Nasanjargal
![](../assets/images/interviewees/990282.jpg)
Basic information
Interviewee ID: 990282
Name: Nasanjargal
Parent's name: Baaval
Ovog: Shaazgan
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: tusgai dund
Notes on education: elementary school teacher
Work: retired
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Mandal sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: head of party cell
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Насанжаргал -
Бага ангийн багш байхдаа хүүхдүүдийг сургууль яасан гэхээр...
Буяндэлгэр -
Тийм. Тэр нэг хүүхдүүдийг авч ирж сургадаг байсан гэж байна ш дээ?
Насанжаргал -
Хөгжилтэй.
Буяндэлгэр -
Тэр чинь их сонин байна. Таны нэг арга барил гэж байгаа даа.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Одоо хоцрогдсон хүүхдүүдийг ч юмуу сургадаг.
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Нэг арга барил байгаадаа.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Тэр арга барил чинь их сонин байна. Багш нар болгон өөрийн арга барилтай ш дээ.
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Бид хоёрын 2 дахь ярилцлага эхлэж байна. Насаа багш бид хоёрын 2 дахь ярилцлага эхлэж байна.
Насанжаргал -
За тэгэхээр би боловсролын байгууллагад ажиллах хугацаандаа бол бага анги, нэгдүгээр ангийг бол 7 дахь жилдээ хүлээн авсан. Ангид анх ирж байгаа нэгдүгээр ангийн сурагчид бол хөдөөний малчидын хүүхэд бол цэвэр сайхан цагаан тархи л орж ирдэг байсан. Энэ цагаан тархин дээр бол хэр хар толбо болгох нь, тэр хүүхдийн ирээдүйн хувь заяга би шийдэх ийм л одоо түүх гавъяа ч гэдэг юмуу ийм л хувь заяа тэр хүүхдэд болоод бид нарын хооронд, багш сурагчын хооронд тохиодог байсан. Тэгээд би анхны нэгдүгээр ангийн хүүхдүүдийг хүлээж авахдаа. Аа...тэр хүүхдийн ахуй амьдрал орчин, аа...цаад удам угсаа нь ямар янзын, хэр сургуульд сурах чадвар юутай билээ гэдгийг нь бас анзаарч ажиглаж хардаг байсан. Тэгээд түмний олон хүүхдийг сургахын төлөө өөрийнхөө хүч авъяас чадлыг, одоо өөрийнхөө юунд одоо дайчлаж ард түмний үр хүүхдийг бол сургаж хүмүүжүүлж байсан. За нэгдүгээр ангийн хүүхдийг хүлээж авах багш хүний ёстой бахархад баясал байдаг. Аа...хүүхдүүд бол ёстой жинхэнэ гэнэн цагаан сэтгэлтэй. Ичиж нуух ямар нэгэн юм байхгүй ариун цагаан сэтгэлтэй ийм л сайхан бага ангийн хүүхдүүд байдаг ер нь. Юу л тохиолдоно өөртөө л янз бүрийн баяр баясгалан, гуниг тохиолдоно тэр бүхнээ багшдаа л ирж хэлдэг. Нэг талхны хэлтэрхий олдсон ч багшдаа авч ирж өгдөг. 24-н чихэр олдсон ч багшдаа танд гээд авч ирж өгдөг ийм л ариухан цагаан сэтгэлтэй хүмүүс бага ангийн хүүхдүүд байдаг юм. За ингээд би бага ангийн хүүхдүүдийг бол авахдаа бол аа...бэлтгэлийн хугацаанд нь бол яахав тэр бэлтгэл 7 хоногт нь юу хийх яах ёстойг хүүхдүүдээр юм хийлгээд. Хүүхдүүдийн чадвар юуг бол одоо ингээд мэдэж үнэлсэний үндсэн дээр хүүхдүүдтэй ажилладаг байсан. Гэхдээ би голдуу сайн хүүхдүүдтэй биш энэ хоцорч болзошгүй гэсэн хүүхдүүдтэй ажилладаг байсан. Яг би энэ хүүхдүүдийг бол ингэж яахав а үсгээс я үсэг хүртэл аялуулах аа...1-10-ын тоо таниулах энэ хугацаанд бол ер нь тэр бараг бага ангид эзэмших ёстой тэр хүрээний юуг бол би ер нь нэгдүгээр ангид эзэмшүүлэх зорилго тавьдаг байсан. Яагаад гэвэл тэр хүүхдийн суурь, бага ангийн суурь мэдлэгт нь их түлхэц болж өгдөг байсан учраас би нэгдүгээр ангид бага ангийн хүүхдийн сурах ёстой юу болвол хүүхдүүдийн мэдлэгиг хүлээж авах чадварт нь тохируулж өгдөг ийм л байсан. Тохируулж өгөхдөө бол хүүхдүүдийг бол дотор нь нөгөө одоо гурав ангилдаг байсан. Нэгдүгээр хэсэг. Хоёрдугаар хэсэг, Гуравдугаар хэсэг. Нэгдүгээр хэсэг бол дандаа сайн онц сурдаг хүүхдүүдийг оруулдаг байсан би. Хоёрдугаар хэсэг нь бол сайн онц, арай чадахгүй ч гэсэн түүний дараачийн хүүхдүүдийг авдаг байсан. Гуравдугаар хэсэгт нь бол яахав хүүхдийг бол цаашид нь яаж ажиллах вэ энэ хүүхдүүдийг нөгөөдүүлээ гүйцэх эгнээнд нь хүрэх вэ гэдэг байдлаар ингэж гурав ангилж хүүхдүүдтэй ажилладаг байсан. Тэгээд яахав ингээд бага ангийн хүүхдүүд бол 45 минутаар 4-н цаг хичээл хийгээд ингээд завсарладаг ийм л байсан. Тэгээд би 11-н цаг 30-н минутанд хүүхэд завсарлаад гэр орондоо хоол унд идээд ингэж ирсэний дараагаар 3-н цагт тэр ажиллах шаардлагатай 5-6 хүүхэд ч юмуу зарим үед тухайн онцлог сэдвийг заахад бас ойлгож чадалгүй хоцорсон хэсэг бүлэг хүүхдүүдийг ингэж аваад хичээлийн бус цагаар авч ажиллах жишээтэй.
Буяндэлгэр -
Давтлага маягийн юм өгч байсан байна тийм ээ.
Насанжаргал -
Тийм давтлага маягийн юм өгч байсан. Нэмэлт...
Буяндэлгэр -
Аа...нэмэлт хичээл.
Насанжаргал -
Хичээл ч гэж дээ. Тийм давтлага маягаар ажиллаад тэгээд тэр нэг хоёрдугаар хүүхдийн эгнээнд оруулж ажиллах жишээтэй ингэж ажиллаж байсан. Тэгээд миний шавь нараас бол одоо улс нийгэмдээ сайхан ажил хөдөлмөр хийгээд явж байгаа хүүхдүүд ч байна. Аа...сэтгэл харамсмаар гэмт хэрэг зөрчилд орж байгаа хүүхэд ч байна. Тэгш байдаггүй юм чинь тийм ээ. Хорвоогын жам л юм чинь...янз бүрийн сэтгэл эмзэглүүлсэн шавь нар ч байна. Сэтгэлд хүрсэн, бахархал төрүүлсэн сайхан эрдэмтэн шавь нар ч байна. Тэгээд иймэрхүү байдлаар ажиллаж амьдраад 20-н хэдэн жил ажиллаад тэгээд одоо төр засгийн тогтоод шийдвэр гараад энэ нарт ертөнцөд олддоггүй нандин сайхан албанаас төр засгийн шийдврээр би ингээд хөндийрөөд ажилласан ч гэсэн миний хэдэн шавь нар бол намайг хэзээ ч мартдаггүй. Багш аа гээд хүндлэн хүрээлэн явдаг ийм л байгаа. За...
Буяндэлгэр -
Таны тэр шавь нараас сэтгэлд нь хоногшисон сурагчид байгаа даа. Тэдний нэг сонин хачин үйл явдал, таныг зэмлэх ч юмуу сайшаах ч юмуу янз бүрийн юм их л байсан байх даа.
Насанжаргал -
Тэгээд миний энэ ажиллах хугацаанд бол Төмөрөө гээд шавь байсан. Үсэг тогтоож өгдөггүй ээ. Тэгээд би цагаан толгойн үсгийн ар дээр ингээд бүх үсгүүдийг дэргэд нь зургийг зурчихсан байдаг байхгүй юу. Тэгээд би за миний хүү чи энийг ээ чи ямар үсэг байна. Ямааны зурагтай “я” үсгэн дээр тэр хүүхдээ авч ирээд....хөдөөний малчин айлын хүүхэд байсан. Сурлагаар нилээн хоцрогддог. Ийм хүүхэд Төмөрөө гэдэг хүүхэд байсан. За миний хүү энэ ямар үсэг вэ гээд би амихандаа ямаа гэхэд “я” үсэг ордог гэдгийг л хэлүүлэх гэсэн чинь тэр хүүхэд маань урдаас намайг “чаа чаа” гэж хэлж ингэж намайг /инээв/.
Буяндэлгэр -
Ямааны зураг харчихаад.
Насанжаргал -
Аа ха. “чаа чаа” гээд ингээд ямар ч үсэг нь ч байхгүй. Юуны зураг нь ч байхгүй. Шууд л ямааны зургийг хараад хөдөөний малчин айлын хүүхэд байсан юм чинь нөгөө ямаатай, малтай л харилцаж байсан хүүхэд учраас шууд “чаа чаа” ингэж хэлж намайг нэг их...за ингээд 1975 онд байх аа. Боловсролын яамны үзлэг манай сургууль дээр ирээд ингээд ажил төрөл шалгаад ийм тийм юм болоод за сурлагаараа муу гэсэн нэг хүүхэд аваад ир, сурлагаараа сайн гэсэн 2 хүүхэд аваад ир гэж надыг миний ажлыг шалгаж байсан боловсролын хэлстийн...яамны нэг мэргэжилтэн Төмөр-Очир гэдэг хүн гэсэн. Тэгээд би манай тэр сургууль чинь хөдөөний сургууль чинь эмэгтэйчүүдийн өрөө багш нарын өрөө гээд нэг өрөө байгуулсан. Тэрэнд бол бид нар Маркс, Энгельс, Ленин тэр үед л одоо ноёлож байсан учраас...
Буяндэлгэр -
Ленин, Сталины зураг хадаастай...
Насанжаргал -
Тийм тийм зурагнуудыг одоо...
Буяндэлгэр -
Чойбалсангын зурагч байсан байх.
Насанжаргал -
Арай ч байхгүй ээ. Сталин, Чойбалсан байгаагүй. Ленин, Маркс, Энгельс Ленины зургууд ингээд нөгөө өрөөнийхөө хананд хадчихсан ийм л байсан юм. Доор нь янз бүрийн сургааль үгийг нь бичээд. Тэгээд сурлагаар муу гэсэн нэг хүүхдээ аваад ир нэг...тэгээд би нэг сурлагаар муу тааруухан гэсэн малчин айлуудын хүүхдүүдийг авч ирээд тэр өрөөнд суулгаад ажлаа шалгуулж байсан чинь тэгсэн чинь тэр Төмөр-Очир гуай тэр сурлагаар муу хүүхдээс минь одоо тэр Маркс, Энельсийн зургийг харж байгаад за энийг ямар хүмүүсийн зургууд юм бэ гээд асуугаадах лаа. Тэр Давааням гэдэг хүүхэд байсан. Тэр маань Ленин багш гэж хэлсэн. Маркс, Энгельс хоёрыг. Тэгээд тэр Төмөр-Очир гуай нилээн ингээд ажиглаж байснаа арга байхгүй ш дээ. Ленин багшийн багш нь юм чинь Маркс, Энгельс гэж ингэж /инээв/ инээд хөхрөлдөөн болоод гарч байсан. Бас нэг сонин юу байдаг юм.
Буяндэлгэр -
Энэ нэг юу гэлээ сэрээ яагаад байсан гээд та түрүүн яриад байсан. Тэр яасан гэлээ?
Насанжаргал -
Аа ха. За энэ бол уймраа. Тэр бол манай аймгийн Ховд сумын нэг хүүхэд дээр гарсан гэж нэг хүн надад ярьсан. Тийм яриа. Тэр бас л нэг сурлагаар тааруу юу ч тогтоож өгдөггүй бага ангийн эмэгтэй хүүхэд байсан юм байна л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд тэр хүүхдэд багш нь тоо тогтоолгох гэж бас нөгөө нэгээс 10 хүртлэх тоог тогтоолгох гэж бүтэн улирал үзсэн юм байна л даа. Тэгээд тэр хүүхдээс нэгийн тоог тогтоолгохын тулд хомхой хурууг нь гозойлгосон байна л даа. Энэ юу вэ гэсэн чинь гозгор гэсэн гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Дараа нь хоёрыг хэлүүлэхийн тулд ингээд хоёр хуруугаа гозойлгохоор энд ийм ац байгаа биз дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Ац гэж хэлсэн гэж байгаа юм. Тэр хоёрын тоо нь. За гурав гэж хэлүүлэхийн тулд ядам хуруугаа ингэсэн юм байна. Энэ хэдийн тоо вэ гэхээр сэрээ гэж хэлсэн гэнэ. За ингээд дөрвийн тоог хэлүүлэхийн тулд чигчий хуруугаа ингэсэн юм байна. Ингээд яг ингэхээр арзгар гэж хэлсэн гэсэн. Манай дөрвөдүүд чинь ийм олон юмнуудыг чинь арзгар гэдэг байхгүй юу. Та нар чинь сагсгар ч гэдэг билүү юм ярьдаг байхгүй юу. Арзгар гэж. Тэгэхээр тэр хүүхэд цаанаа нэг юм сэтгээд байна аа бас.
Буяндэлгэр -
Тийм байна орлуулчихаад байна.
Насанжаргал -
Муу ч хүүхэд биш.
Буяндэлгэр -
Оргүй биш юм сэтгэж байна тийм.
Насанжаргал -
Цаанаа бас. Тэгээд үсэг таниулаад “о” үсэг дээр иржээ. Энэ ямар үсэг вэ гэхээр тэнгэрээр нисдэг үсэг гэсэн гэнэ ээ.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Тэр яагаад уу гэхээр онгоц гэхэд ордог “о” үсэг байхгүй юу. Тэгэхээр “о” үсэг гэж хэлэхээс нь төрүүлээд нөгөө тэнгэрээр нисдэг онгоц гэдэг л ордог.
Буяндэлгэр -
Тэнгэрээр нисдэг үсэг гэж хэлсэн байна.
Насанжаргал -
Аа...тэнгэрээр нисдэг үсэг гэж /инээв/.
Буяндэлгэр -
Тогтоохгүй биш тогтоож байгаа юм байна.
Насанжаргал -
Тэгэхээр бол ямар нэг юу байна аа.
Буяндэлгэр -
Тийм сонин юм.
Насанжаргал -
Тийм сонин. “о” үсгийг...
Буяндэлгэр -
Сэтэгхүй нь их сонин юм.
Насанжаргал -
Тийм. Тэгсэн чинь нэг өдөр юу яасан гэнэ. Тэр чинь нилээн заргач, зодоонч тийм хүүхэд гэнэ бас. Нэг өдөр ангийнхаа эрэгтэй хүүхдүүдтэй хичээл тараад явж байгаад зодолдсон юм байна. Тэгээд тэрнээс сургуулийнхаа захиралд аваачиж өгсөн юм байна л даа. Энэ хүүхдүүд намайг ингээд байна гээд. Тэгээд чи ямар багш дээр хэн дээр, багш дээр чамайг зодсон хүүхдийг аваачсан гэхээр сургуулийн цагдаад аваачиж өгсөн гэж хэлсэн гэнэ ээ /инээв/.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэр цагдаа гэдэг чинь сургуулийнхаа захирал дээр аваачиж өгсөн юм байна л даа. Тэгэхээр захирлыгаа цагдаа гэж одоо бас л ...
Буяндэлгэр -
Сургуулийн цагдаа дээр аваачиж өгсөн гэж /инээв/.
Насанжаргал -
Би сургуулийн цагдаа дээр аваачиж өгсөн гэж гэх мэтчилэн тэр нэг тийм сонин.
Буяндэлгэр -
Их сонин сэтгэдэг хүүхэд байна л даа.
Насанжаргал -
Тийм байна. Цаана нь бол юм мэдэхгүй биш мэдээд байна ш дээ тийм ээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Насанжаргал -
Тийм нэг сонин сэтэгхүйтэй хүүхэд таарсан гээд тэр манайхны тэр үеийн багш нар тэгээд ярьдаг байсан.
Буяндэлгэр -
Танай сум чинь яг сумын чинь юу вэ?
Насанжаргал -
Бөхмөрөн.
Буяндэлгэр -
Бөхмөрөн гэдэг сум тийм ээ?
Насанжаргал -
Яг хил дээр байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Араараа манайх Орос, Туватай хилэлдэг. Аа...одоо сая нэг хүн яриад байсан ш дээ тийм ээ. Одоо манай аймаг чинь араараа Давст сум, Сагил сум, Бөхмөрөн гээд яг энэ газрын зураг дээр манай Монгол улсын хойд ийм нэг хоншоор шиг юм байдаг ш дээ. Яг тэрэн дээр манай сум хилэлдэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Өө...их хязгаар нутаг байна ш дээ.
Насанжаргал -
Асгатын мөнгөний уурхай гээд хүмүүс яриад байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Насанжаргал -
Тэр....
Буяндэлгэр -
Асгатын мөнгөний уурхай гэж одоо ч гэсэн яриад байгаа ш дээ.
Насанжаргал -
Тийм. Тэгэхээр тэр Асгатын мөнгөний ордны наашаа харсан нь Монголынх, цаашаа харсан нь Оросынх байхгүй юу. Тэгэхээр тэр Асгатын мөнгөний уурхайн урд энгэрт нь манай сум байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд тэр Асгатын мөнгөний уурхай чинь захиргаадалтын үед ажиллаад янз бүрийн юм болоод ингэж байх үед чинь одоо манай сумаас хүмүүс ч очиж ажилладаг. Одоо тэр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат л тэр Ногооннуур сумаас ч ажилладаг ийм байгаад одоо энэ их хурлын гишүүн нөхөр Алтай байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэгэхдээ эд залуу байх үедээ. Нөгөө ардчиллын эхэн үед тэнд очиж ажиллаад бас нэг талдаа тэр Алтай зөв юм хийсэн байгаа юм. Тэр Бөхмөрөн гол дагуу чинь тэр мөнгөний уурхайн баяжуулах баригдаж байсан байхгүй юу. Тэр баяжуулах баригдахаар байна ш дээ. Одоо энэ Эрдэнэт шиг баяжуулах юу баригдахаар чинь тэрний бохир ус чинь манай “Бөхмөрөн”-ий голоор ороод тэр манай “Бөхмөрөн”-ий ус чинь “Ачит нуур”-т цутгадаг.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
“Ачит нуур” гэдэг нь...Монгол улсын газрын зураг байна уу үгүй юу хүүхдүүд ээ? /хүүхдүүдээсээ асуув/. Тэгээд “Ачит нуур” чинь цаашаа “Ховд”-ын гол гэж яваад Ховд аймгийн “Хар ус” нуур Хар нуурт цутгадаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгэхээр нөгөө мөнгөний усны хорт бодис чинь манай Бөхмөрөн голын ан амьтан, ургамал юмыг сүйтгээд “Ачит нуур”-т байсан загас юмыг хөнөөгөөд....
Буяндэлгэр -
Аймар юм.
Насанжаргал -
Дахиад түүнээсээ цааш тэр “Хар нуур” хүртлэх бүх юмыг хөнөөдөг нөгөө мөнгийг ялгаж авахын тулд яасан нөгөө химийн хорт бодис чинь тэгж явахад тийм их аюцлтай юм Оросууд хийж байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр баяжуулах үйлдвэрийг Оросууд барьж байсан уу?
Насанжаргал -
Тийм Оросууд барьж байсан юм. Бүр захиргаадалтын үед.
Буяндэлгэр -
Аа за.
Насанжаргал -
Тэнд чинь байна ш дээ Оросоо мэргэжилтэн 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар тэр чинь манай тэнд чинь нисэх онгоц буудаг.
Буяндэлгэр -
Өө..за.
Насанжаргал -
Оросын.
Буяндэлгэр -
Тэр чинь тэгвэл ашиглаад эхэлчихсэ юм байсан байна ш дээ?
Насанжаргал -
Тэгээд ашиглалтанд ороод баяжуулах барихаар тэгээд явж байсан байхгүй юу. Тэгээд Алтай гэдэг сурвалжлагч сэтгүүлч л байсан байхгүй юу. Одоо их хурлын гишүүн.
Буяндэлгэр -
Тийм тийм манай Алтай. Би тийм нэвтрүүлэг нь явж байсныг санаж байна.
Насанжаргал -
Тийм. Тэр Алтай чинь одоо тэр юуны чинь...очиж одоо тэр 1991,1992 онд чинь тэрнийг зогсоогоод тэгээд тэр Оросын нөгөө тэр чинь янз бүрийн техник, тоног төхөөрөмж, вагончикт байрлаж байсан бүх юмыг чинь нэг ёсондоо бүгдийг нь устгуулаад тэгээд казак, монгол манайхны бүх хүмүүсийг тэрнийг тараагаад Оросуудыг гаргаж ингэж явуулаад тэр Асгатын мөнгөний уурхайг чинь бүр мөсөн зогсоосон байхгүй юу. Алтай чинь.
Буяндэлгэр -
Аа ха. Алтай чинь их том юм хийсэн байна ш дээ.
Насанжаргал -
Тийм. Алтай чинь их том юм хийсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна. Маш их том юм хийсэн байна.
Насанжаргал -
Хэрэв тэгж Алтай очоогүй бол өнөөдөр тэр баяжуулах баригдаад тийм их аюулын сүйрэл болох байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Хүн мал бүгдээрээ хордох уу?
Насанжаргал -
Уух ундааны цэвэр ус байхгүй. Ийм их том юмыг чинь авч хориг тавьж байсан хүн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа...тэрнийг чинь тухайн үед нэвтрүүлэг нь явж л байсан. Нэг их анзааралгүй өнгөрчихсөн.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгвэл манай сэтгүүлч Алтай чинь тэр дээр маш их том юм хийсэн юм байна.
Насанжаргал -
Тийм. Тэрэн дээр маш их юу хийсэн. Тэр одоо тэгээд Ноён турт байгаа охин байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Цэцэрлэгийн багшийн сургуульд сурч байсан юм. Тэгэхэд чинь Оросын онгоцууд их буудаг байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Мэргэжилтнүүдийг 14 хоног ажиллуулаад...
Буяндэлгэр -
Бүр онгоцны талбайтай юу?
Насанжаргал -
Талбайтай талбай гаргачихсан.
Буяндэлгэр -
Хаа.
Насанжаргал -
Тэгээд 14 хоногт чинь тэр Оросруугаа явж амардаг. 14 хоногт дараагийн ажиллах хүмүүс ажил дээрээ ирдэг тийм онгоцны буудал байсан. Тэгээд бид нар чинь оюутны амралтаар манай тэр охин ирээд гэртээ амарчихаад бид нар тэр Оросын тэр онгоцонд тэр охиноо суулгаад явуулж байсан байхгүй юу. Тэгээд байнгын 24 цагаар чинь нөгөө мотор ажлуулаад тэгсэн тэр чинь дандаа Монголын хөрөнгөөр барьсан гэж байгаа юм. Тэр бүх юм чинь.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Дандаа Монголын хөрөнгөөр...
Буяндэлгэр -
Тэгээд тэр мөнгөө бүр ашиглаж эхлээд зөөж эхлэж байсан уу?
Насанжаргал -
Бараг бүгдийг нь нээгээд бараг хичнээн жилийн нөөцтэй, хичнээн жилийн ашиг өгөх юм бэ. Тэр баяжуулах барьж байгаа юм чинь мэдээж ш дээ. Тэгээд бүр тооцоо юмыг нь гаргаад ийм юм болоод мэргэжилтнүүдээ авч ирээд ажиллуулдаг. Манай том банди хүртэл цэргээс ирчихээд тэнд ажиллаж байсан ш дээ. Тэгэхдээ манай хүү чинь Бөхмөрөний гол дотор тэр баяжуулахын усыг шингээдэг тийм юуг нь ухаж байсан залуу байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд тэр янз бүрийн өөрчлөлтүүд явагдаад Оросууд нь гадагшаа гараад тэр манай банди чинь...тэр Оросууд гараад явчихаар чинт Асгатын мөнгөний уурхайн чинь шууд хааж байгаа байхгүй юу. Үйл ажиллагааг нь тийм ээ?
Буяндэлгэр -
Зөв юм хийсэн байна.
Насанжаргал -
Зөвдөө хаачихав дээ. Ноднин уржнангаас нааш нь хэрүүл хийгээд л их хурлын гишүүн шиг. Одоо Сү.Батболд нь бол уурхайн ажил авах гээд ингээд. Тэгсэн чинь цаад тал нь бол телевизээр бас нэг ноднин ч билүү гарсан ш дээ. Тэр Увсууд цаад талаас нь тэр мөнгөний уурхай, одоо энэ уул чинь мөнх цастай аюулын уул байхгүй юу. Монголын тундар гэсэн үг. Өвөл зунгүй байнгын мөнх цастай. Байнгын хүйтэн байдаг. Нар бараг тусдаггүй тийм газар гэж хүмүүс ярьдаг юм билээ. Одоо манай сумын ардууд. Тэгсэн чинь Оросын хил рүү харсаныг нь Оросууд ашигладаг. Монголын хил рүү харсаныг нь монголууд ашигладаг. Тэгээд цаанаас нь тэр улсууд ажиллаж тэр мөнгийг яаж авч ашиглаж байдгыг нь бол телевизээр гаргаж байна лээ ш дээ. Бүхэл бүтэн хот тосгон эд нар. Хөгжилтэй орнууд чинь тийм юм байгуулаад авчихна ш дээ. Манай Монгол юу ч байхгүй юу. Наана нь нэг амбаар сав, тийм л юм үлдсэн байна лээ.
Буяндэлгэр -
Тэгээд одоо Оросууд өрөөсөн талыг нь ашиглаж байгаа юм чинь манай тал руу орж ирээд ашиглахыг Монголчууд мэдэхгүй л байх нь байна ш дээ.
Насанжаргал -
Мэдэхгүй ш дээ. Цаанаас нь наашаа хичнээн хэмжээнд ирж байгааг нь мэдэхгүй ш дээ. Тэгээд одоо ажиллуулна. Ажиллуулахгүй төрийн нөгөө юунд авна мэдэлд авна авахгүй гээд. Тэгээд одоо энэ хувь хүн их хурлын гишүүдээс Сү.Батболд гэдэг нөхөр л авах талаар янз бүрийн юм ноднин уржнангаас хойш байгуулна байгуулахгүй гээд янз бүрийн юмаар заргалдаад байгаа. Энэ их аюултай юм хийгээд байна ш дээ. Манай монголчууд бол хамгийн гол нь байна ш дээ. Ерөөсөө гадаадын хүнд өгчихөөд тэгээд л одоо тэрний 50% нь хэдэн хувийг нь одоо тэгээд насаараа юмуу үр хүүхэддээ 60,70-н жилээр нь эзэмшүүлэх ийм юм л их хурлын энэ томчууд чинь тийм л хийгээд байна ш дээ дандаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Одоо их хуралд гарахын төлөө өрсөлдөж байгаа чинь цаанаа бол тийм. Тийм л юм хийгээд байж байдаг. Одоо тэр Асгатын мөнгөний уурхай гэж тийм сайхан юуг бол...тэгээд тэр манай Бөхмөрөний нутагт чинь алт нь шинэхэн нээгдэж эхлэж байгаа.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Тэгээд одоо нэг лиценз аваад гадаадын хүмүүст лицензээ зараад л одоо манай өвгөний дүү ч гэсэн нэг залуу өөрсдөө сайхан орд нээчихээд л Хятад, Монголын хамтарсан тийм юманд өгчих жишээтэй. Тэгээд манай хүүхдүүдийг нэг жил аваачаад ажиллуулна энэ тэр гэсэн чинь бас арга байхгүй юм тэр чинь шинээр нээгдэж байгаа нүүрсний уурхай чинь бас техник, тоног төхөөрөмж хэрэгтэй ш дээ. Заавал ямар нэгэн газрын хөрөнгө оруулалт байхгүй бол болохгүй юм байна. Тэгэхээр тэр манай дүү чинь хөрөнгө оруулалт хийдэг юу олдохгүй учраас тэр Хятад, Монголын хамтарсан тийм л юманд зарчихаж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм юмнууд хэцүү хэцүү.
Насанжаргал -
Гадаадын өмч хөрөнгө болоод ингээд явчихна гэхээр...манай нутаг бол эргэн тойрондоо...сая 5-н сард манай хүү Бороо гоулдад маркшейдарын инженер хийдэг залуугын...Эрдэнэт ажиллаж байгаад Бороо гоулдад ирсэн. Тэгсэн чинь Эрдэнэтийн геологийн ерөнхий инженер гэсэн залуу манайд ирсэн байхгүй юу тэр манай хүүтэй хамт. Тэгсэн чинь тэр залуу тэр манай нутгаар яваад ирсэн чинь танай нутгийн тэр баялаг ерөөсөө хөдлөөгүй байна. Энэ геологид олон жил ажилласан хүмүүс чинь бараг гаднаас нь чулууг нь бараг долоогоод бариад таньдаг юм байна ш дээ. Нэг газар гэхэд 7-н төрлийн тийм ашигт малтмалын юм байна. Танай нутагт гээд тэгж байна лээ. Тэгээд асар их...
Буяндэлгэр -
Баялагтай байна.
Насанжаргал -
Тийм. Манай хүүтэй хамтраад лиценз миценз хамтраад ав бидэнд мөнгө хөрөнгө байхгүй. Одоо чинь дээр үе шиг 50000-хан мянгаар лиценз олгон байсан бол. Одоо чинь 50,60-н саяар олгодог болчихсон. Тэр олон сая төгрөг бид хоёр байхгүй.
Буяндэлгэр -
Байхгүй байхгүй. Хэцүү.
Насанжаргал -
Тийм. Ийм болчихоод байна. Тэрнээс биш энэ хэдэн сая төгрөг байдаг бол бид хоёр нэг алтны орд ч юмуу нэг эзэмшээд авмаар байна гээд нэг нь геологийн инженер, нэг нь маркшейдарийн инженер хоёр байна гээд зовлон хэлж байна лээ л дээ тэр залуу. Тэгээд ерөнхийд нь яваад үзээд хаана юу байна гэдгийг танай нутгаар яваад үзээд ирлээ. Тэгээд л хавар манайд ирээд хоноод өнжөөд Эрдэнэтийн тэр юуны инженер геологийн ерөнхий инженер гэсэн залуу өнжөөд хоноод явсан тэгж байна лээ.
Буяндэлгэр -
Одоо танай тэр суман дээр бол айл хунар байгаа биз дээ. Айлууд бол байгаа биз...?
Насанжаргал -
Өө байна, байна.
Буяндэлгэр -
Байна уу аж төрнө бизээ?
Насанжаргал -
Байгаа. Орон нутгийн засаг захиргаа, малчид бол байгаа.
Буяндэлгэр -
Байгаа биз.
Насанжаргал -
Байгаа.
Буяндэлгэр -
Хэд, хэр малтай сум бэ?
Насанжаргал -
Өө...гайгүй амжиргааг нь залгуулаад байх тийм. Гэхдээ хязгаарын хоцрогдол гэдэг юм байна.
Буяндэлгэр -
Байна уу тийм ээ?
Насанжаргал -
Байна. Ноднин зун өвгөн бид хоёр нутаг яваад ирсэн чинь айхгүй их мал ахуйтай нь амьдарч чадаж байна. Мал ахуй муутай нь ерөөсөө байхгүй. Амжиргаа эд нар муу тийм л юм байна. Тэгээд хязгаар нутаг юмны өртөг өндөр. Мал юу нь бол нэмэгдэл байхгүй. Бүтээгдэхүүн нь үнэ байхгүй тийм л юм билээ.
Буяндэлгэр -
Юу...гэрэл чийдэн байна уу?
Насанжаргал -
Уг нь хийн юугаар ажилладаг гэсэн. Энэ их хурлын гишүүн байхдаа Эрдэнэсүрэн гээд хүн. Тэр манай суманд хийн ямар юм гэнэ нэг тийм юу яасан гэнэ ээ. Нүүрсний юугаар хий гаргадаг. Хийнээс цахилгаан гаргадаг нэг тийм юм. Ногооннуурын казак...казак юу байхав Бакей гээд их хурлын гишүүн Баян-Өлгийн их хурлын гишүүн...
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Манай тэр аймгаас сонгогдсон Эрдэнэсүрэн хоёр манай суманд тийм...хөөе манай суманд яасан хийн ямар юм билээ Хүрлээ хөөе...? /охиноосоо асуув/. Цахилгаан гаргадаг.
Буяндэлгэр -
Хийн түлшээр биз дээ?
Охин: Тийм хийн түлш.
Насанжаргал -
Хийн түлшээр гаргадаг тийм ток гаргадаг тийм юм ажиллуулаад тэгээд нэг хэд хоног ажилуулсан юмуу яасан юм бэ бөхсөн гэж байна лээ.
Охин -
Дэлбэрсэн гэсэн тийм ээ?
Насанжаргал -
Эвдэрсэн тийм юм гаргаад тэгээд больсон гэж байна лээ. Тэгээд яахав мөнгийг нь Бакей, Эрдэнэсүрэн 2 л хуваагаад авчихгүй юу. Нөгөө гарсан төсөв зардлыг нь.
Буяндэлгэр -
Хэцүү юм аа нээрэн.
Насанжаргал -
Бакей, Мурат. Тэгээд хүчин чадал нь хүрэхгүй. Тэндэхийн айлуудын телевизийг...
Буяндэлгэр -
Өвөл одоо тэнд чинь хэдэг градус болох уу?
Насанжаргал -
Гайгүй. Нэг 25,26-тай.
Буяндэлгэр -
Өө...тэгвэл дулаахан юм байна тийм ээ.
Насанжаргал -
Манай сум бол дулаан.
Буяндэлгэр -
Өө...гайгүй юм байна. Хамгийн хүйтэн сум чинь одоо Увсын хамгийн хүйтэн сум чинь...
Насанжаргал -
Зүүнговь чинь манай Монголын хүйтэний туйл манай аймгийн Зүүнговь суманд байдаг.
Буяндэлгэр -
Аан.
Насанжаргал -
50 гардаг.
Буяндэлгэр -
Хаа. Завхан чинь бас их хүйтэрдэг гэсэн тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Завхан тэр Тосонцэнгэл чинь ойролцоо байхгүй юу. Нэг бүсд багтдаг. Аюулын.
Буяндэлгэр -
Өвс ногоо бол харьцангуйгаар гайгүй юу?
Насанжаргал -
Хур бороо байхгүй ургац муу. Сая манай хоёр банди яваад ирсэн хур бороо байхгүй ургац маш их муу байна. Ёстой зуслангын сайхан манай энд байна гэж хэлж ирсэн.
Буяндэлгэр -
Ер нь бол хангайрхуу нутаг уу?
Насанжаргал -
Хангай, говь хосолсон нутаг.
Буяндэлгэр -
Хосолсон нутаг уу?
Насанжаргал -
Аа ха.
Охин: Тал хангай.
Буяндэлгэр -
Ямар мал их зонхилсон байдаг юм бэ?
Насанжаргал -
5-н хошуу мал бүгд байна.
Буяндэлгэр -
Бүгд байх уу?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха. Би чинь сарлагийг чинь голдуу Архангайд л байдаг гэж бодсон тэгвэл...
Насанжаргал -
Увсад байна.
Буяндэлгэр -
Увсад сарлаг байна ш дээ.
Насанжаргал -
Тэр тусмаа манай Бөхмөрөнд бол байна.
Буяндэлгэр -
Увс аймаг сарлаг ихтэй юм байна тийм ээ?
Насанжаргал -
Сарлагтай. Сарлаг, улаан үнээ бүгд тэгш, адилхан.
Буяндэлгэр -
Их сонин юм байна. Би Увс руу ерөөсөө явж үзээгүй л дээ. Их сонин юм байна. Увс, Баян-Өлгийг бол би явж байгаагүй.
Насанжаргал -
Манай тэр нутгийн ястны онцлог гэж байна ш дээ. Манай дөрвөдүүдийн зан заншил, жаяг бол маш хатуу ерөөсөө хууль шиг байдаг.
Буяндэлгэр -
Тухайлбал яах уу?
Насанжаргал -
Жишээлбэл гэр бүл болно ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Салж сарнина. Нэгнийгээ зодож занчина гэж ерөөсөө юм байхгүй. Аа...манай дөрвөдүүд бол шууд гэр бүл болгоод, өмч хөрөнгийг нь таслаж өгөөд тэгээд одоо ерөөсөө гэр орныг нь тааруулж өгөөд. Тэр гэр оронд чинь ямар нэгэн хуучин юм оруулахгүй. Дандаа шинэ юм хийж тааруулж барина.
Буяндэлгэр -
Хүүгийн тал бэлдэх үү, хүүхний тал бэлдэх үү?
Насанжаргал -
Хүүгийн тал ч бэлтгэнэ. Хүүгийн тал гэр орон тэгээд гэрийн хагас эд хэрэглэл бэлтгэнэ. Аа...охины тал бол бас өөрийнхөө зохих хэмжээний юм бэлтгэнэ. Тэгээд тэр айл гэр бол салж сарнихын арга байхгүйгээр бөхлөөд өгдөг байхгүй юу.
Буяндэлгэр -
Яаж бөглөх үү?
Насанжаргал -
Тэр хоёр талын аав ээж бол тэр өмч хөрөнгө бүгдийг нь таслаад өгчихнө. Тэр хоёрт та хоёрын амьдрал аж ахуйгаа залгуулаад явдаг юм чинь энэ гээд. Өмч хөрөнгө тэгээд гэр орных нь юмыг бэлтгээд өгнө. Зайлшгүй хийх юмыг нь.
Буяндэлгэр -
Аа...мал хуй таслаж өгнө.
Насанжаргал -
Таслаж өгнө.
Буяндэлгэр -
2 талаасаа таслаад өгчихнө гэсэн үг үү?
Насанжаргал -
Тийм. Таслаад өгчихнө. Баян чинээлэг тийм охиных нь тал бол хэдэн 100-аар таслаад авч ирээд өгчихнө. Аа...хүүгийн тал бол тухайн өөрийнхөө хэр хэмжээгээр таслаад өгнө.
Буяндэлгэр -
5-н хошуу малнаас таслаад өгнө гэсэн үг үү?
Насанжаргал -
Тийм өгнө.
Буяндэлгэр -
Мал малын захнаас өгөх үү?
Насанжаргал -
Мал малнаасаа л өгнө.
Охин -
Амьдралын түвшин ямар байх нь хамаагүй шинэ гэр тааруулж өгнө.
Насанжаргал -
Тийм. Амьдралын түвшин муу ч байсан сайн ч байсан шинэ гэр тааруулж өгнө. Тэр шинэ гэрт бол ерөөсөө хуучин юм оруулахгүй. Одоо энд ажиглаад байхад чинь аав ээжийнхээ гэрт л хуучин ор дэрэнд нь тогоо шанагыг нь хэрэглэж байна ш дээ. Манайд бол бүх юм шинэ. Цоо шинэ. Амьдралын бүх юм шинээсээ эхлэх ёстой л гэсэн зарчим барьдаг юм. Тэгээд тэр чинь одоо сална, сарнина гэдэг юм байхгүй. Одоо зүгээр уучлаарай би ингээд ажиглаж байхад чинь ер нь одоо нэг авгай хүүхдээсээ салаад нөхөр нь нэг хүнтэй амьдраад гурав дөрвөн жил болоод дараа нь эхнэр нь нэг өөр хүнтэй амьдраад л дахиад л эргээд нөгөө хоёр буцаад суучихна. Манай дөрвөдүүд бол ерөөсөө тийм юм байхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Байхгүй.
Буяндэлгэр -
Одоо орчин үед өөр болсон байлгүй дээ.
Насанжаргал -
Ерөөсөө тийм. Одоо ч тийм байхгүй юу. Өө...тэгээд одоо энэ хавийн янз бүрийн хүмүүс манайд орж ирээд бид хоёр 20-н хэдтэйдээ хань ижил болоод анхны хүүхдээ гаргаад хамт авахуулсан нөгөө талын жаазанд ийм сайхан зураг байна уу?
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэгсэн чинь ингэж дуугарч байна. Та хоёр ингэж авааль ханиараа та хоёр байгаа юмуу гэж байгаа юм даа. Үгүй ээ чи юу яриад байгаа юм бэ?
Буяндэлгэр -
Одоо хэдэн жил болов та хоёр...?
Насанжаргал -
Бид хоёр одоо өнөө жил 49. 2009 он яг 40-н жил амьдарч байна. Бид 1969 оны 7-н сарын 15-нд гэр бүл болсон. Яг 40-н жил болж байна бид хоёр одоо.
Буяндэлгэр -
Хурим найр хийсэн үү?
Насанжаргал -
Хийлгүй яадаг юм бэ. Манай дөрвөдийн чинь хурим найр гэдэг чинь ёстой жаягтай байхгүй юу.
Буяндэлгэр -
За...яадаг юм бэ?
Насанжаргал -
Бэр гуйж байна гээд хүүгийн тал сүй тавина. Тэгээд дараа нь одоо ингээд өдөр хоног тохироод яана. Тэгээд одоо хүүгийн талаас бэргэн янз бүрийн хүмүүсийг унаа машинтай ирээд өдөр судар нөгөө зөөлөн сайн өдөр нь ирээд авна. Тэгээд хөшин тайлна. Их том үйл ажиллагаа явагдана. Хоёр талсаа ах дүү нар ирж...
Буяндэлгэр -
Хөшиг тайлна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Насанжаргал -
Энэ ор байна.
Буяндэлгэр -
Аа...тийм.
Насанжаргал -
Орны урд талаар хүүгийн талынхан ингээд одоо энэ цонхны хөшиг шиг, хамгийн нандин юмаар хөшиг хийнэ. Хүүгийн тал.
Буяндэлгэр -
За.
Насанжаргал -
Охины тал ор дэр бүх юм тааруулна. Бас тийм хөшиг тааруулж өгнө охиндоо. Тэгээд охиныг чинь нөгөө голдуу үүрээр голдуу авдаг юм даа. Хурим хийгээд. Охины талд ирээд шөнөжин найрлаад тэгээд цаг өдөр юм нь таархаар охин оо аваад бэргэн нь, ээж нь, хүргэн нь хурим ахлана гээд нэг ийм хүн. Жолооч ингээд нэг хэдэн хүн ирнэ. За тэгээд сөн түшдэг хүн гээд архи дарс хэрэглэдэг 6-н хүн. Тэгээд найр наадам хийгээд охин авдаг цаг боллоо ингээд одоо ингээд энэ монгол цагийн тоолол байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Энэ дөрвөдүүд бол цаг хатуу баримтлана ш дээ.
Буяндэлгэр -
За.
Насанжаргал -
Одоо охины жил сарыг их сайхан тааруулж тэр цагт л гараад явах юм бол энэ хүүхдийн амьдрал их сайхан явна. Төрсөн гэр орноос нь гээд. Тэгээд аав ээж нь ах дүүс нь тэр хавийн хүмүүс шөнөжин найрлаад тэгээд нөгөө охиноо гаргадаг цаг болохоор оруулж ирээд цай ундыг нь өгөөд хувцас хунарыг нь...тэр хуримд ирж байгаа охиныг чинь хамгийн гоё ганган хувцасыг тааруулж өгдөг байхгүй юу.
Буяндэлгэр -
Дөрвөд хувцас гэж өөр маягийн хувцас байх уу?
Насанжаргал -
Үгүй үгүй зүгээр л.
Буяндэлгэр -
Монгол нөгөө....
Насанжаргал -
Дээр үед бол дөрвөд маягийн бүх хувцасыг нь тааруулаад өгдөг байсан. Одоо бол орчин үеийн зүгээр сайхан монгол дээл мээл хийж өгдөг байхгүй юу. Хувцас хунарыг нь өмсгөөд ингээд л суулгаад нөгөө явуулдаг цаг нь болохоор оруулж ирээд хоол унд өгөөд өвчүүг нь өгөөд тэгээд тэр хүүгийн талаас ирсэн бэргэн ингээд аваад гардаг. Тэгээд хүүгийн талд очоод тэр хүүгийн тал чинь гэртээ оруулж цай ундаа өгөөд хадмындаа оруулж одоо энэ гал байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэрэнд мөргүүлээд нөгөө галыг нь асаалгадаг байхгүй юу. Тэр айлын гал голомтонд ирж байгаа хүн гээд. Тэгээд л дараа нь нөгөө өөрийнх нь гэрт нь оруулж ирээд цай ундыг нь хийлгээд одоо шинэ бэрийн цай уулгана гээд цай ундыг нь уулгаад тэгээд орой тэр хурим найр тараад явахаар нь ээжид нь эхлэж сүү бариад морь барьж бэлгэлдэг. Тийм тийм жишээтэй байдаг.
Буяндэлгэр -
Хуриманд ирсэн тэр зочидод бас бэлэг өгөх үү үгүй юу?
Насанжаргал -
Зочдод бэлэг өгнө.
Буяндэлгэр -
Зочид бол тэр шинэ гэр бүл болж байгаа хоёр хүнд бэлэг өгнө ш дээ тийм ээ.
Насанжаргал -
Өгнө. Хүүгийн талаас ирсэн хүмүүст гар цайлгана гээд нэг ойр зуурын юм өгдөг байхгүй бас.
Буяндэлгэр -
Аа...сонин юм байна бас.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Та хоёр тэгээд хурим найр хийсэн үү?
Насанжаргал -
Яг манай тэр дөрвөдийн жаягаар найр хийсэн. Хурим хийсэн.
Буяндэлгэр -
Дүрэм...дээр үед юм чинь...
Насанжаргал -
Үгүй ээ тэр дөрвөд юу чинь байхгүй. Тэр чинь бас боловсронгуй болсон үе байна ш дээ. Зүгээр энгийн хувцас хунартай. За тэгээд нөгөө охиныг аваачаад нөгөө хүүгийн гэрт аваачина ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэгэхээр нөгөө хадам тал чинь нөгөө бэрээ хүлээж авахаар бүх хувцасыг нь бэлтгэнэ. Шинэ гутал хувцас дээл. Гутал одоо малгай бүгдийг бэлтгээд одоо тэр хадмынд орж мөргүүлээд нөгөө галд нь нөгөө арц, мод сүүлний юм галд нь өргүүлээд мөргүүлээд. Тэгээд нэг ёсондоо тэр айлын хүн болгож байгаа нь тэр байхгүй юу. Тэгээд мөргүүлээд тэр айлд чинь хадам талын айл чинь шинэ бэрээ хүлээж авч цай унд юмаа өгөөд өмч хөрөнгөө бас заана. За миний хүү, охин ч гэдэг юмуу тийм зүсэмийн морь ав, тийм зүсмийн үнээ ав ч гэдэг юмуу. Одоо баян тарган улс чинь азаргаар адуу өгнө ш дээ. За миний бэр би чамд одоо тэдэн ижилтэй. 20-н ижилтэй. 30-н ижилтэй ч гэдэг юмуу. Тийм алаг азрагтай ч гэдэг юмуу хээр азаргатай адуу чамд өгч байна гээд.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо 30,40-өөд адуу гэсэн үг биз дээ.
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Нэг азарга адуу гэдэг чинь.
Насанжаргал -
Аа ха. Чамд одоо бэлэглэж байна. Баян чинээлэг хүмүүс чинь тэгээд бэлэглэдэг.
Буяндэлгэр -
Цагаан идээ авахдаа баруун аймгийнхан юу голдуу авах уу? Ааруул хийх үү?
Насанжаргал -
Манай Увс бол...
Буяндэлгэр -
Тос хайлах уу?
Насанжаргал -
Түүхий сүүний айраг хийнэ. Шууд түүхий сүүний айраг хийнэ.
Буяндэлгэр -
Түүхий сүүний айраг гэдэг чинь ямар юм байна вэ?
Насанжаргал -
Тусгай хөрөнгө байдаг юм. Тэрэнд ерөөсөө одоо энэ чанаж буцалгаж болгох юм байхгүй. Шууд үнээгээ сааж ирээд сайхан шүүгээд, ноос ноолуур янз бүрийн юмыг нь ялгаад л шууд тэрлүүгээ хөрөнгөрүүгээ түүхий сүүгээ хийнэ. За тэгээд...
Буяндэлгэр -
За тэр хийж байгааг баруун аймгийнхан бол архад...
Насанжаргал -
Нөгөө архад...
Буяндэлгэр -
Ингээд юунд хийдэг ш дээ.
Насанжаргал -
Бүлүүртэй архад.
Буяндэлгэр -
Бүлүүртэй байдаг. Та нар баруун аймгийнхан чинь юу байх уу? Модон ийм хавчиг хувин байх уу?
Насанжаргал -
Үгүй ээ үгүй архад.
Буяндэлгэр -
Архад гэж одоо нөгөө нэг...
Насанжаргал -
Ширээр хийсэн.
Буяндэлгэр -
Ширээр хийсэн нөгөө юу байх уу. Борви маягийн тийм ээ.
Насанжаргал -
Аа ха том хэмжээний 70,80-н жилийн юу багтах тийм. Аа...тэр түүхий сүүнийхээ айргийг бүлж нэрэхийн урд талд юу хийнэ. Хярам хийнэ. Хярам хийгээд сайхан бүлээд байна. Тэгэхээр сайхан том унана. Тэр тосоо аваад тэгээд тогоо тавиад шимийнхээ архийг гаргаад ааруулаа гаргаад. Сүүгээ шахаад ааруулаа гаргана. Сүүгээ бид нар бол тэгж чанаж...
Буяндэлгэр -
Үнээний сүүгээр хийдэг юм байна ш дээ тийм ээ?
Насанжаргал -
Үнээний сүүгээр. Тэгсэн бид нар одоо энэ танайх шиг тэгж чанаж боловсруулахгүй. Өрөм мөрөм авахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Шууд түүхий сүүгээр.
Буяндэлгэр -
Тэр юугаа ингээд хананд яачих уу...бэхэлчих үү?
Насанжаргал -
Тийм. Унинд уяаад бэхлээд тэгээд яачихна.
Буяндэлгэр -
Аа...борви энэ юуг Архангай эд нар бол борвинд л яадаг юм. Танайх чинь өөрөөр юм хийдэг юм байна.
Насанжаргал -
Тийм архад.
Буяндэлгэр -
70,80-н литр гэдэг чинь их ордог юм байна.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Бүр их.
Насанжаргал -
Тэрнийг чинь тэр архад гэдэг юмыг том шарын юмуу том үнээний арьсаар хийнэ. Сайхан утаад ноос юмыг нь зулгаагаад дараа утаад, гандаад тэгээд хийнэ. Тийм сайн чанарын...чанартай малын арьсаар хийнэ. Тэгээд бүлээд байна. Тэгээд шар тос унана. Эд нар чинь айргийг чинь бүлж өгч байсан хэддээ.
Буяндэлгэр -
Суганыхаа булчирхайг зочтол бүлнэ биз дээ.
Насанжаргал -
Тоолж байгаад бүлнэ ш дээ.
Охин: 6000 бүлнэ ш дээ.
Буяндэлгэр -
Хүүх...
Насанжаргал -
Тоолж байгаад бүлнэ.
Охин -
Манайх цөөхөн бүлдэг байсан.
Насанжаргал -
Манайх цөөхөн. Манай тос бага унадаг юм чинь. 1,2,3 бүлээд хаяуулчихна.
Буяндэлгэр -
Тэгээд тэр амт нь ямар байх уу айраг шиг байх уу?
Насанжаргал -
Тараг шиг.
Буяндэлгэр -
Аа...тараг шиг байх уу?
Насанжаргал -
Одоо тэрнээс амсуулчихаач /хөтлөгчид түүхий сүүний айраг амсуулав/
Буяндэлгэр -
Тийм юм байна /түүхий сүүний айраг амсав/.
Насанжаргал -
Дандаа түүхий сүүгээр хийнэ. Аа...тэгээд нэг...
Охин -
Тэгээд масло шиг тос унадаг байхгүй юу. Шар тос гээд.
Насанжаргал -
Шар тос унана.
Буяндэлгэр -
Тэр шар тосоо бол аваад...
Насанжаргал -
Базаад болгоод, хонь, үхэр идшинд иднэ ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэрнийхээ олгойг сайхан хатаагаад авчихна.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд олгойнд хийгээд л. Хэвтээж байгааг олгойнд хийгээд ах дүүгийн хүмүүст өгнө. Өөрсдөө өвөлд хэрэглэнэ.
Буяндэлгэр -
Тэр шар тосыг маслоны оронд идэх үү?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Талхан дээр түрхэж.
Насанжаргал -
Талхан дээр түрхэж идэхгүй. Цайнд хийнэ.
Буяндэлгэр -
Аа...цайндаа хийгээд нөгөө сармарч яадаг байхнээ тийм ээ.
Насанжаргал -
Аа ха...тийм.
Буяндэлгэр -
Юу юу...аа...зул барьж болох уу тэрүүгээр.
Насанжаргал -
Барина. Шигээж барина. Зул барьдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Шар тос л гэсэн үг юм байна ш дээ.
Насанжаргал -
Тийм.
Охин: Тийм. Гаргаж авахдаа их өөр гаргаж авч байгаа юм.
Буяндэлгэр -
Тийм. Арга нь их өөр юм тийм ээ.
Насанжаргал -
Аа ха. Арга нь өөр.
Буяндэлгэр -
Шимийн архи нь их хатуу юу?
Насанжаргал -
Янз бүр. Тэр нөгөө тогоо тавина ш дээ. Нэг юмуу 2 усаар авбал их хурц гарна. Гурав дөрвөн усаар авбал зөөлөн гарна.
Буяндэлгэр -
Аа...
Насанжаргал -
Нөгөө тогоо тавьж байх үед ээ ус халаадаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Эхний нэг юмуу хоёр усаар авах юм бол хатуу гарна. 3,4-н усаар авах юм бол хэмжээ нь ихсээд амт нь суларчихдаг.
Буяндэлгэр -
Аа...нэг удаа ингээд тогоо нэрхэд багцаагаар яах уу? Литр хэртэй гарах уу?
Насанжаргал -
3-н тогоо тавих юм бол 10 литр архи авна.
Буяндэлгэр -
Хөөх...тэгвэл их сайн авдаг юм байна.
Насанжаргал -
Гурван литр өнгөрөөж гарна.
Буяндэлгэр -
Тэгвэл их сайн.
Насанжаргал -
Тэгэхдээ тэр чанартай чанаргүйгээсээ шалтгаална л даа.
Буяндэлгэр -
Тэр архиа тэгээд яах уу өөрсдөө уух уу?
Насанжаргал -
Голдуу өөрсдөө.
Буяндэлгэр -
Худалдаж барих уу?
Насанжаргал -
Ийм монголын архи хөдөө зөндөө ш дээ. Морио унаад л айл хэсээд л өдөржин за...Насаа эгч минь жаахан юм таниад байна уу гээд ирнэ. Манай нэг литр юмыг уучихаад нөгөө нэг айл руу ингээд явах жишээтэй /инээв/.
Буяндэлгэр -
Айл айлын нэрсэн тогооны архи уугаад, амтыг нь үзэх гээд.
Насанжаргал -
Аа...тэгээд цагаан сар мараар өвлийн улиралд хэрэглэх гээд гайгүй сайн архиа тусдаа хадгалж үлддэг байхгүй юу. Канестор юманд хийгээд.
Буяндэлгэр -
Энэ канестор ч сүүлийн үед гарсан. Дээр үед бол нэг юу билээ морин шил гэж байлуу?
Насанжаргал -
Морин шилэнд хийнэ. Ширээр хийсэн бас тусгай сав байна. Тэр архад шиг хийсэн бас тийм сав байна. Тийм юманд хадгална. Дээр үед чинь Оросын нөгөө 10-н литрийн бетон байна ш дээ..
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Тэрэнд л голдуу хадгалдаг байсан юм даа.
Буяндэлгэр -
10-н литрийнх, 5 литрийн бетонууд байдаг байсан.
Насанжаргал -
Аа ха...тийм.
Буяндэлгэр -
Оросын хөнгөн цагаан тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Тэрэнд хийнэ. Нэг бол морин шилэнд хийнэ. Нөгөө нэг том том...
Буяндэлгэр -
Тийм. Манай эмээ л архитай ирээд морин шилэнд хийгээд авдартаа хийж хадгалдаг байсан.
Насанжаргал -
Ээ дээ яг. Авдар, жаазны ард хийж хадгалдаг байсан.
Буяндэлгэр -
Тийм. /инээв/. Тэр чинь нилээн том юм шиг байгаа юм аа.
Насанжаргал -
Тэр чинь том том. 20-30 литр багтана.
Буяндэлгэр -
Тийм байх аа. Их том байсан санагдаад байгаа юм.
Насанжаргал -
Тэр ер нь аптект голдуу эм найруулах спирт хийж Оросоос ирж байсан юм шиг байна лээ. Сүүлийн үед манай нэг аптекийн эрхлэгч хүүхэн бүр аймгийн төвөөс авч ирж өгч байсан юм. Бид нар тэрэнд чинь...манайх нэг их шальтай тогоо могоо тавих биш тавьсан дээр нь хоошоо хийх арга байхгүй. Жаахан юм гардаг. Орсон гарсанд нь өгөөд таардаг. Манайх нөгөө зэрлэг чацаргана манай тэнд их ургадаг байхгүй юу. Тэгээд ёолк, цагана сар мар болох үеээр чинь намар эд нар чинь чацарганд их явна. Тэрнийг сайхан нөөцөлж байгаад чацарганы срок их хийдэг байсан юм.
Буяндэлгэр -
Тэр чинь их гоё ш дээ.
Насанжаргал -
Морин шил чинь манайхан голдуу...
Буяндэлгэр -
Чацарганы жүүс хийдэг.
Насанжаргал -
Дээр үед Оросын хар чавга, хатсан яблоко их ирдэг.
Буяндэлгэр -
Тэгдэг.
Насанжаргал -
За тэрнийг чинь эсгээд л...
Буяндэлгэр -
Тэр чинь ёстой гоё ш дээ тийм ээ /инээв/. Танайх чинь их олон 7-8 хүүхэдтэй байсан юм чинь өвөл одоо идэш иднэ биз...?
Насанжаргал -
Иднэ.
Буяндэлгэр -
За хичнээн идэх үү?
Насанжаргал -
Нэг адуу иднэ.
Буяндэлгэр -
За нэг адуу.
Насанжаргал -
Нэг үнээ иднэ.
Буяндэлгэр -
Нэг үнээ.
Насанжаргал -
Нэг үхэр гаргана.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Тэгээд нэг 5-7,8-н хонь гаргана.
Буяндэлгэр -
7,8-н хонь гаргана.
Насанжаргал -
Хонь, ямаа гаргана. Тэгээд борц морц хийгээд. Хөдөө тэгж гэрэл цахилгаан байхгүй. Тэр үед махаар голдуу борц хийнэ. Тэгээд зочин гийчин ирээд хоол ундад хэрэглээд тэгээд...
Охин: Зочин гийчин гэдгийг байнга ярих юм.
Буяндэлгэр -
/инээв/ Зочин гийчин хамгийн гол нь ш дээ. Гадны хүмүүсийн нүд нь бүлтиймээр байгаа юм хараа. Нэг адуу...
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Нэг том үнээ. Тэр чинь тарганыг л шилж иднэ ш дээ.
Насанжаргал -
Тэгнэ. Тарганаасаа шилж иднэ. Тэгээд 7-8-н бог мал.
Буяндэлгэр -
Тэгээд 7-8-н бог мал иднэ ш дээ.
Насанжаргал -
Хонь, ямаа иднэ тийм ээ.
Буяндэлгэр -
Хонь ямаа иднэ тийм ээ. Эд нар чинь гэдэс дотортойгоо, өөх тостойгоо бүгдээрээ байгаа ш дээ.
Насанжаргал -
Тийм. Бүгдээрээ байгаа.
Буяндэлгэр -
Толгой шийрээ хуйхалж иднэ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Үгүй ээ мөн сайн иднэ.
Насанжаргал -
Тэгээд шөлтэй хоол. Тэгээд адууны махыг чинь бид нар голдуу сайхан чанаж иднэ. Өвлийн хүйтэнд чинь адууны мах гоё ш дээ.
Буяндэлгэр -
Гоё гоё.
Насанжаргал -
Чанаад л гаргачихна. Эд нар чинь хичээлээс ирэх завсараа хөргөөд идээд.
Буяндэлгэр -
Одоо хиам идэхийн оронд адууны мах хөргөөд идвэл аягүй гоё байдаг байхгүй юу.
Насанжаргал -
Тийм. Сүүлийн үед чинь манай тэнд Ховд аймгийн “Хар нуур”-ыг өгсөөд Тэр “Ачит нуур”-ыг дамжаад зэрлэг гахай ирдэг болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Манай өвгөн бас жаахан ангийн сонирхолтой. Тэр зэрлэг гайхны мах гэж юу болно оо. Сайхан закуск хийхэд.
Буяндэлгэр -
Тийм. Зэрлэг гахайны мах чинь амт нь шал өөр ш дээ гоё ш дээ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Ер нь танай нутгаар ан ихтэй юу?
Насанжаргал -
Ихтэй. Манайх чинь буга, согоо, янгир гээд ан амьтад их. Тэр нь хойлог гээд шувуу. Тэр алтан гургалдай гэж дэлхийд ховор шувуу тэр Хараа голын бургас шиг бургас дотор тэр алтан гургалдай гэдэг дэлхийд их ховор шувуу бол манай тэр нутаг бий ш дээ. Ер нь байгалийн ан амьтан хамаг дээж нь тэр манай нутагт байдаг юм шиг байгаа юм. Одоо энд ирээд бодоод ажиглаад яаж байх нээ. Яг дотор нь амьдарч байх үедээ хүн ойлгож мэддэггүй байсан юм билээ. Яг гадагшаа гараад явахаар тэр төрсөн орон нутаг минь ямар нөхцөлд байсан нутаг вэ гэдгийг би одоо хөгширсөн хойноо мэдэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Манай тэр зүүн талдаа нүүрсний уурхайтай. Сумын төвөөсөө 70-аад км. Энэ талд нэг 20-30 км зэс, молибидены үйлдвэртэй. Ардаа тэр Асгатын мөнгөний уурхайтай.
Охин -
: Зэс молибидены үйлдвэр нь юу гэж ээж...?
Насанжаргал -
Нөгөө Бахал гээд.
Охин -
Аа...
Насанжаргал -
Ногооннуурын тэр.
Буяндэлгэр -
Үгүй ээ мөн баян нутаг байна аа.
Насанжаргал -
Тийм. За тэгээд тэр Бөхмөрөний гол дагуу чинь зэрлэг чацаргана ургана. Ямаат гэж дархан цаазтай газар чинь аргал, янгир, тэгээд зэрлэг сонгино төрөл бүрийн жимс ургана.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Тэгээд өөр газар нутаг солиод ирэхээр чинь манай нутаг ямар их баялагтай юм бэ. Алтан харгана гээд нэг харгана ургадаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Их өргөстэй. Өө...бид нар тэрнийг чинь морьтой эд нар харгана дундуур явахаар хатгадаг юм байна. Тэгээд тэрнийг чинь бид нар тайрч авч ирээд гэрийн гадаа хог шүүрддэг хогийн шүүр хийдэг байхгүй юу. Тэгээд зарим нилээн томхоныг нь ингээд одоо манай тэр тогоо угаадаг угаалтуур байна ш дээ. Тийм угаалтуур хийгээд цохиод. Хөдөлмөрийн багш хүүхдүүдээр тийм юм хийлгээд хот руу авч ирж зараад л нөгөө орлогоо сургуулийн нэг юунд орлого морлого хийгээд ингээд. Тэгсэн чинь манай нутагт энэ алтан харгана шиг өөр ямар ч газар харгана ерөөсөө байхгүй байна.
Буяндэлгэр -
Хм.
Насанжаргал -
Тэгэхээр аюулын их сайхан байгалийн баялагтай газар байсан байна. Тэр алтан харганыг та нар үзээ биз дээ /хүүхдүүдээсээ асуув/. Бид нар яадаг билээ. Тэр улаан өргөс хатгаж байна аа гээд тэр алтан харагана.
Буяндэлгэр -
Тогооны угаалтуур хийгээд байдаг мөн үү?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Хотод нэг тогооны шүүр гэж нэг юм.
Насанжаргал -
Биш ээ биш.
Буяндэлгэр -
Аа...тэрнээс өөр үү?
Насанжаргал -
Өөр.
Буяндэлгэр -
Аа...
Охин -
Энэ мод байхгүй юу /авч ирж үзүүлэв/.
Буяндэлгэр -
Аа...энэ одоо Увсаас авч ирсэн үү?
Насанжаргал -
Тийм. Эннээс том ургадаг байхгүй юу. Бага нь энэ. Тэгээд энийг чинь хүүхдүүд ингэж цохиод тогооны угаалтуур хийдэг.
Буяндэлгэр -
Өө...энэ чинь нээрэн алтархуу өнгөтэй юм тийм ээ.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Шар өнгөтэй юм байна.
Насанжаргал -
Тэгээд энэ чинь их өргөстэй. Тэгээд морь энэ тэртэй явахаар чинь энэ хүүхдүүд янз бүр явахаар чинь энэ зэрлэг шиг ургадаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Насанжаргал -
Их улаан өргөстэй. Хатуу. Тийм тэвэн шиг өргөс нь хатгаад байдаг байхгүй юу. Тэгээд бид нар чинь тэр энэ харганыг чинь мэддэггүй байсан. Харгантай газар өргөстэй гээд. Тэгсэн чинь энэ газар тийм харагана ерөөсөө байхгүй.
Буяндэлгэр -
Энэ чинь нээрэн алтархуу их сонин өнгөтэй юм байна. Ерөөсөө үзээгүй юм байна.
Охин: Энэ ерөөсөө Бөхмөрөнөөс өөр газар ургадаг юм уу?
Насанжаргал -
Харин алга юм байна. Би байн байн ажиглаад л...
Охин -
Улаангомд ч байхгүй юу?
Насанжаргал -
Байхгүй. Улаангомд чинь байсан ч бор харагана байна тэр. Жаахан жижиг наадахаас чинь нарийнхан.
Охин -
Энэ тэгвэл тэр Бөхмөрөний голд л ургадаг юм байна.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Их сонин юм байна тийм ээ?
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Тэгвэл их баян сум байна тийм ээ.
Насанжаргал -
Байгалийн баялаг ихтэй.
Буяндэлгэр -
Байгалийн баялаг ихтэй юм байна.
Насанжаргал -
Одоо тэгээд тэр онгон үеээрээ алтны янз бүрийн юм. Бүр цагаан алт байна гээд байгаа юм даа.
Буяндэлгэр -
Байгаа байх аа.
Насанжаргал -
Тийм байна гэж байна лээ. Хүмүүс тэр байгаа хэдэн газарт лиценз авчихсан байна гэсэн.
Охин -
Хаана тийм цагаан алт байна вэ?
Насанжаргал -
Баадайд. Бүр Улаан эрэгт гээч.
Буяндэлгэр -
Үгүй ээ мөн их юм байна аа.
Насанжаргал -
Тэгээд бид нарын тэр төрсөн нутаг бол тийм их аюулын байгалийн баялагтай.
Буяндэлгэр -
Харин тийм байна. Их баян нутаг байна.
Насанжаргал -
Би чинь одоо энэ газар ирчихээд төрсөн нутгаа эргэж бодоод одоо ингээд яваад хараад үзэхээр чинь тухайн үедээ дотор нь амьдарч байсан хүмүүс чинь мэддэггүй юм байна лээ ш дээ. Ямар нутаг орноо.
Буяндэлгэр -
Асгат мөнгийг чинь дагаад өөр их үнэт металууд байдаг юм гэсэн ш дээ.
Насанжаргал -
Бас байдаг гэнэ.
Буяндэлгэр -
Тийм байдаг гэсэн. Одоо зэс мэс чинь бүгдээрээ дагалдах их үнэтэй металиуд байдаг юм гэсэн.
Насанжаргал -
За ямартаа тэр Эрдэнэтийн геологийн инженер залуу нэг газар 7-н төрлийн тийм метал байна гээд хэлж байна лээ. Би 7-г таниж байна гэж тэр залуу хэлж байна л ээ.
Буяндэлгэр -
Тэгсэн гэсэн.
Охин: Хэн?
Насанжаргал -
Эрдэнэтийн ерөнхий инженер гэсэн залуу Ганаатай хамт манайд ирээд хоноод өнжөөд явлаа. Одоо 9-н сарын 9-нд миний төрсөн өдөр танайд ирж төрсөн өдрөө хийнэ гэсэн шүү. Наана чинь надтай хамт помидор тарьсан юм. Тэгээд помидори нь одоо тэр хүртэл гардаг юмуу үгүй юмуу мэдэхгүй л дээ.
Буяндэлгэр -
Танай сургууль чинь одоо хичнээн сургууль солигдсон бэ. Таныг багшлаж байхад...?
Насанжаргал -
2-хон захирал.
Буяндэлгэр -
2 оо... гайгүй юм байна тийм ээ.
Насанжаргал -
Гавъяат багш Бат-Өлзий гэж хүн насаараа бага сургуулиас нь эхлээд 8-н жилийн дунд сургууль болтол ажиллаад сүүлдээ гавъяат багш болж тэтгэвртээ гараад дараа нь бид нарыг тэтгэвэрт гарч байх үед өөр нэг бага залуу ирээд тэгээд юу яасан юм.
Буяндэлгэр -
Таны одоо зааж байгаа тэр үеийн арга барил өнөөдрийн арга барил хүүхдүүдийн сурч байгаа байдал эд нар ер нь ямаршуухан байх юм бэ?
Насанжаргал -
Одоо тэмээ, ямаа хоёр шиг байх юм.
Буяндэлгэр -
Тийм үү?
Насанжаргал -
Одоогийн багш нар чинь байна ш дээ хүүхэдтэй ерөөсөө ажиллахгүй байна. Одоогийн хүүхдүүд бол сурах сонирхол алга байна. За тэгээд нөгөө юм хүлээж авдаггүй хоцрогдсон энэ хүүхдүүдээ багш нар нь нэмэлт давтлаг юм хийхээр төлбөр авч байна. Би одоо бараг багш нарын үндсэн хичээлээ ер нь төлбөр авч нэмэлт хичээлээ заахын тулд үндсэн хичээлээ бүрэн мэдлэг олгохгүй байна гэж ойлгоод байгаа. Тэр нь их аюултай юм. Боловсролын байгууллагууд ирээдүйгээ маш их хохироож байна. Үндсэн хичээлээрээ тухайн үед мэдлэг олгохгүйгээр нөгөө төлбөртэй хэлбэрээр заах гэж дутуу заадаг.
Буяндэлгэр -
Тийм юм ч бас байгаа шүү.
Насанжаргал -
Одоо энэ багш бэлтгэдэг. Ер нь ямар ч улс орны ирээдүй бол энэ боловсролын байгууллагын гарт байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Хичнээн сайн боловсролтой хүмүүсийг бэлтгэж гаргаж чадаж байна уу. Мэдлэг олгож чадаж байна тэрнээс л энэ улс орны ирээдүй яаж байна ш дээ. МУИС-ын багш бэлтгэдэг ангийг, энэ МУБИС-ын энэ юуг бол бага ангийн багш бэлтгэдэг сургуулиудын сургалтыг бол ерөөсөө зөвшөөрөхгүй байгаа. Дандаа пармал.
Буяндэлгэр -
Их өнгөцхөн байна уу тийм ээ?
Насанжаргал -
Их өнгөцхөн. Үндсэн мэдлэг ерөөсөө багш хүний намба төрх ямар байх уу. Багш хүнд одоо байх ёстой мэдлэг чадварыг яаж олгох уу гэдэг юмыг ерөөсөө олохгүй байна одоо.
Буяндэлгэр -
Та нарын үед бол их чанга суурь мэдлэг бол их сайн өгдөг байсан уу?
Насанжаргал -
Аа ха. Хүүхдүүдэд суурь мэдлэг сайн өгдөг. Одоогийн багш нар ерөөсөө дээд сургуулийн багш нар оюутнууд ч ерөөсөө суурь мэдлэг олгох чадвар олгож чадахгүй байна. Очоод бага ангийн багш, дунд ангийн багш нар нөгөө үндсэн суурь мэдлэг ерөнхий боловсролын сургуульд олгох ёстой ерөнхий боловсролыг чинь олгож чадахгүй байна. Ийм байх нөхцөлд ёстой Монгол орон цаашаа явна гэхэд ёстой хатуу байна.
Буяндэлгэр -
Яах уу одоо тэгээд? Яасан дээр үү?
Насанжаргал -
Би нэг юм. Ёстой багш нарын цалинг л өндөр болгох хэрэгтэй. Монголд хамгийн өндөр цалинтай хүнийг багш болгох хэрэгтэй. Бид нарын үед чинь өндөр цалинтай хүн чинь багш байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Социализмын үед харьцангуйгаар гайгүй байсан тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Хамгийн их илүү цагийн мөнгө авдаг. Бид нар үндсэн цалин өндөр. Хамгийн өндөр цалинтай нь багш нар байсан. Тэгтэл одоо ингээд юу яачихаар чинь одоо хамгийн бага цалинтай, хамгийн дорой амьдралтай нь багш хүн болчихлоо ш дээ. Тэгээд багш нарыг нөгөө орчин ахуйгаар, сайхан орон сууц юмуу ажиллах орчин нөхцлийг нь сайхан хангаж өгөөд цалин мөнгийг нь нэмэгдүүлчих юм бол багш нар чинь одоо тэгж хүүхдийн хармаа ухахгүй ш дээ. Ухаандаа бол гадаададхамгийн өндөр цалинтай хамгийн нэр хүндтэй хүн багш байдаг гэж байгаа ш дээ. Манайд бол хамгийн их нэр хүнд муутай хүн, авилгалын эзэд хэн байх багш болчихоод байна ш дээ одоо.
Буяндэлгэр -
/инээв/ Тэр цалин бага учраас тэгж байна тийм ээ?
Насанжаргал -
Тийм. Амьдралд хүрэхгүй байна. Хамгийн нэн түрүүн манай Монгол улс яах ёстой вэ. Багш нарын цалинг л өндөр болгох ёстой. Аа...хөдөө гарч байгаа багш нарыг орон сууц ахуй хангамж мөнгөн нөхцөл, энд ажиллаж байгаа багш нар болон хотод ажиллаж байгаа багш нарыг цалинг нь өндөр болгож өгөх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Хөдөө орон нутагт байна ш дээ багш нарт нэг нэмэгдэл гэж юм байсан уу? Хүнд нөхцөлд ажиллаж байгаа....
Насанжаргал -
Байхгүй.
Буяндэлгэр -
Нутгийн нэг тийм юм.
Насанжаргал -
Байхгүй.
Буяндэлгэр -
Говийн нэмэгдэл гэж хуучин байсан ш дээ.
Насанжаргал -
Байсан гэсэн. Говийнхонд өгдөг. Манайханд байгаагүй. Харин одоо энэ сүүлийн нэг хоёр жил сонсож байх нээ энэ хөдөөгийн багш нарын цалин, орон байртай л болгож байгаа гэж ярьдаг юм билээ. Тэр орон байраар хангадаг. Цалин пүнлүүг нь нэмэгдүүлж.
Буяндэлгэр -
Тийм юу руу орж байгаа гэж байна уу?
Насанжаргал -
Одоо л эхлэж орж байгаа.
Буяндэлгэр -
Тэгвэл одоо бас нэг арга хэмжээ авч л байгаа юм байна тийм ээ?
Насанжаргал -
Аа ха.
Буяндэлгэр -
Бас зохион байгуулж л байгаа юм байна. Гэхдээ тэр нь хэр явцтай байгаа юм болдоо.
Насанжаргал -
Явц муу байна. Хэрэгжилт муу байна амьдралд.
Буяндэлгэр -
Шийдвэр гарсан ч гэсэн хэрэгжилт нь муу байгаа юм байна.
Насанжаргал -
Нөгөө доод шатандаа ирээд хэрэгжилт нь...
Буяндэлгэр -
Тэгээд одоо хаанаасаа хаалгач нь гээд түшмэдүүдийн ажиллагаа их муу байна гэсэн үг байна тийм ээ?
Насанжаргал -
Тэгээд тэр тухайн үеийн хүүхдүүд бол биеээ дайчлаж ажиллахгүй байна. Яаж хялбар аргаар дүн авах уу гээд нөгөө багш нартаа хэдэн төгрөг ч өгдөг юмуу. Эсвэл эрэгтэй багш нартай нэг шил архи ч өгдөг юмуу. Тэгээд хийсвэрээр явж байна. Оюутнууд бол тийм байдалтай байна. Яг мэрийж сурч байгаа...100 хүүхэд дотор яахав нэг 20 хүүхэд бол үнэнчээр сураад улс нийгмийн төлөө сайхан эрдэмтэн эх орныхоо төлөө юм хийе гэсэн сэтэгхүйтэй хүүхэд тэр 100 хүүхэд дотор 20-хон л байна. Бусад нь дандаа хийсвэр. Диплом аваад л нэг сайхан тэмдэг зүүгээд. Орон нутагт очоод ажлын шаардлага хангахгүй.
Буяндэлгэр -
Гологдоод.
Насанжаргал -
Гологдоод.
Буяндэлгэр -
Ер нь дийлэнхи нь тийм байгаа шүү.
Насанжаргал -
Тийм шүү. Тэр 100-н хүүхдийн дотор байгаа 20-н оюутан нь улс орондоо хэрэгтэй юм хийх юмсан. Энэ дараачийн...багш байлаа гэхэд энэ хүүхдэд сайхан мэдлэг олгох юмсан гэсэн ийм л мэрийлттэй байдаг нэг хэсэг байна. Бүгдийг нь үгүйсгэж бас болохгүй. Тийм байна. Тэр боловсролын байгууллага бол манайд уначихсан одоо.
Буяндэлгэр -
Тийм шүү. Ер нь боловсролын систем муу байна гэж хаяаагүй яриад байгаа.
Насанжаргал -
Тийм.
Буяндэлгэр -
Энийг л өөрчлөх ёстой гэж яриад байгаа.
Насанжаргал -
Боловсролын систем сайн байж байж Монгол улсад ирдээдүйн боловсон хүчин боловсролын юугаар дамжиж гарч ирж байна ш дээ. Манай ээжийн хэлдэгээр энэ Монгол улс тэгширтэл аа...их хол байна.
Буяндэлгэр -
Тийм шүү.
Насанжаргал -
Айн...?
Буяндэлгэр -
Тийм.
Насанжаргал -
Яахав боловсролтой, чадалтай болоод гадаад оронд яваад мэдлэг боловсрол эзэмшиж байна. Хөгжилтэй оронд яваад. Тэрний 50 хүн явлаа гэхэд байна ш дээ. 50-н хүний 20 нь л эргэж ирж байна. 30-н хүн нь тэр газраа эргээд ямар нэг хэмжээгээр ажил хөдөлмөр эрхлээд суучихаж байна ш дээ. Тэгээд Монголд нэг, хоёр нь орж ирээд улс эх орныхоо төлөө ажиллая гэхээр ажлын байр байхгүй. Хүлээж авахгүй.
Буяндэлгэр -
Цалин хөлс бага.
Насанжаргал -
Цалин хөлс бага. Тэгээд тэр хүн бизнес эрхлэх юмуу ямар нэг хэмжээний төсөл мөсөл дээр ажиллах юмуу амжиргаагаа залгуулах хэмжээний юм олчихдог учраас тэр оюуны потенциаль өндөртэй улсууд чинь хөгжилтэй оронд л хоцрохыг л бодоод байна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха. За за их баярлалаа их сайхан яриа боллоо...
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.