Tsetsegee


Basic information
Interviewee ID: 990279
Name: Tsetsegee
Parent's name: Gombojamts
Ovog: Hatagin
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Ulaanbaatar aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
foreign relations
family
military
urban issues


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За яриа үргэлжилж байна. Одоо 2-уулаа юунаасаа ярина аа. Түрүүн батерей зогсчихсон байсан байна зуухнаасаа...

Цэцгээ -

Аа...зуухнаасаа юу?

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Зуухаа ярьчихсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэгээд үргэлжлүүлээд яръя.

Цэцгээ -

Зуух ярьчихсан ш дээ гээд ярих дуртай гэнэ ээ /инээв/.

Буяндэлгэр -

Зуух аа дахиад яръя яагаад гэвэл батерей дуусчихсан юм шиг байна.

Цэцгээ -

За зуухаа дахиад яръя.

Буяндэлгэр -

Нөгөө газар зуух яагаад цасаар дүүрчихсэн байсан гээд...

Цэцгээ -

Аа за.

Буяндэлгэр -

За яриа үргэлжилж байна. Хоолноос гарч ирээд нөгөө зуух цасаар дүүрчихсэн.

Цэцгээ -

Газар зуух маань цасаар дүүрчихээд тэгээд тэрнийгээ нэг нилээн хэсэг хугацаанд ноцолдож байгаа өөрсдийнхөө хувцас хунрыг боосон сонинг шатааж байгаа тэгээд галаа асааж тэгээд нэг хоолоо хийж хүүхдүүддээ. Тэгээд цайг нь чанаж өглөөнийх нь цайг уулгаж байсан юм даа. Ангийнхаа оюутан хүүхдүүдэд. Тэгээд тэр юу.. оюутан байх үед. Манай ангийн оюутнууд манай анги чинь эрэгтэй хүүхэд голдуу олон байдаг байлаа. Тухайн үедээ эрэгтэй хүүхэд нь олон тооны. Тэгээд тэр манай ангийн эрэгтэй хүүхдүүд...манай ангийн хүүхдүүд байна охид хөвгүүд маань бүгдээрээ их авъяаслаг тийм хүүхдүүд байсан. Дуулдаг хуурддаг. Толгой дараалан шахуу гитар, акирдон тоглодог. Бүжиглэдэг тийм хүүхдүүд байлаа. Тооны ангийн хүүхдүүд ч гэлээ гэсэн. Тэгээд бид нар оюутан нас маань бид нар маш хөгжилтэй сайхан өнгөрсөн. Юу яагаад нөгөө тариагаа зөөдөг ЗИЛ-ны тэвшин дээр хөгжилдөөд дуулаад явдаг байсан. Тухайн үедээ бид нар чинь дууг хүртэл хувиргаж дуу зохиож дуулдаг байсан. Өөрсдийнхөө амьдралд оруулж.

Буяндэлгэр -

Чи тэрнийгээ дуу л даа их сонин байна.

Цэцгээ -

Тэгээд юу гэж эхэлдэг билээ Цайдмын өргөн хөндийд...бишээ тэр чинь дундаас нь явчихлаа ш дээ.

Буяндэлгэр -

Дундаас нь ч байсан хамаагүй.

Цэцгээ -

Цайдмын өргөн хөндийд минь Цагаан даавуу майхан минь Цагаан даавуу майханд нь Цайлган зантай нөхөд минь би гээд нөгөө Алтай сайхан нутагт минь азай буурал аав минь бий гэдэг тэр дууны үгний оронд үг хийж. Дуу зохиож хүртэл дуулж байсан.

Буяндэлгэр -

Тэрнийгээ дахиад хэл дээ их гоё дуу байна. Аа за...санаж байгаагаа л хэлчих.

Цэцгээ -

Цайдмын өргөн хөндийд минь Цагаан даавуу майхан минь Цагаан даавуу майханд нь Цайлган зантай нөхөд минь би Цайлган зантай нөхөдтэйгээ цайгаа хуваахын тавилан бий гэж

Буяндэлгэр -

Гоё хэлсэн байна ш дээ. Мундаг хэлсэн байна тийм ээ.

Цэцгээ -

Тэгж дууны үгийг хүртэл өөрчлөж өөрсдийнхөө амьдралд зохицуулж ингэж дуу зохиож дуулж байсан. Манай ангийн охид хөвгүүд ийм л их авъяаслаг хүүхдүүд байдаг байсан. Тэгээд бид нарыг тухайн үедээ усанд аваачиж...Дарханд, тухайн үедээ бид нар Дархан хотыг их үзэх гэж боддог байсан. Яагаад гэхээр тэр үед дархан хотын тухай их ярьдаг байсан. Нөгөө Социализмын үед чинь коммунист хүмүүжил гээд байна ш дээ. Бүтээн байгуулалтыг үзэх харах юмсан гэж их боддог байсан. Тэр их хүслийг минь биелүүлж байгаа юм шиг бид нарыг бас Дархан хотод аваачиж усанд оруулдаг байсан. Тэгээд тэгэхэд олон сайхан барилга баригдаж байгаа нь бидний сэтгэлд их сайхан санагддаг байсан. Тэгээд л ингээд оюутан үе маань их сайхан өнгөрөөд тэгээд 2-р курсээ төгсөөд манай ангийн 13 охин тэр жил жирэмсэн болоод бид нарын амьдралд жаахан бүтэлгүй явдал тохиолдож тэгээд бид нар нийслэлийнхээ амьдарлыг жаахан чөлөө авч. Сүүлийн үед улирагчид гэж өөрсдийгөө нэрлэдэг байхгүй юу /инээлдэв/. Тэгээд бид нарыг тухайн үедээ ийм олноороо намрын ажилд явахгүй учраас бүгдээрээ чөлөөгөө аваад гэртээ сууцгаа гэж бид нарыг бүр албан хүчээр аваачиж захирлын тушаал уншаад тэгээд юу яаж байлаа. Тэгээд бид нар чөлөө авч байж ингэж байж хүүхдээ гаргасан. Тэгээд хойтон зун нь хэдэн хүүхдүүдээ цуглуулж байгаад чөлөө авахуулсан бид нарыг улирагч болгосон хүүхдүүдийнхээ зургийг авахуулсан юм. Тэгээд тэрэнд нэг 6,7-н хүүхдүүд ирээд тал тийшээ хараад уйлчихсан хэдэн хүүхдийн зураг байдаг юм. Тэд нарыг ээ хараад бид нар бас их хараад байж байхад их сайхан байдаг юм.

Буяндэлгэр -

Аа...нөгөө төрсөн хүүхдүүдийнхээ зургийг хараад уу?

Цэцгээ -

Тийм. Зургийг нь хараад байж байхад хамгийн түрүүнд 10-н сарын 3-нд би эхлэж төрөөд л надаас 7 хоногийн дараа манай ангийн Амаржаргал гэдэг охин төрсөн тэр маань ч одоо яахав ертөнцийн жам ёсыг үзүүлээд...одоо бурханы оронд байгаа. Тэр найз маань. Тэр бид хоёр анх сангийн аж ахуйд яваад өвөр түрүүндээ унтдаг найз минь байлаа. Тэгээд яахав тэр найзыгаа бид нар сэтгэлдээ үргэлж эмэгнэн гашуудаж дурсаж явдаг. Тэгэхдээ яахав ертөнцийн жам ёс юм гэж боддог юм л даа. Тэгээд ингэ эд бид нар ингэж байгаад оюутны амьдралын 5-н жил гялалзаад өнгөрсөн. Оюутны төгсөх жил ээж маань нас барьж миний амьдралын хамгийн хүнд хэцүү бэрх давааг би давж үлдэж байлаа. Тэгээд яахав би дараа нь ингээд хань ижилтэй болоод ингээд юу...сургууль төгсөөд Шарын голын Усны аж ахуйн техникком төгссөн. Тухайн үедээ бас би нөгөө арын хаалгадаж хотод үлдэж байлаа /инээв/. Тэгээд яахав тэр чинь бас л нэг амьдралд болж л байгаа үйл явдал юм чинь. Тэр үед энэ Ардын Боловсролын яам чинь дунд сургуулийнхаа боловсон хүчний асуудлыг мэддэг. Дээд боловсролын хороо гэдэг нь болохоор техникком, дээд сургуулиудын багш нарын асуудлыг шийддэг байсан. Тэгээд би анх төгсөөд Шарын голын усны аж ахуйн багшаар хувиарлагдаад явж чадахгүй. Тэгээд ч тэр өвөл ч ээж маань нас барсан. Хотдоо байх л ийм сонирхолтой байсан. Тэгээд ч тэр үед амьдралын ханьтай болж байсан. Амьдралаа зохиож байсан. Хөөцөлдөж байгаад хотод үлдсэн юм даа. Хотод үлдсэн чинь бид нарын үлдсэн тохиолдол бас их сонин. Хүн хүний амьдралд тохиолдохгүй. Анх 53-р сургууль гэж Улаанхуарангын сургууль ашиглалтанд орох гээд тэгээд барилга нь арай дуусаагүй. Тэр үед 14-р сургууль дээр хичээлэлсэн юм. Тэгээд тэр үед дандаа бид нар багшийн сургуулийг төгссөн. Улсын их сургууль төгссөн, багшийн их сургууль төгссөн дандаа шинэ залуу багш нар шижигнэсэн ийм залуучууд очиж байлаа. Тэгээд дараа нь тэр үеийн Хотын боловсролын газрын дарга байсан Батмагнай дарга арын хаалгаар үлдсэн муусайн юмнууд хамгийн хотын зах руу цөлнө гэж байж бид нарыг тэр сургууль дээр хувиарлаж байсан.

Буяндэлгэр -

Батмагнай гэж улаан залуу байсан.

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Би мэднэ тэрнийг чинь /инээв/.

Цэцгээ -

Тэгээд тэгж хувиарлаж байсан юм. Тэнд очоод тэгсэн чинь дандаа сайхан шижигнэсэн шинэ төгссөн залуучууд бид нарыг ёстой нөгөө дахиад л оюутны амьдрал үргэлжилж байгаа юм шиг аягүй сайхан санагдаж байсан. Тэгээд нэг жил ажилласнаас хойш тухайн үед манай захирал Соёл гээд намхан багш байдаг байсан байхгүй юу. Намхан хүн. Тэгсэн чинь дараачийн жилээс нь эхлээд бид нар чинь бүгдээрээ хүүхэд гаргаад бид нар чинь багшгүй шахуу болоод /инээв/. Нөгөө Соёл багш бараг уйлах нь халаг районы боловсролын хэлтэс дээр дууддагдаад багшийн захиалга өгье гээд ингээд очоод. Тэгээд манай Соёл захирлыг чинь бие нь намхан ч гэсэн бэлчээр томтой хээлтүүлэг сайтай Соёл гэж нэрлэж байсан юм /инээв/.

Буяндэлгэр -

Хэдэн багш нар нь жирэмсэн болоод яваад өгсөн.

Цэцгээ -

Тийм. Бүгд жирэмсэн болоод яваад өгсөн. Бас тэгээд л ингээд сонин инээдэмтэй юм болж байсан. Соёл багш маань намхан хүн л дээ. Нуруугаараа надтай адилхан шахуу. Тэгэхдээ эр хүн юм чинь арай ясархаг надаас өндөр л байсан байх л даа. Хөөрхий дүүргийн боловсролын хэлтсийнхэн тэгж дооглодог. Бие нь намхан ч гэсэн бэлчээр томтой хээлтүүлэг сайтай Соёл минь чи бас л дахиад охин сураглаж явна уу. Олон охинтой байх ямар байна гээд /инээв/. Тэгж яадаг байсан. Тэгээд яахав багшийн амьдрал маань анх эхлээд тэгээд дараа нь...

Буяндэлгэр -

Хараа...багш болоод явчихлаа тийм ээ.

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Ингээд хичээл заахад маш хэцүү байсан уу?

Цэцгээ -

Анхны хичээл заахад анх очоод л би тэнд 4-р анги авсан юм. 4-р анги дааж аваад тэгэхэд хэцүү байсан. Ингээд л бүх юм нүүрэн дээл тулчихаад бүлтийсэн олон нүднүүд ингэж хараад ингээд нүдээ аничихмаар ч юм шиг. Ингээд үг хэлэхээр чинь хоолой зангираад. Тэгээд тэр үед чинь бас их хичээл номтой байдаг байж. Гэртээ аягүй их давтдаг байсан. За хичээлээ заана гээд бэлдээд бараг нөгөө консвектыг чинь барьчихаад цээжээр уншаад гэртээ дахин дахин уншаад дүнгэнтлээ ингээд бэлдэж байгаад тэгээд очоод хичээлээ заадаг байсан. Тэгээд яг хичээлээ заах гэхээр чинь ам ээрээд ингээд зөндөө олон том том поржектур өөдөөс асаад ингээд харж байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээд тэр ангийн хүүхдүүд минь хачин гоё. Тэгээд тэрнийхээ хойтон жил дараа жил нь би чинь жирэмсэн болоод дараа жил нь би чинь хүүхэд гаргаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр жил манай нөхөр Анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байсан. Тэгээд хойшоо нөгөө нэг цол хамгаалах гээд сэдэв авчихсан. Багшаасаа зөвөлгөө авах гээд явдаг юмаа. Тэгсэн чинь...

Буяндэлгэр -

Хэн гэдэг юм бэ?

Цэцгээ -

Шагдар гэж хүн байсан.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар мэргэжилтэй юм бэ?

Цэцгээ -

Эх барих эмэгтэйчүүд. Тэгээд юу яасан чинь хойшоо ингээд явах байсан чинь 11-н сард юу яах байсан 10-н сарын сүүлээр төрөх байсан хүүхэд маань гардаггүй ээ. Тэгээд л юу яагаад яваад 11-н сарын эхээр төрнө гэсэн. Тэгж байгаа явсаных нь дараа Орос руу явсных нь дараа 3 хоносны дараа Байгаль нуурын...тухайн үедээ вагоноор явдаг байсан ш дээ. Орос руу чинь гурав хоног явдаг.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Тэгээд нөгөө 5-н өдөр 4-н шөнө. Тэгээд 3 хоногийн дараа яг Байгаль нуурын эргээр чинь 3 хоног 2 өдөр явдаг ш дээ. Тэгж явж байх үед нь төрсөн. Аавыгаа явсанаас хойш. Тэгээд ирэн иртэл нь нэр өгөлгүй байж байгаад тэгээд ирэхээр хүүдээ юу гэж нэр хайралсан гэхээр за охиндоо Байгал гэж нэр хайрлая. Яагаад гэвэл Байгаль нуурын эргээр явж байхад гарсан. Байгаль нуур гэдэг чинь дэлхийд алдартай цэнгэг устай нуур. Ингээд сонин тохиолдол юм илүү тээгээд ингэж удаж байгаад гээд тэгээд байгаль гэж нэр өгсөн. Тэгтэл дараа нь манай хамаатан. Манай ээжийн хамаатан хойно Орост төгссөн Орос авгайтай. Хамгийн анхны 1000 хоолны жор гэдэг ном бичиж байсан Содномдарь гэдэг хүн байсан. Тэр ах маань ирээд намайг гаргалаа гэж баяр хүргэхээр ирээд бамбарууш, цэцэг авч ирж өгч ирээд нэрийг нь асуусан байхгүй юу. Тэгээд Байгаль гэж нэр өгсөн чинь өө...энэ чинь эмэгтэй хүүхэд байна ш дээ. Байгаль гэдэг чинь мужиской родын нэр женский род болгоно гэж маа нэмэж өгч байсан.

Буяндэлгэр -

Байгалмаа болгож /инээв/

Цэцгээ -

Тэгээд манай охин Байгалмаа гэдэг нэр авч байлаа.

Буяндэлгэр -

Их сонин юм тийм /инээв/.

Цэцгээ -

Тэгээд ийм л тохиолдлоор охин маань Байгалмаа гэдэг нэр авч байсан юм. Тэгээд ингээд амьдрал маань үргэлжлээд тэгээд тухайн үедээ яг л бусад багш нарын л адилаар бусад сэхээтэн хүмүүсийн адилаар амьдрал маань үргэлжлээд явсан л даа. Тэгээд дараад нь яахав би амьдралдаа тохиолдсон их сайхан дурсамж бол би их сайхан явбал дараа нь өвдөх зовох үе тохиолдоно ш дээ. Тэр үедээ би одоо 1989,1990 онд яг нэг социализмын төгсгөл, ардчиллын эхлэл үед Орост сувилалд явсан юм. Тэр байгаль бол миний нүдэнд үргэлж харагддаг. Тэрнийг бол би үргэлж дандаа амьдралынхаа хамгийн сайхан дурсамжуудын тоонд оруулж дурсаж явдаг. Нөгөө манайхан чинь Элэгний сувилал гээд. Тэгээд тэр бол тухайн үед миний ангинтдаг. Хүүхдээсээ л жаахан ангинтдаг байсан. Тэгээд тэр маань үе мөчин дөө орж, зүрхэндээ нөлөөлсөн гэсэн онош тавигдаад тэр үед чинь онош тавигдаж, эмч нар хуралдаж байж шийд гарч явдаг байлаа ш дээ. Эмч нары зөвлөлийн шийдвэр гарч байж явдаг.

Буяндэлгэр -

Их хэцүү байсан ш дээ. Тийм амар явдаггүй.

Цэцгээ -

Тийм. Тэгээд нөгөө

Буяндэлгэр -

Дамжлага ихтэй байсан.

Цэцгээ -

Тийм. Тэгээд эмч нарын зөвлөлийн шийдвэр гараад Кавказын нурууны амнуудаас гарсан рашаанууд юм байна лээ ш дээ тэр чинь. Тэгээд хамгийн доод талын элэг цөснийхөнд нь 9-н түкий гээд манайхан тэрэнд их явдаг байсан даа. Тэгээд яахав манайхан чинь 9-н түкий их явлаа гэж ярьдаг байсан даа. Тэгээд яахав манайхан чинь элэг цөс их өвдөнө. Тэгээд тэр Кавказын амны хамгийн дээд талын аманд нь 8000 хүнтэй сувилалын хот. Тэр нь зүрхний чиглэлийн хот юм билээ. Тэгээд тэрэнд очиж анх бие ээ сувилуулж тэгж л анх сайхан эмчүүлж байсан тэр их сайхан санагдаж байсан. Тэрний тэр юу нь их сайхан санагдав гэхээр байгаль нь их гоё. Би зуны халуун 7-н сард явсан байхгүй юу. Ээлж нь тэгж таараад. Тэгээд тэр чинь 7-н сар чинь...би чинь хотоосоо холдож үзээгүй тухайн үедээ байсан. Тэгээд нөгөө мөнх цасан дээр бууж байсан. Хамгийн өндөр оргил нь нөгөө Эльбрус гэж оргил байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Тэрний дараачийн дээрээсээ 2 дахь өндөр оргил Дадрдамбай гэдэг оргил дээр бууж байгаа байхгүй юу. Зуны халуунд чинь мөнх цасан оргил дээр буухаар зэрэг дээрээс сайхан халуун нар гараад байдаг. Нүд маань гялбаад харж чадахгүй байсан. Тийм гоё юман дээр бууж байлаа. Тэгээд дараа нь тэр кавказын нуруу чинь ийм хоёр уулын хөндий ийм томоо хөндий дунд 360 төрлийн цэцэгтэй тийм гоё юу байсан ш дээ. Тэгээд нэг цэцгийг нь 3 квм талбайд суулгасан. 360 төрлийн цэцэгтэй тийм гоё юу байсан ш дээ. Тэгээд тэр нэг цэцгийг нь л 3 квм талбайд суулгасан. 360 төрлийн цэцэгтэй тэр том нугийг янз бүрийн цэцгээр цэцэгжүүлсэн. Тэгээд дээгүүр нь явж хардаг. Хоёр уулын хооронд нөгөө кабинтай юугаар явж...

Буяндэлгэр -

Нөгөө төмөр замтай. Шилтэй ийм кабинтай.

Цэцгээ -

Тийм. Тэгээд доошоо явж хардаг. Тэр үнэр танар нь хачин гоё. Тэгээд өнгө алаглаад л тэр бол би ингээд хэцүү жаахан хүнд стрест орсон үедээ бол би тэрнийгээ л дурсаж тэрнийгээ нүдэндээ дүрслэж харж би тэрнээсээ сэтгэл нь тайвшир байдаг. Миний амьдралд их сайхан юманд би дараачийн нэг сайхан юм 2002 онд дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн Солонгост болсон ш дээ. Тэр үед миний хүү манай том хүү чинь их сургуулийн хамгийн анхны олон улсын харилцааны анги төгссөн юм. Анх эдийн засагт элсээд нэгдүгээр курсээ онц төгссөн 100-аад хүүхдээс 10-аад хүүхдийг шалгаруулж авч байсан. Анхны олон улсын харилцааны ангид. Тэгээд тэрний нэгээр орж. Миний хүү чинь яахав гайгүй сайн онц сурдаг байсан. Орос хэлийн гүнзгий ангид байж байгаад 13-р сургуулийн...бид Артект явна гэсэн нэвтрүүлэгт их оролцдог байсан юм аа миний хүү чинь бас. Тэнд төгсөөд юунд ажиллаж байгаад энэ юунд Скайтелд ажиллаж байсан юм. Тэгээд тэнд нөгөө нэг сургалтаар яваад 2002 оны хөл бөмбөгийн олон улсын хөл бөмбөгийн тэмцээн Солонгост болсон ш дээ. Тэр үеээр ээжийгээ аваачаад Солонгост хөл бөмбөгийн үзүүлье гэж урилга явуулаад тэгээд миний виз гарч би очлоо.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Тэгээд очоод бас их хөгтэй. Миний амьдралын юугаар л. Миний амьдралд тийм юм тохиолдох л байсан байх. Очоод хөл бөмбөгийн тэмцээн үзчихээд 626-р метроны буудлын тэнд чинь Герман, Солонгос хоёрын тоглолт болсон юм. Тэгээд тэр хоёрын тоглолтыг үзээд буцах болсон чинь хүүдээ ингэхгүй юу. Ээж нь энд...тухайн үедээ Солонгосын виз гардаггүй байсан юм чинь. Тэгэхэд чинь би 50 гарчихсан хөгшин явж байгаа ш дээ. Тэтгэврийнхээ насан дээрээ шахуу явж байсан. Ээж нь үлдээд ажил хийж үзье. Виз гардаггүй л юм чинь тийм ээ. Хүмүүс ажил хийгээд л байхад гэсэн чинь үгүй ээ ээж минь та хөгшин байж ажил хийнэ юу байсан юм бэ таныг би зөвшөөрөхгүй гэж гээд тэгэхэд нь яахав нэгэнт виз гараад ирсэн юм чинь чамайг дахин дахин ингэж явах боломж яаж гарах вэ дээ гэж байгаад хүүгээсээ гуйж байгаад тэнд үлдэж бас. Тэнд чинь богинохон хугацаанд ажил хийж үзсэн. Ингээд багш байж насаараа оюуны хөдөлмөр хийж байсан хүн чинь одоо ер нь тэтгэвэрт гарах насандаа тэнд очиж 12 цагийн ажлыг хийж үзлээ.

Буяндэлгэр -

Биеийн хөдөлмөр хийж.

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

12 цаг гэдэг чинь урт цаг шүү.

Цэцгээ -

Тийм. Энийг бол бас би их зөв болсон гэж боддог. Яагаад гэвэл үеийнхэн дотроо нэг их хүнд архаг өвчтэй биш. Ангийнхаа банди нартаа 10-р ангийнхаа банди нартаа ингээд өөрсдийгөө зүйрлүүлээд өөрийгөө ингээд хархад бол юу...байгаа байхгүй юу. Харьцангуйгаар бие хаа нь гайгүй. Овор багатай байна гэдэг тэгдэг. Тэрнийг бол би бас яахав цаанаасаа бурханы хувь зохиолоор цаанаасаа намайг харж үзээд ингээд оюуны хөдөлмөрийг биеийн хөдөлмөрөөр сольсон нь надад бас сайн үр дүн өгсөн байна гэж боддог байхгүй юу. Оюуны хөдөлмөр хийснээр жаахан ачаалал өгч ээ гэдгийг бие хөдөлмөр чинь тэр нь одоо нөгөө хоёр хөдөлгөөний солилцоогоор биеийн эрүүл мэндэд бас сайн нөлөө болдог юм шиг байна. Тэнд байхдаа би бас тэр номхон далай гээчийг чинь бас бор далай, цагаан далай бүх юманд л явж үзлээ. Манай нэг тийм даавууг хийгээд хамгийн эцсийн дамжлага нь. Гадаадад дандаа гаргадаг. Франц, Англи, Шинэ Зеландад гаргадаг. Аягүй гоё Солонгосын торгомсог, одоо тэр манай найз өмсчихсөн байгаа тиймэрхүү материалтай ийм дэвсэр дандаа даавуу хийдэг тийм үйлдвэрт хамгийн сүүлийн дамжлага дээр нь шалгаад тэрнийг нь гадаадад гаргаад онгоц монгоцоор явдаг л даа. Тийм үйлдвэрт бас яаж үзсэн. Шалгаад үздэг тийм үйлдвэрт тодорхой хугацаагаар ажиллаж үзсэн. Хамгийн сүүлийн дамжлага дээр даавууг чинь буулгаж үзээд шалгаад ингээд гялгар уутанд хийдэг байхгүй юу. Тэгээд яахав тэр чинь тухайн үедээ надаас нэг юу хятад охин байдаг байсан. Тэр охин бол бүр багаасаа нөгөө энэ захруугаа чинь Хятад, Солонгосын эрлийз муж их байдаг юм байна лээ ш дээ.

Буяндэлгэр -

Байлгүй яахав.

Цэцгээ -

Тэнд бүр багаасаа шууд нөгөө Солонгос, Хятад хэлэнд зэрэг орсон. Тэр охин болохоор нөгөө ярлк байна ш дээ. Энэ хичнээн метрийн урттай, тийм хэлбэр загвартай, дизайнтай даавуу тэгээд энийг тэд шалгасан тэд дэх юун дээрээ будлиан депекттэй байсан гэдгийг бичиж өгдөг байсан. Тэгээд дараачийн нэг эмэгтэй нь би. Хамгийн сүүлд гялгар ууталдаг байсан. Тухайн үед би чинь 15-18 кг-тай тийм юмыг өдөртөө ингээд эргүүлээд бодохоор өдөртөө 10 тонн шахуу ачааг өргөж ингэж байж байсан байна лээ. Шалгаж ингэж. Сүүлд нь ингээд яахад бол хэдий хэмжээний ачаа үүрч байсан байна гээд бодоход бол ер нь яахав тэгээд ажил их үедээ бол бага.

Буяндэлгэр -

Нэг талдаа бараг гимнастик болсон байна ш дээ.

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Биеийн тамирын тийм.

Цэцгээ -

Ингэж уутлаад ингэж эргүүлээд дахиад нөгөө талыг нь зангидаад тэгээд ингээд жижиг түрдэг тэрэг байдаг ш дээ. Тийм түрдэг тэргэн дээр чулуудаж тавьдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Тэгээд тэгэхээр чинь тэр чинь бараг 2 удаа ачаа өргөж байгаа гэж тооцож байгаа.

Буяндэлгэр -

Тийм байна.

Цэцгээ -

Тэгээд тэрнийгээ тооцоод ингээд сонирхоод яахад бол ажил ихтэй үед 10 тонн орчим тонн ачаа, ажил бага үед бол 6-7 тонн ачаа өдөртөө өргөдөг. Эрэгтэйчүүдтэй хамт тийм ажил хийж үзлээ. Тэгээд энийгээ бол бас яахав би амьдрал хүн өөрийн төрсөн өдрийн төөрөг, зурсан өдрийн зураг гэж байдаг гэсэн энүүгээрээ л явж байна даа гэж боддог юм. Тэгээд одоо яахав би...

Буяндэлгэр -

Хөлс бол гайгүй өгч байна биз...?

Цэцгээ -

Би бол яахав эмэгтэй хүн юм чинь эрэгтэйчүүдийг гүйцэхгүй л дээ. Гэхдээ багшийн цалинтай бол юунд зүйрлэх вэ дээ. Багшийн цалин чинь бараг 2-3 нугалаад л тухайн үеийнхээ багшийн цалин чинь бид нар чинь 100000 орчим л авдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Бага байсан байна тийм ээ.

Найз -

Аа...чамайг явахад нэг 70-80 мянга байсан байх.

Буяндэлгэр -

Тэр чинь тийм байсан байх.

Цэцгээ -

2002 оны үед тиймэрхүү байсан л даа.

Буяндэлгэр -

Бага байсан байх аа.

Цэцгээ -

Тийм бага байсан тэгэхэд чинь би бол 700000 вонын цалин авдаг байсан. Зундаа ажил ихтэй үед бол 800000 гээд жаахан хэлбэлзээд ажил багатай үедээ жаахан буугаад тэгж хэлбэлзээд ажил хийж үзсэн.

Буяндэлгэр -

Тэр чинь яах уу эмэгтэй хүмүүст цалин бага өгөх үү? Эрэгтэйчүүдэд өндөр өгөх үү?

Цэцгээ -

Тэгнэ. Яагаад гэвэл эрэгтэйчүүд нь хамгийн хүнд ажил хийнэ. Тэр чинь нөгөө хамгийн том ноолууран ноосон даавуу эд нар чинь 25-26 кг-тай ирнэ ш дээ. Тэрнийг чинь бид нар чинь юун өргөж даахгүй. Тэгээд би тэр үед тэр Солонгост байхдаа юу гэж бодсон гэхээр Солонгос хүмүүсээс би хоёр юмыг нь асар их одоо өндөрт үнэлж үзсэн. Одоо тэгээд би ингэж боддог юм. Миний хүүхэд залуучууд их олон залуучууд тэнд одоо явж байна. Тэд нараас их сайхан маш үнэнч. Маш үнэнч. Дөнгөж анх эхлээд би бас нэг хуванцарын үйлдвэрт хэсэгхэн хугацаанд ажиллаж үзсэн байхгүй юу. Тэгээд тэр үйлдвэр нь эзэн нь жаахан ядуу хөөрхийдөө бид нарын цалинг өгөхгүй байсан. Тэгээд удаагүй л дээ. Жаахан 2,3-н сар болоод яахав ганц хоёр сарынхаа цалинг аваад сүүлчийн сарын цалин өгч чадахгүй хойшлуулаад байхаар нь за тэгээд л ийм хэцүү юм байна ийм үйлдвэр дэмий юм байна гээд больсон байх аа. Тэр хиймэл цэцэг хийдэг ш дээ. Хуванцар цэцэг.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Тэгсэн чинь тэрний юуг нь нөгөө булиан илүү дутуу гарсан сөрдөгрийг нь жижигхэн хутгаар ингэж өөг нь авдаг байхгүй юу. Тэгээд би нэг цэцэгний өөг нь авалгүй хийчихгүй юу. Хийсэн гээд л шалгасан. Өөг нь авсан авсан гээд л хийсэн чинь бид нарын хийснийг эзэн нь шалгадаг байх аа. Гэхдээ яахав зарим нэг захилганы цэцэг аваад үзээд яахав тэгээд үздэг байсан чинь яг тэр миний жаахан сэртгэр өөг нь аваагүй цэцэг эзэнд таарахгүй юу. Тэгсэн чинь эзэн ерөөсөө болохгүй. Хэзээ ч ингэж болохгүй. Үнэнч шударга байх ёстой. Нөгөө ажмаа гээд тэгдэг ш дээ. Нөгөө хүүхэд гаргасан эмэгтэйг. Хүүхэд гаргасан л бол ажмаа. Хүүхэд гаргаагүй хүнийг агааший гэдэг ш дээ. Ажмаа хэзээ ч ийм юм дахиж хийж болохгүй гээд надад хатуу анхааруулж байсан. Надад чин үнэнч шударга байх ёстой гээд. Тэрнээс би нэгдүгээрт нь маш юманд үнэнч хандах гэдгийг ойлгосон. Хоёрдугаат нь бол аймар хөдөлмөрч. Би чинь ингээд багаасаа эхлээд өглөө эрт 5-н цагт босдог юм. Багийнхаа л тийм эрт босдог байсан. Ерөөсөө одоо ч гэсэн тэгдэг. Тэгээд ингээд би чинь тэнд бас 5-н цагт босоод тэгээд өглөө ажил эхлэхээсээ өмнө 30 минут аягүй сайхан биеийн тамирын талбайтай. Гоё уулан дээр гараад яадаг юутай. Цэцэг мэцэг тариад.

Буяндэлгэр -

Аль хотод байсан бэ?

Цэцгээ -

Би Ужимбууд байсан. Тэр чинь Сөүл гээд хотоосоо 10-аад метроны буудал газар. Сөүлийнх нь дагуул хот гэж явдаг. Одоо манайхаар нийслэлээр зүйрлэх юм бол Налайх л юм. Метрогоор ерөөсөө ирж очдог. Сөүл хотдоо орж явдаг. Дагуул тийм 9-н хот гэж байдаг юм. Тойроод байдаг тийм Ужинбуу гэдэг хотод байсан. Тэгээд тэр юу яасан чинь дараачаар нь 5-н цагт босоод яахад чинь бүх машинууд нь юмаа ачаад л өөр хоорондоо явдаг. Тэгээд би эх орноо ингэж их үйлдвэржээд өөр хоорондоо холбоо сүлбээтэй болоосой гэж боддог. Жишээ нь сүлжмэлийн үйлдвэр байлаа гэхэд чинь утсыг нь нэг үйлдвэр нь хийнэ. Аа...ороодог дамарыг нь нэг үйлдвэр хийнэ. Тэгээд утасыг чинь ороогоод нэг үйлдвэртээ очно тийм ээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Тэгээд нөгөө хөвөөд яадаг юуг нь нэг дамжлага дээрээ хийнэ. Тэрнийг чинь нэхээд юу яадаг даавууг нь хийдэг юм. Тэгээд оройлцоо зэрэгцээ газарт нь нөгөө хувцас хийдэг газар нь байна ингээд хоорондоо бүгд холбоо сүлбээтэй. Яагаад гэвэл утсаа муу хийх юм бол нөгөө даавууг чинь сүлжиж болохгүй тэрэндээ депект гарна ш дээ. Хэрвээ юу одоо сүлжээс даавуу муу гарах юм бол гоё хувцас оёогдохгүй ш дээ. Тэгээд маш нямбай. Би дараачийн нэг анхаарсан зүйл бол ёстой хүн юу насан туршид аа ямар ч ажлыг голж болохгүй юм байна гэдэг юуг олж авсан би тэгээд тэр юуг нөгөө хуванцарын үйлдвэрээс гараад ажил хүлээх хоорондоо нэг зочид буудалд очиж нэг юу сар ажилласан байхгүй юу. Нөгөө ажил хүлээх хоорондоо. Тэр чинь бас ажил тэр дороо олддоггүй байхгүй юу. Тэгээд юу хоёр ийм гурван одтой зочид буудалтай нэг ийм зүгээр хувийн одгүй тийм 3-н зочид буудлын эзэн баян тийм эмэгтэй байсан байхгүй юу. Би тэрний зүгээр ердийн, одтой биш буудалд нь үйлчлэгчээр орох гээд яасан чинь надад тэр буудлын эзэн хамгийн дээд талын давхартаа буудлынхаа дээд талд нөгөө ажилчид нь байрладаг газрынхаа жорлонг огт гартаа бээлий хийхгүйгээр бүр хамгийн ёроол мороол, бүр жорлонгын арын чинь суултуур нь доошоо өтгөн ордог хонхор байдаг ш дээ. Тэр хонхорыг хүртэл алчуур хийж байгаад шууд боктой алчуур хийж байгаад уусмал цэвэрлэгчтэй алчуур хийж байгаад ингэж ингэж угаа гээд хана маныг нь ингэж угаа гэж надад үзүүлж байсан байхгүй юу. Би тэгээд тэрнийг хараад бодож байсан. За хүн ямар ч үед ажил голж болохгүй юм байна гэж. Тийм сэтэгхүй бол надад төрсөн. Тэгээд л би тэндээс бодсон юм бол улс эх орон маань үр хүүхдүүд маань гадаад яваад ирсэн юм бол сайн сайхан юмыг сураад улс орон маань үйлдвэржиж бие биеэнтэйгээ холбоо хэлхээтэй. Үнэнч шударгаар бие биетэйгээ холбогдон нэгдэж үнэнч шударгаар нэгдээсэй гэж бодож байна. Тэгээд одоо яахав ирээд бол би бараг багшийнхаа ажлыг хийгээгүй л дээ. Тэгээд яахав би өөрийнхөө үр ач, хавь ойрын ах дүү садандаа дандаа би тэрнийгээ ярьдаг юм. Яагаад гэвэл би тэрнээс хүүхэд юу гэсэн бодол аваасай гэдэг вэ гэхээр хэдийгээр хүн биеээрээ юм үзээгүй ч гэсэн миний тэр ярианаас жаахан ч гэсэн сэтгэлдээ тийм юм авч үлдээсэй. Сэтэгхүй төрөөсэй гэдэг үүднээсээ дандаа ярьж байдаг юм. Энэ тухайгаа ярих хэлэх дуртай.

Буяндэлгэр -

Харин тийм их гоё юм байна.

Цэцгээ -

Тэгээд л ер нь амьдралдаа өнгөрүүлсэн юу бол ийм л байна. Тэгээд дараачийн амьдралын минь туршид хань болж явсан юм бол миний 10-р анги төгссөн найзууд их дээд сургууль төгссөн хамт олон маань насан туршдаа бид нар ерөөсөө. Одоо чинь бид нар 60 гарсан улсууд өдий болтол би найзуудтайгаа хамт амралтанд яваад бид нар чинь эргэж очоод ээлжилж будаатай цай чанаад нэгнийгээ дуудаад дандаа ингэж байдаг. Ийм насан туршийн сайхан сэтгэлтэй нөхөдтэй би учирч бурханы авралаар. Сайн аав ээжийн гар дээр өсөж өндийж дараа нь сайхан одоо хань ижлийн буянаар ингэж яваад би яахав насынхаа эцэст хань ижил өнгөрөөд үр хүүхэдтэйгээ амьдарч байхад ганцаардахын зовлон үзээгүй ийм насан туршийнхаа амьдралыг өнгөрүүлсэн явдал бол бас бурханаас надад өгсөн том хувь заяа гэж боддог.

Буяндэлгэр -

Хэдэн хүүхэдтэй вэ?

Цэцгээ -

Би хүү охин хоёртой.

Буяндэлгэр -

Өө за.

Цэцгээ -

Тэр хүү маань Америкт гэр бүлээрээ байгаа. Охин маань Бишрэлтэд охин маань анагаах төгссөн л дөө. Уг нь эрүүл ахуйч эмч юм уг нь. Одоо Бишрэлтэд менежер зохион байгуулагч хийдэг.

Буяндэлгэр -

Хүү чинь аль хотод байгаа юм бэ?

Цэцгээ -

Чикагод байгаа.

Буяндэлгэр -

Өө за...том хотод байгаа юм байна тийм ээ.

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Удаж байна уу?

Цэцгээ -

Аа...одоо удаж байна аа.

Буяндэлгэр -

Америк явсан уу?

Цэцгээ -

Явж чадаагүй. Миний виз гарахгүй байна. Тэгээд нөгөө нэг өмнө нь тэр Солонгос явсан хүнийх чинь гардаггүй л гэх юм байна ш дээ. Нөгөө нэг цагаачлаад тэндээ үлдэж мүлдээд тэнүүчлээд сурчихсан болохоор гаргахгүй байгаа.

Буяндэлгэр -

Үгүй байх аа /инээв/

Цэцгээ -

Ноднин хүртэл юу цагаан сарын шинийн гурван ламдаж ламдаж орсон чинь л бас гараагүй /инээв/. Тийм тэгээд уучлаарай гээд та дуртай цагтаа дахиад юунд орж болно гээд...дахиад дуртай цагтаа визинд ороорой танд зөвшөөрөл олгож байна гэсэн тэгээд яахав тэрний өмнөх жил нь ороод тэрний өмнөхийн өмнөх жил ороод тэгэхэд бас нөгөө манай хүү. Манай охин нэг хүүтэй. Зээ хүүтэй минь хамт ингээд урьсан. Тэр бас хүүхэдтэй гээд боломж нөхцөл муу гараагүй. Тэгээд хэзээ нэгэн цагт Америк гэж өндөр хөгжилтэй улсыг очиж үзэх хувь заяа байгаа гэдэгт би итгэдэг.

Буяндэлгэр -

Итгэлтэй байлгүй яахав тийм ээ /инээв/. Аавын чинь тухай бас их сонин байна. Аав чинь байна ш дээ тийм ээ. Одоо ингээд яагаад партизан, ардын хувьсгалын цэрэгт орох болов нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр гаминтай дайтаж явахдаа ямар хэцүү байсан. Мэдээжийн хэрэг тэр буу бариад шагайна гэдэг хэцүү л байгаа ш дээ. Тэр тухай энэ тэр чамд юм ярьж байсан уу?

Цэцгээ -

Аа... тэр яагаад тэгсэн гэхээр Сэлэнгэ гэхээр ер нь нөгөө Сэлэнгийн Шаамар Сэлэнгэ хавийнхан чинь ардын журамт цэрэгт зайлшгүй тухайн үеийнхээ шаардлагаар татагдаад орсон. Яагаад гэвэл тэнд чинь баахан гамин цэрэг одоо тэнд чинь нөгөө Хиагтад бүгж байсан гамин цэргийг устгахын тулд бүгдийг нь даачлаж байсан. Тийм нөхцөлөөр дайчлагдсан. Яахав би эмээгийнхээ тухай ярилгүй үлдээсэн юм байна шүү. Тэгж нөгөө манай аав чинь журамт цэрэгт татагдаж орсон юм билээ. Тэгээд явж байх нөхцөлд бол манай аав чинь их дуугүй. Нэг юманд шулуудах юм бол их зориг баатарлаг. Тэгээд хүн ерөөсөө улайрдаг гэж ярьдаг байсан байхгүй юу. Ерөөсөө хүн ингээд анхандаа бол за одоо яана даа гээд л хамгийн анх хүнийг буудаж муудаад л үхэж мүхэхийг харах юм бол ингээд аймар зүрх нь ёг хийгээд явчихдаг гэнэ. Тэгээд бүр яан даа гэж анх гар мар нь салгалаад бие нь чичирдэг байсан. Сүүлдээ бол нилээн хэдэн тийм үйл явдлыг хараад эхлэхээрээ хүн тэгээд улайрна л гэж юм болдог юм билээ. Сүүлдээ ингээд ерөөсөө ингэх ёстой гээд тэрлүүгээ шулууддаг гэсэн.

Буяндэлгэр -

Тэр хүнийг буудахгүй бол өөрөө үхнэ ш дээ. Тийм ээ.

Цэцгээ -

Тийм. Тэгж л боддог байсан. 1939 онд бол манай аав яг жинхэнэ дайн байлдаанд биш сумыг нь зөөдөг байсан. Тэр дээр үеийн Оросын ПУЛУ тэрэг гэж байдаг тэрэнтэйгээ авахуулсан зураг мураг байдаг.

Буяндэлгэр -

Тийм жижигхэн ачаатай ч юм шиг. Одоо тэр зурагнууд чинь чамд байгаа юу?

Цэцгээ -

Байгаа ш дээ. Байгаа байх.

Буяндэлгэр -

Тэр зураг эд нарыг чинь авч тавих юмсан.

Цэцгээ -

Тийм миний хаягийг аваад тэр эд нарыг авч тавивал их сонин ш дээ. Тэгээд нөгөө дараа нь хоршоодын холбооны цэцэрлэг гэдэг чинь нөгөө Оросуудаас мэргэжилтэн эд нар байсан юм байна лээ. Тэрний тэргийг барьж байсан гээд сонин тэрэг мэрэг яасан зураг байдаг.

Буяндэлгэр -

Аавыг чинь хэн гэдэг хүн билээ?

Цэцгээ -

Банзрагчын Гомбожамц.

Буяндэлгэр -

Аа...нээрэн тэгсэн.

Цэцгээ -

108-н тоот үнэмлэхтэй. Тэр партизаны...

Буяндэлгэр -

108-н тоот үнэмлэхтэй.

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр энэ тэрийг чинь зургийг нь авна.

Цэцгээ -

Тэгээрэй. Тэгээд тэр дараа нь манай тэр мээм гэдэг юм. Тэгээд дараа нь манай тэр мээм чинь бас түүхтэй хүн. Анх нөгөө КУТВ-т...Цэрэнлхам гээд энэ одоо хэн гуай...Сүхбаатарын Янжмаа гуай эд нарын чинь дараагийн ээлжээр...

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Дараачийн элсэлтээр нь КУТВ-т нөгөө эмэгтэйчүүдийг боловсролтой болгох Работак гэж сургууль байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Ажилчин эмэгтэйчүүдийн сургууль. Тэр Работак...Рабочиский факультетэд юу яасан. Сурч ирсэн хүн байхгүй юу. Манай тэр мээм. Бид нар мээм гэдэг юм. Жинхэнэ нэрийг нь Мядагмаа гэдэг юм. Тэгээд тэр манай аав тэр хоёр чинь ах дүү хоёр байхгүй юу. Тэгээд манай тэр мээмийн чинь нөхөр нь Гомбо гэж айхтар хувьсгалч хүн одоо тэр Ховдын эсэргүү нарийг дарах хэрэгт оролцож яваад нөгөө 1937 оны эсэргүү нарыг дарах үйл хэрэгт оролцож яваад тэгээд амиа алдсан хүн байхгүй юу. Тэгээд одоо Ховдын төвд хөшөөг нь босгосон ш дээ. Тэр Гомбо гэж хүний хөшөө нь байдаг. Тэгээд тэр манай мээм чинь тэр хань ижлээсээ хойш ерөөсөө хүнтэй суугаагүй. Тэгээд тэр залуу зандан наснаасаа тэр хоёр чинь нэг салаад сургууль соёлд яваад нилээн орой гэрэлсэн улсууд юм билээ. Тэгээд ингээд үр хүүхдэтэй болж амжаагүй байхдаа хань ижил ээ алдаад залуугаараа 39-тэй гэлүү 30-тай үлдсэн гэдэг юм билээ. Тэгээд юу яасан болохоороо 2 хүүхэд өргөж авсан. Эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд өргөж аваад тэр том эрэгтэй хүүхэд нь Өлзийбаяр гэдэг хүн Цэдэнбал даргын комиссор байсан.

Буяндэлгэр -

Өө за...

Цэцгээ -

Тийм. Тухайн үедээ тэгж ажиллаж байсан. Аа...тэгээд тэр бага охиных нь хамгийн том хүүхэд нь би байхгүй юу. Тэгээд манай аав ээж хоёр чинь бас жаахан өмнө нь надаас өмнө нь 3,4-н жилийн өмнө хүүхэд өргөж аваад одоо дээр үед Ядамсүрэн гэж анагаахын багш байсан юмаа. Одоо энэ Намнандорж гуай эд нар гээд газарзүйн хүрээлэн, анхны шинжлэх ухааны хүрээлэн мүрээлэн гээд яриад байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Тэрний үеийн хүн. Мундаг сэхээтэн айл. Тэр Ядамсүрэн гэдэг айлын охиных нь хүүхдийг өргөж авсан юм байна лээ л дээ. Тэгээд сайхан хүү өргөж аваад 3-н нас хүртэл нь өсгөөд тэгээд байж байтал нөгөө тэр айл нь хүүхдээ буцаагаад авсан гэсэн. Тэгээд л тэр жил манай ээж аягүй их зовлон үзсэн гэж ярьдаг байхгүй юу. Аав ээж хоёр чинь 49 хоногийн дотор нас бараад манай ээж чинь бас өргөмөл хүн байсан. Нөгөө айлын 16-н хүүхдээс өргөгдөж айлд ирсэн хамгийн бага хүүхэд нь. Тэр үед манай ээж дээр үед чинь нарийн төмөр зам гэж байсан даа. Одоо энэ 5-р хорооллын тэрүүгээр байсан. 5-н халуун ус...Тэрний урдуур чинь нарийн төмөр зам. Анх Оросууд тавьсан. Тэрүүгээр нөгөө вагон ингэж Налайхаас чинь нүүрс зөөдөг байсан ш дээ. Тэгээд нэг мэдэхэд би нарийн төмөр замын нөгөө талд нь гараад л нэг мэдэхэд нарийн төмөр замы нөгөө талд гараад байдаг байсан. Аав ээж хоёр нь 49 хоногийн дотор өнгөрөөд. Тэр айл яг тэр үеээр нь тэр хүүхдээ буцааж аваад тэр ёстой ухаан мэдрэлгүй байсан гэж. Тэгээд би сайн ханийнхаа буянгаар л ингэж арай сэтгэл мэдрэлийн өвчин тусалгүй яасан юмаа гээд тэгээд намайг гарахаар зэрэг хамгийн том хүүхдийг нь гуйж байж авсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Яахав мээм...Мядагмаа гэдэг юм л даа. Би мээм гэдэг юм. Манай тэр мээм чинь хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн байсан. Тэгээд жанжин Сүхбаатар...Сүхбаатарын жанжин тугнаас оёолцож явсан хүн юм гэсэн. Тэгээд тухайн үедээ радиогоор сурвалжлага энэ тэр их явдаг байсан. Хувьсгалт ахмад зүтгэлтэний дэлгүүр гээд байсан. Тэрүүгээр үйлчлүүлж байдаг буянтай хөгшин байсан. Сүүлд нь би дэлгүүр хоршооноос идэж уух юмыг нь цуглуулж өгдөг байсан. Би тэр мээмийнхээ өргөж авсан охины хамгийн том охин. Тэгээд бүр өгчихөөч гэж гуйж байгаад. Тэгээд аав ээж хоёр маань нас нь нилээн нас нь өндөр болоод ээж маань намайг 39 дөчин настай өргөж аваад би жаахан хүүхдээрээ өнчин өрөөсөн үлдсэн байхгүй юу. Тийм түүхтэй. Аав маань дараа нь тэр нөгөө юунд Нанзад, Дашзэвэг, энэ тэр гэдэг хүмүүстэй...

Буяндэлгэр -

Партизанууд биз дээ эд нар чинь.

Цэцгээ -

Тийм. Тэр хүмүүсийн хамтаар явж байсан юм билээ. Тэр нөгөө хэний...

Буяндэлгэр -

Дамбийжааг барихаар явахад...

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо Ховд руу ш дээ.

Цэцгээ -

Тийм тэгээд тэгэхдээ яг тэр барилцах хэрэгт нь ороогүй харуул манаанд нь зогсож байсан гэдэг одоо тэр чинь ингээд янз бүрийн асуудал гарах юм бол дохио мохио өгөх тийм юманд оролцож явсан гэж ярьдаг.

Буяндэлгэр -

Тэгэхээр нилээн итгэл хүлээлгэсэн л хүн байна л даа.

Цэцгээ -

Тийм. Тийм түүхтэй. Тэгээд аав маань юм өнгөрөөд цаг тайван болох үед хоршоодын холбооны цэцэрлэгт автобус барьж байгаа тэгээд сүүлдээ морин тэрэг барьсан. Сүүлдээ ингээд нөгөө автобусаар хүүхдийг ингээд авдаг байсан байхгүй юу. Тэгээд бас миний хүүхэд насанд яасан нэг гоё том аягүй сайхан одоо идэх юм л ярих гээд байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Яахав дээ.

Цэцгээ -

Тэр үед чинь нөгөө энэ Хойд Солонгосын хүүхдүүд манайд орж ирдэг байсан ш дээ. Цэцэрлэгүүдэд тарааж өгч байрлуулаад асардаг байдаг байсан байна лээ.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Тэгээд тэр манай аавын хоршоодын холбооны цэцэрлэгт хэдэн Солонгос хүүхэд байсан. Тэд нарт бүр Солонгосоос алимыг нь ирүүлдэг байсан. Хөөх тэр алим ёстой ямар гоё үнэртэй. Ямар гоё амттай. Том шүүслэг улаан алим шүүс нь гоожсон л юм байдаг байсан. Ажлын газрынхан ч мэддэг. Манай аавыг ч хүндэлдэг партизан хүн байсан гээд. Ганц охинтой ч гэж мэддэг. Тэгээд надад чинь орой бүрий...тэр үед чинь нөгөө цэцэрлэгийн хүүхдэд баавгайтай чихэр, 24-ын чихэр, буузан чихэр михэр тэгээд л алим дандаа өгч явуулдаг байлаа ш дээ. Намайг чинь дандаа цэцэрлэгийн хүүхдийн адил намайг чинь айлын ганц гээд цэцэрлэгт явуулахгүй. Хүүгээ цэцэрлэгт өгчих гээд л тэгнэ. Аваад л ирж байгаа юм. Үгүй үгүй бид нар ерөөсөө гэрээсээ салгахгүй гээд ээж маань явуулахгүй гээд. Тэгээд нөгөө орой цэцэрлэгийн хүүхдийн тоонд оруулж дандаа надад бэлэг өгч байсан. Алим. Сүүлдээ сургуульд ороод номын шар шүүгээ болсон тэр нь доороо шургууллагатай. Нэгэнд нь дандаа алим. Нэгэнд баавгайтай чихрээр дүүрэн байдаг байсан. Тэгээд л тэр үеийн тэр юу их гоё санагддаг юм. Дараа нь тэр манай аавын цэцэрлэг чинь орос тогоочтой, хятад тогоочтой байдаг байсан. Тэгээд тэр Орос тогооч нь аавтай явж Тэрэлжийн голоос цаашаа гарч жимс түүдэг. Тэгээд нөгөө аав маань жимс тийм юм түүх дургүй. Тэгээд аавын цэцэрлэгийн нөгөө нормыг ээж бид хоёр ажлын газрынхантай нь хамт явж жимс түүдэг байсан байхгүй юу. Тийм тэгээд тэр Тэрэлжийн голын цаана гарч дунд сургуулийн 3,5,6-р ангиуддаа явж байсан юм шиг байгаа юмаа. Тэгээд ээжтэйгээ нормын жимс түүнгээ гэртээ жимс түүж ирдэг. Нэрс, хад, үхрийн нүд гурав түүж ирнэ. Тэгээд л нөгөөдөхөөр нь брень хийгээд хагсаар нь ээж дараад архи болгоно. Тэгээд шинэ ижлээр чинь аягүй гоё хадны, нэрсний дарс уудаг байлаа ш дээ. Цэвэр. Жинхэнэ натуральны. Хамгийн түрүүнд нэрснийх нь барень дуусдаг. Дараа нь хадных нь барень дуусдаг. Хамгийн сүүлд нөгөө голж голж байгаад үхрийн нүдний барениа хавар тийшээ идэж байгаа байхгүй юу:

Буяндэлгэр -

Аа ха /инээв/

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Ёстой тэр үеийн чинь жимс гоё байсан даа.

Цэцгээ -

Харин тийм ёстой гоё байсан. Тийм. Одоо миний бие сайн байдаг нь сайн аав ээжийн буянаар намайг өргөж аваад манайх нэг хэдэн ямаа тэжээгээд 2 бор явааны сүүгээр дамжуулж угжиж хүн болгосон. Би чинь 12 нас хүртлээ манайх одоо энэ ТИС-ын байрны тэнд байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэнд чинь одоо хашаа байсан уу тийм ээ?

Цэцгээ -

Тийм. Хашаа байсан. Тэгээд 1961 онд тэр Техникийн их сургууль баригдана гэж манайх газарт орж манайх Дашчойлин хийдийн...анх эхлээд 2 буудал дараа нь Дашчойлон хийдийн арын гудамжинд байсан. Циркийн гудамж гэж ярьдаг байсан ш дээ. Циркийн 5 гэж. Одоо Дашчойлон хийд байгаа энэ гудамж чинь циркийн 4 байхгүй юу. Тэрний ар тал байсан юм. Тэгээд тэр дандаа ямааны сүү ингэж ууж өссөн. Тэр чинь бас ямааны сүү чинь их сайн юм байна ш дээ. Солонгосчууд чинь хар ямааны саам гээд л цэвэр ийм бэлдмэл хийгээд хүмүүсийн уушиг боринхит, зүрх энэ уушиг зүрхний үйл ажиллагаа тэтгэдэг гэж...

Буяндэлгэр -

Тэр үнэн юмуу?

Цэцгээ -

Сайн юм билээ. Тэрийг манай хамаатны ах мах уугаад. Одоо улсууд их хэрэглдэг ш дээ. Хар ямааны саам гээд.

Буяндэлгэр -

Харин тийм тэгээд л Солонгосчууд хийгээд л байдаг юм. Би тэгээд бизнес хийх гээд худлаа ингэж байгаа гээд тоодоггүй юм.

Цэцгээ -

Тэр бол ер нь сайн. Ер нь Солонгосын бүтээгдэхүүн аягүй сайн ш дээ. Хүн хорхойдойтой бэлдмэлүүд байна. Тэгээд тэр цагаан гаатай цайг нь хэрэглэдэг тэр зурхайч ярисан ш дээ. Бид нар тэр 15000-ын цайг авах гээд байгаа ш дээ. Одоо тэр манайд орж ирсэн Солонгосын тэр цагаан гаатай цайг бол ерөөсөө та нар аваад өвлийнхөө тур ууж хэрэглээрэй. Эртээд би бас зурхайчтай танилцсан тэр бас тэгж байна лээ. Тэгээд бас би тэр ямааны сүү ууж өссөний ач их байх шиг байгаа юм. Дараа нь би яахав сувилалын хоол гэж их байдаг байсан даа дээр үед.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Хүмүүс юуны одоо Дружба-5 гээд цэцэрлэгийн хойно байлаа ш дээ тийм ээ?

Буяндэлгэр -

Тийм тийм.

Цэцгээ -

Тэрэнд чинь би нөгөө нэг оюутан цагаасаа эхлээд нөхөртэйгээ танилцаад тэрэнд их олон сараа явж иддэг байсан. Одоо тэр хоол чинь тухайн үедээ яг цэвэр нөгөө технологийн дагуу хийдэг цоо шинэ хоол тэгээд тэр чинь одоо би хоолны эмчилгээгээр явж. Улсууд цагаан хоол л гэдэг тэр чинь аягүй сайхан хоол байсан. Тэр чинь 5 дахь бүрд тахианы шөл өгнө. Хагас сайн бүрт чанасан рагу дандаа тийм шинэ хоол өгдөг. Өглөө чинь бүр том төмөр тавгаар дүүрэн зөгийн бал хийж тавьчихаад дураараа хийгээд уудаг тэгээд дандаа аарц тараг дандаа өгдөг. Шинэ ээдэм уулгадаг яг жинхэнэ эмчилгээний хоол тэнд байсан байхгүй юу. Тэрнийг чинь би одоо бүр насаараа л шахуу идсэн дээ. Тэр мэр бол одоо бас миний биеийн эрүүл саруул болгоход тусалсан. Тэгэдэ ямаанд хайртай болгосон. Тэгээд би энд ирээд ямааны сүү салахгүй уугаад байгаа нь тэр байхгүй юу.

Буяндэлгэр -

Аа ха /инээв/. Ямааны сүү ууж байгаа юмуу тийм ээ?

Цэцгээ -

Тийм ууж байгаа.

Буяндэлгэр -

Болж л байна ш дээ тийм ээ /инээв/.

Цэцгээ -

Өглөөдөө уучихдаг юм.

Буяндэлгэр -

Болж л байна ш дээ.

Цэцгээ -

Тэгээд яахав дээ миний амьдрал ийм л байдлаар өнгөрсөн. Тэгээд миний амьдрал бол яахав бас их одоо хорвоо дээр хүн болж төрсөндөө баярлаж л явдаг. Тэгээд хүн болж төрөхдөө учиртай хүмүүстэй уулзаж тохиолдож. Тийм сайхан аав ээжийн, тийм сайхан хүмүүсийн үр нь болж заяаж тэгээд их сайхан багш нарын гараар дамжиж. Анх миний нэгдүгээр ангийн багш дөнгөж багшийн сургууль төгсөөд ирсэн Дашзэвэг гэж хачин гоё эмэгтэй байсан. Одоо болтол бид нар тэр багшийгаа дурсаж бодож хааяа багштайгаа уулзаж явдаг. Тэр багш маань ийм гоё урт гэзэгтэй. Бүдүүн ёстой сүмбэн цагаан хуруутай. Самбарт ингээд бичихэд нь ямар гоё. Бид нар хүүхэд болохоор чинь багш гээп том болохоор чинь ийм гоё хүүхэн болоод ийм гоё нэг их гоё тэр үед чинь улсууд дээл өмсдөг байлаа. Нэг их гоё ийм бүслэгтэй тийм. Аягүй гоё шар дурдан бүс бүслээд л нэг их гоё саарал, цэнхэр ногоон өнгөтэй. 2 өнгийн даавуу их байдаг байсан ш дээ. Тэр үед чинь. Тийм цэнхэр 2 өнгөтэй даавуун дээл их өмсөнө. Тэгээд багш шигээ ийм гоё хүүхэн болоод ингээд юу яах юмсан гээд ингээд багш шигээ сүмбэн цагаан хуруугаар бичих юмсан гээд бага байх даа их боддог байсан. Их багш болж тоглодог байсан. Тэр нь одоо бас ирээдүйгээ зөгнөдөг байсан юм байлгүй дээ. Тийм. Тэгээд л би хорвоо ертөнц дээр...одоо бол яахав сүүлийн үед би бясалгал жаахан хийх сонирхолтой болсон. Шри шригийн бясалгалын улиралдаа нэг хийж байсан. Тэгээд тэр маань нөгөө нэг зарим даа...

Буяндэлгэр -

Хэнийнхэд нь явсан бэ?

Цэцгээ -

Сараа багшийнхд.

Буяндэлгэр -

Би бас Сараа багшийнхд явдаг ш дээ. Бид хоёр нэг ангийн хүүхдүүд юм байна ш дээ.

Цэцгээ -

Өө...тийм тэгж байгаад тэгээд одоо би чинь бас уравсан. Дараа нь Диан бясалгалыг 2 жил шахуу хийсэн. Бүр идэвхитэй их долоо хоног бүр өдөр бүр хийж байгаад одоо тэгээд сүүлдээ би бурхан багшийн бясалгалыг одоо хийдэг болоод..

Буяндэлгэр -

Хатанбаатар багшийн уу?

Цэцгээ -

Тийм.

Буяндэлгэр -

Тэр чинь их сайн ш дээ.

Цэцгээ -

Тийм. Тэгээд би энийгээ бол одоо тэгээд үлдсэн энэ бүх л хугацаандаа идэвхтэй хийж байна гэсэн зорилготой. Өглөө бүр босч хийдэг. Тэгээд бас сайхан буянтай олон сайхан ийм сайхан хүмүүстэй учируулах ийм хувь заяанд ийм сайхан одонд төрсөндөө ийм сайхан хүмүүсээс юм сонсохоор зэрэг тэгээд би бас өөртөө чинь ч гэсэн та нарт ийм ярилцлагаа үлдээж байгаа нь би сайхан буянтай хүмүүстэй учирсаны ач гавъяа гэж бодож дандаа дотроо мөргөж залбирч явдаг. Тэгээд би дандаа өөртөө чинь ингэж учраад ийм сайхан хүнд ярилцлага өгсөндөө баяртай байна.

Буяндэлгэр -

Би бас их баяртай байна. Бид нар чинь...би бас Хатанбаатар багшийн бясалгалд явж байсан юм.

Цэцгээ -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэр чинь их сайхан бясалгал ш дээ.

Цэцгээ -

Харин тийм. Би бас сая яваад ирсэн. 6-н сарын 5-сарын 29-нд яваад 6-н сарын 6-нд ирсэн. Тэгээд багш чинь энэ хавар дэлхийн гоц хүн гэдэг тийм одоо өргөмжлөл явсан юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Хатанбаатар багш уу?

Цэцгээ -

Тийм. Ноднин би бас 7-н сарын сүүлээр яваад нөгөө яг нөгөө олимпид тамирчид явах гэж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Тэгээд багш чинь бид нарын бясалгал 10 хоног болох байсан чинь 9 хоног хийгээд багш яараад бид нар би 8-нд дуусах байсан байхгүй юу. 8-н чинь олимп эхлэх өдөр юм чинь тэгээд намайг яахаас өмнө яг урд өдөр нь тэр нөгөө тамирчидыг бясалгал хийлгээд явсан гэж байсан гэж байсан байхгүй юу. Урагшаа Бээжин рүү. Тэгээд тэр нөгөө тамирчид чинь манай Монголын тамирчид тийм өндөр амжилт үзүүлсэн нь юуны ач уу гэхээр тэр бясалгалын ач байна гэж дүгнэсэн. Тэгж үзээд дэлхийн олимпийн хорооноос дэлхийн гоц хүн гэдэг тийм өргөмжлөл олгосон байна лээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Багш минь яагаав нөгөө мартын 8-наар ардын эмч болсон ш дээ.

Буяндэлгэр -

Тэгсэн үү?

Цэцгээ -

Тэгсэн.

Буяндэлгэр -

Би байгаагүй юм байна. Юу авсан уу тийм ээ? Цол өгсөн үү тийм ээ.

Цэцгээ -

Тийм. Ардын эмч гэж хамгийн дээд цол. Одоо тэрний дээр яахав хөдөлмөрийн баатар л авах байх л даа. Багш энэ олон улсын энэ нөгөө уламжлалт эмчилгээний төв гэж байдаг тэрний тэргүүн юм билээ ш дээ. Манай багш чинь.

Буяндэлгэр -

Аа ха.

Цэцгээ -

Тэгээд одоо ийм сайхан ухаантай олон мундаг сайхан хүмүүстэй учирна гэдэг чинь яахав хэдийгээр би яахав юу яах хугацаа нь амьдралын ноён нуруун дээр гарах хугацаа нь болсон ч гэлээ. Одоо надад мэдээгүй. Сонсоогүй дуулаагүй юм бол асар их байдаг юм. Тийм хүмүүстэй учрахын тоолонгоор юм мэдэж тэрнийхээ хэр хэмжээгээр үр хүүхүүддээ хэлж үр хүүхдээ сайн сайхан амьдрахад нь тус нэмэр болох юмсан гэж бодож явдаг. Тэгээд одоо би бас сүүлийн үед Healty life гээд Америкийн зөв хоолтны клуб ажиллаад байна ш дээ. Тэр клубд манай таньдаг найз явж байгаа. Тэгээд тэрнийхээ доор би спонсор болж ороод тэгээд би эрүүл хоол хийж өгөх тийм эхлэл нь тавигдчихаад байгаа. Тэгээд энэ бол миний хүсэл миний ирээдүйн хүсэл. Хэдийгээр би өөрийгөө хөгшин болсон гэж...хөгшин болсон оо мэдэж байгаа ч гэсэн жаахан ч гэсэн юм хийж хүмүүст ач тусаа хүргэх юмсан гэсэн бодлоосоо бас салдаггүй юм.

Буяндэлгэр -

Тийм ш дээ.

Цэцгээ -

Тийм сайхан эрүүл хоолны жаахан ч гэсэн газартай болчихоод хүмүүсийг сайхан эрүүл хоолоор түмэн олонд буян хийх юмсан гэсэн миний ирээдүйн хүсэл бол тэр байна.

Буяндэлгэр -

Гоё хүсэл байна ш дээ тийм ээ?

Цэцгээ -

Тийм.Тэгээд өөрт чинь их баярлалаа. Бас учиртай өөртэй чинь ингэж...

Буяндэлгэр -

Зүгээр зүгээр.

Цэцгээ -

Өөрт чинь бас ингэж ярилцлага өгч байгаадаа...

Буяндэлгэр -

Бясалгал хийж байгаа улсууд чинь бас учирах л тавилантай л байхгүй юу.

Цэцгээ -

Харин тийм. Бурхан багш цаанаасаа учируулдаг гэдэг нь тэр байхгүй юу.

Буяндэлгэр -

Тийм /инээв/. Одоо хэзээ бясалгал болно гэж байна вэ?

Цэцгээ -

Одоо бясалгал 9-н сараас нааш хийхгүй гэж байна.

Буяндэлгэр -

Хийхгүй гэж байна уу?

Цэцгээ -

Тийм. Өргөтгөл барьж байгаа юм билээ. Тэрэндээ хандив өргөөрэй гээд тэгж байсан. Би тэрэнд нь өөрийнхөө зохих хэмжээгээр хандив өгнө гэсэн бодолтой л байгаа. Хандивын дансаа Хаан банкинд нээчихсэн байна лээ. Тэгээд тэрнийхээ бүтээн байгуулалтыг зуны улиралд хийгээд 9-н сараас нааш хийхгүй байх гэж байсан. Миний бас нэг зорилго бол уртын бясалгалд орох тийм юу байдаг юм билээ ш дээ. Нөгөө Соёолжийн Гэрэлмаа гээд багш байгаа ш дээ. Тэрний бас хичээлд нь 2 удаа 3-н ч удаа суусан. Сая бас тэр багштайгаа таараад бясалгалд суулгаад бясалгалд суулгасан хүмүүсээ үнэ төлбөргүй сургалтанд суулгасан. Бас азтай 5 хоног тэр багшийнхаа сургалтанд дахиж суугаад тэгээд бас тэр Гэрэлмаа багшийгаа мундаг оюунлаг хүн гэж үнэлдэг юм. Үгүй ээ мөн маш их юм уншина шүү. Тэгээд тэр эрүүл амьдрах эрүүл хооллох эрүүл амьдрах талаар тэндээс мэдээлэл авч эрүүл хоол хийж идэж уудаг болоод 2 жил гаран болж байна. Цагаан талх, цагаан гурил хэрэглэдэггүй. Бор гурил тийм юм иддэг. Үнэтэй жимсийг хэрэглэж чадахгүй юм чинь үр тариа, хүрэн манжин гээд аль болох хүний гараар тарьсан зүйлийг хэрэглэж байгаа. Би хүмүүст төмснөөс гарахыг зөвлөж байгаа. Төмс гэдэг чинь маш муу бүтээгдэхүүн.

Буяндэлгэр -

Тийм цардуул.

Цэцгээ -

Тийм цардуул.

Буяндэлгэр -

Одоо тэр пүнтүүз чинь их муу...

Цэцгээ -

Харин тийм бид хоёр идээгүй.

Буяндэлгэр -

Манай пүнтүүз бол тэр чигтээ цардуул байхгүй юу. Өөр хятад энэ тэр чинь цагаан будааны гурил мурил Солонгос эд нар чинь арай өөр ш дээ. Манайх пүнтүүзээ яг тэр чигээр нь төмсний гурлаар хийдэг.

Цэцгээ -

Төмс идэх ээ больсон гэдэг нь бас хүмүүс мэдээсэй. Залуучууд нэн ялангуяа энэ сургалтуудад яювж байгаад баярлаж байгаа. Би зээ хүү, охинтойгоо амьдардаг л даа. Нөхөр нь бас гадаадад сурч байгаа юм. Тэгээд зээ хүүдээ миний хүү бол их хувьтай хүүхэд. Өдий багаасаа чи эрүүл хоол иддэг боллоо. Чи юм элбэг байна.

Буяндэлгэр -

Социализмын үед чинь юм их ховор байсан ш дээ.

Цэцгээ -

Тийм. Чи эрүүл саруул ингэж сайхан байна. Бидний үед эмээгийнх нь үед энэ талаар мэдээлэл мэдлэг их хаалттай байлаа. Та нар бол их сайхан чөлөөтэй интернетээс маш их мэдээлэл авч байна. Зурагтаас асар их мэдээлэл авч байна. Тэгээд эмээгийнхээ хийсэн эрүүл хоолыг идэж байна. Тэгээд цаад өдөр явахад хүү маань бор гурилаар халиартай бин хийж өгч явуулсан байсан байхгүй юу. Тэгээд аль болохоор шинээр нь хэрэглэх ёстой. Тэгээд миний амьдралын намтар бол бодогдож байгаа юм н ийм л юм байна. Би өөрт чинь баярлалаа.

Буяндэлгэр -

Та нар одоо байна ш дээ зах зээлийн үеийг...социализмын үеийг зах зээлтэй харьцуулахад юу нь илүү юу нь их алдагдалтай байна вэ? Та нар бол багш нар учраас илүү байсан мэдрэмжтэй байгаа ш дээ. Тэр бас их сонин байна.

Цэцгээ -

Энийг бол юу...зах зээлтэй харьцуулахад бол юм их нээлттэй болж хүмүүс ардчилсан нийгэмд ингээд шилжээд ингээд бас сэтэгхүй санаа сэтгэлийн хувьд их чөлөөтэй болж юм болгон чөлөөтэй бол юу санасан хүссэн. Ямар хэмжээний мэдлэг чадвар байна тэрнийгээ бас дэлгэх боломжтой болсон нь надад давуу тал юм шиг бодогдож байна. Тэгээд нэг надад их харамсаж явдаг юм бол хүмүүсийг сэтгэлзүйн хувьд бэлтгэлгүйгээр ингээд арай богино хугацаанд шахаж ингэсэн нь нийгэм их одоо нийгмийг хүчтэй хямруулаад тэгээд албан хүчээр шахуу юманд бол сэтгэлзүйн бэлтгэл их хэрэгтэй. Аливаа юманд сэтгэлзүйгээр нь их бэлдэж өгч байж шинэ нийгмийн тухай ойлголт өгч. Зах зээлийн нийгэмд ямар байх уу гэдгийг их бэлтгэл хийж байж оруулах байсан. Энэ арай хэтэрхий богино хугацаанд шаргуу ингээд албадлагаар шахуу орсон нь харамсалтай. Тэрнийг дагаад моралын зан суртахууны эвдрэл асар их...тийм юманд залуучууд хүүхдүүд байна нилээд хэсэг нь ингэж хамрагдаж байгаад их харамсаж байдаг. Нөгөө талаар аягүй их эмзэглүүлдэг юм бол энэ жаахан бодлого алдагдсан. Хотруугаа хэтэрхий ямар ч юугүйгээр хязгааргүйгээр тодорхой болзол тавилгүйгээр хөдөөнийхөө хүмүүсийг ингэж хот руу замбараагүй оруулж ирсэн явдал бол үер усны аюул байгалийн гамшигт өртөх, ажил төрөлгүй болох энэ чинь улсын нийслэл хот шүү дээ. Надад бол Улаанбаатар хотоо ний нуугүй бодоход би Эрдэнэтээс ч ингээд замбараагүй заваан муухай хот санагддаг. Би гаднаас ингээд тодорхой хэмжээнд яваад ороод ирэхдээ миний төрлөх хот нийслэл хот минь гээд бодохоор харамсмаар болчихсон байна. Сэтгэл бол эмзэглэдэг үнэндээ. Би хэдийгээр улс орон гэж бодож миний эх орон гэж насаараа энд амьдарсан гэж боддог ч гэсэн миний сэтгэлийг аягүй их эмзэглүүлдэг. Надад бол их харамсалтай их муухай бохир байдаг. Хотжино гэж нэг юм байдаг. Тэрэнд тодорхой хугацаа шаардлагатай. Тэрэнд энэ хөдөөний хүмүүсийг ямар ч хотжих тийм сэтэгхүй төрүүлэхгүйгээр бөөнөөр өө оруулж ирээд ингээд нийслэл хотоо заваан балиар ийм байдалд оруулчихаж байгаа миний сэтгэлийг их эмзэглүүлдэг. Хамгийн гол юм хүмүүсийн ялангуяа тэр залуу хүмүүсээ сэтэгхүйгээр бэлдэж өгөөгүй. Сэтэгхүйн хувьд нилээн хэсэг нь зан суртахууны доголдолд орсон. Айж эмээх сэтгэлгүй тийм хүмүүс боллоо. Тэр нь миний сэтгэлийг аягүй их эмзэглүүлдэг.

Буяндэлгэр -

Сургалт ямар байна вэ?

Цэцгээ -

За... сургалт бол яахав ээ...жаахан.

Буяндэлгэр -

Одоо 10-н жилийн сургалт, дээд сургуулийн сургалт...

Цэцгээ -

Ер нь одоо бол жаахан ер нь тийм чанаргүй л юм шиг санагддаг. Одоо би ингээд өөрийнхөө сурч байсан үеийн багш нарынхаа бид нарын өөсдийн эзэмшиж байсан мэдлэг сурч байсан юу гэхээр тэр сурагчын түвшинд харьцуулаад үзэхээр одооны хүүхдүүд бол за яахав бас тэгээд нийгэм бол асар их мэдээлэл хүүхдүүдийг ингээд тал тал тийш нь сарниулж байгаа юм. Зүгээр л общий ерөнхийдөө л их олон юм мэдээд байгаа юм шиг хүүхдүүд бодоод байгаа гэтэл яг нэг юманд чиглэсэн гүнзгий гүн бат гүнзгий мэдлэг олох талаараа муу гэж боддог. Тэгээд амьдрал бэлтгэж өгдөг юм гэж хүн хүртэл ярьж байсан ш дээ. Амьдралд их бэлтэгдэг. Одоо бид нар хүүхдээрээ...хүн сургуульд сурна гэдэг чинь амьдралдаа л хүн бэлтгэж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Амьдралдаа тэгэхэд тэр талаар хэтэрхий дээгүүр нэг хүн онолдоод л байдаг онолдоод л байдаг. Тэр нь яг амьдрал дээр очоод баахан хоол гэр ахуйн хичээл гээд орж байсан. Тэр жинхэнэ бид нар хоол хийж байсан билүү. Үгүй. Зөвхөн онолыг нь яриад л баахан порц бичүүлээд ингээд ийм гэж тэгж байсан. Одоо тэр амьдралд бэлтгэх тал руу нь л энэ дунд сургуулийн сургалтыг сайн оруулж өгөөсэй гэж боддог. Тэгээд би 2-хон юман дээр сайн чиглүүлж өгөх хэрэгтэй гэдэг. Энэ эрүүл мэндийн сургалтыг бол бүр их багаас нь хийгээсэй. Хүн эрүүл байж байж л...одооны хүүхдүүд яаж байна бүр багаасаа одоо миний зээ хүүгээс өгсүүлээд л харшилтай гээд ингэж байна. Эрүүл ахуйн дадлыг бага насанд нь 3-аас 5,6-н насных нь хооронд эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Эцэг эхийг нь сайн бэлдэх хэрэгтэй. 2-рт нь бол тэр амьдралд их сайн бэлдэж өгдөг тийм системийг л энэ сургалтанд оруулах хэрэгтэй. Багш хүний хувьд бол би тийм л юм боддог.

Буяндэлгэр -

Дээд сургуульд бол ямар байна вэ? Та нар бол оюутан байсан улсууд сайн мэдэж байгаа байх. Би бол хойно төгссөн учраас яг бас сайн мэдэхгүй байна л даа.

Цэцгээ -

Аа ха. Дээд сургуульд бол хэтэрхий олон хувийн сургуулиудыг жаахан ямар ч тодорхой шалгуургүйгээр их сайн нарийн шалгуургүйгээр баахан олон хувийн сургуулиудыг байгуулчихсан нь бол одоо юу болж байна ш дээ. Гараад ажилдаа тэнцэхгүй улсууд болоод байна ш дээ. Тэгэхээр дээд сургуулийн программ бас муу байна. Хүмүүсийн мэргэжлийг муу эзэмшүүлж байна. Ер нь тэгээд дээд сургууль, дунд сургууль би өөрөө дунд сургуулийн багш байсан мөртлөө одооны дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүд чинь их муу мэдлэгтэй хүүхдүүд төгсөдөг юм байна ш дээ. Бараг л одоо их сайхан өөрийнхөө санаа бодлыг, өргөдөл бичнэ гэхэд чинь чөлөөтэй өргөдөл бичээд ингээд яачих бараг чадваргүй шахуу л. Одоо тэр нь хичээн ч үгийн алдаа байдаг юм бэ. Энэ нийгмийн яаж байгаа юу бас нөлөөлж байна. Бидний үед чинь бараг л консвект юуг чинь бараг л бичгийн алдааг нь зөв бичгийн алдааг нь шалгадаг байсан. Ингээд бараг л одоо чи багш хүн байж...одоо математикийн багш би одоо консвектин дотроо зөв бичгийн дүрмийн алдаа хийсэн байх юм бол бид нар чинь захирал эрхлэгч нартаа шалгуулж...би ч өөрөө тодорхой хэмжээнд бас эрхлэгч байж үзсэн. Тэгэхэд багш нараасаа тийм хэмжээний юм шаарддаг байсан. Гэтэл одоо хаяг маяг, одоо зурагтын юу хүртэл шал дүрмийг алдаатай явж байна ш дээ. Тэр чинь мэдээж хүний нүдэнд тусч байгаа мэдээлэл ном сонин ийм алдаатай байхаар яаж жаахан өсч өндийж байгаа хүүхдүүд тэрнийг дуурайгаад л бичнэ шүү дээ. Тэрний аваад хараад уншиж байна шүү дээ. Тэгэхээр тэр бол надад их харамсалтай санагддаг. Тэгээд нөгөө талаар одоо бол их суурьшаагүй хэтэрхий багаас нь олон юмаар бөмбөгдөж байна ш дээ. Нэг доор англи хэл дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийг Монгол бичиг ерөөсөө нөгөө кирилл бичгээрээ зөв бичиж сураагүй байхад нь Монгол бичиг зааж байна. Тэгээд тэр чинь шал өөр бичиг ш дээ. Нэг нь ийшээ хөндлөн бичдэг. Нэг нь ийшээ хөндлөн бичдэг. Тэрний чинь галиг, аялаг дуудлаг шал өөр юмыг ингээд бага насны хүүхдийг оюуны ачаалал нь даахгүй байхад яаж тэр хүүхэд эзэмшиж амжих вэ. Тэгж бөмбөгдөж байгаа. Дээр нь англи хэл гээд л шал өөр дуудлагатай. Манай хилнүүдээс дуудлага аялаг нь хүртэл шал өөр ш дээ. Манай хэл чинь уйгуржин гаралтай хэл гээд тэгдэг. Тэгээд тэр англи хэлний чинь гарал үүсэл нь шал өөр шүү дээ. Ингээд ийм олон аядагтай олон ийм өөр хэлбэр дүрстэй ийм бичгүүдийг ийм олон талыг мэдлэгүүдийг олон талаас нь бөмбөгдөж өгөхөөр чинь тэр хүүхдийн чинь хүлээж авах мэдлэгийн хэр хэмжээ насны онцлог гэж юм байх ёстой. Тэрэнд нь хэтэрхий хүнд ачаа болж байгаа юм. Тэгэхээр зэрэг илээд илээд өнгөрч байгаа байхгүй юу. Ерөөсөө тэр хүүхдэд гүн бат мэдлэг тогтож байгаа юм байхгүй. Тэрүүгээрээ бас дунд сургуулийн программын алдаа явж байгаа юм гэж боддог. Энийг манай ахлах багш нар ч аягүй санал хэлдэг юм билээ ш дээ. Тэрнийг бас тэгээд л...

Буяндэлгэр -

Хүлээж авахгүй байна тийм ээ?

Цэцгээ -

Хүлээж авахгүй байна.

Буяндэлгэр -

Үгүй ээ одоо тэр их хурлын гишүүн хэн байлаа. Хэн билээ нөгөө Хөвсгөлийн чинь...

Цэцгээ -

Гүндалай юу.

Буяндэлгэр -

Тийм.

Цэцгээ -

Энхтүвшин, Гүндалай.

Буяндэлгэр -

Тийм Гүндалай тэр одоо шинэ бичгийн дүрмийг одоо өөрчлөх гэж байгаа гэж эртээд яриад байна лээ. Та нар сонссон уу үгүй юу. Шинэ үсгийн дүрмийг өөрчлөн гэдэг бол хэлний мэргэжилтэй хүмүүс л ярих ёстой. Тэгэхгүй хэн нэгэн эрх дархтан, их хурлын гишүүн гарч ирчихээд юу хөндөлөнгийн хүн гарч ирчихээд ямар 2 үсгийг ч гэнэ үү хасна. Манай шинэ үсгийн дүрэм ерөөсөө хэцүү тийм учраас хялбар болгох гэж хууль оруулах гэж байгаа гээд яриад байна лээ л дээ.

Цэцгээ -

Тэр бол “Щ”-г хасна гээд байгаа юм билээ л дээ. “Щ” бол манай Монгол үгэнд ордоггүй.

Буяндэлгэр -

Би бол буруу л гэж бодоод байгаа юм.

Цэцгээ -

“Щ” нэг нь ямар үсэг билээ. Хатуугийн тэмдэг, зөөлний тэмдэг хоёр чинь гол үүрэгтэй ш дээ. Өөр нэг нь ямар үсэг билээ. Тэр 2-ыг хасна гээд байгаа юм билээ л дээ.

Буяндэлгэр -

Тэр бол буруу л гэж бодоод байгаа.

Цэцгээ -

Яахав нөгөө Англитай зохицохгүй гээд “ө” үсгийг хасна гэж хэлж магадгүй. Тэгэхээр тэгж байгаа юмуу. “Щ”-г хасна гэж нилээн дээрээс дуулдаж байсан шүү. Монгол үгэнд ордоггүй гэж. Бараг ордоггүй ш дээ ч юу байхав орос дээр ч цөөхөн ордог ш дээ.

Буяндэлгэр -

Тэрнийг бол ямар ч байсан хэлний мэргэжилтэнгүүд л тэгж шийднэ үү гэхээс биш тэрнийг бол хамаагүй хөндөж болохгүй.

Цэцгээ -

Харин тийм.

Буяндэлгэр -

Би бас та нарыг багш нар учраас хэлж байгаа юм л даа. Найз: Хагас их, хоёр 2-ын аль нэгийг хасаад ганцхан “И”-гээр нь байлгах гэсэн юм болов уу эсвэл.

Цэцгээ -

Магадгүй. Би “Щ” л бүр дээр үеээс сонсож байсан юм байгаа юм. За за тийм л байх шив дээ.

Буяндэлгэр -

За за их баярлалаа. Үгүй ээ үгүй их гоё болсон тийм.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.