Nasanjargal
![](../assets/images/interviewees/990282.jpg)
Basic information
Interviewee ID: 990282
Name: Nasanjargal
Parent's name: Baaval
Ovog: Shaazgan
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: tusgai dund
Notes on education: elementary school teacher
Work: retired
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Mandal sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: head of party cell
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
herding / livestock
privatization
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За 1,2,3,4...өнөөдөр 2009 оны 7-р сарын 29 лхагва гариг байгаа биз?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Түнхэл тосгоны 5-р хэсэг дээр би Насанжаргал гуайтай уулзаад байна. Энд байгалийн байдал ямар гоё юм бэ. Эргэн тойрон уул устай. Модтой, өвс ногоо жигдэрсэн их сайхан нутаг юмаа. Агаар гэж бүр жигтэйхэн сайхан. Та нар чинь хэдэн онд Увсаас орж ирсэн бэ?
Насанжаргал -
1998 онд анх Увс аймгийн Бөхмөрөн сумаас энэ алс холын Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны энэ 5-р хэсэг гэдэг энэ байгалийн сайхан үзэсгэлэн хосолсон энэ сайхан нутагт ирж 11-н жил үр хүүхдүүдийнхээ хамт сайхан аж төрж амьдарч байна.
Буяндэлгэр -
Та байна ш дээ тийм ээ. Энэ олон хүүхэд төрүүлж өсгөөд...8-н хүүхэд юмуу 7-н хүүхэд юмуу?
Насанжаргал -
Долоо.
Буяндэлгэр -
7-н хүүхэдтэй. Тэгээд хажуугаар нь багшийн ажил хийгээд үгүй ээ яаж амжуулж байсан юм бэ? Хөдөө мөн хэцүү байсан даа. Увс чинь.
Насанжаргал -
Би.
Буяндэлгэр -
Увс чинь бүр хязгаар нутаг шүү дээ.
Насанжаргал -
1967 онд...1968 онд Улаанбаатар хотод Багшийн сургууль төгсөж алс холын Увс аймгийн Бөхмөрөн сумын Монголын баруун хязгаар хил дээр, Орос, Монголын хил дээр амьдардаг төрсөн нутаг орондоо очиж ажиллаж. 22 жил ажиллаад засаг төрийн тогтоол шийдвэр гарч 7-н юу...4-н хүүхэд төрүүлж 4-ээс дээш хүүхэд төрүүлж 20-оос дээш жил ажилласан эхчүүдийг тэтгэвэрт гаргана гэсэн тийм тогтоолын дагуу би 24-н жил ажиллаад би одоо ямар юу гэдэг юм бэ дээ. Нэг юугаар л гарч чөлөөлөгдсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд нэгдэл нийгэм, төр засаг, ардчилал янз бүрийн үйл ажиллагааны давалгаанд ороод засаг төрөөс янз бүрийн шийдвэр гарч өмч хувьчлал явагдсан үед таараад. Миний тэтгэвэрт гарсан үе таараад нэгдэл нийгэм, аав ээжийн хөрөнгө хуримтлагдсан аав ээжийн буянгаас хувьцаагаар хэдэн мал авч амжиргаагаа дээшлүүлж аа...ингээд үр хүүхдийнхээ сурч хүмүүжих ийм бүх юмны төлөө амьдрал үйл ажиллагаагаа зориулж ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Таны байна ш дээ хараа...
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Тэр Багшийн Дээд сургуульд явсан үе их сонин байна. Тэр чинь одоо их дээр үед байгаа ш дээ. Одоо хэдэн он байсан бэ? Яагаад та Багшийн сургуульд явах болов.
Насанжаргал -
Аа...би 1957 онд анх тэр Бөхмөрөн сумын бага сургуульд орсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд би 4-р ангийг 1961 онд төгссөн. 4-н жилийн сургалттай.
Буяндэлгэр -
Тэр үед чинь одоо сургуульд сурах их дургүй байсан ш дээ.
Насанжаргал -
Аа ха. 4-н жилийн сургалттай бага сургууль байсан. Би айлын ганц охин байсан учраас миний ээж намайг ер нь энэ сургууль соёлтой л байхгүй бол цаашдаа ер нь явц байхгүй. Нэгдлийн одоо хэдэн үхэр тугалын шавхайнд зууралдаад хоцорно эмэгтэй хүүхэд. Аа...миний охин ном эрдэм сурахаас өөр зам байхгүй гэж миний ээж надад их ухаалаг хандсан.
Буяндэлгэр -
Их ухаалаг хандсан байна. Айлын ганц охин гээд таныг явуулахгүй байсан бол...
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Бас хэцүүхэн л байх байж дээ. Маш их ухаантай хүн байсан байна.
Насанжаргал -
Тийм. Тэгээд би бас ч гайгүй тэр 4-н жил сурах хугацаандаа онц сурдаг. “Таван онц”-ын анхны эзэн байсан. Аа...бүлгэмийн зөвлөлийн дарга гээд том тушаалтан нь байсан.
Буяндэлгэр -
Тийм байна.
Насанжаргал -
Тэгээд 1961 онд 4-р анги төгсөөд Увс аймгийн 10-н жилийн дунд сургуульд 5-р ангид шилжин суралцаад тэгээд 1964 онд 7-р ангийг төгсөж. Улмаар дахиад 10-н жилийн 1-р дунд сургуулийн 8-р ангид шилжин суралцаад 10-р ангийг 1967 онд төгссөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд би ээжтэйгээ 2-уулахнаа амьдардаг учраас ээж минь тэр үед хүнд өвчилсөн учраас би Багшийн Дээд Сургуулийн хэл уран зохиолын ангийн хуваарь авсан боловч амьдралын эрхээр би тэр үед чинь нөгөө илгээлтийн эзэн хөдөө мал дээр, үйлдвэрлэл дээр саналыг нь өгдөг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд манай аймагт гурилын үйлдвэр байсан учраас...өө миний нэг математикийн багш тийм нэг сайн багш ах байсан юм. Авга ах. Тэр ах маань дандаа тэдний гэрт нь амьдардаг байсан мөртлөө тухайн үедээ би их л том л зориг гаргасан юм билээ. 10-р анги төгсөж. Тэр ахдаа хэлэлгүйгээр би тэр манайд гурилын үйлдвэр энэ илгээлтийн эздийг авдаг байсан байхгүй юу. Тэрэнд гарч ажиллана гээд санал өгчихлөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгсэн чинь нэг өдөр тэр ах маань намайг...тэр ах маань их чадварлаг математикийн багш хүн байсан. Тэгээд одоо надыг тэр сургууль дээр явж байсан чинь дууддаг юм байна. Чи...тэгээд би одоо яасан юм бол ийсэн юм бол гээд очтол за миний дүү чи яагаад гурилын үйлдвэрт саналаа өгсөн бэ гэж хэллээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Үгүй ээ ах минь та миний амьдралыг эс мэдэж байх биш. Би ингээд олон жилийн сургуульд явахаар миний зардал мөнгийг хэн өгөх вэ. Ээж маань ингээд өвчтэй өвчилсөн байна. Надад ер нь мөнгө төгрөг хэрэгтэй байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Ингээд үйлдвэрт гарч ажилчин болж тав гурван төгрөг олж ээждээ нэмэр болмоор байна...
Буяндэлгэр -
/инээв/ Их зоригтой бүсгүй байсан байна ш дээ.
Насанжаргал -
Гэлээ...
Буяндэлгэр -
Авга ахынхаа урдаас тэгж байдаг тийм ээ.
Насанжаргал -
Тэгээд нөгөө ах маань үгүй ээ миний дүү тэгж болохгүй нэг жилийн дотор ээж чинь арай өнгөрөхгүй. Ах дүү нар байна ингээд хамжаад болгоно. Багшийн сургуулийн төгсөх ангийн 5-н хүүхдийн хуваарь ирсэн байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Яагаад гэхээр тэр үед чинь бага ангийн багш Монголд их дутагдалтай байсан юм байна. Тэгээд одоо бага ангийн багш нараар хангах шаардлагатай учраас аймгууд чинь 10-н жилийн ч юмуу. Тэр бага ангийн багш бэлтгэх төгсөх ангийн хүүхдүүд оруулах тийм хуваарь ирсэн байна. Тийм учраас чи тэр нэг жилийн төгсөх ангийн юунд очиж сур аа. Багш ангийн багш болоод эргээд ир гээд.
Буяндэлгэр -
Аа ха. Бас л ухаантай залж.
Насанжаргал -
Тэгээд тэр Багшийн Дээдийн хуваариа хаяад тэр нэг жилийн бага ангийн багшийн сургуульд явлаа. Би угаасаа багш болох угийн миний сонирхолтой. Би багаасаа багш болох юмсан гэдэг.
Буяндэлгэр -
Яагаад танд багш болно гэсэн сэтгэл төрөв...?
Насанжаргал -
Тэр яагаад гэхээр миний нэгдүгээр ангийн багш Гэнэн гэж их спортлог, урлагаар оролдсон тийм нэг сайхан залуу багш байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд тэр нэгдүгээр ангид ороод тэгээд би энэ багш шиг л ийм сайхан багш болох юмсан гэдэг л юм бодогддог байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд явсаар байгаад яахав би тэр...тэр багш өөрөө спорт юмаар оролддог. Тэгээд бид нарыг чинь аваачаад хөл бөмбөг ч л өшиглүүлдэг. Эрэгтэй, эмэгтэй гэхгүй. Дээр үед чинь энэ үдийн цай гэдэг шиг үдийн цайг ингээд айлуудаар яваад ингээд 3-н цагийн хичээл хийлгэчихээд үдийн цайнд явуулчихдаг байсан ш дээ. Цай ундаа уугаад буцаад ир дээ гэж. Тэгээд бид нар яваад...хэдэн минутын чөлөөгөөр явуулж байсан юм бэ тэр. 1 цаг байх аа тэр. Тэгээд сүүлийн цагийн хичээл ороод тэгээд тэр багш маань сургуулийн бүх хүүхдүүдийг гаргачихсан. Бүх хүүхдүүдийг эрэгтэй, эмэгтэйгээр нь хуваагаад л бөмбөг л өшиглүүлж байдаг. Нөгөө “Ленин хаана уу би тэр талд” гээд нөгөө Чапаевын нэг кино байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэр кино шиг л Гэнэн багш хаана байна. Бүх хүүхдүүд тэр Гэнэн багшийн талд ороод эрэгтэй эмэгтэйгүй бөмбөг өшиглөөд байдаг байсан. Нэг иймэрхүү...
Буяндэлгэр -
Хөл бөмбөг тоглуулдаг байсан байна ш дээ тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Тэр багш бол тэгж байсан. Өөрөө спорт, сагс...тэгэхэд ямар сагс байсан биш. Волейбол тэшүүр яадаг. Хагас сайн, бүтэн сайн өдөр болохоор манай тэнд “Хавчуу”-гын гол гэж нэг сайхан гол байдаг. Тэр гол дээр бид нар тэр багшийг дагаж очиж сонирхож.
Буяндэлгэр -
Тэшүүрээр гулгах уу?
Насанжаргал -
Гулгана.
Буяндэлгэр -
Нэг модон тэшүүр байсан уу, төмөр тэшүүр байсан уу?
Насанжаргал -
Юуны...цасны какс гэж цасны юу байсан.
Буяндэлгэр -
Цасны тийм төмөр тэшүүр байсан уу?
Насанжаргал -
Цасны төмөр тэшүүр байсан.
Буяндэлгэр -
Тийм. Тийм.
Насанжаргал -
Тэгээд дараа нь бид...
Буяндэлгэр -
Бас модон тэшүүр байдаг байсан ш дээ. Та нар тийм юмаар бол гулгаж байгаагүй юу.
Насанжаргал -
Өө...тэр түүх ярих юм бол /инээв/.
Буяндэлгэр -
Тэр чинь их сонин байхгүй юу.
Насанжаргал -
Юу яасан юм аа.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Би сургуульд ороогүй...
Буяндэлгэр -
Эсгий гутал дээр уячихаад...
Насанжаргал -
Сургуульд ороогүй байхад манайх хөдөө бүр энэ “Хараа” гол шиг ийм голын хаяанд өвөлждөг байхгүй юу. Тэгсэн чинь манай ахын Ням-Очир гээд эрэгтэй хүүхэд бид хоёр тугал буцааж тууж л өглөөд л аав ээждээ тус дэм болж явдаг байсан байхгүй юу. Нэг өдөр гол дээрээ очоод тугал туучихаад ирсэн чинь нэг их сонин сонин зураастай мөр гарчихсан байна.
Буяндэлгэр -
Аа ха за.
Насанжаргал -
Энэ одоо юуны мөр байх уу гээд.
Буяндэлгэр -
Чөтгөрийн мөр гэж айсан уу үгүй юу /инээв/?
Насанжаргал -
Чөтгөр гэдгийг тэр үед бас мэдэхгүй ээ.
Буяндэлгэр -
Мэдэхгүй /инээв/.
Насанжаргал -
Ингээд их ойрхон ч юм шиг хол ч юм шиг нарийнхан бургасаар ингээд татаад явсан юм шиг ийм юм.
Буяндэлгэр -
Аа..н нөгөө тэр гол дээр тэр үү?
Насанжаргал -
Тийм. Тийм сонин 2 мөр байсан. Энэ одоо юуны мөр байх уу сонин юм гээд. Нөгөө мөрийн дагалаа. Голоор уруудаад. Тэгээд явж байсан чинь нэг их явсаар байгаад манайхны хашаа руу орчихсон байна. Тэгсэн чинь яасан гэсэн чинь сумын төвд бичээч хийдэг нэг ах тэр үед чинь сумын төвд тэр какс л худалдаанд ирсэн юмуу. Дэлгүүрт ирсэн юм уу. Сумын төвд л анх ирсэн байна л даа. Тэгээд тэр ах тэр каксийг авч яваад тэр “Ховд”-ын гол гэж хаана байсан юм бэ дээ. Бараг 50-60 км газар одоо хагас сайнд гараад гэртээ очиход “Бөхмөрөн”-ий голыг дээрээс нь уруудаад “Ачит нуур”-аар дайраад цаашаа “Ховд”-ын гол гээд явдаг байхгүй юу гэр нь. Тийм юу. Гэрлүүгээ харихад тэр ах юу. Тэр какс тэгж явж ээ.
Охин -
Хэн тэгж явж байсан юм бэ ээжээ?
Насанжаргал -
Цөөцгийн шар. Тэр чинь сумын бичээч хийж байсан.
Охин -
: Цөөцгийн шар гэж Буянтогтох гуайг хэлж байна уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэр чинь анхан сумын бичээч байсан. 18,19-тай л байсан байх. Тэр бол өглөө нөгөө ах чинь хөлдөө боогоод тэр чинь ёстой нөгөө эсгий гуталдаа нөгөө хачин төмрөө боолоо. Бид хоёр чинь ингээд сур мураар боохоор нь их гайхаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд тэр ах ингээд босоод яваад өглөө. Бид хоёр хойноос нь хараад хоцорлоо. Тэгээд 2,3 хоногийн дараа тэр манайхны доод талд мужаан хийдэг өвгөн байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Энэ одоо хаалга маалга хийдэг. 2-уулаа ингээд хүүхэд юм чинь хэсээд явдаг байхгүй юу. Тэгээд тэр айлын гадаа очсон чинь хаалга хийх гээд харуулдаад тавьчихсан /гэрт байсан хүмүүс инээлдэв/ ийм мод байна. 2-уулаа ярилаа. За энэ модноос л хулгайлж авъя. Тэшүүр хийнээ гээд.
Буяндэлгэр -
Сайн сэтгэж байна шүү.
Насанжаргал -
2-уулаа тэшүүр хийе гээд. Нөгөө энэ харуулдаж тавьсан модноос 2-уулаа 2 хоёрыг авлаа. Аваад тэгээд гэрт авч ирээд яахав дээ нөгөөхийг чинь яадаг. Ингэж гуталд тааруулах багаж бид хоёр олддоггүй. Тэгээд тэрнийг чинь бид хоёр хөрөөдсөн билүү юу хийлээ. Ямар ч байсан гутлын уланд тааруулаад хөрөөдөж нэг нэг юу хийж авлаа. Тэгээд...
Буяндэлгэр -
Өөрсдөө хөрөөдөж байгаа юм уу та нар.
Насанжаргал -
Тийм. Хөрөөдөөд ямар ч байсан тэр аав ээжээс нуугаад. Тэгсэн чинь оосор хийх гэсэн чинь юм олддоггүй ээ. За 2-уулаа ямар юм яах уу гээд. Тэгсэн чинь дээр үед чинь тэмээний ноосон утас ээрч хийдэг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Насанжаргал -
Тэгсэн чинь хүүхүүд гэр гэртээ ороод тэр ээж нарынхаа бэлтгэсэн тэмээний ноосон...
Буяндэлгэр -
Нөгөө олс тийм ээ. Ноосон.
Насанжаргал -
Утас.
Буяндэлгэр -
Утас уу.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Гутал мутал оёдог тийм.
Буяндэлгэр -
Аа за утас.
Насанжаргал -
Тэгээд утас аваад. Тэгээд модоо нүхлэж байгаад нөгөө утсаа хийдэг гэсэн чинь багаж бас байхгүй. Тэгээд 2-уулаа дахиад гэр лүүгээ ороод ээж нарынхаа гутал оёдог шөвөг байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэр шөвгийг аваад нөгөөдөхийг чинь ингээд нүхлээд ингэж байсан. Юу байхав нөгөө шөвөг хугарлаа /инээлдэв/.
Буяндэлгэр -
Тэгнэ ш дээ.
Насанжаргал -
За 2-уулаа шөвгөө яах вэ гэсэн чинь нэг тугал мугал оруулдаг нэг пүнз. Манайхны тэнд чинь зэгс байдаг байсан байхгүй юу. Тийм зэгсээр дээвэрлэчихсэн нэг пүнз л байна. Тэр доор аваачаад 2-уулаа шөвгөө нуулаа.
Буяндэлгэр -
Нөгөө хугалчихсан шөвгөө.
Насанжаргал -
Аа ха. Тэгээд одоо бид хоёр нөгөө модоор тэшүүр хийдэг тэгээд будаа боллоо. Тэгж л байсан чинь манай ээж нөгөө хүүхдийн ээж хоёр голдуу тэрэн дээр гарч нөгөө тугалнуудаа хардаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд нэг өдөр ингээд хашаан дээр тэр пүнзэн дээр гарч харж тугал мугалаа харж байснаа гай болоод нөгөө зэгс чинь хөлд нь тээглэсэн юм байлгүй. Нөгөө шөвөг гарлаа. Баригдлаа /инээлдэв/. За ингээд шөвөг хугалсан хэрэгт 2-уулаа ороод. Тэгээд ингэсэн тэгсэн гэдгээ хэлэхгүй байна аа. Нөгөө моднуудаа аваачаад нуучихсан. Өөр газар өвсөн дотор нуучихсан. Нуруутай өвсөн дотор.
Буяндэлгэр -
/инээв/
Насанжаргал -
Тэгж байсан чинь нөгөө 2,3 хоногийн дараа юм байна /инээв/.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Доороос ирдэг юм аа. Тэгсэн чинь миний ингээд хаалга хийх гээд харуулдаад орхисон мод байхгүй. Танай 2 хүүхэд явж байсан гээд /инээлдэв/. Танай 2 хүүхэд явж байсан тэд нар л авсан байх л боллоо. Тэгээд өө...нөгөө хоёр ээж чинь бид хоёрыг загнаад. Яасан та хоёр авсан уу яасан ийсэн гээд л хэлэхээс өөр замгүй боллоо. Гээд хэллээ дээ. Ингэсэн тэгсэн. Шөвөг ингэсэн гээд. Тэгээд загнуулаад нөгөө өвгөн ч яахав дээ хүүхэд юм чинь тийм юм байлгүй яахав дээ энэ тэр гээд. Бид хоёрыг өршөөлөө. Тэгээд дараа нь тэр 1957 онд тэр бид хоёр адилхан сургуульд нэг ангид байгаа юм чинь ингээд яасан чинь сумын төв дээр нөгөө тэшүүр гэдэг юм чинь. Нөгөө цасны какс харин нэг яадаг юм аа. Тэрнээс бас 8-н төгрөг гэж байсан юм аа бас.
Буяндэлгэр -
Аа...сумын дэлгүүрт ирсэн хэрэг үү?
Насанжаргал -
Аа ха. Тэр үед чинь 8 төгрөг хатуу.
Буяндэлгэр -
Их мөнгө ш дээ тийм ээ?
Насанжаргал -
Тэрнийг авдаг мөнгө бид хоёрт олддоггүй ээ. Тэгээд тэр манай муу ээж чинь одоо бодоход чинь их ухаантай хүн байгаад байсан байна лээ. Тэр үед чинь техникийн тос чинь идэшний тос чинь кг нь 2 төгрөгний үнэтэй. Хонь ямааны арьс, өлөн гэдэг мэдэс чинь бас нэг юутай ш дээ. Бас нэг төгрөг хэдэн мөнгө, 80 мөнгө гээд тийм л /инээв/ үнэтэй байсан. Тэгсэн чинь тэр үед чинь идсэн хониных ч билүү ямааны арьс тэр тос мосоо өгч байж бид хоёрт дунд нь...тэр банди манайд байсан байхгүй юу. Бид хоёр сургуульд сумын төвд. Бид хоёрын дунд нэг какс авч өгч байгаа юм.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Тэгээд 2-уулаа ээлжилж гулгасаар байгаад ямар ч байсан тэшүүр сурлаа. Ямар ч байсан 4-р ангид...
Буяндэлгэр -
Тэшүүрээр гулгаж сурч байгаа тийм ээ.
Насанжаргал -
Ямар ч байсан гулгаж сурлаа. Өөрийн чинь хэлдэг тэр дээс мээс янз бүрийн юмаар баглаад.
Буяндэлгэр -
Тийм. Эсгий гутал дээр багалчихаад.
Насанжаргал -
Тэр чинь бид нар ямар эсгий гутал. Монгол гутал.
Буяндэлгэр -
Монгол гутлан дээр баглах уу?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Би бол хотын хүүхдийн юугаар сэтгэж байна.
Насанжаргал -
Материал хомсдолтой учраас энийг чинь ингэж оосорлож боогоод нөгөө талд нь авч ирээд тогтоовол сайн.
Буяндэлгэр -
Тийм. Бүр сайн болж байгаа юм.
Насанжаргал -
Тэгээд тэр ямар ч байсан тэшүүр тэгж гулгаж сураад. 4-р ангид орсон чинь какс гэж цасны канкины дээхэн талд бас нэг гайгүйхэн юм ирж байгаа юм. Тэгсэн чинь тэр нөгөө хүүхдийн авга ах. Манай ах л даа. Харин тэр хүн чинь ашгүй. Миний аав эрт өнгөрсөн зайлуул. Тэгсэн чинь хүүхддээ явч өгсөн юм чинь надыг яаж хаях вэ дээ. Надад харин адилхан авч өглөө. Ёстой нөгөө хагас бүтэн сайнд хичээл тарна. Хавчуугын мөсөн дээр 2-уулаа ёстой өнждөг байлаа. Тэгээд явсаар байж аймгийн 10-н жилд ирээд тэр тэшүүрээ бас хаясангүй. Тэмцээн мэмцээнд орсоор явсаар байгаад. 8-р ангид байж байсан чинь гудамжнаас билүү Малчин сонин...манай аймгийн сонинг чинь Малчин сонин гэдэг нэртэй байсан. Малчин сумын... сонины нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцэээнд “Гашуун”-ы гол дээр болно гэсэн тийм зарлал байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгсэн чинь...тэгэхэд чинь би “Норвеги”-тэй болчихсон байсан. Ёстой нөгөө эсгий гутал дээр...10-н жилийн хүүхэд чинь монгол гутлаа хаяад эсгий гутал болж дээшлэнэ биз дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Эсгий гутал дээр...тэр тэмцээнд юугаа бариад явлаа.
Буяндэлгэр -
Цасны канки чинь дараа нь мөсний канки болсон. Яг мөсөн дээр гулгадаг. Тэрнийг та нар авч л дээ.
Насанжаргал -
Тэгээд дараа нь “Норвеги” гэж өшөө хурдан явдаг.
Буяндэлгэр -
Тийм ийм шовх үзүүртэй. Тийм ээ.
Насанжаргал -
Аа ха. Жаахан урт. 40 см урт.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тийм шовх үзүүртэй.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэгээд уралдаад байсан чинь тэр 10-р ангийн голдуу том том охид хөвгүүд гулгаж байна аа. Тэгээд одоо харж байхад одоо энэ Жавхлангын аав Саманд ах чинь 10-р ангид намайг 8-р ангид байхад. Аа...тэгээд тэр...
Буяндэлгэр -
Та нар их ойрхон хамаатан юм байна ш дээ Жавхлантай...
Насанжаргал -
Аа ха. Тогтох эгч нэг анги байхгүй юу. Тэгсэн чинь тэр Саманд ах Тогтох эгчтэй 2-уул нэг нэгийг боочихсон. Тогтох эгчийг гулгуулсан л Саманд ах тэгж байна аа. Тогтох эгчийг бас тэмцээнд оруулна гэж байна аа.
Охин -
Нөгөөдөх нь гулгаж чаддаггүй.
Насанжаргал -
Тэгсэн чинь Саманд ах Тогтох эгчийг чирээд бариад ингээд. Тэгсэн чинь надыг тэглээ. Чи яах гэж байгаа юм гэж байна. Тэмцээн болно гэсэн тэмцээнд орох гэж байгаа гэлээ /инээв/. Тэгж л байсан чинь тэмцээнд орох хүүхдүүд нэрээ бичүүл гэлээ. Нэрээ бичүүлээд л үгүй ээ тэгсэн чинь 5,6-хан хүүхэд байна эмэгтэй. Тэр бүх л 10-н жилийн хүүхдүүд хоёр 10-н жилтэй байсан. Тэгээд тэр аймгийн ажилчин эмэгтэйчүүд ирвэл ирнэ ш дээ тийм ээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэгсэн чинь сургуулийн голдуухан 5-6 хүүхэд байна. Тэгээд явлаа. Одоо хол оо аваачаад уралдааны морь тавьж байгаа юм шиг л бид нарыг явуулж байна. Тэгээд гулгаад ирсэн чинь би түрүүлж ирсэн юм /инээв/. Тэгээд би түрүүлээд ирлээ.
Буяндэлгэр -
Шагнасан уу тэгээд.
Насанжаргал -
Тэгээд өнгөрсөн. Хэн юу өгч байгааг нь ч мэдэхгүй /инээв/. Тэгээд өнгөрсөн юм. Тэгээд 7,8 хоносны дараа манай биеийн тамирын багш. Тэр бас манай ангийн багш байсан юм аа. Тэгсэн чинь нэг өдөр нэг ийм дөрвөлжин нугалчихсан цаас бариад орж ирж байна. Тэгээд л Насанжаргал чи тэшүүрийн тэмцээнд орсон уу гэж байна. Орсон л гэлээ. Хэзээ гэж байна. Хагас бүтэн сайнд л гэлээ. Тэгсэн чинь тэр аймгийн Малчин сонины нэрэмжит тэмцээнд оролцож түрүүлсэн тул аймгийн 500 м-ын аймгийн аварга гээд /инээлдэв/. 500 м-ын аймгийн аварга тэшүүрчин цол олгов гэсэн байсан /инээв/.
Буяндэлгэр -
Өө...мундаг цол авсан байна ш дээ.
Насанжаргал -
Аймгийн аварга тэшүүрчин гэсэн тийм юм өгч байна. Үнэмлэх.
Буяндэлгэр -
Их холын зайд явсан байна ш дээ. 500 м гэдэг чинь нилээн зай ш дээ.
Насанжаргал -
Тэгсэн чинь аймгийн Малчин сонины нэрэмжит тэмцээнд орж түрүүлсэн тул бүр аймгийн аварга цол олгов гэсэн тийм үнэмлэх надад өгдөг юм. Амжилт хүсэж. Тэгээд тийм юм болоод тэгсэн чинь бид нар чинь бас энийгээ бодоход бүдүүлэг л байсан юм билээ л дээ одоо бодоход. Тэгээд тийм болоод өнгөрөөд. Тэгээд тэрний дараахан 1 сарын сүүлчээр ч билүү. 2 сарын эхээр ч билүү. Нэг өдөр намайг багш дуудлаа. Үгүй ээ Насанжаргал чи манай тэнд Баруунтурууны сангийн аж ахуй гэж нилээн хол байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Бараг 180, 200 гаран км хол байдаг нэг аж ахуй 10-н жилтэй. Тэнд аймгийн аварга шалгаруулах бүсийн аварга шалгаруулах ч гэлүү тэмцээн болдог. Чамайг тэнд явуулна. Тэнд төрүүлсэн хүүхэд хот явдаг гэдэг юм.
Буяндэлгэр -
Бүсийн аварга гэдэг чинь хэдэн аймгийн дундах ш дээ тийм ээ.
Насанжаргал -
Тийм тийм. Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан манай нэг нь ямар билээ.
Охин -
Ховд.
Насанжаргал -
Энэ 5-н аймаг. Тэгээд л тэр одоо бодож байхад бас их зоригтой. Гурил аччихсан ЗИЛ 130 машин дээр. Түүхий гурил аччихсан машин ш дээ. Дээр нь бид нарыг суулгаад аваад явж байгаа юм даа.
Буяндэлгэр -
Өвлийн хүйтэнд.
Насанжаргал -
Өвлийн хүйтэн...манай Увс чинь зартай хүйтэн болоод. Тэгээд тэр Зүүнговиор дайраад явж байгаа юм. Монголд хамгийн хүйтэн болдог газар чинь Зүүнговь ш дээ. Одоо энэ цаг уурчдын хэлээд байгаагаар.
Буяндэлгэр -
Тэр чинь бараг 40 гаран градус байгаа.
Насанжаргал -
Юун 50-н градус /инээв/.
Буяндэлгэр -
50 хүрэх үү?
Насанжаргал -
Одоо энэ 50 хүрсэн шиг байна.
Буяндэлгэр -
Пөөх...
Насанжаргал -
Тэрэнд чинь тэр Зүүнговиор дайраад...
Буяндэлгэр -
Яаж та нар осогчихоогүй юм бэ. Нүүр ам чинь хөлдсөн үү?
Насанжаргал -
Нэг үстэй дээл, дах дэгтий...
Буяндэлгэр -
Лоовуузтай тийм ээ.
Насанжаргал -
Малгай янз бүрийн юм аа өмсөөд.
Буяндэлгэр -
Үгүй ээ нээрэн Монголчууд чадалтай байх нь арга байхгүй ээ. Пөөх.
Насанжаргал -
Тэр үеийг бодоход өрөвдмөөр ч байх шиг.
Буяндэлгэр -
Богц, шуудай энэ тэрд юм аа хийгээд.
Насанжаргал -
Тэр юмнуудаа хийгээд л чемадон энэ тэр. Харин Оросын чемадон байдаг байсан шүү.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он бэ?
Насанжаргал -
Тэр одоо 1965,1966 он.
Буяндэлгэр -
Аа...бас нилээн хөгжчихсөн үе.
Насанжаргал -
Тийм. 1965,1996 он.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
За тэгээд тэмцээнд очоод оролцлоо. Тэгээд нэг бэлтгэл хийгээд хүүхдүүд гулгаж байсан чинь үгүй ээ тэр Баруунтурууны хүүхдүүд чинь...
Буяндэлгэр -
Баруунтуруун гэдэг чинь яг аль аймгийнх нь билээ?
Насанжаргал -
Манай аймгийн.
Буяндэлгэр -
Яг Увсын зүүн сум гэсэн үг үү?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Увс аймгийн зүүн талын сум юм байна. Одоогийн Баруунтуруун гэдэг газар.
Насанжаргал -
Тэд нар чинь болвол одоогийн энэ хурдан морь шиг л /инээв/. Одоогийн энэ баярын хурдан морь шиг л зүгээр яаж гоё гулгадаг юм бэ.
Буяндэлгэр -
Олон хүүхдүүд байсан уу?
Насанжаргал -
Олон хүүхэд. Тал талаас ирсэн.
Буяндэлгэр -
5-н аймгийн гэдэг чинь нилээн олон хүүхэд байх нээ.
Насанжаргал -
Тэгээд тэр Баруунтурууны хүүхдүүд чинь “Баруунтуруун”-ы гол дээр бүр бараг мөс нь хөлдөснөөсөө эхлэж бэлтгэл хийсэн бололтой юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Аюултай. Тэр нөгөө ойрын зайн юунд холын зайн юунд. Нэг хүн 3-н төрлийн зайд орж байгаа юм. 100 метр, 500, тэр 10 м л ёстой хатуу байсан юм даа. +500 гээд дөрвөн зайнд явж байсан. Тэгээд тэрэнд оролцсон болоод гол төлөв 3-р байранд орсон байх аа даа.
Буяндэлгэр -
Пөөх ...сайн явсан байна ш дээ.
Насанжаргал -
3-р байранд орсон нэг их баахан диплом өгөөд байдаг байсан. 3-р байранд орсон баахан диплом яваад байдаг байсан. Шатаагаад хаяж байдаг. Одоо бодоход хайран.
Буяндэлгэр -
Байж л байсан бол одоо хэрэгтэй байсан байна ш дээ тийм ээ.
Насанжаргал -
Тийм. Тэгээд нэг тэгж тэшүүрийн спорт сонирхдог байлаа.
Буяндэлгэр -
За.
Насанжаргал -
10-н жилд ирлээ. 10-н жилд орсон чинь манай биеийн тамирын багш гэж нэртэй сайн багш Сагсаар хичээлэл гэсэн сагсаар хичээллээгүй. Гар бөмбөгөөр явлаа. Гар бөмбөгөөр би бас бүсийн тэмцээн мэмцээнд ороод улсын 3-р зэргийн тамирчин бас болоод байгаа юм аа.
Буяндэлгэр -
Та ер нь тамирын юм хөөсөн бол нилээн гавъяат болох байсан байна шүү.
Насанжаргал -
Үгүй ээ гавъяат эс болсон ч одоо миний бие ийм сайн байгаа нь тэр спортоор л оролдож байсны гавъяа.
Буяндэлгэр -
Үнэн үнэн. Ийм хөнгөн шингэн байгаа чинь яг тэр спортын ач тус.
Насанжаргал -
Спортоор оролдож байсны жаахан юм. Тэгсэн чинь тэр нэг 10-р анги төгсөх шалгалт бид нар өгч байдаг. Юу тэр чинь спартакат гэж болдог байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Насанжаргал -
Тэр одоо хэддүгээр спартакат нь юм бэ. Нэг спартакатад л...
Буяндэлгэр -
Бүх ард түмний спартакат гэж болдог байсан юм.
Насанжаргал -
Ээ тийм. Бүх ард түмний спартакат биднийг төгсөдөг жил болоод бид нарыг чинь шалгалт өгдөг тэр хичээлээс чөлөөлөөд бид нарыг бэлтгэлд гаргалаа. Тэр 10-н жилийн гар бөмбөгийн шигшээд л орж байх юм. Тэгээд ороод манай 10-н жилийн баг тэр аймгийн төвөөс гарлаа л даа. Тэгсэн чинь хөдөө сумаас ирсэн. Миний найз авгай дараа ирнэ. Энэ чинь хөдөө шинэ төгсөж ирсэн бас багахан охин байсан юм. Хүнтэй суугаагүй. Манай сумын тамирчид 4,5-н манай найз нар 4,5-н эмэгтэйчүүд ирээд. Эхний паранд манай сумтай таарчихдаг юм аа.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Манай 10-н жилийн баг. Тэгээд бид нар чинь ингээд тоглоод яасан чинь би яахав нэг авалт муутай. Надад юу байсан бэ гэхээр сайн падажтай.
Буяндэлгэр -
Аа ха /инээв/.
Насанжаргал -
Тэр падажийг хэн ч босгодоггүй. Тэгсэн чинь эхний падаж...ер нь манай багш тэгсэн юм ер нь ямар ч багтай таарсан л чи л эхний падажийг чи л хийдгээрээ гээд намайг тэгээд зогслоо. Тэгээд эхний падажийг юу гэж тэд нар босгодог юм. 9:0 боллоо.
Буяндэлгэр -
Хөөх ёстой алаад өгсөн байна /инээлдэв/
Насанжаргал -
9:0 боллоо. Тэгэхээр нь би бодлоо. Ямар ч байсан эд нарт бид нар хожигдохгүй нь мэдээж. Одоо ер нь жаахан нутаг орон болохгүй байх. Бас зарим нь нөгөө тор морон дээр унагаая гээд.
Буяндэлгэр -
Зориуд алдаж байна ш дээ /инээв/
Насанжаргал -
Аа тийм зориуд алдаж байсан. Тэр тор мор цохидогоо хийхгүй бол. Энэ бас болохгүй нь. Нутаг орноос ирсэн. Найз нөхөд байна. Болохгүй гэж бодоод. Тэгээд тоглоод эд нарт би 2,3-н оноо өглөө би. Очков өгч байгаа юм. Тэгээд тоглолт дуусаад чи арай шинжгүй. Бүр арай шинжгүй гээд /инээлдэв/. Чи муусайн бид нарт тэгж томорч байх даа яадаг юм бэ гээд. Тэгээд манай бүр сүүлд нь хамгийн сүүлд нь тэр Баруунтурууны 10-н жилийн баг манай баг хоёр шалгараад үлдлээ. Аль баг түрүүлэх үү гэдгээ.
Буяндэлгэр -
Өөрөөр хэлбэл 1 аймгийн 2 баг гэсэн үг үү?
Насанжаргал -
Нэг аймгийн 2 10-н жилийн баг үлдэж байгаа юм.
Буяндэлгэр -
Увс аймгийн...
Насанжаргал -
Нэг тэр хөдөөний сангийн аж ахуйн...Баруунтурууны 10-н жил...
Буяндэлгэр -
Баруунтурууны 10-н жилийн хүүхдүүд. Аа...Увс аймгийн төвийн 10-н жилийн хүүхдүүд тунаж үлдэж байгаа юм байна.
Насанжаргал -
Аа...3-р байр болохоор дээр үед чинь артель гэж байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Насанжаргал -
Тэр артелийн эмэгтэй баг үлдсэн байсан. Тэд нар бид нарт хожигдож байгаа юм л даа. Тэгээд тэр Баруунтурууны баг бас аюултай. Тэгээд тэрэнтэй тоглоод тэр биеийн тамирын биш ээ бага ангийн багш Хоргой гээд нэг эмэгтэй багш байдаг байсан. Одоо энэ Цэрэнчимэд ахын хэн...Энхээгийн авгайны ээж ш дээ. Үгүй ээ тэр мөн галзуу багш байж билээ. Тэрний падажийг босгодог хүн байдаггүй ээ. Тэр үед чинь 3 пар л тоглодог байхгүй юу. 2 паранд нь хожигдоод нэгэнд нь хожигдчихоод байв аа. Адилхан нэг нэг хожчихдог юм аа. Тэгээд 3 дахь пар дээр хэнийх нь хожсон нь л аймгийн аварга болох. Тэгээд нөгөө бүсэд явах эрхтэй. Тэгээд гурав дахь паран дээр нь ёстой үзлээ. Тэгэхэдээ ингэж рейс хийдэг хүүхэд байгаагүй юм аа. Падажаар л авдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэр үед бас болхи байсан байна лээ. Тэгээд манайх төрүүлээд яасан. Тэгээд Ховд аймагт дахиад шалгараад очдог. Ингэж 10-н жилд нэг тийм тамирчин байлаа.
Буяндэлгэр -
Мундаг тамирчин байсан байна /инээв/. Тэгээд Ховд аймагт очоод яасан бэ?
Насанжаргал -
Айн...?
Буяндэлгэр -
Ховд аймагт очоод яасан бэ?
Насанжаргал -
Өө...Ховд аймагт очоод ялагдсан. Говь-Алтайд авахуулсан.
Буяндэлгэр -
Говь-Алтайхан сайн байна уу тийм ээ?
Насанжаргал -
Говь-Алтайхан сайн.
Буяндэлгэр -
Тэгэхээр манай хөдөөний хүүхдүүд спортод их сайн байж ээ.
Насанжаргал -
Тийм. Говь-Алтайд авахуулсан.
Буяндэлгэр -
Тэшүүр тэр гар бөмбөг одоо волейбол ш дээ тийм ээ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр эд нарт сайн байж ерөөсөө.
Насанжаргал -
Тийм. Дээр үед спорт бас нэг үе...
Буяндэлгэр -
Их хөгжиж байж тийм ээ.
Насанжаргал -
Чадвартай ч багш нартай байсан. Хүүхдүүд нь ч их сонирходог. Одоогийнх шиг комьпютер, идэж уудаг юм байсан биш тийм ээ /инээлдэв/. Ерөөсөө л спорт хөөхөөс өөр юм байхгүй байсан ш дээ. Урлаг, спорт хоёр байсан ш дээ. Урлагийнхан концерт явна. Нэг хэсэг нь спорт хөөнө. Секц дугуйлан гээд явчихдаг тийм л байсан.
Буяндэлгэр -
Цанаар ерөөсөө гулгаж байгаагүй юу?
Насанжаргал -
Цанаар зүгээр ерөөсөө гулгаж үзээгүй. Хөл дөө нэг углаж үзсэн. Нөгөө тэмдэгийн норм биелүүлнэ гэж нэг юм байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Насанжаргал -
Тэр нормийг биелүүлнэ гэж яаснаас биш уралдаан тэмцээнд орж үзээгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тиймэрхүү байлаа. Тэгээд 1967 онд Багшийн сургууль төгсөөд шууд манай Бөхмөрөнд 8-н жилийн дунд сургууль анх байгуулагдаж байсан. Тэр төрсөн нутаг орондоо очоод бага ангийн багшаар тасралтгүй 24-н жил ажиллаад мал...
Буяндэлгэр -
Тэр ажиллах хугацаанд байна ш дээ. Уучлаарай. Юу...та байна ш дээ. Энэ олон хүүхдүүдийг яаж өсгөөд яаж ажлаа хийж байсан бэ? Тэр ерөөсөө миний толгойд багтахгүй байна. Хэцүү байна ш дээ тэр чинь. Тэгээд өөр малтай байсан уу үгүй юу. Аягүй бол.
Насанжаргал -
Үгүй ээ тэр үед чинь нөгөө нэгдэл нийгэм гээд бүх малыг нийгэмчлээд авчихсан. Одоо манай ээж бид хоёр чинь нэг хүнд чинь 10-н толгой мал үлдээд бид хоёр чинь 20-хон толгой малтай. Ийм л байх жишээтэй.
Буяндэлгэр -
Нэгдэлжих хөдөлгөөний үеээр байна ш дээ. Ард түмэн нэгдэлжих дуртай байсан уу? Ямар байсан бэ?
Насанжаргал -
Аа...ядуу амьдралтай нь дуртай байсан. Аа...баян чинээлэг нь бол мал хөрөнгөө хураалгаж. Одоо нэг ёсондоо хураалгаж байгаа юм чинь дээ. Хураалгах их дургүй байсан. Тэгээд ингээд нэгдэлжих хөдөлгөөн үүсээд 1959 онд л яасан ш дээ. Явагдаад тэгээд 7-8 жил явагдаад жигдэрсэн. 1962,1963 он гэхэд ер нь жигдрээд ирчихсэн. Хувийн аж ахуйтан гэж байхгүй.
Охин -
Танай аав юу хийдэг билээ?
Насанжаргал -
Манай аав бол нилээн аймгийн намын хороонд лектор хийж байсан. Сумын намын үүрийн дарга байсан. Тэгээд тэрнээсээ шалгараад намын 11-р их хуралд оролцож байсан. Зурагнууд нь одоо манайд байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Хэн гэдэг хүн байсан бэ?
Насанжаргал -
Баавал гэдэг хүн байсан.
Буяндэлгэр -
Баавал аа?
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Тухайн үедээ их боловсролтой хүн байсан байна тийм ээ?
Насанжаргал -
Цэргийн 5-н жил дуусгаж ирээд аймгийн намын хороонд ажиллаад аймгийн намын хорооноосоо хөдөө сумын намын хороонд ажиллаад сумын намын үүрийн даргаар ажиллаад. Сумын намын үүрийн даргаар ажиллаж байгаад намын 11-р их хуралд сонгогдож байсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Өө за. Юу...одоо нутгийн баян айлууд нэгдэлд орохгүй гээд мал хуйгаа нууж байсан тийм юмыг бол та санаж байна уу?
Насанжаргал -
Тэр манай нутагт бол тийм юм гарч байгаагүй.
Буяндэлгэр -
Гарч байгаагүй юу.
Насанжаргал -
Гарч байгаагүй. Тэгээд ерөөсөө нийгэмчлээд тэгээд хувь хувиа аваад яадаг байсан. Гэхдээ манай баруун талын чинь нөгөө Баян-Өлгийн казакууд руу бас нөгөө үндэстэн ястан аа харгалзаад. Нэг өрхөд 75-н толгой мал үлдээж байсан.
Буяндэлгэр -
Өө тэгвэл илүү үлдээж байсан байна.
Насанжаргал -
Илүү үлдээж байсан. Харж үзээд. Казакуудын илүү харж үзэж байсан.
Буяндэлгэр -
Аа...
Насанжаргал -
Тийм онцлогтой байсан.
Буяндэлгэр -
Тийм юм байна.
Насанжаргал -
Манайхныг бол энэ үндэсний монголчуудаа бол нэг ам бүлд 10 толгой мал.
Буяндэлгэр -
Тэр дотор чинь юу юу багтах уу?
Насанжаргал -
Тэрэнд дотор бүх малууд багтана даа. Одоо бил хоёр 20-н толгой мал байна ш дээ. Тийм. Манайх овоо хэдэн адуутай. 2 азарга адуутай байсан. Тэр дотор миний өмчийн голдуу номхон моридуудыг чинь би одоо морьдоо өгөхгүй гэсээр байж би тэрэн дотор би 4-н морь авч хоцорч байгаа юм.
Буяндэлгэр -
За.
Насанжаргал -
Ингээд 16 юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
3-н тэмээтэй хоцорч байгаа юм. Дандаа нүүж байдаг. Гэрээ ачиж нүүхийн тулд. Ингээд хэд болсон бэ? 7 болсон уу?
Буяндэлгэр -
Аа ха тийм.
Насанжаргал -
За тэгээд үхэр авч хоцорох гэхээр ямар ч эрх байхгүй. Нөгөө 20 дотор багтахгүй.
Буяндэлгэр -
Пөөх.
Насанжаргал -
Тэр үхрээ бүгдийг нь өгч байгаа юм.
Буяндэлгэр -
Тэр үхрийг үлдээхгүй заавал авна гээд байгаа юмуу.
Насанжаргал -
Үгүй ээ нөгөө боломжоор нь авч үлддэг байхгүй юу. Нөгөө 20 дотроо багтааж.
Буяндэлгэр -
Аа зөв зөв.
Насанжаргал -
Тэгээд хойно нь 13-н бог малтай хоцорч байгаа тийм юм. Тэгээд яагаад ч юм бэ. Айлын адуунд хоцорсон юмуу нэг хар даага...эр хар даага хоцорсон байгаа юм. Тэр нь намар ээж мэдээд тийм даага хоцорсныг мэдээд. Өө тэрнээс намар мал нууж хоцорлоо гэж бараг шүүх цагдаа дуудах болов уу гэж тэрнээс их эмээж байлаа гэж манай ээж хэлдэг юм. Тэр нэг хар даага хоцорсон. Тэр нь их сайхан морь болоод манайхаар бол хурд гэдэг үү. Хатираа жороо тавьдаг байхгүй юу. Тийм хатирдаг морь. Миний юмыг аваад өг /өөр тийш хандаж ярив/. Тийм хатирдаг морь...5-н сумандаа гайхагдсан тийм. Манай ээж бол тийм эрэгтэй хүн шиг эрмэг одоо багадаа хангал эмнэг морь сургадаг. Бугуйл хаядаг.
Буяндэлгэр -
Хаа...тэгвэл их эршүүд хүн байж.
Насанжаргал -
Эршүүд хүн байсан. Одоо тэгээд янз бүрийн хатираа жороо морьдыг унаж аймаг сумын наадамд оролцож явж дандаа эхний 5-д ирдэг.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Одоо нөгөө аман хүзүүднэ гэж яриад байна ш дээ. Манайхан чинь тэдэд эдэд гэж ярьдаг байхгүй юу. Тиймэрхүү жороо хатираа морь сонирхдог тийм л хүн байсан. Тэр 1961 онд манай аймгийн 30-н жилийн ой болсон юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгэхэд тэр 30-н жилийн ойд манай ээж тэр наадамд ирсэн хүмүүстэй хамт нэг жороо морио авч ирээд тэгээд тэр аймгийн наадамд тавиад манай ээжийн тэр морь 5-д ирж байсан юм.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Тэгээд тэр 5...өө тэр түүхийг ярих гэж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэр шагналд нь нэг дээр үед чинь авторучка чинь их ховор ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Дүрдэг үзэг байсан. Тэгсэн манай ээж...тэр морийг нь авторучка тийм үзгээр шагнаж ээ.
Буяндэлгэр -
За.
Насанжаргал -
Тэгээд манай ээж буцаад явахаар тэр үзгийг надад буцаагаад өгч байгаа юм. Тэр чинь бараг багш хүнд байдаггүй үзэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Хятадын ган үзүүртэй үзэг гэж байсан. Тэгээд би тэрийг их хайралдаг...
Буяндэлгэр -
Тийм. Их сайн үзэг байсан тийм ээ?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Их сайн үзэг байсан.
Насанжаргал -
Тэгээд хичээлийн бус цагаар байр майрандаа юмуу тэр ахындаа юм бичнэ үү гэхээс биш хичээл, сургуулидаа авч ирж багш нарын дэргэд тийм юм гаргахаар чинь хураагаад авчихдаг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Бараг л том хүний юм эдлэж хэрэгллээ гээд. Тэгээд би тэр үзгийг 8-р ангид хичээл бичиж байтал нэг химийн багш байсан юм. Тэр багш ингэж хурааж аваад салгаж салгаж байснаа цонхоор гаргаж шидэж байгаа юм. Порчикоор.
Буяндэлгэр -
Хм. Ямар зэвүүн нөхөр вэ.
Насанжаргал -
Тийм. Тэгээд би яахав дээ хичээл түргэн завсарлаасай гээд хичээлийн цаг хүлээсэн. Хичээлийн хонх дуугарангуут манай ангийн эрэгтэй голдуу хүүдхүүд пар хийтэл хаалгаар гарч байгаа юм /инээлдэв/.
Буяндэлгэр -
Нөгөө үзэг цуглуулах гээд.
Насанжаргал -
Ангийн хүүхдүүд бусад ангийн хүүхэд гарахаас өмнө. Тэгээд пар хийтэл гарч надаас өмнө очоод хөөрхий тэд нар чинь цуглуулаад тэгээд хооронд нь угсараад угсараад бүрдүүлж авч байсан тийм их сонин байлаа ш дээ. Тэгж хяхдаг. Бид нар чинь энэ үсэндээ хавчаар энэ тэрийг хэрэглэнэ гэж байхгүй. Сам байсан бол самнасан болоод нэг муу даавуун ленттэй. Тэр муу даавуун лентээрээ 2 тийш нь шидчихдэг /инээлдэв/. Тэр үед хавчаар энэ тэр хэрэглэвэл айлын авгай болох гэж байна уу гээд загнаад аваад хаячихдаг байсан. Нээрэн арай дэндүү байсан юм.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Хот хорооноос ирсэн хүмүүс чинь хавчаар энэ тэр янз бүрийн юм өгнө бид нарт чинь. Бид нар чинь сонирхоод хичээл дээр зүүнэ гэсэн эрх байхгүй. Тийм бас хавчлаган дунд байсан юм. Тэгээд манай энэ...бид хоёр энэ 1968 онд манай суманд анхны 8-н жилийн сургууль байгуулагдлаа. Манай өвгөн бол математикийн багш их сургуулийн математикийн анги төгсөөд хичээлийн эрхлэгчээр очсон. Би бага ангийн багшаар очсон. Тэгээд тэнд 1969 онд гэр бүл болоод 1969 онд анхны хүүхэд гарлаа. Тэгээд тэр захиргаадалтын дунд за ер нь би тухай юу гэж бодож байна гэхээр би ерөөсөө тэнд хоёр багш хамт амьдарсан тулдаа л хэдэн хүүхдээ өсгөсөн. Яасан гэхээр бид хоёр цадсан ч хамт цаддаг. Өлссөн ч хамт өлсөдөг. Аа...гэр орны ажил хийсэн ч хамт хийдэг. Манай нөхөр бол ёстой түшигтэй. Тийм гадуур дотуур хэснэ тэгнэ гэх юм байхгүй. Би өглөө босоод цай май чанаад ингэх тэр үед чинь бид нарын үс гэж нэг ажил. Тэгээд манай өвгөн өглөө босохоор цэцэрлэг юманд явдаг хүүхдүүдээ хувцаслаад, үс гэзгийг нь самнаад нүүр гарыг нь угаалгаад, хоол ундыг нь хөргөөд өгөх жишээтэй. Тэгээд энэ хүүхдүүд зарим...би уг нь гайгүй үстэй байсан юм. Ээж та яагаад үсээ тайрчихсан юм бэ гэдэг. Та нарын үр гэдэг. Яагаад гэхээр би нөгөө үс юмыг янзлаад гараад явтал нөгөө лекцны цаг болчихдог. Хичээлийн цаг болчихдог. Тэгээд одоо нэг үсээ самнасан болчихоод ингээд явдаг. Тэгээд үсээ тайруулсан гэж байгаа юм. Хоёрдугаарт би одоо болтол халуун цай ууж чаддаггүй. Та хөгшин хүн байтлаа халуун цай яагаад ууж чаддаггүй юм бэ гэж /инээв/. Яагаад уу гэхээр өнөө /инээв/ манцуйтай юмыг чинь хөхүүлж байлаа. Нөгөө бэлэн хоолны үлдэгдлийг халуун цайндаа бүлээсгэж байж жаахан юм идэж уугаад би яваад сурчихсан /инээв/.
Буяндэлгэр -
Халуун цай хоол идэх зав байхгүй.
Насанжаргал -
Байхгүй.
Буяндэлгэр -
Цаг байхгүй.
Насанжаргал -
Нөгөө тэрнийг нь идээд суучихаар /инээв/ нөгөө хүүхэд уйлаад тэгээд манцуйтайг нь манцуйлчихаад...
Буяндэлгэр -
Хөхүүлж байна.
Насанжаргал -
Аа ха. Мээмээ өгсөний дараа өөрөө нөгөө бүлээн юмаа идэж ууна. За тэгээд нөгөө хүүхдээ манцуйлаад. Дээр үед чинь бид нар хүүхэд хөхүүлэх нэг 30 минутын эрхтэй. Ингээд яваад ирэхэд нөгөө хүүхэд чинь хөөрхий унтаж л байдаг юм. Тэгээд ирээд нөгөө хүүхэд чинь сэрээд, хуурайлаад. Шээгээд янз бүрийн юм болсон бол тэрнийг нь солиод тавиад дахиад манцуйлаад...
Буяндэлгэр -
Бас хөхүүлээд.
Насанжаргал -
Хөхүүлээд буцаад хичээлдээ явах жишээтэй. За өглөө лекц болно. Тэгэхэд хөөрхий манай хадам ээж байсан. Эхний гурван хүүхдийг бол тэр муу хадам ээж өсгөж өгсөн. Өглөө лекц дугуйлан гээд явна босоод л цай ундыг нь уугаад явна. Орой лекц дугуйлан гээд л явдаг. За тэгээд хадам ээж өнгөрсөний дараагаар манай тэнд дотуур байр гэж сайхан юм байлаа.
Буяндэлгэр -
Сурагчдын дотуур байр уу?
Насанжаргал -
Аа ха. Дотуур байр нөгөө малчдын хүүхдүүд суудаг.
Буяндэлгэр -
Танай сум тэгвэл их тохилог байсан юм байна ш дээ. Харьцангуйгаар.
Насанжаргал -
Гайгүй. Тухайн үеийн нийгмийн дагуу гайгүй байсан. Тэгээд дотуур байрны хүүхдийг...ингээд орой лекцинд явах болохоор дотуур байрнаас 1-2 эмэгтэй хүүхэд авч ирнэ. За бид 2-ыг лекцинд яваад иртэл ингээд хоол унд хийгээд тавьж бай. Хүүхдүүдийг харж бай /инээлдэв/.
Буяндэлгэр -
/инээв/ Багшийнхаа эрх дархыг эдлэж байсан байна ш дээ.
Насанжаргал -
Аа ха. Тэгээд цэцэрлэг, яслид явдгийнх нь халад, хувцасыг нь тэд нар бас угаана. Угаагаад тавьчихна бас. Тэгж дотуур байрны хүүхдээр голдуу хүүхдээ тэгж. Эрхбиш өглөөд...их эрт босно бид хоёр чинь өглөө бараг 5-н цагт шахуу босоод хооллоод ундлаад өглөө явах замдаа цэцэрлэг яслид нь хүргэж өгчихөөд тэгээд тэр лекц дугуйландаа ордог. Өглөөд бол. Яадаг гэхээр манай өвгөн эд нарыг үүрээд цэцэрлэг рүү явдаг. Би яадаг гэхээр манайх нэг ийм 20-тын бетонтой байсан. Тэр чинь гар худагтай байсан юм. Тэр гар худгандаа одоо 75-н уут байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Гурилын уутанд нөгөө 20-н бетоноо хийгээд үүрчихдэг байхгүй юу. Одоогийнх шиг юм байхгүй /инээлдэв/. Тэгээд нөгөө ус татаад нөгөө 20-ын бетон оо ингээд тавьчихдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Хөлдчихгүй юу тэгээд...?
Насанжаргал -
Үгүй хөлдөнө /инээлдэв/. Худган дээр тавьчихаад...
Буяндэлгэр -
Хүн амьтан авна гэж байхгүй ш дээ.
Насанжаргал -
Байхгүй ээ байхгүй. Би 4-н цагийн, 3-н цагийн хичээл хийгээд үдийн цайнд явна. Манай өвгөн голдуу 5-6 цагтай. Нөгөө дунд ангийн багш юм чинь. Тэгээд нөгөөх усаа аваад харьдаг байхгүй юу. Үдийн цайндаа.
Буяндэлгэр -
Нөгөө эргээгээд 20 литрийнхээ усыг үүрээд.
Насанжаргал -
Аа ха. /инээв/ хүрээд ирэхээр дээшээ гараад хөлдчихсөн байна.
Буяндэлгэр -
Хөлдчихсөн байгаа ш дээ тийм ээ?
Насанжаргал -
Овоогоод хөлдчихсөн. Тэгээд тэрнийг нь аваад явна. Өглөөд бид хоёр нүүрс хийгээд гэр маань ашгүй дулаан байдаг.
Буяндэлгэр -
Нүүрс байх уу?
Насанжаргал -
Аа нүүрс бид нар авдаг нүүрстэй. Манайх тэр нүүрсний уурхайтай. Тэгээд ирээд би галаа түлнэ. Манай өвгөн тогоо тавина /инээлдэв/.
Буяндэлгэр -
Ажлын хуваарьтай.
Насанжаргал -
Тийм. Тогоо тавьж ус хийж байдаг. Дараа нь би сүү мүүгээ хийгээд идээ мэдээгээ хаяаад буцалгадаг. Тэгж дандаа 2-уулаа хамжиж байж нэг цай унд иддэг байлаа.
Буяндэлгэр -
Тэгэхгүй бол амжихгүй нь байна ш дээ.
Насанжаргал -
Тэгэхгүй бол дараачийн үдээс хойших ажлын юу хоцордог. Тэгээд миний бага ангид байсан хүүхдүүд хэлдэг. Одоо хүүхдүүд. 4-р цагийн хичээл болохоор голдуу л хөдөлмөр, дуу хөгжим гэсэн хичээлүүд ордог байхгүй юу. Тэгээд одоо “Ноён тур”-ын энэний эгч байна ш дээ /хажуудах охиноо заав/. Энэний эгч энэний одоо аль...одоо энэ дөрвөн нөхөр байна ш дээ. Эд нарыг голдуу цэцэрдэг яслид явуулж байсан. Тэгээд манай бага ангид байсан охидууд хэлдэг байсан л даа. Ерөөсөө 4-р цагийн хичээл хурдан болоосой гэж яардаг байсан гэнэ. Яагаад та нар яардаг байсан гэхээр одоо багш бид нарын хэнийг нь явуулах бол гээд одоо манай хүүхдийг цэцэрлэгээс авах их дуртай /инээв/. Тэгээд би сурлагаар гайгүй охидууд голдуу хүүхдийг ээлжлээд явуулдаг. За чи яваад манай хүүхдүүдийг аваад ир гэдэг байхгүй юу. Тэр нөгөө ажил дээрээ, ангидаа авахуулдаг байсан байхгүй юу. Тэгээд хэнийг нь хэлэх бол гээд. Тэр хүүхдийг, манай хүүхдийг цэцэрлэг яслиас авч ирэх их сонирхолтой байсан. Яагаад гэхээр тэгээд тэр 4-н цаг гэхэд бараг 4-н цаг 30-н минут гэхэд цэцэрлэг дээр тардаг байхгүй юу. Заримдаа удаад байдаг байсан. Тэгсэн чинь та нар заримдаа тэгж удаж ирдэг байсан ш дээ гэхээр ингэж байгаа юм. Энэ их дуу шүлэг уншдаг гэнэ ээ.
Буяндэлгэр -
Хишгээ /инээв/.
Насанжаргал -
Аа ха. Энийг байшингийн буланд зогсоож аваад /инээв/.
Буяндэлгэр -
Гудамжинд тэр үү одоо...
Насанжаргал -
Одоо тэр сургуулийн ч цэцэрлэг, яслийн буланд энийг зогсоочихоод энэ Хишгээг зогсоочихоод дуулуулаад, шүлэг уншуулаад л /инээв/.
Буяндэлгэр -
Бас их өхөөрддөг байж тийм ээ /инээв/.
Насанжаргал -
Тийм /инээв/ . Тэгдэг байж гээд одоо хэлцгээдэг /инээв/. Тэгээд 4-р цагийн хичээл дуусахыг бид нар ёстой яаран хүлээдэг. Багш одоо хэнийг явуулах бол /инээлдэв/. Тэгээд замдаа эд нарыг авч ирж байгаад дуулуулаад шүлэг уншуулаад /инээв/. Тэгж байдаг. Тэгээд тэр хүүхдүүд тэгээд ярьдаг. Яахав дээ 7-н хүүхдээ тэгж өсгөлөө.
Буяндэлгэр -
Та байна ш дээ. Эд нар хоорондоо хэдэн насны зөрөөтэй вэ хүүхдүүд чинь...?
Насанжаргал -
Голдуу 3-н насны зөрөөтэй.
Буяндэлгэр -
3-н насны зөрөөтэй юу тийм ээ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Хм. Бас бага байсан байна шүү.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Юу...хэдэн нас хүртэл нь хөхүүлдэг байсан бэ?
Насанжаргал -
Би ер нь хүүхдийг заримыг нь бүр 3-4 нас хүртэл. Голдуу 3-н нас өнгөртөл.
Буяндэлгэр -
Аа ха. 3-н нас гэдэг чинь их том болтол нь хөхүүлж байсан байна ш дээ.
Насанжаргал -
Аа...тэр...
Буяндэлгэр -
Их том болтол нь хөхүүлж байсан байна.
Насанжаргал -
Зарим нь ч тэгж яадаггүй байсан юм аа. Яагаад гэхээр.../утсаар ярив, хүүхдүүдтэйгээ ярив/.
Буяндэлгэр -
Тэр үеийн хүүхдүүд гэдэг чинь сургуульд сурах дуртай байсан байх аа. 1960-аад он гэдэг чинь овоо хөгжчихсөн.
Насанжаргал -
Аа...тэр үеийн хүүхэд бол сурна гэхээс өөр бодлого байгаагүй.
Буяндэлгэр -
Байгаагүй юу?
Насанжаргал -
Тийм. Бие ээ их дайчилдаг. Багш л юу гэнэ багшийн үгнээс гарахгүй. Хичээл номондоо их анхааралтай. Сурахаас өөр зорилго байхгүй гэдэг тийм их сонирхолтой. Идэвхи сайтай.
Буяндэлгэр -
Дээр үеийнх шиг албадлагын журмаар...
Насанжаргал -
Байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй тийм ээ. Өөрсдөө сайн дураараа очоод сурдаг байсан уу?
Насанжаргал -
Тийм. Тэгээд нөгөө хүлээн авах...оюуныхаа хүлээн авах чадвар чадвараараа л мэрийдэг байсан. Хичээл сурлагандаа.
Буяндэлгэр -
Та байна ш дээ. Дөнгөж сургууль төгсөөд 18,19-тэй л байсан байна ш дээ. Багш болно гэдэг чинь.
Насанжаргал -
Тийм. 20-тойдоо л очсон.
Буяндэлгэр -
Ингээд хичээл заахад хэцүү байсан уу?
Насанжаргал -
Аа...эхний үед бол яахав юу яачихсан. 1,2-р ангиар явчихсан хүүхэд авсан учраас гайгүй байсан. Гэхдээ нөгөө сурлагаар хоцорсон хүүхдийг гүйцээх нь их хэцүү байсан. Үе тэнгийнхнээсээ хоцорсон хүүхдийг, мэдлэгээр хоцорсон хүүхдийг одоо мэдлэг эзэмшүүлэх тэр л үйл ажиллагаа хэцүү байсан. Аа...тэгээд нэгдүгээр ангийг эхнээс нь аваад явахад бол нөгөө өөрийнх нь юугаар явдаг учраас гайгүй тийм байсан. Аа...сурлагаар бүх хүүхдүүд жигд байхгүй л дээ. Тэр дотор чинь сурлагаар тааруу янз бүрийн юутай хүүхдүүд байна л даа. Тэр хүүхдүүдэд бол зохих хэмжээгээр одоо хичээлийн дараа давтлага өгөх юмуу. Хүүхдийг хооронд шиплэх, хүүхдийг хооронд нь туслуулах журмаар одоо хамтарч ажиллуулах ч юмуу. Тийм байдлаар явуулдаг байсан. Хөдөө орон нутагт бол.
Буяндэлгэр -
Юу ш дээ. Одоо Увсынхан чинь бол тэр дөрвөд аялгуу нь бол дөрвөдөөр ингээд ярихаар монгол ойлгоход хэцүү юм байна лээ ш дээ. Тэгэхэд та нар чинь бол...
Насанжаргал -
Бид нар хичээл сургуулалтыг бол яг дөрвөдөөр ярихгүй. Яг сурах бичиг юун дээр бол тэрэнтэй тэрэнгүй бид нар чинь энд сургуульд сурч байхдаа бол яг энэ нийтийн аялгуугаар сурсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Хэцүү юу. Хүүхдүүдэд одоо байна ш дээ тийм ээ шинэ үсэг заагаад халх аялгуугаар ярихад.
Насанжаргал -
Үгүй үгүй тэр халх...халх ч биш ч дөрвөд ч биш ерөнхийдөө бид нар нэг ярианы аялгуугаар л бид нар заадаг.
Буяндэлгэр -
Төв халхын л зүгээр аялгуугаар.
Насанжаргал -
Тийм сурах бичгийн тэр агуулгыг заадаг. Тэрнээс биш одоо бид нар хонь гэж бичнэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэр нэг хонь гэж бичүүлэхээс биш манай дөрвөдүүд бол “Хойн” гэж хэлдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа...их өөрөөр бичдэг юм байна.
Насанжаргал -
Тийм. “Хойн” тэгж хэлэхгүй хонь гэж бичүүлж заадаг байхгүй юу. Тэгж л заадаг байсан юм.
Буяндэлгэр -
Тэр нь хүүхдүүдэд хэцүү байх уу үгүй юу.
Насанжаргал -
Үгүй үгүй. Шууд л нөгөө дасаад ойлгоод явчихдаг. Тийм байсан. Хонь, ямаа, үхэр, адуу гээд хэлээд явах жишээтэй. Тэрнээс биш манай тэр дөрвөдүүдийн аялгуугаар ерөөсөө тэр бичлэг хэллэгт ерөөсөө орохгүй.
Буяндэлгэр -
Тэр Увс чинь одоо олон үндэстэн байна биз?
Насанжаргал -
Тийм олон. Дөрвөд байна. Баяд байна. Халх байна. Илжиг гэж байдаг юм. Илжигэн халх гэж байдаг. Сартуул гэж байдаг. За тийм байна.
Буяндэлгэр -
Аа...их олон үндэстэн, ястан байдаг юм байна ш дээ тийм ээ?
Насанжаргал -
Тийм олон нэг 3,4.
Буяндэлгэр -
Ховд аймагт чинь их олон байдаг тийм ээ?
Насанжаргал -
Ховд аймаг чинь бүр ярих юм байхгүй. Арван хэдэн үндэстэнтэй.
Буяндэлгэр -
Увс бас тэгвэл их олон үндэстэнтэй юм байна.
Насанжаргал -
Манайхаас чинь нэг 4-5 үндэстэн байна. Ястангууд байдаг. Баруун 5-н...баруун талын 7-н сум бол дөрвөдүүд, аа...тэгээд баяд 3-4 сум. Халх нэг 3-4 сум байна. Тийм холимог.
Буяндэлгэр -
Аа ха. Нэг ангид хэдэн хүүхэд байх уу?
Насанжаргал -
Нэг ангид, анги дүүргэлт харин олон байсан шүү. 27-28, 33,34 хүрдэг байсан.
Буяндэлгэр -
Сумын яг 10-н жилтэй юм уу 8-н жилтэй юмуу?
Насанжаргал -
8-н жилтэй. Дараа нь бол энэ 1980-н хэдэн оноос байна уу. 10-н жилтэй болсон юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
8-н жилтэй голдуу. Тэр үеийн хүүхдүүд бол хүлээн авах чадвар сайтай. Суръя гэсэн сонирхолтой. Дуулгавартай.
Буяндэлгэр -
Харьцангуйгаар амьдрал бас гайгүй байсан байх тийм үү?
Насанжаргал -
Тийм. Нэгдэл нийгэмд аав ээж нь сайн хөдөлмөр хийгээд нөгөө хөдөлмөрийн хөлс сайн авдаг айлын хүүхдүүдийн хувцас хунар ч өөр. Аа...нэгдэл нийгэмд тааруухан мал малалдаг тиймэрхүү айлын хүүхдүүд бол, нэг өр төлбөрт ороод байдаг айлын хүүхдүүд бол тиймэрхүү. Тэд нар дотор нь хүүхдүүд нь сурлага сайтай байх нь байна л даа. Тэр аав ээжийнх нь жаахан үйл ажиллагаа нь биш л дээ. Тэр дотор чинь хүүхдүүд нь сургууль соёлоор яваад боловсрол эзэмшээд аав ээж ах дүүгээ дээш нь татаад авах жишээтэй тиймэрхүү л улс байна л даа. Тэгэхдээ манай дөрвөдүүд бол ажиглаад тэгэхэд бол оюуны потенцаль их сайтай юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм юм шиг байна.
Насанжаргал -
Хүлээн авах чадвар сайтай.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Явсан газраа гологддоггүй.
Буяндэлгэр -
Тэгээд их хөдөлмөрч хичээнгүй. Төв халхуудыг бодвол илүү их хөдөлмөрч хичээнгүй. Залхуу биш юм шиг байгаа юм тийм үү?
Насанжаргал -
Аа ха. Хөдөлмөрч, ажлыг их чанартай хийнэ. Залхуурахыг мэдэхгүй. Юмыг хуурч мэхлэхийг мэдэхгүй. Ажлыг их чанартай хийнэ. Ямар ч ажлыг. Мал хариулсан ч өвстэй газар хариулахыг бодно. Олон цаг хариулж явахыг бодно. Ажил хөдөлмөр хийсэн тэрнийг чанартай хийхийг бодно. Тийм дутууг хийх юмуу хуурч хийх хулхидаж хийхийг одоо зөвшөөрдөггүй. Тийм юм хийсэн хүнийг бол үзэхгүй шүү.
Буяндэлгэр -
Та байна ш дээ. Энэ олон 7-8 хүүхдийг бүгдийг нь ингээд сургууль соёлд явуулна гэдэг чинь хэцүү ш дээ. Адгийн наад зах нь дэвтэр авна гэдэг чинь бас хэдэн толгой дэвтэр авна биз дээ?
Насанжаргал -
Дээр үед байна ш дээ. Ийм 50 ширхэгтэй дэвтэр ирдэг байсан юм.
Буяндэлгэр -
Багц боодолтой тийм ээ?
Насанжаргал -
Аа ха. Тэрэнд бид нар нэг боодол дөрвөлжин шугамтай дэвтэр. Нэг боодол одоо шууд шугамтай дэвтэр гээд байдаг бага ангийн элментийн дэвтэр.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Нэг тиймэрхүү юм бэлддэг. Эд нар өөрсдөө голдуу энэ томчууд нь очоод өөрсдөө дэлгүүр хоршооноос очоод яацгаадаг. Өөр өөрсдийнхөө голдуу юунд л таарцгаадаг. Нэгдэлийн гишүүдийн хүүхэдтэй адилхан худалдаж аваад л өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр үед байна ш дээ. Сумын дэлгүүрт дэвтэр, ном сурах бичиг хангалттай ирдэг байсан уу?
Насанжаргал -
Хангалттай ирдэг байсан.
Буяндэлгэр -
Тэгвэл хангамж гайгүй байсан юм байна ш дээ.
Насанжаргал -
Гайгүй байсан. Ер нь их сайн. Тэгээд яагаад байх юм байхгүй. Одоо тэр үед чинь форм морм, форм, парчик өмсдөг байлаа. Эд нарыг сурч байх үед.
Буяндэлгэр -
Эд нарыг сурч байх үед тэр форм гэдэг чинь сумын төвд байх уу?
Насанжаргал -
Ирнэ. Тэгээд манайх чинь цаана тэр Цагааннуураас...
Буяндэлгэр -
Цагааннуурын дамжлага баазаас...
Насанжаргал -
Аа...тийм Оросоос орж ирдэг. Манайх чинь Улаанбаатараас илүү Орос юм эдэлдэг байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Насанжаргал -
Тэр Оросоос орж ирсэн барааг Цагааннуур дээр задлангын бараа гэж задалдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэр улс. Тэгээд задлангын бараа нь...манай сум чинь тэр Цагааннуурт их ойрхон. Тэгээд нэгдэлийн нярав мярав чинь очоод тэр задлангын бараанаас авч ирдэг. Одоо энэ Улаанбаатарт ирээгүй бараа юмыг чинь тэр Бөхмөрөнд бид нар үздэг байсан ш дээ. Гутал мутал, янз бүрийн цамц, костюм, пиджак юмыг чинь.
Буяндэлгэр -
Тэгээд танай сум чинь харьцангуй их сайна байсан байна айн...?
Насанжаргал -
Тухайн үедээ сайн.
Буяндэлгэр -
Сайн. Сайн байсан байна.
Насанжаргал -
За малчид бол тэр хойд талаараа Тува улстай хилэлдэг байсан. Тэр Тувагаас голдуу гурил будаагаа авдаг. Найз нөхөд, энэ тэр юмаар солиод. Хямдхан ч байсан Увсын юм чинь. Одоо гурил будаа чинь сайндаа л нэг 5-6 рубль байх жишээтэй. Чихэр михэр бид нар чинь багш нарын уулзалт муулзалт гээд явахаар чинь 1 рубль дээр нэг купи ч байх жишээтэй тийм л байсан. Одоо манай энэ хүүхдүүд хилийн уулзалтанд оролцож явж л байлаа. Нэг сайндаа 10 рубльтэй явахад нилээн юмтай ирнэ шүү /инээв/.
Буяндэлгэр -
Мөнгөний ханш сайн байсан шүү тийм ээ?
Насанжаргал -
Аа ха. Манай хүн нэг Мөнгөн тайга гэдэг рүү явахаар нь би хүн амьтанаас хайж түүж байж 10 рубль билүү 5 ч рубль байлуу олж өгсөн. Энэ дүү нартаа, доод талын дүү нартаа хөөрхөн хөөрхөн табочик ч юмуу, ботинк ч юмуу тийм л юм авч ирсэн. Тэгээд нөгөө хөөрхөн хичээлийн хэрэглэл, чихэр михэр авч ирж байсан /инээв/.
Буяндэлгэр -
Аа...тэр хилийн уулзалт гэж ямархуу юм болох уу, юу болдог юм бэ?
Насанжаргал -
Юу яанаа. Тэр Урианхайн 10-н жилийн хүүхдүүд одоо тэр баруун талын Тува Урианхайнууд. Оросын харъяа. Одоо энэ Кизил энэ тэр гээд ярьж байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэр хамтрал байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэр урианхай гэдэг чинь Тувагын...
Насанжаргал -
Аа ха тийм Тува урианхай.
Буяндэлгэр -
Тува урианхай юм байна ш дээ.
Насанжаргал -
Одоо манай хилийн энэ талд нь Тува урианхай /баруун тийш нь заав/, энэ талд нь манай Монгол. Хил залгаа. Хилтэй л болохоос биш айл хөрш байхгүй юу. Тэгээд тэндэхийн 10-н жилийн хамтрал...тэд нар хамтрал гэж ярьдаг. Тэр хамтралын 10-н жилийн хүүхдүүд эндээс манай 10-н жилийн хүүхдүүд спортоор очиж оролцоно.
Буяндэлгэр -
Өө за тэгж уулздаг.
Насанжаргал -
Тэгээд хээр уулзана. Тэгээд эндээс хүүхдүүдээ ачиж яваад майхан юмтайгаа багш сурагчид ирдэг. Тэр Тува урианхайн.
Буяндэлгэр -
Гоё юм байна.
Насанжаргал -
Эндээс бид нар багш сурагчидаа ачиж аваачаад хээр очиж уулзана. Тэгээд уулзаад уралдаан тэмцээ, урлагийн янз бүрийн юм явагдаад тэгээд байр суурь эзэлсэн хүүхдээ хоёр талаас шагнал урамшуулаад.
Буяндэлгэр -
Тэгээд хэр олон удаа уулзах уу. Жилд нэг уулзах уу. Алагсаад 2 жилд нэг хийх үү?
Насанжаргал -
Үгүй. Жилд нэг болдог байсан. 2 жилд нэг болдог, 3-н жилд нэг удаа болдог байсан.
Охин -
Нэг хэсэг бүр завсарлачихсан байдаг ш дээ.
Насанжаргал -
Одоо энэ манай Хишгээ бүлгэмийн зөвлөлийн дарга гээд очоод командлаад л /инээв/.
Буяндэлгэр -
/инээв/ Ийм жаахан амьтан уу?
Насанжаргал -
Очоод командлаад байж байна. Бас дуулна аа. Шүлэглэнэ, бүжиглэнэ их юм хийнэ наадах чинь /инээв/. Тийм юм хийж байлаа.
Буяндэлгэр -
Таны энэ олон хүүхдүүд дотор хамгийн авъяастай чадвартай нь хэн бэ?
Насанжаргал -
Ер нь бүгд жигд.
Буяндэлгэр -
Жигд үү өө сүрхий юм байна.
Насанжаргал -
Ер нь барьсанаа хийнэ. Дуулна дуулчихна. Шүлэглэнэ. Хичээл сурлагандаа сайн, жигд. Гэхдээ энэ арай давамгай. Хишгээ бол бусдаасаа арай давамгай.
Буяндэлгэр -
Нөгөө чөтгөрийн бага адтай гэдэг шиг.
Насанжаргал -
Ээ дээ...арай давамгай. Эд нараасаа илүү. Тэгэхдээ жигд л дээ манай хүүхдүүд бол сурлага юугаар бол сайн. Би заримдаа эд нарыг загнадаг байхгүй юу. Нэг бол их муу хүүхэдтэй айл нэг зовлонтой юм. Нэг бол сайн хүүхдүүдтэй нэг зовлонтой юм гэж /инээв/. Зэрэг сургууль соёл гээд ингэхээр чинь эд нарын чинь сургууль соёл гээд явахаар эд нарын хангамжийг нь зэрэг хангана гэж бас хэцүү. Муу хүүхэдтэй айл ямар сургууль соёл гэх биш аав ээж дээрээ хэдэн малаа маллаж байгаад гэр орон тааруулж бариад амьдрал ахуй гэж явж байна /инээв/.
Буяндэлгэр -
Аа ха малаа хөөгөөд явж байна тийм ээ /инээв/.
Насанжаргал -
Сурлага гайгүй хүүхдүүдтэй айл чинь бас их зовлонтой. Олон зэрэг хүүхдүүд олон талд сугуульд явуулна. Тэд нарын бүгдийн хэрэгцээг хангана. Тэгсэн чинь миний нэг найз нутагт байх тэгж байсан бид хоёр хамт байж байгаад тэгсэн үгүй ээ энэ муу хүүхэдтэй байх бас нэг хэцүү юм. Муу хүүхэдтэй байх бас нэг хэцүү юм /инээв/ гээд хөөрхий зайлуул тэдний хүүхдүүд гайгүй л дээ. Эцэг нь эртхэн өнгөрсөн. Үгүй ээ бүр арай бэрх юм манай нэг хэдэн юм зарим нь Говь-Алтайн Анагаахын дунд яваад зарим нь Ховд руу багшийн дээдэд явдаг үгүй ээ ер нь хэцүү юм гэж байсан.
Охин -
Хэн тэгж байгаа юм бэ?
Насанжаргал -
Сэржээ. Тэгсэн гэж байдаг.
Буяндэлгэр -
Энэ олон хүүхдүүд 10-н жил төгсөлөө яг одоо энэ зах зээлийн шилжилтийн үед хүүхдүүд сургуульд орсон биз тийм ээ?
Насанжаргал -
Аа ха тийм.
Буяндэлгэр -
Эд нарын сургалтын төлбөрийг та нар яаж зохицуулж байсан бэ?
Насанжаргал -
Анхны 10-р ангийг Хишгээг төгсөж байхад одоо манай Монголд анхны төлбөртэй сургалт явагдаж байсан.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он бэ?
Насанжаргал -
1992 он. Энэ их сургуулийн нэгдүгээр курс очиж орсон. Тэгээд Монголдоо анх удаа энэ одоо их дээд сургууль төлбөртэй болсон юм.
Буяндэлгэр -
Төлбөртэй болсон байна за.
Насанжаргал -
Анх 9000 төгрөгөөр эхлэж байсан билүү.
Охин -
Үгүй ээ бага байх аа 1000 хэдэн зуун төгрөг байх.
Насанжаргал -
9000-аар эхлэж байсан шиг санагдаж байна. Тэгээд тэрнийг чинь бас 2 хувааж төлдөг байсан юм аа. Тэгэхэд мөнгөний ханш бас хатуу байсан үе ш дээ. Тэгээд тэрнийг чинь манай өвгөн групп гээд гарчихсан. Би тэтгэвртээ гарчихсан. Хэдэн мал ахуйтай. Энэ хүнд чинь замын зардал өгнө. Сургалтын төлбөр, хувцас хунарын мөнгө өгнө. Хоол хүнсийг яахав унаа машин явахаар өгүүлчихдэг тийм л байсан. Тэр...тэгэхэд чинь хужаа нарын нэг л сайн юм нь малын юуг өндөр үнэтэй авч байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Өндөр үнэтэй авч байсан уу?
Насанжаргал -
Одоо нэхий энэ тэрийг.
Буяндэлгэр -
Та нар тэрүүгээрээ шууд өгчихдөг байсан. Нутаг хошуундаа. Улаанбаатараар дамжуулдаг байсан уу?
Насанжаргал -
Үгүй ээ үгүй тэр хужаа нар манай тийш ээ чинь Шинжаны хужаа нартай л даа. Тэгээд казакууд голдуу ирж авна. Баян-Өлгийн казакууд ирж авна. Тэгээд цаашаа Шинжан руу оруулна.
Охин -
Шинжан уйгарын хил...Даянгын хил гэж байсан билүү?
Насанжаргал -
Тийм Даянгын хил гэж байсан.
Буяндэлгэр -
Одоо байгаа юу тэр хил чинь...?
Насанжаргал -
Байна. Тэр Даянгын хил гэж байна.
Охин -
Даянгын хилийн боомт гээд Баян-Өлгийн харалдаа хятад руу гардаг.
Насанжаргал -
Сая одоо Шинжан уйгарын бослого гарлаа гэж яриад байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэр чинь тэр манайхны л цаадханд.
Буяндэлгэр -
Аа...ойрхон юм байна ш дээ.
Насанжаргал -
Ойрхон, Ойрхон аюулын.
Охин -
Ховд аймгаас 200 км орчим зайтай юм биш үү?
Насанжаргал -
Тийм Даянгын хил гэдгээр гардаг.
Буяндэлгэр -
Өө за.
Охин -
Тэр Урамч хот гэдэг.
Насанжаргал -
Тэгээд хонины уртын ноос ирж авна. Тийм тийм юм өндөр үнэтэй ирж авна. Борлуулсан юу юугаар тэгээд мал зал янз бүрийн юм худалдаад хүүхдүүдийн зардал хийнэ.
Буяндэлгэр -
Одоо хичнээн хүүхдийн төлбөрийг зэрэг төлж байсан бэ та нар...?
Насанжаргал -
2 хүүхдийнхийг л төлсөн байх сүүлд зэрэг. Сөгсөө чинь төлбөргүй сурч байсан тийм ээ?
Охин -
Тийм. Ганаа, Хүрлээ хоёр.
Насанжаргал -
Ганаа, Хүрлээ хоёр. Сүүлийн хоёр нь.
Охин -
1990-ээд оны бүр төгсгөлд.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгээд яагаад одоо гэнэт нутаг усаа орхиод ирэх болов...?
Насанжаргал -
Нэгдүгээрт манай хөдөө орон нутагт мөнгө их ховор. Мал нь үнэ ханш байхгүй. Түүхий эд, юмны үнэ ханш бага. Юмны өртөг өндөр. Хоёрдугаарт алс хол хязгаарын хоцрогдол гэдэг ялгарч гарч ирсэн. Бид нар ерөөсөө хүүхдийг боловсролтой болгоё. Төв газар бараадуулъя гэдэг л ийм зорилго тавиад орж ирсэн. За тэр алс холоос хүүхдүүдийг явуулаад сургахад бол ирж очиход энэ хүүхдүүдэд алс хол учраас бас төвөгтэй байсан. Гэр орондоо ирж явахад. Тэгээд төв газар бараадах...
Буяндэлгэр -
Зардал их гарч байгаа биздээ?
Насанжаргал -
Тийм зардал их орно.
Буяндэлгэр -
Зөвхөн замын зардал гэхэд л талийж өгч байгаа биз дээ?
Насанжаргал -
Аа тэр үед бол гайгүй л байсан юм. Гэхдээ бол манай аймгийн замын зардал өндөр л дээ. Бусад аймгийг бодоход тухайн тухайн үеээрээ л өндөр.
Буяндэлгэр -
Тэр үед чинь одоо хэд байсан бэ? Ирж очихын.
Насанжаргал -
Онгоцны зардал бол гурван...
Охин -
300 чинь социализмын үед.
Насанжаргал -
Социализмын үед билүү?
Охин -
Мэдэхгүй одоо. Дундаа энэ 1990-ээд онд чинь өчнөөн өөрчлөгдсөн ш дээ.
Насанжаргал -
400 хүрч байлуу яалаа.
Буяндэлгэр -
Ирж очихын уу?
Насанжаргал -
Үгүй ээ нэг тал даа.
Охин -
Онгоцны билет ер нь хэд байсан юм бэ?
Насанжаргал -
Та нарыг явж байхад /охиноосоо асуув/...?
Охин -
Дөчин хэдэн мянгатай байсан.
Буяндэлгэр -
Ирж очихын уу? Тэр чинь одоо хэдэн он бэ?
Охин -
Талдаа. 1998,1999 оны үед.
Буяндэлгэр -
1997,1998 онд уу?
Насанжаргал -
Аа ха.
Охин -
90000 хүрчихсэн байсан.
Буяндэлгэр -
Ирж очихын уу?
Охин -
Үгүй. Зөвхөн талдаа.
Насанжаргал -
Талдаа.
Буяндэлгэр -
Талдаа 90000 төгрөг үү? Тэр чинь одоо хэдэн он бэ?
Насанжаргал -
1998 он...
Буяндэлгэр -
1996,1997 оны үед үү?
Насанжаргал -
Аа ха тийм.
Буяндэлгэр -
Социализмын үед хэд байсан бэ?
Насанжаргал -
300.
Буяндэлгэр -
Нэг талдаа юу?
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Бас их чанга байсан байна ш дээ.
Насанжаргал -
Ханш нь тэр. Манай аймаг алс хол учраас тийм өндөр байна.
Буяндэлгэр -
Тийм өндөр үү. Тэгвэл Социализмын үед ч гэсэн их чанга байсан байна ш дээ.
Насанжаргал -
Чанга байсан.
Охин -
300-н хэд биз дээ?
Насанжаргал -
303 ч билүү 305 ч билүү.
Буяндэлгэр -
Тэгвэл тэр үед чинь 305 төгрөг гэдэг чинь их мөнгө ш дээ.
Насанжаргал -
Тийм их байсан. Сарын цалингын хагас.
Буяндэлгэр -
Тэгэлгүй яахав дээ.
Насанжаргал -
Миний сарын цалин хүрэхгүй.
Буяндэлгэр -
Тэр чинь ирж очихын бараг 600 хэдэн төгрөг гэдэг чинь их чанга байсан байна.
Насанжаргал -
Тийм. 1000 төгрөг гэдэг чинь одоогийн хэдэн тэрбум төгрөгтэй бараг адилхан.
Буяндэлгэр -
Тийм. Тэр үед чинь 1000 төгрөг чинь их мөнгө байхгүй юу.
Насанжаргал -
1000 төгрөгөөр чинь хот ороод...
Охин -
Сая төгрөг.
Насанжаргал -
Тийм одоогийн сая төгрөг.
Буяндэлгэр -
Тэр чинь их мөнгө л дөө.
Охин: Машинаар ерөөсөө хүн тээвэрлэдэггүй байсан ш дээ.
Насанжаргал -
Тийм. Машины тээвэр байхгүй. Дандаа онгоцоор явна.
Буяндэлгэр -
Одоо бол чөлөөтэй явж байгаа биз дээ?
Насанжаргал -
Одоо бол хүн тээвэр гэж машин чөлөөтэй.
Буяндэлгэр -
Засмал тавьчихсан биз дээ.
Насанжаргал -
Үгүй шороон замтайгаа.
Буяндэлгэр -
Шороон замтайгаа юу тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Одоо манай сум чинь аймгийн төвөөсөө бас хол. Одоо сумын төв гэхэд чинь Улаанбаатараас чинь 1700 км явж хүрнэ ш дээ. Тал даа.
Буяндэлгэр -
Аая яа.
Насанжаргал -
Одоо ноднин манай хүүхэд бид хоёрын аваад нутаг явахад чинь 800000 төгрөгний шатахууны хийж ирж явсан байна лээ ш дээ. Тэгээд суман дотроо ороод яах юм бол бараг 1 сая шахам төгрөг зарцуулсан талдаа.
Буяндэлгэр -
Хэд хонож очих уу одоо эндээс машинаар очиход?
Насанжаргал -
Өө...одоо энэ жипнүүдээр явахаар чинь бид нар нэг 3-н өдөр 2 хоног болоод очиж байгаа юм.
Буяндэлгэр -
Өө...тэгвэл жиптэй явбал гайгүй юм байна ш дээ. Зам тэгвэл шороон зам ч гэсэн гайгүй юм байна.
Насанжаргал -
Тийм. Одоо энэ чинь Архангай тийш нь Хархорин хүртэл засмалаар явж байна. Тэгээд цаашаа Архангайн төв хүртэл...биш ээ тэр Тариат гэдэг хүртэл нөгөө сайжруулсан зам гэдгээр явж байна.
Буяндэлгэр -
Аа ха. Нөгөө сайжруулсан шороон зам.
Насанжаргал -
Түүнээс цааш манай аймаг хүртэл шороон зам. Тэгж явж байна.
Буяндэлгэр -
Дээр үед бол тэгвэл 10-аад хонодог байсан байх аа?
Насанжаргал -
Өө...дээр үед чинь 9-10 хонодог байсан. Лав л 7 хоногтой гэсэн.
Охин: Тал даа.
Буяндэлгэр -
Тал даа тийм ээ?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Сайн явж байна шүү. Одоо ч тэр үеийг бодвол гайгүй болж ээ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Өмч хувьчлал болсон ш дээ. Зах зээлд ороод өмч хувьчлал болсон .
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо 1991,1992 он биз?
Насанжаргал -
1991,1992 он.
Буяндэлгэр -
Та нарт юм оногдсон уу?
Насанжаргал -
Оногдсон.
Буяндэлгэр -
Зарим газар эмч багш нартай юм өгөөгүй гэж ярьдаг юм байна лээ. Зарим газар өгсөн сурагтай байгаа юм аа.
Насанжаргал -
Тэр үед чинь би тэтгэвэрт гарчихсан. Манай хүн групптэй.
Буяндэлгэр -
Уучлаарай. Та хэдэн төгрөгний тэтгэвэрт гарсан бэ?
Насанжаргал -
Тэгэхэд үү?
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
8000-аар билүү?
Буяндэлгэр -
Пөөх.
Насанжаргал -
Энд ирж байхад би 12000-тай ирж байлуу.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Энэ Түнхэлд. 1998 онд 12000-тай ирж байсан.
Буяндэлгэр -
Хаа...Тэгээд одоо хэд болсон бэ?
Насанжаргал -
Одоо хамгийн доод талын хэмжээ 85.
Буяндэлгэр -
Бага байна шүү.
Насанжаргал -
Яагаад гэхээр нөгөө 20-иос дээш жил ажилласан. 4-ээс дээш жил ажилласан хүүхдүүд гээд бид нарыг бас дунд мэргэжлийн эмэгтэйчүүд гэж хэлмэгдүүлсэн ш дээ. Тэгээд миний ажилласан жил цөөхөн учраас бид нар хохироод үлдэж байгаа юм. Одоо тэгээд их хурлын гишүүн янз бүрийн юм ирэхээр зөндөө хэлнэ. Та нар энэ тэтгэвэр нэмж өг. Бид нар нэг дунд мэргэжлийн хэдэн эмэгтэйчүүд их хохирсон. Монголын ямар хэдэн эмэгтэйчүүд байдаг юм байна.
Буяндэлгэр -
Одоо хамгийн доод хэмжээ авч байгаа юм байна ш дээ.
Насанжаргал -
Тийм. Хамгийн доод хэмжээ авч байгаа.
Буяндэлгэр -
Тийм ш дээ 80000 гэдэг чинь аягүй бага байна.
Насанжаргал -
Тэгтэл одоо тэр тэтгэвэрээр гараагүй надтай хамт ажиллаж байсан, хотод байсан бид нарын үед төгссөн хүмүүс одоо тэтгэвэрт гарлаа. Зарим нь 200 гаргаж авч байна. Зарим нь 180000 төгрөг авч байна. Тэгээд одоо ялангуяа хүчээр гаргасан улсуудын тэтгэвэр бид.
Буяндэлгэр -
Бага байна аа. Би 32 жил ажиллаад гарсан яг 32000 нэг зуу ч билүү. 200-тай гарч байсан байхгүй юу. Анх одоо 1990-н хэдэн онд юм бэ дээ. 2000 бишээ. Би чинь одоо тэрнийгээ ч мартчихсан юм байна. Тэгээд би тэгж байсан улсад 32 жил ажиллаа би миний ажлыг нэг жилийг нь 1 мянгаар ажилласан юм байна гэж би тооцоолж байсан юм.
Насанжаргал -
Үгүй үгүй.
Буяндэлгэр -
Тэгээд Баасан чинь тэмцсээр байгаад одоо энэ тэтгэвэрийг чинь нэмсэн ш дээ.
Насанжаргал -
Тэгсэн.
Буяндэлгэр -
Би ч одоо Баасанд баярлаж явдаг юм аа тэтгэвэр нэмсээр байгаад би одоо 150-н хэдэн мянга авч байгаа. Тэгэхдээ харьцангуйгаар бас л бага байгаа юм. Миний дараагаар гарсан улсууд 200000-аар тогтсон байхгүй юу.
Насанжаргал -
Харин тийм.
Буяндэлгэр -
Би одоо нэг жил тэвчсээд ажиллачихсан бол 200000 хавьцаа ч юмуу 200000 гаргаад авах байсан юм билээ. Энэ тэтгэвэрийн юу их сонин юм билээ.
Насанжаргал -
Ажилласан жил минийх цөөхөн гээд минийх алуучихаад байгаа байхгүй юу. Тэр алахыг нь төр засаг хийсэн. Би ажлаа хийгээгүй. Хүсэлтээ өгөөгүй.
Буяндэлгэр -
Баахан залуу хүмүүсийг гаргасан ш дээ.
Насанжаргал -
Тэгсэн ш дээ. 30-н хэдээс 45-н насны хүмүүсийг тэгж.
Буяндэлгэр -
Тэгж их том нугалаа гарсан юм.
Охин: Бүр 30-н хэдтэй хүн гарч байсан юмуу?
Насанжаргал -
Тэгсэн ш дээ.
Буяндэлгэр -
Тэгсэн ш дээ. Ардчилсан холбооныхон нэг төр засагт гарч ирээд нэг баахан хүмүүсийг тэтгэвэрт гаргачихсан ш дээ.
Насанжаргал -
Хэний засгийн үед...Бямбасүрэнгийн засгийн үед.
Буяндэлгэр -
Буруу юу болсон шүү.
Насанжаргал -
Тийм. Энэ Ганболд эд нарын хийсэн ажил. 20-р тогтоол гэж аваачаад мөнгөний ханш унагаагаад. Тэгээд тэгээд баллаад хаясан ш дээ. Энэ Ганболд эд нар. Дорлигжав эд нар.
Буяндэлгэр -
Эд нар тэр дээр их алдаа гаргасан. Улсууд тэр дээр их хохирсон ш дээ.
Насанжаргал -
Тийм. Бямбасүрэнг дагалдаад.
Буяндэлгэр -
Танай өвгөн чинь бас хэдэн жил ажилласан бэ?
Насанжаргал -
Өвгөн бас 22 жил ажилласан билүү. Өвгөн нөгөө мэргэжлийн ажлыг судас томролт гээд эрүүл мэндийн юугаар группт гарсан.
Буяндэлгэр -
Тэгээд группт гараад группын мөнгө авч байсан уу?
Насанжаргал -
Авч байсан.
Буяндэлгэр -
Одоо бол тэтгэвэрээ тогтоолгосон уу?
Насанжаргал -
Тийм тэтгэвэрээ тогтоолгосон.
Буяндэлгэр -
За тэр өмч хувьчлал боллоо тэр үед яасан бэ? Тэр сум орон нутагт. Тэр тухай таныг санаж байгаа юм байна уу?
Насанжаргал -
Ердөө юу яасан. Манай суманд бол өмч хувьчлалийг ер нь...
Буяндэлгэр -
Ямар нэгдэл байсан бэ?
Насанжаргал -
Бадрал гэдэг нэгдэл байсан. Ер нь тэрнийг бол сумын төвийн албан хаагчдад бол 10 араваар өгсөн. Аа...нэгдлийн гишүүдэд бол нөгөө бас нэг хүнд тэдэн толгой мал өгнө гээд...
Буяндэлгэр -
Мал ахуй сайтай нэгдэл байсан уу?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Үйл ажиллагаа сайтай нэгдэл байсан уу?
Насанжаргал -
Тийм. Нэг их ард түмнийг хохироогоогүй. Ер нь жигдхэн сайхан хувиарласан. Тэгээд тэрнээс л хэд гурван малтай болж үлдээд манай өвгөн нэг хоршоолол байгуулаад бас нэг хэд гурван мал тусдаа таслаж авцгаагаад тэгээд тэр хоршооллынхоо малыг нэгэндээ хувиарлаж тараагаад тэгээд нэг хэдэн малтай болоод 400 шахам бог малтай.
Буяндэлгэр -
Өө...овоо болж.
Насанжаргал -
Тэгээд нэг 30 шахам адуутай. Нэг хэдэн үнээ малтай гайгүй яасан. Тэгээд тэр хэдэн малаа нааш нь авч ирсэн бид нар. Тэгээд энд зардагыг нь зараад өөрсдийнхөө хэрэгцээнд хэрэглэдгийг нь хэрэглээд.
Буяндэлгэр -
Малаа яаж авч ирсэн бэ. Өөрсдөө тууж авч ирсэн үү?
Насанжаргал -
Тууж авч ирсэн.
Буяндэлгэр -
Тууврын юугаар явсан уу?
Насанжаргал -
Тийм. Манай нэг банди туугаад 73 хонож ирсэн билүү.
Буяндэлгэр -
Хм. Замдаа майхнаа барьчихаад л.
Насанжаргал -
Майхнаа барина. Туйвараар явчихдаг.
Буяндэлгэр -
Тааваар нь...
Насанжаргал -
Тааваар нь хонох газраа хоноод өнжих газар нь өнжөөд.
Буяндэлгэр -
2 сар гаран болсон байна ш дээ.
Насанжаргал -
Тийм. Манай мал бол нэг их замдаа нэг их сайхан тараглаад ирж гээд энэ нутгийн хүмүүс тэгдэг байсан. Дэргэд нь бас нэг авгай нөхөр хоёр манай малтай хамт малаа тууж хамт ирсэн юм. Нэг гэр бүл. Тэр эмэгтэй хүн чинь тэр алс хол газраас туувраар ирнэ гэдэг чинь бас л хатуу байгаа биз.
Буяндэлгэр -
Хатуу хатуу.
Насанжаргал -
20-н хэдтэй эмэгтэй.
Буяндэлгэр -
Хаа.
Насанжаргал -
2-уулаа манай хүүтэй гурвуулаа нэг гал болж хамтарч ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Ханиндаа.
Насанжаргал -
Тийм хамтдаа.
Буяндэлгэр -
Монголын нүүдэлчин амьдралын нэг гайхамшиг нь тэр л юм л даа. Эрэгтэй эмэгтэйгүй. Туйварын зам гэдгийг гадныхан бол ерөөсөө ойлгохгүй байдаг байхгүй юу. Юу яриад байгаа юм бэ гээд. Малаа сайхан тааваар нь бэлчээгээд, хонох газраа хоноод майхнаа бариад. Тэгээд хоол ундаа идээд явна гэдэг чинь нэг талаас бас сайхан л юм даа. Цаг агаар сайхан байвал.
Насанжаргал -
Тийм.
Охин -
Нагац ээж яаж тэгж баахан сарлагтай болсон юм бэн?
Насанжаргал -
Өө...тэгээд бид нар нээрэн дахиад үхэр малтай болсон түүх нээрэн тэгсэн чинь юу яадаг юм аа. Манай тэр 2 азарга адуунд...
Буяндэлгэр -
Уучлаарай нэг юм асууя даа.
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Нэг азарга адуу чинь хичээн азарга адуу байдаг юм бэ?
Насанжаргал -
Нэг 35-40 гаран ижилтэй байдаг юм шиг байна лээ.
Буяндэлгэр -
Тэрнийг чинь одоо 30-45-ын хооронд гэдэг чинь нэг азарга адуу гэсэн үг үү тийм ээ.? Хоёр азарга адуу гэдэг чинь бараг 100-аад адуу байх уу?
Насанжаргал -
Унага мунга нийлээд 100, 80-н хэл голдуу байх.
Буяндэлгэр -
Өө...за овоо юм байдаг юм байна ш дээ тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Тэр зайлуула одоо бодоход манай муу ээж бас л их хатуу байсан юм. Тэгээд би эд нар шиг ийм жаахан байсан. Тэр өглөөд адуунд явдаг юм. Манайх нэг алаг азаргатай байсан. Намайг нэг алаг азарга дээр суулгаад чи ингээд...би тэр азарга дээр байх юм бол....ингээд наад морио идүүлээд байж бай гэчихээд тэр хол би дагаж явж чаддаггүй л байсан байх. Тэр ээж холоо яваад тэр бэлчээрт байсан адуугаа аваад ирдэг байсан. Хураагаад...
Буяндэлгэр -
Таныг морин дээр мордуулчихаж байгаа юм уу?
Насанжаргал -
Морь...
Буяндэлгэр -
Азарга дээр үү?
Насанжаргал -
Аа...зүгээр тийм номхон азарга байдаг байсан. Чи наад азаргаа идүүлээд морин дээр байж бай гээд. Тэгээд адуугаа туугаад ирдэг гэнээ холоос. Шувуу шиг тэр юуны нуруун дээр харагдаж байсан гэж.
Буяндэлгэр -
Аая.
Насанжаргал -
Тэгээд би хол болохоор дагаж явж чаддаггүй байсан юм байлгүй.
Буяндэлгэр -
Тэр үед хэдтэй байсан бэ?
Насанжаргал -
5,6-тай байсан юмуу. 6,7-той л байсан байх.
Буяндэлгэр -
Морины нуруун дээр тавьчихаар харагдаад байх нь л дээ хөөрхий тийм ээ.
Насанжаргал -
Шувуу шиг л юм байдаг байсан гэж ярьдаг байсан хөөрхий.
Буяндэлгэр -
Нүүдэлчин амьдрал шүү нээрэн. Юу...баруун аймгийнхан чинь бугуйл хаядаг юм байна тийм үү?
Насанжаргал -
Тийм. Бугуйл хаядаг.
Буяндэлгэр -
Архангай энэ хангайн аймгууд чинь уургаар яадаг.
Насанжаргал -
Тийм. Манай баруун аймгууд чинь дандаа бугуйл хаяна.
Буяндэлгэр -
Тэр бугуйл хаядаг эмэгтэй хүн байдаг гэхээр чинь гайхмаар аа.
Насанжаргал -
Манай ээж чинь бугуйл хаядаг. Эмнэг сургадаг. Эрмэг тийм янз бүрийн морь унадаг тийм хүн байсан байна лээ. Тэгээд та яагаад ийм юманд сурсан юм бэ. Бугуйл хаяаад гэхээр ээж өөрөө эхээсээ 4-н эмэгтэй гэнээ. Тэр дотроосоо одоо тэр дээр үед энийг бодоход их бүдүүлэг байсан. Цоглог нь манай ээж байсан байна л даа. Аав ээж нь баян тарган тийм айл байсан юм байна. Мал ахуй сайтай. Тэгээд би дандаа тэр эрэгтэй хүний хийдэг ажлыг л хийдэг. Гадуур явж адуу мал хураадаг гүү мүү барьж, унага даагатай ноцолдох ажлыг би хийж байсан гэж тэгж байна лээ зайлуул.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд манай аав бол их тарган бөх хүн байсан. Манай аавын аав нь хэдэн ч азарга гэнэ адуутай байсан. Тэр адуун дотор манай аавыг унаад явахад даадаг адуу ер нь морь одоо нэг 3-4 байдаг байсан.
Буяндэлгэр -
Өө...тэгвэл их том хүн байж.
Насанжаргал -
Кайо энэ тэр шиг том хүн байсан юм шиг байна лээ. Тийм сумогын бөх шиг тийм хүн байсан байна лээ. Ярианых нь байдлаас одоо бодоод байхад.
Буяндэлгэр -
Тэгвэл тарган их том хүн байж тийм ээ?
Охин -
Эрхи нь нөгөө гэдсэн дотор нь ороод алга болчихдог байсан гэдэг чинь...
Насанжаргал -
Тэр чинь энэ сумогынханы юунд л алаг болно ш дээ. Тийм...манай аавын тэр их олон адуун дотроос манай аавыг даадаг хэдхэн морь байсан гэж манай ээж ярьдаг байсан юм. Тийм хүн байсан байна. Тэрнээс болж би тийм моринд, адуунд тийм болсон гээд ярьдаг юм зайлуул.
Буяндэлгэр -
Үнэн л байх л даа.
Насанжаргал -
Тэр адуу малыг нь маллаж чадах хүн байхгүй.
Буяндэлгэр -
Тэгээд сарлаг яасан гэнэ ээ?
Насанжаргал -
Тэгээд нэгдэлжих үеэр яагаад сарлаггүй хоцорч байгаа юм. Тэгээд юу яадаг юмаа. Манай энэ ээжийн эгч нь манай чинь угаасаа тэгээд угшил сайтай адуутай айл байсан юм байлгүй. Тэгээд нэг бэдэртэй хонгор морь гээд тийм нэг сайхан хонгор морь байсан юм. Манай ээжийн тэр юунд унаад наадамд унадаг. Тэгэхдээ нөгөө их сайн морийг нь гүйцэхгүй л дээ. Тэгээд нэгдэлд өгнө гэхээр одоо энэ Шагдарсүрэн ахын аав Дамба ерөөсөө наадах аа надад өгчих гээд нэгдэлд өгнө гэхээр нь харамлаад өгүүлээгүй гэнэ. Надад өгчих. Би наадахыг чинь ямар нэг аргаар авч хоцорно. Чи наад морио битгий өг гээд байсан гэсэн гэнэ. Тэгээд Дамба хүргэн ах манай нэг хүргэн ах болох хүн. Тэр нэг сайн морийг нь авсан байна. Нөгөөх би өөрийн өмчийн хэдэн хөгшин морио аваад хоцорсон гэж байгаа юм. Өгөхгүй гээд. Тэгэхээр ээж сайн моридоо өгөхөөс өөр замгүй. Тэгээд тэр нутгийн ах дүү нар манайхыг тийм сайн адуу малтайг мэднэ ш дээ. Тэгээд тэр нэг сайн морийг өгөх гэхээр тэрнийг өгүүлээгүй. Би ямар нэг аргаар авч хоцорно. Битгий өг гэж хэлсэн. Тэгсэн чинь дараа жил тэрний үнэ гэж Дамба ах чинь эмээл хийдэг хүн байсан юм. Нэг эмээл өгсөн гэнэ. Эмээлийг мэднэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Мэднэ мэднэ.
Насанжаргал -
Тэгээд тэр эмээлтэй байж байтал тэр ээжийн эгч нь энэ эмээлээ өгчих. Би чамд сарлагын гунжин үхэр өгье гэсэн байна. Тэгээд эгч дүү хоёр хоорондоо тэгж наймаа хийж ээ.
Охин -
Нагац ээжийн эгч нь хэн бэ?
Насанжаргал -
Жавзан эгчийн ээж.
Охин -
Аа за за.
Насанжаргал -
Тэгээд би чамд нэг сарлагын гунж өгнө. Бяруун гунж өгсөн гэж байгаа юм. Чи эмээлээ надад өг гэж. Тэгээд тэр наймаа хийгээд тэгээд тэрнээс үүссэн гэдэг юм билээ. Сарлаг.
Буяндэлгэр -
Тэгээд танайх олон сарлагтай болсон уу?
Насанжаргал -
Өө...олон сарлагтай. Эд нар мэднэ. Их олон сайхан хар сарлагтай байгаад тэгээд наашаа нүүх дээрээ энэ хангай нутаг ялаа юутай их халуун газар сарлагын нутаг биш гээд байхаар нь бид нар сарлагаа бүгдийг нь хониноос өгөөд. Аа...нэг хэдэн хайнаг байсан юм. 6,7-н. Тэр хэдэн хайнаг яасан бэ гэхээр манай ээж энэ тэр сарлагаас нь үүсч гарсан хэдэн сайхан хайнаг байсан юм. Тэгээд тэр манай ээж өнгөрөхийнх нь урдхан талд нэг, 2 хайнаг надад бүр өмчилж өгөөд үхтэлээ чи энүүгээр цай сүлж голоо зөөлөлж бай. Тэгээд хэд гурван үхрийг нь эд нарт тараагаад өгөөд л /инээв/. Эд нар чинь тэгэхэд сургууль соёлд явчихсан том том болчихсон. Хэдэн хүүхдэд өмчилж тарааж өгөөд тийм юм болж байсан. Тэгээд ээжийн өгсөн хэдэн хайнагыг энд авч ирсэн. Энд чинь сарлагын бух байдаггүй ээ. Тэгээд бидэнд тэр дараа жил хоёр нь энэдэхийн улаан үхрээс тугалтай, тугалгүйгээр нь янз бүрээр өгөөд идшинд хэрэглэж бариад заримыг нь худалдаж бариад тэр хайнагын үс тэгээд тасарсан. Энд ирээд харин манайх нөгөө хонь мал янз бүрийн юмаар нь овоо хэдэн үхэр худалдаж авсан. Тэр нь овоо хэдэн юм байна. 12 саадаг үхэртэй нэг жил болов оо.
Буяндэлгэр -
Аа..за.
Насанжаргал -
Тэгээд бүр энэ хүүхдүүд сүү таргийг нь хот руу ченжид яваад, өсгөх гээд яваад байсан. Тэгэхэд нь Ганаа эд нар оюутан байсан. Тэгсэн чинь дараа жил нь 2001 онд аюулын зуд боллоо. Нөгөө 400,500 шахам хонины чинь бараг 30-40% нь зуданд яваад нөгөө хэдэн үхэр бүгд байхгүй 2-хон үхэр үлдлээ.
Буяндэлгэр -
Хаа...пөөх. Тэжээл мэжээлгүй байсан юмуу яасан юм бэ?
Насанжаргал -
Өгөөд байдаг өгөөд байдаг. Нөгөө цас зуд хүйтэн өвөл чинь өөдөөс нөгөө бэлчээрт гарахаар чинь өвсний толгой чинь цантчихдаг юм байна. Нөгөө цанатай өвсийг идсэн малын дотор нь хөлдөж даарна. Тэгээд гадны байгалийн хүйтэн хоёр нэмэрлэхээрээ ер нь ямар ч юм өгөөд нэмэргүй юм билээ.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Тийм аюултай. Тэгээд 2 үхэртэй үлдчихсэн байтал нэг нөхөр 2 үхэр хөөгөөд ирдэг юм аа. Тэгээд манай Сөгсөө гээд нэг залуу байдаг юм. Тэр залуу нэг гунжи өгөөд, дээр нь нэг хийсэн бугуйлаа өгч байгаад 2 охин бяруу авсанюм. Тэгээд тэрнээс дараа жил буханд гараад тугалаад бариад тэгээд нэг хэдэн үхэртэй болсон.
Буяндэлгэр -
Малын буян их юм даа тийм ээ.
Насанжаргал -
Тийм. Зөв сайхан арчлаад байх юм бол мал чинь дорхноо өсөх юм байна лээ.
Буяндэлгэр -
Та байна ш дээ. Тэр олон хонь зуданд алдаад, үхрээ алдаад байхад ер нь юу бодогдож байх юм бэ?
Насанжаргал -
Тэрэнд бол...
Буяндэлгэр -
Хэцүү байсан уу?
Насанжаргал -
Үгүй ээ. Би угаасаа сэтгэлийн тэнхээтэй л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Би тэгэхэд бас өвчтэй байсан юм аа. Би тэгээд эмнэлэгт хагалгаанд хотод ороод за би эрүүл, хүүхдүүд эсэн мэнд байна. Эд нар сургууль соёл төгсөөд тэртээ тэрэнгүй энэ хүүхдүүд буянаа бид хоёрт хайрлана. Энэ зуд ганцхан над дээр болж байгаа биш. Энэ Монгол даяар болж байна гэж ингэж л боддог байсан. Бие эрүүл мэнд, хүүхдүүд хоёр оо бодож байсан. Би эрүүл байвал цаашдаа яаж ч амьдарч болно. Хүүхдүүд юм сураад мэдлэг боловсролтой болвол эргээд бид хоёрт...ерөөсөө мал ахуй ийм ээ тийм ээ гэж би тэрэнд бол яагаагүй. Харамсаагүй. Энэ муу Саманд ах одоо энэ Жавхлангын аавын мал манай тэр хэдтэй бас байхгүй /инээв/. Тэр муу Саманд ах...
Буяндэлгэр -
Тэгэхэд Жавхлан оюутан байсан уу?
Насанжаргал -
Тийм Жавхлан 2-р курсын оюутан байсан. Тэгсэн чинь тэр ах эгч хоёр нутгаас ирсэн. Тэгээд эгчийн бие муудаад өвөл нь манай дээр малаа орхиод нэг сарын хүйтэнд зайлуул гэрээ ховхолоод тэр цасан дотор хот руу нүүж байгаа юм. Тэгээд тэр...
Буяндэлгэр -
Бүр малгүй болчихоод нүүж байгаа юу?
Насанжаргал -
Юу гэж. Нөгөө эмч өвчлөөд. Эмчилгээнд, эмнэлэгт ойртох шаардлага гараад хот руу нүүгээд хэдэн мал нь манай дээр үлдэж байгаа байхгүй юу. Өнөө хонь ямаа нь...
Буяндэлгэр -
Жавхлан тэгэхэд нэрд гараагүй. Зүгээр оюутан байсан уу?
Насанжаргал -
Зүгээр оюутан байсан. Тэгэхэд чинь их хурлын сонгууль, хэд дэх сонгууль нь болж байсан мэдэхгүй. Дундговийнх билүү, Дорноговийнх билүү Одончимэд....
Буяндэлгэр -
Аа...тийм Одончимэд. Одончимэдийн сурталчилгаанд яваад ирсэн. Тэгээд ирсэнээсээ жаахан хойш л өө...Одончимэд ах бид хоёр аав хүү хоёр болсон гэж хэлсэн л ирж байсан юм /инээлдэв/. Аав хүү хоёр болсон шүү л гэж байсан. Тэгж Одончимэдийн сурталчилгаанд явж байсан.
Охин: Тэгээд яасан гэлээ, үхэр тэргэн дээр будаа, гурил ямар юм аччихсан ирсэн гэж онигоо болоод байлаа.
Насанжаргал -
Тийм.
Охин -
Нөгөө сурталчилгаанд авсан мөнгөөрөө.
Насанжаргал -
Тэгчихээд Одончимэдийн сурталчилгаанд яваад Жавхланд мөнгө төгрөг өгнө ш дээ. Тэрүүгээр нь одоо тэр сурталчилгаанд явж байхад нь Увсаас гэр нь энд манай гадаа ирсэн байхгүй юу. Тэгсэн зайлуул одоо юунаас буучихаад тийш ээ үхэр тэргээр явдаг байхгүй юу. Тэгээд гурил, будаа авч ирсэн юм байна лээ л дээ. Тэрнийг нь наадах чинь хэлж байхгүй юу. /инээв/
Буяндэлгэр -
Үхэр тэргээр ачаад ирж байгаа юмуу?
Насанжаргал -
Үгүй ээ вагоноос буучихаад тэндээс үхэр тэргээр нөгөө хөлсний тэргээр явж байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа за /инээв/. Үгүй ээ болж л байна ш дээ.
Насанжаргал -
Тэгсэн ээ манай тэр Ганаа гэж банди тэр Жавхлан ер нь оюутан байсан. Манай тэр өвөр дээр харагдаж байгаа тал байна ш дээ тэр харагдаж байгаа.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Энд чинь Зүүнбаянаас ирж цэргийн анги их ногоо тарьдаг байсан. Оройд л 2-уулаа ногоонд явна гээд явцгаадаг /инээв/.
Буяндэлгэр -
Ногооноос нь авдаг.
Насанжаргал -
Аа...тийм ногооноос нь авна гээд явдаг байсан. Тэгээд авч ирж байсан юмуу үгүй юмуу мэдэхгүй л дээ.
Буяндэлгэр -
/инээв/ Болж л байна ш дээ
Насанжаргал -
Тэр хужаагийн л ногоо байгаа ш дээ. Ямар ч байсан Монгол ногоо биш. Тэгээд 2-уулаа явдаг тийм. Тэгээд л тиймэрхүү ажил төрөл хийж энэ нутагт сайхан аж төрж амьдарч байлаа. Хэдэн хүүхэд сургууль соёл...
Буяндэлгэр -
Энэ сайхан нутаг ярих юм байхгүй.
Насанжаргал -
Хүүхдүүд ч...
Буяндэлгэр -
Энэ нутгаа ерөөсөө алдаж болохгүй. Байранд очоод та 2 сайхан газраа алдаж болохгүй шүү. Ёстой нээрэн хотод ороод удаан амьдарч чадах ч үгүй.
Насанжаргал -
Агаар...
Буяндэлгэр -
Зөвхөн өвөл ч биш. Зун ч гэсэн одоо маш бөгчим...
Насанжаргал -
Машины тэр утаа....
Буяндэлгэр -
Агаар аягүй бохир яг мэдэгдээд байгаа юм чинь.
Насанжаргал -
Тийм хамар амаар ороод ирж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Энд ирэхэд чинь шал өөр байгаа юм чинь.
Насанжаргал -
Хааяа энэ чинь ирэхээрээ агаар цохиулж байгаа юм чинь. Тиймэрхүү л амьдарч байна. Ёстой нөгөө....
Буяндэлгэр -
Нутаг орноо санах юмуу та...?
Насанжаргал -
Одоо бол санаанд орохгүй. Намар нэг модны навч шарлаад ирнэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэгэхээр нэг манай нутаг нэг иймэрхүү байдагсан гэж бодогдож байгаа шүү.
Буяндэлгэр -
Танай сум чинь яг хангай юу яг юу...говь талруугаа юу?
Насанжаргал -
Хангайрхуу. Бөхмөрөн гол гээд сайхан гол байдаг. Яг энэ Хараа гол шиг бургас ургадаг. Бургасны дагуу сайхан зэрлэг чацаргана ургадаг. Зуслан тийш ээ бол сайхан хангайрхуу иймэрхүү уулархаг ийм газар байдаг юм. Сайхан сэрүүн тийм. Ялаа шумуул их гардаг. Заавал айлууд нүүж зуслан гардаг.
Охин -
Шумуул гарах аа больчихсон байна гэлүү?
Насанжаргал -
Сая манай нэг хүүхэд тэгсэн.
Буяндэлгэр -
Одоо ирээд хэдэн жил болчихвоо?
Насанжаргал -
11-н жил болж байна.
Буяндэлгэр -
Өө за овоо удсан байна. Одоо бол нутаг дасаж байгаа байлгүй дээ.
Насанжаргал -
Аа...энэ нутагт бол энэ нутгийн хүн ам энд байдаг хүмүүстэй ажаа, жаажаа боллоо. Одоо Ядам ах, Насан эгч нутагт ч гэсэн бид 2-ыг багш энэ тэр гээд сайхан хүндэлдэг байсан. Энд ч энэ нутгийн хүмүүс сайхан, багш гэх багш гээд л ах эгч гэдэг нь ах эгч гээд. Аниа, жажа гэдэг нь Аниа, жажа гээд /инээв/. Тэгээд яахав хар муу санахгүй. Орж гарсанд нь нэг хоол унд өгдөг ч юмуу. Аяга тагш юм одоо нэг Насаа эгчээ шар тайлах юм байна уу гээд ороод ирэхээр нь нэг рунк ч юмуу хийж өгөөд л гаргах жишээтэй. Нэг их хар буруу санахгүй ээ. Энэ нутгийн ард түмэн бол.
Буяндэлгэр -
Энд бол голдуу уугуул улсууд уу дандаа....
Насанжаргал -
Үгүй үгүй. Дандаа энэ...
Буяндэлгэр -
Дандаа энэ тэндээс ирсэн хүмүүс юмуу?
Насанжаргал -
17,18 гэнэ. 17-н үзэл бодолтой их хачин тийм л хүмүүс.
Буяндэлгэр -
Аа ха. Дандаа хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс.
Насанжаргал -
Цагаачид гэдэг юм. Одоо бид нарыг цагаачид гэдэг.
Буяндэлгэр -
Тийм. Хөдөө орон нутгаас ирсэн улсууд байх нь байна ш дээ.
Насанжаргал -
Тийм голдуу энэ тэндээс ирсэн тийм.
Буяндэлгэр -
Монголчуудын нэг сайхан тал нь тэр л дээ. Энэ Европчууд, өөр үндэстэн ястаныг бодох юм бол бие биетэйгээ их амархан танилцдаг.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгээд бас эгч дүү, ах дүү хамаагүй бие биендээ орж гардаг. Тэгээд нэг шараа тайлах гээд ороод ирдэг. Аяга хоол идчихдэг. Тэр нь монголчуудын нэг онцлог юм шиг байгаа юм.
Насанжаргал -
Тийм тийм.
Буяндэлгэр -
Гадныхан бол нэг их тэгэхгүй ш дээ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Ер нь олон жил хамт байхад чинь бие биенийгээ танихгүй шүү дээ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Тийм. Тэрүүгээрээ энэ монголчуудын онцлог юм байна.
Охин -
Эртээд Буянтогтох ахынд ярилцлага хийсэн чинь тэр сургуулийн зоорь барьсан тухай ярьсан. Нэг 1980 онд чулуун зоорь барьсан юм байна ш дээ. Тэр чулуун зоорь барьсан танай аавтай цуг ханыг нь өрсөн гэсэн чинь миний санаад бүгд орж байна лээ ш дээ.
Насанжаргал -
Аа ха.
Охин -
Би бүр бүгдийг нь санаад.
Насанжаргал -
Тэгээд юу яасан юм.
Буяндэлгэр -
1980-н хэдэн онд уу?
Охин -
1980 онд...1981 онд ч юмуу.
Насанжаргал -
Үгүй ээ тэр урд урд. 1970-н хэдэн онд. 1974,1975 онд. Тэрний чулууг бага ангийн хичээл эрт тардаг. Тэр өнөө чулууг чинь...энэ цементлэж барихыг чинь энэ Цогзол, Би, Дулмаа, Шуурай, Шагтав...одоо муу хэнийх билээ дээ /инээв/ Баян самган.
Охин -
Барьдаа эгч үү?
Насанжаргал -
Барьдаа эгч бид хэд чинь тэрнийг чинь голцуу яасан ш дээ.
Охин -
Тэгвэл сургуулийнх нь заалны ард талд барьдагыг нь би санаад байгаа байхгүй юу. Тэр чулуунд явж байсныг.
Насанжаргал -
Тийм. Тэрний дараагаар дунд ангийнхан нь тараад нөгөө багш нар нь амралтаа авах хүртэл ажилладаг. Эд нар орж нөгөө дээвэр мээврийг нь тавьж яаж байсан байхгүй юу. Тэгээд сүүлд нь жорлон болгочихсон ш дээ.
Охин -
Биш биш. Нэг яг заалнаас хойшоо барьчихсан үйлчлэх хөдөлмөрийн ангиас хойшоо.
Насанжаргал -
Аа тийм тийм. Тэрнийг бол бид нар.
Охин -
Одоо байдаг ш дээ том зоорь.
Буяндэлгэр -
Одоо та хэдэн ач зээтэй болж байна вэ?
Насанжаргал -
Одоо 4-н ач зээ байна.
Буяндэлгэр -
4-н ач зээ.
Насанжаргал -
Манайхны хүүхдүүдийн гэрлэлт оройтоод байгаа. За энэ дээр би нэг шүүмжилэлтэй хандаад байгаа юм.
Буяндэлгэр -
За.
Насанжаргал -
Энэ хүүхдийг гэр бүлийн талаар чанга хүмүүжүүлэх буруу юм байна гэж. Яагаад гэвэл чи оюутан байхдаа нөхөрт гарваа, чи авгай авав аа хүүхэдтэй болов оо гэдэг асуудал их хортой байж айн.../инээв/. Тэр оюутан байхад нь л хань ижилтэй, үр хүүхэд гаргаад ингэж байдаг нь зөв байж /инээлдэв/.
Буяндэлгэр -
Та жаахан оройтоод байна гэж үзээд байгаа юм уу?
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Одоо цагт оройтохгүй ээ.
Насанжаргал -
Тэр оройтоод байгааг нь би өөртөө тэгж шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгээд тэр бараг гэр оронд янз бүрийн асуудлын талаар манай дөрвөдүүд бол их чанга ш дээ.
Буяндэлгэр -
Их чанга уу тийм ээ?
Насанжаргал -
Их жаягтай. Аав ээжийн дэргэд элдэв эсийн юм ярих барих, бид нар хүүхдийнхээ дэргэд янз бүрийн юм ярих ерөөсөө цээртэй. Тэгэхэд одоо бүр ижил дасал болсон. Эхлээд янз бүрийн юм энд ирээд хүмүүс хүүхдүүдийнхээ дэргэд янз бүрийн юм ярихаар чих халууцаад бүр /инээв/...одоо өөрөө яриад суудаг болсон /инээв/.
Буяндэлгэр -
Одоо хамт кино минио үзчихэж байгаа биз дээ?
Насанжаргал -
Тэр киног үзэхээр нэг бол эд нар гараад явах, нэг бол бид нар гараад явах жишээтэй. Одоо бол за даа ингэж байдаг гэх жишээтэй /инээв/.
Буяндэлгэр -
Зэрэгцээд үзээд байгаа биз дээ.
Насанжаргал -
Өө...зэрэгцээд үзээд /инээв/.
Буяндэлгэр -
Юм чинь ерөөсөө цаг үеээр байдаг юм байна. Цаг үе юугаараа тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Тэгээд одоо би өөртөө шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Гэр бүлийн талаар хүүхдийг их чанга...
Буяндэлгэр -
Та анхныхаа хүүхдийг хэдтэй гаргасан бэ?
Насанжаргал -
22-той гаргасан.
Буяндэлгэр -
22-той гаргасан уу?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр үед хэвийн л юу биз дээ. Яг...
Насанжаргал -
Тийм.
Охин -
Батааг гаргахад хэдтэй байсан бэ?
Насанжаргал -
36-той байлуу.
Охин -
Юу гэж 38,39-той байлгүй яадаг юм бэ.
Буяндэлгэр -
Хамгийн сүүлийн хүүхдүүд?
Насанжаргал -
Үгүй 37-ны жил дээр олдоод яг 37-той байхад гарсан.
Буяндэлгэр -
Багийгаа гаргасан гэсэн үг үү?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Яг л эд сайхан насан дээр гаргасан байна ш дээ та ерөөсөө хүүхдүүдээ?
Насанжаргал -
Тийм. Тэгээд ямар сайндаа эд нарт тэгдэг юм. Та нарын шээс баастай зууралдаад залуу сайхан, хээтэй насаа өнгөрөөсөн /инээв/. Нөгөө жинхэнэ сайхан насаа та нарын шээс баасаар зууралдсаар байж /инээв/ яасан ийсэн мэдэхгүй нэг мэдсэн 30,40 хүрчихсэн тэр залуу нас хаана нь яаж өнгөрсөн мэдэхгүй.
Буяндэлгэр -
Нөгөө эхийн одон авсан биз дээ?
Насанжаргал -
Авсан авсан 2-р одонтой /инээв/.
Буяндэлгэр -
Тэр чинь хүүхдийн мөнгө гэж өгдөг байсан тийм ээ?
Насанжаргал -
Өгсөн. Өгдөг байсан. 4-н хүүхэдтэй айлд 400 төгрөг. 4-өөс дээш хүүхэдтэй айлд чинь 750 билүү. Тэр чинь бид хоёр цалинтай тухайн үедээ амьдрал хүрдэг байсан. Эд нарын мөнгийг аваад жил жилд аваад эд нарын нэр дээр ээлжлээд банкинд хийнэ бас.
Буяндэлгэр -
Өө сайн байсан байна.
Насанжаргал -
Өө тийм сайн байсан. Хамгийн сүүлчийн 1000 төгрөг байсан чинь нөгөөх юу чинь өсөөд 20-р тогтоолоор тэр чинь 18 болоод...тэр чинь нэг жилийн сургалтын төлбөрт бас явсан юмаа /инээв/.
Буяндэлгэр -
Их мөнгө байсан шүү.
Насанжаргал -
Аа ха тийм.
Буяндэлгэр -
Тэр үед чинь 1000 төгрөг гэдэг чинь санаанд багтамгүй их мөнгө байсан ш дээ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Одоо л нээрэн...мөнгөний ханш унана гэж сонин юм. Тэр 20-р тогтоолыг чинь янз бүрийн юм уншихаар зэрэг зарим хэсэг рүү нь тэр 20-р тогтоол гарах нь зөв гэж бичээд байдаг байхгүй юу. Энэ зөв байсан. Мөнгөний ханшийг унагаагүй байсан бол өдийд яах байсан гэнэ үү.
Насанжаргал -
Хямрал явагдаж байсан юмуу даа.
Буяндэлгэр -
Зарим нь болохоор зэрэг энэ бол мөнгийг үнэгүйдүүлсэн ганц үүд хаалгыг 20-р тогтоол нээсэн гээд ингээд бичээд байдаг байхгүй юу. Бямбасүрэн гуай бол өөрөө номон дээр зөв гээд л тайлбарласан байна лээ.
Насанжаргал -
Бямбасүрэн гуай бол өөрөө хийсэн юм чинь тэгж л таарна ш дээ.
Буяндэлгэр -
Тэгсэн байна л ээ.
Охин -
Хүүе ээж...тэр нөгөө нэг Уртнасан ах агент байгаад 20-р тогтоол гарч байхад юу болоод байлаа та тэрнийг ярь даа.
Насанжаргал -
Уртнасан ах нэг цай нуугаад л бариад уу /инээв/.
Охин -
Та нар байсан мөнгөөрөө баахан юм авч үлдээд байсан биш билүү?
Насанжаргал -
Тэгэлгүй яадаг юм бэ гурил, будаа /инээв/ насаараа хэрэглэх юмыг л...
Буяндэлгэр -
Үгүй ээ тэр чинь тэгээд зөв л болсон байхгүй юу тэгээд мөнгө чинь харин...
Охин: Уртнасан ах бүр урд шөнө нь орж ирж хэлсэн билүү яалаа?
Насанжаргал -
Аа ха. Байсан хэдэн төгрөгөөр нь цай май авсан гэж /инээв/.
Буяндэлгэр -
Та нар картны үед яаж амьдарч байсан бэ?
Насанжаргал -
Картны үед...
Буяндэлгэр -
Хөдөө мэдрэгдэж байсан уу?
Насанжаргал -
Ёстой хэцүү байсан.
Буяндэлгэр -
Тийм үү?
Насанжаргал -
Манай өвгөн бас тухайн үедээ нийгэмд бас л сэтгэж байсан байна лээ. Нэг найзаасаа тэр Баруунтуруунаас...
Буяндэлгэр -
Тэр картны үе чинь хэдээс хэдэн он байлаа...?
Насанжаргал -
Тэгээд л 2 жил л явагдсан байх. 1990...чи хэдэн онд 10-р анги төгслөө /охиноосоо асуув/.
Охин -
1992-1994...
Насанжаргал -
Тэр картан дээр чинь нэг л сонин юм яръя. Манай ээж тэгсэн мөртлөө одоо бодохноо улс төрийн талаар бас их сэтэгхүй сайтай хүн байсан байна. Тэгэхэд чинь нэг хүнд 2 кг гурил...
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Хүн амын тоогоор өгдөг. Манай ээж чинь нөгөө ганцаараа өрх юм чинь 2-хон кг гурил.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Нэг өглөө ажлаас ирж байхнаа манай ээж нэг ийм жаахан уут барьчихсан сажиж байна аа /инээлдэв/. Үгүй ээ яачихав та гэсэн чинь энэ цаана чинь Батсүх агент картын гурил өгч байна гэнэ гурилаа авдаг гэж байна гээд тэгсэн чинь хөөрхий Цэдэнбал анх ирэхдээ бид нарыг энэ уутнаас салгасан юм билээ. Одоо явахаараа зэрэг дахиад энэ уутандаа /инээлдэв/ оруулчихаад явлаа гэж...
Буяндэлгэр -
Тэр нь юу гэсэн үг вэ тэрнийг нь та дэлгэрэнгүй ярь даа /инээв/?
Насанжаргал -
Нөгөө Цэдэнбал төрийн өндөрлөгт хэдэн онд Цэдэнбал чинь орж ирлээ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэрнээс урд амьдрал их хүнд юм байсан гэнэ ээ.
Охин: Дайны жилүүдтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд Цэдэнбал ингээд төрийн толгойд гараад ирсэнээр амьдрал дээшилсээр дээшилсээр яваад одоо ингээд сайхан амьдрал жигдэрсэн байна ш дээ. Одоо 1970-н хэдэн он, 1980-н хэдэн он хүртэл. Тэгээд нөгөө Цэдэнбал даргыг чинь огцоруулаад хойш нь явуулаад юм картанд оров. Нөгөө ажлаас нь нэг ёсондоо Цэдэнбал гарав.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэгээд одоо дахиад бид нарыг нөгөө сайхан амьдралаас салгаад хуучин амьдралд орууллаа л гэсэн үг байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм утгатай үг юмуу аа ха.
Насанжаргал -
Дахиад эргээд бид нарыг тэр хэцүү амьдрал руу оруулчихаад явлаа гэж. Анхан ирэхдээ гэдэг чинь тэр засгийн толгойд орж ирснийг нь ярьж байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
За буцаад явахаар зэрэг нь одоо ингээд төр засгийн толгойгоос буугаад дахиад тэр хүнд хэцүү амьдрал руу оруулчихаад явлаа гэсэн утгатай үг байхгүй юу. Цэдэнбал анх ирэхдээ бид нарыг энэ уутнаас салгасан юм. Одоо буцахдаа энэ уутанд орууллаа гээд /инээв/.
Буяндэлгэр -
Уутанд орууллаа гээд бас гоё сэтгэсэн байна.
Насанжаргал -
Тэгсэн чинь манай тэр ээж их гоё ярьдаг хүн байсан. Энэ Саманд ах манай аймгийн усны аж ахуйн дарга байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Одоо энэ Жавхлангын аав уу?
Насанжаргал -
Жавхлангын аав.
Буяндэлгэр -
Одоо Монголд алдартай дуучин Жавхлангын аав нь.
Насанжаргал -
Аав нь тийм. Тэр чинь аймгийн худаг усны дарга байсан. Тэр үед чинь -худаг усны мэргэжилтэн Оросоос, орос мэргэжилтэнгүүд дандаа ирж ажилладаг байхгүй юу. Тэгээд хөдөө ажлаар явахдаа Саманд ах машин...одоо тэр үеийн жип чинь 69 байлаа ш дээ. 69-той л ирдэг. Тэгээд...
Буяндэлгэр -
Суудлын 69 байсан уу ачааны 69 байсан уу?
Насанжаргал -
Суудлын...
Буяндэлгэр -
Суудлын 69 байсан уу?
Насанжаргал -
“Б” 69 нь л байсан. “А”69, “Б” 69 л гэж байдаг байсан.
Буяндэлгэр -
Тийм. “Б” 69 бол ачааных байхгүй юу. Хөндлөн ийм сандалтай.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
“А” 69 нь болохоор дарга нарын суудаг ийм юутай хойноо суудаг.
Насанжаргал -
Тийм 69-той л ирдэг.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд манай ээжийнд орж ирээд нэг их яараад л цай унд бараг муухан уугаад...яагаад чи үхсэндээ яараад байгаа юм бэ гээд манай ээж загнадаг. Үгүй ээ цаана чинь хэдэн оросууд байна. Дандаа нэг хэл ам мэддэггүй улсууд дагуулчихсан явж байна гээд тэгдэг /инээлдэв/. Тэгээд зах зээл эхлээд энэ өмч хувьчлал янз бүрийн юм эхлээд энэ нийгэм төр ингээд өөрчлөгдөөд зах зээл гэж яриад бужигнаад байсан. Манай ээжийг Шомбойн гэдэг. Нэг өдөр орж ирчихээр нь тэглээ үгүй ээ энэ Шомбойн эгчээ энэ төр засаг юу болж байна аа. Зах зээл гэж ямар юм болж байна гээд манай ээжээс асууж байгаа юм. Тэгэхнээ зах зээл гэдэг чинь худалч хулгайч хоёрыг бэлтгэж байна гэж хэлсэн шүү.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Бүр тэр одоо...за энэ төр засаг юу болж байна гэхээр...одоо тэмээ ачаа чинь одоо ингээд ачна ш дээ.
Буяндэлгэр -
Тйим.
Насанжаргал -
Тэмээн дээр ачаа ачихлаар заавал тээш гэж ярьдаг энэ тэнцүү байх ёстой байхгүй юу. Тэгтэл энэ нь ингэж их доор орлоо. Тэнчээ нь их доор орлоо ингээд дахиад энэ тэгштэл их л зүтгэх байх гэж хэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Хаа...
Насанжаргал -
Тэн нь их хэцүү доор орвол тэгширтлээ зүтгэх байж байгаа юм. Төр засаг юу болж байна гэж асуухаар тэгж хэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Их ухаантай хэлж байна.
Насанжаргал -
Их л доор орлоо....
Буяндэлгэр -
Тийм.
Охин: Зах зээл гэдэг чинь худалч хулгайчыг /инээв/...
Насанжаргал -
Тийм. Зах зээл гэдэг чинь худалч, хулгайчыг л бэлтгэж байна гэж /инээв/.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Одоо бодож байхад аюулын зөв хэлсэн байгаа юм даа айн?
Буяндэлгэр -
Одоо 20-иод жил болж байна гэхэд бас...
Насанжаргал -
Төр засаг ерөөсөө тэгширч өгөхгүй байна ш дээ.
Буяндэлгэр -
Тэгширч өгөхгүй байна ш дээ. Одоо ард түмний амьдрал тэгширтэл бас их зай байна ш дээ.
Насанжаргал -
За тэгээд худалч, хулгайч гэж, одоо энэ томчууд бүгд хулгайч /инээв/.
Буяндэлгэр -
Одоо тэгээд идээд л байгаа юм чинь.
Насанжаргал -
Тийм тэгээд худалч хулгайч болоод. Та нарыг их сайхан болгочихно гээд л байдаг. Худалчууд л төрийн толгойд гарч ирж байна. Гарч ирчихээд төрийн юмнаас гадаад, дотоодоос олж ирсэнх юмнаас хулгайлаад зүгээр хэдэн тэрбумаар нь хойш нь хийгээд байна.
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Насанжаргал -
Тэгээд би боддог юм. Манай ээж ямар аюулын...одоо тэр 20-иод жилийн өмнө байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна тийм байна.
Охин: Бас нөгөө өмч хувьчлал болсон чинь яасан гэлээ?
Насанжаргал -
Айн...?
Охин -
Өмч хувьчлалын хурал дээр яасан гэлээ?
Насанжаргал -
Өө...тэгсэн чинь нэгдэлийн нөгөө анхан гэрээт түрээс гээд байгуулсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Нэгдлийн чинь өмчийг. Нөгөө тараахаас нь өмнө. Тэгээд манай тэнд нэг зайлуул ээжийн найз нэг золбин юм тэнд л хэсүүчлээд яваад олон хүн цугласан газар явж байдаг тийм нэг авгай байсан байхгүй юу. Тэгээд явж явж үд дээр ээжийнд ирж цай унд уудаг нэг тийм авгай байсан юм. Тэгээд л нэг өдөр мань 2 тэр нэгдлийн хуралд суугаад тэр гэрээт түрээс янз бүрийн юмны тухай ярисан юм байна л даа. Тэгээд тэр хуралд суугаад ирлээ гээд их юманд суугаад ирсэн юм шиг манай ээжийнд ирсэн гэнэ. За хурал ямар юм болов, юу гэж байна уу гээд...тэр хүн чинь жаахан мэдрэл юу л даа. Эрэс дэрээс гэдэг юм хийнэ гэнэ /инээв/.
Буяндэлгэр -
За юу гэж байгаа юм бэ?
Охин: Гэрээт түрээс гэж байгаа юм.
Насанжаргал -
Эрэс дэрээс гэдэг юм хийлээ. Одоо үдээс хойш бөөрөнхийлнө гэдэг юм хийнэ гэнэ гэсэн чинь тэгсэн чинь манай ээж загнаж байна. Өө...хошуу хэсээд явж байхад ийм юм тогтоож ирнэ гэж яахав. Тийм үг гэж хаана байдаг юм бэ л гэж байна. Тэгсэн чинь эрс дэрээс гэдэг нь гэрээт түрээс гэдэг /инээв/.
Буяндэлгэр -
Өөрөө яг тэгээд тогтоочихож тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Энэ монтгорлоно гэдэг бол манайхаар бол халх аялгуур бол бөөрөнхийлнө гэсэн үг байхгүй юу. Нөгөө цомхтгол явагдаж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Цомхтгол явагдана гэдгийг тэр хүн тэгж байна. Одоо бид нар чинь элс, шаврыг бөөрөнхийлөөд цомцойлгодог ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэгэхдээ тэр цомхтгол гэдэг үгийг тэр хүн тэгж ойлгосон байгаа юм. Ингэж /инээв/. Монтгорлоно гэж /инээв/.
Охин -
Хүүе нөгөө ээж бага ангийн багш байхад муу сурдаг хүүхдүүдэд яаж...
Насанжаргал -
За тэгсэн чинь юу яадаг вэ.../инээв/ бас их шогтой. Манай өвгөн нэг группт орчихоод байрны багшаар хэдэн жил ажилласан юм. Тэгээд тэр байрны нэг хэл мэл муутайхан, сурлагаар муухан хүүхдүүд манай өвгөнд их сайн гэнэ. Ядам ах гээд дагаад гүйгээд, гэрт ч дагаж ирэхээр нь манай муу ээж эд нар тэд нарт хоол цай гээд ингээд. Тэгсэн чинь нэг өдөр нэг нөхөр ирлээ гэнэ. Тэгсэн бүдүүн өвсний гал түлчихсэн гэр их халуун гэнэ. Манайх нэг муу байшинд байсан. Тэгсэн чинь нэг харахнээ ингээд нөгөөдөх нь байрнаас л дагаж ирж байхгүй юу. Бага ангийн хүүхэд. Өө нус нь унжчихсан байна гэнэ. Тэгсэн чинь сургууль ер нь ийм юмаар юу хийдэг байна /инээв/. Сургууль энүүгээр юу хийдэг байна /инээв/. Үгүй ээ энүүгээр одоо юу хийнэ гэж. Тэгээд тэгж байгаа юм эд нарт ямар хүний тоо хэрэгтэй юм бэ /инээлдэв/. Тэгж байсан чинь дараа нь нөгөө нэг хэлгүй /инээв/. Нөгөө нэг хэлгүй юм чинь ирээд хуцаад явж байна гэж байна. Манай өвгөнийг тэгж байна. Нөгөө нэг хэлгүй юм чинь ирээд юм чалчиж чалчиж...нэг хэл муутай нь байсан нь Ядмаа ах, Дүгэр ээ эгч ээ гэж дагаж гүйсэн. Тэр байранд байсан нэг эмэгтэй багш хоёрыг дагаж гүйгээд гэр оронд ирээд хоол унд иднэ. Тэгээд л манай ээж тэгж бодсон гэж байгаа. Үгүй ээ нэг ийм улсуудаар сургууль юу хийнэ /инээлдэв/ гэж байдаг.
Буяндэлгэр -
Тэр картны үед яаж байсан гэнэ ээ та?
Насанжаргал -
Айн...?
Буяндэлгэр -
Тэр картны үед хэцүү байсан байх даа. Яаж байсан бэ?
Насанжаргал -
Хэцүү байсан. Тэр карт...
Буяндэлгэр -
Яаж болгож байсан бэ?
Насанжаргал -
Картны үед чинь манайх 7-н хүүхэдтэй. Бид 2-той 9. 9 кг гурил авна.
Охин -
18 кг гээч.
Насанжаргал -
2 кг-аас 18 кг гурил авч байгаа юм нээрэн. За тэр картны гурилд явсан. Тэр аймаг руу картны гурилд явсан...
Буяндэлгэр -
Мах өгч байсан уу?
Насанжаргал -
Тэр ерөөсөө л хэрэглээ ш дээ.
Буяндэлгэр -
Мах өгдөггүй байсан уу?
Насанжаргал -
Нөгөө мал тараагаад өгчихсөн юм чинь.
Буяндэлгэр -
Аа...бидэнд бол мах өгдөг байсан байхгүй юу. Хотод бол.
Насанжаргал -
Бид нар...
Буяндэлгэр -
Та нарт бол зөвхөн гурил л өгдөг байсан уу?
Охин: Буяа эгч их гоё юм ярисан байна лээ /инээлдэв/.
Насанжаргал -
Тэгээд юугаа яадаг юм.
Буяндэлгэр -
Гурил өгдөг байсан. Өөр юу өгдөг байсан бэ. Архи өгдөг байсан уу?
Насанжаргал -
Лаа шүдэнз, метрийн бараа чинь бүгд хэмжээтэй. Өрх болгонд.
Буяндэлгэр -
5-н ши л өгдөг байсан уу өрх болгонд..?
Насанжаргал -
Үгүй 1 л шил өгнө ш дээ. Нэг өрхөд 1 л өгнө.
Буяндэлгэр -
Улаанбаатарт их л олон шил архи өгдөг байсан байлгүй.
Насанжаргал -
Бид нар нэг л шил архи өгнө.
Буяндэлгэр -
Аа. Тийм үү.
Насанжаргал -
Одоо жишээ нь метрийн бараа гэхэд нэг хүнд 3-н метрээр ч юмуу 4-н метрээр өгнө.
Буяндэлгэр -
Хүний тоогоор өгөх үү өрхөд үү?
Насанжаргал -
Тэр метрийн барааг бол өрхөд өгнө. Тэр метрийн барааг бол өрхийн тоогоор өгнө. Одоо энэ сахар махар юмыг чинь хэмжээтэй бас нэг хайрцаг гээд.
Буяндэлгэр -
2 төгрөгний ёотон тийм ээ. 2 төгрөг 50 мөнгөний ёотон өгдөг байсан.
Насанжаргал -
Тийм нэг орос сахар...
Буяндэлгэр -
Тэгээд нэг 2 төгрөгний баху өгдөг байсан уу?
Насанжаргал -
Печень үү?
Буяндэлгэр -
Бишээ баху цай?
Насанжаргал -
Тэрнийг өгдөггүй байсан.
Буяндэлгэр -
Аа өгдөггүй байсан уу?
Насанжаргал -
Манай тэнд бол шар цай өгдөг байсан.
Охин: Ногоон цай.
Буяндэлгэр -
Дугуй булант уу?
Насанжаргал -
Дугуй булант манайх чинь тэрүүгээрээ их ойрхон ш дээ. Цагааннуураас голдуу бараагаа авдаг. Тэрний чинь заримыг хувааж өгнө. Зарим нь картандаа бүтэн өгнө.
Буяндэлгэр -
Олон ам бүлтэйд нь бүтэн өгдөг байсан байх тийм үү?
Насанжаргал -
Тийм байх. Янз янз л өгдөг байсан. Тэгсэн чинь манай өвгө Баруунтуруунд нэг найздаа сахиж нэг юу авахуулдаг юм аа. Нэг 30 машинаар тариа авахууллаа. Арвай тариа авахууллаа тэр арвай тариаг чинь авч ирээд уутлахаар 50-н хэдэн уут болдог билүү. Болоод нэг уут тариаг нэг охин төлөгнөөс өгнө. Тарианаас нь нөгөө бид нар тээрэмдээд гурил хийнэ.
Буяндэлгэр -
Одоо энэ арвайн гурил биз дээ?
Насанжаргал -
Тийм арвайн гурил аа тэд нар чинь сайн өдөр болохоор нүдэж яагаад /инээв/. Тээрэмдэж гурил хийнэ. Тээрэм гэдэг юм байхгүй. Өчидрийн та нарыг /инээв/ суулгаж өглөө гэсэн банди нэг тэрэг чирч тээрэм хайгаад лагерь хэсээд явчихна. Өдөржин лагерь хэсээд явдаг.
Буяндэлгэр -
Тээрмийн чулуу олж ирэх гэж байна уу?
Насанжаргал -
Тийм тийм. Нөгөө хагас бүтэн сайнд тэр тээрэмдээ очерлоод олддоггүй ээ /инээв/. Тэгж тэгж явж ирчихээд эд нар бэлтгээд яана. Тэр гурил хийдэг юугаа. 7 хоног идэх гурилаа бэлтгэж авна. Одоо энэ арвайн гурилаа бэлтгэж авна. Тэгээд юу яадаг юм. Тэр банди явж тээрэм олж ирдэг. Тэгээд гурил хийнэ. Тэгээд дараа нь тэгж их тариа худалдаж байна энэ тэр гэж сонсчихоод тэр юунаас өөр Сагил гэдэг сумнаас нэг өвгөн ирж би тээрэм хийж өгье. Чи надад нэг уут тариа өг. Би тээрэм авч ирж өгнө гээд тэр нэг өвгөн тээрэм авч ирж өгч байсан. Өө...их сайхан тээрэм. Яагаад...энэ хүүхдүүд дааж эргүүлэхийн эцэсгүй том тээрэм. Яагаад гэвэл тэр өвгөн бас сүйхээтэй. Би энүүгээр тэр боловсроогүй тариа тарьж түүхий гурил гаргадаг гэж хийсэн тээрэм. Түүнээс биш энэ болсон тариа...
Охин: Сэлэнгэ тийшээ түүхий гурил өөрсдөө хийж байсан юм билээ ш дээ тэр үед.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэр хүнд тэр түүхий тариаг чинь ингээд тээрэмдэхээр чинь түүхий гурил гардаг гэнэ. Тэгж л тийм зориулалттай хийсэн нэг тийм тээрэм авч ирсэн. Нэг тийм тээрэмтэй болж аваад л гурилаа дуртай өдрөө, дуртай цагтаа хийдэг. Өө...тэр тээрэм бас гүйцэгдэхгүй. Манайхаас хүмүүс бас аваад /инээв/...
Буяндэлгэр -
Дамжуулаад.
Насанжаргал -
Дамжуулаад.
Охин -
: Одоо тэр тээрэм яасан юм бэ?
Насанжаргал -
Одоо энд авч ирсэн.
Охин -
Хойно байгаа юмуу тийм ээ?
Насанжаргал -
Өө...тэндээ Тарнид байгаа.
Буяндэлгэр -
Увсын ер нь айлууд дээр үед 1940-өөд оны үед энэ чинь айл болгон ийм гар тээрэмтэй байсан юм биш үү?
Насанжаргал -
Тийм тийм.
Буяндэлгэр -
Айл болгон.
Насанжаргал -
Бүгд.
Буяндэлгэр -
Тэгээд арвайн гурилаа хийдэг байсан тийм ээ.
Насанжаргал -
Тийм арвайн гурилаа хийдэг.
Буяндэлгэр -
Арвайн гурилаа өөрсдөө тариалдаг байсан юмуу?
Насанжаргал -
Тарина, тарина.
Буяндэлгэр -
Айл болгон тарих уу?
Насанжаргал -
Үгүй ээ тэр таридаг газар нь бүр наашаа бүр аймгийн үржил ихтэй газар л тарьдаг байсан байна лээ. Тэгээд тэр газрыг чинь мориор хагална. Анжисаар. Тэгээд нөгөө намарт хурааж аваад мориор гишгүүлж салгадаг байсан байна лээ ш дээ. Ингээд шон аятай юм яачихаад нөгөө морийг чинь ингээд эргүүлээд туугаад байдаг гэнэ. Нөгөө тариаг нь асагчихаад. Нөгөө сав юунаас нь салгаж. Сахал самбаа энэ юу байна ш дээ тэрнээс салгаж. Тэгээд тэр чинь их хөдөлмөр хийж байсан байгаа юм. Салхинд түмпэн сав, одоо модоор хийсэн тэвш л гэж хэлнэ. Тийм юманд салхитай үед дээш нь ингээд салхинд чинь тэр сав мав нь шороо хийсдэг. Тэгээд цэвэр тариаг нь ялгаад уутлаж. Тэгээд тэрнийг нь одоо бас ард түмэнд зардаг барьдаг зарсаныг нь тийм байсан гэсэн ш дээ. Тэр 1940-н хэдэн онд чинь.
Буяндэлгэр -
Одоо энэ арвайн гурилд овоо...
Насанжаргал -
Боловсронгуй болж....
Буяндэлгэр -
Боловсронгуй болоод байна. Одоо яаж байна вэ? Айл болгон тарьж байна уу. Зүгээр нэг хэсэг газар тариад л болчихож байна уу?
Насанжаргал -
Одоо хувийн компаниуд тариад тусгай гурил хийдэг цахилгаанд залгаад хийдэг тийм үйлдвэр байгуулчихсан байна. Болчихсон гурил хийдэг үйлдвэртэй. Түүхий гурил хийдэг шиг ийм үйлдвэр байгуулчихсан байна.
Буяндэлгэр -
Өө...за.
Насанжаргал -
Тийм болсон гурилын үйлдвэр байна аймагт бол.
Буяндэлгэр -
За.
Охин: Та одоо нөгөө малчин энэ тэр янз бүрийн айлуудын 30-аад хүүхэд нэгдүгээр ангид аваад уншуулж сургадаг байсан тухайгаа яриач...? Тэгэхэд чинь баахан онигоотой юм болно биз дээ?
Насанжаргал -
Аа тийм. Тэгээд тэгж одоо гурил хийж байна аа.
Буяндэлгэр -
Цай хийж өг ядраад байх шиг байна.
Насанжаргал -
Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүд чинь ёстой сайхан цагаан цааснууд ирнэ дээ /инээв/.
Буяндэлгэр -
Мэдээжийн хэрэг ш дээ тийм ээ.
Насанжаргал -
Аа ха. Мэдээж сайхан тэр бэх асгаагүй цагаан цаасан дээр л эхлээд би одоо бэх асгаж байгаа юм даа /инээлдэв/. Тэгэхээр энэ хэнд нь...яаж энэ хүүхдүүдэд зөв асгах вэ гэдэг багшид маш их зорилго тавигдана ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Болж л өгвөл жигд асгах юмсан тэр бэхийг. Гээд алаг цоохор асгавал бас хэцүү. Ирээдүй нь хэцүү болно.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо багшийн их арга, ухаан...
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Дадлага их хэрэгтэй юм байна ш дээ.
Насанжаргал -
Тийм дадлага. Тэгээд нэгдүгээр анги...
Буяндэлгэр -
Таны нэг өөрийн гэсэн арга барил байна ш дээ.
Насанжаргал -
Тийм. Нэгдүгээр ангид ингээд ирж байгаа хүүхдүүд чинь ингээд аа...сэргэлэн их гоё хүүхдүүд орж ирнэ. Хөдөөний яг хонины захаас ирсэн хүүхдүүд чинь. Ёстой сурна л гэхээс биш. Сургууль гэж их сайхан юм байдаг гэсэн ийм гоё сэтэгхүйтэй орж ирдэг байхгүй юу. За ёстой мэднэ энэ...тэр хүүхдийг анх орж ирж байхад ажиглана аа.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгэхээр энэ сурмаар хүүхэд байна. Энэ тиймэрхүү хүүхэд болох юм байна энэ хүүхдэд ингээд 8-н сарын 25-нд ирээд бүртгүүлж байгаа юм. Зарим нь одоо Насаа чиний ангид өгмөөр байна. Чи ангидаа аваач гээд эцэг эхчүүд бас хувиараа гуйна бас. Тэгээд хичээлийн эрхлэгч бүх нэгдүгээр ангид ордог... 2 бүлэг л голдуу байдаг. 60-н хэд 70-н хэдэн хүүхэд голдуу бүртгэж аваад л эрэгтэй, эмэгтэйгээр нь гаргаад жагсаана. Тэгчихээд нэг хоёр, нэг хоёр гээд нэг хоёроор тоолуулна. Нэг нь “А” бүлэг 2 нь “Б” бүлэг. Нөгөө хичээлийн эрхлэгч гаргаад.Тэгээд нөгөө эцэг эх нь захисан хүүхдийг чинь бас ингээд зохицуулаад “Б”-г солиод /инээлдэв/.
Буяндэлгэр -
Өөрийнхөө ангид авах гээд.
Насанжаргал -
Аа ха. Энэ бол сурч магадгүй гэсэн хүүхдээ бас ингээд /инээв/ солиод. Тэгээд одоо хэдэн сайхан хүүхдүүдийг ангид шуугиулаад оруулж ирнэ. Оруулж ирээд эхний юу чинь зураас мураас зурдаг. Зурдаг нь зураад. Тэгээд эхний нэг 4,5-н үсэг зааж байхад чинь сайн хүүхдүүд чинь уншаад эхлэнэ дээ. Аа...тааруухан нь ч тэгээд нөгөө үсгээ ч нэг их тогтоож өгдөггүй ээ. Нөгөөх зурааснуудаа нэг олигтой, нөгөө зурдаг газраасаа дээшээ, доошоо янз бүрийн зурна л даа тэгээд жигдэрээд ирнэ. Эцэг эхийнхээ өврөөс гараагүй юун хүүхдүүд ирнэ. Эрх дураараа хүүхдүү ирнэ. Бас байр юмнаас оргоно. Хичээл дээрээс зугтана. Бас нөгөө яг зэрлэг хөдөө мал дээр байсан хүүхдүүд чинь жигд биш л дээ. Сумын төвийн цэцэрлэгт сурч байсан хүүхдээс шал өөр ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тийм тийм янз бүрийн онцлогтой хүүхдүүд орж ирнэ. Тэгээд тэд нарыг чинь хэнтэй нь яаж харилцах вэ. Хэнтэй нь ширүүн догшин харилцах уу. Хэнийг нь аятайхан харилцах уу. Хэний толгойг илж байх уу. Хэний толгойг ингэж байх уу гэдгийг /инээлдэв/ гэдгээ сайхан ажиглаад л...
Буяндэлгэр -
Тэгэхэд нь бол та нилээн туршлагтай байгш болчихсон байна ш дээ тийм үү?
Насанжаргал -
Аа ха. Гэдгээ сайхан яагаад л...
Буяндэлгэр -
За цайгаа ууна аа тэгээд дараа нь үргэлжлүүлье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.