Dashdondov


Basic information
Interviewee ID: 990278
Name: Dashdondov
Parent's name: Badjinnyam
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Ard Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Delgertsogt sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
new technologies
foreign relations
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 7 сарын 18-ны өдөр Бямба гариг. Би Яргайтын Богины зусланд Монгол телевизийн ууган операторуудын нэг ахмад уран бүтээлчийн нэг Дашдондов гуайтай уулзаж байнаа. Дашдондов гуай та яаж яваад кино оператор болчихсон юм бэ? Та аль нутгийн хүн юм бэ?

Дашдондов -

Миний төрсөн нутаг бол Дундговь аймаг...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Дундговь аймгийн Дэлгэрцогт сум 1900 за байз. 5 настай байхдаа нийслэлд орж ирсэн.

Буяндэлгэр -

Аа ха. Эцэг эхтэйгээ хэрэг үү?

Дашдондов -

Аа тийм.

Буяндэлгэр -

Яаж ирсэн хэрэг үү?

Дашдондов -

Тэр ээжийн төрсөн эгч нь өмнө нь хотод ирчихсэн амьдарч байсан юм.

Буяндэлгэр -

За.

Дашдондов -

Тэгээд дүүгээ татаж авсан юм.

Буяндэлгэр -

За.

Дашдондов -

Тэгээд тэр үед би 5 настай байсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Эгчийн нөхөр дээр үеийн Луусангийн дарга байсан. Тэгээд эгч маань ээжийг татаж авсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Манай ихэрийн өрөөсөн Дашзэвэг бид хоёр ээжтэйгээ гурвуулаа наашаа шилжиж ирсэн.

Буяндэлгэр -

Тэгвэл их багадаа ирсэн юм байна ш дээ.

Дашдондов -

Багадаа ирсэн.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он байсан бэ?

Дашдондов -

За байз. 29 онд төрсөн гэхээр чинь хэдэн он байх уу?

Буяндэлгэр -

Аа 34 он байх нь...

Дашдондов -

Тэгээд яахав дээ. Ээж маань ажилд орж тэр үед 8 нас хүртлээ гэртээ байдаг байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Эгчийн нөлөөнд тэд нарын нөлөөнд амьдарч сургууль соёлтой золгосон юм.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар ямар сургуульд орсон юм бэ? Та.

Дашдондов -

Би чинь 2-р 10 жил...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд төгссөн хүн. Тэр чинь 50-иад он байна уу даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Яг дайны үеэр л сургуульд орсон юмдаг.

Буяндэлгэр -

Аа ха. 2-р арван жил төгссөн юмуу? Та 8-р анги төгссөн юмуу та?

Дашдондов -

8-р анги төгсөөд...

Буяндэлгэр -

За

Дашдондов -

За байз. Тэгээд 47 онд ээж маань төрсөн юм. Нэг охин төрүүлээд ээж маань хүнд өвчтэй. Эмнэлэгт хэвтээд тэр хүүхдийг харах хүн байхгүй. Би сургуулиас чөлөө аваад түүнээс хойш очоогүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд 1949 онд урлагийн сургууль гэж тэр үед байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Хуучин цэргийн ангийн ард тэнд зургийн анги нээсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд гар зургийн ангид зураач болохоор Чүлтэм багш Гаваа багш нэртэй хүмүүсийн...

Буяндэлгэр -

Та чинь анхны сурагч юм байна ш дээ.

Дашдондов -

Аа?

Буяндэлгэр -

Анхны сурагч уу?

Дашдондов -

Аа тийм. Тэгээд 53 онд сургуулиа төгсөж Чүлтэм багш тэр үед урчуудын хорооны дарга байсан. Дорноговь аймгийн зургийн салбарт зураачаар явуулсан. Миний ажлын гараа тэр л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд ирээд урчуудын хороонд зураач хийж байгаад 1956 онд юмдаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Би Дорноговьд чинь гурван жил болсон. 56 онд Монгол кино үйлдвэрт дадлага хийгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ерөөсөө 50-иад хүн хойшоогоо курсад явсан л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Түүнд багтаад би явсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр чинь 58, 57 он билүү?

Буяндэлгэр -

Хаана явсан юм бэ?

Дашдондов -

Мосфильм дээр...

Буяндэлгэр -

Мосфильм дээр очсон юмуу.

Дашдондов -

Аа ха. Хослол зургийн зураачаар...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэндээ нэг жил хагас болоод ирээд Монгол кино үйлдвэрт...

Буяндэлгэр -

Хослол зургийг Оросоор юу гэж байна?

Дашдондов -

Комбинириванная сьемка

Буяндэлгэр -

Комбинириванная сьемка гэж байна уу?

Дашдондов -

Тэгээд яахав кино үйлдвэрт ирээд зураачаар. Голдуу киноны бичгийг бичнэ дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Манайхаар бол кидр заставкийн бичдэг байсан юм байна ш дээ. Тиймээ?

Дашдондов -

Оо тийм. Тэгээд Жигжид гуай Уртнасан хоёр чи зураач хүн байна. Ерөөсөө зураг авч сур. Кино зураг авч сур.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд түүнээсээ болоод бас камераар авдаг болж...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгж л анх киноны ажилд орсон юм байгаа юм.

Буяндэлгэр -

Таны операторын багш хэн бэ?

Дашдондов -

Аа?

Буяндэлгэр -

Таны оператор болох багш чинь хэн юм? Та хэнийг дагалдаж оператор болсон юм?

Дашдондов -

Уртнасан...

Буяндэлгэр -

Аа та чинь тэгвэл Уртнасан гуайн шавь юм байна ш дээ.

Дашдондов -

Аа тийм. Тэгээд яахав тэр үед туслахууд надаас хойш нэлээд хэдэн туслахууд авсан л даа. Баяраа Маяраа гээд...

Буяндэлгэр -

Аа ха. Камер нь ямар камер байсан бэ?

Дашдондов -

Камер Америкийн нэг том камер тэр болохоор байнгийн суурин...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Дуутай авдаг.

Буяндэлгэр -

35 милметрийн

Дашдондов -

Аа 35-ын дандаа 35-ын милметрийнх байсан. Тэгээд байж байтал Операторууд туслах авах болдог юм байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгсэн Жигжид гуай чи зураач хүн байна. Гар зураг шалга.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

За тэнд манай талаас Нямсүрэн Доржпүрэв хэн хэн ч билээ дээ? Дандаа л гар зураг шалгана.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд тэнцвэл операторын туслах...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

За ингээд байж байтал би нэлээд хэдэн киноны бичиг өөрөө бичээд өөрөө авдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Гэхдээ яахав дээ. Алдаа дутагдал гаргаад байсан юм байхгүй. Тэгтэл Жигжид гуай чи ерөөсөө оператор болоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд Уртнасантай залуучууд оюутны анхдугаар наадам гэж Монголд анх болоод 49 биш 59 онд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд Уртнасантай нэг явж ирээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Би яахав дээ. Уртнасанг дагалдаж яваад ажлын зохион байгуулж өгөөд тэгдэг байсан юм.

Буяндэлгэр -

Таны барьж явдаг аппарат ямар аппарат байсан бэ? Конус уу?

Дашдондов -

Янз бүрийн аппрат барьж явдаг байсан. Юу байсан юмаа. Оо нэрийн мартчихаж. Конус бол байнга л даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Өөрийн нэр дээр...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд 60 онд шалгалт өгөөд шалгалт юу байхав дээ. Зураг авахуулж үзэж байгаа юм. Хуучин 50 хэдэн оноос хамт ажиллаж эхэлсэн болохоор ажил төрөл мэддэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Багш нар Уртнасан тэгээд 60-оноос мэргэжлийн оператор болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгэхдээ 2-р зэрэг байлуу даа. Ерөөсөө 60 оноос л оператор болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд 61 онд тэр үед бас юу яасан юмаа. Нүүр хувиргагч нүүр будагч гэж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр бас ганц хүн байсан юм. Тэгэхэд Жигжид гуай “Ардын элч”-ийг хийсэн юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

“Ардын элч”-ийг хийхэд чи нүүр хувиргагчаар ажилла гээд. Баяржаргал гэж байсан. Тэр бие нь муудаад элэгний мэс засал хийлгээд тэгээд нүүр хувиргагчаар ажиллаад. Дүлзэн энэ дээрээ нэг мэнгэтэй байдаг даа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Түүнийгээ заримдаа дээр доор наачих гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха. \Инээв\

Дашдондов -

Тэр үед гараараа л одоо бол өөр шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Техник нь ч өөр будаг шунх нь ч өөр болсон одоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ингэж нэг жилийг өнгөрөөсөн. Хоёрдахь нь 62 онд “Улаанбаатарт байгаа миний аавд” ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Гарсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд Донхор бид хоёр оператороор...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Донхор маань ч олигтой ажиллахгүй яваад өгсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд тэр киног дуусгасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ер нь тэгээд операторын талын асуудал бол тэр том кинонд ажиллаж байгаа хүнд юу дутагдах тал гарна л даа. Жигжид гуай өөрөө оператор байсан хүн учраас эхний кадруудыг заавал шагааж хардаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Сүүлдээ больчихсон л доо. Санаанд нь таалагдсан юм байлгүй дээ. Ингээд байж байтал хоёр жилийн дараа байна уу? Нэг жилийн дараа байна уу? Доржпаламтай Чимэдийн нэг зохиол байдаг даа. “Яндангийн дуу” билүү?

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Түүгээр “Сэтгэлийн дуудлагаар” гэдэг кино хийсэн. Тэнд яахав дээ.

Буяндэлгэр -

Нэг тракторчин гардаг мөн үү?

Дашдондов -

Мөөн мөөн.

Буяндэлгэр -

Тэр чинь сайн кино ш дээ. Нөгөө Мягмар тоглодог.

Дашдондов -

Тийм. Тэнд ёстой жинхэнэ толгой дааж бие дааж ер нь Доржпалам Жигжид хоёр кино үйлдвэртээ толгой байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр хоёрын уран бүтээлд дагана гэдэг чинь хүнд их юм өгч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд яахав дээ. Киноны асуудал тэгээд цэглэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэнд ажиллах танд хэцүү байсан уу? Тэр чинь их сонин байна. Тийм том кинонд анх удаа бие дааж оператор хийсэн юм байна тийм үү?

Дашдондов -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Танд хэцүү хүнд бэрхшээл тохиолдож байсан уу? Ер нь ямар байсан.

Дашдондов -

Урлагийн сургуульд байж байгаад зургийн мэргэжил гэдэг маань гараараа ... цаасан дээр зурдаг байсан. Тэр бол камераар гэрэл сүүдэрээр зурж байгаа хэрэг шүү дээ. Оператор бол тэр талаар юм байхгүй. Хамгийн гол нь найруулагчийн санааг гаргах...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд хамт ажиллаж байгаа болохоор асуух ч юм байна. Зөвлөж ярих ч юм байдаг.

Буяндэлгэр -

Аа ха. Жишээлбэл таньд юун дээр зөвлөж яаж ав гэж зөвлөж байсан бэ? Доржпалам ер нь найруулагчийн хувьд ширүүн догшин хүн байсан уу? Их зөөлөн хүн байсан уу? Тэр бас их сонин байна.

Дашдондов -

Ерөөсөө Жигжид гуай бол их ширүүндүү...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Доржпалам бол яахав. Ер нь тэгээд зөөлөн талдаа. Зөөлөн талдаа. Оройн заавал зөвлөж ярина.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Маргааш ингэнэ шүү. Чи кадраа бодож хоноорой.

Буяндэлгэр -

Аа тэр эссенийхээ тавилыг өөрөө хэлэх үү? Доржлалам гуай.

Дашдондов -

Хэлнэ.

Буяндэлгэр -

Аа ха. Ийм ийм юм байна гээд.

Дашдондов -

Тэгээд киногоо дуусгаж авна. Тэрнээс хойш одоо яахав телевизэд нэг сураг гараад кино үйлдвэрээс 12 хүн ирсэн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Хэн хэн бэ? Та, Баяраа...

Дашдондов -

Хишигт, Дожоодорж, Сангидолгор, Цэрэнжав гээд тэнд мэргэжил нь хамаарагдах хүмүүс очсон.

Буяндэлгэр -

Аа ха. Ер нь олон хүн очсон юм байна ш дээ.

Дашдондов -

Тийм. Тэгээд намайг чинь 66 онд билүү дээ? 65 оны зуднаар Завхан аймгийн хамгийн хол Тэс сум руу зуданд хөөчихсөн.

Буяндэлгэр -

За. Тэр зудныхаа тухай яриач? Тэр их сонин байна.

Дашдондов -

Зуд яахав дээ. Тэр чинь бид яахав кино үйлдвэрийн уран сайхны удирдагчаар хэн ажиллаж байсан. Бунтар ажиллаж байсан. Тэр хүмүүс наймаг цөлөх л юм болсон. Явуулах л юм болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Бунтар надад хэлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Чамайг .... курсад явуулах сонирхолтой байна. Үгүй үгүй би шинэ газар очих сонирхолтой байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд Завханаас дугуйны оронд чаргатай онгоцоор АН-2 онгоцоор тэр чинь гулгахгүй бол тэр их цасанд хэцүү л дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд нэг сар болсон.

Буяндэлгэр -

Тэр зуданд уу?

Дашдондов -

Тэр зуданд тэр суманд ...

Буяндэлгэр -

За Увсын Тэс суманд очсон юм байна ш дээ тиймээ?

Дашдондов -

Увсын Тэс биш Завханы Тэс зэрэгцээ...

Буяндэлгэр -

Өө за.

Дашдондов -

Яг зэрэгцээ. Энэ хооронд кино үйлдвэр нэр бүхий арваад улсыг явуулсан байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр үед элсэлтийг хариуцсан Мятав дарга байсан. Тэгээд яваад ирсэн чинь манайхан...

Буяндэлгэр -

Та байна ш дээ. Дашдондов гуай?

Дашдондов -

За

Буяндэлгэр -

Зудын юу чинь их сонин байна. Юугийн авах уу? Үхэж байгаа малын авах уу? Тэжээл өгч байгаагийн авах уу? Яах уу? Айлуудаар ордог юмуу? Яадаг юм?

Дашдондов -

Тэр чинь Зөвлөлтийн гучаар өвс татдаг байлаа.

Буяндэлгэр -

За.

Дашдондов -

Гол нь өвс тэжээл...

Буяндэлгэр -

Аа ха. Өөр машин явах арга байхгүй.

Дашдондов -

Аа нөгөө дайны том машин байна ш дээ. Тэр үү?

Буяндэлгэр -

Тийм тийм.

Дашдондов -

10 дугуйтай.

Буяндэлгэр -

10 дугуйтай том ногоон машин?

Дашдондов -

Аа ха. Тэгэхээр чинь...

Буяндэлгэр -

Улаанбаатараас зөөх үү? Аймгийн төвөөс зөөх үү?

Дашдондов -

Цаанаас...

Буяндэлгэр -

Оросоос зөөх үү?

Дашдондов -

Оросоос зөөнө.

Буяндэлгэр -

Пөөх

Дашдондов -

Тэгэхгүй бол Тэсээс өнгөрөөд цаашаагаа Зөвлөлтийн нутаг л даа.

Буяндэлгэр -

За.

Дашдондов -

Тэндээс зөөж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ер нь тэгээд голцуу тэжээл...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Өвс одоо юу байдаг юм. Тэр бүгдийг..

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд яахав онгоц ирэхийг хүлээгээд сар болсон. Өөр онгоц ирэх нөхцөл байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Онгоц очих уу? Нисдэг тэрэг очих уу?

Дашдондов -

Гулгаж буудаг чаргатай. Цанатай.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр нь Оросоос ирэх үү?

Дашдондов -

Тэр Монголынх

Буяндэлгэр -

Монголоос ирэх үү?

Дашдондов -

Өөрсдөө эндээсээ хийгээд явна. Тэгж л нэг зуданд...

Буяндэлгэр -

Аа ха. Хоол унд яах уу? Айлуудаар идэх үү?

Дашдондов -

Би буудалд

Буяндэлгэр -

Аа буудалд уу?

Дашдондов -

Буудалд л хоног өнгөрөөнө. Ер нь тэр том зудыг тэнд л үзсэн.

Буяндэлгэр -

Их мал үхэх үү?

Дашдондов -

Их мал үхсэн. Битүү цас энэ хүртэл орсон.

Буяндэлгэр -

Пөөх. Хүйтэн гэж жигтэйхэн?

Дашдондов -

Хүйтэн гэж жигтэйхэн. Тэс гэдэг чинь хүйтэн газар. Тэсийн гол гэдэг чинь жавартай байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тийм их хэцүү газар. Ингэж нэг оператор болсных зуданд явж үзсэн. Тэр өвс тэжээл зөөж байгаа машин тэрэг бас их зовлонтой хөөрхий. 10 дугуйдаа гинж хийнэ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгж байж явна шүү дээ. Хамаагүй яваад байхгүй.

Буяндэлгэр -

Хнн.

Дашдондов -

Ингээд сумын төв дээр буулгасан өвсийг малчдад хүргэх асуудал...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр их хүнд байсан.

Буяндэлгэр -

Яаж хүргэх үү? Тэр их цасанд дотор?

Дашдондов -

Өөрсдийнхөө боломжоор л хүргэнэ. Малчид өөрсдийнхөө унаа хөсгөөр л ирж авна.

Буяндэлгэр -

Яах уу? Чарга маргатай ирэх үү?

Дашдондов -

Чарга байлгүй яахав. Гол нь чарга.

Буяндэлгэр -

Чаргатай ирэх үү тиймээ? Морь хөллөөд чаргатай ирж авах уу?

Дашдондов -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тийм байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Гол асуудал бол тэр л байдаг юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэгээд таныг тэнд байхад телевиз рүү явуулсан уу? За яахав 12 хүн телевиз рүү явах санал өгчээ. Тэгээд яасан бэ?

Дашдондов -

Тэгсэн чинь намайг зуднаас ирсэн чинь тэнд байсан улс хэлсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Танаас болж л нүүр халлаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

За яачихав гэсэн чинь. Таныг байхгүй бол авахгүй гэж байна.

Буяндэлгэр -

Аа ха. \инээв\

Дашдондов -

\Инээв\

Буяндэлгэр -

Аа ха. Тэгэхэд боловсон хүчин Ёндонсамбуу гуай байсан.

Дашдондов -

Ёндонсамбуу байсан.

Буяндэлгэр -

Жалнаажав дарга байсан.

Дашдондов -

Жалнаажав дарга байсан. Хамгийн гол мэддэг дарга Мятав дарга байсан.

Буяндэлгэр -

Аа Мятав дарга байсан. Хариуцаж байж за. За тэгээд?

Дашдондов -

Тэгээд яахав дээ. Бид хэд зүтгэдэггээрээ зүтгээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд 65 онд билүү? Хойшоо курсд явдаг чинь?

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд Баяраа, Чулуун, Нямсүрэн....

Буяндэлгэр -

Нямсүрэн чинь бас кино үйлдвэрээс ирсэн биз дээ?

Дашдондов -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд нэг жил хагас болоод 67 онтой золгосон.

Буяндэлгэр -

Останкино дээр хийсэн үү?

Дашдондов -

Тэнд дээр.

Буяндэлгэр -

Тэнд тэгээд юу заах юм?

Дашдондов -

Мэргэжлийн хүмүүсийг бараг тоохгүй шахуу даа. Аа мэргэжлийн бус хүмүүст хичээл сургууль хийнэ. Бид яахав нэг оператор дагаад л хэсэж явна.

Буяндэлгэр -

Ямар ямар газраар орж байв та?

Дашдондов -

Аа?

Буяндэлгэр -

Зураг авч байсан уу та?

Дашдондов -

Сүүлд нэг шалгалт өгөхөд өвлийн байгаль авсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд нэг сертафикат өгсөн. Юу гэдэг билээ? Мэргэжлийн үнэ млэх..

Буяндэлгэр -

Аа ха. Та хэнийг дагадаг байсан?

Дашдондов -

За байз хэн билээ? Нэрийн мартчихаж би одоо юм мартаад байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Олон оператор дагасан уу? Нэг л хүн дагасан уу?

Дашдондов -

Нэг л хүн.

Буяндэлгэр -

Тэр чинь таны багш болж байна гэсэн үг шүү дээ.

Дашдондов -

Аа ха. Сүүлд Монголд ирсэн хэн билээ?

Буяндэлгэр -

За яахав.

Дашдондов -

Тэгээд яахав дээ. Ирээд ажиллаад 2003 он хүртэл операторын ажил гүйцэтгээд энэ хугацаанд яахав засгийн протуколын юун дээр голлож байсан.

Буяндэлгэр -

Та ч аргагүй л дээ. Намын гишүүн биз дээ?

Дашдондов -

Аа?

Буяндэлгэр -

Намын гишүүн биз дээ?

Дашдондов -

Аа тийм.

Буяндэлгэр -

Та хэдэн онд намын гишүүн болсон?

Дашдондов -

Аа тэр Дорноговьд байж байхад албаар...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Чи хариуцлагатай алба хашиж байгаа хүн намын гишүүн бол гээд албаар шахуу \инээв\

Буяндэлгэр -

За протуколын юманд явах тэр үед их хэцүү хариуцлагатай ажил байсан ш дээ. Таны сэтгэл санаанд үлдсэн сандарсан үйл явц болж байсан даа. Та түүнээсээ яриач?

Дашдондов -

За сандраад байх ч юу байхав. Хамгийн гол нь юу яадаг юм. Соц орнуудын гадаад орнуудын төлөөлөгчид их ирдэг байсан ш дээ.

Буяндэлгэр -

За.

Дашдондов -

Төрийн тэргүүнүүд их ирдэг байсан.

Буяндэлгэр -

За тухайлбал таны санаанд хэн хэн байна?

Дашдондов -

Одоо ер нь бүгдээрээ ш дээ.

Буяндэлгэр -

За Э. Хонейкер ирж байсан. Т. Живков ирж байсан. Чаушеский ирж байсан. Тита ирж байсан. Чей-Ан-Лай ирж байсан

Дашдондов -

Тийм ш дээ. Бүгд ш дээ.

Буяндэлгэр -

Тэндээс та байна ш дээ. Сэтгэлд хоногшсон тэр дурсамжаасаа та ярь даа. Таньд зураг авч байхад ямар хачин сонин зүйл тохиолдож байв? Тэр талаасаа таны сэтгэлд юу үлдэж үү?

Дашдондов -

Хамгийн гол нь манай материаллаг бааз их тааруу байсан. Камерны гэхдээ яахав.

Буяндэлгэр -

Та нар ямар камераар авч байв?

Дашдондов -

Би Эклерээр ...

Буяндэлгэр -

За Эклер гэж байсан тиймээ? Өөр чинь юу билээ? Адмер кинор гэж байсан билүү?

Дашдондов -

Оо тэр бүр эхний үед байсан.

Буяндэлгэр -

Эхний үеийн жаахан хоцрогдсон эд үү? Баруун Германы их сайн камер байсан тэр юу билээ?

Дашдондов -

Адмер шүү дээ. Германых чинь

Буяндэлгэр -

Баруун Германы бас нэг сайн камер байсан шиг санагдаад байна. Та барьж байсан даа.

Дашдондов -

Ямар юу гэнээ?

Буяндэлгэр -

Баруун Германы би бас нэрийн мартчихаад байна.

Дашдондов -

Би ерөөсөө Адмер Арплекс барьж байсан гол нь ...

Буяндэлгэр -

Аа Арплекс арплекс Баруун Германых шүү дээ. Тэр чинь одоо хүртэл юугаа алдаагүй шүү дээ.

Дашдондов -

Тийм. Алдаагүй алдаагүй. Дэлхийд гайхалтай.

Буяндэлгэр -

Тийм дэлхийд гайхалтай сайн аппрат гэж ярьдаг юм байна лээ.

Дашдондов -

Миний нэг сандарсан үе яахав дээ. Нэг юу онгоцноос бууж ирээд сансарын нисгэгчдийн юу Гүррагчаа хэн хоёр яваад ирдэг. Онгоцноос бууж ирээд удирдлагуудтай гар барьдаг үе байдаг шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дашдондов -

Тэнд камер гацчихсан.

Буяндэлгэр -

Хнн.

Дашдондов -

Тэгж байтал тасраад өнгөрчихсөн.

Буяндэлгэр -

Хнн.

Дашдондов -

Ер нь тэгээд сансарын нислэгт явж байхад ч гэсэн хальсаар их дутагддаг. Түүнийг чинь өөр хальсаар авахуулна. Манай хальсаар авахуулахгүй.

Буяндэлгэр -

Оросын хальсаар авахуулах уу?

Дашдондов -

Оросын Кода

Буяндэлгэр -

Кодакаар уу?

Дашдондов -

Аа түүгээр л авна.

Буяндэлгэр -

Тэр үед Оросууд Кодак хэрэглэж байсан юмуу? Тэгэхээр кино хальс хэрэглэж байсан гэсэн үг үү?

Дашдондов -

Тийм. Түүнээс биш эндээс авч явсан хальс хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

Буяндэлгэр -

Аа аа. Манай энд чинь ардчилсан Германы хальс хэрэглэж байсан тиймээ?

Дашдондов -

Аа ха. Түүнийг зөвшөөрөхгүй.

Буяндэлгэр -

Зөвшөөрдөггүй байсан юмуу?

Дашдондов -

Хальс зааж байгаа юм.

Буяндэлгэр -

Та чинь Монголын анхны сансарын нисгэгч Гүррагчаагийн тухай сурвалжлага хийж. Кино хийсэн. Тэр тухай та сайхан ярьмаар байха юм. Дэлгэрэнгүй таны санаанд юу байна.

Дашдондов -

За тэр чинь 79,78 оноос ч билүү? Тэр хоёр чинь хойно...

Буяндэлгэр -

Бэлтгэлд очсон.

Дашдондов -

Бэлтгэлд очсон.

Буяндэлгэр -

За.

Дашдондов -

Манайхнаас анхан сурвалжлагч оператороор бол ... хэнийг тавьсан юм. Гэтэл дээрээс төв хороо солио гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд манай Дашням солигдоод том асуудал тохогдоод тэгээд би тийшээгээ явсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд 79 оноос сансарт хөөртөл үргэлж хамт явж...

Буяндэлгэр -

Та тэгвэл нууц үеэс нь эхлэн хамт явсан юм байна ш дээ?

Дашдондов -

Тийм.

Буяндэлгэр -

Тийм. Нууц байсан ш дээ. Хэн нисэх гэж байгаа ч мэдэгдэхгүй. Хэн бэлтгэл хийж байгаа нь ч мэдэгдэхгүй их нууц байсан ш дээ.

Дашдондов -

Аа тэгээд тийм үе байсан юм.

Буяндэлгэр -

Тийм.

Дашдондов -

Тэнд бид нар хатуу зогссон. Академийн мэргэжилтэн улс нэг сар хичээл заасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Сансарын холбогдолтой. Түүнтэй холбоотой.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ингээд...

Буяндэлгэр -

Тантай хамт хэн хэн байсан?

Дашдондов -

Надтай хамт одоо сүүлд хөөрөх үед манайхаас нэг групп очсон шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм. Түүнээс түрүүн?

Дашдондов -

Түүнээс түрүүн би ганцаараа...

Буяндэлгэр -

Аа та ганцаараа байсан юмуу? За

Дашдондов -

Фото студиас Батсүх, Нина...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

“Үнэн” сонины Лхагвасүрэн...

Буяндэлгэр -

Тэд нар чинь нислэгийн үеэр очоо биз дээ?

Дашдондов -

Тэр үү?

Буяндэлгэр -

Бэлтгэлд бол байгаагүй биз дээ?

Дашдондов -

Бэлтгэлд Батсүх Балжинням, Нина байсан.

Буяндэлгэр -

Аа та хэд очсон юмуу?

Дашдондов -

Тийм.

Буяндэлгэр -

Аа тэгвэл 79 онд бэлтгэл хийж байхад нь та хэд хамт байсан юм байна ш дээ.

Дашдондов -

Тийм. Тэгээд байж байтал та нар буцдаа гэхээр буцаад за та нар хэрэгтэй байна гэхээр очоод байнга наашаа цаашаа явдаг байсан.

Буяндэлгэр -

Аа ха. За тэнд сансарын нисгэгчтэй хамт зураг авч байхдаа ямар сонин үйл явдалууд болов?

Дашдондов -

Гол нь сонин юм ч юу байх бэ дээ. Хамгийн гол нь тэнд хамаагүй орж гараад байж болдоггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тусгай үнэмлэхтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Түүнийг үзүүлээд...

Буяндэлгэр -

Аа ха. За?

Дашдондов -

Тэгээд чөлөөтэй явж зураг авч болж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Дашдондов гэж байгаа биз?

Буяндэлгэр -

Дашдондог гэж байна.

Дашдондов -

Аа бас Дашдондогоор биччихсэн байна уу?

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Бэлтгэл бол яахав дээ. Ганзориг тэр хоёр юу хийж ямар бэлтгэл хийж байна. Тэр бүгдийг л авна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Хамгийн гол ажил нь тэр Байканур дээр болсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд бид нарыг ёстой тусгай байранд оруулчихаад нэг үнэмлэх юу зүүж өгчихөөд за тэгээд яв гэвэл яваад суу гэвэл сууж л байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ерөөсөө тиймэрхүү юм байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Бүх юм нь хязгаарлагдмал...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр үед бүх юм нууц байсан юм чинь...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тиймэрхүү байдалтай байсан.

Буяндэлгэр -

За та бэлтгэлээс нь эхлээд явжээ. За Гүррагчаа нисэх болжээ. За нисэх үед нь та бодвол зураг авсан байх. Тэр тухайгаа та ярь л даа. За нислээ.

Дашдондов -

Нисэх үед манайхаас очсон сурвалжлагч сэтгүүлч нарыг хоёр хуваасан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Км хагасаас нэг хэсэг нь хөөрөх хөлөгөөс 200 метрийн зайтай нэг хэсэг нь...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

За тэр 200 метрийн зайтай хэсгээс би Батсүх, Нина Лхагвасүрэн байсан уу даа?

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Хамгийн их сэтгэл хөдөлсөн юм бол за энэ асар их том хөлөг яаж хөөрдөг юм бол?

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр утаа гал гаргадаг сувагтай. Нэг их гал маналзаад бөөн утаа гараад тэгээд байж байтал газар нэг доргих шиг болж байгаа юм.

Буяндэлгэр -

Хнн.

Дашдондов -

Тэгээд л аажуухан хөөрөөд явчихдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд хэн хэн сайн авсан шалгаруулах хамгийн гол нь фото....

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд нөгөө талийгаач Нина шалгарч байгаа юм. Яг хөөрч байгаа зураг...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Зарим нь нэлээд дээр гарсан хойно нь зарим нь фоксгүй ч байж болно тиймээ?

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Нинагийн шалгарч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр чанараараа ч Гавъяат авсан байх гэж би бодож байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. Аа ха.

Дашдондов -

Ийм л юм байгаа юм.

Буяндэлгэр -

За тэгээд нисээд явчихлаа. Наана өшөө ирэх үед нь та нар бас авсан ш дээ. Тэр чинь хамгийн сэтгэл хөдөлгөсөн. Хамгийн гоё юм ш дээ. Та нар яаж эрж хайж олов? Яаж зураг хөргийн авав?

Дашдондов -

Тэнд бас л газар газар зурагчин сэтгүүлч нар сурвалжлагч нар шавчихсан. Газар заагаад өгчихсөн. Энд зогс гээд...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Гэхдээ бол аппратаар авах боломжтой. Чөлөөтэй л харагдах зайгаа олж авна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. За

Дашдондов -

Тэгж л авсан юм.

Буяндэлгэр -

Хэцүү байсан уу?

Дашдондов -

Хэцүү нь юу байх бэ дээ. Камер нь л ажиллаж байвал зовох юм байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Хамгийн хэцүү юм чинь тэр л байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Камер гацах барих...

Буяндэлгэр -

Таны сэтгэл их хөдлөж байсан уу? Та яаж байсан?

Дашдондов -

Тэгэлгүй яахав. Эхнээс л их сэтгэл хөдөлж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Оддын хотхонд болж байгаа бүх л юманд оролцож хичээл сургуульд оролцож үзэж сонирхож явахад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.

Буяндэлгэр -

Аа ха. Уйлсан уу? Нүдний нулимс бүрхсэн үү? Самсаа шархирсан уу? Яасан бэ? зүрх чинь дэлссэн уу? Яасан та

Дашдондов -

Үгүй үгүй. Тэр талаар бол гайгуу шүү.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Сэтгэл юугаа барьдаг улс бол их гайгуу байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Их хөөрөмтгий улс л юмыг алдаж онох гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха. За нисээд ирлээ. Та яг дэргэд нь байсан. Ямар ямар үйл явдал болсон бэ? Яг ямар үйл явдал болсон юм.

Дашдондов -

Манай төв хорооны түүнийг хариуцсан улсууд, хөдөлмөрийн баатар хэнтий аймгийн хэн ч билээ дээ. Одоо ерөөсөө нэр ус байхгүй. За хамгийн гоё сэтгэл хөдөлдөг юм бол бас нэмээд хэлчихэд тэр оддын хотхонд юу байгаа юм. Тэнд одоо бүх юмаа харна шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Наадах чинь Центральная Управления полета гэж байгаа юмуу?

Дашдондов -

Тийм. Центральная Управления полета

Буяндэлгэр -

Аа за за.

Дашдондов -

Тэнд ажиллаж байгаа нисгэгч, зам түүнийг харахаар их сонин...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Манай дарга нар Батмөнх дарга Адъяа дарга энэ тэр ингээд суучихсан.

Буяндэлгэр -

Аа ха..

Дашдондов -

Ажиллаж байгаа улсыг их анхааралтай ажиглана. Нэг эгнээ ширээтэй. Тэр бүх юман дээр компьютер юу ажиллаж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэнд болж байгаа бүх юмыг л ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр талын ажлууд маш их зохион байгууллалтай. Аргагүй юм даа.

Буяндэлгэр -

За тэгээд ярь л даа. За гээд дуусгах гээд байх юм. Хараа кинон дээр гарсан байдаг ш дээ. Тэд нар ингээд бөөрөнхий юман дотор суучихсан байдаг.

Дашдондов -

Авалгүй яахав.

Буяндэлгэр -

Тэнд нь очиход ямар байсан бэ? яаж хайж олсон бэ?

Дашдондов -

Нислэг хийхэд ямар ямар үйлдэл хийх үү? Ямар ямар товч дарах уу? Тэр бүгдийг тэр бөөрөнхий дотор л хийж байгаа.

Буяндэлгэр -

За.

Дашдондов -

Тэнд л анхаарал алдаж болохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Бид нар яахав дээ. Нээгдэхээр нь чихэлдэж байж нэг дараад л

Буяндэлгэр -

Ирэнгүүтээ явж чаддаггүй гэдэг тэр үнэн үү?

Дашдондов -

Аа?

Буяндэлгэр -

Сансараас ирэнгүүт явж чаддаггүй гэсэн?

Дашдондов -

Тэр яахав дээ. Жингүүдлийн асуудал байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ирэнгүүт сандал дээр нь суулгаад тэр юманд дасгаж байж түүний дараа сурвалжлагч нарын асуултанд хариулаад тэгээд гарын үсэг зураад тэгээд Байканур луу явна. Тэнд очоод эмнэлэгийн хяналтанд орно. Тэгэхгүй бол хамаагүй босоод алхаад явчихгүй. Газартаа дасаж байж...

Буяндэлгэр -

Аа ха. Гүррагчаа анх буугаад та нартаа уулзаж байхдаа яг юу ярьж байсан бэ? Хамаагүй уулзуулдаггүй байсан юм.

Дашдондов -

Аа ха. Тэндээс би нисдэг тэргэнд суугаад явсан. Тэнд надтай хамт бас Оросын телевизийн бас нэг одоо бас нэрийн мартчихаж тэр хоёр надтай гурвуулаа ингээд шүхэр задарлаа буулаа гэхэд газар мэлийгээд явчихаж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгээд онгоцоос буугаад очиход тэр үед бороо орчихсон чийгтэй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ганц гэм нь их дээрэлхүү. Намайг ерөөсөө хүн гэж бодохгүй. Зөвлөлтийн хүнийг л түрүүнд нь явуулаад байдаг. Би тэгээд хайрцагтай юм аппарат нь дээр гишгээд өсрөөд буугаад очсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Ер нь хамгийн түрүүн очсон л доо.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Аа бусад маань болохоор хоёрдахь онгоцоор нөгөө Батсүх Нина эд нар...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Балжинням тэд нар би очоод байраа эзэлчихээд байж байсан. Гүррагчаа гараа ингээд эхний кадрт орсон юм бол тэр л дээ.

Буяндэлгэр -

Мөнгөн аягтай сүү өгч байгаа харагддаг юм.

Дашдондов -

Тийм. Хадагтай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Бид нарыг чинь урагшаа тойруулж алахуулахгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Газар заагаад өгчихсөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Яг л тод харагдах газар нь бид.

Буяндэлгэр -

Хэр удсан бэ та нар?

Дашдондов -

Оо гайгуу. Тэнд гарын үсэг л зурахад жаахан шахцалдсан байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Шаттай сандалтай байсан нь гайгуу сайхан. Ер оператор, зурагчин хүн байраа түргэн зөв эзлэж авах хэрэгтэй. Очоод шахалдаад ингээд байх юм бол гол юмаа алдаад хаячихдаг.

Буяндэлгэр -

Аа ха. Кремьлд шагнал өгөхөд нь та авсан уу?

Дашдондов -

Аа?

Буяндэлгэр -

Шагнал өгөхөд нь та авсан уу?

Дашдондов -

Шагнал өгөхөд би ирчихсэн байсан.

Буяндэлгэр -

Яваад ирчихсэн байсан.

Дашдондов -

Тэр яахав дээ дарга андуурсан юм. Манайхан бүтэн групп очсон ш дээ.

Буяндэлгэр -

Тийм. Бараг 30-аад хүн явсан биз дээ?

Дашдондов -

Би зардал мөнгөнд нь орсон юм шиг байна лээ. Яв гэхээр нь яваад ирсэн. Бид бол тусгай төсөвтэй улс шүү дээ. Дээрээсээ ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Хэн нь бас юу гэсэн юм хэн мэдэх бэ? дээ. Дашдондовоо явнаа. Би бол Юндэндоржийн хийсэн хэрэг гэж бодож байгаа. Тэгээд бид нар бэлтгэлээ хийгээд сууж байсан. Нөгөө л камер хальсны асуудал хүний улсын техник хальсаар авна гэдэг чинь тийм амар юм биш...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Бүх юм тохирч өгөхгүй.

Буяндэлгэр -

Аа ха. Манайхны авч байгаагүй юм чинь хэцүү ш дээ. Тиймээ?

Дашдондов -

Авч байгаагүй.

Буяндэлгэр -

Энд ирэхэд та бас Гүррагчаагийн зураг аваа биз дээ?

Дашдондов -

Тийм энд ирээд хаашаа л явна бүх зургийн авна. Дархан мархан бүх аймаг явахад нь ...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгж бүх юманд нь багтаж явахгүй бол болохгүй л дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр үед тэр аймгуудаар дагаж явахад сонин хачин үйл явдал зөндөө л болсон байх даа?

Дашдондов -

Нэг их сонин хачин юм ажиглагдаагүй ээ. Хамгийн гол нь манайхан нэг юм болохоор сэтгүүлч сурвалжлагч нараа мартчихаад байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр эцгийнхээ гэр мэрт ороход бас оруулахгүй санаатай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Бас л зай завсарын харж байж л шургана шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Яамныхан оруулахгүй хорьчихоод байдаг.

Дашдондов -

Ерөөсөө НАХ яам чинь тийм байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Би НАХ яамныхантай их муудалцаж байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Нисэхээс наашаа машинд суугаад ирдэг шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Дашдондов -

Бид нарыг бүр хамаагүй хөөгөөд урагшаа явуулах гээд байдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Би эсэргүүцээд сүүлд буусны дараа бас хэрэлдээд та нар түүх бүтээж байгаа хүмүүсийг яагаад хориод байдаг юм. Энэ чинь улсын түүх шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэд нартаа тэгээд хэрэлдэж явах зав ч байхгүй. Бид ажлаа хийж байна гэдэг тэгэхээр нь бид бас ажлаа хийж байна. Та нар яахав аюулгүй байдлын л хангаж байгаа биз. Бид нар зураг авч хальсанд үлдээж байна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Түүнээс өөр олон таван үгний хэрэг байхгүй.

Буяндэлгэр -

Түүнийг 35-ын миллиметрийн хальс дээр авсан уу? 16-гийн миллиметрийн хальс дээр авсан уу?

Дашдондов -

Би 16

Буяндэлгэр -

16 юу. Одоо бүгдээрээ бий дээ тэд?

Дашдондов -

Мэдэхгүй ээ. Манайхны нэг дутагдал байна шүү. Бүх редакци хальсаас хэсэгчилж аваад байдаг.

Буяндэлгэр -

Нөгөө юманд ашиглах гээд?

Дашдондов -

Монтажлаад хайчлаад хаясан хальс олж авч л байсан.

Буяндэлгэр -

Танд бий юу?

Дашдондов -

Аа?

Буяндэлгэр -

Байгаа юу?

Дашдондов -

Одоо байгаа биз. Миний хийсэн юу нэг удаа гарсан.

Буяндэлгэр -

Хэдэн онд гарсан юм?

Дашдондов -

Эхний удаа гарсан байхаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Сүүлийнхийн дандаа кино үйлдвэр авсан. Энэ кино үйлдвэр яагаад гэхээр тэд чинь хоорондоо харьцаатай байсан.

Буяндэлгэр -

Хаана? Зөвлөлтийхөнтэй юу?

Дашдондов -

Тийм.

Буяндэлгэр -

Зөвлөлтийн кино үйлдвэрийнхэнтэй юу?

Дашдондов -

Тийм тэд ганцаараа биш нэг нь зураг авч явахад нөгөө нь тэнд юм хөөцөлдөж явдаг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Надад тийм эрх байхгүй. Сурвалжлага таслаж болохгүй. Нэг орос авгай байдаг тэр кино үйлдвэр рүүгээ л оруулна. Бас л нэг гар хүндрүүлдэг. Тэр олон материалаа тэндээс буулгасан учраас тэндээ арай илүү юм даа.

Буяндэлгэр -

Аа ха. Тэд нар 35-аар хийсэн үү?

Дашдондов -

35-аар

Буяндэлгэр -

Өөр таны уран бүтээл нэлээд байгаа биз дээ? Юу байнаа таны?

Дашдондов -

Кинонд уу?

Буяндэлгэр -

Тийм.

Дашдондов -

Бүү мэд одоо. Бүгд байгаа юмуу? Үгүй юмуу? Бүү мэд.

Буяндэлгэр -

Аа ха. Юу юу хийлээ та чинь одоо?

Дашдондов -

Юу?

Буяндэлгэр -

Уран бүтээл?

Дашдондов -

Аа Монгол кино үйлдвэрт тэр кинонууд байна.

Буяндэлгэр -

Аа ха. Монгол кино үйлдвэрт “Сэтгэлийн дуудлагаар” ...

Дашдондов -

“Сэтгэлийн дуудлагаар”, “Улаанбаатарт байгаа миний аавд”

Буяндэлгэр -

“Улаанбаатарт байгаа миний аавд”

Дашдондов -

“Элбэг дээл”

Буяндэлгэр -

“Элбэг дээл”

Дашдондов -

“Ардын элч”-ийн нүүр хувиргагч

Буяндэлгэр -

Нүүр хувиргагч. Энэ кинонуудад та яг оператороор ажилласан уу? Туслах оператороор ажилласан уу?

Дашдондов -

“Элбэг дээл” дээр л хоёрдугаар оператор гэж бусад дээр нь өөрөө...

Буяндэлгэр -

Аа ха. Та тэгвэл Доржпалам найруулагчтай нэлээд ажилласан юм байна ш дээ.

Дашдондов -

Тийм. Тэгсэн. Харин энэ сая Мягмар Доржпалам найруулагчийн тухай сурвалжлага хийсэн юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Ямар хүн байсан юм? Та Доржпалам найруулагчийн талаар яриач?

Дашдондов -

Доржпалам энгийн их энгийн...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Яриа хөөрөө нь их хөгжөөнтэй. Найруулагч хүн гээд ярваагаад суугаад байдаггүй. Доржпаламтай их өөр дотно байж байж өөрийн хийсэн бүтээлүүд сайн болох учиртай.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Их энгийн хүн шүү дээ. Яриа хөөрөө хөгжөөнтэй. Аль болох зураг зурсны дараа хөгжилдөөд л явчихна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Албархуу тийм зан байхгүй. Тийм хүн шүү дээ. Тэгээд энэ улс нэг нэвтрүүлэг хийсэн юм гэнэ лээ. Ямар улсаас авсан юм байгаа юм бүү мэд. Тэр үед л ажиллаж байсан улс байгаа байх.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Жинхэнэ хамт ажиллаж байсан хүн намайг хаяаад л явчихаж байгаа юм. Би бас хэлж ярих юм байлгүй яахав.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны 30 жил болсон юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа ха. За

Дашдондов -

Бас байхгүй. Нэр ус бол байж л байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Асуувал байж л байгаа.

Буяндэлгэр -

Киноны найруулагчийн нарийн төлөвлөгөө гэж байна биз?

Дашдондов -

Тэр их нарийн...

Буяндэлгэр -

За?

Дашдондов -

Зохиолын утга санааг алдахгүйгээр за энэ хэсгийн ингэж авъя. Тэр хэсгийн ингэе. Найруулагч өөрийнхөө юуг нарийн гаргана шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха. Найруулагчийнхаа зохиолыг маш нарийн гаргана.

Дашдондов -

Тэгэхгүй бол Монтаж хийж үед их хэцүү...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Түүнийгээ хараад за одоо цонх руу гүй гэх мэтээр...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Үйл явдал хөдөлгөөн байнга хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Зүгээр нэг хоёр хүн уулзаад яриад байх биш...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Зүгээр нэг морьтой хүн яваад байх биш энэ бүхнийг хооронд нь зангидаж өгөх үйл явц.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Энэ л гол шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Одоо манайхны зарим хүний хийж байгаа нь хүн яриулаад л байдаг. Холбогдох материал ч байхгүй. Хүний сэтгэлийн кинонд татаж чадах тийм кадр олж тавих хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Би лав хувьдаа тэгж боддог юм. Кино үйлдвэр ажиллаж байхад ер нь манайхан их уран бүтээлч сэтгэлгээтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Найруулагч нараа их хүндэтгэдэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Үгүй найруулагчаа ингэж авна. Тэгж авна гэж ерөөсөө зөрөхгүй. Аль болох санаанд нь таарахаар оператор хүн ажиллана. Зураач ч ялгаа байхгүй. Дууны операторч тийм л байж санаа нийлж байж сайн уран бүтээл гарна.

Буяндэлгэр -

Та нар бол зураг авахаасаа өмнө найруулагчийнхаа зохиолыг авч уншина биз дээ?

Дашдондов -

Уншинаа.

Буяндэлгэр -

Та нарт нэг хувийг өгнө ш дээ.

Дашдондов -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Тэр чинь секунт юугаар нь тооцоолсон юмнууд байдаг биз дээ.

Дашдондов -

Тэгэлгүй яахав.

Буяндэлгэр -

Таньд найруулагчийн төлөвлөсөн юм байна.

Дашдондов -

Ном байна шүү дээ.

Буяндэлгэр -

Доржпалам таньд юу гэж хэлж ярьж та хоёр зөвлөж таны сэтгэлд хоногшсон юм одоо юу байна.

Дашдондов -

За тэр хэний тухай нэг юу байдаг шүү дээ. Ишхүүгийн бригадын дарга Цолмонбаатар тоглосон.

Буяндэлгэр -

Тийм.

Дашдондов -

Тэр гэрт байгаа үйл явдлыг яаж авах тухай...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр бол их мапаантай. Ишхүү яваад ирчихсэн байдаг. Дараа нь авгай нь яваад ирчихсэн байдаг. Хүүхэдтэй болчихсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгтэл нөгөө Цолмонбаатар хэнтэй одоо нэр нь мартчихаж хуучин хэнтэй холбоотой байснаа мэдэгдэхгүйн тулд нууна.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Үүнийг яаж гаргах уу? Ерөөсөө кадрын тавилтаар гарга...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Зүгээр нэг хэрэлдээд байх биш.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Чулуунбаатар нэг юм ярина. Уртнасан нэг юм ярина. Хоорондын зааг ялгааг сайн гаргаж өгөх хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Энэ дээр бодохдоо би зүгээр л байсан. Юуны кармааны хулгай хийдэг ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Дашдондов -

Тэгэхэд дүрс гээд босоод ирж байгаа.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Нөгөөх нь хэнэггүй сууж байгаа. Энэ хоёрын хоорондох зөрчлийг л гаргах хэрэгтэй.

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Зохиомжоор...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэр л их зүгээр болсон. Бусад нь яахав дээ. Тэр сүүлд бас нэг бригадын дарга нь хэнийг кармааны хулгайч гэдгийн хүнд дамжуулаад хэлчихсэн. Ишхүү яваад өгдөг.

Буяндэлгэр -

Тийм.

Дашдондов -

Тэр хэсэг бас их зүгээр. Зөрчлийг аль болох тод гаргах нь жүжигчин хүний бас нэг чадвар...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Нүүр хувиралт үг хэл...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тавилт тэр бүгд л таарч байвал зөрчил бүгд гарч байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Кино үйлдвэрт та баримтат кино мино Уран сайхны кино хийсэн биз дээ?

Дашдондов -

Ялгаа байхгүй. 60 онд кино үйлдвэрт оператор болчихоод ...... 10-аад баримтат кино хийсэн. Герман Титовын тухай манайд зочилсоон шүү дээ. За тэгээд үйлдвэрлэл хоршоолол гээд янз бүрийн 10-аад кино хийсэн байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. 10 гаруй баримтат кино хийсэн хэрэг үү тиймээ?

Дашдондов -

Тийм. Аа Монгол телевиздээ болохоор 50 шахуу 200 гаруй бүлэг кино хийсэн.

Буяндэлгэр -

Олон хийсэн байна ш дээ.

Дашдондов -

Олон хийсэн ерөөсөө хамгийн олон кино хийсэн нь би...

Буяндэлгэр -

Харин тийм байна.

Дашдондов -

30 жилийн номон дээр байгаа.

Буяндэлгэр -

Аа ха. За наад зурагнаас чинь үзээд хий. За энэ юу байна? Энэ чинь их гоё зураг байна. Зөвлөлт Монголын хамтарсан сансарын нислэг. Аа энэ нөгөө сансарын нислэгийн үеийн зураг байна тиймээ?

Дашдондов -

Аа ха. Сансарын нисгэгч нарын авгай нарын зураг.

Буяндэлгэр -

Тийм байна. Энэ бас сансарын үеийн юм байна. Энэ бас сансарын үеийн юм байна.

Дашдондов -

Сансарын юмнууд бий бий.

Буяндэлгэр -

За наадахыг чинь үзье. Дашдондов гуай ....\зураг үзэв\ Аа энэ Энэтхэгийн энхтайвны юу ямар Чандра билээ? Тэр байна.

Дашдондов -

Энэ хамаагүй ээ. Сүхбаатартай хамт сурч байсан улс юм гэнэ лээ.

Буяндэлгэр -

Аа аа. Таны камертайгаа хамт зураг байна уу?

Дашдондов -

Энэ байна.

Буяндэлгэр -

Таны камертай зураг. Камертай хамт авахуулсан зураг байна уу?

Дашдондов -

Байгаа байлгүй дээ.

Буяндэлгэр -

За би үзье. Аа энэ байна. Энэ байна.

Дашдондов -

Тийм.

Буяндэлгэр -

Энэ Хишигт гуай та хоёрын зураг байна.

Дашдондов -

Оо тийм байна.

Буяндэлгэр -

Энэ хэн бэ? Дашдондов гуай?

Дашдондов -

Энэ Киргизийн нэг хөдөлмөрийн баатар...

Буяндэлгэр -

Тийм үү?

Дашдондов -

Очиж сурвалжлага хийсэн юм. “Уул ууландаа түшигтэй” гэж

Буяндэлгэр -

Энэ нөгөө Солонгын юу байна. Үүнийг авъя.

Дашдондов -

Энэ нөгөө кино үйлдвэрт байхдаа Дорнодын талаар кино хийлээ шүү дээ. Халх голын тухай...

Буяндэлгэр -

Аа ха.

Дашдондов -

Тэгэхдээ би Дорнодын талд байлдаан болж байсан газар очсон юм.

Буяндэлгэр -

Энэ та юу?

Дашдондов -

Тийм.

Буяндэлгэр -

Үүнийг чинь авъя.

Дашдондов -

Тэгэхэд би тэр киногоор шагнал авч кино фестивальд явсан юм.

Буяндэлгэр -

Аа үүнийг бас авчихъя. Энэ танай гэр бүлийн зураг байна тиймээ?

Дашдондов -

Энэ манай Дашзэвэгийн авгай манай хөгшин байна.

Буяндэлгэр -

За үүнийг авъя. Энэ телевизийнхэн байна. Үүнийг бас авъя.

Дашдондов -

Энэ сэтгүүлчдийн их хурлын

Буяндэлгэр -

Энэ та хоёр уу?

Дашдондов -

Тийм.

Буяндэлгэр -

Үүнийг авъя.

Дашдондов -

Оо энэ зураач байхын үеийн зураг байна.

Буяндэлгэр -

Их сонин юм байна. Бас авъя. Үүнийг авчихъя телевизийн...

Дашдондов -

Телевизийн 15 жилийн ой.

Буяндэлгэр -

Аа энэ их гоё зураг байна. Үүнийг авъя. Энэ үнэмлэхний зургийг авъя. Энэ хэн бэ?

Дашдондов -

Жа дарга.

Буяндэлгэр -

Оо Жа дарга юмуу. Их залуу байж шүү. Энэ та байна тиймээ?

Дашдондов -

Тийм.

Буяндэлгэр -

Энэ Чойжил гуай байна тиймээ?

Дашдондов -

Тийм.

Буяндэлгэр -

Энэ Чойжил гуайд байгаа болов уу?

Дашдондов -

Байхгүй өөрт нь байхгүй.

Буяндэлгэр -

Энэ их гоё зураг байна ш дээ.

Дашдондов -

Наадуул чинь надад л байгаа.

Буяндэлгэр -

Гоё зураг байна. Танайх чинь хэдэн хүүхэдтэй билээ? Их олон хүүхэдтэй тиймээ?

Дашдондов -

Долоо найм байж байгаад нэг нь нас бараад...

Буяндэлгэр -

Тийм. Энэ их гоё зураг байна.

Дашдондов -

Оруул оруул.

Буяндэлгэр -

Уран бүтээлийн жагсаалт байна. Үүнийг бас авчихъя. Үүнийг бас авчихъя таны хүүхдүүд байна.

Дашдондов -

Энэ охин маань мэргэжлийн хяналтын газар мэргэжилтэн. Сая баяраар засгийн шагнал авсан.

Буяндэлгэр -

Оо зөв. Болж байна шүү дээ. За та эд нарыг оруулаад тавьчих. Би эд нарын зургийн авъя. \зураг авч байгаа\ Энэ Зулаа байна ш дээ.

Дашдондов -

Тийм Зулаа.

Буяндэлгэр -

Энэ нөгөө Солонгын шагнал мөн үү?

Дашдондов -

Аа?

Буяндэлгэр -

Солонго наадмын шагнал мөн үү?

Дашдондов -

Мэдэхгүй мэдэхгүй.

Буяндэлгэр -

Тэр мөн юм шиг л харагдаад байх юм. Та аль нь бэ?

Дашдондов -

Энэ.

Буяндэлгэр -

\Инээв\ Танихгүй байна шүү дээ. За энэ дотор та хаана байна би олъя олохгүй байхаа. Энэ хэдийд юм бэ? Хаана юм бэ?

Дашдондов -

Сэтгүүлчдийн 6-р их хурал.

Буяндэлгэр -

Тийм байна. Бямбаа байна. Манай Чулуунбаатар байна. До Чулуунбаатар хүртэл байх юм. Энэ хажуу тал нь хэн юм бэ?

Дашдондов -

Аа энэ миний эгчийн өргөмөл хүү.

Буяндэлгэр -

Аа ха. Скан хийгээд дараа танд буцаагаад өгье. Зургаар их муу гараад байна. Та хардаа.

Дашдондов -

За.

Буяндэлгэр -

Муу гараад байна. Дахиад буцаагаад аваад ирье. Би дахиад ирнэ

Дашдондов -

Тэгээ тэгээ. Чи бичлэг кинонуудаас авахгүй юу?

Буяндэлгэр -

Байна уу? Таньд

Дашдондов -

Энд байхгүй байна.

Буяндэлгэр -

Хаанаас олох уу? Тийм бичлэг надад их хэрэгтэй байна.

Дашдондов -

16-гийн архив байна уу?

Буяндэлгэр -

Телевизийн үү? Тэр одоо хэн дээр байгаа болоо?

Дашдондов -

Мэдэхгүй. Хэн дээр байна. 42 номер дээр миний кино байгаа. Дуутай шуутайгаа байгаа.

Буяндэлгэр -

Тэр олдох болов уу? Хэн дээр байгаа бол би юу ч гэсэн сураглая. Одоо бас телевизэд таних хүн цөөхөн болчихоод байна ш дээ. Уг нь та уран бүтээлүүдээ юу яамаар байгаа юм. DVD-дээр буулгаж авмаар байгаа юм.

Дашдондов -

Аа ха.

Буяндэлгэр -

Зураг гайгуу. Бичсэн юм муу гараад байна. Гадаа сайхан байнаа.

Дашдондов -

Сайхан байнаа.

Буяндэлгэр -

Өнөөдөр нэг ч их халуун биш нэг их хүйтэн биш сайхан байна. Та хоёр байж байгаарай би та хоёрын зургийг нэг авъя. Хүүхэд шуухад байвал дуудаарай. Дуудаарай.

Дашдондов -

Гурван ач, нэг зээ байгаа.

Буяндэлгэр -

Түүнийгээ дуудаарай. Та нарыг нэг дараадахъя. \тасрав\

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.