Naranhüü


Basic information
Interviewee ID: 990280
Name: Naranhüü
Parent's name: Dash
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
childhood
work
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За ярилцлага эхлэх гэж байна. За өнөөдөр 2009 оны 7 дугаар сарын 28. Мягмар гариг уу?

Наранхүү -

Мягмар гариг.

Буяндэлгэр -

Хараа голын эрэг дээр ирчихээд сайхан байнаа. Цаг агаар ерөөсөө их сайхан байна. Нараатай энэ амралтын газар танилцсан. Нараа тэгэхлээр 3 дугаар сургуульд багшилаж байсан гэсэн тийм ээ?

Наранхүү -

Тийн.

Буяндэлгэр -

3 дугаар сургууль чинь монголын анхны сургууль ш дээ тээ?

Наранхүү -

Яриа байхгүй.

Буяндэлгэр -

Яг хэдэн онд байгуулагдсан юм бэ?

Наранхүү -

1921 онд анхлан нөгөө Сүхбаатар жанжины багш байсан Жамъянгүн 2 ажилчинтай, 40 сурагчтай анх байгуулж байсан гэж түүхэнд бичигдсэн байдаг. Манай сургууль саяхан одоо өөрөөр хэлэх юм бол энэ 11 сарын 22-нд 88 жил, сургууль байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ одоо 88 дахь нэг ёсоор бол 89 дэх жил энэ жил эхлэнэ. 9 сарын 1-нд.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тийн. Тэгээд яах вэ би урд нь бас тэр сургуульд сурч байгаад өөр сургуульд шилжиж 10 жилийг өөр сургууль төгссөн.

Буяндэлгэр -

Хаана төгссөн юм?

Наранхүү -

1 дүгээр 10 жил төгссөн. Одоо энэ 3 дугаар сургуулийн байрлаж байгаа хуучин пионерийн ордоны хойд талын байр бол 1961 онд ашиглалтанд орсон юм байгаа юм. Тэгээд 61 онд ашиглалтанд ороод ороход нь би тэр сургуульд шилжиж ирээд 61 оноос 65 оныг дуустал 4,5 жил тэр сургуульд сурч байгаад 8 дугаар ангиа төгсөөд 9 дүгээр ангидаа 2 дугаар сургуульд 10 дугаар ангидаа 1 дүгээр сургуульд очиж төгссөн юм байгаа юм. Тэгээд төгсөөд дараа нь Багшийн дээд сургуулийн математикийн төгсөж ирээд дахиад багш нартайгаа...

Буяндэлгэр -

Тэр их сонин байна. Одоо эмэгтэй хүүхдүүд чинь голцуу Нийгмийн ухаан тал руугаа ойрхон байдаг ш дээ. Тэгээд яагаад өөрөө энэ тооны мэргэжлийг сонгосон юм бэ? Тоондоо их сайн байсан юм уу? Ямар учиртай юм бэ?

Наранхүү -

Тухайн үед болвол ...

Буяндэлгэр -

Тоо бодвол толгой сэргэнэ гээд уул нь их сайхан сонсогддог.

Наранхүү -

Тийн. Багшийн дээд сургуулийн Дүгэрээ гэж багш байсан юмаа. Тэгээд тэр нь математикийн олимпиадуудыг бэлтгэж явуулдаг байсан. Тэгэхэд чинь би 8 дугаар анги төгсөөд 9 дүгээр ангид яасан юм чинь 7 дугаар ангид байхдаа математикийн олимпиадад орсон байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээд уул нь шалиагүй л дээ. Доогуур байр эзлээд байсан. Тэгээд одоогийн л 1 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн анхны төгсөгчид нь бид юм шүү дээ. Аа гэхдээ тэр тооны ангийн нэг төгсөгчид нь болвол 2 дугаар сургууль төгссөн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Бидний дээд ангид нэг төгсөгчид байсан. Тэгээд тэр үед одоо болвол яах вэ дээ конкурсдээд хүүхдүүдийн хэр хэмжээг нь үзээд энэ математикт тэнцэх юм байна гээд авдаг байсан. Бидний тэр үед бол математикийн олимпиадад орсон хүүхдүүдийг цаанаас нь ийм хүүхдүүд орсон гээд бүртгэж байсан юм уу яасан юм тэрүүгээр нь бид нарыг математикийн гэдэг анги нээх гэж байгаа авъя гэсэн л даа. Би бага байсан болохоор чухам хаашаа явахаа тэр сургуульд очвол ч дээр юм уу, очихгүй байх нь ч дээр юм уу тийм сонголтыг хийж чадахгүй байсан. Тэгсэн манай надад математикийн хичээл зааж байсан Дамдин гэж өвгөн багш одоо ч гэсэн конкурсын олон бодлого зохиодог тэтгэвэрт суусан настай хүн хирнээ энэ математикийн сургалтанд маш их хувь оруулсан тийм хүн байдаг л даа. Тэр багш маань зааж намайг тийшээ тэр 2 дугаар сургуулийн тооны ангид явахыг зөвлөсөн юм байгаа юм.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээд 2 дугаар сургуулийн тооны ангид очсон. Тэгээд яах вэ тухайн үедээ шинээр байгуулагдаж байсан юм болохоор зэрэг хүүхдүүдийн оронтоо гүйцэхгүй зарим хүүхдүүдийг гаднаас нь заавал олимпиадад орсон гэхээргүйгээр хүүхдүүдийг дээрээс нь нэмж аваад төгссөн л дөө. Манай анги бол 24 хүүхэдтэй байсан. Тэгээд 8 эмэгтэй, 16 эрэгтэй. Үнэнхээрийн математик талдаа бол эрэгтэйчүүд олон байдаг нь бол яг тэрэн дээр мэдэгдэж байсан л даа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Ингээд яах вэ нэг охинд хоёр хүү оногддог тийм жишээтэй. Тэгээд бид нар математикийн анги гэхээсээ бас урлагын талын анги байдаг юм шиг. Тэр үед 2 дугаар сургуулийн багш Думъяа гэж ганган бор хүүхэн их цэмцгэр сайхан багш тэр үеийнхэн андахгүй дээ. 60,70-аад оныхон, 80-аад оныхон. Думъяа багш бид нарыг бүгдийг нь аваачсан юм байгаа юм. Тэгээд 2 дугаар сургуульд 9 дүгээр анги төгсөөд байж байтал бид нарыг ангиар нь 1 дүгээр сургууль руу шилжүүлэх болсон. Тэгээд эцэг, эхчүүд бас яриа хэлүүлсэн л дээ. Жил болгон сургууль сургууль дамжуулаад л ингээд яагаад 1 дүгээр сургууль явуулах болов? Бас явуулахгүй гэсэн тийм юм ярьсан чинь яасан гэлээ дээ? Тэр чинь нөгөө математикийн анги нь бид нарын түрүүчийн ах анги хамгийн анхны анги 2 дугаар сургуульд 66 онд 10 төгссөн юм. Тэгээд математикийн анги аягүй их олон хүүхдүүд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай байсан учраас олимпиадад олон хүүхэд орохгүй юу.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэгээд 1 дүгээр сургуульд тэрүүгээр нь ч тэгсэн юм уу яасан юм нэгдүгээрт, хоёрдугаарт Жамбааняндаг гэдэг захирал байж байгаад тэр захирал ажлаа өгөөд өөр сургууль руу явсан. Тэгээд л тэгсэн юм уу. Одоо энэ орос 23 дугаар сургуулийн орос анги бол орос багш нар байлаа ш дээ. Тэнд.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээд орос 23 дугаар сургуулийг ч 23 руу шилжүүлээд бид нарыг ч 1 дүгээр сургууль руу шилжүүлээд ингээд 2 тийш нь явуулсан юм байгаа юм. Тэгээд төгсөхдөө бид нар 1 дүгээр 10 жилийг төгссөн л дөө.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

За тэгээд бидэнд бол тэр урлагт их дуртай байсаний хэрэг нь юу вэ гэхлээр зэрэг одоо манай ангид болвол хөгжим тоглодог олон хүүхдүүд бүр сагсофон юу эд нар бүрээ эд нар үлээдэг тэндээс эхсүүлээд л тийм хүүхдүүд байсан. Бид нар ар талынхаа кабинетийнхаа ар талын шкафан доор нь аваачиж хөгжимүүд гитаруудаа аваачиж хийчихээд тэгээд дараа нь Дүгэрээ багшыг ирэхэд нь Дүгэрээ багш эд нарыг нэг цонхолчихоод дуулж суусан чинь загинуулж билээ. Та нар тооны анги юм уу дууны анги юм уу гэж. Урлагын анги юм уу гэж загинуулж байж бас л тэгэж байсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Их авъяастай хүүхдүүд байсан л даа. Тэгээд математикт ч бас сайн байсан. 67 онд 1 дүгээр 10 жилийг төгсөөд манайхаас Гомбосүрэн захиралын үе л дээ. 8 хүүхэд...

Буяндэлгэр -

1 дүгээр сургуулийн Гомбосүрэн багш уу?

Наранхүү -

Тийн.

Буяндэлгэр -

тэр чинь одоо их олон жил болсон ш дээ.

Наранхүү -

олон жил болсон. 1 дүгээр сургуулийн тэгээд математикийн ангид орсон чинь манайхаас зөвхөн улсын олимпиадад нөгөө 24 хүүхдээс чинь 8 эрэгтэй хүүхэд маань шалгарч байсан.

Буяндэлгэр -

Пөө ер.

Наранхүү -

Тэгээд эхний байруудыг бол 4 хүүхэд нь тэр жил Югославт...

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он бэ?

Наранхүү -

... улсын олимпиадад .. 67 онд. Манай зөвхөн манай ангиас 4 хүүхэд явж байсан. Олон улсын олимпиадад. Шалгараад эхний байруудыг аваад...

Буяндэлгэр -

Тэр хаана болж байсан?

Наранхүү -

Югославт болж байсан. Тэгээд тэр 67 оны математикийн олимпиадын аврага нь Энэбиш гэж 10 жилдээ бид хоёр 3 дугаар сургуулиас л хамт бага ангиас хамт байж байгаад л тэнд 10 дугаар анги төгсөөд. Тэгээд сүүлд нь одоо ТИС-ын нөгөө Механик инженерийн сургуулийн орлогч захирал байж байгаад сүүлд нь одоо таалал төгссөн л дөө. Бурхан болсон. Тийн. Тэгээд тэр маань 67 онд тэр математикийн олон улсын олимпиадын аврага болж байсан. Хотынх биш улсынх байхгүй юу.

Буяндэлгэр -

улсын.

Наранхүү -

Тэгээд манай 4 чинь зөвхөн тэгэж 8 хүүхэд нэг ангиас ороод. Тэгээд 4 хүүхэд нь тэгэж шалгараад тэгэж байсан.

Буяндэлгэр -

Их мундаг байна шүү.

Наранхүү -

Шалгуур өндөр байсан л даа. Одоо яахав тэгээд бид нар 1 дүгээр 10 жилийг төгссөн. Бас шалгуур өндөр байсан. Тэгээд тэр үед би 10 дугаар анги төгсөхдөө ер нь болвол бас өөрөө ч мэдээгүй байсан бие муутай байж байгаад хавар бид нар нэг математикийн гүнзгий ангийнхан тооны машин дээр дадлага хийдэг байсан юмаа. Аягүй том. Одоо тэнд бол бүр механик машин одоо зүгээр гараар тоо бол тооны машинаас ч тийм болхи юм байлаа ш дээ. Тэгээд тийм дадлаганд ч би гарч чадаагүй эмнэлэгт хэвтэж байгаад тэгээд л яг юу яахынхаа өмнө шалгалт өгөх, маргааш шалгалт гэж байхад нь эмнэлэгээс шалгалтаа өгнө гэж зүтгэж байж гарч ирсэн чинь эмч нар бас дургүй л байсан л даа. Тэгэж гарч ирж байж шалгалтанд юу яасан. Тэгээд яахав бид нарт болуул ерөөсөө математикийн чиглэлээс өөр тийм хуваарийг өгдөггүй ...математикийн чиглэлийн хуваарь өгөхдөө ...юу Их сургуулийн математик, Багшийн дээдийн математик тэгээд л ерөөсөө математик хамгийн их давуу хэрэглэгдэх Уул уурхай инженерийн анги, Геологи геодизийн инженерийн ангиуд гадаадад, аа тэгээд өшөө чинь яадаг билээ? Барилгын инженерийн анги гэх мэтчилэнгээр тийм аль хүний математик маш хэрэглээ болдог тийм ангиудад өгч байсан. Тэгээд уул нь манайх болвол ер нь оросд зөвхөн манайхаас болвол 10 , 24 хүүхдийн 10-н Оросод сурч байсан байхгүй. Тэгээд Москвад Ленинградад эд нарт. Тэгээд тэд нар нийлээд уулзалддаг байсан гэж ярьж байгаа. Тэгээд нааш цаашаагаа их хол явсан л даа.Тэгээд яахав манайхаас болуул сайн байсны ганцхан жишээ нь гэхэд Лувсанвандан гуайн Оюунгэрэл гэж охин манай ангид төгссөн. Тэгээд Лувсанвандан гуайнх я өөрсдөө их боловсролтой хүмүүс. Тэр үед бид нар 10 дугаар ангид байхдаа бид нар Рихард Зорги од болж байсан үе л дээ. Тэгээд тэр орчуулгын номнууд бага байсан. Оюунгэрэл маань ингээд шууд номоо оросоор нь уншаад монголоор нь шууд бидэнд орчуулж өгч тэгдэг байсан байхгүй.

Буяндэлгэр -

Ярьж өгсөн. Аанхнг.

Наранхүү -

Тэгээд яахав дээ бид нар чинь нэг гайтай юм нь яахав гэхлээр Оюунгэрэл маань болвол химийн шалгалтанд дунд авчихгүй юу. 10 дугаар ангид. Тэгээд яахав нэг дундтай ч гэсэн Их сургуулийн хуваарь авихаад ингээд байж байсан чинь Лувсанвандан гуай тэр Олон улсын харилцааны сургуульд конкурс авч байна гэж дуулаад өөрөө оруулсан юм шиг байгаа юм. Тэгээд оруулсан манай Оюунгэрэл Олон улсын харилцааны сургуульд нэгэд шалгарч байсан. Тэгээд тэгсэн мөртлөө өөр сургуулиудаас алтан медальтай төгссөн хүүхдүүд нь хамаагүй хойшоо хасагдаж гэсэн тийм түүх ярьж байдаг юм байна лээ. Тэгэхээр бидний сургалт бол их чанарын хувьд болвол даацтай л байсан байгаа юм. Тэрэндээ бол мэдэгдэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр Олон улсын харилцааныхаа сургуульд явсан гэх мэтчилэнгээр. Тэгээд яахав дээ хуваариа зарим нь аваад зарим нь аваагүй. Тухайн үед миний тийм бэлтгэл бас санаанд хүрээгүй байсан. Түүх нийгэм гээд хичээлийн чинь нэг шалгалт аваад 2 дүн болгож авдаг. Тэрэн дээрээ дунд авчихаад дунд дүнтэй гэж Багшийн дээд сургуульд математикийн хуваарь аваад тэгээд конкурс өгөөд тэгээд математикийн багшийн ангид орж байгаа байхгүй юу. Тэгээд тэр ангийг авсан. Аа уул нь би бол өөрөө бодохдоо бүр өөр л хуваарь авах тийм сонирхолтой. Яагаад гэвэл би зохион бичих тэр талдаа болвол бас ер нь болвол бас суралгаар гайгүй байсан л даа. Гэхдээ би бол дан онц сурдаггүй байсан. Яагаад гэвэл би өөрөө л зөнгөөрөө бол юманд их чармайдаггүй ч юм уу илүү дутуу юм байхгүй их юу яадаг мөртлөө бага зэргийн жижиг сажиг хичээлүүд дээр болохоор дандаа олиггүй дүн авдаг. Энэ аман ярианы өөрөө их уншаад л тэр бичгийн талдаа их бичгийн ярианы чадвар сайн байсан юм уу бодсон сансанаа илэрхийлэх чадвар муутай байсан юм уу. Одоо багш болсон хойноо бодож байхад би тэгэж боддог байхгүй юу. Тэрнээсээ болж би алддаг байсан юм байна. Аль болохоор аман ярианы хэллэгтэй өөрөө ярьж чаддаг байсан болвол би тэгэж бүгдээрэнд нь онц гарч болох л байсан юм байна. Яагаад гэвэл би дандаа ерөнхий эрдэмийн гол хичээлүүдэд илүү сайн мөртлөө монгол хэл, гадаад хэлнийхээ хичээлд сайн байхгүй юу. Туслах хичээлүүдэд нь болохоор одоо тэгэж хэлж уул нь болохгүй л байх. Хүмүүс тэгэж ярьж ойлгосон болохоор л тэгэж хэлж байгаа болохоос. Тэгээд энийг яагаад ингэж ярьж байгаа юм гэхлээр Осор багш гээд 1 дүгээр сургуулийн хичээлийн эрхлэгч байсан. Багшийн сургууль эд нарт байсан гэнэ лээ. Хар Осор гэж алдартай хүн. Тэгээд манай ангийн багш бидэнд 10 дугаар ангийн шалгалт аваад. Урд өдөр нь эмнэлэгээс гараад маргааш нь би орсон чинь монгол хэлний шалгалттай байсан байхгүй юу. Монгол хэл, уран зохиолын шалгалт.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэгээд ингэж байгаа юм л даа ерөөсөө шалгалт авсан чинь 3-н нэг нь чөлөөт сэдэв, октябрийн хувьгалын 50 жилийн ой 67 онд болох байсан. Нэг нь зохиол “Эр хоёр загал”, аа 3 дахь нь чөлөөт сэдэв дээр л 3 сэдэв байхгүй юу. Тэгээд л юу яаж байгаа юм л даа нөгөө зохион бичлэг бичүүлэх гээд.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээд нөгөө 1 дүгээр сургуульд чинь одоо зүгээр юу яана дандаа томчуудын тэр үеийн улс төрийн товчооны гишүүдийн хүүхдүүд байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Манай анги 10-ын В гэдэг анги 24 хүүхэдтэй, нөгөө 2 анги нь 10-ын А, 10-ын Б гэсэн 2 анги ..юу байхгүй юу. Групп тээ?

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

тэгээд тэд нарыг ч бас сурлагаар сайн шахдаг байсан болохлоор сурлагын чанар нь бас гайгүй л байсан байх л даа. Тэгээд дээр үед чинь ганцхан л алдах юм бол сайн гэдэг дүн авна. Нэг ч үг үсгийн алдаагүй зохион бичлэгийн найрлагын алдаагүйгээр л онц гэдэг дүн авна ш дээ.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Наранхүү -

67 онд.

Буяндэлгэр -

67 онд уу?

Наранхүү -

Тийн. Тэгээд тэгсэн чинь би тэр...

Буяндэлгэр -

Тэгвэл чи 57 онд 1 дүгээр ангид орсон юм байна ш дээ?

Наранхүү -

.. ангид орсон тийн. Тэгээд “Эр хоёр загал”-ын тууж гэдэг миний бичлэгээр зохион бичлэгээр бичихгүй юу. Өөрийхдөө бичиж байгаа юм. Тэгээд тэрийг ээ бичээд юу яасан чинь онц ав...

Буяндэлгэр -

“Эр хоёр загал” чинь хэнийх билээ? Дамдинсүрэн гуайнх уу?

Наранхүү -

Үгүй ээ. Энэ монголын уран зохиол, дээр үеийн л одоо Нууц товчоо эд нар шиг л тийм л аман зохиол шүү дээ.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгээд тэгээд. Үгүй яи худлаа ч хэлж байж магадгүй шүү монгол хэлний хүн биш болохлээр. Би л тэгэж ойлгоод байгаа юм. Тэгээд тэр тухайн үедээ тэрийг л найруулж бичээд өөрийнхөө цаасан ноорог дээр манай ангийнхаа нэг хүүхдэд тэр нөгөө юу бичиж байгаан Октябрын хувьгалийн 70 жилийн ойн тухай нэгийг бичээд минийх нь чөлөөт сэдэв нь гээд нэг хүүхдийн ноорог аваад нооргоороо дамжуулж байж шпаргалкжуулж тэгэж 3-ыг тэр нөгөө 2 ..90 минут суудаг билүү дээ хугацаа нь.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Бичиж байсан юм. Тэгээд бичиж өгөөд л гарсан. Тэгээд л дараа нь тэгсэн чинь эхний шалгалтын дүн дуудаад монгол хэл, уран зохиол дээр онц авлаа гэж над хэлэхгүй юу. Тэгээд ангийн багш маань тэгэж байна Наранхүүг захирал их үнэлж байнаа, яагаад гэвэл .. юу хичээлийн эрхлэгч Осор багш их үнэллээ. Яагаад гэвэл та нар ёстой юмыг сайн сурдаг, сайнсургадаг. Уншиж өгсөн гэнэ. Тэр “Эр хоёр загал”-ын туужыг. Тэгээд их сайхан болсон байна гэж хэллээ гэж тэгэж байсан. Тэгэхээр би болохоор зэрэг өөрөө болвол ямар нэгэн тийм юу гэх юм бэ дээ бичих бол илүү сонирхолтой надад тэгэж санагддаг. Тэгээд одоо ч гэсэн би надад бол тийм амттай гоё зохиолууд байвал илүү чамин унших дуртай. Нэг тийм сайхан дүрслэлтэй, найруулгатай тийм ээ?

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Бүр ингэж нүдэнд харагдтал бичсэн юмыг унших юмсан гэж аягүй их хорхойсдог байхгүй юу. За тэгээд нэгдэх нь энэ болвол би яахав сэтгүүлчид уул нь надад ямар ч хувиар ирсэнгүй би тийм ангийг сонгож авч чадсангүй. Хоёрдугаарт яасан гэхлээр төгссөнийхөө дараа би нөгөө хуучин сурч байсан сургуульдаа очихоор миний багш нар байсан байхгүй юу. Тэгээд Дамдин багш байсан тэгээд Банзрагч багш гээл монгол хэл, уран зохиолын багш маань байлаа л даа. Тэгэж нөгөө Банзрагч багш маань надаар ингээд юм бичүүлдэг. Тэгээд тэр бичүүлсэн юмаа аа тэгсэн л нэг цонхтой цагаар дэвтэр засаад сууж байсан Банзрагч багш бичүүлээд л байж байсан. Дамдин багш 2 сууж байхгүй юу. Нэг кофе уугууд л. Тэгсэн тэгэж байна бичүүлж аваад л тэгсэн чинь Энэ муу Дамдин хүүхэд урвуулаад энэ ёстой шал өөр мэргэжлийнх болгоцон ш дээ, уул нь энэ болвол ёстой манай л мэргэжлийн хүн байх байсан юм гэж ирээд л тэгэхгүй юу. Тэгсэн чинь Би юу гэж чамд өгч байх юм наадахыг чинь, ёстой миний хичээлд л сайн байсан юм чинь Дамдин багш маань тэгэж байж билээ. Хоёр хөгшин. Ёстой би бол тэгээд шшш энэ хоёрыг доо ёстой аль ч яахав дээ нэг хүн тэгээд л хувь зохиол нэг хувь тавилангаараа явна гэдэг л яг тийм болсон юм шиг байгаа юм. Тэгээд би бол яахав дээ математикийн багш болсон доо харамсдаггүй л дээ. Ёстой л бидэнд чинь оногдсон л одоонийх шиг сонгодог байсан биш. Цаанаас нь сонгуульдаг л байсан юм чинь. Тэгээд л тэрүүгээрээ явж байгаад л математикийн багш болсон. Муу сайн юм надад байхгүй л дээ. Ерөнхийдөө бол 10 жилийн амьдрал маань бол иймэрхүү. Аа зүгээр ер нь энэ ярилцлага өгч байгаан далимд болвол би бүр өөрийнхөө түүхийг эхнээс нь өөрийнхөө нэрний түүхнээс эхнээс нь эхэлмээр байна.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Манайх чинь Ховд аймгийн би чинь Ховд аймгийн Буянт суманд төрсөн.

Буяндэлгэр -

Мнхнг.

Нараа -

1949 онд төрсөн юм байгаа юм. Үхэр жилтэй хонины ордных. Тэгээд надад би 2 ахтай, 2 эгчтэй байсан. Нэг эгч маань миний дээд талын эгч маань бүрлээч болсон. Тэгээд тэр үед чинь нэгний нь нэр дагуулж л нэр өгдөг байсан юм чинь. Том ахыг маань Баасанжав гээд дараагийн ахыг маань Бямбажав гэдэг. Тэгээд эгчийг маань болохоор Хишигжаргал гээд. Бага эгчийг маань Батжаргал гэдэг байсан гэнэ лээ. Тэгээд Батжаргал гэдэг эгч маань өнгөрчихөөд. Тэгээд манай аав болохоор зэрэг бүр Бийск хүртэл жин тээдэг байсан юм гэнэ лээ. Тэгээд монгол бичигтэй. Манай авга ах уул нь надад ярьж байсан юмаа.

Буяндэлгэр -

Юу хүртэл жин тээдэг байсан?

Наранхүү -

Биски.

Буяндэлгэр -

Юу оросын хот юм уу?

Нараа -

Оросын хот. Жин тээж ачаа бараа хүргэдэг байсан гэнээ. Тэгээд бүр дээр үед болвол Увсад байж байгаад бүр Цэдэнбал даргад монгол бичиг зааж байсан тийм монгол бичгийн багш хүн байсан. Тэгээд тэр ажлаар ч нэг их удаан хаяагүй. Тэгээд тухайн үед монгол бичигтэй хүн их л боловсролтой байсан л даа.

Буяндэлгэр -

Хэн гэдэг хүн байсан аав чинь?

Наранхүү -

Манай аавыг болохлээр адуучин Аюушын Даш гэдэг хүн байсан. Авга ах маань сүүлд нь над ярьдаг байсан. Аав маань олон жил өвдөж байгаад нас барсан байхгүй юу. Тэгээ л хэвтэрт байж байгаад л тэгээд л тэгдэг байсан Манай Аажаа ингэж л хэвтэх хүн биш дээ Цэдэнбал даргад намайг ойртуулах ч үгүй хавьтуулах ч үгүй юм. Би уул нь манай Аажаа чинь Цэдэнбал даргын офиссэд монгол бичгийн., монгол бичиг зааж байсан багш нь шүү гэж тэгэж ярьдаг байсан.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээ л яахав дээ тухайн үед Ховд руу нүүж ирээд л. Тэгээд л дараа нь тэр Цагааннуурын дамжлаг баазын дарга болсон юм байна лээ. Нөгөө монгол бичигтэй болохлээр тухайн үед боловсролтой болохгүй юу. Тэгээд Цагааннуурын дамжлаг баазын дарга байж байгаад нөгөө Бийск руу чинь жин тээдэг байж байгаад юу Бийск хүртэл тэмээгээр жин тээдэгээ болиод одоо энэ анхны Зис-5 машинуудаар ачаа нааш нь зөөдөг болж л дээ. Тэгээд зөөж байхад нь шүдэнз ачсан машин Зис-5-тай Цагааннуурын дамжлаг баазын машинаар шүдэнз ачиж байсан жолооч шүдэнзээ ачиж аваад тамхи татаад аваачаад шүдэнзээ хаясан нөгөө салхинд ард талд нь ачиж явсан шүдэнз нь ассан.

Буяндэлгэр -

Аяаяа.

Наранхүү -

машин нь шатаад..

Буяндэлгэр -

Гал авалцаад?

Наранхүү -

Гал авалцаад машин нь байхгүй, шүдэнз ч бахйгүй нөгөө өөрөө жолооч нь үсэрч харайж буугаад нэг амьд үлдсэн байна л даа. Тэгсэн чинь нөгөө дайруул ах захдаа, зуд ирвэл хот цухандаа гэдэг юм шиг болоод аавын маань аваачаад тэр юунаас гадна жолоочоос гадна аваачаад хорьчихгүй. Улсын эд хөрөнгө одоо шамшигдуулсан сүйтгэсэн чиний хариуцлаггүй гэсэн юм. Тэгээд одоо аав маань тэр нөгөө л энэ шоронд сууж байсан. Тэгээд...

Буяндэлгэр -

жолоочоос болж шоронд сууж байна ш дээ?

Наранхүү -

Тийн.

Буяндэлгэр -

Хоёулангын аваачаад хийсэн?

Наранхүү -

Тийн хоёулангын аваачаад хийчихсэн.Тэгээд тэр нөгөө улсыг хохиролгүй болгож төлбөр барагдуулж гэж. Тэгэхгүй л болвол одоо чамайг гаргахгүй. Тэгээд тэр хооронд ээж өвдөж би төрөөд. Миний дээд талын эгч эндчихээд байсан юм л байна л даа. Яг тийм үед байж байсан чинь нөгөө яахав дээ нөгөө шоронд байгаа хүн чинь зайлуул гадаа л наранд ээгээд л одоо гарахын л мөн болж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Сууж байдаг байсан. Тэр хар гэрийнхээ гадна сууж байдаг байсан. Тэгээд тэгээл сууж байсан тэгээ л ..бүр яая даа л гэж бодож суудаг байсан байх даа. Тэгсэн харин охин төрлөө ямар нэр өгөх вэ. Гэхдээ зөндөө олон нэр сонгосон юм гэсэн. Тэр улсууд.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэгээд байж байсан чинь аав маань тэгэж байсан одоо нөгөө охин нь ингэсэн юм болохоор хүү төрж магадгүй гэж бодсон юм байлгүй дээ 2 хүү, 2 охин гараад том хүү байх бол уу? ч гэж бодсон.Тэгээд би наранд ээж суудаг юм чинь Наранхүү гэж нэр өгье.Бас нэг юу гээд охиных нь юуг цээрлэг гэж тэгээд Наранхүү гээд нэр өгсөн юм гэнэ лээ. Тэгээ л ээж маань болвол тэр дороо л уул нь яахав дээ Цагаануурын дамжлаг баазын дарга байсан. Оросоос бараа авдаг байсан манайх их сайхан айл байсан гэж ярьдагийн харьцангуй. Тэр үедээ л нилээн мөнгөжсөн айл...

Буяндэлгэр -

Их боломжын айл байж тийм ээ?

Наранхүү -

Тэгээ л тэр гэр доторх юм бүх юмаа зараад бүгдийг нь аваачиж тэр машин төлбөрийг барагдуулж аавыг маань шоронгоос авч гарч байсан гэж ярьдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Хнн. Хатуу байсан байна шүү.

Наранхүү -

Тийн хатуу байсан. Тэгээд яахав би чинь нилээн насанд хүрээд 4,5 настай байж байхдаа Ховдоос манайх наашаа нүүсэн. Аа нүүх шалтгаан маань юу болсон гэхлээр манай том ах маань Улаанбаатарт жолооч болоод. Жолоочоосоо ийшээ Хэнтийн Цэнхэрмандалд нөгөө тэр үед чинь дандаа л хөдөө хувиарладаг юм чинь...

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Хэнтийн Цэнхэрмандалын уурхайд ч гэлүү жолооч болсон юм гэнэ лээ. Тэгээд явчихаар зэрэг нөгөө гэрээсээ холдоогүй хүүхэдээ санаад хүүхдийнхээ хойноос наашаа ирэх гэсэн чинь наашаа шилжүүлдэггүй.

Буяндэлгэр -

Тэр үед чинь нөгөө ...

Наранхүү -

Айхтар хатуу тээ?

Буяндэлгэр -

... социализмын үед чинь хамаагүй явуулдаггүй байсан ш дээ.

Наранхүү -

Тийн. Хатуу байсан ш дээ. Нилээн сүүлд ч хатуу байсан юм чинь. Одоонийх шиг чөлөөтэй нүүх юм гэж хаа байх вэ.

Буяндэлгэр -

Тийн.

Наранхүү -

Тэгээд байж байсан чинь наашаа Батсүмбэрийн сангийн аж ахуйд аа юу малчин, саальчин элсүүлнэ гэсэн зар явжээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Зарлал гэх юмуу даа. Тэгээд малчин элсүүлэх болохоор нь тэрүүгээр нь нэг ёсны элгээлт авч байгаа юм. Саналаа өгөөд л тэгээд л наашаа бараг л хагас сар, хориод хоног шахуу Ховдоос 1500 км ачаатай тэгээ л гэрээрээ нүүж ирсэн. Нүүж ирэхдээ ерөөсөө авчирсан юм байхгүй.

Буяндэлгэр -

Юугаар нүүсэн?

Наранхүү -

Машинаар гэсэн. Арай Зил-5-аас арай монхор ногоон Зил билүү?

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тийм юмаар нүүж ирсэн гэж ярьдагийн. Тэгээд ирэхдээ би чинь үсээ хусуулсан, эндээ нэг хэдэн согсоотой ийм үстэй. Толгой нүцгэн яг эрэгтэй хүүхэд шиг л нүүж ирсэн. Ах, эгч 2-ыг маань аваад л. Уул нь тэр том хүүгээ бараадаж барааг нь харах гэж л явж байгаа юм. Тэгээ л Улаанбатаарт ч ирсэн юм байхгүй Батсүмэрт ирээд л хөдөлмөрийн баатар Авирмэд гуайтай хамт ...

Буяндэлгэр -

Нөгөө саальчин Авирмэд?

Наранхүү -

саальчин. Тэгээ л тэнд 15 хүнээ аваад сааль сааж, аав үхэр хариулдаг тийм ажилд орсон гээд нэг юм байдаг. Тэгээд эгч маань ярьдаг байсан юм. Тооны юу болвол миний дүүд их тэгээд одооний хүүхдүүд бол сургуульд орохдоо уншиж биччихээд ордог байсан болвол нөгөө хөдөөний хүүхдүүд тийм юм ерөөсөө байхгүй. Нөгөө нааш цаашаа нүүсээр байтал эгч, ах 2 маань сургууль завсардаад хэн ч үгүй болохгүй юу. Хотод сургуульд өгье байх газаргүй гэр орноо санаад л. Эгчийг маань нэг хэсэг явуулж байгаад тэгээд одоо төгсгөж атестатч авсан юм байхгүй тэгээ л өнгөрлөө л дөө. 3 дугаар сургуулийг тэр урд талд тэр дүнзэн байшин 1 дүгээр төрөхийн урд талын дүнзэн байшин байхад нь манай эгч уул нь тэнд сурч байсан гэж байгаа юм. Авга ахынд байгаад. Тэгээл яахав айлд байсан хүн ямар өөд байхав нааш цаашаа яваад л. Тэгээ л хөдөө гадаа гэрлүүгээ явахаар хичээл номоо таслаад л. Тэгээ л тэрэнд чинь төгсөж атестатч авсан юм байхгүй байсан тэгээ л. Тэгсэн чинь манайд энд тэр үед 12 хуудастай дэвтэрийн нэг ягаан ард талын хүрд байсан юм.

Буяндэлгэр -

Тийн.

Наранхүү -

Тэр хүрдийг л ерөөсөө л нөгөө ном уншдаггүй юм чинь энэ ямар учиртай юм гэж асууж. Тэгээд ингээд цээжлэхээр энэ тооны хүрд гээд тэгсэн. Тугал хариулаад явж байхдаа л тугал араас нь ., дандаа үхэртэй байсан юм чинь явж байхдаа л хоёр хоёрын дөрөв, гурав хоёрын зургаа гээд л уншаад явдаг байсан гэнээ. Тэгээл хар эрт хүрд цээжилж юу яасан юм даа миний дүү тэгээд тооны багш болох байсан юм байлгүй тэгэж надад ярьж байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

... сонин шүү тээ.

Наранхүү -

тийн. Сургуульд ороогүй байхдаа л аягүй их ой сайтай тэгээ л манайхан тэр нөгөө яагаа ч үгүй л өвөл харанхуй бүрэнхий болчихоор нь үнээ тугалаа ялгах гээд нэг тийм тугал олоод ир, тийм бяруу тэгэхээр зэрэг л мал их нүдэлдэг, малд их нүдтэй юм өнөөтөхийг нь хаанаас л бол хаанаас олоод ирдэг байсан харанхуйд бол их сайн ялгадаг. Адилхан л бүгд улаан хүрэн юм байж байхад л нэг хэлчихэд л тэрийг нь л олоод ирдэг байсан.

Буяндэлгэр -

Хнн.

Наранхүү -

Тэгээ л энэ тэгдэг ч байсан юм уу тэрнээс ч болсон юм уу ээж, аав 2 маань ярьсан юм байгаа биз дээ. Ямар ч байсан юу яаяа одоо ерөөсөө хотод сургуульд оруулъя. Хотод одоо сургуульд оруулахгүй болвол юу яах үгүй нь түрүүчийнх нь байр сууцгүй бас дахиад ингээд завсардчих юм байх. Энэ арай сэргэлэн юм хотод сургуульд оруулъя. Хотод сургуульд оруулахаар болоод Рашааны 11-т манай нэг холын хамаатан айлын хажууд 4-н ханатай гэр одоонийхоор болвол ямар түрээслэнэ гэж байх биш дээ. Түрүүслэн маягын хөдөөнөөс сүү цагаан идээгээ оруулж ирж тэр айлд өгдөг.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэгэхдээ мөнгөөр биш. Аа тэгээд өөрсдөө болохлээр зэрэг аав бид 2 хоёулаа байдаг. Тэгээд нэг яахав дээ нэг жижигхэн авга ах маань ...

Буяндэлгэр -

Чамайг сургуульд оруулах гэж зориуд тэгэж гэр барьж ирж байна ш дээ.

Наранхүү -

Тэгэж байгаа юм. Аав бид 2. Тэгээ л аав маань намайг ингээд л ерөөсөө миний үсийг самнаж өгнө. Анх удаа самнаж байгаа юм чинь. 2 нүдийг минь жаатайтал татаад л тэгээ л ингээд л мод шиг гозойтол нь ингээд шүлжчидэг. Тэгээл нүд маань татагддаг. Тэгээл нөгөө аавын эрх хүүхэд юм чинь. Тэгээд тэр чинь ажил олдохгүй юм чинь. Хөрөөд хөрөөд гэж мод хөрөөддөг ажилтай.Тэгээд тэр нь яахав нөгөө хамгийн гол нь модоо хөрөөдчих юм бол мөнгөө дор нь авдаг орлоготой.

Буяндэлгэр -

тэр бас дажгүй ажил байсан шүү. Би санаж байна. Мод хөрөөдөөд хөрөө барьсан хүн явдаг байсан.

Наранхүү -

Тийн хөрөө. Тэгээ л аав маань мод хөрөөддөг. Би хажуунаас нь 1 дүгээр ангид 8 настай байсан юм чинь. 8 настай сургуульд ордог юм чинь. Угзарч ганц хоёр загтнуулдаг хайрлаад л хөөрхий минь гаансаараа тамхи татаад л. Тэгээ л би чинь аавынхаа бүр басл их орой гарсан байхгүй. 43-тай 44-тэй байхад нь энэ чинь орой л доо. Тэгээд л сургуульд орно гэхлээр 50 гарчихгүй юу. Тухайн үед хүмүүс чинь их хөгширдөг байлаа ш дээ. Одооний улсууд 50 гаран настай овор багатай болсон болохоос биш. Тэгээ л хоёулаа модоо хөрөөддөг. Юу тэгэж л тэрүүгээрээ л ёстой варень, чихэр, ундаа юу л байдагийн амттай шимтэй юм авч ирдэг. Орос цэргийн нэг эвхдэг ор авга ах маань авч өгсөн. Хоёр талдаа тийм ортой дундаа нэг авдартай нэг тиймэрхүү л айл болж байсан. Тэгээ л радио л их сонсдог тийм байсан дөө тэр үед чинь.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээ л сургуульд ороод л манай энэ 100-н айлын Рашааны 11 гэсэн 100-н айлын баруун талд юм чинь. 100-н айлын энэ байр гэдгүүдийн тэнд 17 дугаар сургууль анх нээгдээд тэнд оруулчаад байж байсан сүүлд нь 3 дугаар сургууль шинэ байранд ороод тэр хавийн хүүхдүүдийг хамхаар тэнд аваачиж оруулсан. Авга ах маань хүүхэд нь 3 дугаар сургуульд явдаг байж байгаад намайг шилжүүлж аваад л. Бас нөгөө онц тухайн үедээ онц сурч байсан юм чинь 2 багш булаалдаж байж Чи дандаа онцыг нь авах юм, цэцэгний ангид намайг оруулаагүй цэцэгний ангийн багш нь уул нь намайг авах сонирхолтой байхгүй. Бага ангийн багш нь. Тэгсэн чинь Цэрэнжав багшийн ангид өг гээд аваачаад хичээлийн багын эрхлэгч цохоод өгчихөөр зэрэг Цэрэнжав багш авсан чинь чи дандаа онц хүүхдийг нь чи авч байх ёстой юм уу гэж хэрэлдэж л байж авч байсан юм. Тийм л сонинтой 3 дугаар сургуульд сурагч болоод байж байсан. Тэгээд яахав 8 дугаар ангид орохдоо би нэг 7 төгсөөд хувиар хийдэг байсан юм чинь 8 дугаар ангид ороод л хамаг сурлага сайтай хүүхдийг нь Цасчихэрийн Баасандорж гэж багш байдаг байсан. Биднийг хамаад нэг ангид оруулчихсан. Тэгээд нэг ангид оруулаад л яахав хуучин бид нарыг 7 дугаар ангид байхад Цасчихэрийн анги чинь анхны соёлч нөхөрлөл мөхөрлөлөө байгуулж их мандаж байсан үе ш дээ. Тэгээ л мандаад л. Бид нар болвол сургууль дотроо тийм хөдөлгөөн өрнүүлээд л манай ангийн багшийг чинь Чулуунбаатар гэдэг байсан. Чулуунбаатар багш маань бас нэг тийм хөдөлгөөнд., тэр чинь 5,6 юм байна ш дээ 6-гаад юм байна ш дээ. 6 дугаар ангид юм байна. Бид нар бас нэг тийм юм байгуулж дотор нь зохион байгуулцаж л байсан. Тэгээд 8 дугаар ...

Буяндэлгэр -

Соёлч нөхөрлөл гэдэг чинь одоо яг яаж байсан бэ? Би одоо ерөөсөө санадаггүй юм. Тэр чинь ямар ямар .... яадаг байлаа?

Наранхүү -

Тэр л одоо ерөөсөө ерөөсөө л яахав дээл хамтарч ...

Буяндэлгэр -

5 онцын эзэн соёлч нөхөрлөл чинь нэг байсан уу тусдаа байлуу?

Наранхүү -

Тусдаа байсан. Тэдний ангид чинь 9 хүүхэд байсан юм байхгүй юу. 9 хүүхдээс чинь яахав Цасчихэрийг нь ахлагч болгоод. Жаргал тэр 2 чинь нэг насны зөрөөтэй байж байгаад нэг ангид орсон юм л даа. Төрсөн эгч дүү хоёр. Жаргал..

Буяндэлгэр -

Одоо манай телевизийн дарга байсан Жаргал уу?

Наранхүү -

Биш биш.

Буяндэлгэр -

Найруулагч байсан уу?

Наранхүү -

Эмэгтэй Багшийн сургуулийн Сэтгэл зүйн багш байсан юмаа. Одоо тэр Америхкт л байгаа байнга л телевизээр л гарч байх юм байна ш дээ. Аа Америкт байгаа. Цасчихэрийн төрсөн эгч нь. Тэгээд тэр 2-ын нэг дор оруулсан. Тэгээд л Цасчихэр, Жаргал, Нарангэрэл, Саранцэцэг, Чулуунцэцэг гээд л 9 хүүхэд байсан. Тэгээд 9 хүүхдийн зургааг нь тэгээд яахав дээ сурлагаар нь сайн шахаад л сурлага сайтай хүүхдүүдийг нь нэг болгоод л. Тэгээд тэр хүүхдүүдээрээ урлагын бас нэг 5 төрөл дээр. Сурлага, урлаг, спорт юу байлаа даа өшөө чинь? Тийм маягаар л нэг хэсэг одоо нэг групп байгуулаад л. Тэр хэсэг хүүхдүүдээрээ сүүлд нь тийм үзүүлэх ажил маягийн юм. Их сайн сурч байна. Тэгээ л ерөөсөө тэр л ариун цэвэр мэврээр нь шалгаруулдаг байсан юм байгаа юм. Их сайн болгоод л нэг хэсэг хүүхдүүдийг хооронд нь эвсэлдүүлээд л, групп байгуулж хичээлийг нь сайн давтуулаад л. Тэгээ л тэр 9 хүүхдүүдийн чинь 6 нь онц сурдаг.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

3 нь сайн сурдаг байж байгаад л. Тэр соёлч нөхөрлөл чинь өөрөө болзолтой.

Буяндэлгэр -

Ямар болзолтой вэ?

Наранхүү -

Одоо тэгээд заавал сайнаас дээш сурсан байх ёстой. Муу сурлагатай хүүхдүүдийг сурлаганд нь тусалж дэмжээсэй, сайны эгнээнд шилжүүлсэн байх ёстой энэ тэр гээд л. Тийм байсан л даа. Тэгээд яахав тиймэрхүү байдлаар анхны соёлч нөхөрлөл байгуулаад сүүлдээ ангиараа соёлч болоод л тэднийхэн чинь. Бие биенийгээ дэмждэг. Гэхдээ Доржготов багш их айхтар бас сүйхээтэй хүн байсан л даа. Одооний зах зээлийн ухаанаар арга ч их хэрэглэдэг. Тэгээд нөгөө өөрөө физикийн машин судлал ордог байсан болохоор парлель ангиудаас нь сайн хүүхдүүд байсныг мэдээд 8 дугаар ангид нь дандаа сайн хүүхдүүд. Бид нарыг түрээд нэг анги болгоод. Тэр Цасчихэрийн ангид оруулсан. Нэг жил хамт сурсан бид нар.

Буяндэлгэр -

Ммнг.

Наранхүү -

Тэгээд хавар нь Доржготов багш шилжиж яваад оронд нь Сундуйжав багш манай ангийг 8 дугаар ангид аваад. Тэгээд 9 дүгээр ангидаа орохдоо ёстой удалгүй тооны ангид шилжээд явсан л даа. Тэгээд 10 дугаар анги төгсгөсөн. Тэгээд Сундуйжав багшийн ганцхан удаа 10 анги төгсгөсөн нь тэр юм гэж өөрөө ярьдагийн. Бид нар нийлэхээрээ...

Буяндэлгэр -

Урлагын гавъяат уу?

Наранхүү -

Тийн. Цэрэндагваан ах.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Соёлын гавъяат зүтгэлтэн. Сундуйжав багш нь. 25-ын нэвтрүүлэгч эд нар хийгээд байдаг.

Буяндэлгэр -

Тийн.

Наранхүү -

Тхх. Уул нь радио телевизээр их л байсан л даа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээд тэр багш маань тэгээд бид нар яахав дээ хуучин сурч байсан үндсэн хүүхдүүдийг нь бас яахав пралель анги ч байсан сүүлд нь нэг жил нэг ангид байсан болохоор бид нарыг хүүе хаая нааш ир нийлий баръя гэхээр зэрэг очдог л доо.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Нэгдүгээрт. Хоёрдугаарт бид нар би чинь нөгөө сургуульдаа багшлаж байсан юм чинь 70 жилийн ой, 80 жилийн ойгоор эд нар байсан болохоор зэрэг юу яасан юм байгаа юм. Ммм 70 жилийн ойгоор Сундуйжав багшийгаа бүр урьж авчирч хэрэг болгож бид нар нийлж барьж Жаргалынд нийлж үүх түүхээ ярьсан л даа. Тэгээд хоорондоо уулзаж учирч тэгээд. Сайхан л байдаг юм. Аа 1 дүгээр 10 жил яахав 3 дугаар сургуульд байхад ерөнхийдаа болвол тийм л байсан. Дамдин багш маань надад математик заадаг байсан чинь нөгөө тэр үед чинь хуулуулахгүй гээд л яагаа ч үгүй ерөөсөө л бодлогоо бодохлээр хөөгөөд гаргачидаг. Коридороор л зугаалж явдаг. Хими, физик дээр ч тиймэрхүү л байлаа ш дээ. Бодлогын хичээлүүд дээр голдуу шалгалт авна. Ер нь л тэгдэг л байсан юм чинь. Одоо болвол бас онолоор авдаг л байх л даа. Бодвол бодлогоор л хүүхэдээ шалгачихдаг байсан юм чинь.Тэгээд л коридороор зугаалдаг ажилтай байж байгаад л 8-р анги төгсөөд л 9-р ангид очсон хойноо болвол... тэнд хэдэн сайхан хүүхдүүдтэй таараад л бид нар болвол яахав дээ тэгээд 9-р ангид орсон хойноо болвол намайг таньж байсан л даа намайг тэр нэг олимпиадуудаар Багшийн дээд дээр тэр математикийн олимпиадууд явагддаг байсан одооны тэгээд намайг тэр ширээн дээр сууж байхад чи сууж байсан.Тэгэж ярьж танилцаж байсан.Тэгэхдээ газар газраас нийлсэн мөртөө аягүй их тийм эвтэй манай ангийнхан. Тийм эвсэг хүүхдүүд байсан нэг л их хаанайсан. Тэгээд 2-р сургуульд очсон хойноо Жамбайнандаг багш бид нарыг их эрхлүүлдэг тооны анги гээ л туст нь авч үздэг. Эд нар байсан байгаан. Тэгээд 1-р сургуульд очсон хойноо болвол тэд нар чинь уулаасаа тийм биеэ даацан хүнийг нээх их энхрийлээд байхгүй тийм болохоор зэрэг бид нар биднийг нээх тоохгүй байна уу даа гэж боддог л байсан шүү тухайн үедээ. Тэгээд яахав сайхан дурсамжууд бас их бий л дээ. Бид нар 2-р сургуульд очсон хойноо анхны тооны ангийг 66 онд төгссөн юм байгаан. Манай нөхөр Вандуйн Энхээ гэж тэр анхны тооны ангид байсан. Тэгээд тэр хүн маань болохоор зэрэг манай анги 20 тэдний анги 20 хүүхэд байна анхны тооны анги. Манай анги 24 хүүхэдтэй байсан нөгөө урлагийн байдагийнхаа ашиг тусыг л одоо ярих гээд байна Цэрэндорж гээд дадлагын багш манайд монгол хэл, уран зохиолын багш манай ангийг дааж авахаар боллоо 2-р сургуулийн 9-р ангид байхад. Тэгээд намрын дадлага хийсийн Цэрэндорж багш маань. Тэгээд тэгсэн тэр багш маань байжийсан чинь өвөл бид нар багт наадамд орох болоод нөгөө залуу дадлагын багш нартай бас илүү ойр байсийн юмуу яасийн өвөл багт наадамд орох боллоо. Багт наадамд орох болоод багшийгаа нөгөө дадлагийнхаа багшийгаа дуудаад бид нар багт наадамд орох гэсэн юм гэсэн чинь монголын уран зохиолын тоймоор бид нарыг багт наадамд бэлдэхгүй юу. Одооны энэ нууц товчооноос эхсүүлээд л. Өүлэн ээж эд нар болгож байгаа юм чинь. Тэгээд нөгөө нууц товчоо тэр нөгөөтөх тийм найруулга хэлээд өөрөө хэлбэл найруулсан юмныхаа хөтлөгчөөр нь Сүрэн бид 2 болж байгаа юм. Тэгээд нөгөө пионерын ордноос нөгөө бүжгийн дугуйланд бас л савсганж явж байсан юм чинь ягаан ийм бүжгийн нэг дээлтэй доогуураа ийм дугуй хормойтой монгол загварын тийм дээл. Тэрийг яагаад тэгсэн сургуульдаа шалгараад шалгараад, сургуулиасаа хотод шалгараад хотоосоо нөгөө тэргүүний залуучуудын сүлд модны наадамд уригдаж орохгүй юу. Тэгээд нөгөө багт наадамд ирж байгаа хүүхдүүдийг чинь урилга өгөхгүй одоо залуучуудын ордон буюу драмын театрын ард талын хаалгаар нь оруулж байгаа юм л даа. Тэр үеийн ёлканы тухай ярих гээд байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Наранхүү -

тэгээд тэр арын хаалгаар нь оруулахаар зэрэг ...

Буяндэлгэр -

тэр чинь тэгээд 60-н хэдэн онд байсан бэ?

Наранхүү -

66 оны. 66,67 оны бишээ 65,66 он хоёр солиигдож байгаа. 66 оны 1 сар гарч байгаа ш дээ. 65 оны сүүл байхгүй юу. Бид нар 9 дүгээр ангид байсан юм чинь. Тэгээд орохдоо бид нар ахлах ангийнхнийгаа дагуулаад нэг анги одоо жишээ нь 24,20 хүүхэд хоёрыг чинь 40-өөд хүүхэд чинь ерөөсөө л нэг ангийн л хүүхдийн тоо болж байгаа юм чинь. Тэгээд нэг ангийн хүүхдүүд болоод бид нар чинь тэнд ёлканд оров оо. Тэгээд ахлах ангийнхнийгаа бүгдийг нь тоолуулж ороод л нэг анги болцгоогоод яасан. Тэгээд ороход ёлка бол үнэн гоё болсон. Нэг зааланд нь Эзэд гэдэг жүжиг шинээр хамгийн анхны тавилт.

Буяндэлгэр -

Хүүхдүүд өөрсдөө тавьж байгаа юм уу?

Наранхүү -

Үгүй үгүй. Драмын театр. Нэг зааланд нь болохоор зэрэг 65 онышилдэг кинонууд. Монгол кинонуудын хэсэг. Нэг зааланд нь болохоор дандаа тэргүүний залуучууд одоо урилгаар ирсэн тийм хүмүүсийн сүлд модны наадам болоод тэрэнд нь багт наадам нөгөө тэр үеийн тухайн үед шалгарсан дуучид. Яргуйн дэлбээг зөөлөн бүйвээлсэн гэдэг чинь ёстой тэр шинэ жилээр гарсан дуу.

Буяндэлгэр -

Мнхнг. Тэр чинь ямар үгтэй билээ?

Наранхүү -

Яргуйн дэлбээг зөөлөн бүйвээлсэн яасан намуун үдэш вэ гээд Цэцэгээгийн дуулсан дуу байна ш дээ. Бүсгүй хүний тухай.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэр дууг яг гарч байсан дуу. Тэгээд л бид нар тэнд юу яагаад бүжиглэж байгаад тэгээ л ёстой бараг л тийм ямар ч архи дарс байхгүй. Тэгээд энэ хөлөгт тоглоомуудыг заалныхаа шатнийхаа тэнд тавьсан. Дуртай нь тоголцгоож. Үгүй тэр бүр ямар гоё вэ. Заал заал хэсэж тэрэнд тийм юм гарч байна, энэнд ийм юм гарч байна салхи шиг нааш цаашаа гүйж байсан чинь нөгөө өөрсдийнхөө тоглолтыг үзүүлчихээд.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэгээ л бүр нааш цаашаа гүйгээд л.

Буяндэлгэр -

Дуурийн театрт болсон юм уу тээ?

Наранхүү -

Драмын театрт.

Буяндэлгэр -

Аан драмын театрт уу?

Наранхүү -

Тийн. Тэгээ л Залуучуудын сүлд модны Тэргүүний залуучуудын сүлд модны наадамд орж байгаа юм ш дээ. Бид нар чинь одоо 16 хүрсэн бас л насанд хүрсэн улсууд болж байгаа юм шиг л байхгүй. Тэгээд л тэнд ороод л бүр жигтэйхэн сайхан бүжиглэж, дуулж бид нар тэгэж байсан. Тэгээд өглөө бараг үүрээр шахуу 3,4 цаг. Тэгээд ямар ч тийм архи дарс тийм согтууруулах ундаа болвол цаанаас ч зардаггүй байсан. Бид ч хүүхэд байсан. Хэрэглэдэггүй байсан. Зүгээр пиво миво болвол тусгай хүлээн авалтан дээр нь байдаг л байсан байлгүй. Бид нарыг ямар хүлээн авалтанд оруулах биш. Тэгээд өнгөрч байсан. Дараагийнх нь энэ болвол яахав сүлд модны наадамыг тэгэж сайхан тэмдэглэдэг байсан тухай ярих гэж байна.

Буяндэлгэр -

Гоё байнаа.

Наранхүү -

Дараа нь бид нар 10 жил төгсөөд, 10 жил төгссөний дараа чинь болвол 10 төгссөний хонхны баярыг тэр үед чинь банкаад гэж нэрлэдэг байлаа.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэгээд Гомбосүрэн багш маань 10 төгссөний дараа тэр банкаад гэдэг юмыг одоо 1 дүгээр сургууль чинь өргөтгөөд их том юутай биеийн тамирын заалтай болсон ш дээ. Тэгэхэд бид нар чинь 1 давхарт нь хариугүй жижигхэн нэг айлын ганц өрөө шиг нэг жоохон юманд л урлагын заал, биеийн тамирын заал тэрэндээ биеийн тамирынхаа хичээлийг ч орчидог, урлагаа ч ордог. Тэр 1 дүгээр сургуульд бид нар тэр нөгөө бүх ард түмний спиртикадаар волейболоор 1 дүгээр байр эзэлж, ангиасаа би орж, манайхан 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангиуд 9 дүгээр ангийн хүүхдүүд 6 охин баг болж байж бид нар 1 дүгээр байр эзэлж, 15 төгрөгөөр шагнуулж. Их мөнгө. Сайшаалын үнэмлэхтэй 15 төгрөгөөр шагнуулж байлаа ш дээ. Миний шагнал хүртэл байдаг.

Буяндэлгэр -

Одооны бараг 150 мянган төгрөг ш дээ.

Наранхүү -

Магадгүй ёстой их л баярлаж байсан юмдаг. Нэгдүгээрт болохоор чинь зэрэг спорт тоглоом хор шартай заавал ялна дийлэх сургуулийнхаа нэр төрийг гаргах, хоёрдугаарт чинь болвол шагнууллаа гэхээр чинь их л урамшиж байсан үе юмдаг.Тэгээд дараа нь бид нар тэр банкаад хийх болсон чинь 10-ын А-гийнхан нэг талаар нь тэд нар ч биднээс олон хүүхэдтэй юм чинь. Яг голд нь манай ангийнхан. Нөгөөд 2 талаар. Тэгээд л Гомбосүрэн багш чинь бас л ерөөсөө аягүй сайхан сургамжийн үг хэлээд л. Тэгээд бид нар 3,4 цагт тарлаа. Тараад байж байсан чинь...

Буяндэлгэр -

Өдрийн 4 үү, өглөөний 4 үү?

Наранхүү -

Өглөөний 4 байхгүй юу. Тэр банкаад хийгээд. Тэгээд бид нарт болвол ямар юмны архи байхийн. Ямар ч архигүй. Олуулаа дуулаад л бүжиглээд л их л сайхан найралцагааж байсан. Нэг жоохон юм бэлдээд л. Одоо хэн мэдэх вэ дээ бараг л 10,10-н төгрөгөөр нийлсэн юм уу 5 төгрөгөөр ч нийлж байсан байж магадгүй ээ. Тэгээд тухайн үед болвол их л бага ханштай байсан юм чинь. Тэгээ л сайхан нийлээд л одоо яах вэ дээ харин тэр үед чинь нөгөө 200-гын туфель гээд гадсан цагаан өсгийтэй туфель. Тэр бол аймаар үнэтэй.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээд тэрийг аваад ...

Буяндэлгэр -

200 төгрөг байсан байхаа тээ?

Наранхүү -

200 төгрөг байсан.

Буяндэлгэр -

250 ч байсан билүү.

Наранхүү -

160-ын гээд л 160,165,170,180 гээд л 200 төгрөгний их өндөх өсгийтэй, шөвгөр хошуутай туфель байсан. Тэр нь л их үнэтэй. Тэрнээс банкааданд болвол яахав формтойгоо л орох юм чинь. Их үнэтэй байсан үе. Тийн тэгээ л яахав бас л нэг нөгөө хүний эцэг, эх, ах дүү хамаатан садан чинь хүнээс дутуу явуулахгүйн тулд тухайн үев тэгэж ямар нэгэн аргаар өмсүүлж л. Гэхдээ л одоо их л дуулж, бүжиглээд л өглөө болгоод тарж байсан. Тараад нөгөө хойшоо гэртээ юм чинь хойшоо явах гэсэн чинь талбай огтлоод явах гэсэн нөгөө цэргийн прад, наадмийн прадын бэлтгэл, зэвсгийн прад, танк ороод ирчихсэн ингээд.

Буяндэлгэр -

Хнн.

Наранхүү -

6 цаг хүртэл бид нар талбай дээр талбайн сандал дээр суугаагаар унтаж байсан ш дээ. Тэгээд өглөөний 6 цагт нөгөө талбай дээр радио хоолойгоор төрийн дуулал явж байхад прад яваад дуусаж байдаг. Тэгэж шалгаж байхгүй юу.

Буяндэлгэр -

Сургууль хийж байна тийм ээ?

Наранхүү -

Сургууль хийж тэрийг ...

Буяндэлгэр -

Бэлтгэл хийж байна.

Наранхүү -

одоо бодоход Батлан хамгаалах яамны сайд нь ч байсан юм уу хэнч байсан юм. Талбайн индэр байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Тийн.

Наранхүү -

Индэр дээр хэсэг хүмүүс гарч шалгаад болж байгаа үгүй хоёроо шалгаж байсан. Тэр чинь 7 сарын 1 байсан юм болов уу, 6 сарын 30 байсан юм болов уу? Өдөрөө санахгүй байна. Тэгэж байсан юм. Тэр үеийн цаг болвол тухайн үед болвол тэгэж л байсан. Бид нар чинь тиймэрхүү маягаар л 10 жилд байхдаа тэгэж наригаж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тийм маягаар л яахав 10 жилийн бага насны дуртгалууд бол тэгээ л өнгөрсөн дөө.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тийн.

Буяндэлгэр -

За тэгээд Багшийн дээдэд орлоо. Багшийн дээдэд ороод за сурагчын ширээнээс оюутан ингээд болсон чинь ямар байна. Ялгаа байна уу? Яаж байх юм?

Наранхүү -

Надад бол ялгаа байгаагүй шахуу байсан. Үгүй яах вээ ерөнхийдөө болвол би бас л онолынхоо хувьд болвол маргадаг байхгүй багштайгаа. Би ганцхан энэ бас л их тэнэг маргадаг. Энийг чинь байна ш дээ бодлогыг нь л бодчиход болно ш дээ. Заавал энэ онолоор яадаг юм? Би бас ер нь болвол би тийм алдартай айхтар засгийн том гавъяат шагнал ч аваагүй, хэтэрхий их шудрага ч гэх юм уу. Удирдлагуудаа их шүүмжилдэг нэгдүгээрт. Хоёрдугаарт болвол бас нэг өөрийн тэнэгдүүхэн үзэл бодолтойн Одоо ч гэсэн би боддог юм. 10 жилийн сургуульд физикийн хичээл заахын оронд ер нь 2 утас салсан байвал цахилгааны утас салсан байвал яаж залгахыг...

Буяндэлгэр -

зааж өгөх.

Наранхүү -

эсвэл нэг унтраалга ямар зохион байгуулалттай байдагийн. Аль утсан дээр нь аль утсыг нь залгавал энэ нь асаад яагаад ингээд унтардаг. Ийм юмыг хэлж өгөх. Аа тэгвэл би зүгээр ерөөсөө хичээл заахдаа яадаг вэ гэвэл ерөөсөө надад самбар шохой хоёроор л голдуу хичээл заадаг. Гэхдээ би ганцхан юмыг аягүй их заадаг байсан. 10 төгрөгтэй хүн юу авах вэ? Төгрөг 20-ын талхыг хэдийг авах вэ? Төгрөг 70-ын талх хэдийг авах вэ? Хэдэн зуун грамм., нөгөө граммалдаг мөнгөтэй байсан үе юм чинь.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

300 грамм махаар тухайн үед би болвол бүр яг тэгэж нөгөө хэцүү амьдралд өссөн болохоор 300 грамм мах чинь яг хоол болдог байхгүй юу. Мах бага байх тусмаа яс нь бага болно. Мах нь илүү ирнэ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Мах том болох тусмаа яс их болно. Унаж байгаа унц нь бага байдаг байхгүй юу. Яг тэрний адилаар л одоо 10 төгрөгөөр та нар байна ш дээ тээ 300 грамм авна. Тэгээ л тэрийг чинь хурдан хурдан толгой ажиллуулахын тулд цээжээр бод цээжээр бод гэж байж хагирчиж л бодуулдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Яг тэрэнтэйгээ адилхан оюутан байхдаа би багштайгаа муудалцаж байсан байхгүй юу. Таны өгсөн бодлогыг би бодъё. Харин тэр онолын талаас чинь бол яахав дээ теоромын баталгаа эд нар чинь над чинь ерөөсөө аягүй их яршигтай байна. Тэр амьдралд л хэрэгтэй юмыг хиймээр байна. Дэндүү их амьдралаас тасархай дээд математик чинь над ерөөсөө таалагдахгүй байна гэж амьтаны дургүй хүргэдэг байан байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тийм ч учраас би онцгой гавъяатай сурч юу амьтан шиг онц төгсөж, алтан медаль зидальтай төгсөж альч ангидаа тийм байсан. Ухаан орох тусамаа хаашаа ч юм өөрийн үзэл бодолтой тийм байсан байхгүй юу. За оюутан болохдоо яасан гэхлээр зэрэг манай...

Буяндэлгэр -

Танайх чинь хэдэн жилээр байлаа? 4 жил үү 5 жил үү?

Наранхүү -

Дөрөв. Тэгээд манай энэ Гүрдорж багш эд нар зарим багш нар болохлээр бид нарт 9 дүгээр ангид математикийн гүнзгий анги чинь мотаналист дээд математикийн бодлогонууд ороод ирдэг байхгүй юу. Тэгээд тэр орж ирээд нөгөө би ингээд юу яачихсан болохоор зэрэг бодлого л бодох хоббитой. Үгүй яахав тэгээд тухайн үедээ дараа нь болвол бас их үгүй байх юм байхгүй. Тэгэхээр аяндаа тэр теоромуудыг баталдаг болоод авах байхгүй. Тэгээд тэрийн яахав учрыг нь олж ирсэн. Арай бас хэрсүү ухаан суусан л даа. Амьдрал ерөнхийдөө бол гайгүй. Тэгээд яахав залуу насных юм чинь нэг үеийн оюутан ёстой бүх юмнуудыг л хамт л байсан л даа. Тэгээд бид нар оюутан цагаасаа юм чинь 40-н хэдэн жил 50-иад жил шахуу л Цэцэгээ бид 2 чинь хамт явж байгаа юм. 9 дүгээр ангид байхдаа бид 2 пралель ангид байсан. Тэгээд яахав 10 дугаар ангид өөр өөр сургууль шилжээд л тэгээ л дараа нь төгссөнийхө дараа хамт байж байгаад одоо болтол үерхэж байгаа. Гэр бүлийн 4 найз байдагийн. Тэгээд 4-лээ бид нар уул нь тасрахгүй л холбоотой байцгаадаг. Гэхдээ манай ангийн дээд сургууль төгссөн ангийнхан маань ч болвол нилээн сайн холбоотой. Нэг бие биенийхээ...

Буяндэлгэр -

Нийт хэдэн оюутан төгсөв танай ангийнхан?

Наранхүү -

42.

Буяндэлгэр -

Их олон оюутанууд төгссөн байна ш дээ.

Наранхүү -

Олон оюутанууд төгссөөн. Гэхдээ юу яасан юм байгаа юм нөгөө физик, математикийн гэж 3 ангийг 2 болгосон. Ер нь хасагдаад л. Тэр үед чинь мундаг хасдаг байсан үе ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Их хасагдсан. Тэгээд математикийн ангиас өөр анги руу ...

Буяндэлгэр -

Хичээлдээ тааруу бол хасаад л байх уу?

Наранхүү -

Хасна. 3 унах юм бол тэгээд л хасчихна ш дээ.

Буяндэлгэр -

Хнн.

Наранхүү -

Хасна. Тэгээд өөр анги руу шилжинэ. Зураг хөдөлмөр, нийгмийн ухааны анги манги руу шилжээд л зарим нь хэлний анги мангид шилжээд л явсан өөр анги төгссөн оюутанууд бий л дээ. Хасагдах нь ч хасагдсан, явах нь явсан улсууд бишгүй л нэг байгаа.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тхх. Тиймэрхүү маягаар л бид нар дээд сургууль төгссөн. Сургууль төгсөөд одоо...

Буяндэлгэр -

Сангийн аж ахуй явсан уу?

Наранхүү -

Явалгүй яахав.

Буяндэлгэр -

Хэдэн удаа явсан?

Наранхүү -

Сангийн аж ахуйг би бүр 8 дугаар анги төгсөөд 9 дүгээр ангид орохдоо энэ 2 дугаар сургуульд ирсэн байхдаа явсан байхгүй юу. Борнуурын сангийн аж ахуйд бид нар төмс хурааж байлаа. Тэгээд төмс хураагаад явсан чинь тэр төмс хурааж аваад энэ Думъя багш маань өөрөө явж чадахгүй нь Цэцэгээгийн ангийн Төмөрбат багшийн ангид юу яачихсан тэгээд нөгөө 3 дугаар сургуулиас олдоогүй байж байгаад байгаад л 3-ын майхан руу гүйчидэг. 3-ын майхан руу гүйчихээд эргээд өөрийнхаа майханд ирээд унтах гэхээр зэрэг хоол байхгүй нөгөөдүүл чинь хуваагаад идсэн байж байдаг. Тэгээд л хуваагаад идсэн байж байхад л ерөөсөө ямар сайндаа сүүлд нь Төмөрбат багш тэгдэг эдний багш тэгдэг байсан Өө за за яршиг зүгээр Думъягийн 2 охиныг өлсгөчих юмаа гээд л. Багш нар болохоор тусдаа нэг мах шөл чануулсан тэрний ясны шөлөн дээр хийсэн хоол байдаг юм чинь. Тэрнээсээ хүртэл тавьдаг байсан л даа хөөрхий. Тийн тиймэрхүү маягаар. Тэгээд сангийн аж ахуй явхад чинь бид нарын гавъяа бол яахав дээ төмсөө хураана, сортын машин дээр ажиллана. Тэгээд л хураасан төмсөө чирнэ. Заримдаа ч ерөөсөө зэрлэгийг нь зулгаана. Сүүлд нь өөрөө багш болсон хойноо өөрөө хүүхдүүдтэй хамт зэрлэг зулгааж эд нар тэгэж байсан. Тэгээд бие биенийгээ...

Буяндэлгэр -

Хэцүү юу?

Наранхүү -

Ер нь тэгээд олуулаа даривжаахад бол хэцүүг нь мэдэхгүй ш дээ. Тухайн үед жаахан ядарч л байх шиг байдагийн. Тэгээд дараа нь болвол ерөөсө хэцүүг нь мэддэгүй ш дээ. Тэгээ л инээж ханиасаар байгаад дуусдагийн юм чинь. Тэгээ л бие биенийгээ наашлуулж цаашлуулаад л. Төмсөөр одон медаль хийгээд л биенийхээ энгэр дээр зүүж байна гээд л тэгэж л хүртэл тоглож л байсан ш дээ. Тавах хошуу сийлчихээд л энийг яаж тогтоох вэ? Оёх уу наах уу гэж л тэгэж л хөхрөлдөж л байдаг байсан. Тхх. Сайхан л даа.

Буяндэлгэр -

Тэр үед чинь ургац их сайн байсан тээ?

Наранхүү -

Ургац их сайн байсан. Ургац ч их сайн авдаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Герман төмс тарьдаг байсан байхаа Борнуур чинь.

Наранхүү -

Ерөөсөө Борнуур ч тэр. Бид нар оюутан байхдаа бас Батсүмэрийн сангийн аж ахуйд ирсэн ш дээ. 3 дугаар курсд. Ирээд л бас л юу яагаад л тэгээд сайн ч ажил хийнэ бас сайн иддэг байсан юм байна. Би ч их жин багатай. Одоо 10 жилийн өмнө 49 кг хүрдэггүй байсан. Тэгээд уулаасаа хүүхэд ...

Буяндэлгэр -

Их туранхай байж тийм ээ?

Наранхүү -

Их туранхай. Хүүхэд байхдаа бүр ч туранхай байсан байхгүй юу. Тэгээд тийм туранхай байсан хирнээ литрийн сиян аяга байсан юм даа одоо ийм том бариултай сиян аягаар.

Буяндэлгэр -

Аанг. Чи бол овоо өндөр...

Наранхүү -

Тэрүүгээр нэг хоол идчихдэг байсан юм.

Буяндэлгэр -

Чи бол овоо өндөртөө орчих уу?

Наранхүү -

Өө тийн. Одоо бүр агшиж байна өө агшиж байна. Одоо 1 метр 56.

Буяндэлгэр -

Тэр үед болвол 1 метр 60-тай байжээ дээ.

Наранхүү -

За нэг 58 ямар ч байсан байсан байх.

Буяндэлгэр -

Тийн Мнхнг.

Наранхүү -

Тийн Тэгээд л литрийн аягаар хоол идчихдэг байсанийг бодохоор зэрэг...

Буяндэлгэр -

чи овоо идчихдэг байсан байна.

Наранхүү -

оо нөгөө ажил хийхээр чинь хүн чинь ...

Буяндэлгэр -

Тэгнэ тэгнэ.

Наранхүү -

.. тэгээд шингээчидэг.

Буяндэлгэр -

Ажилд гараад л хээр чинь бас тэгдэг ш дээ.

Наранхүү -

Тийн. Яг тэгдэгийн юм байна лээ. Одоо бол литрийн байтугай шаазан аягаар ч хоол орохгүй байна ш дээ. Тэгэхээр чинь би их гайхдагийн. Хөөх одоо 4-ны нэгийг нь идэж чадахгүй тэгээд тийм туранхай байсан хирнээ бас энэ махтай шөлтэй байсан болвол тэрнийхээ хирээр идэж үгүй яаж ингэж идэж. Тэгээд л бодохоор зэрэг чинь ажил ч сайхан өгөөжөө өгдөг. Орой ирээд л гитаараа нүдээд л таг дуулчидаг юм дөө. Энэ “Мартагдашгүй намар”-тай ер нь төстэй. Тэгээд л нааш цаашаа. Тэгээд л хааяа нэг бороо шороо ороод л ажлаас буугаад л зав гарангуут ямар сайндаа Цэцэгээ бид 2 тэр хоёулаа тэр үеийн сүүлд 24-ын торго болсон 18-ын торготой хүрэн торгон дээл ийм цэцэгэн хээтэй.

Буяндэлгэр -

Мннг.

Наранхүү -

Минийх нэг номин цэнхэр тийм цэцэгэн хээтэй 2 торгон дээлтэй. Яах гэж одоо бодоход бас тийм үдэшлэг мүдэшлэг зохионо ш дээ. Тэрэнд л гоёх гэж хоёулаа авч явсан юм болов уу. Тэрийгээ ерөөсөө өмсөж чадахгүй байж нэг удаа хоёулаа гол дээр очихдоо өмсөөд явж байсан. Гээд л бодчих. Тийн. Тэгээд л бас л юу дээл тухайн үед гоё л байсан болохоор зэрэг дээлээр л гоёх юм бодож байсан. Тэгээд яг үдэшлэг наадам болохоор зэрэг чинь өмссөн хувцастайгаа ороод бүжиглэчиж байгаа юм чинь. Өмдтэй, цамцтайгаа.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгээл их л гоёх юм бодож хоёулаа дээлээ хүртэл авч явж л тэгэж л оюутаны амьдралыг өнгөрөөж байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Хоол ундаа хийж байсан уу та нар тэгээд? Өөрсдөө хийх үү тусгай тогооч нар хийх үү?

Наранхүү -

Ингээд л ерөөсөө суглуулаад л санал аваад л тогооч бол тогооч бол гээд л тэр юу ., цаанаас ерөөсөө тийм юм байхгүй.

Буяндэлгэр -

Байхгүй юу?

Наранхүү -

Хоолоо болвол материалыг нь л өгнө. Материалаар л хоол хийнэ. Тэгээд тэр оюутанаас буухдаа хэдэн төгрөг авна ш дээ цалингаа бодуулж.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээд л нааш цааш нь тэгээд нөгөө идсэн уусан материалийнхаа үнэ мөнийг суутгаад л хоолоо юу яана.

Буяндэлгэр -

Өдөрт хэдэн хоол өгөх вэ?

Наранхүү -

2 удаа хоол өгнө.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Өглөө болвол цай чанаж өгөөд л өөрсдөө бид нар чинь сангийн аж ахуйд явхад чинь одоо нэг эвдрэхгүй бөх бат модон хайрцагтай. Аа модон хайрцагыг чинь одоо чемодан чинь хэвээ алдаад дороо цоож нь эвдэрээд байхгүй болно. Модон хайрцагтай. Модон хайрцаг нь монгол цоожтой. Монгол цоожныхоо түлхүүрийг бараг л хүзүүнээсээ зүүчих нь. Тэгэхгүй болвол боорцогоо алдаад салахгүй. Боорцогоо хайрцагандаа хийчихэнэ. Тэгээд л тэр боорцогтой. Өглөөний тэр хар цай ч юм уу сүүтэй цай ч юм уу чанаж өгөхөөр зэрэг боорцогоо идэж гараад өдөр нь хоол өгөөд, орой нилээн орой 8,9 цагийн бүрэнхий болсон хойно бууж ирэхэд дахиад нэг хоол хийсэн байна. Тэгэж л хоололдог байсан. Тхх.

Буяндэлгэр -

Хоолны хангамж гайгүй байсан уу?

Наранхүү -

Гайгүй ээ гайгүй. Бид нар одоо тэр би л литрийн аягаар идэж байхад чинь эрэгтэй хүүхдүүд чинь дахиж нэмнэ ш дээ. Тэгэхэд л лав л ерөөсөө л нэмэхгүй барихгүй л гэдэггүй байсан юм чинь. Хангамж сайн л байсан байхдаа.

Буяндэлгэр -

Хонины мах юм уу үхрийн мах өгчих байх л даа.

Наранхүү -

Тийн тийн. Тэр махыг сангийн аж ахуйл гаргаж авчирч өгнө ш дээ.

Буяндэлгэр -

Масло, талх, элсэн чихэр тийм ээ?

Наранхүү -

тийн талх малх байсан байхл даа. Лав л боорцог л их хийж, эхний хэд хоногт боорцогтой байж байгаад боорцог маань дуусдаг л байсан л даа. Тхх боорцог л их иддэг байсан. Тэгээд яахав тэгээд нааш цаашаа явсан нөгөө ногоо зөөсөн жолооч молоочид захиад л ерөөсөө талх, боов ойрхон гэртээ нь Батсүмбэрт чинь бас дандаа ч юу бид нар шиг ядарсан юм байхав. Бас нэг унаа тэрэгтэй бас боломжын улсууд эргэж тойрч ирэхдээ боов шоов борц голдуу авирч өгнө. Идэхэд хувааж идэхэд хүртээмжтэй юм чинь. Тийм юмаар л эргэж ирдэг байсан л даа. Тэгээд бас нөгөө улаан усаа уугаарай гэдэг шиг л бид нарын хамгийн сайн мэддэг ундаа болвол улаан ус л байлаа ш дээ. Өөр яахав. Тухайн үед ч яахав алим жимснүүд болвол сайхан. Тэгээд нэг сайхан юм нь нөгөө хатсан яблоки гэж нэг сайхан ариван болчидог юм нээх сайхан юм тэрийг аваачиж л цай майндаа хийж л өсгөж барьж байж л тэгэж л идэж ууж л. Жимс идсэн юм шиг их сайхан болдог байсан ш дээ. Тийм л жимсээрээ бид нар бараг шахуу хооллож байсан дөө тийн. Тийм маягаар л сангийн аж ахуйн амьдралыг өнгөрөөж л.

Буяндэлгэр -

Хүний одоо хөлс гээд багцаагаар хэдэн төгрөг өгөх вэ?

Наранхүү -

За нэг 100 хэдэн төгрөг 100 хэдэн төгрөг их л мөнгө шүү дээ тхх.

Буяндэлгэр -

Тийн мөнгө..

Наранхүү -

Би нэг хамгийн сайн байхад л 200 хэдэн төгрөг олон хүүхдэд хувуудаг байсан. Олон ч оюутанууд. Сүүлд нь бас хөдөлмөр хөнгөвчилөөд сортолдог машин дээр чинь юу яахаар дараа нь нөгөө юу тэр төмс хураадаг машин эд нарын чинь араас нь дагна. Хаягдал төмснүүдийн шуудай барьж. Дандаа хөлөөрөө гишгиж ухдаг эд нар чинь больчиж байгаа юм чинь. Тийм байдлаас болж тэгэж хураадаг байсан ш дээ бид нар. Тхх тийм маягаар л юу яана. Тэгэхээр зэрэг чинь машинаар ажиллахаар зэрэг хөлс бас харьцангуй багасна л даа. Тэгээд багасдаг юм уу. Ер нь одоо бол бодоод байхад мэдэхгүй нэг 200 хэд, 300 хэд хүрч байсан юм уу? Үгүй байхаа. Тхх. 300-гаас илүү гарахгүй ээ.

Буяндэлгэр -

Тэгэхэд чинь мөнгө хатуу байсан. Тэгээд их мөнгө шүү дээ.

Наранхүү -

Хатуу байсан л да. Их л мөнгө л дөө. Аймаар их мөнгө.

Буяндэлгэр -

Тийн.

Наранхүү -

Тхх. Тийн. Зарим нь одоо яахав цөөхөн хоног ажиллаад дундаасаа буцсан хүүхдүүд нь 50,60 төгрөг хүртэл авдаг л байсан. Тэгээд тэдэн чинь оюутан хүнд их л дэвтэр номоо авчдаг их мөнгө байсан.

Буяндэлгэр -

Их жийрэг болно ш дээ.

Наранхүү -

Тийн. Их л жийрэг болдог байсан.

Буяндэлгэр -

Төгсөөд тэгээд шууд 3 дугаар сургуульд хувиарлагдсан хэрэг үү?

Наранхүү -

Өө 8 сарын 31-н хүртъэл яаман дээр байсан. Манай аав 16 жил хэвтэрт байж байгаад нас барсан юм.

Буяндэлгэр -

Өө зайлуул.

Наранхүү -

үгүй болоод их муу. Тэгээд нөгөө арай л нэг цооруулаагүй тэр олон жил хэвтэхэд нь ...

Буяндэлгэр -

сайн асарсан байна ш дээ.

Наранхүү -

тийн. Тэгээд яахав ...

Буяндэлгэр -

Яаж тэгэж цоорохгүй юу яаж байна?

Наранхүү -

Цоорохгүй юу тэгээд нөгөө болвол л суулгах гээд л тэгээ л янз янзаар тослоод л. Хамгийн сүүлд нь тэгээд л...

Буяндэлгэр -

бэртсэн юм уу яасан юм?

Наранхүү -

Бэртсэн хөлгүй тэгээд л хамгийн сүүлд нь энд нь шар будаатай цагираг оёж өгсөн. Нэг бага зэрэг улайгаад л цоорох нь цоорох нь гэж байтал тэгээд л өнгөрсөн байхгүй юу. Тэгээд ээж маань асрагч хийж байгаад л би чинь ээжийгээ л аягүй их хайрлаад байхгүй юу. Бүх юманд л зүтгэж байгаа юм чинь. Тэгээд оюутан болоод стипенд аваад л ер нь л яг төгсөхийн өмнө л дөө ер нь тэгээд. Ээжийгээ тэтгэвэрийг нь тогтоолгож аваад тэгээд өөрөө юу яасан. Тэгээд нэг нөгөө 2 хөгшин хоёулаа тийм байсан тэгээд ар гэрийн гачигдлаар гээд өргөдөл өгчихөөд байсан. Хөдөө яв гээд л байсан. Хамгийн гол нь математикийн багшаар чинь болвол Улаанбаатар цангасан. Байвал байж бай уул нь хуваарь олдох ёстой. Тэгээд бүр 8 сарын 31-нд намайг хотын юунаас яамнаас томилолт өгөөд л бас Дээд, дунд боловсролын хороонд хувиарлагдаад л яамнаас томилолт өгөөд л одоо Хөдөө аж ахуйн техникумд говь би өнөө би зүрх муутай болохоор өөрөө явж чадахгүй. Тэгээд яах вэ. Дарханы Поль авъя гэвэл өгнө гэж байсан. Тэгээд Усны аж ахуйн яаманд Шарын голд бас явбал яв л гэж байсан. Тэгээд алинд нь ч явахгүй гээд зүтгээд байсан. Тэгээд яамны мэдэлд шилжүүлсэн л дээ. Хороо, яам 2 тусдаа байж байгаад яам руу шилжүүлчихгүй юу. Тэгээд яам руу шилжүүлээд л хөөх...

Буяндэлгэр -

Дээд боловсролын хороо гэж байсан тээ?

Наранхүү -

Тийн. Гэхдээ тэр 2 нэг дор байрлаж байсан юм.

Буяндэлгэр -

Аанг. Аан нэг дор байж тийм ээ?

Наранхүү -

Туул рестораны хойно. Тэгээл ерөөсөө өдөржингөө очоод оочирлодог. Өглөө очоод л оочирлоно. Бүр сүүлдээ ёстой бүр цөхөөд хөдөө явдагийн билүү гэсэн чинь 2 ядарсан хөгшинтэй нөгөө хоёроо аваад явж болдоггүй.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Наранхүү -

Оюутан байхдаа би 2 хүүхэд гаргачихсан. Нөгөө 2 хүүхэд байдаггүй. Эцэг нь зүрхний хагалгаа хийлгээд нас барчихсан байхгүй юу. Тэгээд нөгөө тэрнээсээ болоод би би чинь нөгөө 2 нялх хүүхэдтэй. Бүгдийг нь аваад явъя гэхлээр аягүй их олон юм чирэх гээд байдаг. Ах эгч нар маань тусдаа гарсан. Бас дургүйцэж, дуулдавч дайсан гэгчээр. Яг л имй байдалтай болж байгаа юм чинь. Тэгээд яах ч аргагүй байж тэгээд тэр нэг өргөдөл өгөөд. Тэгээд ч яамны сайдад очоогүй юм шиг байна лээ. Тэгсэн харин манай багш тэрүүгээр явж байж таараад өргөдөлийг чинь хараад ирье гэсэн. Өө сайдад хүрээ ч үгүй байна энэ өргөдөл чинь. Та нар энэ жинхэнэ зовлонтой хүнээ харж үздэггүй. Өдөр болгон л уртаас урт оочиртой. Өдөр болгон очиж оочирлоно. Тэгээд 8 сарын 30-н ., 31 болохгүй юу.

Буяндэлгэр -

9 сарын 1 болох гээд?

Наранхүү -

Тийн 9 сарын 1 болох гээд байдаг. Яадгийн билээ? Би одоо явдагийн билүү яадгийн биээ? Гээд байж байсан Дарханд манай энэ тэр ТИС-ын юу болдогын 67 оны математикийн олимпиадын аврага болдог залуу маань хойно төгсөж ирээд Дарханд ажиллаж байсан байхгүй юу. Чи хүрээд ирвэл хүрээд ир, яахав надад 2 өрөө байр өгсөн, Нэг өрөөнд нь суувал суу гэж их дураараа юм ярьж байгаа юмаа. Тэгээд тэр шинэ Дарханыхан чинь гадны хүнийг андахгүй. ЗҮгээр яваад оччихоор нь ерөөсөө юу яачидаг гэнээ дээрэмддэг барьдаг. Заавал эрэгтэй ., манайх гэртээ утастай байсан. Гэрийнхээ утсаар ярьж байж холбоо барьж байж ирнэ шүү. Тэгээд нөгөө 2 хөгшнөө үлдээчээд 2 хүүхдээ юу яахаар бас болохгүй байж байгаад л бүр арга чаргаа олж ядаад яадгийн билээ гэж байсан чинь харин юу ч болсон тэгээгүй байна тэгээд тэгээд багш маань ороод л хэл ам хийсэн чинь тэнд над 5 дугаар ангид, 6 дугаар ангид багшилж байсан багш байхгүй юу. Тэгсэн харин тэр байцаагчийг нь математикийн багш болохоор зэрэг томилолт бичээд өгчихгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Хотын боловсролын хэлтэст гээд. Хотын боловсролын хэлтэст очихоор нь би тэгэхгүй юу. Би одоо ингээд ядарсан 2 хөгшинтэй их олон юу яаж барьчихсан нялх хүүхэдтэй, намайг юу яаж өгвөл хуваарилж өгвөл сайн байна. 100 айл хавьцаа юм уу тэр одоо 2,3 буудал 7,5 буудал ч байсан хамаагүй. 17 дугаар сургууль мургууль гээд тэгсэн чинь Сүхбаатар дүүрэгт бичээд өгчилөө.

Буяндэлгэр -

Ммнг.

Наранхүү -

Сүхбаатар дүүрэгт ирсэн чинь Цэдэнсамбаа гэдэг хүн боловсролын хэлтэсийн дарга байсан юм. Маргааш хичээл эхлэх гээд байдаг. Баахан бичигнүүд сургууль руу явах бичигнүүд. Томилолтыг бичгийн машинаар цохоно ш дээ. Тэгээд нөгөөдүүлийгээ ингээд олон хуудас юм чинь ингээд хувилаад нэг нэг сургуульд өгөх бичигнүүдийг. Тэрийг л янзал гэж байна. Нэг хүүхэнтэй хоёулаа байлаа. Тэгээд намайг дипломоо гаргаад өг гээд би өгчихлөө. Тэгсэн нөгөө хүүхэн чинь хөөрхий амьтан дипломоо аваад ир гээд тэгсэн чинь дуугарахгүй байж байгаад л нүд нь цийлгэнж байгаад л уйлсан. Тэгсэн нөгөө шалгалтандаа унаад нөгөө хойтон жил нь шалгалтаа өгөх байсан тэгээд үзүүлэх дипломгүй байхгүй юу зайлуул. Тэгээд Самбаа их сайхан их үнэлж байсан ш дээ. Их сайхан ааштай тэгээд за за яахав хүн нэг алдаа л биз дараа жил өгчихийн байгаа биз дээ, танай гэр хаана байдаг вэ гэсэн чинь 1 дүгээр төрөхийн урд, тэгвэл би чамайг 21 дүгээр зураг хөдөлмөрийн багш хүүхэн байсан, би чамайг 21 дүгээр сургуульд хуваарьлаж өгнөө гээд тэгэхгүй юу.

Буяндэлгэр -

Ммнг.

Наранхүү -

Өмнөөс нь би бүр баярлаад байсан ш дээ. Тэгсэн танайх хаана вэ гэсэн чинь өө чамайг тэгвэл 3-т өгчье. Өө бүр ёстой ёстой бүр...

Буяндэлгэр -

Их сайн хүн байна.

Наранхүү -

..бүр дотор онгойгоод л явсан шүү. Тэгээл 3-таа ирсэн чинь 31-нд үдээш хойш 4 цагт ирж байгаа юм ш дээ. Тэгээд маргааш нь тэгээд тэр сургуулийн анги хүлээж аваад л тэрийгээ нэг смень багш нь цэвэрлэж байсан тэгээд орой болтол цэвэрлээд л өглөө хичээлээ хийнэ гээд л хийж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хэддүгээр анги вэ? 5 дугаар анги уу, 4 дүгээр анги уу?

Наранхүү -

Тэр үед 4 дүгээр ангид ахлах ангид ордог байсан үед надад нэг жил өөр багш авсан 5 дугаар ангийн нэг ёстой өө тийн нэг жил байтугай хэдэн жил хүн хүний гар дамжсан тийм анги өгсөн юм. Тэд нар маань их сахилгагүй. Тэгээд нөгө залуу багшид хүүхдүүд их дуртай...

Буяндэлгэр -

мнхнг.

Наранхүү -

... байдагийн юм шиг байгаа юм. Тэгээл нэг...

Буяндэлгэр -

Аанг.Тэр чинь одоо залуу гоё багш орохлээр зэрэг өөр байдаг байх л даа.

Наранхүү -

Тийн тийн. Тэр сүүлд нь тэд нар тэгэж ярьдаг. Их гоё санагдаж байсан гэж. Залуу багш учраас. Тэгээл сүүлд нь тэр ангиа...

Буяндэлгэр -

Хэцүү байсан уу? Ингээд л ороод л өглөө нь тэгээл ямар ч

Наранхүү -

Би чинь ерөөсөө нэг тиймэрхүү юу л даа хэцүү мэцүүг ч мэдрэхгүй. Эршүүд зантай. Уулаасаа манай ангийнхан золдохлээрээ Нараа намайг аваарай гэж охидууд маань орилдог байсан болохоор..

Буяндэлгэр -

эршүүд маягийн охин байсан байна тээ?

Наранхүү -

Тийн тийм болохлээр зэрэг чинь юу гэх юм бэ дээ одоо нэг тэрнээс ч айгаад энэнээс ч эмээх юм багатай. Өөрийнхөөрөө л зоримог ч гэх юм уу шуудхан. Надад бол айж эмээх одоо эвгүй санагдах юм ёстой байгаагүй. Тэгээл өөрийнхөө эрчээр л зоригоор л аваад хаясан байх. Одоо бодоход ер нь хүндрэлтэй юм санагдаад байсан юм байдаггүй ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг. Хүүхдүүд яаж угтаж авсан?

Наранхүү -

За тэр чинь 9 сарын 1 болсон юм чинь тэгээл яахав шинэ багш нар ирлээ гээд л. Тэгээд энэ ангийг аваад ор гээд л. Хүүхдүүд чинь яахав дээ багшийнхаа сургаар эхэндээ хүний янз үзэж байгаа юм чинь чимээгүй л байсан л даа. Яасан юм шинэ багш болохоор тэгсэн юм уу. Тэгээд дараа нь ингээд л аль болохоор л би чинь хүүхдүүдтэйгээ байхийн тулд л ерөөсөө миний юу болохоор ангиас гарвал хүүхэд хүнд танигддаг. Ер нь хүн чинь амьдралд тийм шүү дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Гадагшаа гарч байж л их танигддагын юм чинь. Ангиасаа гарвал танигддаг гээд л тэгээд л нөгөө тухайн үед экскурсээр явж байна гээд алхуулж Хайлааст майлаастгүй ингээд Чингэлтэй даваад ингээд Хайлааст ороод юугаар ингээд л. Тэгэхээр зэрэг л...

Буяндэлгэр -

Зугаалгаар явдаг байсан хэрэг үү?

Наранхүү -

.. нэг ёсны зугаалга байхгүй юу. Тэгэхээр би экскурсээр явна гээд л. Тэгэхээр зэрэг чинь хүүхдүүд чинь чөлөөтэй болоод наалдац ихтэй болдог юм шиг байгаа юм. Тэрэндээ л гайгүй байсан байх гэж сүүлд боддог юм. Би зүгээр.

Буяндэлгэр -

экскурсээр яахав хагас бүтэн сайнаар явах уу?

Наранхүү -

Мм хагас сайн дөр хичээлтэй юм чинь бүтэн сайн өдөр явна л даа. Эсвэл хагас сайн өдрийн үдээс хойш үдээс өмнө хичээлтэй.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тийм маягаар явж байж л хүүхдүүдтэйгээ л нэг ёсны танилцах л юу байж байгаа юм чинь. Тэгэхээр надад болвол ерөөсөө намайг айлгаад хичээл тэгсэнгүй ингэсэнгүй гэсэн юм ер нь болвол бага л байсан. Сүүлд нь л дараа дараачийн ангиуд нь л нөгөө хүүхдүүдээс их юу яадаг байсан. Хадны магаа шиг их айлгадаг багш. Их айдаг байсан таниас л гээд. Би загнаад зандараад байдаггүй. Нээх олон юм хэлээд байдаггүй. Бараанаар л намайг тэгэж л нөгөө тэгээд нөгөө ах, эгч нараасаа дуулдагын юм уу өөр хүнээс дуулдаг юм уу нэг тийм юу л жишиг тогтдог юм шиг байна лээ. Тэрнээс болвол одоо ер нь зоддог гэхдээ олон багшийн гар дамжсан гэсэн ангиуд над би ер нь нилээн хэдэн ангитай юм байна. Тэгээд сүүлд нь болвол төлөвшчидөг.

Буяндэлгэр -

Хэцүү юу тийм ангиуд?

Наранхүү -

Үгүй яахав дээ би уулаасаа л тэгдэг би ямар орчин нэгэн аргаар та нарыг ойлгохыг л бодно. Хэцүү гэсэн хүүхэдтэй л уулаараа жаахан барьж авах л хэрэгтэй байдагийн. Алдаршсан байдаг ш дээ. Тэр ангийн тэр ийм ангийн ийм гэсэн юмнууд хэцүү.

Буяндэлгэр -

Яаж харьцах уу жишээлхийн бол одоо нэг анги дотор чинь 2,3 хэцүү хүүхэд байдаг ш дээ. Тийм ээ?

Наранхүү -

Тийн атманууд байдаг. Одоо миний...

Буяндэлгэр -

атмануудаа яахав жишээ нь?

Наранхүү -

математикийн гүнзгийд хүртэл намайг заавал Наранхүү багшийн ангид орно, чи математик мэдэхгүй байжийж Наранхүү багшийн ангид орох гэж байхдаа яадагийн гэж орж ирж байсан хүүхдүүд хүртэл сэргийлэх юу өө за сэргийлэх мэргийлэхээр явж нааш нь цааш нь болж байсан тийм хүүхдүүд хүртэл бий. Гайгүй дээ ер нь тэгээд л аль болохоор аль нь чинийх байна хоорондоо нүүр тулж ярьж байж л хоорондоо өө тэрнээс болвол дэл сул хэцүү хүүхдүүд бий л дээ. Хичээлээ таслаад явчих нь араас нь гэр оронд нь. Тэгээд манай энэ 3 дугаар сургуульд чинь 100 айлын голдуу байдаг ш дээ. Одоо энэ яг район дээр ярихлээр одоо энэ өвгөнтийн хөндийхөн чинь 100 айл руу нүүгээд ирчихсэн. Юун дээр байгаа ш дээ. Тэгээд 100 айл чинь болвол хуучин өвгөнтийн хөндийхөн нүүгээд ирсэн.

Буяндэлгэр -

Пөө ер.

Наранхүү -

Тэгээд юу гэх юм бэ дээ одоо тэнд чинь одоо бүр тийм архиа нэрж зарж одоо ч гэсэн тийм байдаг юм шиг байгаа юм. Зардаг. Их хэцүү орчинтой ш дээ.

Буяндэлгэр -

Ер нь их хэцүү амьдралтай улсууд тэнд байдаг юм байна тийм үү?

Наранхүү -

Тийн. Тэгээд би нэг л жишээ яръя. Би нэг хүүхдийг юу яасан байхгүй юу хөөрхий минь хойд эцэгтэй хүүхэд л дээ. Тэгээд эрэгтэй хүүхэд. Хичээл таслаад болдоггүй. Тэгээд ердөө дуугарч ярьж өгдөггүй. Тэгээд ээжийг нь дуудаж байгаад ээжтэй нь очиж уулзаад ярьсан чинь зах дээр зогсдог авгай байна.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Би ёстой энэ боломж муутай амьдралтай манайх одоо тэгээд манай хүүхэд одоо юу яасан юм байгаа юм хойд эцэгтэй юм шүү дээ. Эцэг нь бас их архи уудаг эд нар гээд. Одоо тэр авгай очоод уулзахаар зовлонгоо ярихгүй юу тэгээд дүү нар жаахан хэцүү л байдагийн байна. Яахав би тэгээд хичээл номыг нь багаас нь давтуулж чадаагүй юм. Тэгээд бага ангидаа суурьгүй болсон юм энэ тэр гэж ярихгүй юу. Тэгээд ярьж байсан. Тэгээд ойлголоо л доо. Тэгээд дараа нь тэгсэн чинь хүүхдүүдээр дуудуулаад ярьсан таслаад болдоггүй. Өвдсөн ч юм байхгүй. Тэгээд нэг очлоо би. Очсон чинь тэр 100 айлын чинь одоо дотроо ийм нөгөө гадна талдаа нийтийн ОО-той. Тэгээд одоо хөн мэдэх вэ дотроо бие засдаг юм уу нөгөө согтуу аав нь баахан архичингууд авчираад архи уусан. Нилээн хэдэн 10-н хэдэн жилийн өмнө ш дээ. Очсон. Нөгөө муу хүүхэд чинь хөөрхий амьтан яг ясли жоохон хүүхэд одоо 5,6 сартай хүүхэд нэг угжмар болоод эх нь зах дээр зогсож байгаа юм ш дээ зайлуул. Дэнжийн 1000 зах дээр....

Буяндэлгэр -

Тэгээд 5,6 сартай хүүхэд харж байсан.

Наранхүү -

... зогсож байгаа юм. Тэгээл өнөө 5,6 сартай хүүхэд. Эх нь мөнгө олох гээд

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Наранхүү -

За байз одоо 90 хэдэн оны л үе юм байнаа. Тэр чинь 2000 оны төгсөгч шиг санаад байна би.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

2002 оных ч билүү. Тэгээд 8 төгсөөд гарсан тэр хүүхэд чинь. Тхх тэгээд очсон чинь ёстой нэг өрөвдмөөр өшөө 2 дүү байгаа шүү. 3 хүний ах.

Буяндэлгэр -

Хмм.

Наранхүү -

Бас л нэг олуулаа. Ээж нь Дэнжийн 1000-н зах дээр. Одоо тэгээд бид нарыг чинь манай ангийн хүүхэд одоо хичээл тасалбал миний онооны балаас хасна. Аль болохоор хичээлээ нүд үнэнч чих худалч та нар ямар нэгэн хэмжээгээр л өөрсдөө сууж байх хэрэгтэй гэж ухуулдаг хүн чинь хичээлд нь суулгамаар байдаг.

Буяндэлгэр -

Ммнг.

Наранхүү -

Тэр чинь ямар чи хоцрогдсон. Чи ерөөсөө бага ангидаа сураагүй чи сурахгүй гэж хэлэхийн арга байхгүй сургахыг л бодно ш дээ.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгээд ямар нэгэн сургах л арга хэмжээг л авч байгаа юм чинь. Дандаа л ингээд л түвшинд нь. Муу хүүхэд байвал муу хүүхдээрээ, сайн хүүхэд байвал дандаа сайнаар нь. Тэр муу нь л сайнаасаа нэг алхам ахисан байх хэрэгтэй. Тийм зарчим л байдаг. Аа муугаасаа л нэг алхам ахисан байх ёстой. Сайн хүүхэд. Тэгээд би дандаа хоёр хоёроор нь уралдуулчидаг байхгүй юу. Бүх хүүхдүүдийнхаа дүнгийг нь гарангуут одоо намар болох өнгөрсөн хаврынх нь дүнгээр. Хоёр хамгийн хэн 1,2 дугаар байр эзэлсэн гээд л байр байраар нь ингээд үзүүлэлтээр нь авч байгаад хоёр эрэгтэй эмэгтэй эрэгтэйгээр нь бараг юу яадаггүй голдуу дандаа яагаад гэвэл эмэгтэй хүүхэд чинь юу яармайлт ихтэй л дээ. Эрэгтэй хүүхэдтэй бас уралдуулж болохгүй. Гэх мэтчилэн. Хоёр муу хүүхдийг хооронд нь уралдуулаад байхаар тэр чинь өрсөөд нэг нэгнээсээ давах гээд дээшилдэг байхгү юу. .

Буяндэлгэр -

Аа тэрнээс сайн хүүхэд муу хүүхэд хоёрыг өрсөлдүүлж болохгүй юм байна тээ?

Наранхүү -

Болохгүй ш дээ. Тэгвэл ерөөсөө амьдралд ямар ч тийм юм байж болохгүй.

Буяндэлгэр -

Болохгүйн байна тээ. Ахиц гарахгүйн байна тээ?

Наранхүү -

Ахиц гарахгүй. Тэгэхээр чи би хэлдэг байхгүй юу...

Буяндэлгэр -

Хоёр сайн хүүхдийг уралдуулж хооронд нь уралдуулаад хоёр муу хүүхдийг хооронд нь уралдуулдаг юм уу.

Наранхүү -

Тийн. Тэгээд ингээд аяндаа байр эзлүүлчихээр гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар сайндаа манай ангиас юуны экологийн сургуульд манай нэг хүүхэд хоёр хүүхэд шилживээ. Конкурс өгөөд аягүй дээгүүр ороод нэг хоёрт нь орлоо. Конкурс аваад. Тэгээд эцэг эх нь аягүй сайн юм байна их сургуулийн харъяа сургуульд мургууль гээд нөгөөдүүл чинь сайхан аваад явсан чинь эргэж буцаад ангируугаа гүйж ирээд багшаа яасан сонин юм бэ?гээд энэ ёстой хөөх энэ бүр ийм болцон нөгөө дэхь самбраа харах л гэж гүйж ирдэг байхгүй юу?

Буяндэлгэр -

Мнхг... аа тэгээд жагсуулчихдаг юм байна

Наранхүү -

жагсаагаад ерөөсөө хэн дуртай орж ирээд эцэг эх нь хэн дуртай нь тэрийг нь энийг ингээд тухайн үедээ болвол ёстой бичгийн машинаар бичээд гараар нь өөрсдөөс нь арилчихлээр тэрийгээ л бүх дүнгийн бичээд л тийм хүүхэдтэй уралдсан. Тичнээн сайн төчнөөн дунд тээ. Ангидаа бол тэд дүгээр байранд байсан одоо тэд дүгээр байртай хүүхэдтэй ингэж уралдаж байгаа.

Буяндэлгэр -

Их сонин юм байна. Ммнг.

Наранхүү -

Ингээд ингээд ингэхлээр зэрэг чинь нөгөө эцэг эхчүүд нь ч өөрсдөө юу яагаад. Би 5 төгрөг авсан ч дэвтэр дээр нь бичдэг байхгүй юу. Өнөөдөр одоо тийм хүүхэд тийм тусламж хэрэгтэй байсан учраас та бүхэнээс 5 төгрөг хураалаа гэчээд л ар талд нь бүр уйгагүй гарын үсэгтэй ингэж тамга дарж өгөөд л. Тэгээд л дараа нь эцэг эхийн хурал хийхээрээ зэрэг тийм төгрөг хурааж авсан тэрнээс нь бүх зардлыг ингээд нягтлан шиг баланс бариулаад л тооцоогоо хийж өгөөд л. Тийм төгрөгөөр чинь тэгсэн, ийм төгрөгөөр чинь ингэсэн гээд л. Тэгээд сүүлийн үед нь болохоор яахав дээ Мартын 8-наар ээж нарыг нь баярлуулаад л. Аавуудыг ер нь баярлуулж чадаагүй шахуу л дууссан шүү бий. Ээж нарыг нь баярлуулаад хүүхдүүд нь цэцэг навчтай өөрсдийнх нь дуурайгаад л танай хүүхэд тэдээс тэдэд орж ирээд тийм болоод тэгээд. Тэгэхлээр л ахиц гарч байгаа байхгүй юу. Тэрэндээ тэгээд нөгөө тийм хоорондоо ижил төстэй өрсөлдөөн болоод тэгэж байгаа улсууд чинь илүү юманд самуурах нь бага. Тэгэхдээ манай сургууль чинь урлаг спортын маш их юмнууд явуулдаг ш дээ. 10 дугаар ангид бид нар чинь байна ш дээ “Учиртай 3 толгой”

Буяндэлгэр -

Хөөх яасан мундаг юм?

Наранхүү -

Дандаа тэгдэг. Тэгээд ерөөсөө цэнгээнт бүжиг, нийтийн бүжиг чинь ёстой дандаа шалгаруулж юу яадаг байсан байхгүй юу. Тэгээл ёстой манай...

Буяндэлгэр -

их мундаг юм байна.

Наранхүү -

...96 оны шавь нар ёстой бүр бүүр цэнгээнт бүжигт түрүүлээд, нийтийн бүжигт түрүүлээд “Учиртай 3 толгой” эд нарт ч түрүүлээд. Математикийн гүнзгий мөртөө тэгэж гарч ирж байсан. Тэгээд яахав дээ хүүхдийг чинь хүүхдээр нь л хутгаад байвал гайгүй. Тэгээд л би багш чи мэдэж байх ёстой гэх юм бол ерөөсөө буруу болчино. Хэцүү шүү .... тийм л юмыг баримтлахгүй болвол багшийн ажил хэцүү л дээ.

Буяндэлгэр -

Тэр хүүхэл тэгээд яасан нөгөө?

Наранхүү -

Нөгөө хүүхэд яахав дээ тэгээд таслахдаа таслаад л. Яг үнэнийг хэлэхэд заримдаа яахав дээ би чинь ёстой сургуулийнхаа эмчээс акт макт авч өгөөд л чирсээр байгаад л нэг 8 дугаар анги төгсгөсөн дөө. Одоо бол том бизнесмен залуу л байна. Миний шавь нараас болвол Их хурлын гишүүн их том том хүн байхгүй л дээ. Гэхдээ болвол яахав прокуророос эхсүүлээд л одоо хурган дарга нараар дүүрэн байгаа. Гэхдээ би болвол яахав тухайн үед бид болвол ажил үүргээ гүйцэтгэж явсан болохоос биш та нар тэгэх ёстой ингэх ёстой гэж огтхон ч тэгдэггүй.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгээд яахав анги нийлэхдээ болвол тэд нар намайг аваачидаг. Тэгэхэд тэр үеийнхээ бүх юмыг ярьж байгаа юм чинь. 85 оны төгсөгчид маань 2005 онд надад хорин жилийн ойгоор аваачиваа. Залаатад нэг амралтанд аваачаад. Тэгсэн чинь ярьж байгаа юм тэд нар Багш юу яадаг байхгүй юу бүгдийг нь бүр ёстой ингээд л тэр 85 оныхныгоо 3 өдөр хичээллэдэг байсан. 3 өдрийн чинь 2 өдөр цагаан парчик өмсөөд бишээ 2 өдөр цагаан цамц өмсөөд 3 дах өдөр нь цагаан парчик өмсөөд хагас сайн өдөр 3 дах өдөр хоёр цагаан парчикний өдөр. Цагаан цамц нь 2 ээлжийн цагаан цамц авч би эцэг, эхчүүдэд уулаасаа тэгдэг байхгүй.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэгээд анги их гэгээтэй болдог. Тэгээд дандаа нэг нөгөө хар парчикаа өмсдөггүй. Бүх охидуудаа ингэж нөгөө формын платийг нь урд талыг нь бүгдийг нь халаад шиг товчтой болгоод биеийн тамирын хичээлд чинь ороход амар. Та нар нөмөрч байгаад хувцасаа сольчих. Нэг нэгнийгээ дууриагаад л сайхан хэлээд өгчихлээр дороо тийм болчидог. Тэгсэн тэд нар ярьж байгаа юм. Яанаа 9 дүгээр ангид орсон чинь хар парчик өмсмөөр байдаг. Тэгсэн хэлж чаддаггүй гэнээ. Тэгээд ёстой би хэл чи хэл тэрийг хэлэх гэж бөөн юм болж байж билээ гэж хөхөрөлдөж. Тэгээд арай гэж хэлсэн чинь багш ашгүй дуртай зөвшөөрөөд тэг тэг гэж хэлсэн шүү. Одоо том болсон. Тэгсэн чинь ингэж ярьж байна. Багш ёстой муухай ш дээ..

...Тэгэж байнаа. Тэгээд. Тэгээд нөгөө группэлдэг байхгүй юу. 3 сайн хүүхэдтэй 3 муу хүүхэдтэй групплээд хичээл давтуулаад тэгээд байж байсан чинь тэд нар хоорондоо л учир ургуулсан юм байна л даа. Ургуулах ч юу байхав дээ Амарсанаа гээд манай ангийн сайн хүү байсан юм. Тэгсэн бүүр тэр онигоо яриад үхтэлээ савж унатлаа хөхөрч байгаа юм чинь бид нар чинь. Тэгсэн чинь багшийн группэд орчихоод л тэгээд бид нар аягүй сайхан байж байсан чинь сүүлдээ манай группээс 2 охин нэг тэр ангиас 85 онд.. 83 онд 7 дугаар ангидаа манай шавь миний шавь хотын олимпиадын аврага математикийн олимпиадын аврага болсон байхгүй юу. Тэгээд нөгөө их сайн сурлагатай охин байсан. Тэгсэн мөртлөө их хөөрхөн охин байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгсэн чинь манай тэр хүү хоёуланд нь захиа өгчиж. Тэгсэн нэг нь өөр групп нэг нь өөр групп болохоор мань нөхрийг хоорондоо ярихгүй гэж бодоод хүүхэд болохоор гэнэдсэн ч юм уу даа. Тэгсэн чинь нөгөөдөх нь...

Буяндэлгэр -

2 охинд захиа өгчиж тийм ээ?

Наранхүү -

.. өгчихсөн байна л даа.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

чамтай үерхэе гээд. Хоёуланд нь ингээд би чамтай үерхэе, би чамтай үерхэе гээд ингээд захиа өгчихсөн байж л гэнэ. Тэгсэн чинь би ерөөсөө л та нар өөрөө өөрсдийгөө хүмүүжүүлж авна шүү. Та нарын муу муухайг болвол би та нараас л дуулна шүү өөр хүнээс дуулахгүй энэ тэр гээд л тэгдэг байхгүй юу. Тэгсэн нөгөө 2 охин чинь захиа өгчихөөд байж байсан чинь тэгсэн дорхоноо л баригдахгүй нөгөө мандуулжуулаад. Надад захиа өгсөн, надад захиа өгсөн гээд. Тэгэх нь гэрийнх нь гадаа очоод гэрээс нь дуудаж гаргаад орцонд нь нөгөөдөхийгөө чи энэ 2-ын алинд нь сайн юм чи. Алинтай нь үерхэх гэсэн юм чи. Чамд арга хэмжээ авна гээд гаргаж ирж загинаж байна. Тачгинтал загинаж байсан гэж үү. Тэгсэн чинь нэг нь болохоор хөөрхөн л дөө. Нөгөө нь болохоор мундаг л даа гэж яриад.

Буяндэлгэр -

нөгөө хүү чинь?

Наранхүү -

Нөгөө хүү чинь 20 жилийн дараа тэгээд тэр чинь 7 дугаар ангийн үеийн юм шүү дээ. 23...

Буяндэлгэр -

Нэг нь болохоор хөөрхөн?

Наранхүү -

Нэг нь болохоор хөөрхөн байдаг. Чи яагаад өгсөн юм? Яагаад захиа өгсөн юм? Яах гэж өгсөн юм чи? Гэсэн чинь нэг нь болохоор зэрэг үнэнээ хэлнэ тэр чинь хөөрхөн л дөө нөгөөдөх нь болохоор мундаг ш дээ. Тэгээд мундагийн чинь хүүхэд зангаа л гаргаж байхгүй юу. Нэгийг нь болохоор хөөрхөн байсан гээд. Тэрийгээ ярьж үхтэлээ хөхрөлдөөд. Тэгсэн чинь тэгэж байгаа юм нөгөөдүүл чинь Багш аягүй зовлонтой гээд л. Яагаад гээд тэгсэн чинь. Ариун цэвэр шалгах гэж үхтэлээ л юу яадаг байдаг байсан. Тэгээл ингээд л юун дээр самбар дээр нөгөө математик бичлэгийг зөв цэвэр, цэгцтэй бичнэ гэж заавал тэгэж байж хичээлээ эхэлдэг байхгүй юу. Дэвтэрийнхээ он сараа тавиад. Дор нь тэгэж бичиж байж. Тэгээд буруу бичсэн байвал надад загинуулна ш дээ. Тэрийгээ л мөрдөж бай гэж тэгээл тэгдэг. Тэрэнтэйгээ адилхан багш ёстой нээрээ аягүй их хатуу үгтэй ш дээ. Яаж ингээд л тэгсэн чинь. Трико ерөөсөө өмсүүлдэггүй байсан та гэнэ. Яагаад ингээд тэгэхлээр. За бүгдээрээ зүүн хөлөө тайл. Зүүн хөлөө гарга. Тэгээд нэг удаа тэгсэн чинь Багшаа нөгөө нэг өчигдөр зүүн хөлөө үзүүлсэн маргааш баруун хөл үзэх байх сандрахдаа өглөө унтчаад баруун хөлийнхөө шивэр мивэрийг арилгаад гайгүй сайн хувцаслачаад очсон. Дахиад та зүүн хөлөө тайл гэдэг байгаа даа гэж хөхөрөлдөж ярьж бөөн хөхөрөлдөөн болж байсан юм. Тэгэж байсан ш дээ та гэж ирээд л. Тэгээл багш болвол ерөөсөө дээгүүр гараа явуулахгүй. Багшийг ёстой нээрээ алагдаж байхыг ч үзээгүй. Багш тэгээл ёстой их л уур нь хүрээд л ингээд хөл рүү өшгилчидөг гэнээ. Аа муу их өвдсөн ш дээ гээд хөлөө бариад байгаа юм чинь. Хөлний яг яс руу өшгилчидөг. Тэгээд ёстой аягүй өвддөг байсан ш дээ. Багш нар чинь ёстой ёстой дэмийртэл алагддаг байхад чинь хөл рүү л өшгилчидөг тэгдэг байсан гээд л. Яанаа одоо юу гэж хэлэх бол гэж яс хавтайж байсан шүү бас. Тэгээл тийн тэгээл тэгдэг байсан юм. Нээрээ хүүхдийг дээрэлхэж байгаа хүүхдийг л дээрэлхээд л үзэг харандааг нь булааж байгаа тийм юмыг л ёстой үзэн яддаг байсан ш дээ. Тийм юм байхгүй шүү та нар тэгэхгүй шүү гэж гудамжны тийм муухай зан гаргахгүй шүү л гэнэ муухай үг хэлэхгүй шүү. Хулгайчаа, гуйлагчаан гэж ярихгүй шүү гэдэг би. Тэгэж л хэлдэг байсан даа. Тэгээд бас нөгөө хүүхдүүд чинь эцэг, эхээсээ илүү багшийн үгийг их дууламтгай. Багш тэгэж хэлсэн шүү дээ. Тэгэхгүй шүү гэж боддог юм шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Ммнг.

Наранхүү -

Тэрэн л их нөлөө болсон болов уу тэгээд заримдаа юу яадаг юм шиг байгаа юм

Буяндэлгэр -

Бие биенээ дээрэм дээрэмддэг.

Наранхүү -

Тийн.

Буяндэлгэр -

дээрэлхэнэ. Багасдаг байх л даа.

Наранхүү -

Тийн. Багасдаг болдог. Тэгээд л яахав дээ юу тэгэхгүй л болвол нөгөө өөр ангийн хичээл зааж байгаа эд нар юманд чинь үзгийг нь авчирсан, дэвтэрийг нь булаачихсан сараачсан эд нар байдаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэгээд ерөөсөө өөрөө үйлдвэрлэдэггүй болохоор дэвтэрийн үнэ цэнэ цаасны үнэ цэнийг мэдэхгүй байна та нар. Дэвтэрэн дээр сараачлаа номон дээр бичлээ гээд л би чинь ёстой үзэн ядаж байгаа юм чинь ёстой. Хэн энийг ингэсэн, хэнээс ийм болсон гээд л зүгээр энийг чинь илүү гарсан мөнгөөрөө эцэг, эх чинь авч байна уу гээд л үзүүлж өгнө л дөө. Тэгээд ерөөсөө хүүхдүүд чинь нэг тийм ёжолжил, үгээр зодож байхгүй болвол бас болдоггүй юмаа. Тэгэж л хүмүүжүүлэхгүй бол. Тэрнээс биш зүгээр ч нэг л тэгээрэй за юу ингээрээ за юу гээд л даргалаад байвал бас л болдоггүй л юм шиг санагддаг юм мэдэхгүй. Тийм л маягаар л багшилж ирсэн дээ. 30 жил болвол...

Буяндэлгэр -

Манай хүүхдүүд ер нь ... их сайн юм шиг байгаа юмаа. Одоо ч гэсэн энэ тэнд яваад л Олон улсын олимпиад энэ тэрд яваад л...

Наранхүү -

Одоо бол бүр гүнзгий болсон байх л даа.

Буяндэлгэр -

Тийн. Байр майр эзлээд...

Наранхүү -

Тухайн үедээ манайх тийм л байсан тэгээд л байр эзлэхийг болвол сайн байр эзэлсэн. Одоо цэгмид гээд тийшээ уул уурхайн Ленинградад төгсөж ирсэн юмаа. Залуу бий.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Тэр л над руу утасдаж байна лээ. Би нэг жижигхэн өөрийнхөө түүх маягийн юм бичих гэсэн чинь олимпиадад хэн 4 явлаа. Би л лав явж чадаагүй цоороод л 8-аас 4 нь үлдэхэд би үлдсэн юмдаг Нараа гээд надаас утсаар асууж байсан. Гэхдээ болвол ер нь би боддог юмаа. Бид ч нэг сурталчилаад байдаггүй. 1 дүгээр сургууль чинь одоо тэгээд аа юу яадаггүй байсан юм уу юу яадаггүй юм. Нэг ангиас одоо болвол юуны биднийхт орж байгаа байх өө. Яагаад гэвэл программ их шахаж байгаа юм чинь. Гүнзгий ангийн программууд бол гүнзгий нь болвол их шахдагийн байна лээ ш дээ. .

Буяндэлгэр -

Танайх ер нь тооны сургалт их сайтай юм шиг байна тийм үү?

Наранхүү -

Ерөнхийдөө бол гайгүй ээ.

Буяндэлгэр -

Гайгүй юу?

Наранхүү -

Гайгүй.

Буяндэлгэр -

Хүүхдүүд ер нь тоог хэр их

Наранхүү -

Тэгээд энэ Боловсролын хэлтэсийн Даваадорж өөрөө бас их шахдагийн ш дээ. Багш нараасаа дандаа шалгалт авна. Бас тэгээд яахав дээр нь математикийн талынхаа юманд болвол Даваадорж үнэндээ сайндаа. Өөрөө ч тэгээд дээр нь хүүхдүүдийг олимпиадад эд нарт болвол сайн шахаж байгаа юм чинь. Хүүхдүүдэ математикт болвол ер нь болвол ангид болвол гарын 5 хуруунд багтах л 5 сайн хүүхэд ангиа аваад явна даа. Тэрнээс жигд биш ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Сэтгэн бодох чадвар чинь ондоо. Маш их удаан ойлгоцтой удаан мартдаг хүүхдүүд байна. Түргэн ойлгож түргэн мартдаг хүүхдүүд байна. Тэр чинь нөгөө төсөөлхийн аргагүй л дээ.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

тийм учраас чинь тэгэж хамаагүй юу яаж байж болохгүй. Ерөөсөө нийтээрээ математикт сайн гэж болохгүй. Ер нь зүгээр одоо энэ тестээр боддог болсон учраас тест их юу яаж байгаа учраас сэтгэн бодох юу нилээн оруулдаг болсон учраас ерөнхийдөө жигд математкийн шалгалт сайн гарч ирж байна. Тэрнээс ер нь хэцүү шүү. Тэгээд нөгөө тэр үедээ л яахав бид нар чинь Оросын сургалтыг л Шталовын сургалт мургалт гээд л аль болох оросын л юмнуудыг авдаг. Бид нар чинь болвол дандаа математик квант тийм орос сэтгүүлүүдийг тэр юман дээрээс л юмаа түүж авна гэхээс биш сурах бичгээр хичээл заалт байхгүй ээ. Би ч уулаас тэгдэг. Гэртээ эцэг, эхтэйгээ. Эцэг, эхчүүд бол ганцхан л юмыг ярьдаг ш дээ. Зааж өгч чадахгүй. Өөрийнхөө хүүхдэд ч гэсэн би ёстой бараг ер нь чи энд суу би тайлбарлаад өгье гэж хэлж байгаагүй. Загинчидаг байхгүй юу. 2 багштай хүн гэж хаа байсан юм. Гэртээ ирэхлээр нэг багш. Гэртээ ирэхлээрээ л чи хичээл дээрээ л тэрийг ойлгож ир. Би гэрт ирсэн хойно чинь хэлж өгөхгүй шүү. Ээж ёстой муухай л гээд манай хүүхдүүд тэгдэг.

Буяндэлгэр -

Сурах бичгээр зааж болохгүй гэж сурах бичгүүд юу гэсэн үг вэ?

Наранхүү -

Үгүй сурах бичгийг болвол би юунд хэрэглэдэг вэ гэхлээр ангид дасгал бодвол хэрэглэнэ.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Аа тэгэхэд яахав номер бэлэн юм чинь харна. Аа гэхдээ болвол эцэг, эхчүүд нь онол нь бичээстэй доор нь байгаа юм чинь бичиг үсэг гаргадаг улсууд бол ер нь хүүхдүүдтэйгээ ажилдаг улсуудад бол хэрэгтэй байдаг. Ажилладаггүй хүнд бол хэрэггүй л дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Зарим ажилладаг эцэг, эхчүүд бол тэр тийм учиртай юм байна. Хуучин өөрсдөө бол инженер техникийн математикийн мэргэжлийн улсууд болвол тэрийг чинь сэргээгээд хүүхэддээ заагаад өгч болдог. Аа ганцхан шалгалт шүүлэг явуулах заримдаа ангидаа голдуу л тараах материалаар л нөгөө хүүхдийн хэмжээнд 1 дүгээр варент нь болвол хамгийн муу хүүхэд 2 дах нь ингээд дахиад л 6 дах нь хамгийн өндөр хүүхдийнх. Хүнд хүүхдэд тохирсон нэг ангид ижил юм өгчих юм болвол нөгөө миний түрүүчийнх шиг нөгөө сайхан боддог хүүхэд чинь бүгдийг нь дамжуулаад хуулуулаад авдаг.

Буяндэлгэр -

хуулуулчидаг? Аа тэгэхлээр өөр...

Наранхүү -

Хуулуулахгүйн тулд л 6 варенттай болгоно. 6 дах нь хамгийн хүнд. Тэр 6 дахийг болвол дандаа сайн хүүхдүүд ангид байгаа сайн хүүхэд бодно.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Эхний варент эхний 3 варент нь болвол дундаж хэмжээнээс доош. За ер нь 4 нь болвол сайн авчихаар хүүхэд. 5 нь болвол онц руу орох юм уу нааш цаашаа хөдлөх гэж байгаа хүүхдүүд. Нэг тийм.

Буяндэлгэр -

Бас их нарийн арга байна.

Наранхүү -

Ерөөсөө бол тийм юмыг Оросын тэр Руссматшкол дээр тэгсэнийн юм уу тэдний деталь материалууд нь тийм ш дээ.

Буяндэлгэр -

мнхнг.

Наранхүү -

Тийм. Тэгээд тэрийг даанч ёстой бид нарын ажил бол бас их хүнд. Хүмүүс бодож байгаа юмаа. Хэдхэн цагийн хичээл л заагаад л гэртээ харьчидаг гэж боддог байхгүй юу. Багшийн ажил бол гэрээсээ эхэлж гэртээ дуусдаг. Яагаад гэвэл бид нар чинь хараа ерөөсөө хариад л нөгө одоо маргааш бодох бодлого бодуулхын тулд сурах бичиг дээр байгаа бодлогоо бодож үзэхгүй бол болохгүй. Тэр чинь хэвлэлийн алдаа байж болно. Ямар ч алдаа байж болно. Тийм учраас болохгүй ерөөсөө тэрийг нягталж бодож үзнэ. Тэгэхээр тэрэнд чинь олон бодлогыг бодох хэрэгтэй болно. Дээр нь тэр тараах материалууд өгөх болохоор тэрийгээ заавал ерөөсөө 7 хоногт 5 өдөртэй ч байсан 6 өдөртэй ч байсан заавал тийм хяналтын ажил хийж байж хүүхдийнхээ хэр хэмжээнд бага ангийн багш шиг хэмжээтэй дэвтэр засна.

Буяндэлгэр -

Өө хэцүү хэцүү.

Наранхүү -

би 10 дугаар ангид 57 хүүхдийн дэвтэр засахад дандаа 5-ын дэвтэр ийм болж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хөөх ззз. Тэгнэ ш дээ.

Наранхүү -

Авч явж болохгүй. Аягүй хэцүү. Тэр нөгөө өөртөө төвөг учруулаад л зөндөө олон варентаар өгчинө. Тэр болгон чинь 2 варенттай болвол хараал хараал засчина ш дээ.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

тэгээд л болсон байна уу үгүй байна уу

Буяндэлгэр -

6 варент гэдэг чинь их нарийн шүү тээ?

Наранхүү -

Тэгээд тэгээд толгой ажиллаж байж энийг бодож ингэж бодож ингэж хариу гарна. Одоо тэгээд дандаа уламжлалт аргаар байсан тэр үед чинь үгүй тестээр болвол бас нэг хариу яагаад шоблом хийгээд гарга чинь ш дээ. Аандаа энэ зөв эд нар гээд л. Тэгээд сүүлдээ бүр яахав намайг тэтгэвэрт гарахын өмнө тестийн аргууд нэвтэрсэн л дээ. Тэгээд арай жаахан хөнгөрсөн л байгаа юм. Гэхдээ уламжлалт аргаар явсан толгойд бол суурь сайн өгч байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Илүү суурь мэдлэгтэй болж байна тийм ээ?

Наранхүү -

Илүү суурь мэдлэгтэй болно. Тэрийг чинь гэж л би ойлгодог л доо.

Буяндэлгэр -

мнхнг.

Наранхүү -

Онолын хувьд илүү тогтоцтой. Тхх тийм маягаар.

Буяндэлгэр -

Монголын математикийн юу бол сайн байхаа аан?

Наранхүү -

математик ер нь орос сургалт болвол мундаг л даа. Онолын хувьд их сайтай. Тийм учраас манайхаас одоо энэ хүүхдүүдээ Англи, Америк хаа байгаа гадны сургуулиудад Монгол хүүхдүүд аягүй дээгүүр. Тэр байтугай Америкт одоо ярьж байлаа ш дээ тэр чинь Монгол хүүхдийг л сургуульд авах сонирхолтой байдаг. Ген их сайтай гээд. Бид нар чинь 10 жилд Оросын сургуулийн сургалтын школ эд нарыг дагаад бага ангиас нь тэгээд хичээллүүлсэн болохоор зэрэг тэр чинь цаад хүүхэд нь болвол тэвчээр сайтай, юмыг хүлээж авах чадвар сайтай болчидог юм шиг байна лээ. Уулаасаа Орос сургууль бид нарын Монгол сургуулиас Орос сургууль болвол сурах арга барилдаа аягүй сайхан сургаж өгч байгаа юм.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Бага ангид нэг гоё гол юмыг л өгөх ёстой байхгүй. Аягүй гоё цэвэрхэн бичүүлдэг, хичээл номныхоо ном дэвтэртэйгээ цэвэрхэн харьцаж сурдаг соёлтой болгоод л дунд ангид оруулаад өгчих юм болвол ёстой хэрэгтэй. Тэр л хэрэгтэй. Бага анги. Тэгээд би чинь аймаар ... болохоор бага ангийн багшийн гавъяа нь ч их хөдөлмөрийн баатар болвол бага ангийн багшид багадана. Улаан цайм тэгэж хэлдэг байхгүй юу. Бага ангийн багшийн ял нь ч их хүнийг хэн ч болгож мэднэ. Яагаад тэгэж хэллээ гээд манай нэг бага ангийн багш надад их л гомдоод байсан. Тэгээд тэд нар яагаад гэвэл анхны суурийг тавьж өгч байгаа юм чинь Та нар бидэнд сурах арга барилтай хүүхэд л өгөөч. Сууж сураагүй, бичиж сураагүй тиймээ ямар ч юугүй тал тал тийшээ үсчсэн үсчисээр хэтэрхий хөнгөнөөр нь ингээд л нэг эгнээ зөв бичихэд нь хамаагүй хөнгөн дүн тавиад л тэрэндээ хялбаршаад бага ангид дунд анги хоёрын хооронд дунд ангид орж ирэнгүүтээ хүүхдийн сурлага яагаад мууддаг вэ гэхээрээ зэрэг сурах арга барил муу сурсан. Багш нь хөнгөн юмаар өндөр үнэлж байсан болохоор зэрэг тэгээл энд орж ирэнгүүтээ эцэг, эхчүүд чинь дандаа хүүхэддээ сайн дүн онц дүн тавиулж байх сонирхолтой. Бид нар болохоор зэрэг үнэнээр нь тавих гээд байдаг. Тэгэхгүй бол тэр чинь анги ахих тусмаа хэцүүдэнэ ш дээ. Тэгээд л биднийг муулдаг байхгүй юу. Багийн ангийн. Тэгээд тэгэхийн тулд би 3 дугаар ангиас шалгалт авч 3 дугаар ангийн багш нарт семинар өгч их л юм хийдэг байсан дөө. 4 дүгээр ангийн багш нарт бага ангийн багш. Тэгээд аягүй их хэлж өгдөг байсан байхгүй юу тэдэнд. Зөвхөн нэг жишээ хэлэхэд математик дээр жишээлэхийн болвол ингэж байгаа юм үл мэдэгдэх үржигдэхүүнийг олоход тээ

Буяндэлгэр -

мнг.

Наранхүү -

аа үржвэрийг нь мэдэгдэж байгаа үржигдэхүүнд нь хувааж олно гэж ингэж хэлдэг. Нэмэгдэхүүнийг олоход тээ нийлбэрээс хасаж олно эд нар гээд. Тэгээд үл мэдэгдэгч байлаа гэж бодьё ямар нэгэн юман дээр нэг юмыг нэмэхээр чинь энэ нэмж байгаа юмнаасаа их гарах уу бага гарах уу та нар ингэж зааж өгч байгаач би өөрөө бүр тэгэж хэлдэг. Тэгэхээр чинь хүүхдүүд чинь бүгдээрээ их гарна гэнэ. Толгой ажиллана ш дээ их гарах ёстой. Энэ хариу их байгаа юм чинь тийм ээ? Тэгэхээр зэрэг чинь их юмнаасаа гэтэл надад багийг нь хасчаач нөгөө нэмэгдэхүүнээ олох ёстой ш дээ. Мэдэгдэж байгаа юмаа хасчаач. Тэгэхгүйгээр нийлбэрээс нэмэгдэхүүнээ хасч байж олно гээд цээжлүүлчихээр мартчих нь. Тэгээд яасан гэхээр би ингээд 5 дугаар анги авлаа. Дүгээр ангид нь их олон багшийн гар дамжсан. Ороод л би тэгээд дараа нь хонхны баяр дээр чг тэрийн хэлсэн байхгүй нөгөө олон гарын багш дамжсан учраас. Бага ангийн багш байдаггүй. Би өөрөө хичээл заалаа л даа хонхны баяр дээр.

Буяндэлгэр -

Мнхнг.

Наранхүү -

Та нар надад ирэхдээ байна ш дээ тээ 4 цифртэй тоо байна ш дээ за 8439-өөс тээ хэдч байдагийн 2500-н цифр нь их болоод ирэнгүүт нөгөө сөрөг тоо шиг доод талын цифр нь их болонгуут доод цифрээсээ дээд цифрээ хасаад нөгөөдхийг чинь аваачаад тавиад байна. Ар талын их цифрээсээ багыг нь хасаад тавиад юу бага цифрээсээ болохоор зэрэг орон шилжүүлж хасалгүй тэгэж орж ирж байгаа юм чинь 5 дугаар ангид.

Буяндэлгэр -

Хнн. Орон шилжүүлэхээ мэдэхгүй байна тийм ээ?

Наранхүү -

Мэдэхгүй байна. Тэгсэн чинь яи тэгэхгүй юу үгүй та нар энийг яаж заадаг юм гэсэн чинь тэгэж байнаа энэ чинь ингээд 10-тын нэгж нь ингээд хасагдаж болохгүй учраас 100-тын нэгжээсээ аваад нэг 10-ын аваад ингээд шилжүүлдэг эд нар гээд. Ингэж зааж байгаа байхгүй юу. Тэгээд би бүр хэлж өгөх гэж их ядаад тэгээд сүүлд нь тэгсэн чинь сэтгэн бодох анхны мэдэгдэхүүнгүй. Тэгээд яаж ингээд тэгсэн чинь тийм дүрэм байдаг гэж хэлэхгүй юу. Би чинь нөгөө уулаасаа л дүрэмэнд онолд захирагдах дургүй хүн чинь

Буяндэлгэр -

аанг.

Наранхүү -

үгүй ш дээ энэ чинь тэр чинь толгой нь ажиллах хэрэгтэй байхгүй юу. Энэ чинь ямар нэгэ юмыг үржүүлэхээр ихсэнэ. Нэмэхээр ихсэнэ. Тэр ихэссэн хариунаас чинь дахиад энд гарч байгаа юм бол тэр хариунаас бага байх ёстой. Багасгахийн тулд нэмэхийн эсрэг үйлдэл юу юм бэ, үржүүлэхийн эсрэг үйлдэл юу юм бэ тэгэж байж гаргаж ирж толгой ажиллаж байж бодохоор зэрэг чинь тэгдэг ш дээ гэж хүн дотроо бодож тэрнийгээ тэгэж хийх ёстой энийг. Тэгэхгүй болохоор чинь болохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм юмыг л амьдралд их оруулж өгөх хэрэгтэй болохоор бага ангийн багш нарыг манайхан болвол дунд ангийн багш нараас шалгалт авахаараа зэрэг ... байхгүй юу. Дараа нь би та нарыг аваад зөндөө олон муутайгаар тэгээд л яйруулаад л хаяж байгаа юм чинь. Гаргаж болж байнаа. энэ бол тухайн үеийн үзэгдэл. Зүгээр яахав олимпын аврага шалгаруулах тэмцээнд явж байгаатай адилхан хүүхэд болвол шалгалт чинь хүний одын асуудал л даа. Зарим сайн хүүхэд болвол яг цагаа тулахлээр бодож чадахгүй нурж л байдагийн. Тэрүүн шиг нураа биз тэгэхдээ та нар тийм байдаг гэдгийг дүрмээр биш тархийг нь ажиллуулж байж ойлгуулаач гэж л шаарддаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр 5 дугаар ангийн хүүхдүүд тэгээд яасан сайжирсан уу?

Наранхүү -

Тэгээд яахав нөгөө өөрийнхөө арга барилаар л ёстой их дэвтэртэй нь их ноцолдож сайжирхаар барах уу нилээн сайжирсан. Аягүй сайн болсон. Тэгээл та нар тэгсэн ш дээ гээд. Тэгээд тэрийг чинь тийм хүүхдүүд ороод ирэхлээр бага ангийн юм зааж чаддаггүй юм байна лээ. Тэгэхээр бид нар бас муу байгаа байхгүй юу. Тэгээд тэр хөдөлмөрийн баатар болно гэдэг чинь тэндээ. Хүнийг бас тэгээд бичиж ч чадахгүй сурч ч чадахгүй хэцүү юм байдаг юм ш дээ. Хүрдээ ч цээжлээгүй хүүхдүүд ороод ирдэг.

Буяндэлгэр -

Хөөх ер.

Наранхүү -

тэгээд одоо тэгээд бүр энэ 2-ын зарим багш нар ярьж л байдаг зүгээр сургууль дээр ч ярьж л байсан. Дунд ангийн багш нар хүн ч бас нэг хүнд дасах гэж бас нэг байна. Өөрийнхөө багшид болохоор юу яачихаад өөр хүн асуухаар түгдрээд яриад чадахгүй ээ. Бүр багаас нь эхсүүлж нүүр хагаруулж өөр өөр багшаар шалгалт авахуулж өөр өөр хүнээр дамжуулж тэгэж байж л бодуулж байх юм болвол нүүр хагарна. Өөрийнхөө бие даан эзэмших чадвартай болно. Тийм л юмдаа. Тэгэж л боддог юм дөө тэгээд яахав 30 жил боллоо. Сайнтай муутай, сайхантай муухайтай болсон. Зүгээр би улсаас ямар ч шагнал аваагүй. 5 удаа буцаж байж Боловсролын тэргүүний ажилтан л нэг авсан. Анхны удаа хурлаар орж байж. Нэг хүний зөрөөтэй, 2 хүний зөрөөтэй гэж байхад нь би өөрөө саналаа буцааж авсан байхгүй юу. Надад тийм шагнал хэрэггүй. Бага ангийн...

Буяндэлгэр -

Ер нь манайхан багш нарыг шагнахад муу шүү.

Наранхүү -

Тэгээд яасан чинь нөгөө бага ангийн багш нар олон байсан. Шинэ багш нар дөнгөж ирчихээд байж байсан. Хурал хийгээд асуудал хэлэлцэхээр зэрэг чинь бага ангийн багш бага ангийн багшдаа л санал өгнө ш дээ. Тэгээд нэг хоёр хүний зөрөөтэй саналтай болчилоо дахиж санал хураая гэсэн юм яахаар нь би шууд өөрөө босоод л хэлсэн байхгүй юу Би наадхыг чинь би өөрөө саналаа татаж авч байнаа. Би надад бол тэргүүн хэрэггүй. Тэгээд тэр хүнтэй ч яалаа хүнгүй ч яалаа. Надад бол тэр нэг их онц ач холбогдол байхгүй. Хөдөө олон жил багшилсан энэ хүнд бол өгье гээд өгсөн. Дараа жил нь болохоор зэрэг 10 дугаар анги төгсөж байгаа хүүхэд нь 10 дугаар анги төгсөж байгаа захирал арын хаалгадаад өгч байгаа тэрний дараа жил хүмүүжлийн эрхлэгч авч байгаа юм. Тэрний дараа жил Боловсролын хэлтэст байдаг хүнд өгөөд. 5 дах дээр нь надад өгнө өгөхгүйг би авахгүй гээд дандаа тэгсээр байгаад тэгээд сүүлд нь ямар ч байсан өгсөн л дөө. Гэхдээ манайд бол ингэдэг байхгүй юу..

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Нэг жил хоёр жил дараалан би яасан гэхлээр 3 жил авсан ингэдэг байхгүй юу. Хэн багш хамгийн олон талархалын хуудас авах вэ гэсэн багш нарын баярын өмнө. Нэг анги тийм санал асуултын нөгөө шуудангийн ...

Буяндэлгэр -

асуулга явж.

Наранхүү -

.. нөгөө хайрцаг шиг коридорт сургуулийн үүдэнд тавихгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд тийм санал асуулга 10 дугаар анги төгсгөх гэж байсан нэг ангийн багш санаачлаад орхисон чинь математикийн мэдээлэл зүйн багш байсан л даа. Их ажилсаг юм сэтгэдэг хүүхэн тэр. Тэгсэн чинь харин би багш нарын баяр болох гэж байсан манай байр нүүгээд гэртээ нүүгээд эд нар тэр тэнд очиж чадаагүй. Манай анги тэгэхэд чинь хэдтэй байсан юм бэ? манай анги орохгүй л байсан юм. 9,10-ын тэр багш нарын баярын арга хэмжээн дээр. Утасдаад салдаггүй. Тэгсэн харин та 1 дүгээр байр эзэлсэн байна. Тэгээд 3 жил дараалан намайг хүүхдүүд тийм юмаар шагнаж өгсөн. Тэгэхээр би бол тэгдэг байхгүй юу би уулаасаа хэлдэг байхгүй юу Багшийн ажлыг болвол хүүхэд л дүгэндэгийн.

Буяндэлгэр -

Ммнг зөв ш дээ аахнг.

Наранхүү -

Тэгэж д хэлдэг би. Багшын ажлыг хэн ч дүгнэхгүй хүүхэд л дүгнэдэг. Тэгээд дээр нь удирдлагуудтай тэрсэлддэг байхгүй юу би. Та нар болвол байна ш дээ тээ бичиг цаас үзээд хүний ажлыг дүгнээд байх юм. Хэн нь ямар байна гэдгийг та нар байна ш дээ тээ бүр тэр ангид орж явж дундуур нь явж байж л яадагийн гэдгийг нь мэдэх ёстой байхгүй юу.

Буяндэлгэр -

Хүүхдийг яаж сургаж байна тийм ээ?

Наранхүү -

Тийн. Тэгээд ямар сайндаа намайг захирал шүүмжилдэг. Ямар сайн .., Пүрэвжав гэж Боловсролын яамнаас манайд захирал ирэвээ. Нөгөө шинэ ирсэн уулаасаа чинь энэ тэр байсан байх. Багш нарын яриан дээр орж ирээд л нөгөө 7 хоногт зааланд яриа хийдэг. Тэгсэн чинь пид пид хийтэл ширээ шаагаад л нөгөөдөх чинь. Багш нар бондгос гээд л цочоод байх юм. Хэн ч юу яадаггүй. Гар өргөсөн намайг босгодоггүй. Яриад байдаг хүлээж бай гээд. Тэгэхээр нь бичээд би явуулчихсан. Энийг захиралд өг гээд өгсөн чинь наад та наад ширээ шаахаа болиочээ хүн болгон цочиж байна. Маш их эвгүй харагдаж байна гээд бичиж өгөөд явуулчихсан. Нөгөө юм тусгаж авдаг хүн чинь дор нь тусгаад тэрнээс хойш больчихоод бид нар өдрийн амралтанд Сэлбэд амарваа. Тэгээд явж байсан чинь Пүрэвжав багш тэгэж байна Наранхүү айхтар шүү. Яаж байна гэсэн. Чамайг харахаараа аргагүй эрхэнд ингэдэг. Ороход л нөгөө Наранхүү хэлэх байхдаа гэж бодоод л ингээд л. Багш нарын ярианд орохдоо ингэж ордог.

Буяндэлгэр -

Одоо нөгө ширээ цохих гээд байдаг.

Наранхүү -

Коридорт явж байхдаа чамайг хараад ингэдэг байсан.

Буяндэлгэр -

Нуруугаа үүрдэг...

Наранхүү -

Би нөгөө баруун гараа барьж байхгүй юу. Тэгэж байж би тэр зуршлыг хаяж байсан гэж сүүлд нь над ярьж байсан. Тэр мэтчилэнгээр манай биеийн тамирын багш тэгэж байсан байхгүй. Манай захирал сайн ш дээ Наранхүү л шүүмжлээд байдаг болохоос биш. Би тэрийг нь захирал болгох гээгүй. Намайг тухайн үед өөр сургуульд чинь эрхлэгч мэрхлэгч бас тийм тухайн албан тушаалд би бол болохгүй би болохгүй. Би надад тийм сонирхол байхгүй. Би хүүхэдтэй л хэрэлдэж байна. Би багш нартай хэрэлдэхгүй гэдэг байхгүй юу. Тэгээл тэгэхээр зэрэг чинь нөгөөдүүл чинь юу яагаад л тэгдэг байхгүй юу ер нь шүүмжлээгүй хүн байхгүй дээ. Ёстой юм авдаг хүнд болвол ... байдаг гээд л. Тэгээд юм л болвол намайг өмнөө бариад л. Манай нөхөр болохоор намайг тэгдэг байсан юм Сайхан хэлүүлчээд л ард нь чамайг наадуул чинь түрээ барьчихаад л тэгээл ард нь дуугай сууцгааж байгаад чамайг л идэж байгаа даа гээд л тэгдэг байсан юм. Тийн тийм маягаар. Тэгэхээр зэрэг чинь бас лайхгүй ч гэсэн аягүй гэгчээр ямар сайндаа үахиралын тухай санал асуулга явсан чинь би захиралыгаа шүүмжлээд хасах баахан тавиад явуулчихгүй юу. Багш нарын харьцаа муу, юу баахан шүүмжилчээд. Тэгсэн чинь нөгөө би юу яахгүй юу нөгөө хурлын нарийн бичгийн дарга байж байгаад захирал миний хажууд сууж байхаар нь нүүрэн дээр нь бичээд байхгүй юу. Тэгсэн надтай үерхэдэг хүүхэн Букад очоод тэгэж байсан Танай Нараа чинь намайг тэгэж бичээд тэгэж байгаа юм даа гэсэн чинь Бука тэгсэн гэж байгаан манай Нараа болохоор чамд харуулж байгаад бичнэ ш дээ. Өөр хүн байсан болвол яана чамд харуулаагүй бичсэн дээ гэж. Би тгээд л ингэдэгийн Олгой хагаравч гэдсэн дотороо нэг дөрвөлжинд багтах юм чинь нэг дөрвөлжин дотороо л ярьж байна шүү би гадагш нь очиж яриагүй гэж байгаад л авч өгнө. Тэгдэг байхгүй юу. Тэгээл нөгөө тэрэндээ тэгдэг юм уу дарга нар намайг тодорхойлохдоо ч бас дурамжхан байдаг юм шиг байгаа юм. Уулаасаа л тэрийг л дамжих юм чинь ойлгомжтой ш дээ.

Буяндэлгэр -

Тийн нөгөө шудрага шүүмжлээд байдаг болохоор чинь зэрэг жаахан хийх гээд байдаг юм байна тийм ээ?

Наранхүү -

Тийн. Тэд нар чинь тийм юмандаа шүүмжлэхдээ дургүй. Харин тэгээд би бол боддог юм. БИ ерөөсөө авах шагналаа авсан юм байна өө. 3 жил би тийм юм авна гэдэг чинь болвол тэр чинь миний ангийн хүүхэд би тэгэхдээ намайг тэтгэвэрт суухад хөдөлмөрийн алдар тэмдэглэж байсан. Тэмдэглэж гаргасан.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Нэг хөдөлмөрийн багш, орос хэлний багш аа хөдөлмөрийн багш 60 хүрч байгаад сууж байгаа юм. Олон жил багшилсан авгай. Тэгээд тэр 10 дугаар ангитай байсан байхгүй юу. Миний анги 7 байсан юм чинь. 10 дугаар ангитай хүн чинь ондоо. Лхагвасүрэн багш болохлээр Үйлдвэрчний хороон дарга болчихсон. Олон нөгөө орос хэлний багш 9,10 дугаар ангиа 9,10 дугаар ангиа авч төгсөгчихсөн. Төгсөгч олонтой. Тэгээд байж байсан чинь намайг л тэгэж байна л даа өө ёстой юу яагаад болдоггүй, хөдөлмөрийн алдар тэмдэглэнэ гэж байнаа Бямбаа багшийг тэгээд Лхагвасүрэн багш та хоёрыг яаж зүгээр өнгөрөөчихөв дээ. 3 багш суух гэж байхад чинь тэмдэглэнэ. Тэгээд нөхөр маань нас барсан болохоор зэрэг би хэнийгээ баярлуулна гэж уйлаад гарч байхгүй юу.

Буяндэлгэр -

Мнг. Мнхнг.

Наранхүү -

яаж тэгэхийн гээд тэгсэн чинь манай математикийн хэд чинь хнн хөдөлмөрийн багш хөдөлмөрийн алдар тэмдэглэх гэж байхад чинь математикийн багш тэмдэглэхгүй гэж юу байдагийн тэгэхгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгээд л ерөөсөө л аягүй яаралтай 3 сарын 7-нд гээд 2 сарын 26-нд хэлж байгаа юм чинь. 2 сар чинь 27,28 гээд дутуу хоногтой.

Буяндэлгэр -

Тийн.

Наранхүү -

Бараг л ярихад 7 хоног л элбэг байгаа юм л даа. Тэгээл хичээлээ хийнэ. Дунд нь дадлагын оюутантай дадлага хийнэ. Зөндөө их ажилтай байгаа юм чинь. Их ачаалал. Тэгээд л тэгсэн. Тэгээд л “Өдрийн сонин”-гоор “Өдрийн сонин”-гын Дашням миний шавь юм.

Буяндэлгэр -

Ммнг.

Наранхүү -

Анхны шавь. Тэгсэн уйлчихаад байж байсан чинь намайг аргадаад тэд нар гуанзанд ороод хоол идэх гээд байж байсан чинь Дашням тэнд хоол идэж таарахгүй юу. “Ардын эрх “ойрхон юм чинь хойд талын гуанзанд таарсан. Тэгсэн л өө зүгээр босож ирээд сүйд майд болоод л багш гээд үнсүүлээд л та ямар хоол авах вэ би таньд авч өгье гээд л. Багш чинь хөдөлмөрийн алдар тэмдэглэхгүй гэж байна даа ингэж байна гээд тайлбарлаад өгөх үү гээд.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгсэн чинь тэгэж байна гэж гомдол мэдүүлэхгүй юу.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгсэн л тэгэж байна юу ярьж байгаа юм багшаа би зарлал өгөөдхөе. Зарлалыг нь би гаргаж өгнө. Тэр Зар сурталчилгааны албаны дарга байсан юм чинь уулаасаа өөрөө. Зарлалыг нь би гаргаж өгнө гээд тэгэхгүй юу. Тэгээд та харин надад юугаа өгчихөөрөө гээд. Тэгээд тэр зарлалыг нь гаргаж өгөхдөө юу яадаг юм байна аа тэгээд өдрөө товлоод л яг зараа гаргалаа. Тэгсэн чинь маргаашийн сонинд гарахаар боллоо гээд утасдаж байнаа. Тэр өдрийнхөө маргааш. Тэгсэн би хүүгээ тэгэхгүй юу Чи юу яагаадхаач “Өдрийн сонин”-нд миний зарыг хараадхаа намайг нөгөө хөдөлмөрийн алдар тэмдэглэх зар гарсан байна гэхгүй юу. Тэгсэн хүү маань ээжээ энэ сонин дээр байхгүй байна. Би уншаад олохгүй байна гээд тэгнэ.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгсэн бага хүүгээ л тэглээ л дээ. Үгүй энэ ах чинь олохгүй байна гэнэ. Чи нэг өдрийн сонин худалдаад аваадхаач энэ ерөөсөө худлаа хэлмээргүй юм юу гэж худлаа хэлэх вэ гэсэн чинь нөгөө урилга гэж бичээд тусдаа нүүрэнд аваачаад бичсэн чинь манай хүүхэд аваачаад зар дотор ...

Буяндэлгэр -

олон зар дотор.

Наранхүү -

... уншсан байгаа юм чинь. Тэгээд л сандраад ерөөсөө яахав дор нь 2 ватум, 2 самбар дүүрэн тэр л төгссөн түүх намтараа юу яагаад л.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Тэгээл юу яасан чинь оо ёстой ямар сайндаа манай найз хүүхэн нэг нь 81 дүгээр сургуульд нэг нь тэр багшлахаа больсон найз 2 хүүхэнээ л би дагуулж ирж байгаа юм чинь. Өөрийнхөө хамаатан садангаас ч нэг их хүн оруулаагүй хадмаасаа ч авчирсангүй. Ичээд байхгүй ер нь нэг олигтой юм болохгүй байх гэсэн шиг бодоод. Заалаар намайг орж ирж байхад нөгөө тэр 3 жил дараалан тэгсэн дараалан одоо уулаасаа ч. Тэгээд тэгсэн чинь нөгөө хөдөлмөрийн багш чинь өөрөө загвар үзүүлээд. Нөгөө хөдөлмөрийн хичээл нь тэр л юм чинь. Хүүхдүүдийн дунд аваачаад загварын шоу заралчиж байгаа юм чинь. Манай ангийн хүүхэд хүртэл дан шүдэнзний модоор хувцас хийж энэ тэр. Тааран одоо тааран шуудайг чинь одоо сэмэлж хувцас хийж энэ тэр дээгүүр байранд орж байлаа ш дээ. Тэгээд надад юу ч байдаггүй. Тэгэнгүүт нь бүр санаа зовохдоо IQ-гийн нэг тээмцээн зохиогоод ...

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

.. бүх ангиудын дунд анги ангийн дунд 7 дугаар анги, 8 дугаар анги, 9 дүгээр анги, 10 дугаар анги гээд л 5-аас дээш бүх ангиудад. Анги ангиас 3 хүүхэд шагналыг нь өөрөө аваачиж юу яаж байж л баярын бичиг эд нарыг нь өөрөө бүгдийн гаргаж шагнал дээр нь дандаа энэ ууттай шокаладнуудыг юутай авч өгөөд нэг нэг дэвтэртэй тэмдэглэлийн том дэвтэртэй авч өгөөд л тэгээд л ганцаараа хүн чинь ганцаараа л байгаа юм чинь. Хичээлээ заагаад, өмсөх платье хүртэл хичээлээ заасны дараа 50 мянгат руу явж байж энэ солонгосын дэлгүүрээс платье эд нар авч өмсөж ирээд буцаж ирж үгүй мөн үлгэр шиг л хөдөлмөрийн алдараа тэмдэглэхгүй юу. Тэгээд амьтан хүнд ч дуулгаж чадсангүй. Ийш тийшээ дэмий л ганц хоёр мэдээ улсууддаа тийм тийм төгсөлт чинь тэр. Нөгөө математикийн багш нар чинь зарим үед 4-өөс аваад 10 төгсөхчинө 7 жил болчиж байгаа юм. 5-аас аваад 10 төгсгөхөд 6 жил болчиж байгаа байхгүй.

Буяндэлгэр -

Мхнг.

Наранхүү -

Тэгэхээр чинь ерөөсөө 4 нь төгсөөд 5 дах нь тэр болчиж байгаа юм. Тийн. Орос хэлний багш нар чинь 9,10, 9,10 гэж авахаар зэрэг ....

Буяндэлгэр -

олон төгсөгчидтэй.

Наранхүү -

тийн олон төгсөгчидтэй болчиж байгаа юм чинь. Тэгээд хэд хэдэн төгсөгчиддөө дуулгаад нэг юм хөдөлмөрийн алдар тэмдэглэх нь гээд тэгсэн тэгээд хүн ирэхгүй одоо яана гэж бодоод л, коридорт ер нь ганцаараа зогсож байх юм биш байгаа гэж бодоод л тийн.

Буяндэлгэр -

мнхнг.

Наранхүү -

Тэгээд бид нарыг гаднаас яг оруулаад нөгөө улсууд ирсэн чинь нөгөө хөдөлмөрийн багш авгай маань уул нь 10 хүний ч ах юм байна. Төрсөн дүү эд нар нь бөөнөөрөө ирээд л. Ерөнхийлөгчийн тамгийн газар да да да дээгүүр ажилтай улсууд байсан. Тэгээд Улаанбаатар телевизийг урьж авчирч. Тэгээд тэр Улаанбаатар телевиз ирэхдээ Бямбаа багшийг сурвалжилчихаад нөгөө 2 багшийг гаргалгүй явчидаг.

Буяндэлгэр -

Хнн.

Наранхүү -

Манайхан сүүлд нь бөөн гомдол болоод. Тэгээд гаднаас орж ирэхэд намайг орж ирэхэд салаа дээшлээд л гараа дээр нь тавьчаад л хүүхдүүд заал дүүрэн хүүхдүүд байсан. Ёстой бүр дахин дахин алга ташаад л. Тэгээд манай 2 найз хүүхэн энэ наадам манайх боллоо л гэж.

Буяндэлгэр -

Сайхан болсон байна ш дээ.

Наранхүү -

Тэгэж байсан байхгүй. Тэгээд бүр ёстой бүр намайг бүр үг ч хэлүүлэхгүй бүр ёстой их янзын гоё хөдөлмөрийн алдар санаандгүй байж байгаад тэмдэглэчихсэн.

Буяндэлгэр -

Болж л байна ш дээ тээ.

Наранхүү -

Тийн. Тэгсэн чин тэгэж байсан гэж байгаа юм энэ чинь ёстой нээрээ бүр ёстой юу гэхэв дээ сүүлд нь тэгэж байсан. Тэгээд дахиж ер нь хөдөлмөрийн алдар тэмдэглээ ч үгүй тэгээл өнгөрцгөөсөн ш дээ. Мэдэхгүй сүүлд гарсан багш нар ярьсан чинь тийм гоё юм ерөөсөө болоогүй ээ. Зүгээр яахав багш нарын хүрээний дунд гарлаа гэж тэмдэглэсэн. Сураг мурагчдаа тэгээгүй л гэсэн юм ярьдагийн ш дээ мэдэхгүй би одоо 8 дах жилээ болох гэж байна ш дээ. Тэтгэвэрт суугаад.

Буяндэлгэр -

Их сайхан яриа байна. Гоё байна. Би нэг юм асууя гэж бодож байсан юм. Тэр нэг Зис-5-ын жолооч байна ш дээ.

Наранхүү -

Мнг.

Буяндэлгэр -

Тэрийг хэн гэдэг хүн байсан юм? Тэр тэгээд өөрөө бас юманд орсон уу?

Наранхүү -

мэдэхгүй одоо аав маань 1902 онд л Луу жилтэй хүн байсан. Энэ түүхийг би хэзээ хойно ээжээсээ нас барахын өмнө ээж маань элэгний арак болчихоод басл хэвтэрийн. Би бас л ээжийгээ асарч байж өнгөрөөсөн байхгүй юу. Шөнөжингөө хоёулаа нойр хүрэхгүй. Тэгэж байж байхдаа жаахан барьж авсан. Ямар ч тэнэг нөгөөдөхөө асууж мэдэж авах ухаан байхгүй.

Буяндэлгэр -

Нэг талдаа болвол хүний өмнөөс одоо

Наранхүү -

тийн хэлмэгдсэн байхгүй юу.

Буяндэлгэр -

хэлмэгдээд..

Наранхүү -

Тэгээд тэрийг чинь тэр чигээр нь өнгөрөөчиж байгаа юм чинь.

Буяндэлгэр -

өр ширийг нь төлөөд шоронд суугаад гарсан байна ш дээ.

Наранхүү -

тийн тэгсэн ш дээ. Одоо тэгэхгүй яахын өөрийнхөө хүнийг нилээн хэд хоног сар чинь юм уу хоёр сар ч юм уу тэгсэн юм шиг байгаан бодоход. Тэгсэн байгаан. Тэгээд тэрийг чинь бүдэг бадаг би одоо бодоод аягүй их харамсаад байдаг байхгүй юу. Манай аав чинь урд ээжийн 11, хойд ээжийн 4 ингээд 15 хүний ууган нь 14 хүний ах байсан юм чинь. Баруун гаминдааны цэрэг мэрэгт явж байгаад л сайхан сайхан залуугаараа. Аавынхаа ах дүү нарыг бүгдийн би бичиж авч чадахгүй байгаа юм чинь одоо би.

Буяндэлгэр -

Хнн.

Наранхүү -

Тэгээл бодож байсан ээжтэйгээ би их л ярьдаг байсан шиг байсан. Бас л бага ярьжээ гэж бодоод байгаа юм. Гэхдээ нөгөө шөнө унтахгүй болохоор сатааруулах гээд л өвчиныг нь мартуулах гээд л асууж байхдаа л асуусан юм маань энэ ш дээ.

Буяндэлгэр -

Ммнг.

Наранхүү -

Тэнэг байсан байгаа юм чинь ерөөсөө.

Буяндэлгэр -

Залуудаа ерөөсөө бүгдээрээ адилхан. Би ч гэсэн ялгаагүй.

Наранхүү -

Тийн. Тэгээд одоо харамсаад.

Буяндэлгэр -

Дараа нь л тэгдэг байж ингэдэг байж гэж боддогын байна лээ.

Наранхүү -

Харамсаад байдаг байхгүй юу. Тэгээд харин тэгсэн гэнэ лээ. Тэгээд хамаг юмаа зараад л бас нэг мал залтай ч байсан тэгээд тэр чинь нөгөө тэр үеийн ханшаар өндөр юу л даа. Тэгээд л нилээн давхар хивс мивстэй байсан гэж ярьдаг юм. Тэр мэрийгээ аан баруун манай баруун аймгийнхан чинь 8 ханатай, 5 ханатай том том их гоё гэртэй.Том гэрээ өгсөн гэж ярьдагийн.

Буяндэлгэр -

Баруун аймгууд чинь том гэртээ байдаг тээ?

Наранхүү -

Тийн том гэрээ өгсөн гэж ээж ярьдагийн. Том гэрээ өгсөн. Нөгөө жижиг гэртээгээ л манай ээж ярьж байгаа юм ерөөсөө шалдан гэрээ аваад ховдоос наашаа өмссөн хувцастайгаа бид нар нүүгээд авга эгчийндээ илүү дутуу бүх юмаа тэндээ орхиод л дараа нь айл орон болж байсан. Ээжийн авсан юм цогын индүү. 75 төгрөгөөр ёстой л нөгөө Цагааннуурын дамжлаг баазаас авсан оёдлын машин.

Буяндэлгэр -

Тийн манайд хүртэл байж байсан юм.

Наранхүү -

оёдлын машин тогостой оёдлын машин.

Буяндэлгэр -

Тийн аанг.

Наранхүү -

цогын индүү 2 л авчирсан. Өөр юу ч авчираагүй байгаа юм чинь. Тэр холоос чинь өөр юу авчирахын.

Буяндэлгэр -

хэцүү л дээ.

Наранхүү -

Тийм гэр ачсан машин дээр сууж ирж байгаад явсан. Өөр юу ч авчираагүй гэж ярьдагийн.

Буяндэлгэр -

За за их баярлалаа. Хөдөлмөрийн алдар их сайхан болсон байна.

Наранхүү -

Зүгээр зүгээр.

Буяндэлгэр -

Харамсах юм ерөөсөө алга одоо. Ийм сайхан ануухан ийм сайхан явж байна гэдэг чинь одоо ерөөсөө сайхан ш дээ.

Наранхүү -

Үгүй үгүй би ерөөсөө ярих юм байхгүй.

Буяндэлгэр -

Хүүхдүүдтэй ажилсан хүн чинь дандаа залуугаараа байдаг ш дээ.

Наранхүү -

Тийн тийн. Баярлах гомдох нь амархан тийм дээ. Тийн яг үнэн.

Буяндэлгэр -

Их сайхан байжээ. Баярлалаа гялайлаа. За манай Наранхүү чинь бичих авъяастай.

Наранхүү -

Үгүй үгүй авъяастай биш.

Буяндэлгэр -

Ер нь бол сэтгүүлч болох хүн л тооны багш болсон юм байна л даа.

Наранхүү -

Би зүгээр л манайхан нэг удаа Агшин нэвтрүүлэгт орсон юмаа. Тэгэхдээ тэр Агшинд би орж таараагүй тэгээд 4 мөртөө...

Буяндэлгэр -

Телевизийн нэвтрүүлэг Агшин гээд.

Наранхүү -

тийн 70 жилийн ойгоор 75 жилийн ойгоор орлуу даа.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэгээд залуучуудыг оруулж байсан тэгээд 4 мөрт бич гээд тэгэхэд нь яг тэр үед тохойж байсан 75 жил гэдэг чинь 14 жилийн өмнө юм байна ш дээ бараг одоо.

Буяндэлгэр -

Мнг.

Наранхүү -

Тэр үед зохиож байсан нэг 4 мөртөө санахыг оролдъё. Энд тэнд нь оруулчиж магадгүй. Авъяасыг нь тэтгэхэд нь., Авъяасыг тэтгэх Ухааныг тэлэх гэж Амьдралыг ойлгоход нь., Амьдралыг ойлгох ухааныг нь нэмэх гэж тийн Өөрийнхөө хүүхдүүдийг орхиод Өрөөлийн хүүхдүүдийн төлөө явж багш болсон юмаа би. Эхнийх нь үг нь давтагдчилаа.

Буяндэлгэр -

хамаагүй. Дахиад хэлчих. Дахиад

Наранхүү -

Арай санахгүй байна ш дээ.

Буяндэлгэр -

Аанг.

Наранхүү -

Авъяасыг нь тэтгэхэд нь хүч нэмэх гэж

Амьдралыг ойлгоход нь ухаан нэмэх гэж

Өөрийнхөө хүүхдүүдийг орхин байж

Өрөөлийн хүүхдүүдийн төлөө зүтгэх багш болсон юмаа би.

Буяндэлгэр -

За баярлалаа.

Наранхүү -

нэг иймэрхүү юм байсан мартчижээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.