Choijil


Basic information
Interviewee ID: 990277
Name: Choijil
Parent's name: Magsar
Ovog: Tor-- Jambal
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder, passed away
Father's profession: milk and oil (tos) production master


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
new technologies
foreign relations
travel
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За би Яргайтын Богинын аманд хоёр дахь удаагаа ирээд байнаа. Өнөөдөр 2009 оны 8 сарын 2 биз дээ өнөөдөр.

Чойжил -

Тийм. Хоёр нь.

Буяндэлгэр -

8 дугаар сарын 2. Монголын радио телевизийн даргыг он удаан жил хийсэн ахмад сэтгүүлч Чойжил гуайтай хоёр дахь удаагаа уулзаж байнаа. Чойжил гуай энэ Константин Семеновын Намайг хүлээ гэдэг юун байх шиг байнаа.

Чойжил -

За тэрнээс өмнө би түрүүн хэлсэн Халх голын тулалдаанд Героческий Красная арми гэдэг сонинд Семенов ингэж шүлэг бичсэн байдгийг орчуулсан байна лээ. Дөнгөж өрхөө хаагааад, Баянцагааныг чиглэн

Дөчин дөрвөн танк баршик дайран орлоо.

Газрыг сум өнгөлж, гаднах хуягт цоолж

Гал далай руу ган далай руу орлоо.

Дайныг сум голын чандаас шуурч

Танкын будаг холтлон бааж байна.

Орчлонд хосгүй тийм танк хайрласан.

Орос орноо ийм үед бодолгүй яах вэ? гэж энэ бол алдарт Якловын танкын тулалдааны тухай бичсэн байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм. Тэр хүн бүхний их сайн мэддэг бас манайхны сайн мэддэг Жди меня гэдэг шүлгийг бол янз бүрээр ярьдаг юм байна лээ. Ер нь тэр шүлгийн эхний анх хэвлэгдсэн эхэн дээр нь В С гэсэн хоёр үсэг байсан юм шиг байгаа юм. В С гэдэг нь бол Влантин Сервова гэж тухайн үедээ оросын урлагийн од болон гялалзаж байсан жүжигчин эмэгтэй юм байна л даа. Тэгээд тэрэнтэй бол танилцаад фронтод яваад л салах залуу улсуудад хүн байдаг биз. Тэр ч нөлөөлсөн байх тэрнээс гадна би өөр нэг бас нэг юм сонссон санагдах юм. Тэр нь юу гэхээр нэг цэргийн анги дээр яваад очсон цэргээс захиа ирсэн байсан. Тэр цэргээс ирсэн авгайн бичсэн захиа бол би чамаас саллаа гэсэн маягийн хүлээж чадахгүй нээ гэсэн. Гэтэл тэр цэрэг нь урд талд нь нас барсан. Тулалдаанд баатарлагаар амь үрэгдсэн цэрэг байсан. Тэгээд Семенов тэр энэ тэрийг яаж байгаад энэ шүлгийг бичсэн чинь тэгээд дороо түгээд ер нь орос цэргийн кармаанд энэ шүлэг сахиус мэт хадгаллагдаж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Юм шиг байгаа юм. Энийг манай яруу найрагч Долгорын Нямаа орчуулсан юм байна лээ. Надад бол энэ орчуулга зүгээр болсон юмуу гэж санагдаад байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хүлээ намайг хүлээ Хүлээхийн чинээ хүлээ Эргэж би ирнээ Уйтгар төрөм усан борооноор ч хүлээ Цасан шуурганд ч хүлээ Цагийн халуунд ч хүлээ уучлаарай дахиад уншъя.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хүлээ намайг хүлээ Хүлээхийн чинээ хүлээ Эргэж би ирнээ Уйтгар төрөм усан борооноор ч хүлээ Цасан шуурганд ч хүлээ Цагийн халуунд ч хүлээ Өрөөл бусад чинь халуун ханиа Өчигдөр дөнгөж мартчихаад Хүлээхээ больсон ч чи хүлээ Зах хязгаар нутгаас захиа ирэхээ байсан ч хүлээ Цөмөөрөө хүлээгээд цөхрөнгөө барсан ч чи хүлээ Хүлээ намайг хүлээ Эргэж би ирнээ. Мартах цаг болсон гэж үймүүлж ирдэг улсын үгэнд оролгүй хүлээ Энэ биеийг минь байхгүй гэж ээж хүү хоёр итгэлээ ч гэсэн хүлээ Найз нөхөд хүлээж цөхрөөд намайг сэтгэлдээ дурссаар Гашуун дарс уулаа ч гэсэн хүлээ Харин тэд нартай хамт уухыг бүү яар Хүлээ намайг, хүлээ эргэж би ирнээ. Үхлээс үхлийг сөрж гэртээ би харинаа Аль намайг хүлээгээгүй нь азаар тэр иржээ гэнэ биз Ганцхан чиний минь хүлээлт Галын дундаас аварсныг огт хүлээгээгүй хүмүүс бол Ойлгож хэзээч чадахгүй Хүн хүнээс онцгой хүлээж чадсан цагт Яаж миний амьд гарсныг яваандаа хоёулаа мэднээ гэж

Буяндэлгэр -

Гоё шүлэг тиймээ?

Чойжил -

Тийм. Хүний сэтгэлд хүлээнэ гэдэг бол байлдаж байгаа цэргийг ч зоригжуулаад хүлээж байгаа ар талыг ч зоригжуулаад их л юу юм даа. Тиймээ?

Буяндэлгэр -

Үнэхээр гайхамшигтай бүтээл.

Чойжил -

Гайхамшигтай. Би үүнийг бас хэлье гэж бодож байсан. Эртээд эрээд олоогүй юм.

Буяндэлгэр -

Би ийм асуулт бэлдсэн юм. Та Цэдэнбал даргаас анх ярилцлага авсан ш дээ. Анхны ярилцлага авсан хүн юм байна ш дээ. Телевизэд байхад тиймээ?

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр тухайгаа лав анхны юм чинь сэтгэлд чинь хоногшсон үлдсэн юм байгаа даа.

Чойжил -

Тэр 1970 он шиг санагдаж байна. 70 оны намар байл уу?

Буяндэлгэр -

Намар байсан.

Чойжил -

Тийм намар байсан. Тэгсэн Жалнаажав дарга дуудаад хойно Зөвлөлттэй нэг кино хийж байгаа. Экран гостель радио гээд Оросын радио телевизийн хорооны харъяа тэр экран гэдэг студи манай телевиз хоёр монголын улс хувьсгалын 71онд 50 жилийн ойд зориулж кино хийнэ. Монголия бег времный гэж оросоор бол их гоё нэрлэсэн юм байна лээ. Гэтэл манайх тэрийг Үнэн гээд байсан байв уу?

Буяндэлгэр -

Аа ха. Монголын үнэн гэсэн байсан шүү.

Чойжил -

Тийм. Монголын үнэн гэдэг байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд яахав дээ надад хэлсэн чи Цэдэнбал даргаас ярилцлага авнаа. Ярилцлаганыхаа сэдвийг одоо бэлтгэх хэрэгтэй. Даргын асууж барих танилцуулганд голдуу оросоор явдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр сэдэв энэ тэрээ бэлдээд хэзээ дуудсан цагт очиход бэлэн бай оператор зурагчин улсуудаа бэлтгэ гээд тэгж хэлсэн байсан. Тэгээд хүлээгээд байсан. Ер нь нэг бүтэн 7 хоног хүлээсэн байх. Хүлээнэ гэдэг хэзээ яах юм бараг л өдөр болгон усанд орж, өдөр болгон сахлаа хусаж, өдөр болгон цагаан цамц өмсөнө.

Буяндэлгэр -

Бэлдээд л байсан байна.

Чойжил -

Тэгээд ийш тийшээ ч гарч орж болохгүй. Тэгж тэгж нэг өдөр маргааш өглөө очно гээд тэгээд манайхан чинь гал команд шиг бэлэн байдаг улс шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Дороо л техникийн улсууд маань даргын өрөөнд тэр чинь нөгөө лурк утсыг чинь гадна зоосон явуулын станцаа үүрүүлээд давхарт гаргаад л микрофон камераа байрлуулна. Гэрэл тохируулна гээд ингээд тэгсэн дарга цаад талынхаа өрөөнд ажлаа хийж байгаа. Жинхэнэ хүн хүлээж авдаг өрөө бол наанаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нарийн бичгийн дарга Батцэнгэл гээд өндөр нөхөр бол хуучин танил л даа. Тэр ширээний тэнд бичээд байна. Болж байгаа явдлыг л тэмдэглэж хийдэг болов уу даа. Яадаг юм утсаар яриад тэгээд яг цэнэглээд ингээд зураг авах гэсэн чинь нөгөө манай Гомбодорж

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Техникч синхроноо зоогоод ажиллуулах гэсэн чинь чаддаггүй ээ. Ерөөсөө болдоггүй. Нөгөөдөхийн чинь хөлс нь цуваад сүүлдээ бүр яасан ч юм.

Буяндэлгэр -

Муужрах шахсан байх.

Чойжил -

Ерөөсөө муужрах шахаад тэрнээс гадна манайхны сандарч байгаа гэж дарга дараа нь гадаадаас ирсэн хүн хүлээж авах ёстой. Батцэнгэл түргэн амжуулах хэрэгтэй дарга ийм ажилтай тэгсээр байтал ерөөсөө цаг нь болоод нөгөө камераа зохих ёсоор нь цэнэглэж синхрон энэ тэрээ бэлэн болгож чадалгүй Жалнаажав дарга л их сандарсан. Босож тамхиа татаад ямар сайндаа тамхиныхаа үнсийг Батцэнгэлийн ус уудаг аяга руу андуураад хийчихсэн.

Буяндэлгэр -

Ёстой нэг сандарсан байна ш дээ. / Инээв/

Чойжил -

Тийм. Би бол нэг дэвтэр харандаа асуултаа яагаад даргын урд талын явган ширээнд суугаад хүлээж байсан.

Буяндэлгэр -

Та асуултаа оросоор бичсэн үү? Монголоор бичсэн үү?

Чойжил -

Ер нь бол танилцуулахдаа бол оросоор бичдэг юм. Ярихдаа бол монголоор ярина л даа. Ерөөсөө энэ завсар Монгол улс 50 жил боллоо. Энэ үүсч хөгжсний гол үндэс юу юм бэ?гэж асууж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэрний төлөө тийм том ажил болоод ердөө 5 минут ч хүрэхгүй л яриа ш дээ. Тэр бол.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд Батцэнгэл одоо та нар гарцгаа одоо хүн орж ирнэ энэ юмнуудаа аваад зайл гэж хэлсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

/ Инээв/

Чойжил -

Хөөгдөж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Зүрх зогсох шахаж байгаа ш дээ тэр үед чинь.

Чойжил -

Тийм. Тэр чинь хойно орохоор төлөвлөчихсөн байдаг. Тэр чинь зөндөө хүлээж байгаад ганц уулзсан юман дээр тэгээд Жалнаа дарга уул нь Цэдэнбал гуайн сайн танил улсууд л даа. Тэгээд Жа даргыг л тэр аргалаад энийний дараа дахиад нэг үзнэ гэсэн бодолтойгоор бид нар юмаа ч аваагүй. Ордноос гарчихаагүй хүлээж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд бас кино үйлдвэр энэ тэрээс улсууд энэ тэр авч ирээд найдвартай.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд дараа нь тэр улс ч гарсан. Тэгсэн Жа дарга л даргатай уулзаад яриад байгаа бололтой. За тэгвэл ороод түргэн юмаа янзал гээд тэгээд бид нар бүх юм ёстой сайхан бүтээд яриагаа аваад л дараа нь дууссаны дараа ямар зүйл хүлээх юм бол доо гэсэн чинь дарга инээсэн байдалтайгаар биднийг жаахан дооглосон маягтай телевизийнхэн мөн удаадаг улс юмаа гэж хэлсэн.

Буяндэлгэр -

Аа ха / Инээв/

Чойжил -

Тэгээд одоо дурсгалын зургаа хамт инээсэн баясгалантай татуулаад тэгээд дууссан юм даа.

Буяндэлгэр -

Би тэр зургийг чинь олсон. Дашдондов гуайгаас.

Чойжил -

Оо тийм үү?

Буяндэлгэр -

Гоё зураг авсан. Гоё зураг байна лээ.

Чойжил -

Тэгээд тэр Монголия бег времный Монголын үнэн гэдэг кинон дээр хэдхэн минутын ярианы нэг тийм юм байдаг юм. Хэсэг байдаг юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр бол архивт байж л байгаа даа.

Чойжил -

Тэр кино бол байгаа. Байгаа байгаа.

Буяндэлгэр -

Та хэд 16 мм-ийн хальсан дээр хийсэн биз дээ.

Чойжил -

Тэр үед видео мидео гэж тийм юм байгаагүй ээ. Хальсан дээр л хийсэн байх.

Буяндэлгэр -

Тийм. 16 мм-ийн хальсан дээр. Та чинь хамгийн удсан юм байна ш дээ. Монгол телевизэд хэдэн жил хийчихэв ээ? 10 жил үү? Монгол телевизийн даргыг.

Чойжил -

Тийм 10 жил дээр нь радио телевиз МОНЦАМЭ- гийн сурвалжлагч гээд 5 жил телевизтэй холбоотой бол 15 жил ажиллалаа. Радиод бол дараа нь 85 оноос 90 он хүртэл 5 жил нийтдээ радио телевизэд 20 жил болсон.

Буяндэлгэр -

Аа ха. Цэнхэр дэлгэц ингэхэд их бажигддаг байсан юм шиг байна аа? Тийм үү?

Чойжил -

Тиймээ. Тийм. Цэнхэр дэлгэц их ч олон хүн оролцдог. Одоогоор бол реалити шоу шиг ч гэх юмуу тиймэрхүү л маягийн ...

Буяндэлгэр -

Тэрний эх үндэс байж тиймээ? Тэр маягийн л юм байж.

Чойжил -

Ер нь бол анх телевиз гарахад бол манайхан бид нар жаахан алдаа хийсэн ч гэсэн уучилдаг байсан. Улсууд. Ийм л юм байдаг юм байж дээ гэж боддог ч байсан юмуу? ерөөсөө анх юм хийж байгаа улсууд чинь хичээдэг юм алдахгүй байхыг боддог тийм байсан. Тэгээд Орбитын нэвтрүүлэг Оросын нэвтрүүлэг хүлээж авсаны дараа жинхэнэ мэргэжлийн олон жил телевиз гаргасан. Телевизийн нэвтрүүлэгтэй болсон улс чинь ингэж хийдэг юм байна манайхан яаж хийж байна гэдгийг зэрэгцүүлээд шаардлага бол өндөр болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Бид ч гэсэн тэр оросын телевизээс сурах юмаа заавал хойшоо явахгүйгээр тэрийг чинь хараад санаа аваад тэгж хийдэг байсан. Тэрнээс л үлгэр дуурайлал авч байсан. Томоохон хэмжээний уран сайхны нэвтрүүлэгүүд цэнхэр дэлгэц л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд яахав дээ. Тэр чинь одоо манай нэвтрүүлэх танхим студи маань 150-хан ам метр тэр дотор чинь хөгжим тэгээд жүжигчид тэгээд тэнд дотор телевизийн хэрэгсэл зоохоор чинь их бага ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд удаан ажиллаад ирэхээр их бүгчим халуун. Их хэцүү. Тэгээд тэрийг чинь олон жүжигчин энэ тэр чинь очерлоод суучихсан бараг л шөнө орой болтол хийдэг байсан. Хэдэн өдөр үргэлжилдэг байсан даа. Тэгээд заримдаа гологдол гарна. Дахиж бичих хэрэг гарна. Тиймэрхүү явдлууд их тохиолддог байсан. Гэхдээ л телевизийн гол баяраар үзүүлдэг юм нь Цэнхэр дэлгэц байсан ш дээ.

Буяндэлгэр -

Сайхан болдог байсан.

Чойжил -

Сүүлдээ Баярын мишээл гэж нэрлэдэг болсон.

Буяндэлгэр -

Сүүлдээ Баярын мишээл болсон тиймээ?

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн онд хаагдсан бэ? Хаагдсан тал байна уу? Үгүй юу?

Чойжил -

Тийм. 82 оны улсын баярт зориулсан телевиз бол одоо тэр Филатов гуай энэ тэр тэр үед ёстой бүх юмыг зөвшөөрөл өгдөг байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Улсын баярын концертыг хүртэл хойноос найруулагч урьж авч ирж хийлгүүлээд явахад нь гавъяат зүүж өгөөд явуулдаг байлаа ш дээ. Тэгээд үндсэндээ бол тэд нар ер нь телевизийнхэн өөрийн өөрсдөө зохиосон зохиолоороо бол хийж чадаагүй ш дээ. Тийм юм оруул хийсний дараа өөрчлөөд л тэрийг оруул, тэрийг хас гээд л тэгсээр тэгсээр ямар сайндаа Сүхбаатарын партизан цэргүүдийн тухай монгол дээл настай улсууд чинь уран сайхны юунд харахгүй байна ч гэж байх шиг.

Буяндэлгэр -

/ Инээв/

Чойжил -

Тэгэхээр чинь яаж хийхэв дээ. Тэгээд яваа яваандаа бол ерөөсөө манай хороог ерөөсөө өөрийнхөө эрхэнд оруулах удирдлагын өөрчлөх удирдлагын өөрчлөхөд ерөөсөө ямар нэгэн шалтаг байх хэрэгтэй. Тийм учраас тэрийг нь унагаж байгаад л тэрийгээр нь далимдуулаад биднийг л хусах байсан байх л даа. Авч хаях байсан байх. Тэгээд хөөрхий яах вэ? Зуд болбол ухны толгой дээр гээд муу Пүрэвжав дарга маань өөрчлөгдөөд оронд нь Зантав дарга болсон ш дээ. Манай Зантав чинь бол орос хэлтэй, англи хэлтэй гялалзсан Цэдэнбал дарга Анастася Иваново гуай энэ тэртэй танилцчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Яагаад вэ? гэхээр хэлтэй улсууд чинь хөлтэй байдаг юм байна. Нэг талаас нөгөө талаас МОНЦАМЭ-гийн дарга байхдаа бол ногоон мэдээ гээд янз бүрийн нууц мэдээнүүд их уншдаг. Тэрийг танилцуулдаг. Тэгээд их танил болчихсон юм байна лээ. Тэгээд тийм хэлтэй ултай залуу тийм эрчимтэй хүн тавих нь бол зөв л байсан байх даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд телевиз бол хохироогүй. Ганцхан надад харамсдаг юм юу гэхээр хойноос зөндөө олон улсууд хүрч ирсэн. Забаркан гээд тиймээ? Бүр өөрийн албаны машинтай. Бараг орлогч сайдын цалинтай. Тэгээд тийм редактор, найруулагч, виталист гээд тэгээд оператор моператор гээд зөндөө улсууд хүрч ирсэн ш дээ. 4, 5 орос хүрч ирсэн.

Буяндэлгэр -

Маш өндөр цалинтай тиймээ?

Чойжил -

Маш өндөр цалинтай.

Буяндэлгэр -

Хангамж сайтай.

Чойжил -

Маш хангамж сайтай. Тийм улсууд. Тэр бол бидэнд бол амар болсон ш дээ. Ерөөсөө.

Буяндэлгэр -

/ Инээв/

Чойжил -

Тэд нар уулзаж ярилцдаг. Бид хий гэсэн юмын хийгээд л тэр чинь манайхан чинь өөрийнхөө одоо ч гэсэн байгаа ш дээ. Өөрийнхөө мэргэжилтэнгүүдийг үнэлж үздэггүй. Үл тоомсорлодог. Тиймээ? Чи юунд нь харамсав гэхээр ерөөсөө тэд ирснээр муу юм болоогүй ээ. Сайн.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гагцхүү тэдэнд зарж байсан хөрөнгөөр телевизэд Япон, франц, америкийн мундаг аппаратууд авч ирээд ...

Буяндэлгэр -

Тоног төхөөрөмж ...

Чойжил -

Тоног төхөөрөмж тийм. Тийм юм авч ирээд тоноглочих юм бол яахав ганц нэг хүн ирвэл ирнэ биз. Тэгээд яасан бол илүү ашигтай байх байсан байхгүй юу. Тиймэрхүү явдлууд бол байдаг л байсан даа.

Буяндэлгэр -

Зантав даргыг чинь энэ шинэ байрыг бариулахад Зантав дарга маш их үүрэг гүйцэтгэсэн гээд Жалнаажав дарга чинь манай тэнд байдаг байсан ш дээ. Гэр нь.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Тэгээд надтай дайралдаад хууч хөөрнө л дөө.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэгээд би бас танаас ярилцлага авна шүү цаг дулаараг гэж байгаад хөөрхий амьтан амжихгүй яг тэр жил өөд болчихсон. Тэгэхэд Жалнаажав дарга тэгж байсан энэ телевизийн том барилгыг дахиад 100 жил болоход Монголчууд барихгүй шүү.

Чойжил -

Үнэн. Үнэн.

Буяндэлгэр -

Энэ барилгад Зантав маш их үүрэг гүйцэтгэсэн юм.

Чойжил -

Яриа байхгүй.

Буяндэлгэр -

Тэгж байсан. Чадахгүй хаясан гэж ярьдаг юм байна лээ. Тэр ямар учиртай юм?

Чойжил -

Би 1974 онд Зөвлөлтөд суусан. Сурвалжлагчаар. Тэнд сууж байгаа радио телевиз, МОНЦАМЭ-гийн сурвалжлагч нэг талаараа сууж байна. Нөгөө талаараа төлөөлөч.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ байгууллагуудыг хооронд нь холбоо барьж байдаг. Гэтэл радиогийн даргаас надад нэг цахилгаан ирсэн. Радио телевизийн төвийг барих тийм мэргэжлийн ямар байгууллага Москвад байна. Тэрийг мэдэж нааш нь тодорхойлооч гэж.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд сураад байсан чинь Главзарубежстрой гэсэн тийм байгууллага байдаг юм байна л даа. Галт тэрэгний 3 буудлын тэнд нэг өндөр байгууллага байсандаа. Тэр хавьд Лермонтовын хөшөө боссон байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэнд байдаг юм байна лээ. Тэр чинь 74 оноос эхлээд тэгээд тэнд мэргэжилтэнгүүд ч ирдэг юм байна. Мэргэжилтэнгүүд ч ирээд тэр барих газраа тогтдог юм байна. Шинжилгээ хийдэг юм байна. Судалгаа хийдэг юм байна. Дараа нь төсөв мөсөв гээд өнжөөгөөд байсан. Тэгээд даргатай 70 хэдэн оны үед яриад нэлээд нааштай болооод зураг мураг нь гараад ирсний дараа манайхан чинь Багануур луу баахан уурхайг Багануур хотыг байгуулахаар баахан мөнгө шидэж хөрөнгө мөнгөний ч гачаалд орсон байх. Тэрний дараагаар ер нь ингээд жилийн төсөв төлөвлөгөө барилга байгууллагын төлөвлөгөө хэлэлцэх болоод ирэхээр энэ барилгын асуудал эрхэлдэг хүн чинь төв хорооны нарийн бичгийн дарга Паавангийн Дамдин гэдэг улсууд байна ш дээ. Тэд нар энэ радио телевиз бол тэртэй тэргүй одоо ингээд юмаа явуулаад байна. Заавал тийм мөнгө төгрөг зарах хэрэг юу байна. Үүний мөнгийг өөр тийм тийм барилгад шилжүүл гэдэг санал тавьдаг байсан. Тэгээд ирэхийн алдад нөгөө Зантав дарга чинь нөгөө Цэдэнбал гуай Филатова энэ тэрд хэлээд тэр байдлыг яагаад байсан юм байна лээ. Учир явдлаа хэлээд энэ ийм ийм учиртай ингээд суурь тавьж барихгүй бол болохгүй ер нь аливаа улсын нүүр царай радио телевиз байдаг. Тэгж хөөцөлдөж хөөцөлдсөний үр дүнд 1989 оны онд ашиглалтанд орлоо ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр чинь 74, 84 гэхэд 15 жил тэр чинь одоо 150 ам метр чинь студитай байлаа гэхэд манай тэр радио телевиз чинь хамгийн том нь 600 метрийнх шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд одоо өшөө олон студи, радиогийн студидууд байна. Радио телевизийн нэвтрүүлэг бол 2 дахин хүчин чадал нь нэмэгдсэн гэж ярьдаг ш дээ.

Буяндэлгэр -

Үнэн байхаа.

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр чинь ёстой гологдохооргүй байр ш дээ.

Чойжил -

Гологдохооргүй байр.

Буяндэлгэр -

Ганцхан тоног төхөөрөмжийн асуудал болохоос биш байр бол гологдохгүй.

Чойжил -

Гологдохгүй. Одоо хэзээч тийм байр ...

Буяндэлгэр -

Барьж чадахгүй нэг хэсэгтэй.

Чойжил -

Одоо үед техник бол их оюунлаг систем энэ тэр лүү ороод ирэхийн хамтаар ерөөсөө студийн том байга бол үүрэг гүйцэтгэхгүй. Техникийн чадал.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Багтаамж тиймээ? Тэр энэ тэр их чухал үүрэг гүйцэтгэж байна л даа. Тэгээд энэ бол ёстой олдошгүй зүйл. Санашгүй зүйл. Энэ бол ямар нэгэн түц биш. Ямар нэгэн харш биш.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Одоогийн энэ олон юунуудын дэргэд радио телевизийн радио телевиз гэдэг маань ерөөсөө нэг талаасаа уран бүтээл.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Нөгөө талаасаа сонин хэвлэл. Бүр үйлдвэрлэлийн талаас аваад үзвэл электрон техник.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Электрон техник хамгийн түрүүнд хөгжиж байна ш дээ. Тийм учраас их нарийн цогцолбор л доо. Тийм л юм шиг байгаа юм. Тэгэхээр бол Жалнаажав даргын хэлдэг яриа байхгүй зөв. Өөрөө ч хэлж байсныг би сонссон юм байна. Пүрэвжав бид хоёр бол энийг хөөцөлдөөд ч дийлэхгүй байсан гэж.

Буяндэлгэр -

Надад бас тэгээд байлаа. Хөөрхий муу Зантав их үүрэг гүйцэтгэсэн шүү гээд.

Чойжил -

Тэгсэн шүү. Тэгсэн. Тэгсэн.

Буяндэлгэр -

Цэдэнбал дарга, Цэдэнбал Филатова хоёрыг л их хүчтэй нөлөөлж тиймээ?

Чойжил -

Тийм. Тэд нартай сайхан холбоо тогтоосон. Тэдний итгэлийг хүлээсэн. Тэгээд нэр нүүртэй байсны л буянгаар бид тийм байртай болсон юм байгаа юм даа. Тэгээгүй бол бид хасагдчихсан өөр юу ч болох байсан юм. Баахан өгөр юмнууд байх байсан байлгүй дээ. Тэгээд ч дутуу орхисон тэр чинь энэ чинь бол техникийнх нь төв байгаа юм. Редакци уран бүтээлчдийн төв гээд нэг байшин баригдаж байгаад дутуу орхигдсон.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр чинь одоо SBN телевиз болоод Шаабар билүү? нөгөө хэн билээ? Ардчиллын?

Буяндэлгэр -

Тийм. Тийм. Батбаяр нөгөө юм бичихдээ Шаабар гээд байдаг.

Чойжил -

Тийм. Тийм.

Буяндэлгэр -

Шаабар гээд.

Чойжил -

Тэр чинь радио телевизийн орлогч байлаа ш дээ. Техник хариуцсан орлогч.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр байхдаа энэ өөр улсууд энэ тэртэй ярьж байгаад нэлээд хэдхэн сая төгрөгөөр хичнээнээр худалдсан юм бэ? дээ. Худалдаад телевизийн төв болгочихсон. Уул нь радио телевизийн юугаар боссон зүйл ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгээд тэр наад талын яахав тэгээд огт нэг мухлаг энэ тэр болчихоогүй гуанз ресторан болчихоогүй бас нэг телевизийн төв болоод ажиллаж л байна л даа.

Буяндэлгэр -

Одоо боловсрол телевиз орчихоод байгаа биз дээ? Үгүй юу?

Чойжил -

Боловсрол телевизэд манайхны гуанз байсан ш дээ.

Буяндэлгэр -

Гуанз уу?

Чойжил -

Гуанз энэ тэр байсан. Тэгээд тэр боловсрол телевизэд манай телевиз түрээслүүлдэг юм биш үү?

Буяндэлгэр -

Мэдэхгүй яасан юм.

Чойжил -

Би эртүүд нэг уншсан чинь тэгж байх шиг байсан.

Буяндэлгэр -

Тэгвэл түрээсээр байгаа юм байна.

Чойжил -

Түрээстэй юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Сансарын нисэгчид гадныхан бол мэдэхгүй л дээ. Монгол улс сансарын нисгэгчтэй гэдгийг бараг мэдэхгүй дээ.

Чойжил -

Одоо тэр чинь ерөөсөө сансарт хөөрсний дараа сая ойлгосон биз дээ. Тэрийг чинь тэр үед чинь тэрнээс чинь өмнө бол Орос Америк хоёр чинь бас сансарынхаа хувьд хэрвээ цөмийн энэ зэвсэг хорогдуулах барих талаараа их зөрөөтэй. Маргаантай тэгээд тохироод сонгоод ингээд хэлэлцээр үргэлжлээд л тийм байсан. Хүйтэн дайн.. байсан боловч шинжлэх ухаан сансар судлалын хувьд болбол их хамтарч ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Союз аплон гэдэг том төсөл хэрэгжүүлсэн ш дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь 90-ээд оны үед болж байна уу?

Чойжил -

Үгүй тэр чинь үгүй үгүй. 70-аад он туршдаа.

Буяндэлгэр -

Тэгвэл дээр үед яасан юм байна ш дээ.

Чойжил -

Тийм ш дээ. Тэгээд Орос Монголын сансарын Орос- Америкийн сансарын нисгэгчид чинь союз аплоноор нисээд тэгээд хоорондоо тэр талаараа сайн ажиллаж байсан. Тэгээд ерөөсөө сансар судлалын талаар өргөн ч нэвтрүүлж байсан. Тэгээд сансарт ниссэнээрээ хүссэн хүсээгүй ерөөсөө дэлхийн хамгийн өндөр газраас тэрийг харуулж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зөвлөлт холбоот улс бол тэр үед бас л анхаарлын төвд байлаа. Сайн юман ч тод байлаа. Муу юман ч дутагдлын хэлж л байлаа. Тэрэн дээр чинь ёстой нөгөө нислэгийн хүчээр би түрүүн хэлж байсан ш дээ. Нөгөө 13-р зууны үед дэлт мориороо дэлхийн хагасыг юу яасан монголчууд тэгээд одоо сансарын өндөрлөг дээрээс 20-р зууны сүүлийн хагаст нислээ. Ямарч сайндаа оросын Гамзатов ч хэлсэн. Игорь Мальсов ч хэлсэн ш дээ. Монголын морь жигүүртэй болжээ гэж энэ монголчууд чинь үүлтэй тэнгэрээс үзүүртэй модноос дээгүүр, үүлтэй тэнгэрээс доогуур нисэж байсан үлгэр тууж байдаг. Тэр мөрөөдөл бол тэгээд биелсэн хэрэг шүү дээ.

Буяндэлгэр -

Сайхан юмаа. Та ер нь олон сайхан хүмүүстэй уулзаж учирч явсан юм байна лээ ш дээ.

Чойжил -

Тэгсэн. Тэгсэн. Уулзаж байсан. Их театрын ойн хэдэн жилийн ой билээ? Нэг хэвлэлийн бага хурал дээр тэнд чинь Галина Уланнова, Ирина Архинова гээд Уланова бол гайхамшигтай.

Буяндэлгэр -

Гайхамшигтай.

Чойжил -

Бүжигчин. Нөгөөдөх нь гайхамшигтай дуучин. Эд нар оролцсон хэвлэлийн бага хурал болж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тэр хэвлэлийн бага хурлын дараа Уланнова гуайн дэргэд очоод таны нэр Уланнова гэдэг чинь бол монгол үг ш дээ. Их сайхан гэсэн утгатай үг ш дээ гээд ...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Муухай гэлтэй биш дээ гээд нүдээ ингэж байгаад жарвийлгаж татаж байсан. Тэгээд дурсгалын гарын үсгээ миний дэвтэр дээр зурж өгсөн байдаг юм. Нэрийнхээ хуудсан дээр билүү?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм юм байдаг л даа. Тиймэрхүү юм зөндөө л байна л даа. Сурвалжлагч хүн гэдэг бол Айтматова бас туршлагагүй л байж дээ. Номон ч олдохгүй байсан юмуу. Яриа хийгээд гарахад нь бас л нэг дэвтэр дээрээ Айтматова гуайн гарын үсгийг зуруулаад авч л байсан. Их Монгол маягийн их сайхан тийм хүн манай нөгөө ... дээр чинь томчуулыг л урьж авч ирж яриулна ш дээ. Хааяа хааяа тэд нараас авч ирнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр бол бидэнд их сайхан сургамжтай мартагдашгүй сэтгэгдэл үлдээдэг байсан шүү.

Буяндэлгэр -

Гамзатовын миний Дагистаныг би орос дээр уншсан л даа.

Чойжил -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэгээд дараа нь би Монгол дээр бас уншсан. Уншиж байгаад би орхисон. Үнэхээр гайхамшигтай зохиол шүү.

Чойжил -

Тэр их гайхамшигтай зохиол. Ерөөсөө үргэлжилсэн үгээр бичсэн яруу найраг юм уул нь.

Буяндэлгэр -

Залуудаа уншиж дээ. Үнэхээр гоё шүү.

Чойжил -

Тэр үнэхээр сайхан. Эртнийхээ түүхийг мэддэг. Уламжлалаа мэддэг. Тиймээ? Тэр Дагистан гэдэг тэр уулын жаахан орон тэгсэн мөртлөө 20, 30 хэлээр жалга болгон шахам нэг хэлтэй. Тэгээд тэр өвгөчүүл нь ямарч ухаантай улсууд байсан юм. Ер нь бол тийм л.

Буяндэлгэр -

Одоо бол Чингиз Айтаматовын зохиолуудыг миний Дагистан энэ тэрийг дахиж хэвлэмээр байгаа юм. Тиймээ?

Чойжил -

Тийм ш дээ.

Буяндэлгэр -

Ухаарал хайрлах номнууд ш дээ.

Чойжил -

Одоо нэг үеэ бодоход залуучууд ном уншдаг болсон байна.

Буяндэлгэр -

Уншиж байна. Уншиж байна. Уншиж байна шүү.

Чойжил -

Ном уншдаг болсон байна.

Буяндэлгэр -

Ном уншдаг болсон байна. Тэр нь их гайхалтай болоод байгаа юм....

Чойжил -

Уул нь бол тэгээд тэр Гульсарий

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр нэг сайхан морины тухай байдаг билүү? Тэрийг л монголчууд түрүүлээд бичиг чаддаггүй тиймээ? Яахав монгол морь энэ тэр гээд сайхан дуу энэ тэр байдаг л даа. Гэхдээ л тийм гайхалтайгаар бичиж яахав тэгээд Киргиз бол манайхны л халуун удмын хүмүүс шүү дээ.

Буяндэлгэр -

Ойр юм байна шүү.

Чойжил -

Ер нь Киргиз ингээд яваад үзээд байхад Казак энэ тэрээсээ Киргиз нь илүү Монголчуудад их найрсаг байдалтай байдаг.

Буяндэлгэр -

Тийм үү?

Чойжил -

Тэгээд тэр дээр үед чинь Пурвенц гээд нийслэл нь байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Түүгээр яваад гудамжаар явж байхад хоёр таньдаг хүн зөрөөд бие биенээ дараа нь эргэж хардаг шиг эргэж харж байдаг. Энэ чинь хэн билээ? Манайхны хэн билээ?

Буяндэлгэр -

Их төстэй байх нь?

Чойжил -

Их төстэй.

Буяндэлгэр -

Монголжуу байхнээ?

Чойжил -

Их Монголжуу. Их Монголжуу. Монгол гэх нь ч илүү. Хэрэгсүүр гээд манайд овоолсон чулуунууд байдаг.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэр чинь яг байж байсан юмны юу байх шүү.

Буяндэлгэр -

Та киргизээр хөдөө малчдынхаар явж үзсэн үү?

Чойжил -

Үзсэн. Үзсэн би.

Буяндэлгэр -

Гэр нь ямархуу юм? Тэд нар бас нэг гэртэй тиймээ?

Чойжил -

Тийм надад зураг энэ тэр байсан юмсан. Гэртэй. Би бүр хоньчны энэ тэрд очиж казактайгаа адилхан бас гэртэй гэрээ ерөөсөө тойруулаад ширдэг байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Дэвсгэр энэ тэр сайхан эвхээд эвхээд хураачихсан. Хичнээн олон ширдэг ингээд эвхээд хураасан. Төчнөөн бас юутай юм шиг. Тэгээд бас ерөөсөө тэр олбог дэвсгэрээ дэвсэж суулгаад тэгээд хонь малаа сайхан гаргаад тэгээд дайлдаг юм байна лээ. Завилж сууж байгаад.

Буяндэлгэр -

Манайхан шиг гэдэс энэ тэр хийх үү?

Чойжил -

Тэр энэ тэрийг би мэдэхгүй. Сайхан махаа чанаад казакын мишмармакархуу юм байна лээ.

Буяндэлгэр -

Нэлээд удаан чанаад?

Чойжил -

Удаан чанаад бараг л юун дээрээ гараараа дэлгэж тавиад ...

Буяндэлгэр -

Дээр нь гурил тавих уу?

Чойжил -

Тавьдаг юм байна лээ. Төмс мөмс ногоо цагаа энэ тэртэй. Сайхан сэрдмэргэн гэж хэлээд Зундуйн Дорж бид нар Зундуйн Дорж, Оюут, Тогтох бид хэд дундад азийн 3 улсаар явсан юм л даа.

Буяндэлгэр -

Тийм үү? Хаагуур хаагуур явсан юм?

Чойжил -

Тэр чинь бид нар Киргизээр явсан. Узбекаар явсан. Би тэднээс Ташикстанд очоогүй байсан. Ташикаар нэг ороод гарсан.

Буяндэлгэр -

Ташик чинь Казак тал руугаа ойрхон уу?

Чойжил -

Үгүй тэр ..

Буяндэлгэр -

Лал?

Чойжил -

Афганстан тал руугаа. Ерөөсөө Афгантай чинь бараг л голын цаана наана хоёр байгаа юм.

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Ерөөсөө тэгэхэд чинь нэг айхтар улаан тоос энэ тэр босоод Афганский Афганы тоос гээд ярьдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Бас л тийм уулархуу. Жижигхэн улс жижигхэн юутай улс юм байна лээ.

Буяндэлгэр -

Нутаг дэвсгэр нь их бага байх нь тиймээ?

Чойжил -

Тийм. Бага их уулархаг. Дундад азийн улсуудаас хамгийн жижгэвтэр Асаны орчуулсныг Асан мундаг Турсан Зади санаж байна уу? Турсан Зади тэндхийн хүн ш дээ.

Буяндэлгэр -

Аа аа.

Чойжил -

Турсан Зади гэдэг байхаа. Чи сонссон уу?

Буяндэлгэр -

Сонссон. Сонссон.

Чойжил -

Их гоё ш дээ. Тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Ер нь тэр Узбек ч тэр тэгээд тэд нар чинь дундад ази гээд дорно дахин руугаа тэгээд цаашаагаа явах юм бол Перс, Иран Омар Хаяам, Хосов гээд алдартай ...

Буяндэлгэр -

Яруу найрагчид.

Чойжил -

Тийм юмнуудын чинь тусгал ш дээ. Гамзатов, Айтматов энэ тэрийн гайхамшгууд дорно дахины тэр айхтар тэр л уламжлалтай холбоотой. Тийм байх.

Буяндэлгэр -

Монголд та аймгуудаар олон явсан уу? Олон аймгаар явсан уу?

Чойжил -

Би чинь бүх аймгуудаар явсан шүү.

Буяндэлгэр -

Тийм үү?

Чойжил -

Оролгүй яахав. Юугаа хийж суухав дээ. / Инээв/

Буяндэлгэр -

Үгүй мөн сайхан явжээ. Та нээрээ. Ямар гоё юм.

Чойжил -

Миний сүүлийн номон дээрээс би юу яасан байлаа. Хичнээн улсаар явж яасан ийсэн. Цөмөөрөө байгаа. Аяласныг нь үзэх юм бол Оросын тэр 15, 16 улс тэгээд хязгаар муж, 30, 40-өөд хотоор явсан. Тоогийн яах юм бол 200-аад мянган километр явсан байна. Дэлхийг тойроход 40 мянган километр гэдэг билүү?

Буяндэлгэр -

Дэлхийг тойрчихсон байна ш дээ. Та.

Чойжил -

Тийм. Тойрсон л байгаа юм даа. Нэг сонирхолтой нь бол яахав дээ. МОНЦАМЭ-гийн сурвалжлагч Москвад машинтай л байх ёстой байхгүй юу. Нэг жигулитай тэр нь хуучин. Тэгээд заримдаа албан ажил гараад бид чинь метрогоор тууна шүү дээ. Тэгэхэд элчин бол машин энэ тэрээ өгөх их дургүй. Сурвалжлагч бол дандаа 2, 3-рт явна. Бид тэрийг мэдсэн учраас тэгээд яваад өгнө. Ерөөсөө.

Буяндэлгэр -

Өөрсдөө аргалаад явчихдаг.

Чойжил -

Тийм. Тэгсэн мөртлөө гадаад явдлын яамны хэвлэлийн хэлтсээс зохион шүү дээ. Манайх бол тийм тийм газар гадаадын сурвалжлагч нарыг аялуулах гэж байна. Тэнд та нар явах бололцоотой юу гээд. Тэрэнд явахад нэг их мөнгөө харамладаггүй байсан шүү.

Буяндэлгэр -

Яамай л даа. Та тэгвэл оросын бүх републекийг үзчихсэн юм байна ш дээ.

Чойжил -

Тэгэхгүй яах юм. Бүх республек битгий хэл бүх хотуудаар нь орчихсон ш дээ. Миний тэр юун дээр байдаг. Чи одоо сонирхож байгаа юмуу? Сүүлд ном үзээд юу яах юмуу? Тэнд бүх тоо бий. Сайндаа ч биш ер нь бол одоо энэ сурвалжлагч Ульриц Гилровский гэж Москвад Простмерийн зэргэлдээ жижиг гудамж байдаг юм. Гилровский гэж оросын нэг том сэтгүүлч Москвагийн тухай их бичдэг тэр хүний нэрээр нэрлэсэн юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд тэр чинь өөрийн хүрээнээс гадна хажуу талд бол нэг жижигхэн агентлагийн сурвалжлагчийн ажиллах тасалгаа байдаг юм. Тэгээд ерөөсөө тэндээ юмаа хийгээд л урагш нь дамжуулаад тэгээд хажуухан талд өрөө байдаг байхгүй юу. Элчин сайдын яаман дээр хурал цуглаан элдэв юм болбол очно. Тэгэхээр элчингийнхэн бол ерөөсөө гайхдаг байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ нөхөр юу хийж байдаг юм. Хэний мэдэлд байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд намайг чинь дээгүүр доогуур хэлдэг байсан юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд намын үүрийн хурал энэ тэрд илтгэл авна. Хүнээр шалгуулна. Юу хийж байна гэж. Нэг удаа элчин сайд Банзрагч гуай чи одоо элчин дээр сууж юмаа хийж байх хэрэгтэй. Чи Монгол улсын харъяат юм байгаа биз дээ гээд тэгж л байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би бол гадаад хэргийн яамнаас томилогдоогүй ээ. Радио телевизээс томилогдсон гэсэн юм. Тэр гадны улс чинь бол тэгэх нь битгий хэл өөрийн товчоо гэж байдаг юм ш дээ. Сурвалжлагч нь тусгай.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Манайх бол ганц өрөө л байдаг юм гэсэн. Гадныхныг дуурайгаад байх хэрэг юу байсан юм. Телетапиа авч ирээд элчин сайдын яамандаа энэ телетапи бол манайх биш шүү дээ сайдаа. Энэ чинь ТАСС МОНЦАМЭ хоёрын гэрээгээр ТАСС-ын телетапиар биднийг хангадаг юм. / Инээлдэв/ Тиймэрхүү хөгийн ярианууд ... Тэгээд байхаар чинь дарга ч гэсэн надаас тэгж асуугаад. Би тэгээд улсууд бол ер нь дээшээ хов хэлээд байдаг байсан юм шиг байгаа юм. Монголын нэг тамын тогоо гэдэг шиг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тийм л байсан. Тэгээд тэгэхийн тулд хүн хийсэн ажлаа тодорхой мэдэж байх ёсой. Тодорхой тайлагнаж байх ёстой юм байна лээ. Одоо ч гэсэн би энэ юун дээрээ тодорхой оруулсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сүүлийн номон дээр гарах юм.

Буяндэлгэр -

Монголын 18 аймгаар явахад хамгийн сайхан янз бүрийн сэтгэгдэл үлдээ дээ. Аймгуудаар явж байхад. Нутаг орноор явж байхад.

Чойжил -

Нутаг орноор явахад сайхан л даа. Би намын сургуульд байж байхдаа хоёрдугаар курсыг төгсөөд суртлын бригадаар гардаг байсан юм.

Буяндэлгэр -

Аа за.

Чойжил -

Суртлын бригадаар гарна гэдэг чинь бүр майхантай, үзэсгэлэнтэй, кинотой ингээд аймгуудаар гараад хамгийн зах хязгаарын тумаар нөгөө киногоо гаргадаг. Үзэсгэлэнгээ гаргадаг. Нөгөө эшигт хайрцгаа тавьж ингэж суртал ухуулга хийдэг байсан. Тэгэхэд би Хөвсгөл аймагт сар гаруй явсан.

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он бэ?

Чойжил -

1952 он юм шиг санагддаг юм. Идрийн голыг гарч чадахгүй болохоор машины орхичихоод наана нь тэмээнд киноныхоо аппаратыг ачаад сүү тосны заводаар гараад ...

Буяндэлгэр -

Киногоо өөрөө гаргах уу? Механикч гаргах уу?

Чойжил -

Механикч. Ерөөсөө албан газрууд бол машин, майхан сав, шатар даам бүх юмнуудыг бэлдэж өгнө. Машинтай. Тусгай тэвш машинтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Кино механикийг бол тэр аймгаас авч байсан шиг санагдаж байна. Тэгээд тэгж явдаг. Тэрнээс эхлээд би Хөвсгөлийн сумуудаар явах тэгээд томилолт энэ тэрээр ч Архангай аймагт ухаандаа нүүр хагарах ч байдаг юмуу тиймээ? Аймгийнхаа тухай. Тэгээд хилийн уулзалт гээд баруун аймгуудаар явах. Албан ажлын журмаар хурал зөвлөлгөөн идэвхтний уулзалт гээд явдаг л байсан л даа. Харин бүр сүүлд тэгж тэгж яваад би яахав оюутан байхад оюутнуудын зуны амралтаар хийж байгаа ажлыг сурвалжлахаар бид нар Хэнтий аймагт явж байсан. Харин ноднин байна уу? Сургуулийн багш нар аялал зохиосон.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Зуны тэгээд бид нараас санал асуухад бид нар Чингисийн нутгаар явъя гэсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд манайхан чинь Чингисийн нутгаар явахдаа голдуу хөдөө арлаас авахуулаад түүнээс цаашаагаа Гурван нуур хүрээд ирдэг юм. Тэгээд бид нар нар буруу тойрч явахгүй. Чингис өвөөгийн нутгийг нар зөв тойрч явна гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Эндээсээ Багануур, Цэнхэр, Хар зүрхний хөх нуур, тэгээд одоо Хангал нуур, тэгээд тэндээсээ Биндэр тэгээд Гурван нуур гээд...

Буяндэлгэр -

Их гоё явж.

Чойжил -

Тэгээд Дэлгэрхаан Хөдөө арал гээд явсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нар зөв тойрсон. Тэр надад бараг сүүлчийн томилолт байсан. Их сайхан санагдсан. Тэгээд “Чингис өвөөгийн нутгийг нар зөв тойрсон нь” гэдэг замынхаа нэг тэмдэглэл бичсэн. Сүүлчийн номонд оруулна гэж бодож байгаа.

Буяндэлгэр -

Олуулаа явсан уу? Та нар?

Чойжил -

За нэг аа раб билүү?

Буяндэлгэр -

Нөгөө нэг жижиг машин?

Чойжил -

Үгүй. Түргэн тусламжийн Оросын чинь юу билээ?

Буяндэлгэр -

Аа тийм. За тэр чинь юу билээ? Тэр чинь их сайн машин ш дээ. Шаварт суухгүй.

Чойжил -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Мост сайтай.

Чойжил -

Сайн машин. Түүгээр хамраа сөхөхгүй явсаар байгаад л хүрээд ирсэн. Түүгээр Онон гол их дэлгэр сайхан гол юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Чи мэднэ дээ. Одоо Тамирын гол бол өшөө бас их дэлгэр. Манай нутгийн одоо тэр үзэхэд одоо нэлээд татарчихаад байгаа Цагаан нуураас эх авсан. Суман гол эд нар чинь ямар айхтар догшин гэж сананаа.

Буяндэлгэр -

Тийм. Тийм.

Чойжил -

Үерлэнэ. Морины хонлой дээгүүр чинь ус хаяад тэгээд хөл алддаг. Урсгачих гээд байдаг тийм гол.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхэд чинь Онон голын ус чинь урсаж байгаа нь мэдэгдэхгүй. Тэгээд хараад байхад морь унасан сургуулийн хүүхдүүд морины ташаан дээгүүр цохиод хонлоо дээгүүр нь ус гарч байхад бараг бохь зажиллаад гарч байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хнн. Дөлгөөн гол байх нь тиймээ?

Чойжил -

Их дөлгөөн сайхан гол байна лээ. Тэр их сайхан санагдаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Балжийн гол гээд...

Буяндэлгэр -

Машин бол явахгүй юу?

Чойжил -

Үгүй тэгсэн чинь фургон гэдэг билүү?

Буяндэлгэр -

Тийм фургон гэдэг. Тийм.

Чойжил -

Тийм фургон гэдэг. Фургонараа бид нар Биндэр сумаас Биндэр сумын тусаа тэр Онон голыг гарах юм бол Гурван нуурт их ойрхон юм билээ л дээ

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхгүй бол их хол тойрч гүүрээр гардаг. Түүгээр гаръя гэсэн чинь гурил ачсан чиргүүлтэй 69 машин дунд нь суучихсан байсан.

Буяндэлгэр -

\Инээв\

Чойжил -

\Инээв\ тэгээд ерөөсөө тэнд суучих байх гээд тэнд трактор байдаг юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

10000 цаас өгөөд трактороор чирүүлээд хоёр салаа голоор гараад цаашаа явж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Бирвааз байхгүй байсан уу?

Чойжил -

Байхгүй байсан. Бирвааз бол намайг тэр юунд ажиллаж байхад Эгийн гол дээр нэг бирвааз байсан. Рашаант сумын тэнд чинь Идрийн гол байдаг билүү? Эгийн гол байдаг билүү? Тэр чинь айхтар үерлэдэг. Тэндээс чинь бирвааз гэдэг чинь сал шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нааш цааш нь машин суулгаад л нааш цааш нь гаргаад байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Машин ч зөндөө очерлочихсон. Тэнд би нэгдлийн Ёндонжамц гэдэг хүнтэй тааралдаж нэг найраглал бичиж байсан санагдаж байна. 60 хэдэн онд.

Буяндэлгэр -

Аа ха

Чойжил -

Тэгээд тийм сонин юм бол байх л даа. Тэгээд Чингис хаан ийм газар төрөхгүй юм бол өөр хэн төрөх юм бэ? гэмээр хад чулуун хүртэл ерөөсөө их сүртэй. Хэнтийн нуруу гээд байна. Хэнтийн нуруу хаанаас эхлээд хаана төгсөж байгаа нь мэдэгдэхгүй. Сайхан талаар л давхиад байгаа юм шиг...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гэтэл ингээд уншаад үзэхээр далайн түвшнээс дээш хэдэн мянган км-т дээр гээд уулын орой дээр ч нуур байж байх шиг. Гурван нуурын чинь Царс гэхэд хичнээн бүдүүн. Хэдэн тэвэр тийм сайхан бүдүүн царс ургачихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Их сайхан газар байна лээ. Тэгээд цаах нь талд нь Оросын нутаг байгаа юм чинь. Тэр бол үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Орос аймаг руу хилийн уулзалт гээд явдаг байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

1967 онд Ховд, Увс, Баян-Өлгий тэгээд одоо тэр Казак, Киргиз, Буриад, Тувагийн тэгээд Монголын жүжигчид, урлаг соёлын ухааны зүтгэлтнүүд тэгээд тэнд дамжиж явж байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Уулзалт яах уу? Урлаг уран сайхны уулзалт болох уу?

Чойжил -

Аа тийм. Тэр бол...

Буяндэлгэр -

Янз бүрийн юм болох уу?

Чойжил -

Тэр бол янз бүрийн жүжигчид нь концерт тоглочихно.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Эрдэмтэд нь лекц уншина.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Эмч нар нь хүнээ үзнэ. Сибирийн алдарт мэс засалч зүрхий мэс засалч Мишалкан гуай хүртэл явж л байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд манайхнаас чинь Чойжилын Чимэд, Пунцагноров дарга. Энхтайваны хорооны Хуушаан энэ тэр. Тэр бол бас л их сайхан байсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сэтгүүлч байхад нэг хэцүү юм нь юу гэхээр зэрэг тиймэрхүү баяр ёслолын үеэр улсууд яваад сайхан баяр ёслол хийгээд ингээд амарч байхад сэтгүүлчийн ажил эхэлж байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Түүний чинь тухай бичих хэрэгтэй байдаг. Би түүнийг анх тэр москвагийн фестивалийн үеэр ойлгож авч байсан.

Буяндэлгэр -

Аа ха

Чойжил -

Москвагийн фестиваль 1957 онд болсон ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Чи санаж байгаа биз?

Буяндэлгэр -

Дэлхий нийтийн тиймээ?

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Дэлхийн залуучууд оюутны...

Чойжил -

7-р фестиваль тийм. Тэгэхэд манайхан чинь эвлэлийн төв хороо нөгөө пресс центрт акартанц хийгээгүй. Бүртгэгдээгүй. Урьдчилж тийм тийм хүн ажиллана. Тийм тийм юм хэрэглэнэ гэсэн юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Өгөөгүй байна тиймээ?

Чойжил -

Захиалгаа өгөөгүй. Жүжигчидтэйгээ цуг туугаад хүрчихсэн чинь Останка тэгэхэд хотын зах байлаа шүү дээ. Антен босоогүй байсан. ганц нэг байшин...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхэд би Залуучуудын үнэн сонины эрхлэгч хийж байсан. Москвад Цэрэндагва гэдэг хүн үнэн сонины сурвалжлагчаар ажиллаж байсан. Радиогоос Гаваа Лодойдамба гэдэг хоёр хүн сурвалжлагчаар очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Аа Гаваа, Лодойдамба хоёр Москва зочид буудалд фестивалийн пресс центр дээр байрлачихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Оросын радио телевиз тусгай машин гаргаад өгчихсөн. Тусгай өрөөтэй. Ямар атаархам...

Буяндэлгэр -

\Инээв\ сайхан байж тиймээ?

Чойжил -

Би болохоор нөгөө хэдтэй автобусаар тууж тууж юм үзээд мэдээгээ...

Буяндэлгэр -

Баахан таксидсэн юм бишүү та?

Чойжил -

Тэгэхгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха. \инээв\

Чойжил -

Тэгээд Останкагаас Горькийн гудамжинд чинь одоо 4 цаг гэхэд Улаанбаатарын 9 цаг болж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Холбооны яам, Горькийн гудамжинд холбооны яам байсан. шууд радиодоо мэдээ өгдөг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Баахан таксидсэн. Тэгээд такси чинь баримт өгөхгүй шүү дээ.

Буяндэлгэр -

Хувийнхаа мөнгөөр таксидаад байдаг та?

Чойжил -

Хувийнхаа мөнгөөр. Яахав кармааны мөнгө зарцуул гээд хэдэн төгрөг өгсөн бидэнд.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хүрч ирээд тооцоо бодуулсан чинь хичнээн байнаа?

Буяндэлгэр -

500 гаруй төгрөг.

Чойжил -

Тийм 500 гаруй төгрөг...

Буяндэлгэр -

500 төгрөг хувиасаа төлсөн гээд таны номд байна.

Чойжил -

Тэгсэн тэгсэн.

Буяндэлгэр -

\Инээв\ их мөнгө шүү дээ. Социализмын үед.

Чойжил -

Сарын цалин.

Буяндэлгэр -

Тийм их мөнгө ш дээ. Тиймээ?

Чойжил -

Тийм явдал тохиолддог л юм. Тэгээд бас сурвалжлагч бас тэгээд туршлага бага л байж л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Захиалга өгөх байр суурь авах тийм юм байхгүй. Өөр юу сонирхох бэ?

Буяндэлгэр -

Одоо ер нь дуусах тийшээгээ хандаж байна. Танд одоо ярьчихмаар, хэлчихмээр гэсэн юм одоо юу байна? Үүнийг бас хэлчих юмсан. Түүнийг хүнд хүргэчих юмсан? Гэсэн...

Чойжил -

За одоо....

Буяндэлгэр -

Залуу сэтгүүлч нарт хандаад, залуучууддаа хандаад хэлж болно ш дээ та? Интернетэд тавигдах юм чинь...

Чойжил -

Ер нь бас сэтгүүлч гэдгийг улсууд ойлгохдоо телевизээр их гардаг. Гадагшаа гадаадад их явдаг хүн гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тэгэхээр сэтгүүлч хүн гэдэг жуулчин хүн бишээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сэтгүүлч хүн гэдэг бол судлаач хүн. Аа сэтгүүлч хүн гэдэг бол шинэ содон зүйл хайж явдаг. Өнөөдөр хамгийн халуун ээдрээтэй газар хаана байна. Тэнд сэтгүүлч хүн явж байдаг. Тэнд одоо сэтгүүлч хүн хүртэл амь насаа алдаж байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Мэдээ хүргэхийн тулд тиймээ?

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Тэгэхээр сэтгүүлч хүн бол хэзээд бэлэн байх ёстой. Эх орныхоо дуудлагааар яв гэсэн газар нь аа яв гээгүй байхад хүртэл тэнд явж юм олж сурвалжлага хийх тийм байх хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

2-рт миний тэр Ломоносовын сэтгүүлчийн ангид байхад Заптов гэдэг мундаг хүн лекц уншсан. Тэгэхэд бол хэлж байсан. сэтгүүлч хүн бол Цейзерийн гэргий шиг хардлага сэрдлэгээс ангид байх ёстой гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Өөрөөр хэлэх юм бол одоо шударга үнэнч бай гэсэн уриа юм шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Шударга үнэнч бай. Манай танхимын эрхлэгч Чудаков гэж бас их хашир сэтгүүлч тийм хүн байсан. Сэтгүүлчийн гар бол цэвэр ариун байх ёстой гэж хэлсэн юм. Би тухайн үедээ бол гайхаж л байсан. \инээв\

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сэтгүүлчийн гар бол үзгээ бариад юмаа бичиж байвал болно биз. Тэр бол хээл хахуулиас хол бай гэсэн үг шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Цэвэр ариун байх.

Чойжил -

Цэвэр ариун байх ёстой.

Буяндэлгэр -

Хээл хахууль авч болохгүй.

Чойжил -

Аа ха дээр нь бас...

Буяндэлгэр -

Худалдагдаж болохгүй тиймээ?

Чойжил -

Тийм тийм.

Буяндэлгэр -

Далдуур утгаар...

Чойжил -

Их далдуур утгаар хэлсэн. Багш нарын их сайхан үгнүүд санаанд орж байдаг. Тэгээд нэг ийм үг байдаг юм. Хүн ер хэрэггүй газар илүүдэж байснаас хэрэгтэй газар дутаж яв гэж...

Буяндэлгэр -

Их гоё үг байна.

Чойжил -

Аа?

Буяндэлгэр -

Гоё үг байна.

Чойжил -

Энэ миний цээж нь дотор орчихсон. Надаас лав ийм мэргэн үг гармааргүй юм. Нэг л юмнаас уншсан байж таараа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би оюутнууддаа дандаа тэгж хэлдэгсэн. Энэ бол санаж явууштай байдаг юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Тийм байна.

Чойжил -

Аа тэгээд ерөөсөө сэтгүүлч хүн бол ер нь ярьдаг даа. Сонин бол нэг өдрийн настай. Радио телевиз бол өшөө хурдан үзэгдээд алга болдог. Тийм бишээ. Ерөөсөө чиний бичиж байгаа мэдээ тэмдэглэл сурвалжлага бол чиний ирээдүйн номны нэг хэсэг шүү гэж...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгж л бод. Чи түүнийгээ л дараа нь дэлгэрүүлээд бичнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сонин бол төдөн мөр гээд л заачихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Радио бол төдөн минут гэнэ. Гэтэл түүний цаана....

Буяндэлгэр -

Ирээдүйн номны эх явагдаж байна гэсэн үг юм байна ш дээ.

Чойжил -

Тэгэлгүй яахав. Тэгэлгүй яахав. Тийм. Тэгээд ийм хоёр ногоон шуудайгаар нэг тэмдэглэлийнхээ юуг юу яалаа ш дээ. Сая энэ хүйтнээр түллээ. Новш болоод\ инээв\

Буяндэлгэр -

Та бол би үнэхээр гайхаж байсан. Гайхалтай тэмдэглэл хөтөлдөг хүн юмаа гэж . Тэмдэглэл хөтлөх хэрэгтэй юм байна л даа.

Чойжил -

Тийм. Ер нь тэмдэглэл бичих, захиа бичлээ ч гэсэн хүн чинь,тэмдэглэл бичих захиа бичлээ ч гэсэн хүн чөлөөтэй сэтгэж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Үүнийг хүн уншаад тэгчих бол уу? Ингэчих бол уу? Гэхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Чөлөөтэй сэтгэдэг. Хүн зөнгөөрөө ямар нэгэн дарамт шахалтгүй бичдэг. Тийм учраас тэр бол сонин байдаг. Тэгээд та нар зөндөө л тэмдэглэлтэй байдаг биз. Түүнийг юм болгохдоо чи ухаан 60 оны тэмдэглэлийг 2000 оны үед гаргахдаа бол тэр 60 оныхоо юмыг одоочилж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Ерөөсөө засаж болохгүй тэр чигээр нь л гарга.

Буяндэлгэр -

Тэр чигээр нь гаргах юм байна.

Чойжил -

Тэр үеийн чиний бодол, тэр үеийн үг хэллэг тэр чигээрээ л буух хэрэгтэй. Тийм юм шиг санагдаад байгаа юм.

Буяндэлгэр -

Таны бичсэн ном бол би яг судлаач гэдэг нь үнэн байхгүй юу. Маш их нарийн юм байна лээ л дээ. Судалгаанд хэрэгтэй номнууд байна лээ.

Чойжил -

Тийм ном бол байдаг байх. Ер нь тэгээд гадаад дотоод явахад Дэлэг гуай байна ш дээ? Дэлэг доктор...

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Өөрөө юмаа тэмдэглэж авна. Өөрийнхөө үзсэн харсан нэг баатарынхаа тухай нэг хүний тухай яасан бол тэр хүний тухай тэр ном дэвтэрт бичсэн байна уу? Ямар хүн яаж бичсэн байна. Түүнийг бол хуулахдаа биш тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Өөрийнхөө нөгөө нэг бичсэн зүйлийг баталгаажуулах, магадлах, баяжуулах хэрэгтэй л дээ. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай юу ч гэдэг билээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би бол хэлмээр л байдаг юм л даа. Чи нүдээр үзээд, чихээр сонсоод энэ бол хангалттай биш. гараараа имэрч үз.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Өөрийнхөө гараар имэрч үзэж гарт орсон юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэнд бол зайлшгүй албан ёсны баримт байх ёстой биз дээ?

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха

Чойжил -

Хэзээ нэгэн цагт буруутаад ирэхэд би цээжээрээ бичээгүй. Хэвлэлийн бага хуралд очиход эхлээд холбогдох материал өгдөг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Манайхан сүүлдэж очоод хэдэн хүний нэр бичээд адгийн наад зах нь хүний нэрийг хүртэл буруу бичнэ шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр хэвлэлийн бага хурлын гол материал бол тарааж байгаа юм дотор байгаа. Түүнийг хуулдаггүй юмаа гэхэд албан ёсны баримт түүн дотор байдаг л даа. Тэгээд яахав дээ. дээр үед бид нар чинь их уянгын халилтай бичдэг. Бараг нэг хот айлд очоод баатарын тухай бичихэд замынхаа тухай бичсээр байгаад баатраа бичихгүй. Овгийн ч бүрэн бичихгүй өнгөрчихдөг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гэтэл одоо бол харин барууны сэтгүүл зүйн юугаар үнэн бодитой зүйлийг тэр чигээр нь бичих...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хэрэгтэй гэж үзэж байна л даа. Тэр бол тэгэхдээ махчлан бич гэсэн үг биш л дээ. тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Үнэн бодитойгоор бич. Давслах их магтах, дээр үед бол дандаа сайн талыг бичдэг байлаа шүү дээ. Дандаа сайн талыг бичдэг. Муу юмыг бол нуудаг байлаа ш дээ. Чи муу юм бичих юм бол үүнийг чинь хөрөнгөтний сэтгүүл зүй ашиглаад манай социализмыг муулна. Гүтгэх шалтаг болно гэдэг. Тийм учраас дандаа магт. Дандаа магтахаар бол хүн тайвширдаг. Бүх юм сайхан болж байна гэж бодоод тайвширдаг учраас эцсийн эцэст унадаг юм байна л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Одоо бол эсрэг дандаа муулаж байна. Сайн юм зөндөө байхад дандаа муугийн бичиж байна. Хаана хүн амиа хорлож гэнэ. Архи дарс хаана бүтэлгүй юм болж байна тэр бүгдийг бичиж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гэтэл манайд бол зөндөө сайхан юм байна. Тэр юмыг бичихгүй дандаа муу юмыг бичэхээр яадаг гэхээр хүн ирээдүйдээ итгэх итгэлийг үгүй хийдэг. Гутранги үзэлтэй болгодог.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгэхээр би юу хэлэхийг хүсэж байна гэхээр эхийн эцээхгүй тугалын тураахгүй. Тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэр одоо алтан дундыг барьж бичих хэрэгтэй. Сайн тал нь давуу байх ёстой юм байгаа ш дээ. ер нь бол. Тэгэхээр тэртэй тэргүй хүн болгоны нүдэнд харагдаад байгаа муу юм бол бичсэн бичээгүй нүдний ил байна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гэтэл бид шинээр бий болоод байгаа сайн талаа олж харахгүй. Түүний жишээгээр сайн ажиллах санаа ерөөсөө сэтгүүл зүй сэтгүүлч хүн төрүүлж явах хэрэгтэй. Дагуулж явах хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Түүнээс биш хойноос нь чирэгдэж явах ёсгүй биз дээ тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

2-рт манай сэтгүүлчид одоо нөгөө манай багшийн хэлсэн шиг цэвэр гартай байж чадаж байна уу? үгүй юу?

Буяндэлгэр -

Аа ха. Одоо бол их явдалтай болсон л доо.

Чойжил -

Их явдалтай. Их муу болсон шиг байнаа.

Буяндэлгэр -

Хэллэг их муу байгаа биз?

Чойжил -

Аа?

Буяндэлгэр -

Хэллэг?

Чойжил -

Хэллэгийн хувьд ерөөсөө...

Буяндэлгэр -

Зарим орчуулгын ном уншихад би хүртэл уншаад ингэж бодож байгаа юм чинь Монголоор ингэж хэлдэг билүү? үгүй билүү? гэж бодмоор байгаа юм чинь

Чойжил -

Тийм хэлний хувьд бол ярих юм байхгүй. Радиогийн хэдэн нэвтрүүлэгч нар л аргагүй нэг цэвэр хэлж байх шиг байна. Бусад нь ч сонин монин бол...

Буяндэлгэр -

Тийм шүү.

Чойжил -

Байхгүй болж байна даа. 90 оноос өмнө манай хэлд Орос хэл нэлээд орж ирж байсан бол одоо Англи хааанах ч юм. Улаанбаатарын гудамжаар яваад үз. Хөдөөнөөс ирсэн хүн гадаад хэл үздэг оюутан хөлсөлж тиймээ?

Буяндэлгэр -

/Инээв/

Чойжил -

Тэр юу гэж бичсэн байна? Юу гэсэн үг юм тиймээ? /инээв/ Өөр ямар нэгэн ертөнц юм шиг санагдаж байгаа ш дээ. Юу гэсэн үг үү? тэгэх ёсгүй ш дээ. Би нэг ном дээрээс уншиж байсан. Францын парламентын индэр дээр та зөвхөн Францаар ярих ёстой. Тиймэрхүү бичиг энэ тэр байдаг юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Өөр гадны хэл мэл оруулахыг хуулиар хориглочихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гэтэл одоо манай их хурлын гишүүд чинь дураараа бурах юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Дураараа бурна. Ер нь тэгээд харахад гологдох л улс байх юм байна ш дээ. Би хүртэл голох юм байна ш дээ.

Чойжил -

Тийм. Энэ чинь одоо үлгэр авах газар чинь тэр биз дээ?

Буяндэлгэр -

Уул нь бол тийм ш дээ.

Чойжил -

Тийм ш дээ. Одоо тэгээд телевиз байна. FM-үүд байна. Залуучууд бол голдуу FM сонсож байна.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Чойжил -

Тэгэхэд чинь дандаа бөөрөнхий хэлтэй.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Чойжил -

Хэл гэдэг маань нөгөө муу Доржийн маань хэлдэг.

Буяндэлгэр -

Их гоё үг бий тиймээ?

Чойжил -

Тэр тусгаар тогтнолтой холбоотой л доо. Даяарчлалын үед бол манай соёл л Монголыг авч үлдэнэ. Үүнийг сориод зогсоох ямар ч арга байхгүй. Цаг агаартай л адилхан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нөлөөлжил таарч байна. Сүүлийн үед одоо энэ түүхээ мэдээд, эх оронч үзэл, үндэсний бахархах үзэл энэ тэр залуучуудын дунд бий болсон байна шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Монголоо гэсэн тиймээ? Олимпийн баатар аварга төрөөд ирэхэд баярлаж байгаа байдал.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Энэ тэрийг хараад байхад арай нэг өөр болж байх шиг байна л даа. Гэхдээ бас болоогүй байна даа.

Буяндэлгэр -

Аа ха. Таныг дарга байхдаа гурван янзаар гарын үсэг зурдаг байсан гээд тэгж байна.

Чойжил -

/Инээв/ Санаж байна. Тэгсэн

Буяндэлгэр -

/Инээв/ Тэр үнэн байхаа.

Чойжил -

Үнэн үнэн. Заримдаа сандарч байгаад бүтэн нэрээ тавьчихдаг. Түүн дээр бол надад ингэж бодогддог юм. Сонинд очсон болоод нөгөө Жамбалсүрэн гуай нөгөө айхтар бичгийн хүмүүсийн дэргэд өөрийнхөө юмыг редакторлуулаад сурчихсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гэтэл радио телевиз бол өшөө ярианы, утга зохиолын хэлээр ярих...

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Хоёр бол хоёр өөр л дөө.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Гэхдээл утга зохиолын найруулгатай байх ёстой биз дээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Түүнд би их анхаардаг байсан.

Буяндэлгэр -

Та бол анхаардаг байсан. Та нэг очоод удаагүй байсан. 69 он байсан уу? 70 он байсан уу? нэг хуудас мэдээ та уншаад зассан байсан. Нэг өгүүлбэр зассан байсан. Тэгээд би тэр мөчид пөөх ямар гоё болчихоо бэ гэж. Та тэгж засдаг байсан шүү. Аягүй гоё засдаг байсан. Ганц хуудас мэдээ, сурвалжлага л байсан юм даа. Нэг төл бойжуулалтын тухай юм байсан байхаа. Нэг өгүүлбэр та зассан байсан. Тэгээд би уншиж үзээд пөөх ямар гоё юм бэ? Ингэж бичих байсан юм байна ш дээ гэж бодож байсан. Таны хэллэг бол гоё л доо. Өөрөө сонинд ажиллаж байсан учраас, маш их чамбай. Чамбай хэллэгтэй.

Чойжил -

За яг радио телевизэд очоод тэр бичсэн бэлдсэн юм чинь гай болдог. Жишээ нь тэр Байконураас сурвалжлага хийхэд бол бид нар чинь Оросын телевизийн нэг нэг сэтгүүлчтэй хамт ажиллаж байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Би Гаткин гэдэг залуутай...

Буяндэлгэр -

Бичсэн тест байхгүй.

Чойжил -

Бичсэн тест байхгүй. Намайг юм бичээд байхаар гайхаад байдаг. Чи юу бичээд байгаа юм гээд. Би чи ийм том юм болох гээд байхад зүгээр яваад байж болдог юмуу ? гэсэн чинь Тэр цагт ямар сэтгэл төрсөн түүнийг л би ярих ёстой гэж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Газар дээрээс нь шууд сурвалжлах?

Чойжил -

Тийм. Бид бараг жил шахуу бэлдсэн ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Сансарын нислэгийн тухай хэдэн янзын бариант хийгээд, яг үзээд сэтгэл хөдлөөд ирэхээр тэр бүх тест чинь алга болж байгаа юм чинь

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Тэгээд сүүлдээ цаг ч байхгүй болсон. Гаткин яриад би ч тест харах зав алга, минут ч алга тэгсэн чинь Чойжил чи Монголчууд хүн болгон өөрийн одтой гэж ярьдаг чиний хувьд ямар од байсан бэ? гээд миний од бол долоон бурхан өнөөдрийн хувьд бол Союз гээд тэгээд яриа эхлээд явж байгаа юм чинь. Тэгэхээр бичсэн тест бол байх хэрэгтэй. Гэхдээ тэр заримдаа радио телевизэд юу болдог. Миний бодоход радио телевизэд байхад хамгийн сайхан ярьсан хоёр хүн байдаг юмаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Чойжил -

Нэг нь бол хоньчин Очир гуай...

Буяндэлгэр -

Тийм санаж байна. Булганы Сайхан сумын?

Чойжил -

Тийм.

Буяндэлгэр -

Хөдөлмөрийн баатар.

Чойжил -

Нөгөөх нь Буур Жамъян гуай хоёр

Буяндэлгэр -

Би Буур Жамъян гуайг санахгүй байна. манайхаар ярьсан юмуу?

Чойжил -

Тийм телевизээр юу ч харахгүй. Яг ардын сайхан яриагаар ярьж байгаа юм. Магадгүй бичиг байлаа гэхэд уншиж чадах ч байсан юмуу. Чадахгүй ч байсан юмуу. /инээв/ Манайхан хүний хэлэх үгийг бэлдээд өгчихдөг.

Буяндэлгэр -

Тийм.

Чойжил -

Ямар сайндаа нэг хурал дээр нэгдлийн малчин за би бичсэн үгийн уншлаа. Одоо өөрийнхөө үгийг хэлж болох уу? гэж байсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

/Инээв/ Яг тэгсэн тиймээ?

Чойжил -

Тийм. Бичих бол нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа зовлонтой. Одоо бол надад тийм л дээ. Заавал нэг юм харж ярих гээд байдаг. Ямар сайндаа Самбуу гуай Зоотехник гэдэг үгийг 300 техник гэж уншиж байх вэ дээ.

Буяндэлгэр -

/Инээв/ Хөөрхөн хөөрхөн онигоо байдаг шүү тиймээ?

Чойжил -

Тийм. Тийм л байна даа.

Буяндэлгэр -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.