Tsetsegee


Basic information
Interviewee ID: 990279
Name: Tsetsegee
Parent's name: Gombojamts
Ovog: Hatagin
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Ulaanbaatar aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
foreign relations
education / cultural production


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Байна уу 1,2,3,4...өнөөдөр 2009 оны 7-сарын 26. 17-н цаг болж байгаа байх аа.

Цэцгээ -

18-н цаг.

Буяндэлгэр -

18-н цаг болж байна уу. 18-н цаг 40-н минут Түнхэл тосгоны “Ноён тур” гэдэг амралтын газар Цэцгээ гэдэг хүнтэй би танилцаад байна. Цэцгээгийн аав нь партизан байсан гэсэн. Лав их сонин түүхтэй дээ.

Цэцгээ -

Тэгээд би өөрийнхөө юу нөгөө...хүн бүрийн л амьдралыг тодорхой хэмжээгээр туулсан болохоор намтар гэж юм үлдэж байгаа байх. Тэр туулж өнгөрүүлсэн амьдрал нь. Тэгээд би өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралын тухай ярихдаа аав ээжийн тухай л их сайн дурсаж яръя гэж байна. Тэр л миний амьдралд тод үлдсэн байна. Манай аав бол Банзрагчийн Гомбожамц гэж партизан хүн байсан.

Буяндэлгэр -

Аль нутгийн хүн бэ?

Цэцгээ -

Сэлэнгэ аймгийн Шаамар сум. Өө тийм. Тэгээд тэр анх 1921 онд Монголд ардын хувьсгал мандах ялах энэ үед бол тэр Сэлэнгэ аймгийнхан тэр Шаамар сумынхан тэр нутгийн хүмүүс бол тэр хувьсгалын үйл хэрэгт маш олноороо татагдан оролцож явсан байгаа. Тэр үед бол миний аав бусад хүмүүсийн адилаар хувьсгалын үйл хэрэгт татагдан оролцож ингээд тэр улс орондоо...улс орноо Хятадын гамин цэргээс чөлөөлөх тэр үйл хэрэгт бол их идэвхитэй оролцож явсан. Дараа нь бас 1939 онд халх голын байлдаанд манай аав оролцож тэр үед нөгөө халх голын дайнд оролцож явсан. Тэгээд тэр үедээ дээр үеийн Оросын ПУЛУ гэдэг тэргийг барьж одоо цэрэг, зэвсэг зөөх...үгүй ээ зэвсэг зөөх тийм үйл ажиллагаанд бол оролцож байсан байгаа юм. Аа...тэгээд би бол жинхэнэ түүхээс бол би айлд өргүүлсэн. Намайг өргөж авсан аав маань энэ Гомбожамц гэж партизан хүн ээж маань Банзмаа гэж эмэгтэй. Өвөрхангай уугуул нутаг нь. Тэгээд манай ээж...миний амьдрал бол жаахан сонин сонин түүхтэй ч гэх юмуу даа. Намайг өргөж авсан ээж маань айлын 16-н хүүхдээс айлд өргүүлсэн хүүхэд. Тэгээд би өөрөө бас тэр намайг өргөж авсан айлын өргөмөл хүүхэд. Би өөрөө яг төрсөнөөсөө бол 7-уулаа байгаа. Уул нь миний төрсөн ээж бол 10-н хүүхэд гаргасан. 3 нь эндээд 7 хүүхэд байгаа. Би айлын өөрөө хамгийн том хүүхэд нь юм гэнэ билээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Тэгээд би амьдралдаа одоо хамгийн гол энэ зэрэгтээ сайн сайхан явж байна гэж боддог. Хүн бүрийн өөрт оногдсон хувь заяа тавилан гэж юм байдаг гэсэн миний энэ өдий зэрэгтэй эрүүл саруул, 60 гартлаа наслах энэ сайхан боломжийг бол намайг өсгөсөн аав ээж хоёрын минь ач буян гэж бодож би тэр хоёртоо маш их баярлаж талархаж явдаг. Тэгээд энэ аав маань тэр хувьсгалын үйл хэрэгт оролцоод одоо юу яаж...хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан хүн байна лээ. Тэрнийхээ юуг бол тухайн үеийн нам засаг, социалист нийгмийнх нь үеийн төр засаг өндрөөр үнэлж одоо тэр партизани юунаас бол сар бүр тодорхой тэтгэмж олгодог байсан. Тэгээд бол аав маань ерөөсөө өвдөж үзээгүй. Би аавыгаа бол их хайрладаг. Багаасаа ингээд айлын ганц охин болохоороо аавтайгаа л хамт би их ажил төрөл хийдэг байсан. Багаасаа эхдээд 1 литрийн бетоноор ус барьдаг болоод тэгээд л дараа нь аавынхаа хажууд түлээ хөрөөддөг. Манайх чинь гэрт байсан юм чинь. Тэгээд л аав минь намайг энэ амьдралд их сургаж. Энэ амьдралыг туулах тэсвэр арга ухааныг бол хар багаас бол олгосон. Би аав ээж хоёртой л их талархаж явдаг. Аа...ээж маань бол их уран оёдолчин хүн байсан. Анхны үедээ бол энэ бөмбөгөр ногоон гэдэг театрт оёдолчин байсан байгаа юм. Тэгээд тэр театр 1948 онд шатсан юм гэсэн. Тэгээд тэр шатсанаас...тэр шатсан үеээр нь бол тэр хувцас хунарыг нь янзлах гээд тэр үед ажиллаж байсан хүмүүс хувцас хунарыг нь ялгаж барьсан тэр байдлаас болоод манай ээжийн уушиг, зүрхэнд өөрчлөлт ороод сүүлдээ бол жаахан зүрх нь өвдөж сүүлдээ нас барсан байгаа. Манай ээж бол их уран хүн байсан. Сүүлдээ гэрээрээ хүмүүсийн дээлийг оёдог. Манай аав ээж бол аягүй их ажилсаг тийм хүмүү байсан. Гурвуулахнаа мөртлөө манай гэр бүл бол их хөдөлмөрийн тодорхой хуваарьтай. Аав маань сүүлдээ энэ хоршоодын холбоо гэж байсан. Хоршоодын холбооны автобусыг нь барьдаг байсан. Тэр цэцэрлэгийн хүүхдүүдийн. Тэгээд аав маань ажлаасаа ирээд дандаа хоолоо хийдэг. Манай аав маш гоё хоол хийдэг тийм хүн байсан. Тэгээд ээж бол өдөртөө орон гэрээ сайхан цэвэрлэнэ. Намайг хичээлд хүргэж өгч, авна. Намайг 4-р анги хүртэл хүргэж өгч авдаг байлаа ш дээ. Айлын ганц охин гээд.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Хичээлээс тосож авдаг.

Буяндэлгэр -

Аль сургуульд явдаг байсан бэ чи?

Цэцгээ -

Энэ Сүхбаатарын нэрэмжит 10-н жилийн 2-р сургуульд 10-н жил суралцсан. Суралцаж төгссөн. Нэгдүгээр ангиасаа 10-р анги хүртэл. Тийм тэгээд яахав миний энэ амьдралаас бол би хүүхэд насныхаа амьдралд, хүүхэд насныхаа үед л олон сайхан үйлдэл мартагдашгүй зүйлүүд болжээ гэж боддог. Аа...10-н жилээс хойших их дээд сургуульд байсан. Дараа нь амьдралд орсон үе бол бусад хүмүүсийн л адил тийм онцгой үйл явдалгүй ердийн яахав дундаж сэхээтэн хүний амьдралаар л би амьдарч өнгөрөөж байсан юм. Хүүхэд насандаа бол юуг их онцлог сайхан гэж боддог вэ гэхээр намайг өсгөсөн тэр сайхан аав ээж хоёрын буянд тэр хоёр маань надад ингээд авъя гэсэн ном болгоныг авч өгч уншуулдаг байсан. Надад ном уншуулдаг байлаа. Тэрнийх нь ач гавъяа байлаа. Намайг сургах гэж маш их анхаарал тавьдагын үр дүнд тэгээд ачит багш нарынхаа ач буянаар би дунд сургуульд байхдаа гайгүй сурлагтай хүүхэд байсан. Байлаа л даа. Тухайн үедээ онц сурдаг гээд, 5-н онцын эзэн гээд. Хамгийн анх 5-н онцын эзэн гээд чуулга уулзалт болдог байсан. Пионерын чуулган болдог байлаа. Анхдугаар чуулганд оролцож байлаа. Дараа нь 1961 онд анх одоо сансарт, Гагарин сансарт нисэхэд энэ одоо хүүхдүүдийг төлөөлж би талбай дээр сэтгэгдэл ярьж байсан. Гагаринд зориулж. Тэр үйл явдал маань миний санаанд их содон үлдсэн санагддаг юм. Талбай дээр ингээд анх хүүхдэд...Гагарин анх сансарт нислээ хүн анх сансарт нислээ гээд дэлхий даяараа шуугиж одоо их том үйл явдал. Шинжлэх ухааны их том ололт гэж үзэж байлаа ш дээ. Тэгээд тэгэхэд нь нөгөө хүүхдийг төлөөлж талбай дээр...сүхбаатарын талбай дээр цуглаан болоод тэгээд баяр хүргэж үг хэлж байсан. Тэр маань жаахан гоё юм шиг санагдаж үлдсэн. Дараад нь олон одоо тэр тухайн үед чинь бас бид нар чинь юу гээд болдог байлаа. Намын их хурал, эвлэлийн их хурал гээд болоход чинь хүүхдүүд илэрхийлэлт өргөн гээд тэгдэг байсан юм. Пионер сурагчдын төлөөлөл илэрхийлэлт өргөнө гээд тэгдэг байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Тэр их илэрхийлэлт өргөж их явдаг байлаа. Тэгээд 2-р сургуульдаа анх элсэхэд манай сургуулийн захирал Бат-Өлзийт гэж багш байлаа. Нэгдүгээр ангид намайг орсоос эхлээд л шинэ он болсон. Би бараг 1-9-р анги хүртлээ шинэ он болж явж байсан. Сургуульдаа. Тэгээд бас тэгэхээр зэрэг одоо болтол энэ олон баяруудаас шинэ жил л аягүй их сайхан баяр шиг санагддаг. Яагаад уу гэхээр тухайн үедээ шинэ жил болохоор л шинэ он болдог. Тэгэхээр чинь их сэтгэгдэл үлдээсэн. Бас нэг удаа Гомбосүрэн гуайтай хамт харшийн ёолк дээр шинэ он болж нэг удаа орж байсан. Тэр маань надад их л гоё үйл явдал шиг санагдаж үлдэж байсан.

Буяндэлгэр -

Яг юу болж байсан тэнд?

Цэцгээ -

Тэгэхэд би шинэ он болж байгаад тэгээд нөгөө ан амьтадын тоглолт л их гоё санагдсаад тэгээд яахав дээ хүүхэд байсан. Тэр харшийн ёолкинд би 4-р анги байсан юмуу даа тэр оноо бас сайн санахгүй байсан. Тэгээд хүүхэд байсан болохоор надад тэр харшийн ёолкны бэлэг их гоё санагдаад. Ан амьтадын тоглол, цасан охид их гоё санагдаж байсан. Тэгээд бас надад тэр Гомбосүрэн гуай гэдэг чинь тухайн үедээ их мундаг гоё жүжигчин хүн байлаа. Би тийм мундаг гоё хүний дэргэд шинэ он болж ярьж байсандаа миний сэтгэлд их л гоё л үйл явдал болж ингэж дурсагдаж үлдэж байсан. Тэгээд дараа нь аав маань одоо хувьсгалын үйл хэрэгт оролцоод бас нөгөө кинонд л орох нөгөө үйл явдал болсноо надад ярьж байсан. Тэр нь нөгөө кино хийсэн байгаа ш дээ. Хуурамч Дамбийжаа гээд...Дамбийжааг барих үед нь тэр төлөөлөгчтэй хамт тэр унаа тэргийг нь барьж явсан байна лээ.

Буяндэлгэр -

Маш их гоё дурсамжтай юм байна ш дээ.

Цэцгээ -

Тийм. Тэгээд...

Буяндэлгэр -

Юу гэж ярьж байсан. Тэрнийгээ тодорхой ярь даа.

Цэцгээ -

Тэгээд аав маань их дуугүй хүн байсан юмаа. Би бас тэр үйл явдал явахад их жаахан байсан. Яахав миний санаж байгаагаар бол тэр их л сэтгэлд нь хүнд санагдаж явсан. Тэр хүндээ л тухайн үедээ аймар харгис хүчтэй тийм хүн байсан. Үгүй ээ одоо харгисынхаа тал дээр л их хэцүү хүн байсан гэсэн юм манай аавд бодогдож байсан гэж байгаа. Тэгээд манай аав за одоо яаж тэр хүнийг барих юм болдоо. Их хүнд хэцүү юм болж буудалцаж одоо энэ нөгөө хамт яваа хүмүүсийн амь насанд их хүнд хэцүү үйл явдал болох бай гэж хүнд хэцүү сэтгэл нь шаналж байсан. Их зовиуртай санагдаж байсан гэж ярьдаг юм. Тэгээд манай аав чинь ерөөсөө өвдөж байгаагүй уурлаж байгаагүй тийм хүн. Нэг удаа архи ууж үзээгүй. Маш их гоё хүн байсан. Тэр аавын маань тэр сайхан олон сайхан зан чанрууд ингээд л амьдралын минь туршид богдож ингэж явдаг. Аав ерөөсөө өвдөж үзээгүй ийм хүн байсан. Манайх чинь ерөөсөө гэрт байсан болохоор би бас аавын тухайн нэг юм бодоход гал түлээд нүүрс хийж их хонодог ш дээ. Цогшуулна гээд. Нөгөө юугаа цогшоод ямар ч тортог гарахгүй болохоор нь хаадаг ш дээ нөгөө. Тэгээд нөгөөдөх өө жаахан эрт хаачихаад жаахан угаартаж л дээ. Тэгээд ерөөсөө аав толгой нь ч өвдөж үзээгүй хүн гэж байгаа. Тэгээд маргааш нь миний толгой өвдөөд гэж хэлж мэдэхгүй. Миний толгой нэг сонин хүнд оргиод, дүн дүн гээд байна гэж байсан гэсэн /инээв/. Хөөрхий тэгээд аав минь дөнгөж 7-р ангид байхад нас барсан. Манай аав ээж хоёр чинь намайг их нилээн нас өндөр болсон хойноо өргөж авсан л даа. Ээж 39-н настай, аав 49-н настай. Тухайн үедээ дээр үеийн хүмүүс чинь хоорондоо жаахан насны зөрөөтэй хоорондоо гэр бүл болдог байсан. Тэгээд тийм болохоороо аав минь дөнгөж залуугаараа дөнгөж 60 гараад л өнгөрсөн байхгүй юу. Тэгээд тэр өнгөрөх шалтгаан нь юу гэж боддог гэхэр дайнд оролцож яваад сум, зэвсэг зөөж явах үедээ ерөөсөө ус олдохгүй тэр бензинтэй усаа уудаг байсан гэж ярьдаг. Тэрнээсээ болоод улаан хоолойн нарийсал гэж одоогоор бол улаан хоолойн хорт хавдар л гэж тогтоох байх л даа. Манай аав чинь 1964 онд нас барсан. Тэгээд тэр үед нь тэрийг бол арай ч улаан хоолойн нарийсал гээд нэг жил орчим...жил ч болоогүй 7-8 сар болсон байх. За байз...бараг жил болсон юм байна. Өмнөх жилийнхээ 5-н сараас эхлэж хоолой нь хоол орохдоо муу болж явсаар байгаад сүүлдээ тэгээд дараа нь намайг 7-р ангид байхад нас барсан юм. Тэгээд би аавыгаа өнгөрхөд ээж минь өргөж дийлэхгүй гээд би аавыгаа их өргөдөг байсан юм. Хөөрхий аав минь тэгээд л тийм хүмүүс чинь бараг юм идэж уухгүй болдог гэсэн. Аав маань тийм болоогүй л дээ. Тэгээд их буянтай хүн болохоороо сүүл сүүлдээ бантан шингэн бараг зутан тийм юм идэж байгаад өнгөрсөн л дөө. Тэгээд өнгөрөхдөө би аавынхаа тухай дурсаж бодоход тэр ерөөсөө санаанаас гардаггүй байхгүй юу. Манайх гэрт байдаг байсан байхгүй юу. Тэгээд ээж бид хоёр 2-уулахнаа үлдлээ гэсэн чинь аав маань дандаа нэгтийн төгрөг хадгалаад 3000 төгрөг гэрийнхээ тийм юу болгоноор хавчуулсан байсан. Ингээд юу гэдэг ш дээ. Унь болгоныг ингээд яадаг ш дээ. Тэр хөшигний хоолой гэж ярьдаг. Хөшигний хоолой болгонд ингээд аав минь нэгтийн дэвсгэртүүдийн хуваагаад хуваагаад хавчуулсан байсан. Тэгээд аав тэрнийгээ мэдэж байсан юм шиг байгаа юм. Тэрнийг нь тоолоход 3000 төгрөг байсан. Тухайн үедээ 1964 онд чинь....

Буяндэлгэр -

Их мөнгө ш дээ.

Цэцгээ -

Асар их мөнгө. Тэгээд дандаа нэгтийн дэвсгэр байсан. Тэр үед чинь нэгтийн дэвсгэрт том далбайсан...

Буяндэлгэр -

Шар тийм ээ?

Цэцгээ -

Шар өнгөтэй тийм дэвсгэрт байдаг байсан.

Буяндэлгэр -

Яагаад нэгтийн дэвсгэртийг онцлож хадгалсан юм бол оо?

Цэцгээ -

Мэдэхгүй аав минь хөөрхий нөгөө хамаг л тэтгэмж, цалингаа ээжид ингээд өгдөг байсан чинь сонин тэр нэгтийн дэвсгэрт яагаад хураасан юм бол тэр сэтгэлийг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан дандаа нэгтийн дэвсгэртээр 3000 төгрөг тэгж үлдээсэн байсан байхгүй юу. Тэгээд ээж минь зөндөө их уйлаад ээж минь намайг дээд сургуульд байхад нас барсан л даа. Дээд сургууль төгсөх өвөл. Ээж минь дандаа тэрнийг дурсаж ярьдаг байсан. Миний хүү аав шигээ аривч, хямгач хүн болоорой. Чамд л их санаа зовж байсан болоод ингэсэн байх. Хүүгээ одоо ингээд /инээв/ хүү маань их жаахан үлдлээ дээ гэдэг байсан. Тэр дурсамж нь надад дандаа их бодогдож байдаг л даа. Тэгээд би одоо ингээд би чинь эмээ болж яг л өөрийнхөө гурав дахь үеээ үзэж байгаа. Одоо би эргээд бодохоор яг л аав шигээ...аав ээждээ тийм сайхан сэтгэл гаргаж үр хойчдоо /уйлав/ ийм юу үлдээж чадах болов уу яах бол гээд. Бид нарын үеийнхэн бол яахав жаахан эрдэм боловсролтой л болгох юмсан гээд л боддог л доо. Тэр нь бол надад маш их содон дурсамж болж үлдсэн. Тэгээд дараачийн нэг юм бол. Тэр жил би 7-н ангиа төгссөн юм. Тэгээд яахав тэр жил чинь онц сурдаг хүүхдүүдийг гадаадын пионерын зусланд амраадаг байлаа ш дээ. Тэр зун намайг Чехийн пионерын зусланд одоо энэ дуулаад байдаг Отгон тэр жил Унгарт болсон хүүхдийн наадамд тэр жил оролцосон бид нар хамт явж байлаа. Явж олон улсын пионерын зусланд амарч. Анх удаа хилийн дээс алхаж үзсэн. Тухайн үедээ нөгөө би чинь урт үстэй. Би яахав сайн аав ээжийн л буян л даа. Миний ээж үргэлж миний үсийг сүлжиж шар тос, баху цай, сармисны хандаар түрхэж өгдөг байсан. Тухайн үедээ бол нилээн л урт үстэй байсан. Явахад ээж маань заа миний хүү үсээ...дандаа ээж минь миний үсийг самнаж өгдөг байсан. Би өөрөө үсээ тэр 7-р анги төгстөлөө тэгж гэрээсээ анх удаа тэгж хилийн дээс алхаж явж үзэх хүртлээ гэзгээ самнаж үзээгүй. Дандаа ээж минь сүлжиж самнадаг байсан. Тэгээд явахад ээж минь хятад шүүр авч өгөөд ийм бүдүүн ширхэгтэй сам хоёр авч өгөөд эхлээд миний хүү бүдүүн ширхэгтэй самаараа самнаараа дараа нь нарийн ширхэгтэй шүүрээрээ шүүрддэг юм шүү. Тэгээд үсээ л миний хүү бөөсдүүлчихэв гэж захиж байсан. Анх тэгж нам засгийнхаа буянаар тэгж...бид нарын амьдрач байсан тэр нийгэм бол бас сайхан л нийгэм санагдаж байдаг. Миний хүүхэд насанд бас тийм дурсамжтай өнгөрсөн болохоор зэрэг.

Буяндэлгэр -

Тэгээд гадаадад явлаа тэнд чинь их сайхан сэтгэгдэл төрж байгаа биз дээ?

Цэцгээ -

Тийм ерөөсөө...

Буяндэлгэр -

Тэнд хэд хоносон бэ? Юу үзэв.

Цэцгээ -

Чех чинь их сонин.

Буяндэлгэр -

Тийшээ хүн болгон явдаггүй байсан ш дээ. Прага хот чинь.

Цэцгээ -

Тийм тэгээд тухайн үедээ сайн дуулдаг гээд Отгон чинь нөгөө олон улсын хүүхдийн дууны наадамд оролцохоор явж байсан байхгүй юу. Тэр жил Унгар дууны наадам болно гэж оролцохоор явсан. Тэгээд тэнд очоод Прагад юу нь надад дурсамжтай үлдсэн бэ гэхээр тэр Прагад очоод ханаар нь дүүрэн дээр үеийн 13-р зууны үеийн манай эрины 3,4-р зууны гээд дээр үеийн барилгууд нь хэвээрээ шал нь их сонин чулуу өрөөд хийчихсэн шалтай. Дээр үед миний явж байх үеийн Прага хотын чинь. Тэгээд цаг болгон нь 12-т цохидог. 12 цаг болгонд өөр өөр амьтадын дүрс гарч ирж ингээд юутай дохиуртай хүн, тахиа махиа гарч ирээд донгодоод ингээд цаг болгонд цохидог байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он байсан бэ?

Цэцгээ -

1964 он. 1964 оны хавар. Зун нь төгсөөд тэгээд явж байсан.

Буяндэлгэр -

Олуулаа явсан уу та нар...?

Цэцгээ -

Бид нар чинь энэ Цэрэндаш гээд спортын гимнастикийн багш Цэрэндаш гэдэг багш бид нарыг авч явж байсан юм. Бид нар чинь аа...тэр Чехид 11 хүүхэд явж байсан. Тэр Цэрэндаш багш авч явж байсан юм. Тэгж хилийн дээс алхаж байлаа. Тэрнээс өмнө ингээд нэг жилийн жилд пионерын зусланд явуулдаг ш дээ. Онц сурдаг хүүхдүүдийг пионерын зусланд явуулдаг.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Ерөөсөө намайг явуулдаггүй байсан. Аав ээж хоёр минь намайг ерөөсөө айлын ганц охин ерөөсөө өөрийнхөө орон гэрээсээ холдуулдаггүй. Яах арга байхгүй гадаад явах болохоор ээж маань явуулж байсан байхгүй юу. Тэгээд тэр анх удаа тэгж нам засгийнхаа буянаар, сайн аав ээжийн буянаар, сайн багш нарын буянаар тэгж би анх хилийн дээс алхаж үзэж байлаа. Тэгээд тухайн үедээ манай ангид чинь тэр үеийнхээ дарга сайд, сэхээтнүүдийн хүүхдүүд байдаг байсан. Одооны энэ Хөдөлмөрийн баатар Базар багшийн хүү гээд л тэгээд энэ Жаланайжав даргын охин, одоо энэ олимпийн өвгөн Магваны Алтанцэцэг бид нар чинь бүгд нэг анги байлаа. Тухайн үедээ бараг л цөөхөн тооны ажилчны хүүхэд л цөөхөн тооны ажилчны хүүхэд нь байдаг байсан. Хуруу дарам цөөн. Хамгийн доод тал нь их дээд сургуулиудын багш нарын хүүхдүүд байдаг байлаа. Тэгээд тэр их соёлтой боловсролтой сэхээтнүүдийн хүүхдүүдтэй хамт сурч, их өндөр боловсрол мэдлэгтэй их сайхан багш нар байлаа ш дээ бид нарын үед чинь. Хүнд сургахын төлөө ажилладаг тэр сайхан багш нар тэр бүхний минь ач буян гэж би боддог. Тэгээд дараа нь намайг юу...9-р ангид бид нар 1967он гэхээр 1966 онд манайд чинь Брежнев дарга айлчлал хийсэн юм. Монголд хийсэн 2 дахь удаагийн л айлчлал байсан юмуу даа. Тэгээд тэр айлчлалын үеээр Жанжин Сүхбаатарын нэрэмжит 2-р 10-н жил гэж яригддаг байлаа ш дээ. Тэгээд манай сургуулийн хүндэт пионер болж. Юунд хүүхдийн ордонд, нөгөө тэр үед чинь пионерын ордон гэж байлаа ш дээ. Энэ пионерын ордонд хүндэтгэлийн шугам жагсаал болж манай сургуулийн хүндэт пионер болж. Би тэр үед бүлгэмийн зөвлөлийн дарга байж тэр үед чинь Брежнев даргыг чинь одоо хүндэт пионероор хэлсүүлэх тэр нөгөө бүлгэмийн зөвлөлийн тушаал уншиж байлаа /инээв/.

Буяндэлгэр -

Аяа...

Цэцгээ -

Яахав тухайн үедээ л тэр гоё. Миний хүүхэд насны л намтар байх л даа. Баримтанд кинонд орсон байдаг гэсэн. Дараа нь манай хамт 10-н жил төгссөн Даваахүү гэж одоо энэ киноны юунд байдаг тэр л баримтад киноны юунд байдаг ш дээ. Тэр хальсаа аваач ээ. Хуулбарлуулж авч өөртөө үлдээж болно шүү гэж тэгж л байсан. Одоогоор би ч тэрнийг нь бас яг авъя ч гэж бодоогүй байж л байна л даа. Тэр их сайхан содон санагдсан. Дараагаар нь би оюутан боллоо оюутан болоод би чинь нэгдүгээр курстээ бид нар чинь тухайн үед...

Буяндэлгэр -

Их сургуульд орсон уу, Багшийн дээдэд орсон уу?

Цэцгээ -

Багшийн дээд сургуулийн математикийн ангид орсон.

Буяндэлгэр -

Матемтакийн ангид орсон уу?

Цэцгээ -

Тийм. Тэгээд бид нар чинь ингээд нэг ангид орж найзууд болсон.

Буяндэлгэр -

Яагаад чи математикийг сонгосон юм бэ? Эмэгтэй хүүхэд чинь бас нийгэм талруугаа яваад байдаг ш дээ. Чи тоондоо сайн байсан уу?

Цэцгээ -

Үгүй ээ яахав хичээлдээ сайн байсан гээд л тухайн үедээ нөгөө багш нар чинь чи энэ олон нийтийн ажил хийж байсан багш болвол зүгээр хүүхэдтэй эргээд ажил. Тэгээд чи яахав сурлага сайтай юм чинь матемтикийн ангид ор гэж ингэж л хуваарь өгч байсан. Тухайн үед чинь бид нарт хуваарь өгдөг байлаа ш дээ. Тэгээд яахав сурлагаар гайгүй л байсан байх. Би яахав алтан медальтай төгссөн гээд конкурсдэлгүй орж байсан. Тэгээд сургуульд багшийн дээдэд элсээд бид нар чинь бүр намар аж ахуйд явдаг ш дээ. Нэгдүгээр курст бол их олон хоног явдаг байлаа ш дээ. Тэгээд яваад ирсэн чинь хөөрхий ээж минь тэр бас их бодогддог юм. Ээжийнхээ тухай бодоход. Ээжийн минь шүд нь өвдчихөөд ингээд зөндөө олон хоног явчихаад ирсэн чинь хөөрхий вагоны вокзал дээр хөөрхий уйлаад тосч байсан. Тэгсэн чинь шүд нь өвдөөд хавдаад толгойгоо ингээд алчуураар ороогоод боочихсон байсан. Би тэрнийг хараад ээжийгээ тэврээд уйлж байж билээ. Гэрээсээ ч олон хоног явж байгаагүй. Бид нар чинь бараг 3-н сар шахам явж байсан ш дээ. Тэгж явахад чинь анх одоо энэ нөгөө цианит натрийн голомт болоод байгаа Дарханы Цайдамын хөндийд намрын ажилд явж байлаа. Тэнд анх буудайн дээр ажиллаж байсан.

Буяндэлгэр -

Тэр чинь Цайдамын сангийн аж ахуй гэж байсан уу юу гэж байсан бэ?

Цэцгээ -

Дархан сангийн аж ахуйн Цайдамын хөндийн үтрэм гэж байсан. Цайдмын үтрэм гэж юу нэртэй. Дархан сангийн аж ахуй.

Буяндэлгэр -

Дарханы сангийн аж ахуй байсан уу?

Цэцгээ -

Тийм. Тариа бригад гэж байсан тэрний үтрэм дээр ажиллаж байлаа.

Буяндэлгэр -

Тэгэхэд байна ш дээ. Чи ингээд оюутан болоод анх удаагаа сангийн аж ахуй явлаа тийм ээ.

Цэцгээ -

Аа ха.

Буяндэлгэр -

Сангийн аж ахуй явахад чинь ямар байсан бэ? Сайхан байсан уу? Хэцүү байсан уу тэр их сонин байна.

Цэцгээ -

Тэгээд тэнд очоод надад бас их сайхан санагдсан үйл явдал бол би багаасаа аавыгаа дагаж их хоол хийдэг байсан юм л даа. Тэр бол тэрнийхээ юугаар ч юмуу тогооч болоод.

Буяндэлгэр -

За тэр олон хүүхдийн хоол чинь хэцүү биз дээ? Тэр чинь хэдэн 100-аар яригдана биз дээ?

Цэцгээ -

Үгүй ээ гайгүй л дээ. Тэрэнд чинь цөөхөн хүүхэд явсан. Манай ангийнхан, 2-хон бүлэг л явсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэгвэл нэг 50-60 хүүхэд.

Цэцгээ -

Цөөхөн. 70 орчим хүүхэд байсан. Тэгээд нөгөө газар зуухтай. Газар ингэж ухчихаад л тийм зуухтай. Тэгсэн чинь анхны цас ороод тэгээд анхны цас орсон чинь...

Буяндэлгэр -

Өө...гал тогоо гэж байхгүй юмуу?

Цэцгээ -

Байхгүй. Гадаа. Тэгээд яахав гал тогоо нь бид нар чинь эсгийгээр наар гээд ингээд мод дэвсээд тэрнийг нь дагууд нь цул ийм наар гэж хэлдэг ш дээ мод тавиад зүгээр хөндийлээд дээгүүр нь эсгий тавиад.

Буяндэлгэр -

Тэрэнд та нар байж байгаа тийм ээ?

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Гал тогоо нь гадаа нь байна гэсэн үгүү?

Цэцгээ -

Гал тогоо нь нэг ийм жаахан юм бариад өгчихсөн бас л тийм...

Буяндэлгэр -

Саравч маягийн юм бариад өгчихсөн байгаа юм байна ш дээ.

Цэцгээ -

Тийм саравя маягийн юм бариад өгчихсөн.

Буяндэлгэр -

Тэгээд гал зууха бол газар ухаад...

Цэцгээ -

Тийм газар ухаад тэгээд ил...ерөөсөө газар ухчихсан ийм зуухтай байхгүй юу. 2-3-н зуух ухчихсан ийм байсан юм. Тэгсэн чинь нөгөө хамгийн анхны нойтон цас ороод хоносон байсан. Өглөө босоход л бид нар чинь ингээд наартайгаа зэрэгцтэл цас ороод дарагдчихсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө газар зуух чинь юу ч үгүй нөгөө юунд нороод цасаар дүүрээд. Тэгээд анхны цас чинь тэр дороо хайлаад нөгөөдөх нь усархаг болж байгаа байхгүй юу. Тэгээд галаа асааж чаддаггүй. Тэгсэн чинь бид нартай хамт байсан гавъяат багш болоод яасан даа. Цэдэнбал гээд Чулуунбаатар гээд хоёр оюутан бид нараас...энэ Увсын Баруунтурууны сангийн аж ахуйн 10-н жил төгсөөд тэгээд нөгөө гурван жил тэр үе чинь их сайн ажилласан хүүхдүүдийг ангиараа тэд нар чинь сангийн аж ахуй дээр элгээлтээр аваад одоо эвлэлийн залуучуудын элгээлт авч ажиллаад элгээлтээр аваад тэгээд 3-н жил их сайн ажилласан гээд нөгөө бас шууд нөгөө дээд сургуульд элсэх хуваарь өгдөг байсан. Тэр хуваариар орж ирсэн. Бид нарын бодвол тэр чинь бас жаахан ажиллаж байж ирсэн болохоор бид нар заавал өглөөнийхээ цайг ууж гарна гээд байдаг. Багш болохоор миний хүүхдүүд ажилдаа гарчих ирэхээр чинь яахав цай чанаад ажил дээр чинь хүргээд өгье гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь заавал цайгаа уугаад гарна гээд. Тэгээд намайг тэгж байсан байхгүй юу. Тухайн үедээ муу ажил мэдэхгүй хотын цагаан гартай юм байж байж чи яах гэж тогооч болсон юм бэ. Чи наад гэзгээ шатааж гал асааж юу яахгүй гэж тэгж байсан.

Буяндэлгэр -

Хөөх их хатуу үг хэлж байна.

Цэцгээ -

Сүүлд нь нөгөөдөхтэйгээ их дотно найз болсон л доо. Тэгээд нөгөөдөх маань бүр хөдөө ажиллаж байсан хөдөөний хүүхэд юм чинь за надад яс өг өг гээд. Тэгээд нөгөөдөх чинь Увсын хүүхэд чинь заавал аялагтай. Үглээний цайгаа ууж байж гарна. Үдрийн хоолоо иднэ гээд байдаг байхгүй юу. Тэр миний санаанаас гардаггүй юм.

Буяндэлгэр -

Тэгээд тэр дүүрчихсэн юмыг чинь яаж асуусан бэ?

Цэцгээ -

Тэгээд ноцолдож байгаад асаасан бид нар чинь гурвуул дөрвүүл байсан. Нэг эрэгтэй хүүхэд байсан юм. Тэр маань хамаг хүнд хүчирыг нь нуглаж хамаг дүлээ модыг нь янзлаж өгнө. Тэгээд нэг ноцолдож байгаа асуусан л юм. Хамаг нөгөө сонингууд, хувцас хунар боож байсан сонингуудаа шатаагаад тэгээд Оюун гэдэг охинтой хамт байдаг байсан. Яаж ийж хамжиж дэмжиж байгаад галаа асаасан л даа. Тэгээд нэг цай чанасан.

Буяндэлгэр -

За түр хоолондоо орцгооё.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.