Vandan
![](../assets/images/interviewees/990281.jpg)
Basic information
Interviewee ID: 990281
Name: Vandan
Parent's name: Ayush
Ovog: Hiad Borjigon
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Christian
Born in: [None Given] sum, Arhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
new technologies
foreign relations
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 7-р сарын 26. Түнхэл тосгоны “Ноён тур” гэдэг амралтын газар ирээд 5-р баазад насаараа ажилласан ахмад жолооч нарын нэг Вандан гуайтай уулзаад байна. Бид хоёр сая энд танилцсан юм. Тэгэхээр Вандан гуай...
Вандан -
Өөв..?
Буяндэлгэр -
Та анх яаж жолооч болсон бэ тэр талаараа эхлээч.
Вандан -
Би одоо анх 1957 онд Хөдөө аж ахуйн трактор комбайны жолооч мэргэжил эзэмшээд. Тэгээд Төвширүүлэхийн сангийн аж ахуйд тракторчин комбайнчинаар 5-н жил ажилласан.
Буяндэлгэр -
Өө за...тухайн үед Төвширүүлэхийн сангийн аж ахуй их сайхан аж ахуй байсан ш дээ.
Вандан -
Тэр чинь дээд зэргийн улсын тэргүүний анхны аж ахуйн нэг л дээ.
Буяндэлгэр -
Аа ха...тэр....
Вандан -
Тэгээд хөдөө аж ахуйд намайг ажиллаж байхад...
Буяндэлгэр -
Тэр талаараа та яриадахаач...аанхан.
Вандан -
Тэр үед атар газар анх эзэмших..1959 оноос эхлэж хөдөлгөөн өрнөж. За тэгээд нам засгаас Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон энэ засгийн шагналууд чинь болзолтой байлаа.
Буяндэлгэр -
За.
Вандан -
Тэчнээн одоо байнга зөөлөнд шилжүүлснээр га явбал тэчнээн тонн ургац авбал тийм тийм одон өгнө гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Тэгээд би 1959 онд атар газар эзэмших хөдөлгөөнд оролцоод Хөдөлмөрийн баатрын болзол хангасан хүн юм байгаа юм.
Буяндэлгэр -
Өө...яасан мундаг юм бэ?
Вандан -
Тэгээд 1960 оны 3-н сард энэ Жаргалантын сангийн аж ахуйд Хөдөө аж ахуйн анхны сайчуудын анхдугаар зөвөлгөөн гэж болж байсан юм. Тэнд одоо их хурлын дарга Самбуу, Эвлэлийн төв хорооны дарга Пүрэвжав нарт шагнал гардуулж байсан. Тэгэхэд би нас20 дөнгөж хүрч байсан. Тэгээд яахав Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөө аж ахуйн тэмдэгүүдээр шагнуулаад ингээд буцаад сангийн аж ахуйдаа очоод ингээд...
Буяндэлгэр -
За.
Вандан -
Архангай аймгийн 10-н жилд байсан. Манай хань. Тэрэнтэйгээ танилцаад 1962 онд хот руу Политехниккомд орж ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Манай хүн Хөдөө аж ахуйн дээд сургуульд...би Политехниккомд механикийн ангид. Авто механикийн ангид. Тэгээд авто механикийн ангийг төгсчихөөд Тээврийн яаманд нэг жил ажилласан. Тэгэхдээ их нөгөө залуу байсан болохоор жолооч болох гэж өдөр шөнөгүй бараг толгойгоо өвдтөл бодож байгаад...
Буяндэлгэр -
Аятайхан санагдаад байдаг.
Вандан -
Үгүй ээ одоо жолооч л болох гээд нойр хүрдэггүй. Тэгээд би арга буюу тээврийн жолооч 5-р баазад хот хоорондын тээвэрт жолооч болоод тэгээд жолооч болоод яахав тэгээд 5,6,7,8-н 5-н жилийн гавшгайч болж байсан. Засгийн одоо зардлаар Герман, Орос, Польш улсад айлчлаж байсан.
Буяндэлгэр -
Өө...их гоё явсан байна.
Вандан -
Тээврийн яамны шагнал ахмад тээвэрчин, Онц тээвэрчин, Осолгүй манлай бүх шагналуудыг хүртсэн. Тэгээд 1960-н...1995 онд пенсэндээ гараад тэгээд одоог хүртэл хэдэн хүүхдүүдтэйгээ амарч ажиллаж явна даа.
Буяндэлгэр -
Аа ха. Төвширүүлэхийн сангийн аж ахуйн талаар байна ш дээ тийм ээ.
Вандан -
За.
Буяндэлгэр -
Тэр үед чинь Төвширүүлэхийн сангийн аж ахуй их нэрд гарч байсан ш дээ. Дарга нь хэн байсан бэ?
Вандан -
Дарга нь их олон дарга байсан...
Буяндэлгэр -
Таныг байх үед...?
Вандан -
Яг тэр мандаж байх үед Бумсан гэж аж ахуйн дарга, Бумсан гэж дарга байсан. Намын хорооны дарга нь Цэрэнхүү гэж байсан. Тэр Цэрэнхүү дарга тэр хоёр, Төвширүүлэхийн сангийн аж ахуй өөрөө “Улаан туг” авсан ш дээ. Өндөр ургацаараа улсад тэргүүлж...
Буяндэлгэр -
Та байна ш дээ. Хөдөлмөрийн баатарын болзол хангасан юм байна.
Вандан -
Би хангасан.
Буяндэлгэр -
Тэгээд яагаад танд Хөдөлмөрийн баатар өгөөгүй вэ?
Вандан -
Тэр үед намайг нас залуу байна. Дахиад ажиллуулна. Тэгж байж өгнө гээд бас...засгийн шагнал чинь тэр үед маш хатуу байлаа.
Буяндэлгэр -
Хатуу байсан.
Вандан -
Тэгэхдээ болзолтой ч гэсэн. Уг нь бол болзол байсан юм. Нөгөө Хөхөө гэрлэх кинон дээр гардаг баатрын юу хийнэ хийнэ гээд. Тэрэн шиг болзолыг нь хангачихаад өөрөө тэгээд бас би дараа нь тууштай үргэлжүүлж ажилаагүй.
Буяндэлгэр -
Ажилсан бол та болох байсан байна.
Вандан -
Ажилласан бол болох л байсан байх.
Буяндэлгэр -
20-н хэдтэйдээ Хөдөлмөрийн гавъяа авна гэдэг чинь их том ш дээ.
Вандан -
20-н насан дээрээ авч байсан юм.
Буяндэлгэр -
Пүү тэр чинь их том шагнал.
Вандан -
Тэгээд яахав Архангай аймгийн депутат болж байлаа. Раойны депутат болж байлаа.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Бас яахав би улсад зохих хэмжээгээр хүчэээ өгсөн.
Буяндэлгэр -
Та тоо баримтыг нь санаж байна уу? Улсад ийм тоон үзүүлэлтээр ингэж амжилт гаргаж байсан юм гэж.
Вандан -
Үгүй. За зөвхөн тракторын жолооч байлаа гэхэд энэ хөдөө аж ахуйд нэг жилдээ, нэг зундаа, нэг намартаа ингээд ажиллахад бид нар чинь хавар газар хагалдаг юм, үр тариа суулгадаг юм. Намар нь хөрс боловсруулалт гэж байдаг юм. Тэгээд намар болохоор зайп хаглалт гэж байдаг юм. Энэ бүгдэд трактороор яваад энийг чинь зөөлөнд шилжүүлсэн га-д гэхээр зэрэг 1500 га-гаас дээш ажил хийсэн хүнд Хөдөлмөрийн баатар цол өгнө гэсэн тийм засгийн...1300,1400 ч юмуу тийм нь Сүхбаатарын одон өгнө гээд. Одонгууд хүртэл дөчнөөн га-гаар. Аа...3000-5000 центр будаа цайруулсан комбайнчид Хөдөлмөрийн баатар өгнө гээд. Тэр үед атар эзэмшигчдэд ийм том болзол өгч байсан байхгүй юу. Тэгээд тэр болзолтой ажилтай жилүүдэд зүтгэж явж байж баатарын болзол хангаад...
Буяндэлгэр -
Юу юу...хэцүү байсан уу энэ бүгдийг хангахад...?
Вандан -
Ер нь одоо ажлын төлөө одоо дайчин шаардлага гэж ерөөсөө ер нь шөнө өдөр унтахгүй дээ. Ерөөсөө. Залуу нас яахав.
Буяндэлгэр -
Залуу байхад сайхан даа.
Вандан -
Юухэв. Тэр үед манай сангийн аж ахуйн удирдлагууд гээд хэдэн сайхан сод хүмүүс байсан юм. Сангийн аж ахуйн дарга нь Бумсан. Намын хорооны дарга нь Цэрэнхүү. Эвлэлийн хорооны дарга нь Цэмбэл, Үйлдвэрчний хорооны дарга нь Тэрбиш гээд дандаа шилдэг сэхээтэнүүд. Тэгээд харамсалтай нь одоо хожим нь Бумсан дарга чинь манай аж ахуйг сайжруулчихаад Хархорины сангийн аж ахуйг сайжруулна гэж засгийн тушаалаар очоод тэгээд нас барчихсан байсан. Цэрэнхүү дарга маань бол хожим тэгээд хойно сурч байгаад...намын шилдэг боловсон хүчний сургуульд яваад. Нөгөө Коммунист намын дээд...
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэгээд нөгөө Ло-гын хэргээр..
Буяндэлгэр -
Лоохуузын хэрэг үү?
Вандан -
Лоохуузын хэргээр орж ирээд...
Буяндэлгэр -
Улс төрийн хэрэгтэн болоод бас замарчихсан.
Вандан -
Юухэв тэр сайхан чадалтай хүнээ, их мундаг авъяаслаг зохион байгуулагч. Тэгээд хожмоо тэр ирчихээд тэр Булганы Халиунд бригадын дарга. Тэгээд сүүлдээ Эрүүлийг Хамгаалах газар орлогч дарга хийж байгаад тэгээд таалал төгссөн гэж сонссон би.
Буяндэлгэр -
Хайран юм шүү.
Вандан -
Тийм сайхан сэхээтнүүдээ манайхан нэг хэсэг муухай хэлмэгдүүлж байсан ш дээ. Их харамсалтай.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Харамсалтай.
Буяндэлгэр -
Харамсалтай. Их олон хүн холбогдсон байгаа юм тэрэнд чинь. 200 гаран сэхээтнүүд холбогдсон билээ. Их чадалтай чадалтай улсууд...
Вандан -
Тэр шилдэг сэхээтнүүд Коммунист намын дээдэд очсон юм байна. Тэр ангиараа хөөгдөж байсан гэж байгаа юм ш дээ. Тэгээд эндээс одоо тэд нарын чинь хамсаатан гээд 200 гаруй хүн. Дандаа ажилгүй, амьдралгүй цөллөгт явуулж ингэж.
Буяндэлгэр -
Тэгсэн.
Вандан -
Лоохууз бол махаараа, ясаараа зовсон хүн шүү дээ.
Буяндэлгэр -
Зовсон зовсон аймар юм байна.
Вандан -
Юухэв юухэв.
Буяндэлгэр -
Хоол унд тэр үе сайн байсан биз...?
Вандан -
Хоол унд зүгээр зүгээр...
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэр үед чинь Хөдөө аж ахуй мал сайтай. Өөрсдөө дуртай юмаа л иддэг байсан. Ер нь их гачигдаж дутагдаж байсан юм байхгүй дээ.
Буяндэлгэр -
Цалин бол хэд авдаг байсан бэ та нар. Гайгүй авдаг байсан байх.
Вандан -
Цалин ч одоо юугаараа ш дээ. Хийснээрээ.
Буяндэлгэр -
За.
Вандан -
Сайн явбал сайн авна. Аа...явахгүй бол юу гэж авах вэ.
Буяндэлгэр -
Та бол тэр үед 1000 гаргаж авч байсан байх аа?
Вандан -
Өө...би тээврийн жолооч болсон хойноо бол миний сарын дундаж цалин 1200,1300-д байдаг байсан.
Буяндэлгэр -
Тийм байх.
Вандан -
Дундаж. Тэр чинь бүр 22-ын 2 чиргүүлтэй явдаг Сүрэнхорлоо гээд мундаг сайн явж байсан. Баатар болж байсан хүмүүс чинь сард 3000 хүргэж авч байсан.
Буяндэлгэр -
Өө...тэр үеийн чинь мөнгө хатуу шүү дээ.
Вандан -
Тэгээд засгаас чинь сайдаасаа илүү цалин авлаа энэ жолооч нар. Тэгээд бас цалингийн чинь тарифийг 2 удаа хасаж л байсан юм.
Буяндэлгэр -
Хм.
Вандан -
Бензиний нормыг хасаж л байсан. Социализм гэдэг чинь мундаг тооцоон дээр тогтож байсан даа. Тиймэрхүү амьдрал туулж өдий боллоо доо.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үед байна ш дээ. Юу юу...одоо энэ сангийн аж ахуйд ажиллаж байхдаа хэдийг авдаг байсан бэ? Бас л 1000 гаргах уу?
Вандан -
Сангийн аж ахуйд...сангийн аж ахуй бол хөдөө аж ахуй бол зөвхөн намрын тариа, хаврын тариан дээр л жаахан 1000 орчим авдаг юм даа.
Буяндэлгэр -
Тэгвэл жолоочтой харьцуулвал бага байж тийм ээ?
Вандан -
Тэгээд засвар хийгээд улирлын чанартай ажил шүү дээ. Тэгэхээр бол сард 400-500 л авна. Аа...норм хөөгөөд хаврын тариалалт, намрын будаа цайруулалт гээд явахаараа 1000 гаргана л даа.
Буяндэлгэр -
Танайхаас чинь олон баатрууд төрсөн байх аа. Төвширүүлэхийн....
Вандан -
Манай Төвширүүлэхээс 2 баатар төрсөн.
Буяндэлгэр -
Хэн хоёр билээ?
Вандан -
Туваан, Энэбиш гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Аа...тэгээд баатар болох варианттай олон сайхан залуучууд...тэр надтай уралдаж байсан. 1959 оны ургацын жил байна ш дээ. Манайхаас хөдөлмөрийн баатарын болзолыг 5-н хүн хангасан. 5-н залуу. Бүгдэд нь Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон өгөөд л. Нэг доороос ийм олон баатар гаргахгүй гэж боддог юмуу. Аа...тэгэхэд Туваан баатар 1960 онд Ерөөгийн Лувсанчимэд гэж 2-хон хүнд баатар өгөөд бусдад нь одон медалиа өгч...
Буяндэлгэр -
Үнэхээр залуу байсан л даа та нар.
Вандан -
20-н хэдтэй...
Буяндэлгэр -
20-н хэдтэй л залуучууд байсан байх л даа. Тийм ээ.
Вандан -
Тийм. Хамгийн бага нь би 20 тэгээд бусад нь нэг 25,26 л хүрч байсан байх. Тэгж хөдөө аж ахуйд ажиллаж байгаад. Тэгээд дараа нь хот хоорондын тээвэрт яваад...
Буяндэлгэр -
Та яагаад тэндээсээ Төвширүүлэхийн тэр сайхан ажлаа баатрын болзол хангачихаад...
Вандан -
Тэр бол одоо тухайн үед нуух юм байхгүй хүүхэн дагаад...одоо манай хань 10-н жилд төгсөж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Тэгээд би одоо нөгөөдөхийн чинь хойноос арга буюу намын хороо, захиргаандаа өргөдөл бичээд би одоо нэг доор амьдрах шаардлагатай байна. Би ч өөрөө боловсрол эзэмших шаардлагатай байна. Тэгээд би Политехниккомын Авто механикийн ангид ирэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Тийм түүхтэй.
Буяндэлгэр -
Тэрнийгээ төгсчихөөд жолооч болсон уу?
Вандан -
Тэрнийгээ төгсчихөөд автийн механик болчихоод ганцхан жил яаманд ажилчихаад тэгээд жолооч болно гээд толгойны өвчин туссан юм шиг, тэр бодол яахав сонирхол байхгүй юу.
Буяндэлгэр -
Хм.
Вандан -
Тэгээд жолооч боллоо доо.
Буяндэлгэр -
Тэгээд та жолооч болоод таныг...та өөрөө 5-р баазад орчихсон юмуу. Хот чинь хэдэн бааз байсан бэ?
Вандан -
Хотод ерөөсөө хот хоорондын тээвэр 5-р бааз, 22-р бааз тэгээд хожим нь байгуулагдсан хүнд механизмын бааз 27 гэж дараа нь тэжээл тээврийн 25 гээд анхан тэжээл зөөж байгаад сүүлдээ адилхан хот хоорондын тээвэрт явдаг байсан. 25-р бааз гэж. Ерөөсөө ийм хэдэн том бааз л байсан юм.
Буяндэлгэр -
Өө...хэдэн сайн том бааз байсан байна тийм ээ?
Вандан -
Тийм 4-н бааз байна.
Буяндэлгэр -
Би 5-р баазыг их сайн мэднэ. 5-р баазаас чинь нөгөө Ёндонсамбуу гуай эд нар төрсөн биз дээ. Самбуу-Ёндон ч билүү. Хөдөлмөрийн баатар.
Вандан -
Самбуу-Ёндон чинь 1-р баазад ситерьны баазад.
Буяндэлгэр -
Аа ха. Эхлээд та баазад очингуутаа ямар...
Вандан -
Өө..манайхаас чинь байна ш дээ. Загдаа, Амармэнд хөдөлмөрийн баатар хоёр, аа...гавъяат тээвэрчин баазын дарга байсан Санжжав, Нямсүрэн гэж хоёр гавъяаттай манай 5-р баазаас.
Буяндэлгэр -
Өө за.
Вандан -
Тийм алдартнууд төрж байсан. Улсын аварга бол зөндөө л дөө.
Буяндэлгэр -
Хичнээн хүнтэй байсан юм бэ тэр үед чинь...?
Вандан -
5-р бааз уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Нийтдээ засварчин бүх ажилчид нийлээд зөвхөн жолооч 500,600-н жолооч байсан.
Буяндэлгэр -
Тийм байх аа их том бааз байсан юм тийм ээ?
Вандан -
Том том Монголын нэг номерын том бааз байсан байхгүй юу. Тэгээд нийт ажилчид бол 1000 шахаж байсан.
Буяндэлгэр -
Өө за за.
Вандан -
Тэгээд хот хоорондын тээвэр чинь энэ 18-н аймагт хаана зуд гачиг юу болно. Тэгэхэд одоо бараа ч элбэг байж тэжээл ч элбэг байж. Өдөр шөнөгүй энэ олон баазын энэ олон баазын тэрэгнүүд зогсоо зайгүй зөөдөг.
Буяндэлгэр -
Анх байна ш дээ. 5-р баазад таныг ороход ямар маркийн машинууд байсан бэ?
Вандан -
Намайг анх ороход голдуу юу байсан юм. 161. Тэгээд 1966 оноос миний орохын өмнөхөн жил 10-аадхан цэнхэр 30 машин шинээр ирээд тэгээд 1967 оноос эхлээд цэвэр гуч болчихсон юм. 30 машин маш олон болсон.
Буяндэлгэр -
Та яг хэдэн онд баазад орсон бэ?
Вандан -
Би 1967 онд 3-р сард 5-р баазад ороод 1997 онд 3-р сард 30-н жил ажилласан байх.
Буяндэлгэр -
Нэг газраа удаан ажилласан байна.
Вандан -
Нэг ганцхан газраа л ерөөсөө....
Буяндэлгэр -
Бас л баатар болохоор байж дээ.
Вандан -
Яахав тэр үеийн тавьж байсан шаардлагуудын болзолыг бүгдийг нь хангаж л байсан. Тэгэхдээ тээврийн ажил гэдэг чинь хүнд шүү дээ хүнд. Гэртээ ер нь хонохгүй дээ.
Буяндэлгэр -
Тийм үү?
Вандан -
Тэрэг шинэ. Тэрэг сайтай бэлэн бүр л байвал тийшээ яв, ийшээ яв өдөр шөнөгүй зам бичээд байдаг.
Буяндэлгэр -
Цаанаасаа хуваарлах уу?
Вандан -
Тэгнэ. Цаанаасаа ачаа тээвэр зохицуулдаг өнөөдөр тэр аймагт тэдэн машин гарга, тэр аймагт тэдэн машин гарга гээд бүр өдөр өдөр хуваараар замыг нь өгчихнө. Тэр замын дагуу хаанаас...энэ хот чинь бас их олон хангах баазуудтай ш дээ. Тэр хангах баазуудаас чинь...
Буяндэлгэр -
Бараа хангах бааз тийм ээ?
Вандан -
Бараа бааз, барилгын бааз. Нефть хангамжийн бааз, Амгалангийн хөдөө аж ахуйн бааз гээд өө...материал ихтэй том том баазууд тэгээд тэр том том баазуудаас ачаагаа аваад тэгээд л аль дуртай. Тэгээд яахав дээ гайгүй явдаг жолооч нар бол арай холын зам шилж бүх юмаа бодоод, авдаг цалингаа бодоод, Говь-Алтай Увс, Ховд гээд холын замд явна. Арай жаахан тэрэг тааруутай нэг жаахан хашиндуу лазандуу гэх юмуу даа. Тэр нь болохоор ойрын зам...
Буяндэлгэр -
Хойрогдуухан...
Вандан -
Тэр нь ойрынхоо аймгуудад явдаг. Тийм л байсан юм даа.
Буяндэлгэр -
Юу ачих уу?
Вандан -
Үгүй ээ одоо ачихгүй ачаа гэж байхгүй.
Буяндэлгэр -
За.
Вандан -
Бүх....
Буяндэлгэр -
Жишээлбэл.
Вандан -
Өвч тэжээл, давс хужир, бараа барилгын материал хөдөө аж ахуйн техник хэрэгсэл одоо бүх ачаа бүх төрлийн ачаа зөөнө.
Буяндэлгэр -
Хүнсний зүйлийг бүгдийг нь хотоос зөөх үү?
Вандан -
Бүгдийг нь Улаанбаатараас.
Буяндэлгэр -
Одоо гжрил будаа, чихэр гээд...
Вандан -
Ээ...тэгэлгүй яахав. Хүнсний бараа бөөний барааны худалдааны нэгдэл ингээд бараа болохоор нэг том бааз, аж үйлдвэрийн бараа болохоор нэг том бааз, хүнсний бараа болохоор нэг том бааз. Толгойт чинь одоо. Тэгээд тэр Амгалангийн хөдөө аж ахуйг хангах гэж бас их машин техникээр дүүрчихсэн. Хөдөө аж ахуйн машин сэлбэгээр. Тэгээд нөгөө ТТ бааз...Техник туслалцааны бааз гэж нөгөө гурвалжингын наад хойно бас их том бааз. Нөгөө барилгын материал, цемент гээд бүх...хар цаас гээд барилгын бүх материал. Ямар их юутай байсан юм бэ дээ одоо ачаа...
Буяндэлгэр -
Ерөөсөө тэи 18-н аймгийг чинь хотоос бүх юмыг нь хангадаг байсан юм байна ш дээ.
Вандан -
Бүх юмыг нь хотоос хангана.
Буяндэлгэр -
Ямар хэцүү юм бэ.
Вандан -
Хотод...хөдөө оччихоод хөдөөний арьс, шир давс хужирыг хот руугаа тээдэг. Хот хоорондын тээвэр гэж тэр. Явахгүй газар гэж байхгүй. Аймагт очно. Аймагт очихоор суманд очно. Суманд очихоор багт оёно гээд өвс тэжээлтэй очих юм бол газар газар газар дээр нь бригад фирмүүд дээр нь хүртэл очиж хүргэж өгдөг.
Буяндэлгэр -
Өө...бүр тэгж аваачиж өгч байсан уу?
Вандан -
Тэгнэ. Тэгээд энэ тэнд том том тэжээлийн баазуудтай л даа. Хангахын баазуудтай. Бас хангамжийн газрууд байна. Тэжээлийн газрууд байна. Тэр точекууд дээр нь өгнө. Тэгэхдээ өө...тэр бригад руу тэжээл ч гэдэг юмуу. Өвс ч аваачиж өгнө. Тэгээд нөгөөдөх хөдөө аж ахуйд арьс шир, түүхий ноос эд мэд тэрийг чинь буцаагаад хотруугаа аж үйлдвэрийн комбинатад л гол ачаагаа тушаадаг байсан юм даа. Зун бол цөцгий тос өөр өөрийн зооринд өгнө л дөө. Хот хоорондын жолооч нарын ерөнхий ажил гүйцэтгэл бол иймэрхүү л маягаар явагддаг байсан юм.
Буяндэлгэр -
Юу юу...тэр аймгаас жишээлбэл захиалга ирэх үү? Манайд одоо тэдэн тонн гурил хэрэгтэй байна. Тэчнээн одоо хунз цай хэрэгтэй байна гэж.
Вандан -
Өө...тэгэлгүй яахав. Энэ бараа бааз чинь аймаг болгоноос нэг нэг төлөөлөгчтэй.
Буяндэлгэр -
Өө за.
Вандан -
Тэгээд нөгөө худалдааны төлөөлөгч нь аймгаасаа мэдээ аваад гурил тэдэн тонн, шар будаа тэдэн тонн тийм тийм бараа гээд. Тэгээд тэр бараа баазын хуваарлагч, мэргэжилтэнүүдэд шиднэ. Тэрний дагуу аймагт нь барааг нь хуваарлана. Тэгээд бараа бааз нь бид нараар ачаагаа хувааж аймгуудаар түгээдэг. Ийм системтэй байсан юм.
Буяндэлгэр -
Одоо жолооч болж байхад хөгтэй санаанд үлдсэн том зөндөө л таны сэтгэлд хоногшисон доо. Тэрнээсээ та яриач?
Вандан -
За даа одоо. Тийм юм ярих ч ихэнхийг нь мартчих юм. Зарим нь ч одоо хүн итгэх итгэхгүй ч юм байх юм. Би одоо энэ бурханыг ер нь эзэнтэй гэдгийг мэддэггүй байлаа. Тэгсэн чинь жолооч болсон жилээ ёстой 21,21-той. 2,3-н хөгшин улстай нэг шинэ жолооч дагаад хавар ачаа буулгачихаад хотруугаа явж байсан чинь нөгөө хэд чинь өө...маргааш энд айлд хоноод сүүгээ цайныхаа сүүг авч хононо гэдэг юм байна. Дагаад л нэг хэдэн айлд буугаад цай уучихаад дуртай дуртай тийшээ хараад кабиндаа унтдаг юм байна. Өө...тэгсэн чинь зүүдлээд цочоод ерөөсөө унтаж чаддаггүй. Үгүй ээ энэ чинь ямар хачин юм бэ. Юу болчихов гээд. Хаврын шөнө богинохон л доо. Тэгээд унтаж чадахгүй болохоор нь нэг харсан чинь үүр цайчихсан. Миний хойд талын нэг айлын хөгшин үнсээ хаяж явна. Утаа баагаад галаа түлчихсэн. За хааш даа нойргүй хоночихсон юм чинь одоо унтах гэж юу байхав гээд ор дэрээ хураачихаад нөгөө айлд чинь яваад ордог юм аа. Цай уух гээд. Орсон чинь 2 багнаасаа хойш битүү хадаг яндар тэрний ард зүгээр бурхан тахил ингээд өрөөтэй. Тэр баруун талд лам хүн бололтой унтаж байх юм. Тэгээд би гэнэтхэн бодож байгаа юм. Өө...би тэгсэн чинь үүдэн дээр нь яг хөлөө тэр айлын гол үүд рүү харуулаад толгойгоо урагш нь харуулаад унтчихаж. Тэгээд миний сэтгэлд орж ирж байгаа юм л даа. Аа...энэ чинь бурхан руу хөлөө харуулсан болохоор намайг унтуулаагүй юм байна гэж. Аяндаа тийм сэжиг орж ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Гоё гоё...
Вандан -
Их сонин.
Буяндэлгэр -
Юм гэж тийм учиртай.
Вандан -
Нэг тийм. Хоёр дахь би Завханы Загастайн даваа гэдгээр бас нэг хэдэн найзуудтайгаа мод тэгээд Алтай руу явж байлаа. Би ганцаараа тасраад холдоод даваа даваад доод бэлд орчихсон тэгсэн чинь зам дээр Говь-Алтайн нэг хоёр тэрэг зөрөөд хоосон тэрэгнүүд модонд явж байгаа бололтой зогсож байна. Юм хумаа хийгээд хамаг хамраа сөхчихсөн. Тэд нарын хажууд нь очиж зогсоод эргээд харсан манай нөхдүүд тэр давааны наад руу гэрэл нь сайлзаад ирж л явна. За одоо шөнө гурван цаг болж байсан шөнө унтая даа. Тэд нарыгаа хүлээгээд. Нөгөө хажууд зогсож байсан 2 машин ч давхиад явчихлаа. Би пүүгээгээ хажуу тийш нь ингэчихээд дуг хийх гээд өнөөдүүлийгээ иртэл...тэгсэн чинь нүүрэн дээгүүр чинь янз бүрийн гэрэл, дүрс янз бүрийн дүрс гүйгээд...
Буяндэлгэр -
Таны нүдэн дээр чинь харагдаад байгаа юмуу?
Вандан -
Нүдэн дотор ингээд л...
Буяндэлгэр -
Юу байх юм бэ?
Вандан -
Шөнийн гурван цаг болж байгаа ш дээ тэр чинь.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэгээд...
Буяндэлгэр -
Яг юу нь мэдэгдэхгүй юм л гүйгээд байх юм уу?
Вандан -
Өө нэг эвгүй хачин дүрс л. Тэгээд одоо чимээ сонссон чинь шив шив гээд янз бүрийн юм дуугараад ч байх шиг харагдаад. Тэгэхээр нь би үгүй ээ энэ чинь халуурч байгаа юм болов уу биү муу юм болов уу гээд бодчихоод сугандаа гараа хийгээд үзэх юм. Зүгээр л байх юм. Тэгээд нүд анихаар л бодох юм. Тэгтэл ч манай найзууд давхиад ирлээ. Тэгсэн чинь гурван цаг боллоо. Унтая унтая гээд замаасаа хойшоо гараад давхичихлаа. Тэгсэн чинь Бирадам гээд нэг жолооч, энэ Төв аймгийнх. Тэгсэн чинь болчихоод л доошоо унтая гэсэн газраараа унталгүй давхичдаг юм.
Буяндэлгэр -
Таныг орхиод...?
Вандан -
Өө...дөрвүүл тавуулаа ш дээ. Тэгээд тэр түрүүлээд цагаан газар дээр сонгоод унтах гэж байгаа байхгүй юу. Нилээн доошоо давхиж байгаад замаасаа гараад л яалаа. Чи яагаад тэр унтана гэсэн газраа унтахгүй явав гэсэн. Өө...тэнд чинь хөшөөтэй юм гэж. Тэгсэн чинь нэг хойд талд...дараа явж байхдаа харсан чинь. Миний яг зогсож байсан газрын хойд талд ганцхан...хүн чулуун хөшөө гэж нөгөө өндөр...
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тийм хөшөө байсан юм байна. Тэгээд би тэр дээрээс тэгж бодож байхгүй юу. За энэ чинь намайг чинь унтуулахгүй байсан. Энэ хөшөөний чинь гүйдэл гэж газрын юм байдаг юм байна.
Буяндэлгэр -
Тийм байдаг юм гэсэн.
Вандан -
Тэгж би одоо хөшөө явахаар хөшөөнөөс тийм санамж авсан. Бурхан луу хөлөө харуулж байж тийм сургамж авсан.
Буяндэлгэр -
Тэр ер нь Монгол их сайхан заншил шүү. Гадныхан бол нэг их тоодоггүй байх. Манайхан чинь бурхан номруугаа хөлөө харуулж унтаж болохгүй гэж яг үнэн л байхгүй юу тийм ээ.
Вандан -
Харин тэр аяндаа унтуулахгүй болохоор зэрэг маргааш өглөө нь босоод харахаар зэрэг өө...бурхан луу хөлөө харуулсан болохоор намайг унтуулсангүй гэдэг асуудал толгойд ороод ирж байгаа юм ш дээ. Урд нь дуулаагүй сонсоогүй юм чинь.
Буяндэлгэр -
Тэр айл тэгээд яаж хүлээж авав.
Вандан -
Өө...яахав зайлуул 2 хөгшин л цайгаа чанаад байж байсан. Лам бололтой хүн унтаж байсан.
Буяндэлгэр -
Тэр үед чинь хэцүү байсан бурхан тахилаа ил гаргаж болж байсан юм байх даа.
Вандан -
Хөдөө бол гайгүй байсан байх. Тийм нэг ганц ганцхан айлууд онцгой содон...тэр чинь 1968 онд л юм даа. Тэгэхэд чинь энд тэнд шүтэх нь шүтдэг. Манай Архангай чинь ялангуяа гурван том нуглаа болсон ш дээ. Нудрага тайрдаг, ном хураадаг, тогоо бүрхээр хэмхэлдэг.
Буяндэлгэр -
Тийм. Хэцүү газар шүү тийм ээ. Жаахан нуглаа гарах гээд байдаг.
Вандан -
Тийм. Манай Архангайгаас гарч байсан юм шүү.
Буяндэлгэр -
Үнэн үнэн. Би дуулж байсан.
Вандан -
Тэр чинь тэр үедээ бас л харгис л зан чанар байхгүй юу.
Буяндэлгэр -
Харгис зан чанар.
Вандан -
Тиймэрхүү түүхтэй дээ.
Буяндэлгэр -
Сонин юмаа. Юу юу...одоо энэ Оросын машинууд ер нь сайн биз. Хөдөө хээрийн замд...?
Вандан -
Айн...?
Буяндэлгэр -
Оросын машинууд ер нь сайн биз. 130 нөгөөдөх нв юу гэнэ ээ.
Вандан -
ЗИЛ 130...
Буяндэлгэр -
ЗИЛ 130 сайн биз. Хөдөөд хээрийн замд...?
Вандан -
Ярих юм байхгүй. Монголын юунд...нутагт зориулсан. Тэр бартада зам туулах чадвар. Ёстой одоо жолооч хүний 2-р гэр шүү дээ. Кабин нь том зайтай. Тэгээд л бид нар чинь хөдөө хээр явж байхдаа кабиндаа л хоноглоно ш дээ. Цай хоолоо пирүскен дээр хийж идэж уучихаад л. За бүр хааяаа нэг буудлууд...буудлууд их тоотой. Замын гуанз гэж бараг байхгүй шахуу тэр үед чинь. 100,200 км явж байж нэг гуанз байна. Байхдаа хоолтой хоолгүй. Одооных шиг хамар даваад гуанз хамар даваад гуанз байхгүй байсан л даа. Тэгээд дандаа кабинаар гэр, гуанз хийгээд явчихдаг.
Буяндэлгэр -
Бас л хатуу амьдрал шүү?
Вандан -
Лут лут. Хүнд. Одоог бодоход тэр үед чинь бороо шороо их орж байсан. Зам харгүй их хүнд. Архангайн цагаан даваа гэхэд л нэг чиргүүлийг 4-н толгойгоор чирч давуулдаг.
Буяндэлгэр -
Пүүх. Цагаан даваа чинь их осол гардаг даваа байсан тийм ээ?
Вандан -
Цагаан даваа чинь маш их өндөр. Тийм огцом. 4-н толгойгоор ганц чиргүүл чирч гаргаж байсан гээд бодохгүй юу.
Буяндэлгэр -
Аяа.
Вандан -
Тийм өндөр даваанууд. Ихэнх даваанууд засмал байхгүй. Солонготын даваа байна. Дандаа бие биенийгээ чирч хөтлөж давж л.
Буяндэлгэр -
Тээвэрт явахдаа 2,3-уулаа ханьтай явдаг байсан уу. Ганц ганцаараа явчих уу?
Вандан -
Янз бүр л дээ. Ханиараа явах үедээ ханиараа явна. За жаахан ажил хөдөлмөрийн төлөө гээд яасан нь ганцаараа голдуу явна. Олуулаа явахаар чинь бас саатал ихтэй. Нөгөө зогсолт саатал ихтэй. Ер нь тэрэг чиргүүлээ додомдоод гайгүйхэн шиг явдаг жолооч нар бол ганцаараа голдуу явсан нь бүтээл нь илүү байсан.
Буяндэлгэр -
Нэг удаа явахад хичнээн тонн ачаа зөөх үү?
Вандан -
Нэг удаа явахад бид нар чинь дундажаар чиргүүлтэйгээ 10 тонн ачаа ачна. Доод тал нь 10 тонн. Тэгээд 11,12 тонн хүрнэ л дээ. Тэгээд тэрүүгээр чинь 10 Говь-Алтай аймаг руу 10-руу 10 тонн ачаа ачаад эргээд ирнэ тийм ээ. Тэгэхээр тонн, км хөөж цалин авдаг байсан юм. 20000 тонн км хийж байгаа юм. 20000 тонн км. Нэг тонн км-т 5,3 мөнгө юмуу. 5 мөнгө нь явчихна.
Буяндэлгэр -
5 мөнгө гэсэн чинь их сонин сонсогдож байна.
Вандан -
Тэгээд тэрнийг чинь үржүүлээд үзэхээр 1000 төгрөг.
Буяндэлгэр -
За.
Вандан -
Буудлын нэг хоногийн 6-н цаас гэж өгдөг байсан юм. Тэгээд Говь-Алтайг түргэн явбал 7-8 хоног. Аажуухан явбал 10 хоногийн нормтой. Тэгээд...
Буяндэлгэр -
Сайн хийдэг юм байна ш дээ.
Вандан -
Тэгж тэгш ачаа олдвол. Дараа нь дахиад нөгөө Алтайгаа ахиад явчих юм бол 2000-ыг ч хийчихнэ. Тийм. Тэгэхдээ тэр тэрэг ихтэй учраас эргэх болгондоо тийм тэгж ачаа олдохгүй. Харин хотоос хоосон гарна гэж байхгүй. Хотоос бол дандаа ачаатай гарна. Ирэхдээ зарим нь хоосон, зарим нь ачаатай янз бүр. Тэгээд тэнд чинь нутаг орны танил тал гэж байна. Ачаагаа хадгалалуулчихсан. Тэр том манай том аварга буунууд чинь хол газрыг өөрсөндөө бараг хувьчилаад бараа бааз...
Буяндэлгэр -
Нэртэй улсууд чинь тэгнэ. Манай ах тэгдэг байсан санаж байна. Манай гавъяат тээвэрчин ах.
Вандан -
Тэнд нь манай тэр найз ирнэ гээд тэр ачааг нь тавьчихдаг тийм. Тэгээд нөгөө хүмүүсийн чинь бүтээл нь хурдан дээшилдэг.
Буяндэлгэр -
Ачааг нь ачаад өгнө.
Вандан -
Бүр тэр чинь жаахан танил муутай жаахан тааруухан шиг бол хоосон голдуу л ирнэ шүү дээ. Тэгэхээр чинь бүтээл байхгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Ачаагаа татах гэж сүйд болдог юм билээ
Вандан -
Ачаа татах гэж бөөн мах иддэг байсан юм. Тэгсэн чинь харин сүүлдээ энэ Сүхбаатар аймгийн баазын засварчин нэг нөхөр шинэ санаачлагаар мехник татлаг гэдэг юм гаргаад тэрнийг гарсанаас хойш жолооч нар ерөөсөө жаргасан.
Буяндэлгэр -
Тэр яаж татдаг юм бэ?
Вандан -
Тэр ерөөсөө кузов дээгүүр хоёр урт турбо хэдхэн бөгжин дээр гагначихаж байгаа юм. Тэгээд цоолчихож байгаа юм. Тэгээд татлагаа, тросоо тавиад нөгөө дэгээнүүдээ ингэж углачихаад нөгөө нүхтэй төмрөөр жолооч нь ганцхан дараад дараад л тэгээд түгжээг нь хийчихнэ. Одоо ч гэсэн бүх машинууд тэр механик татлагыг хэрэглэж байна. Бид нарын бүх машинуут тэр механик татлагыг хэрэглэж. Тэр үеийн социализмын үеийн тэргүүн санаачлаг шинэ санаачлагыг нэвтрүүлье гэдэг мундаг лоозон байсан. Янз бүрийн санаачлаг, туршлага гарч байсан. Тэрэн шиг тээврийн хэрэглэж байгаа түгээмэл Монголын бүх аймаг, сум машинтай хүн болгон ачаа л ачдаг жолооч болгон тийм юм хэрэглэнэ. Тийм татлаг хэрэглэж байна.
Буяндэлгэр -
Тэрнийгээ өөрөө аваад явж байх уу?
Вандан -
Үгүй ээ тэрийг чинь машиндаа бэхэлчихдэг байхгүй юу. Кузовтэй. Тэр маш хялбархан. Ганцхан урт турбо, кузовны доод талын хөндөл байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэд нар дээр нөгөөдөхийгөө гагначихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа за.
Вандан -
Сул гогцоо гаргаад. Тэгээд дөрөв цоолчихно. Тэгээд бөгжин дээрээ бас ингээд түгждэг нүх гаргаад тэгээд ганц бордоктой жолооч хөшөөд дарчихна. Нөгөөдөх нь ингэж эргээд л нөгөө татлагаа. Тэрнээс биш бид нар чинь ноос, мах татна. Нэг хоёр гурав гээд орилоод байдаг.
Буяндэлгэр -
Тийм /инээв/ татаад байдаг.
Вандан -
Доороос нь хоёр гурав нь татаад байдаг.
Буяндэлгэр -
Хоёр гурван эр хүн...
Вандан -
Лоомоор нүдээд байдаг. Тийм хүнд асуудлыг тэгж хөнгөвчилсөн. Тэгээд тэр хүн төрийн шагнал авсан л даа.
Буяндэлгэр -
Тэгэх хэрэгтэй ш дээ.
Вандан -
Тийм том бүтээл гаргасан хүн төрийн шагналаар ч тогтохгүй өшөө дээгүүр шагнал өгөх хэрэгтэй байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм тийм байна.
Вандан -
Тэгж жолооч нарын гарыг нэг амраасан юм даа.
Буяндэлгэр -
Тэр хэдэн он бэ би наадахыг чинь мэдээгүй байна. Тэр аягүй бол 1960-н хэдэн он байх аа.
Вандан -
Аа...хожмоо 1970-н хэдэн онд байх аа. 1980-аад ч онд юмуу.
Буяндэлгэр -
Би ерөөсөө дуулаагүй юм байна.
Вандан -
Механик татлаг гэж. Тийм. Үгүй ээ ерөөсөө гарчихсан хойно нь хэн ч хамаагүй 2 турбо хэдэн бөгж олж аваад хийгээд байгаа. Санахгүй л байхгүй юу. Маш амархан тэр. Тэрийг хүн санахгүй л байсан байхгүй юу. Тэр залуу санаачлаад татлаг хийгээдэхсэн чинь тэр доороо Монголоор тархсан.
Буяндэлгэр -
Хөдөлмөрийн....
Вандан -
Төрийн шагнал бол бараг багдаж байгаа юм.
Буяндэлгэр -
Тйим.
Вандан -
Тэр их түгээмэл юманд.
Буяндэлгэр -
Үгүй ээ яахав дээ тэр үед чинь төрийн шагнал чинь их өндөр юу байсан ш дээ.
Вандан -
Үгүй ээ яахав том...
Буяндэлгэр -
15000 төгрөг байсан ш дээ.
Вандан -
Одоо мөнгө нь л тийм байсан байх. Тэр үеийн 15000 төгрөг гэхээр чинь одоо...
Буяндэлгэр -
Мөнгө ш дээ их мөнгө.
Вандан -
Чанга байсан болхоор.
Буяндэлгэр -
Одоо чинь бараг 150 хэдэн саятай тэнцэх байх шүү.
Вандан -
Мөнгө ч чанга байсан шүү.
Буяндэлгэр -
Сонин юм аа ерөөсөө.
Вандан -
Тиймэрхүү амьдралтай. Хот хоорондын тээврийг тэгж туулж ирж.
Буяндэлгэр -
Аа...тэр чиргүүлгүй явдаг жолооч олон байсан уу?
Вандан -
Өө...байна байна. Огт чиргүүлгүй явдаг. Чиргүүл чирч чаддаггүй ч нэг хэсэг байна. Дургүй ч нэг хэсэг байна. Аа...жаахан бүтээлтэй ариухан ажил хийнэ гэсэн нь. Чиргүүлийш 1-ээр нь 2-оор нь зарим үед 3-аар нь ч чирч явсан хүн ч байна.
Буяндэлгэр -
Пүү.
Вандан -
Дээр үед. Одоо Баянхонгорын Балжинням, 22-ын Сүрхэнхорлоо. Эд нар чинь 4-н чиргүүл чирч явсан бий.
Буяндэлгэр -
4-н чиргүүл чирч явсан хүн байх уу?
Вандан -
Нэг хэсэг байсан юм.
Буяндэлгэр -
Тэр чинь даах уу?
Вандан -
Гэхдээ яахав 4-н чиргүүл гэдэг чинь тэр үед хамгийн их хөнгөн ачаа ачна л даа. Шүдэнз, хөвөн. Тэрнээс биш 5, таван тонн ачаа аччихвал дийлэхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Дийлэхгүй ш дээ.
Вандан -
Тэгэхдээ манай Монголчууд чинь одоо нэг Монголчлох гэж айхтар юм байна.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Бөгсийг нь, хропийг нь солиод бяр суулгаад тэгээд 20 тонн хүртэл даацтай юм чирэхээр тийм. 30-ыг чинь янз бүрээр тэгнэ. 30 дээр чинь 20-н хэдэн тонн ачаа ачиж байсан.
Буяндэлгэр -
Пөөх...тэр үед чинь зам муу байсан ш дээ.
Вандан -
Зам муу гэж юухэв.
Буяндэлгэр -
Аймар муу байсан ш дээ.
Вандан -
Тэгээд тэр замыг чинь тийм хүнд ачаатай туулж байсан болохоор Монголын жолооч нар арга байхгүй чадалтайгаа харуулж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Чадалтай чадалтай. Манай жолооч нар ер нь сайн ш дээ.
Вандан -
Их чадалтай. Тэгээд тэр Монголчлох сэтгэлгээндээ ер нь...
Буяндэлгэр -
Тэрнийг тэгээд яаж даацийг нь сайжруулж байна.
Вандан -
Одоо 30-ын моторыг чинь бяртай мотор гээд тэр урал мотор гээд өөр бяртай мотор байдаг юм. Тийм уралын ээлж гэдгийг хийчихэж байгаа юм. Хропондоо туслах хроп гээд бас нэг юм нэмчихэж байгаа юм.
Буяндэлгэр -
Хажууд нь /инээв/.
Вандан -
Тийм болохоор бөгсөө бяртай автобусны бөгс тийм том бяртай бяртай бөгс сольж байгаа юм. Тэгэхээр машин чинь...
Буяндэлгэр -
Бөгч гэж юу юм бэ дээ.
Вандан -
Одоо хойноос гол зүтгэж явдаг. Ритуктор л гэж байгаа юм даа. Манайхан бол машины хойд мост гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Мостыг нь солино гэсэн үгүү?
Вандан -
Мостыг нь солино гэсэн үг.
Буяндэлгэр -
Мостыг нь бол би мэдэж байна. Олон давхар ийм төмрүүдийг хэлж байна уу?
Вандан -
Хойноо яагаав бөндгөр, тэгээд 2 шулаасан юм ингэж. Тэгээд эргэж, гол хөтлөгч нь тэр шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм. Тэрнийг нь солино гэсэн үг үү?
Вандан -
Тийм.
Буяндэлгэр -
Пөөх.
Вандан -
Хропонд нь туслах хроп гээд тавьчихаж байгаа юм. Моторонд нь урал ээлж гээд хийчихэж байгаа юм. Тэгээд одоо бяртай том маз машины бяр чадалд хүргээд. 30 машиныг...
Буяндэлгэр -
Өөрөөр хэлбэл бараг маз болгочихож байна ш дээ.
Вандан -
Бяртай л болгож байгаа юм л даа. Тэгээд 10-н тонн ачаа ачдаг машиныг чинь 20 тонн ачаа ачдаг чирдэг болгож байгаа байхгүй юу. Бярыг нь нэмээд, чиргүүлийг нь нэмээд. Нэг чиргүүл чирэх ёстой бол 2 чиргүүл чирээд. 5 тоннын чиргүүл чирдэг байсан бол 10 тонныг чирдэг болгоод...
Буяндэлгэр -
Бензин их иднэ биз дээ.
Вандан -
Өө...идэлгүй яахав тэгээд.
Буяндэлгэр -
100-д хэд иддэг бол...?
Вандан -
Дундаж 10 тонныг даацаар юмуу 5 тоннынхоо чиргүүлтэй. 10 тонноор явахад 130 машин норм нь 100-д 70-ыг иддэг юм.
Буяндэлгэр -
Оо...их иддэг юм байна.
Вандан -
Тэгэхээр нөгөө 2 чиргүүл чирчихээр чинь 90-100 хүргэж иднэ.
Буяндэлгэр -
Өө..тэгвэл бензин талийдаг байсан байна.
Вандан -
Тэгэлгүй яахав. Бензинээр л явж байгаа юм чинь. Гол идшээр...
Буяндэлгэр -
Тэр үед чинь литр бензин ямар үнэтэй байсан юм бэ?
Вандан -
За литр бензин чинь анхан 1960-н хэдэн онд чинь 10-хэдэн мөнгө байлуу 20-н хэдэн мөнгө байлуу.
Буяндэлгэр -
Надад мөнгө гэхээр их сонин сонсогдоод байгаа юм.
Вандан -
Мөнгөөр хэмжигддэг. Хожим 1970-н хэд, 1980-н хэдэн онд 83 мөнгө. Тэгээд ирээд он дөхөөд ирсэн үед 1 төгрөг 10 мөнгө билүү. Мөнгөөр л явж байсан. Тийм хоёр гурван зуун төгрөгөөр гэсэн юм байхгүй.
Буяндэлгэр -
Мөнгө чанга байсан гоё байж ээ.
Вандан -
Тийм. Мөнгөний чанар чадал одоо тийм л байсан. 10 мөнгөний шүдэнз. Одоо 50-60-н төгрөг байна вэ.
Буяндэлгэр -
Одоо шүдэнз ширхэгийг үнэ нь ямар байна вэ?
Хажуугийн хүн -
40 байсан 50 төгрөг болсон.
Вандан -
Ганцхан хайрцаг шүдэнз шүү дээ.10-хан мөнгө байлаа ш дээ. 10-н мөнгөний юм 50 төгрөг болоод. 10 төгрөгний цай 2000 болоод явчихаж байна. Шар будаа 80-н мөнгө, элмэн чихэр 40 –н мөнгө байлуу.
Хажуугийн хүн -
Элчин чихэр кг нь 4 төгрөг. Цагаан будуу 2 төгрөг 20-н мөнгө байгааггүй юу.
Вандан -
Тийм тийм. Хоёрдугаар гурил нэг төгрөг. Дээд гурил төгрөг 60-н хэдэн мөнгө.
Хажуугийн хүн -
2-р гурил өмнө нь 80-90 мөнгө байдаг байсан.
Буяндэлгэр -
Пүүх аяа..
Вандан -
Тийм. Тэгээд 1980-н оны...юу билээ 1992 оны 20-р тогтоолоор суг өсөөд явчихсан.
Буяндэлгэр -
Энэ та нар юу гэж боддог вэ. Бямбасүрэнгийн засгийн газрын үед 20-р тогтоол гарсан ш дээ. Зарим юман дээр уншаад байхад зарим нь зөв гэж бичээд байгаа юм. Бямбасүрэн гуайн өөрийн бичсэн юман дээр миний энэ бол их зөв байсан л гэж бичээд байдаг юм.
Вандан -
Миний бодлоор...
Буяндэлгэр -
Зарим нь буруу гээд байгаа юм.
Вандан -
Үгүй ээ энэ миний бодлоор бол энэ мөнгөний тоог ингэж их үнэгүй болгосон доор бол мөнгөнийхөө чанрыг сайжруулаад юмныхаа үнийг багасгаад тэгээд мөнгөндөө бас чанрыг нь сайжруулж болно оо доо. Нэг л их тоо тавиад. Нэг жаахан юмыг 20,30-н мянгаар авдаг. 200000,300000-аар авч байснаас...
Буяндэлгэр -
Тэр чинь ерөөсөө 20-р тогтоол гарсаны балаг юм бишүү?
Вандан -
Тийм ш дээ. Юмны үнэ нэмэгддэг чинь...Зарим юман дээр юмны үнэ нэмэх шаардлага байсан л байх. Гэхдээ хэт нэмдэг нь л хэтрүүлчихсэн юм шиг байгаад байгаа юм. 10,20-н төгрөгний үнэтэй юм хэдэн зуун хувиар нэмэгдэж байна ш дээ. Тийм биз. Эдийн засагт нь хүртэл...доор хаяаад хэвлүүлж байгаа мөнгөн дээрээ хүртэл мөн ч олон ширхэг юм хэрэглэж байж юм авч байна.
Буяндэлгэр -
За та байна ш дээ тийм ээ Архангай аймгийн Төвширүүлэхэд ажиллаад... та Архангай аймгийн хүн юм байна ш дээ.
Вандан -
Унаган нутаг...
Буяндэлгэр -
Та эхээс хэдүүлээ вэ?
Вандан -
Би 5-уулаа. Эр ганцаараа дээрээ нэг эгчтэй. Доороо 3-н эмэгтэй дүүтэй.
Буяндэлгэр -
Тэд нар нь одоо юу хийдэг вэ?
Вандан -
Одоо байхгүй ээ. 2- нь үлдэж байгаа талийчихсан.
Буяндэлгэр -
За малчин байсан уу?
Вандан -
Хамгийн том, хамгийн том хоёр нь яваад миний доод талд 2 охин дүү маань байгаа. Би өөрөө одоо ханиасаа салаад гурван жил болж байна. 8-н хүүхэдтэй байсан. Нэг хүүхдээ алдсан. Одоо 7-н хүүхэд байна.
Буяндэлгэр -
Хүүхдүүд юу юу хийж байна вэ?
Вандан -
Хүүхдүүд яахав ээ?
Буяндэлгэр -
Зах зээлд хөлөө олж байна уу?
Вандан -
Гадаадад яахав ээ хагас хугас нь гадаадад энэ Австрали, Америкт байна. Эндээ нэг хоёр гурав нь байна. Боловсрол хөөсөн хүүхэд ганцхан охинтой. Ганцхан охин маань л боловсролын яаманд ажилладаг юм. Бусад нь тэгээд хувиараа юм хийдэг юм.
Буяндэлгэр -
Амьдрал ерөнхийдөө гайгүй л юм байна.
Вандан -
Гайгүй ээ гайгүй. Тэгэхдээ л хүнд үед чинь лаглайгаад суугаад байвал болохгүй шүү дээ. Чадах ядахаараа хүүхдүүдээ дэмжиж өөрөө чадахгүй ч гэсэн хэлж зааж ингэ тэг гэж явж. Тэгж л хүүхдүүдийнхээ амьдралыг гайгүй явуулж байна.
Буяндэлгэр -
Австрали, Америк явсан уу та..?
Вандан -
Би яваагүй. Би бол өөрөө тэр тээврийн жолооч байхдаа Орос, Польш, Герман гурваар явсан.
Буяндэлгэр -
За Оросын ямар хотоор явсан бэ?
Вандан -
Оросын Минск, Белрусь нөгөө нэг Хатинаар чинь явсан.
Буяндэлгэр -
Сайхан газраар явсан.
Вандан -
Өө...янзын янзын. Польшийн Позно. Германы...
Буяндэлгэр -
Германы Дерестниц үү?
Вандан -
Подстан, Лайрцаг, Берлин гэх мэт...
Буяндэлгэр -
Гоё хотуудаар явсан байна ш дээ. Их юм үзсэн байна та.
Вандан -
Тэгсэн. Тэр үеийн маршрут их гоё байсан ш дээ. Заримынх нь болохоор Орос, Чех гэсэн маршруттай. Заримынх нь болохоор Орос, Герман, Польш гэсэн маршруттай. Социйн үед гайгүй ажиллаж байсан улсуудаа улсын зардлаар шагналаар л юм даа.
Буяндэлгэр -
Та нар Социалист хөдөлмөрийн бригад гээд байсан ш дээ тэрэнд яаж байсан бэ?
Вандан -
Тийм. Би тэр Социалист хөдөлмөрийн бригадыг чинь анх 1960 онд анх Төвширүүлэхэд байгуулсан юм.
Буяндэлгэр -
Өө за тэр чинь их сонин байна. Тэрнийгээ яриадхаач...? Яагаад та тэрнийг санаачлах болсон юм бэ?
Вандан -
Тэр сонин дээр залуучуудын нөгөө сонин захиалж уншдаг байхад. Төмөр замын Даржаа, Хархорины Мандах гээд анхны тийм санаачлага гаргаад хамтарч ажиллах амьдрах, сурах гээд нэг тийм гурван лоозонтой.
Буяндэлгэр -
Юу гэнэ ээ хамтарч ажиллах...
Вандан -
Амьдрах, сурах ийм гурван лоозон тавьж тэгээд 12-13-уулаа нийлж нэг айл болж нэг бригад гэсэн үг. Тэгж, тийм санаачлагыг би...анх Хархорины Даржаа анх хөдөө аж ахуйд санаачилсан юм байгаа юм.
Буяндэлгэр -
За.
Вандан -
Аа..үйлдвэрт бол тэр төмөр замын Мандах. Тэгээд би 1960 онд тэр юуны дагуу 10 залуутай нэгтгээд...
Буяндэлгэр -
Шижигнэсэн сайхан 10-н залуу байгаа.
Вандан -
Тэр бригадыг байгуулаад. Тэгээд ер нь хамтарч ажиллана гэдэг чинь тэрнийг чинь чухал чухал байгууллагын өмнө томилогдож байгаа хүнд хүнд ажилуудад чинь тэр 10-н хүн ажилладаг. Бүтээдэг. Хийдэг. Байр барих, хашаажуулах гээд янз янзын том том ажлууд байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тухайлбал таны санаанд үлдсэн ажлууд байгаа даа.
Вандан -
Аа...тэгээд би Архангайн тэр дэлийн ард клонк гэж том том юмкоснуудыг манай бригад суурьлуулж байлаа. Рига байр гэж боловсон тийм байшин барьж байхад манай бригад анхан барьж байлаа.
Буяндэлгэр -
Юу вэ орон сууц уу?
Вандан -
Үгүй ээ үгүй. Малын байр. Ийм хавчиг. Тэгээд бас бус юм хийлгүй яахав дээ. Тэрнийхээ хажуугаар чинь төлөвлөгөө нормтой ажлаа хийнэ
Буяндэлгэр -
Энийг чинь нормтой ажилынхаа гадуур хийж байгаа юм уу тийм ээ.
Вандан -
Гадуур хийж байгаа юм.
Буяндэлгэр -
Өө за.
Вандан -
Зав чөлөөгөөр ч гэх юмуу. Улирлын чанартай хавар намрынхаа ажлыг дуусгачихсан өвлийн үеээр хаврын үеээр төл боожуулдаг байлаа. Төлд бас явах уу та нар. Явна. Тэгээд манай бригад яг жилийнхээ ойн дээр болзолоороо бригадынхаа үүргээ биелүүлээд тэгээд Социалист хөдөлмөрийн бригадыг анх удаа манай бригад хүртэж байсан юм.
Буяндэлгэр -
Өө за за.
Вандан -
Тэр бригад юугаар чинь хөдөө аж ахуйд ажил маш их ундарч байсан юм. Тэгээд манай бригадын дараа аж ахуйн бараг тэр сангийн аж ахуйгаараа өчнөөн олон бригад байгуулж цолоо авцгаасан л даа.
Буяндэлгэр -
Нийт хэдэн бригад байсан бэ?
Вандан -
Миний мэдэхээр дав 7-8 бригад байсан байх аа. Тэгээд голдуу 10-н хүтэй. 12 хүнтэй. Тэгээд тэр бригадууд чинь сэхээтний социалист нөхөрлөл гээд хажуугаар нь бас сэхээтнүүд нэг тийм бригад шиг байгуулаад.
Буяндэлгэр -
За тэд нар юу хийх үү?
Вандан -
Одоо багш ч юмуу. Албан хаагчид. Тэд нар чинь 5-уулаа 6-уулаа бас 7-уулаа ч болно л доо. Тэгээд тэр бригадуудаа бас шифлэж дааж аваад өнөө хэддээ одоо боловсрол олгох. Соёлжуулах боловсруулах талаар зөвөлгөө өгөх. Тийм хүртэл хамтарч ажилладаг. Сэхээтний социалист нөхөрлөл гэж бас байгуулагдаж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Социалист хөдөлмөрийн бригад бол тиймэрхүү түүхтэй. Бараг Архангайдаа анхныг нь байгуулж.
Буяндэлгэр -
Тийм байна.
Вандан -
Цолоо аваад хойчуулдаа үлдээгээд ирсэн юм даа.
Буяндэлгэр -
Социалист хөдөлмөрийн бригад гэж яахад цалин хөлсөн дээр нэмэгдэл гэж байх уу?
Вандан -
Өө...байхгүй байхгүй. Зүгээр яахав цол тэмдэгээ л авна.
Буяндэлгэр -
Тэр үе Социалист хөдөлмөрийн бригад гэсэн тэмдэг байсан байх аа тийм ээ.
Вандан -
Байсан. Ийм гурвалжин.
Буяндэлгэр -
Гуралжин байдаг уу тийм ээ.
Вандан -
Аа ха. Тэгээд үнэмлэхтэй.
Буяндэлгэр -
Тэрнийг хүн болгонд өгөх үү. Зүгээр бригадад нь өгөх үү?
Вандан -
Бригадынхаа гишүүдэд л...болзолоо хангасан манай хэд 10-уулаа тийм тэмдэгтэй үнэмлэхтэй.
Буяндэлгэр -
Гоё юм. Сонин байсан юм байна. Тэр үед байна ш дээ. Соёлын довтолгоо гэдэг чинь тэр үеээр явагдаж байсан юмуу?
Вандан -
Соёлын довтолгоо чинь 1960-н...1950-н оны сүүлчээр л бас л эрчимтэй. Тэр чинь бас л их юм өгсөн ш дээ. Энэ хөдөө аж ахуйнханд чинь.
Буяндэлгэр -
Тийм үү.
Вандан -
Одоо тэр цэвэрших тал дээр чинь тэр соёлын довтолгооноор чинь л хөдөөнийхөн чинь бөөс хуураснаас салж, хир буртагнаасаа салж. Цагаан даавуугүй айлууд байсан байгаа юм ш дээ тэр үед. Дотуур сольж өмсөх өмдгүй ч улсууд байсан байгаа ш дээ. Тэгээд соёлын довтолгоо чинь их нэмэр өгсөн дөө. Хөдөө аж ахуйнханийг эрүүлжих бөгөөд соёлжиход. Тэгээд тэр үед сурталчилгаа их сайн байсан юм. Намын сурталчилгаа гэдэг чинь. ХУ намын тэр үед нам чинь ёстой нам шиг байлаа шүү дээ. Хамгийн зарчимч шударга. Сурталчилгааг хөдөө сайн хийдэг.
Буяндэлгэр -
Яах вэ ухуулагч хийх үү?
Вандан -
Ухуулагч нар байна. Тэгээд намын дарга нар чинь байна. Тэгээд л тэр байгууллагын дарга нар чинь доошоо ингээд дамжуулаад л, ийм юм намын төв хорооны тогтоол шийдвэр хурал дээр чинь хийнэ. Тэр үед чинь хөдөө аж ахуйг хөгжүүлэх гэж эх орондоо юу хийх хэрэгтэй вэ гэж бүгдийг чинь хотдоо хурадчихаад. Хурлынхаа тогтоолыг маргаашийнхаа дотор нөгөө шуудангаараа түгээгээд л тэгээд тэрэн дээр чинь очоод хурлын тогтоолын шалгалт авна.
Буяндэлгэр -
Өө...бас шалгалт авдаг байсан юмуу?
Вандан -
Бүгд хурлын тогтоол одоо юу хэлэлцэв. Дугуйлангууд. Үйлдвэрчний дугуйлан, намын дугуйлан. Гээд долоо хоногтоо. Өглөөний лекц. Тийм дугуйлангуудаар чинь суманд очиж байсан юм шүү дээ. Нам засгаас ингэсэн байна. Энийг биелүүлэх хэрэгтэй. Өнөө маргаашгүй хийх ажил. Ирээдүйд хийх ажлуудын төлөвлөгөөнүүд ингэж гарсан. Цэдэнбал дарга тэгж хэлсэн. Тэр даргын хэлсэн үгийг та нар цээжил тогтоо. Унш шалгуул гээд ингэдэг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Таны цээжинд байсан уу. Жишээлбэл тэрнийг тэгэх хэрэгтэй гэсэн.
Вандан -
Үгүй ээ яахав дээ тэр чинь тэр үедээ хүмүүст зохих хэмжээний юм өгч л байсан шүү дээ. Орчин үеийнхээ мэдээлэлтэй танилцаж. Аа...энэ чинь улс оронд ийм юм болсон юм байна. Ингэх гэж байгаа юм байна. Тэрний чинь дагуу тэр олон дугуйлангаар чинь... ямар нэг юман дээр суухад хүнд нэгээс 2 юм заавал толгойд нь төрдөг.
Буяндэлгэр -
Мэдээлэл заавал өгч байна тийм ээ.
Вандан -
Тийм мэдээлэл сайтай байсан болохоор сахилга бат сайтай байсан. Ер нь социализмын төгсгөл рүү чинь бараг хулгай гэж байхгүй боллоо ш дээ. Бид нар чинь хээр хаа хамаагүй янз бүрийн үнэтэй бараа машинтай хаячихаад унтаад өгдөг. Хээр ганцаараа ямар ч нөхцөлд унтаад өгнө. Ямар ч хулгай дээрэм байхгүй.
Буяндэлгэр -
Сайхан үе байж ээ тийм ээ?
Вандан -
Тэгээд одоо хүн хүндээ туслах гэж одоо... хээр нэг жолооч суучихсан байх юм бол. Тэрний хажуугаар зогсохгүй явдаг жолооч гэж байхгүй. Заавал туслаад хоол ундаараа ч гэсэн запас материал байвал хамжиж дэмжээд аль болох явуулахыг бодно. Тийм одоо бие биедээ элэгсэг.
Буяндэлгэр -
Их хүнлэг байж ээ тийм ээ.
Вандан -
Хүнлэг, хүнлэг. Нөгөө Социализмын уриа лоозон байна ш дээ. “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэсэн нэг сайхан лоозон шүү дээ.
Буяндэлгэр -
Тэр чинь хэрэгжиж байсан үе байх нь байна ш дээ.
Вандан -
Хэрэгжиж байсан. Хэрэгжээд одоо сайхан дээд цэгтээ очихын даваан дээр нурчихсан.
Буяндэлгэр -
Та одоо бол өвөл их явж байсан даа.
Вандан -
Өвөл зун, өдөр шөнө гэж байхгүй.
Буяндэлгэр -
Одоо ер нь осогчих вэ гэсэн үе байсан уу? Тийм хүнд үе байсан уу?
Вандан -
Нэг их хүнд үетэй би таараагүй. Гайгүй. Хээр явж байгаа хүн чинь хүнд юмтай таарна л даа. Хадаасанд аваачаад дугуйгаа хагалахаас эхлээд. Тэгээд эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр тэргээ сайн засаад ачаагаа сайн татаад тэгээд замаа сайн догол донсолгоогоо сайн гаргаад тэргээ уран жолоодоод байх юм бол тэр болгон эвдрээд байхгүй ш дээ. Энэ хэмхрэл зүдрэл гэдэг чинь жолоочын хайнгаас, хэнэггүй, чадваргүй талаас л холбоотой байхгүй юу. Хамаагүй давхиулууд л хэмхэлээд л. Аа...хам хум ачаагаа татсан болоод хээр цувуулаад л хүний л ажиллагаатай холбоотой. Жолооч болгон хээр лаглайтал сууж. Үгүй ээд нэг гол горхи байхад чинь тэрнийг чинь үзэж байгаад гайгүй гарахгүй. Тэр лүү чинь шууд давхиж ороод паг гээд суучихдаг. Тэрнийг чинь хашир жолооч бол...хамгийн гол нь замаа зөв сонгож явбал саатал ер нь бараг гарахгүй.
Буяндэлгэр -
Та ер нь шинэ жолооч энэ аймгуудын замыг ер нь яаж олдог байсан бэ?
Вандан -
Үгүй ээ яахав дээ. Хашир жолооч нарыг эхлээд дагна. Аймгуудын холбосон замууд чинь бараг л хөтлөөд хөтлөөд энэ төмөр зам шиг. Нэг л зүгээ олоод авбал аймаг дээрэ хөтлөөд очиж байгаа юм л даа.
Буяндэлгэр -
Энэ олон салаа зам байхгүй байсан уу?
Вандан -
Зүгээр аймгуудын замны хажуугаар бас нөгөө хайгуур явах вэ таминь ээ гээд дуу байдаг тийм салаа зам мотоцикиль элбэгшээд ирэх үед салаа зам гарсан л даа. Тэгэхдээ нэг их төөрөөд сүйд болоод байх нь гайгүй л дээ. Бид нар чинь төв замаар явдаг болохоор. Тэгээд жолооч хүн замаа сайн цээжлээд нэг явчихад ийм баримжаатай уултай, устай энэ жишээ нь замын хажууд байсан гээд тэрнийг замаа сайн цээжлэх гэж байгаа юм байдаг. Тэгвэл төөрөөд байхгүй. Юм болгоныг дагаад давхихгүй. Бие ээ даадаг жолооч болж байгаан тэр дээ /инээв/.
Буяндэлгэр -
Хэцүү байсан уу. Анх холын замд явахад хэцүү байсан уу?
Вандан -
Сонирхолтой болохоор хэцүү нь мэдэхгүй.
Буяндэлгэр -
Өөрөө бүр сонирхож орсон болохоор.
Вандан -
Ёстой тэрэг л барьж явбал нойр хоол хамаагүй гэгчээр тийм болохоор бараг унтахгүй шүү дээ. Босоо суугаагаараа дуг хийчихээд аль болохоор хурдан явах. Их л ачаатай. Их л уртын зам туулах ийм л зорилго тавьж явж байж жолооч хүн тиймээ, ямар ч хүн өмнөө тавьсан зорилготой байж байж л амжилтанд хүрнэ шүү дээ. За иймэрхүү байна даа.
Буяндэлгэр -
Одоо нэг юм асууя. Гавшгайч гээд гарсан ш дээ. 5-р таван жилийн гавшгайч тэддүгээр таван жилийн гавшгайч гээд та одоо хэдэн гавшгайчын тэмдэгтэй вэ?
Вандан -
Би 4-н удаа 5-н жилийн гавшгай болсон би 4-үүлэнг нь авсан. 2 жил 10-н сар. Гурван жилд нөгөө таван жилийнхээ ажлыг 5-н жил дотроо хийгээд байхад гавшгайч аа өгөөд байдаг юм. Харин гавшгайчын тэмдэг бусад тэмдэгээ бодвол 300 төгрөгний шагналтай ирдэг байсан.
Буяндэлгэр -
Тийм үү. Тэр үед чинь бас их мөнгө ш дээ.
Вандан -
300 цаас чинь их мөнгө ш дээ. Тэгээд 4-н таван жилийг 4-үүлэг нь хийсэн. 5,6,7,8. 5-р таван жил гэж эхэлсэн юм анх. 1970-н хэдэн оноос байна даа. Тэгээд 8-р таван жилээ дуусгаад тэгээд 5-н жилийн ажил унтарсан шүү дээ. 5-н жилээр ч тооцох оо больсон. Тэр төлөвлөгөө нормыг тооцохоо ч больчихсон. Юу тарсан болохоор.
Буяндэлгэр -
Юу өгсөн үү? Дахин одон тэмдэг медаль өгсөн үү танд...
Вандан -
Өгөөгүй.
Буяндэлгэр -
Тээврийн юманд бас сайн л явсан юм байна ш дээ.
Вандан -
Тээврийнхээ юманд яахав дээ. Тээврийн гавъяатаас доогуур тээврийн яамны бүх шагнал гээвэл “Осолгүй манлай” “Онц тээвэрчин” гэж байгаа тэгээд “Ахмад тээвэрчин” гэж байгаа юм. Тэр гурвыг нь би гурвууланг нь хүртсэн.
Буяндэлгэр -
Тэр чинь бас мөнгөтэй байх шүү тийм ээ?
Вандан -
Мөнгөтэй. Тэр чинь “Ахмад тээвэрчин” нь 10000 төгрөгтэй ирж байлуу.
Буяндэлгэр -
Өө за. Тэгвэл тэр үед чинь 10000 төгрөг чинь овоо мөнгө ш дээ.
Вандан -
Өө сайн мөнгө байлгүй яахав...Үгүй ээ мөнгө нугарчихсан хойно.
Буяндэлгэр -
Мөнгө нугарчихсан хойно ирсэн үү?
Вандан -
Тийм. 10000 төгрөг өгч байсан юм.
Буяндэлгэр -
Тэр чинь бас нэг автобусанд үнэгүй явдаг юу байсан байх шүү тийм ээ? Аль нь билээ?
Вандан -
“Онц тээвэрчин” “Ахмад тээвэрчин” үнэгүй явах эрхтэй. Бас нэг амралтанд явах, энэ эмчилгээ сувилалд явахад чинь бас нэг очер дугааргүй явах тийм юутай шүү. Байсан шүү дээ. Одоо тэрнийг мөрдөхгүй.
Буяндэлгэр -
Одоо ахмад тээвэрчинийг хардаг ханддаг тийм газар байна уу?
Вандан -
Байхгүй.
Буяндэлгэр -
Танай бааз хувьд очсон уу?
Вандан -
Манай бааз хувьд очоод гурав тасраад компани болоод жилдээ нөгөө баазаасаа гарсан өндөр настан хөгшчүүдийг цагаан сарын өмнө нэг цуглуулаад тавганы боов нэг 15 боов өгдөг юм. Яахав дээ хөгшчүүд чинь тэрүүгээр далимдуулж ярьж хөөрч. Тэрнээс биш тараад явчихаад уулзалдахгүй байна ш дээ.
Буяндэлгэр -
Танайх чинь их том бааз байсан юм байна. Тэр их тэргийг яаж тараасан бэ?
Вандан -
Ихэнхийг нь жолооч нар өөрсдөө авсан ш дээ.
Буяндэлгэр -
Өөрсдөө авсан уу?
Вандан -
Тийм. Одоо бааз өөрөө үндсэн хөрөнгөндөө 20,30-аад юм байдаг юмуу үгүй юмуу. Тэгээд жолооч барьж байсан жолооч нь өөрсдөө тэргээ аваад мөнгөө өгөөд л...
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он бэ?
Вандан -
1995 оноос эхлэж хувьчласан юм аа.
Буяндэлгэр -
Нилээн хожуу хувьчихлсан байна.
Вандан -
Тийм. Хожуу. Тэгээд 1995 оноос авахуулаад насандаа гарахаар зэрэг аа...тэргээ аваад гаръя...
Буяндэлгэр -
Та хэдэн онд гарсан бэ?
Вандан -
1995 онд гарсан.
Буяндэлгэр -
Тэргээ авч чадсан уу?
Вандан -
Чадсан. Тэгээд үнэлүүлээд гүйлтээр нь мөнгийг авч тооцоод л...
Буяндэлгэр -
Хэдээр авч гарсан бэ? 1995 онд чинь...
Вандан -
Тэр үед бол 450000 –аар авч байсан.
Буяндэлгэр -
450000 тэр чинь нөгөө 20-р тогтоол гарчихсан үе юм байна ш дээ.
Вандан -
Гарчихсан.
Буяндэлгэр -
Тийм. 1995 оны 450000 чинь их мөнгө шүү.
Вандан -
Тэр үед чинь овоо чанартай мөнгө байсан ш дээ.
Буяндэлгэр -
Өдийтэй харьцуулахад их мөнгө байсан.
Вандан -
Өө...чанартай байсан. Тэгэхдээ яахав машиныхаа гүйлтэнд үнэлгээг нь хийдэг байхгүй юу. Бүр норм дуусаад одоо өтөлчихсөн машин 30-ыг 360000 км явуулаад акталдаг. Тийм явчихаад тэр нь тэрнээсээ давчихсан нь үнэ нь бага л даа. Аа...гүйлт гүйцээгүй байсан тэрэг бол өндөр үнээр гарна. Тэгээд манай ихэнхи жолооч нар машинаа аваад гарсан.
Буяндэлгэр -
Аа...бас яахав ээ. Оргүй дорхноо. Тэгээд үдсэнийг нь гурав тасалсан гэхээр чинь гурав хуваагаад авсан гэсэн үгүү?
Вандан -
Тийм тийм. Гурван компани байгуулаад гурав хувааж авсан гэсэн үг. Тус тусдаа.
Буяндэлгэр -
Одоо тэд нар чинь юу байна вэ?
Вандан -
Одоо тэд нар буудал ресторан, караоке гээд сүүлийн үед тийм л юм хийдэг болсон байна ш дээ.
Буяндэлгэр -
Тээврийн талын юм бол юу ч байхгүй юу.
Вандан -
Тээврийн талын юм хэсэг хааяа хааяа жаахан явдаг юм шиг байна лээ. Тэгээд барилга машингаараа бол тийм л юм хийчихсэн байна лээ.
Буяндэлгэр -
Яг ажиллаж байсан дарга нар нь гурав хуваасан уу гадны улсууд тэгсэн үү?
Вандан -
Ажиллаж байсан дарга нар нь. Манай САнжав гэж дарга байсан тэрний гурван хүүхэд нь нэг компани, бас манайд байсан 2 жолооч 2 хэсгийг нь.
Буяндэлгэр -
Танайх чинь талбай их томтой ш дээ.
Вандан -
Том том. Хашаа манай баазын хашаа чинь хэвээрээ байгаа ш дээ. Дотор нь жолооны дромтой л байгаа байх. Тэрнээс нэг их барилга байшин барьсан юм байхгүй.
Буяндэлгэр -
Тэр их том сайхан талбай байгаа юм аа. Барилга барьчихвал нилээн хэдэн барилаг барьчих байх шүү.
Вандан -
Том урт граж байна. Тэр том гражаараа тэрэг тавиулдаг. Бас л орлогын хойноос хөөцөлдэлгүй яахав дээ. Нийтийн граж болгоод ашиглаж байгаа. 30 машин тавихад бид нар чинь 40-н машин ордог байсан.
Буяндэлгэр -
Пөөх асар том юм байна ш дээ.
Вандан -
Асар том. Тэгээд тэрэнд чинь нэг муу жижигхэн тэрэгнүүд тавихаар чинь талийж өгнө ш дээ.
Буяндэлгэр -
Тэгнэ талийж өгнө.
Вандан -
Бараг 100 гараад явчихна.
Буяндэлгэр -
Тэгвэл орлого гайгүй л юм байна. Дулаан граж уу тийм ээ?
Вандан -
Дулаан граж тэгэхээр өвөл болохоор тэр чинь эзэддээ хөөрхөн л юм олж өгдөг байх. Тэгж л доор доороо барилга байшингаа барьж амьдрахгүй бол том тээвэр хийгээд орлого олно гэсэн юм байхгүй юм чинь барилга байшингаараа л амьдралаа зохиож байгаа. Контор монторыг буудал хийгээд хаячихсан. Клубээрээ ресторан гуанз хийгээп тавьчихсан.
Буяндэлгэр -
Хараа Улаанбаатараас чинь Баян-Өлгий ороход хэд хонох уу таны үед бол...?
Вандан -
Улаанбаатараас 1600 км шүү дээ талдаа.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэрнийг чинь тээврийн жолоочийн норм нь өдөрт чиргүүлтэй тэрэг бол 180, том тэрэг 240. Тэрүүгээрээ тооцож хоногоо өгнө. Аа...тэгэхэд чинь 10 бараг Өлгий ороод ирэхэд чинь 14-15 хонож байгаа юм аа.
Буяндэлгэр -
Ирж очихын хагас сар болно гэсэн үг байна ш дээ тийм үү?
Вандан -
Өдрийн 180-аар бод л доо. Тэгээд 3200 км-ийг тэгэхээр 10 гаран хоног байгаа ш дээ. Тэгэхэд манай сайн гүйдэг жолооч нар 7,8-хан хоногт. Жамган гэдэг жолооч байсан манайд 8 хоногт Баян-Өлгий ороод ирж байгаа юм. Тэгээд л бас л магтагдаж, хурал лекцин дээр яригдаж. Одоо энэ Жамган шиг жолооч гэж. Би Говь-Алтайг 5 хоногт яваад...
Буяндэлгэр -
Сайн явсан байна ш дээ та.
Вандан -
10 хоног явах ёстой юм.
Буяндэлгэр -
Хөөх...
Вандан -
Жамган, Вандан хоёр шиг жолооч олон байдаг бол мөн олон жолоочын хэрэг алаг гэж яригдаж байсан юм гэнэ билээ. Хариуцлагатай хурал дээр.
Буяндэлгэр -
Говь-Алтай чинь Улаанбаатараас хэд билээ?
Вандан -
1000. Ирэх очихын 2000.
Буяндэлгэр -
Хөөх та яаж тэгж явж байсан бэ? Шөнө унтаагүй юу ерөөсөө...?
Вандан -
Аа...нэг нүдний хор гаргана л даа. Тэгэхэд чинь зам муу байсан. 30 яахав дээ өдрийн норм 180 ч гэсэн чадалтай тэрэг юм чинь. Тэр чинь хүнийхээ эрүүл ахуйд тааруулсан норм зохиохгүй юу. Тэгээд нойргүй туугаад байвал өдөрт 400-500 км явчихаж байгаа юм чинь. Тэгж байж тэрнийг 5-хан хоногт хийнэ ш дээ. Тэр Баян-Өлгий тэр их хол дэржигнүүртэй замыг чинь манай Жамган 8-хан хоногт хийж байгаа юм. Тэр бол хувцас тайлахгүй л дээ. Бүхлээрээ хажуулдчихаад л хаазлаад байна.
Буяндэлгэр -
Хм.
Вандан -
Тэгж л байлаа.
Буяндэлгэр -
Залуу байхад өөр л дөө.
Вандан -
Залуу байхад шал өөр...дуг хийгээд нэг цаг дуг хийхэд хичнээн сайхан болж байна. Заавал 7-8-н цаг унтахгүй ш дээ.
Буяндэлгэр -
Ёстой 7-8 цаг унтах юм бол газар явахгүй.
Вандан -
Тэгвэл нэгдүгээрт урагшаа явахгүй. Хоёрдугаарт хүйтэний цагт бол нөгөө машин чинь хөлдчихнө. Хүйтэнд машин хөлдөнө гэдэг чинь унтуулахгүй. Тэгээд дотроо хувчиж байгаад 2,3-хан цаг. Тэр Увс, Завханы хүйтэнд тэрэг 2,3-хан цаг зогсодог. 30-40 градус хүйтэрдэг.
Буяндэлгэр -
Тэгнэ. Хөөх Завхан эд нар чинь хүйтэн ш дээ.
Вандан -
Тэгээд дотроо унтаад даараад ирэхээр зэрэг чинь зэрэг астачраа дараад л асаагаад л кабин аа дулаацуулж авч тэгээд дээд тал нь 4-н цаг унтаад л тэгээд босч бержекээ эвхээд замдаа гарна даа.
Буяндэлгэр -
Гоё юмаа. Сайн явж байж ээ. Би тэр бержекээр хувчихыг чинь санаж байна. Би ингээд ахтайгаа хамт Архангай явахад чинь бержекээр хувьчиж байгаа хэдэн цаг унтдаг байсан юм бэ. Тэгээд яваад өгдөг байсан байхгүй юу.
Вандан -
За өдрийн хоолондоо орох уу?
Буяндэлгэр -
Та байна ш дээ. Өдөрт хэдэн км явдаг байсан бэ?
Вандан -
За ер нь одоо 2000-ыг чинь би 5 хоногт явж байгаа юм чинь ачаа буулгах хугацаа байна. Ачаа ачиж байгаа юм. Би Алтайд ачаа буулгачихаад Тайшир очиж ачаа буулгаж байгаа юм. Тэгээд бодоход 500 км явж байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Цагт хэдэн км явдаг байсан юм бэ?
Вандан -
Цагт бол 24-ын цагийн 20-ыг нь ажилладаг байлаа гэхэд 500, цагт 40-50 км явдаг байхгүй юу. Чиргүүлтэй тэрэг 40,50 гэхээр чинь их өндөр бүтээл байхгүй юу.
Буяндэлгэр -
Их өндөр бүтээл тийм.
Вандан -
Тэрнээс чиргүүлтэй тэрэг бол 25 км 20,25 км л явдаг ш дээ. Тэгээд 40,50 хүргээд явахаар чинь тэр 10 тоннтой тэргээр. Өө...хоосон гучтай хүн бол цагт 60-70 ч явна. 10 тонн ачаа аччихсан тэрэг чинь цагт 40 явна гэдэг чинь нилээн өндөр.
Буяндэлгэр -
Өндөр хурдтай байна гэсэн үг тийм ээ?
Вандан -
Тийм.
Буяндэлгэр -
Сайн явж байж ээ нээрэн. За за их баярлалаа. Сайхан танилцлаа их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.