Vandan
![](../assets/images/interviewees/990281.jpg)
Basic information
Interviewee ID: 990281
Name: Vandan
Parent's name: Ayush
Ovog: Hiad Borjigon
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Christian
Born in: [None Given] sum, Arhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
family
environment
work
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Та Есүс шүтдэг гэсэн ш дээ.
Вандан -
Шүтэх ч юу байхав дээ...
Буяндэлгэр -
Есүсийг яагаад сонирходог болсон бэ тэр нь сонин байхгүй юу?
Вандан -
Манай хүүхдүүд ихэнх нь Есүсийг шүтдэг юм. Тэгээд хүүхдүүдийнхээ юу ч гэдэг юм бэ. Удирдлаганд ч гэх юмуу ятгалганд ч тэгээд ч би бас юуны номыг нь бас их уншисан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Тэгэхээр үнэн юм надад их итгэлтэй санагдаж байгаа юм. Тэгээд энэ олон шашнаас Есүсийг нь нилээн хүнд ойр дөт хүчтэй шашин юм гэж ойлгож дотроо тэгж шүтдэг юм.
Буяндэлгэр -
Есүсийн ямар юмнуудыг уншив та. Жишээлбэл ямар юмыг нь уншаад ямар сэтгэгдэл төрөв...?
Вандан -
Үгүй ээ ерөөсөө их олон тэр чинь библийн сургааль гэж том ном ч бий.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Жижиг номууд ч зөндөө би ш дээ. Тэгээд ялангуяа Есүс чинь ингэж хэлсэн байгаа юм л даа. Дээд бурхан тэнгэр байхгүй бол дэлхий бол хатсан навчаа
Буяндэлгэр -
Өө их гоё хэлсэн байна шүү тийм ээ?
Вандан -
Тэнгэрээс бид одоо хурыг оруулж, хурын буянаар дэлхий амьдарч байгаа. Дэлхий амьдарч байгаа ямарваа хүн, амьтан амьдарч байгаа. Тэр маш үнэн санагдахгүй юу. Тэгэхээр бидний амьдралын, амьдрах бүх зүйл чинь дээд тэнгэрийн мэдэлд байна. Би тэгж л ойлгож шүтэж явна л даа. Зөв үү буруу юу?
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Вандан -
Тэнгэрийн бурханлуугаа ялангуяа ингэж буудаад л мод байгаль, булаг шанд уул усаа ингэж уухаад сүйтгээд байгаа чинь бид нар хүн байгалиа л сүйтгэж байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэрнийг чинь тэнгэр бурхан дээрээс хараад хэлэгнэж байна гэсэн үг.
Буяндэлгэр -
Үнэн үнэн. Янз бүрийн үер болоод байгаа чинь.
Вандан -
Би тэгж л ойлгоод байгаа юм. Тэгэхээр шарын шашин ч гэсэн тэр дээд тэнгэр...бид бурхан болоод залрахдаа дээд тивд төрнө. Тэгэхээр чинь Есүсийн сургаал бурхан багшийн сургааль чинь яваа яваандаа нэг орон зайд очиж нийлж байгаа юм ш дээ. Тэгээд ерөнхийдөө нэр нь өөр боловч цаагуураа утга агуулга нь нэг л гэж би боддог.
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Вандан -
Шарын шашин Есүс гээд бүх шашнууд чинь. Хэлбэр агуулга нь жаахан жаахан зөрөөтэй ч утга чанраараа нэг гэж тэгж ойлгож явдаг байхгүй юу. Тэгээд бас энэ хүүхдүүд ч хүмүүс ч тэгж ярьж байгаа юм. Есүс багш бол ил, хүнээс мөнгө авдаггүй. Хүнээс нүүрэн дээр нь аварч үйлчлэж өршөөдөг. Шарын шашин бол дандаа барьц авдаг. Тэрүүгээрээ одоо ялгаа байна. Тийм. Нээрэн ч тийм шүү дээ. Есүс шүтэж байгаа улсууд хэзээ мөнгө барьж залбирч шүтэж байсан юм бэ. Тийм ээ.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тиймэрхүү л талуудыг нь хараад би арай л хүнд ойр дөт хүчтэй буянтай шашин юмуу гэж тэгж ойлгож байгаа юм.
Буяндэлгэр -
Танд хэцүү биш бол хөгшин чинь өөд болчихсон гэсэн та хоёр яаж танилцсан бэ? Тэр бас их сонин байна.
Вандан -
Хөшинтэйгээ юу?
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Үгүй ээ одоо 7-р ангид байхад нь би одоо 20-хон настай залуухан байсан. Манай хөгшин 7-р ангид байсан. Тэгээд одоо...
Буяндэлгэр -
Та хоёр нэг сургуульд байсан гэсэн үгүү?
Вандан -
Үгүй үгүй би чинь тракторын жолооч болчихсон. Манай талийгч чинь 10-н жилд байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Хэн гэж хүн байсан юм бэ?
Вандан -
Нарангэрэл гэж.
Буяндэлгэр -
Юу Архангайд байсан хэрэг үү?
Вандан -
Архангай.
Буяндэлгэр -
Архангайн 10-н жилд гэсэн үг байна ш дээ.
Вандан -
Архангайн 10-н жилд. Тэгээд тэдний аав нь Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд орлогч даргаар ирсэн юм. Тэгээд тэр дээрээс танц бүжгэн дээрээс л голлож танилцаж байгаа ш дээ. Залуу байхад чинь. Тэгээд одоо нэг л мэдэхэд тэрэнд чинь дурлачихсан байгаа юм. Тэгээд 10 төгсөнгүүт нь 2-уулаа хурим аа хийгээд л. Тэгээд 10-аад төгсөөд дээд сургуульд явж байгаа юм. Би дагаад техниккомд явж байгаа юм. Нэг доор амьдралаа батжуулж бэхжүүлж өрнүүлэхийн тулд. Тэгээд 8-н хүүхэд төрүүлсэн. 7-н хүү нэг охин. Одоогоор 6-н хүү нэг охинтой. Ингэж л амьдарч явна.
Буяндэлгэр -
Хөгшин чинь юу аль сургуулийг төгссөн юм бэ ?
Вандан -
ХААДС-ийн агорномийн анги төгссөн юм. Мэргэжил нь энэ.
Буяндэлгэр -
Тэгээд төгсөөд хаана ажиллаж байсан бэ?
Вандан -
Төгсөөд энэ Ногоо комбинат. Тэр чинь мэргэжлийн ажил байхгүй юу. Тэгээд яахав пенсэндээ гарсанаасаа хойш өөр ажил хийж л байсан л даа. Цэцэрлэг энэ тэрээр. Тэгээд л пенсэндээ гараад л одоо бид хоёрын яриа чинь яваад л байх уу?
Буяндэлгэр -
Явж байгаа явж байгаа.
Вандан -
Одоо энийг чинь сайн редоктарлана биз дээ. Энэ рүү чинь сул үг мүг ороод.
Буяндэлгэр -
Сул үг мүг орох нь хамаагүй. Дуу хоолойгоороо л байх нь одоо үнэн бодитой гэж яаж байгаа юм. Зах зээлд ороод байна ш дээ. Зах зээл...таны үед ажиллаж байсан өнөөдрийн үеийн ажиллаж байсан залуучуудын ер нь ялгаа их байна уу?
Вандан -
Байлгүй яахав. Миний үеийн залуучууд чинь ажлын төлөө. Ажил ч элбэг байж. Ажиллах хүчин ч бага байсан шиг байгаа юм. Тэр үед чинь мэдээжийн хэрэг шүү дээ. Намайг Улаанбаатарт 1962 онд орж байхад Улаанбаатар 200000 хүнтэй гэж байсан. Одоо 1 сая гараад явчихсан байна.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэр үеийн шаардлага. Нийгмийн шаардлага гэдэг чинь ажиллахын төлөө, сурахын төлөө гэтэл одооны залуучууд бол хамгийн амар, хялбар аргаар мөнгө олохын төлөө одоо биеийнхээ хүчийг дайчлаж мөнгө олох гэсэн бодолтой залуучууд маш ховорхон харагдаж байгаа. Тийм учраас зөрөө их байгаа юм. Энэ бол яахав дээ нийгэмтэйгээ холбоотой л доо. Яагаад залуучууд хөдөлмөрт дургүй болсон юм бэ гэхээр хөдөлмөрлөх юу байхгүй болсон. Үйлдвэрлэл тийм ээ. Тэгээд ч залуучууд задгай эрх чөлөө гэдгээ буруу тийш нь эргүүлээд хүн ер нь үүрэг гэдгээ мэдэхгүй ганцхан эрхээ эдлэнэ гэж зүтгэчихсэн учраас зайлшгүй үндсэн хуулинд ч гэсэн хүний амьдрах үүрэг гэж гоц юм зааж өгсөн байхгүй. Тэгэхэд бол би мэдэхгүй, би сонсоогүй. Хүн амьд явах эрхтэй, амьдрах эрхтэй гээд байгаагаас биш ажиллах, амьд явахын тулд тэгэх ёстой гэсэн заалт байдаг ч юмуу үгүй ч юмуу. Би одоо хууль судлаагүй учраас мэдэхгүй байна. Ер нь ямар ч нийгэмд хүн амьдрах үүрэгтэй, эрхтэй гэж баймаар байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Байгаа л даа.
Вандан -
Одоо ганцхан эрхээ л эдлээд үүргээ мартчихаад байна л даа ийм л юм бодогдоод байна.
Буяндэлгэр -
Тантай хамт олон жолооч нар ажиллаж байсан даа. Та ямар жолооч нартай...таны одоо найз нөхдүүдээс одоо сэтгэлд чинь хоногшисон олон улсууд байгаа даа.
Вандан -
Байхаар барах уу. Одоо тэр ялангуяа Хөдөө аж ахуйд ажиллаж байхад Төвширүүлэхийн сангийн аж ахуйд ажиллаж байхад тэр надтай хамт хөдөлмөрийн талбарт тэмцэлдэж явсан. Ёстой нойр хоолоо хасаж биенийхээ дээр гарах гэж зүтгэж явсан. Төвширүүлэхийн сангийн аж ахуйд одоо мөн л над шиг баатрын болзол хангасан Доржготов, Шар Готов, Баавай, Мөлхөө гэсэн ийм мундаг залуучууд байсан. Мөн л адилхан над шиг хөдөлмөрийн гавъяатай хоцорсон. Гэхдээ хөдөө аж ахуйдаа намайг бодвол нилээн удаан ажилласан. Энний дараагаар намайг ажилаа орихоод хот ороод ирсэний дараагаар миний дараагийн бүтээлтэй явсан улсуудаас тэр Доржготов, Шар Готов хоёр нь 2-уулаа угсараад усараад их хурлын депутат болж байсан тийм мундаг бүтээлтэй залуучууд байгаа юм. Аа..5-р баазад ингээд үй түмэн жолоочтой ажиллаж байлаа. Хөдөлмөрийн баатар болсон Амармэнд гэж гавшгай, сайхан эвсэг, хөдөлмөр ч залуу байна. Манай нутгийн Пүрэвжав гэж сайн явдаг залуу бий. Архангай аймгийн Төвширүүлэх сумын. Зургаа гэж би тэр Пүрэвжавын дүү. Дандаа хөдөлмөрийн төлөө зүтгэдэг тийм дайчин залуучууд бол 5-д бол их байсан даа. Тэр бүгдийг би алийг нь нэрлэх вэ дээ.
Буяндэлгэр -
Хөдөө явж байхад байна ш дээ. Юу...янз бүрийн содон үйл явдал болж байсан байх даа?
Вандан -
Содон үйл явдал гэх бол амьдралд бишгүй л байлгүй яахав. Тэр бүгдийг мартчих юм даа. Одоо чинь ерөөсөө хоногийнхоо хоолны төлөө талхны төлөө л юм бодохоос биш өөр янз бүрийн юм бодох оо ч болж. Сонин хэвлэл ээ ашиглах аа бас байчихсан байна.
Буяндэлгэр -
Политехниккомын яг юун анги төгссөн гэлээ...?
Вандан -
Авто механикийн анги.
Буяндэлгэр -
Авто механикийнхаа юуг ер нь хийсэн үү?
Вандан -
Авто механикийн хийсэн ажлыг би миний тэр төгсөж байх үед одоогийн энэ Тээрийн яам чинь Улсын тээврийн хороо гэж байсан юм. Улсын тээврийн хороонд засвар монтажын групп гэж байсан юм. Тэнд би мастераар нэг жил болсон юм. Тэгээд сонирхолынхоо дагуу жолоочид хөтлөгдөөд...өчигдөр ч би ярьж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэгээд л жолооч болчихсон юм даа. Ер нь өөрөө одоо тэгээд удирдах ажилд сонирхолгүй. Биеээ дааж л хөдөлмөрт хүчээ үзэх гэсэн сонирхол хөтлөхгүй юу даа.
Буяндэлгэр -
Баатар болох ч мөн дөхсөн байна шүү та.
Вандан -
Ер нь хөдөө аж ахуйд байхдаа бол болзолыг хангачихсан байсан юм чинь мэдээж шүү дээ. Тэгээд тэр үед чинь нэг доороос олон хүн болзол хангачихаад нэг нутаг усныхан. Тэгээд дээрээс дэмжих, тодорхойлох дээрээс татлага бас ордог байсан юм байна л даа. Тэр бүгд бас нөлөөлсөн байх гэж байгаа юм. Тэрнээс биш над шиг 21,22-хон насандаа ялангуяа энэ зүүн талын сангийн аж ахуйнуудаар хүн ховортой газрууд чинь баатар их амархан авч байсан ш дээ. Болзол хангаад 1 жил 2 жил ажилласан хүмүүс чинь баатар авч байсан. Зөндөө би. Аа...манайхан болохоор чинь гадны хүн байхгүй. Ганцхан сумынхаа өөрсдийнхөө дотоодын хүчээр ажиллаж байсан болохоор тэр чинь аа...энийг болоогүй өөр ажиллуулна. 3,4-н жил ажиллуулна. Тэгж байж дараа нь бүтээл ээ хамгаалж чадаж байна уу үгүй юу гэдгийг харж байсан байлгүй дээ. Тэрнээс засгийн болзолыг хангачихсан байхад уг нь бол өгөх л ёстой ш дээ.
Буяндэлгэр -
Юу юу...тэр үе центрээс ургац ер нь хэр байсан юм бэ? Яаж авч байсан юм бэ?
Вандан -
Тэр үед ургацтай ёстой маш сайн байсан юм.
Буяндэлгэр -
Сайн байж чадаж байсан уу?
Вандан -
Сайн байсан ш дээ.
Буяндэлгэр -
Оросын сорт байсан уу? Хаанахын сорт байсан бэ?
Вандан -
Будаа нь уу?
Буяндэлгэр -
Тийм
Вандан -
Будаа мэдээжийн хэрэг Оросын сорт л байсан байх.
Буяндэлгэр -
Оросынх л байгаа байх.
Вандан -
Ер нь тэгээд тэр 1959 онд атар эзэмших анхны жилд чинь бол зөвхөн манай сангийн аж ахуй гэхэд л зөвхөн манай сангийн аж ахуй гэхэд га-гаас 20-30 центр гаргаж авч байсан юм. Тэгээд ч нөгөө хөдөлмөрийн сайчууд олог төрсөн. Тэрнийгээ дагаад сангийн аж ахуй нь ч өөрөө хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн...хамт олны бүтээл гэж аж ахуйг нь хүртэл шагнаж байсан байхгүй юу. Миний мэдэхээр одоо ер нь Хайрков, нэг юу билээ. Хоёр сортын л будаа тарьж байсан болов уу даа. Тэгэхдээ одоо будаа тариа гэдэг чинь хамгийн гол нь байгальтай их холбоотой. Бороо л сайтай байвал. Тэр 1959 оны манай тэр сангийн аж ахуйг ургац их авдаг жил бол бороо 5-7 сар хүртэл, 8-н сар өнгөртөл өдөр болгон бороо ордог. Тэгээд л 8-н сар гараад л бороо нь татраад ургац нь гэж комбайны амаар багтахгүй тийм бүдүүн. Тэр мөрлөсөн тариаг чинь салгаж 2 хэсэг болгож байж трактороораа комбайнаараа хураадаг байсан юм. Тийм мундаг ургаж байсан. Хөрсний шим тэжээл сайн байсан. Хур бороо сайн байсан. Тэгээд олон жил тарихаар зэрэг нь хөрсний шим тэжээл мууддаг. Тэр дээр нь хур дутдаг. Бороо цөөрсөн ш дээ. Сүүлийн үед.
Буяндэлгэр -
Тийм.
Вандан -
Тэгээд л ургацын юу муудсан гэж боддог юм. Тэгээд бордолт хамгаалалт усжуулалт их чухал юм байна. Тэр бүгд байхгүй болохоор чинь зөвхөн тэнгэр хараад бороо орвол ургац авна. Бороо орохгүй бол тэгээд тэр чигтээ ган шүү дээ. Ганц тариалан ч биш хадлан тэжээл ч адилхан ш дээ. Тэгэхээр бүр амьдрал гэдэг чинь тэнгэртэй холбоотой. Нөгөө түрүүний миний хэлдэгээр Есүс багшийн хур л хайрлаад байвал манай дэлхий халиураад л сугсалзаад л байна. Тэнгэрээс хур л хайрлахгүй бол хатсан навч болно шүү дээ. Үнэн үнэн. Яг одоо тиймэрхүү байдалд шилжчихээд байна ши дээ. Монгол одоо ихэнх гол мөрөн ширгэчихлээ гээд байна. Ихэнх нутаг цөлжчихлөө гээд байна. Энэ бүгд чинь тэнгэр бурхантай холбоотой. Тийм биз...
Буяндэлгэр -
Тийм. Хүний бас уйваагүй үйл ажиллагаанаас бас болж байна даа.
Вандан -
Хүний увайгүй үйл ажиллагаа гэдэг чинь гол нөлөөлөл шүү дээ. Эцсийн эцэст ерөөсөө байгалиа баян хангайгаа хүн л сүйтгэж байна ш дээ. Намайг бага байхад чинь одоо энэ хөгшчүүд чинь булгийн эхэн дээр цагаан юм, улаан юм асгаж болохгүй. Хиртэй тортогтой юмыг чинь...гол мөрнийг чинь юун одоо ордог халуун рашаандаа хүртэл хамаг муу муухай юмаа угаагаад ширгээгээд хаяж байна ш дээ. Тэгээд алт нэрээр Монголыг сүйтгэж байна ш дээ. Алтыг гараагүй байхад. Алтны компаниуд байхгүй байхад Монгол болоод л байсан. Энэ чинь алт гараад ирлээ. Энэ тэндгүй алт. Ёстой нөгөө алтан дээр суусан гуйлагчин хэвээрээ байгаа. Эцсээ мэдэхгүй. Эцсийн эцэст алт амьтай холбоотой гэдэг. Улсын хөгжилтэй ч холбоотой болоод энэ газар дэлхийтэй холбоотой болоод явчихлаа л даа. Алтаар яагаад энэ Монгол улсыг чинь сүйтгээд хаячихлаа ш дээ. Тэгэхээр энэ дээр нь эзэгнэж байгаа нөхдүүд маань л хайр гамгүй бодвол мэдээж хэрэг өөрт нь юм ордог юм байлгүй. Тэгээд л гадаадынханд голдуу аваачаад эх орныхоо баялгыг тавиад туучихаж байна ш дээ. Тэгээд ажилгүй олон хүмүүс чинь шавчихаж байна ш дээ. Тэр алтны юуг дагаад тэр чинь амьдрахын тулд тэдний буруу биш. Тэгээд эцсийн эцэст хүн хүний ажиллагаатай холбоотой хүнийг авч явж байгаа төр засагтай холбоотой. Төр засгийн энэ дээр байгаа нөхдүүдийн л хайхрамжгүй буюу эх оронч сэтгэлгээгүйнх л гэж шууд хэлнэ. Эх орноо гэсэн, ирээдүйгээ гэсэн бодолтой хэдэн хүн байх юм бол бид хаашаа ч гарахгүй даган биелүүлнэ дээ. Тэгэхээр чинь дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй ээ гэж. Тэгэхээр энэ дээгүүрээ энэ төрийн түшээд дотор гол буруу нь байгаа гэж. Муу ард түмэн гэж байдаггүй. Муу удирдагч гэж байдаг гэсэн биз. Энэ чинь одоо харагдаад байхгүй юу. Ийм л байна даа хүү минь.
Буяндэлгэр -
Нөхөн сэргээлт ерөөсөө их муу хийгээд байх шиг байгаа юм аа тийм ээ. Ерөөсөө хийж байна уу?
Вандан -
Жинхэнэ тэр нэг өөрийн сэтгэлгээгээр нөхөн сэргээлтээ хийж байгаа газар ер нь байдаггүй юм байна ш дээ. Энэ тэндгүй там болгож хаяаад л алтыг нь аваад авдрыг нь хаяв гэдэг үлгэр тэр чигтээ явж байгаа юм. Тэгээд алтаа дагаад хэдэн сайхан том голууд маань бүгд алаг болж байна. Ширгэлээ. Тэгээд малын бэлчээргүй. Уух усгүй. Тийм болчихоод байна ш дээ. Ийм зүйл нүдэн дээр болж байна.
Буяндэлгэр -
Архангай чинь одоо хаана хаана байна аа. Лав л Цэнхэрийнх гараад байсан.
Вандан -
Цэнхэрийн тэр чинь Суварга хайрханы ойролцоо байгаа юм биш үү. Энэ улсуудын яриад байгааг бодоход.
Буяндэлгэр -
Тийм үү? Саяны тахисан уу?
Вандан -
Тийм. Тэр Суврага хайрхантай их ойролцоо тэр наад доод сугнаас нь гардаг. Цэнхэрийн голын хөвөөгөөр байна уу. Тэнд л бас ухаад төнхөөд сүйтгээд байдаг юм байна. Алтны мөнгөтэй магнетууд чинь энд хаана л алт байна уу тэндээ ухаад байгалийг сэндийчлээд явж байдаг. Нэг юмыг халтар хултар дуусаглаа нөхөн сэргээль хийхгүй нөгөө газар луу үсчихээд. Иймэрхүү юм зурагтаар сонин хэвлэлээр бүх л ард түмний ярилцлагаар ил тод харагдаад байгаа юм. Энд тэнд явахаар харагдаж байх юм. Харамсах юм хайран ч байгаль минь ингэж ч амьдрах гэж, ингэж ч байгальтайгаа харьцах ч гэж дээ гэж одоо бүр сэтгэл ёстой эмзэглүүлж байгаа юм чинь нэг номерт алт байна ш дээ. ТЭгээд сүүлийн үед томроод ирэх юм бол Таван толгой, Оюу толгойг чинь энүүгээр хэрэлдэж байх хооронд чинь цааш нь тэр нүүрсийг чинь өдөр шөнөгүй бүр 100,200 тоннын даацтай машинаар чинь зөөчихөж байгаа юм бишүү.
Буяндэлгэр -
Зөөчихөж байгаа байх аа?
Вандан -
Тэгж хэдэн жил зөөж байгаа юм байна ш дээ. Тэнд зөөж л байдаг. Энд хэрэлдээд сууж л байдаг. Ингэж эх орныхоо баялагыг хамгаалдаг юмуу. Би энэд л харамсаж байдаг.
Буяндэлгэр -
Энэ ч арай хэтэрхий шүү.
Вандан -
Хэтэрхий байна.
Буяндэлгэр -
1 кг-ыг нь 11 төгрөгөөр зарж байгаа мю билээ ш дээ.
Вандан -
Нүүрсийг үү?
Буяндэлгэр -
Тийм. Тэгэхэд чинь тонн нь хэд гэж байлаа даа. Нэг үржүүлээд үзэж байсан хариугүй юм билээ. Тэгэхэд чинь хятадын нэг кг жим чинь хамгийн хямд нь 3000 тэгээд бүр нэг кг грантат гэдэг жимсийг чинь 25000 төгрөг гэж донгос ч байна лээ ш дээ.
Вандан -
Тэгэхэд чинь манай нүүрс хэтэрхий сул явж байна. Дэндүү дэндүү. Тэгээд тэрнийгээ ашигтай зарцуулахын тулд энэ гаргаад байгаа юмыг чинь зогсоочихож болдог юм байгаа биз дээ. Тэгээд тэр хууль дүрмийнхээ дагуу эзэмшүүлээд зам харгуйгаа тавиад тэгээд ашиглаж болно ш дээ. Одоо тэр зам зурагтаар харж байхад говийн зам гэдэг чинь тамдагаа алдсан байна ш дээ. Тэр том машинууд чинь давхиад л өдөр шөнөгүй давхиад. 24-н цагаар ажиллаж байгаа юм аа даа. Энэ чинь одоо энний ашиг гэж манайд орж ирж байгаа юм хаана байгаа юм бэ. Бидэнд харагдаж байгаа юм алаг. Ус баялаг нь урсаад байдаг мөнгө нь хаагуураа явчихдаг юм бэ бүү мэд. Одоо нефть гарлаа гээд зүүн зүг рүү яриад байх юм. Нефтээс орж ирж байгаа орлого одоо уг нь баймаар л юм. Тодорхой юм дуулдахгүй л юм. Зохих хэмжээгээр эрх биш юм байдаг байлгүй дээ. Тэгээд алтаа зүгээр урсгаад байгаа улс чинь хөгжинө гэхэд хүнд л юм шиг санагдаад байгаа юм даа.
Буяндэлгэр -
Тэр та нарын үед чинь ямар комбайнаар явж байсан бэ?
Вандан -
Бидний үед бол чиргүүлийн комбайн “С6” гэж комбайн байсан юм. “С4” гэж өөрөө явагч комбай нь байсан юм. Тэр бол хүчин чадал муутай. Их өндөр ургацтай будаанд бол явж чаддаггүй. Оросын техник л байсан л даа “СК4” “СК3” “СК5” гэж. Жилээс жилд сайжирсэн тийм Оросын комбайнуудаар ажиллаж байсан юм. Одоо энэ сүүлийн үед чинь Япон, Солонгосоос ч ирдэг юмуу хүчтэй сайхан тэрэгнүүд ирсэн байна л даа. Бидний үед чинь жолооч ил шүү дээ. Кабин байхгүй тэр комбайн дээр чинь ил л тууна. Жолооч нь нэг л шороон дотроос гарч ирсэн юм шиг л. Одоо чинь кабинтай, тоос шороо байхгүй. Сорогчтой, дулаалагтай, паартай. Техник хөгжинө гэдэг чинь нэг талдаа сайхан л байна л даа. Одоо бол хөдөө аж ахуйн техник нэг талдаа үнэхээр өндөр хөгжсөн байна. Хүчирхэг. Цэвэр тохилог болсон байна.
Буяндэлгэр -
Хүчин чадлын хувьд бол сайн байсан юм шиг байгаа юм тийм ээ?
Вандан -
Хүчин чадлын хувьд Оросын “СК4” “СК3” “СК5” комбайнууд сайн л даа. Түрүүчийнхийгээ бодвол тэр чинь түрүүчийн хамгийн түрүүчийн комбайныг бодохгүй юу трактороор чирүүлээд тэгээд хадаад цайруулаад явдаг тийм байсан.
Буяндэлгэр -
Эхнийх нь тийм байсан юмуу. Урд талд нь трактор явна гэсэн үг үү?
Вандан -
Тийм трактор 54 трактороо чирдэг.
Буяндэлгэр -
Комбайнаа чирнэ гэсэн үгүү.
Вандан -
Комбайнаа чирнэ гэсэн үг.
Буяндэлгэр -
Тэгээд комбайн дээр өөр нэг жолооч сууж байна тийм үү?
Вандан -
Байна. Тракторын жолооч комбайнаа чирээд явна. Комбайн дээр комбайнаа ажилуулдаг жолооч байна. Аа...нөгөөдөхөөс чинь гарч байгаа сүрлийг хойд талынх нь юунд бухалдагч гэж байдаг юм. Тэр бухалдагч дээр нь хоёр талд нь хоёр сэрээтэй хүн зогсож байгаад сломыг нь нөгөөдөх рүү авч чихэж байгаад дүүрэхээр нь авч бурлаа хийдэг.
Буяндэлгэр -
Тэгвэл хүн хүч их ордог байсан юм байна ш дээ.
Вандан -
Нэг комбайн дээр 2 тэгээд нөгөө будаагаа хажуу тал дээрээ ийм дөрвөлжин тавцантай тэрэн дээр шуудайгаар гараараа тосч аваад тэгээд амыг нь боогоод бөөгнүүлээд 10,20 болоод ч юмуу тавцангаа дүүрээд ирэхээр унагчихна. Тэрнийг нь үхэр тэргээр хойноос нь бөөгнүүлж авна. Тэгээд бөөгнөсөн хойно нь машинаар төврүүгээ ачина. Тэгээд “С6” комбайн дээр бол тракторчин, комбайнчин бухалдагч, савлагч 5,6-н хүн ажилладаг байсан юм.
Буяндэлгэр -
Өө тэгвэл нэг комбайн дээр чинь хүн хүч их ордог байсан юм байна тийм ээ.
Вандан -
Хүн хүч их ордог. Тэгээд...
Буяндэлгэр -
Гар ажиллагаа ихтэй байсан байна.
Вандан -
Тэгэлгүй яахав. Тэр чинь 1955,1956 оны юм. Тэгээд 1957,1958 оноос өөрөө явагч комбайнууд...тэгээд ганцхан жолооч өөр хүн байхгүй. Механикжсан. Жолооч комбайнаа барина. Будаагаа машиндаа аччихна. Өөрөө хаддаг, хамдаг комбайн чинь тийм боловсронгуй болчихгүй юу.
Буяндэлгэр -
Өө за за их сонин юм байна.
Вандан -
Тийм. Хачин гоё хөгжсөн ш дээ. Тэрнээс анхны тэр одооо 1940,1950-аад оны техник гэдэг бол...тэр чиргүүлийн комбайны өмнө бол бүр нэг тийм далладаг. Юу ч билээ хадуураар нэг трактор чирдэг юм.
Буяндэлгэр -
За.
Вандан -
Комбайн юу нь ингэж даллаж хадаад. Өнөө хадсаныг нь дараа нь бухалдаад. Бухалдсан тариагаа цайруулагч гээд нэг пунхэр шиг юманд хийгээд өнөөдөх өө цайруулдаг. Өчнөөн дөчнөөн гар ажиллагаа хэрэглэж байж. Тийм байсан гэдгийг ярихын ч хэрэг байхгүй л дээ. Тийм байна гэдгийг мэдэх ч хүн байхгүй. Үнэмших ч хүн байхгүй. Тэр үеийн механикжуулагч маш цөөрсөн ш дээ. Анхан техник тэгж хөгжиж байсан юм.
Буяндэлгэр -
Аа...тэрнийг чинь би ерөөсөө мэдэхгүй юм байна. Нэг комбайн дээр чинь. тийм олон хүн ажиллаж байсан гэж...
Вандан -
Тийм. Чиргүүлийн комбайныг чинт хүчин чадал сайтай болчихсон комбайн гэж байгаа ш дээ. Тэгсэн мөртлөө 5-6 хүн ажилладаг. Трактороор чирүүлдэг. Тэгээд дараа нь өөрөө явагч комбайнууд гараад ирэхээр ганцхан жолооч өөр ямар ч хүн хэрэггүй. Тийм болсон юм даа. Тэгж шат дараалж хөгжсөн юм даа.
Буяндэлгэр -
Кабинтай болсон нь нилээн сүүлд үү?
Вандан -
Сүүлд сүүлд энэ 1980,1990-ээд оноос ч хойш юмуу. Бараг 1990-ээд он гарч байж тийм болсон.
Буяндэлгэр -
Тэгвэл их хожуу яасан юм байна.
Вандан -
Хожуу. Одоо энэ сүүлийн үеийн трактор комбайн гэдэг бол ерөөсөө...
Буяндэлгэр -
Их жижигхэн их гоё юм харагдах юм байна лээ ш дээ. Би телевизийн мэдээнээс л хардаг юм.
Вандан -
Жолоочын кабин руу мэдэхгүй салхи шороо ордоггүй байх. Би үнэндээ барьж үзээгүй л дээ. Барааг нь зурагтаар л харж байгаа юм. Техникийн хөгжил гэдэг ийм хурдацтай эринд ирээд ирлээ. Гэтэл тэр сайхан техникээр хураадаг тариа маань бага болчихлоо.
Буяндэлгэр -
Харин тийм.
Вандан -
Маш бага болсон. 800000 тонн будаа авч байсан айл. Манайх чинь Дарханыг тэр чигт нь 2,3-н намар шүү дээ. 1980,1990-ээд онд Дарханы гурил гудамжаар дүүрээд Улаанбаатарын чинь гудамжаар голын цэнгэлдэхээр дүүргээд тэгээд экспортонд гаргаж байсан шүү дээ. Өөрсдөө барахгүй.
Буяндэлгэр -
Тэр гадагш нт гаргаж байсан чинь хэдэн он бэ? Их сайн ургац авдаг онууд чинь..?
Вандан -
За даа сүүлийнх нь 1988,1989 оных болов уу даа. Хоёр жил онцгой ургац авч байсан юм.
Буяндэлгэр -
Би тэр стадионд яасныг нь санадаг юм. Одоо стадинонд будаа буулгаж байгаа гээд...
Вандан -
Гурилын үйлдвэрт нь багтах аа больчихсон. Тэгээд будаагаа тэр засмал зам дагуулаад стадиондоо хураагаад тэгээд дундрааж байсан. Би яг тэдэн он гэж санахгүй байна. Миний мэдэхийн 2 билүү 3-н жил. Хоорондоо завсарлагтай л даа. Тэгж мундаг түүхэнд үзэгдээгүй ургац авч байсан юм.
Буяндэлгэр -
Хаа.
Вандан -
Тэгэхэд чинь одоо манайх хичнээн ч мянган га тарьж байсан юм дээ одоо ер нь. 20 гаран сангийн аж ахуй байсан байх аа.
Буяндэлгэр -
Их олон байсан байна ш дээ. Улсын хэмжээгээр үү?
Вандан -
Улсын хэмжээгээр...
Буяндэлгэр -
Хөөх...за.
Вандан -
Атрын 2-р аян гэдэг чинь шинээр 10-н сангийн аж ахуй...яахав энэ аж ахуйнуудын том том тасгуудыг тасдаж биеийг нь даалгаад сангийн аж ахуй болгоод тэгж сангийн аж ахуйг их хөгжүүлж байсан юм.
Буяндэлгэр -
Аа...
Вандан -
Сая пүү тариа ч билүү. 800000 тонн, 1 дүү тариа ч билүү. Ерөөсөө тамтаггүй л тийм тариа авдаг байсан юм. Тэгээд сүүлийн үед эрс багсаад сүүлийн үед 200000 хэдэн мянга гэв үү?
Буяндэлгэр -
Шалихгүй юм тийм ээ.
Вандан -
Үсрээд л 20000 га-д тарьж байна ш дээ. Энийг л жаахан өргөжүүлээд хөгжүүлээд өгвөл ядаж гурилынхаа хэрэгцээг будаагаа эх орон дотроо энэ сайхан шимтэй хөрснөөс аваад өөрсдөө ашиглавал их л ашигтай юм шиг санагдаад байгаа юм л даа. Тэгээд Баярын атрын 3-р аян гэдгийг дотроо маш их таалж хүлээж авч байгаа юм. Зөв гэж ...
Буяндэлгэр -
Аа ха зөв зөв. Ер нь өөрсдийгөө хангачих боломж байгаа юу?
Вандан -
Байлгүй яадаг юм бэ. Хүчээ дайчлах юм бол. Энэ өргөн уудам нутаг байна. Хуучин тарьж байсан тэр их талбайнууд чинь атаршичихаад байна. Тариа ногоогоор өөрсдийнхөө хэдэн хүнийг хангах нь байтугай цаашаа илүү гаргаад гадаадад гарах тийм боломж бол бий. Ганцхан тэрэн дээрээ...тэр хуучин сайн ажиллуулж байсан мехникжуулагч, мэргэжлийн одоо хүмүүс ховордчихсон юм шиг байгаа юм. Ихэнх нь одоо пенсэндээ гарчихсан. Тусдаа тусдаа хувийн аж ахуй хөөгөөд явчихсөн. Тэгэхээр одоо механикжуулагчдыг сайн бэлдэх хэрэгтэй байхгүй юу. Тэгээд атар...энэ тариалантайгаа сайн зөөлөн харилцаад ургацаа авах юм бол манайх гурил будаа айхгүйгээр...
Буяндэлгэр -
Хангаж чадна гэж үзэж байна уу тийм ээ?
Вандан -
Бүрэн чадна гэж бодож байна. Энэ эх нутгийг талбай нутгаа, энэ хэдхэн хүнээ хар...
Буяндэлгэр -
Үгүй ээ одоо энэ бэлчээогүй болчихдоо гээд орилоод байгаа ш дээ. Тэгэхээр тарих болов уу?
Вандан -
Аа...энэ бэлчээргүй болж байгаа чинь юм биш тэр тариалангын талбай дээр чинь сүүлд нь мал ороод ёстой сүрлийн, будааны пойлоо идүүлэх гээд малаа таргалуулах гээд дээр үед чинь тариа хураагаад дуусахаар чинь бас нэг бөөн сул тэжээл гардаг байсан ш дээ тэр чинь. Ганцхан бэлчээрээ хумигдаад байгаа юм чинь юу вэ гэвэл цөлжилт их болоод газрын гарч муудаад хур орохгүй болсонтой холбоотой. Тэрнээс биш газар бүр хур ороод бэлчээрийн талбай сайн байх юм бол ганцхан тариалангынхаа талбай руу шаваад байх ч шаардлага байхгүй ш дээ. Тариалангынхаа газрыг...одоо тэгээд юугүй учраас тариалангынхаа талбай руу дайрч байна л даа. Арга байхгүй. Идэш малынхаа идшийг татаад. Ус ус хамгийн гол нь...
Буяндэлгэр -
Зарим улсууд ингэж яриад байх юм билээ. Манай хөрс бол 20-хон см байдаг гээд байх юм билээ. Тэгээд их хагалж барих юм бол тэр хар шороон хөрс нь салхинд хийсээд алаг болчихдог уранш эд нар хамаагүй хийж болохгүй гээд ярьдаг юм билээ. Тэр одоо хэр байдаг юм бэ?
Вандан -
Үгүй ээ одоо тэгж л....сүүлийн үед л за яахав зарим талдаа шуургатай үед бол тийм юм гарах нь гарна. Тэр чинь чийггүй учраас, хуурайшилттай учраас тэгж хөрс нь яаж байна ш дээ. Цөлжиж байна ш дээ. Чийг сайтай бол тэгж салхинд доороо хөрс нь хийсээд явна гэж байхгүй ш дээ. Тэгэхээр хамгийн гол нь манайх усалгаатай тариалангаа л сайн хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу. Хамгийн гол нь...
Буяндэлгэр -
Тэр зардал их орох байх аа. Усалгаатай тарих гэхээр.
Вандан -
Зардал гарна. Гарахын хэрээр орлого нь орно ш дээ.
Буяндэлгэр -
Орох уу?
Вандан -
Оролгүй яахав тэр чинь...
Буяндэлгэр -
Зарлагаа бол нөхнө гэсэн үг ш дээ.
Вандан -
Зарлагаа бол хэд дахин нөхнө ш дээ. Зөв л ажилуулж чадах юм бол.
Буяндэлгэр -
Одоо чинь манайх Оросын үр тариагаар яагаад байна уу Канадын буудайгаар яагаад байна уу?
Вандан -
За ёстой орчин үед бол надад мэдэх юм байхгүй. Тэгэхдээ Америкаас ч будаа орж ирлээ гэх юм Оросоос будаа авлаа л гэх юм. Канадаас бас авдаг юм болов уу даа.
Буяндэлгэр -
Канадаас би авдаг гэж юу яасан юм..
Вандан -
Будаа авч болно л доо. Ганцхан үрэнд хэрэглэх цэвэр тийм сайн сорт л авах хэрэгтэй байхгүй юу. Үрийн будаа гэдэг чинь чухал шүү дээ. Зүгээр нэг орж ирсэн будаа болгоноор тарьчихаж байгаа юм биш. Тэр чинь ургуулдаг ургац сайн өгдөг, чанартай тийм сайн үрээр үрээ зөв сонгох хэрэгтэй байна. Тэрнээс яахав гурилаа хийж идэхийн тулд...бас гурил хийж идэхийн тулд ч энэ будаа чинь тэнцдэг, тэнцдэггүй гэж байна.
Буяндэлгэр -
Аа...бас тэгэх үү тийм ээ?
Вандан -
Байлгүй яахав. Цардуул, цавуулаг ихтэй будаагаар гурил хийхээс биш тийм байхгүй будаа бол гурил болохгүй. Тэр чинь тэгээд малын тэжээлэнд голдуу явчихдаг. Будааны сортыг сонгож будааныхаа чанар сортыг дээшлүүлж байж сайн үр гаргаж авна. Сайн үрээр тарьсан будаа сайн ургана. Энэ бүгдийг чинь дээгүүрээ мэддэг л байлгүй. Үгүй ээ ямар надаас доор амьтан байх биш дээ. Зүгээр дээр үед л механикжуулагчын мэргэжлээр ажиллаж байсны хувьд би дотроо л нэг иймэхүү л юм бодож байдаг байхгүй юу даа. Миний бодол дотроо л байхаас биш дээшээ гараад тэнгэр хол доошоо дуугараад газар хатуу хаанаа ч хүрэхгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Вандан -
Тэгээд яахав хувийн бодлоо л ярьж байгаа нь энэ. За ийм байна даа.
Буяндэлгэр -
За их баярлалаа.
Вандан -
За баяртай.
Буяндэлгэр -
Тийм баяртай. За энэ бол 2 дахь яриа шүү. Одоо ингээд Вандан гуайтай ярисан ярилцлага ингээд дуусч байгаа юм. Энний өмнө бас нэг цаг хэртэй ярилцлага хийсэн байгаа. Энэ хоёр дахь нь юм байгаа юм. Би урд нь хэлэх гэж байсан чинь мартчихаж.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.