Choijil


Basic information
Interviewee ID: 990277
Name: Choijil
Parent's name: Magsar
Ovog: Tor-- Jambal
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder, passed away
Father's profession: milk and oil (tos) production master


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
travel
foreign relations
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 7сарын 18-ны өдөр бямба гариг. Би Яргайтын Богинын ам гээд 20-иод жилийн өмнө бол Яргайтын Богинын ам гээд Монголын радио телевизийн зуслан байсан юмаа. Одоо бол их олон улс гардаг. Телевизийн улсууд ч байгаа. Зүгээр гадны улс ч байгаа ийм сайхан аманд манай Монгол телевизийн дарга байсан. Миний хүндэлж явдаг нутгийн ах Магсарын Чойжил гуайтай уулзаад байнаа. Чойжил гуай та чинь аль сумын хүн билээ? Архангай аймгийн ?

Чойжил -

Би чинь одоо Архангай аймгийн хуучин Мөрөн сум гэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сүүлдээ Тариат сумтай нийлээд Тариат сум гэж Архангай аймгийн Тариат сум гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр газар л төрсөн болж байна даа. 1930 онд төрсөн. Аа ер нь хуучин удам түүхээсээ ярих юм бол Далай Чойнхор вангийн хошууны Цогтын баг Үйзэн баг гэдэг байсны тэр Үйзэн тэр хойшоогоо Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт гээд сумуудтай хил залгаа уулын наана цаана оршдог.

Буяндэлгэр -

Хөвсгөлд их ойрхон юм байна. Тиймээ?

Чойжил -

Ойрхон ерөөсөө л залгаа...

Буяндэлгэр -

Өө за.

Чойжил -

Хуучин бол тэр гурван сум Далай Чойнхор вангийн хошуу байсан юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ширэндэв гуай хүртэл тэнд төрсөн алдартай шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тийм тэгээд манайхан чинь Торжиг Жамбалын удмынхан ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр дотор Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Чадраабал гуай бол манайхны ...

Буяндэлгэр -

Оо Чадраабал гуай тэндхийх юмуу?

Чойжил -

Яах аргагүй...

Буяндэлгэр -

Архангайнх гэдгийг би мэднэ. Аа ха.

Чойжил -

Торжиг Жамбалын таван хүүхдийн нэгнийхэн удам судар нь би, нөгөөгийнхөн удам судар нь Чадраа...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ах дүү улс л даа. Бид нар чинь...

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Гэхдээ нэг их сүйд болоод байдаггүй. Бие биенийгээ хараад ажиглаад ...

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Ингээд явдаг. Тиймэрхүү л юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Та сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгосон юм бэ? Уул нь та санхүүгийн талын хүн юм байна лээ ш дээ. Тиймээ?

Чойжил -

Тийм. Уул нь бол Мөрөн сумын анхны сурагч юм л даа. 40 онд анхны бага сургууль байгууллагдаад нэг удаа малд яваад ирсэн чинь манай ээж сумын төлөөлөгч ирлээ. Ном сурах сургууль байгууллагдсан гэнэ. Чамайг тэр сургуульд авна гэж байна гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд би нэг их дуртай ч байгаагүй. Ер нь тэр үед ядуу айлын хүүхэд л сургуульд явдаг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм гэсэн.

Чойжил -

Тийм. Ер нь манай ах нар цэрэгт явсан. Баянтүмэн Тамсаг энэ тэр . Матад гээд...

Буяндэлгэр -

Аа ха

Чойжил -

Тэндээс гурвалжин дугтуйтай цэргийн захидал их ирдэг. Түүнийг үсэг мэддэг хүн айлд цуглуулж байгаад нэг их гуншинтай айхтар дууддаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд том болж байгаад ийм сайхан захидал бичдэг цэрэг хүн болох юмсан гэж их боддог байсан. Тэгээд яахав сургуулиар дамжаад. Тэгсэн чинь нэг хүүхдийг хотын сургуульд авна гэсэн байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Манай сургууль дөрвөн Чойжилтой байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Өө за.

Чойжил -

Өөр Чойжилыг л авна гэсэн юм шиг байгаа юм. Тэгсэн чинь тэр Чойжилын эгч нь сумын даргын авгай юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би бол надад хамгаалах хүн байхгүй. Тэгээд нэг ёсондоо шоовдорлосон маягийн....

Буяндэлгэр -

Аа ха

Чойжил -

Маягаар сургуульд явж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд худалдааны сургуульд байж байгаад түүнийгээ төгсөөд Хатгалын дамжлага бааз Ханхад очоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нутагтаа жаахан ойрхон юм гэж ...

Буяндэлгэр -

Тэнд очсон тиймээ? Таны нэг номон дээр байсан. Би санаж байна.

Чойжил -

Нуурын өглөө гэж нэг баримтат тууж бичсэн. Тэнд байж байгаад ерөөсөө зах хязгаар нутаг байсан. Нэг бол цэрэгт явъя. Нэг бол сургуульд явъя. Гуравдахь нь бол тэр хавиас хүнтэй суугаад тэндхийн хүн болъё. Ийм л гурван зам байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха.

Чойжил -

Тэгээд ийш тийшээгээ өргөдөл бичээд байдаг байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь нэг өдөр аймгийн намын хорооноос, нэг ч хүн өргөдөл бичдэггүй цөөхөн байсан юмуу. Тэр үед техникум төгссөн хүн чинь 40-өөд оны дундуур чинь их сургууль төгссөн юм шиг...

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Чойжил -

Номтой хүнийхээ тоонд л ордог.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Чойжил -

Тэгээд намын дээд сургуульд ороод...

Буяндэлгэр -

Аа ха. Та шүлэг хэдийнээс эхэлж сонирхдог болсон юм бэ?

Чойжил -

Өө яахав дээ. Шүлгийг бол шүлэг бичдэггүй залуу хүн гэж байх биш. Үгүй яахав хүүхэд байхын л манай ах нар хэлмэгдүү улс байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тогжин мод толгой цоолдог гээд түлээ хаглаж байгаад үсэрсэн түлээгээрээ толгойгоо цоолно. Нэг удаа захиа бичээд ёсолсон Чойжил гээд ах дүүгээ бичсэн чинь тоолж барагдахгүй болохоор нь тоолж баршгүй Торжигийнхон гэсэн. Тиймэрхүү санамсаргүй юмнууд цаанаасаа яахав. Нэг их айхтар гүн ухааны биш ер нь нэг ардын...

Буяндэлгэр -

Толгой холбосон.

Чойжил -

Аа тийм толгой холбосон. Толгой холбож гаргаж ирдэг. Монгол заншлын нэг тиймэрхүү юм сургуульд байхдаа бичдэг барьдаг. Сургуульд байхад найз нөхөд маань одоо охид бүсгүйчүүлд одоо...

Буяндэлгэр -

Толгой холбож захиа бичдэг. Толгой холбож захиа бичдэг. /Инээв/

Чойжил -

Чи нэг захиа бичээд өгөөч...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ямар янзын хүн байна гээд тэгээд л /инээв/

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тиймэрхүү байдлаар л юу яасан ш дээ. Дээр үед чинь ах нарын захиа гэдэг чинь Уулын урт усны цаанаас...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг их уянгалуулсан захиа ирнэ шүү дээ. Түүнийг чинь тэр захиаг чинь дуудахдаа бараг л хурдан морины цол бөхийн цол дуудаж байгаа юм шиг л хүнгэнүүлээд л тэгж л байдаг байсан. Тэгж л би ер нь юу яасан байх. Тэгээд яахав эртний ном судар уншдаг л байсан л даа. Бэгэр Мэжид хааны түүх, 32 модон хүний түүх тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха. Тийм.

Чойжил -

Үлгэр энэ тэр их сонсдог. Сургуульд байхад. Тэр эд нар бас нөлөөлсөн байж магадгүй ээ.

Буяндэлгэр -

Аа ха. Таныг сурч байхад чинь Монгол бичгээр байсан уу? Шинэ үсэг үү?

Чойжил -

Монгол бичиг...

Буяндэлгэр -

Ямар гоё юм бэ?

Чойжил -

Монгол бичгээр яагаад хотод орж ирсний дараа 40 хэдэн онд чинь шинэ үсэг рүү орсон ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Бид нараар бол Монгол бичиг дууссан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Яахав дайвар болоод яваад өгсөн. Шинэ үсэг албан ёсны болоод яваад өгсөн ш дээ. Тэгээд ер нь монгол бичиг гэдэг чинь түргэн бичлэг л гэсэн үг шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Лекцийг бол хэн хүнгүй бичээд авчихдаг. Тийм л чадалтай байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хоёрдугаарт бол эртний ном судраа уншихад сайн бололцоотой байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Тийм байх.

Чойжил -

Олгодог тийм л зүйл шүү дээ.

Буяндэлгэр -

Намын дээд төгсөөд та шууд сонины эрхлэгчээр очсон юмуу?

Чойжил -

Үгүй ээ. Намайг бол энэ улсууд ерөөсөө насаараа л сонин хэвлэлийн газар удирдах ажил хийж явсан гэж бодоод байдаг юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би чинь худалдааны сургууль төгсөөд морин тэрэг хөтлөөд төв бараа баазад туслах няраваар...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Цэрэг суран бүс, эсгий гутал төв бараа бааз дээрээ авч ирдэг. Түүнийг аймгуудад ачуулдаг. Падаан бичдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тиймэрхүү хар бор ажлуудаас эхэлсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Харин тэгээд намын дээд сургуульд ороод намын төв хороонд лектор, дараа эвлэлийн хороонд суртлын талын ажил хийж байгаад тэгээд л сонинд очсон доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сонины эрхлэгчээр 1957 онд очсон байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

“Залуучуудын үнэн” сонин гэж нэлээд...

Буяндэлгэр -

Аа ха. Тийм хүндтэй сонин байсан.

Чойжил -

Тэгээд тэндээсээ за яахав сургуульд сурах хэрэгтэй гэж бодоод Ломоносовын нэрэмжит сургуульд явсан. Тэр чинь сэхээтний нөхөрлөлийн үед чинь

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Чи үзсэн үү? Эвлэлийн төв хорооныхон чинь баахан ам халж тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ социализмын үед чинь ард түмний амьдрал сайжрахгүй байна. Нам засаг чинь ард түмнээ бодож улс орноо хөгжүүлэхгүй байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ах нарт хамаг ноос үс, тос за тэгээд...

Буяндэлгэр -

Хамаг юмаа өгөөд байдаг.

Чойжил -

Хамаг юмаа өгөөд байгаа хэрнээ тэндээс нэг их олигтой юм авахгүй байна. Тэгээд намын эсрэг үг яриа гаргасан гээд л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бид нар чинь ярьж л таараа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамба их хурлын дарга Самбуу дарга эд нар чинь хүрч ирээд суучихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Яг бид нарын хөлд суух маягаар та нар ч юм мэддэг сэхээтэн улс, улс орноо хөгжүүлнэ гэж их юм боддог улсууд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Түүнийгээ нам засагтаа ярьж хэл гээд тэгж онгироож...

Буяндэлгэр -

Үг авчихаад...

Чойжил -

Яриулж аваад тэгээд дараа нь сэмхэн ажил өөрчлөөд л би чинь нэг ёсондоо хэлтсийн дарга байсан бол сонины эрхлэгч гэдэг бол түүний дараа ордог.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд сонин руу Ломоносовын сэтгүүлчийн ангийг төгсөөд, харин ч би бусадтай адилхан нутаг заагдаж цөлөгдсөн юм бол байхгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хийдэг ажлаа хийгээд л тэгээд “Үнэн” сонинд дараа телевиз радиод ажиллаад л тэгээд...

Буяндэлгэр -

Та “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байхдаа их сайхан уран бүтээлч яруу найрагчтай уулзаж учирч ажиллаж байсан юм байна лээ. Гайтав гуайн тухай янз бүрийн тийм онигоо маягийн хошин шог янз бүрийн юм яригддаг даа. Таны сэтгэлд үлдсэн юм байх юмуу ер нь?

Чойжил -

Би одоо тэнд чинь Гайтав, “Залуучуудын үнэн” сонин, “Пионерийн үнэн” сонин гэдэг чинь хоёр өрөөнд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг л байгууллагын хоёр юу шүү дээ. Нэг нь хүүхдийн ...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Нэг нь залуучуудын тэгээд Гайтав бид нар бол их сайхан үерхдэг. Бүүр намын дээдэд байхдаа Сүхбаатар, Чойбалсан нарын тухай их том найраглал...

Буяндэлгэр -

Тийм би хоёулангийн уншиж байсан юм. Хүрэн хавтастай бүр нүдэнд байна.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Гайхалтай найраглал байдаг.

Чойжил -

Гайхалтай.

Буяндэлгэр -

Түүгээрээ төрийн шагнал авсан ш дээ. Тиймээ?

Чойжил -

Тэгсэн ш дээ. Гайтав бол сонинд баяр ёслол одоо Майн баяр, эмэгтэйчүүдийн баяр, улсын баяр болоход чинь сонин бол нэг сайн нэртэй хүний шүлэг, нэг сайн плакат зураг энэ тэр тавьдаг байсан. Гайтав бол манайд яг өөрийн юм шиг юм бичиж өгдөг. Гайтавын нэг хүсдэг зүйл нь бол, би цалингийн заавал сарын эцэст хөлсийн өгдөггүй. Авна гэсэн цагт нь өгдөг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Яахав Гайтав маань жаахан балгачихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Чи ашгийн татвар аваад юм хүргэхгүй болгочихвоо гээд тоглоод хэлдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд Гайтав бол бэлэн цэцэн л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ухаан нь Улаан туг Залуучууд хоёр ихэр юм. Уралдаан Ялалт хоёрын нөхөр юм гэсэн шүлэг байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха тийм.

Чойжил -

Тэр үед Чойжилын Чимэд Гайтав хоёр бие биенийгээ дооглосон юм гэнэ лээ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гайтав тамхи хоёр ихэр юм. Галзуу улаан тамхины нөхөр ч юм билүү?

Буяндэлгэр -

Чимэд гуай Гайтав гуайг тэгж цаашлуулж байгаа?

Чойжил -

Тэгэхээр нь Гайтав бол Чимэд өмд хоёр ихэр юм.

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

Цэнхэр шилтэй нөхөр юм гэж.

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

Тэгээд тэр нь шүлгийнхээ цохилт мохилтоор...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Улаан туг залуучууд хоёр ихэр юм. Уралдаан ялалт хоёрын нөхөр юм гэсэн сайхан үгтэй дуу...

Буяндэлгэр -

Тэр чинь дуу болсон ш дээ. Нээрээ...

Чойжил -

Ер нь ухаандаа бөөгийн дуудлагын маягаар Нацагдорж чинь “Миний нутаг” –аа бичсэн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм гэсэн. Таны номон дээрээс уншиж мэдлээ. Тийм тийм.

Чойжил -

Тиймэрхүү юман дээрээ уран бүтээлчийн юм гардаг юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг удаа, намын сонинд бид нар ч бас хамт ажиллаж л байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь Гайтав санхүүгийн хүнд хэдэн төгрөг хэрэг болоод байна өгөөч гэсэн чинь үгүй цагийн юмыг цагт нь өгнө гэж хэлсэн чинь Санхүүгийн Шинэхүү, Нанзадын санаа, Надмидын унаа гэж хэлсэн байдаг.

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

Тэр нь юу гэхээр Нанзад гэдэг нь намын төв хорооны санхүү нь “Үнэн” сонинг бас харъяаллаж байдаг.

Буяндэлгэр -

Аа зүйтэй зүйтэй.

Чойжил -

Тиймэрхүү зүйл зөндөө ш дээ. Бэлэн байж байдаг.

Буяндэлгэр -

Гайхалтай байж тиймээ?

Чойжил -

Содномдаржаа хэлсэн юм гэнэ лээ. Хүүхдийн зохиолч?

Буяндэлгэр -

Тийм мэднэ.

Чойжил -

Тэгсэн Содномдаржааг манай өнөөдрийн Маршаак маргааш өдрийн Коршок гэж...

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

Нөгөө хүүхдийн зохиолч...

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

Тэгсэн Содномдаржаа манай өнөөдрийн Майковский маргааш өдрийн Ниховский гэж...

Буяндэлгэр -

\Инээв\ Ер мөчөөгөө өгөхгүй. Бие биедээ...

Чойжил -

Оо тийм. Харин 1978 онд байхаа бид нарыг Москвад байж байсан чинь нэг орой Улаанбаатараас утасдаад Гайтав маргааш, Гайтавын авгай Лхамсүрэн гэж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бид хоёр маргааш Москвад очно. Чи бид хоёрыг угтаж аваад яагаа ч ээ. Гайтавын бие жаахан тааруухан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд таньдаг нь бас сурвалжлагч нь би байсан болохоор очилгүй яахав дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд Гайтавыгаа угтаж аваад бие жаахан дорой. Дөнгөж гавъяатынхаа юуг авчихсан байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Шерметьевоос яагаад элчингийн байр лүү ирж явахад чинь Маяковскийн хөшөө байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха .

Чойжил -

Хүндэлж байна гээд л тэгээд түүгээр өнгөрөөд л тэгсэн чинь уг нь бол элчингийн соёлын зөвлөх бол анхаарах ёстой ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Соёлын зөвлөх Хашбат гэж байсан юм. Хулан энэ тэрийн...

Буяндэлгэр -

Аав аа ха.

Чойжил -

Хашбат юмуу? Хашанбат юмуу? гээд өөрийгийн тоохгүй болохоор тэгж хэлж байгаа байхгүй юу.

Тэгээд тэр чинь элэгний бишээ уушгины тамхи их татдаг байсан

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд буцахдаа бас Маяковскийн хөшөөний урдуур өнгөрөхдөө Маяковский Марш домой гэж хэллээ гэж хэлээд дахиж би эргэж ирэхгүй байхаа гэж хэлээд явж байсан шүү.

Буяндэлгэр -

Хөөрхий минь.

Чойжил -

Түүнийг бол өөрөө миний номон дотор одоогийн гуравдахь номон дотор гарна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Юу билээ? “Урт аяны сүүлчийн буудал”

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ц. Гайтавын сүүлчийн өдрүүд гэсэн. Түүн дотор цөмөөрөө байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зохиолчдын хорооны онигоо том юм байдаг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Та их нямбай хүн юмаа. Үгүй мөн сайн бичиж авсан байна лээ. Би тэр Ренчин гуайг Монгол телевизэд ярилцлага хийхэд нь эхний хэсэгт нь байсан байхгүй юу.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Таны номыг уншсан чинь нээрээ ингэж ярьж байсан шүү гээд таны номыг уншаад би санаж байгаа юм л даа.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Гэтэл тэнэг толгой би нэг ч үг бичиж аваагүй байгаа юм.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо залуу ч байж тоохгүй ч байсан юмуу. Их хайнга байжээ. Тэгэхэд та мөн гоё бичиж авчээ. Гайхалтай.

Чойжил -

Одоо тийм улс чинь их ховор юм.

Буяндэлгэр -

Ховор юм. Гайхалтай. Бид нар тэр хүмүүсээ гомдоож байсан даа.

Чойжил -

Хонь гэж бичээд л хонь гэдэг чинь олон тоо байхгүй. Хонинууд бэлчиж явна гэдэггүй. Хонь бэлчиж явна гэдэг шүү дээ гээд л шохойгоор бичээд л тиймээ?

Буяндэлгэр -

Та бол үнэхээр гоё бичиж авсан байна.

Чойжил -

Тийм. Ренчин гуай байна. Дамдинсүрэн гуай байна.

Буяндэлгэр -

Дамдинсүрэн гуай тийм.

Чойжил -

Ер нь телевизэд ажиллаж байсны хүчинд олон сайхан сайхан хүмүүстэй уулзаж байлаа. Танилцуулдаг.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Константин Симонов гээд зурагтаар ярилцлага өгөөд...

Буяндэлгэр -

Тийм

Чойжил -

Брис Полевой гээд...

Буяндэлгэр -

Бүгдээрээ ирсэн ш дээ. Тийм.

Чойжил -

Алдартай тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд тэд нар чинь цөмөөрөө ирж байсан ш дээ. Английн Ожерс хүртэл ирсэн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм би зургийн хүртэл авч байсан. Цэдэнбал дарга хүлээн аваад зураг нь надад байгаа.

Чойжил -

Чиний альбом дотор байсан тиймээ?

Буяндэлгэр -

Байгаа. Байгаа.

Чойжил -

Байсан ш дээ. Тийм алдартай улс гэдэг чинь дэлхийд нэртэй. Тэгж хүн болгон уулзаад байдаг эд биш шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм. Бид нар ч бас нэг талдаа азтай шүү. Сайхан сайхан улстай уулзаж учирч ярилцлага авч явсан.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Би бас залуугийн хар гайгаар тэр болгоныг тэмдэглэж бичиж авдаггүй байсан байгаа юм.

Чойжил -

Гэхдээ бол онцгой л доо. Би үзгээ шүүрээд авдаг. Чи аппаратаа шүүрээд авна шүү дээ.

Буяндэлгэр -

Тэр бас тийм л дээ.

Чойжил -

Чиний аппаратаар авсан. Саяны тэр альбом чинь юу гэсэн нэртэй билээ?

Буяндэлгэр -

“Гэгээн төрх”

Чойжил -

“Гэгээн төрх” гээд телевизийн түүхийг зургаар сайхан харуулсан. Тайлбарын бол бас л сайхан хийсэн байна лээ.

Буяндэлгэр -

Бас жаахан яаруу сандруу хийсэн. Сарын дотор хийсэн. Тайлбарын жаахан чамлаад байгаа юм. Өшөө жаахан дэлгэрэнгүй хийсэн бол өгөөжтэй байх байсан юм.

Чойжил -

Харин тийм. Цаашдаа түүнийгээ дэлгэрүүлээд...

Буяндэлгэр -

Дараа дараачийн дээр нь анхаармаар юм байна лээ.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Та сонинд ажиллаж байгаад телевизэд 69 онд даргаар ирсэн.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэгэхэд би 67 онд сургууль төгсөж ирээд залуухан байсан. Сонинд ажиллаж байгаад телевизэд ирэхэд танд хэцүү байсан уу? Телевиз нэг талдаа үйлдвэр ш дээ. Та тэр үйлдвэрт ...

Чойжил -

Тэгэлгүй яахав. Ерөөсөө би дуртай очоогүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Чи мэднэ шүү дээ. Ломоновсовын сургууль чинь дотроо радиогийн сэтгүүлч, сонины, телевизийн гээд дотроо би бол сонины сэтгүүлч...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Залуучуудын сонинд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Дипломын ажлаа бол би найрууллаар хийсэн. Бүтээлт диплом гээд таван найруулал бичээд тэр нь Монголын сонин хэвлэл, Оросын сонин хэвлэлд гарсан тийм байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд яахав. Шинэ газар. Сайхан цаасан малгай өмсгөөд чи одоо тэнд очих хэрэгтэй. Энэ тэр гээд тэгээд тэнд аваачаад Жа дарга Жалнаажав дарга чинь манай хорооны дарга...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Намын сургуулийн миний багш...

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Захирал хүн. Намайг таньдаг ч байсан юмуу. Бараг Жа дарга л тийшээ аваачаад тавьчихсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд би Жа даргад та намайг аваачаад телевизийн өндөр шонгоос уячихлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би хөдөө гадаа ч явж чадахгүй. Би юм бичих ч энэ дотор ингээд өнгөрөх нь гэхэд яахав сүүлд намайг Москвад сурвалжлагчаар явуулсан шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Радиогийн МОНЦАМЭ-д 5 жил сурвалжлагчаар Москвад байж Оросын бүх газруудаар орж тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

“Андын нутаг алсдахгүй” гэж...

Буяндэлгэр -

Хоёр сайхан ном бичсэн ш дээ. Та.

Чойжил -

Тийм. Нэг л газар очиж чадаагүй. Тэр юу гэхээр Байконур байсан. Сансарын нислэгийн юу чинь болбол нууц...

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Тэгээд тэнд хүн очихгүй. Монголын сансарын нисэгч л ниссэн тохиолдолд Монгол хүн тэнд очих ёстой. Тийм аз завшаан тохиолдох байсан. Тэгээд Монголд ирсэн хойно 81 онд бөөнөөрөө явлаа шүү дээ. 20 хэдүүлээ.

Буяндэлгэр -

Би яг түүнийг асуух гэж байтал та хөндчихлөө. Гадныхан чинь манайхыг нэг их сайн ойлгодоггүй юм байна лээ ш дээ.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Морин дэл дээрээ давхисан бараг л Чингисийнхээ үеэрээ тал дээгүүр давхисан тийм л Монголчууд байдаг гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Монгол чинь сансарын нисгэгчтэй. Та бол Монголын анхны сансарын нисгэгчийн талаар сурвалжилсан тэр группыг ахлаж явсан хүн...

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Сайхан сэтгэлд хоногшсон дурсамжууд байгаа даа?

Чойжил -

Надад тэр талаар бол ер нь бол манайхан чинь зууны, хүний амьдралын хамгийн гол үйл явдал ч гэдэг юмуу? Бүтээлч гэдэг юмуу? Тэгж яриад байдаг шүү дээ. Тэр бол сансарын нислэгийн талаар сурвалжлага байсан л даа. Монголчууд мэдэхгүй нэг үйл явдалыг бичүүлэхийн тулд сонин бүгдээс оролцож , радио телевизээс оролцсон хорь гучаад хүнийг бараг сарын хугацаатай явуулж байсан удаа байхгүй байх.

Буяндэлгэр -

Байхгүй байхгүй.

Чойжил -

Тэгэхэд бол тэгж явуулж байсан.

Буяндэлгэр -

Бараг хорь гучаад хүн явсан байх тиймээ?

Чойжил -

Тийм гуч шахам хүн явсан. Тийм бүх сонины...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Яахав тэнд бол хэвлэл мэдээлэлээ хариуцаад явсан л даа. Нөгөө талаасаа би телевизийн даргын хувьд тел сурвалжлагч маягаар...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Юндэндорж оператор тэгээд Дашдондог гуай энэ тэр гээд бүгд Астанкад бид нарт студи гаргаад өгчихсөн. Байр гаргаад өгчихсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Оросын радио телевизийн улсын хорооны дарга Сергей Латон гуайн унаж байгаад больчихсон Чайка гаргаад өгчихсөн.

Буяндэлгэр -

Мундаг Чайка унасан байна ш дээ та нар \инээв\

Чойжил -

Тэр үеэр манай “Болор” архи гарчихсан.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Бид нар түүнийг чинь...

Буяндэлгэр -

Болор архи авдар авдраар нь аваад явсан?

Чойжил -

Аваад оччихсон. Оросууддаа өгөөд л улс ч их анхаарсан. Орос ч гэсэн өөрийнх шигээ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд яахав дээ. Үнэн хэрэгтээ 13-р зууны үед Монголчууд Чингисийн Монголчууд гэж мориныхоо хүчээр дэлхийн хагасыг эзлэж байсан бол 20-р зууны 80-аад онд 81 онд шүү дээ. 81 он байхаа?

Буяндэлгэр -

Тийм 81 онд.

Чойжил -

Тэнд одоо сансарын өндөрлөгөөс Монгол хүн сансарт ниссэн. Игорь Большой гуайгаас ярилцлага авахад Монголчуудын хөлөг сансарын хөлөг болжээ гэж тиймэрхүү маягийн ярилцлага их авч байсан л даа. Судец зэвсэгт хүчний маршал байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Халхын голын дайнд оролцож байсан.

Чойжил -

Ерөөсөө гучаад оны үед анхны сургагч байсан.

Буяндэлгэр -

Анхны нисгэгч байсан.

Чойжил -

Нисгэгч ангийн сургагч байсан. Шагдарсүрэн гуай, Дэмбэрэл гуай энэ тэрд заадаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд По-2 гэдэг царцаг ногоон гэдэг тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Түүгээр нисээд хөдөө буухад хүмүүс ирж гайхаад нисгэгчийн ирж чимхэж үзээд ямар сонин юм. Та нар дээр нисэж байна. Дээр бурхан байна уу? гэж хүртэл асуудаг байсан гэж байгаа.

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

Манайхан чинь төмөр шувуу гэж нэрлэдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд зайлуул Судец гуай эмнэлэгт байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд бид нар уулзах юмсан гэж бодоод элчингээр дамжуулаад яриад байсан. За би эмнэлгээс гарлаа. Гэртээ гараад байна. Ийм чухал юм болж байхад та нар надаас юм асууя гэлгүй яахав. Би ч гэсэн хэлэлгүй яахав гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд гэрт нь яваад очсон. Тэгсэн эмч нь за Маршалыг нэг их битгий чилээгээрэй. Бие нь тааруу байгаа. Дөнгөж сая тариа хийлээ. Тэгээд би бараг оронд хэвтэрт шахуу яриа авах байх. За ямархуу байдалтай зургийн авдаг билээ гээд орсон чинь. Оо бүх маршалын хувцасаа өмсөөд одонгоо зүүчихсэн. Яг цэргийн хүний цэх зогсолтоор бараг ёслох шахуу...

Буяндэлгэр -

Аа ха. \Инээв\

Чойжил -

Тэгээд сайхан ярилцлага өгсөн шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ бол үнэхээрийн гайхамшигтай үйл явдал.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

30 хэдэн онд эхэлсэн ой. Ер нь Монголд чинь Оросын найрамдал гэдэг чинь газарт эхлээд сансарт үргэлжилж байна шүү дээ. Тэгж хэлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд түүнээс хойш 40-өөдхөн хоноод бурхан болсон байсан. Зайлуул.

Буяндэлгэр -

Зайлуул. Сайхан хүн байсан байна.

Чойжил -

Сайхан хүн байсан.

Буяндэлгэр -

Монголд их элэгтэй.

Чойжил -

Монголд их элэгтэй. Ер нь

Буяндэлгэр -

Монголд хэд хэд ирсэн тиймээ?

Чойжил -

Ирсэн ирсэн.

Буяндэлгэр -

Би бол санаж байна.

Чойжил -

Монгол улсын баатар байгаа.

Буяндэлгэр -

Тийм. Монгол улсын баатар...

Чойжил -

Монгол улсын баатар...

Буяндэлгэр -

Тэр үед нисэхийн сургагч байхад нь үйлчлэгч хийж байсан хөгшнийг олж уулзаж манайхан сурвалжлага хийж байсан санагдаад байх юм.

Чойжил -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Бүр эрж хайж байж оллоо гээд...

Чойжил -

Тийм. Эмэгтэй. Нисэхийн даргын авгай Ичинхорлоо ч билүү? Хэн ч билээ? Нислэг хийж анхны Азийн тийм юм болсон юм байна лээ л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тиймэрхүү юмнууд зөндөө л байсан л даа. Бид нар тэнд нэвтрүүлэг хийж байсан чинь тэнд Радуга Солонго гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ардын урлагийн наадмын шалгаруулалт гээд болж байсан.

Буяндэлгэр -

Аа тийм.

Чойжил -

Чи мэдэж байна уу? нөгөө ардын жүжигчин Игорь Масаев комиссын гишүүн...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хүлээн авалтын өмнө манайхан Игорь Масаевыг дагуулаад ярилцлага авсан чинь хүлээн авалт 10 минут саатаж байсан юм. Хаачив гэв гэнэт алга болчихлоо гэсэн чинь...

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэгсэн манай студид байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тиймэрхүү л маягтай. Тэгээд тэр үед Орос хүмүүс их сайхан...

Буяндэлгэр -

Сайхан байсан.

Чойжил -

Хандаж байсан шүү.

Буяндэлгэр -

Тэр үеийн Орос хүмүүс их сайхан ханддаг байсан.

Чойжил -

Их сайхан хуваалцаж байсан. Гүррагчаа ч өөрөө сайхан хийморьтой даруухан, тийм хүн байсан л даа. Ямар муу хүн тийм юманд шалгарч явах вэ? дээ. Тэгээд тийм л юм болсон юм даа. Сайн хүний буянд нэг хэсэг хүмүүс юм үзээд...

Буяндэлгэр -

Тийм ш дээ. Та нар тэнд байхдаа хоорондоо жаахан таалцаж байсан уу? Үгүй юу? Ганзориг нисэх үү? Гүррагчаа нисэх үү? гээд бас нэг тиймэрхүү юм байсан уу? Таны номон дээр цухас тийм юм гарах шиг болсон. Би буруу ойлгосон уу?

Чойжил -

Яахав. Ер нь бол Ганхуяг нэртэй байсан юм байна лээ. Ганзориг чинь. Хуяг гэдэг нэр хүмүүс эвгүй сонсогдчих гээд Ганзориг болсон юм байна лээ. Ер нь бол сурлага мурлага юугаар бол Ганхуяг ер нь муугүй. Сүүлд хараа биз дээ. Доктор моктор болоод явж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Чойжил -

Гагцхүү би нөгөө талаас нь боддог юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ганхуягийн аав...

Буяндэлгэр -

Одоо Ганзориг болчихсон тиймээ?

Чойжил -

Ганхуягийн аав албан хаагч байсан. Майдаржав гэж

Буяндэлгэр -

Багш хүн байсан билүү?

Чойжил -

Зүгээр нэг төрийн албан хаагч, Гүррагчаагийн аав бол малчин хүн байсан.

Буяндэлгэр -

Жүгдэр хэн билээ?

Чойжил -

Жүгдэрдэмид...

Буяндэлгэр -

Жүгдэрдэмид тийм.

Чойжил -

Тэгээд Монголчууд бид чинь малчин ардын л үр хүүхэд шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр талаасаа азын шоо Гүррагчаад илүү туссан байж магадгүй.

Буяндэлгэр -

Ер нь тэгсэн гэж энэ тэндээс уншихад тэгдэг юм байна лээ. Цэдэнбал дарга малчны хүүхдээ явуулбал яасан юм гэсэн тийм талтай байсан гээд...

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Би уншиж байсан. Яг юун дээр уншиж байснаа санахгүй байна.

Чойжил -

Тийм тал бол байсан л даа. Тэр чинь одоо бас ч...\бодов\ нисэхийнхээ өмнө Гүррагчаа чинь эмнэлэг мэмнэлэг энэ тэрээр яасан. Харин Ганзориг бол эр хүн шиг...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр чинь бас адилхан ниснэ гэж бодож байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бид хоёр Байконураас шууд сурвалжлагаар радиогоос нисэхийн хөлөг дотор байж байхад ярилцсан л даа. Тэгсэн чинь би газар үлдлээ. Чи нисдээ гэхдээ би чамтай хамт нисэж байгаа шүү гэж хэлж байсан.

Буяндэлгэр -

Сайхан хэлсэн байна. Болж байна ш дээ.

Чойжил -

Тийм их зоригтой. Атаа жөтөө гэсэн юм ерөөсөө байгаагүй.

Буяндэлгэр -

Тийм сайхан. Монголынхоо төлөө уужим сэтгэлтэй. Их холыг харж байна тиймээ?

Чойжил -

Тийм тийм. Тийм залуу байсан. Тэгээд Орлон нисэгч шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Чойжил -

Ерөөсөө мэдэхгүй. Орлон нисгэгчдээ манайхаас өөр улс сансарын нисгэгчдээ цол өгөөгүй байх.

Буяндэлгэр -

Өгөөгүй байх.

Чойжил -

Баатараас бусдын өгсөн ш дээ. Сүхбаатарын одонгоор шагнасан байх. Тэгээд энэ хоёр чинь их сайхан найзууд юм байна лээ. Би элчин сайдын яаманд байж байхдаа нэг удаа, тэд нар оддын хотгонд сургууль хийж байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр чинь бараг хоёр жил шахуу сургууль хийсэн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Чойжил -

Хоёр гурван зуун улсаас шалгарч очоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Байшин тэдний байр энэ тэрээр орж л байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бид нар нэг нэгнийхээ гэрт ямархуу байдлаар ордог уу? тэр маягаар л авгай хүүхэд нь их дотно тийм улс байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Одоо ч тийм юм шиг байнаа. Харж байхад.

Буяндэлгэр -

Аа ха. Та телевизэд байхдаа олон сайхан хүмүүстэй уулзаж байсан даа. Одоо жишээ нь Канстантин Симонов, Борис Полевой тэд нарын сайхан сэтгэгдэл үлдсэн дээ. Монголд их элэгтэй улс шүү дээ. тиймээ? Халх голын юунд яаж байсан. Канстантин Симонов гуай бол

Чойжил -

\гаднаас хүн орж ирээд тасрав\

Хэн авсан юм бэ?

Буяндэлгэр -

Баяраа авсан байхаа.

Чойжил -

Нэгэнт чи Симоновын тухай ярьсан болохоор Халхын гол бол 1939 оны 5-р сар хавиас л бүр дайны шинжтэй болоод явчихсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр үед бол Япон бол агаарт ноёрхож байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Хот айл, замаар яваа морьтой хүмүүсийн дээгүүр хүртэл нисээд тохуурхаад тэгж байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь нэг өдөр Сталин цэргийнхээ том улсуудаа цуглуулаад ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Халхын голд эргэлт хийх манай ямар цэргийн жанжин байна?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Белорусын цэргийн тойргийн...

Буяндэлгэр -

Жуков...

Чойжил -

Жуков байна даа гээд тэгээд Жуковыг шууд...

Буяндэлгэр -

Дуудсан хэрэг үү?

Чойжил -

Шууд дуудсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би яахав сэлэмтэйгээ очих уу? гэсэн чинь чи юу хэрэгтэй байна түүнийгээ аваад шууд Москва ир гээд тэгээд Москвад ирэхэд нь шууд Халхын голд тавьсан юм байна лээ ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд Халхын гол чинь тэнд очоод л эргэлт гарсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Халхын голд манай дайчид хэрвээ одоо сэлэм жад тэр зэвсгээрээ хамтарч ажиллаж байсан бол сэтгүүлчид бас үзгээрээ бас хамтран ажиллаж...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэнд бол “Гераческая Красная Арми” “Баатарлаг Улаан арми”гэсэн сонин гарч байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Түүний эрхлэгч нь Ортенберг гэж...

Буяндэлгэр -

Тийм. Сэтгүүлч

Чойжил -

Сүүлд “Улаан од” сонины эрхлэгч байсан шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр хүн дайчдын санаа зоригийг хөдөлгөж зоригжуулах сайхан шүлэг бичдэг. Яруу найрагч бидэнд хэрэгтэй байна. Москвагаас ирүүлээч гэсэн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгсэн чинь 23 байна уу? 24 настай тийм бүргэд хамартай. Эргэлдсэн алаг нүдтэй. Хамрын дор бут сахалтай. Тийм залуу ирсэн. Тэгсэн чинь тэр нь Канстантин Симонов байсан юм байна лээ ш дээ. Тэгээд сайхан шүлэгнүүд бичдэг байсан. “Халхын голын Зэвсэг нэгтэй нөхөд” гээд роман бичсэн.

Буяндэлгэр -

Тийм. Монголд орчуулагдсан шүү дээ.

Чойжил -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Би хүүхэд байхдаа уншиж байсан санагдаж байна. Хавтасын хүртэл санаж байна. Шаргалдуу хавтастай. Тийм ном байсан. Би багадаа ном их уншдаг хүүхэд байсан.

Чойжил -

Тийм байх л даа.

Буяндэлгэр -

Орчуулагдсан бүх юмыг уншдаг байсан. Канстантин Симонов гуай юмаа их сонин бичдэг хүн байсан юм байна лээ ш дээ. Чойжил гуай...

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Шууд диктофонд яриад өгчихдөг хүн байсан юм байна лээ ш дээ.

Чойжил -

Ерөөсөө та нар шиг ингэж бичиж аваад...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Үүнийгээ шууд бичүүлээд түүндээ найруулгын засвар жаахан хийвэл хийгээд нэг хувийн өөрөө аваад нэг хувийн улсын архивт өгдөг байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Их хашир байна шүү тиймээ?

Чойжил -

Тийм. Тэгээд Баян-Цагааны тулалдаанд нөгөө Якловын юу ороход чинь манай 44 танк гал цахилгаан дундуур орлоо. Дайсны сум хуяг дээр будгийн ч хувхлахгүйгээр дүйлж байна. Ийм сайхан зэвсэг хийж өгсөн эх орон ард түмэндээ би баярлахгүй бол хэн баярлах уу гээд сайхан шүрнүүд бичсэн байдаг. Тэгээд элстийн......

Буяндэлгэр -

Одоо ч гэсэн хуучраагүй гоё ш дээ тиймээ?

Чойжил -

Харин тийм. Хамгийн түрүүн орчуулагдаад кино болоод жүжиг болоод явсан.

Буяндэлгэр -

Тийм

Чойжил -

Монголд ирсэн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм ирсэн ирсэн.

Чойжил -

69 онд

Буяндэлгэр -

Тийм тэгээд телевизэд ярилцлага өгөөд та дагуулаад гарч байсан байхгүй юу.

Чойжил -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Би тэгэхэд тэр студи дотор байж байсан байхгүй юу.

Чойжил -

Аа аа.

Буяндэлгэр -

Тэгээд номын аваад очсон хэрнээ залуу зандан байсан учраас айгаад гарын үсэг зуруулж чадаагүй байхгүй юу.

Чойжил -

Аа аа. Ямар номын авч очиж байсан юу?

Буяндэлгэр -

“ Зэвсэг нэгтэй нөхдийн” билүү? Санахгүй байна. Ямар ч гэсэн номтой очно. Гарын үсэг авна гээд. Та нар тэнд ярилцаад байдаг.

Чойжил -

Аа ха. Сүрэнжав хөтлөөд...

Буяндэлгэр -

Тийм ойртож чадахгүй. Залуу байсан юм чинь. Айгаад та нараас сүрдээд яг тэгж байсан юм. сайн санадаг юм.

Чойжил -

Тиймээ тийм. Тэр бол тийм. Тэгж Симонов гуай ирсэн. Москвад бид нартай уулзаж ярилцдаг байсан. Монголчуудад бол элэгтэй.

Буяндэлгэр -

Тийм их элэгтэй тиймээ?

Чойжил -

Анх түүнээс өмнө биднийг намын сургуульд байж байхад бүр 50 хэдэн оны эхээр ирж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү? Түүнийг бол мэдэхгүй юм байна. Жаахан байсан юм чинь.

Чойжил -

Яагаад гэхээр 49 онд Хятадад ардчилсан төр засаг тогтлоо шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхэд чинь нэртэй улсууд Хятадыг сонирхож очдог. Тэгээд тэндээсээ буцахдаа Монголыг дайрдаг байсан. Тэгэхэд чинь Канстантин Симонов ирж байсан. Пабло Нерудо ирж байсан.

Буяндэлгэр -

Аа яруу найрагч.

Чойжил -

Кубын Никлочкий Лен ирж байсан. Тэд нар чинь намын сургууль дээр ирж шүлгээ уншиж байсан.

Буяндэлгэр -

Пабло Нерудогийн шүлгүүд надад байж л байсан.

Чойжил -

Тийм сайхан явдал болж байсан шүү дээ. Тэгэхэд халх голын дайны дараа анх удаа ирж байсан. Симонов гуай 50 онд Энхтайвны бас том зүтгэлтэн хүн шүү дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха. Тийм. Олон нийтийн ажилтай тийм хүн байсан.

Чойжил -

Аа Борис Полевой гуайн тухайд би 74 онд Москвад очоод тэгээд яахав ер нь нэг нэртэй хүнээс ярилцлага авах маягаар явуулбал улсууд сонирхож магадгүй гэж бодоод...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд өмнө нь манайд ирсэн байсан ш дээ.

Буяндэлгэр -

Би түүнийг мэдэхгүй байна.

Чойжил -

Монголын зохиолчдын хорооны урилгаар манайд ирээд...

Буяндэлгэр -

Тэгэхэд тэр “Ёстой хүний тууж “ гэдэг нь орчуулагдсан байсан байхаа тиймээ? Би уншиж байснаа санадаг юм.

Чойжил -

Оо аль хэдийн орчуулагдсан.

Буяндэлгэр -

Орчуулагдсан тиймээ? Кино нь байсан. Бид нар тэр үед номын уншдаг. Киногийн үздэг.

Чойжил -

Аа тийм.

Буяндэлгэр -

Үнэхээр бишрэн шүтэгч нь байсан ш дээ.

Чойжил -

“ Болд хэрхэн хатаагдсан нь”

Буяндэлгэр -

“Болд хэрхэн хатаагдсан нь” тэр үед бид нарын бишрэн шүтэж байсан үе байлаа шүү дээ.

Чойжил -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Кино ч гардаг. Номын ч уншдаг.

Чойжил -

Тийм. Тэгээд тийм алдартай улсын чинь ажил төрөл нь багтахгүй. Гадаад дотоод яваад олдохгүй тийм тохиолдол байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Оо тэгсэн чинь Монголын юу бол тэгэлгүй яахав. Чи харин маргааш хүрээд ир гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд сандараад л үс зүсээ янзлуулаад л ном момын олоод л гарын үсэг зуруулна гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Юнасть сэтгүүлийн эрхлэгч байсан.

Буяндэлгэр -

Тийм байх.

Чойжил -

Горькийн гудамжинд байдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд орох гэж байсан чинь үүдэнд нь баахан аппраттай улсууд бид нарыг ороход их гайхаж байсан. Бид орох гэж байхад чинь гэсэн янзтай.

Буяндэлгэр -

\Инээв\ урдуур нь яваад орчихсон.

Чойжил -

Тийм. Тэгсэн чинь нэг их сайхан өрөөнд голцуу ном...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хамгийн гол нь тэр үед чинь Ветьнамын дайн болж байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ветьнамын дайчдаас тэр номын уншсан. Ингэж дамжуулж таны номны “Жинхэнэ үнэний тууж”-ийг уншлаа. Олон хүн хуудас хуудсаар нь дамжаад сүүлд нь бүгдийн үдсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бүр Грекийн паратизануудаас цоо буудуулчихсан номнууд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ирсэн. Бууны хонгио ч байдаг юмуу? Сайхан захидлууд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд ярилцлага аваад...

Буяндэлгэр -

Та юу гэж асуусан. Асуултаа юу гэж тавьсан бэ?

Чойжил -

Таныг бол Монголчууд сайн мэднэ. Таны зохиол “Жинхэнэ үнэний тууж” гээд ярьсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд Монгол бол ерөөсөө миний дайны үе ухаан хойд Калинин гэж хойно байлдаанд явж байхад өвлийн хүйтэнд Немцүүд чичрээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Байж байхад бид Монголын бэлэглэсэн нэхий дээлээ өмсөөд, тарган хонины махаа идээд баатарлагаар тулалдаж байсан тэр бол ямар ч буу зэвсгээс илүүтэй чухал санагддаг гээд их энгийн сайхан ярьж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Борис Полевой их сайхан юм ярьсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Харамсалтайн ингэж бичиж авч үлдсэн юм бол алга.

Буяндэлгэр -

Тэр үед бол та ярилцлагаа залуу байхад хүн болгон л алддаг л даа. Гэхдээ диктофонд ядаж бичээд авдаг байж тиймээ?

Чойжил -

Тийм. Гэхдээ би сүүлд Борис Полевойн тухай ном дээрээ нэлээд дэлгэрэнгүй бичсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Андын нутаг алсдахгүй дээр. Авгайтайн хийсэн ш дээ. 70 хэдэн онд тэгээд Монголоос бичсэн захидалууд гээд Түдэв дагуулж явсан юм байна лээ. Монголоор дагуулж явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тав, зургаан их гоё найруулал бичсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр Правда сонинд гарсан гээд боддоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд нэг удаа Монголын Их-тамир суманд явж байгаа миний нэг ач элсэлтийн шалгалтанд ямар дүн аваа болдоо. Яаж ярих бэ? Улаанбаатар дамжуулах уу? гэсэн чинь шууд би Их-тамираас би Москва руу ярьсан. Монгол чинь мөн айхтар хөгжсөн байна шүү гэж ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгж хүртэл ярьж байсан л даа. Тийм сайхан улсууд бол байсан. Тийм улсуудтай уулзаж л явлаа даа.

Буяндэлгэр -

Херлуф Бидструм ирэхэд та бас хүлээж аваад нэг зураг байдаг юм.

Чойжил -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Данийн шог зураач

Чойжил -

Тэр хүнээс харин халдаж юм асууж чадаагүй би. Ажил яасан юмуу? Нэг зураг хамт гарсан байдаг юм.

Буяндэлгэр -

Тийм зураг байдаг.

Чойжил -

Чи авсан байсан уу? Баяраа авсан байсан уу?

Буяндэлгэр -

Миний зураг ч байгаа. Гэхдээ тэр үед миний аппарат гацаад фоксгүй ганц нэг зураг дарсан юм. Гэхдээ би байлгадаг юм. Фоксгүй ч гэсэн энэ бол түүхийн баримт гээд...

Чойжил -

Харин тийм.

Буяндэлгэр -

Тийм байдаг юм. Жаахан фокс султай. Тийм зураг байдаг юм.

Чойжил -

Данийн алдартай шог зураач тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Нэг их зузаан ном гарсан. Тиймэрхүү л байна даа ер нь

Буяндэлгэр -

Та чинь Төмөр-Очир гуайн шавь байсан юм байна ш дээ тиймээ?

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Би таны номыг уншаад мэдлээ.

Чойжил -

Намын дээд сургуульд гүн ухааны хичээл заадаг байсан. Их гоё хүн байсан даа. Их юм мэддэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ярихаасаа бичих нь их сайн ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү?

Чойжил -

Их сайхан...

Буяндэлгэр -

Ном мом бий юу? Гаргасан.

Чойжил -

Төмөр-Очир гуай чинь их сонин ш дээ. М. Буяндэлгэрээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Биднийг 1940-өөд оны үед намын сургуульд орохын өмнөх нь Жалнаажавын лекц гэж бараг 100-гаад шахуу лекц байдаг байсан.

Буяндэлгэр -

Байдаг байсан гэсэн. Би ерөөсөө уншиж үзээгүй.

Чойжил -

Зөвлөлт Холбоот улсын Коммунист намын түүх. Аа Төмөр-Очир гуайн лекц гэж байдаг байсан. Тэр голцуу гүн ухааны...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Арван хэд бараг хориод шахуу...

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Аа сүүлдээ ботилж гаргасан номнууд бий байх.

Буяндэлгэр -

Бий юу тиймээ?

Чойжил -

Бий.

Буяндэлгэр -

Уул нь гаргах ёстой юм байгаа юм. Хүүхдүүд нь боловсролтой улс байгаа ш дээ. Зүгээр санхүүгийн хувьд хэцүү байж магадгүй. Тийм

Чойжил -

Яахав нөгөө Эрдэнэбилэг байна ш дээ? УИХ-ын гишүүн байсан.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Чойжил -

Нинжбадгар гуай ч гэсэн нөгөө мундаг одон оронч байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Чойжил -

Тэд нар ч гэсэн

Буяндэлгэр -

Өөд болчихсон билүү?

Чойжил -

Өөд болчихсон.

Буяндэлгэр -

Саяхан байх тиймээ?

Чойжил -

Хоёр жилийн өмнө

Буяндэлгэр -

Би сонин дээрээс уншиж байсан санагдаж байна.

Чойжил -

Нэг удаа бид нар Нинжбадгар гуай дээр гэрт нь очсон. Тэгээд календарь хийгээд, ёстой л Монголын толгойтой эмэгтэйчүүдийн нэг...

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Чойжил -

Хоёулаа Ломоносовын дээд сургууль төгссөн. Сайхан зохиол ном бичсэн байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Би нэрийн мартчихаад байна. Таны номон дээр байсан. Төмөр-Очир гуайн тухай “Үнэний түүх” гээд Нинжбадгар гуай бичсэн байсан тиймээ?

Чойжил -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Тэр нь худалдаанд байна уу? Байхгүй юу?

Чойжил -

Тэр ер нь худалдаанд...

Буяндэлгэр -

Бараг байхгүй байхаа тиймээ?

Чойжил -

Байхгүй байх гарын үсэг зураад л өгч байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Таны номон дээрээс би мэдсэн. Аа Төмөр-Очир гуайн тухай ийм ном гарсан юм байна гэж...

Чойжил -

Юу ш дээ. Та нар одоо Баруун тийшээ явах юм бол Лүн сум байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Лүн сумын хүн шүү дээ.

Буяндэлгэр -

Сайхан хөшөө байгаа гэсэн тиймээ?

Чойжил -

Сайхан хөшөө байдаг.

Буяндэлгэр -

Таны номон дээрээс би мэдлээ.

Чойжил -

Түүний зургийн авбал их зүгээр шүү.

Буяндэлгэр -

Тэгнэ. Тийшээгээ яваад зураг хөргийн аваад Монгол ёсоор хөөрхий мөргөж бариад ирье. Хөөрхий.

Чойжил -

Тийм Дарамын Төмөр-Очир гэж.

Буяндэлгэр -

Ер нь манайхан чадалтай цөөхөн сэхээтэнгээ айхтар хавчиж байсан юм байна лээ ш дээ. Тиймээ?

Чойжил -

Тиймээ тийм.

Буяндэлгэр -

Аа ер нь их хатуу үзэл суртал гэж хэцүү юм байжээ. Хөөрхий.

Чойжил -

Цэдэнбал гуай гэмгүй хүн шиг байгаа юм. Төмөр-Очир гуай Цэдэнбал хоёр их сайн бараг туслах нарийн бичгийн даргын хийгээд ингээд их тусладаг байсан гэсэн. Төмөр-Очир гуай Аспирантурт сураад мөнгө төгрөг хэрэгтэй болоход номын сангийн номны завсар юм байж магадгүй түүнээс ав гээд...

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

\Инээв\ Яг бидэн шиг тийм л байсан байгаа юм. Хөөрхий.

Буяндэлгэр -

Тэр хажуу хавирганы улсууд их устгаж байсан байхаа?

Чойжил -

Аа тэгээд хажуу хавирганы эрх тушаалд дурласан улс тэглээ гээд найз нөхдөө тэгнэ гэдэг чинь надад жаахан...

Буяндэлгэр -

Тийм шүү.

Чойжил -

2-рт Лхагвасүрэн гуайг хар

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тийм одоо хоёр дайнд галын фронт дээр байсан хүнд амьд байхад нь Баатар өгчихгүй...

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Чойжил -

Өнгөрсөн хойно нь тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Ширэндэв гуайг хар.

Буяндэлгэр -

Харин тийм. Ширэндэв гуай насныхаа эцэст хөөрхий минь зовсон гэж байна лээ ш дээ.

Чойжил -

Тийм ш дээ. Тэгээд нөгөө улсуудын юугаар хөөрхий амьтныг чинь тэр бүгдийг бодоод байхад чинь эрх тушаал гэдэг бас хэцүү юм даа.

Буяндэлгэр -

Хэцүү. Хэцүү.

Чойжил -

Хүнийг ёстой... \бодов\ тиймэрхүү юманд их ажил хийдэг хүн алдаа хийвэл том алддаг. Тиймээ? \инээв\

Буяндэлгэр -

Том хүн том алдах юм тиймээ? Жижиг хүн мань мэт нь бол бага алдах юм л даа. Та танаас том улс том алдаж том хэлмэгдэх юм.

Чойжил -

Тийм. \инээв\

Буяндэлгэр -

Тиймээ?

Чойжил -

Амь насаараа тийм. Тийм л юм байгаа юм даа.

Буяндэлгэр -

Радиод та бас нэлээд удсан ш дээ тиймээ?

Чойжил -

Тийм радиод би телевизэд нэг 10 жил ажиллачихаад 5 жил сурвалжлагчийн хийгээд дараа нь бол Зантав дарга...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би бол телевиз гэдэг чинь залуу хүний л ажил юм байна. Уран бүтээл хийж жаахан оролдмоор жаахан нам тайвандуу газар ажиллабал яасан юм гээд тэгээд тэнд радиод бас 5 жил ажилласан даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

85 оноос 90 оныг хүртэл тийм.

Буяндэлгэр -

Аа ха. Ер нь телевизийн байна ш дээ. Анхны мультфильмийн хүүхэлдэйн киноны зохиол таных уу? Тэр “Эрх цагаан” чинь?

Чойжил -

“Эрх цагаан” чинь бол ...

Буяндэлгэр -

Эрх цагаан чинь их түүхтэй юм байна лээ ш дээ. Би таны номон дээрээс уншаад...

Чойжил -

Тийм л дээ. “Эрх цагаан” бол миний оюутан цагтаа бичсэн “Сэнжин цохио” гэдэг найраглалаар хийсэн зүйл.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ер нь манай Хишигт гавъяат Мөрөнгуа бас сайхан зураач Дашиймаа гэж нэг эмэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Урд нь арай нэг болихдуу хийсэн байсан. Жинхэнэ мэргэжлийн талаасаа, яг номынхоо талаасаа одоогийн энэ мультфильмд ойртож хийсэн.

Буяндэлгэр -

Хөгжим мөгжим их гоё ш дээ.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Дуу муу нь их хөөрхөн.

Чойжил -

Чимэддорж хөгжмийн хийгээд 85 байна уу? 86 онд гарсан. Хүүхдүүд үзсэн байдаг юмаа.

Буяндэлгэр -

Үзэлгүй яахав. Тэр чинь одоо ч гэсэн үзэхэд их хөөрхөн...

Чойжил -

Би телевизэд зөвхөн дарга байгаагүй л дээ. Уран бүтээл...

Буяндэлгэр -

Ялалтын юу билээ? Олон ангит кино чинь?

Чойжил -

“Ялалтын од” гээд...

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн анги бэ?

Чойжил -

Ялалтын од гэдэг чинь 6 анги шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр чинь Халхын голоос Берлин хүртэл 30 оноос 45 оны Говь Хянганыг хүртэлийг харуулсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

“Домогт Халхын гол”, “Цэрэг эрс халагдах завгүй”.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

“Аюулыг сорьсон нь” “Үйлс нэгтэн”

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

“Алдрын туг өргөгсөд” “Ялалтын намар” гэсэн.

Буяндэлгэр -

Одоо энэ Халх голын ойг угтаад гаргах хэрэгтэй юм байна ш дээ.

Чойжил -

Манайханд одоо тэр нь байдаг ч юмуу? Үгүй ч юмуу?

Буяндэлгэр -

Тэр чинь 16-гийн хальсан дээр хийл үү? 35-ийн хальс юмуу?

Чойжил -

Ээ дээ тэр үед ч...

Буяндэлгэр -

16 байхаа.

Чойжил -

16 байх.

Буяндэлгэр -

Хальсан дээр байх тусмаа тэр чинь удаан байна ш дээ.

Чойжил -

Харин тийм тэгээд манайхан чинь тэгээд ер нь....

Буяндэлгэр -

Та санал манал гаргаач дээ. Түүхээ мэдэх хэрэгтэй ш дээ. Бид нар...

Чойжил -

Тэгээд ийм нэг аюул байна ш дээ. Тэгээд манай телкино үйлдвэрийн фонд чинь Улаанбаатар телевизэд шилжсэн юм байна уу үгүй юу? За нэг талаас нөгөө талаас манай нөгөө хэдэн найруулагч нар нэвтрүүлэг хийх гээд хайчлаад хайчлаад хаячихдаг тал байдаг л байх. Юу болсон юм бүү мэдээ. Би нэг сураглаж байхад байгаа л юм шиг байсан.

Буяндэлгэр -

Та тэгвэл ингэж Чойжил гуай. DVD-дээр буулгуулж авъя гэж хэлээч

Чойжил -

Ээ дээ мэдэхгүй дээ. Тэр талаар би мэдэхгүй.

Буяндэлгэр -

Та Ганааг байгаа дээр Ганчимэгээр дамжуулаад хэлэх хэрэгтэй. Хагасын ч гэсэн DVD-дээр буулгаж авах хэрэгтэй. Тэр чинь түүх байхгүй юу даа.

Чойжил -

Харин тийм л баймаар юм.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр чинь хамгийн сонирхолтой нь бол Халхын голд байлдаж байсан. Оросын баатар, Монголын баатар хоёр...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Монголын баатар Төмөрбаатар гуай хилчин хурандаа...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Оросын баатар Алексей Пенков гээд

Буяндэлгэр -

Нисгэгч тиймээ?

Чойжил -

Нисгэгч...

Буяндэлгэр -

Би нэг зургийн авсан ш дээ. Монголд ирж байсан. Тэр кино хийх гээд...

Чойжил -

Тийм. Тэгээд тэр хоёр яаж танилцсан бэ? гэхээр нэг удаа Төмөрбаатар гуай хилийн Халх голын...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Оросын нэг нисгэгч одоо нисэх онгоц нь дайсны суманд гэмтээд буусан байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр нисгэгчийн ол гэсэн тушаал ирсэн байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд Төмөрбаатар гуайн хилийн цэргүүд нь эрж байгаад

Буяндэлгэр -

Төмөрбаатар гуай хамт явж тиймээ?

Чойжил -

Төмөрбаатар гуай цэргүүдээ явуулсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Эрж байгаад олсон чинь онгоц нь шатчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хажууд нь их халуун байсан байгаа юм.

Буяндэлгэр -

Халхын гол чинь их халуун ш дээ.

Чойжил -

Уруул муруул нь яасан дөнгөж л амьтай голтой байхад нь цэргүүд нь олсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд нөгөө дашмагтай уснаасаа өгч, тэгээд анги дээрээ аваачиж сэргээгээд Нисэх анги рүү нь явуулсан байгаа юм.

Буяндэлгэр -

Ёстой амийн аварсан байна ш дээ. Хөөрхий.

Чойжил -

Тэгээд хэд хоногийн дараа тэдний дээгүүр нэг онгоц гурван удаа тойрчихоод яваад өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би амьд байна гэж...

Буяндэлгэр -

Их гоё зохиол болж...

Чойжил -

Тэр хоёр хүн...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр хоёр хүн тэгж сайхан танилцсан. Тэр хоёроор чинь Халхын голоос авахуулаад тэгээд Москва, Волгаград Сталинград Бресть энэ тэр гээд миний энэ номны чинь гол нэвтрэн гарах баатарууд хөтлөгч нар чинь тэд нар...

Буяндэлгэр -

Тэгж явж зураг мураг авсан уу?

Чойжил -

Тийм. Тэр хоёрыг байлгаж байгаад зургуудын аваад байсан.

Буяндэлгэр -

Хайран юм. Гайхалтай юмнууд байгаа ш дээ.

Чойжил -

Тэгээд манайхан юмнуудыг яахгүй юм даа.

Буяндэлгэр -

Манайхан үнэлэхгүй байна. Тоглоомгүй та хөөцөлдөж сураг тавиад Ганчимэгийг байгаа дээр DVD-дээр буулгаж авах хэрэгтэй. Тэр бол улсын хөрөнгө байхгүй юу. Таны уран бүтээл улсын юм.

Чойжил -

Тэр бол чи мэдэх л байх л даа. Тэр үеийн чинь кинонуудын чинь нэг хувь нь лав билүү юу билээ?

Буяндэлгэр -

Позитив, Негатив гээд...

Чойжил -

Позитив, Негатив хийгээд улсын архивт очдог тал байсан байхаа.

Буяндэлгэр -

Тийм байсан. Тэгвэл улсын архивт байх нь дээ.

Чойжил -

Тийм байх ёстой.

Буяндэлгэр -

Тэгвэл би Сарантуяагаас нэг сурнаа.

Чойжил -

Чи түүнийг нэг...

Буяндэлгэр -

Сурнаа. Улаанбаатар телевизийн дарга байсан. Сарантуяа байна ш дээ.

Чойжил -

Тийм тийм таньж байна.

Буяндэлгэр -

Түүнээс би ярилцлага авсан юм.

Чойжил -

Аа аа

Буяндэлгэр -

Сарантуяагаас одоо хоёрдахь удаагаа ярилцлага авах юм.

Чойжил -

Аа аа.

Буяндэлгэр -

Түүнээс би асууя.

Чойжил -

За тэг. Тийм кино бий.

Буяндэлгэр -

Та сэтгүүлчийн хувьд их олон уран бүтээл номтой доо. Одоо ер нь арав гаруй ном байгаа байх шүү. Таны

Чойжил -

Оо тийм. Арав хэд одоо бараг хорь шахаж бий дээ.

Буяндэлгэр -

Тийм байх. Миний мэдэхгүй ном зөндөө байх шиг байна.

Чойжил -

Тэгээд яахав сүүлийн номонд ороогүй. За орсон ч гэсэн чухал гэсэн юмнуудаа нийлүүлээд гурван боть маягаар гаргасан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Эхнийхэн “Заяа замбуулин хоёр” гээд би чамд дурсгал болгож өгье гэж бодож байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Аа нөгөөх нь бол чиний сая уншсан. “Азтай Адтай хорвоо” гуравдахь нь эхийн би одоо яг уншиж байна даа.

Буяндэлгэр -

Аа ха

Чойжил -

Энэ хоёроосоо дутахгүй. Дөрөв таван зуун хуудастай. “Урт аяны сүүлчийн буудал” гэсэн тийм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ийм гурван ном гаргаад тэгээд л .....\дуугүй болов\ уран бүтээл маань үүгээр цэглэгдэх юмуу яах юм. \Инээв\

Буяндэлгэр -

Юу яалаа гэж зогсохгүй ш дээ. Өшөө цаашаа явж л таараа. Жинжий Бадам гэж их сонин юмаа. Би мэддэггүй байсан. Таны номноос уншаад л мэдлээ.

Чойжил -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Догсом гуайн тэр хөгшин 90 гарч байж өөд болсон юм байна ш дээ тиймээ? Хөөрхий.

Чойжил -

Бараг 90 шахсан.

Буяндэлгэр -

Бараг 90 шахсан юм байна. Тэр дуу муу ёстой гайхалтай. Гайхалтай

Чойжил -

. Тэгээд ардын дуу ч биш юмаа. Тэр

Буяндэлгэр -

Яг Догсом гуай зохиосон гэж байна. Би бас дуулж байсан юм. Гайхалтай.

Чойжил -

Сонин шүү. Одоо Оросын зохиолд чинь өнөө ..... Оросын авгай нар үстэй дах өмсөөд морин чаргаар эргэж очиж байсан гэхэд...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Монголын нэг эмэгтэй хүн хайр сэтгэлтэй хүнийхээ төлөө Увсаас...

Буяндэлгэр -

Тийм. Тэр говь цөлийг туулаад...

Чойжил -

Морин өртөөгөөр ирээд түүнээсээ галт тэргээр Москва орно гэдэг чинь...

Буяндэлгэр -

Тийм кино хиймээр юм байна ш дээ. Наадах чинь одоо...

Чойжил -

Харин...

Буяндэлгэр -

Үүнээс сэдэвлээд ёстой гоё уран сайхны кино хийж болно ш дээ.

Чойжил -

Харин тийм.

Буяндэлгэр -

Гайхалтай. Та дараа нь кино бич.

Чойжил -

Одоо тэгэх ч зав алга. Би одоо нэг л юманд харамсдаг. Их гоё зураг байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр Догсом гуай. Тэр Бадам гуай хоёрын хананд нь байдаг байсан.

Буяндэлгэр -

Түүнийг та татаж авдаг байж.

Чойжил -

Нэг их гоё хоёр Бадам гуай их гоё улаан өнгийн алтан саагаар эмжсэн палажтай. Гоё морины тахны тийм зурагтай гоё тийм цүнхтэй. Гоё гутал хувцастай. Тийм гоё. Хүзүүн гэхэд Оросын нэг бүжигчин шиг сайхан...

Буяндэлгэр -

Урт нарийнхан хүзүүтэй байх нь тиймээ? Ер нь гайхалтай гоё хүүхэн байсан шиг байгаа юм тиймээ?

Чойжил -

Гайхалтай гоё. Догсом гуай бас их сайхан. Нэг их сайхан Хэнтий аймгийн хүн байсан. Сайхан хамартай. Бүрх малгай өмсчихсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энгэрийнхээ юунаас гинжин оосортой цаг зүүчихсэн. Их гоё.

Буяндэлгэр -

Москвад байхдаа авахуулж тиймээ?

Чойжил -

Тийм Москвад байхдаа. Тэр зургийг би авч чадаагүй. Харин би яаж хүн үнэмшихгүй байж магадгүй гэж бодоо ар талд нь хуучин монгол бичгээр Бадам гэж бичүүлээд авсан байхгүй юу. Тэр л үлдэж. Тэр чинь бараг 80 шахсан үеийнхэн зураг шүү дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Толиотой харагдаж байгаа биз дээ.

Буяндэлгэр -

Ганц өргөмөл хүүтэй байсан юм байна тиймээ?

Чойжил -

Тийм өргөж авсан гээд ганц хүү байсан.

Буяндэлгэр -

Тийм байна. Таны номноос л мэдлээ.

Чойжил -

Тийм л юм байгаа юм даа.

Буяндэлгэр -

Өөр миний асууж амжаагүй. Таны яримаар юм зөндөө байх шиг байна.

Чойжил -

Чи сүүлд ном энэ тэр уншиж байгаад асуумаар юм гарч магадгүй ш дээ.

Буяндэлгэр -

Би талд нь оруулчихсан л даа.

Чойжил -

Дараагийн удаад

Буяндэлгэр -

Тиймээ тийм. Дахиад нэг ирэхдээ асууж болж байна.

Чойжил -

Одоо чи Архангай явах гэж байгаа бол би чамд яахав нэг ном тэнд яг миний сумын тухай. Тариат сумын тухай, Мөрөн сумын тухай.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тоолж баршгүй Торжигийнхан гэдэг дотор их тодорхой байгаа даа.

Буяндэлгэр -

Аа ха. Та эндээс хууч хөөрөхгүй юмуу. Нэлээд юм тэмдэглэсэн байна даа.

Чойжил -

Сүүлд ярих уу даа. Улсууд ирчихээд хүлээгээд байх шиг байна.

Буяндэлгэр -

Тоглох гээд байна уу? Та нар за би дараа....\тасрав\

Миний асуугаагүй юмыг та бичээд тэмдэглэчихсэн байна. Та үүнийгээ унш л даа. Жаахан юм байна ш дээ.

Чойжил -

Манай Монголчууд Өдөр үзэх нүд шөнө сонсох чих гэж одоо сонин содон юм ярьдаг хүмүүсээ нэрлэдэг байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ тухай 800 жилийн тэртээ одоо Нууц товчоонд одоо дурдсан байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгвэл 20-р зууны сүүлийн хагасаар 60-аад онд Улаанбаатарын баруун хойно гэр хороолол дөнгөж бий болж байсан газар нэг өндөр цамхаг босож байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бүүр дээр үед тэнд Манжийн цэргийн хуаран байсан гэж ярьдаг. Яагаад гэхээр хотоос зайдуу

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Яг 60-аад оны үед бол сэргийлэхийн нохойн сургууль байсан. Тийм газар шүү дээ. Тэгээд тэнд телевизийн өндөр цамхаг босгож байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Түүний хажуу талын Тасганы овоо бол цастай. Өвөл хотын залуучууд гулгадаг.

Буяндэлгэр -

Оо тийм байсан юмуу?

Чойжил -

Хот орчмын газар байсан. 40-өөд оны оюутан сурч байсны хувьд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тиймээс сайн мэдэх юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зүгээр түүхийн үүднээс аваад үзэх юм бол тэр газрыг бол Гандангийн дэнж гэж нэрлэдэг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гандангийн үүдээр галигуулж явлаа гээд

Буяндэлгэр -

Тийм дуу байдаг тиймээ?

Чойжил -

Тийм. Тэгээд бид нарыг баруун аймгаас ирж байхад бид нар чинь задгай машин дээр л ирнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сонгинын арын шар овоон дээр гараад ирэхээр Гандангийн алтан ганжуурыг харна гээд өндөлздөг байсан бол сүүлдээ телевизийн цамхаг харах гэж өндөлздөг болох жишээтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Буддын соёлын Дорно дахины соёлын нэг төв, орчин үеийн соёлын бас нэг хэмжээ болсон ийм өндөр цамхаг манайх чинь 190-ээд метр өндөр байх тиймээ?

Буяндэлгэр -

200 биш юмуу?

Чойжил -

200 орчим байх.

Буяндэлгэр -

200 орчим байх.

Чойжил -

Яг 190 хэд гэдэг юм.

Буяндэлгэр -

За тийм л байх.

Чойжил -

Парисын цамхаг 300 метр байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Москвагийнх бол 530 метр өндөр юм. Аливаа телевизийн цамхаг бол тэр хотын бэлэг тэмдэг шахуу байдаг. Гэхдээ яахав өнгийн чийдэнгээр чимээд харахаар аятайхан л харагддаг биз дээ.

Буяндэлгэр -

Тийм аятайхан харагддаг.

Чойжил -

Энд бол тэр телевиз бий болсон. Одоо шашин төр тэр үед шашинаа бас жаахан нүд үзүүрлэдэг тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бурхан шашинаа одоогийнх шиг нэг их хүндэтгэдэггүй байлаа шүү дээ. Гэхдээ манайхан чинь бас гэмгүй.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Айл хүний амь нэг. Саахалт хүний санаа нэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг удаа тэр Гандангийн том лам хамба манай инженерийн уриад бид нар бүгд очсон л доо. Утасдсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зурагт гарахаа байлаа. Засуулаад өгөөч гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд манай инженер очоод телевизийн үзээд ямарч гэмтэл олоогүй.

Буяндэлгэр -

За.

Чойжил -

Ямар хачин юм бэ? гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд зурагтын дэлгэцийн сайн арчаад тавьсан чинь дүрс нь сайн гараад ирсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. \Инээв\

Чойжил -

Урд талд нь сан хүж асаасаар байгаад тортогтоод...

Буяндэлгэр -

Аа ха. Тэгээд бүдэг гараад гарахгүй байна гээд байдаг.

Чойжил -

Аа ха. Тиймэрхүү маягаар ухаандаа...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг дэнж дээр хоёр байгууллага.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгж ажиллаж байлаа. За түүнээс гадна ер нь бол телевиз 60-аад онд бий болсон шиг 1895 он тэгээд 1900 оны эхээр Монголд анх сонин сэтгүүл бий болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Түүнээс чинь хойш 60,70 жилийн дараа, радио 30-аад он гэхээр 30-аад жилийн дараа телевиз бий болсон. Хэвлэл мэдээллийн систем тогтолцоо гэдэг чинь телевиз бий болж байж сая бий боллоо шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Монгол телевиз болбол одоо тел сэтгүүлзүй Монголд төлөвшиж бий болоход одоо та бүхэн манай телевизэд ажиллаж байсан хүмүүс бол асар их хувь нэмэр оруулсан. Бүтээгч бүтээн байгуулсан. Анхны одоо телевизийн хуучны хэллэгээр бол партизанууд гэж хэлж болох юм л даа тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Одоо бол 10-хэдэн телевиз ажиллаж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Анх энэ телевиз 150 км-ын эргэн тойронд харагддаг байсан бол дараа үүнийг чинь бичлэгээр аймгуудад хүргэдэг байлаа. Тэгээд 80-аад оны сүүл 90-ээд оны эхнээс сансарын Хиймэл дагуулаар бүх орон даяар үзүүлдэг боллоо шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Эхлээд бол 150 –хан ам метр ганц студитэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Аа 89 онд нэлээд хэдэн студитэй. Хамгийн том нь 600-гийн...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

600 ам метр ийм том студитэй. 89 онд орлоо ш дээ.

Буяндэлгэр -

Тэгсэн.

Чойжил -

Энэ бол 100 жилд ганц баригдах хамгийн том студи...

Буяндэлгэр -

Тийм шүү.

Чойжил -

Улаанбаатар хотын хамгийн том студи. Радиотойгоо телевизтэйгээ тэр дэнжийг чинь бүхлээр нь эзлээд байж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Иймэрхүү маягаар телевиз маань өссөн байх юм. За цаашлах юм бол өөрч одоо юу ярих вэ дээ. Бид нар чинь одоо ажлын төлөө л амь хайргүй ажилладаг байсан шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би 1971 оны 9 сарын 9-ны өдрийг санаж байна. Шарх хэдий эдгэвч сорви үлдэнэ гэдэг байгаа. Тэр юу гэхээр бид нар жил болгоны 10 сарын 1-нд цагийнхаа сүлжээг өөрчилдөг.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр сүлжээгээр болдог байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд 71 оны 9 сарын 9-нд бид нар цуглаад цагийнхаа сүлжээг яриад бүх хариуцлагатай редакторууд, гол удирдах улсууд нь шөнийн 10 цаг 11 цагийн алдад нэг юм дуусгаад...

Буяндэлгэр -

Аа ха .

Чойжил -

Хорлоо гэдэг жолоочийн ачааны 69-д суух нь суугаад...

Буяндэлгэр -

Аа ха. Түүнийг чинь А-69 гэдэг байсан тиймээ? Ачааны?

Чойжил -

Б-69 гэдэг байсан юм.

Буяндэлгэр -

Аа тийм Б-69.

Чойжил -

Зарим нь төмөр мөмрөөс бариад...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ингээд бүгдээрээ чихэлдээд явж байсан чинь яг энэ хүүхдийн эх нялхасын хажууханд явж байсан чинь Тасганы овооны зүгээс нэг их хурц гэрэл гараад манай машиныг чинь гэрлээрээ цохиод яах ийхийн зуургүй машиныг чинь мөргөөд хаячихсан.

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Тэгсэн чинь зарим нь цонхоор шидэгдээд...

Буяндэлгэр -

Пөөх яа яа...

Чойжил -

Би урд талд сууж байсан. Би яасан ингэсэн юмуу хаашаа юм. Миний ард сууж байсан хүн миний урд талын цонхоор гараад...

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

Манай Галдангийн гар нь хугарсан. Бид бүгдээрээ нөгөө барьж явсан төмөр чинь бүгд гулжийгаад...

Буяндэлгэр -

Хнн.

Чойжил -

10-хэдүүлээ тэгж яасан ш дээ. Тэгээд шууд гэмтэлд очиж боолгуулаад л маргааш нь юу ч болоогүй юм шиг нөгөө хэдээ эргээд иргэний дайнд оролцоод ирсэн юм шиг толгойгоо боочихсон ирж байсан.

Буяндэлгэр -

\Инээв\ Би санаж байна. Манай бүх дарга нар аваарт оржээ гээд телевизээр гарсан ш дээ. Тийм.

Чойжил -

Тэгээд тэр үед Замын цагдаа нар ч сүйд болоогүй. Бид нар ч ингэлээ гэж сүйд болоогүй. Тэгээд л чимээгүй өнгөрсөн. Дараа нь нэг Жалнаа дарга нэг хурал дээр та нар чинь сүйд болох шахсан байлаа ш дээ. Яагаад хэлээгүй юм. Биесүүд чинь зүгээр үү? гээд...

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

Тэгээд нэг гарч байсан юм. Би үүнийг юу гэж хэлж байгаа юм бэ? гэхээр тэр үед машин техник цөөхөн байлаа. Манайхан чинь болбол нойр хоолгүй. Дандаа яарч сандарч явдаг. Хүргэн тусламж гал командын улс бас болгоомжтой яваарай. Хууччуул чинь бас тэгж байсан шүү. \инээв\

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

Санаж хэлье гэж бодсон юмаа. За тэгээд болъё доо. Одоо юу ярих бэ? дээ.

Буяндэлгэр -

Өөр энэ байна ш дээ. Эд нар юу юм бэ?

Чойжил -

Үүнийг сүүлд яая даа.

Буяндэлгэр -

За их баярлалаа Чойжил гуай.

Чойжил -

За чи үүнийг уншиж байгаад дараа асуух юм байвал...

Буяндэлгэр -

Би үүнийг уншиж байгаад асууж барих юмаа асууя.

Чойжил -

Энэ чинь одоо яадаг юм бэ?

Буяндэлгэр -

Үүнийг сонсоод хуулаад компьютерт оруулаад бичнэ. Тэр их хэцүү юм байна лээ. Яагаад гэхээр би чинь бас нас ахиад байна. Компьютер дээр удаан суухаар зэрэг...

Чойжил -

Монтажлах юмуу?

Буяндэлгэр -

Нэг их яахгүй шүү.

Чойжил -

Ийм их төвөгтэй юмыг...

Буяндэлгэр -

Тэр ерөөсөө хамаагүй. Дөрөв таван цаг байсан ч хамаагүй. Компьютер дээр тавьчихна. Сонсож бичихээр чинь зэрэг нэг үгийг хэд дахин сонсож байж бичдэг. Та энд гарын үсэг зураарай. \ сайн сонсогдохгүй байна. Диктофоноо унтраахгүй цаана ярилцсан 10:50—41:25 хүртэл ярилцлага байхгүй. Эндээс эхлэн Дашдондов гэдэг хүний ярилцлага эхэлсэн.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.