -

Шорон гэсэн үг. Ерөөсөө бүх эрх хаалттай.

Буяндэлгэр -

Аа ха. Аймаар байсан байна ш дээ.

Жамъян -

Тэгээд 3 дахь хөөгдөлт ингэж болдог юмаа. Би цагаатчихаад миний батлахыг тасралтгүйгээр бичиж өгөөд шинэ намын батлах байгаа ш дээ. Би 3 дахиа авч байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ингээд байж байсан чинь Ардчилсан хувьсгал мандаад тэгээд Хувьсгалт нам дотор нэг жигүүр бий болдог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Өнөө хасаг чинь хэн билээ?

Буяндэлгэр -

Зардыхан.

Жамъян -

Зардыхан даргатай жигүүр бий болдог юм байна.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Намын жигүүр.

Буяндэлгэр -

Бүдэг бадаг санаж байна.

Жамъян -

Баахан том сэхээтнүүд ороод ...

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Ингээд намын доторх жигүүр бий болохоор зэрэг тэр чинь бас нэлээд ардчилсан жигүүр байх.

Буяндэлгэр -

90-ээд оны үе тиймээ?

Жамъян -

90 оны яг л миний чөлөөлөгдөж байх үе ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгэхээр би чинь жигүүр орно биз дээ.

Буяндэлгэр -

/ инээв/ Өөр үзэл бодолтой хүн юм чинь.

Жамъян -

Тэгээд өнөө жигүүрт орчихоод намаа шүүмжлээд ингээд яасан чинь Жамъян жигүүрт орчихжээ. Өнөө эсэргүү Жамъян гэж яриа бий боллоо л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би жигүүртээ бол нэлээд хүчтэй. Манай жигүүрийнхэн их байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Дандаа том сайд дарга нар голдуу. Ингээд байж байсан чинь жигүүр маань гэв гэнэтхэн нам болж хувирдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Юуны нам гээд Зардыхантай нам чинь юуны нам гэж байлаа даа. Сэргэн Мандалтын Нам гэж ...

Буяндэлгэр -

Тийм. Сэргэн Мандалтын Нам гэж нэг үе явсан байх шүү.

Жамъян -

Сэргэн Мандалтын Нам гэж Хувьсгалт намаасаа салаад Сэргэн Мандалтын Нам гэж байгуулагддаг юм байнаа.

Буяндэлгэр -

Бямбасүрэн гуай энэ тэр байсан уу? Сэргэн Мандалтын юу гээд ном хүртэл байдаг ш дээ.

Жамъян -

Тэгээд нам болоод Хувьсгалт намаас салчихгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд бүгдээрээ Сэргэн Мандалт Намын гишүүн болоод Сэргэн Мандалт Намын батлах энэ тэр авсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгэхээр би чинь бас хажиг тойны хүн чинь тэгвэл би аль намд яахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би Хувьсгалт намд л байсан. Хувьсгалт намын жигүүр байж болдоггүй юм бол би тэр элдэв бусын намд орохгүй гээд ингээд ганцаараа үлдчихдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь Хувьсгалт нам болохоор зэрэг тэр жигүүрт байсан чамайг хүлээж авахгүй ээ батлахаа хураалга гээд / инээлдэв/

Буяндэлгэр -

Шаардаад байдаг?

Жамъян -

Шаардаад байдаг. Батлахаа хураалгаад тэр үед хурал мурал хийж байж хөөдөггүй байлаа ш дээ. Зүгээр л манай намын гишүүн биш чи бол Сэргэн Мандалын Нам руу явсан хүн жигүүр мигүүр гээд танайхан бүгдээрээ Сэргэн Мандалын Намын улсууд болсон чамайг хүлээж авахгүй гээд тэгэхээр нь би тэгвэл яахгүй ээ. Намайг хөөчих яахав. Хасчихдаг ч юмуу, хөөчихдөг ч юмуу би энэ шинэ батлах өгөхгүй над шиг 3 хөөгдсөн хүн Монгол Ардын Хувьсгалт Намд байхгүй юм гэнэлээ. Би хүүхэд дүү нар минь үзэж яваг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ батлахыг үзэж яваг. Энэ чинь сонин юм. Монголд байхгүй батлах наадах чинь ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

3 авч, 3 өгч байгаа батлах. Тийм учраас би өгөхгүй гээд өгөөгүй юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд өнөөдөр тэр шинэ батлах байдаг байхгүй юу. Би аль ч намын гишүүн биш.

Буяндэлгэр -

Түүхийн баримт байхгүй юу.

Жамъян -

Тийм. Тэгээд би аль ч намын гишүүн биш тэрнээс хойш.

Буяндэлгэр -

Батлах танд байгаа.

Жамъян -

Батлах надад байгаа. Дурсгалтай юм. Хойч үе хүүхдүүд маань үзэг. Монголд 3 хөөгдсөн хүн байдгийг. Ингэж яасан юмаа. Ингээд сэтгүүлчийн чинь хамаг л хэцүүг тууллаа даа. 50 хэдэн жилийн дотор тэгээд яахав одоо сайхан байна. Багабанди дарга бараг явах өдрөө надад Монгол Улсын Соёлын Гавъяат цол олгосон.

Буяндэлгэр -

Түүнийг хаанаас тодорхойлсон бэ?

Жамъян -

Сэтгүүлчдийн холбоо. Энэ муу Сарангэрэл хөөцөлдөж байж ...

Буяндэлгэр -

Сэтгүүлчдийн холбоо яасан уу?

Жамъян -

Тийм. Яг явах гэж өнөөдөр ажлаа өгнө гэж байлуу? Тэр үед Галсанд Ардын зохиолч цол, надад Соёлын гавъяат цол өгөөд явсан даа. Энэ хүний ач буяныг мартахын аргагүй. Өнөөдөр 70 гарсан намайг тоох хүн алга. Соёлын гавъяат зүтгэлтэн гээд тэмдгээ зүүчихээд явахаар зэрэг бүх хүн надад энэ муу Г. Жамъян чинь хулгайч биш их хүндэтгэлтэй хандаж байгаа. Үүнд нь баярладаг. Багабанди даргад бол би мартахын аргагүй баярлаж явдаг хүн ерөөсөө. Тэгээд гишүүн биш төрийн хар хүн ингээд явж байгаад л өнгөрлөө дөө. Бүтээл туурвил:

Буяндэлгэр -

Сайхан байна ш дээ. Та бол олон ном гаргасан тиймээ?

Жамъян -

10-аад ном гаргасан. Тэгээд одоо нэг номоо хөөцөлдөж байгаа.

Буяндэлгэр -

Номны нэр яг юу гэж байна?

Жамъян -

Сүрэг чонон дунд гэсэн нэртэй одооны хөөцөлдөөд байгаа ном.

Буяндэлгэр -

Тэр номоо гарахаар та надад өгөөрэй. Би түүнийг чинь борлуулалцаж өгнөө.

Жамъян -

Тэгээрэй.

Буяндэлгэр -

Хандив болгож борлуулалцаж өгнөө.

Жамъян -

Сэтгүүлчийн, зохиолчийн юугаар гаргасан 10-аад ном бий. Би уул нь зохиолчийнхоо шугмаар явсан бол бас илүү ч амжилтанд хүрч болох байсан юм болов уу? гэж боддог.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Миний Цасан гуа ном бол хүмүүсийн унших дуртай ном байдаг ш дээ. Цасан гуа гэж жижиг өгүүлэгүүдийн түүвэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд тэнд бичигдсэн өгүүлэгүүд бол бүгд жилд Утгын чимэг гээд уралдаан зарладаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Жамъян -

Тэрний эхний байранд шагналт байранд ордоггүй юм би. Эхний 10, 20 дотор орсон өгүүлэгүүдээр хийсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намайг зохиолчдын хорооны юунууд бол би зохиолчдын хорооноос ямарч шагнал урамшуулал тийм юм байхгүй. Намайг орохоор зэрэг хасчихдаг юм.

Буяндэлгэр -

Зохиолчдын хорооны гишүүн болоход уу?

Жамъян -

Үгүй. Үгүй. Гишүүн л дээ би. Дээр үеийн 3-р их хурлаас эхлээд суусан. Тэгээд янз бүрийн юу болохоор зэрэг намайг хасчихсан л байдаг.

Буяндэлгэр -

Янз бүрийн хурал цуглаанд урьж дуудахгүй юу?

Жамъян -

За яахав их хуралд нэр нь тэнд байгаа юм болохоор суулгасан болдог юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Өөр зохиолчдын ч юмуу харж үздэг их олон юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Би жаахан хатуухан үгтэй үнэнийг хэлчихдэг болохоор тэгдэг байлгүй дээ. Зохиолчдын хорооны шалган байцаах комисс хянан шалгах комисс гэж байдаг юм.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэрний гишүүн байлаа л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд тэрний гишүүн чинь зохиолчдын идсэн уусан бүх юмыг мэдэж байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хурал дээр илэн далангүй хэлчихдэг ийм болохоор надад удирдлагууд тааруухан. Сая их хурал хуралдсан байна лээ. Надад хэлээгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Үнэн юмнаас хүн их айж байна ш дээ. Үнэнийг хэлүүлэхээс их айдаг. Би чинь хянан шалгах комиссын дарга байхдаа хянан шалгах комиссын гишүүн байхдаа шалгаад 40 хэдэн сая төгрөгний зөрчил илрүүлээд тэгээд акт бичээд яахаар зэрэг надад сайн байж болохгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тэрнээс чинь айгаад байгаа юм байна л даа.

Жамъян -

Тэгээд намайг байхгүйд хурлаа хийгээд намайг огцруулчихсан байсан ш дээ.

Буяндэлгэр -

Байхгүйд чинь?

Жамъян -

Байхгүйд. Хөдөө ажлаар явж байх хооронд тэгдэг л юм даа. Тэгээд миний энэ Гавъяа найрууллын хэрэгт арга хэмжээ өгснийг байна ш дээ. Оросын хэвлэлүүдэд их сайнаар бичсэн.

Буяндэлгэр -

Тийм үү?

Жамъян -

Сэргэн мандалтын Горбачевын үед их илэн далангүй бичдэг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ үед Жамъянг хэсэг сэтгүүлчийг ч гэсэн байгаа. Миний нэрийг заасан ч байгаа. Оросын сонингуудад намайг их дэмжиж бичсэн байгаа. Сэргэн мандалтын айх аюулгүй болчихсон үедээ.

Буяндэлгэр -

Аа ха. Горбачевын үед өөрчлөн байгуулалтын үед бичсэн байна тийм үү?

Жамъян -

Тийм. Сонинд их томоор гарсан ш дээ. Известый сонинд байсан сэтгүүл хэн билээ?

Буяндэлгэр -

Шанкореогийн хоёр номон дээр би хоёуланг нь уншсан байхгүй юу. Тэнд таны тухай их тодорхой байлаа.

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Жамъян одоо ингэж бичээд ингэж Зөвлөлтийн 3 офицер шөнө орой тарж явсан ажилчдын автобусыг мөргөөд ингэж хүн амьтан үрэгдээд ингээд бичээд буруутаж байсан гэдийг чинь их тодорхой бичсэн байна лээ.

Жамъян -

Тийм Шанкорео гэдэг юм.

Буяндэлгэр -

Шанкорео гэдэг юм. Их тодорхой бичсэн байсан.

Жамъян -

Тэр чинь эхлээд юунд гарсан юм.

Буяндэлгэр -

Тэр чинь Известый сонины сурвалжлагч байсан.

Жамъян -

Тийм. Известый сонин гарсан юм. Оросууд дэмжээд тэгээд манайх бол тэгээд нэг юм яадаг юм. Би Оросоос болж хэлмэгдсэн хүн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр 3 согтуу офицертэй Оросын машин байлдааны том машин Монголчуудыг тэгж ёстой цусан зам татуулсныг яг л үнэн юм биччихээд би арга хэмжээ авагдсан. Насаараа хохирсон тиймээ?

Буяндэлгэр -

Тийм байна.

Жамъян -

Тийм учраас үүнийг бас харж үзэж би ядарч яваа хүн байгаа юмаа. Үүнийг маань харж үзэж надад нэг Оросын барьж байгаа Москва хорооллоос ганц өрөө байр ч юмуу нэг удаа ядарч явахад минь тус болооч гэж Зөвлөлтийн элчин сайдын яаманд бичдэг юм байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Өргөдөл өгөөд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бүр юунд хүртэл өнөө ерөнхийлөгч Путиныг Монголд айлчлахад хүртэл би бичлээ.

Буяндэлгэр -

За.

Жамъян -

Би яахав Оросоос болж амь амьдралаа алдсан. Тэгээгүй бол би өдийд ямарч явах юм билээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Надад ийм хоёр тусламжийн аль нэгийн үзүүлж өгөөч гэсэн чинь аль нь ч хариу өгөөгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Сонин шүү. Ердөө хариу өгдөггүй юм. Одоо шинэ элчин ирэв ээ дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэнд л би нэг бичээд үзье гэж бодож байгаа.

Буяндэлгэр -

Үз. Үз. Медведев арай хөнгөн байж магадгүй ш дээ.

Жамъян -

Харин тийм. Медведевт яадаг юмуу.

Буяндэлгэр -

Хоёуланд нь та яах хэрэгтэй.

Жамъян -

Одоо би ядарч яваа үедээ ядаж нэг удаагийн тусламж авчихмаар санагддаг юм. Зээ хүүгийхээ талаар:

Буяндэлгэр -

Энэ ярилцлага интернетэд тавигдана ш дээ. Жамъян гуай тийм учраас таны зээ хүү яагаад байгаа гэнээ та ний нуугүй ярь л даа. Олон түмэн бас танд тус дэм болж магадгүй.

Жамъян -

Манай зээ хүү 2008 оны 10-р сард гэв гэнэтхэн цусны болон тунгалагийн булчирхайн хавсарсан хорт хавдар гэдэг өвчнөөр өвчилсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

17-тай. 11-р анги онц төгссөн. Орос, Англи хэлтэй. Орос хэлээр бол энэ Оросын соёл шинжлэх ухаан техникийн номын сангийн сүүлийн үед ирж байгаа номуудыг уншсан. Англиар бол тааруухан.

Буяндэлгэр -

Гэхдээ л англи хэл мэднэ?

Жамъян -

Англиар ер нь тааруухан даа. Интернет үзээд ойлгоод байх ...

Буяндэлгэр -

Тэр чинь бас болж л байна ш дээ.

Жамъян -

Англиар дохио зангаагаар нэг ярих төдий.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ийм л мэдлэгтэй. Англи хэлэндээ бол ... Ийм хүүхэд байж байгаад хүүхэд байж байгаад гэв гэнэт ийм өвчнөөр өвчлөөд тэгээд Бээжингийн Цэргийн том эмнэлэг гэж мундаг том эмнэлэг байна. Олон жил чөмөг шилжүүлж суулгасан. Хорт хавдрын их олон төрлийг эмчилж байгаа цагаан гартай сайн докторууд ажилладаг. Их туршлагатай эмч нартай ийм том эмнэлэгт хэвтүүлээд 9 сар шахам эмчилгээ хийлгэж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ээж нь сахиж байгаа. Хоёулаа тэнд 9 сар шахам боллоо. Хятадын эмч нарын ач тусыг мартахын аргагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хүүхдийг одоо эмчилж эдгэрүүлэхийн төлөө шаардлагатай бүх эмчилгээг бас харийн хүн юм, хүүхэд юм энэнийг л нэг эдгээчих юмсан гэж л боддог.

Буяндэлгэр -

Аа ха. Зардал бол асар өндөр байгаа биз дээ?

Жамъян -

Зардал бол асар өндөр. 2008 оны 12 сарын 29-нд эхийнх нь чөмгийг хүүхэд нь суулгах аюулт мэс засал хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр бол бараг шинээр шахуу хийж байгаа асуудал.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Үүнийг Хятадын эмч нар маш нарийн зохион байгуулж их сайхан хийсэн. Тэгээд 9 сарын байдлаар одоо энэ эмчлүүлсэн 9 сарын байдлаар Монгол мөнгөөр 100 гаруй сая төгрөг хандив тусламж, гуйлт, зээл, барьцаа бүх төрлөөр эмчилгээг тасалдуулахгүй хийж байна. Одоо цаашдаа найдвар тун муу байна. Мөнгөний найдвар бол ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Мөнгө байгаад энэ эмчилгээг тасалдуулахгүй хийлгээд 2 жил болчихвол хүүхэд эдгэрчих тийм бололцоо бий.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Яагаад гэхээр зэрэг Америкад чөмөг суулгуулсан залуу 5 жилийн өмнө чөмөг суулгуулсан залуу өнөөдөр Улаанбаатар хотод ажлаа хийгээд зүгээр явж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хятадад ингэж чөмөг суулгуулсан өчнөөн олон хүн эрүүл саруул сайн сайхан болчихсон ийм учраас мөнгө байгаад энэ эмчилгээг тасалдуулахгүй хийлгээд байх юм бол миний зээ хүү эдгэрэх бүрэн боломж байгаа. Ганцхан тэнд их олон юм шаардана. 1-рт эмчилгээний төлбөр өндөр. Дандаа барууны хүчтэй тарианууд хийнэ. 2-рт орчуулагч олдохгүй их хэцүү. Орчуулагч хөлсөлнө. Гуйна. 3-рт орон байр. Эх нь хоол хийх гэж бас нэг орон байр хэрэгтэй болно.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Орон байрны юу байхгүй. За тэгээд замын зардал. Ирж очихын замын зардал гэж айхтар.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гэх мэтчилэн ийм юунаас болоод хүний нутагт хүнд өвчтэй явна гэдэг бол аймшигтай. Хүнд ажил юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд одоо олон хүн сайхан тусалсан. Петровисийн Оюунгэрэл захирал 10 сая төгрөгөөр туслаад миний зээ хүүг эдгэрч сайхан болно гэж урам хайрласан. Энэнээс хойш улсууд хандив тусламж их өгсөн л дөө. АПУ-гийн Батсайхан, Газрын тосны хэрэг эрхлэх газрын Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн Жамъянсүрэнгийн Батсуурь, С. Оюун ...

Буяндэлгэр -

Санжаасүрэнгийн Оюун уу?

Жамъян -

Аа ха. Улсын Их Хурлын гишүүн байсан Далайхүү за тэгээд их сургуулийн геологи уул уурхайн факультетийн багш ажилчид, оюутнууд гэх мэтчилэн их олон улсууд тусалсан даа. Ер нь нийт 200-аад хүнд хандсан. Хамаатан садан, ах дүү, хар элгийн огт танихгүй улсууд 100-аад нь байгууллага байгаа. Байгууллага хувь хүмүүс 100-аад нь гадны хүнд хандсан. Тэрнээс яахав дээ 10-аад нь огт тоохгүй л өнгөрөөсөн. Бусад нь тус болсон. Маш их тус болсон. Тэр улсуудын ач буяныг мартахын аргагүй. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ их эмчилгээний багахан хэсгийн ч болсон хөнгөвчилж өгөөчээ тэгээд надад Сангийн сайд энэ тэр мэддэг юм байна ш дээ. Сангийн сайд надад бол хэлсэн. Баярцогт. Баярцогт сайд юу гэсэн гэхээр төрийн том албаны хүн, дарга сайд нарт 10 сая төгрөг өгдөг юмаа. Жирийн хүмүүст бол 5 сая хүртэл төгрөг өгдөг учиртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд яахав одоо уул нь нэг журам гаргаад баталчих гэсэн чинь тэр журам засгийн газарт орж болохгүй байнаа гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тийм журамтай баймаар юмаа. Тийм журамтай бол энэ Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт тэнэж ядарч зүдэрч явахгүй байсан. Тэр журмынхаа дагуу зохих хэмжээний хандив тусламжаа аваад явж байх ёстой. Тэгээд надад нэг Ламбаа сайд зохион байгуулаад баахан яамдын сайд нарын виз аваад засгийн газрын хуралдаанаар оруулж 5 сая төгрөг өгөхөөр болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хүүхдийн эмчилгээнд.

Буяндэлгэр -

Яамай яамай. Тэр чинь далайд дусал нэмэр.

Жамъян -

Тийм далайд дусал нэмэр. Чи бол баярлаж байгаа. Тэр бол хүүхдийн хувьд бол нэг сандрахад ердөө 7 хоногийн эмчилгээний зардал юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр их үнэтэй эм тарианы чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд яахав би бол бодож байгаа. Сониноор ч хэлсэн. Дарга сайд нартай уулзаад ч хэлдэг. Өвчин гэдэг бол хэлж ирэхгүй, хийсэж ирдэг. Хэнийг ч ялгахгүй. Дарга сайдын хүүхэд ч өвдөж болно. Ядуу хоосон бидний хүүхэд ч өвдөж болно. Өөрсдөө ч өвдөж болно. Иймээс хоёр зүйлийг эрхэм дээдэс минь анхааралдаа авч хэрэгжүүлээч гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

1-рт энэ эрхтэн шилжүүлэн суулгах даа ялангуяа чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний иж бүрэн цогцолбор барьж Монголд лабораторитай байгуулаад дотроо бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаад гадаадад эмч нараа дадлагажуулж иж бүрэн эмнэлэг байгуулж өгөөч гэж олон сарын турш явахад чинь хүмүүс ийм санал тавьж байна ш дээ. Үүнийг хэрэгжүүлж өгөөч гэж олон газар тавьж байна. 1-рт. 2-рт тэр засгийн газар баталчихдаг зайлшгүй гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай хүмүүст олгодог тийм хувь хэмжээ тогтоосон дарга сайд нараар ялгасан биш өвчний хүнд хөнгөн ...

Буяндэлгэр -

Яг үнэн.

Жамъян -

Тэр тусламж хүссэн хүний ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагуудын дүгнэлтэнд тулгуурласан тийм заавар дүрэм яаралтай гаргаж өгөөчээ тэгвэл одоо санаж бодох юм байхгүй, төрдөө гомдох юм байхгүй, иргэндээ гомдох юм байхгүй их сайхан байж болмоор юм байнаа. Энэ хөрөнгө бол 100-аад тэрбум төгрөгөнд өлхөн хийчих юм шиг байна. Ингэж би санал тавиад байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Зөв санал байна ш дээ.

Жамъян -

Миний саналыг энэ зовж зүдэрсэн олон зуун хүн дэмжиж байгаа.

Буяндэлгэр -

Та их зөв сайхан санал гаргаж. Хүнд бөгөөд их сайхан амьдралыг туулсан юм байна та. Хүүхэд чинь сэхнээ сэхнэ. Эдгэнэ. Хандив ч танд олдоно. Та хамгийн сүүлд зуслангийнхаа байшинг зараад өр шир эмчилгээнд бас зориулчихов уу?

Жамъян -

Зуслангийн байшин сая зарлаа. Түрүүчийн өрнүүд нэхэгдээд ерөөсөө хүнд худлаа хэлэх гээд байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд өөрсдөө энэ сайхан зуны цагт чинь зуслан дээр гарч ганц хоёр хонож ч болохгүй зуслангийнхаа байшинг зарлаа.

Буяндэлгэр -

Одоо тэгээд орон сууц байна уу? Өөрийн гэсэн орон сууц байна уу танд?

Жамъян -

Одоо бүх хүүхдүүдтэйгээ хамт нэг орон сууцанд амьдарч байна.

Буяндэлгэр -

Бусдын зарчихсан?

Жамъян -

Бусдын бүгдийн барьцаанд тавьсан, зарсан, үгүй хийсэн бүгдийг л зориулсан байдаг. Одоо тэгээд 3 өрөө байшинд 3 айл байж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд одоо арга ядах юм бол яадаг юм мэдэхгүй. Ийм л байдалтай. Тэгээд ямар сайндаа Оросоос тусламж гуйгаад байхав дээ.

Буяндэлгэр -

Бас үзээд алдах хэрэгтэй шүү. Орос гэдэг чинь их гүрэн. Юу байхав дээ.

Жамъян -

Тийм их гүрэн.

Буяндэлгэр -

Бас юмтай гүрэн шүү дээ.

Жамъян -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Таны ажил бүтнээ.

Жамъян -

Би тэр Оросын 3 согтуу офицер машиныг бичээгүй бол би өдийд ямарч явах юм бүү мэд. Тиймээ? Хэлмэгдүүлэлт:

Буяндэлгэр -

Тийм шүү. Маш удаан хэлмэгдсэн байна ш дээ. Аймаар удаан хэлмэгдсэн байна.

Жамъян -

10 жил 6 сар гэдэг чинь их хугацаа шүү.

Буяндэлгэр -

Их хугацаа. Ер нь чанга байсан байна шүү. Лувсанравдан гуай таныг тийм сайн мэддэг хэрнээ эргээд зөөлрүүлээд татаж авах юмаа хийгээгүй л байна даа.

Жамъян -

Хийгээгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэгээд Лувсанравдан дарга намайг шийтгэчихээд яваад өгсний дараагаар чинь Дэжид дарга болсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намын хянан шалгах хороо... Би Лувсанравдан гуай, Дэжид гуайд өчнөөн өргөдөл өгсөн. 20-иод өргөдөл өгсөн.

Буяндэлгэр -

Ерөөсөө хариугийн өгөөгүй юу?

Жамъян -

Ердөө өгдөггүй юм.

Буяндэлгэр -

Таг л болчих уу?

Жамъян -

Таг л болчихно. Таг ерөөсөө. Тэр өргөдлүүд хаана байдаг юм бүү мэд. Тэр байтугай байна ш дээ. Миний хавтаст хэрэг гэж учиргүй зузаан юм их олон дахиж байцаасан ...

Буяндэлгэр -

Таныг цагдаагийн байгууллага байцаасан уу? Нийгмээс Аюулаас Хамгаалах Яам байцаасан уу?

Жамъян -

Намын хянан шалгах хороо.

Буяндэлгэр -

Аа намын хянан шалгах хороо байцаасан уу? Тэр үед чинь тэгдэг байсан.

Жамъян -

Тийм. Хамгийн том шийддэг газар намын хянан шалгах хороо.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Намын хянан шалгах хороо олон сар байцаагаад тэгээд их том хавтаст хэрэг үйлдсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр хавтаст хэргийг би нэг үзье гэж намын удирдлагууд шинэчлэгдэх болгонд хэлдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ялтан хүн хүртэл хавтаст хэрэгтэйгээ танилцдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгэхэд миний хавтаст хэргийг яагаад үзүүлдэггүй юм бэ? Би түүнийг нэг үзмээр байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Дарга нарын хэн ч надад үзүүлдэггүй юм. Намын дарга нар байна ш дээ. Хувьсгалт намын бүр удаа дараагийн бүх дарга нарт би хандсан. Тэр хавтаст хэргийг үзүүлдэггүй юм.

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ?

Жамъян -

Тэгсэн чинь ингэдэг юм гэнээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр хавтас хэрэгт байгаа материалууд өчиг мөчиг өгсөн тэр улсууд байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намайг буруутгаж мэдүүлсэн тэр улсууд тийм улсууд одоо амьд байхаар болдоггүй юм гэнээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Одоо амьд сэрүүн байж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Өөрөөр хэлбэл таныг матсан янз бүрийн хэрэгт татсан тэр улсуудын чинь бүх мэдээлэл байж байх нь байна ш дээ.

Жамъян -

Бүх мэдээлэл байж байдаг. Тэд нар чинь амьд байж байгаа учраас үзүүлж болдоггүй юм гэсэн. Зүгээр миний нэг таньдаг хүн эрдэм шинжилгээний ажил хийх гээд архивын материалтай танилцаж байсан чинь миний материал хавтаст хэрэг байсан гэнэлээ. Тэгсэн чинь тэрнийг жаахан үзэж харсан чинь миний дандаа ойр дотны хүмүүс л матаж мэдүүлэг өгсөн байсан гэсэн.

Буяндэлгэр -

Ер нь амьдрал тийм байх юм. Ямар сонин юм бэ? Одоо энэ Напилеоныг чинь дандаа ойр дотны хүмүүс нь сүйд хийсэн ш дээ. Амьдрал их сонин шүү. Дандаа өөрийн дэвшүүлээд маршил болгосон хүн хүртэл эргээд Напилеоноо сүйд хийсэн байгаа ш дээ.

Жамъян -

Тийм. Тийм л тэмдэглэлүүд байдаг юм гэнэлээ. Тэгээд үзүүлэхээс айдаг байлгүй дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Уул нь би нэг ном бичиж байгаа ш дээ. Өөрийнхөө дурсамжийн номыг ...

Буяндэлгэр -

Та бичих хэрэгтэй.

Жамъян -

35 хуудсаар бичиж байгаа. Хэвлэлийн хуудсаар бичиж байгаа. Ном болгоод гаргана.

Буяндэлгэр -

Тийм байна.

Жамъян -

Тэр маань юунаас болоод зогсчихсон гэхээр яг тэр миний хэлмэгдүүлэлтийн үед болоод зогсчихсон. Тэгээд тэр хэлмэгдүүлэлтийн юуг чинь би оруулмаар байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Номондоо.

Буяндэлгэр -

Баримттайгаа.

Жамъян -

Түүхийн баримттай.

Буяндэлгэр -

Тэр чинь түүхийн баримт байхгүй юу.

Жамъян -

Тэгээд тэр хавтаст хэрэг үзүүлэхгүй болохоор ном цаашаа явж болдоггүй. Бузар хорвоо гэсэн ном байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

35 хэвлэлийн хуудсаар.

Буяндэлгэр -

Их том ном байх нь.

Жамъян -

Дундаа орчихоод явж байгаа юм. Тэгээд хэлмэгдүүлэлт цаашаа явна.

Буяндэлгэр -

Одоо Баяр чинь бас залуу хүн байна. Арай өөрөөр хандах юм биш үү? Та Баярт хэлж үзсэн үү?

Жамъян -

Баярт хэлж үзсэн. Баяр бичээд л авсан тэгээд чимээгүй.

Буяндэлгэр -

Баяр чинь бас сэтгүүлч тал руугаа ш дээ. Та бүр биеэр уулзаад хэлэх хэрэгтэй юм байнаа. Би ийм юм хийж байгаа. Бас үлдээмээр байна. Та ажил гайгуу үед нэг уулзах хэрэгтэй юм байна.

Жамъян -

Харин.

Буяндэлгэр -

Баяр чинь өөрөө бас сэтгүүлч хүн шүү дээ. Ойлговол ойлгохоор ш дээ.

Жамъян -

Би нэлээд түрүүн Баярыг дарга болсны дараахан хэлсэн юм. Орж уулзаад тэгээд Баяр дарга бүр тэмдэглээд дэвтэр дээрээ би арга хэмжээ авч өгнөө л гэсэн. Тэгээд л байхгүй.

Буяндэлгэр -

Одоо юу болж байна гээд та орох хэрэгтэй л юм байна.

Жамъян -

Яах вэ? яахав тэгээд намайг арга хэмжээ авчихаад явж байхад Залуучуудын сонины эрхлэгч Чулуун хэн билээ? Чулуун-Осор уулзаад тэгж байсан юм. Эр хүн туг ч барьж явдаг, тугал ч хариулж явдаг юм. Миний нөхөр ер санаа зовсны хэрэггүй гээд мөр алгадаж байсан.

Буяндэлгэр -

Үнэн. Үнэн.

Жамъян -

Тэгэхээр эр хүн тэгж явах ёстой юм байлгүй дээ. Зурсан зураг байна.

Буяндэлгэр -

Аа ха. Сүсэг бишрэл:

Жамъян -

Түүгээрээ явж л байна. Би энэ дээр бичсэн байгаа. Миний өвөг эцэг том лам байсан болохоор би шашныг Буддынхаа шашныг их хүндэлж дээдэлж л явдаг хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Их сүсэг бишрэлтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хэдэн гандан, хэдэн лам нараас салахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Зөв. Зөв.

Жамъян -

Хүнд нэг шүтээн байх хэрэгтэй биз дээ. Ямар нэг юманд шүтлэг байх хэрэгтэй. Тэгээд миний хэдэн шүтээн бий л дээ. би Буддын шашинтай. Мэдээж лам нартай. Өөрийн гэсэн лам ч байна. Таньдаг дотно лам нар ч байна. Эд нарыг шүтдэг нэг шүтээн байна. Хоёрдахь шүтээн маань төрийн сүлд юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр төрийг хэн толгойлж байгаа нь хамаагүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Төрийн тамга хэн бариад сууж байгаа нь хамаагүй. Төрд сүлд гэж нэг юм байна.

Буяндэлгэр -

Тийм. Төрийн минь сүлд минь.

Жамъян -

Тэр сүлдэнд бол би үргэлж залбирч явдаг хүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ямарч төр байлаа гэсэн би төрийнхөө сүлдэнд залбирдаг.

Буяндэлгэр -

Тэр ер нь Монголчуудын их сайхан чанар юмаа.

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Би бас элдэв бусын юм уншиж байхад Монголчууд шиг Төрийн минь сүлд өршөө. Төрийн минь сүлд гэж хэлдэг газар ер нь байхгүй юм шиг байна шүү.

Жамъян -

Байхгүй байх.

Буяндэлгэр -

Байхгүй юм шиг байна. Ер нь Монголчууд л тэгж хэлдэг юм шиг байгаа юм.

Жамъян -

Тэгээд төрийн сүлд гэдгийгээ би их гоё наадмын талбайд аваачаад байрлуулчихсан гоё туг байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Туг сүлд.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

... Тэр чинь төрийн ордны 3-р давхарт яг нэг шилэн хоргонд байрлуулдаг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Би төрийн ордонд орохоор зэрэг хамгийн эхлээд тэр сүлдэнд очиж мөргөдөг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

3 тойроод тэр сүлдэндээ мөргөөд гуйх юмаа гуйчихаад гардаг. Ажил ч их сайхан бүтдэг юм. Тэгсэн чинь шинэ өргөтгөл бариад урагшаа аваачаад залчихжээ.

Буяндэлгэр -

Одоо энэ шинэ байранд залчихаж уу?

Жамъян -

Тэр өргөтгөлд аваачаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд өргөтгөлд аваачиж байрлуулчихаад наад хоёр үүдэн дээр нь хоёулан дээр нь цагдаа зогсчихоод оруулахаа больчихсон. Одоо төрийн сүлдэндээ ч залбирах эрхгүй болж байна. Муухай байгаа биз.

Буяндэлгэр -

Уул нь хэрэггүй юм байгаа ш дээ тэгж. Орсон хүн тэндээ залбираад л тойроод гарна ш дээ. Тиймээ?

Жамъян -

Тийм. Орсон гарсан хүн тэнд нэг хөдөөний хүн ч ороод ирнэ тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Төрийн сүлд нь ил байж байдаг.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэндээ орж нэг мөргөчихөөд залбирчихаад ингээд гарч баймаар ш дээ. Тэгээд би төрийн сүлдийг хаашаа аваачсан юм тэнд нь орох гэхээр зэрэг оруулахгүй байгаа юм. Цагдаа үүдэн дээр нь зогсчихоод.

Буяндэлгэр -

Тэр их онцгүй юм болж. Би тэрийг чинь мэдээгүй. Шинэ яаснаас хойш ерөөсөө ороогүй. Хуучин бол их чөлөөтэй байсан ш дээ.

Жамъян -

Их чөлөөтэй. Би 3 тойрчихоод мөргөчихөөд л гардаг юм. Төрийн сүлд чухал. 3-рт нь ээж байгаа юм даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Залбирдаг юм. Миний ээж ер нь шүтээний дээд ер нь ээж юм даа. Би чухам ааваа ямар хүн байсныг мэдэхгүй. Ээжид л залбирч л явдаг. Миний ээжийн нэг шар тэрлэг үлдсэн. Өмсөж байсан дээл нь л дээ. Тэгээд би дотуур нь хувцасныхаа өлгүүрийн эхэнд тэр шар тэрлэгийг байрлуулаад тэгээд дотуур нь гавъяатын тэмдэгтэй костьюмаа дотор нь өлгөөд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гадуур нь ээж маань өвөртлөөд явж байгаа юм шиг гадуур нь ээжийнхээ шар тэрлэгийн нөмөргөөд тэгээд өглөө болгон түүндээ залбирч нэг сан тавьж уугиулж ээжээсээ гуйх юм байвал гуйж ингэж байдаг хүн. Миний нэг шүтээн. Ийм гурван шүтээнд залбирч явна.

Буяндэлгэр -

Аа ха. Таны бүх юм бүтнэ.

Жамъян -

/ инээв/

Буяндэлгэр -

Нээрээ шүү.

Жамъян -

Ийм юм даа.

Буяндэлгэр -

За баярлалаа. Ёстой сайхан юм ярилаа.

... Цагаадаагүй өөд болчихсон уу?

Жамъян -

Цагаадаагүй өөд болчихсон ш дээ.

Буяндэлгэр -

Нэг хэсэг манай Улаанбаатар телевизэд зургийн дарга хийж байсан юм.

Жамъян -

Тэр чинь цагаадаагүй ш дээ. 90 онд цагаадсан чинь 90 оноос өмнө нас барчихсан ш дээ.

Буяндэлгэр -

Өө зайлуул.

Жамъян -

Бүр аваарт орсон хойно нь танай зургийн даргаар өгсөн дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэрнээс өмнө Оросын тресэд очоод хөдөө гадаа явдаг ажилд байж байгаад бие нь муудаад элэг нь муудсан. Мандушир байна. Мандушир чинь бас арга хэмжээ авагдаад явж байгаад нас барсан. Олон бий нас барсан. Дуламханд байна. Бямбасүрэн даргын авгай Дуламханд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Ерөнхий сайд байсан уу?

Жамъян -

Тийм. Ерөнхий сайд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бямбасүрэнгийн авгай Дуламханд чинь бас бид нартай хамт арга хэмжээ авахуулсан хүн ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Олон байгаа нас барсан улсууд.

Буяндэлгэр -

Цагаатгаж амжаагүй өөд болчихсон улсууд их олон байгаа юм байна ш дээ.

Жамъян -

Байгаа. Байгаа.

Буяндэлгэр -

Мөн харамсалтай юмаа.

Жамъян -

Цагаатаж амжаагүй Цэдэндорж гуай байна. Ганжууржав байна. Дашдорж байна. Ер нь ихэнх нь нас барчихаж.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

20 сэтгүүлчийн 10 хэдэн нас барчихсан байхаа. Одоо Дашдондог бид хоёр байна. ...Бас баримтат кино хийж байгаа. Тэрүүгээр. Мэдээллийн бүх хэрэгслийг хамарсан юм байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм юм байна

Жамъян -

Тэр үед ямар зурагт телевиз байсан биш радио Шийрэв, Шагдар хоёр Шагдарыг мэднэ ш дээ.

Буяндэлгэр -

Мэднэ. Мэднэ.

Жамъян -

Тэгээд Барамсай нас барчихлаа. ...... Олон хүн нас барж ... наснаасаа өмнө яахаар гутрал хамаг муу юмыг л авчихаж байгаа юм.

Буяндэлгэр -

Тийм байна. Тийм байна.

Жамъян -

Гутарч байгаа нэг хэсэг нь, нэг хэсэг нь биеэрээ өвдөж шаналж байгаа. Би бол тийм төрөлхийн зан ядрах тусмаа хүн чинь одоо нэг ...

Буяндэлгэр -

Чангардаг уу та?

Жамъян -

Огтлох тусам ир ордог нэг ...

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Хутга байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тиймэрхүү. Ер нь шантарна барина гэж байхгүй.

Буяндэлгэр -

Их шазруун юм байна та.

Жамъян -

Шазруун.

Буяндэлгэр -

Шазруун юм байна.

Жамъян -

Ямар сайндаа манайх чинь 50 мянгатад гэр тэгээд юунд модон завод чинь юунаас урагш тэгээд би 6-р сургуулийн түүгээр уруудаад явган үүрээр гараад л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг гүүр байдаг юм.

Буяндэлгэр -

Тийм нэг гүүр байдаг юм. Тээврийн товчооны тэр хавьцаа байна уу? Хаана байна?

Жамъян -

Тийм. Түүгээр алхана ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд сүүлд 6-гийн түүгээр явдаг зарим улсууд хэлж байсан ш дээ. Г. Жамъян гуай та нэг галастук зүүчихээд хар цүнх бариад л энүүгээр явахаар чинь нэг газрын багш юмуу даа дарга юмуу гэж боддог байсан гэж ...

Буяндэлгэр -

/ инээв/

Жамъян -

Би чинь муугаа үзүүлэхгүй гэж хүнд муугаа үзүүлэхгүй гэж их бодно.

Буяндэлгэр -

Би таныг сайн санаж байнаа. Та богинохон шар нэхий дээлтэй байсан тиймээ?

Жамъян -

Тэгсэн. Тэгсэн.

Буяндэлгэр -

Тэгээд нэлээд жаахан хуучирсан андатар юмуу малгайтай байсан уу? Тийм малгайтай түүгээр их явдаг байсан байхгүй юу. Би түүнийг санаж байна. Манай гэр чинь тэр 18-р байр гээд 9 давхарт байсан байхгүй юу.

Жамъян -

Оо за.

Буяндэлгэр -

6-р сургуулийн хажууд 18-р байр байдаг байхгүй юу. Тэгээд тэр тэрүүгээр их явдаг тийм хувцастай явж байсныг чинь би санадаг юм.

Жамъян -

Тийм. Тэгээд яахав дээ. Цүнхэндээ ямар номоо хийнэ гэх биш нэг том хар цүнхтэй түүндээ нэг гайгуу идэж уух юмтай байвал өдөр хоол моол хийчихээд л явна.

Буяндэлгэр -

Амьдрал их хэцүү байсан уу? Танай авгай юу хийдэг байсан?

Жамъян -

Манай авгай эмч байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Авгайгийг чинь арга хэмжээ авсан уу?

Жамъян -

Авгайг ерөөсөө ийш тийш нь ч явуулдаггүй эсэргүүний авгай гээд ёстой үйлийн үзсэн ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Эрдмийн зэрэг цол ч хамгаалахгүй ёстой хэцүү байсан.

Буяндэлгэр -

Мэргэжлийнх нь ажлыг хийлгэсэн үү?

Жамъян -

Яахав эрүүл ахуйн институтад насаараа л ажилласан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Эрүүл ахуйн институтын намын үүрийн хурлаар намайг хэлэлцэх нь л дээ. Тэгсэн чинь намын үүрийн дарга нь тэгж байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жамъянг хэлэлцэж болохгүй юмаа. Төв хорооноос тийм чиглэл өгсөн. Одоо ингээд хэлэлцсэн болохоос доо. Чи битгий байгаарай гэсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Хөөрхий амьтан. Ганц тус болж байгаа нь тэр тиймээ?

Жамъян -

Тэгээд намын үүрийн дарга нь Маам гэж байсан юм. Одоо нас барчихлаа даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгж байсан гэж байгаа юм. Чи л битгий байгаарай хэлэлцсэн болохоос доо гэж манай 10-н жилд байсан юм. Надаас арай ахмад ангид Лувсандорж гээд намын дээд сургуулийн багш л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Түүх заадаг юм. Тэгсэн чинь тэр түүхийнх нь юунд программанд оруулж өгч гэнээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гавъяа найрууллын хэргийг заах тухай.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Түүхийн хичээлийн программанд оруулаад тэгээд хэдэн жил заасан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн. Юу гэж заах вэ? Ийм буруу юм бичсэн гэж заах уу? Эсэргүү юм бичсэн гэж заах уу?

Жамъян -

Эсэргүү юм бичиж хоёр улсын хооронд найрамдлыг эвдэж ан цав суулгасан гээд өнөөх загнадагийгаа заасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Төв хорооны тогтоол энэ тэр бүгдийг заадаг байсан. Тэгээд юунаас хойш нэг уулзсан бид хоёр. Би цагаатсан явахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь Лувсандорж тэгж байсан. Их марзан хүн л дээ. За за чамайг зааж хэдэн төгрөг оллоо ...

Буяндэлгэр -

/ инээв/

Жамъян -

Одоо эсэргүү ч алга боллоо тэтгэвэртээ гардаг юмуу даа гэж ... / инээв/

Буяндэлгэр -

Гоё хэлсэн байна ш дээ. / инээв/

Жамъян -

Чамайг л зааж хэдэн төгрөг олдог байсан гэж.

Буяндэлгэр -

Нээрээ үзэл суртал гэж баллах юмаа.

Жамъян -

Энэ Балхаажав гуай чинь их сайн хүн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Балхаажав гуай тэгээд төв хорооны нарийн бичгийн дарга болсон ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Хэлтсийн эрхлэгч байж байгаад.

Жамъян -

Тийм. Балхаажав гуай алт шиг хүн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Яахав намайг бол мэднэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Манай хөгшин энэ тэрийг яахав энд тэнд явах энэ тэр гэр бүлийн авгай гэдгийг мэднэ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд намайг арга хэмжээ авахуулсны дараагаар юун дээр нэг очсон гэсэн. Эрүүл ахуйн институт дээр шалгалтаар. Төв хорооноос л нарийн бичгийн дарга нь ахлаад тэр хавийн эмнэлгүүдээр явсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь алив Ичинноров үлдээтгээ гээд хурал ч болсон юмуу? яасан юм?

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд намайг асууж яаж яаж байна. Нөгөө муу Жамъян ядарч байна уу? гэж их ярилцсан байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Төв хорооны нарийн бичгийн дарга хүн тэгнэ гэдэг чинь сайхан байгаа биз.

Буяндэлгэр -

Тийм. Сайхан. Сайхан. Жинхэнэ хүн чанар гэдгээ харуулж байна.

Жамъян -

Жинхэнэ хүн чанар.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэгж байсан байгаа юм. Тэгээд хөгшин орой ирээд л өнөөдөр Балхжав дарга очиж манайхыг шалгаад тэгээд надад хачин сайхан хандлаа. Би уйлмаар санагдсан гээд ...

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ хөөрхий. Тэр чинь одоо тэр том хүн тэгж хандана гэдэг чинь хүнд маш их сайхан сэтгэгдэл төрнө ш дээ.

Жамъян -

Тийм. Маш том юу байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм. Эм шиг болж байгаа ш дээ.

Жамъян -

Тэгж байсан шүү. Балхаажав дарга байна. Хэн их хөөцөлдсөн дөө. Энэ Цахилгаан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Цахилгаан чинь их сайн хүн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Цахилгаан чинь төв хорооны хэлтсийн эрхлэгч байв уу? даа.

Буяндэлгэр -

Тийм. Хэлтсийн эрхлэгч байсан.

Жамъян -

Жамъянг яахсан гээд юун багаддаг байсан биз дээ. Рам нь багаддаг намын хянан шалгах хороогоор өөрийн арга хэмжээ авах юм байгаа биз. Их л яадаг байсан гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Сайн улсууд их байсан. Тэгээд тэр намайг прокурорын мэдэлд шилжүүлсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь тэр прокурор, шүүх, цагдаагийнхан бас миний таньдаг юунууд ч байсан. Тэгээд энэ муу Г. Жамъянг арга хэмжээ аваад яах вэ? гэж их яасан юм гэнэлээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хуулийнхан. Хамгийн гол хүн нь түрүүн надад яасан Чулуунсүрэн байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэрний чинь төрсөн дүү нь улсын прокурор Бүдрагчаа гэж байлаа.

Буяндэлгэр -

Тийм. Бүдрагчаа гэж.

Жамъян -

Бүдрагчаа их яасан юм гэнэлээ. Ийм юмны төлөө хүнд арга хэмжээ авч яавч болохгүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Зүгээр яахав тэр нутаг заагаад ажиллуулсан дээр гээд тэгээд надад арга хэмжээ аваагүй юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хуулийнхан их сайн хандсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жаахан муухан улсууд таарсан бол ...

Буяндэлгэр -

Аягүй бол аваачаад хийчихнэ л дээ.

Жамъян -

Хийчихнэ ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэгсэн байсан шүү.

Буяндэлгэр -

Хуулийнхан тэгвэл их шударга хүнлэг хандаж.

Жамъян -

Их хүнлэг хандсан.

Буяндэлгэр -

Тийм байна. Жаахан нэр төр олох гээд дээдүүлдээ долгиносон бол хийчихийг хэн байг гэх вэ? Тиймээ?

Жамъян -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Тэр чинь их хэцүү үе байсан ш дээ.

Жамъян -

Тэгээд яахав тийм хүн таардаг нэг юу биз дээ. Одоо ингээд өнгөрлөө гээд бодоход байж л байдаг асуудал гэж ямар алагдсан биш. Шоронд тарчилсан ч биш гэж бодоод цайруулдаг л даа би.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгэхэд нэг юм их цайруулж болохгүй нэг юм байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Сэтгэлд одоо их хүнд. Тэр нь юу гэхээр би 43-тай арга хэмжээ авагдаж байгаа юм. Тэгээд арга хэмжээ авагдаад ирэхэд чинь 54-тэй ирж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тийм. 10 жил 6 сар. Энэ хооронд чинь хүний хийж бүтээх ажлаа дүгнүүлэх хамгийн сайхан нас юм.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

40 хэдээс 50 хэдэн нас гэдэг чинь.

Буяндэлгэр -

Ид бүтээх нас тиймээ?

Жамъян -

Ид хийж бүтээх нас.

Буяндэлгэр -

Хийж бүтээх нас.

Жамъян -

Хамгийн гоё нас байхгүй юу тиймээ? Тэгээд тэр үед нь улс төрийн ч иргэний ч эрхгүй тэгээд байж байсан. Тэгээд 10-н жил өнгөрөөд ингээд ирэхэд чинь таньдаг хүн ч байхгүй болсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Одоо сэтгүүлчдийн дунд тэр үү?

Жамъян -

Зохиолчид, сэтгүүлчдийн хүрээнд өнөө таньдаг дарга нар, марга нар үхэх нь үхээд халагдах нь халагдаад нэг жаахан хүүхэд л сууж байна. Хаанахын хэн ч юм? Энэ Жамъян сайн ч явсан юмуу? Муу ч явсан юмуу? мэдэх юм ердөө байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ийм болчихож байгаа байхгүй юу. Тэр сайхан алт шиг үе тэгээд өнгөрч байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм байна. Тэгэхээр цаг хугацаа гэдэг хүнийг бас их балладаг юм байна.

Жамъян -

Цаг хугацаа гэдэг хүнийг ёстой өрөвдөлтэй одоо залуудаа 10 жил суугаад гарсан бол өөр л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хүний ид бүтээх,туурвих ажлаа ч дүгнүүлэх үе байж дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Хийсэн бүтээснээ одоо 40 хэд, 50 хэдэн насанд хүн дүгнүүлж байгаа юм чинь. Тэгээд 60 тэтгэвэртээ. Тийм байхгүй харамсаж л байдаг юм. Одоо яахав дээ тэгээд. Зураг тийм болохоор ...

Буяндэлгэр -

Тэгэхдээ яах вэ? Таныг эргээд дороо санаж байгаа ш дээ. бичиж чаддаг учир юмаа бичээд ирэхэд оо нөгөө Жамъян гуай байна ш дээ гээд л дороо санаж байгаа юм чинь.

Жамъян -

Тэгээд муугаар их нэрд гарлаа даа. Оо нөгөө Гавъяагийн Жамъян уу? гээд ...

Буяндэлгэр -

/ инээв/

Жамъян -

Улсууд их таньдаг. Намын бүх хурлаар хэлэлцэж байна гэдэг чинь тэр үеийнхэн бол намайг чинь оо нөгөө Жамъян нөгөө Жамъян л гэнэ. Тэгэхдээ хүмүүс их ойлгодог байсан юм шиг байна лээ. Муу Жамъянг арай ч дэндүүлж байна даа гэж.

Буяндэлгэр -

Ойлгоно. Ойлгоно. Ард түмэн гэдэг чинь ухаантай шүү дээ. Манай ард түмэн чинь.

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Ойлгоно.

Жамъян -

Ойлгодог байсан. Тэгээд Ардчилал ялаагүй бол яах байсан юм? Хуучин тогтолцоо тэр хэвээрээ байсан бол би гэдэг хүн яах байсан юм бүү мэд. Бид нарын үеийн тэр их олон арга хэмжээ авагдсан хүмүүс яах байсан юм? Сонин шүү.

Буяндэлгэр -

Сонин. Сонин. Ер нь олон хүн хохирсон шүү. Тиймээ Жамъян гуай?

Жамъян -

Олон хүн хохирсон. Маш олон хүн.

Буяндэлгэр -

Тийм. Сайхан сайхан сэхээтнүүд их хохирсон юм шиг байгаа юмаа.

Жамъян -

Лоохууз, Нямбуугийн хэрэгт чинь 200 хүнийг арга хэмжээ авч байлаа.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд Галсангийн Тэмээчний хэрэг байна. ГУМ-ынхан гээд шинжлэх ухааны ажилчдыг хоморголон шийтгэж байгаа нь энэ гээд Жамсран, Сүхбаатар эд нарыг чинь шийтгэж л байлаа. Сэтгүүлчдийг бөөн шийтгэж ер нь ямар муухай үе байсан юм нээрээ.

Буяндэлгэр -

Галсан гуай яагаад яасан юм бэ? Тангадын Галсан гуай чинь? Тэмээчин Галсан гуай чинь бас шүлэг зохиож байсан юмуу?

Жамъян -

1-рт Төмөр-Очиртой их холбоотой байсан.

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

2-рт бас эсэргүү шүлэг мүлэг бичсэн. Тэгээд арга хэмжээ авагдсан. Тэгээд Тэмээчин болсон ш дээ.

Буяндэлгэр -

Гэхдээ нэг их удаагүй байхаа тиймээ?

Жамъян -

Бас нэлээд хэдэн жил болсон.

Буяндэлгэр -

Болсон уу?

Жамъян -

Болсон.

Буяндэлгэр -

Тэгээд Удвал гуай авч ирсэн гээд дурсамж дээрээ биччихсэн байдаг юм байна лээ.

Жамъян -

Тэгээд Удвал гуай авч ирсэн. Төмөр-Очир гуай Баянхонгорт барилга конторын даргаар очиход хамгийн их талархаж угтсан хүн нь ...

Буяндэлгэр -

Галсан гуай юмуу?

Жамъян -

Галсан гэж байгаа ш дээ. Цай хоол зөөж... / инээв/ Төмөр-Очирын хамсаатан болчихсон. Тэгээд тэмээчин болгоод говьд аваачаад нэлээд шарсан даа. Галсан бид хоёрын бол ингээд юу цаанаас нь тохируулж байгаа юм шиг юу нэг хэмээр яваад байдаг байхгүй юу. Хоёулаа их сургуулийн үүдэн дээр уулзаад тэгээд их сургуульд нэг ангид ороод ...

Буяндэлгэр -

Нэг ангид?

Жамъян -

Нэг байранд.

Буяндэлгэр -

Нэг байранд ороод нэг өрөөнд орсон.

Жамъян -

Төгсөөд хоёулаа арга хэмжээ авагдаад хоёр тийшээ яваад тэгээд хоёулаа цагаадаад эргээд ирсэн чинь Багш сонинд хоёулаа уулзаж байна.

Буяндэлгэр -

Сонин түүх шүү. 17

Жамъян -

Багш сонинд хоёулаа уулзаад ингээд бид хоёрыг хоёулангийн цайруулахад тусалсан ажил амьдралд тусласан хүн бол Удвал гуай Донров гуай хоёр байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бид хоёрт хоёуланд нь тус болж...

Буяндэлгэр -

Энэ чинь одоо 90-ээд оны л үе юм байна шүү дээ тиймээ? Аа ха

Жамъян -

Тэгээд сүүлд Галсан ардын зохиолч болж би гавъяат болоход хоёулаа л нэг өдөр...

Буяндэлгэр -

Хнн. Сонин юмаа.

Жамъян -

Сонин байгаа биз? Элбэгдорж ерөнхий сайд хоёр хүнд компьютер шагнаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд очсон чинь Галсан бид хоёр л байгаа юм. \инээв\

Буяндэлгэр -

\Инээв\

Жамъян -

Бүр тэгээд зурчихсан юм байлгүй.

Буяндэлгэр -

Харин тийм. Ер нь ерөөлтэй байна шүү.

Жамъян -

Тийм их сонин. Тэгээд хоёулаа хэлмэгдэгсдийн холбооны гишүүн...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хоёулаа л зохиолчдын хороо сэтгүүлчдийн хорооны гишүүн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хоёулаа ингээд хоёр юм яваад байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Их сонин амьдрал байгаа биз?

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Цаанаасаа нэг зураг байнаа?

Буяндэлгэр -

Байна. Байна. Ерөөл учрал байна.

Жамъян -

Аа ха. Тийм нэг зураг байгаад байгаа юм.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Би тэгээд Галсанд тэгдэг байхгүй юу. Чи бид хоёр нэг өдөр үхэх байхаа гэж \инээв\

Буяндэлгэр -

\ Инээв\ Та хоёр урд насандаа ах дүү хоёр байсан байхаа. /Инээв/ нэг айлын хүүхдүүд байсан байх.

Жамъян -

Ах дүү хоёр байсан юм болов уу? Сонин шүү.

Буяндэлгэр -

Сонин юм байна.

Жамъян -

Ингэж л явлаа даа. Хөөрхий.

Буяндэлгэр -

Та заавал номоо бичиж үлдээх хэрэгтэй юм байнаа. Заавал бичих хэрэгтэй. Түүхийн баримт, хойч үедээ сургамж болно. Улс төр нийгмийн сургамж болохоор юмнууд байна шүү дээ.

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Амьдралын түүх бол тиймээ?

Жамъян -

Энэ их олон удирдлагуудын бүгдэнтэй нь хамт ажиллаж байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэгэхээр их сонин байгаа биз?

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Гунгаадорж бид хоёр нэг ангийн зөрөөтэй 10-р анги төгсөж байгаа юм.

Буяндэлгэр -

Ерөнхий сайд байсан уу?

Жамъян -

Ерөнхийлөгч, ерөнхий сайдуудтай бол би их ойр зуур байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бямбасүрэн манай хоёр чинь айл...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бямбасүрэнгийн хүүхдүүд манай хүүхдүүд чинь нэг тогооноос хоол иддэг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд Содном гуай гэхэд л манай нутгийнх гэх мэтчилэн энэ түүхийн ховор хүмүүстэй хамт байж 1-рт, 2-рт би олон юмыг ярьж болох юм би түүх бол сонин сайхан юм ч байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Уул уурхай ч ярьж болж байна. Жишээлбэл Бережнев манайд хоёр удаа айлчилж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хоёуланд би дагаж явж сурвалжилсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ ардчилсан орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, хотын дарга нар ирэхэд бараг бүгдийн дагаж явж сурвалжилсан.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэд нар ямархуу янзтай улс ирж байсан. Яаж байсан. Чаушеский яаж аяглаж байсан. Бүгдийн мэдэх амьд гэрч байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр тухай ярина шүү? Тийм юм чинь их гоё ш дээ тиймээ? Их аягтай хүн байсан уу? Аяглах уу?

Жамъян -

Бас Бадеба Кета гээд Кени улсын ерөнхийлөгч билүү?

Буяндэлгэр -

Би мэдэхгүй юм байна.

Жамъян -

Мали улсын ерөнхийлөгч Бадеба Кета гээд хуучин тогтолцооны үед манайд ирлээ шүү дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Жамъян -

70-аад оны үед юмуу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би түүнийг дагаж явж сурвалжилсан байсан. 30 хэдэн авгайтай хүн ирсэн.

Буяндэлгэр -

Пөөх. Авгай нараа дагуулаад ирж байгаа юмуу?

Жамъян -

Бүгдийн дагуулж ирсэн.

Буяндэлгэр -

Пөөх.

Жамъян -

Их өндөр тийм хар нигер...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

30 хэдэн авгайтай. Мали улсын ерөнхийлөгч.

Буяндэлгэр -

Мали улсын ерөнхийлөгч аа ха.

Жамъян -

Шаагисан хүүхнүүд орж ирсэн ш дээ. Авгай нар нь гээд...

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд Их тэнгэрийн аманд зоог барьсан. Хэддэх өдөр нь ч билээ дээ. Тэгэхэд яахав дээ. Сурвалжлагч нар хол тэр үүдний тэнд нэг стол тавиад өгчихдөг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хэдэн сонины сэтгүүлч нартаа. Тэр үед ямар телевиз мелевиз бид нарт нэг стол засаад өгчихсөн. Шаагисан олон хүүхэнтэй. Төрийн хүлээн авалт болж байлаа.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Олон хатантай сонин л юм байна лээ.

Буяндэлгэр -

/Инээв/

Жамъян -

Олон хатантай чинь их сонин шүү. Ёстой л сонин юм үзсэн. Төрийн айлчлал тийм байдаг гэж ёстой санаагүй байсан чинь ёстой хачин. Би зурагтад залуучуудын нэвтрүүлэг “Үе үе” –ийг хөтөлдөг байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жаахан залуу дуу шуу ч гайгуу байсан юм байгаа биз.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намайг бүр орон тооны бус нэвтрүүлэгч болгочихсон. Тэгээд би залуучуудын нэвтрүүлгийн бас 7 хоногт нэг удаа заавал бас юу яанаа....

Буяндэлгэр -

Нэвтрүүлэг хөтлөнө?

Жамъян -

Нэвтрүүлэг хөтлөнө.

Буяндэлгэр -

Ямар сэдвээр хөтлөж байв та?

Жамъян -

Янз бүрийн сэдвээр...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг удаа хоёр гудамжинд нэг сурвалжлагаар очоод нэг хүнд хэлсэн юм л даа. Тэгсэн чинь 80 гарчихсан. Нэг их ядарсан хөгшин авгай нэг их гоё гэртээ...

Буяндэлгэр -

За.

Жамъян -

Тав ч юмуу. Зургаа ч юмуу ханатай. Нэг их гоё дээр үеийн их гоё сайхан эрээн хээтэй. Тавилга төхөөрөмжтэй.

Буяндэлгэр -

Дээр үеийн тавилга. Аа ха.

Жамъян -

Ширмэл ширдгүүдтэй. Тэгээд ганц бие тэр эмээ бараг галаа ч түлж чадахгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Айлынхан хүмүүс ирж гал хөцийн түлнэ. Тийм ядарсан эмээ байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд тэр эмээ надтай ярилцахгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг хүүтэйгээ Сүрэн гэж нэг хүүтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр хүү нь эхийгээ орхиж яваад 25 жил болж байгаа.

Буяндэлгэр -

Хаашаа явсан нь мэдэгдэхгүй.

Жамъян -

Мэдэгдэхгүй.

Буяндэлгэр -

Алга болчихсон.

Жамъян -

Байх нь бол байдаг гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа байдаг. Сураг байдаг.

Жамъян -

Сураг бол байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд ээж дээрээ очдоггүй. Тэр чинь одоо хөгшин хүн байна биз дээ. 25 жилийн өмнө залуудаа нэг авгай аваад ирсэн гэж байгаа.

Буяндэлгэр -

Тэр хүү нь үү?

Жамъян -

Тэр хүү нь...

Буяндэлгэр -

Аа аа.

Жамъян -

Өөрөөсөө нэлээд ахимаг тийм хотын хүүхэн дагуулж ирсэн гэж байгаа. Манай авгай. Энэ хүнтэй сууж байгаа гэсэн юм байлгүй. Тэгээд эх хүний ёсоор хүүдээ хэлсэн гэж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Яахав. Яг дэргэд нь хэлээгүй байлгүй дээ. Миний хүү чи их л настай хүнтэй суух нь дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Өөрөөсөө ийм олон ах эмэгтэй хүнтэй сууна гэдэг хэцүү дээ хүү минь...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жаахан зөөллөж...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгвэл би эргэж ирэхгүй шүү. Би энэ авгайтай сууснаараа сууна гээд яваад өгсөн гэж байгаа.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэр Сүрэн

Буяндэлгэр -

Одоо ганц хүү нь?

Жамъян -

Ганц хүү нь ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Үгүй мөн хатуу байнаа.

Жамъян -

Тэгээд тэр авгайтайгаа суугаад хөдөө явсан ч сураг гардаг гэж байгаа. Аймаг маймаг явсан. Хотод ч байна гэдэг гэж байгаа. Өнөө хүүхэнтэйгээ байна ч гэдэг гэж байгаа. Өөр хүүхэн дагуулаад явж байна ч гэдэг гэж байгаа. Ингээд сураг нь бол гараад байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд ээж дээрээ 25 жил очоогүй.

Буяндэлгэр -

Пөөх.

Жамъян -

Эргэж ирээгүй. Тэгээд телевизийн нэг А-69 гээд байдаг байсан.

Буяндэлгэр -

Тийм. А-69 ачааны 69

Жамъян -

Түүнийг гуйж аваад өнөө хөгшнийг чинь суулгаж аваад нэг орой ярилаа.

Буяндэлгэр -

За.

Жамъян -

Нөгөө хөгшин би нэг ийм гэрт байдаг. Зураг мургийн бас авчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Дотор тавилга мавилгын аваад одоо ийм гэртээ. Хүүгийн эцгээс авсан. Миний нас дээр гарлаа. Би үүнийг хүүдээ өгөх гээд хадгалаад байгаа юм. Миний хүү хаана явдаг юм мэдэхгүй. Амьд явдаг бол ирж энэ гэр орноо эзэмшиж аваач...

Аа ха. Би хэзээ язаагүй үхэх болж байна. Би амьд байгаа дээрээ хүүгийнхээ барааг нэг хармаар байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ гэрийг тэр хүүдээ өгмөөр байна гээд уйлаад яриад байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Баахан ярилаа. Өнөөх чинь уйлаад л би асуугаад л 30 минутын нэвтрүүлэг явсан байх. Тэгээд дууслаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Маргааш нь хүмүүс тэр нэвтрүүлгийг их таашаасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Их гоё нэвтрүүлэг боллоо. Дахиж нэвтрүүлэх үү? гээд л тэгсэн чинь 7 хоногийн дараа ч юмуу. 10 хоногийн дараа ч юмуу. Намын төв хороо дуудлаа...

Буяндэлгэр -

Таныг уу?

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

За. /Инээв/ дээдсүүд танд их хатуу юмаа.

Жамъян -

Хатуу тэгсэн намын төв хорооны хэлтсийн эрхлэгч, сонин хэвлэлийн дарга эрхлэгч нар цуглачихсан байж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хэлтсийн дарга маань одоо амьд байгаа л даа. Ярьж байнаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ нөхөр Жамъян бол Монголын сэтгүүл зүйд хар бараан өнгийг мэдрүүлж байгаа...

Буяндэлгэр -

\Инээв\

Жамъян -

Монголын хар бараан болгоныг түүж бичиж байгаа. Нэвтрүүлж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Үүнийг хөрөнгөтөн орнууд авч ашиглаж байна. Тухайлбал сая юу яалаа. Монголд одоо хүүхэд нь эхээ орхиод явчихдаг гэсэн тийм одоо сэдвээр....

Буяндэлгэр -

\Инээв\

Жамъян -

Их эвгүй юм биз дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ёс суртахуунгүй хар бараан юм нэвтрүүлснээс болж одоо Монголын нэр хүнд унаж байна гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд арай ч нам мамаас хөөгөөгүй ер нь намын төв хорооны хэлтсээс анхааруулж арга хэмжээ авч байлаа.

Буяндэлгэр -

Хнн.\инээв\

Жамъян -

Ийм л юманд өртөөд явдаг байхгүй юу. Түүнд буруу юм юу байнаа. Одоо бол хамгийн гоё сэдэв...

Буяндэлгэр -

Тийм ш дээ. Тэр үед ч гэсэн гоё сэдэв ш дээ. Хүүхдийнхэн сураг гарсан уу? Гараагүй юу?

Жамъян -

Хүүхэд нь сураг гараагүй тэгээд дараах нь тэр авгай нас барчихсан гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хөөрхий дөө.

Жамъян -

Тэр авгай нас барчихсан тэгээд гэр орон бүх юмын Сүхбаатар дүүрэг авсан гэнэ лүү яалаа нэг тийм юм дуулдаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хүүгийн сураг гараагүй ш дээ. Одоо байдаг ч юмуу. Үгүй ч юмуу. Ээж нь тийм байсан юм чинь 60-аад насны хүн байсан юм болов уу? 25 жилийн дараа гэхээр 50, 60-аад насны хүн байсан байх.

Буяндэлгэр -

Тийм байна. Та бас намаасаа хөөгдөх дөхсөн байна шүү дээ. \инээв\

Жамъян -

Намаасаа хөөгдөх дөхсөн. Би дандаа сайн юм бичээд буруутаад байдаг юм.

Буяндэлгэр -

Харин тийм байна. Их сонин юм.

Жамъян -

Дандаа шүүмжилсэн юм бичвэл би буруутахгүй. Шүүмжилсэн юм их бичиж байсан. Буруудаж байгаагүй.

Буяндэлгэр -

Сонин юм тиймээ?

Жамъян -

Тийм дандаа л сайн юм. Боломжийн юм бичихээрээ буруутаад байдаг юм.

Буяндэлгэр -

Ард түмэн таалсан. Үзэгчид их сайн хүлээж авсан. Тийм юманд буруутаад байдаг тиймээ?

Жамъян -

Буруутаад байдаг...

Буяндэлгэр -

Сонин шүү. Манай тухайн үеийн үзэл суртал гэж их л хачин байсан нь мэдэгдээд байгаа юм л даа.

Жамъян -

Үзэл суртал л юм даа.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэгж л байлаа даа. Хөөрхий минь.

Буяндэлгэр -

Гаж л юм даа. Ер нь гаж үзэл суртал байжээ. Аа?

Жамъян -

Гаж үзэл суртал.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Одоо сайхан болжээ. Энэ үзэл суртал.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тийм цэнзүүр байхгүй. Дуртай юмаа гаргаж байдаг. Арай л хэтрүүлчихээд байна. Манай сэтгүүлчид...

Буяндэлгэр -

Тийм манай сэтгүүлчид бас буруу яагаад байгаа юм тиймээ?

Жамъян -

Тийм.

Буяндэлгэр -

Буруу ашиглаад байгаа юм.

Жамъян -

Буруу ашиглаад...

Буяндэлгэр -

Тийм тал байгаа шүү.

Жамъян -

Залуу сэтгүүлчид. Би чинь одоо сургуулиудад хичээл заадаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ олон сэтгүүлчийн сургуулиуд аваачиж цагаар сэтгүүлчийн практик гэсэн юм заалгадаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Яахав дээ. Хоёр цаг нэг юм заачихаад гардаг юм.

Буяндэлгэр -

Та бол баялаг туршлагатай хүн танд бол хэлэх юм их байгаа л даа.

Жамъян -

Тэгээд яахав. Сэтгүүлчдэд би одоо захидаг хэдэн юм байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ер нь сэтгүүлч хүн гэдэг бол үнэнд л захирагдах хэрэгтэй. Өөр хэнд захирагдаж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гэж би залууст захидаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр үнэн гэж нэг юм байна. Үнэн л байх ёстой. Үнэнд л захирагдах ёстой. Худлаа юм бичиж болохгүй гэж л захидаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Одоо манайхан эрх чөлөөгөө ашиглаад арай дэндүү дэндүү авч байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм хэтэрхий дэгсдүүлж бичээд байгаа биз?

Жамъян -

Төв хороонд байсан. Лхамжав даргыг нэг сонин дээр Лхамжав үхэж нэг дарангуйлагч яалаа яалаа ч билээ тэгээд биччихсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгсэн чинь маргааш нь Лхамжав надтай гудамжинд таарсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр бүр арай дэндүү муухай бичиж байгаа биз?

Буяндэлгэр -

Хнн. Болохгүй ш дээ. Амьд хүнийг тэгж...

Жамъян -

Амьд хүнийг

Буяндэлгэр -

Үхсэн болгож...

Жамъян -

Хичнээн ямар хүн байлаа ч гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Түүнийг үхсэн болгоод биччихсэн. Тийм юм их гарч байна шүү дээ. одоо бол...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Мөнгөөр тэгж яаж байна. Өнгөөр тэгж байна. Сэтгүүлчдэд хамгийн хориотой юм бол энэ. Худлаа юм бичих. Худлаа юм ердөө бичиж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Зүгээр сэтгүүлчийн хөдөлмөрийг байна ш дээ. Бүрэн дүүрэн эзэмшиж, бүрэн дүүрэн сурчихаж, бүрэн дүүрэн туршлагажиж гэж бодож болдоггүй байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би ч өнөөдөр алдаа гаргана. Асар их туршлагатай сэтгүүлчид ч алдаа гаргана.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ганцхан түүн дээрээ сурч, одоо маш болгоомжтой харьцаж ингэж л явах хэрэгтэй. Залуу сэтгүүлчдэд миний захидаг л юм тэр. Их гоё үгэнд, мөнгөнд өнгөнд хууртаад хамаа намаагүй юм бичиж байна шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хэвлэлийн эрх чөлөө бол тэр биш. Ингэж л бодож байгаа даа. Тэгээд би бас Олон Улсын Сэтгүүлч юм. миний хамгийн нандин юм бол тэр.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Олон Улсын Сэтгүүлчийн яахав үнэмлэх нь байгаад байдаг. Түүнийг ямар ач тустайг би хэдэн жилийн өмнө мэдэрлээ.

Буяндэлгэр -

Аа ха. Юун дээр мэдрэв та?

Жамъян -

Бээжинд онгоц олдохгүй байж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд юун дээр нь очоод Олон Улсын Сэтгүүлчийн үнэмлэхээ үзүүлсэн чинь шууд бичээд өгчихсөн.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Олон улсад Олон Улсын Сэтгүүлчдийг маш их хүндэтгэдэг юм байна шүү дээ. Одоо соёлт ертөнцөд бол...

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Манайхан бол. Би нэг газар орох гээд Олон Улсын Сэтгүүлчийн үнэмлэхээ үзүүлж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгэхэд энэ чинь юу юм?

Буяндэлгэр -

/Инээв\

Жамъян -

Тэр чинь дан Англиар биччихсэн байгаа. Түүнийг уншиж мэдэхгүй л байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ чинь одоо юу юм? Юун дээр зургаа наачихсан юм.

Буяндэлгэр -

Яанаа...

Жамъян -

Миний хамгийн хүндтэй юм бол Олон Улсын Сэтгүүлч хаана ч явж байж болно. Хаана ч хэнд үзүүлээд сурвалжлага хийж болно. Олон улсад бол манайхан бол түүний үнэ цэнийг мэдэхгүй юм. Нэг иймэрхүү л түүх намтар элээлээ дээ хөөрхий минь намайг улсууд ингэдэг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ярилцлага авч байгаа зарим улсууд таны иддэг дуртай хоол ямар хоол бэ? гэж...

Буяндэлгэр -

\Инээв\ Барууныхныг дуурайж байхгүй юу. Манайхан

Жамъян -

Тэгэхээр би тэгдэг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би хоёр юманд л их дуртай даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Адууны гэдэс чанаад хөргөсөн хоолонд нэг их дуртай. 2-рт нь хуйхалсан толгойнд их дуртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хонины хуйхалсан толгой бол миний уйдахгүй иддэг хоол доо. Багаасаа идэж өссөн ийм гоё хоол байдаг юм. Энд тэнд олон удаа явлаа. Янз бүрийн сайхан хоол өгч л байдаг. Надад тийм сайхан санагддаггүй. Надад хуйхалсан толгойгоо идээд сууж байхад тэгээд боллоо.

Буяндэлгэр -

Аа ха. Хуйхалсан толгой гоё ш дээ.

Жамъян -

Гоё.

Буяндэлгэр -

Тийм. Би бол идэх дуртай.

Жамъян -

Монголд тийм гоё хоолнууд зөндөө байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Надаас бас тэгж асуудаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Таны хамгийн их сонирхдог зүйл юу вэ? гэж

Буяндэлгэр -

Аа ха. Хоби юу вэ? гэж асуудаг юм. Монголоор сонирхдог юм юу вэ? гээд л асуучих юмыг..

Жамъян -

Аа ха. Таны хобби л гэдэг юм л даа.

Буяндэлгэр -

Уул нь бол таны таашаадаг сонирхдог зүйл л гэж асуух ёстой биз дээ?

Жамъян -

Тэгэхээр би тэгдэг байхгүй юу. Би бол тэр сэтгүүлчийн хөдөлмөр за тэгээд янз бүрийн юм л сонирхдог тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэр дундаас миний хамгийн юу яадаг. Одоо бараг донтсон гэмээр тухайн үедээ бараг дон гэмээр болсон зүйл бол нийтийн бүжиг гэж...

Буяндэлгэр -

Аа ха. Та бол залуудаа их сайхан бүжиглэдэг байсан. Одоо ч гэсэн бүжиглэж байгаа даа.

Жамъян -

Тэгээд нийтийн бүжигт би бүр багаасаа 10 жилийн хүүхэд байхаасаа их дуртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Их сургуульд ирээд Улаанбаатар хотыг тэнэж бүжиглэдэг.

Буяндэлгэр -

Та тэгвэл Ленинклуб, хятадын Шиянз энэ тэрийг байхад бүжиглэдэг байсан биз дээ.

Жамъян -

Миний гол бүжиглэж байсан газар. Хичээл бол эрт тарна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд оройн бүжгээ хүлээгээд сууна даа. 5 цагаас 1 төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн улаан буланд бүжиг болдог байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хэвлэх үйлдвэрийн улаан булан чинь одоогийн хэвлэх үйлдвэрийн урдхан талд том байшин барьчихсан байна лээ. Түүний тэнд байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Жижигхэн тийм дөрвөлжин байшин.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд хэвлэх үйлдвэрийнхэн. Тэгээд энд тэндээс бас улсууд ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Донтонгууд...

Буяндэлгэр -

Та нарын үеийнхэн их гоё бүжиглэдэг байсан ш дээ. Вальс одоо юу юу ч байдаг юм.

Жамъян -

Аа тийм. 10-хэдэн бүжиг бүжиглэнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд тэнд 5 цагаас орчихоод 7 цаг болохоор зэрэг юунд очиж бүжиглэнэ. Элдэв-Очирт очиж бүжиглэнэ.

Буяндэлгэр -

Одоо энэ Хөрөнгийн бирж байгаа.

Жамъян -

Хөрөнгийн бирж байгаа. Их гоё. Их олон баганатай.

Буяндэлгэр -

Тийм их гоё барилга ш дээ.

Жамъян -

Тийм. Гоё барилга. Тэгээд тэр Элдэв-Очирын баруун талд жааз хөгжмийн тавцантай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэнд их гоё хөгжим тоглоно. Хөгжимчид их сайн хөгжимчид байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Амарч байгаа нь дээр хоёр давхарт гараад дээрээс хараад...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Бид нар доор бүжиглэнэ. Тэр одоо бүжиг хийдэг хамгийн гоё газар. Бас Ард кино тетр гээд байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд 7 цагаас 9 цаг хүртэл Элдэв-Очирт хоёр төгрөгөөр хоёр цаг бүжиглэж байгаа юм. Тэгээд 9 цагт Ленинклубын гадна сад гээд их гоё газар байлаа.

Буяндэлгэр -

Би бүдэг бадаг санадаг юм тийм. Гоё сад байсан.

Жамъян -

Ленинклубын баруун хойно өнцөгт байдаг байсан. Битүү модон дотор...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Битүү модон дотор их гоё заал байдаг. Оросын хөгжимчид суучихсан тийм л байна даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэнд 9 цагаас 11 цаг хүртэл бүжиглэнэ.

Буяндэлгэр -

4 цаг бүжиглэдэг байж /инээв/

Жамъян -

Тэгээд 11 цагт тараад л зодоон цохион гэж байсан биш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Нэг нэгнийгээ хүргэсэн шиг тэгээд шөнө л тасагтаа ирдэг тийм л байлаа. Тэгээд хоёулаа унтдаг байлаа даа. Миний хамгийн дуртай юм бүжиг нийтийн бүжиг...

Буяндэлгэр -

Одоо ч гэсэн бүжиглэдэг биз дээ? Амралт мамралтанд явсан цагтаа?

Жамъян -

Амралт байх үед амралтанд очиж их бүжиглэдэг байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Аа тэгээд амралтгүй болохоор зэрэг сүүлд шинэ жилээр л нэг бүжиглэдэг байсан байх даа. Бүжиг хэсээд явах ч юу байхав.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Ганц нэг бүжиглэдэг байснаа сүүлд мартагдлаа даа. Нийтийн бүжиг гэдэг юм.

Буяндэлгэр -

Уул нь гоё ш дээ. Харахад хүртэл гоё байдаг ш дээ. Гоё бүжиглэж байгаа хүмүүсийг харахад...

Жамъян -

Хамгийн гоё бүжиг...

Буяндэлгэр -

Тийм. Та одоо юу юу бүжиглэж чадах бэ?

Жамъян -

Бүгдийн л тэр үеийн бүжгийг бүгдийн л бүжиглэнэ.

Буяндэлгэр -

Хнн. Гоё ш дээ. Аягүй гоё юм байна лээ.

Жамъян -

Тэгээд Улаанбаатар хотын аварга шалгаруулдаг байлаа. Намайг тэр сургуульд байж байхад...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Би гурван удаагийнхан аварга болсон юм.

Буяндэлгэр -

Та үнэхээр сонирхолтой хүн байна.

Жамъян -

Сонирхолтой.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гурван удаагийн аварга болж үнэмлэх нь саяхан хүртэл надад бүр ингээд нуруун тасарчихсан байдаг байлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Үнэмлэх өгнө. Шагнал өгнө.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

59 он бишээ. 57 онд Хятад Шянзинд бүжиглэж шинэ жилээр л явуулдаг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Анх 56 онд хотын аварга болж байлаа. Бүжгийн аварга. Шинэ хятад сургууль байгуулагдчихаад хятад сургуулийн нэг их том танхим...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Байдаг байсан. Нэг их том танхим урлагийн танхим байдаг байсан юмуу даа. Хурлын танхим байсан юмуу даа. Тэнд тэмцээн явагдаж тэнд 58 онд хоёрдахь удаагаа түрүүлсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

59 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль ...

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Байгууллагдаад нэг хоёр жил болж байсан байлгүй дээ. Тэнд чинь нэг их гоё заалтай ш дээ.

Буяндэлгэр -

Одоо ч гэсэн бий байхаа тиймээ?

Жамъян -

Бий бий. Их гоё заал. Тэнд хотын аварга шалгаруулж 59 онд би тэнд бас гуравдахь удаагаа аварга болж аварга болох их гоё ш дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм. Мөнгөн шагнал өгөх үү?

Жамъян -

Өгнө. Түрүүлсэн. Би Анагаахын дундын нэг охинтой бүжиглээд эрлийз охин байсан юм. Анагаахын дундын оюутан. Их гоё бүжиглэнэ. Бүжигт бол ёстой гарамгай.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Тэгээд бид хоёрт чинь тэр үед нэг ийм дундаа бариултай. Шилэн таваг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм байх. Оросын нэг тийм гардаг байсан юм.

Жамъян -

Тийм. Оросын л юм. Тийм шилэн тавганд 24-ын чихэр дүүргээд хоёуланд нь хоёр тийм шилэн таваг шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Хөөрхөн шагнал байна.

Жамъян -

Хөөрхөн байгаа биз. Тийм хоёр тавганд хоёуланд нь 24-ын чихэр дүүргээд дээр нь 100, 100 нь төгрөг тавиад...

Буяндэлгэр -

Тэр үед чинь их мөнгө ш дээ.

Жамъян -

100, 100 нь төгрөг тавиад ингээд өгч байлаа.

Буяндэлгэр -

Мундаг шагнал байна шүү дээ.

Жамъян -

Том шагнал байгаа биз.

Буяндэлгэр -

Тэр үед чинь мундаг шагнал ш дээ.

Жамъян -

59 онд хамгийн сүүлчийн шагналыг тэгж авсан юм даа.

Буяндэлгэр -

Хнн.

Жамъян -

Тэгээд 60 онд манай Очирбат түрүүлсэн юм гэнэ лээ. 60 онд би байгаагүй. Очирбат их гоё бүжиглэнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Намжины Очирбат тэгж яваад яасан ч юм. Тэгж яваад тэр бүжиг замхарлаа шүү дээ. Устлаа.

Буяндэлгэр -

Та чинь 3 удаа аварга болно гэдэг чинь гайхалтай байхгүй юу.

Жамъян -

Бас гайгуу л бүжиглэдэг байсан юм байлгүй.

Буяндэлгэр -

Сайн бүжиглэдэг байсан юм байна. Партнёр чинь нэг л хүн байсан уу? Өөр өөр байсан уу?

Жамъян -

Ер нь тэр Нямсүрэнтэй л голдуу бүжиглэж байсан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Их гоё бүжиглэдэг охин байсан. Сүүлд анагаахын дунд сургууль төгсөөд халдвартын дунд мэргэжлийн эмч болчихсон. Бүжгээ хийхээ больсон байлгүй дээ. Аягүй бүдүүн...

Буяндэлгэр -

\Инээв\

Жамъян -

Хачин тарган авгай болчихсон. Нэг жил лагерь зусланд хамт гарч байлаа.

Буяндэлгэр -

Аа ха. Залуу насаа та хоёр дурсаж байв уу? Бүжгээ?

Жамъян -

Ярина ш дээ. Мөн сайхан залуу нас байжээ. Аягүй бүдүүн болчихсон. Бүжиг хийхээ байхаар тэр байлгүй.

Буяндэлгэр -

/Инээв/

Жамъян -

Түүнээс хойш яахав. Амралт энэ тэр дээр бүжиглэдэг л байсан даа. Тэгээд одоо хөл хөдлөхөө байсан даа. Аа Жамъян их сайхан бүжиглэнэ. Их сайхан хөлтэй. Өндөр нуруутай гэдэг тэгээд би тэд нарт та нарын цагаан хэл ам тусаад би одоо хөлгүй хазгар бөгтгөр болж байна гээд тэгдэг юм.

Буяндэлгэр -

/Инээв/ Тэр үеийн зуун төгрөг одоогийн хэдэн төгрөгтэй тэнцэх бэ?

Жамъян -

Хэдэн мянган төгрөг болно тэр чинь.

Буяндэлгэр -

Нэлээн чанга байх шүү тиймээ?

Жамъян -

Тийм. Чанга чанга ёстой чанга.

Буяндэлгэр -

Зуун мянган төгрөгтэй тэнцэх байхаа?

Жамъян -

Зуун мянгаар ч барахгүй.

Буяндэлгэр -

Барахгүй юу?

Жамъян -

Барахгүй. Зуун мянгаас их шагнал авч байлаа.

Буяндэлгэр -

Мөнгө чанга байсан. Нээрээ.

Жамъян -

Том шагнал.

Буяндэлгэр -

Тийм. Том шагнал.

Жамъян -

Тэгээд энд нэг жил болгон бүжгийн тэмцээн болдог гэнээ. Зурагтаар явж байна.

Буяндэлгэр -

Аа ха. Аа тийм. Улаанбаатар зочид буудалд болдог юуны Вальс билээ дээ?

Жамъян -

Аа аа тийм тийм.

Буяндэлгэр -

Венийн Вальс гэсэн нэртэй.

Жамъян -

Венийн Вальс.

Буяндэлгэр -

Венийн Вальс гэсэн нэртэй болдог юм. Та нээрээ орооч?

Жамъян -

Австрийн элчин Эрлийнхэн эд нар нийлээд...

Буяндэлгэр -

Тийм Эрэл зохион байгуулдаг.

Жамъян -

Венийн Вальс гээд...

Буяндэлгэр -

Тийм Улаанбаатар зочид буудалд хийдэг юм.

Жамъян -

Нийтийн бүжгийн тэмцээн явуулдаг юм.

Буяндэлгэр -

Тийм. Та шүүгч хийж болно шүү дээ.

Жамъян -

Очиж нэг харъя гэж бодохгүй юу....

Буяндэлгэр -

Гоё болдог шүү.

Жамъян -

Тэгсэн чинь ороход 100 доллар гэж байна.

Буяндэлгэр -

Тийм байх. Та бол ивээн тэтгэгч олоод орох хэрэгтэй юм байна.

Жамъян -

100 доллараар ордог. 100 доллараар тэнд очиж ганц вальс хийж байснаас манайд чинь олон хоногийн хоол болно шүү дээ тиймээ?

Буяндэлгэр -

Гэхдээ та ивээн тэтгэгч ол. Олох хэрэгтэй юм байна. Тэгээд орж үзэх хэрэгтэй. Би энэ жил телевизээр харсан. Тэгсэн жил болгон явдаг. Энэ чинь бас нэлээд хэдэн жил болчихож байгаа байх шүү.

Жамъян -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Яг Улаанбаатар зочид буудлын ресторанд болдог. Их гоё хөгжилтэй болдог юм байна лээ.

Жамъян -

Тийм. Венийн консул монсул зохиодог юм болов уу? гэсэн чинь Австрийн элчин сайдын яам юм байна.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Тэгж л нэг тэмцээн болохыг харж байх шив дээ. Тэгээд нийтийн бүжигт нэг хоёр сайн тал байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Магадгүй миний энэ 70 гараад наслаад явж байгаа маань тэр их хөдөлгөөн...

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Залуу насны тэр их хөдөлгөөн тус болсон байх.

Буяндэлгэр -

Болсон болсон.

Жамъян -

Яагаад гэвэл нийтийн бүжиг бол асар олон янзын хөдөлгөөн шаарддаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хүнийг их хөдөлгөөнтэй....

Буяндэлгэр -

Залуу ч байлгадаг.

Жамъян -

Их гоё.

Буяндэлгэр -

Бие бялдараар ч гэсэн.

Жамъян -

Тийм. 1-рт, 2-рт аль дуртай хүнээ сонгож аваад бүжиглэнэ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Өөрийнхөө тааламжтай хүнээ...

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Биедээ наагаад хамгийн гоё энерги авч байгаа өгч байгаа биз дээ.

Буяндэлгэр -

Аа тийм. Энерги шингэж байгаа ш дээ. Тийм ойрхон бүжиглэж байгаа юм чинь.

Жамъян -

Аа ха. Аягүй гоё цагаан энерги...

Буяндэлгэр -

Солилцож байна гэсэн үг тиймээ?

Жамъян -

Солилцож байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Хоёр муу хүн хоёр биенээ үзэн яддаг хүн бүжиглэхгүй шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Хоёр биенээ таалдаг. Чамтай бүжиглэх юмсан гэж боддог.

Буяндэлгэр -

Сэтгэл нийлсэн.

Жамъян -

Аа ха. Сэтгэл нийлсэн. Сэтгэл санааны асар гоё нөхцөл бий болж байна тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Энэ хоёр утгаараа нийтийн бүжиг гэдэг бол хүнийг эрүүл байлгах хамгийн чухал зүйл гэж би сонинд бичдэг юм. Хүмүүст дохио санамж болгож ярьдаг юм. Тэгсэн чинь сүүлийн үед хэд хэдэн юу байгууллагдаад байгаа гэнэ. Нийтийн бүжгийн....

Буяндэлгэр -

Байгаа байгаа.

Жамъян -

Тийм одоо...

Буяндэлгэр -

Сургууль маягийн...

Жамъян -

Сургууль маягийн

Буяндэлгэр -

Курс маягийн социализмын үеэр бол дугуйлан маягийн юм байгууллагдаад байгаа.

Жамъян -

Тийм байна. Удирдагчтай. Цугладаг цагтай. Нийтээрээ цугладаг.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Жамъян -

Тэр төмөр замын ахмадын юунд тийм юм байна гэнээ.

Буяндэлгэр -

Байдаг гэсэн.

Жамъян -

Түүнийг бол хөгжүүлмээр байгаа юм. Бүр багаасаа бүжиглэдэг. Одоогийн бүжиг бол яахав. Жинхэнэ номоор нь хийвэл сайхан бүжиг л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Гэхдээ номоор нь хийж байгаа хүн алга байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Жамъян -

Жинхэнэ номоор нь хийж байгаа хүн алга. Тэгээд тус тусдаа ингээд нэг тойрч зогсож байгаад...

Буяндэлгэр -

/Инээв/

Жамъян -

Янз бүрийн хөдөлгөөн хийгээд байгаа нь надад бол сонин биш байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Жамъян -

Харилцан сайхан энерги өгөөд байж чадахгүй байх гэж бодож байгаа юм. Тийм учраас би энэ орчин үеийн бүжгийг тоодоггүй.

Буяндэлгэр -

Орчин үеийн бүжгийг хүн болгон хийж чадна. Аа тэр нийтийн бүжгийг хүн болгон хийж чаддаггүй байхгүй юу.

Жамъян -

Чаддаггүй.

Буяндэлгэр -

Түүнийг сайхан бүжиглэж байгаа улс үнэхээр гайхалтай.

Жамъян -

Гоё бүжиглэх гоё ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Гоё байдаг юм байна лээ.

Жамъян -

Ийм л юм сонирхдог хүн дээ.

Буяндэлгэр -

Гоё юм сонирхдог юм байна. Та

Жамъян -

/Инээв/

Буяндэлгэр -

Түүнийхээ хүчинд та ийм байгаа байх.

Жамъян -

За / тасрав/

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.